Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС

15
Зардал өртгийг бүртгэх тухай.

Transcript of Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС

Page 1: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

Зардал өртгийг бүртгэх тухай.

Page 2: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Агуулга • Зардлын мөн чанар• Уялдаат зарчим ба тохируулах

суурьт арга• Зардлын хэлбэр, ангилал.

Page 3: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Зардлын мөн чанар• Борлуулсан бараа үзүүлсэн ажил үйлчилгээний

өртгийг зардал /expence/ гэнэ. Байгууллага ашигтай ажиллахын тулд зайлшгүй зардал гаргаж хөрөнгө нөөц зарцуулна. Бизнесийн үйл ажиллагааг явуулахад гарах зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэсэнээр зардлын хэтрэлт хэмнэлтэнд хяналт тавьж, үр дүнг бодитойгоор хэмжих боломжтой мөн төлөвлөгөө төсөв зохиох шинжилгээ судалгаа хийх, удирдлагын оновчтой шийдвэр гаргахад ач холбогдолтой. Худалдааны байгууллагын хувьд барааг анх олж бэлтгэсэн буюу худалдан авсан үнэ дээр бэлтгэл ажиллагааны зардлыг нэмсэнтэй тэнцүү харин үйлдвэрлэгч компанийн хувьд үйлдвэрлэхтэй холбоотой гарсан бүх зардлууд, үйлчилгээний байгууллагын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарсан бүхий зардлууд гэх мэт

Page 4: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Бараа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээг олж бэлтгэхтэй холбогдон гарсан төлбөрийг зарцуулга гэнэ. Зарцуулгын үр дүнд нэг төрлийн хөрөнгө нэмэгддэг. Зарцуулгын үр дүнд олж бэлтгэсэн нөөц нь үйл ажиллагаанд ашиглагдах хүртлээ байгууллагын хөрөнгө байх ба ашиглаж хэрэглэсний дараагаар зардал болон хувирна.

Page 5: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Жишээ нь: Байгууллага 20,000 төгрөгний бараа материал худалдан авсан гэвэл дансны бичилт нь: /зарцуулга үүссэн/

• Бараа материал – 20,000• Мөнгөн хөрөнгө - 20,000• Үнээсээ 60%-ийг нь ашигласан гэвэл: /зардал

үүссэн/• Бараа бүтээгдэхүүний өртөг – 12,000

/Бараа материалын зардлыг ББӨ гэнэ. Орлогын Тайланд тусгагдана./

• Бараа материал – 12,000

Page 6: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Уялдаат зарчим ба аккруэл суурь• Уялдаат зарчмын мөн чанарыг тухайн хугацаанд

орлого олохтой холбогдон гарсан зарцуулгыг зардал гэж үзнэ. Жишээ нь: Компани 50,000 төгрөгний бараа худалдан авсан гэвэл:

• Бараа материал - 50,000• Мөнгөн хөрөнгө - 50,000• 6р сард энэ бараагаа 65,000 төгрөгөөр худалдсан гэвэл:• Мөнгөн хөрөнгө - 65,000• Борлуулалтын орлого – 65,000• Борлуулсан бүтээгдэхүүний өртөг – 50,000• Бараа материал - 50,000 /50,000 төгрөгний

зарцуулга нь 65,000 төгрөгийг бий болгосон учир зардал болно./

Page 7: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь ашиглахын тулд энэ зарчмыг ашигладаг.

• Аккруэл суурийн гол зарчим нь тухайн тайлант хугацаанд мөнгөөр орж ирсэн орлого болон мөнгөн бус бусад тооцоогоор бий болсон орлогыг бүртгэхээс гадна уг тайлант үеийн орлогыг бий болгохтой холбогдож мөнгөн ба мөнгөн бус бусад тооцоогоор гарсан бүх зардлуудыг хамруулж бүртгэх юм.

Page 8: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• /Мөнгө төлсөн эсэхээс үл хамааран орлогыг олсон үед нь зардлыг гарсан үед нь бүртгэх./ Нягтлан бодох бүртгэлийн хуульд аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө гэж заасан байдаг. Аккруэл суурийг үндэслэн орлого зардлыг бүртгэх бичилтийг тохиргоо бичилт гэнэ. Энэ бичилтийг санхүүгийн тайлан гаргахын өмнө тайлангийн хугацааны эцэст хийдэг.

Page 9: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Мөнгөн суурь гэдэг нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан ба төлсөн үед орлого зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ. Санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн үед энэ сууриар хөтөлж болно. Хэрэв хөтөлсөн бол жилийн санхүүгийн тайлангаа аккруэл суурьт хөрвүүлэн гаргана. / яагаад гэвэл үйл ажиллагааны үр ашгийг бүрэн тодорхолж чаддаггүй сул талтай/ дараах жишээн дээр мөнгөн суурьт арга болон аккруэл суурьт аргын ялгааг авч үзье.

Page 10: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

Огноо Ажил үйлчилгээ Мөнгөн суурь Аккруэл

Харилцсан данс

Дт Кт Харилцсан данс

Дт Кт

01.02 10,000₮-ний б/м худалдан авсан.

БМ МХ

10,00010,000

БМ МХ

10,00010,000

01.15 Бараагаа 12,000₮ -өөр зээлээр худалдсан.

Бичилт хийхгүй.

Ав Орлого

12,00012,000

02.02 12,000 ₮-өө хүлээн авсан.

МХ Орлого

12,00012,000

МХ Орлого

12,00012,000

02.07 Сурталчилгаа хийлгэхээр мөнгийг нь дараа төлөхөөр тохирсон. /20,000/

Бичилт хийхгүй.

Сурталчилгааны зардал Өглөг

20,000 20,000

02.09 Сурталчилгааны хөлс 20,000₮ төлсөн

Сур/зар МХ

20,00020,000

Өглөг МХ

20,00020,000

Page 11: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Зардлын хэлбэр,ангилал• Зардалд хувирагч хөрөнгөнүүд:• Мөнгөн хөрөнгийн зарцуулгын дүнд урьдчилж

төлөгдсөн зардал гэдэг хөрөнгө үүснэ. Энэ хөрөнгө нь гол төлөв даатгал, түрээс, сурталчилга зэргийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд бий болно. Жишээ нь: Сар компани нэгэн өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг түрээсийн төлбөр нь сарын 120,000 төгрөг төлдөг 2009 оны 12.31 нд түрээсийн төлбөрт 360,000 төгрөгийг төлсөн. Бол журналын бичилт болон балансыг сар бүрээр харуулна уу.

• Журналд: УТТүрээс – 360,000• Мөнгөн хөрөнгө - 360,000

Page 12: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Баланс• 2010.01.01

• Хөрөнгө • УТТүрээс 360,000 • Журналд: Түрээсийн зардал – 120,000• УТТүрээс - 120,000

• Баланс• 2010.01.31

• Хөрөнгө• УТТүрээс 240,000• Журналд: Түрээсийн зардал – 120,000• УТТүрээс - 120,000

• Баланс• 2010.02.29

• Хөрөнгө• УТТүрээс 120,000 /болно/ • Зардлын ангилал: • Зардлыг эдийн засгийн агууллагаар нь: – Материалын /түүхий эд үндсэн туслах материал, хагас боловсруулсан зүйлс,

цахилгаан түлш, хангамжийн зүйл зэрэг материаллаг зэрдлууд хамаарна./ – Хөдөлмөрийн хөлсний /ажилчидад олгож байгаа цалин хөлс/

Page 13: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Технологийн процессийн хувьд :• Үндсэн зардал /Үйлдвэрлэлийн явцад зайлшгүй шаардагдах

тэрхүү зардлыг гаргахгүйгээр уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжгүй материал, цалин г.м/

• Нэмэгдэл зардал / Үйлдвэрлэлийг удирдах зохион байгуулах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардал/

• Өөрийн өртөгт шингээх аргын хувьд:• Шууд зардал /Бүтээгдээхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан түүхий

эд материал, цахилгаан ус ажилчдын цалин /• Шууд бус зардал /Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд голлон

оролцдоггүй зардлууд /• Бүтээгдэхүүн гаргалтын тоо хэмжээнээс хамаараад:• Тогтмол зардал / энэ зардал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд

өөрчлөгддөггүй зардлууд үүнд орон байрны элэгдэл, халаалт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ г.м /

• Хувьсах зардал / энэ зардал нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт бууралттай шууд хамааралтай байдаг. Үүнд түүхий эд материал, эрчим хүч, ажилчдын цалин гэх мэт./гэж ангилна .

Page 14: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Дасгал ажил 1• Компани тайлангийн хугацаанд 54,000 төгрөгний үйлчилгээ үзүүлэн

30,000 төгрөгийг бэлнэр хүлэн авч үлдсэнийг нь дараа сард авахаар тохирсон. Мөн 21,000 төгрөгний цалин тавьж олгосон. 9,000 төгрөгний хэрэглээний зардлын нэхэмжлэл хүлээн авсан.

• Хийх зүйл: Мөнгөн суурь ба аккруэл сууриар бүртгэ. • Дасгал ажил 2• “Р” Компани 200,000 төгрөгний өртөгтэй бараагаа 5-р сард 300,000

төгрөгөөр худалдах гэрээ байгуулж 6-р сард хагас мөнгөө урьдчилан авсан. 7-р сард бараагаа хүргэж өгсөн. 8-р сард үлдсэн мөнгөө өвч бүх тооцоогоо дуусгасан.

• Хийх зүйл: Сар бүрийн журналын бичилтийг хий. • Бодолт:• 6-р сар Мөнгөн хөрөнгө -150,000• УОО – 150,000• 7-р сард ББӨ - 200,000• Бараа материал – 200,000• 8-р сард Мөнгөн хөрөнгө - 150,000• Үйлчилгээний орлого - 150,000

Page 15: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС

• Дасгал ажил 3 • Компаний 6 сарын түрээсийн төлбөрөө 2009.09.01 –нд урьдчилан төлсөн.

Сар бүр санхүүгийн тайлангаа гаргадаг. 2009.11.30-ны баланс дээр УТТүрээс данс 60,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан бол а. 12-р сарын түрээстэй холбоотой журналын бичилтийг хий. Б. 2009.12.31 –ний баланс дээр УТТүрээс дансны үлдэгдэл хэдэн төгрөг байх вэ?

• Дасгал ажил 4 • УТСурталчилгаа дансны эцсийн үлдэгдэл 6,300 төгрөг байв. Жилийн турш

сурталчилгаа хийлгэхээр 88,200 төгрөгний урьдчилгаа шилжүүлсэн ба сурталчилгааны зардалд нийт 90,000 төгрөг бүртгэгдсэн. УТСурталчилгаа дансны эхний үлдэгдэл хэд байсан бэ?