барилга, замын материалын үнийн судалгаа 2014

40
БАРИЛГА, АВТО ЗАМ БАРИХАД АШИГЛАДАГ ГОЛ НЭР ТӨРЛИЙН БАРАА, МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТИЙН МЕХАНИЗМЫН ТОГТОЛЦОО, ХИЛИЙН БОЛОН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА”-НЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН Дугаар БС-13/07 ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА: Эдийн засгийн хөгжлийн яам ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА: Судалгаа зөвлөх үйлчилгээний “MMCG” XXK

Transcript of барилга, замын материалын үнийн судалгаа 2014

Page 1: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

 

  

 АГУУЛГА 

“БАРИЛГА, АВТО ЗАМ БАРИХАД АШИГЛАДАГ ГОЛ НЭР

“БАРИЛГА, АВТО ЗАМ БАРИХАД АШИГЛАДАГ ГОЛ НЭР ТӨРЛИЙН БАРАА, МАТЕРИАЛЫН

ҮНЭ БҮРДЭЛТИЙН МЕХАНИЗМЫН ТОГТОЛЦОО, ХИЛИЙН БОЛОН ЗАХ ЗЭЭЛИЙН

ҮНИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА”-НЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН

Дугаар БС-13/07

ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА: Эдийн засгийн хөгжлийн яам

 ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА: Судалгаа зөвлөх үйлчилгээний “MMCG” XXK

                                      

Page 2: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

АГУУЛГА

2014 он

АГУУЛГА АГУУЛГА ......................................................................................................................... 1

СУДАЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ...................................................................... 2

ЗУРГИЙН ЖАГСААЛТ ................................................................................................... 3

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ ............................................................................................ 3

СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА .................................................................. 4

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ........................................................................................ 5

II. БАРИЛГА, АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ ......................... 8

Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл, өнөөгийн байдал ........................... 9

III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ ............................................................................................................ 11

3.1.Барилга, авто замын импортын бараа, материалын үнэ бүрдэлт ................................................................................................................................... 11

3.1.1.Импортын бараа, материалын хэлцлийн үнэ ................................................................................................................................... 12

3.1.2.Барилга, авто замын бараа, материалын импортын гаалийн татвар болон НӨАТ-ын хувь хэмжээ .............................................................................................. 18

3.1.3.Барилга, авто замын импортын бараа, материалын тээвэр логистикийн зардал, тэдгээртэй холбоотой асуудлууд ............................................................... 18

3.1.4.Эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнэ буюу зах зээлийн үнэ ................................................................................................................................... 21

3.1.5.Нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ бүрдэлтийн байдал ................................................................................................................................... 22

3.2.Дотоодын барилгын бараа, материалын үнэ бүрдэлтийн судалгаа ................................................................................................................................... 27

3.2.1.Барилгын бараа, материалын дотоодын үйлдвэрлэлийн татварын хувь хэмжээ ....................................................................................................................... 29

IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ .......... 30

4.1. Барилгын төсөв, үнэ бүрдлийн норм, норматив, төсөвт өртгийг тооцох аргачлалыг сайжруулах санал зөвлөмж ................................................................. 30

4.2. Авто замын төсөв, үнэ бүрдлийн норм, норматив, төсөвт өртөг тодорхойлох аргачлалд оруулах өөрчлөлтийн санал, зөвлөмж ................................................. 33

V. ДҮГНЭЛТ .................................................................................................................. 34

VI. САНАЛ ЗӨВЛӨМЖ ................................................................................................. 37

Page 3: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

СУДАЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

СУДАЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Д. Амгаланбаатар “MMCG” ХХК-ийн Ерөнхий захирал

Ч. Даваасүрэн “MMCG” ХХК-ийн Судалгаа хөгжил хариуцсан захирал

Б. Оюун Зөвлөх, барилгын Х. Ганболд “ЮП” ХХК-ийн дэд захирал, Авто замын инженер О. Цогт Татварын мэргэшсэн зөвлөх, “Хүлэг Консалтинг

ТМЗ” ХХК-ийн захирал Н. Жавзмаа “MMCG” ХХК-ийн судалгааны менежер

Page 4: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 1: Сонгогдсон барилга, авто замын бараа, материал ...................................... 7 Зураг 2: Импортын бараа, материалын үнэ бүрдэх шат ........................................... 11 Зураг 3: Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ....................................................... 15 Зураг 4: Төгрөгийн юаньтай харьцах ханш ................................................................ 16 Зураг 5: Барилга, авто замын импортын бараа, материал импортлогдож буй өнөөгийн байдал .......................................................................................................... 19 Зураг 6: Тээвэр логистикийн тулгамдсан асуудлын бүдүүвч .................................... 20 Зураг 7: Зах зээлийн үнэ бүрдэлтийн байдал ............................................................ 25 Зураг 8: Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатуудад гарах нийт зардалд, тээвэр логистик, гаалийн татвар, НӨАТ болон борлуулагчийн ашгийн эзлэх хувь 26 Зураг 9: Дотоодын үйлдвэрлэгчдийн барилга, авто замын бараа, материалын үнэ бүрдэх механизм ......................................................................................................... 27

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1: Барилга барихад голлон хэрэглэгддэг сонгогдсон нэрийн 20 бараа, материалын нийлүүлэлтийн эх үүсвэр ......................................................................... 8 Хүснэгт 2: Авто зам барихад голлон хэрэглэгддэг сонгогдсон 5 бараа, материалын нийлүүлэлтийн эх үүсвэр .............................................................................................. 9 Хүснэгт 3: Сонгогдсон бараа, материалын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ ......... 9 Хүснэгт 4: Барилга, авто замын сонгогдсон бараа, материалын импортын хэмжээ ...................................................................................................................................... 10 Хүснэгт 5: Сонгогдсон бараа, материалын хэлцлийн үнэ, ам.доллар болон төгрөгөөр ...................................................................................................................... 12 Хүснэгт 6: Хэлцлийн үнэ болон гаалийн үнэ .............................................................. 13 Хүснэгт 7: Барилга, авто зам барихад хэрэглэгддэг импортын бараа, материалын гаалийн үнэ, хэлцлийн үнээс өндөр тогтоогдсон хувь, бараа, материал тус бүрээр ...................................................................................................................................... 14 Хүснэгт 8: Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханшны өөрчлөлт (2012.I=100%) ...................................................................................................................................... 16 Хүснэгт 9: Цементийн үнийн өөрчлөлт, валютын ханш болон хэлцлийн үнийн үзүүлэх нөлөөлөл ........................................................................................................ 17 Хүснэгт 10: Хэлцлийн болон зах зээлийн үнийн харьцуулалт .................................. 21 Хүснэгт 11: Импортын бараа, материалын үнэ бүрдэлтийг тооцоолоход ашигласан үндсэн нөхцлүүд .......................................................................................................... 23

Хүснэгт 12: Сонгогдсон импортын бараа, материалын нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ бүрдэлтийн байдал ................................................................ 24

Хүснэгт 13. Дотоодын үйлдвэрийн барилгын бараа, материалын үнэ .................... 28

Хүснэгт 14: Төсөв бүрдлийн норм, норматив, төсөвт өртгийг тооцох аргачлалыг сайжруулах санал зөвлөмж ........................................................................................ 32

Page 5: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Барилга, авто замын материалын эрэлт нийлүүлэлт, үнэ бүрдэлтийн өнөөгийн байдлыг судлан үзэж үнэлгээ өгөх, үнэ бүрдэлтийн системийг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргахад энэхүү судалгааны зорилго оршиж байгаа болно.

Дотоодын зах зээл дээрх зам, барилгын материалын үнэ хэрхэн бүрдэж байгааг судалснаар үнийн хөөрөгдлийг хязгаарлах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зам, барилгын ажлын үнийн огцом өсөлтийг бууруулах, үнэ бүрдэлтийн талаарх хууль эрх зүйн үндэслэлийг бий болгох ач холбогдолтой юм. Манай улс барилгын материалын дийлэнх хувийг гаднаас импортоор авдаг тул барилгын материалын дотоодын зах зээлийн болон хилийн үнийг харьцуулан судалж үнийн хөөрөгдөл хаана бий болж байгааг судалж тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Судалгаа хийгдсэнээр дараах асуудлуудад хариулт өгч, түүнд үндэслэн үнэ бүрдэлтийн бодлогыг боловсруулахад суурь мэдээллийг бий болгосон. Үүнд:

1) Барилга, авто замын гол нэрийн бараа, материалын нийлүүлэлт, үнэ бүрдэлтийн өнөөгийн байдлыг судлан үзэж, үнэлэлт дүгнэлт өгсөн;

2) Барилгын материалын хилийн үнэ, тухайн материалын дотоодын зах зээл дээрх үнэ хэт их зөрүүтэй байдаг. Энэ байдлыг судлан үзэж үнийн хөөрөгдөл хаана, ямар түвшинд бий болж байгааг үнэлж, дүгнэсэн;

3) Бараа, материалын үнийн мэдээллийг цуглуулах, мэдээллэх системийг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргасан;

4) БХБЯ, ЗТЯ-наас баталдаг барилгын материалын жишиг үнийн үндэслэл, бодит байдалд үнэлгээ өгөх, цаашид ямар давтамжаар, ямар аргачлалаар жишиг үнийг тодорхойлж зарлаж байх талаар санал, зөвлөмж боловсруулсан;

5) Барилгын төсөв зохиоход зөвхөн жишиг үнийг ашигладаг болохын тулд ямар бодлого, хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах шаардлагатай байгаа талаар зөвлөмж боловсруулсан.

Page 6: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

Энэхүү судалгааны тайланд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

(а) “Хэлцлийн үнэ” гэж худалдагч, худалдан авагч хоёрын хооронд байгуулсан гэрээ, хэлцлээр тохирсон барааны үнэ өөрөөр хэлбэл, хилийн чанадаас худалдан авсан барааны болон худалдагчид шууд буюу шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлнэ.

(б) “Гаалийн үнэ” гэж барааны үнийн дүнгээс хувиар тооцож татвар ногдуулах зорилгоор тогтоосон үнэ юм. Монгол улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд “Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлсон үнэ юм” гэж тодорхойлсон байдаг.

(в) “Гаалийн жишиг үнэ” гэж гаалийн хил орчмын бараа бүтээгдэхүүний үнийг судалж байгаад тогтоодог, түүнийгээ баримтлан татвар ноогдуулдаг үнэ юм. Худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн гаалийн үнэлгээ хийж, хэрэв худалдах худалдан авах гэрээний хэлцлийн үнийг үнэн бодит бус гэж үзсэн тохиолдолд гаалийн үнийг уг үнээр тогтоодог.

(г) “Борлуулагчийн ашиг” гэж энэхүү тайланд импортлогч байгууллагын хэрэглэгчдэд санал болгож байгаа үнээс бараа, материал импортлохтой холбоотой гарсан тээвэр, логистикийн зардал болон гаалийн албан татвар, хураамж, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг зардлуудыг хассан дүнгээр илэрхийлсэн болно. Уг борлуулагчийн ашигт импортлогч байгууллагын бараа, материал худалдан борлуулахтай холбоотой зардал, ажилтнуудын цалин зэрэг зардлууд багтсан болно.

Page 7: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

  

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Судалгааны зорилго, зорилтыг хангах үүднээс зөвлөх компанийн зүгээс судалгааны ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг шат дараалалтай авч хэрэгжүүлсэн болно. Үүнд:

1. Сүүлийн 2 жилийн хугацаанд (2012, 2013 онд) улсын төсвийн болон хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын ажлын мэдээлэл болон барилга, авто замын барилгын ажлын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд үндэслэн судалгааны хамрах хүрээ буюу судалгаанд хамрагдах барилга, авто замын барилгын ажил1-ын төрлийг тодорхойлсон.

2. Сонгогдсон барилгын ажлын төрөл тус бүрээр 2012-2013 онд хийгдсэн барилгын ажлуудын жишиг тус бүр нэг барилгын ажлын барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсөв2-ийн талаарх мэдээллийг цуглуулсан.

3. Барилгын ажлын сонгогдсон төрөл тус бүр дэх сонгосон жишиг барилга, байгууламжийн нэгдсэн төсвийн мэдээлэлд үндэслэн барилгын төсөв буюу барилгын бүтээгдэхүүний өртгийн материалын (материал, хийц, эдэлхүүн)3 зардалд өндөр хувийн жин эзэлж буй материалын нэр төрлийг тодорхойлсон. Улмаар сонгогдсон барилгын ажлын төрөл тус бүрээр сонгогдсон материалын нэр төрөл тус бүрийг нэгтгэн, давхардалгүйгээр судалгаанд хамрагдах барилгын материалын нэр төрлийн жагсаалтыг бэлтгэсэн.

4. Барилгын материалын тодорхойлолтын дагуу авто зам, барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн инженерүүдтэй уулзаж, Монгол Улсад авто зам, барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн голчлон хэрэглэдэг материалын тодорхойлолтыг нарийвчлан гаргасан.

5. Нарийвчлан гаргасан тодорхойлолтын дагуу тухайн материалыг голлон үйлдвэрлэгч, нийлүүлэгч газруудыг тодруулан, үнийн бүтэц, үнэ бүрдлийн байдлыг тодорхойлсон.

6. Үнэ бүрдэлтийн байдалд дүн шинжилгээ хийсэн. 7. Барилгын төсөв зохиох, түүнд ашиглах жишиг үнийг тодорхойлоход

мөрдөгдөж байгаа дүрэм журам, тогтолцоог судлан үзэж, тэдгээрийг хэрхэн шинэчлэх талаар санал зөвлөмж боловсруулсан.

                                                            1 “Барилгын тухай хууль” (Шинэчилсэн найруулга). 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт. 2 “Барилгын тухай хууль” (Шинэчилсэн найруулга). 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт. 3 “Барилгын төсөв зохиох дүрэм”. 4 дүгээр бүлгийн 4.6.1 дэх заалт. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын II хавсралт.

Page 8: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

7  

 НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

Сонгогдсон барилга, авто замын бараа, материал

Барилга, авто зам барихад ашигладаг гол нэрийн материалын үнэ бүрдэлт, хилийн болон зах зээлийн үнийн харьцуулсан судалгаанд хамруулах барилгын материалын төрлийг тодорхойлохдоо сонгогдсон жишиг барилга тус бүрийн төсөв дэх материалын зардлын нийт дүнд 50-80 хувь хүртэлх хувийн жинг эзэлж буй барилгын материалуудыг барилгын төрөл тус бүрээр сонгон авсан. Барилгын төрөл тус бүр дээр сонгогдсон барилгын материалын төрлүүдийн нэгтгэн давхардаагүй байдлаар материалын жагсаалтыг гаргасан. Ингэхдээ барилгын материалын ерөнхий төрлөөр тухайлбал, цемент, бетон зуурмаг гэсэн байдлаар тодорхойлсон.

Зураг 1: Сонгогдсон барилга, авто замын бараа, материал

Page 9: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

8  

 II. БАРИЛГА, АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ

II. БАРИЛГА, АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ

Барилга барихад хэрэглэгддэг гол нэрийн бараа, материалын хувьд бараа, материалаасаа хамааран тухайн барааг үйлдвэрлэх үйлдвэр байдаггүй учир зөвхөн импортоор оруулж ирдэг, дотоодын үйлдвэрийн бараа, материалаар хэрэгцээг хангадаг учир импортолдоггүй, эсвэл дотоодод үйлдвэрлэхээс гадна импортоор оруулж ирдэг зэрэг харилцан адилгүй байна.

Элс, хайрга, дайрга, цемент шохойн зуурмаг, бетон зуурмаг, бетон эдлэл, бараа, өнгөлгөөний болон энгийн тоосго зэрэг материалуудыг барилгын дотоодын үйлдвэрүүд бэлтгэн, нийлүүлдэг бол цемент, арматур төмөр, хуванцар хаалга цонх, сэндвичэн болон гипсэн хавтан, чулуун хавтан зэргийг дотоодын үйлдвэрлэлээс гадна импортлон оруулж ирж байна. Дараах хүснэгтэд барилгын сонгогдсон материалын хэрэгцээг дотоодын болон импортоор хангаж байгаа байдлыг харуулав.

Хүснэгт 1: Барилга барихад голлон хэрэглэгддэг сонгогдсон нэрийн 20 бараа, материалын нийлүүлэлтийн эх үүсвэр

№ Барилгын материалын нэрс Дотоодын үйлдвэрлэл

Импорт

1 Арматур 2 Бетон зуурмаг 3 Цемент 4 Шохойн зуурмаг 5 Уулын элс 6 Элс 7 Ердийн тоосго 8 Өнгөлгөөний тоосго 9 Вакум цонх 10 Обой 11 Паркет 12 Цахилгааны зэс утас 13 Чулуун хавтан 14 Дээврийн сендвич хавтан 15 Гипсэн хавтан 16 Хучилтын нүхтэй хавтан 17 Хар тосон түрхлэг 18 Хөөсөнцөр  

19 Цахилгаан шат 20 Цонхны шил

Page 10: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

9  

 II. БАРИЛГА, АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ

Хүснэгт 2: Авто зам барихад голлон хэрэглэгддэг сонгогдсон 5 бараа, материалын нийлүүлэлтийн эх үүсвэр

№ Авто замын материалын нэрс Дотоодын үйлдвэрлэл

Импорт

1 Битум 2 Буталсан чулуу 3 Замын бетон хашлага 4 Жижиг ширхэглэлтэй халуун

асфальт бетон хольц

5 Явган замын хавтан  

Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл, өнөөгийн байдал

Монгол Улсын барилгын салбар, түүний дотор барилгын материал үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Барилгын материалын дийлэнх хувийг импортлон оруулж ирдэг манай орны хувьд импортыг орлуулах дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага бий болж байгаа билээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилт дэвшүүлж, цемент, төмөр хийц, дулаалгын материалаар дотоодын хэрэгцээг хангах зорилт тавин ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын яамны мэдээллээр 2013 оны байдлаар Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэлийн 838 аж ахуйн нэгж, байгууллагын 930 орчим үйлдвэр албан ёсны бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Арматур, төмөр хийц, бетон эдлэлийн үйлдвэр, бетон зуурмаг, дулаалгын материал, тоосго блокны үйлдвэр зэрэг 10 гаруй гол төрлийн барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна.

Дотоодод үйлдвэрлэгддэг сонгогдсон барилга, авто замын бараа, материалын 2012 болон 2013 оны үйлдвэрлэлийн мэдээллийг Хүснэгт 3-т харуулав.

Хүснэгт 3: Сонгогдсон бараа, материалын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ

Барилгын бараа, материалын нэрс

Хэмжих нэгж 2012 он 2013 он

Элс мян.тн 14.5 15.4

Буталсан чулуу мян.м3 325.6 362.9 Барилгын хаалга, цонх м2 7,055.9 12,070.5

Цемент мян.тн 349.3 258.8 Бетон зуурмаг м3 176,180.0 313,418.1 Шавардлагын зуурмаг мян.тн 206.3 1.5

Улаан тоосго мян.ш 55,656.6 63,008.0 Замын хавтан, хашлага м2 9,438.1 11,131.0 Металл цувимал /арматур/ тн 57,002.3 68,957.6

Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо

Page 11: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

10  

 II. БАРИЛГА, АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ

2.2. Авто зам, барилгын бараа, материалын импортын өнөөгийн байдал

Барилга, авто зам барихад хэрэглэгддэг гол нэр төрлийн материалуудын хэрэгцээний дийлэнх хувийг импортын бараа, материал эзэлж байна. Ялангуяа, арматур төмөр, бетон зуурмаг, цемент, дулаалгын материал, шал болон ханын өнгөлгөөний материалууд, цахилгаан шат, долгионт төмөр, хуванцар цонх зэрэг гол нэрийн бараа, материалуудын хэрэгцээг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. 2013 онд зөвхөн дээр дурдсан гол нэр төрлийн бараа, материалын хувьд 577,450.6 сая төгрөгийн бараа, материал импортоор орж ирсэн байна. Импортолсон бараа, материалын мөнгөн дүнг 2012 оны импортын дүнтэй харьцуулахад 183,739.2 сая төгрөгөөр буюу 46.9%-аар нэмэгдсэн дүнтэй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2013 оны импортын хэмжээ 6354.7 сая ам.долларт хүрсэн бөгөөд уг дүнд барилга, авто замын гол нэр төрлийн бараа, материалын импортын хэмжээ 6.0 хувийг эзэлж байна. Энэхүү дүнг импортын барааны тоо хэмжээ, хэрэгцээний өсөлт гэж шууд тайлбарлах нь дутагдалтай бөгөөд валютын ханшны өөрчлөлт ихээхэн нөлөөлж байгаа болно.

Хүснэгт 4: Барилга, авто замын сонгогдсон бараа, материалын импортын хэмжээ

Бараа, материал 2012 он 2013 он

Сая ам.доллароор

Сая төгрөгөөр

Сая ам.доллароор

Сая төгрөгөөр

Арматур 109.4 147,557.8 133 199,573.0 Бетон зуурмаг 0.3 410.9 0.2 328.3 Цемент 85.3 114,886.7 97.2 146,872.3 Энгийн тоосго 2.9 3,902.2 2.5 3,743.6 Өнгөлгөөний тоосго 0.2 259.9 1.3 1,941.1 Хуванцар цонх 1.3 1,757.5 1.4 2,215.8 Цахилгааны зэс утас 0.27 366.3 0.04 60.3Цонхны шил 5.9 7984.5 6.8 10,528.7 Чулуун хавтан 4.0 5,423,0 5.5 8,578.9 Обой 5.0 6,858.1 6.5 10,175.2 Паркет 0.0047 25.6 0.0041 27.6 Сендвич хавтан 12.4 16963.1 11.8 18,196.9 Гипсэн хавтан 5.9 8053.8 6.2 9,479.5 Хөөсөнцөр 0.9 1209.2 0.4 548.8 Шахилгаан шат 15.9 21673.9 18.9 29,385.4 Элс 0.9 1157.9 0.8 1287.7Хар тосон түрхлэг 1.9 2,548.5 4.4 6,367.6Битум 41.67 56,618.1 83.11 127,378.1Явган замын хавтан 0.77 1,035.4 0.45 706.8Замын хашлага 0.33 442.0 0.03 55.0Нийт 295.3 393,711.4 380.5 577,450.6

Эх үүсвэр: Гаалийн ерөнхий газрын статистикийн мэдээлэл, 2014 оны 2-р сар

Page 12: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

11  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.1. Барилга, авто замын импортын бараа, материалын үнэ бүрдэлт

Импортоор орж ирж буй барилгын бараа, материалын үнэ бүрдэлт нь дараах схемийн дагуу явагдаж байна. Бараа, материалын өртөг нь бараа, материал нийлүүлэгчээс тохиролцон авч буй бараа, бүтээгдэхүүний хэлцлийн үнэ, түүн дээр үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрэн оруулахад гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар, нийлүүлэгчээс Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал, ачаа тээвэрлэлттэй холбоотой ачиж буулгах зардал (худалдагч, худалдан авагчийн хоорондын гэрээний нөхцлөөс шалтгаалан тээврийн зардлыг аль, тал хэрхэн хариуцах нь харилцан адилгүй), агуулахын зардал зэрэг үндсэн зардал болон бусад зардлаас бүрэлдэж байна. Барилгын гүйцэтгэгч байгууллагад хүрэх үнэ нь уг өртөг шингэсэн бараа, материалын үнэ дээр тухайн импортлогч байгууллагын ашгийн хувь нэмэгдсэн дүн юм.

Зураг 2: Импортын бараа, материалын үнэ бүрдэх шат

Хэлцлийн үнэ

Гааль хүртэлх тээвэрлэлт

Гаалийн татвар, хураамж, НӨАТ

Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт

Ачаа буулгах зардал

Бусад

Ашиг

Зах зээлийн үнэ

Page 13: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

12  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.1.1. Импортын бараа, материалын хэлцлийн үнэ

Импортын барааны үнийн хувьд худалдан авагч буюу импортлогч байгууллага болон худалдагч буюу экспортлогч байгууллага хоёрын бараа, материалын хэлцлийн үнээс эхэлнэ. Сонгогдсон барилга, авто замын бараа, материалуудын хэлцлийн дундаж үнийг ам.доллароор болон төгрөгөөр Хүснэгт 5-д харуулав.

Хүснэгт 5: Сонгогдсон бараа, материалын хэлцлийн үнэ, ам.доллар болон төгрөгөөр

№ Барилгын материалын нэрс Хэлцлийн

үнэ /ам.доллар/4

Хэлцлийн үнэ

/төгрөг/

Хэмжих нэгж

1 Арматур 597.22 1,029,141 тонн 2 Бетон зуурмаг 25.97 44,746 тонн 4 Цемент 48.30 83,232 тонн 5 Шохойн зуурмаг 6 Уулын элс 7 Элс 8 Ердийн тоосго 0.06 103 ширхэг 9 Өнгөлгөөний тоосго 0.32 551 ширхэг

10 Вакум цонх 27.27 46,992 м2 11 Обой 1.89 3,265.8 10м 12 Паркетан шал 3.71 6,393 м2 13 Цахилгааны зэс утас 2.75 4,739 м 14 Чулуун хавтан 13.33 22,957 м2 15 Дээврийн сендвич хавтан 10.53 18,146 м3 16 Гипсэн хавтан 1.59 2,733 м2 17 Хучилтын нүхтэй хавтан 18 Хар тосон түрхлэг 0.32 543 кг 19 Хөөсөнцөр хавтан 10.67 18,392 м3 20 Цонхны шил 1.61 2,782 м2

№ Авто замын бараа, материал Хэлцлийн

үнэ /ам.доллар/

Хэлцлийн үнэ

/төгрөг/

Хэмжих нэгж

1 Явган замын хавтан 0.047 81 ширхэг 2 Битум 834.05 1,437,252 тонн 3 Буталсан чулуу 4 Замын бетон хашлага 5.10 8,788 ширхэг 5 Жижиг ширхэглэлтэй халуун

асфальт бетон хольц

Валютын ханшийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1 USD=1723.22 төгрөг бүхий Монгол Банкны ханшаар тооцоолов.

Эх үүсвэр: Гаалийн ерөнхий газрын 2013 оны гаалийн статистикийн мэдээлэлд үндэслэсэн тооцоолов.

                                                            4 Хэлцлийн үнийг Гаалийн ерөнхий газрын гаалийн импортын статистикийн 2013 оны мэдээлэлд үндэслэсэн болно.

Page 14: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

13  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Барилга болон авто зам барихад хэрэглэгдэж буй сонгогдсон нэр төрлийн бараа, материалуудын хувьд өмнөх бүлгүүдэд дурдсанчлан импортоор бус дотоодод үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний хувьд импортын үнийн мэдээлэл байхгүй болно.

Барилга авто замын зарим бараа, материалын хувьд бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, орц найрлага зэргээрээ олон төрөл ангилалд хуваагддаг. Тиймээс тухайн бараа, материалын хувьд нийтлэг хэрэглэгддэг орц норм болон хэмжээ, эдэлхүүн бүхий төрлийг сонгон авч бараа, материалын хэлцлийн үнийг тооцоолсон болно. Тухайлбал, дээврийн сендвич хавтангийн хувьд төмрийн зузаан нь 0.4мм-тай, 12-14кг/м3 нягтралтай хавтангийн хувьд үнийг тооцсон.

Хэлцлийн үнэ болон гаалийн үнэ

Хилээр орж ирж буй бараанд гаалийн татвар ноогдуулахад хэлцлийн үнийн аргыг үндэс болгодог. Уг үнэд үндэслэн гаалийг үнийг тооцож, улмаар гаалийн үнэд үндэслэн гаалийн албан татвар болон НӨАТ –ийг хураадаг. Гэхдээ хэлцлийн үнийн аргыг 1) гаалийн байгууллага импортлогчийн мэдүүлсэн үнийг үнэн зөв, бодит гэж үзсэн, 2) үнэлгээний нөхцөл шаардлагуудыг хангасан, 3) үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтууд нь тоон үзүүлэлтүүдээр илэрхийлэгдсэн, бодит мэдээлэлд тулгуурласан байх зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан тохиолдолд хэрэглэдэг. Дараах хүснэгтэд сонгогдсон импортын болон авто замын бараа, материалын хэлцлийн болон гаалийн үнийг харьцуулан харуулав.

Дараах хүснэгтээс харахад барилгын 16 бараа, материалын 9 бараа, материалын үнийн гаалийн дундаж үнэ нь хэлцлийн үнээс 20 болон түүнээс дээш хувиар, 6 нь 50 болон түүнээс дээш хувиар өндөр үнэлгээ тогтоодог байна. Өөрөөр хэлбэл, хэлцлийн үнээс 1.5-2 дахин өндөр үнээр гаалийн үнэ тогтоогдож байгаа нь гаалийн албан татвар болон НӨАТ-ын хэмжээ энэ хэмжээгээр өндөр төлөгдөж байгааг харуулж байна.

Хүснэгт 6: Хэлцлийн үнэ болон гаалийн үнэ

Барилгын бараа,

материалын нэрс

Хэмжих нэгж

Хэлцлийн үнэ

/ам.доллар/

Гаалийн үнэ /ам.доллар/

Үнийн зөрүү, хувиар

1 Арматур тонн 597.21 631.15 105.7%2 Бетон зуурмаг тонн 25.97 30.00 115.5%3 Цемент тонн 48.30 62.99 130.4%4 Ердийн тоосго ширхэг 0.06 0.12 200.0%5 Өнгөлгөөний

тоосго ширхэг

0.32 0.42 131.3%

6 Вакум цонх м2 27.27 31.66 116.1%7 Обой 10 м 1.31 1.97 149.9%8 Паркетан шал м2 3.71 5.63 151.8%9 Цахилгааны зэс

утас м

1.01 1.27 125.7%

10 Чулуун хавтан м2 13.33 14.20 106.5%11 Дээврийн

сендвич хавтан м3

10.53 20.28 192.6%

Page 15: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

14  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

12 Гипсэн хавтан м3 1.59 1.67 105.0%13 Хар тосон

түрхлэг кг

0.32 0.50 156.3%

14 Хөөсөнцөр хавтан

м3 10.67 25.00

234.3%

15 Цахилгаан шат ширхэг 21,600.00 21,600.00 100.0%16 Цонхны шил м2 1.61 2.97 184.5%

Авто замын бараа,

материалын нэрс

Хэмжих нэгж

Хэлцлийн үнэ/ам.долл

ар/

Гаалийн үнэ /ам.доллар/

Үнийн зөрүү, хувиар

1 Явган замын хавтан

ширхэг 0.047 0.09 191.49%

2 Битум тонн 834.05 856.79 102.73%3 Замын бетон

хашлага ширхэг

5.10 6.22 121.96%

Валютын ханшийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Монгол Банкны ханшаар тооцоолов.

Эх үүсвэр: Гаалийн ерөнхий газрын гаалийн статистикийн мэдээлэлд үндэслэсэн тооцоолов.

 

Барилгын болон авто замын сонгогдсон бараа, материалын хувьд 2013 онд импортолсон барааны хэдэн хувьд гаалийн үнэ хэлцлийн үнээс өндөр тогтоосон болохыг тооцов. Битум, цахилгаан шат, арматур, бетон зуурмаг зэрэг бараа, материалуудын хувьд гаалийн үнэ хэлцлийн үнээр тогтоогдсон хувь бусад бараа, материалуудаас өндөр байна. Харин цементийн нийт импортын 94%-д нь гаалийн үнэ хэлцлийн үнээс өндөр тогтсон бөгөөд үүний 60% нь хэлцлийн үнийн дүнгээс 20%-аар өндөр дүнгээр тогтоогдсон байна.

Хүснэгт 7: Барилга, авто зам барихад хэрэглэгддэг импортын бараа, материалын гаалийн үнэ, хэлцлийн үнээс өндөр тогтоогдсон хувь, бараа, материал тус бүрээр

№ Бараа,

материалын нэрс

Гаалийн үнэ

хэлцлийн үнээр

тогтоогдсон

Гаалийн үнэ хэлцлийн үнээс өндөр тогтоогдсон хувь

1-20 хувь хувь

21-40 хувь

41-60 хувь

61-100 хувь

101-150 хувь

150-с дээш хувь

БАРИЛГЫН БАРАА, МАТЕРИАЛ

1 Арматур 64% 29% 4% 2% 1% 0% 1%2 Бетон зуурмаг 63% 14% 20% 3% 0% 0% 0%

Барилгын материал импортлогч байгууллагуудын удирдах ажилтнуудын хийсэн ярилцлага судалгаагаар гаалийн үнэ, хэлцлийн үнийн асуудалтай холбоотой дараах асуудлыг дурдаж байсан. Үүнд:

Гаалийн үнийн тухайд: “Гэрээт байгууллагатай хийсэн гэрээ болон нэхэмжлэх баримт байхад зарим нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн үнийг гаалийн жишиг үнээр боддог. Харилцагч гадаад байгууллагын дагалдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийх хэрэгтэй”.

Page 16: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

15  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3 Цемент 6% 40% 38% 5% 7% 2% 2%4 Ердийн тоосго 13% 8% 9% 11% 16% 11% 32%

5 Өнгөлгөөний тоосго

32% 9% 5% 4% 8% 3% 38%

6 Вакум цонх 6% 15% 11% 12% 18% 14% 23%7 Обой 20% 56% 11% 3% 3% 2% 6%8 Паркетан шал 2% 21% 24% 10% 22% 6% 15%

9 Цахилгааны зэс утас

36% 57% 3% 0% 0% 3% 0%

10 Чулуун хавтан 0% 5% 15% 18% 33% 14% 14%

11 Дээврийн сендвич хавтан

8% 18% 18% 12% 22% 10% 12%

12 Гипсэн хавтан 10% 17% 31% 15% 14% 7% 7%13 Хар тосон түрхлэг 15% 28% 9% 7% 9% 16% 16%14 Хөөсөнцөр хавтан 4% 7% 13% 10% 22% 17% 27%15 Цахилгаан шат 62% 33% 3% 1% 1% 0% 0%16 Цонхны шил 5% 17% 16% 19% 13% 10% 20%

АВТО ЗАМЫН БАРАА, МАТЕРИАЛ

1 Явган замын хавтан

0% 12% 18% 13% 22% 10% 24%

2 Битум 88% 7% 1% 2% 0% 1% 0%

3 Замын бетон хашлага

0% 9% 9% 17% 37% 14% 14%

Эх үүсвэр: Гаалийн ерөнхий газрын 2013 оны гаалийн статистикийн мэдээлэлд үндэслэсэн тооцоолов.

Барилгын бараа, материалын үнэд валютын ханшны нөлөөлөх нөлөөлөл

Импортын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ, түүний өсөлт, бууралтад шууд нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн нэг нь валютын ханшны өөрчлөлт болж байна. 2012 оны 1 улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1358.38 төгрөг, 2013 оны 1-р улиралд 1397.22 төгрөг, 2014 оны 1-р улирлын байдлаар 1743.18 төгрөг болж өссөн байна.

Зураг 3: Төгрөгийн ам.доллартай харьцах ханш

Эх үүсвэр: Монгол Банкны ханшийн мэдээлэл 

1 358,381 319,18

1 367,01

1 393,00

1 397,22

1 430,80

1 564,29

1 696,701 743,18

1 200,00

1 300,00

1 400,00

1 500,00

1 600,00

1 700,00

1 800,00

2012.I 2012.II 2012.III 2012.IV 2013.I 2013.II 2013.III 2013.IV 2014.I

Page 17: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

16  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Зураг 4: Төгрөгийн юаньтай харьцах ханш

Эх үүсвэр: Монгол Банкны ханшийн мэдээлэл

Төгрөгийн ам.доллартай харьцах ханшны өсөлтийг 2012 оны 1-р улирлыг суурь болгон авч үзвэл 2012 оны 2-р улиралд буурсан, түүнээс хойшхи улирлуудад тогтмол өссөн дүнтэй байна. 2013 оны 3-р улирлаас эхлэн төгрөгийн валюттай харьцах ханш огцом суларч эхэлсэн байна.

Төгрөгийн юаньтай харьцах ханшны өсөлтийг үзвэл мөн адил 2012 оны 2-р улиралд буурсан, түүнээс хойшхи улирлуудад тогтмол өссөн дүнтэй байна.

Хүснэгт 8: Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханшны өөрчлөлт (2012.I=100%)

Улирал Ам.доллар Юань

2012.I улирал 100.0% 100.0%

2012.II улирал 97.1% 96.8%

2012.III улирал 100.6% 100.0%

2012.IV улирал 102.5% 103.6%

2013.I улирал 102.9% 104.3%

2013.II улирал 105.3% 108.0%

2013.III улирал 115.2% 118.7%

2013.IV улирал 124.9% 129.5%

2014.I улирал 128.3% 132.8%

Валютын ханшны өөрчлөлт барилгын бараа, материалын үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг дараах цементийн үнийн өсөлтөөр тайлбарлая.2012 оны 2-р улирлаас 2014 он хүртэлх хугацааны турш цементийн хэлцлийн үнийг юаны ханшаар авч үзвэл 2012 оны 2-р улиралд хамгийн өндөр байсан бөгөөд түүнээс хойш бага зэрэг буурсаар 2013 оны 4-р улиралд 300.0 юаньтай болж буурсан байна.

215,24208,42

215,25223,09 224,53

232,51

255,39

278,63285,82

200,00210,00220,00230,00240,00250,00260,00270,00280,00290,00300,00

2012.I 2012.II 2012.III 2012.IV 2013.I 2013.II 2013.III 2013.IV 2014.I

Page 18: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

17  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Гэтэл төгрөгөөр цементийн хэлцлийн үнэ 2012 оны 2-р улирлаас тасралтгүй өссөөр 65,183.69 байсан цементийн үнэ 2014 гэхэд 80,706.00 төгрөгт хүрсэн байна. Үүнээс харахад барилгын бараа, материалын үнэд бусад зардлуудыг үл харгалзан валютын ханшны өөрчлөлт хамгийн ихээр нөлөөлж байгааг харуулж байна.

Хэлцлийн үнийн өсөлтөд валютын ханш болон хэлцлийн үнийн нөлөөлөх нөлөөллийг 2012 оноос 2013 оны хооронд улирал тус бүрээр тооцоолон гаргав (Хүснэгт 9). 2013 оны 4-р улиралд цементийн хэлцлийн үнэ хамгийн ихээр өссөн буюу 6,058.73 төгрөгөөр өссөн байна. Энэ өссөн дүнд валютын ханшны өсөлтөөс шалтгаалан 8778.52 төгрөгийн нэмэгдэл, хэлцлийн үнийн бууралтаас үүссэн 2,719.79 төгрөгийн бууралт нөлөөлж үнэ тогтсон болох нь тооцооллоос харагдаж байна.

Хүснэгт 9: Цементийн үнийн өөрчлөлт, валютын ханш болон хэлцлийн үнийн үзүүлэх нөлөөлөл

Огноо

Хэлцлийн үнэ

(тн/юань-аар)

Валютын ханш

*(төгрөг)

Хэлцлийн үнэ

(тн/төгрөг)

Хэлцлийн үнийн өсөлт,

өмнөх улирлаас өссөн дүн

(төгрөг)

Хэлцлийн үнийн

нөлөөлөл (төгрөг)

Валютын ханшны нөлөөлөл

(төгрөг)

2012.II 312.74 208.43 65,183.69 - - -2012.III 312.29 213.54 66,686.01 1,502.33 -97.06 1,599.392012.IV 300.00 223.39 67,017.00 330.99 -2,744.90 3,075.89

2013.I 300.00 223.73 67,117.80 100.80 0.00 100.802013.II 303.59 231.15 70,176.12 3,058.32 830.70 2,227.62

2013.III 310.11 240.71 74,647.27 4,471.14 1,568.54 2,902.602013.IV 300.00 269.02 80,706.00 6,058.73 -2,719.79 8,778.52

*Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл дэх валютын ханш

Page 19: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

18  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.1.2. Барилга, авто замын бараа, материалын импортын гаалийн татвар болон НӨАТ-ын хувь хэмжээ

Барилгын бараа, материалыг импортоор оруулж ирж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бараа импортоор оруулах үедээ гаальд тодорхой албан татвар, хураамж төлдөг. Эдгээр албан татварын хэмжээ нь гаалийн үнэ, тоо хэмжээ, татварын төрөл, хэлбэр, тарифын хувь хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байна. Барилгын бараа, материалын хувьд дийлэнх импортын бусад барааны адилаар гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% хувиар ногдуулж төлдөг.

Барилга, авто замын бараа, материалиудын хувьд онцгой албан татварт хамаарахгүй. Зарим бараа, материалын импортын хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл хязгаарлах зорилгоор гаалийн болон импортын НӨАТ-ыг тэглэх буюу эсвэл нэмэгдүүлэх тохиолдол байдаг.

Одоогийн байдлаар Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөх юм.

3.1.3. Барилга, авто замын импортын бараа, материалын тээвэр логистикийн зардал, тэдгээртэй холбоотой асуудлууд

Барилга, авто замын импортын бараа, материалын үнийн өөрчлөлтөд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь тээвэр, логистикийн үйлчилгээний зардал юм. Барилга, авто замын импортын бараа, материалын үнийн индекс 1 нэгжээр өсөхөд барилгын нийт өртөг 0.34 нэгжээр өсдөг байна. Эндээс үзэхэд, импортын бараа, материалын үнийн өсөлтийн голлох хэсгийг бүрдүүлж буй тээвэр, логистикийн үйлчилгээний зардлыг бууруулж чадвал барилгын өртгийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдэхээр байна. Барилгын импортын бараа, материалын импорт Монгол Улсын Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар зэрэг гол боомтуудаар тээвэрлэгдэн импортлогдож байна. Барилга, авто замын импортын бараа, материал Зураг 5-т үзүүлсэн 5 замаар голлон хийгдэж байна. Импортын бараа, материалын дийлэнх хувийг БНХАУ-аас импортлож буйтай холбогдон хамгийн их ачаалалтай байдаг боомт бол Замын-Үүдийн боомт. Барилга, авто замын бараа, материал импортлож буй өнөөгийн гол зам нь Эрээн хотоос Замын-Үүд боомт хүртэл авто замаар, Замын-Үүд боомтоос Улаанбаатар хот хүртэл төмөр замын тээврээр тээвэрлэх юм.

Page 20: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

19  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Зураг 5: Барилга, авто замын импортын бараа, материал импортлогдож буй өнөөгийн байдал

2013 оны 11 сард Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116.3 км хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсноор Азийн авто замын сүлжээний AH-3 чиглэлийн замын Монгол Улс дах хэсэг бүрэн хатуу хучилттай болсон. Замын-Үүд - Улаанбаатар чиглэл хатуу хучилттай замаар бүрэн холбогдсоноор авто замын тээвэрлэлт нэмэгдэх, төмөр замын ачаалал буурах хандлага ажиглагдаж байна. Цаашид авто замын тээвэр улам өргөжих, төмөр замын тээвэртэй өрсөлдөхүйц түвшинд хүрэх, төмөр замын тээврийн ачааллыг бууруулах боломжууд бүрдэж байна.

Тухайлбал, 2013 онд уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байх үед Өмнөговь аймагт уул уурхайн тээвэрлэлтэд 4500 орчим том оврын ачааны машин ажиллаж байсан бөгөөд олборлолт, үйл ажиллагааны эрчим буурахад БНХАУ-аас орж ирж ажиллаж байсан 2000 орчим ачааны машин буцаад хил гарч, үлдсэн ачааны машины тал хувь нь Замын-Үүд боомт дээр импортын бараа, материалын тээвэрлэлтэд явж байгаа гэсэн ажиглалт судалгаа хийгдсэн байна.

Импортлогчдын хувьд бараа материалыг төмөр зам эсвэл авто замаар шууд Улаанбаатар хүртэл тээвэрлэж, гаалийн бүрдүүлэлтийг Замын-Үүд боомтод бус Улаанбаатар хотод хийхээс аль болох татгалздаг. Учир нь Улаанбаатар хотод гаалийн бүрдүүлэлт хийлгэхэд гаалийн хяналт, шалгалтын түвшин өндөр байдаг тул татвар, хураамж өндөр төлөх магадлал их байдаг. Тиймээс импортлогчдын хувьд Замын-Үүд боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Замын-Үүдэд шилжүүлэн ачиж оруулж ирэх замыг илүүд үздэг.

Page 21: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

20  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Зураг 6: Тээвэр логистикийн тулгамдсан асуудлын бүдүүвч

Тулгарч буй

асуудлууд

Тээвэрлэлт

Төмөр замын тээвэр

Нэвтрүүлэх хүчин чадал

Хөдлөх бүрэлдэхүүн

Авто замын тээвэр

Агаарын тээвэр Тогтмолжсон агаарын тээврийн гарц

Замын-Үүдийн боомт

Шилжүүлэн ачилт

Нэгдсэн бодлого

/Газар, терминаль/

Тогтвортой ажиллах хүч

Тоног төхөөрөмж /Кран, бусад/

Хяналт, шалгалт

Давхардсан хяналт шалгалт

Шат дамжлага

Бодлого

Хууль, эрх зүйн орчин

Худалдааны болоод бусад хууль эрх зүйн зохицуулалт

Төрийн бодлого, институци

Логистикийн салбарын бодлого тодорхойгүй

Логистикийн талаар төрийн бодлогыг хариуцсан институци

байхгүй

Салбарын талаар судалгаа хийх статистик тоо мэдээ байхгүй

Төсвийн тэлэлтийн тооцоонд тээврийн дэд бүтцийн хүчин чадлыг

тооцдоггүй

Гадаад харилцаа

Тээвэр, логистикийн салбарын гадаад харилцааны чадавхи сул

Гадаад улсуудын логистикийн тогтолцоог бодлогынн түвшинд

судалдаггүй

Page 22: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

21  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.1.4. Эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнэ буюу зах зээлийн үнэ

Импортын бараа, материалын үнэ үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ бараа, материалын нэр төрлөөс хамаараад нэгээс дөрөв дахин нэмэгдэж байна. Тухайлбал, барилгын хамгийн гол түүхий эд материал болох арматур төмрийн хувьд дунджаар 1.2 дахин буюу нэг тонн нь 213000 төгрөгөөр нэмэгдэж зарагддаг байна. Шилний үнэ дунджаар 2.7 дахин, өнгөлгөөний тоосго 2.8 дахин нэмэгдэж байна. Замын гол түүхий эд болох битумын үнэ 1.3 дахин нэмэгдэж зарагдаж байна.

Хүснэгт 10: Хэлцлийн болон зах зээлийн үнийн харьцуулалт

Барилгын материалын нэрс

Хэмжих нэгжХэлцлийн үнэ

/төгрөгөөр/ Зах зээлийн үнэ

/төгрөгөөр/ Арматур тонн 1,029,141 1,280,000Цемент тонн 95,673 120,000-175,000

Вакум цонх метр

квадрат46,992 90,000-250,000

Обой 10 метр 2,265 4,500-20,000 Паркетан шал м2 6,393 16,000Чулуун хавтан м2 22,957 35,000Дээврийн сендвич хавтан м3 18,145 58,000-98,000 Гипсэн хавтан м2 2,732 3,520Хар тосон түрхлэг кг 542 700-800Хөөсөнцөр хавтан м3 18,391 51,000 – 67,500Цахилгаан шат ш 37,221,552 52,500,000Цонхны шил м2 2,781 9,500

Авто замын бараа, материал

Хэмжих нэгжХэлцлийн үнэ/төгрөг/

Зах зээлийн үнэ

Явган замын хавтан ш 80.99 350Битум тонн 1,437,251 1,925,000Замын бетон хашлага ш 8,788 14,950

Валютын ханшийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1 USD=1723.22 төгрөг бүхий Монгол Банкны ханшаар тооцоолов.

Бетон зуурмаг, энгийн тоосго, элс зэрэг барилгын бараа, материалууд нь импортоор бага хэмжээтэй орж ирдэг бөгөөд тэдгээр нь худалдааны зорилгоор бус ААНБ, хувь хүмүүс өөрийн тусгай хэрэгцээнд зориулан худалдан авдаг байна. Тиймээс үнийн харьцуултанд ороогүй болно.

Page 23: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

22  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.1.5. Нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ бүрдэлтийн байдал

Барилга, авто замын импортын бараа, материалын үнэ бүрдэлтийн үе шат бүрийг дэлгэрэнгүйгээр өмнөх хэсгүүдэд тайлбарласан. Энэхүү бүрдэлтийг илүү тодорхой, дэлгэрэнгүй харуулахын тулд цементийг сонгон авч үнэ бүрдэлтийн үе шат бүрт гарч буй зардлын хэмжээг судлан үзэв. Нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бараа, материалын үнэ бүрдэлтийг тооцоолохдоо дараах нөхцлүүдийг тавьсан болно.

1. Ачаа, барааны гаалийн бүрдүүлэлт болон хяналт, шалгалт сааталгүйгээр тогтсон хугацаанд хийгдсэн, ачаа шилжүүлэн ачилт хүлээлтгүй хийгдэн хилээр нэвтрэн орсон.

2. Барилга, авто замын импортын бараа, материал импортлогч ихэвчлэн FOB (Free on board) болон DAF (Delivered at Frontier) нөхцлийг худалдааны нийлүүлэлтэнд ашигладаг. FOB нөхцлөөр гадаад, дотоод зуучлагчийн төлбөр, экспорт, импортын төлбөр болон гуравдагч орноос ирж байгаа ачаанд БНХАУ-аар дамжин өнгөрөх үйлчилгээний төлбөр, шилжүүлэн ачилтын хөлс, гадаад хяналт шалгалт, системийн төлбөр, гаалийн бүрдүүлэлтийн үнэ нийт төлбөрт багтсан байдаг. DAF (Delivered at Frontier) нөхцлийн хувьд худалдагч тал зардал, эрсдлийн хариуцлагыг худалдан авагч талд улсын хил дээр шилжүүлэх ба худалдагч тал бараа таваарын бvрэн бvтэн байдал болон экспорт, гаалийн бичиг баримт, хил хvртэлх тээврийн зардлыг хариуцна. Худалдан авагч тал импортын дотоодын гааль болон тээврийн зардал, бусад эрсдлийг хариуцдаг. Дээрх нөхцлүүдийг үндэслэн бараа, материалыг БНХАУ-ын Эрээн хот болон Замын-Үүдийн боомтоос Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардлыг худалдан авагч тал буюу импортлогч тал хариуцахаар бодож дараах тооцооллыг хийв.

3. Импортлогч байгууллагын хувьд дээрх худалдааны нөхцлийн дагуу БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар тооцсон. Уг шалтгааныг дараах хоёр шалтгаанаар тайлбарлаж байна. Нэгдүгээр, Сонгогдсон барилга, авто замын бараа, материалуудаас битум болон хар тосон түрхлэг зэргээс бусад материалуудын хувьд 60 болон түүнээс дээш хувийг БНХАУ-аас импортлож байна. Ялангуяа, дийлэнх бараа, материалын хувьд БНХАУ-ын Эрээн хотын үйлдвэрүүд болон худалдааны захаас импортлогдож байгаа болно. Хоёрдугаарт, БНХАУ-д дотоод худалдааны барилгын бараа, материал хямд бөгөөд дээрх дотоодын худалдааны байгууллагууд нь гадаад худалдааны эрх байдаггүй тул импортлогч байгууллагууд БНХАУ-ын Эрээн хот хүртэл бараа, материалын тээвэрлэлтийг худалдагч талд хариуцахаар худалдааны гэрээ байгуулж, БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлт болон бусад холбогдох зардлыг хариуцдаг байна.

4. Төмөр зам болон авто замын тээвэрлэлтэд, тухайлбал нэг вагонд сонгогдсон бараа, материалыг даацын эсвэл эзэлхүүний хувьд бүрэн ашиглаж ачсан гэж үзсэн. Бодит тээвэрлэлтэд арматур, цемент, битум, цахилгаан шат, өнгөлгөөний тоосго зэрэг бараа, материалаас бусад бараа, материалын хувьд нэг вагон эсвэл ачааны машинд дангаар ачих нь ховор тохиолддог байна.

Page 24: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

23  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Хүснэгт 11: Импортын бараа, материалын үнэ бүрдэлтийг тооцоолоход ашигласан үндсэн нөхцлүүд

Бараа, материалын нэр

Логистикийн нөхцөл Худалдааны

нөхцөл

Тээвэрлэлтийн төрөл Эрээн -

Замын-Үүд Замын-Үүд - Улаанбаатар

Арматур

Гаалийн бүрдүүлэлт болон хяналт шалгалт – 17 цаг

Ачаа шилжүүлэн ачилт – хүлээлтгүй

FOB Авто зам Төмөр зам

Цемент FOB Авто зам Төмөр зам

Обой FOB Авто зам Авто зам

Паркетан шал FOB Авто зам Авто зам

Чулуун хавтан FOB Авто зам Төмөр зам

Дээврийн сендвич хавтан

FOB Авто зам Төмөр зам

Гипсэн хавтан FOB Авто зам Төмөр зам

Хар тосон түрхлэг DAF Төмөр зам Төмөр зам

Хөөсөнцөр хавтан FOB Авто зам Төмөр зам

Өнгөлгөөний тоосго FOB Авто зам Төмөр зам

Битум DAF Төмөр зам Төмөр зам

Замын бетон хашлага FOB Авто зам Авто зам

Page 25: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

24  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Хүснэгт 12: Сонгогдсон импортын бараа, материалын нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ бүрдэлтийн байдал

Бараа, материалын

нэр

Хэмжих нэгж

1. Хэлц-лийн үнэ

2. Замын-Үүд боомт хүртэлх

тээвэрлэл-тийн зардал

3. Гаалийн албан татвар болон НӨАТ

4. Замын-Үүд боомт дээр

ачаа шилжүүлэн ачих болон

бусад хураамжны зардал

5. Замын-Үүд боомтоос

Улаанбаатар хот хүртэлх

тээвэрлэлтийн зардал

6. Ачааг буулгах, агуулахад хүргэх зардал

7. Зах зээлийн

үнэ

Арматур тонн 1,029,141 17,750 168,580 7,783 13,992 6,313 1,280,000 Цемент тонн 83,232 17,500 16,825 18,750 16,665 9,687 170,000

Обой 10м 2,265 108 526 - 216 10 5,500

Паркетан шал м2 6,393 230 1,504 - 461 59 16,000

Чулуун хавтан

м2 22,957 959 3,791 259 900 224 35,000

Дээврийн сендвич хавтан

м3 18,145 8,232 5,417 1,087 7,729

1,925

58,000

Гипсэн хавтан

м2 2,732 103 446 32 116 21 3,520

Хар тосон түрхлэг

кг 542 - 135 - 20 8 750

Хөөсөнцөр хавтан

м3 18,391 9,467 6,677 1,250 8,888 2,213 60,000

Өнгөлгөөний тоосго

ширхэг 551 81 112 20 61 23 1,500

Битум тонн 1,437,251 - 228,848 - 20,225 10,800 1,925,000 Замын бетон хашлага

ш 8,788 805 1,661 - 2,214 351 14,950

Page 26: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

 

  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ 

Зах зээлийн үнэ бүрдэлтэд эзлэх тээвэр, логистик, гаалийн албан татвар болон бусад зардал

Барилгын импортын бараа, материал тус бүрт үнэ хэрхэн бүрэлдэж байгааг Хүснэгт 12-т дэлгэрэнгүй тайлбарласан. Үнэ бүрдэлтийн үе шат бүрт гарч буй зардлыг 1) зах зээлийн үнэ бүрдэлтэд бараа, материалын хэлцлийн үнэ буюу бараа, материалын анхны үнэ эзлэх хувь, 2) зах зээлийн үнэ бүрдэлтэд тээвэр, логистикийн зардлын эзлэх хувь, 3) зах зээлийн үнэ бүрдэлтэд гаалийн албан татвар, НӨАТ-ын эзлэх хувь гэсэн 3 хэсэгт хувааж, тус бүрийн хувьд тооцоо хийв.

Зураг 7: Зах зээлийн үнэ бүрдэлтийн байдал

30,7%

31,3%

36,7%

40,0%

41,2%

49,0%

58,8%

65,6%

72,3%

74,7%

77,6%

80,4%

36,4%

32,7%

12,3%

4,7%

6,1%

36,8%

22,5%

6,7%

3,7%

1,6%

7,7%

3,6%

11,1%

9,3%

7,5%

9,4%

9,6%

9,9%

11,1%

10,8%

18,0%

11,9%

12,7%

13,2%

21,9%

26,7%

43,5%

46,0%

43,2%

4,3%

7,6%

16,9%

6,0%

11,8%

2,0%

2,8%

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Хөөсөнцөр хавтан

Дээврийн сендвич хавтан

Өнгөлгөөний тоосго

Паркетан шал

Обой

Цемент

Замын бетон хашлага

Чулуун хавтан

Хар тосон түрхлэг

Битум

Гипсэн хавтан

Арматур

Хэлцлийн үнэ Тээвэр, логистикийн зардал

Гаалийн татвар болон НӨАТ Борлуулагчийн ашиг

Page 27: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

26  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Тээвэр, логистикийн зардал, гаалийн албан татвар, борлуулагчийн ашгийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатуудад гарах нийт зардал гэж үзэн тус бүрийн нийт зардалд эзлэх хувийг Зураг 8-д харуулав.

Зураг 8: Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатуудад гарах нийт зардалд, тээвэр логистик, гаалийн татвар, НӨАТ болон борлуулагчийн ашгийн

эзлэх хувь

6,4%

7,8%

10,3%

13,5%

18,3%

19,4%

19,5%

34,5%

47,6%

52,4%

54,7%

72,2%

46,9%

15,7%

16,3%

64,9%

67,2%

31,5%

11,8%

56,6%

13,6%

16,0%

27,0%

19,4%

46,7%

76,5%

73,4%

21,6%

14,5%

49,1%

68,7%

8,9%

38,8%

31,5%

18,4%

8,5%

Битум

Паркетан шал

Обой

Хар тосон түрхлэг

Арматур

Чулуун хавтан

Өнгөлгөөний тоосго

Гипсэн хавтан

Дээврийн сендвич хавтан

Хөөсөнцөр хавтан

Замын бетон хашлага

Цемент

Тээвэр, логистикийн зардал Гаалийн албан татвар, НӨАТ Борлуулагчийн ашиг

Page 28: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

27  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

3.2. Дотоодын барилгын бараа, материалын үнэ бүрдэлтийн судалгаа

Барилгын болон авто зам барихад хэрэглэгддэг сонгогдсон гол нэрийн 25 бараа, материалаас 14 нэр төрлийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Арматур, цемент, бетон эдлэл, бетон зуурмаг, хучилтын болон зам талбайн хавтангууд, барилгын дулаалгын хөөсөнцөр болон сендвичэн хавтангууд, элс хайрга дайрга, вакум цонх хаалга барилгын материалын үйлдвэрлэлүүд байнгын тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, дотоодын зах зээлийн тодорхой хувийг хангаж байна. Үүн дотор бетон зуурмаг, хольц болон бетон эдлэл, вакум хаалга, цонх, блок, тоосго зэрэг өрлөгийн материалуудын үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна.

Зураг 9: Дотоодын үйлдвэрлэгчдийн барилга, авто замын бараа, материалын үнэ бүрдэх механизм

Үйлдвэрийн үнэ

Татвар, хураамж

Тээвэрлэлт

Ашиг

Бусад

Зах зээлийн үнэ

Page 29: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

28  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Хүснэгт 13. Дотоодын үйлдвэрийн барилгын бараа, материалын үнэ

Барилгын бараа, материалын нэрс

Нэгж Үнэ

/төгрөгөөр/

Арматур тонн 1,115,000-1,280,000

Бетон зуурмаг тонн 163,000-169,000

Цемент м3 155,000-180,000

Цемент шохойн зуурмаг кг 250

Уулын элс м3 6,000

Элс м3 28,000

Ердийн тоосго ширхэг 230-250

Өнгөлгөөний тоосго ширхэг 950-1150

Вакум цонх ширхэг 90,000-250,000

Цахилгааны зэс утас м 759

Дээврийн сендвич хавтан м3 58,000-98,000

Хучилтын нүхтэй хавтан м3 481,500

Хөөсөнцөр хавтан м3 51,000 – 67,500

Авто замын бараа, материалын нэрс

Нэгж Үнэ

/төгрөгөөр/

Явган замын хавтан ширхэг 170-250

Буталсан чулуу м3 17,000-23,000

Замын бетон хашлага ш 12,100-14,850

Жижиг ширхэглэлтэй халуун асфальт бетон хольц

тонн 210,000

Эх үүсвэр: Бараа, материал тус бүрийн үйлдвэрлэгчдийн хэрэглэгчдэд санал болгож буй үнэ, үнийн саналд үндэслэв.

Дотоодын үйлдвэрийн барилгын бараа, материалын үнэ импортын ижил төрлийн бараа, материалын үнээс өндөр тогтоогдох хандлагатай байдаг болохыг дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хийсэн ярилцлага судалгаа болон үнийн харьцуулсан судалгаанаас харагдаж байна. Дотооддоо үйлдвэрлэж буй учир илүү хямд байх ёстой гэсэн ойлголт хүмүүст байдаг боловч зарим бараа, материалын хувьд илүү өндөр үнэтэй байдаг байна. Үүнийг дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал болон түүхий эд материалын үнэтэй холбон тайлбарлаж байна. Дотоодын үйлдвэрийн бараа, материалын түүхий эд материалыг ихэвчлэн импортоор авч байгаатай холбогдон бараа, материал импортлогчдод тулгардаг валютын ханшны өсөлт, тээвэрлэлтийн зардал зэрэг асуудлууд адилхан үүсч байгаа нь үнэд нөлөөлдөг байна. Тухайлбал, импортоор оруулж ирж буй цементийн үнэ, цементийн дотоодын үйлдвэр болох Сэлэнгэ аймгийн Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн үнэ зах зээлд адил үнээр зарагдаж байна. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр нь технологио хуурай аргад шилжүүлж, сайжруулалт хийгдсэнээр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл дэлхийн цементийн үйлдвэрлэлд ноёлогч БНХАУ –д дундаж хүчин чадалтай цементийн үйлдвэрийн хувьд сард нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Өөрөөр хэлбэл, Хөтөлийн “Цемент

Page 30: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

29  

 III. БАРИЛГА, АВТО ЗАМЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БҮРДЭЛТ, ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

шохой” үйлдвэрийн жилд үйлдвэрлэх цементийг нэг сард үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа бөгөөд хүчин чадал, нэгж бүтээгдэхүүний өртөг харьцангуй хямд байдаг байна. Үүнтэй адилаар бусад барилгын импортын бараа, материалын хувьд мөн адил үйлдвэрлэлийн хүчин чадлын зөрүү нь нэгж бүтээгдэхүүний өртөг бага байхад нөлөөлдөг байна.

3.2.1. Барилгын бараа, материалын дотоодын үйлдвэрлэлийн татварын хувь хэмжээ

НӨАТ: Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй НӨАТ-ын хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт барилгын бараа, материал үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн 10.0 сая болон түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлого бүхий иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх бөгөөд НӨАТ-ыг үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ноогдуулдаг.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг, “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг.

Page 31: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

30  

 IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ

IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ

4.1. Барилгын төсөв, үнэ бүрдлийн норм, норматив, төсөвт өртгийг тооцох аргачлалыг сайжруулах санал зөвлөмж

Өнөөдөр барилгын салбарт барилгын эдийн засгийн чиглэлээр 183 баримт бичиг байгаагийн төсөв үнэ бүрдлийн чиглэлээр 105 норматив баримт бичиг байна. Техникийн болон төсөв, үнэ бүрдлийн аливаа норм дүрэм, стандартыг Монгол улсын нутаг дэсгэр дээр барилга, байгууламж барьж байгаа гадаадын болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгж өмчийн хэлбэрээс үл хамааран мөрдөх ёстой.

Барилгын өртөг тооцоход ашигладаг төсвийн суурь норм 12000 орчим ажил багтаасан байдаг ба өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон ажлын норм, үнэлгээг сонгож тооцоо хийдэг.

«Барилгын тухай хууль»-ийн Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд: 5.1.7. барилга, байгууламжийн норм, норматив баримт бичгийн тогтолцоо, барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ, үнийн индексийг батлах, зарлах, заалтын дагуу «Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн индекс»-ийг жил бүр тогтоож, батлуулж эдийн засгийн тооцоо судалгаа, төсөл, төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөлөл, хөрөнгө оруулалтын үр ашиг, барилгын ажилчдын бодит орлогын төвшинг тооцох зэрэгт ашиглахаар барилгын төрлөөр, зардлын төрлөөр, барилгын үе шатны ажлаар боловсруулдаг. Барилга угсралтын ажлын үнийн индекс батлах дүрэм /ЗТБХБС-ын 2010 оны 237 дугаар тушаал/-д улирлын индексийг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн индексийг тайлант оны эхний эхний сард багтаан гаргана гэж байгаа боловч хэрэгждэггүй. Жилийн индексийг тайлант оны эхний улиралд багтаан гаргадаг боловч зарим тохиолдолд засаг төр солигдсоноос ондоо гарахгүй тохиолдол байна.

Засгийн газар шинэчлэн байгуулагдах бүрт салбарын норм нормативын тогтолцоо, төр, засгийн бодлогын чиг хандлага, норм, нормативт тавигдах шаардлага, зарчим, норм, нормативыг боловсруулах, батлуулах үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа нь дэд бүтцийн салбарын норм, норматив хоорондоо уялдахгүй, зөрчилдөх асуудал тулгарч байна. Тухайлбал барилгын норм, норматив баримт бичиг нь байгалийн шинжлэх ухаанаар нотлогдоод нийтээр хүлээн зөвшөөрөгдөн мөрдөгдөх заалт бүхий техникийн баримт бичиг юм. Салбарын яамдууд шинээр байгуулагдаж өөрийн үйл ажиллагааны чиглэлийн норм, норматив баримт бичгийг боловсруулж батлуулах болсноор барилгын үндсэн норматив баримт бичигтэй зөрчилдсөн заалт, дүрэм гарах болсон.

ҮСХ-оос Барилгын өртгийн индекс тооцож буй байдал

ҮСХ-ны даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/133 тоот тушаалаар батлагдсан “Барилгын материалын үнэ, цагийн дундаж цалин, механизмын зардлын 20... оны ... улирлын мэдээний маягт”-ын дагуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн барилга угсралт, их засварын ажлын дүнг барилгын төрөл (орон сууцны, орон сууцны бус, инженерийн

Page 32: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

31  

 IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ

байгууламж) тус бүрээр гаргаж, тухайн төрөлд 70.0-аас дээш хувийг бүрдүүлсэн 160 гаруй аж ахуйн нэгжийг сонгон мэдээллийг улирал бүр цуглуулж, 2010 оны суурьтай улирлын индексийг туршилтаар тооцож байна.

Индекс тооцох арга зүй: ҮСХ-ны даргын 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01/11 тоот тушаалаар батлагдсан “Барилгын өртгийн индекс тооцох аргачлал”-ын дагуу нэгдүгээрт, барилга угсралтын ажилд зарцуулсан, сагсанд орсон барилгын материалын үнэ, дундаж цалин, механизмын түрээсийн тарифын мэдээллийг цуглуулах, хоёрдугаарт, барилгын төрөл бүрт үе шатны ажил тус бүрийн барилгын материал, цалингийн зардал, механизмын түрээсийн зардлын Ласпейрсийн тогтмол бүтэцтэй үнийн индексийг тооцож байна.

Тулгарч буй хүндрэлтэй асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

1. Манай улсад барилгын материалын үйлдвэрлэл хөгжөөгүй тул ихэнх барилгын материалыг импортоор оруулж ирдэг. Үүнээс шалтгаалан сонгогдсон барилгын материалын нэр төрлийн шифр, марк, төрөл богино хугацаанд өөрчлөгдөж байгаа нь үнийн өөрчлөлтийг судлахад хүндрэлтэй байдаг.

Энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар ОУВС-ийн зөвлөхийн зөвлөмжийн дагуу аргачлалд өөрчлөлт оруулж мөрдүүлэн ажиллахаар ҮСХ төлөвлөж байна.

2. Инженерийн байгууламжийн хувьд зөвхөн нэг төрлийг сонгон бусдыг нь төлөөлүүлэн авч байгаа нь тооцооллын явцад боломжгүй болохыг харуулж байгаа тул инженерийн байгууламж тус бүрт индекс тооцох нь зүйтэй байна.

3. Шинэ технологууд барилгын салбарт нэвтэрч байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар аргачлалд тусгаж, тооцоонд тусгах нь зүйтэй байна.

4. Цаашид улсын хэмжээнд нэг индекс тооцох үүднээс ҮСХ, БХБЯ, БХТ болон ЗТЯ хамтран ажиллаж байна.

Төсөв бүрдлийн норм, норматив, төсөвт өртгийг тооцох аргачлалыг сайжуулах дараах санал зөвлөмжийг боловсруулж байна.

Page 33: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

32  

 IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ

Хүснэгт 14: Төсөв бүрдлийн норм, норматив, төсөвт өртгийг тооцох аргачлалыг сайжруулах санал зөвлөмж

Олон улсын туршлага: Turner&Townsend компаниас гаргасан “Олон улсын

барилгын өртгийн 2012 оны судалгаа” (International construction cost survey 2012)-нд Австрали, Канад, Хятад, Герман, Өмнөд Африк зэрэг 16 улс орныг хамруулсан байна. Энэхүү судалгааны тайланд барилгын өртгийн индекс, түүнийг тухайн улс орны макро эдийн засгийн бусад үзүүлэлт (ДНБ-ийн өсөлт, инфляци, ажилгүйдлийн түвшин)-тэй харьцуулсан үр дүн, барилга хөрөнгө оруулалтын ажлын эрчимжилтийн талаарх шинжээчдийн үнэлгээ, нийт барилгын өртөг дэх ашгийн түвшин, барилга эхлүүлэх шатны (үе шатны) ажлын эзлэх хувь зэрэг мэдээллийг цуглуулан харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн улс орон бүрээр барилгын төрөл бүрээр нэг метр квадрат талбайн өртөг, нэгж цагийн ажлын хөлс, барилгын материалын нэгжийн үнэ болон тухайн улсад хийгдсэн томоохон төслийн талаарх мэдээллийг багтаасан байна.

EC Harris Built Asset Consultancy компаниас гаргасан “Олон улсын барилгын өртөг: Алхмын өөрчлөлт” (International construction costs: A Change of Pace) тайланд дэлхийн тив, бүс нутгуудаар барилга, хөрөнгө оруулалтын 2013 оны төлөв байдал, хамгийн их барилга хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн улс орнууд, бараа бүтээгдэхүүн, валютын ханшны өөрчлөлтийн төлөв байдал, барилгын өртгийн харьцуулалт зэрэг үзүүлэлтийг харьцуулан авч үзсэн байна. Энэхүү тайланд 47 улс орны мэдээллийг хамруулсан байна.

Alaska Housing Finance Corporation компаниас гаргасан “Барилгын өртгийн 2012 оны судалгаа” (Construction cost survey 2012) тайланд АНУ-ын Аляска муж улсын сагсанд сонгогдсон барилгын материалын үнийн 2011 онтой харьцуулсан өөрчлөлт, байршлаар, Сиэтлитэй харьцуулсан байдлаар гаргасан барилгын

№ Хэрэгжүүлэх ажил

1 Улсын хэмжээнд төсөв үнэ бүрдэл, үнийн асуудал эрхэлдэг байгууллага байгуулах, үнэ тогтворжуулах бодлого боловсруулах, үнийн тандалт судалгаа явуулах, цаг тухай үед нь мэдээллэж байх

2 Гадаадын аль улсын норм дүрмийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг шийдэх, норм дүрмийг шинэчлэх

3 Барилгын материалын үнийг улирал бүр зарлах, механизмыг бүрдүүлэх, Холбогдох хууль, дүрмийг шинэчлэх Валютын ханшны зөрүүг хэрхэн тогтоох, тооцох журам боловсруулах

4 Барилгын хэтийн болон төлөвлөлтийн үнийн индексийг улирал бүр зарлах талаар нэгдсэн дүрэм боловсруулж, зарлаж байх

5 Барилгын материалын үнэ бүрдүүлэх, барилгын төсөвт өртгийг тооцох иж бүрэн программ хангаж бий болгох

6 Барилгын материалын үйлдвэрийг дэмжих, үйлдвэржүүлэх бодлого явуулах, 7 Гадаадын шинэ техник, технологи нэвтэрсэн, шинэ норм, үнэлгээ, стандартыг

өөрийн орны нөхцөлд тохируулан шууд авч хэрэглэх, 8 Зөвлөх үйлчилгээг дэд бүтцийн салбарт жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх

Page 34: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

33  

 IV. БАРИЛГА, АВТО ЗАМЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЛИЙН НОРМ, НОРМАТИВ

материалын төрөл тус бүрээр тухайлбал, бетон зуурмаг, арматур, хаалга цонхны үнэ болон Сиэтлээс Аляска хүрэх тээврийн зардлын өөрчлөлтийг авч үзсэн байна. Энд үнийн өөрчлөлтийг судлахдаа Аляскийн нийлүүлэгчдийн харьцуулалтын индексийг ашигладаг бөгөөд энэ нь Аляска муж улсын хамгийн том хот болох Анчорэйж (Anchorage) хотыг суурь болгон авдаг байна.

Монгол улсад энэ төрлийн санаачлагууд гарч эхэлж байна: “Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” “Рэд фильм” ХХК, “MGL” группээс санаачлан Барилгын бараа, материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх “CONSTRUCTION MATERIALS 2014″ төсөл гэх мэт.

4.2. Авто замын төсөв, үнэ бүрдлийн норм, норматив, төсөвт өртөг тодорхойлох аргачлалд оруулах өөрчлөлтийн санал, зөвлөмж

Авто замын салбарын үнэ бүрдлийн системийг 2007 онд шинэчилсэнээс хойш барилгын салбарт нийцүүлэн гаргадаг цалингийн тарифыг авто замын салбарт авч хэрэглэхэд дараах хүндрэл бэрхшээл тулгарч байв. Үүнд:

1) Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж ирсэн авто зам, замын байгууламжийн төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг нийт төсвийн 2 %-иар тооцож ирсэн бөгөөд магадлашгүй ажлын зардлыг тодорхой хэмжээгээр энэ зардлаар нөхөж ирсэн. Авто замын гүйцэтгэгч байгууллагуудын санхүүгийн эрсдлийг бууруулах, барилгын ажлын явцад бий болох үнийн өөрчлөлтийг цаг тухайд нь тооцож, холбогдох арга хэмжээг авч байх зорилгоор магадлашгүй ажил ба зардлын хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн тус бүр 5 %-иар тооцох шаардлагатай гэж үзэв. Үнийн болон магадлашгүй ажлын зардлыг тус бүр 5%-иар тооцон төсөвт суулгаж өгснөөр тухайн тохиолдолд үүсэх бүрд санхүүжилтын эх үүсвэр шинээр бий болгох асуудал тулгардаг байсан хүндрэлийг арилгах боломжтой болгох юм.

2) Авто замын салбарын үнэ бүрдлийн системийн 2007 оны шинэчлэлээр авто зам, гүүрийн барилгын ажлын үед баригдаж байгаа барилга байгууламж, мөн машин механизм, ажиллах хүчнийг даатгалд хамруулан, шимтгэлийг нь төсвийн нэг иж бүрдэл болгохоор шийдвэрлэсэн ч өнөөг хүртэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж байгаа нэг ч байгууллага даатгалын үйлчилгээ авч, шимтгэлийг нь төсөвт тусгаж байгаагүй болно. Иймд олон улсын жишгийн дагуу барилгын ажил, машин механизм, ажиллах хүчнийг зам барилгын ажил хийгдэж байгаа хугацааны туршид даатгалд хамруулдаг жишиг тогтоох шаардлагатай байна.

3) Асфальт бетон хучилттай авто замын асфальт бетон хольцонд хэрэглэх битумын чанарыг сайжруулах, олон улсын жишиг стандартын дагуу асфальт бетон хольцыг бэлтгэх асуудлыг сүүлийн жилүүдэд тависаар ирсэн. Энэ нөхцлийг тооцон ямар нэгэн нэмэлтгүй битум ашиглан зам барьсанаар чанарын доголдол гарч байгаа байдлыг халах нь зүйтэй. Иймд зам барилгын ажилд сайжруулсан битум /полимер битум, суперпейв хольц гэх мэт/-ыг хэрэглэнэ гэж тооцоолон төсөв зохиох шаардлагатай байна.

Page 35: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

34  

 V. ДҮГНЭЛТ

V. ДҮГНЭЛТ

Судалгааны ажлын хүрээнд авто зам, барилга барихад өргөн хэрэглэгддэг, ажлын төсөвт материалын зардлын эзлэх хувийн жин өндөр 25 бараа, материалыг сонгон авч зах зээлийн үнэ, хилийн үнийг харьцуулан судлах, барилгын үнэ бүрдэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах болон одоогийн хэрэглэгдэж буй барилгын болон авто замын төсөв, үнэ бүрдлийн норм, нормативд үнэлэлт өгөх, түүнийг хэрхэн шинэчлэж сайжруулах талаар санал зөвлөмжийг дэвшүүлсэн.

Барилгын болон авто замын бараа, материалын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өсч, барилга авто замын ажлын өртөг тасралтгүй огцом өссөөр байна. Авто зам барилгын бараа, материалыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангах нь энэхүү үнийн өсөлт, хөөрөгдлийг бууруулах гол хүчин зүйл гэж үзэж байна. Барилгын бараа, материалыг эх орондоо үйлдвэрлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж, 2012 онд Засгийн газраас тогтоол гарган хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Бараа, материалын өртөг нь бараа, материал нийлүүлэгчээс тохиролцон авч буй бараа, бүтээгдэхүүний хэлцлийн үнэ, түүнийг үндэслэн Монгол Улсын хэлээр нэвтрэн оруулахад гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар, нийлүүлэгчээс Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал, ачаа тээвэрлэлттэй холбоотой ачиж буулгах зардал, агуулахын зардал зэрэг үндсэн зардал болон болон бусад зардлаас бүрэлдэж байна.

Барилгын бараа, материалын үнэ бүрдэлтийн асуудлаар:

Импортын бараа, материалын хувьд тээвэр, логистикийн асуудал үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байна.

• Барилгын бараа, материалын гол импортолж буй улс нь БНХАУ болж байгаа бөгөөд Эрээн - Замын-Үүд гэсэн ганц боомтоор нийлүүлэлт хийгдэж байна. Үүнтэй холбогдуулаад:

• Замын-Үүдийн ачиж буулгах хүчин чадал: царигийн зөрүүтэй байдлаас ачих буулгах зардал болон хүлээлттэй холбоотой нэмэлт зарлууд гардаг, нөгөө талаас ачих буулгах хүчин чадал хангалтгүй байгаагаас хүлээлт бий болдог байна.

• Төмөр замын вагоны тоо хангалтгүй байна. Цемент ачсан вагоныг дахин өөр зориулалтаар ашиглах боломжгүй болдог, вагоныг цэвэрлэх, нэмэлт хучилт татлага хамгаалалтын зардал гардаг.

• Тээвэр логистикийн бодлого зохицуулалт дутагдаж байна: Тяньжин-Эрээний чиглэл -БНХАУ-ын хувьд стратегийн чухал чиглэл, Тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ тогтолцоо хангалтгүй – ачих буулгах, агуулах, тээвэрлэх нэгдсэн тогтолцоо байхгүй.

• Тээвэрлэлтийн явц дахь чингэлэгийн түрээс: Ачиж буулгах хүчин чадал хангалтгүйгээс шалтгаалан чингэлэгийг шууд УБ хүртэл тээвэрлэх

Page 36: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

35  

 V. ДҮГНЭЛТ

шаардлага гардаг, эргээд чингэлэгийг хоосон буцаах тээврийн зардал болон чингэлэгийн түрээсийн зардал нэмэгдэж байна.

• Авто замын тээвэрлэлт: Улаанбаатар хот болон Замын-Үүд боомт 2013 оны 11 сард хатуу хучилттай замаар бүрэн холбогдсоноор авто замын тээвэрлэлт нэмэгдэж байна. Авто замаар тээвэрлэснээр бараа, материал богино хугацаанд тээвэрлэгдэн ирэхээс гадна, төмөр замын тээвэрлэлтийн ачаалал буурах, улмаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гарах нэмэлт зардлууд болон цаг хугацааны хүлээлтийн асуудлууд багасах зэрэг олон талын ач холбогдолтой болж байна.

Хэлцлийн үнэ болон гаалийн үнийн зөрүүтэй байдал үнэ нэмэгдэхэд нөлөө үзүүлж байна.

• Гаалийн татварыг хэлцлийн үнийг харгалзаж үзэхгүйгээр гаалийн жишиг үнэд үндэслэн тогтоож байна. Ингэснээр гаалийн албан татвар болон НӨАТ-ын хэмжээ өндөр тогтоогдож, үнийг өсгөх нэг хүчин зүйл болж байна. Гаалийн ерөнхий газар нь улсын төсөвт орлого төвлөрүүлэх тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг байна. Энэхүү төлөвлөгөөндөө хүрэхийн тулд гаалийн үнийг хэлцлийн үнээс өндөр тогтоох хандлага ажиглагдаж байна. Гэхдээ гаалийн бүрдүүлэлтэд ашиглаж байгаа энэ үнийг албан ёсоор баталсан зүйл байдаггүй байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүргээ биелүүлэхийн тулд барилгын бараа материалын татварыг өсгөж байгаа нь эдийн засагт түүнээс илүү сөрөг нөлөөллийг авчирч байна.

Импортын бараа, материалын хувьд валютын ханшны өсөлт үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байна.

• Барилгын бараа, материалын импортын хувьд голлон хэрэглэгддэг ам.доллар болон юаны хувьд барилгын бараа, материалын импортын гол улирлуудад илүү их нэмэгддэг байна. Тухайлбал, 2013 оны I улиралд 1 тонн цементийн хэлцлийн үнэ 300 юань байснаа II улиралд 303.59 юан болж 1.2%-аар нэмэгдсэн байхад, юаны ханшны өсөлтөөс шалтгаалан төгрөгт шилжүүлснээр 4.6%-аар нэмэгдэж импортлогчид тонн цемент тутамд ханшийн зөрүүнээс шалтгаалан 3056 төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Дотоодын үйлдвэрлэгчийн бараа, материалын үнийг дагаж импортын бараа, материалын үнэ тогтоох хандлагатай байна.

• Импортоор оруулж ирсэн бараа, материалын дотоодын зах зээлд борлуулах үнийг тогтоохдоо дотоодын үйлдвэрлэгчдийн үнийг дагаж тогтоох хандлага байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн үнэ нь үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн нөөц болон үнээс шалтгаалан импортын бараа, материалын өртгөөс өндөр өртгөөр бүтээгдэж байна. Үүнээс шалтгаалан өндөр тогтож буй дотоодын үйлдвэрлэлийн бараа, материалын үнийг дагаж импортын бараа, материалын үнэ боломжит үнээс өндөр тогтоогдох хандлага байна.

Дотоодын барилгын бараа, материал үйлдвэрлэгчдийн хувьд үнэ бүрдэлтэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна.

Page 37: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

36  

 V. ДҮГНЭЛТ

• Импортын түүхий эд, материалын үнийн өсөлт: тээврийн зардал, валютын ханшны өсөлт. Импортын түүхий эд, материалын үнийг бууруулах асуудлыг дээр дурдсан байгаа болно.

• НӨАТ болон бусад татвар хураамж: түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, НӨАТ, Зарим төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг татвараас чөлөөлснөөр барилгын материалын үнэ, барилгын өртгийг бууруулах боломжтой болохыг анхаарч үзэх хэрэгтэй.

• Барилгын түүхий эдийн олдоц, тээвэрлэлтийн асуудал: түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын талаар төрийн бодлоно зохицуулалт шаардлагатай болж байна.

• Дотооддоо үйлдвэрлэх боломжтой, бага хэмжээгээр хэрэглэгддэг химийн нэмэлт бодисуудыг хэрэглээний хүрээ онцлогийг харгалзахгүйгээр тусгай зөвшөөрөл олгож, хэт өндөр төлбөр ногдуулах болсон, зарим нэмэлт бүтээгдэхүүнийг хортой бодисын жагсаалтанд оруулснаас үүдэн асар их шат дамжлага нэмэгдэж, материалын үнэ, татвар нэмэгдэхэд нөлөөлж байна. Энэ байдлыг харгалзан үзэж холбогдох шийдвэр тогтоолыг эргэн харж өөрчилснөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг нөхцөл бүрдэх талтай.

Page 38: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

37  

 VI. САНАЛ ЗӨВЛӨМЖ

VI. САНАЛ ЗӨВЛӨМЖ

Барилга, авто зам барихад ашигладаг гол нэрийн бараа, материалын үнэ бүрдэлтийн механизмын тогтолцоо, хилийн болон зах зээлийн үнийн харьцуулсан судалгаагаас дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

Барилгын бараа, материалын үнэ бүрдэлтийн асуудлаар:

Импортын бараа, материалын хувьд тээвэр, логистикийн асуудал үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байгаатай холбоотой дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

Импортын бараа материалын тээвэрлэлттэй холбоотойгоор дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.

Ачих буулгах, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх,

Авто замын тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмөр замын тээвэрлэлтийн явцад гарч байгаа хүлээгдэл, хүнд суртлыг арилгах, үнийн уян хатан бодлого баримтлах,

Аливаа хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөгөөг боловсруулахдаа бараа материалын хэрэгцээ, шаардлагыг тооцон үзэж, түүнийг бараа материалын тээвэрлэлтийн хүчин чадал нөхцөл байдалтай холбон үзэж зохистой байдлаар төлөвлөх,

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын тендер шалгаруулалт, гэрээ байгуулах ажлыг тухайн оны 4 дүгээр сараас хэтрүүлэлгүй хэрэгжүүлж байх. Ингэснээр 7-8 дугаар саруудад хилийн боомтууд дээр үүсдэг ачааллыг бууруулж, бараа материалын богино хугацааны хомсдлоос үүсэн бий болж буй үнийн өсөлтийг хянах боломжтой болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тендер шалгаруулалт, гэрээ байгуулах хугацаа болон эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй түвшин, валютын ханшны өсөлт зэрэг тодорхойгүй байдлын улмаас шалтгаалан барилгын материалын татан авалтыг урьдчилан төлөвлөх боломжгүй байгааг харгалзан үзэж энэ төрлийн мэдээлэл судалгааг олон нийтэд нээлттэй гаргаж байх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Хэлцлийн үнэ болон гаалийн үнийн зөрүүтэй байдлаас үүсч буй татварын хэмжээтэй холбоотойгоор дараах санал зөвлөмжийг дэвшүүж байна.

• Гаалийн байгууллагын зүгээс гаалийн татвар ногдуулахад хэлцлийн үнийг ашиглах, гаалийн жишиг үнийг ашиглах үндэслэл, үнийн мэдээллийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна.

Импортын бараа, материалын хувьд валютын ханшны өсөлт үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байгаатай холбоотойгоор дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

• Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах, ялангуяа барилгын материалын импорт нэмэгддэг жилийн 7-8 дугаар саруудад валютын ханшийг бууруулах

Page 39: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

38  

 VI. САНАЛ ЗӨВЛӨМЖ

интервенцийг хийж байх зэрэг арга хэмжээг Монгол банкнаас хэрэгжүүлэх нь зүйтэй.

Дотоодын үйлдвэрлэгчийн бараа, материалын үнийг дагаж импортын бараа, материалын үнэ тогтоох хандлагатай холбоотойгоор дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.

• Импортын барилгын бараа, материалын үнэ бүрдэлтийн талаар хийж буй энэ төрлийн судалгааг тогтмол хийж судалгааны үр дүнг холбогдох талуудад мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байх нь үнэ бодит түвшинд тогтоогдох нөхцлийг бүрдүүлэх юм.

Барилга, авто замын төсөв, үнэ бүрдлийн норм, нормативын хувьд

Барилгын төсөв, үнэ бүрдлийн норм, нормативтай холбоотой дараах санал зөвлөмж

• Бүх салбарт нийтлэг мөрдөгдөх барилгын төсөв, үнэ бүрдлийн норм, нормативийн тогтолцоо, хэрэгжилт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж, улсын хэмжээнд барилгын төсөв үнэ бүрдэл, барилгын үнийн асуудал эрхэлдэг байгууллага байгуулах шаардлагатай байна.

• Барилгын өртгийн болон барилгын бараа, материалын үнийн тандалт судалгаа явуулах, улирал бүр зарлах, улмаар барилгын материал импортлогч болон үйлдвэрлэгч байгууллагууд, барилгын ажил гүйцэтгэгч байгууллагууд тухайн мэдээллийг өөрсдийн үйл ажиллагаанд авч ашиглах механизмыг бүрдүүлснээр барилгын материалын үнийн хөөрөгдлийг зах зээлийн зарчмаар зохицуулах боломж бүрдэх болно.

• Барилгын төсөв зохиох дүрэм журамд валютын ханшны өөрчлөлтөөс үүсч болох алдагдал, олзыг тогтоох аргачлалыг боловсруулж, тусгах шаардлагатай байна. Барилгын материалын үнийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг болох валютын ханшны нөлөөллийг хэрхэн тооцох арга зүйг барилгын төсөв зохиох дүрэм журамд тусгаж өгөөгүйгээс шалтгаалан барилгын өртгийг тооцоход тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

• Барилгын хэтийн болон төлөвлөлтийн үнийн индексийг улирал бүр тооцож зарлах аргазүй, тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, түүнд үндэслэн барилгын үйлдвэрлэлийг төлөвлөдөг болгож хэвшүүлэх нь барилгын салбарын өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой байх болно.

• Барилга, авто замын ажлын төсөв боловсруулах Estimator зэрэг тодорхой хэдэн программууд ашиглагдаж байна. Энэ төрлийн программ хангамжуудын хэрэглээний түвшин өөр, өөр байгаа тул эдгээр программуудыг хяналт, шалгалтад оруулж, баталгаажуулсны үндсэн дээр ашиглах шаардлагатай байна.

• Барилгын төсөвт өртгийг тооцох норм, дүрэм журамд ашиглаж буй барилгын бараа, материалын шифр буюу кодыг гадаад худалдааны гаалийн статистикт ашиглаж буй Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС) болон статистикийн үйлдвэрлэлийн мэдээлэлд ашиглаж буй Бүтээгдэхүүн,

Page 40: барилга, замын материалын үнийн судалгаа 2014

39  

 VI. САНАЛ ЗӨВЛӨМЖ

үйлчилгээний нэгдсэн ангилалтай уялдуулах, харилцан хөрвөх гүүр хүснэгтийг боловсруулах, шифр код олгох нэгдсэн аргазүйтэй болох, түүнийг нэвтрүүлэх

• Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй Барилгын өртгийн индекс болон Барилгын хөгжлийн төвөөс гаргаж буй Барилгын өртгийн индексийн арга зүйг хянан үзэж нэгтгэх, нэгдсэн нэг индексийг гаргаж зарлаж байх

• Гадаадын шинэ техник, технологи нэвтэрсэн, шинэ норм, үнэлгээ, стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан шууд авч хэрэглэх, нийцүүлэх шаардлагатай байна.

Энэ төрлийн мэдээлэл, судалгааны талаарх бусад улс орны туршлагыг дараах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна:

• Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани, байгууллагууд барилгын нэгжийн үнэ, барилгын бараа, материалын үнийн талаарх судалгаа мэдээллийг гаргаж зарладаг, эдгээр байгууллагуудын гаргасан үнэлгээг улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад аль алинд нь ашигладаг тогтолцоог судлан үзэж нэвтрүүлэх шаардлагатай.

• Монгол улсад гарч буй энэ төрлийн санал санаачлагыг дэмжиж, төрийн оролцоогүй хувийн хэвшлийн зах зээлийн зарчмаар зохицуулагдах үнийн мэдээллийн тогтолцооны эхлэлийг тавих шаардлагатай байна.

• Бусад улс орнууд үнэ тариф нь тогтвортой, үйлдвэрлэгч орнууд хэдий ч үнийг жил, улирал, сараар мэдээлж эмхтгэл болгон гаргадаг байна.

• Барилга угсралтын ажлын үнийн индекс, барилгын төсөв өртгийн өөрчлөлтийн индекс, барилга угсралтын ажлын хэтийн төлвийн индекс зэргийг гаргаж мэдээлэн өртгийн харьцуулалт, барилгыг үнэлэх, зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийх зэрэгт ашигладаг байна.

• Норм, дүрм боловсруулах ажлыг улсаас санхүүжүүлж эрдэм шинжилгээний институтаар гүйцэтгүүлдэг, мөн хувь хүн, компани өөрийн хөрөнгөөр норм боловсруулах эрх нь нээлттэй байдаг байна.

• Мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо маш чухал байдаг байна.

Авто замын төсөв, үнэ бүрдлийн норм, нормативтай холбоотой санал зөвлөмж

Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөвт зардлыг бодитойгоор тогтоох, олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлага бий болсон байна.

Зам барилгын ажлын төсөвт өртгийг нэмэгдүүлсэнээр замчдын амжиргааны түвшин дээшлэх, гүйцэтгэгч байгууллагуудын чадавхи сайжрах, үүнийг дагаад ажлын үр ашиг, чанарын үзүүлэлт өснө гэж үзэж байна.

Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөвт өртгийг Монгол орны нутаг дэвсгэрийн онцлог нөхцлийг харгалзан, бүсчлэн тогтоож, баталгаажуулан суурь үнэ болгон, цаашдын үнэ өртгийн өөрчлөлтийн тооцоонд ашиглаж байх шаардлагатай юм.