Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг

Post on 23-Jan-2016

183 views 5 download

description

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг. Монголын нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбоо 20 10 он. НББ гэж юу вэ?. НББ гэдэг нь байгууллагын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг тоон хэлбэрт шилжүүлэн тайлагнах мэдээллийн системийн арга хэлбэр юм. - PowerPoint PPT Presentation

Transcript of Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг

Монголын нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбоо 2010 он

НББ гэж юу вэ? НББ гэдэг нь байгууллагын өнгөрсөн хугацааны үйл

ажиллагааг тоон хэлбэрт шилжүүлэн тайлагнах мэдээллийн системийн арга хэлбэр юм.

Бизнесийн хэл ч гэж нэрлэдэг. Учир нь бизнесийн үйл ажиллагааны үр дүнг НББ-с харж болдог. Бизнесүүдийн ашгийн зорилгын биелэлтийг НББ илтгэн харуулдаг гэсэн үг.

Бизнесийн хувьд НББ-нь өнгөрсөнөөс ирээдүйг харах боломжыг бүрдүүлж өгдөг. Үндсэндээ мэдээлэл хэр үнэн бодит, цаг үеийг олсон, баталгаатай, шуурхай байна түүнд үндэслэгдсэн шийдвэр гаргалт нь мөн хэмжээгээр оновчтой байна гэсэн үг юм. Амжилттай бизнесийн үндэс бол оновчтой шийдвэр гаргалт. Оновчтой шийдвэр гаргалтын үндэс бол сайн мэдээлэл буюу үнэн зөв илэрхийлэгдсэн НББ юм.

НББ-н ангилал НББ нь зорилгоороо санхүүгийн, зардал удирдлагын,

татварын гэж ангилагдана. Татварын зорилгоорх төлөх татварыг тодорхойлдог Санхүүгийн зорилгоорх нь шийдвэр гардалтанд

хэрэглэгддэг Дотоодын удирдлагын хэрэгцээнд ашиглана.

НББ-нь дараах шалтгаанаас зайлшгүй байдаг. Мэдээллийн хэрэгцээ

Удирдлага Хөрөнгө оруулагчид Зээлдэгчид

Хууль эрх зүйн шаардлага Татвар Аутдит Сангийн яам

Дээрх шаардлага хүчин зүйлсээс аж ахуй нэгж байгууллага бүр нягтлан бодох бүртгэл хөтлөх зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс НББ-г сайн зохион байгуулахын тулд дараах шаардлагуудад нийцсэн байх ёстой.

Боловсруулсан мэдээллэл нь үнэн зөв /СТОУС, хууль журмын дагуу/

Хурдан шуурхай мэдээлэл хэрэглэгчдэд хүртээмжтэй хүрдэг байх.

Найдвартай тасралтгүй байх. Хэмнэлттэй, үр ашигтай зохион байгуулагдсан байх

Сайн НББ гэж юу вэ?

НББ-г сайн зохион байгуулахад юу хэрэгтэй вэ?

Мэдээлэлийг үнэн зөв ангилан бэлтгэхийн тулд чадварлаг мэргэжилтэн /CPA, CPTA, CA/ цалин өндөртэй, элдэв хангамж /Байр/ өгч ажиллуулах хэрэгтэй болдог. Чадварлаг нябо н эрэлт их байдаг

Мэдээлэл хурдан шуурхай байхын тулд Хүчирхэг комьпютер түүний дагалдах хэрэгсэл хэрэгтэй Сайн ажиллагаатай санхүүгийн програм хангамж

/Дагалдах сервис үйлчилгээ/ хэрэгтэй болдог.Тасралтгүй мэдээллээр хангагдахын тулд дээрх

зардалуудыг удаан хугацаанд байнга гаргах хэрэгтэй болдог.

Шийдэл

Дээр дурдсаны дагуу сайтар зохион байгуулагдсан НББ-н мэдээллийн системийн хэрэглээг хамгийн бага өртөг зардалтайгаар бизнесүүдийн хувьд бий болгох шийдэл нь АУТСОРСИНГ буюу НББ-н аутсорсинг юм.

Аутсорсинг гэж юу вэ?

Аутсорсинг нь товчоор хэлбэл өөрт байгаа ажлыг гадны мэргэшсэн этгээдээр богино хугацаанд чанартрай, хямд өртгөөр хийлгэхийг хэлнэ.

Аутсорсинг гэдэг нь OUTSIDE+RESOURCING=OUTSOURCING үгний нийлбэр бөгөөд утга нь гадны нөөц гэсэн байдаг. Тэгэхээр дуудлагын жолоочын үйлчилгээ нь аутсорсинг мөн үү? Засварчинаар машин засуулсан бол аутсорсинг мөн үү?

Мэдээлэлийн технологийн Аутсорсинг/Програм хангамж/

Бизнесийн үйл ажиллагааны Аутсорсинг/НББ-н, маткетинг/

Мэдлэгийн аутсорсинг /Зохиол бичих/ энэ нь маш ирээдүйтэй

Аутсорсингийн төрөл

Аутсорсингийн хандлагаМэдээллийн технологи нь өөрөө аутсорсингийн дэд

бүтэц болж байгаа.Аутсорсингийн хүрээ нь нэмэгдэж байгаа. Тоон системд

оруулж болох бүхий л зүйлийг хамарч байгаа.20-р зуунд Үндэстэн дамнасан том корпорациуд

хамгийн өртөг зардал багатай улс оронд үйлдвэрлэлээ явуулдаг байсан

Шинэ зуунд Үндэстэн дамнасан том корпорациуд хөдөлмөрийн зардал багатай тэр газаруудад гүйцэтгэлийг шилжүүлэн ажиллаж байна. Жнь: IBM-н оффис нь энэтхэгт байдаг. HP, XEROX зэрэг компаниуд тэрбумаар хэмжигдэх долларын гэрээг аутсорсингид хийсэн.

Аутсорсингийн жилийн өсөлт аль ч салбарт 30-40 хувийн өсөлттэй байгаа.

НББ-н аутсорсинг /Гэрээт, Зөвлөх/НББ-д мэдээллийн технологийг ашиглах: НББ нь

мэдээллийн систем тул түүнд орчин үеийн МТ-н дэвшилийг ашиглах.

Нягтлан бодох бүртгэл үндсэн бус функц: НББ нь байгууллагын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнг тогтсон аргачлалын дагуу бэлтгэх процесс учир байгууллагын ирээдүйн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй. Тиймээс үндсэн бус функц юм.

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг: НББ нь байгууллагын хувьд үндсэн бус функц мөн оюуны үйлдвэрлэл учираас түүнийг гадны мэргэшсэн хувь хүн, багаар хийж гүйцэтгүүлэх явцыг НББ-н аутсорсинг гэнэ.

НББ-н аутсорсингийн төрөлЗөвлөх нягтлан бодогчын үйлчилгээГэрээт нягтлан бодогчын үйлчилгээГэрээт аудитын үйлчилгээТатварын мэргэшсэн гэрээт үйлчилгээ

НББ-н аутсорсингийг хэрэгжүүлэх хэлбэрээр нь 2 ангилна.Зайнаас буюу онлайн горимоор. Гүйцэтгэгч

гүйцэтгүүлэгч 2 тал мэдээллийн технолгийн шийдлүүдийг ашиглан зайнаас харилцахыг хэлнэ.

Биечлэн буюу оффлайн горимоор. Гүйцэтгэгч тал нь гүйцэтгүүлэгч талтай биечлэн харилцана.

НББ-н аутсорсингийг мэдээлэл байрлах газраар нь 3 хуваадагХувилбар 1 : Мэдээлэл гүйцэтгэгч талд байрлана.

• Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.

•Захиалагчаас ирсэн баримт мэдээг гүйцэтгэгч тал НББ-н програм хангамж ашиглан боловсрууж тайлан мэдээг бэлэн болгоно.•Бэлэн болсон тайлан мэдээг захиалагч тал хүлээн авна.

НББ-н аутсорсингийн 3 хэлбэрээр хийдэг

Хувилбар 2 : Мэдээлэл захиалагч талд байрлана.

•Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.•Интернэтийн бүх төрлийн холболтуудыг ашиглан гүйцэтгэгч нь захиалагчын комьпютерт холбогдон боловсруулалт хийнэ.•Боловсруулагдсан тайлан мэдээ захиалагчын комьпютерт хадгалагдана.

НББ-н аутсорсингийн 3 хэлбэрээр хийдэг

Хувилбар 3 : Мэдээлэл гуравдагч талд байрлана. /Мэдээлэл хадгалах үйлчилгээ/

• Захиалагч холбогдох баримт мэдээг Сканнер, Факс, Шуудан, биер гэх мэт арга хэрэгслүүдээр гүйцэтгэгч талд хүргүүлнэ.

•Онлайн НББ-н програм ашиглан тайлан мэдээ бэлтгэнэ.•Захиалагч өөрийн зохих эрхээр онлайн НББ-н програмд нэвтэрч тайлан мэдээг авна.

НББ-н аутсорсинг яагаад хэрэгтэй вэ?

Дараах ач холбогдол давуу талуудыг бий болгоно. Удирдлагын стратеги оролцоо нэмэгдэж үндсэн үйл

ажиллагаандаа төвлөрөх боломжыг бүрдүүлнэ./судалгаагаар 63 %-г өдөр тутмын ажилд зарцуулдаг/

Эрсдлийг шилжүүлнэ. Хөндлөнгийн хяналт сайжирна. Зардал буурна.

Капитал зардал Үйл ажиллагааны зардал

Бүгдийг чадна гэж байгаа хүнээс болгоомжлох хэрэгтэй.

Үр дүнгийн график

Зардалын хэмнэлтийн төрлүүд

Нягтлан бодогчдын цалингийн зардал Байгууллагаас төлөх НДШ-ийн зардал Элдэв хангамжийн зардал \цай кофе, бусад хэрэглээ\

Хүний нөөцийн, ажилтны урамшууллын зардал Комьпютер техник хэрэгсэл ашиглалтын зардалТэмдэглэлт өдөр баяр ёслолын зардал Санхүүгийн болон бусад програм хангамжийн зардал

Ажилчдын сургалт семинарын зардал Санхүүгийн програмын төлбөр Компьютер, техник хангамжийн үйлчилгээ

Зардлын хэмнэлтийн тооцоолол

Нягтлан бодогчдын цалингийн зардал - 500.0Байгууллагаас төлөх НДШ-ийн зардал – 60.0Элдэв хангамжийн зардал\цай кофе, бусад зүйлс\- 20.0Хүний нөөцийн, ажилтны урамшууллын зардал – 15.0Комьпютер техник хэрэгсэл ашиглалтын зардал – 14.0Тэмдэглэлт өдөр баяр ёслолын зардал – 5.0Санхүүгийн болон бусад програм хангамжийн зардал 14.0Ажилчдын сургалт семинарын зардал – 5.0Санхүүгийн програмын төлбөр – 12.5Компьютер, техник хангамжийн үйлчилгээ – 12.5Нийт сарын 660.0 төгрөг харин үүнийг 50 хувь хэмнэвэл

жилд 4 сая орчим төгрөг хэмнэнэ. 5 жилд 20 сая төгрөг үүгээр юу хийж болох вэ?

Бизнес эрхлэгчид НББ-г яагаад гэрээтээр гүйцэтгүүлэхээс татгалздаг вэ?

Мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааМэдээллийн хурдан шуурхай байдалБаталгаагүй нягтлан бодогчид/Алга болдог, чадваргүй/Том компани болж харагдах гэдэгНэг нягтлан бодогчоор бүх ажилуудаа гүйцэтгүүлэн

зардал хэмнэж байна гэж боддог. Нягтлан бодогчНарийн бичигОффис менежерНяравБорлуулагч

Бодит байдал

Мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа.

Үндсэн нягтлан бодогч

Гэрээт нягтлан бодогч

Мэргэжлийн ёс зүйг баримтлах бодлого байхгүй.

Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг.

Хариуцлага хүлээх чадвар муу

Хариуцлага хүлээх чадвартай. Мэргэжлийн хариуцлагын даатгалтай.

Мэлээллийн технологийн мэдлэг султай, аюулгүй байдлын туршлага бага.

Энэ чиглэлээр төрөлжин ажилладаг тул аюулгүй ажиллагааны туршлагатай.

Нягтлан бодогчдын нэгдсэн мэдээллийн сан байхгүй учир алдаа гаргахгүй байх хөшүүрэг байхгүй.

Бизнесийн хэлбэр учир ирээдүйн бизнесийн төлөө энэ тал дээр онцгой анхаарна.

Ихэнх байгууллагууд мэдээлэл боловсруулалт гадны гүйцэтгэгчид шилжихэд шаардлагатай мэлээлэл хурдан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. НББ-н аутсорсингийн харилцаанд мэдээллийн технологийн давуу талуудыг ашигладаг учир хугацаа бага шаардана.

Бодит байдал

Баталгаагүй нягтлан бодогчид/Алга болдог, чадваргүй/. Нягтлан бодогчдын хүний нөөцийн нэгдсэн сан бүрдэн тэдэнд байнгын мэдлэг чадвар олгох тасралтгүй сургалт явуулах баг ажиллах учир тухайн нягтлан бодогч алга болох, ажлын чадвар дутагдана гэсэн ойлголт байхгүй. Алга болсон гэхэд цаана нь олон мянган нягтлан бодогч байгаа. Ажилаа муу хийсэн, ёс зүйгээ, гэрээ хууль зөрчсөн нягтлан бодогчид хариуцлага тооцох нэгдсэн систем бүрдэх юм. Тиймээс энэ асуудалууд байхгүй болно.

Бодит байдал

Том компани болж харагдах гэдэг. Ихэнх бизнес эрхлэгчид ажилчидын тоогоор томоохон компани болон харагдах гэдэг. Гэтэл одоо үед ажилчидын тоо бус өрсөлдөх чадвараар нь дүгнэдэг цаг аль хэдийн ирсэн. Өрсөлдөх чадвар гэдэг бол: хамгийн бага зардалтайгаар хамгийн их бүтээмжтэй ажиллахыг хэлнэ.

Бодит байдал

Нэг нягтлан бодогчоор бүх ажилуудаа гүйцэтгүүлэн зардал хэмнэж байна гэж боддог. Бүгдийг хийнэ юу ч хийгээгүйтэй адил гэсэн үг бий. Үүнд нэг бол бүгдийг хийж чаддаг супер ажилтан, нэг бол бүгдийг хийж чадна хэмээн боддог юу ч хийж чаддаггүй ажилтан. Бүгдийг хийж чаддаг супер хүн бол ховор бас дээр нь маш их цалин хангамж хэрэгтэй болдог.

Бодит байдал