Galzuu

17
МУИС-ББС Биологи-1 М.Оюун-Эрдэнэ Малын галзуу өвчин

Transcript of Galzuu

Page 1: Galzuu

МУИС-ББС

Биологи-1

М.Оюун-Эрдэнэ

Малын галзуу

өвчин

Page 2: Galzuu

Галзуу өвчин гэж юу вэ?

ДЭМБ–ын тодорхойлсноор галзуу нь хүн, мал, амьтанд байнгын

аюул болон эдийн засгийн хохирол учруулдаг мал амьтнаас хүнд

халдварладаг гол таван өвчний нэг юм. Дэлхийд энэ өвчнөөр жилд

55000 гаруй хүн нас барж 1 сая шахам мал, амьтан үхэж байна.

Галзуу өвчин дэлхийн 110 гаруй оронд тархсан байдаг.

Галзуу өвчин бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн

системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог

явцтай халдварт өвчин юм.

Page 3: Galzuu

Галзуугийн үүсгэгч нь вирус бөгөөд тархины эсэд үрждэг байна.

Галзуу өвчний үүсгэгч РНХ агуулсан харьцангуй том 100-150 мкм

хэмжээтэй, Rhabdoviridae овгийн Lyssavirus юм. Вирусийн химийн

найрлагын 74% уураг, 1% РНХ, 22% өөх тос, 3% нүүрс ус эзэлдэг.

Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас,

шүлсний булчирхайд хуримтлагддаг.

Галзуу өвчний үүсгэгч нь юу вэ?

Page 4: Galzuu

Галзуу өвчний тархалт

1960–аад оны эхэн үед Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв,

Дундговь, Булган зэрэг аймагт тархсан мэдээ байгаа бөгөөд зөвхөн

1965 онд гэхэд 2175 мал, 232 нохой, махчин амьтад өвчилж үхсэн

байна. 1966 оноос галзуу өвчний голомт баруун тийш шилжиж

Дундговь, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг аймагт

өвчлөл нэмэгдсэн байна. 1968 оноос Баян Өлгий, Ховд, Говь Алтай

аймагт мэдээлэгдэх болжээ. 1970 оны эхээр галзуугийн голомт ахиад

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт идэвхжиж 1970–2005 оны хооронд

улсын хэмжээнд 21302 мал галзуугаар өвчилж үхсний 40.9% үхэр, 27.2

% тэмээ, 17 % хонь, 12.1 % ямаа, 2.9 % адуу байсан бөгөөд энэ

өвчлөлийн 71.7 % нь 1970–1979 оны хооронд гарчээ. 1980–аад оноос

мал, амьтны галзуу өвчний гаралт эрс буурч голомт нь баруун болон

хангай бүсийн аймгуудад байх болсон юм. 1966–2005 онд 1311 мал,

нохой өвчилж үхсний 25.4 % нь 2001 онд Говь Алтай, Ховд, Увс, Баян

Өлгий аймагт оногдож байна.

Page 5: Galzuu
Page 6: Galzuu

Галзуу өвчний илрэх байдал

Галзуугаар өвчилсөн мал, амьтан нь цочромтгой ууртай болж аажмаар ноомой болон саа

тусах маягаар өвчилнө.

Манай монголчууд ч эрт дээр үеэс энэ өвчний шинж тэмдгийн талаар тодорхой мэддэг,

өвчний явцаар нь чөдөр болон улаан галзуу гэж хувааж үздэг, нууц үеийн хугацааг хаана

хазуулснаас хамаардгийг хүртэл тооцсон байдаг. Малчид галзуу өвчнийг бусад мэдрэлийн

шинж тэмдэг бүхий өвчнөөс ялгахын тулд аргалын утаагаар утахад галзуурсан бол шууд

үхдэг ажээ. Манай орон галзуу өвчний эрсдэлтэй орнуудын нэг юм.

Хариуцан маллаж байгаа мал, амьтан, нохой, муур нь зэрлэг махчин амьтдад юм уу нохой,

мууранд уруулж хазуулсан тохиолдолд харъяалагдах мал эмнэлгийн алба, малын эмчид

даруй мэдэгдэж өвчний сэжигтэй юм уу уруулж хазуулсан мал, амьтныг найдвартай ялгаж

тусгаарлах ба эрүүл мал, амьтанд сэргийлэх вакцин тариулна.

Биед орсон вирус орсон газартаа хэсэг зуур байгаад нервийн ширхэгээр дамжиж нугасанд

хүрч цаашдаа уураг тархинд очно. Эндээ үржиж эмгэг үүсгэнэ. Дараа нь гадагшилж шүлсний

булчирхайд хүрч шүлсэнд орно. Өвчний нууц үе нь 3-8 долоо хоногоос нэг жил хүртэл

үргэлжилнэ.

Вирус нь мал амьтан галзуурахаас 3-10 хоногийн өмнө шүлсэнд гарч илэрдэг.

Малын эмч галзуу өвчний сэжигтэй зэрлэг махчин амьтан, нохойд уруулсан малд нэг

бүрчлэн үзлэг хийж сэжигтэй мал бүрийг тусгаарлана. Галзуу хавьтал халдваргүй зөвхөн

уруулж хазуулсан мал, амьтан өвчилдөг учир үзлэгийн ач холбогдол их. Үзлэг муу хийж

уруулж хазуулсан малыг бүрэн ялгаж чадаагүйгээс өвчин олон сараар үргэлжлэн гарах

нөхцөл бүрдэнэ. Өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтныг шууд устгана.

Page 7: Galzuu

Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн

хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед

ихэснэ. Харин суурин газрын хувьд өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагддаг.

Мал эмнэлгийн албаны сүүлийн 10 жилийн мэдээнээс дүгнэлт хийхэд манай орны хувьд

галзуу өвчний илрэл 3–6 дугаар сард дээд хэмжээнд хүрч байгаа бөгөөд 3 дугаар сард бүх

тохиолдлын 30.9 %, 6 дугаар сард 17.5 % гарсан байна. Ер нь өвөл эхлэж хавар болтол

үргэлжилж байгаа бөгөөд энэ үе нь зэрлэг махчин амьтдын ороотой давхцаж байгаа юм.

Улсын мал эмнэлгийн албаны 1996–2005 оны галзуу өвчний мэдээгээр өвчилж үхсэн зэрлэг

махчин амьтдын 41,9% нь 3 дугаар сард, 25,8% нь 5 дугаар сард байжээ.

Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ

нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Толгой,

хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн

дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж

тэмдэг илэрнэ.

Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн

ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох,

хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр

илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн

тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн

системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин

ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж

оройтсон үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.

Галзуу өвчний тохиолдол ихсэх үе

Page 8: Galzuu

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Галзуутай тэмцэх ажилд хүн, мал эмнэлэг, төр захиргааны байгуулагтай хамтран арга хэмжээ

авах ёстой. Иймд галзуу өвчинтэй тэмцэх зааврын дагуу урьдчилан сэргийлэх вакциныг жил

бүр тогтмол хийлгэх шаардлагатай.

Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ажиглалт хийх хугацаанд тэдгээртэй харьцаж байгаа

хүмүүс халад, хормогч, бээлий, нүдний шил хэрэглэх; Галзуу өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж, иргэдийн эрүүл

мэндийн боловсролыг дээшлүүлэх. Аймаг, хот, сумдын засаг захиргаа мал эмнэлгийн

байгууллага, хяналтын алба, хууль хяналтын байгууллага харъяа нутаг дэвсгэрийн голомтыг

эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах болон нохой, муур эзэмшигчдэд хяналт тавина. Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл явагдаж байгаа үед уг өвчлөлийг таслан зогсоох

талаар (агналт зохион байгуулж тоо толгойг цөөрүүлэх, өгөөш хаяж /дархлаажуулах/ өгөх) г.м . Аймаг, сум, орон нутгийн байнгын онцгой комисс нь дайчлах төлөвлөгөөнд галзуу өвчин гарч

буй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгай бүлэг болгон оруулж, хүн малын өвчлөл гарсан

үед уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь

мал, амьтны галзуу өвчний эпизоотологийн судалгаа, өвчлөлийн мэдээг улирал тутам авч

цаашид зохиох ажлыг төлөвлөнө. Орон нутгийн эрүүл мэндийн газар өвчлөлийн тохиолдол гарсан үед өвчлөлийн түүхийн нэг

хувийг, галзуу өвчнөөс сэргийлэх вакцины дархлаажуулалтын мэдээг улирал, хагас, бүтэн

жилээр нэгтгэн БГХ0ЭС Төвд хүргүүлнэ. Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь

галзуу өвчнөөс сэргийлэх талаар хун амын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол

зохион байгуулж, галзуугийн голомт идэвхжсэн (зэрлэг амьтан, мал өвчилсөн тохиолдолд ) үед,

нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэг явуулна.

Page 9: Galzuu
Page 10: Galzuu

Халдваргүйтгэл:

Шүлс болон шүлсээр бохирдсон зүйлийг хлорын шохой, 3%-ийн хлорамин, 0,1%-ийнжавелион, 2%-ийн Виркон, 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалуудын аль нэгээрхалдваргүйтгэнэ.

Гэр ахуйд болон галзуу өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны байр хэвтэр, бохирлогдсон өвстэжээл, өтөг бууц, газрын хөрсөнд халдваргүйтгэл хийнэ.

Галзуугаар үхсэн мал, амьтны сэгийг шатааж эсвэл халдваргүйтгэж устгана.

Хөл хорио: шаардлагагүй.

Малын эмч нар галзуу өвчин оношлогдсон болон мал, амьтан уруулж хазуулсан тохиолдолбүрт тухайн орон нутгийн хүн эмнэлэг юм уу байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газартмэдэгдэнэ. Малчид, иргэдийн дунд вирусээр үүсгэгддэг галзуу өвчнийг сэтгэцийн өвчинтэйхольж хутгах явдал байдаг бөгөөд вирусийн галзуугаар өвчлөөд өвчний шинж тэмдэгилэрсэн бол ямар ч авралгүй, ямар ч эм тариа хэрэг болохгүй гэдгийг онцгой анхаарвалзохино.

Зэрлэг амьтдын сэжигтэй өвчлөл, үхлийн талаархи малчид, иргэдийн мэдээлэл галзууөвчинтэй тэмцэх, хугацаа алдалгүй илрүүлэхэд чухал үүрэгтэйн дээр байгаль орчин, онцгойбайдлын байгууллагууд ч өвчний тархалтыг таслан зогсооход үүрэг гүйцэтгэнэ. Зэрлэгмахчин амьтад хүнээс айхгүй, хүн, мал руу дайрч довтлох юм уу үхсэн байвал малэмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ. Зэрлэг махчин амьтдын дунд галзуу гарч байгаагийнилрэл нь махчин амьтдын хүүр, сэг таарах, өвчтэй юм уу сэжигтэй амьтад айлын хот юм уумал руу дайрах, хүнээс айхгүй болох мөн мал өвчлөх байдлаар ажиглагдах бөгөөд тухайбүрд нь галзуу мөн эсэхийг магадлаж лабораторийн шинжилгээ хийлгэнэ.

Үхсэн амьтны хүүр сэгтэй харьцахдаа маш хянуур, болгоомжтой харьцана. Зарим гадаадыноронд байгалийн голомттой нутгийн зэрлэг махчин амьтдад өгөөш вакцин байнга хэрэглэжбайна. Энэ талаар ч манай эрдэмтэд судлаачид, вакцин үйлдвэрлэгч нар анхаараххэрэгтэй байгаа юм.

Page 11: Galzuu

Халдваргүйжүүлэлтэнд дараах нэр томъёог түгээмэл ашиглана.

Нянгийн эсрэг – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах хүчин зүйл ;

Үжлийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэхгүй ч өсөлт, үржлийг саатуулах бодис.

Үжлийн эсрэг бодисыг ихэвчлэн биеийн гадаргад хэрэглэнэ.

Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр ;

Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн

бодисын холимог ;

Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн ажиллагаа. Энэ нэр

томъёог мөн химийн аюултай бодис ба цацраг идэвхит материалыг саармагжуулах юм уу

устгахад хэрэглэнэ.

Халдваргүйжүүлэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг

химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйжүүлэх бодисыг ихэвчлэн амьгүй

зүйлийн гадарга юм уу байгууламжид хэрэглэнэ.

Халдваргүйжүүлэлт – Үрэнцрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлдэг физикийн юм уу

химийн арга хэрэгсэл.

Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ

нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг”–ийн оронд хэрэглэнэ.

Спороцид – Бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын

холимог ;

Page 12: Galzuu

Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх

Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх

халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах,

мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.

Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.

Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл, баас, шээсний суваг

зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.

Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсны дараа 20–30 минут болоод

халдваргүйжүүлнэ.

Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы доод хэсгээс эхлэж

дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.

Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх

бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.

Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба

шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.

Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.

Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.

Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.

Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын халдваргүйжүүлэлт хийнэ.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэм татан буулгах үед эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ.

Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр

шаардлага хангахгүй болсон шал, хэвтрийг шатаана.

Page 13: Galzuu

Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх

Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг ялзарч муудах, хөлдөх, нохой, шувуу идэхээс хамгаалах ба мал үхсэн тухай албан ёсоор харъяалсан баг, малын эмч нарт мэдэгдэнэ.

Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр хадгалах, устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна.

Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэхдээ улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн өвчний үүсгэгчид сайн үйлчлэх халдваргүйжүүлэх бодисыг сонгож хэрэглэнэ.

Хүүрийн гадна талыг сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг энэ зааврын 15 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлнэ.

Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.

Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана.

Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олноор үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйжүүлнэ.

Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйжүүлэхэд ажиллаж буй хүмүүс хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйжүүлэх юм уу устгана.

Page 14: Galzuu
Page 15: Galzuu

Галзуугийн хэв шинжит хэлбэр

Номойрлын үед мал, амьтны зан авир өөрчлөгдөж тодорхой шалтгаангүйгээр тогтворгүй

байдалд орно. Заримдаа гэрэл, дуу чимээнд мэдрэг болж нүдний хүүхэн хараа өөрчлөгдөх,

хоол тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана.

Хөөрлийн үед догшин, түрэмгий, ууртай болох, биеийн халуун нэмэгдэх, олдмол

рефлексүүд өөрчлөгдөх, мэдрэл алдах, зажуурын болон залгиурын булчингийн саа, гариг

саа болно. Өвчилсөн мал, амьтны шүлс их гоожих ба хүүхэн хараа нарийсах, байн байн

шээс алдах, баах ба заримдаа бөөлжих шинж илэрнэ. Эхэндээ амьтны бэлгийн сэрэл

өдөөгдөнө. Өвчний шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, тоо нэмэгдэж мэдрэх чадвар нь

муудан сульдана.

Саажилтын үед өвдөлт мэдрэхгүй болж залгиур, төвөнх, хэл, нүд, зажуурын булчин

саажна. Биеийн халуун буурна. Дараа нь хөлний болон их биеийн булчин саажна. Цусны

эргэлтийн болон амьсгалын төв саажснаас болж үхнэ.

Page 16: Galzuu

Оношилгоо

Лабораторийн оношилгоо:

Сорьц дээжлэх:

Бичил харах шинжилгээ:

Дархан туяарах (FA) урвал

Биологийн шинжилгээ

Удам зүйн шинжилгээ

Page 17: Galzuu

Эмчилгээ

Өвөрмөц эмчилгээ байхгүй учир зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ

хийнэ. Биед үүссэн шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийж

хоёрдогч халдвараас сэргийлнэ. Сэтгэл хөөрлийн хам шинжийг

багасгах зорилгоор 10%-ийн оксибутират натри 10 мл /ГОМК/,

седуксин, 25%-ийн хүхэр хүчлийн магнезийг зохих тунгаар булчинд

тарих, тайвшруулах эм, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих

эмчилгээ хийнэ. Галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг үйлдвэрлэгчийн

зааврыг баримтлан хэрэглэнэ.