Supply Chain chain 201504.pdf · Нэгэн кейс дурдахад, та бүхний...

9
No: 04 (28) 2015.12.15 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3 ТАНИН МЭДЭХҮЙ 4-5 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 6 ЗУРААСАН КОД 7-9 Гадаад худалдаанд оролцогчид бид худалдааны гэрээндээ нийлүүлэлтийн нөхцөл “Инкотермс” ийг зөв хэрэглэж чадаж байна уу. Экспорт, импортын үйл ажиллагаа төдийгүй тээвэр зуучлалын үйл ажиллагаанд нийлүүлэлтийн нөхцлийг зайлшгүй хэрэглэх шаардлага тулгардаг ч бид хэрхэн зөв хэрэглэх талаар тэр бүр сайн мэддэггүй. Иймд инкотермсийн дүрмийн талаар багахан зөвлөгөөг хүргэж байна. • Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс нь талууд сайн дураараа хэрэглэхээр тохиролцож, худалдааны гэрээний үндсэн нөхцөл болсон тохиолдолд хэрэглэгдэх эрх нь үүсдэг худалдааны нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм юм. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээндээ инкотермсийн нөхцийг хэрэглэхээр зааж өгөх шаардлагатай юм. Тухайлбал гэрээний “нийлүүлэлтийн нөхцөл” заалтын хүрээнд “CPT Замын Үүд” Инкотермс 2010, Монгол улс хэмээн бичих боломжтой. • Гэхдээ Инкотермсийн дүрэм нь олон улсын гэрээ биш, улс орнууд нэгдэж гарын үсэг зурах ёстой баримт бичиг биш учраас инкотермсийн нөхцөл гэрээний бусад нөхцлүүдтэй зөрчилдсөн тохиолдолд гэрээний нөхцлийг эн тэргүүнд баримталдаг. Өөрөөр хэлбэл гэрээний “нийлүүлэлтийн нөхцөл” заалтын хүрээнд “CIF Чингис хаан” нисэх онгоцны буудал, Инкотермс 2010, Монгол улс нөхцлөөр бараа нийлүүлэгдэж байгаа тохиолдолд Инкотермсийн нөхцлийн заалтыг бус үндсэн гэрээний зүйл заалтыг “ИНКОТЕРМСИЙН НӨХЦЛҮҮДИЙГ БИД ЗӨВ ХЭРЭГЛЭЖ БАЙНА УУ”

Transcript of Supply Chain chain 201504.pdf · Нэгэн кейс дурдахад, та бүхний...

No: 04 (28) 2015.12.15Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3

ТАНИН МЭДЭХҮЙ 4-5

ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 6

ЗУРААСАН КОД 7-9

Гадаад худалдаанд оролцогчид бид худалдааны гэрээндээ нийлүүлэлтийн нөхцөл “Инкотермс” ийг зөв хэрэглэж чадаж байна уу. Экспорт, импортын үйл ажиллагаа төдийгүй тээвэр зуучлалын үйл ажиллагаанд нийлүүлэлтийн нөхцлийг зайлшгүй хэрэглэх шаардлага тулгардаг ч бид хэрхэн зөв хэрэглэх талаар тэр бүр сайн мэддэггүй. Иймд инкотермсийн дүрмийн талаар багахан зөвлөгөөг хүргэж байна. • Гадаад худалдааны

нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс нь талууд сайн дураараа хэрэглэхээр тохиролцож, худалдааны гэрээний үндсэн нөхцөл болсон тохиолдолд хэрэглэгдэх эрх нь үүсдэг худалдааны нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм юм. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах

гэрээндээ инкотермсийн нөхцийг хэрэглэхээр зааж өгөх шаардлагатай юм. Тухайлбал гэрээний “нийлүүлэлтийн нөхцөл” заалтын хүрээнд “CPT Замын Үүд” Инкотермс 2010, Монгол улс хэмээн бичих боломжтой.

• Гэхдээ Инкотермсийн дүрэм нь олон улсын гэрээ биш, улс орнууд нэгдэж гарын үсэг зурах ёстой баримт бичиг биш учраас инкотермсийн нөхцөл гэрээний бусад нөхцлүүдтэй зөрчилдсөн тохиолдолд гэрээний нөхцлийг эн тэргүүнд баримталдаг. Өөрөөр хэлбэл гэрээний “нийлүүлэлтийн нөхцөл” заалтын хүрээнд “CIF Чингис хаан” нисэх онгоцны буудал, Инкотермс 2010, Монгол улс нөхцлөөр бараа нийлүүлэгдэж байгаа тохиолдолд Инкотермсийн нөхцлийн заалтыг бус үндсэн гэрээний зүйл заалтыг

“ИНКОТЕРМСИЙН НӨХЦЛҮҮДИЙГ БИД ЗӨВ ХЭРЭГЛЭЖ БАЙНА УУ”

Quarterly E-newsletter

2015 4 (28) Хуудас: 2 / 8

Supply Chain үндэслэж гаалийн татвар хураамжийг тооцох шаардлага гардаг. Учир нь CIF нөхцөл нь зөвхөн далайн болон дотоодын усан замын тээвэрт хэрэглэгддэг тул далайд гарцгүй манай улсын хувьд ашиглах боломжгүй юм.

• Зарим компаниуд тендерийн хуулийн холбогдох заалтын дагуу тендер шалгаруулалтанд гадаадын этгээд оролцохыг Incoterms 2010 нөхцөлөөр хязгаарладаг гэсэн ойлголттой байх тохиолдлууд байдаг. Энэ бол буруу ойлголт юм. Инкотермсийн дүрэм нь талуудын хоорондын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой зардал, эрсдлийг хуваарилахаас бус хэн нэг этгээдийн эрхийг хязгаарлах, аливаа нэг үйл ажиллагаанд оролцоход саад тотгор болдог дүрэм журам биш юм.

• Гадаад улсаас өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч байгаа Монгол улсын аливаа хуулийн этгээд нь Инкотермсийн дараах нөхцлүүдийг сонгон хэрэглэх нь илүү давуу талтай юм. Үүнд: - Incoterms 2010 DDP- тус нөхцлийг сонгосон

тохиолдолд монголын импортлогчийн хувьд маш давуу талтай, өөрийн агуулахад бараа бүтээгдэхүүнийг экспортлогчийн зардал эрсдлээр хүлээн авах боломжтой юм.

- Түүнчлэн Incoterms 2010 DAT, DDP нөхцлүүдийг ч сонгон хэрэглэх боломжтой юм.

- Гэхдээ уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүн нь өөрөө дэлхийн зах зээл дээр өндөр үнэ өртөгтэй, эрэлт ихтэй бараа учраас ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж буй тал ихэвчилэн Incoterms –ийн D бүлгийн нөхцлүүдийг төдийлөн сонгохыг чухалчилдаггүй юм. Учир нь экспортлогч дэлхийн зах зээлд эрэлт их, үнэ өндөртэй барааг өөрийн зардлаар импортлогч талын улсад аваачиж нийлүүлэх шаардлагагүй гэж үздэг тал бий. Иймд хэрвээ экспортлогч тал нь Incoterms –ийн D бүлгийн нөхцлүүдээр гэрээ хийхийг импортлогч талд зөвшөөрч

байгаа бол D бүлгийн DDP нөхцлийг сонгох нь хамгийн зөв сонголт юм. Харин D бүлгийн нөхцлүүдийг тохиролцож чадахгүйд хүрвэл Incoterms 2010 CIP нөхцлийг сонгохыг зөвлөж байна.

- Incoterms 2010 CIP- Тус нөхцлөөр худалдагч худалдан авагчийн оршин байгаа улсын хилийн цэг дээр бараа бүтээгдэхүүнийг хүргэж нийлүүлэх бөгөөд нийт тээврийн зардал болоод нийт эрсдлийг хариуцан даатгалыг төлдөг нөхцөл юм.

Иймд худалдаанд оролцогч талууд өөрийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран Инкотермсийн нөхцлүүдээс дараах сонголтуудыг хийх боломжтой юм. Үүнд:

1. Өөрийн өмчлөлд буй бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн захиран зарцуулалтад шилжүүлэхийг эс тооцвол худалдагчийн хүлээх үүрэг хамгийн бага байх нөхцөл (EXW)

2. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн нэрлэсэн газар (FCA,FAS,FOB) эсвэл тээвэрлэгчид хүлээлгэж өгөх (CFR, CPT), мөн тээвэрлэлтийн үеийн эрсдлээс сэргийлэх даатгал хийлгэх зэргээр худалдагчийн хүлээх үүрэг их байх нөхцөл (CIP,CIF)

3. Худалдагчийн хүлээх үүрэг маш өндөр байх нөхцөл (DAT,DAP,DDP) зэрэг болно.

Инкотермсийн дүрмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг МҮХАҮТанхимын гаргасан “Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс 2010” гарын авлагаас авах боломжтой бөгөөд энэ чиглэлээр биечлэн зөвлөгөө авах, модулын сургалт авахыг хүсвэл доорхи хаягаар холбогдох боломжтой юм.

Холбоо барих: МҮХАҮТанхим, Гишүүнчлэлийн газар,Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, Утас: 313411, 99022595, Имэйл хаяг: [email protected]

МҮХАҮТАНХИМ, ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Та бүхний гадаад худалдааны үйл ажиллагаа эрсдэлгүй, амжилттай байхыг хүсэн ерөөе.

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 92015 4 (28)

Supply Chain

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 2015 ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол улсын Аж Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Жижиг Дунд Дэлгүүрүүдийг Дэмжигчдийн Холбоо, МУИС–ийн Бизнесийн Сургуулийн Худалдааны тэнхим хамтран 2015 оны 12 сарын 7 ны өдөр “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд УИХ, Засгийн газар болон түүний харъяа мэргэжлийн агентлагууд мөн үндэсний томоохон үйлдвэрлэгчдээс бүрдсэн 800 гаруй хүний ирцтэй үр дүнтэй зөвлөгөөн болсон. Зөвлөгөөн “Жижиглэн худалдааны салбарыг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сүлжээ дэлгүүрүүдийн тогтолцоог бүрдүүлэхэд үйлдвэрлэгч,

нийлүүлэгчийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилготой байв. Мөн Монгол улсын худалдааны салбарын өнөөгийн байдал, салбар бүрийн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар Үндэсний үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих нь: “Сүү” ХК, “Өгөөж чихэр боов” ХХК, Жижиглэн худалдааны өнөөгийн байдал, чиг хандлага: “Мөнх замбала корпораци” ХХК, Үндэсний сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэх нь: АТМ-т төсөл, Төслийн зөвлөх Д.Нарантуяа, Худалдааны автомашины танилцуулга: /Видео бичлэгээр/, “Кизуна Жапан” ХХК-ийн ерөнхий захирал Мокото Накамура, Үндэсний сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэхэд логистикийн гүйцэтгэх үүрэг:

МУИС Бизнесийн сургуулийн Док.Проф.Н.Отгонсайхан нар танилцуулга илтгэл тавьж нэгдсэн нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар 14-н зүйл бүхий /төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэхэд ложистикийн зөв шийдлийг олох, татварын дарамтыг багасгах, ая тухтай дэлгүүрийн стандартыг хэрэгжүүлэх, зээлийн бодлогоор дэмжих, мэргэжлийн холбоодууд хамтарч ажиллах/ зэрэг зөвлөмж гарч, МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль, МЖДДДХ, Хүнсчдийн холбоо зэрэг төр ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил хамтарч ажиллан санамж бичигт гарын үсэг зурсан юм.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

Quarterly E-newsletter

2015 4 (28) Хуудас: 4 / 8

Supply Chain ТАНИН МЭДЭХҮЙ

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЦААСГҮЙ ХУДАЛДААНЫ ТАЙЛАН 2015 ОН

“МОНГОЛ УЛС”Худалдааг хөнгөвчлөх, цаасгүй худалдааг хэрэгжүүлэх 31 цогц арга хэмжээнүүд дээр үндэслэн

гаргасан Ази Номхон далайн 44 улс орны хэрэгжилтийн түвшний үр дүнг доорхи графикаар харуулж байна. Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний хувьд бүс нутгийн дундаж хэрэгжилтийн түвшин 46,5 % тай байна. Бүс нутаг дотроо худалдааг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийн хэрэгжилт маш олон төрөлтэй байна. Австрали, БНСолонгос Улс,Сингапур улсуудын хэрэгжилтийн үр дүн 85% иас илүү гарсан байхад зарим нэг улс орнуудын хэрэгжилтийн үр дүн дөнгөж 15% тай байна. Монгол улсын хувьд дундаж үзүүлэлттэй буюу 30 % орчим байна.

“ИЛ ТОД БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ” “ДҮРЭМ ЖУРАМ”

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 92015 4 (28)

Supply Chain “ЦААСГҮЙ ХУДАЛДАА” “ХИЛИЙН ДАГУУХ ЦААСГҮЙ

ХУДАЛДАА”

“БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЭЛЭЛЦЭЭР”

“ДАМЖИН ӨНГӨРӨХ ХУДАЛДАА,ТЭЭВЭР”

/Эх сурвалж : НҮБ, АНДЭЗНКомисс “Худалдаа хөнгөвчлөх судалгаа 2015” /

САНАЛ ЗӨВЛӨМЖ: • Засгийн газрын зүгээс Монгол улсын худалдааны

хөгжлийг хурдасгах зорилгоор Монголд цахим нэг цонх системийг нэвтрүүлэх хүчин чармайлтыг цаашид үргэлжлүүлэн, экспорт импортын үйл ажиллагааг автоматжуулан хялбаршуулах замаар тэдгээрийн зардлыг бууруулах

• Төрийн үйлчилгээний бүтцийг өөрчилж хялбаршуулах; • Худалдаа болон гаалийн үйл ажиллагаанд шинэ

технологийг (мэдлэг болон ур чадвар) нэвтрүүлэх; • Цахим нэг цонх системийг хэрэгжүүлэхэд суурь нөхцөл

болох цахим гарын үсэг, мэдээллийн аюулгүй байдлын

тухай, гаалийн татвар хураамж, хяналт шалгалтын тухай хууль, худалдааны тухай хуулиудыг өөрчлөх, батлах

• Худалдааны гэрээний зөв хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах

• Гаалийн байгууллагын зүгээс Монголд цахим нэг цонх системийг нэвтрүүлэх үндэсний мастер төлөвлөгөөг бодит ажил болгоход удирдан манлайлан оролцох

• Үйл ажиллагааны явцад хяналт тавих Засгийн газар ба хувийн хэвшлийн хамтарсан механизмыг бүрдүүлэн, үр дүнг Засгийн газар болон бусад оролцогчдод тайлагнах

МҮХАҮТАНХИМ,ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Монгол улс нь худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх түвшин нь 37 % тай байгаа бөгөөд энэ нь Ази номхон далайн бүс нутаг дотроо ихээхэн доогуур үзүүлэлт юм. Арга хэмжээг дотор нь ангилан үзвэл “Дамжин өнгөрөх худалдаа”-нд үзүүлж буй арга хэмжээний үзүүлэлт хамгийн өндөр буюу 66.7 % тай, ” Ил тод байдлын үзүүлэлт” 60%

тай байгаа бол хамгийн доогуур үзүүлэлтийг “Хилийн дагуух цаасгүй худалдаа” 0% тайгаар эзэлж байна. Өөрөөр хэлбэл хилийн худалдааг дэмжих, түүнийг цаасгүй болгох, хил дээрх гаалийн болон бусад хяналт шалгалтын үйл ажиллагаа биет байдлаар хийгдэх, цаасан бичиг баримтыг заавал шаардах байдал байсаар байгааг харуулж байна.

Quarterly E-newsletter

2015 4 (28) Хуудас: 6 / 8

Supply Chain ЛОГИСТИК

ДЭЛХИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭНД ЧАДВАРЫН ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

Нийлүүлэлтийн хэлхээний хамгийн гол тоглогч бол менежер гэдэгтэй хүн бүхний санал нийлэх болов уу. Бизнес эрхлэгчид дэлхий дахинд өрнөж буй харилцаанд оролцох, зохицуулан удирдах, дэлхийн аюулгүй байдлыг тодорхойлох, бизнесийн стратегийг бий болгох зэрэг бүхий л үйл ажиллагаагаа нийлүүлэлтийн хэлхээ, худалдан авалтын мэргэжилтнүүддээ даатгадаг. Гэтэл хамгийн гол асуудал бол тэдний чадварын асуудал. 2013 оноос хойш менежрүүд нийлүүлэлтийн хэлхээний хамгийн эрсдэлтэй түвшинд ажиллаж байна. Менежрүүдийн тэн хагас нь тухайн байр сууринд шаардагдах чадвар

байхгүй гэсэн үзүүлэлт гарчээ. Тухайлбал, Их Британи-51%, Өмнөд Африк-45%, Австрали улсын менежрүүдийн 44% нь ур чадвар тааруу гэсэн үзүүлэлт гарсан байна. Нийлүүлэлтийн хэлхээний менежрүүдийн ур чадварын зөв, тэнцвэртэй байдал асуудал болсоор байна.

Сүүлийн жилүүдэд хил дамнасан харилцаа, дээд удирдлагад нөлөөлөх, нийлүүлэгчидтэй хамтран ажиллах зэргээр шинэ шинэ чадварыг шаардах болсон. Тухайлбал, Их Британи улсын менежрүүдээс энэ жилд та нараас шаардагдсан хамгийн чухал чадвар юу байсан бэ? гэсэн асуулгад харилцаа холбоо, харилцааны

менежмент, хэлцэл хийх болон нөлөөлөх ур чадварууд байсан гэжээ. Ажлын явцад хоорондоо харилцах чадварыг эс тооцвол дүн шинжилгээ хийх чадвар сул байгаа нь харагджээ.

Хэрэв уншигч та менежер хүн

бол Нийлүүлэгчийн хэлж байгаа бүх зүйлд та итгэдэг үү?, Танд ажилтны нийгмийн хамгааллын нэр хүнд, ёс суртахууны ач холбогдлыг ойлгох нягтлан хүний оюуны чадавхи бий юу? Байгууллагынхаа дээд түвшинд худалдан авалтын үйл ажиллагааны өөрчлөлтийг хийх зориг, манлайлж чадах итгэл танд бий юу? зэрэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Эдгээр чадварууд нь ямар ч

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 92015 4 (28)

Supply Chain менежрүүдэд байх ёстой юм. Үйл явцын үеэр харилцаан дээр анхаарлаа хандуулах нь бизнесийг сэргээх хүч болдог. Нэгэн кейс дурдахад, та бүхний нилээд сайн мэдэх Jaguar Land Rover /JLR/ корпораци 2008 онд чанарын хяналтын асуудлаа оновчтой шийдвэрлэж чадсанаар техник чадварын хомсдлыг арилгаж чадсан байна. Хамгийн гол нь алдаа гарч буй хэсгийг зөв тогтоох нь чухал бөгөөд нийлүүлэгчид тэдгээр алдааны 65%-ийг олж үйл ажиллагаанд онцгой нөлөөг бий болгожээ. Гэрээгээ үг үсэггүй биелүүлсэн ч суурь харилцаа нь зөрчилтэй байдаг байж. Мөн 16-аан нийлүүлэгчдийн нэг нь ч чанарын хяналтын асуудлын эх

үүсвэр, үйлдвэрлэлийн шугамын саатлаас үүдэлтэй мянга мянган паундын алдагдлыг хянадаггүй байсан байна. Идэвх сул энэхүү ажлын хандлага нь санхүүгийн хөрөнгө оруулалтаас бус хүмүүсийн сэтгэлээсээ ажиллах хандлага сул байгаагаас шалтгаалжээ. JLR эдгээр 16-аан нийлүүлэгчийг нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болгож тоог бууруулахаар чанарын хяналтаа дахин харж, шинэчилсэн байна. Ингэснээр 6-аан жилийн хугацаанд нийлүүлэгчдийнхээ хамт чанарын хяналтын шинэ системийг нэвтрүүлж чадсан аж. Эцсийн бүтээгдэхүүн нь ямар түвшинд хүрснийг үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл

ханамжийн графикаас болон дэлхийн технологийн нэгээхэн хэсэгт 2 сая паундын хөрөнгө оруулалт хийсэн нийлүүлэгчдийх нь ажлын үр дүнгээс харагдаж байгаа юм. Үйл ажиллагааны дүн шинжилгээ хийж, сайжруулалт хийх нь чадварын дутагдлыг бууруулах ганц боломж юм. Ур чадварын дутмаг байдал нийлүүлэгчдийн харилцаагаар хязгаарлагддаггүй ч хил дамнасан нийлүүлэлтийн хэлхээний зохицуулалтанд яах аргагүй тулгамдаж буй асуудал болоод байна.

http://www.supplychaindigi-tal.com/supplychainmanage-ment/4152/The-skills-shortage-facing-global-supply-chains

ЗУРААСАН КОД

ЗУРААСАН КОД АВАХ ЗААВАРЧИЛГАА“GS1 Монгол” нийгэмлэгийн http://www.gs1mn.org/ сайтруу ороод “ГИШҮҮНЧЛЭЛ” гэсэн хэсэгтэй танилцахад зураасан код авах талаар ерөнхий мэдээллийг нэг дороос авах болно. Харин аж ахуй нэгжийн хэлбэр, мөн зураасан код авах хэлбэрээс хамаараад бүрдүүлэх бичиг баримтууд тодорхой хэмжээгээр ялгаатай. Зааварчилгааны дэлгэрэнгүйг доорх хавсралтаас үзнэ үү.

ОНЛАЙНААР ЦААСААР

АЖ АХУЙ НЭГЖ

1 ААН-ийн танилцуулга /мэйлээр/ ААН-ийн танилцуулга /цаасаар/

2 ААН-ийн гэрчилгээний хуулбар /мэйлээр/ ААН-ийн гэрчилгээний хуулбар /цаасаар/

3Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамга дарсан байх,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамгатай ирэх/ /цаасаар/

4 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

5 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/

ХУВЬ ХҮН1 Иргэний үнэмлэхний хуулбар /мэйлээр/ Иргэний үнэмлэхний хуулбар /цаасаар/

Quarterly E-newsletter

2015 4 (28) Хуудас: 8 / 8

Supply Chain 2

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг/ /цаасаар/

3 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

4 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/

НӨХӨРЛӨЛ, ХОРШОО

1 Нөхөрлөл, хоршооны гэрчилгээний хуулбар /мэйлээр/

Нөхөрлөл, хоршооны гэрчилгээний хуулбар /цаасаар/

2Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамга дарсан байх,/ /мэйлээр/

Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг, тамгатай ирэх/ /цаасаар/

3 Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /мэйлээр/

Төлбөрийн баримт /сонгосон ангиллаас хамаарч үнийн дүн өөр байна/ /цаасаар/

4 Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /порталд шивж илгээнэ/

Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл /ирж бөглөнө/

Холбоо барих: “GS1 Монгол” Нийгэмлэг, МҮХАҮТанхимын 310 тоот өрөө Утас: (+976)-11-313411, (+976)-99022595 Факс: (+976)-11-324620Цахим Шуудан: [email protected]Цахим хуудас: www.gs1mn.orgФэйсбүүк хуудас: https://www.facebook.com/GS1Mongolia/?ref=bookmarks

Дээрх бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, ОНЛАЙНААР материалаа хэрхэн зөв ирүүлэх талаар дор дэлгэрэнгүй танилцуулъя.

ААН дээр жишээ болгон үзүүлье. Үүнд:1. ААН-ийн танилцуулга /шаардлагатай тохиолдолд/ 2. ААН-ийн гэрчилгээний хуулбар3. Албан бланк /журамтай танилцсан тухай, код хариуцах хүний гарын үсэг/

“GS1 Монгол” нийгэмлэгийн сайтын нүүр хуудасруу ороод “ГИШҮҮНЧЛЭЛ” гэсэн цэсийг дараад хамгийн эхэнд “ЖУРАМ” гэсэн хэсэгрүү орно.

Журам PDF өргөтгөлөөр гарч ирэх бөгөөд журамтай уншиж танилцсан тухай болон код хариуцах хүний гарын үсэг зурсан албан бичиг бичиж, тамга дарна. Эсвэл тус нийгэмлэгтэй холбогдож албан бичгийн бэлэн загвар авч болно. Албан бичгийг үйлдэхээс өмнө зураасан кодны нөөц сонгоно. Нөөцийн багцын мэдээлэл журмын 2 дах нүүрэнд үнийн дүнгийн хамт байгаа болно. Нөөцийг сонгохдоо үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирж буй зураасан кодгүй бүтээгдэхүүний төрөл, савлалтын хэмжээ тус бүрээр тооцож сонгоно. Жишээ нь: “Доктор” чацарганы шүүс гэсэн бүтээгдэхүүн 500мл, 250мл-ийн савлагаатай тохиолдолд 2 тусдаа код авна гэсэн үг юм. Хамгийн бага буюу 9-н зураасан кодны нөөцтэй багцыг сонгосон гэж үзвэл эдгээр 9-н зураасан кодны дээрх 2 савлалтан дээр 2 кодоо авахаар 7-н кодны нөөц үлдэж, дараа гарах шинэ бүтээгдэхүүндээ уг нөөцөө ашиглана.” гэх мэтээр тооцон сонгоно.

4. Төлбөрийн баримт 5. Гишүүний анкет, бүтээгдэхүүний өргөдөл

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 92015 4 (28)

Supply Chain

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

www.gs1mn.org

“GS1 Монгол” нийгэмлэг