уулчин гангаамаа

12
Б.ГАНГААМААГИЙН ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРСАН АЯЛАЛ Монгол бүсгүй Эверестийн оргилд гарсан нь

Transcript of уулчин гангаамаа

Page 1: уулчин гангаамаа

Б.ГАНГААМААГИЙН ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРСАН АЯЛАЛ

Монгол бүсгүй Эверестийн оргилд гарсан нь

Page 2: уулчин гангаамаа

Аялалд гарсан зорилго

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч Монгол улсынхаа тøрийн далбааг хийсгэх,Монгол эмэгтэйн нэрийг дэлхийд таниулах зорилго тависан.

Page 3: уулчин гангаамаа
Page 4: уулчин гангаамаа

Танилцуулга

Б.Гангаамаа“Дэлхийн гурав дахь туйлын” орой огторгуйн

хязгааргүй орон зайд хүрлээ. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй гэдэг. Дэлхийн дээврийн орчинд 13 оргил байдаг. Бүгдэд нь гарах юмсан гэж бодно. Тэгж гэмээнэ л дэлхийн дээд амжилт тогтооно гэж бодож явдаг.

ЗорилгоНадад дэлхийн дээд амжилт тогтоох хүсэл мөрөөдөл бий.

Page 5: уулчин гангаамаа

Аялалын тэмдэглэл Б.Гангаамаагийн хувьд 2007 онд

Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын ахалсан Монголын эмэгтэй уулчдын багийнхны хамт Эверестэд анхны авиралтаа хийж байсан юм. Гэвч тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмэгтэй уулчид авиралтаа зогсоон, Г.Өсөхбаяр Эверестийн оргилд хоёр дахиа амжилттай авирч байлаа. Тэгвэл ОУХМ Б.Гангаамаа эхний авиралтаасаа дөрвөн жилийн дараа дахин дэлхийн ноён оргилыг зорьж, Эверестэдгарсан анхны Монгол эмэгтэй боллоо.

Page 6: уулчин гангаамаа
Page 7: уулчин гангаамаа

Энэ Эверестийн оргил мөн үү

Б.Гангаамаа дэлхийн дээвэрт гарсныхаа дараа дэргэдэх хүнээсээ яг ингэж асуусан гэнэ. Зогсолтгүй хоёр сар өгссөний эцэст гэнэт уруудаж эхэлсэн аж. Тэр үед өөрийгөө оргилд нь хүрчээ гэдгийг мэджээ. Гэхдээ тэр ердөө л 10 минут оргилд байсан гэнэ. Учир нь, Эверестийн оргилд удаан байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ер нь бол дэлхийн дээврийн зай талбай бага учраас удаан байх боломж ч байхгүй юм байх. Тиймээс оргилд гараад зорилгоо биелүүлсэн л бол хурдан буух даалгавартай. Манайхан их атаархуу л даа. Эверестийн оргилд гараад ирэхэд нь “Ээ, энэ хүн үнэхээр гарч чадсан юм уу” гэж заавал эсрэгээр нь ам асуудаг. Өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг авираад ирэхэд бас л яг ингэж байсан даа. “Эверест л гэж онгироод байх юм. Үнэхээр авирсан ч юм уу хэн мэдлээ. Зүгээр л цастай уулан дээр гарчихаад ирснийг үгүйсгэхгүй шүү дээ” гэсэн утгатай яриа амнаас ам дамжиж байсан. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Харин энэ урамгүй үгийн хариуг Г.Өсөхбаяр хоёр дахь удаагийнхаа авиралтаар баталгаажуулж, олон түмнийг итгүүлж чадсан. Тэгэхээр тэр бол яалт ч үгүй баатар юм. Тэгвэл өнөөгийн нийгэм арай л болсон гэлтэй. Хүн бүр Б.Гангаамаагаар бахархаж байна

Page 8: уулчин гангаамаа
Page 9: уулчин гангаамаа

Эврестийн оргилын талаар

Эврестийн оргилд 6-7 хүн шахаж зогсох зайтай байдаг ба сансарын салхинд илбүүлсээр байгаад зай багатай болсон байна. Оргилд удаан байх боломжгүй маш бага талбайтай. Жомолунгма Англи: Everest Эверест, Балба: सगरमा�था�Сагармата) нь Ази тивд орших ноён оргил бөгөөд далайн төвшнөөс дээш 8,848 метр өндөртэй дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвд хоорондын хил дээр оршдог.

Жомолунгма гэдэг Төвд хэлний галигчлал нэр нь Монголчилбол Оройн дээд (Гэгээн) эх гэсэн утгатай үг юм. Харин Англи хэлэнд 1865 оноос Английн байр зүйч Жорж Эврестийн алдраар нэрлэх болж, энэ нь хамгийн түгээмэл тархсан нэршил болсон юм. Балба хэлний Сагармата гэдэг нь Монголоор тэнгэрийн дагина гэсэн утгатай.

Page 10: уулчин гангаамаа

Б.Гангаамаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлээс мордож, Англи, АНУ, Канад, Польш зэрэг 30 гаруй орны уулчинтай нийлэн Непалын олон улсын уулчдын багт орж Гималайд авирсан юм. Тэрбээр хоёр сарын дараа эх орондоо ирсэн.

Түүнийг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар хүлээн авч уулзан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагнасан юм.

Page 11: уулчин гангаамаа

Эверестийн оргилд гарсны дарааах түүний сэтгэгдэл -Би хоёр сарын турш зөвхөн дээшээ өгссөн. Харин

Эверестийн оргилд гарснаа доошоо буухдаа мэдэрсэн. Оргилд удаан байх боломжгүй. Маш бага талбайтай. Би 10 минут орчим болоод доошоо буусан. Уулсын ноён оргил Эверестэд 3000 орчим уулчин авирсан байдаг. Тэдний нэг болно гэдэг бахархал. Ер нь саад бэрхшээлийг даван туулсны эцэст уулын оргилд гарсан сэтгэгдлийг үгээр илэрхийлэхэд хэцүү.

21.00 цагт 8300 метрээс дээшээ авираад үүр цайж байхад буюу 06.00 цагт оргил дээр гарсан. Оргилоос доош харахад үүлс нүүгээд сайхан харагдаж байсан. Гэхдээ уулчин болоход хугацаа шаарддаг. Зөвхөн ууланд авирдаг болоход 10 жил хэрэгтэй. Харин сайн уулчин болоход хөдөлмөр, зориг, тэвчээр бас мөнгө шаардагдана. Анхаарал сэрэмжээ цаг, мөч бүхэнд алдахгүй байх ёстой.

Page 12: уулчин гангаамаа

Аялалын түүхэн ач холбогдол Б.Гангаамаагийн амь өрссөн

энэхүү аялал нь Монгол улсийг дэлхий нийтэд таниулсан,дэлхийн мянга мянган уулын спорт сонирхогчдын дунд Монгол улсыг таниулсан ач холбогдолтой аялал болсон байна.