Usvurin tsagdaaa

2
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН “ХАНГАРЬД” БҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхдийн өөрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхдүүдийн санаачлагаар Өсвөрийн цагдаагийн бүлэг байгуулагдан, улмаар өргөжин ЕБС-иудын дэргэд 10-15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ӨЦБ байгуулагдан эдүгээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн өсвөрийн цагдаагийн “Хангарьд” бүлэг нь 20 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Ахлагчаар ЕБ-ын “Жигүүр” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Ганбаатар 2 дахь жилдээ ажиллаж байна. ӨЦБ-ийн гишүүд нь Хүүхдийн төлөө хэлтэс, ЦГ-ын хүүхдийн албанаас мэргэжлийн удирдлагаар хангагдан хүүхэд багачуудыг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөв үлгэр дууриалал, нөлөөлөл үзүүлэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Жишээлбэл: “Би оллоо” буланг сургууль бүр дээр ажиллуулж хамгийн шударга хүүхдийг тодруулж, аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн “Шударга журам” медиалаар 20 хүүхдийг шагнаж урамшуулсан. Мөн аймгийн УЗХ, ДЗОУБ, Зэвсэгт хүчний 0330-р ангийн алба хаагчидтай хамтран “Дуут жагсаал”, “Марш тактик”, “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна. Дархан-Уул аймагт ЕБ-ын болон мэргэжлийн 15 сургуулийн 200 гаруй ӨЦБ- ийн гишүүн идэвхи санаачлагатай үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн өсвөрийн цагдаагийн бүлэг нь төвийн бүсийн 5 аймгийн “Өсвөрийн цагдаагийн чуулга уулзалт”-ыг 2006, 2009 онуудад амжилттай зохион байгуулан ажилласан тэргүүн туршлагатай. 2011 оны 12 сард Өвөрхангай аймагт болсон “БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХӨГЖЬЕ” өсвөрийн цагдаа бүлгэмийн чуулга уулзалтанд цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Анхзаяа “Өсвөрийн цагдаа бүлгийн тэргүүн туршлага” сэдвээр илтгэл тавьж оролцсон. 2005 оны 11-р сарын 24-ны өдрөөс эхлэн аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Бидний уриа: Хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлцгээе. Хүүхэд хүүхдийнхээ төлөө

Transcript of Usvurin tsagdaaa

Page 1: Usvurin tsagdaaa

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН “ХАНГАРЬД”

БҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж,

хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхдийн өөрийн

оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхдүүдийн санаачлагаар Өсвөрийн цагдаагийн

бүлэг байгуулагдан, улмаар өргөжин ЕБС-иудын дэргэд 10-15 хүүхдийн

бүрэлдэхүүнтэй ӨЦБ байгуулагдан эдүгээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж

байна. Аймгийн өсвөрийн цагдаагийн “Хангарьд” бүлэг нь 20 гишүүний

бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Ахлагчаар ЕБ-ын “Жигүүр”

цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Ганбаатар 2 дахь жилдээ ажиллаж байна.

ӨЦБ-ийн гишүүд нь Хүүхдийн төлөө хэлтэс, ЦГ-ын хүүхдийн албанаас

мэргэжлийн удирдлагаар хангагдан хүүхэд багачуудыг гэмт хэрэг зөрчилд

холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд хууль эрх зүйн

мэдлэг олгох, зөв үлгэр дууриалал, нөлөөлөл үзүүлэх зорилгоор төрөл бүрийн

арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Жишээлбэл: “Би оллоо” буланг

сургууль бүр дээр ажиллуулж хамгийн шударга хүүхдийг тодруулж, аймгийн

хүүхдийн төлөө хэлтсийн “Шударга журам” медиалаар 20 хүүхдийг шагнаж

урамшуулсан. Мөн аймгийн УЗХ, ДЗОУБ, Зэвсэгт хүчний 0330-р ангийн алба

хаагчидтай хамтран “Дуут жагсаал”, “Марш тактик”, “Ногоон гэрэл цагаан шугам”

тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

Дархан-Уул аймагт ЕБ-ын болон мэргэжлийн 15 сургуулийн 200 гаруй ӨЦБ-

ийн гишүүн идэвхи санаачлагатай үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн өсвөрийн цагдаагийн бүлэг нь төвийн бүсийн 5 аймгийн “Өсвөрийн

цагдаагийн чуулга уулзалт”-ыг 2006, 2009 онуудад амжилттай зохион байгуулан

ажилласан тэргүүн туршлагатай. 2011 оны 12 сард Өвөрхангай аймагт болсон

“БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХӨГЖЬЕ” өсвөрийн цагдаа бүлгэмийн чуулга

уулзалтанд цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч

Д.Анхзаяа “Өсвөрийн цагдаа бүлгийн тэргүүн туршлага” сэдвээр илтгэл тавьж

оролцсон.

2005 оны 11-р сарын 24-ны өдрөөс эхлэн аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй

хамтран ажиллаж байна.

Бидний уриа:

Хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлцгээе.

Хүүхэд хүүхдийнхээ төлөө

Page 2: Usvurin tsagdaaa