L 4. financial institutions-3.2

56
Лекц 4. Үргэлжлэл....Санхүүгийн зуучлагчид тэдгээрийн төрөл, үйл ажиллагаа Үргэлжлэл

Transcript of L 4. financial institutions-3.2

Page 1: L 4. financial institutions-3.2

Лекц 4.

Үргэлжлэл....Санхүүгийн зуучлагчид

тэдгээрийн төрөл, үйл ажиллагаа

Үргэлжлэл

Page 2: L 4. financial institutions-3.2

СЭДВИЙН АГУУЛГА:

1. Санхүүгийн байгууллагуудын төрөл, ангилал

2. Банкны байгууллага, түүний төрөл, онцлог

3. Банк бус санхүүгийн байгууллагууд,

тэдгээрийн төрөл, онцлог

Санхүүгийн байгууллагуудын төрөл, хэлбэр,

зорилго, эрхлэх үйл ажиллагааны талаар нэгдсэн

ойлголт өгөх

СЭДВИЙН ЗОРИЛГО:

Page 3: L 4. financial institutions-3.2

ТҮЛХҮҮР ҮГС • Санхүүгийн байгууллага- Financial Institution

• Санхүүгийн зуучлагчид- Financial Intermediaries

• Төв банк- Central Bank

• Арилжааны банк-Commercial bank

• Банк бус санхүүгийн байгууллага- Nonbank Financial

Institution

• Хадгаламж зээлийн хоршоо- Savings and loan association

• Хөрөнгө оруулалтын банк- Investment bank

• Хөрөнгө оруулалтын сан- Investment fund

• Хөрөнгийн бирж-Stock exchange

• Тэтгэврийн сан-Pension fund

• Даатгалын компани- Insurance company …

• Management of Asset, Liabilities

Page 4: L 4. financial institutions-3.2

Санхүүгийн зуучлалын төрөл

Бид өмнөх хичээлээр Санхүүгийн

зуучлагчдыг дараах 3 төрөлд ангилдагийг

үзсэн.

• Депозитын институциүд

• Гэрээт хадгаламжийн институциүд

• Хөрөнгө оруулалтын зуучлагчид

Page 5: L 4. financial institutions-3.2

Санхүүгийн зуучлалын төрөлАнхдагч өр төлбөр/Сангийн

эх үүсвэр/

1

1.1

- Арилжааны банк Депозит

1.2 - Хадгаламж зээлийн нийгэмлэг Депозит

1.3 - Хамтын хадгаламжийн банк Депозит

1.4 - Зээлийн холбоод Депозит

2

2.1 -Амьдралын даатгалын компани Даатгалын Хураамжийн орлого

2.2

Амьдралын бус даатгалын

компани (Эд хөрөнгө,галын

даатгалын компани)

Даатгалын Хураамжийн орлого

2.3

-Тэтгэврийн сан, ЗГ-ын өндөр

настаны тэт/сан

Ажил олгогч ба Даатгуулагчийн

төлсөн НДШ

3

3.1 - Санхүүгийн компани Арилжааны бичиг,хувьцаа,бонд

3.2 - Хамтын сан Хувьцаа

3.2 -Мөнгөний захын хамтын сан Хувьцаа

Хувьцаа,бонд

Мөнгөний захын хэрэгслүүд

Анхдагч активууд/Сангийн

зарцуулалт/

Гэрээт хадгаламжийн институциүд

Корпорацийн бонд, моргейж

Орон нутгийн бонд, Корпорацийн

бонд, хувьцаа, ЗГ-ын ҮЦ

Корпоацийн бонд ,хувьцаа

Хөрөнгө оруулалтын зуучлагчид

Хэрэглээний болон бизнесийн

Депозитын институциүд:

Бизнес болон хэрэглээний зээл,

моргейж, ЗГ болон ОН-ийн

Засаг захиргааны ҮЦ

Моргейж

Моргейж

Хэрэглээний зээл

Page 6: L 4. financial institutions-3.2

1. САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

ТӨРӨЛ, АНГИЛАЛ

ТОДОРХОЙЛОЛТ:

Нэг буюу түүнээс дээш санхүүгийн үйлчилгээг голлон эрхэлж, эдийн засаг дахь мөнгөн харилцааг зохицуулж байдаг хуулийн этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ.

Санхүүгийн

байгууллагууд

Банкны

Төв банк

Арилжааны

банк

Банкны бус

Page 7: L 4. financial institutions-3.2

1. САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

ТӨРӨЛ, АНГИЛАЛ

БАНКНЫ

БУС

Хөрөнг

ийн

бирж

Тэтгэвр

ийн сан

Хадгала

мж

зээлийн

хоршоо

Үнэт

Цаасны

компан

и

Даатгал

ын

компан

и

Хөрөнгө

оруулал

тын сан

Хамтын

сан

Page 8: L 4. financial institutions-3.2

ТОДОРХОЙЛОЛТ:

Сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж, зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуучлагч байгууллагыг банк гэнэ.

Хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэнэ.

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ

Page 9: L 4. financial institutions-3.2

Банкны бусад байгууллагаас ялгагдах онцлог:

Үйл ажиллагаа нь маш өргөн хүрээг хамардаг

Төрийн мөнгөний бодлого банкаар дамжин хэрэгждэг

Төрийн зүгээс тавих хяналт хүчтэй

Харилцан итгэлцэл дээр үйл ажиллагаа нь үндэслэдэг

Бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг.

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ

Page 10: L 4. financial institutions-3.2

ТОДОРХОЙЛОЛТ:

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх

бүхий байгууллагыг төв банк гэнэ.

Төв банк нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн

тогтвортой байдлыг хангах, түүнчлэн

санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны

тогтвортой байдлыг хангах замаар үндэсний

эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд

дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг.

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

ТӨВ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ

АЖИЛЛАГАА

Page 11: L 4. financial institutions-3.2

ТӨВ БАНКНЫ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах;

Мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг

гүйцэтгэх;

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих;

Банк хоорондын төлбөр тооцоог зохион

байгуулах;

Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж,

удирдах.

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: ТӨВ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Page 12: L 4. financial institutions-3.2

ТӨВ БАНКИНД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Иргэн хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй

тусламж үзүүлэх

Ашиг олох зорилгоор хөрөнгө худалдах,

худалдан авах

Засгийн газар болон банкнаас бусад иргэн

хуулийн этгээдэд банкны үйлчилгээ үзүүлэх

Хуулийн этгээдийн дүрмийн санд хувь

оруулах, үнэт цаас худалдан авах, худалдах

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: ТӨВ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Page 13: L 4. financial institutions-3.2

Санхүүгийн зуучлалын төрөл

Санхүүгийн зуучлагчдыг дараах 3 төрөлд

ангилна.

• Депозитын институциүд

• Гэрээт хадгаламжийн институциүд

• Хөрөнгө оруулалтын зуучлагчид

Санхүүгийн гол гол зуучлагчдын үйл ажиллагааг

дараагийн лекцээр дэлгэрэнгүй үзэх болно.

Page 14: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: ТӨВ БАНКНЫ БҮТЭЦ, ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ

Төв банкны

Ерөнхийлөгч

Тэргүүн дэд

Ерөнхийлөгч

Дэд

ерөнхийлөгч

Газар

хэлтэсүүд

Монгол банкны газар

хэлтсүүд:

• Тамгын газар

• Мөнгөний бодлого,

судалгааны газар

• Дотоод аудитын газар

• Хяналт шалгалтын газар

• Валют, эдийн засгийн Газар

• Төлбөр тооцоо, бүртгэлийн

газар

• Мэдээллийн Технологийн

Газар

• Санхүүгийн мэдээллийн

алба

• Санхүүгийн тогтвортой

байдлын зөвлөл

• Банкны сургалтын төв

• Эрсдэлийн удирдлагын алба

Page 15: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ТОДОРХОЙЛОЛТ:

Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн

нэрийн өмнөөс зээл болгон олгодог ашгийн төлөө бизнесийн

байгууллагыг арилжааны банк гэнэ.

Банкны гол зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг

арвижуулах буюу ашиг олох явдал байдаг.

Монгол улсын банкны тухай хуульд “Хувь нийлүүлэгчийн

оруулсан хөрөнгөөр бүрдсэн дүрмийн сантай, хувь

нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр

санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг

хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох,

төлбөр зэрэг зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх үйл

ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг

ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэнэ.

Page 16: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА МӨРДӨХ ЗАРЧМУУД :

Хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох

Харилцан итгэлцлийн зарчим

Өрсөлдөөний зарчим

Эдийн засгийн хувьд бие даасан байх

БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУЛГУУР:

Үйлдвэрлэл, арилжаанаас чөлөөлөгдсөн мөнгөн капитал болох

өөрийн хөрөнгө

Бусад үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээний байгуулагуудаас ялгаатай

өвөрмөц үйлчилгээ, бүтээгдхүүн

Банкны удирдлага, ажилбараар/operation/ мэргэшсэн ажиллах хүчин

Үйлдвэрлэлийн нөхцөл болох тоног төхөөрөмж, барилга байгууламж,

холбоо, сүлжээний техник хэрэгсэл гадаад дотоод мэдээлэл юм.

Page 17: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКНЫ ҮҮРГҮҮД /ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ-

АЖИЛБАР/:

1. Хадгаламж хуримтлуулах

2. Зээл олгох буюу хөрөнгө оруулалтын эх

үүсвэрээр хангах

3. Төлбөр тооцоо хийх

4. Мөнгө өсгөж үржүүлэх

Хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдийг шинээр

бий болгох арилжааны банкны үйл ажиллагааг

мөнгө өсгөж үржүүлэх гэнэ.

Page 18: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ,

ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛ:

Үүсгэн байгуулагдсан хэлбэрээрээ:

Хувьцаат

Хязгаарлагдмал хариуцлагатай

Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр:

Төрийн өмчийн

Хувийн өмчийн

Холимог

Үйл ажиллагаа явууулах хэлбэрээр:

Нийтлэг үйлчилгээтэй

Төрөлжсөн үйлчилгээтэй /үйлчилгээ, салбараар/

Page 19: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛ:

Үйлчилгээний цөөн төрлийг дагнан эрхэлдэг, эсвэл тодорхой нэг

салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг банкыг төрөлжсөн

банк гэнэ.

Нийгэм эдийн засгийн өргөн хүрээнд олон төрлийн үйлчилгээг

эрхэлдэг банкийг нийтлэг үйлчилгээтэй банк гэнэ.

Дүрмийн санг 100% төрийн өмчийн хөрөнгөөр бүрдүүлсэн

банкийг төрийн өмчийн банк гэнэ.

Хувийн секторын банк, хувийн компани, хоршоо, нөхөрлөл хувь

хүний хувь хөрөнгөөр дүрмийн сангаа бүрдүүлсэн банкуудыг

хувийн секторын банкууд гэж томъёолно.

Харин хувийн секторын банкуудыг хувь нийлүүлсэн, хувийн гэж

ангилна.

Page 20: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКНЫ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА /ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ/:

1. Хадгаламжийн үйлчилгээ

2. Зээлийн үйлчилгээ

3. Төлбөр тооцооны үйлчилгээ

4. Төлбөрийн баталгаа, батлан даалт гаргах

5. Хөрөнгийн баталгаа гаргах үйлчилгээ

6. Үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах,

хадгалуулах

7. Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах

8. Үнэт зүйл хадгалах

9. Гадаад төлбөр тооцоо хийх

10. Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

11. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа

12. Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах

Page 21: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

СЗХ-НООС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

1. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө,

мэдээлэл өгөх; 2. Итгэлцлийн үйлчилгээ; 3. Даатгалын зуучлагч; 4. Андеррайтерын үйлчилгээ; 5. Кастодиан; 6. Факторингийн үйлчилгээ; 7. Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар

гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ.

Page 22: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: АРИЛЖААНЫ БАНК, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАНКИНД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа

явуулах

Харилцагчдын нууцыг задлах

Санхүүгийн зах зээл дээр ноёрхох /зохион

байгуулалттайгаар/

Улс төрийн нам эвсэлд хандив өгөх

Page 23: L 4. financial institutions-3.2

ХУВЬ

НИЙЛҮҮЛЭГЧ-

ДИЙН ХУРАЛ

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ

ЗӨВЛӨЛ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

/ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ/

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА:

АРИЛЖААНЫ БАНКНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Page 24: L 4. financial institutions-3.2

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: АРИЛЖААНЫ БАНКНЫ ОРЛОГО, ЗАРДАЛ

ОРЛОГО:

Зээл болон үнэт цаасны хөрөнгө оруулалтаас

орох хүүгийн орлого

Үйлчилгээний хөлс, шимтгэл гм хүүгийн бус

орлого

Онцгой шинжтэй ердийн бус орлого

ЗАРДАЛ:

Эх үүсвэр төвлөрүүлэхтэй холбоотой хүүгийн

зардал

Үйл ажиллагаатай холбоотой хүүгийн бус зардал

Онцгой шинжтэй ердийн бус зардал

Page 25: L 4. financial institutions-3.2

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД: /Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох,

түүнд хяналт тавих журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7-

р сарын 30-ны өдрийн 460 дугаар тушаалын хавсралт/

1. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний талаар:

2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын

талаар:

3. Зээлийн эрсдэлээс хамгаалах талаар:

4. Гадаад валютын эрсдэлээс хамгаалах

талаар:

2. БАНКНЫ БАЙГУУЛЛАГА: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШАЛГУУРУУД

Page 26: L 4. financial institutions-3.2

1. Хадгаламж зээлийн байгууллага /depository savings institutions/

2. Даатгалын компани /insurance companies/

3. Тэтгэврийн сан / pension and retirement funds/

4. Хамтын сан / mutual funds/

5. Хөрөнгө оруулалтын банк / investment bank/

6. Хөрөнгө удирдлагын компани /Asset Management Firms/

7. Мэдээллийн ү�йлчилгээ үзүүлэгч байгууллага /Information Services /

3. БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА:

ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОНЦЛОГ

Page 27: L 4. financial institutions-3.2

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГА

/DEPOSITORY SAVINGS INSTITUTIONS/

Хадгаламж зээлийн байгууллагад хамтын хадгаламжийн банк, хадгаламж зээлийн нийгэмлэг, зээлийн холбоод хамаардаг.

АНУ-д хадгаламж зээлийн байгууллагууд нь арилжааны банкны хадгаламж татах, зээл олгох үйл ажиллагаатай нь өрсөлдөж хадгаламж, чекийн данс гарган сангийн хөрөнгөө өсгөх ба моргейж, хэрэглээний зээл олгох үйл ажиллагаанд төвлөрч ажилладаг.

Манай улсад Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Page 28: L 4. financial institutions-3.2

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

NONBANK FINANCIAL INSTITUTION

ББСБ-ЫГ МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН

ЭТГЭЭД ЭРХЭЛЖ БОЛОХ БӨГӨӨД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛНА.

Зээл;

Факторингийн үйлчилгээ;

Төлбөрийн баталгаа гаргах;

Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;

Гадаад валютын арилжаа;

Итгэлцлийн үйлчилгээ;

Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;

Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.

Page 29: L 4. financial institutions-3.2

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

NONBANK FINANCIAL INSTITUTION

ББСБ ДАРААХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО:

Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;

Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

Иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;

Чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах;

Банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.

Page 30: L 4. financial institutions-3.2

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО

SAVINGS AND LOAN ASSOCIATION

Гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг Хадгаламж зээлийн хоршоо гэнэ.

ХЗХ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ.

Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болох ба үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн байх шаардлагатай байдаг.

Page 31: L 4. financial institutions-3.2

ДААТГАЛЫН КОМПАНИ

/INSURANCE COMPANIES/

Даатгалын компани нь гэрээний үндсэн дээр даатгуулагчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь нас, ашиг сонирхолд эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээдэг.

Даатгалын компани нь хураамжаас бүрдсэн хөрөнгөө төлбөрийн чадвар сайтай хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө оруулалт хийнэ.

Даатгалын компаниуд нь дараах төрөлтэй. Үүнд: Амьдралын даатгалын компани /Life Insurance

Companies/

Эд хөрөнгө, гэнэтийн ослын даатгалын компани / Property and Casualty Companies/

Page 32: L 4. financial institutions-3.2

Амьдралын даатгал нь XYII-XYIII үед Англид анх үүссэн бөгөөд далайн даатгалын нэмэлт хэлбэрээр хийгдэж эхэлсэн. Тэр үед хөлөг онгоц болон ачааны даатгалын зэрэгцээ хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаанд даатгадаг байв. Улмаар далайчдыг далайн аяллын үед нас барахаас даатгадаг клуб Лондонгийн Ллойдсын цайны газар байгуулагджээ.

Япон улсад даатгал маш өндөр хөгжсөн бөгөөд дэлхийн амьдралын даатгалын нийт хураамжийн 32% нь тус улсад ноогддог байна. Японы амьдралын даатгалын маш томд тооцогдох Nippon Life Insurance Company нь 1882 онд байгуулагдсан эртний компаниудын нэг бөгөөд амьдралын даатгалын чиглэлээр мэргэшсэн, давхар даатгалыг голлон хийдэг. Дэлхий даяар нийт 40 мянган салбартай.

АМЬДРАЛЫН ДААТГАЛЫН КОМПАНИ

/LIFE INSURANCE COMPANIES/

Page 33: L 4. financial institutions-3.2

Өндөр насны тэтгэвэрт гарах үед амьдралын одоогийн түвшинг хадгалах хэмжээний ирээдүйн тэтгэврийн хуримтлал бий болгох

Тэжээгчээ алдсаны улмаас гэр бүлд учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалах

Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар болон бүр мөсөн алдсан үед тэтгэмж авах

Оршуулгын зардлаа нөхөх

Мөнгөн хуримтлалтай болох

Зээлдэгчийн зээлийн үлдэгдлийг даатгалын хамгаалалтад авах гэх мэт маш олон талын санхүүгийн хамгаалалтыг бий болгодог

АМЬДРАЛЫН ДААТГАЛЫН КОМПАНИ

/LIFE INSURANCE COMPANIES/

Page 34: L 4. financial institutions-3.2

ЭД ХӨРӨНГӨ, ГЭНЭТИЙН ОСОЛЫН

ДААТГАЛЫН КОМПАНИ

/ PROPERTY AND CASUALTY COMPANIES/

Эд хөрөнгө гэнэтийн ослын даатгал нь амьдралын даатгалаас тохиолдох магадлал өндөр, гэнэтийн байдлаараа ялгаатай юм. Үүнд aвтомашины, галын, орон сууцны, хариуцлагын гэх мэт даатгалууд хамаарна.

Монгол улсын Даатгалын зах зээлийг олон улсын даатгалын зах зээл, онцлогтой харьцуулсан судалгаа хийх

Даатгалын статистик үзэх /Даатгалын мэргэжлийн байгууллагууд, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, даатгалын байгууллагын санхүүгийн онцлог, зах зээлийн өрсөлдөөн, төвлөрөл,.../

Page 35: L 4. financial institutions-3.2

ТЭТГЭВРИЙН САН

/ PENSION AND RETIREMENT FUNDS/

Тэтгэврийн санг корпораци, улс, орон нутгийн засаг захиргаа эзэмшдэг.

Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн НДШ-ээр сангаа бүрдүүлнэ. Корпорацийн ҮЦ-нд хөрөнгө оруулна. Өндөр настнуудад тэтгэвэр буюу тогтмол орлого- annuity хэлбэрээр хуваарилдаг.

Монгол улсын Тэтгэврийн сангийн удирдлага

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага

Нийгмийн даатгалын байгууллагын бүтэц,зохион байгуулалт үйл ажиллагаа

Нийгмийн болон Арилжааны даатгалын ялгаа, онцлог

Page 36: L 4. financial institutions-3.2

ТЭТГЭВРИЙН САН / PENSION AND RETIREMENT FUNDS/

• Засгийн газрын тусгай зориулалттай сан/Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сан, Боловсролын төрийн сан... 34 төрөл/

• Тусгай зориулалттай сан байгуулах шаардлага, бодлого зохицуулалт

• Тэтгэврийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, тэтгэврийн хувьчлал /Хөгжлийн чиг хандлага, хөгжих нөхцөл Жи: Чили, Казакстан, Япон, АНУ,,, /

Page 37: L 4. financial institutions-3.2

ТЭТГЭВРИЙН САН / PENSION AND RETIREMENT FUNDS/

Сангийн хөрөнгийн удирдлага:

- Орлого: 1 трлн төг, 800.0 мян даатгуулагч, 20 000 Ажил олгогч

- Зарлага: 1.4 трлн төг 395.0 мян тэтгэвэр авагч

- 1 тэтгэвэр авагчид 2.3 шимтгэл төлөгч

- ЭЗ-ийн идэвхитэй хүн ам ???

- Сангийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах, хөрөнгө өсгөх үүрэгтэй /Монголд ???/

- Байгууллагын удирдлага ямар байх вэ???

Page 38: L 4. financial institutions-3.2

• Top 10 world largest Pension Fund for 2012

ТЭТГЭВРИЙН САН

/ PENSION AND RETIREMENT FUNDS/

Page 39: L 4. financial institutions-3.2

ХАМТЫН САН / MUTUAL FUNDS/

Өргөн хүрээний том хөрөнгө оруулалтуудад хамтарсан байдлаар хөрөнгө оруулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг хөрөнгө оруулалтын хэлбэрийг хамтын сан гэнэ.

Хамтын сан нь маш олон хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж - Хувьцаа - Бонд - Мөнгөний захын богино хугацааны хэрэгслүүд - Бусад үнэт цааснуудад хөрөнгө оруулалт

хийдэг.

Page 40: L 4. financial institutions-3.2

ХАМТЫН САН / MUTUAL FUNDS/

Хоёр төрлийн хамтын сан байдаг. Үүнд:

• Нээлттэй сан / Open – end funds/

• Хаалттай сан /Close – end funds/

Нээлттэй сан нь үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн худалдаг авах үүрэг хүлээдэг.

Хаалттай сан нь үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй.

Page 41: L 4. financial institutions-3.2

ХАМТЫН САН / MUTUAL FUNDS/

The 10 Largest Mutual Funds

Page 42: L 4. financial institutions-3.2

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК

/ INVESTMENT BANK/

ААН, засгийн газарт үнэт цаас гаргаж хөрөнгө босгоход туслах зорилготой.

Мөнгийг аливаа төсөл, хэлцэлд татан оруулж энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүгийн хэрэгслүүдийг анхдагч болон хоёрдагч зах зээлд худалдах, арилжих, зуучлах замаар бусдын хөрөнгийг өсгөх үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм.

Хөрөнгө оруулалтын банк нь дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнд:

• Компаниудад хөрөнгө босгоход зуучлах /underwriting/

• Хөрөнгө оруулагчдад ашигтай бизнес олоход зуучлах /investment management/

Page 43: L 4. financial institutions-3.2

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК

/ INVESTMENT BANK/

Компаниудад хөрөнгө босгоход зуучлах: ХО–ын

банкуудын үндсэн үүрэг нь тухайн үнэт цаастай

холбогдолтой бүх бичиг баримтуудыг цэгцлэх,

холбогдох хуулийн зөвлөхүүдтэй ажиллах, цаашлаад

төслийн маркетингийг хийх зэрэг бүх зохион

байгуулалтын ажлыг хийх юм.

Хөрөнгө оруулагчдад ашигтай бизнес олоход зуучлах:

Дэлхийн томоохон ХОБанкуудад: Bank of America Merrill

Lynch, Barclays Capital, BNP Paribas, Citigroup, Credit

Suisse, Deutsche Bank зэрэг орно.

Компани / Төсөл ХОБанк ХО-чид

Page 44: L 4. financial institutions-3.2

Хөрөнгө оруулалтын банк/ХОБ/

Хөрөнгө оруулалтын банк Арилжааны банк

• Хөрөнгийн Зах зээлээс

санхүүжилт олохоор

шинээр ҮЦ гаргаж буй

компаниудын ҮЦ-ыг үнэт

цаасны анхдагч зах зээлд

гарган эргэлтэнд оруулж

мөнгөн хөрөнгийг нь

өсгөх, компанийн нэгдэлт,

худалдан авалтыг /M&A/

зохион байгуулан

стратегийн зөвлөгөө өгөх,

үнэт цаасны хоёрдогч зах

зээлд ҮЦ-ыг арилжаалах.

• Хөрөнгийн илүүдэлтэй

байгаа иргэд болон

компаниудаас хөрөнгийг

хадгаламж хэлбэрээр

татан төвлөрүүлж, хөрөнгө

шаардлагатай байгаа иргэд

болон компаниудад зээл

олгож, хүүний зөрүүнээс

ашиг олдог.

Page 45: L 4. financial institutions-3.2

Үнэт цаасны зах зээл

(Хөрөнгийн биржүүд)

Хөрөнгө

оруулалтын банк

Үнэт цаас гаргагч

Хөрөнгө оруулагч

Үнэт

цаас

Хөрөнгө

оруулалт

Үнэт цаас

Хөрөнгө

оруулалт

Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны

ерөнхий схем:

Page 46: L 4. financial institutions-3.2

2. Ерөнхий үйл ажиллагаа ХОБ нь шинээр ҮЦ гаргаж буй компаниуд болон ҮЦ худалдан

авч буй хөрөнгө оруулагчдад аль алинд нь үйлчилгээ үзүүлдэг.

Үнэт цаас гаргаж буй компаниудад:

Хэзээ үнэт цаасаа гаргах, хэрхэн зах зээл дээр

байршуулах талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Тухайн

үнэт цаас зах зээлд амжилттай байх эсэх нь хамтран

ажиллаж буй хөрөнгө оруулалтын банкнаас ихээхэн

хамаардаг учир үнэт цаас гаргагчдын хувьд хөрөнгө

оруулалтын банкаа зөв сонгох нь маш чухал.

Хөрөнгө оруулагчдад:

Шинээр зах зээлд гарч буй үнэт цаасыг худалдан

авах эрх болон зах зээлд арилжаалагдаж буй үнэт

цааснуудаас худалдан авахад нь туслах, зах зээлийн

талаар, зах зээлд арилжаалагдаж буй үнэт

цааснуудын талаар мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг

үзүүлнэ.

Page 47: L 4. financial institutions-3.2

3. Үйл ажиллагааны онцлог

1. Харилцагчдаас хадгаламж авдаггүй

2. Үйл ажиллагааны хэлбэрийг нь “худалдан

борлуулахад төвлөрсөн” ба “худалдан авалтанд

төвлөрсөн” гэж ангилна.

3. Дотоод мэдээлэл гадагшаа цацагдахаас сэргийлэх

үүднээс үйл ажиллагаагаа дотоодын болон олон

нийттэй харилцах гэсэн хоёр том хэсэгт хуваадаг

3. Тухайн банк байрлаж байгаа улс орны хууль, эрх

зүйн системд тулгуурлан өөр өөр хэм хэмжээтэй

байдаг.

Page 48: L 4. financial institutions-3.2

4. Ерөнхий бүтэц, зохион байгуулалт

Хөрөнгө оруулалтын хэлтэс

Арилжааны хэлтэс

Судалгааны хэлтэс

Эрсдлийн шинжилгээний хэлтэс

Капитал төлөвлөлтийн хэлтэс

Санхүүгийн хяналтын хэлтэс

Стратегийн хэлтэс

Үйл ажиллагааны хяналтын хэлтэс

Технологийн хяналтын хэлтэс

Үйл ажиллагааны

хэлтсүүд

Дотоод

хэлтсүүд

Хяналтын

хэлтсүүд

Page 49: L 4. financial institutions-3.2

5. Дэлхийн ТОП 10 ХОБ-ыг хөрөнгийн ЗЗ-д оролцох,

компани нэгдэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх зэрэг үйл

ажиллагаанаас олсон орлогоор нь жагсаавал: (2010.12.31-ний байдлаар)

Rank Company Fees ($m)

1 J.P.Morgan /USA/ $5,533.85

2 Bank of America Merrill Lynch /USA/ $4,581.59

3 Goldman Sachs /USA/ $4,386.52

4 Morgan Stanley /USA/ $4,055.48

5 Credit Suisse /Switzerland/ $3,379.12

6 Deutsche bank /Germany/ $3,286.80

7 Citi bank /USA/ $3,238.67

8 Barclays capital /UK/ $2,864.44

9 UBS /Switzerland/ $2,614.44

10 BNP Paribas /France/ $1,433.89

Page 50: L 4. financial institutions-3.2

ХОБ-уудын бүтээгдэхүүн, үйлчилгээ:

№ Banks Products

1 J.P.Morgan Consumer banking, corporate banking, credit cards, finance and insurance,

investment banking, mortgage loans, private banking, wealth management

2 Merrill Lynch Credit cards, consumer banking, corporate banking, finance and insurance,

investment banking, mortgage loan, private banking

3 Goldman Sachs asset management, commercial banking, commodities, mutual funds,

investment banking, prime brokerage

4 Morgan Stanley Investment banking, commercial banking, asset management, investment

management, retail brokerage, commodities

5 Credit Suisse Investment and private banking, asset management

6 Deutsche bank Investment, commercial, retail and private banking, asset management

7 Citi bank Credit cards, consumer banking, investment banking, corporate banking,

global wealth management, financial analysis

8 Barclays capital Financial services, investment banking

9 UBS Investment banking, investment management, wealth management, private

banking, corporate banking, finance and insurance, mortgage

10 BNP Paribas Credit, foreign exchange, prime brokerage, asset management

Page 51: L 4. financial institutions-3.2

ЭРСДЭЛТ КАПИТАЛЫН КОМПАНИ

/VENTURE CAPITAL FIRMS/

Эрсдэлт капиталын компани нь

Хөрөнгө оруулалтын банктай төстэй үйл

ажиллагаа явуулдаг бөгөөд ялгаатай тал нь

жижиг, анх гарч ирж буй компануудтай

ажилладаг. Шинэ компаниудын менежерүүд

туршлага багатай учир тэдэнд хөрөнгө

оруулалтын зөвлөгөө байнга хэрэгтэй байдаг.

Page 52: L 4. financial institutions-3.2

ХӨРӨНГӨ УДИРДЛАГЫН КОМПАНИ

/ASSET MANAGEMENT FIRMS/

Хөрөнгө удирдлагын компанийг хөрөнгө оруулалтын компани гэж ч нэрлэдэг.

Хамтын сан, тэтгэврийн сан, даатгалын компаниуд, бусад хөрөнгө зуучлалын компани болон засгийн газарт зөвлөгөө өгөх, хөрөнгийг нь удирдах зэрэг хөрөнгө оруулалтын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Хөрөнгө удирдлагын компани нь ихэнхдээ брокерын компани, даатгалын компани, банк мөн итгэлцлэлийн компани салбар байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Page 53: L 4. financial institutions-3.2

Мэдээллийн ү�йлчилгээ үзүүлэгч

байгууллага /Information Services /

Мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь санхүүгийн хэрэгсэл болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэдэг ба ихэнхдээ төрөлжиж үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайлбал:

Ү“нэт цаас -Moody’s, Standard & Poor’s; Даатгалын компани -Best’s;

Хамтын сан -Lipper, Morningstar;

Санхүүгийн мэдээлэл -Bloomberg, Reuters .

Page 54: L 4. financial institutions-3.2

Англи хэл дээрх ном, сурах бичиг

Ф.С Мишкин болон бусад (2004) Economics

of Мoney, banking and financial markets, 7th

edition (файлаар бий)

Bodie. Z, Merton. R.C, (1999) Finance, 2nd

edition (файлаар бий) /p58-63/

Hazel J.Johnson, (1993) Financial Institutions

and Markets, Chapter-1,Financial Institutions

and Intermediation /p318-531/

54

Page 55: L 4. financial institutions-3.2

СЕМИНАРЫН ДААЛГАВАР

55

• Лекцийг баяжуулж тэмдэглэл хөтлөх

• Төв банк болон банкны тухай хуулийг унших

• Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж буй хуулиудыг унших

• Баг болж хуваагдан арилжааны банкуудын үйл ажиллагааг харьцуулан ярилцах

• Арилжааны банкуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 3 жилийн дундажаар харьцуулан дүгнэх

Page 56: L 4. financial institutions-3.2

ДАРААГИЙН ЛЕКЦИЙН

СЭДЭВ