Lecture 2 democracy index

Post on 19-Jul-2015

298 views 7 download

Transcript of Lecture 2 democracy index

Ардчиллын индексМУБИС-ийн УТСС-ийн тэнхмийн багш, доктор Ж.ЖАРГАЛ

Ардчиллын индекс гэж юу вэ ?

Тухайн улсын ардчиллын хөгжлийг үнэлж тогтоодог олонарга зүй байдаг ба тэдгээр нь өөрийн шалгуур үзүүлэлтээтоон хэлбэрт оруулж, түүнийгээ индексжүүлнэ.

Индексжүүлнэ гэдэг нь тодорхой тоон болон бусад шинжчанаруудыг үндэслэн хэмжих, дараалалд оруулах явдал юм.

АНУ-д төвтэй олон улсын судалгааны Freedom House болонАнглид төвтэй Economist группийн Economic IntelligenceUnit –ийн ардчиллын индэкс хамгийн алдартай.

Фрийдом Хаусын ардчиллын индекс

Фрийдом хаус нь 1941 онд байгуулагдсан бөгөөд ардчилал,хүний эрх, улс төрийн эрх чөлөөний чиглэлээр судалгаахийдэг ТББ юм.

1972 оноос эхлэн улс орнуудын иргэний болон улс төрийнэрхийн төлөв байдлыг 1-7 хүртэл оноо өгөх замаар судлахболжээ. 1 нь хамгийн эрх чөлөөтэй, 7 нь хамгийн дарангуйдэглэмтэйг илтгэнэ.

1978 оноос судалгааны тайлан нь ном хэлбэртэйгээр гарахболсон бөгөөд жил тутам тайлангаа гаргадаг.

Судалгааны арга зүй

Уг судалгаа нь 195 орон, 14 маргаантай бүс нутаг дах ардчиллын төлөв байдлыг судалжээ. Судалгаа улс төрийн болон иргэний эрх чөлөө гэсэн хоёр үнэлгээний хэсэгтэй.

Улс төрийн эрх чөлөөний үнэлгээ нь сонгуулийн үйл явц, улс төрийн оролцоо, олон ургальч байдал, засгийн газрын үйл ажиллагаа

Иргэний эрх чөлөөний үнэлгээ нь итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо илэрхийлэх эрх, эвлэлдэн нэгдэх эрх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хувь хүний бие даасан байдал, түүнийг хангах эрхүүдийн хэрэгжилтэнд тулгуурладаг

Үргэлжлэл

1 - 2.5 оноо авсан улсууд эрх чөлөөтэй

3 - 5 оноо авсан бол хагас эрх чөлөөтэй

5.5 - 7 оноо авбал эрх чөлөөгүй ангилалд багтдаг.

Уг судалгаа нь нийт 25 асуултаас бүрдэх бөгөөд асуулт бүрд0-4 оноо авдаг.

Судалгаа нь тодорхой соёлын хүчин зүйлээс ангид байжхүний эрхийн түгээмэл тунхаглалыг гол болгож явдаг.

Судалгааны асуултуудаас: улс төрийн эрх чөлөө

Төрийн тэргүүн болон бусад өндөр дээд албан тушаалтнууд чөлөөт,шударга сонгуулиар сонгогддог уу ?

Сөрөг хүчний дуу хоолой хүрч чаддаг эсэх, сөрөг хүчин сонгуулийнзамаар эрх мэдэлд хүрч байр сууриа бэхжүүлэх боломжтой юу ?

Засгийн газар хэт их авилгалаас чөлөөтэй байж чаддаг уу ?

Иргэдийн улс төрийн сонголт цэргийн, гадаадын, тоталитар нам, шашныбүлэглэлүүд, эдийн засгийн олигархи болон бусад бүлэглэлүүдээс хараатбус байж чаддаг уу ?

Засгийн газар сонгуулийн хооронд иргэдийн өмнө хариуцлагтай байж,нээлттэй ил тод ажиллаж чаддаг уу ?

Судалгааны асуултуудаас: иргэний эрх чөлөө

Чөлөөт, нээлттэй хэлэлцүүлэг явагдаж чаддаг уу ?

Академик эрх чөлөө бий эсэх, боловсролын систем төрийн номлолоос ангид байж чаддаг уу ?

Бие даасан шүүх бий эсэх ?

Шашны байгууллагууд олон нийтийн дунд итгэл үнэмшилээ илэрхийлэх, үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдсан эсэх ?

Иргэний нийгмийн байгууллагууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг уу ?

Иргэний болон эрүүгийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, цагдаа иргэдийн шууд хяналтанд байдаг эсэх ?

Монгол улс (фрийдом хаусын тайланд)

Эрх чөлөөтэй. Улс төрийн эрх - 1.0 Иргэний эрх – 2.0

Монгол улс нь тус байгууллагын судалгаанд 1972 оноос эхэлжхамрагдсан бөгөөд 1990 хүн хүртэл 7 оноо авч эрх чөлөөгүй. 1990-1991онд 4 оноо авч хагас эрх чөлөөтэй. Түүнээс хойш тогтмол 2-2.5 оноо2003 оноос 2 гэсэн оноог авч иржээ. 2013 оны судалгааны тайландмонголын тухай дараах асуудлуудыг онцгойлж дурдсан байна.:

1. 2012 оны парламентын сонгууль шудрага болж өнгөрснөөр Ази тив дэх пост-коммунист цорын ганц ардчилсан улс гэдгийг дахин баталлаа.

2. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг авилгалын хэргээр барьсан.

3. Авилгал Монголын хувьд ноцтой асуудал хэвээр байна. Авилгалын индексээр 176 орноос 94-р байранд жагсаж байгаа.

1. Парламентын сонгуультай цуг нийслэлийн ИТХ-ын сонгууль болжхаризматик ардчилсан зүтгэлтэн Э.Бат-Үүлийн тэргүүлсэн ардчилагчидялсан.

2. Хэдийгээр хэвлэлийн эрх чөлөөтэй боловч сэтгүүчид өөрийн хяналттай(self-censorship) ажиллаж байгаа нь тодорхой хэмжээнд хараат байгаагилтгэж байна. Засгийн газраас интернетэд хяналт тавьдаггүй.Bloomberg суваг монголын зах зээлд нэвтэрсэн.

3. Их сургуулийн оюутны 60, бүх шүүгчдийн 60 хувь нь эмэгтэй боловчПарламентэд 9 эмэгтэй гишүүнтэй. Гэр бүлийн хүчирхийллийг хуулиархориглосон ч ийм гэмт хэрэг нийгэм- соёлын хүчин зүйлийн нөлөөгөөрнууцлагдмал.

4. Монгол нь эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчид болон хүүхдийг сексийнболон албадан хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор худалдаалах эхсурвалж, дамжин өнгөрүүлдэг улс юм. Засгийн газар энэ тал мууажилладаг.

5. 2013 онд өмнөх оны индекс сайжирч улс төрийн эрх чөлөө 1 болсон.Энэ нь сонгууль ардчилсан болсонтой холбоотой.

Ардчиллын төлөв байдал 2013 он

Ногоон – эрх чөлөөтэй. Шар – хагас эрх чөлөөтэй. Чернилинягаан – эрх чөлөөгүй

Хамгийн их өөрчлөлттэй улс орнууд 2008-2012 он

Бууралт Өсөлт

Мали -46 Ливи 35

Мадагаскар-23 Тунис 35

Гамби-20 Бирм 21

Гвиней Бисау-20 Тонга 18

Бахрейн-18 Египет 13

Украйн-16 Зимбаве 13

Этиопи-15 Гвиней 11

Эритери-10 Молдав 10

Руанда-10 Зааны ясан эрэг 9

Иемен-10 Гүрж 9

Дэлхийн улс орнуудын эрх чөлөөний байдал (улс орноор)

Дэлхийн улс орнуудын эрх чөлөөний байдал (хүн амаар)

Хамгийн хамгийн

Орчин үеийн хамгийн дарангуй дэглэмүүдэд нэг намынноёрхол, марксист ленинист үзэл суртлыг удирдлагаболгосон Хойд Солонгос, ЗХУ-ын үеийн дарангуйлагчдын улүндэс үлдсэн Туркменстан, Узбекстан, хагас цэрэгжсэнрадикал исламын бүлэглэлийн дарангуйлалтай Судан,хамгийн их авилгалд автсан, хүний эрхийг бүдүүлгээрзөрчдөгөөрөө алдартай Эквадорын Гвиней, дарангуйлагчцагдаагийн улс Эритери, хэмжээгүй эрхт хаант засагтай,нийгмийн амьдралд шашны хатуу дэг жаягийг тогтоосонСаудын Араб орж байна.

Экономист сэтгүүлийн ардчиллын индекс

Экономист сэтгүүлийн нэг бүрэлдэхүүн болж явдагэдийн засгийн мэдээллийн нэгжээс 2006 оноосэхлэн доорхи ардчиллын индексийн судалгаагявуулах болсон байна. Энэхүү судалгаа нь 2006,2008, 2009, 2011 онуудад тус тус хийгдсэн байна.

Улс орнуудыг ардчилсан, согогтой ардчилсан,холимог буюу эрлийз, дарангуй дэглэмтэй гэжүндсэн 4 бүлэгт хувааж авч үздэг.

Судалгааны арга зүй

Нийт 60 асуултаас бүрдсэн асуулга асуудаг бөгөөд асуулт бүрээс 2-3 сонголттой. Улс орнуудыг 0-10 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 10 нь хамгийн эрх чөлөөтэйг илтгэнэ.

1. Бүрэн ардчилсан - 8 -10

2. Согогтой ардчилалтай - 6 - 7.9

3. Эрлийз дэглэм - 4 - 5.9

4. Дарангуй дэглэм – 4 - өөс доош оноо авсан тохиолдолд

Дэлхийн улс орнуудын ардчиллын төлөв байдал 167 улс (2011 он)

Дэглэм Улсын тоо Хувиар Хүн амын хувь

Ардчилсан 25 15 11.3

Согогтой 53 31.7 37.1

Эрлийз 37 22.2 14

Дарангуй 52 31.1 37.6

Ардчиллын индекс

Энэхүү индексийн ардчилсан орнуудыг Норвеги (9.80), Исланд(9.65), Дани (9.52) гэсэн орнууд эхний байрыг эзлэсэн байна.

Согогтой орнуудын жагсаалтад Итали (7.74), Энэтхэг (7.30)

Гибрид дэглэмтэй орнууд дотор Сингапур (5.89), Турк (5.73)

Монгол улс 69-р байранд орж ерөнхий үзүүлэлтээр 6.23 оноо,сонгуулийн үйл явц, олон ургальч байдал дээр 8.33, засгийнгазрын үйл ажиллагаанд 5.71, улс төрийн оролцоо 3.89, улстөрийн соёл 5.00, иргэний эрх чөлөөнд 8.24 оноо авч согогтойардчилалтай улсуудын тоонд орсон байна.

Дарангуй дэглэмд ОХУ (3.92), Хятад (3.14), Жагсаалтын сүүлийнбайрыг Хойд Солонгос (1.08 иргэний болон сонгуулийн эрхчөлөөнд 0 оноо авсан), Үзбекстан, Туркменстан, Чад зэрэг орнуудэзэлжээ.

Үндсэн тайлангаас

Ардчиллын шинэ давалгаа ойрхи дорнодын орнуудадөрнөснийг тусгайлан авч үзсэн байна. Египет, Ливи, Тунис,Сири зэрэг орнуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийшалтгааныг 1) Хуучин дэглэм легитим байдлаа алдсан, 2)Хөрш орнууд дах эсэргүүцлийн хөдөлгөөний нөлөө, 3)Эдийн засгийн хямрал, 4) Улс төрийн соёлын нөлөөтэй (хүнамын боловсролын түвшингийн өсөлт, интернет хэрэглээ,facebook, twitter) холбож авч үзжээ.

Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал ардчилсан улсуудыг(Грек, Португаль, Испани, Итали, Франц г.м.) нэг түвшинбуурахад мөн нөлөөлжээ.

Судалгааны асуулгаас

Сонгууль өрсөлдөөний зарчмаар явагдаж, сонгогчид саналаа чөлөөтэй өгч, сонголт хийх боломжоор хангагдсан уу ?

1 – Ямар нэг хориг байхгүй, намуудыг хязгаарладаггүй

0.5 – Сонгуулийн үйл явцад зарим нэг хязгаарлалт бий

0 – нэг намын системтэй, сонгуулийн үйл явцад томоохон саад бэрхшээл их бий.

Хууль тогтоох байгууллага шийдвэр гаргах дээд хүчин байж, засаглалын бусад салаа мөчрүүдийг хянаж чаддаг эсэх ?

1 – Тийм

0 – Үгүй