Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил...

15
Нягтлан бодох бүртгэл бол мэдээллийн систем юм.

description

 

Transcript of Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил...

Page 1: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

Нягтлан бодох бүртгэл бол мэдээллийн систем юм.

Page 2: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

Агуулга •НББ-ийн үүсэл хөгжил•Бүртгэл хөтлөх аж ахуй нэгжүүд , мэргэжлийн байгууллагууд.•НББНХЗЗ-ууд•НББ-ийн мэдээл, түүнийг хэрэглэгчид.•Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг.

Page 3: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• НББ-ийн үүсэл зорилго, зорилго• Анх 1494 онд Италийн Венец хотод Лука Пачола гэдэг хүн “Бүх

арифметик, геометрийн пропорц ба харьцааны тухай цогц сургааль” хэмээх ном бичсэн Энэ номондоо данс ба давхар бичилтийн тухай бичсэн ба тэр үеэс данс давхар бичилтийн аргыг нягтлан бодох бүртгэл гэж нэрлэх болсон. МУ-д 1921 он буюу хувьсгалын дараа Сангийн Яам, Оросын тусламжтайгаар давхар бичилтийн бүртгэлийг нэвтрүүлж эхэлсэн. 1924 оны 6-р сард Сангийн яамны дэргэд “Гаалийн түр сургууль байгуулагдсан ” 1938 оноос “Санхүүгийн техникум”, 1946 оноос “Санхүү эдийн засгийн техникум”, 1991 оноос “Эдийн засгийн коллеж” 1994 оноос “Санхүү эдийн засгийн дээд сургууль” болон өргөжсөн. Мөн 1926-1961 онд НББ-ийн меморал ордерийн систем

• 1961-1991 онд журнал ордерийн систем тус тус хэрэглэсэн.

Page 4: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• НББ-ийн зорилго нь мэдээлэл хэрэглэгчидэд байгуулагын санхүүгийн өөрчлөлтөнд эзний өмчийн хөдөлгөөн мөнгөн гүйлгээний талаарх мэдээллээр хангахад оршино.

Page 5: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Бүртгэл хөтлөх аж ахуй нэгжүүд ба мэргэжлийн байгууллагууд

• НББ-ийг зохион байгуулж хөтлөх объект нь аж ахуй нэгж байгууллагууд байна. Бие даан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг аж ахуй нэгж гэнэ. Аж ахуй нэгж нь үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарч

• а. ХЭАА• б. Нөхөрлөл /2 ба түүнээс дээш гишүүдтэй байна. /• - Бүх гишүүд нь хариуцлагатай • - Зарим гишүүд нь хариуцлагатай• в. Компани• г. Корпораци

Page 6: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Нягтлан бодох бүртгэлийг гардан хөтөлж тайлан бэлтгэх үүргийг мэргэжлийн ба мэргэшсэн нягтлан бодогч гүйцэтгэнэ.Мэргэжлийн их дээд сургууль коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн бакалавр түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүнийг мэргэжлийн Нягтлан бодогч гэнэ. Төрийн болон төрийн өмчит оролцоотой аж ахуй нэгж төсвийн ерөнхийлөн захирагчийн байгууллагууд нь СЭЗЯ-аас гаргасан заавар тогтоол журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Page 7: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Мэргэжлийн байгууллагууд: • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт: энэ

байгууллага нь 1992 онд анх үүссэн олон нийтийн ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллага нь мэргэшсэн нягтлан бодогчдийг бэлтгэдэг, аудитын үйл ажиллагаа явуулдаг багйууллага юм.

• НББ-ийн мэргэжлийн зөвлөл: 1993 онд Сангийн сайдын дэргэд байгуулагдсан дарга 6 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ байгууллага нь аудитын үйл ажиллагааны стандарт боловсруулах түүнд хяналт тавих , нягтлан бодогч бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтанд хяналь тавих мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох , гэрчилгээ олгох, аудитын үйл ажиллагаа эрхлэх лиценц олгох зэргийг шийдвэрлэнэ.

• Монголын аудиторуудын холбоо: 1995 онд байгуулагдсан аудитор, аудитын компаний эрх ашгийг хамгаалах , АОУС нэвтрүүлэх зорилготой.

Page 8: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• НББНХЗЗ-ууд• Санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглагддаг зарчим болон тооцож хэмжих арга зүй стандартуудыг НББНХЗЗ-ууд гэж нэрлэнэ. Үүнд:

• Зохистой байх зарчим: хэрэглэгчдийг дүгнэлт шийдвэр гаргахад мэдээллээр бүрэн хангаж чадаж байвал бүртгэлийн мэдээллийг зохистой байна гэж үзнэ.•Жинхэнэ хэрэгжилтийн зарчим: НББ-д хийсвэр зүйл тусгаж болохгүй бодитоор бий болсон үйл явдалд үндэслэнэ. Орлогыг олсон тухай бүрт нь зардлыг гарсан тухай бүрт нь бүртгэх ёстой.• Үнэн зөв байх зарчим: НББ-ийн мэдээллийг үнэн зөв хэмжих тайланд тусгахыг шаардана.

Page 9: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

•Хэмжигдэх зарчим: НББ-ийн мэдээлэл нь мөнгөн ба мөнгөн бус нэгжээр хэмжигдэнэ. •Үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим: Үйл ажиллагаа тасралгүй үргэлжүүлэн явуулах ёстой.• Материаллаг байх зарчим: Хэрэглэгчдийн шийдвэр гаргахад үл ялиг гүйлгээг гарсан тухай бүрт нь бүртгэлгүйгээр тайлангийн үеийн эцэст эсвэл материаллаг дүнгээр бүртгэхийг хэлнэ.

• Өртгийн зарчим: Балансад хөрөнгийг өртгөөр нь үнэлж тусгана.

Page 10: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг:• Санхүүгийн бүртгэл: Аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн байдал үр дүнг олонаргын тусламжтайгаар гадаад ба дотоод хэрэглэгчдийг мэдээллээр хангана. • Зардлын бүртгэл: Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртгийг зөв тодорхойлж санхүү ба удирдлагын бүртгэл хөтлөх үндсэн материалыг бүрдүүлдэг.• Удирдлагын бүртгэл: Удирдлагад бизнесийн үйл ажиллагаа урьдчилан төлөвлөх, хянах, удирдлагын оновчтой шийдвэр гаргахад ашигладаг бүртгэл юм.

Page 11: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• НББ-ийн мэдээлэл түүнийг хэрэглэгчид• НББ-ийн зорилго нь хэрэглэгчдийг дүгнэлт болон шийдвэр гаргахад шаардлагатай эдийн засгийн мэдээллээр хангадаг. Хөрөнгийг найдвартай мэдээллээр хангахын тулд аудитын байгууллагаар шалгуулж баталгаажуулсан тайланг хэрэглэгчдэд хүргэх ёстой. Тухайн байгууллагын зорилгоос хамаарч хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах зорилго нь өөр өөр байна. Хэрэглэгчдийг ерөнхийд нь гадаад дотоод гэж 2 ангилна. Хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах нь өөр хоорондоо ялгаатай.

Page 12: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Дотоод : Байгууллагын ажилчид, удирдлага• Гадаад : а. Бизнесийн байгууллагатай санхүүгийн талаар шууд харилцаа холбоотой /Хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгчид/• б.Бизнесийн байгууллагатай санхүүгийн талаар шууд бус харилцаа холбоотой. /Худалдан авагчид, бэлтгэн нийлүүлэгчид/• в. Төрийн ба олон нийтийн байгууллагууд /татварын байгууллага, үнэт цаасны хороо , үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд /

Page 13: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг• Санхүүгийн бүртгэл: Аж ахуй нэгж байгууллагын

санхүүгийн байдал үр дүнг олон аргын тусламжтайгаар гадаад ба дотоод хэрэглэгчдийг мэдээллээр хангана.

• Зардлын бүртгэл: Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртгийг зөв тодорхойлж санхүү ба удирдлагын бүртгэл хөтлөх үндсэн материалыг бүрдүүлдэг.

• Удирдлагын бүртгэл: Удирдлагад бизнесийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөх хянах удирдлагын оновчтой шийдвэр гаргахад ашигладаг бүртгэл юм.

Page 14: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Page 15: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль

• Picture Page LayoutImage Caption Here.