Нягтлан бодох бүртгэл

15
BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав. WWW.BIZGUIDE.MN Таны бизнесийн төлөө бүтээгдсэн Нягтлан бодох бүртгэл хөтлөлт Юуны тулд хөтөлдөг вэ? Мөнгөө юунд зарцуулсныг мэдэж байх Бизнест хэр их мөнгө орж ирж байна Бизнесээс хэр их мөнгө гарч байна. Авлага, өглөг хэд байна. Бүртгэл хөтөлсний давуу тал нь юу байдаг вэ? -Мөнгөө төлөвлөх боломжтой - Бэлэн мөнгөө хянах - Ирээдүйн зардлаа төлөвлөх Бүртгэл хөтлөхийн ач холбогдол Нягтлан бодох бүртгэлийн зарчмуудад суралцах Санхүүгийн үг хэллэгтэй танил болох Санхүүгийн мэдээллийг зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгох Өөрийн бизнесийн ашиг, алдагдлыг үнэн зөв гаргах, тайлангийн мэдээллийг хэрэглэж сурах Нягтлан бодох бүртгэл гэж юу вэ? Нягтлан бодох бүртгэл гэдэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэж ангилан нэгтгэх замаар хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн тоон мэдээллээр хангах явдал юм. Мөн нягтлан бодох бүртгэл нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааг төлөвлөх, хянах, тайлагнахад шаардлагатай мэдээллүүдийн цогц байдаг. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчид Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчдийг дараах гурван хэсэгт хувааж үздэг. Үүнд: Удирдлага болон дотоод хэрэглэгч Бизнесийн байгууллагатай санхүүгийн талаар шууд харилцаа холбоотой гадаад хэрэглэгч Санхүүгийн талаар шууд бус харилцаатай гадаад хэрэглэгч Нягтлан бодох бүртгэлийн зарчмууд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дараах зарчмууд байдаг. Үүнд: 2 талтай байх зарчим Мөнгөн хэмжүүрийн зарчим Аж ахуйн нэгжийн бие даасан байх зарчим Тасралтгүй байх зарчим Өртгийн зарчим Жинхэнэ хэрэгжилтийн зарчим Материаллаг зарчим Борлуулалтын зарчим Хамаарлын зарчим Нягтлан бүртгэлийн үндсэн ойлголтууд

Transcript of Нягтлан бодох бүртгэл

Page 1: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Нягтлан бодох бүртгэл хөтлөлт

Юуны тулд хөтөлдөг вэ?

Мөнгөө юунд зарцуулсныг мэдэж байх

Бизнест хэр их мөнгө орж ирж байна

Бизнесээс хэр их мөнгө гарч байна.

Авлага, өглөг хэд байна.

Бүртгэл хөтөлсний давуу тал нь юу байдаг вэ?

-Мөнгөө төлөвлөх боломжтой

- Бэлэн мөнгөө хянах

- Ирээдүйн зардлаа төлөвлөх

Бүртгэл хөтлөхийн ач холбогдол

Нягтлан бодох бүртгэлийн зарчмуудад суралцах

Санхүүгийн үг хэллэгтэй танил болох

Санхүүгийн мэдээллийг зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгох

Өөрийн бизнесийн ашиг, алдагдлыг үнэн зөв гаргах, тайлангийн мэдээллийг хэрэглэж сурах

Нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?

Нягтлан бодох бүртгэл гэдэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэж

ангилан нэгтгэх замаар хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн тоон мэдээллээр хангах явдал юм. Мөн

нягтлан бодох бүртгэл нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааг төлөвлөх,

хянах, тайлагнахад шаардлагатай мэдээллүүдийн цогц байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчид

Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчдийг дараах гурван хэсэгт хувааж үздэг. Үүнд:

• Удирдлага болон дотоод хэрэглэгч

• Бизнесийн байгууллагатай санхүүгийн талаар шууд харилцаа холбоотой гадаад хэрэглэгч

• Санхүүгийн талаар шууд бус харилцаатай гадаад хэрэглэгч

• Нягтлан бодох бүртгэлийн зарчмууд

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дараах зарчмууд байдаг. Үүнд:

• 2 талтай байх зарчим

• Мөнгөн хэмжүүрийн зарчим

• Аж ахуйн нэгжийн бие даасан байх зарчим

• Тасралтгүй байх зарчим

• Өртгийн зарчим

• Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

• Материаллаг зарчим

• Борлуулалтын зарчим

• Хамаарлын зарчим

Нягтлан бүртгэлийн үндсэн ойлголтууд

Page 2: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Баланс

Санхүүгийн тайлангийн үндсэн хэсэг нь баланс юм.

Балансын зорилго нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын тухайн тайлангийн хугацааны эцэс дэхь

санхүүгийн байдлыг харуулахад оршино. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагын төлөв байдлыг

илэрхийлэгч

Хөрөнгө = Өр төлбөр + Эзэмшигчийн өмч гэсэн 3 элементээс бүрдсэн үндсэн тэнцэтгэлийг дэлгэрүүлэн харуулдаг тайлан юм.

Хөрөнгийг дараах байдлаар ангилна:

• Эргэлтийн хөрөнгө

• Эргэлтийн бус хөрөнгө

б ) Өр төлбөрийг дараах байдлаар ангилна:

• Богино хугацаат өр

• Урт хугацаат өр

в ) Эзэмшигчдийн өмчийн ангилал:

Өмч, хувьцаа

Нэмж төлөгдсөн капитал

Хуримтлагдсан ашиг

Эээмшигчдийн өмчийн бусад хэсэг

Эргэлтийн хөрөнгөд:

• Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлс

• Богино хугацаат хөрөнгө оруулалт

• Дансны авлага

• Бусад авлага

• Бараа материал

• Мал, амьтад

• Урьдчилсан

• төлбөрүүд

Эргэлтийн бус хөрөнгөд:

• Газар

• Барилга, байгууламж

• Машин, тоног төхөөрөмж

• Багаж хэрэгсэл

• Тавилга эд хогшил

• Бусад үндсзн хөрөнгө

• Дуусаагүй барилга

• Мал, амьтад

• Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

• Биет бус хөрөнгө

Богино хугацаат өр төлбөрт:

• Дансны өглөг

Page 3: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

• Цалингийн өглөг

• Орлогын татварын өглөг

• Хүн амын орлогын албан татварын өглөг

• Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

• Банкнаас авсан богино хугацаат зээл

• Бусад өглөг

• Урьдчилж орсон орлого

Орлого, үр дүнгийн тайлан

Орлого, үр дүнгийн тайлан нь тайлангийн хугацааны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг

харуулдаг санхүүгийн тайлангуудийн 1 бүрэлдэхүүн хэсэг юм..

Дараах дүн бүхий зүйлүүдийг орлогын тайланд тусгах хэрэгтэй.

(а) орлого

(б) үндсэн үйл ажиллагааны үр дүн

(в) санхүүжүүлэх зардал

(г) татварын зардал

(д) ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдал

(е) онцгой шинжтэй эүйлс

(ѐ) тухайн тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдал

Page 4: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Мөнгөн гүйлгээний тайлан

Мөнгөн гүйлгээний тайлан нь мөнгөн хөрөнгийн үндсэн дээр хэрэгждэг бүх үйл ажиллагааг

нэгтгэн харуулдаг. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны эхний ба эцэс дэх бэлэн мөнгөний

өөрчлөлтөд ямар ажил гүйлгээ нөлөөлснийг харуулна.

Мөнгөн гүйлгээний тайлан нь дараах мөнгөн гүйлгээнүүдийг өөртөө агуулдаг. Үүнд:

- Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

- Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ

Санхүүгийн мөнгөн гүйлгээ

Мөнгөн гүйлгээний тайлангийн үндсэн загвар

д/д Үзүүлэлтүүд Дүн

1 Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл

Page 5: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

2 Нийт орсон мөнгө /а+б+в+г/

а Борлуулалтын орлого

б Банкны зээл

в Авлага барагдуулалт

г Бусад орсон мөнгө

3 Нийт гарсан мөнгө /д+е+ѐ+ж+з/

д Үйл ажиллагааны зардал

е Бараа материал татан авалт

ѐ Өр төлбөр барагдуулалт

ж Үндсэн хөрөнгө худалдан авалт

з Бусад гарсан мөнгө

4 Цэвэр мөнгөн урсгал /2-3/

5 Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл /1+4/

Анхан шатны баримт бүрдүүлэлт

Аливаа ажил гүйлгээ гарахад анхан шатны баримтаар баталгаажуулсан байх шаардлагатай ба

баримтан дээр үндэслэн нягтлан бодогч дансны бичилт хийдэг.

Иймд ямар ажил гүйлгээ гарахад ямар баримт бүрдүүлэн хөтлөх талаар жишээн дээр

тайлбарлан харуулъя.

Гүйлгээний утга

Тухайн гүйлгээнд хөтлөгдөх анхан шатны баримт

1

320,0 м/т-ийн барааг бэлэн мөнгөөр

худалдан авсан.

- Бараа худалдсан газрын зарлагын падаан авах

- Кассын зарлагын ордероор мөнгө гаргах

- Авсан бараагаа орлогын падаанд тусгах

2 680,0 м/т-ийн борлуулалт хийгдсэн,

борлуулсан барааны өртөг 590,0 м/т

- Кассын орлогын ордероор мөнгө хүлээж авах

- Барааны зарлагын падаан /заавал биш/

Page 6: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

3 80,0 м/т-ийн бараа зээлээр худалдан

авсан.

- Бараа худалдсан газрын падаан

- Барааны үнийн нэхэмжлэх

- Барааны орлогын падаан

4 Цахилгааны төлбөрт 15,0 м/т бэлнээр

төлсөн.

- Цахилгааны төлбөрийн нэхэмжлэх

- Кассын зарлагын ордер

5

Банкнаас 1000,0 м/т-ийн зээл 12 сарын

хугацаатай авсан. Зээлийн сарын хүү

2,8%.

- Банкны зээлийн гэрээ

- Кассын орлогын ордер

6 20,0 м/т-ийн бараа зээлээр худалдсан,

борлуулсан барааны өртөг 17,0 м/т.

- Барааны зарлагын падаан

- Барааны үнийн нэхэмжлэх

7 Ажилчдын цалинд 100,0 м/т тавьж

олгосон.

- Ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ байх

- Цагийн бүртгэл

- Цалингийн хүснэгт

- Кассын зарлагын ордер

8 Зээлээр худалдан авсан барааны үнэ

60,0 м/т төлсөн. - Кассын зарлагын ордер

9

15,0 м/т-ийн авлагаа цуглуулсан. - Кассын орлогын ордер

1

0

400,0 м/т-ийн бараа материал

борлуулсан, борлуулсан барааны өртөг

350,0 м/т.

- Кассын орлогын ордер

- Барааны зарлагын падаан

Баримтын загварууд

Page 7: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Page 8: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Бараа материалын орлогын падаан

Цагийн бүртгэл

Page 9: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Цалингийн хүснэгт

Дансны харилцаа

Бүртгэлийн ажил гүйлгээ бүр дансдаар хөтлөгддөг.

2 төрлийн данс байна. Үүнд:

- Байнгын данс

- Түр данс

Page 10: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Давхар бичилт

Нэг ажил гүйлгээний 2 утга санааг зэрэг илэрхийлсэн бичилтийг давхар бичилт гэнэ. Давхар

бичилт нь нэг ажил гүйлгээг нэг дансны дебет ба нөгөө дансны кредитэд бичилт хийж бүртгэх

үйл явц юм.

Бүтээгдэхүүний өртөг гэж юу вэ? түүнийг тооцоолохын ач холбогдол

Тухайн бараа / үйлчилгээ/ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан зардлын нарийвчилсан тооцоог

бүтээгдэхүүний өртөг гэнэ.

Өртөг тооцооллын ач холбогдол

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардлаа урьдчилан тодорхойлж, борлуулах үнийг тооцоход

Бодит өртгийг тооцож, хэдэн төгрөгийн ашиг олсоноо тогтоох

Бүтээгдэхүүний өртөгт орсон зардлыг бууруулах, зардалдаа хяналт тавихын тулд

Бүтээгдэхүүний өртөг тооцооллын зорилго

Page 11: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Удирдлагын оновчтой шийдвэр гаргах /бүтээгдэхүүний үнэ тогтоох, хүчин чадлаа нэмэгдүүлэх,

шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх г.м/

Бизнес эрхлэгч ирээдүйн бизнесээ төлөвлөн, одоогийн бүтээгдэхүүний үр ашгийг сайжруулах,

шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Энэ бизнес ашигтай байна уу? бид бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зөв тогтоож байна уу?

бизнесийн хөрөнгө оруулалтын шийдвэрт хариу өгөх?

Бүтээгдэхүүний өртгийг бүрдүүлэгч зардлын мөн чанар

Бизнесийн төрөл, онцлогоос шалтгаалж бизнесийн байгууллагад төрөл бүрийн зардлууд гардаг.

Үйлдвэрлэлийн зардал гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, барааг борлуулах, үйлчилгээ

үзүүлэхэд гарсан зардлуудыг хэлэх бөгөөд эдгээрийг бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөг гэж

ойлгож болно.

Зардал

Хувьсах

зардал

Тогтмол

зардал

Page 12: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Шууд материалын зардал

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд оролцож байгаа буюу үндсэн материалын зардал үүнд

хамаарна.

Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарах үндсэн түүхий эд материалын зардал

Материал тээвэрлэлтийн зардал

Гааль, тээврийн зардал

Материал бэлтгэлийн зардал

Шууд хөдөлмөрийн зардал

Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шууд холбогдож буй ажилчдын цалин хөлс,

түүнтэй холбогдох нэмэгдэл зардлууд юм. /нэмэгдэл цалин, шагнал, урамшуулал, НДШ гм орно/

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Нийт зардал

Шууд зардал

Шууд материал Шууд хөдөлмөр

Шууд бус зардал

Шууд бус Үйлдвэрлэлийн

Нэмэгдэл зардал

Борлуулалтын зардал

Удирдлагын зардал

Бусад онцгой зардал

Page 13: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шууд холбогдож буй ажилчдын цалин хөлс,

түүнтэй холбогдох нэмэгдэл зардлууд юм. /нэмэгдэл цалин, шагнал, урамшуулал, НДШ гм орно/

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Үйлдвэрлэлтэй холбоотой шууд зардлаас бусад боловсруулалтын зардал

• Туслах материал

• Хангамжийн материал

• Шатах тослох материал

• Гологдол ажлын хөлс

• Туршилтын ажлын хөлс

• Түрээсийн зардал

• Засварын зардал

• Халаалтын зардал

• Цахилгааны зардал

• Уур усны зардал

• Элэгдэл

• Бусад нэмэгдэл зардал

Борлуулалтын зардал

Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгч, худалдан авагчдын гарт хүргэх хүртэлх ажиллагааны

зардлууд үүнд хамаарна.

• Цалин ба бусад хөдөлмөрийн зардал

• Борлуулалтын/судалгаа/ ажлын зардал

• Сурталчилгааны зардал

• Томилолтын зардал

• Түрээсийн зардал

• Бичиг хэргийн зардал

• Тээврийн зардал

• Бусад зардал/бэлэн бүтээгдэхүүний агуулахын г,м/

Удирдлагын зардал

Үйлдвэрлэл ба борлуулалтын зардалд хамаарагдахгүй байгууллагын удирдлагын үйл

ажиллагаатай холбогдон гардаг зардлууд үүнд хамаарна.

Үйлдвэрлэлийн нэмэгдэл

зардал

Шууд бус

материал

Шууд бус

хөдөлмөр

Бусад шууд бус

зардал

Page 14: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

• Удирдлагын ажилчдын зардал, цалин

• Түрээсийн зардал

• Холбооны зардал

• Бичиг хэргийн зардал

• Хяналтын зардал

• Бусад зардал

Үнэ тогтоох арга

1. Бүтээгдэхүүний өртөгт үндэслэн үнийг тогтоох

Үнэ = бүтээгдэхүүний өртөг + төлөвлөсөн ашиг

2. Жишиг үнэд үндэслэн үнэ тогтоох

Бодит ашиг = үнэ - бүтээгдэхүүний өртөг

Ашиг, алдагдалгүй байх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг тодорхойлох

Хугарлын цэг гэж юу вэ?

Хугарлын цэг гэдэг нь бизнес эрхлэгчдийн ашиг, алдагдал тэнцэх үеийн борлуулалтын

хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл таны нийт орлого нийт зардал 2 тэнцүү байх тэр цэг юм.

Хугарлын цэгийг хэрхэн тооцох вэ?

Нийт тогтмол зардал

Нэгжийн борлуулах үнэ – Нэгжийн хувьсах зардал

Санхүүгийн шинжилгээ

Page 15: Нягтлан бодох бүртгэл

BIZGUIDE.MN сайтын мэдээллийн сангаас татав.

WWW.BIZGUIDE.MN – Таны бизнесийн төлөө бүтээгдсэн

ББӨ-ийн хувь

ББӨ / Нийт борлуулалт

Цэвэр ашгийн маржин

Цэвэр ашиг / Нийт борлуулалт

Хөрөнгө оруулалтын өгөөж

Цэвэр ашиг / Нийт хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа

Нийт хөрөнгө оруулалт - p1 - p2 - …. - pn=0

p – тухайн үеийн ашиг /сар, жил гм/