ACM Annual Report 2013 Mon Final

59
ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

description

ACM Annual Report 2013 Mon Final

Transcript of ACM Annual Report 2013 Mon Final

Page 1: ACM Annual Report 2013 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 2: ACM Annual Report 2013 Mon Final

Чингэлтэй дүүрэг,Жуулчны гудамж,

Дельта төв, 4-р давхар,ш/х 38/ 491,

Улаанбаатар 211238,Монгол улс

www.artscouncil.mnХавтасны зураг: М.Батзориг, “Шамбал”, холимог текник, 200х300см, 2012 он

Page 3: ACM Annual Report 2013 Mon Final

Агуулга

Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүний мэндчилгээ . . . . . . . . . . . . . . . . . . 4

Урлагийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 30

Соёлын өвийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 44

Хөгжлийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 49

МУЗ-ийн хандивлагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52

МУЗ-ийн төслийн дэмжигч хамтрагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 53

МУЗ-ийн гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 54

Удирдах зөвлөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 55

Хороодын гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 56

Ажилтнууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 58

Cанхүүгийн үйл ажиллагааны тайлан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 59

Page 4: ACM Annual Report 2013 Mon Final

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 2013 оны тайланг хүргэж байгаадаа баяртай байна.

МУЗ-ийн 2013 оны жилийн тайлангийн нүүр царай болгон залуу, авьяаслаг зураач М.Батзоригийн “Шамбал” бүтээлийг сонголоо. Сонголт маань тохиолдлын байсангүй.

Зэрвэс харахад зураг дээрх дохио тэмдгүүд нь ямар нэг суурин соёл, юмсын уялдаа холбоо, дүрэм журмыг өгүүлэх мэт. Зураачийн нэрлэсэн бурхны орон Шамбал хаана байна гэж Та гайхаж байгаа байх. Дахин тогтоод харцгаая. Барилга, замын тэмдэг, зарлалын самбар, мэдээлийн цамхаг, туг дарцагтай эн зэрэгцэн өнгөлөг, хөнгөн, олон янзын дүрснүүд агаарт хөвнө. Зураач эдгээр дүрсээр хүний дотоод сэтгэл, түүний хэнд ч, ямарч дүрэм журманд үл захирагдах, бүтээн туурвих, сэтгэн бодох, хүсэн мөрөөдөх оюун сэтгэлгээний эрх чөлөөг билэгдсэнээ учирлав.

Сүүлийн үед бидний эрх чөлөө, хүсэл мөрөөдөл хэтэрхий их материаллаг оршихуйгаас хамааралтай болжээ. Та сэтгэлгээний эрх чөлөөгөө мэдрэхэд заавал уран бүтээлч болох, эсвэл бэл бэнчинтэй байх албагүй. Зүгээр л эргэн тойрноо арай сониучхан, өөр нүдээр харах, хотоор нэг, одоохондоо үнэ төлбөргүй байгаа уран зургийн галерейгаар орох, утсаараа таалагдсан зургаа авах, тэгээд яагаад тэр зургийг авах болсноо гэртээ харих замдаа бодоход л хангалттай. Тэгээд бүүр боломж гарвал үзвэрийн

хуанли эргүүлж, тоглолт үзэх, уран бүтээлчтэй уулзах, тэднийг дэмжих гээд хийх юм мундахгүй. Сэтгэлгээний эрх чөлөөгөө өөрт тань байгаа.

МУЗ 2013 онд оюуны баялгийг бүтээгч уран бүтээлчдийг дэмжих, тэр баялгийг хүртэх Таны сонголт баялаг, олон талт байхын төлөө олон санал, санаачлагыг авч хэрэгжүүллээ.

МУЗ-ийн үндсэн дөрвөн хөтөлбөрийн томоохон хөтөлбөрийн нэг бол Урлагийн хөтөлбөр байдаг. 2013 онд тус хөтөлбөрийн хүрээнд 20 гаруй төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 500 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, 7000 үзэгчдэд хүрч ажилласан. Тус хөтөлбөр соёлын олон төрлийг таниулан сурталчлах, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглолт, Канн, Берлин, Венецийн олон улсын кино наадмын шагналт 12 шилдэг киног үзэгчдийн хүртээл болгосон. Монголын дүрслэх урлаг, кино, хөгжим, бүжгийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдэд Япон, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Гүрж, Швед, Энэтхэг зэрэг дэлхийн 15 орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, туршлага солилцох боломжийг олгосон.

Олон Нийтийн Урлагийн Боловсролын хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орчин үеийн урлагийн талаарх

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

4

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 5: ACM Annual Report 2013 Mon Final

мэдлэг, мэдээлэл, ойлголтыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэхэд нийт 12 төслийг амжилттай хэрэгжүүлсэн болно. Энэ хөтөлбөрийн олон нийтэд хүрсэн томоохон ажлын нэг нь байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр “Дэлхий хогоо дийлэхээ байлаа...дараа харамсахгүйн тулд” үзэсгэлэн, “Хог болгон хог биш!” телевизийн нэвтрүүлгийг шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлууд байлаа.

Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд соёлын өв тээгчдийн тухай 3 баримтат нэвтрүүлгийг МҮОНРТВ-тэй хамтран бүтээж олон нийтэд орон даяар хүргэсэн нь соёлын биет бус өвийг сурталчилан таниулж, өв уламжлалыг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулсан онцлог төсөл болсон.

Мөн МУЗ-ийн тогтвортой хөгжилд соёл урлагийг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаа, санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааг үр өгөөжтэй, тогтвортой байхад дэмжлэг үзүүлсэн амжиллтай хэрэгжиж буй нь АПУ Трейдинг ХХК, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам Байгаль Хамгаалах Сан, Говь ХК, Модерн Номадсын Сүлжээ Ресторан, Монгол дахь Туркийн ЭСЯам, Монгол-Францын Төв, Монгол эм импекс Концерн, Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ, Монре даатгал , Ноён Уул Эрдэнэ ХХК, Номадик Экспедишнс ХХК, Орифлэйм Монгол ХХК, Петровис ХХК, Рио Тинто ХХК, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Саунд оф Монголиа, Соёл урлаг хөгжүүлэх сан, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Таван Богд ХХК, Төгөлдөр сан , Туркиш эйрлайн, Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Үндэсний Хороо, ХААН Банк, Хас Банк, Япон Сан зэрэг байгууллага, мөн Б.Болд, түүний гэргий Ч.Сайнзаяа, Мандар Жаявант, С.Рагчаа, М.Урнаа болон В.Хосбаяр зэрэг үндэсний хандивлагчдадаа талархал илэрхийлье.

Мөн түүнчлэн Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, АНУ дахь МУЗ, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Элчин Сайдын Нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сан, Асахи Шинбун Сан, Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам, Европын Холбоо, Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/, Солонгосын Урлагийн Зөвлөл, Уламжлалт уран зургийн наадам, Жак Вейтерфорд, Жэксон Кокс, Иан Броун, Сю Бөрн зэрэг олон улсын хандивлагчдад баярлалаа.

Эцэст нь урмаар тэтгэн, гар нийлж хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа мэхийн ёсольё.

Соёл урлаг Та бидний амьдралд ойрхон байж, сэтгэлгээний эрх чөлөөг мэдрүүлж байхыг хүсэн ерөөе!

Доктор Нацагийн Жанцанноров

МУЗ-ийн Тэргүүн

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт

Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач

5

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 6: ACM Annual Report 2013 Mon Final

УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

6

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Америкийн Бүжгийн Одод тоглолт, УДБЭТ, 2013

Page 7: ACM Annual Report 2013 Mon Final

• Соёлурлагийнбайгууллага,уранбүтээлчдийнчадавхийгдээшлүүлэхчиглэлээрзохионбайгуулсанүйлажиллагаа

МУЗ нь стратеги сэтгэлгээний үндсэн ойлголтыг уламжлалт бус үзэл баримтлалаар шинэлэг, илүү цогц хэлбэрээр өнөөдрийн манлайлагчдад танилцуулах зорилгоор АНУ-ын Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн профессор Жулиа Слоаны удирдсан сургалтыг Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуультай хамтран зохион байгуулж, нийт 130 гаруй уран бүтээлч, менежер, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон оюутнуудыг хамруулсан.

МУЗ нь Монголын баримтат киноны залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хоёр дахь

удаагаа Европын Холбооны дэмжлэгтэйгээр Францын Экран Либрэ ТББ-ын Казакстан улсад зохион байгуулсан “Баримтат киноны зохиол хэрхэн бичих вэ?” сургалтанд 2013 оны 3-р сарын 4-16 хооронд Монголын залуу киноны уран бүтээлч Б.Батгэрэл шалгаран оролцсон. Мөн энэ удаад Б.Батгэрэл нь тус сургалтын үргэлжлэл семинарт хамрагдан энэ оны 7-р сарын 5-14 хооронд Арменийн Алтан Тоор 10 дахь Олон Улсын Кино Наадамд оролцсон байна.

МУЗ-ийн санаачлагаар Оюуны Өмчийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран, Рио Тинто Компаний дэмжлэгтэйгээр уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

2013 онд дээрх зорилгын хүрээнд 20 гаруй төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 500 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, 7000 үзэгчдэд хүрч ажилласан. Энэ нь 2012 онтой харьцуулахад төслийн хэмжээ 54%, уран бүтээлчдийн тоо 50%, үзэгчдийн тоо 70% нэмэгдсэн.

Урлагийн хөтөлбөр 2013 онд соёлын олон төрлийг таниулан сурталчлах, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгын хүрээнд шинээр АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглолт, ХБК-ийн Цохивор Хөгжмийн Чуулгын “Найруулга-2013” тоглолт болон Канн, Берлин, Венецийн олон улсын кино наадмын шагналт 12 шилдэг киног үзэгчдийн хүртээл болгосон. Монголын дүрслэх урлаг, кино, хөгжим, бүжгийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдэд Япон, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Гүрж, Швед, Энэтхэг зэрэг дэлхийн 15 орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, туршлага солилцох боломжийг олгосон. Мөн шинээр стратеги сэтгэлгээ болон зохиогчийн эрхийн олон улсын өнөөгийн байдлын тухай сургалтыг зохион байгуулж, цахим сургалтын агуулгыг боловсруулсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

7

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 8: ACM Annual Report 2013 Mon Final

зорилготой “Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинарыг АНУ-ын Нью Йоркын Колумбын Их Сургуулийн Хуулийн Профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд удирдан 2013 оны 4-р сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 250 утга зохиол, хөгжим, кино, дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид болон бодлого боловсруулагчид оролцсон.

2013 оны 5-р сард МУЗ нь “Соёл урлаг ба сэтгүүл зүй” ээлжилт сургалтыг Монголын сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан болно. Сургалтыг Азийн Урлагийн Мэдээ (Asian Art News) сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Иан Браун удирдан явуулж, “Урлагийн талаар хэрхэн бичих вэ” сэдвийн хүрээнд урлагийн сэтгүүлчдийн дунд уулзалт ярилцлагыг зохион байгуулж, сонин, телевиз, цахим сэтгүүл зүйд урлагийн агуулгыг хэрхэн бүтээх талаар туршлага солилцов.

МУЗ нь тус хөтөлбөрийн хүрээнд 2013 онд соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр зургаа дахь жилдээ 20 соёл урлагийн манлайлагчийг хамруулав. Энэхүү төслийн хүрээнд соёл урлагийн салбар, удирдлага, манлайллын 10 гаруй сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ шинээр олон улсын киноны төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, мөн кино бүтээлийг дэлхийн зах зээлд хэрхэн хүргэх зэрэг шинэлэг агуулгыг бүхий сургалтыг багтаасан.

Түүнчлэн Бээжин дэх Норвегийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр залуу уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлж, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийг дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж, энэ 2013 оны 11 сард төгсөлтөө хийв. Тус хөтөлбөрийн 20 оролцогчоос шалгарсан таван залуу уран бүтээлч Норвегийн Осло Дэлхийн Хөгжмийн Наадамд 2013 оны 10 сард оролцсон болно.

МУЗ нь 2013 онд Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллаж Соёл, спорт, аялал жуулчлалын байгууллагын нэгдсэн лавлахын ажлын хэсэгт ажиллаж,

соёл урлагийн төрийн бус байгууллагын мэдээллийн судалгааг хийн, нэгтгэн тус лавлахад оруулсан. Мөн шинээр боловсруулагдаж буй Киноны хуулийн ажлын хэсэгт орж ажилласан.

• Соёлурлагийнбайгууллага,уранбүтээлчдийншинэлэг,бүтээлчтөсөлддэмжлэгүзүүлэхчиглэлээрзохионбайгуулсанүйлажиллагаа

МУЗ нь С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд ХБК-ийн Цохивор Хөгжмийн Чуулгын “Найруулга-2013” тоглолтыг 2013 оны 3-р сарын 15,16 –ны өдрүүдэд 19 цагаас Улсын Филармони дээр зохион байгуулав. “Найруулга-2013” тоглолтыг зохион байгуулахад МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болд, түүний гэргий Ч.Сайнзаяа, Модерн Номадсын Сүлжээ Ресторан, Занаду Вайнс ХХК, Саунд оф Монголия ХХК, Говь ХК зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, залуу уран бүтээлчдийн тоглолтыг Монголын үзэгчдэд хүргэх боломжийг олголоо.

МУЗ нь залуу уран бүтээлчдийн уран бүтээлчдийн туурвих, үзэл санаагаа илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор залуу уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “ОГТ+ОРГҮЙ” бие даасан үзэсгэлэнг 2013 оны 9-р сарын 26-аас 10-р сарын 19-ны өдрүүдэд “Улаан гэр” галерейд зохион байгуулсан. Тус үзэсгэлэнг ХААН Банк, Монголын Хөрөнгө Оруулалтын Сан болон хатагтай М.Урнаа нар ивээн тэтгэж, Монголын дүрслэх урлагийн шинэлэг бүтээлийг олон нийтэд хүргэхэд хувь нэмрээ оруулсан.

• Соёлурлагийнбайгууллага,уранбүтээлчдийнолонулсынхамтынажиллагаагөргөжүүлэх,дэлхийдөрсөлдөхчадварыгнэмэгдүүлэхчиглэлээрзохионбайгуулсанүйлажиллагаа

МУЗ нь Монголын үндэсний урлагийг дэлхийд таниулах зорилгоор Монгол дахь Туркийн ЭСЯ болон Туркиш Айрлайны дэмжлэгтэйгээр 2013 оны 4-р сарын 4-30-ны хооронд Туркийн нийслэл Анкара хотноо зохион

8

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 9: ACM Annual Report 2013 Mon Final

байгуулагдсан 30 дахь Олон Улсын Хөгжмийн Наадамд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчдийг оролцуулав. Энэхүү хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлчид оролцон үндэсний, сонгодог, орчин үеийн хөгжмийн төрлүүдээс Туркийн үзэгчдэд танилцуулсан бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа энэхүү наадамд оролцсон.

МУЗ нь Олон Улсын Гэрэл Зурагчдын Холбоо, Монгол дахь Туркийн ЭСЯамны дэмжлэгтэйгээр 14 улсын 330 мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид оролцсон Догай Олон Улсын Байгалийн Гэрэл Зургийн Уралдаанд Монгол улсаас анх удаа Шинэ-Агшин гэрэл зургийн холбоог төлөөлөн уран бүтээлч, кино найруулагч Б.Жаргалсайханыг оролцуулав.

МУЗ-ийн санаачлагаар дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдийн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг Монре даатгал, ноён В.Хосбаяр, Хас Банк, ноён С.Рагчаа, АНУ-ын Элчин Сайдын Яам, Жексон Кокс, Саунд оф Монголиа, Төгөлдөр сан, Монгол Эм Импекс Концерн, Таван Богд ХХК-ны дэмжлэгтэйгээр 2013 оны 6-р сарын 13-14 өдөр зохион байгуулсан. “Америкийн Бүжгийн Одод” тоглолтонд “Нью-Йорк Сити Балет”-ын тэргүүлэх гоцлооч болон гоцлоочдоос бүрдсэн авьяаслаг найман уран бүтээлчдийн баг Америкийн балетын урлагийн нэрт зүтгэлтэн, бүжиг дэглээч Жорж Баланчины урын сангийн сор бүтээлийг УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран Монголын 1000 үзэгчдэд хүргэсэн.

МУЗ нь дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” Япон-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн болон симпозиумыг Япон Сангийн санхүүжилтээр 2013 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 8-нд “Улаан гэр” галерейд зохион байгуулж, Японоос 10 уран бүтээлч, куратор Монгол 6 уран бүтээлчийг оролцуулсан болно.

Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, тэдний олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тав дахь жилдээ “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг Солонгосын Урлагийн Зөвлөлийн санхүүжилт, Номадик Экспедишнс ХХК-ний дэмжлэгээр Хөвсгөл аймагт хэрэгжүүлсэн болно. “Би биш” сэдвийн дор хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт зургаан Монгол, зургаан Солонгос зураач, куратор, бүжигчин хамтран ажиллаж, уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Мөн Алжирийн Алжирс хотод зохион байгуулагдсан Минатури Уран Зургийн Наадамд зураач Г.Хөгжилбаяр оролцож 2-р байр эзлэн, Монголын залуу уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэх, дэлхий дахинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн.

МУЗ нь Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах, тэдний тухай олон улсын стандартын цахим хэвлэлийн танилцуулга бэлтгэн хүргэх зорилгоор Монголын Алтан Ураг, Арга Билэг, Алтайн Оргил хамтлагийн цахим хэвлэлийн танилцуулгыг англи хэлнээ бэлтгэн http://mongolmusicarts.wordpress.com/ хаягт байрлуулсан.

Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, МУЗ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготай “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам /УБОУКН/-ыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, Канн, Берлин, Венецийн олон улсын кино наадмын шагналт 12 шилдэг киног нийт 5000 үзэгчдэд хүргэсэн.

Мөн наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Улаанбаатар Олон Улсын Кино Форум” болон “Амжилтын Гарц” уулзалт ярилцлага зэрэг Монголын кино уран бүтээлчдэд нэн тэргүүнд шаардлагатай асуудлыг хөндсөн үйл ажиллагааг тус тус зохион байгуулсан.

9

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 10: ACM Annual Report 2013 Mon Final

10

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

СтратегиСэтгэлгээ:21-рЗууныМанлайлалынҮндэССургалт

төСлийнЗорилго:

Стратеги сэтгэлгээний үндсэн ойлголтыг уламжлалт бус үзэл

баримтлалаар шинэлэг, илүү цогц хэлбэрээр өнөөдрийн манлайлагчдад

танилцуулах зорилготой.

2013 ОНД ХэрэгЖҮҮлСэн

төСлҮҮд

төСлийнтанилцуулга:

МУЗ нь стратеги сэтгэлгээний үндсэн ойлголтыг уламжлалт бус үзэл баримтлалаар шинэлэг, илүү цогц хэлбэрээр өнөөдрийн манлайлагчдад танилцуулах зорилгоор АНУ-ын Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн профессор Жулиа Слоаны удирдсан “Стратеги сэтгэлээ” сургалтыг Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуультай хамтран зохион байгуулж, нийт 130 гаруй уран бүтээлч, менежер, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон оюутнуудыг хамруулсан. Мөн Стратеги Сэтгэлгээ: 21-р Зууны Манлайлалын Үндэс илтгэлийн хатагтай Жулиа Слоан Монголын Эдийн Засгийн Чуулган 2013 үеэр уригдан тавьсан болно.

төслийнхамтрагч:Монголын Эдийн Засгийн Чуулган ТББСанхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

төслийнхандивлагч:Монголын Эдийн Засгийн Чуулган ТББСанхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Page 11: ACM Annual Report 2013 Mon Final

11

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго: Монголын баримтат киноны залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур

чадварыг дээшлүүлэх.

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Монголын баримтат киноны залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа Европын Холбооны дэмжлэгтэйгээр Францын Экран Либрэ ТББ-ын Казакстан улсад зохион байгуулсан “Баримтат киноны зохиол хэрхэн бичих вэ?” сургалтанд 2013 оны 3-р сарын 4-16 хооронд Монголын залуу киноны уран бүтээлч Б.Батгэрэл шалгаран оролцсон. Мөн энэ удаад Б.Батгэрэл нь тус сургалтын үргэлжлэл семинарт хамрагдан энэ оны 7-р сарын 5-14 хооронд Арменийн Алтан Тоор 10 дахь Олон Улсын Кино Наадамд оролцсон байна.

төслийнхамтрагч:Экран Либрэ ТББ

төслийнхандивлагч:Европын Холбоо

“БАРИМТАТ кИНОНЫ ЗОХИОЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?”

Page 12: ACM Annual Report 2013 Mon Final

төСлийнЗорилго:

Уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын

хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг

дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

төСлийнтанилцуулга:

МУЗ-ийн санаачлагаар Оюуны Өмчийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран, Рио Тинто Компанийн дэмжлэгтэйгээр уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинарыг 2013 оны 4-р сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 250 утга зохиол, хөгжим, кино, дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид болон бодлого боловсруулагчид оролцсон. Тус сургалтыг олон улсын оюуны өмч тэр тундаа кино, хөгжим, номын сан хийгээд дүрслэх урлагийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью Йоркын Колумбын Их Сургуулийн Хуулийн Профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнүүд удирдан явуулсан. Тус сургалтын үр дүнд Монголын бүтээлч салбарт ажиллаж буй уран бүтээлчид болон хууль хэрэгжүүлэгчдэд зориулсан зөвлөмжийг профессор Күрүс боловсруулсан ба тус сургалтын цахим агуулга удахгүй МУЗ цахим хуудаснаа тавигдана.

12

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

“МонголынБҮтээлчСалБарБаЗоХиогчийнэрХ”оюуныөМчийнСургалтСеМинар

төслийнхамтрагч:Оюуны Өмчийн ГазарСоёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

төслийнхандивлагч:Рио Тинто Компани

Page 13: ACM Annual Report 2013 Mon Final

13

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг бэхжүүлэх,

тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх.

төслийнхамтрагч:Зориг СанСанхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

төслийнхандивлагч:АНУ дахь МУЗ

“СоёлурлагийнЗалууМанлайлагч-VI”ХөтөлБөр

төСлийнтанилцуулга:

2013-2014 оны МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт дүрслэх урлаг, тайзны урлаг, кино медиа, соёлын өв болон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын 19 уран бүтээлч, менежерүүд сонгогдон оролцсон. Зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн залуу уран бүтээлч, менежерүүд нь манлайлал, менежмент, сан бүрдүүлэлт, соёлын бодлого, төсөл боловсруулах, засаглал, оюун өмч, бүтээлч үйлдвэрлэл зэрэг цуврал сургалтанд хамрагдахаас гадна МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн хурал болон бусад бүтээлч үйл ажиллагаанд оролцон, өөрсдийн ажлын туршлагаа хуримтлуулав.

Page 14: ACM Annual Report 2013 Mon Final

14

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

18-25 насын соёл урлагийн салбарын залуу удирдагч, уран бүтээлчдийн манлайлал болон

урлагийн менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

төслийнхамтрагч:“Black Box” театр

төслийнхандивлагч:Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам

“урлагийнЗалууМанлайлагч-IV”ХөтөлБөр

төСлийнтанилцуулга:

Уг хөтөлбөрийг Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 4 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 20 урлагийн залуу манлайлагчдыг шинээр төрүүлэв. Манлайлагчид нь дүрслэх урлаг, кино, телевиз, хөгжим, бүжиг, дизайны зэрэг соёл урлагийн залуу уран бүтээлч, оюутнууд бөгөөд манлайлалын болон урлагийн менежмент, маркетингийн сургалтаар дамжуулан тэдгээрийн чадавхийг дээшлүүлсэн. Энэхүү төслийн бас нэг чухал хэсэг нь оролцогчдоос шилдэг 4 залуу манлайлагчдыг шалгаруулан, Норвеги улсад зохион байгууллагддаг дэлхийн хөгжмийн наадамд оролцуулж, туршлага судлуулдаг. Энэ жил 2013 оны 10-р сарын 28-11-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Осло Дэлхийн Хөгжмийн Наадамд шилдэг манлайлагчид амжилттай хамрагдан суралцсан.

Page 15: ACM Annual Report 2013 Mon Final

15

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд

сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран

бүтээлчдийг дэмжих

төслийнхамтрагч:Саунд оф Монголия ХХКЗанаду Вайнс ХХК

төслийнхандивлагч:Б.Болд, түүний гэргий Ч.СайнзаяаМодерн Номадсын Сүлжээ Ресторан Говь ХК

“найруулга-2013”цоХиворХөгЖМийнчуулгынтоглолт

төСлийнтанилцуулга:

МУЗ нь С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд ХБК-ийн Цохивор Хөгжмийн Чуулгын “Найруулга-2013” тоглолтыг 2013 оны 3-р сарын 15,16 –ны өдрүүдэд 19 цагаас Улсын Филармони дээр зохион байгуулав.

Page 16: ACM Annual Report 2013 Mon Final

төСлийнтанилцуулга:

МУЗ-ийн “Улаан Гэр” галерей нь залуу уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Огт Оргүй” үзэсгэлэнг 2013 оны 9 сарын 18-аас 10 сарын 14-ний хоорнд дэглэн гаргасан болно. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан орчин үеийн урлагийг олон нийтэд шинэлэг, бүтээлч аргаар таниулан, уран бүтээлчийг дэмжиж, бизнес болон урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлсэн болно.

16

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Залуу уран бүтээлч Д.Дорждэрэмийн бие даасан үзэсгэлэнг шинэлэг,

бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх.

төслийнхамтрагч:ХААН Банк

төслийнхандивлагч:Мандар ЖаявантМ. Урнаа

“ОГТ ОРГҮЙ” ЗУРААЧ Д.ДОРЖДЭРЭМИЙН БиедааСанҮЗэСгэлэн

Page 17: ACM Annual Report 2013 Mon Final

төСлийнтанилцуулга:

2013 онд МУЗ нь ХААН банкны дэмжлэгтэйгээр “Улаан гэр” галерейн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэн явуулсан ба уран бүтээлчдийн үзэсгэлэн, уулзалт зэрэг сонирхолтой соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд өргөнөөр сурталчилсан. Мөн тус галерей нь нийт 80 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа уран бүтээлийн 10 үзэсгэлэн, МУЗ-ийн 40 гаруй сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.

17

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Уран бүтээлчдийг үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд

өргөнөөр таниулан хүргэх.

төслийнхамтрагч:ХААН Банк

“улаангэр”галерейнҮйлаЖиллагаа

Page 18: ACM Annual Report 2013 Mon Final

18

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Монголын урлагийг гадаадад сурталчлах

Турк ба Монгол улс хоорондын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх

төслийнхамтрагч:Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаХөсөгтөн хамтлагМонгол дах Турк улсын элчин сайдын яам

төслийнхандивлагч:Туркиш эйрлайн

туркийнанкараХотынолонулСынХөгЖМийннаадаМ

төСлийнтанилцуулга:

2013 оны 4 сарын 4-өөс 30-ны хооронд Турк улсын нийслэл Анкара хотноо зохион байгуулагдсан 30 дахь олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга (ҮДБЭЧ)-ын уран бүтээлчид амжилттай оролцлоо. Энэхүү хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлчид оролцсон бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа уг наадамд оролцож Монгол үндэсний уртын дуу, хөөмий, морин хуурын бүжиг зэрэг язгуур урлагийн төрлүүдийг сонирхууллаа.Наадмын үеэр МУЗ-ийн тэргүүн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, тус чуулгын их хуурч Д.Ариунболд нар Олон улсын хөгжмийн наадмын талаар Туркийн үндэсний телевиз, Анкара хотын телевиз, наадмын телевизд ярилцлага өгч, Монголын хөгжмийг сурталчилсан болно.

Page 19: ACM Annual Report 2013 Mon Final

19

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Гэрэл зургийн урлаг, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

төслийнхамтрагч:Туркийн Байгаль Орчныг Хамгаалах НийгэмлэгОлон Улсын Гэрэл Зурагчдын ХолбооНиксарын Засаг Захиргаа

төслийнхандивлагч:Монгол дахь Туркийн ЭСЯам

догайолонулСынБайгалийнГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Олон Улсын Гэрэл Зурагчдын Холбоо, Монгол дахь Туркийн ЭСЯамны дэмжлэгтэйгээр 14 улсын 330 мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид оролцсон Догай Олон Улсын Байгалийн Гэрэл Зургийн Уралдаанд Монгол улсаас анх удаа Шинэ-Агшин гэрэл зургийн холбоог төлөөлөн уран бүтээлч, кино найруулагч Б.Жаргалсайханыг оролцуулав.

Page 20: ACM Annual Report 2013 Mon Final

20

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Тухайн оронд тулгамдаж буй нийгмийн асуудлыг дүрсжүүлэн баримтжуулах, гэрэл зурагчдад

дэмжлэг үзүүлэхэд оршино.

төслийнхамтрагч:Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

төслийнхандивлагч:Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\

нээлттэйнийгэМХҮрээлэн\СороСынСан\-ийнБАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨТӨЛБӨР

төСлийнтанилцуулга:

Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\-ийн Баримтат Гэрэл Зургийн Хөтөлбөр, Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран Азербайжан, Армени, Афганистан, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекстан зэрэг орнуудын баримтат гэрэл зурагчдын дунд тухайн орны хүний эрх, нийгэмд тулгамдаж буй асуудлын сэдвээр төсөл шалгаруулах уралдаан зарлан, Монголоос гэрэл зурагчин Б. Рэнцэндоржын “Наран туул” баримтат гэрэл зургийн төсөл шалгарч, тэрбээр 2013 оны 12-р сард Туркийн Истанбул хотноо эхний ээлжийн сургалтанд хамрагдаад ирсэн. 2014 онд Б.Рэнцэндорж үргэжлүүлэн тус хөтөлбөрийн 2-р ээлжийн сургалтанд хамрагдана.

Page 21: ACM Annual Report 2013 Mon Final

21

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, соёл урлагийн салбарын олон улсын

хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх

орондоо таниулан сурталчлах

ану-ын“нью-йоркСитиБалет”коМпанийшилдэгуранБҮтээлчдийн“аМерикийнБҮЖгийнодод”тоглолт

төСлийнтанилцуулга:

МУЗ-ийн санаачлагаар дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдийн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг Монголын уран бүтээлчидтэй хамтран 2013 оны 6-р сарын 13-14 өдөр зохион байгуулсан. “Америкийн Бүжгийн Одод” тоглолтонд “Нью-Йорк Сити Балет”-ын тэргүүлэх гоцлооч болон гоцлоочдоос бүрдсэн авьяаслаг найман уран бүтээлчдийн баг Америкийн балетын урлагийн нэрт зүтгэлтэн, бүжиг дэглээч Жорж Баланчины урын сангийн сор бүтээлийг УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран Монголын 1000 үзэгчдэд хүргэсэн. Уг төслийн хүрээнд “Нью-Йорк Сити Балет”-ын уран сайхны удирдагч, тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт УДБЭТ-ын залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулсан бөгөөд энэ нь Монгол Америкийн уран бүтээлчдэд туршлага солилцох, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг олгосон болно. Мөн “Хар Хун” үдэшийг “АйЛофт”-д зохион байгуулж, 100 гаруй Монголын залуучууд болон Америкийн бүжгийг одод хоёр орны бүжгийн соёлоос суралцсан болно.

Page 22: ACM Annual Report 2013 Mon Final

22

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төслийнхамтрагч:Улсын дуурь бүжгийн эрдмийн театрЛуи Витон Монголиа Булл халуун тогоо ресторан Гуантанамера ресторан Силк Роүд Ресторан Грийн Катеринг

төслийнерөнхийхандивлагч:Монре даатгал

төслийнхандивлагч:В. Хосбаяр Хас Банк С.Рагчаа АНУ-ы Элчин сайдын яам Жэксон Кокс Саунд оф Монголиа Төгөлдөр сан Монгол эм импекс Концерн Таван Богд ХХК

Page 23: ACM Annual Report 2013 Mon Final

23

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Япон, Монголын уран бүтээлчдийн соёлын харилцаагаар дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

төслийнхамтрагч:“Япон оронд байгалийн тухай эргэцүүлэхүй” Гүйцэтгэх хорооТама Урлагийн Их Сургууль, Сатоши Кояама ГалерейХААН Банк

төслийнхандивлагч:Япон СанАсахи Шинбун Сан

“МОНГОЛ НУТАГТ БАЙГАЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ” ҮЗэСгэлэн

төСлийнтанилцуулга:

“Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” үзэсгэлэн нь 2013 оны 8 сарын 29-өөс 9 сарын 10-ны хооронд “Улаан Гэр” галерейд гарсан болно. Энэ удаагийн үзэсгэлэнд сонгогдон оролцсон 8 Япон, 4 Монгол уран бүтээлчид медиа арт, фото зураг, уран зургийн чиглэлээр тайлан үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчийн ярилцлага болон симпозиумыг олон нийтэд хүргэсэн байна. “Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” үзэсгэлэн нь Токио хот дахь “Сатоши Кояама” галерейд Сатоши Кояама, Чихиро Минато, Кацумата Кунихиро нарын санаачлан гаргасан үзэсгэлэнгийн үргэлжлэл байсан байна.

Page 24: ACM Annual Report 2013 Mon Final

24

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар

дамжуулан урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг

нэмэгдүүлэх.

төслийнхамтрагч:Номадик Экспедишн ХХКХААН Банк

төслийнхандивлагч:Солонгосын Урлагийн Зөвлөл

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН 2013

төСлийнтанилцуулга:

“Би биш” сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн 6 дахь удаагийн нүүдлийн урлан хөтөлбөр нь 2013 оны 8 сарын 2-11-ны хооронд Өмнөговь аймгийн Булган суманд хэрэгжсэн болно. Энэ удаагийн хөтөлбөрт нийт 12 уран бүтээлч хамтран ажилласны үр дүнд медиа арт, инстоляци, үйл хөдлөл, лэнд артын чиглэлээр шинэ бүтээл туурьвин өөрсдийн бүтээлээр “Улаан Гэр” галерейд тайлан үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчийн ярилцлагыг олон нийтэд хүргэсэн байна. Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан уран бүтээлч Ж.Анунаран Солонгос улсад айлчлан “Нэргүй салхи” хамтарсан үзэсгэлэнд оролцсон болно.

Page 25: ACM Annual Report 2013 Mon Final

25

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Залуу уран бүтээлчийг дэмжих, Монголын урлагийг гадаадад

сурталчлах.

төслийнхамтрагч:Сема Баламан

төслийнхандивлагч:Уламжлалт уран зургийн наадам

УЛАМЖЛАЛТ УРАН ЗУРГИЙН НААДАМ

төСлийнтанилцуулга:

Залуу уран бүтээлч Г.Хөгжилбаяр нь Уламжлалт уран зургийн наадмын урилгаар Алжир улсад 2013 оны 10 сард зохион байгуулагдсан Уламжлалт уран зургийн наадамд амжилттай оролцон хоёр дугаар байранд орсон болно. МУЗ нь залуу уран бүтээлчдийг цаашид энэхүү наадамд үргэлжлүүлэн, уламжлал болгон оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Page 26: ACM Annual Report 2013 Mon Final

26

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан бүтээл

туурвидаг уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах, тэдний тухай олон

улсын стандартын цахим хэвлэлийн танилцуулга бэлтгэн хүргэх

төслийнхамтрагч:Алтан Ураг хамтлаг, Арга Билэг хамтлаг, Алтайн Оргил хамтлаг

МонголынҮндэСнийорчинҮеийнХөгЖМийнЦАХИМ ХЭВЛЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах, тэдний тухай олон улсын стандартын цахим хэвлэлийн танилцуулга бэлтгэн хүргэх зорилгоор Монголын Алтан Ураг, Арга Билэг, Алтайн Оргил хамтлагийн цахим хэвлэлийн танилцуулгыг англи хэлнээ бэлтгэн http://mongolmusicarts.wordpress.com/ хаягт байрлуулсан.

Page 27: ACM Annual Report 2013 Mon Final

27

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

улаанБаатаролонулСынкинонаадаМ

төСлийнЗорилго:

Кино урлагийн салбарын үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг

нэмэгдүүлэх, Монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кино бүтээлийг

хүргэх.

төСлийнтанилцуулга:

Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, МУЗ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготай “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам /УБОУКН/-ыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Канын Олон Улсын Кино Наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоног хэсэгт шалгарсан болон “Он сертан регард”, Алтан камер шагнал хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Бүрэн сүйрэл”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурын “Ило ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногийн Үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг 12 шилдэг бүтээлүүдийг нийт 5000 үзэгчдэд хүрсэн бөгөөд кино бүтээсэн уран бүтээлчидтэй уулзалтыг зохион байгуулсан. Мөн наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Улаанбаатар Олон Улсын Кино Форум” болон “Амжилтын Гарц” уулзалт ярилцлага зэрэг Монголын кино уран бүтээлчдэд нэн тэргүүнд шаардлагатай асуудлыг хөндсөн үйл ажиллагааг тус тус зохион байгуулсан.

Page 28: ACM Annual Report 2013 Mon Final

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

28

Page 29: ACM Annual Report 2013 Mon Final

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төслийнхамтрагч:Нийслэлийн Соёл Урлагийн ГазарМонгол-Францын ТөвМонгол дахь Францын Элчин Сайдын ЯамФранцын ИнститутБлак Бокс ТеатрСаунд оф Монголиа, Синема оф СаундТэнгис Кино ТеатрАлтан Хальс ХолбооМонгол дахь Туркийн Элчин Сайдын Яам

төслийнсанаачлагч,санхүүжүүлэгч:Соёл, Спорт, Аялал Жуулчлалын ЯамСоёл Урлагийн Хөгжүүлэх Сан

29

Page 30: ACM Annual Report 2013 Mon Final

ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БоловСролынХөтөлБөр

30

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

“Дараа нь харамсахгүйн тулд ... “ үзэсгэлэн, Уран бүтээлч Д.Батзориг, UB=2013

Page 31: ACM Annual Report 2013 Mon Final

31

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

• олон нийтийн соёл урлагийн ойлголт, мэдлэгийгнэмэгдүүлэхчиглэлээр:

2013 онд МУЗ нь соёл урлагийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой “Урлагийн Сүлжээ” телевизийн нэвтрүүлгийн 9 дугаарыг МҮОНТВ-тэй хамтран бэлтгэн, орон даяар өөрийн санхүүжилтээр толилууллаа.

Түүнчлэн МУЗ нь Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Үндэсний Хороо, БНСУ-ын МЕТАА ХХК болон Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Сэрсэн Тал” Соёлын наадмыг зургаа дахь жилдээ ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Хүй долоон худаг дахь уг наадмын үйл ажиллагаа улам өргөжин, Монгол Улсын Засгийн Газар, төр, олон нийт, хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн цөм болсон онцлог жил болов.

МУЗ-өөс санаачлан урлагт дуртай иргэдэд уран бүтээлчтэй уулзах, урлагийн талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгох зорилготой “Урлагтай Яриа” цуврал уулзалтыг 2013 онд шинээр санаачлан хэрэгжүүллээ. Энэ санаачлагын хүрээнд дуучин Цахар Тугч Урнаа, Алтан Ураг хамтлаг, залуу уран бүтээлч Д.Дорждэрэмтэй уулзах цуврал уулзалтыг зохион байгуулж, нийт 100 гаруй хүнийг хамруулсан.

Мөн тус хөтөлбөр нь Оюу Толгой ХХК-ний дэмжлэгтэйгээр олон нийтийн байгаль орчин экологийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, хог хаягдалаа ангилан ялгах, дахин ашиглах ойлголтыг төлөвшүүлэх, хотын соёлыг түгээх зорилготой байгаль орчин, экологийн боловсролын “Дэлхий хогоо дийлэхээ байлаа. Дараа нь харамсахгүйн тулд...” төслийг санаачлан 2014 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

2013 онд тус хөтөлбөр олон нийтэд үндэсний болон орчин үеийн урлагийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, энэ талаарх тэдний ойлголтыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх, сурах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт 12 төслийг амжилттай хэрэгжүүлсэн болно. Мөн түүнчлэн байгаль орчин, ногоон хөгжлийн дэмжих чиглэлээр “Дэлхий хогоо дийлэхээ байлаа...дараа харамсахгүйн тулд” үзэсгэлэн, “Хог болгон хог биш!” телевизийн нэвтрүүлгийг шинээр санаачлан хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 7 Ерөнхий Боловсролын Сургууль болон Баянхонгор, Сүхбаатар аймгийн нийт 220 гаруй соёл урлагийн байгууллагын ажилтан, уран бүтээлч, багш, нийгмийн ажилтнуудад урлагийн боловсролын шинэлэг арга зүйг эзэмшүүлэх, туршлага солилцох сургалтыг тус тус зохион байгуулсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь соёл урлагийн хувь хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах үйл ажиллагааг явуулдаг.

Page 32: ACM Annual Report 2013 Mon Final

32

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Мөн байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлаа ангилан ялгаж хэвших, зохиостой хэрэглээнд суралцах чиглэлээр олон нийт тэр дундаа хүүхэд залуучуудыг уриалсан “Хог болгон хог биш!” 16 удаагийн телевизийн нэвтрүүлгийг БОНХЯ, Байгаль Хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр С1 телевизтэй хамтран олон нийтэд хүргэсэн.

• Хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгохчиглэлээр:

2013 онд МУЗ нь өрхийн орлого багатай, урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залуучуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих зорилготой Америкийн Монголчуудын Соёлын холбооны “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр болон Орифлэйм Монгол ХХК-ны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, ХБК болон СУИС-ийн 15 оюутан, сурагчдад 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгийг олгов.

МУЗ нь АНУ дахь МУЗ, Хаан Банк, Номадик Экспедишнс ХХК-ны дэмжлэгтэйгээр Зориг Сантай хамтран Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдийг дэмжих зорилготой Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрт ХБК, Ирээдүй цогцолбор сургууль, 92-р сургуулийн нийт 80 хүүхдийг хамруулав.

Тус хөтөлбөр нь МУЗ болон АНУ дахь МУЗ-ийн санхүүжилтээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын төв нь хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудад драм, хүүхэлдэйн урлагийг танилцуулах, тэдний драмын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Инээмсэглэл бэлэглэе” төслийг амжилттай хэрэгжүүлэв. Төсөлд хамрагдсан 15 хүүхэд “Царцаа Намжил” хүүхэлдэйн жүжгийг орон нутгийн сургууль, цэцэрлэгийн 100 гаруй хүүхэд багачуудад толилуулсан байна.

• Багш, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэхчиглэлээр:

МУЗ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 ЕБС-ийн 42 хөгжим, дүрслэг урлаг, технологи, биеийн тамир, бага ангийн багш, нийгмийн ажилтанд урлагийн боловсролын шинэ арга зүй, мэдлэгийг олгон чадавхижуулах, харилцан туршлага солилцох зорилготой “Урлаг Хөгжлийн Төлөө” багш бэлтгэх сургалтыг Сайн Хөтөч ТББ болон Сүхбаатар дүүргийн Соёл Боловсролын газартай хамтран зохион байгууллаа.

Мөн Баянхонгор аймгийн “Тэмүүжин” хүүхэд залуучуудын театраас хүсэлт гаргасны дагуу хөдөө орон нутгийн соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий 3 өдрийн сургалтыг Баянхонгор аймгийн болон ойролцоох сумдын дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, музей соёлын өвийн 170 уран бүтээлч, соёлын ажилтан, багш нарт сургалт зохион байгуулав.

2013 онд Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь өөрийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн гадаадад АНУ, БНСУ болон дотоодод Баянхонгор, Сүхбаатар аймагт хүрч ажилласан онцлог жил байлаа.

Page 33: ACM Annual Report 2013 Mon Final

33

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

“урлагийнСҮлЖээ”телевиЗийннэвтрҮҮлэг

төСлийнЗорилго:

Соёл урлагийн нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг

нэмэгдүүлэх

Өнөөгийн нийгэм ба соёл урлагийн салбарын хооронд үүсч байгаа шинэ харилцаанд тулгамдаж буй асуудлыг

хөндөн ярилцах талбарыг бий болгох

Олон нийтийн урлагийг ойлгох, мэдрэх, шүүмжлэх болон бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлхэд хувь нэмэр оруулах

Үзэгчдэд соёл урлагийн талаар шинэ мэдлэг, сонирхолтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх,

соёл урлагийг ойлгон дэмжих үзэгчдийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах.

2013 ОНД ХэрэгЖҮҮлСэн

төСлҮҮд

төСлийнтанилцуулга:

2013 онд МУЗ нь олон нийтэд гадаад, дотоодын соёл урлаг, уран бүтээлчдийн тухай мэдлэг, мэдээллийг өргөнөөр түгээдэг “Урлагийн Сүлжээ” телевизийн нэвтрүүлгийг МҮОНРТВ-тэй хамтран 9 дугаарыг шинээр бэлтгэн, орон даяар нийтэд толилуулсан байна. 2008-2013 онд “Урлагийн Сүлжээ” соёл урлагийн нэвтрүүлгийн нийт 44 дугаарыг үзэгчдэд хүргэсэн. Тус нэвтрүүлгийн дугаар болгон дараах таван булантай. Үүнд:- “УРЛАН” - Монголын болон гадаадын уран бүтээлчдийг танилцуулах- “АСУУДАЛ”- Соёл урлагийн салбарын тулгамдаж буй асуудлыг

хэлэлцэх- “МЭДЛЭГ”- Дэлхийн урлагийн түүхийн тухай мэдээлэл олгох- “АНД” - Урлагийг сонирхдог, дэмждэг хүмүүсийг танилцуулах- “ХУАНЛИ” - МИАТ-ын нислэгтэй дэлхийн таван хотод ирэх сард

зохиогдох соёл урлагийн үйл ажиллагааг танилцуулах

төслийнхамтрагч:Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Page 34: ACM Annual Report 2013 Mon Final

34

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Үндэсний Их Баяр Наадмын үеэр олон нийтэд Монголын уламжлалт

нүүдлийн соёл, ардын урлаг, гар урлалыг таниулан сурталчлах,

наадмын соёлын үйлчилгээ, урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх.

төслийнхамтрагч:Соёл Урлагийн Их СургуульУлсын Их Баяр Наадмыг зохион байгуулах Үндэсний ХорооМЕТАА ХХК, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани

төслийнхандивлагч:Соёл, Спорт, Аялал Жуулчлалын ЯамСоёл Урлагийг Хөгжүүлэх СанУлсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Үндэсний Хороо

СоёлыннаадаМ

төСлийнтанилцуулга:

МУЗ нь “Соёлын Наадам”-ыг зургаа дахь жилдээ Хүй Долоон худагт “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, “Сэрсэн тал” урлагийн тоглолтыг уламжлал болгон зохион байгуулсан. 2013 оны Соёлын наадмын соёл урлагийн агуулгыг өргөтгөн, шинээр Монгол үндэсний өв уламжлалыг үзүүлсэн “Хөх сэрэхүй”, орчин үеийн дүрслэх урлагийн гайхамшгийг таниулсан “Хөх салхи” инстоляци, хөрөг зургийн урланг байгуулсан нь наадамчин олонд шинэ содон байсан. Түүнчлэн 300 хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж, тэдний авьяас, бүтээлч сэтгэлгээг дэмжлээ.

Page 35: ACM Annual Report 2013 Mon Final

35

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Олон нийт, урлаг сонирхогч залууст соёл урлагийн талаарх

ойлголт, мэдлэгээ дээшлүүлэх, уран бүтээлчидтэй үзэл бодлоо солилцох

боломжийг олгох

“урлагтайЯриа”цуврал:цаХартугчурнаа,алтанурагХаМтлаг,д.дорЖдэрэМ

төСлийнтанилцуулга:

2013 оны МУЗ-ийн шинээр хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь соёл урлагийн бүтээлч, шинэлэг санаачлагыг дэмжигч, урлагт дуртай иргэдэд уран бүтээлчтэй уулзаж, урлагийн талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгох зорилготой “Урлагтай Яриа” цуврал уулзалт юм. Уулзалтын үеэр 100 гаруй соёл урлаг сонирхогч залуус Өвөр Монголын дуучин Цахар Тугч Урнаа, Алтан Ураг хамтлаг, залуу уран бүтээлч Д.Дорждэрэм нартай уулзан, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн.

төслийнхамтрагч:“Улаан Гэр” галерейХААН Банк

Page 36: ACM Annual Report 2013 Mon Final

36

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Хог хаягдлаа бууруулах, зохистой ангилж, ялгах, бүтээлчээр дахин ашиглах

замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах талаар олон

нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Уран бүтээлчдэд нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл хийх

боломжийг олгох

“ДЭЛХИЙ ХОГОО ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА. дарааньХараМСаХгҮйнтулд...”

төСлийнтанилцуулга:

МУЗ-өөс олон нийтэд хэрэглээгээ багасгаж, хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, энэ талаар тэдний ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхий хогоо дийлэхээ байлаа. Дараа нь харамсахгүйн тулд …” нэг сарын аяныг санаачлан, 2014 оны 2-р сард хэрэгжүүлсэн. Тус аяны хүрээнд олон нийтэд зориулсан “Дэлхий хогоо дийлэхээ байлаа. Дараа нь харамсахгүйн тулд …Та хогоо багасга, бод, боловсруул” орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, боловсруулах чиглэлээр мэдээллийг аяныг өрнүүлсэн.

төслийнхамтрагч:ХААН Банк

төслийнхандивлагч:Рио Тинто ХХК

Page 37: ACM Annual Report 2013 Mon Final

37

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Урлагаар дамжуулан хүүхэд залуучуудад хоггүй цэвэр орчинд амьдрах, хогоо ангилах дадлага

зуршилд сургах, хогийг дахин ашиглах бүтээлч боломжийг

дэлгэрүүлэх замаар байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх.

“ХогБолгонХогБиш!”Байгальорчин-урлагийнБоловСрололгоХХөтөлБөр:“3д”телевиЗийннэвтрҮҮлэг

төСлийнтанилцуулга:

МУЗ нь “Хог болгон хог биш!” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад урлагаар дамжуулан хог хаягдлыг зохистой, бүтээлчээр багасгах, дахин ашиглах, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар мэдлэг олгох “3Д буюу Дахин ашиглая, Дахин боловсруулъя, Дахин бүтээе” телевизийн нэврүүлгийг бэлтгэн, нийт 16 цуврал дугаарыг үзэгч олонд хүргэсэн. 3Д нэвтрүүлэг нь олон нийтэд урлагаар дамжуулан байгаль, экологийн ойлголт, мэдээллийг түгээхийн зэрэгцээ уран бүтээлчид, хүүхдүүд хамтран төрөл бүрийн дахивар хог хаягдлыг ашиглаж, бүтээл туурвих замаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгальд ээлтэй амьдрах арга аргачлалыг танилцуулсан болно.

төслийнхамтрагч:С1 телевиз

төслийнхандивлагч:Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн ЯамБайгаль Хамгаалах Сан

Page 38: ACM Annual Report 2013 Mon Final

38

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудад

сургалтын тэтгэлэг олгох замаар тэдний авьяасыг хөхиүлэн дэмжих.

“ирээдҮйнавьЯаСтан”тэтгэлэгтХөтөлБөр

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Монголын хөгжмийн урлагт ховор мэргэжилд тооцогдох болсон хөгжим судлал, хөгжмийн зохиомж, найруулга, удирдаач, утсан хөгжмийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчдыг дэмжин, жил бүр сургалтын тэтгэлэг олгодог. 2013-2014 онд тус тэтгэлэгийг Хөгжим Бүжгийн Коллежийн оюутан Х.Санчир, А.Ариунномин, Б.Дариймаа, У.Одонтунгалаг болон Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан П.Басхүү, У.Мөнхдэлгэр нарт олгов.

төслийнхамтрагч:Соёл Урлагийн Их СургуульХөгжим Бүжгийн Коллеж

төслийнхандивлагч:Америкийн Монголчуудын Соёлын Холбоо

Page 39: ACM Annual Report 2013 Mon Final

39

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудад

сургалтын тэтгэлэг олгох замаар тэдний авьяасыг хөхиүлэн дэмжих.

орифлэйММонголХХк-нынэрэМЖитТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Орифлэйм Монгол ХХК-тай хамтран Монголын соёл урлагийн салбарын ирээдүйн манлайлагчид болох Хөгжим Бүжгийн Коллежийн авьяаслаг 10 оюутанд 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг олголоо. Тус тэтгэлэгт ХБК-ийн оюутан Э.Цэндсүрэн, Ө.Золжаргал, Г.Долгормаа, Т.Баатархүү, Б.Пүрэв-Очир, Б.Хулан, М.Бямба-Эрдэнэ, М.Хандсүрэн, М.Ариунгэрэл, Э.Отгонбат нар хамрагдсан.

төслийнхамтрагч:Хөгжим Бүжгийн Коллеж

төслийнхандивлагч:Орифлэйм Монгол ХХК

Page 40: ACM Annual Report 2013 Mon Final

40

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Монгол, Америкийн дунд сургуулийн сурагчдын соёлын болон боловсролын

хамтын ажиллагаагаар дамжуулан ирээдүйн манлайлагчдыг бий болгох.

Монгол-аМерикийнСурагчСолилцооныХөтөлБөр

төСлийнтанилцуулга:

2012-2013 онд МУЗ нь Зориг Сан болон АНУ дахь МУЗ-тай хамтран Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бий болгох зорилготой Монгол-Америкийн сурагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрт Нийслэлийн 92-р сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, Хөгжим Бүжгийн Коллежийн 60 гаруй сурагчид хамрагдан, Монгол, Америк, Навахо уугуул иргэдийн ахуй амьдрал, соёлтой танилцаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэв. Мөн шилдэг 6 сурагч, 2 багшийг Америкт очиж, туршлага солилцох уулзалтанд оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн.

төслийнхамтрагч:Зориг Сан

төслийнхандивлагч:АНУ дахь МУЗХААН БанкНомадик Экспедишнс ХХК

Page 41: ACM Annual Report 2013 Mon Final

41

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Хүүхэд залуучуудад драм, хүүхэлдэйн урлагийг танилцуулах, тэдний драмын

урлагийн боловсролыг дээшлүүлэх

СҮХБаатарайМагдаХь“инээМСэглэлБэлэглэе”урлагийнБоловСролынтөСөл

төСлийнтанилцуулга:

МУЗ нь хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудад драм, хүүхэлдэйн урлагийг танилцуулах, тэдний драмын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Инээмсэглэл бэлэглэе” төслийг дэмжин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын төвд тэтгэлэг олгосон. “Инээмсэглэл бэлэглэе” төсөлд Түмэнцогт сумын 15 хүүхэд хамрагдан, драм, хүүхэлдэйн урлагт суралцаж, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвараа хөгжүүллээ. Төслийн үеэр хүүхдүүд “Царцаа Намжил” хүүхэлдэйн жүжиг бэлтгэн, орон нутгийнхаа сургууль, цэцэрлэгийн 100 гаруй хүүхдүүд багачуудад толилуулсан байна.

төслийнхамтрагч:Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын Төв

төслийнхандивлагч:АНУ дахь МУЗ

Page 42: ACM Annual Report 2013 Mon Final

42

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Ерөнхий боловсролын сургуулийн хөгжим, дүрслэх урлаг, технологи, биеийн тамир болон бага ангийн

багшийн чадавхийг бэхжүүлэх

“урлагХөгЖлийнтөлөө”БагшБэлтгэХСургалт

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 ЕБС-ийн 42 хөгжим, дүрслэх урлаг, технологи, биеийн тамир, бага ангийн багш, нийгмийн ажилтанд урлагийн боловсролын шинэ арга зүй, мэдлэгийг олгон чадавхижуулах, харилцан туршлага солилцох зорилготой “Урлаг Хөгжлийн Төлөө” багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

төслийнхамтрагч:Сайн Хөтөч ТББСүхбаатар дүүргийн Боловсрол, Соёлын Газар

Page 43: ACM Annual Report 2013 Mon Final

43

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төСлийнЗорилго:

Соёл урлагийн байгууллагын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийн ур

чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох

БаЯнХонгорайМагдаХьСоёлурлагийнБайгууллага,уранБҮтээлчдэдЗориулСанСургалт

төСлийнтанилцуулга:

МУЗ нь Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театртай хамтран хөдөө орон нутгийн соёл урлагийн байгууллагын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Баянхонгор аймгийн болон ойролцоох сумдын дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, музей, соёлын өвийн чиглэлээр ажилладаг 170 орчим уран бүтээлч, соёлын ажилтан, багш нар хамрагдав. Сургалтыг зохион байгуулахад МУ-ын “Морин хуурын чуулга”-ын удирдаач, хөгжимчин Д.Түвшинсайхан, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын бүжиг дэглээч, багш Д.Энхгэрэл, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны зураач, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн Х.Ууганбаяр, Чойжин Ламын Сүм Музейн боловсролын ажилтан Н.Насанжаргал нар хамтран ажилласан.

төслийнхамтрагч:Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театр Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театрБаянхонгор аймгийн музей

Page 44: ACM Annual Report 2013 Mon Final

СоёлынөвийнХөтөлБөр

44

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Удвал цэцэг, Г.Занабазарын “Цагаан дарь эх” бүтээлийн хэсэг

Page 45: ACM Annual Report 2013 Mon Final

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан мэдлэг олгох, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ирсэн болно. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд төр захиргааны байгууллага, мэргэжлийн соёл урлагийн байгууллага, хөдөө орон нутгийн ардын авьяастнууд, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ.

2013 онд тус хөтөлбөр музейн боловсролыг дэмжих, соёлын өвийн талаар олон нийтэд мэдлэг олгох, түүх соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр “Хайрцган дахь музей” соёлын өвийн боловсролын төсөл, Соёлын биет бус өв тээгчдийн тухай ТВ баримтат нэвтрүүлэг, Монголын сүм хийдийн түүхэн товчоо, Амарбаясгалант Хийдийн Хадгалалт Хамгаалалт төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс соёлын өвийнг тээгч Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ерөөлч магтаалч Г.Оргой, ардын уламжлалт гар урлалыг эзэмшсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нум сум урлаач Ж.Сүхбаатар, зодог шуудаг урлаач Г.Батбуян нарын тухай 3 баримтат нэвтрүүлгийг МҮОНРТВ-тэй хамтран бүтээж, орон даяар цацаж, 50 хувь DVD-ийг мэргэжлийн байгууллага, номын сангуудад түгээв.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлах, өвлүүлэн дэлгэрүүлэх

45

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 46: ACM Annual Report 2013 Mon Final

46

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

“аМантҮҮХ”СоёлынБиетБуСөв/СББө/ТЭЭГЧДИЙН ТУХАЙ БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ

төСлийнЗорилго:

Соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх,

Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх

2013 ОНД ХэрэгЖҮҮлСэн

төСлҮҮд

төСлийнтанилцуулга:

Аман түүх төсөл нь хөдөө орон нутгийн ардын авьяастан ахмадуудыг судлан сурвалжилж, тэдний амьдралын түүх, эзэмшсэн ардын урлагийн ур чадварыг баримтжуулж ТВ нэвтрүүлэг цацах замаар олон нийтэд өв тээгчдийн талаар таниуллаа.Төслийн хүрээнд Монгол улсын СББӨ-ийн төлөөллийн үндэсний бүртгэлд орсон эх хэл болон аман уламжлал илэрхийллүүдийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ерөөлч магтаалч Г.Оргой, ардын уламжлалт гар урлалыг эзэмшсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нум сум урлаач Ж.Сүхбаатар, зодог шуудаг урлаач Г.Батбуян нарын тухай 3 баримтат нэвтрүүлгийг МҮОНРТВ-н уран бүтээлчид, Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэж, орон даяар цацаж, 50 хувь DVD-ийг мэргэжлийн байгууллага, номын сангуудад түгээв.

төслийнхамтрагч:МҮОНРТВ Соёлын өвийн төв

төслийнхандивлагч:Соёл урлаг хөгжүүлэх сан

Page 47: ACM Annual Report 2013 Mon Final

47

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төслийнхамтрагч:ССАЖЯ, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар,Ялгуунбаян ХХК, Монгол Энерго Сервис ХХК

төслийнхандивлагч:АНУ-ын Элчин Сайдын Нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сан

төСлийнЗорилго:

Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах замаар уг соёлын

дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.

аМарБаЯСгалантХийдийнХадгалалтХаМгаалалтынтөСөл

төСлийнтанилцуулга:

Соёлын биет өв түүх соёлын дурсгалт газар “Амарбаясгалант хийдийг галын ба хулгайн аюулаас хамгаалах” төслийг АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сангийн санхүүжилтээр 2009 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийдийг галын болон хулгайн аюулаас сэргийлэх чиглэлээр гал унтраах анхан шатны хэрэгслүүдийг 2013 онд шинэчиллээ.Төслийн цаашдын ажлыг соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн ССАЖЯ-ны сэргээн засварлалтын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Page 48: ACM Annual Report 2013 Mon Final

48

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

төслийнхамтрагч:Хатагтай Сю Бөрн- зөвлөх

төслийнхандивлагч:АНУ дахь МУЗХатагтай Сю Бөрн

төСлийнЗорилго:

Монголын сүм хийдийн тухай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж

соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажилд хувь нэмрээ оруулах

Түүх соёлын дурсгалт газрыг дотоод гадаадад сурталчлах

МонголынСҮМХийдийнтҮҮХэнтовчоотөСөл

төСлийнтанилцуулга:

Монголын Урлагийн Зөвлөлийн 2005-2007 онд орон даяар явуулсан сүм хийдийн тухай судалгааны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд Монголын хуучин ба шинээр сэргээгдсэн сүм хийдийн тухай товч лавлагаа бүхий шинэ вэб хуудас англи, монгол хэл дээр бүтээх ажлыг 2013 онд гүйцэтгэлээ.Энэхүү www.mongoliantemples.net вэб хуудас нь сүм хийдийн нэр, газар зүйн байршил, гэрэл зураг, газрын зураг болон бусад холбогдох түүхэн болон аман эх сурвалжийн цогц мэдээллийг олон нийтэд хүргэх юм.

Page 49: ACM Annual Report 2013 Mon Final

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

49

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Зураач М.Эрдэнэбаяр, Зэрэгцэн орших ертөнц, 2009, зотон тос, 215х300см

Page 50: ACM Annual Report 2013 Mon Final

50

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

гишҮҮнчлэл

МУЗ-ийн тогтвортой хөгжил, сан бүрдүүлэлтийн чухал хэсгийг гишүүнчлэлийн үйл ажиллагаа эзэлдэг. 2013 онд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа соёлын хосгүй өвийн жагсаалтанд багтсан торгон зураг, зээгт наамлын үзмэрийг хадгалалт хамгаалалтын олон улсын жишигт нийцүүлэн хадгалах зорилгоор “Занабазарын нууц” гишүүнчлэлийн үйл ажиллагааг “М-Си-Эс”, Монголиан Пропертис компаний дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Уг үйл ажиллагааны үр дүнд бүрдсэн 12,750 ам долларын хандивыг Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейтэй хамтран дээрх зорилгын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Монголд үйл ажиллагаа явуулж бyй гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах замаар МУЗ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих, сан бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно.Энэхүү зорилгын хүрээнд тус хөтөлбөр нь 2013 онд байгуулагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, соёлын өвийг хадгалан хамгаалах, залуу уран бүтээлчдийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн МУЗ-ийн гишүүнчлэлийн хөтөлбөрийг шинэ агуулгаар баяжуулан нийт 12 байгууллага, 65 хувь хүнд хүрч ажиллаа. Мөн бизнесийн ба соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой цогц үйлчилгээг санаачлан боловсруулж, зах зээлд хүргэхээр ажиллаж байна.

Page 51: ACM Annual Report 2013 Mon Final

51

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

“Соёлындовтолгоон”тааМар,БидХийе!ҮЙЛЧИЛГЭЭ

МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр бизнесийн байгууллага, урлагт сонирхолтой хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! Соёл урлагийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн болно. Энэхүү үйлчилгээнд байгууллага хамт олны арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулах, гадаадын зочдод монголын түүх, соёлыг таниулан сурталчлах, байгууллага хамт олны үнэт зүйлс, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг тусгай сургалт, хөтөлбөрийг багтаасан болно.

Тус хөтөлбөр 2013 онд урлаг ба бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд АПУ Трэйдинг, АНУ-ийн Азийн Сан, Дэ Нэйче Консерванси, Их Британий Прайс Вотерхаус Күүперс, Цэрэн Түүрс, Батзориг сан зэрэг байгууллагын тэмдэглэлт үйл ажиллагааг олон нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллав.

Мөн залуу уран бүтээлчдийн шинэлэг бүтээлийг олон нийтэд хүргэх, үндэсний гар урлал, бэлэг дурсгалын салбарт шинэ санаа, ур хийцийг нэвтрүүлэх, МУЗ-ийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүний багцыг санаачлан, зах зээлд хүргэхээр ажиллаж байна.

Page 52: ACM Annual Report 2013 Mon Final

олонулСынтөСлийнХандивлагч:

Америкийн Монголчуудын Соёлын ХолбооАНУ дахь МУЗАНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Элчин Сайдын Нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах СанАсахи Шинбун СанБээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам Европын ХолбооНээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/Солонгосын Урлагийн ЗөвлөлУламжлалт уран зургийн наадамЖак Вейтерфорд Жэксон Кокс Иан Броун Сю Бөрн

дотоодынтөСлийнХандивлагчид:

АПУ Трейдинг ХХКБайгаль Орчин, Ногоон Хөгжлийн ЯамБайгаль Хамгаалах СанГовь ХКМодерн Номадсын Сүлжээ РесторанМонгол дахь Туркийн ЭСЯамМонгол-Францын ТөвМонгол эм импекс Концерн Монголын Эдийн Засгийн Чуулган ТББМонре даатгал Ноён Уул Эрдэнэ ХХКНомадик Экспедишнс ХХКОрифлэйм Монгол ХХКПетровис ХХКРио Тинто ХХКСанхүү Эдийн Засгийн Дээд СургуульСаунд оф Монголиа Соёл урлаг хөгжүүлэх санСоёл, Спорт, Аялал Жуулчлалын ЯамТаван Богд ХХКТөгөлдөр сан Туркиш эйрлайнУлсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Үндэсний ХорооХААН БанкХас Банк Япон СанБолд Б., түүний гэргий Сайнзаяа Ч.Мандар ЖаявантРагчаа С. Урнаа М.Хосбаяр В.

МуЗ-ийнХандивлагчид2012

52

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Page 53: ACM Annual Report 2013 Mon Final

53

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

Айконцепт ХХК Алтайн Оргил хамтлагАлтан Ураг хамтлагАлтан Хальс ХолбооАмарбаясгалант ХийдАрга Билэг хамтлагАялуун Медиа ХХК Баянхонгор аймгийн музейБаянхонгор аймгийн Хөгжимт Драмын театрБаянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театр Блак Бокс Театр Булл халуун тогоо ресторан Гэрлийн өнцөг ХХКГоодаль сэтгүүл Грийн КатерингГуантанамера ресторан Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейЗанаду Вайнс ХХК Зориг СанЛуи Витон Монголиа МЕТАА ХХК, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компаниМонгол HD телевиз Монгол дахь Туркийн Элчин Сайдын ЯамМонгол дахь Францын Элчин Сайдын ЯамМонгол Контент Gogo.mn ХХКМонгол Мессенжер Сонин Монгол Улсын Филармони Монгол Энерго Сервис ХХКМонгол-Францын ТөвМонголын Үндэсний Олон Нийтийн Радио ТелевизМонголын Эдийн Засгийн Чуулган ТББМорин Хуурын ЧуулгаНийслэл Гайд сэтгүүл Нийслэлийн Соёл Урлагийн ГазарНомадик Экспедишн ХХК

Олон Улсын Гэрэл Зурагчдын ХолбооОюуны Өмчийн ГазарPrice Water Cooper House С1 телевизСайн Хөтөч ТББСанхүү Эдийн Засгийн Дээд СургуульСатоши Кояама ГалерейСаунд оф Монголия ХХКСема БаламанСилк Роүд Ресторан Синема оф СаундСоёл Урлагийн Их СургуульСоёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам Соёлын өвийн төвСүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын ТөвСүхбаатар дүүргийн Боловсрол, Соёлын ГазарСю Бөрн- зөвлөхSBN телевиз Тама Урлагийн Их СургуульТуркийн Байгаль Орчныг Хамгаалах НийгэмлэгТэнгис Кино ТеатрУлсын дуурь бүжгийн эрдмийн театрУлсын Их Баяр Наадам Зохион Байгуулах Үндэсний Хороо Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаUBS телевиз Францын ИнститутХААН БанкХөгжим Бүжгийн КоллежХөсөгтөн хамтлагЧойжин Ламын Сүм Музей Эйр Транс ХХК Экран Либрэ ТББЭх Орон телевиз Ялгуунбаян ХХКЯпон оронд байгалийн тухай эргэцүүлэхүй Гүйцэтгэх хороо

МуЗ-ийнтөСлийндэМЖигч,ХаМтрагчид:

Page 54: ACM Annual Report 2013 Mon Final

54

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

МуЗ-ийнгишҮҮнБайгууллага:

эрхэмхандивлагч–$10.000+:Рио Тинто ХХК ивээнтэтгэгч–$1.000-$4.999:Аялуун Медиа Студи /бэлэн бус/Гэрлийн Өнцөг ХХК /бэлэн бус/Занаду Вайнс ХХК /бэлэн бус/Номадик Экспедишн ХХК Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар Эх Орон ТВ /бэлэн бус/

тэтгэгч-$500-$999:Монголын Бизнесийн Зөвлөл /бэлэн бус/Улаанбаатар синема ХХК /бэлэн бус/Чик Монголиа ХХК /бэлэн бус/

МуЗ-ийнгишҮҮд:

эрхэмхандивлагч–₮1.000.000+:Анунаран Ж. /бэлэн бус/Ганзориг С.Пүрэвбадам Х.Туяацэцэг Ч.Цагаан П.

Хандивлагч–₮500.000-T999.999:Амарсанаа Б.Бямбасайхан Б.Өнөржаргал Д.

дэмжигч–₮200.000-₮299.999:Болормаа Т.Ганболд Ч.Жамъяансүрэн Т.Лхагвадулам Р.Төртогтох Д.Энхтуяа О.

анд–₮80.000-₮199.999:Алтангэрэл Т.Амартүвшин Ц.Антони Моунтейн Арга Билэг хамтлагАриунаа Б.Ариунзаяа Д.Бадамгарав Н.Баярмаа С.Болорбат Х./бэлэн бус/ Болормаа Г.Болормаа Д. Буяннэмэх А. Бэхбат Г.Гантуяа Б.

Ганхуяг Н. /бэлэн бус/Гүн-ҮйлсТ.Жулиа Питзен Ихбаяр Ш./бэлэн бус/ Лхамаа Х. Магги Броун Мелони Линдсберг Мөнхбаясгалан Д.Мөнхжин П./бэлэн бус/Мөнхнаран Б.Мөнхномин Н.Мөнхсоёл Б.Мягмаржав С.Нямгэрэл Г. /бэлэн бус/Оргилтуяа Д.Оюунсүрэн Ц.Пагма М.Пүрэвдорж Б.Саран С.Саруул Ж.Сугар Ж./бэлэн бус/Сүндэръяа Б.Уранбилэг Д.Уянга А.Уянга Э.Хонгорзул Г.Цогбадрах М. /бэлэн бус/Эмма Эрвин Энхбат Н.Энхжаргал Ж.Энхжаргал Н.Энхтүвшин У.Эрдэнэцэцэг Б. Янжинсүрэн С.

МуЗ-ийнгишҮҮд2013

Page 55: ACM Annual Report 2013 Mon Final

55

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

** 2013 оны 12-р сарын байдлаар

* саналын эрхгүй гишүүн **2013 оны 12 сарын байдлаар *** Удирдах зөвлөлийн зочин гишүүн

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Бадралё.Дэд Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК

Батчимэгп.АПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий Захирал

Болдл.Барималч

БямбасайханБ.Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

ганболдч.ТУЗ-ийн Дарга, ХАС Банк

грегориголдхокКанад улсын Элчин Сайд*

Жалсаау.Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХКЖанцанноровн.МУЗ-ийн Тэргүүн

ивдэлунэФранц улсын Элчин Сайд

крейгкинелГүйцэтгэх захирал, Оюу Толгой ХХК

лейтонкрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

литэруБНСУ-ын Элчин Сайд

МандарЖаявантТөлөөлөгч, Монголын Хөрөнгө Оруулалтын Сан

МаркусвалдвогелШвейцарийн ЭСЯ-ны Хамтын Ажиллагааны Захирал, Ерөнхий консул

МураткарагозТурк улсын Элчин Сайд

Мэнд-ооёог.Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи норихитокатоГүйцэтгэх захирал, Хаан Банк

оджаргалЖ.Ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг

отгонтуяаХ.Төгөлдөр сангийн Тэргүүн

оюунС.УИХ-ын гишүүн

оюунгэрэлЖ.ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК пайперкэмпбелАНУ-ын Элчин Сайд-ыг төлөөлж Аллисон Алжео, Мэдээлэл Соёлын Атташе, АНУ-ын ЭСЯ*

питерМорроуТэргүүн, Монгол дахь Америк Их Сургууль

рутпуласкиМаркетинг хариуцсан захирал, Монгол дахь Америк Их Сургууль

Суматил.Захирал, Сант Марал СантакеноришимизуЯпон улсын Элчин Сайд уолтэрЖенкинсЕрөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК

цагаанп.Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

энхбатБ.Захирал, Ханлекс Адвокейтс ХХК

оргилн.***Зочин гишүүн

Page 56: ACM Annual Report 2013 Mon Final

МуЗ-ийнХороодынгишҮҮд

56

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

гүйцэтгэххороо

дарга:

питерМорроуТэргүүн, Монгол дахь Америк Их Сургууль

гишүүд:

БямбасайханБ.Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

Жанцанноровн.МУЗ-ийн Тэргүүн

лейтонкрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

Суматил.Захирал, Сант Марал Сан

цагаанп.Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

энхбатБ.Захирал, Ханлекс Адвокейтс ХХК

Хөгжлийнхороо

дарга:

БямбасайханБ.Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

гишүүд:

Бадралё.Дэд Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК

ганболдч.ТУЗ-ийн Дарга, ХАС Банк

гантуяаБ.Захирал, “976” Галерей

Жанцанноровн.МУЗ-ийн тэргүүн

МаркБейлиГүйцэтгэх захирал, Лейтон Азиа ХХК

отгонтуяаХ. Тэргүүн, Төгөлдөр Сан

оюунгэрэлЖ.ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК

туяацэцэгр.Ерөнхий захирал, Монре Импекс ХХК

питерМорроуТэргүүн, Монгол дахь Америк Их Сургууль

шонХинтонТэрбиш Партнерс

Хөтөлбөрийнхороо

дарга:

Болдл.Барималч

гишүүд:

аюурзанаг.Яруу найрагч

БаярааБ.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, СУИС

ганхуягн.Урлагийн менежер

энхбатг.Захирал, Соёлын Өвийн Төв

** 2013 оны 12-р сарын байдлаар

Page 57: ACM Annual Report 2013 Mon Final

МуЗ-ийнХороодынгишҮҮд

57

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

урлагийнхороо

дарга:

энхбатБ.Захирал, Ханлекс Адвокейтс ХХК

гишүүд:

Батмөнхн.Гүйцэтгэх захирал, Соёл Урлагийн Сан

Батчулуунц.Уран сайхны удирдаач, Морин Хуурын Чуулга

ганболдч.ТУЗ-ийн Дарга, ХАС Банк

Жигжидсүрэнг.Кино найруулагч

Мэнд-ооёог.Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи

СэргэлэнБ.Захирал, Тод Арт агентлаг

** 2013 оны 12-р сарын байдлаар

Page 58: ACM Annual Report 2013 Mon Final

МуЗ-ийнаЖилтнууд

58

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

ариунаац.Гүйцэтгэх захирал[email protected]

одгэрэло.Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал[email protected]

номинтуяаБ.Урлагийн Хөтөлбөрийн захирал [email protected]

оюундарьХ.Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн захирал[email protected]

Баянмөнхд.Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал[email protected]

оюунсүрэнБ.Маркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөр зохицуулагч [email protected] ; [email protected]

оюунсүрэнд.Ерөнхий Нягтлан бодогч[email protected]

БатгэрэлБ.Хөтөлбөрийн ажилтан [email protected]

Болорцэцэгд.Хөтөлбөрийн туслах[email protected]

ганцэцэгт.Улаан гэр галерейн ажилтан [email protected]

Сайндурынажилтнууд:Давааням Д, Гэрэл зурагчинМөнхсайхан М. Тереза Никольс, АНУ

** 2013 оны 12-р сарын байдлаар

Page 59: ACM Annual Report 2013 Mon Final

СанХҮҮгийнҮйлаЖиллагаанытайлан

59

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2013

2013 оны санхүүгийн тайланг мэргэжлийн аудитын байгууллагаар хянуулсны дараа мэдээлэх болно.