Fr chapter 3 racb 24 nov 2013

39
Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 17 3 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР Энэхүү бүлэг нь ОШСЗШ-ын бүрэлдхүүн хэсэг, хөтөлбөр, үйлчилгээний шинэчлэл, стратегийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар тайлбарлана. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр нөлөө ба үр дүн нь ОШСЗШ-ын гурван үе шатанд санхүүжигдэх төслийн төрөл бүрийн үр дүнгийн хамтаар гарна. 3.1 Олон шатлалт санхүүгийн зээлийн шугамын бүрэлдхүүн хэсэг 3.1.1 Салбарын хөгжлийн хөтөлбөр ба бодлогын хүрээ 9 жилийн хугацаанд хэрэгжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь АХБ-ны олон шатлалт санхүүгийн зээлийн шугамаас (ОШСЗШ) санхүүжих гурван бие даасан үе шаттай явагдах болно. Тус хөтөлбөрийн зорилго нь хотын төвөөс дундаж зайд байрлах гэр хорооллын бүсэд инженер хангамжын үйлчилгээг өргөтгөн хүргэх, хотжилтын дэд бүтэц болон суурь үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулахад оршино. Хөтөлбөрийн үр дүнг гэр хорооллын 400,000 гаруй оршин суугчид шууд Улаанбаатар хотын нийт хүн ам дам замаар хүртэх болно. Cалбар болон орон зайн шийдлийг нэгтгэснээр одоогийн дэд төвүүд хийгээд дэд төвүүдэд хүрэх гол зам дагасан корридоруудын нийгэм эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх ба гэр хороололыг амьдрахад ая таатай орчин нөхцөлтэй, бүтээмжтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон хотын хороолол болгон өөрчлөх болно. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Засгийн Газар болон олон улсын түншүүдтэй нягт уялдаа холбоотой хамтран боловсруулсан. Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын захиргаанд гэр хорооллын чадавхийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын гол биет нөхцөл байдал, бодлогын эрс шинэчлэлт, байгууллагын бүтцийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай урт хугацааны тууштай дэмжлэг үзүүлнэ. Тус хөтөлбөр нь үйл ажиллагаа ба засвар үйлчилгээ, хөрөнгө босгох төлөвлөгөө, байгууллага болон түүнийг уялдуулах ажлын хүрээ, хууль эрх зүйн хүрээ, чадавхийг дээшлүүлэх зэргийг багтаасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулна. ОШСЗШ болон 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжих салшгүй нэг хэсэг нь гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг АХБ болон Улаанбаатар хотын Захиргааны хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт 4-т харуулсан болно. Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн алсын хараа нь оршин суугчдын амьдрах нөхцөл сайтай, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл багатай, эдийн засгийн шинэ шинэ боломжтой, сайтар хөгжсөн, оролцоог хангасан, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий дэд төвийг бий болгох явдал юм. Эрхэм зорилго нь газар зүйн хувьд төлөвлөгдсөн, эдийн засгийн болон үйлчилгээний салбарын оролцоог сайжруулах явдал юм. Энэ нь эдийн засгийн болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт, орон сууцны нөхцлийг сайжруулах, газар ашиглалтын оновчтой бодлогыг дэмжих, хүрээлэн буй орчинг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хамарна. Энэхүү хөтөлбөр нь 5 үндсэн зарчмын үндсэн дээр гүйцэтгэгдэж байна: (i) хотын тогтвортой үйлчилгээ; (ii) өсөн нэмэгдэх эдийн засгийн боломжууд; (iii) газар ашиглалт болон хот төлөвлөлтийг сайжруулах; (iv) олон нийтийн соёлын үйлчилгээ (v) чадавхийг дээшлүүлэх. Мөн тус хөтөлбөр нь 4 стратегийн зорилттой.

Transcript of Fr chapter 3 racb 24 nov 2013

Page 1: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 17

3 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР Энэхүү бүлэг нь ОШСЗШ-ын бүрэлдхүүн хэсэг, хөтөлбөр, үйлчилгээний шинэчлэл, стратегийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар тайлбарлана. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр нөлөө ба үр дүн нь ОШСЗШ-ын гурван үе шатанд санхүүжигдэх төслийн төрөл бүрийн үр дүнгийн хамтаар гарна.

3.1 Олон шатлалт санхүүгийн зээлийн шугамын бүрэлдхүүн хэсэг 3.1.1 Салбарын хөгжлийн хөтөлбөр ба бодлогын хүрээ 9 жилийн хугацаанд хэрэгжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь АХБ-ны олон шатлалт санхүүгийн зээлийн шугамаас (ОШСЗШ) санхүүжих гурван бие даасан үе шаттай явагдах болно. Тус хөтөлбөрийн зорилго нь хотын төвөөс дундаж зайд байрлах гэр хорооллын бүсэд инженер хангамжын үйлчилгээг өргөтгөн хүргэх, хотжилтын дэд бүтэц болон суурь үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулахад оршино. Хөтөлбөрийн үр дүнг гэр хорооллын 400,000 гаруй оршин суугчид шууд Улаанбаатар хотын нийт хүн ам дам замаар хүртэх болно. Cалбар болон орон зайн шийдлийг нэгтгэснээр одоогийн дэд төвүүд хийгээд дэд төвүүдэд хүрэх гол зам дагасан корридоруудын нийгэм эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх ба гэр хороололыг амьдрахад ая таатай орчин нөхцөлтэй, бүтээмжтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон хотын хороолол болгон өөрчлөх болно.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Засгийн Газар болон олон улсын түншүүдтэй нягт уялдаа холбоотой хамтран боловсруулсан. Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын захиргаанд гэр хорооллын чадавхийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын гол биет нөхцөл байдал, бодлогын эрс шинэчлэлт, байгууллагын бүтцийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай урт хугацааны тууштай дэмжлэг үзүүлнэ. Тус хөтөлбөр нь үйл ажиллагаа ба засвар үйлчилгээ, хөрөнгө босгох төлөвлөгөө, байгууллага болон түүнийг уялдуулах ажлын хүрээ, хууль эрх зүйн хүрээ, чадавхийг дээшлүүлэх зэргийг багтаасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулна. ОШСЗШ болон 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжих салшгүй нэг хэсэг нь гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг АХБ болон Улаанбаатар хотын Захиргааны хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт 4-т харуулсан болно. Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн алсын хараа нь оршин суугчдын амьдрах нөхцөл сайтай, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл багатай, эдийн засгийн шинэ шинэ боломжтой, сайтар хөгжсөн, оролцоог хангасан, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий дэд төвийг бий болгох явдал юм. Эрхэм зорилго нь газар зүйн хувьд төлөвлөгдсөн, эдийн засгийн болон үйлчилгээний салбарын оролцоог сайжруулах явдал юм. Энэ нь эдийн засгийн болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт, орон сууцны нөхцлийг сайжруулах, газар ашиглалтын оновчтой бодлогыг дэмжих, хүрээлэн буй орчинг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хамарна. Энэхүү хөтөлбөр нь 5 үндсэн зарчмын үндсэн дээр гүйцэтгэгдэж байна: (i) хотын тогтвортой үйлчилгээ; (ii) өсөн нэмэгдэх эдийн засгийн боломжууд; (iii) газар ашиглалт болон хот төлөвлөлтийг сайжруулах; (iv) олон нийтийн соёлын үйлчилгээ (v) чадавхийг дээшлүүлэх. Мөн тус хөтөлбөр нь 4 стратегийн зорилттой.

Page 2: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 18

• Стратегийн зорилт 1: Дэд төвд зам болон нийтийн үйлчилгээг өргөтгөж хоорондын холбоог сайжруулна. Энэ нь хүрээлэн буй орчныг сайжруулж, эдийн засгийн болон үйлчилгээний салбарт хот байгуулалтыг илүү үр дүнтэй төлөвлөн хэрэгжүүлэх юм. Үйл ажиллагаа/ бүрэлдхүүн хэсэг: Дэд төвд инженер хангамжийн үйлчилгээг өргөтгөж шугам сүлжээ болон хотын коридор бий болгож, хүн амын нягтралыг нэмэгдүүлнэ.

• Стратегийн зорилт 2: Эдийн засгийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Үйл ажиллагаа/ бүрэлдхүүн хэсэг: Хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийгэм эдийн засгийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж, хотын төвлөрөлийг нэмэгдүүлэн ажлын байрыг нэмэгдүүлнэ.

• Стратегийн зорилт 3: Үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд илүү үр ашигтай ажиллана. Үйл ажиллагаа/ бүрэлдхүүн хэсэг: Салбарын шинэчлэл, усан хангамж болон ариутгах татуурга, дулааны ашиглалт, үйлчилгээг сайжруулна.

• Стратегийн зорилт 4: Байгууллагын чадавхийг сайжруулна. Энэ нь сайжруулсан төлөвлөлт, дэд төвийн хөгжил, дэд төвийн хөгжилд иргэд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйл ажиллагаа болон менежментийг сайжруулах болон хөтөлбөрийн хэрэгжилтийн чадавхийг сайжруулах. Үйл ажиллагаа/ бүрэлдхүүн хэсэг: Хот төлөвлөлтийг бэхжүүлэх, хот төлөвлөлтийг чадавхижуулах, нийгмийн хөгжил, орон сууцаар хангах, олон нийтийн оролцоог дэмжих, байгууллагын чадахийг сайжруулж төслийн менежментийн дэмжлэг үзүүлэх.

Зураг 3.1 Стратегийн зорилтуудын хоорондын хамаарлыг үзүүлсэн болно.

Зураг 3.1. Гэр хорооллын тогтвортой үйлчилгээний стратегийн чиг баримжаа

ОШСЗШ-ийн үе шатууд нь төлөвлөгөөнд тусгагдсан байгууллагын бүтцийн болон бодлогын шаардлагатай холбогдож байгаа юм. Хавсралт 4-т нарийвчилсан төлөвлөгөөг харуулсан.

Эрхэм зорилго: УБ-ын гэр хороололАмьдрах чадвартай, эдийн

засгийн хувьд уян хатан, оролцоог хангасан, сайн-бүтэцтэй болно

Стратегийн зорилт 1: Зам болон нийтийн үйлчилгээг өргөтгөж,

шугам сүлжээний холболтыг сайжруулна

Стратегийн зорилт 4: Байгууллагын чадавхийг сайжруулна.

Стратегийн зорилт 2: Эдийн засгийн болон нийгмийн

үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилт 3 Үйлчилгээ үзүүлэгч

байгууллагууд илүү үр ашигтай ажиллана

Үйлчилгээний хүргэлт, хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан байгууллагын ашигтай ажиллагаа нь хөтөлбөрийн оролцоотойгоор тогтвортой байдлыг хангах, чадварыг шаардахад түлхэц өгнө.

Усан хангамжийн хүрэлцээ, ариун цэврийн байгууламж, дулаан хангамж сайжирснаар хөрс, ус, агаарын бохирдол буурч оршин суугчдын эрүүл мэнд болон гэр хорооллын амьдрал дээшилнэ. Зам болон холболтыг сайжруулах нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Иргэдийн оролцоон дээр тулгуурласан хот

төлөвлөлт, байгууллагын бүтцийн сайжруулалт,

хөтөлбөрийн үр нөлөөтэй менежментийг гэр

хорооллын дэд төвийн дахин төлөвлөлтийн үр

нөлөөг идэхжүүлэхийн тулд сургалт болон

чадавхийг бэхжүүлэх замаар бий болгоно.

Эдийн засаг, нийгмийн дэд бүтэц болон жижиг

санхүүгийн хүрэлцээ сайжирснаар орон

нутгийн эдийн засгийг идэвхижүүлж \ОНЭЗИ\,

ажил болон ажлын байрны хүрэлцээг үүсэхэд

тусалж, ядуурлын хөтөлбөрийн оролцооны

нийгмийн хамралт ба хөнгөлөлтийг дэмжинэ.

Page 3: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 19

3.1.2 Стратегийн нөхцөл байдал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь Мянганы Хөгжлийн Зорилтод тулгуурласан Үндэсний Хөгжлийн стратеги12 болон нэн түрүүнд хэрэгжүүлэх ажлуудыг багтаасан. Нийт 6 үндсэн зорилттой: (i) МХЗ-г хэрэгжүүлэх; (ii) экспортод гаргадаг, сүүлийн үеийн технологи, мэдлэгт суурилсан эдийн засаг; (iii) стратегийн ач холбогдолтой ашигт малтмалыг ашиглан орчин үеийн үйлдвэрлэлийг дэмжих; (iv) бүсийн хөгжлийг дэмжин дэд бүтцийг сайжруулж, хот хөдөөгийн ялгааг багасгах; (v) экологийн тэнцвэрт бус байдлыг зогсоох; мөн (vi) авилгал, хүнд суртлыг арилгах, хариуцлагын тогтолцоог бий болгох.13

МХЗ-г хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Зорилт 7-ийн Байгаль орчны тогтвортой байдлыг хангахад дараах ажлууд орно: (i) аюулгүй ундны усаар хангагдаагүй иргэдийн тоог 40 хүртэлх хувиар бууруулна мөн (ii) сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй иргэдийн тоог 60 хүртэлх хувиар бууруулна. Мөн хүн амын, тэр тусмаа гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчинг сайжруулах нь энэхүү зорилттой холбогдож байгаа юм. 2015 он гэхэд ус, цахилгаан, ариутгах татуурга болон халаалтын шугамд холбогдоогүй хүмүүсийн тоог 30 хувиар бууруулна гэсэн зорилттой ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь МХЗ-д тулгуурласан Үндэсний хөгжлийн стратегийг (i) Дэд бүтэц, орон сууц болон ажлын байраар хангагдсан, эдийн засгийн боломж бүхий, хөрс, усны бохирдол зэрэг байгаль орчны сөрөг нөлөө багатай дэд төвүүдийн сүлжээг байгуулах; (ii) усан хангамж, ариутгах татуурга, дулааны сүлжээгээр хангагч байгууллагуудыг өөрсдийгөө санхүүжүүлдэг, орчин үеийн дэвшилтэт технологи ашигладаг, чанартай үйлчилгээтэй болгох; мөн (iii) үр ашигтай, өсөн нэмэгдэх иргэд, хувийн хэвшил болон төрийн оролцоотой хот төлөвлөлтийн систем бий болгох замаар дэмжинэ.

Улаанбаатар хотын хэмжээнд Улаанбаатар хотын шинэ удирдлагын манлайлал дор гэр хорооллын өөрчлөлт төсөөлж байснаас богино хугацаанд хэрэгжих бололцоо бүрдэж байна. 2012 оны 8 дугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхий сайд Э.Бат-үүлийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаар томилсон. Шинээр томилогдсон Засаг дарга гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх талаар бодлого төлөвлөгөөгөө тодорхой илэрхийлсэн. 2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын захиргаа НИТХ-ын даргаар ахлуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх Төслийн Удирдах Хороо”-г байгуулсан. УИХ 2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ерөнхий төлөвлөгөөнд дэд төвүүдийг хөгжүүлэхээр заасан бөгөөд үүнд нэн тэргүүнд хөгжүүлэх Баянхошуу, Сэлбэ болон Улаанбаатар хотыг тэнцвэртэй хөгжүүлэх бусад гол дэд төвүүд багтана. (Зураг 3.2). Улаанбаатар хотын захиргаа Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл зэрэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаар дамжуулан 12 дэд төвийн дахин төлөвлөлт дээр ажиллаж байна. Гэр хорооллын бусад дэд төвүүдийн дахин төлөвлөлт Олон шатлалт санхүүгийн зээлийн шугамын дор хэрэгжинэ.

12 2008 оны 8 дугаар сар УИХ-аар батлагдсан Үндэсний Хөгжлийн Стратеги нь 2 үе шаттай: эхнийх нь 2007-

2015 онд МХЗ-г хэрэгжүүлж эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх, 2-рт 2016–2021 хооронд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих.

13 АХБ. 2012. Улсын Түншлэлийн стратеги: Монгол Улс, 2012–2016. Mанила хот.

Page 4: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 20

Зураг 3.2. Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө: Төв болон дэд төвүүд

Улаанбаатар хотын Захирагч 2012-2016 онуудад хот хөгжүүлэх 4 жилийн төлөвлөгөө боловсруулан тэргүүн ээлжинд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: (i) Улаанбаатар цэвэр агаартай болно (ii) Улаанбаатарчууд хувийн сууцтай болно; (iii) Улаанбаатарчууд ажилтай, орлоготой болно; (iv) Улаанбаатар аюулгүй, тайван болно (v) Улаанбаатар хээл хахуульгүй, авлигагүй орчин болно. Энэхүү тэргүүлэх таван зарчмын эхний дөрөв нь санхүүжилтийн хөтөлбөрөөс шууд дэмжлэг авна. Монгол улсын Засгийн Газар “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх болж, эдийн засгийн идэвхижил, хөгжлийн оньс бол гудамж мөн хэмээн томьёолон түүний дагуу дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл болон Хөрөнгө оруулалтын хөтөлбөр хоорондоо боломжит уялдаатай. Иймд эдгээр уялдаа холбоог тодруулж бэхжүүлэхээр ажиллаж байна.

Page 5: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 21

АХБ-ны чиглэл Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хот байгуулалтын салбарт Азийн Хөгжлийн Банкны стратегийн зорилтыг тусгасан. АХБ-ны 2020 он хүртэлх бодлогын хүрээнд хотуудын хөгжлийн үндсэн зарчим бол- өрсөлдөх чадвартай, амьдрах нөхцөл сайтай, нийгмийн оролцоог хангасан, хүрээлэн буй орчны хувьд цэвэр таатай, уяан хатан хот болгон хөгжүүлэх явдал юм. АХБ-ны Хотын үйл ажиллагааны төлөвлөгөө14-ний өргөн цар хүрээнд гурван Э буюу эрх тэгш байдал, эдийн засаг, байгаль орчин зэрэг дээр төвлөрч, хотыг оролцоог хангасан, ногоон хөгжлийг дэмжсэн өрсөлдөх чадвартай болгох гэсэн алсын хараатай. Хөрөнгө

оруулалтын хөтөлбөр АХБ-ны хот төлөвлөлтийн салбарын гол зорилтуудыг дэмжинэ: (i) оролцоог хангасан хотыг бий болгох—Ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг амьдрах таатай нөхцөл, үйлчилгээ, байр сууц, болон дэд бүтцийн шийдлээр хангах(ii) эдийн засгийн өсөлтийг бий болгох—инженерийн дэд бүтэц, нийгмийн болон байгууллагын дэд бүтцийн өсөлтийг хангах болон (iii) байгаль орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ—ашиглалтыг сайжруулах, үр ашигтай, цаг уурын өөрчлөлтөнд уян хатан хотыг байгуулах. Хөрөнгө

оруулалтын хөтөлбөрийн зорилт нь Улсын түншлэлийн бодлого (УТБ)15-ын стратегийн зорилттой нийцэж байгаа бөгөөд энэ нь АХБ-ны 2020 он хүртэлх бодлого болон Засгийн Газрын Хөгжлийн үндэсний бодлоготой нэг шугаманд байгаа юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй холбоотой Улсын түншлэлийн бодлого нь дараах зүйлсийг хамруулна (i) оролцоог хангасан тогтвортой хөгжлийг бий болгоход Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх; (ii) нэн шаардлагатай дэд бүтцийн тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгон, (iii) нийтийн үйлчилгээнд холбогдоход Засгийн Газарт туслалцаа үзүүлнэ. Энэхүү бодлого нь мөн нийгмийн хөгжил тэр дундаа боловсролын үйлчилгээг сайжруулах хэрэгтэйг тодорхойлсон ба эрүүл мэндийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгоход чиглэнэ. Уг бодлого нь чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний шинэчлэл, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд онцгой анхаарна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн бүхий л бүрэлдхүүнүүд амьдрах нөхцөл сайтай хотыг бий болгоход усан хангамж, хотын дэд бүтцийн үйлчилгээг сайжруулахад 5 зорилтыг дэмжиж ажиллана. Энэ нь үйлчилгээний хүртээмжийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэнэ; дэд бүтцийн засвар үйлчилгээ, агаарын чанар, хотын хүрээлэн буй орчныг сайжруулах, хөрс, усны бохирдол, замын түгжрэлийг бууруулах зэрэг үйл ажиллагааны хөрөнгө

14 AХБ-ны Хотын үйл ажиллагааны төлөвлөгөө 2011-2020. Maнила 15 Улсын түншлэлийн стратеги 2012 оны 3-р сар Монгол Улс, 2012–2016

Шигтгээ 3.1 Усан хангамж болон Хотын дэд бүтэц болон үйлчилгээ—Салбарын үр дүн болон гол

үзүүлэлтүүд Салбарын үр дүн: Хотын үйлчилгээ болон амьдрах орчинг сайжруулах боломж бүрдэнэ. Үзүүлэлтүүд:

• 2016 онд хотын хүн амын 65% нь ундны цэвэр усанд хангагдсан байна. (2008 оны байдлаар 46% байсан)

• 2016 онд хүн амын 40% нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болно. (2008 оны байдлаар 27%)

• 2016 онд гэр хорооллын нэг хүнд ногдох усны дундаж зарцуулалт өдөрт 10 литр болно. (2010 оны байдлаар 6.5 л/өдөрт)

• 2016 онд уушгины болон гэдэсний халдварт өвчний тархалт 15%-иар буурна. (2010 онд 12000 тохиолдол бүртгэгдсэн)

Эх сурвалж: Улсын түншлэлийн стратегийн нэгдсэн дүн Монгол Улс, 2012–2016.АХБ. 3 дугаар сар 2012.

Page 6: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 22

оруулалтыг дэмжих юм. Улсын түншлэлийн бодлогыг хөгжүүлэх өөрчлөлтийн хүрээнд, хөрөнгө оруулалтын хөтөлбөр жендерийн тэгш байдал, сайн засаглал болон хувийн хэвшлийн хөгжлийг дэмжинэ. Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь АХБ-ны Улсуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөртэй16 (2013-2014) уялдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын гэр хороолололд нийтийн үйлчилгээ болон мэргэжил сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана. 3.1.3 Хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Хөрөнгө оруулалтын хөтөлбөр 10-12 дэд төвийн дахин төлөвлөлтийг дэмжиж ажиллана. Дэд төвүүд нийгмийн үйлчилгээний байгууллагууд, бизнес, нийтийн тээврийн үйлчилгээ зэргийг цогцоор нь багтаасан байна. Эдгээр дэд төвүүд нь ерөнхийдөө ЗХУ-ын болон сүүлийн жилүүдэд Засгийн Газар, донор байгууллагуудын барьж байгуулсан хорооны барилга, цагдаагийн газар, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дээр төвлөрсөн байдаг. Тэдгээрийн нөлөөллийн хүрээ 30,000-аас 100,000 гаран хүнийг хамарна. Дэд төвийн зах хэсэгт амины сууцнуудаас бүрдсэн суурьшлын бүс байх боловч зарим хэсэгт айлуудын хашааг хэсэг хэсгээр нь орон сууцжуулах замаар нягтралыг нэмэгдүүлэх үйл явц эхлэх юм. Улаанбаатар хотын гэр хороололд харилцан адилгүй хэмжээтэй нийт хорин дөрвөн дэд төв байгуулагдах юм.

Хотын тэнцвэртэй байдлыг хангахаас гадна дэд төвүүд дэх хотын үйлчилгээг сайжруулах нь чухал билээ. Гэр хорооллын дэд бүтцийг цөм хэсгүүдэд тусад нь хөгжүүлнэ. Ерөнхий дэд бүтэц болох усан хангамж, ариутгах татуурга, халаалтын систем болон замыг эдийн засгийн дэд бүтэц болох худалдааны төвүүдийг байгуулна. Тухайн нутаг дэвсгэр дэх үйлчилгээний хүртээмж муу байгаа учир хотын төвийн ачаалал нэмэгдэж байгаа юм.

Дэд төвүүдийг хөгжүүлэх үндэслэл:

• Гэр хороололд дэд төвийг байгуулагдсанаар хөгжин дэвжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой.

• Дэд төвүүд хотын төвтэй зам ба бусад дэд бүтцээр холбогдсон гол цэг нь болно.

• Байгаль орчны нөхцлийг сайжруулах бодит боломж бий.

• Гэр хорооллын асуудлуудыг шийдэхдээ хэсэгчлэн зохион байгуулж, тохиромжтой хөгжлийн хувилбарыг эхлүүлэх хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн товч ухагдхуун:

• Гэр хорооллын хөгжилд дэд төвд анхаарлаа хандуулна. • Гэр хороолол дахь нягтралтай уялдуулан дэд бүтцийг хөгжүүлнэ. Төлөвлөлтийг

боловсронгуй болгож хувийн хэвшлийнхний оролцоог дэмжин дэд төвд инженерийн дэд бүтцийг хөгжүүлнэ.

Санхүү эдийн засгийн чадамжийг бататгаж, үнэ тариф болон үйлчилгээний шинэчлэлийг сайжруулж гэр хорооллын иргэдийг өндөр чанартай үйлчилгээгээр хангана.

16 Улсуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр, 2013-2014, 3-р сар Монгол Улс

Page 7: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 23

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний үе шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд (Зураг 3.3) хойд/урд, баруун/зүүн хэсгээр тодорхойлон батлагдсаны дагуу сонгосон. Мөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний гол ажил болох дэд бүтцийн өргөтгөлд дэмжлэг үзүүлэх ба энэхүү 2 дэд төвд дэд бүтцийг өргөтгөх ажил хийгдэнэ. Цаашлаад Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүд нь үйлчилгээгээр хангагдсан, дэд бүтэц хөгжсөн хотын хойд хэсгийн хамгийн том дэд төвүүд болох юм. Зураг 3.4-т Ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд төвүүдийн хил хязгаарыг шараар тэмдэглэсэн болно. Эдгээр хэсэг нь хөгжлийн үйл явцтай холбогдож дэд төвд хүн амын нягтралыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн дэд бүтцийг сайжруулалт, эдийн засгийн өсөлт төсөлд хамрагдсан иргэдэд шууд нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын эхний үе шатанд Баянхошуу дэд төвийг сонгосон бөгөөд эдгээр нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон байна. Түүнчлэн эдгээр нь хотын хойд хэсгийн хамгийн том дэд төвүүд болох бөгөөд эдгээр дэд төвүүд нь бусад дэд төвүүдийн хамтаар хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд хөгжих юм. Мөн дэд төвүүдэд нийгмийн үйлчилгээ болон замын сүлжээг өргөтгөж хүн амын өсөлт, нягтралыг нэмгдүүлнэ. 2030 он гэхэд 65000 хүн амтай дэд төвд 195000 хүн ам сууршина. Зураг 3.3: Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүд

a

e

Page 8: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 24

Зураг 3.4: Хамрагдах хэсэг, Баянхошуу болон Сэлбэ дэд төв

Төсөл 2 болон төсөл 3 нь АХБ 7591- MON төслийн хүрээнд тодорхойлогдсон 24 дэд төвүүдээс сонгогдсон юм. ОШСЗШ-аар санхүүжигдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд төсөл 2 болон төсөл 3 –н хүрээнд 13 дэд төв хамрагдах боломжтой юм. Улаанбаатар хотын захиргаа, АХБ хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд төсөл 2 болон төсөл 3-ын хүрээнд хамрагдах дэд төвүүдийн жагсаалтыг эцсийн байдлаар гаргасан. Харин одоогийн байдлаар дэд төвүүдийн тооцооллын зорилгууд дор тодорхойлогдсон байгаа. Зураг 3.5 Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2 болон 3-р шатанд төлөвлөгдөх дэд төвүүдийг харуулсан болно. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үе шатуудад дараах дэд бүтцийг хөгжүүлнэ: Нийгмийн, эдийн засгийн болон инженерийн дэд бүтэц Үе шат 1—Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлт дараах ажлуудыг багтаана:

• Усан хангамж болон ариутгах татуургын сүлжээг барьж байгуулах • Дулааны сүлжээг барьж байгуулах • Зам болон холбогдох дэд бүтцийг сайжруулах • Ус зайлуулах системийг сайжруулан барьж байгуулах • Эдийн засгийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг барьж байгуулах—

цэцэрлэг (төвлөрсөн эсвэл төвлөрөөгүй), автобусны зогсоол, бизнес хөгжлийн төв болон сургалт үйлдвэрлэлийн төв, худалдааны төв болон авто машины зогсоол.

Үе шат 2—Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийг гүйцэтгэж дуусах

• Баянхошуу: Ханын материал болон Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн өргөтгөл орно. Дэд бүтэц болон замыг сайжруулна.

• Сэлбэ: Чингэлтэй, Хайлааст болон худалдааы төвийг сайжруулах ажил мөн зам болон дэд бүтцийн холболт хийгдэнэ.

Page 9: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 25

• Амгалан, Улиастай зэрэг зүүн хэсгийн гэр хорооллыг судлан Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд оруулсан бөгөөд бусад дэд төвүүдэд мөн холболт хийнэ.

Үе шат 3—Зүүн хэсгийн дэд төвүүдийг дахин төлөвлөлт хийх болон холболт хийх:

• Хотын зүүн хэсгийн гол дэд төвүүд болох Амгалан, Улиастайн дахин төлөвлөлт

• Сонгогдсон дэд төвүүдийн холбоог сайжруулна. Үүнд Баянхошуу болон Сэлбэ зэрэг бусад дэд төвүүд болон хотын төвийн хоорондох холболт багтана.

• Сэлбэ дэд төвийн зүүн хэсэг, Дамбадаржаа, Дарь-Эх зэрэг хэсгийн гэр хороололд “Гудамж” төслийн хүрээнд замын сүлжээг сайжруулна.

Зураг 3.5: Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2 ба 3 дахь төслийн хүрээнд бий болох дэд төвүүд

Зураг 3.6: Дэд төвийг урьдчилсан байдлаар сонгох – Үе шат 2 болон 3

Page 10: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 26

Зураг 3.7. Хөтөлбөрийн 1-ээс 2 ба 3 дугаар үед шилжих схемийг харуулсан.

Зураг 3.7: ОШСЗШ: : : : Хөтөлбөрийн 1-ээс 2 ба 3 дугаар үед шилжих схем

Анхны

жил

Таван

жил

Арван

жил

2 дах үе шат (Төсөл) Хэрэгжилт

3rd Tranche (Project) Implementation

Төслийг Бэлтгэх Техникийн Туслалцаа \ТБТТ\

Үе шат 2\ Төсөл 2

3- 6 дэд төв нэмээд Баянхошуу ба Сэлбийн

дэд төвүүдийн өргөтгөл, хотын коридор

Үе шат 3\ Төсөл 3

7-10 дэд төв нэмээд 3-6 дэд төвийн

өргөтгөл

УИХ батлах

АХБ-ны Удирдах зөвлөлбатлах

Засгийн Газар батлах

АХБ-ны удирдлага батлах

Засгийн Газар батлах

АХБ-ны менежмент батлах

Үе шат 1\ Төсөл 1

Баянхошуу, Сэлбэ дэд төв, хотын коридор

З дах үе шат (Төсөл) Хэрэгжилт

Page 11: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 27

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн биет бус бүрэлдэхүүнд төслийн хэрэгжилтийг дэмжихэд байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний шинэчлэл зэрэг багтана. ОШСЗШ болон биет хөрөнгө оруулалт хоёрын холбоо болон салбарын төлөвлөгөө зэрэг нь гэр хорооллын системтэй хөгжилд түлхэж болно.

Зураг 3.8-д дэд төвийг хөгжүүлэх 5 алхамыг харуулав.

Зураг 3.8: Дэд төвийг хөгжүүлэх төлөвлөгөө

Алхам 1 – Дэд төвийг тодорхойлох

• Дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл. • хотын түвшинд, мөн дэд төвийн түвшинд хот төлөвлөлтийн ажлыг алсын

хараатай, уян хатан болгох

Алхам 2 – Дэд төвийг хөгжүүлэх төлөвлөгөө

• бодлого, зохион байгуулалт, үйлчилгээний чанарт эрс шинэчлэл хийх .

• Дэд бүтцийн эдийн засгийн тооцоо гарсан.

Алхам 3 – Цөм хэсэгт үйлчилгээгээр хангасан.

• Төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг сайжруулах зэрэг болно.

Алхам 4 – Цөм хэсэгт нягтралыг нэмэгдүүлэх

• Үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар газар ашиглалт болон нягтрал, байгаль орчныг сайжруулж нягтралыг нэмэгдүүлнэ. Үйлчилгээний шаардлага өсөн нэмэгдэж, төлбөр төлөх чадамж өснө. Ингэснээр зардал буурах боломжтой.

• Шаардлагатай холболтыг төлбөр төлж хийлгэх.

Алхам 5 –Хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэхэд үйлчилгээний хүртээмж сайжирна.

• Үйлчилгээгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа өргөжинө.

Алхам 1: 1: 1: 1: Дэдтөвийгтодруулах

Алхам 2: 2: 2: 2: Дэдтөвийнтөлөвлөлтийгболовсруулах

Алхам 3: 3: 3: 3: Цөм хэсгийгүйлчилгэгэрхангах

Алхам4: 4: 4: 4: Цөмхэсгийгтойрчнягтралүүснэ

Алхам 5: 5: 5: 5: Хэрэгцээихсэхэдцөмөргөжижүйлчилгээний хүрээтэлнэ....

Секто

р ба та

риф

ийг ө

өрчл

өх, чадавхи

йг хө

гжүүл

ж

ба

йгуулл

агы

г бэхж

үүлэх

Хөтө

лб

өр

ийг хян

ах, ө

өрчл

өх, аш

игтай п

рактики

йг аш

иглах

Page 12: Fr chapter 3 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 28

• Өргөтгөлийн ажлын санхүүжилт төслөөс, эсвэл үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвлийн байгууллуудаас гарна.

• Хөршүүд хувь нийлүүлэн газраа чөлөөлөх эсвэл шууд худалдааны аргыг ашиглах боломжтой..

Үйл явцын турш

• Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих.

• Үнэ тариф болон салбарын шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх, байгууллагын бүтцийг сайжруулах.

• Төсөл 1-ий үед үнэлгээ болон хяналтыг хийж, дараагийн үе шатуудад туршлага хуримтлуулна.

Донор байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулна. Зураг 3.9-д дэд төв тус бүрийн хөгжлийн үйл явцыг дэлгэрэнгүй харуулсан болно.

Page 13: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 29

Хүснэгт 3.9 Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн явц

1-р шат. Улаанбаатар хотын тохижилт, гэр хорооллын барилгажилтын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн анхан шатны төлөвлөлт Зорилго, Зорилт Зам төлөвлөлтийн сектор ба

баримтлах бодлого Хөтөлбөрийн төлөвлөлт,

гүйцэтгэлийн стратеги Хөтөлбөрийн үр нөлөө, ач

холбогдол ба үр дүн Хөрөнгө оруулалт,

санхүүжилтийн төлөвлөгөө

2-р шат. Дэд төвүүдийг хөгжүүлэх бэлтгэл ажлын удирдамж 1, 2 ба 3-р хэсэгчилсэн төлөвлөлт. Зорилтот хугацаа 2020-2030 MUB Guidance

a) Стратегийн зөвлөлгөөн b) Ерөнхий төлөвлөгөө2030 c) Хотын даргын хөгжлийн

хөтөлбөр (2012-2016) d) Хэсгүүдийн төлөвлөлт e) Гэр хорооллыг хөгжүүлэх

бусад хөтөлбөрүүдээс

суралцах нь

Оршин суугчдын оролцоо a) Оршин суугчдад мэдээлэл

хүргэх, тэдгээрийн татан

оруулах талаар ажиллагаа b) Оршин суугчдыг нүүлгэн

шилжүүлэх ажлын зохион

байгуулалт c) Хэрэгцээг тооцох d) Оршин суугчдын дунд

явагдах үйл ажиллагааны төлөвлөгөө

e) Газрын боломж, нөхцлийн

талаарх судалгаа (холбогдох

асуудлаар тодруулга)

Хувийн хэвшлийн оролцоо

a) Тухайн нутаг дэвсгэрт

байгаа бизнессийн

байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх

шаардлага b) Үл хөдлөх хөрөнгийн зах

зээлийн анализ (хотын

хэмжээнд) c) Үл хөдлөх хөрөнгийн загвар

(дэд төвүүдийн хэмжээнд) d) Хувь оруулагчдын

зөвлөлгөөн

Үйл ажиллагааны зарчим

a) гэр хороолын дэд төвүүдийн

оршин суугчидтай ажиллах b) Төрийн байгуулагуудтай

ажиллах c) Хувийн хэвшлийнхэнтэй

ажиллах

Гэр хорооллын дэд төвүүдийг

хөгжүүүлэх төлөвлөгөөний

бэлтгэл ажил a) Хүн амын төлөвлөлт b) Хотын газар ашиглалтын

төлөвлөлт c) Дэд бүтцийн төлөвлөлт d) Бүсчилсэн төлөвлөлт e) Орон сууцжуулах ба жижиг

санхүүжилт хийх сонголтууд f) Газрын менежментийн

төлөвлөлт

3-р шат. Техник эдийн засгийн үнэлгээ Эцсийн болон завсрын

үр дүнг тодорхойлох

1) Оршин суугчдын саналыг хот

төлөвлөлтөнд

тусгасан байдал 2) Гэр хороололд

хотын тохижилт

үндсэн үйлчилгээг

хүргэх 3) Дэд төвүүдийн

хөгжил 4) Хөтөлбөр

хэрэгжүүлхэд

үзүүлэх

үйлчилгээг чадавхижуулах

Үндсэн ба дэд

төслүүдийн анхан

шатны загварчлал

a) Цэвэр ус, бохирын

систем b) Нийгэм ба эдийн

засгийн дэд бүтэц c) Бичил санхүүжилт d) Хүрээлэн буй

орчныг сайжруулах

e) Институц,

үйлчилгээний

хүрээнд хийх

шинэчлэл f) Хөтөлбөрийн

гүйцэтгэлд

Төлөвлөлт ба техник

эдийн засгийн үнэлгээ

Зардлын үнэлгээ

a) Цэвэр ус, бохирын

систем b) Дүүргүүдийн

дулааны систем c) Эдийн засгийн дэд

бүтэц d) Нийгмийн дэд

бүтэц e) Орон сууц, жижиг

үйлдвэрлэлийн

санхүүжилтийн

хэлбэрүүд

Санхүү, эдийн засаг,

нийгмийн үнэлгээ

a) Компанийн

засаглал,

санхүүгийн

менежментийн

үнэдгээ b) Нийгэм-эдийн

засаг ТТББ-ын судалгаа

c) Эдийн засаг,

санхүүгийн анализ

Хүрээлэн буй орчныг

хамгаалах

a) Хүрээлэн буй

орчны эхлэл

судалгааны

бэлтгэл

ажиллагаа, хүрээлэн буй

орчны үнэлгээ ба

дүгнэлт, хүрээлэн буй орчинд

нөлөөлөх ерөнхий

үнэлгээ

Нүүлгэн шилжүүлэх

ажиллагаа a) Нүүлгэн

шилжүүлэх

ажиллагааны

хамрах хүрээ,

төлөвлөгөө

Page 14: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 30

институц бий

болгох дэмжлэг үзүүлэх

g) Чадавхийн хөгжил

4-р шат. Дэд төвүүдийг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө 4A-р шат: Хуримтлал MUB Заавар

a) Газрын үнэлгээ b) Нүүлгэн шилжүүлэлт c) Гэр хорооллыг хөгжүүлэх

бусад хөтөлбөрүүдээс

суралцах нь

Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө ба

орүин суугчдын оролцоо a) Нүүлгэн шилжүүлэхтэй

холбоотой нөхөн олговрын

багц ба бэлтгэл ажиллагаа b) Нүүлгэн шилжүүлэлтийн

асуудлаарх судалгаа c) Нүүлгэн шилжүүлэлтийн

нөхөн олговрын талаар оршин

суугчдын зөвлөлгөөн d) Нүүлгэн шилжүүлэх

төлөвлөгөөний бэлтгэл ба

холбогдох зардал

Газрын менежментийн төлөвлөлт

a) Газрын санд тавих хяналт ба менежментийн хэлбэрүүд

b) Дэд төвүүд байрших газрын

бэлтгэл, менежментийн

төлөвлөгөө

Төлөвлөлтийн эцсийн шат,

Зардлын Үнэлгээ Санхүүжилтийн төлөвлөгөө

a) Хөгжлийн төлөвлөгөөний

удирдамж b) Хотын газар ашиглалтын

төлөвлөлт c) Дэд бүтцийн төлөвлөлт d) Бүсчилсэн төлөвлөлт

Хөрөнгө оруулалт ба

санхүүжилтийн төлөвлөгөө,

Санхүү-эдийн засгийн анализ

Орон сууцны

хөтөлбөрийн хуримтлал

a) Хуримтлал бий

болгох хэлбэрийг

загварчлах b) Банк, санхүүгийн

байгууллагуудтай

харилцах c) Оршин суугчдын

оролцоог

тодорхойлох d) Хуримтлалын

данс нээх

5-р шат. Дэд төвүүд байгуулах нарийвчилсан загвар, тендер зарлах, олгох Орон сууцжуулах хөтөлбөрийн

хуримтлал

Гүйцэтгэл—

хуримтлалыг банкинд

байршуулсан байна.

Архитектор ба инженерийн нарийвчилсан

загвар гаргах бэлтгэл ажиллагаа

a) Нийгмийн дэд бүтэц b) Эдийн засгийн дэд бүтэц c) Бүтээн байгуулалтын дэд бүтэц

Барилгын ажлын тендерийн гэрээ Барилгын ажилын тендер олгох

6-р шат. Гүйцэтэл Орон сууцжуулах

хөтөлбөрийн хуримтлал

Гүйцэтгэл—

Хуримтлалыг

найдвартай зээлдэгчид

тараан олго

Үр дүн 1: Оршин суугчдын санал

дээр үндэслэсэн ерөнхий төлөвлөлт - Хот төлөвлөлт ба гэр хорооллын

менежментийг сайжруулах - Оршин суугчдын саналыг

харгалзан төлөвлөлтийг

сайжруулах

Үр дүн 2: Гэр хорооллын нөхцлийг

сайжруулах өргөн хүрээний

төлөвлөлт

- Усны хангамж, бохирын

системийг сайжруулах - Дулааны системийг сайжруулах - Гудамжны гэрэлтүүлэг,

тохижилт, хот доторхи замыг

сайжруулах

Үр дүн 3: Гэр хорооллын дэд

төвүүдийн хөгжил

- Эдийн засаг, нийгмийн дэд

бүтцийг сайжруулах - Орон сууц, жижиг

үйлдвэрлэлийн бичил

санхүүжилт

Үр дүн 4: Хөтөлбөрийн гүйцэтгэл,

үйлчилгээ үзүүлхэд чигэлсэн үр

дүнтэй институц бий болгох - Усны хангамжийн талаар

бодлогын шинэчлэл, дулаан ба

бохирын системийн

төлөвлөлтийг батлуулж

гүйцэтгэсэн байна

Page 15: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 31

7-р шат: Хөтөлбөрийн гүйцэтгэл ба Үнэлгээ Дэд төвүүдийг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд

мониторинг хийх

Дэд төвүүдийг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний

гүйцэтгэлийн баримтжуулах Дэд төвүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөний үр үнг

дараагийн шатанд авч хэрэгжүүлэх, арга туршлага болгох

Page 16: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 32

3.2 Үр нөлөө ба Үр дүн Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр дүнд Улаанбаатар хотод амьдрах орчин сайжирна. Улаанбаатар хотын орчимд амьдрах орчин бүрдсэн, орчин үед нийцсэн, эдийн засаг хөгжих боломжтой, хотын тохижилт үйлчилгээгээр хангагдсан, хүрээлэн буй орчинд бага сөрөг нөлөө бүхий дэд төвүүдийн сүлжээ бий болох юм. 3.3 Үр дүн Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс дараах үр дүнг олж харж болно. —(i) дэд төвүүдийн хооронд зам харилцаа, хот тохижилтын үйлчилгээ өргөжин хөгжинө; (ii) тухайлсан хэсгүүдэд эдийн засаг, нийтийн үйлчилгээний боломжийг өргөтгөнө; (iii) үйлчилгээ үзүүлэгчид илүү үр дүнтэй ажиллах нөхцөл бүрэлдэх; бa (iv) институцууд бэхжиж, чадвар нь өснө. 3.3 1 Зам харилцаа өргөжиж, үйлчилгээний нөхцөл сайжирна Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн Төсөл 1 Төсөл 1 хэрэгжиснээр Улаанбаатар хотын хойд хэсэгт гэр хорооллуудын дунд байршилтай Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төвийг хөгжүүлэхийг эхлэн зорьж байгаа хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. Эдгээр нь гэр хорооллын хойд хэсгүүдийн төв байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 200, 000 гаруй хүн амд орчин үеийн нийгэм эдийн засгийн үйлчилгээ үзүүлхээр зорьж байгаа юм. Амьжиргааны түвшин ба хүрээлэн буй орчинг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг үр дүнтэй ашиглах зорилгоор тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг дахин төлөвлөхдөө: (i) дэд төвүүд байрших нутаг дэвсгэрийг дахин зохион байгуулалтанд оруулж гол зам дагуу хотын үйлчилгээг өргөжүүлэх; (ii) оршин суугчдын хэрэгцээ, хотын тохижилт үйлчилгээг хүргэх шаардлагад үндэслэсэн нийгэм эдийг засгийн үйлчигээний төв байгуулах; ба (iii) оршин суугчдын сонголтонд үндэслэн хувийн хэвшлийн оролцоотой орон сууцны төлөвлөлтийг тодорхой ангиллаар гүйцэтгэхэд анхаарах юм. Дээрх хоёр дэд төв нь хоорондоо 8км-ийн зайтай, хойд/өмнө ба зүүн/баруун чиглэлдээ гол хучилтат замын огтлолцол дээр байдаг. Баянхошуу нь хэд хэдэн нуруу далангуудын дунд байрлалтай ба ус зайлуулах суваг сүлжээгээр дутмаг, гэхдээ эргэн тойрон автобусны шугамуудтай, худалдаа наймаа идэвхитэй явагддаг тул хөл хөдөлгөөн их газар юм. Сэлбэ нь Сэлбийн голын зүүн эрэгтэй хиллэх ба өмнөд хэсгээрээ үерт автагддаг байна.20 Орон сууцжуулах төлөвлөлтөнд хамрагдаж байгаа Баянхошуу дэд төвийн 96%, Сэлбэ дэд төвийн 98% буюу хүн ам сууришдаг нутаг дэвсгэрийн ихэнх хувийг хувийн хашаа байшинтай айлууд эзэлдэг байна. Баянхошууны хүн амын дөнгөж 5%, Сэлбийн 2% нь нийтийн үйлчилгээг авах боломжоор хангадсан ба үүнийг 15% байвал хэвийн хэмжээнд байна гэж үздэг юм. Газар хуваарилалтын хяналтгүйгээс эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй болсон чиглэлүүд үүссэн түүнчлэн янз бүрийн өргөнтөй, ихэнхидээ 6мертээс ихгүй, шороон замууд зэргээс болж замын сүлжээ эмх замбараагүй болсон байна. Цэвэр, бохир усны систем дутагдалтай, дулаан халаалтын үйлчилгээ байхгүй байна. Төсөл 1 нь Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төвийн дахин төлөвлөлтийг хамарч байгаа юм. Энэхүү төслийг Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Баянхошуу болон Сэлбийг нэн түрүүнд хөгжүүлэх дэд төвүүд байхаар боловсруулсан бөгөөд 2013 оны 2-р сард Монгол Улсын Их Хурлаар

20 Дэлхийн банкны "USIP3" төслийн дагуу зарим замын хэсгүүд тэдгээрийн ус зайлуулах төхөөрөмжийг засаж

сайжруулхаар төлөвлөж байгаа. ТБТТ- эдгээр мэдээллийг тооцож анхааралдаа авсан болно.

Page 17: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 33

батлагдсан болно. Гэр хорооллуудын яг дунд орших эдгээр дэд төвүүдийн нийгэм, эдийн засгийн болон материаллаг дэд бүтцийн асуудлыг шаардагдах хэмжээнд шийдэж өгөх ба энэ нь төвүүдтэй хиллэн оршдог ойр орчмын газруудын хөгжил дэвшилд ч нөлөөлнө гэж үзэж байна.

Зураг 3.10: Дэд төвүүдийн хоорондын зай

Хөгжлийн төлөвлөлтийн удирдамжийг (ХТУ) гаргахдаа Баянхошуу, Сэлбийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр дараах асуудлуудыг хамарсан: (i) одоогийн хүн амын тоо ба 2020 болон 2030 он хүртэлх өсөлт; (ii) хүүхдийн цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвүүд, эмнэлэг, автобусны буудал зэрэг одоогийн нийгэм эдийн засгийн дэд бүтцийн байдал; (iii) материаллаг дэд бүтэц— үүнд ус түгээх худгууд, нийтийн өмчийн барилгуудыг дулаанаар хангах, гүүр/ус зайлуулах хоолойнууд; (iv) байгалийн ус зайлуулах тогтоц, (v) гамшгийн эрсдлийн хүчин зүйлүүд ба (vi) төвүүдийг газар нутаг эдийн засгийн хувьд хооронд нь болон Улаанбаатар хотын төвтөй харилцан уялдаатай холбож өгөх тухай болно (Шигтгээ 2). Замын сүлжээг сайржуулснаар дэд төвүүдийн хорондох зам харилцаа өргөжих бөгөөд ус хангамж, хог хаягдал, дулаан гэх мэт төлөвлөгөөнд орсон бусад дэд бүтцийн асуудалтай хамтатган шийдвэрлэх юм. Үерийн усны хяналт, далан суваг, гүүр байгуулах, орчны нөхцлийг сайжруулах гэх мэт нийгэм эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход нэн түрүүнд ач холбогдол өгч байгаа. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ХТУ-ийн хүрээнд Төсөл 1-ээр нэн түрүүнд хөрөнгө оруулалт хийх салбаруудыг тодорхойлсон. Үүнд хамрагдах нутаг дэвсгэрийг тодорхойлохдоо: (i) Төсөл 1-ийн төсвөөс гадна (ii) газрын санг бүрдүүлхэд оршин суугчдын оролцоо ба тэдгээрийн боломж; болон (iii) орон сууц, газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдэд тулгуурлан газрын санг бүрдүүлэх боломж зэрэг асуудлыг анхааран авч үзсэн болно.

Шигтгээ 2. Оршин суугчдын санал, хүсэлтэд

үндэслэсэн хот төлөвлөлт

ХТУ-ийн дагуу дэд төвүүдийг хөгжүүлэх бэлтгэл ажиллагаанд НҮБ-ын Хүн ам, нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс бэлтгэсэн “Оршин суугчдын үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөөр тодорхойлж өгсөн оршин суух ба бизнесийн үйл ажиллагаа явуулхад шаардагдах нөхцлийг харгалзан үзэх нь зүйтэй. Зөвлөхүүд Сэлбэ, Баянхошуу нь гэр хорооллуудын “хотожсон төв” болох улмаар хотын төвийн үйлчилгээнд нөлөөтөй тул нийгэм, эдийн засаг, материаллаг дэд бүцийн бусад боломжуудыг олж харах нь тус дөхөм болно гэж үзсэн.

8km

Page 18: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 34

Зураг 3.11: Баянхошуу –Замын сүлжээ болон Хотын журам

Зураг 3.12: Сэлбэ – Замын сүлжээ ба Хотын журам

Хүснэгт 3.1-ээр ХТУ-ийн үндсэн үзүүлэлтүүдийг тоймлон харуулсан.

Хүснэгт 3.1 Баянхошуу ба Сэлбийн дэд төвүүдийн ХТУ-ийн төлөвлөлтийн тойм

Баянхошуу дэд төв Сэлбэ дэд төв

Дэд төвд хамрагдах нутаг дэвсгэр

162 гектар 156 гектар

Өмчлөлд очсон нийт газар 2,114 газар 1,970 газар Дэд төвд хамрагдах хүн ам одоогийн байдлаар

7,500 7,800

Дэд төвд хамрагдах хүн ам 2020 онд

12,800 13,900

Дэд төвд хамрагдах хүн ам 2030 онд

19,100 23,500

Төсөл 1-д хамрагдах нутаг дэвсгэр

91 гектар 114 гектар

Усан хангамж ба ариутгах татуургын үйлчилгээг сайжруулах 2020 он гэхэд Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүдэд оршин суух хүн амын тоо нь өөрийн өсөлт болон шилжин суурьшилтын нөлөөгөөр аль алинд нь 20,000 хүрнэ гэж тооцоолон цэвэр ба бохир усны системийг хангалттай хэмжээнд төлөвлөж өгсөн. Усны шугам хоолой, ариутгах татуургын системийг шинээр байгуулснаар: (i) амьдрах

Page 19: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 35

орчин тухтай болж, (ii) усны хангамж муу, эрүүл ахуйн дэд бүтцийн хангалтгүй орчноос бий болдог өвчин эмгэгийн гаралт буурч; (iii) тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, бизнес өргөжин; (iv) хүн амын шинээр суурьшилт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ач холбогдолтой юм. Хавсралт 6 Усан хангамж болон ариун цэврийн байгууламжийн тооцоог харуулсан болно.

Дулаан хангамжийг сайжруулах Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл ба тогтвортой хөгжил амьдрах орчинг бүрдүүлхэд найдвартай бөгөөд хангалттай дулаан хангамж маш чухал юм. Дулаан халаалт 9 сарын дундаас 5 сарын дунд хүртэл ойролцоогоор 8 сарын турш шаардлагатай байдаг. Одоогоор нүүрс бараг дангаараа халаалтын эх үүсвэр болж байна. Хотын төвийн хэсгүүд дүүрэг дүүрэгтээ дулааны хоолойн системтэй ба тэдгээрийг нүүрсээр ажилладаг гурван дулааны цахилгаан станц хангаж байдаг. Гэр хорооллуудад бага оврын нам даралтын зуухаар (НДЗ) нийтийн үйлчилгээний байгууллагуудаа дулаанаар хангах ба оршин суугчдын хувьд гэр орноо дулаацуулах, хоол ундаа хийхэд нүүрс/модоор галладаг зуух эсвэл нам даралтын зуухыг ашигладаг ба энэ нь өвлийн улиралд хотыг тэр аяар нь нөмөрдөг агаарын бохирдлын нэг эх үүсвэр болж байдаг байна. Төсөл 1-ийн дулааны иж бүрэн төлөвлөлт нь Баянхошуу ба Сэлбийн дэд төвүүдийг найдвартай, цэвэр дулаанаар хангах зорилготой ба Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа орон сууцжуулалт, хүн амын өсөлтийг давхар тооцоолсон болно. Шинээр байгуулах дулааны станц ба дулаан түгээх сүлжээг бусад дэд бүтцийн шинэчлэлтэй нийцүүлэх энэхүү төсөл нь Монгол болон бусад хүйтэн цаг агаартай газруудад хүн амын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, зөвшөөрөлгүй газар оршин суугчдын асуудлыг шийдвэрлэх зэрэгт үлгэр жишээ болж өгөх юм.

Одоогоор Баянхошуу ба Сэлбэ дэх дэд төвүүдийн бүх оршин суугчид, бизнесийн байгууллагууд ихэвчлэн нүүрсээр галладаг хувийн дулааны системийг ашиглаж байна. Тэд зуух болон бойлерээ халаах нүүрсээ өөрсдөө олж авах бөгөөд бага орлоготой өрхийн орлогын ихэнхи нь нүүрс худалдан авхад зарцуулагддаг. Зөвхөн сургууль гэх мэт нийтийн үйлчилгээний байгууллагууд тус тусын бага оврын (1 м.ваттаас бага) нүүрсээр галладаг НДЗ-аар дулаанаа хангадаг ба эдэгээр нь хотын төвийн дулааны системтэй бараг дүйцхүйц хэмжээний ачаалалтай үйлчилгээг үзүүлж байдаг ажээ. Дулаан түгээх сүлжээг цэвэр ба бохир усны системтэй хамт барихаар төлөвлөж байгаа ба ингэснээр оршин суугчдад зардал багатай тусах юм. Мөн бололцооны хирээр замын барилгын ажил эхлэхээс өмнө эдгээр ажлыг гүйцэтгэхийг зорино. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд баригдах тодорхой тооны барилгууд болон зарим нэг нийтийн үйлчилгээний барилгуудаас бусад барилга тухайлбал хувийн өмчийн барилгын хувьд дулааны сүлжээнд холбогдох эсэх асуудлаа өмчийн эзэд өөрсдөө хариуцан шийдвэрлэнэ. Энэ мэтийн бусад олон төрлийн холболтыг хийх асуудлыг техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх

Одоо ашиглагдаж байгаа төвийн халаалтын

системийн хүчин чадал хүрэлцэхгүй тул хол орших дэд

төвүүдэд төвийн системд шугам хоолой шиээр барих

нь тохиромжгүй юм.Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн

зорилтууд бол худалдаа арилжааг хөгжүүлж, оршин

суугчдын нягтаршлыг нэмэгдүүлэх бөгөөд халаалтын

систем болон үйлчилгээг хүртээмжтэй болгох явдал юм. Нягтаршил багатай бүсэд халаалтын шугам

суурилуулснаар зардал өсч, үр ашиг багасаж, дэд

төвийг халаалтын шугамаар бүрэн хангахад саад

учруулна.

Page 20: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 36

үеэр тодруулах ба эхний ээлжийн дулааны станцууд ашиглалтад ороод ирэх үеэр дулаан түгээх сүлжээ ба хэрэглэгчийн хэрэгцээг аль болох өргөтгөн тооцоно. Хавсралт 7 Дулаан хангамжийн үйлчилгээний салбарын тооцоог харуулсан.

Зураг 3.13: Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн халаалтын систем

Төсөл 1— Санхүүжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн тухай хураангуй Хүснэгт 3.2-оор Төсөл 1-ийн хүрээнд санхүүжигдэхээр төлөвлөгдөж байгаа дэд бүтцүүдийг үзүүлэв.

Хүснэгт 3.2 Баянхошуу ба Сэлбийн дэд төвүүд – Төлөвлөж буй дэд бүтцүүд: Төсөл 1

Материаллаг дэд бүтэц

Баянхошуу дэд төв Сэлбэ дэд төв

Ус хангамжийн шугам

6.712 км ус түгээх сүлжээ. 11.9 км ус түгээх сүлжээ.

Бохирын шугам 7.721 км бохир зайлүүлах дотоод сүлжээ, 3.475 км үндсэн шугам

11.21 км бохир зайлүүлах дотоод сүлжээ, 2.09 км бохир зайлүүлах гадаад сүлжээ, насосны станц, мөн 2.56 км үндсэн шугам

Дулаан 8.4 МВ-ын хоёр дулааны станц 8.837 км дулаан дамжуулах хоолой 1.200 дулаан дамжуулах зангилаа

8.4 MВ-ын гурван дулааны станц 12.673 км дулаан дамжуулах хоолой 1.200 дулаан дамжуулах зангилаа

Хот доторх зам 4.96 км, 5.5м-ийн авто зам ба 1 м-ийн явган хүний зам, газар доорх эрчим хүчний шугам 1.19 км, 5.5 м-ийн явган хүний зам Одоо байгаа замын гэрэлтүүлгийг 6.15 км тутамд шилжүүлэн байршуулах.

5.356 км, 5.5-ийн авто зам ба 1 м-ийн явган хүний зам, 40м тутамд гудамжны гэрэлтүүлэг болон эрчим хүчний шугам 3.42 км, 5.5м-ийн явган хүний зам замын гэрэлтүүлгийг 40м тутамд байршуулах.

Page 21: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 37

Үерийн хамгаалал 0.87 км зам доорх ус зайлуулах хоолой 6м3/мл—засмал зам

2.00 км гол дагуух ус зайлүүлах шуудууг засан сайжруулах 1.00 км гүүр – 2 хэсэгтэй

Нийтийн талбай 4.32 га нийтийн эзэмшлийн газар, явган хүний замтай

3.12га нийтийн эзэмшлийн газар, явган хүний замтай

2 ба 3 дахь хэсгүүдэд хамрагдах Төсөл 2 ба 3

Хөрөнгө оруулалтаар бусад дэд төвүүд болон зам харилцааг сайжруулах, шинэчлэх үйл ажиллагааг дэмжинэ. Өмнө дурдсанчлан дэд төвүүдэд шаардлагатай байгаа цэвэр, бохир ус, халаалтын системийг сайжруулах, хот доторх зам дагуух үерийн усны хамгаалалт, нийтийн эзэмшлийн газрыг тохижуулах ажлыг гүйцэтгэнэ. Хүснэгт 3.3-аар Төсөл 2 ба 3-ын хөтөлбөрт багтсан дэд бүтцийг үзүүлэв.

Хүснэгт 3.3 Инженерийн дэд бүтцийг сайжруулах—2 ба 3-р Төсөл:

Бодит дэд бүтэц 2-р Төслийн дэд төвүүд 3-р Төслийн дэд төвүүд Усан хангамж Ханын материалд:

• Ус хангамжын шугам сүлжээний зориулалтаар 41,5 га талбайг ашиглана.

Захын орчимд: • Усан хангамжын шугам сүлжээний

зориулалтаар 22.6 га талбайг ашиглана

• 500 m3–ийн багтаамжтай 1 усан сан

Амгалан: • Усан хангамжын шугам

сүлжээний зориулалтаар 22.6 га талбайг ашиглана

Улиастай: • Усан хангамжын шугам

сүлжээний зориулалтаар 45.2 га талбайг ашиглана

500 m3–ийн багтаамжтай 1 усан сан Ариутгах татуургын шугам

Ханын материал: • 0.5 km урт бохир цуглуулах коллектор Зах орчим: • 22.6 га-г ариутгах татуургын

сүлжээний зориулалтаар ашиглагдаж байна

• 1.25 km урт бохир цуглуулах коллектор

Амгалан: • 22.6 га-г ариутгах татуургын

сүлжээний зориулалтаар ашиглагдаж байна

• 0.8 km урт бохир цуглуулах коллектор

Улиастай: • 45.2 га-г ариутгах татуургын

сүлжээний зориулалтаар ашиглагдаж байна

• 2.0 km урт бохир цуглуулах үндсэн коллектор

Дулаан Баянхошуу: • 30 MW дулааны станц • 4.924 км урт дулааны шугам сүлжээ

Улиастай: • 45.2 га талбай дулааны

зориулалтаар ашиглагдаж байна Сэлбэ:

• (8.4 MW ба 20 MW) дулааны 2 станц • 7.416 км урт дулааны шугам сүлжээ

Амгалан: • 22.6 га дулааны

байгууламжуудын зориулалтаар ашиглагдаж байна

Зах орчим: • 22.6 MW дулааны станц

Хотын авто зам Зах орчим: 22.6 га-г авто замын зориулалтаар ашиглана.

Ханын материалд: 41,5 га-г авто замын зориулалтаар ашиглана.

Холбох замууд:

• Баянхошуу- Оршуулгын газар-Дэнжийн 1000-ийн авто замыг 4.2 км-ээр уртасгах

2,1 км авто замаар Сэлбэ, Чингэлтэй- Хайлаастыг холбох, одоо байгаа авто замыг сайжруулах

Амгалан: 22.6 га-г авто замын зориулалтаар ашиглаж байна

Улиастай: 45.2 га –г авто замын зориулалтаар ашиглаж байна Одоо байгаа авто замыг сайжруулах • Сэлбэ – 7 буудал – Дарь эх 3.8 км • 15-р хороолол – Улиастай 10.4 км • Амгалангийн гол зам, 2.2 км Шинэ авто зам • Дарь эхийн ТЗА-ны Буудал – 1.0 км • Дарь эх 2 – 15-р хороолол, 7.0 км Сэлбийн гүүр 1.5 км

Хавсралт 8 нь 2 ба 3-р үе шатанд байгуулагдах дэд төвүүдийн төлөвлөлтийн зарчмыг харуулсан.

Page 22: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Area

August 2013

Зураг 3.14:

3.3.2 Эдийн засгийн өсө Төсөл 1 Хүснэгт 3.4 –т Хөрөнгө оруулалтын хбайгуулах нийгэм эдийн засгийн дэд бтүүнчлэн Хөгжлийн төлөвлтуслалцааны дагуу гаргасан болно. Эдгээр төлөвлөгөөнд НҮБ-ын “Оршин суугчдын үйл ажиллагааны тбизнесийн үйл ажиллагаа явуулхад шаардагдах нэдийн засгийн байдал, техникийн туслалцаанысонирхол зэргээс хархад эдгээр дэд бнь тодорхой байна. Баянхошуунд дэд бба Хорооны барилга барих ажил багтаж баЭдийн засаг, нийтийн үйлчилгээний дэд ббагтаж байна. Сэлбийн нийгмийн дэд бтөв болон Хорооны барилгын ажил тмөн адил багтаж байна. Зураг 3.15 болон 3.16 нь Баянхошуу болонийтийн байгууламжуудыг харуулсан

Хүснэгт 3.4 Эдийн засаг, олон нийтийн

Нийгмийн дэд бүтэц ба үйлчилгээ Цэцэрлэг 1,800 м2 анги, захиргаа,

талбай + Эдийн засгийн дэд бүтэц ба үйлчилгээ

Бизнес инкубатор төв ба Мэргэжил сургалт, Үйлдвэрийн төв

1,800 м2 талбайногоон байгууламж

Түүнчлэн төсөл 1-ийн хөрөнгө дэд төвүүдэд Хорооны захиргааны барилгаын нбайна. Дэд төв тус бүрт 40 айлын орон сууц баригдах ба эдгээр нь зарим талаар газарот орсон айлуудыг түр байршуулхад ашиглагдах юм. Эдгээр барилгын ажлууд нь УБЗ-ийн гэр хорооллыг хөгжүүнийт 10-12 сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарсан байна.

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft

4: 2 болон 3-р үе шат – Замын сүлжээ

өлт ба нийтийн үйлчилгээ

оруулалтын хөтөлбөрийн Төсөл 1-ийн дагуу дэд тбайгуулах нийгэм эдийн засгийн дэд бүтцийн ерөнхий дүр зургийг харуулсан ба

влөгөөний удирдамжийг Төслийг бэлтгэх техникийн дагуу гаргасан болно.

ын Хүн ам, нутагшил, суурьшлын хөтөлбөрөөйл ажиллагааны төлөвлөгөө”-гөөр тодорхойлж өгсөн оршин суух ба

йл ажиллагаа явуулхад шаардагдах нөхцлийг харгалзан үзсэнтехникийн туслалцааны дагуу судалгаа хийлг

сонирхол зэргээс хархад эдгээр дэд бүтцийг байгуулах нь чухал шаардлагатай байгаа нь тодорхой байна. Баянхошуунд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хүүхдийн цэцэрлэг ба Хорооны барилга барих ажил багтаж байна.

йлчилгээний дэд бүтцэд автобусны буудал, зах байгуулах ажил багтаж байна. Сэлбийн нийгмийн дэд бүтцэд хүүхдийн цэцэрлэг, чөлөөт цаг

в болон Хорооны барилгын ажил түүнчлэн автобусны буудал, зах байгуулах ажил

Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд төлөвлөгднийтийн байгууламжуудыг харуулсан.

3.4 Эдийн засаг, олон нийтийн үйлчилгээ—Төсөл 1

Баянхошуу дэд төв Сэлбэ дэд т

м2 анги, захиргаа, үйлчилгээний + 500 м2 тоглоомын талбай

1,800 м2 анги, захиргаа, талбай + 500 м2 тоглоомын талбай

йлчилгээ м2 талбай + 500 м2 задгай талбай

ногоон байгууламж 1,800 м2 талбай + 500 талбай ногоон байгууламж

ө оруулалтаас гадна Улаанбаатар хотын захиргаа (УБЗ) дэд Хорооны захиргааны барилгаын нөхцлийг сайжруулхаар т

рт 40 айлын орон сууц баригдах ба эдгээр нь зарим талаар р байршуулхад ашиглагдах юм. Эдгээр барилгын ажлууд нь

үүлэх 2013 оны төсвийн мөнгөөр санхүүжигдэнэ. Уг ажилд 12 сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарсан байна.

Draft Final Report

Page 38

ийн дагуу дэд төв тус бүрт р зургийг харуулсан ба

слийг бэлтгэх техникийн

өөс бэлтгэсэн н оршин суух ба

зсэн. Нийгэм дагуу судалгаа хийлгүүлэх хүсэл

тцийг байгуулах нь чухал шаардлагатай байгаа хдийн цэцэрлэг

тцэд автобусны буудал, зах байгуулах ажил т цаг өнгөрөөх

нчлэн автобусны буудал, зах байгуулах ажил

гдөж буй олон

Сэлбэ дэд төв

м2 анги, захиргаа, үйлчилгээний м2 тоглоомын талбай

00 м2 задгай талбай ногоон байгууламж

Улаанбаатар хотын захиргаа (УБЗ) хцлийг сайжруулхаар төлөвлөсөн

рт 40 айлын орон сууц баригдах ба эдгээр нь зарим талаар р байршуулхад ашиглагдах юм. Эдгээр барилгын ажлууд нь

жигдэнэ. Уг ажилд

Page 23: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 39

Зураг 3.15 Баянхошуу дэд төв: Олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын байршил

Зураг 3.16: Сэлбэ дэд төв: Олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын байршил

Худалдааны төв

Хорооны барилга

Автобусны зогсоол BRT

Цэцэрлэг Бизнес хөгжлийн төв

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

Худалдааны төв

Хорооны барилга

Автобусны зогсоол

Цэцэрлэг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв

Page 24: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 40

Төсөл 2 ба 3

2 ба 3 дахь хэсгийн хүрээнд нийгэм эдийн засгийн дэд бүтэц болон нийтийн үйлчилгээ мөн адил төлөвлөгдсөн болно. Хүснэгт 3.5-д үнэлгээг урвдчилсан байдлаар харуулав. Нарийвчилсан үзүүлэлтүүд нь Төсөл 1-ийн гүйцэтгэлийн эхний шатанд тодорхойлогдох юм. Нийгэм болон эдийн засгийн дэд бүтэц—2 ба 3-р Төсөл

Хүснэгт 3.5: Санал болгож буй эдийн засаг болон нийгмийн үйлчилгээ—Төсөл 2 ба 3

Нийгмийн дэд бүтэц ба нийгмйн үйлчилгээ

2-р Төслийн дэд төвүүд 3-р Төслийн дэд төвүүд

Нийгмийн дэд бүтэц Захын орчим Амгалан Хайлааст Улиастай Чингэлтэй Эдийн засгийн дэд бүтэц ба үйлчилгээ

Захын орчим Амгалан

Улиастай

3.3.3 Нийтийн үйлчилгээг илүү үр ашигтай хүргэх Цэвэр ба бохир усны ашиглалтыг сайжруулах 22 Улаанбаатарын усан хангамж бүхэлдээ гүний уснаас хамааралтай бөгөөд Төв, Дээд, Үйлдвэр, Мах комбинат гэсэн дөрвөн худгаас усыг шахуургаар гаргаж авдаг. Эдгээр худгаас куб.метр ус гаргаж авах цахилгааны зарцуулалт өөр өөр байдаг. Ялангуяа Дээд худаг уулын толгойд байрлах тул харьцангуй өндөр зарцуулалттай. Цахилгааны их хэмжээний зардлын хэмнэхийн тулд Төвийн худгаас татах усны хэмжээг нэмэгдүүлж Дээд худгийн усны хангамжийн дутагдлыг нөхөх санал тавьж байгаа юм. Шахуургын даралтыг багасгах замаар Үйлдвэр, Мах комбинатын худгийн цахилгааны зарцуулалтыг бага зэрэг бууруулах боломжтой юм. Ингэснээр дөрвөн худагт нийтдээ цахилгааны хэмнэлт 30%-д хүрч 370,000 ам.Доллар хэмнэгдэх боломжтой. УСУГ-аас Үйлдвэр ба Мах комбинатын худаг дээр өөрчлөлт хийх саналыг хүлээж авсан ба харин Дээд ба Төв худгийн хувьд японы талтай хийсэн гэрээний улмаас шахуургад өөрчлөлт хийхэд асуудал хязгаартай байгаа юм. Үүний улмаас Үйлдвэр, Мах комбинатын худгийн цахилгааны хэмнэлт мөн хязгаарлагдхад хүрч байгаа. Гэхдээ тухайн жилийн төсвөөс 1,3 сая ам.Доллар олговол УСУГ зарим нэг өөрчлөлтийг хийж болно гэж үзэж байгаа ажээ. Худаг тус бүрээр тоног төхөөрөмжийн тооллого, хэрэгцээ шаардлагатай байдлын үнэлгээ хийсэн (Хүснэгт 3.6). Үйл ажиллагаанд голлох ач холбогдолтой гэсэн тоног төхөөрөмжийг чухалчлан үзсэн болно.

22 PPTA 7970-MON –оос гадна, Орон Нутагт Техник Туслалцаа Үзүүлэх (RETA 7918) санхүүжилтийг Vitens Evides

International (VEI) –тэй хийсэн гэрээний дагуу гүйцэтгэдэг ба Royal Haskoning DHV болон дотоодын бие даасан зөвлөхүүд “Цэвэр ба бохир усны ашиглалтыг сайжруулах төсөл” дээр ажилладаг.

Page 25: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 41

Хүснэгт 3.6 Худаг тус бүрээр хийх засан сайжруулалт

Байршил Засан сайжруулах төлөвлөгөө Дээд шахуургын станц Хяналтын төвийн оператортой хоёр шугамаар холбоо үүсгэх; Үйлдвэр шахуургын станц Операторын хяналтын систем ба зайн холбооны хэрэгсэл, давтамж

хянах шахуурга, 16 туслах шахуурга, харилцаа холбооны хэрэгсэл, хэмжих багаж (усны түвшин, даралт, хуримтлалын түвшин хэмжих), хлорын орцыг автоматаар тохируулах, операторын хяналтын төвтөй холбогдох;

Мах комбинат шахуургын станц

Операторын хяналтын төв ба худгийн станцыг холбох зайн холбооны хэрэгсэл, худгийн станц ба худаг хооронд харилцаа холбоо тогтоох;

Баянгол шахуургын станц, Зүүн-хойд хуримтлуулах станц ба Чингэлтэй хангах станц.

Операторын хяналтын төвтэй холбох;

Нисэх шахуургын станц PLC, SCADA ба зайн холбооны хэмжих систем , хэмжилт/хяналтын төхөөрөмж

Толгойт хангах станц PLC ба операторын хяналтын төвийг зайн холбооны хэмжих системтэй холбох;

Шар хад хуримтлулах ба хангах станц

Хэмжилтийн төхөөрөмж, PLC ба операторын хяналтын төвийг зайн холбооны хэмжих системтэй холбох;

Түгээх сүлжээ 20 хяналтын үелзэл (даралт ба урсгалын хяналт), 10 урсгал/даралт хяналтын цэг, одоо байгаа 10 хэмжих цэгийг дахин барих;

Операторын хяналтын төв Операторын хяналтын төхөөрөмж: холын зайн холбоо, сервер, компьютерүүд, программ хангамж

Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) нь маш хуучирсан бөгөөд ашиглалтаас гарах болсон байна. Дараагийн 10 жилд багтаан бохир ус ариутгах станцыг иж бүрэн шинээр байгуулах төлөвтөй байгаа. Иймээс одоогийн станцыг сайжруулхад их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагагүй юм. Энэ нь 10-15 жилийн баталгаат хугацаатай механик, цахилгаан/электроникийн чиглэлийн тоног төхөөрөмжийг солих асуудал байж болох бөгөөд томоохон барилга байгууламжид хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг юм. Агааржуулах танкад явагддаг биологийн процессын ажиллагаа шаардлагад нийцэхгүй байна. Лаг амархан хөнгөрч, нягтрал нь бага тул хүчин чадал бага 2-р цэвэршүүлэх төхөөрөмжийн ажиллагааг хүндрүүлж байгаа юм. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд засварын ажлын гол зорилго чиглэж байна. Үүнээс гадна УСУГ-аас дахин 2 цэвэршүүлэх төхөөрөмж байгуулах төсөв гаргах боломжтой байгаа ажээ. Засварын ажлаар дараах арга хэмжээг авна.

• Одоо байгаа SCADA системийг засч сайжруулах ба шинэ компьютер суурилуулна. SCADA-г дотоод системд холбох ба Операторын хяналтын төвд холбогдохгүй;

• Агааржуулах танк тус бүрт сонгогч суурилуулна; • Агааржуулах танкд зориулан 10,000 шинэ агаар шүүгч авах сонгон

шалгаруулалт; • Агааржуулах танкд зориулан ханасан хүчил төрөгч мэдрэгч 20-ыг авах сонгон

шалгаруулалт; болон • 2-р төхөөрөмжид 5 ширхэг хит авиа мэдрэгч суулгах.

Одоо хэрэглэж байгаа био-бохирын төхөөрөмж нь хаягдлын цэвэршүүлэх ажиллагааг чанаржуулах зорилгтой байжээ. Гэвч лагад анхан болон дараагийн шатны цэвэршүүлэлт хийх хангалттай хүчин чадалгүй юм. Үйлдвэрлэлийн хог хаягдал үнэн хэрэгтээ тийм ч их хувийг эзэлдэггүй. Үйлдвэрүүд 2011 онд УСУГ-аас хэрэглэсэн нийт усны хэрэглээний дөнгөж 6%-ийг эзэлдэг байна.

Page 26: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 42

Ихэнх үйлдвэрүүдийн хаягдал ус нь ахуйн хэрэглээтэй тэнцдэг. Харин архи, пиво, ус ундааны үйлдвэрүүд их хэмжээний ус хэрэглэдэг байна. Одоо хэрэглэж байгаа усны тоолуур нь зарцуулалтаар бус харин усны нийлүүлэлтээр хэмждэг. Төлбөр тооцох ийм арга нь орчны бохирдлыг бууруулах хөшүүрэг болж чадахгүй юм. 2011 онд батлагдсан хуулийн дагуу бол төлбөр тооцоог усны хэрэглээгээр биш брхирдлын хэмжээгээр тодорхойлох болсон байна. Жижиг үйлдвэрийн хувьд төлбөрийг бохирдлын дундаж хэмжүүрээр тооцон авна. Хүрээлэн буй орчинг хамгийн ихээр бохирдуулдаг 50 байгууллагыг олж тогтоон хаягдал ус ба түүнээс учрах бохридлыг хэмжих багажаар тогтоож төлбөр тооцох ажлыг төслийн хүрээнд хийнэ. Арьс боловсруулах үйлдвэрүүд зөвхөн хураамж төлөх ёсгүй юм. Тэдгээрээс гарвал зохих нийт төлбөрийн хэмжээ нь бусад үйлдвэрүүдээс их хэмжээтэй байвал төлбөрийг мөн тэр хэмжээгээр нь хийвэл зохино. Төлбөрийг тухайн үйлдвэрийн хэмжээ, арьс болвсруулатаас гарах бохирдол мөн Хромын хэрэглээний хэмжээн дээр үндэслэн тооцох ёстой. Харин арьс боловсруулах үйлдьэрүүд эдгээр төлбөрийн зардлаа арьс худалдан авагчдаас хувилан авах нь зүйтэй юм. Улаанбаатарын гүний дамжуулах хоолой, ашгийн бус ус бууруулах үйл ажиллагаа нь өртөг ихтэй бөгөөд ашиг багатай байдаг. Иймээс Улаанбаатарт хямд бөгөөд хялбар хийцтэй ашгийн бус ус хэмжих багаж суурилуулах тал дээр анхаарах ёстой ба ингэснээр захиргааны зардал хэмнэгдэж сүлэжээний ачаалал ч буурах юм. Цаашид ашиглах багаж нь ашгийн бус ус бууруулаад зогсохгүй метр.куб тутамд шахах усны цахилгааны зарцуулалтыг багасгах юм. 564, 000 ам.Долларын өртөгтөй ашгийн бус ус суурилуулах хөтөлбөрийн эргэлтийн ашиг бараг 9%-тай байхаар төлөвлөгдөж байна. Хөтөлбөрийн дагуу дүүргүүдийг бүсчлэх ба түүнээс арай бага талбайтай хэсгүүдэд сүлжээг хуваарилхаар төлөвлөж байна. Мөн ашгийн бус ус бууруулах хяналтын цэгийг ОСНААГ-ын барилгуудаас ашгийн бус усхамгийн өндөр байдаг нэг барилгад байршуулна. Орон сууцад ус хэмжих төхөөрөмж тавих нь хэрэглэгчил усны зарцуулалтаа мэдэж тооцоотой байхад сургах чухал арга хэмжээ юм. ОСНААГ-ын барилгуудын хэмжилтгүй байх үеийн усны хэрэглээ 300 lcd ээс их байгаа бол хэмжилттэй болсны дараа 130 lcd-ээс бага болсон байна. Хэмжих багаж суурилуулаагүй байгаа 41,000 өрхөд нэмж суурилуулвал ОСНААГ-ын усны хэрэглээ мэдэгдэхүйц буурхаар байна. Хэсэг 1-ийн төлөвлөлтөнд дараах 4 багц үйлчилгээ орж байна: (i) ус хангамжид зориулсан SCADA; (ii) ус хангамжид зориулсан Mech-el ажил ; (iii) усны урсгал/NRW хэмжилтийг сайжруулах; болон (iv) ТЦБ-ын үйл ажиллагааг сайжруулах. 2 ба 3-р хэсгийн ажлын энэ үе шатанд дээрхээс өөр асуудлаар хөрөнгө оруулалт хийхгүй байхаар төлөвлөж байна.

Хууль журмын зохицуулалт болон институцийн шинэчлэл Ус ба эрүүл ахуй Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүдэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн дагуу хийгдэж байгаа ус, эрүүл ахуйн үйлчилгээг өргөжүүлэх ажил нь хууль журмын хүрээнд шинэчлэл хийгдэхгүйгээр ихээхэн эрсдэлд орох бөгөөд УСУГ-ын санхүүгийн бэрхшээлтэй байгаа нөхцөл байдлын улам дордуулна гэж үзэж байна. УСУГ нь 2000 оноос байнга алдагдалтай ажиллаж байгаагийн улмаас Дэлхийн Банк болон Испани улсын Засгийн газраас авсан зээлээ төлөх чадваргүй байгаа юм. Түүнчлэн шинэчлэл хийгдэхгүйгээр УБЗ-аар дамжуулан АХБ-ын сангуудад Сангийн яамны зээлийг мөн төлөх боломжгүй болж байна. Шинээр бий болох дэд бүтцэд үйл ажиллагааны болон засвар үйлчлгээний зардлыг оруулан тооцох болно. Усны хэмжилт суурилуулсан хэрэглэгчдийн төлбөр нь үйл

Page 27: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 43

ажиллагаа, засвар үйлчилгээний зардлаасаа нилээн бага гарч байгаа ба энэ нь ус зарж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага куб.метр тутамд алдагдалтай ажиллаж байна гэсэн үг юм.24 УСУГ ба ОСНААГ-ууд санхүүгийн хүндрэлд орж байгаа нь үйл ажиллагаа ба засвар үйлчилгээний чанарын асуудалтай тулгарч байна гэж үзхээр байна. Улаанбаатар хотын барилгажилтын явцыг хархад өндөр барилгын дээд давхруудад хангалттай даралт очих маш хүндрэлтэй байхаар байна. УСУГ ба ОСНААГ-ууд нийлээд ч ус хангамжаас олох орлого байхгүй ба энэ нь зарим талаар ОСНААГ хэрэглэгчдээсээ төлбөрөө цуглуулж авч чаддаггүй, ОСНААГ ус хэрэглэснийхээ төлбөрийг УСУГ-т төлдөггүй зэрэг асуудалтай холбоотой юм. Монгол улсын ус, эрүүл ахуй, дулаан хангамжийн секторын эрх зүйн зохицуулалт нь Англи-Америк ба Францын эрх зүйн уламжлалын аль альнаас нь авсан холимог шинжтэй ба тухайлбал:

� Англи-Америкийн загвартай тухайн сектор бүр бие даасан Зохицуулагчтай байдгаараа төстөй байна. Ус хангамжийн Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл нь 2012 оны 7сард байгуулагдсан ба тусгай зөвшөөрөл, үнэ тариф ба үйлчилгээний чанарын асуудал хариуцдаг.

� Францын загвартай төр хувийн хэвшлийн байгуулагатай хийх гэрээг ашигладгаараа төстөй. ОСНААГ-ын конторууд УБЗ-тай хийсэн “менежментийн гэрээ”-гээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна.25 УБЗ өмчийн эзэн боловч, менежментийг хувь хүмүүс эсвэл багаараа хэрэгжүүлж тогтоосон үнэ тарифын дагуу төлбөрийг хурааж авдаг.26 УСУГ-ын захирал мөн УБЗ-тай гэрээгээр ажилладаг байна.

Одоо ашиглаж байгаа гэрээнд хэд хэдэн дутагдалтай талууд байна. Тухайлбал:

� Менежментийн гэрээ нь нилээн сул болжээ. Энэ нь үйлчилгээ үзүүлэчид илүү үр дүнд хүрхэд саад болж байгаа юм. Гэрээнд дараах сул талууд байна:

– Менежментийн гэрээнд системд байгаа ажлын гүйцэтгэлийн дутагдалтай асуудлыг маш бага тусгасан. Ажлын гүйцэтгэл дүгнэх үзүүлэлтүүд нь үр дүнд тулгуурлаагүй байна. Үүгээр зогсохгүй санхүү, үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг бууруулж болзошгүй зарим нэг эрсдэлтэй хүчин зүйлүүд багтсан байна. Жишээ нь, зарим нэг гэрээнүүдэд нийлүүлж байгаа усны хэмжээгээр тооцох үзүүлэлтүүд байгаа ба энэ нь системийг алдагдалд оруулах аюултай юм.

– Менежментийн гэрээнүүдэд санхүүгийн асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй байна. Хэрвээ захирлууд нь гүйцэтгэлийн тодорхой стандартууд баримталдаг бол хөрөнгийг шинээр зарцуулахад зохих хэмжээний хяналт тавих, процедуртай байх ёстой юм. Зөвхөн менежментийн өөрчлөлт хийснээр усны хэрэглээг багасгах зохицуулалт хийх боломжгүй ба хяналтын процедур зайлшгүй шаардлагатай байдаг.

� Зохицуулах Комиссийн хүний нөөц хангалттай хэмжээнд биш байна. Ус хангамж зохицуулах зөвлөл нь үнэ тариф тогтоох, үйлчилгээний чанарт мониторинг хийх, тусгай зөвшөөрөл ба олон нийттэй харьцах асдлаар сургалт судалгаа явуулах шаардлагатай байна. Практик сургалтаас гадна албан ёсны танхимын сургалтыг мөн давхар явуулах нь зүйтэй юм.

24 OОСНААГ нь Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчдад 21 контороор дамжуулан үйлчилгээ үзүүлдэг. 25 Монголд хэрэглэдэг менежментийн гэрээ гэдэг нь бусад улсуудад хэрэглэдэг “lease” эсвэл “affermage”-ийн гэрээтэй

төстөй ойлголт юм. 26 ОСНААГ нь ОСНААГ-ын удирдлагад урамшуулал олгодог бөгөөд тэдгээр нь үндсэндээ ОСНААГ –ын конторуудын

үйл ажиллагааны стратегийн төлөвлөлт хийдэг

Page 28: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 44

Зөвлөмж болгож буй шинэтгэлийн арга зам

Дүрэм журмын хэрэгжилтийг хариуцах, гэрээ хэлэлцээрүүдийг сайжруулах замаар өнөөгийн байгууллагуудын зохицуулалтыг сайжруулахад шинэтгэлийг хандуулах нь зүйтэй гэж зөвлөж байна. Үүнд:

• Улаанбааатар хотын захиргаа, ОСНАА-н контор хоорондын гэрээ болон Ус сувгийн удирдах газрын захиргааны хоорондох гэрээний одоогийн байгаа менежментийг сайжруулах. Үүнд:

o Аж ахуй нэгж бүрт тулгамдаж буй техникийн болон арилжааны алдагдал, нөхөн төвлөрүүлэлт зэрэгтэй холбогдох нөхөн олговор, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зорилтуудын гүйцэтгэлийг хангах гэх мэт.

o Үйл ажиллагааг эрхлэн явуулагчид гүйцэтгэлээ хангахад шаардлагатай нөөц байгаа эсэхийг нягтлахад CAPEX-ийн санхүүжилтийн амлалтыг хангуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэх чөлөөт урсгалыг нэвтрүүлэх

• Ихэнх орон сууц нийтийн аж ахуйн конторуудын бие даан ажиллах боломжийг анхаарч, УСУГ-т төвлөрөн ажиллах боломжийг бүрдүүлэх. Энэ нь үйл ажиллагааны хүрээ болон ажлын чанарт сайн эдийн засгийн үр нөлөөтэй байж болно. хэдий тийм боловч энэ мэтийн шилжилт, улс төрийн болон бүтэц зохион байгуулалтын бэрхшээлтэй тулгарч болзошгүй тул маш сайн мэдээллээр хангах нь зүйтэй. Улаанбаатар хотын хэмжээнд WSS нийлүүлэгчдийг хамруулан хөрөнгө оруулагч тус бүрийн сонирхлыг үнэлэх, үйл ажиллагааны хүрээ болон ажлын гүйцэтгэлийн талаар хангалттай судалгаа хийх хэрэгтэй.

• Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нийт усан хангамж, эрүүл ахуйн систем тус бүрийн болон нэг удаагийн хэрэгжүүлж болох боломжийг судлан авч үзэх.

• WSRC-д үнэлгээ тогтоох, үйлчилгээний чанар, мониторинг, түүний хэрэгжилтийг хангах, зөвшөөрөл олгох, харилцаа холбоог сайжруулах зэргээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэх

Халаалт

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний компанид санхүүгийн бэрхшээлтэй байдал тухайн бүсийн хэрэглэгчдийн ачааллын түвшин зэргийг харгалзан Баянхошуу хүртэл сүлжээг өргөтгөх саналгүй байна. хөрөнгө оруулалтын хөтөлбөр зөвхөн халаах буцалгагч (HOBs)-ийг тухайн бүсийн халаалтын шугамтай холбох замаар халаалтын шинэ байгууламжийг бий болгоход санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд уурын зуухыг зөвхөн дүүрэг тус бүр хэрэглэдэггүй. 2012 онд Улаанбаатар хотоос уурын зуухны зардлын гуравны хоёрыг хуваарилсан. Шинээр суурилуулсан халаагч буцалгуур нь одоо байгаа уурын зуухаас илүү өртөгтэй байна. эдгээрийн үр нөлөөтэй, хэрэглээнээс зардлыг хэмнэж болох боловч тэдгээрийг санхүүжүүлэх болон үйл ажиллагааг нь хэвийн явуулахад зээл шаардлагатай. Өндөр өртөггүй, нэмэлт хуваарилалтгүй уурын зуух Улаанбаатар хотод шаардлагатай байна. хэрэв хуваарилалт хэрэгжих боломжтой бол хэрэгжүүлэгчид зардлыг хасах болно. Эхэн үед үйл ажиллагаа эрхлэгчид нь засварын зардлыг бууруулах замаар цаашид тухайн тоног төхөөрөмжийн нөхцлийг сулруулж үйлчилгээний чанар, найдвартай байдалд сөргөөр нөлөөлөх болно.

Эрчим хүчний зохицуулах хороо 2001 онд байгуулагдсан бөгөөд тусгай зөвшөөрөл, үнэ, уурын зуухын 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай уурын зуухыг суурилуулах, дүүргүүд дэх дулааны сүлжээний үйлчилгээний чанар зэрэг асуудлыг хариуцдаг. Бага

Page 29: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 45

хэмжээний уурын зуухнууд нь дүүргүүд дэх уурын зуухын газарт харьяалагдана. Шинээр суурилуулах уурын зуухын зохицуулалтыг ЭХЗХ хариуцна.30 ЭХЗХ нь сүүлийн жилүүдэд засвар арчилгааны өртгийг шингээсэн халаалтын үнэ тарифт шилжиж амжилттай ажиллаж байна. Гэвч уурын зуухнуудын асуудал дүүргүүдийн хөрөнгө хуваарилалтаас хамааралтай байна. түүнчлэн ЭХЗХ нь үнэ тариф тогтоох асуудлаар бие даасан байдал нь хязгаарлагдмал байдаг. Учир нь:

o Тус хорооны шийдвэр Засгийн газарт харьяалагдах Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар баталгааждаг.

o Тус хорооны дарга, гишүүдийн ажлын баталгаат байдал улс төрөөс хамааралтай. Сонгууль бүрийн дараа Хорооны дарга, гишүүд дахин томилогдох боломжтой. Энэ нь ЭХЗХ-г нарийн мэргэшиж үйл ажиллагаагаа явуулах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд хүндрэл учруулж, улс төрийн “найдваргүй” шийдвэрийн үндсэн дээр чадваргүй болгодог. Гэвч улс төрийн шахалт дарамт байсан ч зарим оронд хорооны дарга, гишүүдэд хамгаалалт болгож тэднийг онц шаардлагатай бус нөхцөлд ажил албыг нь өөрчлөхгүй байх тогтолцоо байдаг. Зарим үед хорооны ажиллах хугацааг дөрвөн жил тутам сонгууль явагддаг улсад таван жил тутам томилрх зэргээр улс төрөөс хамааралтай шинэ баг бүрдүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлдэг.

Эдгээр хүчин зүйлүүд нь Улаанбаатар хотын захиргаа халаалтын буцалгуур авах асуудлыг санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг явуулагчид үйлчилгээний хөлсийг бүрэн нөхөж авах зэрэг эрсдлүүдийг бий болгож байна. Улаанбаатар хотын захиргаа болон халаагуурыг ажиллуулагчид хоорондын менежментийн гэрээг шинэчлэх шаардлагатайг харуулж байна. Одоогийн гэрээ нь УБ хотын захиргаа, ОСНААГ хоорондын жишиг гэрээ нь үйлчилгээний чанар, үр нөлөөтэй байдал, тухайн эд хөрөнгийн нөхцөл зэргийг бүрэн авч үзэж чадаагүй. Түүнчлэн үйл ажиллагааг явуулагчид төлбөрийн тодорхойгүй байдал, хөрөнгө хуваарилалтын одоогийн нөхцөл зэргийн улмаас шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, засвар үйлчилгээг хийхэд хүндрэл учруулж байна. Санал зөвлөмж

Баянхошуу болон Сэлбэ орчим болон бусад Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтсан дэд төвүүд дэх уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн нөөц чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн шинэтгэлийн арга замууд байж болохоор байна. Эдгээр арга замуудыг Монгол улсын одоогийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлсэн болно. менежментийн гэрээ болон ЭХЗХ-оос түүнтэй холбогдуулан гаргах шийдвэрүүдэд хамаарах юм. уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчид нь MUB-тай байгуулдаг одоогийн гэрээтэй адил нөхцлөөр гэрээ байгуулах бөгөөд гэрээний нөхцөлд эрчим хүчний найдвартай байдал, үйлчилгээний чанар зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн чадавхийг хамгаалах нөхцлүүдийг нэмж тусгахыг зөвлөж байна. түүнчлэн олон улсын тендер шалгаруулалтаар уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчдийг сонгон шалгаруулж, Улаанбаатар хотын захиргаа орчин үеийн үр дүнтэй технологийг бага зардлаар худалдан авах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй. Уурын зуухын үйл ажиллагааны зардлыг хэмнэх үүднээс үйл ажиллагаа эрхлэгчид буцалгуурын дизайн, барих асуудлыг хариуцах нь оновчтой.

ЭХЗХ нь үнэ тарифыг тогтоох бүрэн эрхтэй тул үйл ажиллагаа эрхлэгчид хамаарах тарифын асуудлыг анхааран үзэх нь зүйтэй. Үүний тулд үйл ажиллагаа эрхлэгчийн эхний жилийн суурь тариф, үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд гаргах үйл

30 Шинээр байгуулагдах уурын зуух нь түлшинд хэмнэлттэй, одоогийн байгаа уурын зуухыг бодвол техникийн алдагдал

багатай, тогтвортой үйл ажиллагаатай байх юм.

Page 30: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 46

ажиллагааны зардлыг тогтооход индексийн арга (indexing formula)-ыг ашиглах хэрэгтэй. Тухайлбал, шатахууны зардал, инфляцийн түвшин, гадаад вальютын ханшийн хэлбэлзэл гэх мэт. Түүнчлэн тариф нь үйлчилгээний бүх зардлыг нөхөх бололцоогүй тул гэрээний хугацааг тохирох, санхүүжүүлэх асуудалд Улаанбаатар хотын захиргааны оролцоо шаардлагатай. Уурын зуухын байгууламжаас түгээх дулааныг хэмжиж, тарифийг тухайн тоолуурын заалтын хэмжээнд үндэслэн тогтооно. Үүний тулд уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчдэд гэрээгээр эсхүл бусад зохицуулалтаар барилга байгууламжуудад нэвтэрч тоолуурын заалтыг унших, тоолуурыг засварлах, техникийн өрөө /узель/-ний техник хэрэгсэлтэй харьцах эрхийг олгох хэрэгтэй. Одоогийн байдлаар ажиллаж буй уурын зуухуудын хувьд үйл ажиллагааг нь үргэлжлүүлж одоогийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах нь зүйтэй. Сэлбэ орчмын нэг уурын зуухыг Мянганы Сорилтын Сангийн дэмжлэгээр шинэчилсэн. Дулаан нийлүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай хэдий ч одоогийн барилга байгууламж, техник хэрэгслийг хэрэглээнээс гаргах нь оновчгүй байна. Уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчид болон Улаанбаатар хотын захиргаа хоорондын гэрээний тухайд үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн чадавхийг хамгаалах, үйлчилгээний чанар, тасралтгүй найдвартай байдлыг хангах замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал:

• Үйл ажиллагаа эрхлэгчдэд цэвэр тариф олгох (Шинэ уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд)

• Хэрэв тариф нь зардлыг бүрэн нөхөн төлөх боломжгүй тохиолдолд санхүүжүүлэх тодорхой нөхцлийг тусгах

• Үйлчилгээний чанар, найдвартай байдлын талаар үйл ажиллагаа эрхлэгчдэд чиглэсэн заалтыг нэмж, үйл ажиллагааны түвшинг үнэлэх индикаторуудыг тусгах зэрэг болно.

Одоогийн үйл ажиллагаа эрхэлж байгаа уурын зуухын аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээний хувьд шинээр байгуулах гэрээний нөхцлүүдтэй төстэй нөхцлөөр гэрээг шинэчлэх нь хэрэгтэй.

Санал болгож буй зөвлөх болон туслах үйлчилгээ – Төсөл 1

Цэвэр ус, усан татуурга, халаалтын түгээлтийг үр нөлөөтэй, хүртээмжтэй түгээх үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулахын тулд зөвлөх үйлчилгээг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр санхүүжүүлнэ. Үүний дүнд цэвэр ус, усан татуурга, дулаан хангамжийн түгээлт, засвар үйлчилгээ үр нөлөөтэй, ашигтай болно. Шинээр техник хэрэгсэл, нэмэлтүүдийг үйл ажиллагааны удирдлагын төвд суурилуулах ба төв цэвэрлэх байгууламж дахь төлөвлөсөн үйл ажиллагааны явц, нэмэлт сайжруулалтыг байршуулна.31 Жил тутмын үйл ажиллагааны төлөвлөлтийг УСУГ батлах бөгөөд энэ хүрээнд зөвлөх үйлчилгээ нь дараах чиг үүрэг, үйл ажиллагааг хамарна:

• Ашгийн бус усны удирдлагын менежментийг сайжруулах үйл ажиллагаа ба засвар үйлчилгээний хэрэгжилт, Азийн хөгжлийн банкны 1-р үе шатны санхүүжилтээр үйл ажиллагааны удирдлагын төв болон ус цэвэрлэх байгууламжид тавих шинэ удирдлагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн суурилуулалтад мониторинг хийх, бизнес төлөвлөлтийг хөгжүүлэх, сайжруулахад УСУГ-т дэмжлэг үзүүлэх;

31 Тоног төхөөрөмжийн худалдан авалтыг усан хангамжийг сайжруулах зээлийн хүрээнд хийнэ.

Page 31: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 47

• Уурын зуухны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах, шалгаруулсан байгууллага, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахад Улаанбаатар хотын захиргаанд дэмжлэг үзүүлэх;

• Ус сувгийн удирдах газар, орон сууц, нийтийн аж ахуйн конторууд, тодорхой уурын зуухын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ажилтнуудад төслийн менежментийн талаар дадлагын болон зааварчилгаа өгөх сургалтуудыг зохион байгуулах зэрэг болно.

Зөвлөх үйлчилгээг 1-р үе шатанд заасан зөвлөх үйлчилгээний техникийн туслалцааны хүрээнд үзүүлнэ. Энэ хүрээнд нийтдээ 31 хүн - сарын зөвлөх үйлчилгээ шаардлагатай бөгөөд үүнээс 7 хүн - сарын зөвлөх үйлчилгээг олон улсын зөвлөхүүд, 24 хүн - сарын үйлчилгээг дотоодын зөвлөхүүд үзүүлнэ. Энэхүү зөвлөх үйлчилгээний нийт зардал нь 0,31 сая ам.доллар байна. Байгууллагын чадавхийг дээшлүүлэх, зохицуулалтын шинэчлэлтэй холбоотой туслалцаа нь дор дурдсан “Байгууллагыг бэхжүүлэх, чадавхийг дээшлүүлэх” хэсэгт хамаарна. Төсөл 2 болон төсөл 3 Төсөл 2 болон төсөл 3-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээг санал болгоогүй бөгөөд харин Үе шат 1-ийн хүрээнд төслийн явцын үнэлгээг Төслийн Менежментийн Албанаас хийх бөгөөд энэхүү үнэлгээ нь цаашид хуваарилах тусламжийг тодорхойлж үндэслэгдэх боломжтой.

3.3.4 Байгууллагыг бэхжүүлэх, чадавхийг дээшлүүлэх ТБТТ-ээс хийсэн үнэлгээ болон бусад судалгаанууд нь байгууллагын чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байна. Чадавхийг бэхжүүлэх гэдэг нь өргөн хүрээг хамарсан ойлголт бөгөөд зөвлөгөө, зааварчилгаа өгөх, үзүүлэн таниулах, сургалт зохион байгуулах, бодлого боловсруулах, шинэ арга барил, арга танилцуулах арга зүйн болон үйлдвэрлэлийн дадлага,сургалтыг явуулах зэрэг цогц шинжтэй арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ хүрээнд үзүүлэх туслалцааг “Малгай техникийн тусламж (TТ)” болж боловсруулах бөгөөд барилга байгууламжийн дизайн, бүтцийг гаргах, барьж байгуулах болон бусад чадавх бэхжүүлэх, байгууллагыг дэмжих бүхий л үйл ажиллагаа хамаарна. Энэхүү урт хугацааны ОШСЗШ төслийн хүрээнд Дэд төвийн дахин төлөвлөлтийн газар(Sub-center Redevelopment Agency) зэрэг Улаанбаатар хотын шинэ захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт болон шинээр байгууллага байгуулах асуудлыг авч үзнэ. Дахин төлөвлөх гэх мэт шинэ ойлголт, үзэл санаануудыг ойлгомжтой байдлаар тодорхойлж иргэдэд тайлбарлан таниулах шаардлагатай. Дэд төвийн дахин төлөвлөлтийн газарт үзүүлэх техникийн туслалцаа нь ач холбогдлын хувьд Төслийн менежментийн алба-д үзүүлэх техникийн туслалцаатай адил байна. Төсөл 1 Төсөл 1-ийн хүрээнд үзүүлэх техникийн туслалцаа нь үндсэндээ гурван (3) бүлэгт хуваагдана. Бүлэг тус бүрт сургалт, тогтолцооны сайжруулалт, техникийн зөвлөгөө болон бусад туслалцаа багтсан болно.

• Хот төлөвлөлт болон гэр хорооллыг төлөвлөлтийг сайжруулах бодлого, бүтэц, үе шатууд. Үүнд, оролцоог дээшлүүлэх, зохион байгуулалт, менежментийн чадавхийг нийгмийн түвшинд хангах.

• Институцийн шинэчлэл – УСУГ болон дулаан хангамжийн байгууллагуудыг дэмжих, нээлттэй орчин бүрдүүлэх.

• Үр нөлөөтэй төслийн удирдлагын талаар зэрэг болно.

Page 32: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 48

Түүнчлэн үйлчилгээ үзүүлэгчдийн ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ-ийг сайжруулахтай холбоотой дөрөв дэх бүлэг нь үндсэн хөрөнгө оруулалтын төслийн үр дүн болно. Бүлэг тус бүрт дараах үндсэн арга хэмжээг дор дурдсанаар боловсруулсан:

• Хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр:

o Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрыг үүсгэн байгуулах, ажилтнуудаар хангах, үндсэн чиглэл (orientation), ажилтнуудын сургалтыг зохион байгуулна.

o Иргэд, хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагуудыг дахин төлөвлөлтийн үзэл баримтлал, төлөвлөгөөнд нийцүүлж гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

o Бодлогын хувилбаруудыг боловсруулах. Гэр хорооллын дахин төлөвлөлт, хөгжлийн талаар арга зам, чиглэл, хандлагыг тусгасан бодлогын хувилбаруудыг санал болгох.

o Гэр хорооллын хөгжлийн газар, Төслийн менежментийн алба зэрэг байгууллагын ажилтнуудад хот төлөвлөлт, менежментийн бүх чиглэлээр сургалт зохион байгуулна.

• Үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны болон

менежментийг сайжруулах чиглэлээр:

o Цэвэр усан хангамж, усан татуурга, дулаан дамжуулах, түгээх аж ахуй нэгжүүдийн засаглал, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;

o Үйлчилгээ эрхлэгчид орлогын эх үүсвэрийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

o Цэвэр ус, дулаан дамжуулах, түгээх, ус цэвэрлэх ажиллагааг үр нөлөөтэй, хэмнэлттэй зохион байгуулах талаарх иж бүрэн судалгааг гүйцэтгэж, судалгааны дүнд тулгуурлан үйлчилгээний үр нөлөөт байдлыг дээшлүүлэх бүтэц, зохион байгуулалтын шинэ санал санаачилгыг дэмжих. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих.

o Усан хангамжийн зохицуулах зөвлөл (англ. Water Supply Regulatory Commission), Эрчим хүчний зохицуулах хороонд тарифийн талаар баримтлах стратеги, үйлчилгээний чанар, стандарт, лиценз, олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх болон бусад зохицуулалтын арга, тогтолцооны талаар чадавх бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

o Уурын зуухуудыг бүгдийг үр нөлөөтэй, системтэй ажиллуулах талаар болон бусад чиглэлээр гүйцэтгэсэн судалгаа, зөвлөмжид тулгуурлан тодорхой бодлогын чиглэлүүдийг боловсруулна.

• Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг бэжхүүлэх чиглэлээр:

o Төслийн Менежментийн Алба-ыг ажилтнуудаар хангах болон Азийн хөгжлийн банкны зөвлөмж, Монгол Улсын Засгийн Газарт нийцүүлэн дүрэм журам боловсруулахад Улаанбаатар хотын захиргаанд дэмжлэг үзүүлнэ.

o Төслийн Менежментийн Албаны үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, ажлын хуваарилалтыг зохицуулна.

o Төслийн Менежментийн Алба болон Гэр хорооллыг дахин төлөвлөх байгууллагын ажилтнуудад төслийн менежментийн бүх чиглэлээр ажлын байран дахь дадлагын болон албан ёсны сургалтуудыг зохион байгуулна.

Page 33: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

August 2013 Page 49

Зөвлөх баг нь Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтарч дэмжлэг үзүүлэн ажиллана. Энэхүү төслийн санал нь 2014 оноос 2018 он хүртэл нийт 5 жилийн хугацааг хамрах бөгөөд Олон үе шатат санхүүжилтийн Үен үе шболон Үелон е шт заасан арга хэмжээг нэгэн зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд Хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах, Чадавхийг бэхжүүлэх, УСУГ болон дулаан түгээх, дамжуулах үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын менежментийг сайжруулах зэрэг нийт гурван үндсэн хөтөлбөрийг санал болгож байна. энэ хүрээнд төслийн нийт зардал 9.78 сая ам.доллар (5 жил) байна. Санал болгож буй зөвлөх үйлчилгээний үр дүн болон голлох ажлуудын талаар дэлгэрэнгүйг Хавсралт 11-т үзүүлсэн.

Page 34: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program Draft Final Report

2013 оны 8 дугаар сар Хуудас 50

Хүснэгт 3.7: Зөвлөх үйлчилгээний гэрээний зардлын тооцоо 100,000 ам.доллараас их

Ерөнхий тайлбар Гэрээний үнэ

(ам.доллараар) Нэмэлт арга Зарлах хугацаа(/1/4444)

Олон улсын болон дотоодын

ажил Тайлбар

Инженерийн үйлчилгээ

Төлөвлөлт, тендер, барилгын ажлын хяналт: i) хотын болон нийгмийн дэд бүтэц ба зам, ii) усан хангамж боло ариутгах татуургын шугам сүлжээ болон УСУГ-ын усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг сайжруулах төсөл; iii) дулаан хангамжий систем: 8.4-30 МВ нүүрсээр ажилладаг дулааны станц, Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүд дэх дулаан түгээх сүлжээ.

4,347,700 ЧҮҮСА (90:10) 2013 оны 9-р сар Олон улсын –Дотоодын зөвлөх

ТМА нэмнэ.

Чадавхийг бэхжүүлэх, байгууллагын бүтцийн дэмжлэг

Хөтөлбөрийн хэрэгжилтийн чадавхийг бэхжүүлэх

ТМА-нд дэмжлэг үзүүлэх

Дэд төвийн хөгжлийг дэмжиж ДТДТА-т туслалцаа үзүүлж, ГХХГ-н чадавхийг бэхжүүлэх.

1,030,700 ЧҮҮСА (90:10) 2013 оны 10-р сар Олон улсын –Дотоодын зөвлөх

ТМА нэмнэ.

Олон нийтийн оролцоо 705,000 НЭҮС 2013 оны 10-р сар Олон улсын –Дотоодын зөвлөх

ТМА нэмнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн чадавхийг бэхжүүлэх

1,674,900 ЧҮҮСА (90:10) 2013 оны 10-р сар Олон улсын –Дотоодын зөвлөх

ТМА нэмнэ.

ТМА 751,000 ЗЧС 2013 оны 9-р сар Дотоодын зөвлөх УБХЗ нэмнэ.

Үйлчилгээ үзүүлэгчидийн үйл ажиллагаа ба засвар үйлчилгээг сайжруулах

УСУГ, ОСНААГ, Уурын зуухнууд зэрэг Үйлчилгээ хүргэгч байгууллагуудыг үйлчилгээний менежментээ сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

885,600 ЧҮҮСА (90:10) 2014 оны 3-р сар Олон улсын –Дотоодын зөвлөх

ТМА нэмнэ.

ЧҮҮСА: Чанар болон үнэнд үндэслэн сонгох ажиллагаа; ТУН: Төслийн удирдах нэгж; ЧҮС: Чанарт үндэслэн сонгох; ГА: Гүйцэтгэгч агентлаг; НЭҮС: Нэг эх үүсвэрээс сонгох; ТТС: Тогтсон төсвийг сонгох; ЗЧС: Зөвлөхүүдийг чадвараар нь сонгох; УБХЗ: Улаанбаатар хотын захиргаа; ТУН: Төслийн удирдах нэгж; УБ: Улаанбаатар; НТ: Нарийвчилсан төлөвлөгөө; ТТ: Техникийн тодорхойлолтууд; ГХХХОХ:Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр; ЖДҮ:Жижиг дунд үйлдвэрлэл

Page 35: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

Эцсийн

тайлангийн төсөл

August 2013 Page 51

Нийтдээ 812.5 хүн сарын зөвлөх үйлчилгээг санал болгох бөгөөд үүнээс 206.5 хүн сарын үйлчилгээг олон улсын зөвлөхүүд, 606 хүн сарын үйлчилгээг дотоодын зөвлөхүүд үзүүлнэ. Хүснэгт 3.8-д хөтөлбөрөөр үзүүлэх дэмжлэг, үүний дотор үйлчилгээ үзүүлэгчдийн үйлөлбөрөөр үзүүлэх дэмжлэг, үүнийг сайжруулах зөвлөхийн талаар тодорхой тусгасан болно. Хүснэгт 3.8: Санал болгож буй зөвлөх үйлчилгээ – Зардал, хөрөнгө оруулалт

Үр дүн Хүн-сар Нийт зардал (сая)

Оло улсын зөвлөхүүд

Дотоодын зөвлөхүүд

Бүгд

Нарийвчилсан зураг төслийн инженерийн үйлчилгээ ба барилгын ажлын хяналт

99.5 349 448.5 4.347

Хэрэгжилтиг дэмжих хөтөлбөрийн менежмент 41 91.5 132.5 1.625 Хот төлөвлөлтийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх

25 54.5 79.5 1.031

Олон нийтийн оролцоо ба ЖДҮ-ийн хөгжил 18 60 78 0.705 Үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээ-г сайжруулах

23 51 74 0.886

Бүгд 206.5 606 812.5 8.644

Төслийн удирдлагын нэгж n/a n/a n/a 0.751 Нийт 206.5 606 812.5 9.395

Олон нийтийн оролцоо болон жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, чиглэлүүд

Эдгээр үйл ажиллагааг НҮБ-ын Хүн амын нутгийн сууршлын хөтөлбөр, ТТ зөвлөх багийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөрийн багт түүний үйл ажиллагаагаа энэхүү төсөл болон хийж буй хөрөнгө оруулалтыг олон нийтийн итгэл, хүлээлтэд нийцүүлэх талаар зохицуулан холбох, зөвлөх юм. Дэд бүлэг 4 нь төслийн бэлтгэл хангах, олон нийтийг идэвхжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны болон засвар үйлчилгээ, мониторинг, үнэлгээ хийх зэрэг төслийн бүх үе шатанд олон нийтийн оролцоог хангах, SME-г хөгжүүлэх үйл ажиллагаанууд хамаарна. Төсөл 2 болон төсөл 3 Төсөл 2 болон төсөл 3-ын тухайд зөвлөх үйлчилгээ нь төслийн хэрэгжилтийн чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлэнэ. Энэ шатанд Үе шат 1-д заасны дагуу Төсөл 2 болон төсөл 3-т хамаарах зөвлөх үйлчилгээ 50 хувь байна. 3.4 Хөрш зэргэлдээ айл өрхийг хөгжүүлэх төлөвлөгөө

Гэр хороолол/хотын зах орчмын талаар баримтлах үндсэн зорилго нь гэр хороололд хийх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын замаар дахин төлөвлөх, хөгжүүлэх явдал юм. Энэ нь хүн амын өсөн нэмэгдэж буй нягтаршил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэнэ. Олон нийт, хувийн хэвшлийг өргөн оролцуулах замаар хүн амын төвлөрлийг дэмжихийг зорилгоо болгосон. Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд Баянхошуу болон Сэлбэ орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх үндсэн гурван арга замыг боловсруулаад байна. Эдгээр замыг цаашид Улаанбаатар хотын бусад хэсэг дэх гэр хорооллыг дахин төлөвлөхөд загвар болгон хэрэглэх юм. Гурван арга замыг дүүрэг тус бүрт тогтоосон бүсчлэл, хувийн хэвшлийн ашиг сонирхол, дэд бүтцийн хөгжлийн ойр дөт байдал болон олон нийтийн хүсэл зориг зэрэг хүчин зүйлстэй уялдуулан хэрэгжүүлэх юм.

Page 36: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

Эцсийн

тайлангийн төсөл

August 2013 Page 52

Төлбөртэй шугам сүлжээний арга Энэ аргын хүрээнд оршин суугчид цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдсоны дүнд төлбөр төлөх бөгөөд харин оршин суугчид нь авто зам болон дэд бүтцийн бусад байгууламж барих хэсгийг чөлөөлөх юм. Техникийн бололцооны хувьд авч үзвэл энэ арга нь тун төвөгтэй бөгөөд санхүүгийн хувьд зөвхөн хувийн хэвшил оролцож B арга буюу шууд худалдан авах аргыг санал болгох тохиолдолд үр дүнтэйд тооцогдож болох юм. Үр дүнтэй газар ашиглалтад энэ арга нь төдийлөн хүргэхгүй бөгөөд газрыг нийтийн хэрэгцээнд чөлөөлөх бололцоогүй. Шууд худалдаа хийх арга Энэ аргын хүрээнд “олон нийт дэд бүтцийн сүлжээнд холбогдох эрхтэй, харин өндөр өртөг зардалтай дэд бүтцийн зардлыг төлөх бололцоогүй” гэсэн зарчмыг урьтал болгодог. Хувийн хэвшлийнхэн иргэний өмчлөлийн газрын дийлэнх хэсгийг авч түүний хариуд дэд бүтцийн сүлжээнд холбох зардлыг хариуцаж, худалдан авсан газартаа орон сууцны барилга байгууламж барих боломжтой. Түүнчлэн энэ арга нь тухайн газарт бага болон дунд хэмжээний орон сууцны барилга байгууламж барих, тодорхой хэсэг газар нийтийн хэрэгцээний барилга, байгууламж барих бололцоог олгодог. Бүтээн байгуулалт, хөгжүүлэлт хийх багахан талбайтай байдаг нь барилгын технологийн хөгжил дэвшлийг ашиглаж барилгын зардал, хугацааг хэмнэх боломжтой. Энэхүү арга нь олон нийтийг өөрийн хашаа байшинг дэд бүтцэд холбож, хөрөнгө оруулалт хийсэн байшиндаа амьдрах боломжийг бүрдүүлдэг. Хөрш зэргэлдээ айлуудын газрыг чөлөөлөх арга

Энэ арга нь 10-24 хашаа болж зэргэлдээ амьдарч буй айл өрхүүдийг хамрах бөгөөд газар эзэмшигчид газраа хувийн хэвшлийнхэнд чөлөөлж, тухайн газарт хувийн хэвшлийнхэн оффис, гараж, орон сууц, нийтийн үйлчилгээний зэрэг олон чиглэлийн барилга байгууламж барих арга юм. Газар өмчлөгчид нь шинэ бүтээн байгуулалтад өөрт оногдох тодорхой хэсгээр газраа арилжаалах бөгөөд ногдох хэсгийг газар өмчлөгчдөд олгох байсан нөхөн олговрын хэмжээгээр тогтооно. Оршин суугчид нь барилга байгууламж баригдаж дуусах хүртэл 3-4 жилийн хугацаанд сар бүр тэтгэлэг /хөлс/ олгох бөгөөд газраа чөлөөлсөн иргэд энэ хугацаанд байр хөлслөх, эсхүл хамаатныдаа амьдрах боломжтой. Хашаа байшин өмчлөгчид нь өөрсдийн газрыг зах зээлийн ханшаар үнэлүүлж нөхөн төлбөр авах бөгөөд мөн 50 хувийн урамшууллыг авч шинэ бүтээн байгуулалтад өөрийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авна. Оршин суугчдад шинэ барилга байгууламжид төлөвлөснөөс томоохон хэсгийг худалдан авах боломжийг олгох бөгөөд нөхөн олговор олгох гурван үндсэн арга бий:

• Худалдан авах ваучер олгож, шинэ барилгаас худалдан авах;

• Дундын сонголтот хувилбар буюу газрыг чөлөөлөхөд хамруулах бүх айл өрхүүд нь холбоо байгуулж газартай холбогдох эрхийг шилжүүлнэ. Холбоо нь бүтээн байгуулалт явуулж буй хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана. Газар өмчлөгчдийн байгуулсан хуулийн этгээдэд эзэмших иргэдийн хувь нь тухайн газар өмчлөгчийн газрын үнэ болон нөхөн төлбөрийн хэмжээгээр тодорхойлогдоно.

• Ирээдүйд баригдах барилгад орон сууц өмчлөх эрхийн сертификат олгох.

Сүүлийн хувилбар нь оршин суугчид юу ч хийхгүй хашаандаа амьдарсаар дэд бүтцээс алслагдмал хэвээр үлдэх.

УБ хотын захиргаа 51 хувийг нь эзэмшдэг Монгол улсын Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцжуулах нэг хөтөлбөр бөгөөд газрыг эзэмшигч, хөтөлбөр хэрэгжүүлэгчидтэй холбоотой ажилладаг тул хувийн салбарынхантай ашиг сонирхлын

Page 37: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

Эцсийн

тайлангийн төсөл

August 2013 Page 53

холбоогүй байх баталгаа шаардлагатай. Нөгөө талаар тухайн газрын эзэмшигчдийг хүрээлсэн олон хүмүүс байгаа ч газрын өмчийн нөөцийн схем нэгэнт байхгүй тул ОССК зуучлагчийн байр сууриар ажиллаж газрыг худалдан авч, өмчлөгчид нөхөн олговор өгч болно. Энэ нь газрын өмчлөгчдөд тухайн газарт баригдах орон сууцнаас зах зээлийн нээлттэй зарчмаар өөрийн сонголтоор худалдан авах боломжтой. Ямар хувилбарыг сонгохоос үл хамааран олон нийт, хувийн салбар, хотын захиргаа нь харилцах 1 цэгтэй байх нь төслийг бүх талаас нь удирдлагаар хангах ач холбогдолтой юм. Хяналт, шалгалтын тогтолцоог санал болгож буй Дэд төвийн дахин төлөвлөлтийн газар (ДТДТГ) хувийн салбарын тендер, бүсчлэлийн зохистой шаардлагыг тодорхойлох, төслийг хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавхийг тодорхой болгох, барилгын ажиллыг явцыг нягтлах, олон нийтэд тогтмол мэдээлэх зэргээр зохицуулах болно. ДТДТГ нь олон нийт, дүүрэг, хувийн салбарын гэсэн 3 үндсэн төлөөллөөс бүрдэж төслийн хяналтын хорооны үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх дэд төв бүр хөдөлгөөний ачааллаас хамаарч A, B , C гэсэн "хотын хөгжлийн бүс" бүрт хуваагдана. A бүс нь хүн амын нягтралаас хамаарч худалдаа, офисс төвлөрсөн бөгөөд орон сууцны тайлбай нь харьцангуй бага байх бол В бүс нь " хөршүүдийн" онцгой бүс байх болно. B бүс нь хөдөлгөөн, хүн амын нягтшил дунд худалдааны төв цөөтэй, офисс байхгүй том хэмжээний орон сууцны төвлөрсөн бүс юм. Дараагийн бүс нь 3 хувилбарын нэгдсэн төв байх бөгөөд хүн амын нягтшил бага учраас худалдаа, офисс хязгаарлагдмал байна. Хотыг бүсчилэх бүтээн байгууллалтыг хийх тодорхой арга зам биш бөгөөд энэ тухай оршин суугчид шийдвэрлэх нь зүйн хэрэг юм. Сайн дурын нөхөн олговорын хэмжээ нь -зөвхөн газрын- зах зээлийн өртөг, иргэдийн өмчлөлд байсан байгууламжуудыг нөхөн барих өртгийн нийлсэн дүнгээр тооцно. Энэхүү эцсийн дүн нь үржигдэн тооцогддог тул иргэд нөхөн төлбөрөөрөө боломжийн 80 м2 орчим орон сууц авах боломжтой. Энэхүү нөхөн олговор олгох оновчтой арга нь оршин суугчид орон сууцны компаниудын хооронд тогтсон барилга барих компани баригдсан талбай тус бүрээр тооцож нөхөн олговорыг олгох хувийн компанид барилгаа тендерээр өгч газрын өөрийн өмчлөлд байлгадаг тогтолцоотой ижил юм. Энэхүү хөтөлбөр нь ОШСЗШ-ээс санхүүжигдэхгүй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт нь банк, хувийн салбарын хөгжил,барилгын салбарын санхүүжилт, орон сууц худалдан авагчдын моргейжийн санхүүжилтэд хамрагдах боломж зэрэг хангалттай нөхцлүүдээс хамаарна. 3.5 Бичил санхүүгийн зэрэгцээ хөтөлбөрүүд

Гэр хороололыг санхүүжүүлэх жижиг аж ахуйн нэгжийн, орон сууцжуулах бичил санхүүжилтийн гэсэн 2 хөтөлбөр санал болгосон. Эдгээр хөтөлбөрийг АХБ томоохон банкны группууд болон том хэмжээний арилжааны банкуудад арилжааны зээл санал болгох замаар дэмжлэг үзүүлж байгаа 6-10 сая доллар нь гэр хороололд зарцуулагдаж болно. Энэхүү зээл нь 2013 оноос эхлэн хэрэгжинэ. арилжааны банкнууд хэрэгжүүлэгч байгууллагын үүрэг гүйцэтгэж ДТДТГ-д шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.

3.5.1 Гэр хороололыг барилгажуулах бичил санхүүгийн хөтөлбөр

Орон сууцжуулах бичил санхүүгийн дэд төслийн зорилго нь одоо байгаа байгууламжид эрчим хүчний үр нөлөөтэй байдлыг сайжруулж өрхөд нийтийн аж ахуйн үйлчилгээнд

Page 38: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

Эцсийн

тайлангийн төсөл

August 2013 Page 54

холбуулахад шаардлагатай бага хэмжээний зээлийг хүртээмжтэй байлгах явдал юм. Энэ нь 2 хөтөлбөрөөс бүрдэнэ.

• Бичил санхүүгийн зээл нь газар өмчлөлийн хөтөлбөрт оролцоход бэлэн биш өрхүүдэд нийтийн аж ахуйн үйлчилгээгээ холбуулахад зориулагдана. Энэ нь хувь өрх эсвэл хоёр болон түүнээс дээш өрхөд зориулагдана.

• Орон сууцны нөхцлийг сайжруулах жижиг зээл нь шинээр өргөтгөх байрны хэсэгт эрчим хүчний үр нөлөөтэй хэрэглээг сайжруулах, ялангуяа үр нөлөөтэй халаагуурыг байршуулахад оршино.

Хөтөлбөрийн үндсэн зарчмууд

• Орон сууцны санхүүжилтийн зах зээлийг гажуудуулахгүй байх.

• Зээлийн бүтээгдэхүүнүүд нь иргэд төлөх боломжтой байх.

• Зорьсон зах зээлийн аюулгүй байдал хангагдсан байх.

• Баталгаа, даатгалын журмуудыг гаргах.

Зах зээлийн хүүгийн ханштай ижил эсвэл ойролцоо өрсөлдөхүйц эргэн төлөлтийн цагийг баталсан байх. Үүнтэй уялдуулан бичил санхүүгийн зээлийн хүү сард 1.5 хувь, зээлийн барьцаа 35 хүртэл хувь, зээлийн эргэн төлөлтийн дээд хугацаа 5 жил, зээлийн өртөгт харьцаа дээд тал 80-90 хувь, төлбөрийн дээд хэмжээ 10-20 хувь байна. Зээлийг өмчлөлийн хөрөнгө эсвэл хадгаламж, мортгейжийн зүйл, эсвэл бүртгэгдсэн баталгаа гаргагчаар баталгаажуулна. Дундаж зээлийн хэмжээ нэг зээлдэгчид34 8000-21 000 доллар байна.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хадгаламж нь дээд дурьдсан орон сууцны санхүүжилтын хөтөлбөрийн 2 дэд төвүүдэд санал болгогдсон. Энэ мэт хөтөлбөр нь иргэд орон сууцны төлбөрийг тогтмол хугацаанд өөрсдийн хуримтлалыг ашиглан төлах боломжийг бүрдүүлж зээлийн хэмжээг бууруулдаг ач холбогдолтой. Хувь хүний дансанд байгаа мөнгийг хуримтлалд даруй төвлөрүүлж арилжааны том банкуудад хадгаламж бий болгох асуудлыг олон нийтийн түвшинд санаачлах шаардлагатай байна.

Монголын Ипотекийн Корпораци хэрэв зээл нь хангалттай баталгаажсан хүү нь зах зээлийн өртөгтэй ижил эсвэл ойролцоо тохиолдолд хөтөлбөрийг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Энэ хөтөлбөр тогтвортой байж болох юм. АХБ хувийн салбарын зээл, хувь хүний зээлийг санхүүжүүлж нийтийн аж ахуйн үйлчилгээний холболтын өртөг, халаагуурыг байрлуулах зэрэг ажлыг үргэлжлүүлэх боломжтой. МИК богино хугацааны бондын үндсэн дээр зах зээлийг дахин санхүүжүүлэх хөтөлбөрийг санаачилж баталгаажсан зээлийг худалдан авах, урсгалд оруулах зэргийг хийж болно. Хадалгамжийн хөтөлбөрүүд нь өмнө нь эхэлсэн бөгөөд төслийн үр шим хүртэгчдийн зээлийн хэмжээг бууруулах боломжтой.

34 2013 онд нэг газарт хийгдэх усан хангамж болон ариутгах татуургын холболтын өртөг 3919 ам.доллар, халаалтын

холболтын өртөг 2000 ам.доллар болох ба нийт зардал 5919 ам.доллар болж байгаа юм. Угсралтын ажилд 33 хувь нэмэгдэнэ гэж үзвэл зөвхөн ус болон ариутгах татуургын холболт 5205 ам.доллар, халаалттайгаа нийлээд 7821 ам.доллар болж байгаа юм.

Page 39: Fr chapter 3 racb 24 nov 2013

TA 7970 Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

Эцсийн

тайлангийн төсөл

August 2013 Page 55

3.5.2 Гэр хорооллууд дахь жижиг бизнесийг санхүүжүүлэх Энэхүү хөтөлбөрийн зорилго нь жижиг бизнесийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх ЖДҮ-шинээр байгуулах, үйл ажиллагаагаа өргөтгөх нөхцлийг нь хангахад оршино. Хоёр чиглэлээр авч үзвэл: • Гэр хорооллын жижиг бизнесийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 500, 000

төгрөгөөс (350 ам.Доллар) 40 сая төгрөгийн (29,000ам.Доллар) хооронд, дунджаар 14 сая (10,000 ам. Доллар)35 төгрөгийн зээлийг томоохон арилжааны банкаар дамжуулан олгоно.

• Хоёр дэд төвүүдэд шинээр эхлүүлж буй бизнесс, түүнчлэн газарт орсны улмаас зогссон хуучин бизнессийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор цогц үйлчилгээтэй бизнессийн инкубатор байгуулна.

ОУСК-аас саяхан хийсэн үнэлгээгээр улс даяар 2013 оны байдлаар бичил санхүүжилтэд 385 сая ам.Доллар дутагдаж байгаа бол, мөн 2014 онд 186 ам. Доллар дутагдалтай байхаар байна. Үүний 65% нь Улаанбаатарт оногдхоор байна. ДНБ-ний 64.9 % нь нийслэлд ногддог ба үүнээс 64.2% нь идэвхитэй бизнессээс бүрдэж (бүх бизнессийн байгууллагын 70.0%) хүн амын 45.8%-ийг хамардаг36 тооцоо байна. Эдгээр үйл ажиллагааны 60% нь гэр хороололд явагддаг. Тиймээс бизнессийн санхүүжилтийн дутагдал Улаанбаатарын хэмжээгээр 2013 онд 250 сая ам. Доллар, 2014 онд 121 сая ам.доллар байх төлөвтөй ба үүнээс гэр хороололд 2013 онд 150 сая ам.Доллар, 2014 онд 73 сая ам.Доллар тус тус оногдож байна. Нийгэм эдийн засгийн судалгаанаас харвал хоёр дэд төвүүдэд нийт 182 бизнесийн байгуулагууд байна. Үүний 78 % буюу 142 нь бизнессээ өргөтгөх хүсэлтэй ба мөн тэдгээрийн 92% буюу 131 нь сангаас, 58% буюу 76 бизнессийн байгууллага банкаас зээл аван санхүүжих саналтай байна. Дээрх төвүүдэд бизнессийн зорилгоор олгосон зээлийн дундаж 14 сая төгрөг (10,000 ам.Доллар) байжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд арилжааны байгууллагын хэвийн хэмжээний нөхцлүүд буюу зээлийн хүү ойролцоогоор сарын 2%, эргэн төлөгдөх хугацаа нь 36-60 сар ба хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө, зээлийн батлан даалтаар баталгаажуулан зээл олгогдох юм. Тухайн бизнесийн сектортой харилцан туршлагатай, АХБ-аас дээрх хувийн секторуудад санхүүжилт олгох боломж зэрэг үндэслэл байгаа тул томоохон арилжааны банкууд энэхүү хөтөлбөрийг гүйцэтгэгч байвал зүйтэй юм. Тухайн банк нь бизнессийн байгууллагуудад зээлийг шууд өөрөө эсвэл Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олгож болох юм.

35 Нийгэм эдийн засгийн судалгаа ба Үйлчилгээ авах хүсэл эрмэлзлэлийн судалгаагааны үр дүн буюу эдгээр 2 дэд

төвүүдэд олгосон бичил, дунд хэмжээний зээлийн хэмжээ 2013 оны 3 сарын байдлаар. 36 Статистикийн лавлагаа. 2011.ҮСХ