Irim annual report 2014- mon

74
2005 2010 2015 2020 2025 2030 2035 2040 2045 ТАЙЛАН 2014/2015 Independence Quality Impact

Transcript of Irim annual report 2014- mon

2005 2010 2015 2020 2025 2030 2035 2040 2045

ТАЙЛАН 2014/2015

Independence Quality Impact

Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14201, Сүхбаатар дүүрэг,

8-р хороо, Бага тойруу, 45-30 тоот

Шуудангийн

хайрцаг: 46A/265 Улаанбаатар, Монгол

Вэб сайт: www.irim.mn

Фэйсбүүк хуудас: IRIMongolia

Утас: +976-7011-7101

Хараат Бус Судалгааны Хүрээлэн IRIM

3

БИДНИЙ ҮЗҮҮЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

Судалгаа: Бид найдвартай аргазүйд үндэслэсэн тоон ба чанарын судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлж ирсэн. Олон мянган оролцогчдоос, сэдэвчилсэн олон асуудлаар найдвартай мэдээлэл муглуулж, мэдээлэлд нарийвчилсан шинжилгээ хийдэг.

Хяналт үнэлгээ: Төслүүдэд хөндлөнгийн байр сууринаас, үнэн бодитой үнэлгээ өгдөг. Хяналт үнэлгээний ажилд тохирох нөөцийг тогтоож, төлөвлөгөө ба биелэлтийн зөрүүг судалж, үр дүн, нөлөөг үнэлснээр төслийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг.

Сургалт: Бид иргэд, олон нийт, төрийн алба, хувийн байгууллага хувь хүмүүст оролцооны янз бүрийн аргаар сургалтууд зохион байгуулж байна.

Нөлөөлөл: Бид судалгаанд тулгуурлан төрөл бүрийн чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа төлөвлөж, хэрэгжүүлдэг. Энэ нь төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх, тухайн асуудалд олон нийтийн зүгээс өгөх ач холбогдол, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн менежмент: Бид аливаа төслийг эхлүүлэхээс дуусах хүртэл бүхий л үе шатны менежментийг хэрэгжүүлж ажилладаг.

ХАМРАХ СЭДЭВ:

• Засаглал• Нийгмийн эрүүл мэнд• Уул уурхай, байгаль орчин• Боловсрол• Хөдөөгийн ба хотын өрхүүд• Эдийн засаг

ЭРХЭМ ЗОРИЛГОШинжлэх ухааны нарийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан үйлчлүүлэгчдээ äýëõèéí æèøèãò íèéöñýí õàðààò áóñ, үнэн бодит, íàéäâàðòàé мэдээллээр хангасанаар бүс нутгийн сóäàëãààíû çàõ çýýëä мэргэжлийн өндөр ñòàíäàðò áèé áîëãîж нийгмийн судалгааны чиглэлийн òýðã¿¿ëýõ төв болно.

ТАЙЛАН2014/2015АГУУЛГА

IRIM-ийн тухай 3

Өмнөх үг 4

IRIM хүний нөөц 5

IRIM тоогоор 6

2014 оны онцлох үйл явдал 7

Хэрэгжүүлсэн төслүүд 9

Хэрэгжүүлж буй төслүүд 67

4

IRIM судалгааны хүрээлэн 2014 онд хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, төслүүдийн хураангуй тайланг та бүхэнд 2 дахь жилдээ танилцуулж байгаадаа баяртай байна.

2014 онд хэдийгээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан ч IRIM судалгааны хүрээлэн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, талбарыг тэлж, төрөлжиж, зорилтоо хангалттай биелүүлсэн амжилтаар өнгөрсөн жилийг үдлээ.

Тогтвортой, тэлсэн үйл ажиллагаа: Өнгөрсөн онд нийт 23 төсөл хэрэгжүүлснээс дийлэнх нь олон улсын байгууллагатай хамтарсан төсөл байна. Эдгээр харилцагчийн 30 гаруй хувь нь шинэ хамтрагчид байгаа нь бидний үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг харуулж байгаа бол 50 гаруй хувь нь сүүлийн 4 жилд манай байгууллагаар давтан үйлчлүүлсэн нь манай байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, чанарын түвшинг бататган харуулж байна.

Өсч буй хүний нөөц: Хараат бус, мэргэжлийн тодотголтой манай хамт олон 2014 оноос шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагаа хариуцсан захирал, гадаад харилцаа, төсөл хариуцсан менежер, чанарын хяналтын баг зэрэг тогтмол албан тушаалуудыг шинээр бий болгосноор төслийн менежментийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болсон. Мөн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд “Судлаач оюутан” уралдаант хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж мэргэжлийн туршлага хуримтлуулах, төслийн бүх үе шатанд хамрагдах боломжоор хангасан нь салбар бүрт судлаач боловсон хүчнийг бэлдэх зорилготой юм.

Гадаад хамтын ажиллагаа: IRIM судалгааны хүрээлэнгийн гадаад харилцаа өргөжин тэлсэн. Энэ хугацаанд олон улсын, тухайлбал АНУ, Герман, Дани, Недерланд, Австрали, Энэтхэг, Вьетнам, Малайз, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Япон, Их Британи зэрэг орны нийт 46 байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан байна. Түүнчлэн АНУ, БНСУ, Канад, Япон, Филиппин, Унгар улсуудад зохион байгуулагдсан олон улсын мэрэгжлийн хурлуудад Монголын судлаачид болон байгууллагаа төлөөлөн оролцов.

Технологийн шинэчлэл, үйлчилгээний чанар: Фокус бүлгийн ярилцлагын стандарт өрөө, мэдээлэл цуглуулалтад мобайл аппликейшн ашиглах зэрэг технологийн шинэчлэл хийснээр IRIM судалгааны хүрээлэн захиалагчдад чанарын баталгаат мэдээлэл; талбарын явцын туршид мэдээлэлд хяналт тавих боломж; хугацаа хэмнэх; найдвартай мэдээллийн сан үүсгэх давуу талыг олгож байна.

Үйл ажиллагааны төрөлжилт: Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчинд гарааны старт-апаас эхлээд үндэсний томоохон компаниудын өмнө зах зээл, бизнес, инновацийн судалгаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ ус агаар шиг хэрэгтэй болж ирж байна. Нэг талаас энэхүү цаг үеийн шаардлага, нөгөө талаас манай хүрээлэнгийн бизнес, зах зээлийн судалгааны сүүлийн таван жилийн туршлагад суурилан МИРИМ Консалтант охин компаниа байгуулан, амжилттай төрөлжин ажиллаж байна.

Энэ тайлангаар IRIM судалгааны хүрээлэнгийн өнгөрсөн онд хийсэн ажлыг тайлагнахаас гадна Монгол улсад хийгдэж буй зарим судалгааны ажлыг хураангуйлан нийтэлж түгээх, Монголыг сонирхогч байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагчдад ойлголт, мэдээлэл өгөхийг зорилоо.

Цаашид бид захиалагчид болон манай судалгаанд үргэлж дэмжлэг үзүүлж ажилладаг орон нутгийн удирдлага, албан хаагчид, судалгаанд оролцож үнэтэй мэдээлэл өгч хамтарч ажилласан иргэдийнхээ итгэлийг дааж, чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээг хүргэж байхын тулд хичээн ажиллах болно.

Байгууллагын үйл ажиллагааг өргөжин тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар бүрийн мэргэжилтэн, зөвлөхүүд мөн манай байгууллагыг сонгож ажилласан, судалгааны үр дүнг энэхүү тайланд нийтлэх боломж олгосон харилцагч нартаа талархал илэрхийлье.

ӨМНӨХ ҮГ

Ерөнхийлөгч Х.Бэхбат

Гүйцэтгэх захирал А.Долгион

5

МАНАЙ ХАМТ ОЛОН

IRIM ХҮНИЙ НӨӨЦ

Манай байгууллага судалгаа, сургалт, төсөл удирдан зохион байгуулах болон зөвлөх үйлчилгээний өндөр мэдлэг туршлагатай 25 тогтмол ажилтантай. Манай ажилчид социологи, нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, улс төр, сэтгэл зүй, эдийн засаг, хууль эрх зүй, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд нийгмийн судалгааны чиглэлээр гурваас хорин жилийн ажлын туршлагатай мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн.

Зөвлөхүүдийн баг: Байгууллага нь шаардлагатай үед зохих үйл ажиллагаа, арга зүйг хэрэгжүүлэхэд олон улсын хэмжээнд ажилласан туршлагатай үндэсний болон гадаадын мэргэжилтэн, зөвлөхүүдийн багийг ажиллуулдаг. Тэд байгууллагад шаардлагатай гүнзгий мэдлэг туршлага, төсөл хэрэгжүүлэхэд чухалд тооцогдох инновацийг нэвтрүүлж байна. Тэд төслийн удирдагч, багийн ахлагч нарт шууд хариуцан тайлагнаж ажилладаг ба аливаа төсөл, арга хэмжээнд бодитой үр дүнг авчирдгаараа онцлог юм.

Туслах баг: Төслийн туслах ажилтнуудын дийлэнх нь IRIM-ийн хэрэгжүүлж буй төслүүд дээр гэрээлэн ажилладаг ба гэрээт ажлын онцлогоос хамааран тогтмол болон тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. Манай байгууллага харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар бүхий олон гэрээт судлаачдын багийг бүрдүүлсэн байна. Бид ямар ч үед судалгаа шинжилгээний төсөл дээр дэмжлэг үзүүлж ажиллах 30 орчим гэрээт судлаачидтай.

6

91НИЙТ

ТӨСӨЛ

43 14 13 9 6 6Засаглал Маркетинг,

эдийн засагБоловсрол Нийгмийн

эрүүл мэнд

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ГАЗРУУД

Хөдөөгийн өрх

Уул уурхай, байгаль орчин

Улаанбаатар 73Ховд 30Дорноговь 22Өмнөговь 12Дархан-уул 21Өвөрхангай 17Баянхонгор 18Говь-алтай 16

Хөвсгөл 16Архангай 14Сүхбаатар 13Төв 13Хэнтий 15Баян-Өлгий 12Дорнод 17Завхан 14

Орхон 12Увс 17Говьсүмбэр 12Дундговь 14Сэлэнгэ 12Булган 8БНХАУ Эрээн хот 1Давхардсан тоо 409

97746Респондент

4 сараас2008оны12 сар2014оны

59.1 27.9

9.6

3.4

Судалгаа

Хяналт, үнэлгээ

Сургалт

Нөлөөллийн ажил

59.1 27.9

9.6

3.4

Research

Monitoring & Evaluation

Training

Advocacy

58,2 25,4

11,9

4,5

Судалгаа

Хяналт, үнэлгээ

Сургалт

Нөлөөллийн ажил

9,0

7,5

4,5

10,4

29,9

4,5

20,9

13,4

Суурь судалгаа

Кейс судалгаа

Харьцуулсан судалгаа

Маркетингийн судалгаа

Мониторинг, үнэлгээ

Хэрэгцээ тодорхойлох судалгаа Олон нийтийн санаа бодол тодорхойлох судалгаа Сургалт, нөлөөлөл

51

14

1

10

15 Олон улсын байгууллага

Төрийн бус байгууллага

Хувь хүн

Хувийн байгууллага

Төрийн байгууллага

IRIM TOOГООР

65 133Захиалагч Хамтрагч

Олон улсын социологийн холбоо (ISA)-ийн гишүүний хувьд бид тус холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс баталсан Ёс зүйн дүрмийг хатуу баримтлан ажилладаг.

Манай хүрээлэнд Нийгмийн хариуцлагын Азийн сүлжээний Гүйцэтгэх хорооны гишүүн байгууллага. Иймээс бид нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин ажиллахыг зорьдог.

Бидний ёс зүйн болон мэргэжлийн зарчим

6

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР

7

2014 оны онцлох үйл явдлууд

20141

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1. Ил тод байдлын түншлэл-д “Судалгааны чанарыг үнэлэх нь” сургалтыг зохион байгуулсан

1. Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн мэргэжилтнүүдэд SPSS программын ахисан шатны сургалт зохион байгуулсан 2. Мэдээлэл цуглуулалтанд таблетийг нэвтрүүлсэн 1. БНСУ-д “Жендэрийн дүн шинжилгээ

болон жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах чадварыг дээшлүүлэх” сургалтанд IRIM-ийн судлаач Л.Мөнхбат хамрагдав 2. IRIM-ийн зөвлөх Ш.Оюунтуяа Канадын Торонто хотноо PDAC-2014 чуулганд оролцов

1. IRIM судалгаан хүрээлэн 2013 оны үйл ажиллагааны тайланг хэвлүүлэв 2. IRIM судалгааны хүрээлэн 6 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрөөв.

1. IRIM-ийн ТУЗ-ын гишүүн Ц.Болд, судлаач Л.Мөнхбат, Б.Эрдэнэ -АНУ-ын Монгол Соёлын Төвөөс, Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Монгол судлалын бага хуралд IRIM судалгааны хүрээлэнг төлөөлөн АНУ-ын Вашингтон хотод илтгэл тавив.

1. IRIM Судалгааны хүрээлэн - Франкфуртын Санхүү Менежментийн Их Сургуультай хамтран ажиллав2. Өөрийн оффист Фокус бүлгийн ярилцлагын өрөөг дэлхийн стандартад нийцүүлэн тохижуулав

1.Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мойлтмаа Унгер улсын Будапешт хотноо Төв Европын Их Сургуульд “Шударга байдлын төлөөх удирдлага, манлайлал” сургалтанд хамрагдав2. IRIM-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Цэлмэгсайхан, Гүйцэтгэх захирал А.Долгион нар Олон Улсын Социологийн Холбооны Дэлхийн XVIII Конгресст оролцож илтгэл тавив.

1. IRIM-ийн Гүйцэтгэх захирал А.Долгион - Forbes Mongolia сэтгүүлийн 2014 оны 8-р сарын Эмэгтэйчүүдийн манлайлал дугаарт шалгаруулсан “”МОНГОЛЫН ХҮЧИРХЭГ 25 ЭМЭГТЭЙЧҮҮД””-д шалгарав.

1. IRIM-ийн Гүйцэтгэх захирал А.Долгион Филлипин улсын Манила хотод Азийн хөгжлийн банкны“Үр нөлөөний үнэлгээг ашиглах нь”семинарт оролцов

1. Хөдөлмөрийн судалгааны институцын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал” судалгааг Монгол улсын бүх аймаг, нийслэлийн бүх дүүргийг хамруулан зохион байгуулав.2. IRIM Судалгааны хүрээлэн Авсрали улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Олон улсын хөгжлийн төлөө” сайн дурын ажилтанг 3 дахь удаагаа хүлээн авч ажиллаж байна.

1. Судлаачдын эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах байдлыг улам нэмэгдүүлж талбарт явж буй бүх судлаачдыг гэнэтийн ослын даатгалд хамруулж байх тогтолцоонд бүрэн шилжсэн.

1. Мэргэшсэн судлаачдыг бэлдэх “Судлаач оюутан” уралдаант хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2. Монгол улсын Авилгатай тэмцэх газрын “Сайн засаглалын төлөөх Сайн санаачлага” шагналыг Авилгын эсрэг үйл ажиллагаа болон судалгаагаар хүртсэн.

12 сар

8

Япон улсын Ёкохама хотноо Олон Улсын Социологийн Холбооны Дэлхийн XVIII Конгресст 2014 оны Julyын 13-19-ний өдрүүдэд “Тэгш бус дэлхий ертөнцтэй нүүр тулах нь: Дэлхийн Социологийн Сорилтууд” нэрийн дор болов.

Тус хуралд Монголын социологичдыг төлөөлөн IRIM судалгааны хүрээлэнгээс А.Долгион “Монгол дахь нийгмийн тэгш бус байдал”, Л.Цэлмэгсайхан “Монгол дахь бичил уурхайчид болон төрийн байгууллагын зөрчилт асуудлууд” сэдэвт кейс судалгааны илтгэл танилцуулсан юм.

Уг Конгресс нь дөрвөн жил тутам зохион байгууллагддаг бөгөөд, энэ удаад нийт 101 оны 5600 гаран социологичид хуран чуулсанаараа өмнөх бүх цаг үеийн статистикийг давсан байна.

АНУ-ын Монгол Соёлын Төвөөс, Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Монгол судлалын 8 дугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотод 2014 оны 5 сарын 2-оос 6-ны өдрүүдэд болов. Уг хуралд IRIM судалгааны хүрээлэнг төлөөлөн ТУЗ-ын гишүүн Ц.Болд, судлаачид Б.Эрдэнэ, Л.Мөнхбат нар илтгэл тавин оролцсон.

IRIM судалгааны хүрээлэн”- гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.МойлтмааТөв Европын Их Сургуулиас зохион байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 5-аас 12-ны хооронд Унгер улсын Будапешт хотод “Шударга байдлын төлөөх удирдлага, манлайлал” сэдэвт 15 орны 60 гаруй Question-naireдыг хамруулсан Зуны сургалтанд амжилттай оролцоод ирлээ. Сургалтын гол зорилго нь Нийгэмд шударга байдлыг бий болгож, авлигын эсрэг тэмцэхэд салбар бүрийн оролцоог тодорхойлох, бүх Questionnaireдод холбогдох сэдвийн нэгэн жигд ойлголтыг өгөх байв.

IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач Л.Мөнхбат БНСУ-ын Сөүл хотод “Жендэрийн тэгш эрхийн бодлого боловсруулах чадавхийг бэхжүүлэх” сургалтанд 2014 оны Marchын 2-оос Marchын 14-ны хооронд оролцсон. Энэхүү сургалтын зорилго нь нийт Questionnaireдод жендэрийн тэгш эрх, түүнийг бодлого шийдвэрт хэрхэн тусгах талаар нэгдсэн ойлголт өгөх явдал байв.

2014 оны онцлох үйл явдлууд

9

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

10

БАЯНХОНГОР АЙМАГТ “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

ТӨСӨЛ”-ИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА

Захиалагч: Дэлхийн Зөн Монгол ОУБХамтрагч: ЭМШУИС-ийн “Нийгмийн эрүүл мэндийн сургууль”Судалгааны зорилго, зорилт: Энэхүү үнэлгээний судалгааны зорилго нь Дэлхийн Зөнгийн “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөлд хамрагдсан зорилтот бүлэгт гарсан төслийн үр нөлөөг хэмжих юм. Үнэлгээний судалгаа нь дараах гол зорилтуудын хүрээнд хэрэгжсэн

• Хөтөлбөрийн дизайны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагаварыг үнэлэх • Дэлхийн зөнгийн төслийн үр ашиг хүртэгчдийн дундах төслөөс бий болсон нөлөөллийн

ажлын үр нөлөө болон өөрчлөлтийг тодорхойлох (хүүхэд, гэр бүл, олон нийт)• Хөтөлбөртэй холбоотой шууд болон шууд бус амжилттай туршлагуудыг тодорхойлох • Цаашид сонгогдсон газруудад төсөл хэрэгжих боломжийг тодруулах, санал зөвлөмж гаргах

11

Хүүхэд Хөхүүл эх

Жирэмсэн эмэгтэй

Эрүүл мэндийн ажилтан

9 сараас 3 сар

386

2013 2014оны оны

125131 24

Хамрах хүрээ

Баянхонгор аймгийн төв, 7 сум

Үндсэн мэдээлэл

12

Судалгааны хэрэгцээ, шаардлага “Дэлхийн зөн Монгол” ОУБ нь 2011-2013 онд Баянхонгор аймагт “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн гол зорилго нь Баянхонгор аймаг дахь эх нялхсын эндэгдлийг бууруулах, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилготойгоор хэрэгжсэн.

Энэхүү төсөл хэрэгжиж дууссантай холбоотойгоор “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын захиалгаар Хараат Бус Судалгааны Хүрээлэнгээс 2013-аас 2014 онд төслийн үр нөлөөг үнэлэх зорилго бүхий үнэлгээний судалгааг гүйцэтгэсэн. Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 2011-2013 онуудад төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний хүрээний дагуу хөтөлсөн мэдээлэл болон төслийн зорилтот бүлгүүдийн дунд зохион байгуулсан үнэлгээний судалгааны үр дүн дээр суурилан төслийн үр нөлөөг үнэллээ.

Судалгааны дизайн, арга зүй

Төслийн эцсийн үр дүнг үнэлэх судалгааг дараах загварын дагуу хийж гүйцэтгэлээ.

Дүрс 1. Үнэлгээний дизайн

А1 А2НөлөөлөлҮр ашиг хүртэгч бүлэг

Нөлөөллийн ажлын өмнөх

Нөлөөллийн ажлын дараах

А1 Нөлөөллийн ажлын өмнөх мэдээлэл цуглуулалтын цэг

А2 Нөлөөллийн ажлын дараах мэдээлэл цуглуулалтын цэг

Дээрх дизайны дагуу төслөөс үр ашиг хүртэгчдийн дунд гарсан өөрчлөлтийг үнэлэх зорилготойгоор энэхүү судалгааг явуулсан бөгөөд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх болон төсөл хэрэгжсэний дараах нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэхийн тулд

суурь судалгаатай ижил арга зүй, хэрэглэгдэхүүн бүхий үнэлгээний судалгааг гүйцэтгэсэн.

Үнэлгээний хүрээнд төслөөс үр ашиг хүртэгчид болох Баянхонгор аймгийн 0-59 сартай хүүхдүүд, хөхүүл эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна тус аймгийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтнуудыг судалгаанд хамруулсан.

Үнэлгээний зорилго, зорилтыг хангахын тулд судалгааны мэдээллийг цуглуулахдаа асуумж, ганцаарчилсан ярилцлага, баримт бичгийн судалгааны арга гэх мэт тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан ашиглаж, төслийн үр нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулсан.

Эдгээрээс гадна, төслийн онцлогтой холбоо-тойгоор 0-59 сартай хүүхдүүд, хөхүүл эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд антропометрийн хэмжилт, эрүүл мэндийн үзлэгийг хийсэн. Тиймээс судалгааны арга зүйг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль (ЭМШУИС)-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль(НЭМС)-ийн “Эрдэмтдийн Зөвлөлийн Хурал”-аар хэлэлцүүлж батлуулсан.

Мөн Эрүүл мэндийн яамны “Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хороо”-ны хурлаар хэлэлцүүлж, 2014 оны 3-р сарын 7-ны №2 тогтоолын дагуу уг судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан болно.

Эрүүл мэндийн үзлэгийг дараах ажлын хүрээд гүйцэтгэсэн.

Антропометрийн хэмжилт. Судалгаанд оролцогчдын хоол тэжээлийн байдал, таргалалт, тураал болон цус багадалтын хэмжээг тодорхойлохын тулд судалгааны багийнхан жирэмсэн эхчүүдийн бугуйн тойргийг хэмжсэн бөгөөд хөхүүл эхчүүд болон хүүхдүүдийн жинг үзсэн

Эрүүл мэндийн үзлэг. Хүүхдийн рахитын шинж тэмдгийг оношлохын тулд судалгааны баг эхчүүд болон хүүхдүүдэд үзлэг хийсэн.

Судалгааны товч мэдээлэл

13

“ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД УЛАМЖЛАЛТ БОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ

АРГЫГ АШИГЛАХ НЬ” СУДАЛГАА

Захиалагч: Мерси Кор Монгол ОУБСудалгааны зорилго, зорилт: Судалгааны ажлаар зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах тогтолцоог үнэлэх юм. Ингэхдээ зудын эрсдэлд өртөгч малчин өрхүүд, гол оролцогч талууд болох орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын чадавхи, одоогийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнтэй байдал болон цаашид үүсч байгаа хэрэгцээ шаардлагыг тогтооно.Судалгаа нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн.1.Малчин өрхийн зудын бэлэн байдал, зудын эсрэг авдаг арга хэмжээ, малчин өрхүүдэд чиглэн хэрэгждэг гамшгийн хор уршгийг бууруулах аргуудын үр нөлөөг малчдаар үнэлүүлэх, 2.Зуданд өртсөн малчин өрхөд хүрч ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын одоогийн арга ажиллагааг 2012-2013 оны зудын жишээн дээр үнэлэх, нөөц, чадавхийн сул тал, хэрэгцээг тодорхойлох, 3.Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах үр дүнтэй менежментийг аймаг, сум, баг, малчдын бүлэг, малчин өрхийн түвшинд тодорхойлох4.Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах үүрэгтэй ажиллаж буй үндэсний тогтолцооны оролцогч талуудын бүрэн зураглал хийх, тэдэнд дутагдаж байгаа бэхжүүлэх шаардлагатай чадвар, хэрэгцээг тодорхойлох.

14

Асуумж

12 сараас 4 сар

ГанцаарчилсанЯрилцлага

Фокус бүлгийнЯрилцлага

2013 2014оны оны

42

15

Үндсэн мэдээлэл

Судалгааны дизайн, арга зүй: Судалгааны мэдээллийг малчид буюу өрхөөс урьдчилан бэлтгэсэн асуулга анкетын болон фокус бүлгийн ярилцлагын аргаар мөн төрийн захиргааны албан хаагчид болон ИНБ-ын удирдлагуудтай хагас бүтэцчилэгдсэн ярилцлага хийх аргаар цуглуулсан. Монгол болон олон улсад хэрэгжиж байгаа сайн туршлага, үйл ажиллагааг тодруулах хүрээнд монгол хэл дээр 82, англи хэл дээр 26 бодлогын болон бусад баримт бичгүүдийг баримт бичгийн судалгааны аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан.

Хамрах хүрээ: Мерси Кор Монгол ОУБ-ын хөтөлбөр хэрэгжиж байгаа Монгол улсын 5 бүсийн 15 аймгийн 29 сумыг хамран гүйцэтгэсэн.

Нийт судалгааны түүвэр Монгол улсын нийт хүн амын 0.04%, Малчин өрхийн 0.8% хамарсан өргөн хэмжээний судалгаа болж чадсан.

1061

Баримт бичигтсудалгаа108

15

Судалгааны хэрэгцээ, шаардлага

Монгол улсад сүүлийн хорин жилд ялангуяа 1998, 1999, 2010, 2012-2013 онуудад зудын хор уршиг давтагдаж, малын бэлчээрлэлт хүндэрч, малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт ихээхэн хор хохирол учруулсан. Үүнтэй зэрэгцэн зудын хор хохирол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг даван туулах үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил эхэлж, УИХ Гамшгийн тухай хуулийг 2003 онд, Гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2011 онд баталсан. Бодлогын хэрэгжилтийг хангах үүрэгтэйгээр Онцгой байдлын газар, бүх шатны засаг захиргааны удирдлагууд ажиллаж байна. Мөн олон улсын байгууллагуудын тусламжаар “Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Мал аж ахуйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо” зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна. Тэдгээрийн нэг нь Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж эхэлсэн “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах” нь төсөл юм. Төсөл хөтөлбөрийн төлөвлөлтийг сайжруулах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү судалгаагаар бүрэлдэж буй үндэсний тогтолцооны чиг үүргийн гүйцэтгэлийг хянах, мэдээлэл дамжуулах урсгал, гамшгийн хор уршгийг бууруулах стратегийг үнэлж, бий болсон сайн туршлага, дутагдаж буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь шууд нөлөө үзүүлэхүйц чухал ач холбогдолтой мэдээллийг цуглуулах юм.

Хураангуй

Энэ судалгааны ажлын хүрээнд орон нутгийн зудын менежментийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичиг болон холбогдох эх сурвалжид шинжилгээ хийж үзэхэд зудын менежмент, зуднаас урьдчилан сэргийлэх аргын талаар монгол хэл дээрх материал хомс, гарын авлага танилцуулга материал дутмаг зэрэг асуудал байсан ба бодлогын баримт бичгийн хувьд зудын менежментын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл байхгүй харин

энэхүү баримт бичиг нь үер, галын аюул осолыг бууруулах арга хэмжээн дээр төвлөрч байсан.

Малчдын үзэж байгаагаар малчин өрхийн ирээдүйд нөлөө үзүүлэх, тулгарч болох асуудлыг 21,2 хувиар бэлчээрийн хүртээмж багасах, 19,5 хувь бэлчээрийн доройтол, 19,1 хувь усан хангамжийн дутагдал, 32 хувь зуд, 4,4 мэдээ, мэдээллийн хомсдол гэж үзэж байсан .

•Малчид өвс тэжээл бэлтгэхдээ дараах аргачлалын хүрээнд бэлдэж байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 81,3 хувь байгалиас хадлан бэлтгэж, 1 өрх дунджаар 2 тн, өрхүүдийн 2,0 хувь гар тэжээл бэлдэж байгаа бол 1 өрх дунджаар 200 кг өвс бэлдэж байна.

•Сүүлийн 5 жилийн статистикийг харахад 2009 онтой харьцуулахад 2010, 2011 онд харьцангуй тэжээл бэлтгэл өссөн үр дүнтэй харагдаж байгаа бол 2012 оноос буцаад малын тэжээл бэлтгэл буурах хандлагатай байна.

•Энэ нь 2009-2010 онд зарим газруудад зуд болсонтой холбоотойгоор малын тэжээлийн бэлтгэл дараа жил нь ихэссэн боловч зуд болохгүй тохиолдолд буцаад буурах хандлагатай байна.

Судалгааны үр дүнгээс харахад гамшиг болон зудад хандаж буй байдлыг дараах арга аргачлалаар боловсруулсан. Судалгаанд оролцож байгаа иргэдийн дийлэнх нь буюу 90 орчим хувь зуданд өртөж байсан. Харин гамшгаас авсан сургамжийн хувьд судалгаанд оролцогчдын 28,2 хувь шинжлэх ухаанч туршлага хуримтлуулсан, 19,7 хувь уламжлалт аргад суурилсан мэдлэг хуримтлуулсан бол 52,1 хувь

гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг хуримтлуулаагүй байна.

Судалгааны хураангуй

16

Малчин өрхийн болон төр засгаас хэрэгжүүлж байгаа гамшгийн арга хэмжээний дөнгөж 5 хүртэлх хувь урьдчилан сэргийлэх аргачлал дээр суурилж байгаа бол 95 орчим хувь гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээр суурилж байна. Гамшгийн менежментийн олон улсын аргачлал нь бүтэн жилийн туршид явагдаж байдаг бол монгол улсын хувьд 7 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд явагдаж байна.

Монголын малчин өрхөд чиглэсэн бодлого, хөтөлбөр нь малчин өрхөд хүлээлт тусламжийн сэтгэлгээг бий болгосон байна. Учир нь Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлдэж байгаа хадлан, тэжээлийн үнэ ханшид төрөөс зориудаар нөлөөлж байгаагаас шалтгаалан хадлан, тэжээл боловсруулж байгаа, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн оролцоо маш бага тиймээс зудын үеийн хүндрэл бэрхшээлийг дангаар төр хариуцаж байна.

•Малчдын зөвхөн 20.6% нь зудын хүчин зүйлсийг удирдаж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

•Зуданд өртсөн малчдад үзүүлж байгаа дэмжлэгийг авсан байдлыг авч үзэхэд 62,7 хувь ямар нэг хэмжээгээр эд материал болон сэтгэл

санааны дэмжлэг авсан бол дэмжлэг авч чадаагүй 37,3 байна.

•Малын хорогдсон байдлыг авч үзвэл малчдын ажлын туршлагатай шууд хамааралтай бус байна.

•Судалгаанд хамрагдсан малчдын дөнгөж 14,6 хувь нь л зудын эсрэг бэлтгэлээ хангасан байна.

•Орон нутгийн малчид нийт мэдээллийнхээ 90 орчим хувийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радиогоос авч байна.

•Малчид өвлийн улиралд байгаль цаг уурын өөрчлөлт болон цас зудны талаарх мэдээллийг 72,4 хувь телевизээр дамжуулан авдаг байна

Дүгнэлт

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

-Гамшгийн бүс нутагт сууж байгаа оршин суугчдын нөхцөл байдал болон хүн ам зүйн судалгааг явуулахаас хэтрэхгүй,

-Төлөвлөгөөнд тусгасан ажлаа гүйцэтгэхэд санхүүгийн боломж муу байгаагаас шалтгаалан зудын бэлэн байдлын нөөц үүсгэж чадахгүй байх,

-2009, 2010 оны зудын дараа нөхцөл байдлыг өөрчлөх ажлууд төдийлөн сайн явагдахгүй,

-Тайван цагт гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэд идэвхгүй хандах,

-Төрийн засгийн зүгээс идэвхижүүлэх ажлуудыг бага хийх зэрэг тохиолдол байна.

-Зуд, зудын менежментын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин байхгүй зэрэг тохиолдол байна.

Гамшгийн үед ажиллах үед

-Тоног төхөөрөмж болон хүн хүчний нөөц бололцоо боломж ихээхэн дутмаг байдаг байна.

-Үүнээс шалтгаалан зуданд өртсөн малчин иргэнд хүргэх хожимдох, мэргэжилтэн байхгүйгээс шалтгаалан хүргэж чадахгүй байх тохиолдол их байна.

Гамшгийн дараах арга хэмжээний үед

-Хор уршгийг арилгаж ажиллах арга хэмжээний тухайд хорогдсон малыг устгах, ариутгах мөн дахин малжууулах хөтөлбөр явуулж байгаач иргэдийн зуднаас урьдчилан сэргийлэх дадал, хэвшил, мэдлэг эзэмшиж чадахгүй байна.

Судалгааны хураангуй

17

УСНЫ ТАЛААРХ МЭДЛЭГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ СУУРЬ СУДАЛГАА

Захиалагч: Олон улсын санхүүгийн корпораци

Судалгааны зорилго, зорилт: Усны хүртээмж, хэрэглээ болон усны менежментийн талаарх иргэдийн санаа бодол, мэдлэг хандлагыг тодорхойлон, судалгааны үр дүнг үндэслэн уул уурхайн салбарын олон нийттэй харилцах стратеги, хамтын оролцооны усны менежментийн бодлогод мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. Энэхүү судалгаа нь ОУСК-аас хэрэгжүүлж буй 3 жилийн төслийн явцад иргэдийн мэдлэг хандлагад гарсан өөрчлөлтийг хэмжих суурь баримт болох юм.

18

Асуумж

10 сараас 3 сар2013 2014оны оны

Үндсэн мэдээлэл

1043

Судалгааны дизайн, арга зүй: Суурь судалгааны ерөнхий дизайн нь тайлбарласан, хөндлөн үргэлжлэх хэлбэртэй.

•Тайлбарласан.Суурь судалгаа нь усны хүртээмж, хэрэглээ, орон нутгийн усны хангамжид уул уурхай хэрхэн нөлөөлсөн талаархи иргэдийн санаа бодлыг тодорхойлох зорилготой.

•Хөндлөн үргэлжлэх. Суурь судалгаа нь нэг зэрэг аймгийн бүх суманд олон респондентийг хамарч явагдсан.

Хамрах хүрээ: Өмнөговь аймгийн бүх 15 сум

Түүврийн бүтэц: Орон нутагт байнга оршин суудаг төвийн болон хөдөөгийн өрхийн 14-өөс дээш настай иргэдийг судалгааны респондентоор сонгож, нийт 1043 асуумж цуглуулсан.

19

Хэрэгцээ, шаардлага: Дэлхийн банкны гишүүн байгууллага болох УОСК нь хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Ялангуяа, Өмнөговь аймагт уул уурхайн үйлдвэрлэлээс шалтгаалан усны нөөц багасч, орон нутгийн болон малчин иргэдийн ахуй амьдрал, соёлд сөрөг нөлөө авчирч болзошгүй гэсэн хандлага ихэсч байна. Тиймээс Монгол орны хувьд усны нөөц нь олон нийтийн нэгдсэн ойлголт, хамтын менежментийн арга замыг шаардсан асуудал болоод байна. “Зөвлөх үйлчилгээний хөтөлбөр”-өөрөө дамжуулан ОУСК нь уул уурхайн компаниудын усны менежмент, олон нийттэй харилцах туршлагыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс энэхүү зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийн дунд усны менежментийн талаарх санаа бодол, мэдлэг хандлагыг судалгааны үндсэн дээр бодитоор тогтоох хэрэгцээ, шаардлага үүссэн.

Судалгааны гол үр дүнгүүд: Өрхүүдийн 86,5 хувь нь өдөрт дунджаар 20 литрээс ихгүй ундны ус хэрэглэдэг бол ахуйн хэрэгцээндээ өдөрт дунджаар 10-60 литр ус ашиглаж байна. Иргэдийн нэлээд хэсэг нь ундны усны хүртээмж өнөөгийн байдлаар “боломжийн” гэж үзсэн бол өнгөрсөн хугацаанд багассан гэж үзэж буй иргэд ч мөн олон байна. Харин бараг тал хувь нь ирээдүйд ундны усны хүрэлцээ багасна гэсэн төсөөлөлтэй байна. Үүнтэй адил ундны усны чанарыг иргэдийн нэлээд хэсэг нь “боломжийн” гэж дүгнэж байгаа ч өнгөрсөн хугацаанд чанар нь муудсан болох нь харагдлаа. Харин ундны усны чанар өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар ямар нэгэн ойлголтгүй иргэдийн хувь нэлээд өндөр байна. Ундны усны хүртээмж өөрчлөгдөхөд цаг агаар хамгийн ихээр нөлөөлж байгаа бол ундны усны чанар, хүртээмжид уул уурхай (зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй), үйлдвэрлэл (хөнгөн, хүнд) хамгийн хүчтэй нөлөөлсөн гэж иргэд үнэлжээ.Аж ахуйн хэрэгцээний усны хамгийн түгээмэл хэрэглээ нь мал аж ахуй ба өрхүүдийн 65,2 хувь нь өдөрт 0,5-3м3 усыг голчлон худгаас авч ашиглаж байна.Респондентуудын дийлэнх (69,5%) нь сүүлийн нэг жилийн дотор усны талаар хэн нэгнээс мэдээлэл зөвлөгөө аваагүй гэсэн бол 71,7 хувь нь ус,

тэр дундаа усны нөөцийн талаар хангалттай мэдээлэл байхгүй гэж үзжээ. Маш цөөхөн оролцогч усны холбогдолтой хууль журмаас нэрлэсэн бол ихэнх (92,3%) нь усны талаар илүү нэмэлт мэдээллийг телевиз, уулзалт, радиогоор дамжуулан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.Дээрх харьцуулалтыг хийхэд дөхөм болох үүднээс ундны усны чанар, хүртээмж болон ахуйн хэрэгцээний усны хүртээмжтэй холбоотой өнгөрсөн, одоо, ирээдүйг хамарсан мэдээллийг тоон утга руу шилжүүллээ. Эдгээр 9 асуулт тус бүрт өгсөн хариултуудыг нэгтгэж, доор харуулав.Дүрс 1. Өнгөрсөн, одоо, ирээдүйнталаархасуултын

хариултуудыгдундажласанбайдал

Үүнд, 3 гэсэн оноо нь “дундаж”, “боломжийн” гэсэн утгатай дүйцэх бол 1 нь “маш муу”, харин 5 гэсэн оноо нь“маш сайн”гэсэн утгыг илтгэнэ. Графикаас харахад дээрх гурван асуудал (ундны усны хүртээмж болон чанар, аж ахуйн хэрэгцээний усны хүртээмж) дээр өнгөрсөн таван жилийн өөрчлөлт, одоогийн нөхцөл байдал, мөн ирээдүйн таван жилийн төлөв байдлын талаар иргэд ерөнхийдөө сөрөг хандлагатай байгааг харж болно. •Усны одоогийн төлөв байдлын талаар харьцангуй сөрөг бодолтой, тухайлбал өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дордсон, цаашид энэ байдал үргэлжилнэ гэсэн хандлагатай.

Судалгааны хураангуй

20

Дүрс 2. Ундны усны хүртээмж цаашид хэрхэн өөрчлөгдөх

тухай иргэдийн төсөөлөл

Дүрс 3. Ундны усны хүртээмжийн өөрчлөлт,

сүүлийн таван жилд

Ундны усны хүртээмж цаашид хэрхэн өөрчлөгдөх тухай иргэдийн төсөөлөл

•Уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сөрөг хандлагатай буюу өөрөөр хэлбэл усны хүртээмж, чанар цаашид дордох хандлагатай байгаад уул уурхайн компаниуд хариуцлага хүлээх ёстой гэсэн үзэл бодол Өмнөговь аймгийн иргэдийн дунд давамгайлж байна.

Дүрс 4. Ундны усны хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлс

•Усны нөөцийн менежментэд уул уурхайн компаниуд хувь нэмэр оруулж чадна гэсэн иргэдийн итгэл доогуур байна.

Гэсэн хэдий ч цаашид нөхцөл байдал сайжрах боломж байгаа ба ялангуяа мэдээлэл сурталчилгааг сайжруулах боломжтойг онцолсон.

Зарим тодорхой асуултуудад өгсөн хариултад харьцуулалт хийхэд мэдлэг, хандлагад статистик ач холбогдол бүхий үр дүнгүүд гарсан. Жишээ нь:

•Уурхайтай сумдын иргэд усны нөөцийн менежментэд өөрийн сум, багийн удирдлагад илүү итгэл хүлээлгэж буй нь харагдсан.

Судалгааны хураангуй

21

15-24 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Захиалагч: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын СанХамтрагч: Жонз Хопкинзын их сургууль (ЖХИС) Судалгааны зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн Зан Үйлийг Өөрчлөх Харилцааны Стратегийг боловсруулахаар зорьж буй ХНҮБХАС-ийн “Улс орны 5 дах хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих нарийвчилсан чанарын нотолгоог бий болгох юм. Төслийн хүрээнд хэрэгжиж буй чанарын судалгаа нь залуучуудын эрүүл мэндийн дадал, зан үйл болон хандлагын талаарх гүнзгийрүүлсэн суурь үнэлгээг бий болгохыг зорьсон.

• Бэлгэвчийн хэрэглээ гэх мэт орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх аргуудын хэрэглээ, бэлгийн харилцаа гэх мэт эрүүл мэндийн зан үйлийг бий болгодог нийгэм, соёлын, хувь хүний, олон нийтийн хүчин зүйлүүдийг ойлгох

• Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалтыг бууруулахад саад болж буй хувь хүний болон олон нийтийн дунд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох

• Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах зорилготой нөлөөллийн үйл ажиллагаанд ач холбогдолтой хувь нэмрийг оруулах

22

Асуумж

9 сараас 3 сар

ГанцаарчилсанЯрилцлага

Фокус бүлгийнЯрилцлага

308

2013 2015оны оны

20

24

Үндсэн мэдээлэл

Судалгааны дизайн, арга зүй: Судалгааны ерөнхий аргууд нь бэлгийн болон нөхөн үржихүйн зан үйлд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн талаар гүнзгий мэдээлэл авахад чиглэсэн. Судалгааны хүрээнд залуучуудын олон тооны бүлгээс мэдээлэл авахыг зорьсон тул, судалгаа нь олон бүлэг давхаргат чанарын судалгааны дизайныг ашигласан.

Судалгааны мэдээлэл цуглуулах шатанд ашиглах

чанарын судалгааны аргуудад зорилтот хүн амын төлөөлөлтэй хийх фокус бүлгийн ярилцлага, болон орон нутгийн гол оролцогч талуудтай хийх ганцаарчилсан ярилцлагуудыг хамруулна.

Судалгааны хүрээнд залуучуудын өвөрмөц шинж байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд, эрсдэлт зан үйлд нөлөөлөгч хүчин зүйл зэрэг сэдвүүдийн талаарх мэдээллийг цуглуулсан.

23

Хамрах хүрээ: Судалгааны мэдээллийг хотын болон хөдөө орон нутгийн иргэдээс цуглуулсан. Тиймээс судалгаанд оролцогчдыг Улаанбаатар, Дархан-Уул, Дорнод, Ховд аймгууд болон Дорнод аймгийн Баян-Уул сум, Ховд аймгийн Ховд сум зэрэг 6 талбараас сонгож хамруулсан.

Хэрэгцээ шаардлага: НҮБХАС-ийн Улс Орны 5дах Хөтөлбөр нь Залуучуудын хэрэгцээнд тулгуурласан үр нөлөөтэй, шинэ санаачилга бүхий аргуудыг ашиглан дэмжлэгт орчин бүрдүүлэх замаар залуучуудыг эерэг, эрүүл дадалтай болгохыг зорьж байгаа юм. Улс Орны Хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн нь өсвөр үе,залуучуудад ээлтэй үйлчилгээг бий болгох, бэлгийн эрүүл мэндийн сурталчилгааг бэхжүүлэх, эрүүл мэндийн зан үйлийг өөрчлөх харилцааны нөлөөллийн ажлуудыг өргөжүүлэх, мэдлэгийг сайжруулах, хэрэгцээнд суурилсан үйлчилгээг хүргэх, залуучууд болон эмзэг бүлгийн хүн амын дунд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

НҮБХАС болон Жонз Хопкинзын их сургууль (ЖХИС)-ийн Харилцааны хөтөлбөрийн төв(ЖХИСХХТ) хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу, ЖХИСХХТ-ээс үр нөлөөтэй, хэрэгцээнд суурилсан эрүүл мэндийн харилцааны хөтөлбөрүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц зөвлөх үйлчилгээгээр хангахыг НҮБХАС-аас хүссэн. Энэхүү хэрэгцээ дээр тулгуурлан, НҮБХАС-аас IRIM судалгааны хүрээлэнг зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг урьсан юм.

Түүврийн бүтэц: Судалгааны зорилтот талбарыг сонгохдоо 1) Газар зүйн бүс 2) Xотжилтын түвшин (үндэсний статистик мэдээлэлд үндэслэн), болон 3) Хүн ам зүйн мэдээлэл (залуучуудын тоо, дундаж орлого гэх мэт), 4) НҮБХАС-ийн өнөөгийн үйл ажиллагааны хамрах хүрээ зэрэг 5 хүчин зүйлийг харгалзан үзсэн.

Судалгааны зорилтот бүлгүүдийн хувьд

• Залуучууд,

• Эцэг эхчүүд,

• Оролцогч талууд (эмч, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, ТББ-н хүрч очих ажилтан

гэх мэт)-г хамруулсан.

Судалгааны хүрээнд залуучуудын бүлгүүдийг сонгохдоо, ажлын даалгаварт дурдсанчлан их сургуулийн, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид болон сургууль завсардсан залуучуудыг хамруулсан. Мөн эцэг эхийн бүлгийн хувьд эдгээр бүлгүүдийн эцэг эхчүүдээс мэдээлэл цуглуулсан.

Судалгааны гол олдворууд:

Судалгааны үр дүнд залуучуудын тохиолдлын бэлгийн хавьтал болон үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, ЖСАХ-ийн хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлс, мөн эрсдэлт зан үйл болох архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Зураг 1. Залуучуудыг эрсдэлтэй болон тохиолдын бэлгийн

хавьталд ороход нөлөөлж буй хүчин зүйлс

Эрсдэлт нөхцөл байдал

• Архи согтууруулах ундаа хэрэглэсэн

• Бусдад уруу татсан • Буруу мэдээлэлтэй/

Мэдээлэлгүй • Буудалд • Хүчирхийлэл

Хэвлэл мэдээлэл • +18 нэвтрүүлэг, кино • Порно кино • Багаасаа

эсрэг хүйстнээ сонирхдогийг харуулсан рекламууд

• Солонгос кино/Олон охинтой зэрэг үерхээд хаядаг үзэгдлүүд/

Үе тэнгийнхэн • Хайртай бол унт,

хайртайгаа батал • Эрт хүнтэй унтаж үз/

Хөвгүүд/• Гоё биетэй болно /

Охид/• Олон бэлгийн

харьцаанд орсон хөвгүүд бол бахархал

Гэр бүл • Эцэг эхийн хараа

хяналт байхгүй • Ар гэрийн

боломжгүй, мөнгө олох шаардлагатай

• Гэр бүлийн буруу үлгэр дууриал

Хэрэгцээ шаардлага

• Хэрэгцээг хангах мөнгө олох

• Физиологийн хэрэгцээг хангах

3

Судалгааны гол олдворууд

Судалгааны үр дүнд залуучуудын тохиолдлын бэлгийн хавьтал болон үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, ЖСАХ-ийн хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлс, мөн эрсдэлт зан үйл болох архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна. Залуучуудыг эрсдэлтэй болон тохиолдын бэлгийн хавьталд ороход нөлөөлж буй хүчин зүйлс

ТОХИОЛДЛЫН БЭЛГИЙН ХАРИЛЦААНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Үе тэнгийнхэн Хайртай бол унт, хайртайгаа

батал Эрт хүнтэй унтаж

үз/Хөвгүүд/ Гоѐ биетэй болно /Охид/

Олон бэлгийн харьцаанд орсон хөвгүүд бол бахархал

Хэвлэл мэдээлэл +18 нэвтрүүлэг, кино Порно кино Багаасаа эсрэг хүйстнээ

сонирхдогийг харуулсан рекламууд

Солонгос кино/Олон охинтой зэрэг үерхээд хаядаг үзэгдлүүд/

Гэр бүл Эцэг эхийн хараа хяналт

байхгүй Ар гэрийн боломжгүй,

мөнгө олох шаардлагатай Гэр бүлийн буруу үлгэр

дууриал

Эрсдэлт нөхцөл байдал Архи согтууруулах ундаа хэрэглэсэн Бусдад уруу татсан Буруу мэдээлэлтэй/Мэдээлэлгүй Буудалд Хүчирхийлэл

Хэрэгцээ шаардлага Хэрэгцээг хангах

мөнгө олох Физиологийн

хэрэгцээг хангах

Судалгаанд хамрагдсан залуучууд, эцэг эхчүүд, оролцогч талуудын дурдсанаар үр хөндөлтөд 5 төрлийн нөлөөлөгч хүчин зүйл байна гэж үзжээ.

Судалгааны хураангуй

24

Дүрс 1. Үр хөндөлтийн шалтгаан

Өөрөө бие дааж шийдвэр гаргасан

• Ирээдүйгээ бодох• Аав ээждээ хэлэхээс айх• Хүүхэд өсгөхөд бэлэн биш• Эцэггүй хүүхэд тээх • Хүүхэд нь хүсээгүй хүйсний

хүүхэд байх• Хосуудын салалтын дараа

Олон нийтийн хандлага, зан

заншил • Хүнтэй суухаас өмнө

хүүхэд гаргах нь буруу

• Эцэггүй хүүхэд тээсэн эмэгтэй

• Гэр бүл, эцэг эхийнхээ нэрийг гутаасан

Гэр бүл, найз залуугийн шахалт

• Найз залуугаас салсан

• Эцэг эх нь зөвшөөрөхгүй байх

• Ар гэр нь тэжээж, өсгөх санхүүгийн боломжгүй байх

Зайлшгүй нөхцөл байдал

• Хүчирхийлэд өртсөн • Эрүүл мэндэд эрсдэлтэй• Ураг гажигтай• Хойд аавын хүүхдийг

тээсэн

Орчин нөхцөл • Үр хөндөлт хийх газар

элбэг байх• Үр хөндүүлэх үнэ хямд

байх• Үр хөндүүлэхийг

хориглосон хууль байхгүй байх

• Үр хөндөлтийн үр дагаварыг сурталчилахгүй байх

Үр хөндөлт

Залуучуудын дунд эрсдэлт зан үйл болох архины хэрэглээнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг тодруулахад дараах зүйлсийг нэрлэж байна.

Үүнд:

Зураг 2. Архи хэрэглэхэд нөлөөлж буй хүчин зүйлс

Нийтийн хандлага

Сэтгэлээр унахад

Цэнгээний газрууд

Архи элбэг зарагддаг

Баяр ёслол

Сонирхож

Дарамт шахалт

Судалгаанд хамрагдсан залуучуудаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэхэд тулгарч буй бэрхшээлийг нэрлүүлж оролцогч талуудаар одоо байгаа үйлчилгээний давуу болон сул талыг нэрлүүлсэн юм.

Энэхүү давуу болон сул талыг залуучууд болон оролцогч талууд гэсэн судалгааны гол бүлгээр харьцуулан доорх хүснэгтэд харуулъя.

Хүснэгт 1. Бэлгийн болон НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний

давуу болон сул тал

Залуучууд Оролцогч талуудДавуу тал

Нийтлэг• Тогтмол явуулдаг сургалтуудтай • Үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө • Байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайн

ӨвөрмөцХувийн эмнэлэг харилцаа сайн.

Үе тэнгийнхэн сургагчдыг бэлтгэсэн

Хувийн эмнэлэг үйлчилгээ сайн.

Шинэлэг хэлбэрийн үйлчилгээ үзүүлж эхэлж байгаа

Хүмүүсийг ялгаж харьцдаггүй

Эм тариа, тоног төхөөрөмж хангалттай сайн

Сул тал Нийтлэг• Очер дараалал ихтэй• Нууцлалыг хадгалдаггүй • Эмчийн хүртээмж бага /эр, эм/• Залуучуудын эмнэлэгт үзүүлэх идэвхи бага • Хувийн эмнэлэг өндөр үнэтэй • Харъяагүй залуучуудад үйлчилдэггүй

ӨвөрмөцХарилцааны соёл муутай

Төсөл хөтөлбөр, санхүүжилтээс хараат

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авах талаар мэдээлэл байдаггүй

Эмзэг, эрсдэлт бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа дутмаг

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг мэргэшсэн эмч байдаггүй Тогтмол бус үйл ажиллагаанууд- Удирдлын түвшинд ойлгодоггүй

Мөн түүнчлэн залуучуудын мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг дараах байдлаар нэрлэсэн байна.

Зураг 3. Мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж

буй хүчин зүйлс

Нийтийн хандлагыг

дагаж

Донтох

Найз нөхөд уруу татдаг

Дарамт шахалтанд

орох

Өөрийн ухамсраараа

сонирхож хэрэглэх

Олдоцихтэй

Хямдхан зарагддагГэр бүлийн

орчин

Судалгааны хураангуй

25

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ АВЛИГЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ“ СУДАЛГАА

Захиалагч: Азийн санХамтрагч: НЭМГ, АТГ

Судалгааны зорилго, зорилт:Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдад үйлчлүүлэгчдээс бэлэг сэлт, мөнгө өгч байгаа

өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, асуудлыг хэлэлцүүлэх, нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлс, шалтгааныг зураглаж үйлчилгээний ачаалал ба бэлэг сэлт өгч, авч байгаа байдал хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг тодорхойлох нь судалгааны гол зорилго юм. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

o Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хуульд заасан стандартын дагуу авахад үйлчилгээний үндсэн төрөл ба түвшинд саад болж байгаа бэлэг сэлт, мөнгө өгч буй тохиолдлыг тэдний туршлага дээр тулгуурлан гаргаж ирэх,

o Эмч, сувилагч нар үйлчилгээ үзүүлэхдээ бэлэг сэлт, мөнгө авах болсон үндсэн хүчин зүйлийг тодорхойлох,

o Үйлчлүүлэгчийн тогтсон хандлагыг (бэлэг сэлт, мөнгө авах тухай ойлголт, хандлага) үнэлэхo Судалгааны үр дүнгээр эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгийг эхлүүлэх

26

Үйлчлүүлэгч Эмч Сувилагч

5 сараас 7 сар

ГанцаарчилсанЯрилцлага

700 111 90

2014 2014оны оны

25

Судалгааны дизайн, арга зүй:

Бид судалгаандаа үйлчлүүлэгчдээс 32 асуулт бүхий асуумж, эмч, сувилагчдаас 29 асуулт бүхий хагас бүтэцчилэгдсэн ярилцлага авав. Мөн кейс судалгааны арга, баримт бичгийн судалгааг ашиглав.

Түүврийн бүтэц:

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,2,3-р шатлалын эмнэлгүүдээс түүвэрлэн 18 эмнэлгээс судалгааны мэдээллийг цуглуулсан. Сонгогдсон эмнэлгийн эмч, сувилагч болон тус эмнэлэг дээр байгаа үйлчлүүлэгчдээс асуумж судалгааг авсан.

Эмнэлгийн тасаг, кабинетуудыг сонгохдоо эмнэлэг тус бүрт үндсэн үйлчилгээ үзүүлдэг тасаг, кабинетуудыг жигд хамруулахыг хичээв.

Ингэхдээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч ажилладаггүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг кабинетуудыг /шинжилгээний, сувилахуйн гэх мэт/ хассан. Эмнэлгийн тасаг кабинетийг сонгохын тулд эмнэлгийн байгууллагуудын дотоод бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалсан.

Сонгогдсон тасаг кабинетуудаас эмч, сувилагчийн тоог жигд харьцаатай сонгосон.

Хамрах хүрээ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,2,3-р шатлалын 18 эмнэлэг

Үндсэн мэдээлэл

27

Судалгаанд оролцсон нийт эмч, сувилагчдаас ажил үүргээ гүйцэтгэх явцад тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй асуудлын талаар тодруулахад, ажлын ачаалал, иргэдийн эрүүл мэндийн боловсролгүй байдал, иргэдийн бүдүүлэг харилцаа,ажиллах орчин, багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал, бага цалинг дурджээ.

Өдөрт дунджаар үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо эмч, сувилагчийн ажлын байраас шалтгаалан харилцан адилгүй байлаа. Амбулаторид ажилладаг эмч, сувилагч 20 минут тутамд 1 өвчтөн үзэх ёстой байдаг ба өдөрт дунджаар 20-24 өвчтөн үзэх нормтой байдаг байна. Судалгаанд оролцсон эмч нарын 36,2 хувь, сувилагчдын 48,8 хувь нь өдөрт 30-аас дээш хүнд үйлчилгээ үзүүлж байна.

Дүрс 1. Эмч, сувилагчид гар цайлгах багахан эд зүйл өгөх

тохиолдол аль шатлалд их байдаг вэ?

Үйлчлүүлэгчдийн 88,7 хувь нь, эмч сувилагчдын 78,5 хувь нь 1,2,3-р шатлалын эмнэлгүүдэд бяцхан гар цайлгах явдал ажиглагддаг гэж үзсэн байна. Бяцхан гар цайлгаж, эд зүйл өгөх тохиолдол нь үдийн болон оройн хоол авч өгөхөөс ялгаагүй. Эмч, сувилагчийн хариулж буйгаар бяцхан гар цайлгах явдал нь бүх шатлалын эмнэлгүүдэд байдаг хэдий ч 3-р шатлалын эмнэлэгт илүүтэй ажиглагддаг ажээ.

Үйлчлүүлэгчдийн 86,9 хувь нь, эмч сувилагчдын 67 хувь нь бэлэн мөнгө өгөх явдал ажиглагддаг хэмээн хариулсан байна. 1,2,3-р шатлалын эмнэлгүүдэд бэлэн мөнгө өгөх явдал их, бага хэмжээгээр ажиглагддаг.

Дүрс 2. Эмч, сувилагчид бэлэг өгөх нь байж болох зүйл

Эмч, сувилагчид баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг өгөх нь байж болох зүйл гэж нийт судалгаанд оролцогчдын 66,5 хувь нь хариулсан байна. Үүнийг үйлчлүүлэгч, эмч сувилагчаар харьцуулахад төдийлөн ялгаа гараагүй. Үүнээс үзэхэд, үйлчлүүлэгч талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа тохиолдолд бэлэг өгөх явдлыг олон нийт хүлээн зөвшөөрч байна.

Дүрс 3. Эмч, сувилагчид мөнгө өгөх нь байж болох зүйл

Судалгаанд оролцогчийн 83,5 хувь нь эмч, сувилагчид бэлэн мөнгө өгөх нь байж болохгүй зүйл гэж үзсэн бол 16,5 хувь нь байж болох зүйл хэмээн үзжээ. Эмч, сувилагчид бэлэг сэлт өгөх явдалд бүх хүн эергээр хандаж байгаа ч бэлэн мөнгө өгөх явдалд сөрөг хандлагатай нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Судалгааны хураангуй

28

Дүрс 4. Үйлчлүүлэгчид чанартай үйлчилгээ авахын тулд өөрсдөө бэлэг өгдөг

Дээрх дүрсээс харахад үйлчлүүлэгч болоод эмч, сувилагчийн хариулт ялгаатай байгааг харж болохоор байна. Үйлчлүүлэгчдийн 80 хувь нь чанартай үйлчилгээ авахын тулд бэлэг сэлт, мөнгө өгдөг гэсэн ойлголттой байхад эмч, сувилагчдын 59 хувь нь бэлэг сэлт мөнгө өгөх нь үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй гэж хариулсан байна.

Үүнийг эмч, сувилагчид болон үйлчлүүлэгчээр харьцуулан харвал цалинтай холбоотой гэсэн хариулт 13 хувиар ялгаатай байна. Энэ нь үйлчлүүлэгчид эмч, сувилагчийн цалин бага байгаа нь тэднийг бэлэг авах шалтгаан болдог гэж ойлгож байгаа бол эмч, сувилагч нар өөрсдөө үүнийг голлох шалтгаан гэж үзэхгүй байна. Судалгаанд оролцогчдын 50,5 хувь нь эмч, сувилагчийн цалин бага байгаа нь бэлэг,

Дүрс 5. Үйлчлүүлэгчээс өгсөн мөнгө, бэлэг сэлт үйлчилгээний

чанарт нөлөөлдөг

Эмч, сувилагчид бэлэг сэлт, мөнгө өгөх нь үйлчилгээний чанарт нөлөөлдөг гэж үйлчлүүлэгчдийн олонхи үзсэн. Харин эмч,сувилагчдын дийлэнх нь бэлэг сэлт, мөнгө өгөх нь үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй гэж хариулжээ. Энэ асуудалд эмч, сувилагч ба үйлчлүүлэгчдийн ойлголт зөрүүтэй байна.

Дүрс 6. Таны өгсөн зүйл юу байсан бэ?

Үйлчлүүлэгчдийн эмч, сувилагчид өгч буй бэлгийг төрлөөр авч үзвэл дийлэнх хэсэг нь бэлэн мөнгийг хамгийн ихээр өгчээ. Үүний дараа набор, вино, шоколад зэрэг жижиг бэлгийн төрөл орж байгаа ч бэлэн мөнгө өгч байгаа хэсэгтэй харьцуулахад нэлээд бага байна.

Судалгааны хураангуй

29

“ЩВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР” (2013-2016)-ИЙН

МОНИТОРИНГИЙН СУДАЛГАА

Захиалагч: Швейцарийн Хөгжлийн агентлагХамтрагч: Ногоон Алт, Монгол Төмс, Засаглалын шинэтгэл, Орон нутгийн удирдлага ба Иргэний оролцоо, Мэргэжлийн Боловсрол сургалт төсөлСудалгааны зорилго, зорилт:2014 оны Хяналт Шинжилгээ, Үнэлгээний судалгааны гол онцлог нь ШХАГ-ын Хамтын Ажиллагааны Стратеги 2013-2016 оны хяналт шинжилгээ, үнэлгээний нэг хэсэг болж хэрэгжсэн өмнөх жилийн суурь судалгааны шалгуурын гүйцэтгэлийг үнэлэх мөн олон тооны өөр өөр салбарын мэдээллийг цуглуулж нэг тайланд багтаан үнэлэхэд оршино.

Тодруулбал, 2013 онд хийгдсэн суурь судалгаа нь : • ЩХА-ын хамтын ажиллагааны түвшин дэх 6 шалгуур үзүүлэлтийг тодорхойлох • Судалгаанд хамруулсан төслийн үр ашиг хүртэгчдийн ерөнхий онцлогийг тодорхойлох зорилготой байсан юм.

Түүнээс гадна, 2014 оны Хяналт-шинжилгээ, Үнэлгээний судалгаа нь ШХАГ-ын ‘Захиргааны шинэтгэл, Орон нутгийн засаглал, Иргэний оролцоо’ болон ‘Мэргэжлийн Боловсрол, Сургалт’ салбар төслүүд; түүнд холбогдох Орон Нутгийн Хөгжлийн Сан ба Мэргэжлийн Боловсрол Сургалт зэрэг асуудалд шинээр анхаарлаа хандуулан судалсан.

30

Асуумж

5 сараас 10 сар

1821

2014 2014оны оны

Судалгааны дизайн, арга зүй:

Судалгааны мэдээллийг тоон судалгааны аргууд болох асуумжийн аргаар цуглуулсан. Энэхүү давтан судалгааны арга нь суурь судалгааны аргатай адилхан байсан. Үр дагаварын индикаторуудыг хэмжихдээ уг асуулгийн дийлэнх хэсэг нь хувь хүний мэдээлэлд чиглэсэн байгаа бол зарим хэсэг нь өрхтэй холбоотой асуултуудыг багтаасан болно.

Хамрах хүрээ :Ховд аймаг – Мянгад, Ховд, Дөргөн, Жаргалант, Эрдэнэбүрэн, БуянтБаян-Өлгий аймаг – Баяннуур, Цэнгэл, Алтанцөгц, ӨлгийГовь-Алтай аймаг – Шарга, Төгрөг, ЕсөнбулагЗавхан аймаг – Цагаанхайрхан, Тэлмэн, Улиастай хотБаянхонгор аймаг – Баянхонгор, Баянлиг, Өлзийт, БаянговьУвс аймаг – Давст, Өмнөговь, УлаангомАрхангай – Ихтамир, Тариат, Цэцэрлэг хотӨвөрхангай – Арвайхээр хот, Хархорин, БүрдТөв – Зуунмод хот, Борнуур, Жаргалант

Үндэслэл, хэрэгцээ шаардлага

2013 онд IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн суурь судалгаатай адилаар, 2014 онд гүйцэтгэж буй энэхүү мониторингийн судалгаа нь хувь хүний, өрхийн, хөдөө аж ахуйн мэдээлэл, мөн түүнчлэн засаглал, мэргэжлийн сургалтын талаарх мэдээлэл гэх мэт маш олон тооны мэдээллийг агуулсан. Энэ үр дүнг өмнөх жилийн суурь судалгааны үр дүнтэй харьцуулах, өөрчлөлтийг тодруулах шаардлагын үүднээс нарийн шинжилгээ, боловсруулалтуудыг хийсэн. 2013 оны суурь судалгаа зөвхөн тухайн үеийн нөхцөл байдлыг харуулж байсан бол 2014 оны Мониторингийн Судалгааны эцсийн тайлан нь өнгөрсөн хугацаа дахь ахиц өөрчөлтийг тодруулан харахад зориулагдсан.

Оролцогч талууд, респондент

Мониторингийн судалгаанд сонгогдсон судалгаанд оролцогчид улсын хэмжээний малчин, тариаланч өрхүүдийн төлөөлөл биш байсан. Тиймээс нийт үзүүлэлтүүдийн статистикийг (бүх судалгаанд оролцогчдын дундаж нас, эмэгтэйчүүдийн эзлэх хувь гэх мэт) тодорхойлохыг чухалчлаагүй, харин тухайн дэд бүлэг бүрээр буюу түүвэрт эзлэх хувиар статистикийг тооцсон .

Үндсэн мэдээлэл

31

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Захиалагч: Олон Улсын Санхүүгийн КорпорациХамтрагч: Франкфуртын санхүү менежментийн их сургууль

Хөтөлбөрийн зорилго:ОУСК-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ЖДБ-ийг дэмжих хөтөлбөр нь дараах зорилгуудтай:• ЖДБ эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, • ЖДБ эрхлэгчдэд зориулсан санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, хүртээмжийг

нэмэгдүүлэх, банкны үйлчилгээнд гарч буй хүндрэл бэрхшээлүүдийг арилгах.Судалгааны зорилго:

Дээрхи хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “ЖДБ-ийн зах зээлийн судалгаа” нь дараах зорилготойгоор хийгдэж байна:

• ЖДБ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, • ЖДБ-д хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох, • ЖДБ-д банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний

өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, • ЖДБ эрхлэгчдэд шаадлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй бэрхшээл

асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж боловсруулах.

32

Асуумж

5 сараас 7 сар

ГанцаарчилсанЯрилцлага

Фокус бүлгийнЯрилцлага

240

2014 2014оны оны

25

10

Судалгааны дизайн, арга зүй:

Мэдээлэл цуглуулахдаа салбарт холбогдолтой төрийн захиргааны албан хаагчид болон, ИНБ-ын удирдлагууд, санхүүгийн байгууллагуудтай хагас бүтэцчилэгдсэн ярилцлага, жижиг дунд бизнес эрхлэгчдээс урьдчилан бэлтгэсэн асуулга анкетын арга болон ФБЯ-ын аргуудаар мэдээлэл цуглуулсан, мөн баримт бичгийн судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулсан.

Үндсэн мэдээлэл

33

ТҮРЭЭСИЙН ХАРИЛЦАА БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН

ОРЧНЫ СУДАЛГАА БА БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ

Захиалагч: Эдийн засгийн хөгжлийн яамХамтрагч: МИРИМ Консалтант ХХКСудалгааны зорилго, зорилт : Түрээсийн талаарх Монгол дахь эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын практикийг судалж түрээсийн харилцаа, үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах бодлогын хувилбар боловсруулах нь судалгааны ажлын үндсэн зорилго юм.

34

Асуумж

6 сараас 10 сар

ГанцаарчилсанЯрилцлага

Фокус бүлгийнЯрилцлага

600

2014 2014оны оны

48

6

Судалгааны дизайн, арга зүй:

Энэхүү төсөлт ажлын хүрээнд үндэсний ,бүрэн хэмжээний судалгаа 1, нэмэлтээр 5 тусгайлсан сэдвийн судалгаа мөн судалгааны үр дүн болон хуулийн үзэл баримтлалын хүрээний 4 төрлийн хэлэлцүүлэг хийж хуулийн үзэл баримтлалыг эцэслэн боловсруулж байна. Тоон болон чанарын судалгааны аргууд, баримт бичиг судлах арга зүйг хослуулан ашигласан.

Үндсэн мэдээлэл

Үнийн судалгаа220

35

Судалгааны хэрэгцээ шаарлага Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд түрээсийн харилцааг зохицуулахдаа хэт нэг талыг буюу түрээслүүлэгчийн эрх хэмжээг түрээслэгчээс давуу байдлаар зааж өгсөн нь түрээсийн харилцаанд талуудын тэнцвэргүй байдлыг бий болгоод буй юм. юм. Тухайлбал:

1.Иргэний хуулийн 294.2.3.-т “хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;” тохиолдолд түрээслүүлэгч гэрээг шууд цуцлах эрхтэй байхаар зохицуулсан нь түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрөө хүссэн үедээ нэмэх байнгын давуу эрхтэй байх нөхцлийг баталгаажуулж байна.

2.Иргэний хуульд гэрээг амаар, бичгээр мөн тодорхойгүй хугацаагаар байгуулах боломжийг олгосон нь бусад харилцаанд тохиромжтой байгаа ч үйл ажиллагааны түрээсийн хувьд түрээслүүлэгчид давуу тал бий болгох нөхцөл болж байна.

3.Иргэний хуулинд түрээсийн төлбөр, депозит, түрээслэгчийн чадамжийн үнэлгээ, даатгалын талаарх харилцааг зохицуулалтгүй орхисон.

Тиймээс энэхүү харилцааг баталгаажуулсан, зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Хураангуй

1.Судалгааны ажлын хураангуй

Түрээсийн харилцаанд оролцогч олон талуудыг хамарсан цогц судалгааны үр дүнд судалгаанд хамрагдагсад бүгд нэг зүйл дээр санал нийлсэн нь үйл ажиллагааны түрээсийн тусгай зохицууулалт шаардлагатай гэсэн байгааг онцолсон.

Орон сууцны түрээсийн хувьд

•Нийт өрхийн 7 хувь нь бусдын орон сууцанд амьдарч байгаа ба үүний 3 хувь нь түрээсийн төлбөр төлж амьдарч байна.

•Орон сууцанд амьдарч байгаа өрхийн 10 хувь нь түрээсийн төлбөр төлж амьдарч байна.

•Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн 24 хувь нь түрээсийн байранд амьдарч байна

Аж ахуй нэгжийн түрээсийн хувьд

•2011 оны байдлаар аж ахуйн нэгжийн 39,6 хувь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

•2011 оны байдлаар жижиг дунд аж ахуйн нэгжийн 47 хувь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

•Түрээсийн төлбөр татварын тайланд тусгагдахгүй байна.

•Түрээсийн орлого тайланд бүрэн тусгагдаж чадахгүй байна.

•2011 онд аж ахуйн нэгжүүд 197 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн гэж тайлагнасан

•Нөгөө талд түрээслүүлэгчид 69 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөрөөс олсон гэж тайлагнасан байна.

•Үүнээс үзвэл 128 тэрбум төгрөгийн түрээсийн орлого эдийн засгийн тооцооноос хасагдсан.

Бараа бүтээгдэхүүний үнэд түрээсийн төлбөрийн үзүүлэх нөлөө.

Судалгаанд хамрагдсан лангуу түрээслэгчдийн дийлэнх нь түрээсийн сарын төлбөр тэдний эргэлтийн хөрөнгийн 10 хүртэл хувьтай тэнцдэг гэж хариулсан юм. Хүнс борлуулагчдын 60 хувь, ахуйн бараа борлуулагчдын 82 хувь, хувцас борлуулагчдын 46 хувь нь бараагаа анх авсан үнэ дээрээ 20 хүртэлх хувийн нэмэгдэлтэй үнээр борлуулдаг байна

Жижиг дэлгүүрүүд харьцангуй илүү хувиар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх хандлагатай байна. Харин бусад үйлчилгээний төвд байршилтай лангуу түрээслэгчдийн 80 орчим хувь нь барааныхаа үнийг бөөний үнээс 30-аас доош хувийн нэмэгдэлтэй борлуулдаг харин жижиг дэлгүүр түрээслэгчдийн 65 хувь нь л 30-аас доош хувийн нэмэгдэлтэй борлуулж, үлдсэн 35 хувь нь бараагаа бөөний үнээс 30-аас дээш хувийн илүү үнээр борлуулж байна

Судалгааны хураангуй

36

“БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ II”

Захиалагч: АНУ-ын Азийн сангийн захиалгаар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр

Судалгааны зорилго: Хамаарал бүхий гол үзүүлэлтүүдийн ирээдүйд гарах өөрчлөлтийг тодорхойлоход

шаардлагатай мэдээлэл цуглуулахад орших бөгөөд үүнд:

• Орон нутгийн хөгжилд бичил уурхай эрхлэгчид хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй оролцогч талуудын хувь

• Бичил уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн ард иргэд, орон нутгийн засаг захиргаа болон томоохон уул уурхайн компанийн төлөөлөгчдийн сөрөг хандлага байгаа эсэхийг тогтоох.

37

Асуумж

8 сараас 2 сар

Фокус бүлгийн ярилцлага

Баримт бичигтсудалгаа

Хагас бүтэцчилсэн

974

2014 2015оны оны

20

59

65

Судалгааны дизайн, арга зүй:

Суурь судалгаанд ихэвчлэн чанарын дараах аргууд ашигласан. Үүнд:

• Хагас бүтэцчилсэн ярилцлага, зорилтот бүлгийн ярилцлага, орон нутгийн статистикийг хамарсан хоёрдогч мэдээлэл цуглуулах, амжилттай жишээг тодруулах кэйс судалгаа

Үндсэн мэдээлэл

Ажиглалт16

38

Үндэслэл, хэрэгцээ шаардлага

БОХТОН II төсөл нь (2014-2017 он) 3,5 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Швейцарийн Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй Тогтвортой Бичил Уурхай төслийн III-р шат БОХТОН I (2010-2013) төслийн үргэлжлэл юм. ШХА-ын ТБУ төслийн хүрээнд хэрэгжүүлж буй БОХТОН II төсөл нь Монголын бичил уурхай эрхлэгчдийн зүгээс орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхийн сацуу эрүүл орчинд амьдрах, зохистой ажлын байраар хангагдах эрхийг нь хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх зорилготой. Тодруулбал, БОХТОН II төсөл нь БОХТОН I төслийн үр дүн, амжилтад тулгуурлах бөгөөд эхний шатны хэрэгжүүлэгч түншүүд болох үндэсний хэмжээний 8 ТББ, орон нутгийн 10 ТББ, байгаль орчны 3 мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах юм. БОХТОН II төслийг амжилттай хэрэгжүүлснээр ирээдүйд гарах өөрчлөлтүүдийг урьдчилан харах түүнд хүрч болох сайн санаачилга, оролцогч талуудын үзэл бодлыг танин мэдэх нь төслийн хувьд салшгүй хэсэг чухал мэдээлэл болох юм. Мөн энэхүү ойлголт, мэдлэг, хандлагыг тогтоох суурь судалгаа нь ирээдүйн хяналт-шинжилгээ, үнэлгээний үндэс болно.

Судалгааны гол үр дүнгүүд

Хагас бүтэцчилсэн ярилцлагын үр дүнгээс үзвэл, бичил уурхай эрхлэлттэй холбоотой хамгийн чухал асуудлуудаар ‘хүний эрх’, ‘эрүүл мэнд’ болон ‘аюулгүй байдал’ тэргүүлж байгаа бол (оролцогчдын 89.2 хувь) ‘жендер буюу хүйсийн ялгаатай байдал’ дээр санал хуваагдсан байна (24.6 хувь ‘маш чухал’, 20 хувь чухал, 40 хувь ‘чухал биш’, 15.4 хувь ‘санал алга’ гэж хариулсан байна).

Бичил уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцооны өнөөгийн байдлын үнэлгээ ‘маш сайнаас’ ‘маш муугийн’ хооронд 5 шатанд хуваагдсан хэдий ч оролцогчдын нэлээд нь буюу 35.4 хувь ‘дунд зэрэг’ гэж хариулсан байна. Харин “бичил уурхайчдын үйл ажиллагааны улмаас оролцогч талуудын хооронд зөрчил маргаан гардаг уу?” гэсэн асуултын хариулт ‘их

зөрчилтэй’-гээс ‘огт зөрчилгүй’ хооронд тэгш хуваагдсан байна. Онцлох ёстой 2 хариулт гэвэл бичил уурхайчид болон орон нутгийн ард иргэдийн хооронд ‘зөрчил маргаан гардаггүй’ гэж оролцогчдын 43.1 хувь хариулсан ба ТББ болон орон нутгийн ард иргэдийн хооронд огт зөрчилгүй гэж 61.5 хувь хариулсан байна. Үүн дээр олон нийт болон бичил уурхайчдын өгсөн хариулт ижил байна.

Орон нутгийн ард иргэд болон орон нутгийн бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдтэй хийсэн зорилтот бүлгийн ярилцлага дээр дурдсан асуудлууд дээр ижил төстэй санаа бодолтой байгааг харуулсан.

Увс аймгийн Өмнөговь сумын зорилтот бүлгийн ярилцлага

Орон нутгийн засаг захиргааны дэмжлэгийн үр дүнд бичил уурхайн нөхөрлөлүүд байгаль орчны нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах нь түгээмэл болж, сар болгоны орлогын албан татвараа тогтмол төлснөөр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг болсон байна.

Эсрэгээр, орон нутгийн ард иргэд оролцогч талуудын байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааны оролцоог муу гэж дүгнэсэн байна. Үүний үндсэн шалтгаанууд:

• Хуулийн хэрэгжүүлэлт муу, хууль сахиулах орчин сул

• Орон нутгийн хэмжээнд нөхөн сэргээлтийн арга хэмжээ авдаггүй

• Орон нутгийн бодлого боловсруулах явцад орон нутгийн ард иргэдийн оролцоо бага

• Сумын засаг захиргаан дахь авилга, хээл хахуулийн түвшин өндөр

Судалгааны хураангуй

39

Дүрс 1. Бичил уурхайн үйл ажиллагааны орон нутаг дахь

нөлөө (Хагас бүтэцчилсэн ярилцлага)

Хагас бүтэцчилсэн ярилцлагад хамрагдсан оролцогчдын үзэж байгаагаар бичил уурхайн үйл ажиллагааны орон нутаг дахь нөлөөний талаар ойлголт өнгөрсөн цагт бага зэрэг сөрөг/дундыг баримталсан, одоо дундыг баримталсан/ бага зэрэг эерэг, ирээдүйн талаар дундыг баримталсан/эерэг байна. Оролцогчдын дөрөвний нэг буюу 24.6 хувь нь ирээдүйн нөлөөний талаар санал алга гэж хариулсан байна.

Уурхайчдын дийлэнх буюу 98.2 хувь нь төрсөн аймгийнхаа нутаг дэвсгэрт олборлолт хийдэг бөгөөд 92.4 хувь бичил уурхайн үйл ажиллагаанд шууд хамааралтай ажил хийдэг (холбоотой үйлчилгээ биш) гэсэн ба өөрсдийгөө ажилчин гэж тодорхойлсон байна (эзэн болон уурхайтай холбоотой үйлчилгээ үзүүлэгч биш).

Уурхайчдын үйл ажиллагааны хувьд

• 91.7 хувь нь ‘албан ёсны’ бичил уурхайн нөхөрлөлийн зохион байгуулалттай

Дэлгэрүүлбэл,

• 63.6 хувь нь хувь хүн гишүүн

• 16.7 хувь нь найзуудын бүлэг

• 9.1 хувь нь хамаатнууд

Уурхайчдын олборлодог хамгийн түгээмэл ашигт малтмал алт (63.6 хувь), хайлуур жонш (20.1 хувь), бусад ашигт малтмал (8.7 хувь) эзэлж байна.

Харин олборлох аргын хувьд:

• 54.7 хувь ил уурхай

• 25.8 хувь тэйлинг буюу хаягдал хүдэр

• 17.8 хувь цооног

• 1.7 хувь нь бусад

Дийлэнх үйл ажиллагаа бүтэн цагаар явагддаг бөгөөд (71.4 хувь) уурхайчдын ажилласан хугацаа нь дунджаар 5.4 жил байна (1-24 жилийн хооронд).

Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа тухайн суманд хэр нөлөөлж байгаа асуултад оролцогчид ‘сумын хөгжил’ болон ‘ард иргэдийн амжиргаанд’ эергээр, харин ‘бэлчээр’, ‘агаар’ болон ‘гол усны бохирдолд’ сөргөөр нөлөөлж байна гэж хариулсан. Зорилтот бүлгийн ярилцлагаар бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн хэлснээр орон нутгийн засаг захиргаа болон томоохон уул уурхайн компанитай хийсэн гурвалсан гэрээний үр дүнд бичил уурхайчдын эдийн засгийн тогтвортой байдлыг болон ажлын байрны нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

Дурс 2. Уул уурхайн компаниуд сумын хөгжилд хэрхэн

нөлөөлж байна вэ (асуумж)

Энэ талаар Асуумжид хариулсан олон нийт болон уурхайчдын хариултууд ерөнхийдөө ижил төстэй байна.

Судалгааны хураангуй

40

Судалгааны хураангуй“ТУУЛ ГОЛЫГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН

БЭЛТГЭЛ ҮЕ ШАТНЫ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА: НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА

Захиалагч: Азийн Хөгжлийн банк, СМЕК Монголиа ХХКСудалгааны зорилго: Нийгмийн хөгжил нь ТБШТТ-ны томоохон бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд энэ нь Нийгэм,

Ядуурал, Жендерийн анализаас бүрдэнэ. - Нийгмийн анализийн хүрээнд Туул голын усны менежментийг тойрсон асуудлуудыг гаргаж,

нийгэмд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон, талуудын оролцоог хангах зорилготой. - Ядуурлын дүн шинжилгээгээр төсөлтэй шууд ба шууд бусаар холбогдох хүн амын дунд түүвэр

судалгаа явуулан, төслөөр дамжуулан тэдгээр хүн ам болон тэрдундаа усны асуудалтай тэмцэх чадвар багатай ядуу болон эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэх боломжийг судлах зорилготой.

- Жендерийн дүн шинжилгээ нь уг хөгжлийн төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангаж боломжийг бүрдүүлэх зорилготой.

ASIAN DEVELOPMENT BANK

41

Хэлэлцүүлэг

8 сараас 2 сар

Фокус бүлгийн ярилцлага

Баримт бичигтсудалгаа

Ганцаарчилсан ярилцлага

1

2014 2015оны оны

7

15

9

Судалгааны дизайн, арга зүй:

ТБШТТ-ны баг болон Туул голын сав газрын захиргаатай нягт уялдаатай ажиллан анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулан урьдчилсан нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд “Нийгмийн хөгжлийн төлөвлөгөө”, “Жендерийн тэгш байдлыг хангах төлөвлөгөө”, “Оролцооны стратеги” боловсруулж, төлсийн явцын тайланд тусгасан.

-Нйигмийн анализ: Оролцогч талуудын шинжилгээ; гол оролцогч талуудын эмзэг байдлын зураглал; Асуудлын модны шинжилгээ, нийгэмд нөлөөлөх байдлын дүн шинжилгээ болон санал болгож буй төслийн талаарх иргэдийн хандлага ба оролцоо.

-Ядуурлын анализ: Хоёрдогч тоон мэдээллийг улирлын хуанли, орлого зарлагын зураглал зэрэг оролцоонд суурилсан анхдагч мэдээлэлтэй харьцуулан өрхийн амжиргаа, орлого, хөдөлмөрийн хуваарьт дүн шинжилгээ.

-Жендерийн анализ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь болон жендэрийн талаарх мэдлэг хандлагыг тодорхойлж, институцийн түвшин дэх мэдээлэлтэй харьцуулах.

Үндсэн мэдээлэл Хэрэгцээ, шаардлага: Сүүлийн хориод жил Улаанбаатар хотод хүн амын нягтшил, үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй өссөн. Үүнийг даган усны хэрэглээ ихэсч, Туул голд цутгах бохир усны хэмжээ улам нэмэгдэн нийслэлийн байгаль орчин доройтож, усны нөөц хомсдох аюул тулгараад байна. “Туул голыг сэргээн сайжруулах төсөл ТТ-8560 МОН” нь эдийн засгийн тогтвортой хөгжил бүхий усны зохистой менежментийг бий болгох зорилготойгоор хэрэгжих юм. Төслийн бэлтгэл шатны техникийн туслалцааг (ТБШТТ) АХБ-аас зохион байгуулан, “СМЕК Монголиа” ХХК хэрэгжүүлж байгаа ба IRIM Судалгааны хүрээлэн нь уг төслийн Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгийг хариуцан, хамтарч ажиллаж байна.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Туул голтой хил залгах хороод.

Түүвэр: Институцийн болон иргэдийг төлөөлсөн нийт 110 орчим оролцогч

42

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАСНЫ ИЛ ТОД БАЙДАЛ” 2014 МОНИТОРИНГ

Захиалагч: IRIM судалгааны хүрээлэнСудалгааны зорилго Энэ судалгаа нь төрийн байгууллагуудын цахим хуудаст мониторинг хийж “Ил тод байдлыг

илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлэх, цаашдын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулах зорилготой.

Энэ хүрээнд доорх зорилтууд тавьсан:

Судалгааны зорилтууд 1. Өнгөрсөн удаагийн мониторингийн арга зүйг баримтлах. Ингэх нь харьцуулагдахуйц байдлыг

хадгална. Гэхдээ үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдал тус бүрээр үнэлэх

2. Мониторингийн үр дүнг өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулан шинжлэх;3. Судалгаанд хамрагдсан төрийн байгуулагын цахим хуудсыг ил тод байдлын үзүүлэлтээр нь

эрэмбэлж, төрөл тус бүрээр нь жагсаалт гаргах;4. Цахим хуудаст тавигдсан мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж

боловсруулах.

43

Яам

Нийслэл дүүргийн захиргаа

УИХ, түүний харъяа байгууллга

Тохируулагч агентлаг

Орон нутгийн захиргаа

7 сараас 7 сар

Хэрэгжүүлэгч агентлаг16

11 912 21

2014 2014оны оны

18

Судалгааны дизайн, арга зүй:

Уг мониторингийн арга зүйд ашиглагдсан үндсэн үзүүлэлтүүд нь тухайн төрийн байгууллага хэр ил тод байгааг хэмжихэд чиглэгдсэн ба үндсэн хоёр чиглэлээр шалгуур үзүүлэлтийг боловсруулсан. Үүнд:

1. Тогтоолд тусгасан мэдээллийн ил тод байдлыг хангах үндсэн дөрвөн хүрээ болох “Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал”, “Хүний нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдал”, “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал”, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал” гэсэн мэдээллийн хүрээг авч үзсэн.

2. Хоёрдугаарт, улсын болон төрийн байгууллагын цахим хуудаст тавигддаг олон улсын нийтлэг шаардлага, стандарт үзүүлэлтүүдэд тулгуурласан.

Мониторингийн арга зүйд ашиглагдсан үзүүлэлтүүдийн аль нь ил тод байдлыг илтгэхэд илүү ач холбогдолтой үзүүлэлт вэ гэдгийг ялгаатай байдлаар тогтоосон. Эдгээр үзүүлэлтийн нийт үнэлгээний системд эзлэх ач холбогдлыг Дүрс 1-д харуулав.

Дүрс 1. Шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний системд

эзлэх хувь

Хэмжилтээр гарч ирсэн үр дүнг тухайн үзүүлэлт тус бүрээр уг мониторингийн ажилд хэрхэн ойлгож, тайлбарлаж байгаа вэ гэдгийг дараах хүснэгтээс харж болно.

Хүснэгт 1. Тухайн үзүүлэлтийг хангаж буй түвшин

Хувь Ил тод байдал81-100 Бүрэн ил тод61-80 Ил тод41-60 Зарим талаар ил тод 0-40 Хаалттай

Үндсэн мэдээлэл Хамрах хүрээ

• Монгол улсын яам -16;• Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг - 18• Монгол улсын тохируулагч агентлаг -12;

• Монгол улсын орон нутгийн захиргаа - 21;• Нийслэл, дүүргийн захиргаа - 11• Улсын Их Хурал болон түүний харъяа

байгууллага - 9 вебсайт хамрагдсан.

44

Судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын авсан нийт оноог өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад:

Дүрс 1. Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал

2011 онд нийт төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдал 100 хувиас 28 хувьтай байсан бол энэ жил 36,4 болж 8 пунктээр өссөн байна. Хэдийгээр байгууллагуудын ерөнхий дундаж оноо өссөн ч уг үзүүлэлт нь “хаалттай” /0-40/ гэсэн ангилалд орсон хэвээр байна.

Байгууллага тус бүрийн дундаж оноог авч үзвэл “зарим талаар ил тод” /40-60/ гэсэн ангилалд аймгуудын цахим хуудас орсон байна. Мөн өмнөх судалгааны үр дүнгээс хамгийн их өссөн бүлэг бол аймгуудын цахим хуудас юм. Өмнөх судалгаанд аймгуудын дундаж үзүүлэлт 25,1 хувьтай байсан бол энэ удаад 40,5 хувь болж өсчээ. Харин яамдын цахим хуудсуудын хувьд өмнөх судалгааны үр дүнгээс үл ялиг буурсан буюу 39,1 хувь байснаа 36,7 хувь болжээ. Яамдаас бусад байгууллагын цахим хуудасны ил тод байдал ерөнхийдөө өссөн байна.

Мэдээллийн хамааралтай байдал

Энэ хэсэгт ЗГ-ын 143 дугаар тогтоолд цахим хуудаст тавигдсан байхаар заасан дөрвөн хүрээний дагуу 28 төрлийн мэдээллийг хэрэглэгчдэд

өгч байгаа эсэхийг хэмжинэ. Ийнхүү хэмжихэд бүх байгууллагын үр дүн 2011 оны үзүүлэлтээс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. 2011 онд төрийн байгууллагын 30,2 хувь нь цахим хуудастаа өөрсдийн үйл ажиллагаатай хамааралтай мэдээ мэдээлэл тавьдаг байсан бол энэ онд 40,8 хувь болж 10 пунктээр өссөн байна.

Дүрс 2. Төрийн байгууллагын мэдээллийн хамааралтай

байдал

Төрийн байгууллагуудыг ангилан авч үзвэл яамдын хувьд хамгийн өндөр буюу 45,8 хувьтай байна. Харин хамгийн муу үзүүлэлттэй байгаа нь нийслэл, дүүргүүдийн /36%/ цахим хуудас байна.

Өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад бүх байгууллагын үр дүн өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээллийн найдвартай байдал

Мэдээллийн найдвартай байдлыг хэмжихдээ байгууллагуудын цахим хуудаст тавьсан мэдээллийн эх сурвалж, нийтэлсэн хүний овог нэр байгаа эсэх зэрэг үзүүлэлтийг авч үзсэн юм.

Уг үзүүлэлтийг өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад 4 пунктээр өссөн байна. Хэдийгээр нийт үр дүн бага зэрэг өссөн байгаа ч зарим байгууллагын үр дүн өмнөх жилүүдээс хамаагүй буурсан үзүүлэлттэй байна.

Судалгааны хураангуй

45

Дүрс 3. Төрийн байгууллагын мэдээллийн найдвартай байдал

Дээрх дүрсээс харахад тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, аймгуудын цахим хуудасны мэдээллийн найдвартай байдал нэмэгдсэн бол яамд, нийслэл, дүүргүүд, парламентийн байгууллагуудын хувьд буурсан байна.

Мэдээллийн цаг үеийн байдал

Мэдээллийн цаг үеийн байдал гэдэгт төрөөс иргэдэд хүргэж буй мэдээлэл цаг үеэ олсон, тогтмол давтамжтай шинэчлэгддэг бөгөөд уг мэдээллийг хэрэглэгчид хүлээн авч, ашиглах боломжтой байдлыг бүрдүүлж байгаа эсэхийг энэ үзүүлэлтээр хянах юм.

Судалгааны үр дүнгээс харахад 2011 онд төрийн байгууллагуудын тавих ёстой мэдээллийн 7,2 хувь нь цаг үеэ олсон, тохиромжтой цагтаа тавигдсан байсан бол 2014 онд 28,8 хувь болж өсчээ.

Судалгааны үр дүнгээс харахад бүх төрийн байгууллагын үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн байна. Мэдээллийн цаг үеийн байдал гэсэн үзүүлэлт хамгийн өндөр нь аймгуудын цахим хуудас байна.

Дүрс 4. Төрийн байгууллагын мэдээллийн цаг үеийн байдал

Мэдээллийн хүртээмжтэй байдал

Энэ үзүүлэлтээр цахим хуудас хэрэглэгчид төрийн байгууллагад шууд хандан зөвлөгөө, мэдээлэл авах боломж олгосон, хоёр талын харилцааг хангахуйц байгаа эсэхийг хэмжинэ.

Төрийн байгууллагын цахим хуудасны хүртээмжтэй байдал өмнөх судалгааны үр дүнгээс ялимгүй буурсан үзүүлэлттэй байна. Уг үзүүлэлт 2011 онд 44,9 хувь байсан бол энэ жил 37,8 хувь болж буурчээ.

Дүрс 5. Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжтэй байдал

Судалгааны хураангуй

46

Уг үзүүлэлтийг бүлэг байгууллагааар авч үзвэл нийслэл, дүүргүүдээс бусад байгууллагын үр дүн өмнөх судалгааныхаасээс буурсан байна. Харин нийслэл, дүүргүүдийн цахим хуудын хүртээмжтэй байдал 2011 онд 20 хувь байсан бол энэ жил 32,7 хувьд өсчээ.

Цахим хуудсыг хэрэглэхэд хялбар байдал

Хэрэглэгчид тухайн цахим хуудсыг хэрэглэхэд хялбар байгаа эсэхийг мөн хэмжсэн. Үүнд цахим хуудасны туслах хэрэгслүүд, үзэмж, төрх, дизайн зэрэг багтана.

Дүрс 6. Төрийн байгууллагын цахим хуудасны хэрэглэхэд

хялбар байдал

Уг үзүүлэлтийг байгууллагын төрөл тус бүрээр харвал хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын хувьд өмнөх судалгааны үр дүнгээс буурсан үзүүлэлттэй байна.

Судалгааны үр дүнгээс харахад төрийн байгууллагуудын цахим хуудасны 66,8 хувь нь иргэд ашиглахад хялбар байна. Энэ үр дүн 2011 онд 59,8 хувь байсан юм.

Цахим хуудасны ил тод байдлын монитрингийн үр дүнг дээрх 5 үзүүлэлт тус бүрээр нэгтгэн харвал дараах байдалтай байна.

Ил тод байдлыг хэмжих 5 үзүүлэлтээс 4 үзүүлэлт нь өмнөх судалгааны үр дүнгээс өссөн байгаа бол мэдээллийн хүртээмжтэй байдал гэсэн үзүүлэлт 7,1 пунктээр буурсан байгаа нь мэдээлэл авах боломжийг (хэлний сонголт, асуултанд хариулт

авах, холбоос линк гэх мэт) бүрдүүлэх байдал буурсныг харуулж байна.

Дүрс 7. Төрийн байгууллагын цахим хуудасны үзүүлэлтүүд

Харин цаг үеийн байдал гэсэн үзүүлэлт хамгийн их өссөн (21,6 хувиар) үзүүлэлттэй байгаа нь мэдээллээ тогтмол шинэчилдэг, нийтэлсэн цаг хугацаагаа тодорхой оруулдаг болсон нь харагдаж байна.

Ерөнхийд нь дүгнэвэл 2011 оноос хойш төрийн байгуулагын цахим хуудасны ил тод байдал 8,2 пунктээр нэмэгдсэн байна. Гэвч энэ нь хангалттай үр дүн биш бөгөөд дараа дараагийн жилүүдэд илүү сайжруулах боломж, шаардлага байгаа нь харагдлаа.

2011 онтой харьцуулахад дээрх үндсэн 4 төрлийн мэдээллийг цахим хуудастаа байршуулах байдал 10-аад хувиар нэмэгджээ. Ялангуяа төсөв, санхүүтэй холбоотой мэдээллийн ид тод байдал өмнөхөөсөө харьцангуй дээшилсэн нь харагдаж байна.

Судалгааны хураангуй

47

Байр Төрийн байгууллагуудНийлбэр хувь

1 Говь-Алтай аймгийн ЗДТГ 70,8

2 Татварын ерөнхий газар 58,6

3 Орхон аймгийн ЗДТГ 56,5

4 Дорноговь аймгийн ЗДТГ 55,6

5 Хөвсгөл аймгийн ЗДТГ 54,7

6 Баян-Өлгий аймгийн ЗДТГ 54,4

7 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 53,7

8 Дорнод аймгийн ЗДТГ 53,5

9 Төрийн өмчийн хороо 52,7

10 Улсын бүртгэлийн ерөнхий газар 49,4

11Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

48,4

12 Монгол улсын хөдөлмөрийн яам 48,2

13 Хүний эрхийн үндэсний комисс 48,0

14 Цаг уур, орчны шинжилгээний газар 47,9

15 Ашигт малтмалын газар 47,2

16 Сонгуулийн ерөнхий хороо 46,1

16 Зам тээврийн яам 46,1

17 Эрчим хүчний яам 45,5

18 Үндэсний статистикийн хороо 45,3

19Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар

45,1

20 Худалдан авах ажиллагааны газар 43,7

21 Гаалийн ерөнхий газар 43,4

21 Баянгол дүүргийн ЗДТГ 43,4

22 Боловсрол, шинжлэх ухааны яам 43,3

23 Дархан-Уул аймгийн ЗДТГ 41,9

23 Баянхонгор аймгийн ЗДТГ 41,9

24 Дундговь аймгийн ЗДТГ 41,6

25 Цагдаагийн ерөнхий газар 41,3

26 Увс аймгийн ЗДТГ 41,1

27 Нийслэлийн ЗДТГ 40,9

28 Уул, уурхайн яам 40,7

28 Өмнөговь аймгийн ЗДТГ 40,7

29 Үндэсний аудитын газар 40,0

30 Чингэлтэй дүүргийн ЗДТГ 39,6

31 Сангийн яам 39,2

31 Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ 39,2

32 Архивын ерөнхий газар 39,0

32 Сэлэнгэ аймгийн ЗДТГ 39,0

33 Эдийн засгийн хөгжлийн яам 38,9

34 Барилга, хот байгуулалтын яам 38,5

35Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

37,6

35 Монгол банк 37,6

36Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

37,3

37 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 37,1

38 Төрийн албаны зөвлөл 36,5

39 Ховд аймгийн ЗДТГ 35,9

39Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

35,9

40 Санхүүгийн зохицуулах хороо 35,2

41 Хил хамгаалах ерөнхий газар 34,6

42 Хэнтий аймгийн ЗДТГ 34,5

43 Сүхбаатар дүүргийн ЗДТГ 34,0

44 Стандартчилал, хэмжил зүйн газар 33,5

45 Батлан хамгаалахын яам 33,1

46 Авлигатай тэмцэх газар 32,9

46 Завхан аймгийн ЗДТГ 32,9

47 Иргэний нисэхийн ерөнхий газар 32,8

48 Монгол Улсын Их хурал 32,6

49 Төв аймгийн ЗДТГ 32,4

50 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 32,1

51 Засгийн газрын хэрэг эрхлэх газар 32,0

52 Булган аймгийн ЗДТГ 31,5

53 Соёл урлаг, аялал жуулчлалын яам 31,1

53 Налайх дүүргийн ЗДТГ 31,1

54 Нийгмийн даатгалын ерөнхий газар 30,9

55 Цөмийн энергийн газар 30,7

56 Баянзүрх дүүргийн ЗДТГ 30,5

57 Мал эмнэлэг, үржлийн газар 30,4

58 Хүүхдийн төлөө үндэсний газар 30,0

59 Онцгой байдлын ерөнхий газар 29,4

60 Гадаад харилцааны яам 27,8

61 Тагнуулын ерөнхий газар 26,3

62 Говьсүмбэр аймгийн ЗДТГ 26,1

63 Хууль зүйн яам 25,8

64 Багануур дүүргийн ЗДТГ 25,4

65 Эрүүл мэндийн яам 24,4

66Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

23,1

67 Улаанбаатар хотын захирагчийн алба 22,6

68 Архангай аймгийн ЗДТГ 22,4

69 Сүхбаатар аймгийн ЗДТГ 22,2

70 Багахангай дүүргийн ЗДТГ 22,1

70 Өвөрхангай аймгийн ЗДТГ 22,1

71 Оюуны өмчийн газар 20,4

72 Хан-Уул дүүргийн ЗДТГ 20,1

73Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

17,4

74 Хөрөнгө оруулалтын газар 16,8

75 Газрын тосны газар 16,3

76 Зэвсэгт хүчний жанжин штаб 14,6

Цахим хуудсуудын эрэмбэлэлт

48

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” СУДАЛГАА

Захиалагч: Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтСудалгааны зорилго Судалгааны үндсэн зорилго нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр

эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, эрсдэл, хязгаарлалтууд, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм.

Судалгааны зорилт:• Хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөрийн туршлагыг судалж, нэг ажлын байранд ажилласан

хугацааны үргэлжлэлээр хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хугацааны талаас нь тайлбарлах.

• Хөдөлмөрийн туршлагын мэдээлэлд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, хүчин зүйл тус бүрийн нөлөөллийн түвшинг тооцож, эрэмбэлэх

• Ажил хийдэг иргэдийн одоогийн ажлын үргэлжлэх хугацаа, тогтвортой ажиллах төлөвлөгөөг судалж, өнөөгийн ажиллах хүчний тогтвортой хөдөлмөр эрхлэх, ажлаас гарах хэсгийн тоо хэмжээг нөлөөлөгч хүчин зүйлтэй холбон тайлбарлах.

49

9 сараас 10 сар

Асуумж3400Өрхийн тоо2157

2014 2014оны оны

Судалгааны дизайн, арга зүй:

Судалгааг багцлах буюу өрхүүдийг хэд хэдээр нь багцалж кластерийн аргаар түүвэрлэлт хийн мэдээллийг анкетийн аргаар цуглуулсан. Нэг багцад 11 өрх (нөөц өрхийн хамт) хамрагдсан.

Судалгаанд оролцогчийг сонгох шалгуур нь:

• Хөдөлмөрийн насны буюу 15-59 насны хөдөлмөрийн чадвартай иргэн байх

• Тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар амьдарсан байх

• Тухайн өрхийн хөдөлмөрийн насны бүх гишүүдийг хамруулах бөгөөд өрхийн гишүүн нь гэртээ байхгүй байлаа ч ойрын хугацаанд эргэж ирэх боломжтой байх. Үүнийг бид хотод 72 цаг, хөдөөд 24 цаг байхаар сонгож авсан.

Дээрх шалгуурын үндсэн дээр захиалагчаас өгсөн өрхийн жагсаалтын дагуу хаягаар зочлолт хийж өрхийн гишүүдээс судалгаа авах, өрхийн гишүүн эзгүй үед дахин зочлолт хийх замаар мэдээллийг цуглуулсан.

Судалгааны хэрэгцээ шаарлага

Хөдөлмөрийн зах зээлийн судлагдахуунуудын дотроос зайлшгүй судлагдаж шаардлагатай асуудлын тоонд хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал болон ажилгүйдлийн эрсдэл багтдаг. Олон улсад дээрх ойлголтыг “ажлаас гарах, халагдах эрсдэл” болон “дахин хөдөлмөр эрхлэх боломж” гэсэн 2 үндсэн үзүүлэлттэй холбон хэмждэг байна.

Ажил хөдөлмөр эрхэлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцоход иргэдэд тодорхой хязгаарлалт болдог хүчин зүйлс байдаг бөгөөд ихэвчилэн гадаад орчны хүчин зүйлсийн нөлөөлөл байдаг.

Монгол улсад 1992-2012 оны хооронд нийт хөдөлмөрийн насны иргэдийн 66.1 хувь нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон байдаг нь

өндөр үзүүлэлт биш бөгөөд чухам ямар хүчин зүйлсээс шалтгаалан эдийн засгийн идэвхи оролцоо сул, хөдөлмөр эрхлэлт тогтвортой биш байгааг тогтоосон судалгааны мэдээлэл хомс байгаа юм. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн төрөл, нөлөөллийн түвшинг хэмжсэн судалгааны мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтыг гаргаж ирэх нь цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг шинэ түвшинд тодорхойлох, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох, дэмжих хөтөлбөр боловсруулахад чухал шаардлагатай мэдээлэл болох юм. Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн IRIM судалгааны хүрээлэн Хөдөлмөрийн судалгааны институтын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал” судалгааг Монгол улс даяар хийж гүйцэтгээд байна.

Хамрах хүрээ:

Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгаа нь захиалагчаас сонгосон Улаанбаатар хотын 8 дүүрэг, бүх 21 аймгийн нийт 89 сумыг хамарч хийгдсэн. Ингэхдээ нэгэн зэрэг Улаанбаатар хотод 91 түүврийн нэгж, аймгуудад 109 түүврийн нэгж нийтдээ 200 түүврийн анхан шатны нэгжид (ТАШН) судалгааны ажил явагдсан юм.

Үндсэн мэдээлэл

50

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2014 оны 10 дугаар сарын 03-ны хооронд 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Мэдээлэл цуглуулалтаар нийт 2157 өрхийн 3400 анкет цугларч шивэлтэнд орсон. Шивэлтийг 2014 оны 10 дугаар сарын 13 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааны ажлын онцлог нь нарийвчлагдан түүвэрлэгдсэн 2000 өрхийн хөдөлмөрийн насны бүх гишүүдээс 1 сарын хугацаанд буюу харьцангуй богино хугацаанд тодорхой нарийн мэдээллүүдийг цуглуулсанд оршино.

Дүрс 1. Нийт цуглуулсан мэдээлэл, тоогоор

Бид дараах тохиолдлуудад тухайн өрхийн гишүүнээс авах боломжгүй гэж үзсэн:

• 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа

• Хугацаат цэргийн албан хаагч

• Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд

• Цагдан хоригдож байгаа

• Кластерт сонгогдоогүй газарт амьдарч байгаа

• Гэрээсээ хол байгаа оюутан/сурагч

Хүснэгт 1. Судалгааны зохион байгуулалт

Хотын мэдээлэл цуглуулалт

Хөдөө, орон нутгийн мэдээлэл цуглуулалт

Хамрах хүрээ 8 дүүргийн 91 цэгт21 аймгийн 109 цэгт

Судалгааны зохион байгуулалт, баг

14 судлаач, 1 зохицуулагч

1 зохицуулагч, 9 талбарын ахлагч, 11 судлаач

Судалгааны мэдээллийн бааз бүрдүүлэлт

Судалгааны цугларсан бүх мэдээллийг захиалагчаар давхар хянуулсны дараа мэдээлэл оруулах CSPro программд шивж оруулан нэгдсэн датаг Excel программд 2-тын тоололтын хэлбэрт шилжүүлэн хүлээлгэн өгсөн.

Захиалагчаас мэдээллийн баазад хяналт хийж эцэслэсэний дараа бүх цугларсан асуулгуудыг захиалагчаас баталсан стандарт, загварт нийцүүлэн товъёоглож, хавтаслан архивлаж, хүлээлгэн өгсөн.

Судалгааны баримтжуулалт

Бид мэдээллийн найдвартай байдлыг хангах үүднээс дараах төрлийн баримтжуулалтыг хийсэн.

• Дуу хураагуур

• Бүртгэлийн хуудас

• Хороо, багийн засаг даргын тодорхойлолт

Бид тухайн сонгогдсон өрхөөс судалгаа авах боломжгүй үед хороо, багийн засаг даргын тодорхойлолтоор баримтжуулсан ба сонгогдсон өрхөөс судалгаа авах боломжгүй шалтгаануудад:

1. Хөдөлмөрийн насны гишүүн байхгүй (өндөр настан гэх мэт)

2. Өөр кластер нүүсэн, хаягандаа амьдардаггүй, эзгүй

3. Хороон дээр мэдээлэл байхгүй, хаяг нь тодорхой бус, олдоогүй гэх мэт шалтгаанууд дээр баримтжуулсан.

Судалгааны хураангуй

51

ОРОН НУТАГТ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ – ТӨГСГӨЛИЙН ҮНЭЛГЭЭ

Захиалагч: АНУ-ын Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагСудалгааны зорилго, зорилт Төгсгөлийн үнэлгээний (судалгаа) үндсэн зорилго нь “Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог

нэмэгдүүлэх” төслийн үр дүнг хэмжих явдал юи. Үүнтэй уялдан дараах зорилтууд нь судалгааны нэг хэсэг болон дэмшигдсэн болно:

1. ОНТИОН хөтөлбөрийн үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг үнэлэх хэрэгжилтийн дараах үнэлгээний мэдээллээр хангах;

2. Орон нутгийн засаглал, түүний шийдвэр гаргах явц, үйлчилгээний талаарх иргэдийн мэдлэг болон иргэдийн сэтгэл ханамжийн түвшин дэхь өөрчлөлтийг тогтоох;

3. Орон нутгийн засаглал, ТББ-уудтай хамааралтай иргэдийн туршлага, хандлага болон сонголтуудад дүн шинжилгээ хийх камаар иргэдийн оролцооны түвшинг тодорхойлох;

4. Хөтөлбөртэй холбоотой амжилттай туршлагыг илрүүлэх.

52

Асуумж

9 сараас 1 сар

743

2014 2015оны оны

Үндсэн мэдээлэл

Судалгааны дизайн, арга зүй:

А1 –Суурь судалгааны үр дүн

А2 –Төгсгөлийн үнэлгээний үр дүн

Х1—Өөрчлөлт

Мэдээлэл цуглуулахдаа төрийн захиргааны албан хаагчид болон, ИНБ-ын удирдлагуудтай хагас бүтэцчилэгдсэн ярилцлага, иргэдээс урьдчилан бэлтгэсэн асуулга анкетын арга болон баримт бичгийн судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулсан.

2

20

13

1-2

сар

Суу

рь

суда

лгаа

2014

11

-201

5 01

са

р Тө

гсөл

ийн

үнэл

гээ

Өөр

члөл

т

Орон нутгийн иргэдийн мэдлэг хандлага, оролцоо

А1 –Суурь судалгааны үр дүн А2 –Төгсгөлийн үнэлгээний үр дүн Х1—Өөрчлөлт Мэдээлэл цуглуулахдаа төрийн захиргааны албан хаагчид болон, ИНБ-ын удирдлагуудтай хагас бүтэцчилэгдсэн ярилцлага, иргэдээс урьдчилан бэлтгэсэн асуулга анкетын арга болон баримт бичгийн судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулсан.

Түүврийн бүтэц

Асуулга-743 Ярилцлага-30

Судалгааны хураангуй

хураангуй Азийн Сан ОНТИОН төслийг 2013 оны 1-р сараас 2015 оны 3-р сарын хооронд Монгол улсын хэмжээнд нийт 17 туршилтын талбарт хэрэгжүүлсэн. ОНТИОН төслийн ерөнхий зорилго орон нутгийн захиргааны бодлого боловсруулалт, шийдвэр гаргах үйл явц дахь нийгмийн хариуцлага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. 2012 оны 12-р сард 6 туршилтын, 2 хяналтын талбарт суурь судалгаа хийгдсэн. Туршилтын талбар дахь иргэдийн ойлголт мэдлэг, зан байдал, хандлага дахь өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор эдгээр газарт 2014 оны 11-р сард ижил судалгааны хэрэглэгдэхүүн бүхий төгсгөлийн судалгааг хийсэн. Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгосон туршилтын талбар дахь 555 иргэн, хяналтын талбар дахь 171 иргэн хамрагдсан. Үүнээс гадна чанарын шинжтэй мэдээлэл цуглуулах зорилгоор 38 орон нутгийн захиргааны албан хаагчдаас ярилцлага авав. Судалгааны үр дүнг хураангуй дүгнэвэл: Зорилтот үр дүн 1: Орон нутгийн захиргааны бүтэц зохион байгуулалт болон оролцооны хуулиудын ойлголт мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, засаг захиргааны мэдээллийн ил тод байдлыг хангах

Орон нутгийн захиргааны хэрэгжүүлэх чиг үүргээс дор хаяж нэгийг нэрлэх чадвартай иргэдийн харьцаа хяналтын ба зорилтот талбаруудад 70 хувь хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь хяналтын талбарт өссөн бол зорилтот талбарт өөрчлөгдөөгүй, суурь судалгааны үр дүнгээр

Ярилцлага30

53

Азийн Сан ОНТИОН төслийг 2013 оны 1-р сараас 2015 оны 3-р сарын хооронд Монгол улсын хэмжээнд нийт 17 туршилтын талбарт хэрэгжүүлсэн. ОНТИОН төслийн ерөнхий зорилго орон нутгийн захиргааны бодлого боловсруулалт, шийдвэр гаргах үйл явц дахь нийгмийн хариуцлага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

2012 оны 12-р сард 6 туршилтын, 2 хяналтын талбарт суурь судалгаа хийгдсэн. Туршилтын талбар дахь иргэдийн ойлголт мэдлэг, зан байдал, хандлага дахь өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор эдгээр газарт 2014 оны 11-р сард ижил судалгааны хэрэглэгдэхүүн бүхий төгсгөлийн судалгааг хийсэн. Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгосон туршилтын талбар дахь 555 иргэн, хяналтын талбар дахь 171 иргэн хамрагдсан. Үүнээс гадна чанарын шинжтэй мэдээлэл цуглуулах зорилгоор 38 орон нутгийн захиргааны албан хаагчдаас ярилцлага авав. Судалгааны үр дүнг хураангуй дүгнэвэл:

Зорилтот үр дүн 1: Орон нутгийн захиргааны бүтэц зохион байгуулалт болон оролцооны хуулиудын ойлголт мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, засаг захиргааны мэдээллийн ил тод байдлыг хангах

• Орон нутгийн захиргааны хэрэгжүүлэх чиг үүргээс дор хаяж нэгийг нэрлэх чадвартай иргэдийн харьцаа хяналтын ба зорилтот талбаруудад 70 хувь хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь хяналтын талбарт өссөн бол зорилтот талбарт өөрчлөгдөөгүй, суурь судалгааны үр дүнгээр зорилтот талбар дахь үзүүлэлт хяналтын талбараас 10 пунктээр илүү байсан. ОНТИОН төслийн хүрээнд Монголын үндэсний радио телевизээр хэрэгжүүлсэн иргэдийн ойлголт, мэдлэгийн түвшин нэмэгдүүлэх кампанит ажил хяналтын ба зорилтот хүн амд хүрсэн байх боломжтой хэдий ч хяналтын талбар дахь үзүүлэлт өсөх шалтгаан болсон мэдээллийн гол эх үүсвэр мөн эсэхийг батлах тодорхой мэдээлэл байхгүй байна.

Зураг 1 Орон нутгийн засаглалын үүрэг, хариуцлагын

талаар өгсөн иргэдийн зөв хариултын тоо

Суурь судалгаа N=725; Давтан судалгаа N=743

• Төсвийн тухай хууль болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг мэдэх иргэдийн нийт харьцаа нэмэгдээгүй ч зорилтот талбар дахь оролцогчдоос Төсвийн тухай хуулиар зохицуулсан 2 болон түүнээс дээш ойлголт тайлбарлах чадвартай иргэдийн тоо суурь судалгааны үзүүлэлттэй харьцуулахад 45 пунктээр өссөн. Энэ үзүүлэлт хяналтын бүлгийн хувьд өөрчлөгдөөгүй.

Зураг 2 Төсвийн тухай болон Мэдээллийн ил тод байдлын

тухай хуулийн талаар мэддэг иргэдийн хувь

Суурь судалгаа N=725; Давтан судалгаа N=743

Зорилтот үр дүн 2: Засаг захиргааны хурал уулзалт дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

• Баг хорооны хурал уулзалт дахь иргэдийн оролцоо суурь судалгааны 28 хувиас ойролцоогоор 43 хувь болтол нэмэгдсэн байна. Зорилтот (суурь судалгаанаас 14 хувь илүү) болон хяналтын (суурь судалгаанаас 17 хувиар илүү) талбар дахь үзүүлэлт ойролцоо өссөн ч хяналтын талбар дахь ирц үл ялиг илүү байна.

Судалгааны хураангуй

54

Зорилтот болон хяналтын бүлгийн үр дүн ижил байгаа нь Сангийн яамны захирамжийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хурал уулзалтын ирцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дагавар байж болох юм. Гэхдээ үүнийг батлах тодорхой мэдээлэл байхгүй байна.

Зураг 3 Сүүлийн 12 сард баг/хорооны иргэдийн хуралд

оролцсон иргэдийн тоо

Суурь судалгаа N=725; Давтан судалгаа N=743

• Зорилтот талбар дахь олон нийтийн хурал уулзалтад оролцсон иргэдийн хурлын үйл ажиллагааны сэтгэл ханамж 50 хувиас 60 хувь болж нэмэгдсэн байна. Хяналтын талбар болох Говь-Угтаал сумд үүнээс илүү өсөлт гарсан бөгөөд орон нутгийн захиргааны хандлага нь гадны техникийн туслалцаанаас дутахгүй ач холбогдолтойг харуулж байгааг онцлох нь зүйтэй.

Зураг 4 Оролцсон хурлын талаарх иргэдийн сэтгэл ханамж

Суурь судалгаа N=257; Давтан судалгаа N=318

Зорилтот үр дүн 3: Туршилтын талбар хоорондын хөндлөн суралцах үйл явцыг өргөжүүлэх

Бусад орон нутгийн дадлага туршлага судлах, санаачлага авч хэрэгжүүлэх хэмжээнд өөрчлөлт гараагүй байна. Энэ нь ОНТИОН төслийн үйл ажиллагаа дундаж иргэдээс илүү орон нутгийн захиргааны албан хаагчдын хөндлөн суралцах арга хэмжээн дээр төвлөрөх болсонтой холбоотой

юм. Ярилцлагад орсон 38 орон нутгийн төрийн албан хаагч хөндлөн суралцах арга хэмжээг төслийн жижиг тусламжийн сангийн дараах хамгийн хэрэгтэй үйл ажиллагаа (судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 55 хувь) гэж үзсэн байна.

Зураг 5 Та аль нэг өөр орон нутагт иргэдийн оролцоог

амжилттай хангаж буй тохиолдлыг мэдэх үү?

Суурь судалгаа N=725; Давтан судалгаа N=743

Зорилтот үр дүн 4: Нийгмийн хариуцлагын хэрэглэгдэхүүнийг хэрэгжүүлэх

ОНТИОН төслийн нийгмийн хариуцлагын онооны хуудас бөглөгдөж байх үед мэдээлэл цуглуулсан учраас үйл ажиллагаануудыг тусгаагүй байх магадлалтай. Энэ сэдвийн хүрээнд гарсан гол үр дүнгүүд:

• Орон нутгийн захиргаанд гомдол гаргасан иргэдийн тоо бага зэрэг буурсан байна. Суурь судалгааны үр дүнтэй адил, гомдол гаргаагүй оролцогчдын дийлэнх нь хандах асуудал байхгүй гэж хариулсан байна. Зураг 6 Сүүлийн 12 сард орон нутгийн захиргаанд өргөдөл,

гомдол гаргасан иргэдийн тоо

Суурь судалгаа N=719; Давтан судалгаа N=741

• Санал хүсэлт, гомдол гаргах арга замуудын хувьд хяналтын талбартай харьцуулахад зорилтот талбарт утас болон и-мэйлээр хандах явдал бага зэрэг нэмэгдсэн хэдий ч төрийн албан хаагчид шууд хандах нь хамгийн түгээмэл арга зам хэвээрээ байна.

Судалгааны хураангуй

55

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ БОЛОН СУРГУУЛЬ-ӨРХИЙН ТҮВШИНД УСНЫ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, АЮУЛГҮЙ ХАДГАЛАЛТ

ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА

Захиалагч: АНУ-ын Азийн санСудалгааны зорилго, зорилт Судалгааны зорилго: Ус ариутгал, усны баталгаатай хадгалалт болон байгаль орчныг

хамгаалахтай холбоотой сургууль, сурагчдын дотуур байр, цэцэрлэг, өрхийн өнөөгийн хандлага, дадал хэвшил, мэдлэгийг тандаж мэдэхийн зэрэгцээ усны эх үүсвэр дэх усны чанартай холбоотой гол үзүүлэлттэй холбоотой мэдээллийг цуглуулах замаар нөхцөл байдлын үнэлгээ хийхэд суурь судалгааны зорилго оршиж байгаа юм.

Суурь судалгаагаар цуглуулсан мэдээллүүд нь мэдээлэл сурталчилгааны болон сургалтын модулийг боловсруулах зэрэг төслийн үйл ажиллагаанд чухал мэдээлэл болно.

56

Сонгинохайрхан

Хан-Уул

Чин

гэлт

эй

Сүх

баата

р

БаянзүрхБаянгол

Налайх

Асуумж

9 сараас 10 сар

Ярилцлага

Фокус бүлгийнЯрилцлага

369

2014 2014оны оны

8

4

Судалгааны дизайн, арга зүй:

“Байгаль орчны хамгаалал болон сургууль-өрх айлын түвшинд усны ариутгал, баталгаатай хадгалалт” төслийн хүрээнд мэдээлэл цуглуулахад дараах аргыг ашигласан, үүнд:

Асуумж; нийслэлийн налайх дүүрэгт оршин суудаг нийт айл-өрхүүдээс Судалгааны асуумж нь 4 бүлэг, 37 асуултаас бүрдсэн бөгөөд түүнийг хавсралт хэсэгт хавсаргав.

ФБЯ; сургуулийн сурагчид болон тэдгээрийн эцэг эхчүүд, сургуулийн багш нар, мөн эрүүл мэндийн ажилтнууд дунд ФБЯ-аар тоон судалгаанаас гарах боломж багатай мэдээллийг нэмж олж авахыг зорьсон.

Ганцаарчилсан ярилцлага; сургуулийн захирал, эрүүл мэндийн ажилтан, МХЕГ-ын байцаагч, усны харуулуудтай тус тус хийсэн

Ганцаарчилсан ярилцлагаар тоон судалгаанаас төдийлөн гарах боломжгүй, тухайн салбартай холбоотой асуудлыг илрүүлэн гаргахыг зорьсон.

Үндсэн мэдээлэл

57

Налайх дүүргийн иргэдийн дийлэнхи нь нийтийн усан сан, ус түгээх байрнаас усаа авдаг (63.2%)ба орон сууцны өрхүүд нь төвлөрсөн системд холбогдсон (25.4%) байна. Нийт судалгаанд хамрагдсан өрхийн 93.7% нь хамгаалагдсан эх үүсвэрээс усаа авдаг байна. Алслагдсан хороодын зарим өрхүүдийн хувьд гадаргын ус, гар худаг, булаг шанд зэрэг хамгаалагдаагүй эх үүсвэрээс усаа авах тохиолдлууд байна(4.3%).

Дүрс 1 Өрхүүдийн ундны усны гол эх үүсвэр, хороодоор

Судалгаанд хамрагдсан дөрвөн өрх тутмын 3(74.9%) нь ундны усаа огт цэвэршүүлэх, ариутгалгүйгээр хэрэглэдэг байна. Усаа цэвэршүүлэлгүй хэрэглэх нь гадны эх үүсвэрээс усаа авдаг өрхүүдийн хувьд илүү нийтлэг ажиглагдаж байна. (80.4%)

Дүрс 2.Ундны усаа өрхийн түвшинд цэвэршүүлдэг эсэх

Судалгаанд хамрагдсан 4 өрх тутмын 3 нь усаа хуванцар саванд хадгалдаг бол нийт өрхийн 69.4% нь ус хадгалдаг саваа бүрэн тагладаг байна. Орон сууцны өрхүүдийн хувьд ус хадгалахад зориулсан тусгайлсан сав байдаггүй байна.

Дүрс 3.Ундны ус хадгалах савны төрөл, хороодоор

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 95.6% нь үнэ төлбөртэй ус хэрэглэдэг байна. Гэвч орон сууцны өрх (26457.2 төгрөг) болон зөөврийн усан хангамж бүхий өрхүүдийн (3680.2 төгрөг) усанд зарцуулж буй дундаж мөнгө ихээхэн ялгаатай байна. Харин эдгээр өрхүүдийн хэрэглэж буй дундаж усны хэмжээгээр зөөврийн усан хангамжтай өрх нь илүү байна.

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн зөвхөн 1.6%-д нь л сүүлийн 4 долоо хоногийн хугацаанд суулгалт өвчин гарсан байна. Чанарын судалгааны үр мэдээллээс харахад энэ нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдгаас илүүтэй хамаарч байгааг эрүүл мэндийн ажилчид онцолж байна.

Дүрс 4. Өнгөрсөн 4 долоо хоногийн хугацаанд гарсан

суулгалт өвчин

Налайх дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн усны хангамж, чанарыг сайжруулах тодорхой шаардлагууд байна. Зарим сургууль, цэцэрлэгийн ундны усны чанар шинжилгээний үр дүнд хангалтгүй гарсан талаар чанарын судалгаанд оролцсон эрүүл мэндийн ажилчид хэлж байна. Зөөврийн усан хангамжтай сургуулиудын ус хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх, тогтмол ариутгах шаардлагатайг сургуулийн эмч, багш нар онцолж байна.

Судалгааны хураангуй

58

Дүгнэлт, санал зөвлөмж

Хэдийгээр Налайх дүүргийн хэмжээнд усны, хүртээмж чанар дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа ч усны эрүүл ахуй, усны хэрэглээний зохистой байдлын хувьд анхаарах зүйлүүд нэлээдгүй байна.

Налайх дүүргийн усны хэрэглээний эргэлт дараах байдалтай байна.

Дээрх ус түгээлтийн алхам бүрт усны чанарт аюул занал учруулах эрсдлүүд байна. Энэ нь эцсийн дүндээ иргэдийн хэрэглэж буй усны чанарт сөргөөр нөлөөлж байна.

Усны анхдагч ух үүсвэрээс ус түгээх цэг хүртэлх эхний 5 шатанд усны чанарт хамгийн гол аюул занал учруулж буй хүчин зүйл нь ус хадгалах, түгээх системийн бохирдол байна. Ус түгээх цэгээс өрхийн усны хэрэглээ хүртэлх шатанд үндсэн өрхийн ус зөөвөрлөх, хадгалах савны бохирдол, усны хадгалалтын хугацаа зэрэг нь усны чанарт нөлөөлөх гол хүчин зүйлүүд байна.

Дүрс 5. Шалтгаан, эрсдэл, үр дагаврын холбоо

Энэхүү үндсэн эрсдлүүдээс сэргийлэхийн тулд шалтгаан, эрсдэл, үр дагаврын шалтгаан холбоог арилгах шаардлагатай.

Техникийн хувьд ус түгээх шугам хоолойг шинэчлэх, ус түгээх машины парк шинэчлэлт хийх, ус түгээх цэг, сургууль, цэцэрлэгийн ус хадгалах савнууудын ариутгалыг тогтмол хийх, зардлыг нь төсөвлөх, багтаамжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, өрхийн түвшинд ус цэвэршүүлэх аппаратуудыг суурилуулах гэх мэтээр шалтгаан эрсдэл хоёрын шалтгаант холбоог арилгаж болно.

Харин эрсдэл үр дагаврын шалтгаант холбоог иргэд, сурагчид, багш, эмч, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид, ус түгээх цэгүүдийн ажилтнууд зэргийн зан үйлийг өөрчлөх, усны эрүүл ахуй, зохистой хэрэглээний талаар мэдлэг, хандлага, дадлыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажил явуулснаар арилгаж болно. Жишээлбэл, усаа зайлшгүй цэвэршүүлж хэрэглэх, ус зөөх, хадгалах саваа тогтмол найдвартай арга хэрэгслээр ариутгах, усыг зориулалтын саванд тээвэрлэх, хадгалах, зориулалтын аяганаас уух зэрэг дадал зуршлыг иргэдэд суулгах нь чухал.

Дээрх хоёр арга замыг хослуулан ашигласнаар усны чанар, эрүүл ахуйг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж чадна гэж үзэж байна.

Усны түгээлт, хадгалалт, хэрэглээний шатанд оролцогчдын мэдлэг, мэдлэг хандлага, дадал суулгахын тулд бүх талуудын оролцоо чухал байна.

Судалгааны хураангуй

59

“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ - 2

Захиалагч: Төсөл хэрэгжүүлэгч байгуулага: Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв ТББ, Төслийг санхүүжүүлэгч байгууллага: Швейцарийн хөгжлийн агентлагСудалгааны зорилго: • Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд шаардагдах мэдээлэл болох үйлчлүүлэгч болон

ажилтны сэтгэл ханамжийг тодорхойлж, суурь судалгааны үр дүнтэй харьцуулж, өөрчлөлтийг үнэлэх

• Цаашид үйлчлүүлэгч, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг тодорхойлох

Энэхүү зорилгын хүрээнд бид дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.Судалгааны зорилт:

1. 2007-2010 онд байгуулагдсан НЦҮ-ний төвүүд болон 6 сум, 4 хороонд шинээр байгуулагдсан НЦҮ-ний төвөөс үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг үнэлэх

2. НЦҮ-ний төвд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлого, хуулийн хүрээнд шаардагдах дэмжлэгийг тодорхойлох

3. НЦҮ-ний төвд ажиллаж байгаа ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэх4. Төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээ үзүүлэхэд ажилтнуудад учирдаг хүндрэл

бэрхшээл болон тэдний чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох5. НЦҮ-ний төвийн байр, танхим, тоног төхөөрөмж, тавилга зэрэг ажлын орчин нөхцөлийн талаар

үнэлгээ өгөх6. НЦҮ-ний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд болон НЦҮ-ний төвийн ажилтнуудын сэтгэл ханамжийг

үнэлсэн хяналт-шинжилгээ үнэлгээний давтан судалгааг суурь судалгааны үр дүнтэй харьцуулан, өөрчлөлтийг үнэлж, захиалагч талд тайлагнах

60

Сонгинохайрхан

Хан-Уул

Чин

гэлт

эй

Сүх

баата

р

БаянзүрхБаянгол

Налайх

Үйлчлүүлэгч

10 сараас 1 сар

Ажиглалт

Нэг цонхны үйлчилгээний ажилтан660

2014 2015оны оны

22

110

Үндсэн мэдээлэл

Фокус бүлгийнЯрилцлага5

Судалгааны дизайн, арга зүй:

Судалгаа нь үр дүнгийн болон хэрэгжилтийн ХШҮ гэсэн хоёр төрлийн үнэлгээг багтаасан.

Энэхүү шатны судалгаа нь давтан судалгааны эхний шат буюу хяналт-шинжилгээ, үнэлгээний 1-р шатны судалгаа юм. (Зурагт шараар тодруулсан хэсэг)

2

суурь судалгааны үр дүнтэй харьцуулан, өөрчлөлтийг үнэлж, захиалагч талд тайлагнах

Судалгааны дизайн, арга зүй

Судалгаа нь үр дүнгийн болон хэрэгжилтийн ХШҮ гэсэн хоѐр төрлийн үнэлгээг багтаасан. Энэхүү шатны судалгаа нь давтан судалгааны эхний шат буюу хяналт-шинжилгээ, үнэлгээний 1-р шатны судалгаа юм. (Зурагт шараар тодруулсан хэсэг) Дүрс 1 Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх дизайн

2013

4-

7 са

р С

уурь

су

далг

аа

20

14

4-7

сар

Дав

тан

суда

лгаа

1

Өөр

члөл

т

20

14

10-1

2 са

р Д

авта

н су

далг

аа 2

Өөр

члөл

т

Үйлчлүүлэгчид, ажилчдын сэтгэл ханамж

А1 –Суурь судалгааны үр дүн А2 –Давтан судалгаа-1-ийн үр дүн Х1—Өөрчлөлт А3 –Давтан судалгаа-2-ийн үр дүн Х2—Өөрчлөлт Дээр дурдсан бүхий л зүйл нь зөвхөн ХШҮ-ний үндсэн арга зүй юм.

Түүврийн бүтэц

Асуулга-660 Ярилцлага-22 Фокус- 5 Ажиглалт – 22 НЦҮ-ний төвийн орчин Судалгаагаар 22 НЦҮ-ний төвийн 660 үйлчлүүлэгч, 110 ажилтан тус бүрээс асуумж судалгаа авч, 5 фокус бүлгийн ярилцлагыг үйлчлүүлэгчдийн дунд хийсэн. Мөн 22 НЦҮ-ний төв тус бүрт судлаач орчны ажиглалт хийж, хариуцсан удирдлагуудтай ярилцлага хийж “Нэг цонхны үйлчилгээний” талаар авах зарим арга хэмжээний тухай – ЗГ-ын 2013 оны 153 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой мэдээллийг авсан юм.

Судалгааны хураангуй

НЦҮ-ний ажилтнууд болон НЦҮ-ээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тус бүр гурваас дөрвөн дэд индексээр 1-5 оноогоор хэмжсэн. (1-Маш муу, 2- Муу, 3-Дунд, 4-Сайн, 5-Маш сайн) Судалгаанд хамрагдсан 22 НЦҮ-ний төвийн үйлчлүүлэгчид болон ажилтны сэтгэл ханамжийн дундаж үнэлгээг доорх хүснэгтүүдэд үзүүллээ.

А1 –Суурь судалгааны үр дүн А2 –Давтан судалгаа-1-ийн үр дүн Х1—Өөрчлөлт А3 –Давтан судалгаа-2-ийн үр дүн Х2—Өөрчлөлт Дээр дурдсан бүхий л зүйл нь зөвхөн ХШҮ-ний үндсэн арга зүй юм.

61

НЦҮ-ний төвийн ажилтнууд болон НЦҮ-ний төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тус бүр гурваас дөрвөн дэд индексээр 1-5 оноогоор хэмжсэн (1-Маш муу, 2- Муу, 3-Дунд, 4-Сайн, 5-Маш сайн).

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээг ажилтны харилцааны соёл, үйлчилгээний чанар, үйлчилгээний орчин гэсэн 3 ерөнхий үзүүлэлтээр хэмжсэн ба эдгээр 3 үзүүлэлт нь тус бүр 4-9 үнэлгээний дэд индексүүдээс бүрдсэн юм.

Хүснэгт 1. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

А ж и л т н ы харилцааны соёл

Үйлчилгээний чанар

Үйлчилгээний орчин

Нэгдсэн үзүүлэлт

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж

4.1 3.9 4.0 4.0

Үзүүлэлт тус бүрийг өмнөх шатны судалгааны үр дүнтэй харьцуулахад ажилтны харилцааны соёл бага зэрэг дээшилсэн үзүүлэлттэй байгаа бол үйлчилгээний чанар болон үйлчилгээний орчинд өгөх үнэлгээ өмнөх шаттай харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна.

Үүнийг 3 шатны ерөнхий дүнгээр нь авч үзвэл үе шат бүрт бага хэмжээгээр өссөн байгаа боловч статистикийн хувьд мэдэгдэхүйц томоохон өсөлт хараахан биш юм (суурь - 3.8, ХШҮ 1 – 3.9, ХШҮ 2 – 4.0).

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид дээрх гурван ерөнхий индексээс үйлчилгээний чанарын үзүүлэлт нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид хамгийн ихээр нөлөөлж байгаа ба үйлчилгээг хэрхэн авах нь энгийн ойлгомжтой байдал, ажилтнууд нь үйлчилгээг мэргэжлийн чадварлаг үзүүлдэг байдал зэрэг нь хамгийн чухал нөлөөтэй байна.

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хүйсээр харьцуулахад ихэнх үзүүлэлт дээр ялгаатай байдал ажиглагдаагүй. Харин үйлчилгээ авч буй төрөл, асуудал шийдвэрлүүлэх байдал зэрэг үзүүлэлт дээр бага зэрэг ялгаатай байдал ажиглагдсан. Тухайлбал, нийгмийн халамж, нийгмийн даатгал зэрэг үйлчилгээг эмэгтэйчүүд, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл зэрэг үйлчилгээг эрэгтэйчүүд түлхүү авч байгаа юм. Мөн үйлчлүүлэгчдийн 3 хүн тутмын 2 нь НЦҮ-

ний төвд хандсан асуудлаа бүрэн шийдвэрлүүлж байгаа ба асуудлаа шийдвэрлүүлэх байдал эмэгтэйчүүдэд илүү ажиглагдлаа.

Үйлчлүүлэгчид НЦҮ төвийн үйлчилгээнүүдээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг хамгийн ихээр авахыг хүсч байгаа бол үүний дараа нийгмийн халамж, иргэний бүртгэл, мэдээлэл, хөдөлмөрийн үйлчилгээнүүд хамгийн өндөр хувийг эзэлж, харин нотариат, хуулийн этгээдийн улсын бүртгэл, банк зэрэг үйлчилгээний талаарх мэдээллийн хэрэгцээ хамгийн бага байгаа нь өмнөх судалгааны шаттай ижил үр дүнг харуулж байна. Үйлчлүүлэгчид эдгээр үйлчилгээтэй холбоотой мэдээллийг гол төлөв телевиз, интернет зэрэг мэдээллийн хэрэгслээр (37.8%) авахыг илүүд үзэж байгаа ба НЦҮ төв доторх зөвлөгөө өгөх ажилтнаас (32.7%) авах сонирхол мөн өндөр байна.

Энэ удаагийн судалгаа нь НЦҮ-ний талаарх төгсгөлийн шатны судалгаа учир НЦҮ-ний цаашид ажиллах хэрэгцээ, шаардлагын талаарх тандах асуултыг судалгаанд нэмж оруулсан. Үүний үр дүнг дараах дүрсэд харуулав.

Дүрс 1. НЦҮ-ний төвийн хэрэгцээ, шаардлагын талаарх

үнэлгээ (хувь)

Судалгааны дүнгээс харахад 95,3 хувь нь НЦҮ-ний төв байх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнээс ихэнх нь буюу 63,3 хувь нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.

Хүснэгт 2. Ажилтны сэтгэл ханамж

Ажлын орчин

Удирдлага, зохион байгуулалт

Цалин, урам-шуулал

Мэргэжлийн ур чадварт чиглэсэн ажил

Нэгдсэн үзүүлэлт

НЦҮ-ний төвийн ажилтнуудын сэтгэл ханамж

3.6 4.0 3.2 3.3 3.6

Судалгааны хураангуй

62

Ажилтны сэтгэл ханамжийг үнэлсэн дээрх үзүүлэлтүүдийг өмнөх шатны судалгаатай харьцуулахад ажлын орчны үнэлгээ бага зэрэг өссөн бол бусад 3 үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй байна. Энэ нь ажилтны сэтгэл ханамжийн нэгдсэн үнэлгээнд өөрчлөлт гараагүй гэсэн үр дүнг харуулж байгаа юм. Дээрх 4 үзүүлэлтээс ажлын орчин нөхцөл, удирдлага зохион байгуулалт, цалин урамшуулал, ажлын ачааллыг сайжруулах хэрэгцээ өндөр хэвээр байна. Харин цаашид өсч дэвших боломж гэх үзүүлэлтийн хэрэгцээ тийм ч чухал биш байна.

Ажилтны сэтгэл ханамжийн үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулахад төдийлөн ялгаатай байдал ажиглагдсангүй.

Ажилтны нэгдсэн үзүүлэлтийг 3 шатны ерөнхий дүнгээр нь авч үзвэл өөрчлөлт гараагүй тогвортой хэвээр байна (Суурь – 3.6, ХШҮ 1 – 3.5, ХШҮ 2 – 3.5).

НЦҮ-ний ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг өмнөх судалгаатай харьцуулан харахад, ажлын орчин нөхцөл, удирдлага зохион байгуулалт, цалин урамшуулал, ажлын ачааллыг сайжруулах хэрэгцээ өндөр хэвээр байна. Харин НЦҮ-ний ажилтнуудын ‘Цаашид өсч дэвших боломж’-ийн хэрэгцээ мэдэгдэхүйц буурчээ (t=2.496, p=0.013).

Дүрс 2. НЦҮ-ний төвийн ажилтнуудын хэрэгцээ

(ХШҮ-1, ХШҮ-2)

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хот болон хөдөөгөөр харьцуулан харвал, цаашид өсч дэвших боломжид мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаж байна (t=-2.270, p=0.027). Тухайлбал, хөдөө орон нутгийн НЦҮ-ний төвийн ажилтнуудын дунд (4.2) мэргэжлийн хувьд өсч дэвших хэрэгцээ хотын (4.0) ажилтнуудтай харьцуулбал өндөр байна.

Ажилтнууд НЦҮ-ний төвийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг байгууллагын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг түлхүү гаргаж байгаа ба нэмэлт цалин урамшуулал олгох, сургалтанд хамруулж ур чадвараа дээшлүүлэх, халаалт дулааныг нэмэгдүүлэх арга хэмжээг авах зэрэг асуудал илүү чухал гэж үзжээ.

Үүнийг удирдлагуудтай хийсэн ярицлагын үр дүнгээс харвал НЦҮ-ний төвийн ажилтнуудад зориулан ЗДТГ-ын зүгээс сургалтанд хамруулах байдал өмнөх шатны судалгаанаас нэмэгджээ.

Хүснэгт 3. Сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт

Сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт

Дундаж оноо Дундаж хувь

СуурьХШҮ

1ХШҮ 2

СуурьХШҮ 1

ХШҮ 2

Нийт дундаж 3.7 3.7 3.7 68 72.2 72.3

• Энэ удаагийн судалгааны ерөнхий үр дүн өмнөх шатны судалгааны үр дүнгээс мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байгаа нь НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагаа тогтвортой болсныг харуулж байна. Гэхдээ аймгуудаар нь тодруулж харвал Дархан-Уул, Говь-Алтай, Говьсүмбэр, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны үнэлгээ нэлээд өсч Увс, Сүхбаатар аймгуудынх ихээхэн буурчээ.

Судалгааны хураангуй

63

‘ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА БОЛОВСРОЛ’ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ

Захиалагч: Жайка ОУБ Судалгааны зорилго, зорилт: Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон

олон хэлбэрийн боловсролын тогтолцооны арга хэмжээний хэрэгжилтийг нийлүүлэгч талын оролцогчид болон хэрэглэгч талын оролцогчид хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо бүхий шинжилгээ хийхүйц өндөр чанар бүхий, чанартай судалгааны дата цуглуулсан.

Үүний хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. : • Монгол дах өнөөгийн боловсролын бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах (тэгш хамруулах боловсролыг

дэмжих ) • Судалгааны хэрэгжилтэд бэлтгэх, судалгааны хэрэглэгдэхүүнийг эцэслэх; • Туршилт судалгааг зохион байгуулах ; • Батлагдсан судалгааны хэрэглэгдэхүүнээр талбараас төлөвлөсөн түүврийн стратеги болон түүврийн

хэмжээний дагуух судалгааны мэдээлэл цуглуулах, • Судалгааны датаг Англи хэл дээр үүсгэх; мөн• Судалгааны эцсийн бүтээгдэхүүнүүдийг тохирсон хугацаанд захиалагчид хүргүүлэх

64

10 сараас 3 сар2014 2015оны оны

Судалгааны дизайн, арга зүй:

Энэхүү судалгааны арга зүй болон судалгааны аргыг Жайка ОУБ-ын Жайка судалгааны хүрээлэнгээс боловсруулсан бөгөөд, IRIM судалгааны төслийн баг сайжруулан, эцэслэсэн болно.

Судалгааны мэдээллийг тоон ба чанарын судалгааны аргуудыг ашиглан цуглуулсан. Судалгааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй/ бэрхшээлгүй хүүхдүүдийн эцэг эх, сургуулийн багш нар, удирдлагуудаас асуумжийн аргаар мэдээлэл цуглуулсан. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудалд чиглэсэн төсөл, бодлого хөтөлбөрүүдэд баримт бичгийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Үндсэн мэдээлэл

Хамрах хүрээ

Судалгааны ажлын даалгаварт заасанчлан, судалгааны зорилтот талбаруудыг Монгол улсын 4 бүс болох өмнөд, хойд, зүүн баруун аймгуудын төлөөлөл бүрээс сонгосон. Мөн хотоос гадна, хөдөө орон нутгийн төлөөлөл болгож сонгогдсон аймгуудын төв, сумдыг хамруулахаар болсон Мөн судалгаанд хамрагдах аймгуудыг сонгохдоо 1) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо, 2) Газар зүйн байршил, 3) Нийгэм эдийн засгийн үзүүлэлт, зэрэг шалгууруудан дагуу сонгон авсан.

Хэрэгцээ, шаардлага

Хөгжлийн бэрхшээл ба боловсролын асуудлаар олон тооны бодлогын харьцуулалт, үзэл баримтлалын хэлэлцүүлэг хийгдэж, боловролын төслүүдийн кейс судалгаанууд хийгдсэн байдаг хэдий ч, тодорхой нотолгоо болгож боловсруулахуйц судалгааны дата, эмпирик судалгаанууд цөөхөн байдаг. Хөгжиж буй орнуудын хувьд нотолгоо болохуйц мэдээлэл бага байдгаас эдгээр эмпирик судалгааг бодлогын өөрчлөлтөд ашиглах боломжгүй байна. Тиймээс өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэн, Жайка судалгааны хүрээлэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон боловсролын тогтолцооны асуудлаар судалгааг гүйцэтгэхээр шийдсэн юм.

Багш удирдлагын асуумж

Эцэг эхийнасуумж592 1091

65

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Захиалагч: Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (МГТИС)Судалгааны зорилго МГТИС-ийн гол зорилго нь практикт суурилсан сургалт, судалгааг хөгжүүлэх бөгөөд энэ хүрээнд

түүхий эд, түүний дагалдах үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж байна. Судалгаагаар дараах асуудлуудыг тодруулах зорилготой юм. Үүнд:

- Одоогийн болон ирээдүйн түнш байгууллагуудын инженерийн боловсрол, оюутны дадлагын асуудалд хамтрах боломж, мэргэжлийн сургалтын хэрэгцээ болон судалгаа, хөгжлийн талаар мэдээлэл цуглуулах,

- Эдгээр түншүүд тус сургуулийн дадлагад суурилсан сургалтын арга барилын талаар ямар хандлагатай байгаа, дээрх асуудлуудыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцүүлэн ажиллаж буйг тодорхойлох,

- МГТИС-ийн цаашдын хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулах хүсэл сонирхолтой байгааг мэдэх.

66

Ганцаарчилсан ярилцлага

12 сараас 3 сар

53

2014 2015оны оны

Судалгааны дизайн, арга зүй: Судалгааны дизайн нь хэрэгцээг тодорхойлох байсан бөгөөд томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулан асуумжийн дагуу ганцаарчилсан хагас бүтэцтэй ярилцлагын хэлбэрээр явагдсан.

Үндэслэл: Шинжлэх ухаанд суурилсан сургалт, судалгааг эрхэм зорилгоо болгосон Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролд шинэчлэл авчрах эрхэм зорилт бүхий загвар сургууль юм. Тус сургууль эрдэс баялаг, түүний дагалдах үйлдвэрлэлийн салбаруудын эрэлт хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцеллор Ангела Меркель нарын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар 2011 онд байгуулагдсан юм. Герман улсын талаас тус сургуулийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжуулан дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Үндсэн мэдээлэл

Хамрах хүрээУлаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Хөтөл тосгон, Багануур дүүрэг

67

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

68

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ“ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ

УЯЛДУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Азийн Хөгжлийн Банк (АХБ)Төслийн зорилго, зорилт Дээд боловсролын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө,

мэдээллээр оюутнуудыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөр болон хамтарсан судалгааны төслийг боловсруулахад ашиглах зорилгоор төгсөгчдийг мөшгөх улирал тутмын судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн жил тутмын судалгааг төлөвлөх, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх, шаардлагатай тайланг бэлтгэхэд нь ДБСБ-ууд болон БСШУЯ-нд туслан, техникийн туслалцаа үзүүлнэ.

ASIAN DEVELOPMENT BANK

69

1 сараас 2 сар2015 2016оны оны

Судалгааны дизайн, арга зүй:

Энэхүү Дээд боловсролын шинэчлэл төслийн Зөвлөх үйлчилгээ нь:1. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа, төгсөгчдийг

мөшгөх судалгааны загвар, хэрэглэгдэхүүн бэлдэх; 2. Өгөгдөл цуглуулалт, оруулалт, дүн шинжилгээ хийх, тайлан бичихэд туслах; 3. ДБ-ын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутнуудад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн

сургалтын хөтөлбөр болон хамтарсан судалгааны төслийн талаар гарын авлага бэлдэхэд туслах; 4. ДБСБ-уудад болон БСШУЯ ба холбогдох байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт семинар

хийж, зохион байгуулах ажлуудыг хамарна.

Төслийн хураангуй

АХБ-ны зээл 2766-МОН: Дээд боловсролын шинэчлэл төсөл (ДБШТ) нь дээд боловсролд шаардлагатай шинэчлэл хийхэд нь БСШУЯ-ыг дэмжихэд чиглэж байгаа. Энэхүү төслийг 2016 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашид сунгах боломжтой. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй:

- Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцийг дээшлүүлэх; - Дээд боловсролын салбарын удирдлага, санхүүжилт ба засаглалыг сайжруулах; - Дээд боловсролын тэгш байдал, хүртээмжийг дээшлүүлэх. Төслийн үр нөлөө нь даяаршлын нөхцөлд дэлхийн хаана ч ажиллах, өрсөлдөх чадвартай Монголын

дээд боловсролтой залуусын тоог нэмэгдүүлэх явдал юм. Мөн боловсронгуй болсон, сайн удирдлагатай, тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоо бий болно.

Үндсэн мэдээлэл

Хамрах хүрээ

Монгол улсын Дээд боловсролын сургуулиуд, БСШУЯ ба холбогдох байгууллагууд

Төслийн хэрэгцээ шаардлага

Монгол улсад 2012-2013 оны хичээлийн жилд 99 дээд боловсролын байгууллагад 13,200 багш ажиллан, 175,600 оюутан суралцаж байжээ. Үүнээс төрийн сургуулиудад 105,800, хувийн сургуулиудад 69,400, гадаадын салбар сургуульд 400 орчим оюутан суралцаж байна. БСШУЯ-наас гаргасан статистикаар нийт төгсөгсчдийн 59 хувь ажилгүй байгаа нь боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй/өндөр чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ байгаа боловч дээд боловсролын салбар оюутнуудад ажил эрхлэх боломжтой чадвар эзэмшүүлэхгүй, олон сургууль зардал багатай, чанар муутай хөтөлбөрөөр оюутан бэлтгэж байна. Энэ нь ур чадварын үл нийцэлд хүргэж байна.Эдгээр асуудал нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхөд ашиглаж болох хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, төгсөгчдийн ажил эрхлэлт, төгсөгчдийн талаарх ажил олгогчдын санаа бодлын судалгаа, мэдээлэл дутагдалтай байгаатай холбоотой. Ийм судалгаа, мэдээллийн хэрэгцээ байгааг зарим их сургууль сайтар мэдэрч байна. Тухайлбал, МУИС, ШУТИС, СЭЗДС хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон төгсөгчдийг мөшгөх судалгааг өөрсдийн нөөцөөр хийх талаар тэргүүлэн ажиллаж байна. Гэхдээ эдгээр санаачлага нь эхлэлийн шатанд байгаа бөгөөд дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах ажлыг эрчимжүүлэх, оюутнуудын ажил эрхлэх чадварыг дээшлүүлэхийн тулд арга зүй, хэрэглэгдэхүүнийг цаашид сайжруулах шаардлагатай байгаа юм.

70

ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ТУСЛАМЖИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ

ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ– ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Захиалагч: Дэлхийн банк, Сангийн яам Төслийн зорилго, зорилт Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь төрийн захиргааны төв байгууллага болон

аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах

71

2 сараас 4 сар2015 2015оны оны

Зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага:Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.6-д “Төрийн бодлого, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дүн шинжилгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлнэ” гэж заасан ба 2008 оноос бүх яам болон аймгийн засаг даргын тамгын газар бүр хяналт-шинжилгээ үнэлгээний (ХШҮ) тасагтай

болсон боловч чадавхи дутмаг, арга зүйн хангалттай зааварчилгаа байхгүйгээс тус ойлголт нь Монгол улсын хэмжээнд шинэ хэвээр байна. Түүнчлэн Дэлхийн банк болон Азийн Хөгжлийн банкны хамтарсан Монгол улсын нөхцөл байдлын үнэлгээний дүнд бүх шатанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи сул ба тус ажилд төрөөс анхаарал бага хандуулдгыг илрүүлсэн байна. Иймээс хяналт-шинжилгээ, үнэлгээний системийг сайжруулах зөвлөмж гаргасан.

Үндсэн мэдээлэл

Оролцогч100

Сургалтын хамрах хүрээ

Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нийт 100 мэргэжилтэн

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээ Зөвлөх үйлчилгээ нь гурван үе шаттай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн болно:1) Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний практик гарын авлага гаргасан.2) Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний практик сургалт зохион байгуулсан.3) Бодит төслүүд дээр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд нь холбогдох яамны мэргэжилтнүүдэд зааварчилгаа өгөн ажилласан юм.

72

Дэлхийн банкны техник туслалцааны хөрөнгөөр Сангийн яам нь “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх систем нэвтрүүлэх төсөл” – ийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар төслүүдийн хэрэгжилтийг удирдан зохицуулах Засгийн газрын чадавхийг сайжруулах зорилготой юм.

Энэхүү ажлын хүрээнд төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нийт 100 мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх гурван шат үйл ажиллагааг IRIM судалгааны хүрээлэн 2015 оны 2-р сарын 2-ноос 3-р сарын 31-ны хооронд 9 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган зохион байгуулсан.

1-р үйл ажиллагааны хүрээнд: Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хяналт-

шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг сайжруулах гарын авлага гаргасан. Гарын авлага нь төслийн удирдлагаас эхлүүлээд төслийн нөлөөллийн үнэлгээ, төслийн хаалтын тайлан хүртэл бүх үе шатыг агуулсан ба сургалтын хэрэглэгдэхүүн, практик гарын авлага байхаар төлөвлөж бичсэн тул

онолын тайлбар, дүрэм журмаас аль болох бага оруулсан.

2-р үйл ажиллагааны хүрээнд: Төрийн албаны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон нутгийн 40, яам тамгын газрын 60 оролцогчдод хоёр өдрийн практик сургалт зохион байгуулсан. Сургалт нь 3-р сарын 9-с 3-р сарын 19 хүртэл нийт 8 өдөр 4 ээлжээр тус бүр 2 өдрийн сургалт хийгдсэн ба сургалтын төгсгөлд оролцогч бүрт Сангийн яамны төрийн нарийн бичгийн гарын үсэгтэй сертификат гардуулсан юм .

Сургалтаар оролцогчдод төслийн мөчлөг, ХШҮ-

ний үндсэн ойлголтууд, нэр томъёо, арга зүйг заасан ба сургалтын турш бие даасан дасгал ажил, багийн ажил гүйцэтгэсэн практик сургалт болж чадсан юм.

Оролцогчдын сургалтын өмнөх мэдлэгийг үнэлэхэд 10-50 хувь хүртэл мэдлэг хамгийн их хэсгийг эзэлж бүтэн оноо авах оролцогч байгаагүй бол сургалтын дараах үнэлгээгээр 50-иас доош хувийн үзүүлэлттэй оролцогчийн хувь эрс багасч өндөр оноотой оролцогчийн тоо нэмэгдсэн ба сургалтыг дахин зохион байгуулах санал хүсэлт их ирж байснаас сургалт амжилттай болсон гэж дүгнэж болох юм.

3-р үйл ажиллагааны хүрээнд: Сангийн яамнаас сонгосон дараах дөрвөн төсөл дээр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд нь ХШҮ-ний мэргэжилтнүүдэд зааварчилгаа өгөн ажилласан юм.

1) Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл

Хэрэгжүүлэгч: Барилга хот байгуулалтын яам

Санхүүжүүлэгч: Азийн Хөгжлийн Банк

2) Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн төсөл

Хэрэгжүүлэгч: Зам тээврийн яам

Санхүүжүүлэгч: БНХАУ

3) Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл

Хэрэгжүүлэгч: Сангийн яам

Санхүүжүүлэгч: Дэлхийн банк

4) Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

Хэрэгжүүлэгч: Боловсролын яам

Санхүүжүүлэгч: Азийн Хөгжлийн Банк

Судалгааны хураангуй

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД

ХИЙХ ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ БА ҮНЭЛГЭЭНИЙ ПРАКТИК

ГАРЫН АВЛАГА

УЛААНБААТАР ХОТ2015 он

САНГИЙН ЯАМ ДЭЛХИЙН БАНК

73

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ

Захиалагч: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан Судалгааны зорилго, зорилт: НҮБХАС-ийн ажлын даалгаварт зааснаар, дараах зориултуудыг дэвшүүлж байна: 1. Төслийн ХШҮ-ний тогтолцоонд заагдсан суурь мэдээллийг цуглуулах;2. Төслийг амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлэхэд учирч болох эрсдлийг тодорхойлох;3. Төслийн Хяналт шинжилгээ, Үнэлгээний тогтолцоонд өгөгдсөн зорилго, үр дагавар, үр

дүнгийн түвшин дэх төлөвлөсөн зорилтотот үзүүлэлтүүдэд хүрэх боломжтой, бодитой эсэхийг баталгаажуулах ;

4. Одоогийн ашиглаж буй төслийн хянал шинжилгээ, үнэлгээний тогтолцоо ба хяналт шинжилгээ, үнэлгээний индикаторуудыг бэхжүүлэх тодорхой санал зөвлөмж, удирдамжаар хангах

5. Индикатор тус бүр дээр нэмэлтээр ашиглаж болох мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох.

74

12 сараас 4 сар2014 2015оны оны

Судалгааны дизайн, арга зүй: А1 –Зорилтот бүлгийн суурь судалгааны үр дүн, B1- Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүнА2 – Зорилтот бүлгийн давтан судалгаа-1-ийн үр дүн, B2- Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүнХ1—Өөрчлөлт А3 – Зорилтот бүлгийн давтан судалгаа-2-ийн үр дүн, B3 Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүн

Х2—Өөрчлөлт

Энэхүү судалгааны дизайны хүрээнд суурь судалгаа нь хэмжигдэхүйц, харьцуулагдахуйц байх ба ба давтамжтай хийгднэ. Мөн судалгаанд зорилтот болон хяналтын бүлгийг бий болгож, мэдээлэл цуглуулсан. Судалгааны мэдээллийг асуумж, фокус бүлгийн ярилцлага, оролцогч талуудын ярилцлага, баримт бичгийн судалгаа, ажиглалт гэх мэт тоон ба чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан. Судалгаанд оролцохоор сонгогдсон 10 гаруй залуучуудын бүлгээс асуумж болон фокус бүлгийн ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд чанарын аргаар мэдээлэл цуглуулахдаа картын

арга, H-хүснэгтийн арга, ойлголтын зураглал гэх мэт оролцооны арга, техникүүдийг ашиглан мэдээллээ цуглуулсан нь онцлог давуу тал байлаа. Оролцогч талуудаас ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд, оролцсон нийт 50 гаруй оролцогчдоор ‘Оролцогч талуудын шинжилгээ’-г хийлгэж хамтын ажиллагааг үнэлүүлсэн. Судалгааны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, амьдрах ухааны чадвар, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудад чиглэсэн бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл цуглуулсан.

Үндсэн мэдээлэл

Асуумж1600

2

Судалгааны дизайн, арга зүй

Энэхүү судалгааны дизайн нь доор үзүүлсэнчлэн тасалдалттай, хугацаат цувааны хагас туршилтын дизайн юм.

Дүрс 1 Тасалдалттай, хугацаат цувааны хагас туршилтын дизайн

11-2

20

14

Суу

рь

суда

лгаа

Дун

д ш

ат

2015

Д

авта

н су

далг

аа 1

Өөр

члөл

түүд

Ү

нэлг

ээни

й с

удал

гаа

Д

авта

н 2

Өөр

члөл

түүд

Зорилтот бүлэг

Хяналтын бүлэг

А1 –Зорилтот бүлгийн суурь судалгааны үр дүн, B1- Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүн А2 – Зорилтот бүлгийн давтан судалгаа-1-ийн үр дүн, B2- Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүн Х1—Өөрчлөлт А3 – Зорилтот бүлгийн давтан судалгаа-2-ийн үр дүн, B3 Хяналтын бүлгийн суурь судалгааны үр дүн Х2—Өөрчлөлт Энэхүү судалгааны дизайны хүрээнд суурь судалгаа нь хэмжигдэхүйц, харьцуулагдахуйц байх ба ба давтамжтай хийгднэ. Мөн судалгаанд зорилтот болон хяналтын бүлгийг бий болгож, мэдээлэл цуглуулсан. Судалгааны мэдээллийг асуумж, фокус бүлгийн ярилцлага, оролцогч талуудын ярилцлага, баримт бичгийн судалгаа, ажиглалт гэх мэт тоон ба чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан.

Судалгаанд оролцохоор сонгогдсон 10 гаруй залуучуудын бүлгээс асуумж болон фокус бүлгийн ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд чанарын аргаар мэдээлэл цуглуулахдаа картын арга, H-хүснэгтийн арга, ойлголтын зураглал гэх мэт оролцооны арга, техникүүдийг ашиглан мэдээллээ цуглуулсан нь онцлог давуу тал байлаа.

Оролцогч талуудаас ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд, оролцсон нийт 50 гаруй оролцогчдоор ‘Оролцогч талуудын шинжилгээ’-г хийлгэж хамтын ажиллагааг үнэлүүлсэн.

Судалгааны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, амьдрах ухааны чадвар, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудад чиглэсэн бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл

ГанцаарчилсанЯрилцлага61 Фокус бүлгийн

Ярилцлага60