ACM Annual report 2009 mon

29
Монголын Урлагийн зөвлөл ЖИЛИЙН ТАЙЛАН 2009

description

ACM Annual report 2009 mon

Transcript of ACM Annual report 2009 mon

Page 1: ACM Annual report 2009 mon

1

МонголынУрлагийн

зөвлөл

ЖИЛИЙН ТАЙЛАН 2009

Page 2: ACM Annual report 2009 mon

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,

Дельта төв, 4-р давхар, ш/х 38/ 491,

Улаанбаатар 211238, Монгол улс

www.artscouncil.mn

Page 3: ACM Annual report 2009 mon

АгуулгА

4 Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүний мэндчилгээ

6 Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр

14 Бодлогын хөтөлбөр

18 Урлагийн боловсролын хөтөлбөр

22 Соёлын өвийн хөтөлбөр

25 Сан бүрдүүлэлт

- Олон улсын сан бүрдүүлэлт

- Дотоод сан бүрдүүлэлт

- МУЗ-ийн “Улаан гэр” уран зургийн галерей

- Гишүүнчлэл

26 МУЗ-ийн удирдах зөвлөл

28 МУЗ-ийн ажилтнууд

29 Санхүүгийн үйл ажиллагааны тайлан

Page 4: ACM Annual report 2009 mon

Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 2009 оны тайланг хүргэж байгаадаа баяртай байна.

Хэдийгээр бид байгалийн баялаг ба соёлын өвийг тэр болгон дүйцүүлэн, эн тэнцүү авч үздэггүй ч, хоёр ойлголт маань бие бие лүүгээ илүү ихээр тогтон харах цаг үе ирж байна гэж бодож байна. Дэлхийн газрын тосны нөөцийн 9,2 мөн байгалийн хийн 4 хувийг эзэмшдэг Арабын Нэгдсэн Эмират Улс соёлын салбарт сүүлийн жилүүдэд илүүд анхааран, хөрөнгө оруулалт хийж, театр, музей, концертийн танхимыг олноор барьж байгуулах болжээ. Гэхдээ тэд эдгээр үзвэрийн газрыг “амилуулах” уран бүтээлчид, үзмэрийг Лувр, “Большой” –оос шилэн, мөнгөөр “зодон” авчирч эхэлжээ. Тэд үүнийг өөрсдийнхөө баян цатгаланг харуулж, цээжээ дэлдэх гэж хийсэнгүй. Харин ч нэг л өдөр байгалийн баялаг нь дуусахад, соёлын өвөө хамгаалчихсан, соёл урлаг дээр тулгуурласан эдийн засгийн шинэ салбар- бүтээлч үйлдвэрлэлийн эхийг тавьсан байх, алсын хараатай байгаа хэрэг.

Монгол ч гэсэн газар доороо асар их баялагтай байх давуу болон эрсдэлийг эн тэгш үүрэх гэж байна. Бидэнд Арабын Нэгдсэн Эмират Улс шиг гадны авьяасыг дандаа, авчрах шаардлагагүй. Бид хосгүй нүүдлийн соёл иргэншил, авьяас билэгтэй уран бүтээлчидтэй үндэстэн. Гэхдээ нөгөө талаас уул уурхайд хэт “дулдуйдсан” байдал нь газрын хэвлийд байгаа, байгалийн баялагтай эн зэрэгзэхүйц соёлын баялаг өв устан үгүй болох эрсдэлийг дагуулж болно. Ийнхүү даяарчлал улам бүр гүнзгийрэн, Монголын ирээдүйн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдож буй энэхүү чухал, ээдрээтэй цаг үед бид МУЗ-ийн 2009 оны жилийн тайланг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлиийг хангах болон соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж ирлээ.

Монголын Урлагийн Зөвлөл өнгөрсөн 2009 онд нийт 386,240 ам.долларыг гадаад дотоодын эх үүсвэрээс бүрдүүллээ. Өнгөрсөн жил дэлхийн дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас улбаалан МУЗ-ийн соёл урлагт зарцуулсан хөрөнгө оруулалт 20 хувиар буурсан боловч санаачлан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо урьд онтой харьцуулахад өссөн мэдээг Та бүхэнд дуулгахад таатай байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойших долоон жилийн хугацаанд МУЗ нь соёл урлагийгийн салбарт нийт 2,049,476 ам.долларын санхүүжилтийг бүрдүүлсэн байна.

Бид 2009 онд МУЗ нь Уран бүтээлчдийг дэмжих, Урлагийн боловсрол, Бодлого болон Соёлын өв гэсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зорьсон үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж чадсан гэж бид үзэж байна.

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбрийн хүрээнд соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийг мэдээлээр хангах, тэдгээрийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн болон менежментийн чадавхыг дээшлүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж ирлээ. Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын Сангийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн (ННХ СУБХ) нь дээрх зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тус ННХ СУБХ-ийн Тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд нийт 51,776 ам.долларын тэтгэлгийг соёл урлагийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэхэд олгосон болно. Мөн манлайллын болон урлагийн менежментийн төрөл бүрийн сургалт, уран бүтээлчдийн нүүдлийн урлан төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд Канад, Япон, Турк зэрэг оронд Монголын 30 гаруй уран бүтээлчийг олон улсын урлагийн наадамд хамруулсан байна.

тэргүүний мэндчилгээ тэргүүний мэндчилгээ

Page 5: ACM Annual report 2009 mon

Өнгөрсөн жилийн хугацаанд Бодлогын хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь соёл урлагийн салбарын хөгжлийг хангах нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ. МҮОНТВ-ийн Соёл Урлагийн Нэвтрүүлгийн Албатай хамтран бэлтгэдэг сар тутмын “Урлагийн Сүлжээ” нэвтрүүлгийг орон даяар үргэлжлүүлэн хүргэв. Мөн бид ННХ СУБХ-ийн санхүүжилтээр Монголд анх удаа Маргарет Мид Олон Улсын Баримтат Киноны Наадмыг зохион байгуулсныг мэдэгдэхэд таатай байна.

Урлагийн боловсролын хөтөлбөрийн чухал амжилт бол үйл ажиллагааных нь хүрээ албан бусаас албан боловсролд шилжсэнд оршино. Тус хөтөлбөр нь урлагийн ба соёлын өвийн боловсролын таван төслийг хэрэгжүүлж 15,200 хүүхэд, урлагийн боловсролын мэргэжлийн багш, музейн ажилтан, уран бүтээлч, нийгмийн ажилтан 80 хүнийг хамруулсан болно. Мөн АНУ дахь МУЗ, Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд хөгжим, дүрслэх урлаг, бүжгийн багш нарын анхны гарын авлагыг бүтээсэн нь шавь төвтэй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалтын арга барилыг хөгжүүлэхэд үнэтэй эх сурвалж болж байна.

Соёлын өвийн хөтөлбөрийн 2009 оны чухал төслийн нэг бол Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран хэвлүүлсэн “Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” ном бөгөөд энэ номд МУЗ-өөс хэрэгжүүлсэн “Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” төслийн хүрээнд явуулсан судалгааны үр дүнг харуулсан болно. Мөн АНУ-ын Элчин Сайдын Соёлын Өвийн Сангийн дэмжлэгтэйгээр “Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах” төслийн хүрээнд тус хийдийг гал болон хулгайн аюулаас сэргийлэх санаачлагыг эхлүүлсэн болно.

Эцэст нь бидний үйл ажиилаагааг дэмжин хамтран ажилласан Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын Сан, БСШУЯ, Хүүхдийг Ивээх сан, Дэлхийн Зөн, Нидерландын Вант Улсын ЭСЯ-ны Төлөөлөгчийн Газар, Турк улсын ЭСЯ, ТИКА, ЮНЕСКО-ын Үндэсний Хороо, АНУ-ын ЭСЯ, Хөгжлийн Төлөө Австралийн Сан, Петорвис ХХК, Номадик Экспедишнс ХХК, Изнис Эйрвэйс ХХК, М-Си-Эс Холдинг ХХК, М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, М-Си-Эс Электроникс ХХК, ХААН Банк, Монголын Бизнесийн Зөвлөл болон Силк Роуд ресторан, Тэнгис кино театр, М Клуб, Нью Жуулчин Турс ХХК, СУИС, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, ДБЭТ, Дүрслэх Урлагийн Музей, Монгол Мессенжер сонин, МҮОНТ, Соунд оф Монголиа, ХХК зэрэг бидний хамтрагч, хандивлагчид болон бүх анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнуудаа гүн талархал илэрхийлье.

Та бүгдийн байнгын оролцоо, дэмжлэг нь өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд соёл урлагийг тогтвортой хөгжүүлэхэд бидэнд тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой билээ.

Урлаг биднийг нэгтгэж, урам зориг, эрч хүч өгч байх болтугай!

Доктор Нацагийн ЖанцанноровМонголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүн

Ардын жүжигчинТөрийн хошой шагналт

Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач

тэргүүний мэндчилгээ

Page 6: ACM Annual report 2009 mon

6

ЗОрилгО

2009 онд Уран Бүтээлчдийг Дэмжих Хөтөлбөр (УБДХ) нь Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн шинэлэг, бүтээлч төсөлд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн болон менежментийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

УБДХ нь ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн /СУБХ/ төсөл шалгаруулах уралдааныг Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн дунд зохион байгуулснаар соёл урлагийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, гадаадад урлагийн наадам, богино хугацааны сургалт, хурал зөвлөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлсэн болно.

2009 онд УБДХ нь “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр болон орчин үеийн бүжиг, музейн чиглэлийн 23 сургалтаар дамжуулан нийт 300 гаруй уран бүтээлч,оюутан сурагчдын чадавхыг дээшлүүллээ. Мөн Монголын соёл урлагийг олон улсад сурталчлах зорилгоор 30 гаруй уран бүтээлчийг олон улсын урлагийн наадамд хамруулав.

ХэрэгЖүүлСэн тӨСлүүд

ннХ /СОрОСын САн/-ийн СОёл урлАгийн БүСийн ХӨтӨлБӨрийн тӨСӨл шАлгАруулАХ урАлдААн

Зорилго: Монголын болон Төв Ази, Кавказын орнуудын соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

Үр дүн: 2009 онд тус уралдаанд Монголын нийт 18 төсөл оролцосноос дараах долоон төсөл шалгарч, нийт 51,776 ам долларын тэтгэлэгийг Монголд соёл урлагийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, олон улсын соёл урлагийн арга хэмжээ, сургалт семинарт оролцоход олгосон байна.

• Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” Чуулгын “Орчин үеийн бүжгийг олон нийтэд таниулах нь” төсөл

• Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын

Уран сайхны удирдагч Д.Баярбаатарын “Орчин үеийн бүжгийн сургалт ба видео сургалтын агуулга боловсруулах” төсөл

• “Алтан Ураг” хамтлагийн Мексикийн нийслэл Мехико хотод зохион байгуулагдсан “Оллин Кан” олон улсын хөгжмийн наадамд оролцох төсөл

• Хөгжим судлаач Б.Цэцэнцолмонгийн Нью-Йорк хотноо “Олон улсын хөгжим судлаачдын хурал”-д оролцох төсөл

• Байгалийн Түүхийн Музейн Маркетингийн менежер Ж.Мяндасын Москва хотноо “Музей ба аялал жуучлал” хуралд оролцох төсөл

• Соёл, Яруу Найргийн Академийн Хөтөлбөр зохицуулагч О.Мөнхнарангийн Будапешт хотноо “Дэлхийн Яруу Найрагчдын 29-р Конгресст оролцох” төсөл

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

Page 7: ACM Annual report 2009 mon

7

• Зураач Т.Энхболд, С.Ганзүг нарын Нидерландын Роттердам хотноо “Олон улсын зураачдын солилцооны хөтөлбөр”-т хамрагдах төсөл

Санхүүжүүлэгч: ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

“СОёл урлАгийн ЗАлуу мАнлАйлАгч II” ХӨтӨлБӨр

Зорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын манлайллын болон менежментийн чадавхыг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Үр дүн: МУЗ нь “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг хоёр дахь удагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа 11 шилдэг залуу удирдагч, урлагийн менежрийг хамрууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд урлагийн менежмент, маркетинг, соёлын бодлого, манлайлал, оюуны

өмч, олон улсын аялан тоглолт зэрэг ёсөн цуврал сургалтыг АНУ дахь МУЗ, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Америк, Австралийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан болно.

Санхүүжүүлэгч: АНУ дахь МУЗ

Хамтрагч: Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

2009 оны “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрт оролцогчид

Page 8: ACM Annual report 2009 mon

8

Зорилго:• Соёл урлагийн арга хэмжээ, аялан тоглолт зохион байгуулахад төлөвлөлт, сан бүрдүүлэлт, менежмент, маркетинг хэрхэн хийх болон олон улсын сурталчилгааны багц материалыг хэрхэн боловсруулах талаар уран бүтээлчдийн мэдлэгийг өргөжүүлэх • Олон улсад зохион байгуулагдаж буй соёл урлагийн наадам, сургалт, хурал зөвлөгөөний талаарх нэгдсэн мэдээллийг олгох

Үр дүн: “Амжилтын гарц” уран бүтээлчдийн гарын авлагыг нийт 500 хувь хэвлэн түгээж, тус гарын авлага болон цахим мэдээллийн санг МУЗ-ийн www.artscouncil.mn вэб хуудсан дээр байрлуулсан.

Санхүүжүүлэгч: Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

“урлАгийн ЗАлуу мАнлАйлАгч” ХӨтӨлБӨр

Зорилго: Залуу уран бүтээлчдийн манлайллын чадварыг нэмэгдүүлэх, тэдгээрийн урлагийн менежментийн мэдлэгийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Үр дүн: “Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт 18-23 насны нийт 15 залуу уран бүтээлч хамрагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд урлагийн менежемент, манлайлал, оюуны өмч, маркетинг, олон улсын аялан тоглолт зэрэг зургаан удаагийн сургалтыг зохион байгуулсан болно. Мөн тэд өөрсдийн маркетингийн багцыг боловсруулж, “Урлагийн залуу манлайлагч” веб хуудсыг бүтээсэн. Хөтөлбөрийн хүрээнд МУЗ-өөс “Амжилтын гарц” уран бүтээлчдийн гарын авлага, цахим мэдээллийн санг боловсруулж, хэвлүүлээд байна.

Санхүүжүүлэгч: Дэлхийн Банк

ДэмжигчХААН Банк

“АмЖилтын гАрц” урАн Бүтээлчдийн гАрын АвлАгА, цАХим мэдээллийн САн

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

“Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн сургалт

Page 9: ACM Annual report 2009 mon

9

Орчин үеийн БүЖгийн СургАлт 2009

Зорилго: Монголын орчин үеийн бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулах. Үр дүн: Францын бүжгийн багш Паскаль Мичэлет, Испанийн бүжгийн багш, судлаач Бэрта Бэрмүдэз нарын удирдан явуулсан орчин үеийн бүжгийн зуны хоёр сургалтанд Монголын 40 гаруй мэргэжлийн бүжигчин, оюутан хамрагдав. Эдгээр сургалтыг зохион байгуулсанаар Монголын бүжигчдэд дэлхийн орчин үеийн бүжгийн техник, арга барилаас суралцахад дэмжлэг үзүүлсэн болно. Хамтрагчид: Паскаль Мичэлет, ФранцБэрта Бэрмүдэз, ИспаниРоял Балет Сургууль, МонголГранд-Пас Даш Балет Студи, Монгол

“цАг ХугАцАА БА ОрОн ЗАй” нүүдлийн урлАн 2009 Зорилго: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар дамжуулан урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх. Үр дүн: Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран Өмнөговь аймагт хэрэгжүүлж, нийт зургаан Монгол, зургаан Солонгос уран бүтээлчийг хамруулсан болно. Төслийн хүрээнд уран бүтээлчид Өмнөговь аймгаар хамтран аялж, байгаль хамгаалах сэдвээр видео, инстоляци, лэнд артын бүтээл туурвиж, Даланзадгад хотын музейд хамтарсан үзэсгэлэн гарган нийт 100 гаруй үзэгчдийн хүртээл болгосон. Санхүүжүүлэгч ба хамтрагч: Солонгосын Урлагийн ЗөвлөлНомадик экспедишн, ХХК

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

“Цаг хугацаа ба Орон зай - 2009” нүүдлийн урлан, Өмнөговь аймаг

Орчин үеийн бүжгийн сургалт

Page 10: ACM Annual report 2009 mon

10

ФОмгед дэлХийн ОлОн улСын ХүүХэд ЗАлуучуудын СОёлын нААдАм

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

Монголын залуу уран бүтээлчид наадмын үеэр, Турк улс

Зорилго: Монголын соёл урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Үр дүн: Турк улсад зохиогдсон Фомгед Дэлхийн Олон Улсын Хүүхэд Залуучуудын Соёлын Наадамд СУИС, ХБК, ДУдС, Соёлын Дээд Сургуулийн 11 залуу уран бүтээлч оролцон, ардын урлагийн

тоглолт, дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулж, сургалтанд хамрагдан, туршлага солилцсон болно.

Санхүүжүүлэгч: Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг

Хамтрагч: Монгол дахь БНТУ-ын ЭСЯ

СОёл урлАгийн САр тутмын үЗвэрийн ХуАнлиЗорилго:Монголын соёл урлагийг олон нийтэд сурталчилах. Үр дүн:МУЗ нь Улаанбаатар хотод зохиогдож буй соёл урлагийн үзвэрийн сар тутмын хуанлиг үргэлжлүүлэн бэлтгэж түгээсээр байна. Тус

хуанлид нийт 50 гаруй соёл урлагийн байгууллага хамрагддаг бөгөөд 3000 хувийг олон нийтийн үйлчилгээний газар, зочид буудал, ресторан, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст түгээдэг болно.Санхүүжүүлэгч:Эйр Транс ХХК

Page 11: ACM Annual report 2009 mon

11

Зорилго: Монголын соёл урлагийг дэлхий дахинд сурталчлах, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Үр дүн: Азийн нэр хүндтэй “Фүжи Рок” хөгжмийн наадамд “Алтан Ураг” хамтлаг болон “Үндэсний Цирк”-ийн 22 уран бүтээлчдийг оролцуулж, Монголын уран бүтээлчид цаашид Азийн

нэртэй хөгжмийн наадамтай хамтран ажиллах боломж нээгдсэн. Тус наадмын үеэр Монголын уран бүтээлчдийн тоглолтыг 11,000 үзэгч үзэж сонирхсон байна.

Санхүүжүүлэгч: Смаш корпораци, Англи

Хамтрагч: “Фүжи Рок” хөгжмийн наадам, Япон

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

“Фүжи Рок” наадам дахь Монголын циркийн үзүүлбэр, Япон

“ФүЖи рОк” ХӨгЖмийн нААдАм

АЗийн СОёлын САнгийн СОлилцООны ХӨтӨлБӨр

Зорилго: Соёл урлагийн салбарын удирдах албан тушаалтны чадавхыг дээшлүүлэх, тэдний олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Үр дүн: МУЗ нь АНУ дахь Азийн Соёлын Сантай хамтран

хэрэгжүүлсэн энэхүү зургаан сарын хугацаатай солилцооны хөтөлбөрт Монголын Уран Зургийн Галерейн захирал асан Д.Энхцэцэг хамрагдаж, АНУ-ын соёл урлагийн байгууллагуудад мэргэжил дээшлүүлж, урлагийн менежментийн чиглэлээр туршлага солилцсон болно.

Page 12: ACM Annual report 2009 mon

12

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

“TIger TranslaTe” шилдэг урАн Бүтээлийн урАлдААн

Зорилго:Монголын урлагийг дэлхийн давцанд сурталчилах.

улААн гэр гАлерей Зорилго:Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг сурталчилах.

Үр дүн:МУЗ-ийн “Улаан гэр” галерей нь Монголын дүрслэх урлаг, залуу уран бүтээлчдийг сурталчилаад зогсохгүй мөн УБДХ-ийн санхүүжилтийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг

юм. 2009 онд тус галерей нь 55 уран бүтээлчийг сурталчилж, нийт 19,858 ам.долларын орлого олсон болно. Мөн тус галерейд МУЗ-ийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд уран бүтээлчдийн үзэсгэлэн, төрөл бүрийн сургалтууд явагддаг болно.

Хамтрагч: Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Үр дүн:Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан нь “Хувьсал” сэдвийн доор явагдсан бөгөөд нийт 130 уран бүтээлч оролцсон. Тус уралдаанд уран бүтээлч Б.Бэхээдэй, С.Өлзийбадрах нар тэргүүн байранд орж Данийн

нийслэл Копенгаген хотноо зохион байгуулагдсан “Tiger Translate” олон улсын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон болно.

Хамтрагч:Эм-Си-Эс Азиа Пасифик Бревери ХХК

Б.Бэхээдэй Tiger Translate наадмын үеэр, Дани улс

“Арга Билэг”, С.Өлзийбадрах, Tiger Translate наадам, Дани улс

Page 13: ACM Annual report 2009 mon

13

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХӨтӨлБӨр

кАнАдын “рэд СкАй” кОмпАнийн “тООнО” Орчин үеийн БүЖгийн тӨСӨл

Зорилго: Олон улсын соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын ардын урлагийг дэлхий дахинд сурталчлах.

Үр дүн: МУЗ нь Канадын “Рэд Скай” компанитай хамтран Канад, Монгол, Хятадын уран бүтээлчдийн хамтарсан “Тооно” орчин үеийн бүжгийн төслийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд УДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, Д.Түвшигжаргал, “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших нар оролцож байгаа болно. 2009 онд уг бүтээл нь Канадын Торонто хотын “Лүминато” урлагийн наадамд оролцож, 2010 онд Ванкуверын Өвлийн

Олимп, Шанхайн Дэлхийн Экспо 2010-ийн урлагийн хөтөлбөрүүдэд оролцох болон Канадын дөрвөн хотод аялан тоглолт хийх урилгыг хүлээн авсан болно.

Хамтрагч: “Рэд Скай” Компани, Канад

Санхүүжүүлэгч ба хамтрагч: Азийн Соёлын Сан

Монголын уран бүтээлчид Тооно төслийн үеэр, Канад улс

Page 14: ACM Annual report 2009 mon

14

БОдлОгын ХӨтӨлБӨр

ЗОрилгО2009 онд Бодлогын хөтөлбөр нь дараах үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан болно. Үүнд: • Соёл урлагийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар олон нийтийн ойлголтыг

нэмэгдүүлэх • Соёл урлагийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад төр болон олон нийтийн байгууллагын

хамтын ажиллагааг өргөжүүлэх • Олон улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор МУЗ-ийн олон улсын хамтын ажиллагааг

өргөжүүлэх • Урлагийн менежмент, нөлөөллийн чиглэлээр соёл урлагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх

Соёл урлагийн ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор МУЗ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёл урлагийн салбарт хэрэгжиж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар дараах ажлыг үргэлжлүүлэн явуулав. Үүнд:• Монголын өдөр тутмын сонин болох Өдрийн сонинд “Бүтээлч үйлдвэрлэл”, “Соёлын өв ба орчин

үе”, “Орон нутгийн соёлын үйлчилгээний чанар ба хүртээмж” зэрэг цуврал нийтлэлийг нийтлүүлэв • МҮОНТ-ийн Соёл урлагийн нэвтрүүлгийн албатай хамтран “Урлагийн сүлжээ” сар тутмын

телевизийн найман нэвтрүүлгийг бэлтгэн хүргэв • Англи хэл дээрх Монгол Мессенжер сонинд сар тутмын соёл урлагийн нүүрийг эрхлэн гаргав

Мөн МУЗ нь өөрийн үйл ажиллагааны талаарх улирал тутмын мэдээллийн товхимол, жилийн тайлан болон www.artscouncil.mn вэб хуудсыг гаргадаг бөгөөд Улаанбаатар хотод зохиогдож буй соёл урлагийн үзвэр үйлчилгээний сар тутмын хуанлийг хэвлэн түгээж байна.

2009 онд МУЗ нь БСШУЯамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирэв. МУЗ нь Иргэний Нийгмийн Зөвлөлд соёл урлагийн ТББ-уудыг төлөөлөн ажилладаг ба БСШУЯам, Иргэний Нийгмийн Зөвлөлийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээнд” заасны дагуу 7-р сард “Соёлын наадам”, 11-р сард “Соёл урлагийн байгууллагын засаглал ба удирах зөвлөл”, “Соёл урлаг ба нөлөөлөл”, “Соёл урлагийн сан бүрдүүлэлт” цуврал сургалтыг БСШУЯамны дэмжлэгтэйгээр тус бүр зохион байгуулав.

Түүнчлэн МУЗ нь БСШУЯамны 2020 он хүртэлх “Монгол улсын соёл урлагийн мастер төлөвлөгөө”-г томъёолох болон тус салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бизнесийн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлын хэсэгт ажиллаж байна.

МУЗ нь 9-р сард Монголд анх удаагаа Маргарет Мид Олон Улсын Баримтат Киноны Наадмыг ННХ СУБХ-ийн санхүүжилтээр зохион байгуулав.

2009 оны 9-р сард МУЗ-ийн урилгаар Солонгосын Урлагийн Зөвлөлийн төлөөлөгчид хоёр дахь удаагаа Монголд айлчлав. Айлчлалын зорилго нь Монголын түүх, соёл урлаг болон МУЗ ба соёл урлагийн бусад байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршив.

БОдлОгын ХӨтӨлБӨр

Page 15: ACM Annual report 2009 mon

15

ХэрэгЖүүлСэн тӨСлүүд

“урлАгийн СүлЖээ” телевиЗийн нэвтрүүлэг

Зорилго: Үзэгчдийн соёл урлагийн нийгмийн ач холбогдолын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, дэлхийн болон Монголын соёл урлагийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх.

Үр дүн: Тус нэвтрүүлэг нь Монголын болон гадаадын уран бүтээлчдийг танилцуулах “Урлан”, соёл урлагийн салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх “Асуудал”, дэлхийн шашны түүхийн тухай “Мэдлэг”, урлагийг сонирхдог, дэмждэг хүмүүсийг танилцуулах “Анд”, МИАТ-ын нислэгтэй дэлхийн таван хотод ирэх сард зохиогдох соёл урлагийн үйл ажиллагааг

танилцуулах “Хуанли” гэсэн тогтмол таван булантай юм.

2009 онд МУЗ нь “Бүтээлч үйлдвэрлэл”, “Соёлын өв ба орчин үе”, “Орон нутгийн соёлын үйлчилгээний чанар ба хүртээмж”, “Урлаг ба үндэсний үзэл”, “Урлаг ба телевиз”, “Урлаг ба эдийн засаг”, “Соёл урлагийн салбар дахь зохиогчийн эрх ба оюуны өмчийн асуудал”, “Соёл урлагийн тогтвортой хөгжилд ТББ-уудын гүйцэтгэх үүрэг” зэрэг асуудлыг хөндсөн найман нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн болно.

Хамтрагч:МҮОНТ-ийн Соёл урлагийн нэвтрүүлгийн алба.

БОдлОгын ХӨтӨлБӨр

“Урлагийн сүлжээ” телевизийн нэвтрүүлгийн зураг авалт

Page 16: ACM Annual report 2009 mon

16

Зорилго: Дэлхий дахинд тулгамдаж буй хувь хүн ба нийгмийн асуудлыг хөндсөн олон улсын шилдэг баримтат киног Монголын үзэгчдэд хүргэх, дэлхийн баримтат киноны хөгжлийн чиг хандлагыг танилцуулах.

Үр дүн: Тус наадамд Израиль-Палестины зөрчил, Хятадын хүн амын өсөлтийн сөрөг тал, хүүхдийн хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг хөндсөн АНУ, Израйль, Палестин, Киргизстан, Казахстан, Камерун, Хятад, Их Британи, Таджикистан, Монголын 13 баримтат кино оролцсон.

Наадмын хүрээнд “Хүүхэд насгүй хүүхдүүд”, “Өөрийгөө хамгаалахаас бүү ай”, “Хоёр өнцгөөс харах нь...” зэрэг сэдвээр хүүхдийн хөдөлмөр, хүний эрхийн асуудлыг хөндсөн нээлттэй хэлэлцүүлгийг киноны уран бүтээлч, ТББ-уудын мэргэжилтнүүд, үзэгчдийн дунд зохион байгуулав.

Мөн АНУ-ын кино найруулагч, тус наадмын захирал асан Кэтрин Брю Монголын киноны уран бүтээлчид, оюутнуудад зориулан “Дэлхийн баримтат киноны хөгжлийн өнөөгийн байдал” уулзалт ярилцлагыг явуулав.

Наадам нийт 950 гаруй үзэгчдэд хүрсэн бөгөөд уран бүтээлч, оюутан, үзэгчдийн зүгээс тус наадмыг уламжлал болгон зохион байгуулах хүсэлт ирсэн болно.

Санхүүжүүлэгч: ННХ (Соросын сан)-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

Дэмжигчид:МҮОНТ Тэнгис кино театрМ Клуб, Мобиком Корпораци

мАргАрет мид ОлОн улСын БАримтАт кинОны нААдАм, 2009 Оны 9-р САрын 24-26

БОдлОгын ХӨтӨлБӨр

Кино наадмын үзэгчид, Тэнгис кино театр

Кино наадмын нээлтийн үеэр, Тэнгис кино театр

БОдлОгын ХӨтӨлБӨр

Page 17: ACM Annual report 2009 mon

17

“СОёл урлАгийн БАйгууллАгын ЗАСАглАл БА удирдАХ ЗӨвлӨл”, “СОёл урлАг БА нӨлӨӨлӨл”, “САн Бүрдүүлэлт” цуврАл СургАлт

Зорилго:Засаглал, нөлөлөл, сан бүрдүүлэлтийн чиглэлээр соёл урлагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, энэ чиглэлээр дотоодын болон олон улсын шилдэг туршлагыг танилцуулах.

Үр дүн: Тус сургалтанд төрийн, олон нийтийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагын удирдагч, менежрүүд оролцсон. Сургалтыг Сиэттл хотын Урлагийн Дэмжих Сангийн Дэд ерөнхийлөгч Двайт Жи удирдан явуулсан бөгөөд урилгаар Компаний Засаглалын Хөгжлийн Төв, Нээлттэй Нийгэм Форум, Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах ажилтнууд оролцож компаний засаглал, иргэний нийгмийн болон бизнесийн салбарын нөлөөллийн үйл ажиллагааны талаар танилцуулсан болно. Мөн сургалтын үр дүн, ач холбогдолыг дүгнэх, цаашид соёл урлагийн нөлөөллийн чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг томъёолох зорилгоор сургалтанд оролцогсдын дунд судалгаа явуулсан. Судалгааны үр дүнг нэгтгэн үзэхэд сургалтанд оролцогсод соёл урлагийн төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн нөлөөллийн эвслийг байгуулж, БСШУЯамтай хамтран дараах үйл ажиллагааг явуулахаар санал гаргасан байна.

Үүнд: • Соёл урлагийн хүний хөгжил, нийгэм, эдийн

засагт үзүүлэх үр нөлөөг олон нийтэд таниулах хэвлэл мэдээллийн компанит ажил зохион байгуулах

• Соёл урлагийн салбарт санхүүжилт олгосон бизнесийн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, соёл урлагийн эдийн засгийн үндэслэлийг гаргах судалгаа явуулах

• Нөлөөллийн өдрийг хамтран зохион байгуулах

Санхүүжүүлэгчид: БСШУЯамМонгол дахь АНУ-ын ЭСЯАНУ дахь МУЗ

Дэмжигчид: Дүрслэх Урлагийн МузейХаан галерей, Хаан Банк Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

БОдлОгын ХӨтӨлБӨр

“Соёл урлагийн засаглал” сургалтын үеэрЗанабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Page 18: ACM Annual report 2009 mon

18

ЗОрилгО2009 онд Урлагийн боловсролын хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэх зорилготой урлагийн боловсролын албан болон албан бус хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн болно.

Тус хөтөлбөр нь “Би Чадна” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан урлагийн боловсролын хөтөлбөр, “Бид Чадна-Бид Авьяастай” видео урлагийн сургалт, “Хүүхэд ба Дуран” хар цагаан гэрэл зургийн төслийг амжилттай хэрэгжүүлж, “Соёлын Наадам” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулсан. Мөн БСШУЯамны санаачлан хэрэгжүүлсэн “Бид Эх Орноороо Бахархдаг” музейн боловсролын аянг хамтран зохион байгуулж, 36 сургуулийн 14,000 сурагчдыг хамруулав. Түүнчлэн тус хөтөлбөрийн захирал Сингапур улсын Урлагийн Зөвлөлийн Урлагийн Боловсролын Хэлтэст нэг сарын хугацаатай ажиллаж, туршлага солилцсон болно.

2009 онд тус хөтөлбөр таван төсөл хэрэгжүүлж, нийт 15,200 хүүхэд залуучуудад хүрч ажилласан ба 12 музейн ажилтан, 31 уран бүтээлч, 15 цэцэрлэгийн багш, таван нийгмийн ажилтны чадавхыг дээшлүүлэн, төр, олон нийт, бизнес, урлаг, боловсролын 20 гаруй байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

ХэрэгЖүүлСэн тӨСлүүд

“Би чАднА” ХӨгЖлийн БэрХшээлтэй ХүүХдэд ЗОриулСАн урлАгийн БОлОвСрОлын тӨСӨл

Зорилго:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүтээлч үйл ажиллагаанд хамруулж, урлагаар дамжуулан хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах болон багш, уран бүтээлчдийн урлагийн боловсролыг заах чадварыг дээшлүүлэх.

Үр дүн:Тус хөтөлбөрийн хүрээнд дүрслэх урлаг, керамик, бүжгийн хичээлийг заах чадварыг 15 багш, нийгмийн ажилтанд олгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р тусгай цэцэрлэгийн 25 хүүхдийг хамруулсан болно.

Санхүүжүүлэгч: Канад улсын иргэн Кен де Граф гурав дахь жилдээ ивээн тэтгэсэн болно.

урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр

“Би чадна” төслийн үеэр, 10-р тусгай цэцэрлэг

урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр

Page 19: ACM Annual report 2009 mon

19

“ХүүХэд БА дурАн” ХАр цАгААн гэрэл Зургийн тӨСӨлЗорилго:МУЗ нь хар цагаан гэрэл зургаар дамжуулан хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.

Үр дүн:2009 онд уг төсөл нь Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн хөгжлийн төв дээр хэрэгжиж, нийт 14-18 насны 19 сурагч хоёр ээлжээр тус бүр зургаан сар хар цагаан гэрэл зураг авах, түүгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх, амьдрах ухаанд суралцаж, МУЗийн “Улаан Гэр” галерейд хоёр удаа өөрсдийн 600 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Санхүүжүүлэгч ба хамтрагч: Их Британий Хүүхдийг Ивээх Сан

“Бид чАднА-Бид АвьяАСтАй” видеО урлАгийн СургАлт

Зорилго:Видео урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг үзэл бодлоо илэрийлэх чадварыг нэмэгдүүлэх.

Үр дүн:“Могжоохон” хүүхдийн уран бүтээлийн нэгдлийн гурван уран бүтээлч болон Дэлхийн Зөнгийн Толгойтын Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөлд нийт 15 хүүхэд видео урлагийн нэг сарын сургалтанд оролцож, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн богино хэмжээний гурван баримтат киног бүтээв.

Санхүүжүүлэгч:Турк улсын Элчин Сайдын Яам Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Толгойт Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр

урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр

‘Хүүхэд ба дуран’ сургалтын дадлагын үеэр, Баянхошуу

“Бид чадна” видео сургалтын дадлагын үеэр, Туул гол

Page 20: ACM Annual report 2009 mon

20

“Бид эХ ОрнООрОО БАХАрХдАг” муЗейн БОлОвСрОлын Аян

Зорилго: Өсвөр үеийнхний музейн боловсрол, танин мэдэхүйг дээшлүүлэх, эх орныхоо түүх соёлоор бахархах ирээдүйн бүтээлч иргэнийг төлөвшүүлэх.

урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр

Үр дүн:Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн 36 сургуулийн нийт 14,000 сурагчид Дүрслэх Урлагийн Музей, Үндэсний Музей, Байгалийн Түүхийн Музейгээр аялан, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдсан байна. БСШУЯамны санаачлагаар зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд МУЗ хамтран ажиллаж, музейн боловсролын хөтөлбөр боловсруулах сургалтыг хотын ёсөн музейн ажилчдын дунд зохион байгуулж, сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Санхүүжүүлэгчид: БСШУЯамХАС БанкЭм-Си-Эс Электроникс компани

Хамрагч:Монголын Багш нарын Хөгжлийн Дэмжих Нийгэмлэг

“Бид эх орноороо бахархдаг” музейн аяны үеэр, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей

Page 21: ACM Annual report 2009 mon

21

Үр дүн:Улсын Их Баяр Наадмын хүрээнд Хүй долоон худагт хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Соёлын наадам“ төслийн “Монголын нэг өдөр” хотхоны үйл ажиллагаагаар дамжуулан Монголын уламжлалт нүүдлийн соёл, ардын урлаг, гар урлал болон орчин цагийн урлагийн хөгжлийг нийт 10,000 наадамчин, хүүхэд залуучууд болон 1,000 гаруй жуулчдад шинэлэг, сонирхолтой арга барилаар хүргэсэн байна. Төслийн хүрээнд 30 уран бүтээлч, 40 сайн дурын ажилтныг хамруулсан болно.

урлАгийн БОлОвСрОлын ХӨтӨлБӨр

СОёлын нААдАм

Зорилго:Монголын уламжлалт соёл, ардын урлагийг олон нийтэд сурталчлах, Улсын Их Баяр Наадмын соёлын арга хэмжээг өргөжүүлэх.

Санхүүжүүлэгчид: МЕТАА ХХК, БНСУ БСШУЯамМCS Групп Сүнжин ГрупСолонгос Сан, БНСУСолонгосын Биеийн Тамир, Аялал Жуулчлалын Яам

Дэмжигчид: Улсын Баяр Наадмыг Зохион Байгуулах ХорооНийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн ГазарДуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хамтрагчид: МЕТАА ХХК, БНСУСоёл Урлагийн Их Сургууль

“Cоёлын наадам” Хүй Долоон Худаг

Page 22: ACM Annual report 2009 mon

22

2009 онд Соёлын өвийн хөтөлбөр нь үндэсний түүх, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан болно. Үүнд:

• Музейн чадавхыг дээшлүүлэх зорилгоор музейн менежмент болон сэргээн засварлах шинэ арга технологийн чиглэлээр сургалт явуулах • Соёлын өвийн боловсролын чиглэлээр музейн чадавхыг дээшлүүлэх сургалт явуулах• Түүх соёлын хувьд өндөр ач холбогдолтой дурсгалт барилга байгууламжийг гал болон хулгайн аюулаас хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх • Монголын ардын урлагийг дэлхий дахинд сурталчилах, уран бүтээлчдийн олон улсын зах зээлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

СОёлын Өвийн ХӨтӨлБӨр

“муЗейн ХАдгАлАлт ХАмгААлАлтын мАтериАл” тӨСӨл Зорилго:Монголын музейн өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн чанартай музейн сан хөмрөгчдийн чадавхыг дээшлүүлэх, музейн сан хөмрөгт зориулагдсан тусгай материалыг нийлүүлэх. Үр дүн:Төслийн хүрээнд улсын болон орон нутгийн чанартай нийт 13 музейн 30-аад сан хөмрөгч, арга зүйч оролцсон хоёр сургалтыг Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулсан. Тус сургалтыг АНУ-ын Буркийн Байгаль, Соёлын Музейн гурван мэргэжилтэн удирдан явуулсан болно. Мөн музейн сан хөмрөгт зориулсан 10 гаруй мянган ам. долларын таван төрлийн тусгай материалыг АНУ-аас захиалан дээрх сургалтанд хамрагдсан Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн гурван музей болон Соёлын Өвийн төвд хандивлав. Санхүүжүүлэгчид:АНУ дахь МУЗХатагтай Эллен Фергюсон, АНУБуркийн Байгаль, Соёлын Музей, АНУХамтрагчид:Соёлын Өвийн ТөвЗанабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейДундговь аймгийн Музей Судлалын Төв

АНУ-ын Буркийн Байгаль, Соёлын музейн төлөөлөгчид

СОёлын Өвийн ХӨтӨлБӨр

Page 23: ACM Annual report 2009 mon

23

“мОнгОлын Сүм Хийдийн түүХэн тОвчОО” мэдээллийн САнгийн ОрчуулгА

СОёлын Өвийн ХӨтӨлБӨр

Зорилго:Уг төслийн зорилго нь өнгөрсөн зууны Монголын сүм хийдийн талаарх багц мэдээллийг бүрдүүлж, дотоодын болон олон улсын эрдэмтэн, судлаач, олон нийтэд хүртээмжтэй болгох. Үр дүн:“Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” төслийн үр дүнд цахим хуудас бүтээгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран “Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” номыг 1000 хувь хэвлэн, Улаанбаатар хотын их, дээд сургууль, олон нийтийн болон шашны байгууллагын номын санд түгээв. 1937 оноос өмнө ном хурж байсан болон 1990 оноос

хойш байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1200 сүм хийдийн талаарх багц мэдээллийг Монгол хэлнээс Англи хэлэнд хөрвүүлж байна. Уг төсөл нь эрдэмтэн, судлаач, лам хуврага, соёлын байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн болно. Санхүүжүүлэгчид:АНУ дахь МУЗРубины Сан, АНУ

нидерлАндын нэгдСэн вАнт улСын ХунтАйЖ клАуСын нэрэмЖит 2008 Оны шАгнАлыг БурХАнч лАм пүрэвБАтАд гАрдуулАХ ёСлОл

МУЗ нь Нидерландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ, Хун Тайж Клаусын Сантай хамтран Нидерландын Нэгдсэн Вант Улсын Хунтайж Клаусын нэрэмжит шагналыг Бурханч лам Пүрэвбатад гардуулах

ёслолын ажиллагааг хамтран зохион байгуулсан.Бурханч лам Пүрэвбатын Монголын үндэсний соёл ба шашны өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн энэхүү шагналыг гардуулах болжээ. Санхүүжүүлэгч:Нидерландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын ЯамХун Тайж Клаусын Сан, Нидерландын Нэгдсэн Вант Улс Хамтрагчид:Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейБурханы Шашны Урлахуйн Ухааны Дээд Сургууль

Шагнал гардуулах ёслол, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей

Page 24: ACM Annual report 2009 mon

24

АмАрБАяСгАлАнт Хийдийг ХАдгАлАн ХАмгААлАХ тӨСӨл Зорилго:300 гаруй жилийн түүхтэй Амарбаясгалант хийдийг галын болон хулгайн аюулаас хамгаалахад шаардлагатай судалгаа, инженерийн зургийг боловсруулах.

СОёлын Өвийн ХӨтӨлБӨр

Үр дүн:Энэхүү төслийн хүрээнд Амарбаясгалант хийдийн барилгын зургийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэснээс гадна АНУ-ын АРУП Файр компаний галын мэргэжилтнүүд хийдийн барилгыг галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийж, багц зөвлөмж боловсруулсан. Мөн тус төслийн хүрээнд Амарбаясгалант хийдийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, анхан шатны арга хэмжээ авах, тусгай сургалтыг газар дээр нь зохион байгуулав.Мөн “Түүхэн Барилгыг Галын Аюулаас Урьдчилан Сэргийлэх” сэдэвт сургалтыг Чойжин Ламын Сүм Музей, Богд Хааны Ордон Музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн

Музей, Гандантэгчэнлин хийд, Дашчойлин хийд, Дамбадаржаа хийд, Эрдэнэзуу хийд, Амарбасгалант хийдийн ажилтнуудын дунд явуулав. Энэхүү төсөл нь Монголын сүм хийдийн үндэсний уламжлалт модон барилгыг олон улсын түвшинд нийцсэн технологийн дагуу хадгалан хамгаалах загвар төсөл болно гэж төслийн баг үзэж байна.Санхүүжүүлэгч:АНУ-ын Элчин Сайдын ЯамХамтрагчид:Амарбаясгалант хийдБСШУЯСэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарАРУП Файр компани, АНУ

САн Бүрдүүлэлт

“Амарбаясгалант хийдийг хадгалан хамгаалах” төслийн нээлтийн үеэр, Амарбаясгалант хийд, Сэлэнгэ аймаг

Page 25: ACM Annual report 2009 mon

25

САн Бүрдүүлэлт

ӨнгӨрСӨн үйл АЖиллАгААМУЗ нь 2009 онд хөтөлбөрийн үйл ажиллагаа болон олон улсын сан, гадаад дотоодын хандивлагч байгууллагууд, тэдний дэмжлэг, МУЗ-ийн гишүүнчлэл болон “Red Ger” галерейн үйл ажиллагаанаас нийт 386,240 ам.долларын санхүүжилтийг бэлнээр, 19,364 ам.долларын санхүүжилтийг бэлэн бусаар бүрдүүлсэн байна.

ОлОн улСын САн Бүрдүүлэлт2009 онд МУЗ нь олон улсын хандивлагч байгууллага, сангуудад тодорхой төсөл боловсруулан тэтгэлэг авах замаар сан бүрдүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд АНУ дахь МУЗ-ийн тэтгэлэгээр мэргэжилтэн Нэнси Кэйтийг 6 сарийн хугацаатай урьж ажиллуулсан болно. МУЗ нь Канадын “Рэд Скай” ТББ, АНУ-ын “Вилиамстаун Арт Конзервешн” Төв, АНУ дахь МУЗ, АНУ-ийн “Мэй ба Смис” сан, БНСУ-ын “МЕТАА”, Солонгосын Урлагийн Зөвлөл, Японы “Фүжи Рок” фестиваль, Мексикийн “Бүктарок’” фестиваль, Гонг Конгийн “Азийн Пасифик Вижн” зэрэг байгууллагаас тодорхой төслүүдэд санхүүгийн дэмжлэг авсан болно. Мөн Канадын иргэн Кен дэ Грааф, Амеркийн иргэн Эллен Фергүсэн зэрэг хувь хүнээс хандив бүрдүүлсэн болно.

дОтООд САн БүрдүүлэлтМУЗ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн, АНУ-ын ЭСЯ, Турк улсын ЭСЯ, Нидерландийн Нэгдсэн Вант Улсын ЭСЯ, Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагаа Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банк, ЮНEСКО зэрэг гадаадын төрийн бус болон олон

улсын байгууллагуудаас сан бүрдүүлдэг болно. Мөн БСШУЯам, Петровис ХХК, MCS Холдинг, Номадик Экспедишинс, Изинис, МСS Asia Pacific Brewery, MCS Элeктроникс, ХААН Банк, ХАС Банк, Монголын Бизнeсийн Зөвлөл зэрэг Монголын төр ба ТББ, Монголд үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллагаас төрөл бүрийн төсөлд дэмжлэг авсан.

гишүүнчлэл2009 онд Гишүүнчлэлийн хөтөлбөр нь МУЗ-ийн үйл ажиллагааг тогтвортой дэмжих зорилгоор сан бүрдүүлэлтийн шинэ стратеги боловсруулан “Бид Танд Урлагийг Ойртуулна!” цуврал арга хэмжээг зохион байгуулж, долоон гишүүн байгууллага, 49 хувь хүнийг гишүүнээр элсүүлэн нийт 20,567 ам. долларын санг бүрдүүлсэн болно.

муЗ-ийн “red ger” урАн Зургийн гАлерейМонголын дүрслэх урлагийг гадаад дотоодод сурталчилах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой МУЗ-ийн “Red Ger” уран зургийн галерей нь 2009 онд давхардсан тоогоор 60 гаруй уран бүтээлчдийн нийт 19,858 ам.долларын бүтээлийг зах зээлд хүргэсэн ба 6,275 ам. долларын санг бүрдүүлсэн байна.

Сан бүрдүүлэлт нь МУЗ-ийн чухал үйл ажиллагааны нэг бөгөөд МУЗ-ийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор санхүүгийн эх үүсвэрийг олон улсын сан болон гадаад дотоодын байгууллагад төсөл боловсруулж тэтгэлэг авах, гишүүнчлэл, “Red Ger” галерейн үйл ажиллагаанаас бүрдүүлж ирсэн болно.

үйл АЖиллАгАА

Page 26: ACM Annual report 2009 mon

26

муЗ-ийн удирдАХ ЗӨвлӨлийн гишүүд**

Анна БиоликКанад Улсын Элчин Сайд*

Асим Арар БНТУ-ын Элчин Сайд

Ё.Бадрал Номадик Экспедишнс ХХК-ний Дэд Ерөнхийлөгч

Б.БолдГүйцэтгэх захирал, Ньюком ХХК

Л.Болд Уран барималч

Ч.Ганболд ХАС Банкны ТУЗ-ийн дарга

Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн

Жан Поль Дюмонт БНФУ-ын Элчин Сайд

Жонатан Адлетон* АНУ-ын Элчин Сайдыг төлөөлж Марисса Мауэр, АНУ-ын ЭСЯ-ны Мэдээлэл, соёлын атташе

Жунг Ил БНСУ-ын Элчин Сайд

Кидокоро Такуо Япон улсын Элчин Сайд

Лэйтон Крофт Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч, Оюу Толгой ХХК

Мандар Жаяавант Төлөөлөгч, Хөрөнгө Оруулалт ба Хөгжлийн Түншлэл

Г.Мэнд-Ооёо Соёл, Яруу Найргийн Академийн Ерөнхийлөгч

Ж.ОджаргалМ-Си-Эс Группын Ерөнхийлөгч

Д.Отгонсүрэн(2009 оны 9 сараас 2010 оны 9 сар хүртэл)Чойжин Ламын Сүм Музейн захирал

С.Оюун УИХ-ын гишүүн

Р.Оюунгэрэл Петровис ХХК-ний ТУЗ-ийн дарга

Питер Морроу ХААН Банкны Гүйцэтгэх захирал

Рут Пуласки Монголын Хүүхдийн Төлөө Сангийн Гүйцэтгэх захирал

Л.Сумати Сант Марал Сангийн захирал

Уолтер Женкинс Инклюсив Солюшнс ХХК-ний Ерөнхийлөгч

П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Б.Энхбат Изнис Эйрвэйс ХХК-ний Коммерийн албаны захирал

Ж.Энхсайхан Австри Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайд

** 2010 оны 7-р сарын байдлаар* саналын эрхгүй гишүүн

муЗ-ийн ХОрООдын гишүүдгүйцэтгэХ ХОрОО

Дарга:Питер МорроуХААН Банкны Гүйцэтгэх захирал

Гишүүд:Н.Жанцанноров МУЗ-ийн Тргүүн

Б.ЭнхбатИзнис Эйрвэйс ХХК-ний Коммерийн Албаны захирал

Л.СуматиСант Марал Сангийн захирал

Лэйтон КрофтОюу Толгой ХХК-ний Ерөнхий менежер (please check and add)

П.ЦагаанМонгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

удирдАХ ЗӨвлӨл муЗ-ийн ХОрООд

Page 27: ACM Annual report 2009 mon

27

муЗ-ийн ХОрООд

САн БүрдүүлэХ ХОрОО

Дарга:Б.БолдГүйцэтгэх захирал, Ньюком ХХК

Дэд дарга:Жим ДвайэрМонголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал

Гишүүд:Питер МорроуХААН Банкны Гүйцэтгэх захирал

Ж.ЭнхсайханАвстри Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайд

О.ЭнхтуяаИх Урлаг товчооны Гүйцэтгэх захирал

С.ОюунУИХ-ын гишүүн

Ж.ОюунгэрэлПетровис ХХК-ний ТУЗ-ийн дарга

Ж.ОджаргалМ-Си-Эс Группын Ерөнхийлөгч

Р.Туяацэцэг“Арабеск” орчин үеийн бүжгийн төвийн захирал

ХӨтӨлБӨрийн ХОрОО

Дарга:Л.БолдУран барималч

Гишүүд:Н.ГанхуягУрлагийн менежер

Г.АюурзанаЗохиолч, Яруу найрагч

Б.БаярааСУИС-ийн СУУФ-ын декан

Г.ЭнхбатСоёлын Өвийн Төвийн захирал

урАн Бүтээлчдийг дэмЖиХ ХОрОО

Дарга:Б.ЭнхбатИзинис Эйрвэйз ХХК-ний Коммерийн албаны захирал

Гишүүд:Ж.ОджаргалМ-Си-Эс Группын Ерөнхийлөгч

Ч.ГанболдХАС Банкны ТУЗ-ийн дарга

Г.Мэнд-ОоёоСоёл, Яруу Найргийн Академийн Ерөнхийлөгч

Г.ЖигжидсүрэнКино найруулагч

Н.БатмөнхБСШУЯ-ны Соёл Урлагийн Хөгжүүлэх Сангийн Дарга

Б.СэргэлэнДБЭТ-ын дарга

муЗ-ийн ОлОн улСын ЗӨвлӨХ ХОрООны гишүүд

Бернхард Вульф, Герман Фрайбургийн Хөгжмийн Их Сургуулийн профессор “Туурайн төвөргөөн” хөгжмийн наадмын ерөнхийлөгч

Двайт Жи, АНУ Сиэттл хотын Урлагийн сангийн дэд ерөнхийлөгчАНУ дахь МУЗ-ийн ерөнхийлөгч

Жим Вагенландер, АНУ Хуульч АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн игшүүн

Жорж Кочи, АНУТокио дахь Азийн Соёлын Сангийн гүйцэтгэх захирал асан

Жоэл Сах, АНУ Жуллиардын Урлагийн Сургуулийн профессор

Жун Хюк Канг, СолонгосМЕТАА компаний үүсгэн байгуулагч, тэргүүн

Page 28: ACM Annual report 2009 mon

28

Лена Люки Штейн, ШведТеатр, киноны найруулагч

Лидия Варбанова, Болгар Европын зөвлөлийн соёл урлагийн асуудлын бие даасан зөвлөх

Милена Драгишевич Сесик, СербиННХ-Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн гишүүн Соёлын бодлогын зөвлөх

Нэнси Кейт, АНУ Сан бүрдүүлэлт ба байгаль орчны мэргэжилтэн

Питер Бросенс, Бельги “Айс Хаус” кино компаний захирал, кино найруулагч

Ральф Сэмьюэлсон, АНУАзийн Соёлын Сангийн зөвлөх

Рейчел Купер, АНУ Азийн сангийн тайзны урлаг хариуцсан захирал

Рик Ассунто, АНУ Урлагийн менежерКовбой урлагийн музейн захирал асан

Ричард Ланиер, АНУАзийн Соёлын Сангийн ерөнхийлөгчTrust for Mutual Understanding сангийн Удирдах зөвлөлийн гишүүн

Роберт Несс, АНУ “Несс Консалтинг” компаний ерөнхийлөгч, зөвлөх

Скот Шанклин Питерсон, АНУ АНУ-ын Урлагийг хөгжүүлэх сангийн дэд тэргүүн асанЧарлстон Коллежийн профессор

Тед Левин, АНУ ННХ-Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргаДартмунт Коллежийн профессор

Эмили Дэвидов, Шинэ Зеланд Дижитал Елементс, Захирал

муЗ-ийн АЖилтнууд **

Ц.АриунааГүйцэтгэх захирал, [email protected]

Алиша КишМаркетинг ба Олон нийттэй харилцах хөтөлбөрийн зохицуулагч, [email protected]

С.ИчинхорлооСанхүү, захиргаа хариуцсан захирал, [email protected]

Б.НоминтуяаУран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч, [email protected]

О.ОдгэрэлУрлагийн боловсролын хөтөлбөр ба Гишүүнчлэл хариуцсан захирал,[email protected]

Х.ОюундарьХөтөлбөр зохицуулагч, [email protected]

Б.ОюунсүрэнУрлагийн боловсролын хөтөлбөрийн ажилтан ба хөтөлбөрийн туслах[email protected]

У.СолонгоБодлогын хөтөлбөрийн захирал[email protected]

Ц.ЭнхчимэгСоёлын өвийн хөтөлбөрийн захирал[email protected]

Ж.Энхзаяа(2010 оны 7-р сараас)Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр ба Бизнесийн хамтын ажиллагаа эрхэлсэн хөтөлбөр зохицуулагч [email protected]

Б.ЦэндсүрэнУлаан гэр галерейн ажилтан

** 2010 оны 7-р сарын байдлаар

муЗ-ийн ХОрООд БА муЗ-ийн АЖилтнууд

Page 29: ACM Annual report 2009 mon

29

САнХүүгийн үйл АЖиллАгААны тАйлАн

Санхүүжилт ба зарцуулалтын тайлан2009 оны 12 дугаар сарын 31(Ам. доллараар)

Тодотгол Дүн

ОрлогоУран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн орлого 82 714,00

Бодлогын хөтөлбөрийн орлого 11 811,04

Урлагийн боловсролын хөтөлбөрийн орлого 60 265,00 Соёлын өвийн хөтөлбөрийн орлого 76 244,00

Тэтгэлгийн хөтөлбөрийн орлогоННХүрээлэн Соёл Урлагийн Бүсийн Тэтгэлгийн Хөтөлбөрийн орлого

51 736,00

Банкны хүүгийн орлого 12 050,72

Гишүүнчлэлийн орлого 21 375,00 Сан бүрдүүлэлтийн орлого 14 291,03 Улаан гэр галерейн орлого 8 878,58 Валютын ханшийн зөрүүгээс үүссэн ашиг 4 602,43

Орлогын дүн 8 343 967,80

ЗардалБодлогын хөтөлбөрийн зардал 31 400,82 Урлагийн боловсролын хөтөлбөрийн зардал 47 203,04 Соёлын өвийн хөтөлбөрийн зардал 43 896,66 Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн зардал 85 152,67

Сан бүрдүүлэлтийн зардал 17 976,89 ННХүрээлэн Соёл Урлагийн Бүсийн Тэтгэлгийн Хөтөлбөрийн зардал 51 776,00

9 277 406,08

Удирдлагын зардал 10 50 426,53 Зардлын дүн 327 832,61

Цэвэр үр дүн 16 135,19