biyelelt

251
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ Нэг. Макро эдийн засгийн бодлого Зорилт 1. Инфляцийн хэт өсөлтийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ 1.1. Эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар өсөлтийг нэмэгдүүлэх /С.Баярцогт, Засгийн газрын гишүүд/ Хүрэх түвшин: ДНБ-ний бодит өсөлт, 10.1 хувиар, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, 2042.1 ам.доллар Биелэлт: Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд ДНБ-ий бодит өсөлтийг 2009 онд 10.1 хувьд хүргэх зорилт тавьсан. 2009 оны 3 дугаар улирлын байдлаар манай улсын ДНБ-ий хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурсан бөгөөд үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 27.8 хувиар, барилгын салбарын нэмэгдэл өртөг 38.1 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 33.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. ДНБ-ий бууралтын хэмжээг салбараар нь авч үзвэл ХАА-н салбар 3.4 хувиар, үйлчилгээний салбар 0.7 хувиар өссөн бол аж үйлдвэр, барилгын салбар 7.8 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ 9.1 хувиар тус тус буурсан байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засаг, санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа бодит салбарын хөгжлийг удаашруулсан юм. Хүндэрлийг даван туулах талаар УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол батлагдаж, түүний хэрэгжилтийг хангах Засгийн газрын 2009 оны 66 дугаар тогтоолын хүрээнд нилээд олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайлбал, ОУВС-тай тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирч 224 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсоны дагуу 100 гаруй сая ам.долларыг ашиглаад байна. Оны эхнээс үргэлжилж буй эдийн засгийн огцом бууралтыг эдгээр арга хэмжээний үр дүнд зогсоож, оны эцэст ДНБ-ий бодит өсөлт 1.5 хувьтай гарахаар байна. /Хэрэгжилт-50 хувь/ 1.2. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх /С.Баярцогт/ Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр Биелэлт: Гадаад зах зээл, эдийн засагт үүссэн хямрал, үүний манай улсын эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг тооцон үзсэний үндсэн дээр Монгол Улсын 2009 онд баримтлах төсвийн бодлогыг төсвийн тэнцлийг макро эдийн засгийн бодлогын зорилтууд, мөнгөний бодлоготой уялдуулан 1

Transcript of biyelelt

Page 1: biyelelt

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

Нэг. Макро эдийн засгийн бодлого

Зорилт 1. Инфляцийн хэт өсөлтийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ

1.1. Эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар өсөлтийг нэмэгдүүлэх /С.Баярцогт, Засгийн газрын гишүүд/Хүрэх түвшин: ДНБ-ний бодит өсөлт, 10.1 хувиар, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, 2042.1 ам.доллар

Биелэлт: Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд ДНБ-ий бодит өсөлтийг 2009 онд 10.1 хувьд хүргэх зорилт тавьсан. 2009 оны 3 дугаар улирлын байдлаар манай улсын ДНБ-ий хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурсан бөгөөд үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 27.8 хувиар, барилгын салбарын нэмэгдэл өртөг 38.1 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 33.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. ДНБ-ий бууралтын хэмжээг салбараар нь авч үзвэл ХАА-н салбар 3.4 хувиар, үйлчилгээний салбар 0.7 хувиар өссөн бол аж үйлдвэр, барилгын салбар 7.8 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ 9.1 хувиар тус тус буурсан байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засаг, санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа бодит салбарын хөгжлийг удаашруулсан юм. Хүндэрлийг даван туулах талаар УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол батлагдаж, түүний хэрэгжилтийг хангах Засгийн газрын 2009 оны 66 дугаар тогтоолын хүрээнд нилээд олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайлбал, ОУВС-тай тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирч 224 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсоны дагуу 100 гаруй сая ам.долларыг ашиглаад байна. Оны эхнээс үргэлжилж буй эдийн засгийн огцом бууралтыг эдгээр арга хэмжээний үр дүнд зогсоож, оны эцэст ДНБ-ий бодит өсөлт 1.5 хувьтай гарахаар байна. /Хэрэгжилт-50 хувь/

1.2. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх /С.Баярцогт/ Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Гадаад зах зээл, эдийн засагт үүссэн хямрал, үүний манай улсын эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг тооцон үзсэний үндсэн дээр Монгол Улсын 2009 онд баримтлах төсвийн бодлогыг төсвийн тэнцлийг макро эдийн засгийн бодлогын зорилтууд, мөнгөний бодлоготой уялдуулан тодорхойлж, төсвийн алдагдлыг тэнцвэржүүлэх зорилгоор төсвийн орлогын боломжит болон нэмэлт эх үүсвэрийг эрэлхийлэх, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгох зардлыг хэвээр хадгалах, төрийн албаны орон тоог хэвээр хадгалж, цалин хөлсийг тодорхой хэмжээгээр бууруулах, нийгмийн халамжийн арга хэмжээг хэрэгцээтэй бүлэгт оновчтой чиглүүлснээр хямралын үеийн эдийн засгийн сөрөг нөлөөнд өртөмтгий эмзэг бүлгийг хамгаалах, амин чухал бус болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтыг хойшлуулах, зогсоох замаар эх үүсвэрийг чөлөөлөхөд чиглэгдсэн төсвийг тэнцвэржүүлэх бодлого гэж тодорхойлж байна. Дээрх нөхцөл байдалд тулгуурлан төсвийн 2009 оны төсвийн тодотголыг боловсруулахад дараах зарчмыг баримтлав. Үүнд: Төсвийн урсгал зарлага

• Төсвийн зарлагын хэмжээг орлогын тогтвортой эх үүсвэртэй уялдуулах;

1

Page 2: biyelelt

• Бүх нийтийг хамарсан нийгмийн халамжийн зарим үйлчилгээ, дэмжлэг, тусламжийг зөвхөн нийгмийн зорилтот бүлэг буюу төрөөс нийгмийн халамжийг хүртэх шаардлагатай хэсэгт чиглүүлэх;

• Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг бага зардлаар зохион байгуулах, төсөв хэмнэх зарчмыг баримтлах зорилгоор зарим урсгал зардлыг бууруулах;

• Төсвийн зарлагын хэмжээг орлогын тогтвортой эх үүсвэртэй уялдуулж, дунд хугацаанд төсвийн зарлагыг суурь хэмжээнд нь хүртэл бууруулах эхний алхмыг хийх;

• Эрдэс баялгийн орлого өндөр байх үед бий болгосон нийгмийн хамгааллын болон төрийн үйлчилгээний арга хэмжээг эргэн авч үзэх замаар суурь төсвийн хэмжээг тодорхойлох;

• Эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, хөтөлбөрийн төсвийг бууруулахгүй байх, төсвийн зарлагад хийж буй зохицуулалт нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхад анхаарах;

• Эдийн засгийн хямрал, төсвийн зарлагыг хумих арга хэмжээний улмаас орлого нь буурч, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болж болзошгүй өрх гэр, иргэдэд чиглэсэн мөнгөн тусламжийг хэвээр хадгалах;

• Нийгмийн суурь үйлчилгээ, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх;

Төсвийн зарлагын бууралт нь тухайн байгууллага, нэгжийн үндсэн үйл ажиллагааг их хэмжээгээр доголдуулахгүй байх; /Хэрэгжилт-90 хувь/

1.3. Төсөв, мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлж, үнэ тарифын харьцангуй тогтвортой байдлыг хангах /С.Баярцогт, Л.Пүрэвдорж/Хүрэх түвшин: хэрэглээний үнийн индекс /хувиар/, нэг оронтой тоонд байлгах

Биелэлт: Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, инфляцийг тогтворжуулахад төсөв, мөнгөний бодлогын уялдаа нэн чухал билээ. Иймээс Монголбанкнаас хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлоготой төсвийн бодлогыг уялдуулах зорилгоор 2009 оны төсвийг боловсруулахдаа төсвийн хумих бодлого баримтлах замаар инфляцийг хяналтандаа авах ажлыг хэрэгжүүлсэн. Ингэхдээ төсвийн тэнцлийг макро эдийн засгийн бодлогын зорилтууд, мөнгөний бодлоготой уялдуулан оновчтой тогтоож, төрийн албаны орон тоо болон цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байж, ач холбогдол багатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн бүлгүүдэд зориулахад чиглүүлэх арга хэмжээг авсан. Үүний дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсанаас 200.6 тэрбум төгрөгөөр буурч, нийт алдагдал 31.5 тэрбум төгрөгөөр буурсан.

2009 оны 8 дугаар сарын байдлаар Үндэсний Статистикийн хорооноос гаргасан статистик мэдээллээр улсын хэмжээнд тооцсон Хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ 2009 оны 8 дугаар сард өмнөх сараас 0.6%-аар буурч, оны эхнээс 2.2%-аар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8%-аар тус тус өсөв. Харин Улаанбаатар хотын хэмжээнд /ХҮИ/ 2009 оны 8 дугаар сард өмнөх сараас 0.6%-аар буурч, оны эхнээс 3.9%-аар өсч, харин сүүлийн 12 сард 0.9%-аар буурсан дүн гарав.

Монголбанкнаас төгрөгийн өгөөжийг өсгөн, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх, 2009 онд инфляцийг төлөвлөсөн хэмжээнд барих, дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндсийг бий болгох зорилгоор цогц арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Үүнд төв банкны хүүний бүтцийг шинэчилж, бодлогын шийдвэрийн нөлөөлөх чадварыг нэгэн чигт цэгцтэй болгосон, бодлогын хүүг гадаад валютын дотоодын захын байдалтай уялдуулан 14 хувь хүртэл өсгөөд зах зээлийн байдал тогтворжсоны дараа 1.25 хувиар 2 удаа бууруулж 11.5 хувьд хүргэсэн. Төв банкны санхүүжилтийн хэрэгслүүдийн хүү бодлогын хүүний өсөлт, бууралтыг даган өөрчлөгдсөн

2

Page 3: biyelelt

бөгөөд 2009 оны 8 сарын 31-ний байдлаар репо санхүүжилтийн хүү 17.5 хувь, барьцаат зээлийн хүү 21.5 хувь, овернайт зээлийн хүү 20.5 хувь болж буураад байна. Мөн үүний зэрэгцээ Монголбанкнаас банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг өсгөсөн, зээлийн эрсдлийн сангийн хувийг бууруулсан, гадаад валютын арилжааг дуудлага худалдааны зарчмаар явуулсан, ил тод байдлыг сайжруулсан зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэв. Түүнчлэн ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мөнгөний бодлогын хэлбэр, үйл ажиллагааны зорилт өөрчлөгдөх шаардлагатай болсон тул бодлогын хэрэгслүүдэд зохих өөрчлөлтийг оруулав.

Монголбанкнаас эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарч байна. Үүнд: инфляцийн түвшин 2009 оны 8 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 0.8%, оны эхнээс 2.2% байгаа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл” болон “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан инфляцийн зорилтот түвшинг хангаж байна. /Хэрэгжилт-90 хувь/

1.3.1. Мөнгөний болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангах зорилгоор Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 129/133 тоот хамтарсан тушаалаар баталсан “Сангийн яам, Монголбанкны хооронд мэдээлэл солилцох журам”-ыг мөрдөж ажиллах /С.Баярцогт, Л.Пүрэвдорж/

Биелэлт: Мөнгөний болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангах зорилгоор Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 129/133 тоот хамтарсан тушаалаар баталсан “Сангийн яам, Монголбанкны хооронд мэдээлэл солилцох журам”-ын 3.1.4 дүгээр заалтын дагуу Монголбанкинд Төрийн сангийн нэгдсэн дансны орлогын гүйлгээний төлөвлөлтийг 7 хоног, сар, улирлаар тогтмол гарган мэдээллийг долоо хоног бүрийн Мягмар гаригийн 15 цагаас өмнө хүргүүлж байна.

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 129/133 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Сангийн яам, Монголбанкны хамтарсан Ажлын хэсгийн хурлыг 2009 оны 3 дугаар сарын 19, 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хурлыг зохион байгуулж, Засгийн газрын цэвэр зээлийн мэдээллийн зөрүүтэй байгаа байдал, эдгээр мэдээллийн тооцооллыг хэрхэн зөв тооцоолох, зөрүүг арилгах талаар холбогдох санал дүгнэлтийг гарган танилцуулж, хэрэгжүүлэх зорилго бүхий 2 байгууллагын хамтарсан ажлын хэсгийг гаргаж ажиллуулах, гаргасан санал дүгнэлтийг хэрэгжүүлэх, ялангуяа ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон санхүүгийн программчлалын асуудал, мөн Монголбанк, Сангийн яамны хооронд мэдээлэл солилцох ажлын явц, журмын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байгаа байдал зэрэг асуудлуудыг тухай бүр хэлэлцэж ирлээ.

Сангийн яам, Монголбанкны хамтын ажиллагааны үр дүн: Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийг тогтворжуулах Стэнд-бай хөтөлбөрийн II шатыг дүгнэх ОУВС-гийн ажлын хэсэг 2009 оны 8 дугаар сарын 3-наас 14-ний өдрүүдэд Монгол Улсад ирж ажилласан. Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газраас хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлт 9 дүгээр сард ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн батлагдсаны дараагаар төлбөрийн тэнцлийг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий 15.33 сая зээлжих тусгай эрхтэй тэнцүү хэмжээний валют Монголбанкид орж ирнэ. /Биелсэн-100 хувь/

1.4. Хүн амын хүнсний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: -Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр хэрэгжиж байсан "Хүнсний хангамж аюулгүй байдал, хоол, тэжээл"

3

Page 4: biyelelt

хөтөлбөрийг Монгол Улсын хүнсний хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, Засгийн газраас энэ чиглэлээр сүүлийн үед батлан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулж, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор “Хүнсний батлагаат байдал” үндэсний хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 125 тоот тушаалаар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын болон орон нутийн төсөвт тусгах, зээл, тусламж, төсөлд хамруулах зэргээр шийдвэрлүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад зөвлөмжийг хүргүүлээд байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бий болгох зорилгоор 2009 оны 10 дугаар сард “Хандивлагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

2009 оны 08 дугаар сарын 17-нд Үндэсний зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлыг зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл болон хандивлагчдын чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

-“Тариалангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсны үр дүнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс улсад болон гурилын үйлдвэрт тушаасан хүнсний буудайд урамшуулал олгох асуудал шийдвэрлэгдээд байна.

-2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын их хурлаас баталсан “Нэмэгдсэн өртөгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” Монгол улсын хуулийн дагуу гаалийн болон импортын, гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 92 дугаар тушаалаар батласан.

- Үйлдвэржилтийн жилийн ажлын хүрээнд мах боловсруулах “Монгол фууд” үйлдвэр, хоногт 180 тн гурил үйлдвэрлэх “Мелл Хаус” гурилын үйлдвэр, жилд 6500 тн спирт үйлдвэрлэх “АПУ” ХХК-ны “Натур-Агро” спиртийн үйлдвэр, “Витафит” ХХК-ны АСF жимсний шүүсний үйлдвэр, “Ми-Си-ЭС” ХХК-ны ундааны үйлдвэр, “Хаан-Ембүү” ХХК-ны “Жаргалант” сүүний үйлдвэр зэрэг хүнсний үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Энэ онд улсын хэмжээнд нийт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 26, мал нядлах, мах бэлтгэх 3, давсны 3, жимс жимсгэнэ боловсруулах 6, гурилын 1 үйлдвэрийг байгуулахаар үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан.

-Сүү үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарим сум, дүүрэгт сүү боловсруулах 22 цех, 4 аймгийн төвд сүү боловсруулах үйлдвэрийг байгуулж, шаардагдах тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцлөөр нийлүүлэн, ашиглалтад оруулаад байна. Одоогоор 10 гаруй аймагт нийт 14 гаруй сүүний жижиг цехийг, 500-2500 литрийн багтаамж бүхий хөргөлтийн танк 20 ширхэгийг, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад хоногт 500-1000 л сүү боловсруулах хүчин чадал бүхий сүүний үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулаад байна.

-“Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрт тусгагдсан давсны импортын хараат байдлыг арилгах зорилтын хүрээнд давсны ордуудын нөөцөд түшиглэн иоджуулсан давсны үндэсний үйлдвэр байгуулах, эдийн засгийн үндэслэлийг боловсруулав. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр олон улсын зөвлөх, ноён Жүстүс Де Жоныг урьж ирүүлэн ажиллуулж, Завхан аймагт хоногт 10 тн иоджуулсан давс үйлдвэрлэх хүчин чадал бүхий давсны үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулав.

-Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан иоджуулсан давсны үйлдвэр байгуулахад дэмжлэг авах хүсэлтийг UNICEF-т тавиад байна.

4

Page 5: biyelelt

-Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тусгасан ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:

Монголын махны холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хотын хүн амын сүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, сүүний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

ХХААХҮЯ 2009 оны нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Махны холбоотой хамтран 1400 тн ямааны мах, 5000 тн хонины мах, 600 тн үхрийн мах нийт 7000 тн мах нөөцөнд бэлтгүүлж, 4 дүгээр сарын 15-наас эхлэн 1 сүлжээний нийт 145 дэлгүүрээр борлуулж, махны борлуулалтын явцын талаарх мэдээллээр холбогдох байгууллага, иргэдийг тогтмол ханган ажилласан.

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн 6 дүүрэгт төмс, хүнсний ногооны худалдааг “Нийслэлийн намрын ногоон өдрүүд” нэртэйгээр зохион байгуулж байна. Энэхүү худалдаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн төмс, хүнсний ногоочид оролцож байна.

-Тайландын Эрхэмсэг Гүнжийн төслийн албанаас хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол хөтөлбөр “-ийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурлан нэвтрүүлэх загварыг турших ажлыг эхлүүлээд байна. Тус төслийн албатай хамтран Төв аймгийн Алтанбулаг сумын 12 жилийн сургуульд төсөл хэрэгжих боломжийн талаарх судалгааг хийж, мөн сургуульд төслийн үйл ажиллагааг эхлүүлэн 54000 ам. долларын санхүүжилтийг хийж, 3 га газарт 3,5 тн үрийн төмс, бусад нарийн ногоо, чацаргана, үхрийн нүдний суулгац тариалаад байна. Түүнчлэн Тайландын Эрхэмсэг Гүнжийн айлчлалаар 54000 ам. долларын санхүүжилтийг шийдвэрлүүлж, үхрийн ферм байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

-Хот, суурингийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангах шаардлагад нийцүүлэн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, мах, сүү бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох талаар судалгаа хийв.

-БНВАУ-ын буцалтгүй тусламжаар 1000 тн цагаан будааг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангагдаад байна. 700 тн будаа БНХАУ-ын Эрээн хотод ирээд байгаа бгөөд МХЕГ-аас хорио цээрийн хяналт шалгатыг хийж байна.

-Хүн амын хэрэгцээт гурилыг дотоодын үйлдвэрлэлээр хангаж гурилын үйлдвэрүүдийн жигд ажиллагааг хангах үүднээс 2008 оны ургацаас бүрдүүлсэн 100,0 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд олгож эхлээд байна. Дээрх нөөцөд авсан улаан буудайн борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УИХ-ын 27 дугаар тогтоолоор гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг жил бүрийн 04 дүгээр сарын 1-ээс 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 5 хувь байсныг жилийн 4 улиралд 15 хувь болгон өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй.

-Энэ онд улсын хэмжээгээр 280.0 мянган га-д үр тариа, 12.5 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо тариалж, 335.5 мянган тонн буудай, 150.5 мянган тонн төмс, 99.3 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэгцээт буудайн 80.0 хувь, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 60.7 хувийг тус тус дотоодын ургацаас хангахаар урьдчилсан мэдээ гараад байна. /Хэрэгжилт-90 хувь/

1.5. Экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах /С.Батболд, Л.Пүрэвдорж/Хүрэх түвшин: импортыг хангах хэмжээ 17.7 долоо хоногоор, цэвэр албан нөөц 1272.5 сая ам.доллар

5

Page 6: biyelelt

Биелэлт: Гадаад валютын нийт нөөц 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1,048.7 сая ам.доллар, цэвэр албан нөөц 912.1 сая ам.доллар байна.

Гадаад валютын цэвэр албан нөөцийн хүрэлцээтэй байдлыг энэ оны 8 дугаар сарын импортын хэмжээ (182.7 сая ам.доллар)-гээр тооцож үзвэл 21.4 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахаар байгаа нь зорилтот үзүүлэлт бүрэн биелсэнийг харуулж байна. Дээрх үр дүнд хүрэхэд Монголбанк дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд: ОУВС-тай хамтран 18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон хөтөлбөрийн хүрээнд 229 сая ам.долларыг 0.75 хувийн хүүтэйгээр зээлэхээс 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 115.5 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн; 1. Бусад хандивлагч болон хөрш орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудаас

нийт 180 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэснээс, 9 дүгээр сарын байдлаар нийт 120.9 сая ам.доллар, 2.9 тэрбум иенийн зээлийг олгосноор 122.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн;

2. Дотоодын захаас алт худалдан авч, түүнийг олон улсын жишигт нийцүүлэн мөнгөжүүлсний үр дүнд 83.28 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн;

3. Энэ оны эхнээс 7 дугаар сарын 20-ныг дуусталх хугацаанд алтны арилжаанаас нийт 20.2 тэрбум төгрөгийн ашиг олсон;

4. Алтны үйлдвэрлэлийг дэмжих, алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор алтны үнийн бодлогод өөрчлөлт оруулж, дотоодын зах зээлээс цэвэршүүлээгүй алт худалдан авах үнийг алтны дэлхийн зах зээлийн үнээс 6-7 ам.доллараар доогуур тогтоож байсныг 2 ам.доллар болгон бууруулснаар дотоодын алт үйлдвэрлэгчдэд нийт 1.4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр олгох төлөвтэй байна. Мөн Засгийн газартай хамтран алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд банкуудаар дамжуулан алтны санхүүжилт олгосон. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк нь 3.3 тонн алт худалдан авсан. Энэ нь хэдийгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор бага байгаа ч, Алтандорнодмонгол компанийн олборлолтын үйл ажиллагаа 2009 онд зогсож, Монголбанкинд алт тушаагаагүй нөхцлийг харгалзан харьцуулалт хийвэл Монголбанк дахь алт тушаалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.56 тонноор буюу 20.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

5. Нийт 10 удаагийн гадаад валютын арилжааг 720.8 сая төгрөг буюу 503.9 мянган ам.долларын ашигтай хийсэн.

6. Гадаадын банк санхүүгийн байгууллагуудад байршуулсан богино хугацаат валютын хадгаламж болон гадаадын үнэт цаасны хүүгээс нийт 8.6 тэрбум төгрөг буюу 6.1 сая ам.долларын хүүгийн орлогыг гадаад валютын улсын нөөцөд оруулсан. /Хэрэгжилт-90 хувь/

1.6. Төсвийн орлого, зарлагын харьцааг зохистой түвшинд байлгаж, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх /С.Баярцогт/Хүрэх түвшин: ДНБ-д нэгдсэн төсвийн орлогын эзлэх хэмжээ 34.3 хувиар, ДНБ-д нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээ 40.4 хувиар, ДНБ-д урсгал төсвийн ашгийн эзлэх хэмжээ 4.6 хувиар

Биелэлт: УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан. Энэхүү тодотгосон төсвийн хүрээнд нэгдсэн төсвийн нийт орлого 1,973.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,314.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.8 хувь болсноор ДНБ-д урсгал төсвийн ашгийн эзлэх

6

Page 7: biyelelt

хувь нь 2.6 хувь болсон байна. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурснаас үүдэн төсвийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр хомс болсноос нэгдсэн төсвийн орлого буурсан. ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн зээлийн нөхцөлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн шалгуур үзүүлэлтүүдийг эдгээр төсвийн үзүүлэлтүүд хангаж байна.УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүд, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дор дурьдсан үндэслэлээр төсвийн 2 дахь тодотголыг боловсруулж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан. Үүнд:

-ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын байгууллага, Хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй байх;-Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын “2008 онд улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр авто зам, барилга, эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдлыг хянан үзэж, үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлыг тооцож 2009 оны 5 дугаар сарын 1-ний дотор санал боловсруулан хөрөнгийг шийдвэрлүүлэх” заалтын хэрэгжилтийг хангах;

Энэ оны 7 дугаар сард хийсэн төсвийн тодотголын дүнд нэгдсэн төсвийн нйит алдагдал 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувь байхаар батлагдсан бол ажлын хэсгийн хийсэн дүгнэлтээр оны хүлээгдэж буй төсвийн алдагдал 405.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.5 хувьтай тэнцэнэ гэж үзсэн байна. Ингэхдээ төсвийн 2 дахь тодотголтой харьцуулахад нэгдсэн төсвийн нийт орлогыг 145.2 тэрбум төгрөгөөр буурч төвлөрөхөөр тооцсон байна. 2009 оны 7 дугаар сарын гүйцэтгэлд үндэслэн орлогын албан татварыг 26.2 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварыг 71.3 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварыг 31.7 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварыг 14.4 тэрбум төгрөгөөр буурч төвлөрөхөөр тооцсон. /Хэрэгжилт-90 хувь/

1.7. Үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн алдагдлыг аль болохоор багасгах /С.Баярцогт/Хүрэх түвшин: ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хэмжээ -6.1 хувиар

1.7.1. Батлагдсан орон тоо бүтцээс гадуур шинээр орон тоо бий болгож санхүүжилт гаргахыг хязгаарлаж зохицуулалт хийх /С.Баярцогт/

Биелэлт: Монгол Улсын 2009 оны төсвөөр нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ ДНБ-ий 6.1 хувь байхаар батлагдсан байсан. Төсвийн орлогын боломжит эх үүсвэр эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд унасан, дотоодын зах зээлийн эрэлт буурснаас татварын орлогын төлөв байдал буурахаар байсан зэргийг харгалзан Монгол Улсын 2009 оны төсөвт тодотгол хийн, төслийг УИХ-д өргөн барьсныг нэгдсэн чуулганаар 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баталсан. Төсвийн тодотголоор төсвөөс гадуур орон тоо бий болгохыг хориглож, орон тоо, цалин хөлсийг царцаах зэрэг зарчим баримтлан зарлагыг бууруулах арга замыг дайчилсны дагуу нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 5.4 хувь байхаар төсвийн тодотголоор батлагдсан. Мөн ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн зээлийн нөхцөлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн шалгуур үзүүлэлтүүдийг эдгээр төсвийн үзүүлэлтүүд хангаж байгаа болно. /Биелсэн-100 хувь/

1.7.2. Бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт болон бэлэн бус хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэгтгэн авч үзэж давхардлыг арилгах, нийгмийн халамж зайлшгүй хүртэх шаардлагатай иргэдэд чиглүүлэх бодлого хэрэгжүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/

7

Page 8: biyelelt

Биелэлт: Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олгож байгаа, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, халамж болон бэлэн бусаар үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний өрхийн хөгжилд үзүүлж буй нөлөөллийн судалгааг ХААИС-ийн менежментийн танхимаар гүйцэтгүүлж байна.

Эдийн засгийн хямралын улмаас төсвийн орлого буурч, хомсдол үүсч байгаатай холбоотойгоор нийгмийн халамжийг оновчтой хуваарилах, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт түлхүү хандуулах шаардлага тулгарсан билээ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн халамж, тэтгэмжийг оновчтой хуваарилах, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх талаар санал болон холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2009 оны 22 дугаар Захирамжаар байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Нийгмийн халамжийн тухай багц хуулийг шинэчлэх, шилжилтийн үеийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр бэлтгэж, нийгмийн халамжийн үйлчилгээний зорилтот иргэнийг оновчтой тодорхойлох аргачлал боловсруулах, нийгмийн хамгааллын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, нийгмийн ажилтны чадавхийг сайжруулах, сургалт зохион байгуулах, төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр АХБ, ДБ-тай хамтран үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн 2010 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

1.8. Эдийн засаг, нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын арга хэмжээг эдийн засгийн боломжтой уялдуулан хэрэгжүүлэх /С.Баярцогт/Хүрэх түвшин: ДНБ-д хөрөнгийн зардлын эзлэх хэмжээ 8.7 хувиар

Биелэлт: Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийг 2008.11.27-ны өдөр батласан. МУ-ын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, МУХСангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2009.03.13-ны өдөр батласан. УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүд, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дор дурьдсан үндэслэлээр төсвийн 2 дахь тодотголыг боловсруулж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан. Үүнд:

-ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын байгууллага, Хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй байх;-Монгол Улсын Их Хурлын “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын “2008 онд улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр авто зам, барилга, эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдлыг хянан үзэж, үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлыг тооцож 2009 оны 5 дугаар сарын 1-ний дотор санал боловсруулан хөрөнгийг шийдвэрлүүлэх” заалтын хэрэгжилтийг хангах. /Хэрэгжилт-90 хувь/

1.9. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн бааз бий болгох, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр боловсруулах /С.Баярцогт/Хүрэх түвшин: хөтөлбөр батлагдсан байх

Биелэлт: Fiscal 532 программаар улсын төсөв болон МУХСангийн хөрөнгөөр 2009 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрхийг нээж, холбогдох мэдээллийг шивж оруулав. Мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор 2007-2008 оны гүйцэтгэлийг программд шивсэн.

2010 оны төсвийн төсөл, 2011-2012 оны төсөөллийг төсвийн ерөнхийлөн захирагчдаас хүлээн авахдаа энэхүү программд дэлгэрэнгүй мэдээллийг оруулсны дараа

8

Page 9: biyelelt

хянаж байгаа бөгөөд 2010 оноос эхлэн бүтэн мэдээллийн баазтай болно. /Хэрэгжилт-50 хувь/

1.10. Мөнгө, санхүүгийн болон бодит эдийн засгийн бодлогын хоорондын уялдааг хангах, зохицуулахтай холбогдуулан эрх зүйн орчны шинэтгэлийг хийж, хэрэгжүүлэх /С.Баярцогт/

Биелэлт: Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуулиудийг УИХ-аас баталж, мөрдөж эхлээд байна. Мөн Бараа, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлэх тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Концессийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн төслийн эхний хувилбарыг үзэл баримтлалын хамт боловсруулж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны вэб сайтад байршуулан иргэдээс саналыг онлайн хэлбэрээр авч байна. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

1.11. Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого явуулах бэлтгэлийг хангах хүрээнд хүн амын мэргэжил, албан тушаалын ангилал, боловсролын түвшний ангилал, код, ойлголтын тодорхойлолт зэргийг шинэчлэн боловсруулах /С.Мэндсайхан/Хүрэх түвшин: баримт бичиг бэлэн болсон байх

Биелэлт: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулгад хэрэглэх боловсролын түвшний ангилал, ойлголт тодорхойлолтыг БСШУЯ-наас ирүүлсэн саналыг авч ашиглахаар шийдвэрлэсэн. Хүн амын ажил мэргэжлийн ангилал, кодыг шинэчлэн боловсруулах чиглэлээр НХХЯ-наас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн ажлын хэсэг 2008 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас шинэчлэн баталсан ажил мэргэжлийн ангилал, кодыг орчуулж боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 2. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээг олон

улсын стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлнэ

2.1. Тэтгэврийн сангийн бие даасан үйл ажиллагааг дэмжих замаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/Хүрэх түвшин: хууль батлагдсан байх

2.1.1. Төрөөс тэтгэврийг нь хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан улсын төсвөөс олговол зохих хөрөнгийн тооцоог хийж, тодорхой хэсгийг тэтгэврийн даатгалын санд буцаан байршуулах, сангийн бие даасан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/

9

Page 10: biyelelt

Биелэлт: Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2008 оны 4 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 146/45 дугаар хамтарсан тушаалаар тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл, Засгийн газраас тэтгэврийн даатгалын санд олгосон нийт татаас, сангийн үлдэгдэл, өр авлагын талаархи судалгааг хийж Засгийн газрын нэгдсэн тооцоо, санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг“ байгуулан ажиллав.

Засгийн газрын “Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай“ 2008 оны 139 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Тэтгэврийг нь төрөөс хариуцах иргэдэд зориулан тэтгэврийн даатгалын сангаас 2007 оныг дуусталх хугацаанд зарцуулсан хөрөнгө болон уг санд Засгийн газраас олгосон санхүүжилтийн хэмжээг тооцон дутуу төлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр Засгийн газрын өрийн бичиг гарган 2015 он хүртэл барагдуулах хуваарь хийж, жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайдад даалгасан.

Ажлын хэсэг төрөөс тэтгэврийг нь хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан тэтгэврийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, улсын төсвөөс олгосон татаас, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолох аргачлал, хувилбаруудыг тохиролцож, энэхүү тооцооллын ажлын явц, үр дүнг тухай бүрд нь ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, саналаа нэгтгэн ажиллав.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 7 дугаар тогтоолоор Засгийн газрын хариуцах үүргийг тодорхойлох санал боловсруулах үүрэгтэйгээр ажлын хэсэг байгуулж, ажлын үр дүнг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцэв. (Засгийн газрын хариуцах санхүүгийн үүргийг 2124.4 тэрбум төгрөгөөр тооцсон). Тэтгэврийн даатгалын сангаас 1995-2007 онд улсын хэмжээгээр 1 044 797.4 сая төгрөгийн тэтгэвэр олгосон бөгөөд 50.3 хувь буюу 542.5 тэрбум төгрөгийг 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт, 42.1 хувь буюу 439.4 тэрбум төгрөгийг 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт, 7.6 хувь буюу 62.9 тэрбум төгрөгийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна. Дээрхи хугацаанд төрөөс тэтгэврийг нь хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан тэтгэврийн даатгалын санд Засгийн газраас 369,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож 236.3 тэрбум төгрөг дутуу төлөгдсөн тооцоо гарч байна.

Засгийн газрын “Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ 2002 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын баримтлах чиглэл”-ийн 10.1 дэх хэсэгт “1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүст нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг улсаас хариуцах зарчим баримтлах бөгөөд энэ төрлийн тэтгэвэрт шаардагдах санхүүжилт болон төсвөөс олгох татаасын зөрүүг төвлөрсөн төсвийн урт хугацааны зээлийн хэлбэрт шилжүүлэн түүний төлбөрийн асуудлыг 2007 оноос эхлэн нийгмийн даатгалын санд нөхөн санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх“ гэж төрөөс тэтгэврийг нь хариуцах иргэдийн тэтгэврийн харилцааг зохицуулах шийдвэр гарсаныг авч үзвэл тэтгэврийн санд төлбөл зохих хөрөнгийн тооцоог нарийвчлан гаргаж, улмаар санд байршуулах боломжийг бүрдүүлэх нь цаашид нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, хуримтлалын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулах, даатгуулагч иргэдийн нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх итгэл үнэмшилийг сайжруулах, урт хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, сангийн урт хугацаанд оршин тогтнох чадавхийг сайжруулах өндөр ач холбогдолтой. Тооцооллыг цаашид Олон улсын актуар суурь зарчмаар баталгаажуулан, урт хугацаанд санхүүжүүлэх шаардлагатай бөгөөд талууд нэгдсэн байр суурьт хүрч богино болон дунд хугацаанд нэгдсэн бодлого, алсын хараатай ажилласнаар эдийн засгийн үр ашгийг бий болгож, тогтолцооны хувьд даатгуулагчийн нийгмийн баталгааг хангана гэж үзэв. /Хэрэгжилт-50 хувь/

10

Page 11: biyelelt

2.1.2. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Нийгмийн даатгалын “хуримтлалын сан“-д төвлөрүүлэх хөрөнгийг урт хугацааны хөрөнгө оруулалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/

Биелэлт: УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо болон Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Сангийн Яам, НХХЯ хамтран Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 146/45 тушаалаар Засгийн газрын тэтгэврийн санд дутуу санхүүжүүлж ирсэн хөрөнгийн тооцоог нэгтгэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс Засгийн газрын 2008 оны “ Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 139 дугаар тогтоолыг батлуулаад байгаа бөгөөд тогтоолын хэрэгжилтийг хангуулах бүх шатны арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Дээр дурьдсан ажлын хэсгийн хүрээнд дараах чиглэлийн тооцоо судалгааг хийж байгаа бөгөөд үүнд 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эх үүсвэрт 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын төлсөн шимтгэлээс зарцуулсан хөрөнгийн тооцоо, 1995-2007 оны хугацаанд цэргийн албан хаагчдын тэтгэвэрт нийгмийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгийн тооцоо, 1995-2007 онд Засгийн газрын шийдвэрүүдээр тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд тэтгэврийн даатгалын сангаас нэмж зарцуулсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцоо, 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын нэрийн дансны орлого, эхний үлдэгдэл, төлсөн шимтгэл, хүүгийн хэмжээний талаарх тооцоо, 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон боловч тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу огт төлөөгүй буюу цөөхөн жил шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдад олгосон тэтгэврийн хэмжээ, тэдгээр иргэдийн төлсөн шимтгэлийн тооцоо зэрэг болно. Мөн Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 146/45 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮЭ болон МАОЭХолбооноос төлөөлөл оролцуулан ажиллах болсон. Засгийн газрын 2008 оны 139 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайлан, нэрийн дансны болон шимтгэл төлөлтийн мэдээллийн сан, холбогдох судалгаа, мэдээ зэрэгт тулгуурлан 1995 оноос өмнө буюу төрөөс тэтгэврийг хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан тэтгэврийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, 1995-2007 онд Засгийн газраас олгосон хөрөнгө, санхүүжилтийн дутуу, нэрийн дансны үлдэгдлийн тооцооллыг гаргасан. Мөн нэрийн дансны орлогод тооцох хүүг Төв банкны бодлогын хүү, Засгийн газрын бондын хүү, арилжааны банкны зээлийн болон хадгаламжийн хүү, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, инфляцийн түвшин зэрэг үзүүлэлтээр тооцож эцсийн дүнг холбогдох байгууллагуудтай тохиролцохоор бэлэн болгоод байна. Уг асуудлыг Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд, дэд сайд болон холбогдох удирдлагууд танилцсан. Мөн Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөлийн 2009-05-27-ны хуралдаанд оруулж танилцуулсан. /Хэрэгжилт-50 хувь/

2.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн зарим хэсгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргаж олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж эхлэх, Хөгжлийн банк байгуулах /С.Баярцогт/Хүрэх түвшин: Хөгжлийн банк байгуулах

Биелэлт: Эдийн засгийн бодит салбарыг дэмжих, урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бодит хувь нэмэр үзүүлэх үүднээс Хөгжлийн банк байгуулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Япон Улсаас техник туслалцаа авахаар тохиролцсоны дагуу олон улсын зөвлөхүүд ирж Хөгжлийн банк байгуулах хууль, эрх зүйн орчинг судалж, үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан тогтоох чиглэлээр ажиллаж эхлээд байна. /Хэрэгжилт-30 хувь/

11

Page 12: biyelelt

2.2.1. Олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлж, УИХ-аар батлуулах /С.Баярцогт/

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх манай орны хууль эрхзүйн орчинг судлан үзэж дүгнэлт гаргаж, энэ нь аливаа хуультай харшлах зүйлгүй гэж үзлээ. Иймд УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын 3 дахь заалтаар олон улсын зах зээлд засгийн газрын бонд гаргах зөвшөөрлийг авч, уг асуудлаар шийдвэрийн төслийг боловсруулан Засгийн газрын 2009 оны 109 дүгээр тогтоолоор батлав.

Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2009 оны 83 дугаар тушаалаар батлаж Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулав. Уг ажлын хүрээнд арилжаанд зуучлагч /андеррайтер/ болон хөрөнгө оруулагчаар Стандарт банк, төлбөр гүйцэтгэгчээр Банк оф Нью-Йорк Меллон, олон улсын хуулийн зөвлөхөөр Вайт энд Кэйс, дотоодын хуулийн зөвлөхөөр Линч энд Махони зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулсан. 2009 оны 5 дугаар сард 17.8 сая ам.долларын эхний арилжааг гүйцэтгэсэн бол 2009 оны 6 дугаар сарын 25-нд 55 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг хямдруулан арилжаалж 48.4 сая ам.долларын эх үүсвэрийг нэмж татан төвлөрүүлэв.

Засгийн газрын бондыг арилжаалснаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Зоос банк, Чингис хаан банк, Капитрон банкуудтай “Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арилжааны банкинд олгох зээлийн гэрээ”-г байгуулж, 48.4 сая ам.долларын санхүүжилтийг 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүрэн олгоод байна. /Биелсэн-100 хувь/

2.2.2. Хөгжлийн банк байгуулах тухай хуулийг батлуулж, банк байгуулах ажлыг зохион байгуулах /С.Баярцогт, Л.Пүрэвдорж/

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 66 дугаар тогтоолоор Хөгжлийн банк байгуулах асуудлаар холбогдох санал болон баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулан байгуулсан.

Энэ хугацаанд ажлын хэсэг 5 удаа хуралдан Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт, нэрлэсэн дүрмийн сангийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэл зэрэг асуудлаар санал боловсруулж, Хөгжлийн банкны дүрмийн төслийг бэлтгэсэн.

Хөгжлийн банк байгуулах асуудлаар Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд болон дотоодын арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Хөгжлийн банк байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр манай оронд ирж ажиллаж байгаа ЖАЙКА-гийн зөвлөхүүдийн багтай хамтран ажиллаж байна.

Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн хийж гүйцэтгэж буй ажлын явц байдлыг танилцуулахаар төлөвлөж байна. /Хэрэгжилт-50 хувь/

2.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх /С.Баярцогт, Д.Баярсайхан/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг СЯ, Азийн Хөгжлийн Банкны хуулийн зөвлөх, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, үзэл баримтлалыг батлуулахаар хуулийн төслийн хамт ХЗДХЯ-нд хүргүүлсэн боловч тус яамны 2009 оны 01/167 дугаар бичгээр зарим асуудлуудыг өөрчлөн

12

Page 13: biyelelt

боловсруулж, хүргүүлэхийг даалгасны дагуу ажлын хэсэг үзэл баримтлал, хуулийн төслийг дахин боловсруулж ХЗДХЯ-нд дахин хүргүүлэхэд бэлэн болоод байна. /Хэрэгжилт-50 хувь/

2.4. Үнэт цаасны зах зээлийг өргөжүүлж, үнэт цаасны төлбөр тооцооны төвийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох /Д.Баярсайхан/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үнэт цаасны зах зээл дэх төлбөр тооцооны тогтолцоог зарчмын хувьд өөрчилөхөөр тусгасан. Хууль батлагдсаны дараа уг арга хэмжээг шийдвэрлэхээр төлөвлөж байна. /Хэрэгжилт-50 хувь/

2.5. Урт хугацааны зээл, ипотекийн аргыг нэвтрүүлэх замаар залуу гэр бүл, бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах орон сууцны зээлийн бодлого хэрэгжүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог бий болгох үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан дотоод, гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжин хөгжүүлэх зорилготой ипотекийн хоёрдогч зах зээлийн анхны байгууллага болох “Монголын ипотекийн корпораци” /МИК/ ХХК гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээрх ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах замаар урт хугацааны зээлийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсад ипотекийн зах зээлийн дэд бүтэц (ипотекийн зээлийн нэгдсэн стандарт, ипотекийн мэдээллийн нэгдсэн сан, орлого баталгаажуулах тогтолцоо, хөрөнгийн үнэлгээ, байгууллагын зэрэглэл, урт хугацаат даатгал, зах зээлийн хэвийн тогтвортой орчин)-ийг бий болгох үүднээс Монголбанк болон арилжааны бүх банк, МИК-ийн төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулагдан орон сууцны ипотекийн зээлийн баримт бичгийн стандартчиллыг банкны салбарт бий болгох зорилготой “Ипотекийн зээлийн үлгэрчилсэн журам, стандарт”-ыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлуулж, өнөөдрийн байдлаар Хac, ХХБ, Голомт, Зоос банкны зээлийн 4.36 тэрбум төгрөгийн 468 зээлийг 5 багц болгон худалдан авсан байна.

Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, олгосон зээлийг үнэт цаас болгон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгож, хямд эх үүсвэрийг бий болгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиудын төслийг холбогдох яам, байгууллагуудтай хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, 2009 оны 07 дугаар сарын 08-нд Улсын Их Хурлаар батлуулаад байна.

Монголын ипотекийн корпораци 2009 оны 01 дүгээр сарын 14-нд Германы КFW-ийн зээлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 03 дугаар сард “Зээлийн гэрээ” УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэгдэн батлагдсан. 2009 оны 02 дугаар сард Монголын ипотекийн корпораци болон Монголбанкны төлөөлөгчид Малайзын моргейжийн корпораци Чагамасад айлчлан туршлага судлав. /Хэрэгжилт-70 хувь/

2.6. Банк, санхүүгийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлт, бодит салбарын хөгжлийг дэмжсэн бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх /С.Баярцогт, Л.Пүрэвдорж/

13

Page 14: biyelelt

Хүрэхтүвшин: хөрөнгийн хэмжээ 3.0 хүртэл тэрбум ам.доллар

Биелэлт: Банк, санхүүгийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, банкны салбарын үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс “Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг энэ оны 7 дугаар сарын 14, 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар 7 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан.

Дэлхийн банкны санхүүжилтээр банкуудад аудит хийлгэхээр тохиролцон, бэлтгэл ажил нь хийгдэж байна. Аудитын дүгнэлтийг үндэслэн банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд USAID-аас банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар тодорхой саналуудыг боловсруулахаар ажиллаж байна.

Банкны хяналт шалгалтыг сайжруулах, банкны удирдлагад зохистой засаглалыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Японы Хөгжлийн Агентлагтай хамтран төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд банкны удирдлагын эрүүл саруул байдлыг нэмэгдүүлж, мэдээллийн технологийн хяналт шалгалтыг хийх боломжийг Монголбанкинд бүрдүүлэх юм.

Монголбанкнаас санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх, инфляцийг шат дараатай бууруулах, төгрөгийн өгөөжийг өсгөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах, улмаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх зорилгоор 2009 оны эхний 8 сард мөнгөний бодлогын шат дараалсан арга хэмжээг авав. Үүнд:

-2009 оны эхэнд валютын хямрал үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Монголбанк мөнгөний бодлогын хүү буюу 7 хоногтой ТБҮЦ-ны хүүгээ 4.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн төдийгүй валютын дуудлага худалдааг 7 хоногт 2 удаа тогтмол зохион байгуулснаар валютын ханшийн хэт хөөрөгдлөөс зайлсхийх боломжийг бүрдүүлж, валютын захын тогтвортой байдлыг ханган ажиллав.

-Банкны системийн төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварт үүссэн хүндрэлийг арилгах үүднээс Монголбанк 2008 оны 10 дугаар сараас эхлэн банкуудад барьцаат зээл болон барилгын салбарт дахин санхүүжилтийн зээл олгосон. 2008 оны 10 дугаар сараас хойш Монголбанкнаас нийт 267.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлийн өрийн үлдэгдэл 129.3 тэрбум төгрөг байна.

-Банкуудын зээл олголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2 дугаар улирлаас эхлэн мөнгөний хатуу бодлогоо аажмаар зөөлрүүлэв. Тухайлбал, Бодлогын хүүг 2009 оны 5 дугаар сард 1.25 нэгж хувиар бууруулж 12.75 хувь, 6 дугаар сард дахин 1.25 нэгж хувиар бууруулж 11.5 хувьд хүргэснээр ТБҮЦ-ны хамгийн өндөр хүү болон репо санхүүжилтийн хүү 2.5 нэгжээр, барьцаат зээл болон овернайт зээлийн хүү тус тус 2.5 нэгжээр буураад байна.

-Монголбанкнаас тогтоосон төгрөгийн ЗБН-ийн хэмжээнд бодлогын хүүний ¼-тэй тэнцүү хэмжээгээр урамшуулал олгодог болов.

-Монголбанк төсвийн түр зуурын хүндрэлийг шийдвэрлэхэд нь тусламж үзүүлэх зорилгоор 1 дүгээр сард Засгийн газраас гаргасан 6 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, 60 тэрбум төгрөгийн бондыг худалдан авав. Засгийн газрын орлогын хэмжээ нэмэгдэж хөрөнгийн эх үүсвэр сайжирсан тул уг бондыг хугацаанаас нь өмнө төлөөд байна.

Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сангийн яам бонд гаргаж 89.5 сая ам.долларын эх үүсвэр татаж арилжааны банкуудад дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх зээлийн ашиглалтын талаар Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд гурвалсан гэрээ байгуулж, 2009 оны 5, 6 дугаар сард эхний ээлжийн 66.25 сая ам.долларыг арилжааны банкуудад зээлдүүлсэн. 2009 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар банкууд уг эх үүсвэрийн 66.28 хувийг аж ахуйн нэгжид олгоод байна. /Хэрэгжилт-90 хувь/

14

Page 15: biyelelt

2.7. Банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, монополь байдлыг арилгах, энэ бодлогын хүрээнд төрөөс олгож буй цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд хүргэх үйлчилгээг арилжааны банкуудын дунд тендер зарлаж сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэх /С.Баярцогт/

Биелэлт: Сангийн сайдын 2005 оны 123 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх журмын 3.1 заасны дагуу Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх банкуудыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 149 тушаалаар байгуулаад байна. Мөн журмын 3.8, 3.9-д заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогч байгууллагуудын саналыг харгалзан харилцагч банкийг сонгож, гурвалсан гэрээ байгуулах тал дээр хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

2.8. Иргэдийн хадгаламжийг даатгах эрх зүйн орчныг бий болгох /С.Баярцогт, Л.Пүрэвдорж, Ц.Нямдорж/

Биелэлт: “Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийн төслийг 2008 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай”, “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын 2008 оны 11 дүгээр сарын 25, 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн чуулганаар батласан. Энэхүү хуулийн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад хадгалуулсан хугацаатай болон хугацаагүй бүх төрлийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг төрийн баталгаагаар хангаж, уг хадгаламж, харилцах данс нь аливаа нэгэн эрсдэлд орвол хохирлыг төр бүрэн хариуцахаар болж, энэхүү арга хэмжээг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. /Биелсэн-100 хувь/

2.9. Хөндлөнгийн болон дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох /С.Баярцогт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сангаас хамтран хэрэгжүүлдэг Стандарт, дүрэм журмын хэрэгжилтийн байдалд өгсөн үнэлгээний тайлан бэлтгэх санаачлагын хүрээнд Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын практикт үнэлгээ хийсэн. Үнэлгээний хүрээнд компанийн санхүүгийн тайлан гаргах ажиллагааны чанарт нөлөөлж байдаг нягтлан бодох бүртгэл, аудитын орчны давуу болон сул талыг онцлон судалж хуулиар тогтоосон шаардлага болон бодит хэрэгжилтийн аль алинд дүн шинжилгээ хийсэн. Энэ тайлангаар өгөгдсөн бодлогын зөвлөмжийг үндэслэн богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх боломжтой, цаашид Монгол улсын урт хугацааны зорилтод нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын чадавхийг сайжруулах үйл ажиллагааны 2008-2012 оны төлөвлөгөөг боловсруулж байна.

Хувийн хэвшлийн аж ахуйн, байгууллагуудын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгаа тул Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна.

Засгийн газрын 2009 оны 46 дугаар тогтоолоор Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн дагуу Сангийн яаманд дотоод аудитын нэгж байгуулагдсан.

Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас Нэгдсэн төсвийн тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль,

15

Page 16: biyelelt

Аудитын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгтэй хамтран дотоод аудитын талаар нэг бүлэг, 10 зүйл, заалт бүхий хуулийн төслийг боловсруулан ажлын хэсэгт шилжүүлсэн.

Одоогоор дараах 2 журмыг Сангийн сайд батлан гаргасан. Үүнд: -Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх журам-Төсвийн ерөнхий захирагчдын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх

журмыг Сангийн сайдын 2009 оны 182 дугаар тушаалаар батлав. /Хэрэгжилт-50 хувь/

2.9.1. Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, мэргэжлийн нягтлан бодогч, аудитор, эрдэмтдийн санал авах /С.Баярцогт/

Биелэлт: Сангийн сайдын 2009 оны 122 тоот тушаалаар Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Санхүүгийн зохицуулах хороо, Аудиторуудын холбоо, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим зэрэг газруудаас санал авч нэгтгэн, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан анхны төслийг гаргаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

2.9.2. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран аудитын компаниудад чанарын хяналтыг хэрэгжүүлэх /С.Баярцогт/

Биелэлт: Сангийн яамнаас Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран аудитын компаниудад чанарын хяналтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 оны 2 дугаар сард Сангийн сайдын тушаалаар хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулан арилжааны банкуудад аудит хийсэн аудитын компаниудад хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хяналт, шалгалтын нэгдсэн дүгнэлтийг үндэслэн аудитын компаниудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан тоот хүргүүлж, хариуг нь нэгтгэсэн. Мөн гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэнцвэр оргил Аудит” ХХК, “Эрнст энд Янг” ХХК зэрэг 2 компанид татварын шалгалт, татварын давхар хяналт шалгалтыг оруулахад “Тэнцвэр оргил Аудит” ХХК нь нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй, ажлын баримт материал, бусад шаардлагатай мэдээлэл үзүүлэхээс зайлсхийсэн, хуульд заасан аудитын байгууллагад тавигдах шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдож аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь 2009 оны Сангийн сайдын 183 дугаар тушаалаар хүчингүй болгов.

2009 оны 4 дүгээр сард СЯ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Даатгалын байгууллагуудад аудит хийсэн аудитын компаниудад чанарын хяналт шалгалт хийлээ.Иргэд болон байгууллагуудаас ирсэн гомдол, хүсэлтийн дагуу Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран “Нийслэл Аудит” ХХК, “Пантер Мидланд Аудит” ХХК дээр очиж чанарын хяналт хийсэн. /Хэрэгжилт-90 хувь/

2.10. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах /С.Баярцогт/Хүрэх түвшин: Хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсан байх

Биелэлт: “Хөрөнгийн үнэлгээ хийх тухай” хуулийн төслийг боловсруулж, хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар батлаж, 2009 оны 3 дугаар сард энэ хуулийн төсөлд бүх яамдаас санал авч зарим нэмэлт, өөрчлөлт оруулан эцэслэн боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар тэмдэглэлд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. /Хэрэгжилт-50 хувь/

16

Page 17: biyelelt

2.11. Засгийн газрын худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод болгох хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, энэ тухай бүх мэдээллийг цахим хуудсаар мэдээлэх ажлыг эрчимжүүлэх /С.Баярцогт/Хүрэх түвшин: цахим хэлбэрт шилжүүлж эхлэх

Биелэлт: Засгийн газрын худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод болгох ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийж дуусгав /Цахим хэлбэрээр зохион байгуулах программ хангамж бэлэн болсон ба эхний ээлжийн туршилт хийгдэж байна/. Энэ хугацаанд Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/ захиалагч байгууллагууд 414 тендер шалгаруулалтын урилга, 107 тендер шалгаруулалтын үр дүнг /давхардсан тоогоор/ нийтэлж ажилласан.

Худалдан авах ажиллагааны бодлогын газраас энэ ажлын хүрээнд нийт 25 мэдээ, мэдээллийг бэлтгэн Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудаст, үүнээс Засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбоотой 6 мэдээг Сангийн яамны цахим хуудаст тус тус байршуулж ажилласан. ХААБГ-ын 2009 оны төлөвлөгөө ёсоор төсөвт байгууллагуудын хүрээнд программ хангамжийг ашиглах тухай сургалтыг 4 дүгээр улиралд хийхээр төлөвлөж байна. /Хэрэгжилт-90 хувь/

2.11.1. Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээг сайжруулах, мэдээллийн систем, мэдээллийн санг бий болгох /С.Баярцогт/

Биелэлт: Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн системийг нийлүүлж, суурилуулах ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн программ хангамжийг боловсруулж дуусган уг программ хангамжийг Худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/ болон Төрийн сангийн мэдээллийн систем /GFMIS/-тэй холбоод байна. Уг программ хангамжид http://202.70.36.61 гэсэн хаягаар хандан үзэх боломжтой. /Хэрэгжилт-50 хувь/

2.11.2. Засгийн газрын байгууллага болон хувийн хэвшил хооронд тендерийн баримт бичгийг онлайнаар солилцох болон e-Shopping mall-ыг нэвтрүүлэх ажлыг судлах /С.Баярцогт/

Биелэлт: Засгийн газрын байгууллага болон хувийн хэвшил хооронд тендерийн баримт бичгийг онлайнаар солилцох болон e-shopping mall-ыг нэвтрүүлэх ажлын хүрээнд дээрх хэлбэрээр худалдан авах ажиллагаагаа зохион байгуулдаг бусад улс орнуудын туршлагыг судалж, энэ талаар судалгааны ажлууд болоод байна. /Хэрэгжилт-70 хувь/

Хоёр. Бодит салбарын хөгжлийн бодлого

Зорилт 3. Хувийн хэвшил, бизнесийн хөгжлийг дэмжсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ

3.1. Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх тогтолцоог боловсронгуй болгож, хэрэгжүүлэх механизмыг нь бий болгож мөрдүүлэх /Б.Долгор/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17

Page 18: biyelelt

Биелэлт: Хууль зүй, дотоод хэргийн яаманд төр, хувийн хэвшлийнхний оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж, Төрийн бус байгууллагуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж дууссан бөгөөд 10 сард эцсийн хувилбарыг бэлэн болгохоор ажиллаж байна.

Засгийн газрын 2008 оны “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” 93 дугаар тогтоолын биелэлтийг бүх яам, аймгаар гаргуулан дүнг нэгтгэж, мөн Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлүүдийг тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар бүх яамдаас санал авч саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

3.1.1. Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг Улсын Их Хурлаар батлуулан мөрдөх /Б.Долгор/

Биелэлт: Хууль зүй, дотоод хэргийн яаманд төр, хувийн хэвшлийнхний оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж, Төрийн бус байгууллагуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж дууссан бөгөөд 10 сард эцсийн хувилбарыг бэлэн болгохоор ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

3.1.2. Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлүүдийг тогтоож, хамтын ажиллагааг өргөжүүлэх /Б.Долгор/

Биелэлт: Засгийн газрын 2008 оны “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” 93 дугаар тогтоолын биелэлтийг бүх яам, аймгаар гаргуулан дүнг нэгтгэж, мөн Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлүүдийг тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар бүх яамдаас санал авч саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

3.2. Төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулан, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан объектуудыг тодорхой хугацаагаар ашиглуулсны дараа төрд шилжүүлж өгөх үйл ажиллагааг дэмжих /С.Баярцогт/

Биелэлт: Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механзмыг боловсронгуй болгох, эрхзүйн орчинг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Түр хороо байгуулагдлаа. Энэхүү Түр хорооны дэргэд бүх яамдын төлөөллийг оролцуулсан ажлын 5 хэсгийг байгуулж, хуулийн төсөл боловсруулах, дэд бүтэц, нийгмийн салбарын төр хувийн хэвшлийн ажиллагааны механизмыг судлах, боловсронгуй болгох санал боловсруулах, судалгаа тооцоо хийх, өнөөгийн эрхзүйн орчин, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ажлууд хийгдлээ. Ажлын хэсгээс Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн бариад байна. Хувийн хэвшлийн байгууллагаар хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсэний дараа тодорхой хугацаагаар ашиглуулах, төрд шилжүүлэх үйл ажиллагааг эрхзүйн хувьд баталгаажуулах зорилгоор “Комцессийн тухай” хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн бариад байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.3. Үндэсний стандартуудыг олон улсын стандартын түвшинд ойртуулах, хүргэх замаар хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх /Н.Алтанхуяг/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

18

Page 19: biyelelt

Биелэлт: 2009 онд Олон улсын 4 стандартыг үндэсний стандарт болгон авч хэрэглэхээр батлан, мөрдүүлж байна. Цаашид хувийн хэвшлийг дэмжих чиглэлд стандартыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

3.4. Оюутолгойн зэс-алтны уурхайг барьж эхлэх, Тавантолгойн нүүрсийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх /Д.Зоригт/ Хүрэх түвшин: Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан байх

Биелэлт: Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас МУ-ын Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтэд хийх шалгалтын удирдамжийн дагуу 2009 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-нд “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, уурхайн өнөөгийн байдал, 2009 оны уулын ажлын явц, хөрс хуулалт, нүүрс олборлолт, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлын талаар газар дээр нь үзэж, уулын ажлын өрнөлтийн дэвсгэр зураг, зүсэлтүүдтэй нарийвчлан танилцсан. ЭБЭХ-ний сайдын томилсон улсын комисс “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, ашиглалтанд хүлээн авлаа. Тавантолгойн нүүрсний ордоос Гашуун сухайтын боомт хүртэл төмөр зам тавихаар “Энержи ресурс” ХХК Герман улсын Дочивантай, мөн Зүүнбаянгаар дамжуулан Монголын төмөр замтай холбохоор ОХУ-ын РЖД-тэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд Оюутолгойн бүлэг ордын хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар тушаалаар уг ордуудын нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд авсан.

Таван толгойн ордод тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” ХХК жилд 1,0 сая тонн олборлож экспортлох техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, ашиглах шийдвэрийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар батлаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.4.1. Оюутолгойн зэс алтны орд газрыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулж уг гэрээг Улсын Их Хурлаар батлуулах, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх /Д.Зоригт, С.Баярцогт/

Биелэлт: Оюутолгойн зэс алтны орд газрыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулах тухай Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, Ерөнхий сайдын ажлын алба, Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК-ийн төлөөллийг ажлын хэсгийн бүрэлдхүүнд нь багтаан ахлагчаар нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд ажилласан.

Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өнөөгийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д оруулсан. УИХ-ын ЭЗБХ-оос 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан санал, дүгнэлтийн дагуу гэрээний төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-тай ажилласан. УИХ-ын 2009 оны 57 тоот тогтоолоор уг гэрээг хуульд нийцүүлэн хийх үүргийг Засгийн газарт өгсний дагуу ажлын хэсэг дахин ажиллаж гэрээний төслийг бэлэн болгож, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

19

Page 20: biyelelt

төслүүдийг УИХ-ын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Дээрх хуулиудыг баталснаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж үзэж болно.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хөрөнгө оруулагчийг төлөөлж Рио Тинто интернэшнл Холдинг Лимитед компанийн Зэс, очит эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Бред Клейтон, Айвенхоу Майнз Лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Питер Мередит, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн гүйцэтгэх захирал Пит Маршел нар гарын үсэг зурав. Энэ арга хэмжээний үеэр Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг зурав. /Биелсэн-100 хувь/

3.4.2. Тавантолгойн нүүрсийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг сонирхогч талуудтай хамтран байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээг Улсын Их Хурлаар батлуулах /Д.Зоригт, С.Баярцогт/

Биелэлт: “Таван толгой” төслийн хувьд ордын геологийн мэдээллийг нэгтгэн, ордыг ашиглах эдийн засгийн тооцоо, эхний хувилбаруудыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн бэлтгэснээр судлан үзэж байна. Таван толгойн төсөлд оролцох санал, сонирхлоо өмнө илэрхийлж байсан, УИХ-ын тогтоолд заасан үндсэн зарчим, удирдамжийн дагуу хэлэлцээр хийхэд санхүүгийн хувьд чадавхитай, уул уурхай, дэд бүтцийн ижил төстэй төслүүдэд хөрөнгө оруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан туршлага, нэр хүнд бүхий компаниудад хэлэлцээрт оролцох урилгыг явуулснаар одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Австрали, Энэтхэг зэрэг улс орон, Европын Холбооны гишүүн улсын нийт 13 компани, консерциум төсөлд оролцохоор саналаа ирүүлээд байна. Сонирхлоо илэрхийлсэн компаниудыг оролцуулж, эхний шатны яриа хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар дэд бүтцийн асуудлыг тодорхой шийдвэрлэгдсэний дараа хэлэлцээний хоёр дахь үе шат эхэлнэ. Тавантолгой төслийн явцад “Дойче Банк”, “Жи Пи Морган” хөрөнгө оруулалтын банкуудыг төслийн зөвлөхөөр хамтран ажиллуулахаар сонгож ажлыг эхлүүлсэн. Мөн техникийн зөвлөхөөр Norwest компанийг авч ажиллуулж байна. Төсөлд оролцохоор саналаа илэрхийлсэн компаниудад цаг тухайд нь ижил тэгш түвшинд мэдээлэл өгөх зорилгоор интернэт вэбсайт ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Таван толгой болон Говийн өмнөд бүсийн бусад ордуудын дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдвэрлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2009 оны 42 тоот захирамжаар Тэргүүн шадар сайдаар ахлуулан байгуулаад байна. Мөн Говийн бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын ЭЗБХ-оос УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулан байгуулсан ажлын хэсэг ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

3.5. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж эхлүүлэх /Д.Зоригт/

Биелэлт: “Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн хvдрийн овоолго буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн хаягдал балансын бус хvдрийн овоолгын нэгээхэн хэсгийг тvшиглэн vйл ажиллагаа явуулж байна. “Эрдэнэт” vйлдвэр нь “Эрдмин” ХХК-тай хамтарч өдөрт 25 тонн катодын зэс vйлдвэрлэх хvчин чадал бvхий vйлдвэрийг барьж байгуулах техник, эдийн засгийн судалгааг хийж гvйцэтгээд байна. 2005 оноос зэс цувих тоног, төхөөрөмж суурилуулан жилд 2000 тн 8 мм-ийн голчтой зэс утас vйлдвэрлэх хvчин чадалтай vйлдвэрийг ашиглалтанд оруулаад байгаа ба цаашид энэ технологийг улам боловсронгуй болгож цахилгааны кабель vйлдвэрлэх зорилго тавин

20

Page 21: biyelelt

ажиллаж байна. ЭБЭХЯ, Сангийн яам, Төрийн өмчийн хороо хамтарч сонгон шалгаруулалт зарлан явуулах талаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Гидрометаллургийн аргаар молебдины исэл үйлдвэрлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг судалж байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах “Hydrocopper” төслийг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт ХХК-иас боловсруулаад байна. Холбогдох мэдээлэл, судалгааны материалыг цуглуулах, нэгтгэх ажлуудыг гүйцэтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.6. Баянгол, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглах /Д.Зоригт/Хүрэх түвшин: жилд олборлох төмрийн хүдэр 2.6 сая тонн

Биелэлт: Баянголын төмрийн хүдрийн ордыг Болд төмөр Ерөө гол ХХК ашиглаж эхлээд байна. Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг хэсэгчлэн ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨУҮГ-аас боловсруулаад байна. Эрдэс групп ХХК-иас Төмөртэйн голын төмрийн хүдрийн ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулж, уурхайг Улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авсан.

Мөн энэ ажлын хүрээнд Монгол улсын төвийн бүсэд орших төмрийн хүдрийн ордуудыг ашиглан төмрийн хүдрийг боловсруулах металлургийн үйлдвэрийг зарчмын хувьд хаана байгуулах нь тохиромжтой, үйлдвэрийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төслийн үр ашгийг урьдчилан харах зорилгоор төслийн санал боловсруулсан. /Хэрэгжилт-70 хувь/

3.7. Худалдааны тухай болон биржийн худалдааны үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгож мөрдүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: хууль батлагдсан байх, Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бүрдсэн байна

Биелэлт: Боловсруулах салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, түүхий эдийн хангалтыг стандартын дагуу бэлтгэх, биржээр дамжуулан худалдаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, сүргийн бүтцийг оновчтой болгох эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилгоор “Бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж, хуулийн үзэл баримтлал, төслийг УИХ-ын ХААХБХорооны гишүүд, ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцуулан, үзэл баримтлалыг ХЗДХЯ-аар батлуулж, хуулийн төсөлд яамдын саналыг авч, тусган ЗГХЭГ-т өргөн мэдүүлэхээр бэлэн болгов. /Хэрэгжилт-50 хувь/

3.7.1. Биржийн тухай хуулийг батлуулж, эхний ээлжинд мах, арьс шир зэрэг бүтээгдэхүүн, түүхий эдийн төрөлжсөн биржүүдийг зохион байгуулах /Т.Бадамжунай/

Биелэлт: Боловсруулах салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, түүхий эдийн хангалтыг стандартын дагуу бэлтгэх, биржээр дамжуулан худалдаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, сүргийн бүтцийг оновчтой болгох эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилгоор “Бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж, хуулийн үзэл баримтлал, төслийг УИХ-ын ХААХБХорооны гишүүд, ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцуулан, үзэл баримтлалыг ХЗДХЯ-аар батлуулж, хуулийн төсөлд яамдын саналыг авч, тусган ЗГХЭГ-т өргөн мэдүүлэхээр бэлэн болгов. /Хэрэгжилт-50 хувь/

3.8. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн урт хугацааны бага хүүтэй зээлийн тааламжтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх /Н.Алтанхуяг/

21

Page 22: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр улсын төсөвт 30,0 тэрбум төгрөгийг УИХ-аас төсвийн тодотголоор 2009 оны 3 дугаар сарын 8-ны өдөр баталсан. Засгийн газрын 2009 оны 178 дугаар тогтоолоор “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг баталсан бөгөөд улсын төсвөөс хуваарилагдсан 30.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг зүй зохистой ашиглах, үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг бүс, аймаг, орон нутгаар тогтоож, уг чиглэлд туссан үйлдвэр, аж ахуйг байгуулах, өргөжүүлэх болон дэмжлэг үзүүлэхэд чиглүүлж ажиллахаар “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгээс шийдвэрлэсэн.

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 132/137 тоот хамтарсан тушаалаар 30,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс аймаг болгонд 500,0 сая төгрөг, Улаанбаатар хотод 7,0 тэрбум төгрөг нийт 17,5 тэрбум төгрөгийг хуваарилан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй шинээр байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээ байгуулсан арилжааны банкуудад шилжүүлсэн. Гурвалсан гэрээний дагуу арилжааны банк 30%-ийн эх үүсвэрийг нэмж 650.0 сая, өмнө хуваарилагдсан 130.0 сая /2009 оны төсвөөс олгосон 850,0 сая төгрөг, 2006 оноос арилжааны банкаар олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 1 тэрбум, нийт 1,85 тэрбум төгрөгөөс аймаг бүрт 130 сая-ыг хуваарилсан/ төгрөгийн хамт нэг аймагт доод тал нь 780.0 сая төгрөг хуваарилагдсан.

Нийслэлийн хувьд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 2009 онд улсын төсвөөс 7 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд арилжааны банкнаас 30 хувийн эх үүсвэрийг нэмж нийт 9,1 тэрбум төгрөгийн сан бүрдсэн байна.

12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг улс, бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд үйлдвэр байгуулах, үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор тодорхой төслүүдийг шалгаруулан арилжааны банкуудад хүргүүлсэн.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг төсөл шалгаруулах замаар олгож, төсөл шалгаруулах үйл ажиллагааг бүх аймгуудад болон зээл олгож буй банкууд нэг ижил мөрдөж ажиллах “Төсөл шалгаруулах комисс”-ын журмыг шинэчлэн боловсруулсан бөгөөд уг журмаар орон нутгийн чанартай үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн зээлийн нөхцөл нь 3 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, 50,0 хүртэл сая төгрөг, Улс болон бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах, үйл ажиллагаагаа сэргээх зээлийн нөхцөл нь 5 жилийн хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй, 50,0 сая төгрөгөөс дээш санхүүжилт байхаар зааж өгсөн.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд комиссын төсөл шалгаруулалт, зээл олголтын явцыг шалгах, үнэлгээ хийх ажлын хэсэг 2009 оны 8 дугаар сарын 10-25-ны өдрүүдэд 21 аймагт ажиллалаа. Орон нутагт аймгийн Засаг даргын орлогч болон Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй “Дэд комисс” байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй жижиг, дунд үйлдвэрийн газрын тухайн асуудлыг хариуцсан ажилтнууд комиссын нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна.

ХХААХҮЯ-наас 2009 оны 6 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд бүх аймгуудын хүнс, хөдөө аж ахуй жижиг, дунд үйлдвэрийн газрын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах нэгдсэн сургалт, семинарыг зохион байгуулсан. Мөн түүнчлэн аймгууд дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон бизнес инкубаторуудаар дамжуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Орон нутгийн төсөл шалгаруулах комисст нийт 54118.4 сая төгрөгийн 2205 төсөл ирснээс 12740.4 сая төгрөгийн 1106 төслийг шалгаруулж тухайн аймагт зээлийг дамжуулан олгож байгаа арилжааны банкуудад шилжүүлсэн байна. 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар арилжааны банкуудаас 332 төсөлд нийт 3.4 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. /Хэрэгжилт-90 хувь/

22

Page 23: biyelelt

3.9. Шинэ үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх, бүсийн тулгуур төвүүд болон зарим орон нутагт үйлдвэр-технологийн парк, технологи дамжуулах төв байгуулах, тэргүүний технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах /Н.Алтанхуяг/Хүрэх түвшин: байгуулж эхлэх паркийн тоо 1-2

Биелэлт: Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар баталж, улмаар тус чиглэлийн дагуу орон нутагт үйлдвэрлэлийг дэмжих ажлыг аймаг, орон нутагт хэрэгжүүлж байна. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ зэрэг яамд хамтран боловсруулж Засгийн газрын хуралд оруулхад бэлэн болсон. Үйлдвэрлэл технологийн паркын тухай хуулийн төслийг боловсруулж холбогдох байнгын хороо хэлэлцэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.10. Үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг дэмжихэд зориулж улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл, тусламж, хувь хүний орлогын албан татварын орлого зэрэг эх үүсвэрүүдээс 150.0 тэрбумаас доошгүй төгрөгийн хөрөнгө гаргах ажлыг эхлүүлэх /С.Баярцогт, Т.Бадамжунай/Хүрэх түвшин: нийт эх үүсвэр, 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр

Биелэлт: Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн хоёр дахь төслийг санхүүжүүлэх асуудлыг Японы Засгийн газар, Японы талын холбогдох яам, байгууллагатай идэвхтэй хэлэлцэж, шийдвэрлүүлэх талаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 15-20-ны хооронд Япон Улсад хийх албан ёсны айчлалын үеэр энэхүү асуудлыг нэн тэргүүний чиглэлд багтаан Засгийн газар хоорондын өндөр хэмжээнд, холбогдох байгууллагуудын удирдлагуудад тавьж хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна. Хоёр дахь шатны төслийг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг өмнөх зээлийн нөхцөлтэй ижлээр авах, нийт санхүүжилтийг 100 хүртэл сая ам.доллар байхаар санал дэвшүүлж байгаа болно.

- Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 14.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ төсөл 2 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (1) хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шугам, (2) хөдөөгийн дэд бүтцийг сайжруулах гэсэн бүрэлдэхүүн хэсэг багтаж байна. Эхний бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд экспортод худалдаалах боломжтой бүтээгдэхүүний сүлжээг хөгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгоно. Төсөлд эхний ээлжинд ойролцоогоор 15 аж ахуйн нэгжид хамрагдах ба эдгээр аж ахуйн нэгжид олгох нийт зээлийн 50 хувийг арилжааны банкаас, 50 хувийг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөлд хамрагдах дэд төслийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгохыг төлөвлөж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт хангаж буй арилжааны банкнуудын судалгааг хийж, гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. - Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор ЖДҮХСанд 2009 онд 850.0 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр, 30.0 тэрбум төгрөгийг хөдөлмөр, ажил эрхлэлт,жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр өгөх тусламж, дэмжлэгийн эх үүсвэр хэлбэрээр олгохоор төсөвт тусгаад байна. /Хэрэгжилт-90 хувь/

23

Page 24: biyelelt

3.11. Аймаг, нийслэлд “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сан”-г байгуулж, жижиг, дунд бизнесийг дэмжих /Т.Бадамжунай/

Биелэлт: Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголд төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд 30 тэрбум, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 850 сая төгрөг тусгасан.

Дээрх хөрөнгийг 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, арилжааны банкуудтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ХАС, Монгол шуудан, Зоос, Капитрон банкуудаар дамжуулан зээл олгохоор банкны удирдлагуудтай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд гэрээ байгуулав.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, хөгжүүлэх үүднээс олгогдож буй зээлийн төрөл, хүртээмжийг илүү боловсронгуй түргэн, шуурхай хүргэх үүднээс “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан зээл олгох төслийг сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагааны журам”-ыг боловсруулан ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 107 тоот тушаалаар батлаж мөрдлөг болгон ажиллаж байна.

Сангийн хөрөнгийн зарцуулалтын хуваарийг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2009 оны 132/137 дугаар тушаалаар батлав. Сангийн хөрөнгийг зарцуулах, банкнаас нэмж хөрөнгө гаргах гэрээг Хас, Зоос, Голомт, Капитрон, Худалдаа, хөгжлийн банктай байгуулав.

Аймаг бүрт 530 сая төгрөг, нийслэлд 7 тэрбум 200 сая төгрөг буюу нийт 18 тэрбум 350 сая төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл хэлбэрээр хуваарилах бөгөөд 2006-2008 онд олгосон 2,9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт болон аймаг, хамтран ажиллагч арилжааны банкууд /Хас, Зоос, Монгол Шуудан, Капитрон/-аас оруулах эх үүсвэрийг тооцож үзэхэд аймгийн дэд сангуудад 2009 онд 850 сая-1.1 тэрбум төгрөг, нийслэлд 9,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг төсөл шалгаруулах замаар олгож, төсөл шалгаруулах үйл ажиллагааг бүх аймгуудад болон зээл олгож буй банкууд нэг ижил мөрдөж ажиллах “Төсөл шалгаруулах комисс”-ын журмыг шинэчлэн боловсруулсан бөгөөд уг журмаар орон нутгийн чанартай үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн зээлийн нөхцөл нь 3 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, 50,0 хүртэл сая төгрөг, Улс болон бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах, үйл ажиллагаагаа сэргээх зээлийн нөхцөл нь 5 жилийн хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй, 500,0 сая төгрөгөөс дээш санхүүжилт байхаар зааж өгсөн.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд комиссын төсөл шалгаруулалт, зээл олголтын явцыг шалгах, үнэлгээ хийх ажлын хэсэг 2009 оны 8 дугаар сарын 10-25-ны өдрүүдэд 21 аймагт ажиллаа. Орон нутагт аймгийн Засаг даргын орлогч болон Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй “Дэд комисс” байгуулагдан ажиллаж байна.

ХХААХҮЯ-наас 2009 оны 06 дугаар сарын 23-аас 28-ны өдрүүдэд бүх аймгуудын Хүнс, хөдөө аж ахуй жижиг, дунд үйлдвэрийн газрын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах нэгдсэн сургалт, семинарыг зохион байгуулсан. Мөн аймгууд дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон бизнес инкубаторуудаар дамжуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Орон нутгийн төсөл шалгаруулах комисст нийт 54118.4 сая төгрөгийн 2205 төсөл ирснээс 12740.4 сая төгрөгийн 1106 төслийг шалгаруулж, тухайн аймагт зээлийг дамжуулан олгож байгаа арилжааны банкуудад шилжүүлсэн. 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар арилжааны банкуудаас 332 төсөлд нийт 3.4 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

24

Page 25: biyelelt

Улс болон бүс нутгийн чанартай үйлдвэр байгуулах, үйл ажиллагаагаа сэргээх чиглэлээр 202 тэрбум төгрөгнийн санхүүжилт хүссэн 400-гаад төсөл ирснээс сонгон шалгаруулах комиссын хуралдаанаас шаардлагыг хангасан 42 төслийг шалгаруулж хамтран ажиллах гэрээ байгуулан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар, Зоос банкуудад хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 төсөлд 2360,0 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдээд байна. /Хэрэгжилт-90 хувь/

3.12. Боловсруулах үйлдвэрийн Монгол брэндийг бий болгож, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хонь болон тэмээний ноос зэрэг түүхий эдийн үнийг өсгөх арга хэмжээ авах /Т.Бадамжунай/

Биелэлт: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний брэнд болсон бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Монголд үйлдвэрлэв-2009” үзэсгэлэн, худалдааг 2009 оны 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулсан. Үзэсгэлэн, худалдаанд нийт 150 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож, 400 сая төгрөгийн борлуулалт хийсэн судалгаа гарсан. Шилдэг бүтээгдэхүүнийг 10 нэр төрлөөр шалгаруулж, Засгийн газрын шагнал “Өргөмжлөл”-өөр шагнав.

Арьс ширний салбарын мэргэжлийн холбоодтой хамтран үйлдвэрүүдэд ISO-9000, ISO-14000 стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Өмнөговийн буржгар үст тэмээний ноосыг судлан газарзүйн заалтад хамруулах, бэлтгэж байгаа тэмээний ноосыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх чиглэлээр “Ноос” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. /Хэрэгжилт-30 хувь/

3.12.1. Нарийн, нарийвтар ноост хонь өсгөх ажлыг зохион байгуулах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: 3 хүртэл бүдүүвтэр, нарийн, нарийвтар ноосны сүргийн тоог өсгөнө

Биелэлт: Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад нарийн, нарийвтар ноост Хангай, Ерөө, Тал нутгийн хонь, Увс, Говь-Алтай Завхан, Баянхонгор аймгуудад бүдүүвтэр ноост хонь сонгон үржүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр аймгуудад бүдүүвтэр, нарийн, нарийвтар ноост хонь сонгон үржүүлэх цөм сүргийн үржлийн 12 аж ахуйн нэгжийг бий болгож, 120,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.13. “Чацаргана” төслийг боловсруулж хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд эхний ээлжинд 20 мянган гектар талбайд чацаргана тариалж, боловсруулах үйлдвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: чацаргана тариалж эхлэх талбайн хэмжээ 20.0 мянган гектар

Биелэлт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал, Мөрөн, Ханх сумдад усалгаатай чацарганы төгөл байгуулах ажлыг гүйцэтгэх тендерийн гэрээний гүйцэтгэлийг хүлээн авахаар ХХААХҮ-н сайдын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 254 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

“Чацаргана” Үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-н сайдын 2009 оны 174 дүгээр тушаалаар байгуулж, төсөл боловсруулж эхлээд байна.

Чацарганы болон үхрийн нүдний суулгац тус бүр 20.0 мянган ширхэгийг нээлттэй тендерээр шалгаруулан худалдан авч, аж ахуйн нэгжүүдэд олгон, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу Хан-Уул дүүрэгт 20 га талбайд тариалалт хийсэн. Мөн жимсний талбайд 3 худаг гаргаж, усалгааны ажлыг хамтад нь шийдвэрлэв.

25

Page 26: biyelelt

Жимст цэцэрлэгийн аж ахуй байгуулах, суулгац үйлдвэрлэх, хүлэмжийн аж ахуй эрхэлж, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр жимс, жимсгэний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэгдсэн жижиг үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх төсөл шалгаруулалтыг зохион байгууллаа. Нийт аж ахуйн нэгж байгууллагуудад 835 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгоод байна. /Хэрэгжилт-90 хувь/

3.14. Хог хаягдлыг ашиглан үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: биелэлт гаргаж ирүүлээгүй. /Хэрэгжилт-0 хувь/

3.15. Уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, стратегийн ордуудыг зүй зохистой ашиглах нэгдсэн бодлого боловсруулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох /Д.Зоригт/Хүрэх түвшин: Ашигт малтмалын тухай хуулийг батлуулах

Биелэлт: Стратегийн ач холбогдолтой Оюутолгой, Цагаан суварга, Төмөртэй, Таван толгойн ордын зарим хэсгийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид боловсруулаад байна. Айвенхоу майнз Монголиа Инк ХХК-тай байгуулах Тогтвортой байдлын гэрээ байгуулахтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Эдгээр хуулиудад өөрчлөлт оруулснаар уул, уурхайн салбарын эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр боловсронгуй болж байна. /Хэрэгжилт-70 хувь/

3.16. Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийг бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийн үндсэн дээр барьж эхлэх /Д.Зоригт/Хүрэх түвшин: барилгын ажил эхэлсэн байх

Биелэлт: “Монгол секью” ХХК-ийн боловсруулсан газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар санал боловсруулах ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, ТЭЗҮ-г дахин боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Уг компаниас хариу ирсэн тохиолдолд ажлын хэсэг асуудлыг дахин авч хэлэлцэхээр шийдвэрлэсэн. /Хэрэгжилт-30 хувь/ 3.17. Автобензин, дизелийн түлшийг 3 сарын нөөцтэй болгох арга хэмжээ авах /Д.Зоригт/

Биелэлт: Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хангамжийг найдвартай, тасралтгүй байлгах зорилгоор Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоол гаргаж 2008 онд 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй буюу 120 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг, 2009 онд 3 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй буюу 180 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус нөөцлөхөөр шийдвэрлэсэн билээ. Эдийн засгийн хямрал, хөрөнгө санхүү болон бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, савны бололцоог харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж цаашид байнгын 20600 тонн газрын тосны нөөцийн бүтээгдэхүүнтэй байх асуудлыг Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.

26

Page 27: biyelelt

2009 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд нийт 25,5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 7,264 мянган тонн, Аи-92 автобензины 1,294 мянган тонн, дизелийн түлшний 1,280 мянган тонн, RON -93 нь 15,680 мянган тонн байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 4. Эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад шаардагдах эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, найдвартай

ажиллагааг хангана

4.1. Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дугаар станцыг шинээр барих ажлыг эхлүүлэх /Д.Зоригт/Хүрэх түвшин: Хүчин чадал 400 мВт

Биелэлт: Улаанбаатар хотод баригдах Дулаан, цахилгааны 5 дугаар станцын тендерийг 2009.01.15-нд нээж үнэлэхэд шаардлага хангасан санал ирээгүй тул тендерийг цуцлаад байна. Шинэ эх үүсвэр барихтай холбогдон үүссэн инженерийн шугам сүлжээний газрын зурвасыг чөлөөлөх асуудлыг 2009.04.04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсны дагуу Ерөнхий сайдын Захирамжаар Яам дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2009.05.27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд станц барих тендерийн үнэлгээний тайланг танилцуулав. Станц барих газрыг авто ба төмөр замаар холбох, дэд бүтэц болон инженерийн шугам сүлжээгээр хангах, газрын асуудлыг шийдвэрлэх, усны нөөц, байгаль орчны үнэлгээ хийж, тендерийг дахин зарлах асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Азийн хөгжлийн банкаас Улаанбаатар хотод баригдах дулаан, цахилгааны 5 дугаар станцын асуудлаар СЯ, ЭБЭХЯ хамтран ажиллах санамж бичигт 2009 оны 07 дугаар сард гарын үсэг зурсны дагуу төслийн нэгжийг байгуулах асуудлаар Сангийн яамнаас зөвшөөрөл авч, үйл ажиллагааг идэвхжүүлэх, хяналт тавих чиглэлээр ажиллаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйн тусламжтайгаар тухайн станцын тендерийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

4.2. Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВт цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, авто замыг барьж эхлэх /Д.Зоригт/Хүрэх түвшин: цахилгаан дамжуулах шугамын урт 429 км

Биелэлт: Эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүйгээс нээлттэй тендерээр шалгарсан “М Си Эс” ХХК-тай хийх гэрээг байгуулаагүй байна. Гэрээний хэлцэл дууссан. Гэрээнд гарын үсэг зурах шатандаа явагдаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.3. Сумын төв болон малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах /Д.Зоригт/Хүрэх түвшин: хамрагдах сумын тоо 4, малчин өрхийн тоо 8000

Биелэлт: Нарны эрчим хүчний үйлдвэрлэгчдийг дэмжих, хөгжиж буй орнуудад нарны цахилгаан станц байгуулах ажлыг дэмжих зорилгоор Японы Засгийн газраас буцалтгүй тусламжаар Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 кВт нарны цахилгаан станц байгуулах санамж бичигт Японы Жайка байгууллага, ЗТБХБЯ, СЯ, ЭБЭХЯ, ИНЕГ гарын үсэг зурсан. 2009 онд багтаан уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

27

Page 28: biyelelt

Малчин өрхийг нарны цахилгаан үүсгүүрээр хангахад Монгол Улсын 2009 оны төсөвт 4,23 тэрбум төгрөг тусгасан боловч эдийн засгийн хүндрэлээс болж батлагдсан хөрөнгө хасагдсан.

Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүч ашиглах” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай суманд 200 кВт, Баянтоорой багт 100 кВт нарны цахилгаан станц байгуулах ажлын гүйцэтгэгч Японы “Кесерао” компанитай ажлын гэрээ байгуулж ажлаа эхлээд байна. Харин Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумдын төвд байгуулах тус бүр нь 150 кВт нарны цахилгаан станцын гүйцэтгэгчээр шалгарсан Хятадын “ВР Сан-Оазис” компанитай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эхлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр суурилуулсан 12 сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх тендерийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд байна. Мөн Нидерландын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 20,000 малчин өрхийг нарны цахилгаан үүсгүүрээр хангах тендерийг зарлах зөвшөөрөл авахаар Дэлхийн банкинд хандсан. Дэлхийн банкнаас ирүүлсэн саналын дагуу тендерийн материалд зохих өөрчлөлтүүдийг хийж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.3.1. Багийн төвүүдийн цахилгаан хангамжийн судалгаа хийх /Д.Зоригт/

Биелэлт: Монгол орныг цахилгаан эрчим хүчээр хангах баг, ферм жижиг суурин газрын судалгааг хийж тайланг Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэв. “Багийн төвийн цахилгаан хангамжийн судалгаа” ажлын хүрээнд Монгол орны баг, ферм, жижиг суурин газрын цахилгаан хангамжийн өнөөгийн байдлын талаар судалгаа хийж, загвар багаар эрчим хүчний хэрэглээг нь тооцож гаргав. “Монгол орныг цахилгаан эрчим хүчээр хангах баг, ферм, жижиг суурингийн судалгаа” нэртэй ТЭЗҮ боловсруулж ЭХС-ын ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулав. Энэ ажлын үр дүнд багууд түүнтэй адилтгах хэрэглэгчдийн судалгаа, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй, бусад хэрэглэгчид гэсэн ангиллаар Баруун бүс, Хангайн бүс, Төвийн бүс, Зүүн бүс гэж ангилан авч үзэж дүн шинжилгээ хийлээ. Мөн аймаг тус бүрээр багийн төвийн байршлыг харуулсан зураглал гаргаж эрчим хүчний эх үүсвэрээр хангахад нэг фаз газардуулгын шугамын системийг шинээр хэрэглэх боломжийг судалж, 3 аймгийн 9 багийн төвд туршин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, бусад эрчим хүчний эх үүсвэрээр хангах судалгаа хийж дүгнэлт гаргаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.4. Дөргөн болон Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах /Д.Зоригт/Хүрэх түвшин: хүчин чадлаараа ажиллаж эхлэх

Биелэлт: Тайширын УЦС-ыг 2009 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн Жаргалан сумыг УЦС-аас эрчим хүчээр хангаж эхэлсэн. Дөргөний УЦС-ыг ашиглалтад хүлээн авах, байнгын ажилд оруулахтай холбогдуулан Баруун бүсийн эрчим хүчний системийн реле хамгаалалт автоматикийн тавил, таслах-залгах төхөөрөмжийн тохиргоо үйлчилгээг хийж, хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний газраас ажлын хэсэг байгуулж орон нутагт 1 сарын хугацаатай ажиллуулж тоноглолуудыг зүгшрүүлэв. Дөргөний УЦС өдөрт 70 мянган кВт*цаг ЦЭХ үйлдвэрлэн Ховд аймгийн төв, холбогдох 12 сумыг хангаж байгаа ба оргил ачаалал 4,3 МВт-д хүрч байна. Одоогийн байдлаар Ховд аймгийг бүрэн хангаж байгаа ба Баян-Өлгий аймаг хараахан холбогдоогүй байна. 2009 оны 10 дугаар сард Дөргөний УЦС-ыг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангуулж байна. /Хэрэгжилт-90 хувь/

4.5. Нүүрс, шатдаг занар, биомасс зэрэг түүхий эдээс шингэн түлш гарган авах технологийг турших ажлыг эхлэх /Д.Зоригт/

28

Page 29: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Нүүрс шингэрүүлэх технологийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх саналыг Францын улсын талд тавьсан. Органик түүхий эдээс шингэн түлш гарган авах судалгаа туршилтын ажлыг эрхэлж буй байгууллага, компани хувийн хөрөнгө оруулагчдын судалгааг гарган холбоо тогтоох ажил хийж байна. /Хэрэгжилт-30 хувь/

4.5.1. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн туршилт, судалгааны ажлыг хувийн хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор зохион байгуулах /Д.Зоригт/

Биелэлт: Нүүрснээс газрын тос болон химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах төслийг төрийн оролцоотой хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2009 оны 80 дугаар тушаалаар томилон ажиллуулж байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Нефтийн үнийн бууралт, эрх зүйн байдал зэргээс шалтгаалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхи харьцангуй суларсан байгаа болно. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлын судалгааг Налайхын нүүрсний ордыг түшиглэн БНСУ-ын Когаз компанитай хамтарч хийхээр тохиролцсон бөгөөд их хэмжээний нөөц илэрсэн тохиолдолд метан хийнээс диметилийн эфир DME үйлдвэрлэх Когаз компанийн технологийг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.5.2. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтыг татах, дэмжихэд чиглэсэн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох /Д.Зоригт, Ц.Нямдорж/

Биелэлт: Нүүрснээс газрын тос болон химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах төслийг төрийн оролцоотой хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2009 оны 80 дугаар тушаалаар байгуулан ажиллаж эхлээд байна. Энэ талаар АНУ-ын хууль эрх зүйн орчин ямар байгааг судалж байна. Хуулийн төслийг нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бий болгохтой холбогдуулан боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.5.3. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангах /Д.Зоригт/

Биелэлт: Нүүрснээс газрын тос болон химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах төслийг төрийн оролцоотой хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2009 оны 80 тоот тушаалаар байгуулан ажиллуулж эхлээд байна. Компаниуд хөрөнгө оруулагчдын идэвхи санаачилга буурч үйлдвэр барих асуудал хойшлогдож байгаа учир нүүрс шингэрүүлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж, нүүрс хөтөлбөрийг намрын чуулганаар хэлэлцүүлж цаашид түлшний тухай хууль гаргахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.6. Улаанбаатар хотод “Дулааны цахилгаан станц-2”-ыг түшиглүүлэн коксжсон түлшний үйлдвэр барих ажлыг үргэлжлүүлэх /Д.Зоригт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-д түшиглэн байгуулах хагас коксон түлшний үйлдвэрийн төслийн санхүүжилт 11,6 тэрбум төгрөгнөөс 2008 оны улсын төсөвт 10,6 тэрбум төгрөг туссан. Тендерийг 2008 онд зарласан боловч шаардлагад нийцсэн тендерийн санал ирүүлээгүй тул тендерийг хүчингүйд тооцсон. Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Төслийг 2009 оны улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр нээлттэй тендерийг 2009 онд

29

Page 30: biyelelt

дахин зарласан боловч санхүүжилт нь Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу тодотголоор хасагдсан тул санхүүжилтгүй болж төслийг 2009 онд улсын төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй болсон.

АНУ-ын засаг захиргаа, Мянганы сорилын сангийн санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлэх саналыг боловсруулж 2009 оны 4, 5 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шаардлагатай байгаа. Уг төслийг агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгон оруулж, АНУ-ын засаг захиргаагаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.6.1. Улаанбаатар хотод “Дулааны цахилгаан станц-2”-ыг түшиглэн коксжсон түлшний үйлдвэр байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх /Д.Зоригт/Хүрэх түвшин: Сонгон шалгаруулалт хийж, гэрээ байгуулсан байна

Биелэлт: Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2008 болон 2009 оны төсвийн багцад “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийг түшиглэн "Дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал түлш болон хийгээр эрчим хүч үйлдвэрлэх цогцолбор" байгуулах барилга угсралтын ажил тусгагдсаны дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасны дагуу Сангийн яамнаас 2008 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 9-11/6200 тоот албан бичгээр тендер зарлах зөвшөөрлийг авч тендерийг зарласан боловч Дэлхийн болон Монгол Улсад үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор Улсын төсвийн орлого төвлөрүүлэлт буурч Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж тендерийн үнэлгээний шатанд тус обьектын санхүүжилтийн эх үүсвэр хасагдсан тул Сангийн яамнаас 2009 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр “Тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” 9-11/1410 тоот албан бичгийг авч Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тушаалаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгоод байна. /Хэрэгжилт-30 хувь/

4.7. Эрчим хүч экспортлох зорилгоор Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьж эхлэх /Д.Зоригт/

Биелэлт: Хамтын ажиллагааны хэлбэр, татвар лиценз, ус газрын асуудлаар санал, дүгнэлт гаргах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж яамд хоорондын ажлын хэсэг байгуулсан. Одоо хийх ажлын төлөвлөгөөг тус ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 2009 оны 4 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд хуралдсан Нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах Монгол-Хятадын ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар Ерөнхий гэрээ(General framework agreement) байгуулах нь зүйтэй хэмээн үзэж гэрээний төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцлээ. Уулзалтын явцад дээрхи 4 асуудлаас инфляцийн асуудлыг санхүүгийн загварт оруулах тал дээр санал нэгдэж бусад асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна. Мөн уулзалтын үед ерөнхий гэрээний зарим заалт дээр зөрүүтэй байр суурьтай байгаагаас болж Хятадын талын санаачилгаар түр завсарлага авлаа. Энэ хооронд 2 тал төслийн санхүүгийн загвар, гэрээний зүйл заалт дээр дээд газруудаасаа чиглэл авч дахин хэлэлцэхээр тохиролцов. Хоёр талын ажлын хэсгүүд Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн барих уурхай-станцын цогцолборын эзэмшлийн талаар 2 тал бүтээгдэхүүн хуваах хэлбэрийг сонгоход зарчмын хувьд нэгдмэл саналтай байгаа ба хувь нийлүүлэх асуудлыг нээлттэй орхисон. Санхүүгийн загвар, гэрээний төслийг эцэслэн тохиролцсоны

30

Page 31: biyelelt

дараа Ажлын хэсгүүд Шивээ-Овоогийн төсөлтэй холбогдох асуудлыг тус тусын Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулахаар тохиролцов. Төслийн өнөөгийн явц байдалтай уялдуулан Монголын тал:

- Бүтээгдэхүүн хуваах хэлбэр эсвэл хувь эзэмших хэлбэрийн талаар саналаа боловсруулсан байх,

- Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан, түүний ажлын төлөвлөгөөг боловсруулах,

- Зөвлөх үйлчилгээний зардал болох 200000 ам.долларын эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэсэн байх,

- Төслийн нэгжийг байгуулан, уг нэгжийн зардлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.7.1. Шивээ-Овоогийн станцын талаар БНХАУ-ын талтай яриа хэлцлийг эцэслэн тохирох /Д.Зоригт/

Биелэлт: Шивээ-Овоогийн төслийн талаар хоёр талын ажлын хэсэг хуралдсан. Гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан хэлэлцэж байна.

Шивээ Овоогийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсэг төслийн зөвлөхүүд төслийн санхүүгийн загварыг боловсруулж санал болгосны дагуу ажлын хэсгийн хуралдаанаар талууд холбогдох асуудлуудаар харилцан санал солилцон хэлэлцэж байна. Төслийн санхүүгийн зөвлөхөөр Монгол талаас McKinsey компани, Хятад талаас Голдман Сакс компани ажиллаж байна.

Одоогийн байдлаар талууд уг төслийг хэрэгжүүлэхдээ Бүтээгдэхүүн хуваах хэлбэрийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэг байна. Талууд одоогоор яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд төслийн санхүүгийн загварыг эцэслэн тохиролцохоор ажиллаж байна. Засгийн газрын түвшинд тус төслийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

БНХАУ-ын ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан Шивээ-Овоогийн цахилгаан станц барих санамж бичигт гарын үсэг зурах, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах асуудлаар талуудын ажлын хэсгийн ээлжит уулзалтыг 2009 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл хангуулан ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

4.7.2. Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэх, станц барих ажлыг эхлүүлэх /Д.Зоригт/

Биелэлт: Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалийн үеэр баримт бичгийн саналыг хүргүүлсэн. /Хэрэгжилт-30 хувь/

Зорилт 5. Хүн амыг эрүүл хүнсээр бүрэн хангах зорилгоор мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж

ахуйг хослуулан хөгжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын

хэрэгцээгээ хангах бодлого баримтална

5.1. Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах чиглэлээр гадаад түншүүдтэй нягт хамтран ажиллаж, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах чиглэлээр НҮБ-ын ХХААБ-аас хамтран 2009 онд TCP/MON/3202 “Монгол Улсад

31

Page 32: biyelelt

хүнсний үнийн хөөрөгдөлд өртөгдсөн бага орлоготой өрхийн аж ахуйнуудыг дэмжих” 500 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслөөр Архангай, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар зэрэг 12 аймаг, хотын сум, дүүргийн 8000 орчим өрхийн тариаланчдад 600 тн төмс, 1,4 тн хүнсний ногооны үр тарааж, төмс, хүнсний ногоо тариалах гарын авлага түгээсэн байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, үр дүн дээр тулгуурлан энэ чиглэлээр дараагийн шатны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар гадаадын хандивлагч байгууллагуудад төслийн санал тавих болно.

Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагад “Хүлэмжийн цогцолбор байгуулах-2” төсөл, АХБ-нд “Хүнсний ногооны тариалан” төсөл, ХААХОУС-нд “Хөдөөгийн ядуучуудад зах зээлийн боломж хүртээх” загвар төслийг боловсруулан хүргүүлээд байна. /Хэрэгжилт-90 хувь/

5.1.1. Төв, суурин газрын хүн амын махны хангамжийг сайжруулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэх зорилгоор “Махны нөөцийн сан” бүрдүүлэх, хангамж, нийлүүлэлтийг зохион байгуулах /Т.Бадамжунай/

Биелэлт: 2009 оны нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Махны холбоотой хамтран 1400 тн ямааны мах, 5000 тн хонины мах, 600 тн үхрийн мах нийт 7000 тн мах нөөцөнд бэлтгүүлж, 4 дүгээр сарын 15-наас эхлэн 1 сүлжээний нийт 145 дэлгүүрээр борлуулж, махны борлуулалтын явцын талаарх мэдээллээр холбогдох байгууллага, иргэдийг тогтмол ханган ажиллав.

Махны нөөцийн сан ажиллуулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, УИХ-д хүргүүлээд байгаа бөгөөд тус тогтоол нь хуулийн үндэслэлгүй гэх шалтгаанаар хойшлоод байна. /Хэрэгжилт-70 хувь/ 5.1.2. Бараа, түүхий эдийн нөөцөд тулгуурласан удаан хугацаанд хадгалагдах сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжид зээлийн дэмжлэг үзүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн 130.0 сая литр

Биелэлт: “Сүү” үндэсний хөтөлбөрийн 3 ба 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сүү боловсруулах жижиг үйлдвэрүүдэд 450 сая төгрөгийн төсвийн дотоод эх үүсвэрийн зээлийг олгох ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан, төсөл сонгон шалгаруулах техникийн нөхцлийг ажлын хэсгээр хэлэлцүүлэн шийдвэрлэж, төслийг хүлээн авч сүү бэлтгэн нийлүүлж, цуглуулах болон сүүний үйлдвэрлэл эрхлэгч 21 аж ахуйн нэгж, иргэдэд 450 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг ХХААХҮЯ-ны ЖДҮХСангаар дамжуулан олгов.

Сүү үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарим сум, дүүрэгт сүү боловсруулах 22 цех, 4 аймгийн төвд сүү боловсруулах үйлдвэрийг байгуулж, шаардагдах тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцлөөр нийлүүлэн, ашиглалтад оруулаад байна. Одоогоор 10 гаруй аймагт нийт 14 гаруй сүүний жижиг цехийг, 500-2500 литрийн багтаамж бүхий хөргөлтийн танк 20 ширхэгийг, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад хоногт 500-1000 л сүү боловсруулах хүчин чадал бүхий сүүний үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулаад байна. /Биелсэн-100 хувь/

5.1.3. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд техникийн зохицуулалт хийх /Т.Бадамжунай/

32

Page 33: biyelelt

Биелэлт: Кремтэй бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг ХХААХҮЯ, ШУТИС, СХЗҮТ хамтран боловсруулж байна. /Хэрэгжилт-10 хувь/

5.1.4. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрх зүйн зохицуулалтыг боловсруулж шийдвэрлүүлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: Кремтэй бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг ХХААХҮЯ, ШУТИС, СХЗҮТ хамтран боловсруулж байна. /Хэрэгжилт-10 хувь/

5.1.5. Хүн амын ургамлын тосны хэрэгцээний 30-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйлдвэрлэх тосны хэмжээ 5.0 мян.тн

Биелэлт: 2009 онд 12 мянган га-д тосны ургамал тариалж, одоо хураалтын ажил эхлээд байна. Дархан-Уул аймаг дахь ургамлын тос үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, ургамлын тос шүүж, цэвэршүүлэх технологийн судалгааг хийж байна. /Хэрэгжилт-30 хувь/

5.1.6. Өндөгний хангамжийг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: Дотоодын өндөг үйлдвэрлэлийн хэмжээ 50.0 сая ширхэг

Биелэлт: “Эрчимжсэн мал аж ахуйн хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан “Үржлийн өсвөр насны дэгдээхэй нийлүүлэх” тендерт шалгарсан “Түмэн шувуут” ХХК-тай гэрээ байгуулж, 31,0 сая төгрөгийн өртөг бүхий “Ориднот-2” үүлдэрийн 12 мянган ширхэг хоногийн настай дэгдээхэйг хүлээн авч, төсөл сонгон шалгаруулж, эргэн төлөх нөхцөлтэйгээр 7 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан, олгох ажлыг зохион байгуулав.

Өндөгний үйлдвэрлэл, хангамж, зах зээлийн бодит байдалд судалгаа хийж, дүгнэлт гарган дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор импортын өндөгний гаалийн албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг Сангийн яамны тарифийн зөвлөлд хүргүүлэв. /Хэрэгжилт-90 хувь/

5.2. Хүнс, хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулах биржийн сүлжээ бий болгох /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: бирж байгуулах

Биелэлт: Боловсруулах салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, түүхий эдийн хангалтыг стандартын дагуу бэлтгэх, биржээр дамжуулан худалдаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, сүргийн бүтцийг оновчтой болгох эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилгоор “Бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж, хуулийн үзэл баримтлал, төслийг УИХ-ын ХААХБХорооны гишүүд, ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцагдан, үзэл баримтлалыг ХЗДХЯ-аар батлуулж, хуулийн төсөлд яамдын саналыг авч, тусган ЗГХЭГ-т өргөн мэдүүлэхээр бэлэн болгов. /Хэрэгжилт-50 хувь/

5.3. Өрхийн аж ахуйгаас бэлтгэсэн илүүдэл төмс, хүнсний ногоо, мах, сүү, цагаан идээ борлуулах, татвар, түрээсийн төлбөргүй хүнсний зах, салбар, цэгүүдийг аймаг, сумын төв, нийслэлийн дүүрэг, хороодод байгуулж ажиллуулах /Т.Бадамжунай, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/Хүрэх түвшин: хүнсний зах, цэгүүд ажиллаж эхлэх

33

Page 34: biyelelt

Биелэлт: Сар шинийн баярыг угтсан цагаан идээний үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулсан. Баянгол дүүрэг Баянгол худалдааны төвд, Баянзүрх дүүрэг Скай их дэлгүүрт, Хан-Уул дүүрэг Мишээл худалдааны төвд, Чингэлтэй дүүрэг Дэнжийн 1000 худалдааны төв, Ялалтын талбайд, Сонгинохайрхан дүүрэг Номин агуулах төвд, Сүхбаатар дүүрэг Саруул төвд тус тус үзэсгэлэн зохион байгуулав.

Дэнжийн 1000 худалдааны төвд УБ хотын ЗАА, Мерси Кори олон улсын байгууллагатай хамтран 2009 оны 02 дугаар сарын 13-15 ны хооронд Цагаан сар-2009 үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Архангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар зэрэг 10 аймгийн 66 бизнес эрхлэгч оролцож 18 нэр төрлийн нийт 165,18 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Дэнжийн 1000 худалдааны төв, Эрх чөлөөний талбай, Баянгол дүүргийн Баянгол худалдааны төвийн гадаа талбай, Саруул худалдааны төвийн талбайг үнэ төлбөргүй болон зөвхөн талбайн цэвэрлэгээний хөлсийг авч орон нутгийн малчид иргэдийг мах, сүү, цагаан идээгээ борлуулах нөхцлийг хангаж өгч ажиллав.

“Нийслэлийн намрын ногоон өдрүүд 2009” үзэсгэлэн худалдаа 6-н дүүрэгт 2009 оны 9 дугаар сарын 5-наас эхлэн зохион байгуулагдаж, Эрх чөлөөний талбай, Скай худладааны төв, Ажилчдын алдар талбай, Барс-2 худалдааны төв, Бүрд худалдааны төв, Таван плаза ХХК худалдааны төвд, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сум, Сэлэнгэ аймгийн Шаамар, Мандал, Орхон туул, Алтанбулаг, Сайхан сум, Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Сүмбэр сум, Дундговь аймаг болон Нийслэлийн дүүргүүдийн газар тариалан эрхлэгчид эх орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд бөөний хямд үнээр нийлүүлж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь 10 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт зоорь барих газрын асуудлыг шийдвэрлэсэн. /Биелсэн-100 хувь/

5.4. Нийслэл болон орон нутгийн томоохон хотуудад экологийн цэвэр сүү, цагаан идээ, мал болон гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, “Сүү” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх /Т.Бадамжунай, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/

Биелэлт: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон яам, агентлагийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулав. Хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

“Сүү” үндэсний хөтөлбөрийн 3 ба 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сүү боловсруулах жижиг үйлдвэрүүдэд 450 сая төгрөгийн төсвийн дотоод эх үүсвэрийн зээлийг олгох ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан, төсөл сонгон шалгаруулах техникийн нөхцлийг ажлын хэсгээр хэлэлцүүлэн шийдвэрлэж, төслийг хүлээн авч сүү бэлтгэн нийлүүлж, цуглуулах болон сүүний үйлдвэрлэл эрхлэгч 21 аж ахуйн нэгж, иргэдэд 450 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг ХХААХҮЯ-ны ЖДҮХСангаар дамжуулан олгов.

Өндөгний үйлдвэрлэл, хангамж, зах зээлийн бодит байдалд судалгаа хийж, дүгнэлт гарган дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор импортын өндөгний гаалийн албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэхээр Сангийн яамны тарифийн зөвлөлд хүргүүлэв.

Сүү боловсруулах, жижиг үйлдвэрлэлд зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгруулалтыг хэвлэл мэдээллээр олон нийтэд зарлахад бэлэн болгов.

Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сүүний хөргөлтийн 4 төвийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын төмөр замын буудал, Үдлэг Баянгол орчимд, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Амгалангийн төмөр замын зогсоол орчим,

34

Page 35: biyelelt

Налайх дүүргийн 2 дугаар хороонд байгууллахаар тусгагдаж, Сүү хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөл, ХХААХҮЯ-наас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцоод байна. Сүү борлуулагчдыг бүртгэлжүүлж, сургалтанд хамруулах ажлыг хийхээр төлөвлөж ариутгасан сүү борлуулах 2 цэгт ХХААХҮЯ, Нийслэлийн захирагчийн алба хамтран дэмжлэг үзүүлэхээр тохиролцоод байна. 2009 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хот орчимд саалийн 50-иас дээш үнээ бүхий 20 аж ахуйн нэгж, өсвөр мал бордох 20 аж ахуйг байгуулах газрын хэмжээ байршлыг тусган, аж ахуйн нэгжүүдийн төсөл хүлээн авах ажил эхлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

5.5. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх хөрөнгийг шийдвэрлүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2009 онд улсын төсвөөс жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 1,0 тэрбум гаруй төгрөг батлагдсан.

Жимст цэцэрлэгийн аж ахуй байгуулах, суулгац үйлдвэрлэх, хүлэмжийн аж ахуй эрхэлж, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн боловсруулах жижиг үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, “Жимс, жимсгэнэ төсөл” зарлаж, шалгаруулах баримт бичгийг боловсруулав. Төсөл ирүүлсэн 130 аж ахуйн нэгж, иргэний төсөлд үнэлгээ хийж, 18 аймгийн 30 аж ахуйн нэгж, хоршооны төсөл, 15 иргэн, нийслэлийн 7 дүүргийн 22 аж ахуйн нэгж, 5 иргэний төслийг шалгаруулан, нийт 915 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв. /Биелсэн-100 хувь/

5.6. Бүс нутгийн онцлогийг харгалзан малчдад бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээр, усны нөөцийг зохистой ашиглах бодлого баримтлах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Газар тариалангийн бүс нутагт “Эрчимжсэн мал аж ахуйн бүс тогтоох тухай” хуулийн төслийг УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн төсөл”-ийн зөвлөл, бэлчээрийн менежментийн холбоотой хамтарч “ХАА-н эдэлбэр газрын ашиглалтын байдал, эрх зүй” сэдэвт семинар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн туршлага, сургамж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулж, бэлчээр болон байгалийн нөөцийг ашиглахтай холбогдсон бэрхшээлийг шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргасан. “Бэлчээрийн тухай” хуулийг шинээр боловсруулах, “Газрын төлбөрийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2009 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор даалгасан байгаа. Үүний дагуу “Бэлчээрийн тухай” хуулийн төсөлд холбогдох яам, агентлагаас санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Бэлчээр дэх худгийн барилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагааг стандартчилах бодлого чиглэлийг багтаасан төсөл боловсруулан ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэв. Хууль, стандарт батлагдсанаар бэлчээр, бэлчээр дэх уст цэг худгийн ашиглалтын талаарх эрх зүйн актууд, заавар, зөвлөмж, удирдамжийг гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. /Хэрэгжилт-70 хувь/

35

Page 36: biyelelt

5.7. Тариалан эрхлэгч компани болон малчдад бага оврын трактор, хөрс боловсруулах техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр болон том, дунд оврын техникийг лизингээр нийлүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: тракторын тоо 3000

Биелэлт: Газар тариалангийн салбарт шаардагдах техникийн хэрэгцээ хангамж, шинэчлэх шаардлагын талаар 778 аж ахуйн нэгжид судалгаа хийж, судалгааны дагуу ОХУ , БНХАУ болон бусад орнуудын техникт тавигдах техник, технологийн шаардлага, үнэ ханшийг судалж танилцав.

Үүнтэй холбогдуулан, Монгол улсын ХХААХҮ-ийн яам, ОХУ-ын ХААЯамны хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл бэлтгэж, ОХУ-ын нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулах, техник, үр нийлүүлэх талаар хамтран ажиллаж, ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр эхний ээлжийн 19 тракторыг хүлээн авч, аж ахуйн нэгжүүдэд олгох ажлыг зохион байгуулав.

Ингэснээр 7.0 орчим мянган га-д тариалалт хийх техникийн шинэчлэлт хийгдэв.ОХУ-аас нийтдээ беларус-1221.2 трактор 93ш, беларус- 826 трактор 48ш, ВТЗ 2032А

трактор 46ш, анжис, сийрүүлүүр тус бүр 30ш-ийг хүлээн авах талаар ОХУ-ын “Рос Агро Лизинг” ХК-тай хамтран ажиллаж, 3 төрлийн 193 ширхэг дугуйт трактор, хөрс боловсруулах төхөөрөмж сийрүүлүүр, анжис тус бүр 30 ширхэг, буюу нийт 6.6 сая ам.долларын техник тоног төхөөрөмж хүлээн авч, 15-20 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн хувийг жилийн 13 хувийн хүүтэй 3 жилд төлж дуусгах нөхцөлтэйгээр 80 гаруй аж ахуйн нэгжид олгож, 50.0 гаруй мянган га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийх боломжийг бүрдүүлэв.

Ургац хураалтын өмнө ОХУ-аас комбайн, чиргүүлийн жатка нийлүүлэх ажлыг яаравчлан 3.4 тэрбум төгрөгийн эрх нээлгүүлж, үр тарианы 40 комбайн хүлээн авах ажлыг зохион байгуулсан.

“Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийн зорилтод тусгагдсан газар тариалангийн зарим бүс нутагт “Техникийн дундын үйлчилгээний төвийн ажиллах журам”, төвөөс үйлчилгээ үзүүлэх технологийн жишиг норм , “Газар тариалангийн техникийг лизингээр олгох журам”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжсан ажлын нормын жишиг үнэлгээ” боловсруулж, Техникийн засвар үйлчилгээний газар бий болгох, сэлбэгээр хангах үүрэгтэй “Техник үйлчилгээний дундын төв”-ийг 7 аймгийн 16 суманд байгуулж, нийт дунд оврын болон дугуйт трактор 33ш, шүдэт борной 36ш, анжис ПЛН-3-35, ПЛН-5-35 13ш, сийрүүлүүр 9ш, хадуур тармуур 15ш, жижиг тракторын хор цацагч 4-ийг олгох ажлыг зохион байгуулав.

2009 онд нийлүүлэх 80-90 морины хүчтэй дугуйт 23 трактор, 120-130 морины хүчтэй дугуйт 50 трактор нийлүүлэх тендерийг дүгнэн, хүлээн авч, иргэд аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулав. Түүнчлэн 150-180 морины хүчтэй 26 трактор нийлүүлэгчийг сонгох, мөн газар тариалангийн болон хадлангийн зориулалттай бага оврын 140 трактор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийг зарлан, 10 дугаар сарын 20-нд тендерийг дүгнэн, хүлээн авах ажлыг зохион байгуулна.

Газар тариалангийн бүс нутагт 45-50 мянган тонн хүнсний буудай нөөцлөх элеватор худалдан авах, байгуулах тендерийг дүгнэж, 10 мянган тонны багтаамжтай босоо төмөр агуулах барьж, 11 сарын 30-нд ашиглалтад өгөхөөр “Заабар” ХХК-тай гэрээ байгуулав. /Хэрэгжилт-90 хувь/

5.8. Малын чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулж, шилмэл үүлдрийн мал, омгийг бүртгэлжүүлж, цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагааг дэмжих /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: цөм сүргийн тоо 1100 мянган толгой

Биелэлт: Засгийн газрын “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2009 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн

36

Page 37: biyelelt

чиглэлд тусгагдсан 1.2 тэрбум төгрөгөөр сүүний болон сүү-махны өндөр ашиг шимтэй үхэр худалдан авах нээлттэй тендер зарлах, эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах замаар дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Цөм сүргийн малд үзлэг, ангилалт хийх, тэдгээрийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан орон нутагт хүргүүлж 2009 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Малын чанар сайжруулах хөтөлбөр”-ийн 400.0 сая төгрөгийн хөрөнгөөр улсын хэмжээнд байгаа нийт цөм сүргийн малд үзлэг, ангилалт хийх ажлыг зохион байгуулав.

Цөм сүргийг бүрдүүлж баталгаажуулах ажлыг ХХААСайдын 2008 оны 78 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 1.3 сая цөм сүргийн мал байна. Цөм сүргийг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажлыг гадаадын олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Өнгөрсөн онд ЦСҮТөвийн 25.0 мянган малд ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлт хийсний дээр төвийн бүсийн 6 аймгийн цөм сүргийн 70.0 мянган бог, 10.0 мянган бод малыг БНЧех улсын буцалтгүй тусламжийн хүрээнд гүйцэтгэж, 2009 онд төвийн бүсийн аймгийн малыг ээмэгжүүлэлтийг гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Засгийн газрын “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьжиргааг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн баруун, зүүн тайгын цаатан өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, баруун тайгын өрхүүдийг гэрээр хангах, цаатан иргэдийн хүүхдүүдээс их, дээд сургуульд сурч байгаа 6 оюутны 2009-2010 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, дотуур байрны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд зарцуулах зорилгоор нийт 50.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулж, ХХААХҮ-ийн сайдаар батлуулан санхүүжилтийг олгож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

“Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Малын Удмын сангийн төвийг төсөвт Улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөх, аймгуудад ажиллаж байгаа цөм сүргийн үржлийн төвүүдийг шинэ бүтэц зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэн ажиллуулах асуудлыг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар томилон орон нутагт ажиллуулж, дүнг нэгтгэн сайдын зөвлөл, Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулж 12 аймгийн цөм сүргийн үржлийн төвүүдийг аж ахуйн тооцоотой Төрийн өмчит Улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэн захирлуудыг холбогдох аймгийн Засаг дарга нартай зөвшилцөн томилож ажиллуулах ажлыг зохион байгуулсан. /Хэрэгжилт-90 хувь/

5.9. Мал аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл, бүлэг болон зохион байгуулагдаж ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжих /Т.Бадамжунай/

Биелэлт: Хөдөөд ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх, орон нутагт малчдын өөрөө өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож хөгжүүлэх, тэдгээрийн нийгэм, эрүүл мэндийн даатгалын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигийг УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолоор батлан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Мөн “Хоршоог хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлав. Уг хөтөлбөрт хоршоог дэмжихэд зориулж улсын төсвөөс жил тутам 120,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан.

37

Page 38: biyelelt

Мал аж ахуйн салбарт хөдөлмөрөөрөө хоршин ажиллахыг бодлогоор дэмжиж “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний фермер” шалгаруулах журмыг Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлан, мөрдөж байна. /Хэрэгжилт-90 хувь/

5.10. Малын угаалга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлэх ажлыг эхлүүлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: Малын халдварт боом, цусан халдварт, дуут, сохор догол, шөвөг яр, гахайн мялзан, адуу, тэмээний томуу, хонь, ямааны цэцэг, гахайн мялзан зэрэг 28 нэрийн нян, вирус, микоплазмаар үүсдэг өвчнөөс сэргийлэх вакцин, эмчилгээний зориулалт бүхий 5 нэрийн хэт дархлаат ийлдэс, оношлуурын цомог болох антиген, өвчтэй, эрүүл ийлдэс, хавсрага, гемолизин зэрэг 26 нэрийн вакцин нийт 59 нэрийн биобэлдмэл, 35,1 сая малыг вакцинжуулахад хүрэлцэхүйц хэмжээтэй 3,436,107.0 мянган төгрөгийн үнэ бүхий 136,7 литр шингэн, 12,2 мянган тун хатаасан бэлдмэл бүтээгдэхүүнийг Биокомбинат ТӨҮГ-аас шууд гэрээгээр худалдан авахаар 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот гэрээ байгуулан ажиллаж, бүтээгдэхүүнийг орон нутагт хүргүүлэн, хүлээн авав.

Улсын хэмжээнд 8 дугаар сарын байдлаар 28,2 сая мал хамрагдаж, вакцинжуулалт технологит хугацаандаа хийгдсэн байна. /Биелсэн-100 хувь/

5.11. Махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг дэмжих /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 19 –өөс доошгүй мян.тн

Биелэлт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Махны холбоотой хамтран 2009 оны нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд 1400 тн ямааны мах, 5000 тн хонины мах, 600 тн үхрийн мах нийт 7000 тн мах нөөцөнд бэлтгүүлж, 4 дүгээр сарын 15-наас эхлэн 1 сүлжээний 145 дэлгүүрээр борлуулав. Махны үнийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтвортой байна.

Махны нөөцийн сан ажиллуулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, УИХ-д хүргүүлээд байгаа бөгөөд тус тогтоол нь хуулийн үндэслэлгүй гэх шалтгаанаар хойшлоод байна. Одоогоор Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж махны нөөцийн сан бий болгох асуудлыг шийдвэрлэх талаар саналаа боловсруулж, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэхээр хүргүүлээд байна.

Махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-д сурталчлах өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. /Хэрэгжилт-90 хувь/

5.12. “Атрын гурав дахь аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дотоодын үйлдвэрлэлийн улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: -дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалтын 60.0 хувь

-үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 18.0 сая литр -дотоодын тариалсан төмсний хангалтын 100 хувь -дотоодын хүнсний ногооны хангалтын 60.0-аас доошгүй хувь

Биелэлт: “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2009 оны 12 тоот тогтоол гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төмсний үрийн хуваарийг ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 101 тоот тушаалаар батлаж, 85 тонн үрийг 185 өрхийн тариалан эрхэлдэг өрх, иргэн, хоршоо, байгууллагад олгов. НҮБ-

38

Page 39: biyelelt

ын ХХАА-н байгууллагаас “Бага орлоготой ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 11 аймаг, нийслэлийн 8,0 мянган өрхөд 600 тонн төмсний элит үр олгов.

“Бөөрөнхий байцаа, өргөст хэмх, шар лууван, шар манжин, хүрэн манжин”, “Бөөрөнхий сонгино, урт сонгино”–ны үр худалдан авах харьцуулсан аргын тендерээр шалгарсан “Ногооны үр” ХХК-тай гэрээ байгуулан, 7 нэр төрлийн ногооны 1377 кг үр хүлээн авч, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 115 дугаар тушаалын дагуу иргэд, аж ахуйн нэгжид олгов.

Тариалалтын явц, бэлтгэл ажлын хүрээнд орон нутаг хариуцсан ажлын хэсгийн ахлагч нар Сэлэнгэ, Булган, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Төв, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллав.

ХХААХҮ-ийн сайдын “Хөтөлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2009 оны 73 тоот тушаал, “Буудайн үр зээлээр олгох тухай” мөн оны 109 тоот тушаал, Импортын үрийн буудайн үнэ тогтоож, борлуулах тухай” 110 тоот тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд салбар агуулахуудад хадгалж байгаа үрийн буудайг шиншилгээнд хамруулж, цэвэрлэх, тариаланчдад олгож байгаа үрнээс дээж авч хяналт тавин, ТЭДС-аас 9675.0 тн, улсын нөөцөөс 4040.0 тн нийт 13715 тн үрийг дотоодоос бэлтгэв. Нийт 8.8 мянган тн үрийг 321 аж ахуйн нэгж иргэнд 30 хувийн урьдчилгаатай, 4.1 мянган тн үрийг 178 аж ахуйн нэгж, иргэнд сарын 2 хувийн хүүтэй зээлээр нийт 12.9 мянган тн үрийг 499 аж ахуйн нэгж, иргэнд олгох ажлыг зохион байгуулав.

Зарим аж ахуйн нэгжүүдийн үр шинэчлэх хүсэлтийг харгалзан ОХУ-аас “Буриад-79”, “Сэлэнгэ” сортын нийт 6018 тн үр импортолж, 331.6 тн-ийг 6 аж ахуйн нэгжийн үрийн шинэчлэлд зориулж олгов. Үүний үр дүнд нийт 83.0 мянган га уриншид тариалалт хийх боломж бүрдэв.

ОХУ-аас техник, үрийн буудай зээлээр авах талаар гурвалсан гэрээний төсөл боловсруулж, Худалдаа хөгжлийн банкинд аккардетив нээсний зэрэгцээ, ОХУ-аас техник авах 6 гэрээг хянан баталгаажуулж, Оросын талд хүргүүлэв.

“Улсын нөөцөөс дизелийн түлш гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 133 дугаар тогтоол, “Дизель түлш зээлээр олгох тухай” ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 106 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “НИК” ХК-тай гэрээ байгуулж, хаврын тариалалтад зориулж, 685 аж ахуйн нэгж, иргэнд 2664.0 мянган литр түлшийг намрын ургац хураалтад олгох урамшууллаас суутгах нөхцлөөр зээлийн гэрээ хийж, 190.3 мянган га талбайд тариалалт хийх 3261.4 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлэв. Мөн 32 аж ахуйн нэгжид 1300 литр ариутгалын бодис, 12 аж ахуйн нэгжид 109 кг алмазис, 142 аж ахуйн нэгжид 1000 тонн бордоог 30 хувийн урьдчилгаатай хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор 1240 тн үр ариутгах, 10.9 мянган га-гийн хог ургамал устгаж, 51.6 мянган га талбайг бордох нөхцлийг бүрдүүллээ.

2009 онд нийтдээ 243000 га-д тариалалт хийгээд байна.Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, газар тариалангийн

бүс нутгуудад орох хур тундасны хэмжээ, хугацаа, дулаан зэрэг цаг уурын байдлыг 7, 10, 30 хоногийн урьдчилсан мэдээ авч, тариаланчдад мэдээлэх, вэб сайтад тавьж нийтэд мэдээлэх, 6 дугаар сард Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн чийг багатай зарим бүс нутгуудад зориудын бороо оруулах арга хэмжээнд 98.8 сая төгрөг зарцуулж, дэмжлэг үзүүллээ. ХХААХҮЯ, Дарханы УГТЭШ Хүрээлэнтэй хамтран ажиллаж, тариалангийн бүс нутгийн хөрсний шинжилгээ хийлгэв. Уг арга хэмжээнд 25.0 сая төгрөгийн санхүүжилт хийв.

Ингэснээр тариаланчид байгаль цаг уурын нөхцөл, хөрсний төлөв байдлыг урьдчилан харж, агротехнологийн ямар арга хэмжээ авахаа зохицуулан ажиллах боломжийг бүрдүүлж өглөө.

2009 оны тендерээр нийлүүлэгдсэн 69.0 мянган литр бутилын эфир, 146.0 мянган литр раундап, 183.5 кг алмазисыг хүлээн авч, давхардсан тоогоор 370 гаруй тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, олгосноор 41.3 мянган га талбайн хог ургамал устгаж, 40.0 гаруй мянган га уриншийн талбайд боловсруулалт хийлгэх арга хэмжээ авав.

39

Page 40: biyelelt

Монгол улсыг хөгжүүлэх санд байршуулсан дизель түлшнээс 9600 тн-ыг уринш боловсруулахад зарцуулж, нөхөн бүрдүүлэх тухай Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан гэрээ, “Уринш боловсруулалтад шатахууны дэмжлэг үзүүлэх тухай” ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 138 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ОБЕГ-ын улсын нөөцийн салбар, НИК-ээс одоогийн байдлаар 4226 тн дизель түлшийг 846 аж ахуйн нэгжид олгож, 150 гаруй га талбайд уринш хийх нөхцлийг бүрдүүлэв.

“Ногоон хувьсгал -2009” улсын үзүүлэх сургуулийг Архангай аймагт зохион байгуулж, “Хүлэмжинд хүнсний ногоо тариалах технологи”, ургамал хамгааллын талаар сургалт хийв.

Ургацын урьдчилсан балансыг аймаг, нийслэлээс авч нэгтгэн Засгийн газрын нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 198 тоот тушаалаар шинэчлэн батлуулан, анхдугаар хурлыг 9 сарын 1 нд зохион байгуулав. Гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврыг аймаг орон нутагт хүргүүлэв. /Хэрэгжилт-90 хувь/

5.13. Хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологийн дагуу атаршсан талбайг тариалангийн зориулалтаар сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх техникийг сонгохдоо аль болох техник, технологийн дэвшилтэт арга хэлбэрт тулгуурлаж, хөрсийг бага элдэншүүлэх, 1 га талбайд зарцуулах зардлыг багасгах зорилгыг баримталж ажиллав. Тухайлбал цомхотгосон технологийн дагуу хөрс боловсруулах, химийн уринш хийх, хавах, үрлэх техникийг сонгон нийлүүлсэнээс гадна, үр тариаг хаягдал багатай хураах, сүрлийг хэрчиж цацан талбайн гадаргууд хучлага үүсгэх, бүтээмж өндөртэй төхөөрөмж бүхий үр тарианы комбайн мөн чанар сайтай үр бэлтгэж, хадгалах зорилгоор үр аэродинамикийн аргаар цэвэрлэх машиныг нийлүүлэх ажлыг тус тус зохион байгуулав.

Химийн уринш боловсруулах Раундап гербицид нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийг зарлан үнэлгээ хийж, тендерт шалгарсан “Хишиг агро” ХХК-тай гэрээ байгуулан, 146.0 мянган литр раундап гербицидийг хүлээн авч, 46 мянган га талбайд химийн уринш боловсруулалт хийв. /Биелсэн-100 хувь/

5.13.1. Сэргээн ашиглах атаршсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: Сэргээн ашигласан, атаршсан талбайн хэмжээ 80.0 мян.га

Биелэлт: Монгол улсыг хөгжүүлэх санд байршуулсан дизель түлшнээс 9600 тн-ыг уринш боловсруулахад зарцуулж, нөхөн бүрдүүлэх тухай Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан гэрээ, “Уринш боловсруулалтад шатахууны дэмжлэг үзүүлэх тухай” ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 138 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжид шатахуун зээлээр олгосноор 255,0 мянган га уринш бэлтгэж, 103,0 мянган га атаршсан талбайг эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 535,0 мянган га-д хүргэлээ. /Биелсэн-100 хувь/

5.14. Иргэдийн оролцоотойгоор хөв, цөөрөм байгуулах, гар худаг гаргах үйл ажиллагааг дэмжиж, бэлчээрийн худаг, уст цэгт шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: шинээр гаргах худгийн тоо 1000 –аас доошгүй

Биелэлт: Иргэдийн оролцоотойгоор хөв, цөөрөм байгуулах, гар худаг гаргах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Гар худаг гаргах, арга технологид сургах, цас борооны усыг ашиглах тухай” сургалтыг зохион байгуулав. Семинарт аймгуудын Засаг даргын Тамгын

40

Page 41: biyelelt

газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан 40 гаруй хүн оролцсон.

2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 3.4 тэрбум төгрөгөөр 250 шинэ худаг барьж байгуулах ба газрын дорхи усны геофизикийн хайгуулын ажлын хүрээнд 5 аймагт 400.0 сая төгрөгөөр 400 шинэ худгийн цэг тогтоох ажлыг шийдвэрлүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Орон нутагт эхний 9 сарын байдлаар 131 худгийг шинээр гаргаж ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. /Хэрэгжилт-70 хувь/

5.15. Мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, мэргэжилтэй малчин бэлтгэх ажлыг эхлүүлэх /Т.Бадамжунай, Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

5.15.1. Мал аж ахуйн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх /Т.Бадамжунай, Ё.Отгонбаяр/

Биелэлт: Мал аж ахуйн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, энэ дагуу Хөдөө аж ахуйн их сургуульд уг ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн харъяанд Мэргэшсэн малчин бэлтгэх 6 сарын хугацаатай сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж Говь-Алтай, Баяд, Үзэмчин, Барга хонь, Залаа жинстийн цагаан ямаа, мах, сүүний үхэр, хурдан удмын адуу зэргээр дагнаж мэргэшсэн нийт 36 малчинг бэлтгэж, мэргэжлийн үнэмлэх олгов. Сургалтын төлбөр болон байрны зардлыг төрөөс хариуцан аймаг, орон нутгийн захиалгаар мэргэшсэн малчдыг бэлтгэж байгаа бөгөөд уг ажлыг ХХААХҮЯ, БСШУЯ хамтран цаашид жил бүр зохион байгуулахаар шийдвэрлээд байна. /Биелсэн-100 хувь/

5.16. Байгалийн гамшгийн улмаас малгүй болсон иргэдийг малжуулах төсөлд хамруулах /Т.Бадамжунай/

Биелэлт: Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэлтэй байгаа Хэнтий, Дорнод, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудын малчдад мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж, малын хорогдол, малгүй болсон өрхийн судалгааг гаргав.

Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2” төсөлтэй хамтран Баян-Өлгий, Увс, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорнод, Дундговь, Баянхонгор аймгийн 120 сумаас амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 255 малчин өрхөөс төсөл хүлээн авч шалгаруулалт хийж 92 сумын 191 төсөлд нийт 576.0 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэв.

“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран Баянхонгор, Дундговь, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймгийн зарим сумдын малгүй буюу цөөн малтай өрхүүдийг малжуулахад зориулан цөм сүргийн үржлийн төвүүдээс нийт 1500 хээлтэгч, хээлтүүлэгч мал авах гэрээг холбогдох байгууллагуудтай хийж худалдан авах арга хэмжээг зохион байгуулав.

Шадар сайдын багцад тусгагдсан 500.0 сая төгрөгийн санхүүжилтээс 250.0 сая төгрөгөөр Завхан аймгийн малчдын малын чанарыг сайжруулах зорилгоор Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Увс аймгаас нутгийн шилмэл омгийн нийт 2500 үржлийн мал худалдан авахаар гэрээ байгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

5.17. Улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үнийн урамшууллыг үргэлжлүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: буудайн хэмжээ 142.0 мян.тн

41

Page 42: biyelelt

Биелэлт: “Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Үүний үр дүнд буудайн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдэв. Намрын ургацаас урамшуулал олгох ажлыг зохион байгуулна. /Хэрэгжилт-90 хувь/

5.18. Ирэх оны гурилын үйлдвэрлэлд шаардагдах улаан буудайн дөрөвний нэгээс доошгүй хэсгийг худалдан авах замаар нөөц бүрдүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: нөөц бүрдүүлэх улаан буудайн хэмжээ /мян. тн/100.0

Биелэлт: Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулах хүнсний улаан буудайг худалдан авахад 40 тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс Тариалан эрхлэлтийг дэмжих санд 182 аж ахуйн нэгж, иргэдээс 24,769,296,00 төгрөгөөр 61,923 тн буудай худалдан авч нөөц бүрдүүлээд байна.

“Монгол улсыг хөгжүүлэх сангийн нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайг хадгалах, хадгалуулах, түүнд хяналт тавих гэрээ”-ний заалтыг хэрэгжүүлэх зорилгоор буудай хүлээн авсны дараа Сангийн яам, ХХААХҮЯ, УМХЕГ, орон нутгийн хяналтын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллуулан, нөөцийн буудайн тоо хэмжээ, хадгалалтын горимд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргуулав.

Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулсан хүнсний буудайг борлуулах тухай танилцуулга, “Монгол улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулсан улаан буудайг борлуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг гаргуулж, нэг тн буудайн үнийг 330.000 төгрөгөөр тогтоолгон борлуулах арга хэмжээ авч байна.

Ургацын балансын байдлаар гурилын үйлдвэрүүдэд 190.0 мянган тонн буудай тушаагдаж, тонн тутамд 60.0 мянган төгрөг нийт 11.4 тэрбум төгрөгийг урамшуулалд олгохоор байна. /Биелсэн-100 хувь/

5.19. Бэлчээр, тариалангийн талбайн хортон мэрэгч, шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: энгийн болон биологи, химийн аргаар тэмцэх талбай 800.0 мян.га

Биелэлт: Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээний хүрээнд 2009 онд үлийн цагаан оготнотой 405.0 мянган га-д, царцаатай 60.0 мянган га-д тус тус тэмцэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний 6 сарын байдлаар оготнотой тэмцэх ажлыг 9 аймгийн 300.0 мянган га талбайд энгийн механик болон микробиологийн аргаар, царцаатай тэмцэх ажлыг 2 аймгийн 60.0 мянган га талбайд химийн аргаар тэмцэх ажлыг тус тус зохион байгуулж дуусгав.Үлийн цагаан оготнотой тэмцэх технологийн хугацааны дагуу энэ оны 10-11 дүгээр сард Төв аймагт 50,0 мянган га талбайд микробиологийн аргаар, Архангай аймагт 55,0 мянган га талбайд авиахимийн аргаар тус тус оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэн орон нутагт бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. /Хэрэгжилт-90 хувь/

5.20. Мал аж ахуйг эрчимжүүлэх ажлын хүрээнд малын тэжээлийн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх арга хэмжээ авах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: хураан авах тэжээл 15.0-аас доошгүй мян.тн

Биелэлт: Малын тэжээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр үржүүлэх, тэжээл бэлтгэх, үрийн сан бий болгох зорилгоор 10 аймгийн ХХААЖДҮГ, Аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргаа, Төвийн бүсийн малын тэжээл

42

Page 43: biyelelt

төсөлтэй гэрээ байгуулан нийт 80 тонн үрийн хошуу будаа, 60 тонн үрийн хөх тариа, 2 тонн царгасны үрийг хуваарилан олгож, хадлангийн талбайг хашиж хамгаалахаар 10 аймгийн 25 иргэд, аж ахуйн нэгжид 187 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв. /Биелсэн-100 хувь/

5.21. Малын эм бэлдмэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах арга хэмжээг дэмжиж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: малын халдварт өвчний бууралт 30 хувь

Биелэлт: Хонины гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 2009 онд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв, Говьсүмбэр, Дундговь, Улаанбаатар зэрэг 8 аймаг, нийслэлийн 39 сумын 3000,0 мянган хонь, Ямааны гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2050,0 мянган ямаанд хүрэлцэхүйц вакциныг орон нутгийн мал эмнэлэгт нийлүүлж, вакцинжуулалт технологит хугацаандаа хийгдэж, 8 дугаар сарын байдлаар Дундговь аймагт 129,8 хонь, Хэнтий аймагт 794,7 хонь, 824,0 ямаа вакцинжуулаад байна.

Малын гоц халдварт шүлхий өвчин гарч байсан болон БНХАУ-тай хил залгаа эрсдэл бүхий Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын нийт 65 сум, дүүргийн 1420,5 мянган малыг шүлхий өвчний “А, О, Азия-1” хэвшлийн 3 цэнт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, Дорнод аймагт 507,8 мянган ямаа, 655,5 мянган хонь вакцинжуулж, үйлчилгээний хөлсийг олгоод байна.

Гоц халдварт шувууны томуу өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд 2009 онд 431,1 мянган гэрийн болон тэжээвэр шувуунд вакцинжуулалт 1 удаа хийхээр төлөвлөгдөж вакцинжуулалтын ажил хийгдэж байна.

Мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнийг оношлох 53 нэрийн оношлуур, гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин оношлуур, адууны халдварт цус багадах өвчнийг оношлох оношлуур, багаж хэрэгсэл, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, оношлуур, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл нийлүүлэгчийг сонгох тендер, халдварт өвчний тархвар зүй мэдээллийн тогтолцооны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер, малын угаалгын бэлдмэл нийлүүлэх, малын халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг нийлүүлэх зэрэг 9 тендерийг зарлан дүгнэж, нийлүүлэгчийг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, нийлүүлсэн эм, хэрэгсэл, багаж, оношлуурыг шаардлагатай газруудад хүргэх ажлыг зохион байгуулав. Эдгээр тендерт улсын төсвөөс 1,4 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн бөгөөд үүнээс 240 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргав. /Биелсэн-100 хувь/

5.22. Хүнс, тэжээлийн ихээхэн ач холбогдолтой ашигт ургамлыг тарималжуулах, түүний нэр төрлийг олшруулах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Жилийн 4 улирлын турш шимт тэжээлт хүнсний ногоогоор хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оноос хүлэмжийн аж ахуйг шинээр хөгжүүлэх ажлын хүрээнд 230 хүлэмж худалдан авах тендер зарлан дүгнэж, 220 хүлэмжийг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу нийслэлд олгож, 10 ширхэг хүлэмжийг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тус тус олгов.

Хүлэмжийн аж ахуйн хүрээнд лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, амтат чинжүү тарих бэлтгэл ажлыг хүрээнд:

БНСУ-д зохион байгуулсан ”Хүлэмжинд хүнсний ногоо тариалах технологи” сэдэвт нэг сарын сургалтанд 10 хүн оролцуулж, туршлага судлуулав. Түүнчлэн “Хүлэмжинд хүнсний

43

Page 44: biyelelt

ногоо тариалах технологи” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж, нийслэлийн 3 дүүргийн 60 ногоочин сургалтад хамруулав. Сургалт хөдөө орон нутагт болон нийслэлийн дүүргүүдэд 10 сар хүртэл үргэлжлэх бөгөөд БНСУ, Израйль улсын мэргэжилтэн багш нар хичээл зааж дадлагажуулах юм.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлэгдэж буй шилэн болон хучлагат хүлэмжийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт угсрах ажлын явц дуусч, үрслэгийг хүлэмжинд шилжүүлэн тариалах ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

5.23. Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариаланг өргөжүүлэх /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: усалгаатай нөхцөлд тариалах талбайн хэмжээ 43.0 мян.га

Биелэлт: АНУ, Канад, ОХУ, БНХАУ зэрэг орнуудаас усалгааны шинэ тоног төхөөрөмж, бороожуулагч нийлүүлэх ажлыг зохион байгуулж, 2009 онд сэргээн засварлах болон шинээр барих услалтын системийг 5,0 мянган га-гаар нэмэгдүүлж, нийт 43,0 мян га-д хүргэнэ.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, услалтын систем шинээр барих сэргээн засварлах ажлын 4 багц тендер зарлан, шалгаруулалт хийв. Шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг эхлүүлэн, услалтын техник, тоног төхөөрөмжийг суурилуулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

5.24. Услалтын систем засварлах, шинээр барихад зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: 2009 онд сэргээн засварлах болон шинээр барих услалтын системийг 5,0 мянган га талбайд хийх бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 6,5 тэрбум төгрөг зарцуулагдах юм. Услалтын систем сэргээн засварлах болон шинээр барих төсөл сонгон шалгаруулах 4 багц тендерийг зарлан, эрх бүхий 23 аж ахуйн нэгжүүдийн чадварын мэдээллийг хүлээн авч үнэлгээ хийв. Үүнд: Шинээр барих болон сэргээн засварлахад 43 аж ахуйн нэгж, төрийн болон орон нутгийн өмчийн услалтын системийг сэргээн засварлахад 14 төсөл, иргэний өмчлөлийн услалтын системийг шинээр барихад 32 төсөл ирүүлсэнийг үнэлгээ хийв.

ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 165 тоот тушаалаар услалтын системийг шинээр барихад 23 аж ахуйн нэгжид 2.3 тэрбум, сэргээн засварлахад 7 аж ахуйн нэгжид 695 сая, сумын ЗДТГ-ын өмчлөл эзэмшлийн 12 услалтын системийг сэргээн засварлахад 537.3 сая төгрөг, 22 иргэнд 337.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэрээг 63 иргэд, аж ахуйн нэгжтэй хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Баруун бүсэд усалгаатай газар тариалан болон бэлчээрийг сэргээн хөгжүүлэх стратеги боловсруулах судалгаа хийх төслийн үндэслэлийг боловсруулж санал авч дүгнэв. /Хэрэгжилт-90 хувь/

5.25. Монгол орны нөхцөлд тохирсон таримлын сортуудыг бий болгох, үр үржүүлгийн бүсчилсэн аж ахуйг сэргээх, үрийн нөөц сантай болох зохистой арга замыг тогтоох, энэ чиглэлээр тодорхой ажлыг хийж эхлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: “Үр үржүүлгийн төв байгуулах тухай” судалгаа хийж, Засгийн газрын тогтоолын төслийг ХХААХҮЯ, Төрийн өмчийн хороотой хамтран боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэв. /Хэрэгжилт-50 хувь/

44

Page 45: biyelelt

5.26. Өвөлжөө бууцны ойролцоох бэлчээрийг хашиж хамгаалах асуудлыг дэмжиж, улсын мэдлийн отрын бүс нутаг бий болгох /Т.Бадамжунай/

Биелэлт: Аймаг дундын тусгай хэрэгцээний отрын нутгийн тоо, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох яам, газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжлийн хүмүүсийн оролцоотой ажлын хэсгийг томилон ажиллуулж Дорнод аймгийн нутагт отрын бүс тогтоох судалгаа хийж, судалгааны дүнг үндэслэн Чойбалсан сумын нийт 124.4 мянган га бэлчээрийн талбайг Аймаг дундын отрын нөөц, тусгай хэрэгцээний газар болгох тухай Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор шийдвэрлэв.

Аймаг дундын отрын нутгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын нийт 196.5 мянган га бэлчээрийн талбайг 2 жилийн хугацаатай малын хөлөөс чөлөөлж харуул хамгаалалтад авахтай холбогдсон шийдвэрийг Засгийн газрын 2009 оны 154 дүгээр тогтоолоор гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Малын тэжээл хөтөлбөрийн хүрээнд малчдын өвөлжөө, бууцны ойролцоох бэлчээрийг хашиж хамгаалах асуудлыг судлан, дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл шалгаруулах баримт бичгийг нь боловсруулж бэлтгээд байна.

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Говь-Сүмбэр аймгийн Малахын талын отрын бүс нутагт нийт аймаг дундын отрын эзэмшилийн бэлчээрт давхардсан тоогоор 10 аймаг 23 сум, дүүрэг, тосгоны 543 өрхийн 371662 мал, үүнээс бод 37408, бог 334214 толгойг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллаа.

Отрын малыг эрсдэлээс хамгаалах нөөц бүрдүүлэх зорилгоор Төв аймгийн Жаргалант, Баянчандмань сумдад бага оврын тэжээлийн цех ажиллуулж 130 тонн тэжээл үйлдвэрлэн, 380 өрхөд 63 тонн багсармал тэжээл гэрээгээр олгож дэмжлэг үзүүлэв.

Аймаг дундын отрын бүс нутагт 62 га талбайд овъёос, хөх тариа, царгас зэрэг нэг ба олон наст тэжээлийн ургамал тариалах ажлыг зохион байгуулав.

Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг 2 жил өнжөөхтэй холбогдуулан харуулаар ажиллах хүмүүсийг томилох, гэрээ байгуулах, хөрсний шинжилгээ хийлгэх, хөрс боловсруулалтын ажлыг хийлгэн хөх тариа, царгас зэрэг нэг ба олон наст ургамлыг тариалах, хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэв.

Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Чойбалсан сумын аймаг дундын отрын бэлчээр нутгийг шинээр тогтоож, хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулав. /Биелсэн-100 хувь/

5.26.1. Отрын бүс нутаг шинээр бий болгох зохион байгуулалтын арга хэмжээ авах /Т.Бадамжунай/Хүрэх түвшин: отрын бүс нутгийн тоо 3-аас доошгүй

Биелэлт: Аймаг дундын тусгай хэрэгцээний отрын нутгийн тоо, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох яам, газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжлийн хүмүүсийн оролцоотой ажлын хэсгийг томилон ажиллуулж, Дорнод аймгийн нутагт отрын бүс тогтоох судалгаа хийж, судалгааны дүнг үндэслэн Чойбалсан сумын нийт 124.4 мянган га бэлчээрийн талбайг Аймаг дундын отрын нөөц, тусгай хэрэгцээний газар болгох тухай асуудлыг Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор шийдвэрлэв. /Хэрэгжилт-90 хувь/

Зорилт 6. Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн оролцоотойгоор орон сууцны хороолол шинээр бий болгох

ажлыг эхлүүлнэ

45

Page 46: biyelelt

6.1. Улаанбаатар хотын гэр хорооллуудыг дахин төлөвлөлт хийх замаар орон сууцны хороолол болгох ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: шинээр баригдаж эхлэх хорооллын тоо 6

Биелэлт: Орон сууцны XIV хорооллын дулааны 1а, 1б магистраль шугамыг өргөтгөж, ил шугамуудыг далд сувагт угсрах ажил, 12 дугаар гол шугамыг өргөтгөх ажлын зураг хийгдэж, трассыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар баталгаажуулсан. Эхний ээлжийн VI хэсгийн барилгуудын усан хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгогдон, зураг төслийн ажил хийгдэж дууссан бөгөөд 356 айлын 8 барилгын угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацид 1000 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар 3.0 га газар эзэмшүүлэх шийдвэр гарч, инженер-геологийн судалгааны ажлыг гүйцэтгэн, барилгын техникийн төсөл батлагдаж, 300 айлын орон сууцны барилгын угсралтын ажил хийгдэж байна. Тус хорооллын бохир усны XXI дүгээр коллектор, дулааны 6а, 6б, 6в магистралийг өргөтгөх, шинэчлэх ажлын зураг төсөл бэлэн болж, эхний ээлжийн шугамын угсралтын ажил явагдаж байна.

GTZ-ийн төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын баруун тал, Туул голын урд хэсэгт баригдах 2000 айлын “Эко хотхон” орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоог урьдчилсан байдлаар боловсруулаад байна. 2008 оны 04 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотноо болсон Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Нисэх, Буянт-Ухаа, Яармаг орчмын орон сууцны хорооллын бохир усыг цэвэрлэх нэгдсэн цэвэрлэх байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэлийг ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, барилга угсралтын ажлыг 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

6.1.1. “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатанд баригдах “Орон сууцны XIY хороолол”, “Орон сууцны YII хороолол”, “МҮОНРТ орчмын хороолол”-ын инженерийн дэд бүтцийг барьж, барилгажилтын ажлыг эрчимжүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: “Орон сууцны XIV хороолол”-ын VI хэсгийн дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насос станц барих эхний ээлжийн ажлыг “ЧММ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажлын 2 дугаар ээлж, цахилгааны хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсрах ажлын тендер зарлагдаад байна. Энэ ажил 2010 онд дуусна. Дулааны 1а, 1б магистралийг өргөтгөж газар доогуур угсрах ажил хийгдэж дууссан. 12 дугаар магистралийг өргөтгөх ажлыг “Набсан” ХХК гүйцэтгэж байна.

Тус хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын дэд өртөө, Улаанбаатар 220/110/35 кВ-ын дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөлийн зураг төсвийг батлуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд өгсөн. “Орон сууцны YII хороолол”-ын дулааны 6а, 6б, 6в магистралийг өргөтгөх, шинэчлэх ажлын зургийн дагуу эхний ээлжийн шугамын угсралтын ажил хийгдэж байна. Цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл боловсруулах техникийн нөхцөл олгогдсон. Ажлын зураг төслийг "Инжбайгууламж" ХХК боловсруулан улсын экспертизээр хянуулж байна.

Эдгээр хорооллуудын инженерийн дэд бүтцийг үргэлжлүүлэн барихад шаардлагатай хөрөнгийг 2010 оны улсын төсвийн төсөлд тусган Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Сангийн яаманд хүргүүлээд байна.

46

Page 47: biyelelt

YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХТ-ийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулсан. Одоо инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж дуусган экспертизээр хянуулж байна. YII хорооллын инженерийн дэд бүтцийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж, тендерийн бичиг баримтыг боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

6.1.2. “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатанд баригдах “YII бичил хороолол”, “Дарь-Эх хороолол”, “Дэнжийн 1000 хороолол”-ын инженерийн дэд бүтцийг барьж, барилгажилтын ажлыг эрчимжүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: Хотын захын гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлэх загвар төслийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаалин хийдийн баруун урд байгуулах хорооллын зураг төслийн ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгээр 17,85 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 48/2008 тоот гэрээг байгуулан ажилласан. Зураг төслийн ажил дуусч, экспертиз хийгдэж байна.

Улаанбаатар хотын YII хорооллын инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, экспертизээр хянуулж байна. YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХТ-ийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулсан. Одоо инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж дуусган экспертизээр хянуулж байна. YII хорооллын инженерийн дэд бүтцийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж, тендерийн бичиг баримтыг боловсруулж байна.

Дэнжийн 1000-ын авто замын дагуу Хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд ф500 мм-ийн цэвэр усны шугам баригдсан.

Энэ замын дагуу Ф600-800 мм-ийн голчтой бохир усны 25 дугаар коллекторыг барьж байна. /Хэрэгжилт-50 хувь/

6.2. Хот болон аймгийн төвүүдийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийг боловсруулж, гэр хорооллын доторхи зам, цэвэр усны шугам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж эхлэх /Х.Баттулга/

Биелэлт: Эхний ээлжинд Улаанбаатар хотын орон сууцны YII хороолол, МҮОНРТ-ийн ХЭГ-ын орчмын орон сууцны хорооллыг барилгажуулах талбайд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг орон сууцаар солих буюу тусгай хэрэгцээнд авах, худалдан авахад шаардлагатай 20.0 тэрбум төгрөг, XIY хорооллын 6 дугаар хэсгийн дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосны станц барихад 2.475 тэрбум төгрөг, 324 айлын түрээсийн орон сууц барихад 10.0 тэрбум төгрөг, Гандан хорооллын инженерийн шугам сүлжээ барихад 0.19 тэрбум төгрөг, Дэнжийн 1000 орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ барихад 9.37 тэрбум төгрөгийг Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулахад зориулан бүрдүүлэх 80.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх саналыг боловсруулж Сангийн яаманд 2009.02.12-ны өдөр хүргүүлсэн.

YII хорооллын инженерийн дэд бүтэц, МҮОНРТ-ийн ХЭГ-ын орчны орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийг барих ажлыг БНХАУ-ын 300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, YII хороололд 23.258 сая ам.доллар, МҮОНРТ-ийн ХЭГ-ын орчмын хороололд 16.742 сая ам.доллар, нийт 40.0 сая ам.доллар төсөвлөөд байна. /Хэрэгжилт-50 хувь/

6.3. Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан орон сууцаар хангах ажлыг үргэлжлүүлэх, “Орон сууц” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг эхлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: шинээр ашиглалтад орох орон сууцны тоо 9850

47

Page 48: biyelelt

Биелэлт: “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан орон сууцаар хангах ажлыг үргэлжлүүлэн, хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2004-2008 онд 31550 айлын орон сууц (сууцны тусдаа байшинг оролцуулан)-ыг, 2009 оны эхний хагас жилд 2432 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргаж ЗТБХБ-ын сайдын 2009 оны 05 дугаар сарын 04-ний болон 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Сайдын гарын үсэг бүхий албан тоотоор хүргүүлээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг боловсруулах ажлын хэсгийг ЗТБХБ-ын сайдын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар тушаалаар байгуулан, уг төслийн анхны хувилбарыг боловсруулж ЗТБХБ-ын сайдын зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Сайдын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ажлын хэсгийг ЗТБХБ-ын сайдын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаар тушаалаар шинэчлэн байгуулж, Сайдын зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган дахин боловсруулж байна. “Орон сууц” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ЗТБХБ-ын сайдын 2009.08.20-ны өдрийн 226 дугаар тушаалаар байгуулж, хөтөлбөр боловсруулах даалгаврын төслийг боловсруулан ажлын хэсгийн гишүүдээс санал авч байна. /Хэрэгжилт-50 хувь/ 6.4. Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгох /Х.Баттулга/

Биелэлт: Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, олгосон зээлийг үнэт цаас болгон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгож, хямд эх үүсвэрийг бий болгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиудын төслийг холбогдох яам, байгууллагууд хамтран боловсруулж, 2009 оны 07 дугаар сарын 08-нд Улсын Их Хурлаар батлав.

Түүнчлэн “Хөрөнгийн үнэлгээчдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төслийг ХЗДХЯ, ЗТБХБЯ, Сангийн яам хамтран боловсруулж, 2009 оны 03 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөл УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаад байна. Мөн тодорхой хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд нэмэлт оруулж, “Орон сууц хөгжүүлэх сан”-г бий болголоо. /Хэрэгжилт-70 хувь/

6.5. Хөшигийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, инженер-геологийн судалгаа хийх, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгийг ЗТБХБ-ын сайдын 2009 оны 129 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна. Энэ ажилд шаардагдах 1,2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголоор Шадар сайдын багцад 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулахаар асуудал тавиад байна. /Хэрэгжилт-10 хувь/

6.5.1. Хот байгуулах газар нутгийн инженер-геологийн судалгааны үндсэн дээр хотын байршил, эдэлбэр газрын хэмжээг тогтоох /Х.Баттулга/

48

Page 49: biyelelt

Биелэлт: Шинээр байгуулах хотын байршлын болон хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй байна. Хот байгуулах бэлтгэл ажил болгож тухайн газар нутгийн орчимд М1:50000-аар геологийн зураг, М1:10000-аар геоморфологийн зураг, гадаргуугийн ус хураах талбайн М1:25000 зураг болон Хөшигийн хөндийн инженер-геологийн тойм судалгааны дүгнэлтийг гаргуулав. Мөн газар хөдлөлийн балл, хөрс чулуулгийн физик-механикийн болон бат бэх чанарын утгууд, байгаль, цаг уурын нөхцлүүдийг баримжаалан тогтоосон дүгнэлт гаргасан. /Хэрэгжилт-30 хувь/

6.5.2. Хот байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: Хотын байршил болон хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй тул техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах боломжгүй байна. 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөлөлд тусгуулахаар хот байгуулах ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах хөрөнгийн хэмжээг тооцож, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/3204 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн боловч одоогоор шийдвэрлэгдээгй байна.

Холбогдох байгууллагуудаас санал авсаны үндсэн дээр техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зургийн даалгаврыг боловсруулаад байна. /Хэрэгжилт-30 хувь/

6.6. Стратегийн болон бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдуулан Тавантолгой, Оюутолгой орчмын нутагт шинээр байгуулагдах хот, суурингийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Говийн бүсийг цогцоор нь хөгжүүлэх зорилтын үүднээс “Говийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын уул-уурхайн орд газрыг түшиглэсэн бүс нутгийн хөгжлийн стратеги, хот байгуулалтын төлөвлөгөө” төслийг “Шинэ Хотжилт” ХХК хийж дуусган говийн холбогдох 4 аймгийн Засаг дарга нарын болон яамдын саналыг авч тусган тодотгол хийж, улсын экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргуулаад байна. Одоо ЗТБХБ яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

6.6.1. Шинэ хот байгуулах газар нутгийн инженер-геологийн судалгааны үндсэн дээр хотын байршил, эдэлбэр газрын хэмжээг тогтоох /Х.Баттулга/

Биелэлт: Инженер-геологийн судалгааны үндсэн дээр шинэ хот байгуулах, хот, тосгоныг өргөтгөх, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хот, тосгоны газар нутгийн хэмжээг тогтоох зарчмыг баримтлан ажиллаж байна. 2008 оны сүүлч, 2009 оны эхээр Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн инженер-геологийн судалгааг “Аварга гео проект” ХХК хийж, түүнийг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

2009 онд Арвайхээр хот, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын инженер-геологийн судалгааг “Сойл трейд” ХХК хийж, түүнийг үндэслэн тухайн хот, суурингуудын ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар шинэчлэн боловсруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй учраас хотын байршил, эдэлбэр газрын хэмжээг тогтоох ажил энэ онд хэрэгжих боломжгүй болоод байна. /Хэрэгжилт-30 хувь/

49

Page 50: biyelelt

6.6.2. Шинэ хот байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: Шинэ хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд шаардагдах хөрөнгийг тооцон, 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөлөлд тусгуулахаар 2009 оны 08 дугаар сарын 14-ний 1/3204 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн. /Хэрэгжилт-10 хувь/

6.7. Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах, инженерийн хайгуул, судалгаа хийх аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтцийг боловсронгуй болгож, чадавхийг дээшлүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн байгууллагуудыг бэхжүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор “Барилгын зөвлөх үйлчилгээний дүрэм”, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, магадлал хийх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч тусган “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, магадлал хийх дүрэм”-ийг Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Засгийн газрын 2007 оны 282 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженер-геологийн судалгааны бүх шатны ажлыг чанаржуулах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар асуудал боловсруулж шийдвэрлүүлэхийг Монголын барилгын инженер-геологийн холбоонд ЗТБХБ яамны 2009 оны 8/1402 тоот албан бичгээр мэдэгдээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

6.8. Орон нутгийн эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөтөлийн цементийн үйлдвэрт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 1.0 сая тн

Биелэлт: Цемент, арматурын үйлдвэрлэлийн төслүүдийн харьцуулсан судалгаа гаргаж, ЗТБХБ сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв.

Үйлдвэржилтийн жилд зориулан барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, Тэргүүн шадар сайд болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Улсын Их хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-нд баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиудад хамааруулах барилгын материалын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем”-д оруулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Жижиг, дунд үйлдвэрийн газарт өгсөн. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийн жагсаалт гаргахаар ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайдын 2009 оны 186/194 дүгээр хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна.

Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөл, барилга угсралтын байгууллагууд, барилгын салбарын төрийн бус байгууллагын

50

Page 51: biyelelt

төлөөллийг ЗТБХБ яамны удирдлага хүлээн авч уулзан, орон сууцны дуусаагүй барилгын санхүүжилт, борлуулалтыг зохицуулах зорилгоор Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн бэлэн бүтээгдэхүүнийг орон сууц барьж буй барилгын компаниудтай гэрээ байгуулан нийлүүлэхээр тохиролцов.

Орон нутгийн цементийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Ховдын цементийн үйлдвэрийн захирлыг ЗТБХБ яамны барилгын материалын үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтний хамтаар БНХАУ-ын Барилгын материалын академиас зохион байгуулсан “Цементийн цэвэр үйлдвэрлэл” сэдэвт 21 хоногийн сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлсэн. /Хэрэгжилт-50 хувь/

6.9. Бүсийн тулгуур төв болон хилийн томоохон боомтуудад барилгын материалын чанарын лабораторийг байгуулж, ажиллуулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: ЗТБХБЯ-наас БНХАУ-ын тусламжаар байгуулагдах барилгын материалын лабораторийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэх гэрээний төсөл боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны удирдлагууд уг лабораторийг яамны харъяа Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албанд эзэмшүүлэх шийдвэр гаргасан боловч лаборатори байгуулах байрны асуудлаас шалтгаалан энэхүү лабораторийг ашиглалтанд оруулах үйл ажиллагаа хүлээгдэж байна.

Бүсийн тулгуур төв болон хилийн томоохон боомтуудад барилгын материалын чанарын хяналтын лаборатори байгуулах төслийг англи хэлээр орчуулан гадаадын зээл тусламж, төслийн хөрөнгө олохоор танилцуулж байна. Бүсийн тулгуур төв болон хилийн томоохон боомтуудад лобаритори байгуулахад зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх хүсэлт тавиад байна. /Хэрэгжилт-50 хувь/

6.10. Шинээр баригдаж эхлэх хорооллын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хот, суурин газрын инженерийн шугам сүлжээг сайжруулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: -Буянт-Ухаад шинээр баригдах орон сууцны хорооллын төвлөрсөн дулааны шугамд холбогдох өрхийн тоо 9000

-өргөтгөн шинэчлэх бохир усны шугамын хоолойн урт 1600 метр

Биелэлт: 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвүүдийн орон сууцны инженерийн шугам сүлжээнд 1215,6 сая төгрөг, Улаанбаатар хотод Баянголын амны орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэртэй холбох инженерийн шугам сүлжээний 3 дугаар ээлжийн ажилд 2434,9 сая төгрөг, дулааны 1 “б” магистраль ил шугамыг далд сувагт тавих ажилд 553,0 сая төгрөг, шинээр баригдах XIY хорооллын 6 дугаар хэсгийн дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосын станцад 2000,0 сая төгрөг, дулааны 12 “б” магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 1800,0 сая төгрөг тус тус төлөвлөгдсөн. Эдгээр ажлуудаас Улаанбаатар хотод баригдах эхний 2 объектын ажил он дамжин хийгдэж байна.

XIY хорооллын 6 дугаар хэсгийн дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосны станц, дулааны 12 “б” магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлт, аймгийн төвүүдийн орон сууцны инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

Зорилт 7. Зам, тээвэр, харилцаа холбоо нь эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын чухал нөхцөл тул дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа илүү

хандуулна

51

Page 52: biyelelt

7.1. Азийн авто замын сүлжээний АН-32, АН-4, АН-3 чиглэлийн болон Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн авто замын ажлыг эрчимжүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: АН-32 чиглэл буюу Мянганы замын хэвтээ тэнхлэгт улсын төсвийн хөрөнгөөр 360 км авто замын барилгын ажил хийгдэж байна. Уг чиглэлийн замыг төсвийн хөрөнгөөр барих боломж хязгаарлагдмал байгаа тул эргэн төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг татах үүднээс УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолын нөхцөлд өөрчлөлт хийлгээд байна. АН-3 чиглэлийн “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 432 км замаас 372 км хатуу хучилттай авто замын барилгын ажил он дамжин баригдаж байна. Замын-Үүдийн 62 км зам барих хөрөнгийг АХБ-тай тохиролцсон.

АН-4 чиглэл буюу “Баруун босоо тэнхлэгийн авто зам барих төсөл”-ийн хүрээнд нийт 748.4 км замын ажлын зураг төслийг бүрэн боловсруулж дууссан. Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км замын барилга угсралтын ажил үргэлжлэн хийгдэж, Манхан-Ховд, Өлгий-Хашаат чиглэлд 205 км замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан, дүгнэж байна. Мөн Өлгий-Улаанбайшинт чиглэлд 40 км замын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

7.1.1. Чойр–Замын-Үүд, Булган-Үенчийн чиглэлийн зам барих ажлыг үргэлжүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: ашиглалтад орох авто замын урт 432 км

Биелэлт: “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Чойр-Сайншанд чиглэлийн багц А буюу 176.4 км хатуу хучилттай авто замыг БНСУ-ын Экспорт Импорт банкны зээлээр “Ханшин инженеринг энд констракшн” компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 7.7 хувьтай байна. Гүйцэтгэгч нь захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй болон барилгын материалын үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлттэй холбогдуулан гэрээний үнийг өөрчлөх хүсэлт тавьж барилгын ажлыг 2008 оны 08 дугаар сарын 01-ээс зогсоогоод байгаа тул уг гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт танилцуулж, дээрх замыг гүйцээн барих санхүүжилтийн эх үүсвэрийг АНУ-ын Мянганы сорилын санд тавиад байна. Багц Б1 буюу 131.3 км замыг “Чайна Гео инженеринг” компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 56.7 хувьтай, багц NP1 буюу 62 км замыг “Шэнгли инженеринг” компани гүйцэтгэж 8,5 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Багц AR-2 буюу 18.2 км авто замын гүйцэтгэл 47.1 хувьтай байна. Өмнөх жилүүдэд гүйцэтгэгчийн ажилчдыг хилээр оруулж ирэх, тоног төхөөрөмж, бараа материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлууд хугацаа алдагдан шийдэгдэж байснаас гэрээт хугацаа дуусч, багцуудын гэрээг сунган, хөрөнгө дутагдалтай Замын-Үүдийн 62 км замын хөрөнгийг шийдэхээр АХБ-тай урьдчилан тохиролцсон.

Булган-Үенчийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг БНХАУ-ын “Читай зам гүүрийн барилга” ХХК гүйцэтгэж, барилгын ажлын гүйцэтгэл 35 хувьтай байна. /Хэрэгжилт-30 хувь/

7.1.2. Баян-Өлгий –Ховдын чиглэлд хатуу хучилттай зам барих /Х.Баттулга/Хүрэх түвшин: барих замын урт 15 км

Биелэлт: Ховд-Өлгий чиглэлийн авто замыг барьж эхлүүлэхээр Хашаатын даваа-Өлгий чиглэлийн замын зураг төслийг боловсруулж дуусган, барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар тендер зарлан, дүгнэж байна.

52

Page 53: biyelelt

Мөн Ховд-Хашаатын давааны чиглэлийн замын зураг төслийг боловсруулж байна. /Хэрэгжилт-30 хувь/

7.1.3. Өндөрхаан-Сүмбэр, Тэрхийн гүүр-Их-Уул, Баянхонгор-Нарийнтээл, Арвайхээр-Баянхонгор, Хануйн гүүр-Халзан бүргэдэй-Тэрхийн гүүр, Өлгий-Цагааннуур, Дашинчилэн-Орхоны гүүр, Хөшөөцайдам-Өгий нуур чиглэлийн замуудыг үргэлжлүүлэн барих /Х.Баттулга/Хүрэх түвшин: ашиглалтад орох автозамын урт 374 км

Биелэлт: Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 2 дугаар ээлжийн 50 км авто замыг “Насны зам” ХХК, Цэцэрлэг-Халзанбүргэдэйн чиглэлийн 200.4 км хатуу хучилттай авто замыг “Хурдны зам”, ”Монроуд”, “ӨМӨЗО-ны барилгын 2 дугаар компани” ХХК-иуд, Баянхонгор-Нарийн тээл чиглэлийн 50 км замыг “Улаанбаатар АЗЗА” компани, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 23 км замыг “Заабар” ХХК, 27 км замыг “Төв АЗЗА-Ялгуусан” түншлэл, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 109 км, Өгий нуур-Хөшөөцайдам чиглэлийн 10 км авто замын барилгын ажлыг “Эрдэнэт суварга”, “Бөөн улиас”, “Бэрх зараа”, “Арж капитал”, “Монроуд”, “Саруул жим” ХХК-иуд барьж байна. /Хэрэгжилт-50 хувь/

7.2. Босоо тэнхлэгийн замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх /Х.Баттулга/

Биелэлт: Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн замын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, санхүүжүүлэх саналыг АНУ-ын “Мянганы сорилын сан”-д тавиад байна.

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдах NP-2 багцын 62,2 км замын Замын-Үүд чиглэлийн 62 км замыг АХБ-ны хөрөнгө оруулалтаар барихаар тохиролцсон.

“Баруун босоо тэнхлэгийн авто зам барих төсөл”-ийн Тэмээн хүзүү-Бодончийн хавцал-Манхан чиглэлийн 214,1 км замыг АХБ-ны буцалтгүй тусламж, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр, Манхан-Ховд, Хашаат-Өлгий чиглэлийн 205,3 км авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ховд-Хашаат чиглэлийн замыг АХБ-ны зээлээр санхүүжүүлэхээр АХБ-тай Санамж бичиг зураад байна. /Хэрэгжилт-70 хувь/

7.2.1. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдах NP-2 багцын 62.2 км замын Замын-Үүд чиглэлийн 62 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих /Х.Баттулга/

Биелэлт: “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдах NP-2 багцын 62,2 км замын Замын-Үүд чиглэлийн 62 км замыг АХБ-ны хөрөнгө оруулалтаар барихаар тохиролцоод байна. /Хэрэгжилт-30 хувь/

7.2.2. “Баруун бүсийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн Манхан-Ховд, Ховд-Хашаатын даваа чиглэлийн 195.9 км, Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 32.5 км замыг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх /Х.Баттулга/

Биелэлт: “Баруун босоо тэнхлэгийн авто зам барих төсөл”-ийн Тэмээн хүзүү-Бодончийн хавцал-Манхан чиглэлийн 214,1 км замыг АХБ-ны буцалтгүй тусламж, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр, Манхан-Ховд, Хашаат-Өлгий чиглэлийн 205,3 км авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлэхээр

53

Page 54: biyelelt

шийдвэрлэсэн. Ховд-Хашаат чиглэлийн замыг АХБ-ны зээлээр санхүүжүүлэхээр АХБ-тай Санамж бичиг зурлаа.

Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 32,5 км замыг улсын төсвийн хөрөнгөөр 2010 оноос эхлэн санхүүжүүлэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, Сангийн яаманд хүргүүлэв. /Хэрэгжилт-70 хувь/

7.3. Авто зам, гүүрийн барилга байгууламжийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих ажлыг дэмжих /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто замын жагсаалт батлах тухай” УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж, нөхцлийг нь өөрчлөн 2009 оны 49 дүгээр тогтоолоор шинэчлэн батлав. Одоогоор 10 чиглэлд тендер зарлахаар холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

7.3.1. Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 100 км, Яармагийн гүүр-Баянзүрхийн товчоо чиглэлийн 17 км, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 200 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км зам барих /Х.Баттулга, С.Баярцогт/

Биелэлт: Монгол Улсын 2007, 2008 оны төсвийн тухай хуульд Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 100 км замыг 18.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр барьж байгуулахаар тусгуулан улсын төсвөөс нийт 9.9 тэрбум төгрөгийг олгоод байна. Үүний үр дүнд 2008 онд тус чиглэлд 50 км зам ашиглалтад орсон бөгөөд 2009 онд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

УИХ-ын 2008 оны 5 сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолд Арвайхээр-Баянхонгорын 107 км хатуу хучилттай авто зам, УБ-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 200 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км замуудыг барих ажлыг улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцлөөр барихаар шийдвэрлүүлэн нээлттэй тендерийг 2 удаа зарласан боловч санхүүжилтийн нөхцлөөс шалтгаалан нэг ч оролцогч тендерт саналаа ирүүлээгүй байна. Иймд УИХ-ын 47 дугаар тогтоолоор баталсан санхүүжилтийн нөхцлийг 2009 оны 7 дугаар сард УИХ-ын 49 дүгээр тогтоолоор өөрчлөн батлуулсан. Энэ үндсэн дээр дахин тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангуулж байна.

2009 оны төсвийн тодотголоор туул гол дээрх Баянзүрхийн 252,6 урт метр төмөр бетон гүүрийг шинэчлэхэд төсвөөс 920 сая төгрөгийг гаргахаар баталсан. Энэ оны 9 сарын 1-ний байдлаар 485,8 сая төгрөгийн санхүүжилт хийгээд байна. /Хэрэгжилт-10 хувь/

7.3.2. Улаанбаатар хотын Саппорогийн аюулгүйн тойргийн 2 түвшний уулзварын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэй хувийн хэвшлийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх /Х.Баттулга, С.Баярцогт/

Биелэлт: УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолоор Саппорогийн аюулгүйн тойргийн 2 түвшний уулзварын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барихаар 10 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж баталгаажуулсан. /Хэрэгжилт-50 хувь/

7.4. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

54

Page 55: biyelelt

Биелэлт: Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор 2009 оны улсын төсвийн тухай хуульд Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн паркийг их багтаамжийн 400 автобусаар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулсан. Гүйцэтгэгчээр БНСУ-ын “Daewoo Bus Global” компани шалгарч, хэлцэл хийж, гэрээ байгуулсны дагуу их багтаамжийн 400 автобус нийлүүлснийг Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийслэлийн өмчит аж ахуйн нэгжид 250, хувийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад 150 ширхэгийг тус тус хуваарилан үйлчилгээнд ашиглаж байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн бензин, шингэрүүлсэн шатдаг хийн хосолмол ажиллагаатай төхөөрөмжийг Монгол-Японы хамтарсан “Юнигаз” ХХК 2007 оноос эхлэн суурилуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод нийтийн таксийн болон эмнэлэг, дуудлагын үйлчилгээний 32 байгууллагын 800 гаруй тээврийн хэрэгсэлд суурилуулан ашиглаж байна. Шинээр таксийн үйлчилгээний зөвшөөрлийг шатдаг хийгээр ажилладаг автомашинтай компаниудад олгох чиглэл барьж ажилласны үр дүнд одоогоор 9 байгууллага 345 такси импортоор оруулж ирэн зөвшөөрөл авч, үйлчилгээнд ажиллуулж байна.

Тээврийн хэрэгслийг техникийн хяналт, оношлогоонд бүрэн хамруулж, стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд энэ чиглэлээр ЗТБХБЯ, Замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. ЗЦГ-ын даргын 2008 оны 150, 151 дүгээр тушаалууд гарч, стандартын шаардлага хангахгүй байгаа автомашинуудыг дахин үзлэг, оношлогоонд хамруулах, тэнцээгүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авч байна. /Хэрэгжилт-90 хувь/

7.4.1. Нийтийн зорчигч тээврийн том оврын автобусыг шинэчлэх /Х.Баттулга/ Хүрэх түвшин: автобусны тоо 400

Биелэлт: Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор 2009 оны улсын төсвийн тухай хуульд Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн паркийг их багтаамжийн 400 автобусаар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулсан. Гүйцэтгэгчээр БНСУ-ын “Daewoo Bus Global” компани шалгарч, хэлцэл хийж, гэрээ байгуулсны дагуу их багтаамжийн 400 автобус нийлүүлснийг Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийслэлийн өмчит аж ахуйн нэгжид 250, хувийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад 150 ширхэгийг тус тус хуваарилан үйлчилгээнд ашиглаж байна. /Биелсэн- 100 хувь/

Зорилт 8. Бүх төрлийн тээврийн хөгжил эрчимжих нөхцөлийг бүрдүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн нэг томоохон гарц гэж үзэж түлхүү хөгжүүлнэ

8.1. Улсын чанартай болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд үйлчилгээний тохилог цогцолбор барих хөтөлбөр, төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төслийг боловсруулж, хөтөлбөр, төслийг эхлүүлэх, замын засвар, арчлалтыг тогтмолжуулж, тэмдэгжүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Азийн авто замын сүлжээнд холбогдсон Алтанбулаг-Замын-Үүдийн чиглэлийн авто замын дагуу Алтанбулаг, Дархан, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүдэд автовокзал, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд 2009 онд Дархан-Уул аймагт барилгын ажлыг эхлүүлж, Сайншандад барилгыг ашиглалтад оруулсан.

Улсын чанартай болон хот хоорондын гол замуудын дагуу амралт, үйлчилгээний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан, Зүүн болон Замын-Үүдийн чиглэлийн авто замын дагуу барихаар төлөвлөж байна. Улсын чанартай авто

55

Page 56: biyelelt

замын засвар, арчлалтыг гүйцэтгүүлэхээр Сангийн сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар 9,202 тэрбум төгрөгийг батлуулан, замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэж байна.

Улсын чанартай замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд тэмдэгжүүлэлтийн ажлыг хийж байна.

Хот хоорондын төв замуудын дагуу үйлчилгээний цогцолбор барих ажлын төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/ 8.1.1. Замын-Үүд боомтод автовокзал, үйлчилгээний цогцолбор барих зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: ЗТБХБЯ-ны Автотээврийн газар, ГЕГ-аас хамтран зарласан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд олон улсын автовокзал, терминаль аж ахуй байгуулах, эрхлэх тендерт шалгарсан “Сайхан халиун” ХХК-тай захиалагч талууд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 008/2007 тоот гурвалсан гэрээг байгуулсан. 2008 онд БНХАУ-ын компаниар барилгын зураг, төсөв хийлгэж, барилга угсралтын ажил хийлгүүлэхээр гэрээ байгуулсан. Мөн 42 сая төгрөгийн хөрөнгөөр тухайн газар хуримтлагдсан элсийг зайлуулж, төмөр замын мэдлийн хашааг буулган, барилгын гүйцэтгэгчийн хашаа барьсан зэрэг бэлтгэл ажлыг хангав. Захиалагч байгууллагуудаас тус компанид барилгын ажлаа яаралтай эхлүүлэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч гэрээгээ хэрэгжүүлээгүй тул гэрээг цуцалж, шинэ гүйцэтгэгч сонгох бэлтгэл ажлыг хийж байна. Барилгын зураг төслийг бэлэн болгосон. /Хэрэгжилт-50 хувь/

8.1.2. Дорноговь аймагт автовокзал, үйлчилгээний цогцолбор барих зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: ЗТБХБЯ-ны Автотээврийн газраас зарласан тендерт шалгарсан “Немон”

ХХК 2 давхар автовокзалын барилгын ажлыг Автотээврийн газрын 334 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2008-2009 онд хийж дуусган ашиглалтанд оруулсан. /Биелсэн-100 хувь/ 8.1.3. Дархан-Уул аймагт автовокзал, үйлчилгээний цогцолбор барих зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: Дархан хотод автовокзалын барилга барьж байгуулах зориулалтаар 2008 оны улсын төсөвт 200 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээр тусгагдсаны дагуу ЗТБХБЯ-наас зарласан тендерт шалгарсан “Форум-Арт” ХХК-аар 25,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй иж бүрэн зураг төслийг хийлгэсэн. Мөн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Жаанар” ХХК газар шороо, суурь, барилгын зоорь, каркасын ажлыг бүрэн хийсэн, одоогоор “Жаанар” ХХК 279,1 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийсэн бөгөөд үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад санал тавьж байна.

Бусад дагалдах үйлчилгээний цогцолборыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар судалж байна. /Биелсэн-100 хувь/

8.2. Говийн болон зүүн бүсийн төмөр замын сүлжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: техник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон байх

Биелэлт: Говийн болон зүүн бүсийн төмөр замын сүлжээний техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлын хүрээнд говийн болон зүүн бүсийг холбосон

56

Page 57: biyelelt

төмөр зам тавих асуудлыг боловсруулж, хөрөнгө оруулах боломжийг бий болгох чиглэлээр ажиллаж байна. Мөн төмөр замын үндэсний сүлжээг эцэслэн боловсруулж, батлуулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

8.3. Улаанбаатар төмөр замын техник, технологийг шинэчилж, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Мянганы сорилтын сангийн Төмөр замын тээврийг сэргээх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: төслийн ажил эхэлсэн байх

Биелэлт: “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн техник, технологийг шинэчлэх чиглэлээр ОХУ-ын “ОТЗ” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй 4 илчит тэрэг, 1000 ачааны вагон худалдан авах гэрээ байгуулж, одоогийн байдлаар 1000 ачааны вагон, 1 илчит тэрэг авч тээвэрлэлтэд ашиглаж байна. 2009 онд төлөвлөсөн илчит тэрэгнээс 1 илчит тэргийг худалдан авах санхүүжилт байхгүй бөгөөд нийт 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.

Төсвийн хөрөнгөөр 3 илчит тэрэг худалдан авч төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ХК-ийн эзэмшлийн 1 илчит тэрэг 2009 оны 02 дугаар сарын 20-нд Монголд орж ирсэн бөгөөд холбогдох сургалт болон туршилтыг хийсний дагуу ХНН “УБТЗ”-д түрээсээр ашиглуулах гэрээг 2009 оны 05 дугаар 22-нд байгуулж, УБТЗ-ын тээвэрлэлтэд ашиглаж байна. Үлдсэн 2 илчит тэрэг нь 2009 оны III улиралд Монгол Улсад орж ирнэ.

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын Ерөнхий хорооны ээлжит хурал 2009 оны 04 дүгээр сарын 17-нд хуралдсан, уг хурлаар Мянганы сорилтын сангийн төмөр замын төслийн хүрээнд “УБТЗ” ХНН-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийх асуудлыг хэлэлцэж, Монголын тал аудитыг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн боловч Оросын талын Ерөнхий хорооны гишүүд уг төслийг цаашид үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзэн, аудит хийх ажиллагааг зогсоохыг шаардсан. Үүний дагуу Мянганы сорилтын сангийн төмөр замын төсөл хэрэгжих боломжгүй болж, төмөр замын төсөлд хуваарилсан хөрөнгийг тус яамны харъяа салбарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Замын шинэчлэлтийн ажлыг 2009 оны 06 дугаар сарын 06-наас эхлэн хийж, одоогийн байдлаар 18 км-т уг ажлыг гүйцэтгээд байна. 2009 оны 11 дүгээр сар хүртэл нийт 54 км-т шинэчлэлтийн ажил хийнэ. /Хэрэгжилт-70 хувь/

8.3.1. Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: БНХАУ-аас олгох 300 сая ам.долларын зээлийн хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулахад зориулан 60 сая ам.долларыг хуваарилсан бөгөөд үүний дагуу энэ төслийн бичиг баримтыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн. Уг төслийн ажлын хэсэг байгуулагдан төслийн тендерийн бичиг баримтыг боловсруулан хянуулж байна. /Хэрэгжилт-90 хувь/

8.3.2. Замын-Үүд, Сүхбаатар, Толгойт болон бусад өртөөнүүдийн ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж эхлэх /Х.Баттулга/

Биелэлт: Замын-Үүд, Сүхбаатар, Толгойт өртөөнүүдийн ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгааны ажил хийж байна. Одоогийн байдлаар Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийг цахилгаан төвлөрүүлэлтэд шилжүүлэх чиглэлээр зураг, төсвийн ажил хийгдэж байна. Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхгүй байгаагаас санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа тул энэ онд зураг төсвийн ажлыг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна. /Хэрэгжилт-10 хувь/

57

Page 58: biyelelt

8.4. Төмөр замын хос шугам барих асуудлыг судалж, хэрэгжүүлж эхлэх /Х.Баттулга/

Биелэлт: Төмөр замын үндэсний сүлжээг эцэслэн боловсруулж, батлуулахаар яамдуудаас санал авч байна. Төмөр замын сүлжээ батлагдвал уг асуудал шийдвэрлэгдэнэ. /Хэрэгжилт-50 хувь/

8.5. Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудлын дэд бүтэц барих ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: барилгын ажил эхэлсэн байх

Биелэлт: Дэд бүтцийн ажлыг зураг төсөл хийгдэнэ. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдвэрлэгдээгүй учир тодорхой ажил хийгдээгүй байна. /Хэрэгжилт-боломжгүй/

8.5.1. Дулаан, усан хангамжийг шийдвэрлэж, Улаанбаатар хотоос 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, дэд станцыг байгуулах /Х.Баттулга/

Биелэлт: Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг байгуулах төслийн Зөвлөх компанийг шалгаруулан энэ оны 08 дугаар сарын 03-наас ажилд оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.Улаанбаатар хотоос 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, дэд станцыг байгуулах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх зорилгоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулан хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, 2010 онд багтаан уг ажлыг хэрэгжүүлэх талаарх хүсэлтийг албан бичгээр хүргүүлээд байна. Шинэ нисэх буудлын ус, дулаан хангамжийн асуудлыг төслийн Зөвлөх компанитай ярилцаж, ерөнхий төлөвлөлтөнд тусгасан. Нисэх буудлын цэвэр, бохир ус, дулаан хангамжийг төслийн зээлийн хүрээнд өөрийн хэрэгцээг хангах бие даасан эх үүсвэрээр шийдвэрлэхээр төсөлд тусгагдсан. /Хэрэгжилт-50 хувь/

8.5.2. Төв аймгийн Зуунмод хотоос шилэн кабель татаж, дамжуулах төхөөрөмжийг байгуулах /Х.Баттулга/

Биелэлт: Хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд шилэн кабелийн дамжуулах төхөөрөмжийг нисэх буудлын дагавар хот байгуулалтын ажилтай уялдуулан шийдвэрлэхээр төлөвлөж байна. Уг асуудлыг эрхлэх ажил, үүргийнхээ дагуу 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусган шийдвэрлүүлэх талаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт яамны 2009 оны 1/3809 тоот албан бичиг хүргүүлээд байна. /Хэрэгжилт-0 хувь/

8.6. Аялал жуулчлалын үйлчилгээний стандартуудыг шинэчлэн мөрдүүлэх, байгаль орчинд халгүй аяллын төрлийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулан, жуулчин хүлээн авах болон дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: -жуулчин хүлээн авах хүчин чадлын нэмэгдэх хувь 4.0

-хүлээн авах жуулчдын тоо 500.0 мянга

Биелэлт: Аялал жуулчлалын байр сууцны төрөл ангилал, амралт аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазын стандартуудыг боловсронгуй болгох ажлууд шат дараалалтайгаар хийгдэж байна. Зочид буудлын стандартыг шинэчлэн боловсруулж батласан. 2009 онд жуулчны баазын стандартыг боловсронгуй болгох нэмэлт өөрчлөлт оруулахаар судалгаа хийгдэж байна.

58

Page 59: biyelelt

Жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрэлж , Тээзэр, Сэнтий, Хаан жимс, Хөх морьт, Бадмаараг зэрэг зочид буудал, жуулчны баазууд шинээр ашиглалтанд орж ажлын байр /4 хувиар/ нэмэгдсэн.

2009 онд зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулж шинээр 5 зочид буудал 1-3 одны, 4 жуулчны бааз 1-2 цэцгийн зэрэглэлтэй болсон. /Хэрэгжилт-50 хувь/

8.6.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг голлох тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг голлох тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах шатандаа явагдаж байна. Төрийн бус байгууллагын дунд уралдаан зарлаж судалгааны ажлыг эхлүүлнэ. /Хэрэгжилт-10 хувь/

8.6.2. Аялал жуулчлалын маркетингийн стратеги төлөвлөгөө боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: БОАЖЯ-ны ТНБД-ын 2008 оны 18 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хуваарийн дагуу 2009 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулах байсан боловч ЗТБХБ-ын сайдаас өгсөн чиглэлийн дагуу голлох зах зээлийн орнуудын зах зээлийн судалгааг хийж, түүнд үндэслэн зах зээл бүрийн онцлогт тохирсон маркетингийн стратеги боловсруулах шаардлагатай болсон. Иймд стратеги боловсруулах хугацааг үр дүнгийн гэрээнд жилдээ багтаан хийхээр тусгаж, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

8.6.3. Аялал жуулчлалын стандартыг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: Аялал жуулчлалын байр сууцны төрөл үндсэн шаардлага, амралт аялал жуулчлалын цогцолбор, зочид буудлын стандартуудыг боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна. Тухайлбал: Зочид буудлын үндсэн шаардлага, Зочид буудлын чанарын зэрэглэлийн стандартыг тус тус боловсруулан Стандарт, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 59 дүгээр тогтоолоор батласан. Уг стандартуудыг 2009 оны 4 дүгээр сарын 1 нээс мөрдүүлж эхлээд байна. Стандартыг Зочид буудлуудад сурталчлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. /Хэрэгжилт-50 хувь/

8.7. Аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулсан төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгуулах /Л.Гансүх/

Биелэлт: “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсаны дагуу “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг Засгийн газрын 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэв. Монгол Улсын гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, боловсрол, сургалт, судалгаа, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, жуулчны аюулгүй байдал, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах 2 хэлтэс, 20 ажилтан албан хаагчтай газар байгуулагдсанаар төсөвт дарамт учруулахгүйгээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж салбарын хэмжээнд тулгамдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх юм.

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлагдсан орон тоонд багтаан хүний нөөцийг бүрдүүлэх, Засгийн газрын тогтоолын дагуу Авто тээврийн газрын

59

Page 60: biyelelt

өргөтгөлийн барилгад төвийг байршуулах зэргээр төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэх ажлууд хийгдэж байна. /Биелсэн-100 хувь/

8.7.1. Хөвсгөл нуур орчим аялал жуулчлалын дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг дэмжих /Л.Гансүх/

Биелэлт: Хөвсгөл-Байгаль нуурын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрт тусгасны дагуу Хөвсгөл, аймгийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэж байна.

2009 онд Уньт-Мөрөн чиглэлийн 259 км, Мөрөн-Хатгал чиглэлийн 98,8 км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30,4 км аялал жуулчлалын замын барилгын ажил хийгдэж байна.

Изинис компани жуулчны улиралд Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

8.8. Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл нуурт усан замын тээврийн хэрэгсэл зорчих чиглэл, маршрутыг тогтоож, тэмдэгжүүлэх, тээврийн хэрэгслийн тусгай зогсоол барих /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх болон аюулгүй байдлыг хангах зорилгоор Хөвсгөл нуурын усан замыг тэмдэгжүүлэх, усан замын дэд бүтцийг бий болгох, жуулчид ихээр очиж сонирхдог байгалийн үзэсгэлэнт газруудад усан онгоцны хөвдөг зогсоолуудыг барьж байгуулах, жолооч нарыг сургаж гэрчилгээжүүлэх талаар төлөвлөгөө, төсөл боловсруулж эхлээд байна. Энэ ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоогоор шийдвэрлэгдээгүй байна. /Хэрэгжилт-10 хувь/

8.9. Өсөн нэмэгдэж буй тээврийн үйл ажиллагааг зохицуулах ажлын хүрээнд Замын-Yүдийн боомтын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын Засгийн газар АХБ-аас “Бүс нутагт логистикийг хөгжүүлэх төсөл”-ийг бэлтгэх чиглэлээр техникийн туслалцаа авахаар 2008 оны 06 дугаар сард Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу АХБ-аас зарласан тендерт АНУ-ын “Тера” зөвлөх компани шалгарсан. Уг төсөл нь Монгол Улсад холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх болон Замын-Үүд боомтод холимог тээврийн терминал аж ахуй, логистикийн үйлчилгээг бий болгох гэсэн 2 чиглэлээр 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хэрэгжиж байна. Төсөл хэрэгжүүлэгч компани эхний шатны тайланг 2 чиглэлээр гаргаж ирүүлсний дагуу ЗТБХБ-ын сайдын 2009 оны 23 дугаар тушаалаар томилогдсон Төслийн удирдлагын хорооны гишүүдийн саналыг нэгтгэн тус компанид хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

8.10. Увс, Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын хатуу хучилттай зурвас барих ажлыг үргэлжлүүлэн, Завхан, Говь-Алтай аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг барьж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын онгоц хөөрч буух зурвасыг хүчитгэх /Х.Баттулга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Увс аймгийн нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн хамт барих ажлын газар шорооны ажил 96 хувь, үерийн хамгаалалтын ажил 92

60

Page 61: biyelelt

хувьтай, элсэн суурь, хиймэл байгууламжийн ажил бүрэн хийгдсэн. 6689,9 сая төгрөгийн ажил хийгдсэнээс 2008 онд 2500.0 сая, 2009 онд 1000.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн хамт барих ажлын хөрсний хуулалтын ажлын гүйцэтгэл 61 хувь, газар шорооны ажил 80 хувь, ул хөрсний нягтруулалтын ажил 59 хувийн гүйцэтгэлтэй байна.

Завхан аймгийн нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн хамт барих ажлын газар шорооны ажил 63 хувь, үерийн хамгаалалтын ажил 52 хувь, хучилтын далангийн дээд үеийн ажил 50 хувьтай байна. 3457,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийсэн, үлдсэн ажлаас 2009 онд 2657.3 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Говь-Алтай аймгийн нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн хамт барих ажлын хөрс зайлуулах, ул хөрс тэгшлэлт, нягтруулалт 55 хувь, далангийн дүүргэлт, талбайн тэгшилгээ 30 хувьтай байна. 2009 онд 1201.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын онгоц хөөрч, буух зурвасыг хүчитгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явж байна. /Хэрэгжилт-50 хувь/

8.11. Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудлын зурвасыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: 2009 онд зураг төсвийн ажлыг хийх Зөвлөх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлан, 09 дүгээр сарын 24-ний өдөр уг тендерийг нээж, үнэлгээ хийж байна. 2009 онд зураг төсвийг бэлэн болгох бөгөөд зурвасын барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлээд байна. /Хэрэгжилт-30 хувь/

8.12. Хөвсгөл аймгийн Хатгалын нисэх онгоцны буудалд хатуу хучилттай зурвас барих, нислэг хөдөлгөөний бодит ажиглалтын систем, газрын навигацын тоног, төхөөрөмжийн шинэчлэлт хийх /Х.Баттулга/

Биелэлт: Зурвасын зураг, төсөв хийгдсэн боловч уг хатуу хучилттай зурвасыг 2009

онд барих хөрөнгийн эх үүсвэр одоогийн байдлаар шийдвэрлэгдээгүй. Бодит ажиглалтын систем 3-ыг, DVOR/DME систем 4-ийг худалдан авч, суурилуулж

дуусгасан. Төв аймгийн Алтанбулаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд суурилуулсан бодит ажиглалтын системийг улсын комисст хүлээлгэж өгсөн.

Хөвсгөл аймгийн Хэнгэрэгтэй ууланд суурилуулж байгаа бодит ажиглалтын системийг улсын комисст хүлээлгэн өгөхөөр техникийн комисс ажиллаж байна.

Улаанбаатар, Сайншандад DVOR/DME-г суурилуулах ажил бүрэн хийгдсэн, Хөвсгөл, Говь-Алтай аймагт суурилуулж дуусган, техникийн комисс ажиллаж байна.

2009 онд бодит ажиглалтын систем суурилуулах ажилд 2234.0 сая төгрөг, хиймэл дагуулын холбооны системийг шинээр суурилуулахад 399.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. /Хэрэгжилт-50 хувь/ Зорилт 9. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж,

иргэн бүрт хүртээмжтэй болгоно

9.1. Айл өрх бүрийг интернэтийн хэрэглэгч болгох, малчид гар утас ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах /Ж.Сансар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

61

Page 62: biyelelt

Биелэлт: БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2009-2010 онд хэрэгжүүлэх “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэлт” төслийг боловсруулж 2009 оны эхний улиралд Сангийн Яаманд хүргүүлсэн бөгөөд төслийн тендерийн материал, холбогдох баримт бичгүүдийг боловсруулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төслийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын зээлийн тусгайлсан хэлэлцээр хийж байна. Зээлийн тусгайлсан хэлэлцээр хийсний дараа төслийг хэрэгжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Энэхүү төслийн хүрээнд шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй байгаа 145 сумдыг шинээр шилэн кабелийн сүлжээнд холбож, 21 аймгийн төв, 293 сумдыг хамарсан үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэлт хийнэ.

Төслийн үр дүнд хөдөө орон нутаг мэдээлэл, холбооны өргөн зурвасын сүлжээнд холбогдож цахим засаглал, цахим эрүүл мэнд, цахим сургалт, цахим худалдаа, тоон телевиз, тоон радио, үүрэн холбооны 3G үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэд хүртэх боломж бүрдэх юм.

МШХХТГ-ын даргын 2009 оны 17 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд сумдад цахилгаан холбоо, шуудан, интернэтийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх “Телецентр байгуулах” төслийг боловсруулж байна. Уг төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх тухай санал, төслийн танилцуулгыг Сангийн яаманд хүргүүлж дэмжлэг авсан.

Өнөөгийн байдлаар шуудангийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд шилэн кабелиар Улаанбаатар хотын 20 цэг, ADSL технологиор бүх аймгийн төвүүд, Налайх, Багануур дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум холбогдоод байна.

Монгол шуудан ТӨХК нь шилэн кабелийн суваг түрээслэх зарчмаар салбар, цэгүүдээ мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шуудангийн цахим суурьтай контент үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, түүний хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх талаар судалж байна. /Хэрэгжилт-70 хувь/

9.2. Шуудангийн үйл ажиллагаанд мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлж, шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөх /Ж.Сансар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөх, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэх арга хэмжээ, шаардлагатай хөрөнгийн тооцоог тодотгон Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн салбарыг 2009-2012 онд хөгжүүлэх дунд хугацааны төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд тусгав.

“Монгол шуудан” ТӨХК Улаанбаатар хотын шуудангийн үйлчилгээний салбарууд, аймгийн шуудангийн үйлчилгээний газрууд хоорондын компьютерийн сүлжээг өргөтгөх ажлыг эхлүүллээ.

Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийслэлийн 41 салбар, 21 аймаг, 118 сумыг холбох, шуудангийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор Монголшуудан ТӨХК-иас цахим захиалга хүргэлтийн www.PostNews.mn портал байгуулж, шуурхай лавлах Post-SMS үйлчилгээ, жуулчдад зориулсан “Жуулчин төв” үйлчилгээг нэвтрүүллээ.

Шуудангийн директмэйл үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор шуудангийн уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт шуудангийн бизнесийг хослуулан Постмаркетинг үйлчилгээг нэвтрүүлээд байна. Постмаркетинг үйлчилгээг ашиглан Директмэйл, Постмэйл, Бизнесмэйл гэсэн 3 төрлөөр шуудангийн сүлжээг ашиглан бизнесийн сурталчилгааг түгээх боломжтой юм.

Олон улсын шуудан солилцооны бүртгэл, хяналтын “IPS Light” программ хангамжийг шуудангийн үйлчилгээнд ашиглаж байна. Ингэснээр үйлчлүүлэгч илгээмжээ хаана явааг

62

Page 63: biyelelt

мэдэх боломжтой болж илгээмж хүргэлтийн найдвартай байдал дээшилж байна. Гэвч гадаад, дотоод шуудангийн бүртгэл нь тусдаа бүртгэгдэж ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа тул эдгээрийг нэгтгэсэн EZ Postnet программ хангамжийг шат дараалалтай нэвтрүүлэхээр БНСУ-ын LG CNS групп болон шуудангийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүний зэрэгцээ гар утаснаасаа 151613 дугаарт мессеж илгээн шуудангийн илгээмжээ хаана яваа байршлыг мэдэх боломжийг бүрдүүллээ. /Хэрэгжилт-70 хувь/

9.3. Шуудангийн хаяг, кодын нэгдсэн системийг олон улсын түвшинд нийцэхүйцээр сайжруулан төгөлдөржүүлж, электрон шуудангийн үйлчилгээ, цахим худалдааг нэвтрүүлэх /Ж.Сансар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Шуудангийн кодыг олон нийтийн хэрэглээ болгох зорилгоор яамд, агентлагуудын вэб хуудсанд www.zipcode.mn сайтын холбоосыг үүсгэж, сайтын контентийг англи хэл рүү хөрвүүлж байна.

Мөн орчин үеийн гибрид шуудан, цахим шуудан, фото шуудан, шуудангийн цахим маркын үйлчилгээний www.shuudan.mn төслийг боловсруулан ажиллаж байна.

Цахим худалдааны үйлчилгээг нэвтрүүлэхэд шуудангийн оролцоо, үүрэг их бөгөөд Монгол Шуудан ТӨХК нь энэ талаар тодорхой судалгаа хийж, цахим худалдаагаар арилжаалагдсан бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн асуудал, шуудангийн хүргэлтийн цахим худалдаа, /марк, ном, сэтгүүл, сд, хуурцаг г.м/ үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

2009 оны эхнээс хөдөө орон, нутгийн иргэдэд интернэт болон захиалгат худалдааны үйлчилгээг хүргэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран кодын боловсруулалт, хэрэглээний талаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө, удирдамжийг боловсруулж байна.

Цаашид сумын түвшинд электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх, цахилгаан холбоо, шуудан, интернэтийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх талаар судалгаа хийж “Телецентр байгуулах” төслийг боловсруулаад байна.

Цахим худалдааны “E-shop” төслийг боловсруулж танилцуулгыг Дэлхийн банкны “Мэдээлэл, холбооны дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн нэгжид хүргүүлсэн.

Дэлхийн банкны албаны хүмүүсээс “E-shop” төслийг тус банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах” төслийн “Цахим засаглалыг дэмжих” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх тухай чиглэл өгч, дэд төсөлтэй нийцүүлэн баримт бичгийг боловсруулж байна. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн хаягжилтын систем бий болгох талаар зөвлөмж боловсруулж байна.

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн код”-ын стандарт, “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-ын дагуу боловсруулсан “Бүсчлэлийн нэгдсэн код”, “Шуудангийн нэгдсэн кодын формат, Ерөнхий шаардлага” стандарт зэргийг харьцуулан судалж дүгнэлт гаргасан бөгөөд цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоод байна.

Шуудангийн хаяг /зип/ кодын хэрэглээг бий болгох, эрчимжүүлэх асуудлаар шуудангийн байгууллагын удирдлагуудтай 2009 оны 4 дүгээр сард уулзалт хийж хамтран ажиллаж байна.

“Монголшуудан” ХХК дотоодын бүртгэл, хяналтаа сайжруулах зорилгоор шинэ сервер суурилуулж 110 компьютерыг дотоод сүлжээндээ холбон ажиллуулж байна. Мөн олон улсын шуудан солилцооны бүртгэл, хяналтын “IPS Light” программ хангамжийг үйлчилгээндээ ашиглаж үйлчлүүлэгчийн илгээмж хаана явааг мэдэх боломжийг бүрдүүлж, илгээмж хүргэлтийн найдвартай байдлыг дээшлүүллээ. /Хэрэгжилт-70 хувь/

63

Page 64: biyelelt

Гурав. Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого

Зорилт 10. Байгалийн нөөц баялгийн менежментийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, байгаль орчныг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

10.1. Байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, хамгаалах урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих, хэрэгжилтэд хяналт тавих /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

10.1.1. Байгаль орчны салбарын урт хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Байгаль орчны салбарт олон төрөлжсөн хөтөлбөрүүдийн нэгдсэн үйл ажиллагааг нэгтгэн бичиг баримтыг боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд улсын төсөв, доноруудын дэмжлэгийг төвлөрүүлэн ажиллах шаардлагаар 2025 он хүртэл хугацаатайгаар хэрэгжүүлэх бодлого, стратеги, хэрэгжүүлэх Байгаль орчны мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Мастер төлөвлөгөөний төслийн бүлгүүдийг нэгтгэн 4 хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг авч нэгтгээд байна.

Мастер төлөвлөгөөний төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах зөвлөх багийг сонгон шалгаруулах ажлын захиалгыг бэлтгэн боловсруулж, захиалгыг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт хүргүүлсэн. Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын дүнд Геоэкологийн хүрээлэнгийн багтай гэрээ байгуулан Мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын календарчилсан төлөвлөгөөг боловсруулан түүний дагуу хяналт тавин боловсруулахад зөвлөгөө өгч ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.1.2. Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох “Ус” үндэсний хөтөлбөрийг боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын ”Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч буй арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлүүдийн төслийг шинэчилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 5 дугаар сарын 7 ны өдөр хэлэлцүүлэв.

“Ус” үндэсний хөтөлбөр нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээний хөтөлбөр учраас цогц бодлогод туссан зорилтыг хангах, цогц бодлогын үндсэн зарчим дээр суурилсан байх, хөтөлбөр нь өөрөө хөгжлийн зорилтод чиглэсэн байх зэрэг шаардлагуудыг харгалзаж үзэж боловсруулсан. Хөтөлбөрийн төслийг 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж тодорхой саналуудыг авч тусган, дахин боловсруулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох яамдын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна.

3 сарын 22 нд Дэлхийн усны өдөрт зориулан холбогдуулан ЮНЭСКО, НҮБ, БОАЖЯ, Усны үндэсний хороо, Усны газартай хамтран “Усны бодлого, төлөвлөлт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын усны нөөцийг ашиглах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого зорилтын тухай, ялангуяа ойрын хугацаанд батлагдах “Ус” үндэсний хөтөлбөрийг танилцуулан хэлэлцүүлж, санал солилцон зөвлөлдөв. /Хэрэгжилт-70 хувь/

64

Page 65: biyelelt

10.1.3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 21 дүгээр тушаалаар “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. 2009 оны 2 дугаар сарын 12, 23-ны өдрүүдэд ажлын хэсэг хуралдаж, Аялал жуулчлалын холбоо, Жуулчны гэр баазын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага, Зочид буудлын холбооны төлөөлөл мэдээлэл бэлтгэн саналаа танилцуулсан ба хөтөлбөрийн гол зорилт, үндсэн шаардлага, дэд хэсгийн агуулгыг хэлэлцэж тохирсон. Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийг боловсруулахад төрийн бус байгууллагын санал, тэдний оролцоонд үндэслэн нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.1.4. Баданга хүдэр хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Баданга хүдэр хамгаалах хөтөлбөрийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, холбогдох мэргэжилтнүүдээс санал авч байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.1.5. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хооронд 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу БОАЖЯ, ЦТҮ Хорооны захиалгаар Үндэсний хөгжлийн хүрээлэн “Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр /2003/”-ийг шинэчлэн боловсруулсан.

Хөтөлбөрийг шинэчлэх явцад 20 аймгийн ЗДТГ-аас “Аймгийн цөлжилтийн өнөөгийн байдал, авч буй арга хэмжээ, цаашдын зорилт”-ын талаар 2 удаа мэдээлэл авч, 16 аймагт 2 удаа хэлэлцүүлэг хийж, түүнд аймгуудын ЗДТГ-ын ХАА-н хэлтэс, газрын алба, байгаль орчны бодлогын хэлтэс, УЦУОШ алба болон ТББ, сумдын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл, малчид, тариаланч нийт 390 төлөөлөгч оролцон 102 төлөөлөгч санал гаргасныг хөтөлбөрт тусгав. Эхний хувилбарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт болон санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох асуудлыг тусгасан.

Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн эхний хувилбарыг боловсруулан гаргасныг дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 6 сарын 3-ны өдрийн 61 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Үндэсний хөтөлбөрийн төсөлд яамдаас санал авахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

10.2. Байгалийн нөөцийг үр нөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, стратегийн удирдлагын чадварыг бэхжүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

10.2.1. Ойн экосистемд сөрөг нөлөөтэй арга технологи ашиглахыг хязгаарлах, ойн нөөцийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: Барилгын хэв хашмалын тулаасанд залуу мод хэрэглэхийг хориглосон бөгөөд зориулалтын төмөр болон хуванцар хийц хэрэглэх арга хэмжээ авахыг Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад үүрэг болгосон.

65

Page 66: biyelelt

Барилгын тулгуур модыг өөр материалаар орлуулахаар Барилгын тухай хууль болон Ойн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байна.

Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг холбогдох УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа.

Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас хяналт тавих, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор "Ойгоос мод бэлтгэх журам"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2009 оны 127 тоот тушаалаар, “Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам”-ыг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 тоот тушаалаар, “Ойд арчилгааны огтлолт явуулах журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2009 оны 190 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар, “Ойд цэвэрлэгээний огтлолт явуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлан, улсын бүртгэлд бүртгэв. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах технологийн заавар”-ыг Ойн газрын даргын 2009 оны 88 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар, “Ойд арчилгааны огтлолт явуулах технологийн заавар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар”-ыг 4 дүгээр хавсралтаар батлан мөрдөж байна. Эдгээр журам, зааврууд хууль бус бэлтгэлийг хязгаарлах, түлшинд ургаа нойтон модыг бэлтгэхийг хориглох, ойн нөөцийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх эхний алхам болж байна.

“2009 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” БОАЖ-ын сайдын 2009 оны 27 тоот тушаалаар энэ онд бэлтгэх модны дэд хязгаарыг 1428.2 мянган шоометрээр, үүнд: түүвэрлэх огтлолтоор 123.0 мянган шоометр, арчилгаагаар 120.3 мянган шоометр, цэвэрлэгээгээр 1181,9 мянган шоометр мод бэлтгэхээр тогтоосон. /Хэрэгжилт-90 хувь/

10.2.2. Зарим зүйл ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулж, батлуулах, хохирол тооцох аргачлал боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх, арга зүй боловсруулах ба үнэлгээг шинэчлэн тогтоох, мөн аргаль хонь, янгир ямаа, цагаан зээр, шар үнэг, хярс үнэг, саарал чоно зэрэг агнуурын зарим зүйл амьтдын нөөцийг тогтоох ба ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр зөвлөх баг ажилууллаж төслийн санал боловсруулаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.2.3. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, эргүүлэн ашиглах, бохир усыг цэвэршүүлэх техник, технологийг дэмжих эдийн засгийн урамшууллын системийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: “Ашиглагч, бохирдуулагч нь төлбөр төлдөг” байх зарчмын дагуу төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын 2005 оны 7 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр холбогдох яамдын саналыг авч 2009 оны 4 дүгээр срын 14-ний өдрийн БОАЖ-ын сайдын 1/962 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Усны төлбөрийг тогтоох үндэслэл, ерөнхий зарчмын талаар эрдэмтдийн хэлэлцүүлэг зохион байгуулж тодорхой зөвлөмж боловсруулан гаргасан. Түүнчлэн усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулах чиглэлээр урьдчилсан судалгааны ажлыг эхлээд байна.

Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмын төслийг боловсруулан усны нөөцийн зүй зохистой ашиглалт хэрэглээг өргөжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор холбогдох яамдын ажил үүргийн уялдааг хангах зорилгоор Засгийн

66

Page 67: biyelelt

газрын тогтоолын төслийг боловсруулан БОАЖ-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд яамдаас санал авхаар хүргүүлэхэд бэлтгэж байна.

Бохир ус цэвэрлэх, шүүх төхөөрөмжийг гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорилгоор Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу импортоор оруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад оруулах саналыг боловсруулж байна. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, эргүүлэн ашиглах үүднээс бүх үйлдвэрүүдэд ашиглаж буй усны 70 хувийг дахин ашиглах шаардлагыг Усны газраас тавьж ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.3. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоонд түшиглэн ой бүхий талбайг эзэмшүүлэх үндсэн дээр ойг нөхөн сэргээж, хамгаалах менежментийг бүрдүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: нөхөрлөл, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн ойн сангийн эзлэх хувь 10.0

Биелэлт: Улсын Их Хурлын зарим гишүүдийн санаачилсан “Усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсронгуй болгох талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2009 оны 3 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-наас төлөөлөл орж ажиллан хуулийн төслийг боловсруулах, ойн сан, түүний өөрчлөлтийг шинэчлэн тогтоох, ойн сангийн байршлын солиболцлыг гаргах чиглэлээр ажлын хэсгийн гишүүдтэй хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллага, олон нийт, иргэдийн оролцоонд түшиглэн ойн менежментийг бий болгох зорилгоор ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. “Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам”-ыг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 227 тоот тогтоолоор батлуулан мөрдүүлж байна,

БОАЖ-ын сайдын 2009 оны 15 дугаар тушаалаар Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2009 оны хуваарь батлаж, ойг нөхөн сэргээх ажлыг 8539 га-д, ногоон зурвас байгуулах ажлыг 132.4 га-д, ой зохион байгуулалтыг 1.9 сая га-д, ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 1.2 сая га-д, тэмцлийн ажлыг 68.5 мянган га-д тус тус хийхээр төлөвлөж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэв. /Хэрэгжилт-70 хувь/

10.3.1. Ойн санг нөхөрлөл, аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлэх журмыг боловсруулан мөрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад түшиглэсэн хамтын эзэмшлийн ойн менежментийг хөгжүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Ойн сан бүхий газрыг нөхөрлөл, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх журам"-ыг Засгийн газрын 2009 оны 227 тоот тогтоолоор батлав. /Хэрэгжилт-70 хувь/

10.4. Ойжуулалт, мод үржүүлгийн ажлын чанарыг дээшлүүлэх, хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: -ойжуулалтын хэмжээ 12 мян.га

-үрийн нөөц 300 кг -тарьц суулгацны тоо 5 мянган ширхэг -ногоон хэрэмний зурвас 500 га -ой зохион байгуулалт 19 мян.га

67

Page 68: biyelelt

Биелэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 15 дугаар тушаалыг үндэслэн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд ойжуулалтын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулав. Энэ сонгон шалгаруулалтанд үндэслэн Ойг нөхөн сэргээх ажлын хэмжээ, зардлыг батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 115 дугаар тушаал гарч, аж ахуйн нэгж, байгууллагуудад ойг нөхөн сэргээх хэмжээ, зардлын хуваарийг гаргаж, урьдчилгаа санхүүжилтийг олгон хаврын тарилтаа хийлгэсэн.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон нутгаас ирсэн тайланг нэгтгэн авч үзэхэд ойжуулалтын ажлыг 4806 га-д, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг 560 га-д, аймаг, орон нутгууд өөрийн хөрөнгөөр нийт 300 га-д ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 102.4 га-д хийж ойн зурвас байгуулсан байна.

З жилийн арчилгааны зардлыг оруулсан Ойжуулалт ойн аж ахуйн арга хэмжээний 1 га-ын зардлын үлгэрчилсэн нормативыг Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 139/154 тоот тушаалаар батлав. /Хэрэгжилт-70 хувь/

10.4.1. Нэн тэргүүнд ойжуулах, нөхөн сэргээх шаардлагатай газруудыг тодорхойлж, нийтэд зарлан 10000 га-д ойжуулалтын ажил хийх /Л.Гансүх/

Биелэлт: 2009 онд бүгд 8539 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийхээр, үүнээс 7409 га талбайд ойжуулалт, 1130 га талбайд байгалийн сэргээн ургалтыг дэмжих ажил хийхээр БОАЖ-ын сайдын 15 тоот тушаалаар батлаж, энэ ажлыг аймаг, нийслэлийн ЗДТГ, БОАЖ газрын сонгон шалгаруулсан 136 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхээр аймаг, нийслэлийн БОАЖГ-тай гэрээ байгуулаад, урьдчилгаа санхүүжилтийг олгон хаврын ойжуулалт, ногоон зурвас байгуулах, мод тарих ажлыг зохион байгуулаад байна. Энэ ажлын явцад Булган, Хөвсгөл, Орхон, Завхан, Төв, Сэлэнгэ аймгуудад хяналт тавьж ажиллав.

Эхний хагас жилийн байдлаар орон нутгаас ирсэн тайланг нэгтгэн авч үзэхэд ойжуулалтын ажлыг 4806 га-д, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг 560 га-д, аймаг, орон нутгууд өөрийн хөрөнгөөр нийт 300 га-д ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 102.4 га-д хийж ойн зурвас байгуулсан. Урьдчилсан гүйцэтгэлээр 4500 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийсэн байна.

Улсын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” БОАЖС-ын 01 тоот албан даалгавар, “Мод үржүүлгийн газар байгуулах заавар” зэрэг зөвлөмжүүдийг гарган аймаг, нийслэлд хүргүүлээд байна.

“Бүх нийтээр мод тарих” хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд мод тарих үйл ажиллагааг 2009 оны 5 сарын 8-наас 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, “Үндэсний шуудан” сонины газар болон бусад телевиз хэвлэл мэдээллийнхэн оролцов. Энэ үйл ажиллагаанд нийтдээ 20 гаруй аж ахуйн нэгж, 280 орчим хүн оролцож, 15000 ширхэг тарьцыг 6 га талбайд ойжуулалт хийв. Мөн энэ ажлын хүрээнд “Бүгдээрээ мод таръя, тарьсан модоо арчлан хамгаалъя!” сэдэвтэй хийгдсэн 15 секундын зар сурталчилгааг орон даяар цацаж байна.

“Мод тарих хялбаршуулсан аргачлал” зурагт хуудас, плакат 6000 ширхэгийг хэвлүүлэн аймаг, орон нутгийн хэмжээнд тараагаад байна.

Японы “Ойска” ТББ-тай хамтран Ойн газрын модлог ургамлын цэцэрлэгт 500 ширхэг мод тарих үйл ажиллагааг зохион байгуулав. Чингэлтэй уулыг ойжуулах төсөл боловсруулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр БНХАУ-ын Засгийн газарт тавьсан. /Биелсэн-100 хувь/

10.4.2. Ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Л.Гансүх/

68

Page 69: biyelelt

Биелэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг ойн үрийн байнгын болон түр хэсгийг хамгаалалтанд авах, арчлах ажилд зарцуулахаар шийдвэрлүүлээд байна. Мөн Ойн газрын даргын шийдвэрээр уг ажлыг гүйцэтгэх албан даалгавар, зөвлөмжийг тус тус гаргуулж 21 аймаг, нийслэлийн БОАЖГ, БХГ-т хүргүүлээд байна.

“Мод, сөөгний үрийг улсын нөөцийн санд авах, хадгалах, олгох тухай журам”-ыг Ойн газрын даргын 2009 оны 39 тоот тушаалаар батлуулан мөрдөж ажиллаж байна.

Өнгөрсөн онд шилмүүст модны үрлэлт маш муу байсан бөгөөд тарих модны үрийн нөөцгүй болох асуудал тулгарч байсан тул Сэлэнгэ аймгийн “Өргөн Сэлэнгэ” ХХК-иас 35 кг үр нийлүүлэх санал ирүүлсний дагуу лабораторийн шинжилгээ хийж, Ойн газрын даргын 2009 оны 74 тоот тушаалаар “Үр хүлээн авах ажлын хэсэг” байгуулагдаж, зохих журмын дагуу 2 дугаар зэргийн 34,5 кг нарс модны үр худалдан авч улсын үрийн нөөцийн санд хуримтлуулаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

10.4.3. Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэхэд орон нутаг дахь ойн байгууллага нутгийн иргэд, нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Ойн газарт Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасаг, 8 аймгийн БОАЖГ-ын дэргэд Ойн нэгж байгуулагдан Ойн тухай хуулийн хэрэгжилтэнд байнга хяналт тавин ажиллаж байна.

2008 оны 12 дугаар сард Ойн газрын даргын 25 тоот тушаалаар “Ойн ангиудын үлгэрчилсэн дүрэм”-ийг батлуулан орон нутагт хүргүүлсэн. Энэ дүрмийг шинэчилж, Ойн газрын даргын 2009 оны 50 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын дэргэдэх Ойн нэгжийн үлгэрчилсэн дүрмийг, 2 дугаар хавсралтаар Ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлаж аймгуудад хүргүүлж мөрдүүлээд байна.

Мэргэжлийн байгууллага, олон нийт, иргэдийн оролцоонд түшиглэн ойн менежментийг бий болгох зорилгоор ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авч, “Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам”-ыг боловсруулан, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 227 тоот тогтоолоор батлан мөрдүүлж байна.

Ойн тухай хуулийн 15.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн 320 гаруй нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд одоогийн байдлаар нөхөрлөл 761,7 мянган га, аж ахуйн нэгж, байгууллага 500.0 гаруй мянган га ойн талбайг хариуцан ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

10.4.4. Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэхэд орчин үеийн арга технологийг хэрэглэх туршилт, судалгааны ажлыг хийх /Л.Гансүх/

Биелэлт: Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент” хөтөлбөр төслийн хүрээнд хууль бус мод бэлтгэлийг илрүүлэх зорилгоор сүүлийн үеийн арга технологи буюу GPS систем бүхий гар утсаар орон нутгийн байгаль хамгаалагч нарыг хангасан болно. Үүний үр дүнд Төв аймгийн Батсүмбэр, Горхи, Тэрэлжийн БЦГ зэрэг газруудаас газрын байршлыг нарийн тодорхойлсон мэдээллийг түргэн шуурхай өгч, шаардлагатай арга хэмжээг авч хууль бусаар мод бэлтгэж байгаа иргэдийг илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

69

Page 70: biyelelt

10.5. Ойн цэвэрлэгээ хийх замаар түймэрт шатсан болон өмхөрч, өгөршсөн унанги модыг цэвэрлэж түлшинд хэрэглэдэг тогтолцоог бий болгох /Л.Гансүх/

Биелэлт: “Ойгоос мод бэлтгэх ажлыг төлөвлөх, модны хэмжээг тогтоох, шийдвэр гаргах, мод бэлтгэлийн үйл ажиллагааны журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 тоот тушаалаар, “ Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, түүнийг хэрэглэх, хяналт тавих журам”-ыг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 127 тоот тушаалаар тус тус батлав. Эдгээр журмуудаар хууль бус бэлтгэлийг хязгаарлах, түлшинд ургаа нойтон модыг бэлтгэхийг хориглох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.

2009 онд “Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 27 дугаар тушаалыг гаргаж, 2009 онд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны дээд хэмжээг 123.0 мянган шоометрээр, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх замаар бэлтгэх түлшний модны дээд хэмжээг 1.3 сая шоометрээр тус тус тогтоов.

Түймэрт шатсан болон мод өмхөрч унасан 66.2 мянган га талбайн ойд арчилгаа цэвэрлэгээ явуулах замаар иргэд, байгууллагын хэрэглээний түлшний модыг бэлтгэхээр шийдвэрлээд байна. “Ойд арчилгааны огтлолт явуулах журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2009 оны 190 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар, “Ойд цэвэрлэгээний огтлолт явуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлан улсын бүртгэлд бүртгэв. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах технологийн заавар”-ыг “Ойн газрын даргын 2009 оны 88 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар, “Ойд арчилгааны огтлолт явуулах технологийн заавар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар”-ыг 4 дүгээр хавсралтаар батлуулан мөрдөж байна. Эдгээр журам, зааврыг мөрдөж ажилласнаар түймэрт шатсан болон өмхөрч өгөршсөн унанги модыг цэвэрлэж түлшинд хэрэглэх тогтолцоо бүрдэх юм. /Хэрэгжилт-90 хувь/

10.6. Голуудын сав газрын менежментийн зөвлөлийг байгуулах, зарим голын эхийг тусгай хамгаалалтад авах /Л.Гансүх/Хүрэх түвшин: тусгай хамгаалалтад хамрагдах голын эхийн тоо 6

Биелэлт: Сэлэнгэ, Буянт, Ховд зэрэг голуудын сав газрын зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна. Үлдэж буй томоохон голуудын сав газрын зөвлөлийг байгуулах бэлтгэл ажиллагаа, судалгаа хийгдэж байна.

Хөвсгөл аймгийн Шишхэд, Тэнгисийн гол, Хөвсгөл нуурт цутгадаг зарим жижиг гол, Ерөө голын эх орчмыг УТХ-нд авах хээрийн судалгааны бэлтгэл ажлыг хангах үндэслэл боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.6.1. Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоож, дэглэмийг мөрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 51/75 тоот тушаалаар батлаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. /Биелсэн-100 хувь/

10.6.2. Сав газрын зөвлөлийг байгуулж усны сав газрын хамгаалалтад орон нутгийн хүлээх үүрэг, хариуцлагыг боловсронгуй болгох /Л.Гансүх/

70

Page 71: biyelelt

Биелэлт: Улсын хэмжээнд 2006 оноос хойш нийт том, жижиг нийлсэн 13 голын сав газрын зөвлөл байгуулагдсанаас Ховд, Буянт голын сав газрын зөвлөлүүд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Сав газрын зөвлөл Орон нутгийн хэмжээнд 12, нийслэлд 1 байгуулагдсан. Ховд, Буянт зэрэг голуудын сав газрын зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж, түүнд орон нутгийн засаг захиргааны хүлээх үүрэг оролцоог тодорхойлсон менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. /Хэрэгжилт-70 хувь/

10.6.3. Зарим голын сав газрыг хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: “Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм”-ийн 2.2-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 59 тоот тушаалаар Ховд, Буянт гол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 78 тоот тогтоолоор Сэлбэ гол, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 73 тоот тогтоолоор Байдраг, Түйн гол, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 93 тоот тогтоолоор Ерөө гол, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 88 тоот тогтоолоор Бөхмөрөн, Намир, Нарийн, Тээл, Хангилцаг, Хархираа, Хөндлөн голуудын сав газрын зөвлөл байгуулагдаж тухайн газрыг тодорхой хэмжээгээр хамгаалах үйл ажиллагааг явуулж байна.

Хөвсгөл аймгийн Шишхэд, Тэнгисийн гол, Хөвсгөл нуурт цутгадаг зарим жижиг гол, Ерөө голын эх орчмыг УТХ-нд авах хээрийн судалгааны бэлтгэл ажлыг хангах үндэслэл боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

10.6.4. Гол мөрний сав газрын усны менежментийн 2-оос доошгүй жишиг төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх /Л.Гансүх/

Биелэлт: Ховд, Буянт голын сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Туул, Орхон, Завхан, Онон голын сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж байна. /Хэрэгжилт-90 хувь/

10.7. Газрын доорхи усны мониторингийн судалгаа явуулах, усны хяналт- шинжилгээний сүлжээг бүрдүүлж, ажиллах /Л.Гансүх/Хүрэх түвшин: хяналт-шинжилгээний сүлжээ байгуулах тоо 25

Биелэлт: Газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг 2009-2021 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 20 аймгийн 88 сум, Улаанбаатар хотод нийт 550 цооногийг байгуулах, тоноглох, мониторингийн сүлжээг байгуулах төлөвлөгөөг гаргаад байна.

2009 онд Улаанбаатар хотод Туул голын сав газарт 40 цооног байгуулж мониторинг хийх, Дархан хотын Хараа голын сав газарт 8 цооног байгуулж мониторинг хийх судалгааны ажил эхлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

10.7.1. Газрын доорхи усны мониторинг хийх цэгийн байршил, тоог нарийвчлан тогтоох /Л.Гансүх/

Биелэлт: Голуудын сав газрыг түшиглэн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 550 цооногийг байгуулан мониторингийн сүлжээг бий болгоно.

Цооногуудын байршлыг нарийвчлан тогтоох, тоноглох, зардлыг тооцох ажил эхлээд байна. /Хэрэгжилт-30 хувь/

71

Page 72: biyelelt

10.7.2. Газрын доорхи усны эрэл хайгуул судалгааны ажлын норм, нормативыг шинэчлэн боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: 1.Хийн шахуургат цохилтын аргаар гидрогеологийн цооног өрөмдөх жишиг норм, 2.Гидротехникийн барилга байгууламжийн угсралтын ажил, болон “Гидрогеологийн судалгааны ажилд хэрэглэгдэх төсвийн жишиг норм” зэрэг ажлуудыг гүйцэтгэн товхимол болгон зохих газруудаас санал авч баталгаажуулах ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

10.8. Бүсүүдийн тулгуур төв болон хот, суурин газрын усан хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул, судалгааны ажлыг явуулж, нөөцийн хэмжээг тогтоох /Л.Гансүх/Хүрэх түвшин: эрэл, хайгуул явуулах газрын тоо 7

Биелэлт: 1. Сэлэнгэ аймгийн төв- Сүхбаатар хотын унд-ахуйн болон техникийн усан хангамжийн өнөөгийн эх үүсвэрийн ус авах байгууламжийн дэвсгэр талбай болон түүний зэргэлдээх бүсэд экологи-гидрогеологийн судалгааны ажил явуулж ашиглалтын нөөцийг 200.0 л\с буюу 17280 м3 \ хоногоор тогтоосон.

2. Баруун бүсийн тулгуур төв-Улиастай хотын төвлөрсөн усан хангамжид зориулж Богд голын бетонон гүүрнээс дээш уг голын хөндийн баруун талын жигүүрийн хэсэгт явуулсан газрын доорхи усны баталгаажуулах хайгуулын ажлын үр дүнгээр ашиглалтын нөөцийг 125 л\с буюу 10800.0 м3 \хоногоор тогтоосон.

3. Зүүн бүсийн тулгуур төв-Өндөрхаан хотын төвлөрсөн усан хангамжийн өнөөгийн ус авах байгууламжийн дэвсгэр талбайд болон түүний зэргэлдээх бүсэд 2008 онд явуулсан газрын доорхи усны ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгээр ашиглалтын нөөцийг 66 л\с буюу 5702.4 м3 \хоногоор тогтоосон.

4. Өвөрхангай аймгийн Хужирт, Богд сумын усан хангамжийн геофизик, гидрогеологийн судалгаагаар уст цэгүүдийг тогтоон худаг гарган хүлээлгэн өгөв. /Биелсэн-100 хувь/

10.9. Ан амьтны тархац, нөөцийг тогтоож, хамгаалах менежментийг боловсронгуй болгох ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх санаачилгыг дэмжих /Л.Гансүх/Хүрэх түвшин: идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхөрлөлийн тоо 3

Биелэлт: 1.“Даяар Монгол Интернэшнл” ХХК-аас ирүүлсэн Дархан цаазат Богдхан ууланд халиун буга сэргээн нутагшуулах хүсэлтийн дагуу Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт сумын нутгаас согооны илий 5 толгой барих зөвшөөрлийг олгов.

2.Говь-Алтай, Ховд аймгийн бөхөнгийн байршил нутгийн иргэдээр хамгаалуулах хэлбэрээр баданга хүдрийн хамгаалалтын менежментийг сайжруулснаар бөхөнгийн тоо толгой 1700 толгой болж өслөө.

3.Гурван толгой мазаалай баавгайд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүж, Шархулстай, Баруунтоорой зэрэг баянбүрдэд автомат зургийн аппарат байрлуулснаар бодьгал бүрийг ялгах, тоо толгойг тогтоох, тэдгээрийн зан төрх, явсан замнал, байршилыг тогтоох ажил лабораторийн түвшинд хийгдэж байна. Мөн үс, баас, эдийн судалгааны дээж материал цуглуулж, АНУ-ын Сан Деогогын амьтны хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ.

4.“Ирвэс хамгаалах сан” ТББ АНУ-ын ОУИХС-ийн дэмжлэгтэйгээр 2008 оны 6 сараас эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост ууланд цоохор ирвэсний урт хугацааны судалгаа явуулж байна. Энэ судалгааны хүрээнд сансрын дохиолол бүхий ирвэсний хүзүүвч

72

Page 73: biyelelt

зүүж биологийн судалгаа хийх, малчид араатны хоорондын зөрчлийг судлан, малын даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна. 5.Монголын хөдөөг хөгжүүлэх нээлттэй нийгэмлэгийн тарвага сэргээн нутагшуулах саналыг дэмжин санхүүжүүлснээр, Сүхбаатар аймгийн шийрийн гозгор хэмээх газарт тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлээд байна. 6.“Монголын шим мандал экологийн нийгэмлэг”-ийн ирвэс тоолох арга зүй турших, судалгааны зориулалтаар ирвэс агнах, барих хүсэлтийг нягтлан үзэж, цоохор ирвэс тооллогын арга зүй турших ажлыг дэмжих, үржүүлэх зорилгоор ирвэс, барих ажлыг тодорхой үндэслэл бүхий төсөл боловсруулж БОАЖЯ-ны ШУТ зөвлөлөөр хэлэлцүүлэх, судалгаа шинжилгээний зориулалтаар ирвэс агнах ажлыг дэмжих боломжгүй талаар шийдвэр гаргаад байна. /Хэрэгжилт-90 хувь/

10.10. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийг өргөн оролцуулсан хамтын менежментийг боловсронгуй болгох /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Улсын тусгай хамгаалалтанд авсан 10 газрын менежментийн төлөвлөгөөг шинээр болон шинэчлэн боловсруулж дуусаад байгаа бөгөөд БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар оруулж батлуулах шатандаа байна. Уг төлөвлөгөөнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар орсон. /Хэрэгжилт-50 хувь/10.10.1. Биологийн төрөл зүйлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, стратегийн арга хэмжээ авах /Л.Гансүх/

Биелэлт: Биологийн төрөл зүйлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх ажлыг Байгаль орчны засаглал төслийн хүрээнд хийсэн. Дүгнэлт гаргах стратегийн арга хэмжээг энэ хүрээнд төлөвлөгдсөн. /Хэрэгжилт-50 хувь/

10.10.2. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн чиглэлд тулгуурлан Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын даац, нөөцийг тодорхойлох аргачлалыг боловсруулах ажлыг эхлүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Аялал жуулчлалын даац, нөөцийг тодорхойлох аргачлалыг боловсруулах ажлыг байгаль орчны чиглэлээр хамтран ажилладаг ýðäýì øèíæèëãýý, ñóäàëãààíû áàéãóóëëàãóóäòàé õàìòðàí àæëûí õýñýã áàéãóóëàí àæëûã ýõë¿¿лñýí. /Хэрэгжилт-70 хувь/

10.10.3. Дэлхийн шим мандлын дархан газрын сүлжээ, Рамсарын конвенц, дэлхийн байгалийн өвийн төвүүд болон бусад олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоог өргөжүүлэн, тусгай хамгаалалттай нутгийг хамгаалах талаар хамтран ажиллах /Л.Гансүх/

Биелэлт: Дэлхийн шим мандлын дархан газрын сүлжээнд хамруулахаар Нөмрөгийн дархан цаазат газар, Хан хэнтийн дархан цаазат газрын материалыг явуулаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 11. Агаар, ус, хөрсний бохирдол, орчны доройтлыг бууруулах, хянах тогтолцоог боловсронгуй болгоно

73

Page 74: biyelelt

11.1. Бохирдуулагч нь төлбөр төлөх зарчмыг хэрэгжүүлж, агаарын чанарыг хангах арга хэмжээг санхүүжүүлэх оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Бохирдуулагч нь төлбөр төлөх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Японы ЖАЙКА байгууллагын богино хугацааны зөвлөхийг урьж ажиллуулсан бөгөөд байгаль орчны татвар төлөх тухай зөвлөмжийг боловсруулсан юм. Тус байгаль орчны татварт нүүрсхүчлийн хийн ялгаруулсаны төлбөр ба нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөц /ашигт малтмал/ ашигласны төлбөрийн асуудлыг тусгасан.

Бохирдуулагч нь төлбөр төлдөг тогтолцоог бий болгох зорилгоор Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хууль, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 120 тоот тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ахлуулан байгуулав. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас санал авч, хуулиудын төсөл, үзэл баримтлалын төсөл, танилцуулгыг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1/1454 тоотоор ХЗДХЯ-д хүргүүлсэн.

Хуулиудын үзэл баримтлал нь ХЗДХЯ-аар батлагдсан бөгөөд холбогдох яамдуудаас хуулийн төсөл дээр санал авч нэгтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.1.1. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсний төлбөрийн тухай хуулийг эцэслэн боловсруулж Улсын Их Хурлаар батлуулан мөрдөх /Л.Гансүх/

Биелэлт: Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсний төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг шинэчлэн боловсрууллаа. Хуулийн төслийг боловсронгуй болгоход Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн багтай хамтран ажиллах албан хүсэлтийг хүргүүлж хамтран ажиллахаар тохирлоо.

Хуулийн төсөлд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө авах, хуулийн төсөлд иргэдийн санал авах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулах, сурталчилан таниулах ажлыг төв болон орон нутагт үр дүнтэй байхаар зохион байгуулахаар зорьж хэвлэлийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран иргэдийн дунд санал асуулгыг амжилттай явуулав. Хуулийн төслийн талаар яамны холбогдох мэргэжилтнүүд болон төслийн хуулийн баг, зөвлөх багтай хамтран семинар зохион байгуулав. /Хэрэгжилт-50 хувь/

11.1.2. Агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилтийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: Агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох тухай Монгол Улсын агаарын сан байгуулахаар төлөвлөн Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хууль, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулан холбогдох байгууллагуудас санал авч, хуулиудын төсөл, үзэл баримтлалын төсөл, танилцуулгыг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1/1454 тоотоор ХЗДХЯ-д хүргүүлсэн. Хуулиудын үзэл баримтлал нь ХЗДХЯ-аар батлагдсан бөгөөд холбогдох яамдуудаас хуулийн төсөл дээр санал авч нэгтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.2. Хүрээлэн буй орчны хяналт-шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, лабораторийн мэргэжлийн албаны чадавхийг бэхжүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: нэмж байгуулах болон шинэчлэн тоноглосон лаборатори, нэгжийн тоо 2

74

Page 75: biyelelt

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2007 оны 218 дугаар тогтоолд заасны дагуу 2008 онд хяналт шинжилгээний сүлжээг өргөжүүлэхэд 1,223 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улаанбаатар хотод агаарын чанарын 4 харуул агаар бохирдуулагч бодис 2 үзүүлэлтээр агаарын чанарыг тодорхойлж байсан бол 6 харуул болон өргөжүүлж 3-5 үзүүлэлтээр агаарын чанарыг тодорхойлж байна.

Орон нутагт нийт агаарын чанарын 20 харуул ажиллаж байсан ба шинээр 3 харуулыг байгуулж нийт харуулын тоо 23 болсон бөгөөд агаарын чанарыг тодорхойлох үзүүлэлтийн бохирдуулагч бодисын тоог нэмснээр 8 аймагт агаар бохирдуулагч бодис 4, 4 аймагт 3 үзүүлэлтээр агаарын чанарыг тодорхойлох боломжтой болсон. 2009 онд агаарын чанарын харуулын хүчин чадлыг өргөжүүлэх ажил хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас болж хийгдээгүй бөгөөд өөрсдийн бололцоон дээр тулгуурлан шинээр Хэнтий, Хөвсгөл аймагт тус бүр 1 агаарын чанарын харуул байгуулан ажиллаж одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 31 агаарын чанарыг хянах харуул ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.2.1. Гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээний нэгж, усны шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хяналт-шинжилгээний хөтөлбөрийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: ЦУОШГ-ын 2009 оны төлөвлөгөөнд гадаргын ус судлалын харуул байгуулах боломжгүй болсон. Харин Хятад, Монголын хилийн усны хэлэлцээрийн дагуу Дорнод аймагт Халх голын Баянхошуунд ус судлалын 1 харуул байгуулах хөрөнгө оруулалтын зардлын талаар Усны газартай ярьж тохиролцон 5.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч 8 сарын 4-нөөс, мөн БНХАУ-руу гарч байгаа Хэрлэн голын цэгээс усны дээж авах цэг 1-ийг байгуулж ажиллуулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.3. Хяналт-шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ хийх /Л.Гансүх/Хүрэх түвшин: агаар бохирдуулах эх үүсвэрийн хяналт-шинжилгээний лаборатори 1

Биелэлт: Дэлхийн банктай хамтран “Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх ба тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтын нам даралтын зуухны судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар гэр хороололд албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ашиглаж байгаа нам даралтын зуухны техникийн үзүүлэлт, ялгаруулж буй хорт утааны хэмжээ, химийн найрлага, шатааж буй нүүрсний хэмжээ зэргийг тогтоон цаашид авах арга хэмжээг төлөвлөх үндэслэл болгох зорилго тавьсан юм.

Судалгааны явцад Улаанбаатар хотын гэр хороололуудад байршилтай сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг зэрэг томоохон байгууллагуудын халаалтын 89 уурын зуух, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хороо, хоолны газар, дэлгүүр, үсчин зэрэг төрийн ба үйлчилгээний байгууллагуудын усан халаалтын нам даралтын 1005 зуух хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан зуухны дийлэнх нь нүүрс их хэмжээгээр шатаадаг үр ашиг багатай, хорт утаа ихээр гаргаж нийслэлийн оршин суугчдын эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулж байгаа тухай тодорхой тоо, баримт бүхий дүгнэлт хийж зөвлөмж гарган Нийслэлийн ЗДТГ-т хүргүүлсэн.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” төслийн хүрээнд МУИС, Агаарын чанарын алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж байна. Агаарын бохирдол хүний

75

Page 76: biyelelt

эрүүл мэнд, тухайлбал зүрх судасны болон амьсгалын замын өвчний хоорондох корреляци хамаарлыг Яаралтай түргэн тусламжийн төв эмнэлэг болон 3 дугаар шатлалын-3, 2 дугаар шатлалын-6, 1 дүгээр шатлалын-8 эмнэлэгүүдээс өвчлөлийн талаархи мэдээ мэдээллийг цуглуулан дүгнэлт хийж байна.

Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулах цэвэр хөгжлийн механизмын төсөл боловсруулах цуврал сургалтыг Дэлхийн банктай хамтран зохион байгуулснаас гадна хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Испани улсын Барселон хотноо зохион байгуулагдсан “Карбон худалдаа экспо-2009” үзэсгэлэнд оролцож хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж болох 5 төслийн саналыг боловсруулан хэлэлцүүллээ. /Хэрэгжилт-70 хувь/

11.4. Газрын нэгдмэл сангийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон газрыг үр ашигтай ашиглах, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

11.4.1. Газрын хөрс, ургамлан нөмрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг бүх үзүүлэлтээр боловсронгуй болгон газрын үнэ, төлбөрийг түүний хөрсний шинж чанарыг илтгэгч гол үзүүлэлтүүд, ашиглалтын зориулалттай уялдуулан байгалийн бүс бүслүүрээр төдийгүй хэсэг талбар газар бүрээр ялгавартай тогтоож мөрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: “Эвдэрсэн ба доройтсон газрын ангилал тогтоох түр заавар”-ын төсөлд холбогдох байгууллагуудын санал авч боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлуулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.5. Газрын нэгдсэн төлөвлөгөөг Улсын Их Хурлаар батлуулж, нийслэл, аймгуудын төв болон төвлөрсөн суурингийн гэр хорооллыг барилгажуулахаас бусад газруудыг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тогтолцоонд шилжих /Х.Баттулга, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2003 онд Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор батласан. Энэ ажлын хүрээнд аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнүүд Завхан, Хөвсгөлөөс бусад бүх аймгуудад хийгдэж батлагдсан. Баруун бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүсийн аймгуудын саналыг авч, бүсийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн, одоо ЗТБХБ-ын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Дээрх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр төрийн өмчийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоон хэрэгжүүлж байна. Энэ харилцааг боловсронгуй болгох талаар “Газрын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нарийвчлан тусгаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл олгох ажлыг “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байна. 2009 онд СХД-ийн нутаг дэвсгэр Төмөр замын 369-ын гарам, Хурганы аж ахуйд худалдаа, үйлчилгээний чиглэлээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөгдсөн.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 449 дүгээр захирамжаар 2 байршилд 7 га газрыг аялал жуулчлалын цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдааг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

76

Page 77: biyelelt

Дуудлага худалдааг 10 сарын 8-нд явуулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байна.

Нийслэлийн 6 дүүрэгт 4-өөс дээш жил эзэмшиж, ашиглаж байгаа газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй байгаа болон гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг гаргаж, хүчингүй болгон, дуудлага худалдаанд оруулж эзэмшүүлэх асуудлыг судлаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

11.5.1. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах /Х.Баттулга/Хүрэх түвшин: Хуулийн төсөл боловсруулсан байна

Биелэлт: “Газрын тухай” хуулийг “Газрын төлбөрийн тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулиудтай уялдуулан боловсруулж багцаар нь Засгийн газарт өргөн барих чиглэл өгөгдсөний дагуу ЗТБХБ-ын сайдын 2009 оны 127 дугаар тушаалаар Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.5.2. Төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг боловсруулж, батлах /Х.Баттулга/Хүрэх түвшин: Засгийн газрын тогтоол гарсан байна

Биелэлт: “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын төслийг боловсруулан 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/779 тоот албан бичгээр Засгийн газрын гишүүдээс санал авсан. Засгийн газрын гишүүдээс санал авах явцад гарсан зарчмын чанартай зарим асуудлыг тусгах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан журам”-ын төслийг дахин боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.5.3. Газрын нэгдмэл сангийн тайлангийн өгөгдлүүдийг боловсронгуй болгох ба түүнд газрын ангиллын шилжилт, хөдөлгөөнийг байнга тусгах, байгаль орчны даац, чадавхид нийцүүлсэн газар зохион байгуулалтын урт хугацааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх /Х.Баттулга/

Биелэлт: Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулж газрын нэгдмэл сангийн тайлангийн өгөгдлүүдийг боловсронгуй болгох журмын төсөл боловсруулж байна. /Хэрэгжилт-30 хувь/

11.6. GPS-ийн технологийг нэвтрүүлэн, Монгол Улсын GPS-ийн сүлжээ байгуулах 2 дахь шатны ажлыг хийж, өндрийн сүлжээг сайжруулах /Ж.Сансар/Хүрэх түвшин: зураглалын ажлын чанар сайжрах нөхцөл бүрдэнэ

Биелэлт: Мянганы сорилтын сангийн шугамаар АНУ-аас 2 мэргэжилтэн ирж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ажиллан, GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудыг байгуулах газрын асуудлыг судалсан. Мянганы сорилтын сангийн төслөөс олон улсын тендер зарлахаар тендерийн баримт бичгийг боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

77

Page 78: biyelelt

11.7. Говь, хээр, цөлжилт ихээр явагдаж байгаа бүс нутгуудад усны нөөцийг нэмэгдүүлэх, мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг эрчимжүүлэх /Л.Гансүх, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Цөлжилтөөс хамгаалах зорилгоор “Ногоон хэрэм” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Сонгинын буланд 10 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг Цэцэрлэгжилт ХХК, Мон Таксаци ХХК-иар гүйцэтгүүлж, ногоон зурваст 3200 ширхэг мод тарьж, 1335 метр хашаа барьж хамгаалаад байна. БНСУлсын “Ногоон ази” төрийн бус байгууллага Сонгинын буланд 6 га талбайд 10000 ш мод тарьсан. /Хэрэгжилт-50 хувь/

11.7.1. Говь хээрийн бүсэд усан сан, хөв байгуулах, мод бут сөөг тарьж ургуулах ажлын үр дүнг сайжруулан арчилгаа, хамгаалалтыг сайжруулах /Л.Гансүх, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/

Биелэлт: Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд говь, хээр, цөлжилт ихээр явагдаж байгаа 14 аймгийн нутагт 39 аж ахуйн нэгж, байгууллагаар 132,5 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Өмнөговь аймагт 50 га, Төв аймгийн Лүн суманд 50 га талбайд ойн зурвас байгуулаад байна,

“Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.а дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын ахмад багш нарын холбоотой хамтран бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн дунд зарлах уралдааны болзлыг батлуулан, улсын хэмжээнд зарласан. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Ногоон хэрэм байгуулах, ойг нөхөн сэргээхэд шаардлагатай суулгах материал, техник хэрэгслэл, бүтээгдэхүүнийг сурталчилах сургалт, “Ногоон хэрэм -2009” үзэсгэлэн худалдааг 4 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ үзэсгэлэн худалдаанд 40 аж ахуйн нэгж, байгууллага оролцов. Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон 5 байгууллагад: “Ногоон төгөл” ХХК, “Мон таксаци” ХХК, “Дархан ногоон арал” ХХК, “Төгөл” ХХК, “Хонгор говь” ХХК -нд Хүндэт өргөмжлөл гардуулсан.

Нийслэлийн ногоон бүсийн Баянзүрх уул, Хуандай, Гачууртын Шар хоолой, Эмгэнтийн ам, Сэлбэ голын эх газарт нийт 389 га талбайд ойн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн 6 байгууллага гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Ойжуулалтын ажилд нийслэлийн төсвөөс 12,0 сая төгрөг зарцууллаа. Мод тарих, хот цэцэрлэгжүүлэх сарын ажлыг 5 дугаар сарын 1-нээс, бүх нийтээр мод тарих ажлыг 5 сарын 15-17 өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 59977 ширхэг мод, бут, сөөг тарьсан. /Хэрэгжилт-50 хувь/

11.8. Говь, хээрийн цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд баянбүрд үүсгэх, худаг ус гаргах, усжуулах бүхий л санал, санаачилгыг дэмжиж, “Ус” хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, хөдөөгийн баг бүрт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан шинээр 1 худаг нэмж гаргах ажлыг эхлүүлэх /Л.Гансүх, Т.Бадамжунай, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/

Биелэлт: Өвөрхангай аймгийн Хужирт, Богд сумын усан хангамжийн геофизик, гидрогеологийн судалгаагаар уст цэгүүдийг тогтоон худаг гарган хүлээлгэн өгөв.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Түлүүгийн буланд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хөндлөнгийн давааны өвөр Баянцогтын аманд барих Усны хөв цөөрөм байгуулах тендер шалгаруулалтын ажлыг зохион байгууллаа. Уг тендерт нийт 10 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тендерийн эцсийн шалгаруулалтыг 2009 оны 9 дүгээр

78

Page 79: biyelelt

сард гүйцэтгэн, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын аманд Усны хөв, цөөрөм байгуулах ажлыг зураг төслийг хүлээж аваад байгаа бөгөөд тендерийн шалгаруулалтын ажлыг эхлэхээр төлөвлөөд байна.50%

Нийслэлийн нутаг дэвсгэрт худаг ус гарган усыг нь ногоо услах унд ахуйдаа хэрэглэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч 100 худгийн зөвшөөрөл, дүгнэлт гаргав. 2009 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын шар хоолойн “Дунд төгөл”-ийн булаг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Халзангийн амны булгийг тохижуулах гүйцэтгэгчийг шалгаруулж байна.

Хөдөөгийн эмнэлэг, сургуулийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУЯ хамтран ажиллаж, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр эмнэлэг, сургуулийн худагт “clean up” суурилуулах ажлыг эхлүүлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.8.1. Усны нөөцийг бохирдол хомсдолоос хамгаалах “Ус” үндэсний хөтөлбөрийг боловсруулж усны салбарын урт хугацааны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох /Л.Гансүх/

Биелэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ”Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч буй арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлүүдийн төслийг шинэчилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 2009 оны 5 сарын 7 ны өдөр хэлэлцүүлэв.

“Ус” үндэсний хөтөлбөр нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээний хөтөлбөр учраас цогц бодлогод туссан зорилтыг хангах, цогц бодлогын үндсэн зарчим дээр суурилсан байх, хөтөлбөр нь өөрөө хөгжлийн зорилтод чиглэсэн байх зэрэг шаардлагуудыг харгалзан үзэж боловсруулсан. Хөтөлбөрийн төслийг 2009 оны 1 сарын 14-ний өдөр ажлын хэсэг хуралдаанаараа хэлэлцэж тодорхой саналуудыг авч тусган, дахин боловсруулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох яамдын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар бэлтгэж байна.

Дэлхийн усны өдөртэй холбогдуулан ЮНЭСКО, НҮБ, БОАЖЯ, Усны үндэсний хороо, Усны газар хамтран “Усны бодлого, төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 3 сарын 22-нд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын усны нөөцийг ашиглах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого зорилтын тухай, ялангуяа ойрын хугацаанд батлагдах “Ус” үндэсний хөтөлбөрийг танилцуулан хэлэлцүүлж, санал солилцов. /Хэрэгжилт-70 хувь/

11.8.2. Газрын доорхи усны нөөцийн мониторингийн үр дүнд ус ашиглалтын дүгнэлт гарган, худаг гаргаж ашиглах боломжийг судлан тогтоох /Л.Гансүх, Т.Бадамжунай/

Биелэлт: Говь-Алтай, Дундговь, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн бэлчээрт шинээр устай цэг тогтоох, газрын доорхи усны хайгуулын ажлыг 400 бэлчээрт хийж гүйцэтгээд байна. Одоо дүгнэлтийг нэгтгэн, гаргаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.9. Уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шаардлагын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаснаар олборлолтод өртсөн эдэлбэр газрыг нөхөн сэргээх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох /Л.Гансүх/

79

Page 80: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Уул, уурхайн чиглэлийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд 2008 онд шинээр болон шинэчлэн батлагдсан уул, уурхайн нөхөн сэргээлтийн стандартын дагуу холбогдох шаардлагыг оруулах, мөн Байгаль орчны сайдын 2008 оны 207-р тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын нөөцийг олборлох, боловсруулахад үүсэх хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал”-ын дагуу уурхайн үйл ажиллагаанаас ургамал, хөрс, ус, амьтан, агаар орчинд учруулах хохирлыг байгалийн бүрэлдэл тус бүрээр тогтоож, улмаар тухайн газрыг эвдрэлд оруулснаар учирч болох хохирлыг урьдчилан тооцож нийлбэр үнэлгээ гаргах шаардлагыг тавьж ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.9.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал боловсруулж батлуулах /Л.Гансүх/

Биелэлт: “Байгаль орчны шинэчлэл” төслийн хүрээнд Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны аргачлал боловсруулах баг нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал”-ыг боловсруулж, БОАЖЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын хурлаар оруулж хэлэлцүүлсэн бөгөөд хурлаас гарсан санал, шүүмжлэлийг тусган 09 дүгээр сард дахин хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.9.2. Шинээр батлагдсан уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартууд, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг туршиж боловсронгуй болгох, сургалт, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах /Л.Гансүх/

Биелэлт: Шинээр батлагдсан стандартуудыг 2009 оны 2 дугаар сарын 15-наас эхлэн мөрдөж ажиллахаар холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлсэн бөгөөд стандартын шаардлагыг ханган ажиллах талаар холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн “Уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал” боловсруулах, энэ ажлын хүрээнд доорх арга аргачлал, заавар стандарт боловсрогдоно. Үүнд:

- Ашигт малтмалын нэр төрөл, олборлолтын технологийн онцлогыг харгалзан олборлолтоос үүссэн ухмалыг буцаан дүүргэх болон хөрс хуулалтаар үүссэн овоолгуудыг тараах, техникийн нөхөн сэргээлт хийх аргачлал;

- Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлын явцад үржил шимт хөрсөөр хучилт хийсний дараа тарих ургамлыг сонгон авах норм, нормативыг тогтоож, ургамалжуулсны дараахь ургамлын ургалт, амьдралтын байдалд хяналт тавих аргачлал;

- Бүс нутаг, ашиглалтын технологийн онцлогт тохирсон усалгаатай, усалгаагүй нөхцөлд ашиглах уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал;

- Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зураг, төсөл зохиох үлгэрчилсэн загварыг тус тус боловсруулна.

Мөн шинэчлэн боловсронгуй болгох сайжруулах арга хэмжээ: - Нөхөн сэргээлтийн ажил явуулах талаар дотоод, гадаадад мөрдөж буй заавар журам, аргачлал, гарын авлага, стандарт норм нормативуудыг судалж харьцуулалт хийх, тэдгээрээс оновчтой хувилбарыг сонгож, аргачлал боловсруулах,

- Бүх төрлийн ашигт малтмал олборлох явцад өртөж эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг газарзүйн бүс бүслүүрээр хийж гүйцэтгэх жишиг үзүүлэлтүүд, зардлыг тооцож, аргачлалд тусгах,

80

Page 81: biyelelt

- Газар шорооны ажлын үед эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг хөрсний үржил шим, бүтэц найрлагатай нь уялдуулан тогтоох, үржил шимт хөрсний хуулалт, хадгалалтын арга технологийг аргачлалд тусгах юм.

Дээрх ажлын явцыг тайлан хэлэлцүүлж, холбогдох асуудал яригдах үед чиглэл өгч ажилласан. /Хэрэгжилт-50 хувь/

11.10. Алтны бага нөөцтэй шороон  орд, усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баянбүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдлыг үе шаттайгаар зогсоож эхлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсоох /Л.Гансүх, Д.Зоригт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: УИХ-ын нэр бүхий 9 гишүүдийн санаачлан боловсруулсан Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, хамтран ажиллах ажилтнуудыг ЭБЭХ-ны сайдын шийдвэрээр томилон ажиллуулж байна. Ойн сан, урсац бүрэлдэх газрын мэдээллийг тусгай зөвшөөрлийн талбайд буулгах ажил хийгдэж байна. “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй төслийг хэрэгжүүлэхээс татгалзаж байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус баталсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-аас 2009 оны 55 дугаар тогтоол гарч дараахь арга хэмжээг 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

1/ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын геологи, уул уурхай, газрын кадастрын бүртгэл, мэдээллийг шинэчлэн гаргасны үндсэн дээр эдгээр газрын хилийн заагийг тогтоож, олон нийтэд мэдээлэх;

2/гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашигт малтмалын тухай болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах. /Хэрэгжилт-70 хувь/

11.10.1. Алтны бага нөөцтэй шороон орд, ой, усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэрүүд, тэдгээрийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулах талаар судалгаа хийх /Л.Гансүх, Д.Зоригт/

Биелэлт: Ойн сан, Усан сан бүхий газарт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг хориглох хуулийн төслийн суурь судалгааны материалыг боловсруулахаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдаж, Усны газар, Ойн газар, Ашигт малтмалын газар, Усны үндэсний хороо, Ойн үндэсний хорооны төлөөллийг оролцуулан холбогдох судалгааг хийж эхлээд байна.

“Гол, мөрний урсац бүрэлдэх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2009 оны 7 дугаар сард хэлэлцэж баталсан.

81

Page 82: biyelelt

Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баталгаажуулан мөрдөн ажиллаж эхлээд байна.

Улаанбаатар хотын суурьшлын бүс, Туул голын эрүүл ахуйн бүсд байрлан үйл ажиллагаа явуулж байсан элс хайрганы ордын ашиглалтын 15 тусгай зөвшөөрөл, Туул голын эх, түүний цутгал голд хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан алтны шороон ордын 1 ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гарган Ашигт малтмалын газар, Нийслэлийн засаг дарга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлэв.

АМГ-аас ойн сан, усны эх, сав бүхий газартай ашигт малтмалын хүчин төгөлдөр хичнээн тусгай зөвшөөрөл давхцаж байгаа талаарх судалгааг гаргаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.11. Үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг боловсронгуй болгож, хог хаягдлын хэмжээг багасгах, дахин ашиглах, томоохон хот, суурин газруудын хог хаягдлын зориулалтын төвлөрсөн цэгийг байгуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: тохижуулах хог, хаягдлын төвлөрсөн цэгийн тоо 1

Биелэлт: Улаанбаатар хотод хатуу хог хаягдлыг булж, устгах ландфиллийн аргад түшиглэсэн төвлөрсөн цэгийг Япон улсын тусламжтайгаар ашиглалтад орууллаа. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг нийт 7 аймагт байгуулахаар төлөвлөсөн боловч төсвийн төсөлд тусгагдаагүй учраас энэ зорилтыг хангах боломжгүй болоод байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.11.1. Хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор ангилан ялгах эргүүлэн ашиглах системийг сайжруулах эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: УИХ-ын гишүүдийн санаачилсан Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг холбогдох УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлав. Хуулиар нийлэг уутыг сав баглаа боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хориглохоор шийдвэрлэв.

Аюултай, хортой хог хаягдлыг ангилан ялгах, устгах, боловсруулах, хадгалах төвлөрсөн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах олон улсын зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерийг амжилттай зохион байгуулсан бөгөөд Аюултай, хортой хог хаягдлыг устгах, боловсруулах, хадгалах төвлөрсөн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах, ажлыг тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн баг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 143 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Мэргэжлийн баг 2009 оны 7 сарын 20-ны дотор тайланг судлан үзэж дүгнэлтээ гарган БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болно. Ажлын хэсэг 2009 оны 8 сарын 19 нд хуралдан зөвлөх үйлчилгээний ажлын тайланг судлан үзэж, хүлээн авахаар шийдвэр гаргав. /Хэрэгжилт-50 хувь/

11.11.2. Хог хаягдлыг дахин боловсруулах байгаль орчинд халгүй арга технологийг хөгжүүлэх механизмыг сайжруулах /Л.Гансүх/

Биелэлт: “Нийслэлийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн санал боловсруулан Япон улсад хүсэлтээ тавиад байна. /Хэрэгжилт-30 хувь/

82

Page 83: biyelelt

11.11.3. Орон нутагт ахуйн хог хаягдлын төвлөрсөн цэгийг байгуулж хог хаягдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: 2009 онд 7 аймгийн төвд хатуу хог хаягдлыг булж устгах ландфиллийн аргыг нэвтрүүлэн хог хаягдллын чадавхийг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч төсвийн тодотголд зардал нь хасагдсан тул хойшлогдоод байна. 2010 улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, ландфилийн аргыгнэвтрүүлэх ажлыг 9 аймагт хэрэгжүүлж булж устгахаас гадна хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах / хаягдал гялгар, полимер боловсруулах/ ажлыг хамтад нь гүйцэтгэж байна. Цаашид аймаг бүрт хог хаягдлыг ангилан ялгаж, анхан шатны боловсруулалт хийж үйлдвэрийн түүхий эд, бэлдэц гаргах үйлдвэр, бүсийн тулгуур төв хотуудад төрөлжсөн хог хаягдал боловсруулах дунд оврын үйлдвэр байгуулах зорилт тавьж байна. Энэхүү үйлдвэрийг барьж байгуулах, үйлдвэрийн хүчин чадлыг тооцоход тухай аймаг бүс нутгаас гарч буй хог хаягдлын хэмжээ, бүтэц чухал шаардлагатай тул БОАЖ-ын сайдын 2009 оны 21-р тушаалаар “Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам”-ыг баталж, журмын хавсралтаар хог хаягдлын талаархи улсын хэмжээний иж бүрэн мэдээллийг гаргах статистик маягтыг эрх бүхий байгууллагатай хамтран мөрдөж эхлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.12. Хот, суурингийн хөрсний бохирдлын талаар нарийвчилсан судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: сан байгуулагдсан байх

Биелэлт: Хөрсний бохирдол нь гадаргын болон газрын доорхи ус, ургамал бүрхэвчийг бохирдуулж хүнс, тэжээлээр дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Газрын хөрс ус, агаар, ургамлаас илүү удаан хугацаагаар техногенийн бохирдуулагчуудыг өөртөө шингээж, хадгалж байдаг онцлогтой учраас хөрсний бохирдол нь экологийн төлөв байдлыг тодорхойлогч гол үндэс суурь болдог. Иймд хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар хадгалагддаг, амьд организмд аюултай, уусах чанар багатай, удаан задардаг хар тугалга (Pb), кадмий (Cd), хром (Cr), стронций (Sr) гэсэн 4 хүнд металлыг сонгон Улаанбаатар хотын бохирдол ихтэй хэсгүүдэд судалгааг хийсэн. Эдгээр нь хортой хүнд металлын ангилалд багтах бөгөөд хүн, амьтан, ургамлын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг, амьд организмд их хэмжээгээр орсон тохиолдолд хорт хавдар зэрэг янз бүрийн өвчин үүсгэдэг улмаар үхүүлэх хүртэл аюултай химийн элементүүд юм. Судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын хөрсний бохирдолын хэмжээ харилцан адилгүй байгаа бөгөөд хотын төв хэсгийн Багшийн дээдийн уулзварт хар тугалганы агууламж 116,8 мг/кг, хромын агууламж 165.2 мг/кг, мөн хромын агууламж Төв шуудан, Баруун 4 замын ойролцоо 166 мг/кг хүрч зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.13. Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах, бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашин, нийтийн тээврийн хэрэгслийг дэмжих замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах /Л.Гансүх, Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын үйл ажиллагааны чиглэлээрх хөрөнгө оруулалт хийх тоног төхөөрөмжийн жагсаалтад хагас коксон түлшний үйлдвэрлэлийн чиглэлийг оруулсан. Ингэснээр тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид

83

Page 84: biyelelt

орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болж байгаа юм. Түүхий нүүрсний хэрэглээг халж, хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх хууль, эрхзүйн орчинг бүрдүүлэх, стандартыг шинэчлэн тогтоох, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гэрчилгээ олгох, хангалт, түгээлт, борлуулалтын сүлжээ бий болгох, урамшууллын систем тогтоох, санхүүжилтийн механизмийг хэрэгжүүлэх, сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах, Хагас коксон түлшний стандартыг хянах, төрөл бүрийн нүүрсэн дээр хагас коксон түлш үйлдвэрлэх технологийг тогтоох зорилго бүхий лабораторийн коксжуулах зуух, хэмжилтийн багаж төхөөрөмжийг суулгах, судалгааны ажил явуулах зэрэг чиглэлээр ЕСБХБ, Японы Недо байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүхий нүүрсний хэрэглээг эрс бууруулах, улмаар ахуйн хэрэглээнээс шахан гаргах зорилго бүхий багц төслийн саналуудыг боловсруулж Мянганы сорилын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр саналыг Сангийн яам, Гадаад хэргийн яаманд хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна. ДЦС-II, CWM, Green Home project, гэр байрны дулаалга зэрэг төслүүдийн саналыг Мянганы Сорилын санд хүргүүлээд байна. 2012 гэхэд нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Улаанбаатар хотод нийтийн болон төрийн үйлчилгээнд явж байгаа 7700 автомашиныг хийн түлшинд шилжүүлэхээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж, одоогийн байдлаар 1000 орчим автомашиныг хийн түлшинд шилжүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд шинээр 400-н автобус оруулж ирсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл болон зорчигч тээвэрлэх хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгдэж байна.Том оврын автобусны чиглэлүүдийг шинээр 14-г нэмсэн. Энэ нь нэг талаасаа зорчигч тээвэрлэх хүчин чадал нэмэгдсэн бөгөөд Баруун 4-н замаас Зүүн 4-н зам буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр нийт 10 орчим чиглэлийн автобусны давхцал бий болж нийтийн тээврийн хэрэгслээр хотын аль ч цэгээс нэг автобусаар зорчих нөхцөл бүрдсэн.

Энэ ажлын хүрээнд “Оргил Ойл” ХХК-ны үйлдвэрлэж буй шатахууны чанар сайжруулагч, утаа бууруулагч биотүлшийг хэрэглэж нийт 100 орчим автомашинд тандалт, ажиглалтын судалгаа, 6-н автомашинд 24 удаа шатахууны шаталтаас гарах бохирдолд, янданд, хэмжилт хийлээ. Тус бүтээгдэхүүнийг бензинтэй хольж ЭКО-92 шинэ төрлийн шатахуун үйлдвэрлэж 2009.09.09-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр А-80 бензинийг хэрэглээнээс бүрэн гаргах, сайн чанарын шатахууны хэрэглээг ихэсгэх зорилго тавин ажиллаж байна.

“Төгрөгнуурын энержи” ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар 10 тн коксон түлш үйлдвэрлэн борлуулсан байна. Тус компанийн төлөвлөснөөр 7 дугаар сараас эхлэн үйлдвэрлэл нь жигдрэн явагдах бөгөөд сард 151,2 тн коксон түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан үйлдвэрийн техник сайжруулалт болон үйлдвэрийн горимыг тогтворжуулах үүднээс нэмэлт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан 2009.09.15-наас үйлдвэрээ шинээр туршин ажиллуулж эхлээд байна. Туршилтын ажиллагаа 10-14 хоног үргэжлэх бөгөөд 10 сарын 1-нээс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр ажиллаж байна.

Нүүрсийг гүн боловсруулж утаагүй коксон түлш үйлвэрлэх цэвэр эрчим хүчний үйлдвэр “Шарын гол энерго” ХХК-тай 2009 оны 08 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, тус компани нь 2009 онд 12600 тн хагас коксон түлш нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.13.1. Цэвэр түлш, коксон түлшний үйлдвэрлэлийг дэмжих болон нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг тодорхойлж, үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх /Л.Гансүх, Д.Зоригт/

Биелэлт: “Агаарын бохирдлыг бууруулах талаар ойрын хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолоор агаарын бохирдлыг

84

Page 85: biyelelt

бууруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний хороог байгуулж ажиллахыг салбарын асуудал эрхэлсэн сайдад даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар Үндэсний хороо байгуулагдсан ба хэд хэдэн удаагийн уулзалтуудыг зохион байгуулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан, асуудлуудыг шуурхайгаар хамтран шийдвэрлэж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал, төлөвлөгөөг боловсруулсан.

Энэ ажлын хүрээнд шахмал түлшний үйлдвэрүүдийн нэгдсэн судалгааг гаргав. Шахмал түлш үйлдвэрлэгч хувийн хэвшлийнхэнтэй гэрийн зууханд хэрэглэх утаа багатай шахмал түлшний стандартыг шинэчлэн боловсруулах талаар уулзалт, ярилцлага зохион байгуулсан. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн Төв аймгийн нутаг дахь Төгрөг нуурын нүүрсний орд газрын Тахилтын хэсгийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулж баталсан. Тус орд газарт жилд 150000 тн дунд температурын кокс боловсруулах үйлдвэр байгуулагдсан. Энэхүү дунд температурын кокс нь утаагүй, дөлгүй шатах бөгөөд байгаль орчинд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй. Шаталтын эцсийн бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хий ба ус байна. Энэ түлшийг манай орны нөхцөлд нунтаг хэлбэрээр нь одоогийн байдлаар Улаанбаатарт өргөн хэрэглэгдэж байгаа уурын зуухнуудад нүүрсний оронд түлэх, гэрийн зууханд шахмал болгон түлж хэрэглэх, мөн металлургийн үйлдвэрт хэрэглэх боломжтой юм. Цэвэр түлшний хэрэглээг дэмжих цогц арга хэмжээг тодорхойлох судалгааны ажлыг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр ЭБЭХЯ-тай санамж бичигт гарын үсэг зураад байна.

Цэвэр түлш, коксон түлшний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗУ-ын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгээс зохион бүтээсэн NMGHB-1 зуухыг 75 ширхэгийг оруулж, Улаанбаатар хотын утаа ихээр үүсгэдэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 75 айлд тавьж туршин үр дүнг УИХ-ын агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний 2007 оны 46 дугаар тогтоолын биелэлтийг шалгах ажлын хэсэгт явуулсан.

Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах сүлжээ байгуулах, түүний хүчин чадал, чадавхийг сайжруулах ажлын хүрээнд 5 суурин станц байгуулах асуудлаархи гэрээний төслийг боловсруулж, гэрээг батлуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол тоосжилтыг бууруулах чиглэлээр хаврын хуурайшилттай үерээр жил болгон Улаанбаатар хотын зам талбайг усалж, чийгшүүлж байх төсөл боловсруулж жил болгон Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байхаар шийдээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.13.2. Нүүрсийг хийжүүлэн зарим халаалтын зууханд нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр тооцоо, судалгааны ажлыг хийх /Д.Зоригт/

Биелэлт: Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох боломжгүй төсвийн байгууллагуудын нам даралтын зуухыг шинэчлэх ажлын хүрээнд 4 сургууль, 8 цэцэрлэг, 50 өрхийн эмнэлгийн зуухыг солихоос одоогийн байдлаар БЗД-ийн 79 дүгээр сургууль, 3, 6 дугаар цэцэрлэг 13 өрхийн эмнэлгийн тогоо солих ажил хийгдэж байна. Импортоор оруулж ирж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн үнэ өндөр байгаагаас халаалтын зуухыг хийн түлшинд шилжүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай байгаа учраас өөр хямд хийн түлшний эх үүсвэрийг эрэлхийлж, нүүрсний давхаргын метан хийн судалгааны ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын зарим халаалтын зуухыг хийн түлшинд шилжүүлэхтэй холбогдуулан хүрэн нүүрсний дулааны задралаар үүсэх коксын хийжүүлэлтийн кинетик судалгаатай холбоотой материал бүрдүүлсэн. Судалгааг 2009 оны сүүлийн хагаст хийж дуусгахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

85

Page 86: biyelelt

11.13.3. Агаарын бохирдлыг багасгах салбар дундын зохицуулалтыг сайжруулан авто тээврийн хэрэгслийн хорт утааны стандартыг шинэчлэх /Л.Гансүх/

Биелэлт: Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн үнэлгээ сэдэвт семинарыг 2009 оны 5 сарын 19-нд хийж, стандартыг шинэчлэх талаар санал авч зөвлөмж гаргасан.

Автотээврийн хэрэгслээс гаргах хорт хийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах стандартын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байна.

Агаарын бохирдлыг багасах салбар дундын зохицуулалтыг сайжруулах ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд шинэчлэн байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2 удаа хуралдаж, 1 дүгээр хурлаар 2009 онд үндэсний хорооноос авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг, 2 дугаар хурлаар Европийн сэргээн босголт хөгжлийн банкнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг хэлэлцсэн. /Хэрэгжилт-50 хувь/

11.13.4. Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх механизм болон бусад арга хэрэгслийг хөгжүүлэх, тогтвортой хэрэглээний сонголтыг дэмжих усны нөөц болон эрчим хүчийг хэмнэх бүтээгдэхүүнийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх /Д.Зоригт/

Биелэлт: Аймгуудын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх төслийн ажил станц, сүлжээнүүдийн үр ашгийг дээшлүүлэх техникийн судалгааны ажил хийгдэж байна. Ажлын хэсгээс хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулаад байгаа ба Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан ажлын хэсгийг шинээр байгуулах шаардлага гарсан учраас холбогдох газрууд хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

11.13.5. Авто тээврийн хэрэгслээс гарах хорт хийг бууруулах экологийн үнэлгээний стандарт, техникийн шаардлага боловсруулах, түлш шатахуунд агуулагдах хар тугалга, хүхэр зэрэг хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг стандарт тогтоож мөрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн үнэлгээ сэдэвт семинарыг 2009 оны 5 сарын 19-нд хийж, стандартыг шинэчлэх талаар санал авч зөвлөмж гаргасан.

Автотээврийн хэрэгслээс гаргах хорт хийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах стандартын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.14. Химийн хортой болон аюултай бодисын менежментийг сайжруулах, зориулалтын байгууламж бүхий төвлөрсөн цэг байгуулах бэлтгэлийг хангах /Л.Гансүх, Нийслэлийн Засаг дарга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Аюултай, хортой хог хаягдлыг устгах, боловсруулах, хадгалах төвлөрсөн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах олон улсын зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерийг амжилттай зохион байгуулж, уг ажлын үр дүнг тайлагнах зөвлөх багийн ажлыг зохион байгуулах мэргэжлийн дүгнэлт гаргах экспертүүдийн баг БОАЖ-ын сайдын 2009 оны 143 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлийн захирагчийн албанаас Химийн хортой болон аюултай хог хаягдал хаях цэгийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлаар олон улсын тендерт шалгарсан Унгар улсын “Корнезэт” компаний Химийн хортой болон аюултай хог хаягдал хаях цэг байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг судалж санал боловсруулж

86

Page 87: biyelelt

дуусгаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгсөн. Химийн хортой болон аюултай хог хаягдал хаях цэгийг Нарангийн энгэрт төвлөрсөн хогын цэгийн хажууд барихаар төлөвлөөд байна. 2010-2012 он уг ажлын төсвийг улсын төсөвт тусгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газарт санал тавиад байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.14.1. Химийн хортой болон аюултай бодисын ангиллыг боловсронгуй болгон Засгийн газраар батлуулж мөрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: “Химийн аюултай бодисын ангилал”, “Химийн хорт бодисын ангилал”, “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг ашиглах аргачлал”, “Химйин хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалт”-уудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 04/04 дугаар тушаалаар батлаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамгаалж, нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 2994 дүгээрт бүртгүүлэн хэрэгжүүлж байна. /Биелсэн-100 хувь/

11.14.2. Аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулах /Л.Гансүх/

Биелэлт: Аюултай, хортой хог хаягдыг устгах, боловсруулах, хадгалах төвлөрсөн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах олон улсын зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерийг амжилттай зохион байгуулсан.

Аюултай, хортой хог хаягдлыг устгах, боловсруулах, хадгалах төвлөрсөн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах, ажлыг тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн баг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 143 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Мэргэжлийн баг 2009 оны 7 сарын 20-ны дотор тайланг судлан үзэж дүгнэлтээ гарган БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болно. Ажлын хэсэг 2009 оны 8 сарын 19 нд хуралдан зөвлөх үйлчилгээний ажлын тайланг судлан үзэж, хүлээн авахаар шийдвэр гаргав. /Хэрэгжилт-50 хувь/

11.15. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр дүнг нэмэгдүүлж, олон нийтийн хяналтын оролцоог өргөтгөх /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал зохицуулах комиссын бүрэлдэхүүн, ерөнхий шинжээч, ерөнхий үнэлгээ хийх шинжээчдийг БОАЖ-ын сайдын 2009 оны 168,169 тоот тушаалаар шинэчлэн батласан. Үнэлгээний тайланг олон нийтэд нээлттэй байлгах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивт байгаа ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, тайлангуудыг нэгтгэн мэдээллийг цахим хэлбэрт оруулж интернет хуудсанд байрлуулах ажлыг эхлүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.15.1. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газруудыг нэгдсэн тооллогыг зохион байгуулах Дэлхийн банкны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн Хэнтий, Архангай,

87

Page 88: biyelelt

Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийхээр гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.

2009 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар Өмнгөговь, Хэнтий, Дорноговь аймагт тооллогын ажил хийгдэж, боловсруулалтын шатандаа, үлдсэн аймгуудыг гэрээнд заасан хугацаанд тоолж дуусгахаар ажиллаж байна.

Энэ ажлын явцын тайлангийн хэлэлцүүлгийг БОАЖ-ын дэд сайдын удирдлаган дор тус яамны холбогдох газрын удирдлага, мэргэжилтнийг байлцуулан зохион байгуулав. /Хэрэгжилт-50 хувь/

11.16. Ус хэмнэх, бохир усыг цэвэршүүлэх техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр БОАЖ-ын сайдын 2009 оны 4 дүгээр срын 14-ний өдрийн 1/962 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн. Нийт ус ашиглалтын салбаруудын ус ашигласны төлбөрийн хэмжээг ашиглаж байгаа усны хэмжээ, байгальд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-д заасан хязгаарт багтаан нэмэгдүүлж тооцсон. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, эргүүлэн ашиглах үүднээс бүх үйлдвэрүүдэд ашиглаж буй усны 70 хувийг дахин ашиглах шаардлага тавьж ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.16.1. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, бохир усыг цэвэршүүлэх техник, технологийн ашиглалтыг дэмжиж, гааль татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгох /Л.Гансүх/

Биелэлт: Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих эдийн засгийн хөшүүргийг судалж байна. /Хэрэгжилт-10 хувь/

11.16.2. Аялал жуулчлалын бааз, гэр хороолол, хувийн орон сууцны бохир ус цэвэршүүлэлтийн түвшинд хяналт тавьж, бохир усыг цэвэршүүлэх бага оврын техник, технологийн хэрэглээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх /Л.Гансүх/

Биелэлт: Бага оврын цэвэрлэх байгууламжийн хэрэглээг аялал, жуулчлалын бааз, гэр хороололд ашиглах техник, технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөмж гаргаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

11.17. Уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, стратеги боловсруулан хэрэгжүүлэх /Л.Гансүх/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

11.17.1. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн ам, мал аж ахуй, газар тариаланд нөлөөлөх нөлөөллийн эрсдлийн үнэлгээг бүс нутаг бүрээр гаргах /Л.Гансүх/

Биелэлт: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн ам, байгаль орчин, мал аж ахуй, газар тариаланд нөлөөлөх нөлөөллийн эрсдлийн үнэлгээ болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, стратегийг боловсруулах зорилгоор дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

88

Page 89: biyelelt

-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Олон улсын хурлыг Зүүн хойд орнуудын байгаль орчны асуудал эрхэлсэн яамдын мэргэжилтэн нарын түвшинд, газрын дарга нарын түвшинд мөн түүнчлэн сайд нарын түвшинд ГХЯ-тай хамтран амжилттай зохион байгуулж бүс нутгийн хэмжээнд дасан зохицох, сөрөг нөлөөг бууруулах асуудлаар стратеги бодлого, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлов.

-Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, сөрөг үр дагаврыг тооцох, дасан зохицох стратеги бодлогын хүрээнд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ус цаг уурын хүрээлэн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан байгууллаа.

-Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” төслийн хүрээнд “атом шингээлтийн спекторметрийн лаборатори” байгуулахад шаардлагатай 200 сая төгрөгийн техник хэрэгсэл авах, үндэсний дасан зохицох хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

11.17.2. Уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагыг тодорхойлж өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг үндэсний эрдэмтдийн багийн тусламжтайгаар боловсруулах /Л.Гансүх/

Биелэлт: Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн ерөнхий хандлагыг 2011-2040, 2040-2070, 2070-2100 он гэсэн хугацаагаар тодорхойлон гаргалаа. НҮБ-ийн Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны үнэлгээний тайланг боловсруулж байна. Уг ажлыг БОАЖ-ын яамны МХШҮГ-ын даргаар ахлуулсан холбогдох газар, эрдэмтэд судлаачдын үндэсний баг хийж гүйцэтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

11.18. Цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах /Л.Гансүх/Хүрэх түвшин: хөдөлгөөнт багийн тоо 2

Биелэлт: Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт баг 2-ыг /Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт/ шинээр байгуулж, 4 дүгээр сарын 25-наас үйл ажиллагааг эхлүүлснээр улсын хэмжээнд Дорнод, Орхон, Дархан-Уул аймгаас бусад 18 аймагт 22 экспедиц ажилласнаар 2009 онд 16 аймгийн нутаг дувсгэр олон жилийн дундажаас ахиу хур тунадас орсон байна. Газар тариалангийн бүс нутагт 5, 6, 7 сард ордог олон жилийн дундаж хур тунадаснаас /Сэлэнгэ аймгийн нутагт 51.6 мм, Төв аймгийн нутагт 27.8 мм, Булган аймгийн нутагт 45.3 мм, Хэнтий аймгийн нутагт 22.7мм/ илүү хур тунадас орсон байна.

Газрын генераторыг Алтайн өвөр говь болон улсын тусгай хамгаалалттай Гурван сайхан ууланд зориудаар хур тунадас нэмэгдүүлэх, Хэнтий нурууны ой хөвчийг түймрээс урьдчилан сэргийлж хамгаалах зорилгоор тус тус байрлуулсанаар улсын хэмжээнд 6 газар генератор ажиллаж байна. Эдгээр генераторууд ажилласнаар Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Говь гурван сайхан ууланд ордог хур тунадасны хэмжээг зориудаар нэмэгдүүлэх юм.

Хур тунадас нэмэгдүүлэх багуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоо, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахын тулд байнгын зохицуулагч нарыг 24 цагаар ажиллуулж байна. /Биелсэн-100 хувь/

11.18.1. Цөлжилт, гангийн эрсдлийг бууруулах, техник хэрэгсэл хүрэх боломжгүй ой хөвчид гарсан түймрийг унтраах зорилгоор нөхцөл бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх /Л.Гансүх/

89

Page 90: biyelelt

Хүрэх түвшин: газрын генератор 1

Биелэлт: Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Булган аймгийн Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Алга-Эрдэнэ сумдын нутаг болон Хонин нуга, Минжийн хангайд гарсан түймрийг цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх замаар унтраах ажиллагааг 5 дугаар сарын 14-16 нд, 6 дугаар сарын 4-8 нд тус тус зохион байгуулж ажилласны үр дүнд 290700 га ой хөвчийг хамарсан түймрийн 12 голомтыг унтраасан. /Биелсэн-100 хувь/

11.18.2. Үүлний судалгааны зориулалттай зөөврийн радар 1 ширхгийг орон нутагт суурилуулж ашиглалтад оруулах /Л.Гансүх/

Биелэлт: Үүлний судалгааны зориулалттай зөөврийн 3 радарыг худалдан авах тендерийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарлаад байна. Уг радарыг 4 дүгээр улиралд багтаан орон нутагт суурилуулан ашиглалтанд оруулна. /Хэрэгжилт-90 хувь/

11.18.3. Газрын генераторыг орон нутагт суурилуулан ашиглах /Л.Гансүх/

Биелэлт: Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх зориулалтын газрын генератор 3-ыг БНХАУ-аас худалдан авч, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Аж богдын нуруунд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Сонгинот хайрханы баруун хойт суганд, Өмнөговь аймгын Булган сумын нутаг Говь гурван сайхны салбар Номгон ууланд тус тус байрлуулан энэ оны 7 дугаар сарын 20-ноос ажиллагаанд орсон. /Биелсэн-100 хувь/

Зорилт 12. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот, тосгоныг хөгжүүлнэ

12.1. Орхон-Сэлэнгэ-Дарханы эрчимтэй хөгжлийн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүтцийг бүрдүүлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Эрдэнэт, Дархан хотуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлын хүрээнд техник эдийн засгийн үндэслэл, мастер төлөвлөгөө боловсруулсан. Эдгээр паркийн үйл ажиллагааг зохион байгуулах ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эхэлснээр бүсийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний дэд бүтэц бүрдэх юм.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон хөгжүүлэх бүс нутаг болгох тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгов.

Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /“ЖАЙКА”/-аас “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйн хөгжлийг дэмжих” төслийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхийг дэмжиж, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 5 сумын 16 аж ахуйн нэгжийг төсөлд хамруулах судалгааг хийв. “Төсөл нэвтрүүлэх үйлчилгээг үзүүлэх сан”-г сумдад байгуулж, тоног төхөөрөмжийн сангийн хуримтлалыг бий болгов. /Хэрэгжилт-50 хувь/

12.2. Говийн бүс нутагт Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ашигт малтмалын нөөцийг цогцоор ашиглахад чиглэсэн экспортын үйлдвэрлэлийн бүс байгуулах, дэд бүтцийн үндсэн сүлжээ бүрдүүлж эхлэх /М.Энхболд, Д.Зоригт/

90

Page 91: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны даргын 2009 оны 14 дүгээр тушаалаар Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх талаарх яамдын бодлогын уялдааг хангах, Засгийн газраас баримтлах байр суурийн талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Говийн өмнөд бүсийн ордуудын дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдвэрлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2009 оны 42 тоот захирамжаар Тэргүүн шадар сайдаар ахлуулан байгуулаад байна.

Говийн бүсийн уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд ач холбогдолтой Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих ажлын гэрээг гүйцэтгэгчтэй хараахан байгуулаагүй байна. Өмнөд говийн бүсийн ашигт малтмалын орд газруудыг түшиглэсэн Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт, Ухаахудаг, Цагаан суварга зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийн талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулсан. /Хэрэгжилт-50 хувь/

12.3. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсэд түшиглэн эдийн засаг, экспортын өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж эхлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

12.4. Улаанбаатар хотын хүн амын хэт ачааллыг багасгаж, дагуул хотууд болох Багануур, Налайх, Багахангайг хөгжүүлэх, тэдгээрт зохистой төвлөрлийг бий болгох /Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Хотын хүн амын ачааллыг багасгах зорилгоор Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг өргөтгөх чиглэлээр тус дүүргүүдийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгасан, одоо Улаанбаатар хотын ИТТХ-аар батлуулахаар бэлтгэж байна. Уг ерөнхий төлөвлөгөөнүүдээр тухайн дагавар хотуудыг хөгжүүлэх замаар хүн амын зохистой төвлөрлийг бий болгох асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ. /Хэрэгжилт-30 хувь/

12.4.1. Багануур, Налайх, Багахангай дүүргийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах /Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга/

Биелэлт: Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн ерөнхий төлөвлөгөөг энэ онд дуусгаж, орон нутгаар батлуулсны дараа мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхлэнэ.

Одоогийн байдлаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг /180га газар/ төслийг улсын экспертиз хийлгэсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар бэлтггэж байна.

Багануур дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг /800 га газар/ төслийг боловсруулж дуусаад улсын экспертиз хийлгэхэд бэлэн болсон.

Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ерөнхий төлөвлөгөөний зураг /800 га газар/ төслийн ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-30 хувь/

12.5. Улаанбаатар хотыг шинэчлэн хөгжүүлэх “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл” хөтөлбөр батлах, нийслэлд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, дэд бүтэц, хогны асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн баталж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв

91

Page 92: biyelelt

боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулах ажлыг эхлүүлэх /Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга/

Биелэлт: Улаанбаатар хотыг шинэчлэн хөгжүүлэх, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл” хөтөлбөр боловсруулах зорилтууд ЖАИКА-гийн шугамаар хийгдэж буй Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдаж байгаа. “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008-01-16-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулж, Засгийн газрын 2008 оны 303 дугаар тогтоолоор батласан. Одоо уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол 10 орчим хувиар буурах боломжтой гэж үздэг. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 605, 2008 оны 406, 2007 оны 144 дүгээр захирамжуудаар Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр 3 газарт 0.15-0.24 га газарт спорт цогцолбор барихаар газар олгогдож зураг төслийг нь боловсруулж байна.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Маршалын гүүрээс зүүн тийш Амгалан өртөө хүртэл 93 га газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд 50 га газрын зураг төслийг боловсруулан улаан шугам тавьж, газраа 50 хэсэг хувааж аж ахуйн нэгжид хуваарилан мод тарих ажил эхлээд байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул гол дагуу Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийн ажил хийгдэж байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд Богд хаан музейн баруун ба зүүн талд 8 дугаарр Богд Жавзандамба хутагтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төсөл боловсруулагдаад байна. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тасганы овоонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төсөл нь боловсруулагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд Баянголын амны ерөнхий төлөвлөгөөнд Москва хорооллын баруун урд автозамын баруун талд 1 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд “АСА” ХХК-н хөрөнгө оруулалтаар Улсын циркийн хойд талд 0,8 га газарт доороо гаражтай дээрээ иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эскиз зургийг хянан батлаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

12.5.1. Японы ЖАИКА байгууллагатай хамтран боловсруулж буй “Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө болон хот байгуулалтын судалгаа” төслийн ажлыг баталгаажуулж хэрэгжүүлж эхлэх /Х.Баттулга/

Биелэлт: Төслийн ажлыг энэ оны 04 дүгээр сард дуусган 05 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотын Засаг даргын зөвлөлөөр, 10-нд ИТТХ-аар, 11-нд ЗТБХБ-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна. Төсөл хэрэгжүүлэх ажил Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэгдэнэ. /Хэрэгжилт- 50 хувь/

12.5.2. Хот суурин газрын ногоон байгууламжийн норм нормативыг шинэчлэх /Л.Гансүх/

Биелэлт: Хотын ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн ажилд ойгоос мод шилжүүлэн суулгах арга ажиллагааны бүртгэлийг хийж, түүний үр дүнд хяналт шинжилгээ хийж байна. “Ойгоос мод шилжүүлэн суулгах журам”-ыг боловсруулан Ойн газрын даргын 2009 оны 87 тоот тушаалаар батлуулан мөрдөж байна.

Хот суурингийн ногоон байгууламжийн төлөвлөлт зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар БОАЖЯ-наас ЗТБХБ яамтай хамтран шийдвэр гаргуулах, хот суурингийн

92

Page 93: biyelelt

төлөвлөлтийн норм, нормативийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хийхээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд албан тоот хүргүүлэв.

Байгаль орчны шинэчлэл-2 төслийн хүрээнд байгаль орчны салбарын стандартуудад хяналт шинжилгээ хийж, түүнд ногоон байгууламжийн стандартыг сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 2/06, 2/07 дугаар тогтоолуудаар батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол улсын нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2009 оны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул голын дагуу зурвас газарт баригдах Үндэсний паркийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байна. Туул, Сэлбэ голыг хөгжүүлэх төслийн ажлын хэсэгтэй төлөвлөлтийн шийдлийг уялдуулах, Туул голын сав дагуу ойжуулах, цэвэр усны хамгаалалтын ногоон зурвас байгуулах, Паркийн доторхи бүсчлэлийг оновчтой тогтоож, паркийн ашиглалтын бүсийн хязгаарлалтыг тогтоох, Туул голын дагуу амралт зугаалгын идэвхитэй бүс байхаар төлөвлөх, голын далангийн хойт хэсэгт ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан явган зам, дугуйн зам болон авто замын сүлжээг нормын дагуу төлөвлөх зэрэг шаардлагын дагуу төлөвлөсөн болно. Улаанбаатар хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг нийт 600 га талбайд төлөвлөн, эхний шатанд 55 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгээд байна.

Баянголын цэцэрлэгт хүрээлэнд нийт 10 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

12.6. Дорноговь аймгийн Замын-Үүдэд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, ус цэвэршүүлэх станц, цэвэрлэх байгууламж, дулааны станц барих ажлыг эхлүүлэх /Х.Баттулга, Д.Зоригт/Хүрэх түвшин: барилгын ажил эхэлсэн байх

Биелэлт: Дорноговь аймгийн Замын-Үүдийн цэвэр, бохир ус, дулааны шугам, ус цэвэршүүлэх станц, цэвэрлэх байгууламж, дулааны станцын барилга байгууламжуудын техник-эдийн засгийн үндэслэлүүдийг хянаж, баталгаажуулсан.

Дулааны станцын барилгын зураг төслийг 2008 онд, цэвэр, бохир ус, ус цэвэршүүлэх станц, дулааны шугам, цэвэрлэх байгууламжийн зураг төслийг 2009 онд тус тус дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгсөн. /Хэрэгжилт- 50 хувь/

12.6.1. Дээрх ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хянаж гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих /Х.Баттулга, Д.Зоригт/

Биелэлт: Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүдэд баригдах дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэлийг “Мон Энержи консалт” ХХК боловсруулж, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 2008 оны 12-р сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Уг станцыг цаашид өргөтгөл хийх боломжтойгоор 30 Гкал/ц хүчин чадалтай байхаар төлөвлөж, 10 Гкал/ц чадалтай нам даралтын буцлах үет шаталтын 3 зуухтай байхаар сонгосон.

Мөн Замын-Үүд хотод цэвэр, бохир ус, цэвэршүүлэх байгууламж барих ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 48484800 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь “Престиж инженеринг” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд цэвэр, бохир усны шугам, ус цэвэршүүлэх станц, бохирын цэвэрлэх байгууламж, насосны станц, усан сангуудын зураг төсөл хийгдэж байна. Зураг төслийг хийх явцад Замын-Үүдийн ус хангамжийн шинэ эх үүсвэрийн газрын доорхи усны хайгуулын гидрогеологийн нэмэлт

93

Page 94: biyelelt

судалгааг хийж усны нөөцийг тогтоох шаардлагатай болсон тул энэ ажлыг 356198104 төгрөгөөр гүйцэтгэхээр нэмэгдэл гэрээг байгуулж 2008 оны 12 дугаар сард ажлын тайланг хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар цэвэр, бохир усны шугамын зураг төсөл 95 хувь, ус цэвэршүүлэх байгууламж, бохирын цэвэрлэх байгууламжийн зураг төсөл 75 хувь, насосны станцын зураг төсөл 100 хувь, усан сангуудын зураг төсөл 100 хувь тус тус хийгдээд байна. /Хэрэгжилт- 90 хувь/

Дөрөв. Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах бодлого

Зорилт 13. Хүн амын хөгжлийг ханган, хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ

13.1. Хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинэ хүүхэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

13.1.1. Хүн амын өсөлтийг хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор 2009 онд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгох тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох /Т.Ганди, С.Баярцогт/

Биелэлт: Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор 2009 оны төсөвт шаардлагатай эх үүсвэрийг тусгасан.

2009 оны эхний 8 сарын байдлаар хүн амын өсөлт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор 927629 хүүхдэд 21382396.4 мянган төгрөгийг зарцуулсан. /Биелсэн-100 хувь/

13.1.2. 2009 онд шинээр төрсөн хүүхэд бүрт нэг удаа 100.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг олгох /Т.Ганди/

Биелэлт: Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд шинэ хүүхэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор 2009 оны төсөвт шаардлагатай эх үүсвэрийг тусгасан.

2009 оны эхний 8 сарын байдлаар Шинэ хүүхэд хөтөлбөрийн хүрээнд 42186 хүүхдэд 4218600 мянган төгрөгийг зарцуулсан. /Биелсэн-100 хувь/

13.1.3. 2009 онд шинээр гэр бүл болсон залуучуудад нэг удаа 500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг олгох /Т.Ганди/

Биелэлт: Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу анх удаа, шинээр гэрлэж байгаа залуу гэр бүлд төрөөс нэг удаа 500000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгож байгаа бөгөөд шинээр гэр бүл болсон 17486 залуучуудад 8743500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг олгосон. /Биелсэн-100 хувь/

13.2. Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлж эхлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: хууль батлагдаж, хувь хүртээх ажил эхэлсэн байх

Биелэлт: “Эх орны хишиг сангийн тухай” хуулийн төсөл, УИХ-ын зарим гишүүдээс санаачилсан Эрдэнийн хувь /Баянмонгол корпораци/-ийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын хаврын чуулганд хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн, намрын чуулганд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хууль батлагдан гарсны дараа холбогдох журмуудыг боловсруулж, батлуулах болно. /Хэрэгжилт- 70 хувь/

94

Page 95: biyelelt

13.3. Ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэх эрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуримтлал бий болгох /Д.Зоригт, С.Баярцогт/

Биелэлт: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглаж эхлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулахтай холбогдуулж, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Дээрх хуулиудыг баталснаар ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчинг бий болгож байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд алтны компаниудад монгол банкнаас зээл олгох ажил хийгдэж байна. Стратегийн ордуудыг зүй зохистой ашиглах талаар ялангуяа өмнөд бүсийн стратегийн болон бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Таван толгой, Оюутолгой орд газруудын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай гэрээ хэлэлцээр байгуулах ажил хийгдэж байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид төсөл боловсруулж байна.

Айвенхоу майнз Монголиа Инк ХХК-тай байгуулах Тогтвортой байдлын гэрээ байгуулахтай холбогдуулан Зарим бүтээгдэхүүний үний өсөлтийн албан татварыг хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан.

Зүүнбаянгийн сав газраас газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Доншен газрын тос/Монгол/ ХХК төмөр замын саатлаас шалтгаалан 2008 оны 6 сараас түүхий тосны экспортоо зогсоосноос экспортын хэмжээ буурч төсөвт 2.0 тэрбум төгрөгийн орлого оруулах боломж алдагдсан болно. Тус компани 2009 оны 3 сарын сүүлч 4 сарын эхнээс олборлосон тосоо ачуулж эхэлсэн бөгөөд 5 дугаар сараас экспортын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэв.

Газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Петро чайна дачин тамсаг/Монгол/, Доншен газрын тос/Монгол/ ХХК-уудтай эхний хагас жилд олборлож экспортлосон газрын тосны орлогын тооцоог хийж, улсын төсвийн орлогыг нөхөн бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч эхний 6 сарын байдлаар төсвийн орлогын даалгаврыг биелүүлэхэд анхааран ажиллалаа. Газрын тосны газраас Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын эхний хагас жилийн төлөвлөгөө 108,0%-аар биелж 3,73 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 4,03 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 8 сарын байдлаар улсын төсөвт 5.13 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын дагуу ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн компаниудын түүхий тосны экспортын орлогын Монгол улсын засгийн газарт ногдох орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Ашигт малтмалын газраас Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 2009 оны эхний хагас жилийн байдлаар 10,82 тэрбум төвлөрүүлэхээс 9,84 тэрбум төгрөг төвлөрүүлж 90,9 хувийн биелэлттэй байсан бөгөөд 8 сарын байдлаар 23.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 88.8 хувийн биелэлттэй байна.

ЭБЭХ-ний сайдын 2009 оны 47 дугаар тушаалаар Геологийн судалгаа хийх, ашигт малтмалын эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулах журам боловсруулах ажлын хэсгийг томилсон. Журмын төслийг эхний байдлаар боловсруулж АМГ-ын саналыг авч, ажлын

95

Page 96: biyelelt

хэсгийн гишүүдээс санал авахаар хүргүүлсэн. Журам боловсруулах төсвийг Дэлхийн банкны төслөөр санхүүжүүлэх төслийг боловсруулж, ГХАХ-т хүргүүлсэн. Монгол улсын хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэх журмыг шинэчлэн боловсруулж ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батласан. Хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичиг, материалд хяналт хийсэн. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний талаар баримтлах бодлого 2009 оны 06 сарын 25-ны өдөр батлагдсан. Мөн “Цөмийн энергийн тухай” хууль 2009 оны 07 сарын 16-ний өдөр батлагдан гарлаа. Монгол улсын хатуу ашигт малтмалын нөөцийн ангилал, зааврын төслийг боловсруулж, түүнд шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2009 оны 16 дугаар тушаалаар байгуулан ажиллуулж, шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг гарган зохиогчдод хүргүүлсэн. Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн боловсруулж сайдын 2009 оны 81 дүгээр тушаалаар батлуулж, АМГ, ГТГ-т хүргүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1 дүгээрт заасан шийдвэрийн дагуу Ерөнхий сайдын 2009 оны 26 дугаар захирамжаар тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах талаархи Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн орчинг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хайгуул судалгаа хийх болон олборлолт явуулах санхүү-эдийн засгийн тооцоо хийж, төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулга, дүгнэлтийг боловсруулсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 64 дүгээр тушаалаар Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тайлан, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд дүгнэлт гаргах шинжээчдийн хэсгийг томилсон ба шинжээчдийн хэсэг Оюутолгойд очиж газар дээр нь ажил байдалтай танилцан, тайланг уншин саналаа боловсруулж ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд авсан.

Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тогтоох ажлын хүрээнд салбарын эрдэмтэд, судлаачид, салбарт удирдах ажил хашиж байсан ахмадууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санал асуулга авч шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулав. Энэхүү төслийг хэлэлцүүлэг зохион байгуулан хэлэлцүүлсний дараа ЭБЭХЯ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 50 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх /Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудын байршлын солбицол болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нарийвчлан тогтоож орд бүрээр нь нөөцийн зэрэглэл, тоо хэмжээг төрийн өмчийн бүртгэлд тусгах/ зорилгоор Ашигт Малтмалын Газрын болон Төрийн өмчийн хорооны хамтарсан тушаалаар ажлын хэсэг УИХ-ын 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд байгаа 39 ордын хил хязгаарыг тогтоохоор судалгааны ажил хийгдэж байна.Геологийн салбарын инженерүүдэд мэргэшсэн ба зөвлөх инженерийн зэрэг олгох журмыг боловсруулж ЭБЭХ-ний сайдын 2009 оны 08 сарын 25-ны өдрийн тушаалаар батлав. /Хэрэгжилт-90 хувь/

13.4. Ядуурлыг тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулж, ядуурлын зураглал гаргах бэлтгэлийг ханган, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох /Т.Ганди, С.Мэндсайхан/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

13.4.1. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003, Хүн ам орон сууцны тооллого /2000 он/-д үндэслэн ядуурлын зураглалыг гаргах /Т.Ганди, С.Мэндсайхан/Хүрэх түвшин: Ядуурлын зураглал гарсан байна

96

Page 97: biyelelt

Биелэлт: Монгол Улсын Хүн амын 2000 оны тооллого, 2002/2003 оны Амьжиргааны түвшний судалгааны тоо мэдээллийг үндэслэн ядуурлын үзүүлэлтүүдийг Монгол Улсын засаг захиргааны нэгжийн доод түвшинд /аймаг, сумаар/ анх удаа тооцон гаргаж ядуурлын зураглалыг олны хүртээл болголоо. Энэхүү ядуурлын зураглалыг гаргаж, бодитой мэдээллийг бий болгосноор Монгол улсын дунд болон урт хугацааны бодлогод ядуурлыг бууруулах талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний зүгээс гарч буй идэвх санаачилгыг дэмжих бодит боломж бүрдэж байна. /Биелсэн-100 хувь/

13.4.2. Өрх, хүн амын амьжиргааны түвшинг тодорхойлж байгаа аргачлалыг боловсронгуй болгон, амьжиргааны түвшин, хэрэгцээг судлах цогц аргачлалыг боловсруулж баталгаажуулах /Т.Ганди/

Биелэлт: Өрх, хүн амын амьжиргааны түвшинг тодорхойлж байгаа аргачлалыг боловсронгуй болгон, амьжиргааны түвшин, хэрэгцээг судлах цогц аргачлалыг боловсруулж баталгаажуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

13.4.3. Амьжиргааны түвшнээр ангилсан хүн амын мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Түүнчлэн амьжиргааны түвшнээр ангилсан хүн амын мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлээд байна. Үүнд: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүн ам, гэр бүлийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2009 онд 12500 өрхийг ядуурлаас гаргах чиглэлээр аймаг, нийслэлийн хэмжээнд “ядуу өрхийг тодорхойлох” судалгааг 21 аймаг, 9 дүүрэгт явууллаа. Энэхүү судалгааны хүрээнд аймаг, дүүргийн хэмжээнд ядуу өрхийн мэдээллийн бааз бүрдүүлэх ажлын эхлэл тавигдаж, цаашид судалгаанд хамрагдсан өрхүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байна. Дээрх асуудлаар Азийн хөгжлийн банкны гадаад зөвлөхийг урьж Ажлын хэсэгт зөвлөмж өгүүлэн, сургалт зохион байгуулж, бусад улс орнуудад Дэлхийн банкны ашигладаг арга аргачлалын талаар мэдээлэл авч ажиллалаа. /Хэрэгжилт-70 хувь/

13.5. Ажлын байр шинээр бий болгох замаар хүн амын ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: ажил эрхлэлтийн түвшин 63.0 хувиар

Биелэлт: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас шинэ ажлын байрыг улсын хэмжээнд бүртгэх www.ejob.mn веб сайтыг ажиллуулж бүртгэл мэдээллийг хийж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох бодлогыг хэрэгжүүлж ажил хайгчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж нийт 44.5 мянга гаруй ажилгүй иргэдийг хамруулсан.

2009 оны эхний 8 сард нийт 32451 иргэнийг ажилд зуучлан оруулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2921 хүнээр буюу 9.9 пунктээр нэмэгдсэн байна.

Ажилд зуучлагдсан ажилгүй иргэдийн 15613 буюу 48.1 хувь нь эмэгтэйчүүд, 25.7 хувь нь 16-24 насныхан, 30.6 хувь нь 25-34 насныхан, 25.7 хувь нь 35-44 насныхан, 18.0 хувь нь 45-60 насны хүмүүс эзэлж байна. Нийт ажилд зуучлуулагчдын:

5.5 хувь буюу 1774 нь Улсын үйлдвэрийн газарт 7.8 хувь буюу 2530 нь Төрийн төсөвт байгууллагад 1.1 хувь буюу 354 нь Хоршоонд 45.5 хувь буюу 14735 нь Нөхөрлөл, компанид 40.1 хувь буюу 13.0 мянга нь Хувиараа хөдөлмөр эрхлэх болон олон нийтийн

97

Page 98: biyelelt

/Хэрэгжилт-70 хувь/

13.5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах иргэдийн хүрээг өргөтгөх /Т.Ганди/Хүрэх түвшин: ажлын байр шинээр бий болгох 60.0 мянгаас доошгүй мян.хүн

Биелэлт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөтөлбөрт суурилсан, орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байдлаар өөрчлөх, хамрах хүрээг өргөжүүлэх, төвлөрөлийг сааруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх орон нутгийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн хуваарилалтыг уян хатан болгох зохицуулалт бий болгох асуудлуудыг тусгав.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг сангуудыг тогтолцооных нь хувьд уялдуулах асуудлыг авч үзсэний дараа дахин хэлэлцүүлэх үүрэг өгсөнд судлан ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа ОУХБ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр баримталж байгаа бодлогын баримт бичгүүд, ОХУ, ХБНГУ, Болгар, Казакстан, Киргизстан, БНСУ, БНПУ зэрэг орнуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль тогтоомжийг судалсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 6 бүлэг, 25 зүйлтэй байгааг 7 бүлэг, 28 зүйлтэй байхаар шинэчлэн найруулсан. /Хэрэгжилт-70 хувь/

13.5.2. Гадаадаас авах ажиллах хүчний тоог багасгах, зам, барилга, уул уурхайн салбар дахь үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх зорилгоор үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн тэргүүлэх салбаруудад шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар хөдөлмөрийн идэвхитэй насны хүн амыг хамруулан хэрэгжүүлж, дотоодын ажиллах хүчний нөөцөд тулгуурлан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Уул уурхай, барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын хөтөлбөр, сургалтад ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, багш нарын мэдлэг ур чадвар өнөөгийн технологийн шаардлагаас хоцрогдсон, суралцагчдын дадлагын бааз муу, хугацаа богино, төгсөөд очих ажлын байрнаасаа хөндий байгаа зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор уул уурхай, зам, барилгын үндсэн мэргэжлийн ажилчдыг бэлтгэхэд хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулах, шаардагдаж буй мэргэжлийн ажилчдыг ажлын байранд буюу үйлдвэрлэл дээр сургах, тухайн аж ахуйн нэгжид нь тогтвортой ажиллуулах замаар мэргэжил, ур чадвартай ажилтны хомсдлоос гарах гарцыг хөгжүүлэх замаар ажил олгогч болон ажилчдын тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 44/74/49 тоот хамтарсан тушаалаар батлав.

“Барилгын салбарт мэргэжлийн ажилтан бэлтгэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлуулав. Тогтоолоор 5000 иргэнийг барилгын салбарт шаардлагатай мэргэжил, ур чадвар олгох сургалтанд хамруулах, шаардагдах хөрөнгийг гаргаж, салбарын яамдтай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэв. НХХЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ хамтран “Уул уурхай, зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөр”-ийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор туршин хэрэгжүүлж

98

Page 99: biyelelt

байна. Туршилтын хөтөлбөрт 3 сараас доошгүй хугацаагаар ажилгүй байсан иргэнд 400.0-550.0 мянган төгрөгийн сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн үйлдвэрлэл дээрээ сургах улмаар өөрийн ажилтан болгох хүсэлтээ илэрхийлсэн барилга, зам, уул уурхайн салбарын ажил олгогч нар хөдөлмөрийн албатай хамтын гэрээ байгуулан оролцож байна. Одоогоор аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон барилга, зам, уул уурхайн 44 компани үйлдвэр дээрх сургалтанд 2000 иргэдийг хамруулж, шинэ ур чадвар эзэмшүүлэх, давтан мэргэжил эзэмшүүлэхэд нь зориулан 448.9 сая төгрөгийн санхүүжилт хийгээд байна. /Биелсэн-100 хувь/

13.5.3. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох арга хэмжээг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаатай уялдуулах “Ногоон ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэх /Т.Ганди/

Биелэлт: “Ногоон ажлын байр” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж холбогдох яамд, газруудаас санал аваад байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хөрс, агаарын бохирдлыг бууруулах ажилд ажилгүй залуучууд, эмэгтэйчүүд, хөдөөгийн хүн ам, ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сайн дурынхныг өргөнөөр татан оролцуулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх, ногоон ажлын байр бий болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, тэдгээрийг дэмжихэд чиглэгдэнэ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн засаг дарга 2009-2012 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулж, хямралын үеийн нийтийг хамарсан ажилд нийслэлд 260.0 сая төгрөг, ногоон ажлын ажилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан/ХЭДС/-гаас 152.0 сая төгрөг, хороолол дотор бичил тохижилт хийхэд 324.9 сая, “Ажилгүйдлийг шийдсэн хороо гудамж” төсөлд 169.0 сая төгрөг олгуулахаар тусган хэрэгжүүлж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.5.4. “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өрхийн амьжиргааг дэмжих /Т.Ганди/

Биелэлт: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас шинэ ажлын байрыг улсын хэмжээнд бүртгэх www.ejob.mn веб сайтыг ажиллуулж бүртгэл мэдээллийг хийж байгаа бөгөөд энэхүү веб сайтаар ажлын байрны мэдээ, мэдээлэл цуглуулж, ажилгүй, ажил хайж байгаа иргэн хүссэн газраасаа орж үзэх, мэдээлэл авах боломжтойгоос гадна шинэ ажлын байрны байршил, хаяг, хэдэн ажлын байр хаана, аль салбарт бий болж байгаа зэрэг мэдээлэлийг дэлгэрэнгүй авах нөхцлийг бүрдүүлсэн.

2009 оны 7 сарын 31-ний байдлаар 25115 шинэ ажлын байр бий болов. Шинэээр бий болсон ажлын байрыг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл:

хөдөө аж ахуй ан агнуур, ойн аж ахуй салбарт 4833 уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт 2636 боловсруулах аж үйлдвэрийн салбарт 3333 цахилгаан дулаан үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт 264 барилгын салбарт 3594 бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 3416 зочид буудал, зоогийн газарт 1185 тээвэр холбоо, агуулахын аж ахуйн салбарт 968 санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбарт 224 үл хөдлөх хөрөнгө, түрээс бизнесийн үйл ажиллагааны салбарт 315 төрийн удирдлага батлан хамгаалахын салбарт 754

99

Page 100: biyelelt

боловсролын салбарт 600 эрүүл мэнд нийгмийн халамжийн салбарт 509 нийгэм бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээний салбарт 2484 тус тус бий болсон.

Түүнчлэн амьжиргааны дундаж түвшнээс доогуур орлоготой 50000 мянган өрхөд өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр Аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байна.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дүнд түшиглэн өрхийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийж байна. Энэхүү хөтөлбөрт өрхийн аж ахуйг дэмжих, өрхийн тэргүүнийг ажилтай болгох, өрхийн хөдөлмөрийн чадвартай бусад гишүүдийг дэмжих талаар тодорхой арга хэмжээний чиглэлийг тусгах болно. /Хэрэгжилт-30 хувь/

13.5.5. Малчид, газар тариаланчдын хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээ авах /Т.Ганди/

Биелэлт: НХХ, ХХААХҮ сайдын 2009 оны 03/07 тоот тушаалаар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан, Архангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 12 сум, мөн оны 93/150 тоот хамтарсан тушаалаар Завхан аймгийн 3 сум, Өвөрхангай аймгуудыг уг хөтөлбөрт нэмж хамруулахаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 420,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Аймгуудад хөтөлбөрийг эхлүүлэх ажлаар 2 яамны ажлын хэсэг 5 сарын 13-25-ны өдрүүдэд ажиллаж, малчдыг сонгох, арга зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг гүйцэтгэсэн. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхойлох, оролцогч талуудад тавих шалгуур нөхцлийг тогтоох, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох түр журам, малчдын дундын сан, бүлэг, хоршооны бизнесийн төслийн загвар, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн маягтыг НХХ сайдын 2009 оны 77 тоот тушаалаар батлан мөрдүүлж байна. УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолоор “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан 2009 оны 8 сарыг НХХ-ийн яамнаас малчдыг дэмжих сар болгож, энэ хүрээнд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах журмын төслийг боловсруулах, үндэсний хэмжээнд туршлага судлах, зарим аймгуудад хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад мониторинг хийх зэрэг 10 гаруй тодорхой арга хэмжээг төлөвлөн НХХ, ХХААХҮ сайдаар батлуулан, бэлтгэл ажлыг хангаж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 60 малчин өрх, 300 иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн хэрэгжилтэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 120,0 сая төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

13.6. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс нийгмийн эмзэг бүлгийнхэнд очиж буй дарамтыг бууруулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/Хүрэх түвшин: дэмжлэгт хамрагдах хүний тоо 90.0 хүртэл мянга

Биелэлт: “Нийгмийн эмзэг бүлгийн зарим хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийг Засгийн газраар батлуулсны дагуу 2009 оны төсөвт 10 тэрбум төгрөг тусгасан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр "Орлого багатай иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах цахим талон олгох журам"-ын төслийг боловсруулж батлуулахаар НХХЯ болон Хүнс , тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн төслийн багтай хамтран ажиллаж байна.Төсвөөс олгох санхүүжилтийг цаг тухай бүр нь зохих журмын дагуу шилжүүлж үйл ажиллагааг нь явуулж байгаа болно. /Хэрэгжилт-50 хувь/

13.6.1. “Нийгмийн эмзэг бүлгийн зарим хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулах /Т.Ганди, С.Баярцогт/

100

Page 101: biyelelt

Биелэлт: Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны хуралдаанаар Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэн, 25 дугаар тогтоолоор батлав. Энэ дэд хөтөлбөр нь 2009-2011 онд хэрэгжих бөгөөд АХБ-ны тусгай сангаас 9 сая ам.доллар, техник, туслалцааны тусламжийн 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Засгийн газраас 10 тэрбум төгрөг зарцуулахаар 2009 оны төсөвт тусган, хэрэгжүүлж байна. Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр нь орлого багатай иргэн хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах тогтолцоог бүрдүүлэх, түр зуур хоноглох байранд байлгах, өдөрт нэг удаа халуун хоол өгөх үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх, хөтөлбөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх гэсэн 4 гол зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Орлого багатай иргэнд хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг худалдан авах тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нийт 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудыг хамруулах юм. Хүнсний цахим талон олгох журмын төслийг боловсруулав. Хүнсний цахим талонд хамрагдах зорилтот иргэнийг баталгаажуулах туршилтын ажлыг Төв, Дундговь, Орхон аймгийн нийт 4 сум, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нийт 662 иргэнийг хамруулан зохион байгуулав. Хөтөлбөрт хамрагдах 35.7 мянган зорилтот иргэнийг мэдээллийн санд цэгцлэн бүртгэж оруулав. Хөтөлбөрт хамрагдах иргэний мэдээллийг ТББ-ын баталгаажуулалтын дүнд үндэслэн шинэчилэв. Одоогийн байдлаар баталгаажуулалтын тайлан 98 хувийн биелэлттэй байна. Түр зуур хоноглох байранд байлгах, өдөрт нэг удаа халуун хоол өгөх үйлчилгээ үзүүлэх хүрээнд түр хоноглох байр, халуун шөлөөр үйлчлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төслийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас боловсруулаад байна. Гэнэтийн үерийн гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд халуун хоол түгээх ажлыг БЗД-ийн 8, 19, 24 дүгээр хороо, ХУД-ийн 12 дугаар хороо, СХД-т тус тус зохион байгууллаа. Мөн түр хоноглох байр, халуун хоолны үйлчилгээг зохион байгуулах сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын гарын авлагыг боловсруулан гаргаж, ажлын хэсгийн гишүүд болон зорилтот орон нутгийн нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн “Нийгмийн хамгааллын салбарын тогтолцоог бэжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

13.6.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ хийх замаар хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгж болон хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийг ажиллуулж эхлэх /Т.Ганди/

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Нийгмийн эмзэг бүлгийн хүн амд хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр худалдан авах болон нийгмийн халамжийн бодлого, стратеги, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх тухай 1, 3, 4 дүгээр зорилтуудын туршилт болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр”-ийг Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран боловсруулж, тус хөтөлбөрийн 9,0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт 2008 оны 12 дугаар сарын 17-ний өдөр талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан. “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлснээр орлого багатай иргэдэд хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнээ тогтвортой худалдан авах механизмыг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнэ өссөн болон өсөхийн өмнөх үеийн үнийн зөрүүгээр тооцсон мөнгийг хүнсний талон хэлбэрээр олгож, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломж олгоно. Туршилтын эхний үе шатанд байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 30 шахам мянган иргэдэд банкны системийг ашиглан хүнсний талоныг олгох юм. Хот, хөдөөгийн сонгосон аймаг, дүүрэгт дээр дурьдсанаас бусад заалтад хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шуудангийн үйлчилгээг ашиглан

101

Page 102: biyelelt

хүнсний талоныг олгоно. Энэ оны 7 дугаар сар хүртэл уг хөтөлбөрт хамрагдах эмзэг бүлгийг тодорхойлох судалгааг явуулж, тэрхүү аргачлалаар тодорхойлогдсон иргэдэд хүнсний талоныг олгож эхэлнэ. Энэ хөтөлбөрт хамрагдах эмзэг бүлгийг тодорхойлох судалгааг хийж, улмаар Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зориулж АХБ-наас нэмж 3,0 сая ам.долларын буцалтгүй тусламжийг мөн олгож байгаа.

Хөтөлбөр болон төсөл хэрэгжүүлэх нэгжийг 2009 оны 1-р сард байгуулж, хөтөлбөр болон төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тус төсөл, хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон дотоодын зөвлөхүүд ажиллаж, уг хөтөлбөрт хамрагдах эмзэг бүлгийг тодорхойлох судалгааг явуулж байна. /Хэрэгжилт-90 хувь/

13.6.3. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-18 насны бүрэн хараагүй, сэтгэцийн өвчтэй хүүхэд, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настныг нэн тэргүүнд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамруулах /Т.Ганди/

Биелэлт: Дээрхи иргэдийг баталгаажуулах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ТББ–аар гүйцэтгүүлэн мэдээллийн санд оруулж байна.

Туршилтын хүрээнд хүнсний талон олгох ажлыг зохион байгуулахад оролцох арилжааны банк, хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах зохион байгуулалтын болон бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Орлого багатай иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах цахим талон олгох журмын төслийг боловсруулан НХХ–ийн болон Сангийн сайдаар батлуулах шатандаа явж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.7. Салбарын хөдөлмөрийн үнэлэмж, төвөөс алслагдсан байдал зэргийг харгалзан, инфляцийн зорилтот түвшинд хүрсний дараа үнэ, тарифыг хөөрөгдөхгүй байхаар төрийн албан хаагчдын цалинг төсвийн ерөнхийлөн захирагч нартай зөвшилцөн нэмэгдүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: 2009 онд Дэлхий нийтийн чанартай эдийн засаг, санхүүгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн төсвийн хомсдол үүссээд байгаа хэдий ч төрийн албан хаагчийн үндсэн цалинг эдийн засгийн өсөлт, амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтлаж, эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа нөхцөлд дотоод нөөц бололцоог зохистой ашиглах, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн ч тухайн албан тушаалд ажиллаж байгаа ажилтны үндсэн цалинг бууруулахгүй байх зарчмаар ажиллах чиглэл, удирдамж гарган хэрэгжүүлж ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

13.8. Өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх /Т.Ганди, С.Баярцогт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын Эдийн Засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшингээс 3 дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 2009 болон 2010 онд тус бүр 30-аас доошгүй хувь, 2011 болон 2012 онд 35-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Гэвч Эдийн засгийн хямралын улмаас төсвийн орлого хомсдож зардлаа багасгах зайлшгүй шаардлагатай болсон учраас Улсын Их Хурал, Засгийн газраас 2009 оны Улсын

102

Page 103: biyelelt

төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг хумих зарчим баримталсан тул нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг энэ онд авч үзэх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар 2009 онд өндөр насны тэтгэвэр олгох арга хэмжээнд нийт 331,9 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд 2009 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар уг сангийн зарлага 85,3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэтгэврийн хэмжээг 2009 онд нэмэгдүүлэхгүйгээр 2010 онд 30 хувиар нэмэгдүүлбэл нийт зарлагын хэмжээ 432,1 төгрөг болж нэмэгдэнэ. Үүнд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн татаас өгөх хэрэгтэй болно. /Хэрэгжилт-50 хувь/

13.8.1. Өндөр насны тэтгэврийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр тооцох цалингийн дээд хэмжээг шинэчлэн тогтоох /Т.Ганди, С.Баярцогт/

Биелэлт: 2007-2008 онд өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч үндсэндээ 2 дахин нэмэгдүүлсэн. 2009 оны тухайд олон улсын санхүүгийн хямралтай холбоотойгоор үүсч байгаа хүндрэлийн улмаас төрийн байгууллагуудад арвилан хэмнэлтийн горимыг сахих, өмнө нь хэрэгжүүлж байсан зарим хөтөлбөр, төслийг зогсоох зарчмыг баримтлан төсвийн ачааллыг багасгах замаар төсвийн тодотголыг баталсан. Нөгөө талаар тэтгэвэрийг нэмэгдүүлэхээс илүүтэй үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно. /Хэрэгжилт-50 хувь/

13.8.2. Тэтгэврийн хэмжээг инфляцийн бодит түвшинтэй уялдуулан өсгөх арга хэмжээ авах /Т.Ганди/

Биелэлт: 2007-2008 онд өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч үндсэндээ 2 дахин нэмэгдүүлсэн. 2009 оны тухайд олон улсын санхүүгийн хямралтай холбоотойгоор үүсч байгаа хүндрэлийн улмаас төрийн байгууллагуудад арвилан хэмнэлтийн горимыг сахих, өмнө нь хэрэгжүүлж байсан зарим хөтөлбөр, төслийг зогсоох зарчмыг баримтлан төсвийн ачааллыг багасгах замаар төсвийн тодотголыг баталсан. Нөгөө талаар тэтгэвэрийг нэмэгдүүлэхээс илүүтэй үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно. /Хэрэгжилт-50 хувь/

13.9. Халамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйлчилгээний стандарт боловсруулж, гэрээлэх нөхцөл бүрдүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: стандартууд туршигдсан байх

13.9.1. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хийх гэрээний загвар болон үйлчилгээнд хамрагдах өрх, иргэдийн тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох аргачлал, зааврыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулах /Т.Ганди/

Биелэлт: “Нийгмийн халамжийн багц” хуулийн хүрээнд НХХЯ-наас дараах тушаал, чиглэл боловсруулагдан батлагдсан. Үүнд:

НХХСайдын 2009 оны 64 дугаар тушаалаар “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай журам” батлагдан гарсан.

НХХЯ-ны ТНБД-ын 2009 оны 77 дугаар тушаалаар Төрийн бус байгууллагаар 2009 онд гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний чиглэл батлагдан гарсан. /Хэрэгжилт-50 хувь/

103

Page 104: biyelelt

13.9.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээний стандарт батлуулан, мөрдүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Ахмад настны асрамжийн үйлчилгээний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асрамжийн үйлчилгээний стандартын төслийг боловсруулж, Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, батласан. Ахмад настны асрамжийн үйлчилгээний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж, халамжийн үйлчилгээний стандарт нь тухайн иргэдэд уг үйлчилгээ үзүүлэх байгууллагад зөвшөөрөл олгох, сунгах хэрэгсэл байх бөгөөд стандарттай болсноор цаашид төрөөс ахмад настны асрамжийн үйлчилгээний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналт сайжрах ач холбогдолтой юм. /Биелсэн-100 хувь/

13.9.3. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдэд нийгмийн халамж, асрамж, сувиллын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдэд нийгмийн халамж, асрамж, сувиллын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх чиглэлийг тодорхой болгох зорилгоор “Нийгмийн халамжийн багц” хуулийн хүрээнд НХХЯ-наас дараах тушаал, чиглэл боловсруулагдан батлагдсан. Үүнд:

НХХСайдын 2009 оны 64 дугаар тушаалаар “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай журам” батлагдан гарсан.

НХХЯ-ны ТНБД-ын 2009 оны 77 дугаар тушаалаар Төрийн бус байгууллагаар 2009 онд гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний чиглэл батлагдан гарсан. /Биелсэн-100 хувь/

13.10. Хүн амын насжих хандлагыг угтан ахмадын амьдралын чанар, эрүүл мэнд, тэтгэвэрт гарах үеийн болон гарсны дараа нийгэмд идэвхтэй байр сууриа хадгалах зэрэг асуудлыг цогцоор авч үзсэн насжилтын стратеги боловсруулах /Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын хүн амын насжилтийн асуудлаарх Үндэсний стратегийг Хүн амын насжилтийг угтах стратеги, Ахмад настны аж байдлыг сайжруулах стратеги гэсэн 2 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 2030 он хүртэл баримтлах стратегийн баримт бичгийг Засгийн Газрын 2009 оны 156 дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стратеги нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогын чиглэл, ойрын болон дунд хугацаанд явуулах үйл ажиллагаа, авах арга хэмжээний үндэслэл бөгөөд бусад салбарын бодлого, арга хэмжээний удирдамж болох юм. Насжилтын стратегийн хүрээнд дараах бодлогын чиглэлийг багцлан тодорхойллоо. Үүнд:

Өнөөгийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөр эрхэлж буй хүн амын нийгмийн баталгааг хангах, Зохистой төрөлтийг дэмжиж, хүн амын насны тааламжтай бүтцийг урт хугацаанд

тогтвортой хадгалах, Эдийн засаг, нийгмийн хөгжлийг хүн амын насны бүтцэд нийцүүлэн төлөвлөх замаар

ахмад настанд ээлтэй амьдралын орчин бүрдүүлэх.

104

Page 105: biyelelt

Стратегийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх зэрэг болно. Стратегийг хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. /Биелсэн-100 хувь/

13.10.1. Насжилтын стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтран төсөл боловсруулах /Т.Ганди/

Биелэлт: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран 2007-2011 онд хэрэгжүүлж буй “Хүн ам, хөгжил, жендэрийн асуудлыг ядууралтай уялдуулах нь” төслийн жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Насжилтын асуудлаарх үндэсний стратегийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран Насжилтын институтыг байгуулаад байна. Институт байгуулагдсантай холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүсийн Насжилтын институтаас 20,0 мянган ам. долларын нэмэлт санхүүжилтыг авах боломжтой болоод байна. Одоо энэ хөрөнгийг зарцуулах төслийн саналыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх Насжилтын институтаас боловсруулж байна. Төслийг тус яам, НҮБ-ын Хүн амын сан болон Насжилтын институтын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн хэрэгжүүлэх юм.

Насжилтийн сатратегийн нэг чухал чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс ОУХБ-тай хамтран ажиллах санал тавьж, Зохистой хөдөлмөрийн үндэсний стратеги боловсруулах асуудлаар техникийн туслалцаа авахаар тохиролцоод байна.

Насжилтийн стратегийн гурав дахь чиглэл нь тэтгэврийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх асуудал бөгөөд энэ чиглэлээр Дэлхийн банк, ХБНГУ-ын Эбертийн сан зэрэг байгууллагуудаас дэмжлэг туслалцаа хүсээд байна. Дэлхийн банк техник туслалцааны төслийн хүрээнд энэ асуудлыг авч үзэж болохоор хариу өгсөн хэдийч одоогоор эцэслэн тохирсон зүйлгүй байна. Цаашид энэ чиглэлээр ДБ-тай хамтран ажиллана гэж найдаж байна. Эбертийн сангаас техникийн туслалцааны шугамаар энэ 11 дүгээр сарын эхээр манайд ирж ажиллахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.11. Хүн амын хөгжлийн идэвхтэй үеийг ашиглах эдийн засаг, нийгмийн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор хүн амын хөгжил хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: хөтөлбөр батлагдсан байх

Биелэлт: Хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлтийг харгалзан боловсруулж батлуулсан Насжилтийн үндэсний стратегийн хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, аж байдлыг сайжруулах асуудлуудыг судалж, нийгмийн халамжийн шинэчлэл, нийгмийн даатгалын шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. /Хэрэгжилт-30 хувь/

13.12. Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан өрхийн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: хөтөлбөр батлагдсан байх

13.12.1. Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан “Өрхийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр” боловсруулах /Т.Ганди/

105

Page 106: biyelelt

Биелэлт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, яамд холбогдох газруудаас санал авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жил бүр 12500 өрхийг хөтөлбөрт хамруулан, амьжиргааг нь дээшлүүлэх замаар 2015 он гэхэд ядуурлыг 2 дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, баталгаат орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшнээс доогуур болон ядууралд өртөх эрсдэл бүхий бага, дунд орлоготой нийт өрхийг хөгжлийн төлөвлөгөөтэй болох, амьжиргаагаа тогтвортой хадгалах, улмаар дээшлүүлэхэд чиглэгдэж байна. /Хэрэгжилт- 70 хувь/

13.12.2. Хөтөлбөрийн хүрээнд өрх бүртэй тэдний боломж, хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурласан “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах арга хэмжээг зохион байгуулах /Т.Ганди/

Биелэлт: “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулагдах шатандаа байгаа учраас “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах арга хэмжээг зохион байгуулах боломжгүй. /Хэрэгжилт- боломжгүй/

13.13. Өрхийн аж ахуйг дэмжин, жижиг зээлийн үйлчилгээг өргөжүүлж, хөдөө орон нутаг, сумдад хүргэх /Т.Ганди, Т.Бадамжунай/Хүрэх түвшин: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эх үүсвэр 3.7 тэрбум төгрөг

Биелэлт: Хоршоо нөхөрлөл байгуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох зээлийн хүү нөхөн төлөх журам”-ын дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан жижиг зээл олгож ажиллаж байна. 2009 оны эхний 6 сарын байдлаар Хас, Монголшуудан, Капитал, ХААН банкууд, Актив Инвест, Ажилгүйдлийг Бууруулахад Туслах сан, Капмон, Ситихөгжил, Арвис Итгэл, Цэцэрлэг-Ар, Үнэнч-итгэл банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 1115 албан бус хөдөлмөр эрхлэгч, 1432 ажилгүй иргэн, 551 малчин, 148 аж ахуйн нэгж, байгууллагад 5 тэрбум 451.2 сая төгрөгийн зээлийг олгосноор 7891 хүн ажлын байраар хангагдсан байна.

Өрхийн аж ахуй, бичил бизнесийг дэмжих асуудлыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд авч үзэж, аймгуудад байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сан”-гийн шугамаар хөнгөлөлттэй зээлэнд хамруулж байна.

2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 129 төсөл дэмжигдэж холбогдох арилжааны банкинд шилжсэн байна. /Хэрэгжилт- 90 хувь/

13.14. Иргэдийн нэрийн дансны мөнгийг баталгаажуулах, тэдний нийгмийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлж, мэдээллийг ил тод болгох арга хэмжээг хэрэгжүүлэх /Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 146/145 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь нэрийн дансны болон шимтгэл төлөлтийн мэдээлэл, судалгаан дээр тулгуурлан нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг Төв банкны бодлогын хүү, Засгийн газрын бондын хүү, инфляцын түвшин, ДНБ-ний өсөлт, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын цалингийн өсөлт, арилжааны банкны зээлийн хүү, хадгаламжийн хүүтэй уялдуулан тооцоонуудыг хийгээд байна. /Хэрэгжилт-30 хувь/

106

Page 107: biyelelt

13.14.1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуримтлалд Засгийн газар баталгаа гаргах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх, нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгох итгэлийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээг авах /Т.Ганди/

Биелэлт: Даатгуулагчийн нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг Засгийн газраас баталгаажуулан шийдвэрлэсэн тохиолдолд нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн итгэл, үнэмшлийг бий болгох, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор иргэдийн нэрийн дансны үлдэгдэл хөрөнгөд Засгийн газар, Улсын Их Хурлаас баталгаа гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.14.2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хүү тооцох аргачлалыг боловсронгуй болгох эрх зүйн орчинг шинэчлэх /Т.Ганди/

Биелэлт: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу 721495 иргэн (2008 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар) нэрийн дансаа нээлгэж гарааны үлдэгдлээ тооцуулсан бөгөөд иргэд 2000-2007 онд тэтгэврийн даатгалын санд 394.9 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход баримталсан цалин, хөлсийг Засгийн газрын 2007 оны 109 дүгээр тогтоолоор баталсан итгэлцүүрээр өсгөн нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг доорхи хувилбаруудаар тооцоод байна.

1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг нийгмийн даатгалын шимтгэл тооцсон хөдөлмөрийн хөлсний сүүлийн 3 жилийн өсөлтийн хувиар тооцвол нэрийн дансны үлдэгдэл хөрөнгө нь 1766.9 тэрбум төгрөг,

2. Дээрхи тусгагдсан хөдөлмөрийн хөлс орлогын өсөлтийн хувийг төсвийн байгууллагын, хувийн хэвшлийн, сайн дурын даатгуулагчийн гэж ялгаатай авч үзвэл нэрийн дансны үлдэгдэл хөрөнгө 2374.8 тэрбум төгрөг байна.

Тооцоог Төв банкны бодлогын хүү, инфляцийн түвшин, Засгийн газрын бондын хүү, арилжааны банкны зээлийн хүү, арилжааны банкны хадгаламжийн хүү, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зэрэг үзүүлэлтээр тооцоод байна. /Хэрэгжилт-30 хувь/

13.14.3. Нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах үүднээс олон нийттэй харилцах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, нэрийн дансанд бүртгэгдсэн хөрөнгө, Засгийн газраас тэтгэврийн санд нөхөн төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нийтэд ил тод мэдээлэх /Т.Ганди/

Биелэлт: Нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах зорилгоор олон нийттэй харилцах, хамтран ажиллах төлөвлөгөөг улирал, жилээр гаргаж УНДЕГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

Нийгмийн даатгалын хууль, тогтоомж, дүрэм журам, заавар, дээд шүүхийн тайлбар зэргийг иргэд, даатгуулагч, аж ахуйн нэгж байгууллагад тухай бүрд хүргэхийн тулд Eagle, UBS, МҮОНТ, SBN, Боловсрол суваг зэрэг телевизүүдтэй хамтран ажилласнаас гадна, нийгмийн даатгалын хуулийг тайлбарлах шууд нэвтрүүлэг, ярилцлагын нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд цацлаа. Мөн энэ чиглэлээр өдөр тутмын болон чөлөөт сонин хэвлэлүүдэд 30 гаруй ярилцлага, сурвалжлага нийтлүүлсэн.

Одоогоор нийгмийн даатгалын ач холбогдлыг тайлбарлан таниулах, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлах, сайн дурын даатгуулагчдын тоог нэмэх зорилгоор “Боловсрол суваг” телевиз, Монголын үндэсний олон нийтийн радиотой бүтэн жилийн, Гэр

107

Page 108: biyelelt

бүлийн радио FM 104.5-тай 9 сарын хамтран ажиллах гэрээ байгуулан байнга, тогтмол нэвтрүүлэг цацаж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, хуулийг хэрэгжүүлэх арга замууд, даатгалын ач тус сэдвийн хүрээнд “Мэдээллийн сүлжээ” ХХК-ийн нийт ажилтнуудад, “Хаан” банкны нийслэлийн нийт салбарын эрхлэгч нарт, “Ардчиллын боловсрол” төвийн зохион байгуулсан төрийн бус байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалтад оролцогчдод, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-тай хамтран даатгуулагч иргэдэд сургалт явууллаа. Эдгээр сургалтуудын хүрээг өргөжүүлэх, цаашид тогтмолжуулахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.14.4. Даатгуулагчийн төлсөн шимтгэл, хүүгээр өссөн орлогын хэмжээ, нэрийн дансны үлдэгдлийг тусгасан “Нэрийн дансны мэдээлэх хуудас“-ыг ажил олгогч, даатгуулагчдад мэдээлэх, онлайн бүртгэлийн лавлагааны бааз бий болгох /Т.Ганди/

Биелэлт: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 13 дугаар тогтоолоор нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг 18,7 хувиар тогтоосон бөгөөд Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан ажлын хэсгийн судалгааны дүнг үндэслэн даатгуулагчийн нэрийн дансны үлдэгдлийг шинэчлэн тооцож, мэдээлэх хуудсыг иргэдэд хүргэхээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.15. Малчин бүрийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай болгох ажлыг эхлүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Хөдөөд ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх, орон нутагт малчдын өөрөө өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож хөгжүүлэх, тэдгээрийн нийгэм, эрүүл мэндийн даатгалын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг, түүний үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлэн, УИХ-ын БОХХАА-н Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж 2009 оны 39 дүгээр тогтоолоор батлуулав.

УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна. /Биелсэн-100 хувь/

13.15.1. Малчдыг нийгмийн даатгалд хамруулахын тулд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлого, шимтгэлийн хувь хэмжээг ялгавартай тогтоох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалж оновчтой хувилбарыг тодорхойлох, эрх зүйн орчинг нь бий болгох /Т.Ганди/

Биелэлт: Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тэтгэврийн тусгай тогтолцоо бий болгох асуудлыг судалж, холбогдох тооцоо судалгааг хийж байна. Малчдыг нийгмийн даатгалд хамруулахын тулд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлого, шимтгэлийн хувь хэмжээг ялгавартай тогтоох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалгааны ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-10 хувь/

13.15.2. Малчдыг бүх нийтийн тэтгэвэрт хамруулах асуудлыг судалж Засгийн газраар хэлэлцүүлэх тэдэнд төрөөс тусгай тэтгэвэр олгох талаар санал боловсруулах /Т.Ганди/

Биелэлт: Малчдын тэтгэврийн даатгалын бие даасан тогтолцоо бий болгох асуудлаар холбогдох судалгаа хийх хуулийн төсөл боловсруулахаар НХХЯ, НДЕГ-ын мэргэжилтнүүдийг оролцуулсан техникийн түвшний ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг тогтворгүй орлоготой хэсгийг тэтгэврийн

108

Page 109: biyelelt

даатгалд хамруулах талаар ОУХБ-аас баримталж буй байр суурь, гаргасан зөвлөмж чиглэлийг судалж, экспертийн зөвлөгөө авсны үндсэн дээр эхний ээлжинд нэг ижил хэмжээний шимтгэл төлж ижил хэмжээний тэтгэвэр авах тэтгэврийн систем нь илүү тохиромжтой гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг боловсруулах ажил хийгдэж байна.

Түүнчлэн одоогийн хууль тогтоомжийн хүрээнд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг өргөжүүлэх зорилгоор тус яамнаас “Малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамралтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний төслийг боловсруулаад байна. Уг арга хэмжээний зорилго нь малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамралтыг заавал болон сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэх хүртэлх хүгацаанд малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад орших юм. Энэ арга хэмжээг 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр төлөвлөж байна. /Хэрэгжилт-50 хувь/

13.16. Нийгмийн хамгааллын бүртгэлийн тогтолцоог бий болгох /Т.Ганди/Хүрэх түвшин: нийгмийн хамгааллын дугаарын сүлжээ бүрдэнэ

13.16.1. Тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн ажиллуулж эхлэх, холбогдох ажилтнуудыг сургалтад хамруулах /Т.Ганди/

Биелэлт: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээнд хамрагдах өрх толгойлсон эх /эцэг/, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай иргэд, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа өрх, алдарт эхийн одонтой эхчүүд, шинэ төрсөн хүүхэд, шинэ гэр бүл зэргийг байршил, хүйс, нас зэрэг үзүүлэлтээр нарийвчлан гаргах “Халамжийн үйлчилгээний менежер” программыг бий болгохоор тендер шалгаруулан “ЕСМ” ХХК-тай ХХҮГ гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.

Уг программыг 21 аймаг, 9 дүүрэг, болон сум, хороодын асуудал хариуцсан ажилтнуудын компьютерт суурилуулж, нэгдсэн мэдээллийн сан бий болгох ажлыг гүйцэтгэж, 15 аймагт сургалт явуулан, программыг суурилуулж тус аймгийн сумдуудын мэдээллийн сан бүрдэж дууслаа.

2009 оны 4 дүгээр улирлаас эхлэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн бүртгэлийг хүн ам зүйн судалгаанд оруулан өсөлт, бууралтыг он оноор нь харьцуулсан дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна. /Хэрэгжилт-70 хувь/

13.17. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалтын төвийг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний шинэ төв болгон өргөтгөх /Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Герман Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай Герман Улсаас авсан тоног төхөөрөмжинд ажиллах мэргэжилтнүүдийг тус улсад сургах, мөн холбогдох мэргэжилтэн урьж авчрах талаар хамтран ажиллаж байна. Түүнчлэн ХБИ-ийн мэргэжлийн сургалтын асуудал хариуцсан байгууллагатай холбоо тогтоогоод байна. /Хэрэгжилт-10 хувь/

13.17.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын тусгай орчинг бүрдүүлэх, Мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулж, мэргэжлийн боловсрол эзэмшилтийн хувь хэмжээг 30-40 хувиар нэмэгдүүлэх /Т.Ганди/

109

Page 110: biyelelt

Биелэлт: Сэргээн Засалтын Үндэсний төвийн барилгын өргөтгөлийг “Нийгмийн хамгаалалын салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн хүрээнд барьж 2009 онд ашиглалтанд өгөх гэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

13.17.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалтын төвийн барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицсон дэд бүтэц бүхий сэргээн засах эмчилгээ үйлчилгээний загвар төв болгох ажлыг эхлүүлэх /Т.Ганди/

Биелэлт: Сэргээн Засалтын Үндэсний төвийн барилгын өргөтгөл 2009 ондоо ашиглалтанд орох ба энэ үед Сэргээн засах эмчилгээ үйлчилгээний загвар төв болгох ажлыг эхлүүлнэ. /Хэрэгжилт-50 хувь/

13.18. Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох, хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих мэдээллийн төрөлжсөн болон тусгай санг улс, аймаг, нийслэлийн түвшинд холбогдох мэдээллээр бүрдүүлэх /С.Баярцогт, Т.Ганди, Засгийн газрын гишүүд/Хүрэх түвшин: -мэдээллийн сан бүрдсэн байх -үзүүлэлт бүрийг 2008 оны мэдээллээр байгуулах

Биелэлт: Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Ядуурал, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянах мэдээллийн тогтолцоог дэмжих” МОН/05/201 төслийн хүрээнд “Ядуурал, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах засаг, захиргааны статистик мэдээлэлд суурилсан мэдээллийн систем” дэд төслийг Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлснээр “МХЗ-уудын хэрэгжилтийг хянах статистик мэдээллийн санг” УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын МХЗ-уудын хэрэгжилтийг хянах 67 шалгуур үзүүлэлтийн хүрээнд олон улсын түвшинд нэвтэрсэн вебд суурилсан “Дэвинфо” программ хангамжийн орчинд байгуулж, мэдээллийг нийтэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэв.

Статистик мэдээллийн энэ санг 1990-2008 оноор үндсэнд нь бүрдүүлсэн бөгөөд хяналт, үнэлгээний түвшнээс хамаарч Монгол улсын болон бүс нутгийн түвшинд мөн зарим үзүүлэлтүүдийн санг нийслэл, аймгаар байгуулаад байна.

МХЗ-уудын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийн тодорхойлолт, тооцоолох арга зүй, мэдээллийн эх үүсвэрийг боловсруулж, үзүүлэлтийн тодорхойлолтыг ҮСХ-ны даргын 2008 оны 12-р сарын 31-ний өдрийн 182 тоот тушаалаар баталсан.

Монгол улсын МХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлалыг Монгол, Англи хэл дээр боловсруулж, Монгол -1000 хувь, Англи 500 хувийг хэвлүүлсэн. /Биелсэн-100 хувь/

Зорилт 14. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж эхэлсэнтэй холбогдуулан бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг

дээшлүүлнэ

14.1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулах /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 60.0 хувь

14.1.1. Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулах журам боловсруулж, батлуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмын төслийг боловсруулж дуусгасан боловч шинээр боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын орчны стандарт”, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-тай зарим зүйлийг

110

Page 111: biyelelt

нийцүүлэн дахин засварлах шаардлагатай байгаа тул баталгаажуулаагүй байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.1.2. Бага насны хүүхдийг хөгжүүлэх хувилбарт сургалтын хөтөлбөр боловсруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 20 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого, төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор “Бага насны хүүхдийг хөгжүүлэх хувилбарт сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, батлан 3500 хувь хэвлүүлэн түгээлээ. /Биелсэн-100 хувь/

14.1.3. Хувилбарт сургалтын хөтөлбөрийн үзүүлэн боловсруулж, хэвлүүлэх, түгээх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Бага насны хүүхдийг хөгжүүлэх хувилбарт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын багц үзүүлэнг боловсруулан хэвлүүлж, аймаг, нийслэлийн 50 багшид хүлээлгэн өгсний зэрэгцээ Баруун, Зүүн, Төвийн бүсийн багш нарт зориулсан “Бага насны хүүхдийг хөгжүүлэх хувилбарт сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх сургалтыг Улаанбаатар хот, Ховд, Дорнод аймагт зохион байгуулав. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр 5 настай хүүхдэд зориулсан хувилбарт сургалтын хөтөлбөрийн, үзүүлэн тараах материал, багшийн гарын авлага, зөвлөмж, 5 настай хүүхдийн дасгал ажлын дэвтрийг боловсруулан 10000 хувь хэвлүүлж, аймаг, орон нутагт хүргүүлэх хуваарь гаргаж байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.1.4. Хувилбарт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтэр боловсруулж, хэвлэх, түгээх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: “Бага насны хүүхдийг хөгжүүлэх зайны сургалтын хөтөлбөр”-ийг Каритас Чех төслийн хүрээнд боловсрууллаа. Түүнчлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан 3-4 настай хүүхдийн дасгал ажлын дэвтрийг боловсруулж, туршилт хийх зорилгоор, цөөн тоогоор, албан бус байдлаар хэвлүүлж, Булган аймгийн 5 сумын зайны сургалтад хамрагдсан малчин айл өрхийн хүүхдүүдэд хэрэглүүлэн туршиж, дахин засан сайжруулж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.2. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: хамрагдах анги 1-5

14.2.1. Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт тавигдах шаардлагыг боловсруулж мөрдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвтэй хамтран “ЕБС-ийн Үдийн цай” хөтөлбөрийн өнөөгийн байдлын талаарх судалгааг 2009 оны 3-4 дүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулж дүнг нэгтгэлээ. Судалгааны явцад улсын хэмжээнд үдийн цай хөтөлбөрт нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний 1 долоо хоногийн цэсийг авч шинжилгээ хийлээ. Мөн сургуулийн цайны газрын хүчин чадал, ажиллах хүчний хангамж, ариун цэврийн байдал зэрэг үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой орчин, нөхцөлийг тодруулав. Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол“ хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг БСШУ, Эрүүл мэнд, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 244/173/129 дугаар хамтарсан тушаалаар байгуулав. Ажлын хэсгийн хурлаар Үдийн цай хөтөлбөрийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэн ажлын хэсгээс хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн

111

Page 112: biyelelt

баталлаа. Төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн цайны газарт тавигдах нийтлэг шаардлагын төслийг YII/15-ны ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн эцсийн хувилбараар боловсруулж, батлуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.2.2. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг шинэчлэн мөрдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2007-2008 оны хичээлийн жилийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хийсэн хяналт-шинжилгээний дүнд үндэслэн одоо мөрдөж буй журмыг шинэчлэн боловсруулах ажлыг хийж эхлээд байна. ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөрийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл, бэлтгэл ажлын төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн тооцоог хийж холбогдох газар, мэргэжилтнүүдээс санал авах ажлыг хийж дуусгалаа. /Хэрэгжилт-50 хувь/

14.3. Ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: -6 настай хүүхдийн хамран сургалт 95.0 хувиар

-12 жилийн тогтолцоонд шилжүүлэх анги, бүлэг- 2 болон 7 дугаар анги

14.3.1. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2, шилжилтийн 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: ЕБС-ийн 12 жилийн сургуулийн 2 дугаар ангийн сургалтын 6 хөтөлбөр, тэдгээрийг хэсэгчлэн турших арга зүйг БСШУ-ны сайдын 2008 оны 437 тушаалаар батлан туршилтын ажлыг 16 сургуульд эхлүүллээ. Аймаг, орон нутагт энэхүү туршилтыг арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээсэн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдийг арга зүйн зөвлөмжөөр хангав. Энэхүү туршилтын дүн болон экспертизийн дүгнэлтийг үндэслэн 12 жилийн сургуулийн 2 дугаар ангийн монгол хэл, математик, хүн-орчин, дүрслэх урлаг, технологи, биеийн тамир, хөгжмийн нийт 6 сургалтын хөтөлбөрийг сайжруулан боловсруулж, БСШУ-ы сайдын 2009 оны 205 дугаар тушаалаар батлан хэвлэлтэд шилжүүлэв. Мөн 12 жилийн сургуулийн шилжилтийн 7 дугаар ангийн 16 хөтөлбөрийг боловсруулж, тэдгээрт хийсэн экспертизийн дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулаад байна. 12 жилийн сургуулийн 6 настай хүүхдийг сургах бага ангийн багш нарын сургалт зохион байгуулав. /Хэрэгжилт-90 хувь/

14.3.2. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 8 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг туршиж эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 12 жилийн сургуулийн 3 дугаар ангийн монгол хэл, математик, хүн-орчин, дүрслэх урлаг, технологи, биеийн тамир, хөгжмийн, нийт 6 сургалтын хөтөлбөрийг боловсруулан тэдгээрт хийсэн экспертизийн дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулж, батлахад бэлэн болгов. 3 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг судлахаар сонгон авсан 16 сургуулийн бүлэг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах тухай” Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.3.3. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн шилжилтийн 7 дугаар ангийн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүйн зөвлөмжийг боловсруулах /Ё.Отгонбаяр/

112

Page 113: biyelelt

Биелэлт: 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн 16 сургалтын хөтөлбөрийг боловсруулах багийн бүрэлдэхүүн, зөвлөмж бичихэд тавигдах шаардлага, графикийг боловсруулж, ажлын хөлсийг тооцоолон гаргаад байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн шилжилтийн сургалтын 17 чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хэвлэн хүргүүлээд байна. /Биелэлт-100 хувь/

14.4. Ерөнхий боловсролын сургуульд түүх, соёлоо дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/

14.4.1. “Эх оронч үзэл төлөвшүүлэх Үндэсний хөтөлбөр” боловсруулж батлуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: ЕБС-ийн үйл ажиллагааг сургуулийн сурагч, багш, эцэг эх, олон нийтийн оролцоонд тулгуурлан ерөнхий боловсролын сургуулийн өөрийн үнэлгээ хийх ажлыг Үндэсний хэмжээнд зохион байгуулж, дүнг нэгтгэн хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зөвлөмжийг боловсруулж байна. Мөн анги удирдсан багшаас эцэг, эхтэй ажиллах арга зүйн гарын авлагыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ бүхэн нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа болно. /Хэрэгжилт-50 хувь/

14.4.2. Суралцагчдын нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогт нийцүүлэн сум, аймаг, улс орноороо аялах аялалын аюулгүй байдлыг хангасан маршрутыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын газартай хамтран суралцагчдын эх орноороо аялах маршрутыг боловсруулах ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг сонгоод байна. /Хэрэгжилт-30 хувь/

14.4.3. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх орны сэдэвт төрөл бүрийн уралдаан зохион байгуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: ЭМЯ, БХЯ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах уралдааны талаарх хамтарсан тушаалын төсөл боловсруулж холбогдох байгууллагуудын санал авахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-30 хувь/

14.5. Ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжээр хичээллэдэг байдлыг багасгаж, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

14.5.1. Ээлжийн коэффициент өндөртэй орон нутагт шинээр ерөнхий боловсролын сургууль ашиглалтад оруулах /Ё.Отгонбаяр/ Хүрэх түвшин: шинээр нэмэгдэх суудлын тоо 6000

Биелэлт: Ерөнхий боловсролын 15 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулж, суудлын тоог 3115-аар нэмэгдүүллээ. Энэ ажилд нийт 6,8 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд: Баян-Өлгий аймгийн Алтай суманд 180 суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийг спорт заалын барилгын хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 640 суудалтай сургуулийн барилга, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 180 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 180 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Нийслэлийн БГДүүргийн 9 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Хөвсгөл аймгийн Ханх суманд 200 хүүхдийн суудалтай

113

Page 114: biyelelt

сургуулийн барилгыг спорт заалын хамт, мөн Тариалан суманд 240 суудалтай сургуулийн барилга, Арбулаг суманд 120 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 920 суудалтай сургуулийн барилга, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумд 300, 200 суудалтай сургуулийн барилга, спорт заалын барилгын хамт тус тус ашиглалтад оруулж сургуулийн 3 ээлж, бүлэг дүүргэлтийг зохих хэмжээгээр бууруулаад байна. /Биелсэн-100 хувь/

14.6. Хөдөөгийн сургуулийн дотуур байрны хангамжийг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: шинээр нэмэгдэх дотуур байрны орны тоо 600-гаас доошгүй

Биелэлт: 2009 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 279 хүүхдийн ортой 3 дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөв. Үүнд: Дорноговь аймгийн Өргөн суманд 75 ортой дотуур байрын барилга, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 100 ортой дотуур байрын барилга, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ШУТехнологийн Коллежийн 104 ортой дотуур байрын барилгыг тус тус ашиглалтад оруулаад байна. Мөн бусад дотуур байрын барилга угсралтын ажил 80 хувьтай байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.6.1. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тавилга, хэрэгслийн хангамжийг сайжруулах арга хэмжээ авах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тавилга, тоног, төхөөрөмж худалдан авахаар 112.4 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд худалдан авах тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган худалдан авах ажлыг зохион байгуулж шинээр ашиглалтад орсон 10 дотуур байранд 90,0 сая төгрөгийн тавилга авахаар тендер зарлан шалгарсан “Өег мебель” ХХК-тай гэрээ байгуулж түгээж байна. Мөн Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд 30 сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж нийлүүлэхээр худалдан авах ажлыг зохион байгуулаад байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр 6 настай хүүхдийн амьдрах 50 дотуур байрны өрөөг тохижуулах ажлыг хийхээр төлөвлөн холбогдох бичиг баримтыг боловсруулж байна. Шинээр ашиглалтад орсон болон хүүхдүүдийн сурч, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар сайжруулах талаар 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөлд тусгав. 2010 онд салбарын тоног төхөөрөмжийг өмнөх онтой харьцуулахад 13,7 дахин нэмэгдүүлэхээр тусгаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.6.2. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны стандартыг боловсруулж мөрдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Дотуур байрны барилгын стандартыг боловсруулах ажлын хэсгийг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллуулж байгаа бөгөөд улсын хэмжээний нийт дотуур байрны багш нараас санал асуулга авч нэгтгэлээ. Энэхүү санал асуулгын дүнд үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрт тавигдах нийтлэг шаардлагад өөрчлөлт оруулах ажлыг хийж байна. ЕБС-ийн дотуур байрны ариун цэврийн болон ундны усан хангамжийг сайжруулах зорилгоор загвар дотуур байрыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын сургуулийн дотуур байруудад байгуулах ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд нийтдээ 160,0 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Засварын ажил 2009 оны 8 дугаар сард дуусгана. ЕБС-ийн дотуур байрны орчин, нөхцөл үйлчилгээг сайжруулах зорилгоор “Дотуур байр-ээлтэй орчин” төслийг боловсруулан Японы ЖАЙКА байгууллагад хүргүүлэхээр эцэслэн боловсруулсан болно. /Хэрэгжилт-50 хувь/

114

Page 115: biyelelt

14.6.3. Дотуур байрны багшид зориулсан сургалт зохион байгуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт зориулан “Ахлах ангийн хүүхэдтэй ажиллах арга зүй” сургалтын модуль боловсруулж байна. Энэхүү модулиар 2009 онд багтаан байрны багш нарт зориулсан бүсчилсэн сургалт зохион байгуулна. ЕБС-ийн дотуур байрны багш нарт зориулсан хоёр дах шатны сургалтыг өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр зохион байгуулах ажлын багийг байгуулан бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогийн байдлаар сургагч багшийн сургалтын гарын авлагыг бэлтгэх ажлыг хийж дуусах шатандаа явж байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.7. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: хөтөлбөрт хамрагдах хүүхдийн тоо 20.0 мянга

14.7.1. Хөтөлбөрийн дагуу сургалтад ашиглах вэб сайтыг ашиглаж эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт 20000 сурагчийг хамруулах, хөтөлбөрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал болон нэн тэргүүнд шаардлагатай 840,3 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг тус тус шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 471 дүгээр тушаалаар “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, зарим ерөнхий боловсролын сургуулиудын 2-5 дугаар ангийн сурагч, багш нарт компьютер түгээх хуваарь, зөөврийн компьютерийн сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4,4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Батлагдсан хуваарийн дагуу Улаанбаатар хотод 12,8 мянган, хөдөө, орон нутагт 6,9 мянган компьютерийг түгээхээс 5704 компьютерийг 2009 оны эхний хагас жилд түгээлээ. Мөн 2009 оны 6 сард нийлүүлсэн 4000 гаруй компьютерээс батлагдсан хуваарийн дагуу 2000 компьютерийг сургуулиудад нийлүүлж, 2000 компьютерийг 2009-2010 оны хичээлийн жилд, өмнө нь компьютер нийлүүлсэн сургуулийн 2 дугаар ангид шинээр элсэх хүүхдүүдэд нөхөн олголт хийхээр төлөвлөж байна. Тус хөтөлбөрт хамрагдсан сургууль, багш нар, суралцагчдад зориулан компьютерийг сургалтад ашиглах сургалтыг үе шаттай зохион байгуулж, Боловсрол телевизээр нэвтрүүлэг цацаж, зөвлөмж, гарын авлагаар хангаж ажиллалаа. /Хэрэгжилт-70 хувь/

14.7.2. Сургалтын электрон агуулгыг вэб сайтад байршуулан, багш, сурагчид ашиглах боломжийг бүрдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол эзэмшүүлэх сургалтад мэдээллийн технологийг нэвтрүүлэн төрийн өмчийн бага боловсролын 550 сургуулийг мэдээллийн технологийн багц хэрэгсэлтэй болгож, 18000 гаруй CD материалаар хангав. БСШУ-ы сайдын 2008 оны 484 дүгээр тушаалаар баталсан “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд англи хэлний багш нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн “Инлингуа” онлайн сургалтын эрхийг 2009 оны 2 дугаар сарын 20-ноос олгож эхэлснээр 21 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 74 сургууль, 13 их, дээд сургуулийн нийт 2000-аад багш он-лайн сургалт /inlingua.mn/-ын эрх авч сургалтад хамрагдснаас 1500 багш идэвхтэй суралцаж байна. “Инлингуа” он-лайн сургалт нь үгсийн санг зөв эзэмших, яриа болон сонсголын чадавхийг хөгжүүлэх, хэлзүйн

115

Page 116: biyelelt

ойлголтыг сайжруулах, албан хэргийн хэлний дасгал ярианд зориулсан олон төрлийн дасгал хичээл болон лавлах материалаас бүрдэж байна. Он-лайн сургалтын эрх 2010 оны 1 дүгээр сар хүртэл 3000 багшид нээлттэй байж хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломж олгож байгаа юм.

12 жилийн сургалттай нэгдүгээр ангийн “Хөгжим”, “Хүн орчин”, “Бэлтгэл хөтөлбөр”, хоёрдугаар ангийн “Монгол хэл, “Математик”, “Технологи”, “Хүн орчин”, “Хөгжим” сурах бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны www.mecs.gov.mn вэб сайтад байршууллаа. Ийнхүү 12 жилийн сургуулийн 1-2 дугаар ангид хэрэглэх сурах бичгийг вэб сайтад анх удаа байршуулсан нь багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагч, бага ангийн багш нар төдийгүй хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулиуд сургалтад хэрэглэх боломж бүрдэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.8. Ерөнхий боловсролын сургуулийг интернэтэд холбох ажлыг эрчимжүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: цахилгааны байнгын эх үүсвэртэй сумдын тоогоор

14.8.1. Ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтэд холбох боломжийг судлан, эхний ээлжинд интернэтэд холбох сургуулиудын жагсаалтыг гаргах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2006-2008 онд улсын хэмжээнд нийт 429 сургуулийн хичээлийн байрыг интернэтэд холбосон. 2009 оны байдлаар ерөнхий боловсролын 541 хичээлийн байр интернэтийн сүлжээнд холбогдоогүй байна. Интернэтийн шилэн кабелийн сүлжээ орсон сумдын судалгааг авч, интернэтэд холбох боломжийг судлан сургуулиудын нэрсийн жагсаалтыг гаргаж байна.

Интернэтэд холбогдсон ерөнхий боловсролын сургуулиудын интернэт ашиглалт, холбогдох зардлын талаарх судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд тулгуурлан сургуулиудыг интернэтэд холбох төлөвлөгөөг боловсруулна.

Одоогийн байдлаар интернэт сүлжээнд холбох боломжтой 181 сургуулийн нэрсийн жагсаалтыг гарган, 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2010 төсөвт суулгахаар Сангийн яаманд санал хүргүүлээд байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.8.2. Интернэтэд холбогдох боломжтой сургуулиудыг холбох ажлыг эхлүүлж, интернэтийн зардлыг олгож эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2006-2008 онд интернэтэд холбогдсон 429 сургуулийн интернэтийн төлбөрийг хувьсах зардалд нь суулгаад байна. Интернэтэд холбогдсон хөдөөгийн сургуулиудын шилэн кабелийн E1 2М-ийн урсгалын түрээсийн төлбөр болох 412.0 сая төгрөгийг 2009 оны улсын төсөвт тусгасан бөгөөд Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компанид 170,4 сая төгрөг шилжүүлээд байна.

Чойр, Сайншанд, Багахангайн боловсролын салбарын 9 байгууллагыг Улаанбаатар төмөр замын шилэн кабелийг ашиглан интернэтэд холбох гэрээг Рейлком компанитай байгуулан ажиллаж байна. Дээрхи компанид 8, 9 сарын интернэтийн төлбөрт нийт 2,8 сая төгрөгийг шилжүүлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.9. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.9.1. Ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг боловсруулж мөрдүүлэх /Ё.Отгонбаяр/

116

Page 117: biyelelt

Биелэлт: БСШУ-ы сайдын 2008 оны 267 дугаар тушаалаар “Мэргэжлийн чиг баримжаа олгох боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах баг” байгуулав. “Гүйцэтгэгч ба захиалагч талуудын хүлээлцэх бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрт тавигдах шаардлага”-д заасан шалгуур үзүүлэлтийг үндэс болгон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох сургалтын хөтөлбөрийн төсөл болон харьцуулсан судалгааны тайлангийн төслийг боловсруулаад байна. /Хэрэгжилт-30 хувь/

14.10. Англи хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.10.1. Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, дээд боловсрол эзэмшигчдийг ажил, мэргэжлийнхээ чиглэлээр шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох арга хэмжээ авч эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Англи хэлээр унших хүүхдийн ном болон сургалтын электрон хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхээр англи хэл, мэдээлэл зүй, математикийн хичээлийн 18750 CD материалыг ЕБС-дад хуваарилан хүргэсний зэрэгцээ “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг цахим хэлбэрээр сургалтад хэрэглэх боломжийг интернэтийн нээлттэй эх үүсвэр (open source) ашиглан явуулах арга зүйд англи хэл, мэдээлэл зүйн багш нарыг сургах сургалтыг зохион байгуулж, 1700 багшийг хамруулаад байна. Электрон ном, электрон эх үүсвэрээс мэдээлэл ашиглаж сурах нь багш, сурагчдад мэдээллийн хязгаарлагдмал эх үүсвэрээс хамааралгүй болгож, зардал хэмнэх, байнга шинэ мэдээллийг хүртэх боломж олгож байгаагаараа ач холбогдолтой юм. Энэ арга хэмжээний үр дүнд интернэтээс англи хэл дээр хүүхдийн болон сургалт, танин мэдэхүйн нээлттэй эх үүсвэрээс мэдээлэл авах, англи хэл дээр унших ном, сурах бичгийн хангамжийг илүү хямд, үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх арга зам бий болж байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.10.2. Англи хэлний багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт болон гадаадын сайн дурын англи хэлний багшийн тоог нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Засгийн газрын 2008 оны 293 дугаар тогтоолоор батлагдсан “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУ-ы сайдын 2008 оны 484 дүгээр тушаалаар “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийг 2009 оны 1-8 дугаар сард амжилттай хэрэгжүүлж дууслаа. Англи хэлний багшлах боловсон хүчний мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, тэднийг сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангаж улмаар англи хэлний эрчимтэй, чанартай заах арга зүйн дэвшилтэт хэлбэр, бүтээлч чадварыг багш нарт эзэмшүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийг улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Голден Бридж” боловсролын төв гүйцэтгэлээ. Хөтөлбөрийн хүрээнд (i) англи хэлний багш нарыг сургалтын материал, гарын авлагаар хангах, (ii) багш нарын заах аргыг сайжруулах сургалт зохион байгуулах, (iii) багш бэлтгэдэг сургуулиудын багш нарын мэргэжлийн чадавхийг баталгаажуулах, (iv) англи хэлний сургалтад шинэ арга зүй нэвтрүүлэх шилдэг төсөл боловсруулж хэрэгжүүлэх зэрэг 4 багц ажил хийгдсэн юм.

Хөтөлбөрийн нэг дэхь багц ажлын хүрээнд багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн номын сан болон ЕБС-ийн 2100 багшид англи хэлний сургалтын эрчимтэй сургалтын арга зүй, сурагчдын хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “Lesson planner”, “Stand out double CD”, “The Oxford picture dictionary”, “English flash cards” зэрэг орчин үеийн сургалтын материал, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг нийлүүллээ. Сонгож авсан эдгээр сургалтын материал, гарын авлага, хэрэглэгдэхүүн нь багш нар өөрсдөө бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжтойн зэрэгцээ нэгж хичээлийг төлөвлөх,

117

Page 118: biyelelt

хичээл бэлтгэх, хүүхдийн хэл сурах эрмэлзлэл, сонирхлыг өрнүүлэх олон дасгал, даалгаврууд тусгагдсан.

Хөтөлбөрийн хоёр дах багц ажлын хүрээнд ЕБС-ийн англи хэлний 1129 багшийг хамруулан багш нарын заах аргын мэргэжлийн ур чадварыг сайжруулах 21 хоногийн эрчимжүүлсэн /вакумжуулсан/ сургалтыг зохион байгууллаа. Сургалт англи хэлний өгүүлбэр зүй-зохион бичих эрдэм, уншлага-үг зүй, яриа-сонсгол, сургалтын технологи-арга зүй, хичээл идэвхжүүлэх сонирхолтой хэлбэрүүд гэсэн 5 чиглэлд төвлөрч сургалтын төгсгөлд оролцогчдоос төгсөлтийн шалгалтыг авч сертификати олгосон.

Хөтөлбөрийн гурав дах багц ажлын хүрээнд Англи хэлний багш бэлтгэдэг сургууулийн багш нарын мэргэжлийн чадавхийг баталгаажуулж /сертификатжуулах/ олон улсын зэрэгтэй багш бэлтгэх TESOL-ын сургалтад хамруулах зорилгоор Cambridge CAE олон улсын англи хэлний дээд түвшний шалгалт /бичих, ярих, дүрэм, сонсгол/-ыг олон улсын магадлан итгэмжлэгдсэн Английн ETC /The English Training Centre/ байгууллагатай хамтран анх удаа зохион байгуулж, их, дээд сургууль, коллежи, МСҮТ-ийн англи хэлний 215 багшийн мэргэжлийн түвшинг тогтоолоо. Түвшин тогтоох шалгалтад амжилттай дүн үзүүлсэн их, дээд сургууль, коллежийн 60 багш, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний вакумжуулсан сургалтад амжилттай дүн үзүүлсэн 65 багшийг тус тус TESOL сургалтын шалгуур болох Cambridge CAE шалгалтад бэлтгэх 1 сарын сургалтад анх удаа хамруулсан нь Монгол Улсын англи хэлний багш нар олон улсад ашиглагдаж буй хэлний заах аргын шилдэг арга туршлагаас суралцах хийгээд багш нар англи хэлний боловсролын түвшнээ дээшлүүлхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Харин шалгалтад хамрагдсан нийт 125 багшаас 10 багш Cambridge CAE шалгалтад тэнцсэн бөгөөд шалгалтыг зохион байгуулсан Английн ETC байгууллагаас Монголын англи хэлний багш нарыг TESOL-ын сургалтад дахин хамруулахын тулд олон улсын жишигт нийцсэн тодорхой үе шат бүхий сургалтаар сайтар бэлтгэсний эцэст уг сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хөтөлбөрийн дөрөв дэхь багц ажлын хүрээнд Монгол улс дах англи хэлний боловсролын өнөөгийн байдал, чиг хандлагыг 7 аймгийн 17 сургуулийн 500 багш, 3000 оюутан, сурагчдыг хамруулан судалж дүгнэлт гаргалаа. Түүнчлэн ерөнхий боловсролын 33 сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 9 төв, 8 их, дээд сургуульд шинээр англи хэлний сургалтын клуб байгуулан ажиллуулж, холбогдох гарын авлага материалаар хангасаны гадна дунд сургуулийн ахлах ангийн болон МСҮТ-д суралцагч 87 оюутан сурагчдыг сонгон “Students” төслийг хэрэгжүүлэв. /Биелсэн-100 хувь/

14.11. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг шинэчлэн боловсруулах /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: стандарт батлагдсан байна

Биелэлт: 2004 онд боловсруулж батлуулан мөрдсөн 16 нэрийн Боловсролын стандартад үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулан ажлын хэсгүүдийн үнэлгээний тайланг хэлэлцлээ. Ажлын хэсэг манай улсын боловсролын стандартууд нь “өвөрмөц давтагдашгүй, монгол орны онцлогтой уялдсан стандарт болжээ” хэмээн дүгнэсэн байна. Боловсролын стандартуудад “Үнэлгээ өгөх” ажлын хэсгүүд өөр өөрсдийн мэргэжлийн онцлог талыг тодорхойлох, стандартыг хэрэгжүүлэхэд гарч буй ололттой болон хүндрэлтэй асуудлуудыг судалгааны явцад тогтоож, цаашид сайжруулах нь зүйтэй байгааг анхааруулсан болно. Өнөөгийн хэрэгжиж буй боловсролын стандартуудыг сайжруулах, хэрэгжүүлэх зөвлөмжийг сайтар боловсруулан хүртээмжтэй байлгах асуудалд анхаарах шаардлагатай байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.12. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

118

Page 119: biyelelt

Биелэлт: Бага насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх зорилгоор “Бага насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй” гарын авлагыг НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсрууллаа. Эл гарын авлагын агуулгад тохирцын үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан “Бага насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх журмыг боловсруулна.

“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам”-ын төслийг боловсруулж, аймаг, нийслэлийн БСГ-ын дарга нарын сургалт-семинарын үеэр хэлэлцүүлэв. /Хэрэгжилт-70 хувь/

14.12.1. Бага, дунд боловсролын чанарын үнэлгээний талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж, холбогдох журам боловсруулж мөрдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ерөнхий боловсролын чанарын үнэлгээний талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж ”Ерөнхий боловсролын чанарын үнэлгээний талаар баримтлах бодлого, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зөвлөмж“-ийн төслийг боловсруулан холбогдох байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлэн батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.13. Зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн захын эрэлт хэрэгцээний мэдээллийн системийг бүрдүүлэх /Ё.Отгонбаяр, Т.Ганди/Хүрэх түвшин: мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн өсөлт 40.0 хувиар

Биелэлт: Мэргэжлийн боловсролын сургалтын шинэчилсэн хуулийг 2009 онд батласан. Уг хуулиар Мэргэжлийн боловсрол сургалтын Үндэсний зөвлөл байгуулж мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын тогтолцоог боловсролын болон хөдөлмөрийн байгууллагын чиг үүрэгтэй зохицуулан тодорхой болгосон.

НХХЯ болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжлийн түр сургалттай холбоотой зарим чиг үүргийг Мэргэжлийн боловсрол сургалтын агентлагын чиг үүрэгтэй уялдуулан зохицуулж салбар дундын мэргэжлийн сургалт, техникийн боловсролын төрийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байх зэрэг асуудлыг тусгуулан хэрэгжүүлж байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх боломжийг хангах, төсвийн санхүүжилтийг оновчтой болгох, стандарт тогтоох, сургалтын чанарын хяналт, магадлан итгэмжлэлийг зохицуулах үүрэг бүхий Мэргэжлийн боловсрол сургалтын Үндэсний зөвлөл байгуулж, дэмжлэг үзүүлэх асуудлыг шинэ тогтолцоонд тусгаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.13.1. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг чанаржуулж, эрэлт, нийлүүлэлтийн системийг ашиглалтад оруулан, мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах /Ё.Отгонбаяр, Т.Ганди/

Биелэлт: Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд Үндэсний хэмжээний Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа явуулах тендерын бэлтгэл ажил явагдаж байна. Тендерийн удирдамжийг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг тендерийг 7 дугаар сард зарлах болно. “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт” сэдэвт семинарыг зохион байгуулж, “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба мэргэжлийн боловсрол, сургалт”, “Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төлөв байдал, арга зүйн асуудал”, “Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо”, “Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо АНУ-д” зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцэж цаашид хөдөлмөрийн зах зээлийн

119

Page 120: biyelelt

тогтолцоог бүрдүүлэх талаар хийх ажлын чиглэлийг тогтоов. Статистикийн мэдээллийг боловсронгуй болгох замаар мэргэжил нэг бүрээр эрэлт нийлүүлэлтийн прогноз, урьдчилсан таамаг гаргах талаар туршлага судлан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем бий болгох ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх тендерт Кембрижийн их сургуулийн баг шалгарсан. 11 сард багтаж Монголын Мянганы Сорилтын Сантай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрсэн тохиолдолд судалгаа хийж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэтийн прогнозыг үндэсний хэмжээнд гаргах бололцоо бүрдэх юм.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тендерийн удирдамжийг үргэлжлүүлэн боловсруулж байгаа. Дараа оны эхээр тендер зарлагдаж 2010 онд хэрэгжилтийн ажил хийгдэж эхэлнэ.

МСС-ын МБС-ын төслийн өргөтгөлийн хөрөнгийн 1 сая ам.доллар нь ХЗЗ-ийн мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдах болсон.

Хөдөлмөрийн биржийн зүгээс худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг төслийн удирдлагад гаргаж өгсөн байгаа боловч МСС-ын зүгээс энэ ажилд мэргэжилтэн ирүүлж үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу 10 дугаар сарын 19-нд гадаадын зөвлөх ирж ХЗЗ-ийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гарган сүлжээний дизайн боловсруулж энэ асуудлаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх юм.

Тэрчлэн төслийн хөрөнгө оруулалтаас гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, судалгаа хийхэд зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.14. Өрх бүрээс мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нэгээс доошгүй хүнийг мэргэшүүлж ажилтай болгох асуудлыг эхлүүлэх /Ё.Отгонбаяр, Т.Ганди/

14.14.1. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургуулийн суралцагчдын тоог нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургуулийн суралцагчдын тоог 2000-аар нэмэгдүүлэхээр хяналтын тоог тогтоож, энэ дагуу элсэлтийг зохион байгуулсан бөгөөд ингэснээр 2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд нийт 53,8 мянган хүүхэд суралцах болно. Энэ нь 2008-2009 оны хичээлийн жилд суралцагчдаас 15,5 мянган хүүхдээр илүү байна. Эдгээр суралцагчтай холбоотой төсвийн төслийг 2010 оны төсвийн төсөлд тусгаад байгаа ба төсөлд төрийн өмчийн МСҮТ-д 43,8 тэрбум төгрөг, төрийн бус өмчийн МСҮТ-д 11,5 тэрбум төгрөг, нийт 55,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцож байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.15. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг мэргэжлийн болон мастер багшаар бүрэн хангаж, “Атрын гурав дахь аян”-ы хэрэгжилттэй холбогдуулан газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэхийг дэмжих /Ё.Отгонбаяр, Т.Ганди, Т.Бадамжунай/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.15.1. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багшийн хэрэгцээг гаргаж, мэргэжлийн болон мастер багшаар хангах арга хэмжээ авах /Ё.Отгонбаяр/

120

Page 121: biyelelt

Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжил арга зүйн төвөөс МСҮТ, Коллежийн багш нарын судалгааг электрон хэлбэрээр авч 55 сургуулийн 1476 багшийг хамрууллаа. Судалгааны үндсэн зорилго нь тус салбарт ажиллаж байгаа багш нарын хэрэгцээг гарган мэргэжил дээшлүүлэлтийн түвшинг тогтоож, цаашид тэдний мэргэжлийг хэрхэн, ямар чиглэлээр дээшлүүлэх хэрэгцээ байгааг тодорхойлох болон мэргэжлийн сургуульд багшилж байгаа багш нарын эзэмшсэн мэргэжлийн чиглэл, мэргэжлийн түвшин, үйлдвэрлэлийн дадлага, туршлага гэсэн тодорхой асуудлуудыг тодруулах явдал байлаа. Судалгаанд хамрагдсан багш нарын 428 нь буюу 29 % нь мэргэжлийн, 1048 буюу 71% нь ерөнхий эрдмийн багш нар байна. Мэргэжлийн багш нарын 29% нь онолын, 36% нь дадлагын багш, 26% нь инженер багш, 39% онол, дадлагын хосолсон багш байна. Нийт багш нарын 17 % нь дипломын, 75% нь баклаврын, 6,7 % магистрын, 1,3% нь докторын зэрэгтэй байна.

Судалгаанаас үзэхэд нийт багш нарын тоонд онол, дадлагын хичээлийг хослон заадаг багш нарын эзлэх хувь бага байгаа нь энэ хоёр хичээлийг хоёуланг заах чадвартай багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Мэргэжлийн чиглэлийн хувьд барилгын чиглэлийн багш 12%-ийг эзэлж байна. Багш нарын насны хувьд 49 % нь 20-35 насных, 31% нь 36-50 нас, үлдсэн 20 % нь 50-63 настай байгаагаас харахад мэргэжлийн сургуульд ажиллаж буй багш нарын дийлэнх хувь нь залуу багш нар байна. ШУТИС, ХААИС-ийн инженер багшийн төгсгөгчдөөр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сэлбэх бодлого барьж байгаа бөгөөд ингэхдээ Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг төгсгөгчдөөс дэвшүүлэн сургах нь илүү зохистой байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.15.2. Газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх /Т.Бадамжунай/

Биелэлт: Газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, энэ дагуу Хөдөө аж ахуйн их сургуульд уг ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

“Атрын 3 дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн яамнаас ОХУ-ын Эрхүү мужийн ХАА-н академитэй “Монгол Улсын ХАА-н мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх тухай” гэрээ байгуулж, Эрхүү хотноо зохион байгуулсан удирдах ажилтнуудын сургалтад 20 хүн, агрономч нарын сургалтад 18 хүнийг хамруулж, мэргэжил дээшлүүлэв. Одоо Эрхүү хотын ХАА-н академитай холбоотой ажиллаж инженер, эдийн засагч нарыг сургалтад хамруулахаар бэлтгэж байна.

Украйн улсын Харьковын тракторын заводын инженер техникийн ажилтнуудтай хамтран ХТЗ-К1509 дугуйт тракторын ашиглалт, үйлчилгээний талаар сургалт, семинарыг Дархан-Уул аймагт зохион байгуулав. Сургалтанд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Булган аймгуудын механикжуулагчид, инженерүүд оролцов.

ХБНГУ-ын АММАК компани, Монгол-Германы гүүр ТББ хамтран “Өндөр хүчин чадалтай техник, шинэ технологи газар тариалангийн хөгжлийн амжилтын түлхүүр” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Булган аймгуудын мэргэжилтэн 100 гаруй хүн оролцов.

“Атрын 3 дахь аян”-ы хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Монгол телевизээр нээлттэй хэлэлцүүлгийг 3 удаа, Монголын радиогоор 20 гаруй удаа нэвтрүүлэг явуулав.

ХААИС-ийн инженерийн сургууль, ЗЦГ-аас зохион байгуулж буй “Орон нутагт механикжуулагчдыг богино хугацаанд бэлтгэх” санаачлагыг дэмжиж, Сэлэнгэ, Төв аймгийн аж ахуйн нэгжүүдийн механикжуулагчдыг хамруулан сургалтыг эхлүүлээд байна. /Биелсэн-100 хувь/

14.15.3. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх

121

Page 122: biyelelt

сургалтад бүрэн хамруулж, тэдний цалин, нийгмийн баталгааг ахиулах /Ё.Отгонбаяр, Т.Ганди/

Биелэлт: 2009 онд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, техникийн боловсролын сургалтын байгууллагын нийт 202 багшийг сургах зүйн боловсрол олгох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулав. Үүнээс сургах зүйн боловсрол олгох сургалтад 28 сургуулийн 71 багш, эдийн засгийн багш нарын сургалтад 29 сургуулийн 30 багшийг хамрууллаа. Түүнчлэн Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн шугамаар 2009 оны 2 дугаар сарын 09-22-ны хооронд МСҮТ-ийн багш нарт зориулсан 2 долоо хоногийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан болно. Өрлөг, угсралт, бетон арматур, сантехник, цахилгаан, хуурай шавардлага, байгалийн чулуун зам тавих, өрлөг хийх 5 мэргэжлийн энэхүү сургалтыг ХБНГУ-ын багш, мастерууд өөрсдийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд 26 сургуулийн 101 багш хамрагдав. Энэхүү сургалт нь Монголын МСҮТ-ийн багш нарт олон улсын стандартад нийцсэн, практикт тулгуурласан ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах чадвартай болгоход чиглэгдсэн юм.

Сургалтад хамрагдсан багш нар сургалтын хөтөлбөр, агуулга, зааж байгаа багш нарын талаар өндөр сэтгэгдэлтэй байж, үр дүнтэй маш сайн сургалт боллоо гэж дүгнэсэн.

Мөн 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежийн гагнуурын мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх сургалтыг Эрчим хүчний газрын сургалт-үйлдвэрлэлийн цогцолборт хийсэн.

Цаашид дадлагын багш нарыг мэргэшүүлэх цуврал сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. /Хэрэгжилт-90 хувь/

14.16. Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар сургууль болгон өргөтгөх /Ё.Отгонбаяр, Аймгийн Засаг дарга нар/

Биелэлт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг тус сургуулийн салбар сургууль болгон өргөтгөх асуудлаар тохиролцоонд хүрсэн.

Байрны асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Засаг дарга, тамгын газартай зөвшилцөж байна. /Хэрэгжилт-30 хувь/

14.16.1. Орон нутгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хэрхэн хангаж буйг судлан дүгнэлт гаргаж, орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэр болон Засгийн газрын шийдвэр гаргах санал боловсруулах /Ё.Отгонбаяр, Аймгийн Засаг дарга нар/

Биелэлт: Орон нутгийн МСҮТ-ийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх асуудлыг Төв, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар болон ТӨХ-нд тавьж, Төрийн өмчийн хороотой тогтмол харилцан ажиллаж байна. ТӨХ-ны 2009 оны 9 дүгээр тогтоолоор Дундговь амгийн МСҮТ, 34 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.17. Инженер, технологийн чиглэлээр нарийн мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэхийг нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургууль төгсөөд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан, эмч нарыг төрийн зардлаар гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуульд давтан сургаж мэргэшүүлэх /Ё.Отгонбаяр/

122

Page 123: biyelelt

Хүрэх түвшин: -инженер, технологийн мэргэжлээр элсэгчдийн өсөлт 25.0 хувиар -гадаадад давтан сургах хүний тоо 250-иас доошгүй

14.17.1. Инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2009-2010 оны хичээлийн жилд инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр элсэн суралцагчдын тоог өмнөх жилээс 301 хүнээр буюу тухайн чиглэлээр суралцагчдын хувийн жинг 10 хувиар нэмэгдүүлэхээр элсэлтийн хяналтын тоог боловсруулж БСШУ-ны сайдын 2009 оны 183 дугаар тушаалаар батлав. Энэ хяналтын тооны дагуу инженер, технологи, байгалийн шинжлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжлээр оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулсан.

Дотоодын их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог 5 мянган хүнээр бууруулах арга хэмжээг авсны чацуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасанчлан инженер, технологийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 3,3, байгалийн шинжлэлийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 1,8, багшийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 2,4, эмч-анагаах ухааны мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 1,8, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг 0,8 хувиар тус тус нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. /Биелсэн-100 хувь/

14.18. Дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элсэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын захиалгаар албан ёсны гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцах механизм бий болгож, 2009-2010 оны хичээлийн жилээс мөрдөх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: суралцах оюутны тоо 50 хүртэл

14.18.1. Орон нутгийн захиалгаар онцгой шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хангах журмыг батлан хэрэгжүүлж эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Их, дээд сургууль, коллежид элсээд 2 жил амжилттай суралцсан, орон нутагт онцгой шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутныг тухайн газрын захиалгыг нь үндэслэн сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцахаар журамлан Засгийн газарт оруулан шийдвэрлэсэн. Ийм нөхцөл бүрдсэн оюутны сургалтын төлбөрийг 2009-2010 оны хичээлийн жилээс төр хариуцах ажлыг зохион байгуулна.

Энэ хичээлийн жилээс дотоодын их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргатай гэрээ байгуулсан оюутныг уг гэрээг үндэслэн Сургалтын төрийн санд хамруулах арга хэмжээг авч эхлээд байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.19. Засгийн газраас шаардлагатай мэргэжлийн жагсаалт, ангилал, тоог жил бүр зарлаж, сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг тодорхой шалгуур хангасан суралцагчдад олгодог байхаар холбогдох журмыг өөрчлөх /Ё.Отгонбаяр/

14.19.1. Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг сурлагын амжилттай нь уялдуулан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох зэргээр оюутны сурах боломжийг төрөөс дэмжих /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Гадаад орны нэр хүндтэй сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, баталгаажуулаад байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг сурлагын амжилттай нь уялдуулан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх,

123

Page 124: biyelelt

тэтгэлэг олгох зэргээр амжилттай суралцаж буй оюутны сурах боломжийг төрөөс дэмжих чиглэлийн төслийг боловсруулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Энэ онд өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад Засгийн газраас баталсан мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр 36 хүнийг суралцуулахаар сонгон шалгаруулж, тэднийг сургуульд нь илгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.20. Хотын хэт төвлөрлийг сааруулах, шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд шинжлэх ухаан, технологи, чанартай боловсролын нээлттэй бүс буюу их, дээд сургуулийн хотхоныг хотын төвөөс зайдуу газарт барьж байгуулах ажлыг дэмжиж, бэлтгэл ажлыг эхлүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.20.1. Их сургуулийн хотхон байгуулах үзэл баримтлалыг батлуулж, хотхон байгуулах ажлыг зохион байгуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын 8 дугаар сарын 4-ний хурлаар хэлэлцээд байна. нэгжийн дарга нарын саналыг тусган дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. /Хэрэгжилт-30 хувь/

14.20.2. Геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхоныг Эрдэнэт хотод байгуулах хөрөнгө оруулагчийг тодруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Эрдэнэт хотод геологи, уул уурхайн чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хотхон байгуулах саналыг энэ оны 1 дүгээр сарын эхээр Орхон аймгийн засаг даргад албан ёсоор тавьж, 50 га-д төлөвлөлт хийх боломжтой талаар хариу авсан. Мөн Уул уурхайн үндэсний ассоциацад энэ талаар хамтран ажиллахыг хүсэлт болгов. Эрдэнэт хотод Уул уурхайн үндэсний ассоциаци, Технологийн сургуулиас хамтран зөвлөгөөн зохион байгуулж хотхон барих асуудалд анхаарлаа хандуулахыг Уул уурхайн үндэсний компаниудад уриалсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар эрх зүйн зохицуулалт дутмаг учир энэ талаар хуулийн төсөл батлагдахыг хүлээж байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.21. Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлж, технологийн хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.21.1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.21.2. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх улсын захиалгатай хөтөлбөр, төслийг үйлдвэрлэлийн хэрэгцээтэй уялдуулах зохицуулалт хийх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Яамдаас ирүүлсэн 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх ШУТ-ийн төслийн захиалгын саналд ШУА-аар дүгнэлт гаргуулахдаа судалгааны ажлын үр дүн нь улс орны

124

Page 125: biyelelt

эдийн засагт богино хугацаанд бодитойгоор нөлөөлөхүйц үр дүнтэй байх шалгуурыг онцгой анхаарсан бөгөөд ШУТ-ийн төсөл хэрэгжүүлэх 83 захиалгын саналаас 42 саналыг энэхүү шалгуурын үндсэн дээр сонгосон. Урьдчилан сонгосон эдгээр 42 саналыг эцэслэхдээ мөн дээрх шалгуур үзүүлэлтийг голчлох болно. Улсын төсвийн санхүүжилт хасагдсан учраас “Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн биотехнологи, нанотехнологийн судалгааны төслүүдэд зохицуулалт хийж зарим ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авсан бөгөөд энэ онд шинээр судалгааны төсөл эхлүүлэх боломжгүй юм. /Хэрэгжилт-50 хувь/

14.22. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.22.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх зохицуулалтыг шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журамд нэмж тусгах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: “Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, санхүүжүүлэх журам”-ыг шинэчлэх ажлыг хийж байна. Журмын төслөөр салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүх төрлийн судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар журамлаж байна. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг ШУТ-ийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын хэлбэрээр хэрэгжүүлэхээр журмын төсөлд тусгаж, тэргүүлэх чиглэл, цөм технологийн болон инновацийн зорилтот төслийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх замаар эрдэм шинжилгээний ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, төслийн захиалагч, гүйцэтгэгчийн үүрэг хариуцлага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж байна. Журмын төсөл бэлэн болсон. Хугацаанд нь Засгийн газрын хуралд оруулна. /Хэрэгжилт-90 хувь/

14.22.2. Хувийн хэвшлийн оролцоотой гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хувийн жинг нэмэгдүүлж, нэвтрүүлэх зэхэц ажлыг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Техник, технологийн салбарт 2009 оноос шинээр эхлэн хэрэгжүүлэхээр батлагдсан ШУТ-ийн 7 төслийг төсвийн бус эх үүсвэрийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь шинээр эхлэх ШУТ-ийн нийт /47/ төслийн 15 хувь буюу техник, технологийн салбарт хэрэгжих /18/ төслийн 40 орчим хувь болж байна. Түүнчлэн “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх биотехнологийн 2, нанотехнологийн 2 төслийг хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага гүйцэтгэж, судалгааны ажилд шаардагдах зардлын 50 хувийг тухайн байгууллага санхүүжүүлж байна. Ийхүү нийт 11 төсөлд төсвийн бус эх үүсвэрэс 217 сая төгрөгийн санхүүжилт хийхээр тохиролцон ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.23. Өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: холбогдох хууль батлагдана

14.23.1. Инноваци, инновацийн сангийн талаар хуулийн төсөл боловсруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Инновацийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийг БСШУЯ, ХЗДХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, ҮХШХороо хамтран байгуулж, ажилд нь

125

Page 126: biyelelt

оруулаад байна. Инновацийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэхээр холбогдох хуулийн төслийг бэлэн болгоод байна. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг дэвшилтэт санаа, удирдлага, зохион байгуулалтын аргыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр бий болж, гадаадын технологийн ололтыг нэвтрүүлэх, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн хүрээнийхэнтэй хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэх юм.

Хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.23.2. Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай хуулиудыг инновацийн чиглэлээр сайжруулан боловсруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

14.24. Биотехнологи, нанотехнологи зэрэг дэвшилтэт технологийн судалгаа, боловсруулалтыг нэмэгдүүлж, туршилт-сорилтын баазыг бэхжүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.24.1. Биотехнологи, нанотехнологийн чиглэлээр 50-иас доошгүй зорилтот хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2008 оноос шинээр эхлүүлсэн биотехнологи, нанотехнологийн 32 зорилтот төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн, мэдээллийн технологийг хөгжүүлэх зорилт хөрөнгө санхүүгийн хомсдолоос үүдэн хэрэгжиж эхлээгүй байна. Ийнхүү санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэн дээрх зорилтыг 2009 онд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.24.2. 2008 онд байгуулж эхэлсэн судалгааны зарим лабораторийг батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнд нэмж тоноглох /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2008 онд байгуулагдсан лабораториудыг нэмж тоноглоход зориулан 2009 онд улсын төсвөөс 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан бөгөөд энэ хөрөнгөөр ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн Химийн лаборатори, МУИС-ийн нано бүтцэт материалын лаборатори, Физик технологийн хүрээлэнгийн нано анализийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Малын гоц халдварт өвчний оношлогооны лаборатори, ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг нэмж тоноглох тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

Инновацийн тогтолцоог бүрдүүлэх болон Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хүрээнд 2007-2008 онд багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн ШУА болон их сургуулиудын 9 лаборатори, 5 инновацийн дэд бүтцийн нэгжийг багаж, техник, тоног төхөөрөмжөөр тэргүүн ээлжинд үргэлжлүүлэн хангах болон хөтөлбөрт тусгагдсан бусад лаборатори, инновацийн дэд бүтцийг шинээр байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг 2010 онд авахаар төлөвлөж байна. Дээрх лаборатори, инновацийн дэд бүтцийг үргэлжлүүлэн тоноглоход 4630.1 сая төгрөг, тэргүүн ээлжинд байгуулах инновацийн дэд бүтцэд 4463.5 сая, бусад лаборатори, инновацийн дэд бүтцийг тоног төхөөрөмжөөр хангахад 5152.7 сая төгрөг, нийтдээ 14145.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гараад байна. Түүнчлэн “Нано-биотехнологийн судалгааны үндэсний төв”, “Малын гоц халдварт өвчний судалгаа, оношлуур, вакцины үйлдвэрлэлийн төв”-ийн барилга угсралтын

126

Page 127: biyelelt

ажлыг эхлүүлэхэд 2010 онд 3800.0 сая төгрөг шаардагдах тооцоо гарч байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.25. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг дотоод, гадаадад бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: суралцах хүний тоо 100 хүртэл

14.25.1. 40-өөс доошгүй залуу судлаачийг англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулах байгууллагыг шалгаруулах болзлыг зарлаж, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Үнэлгээний хороо байгуулав. Санхүүжилтийн асуудлаар Төрийн сургалтын сантай тохиролцсоны дагуу 8 дугаар сард 40 хүнд зориулсан сургалт явуулахаар товлоод байсан боловч төсвийн хүндрэлтэй байдлаас төсвийн тодотголоор зохих хөрөнгө нь хасагдсан учир уг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болов. /Хэрэгжилт-0 хувь/

14.25.2. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр 15-аас доошгүй судлаачийг өндөр хөгжилтэй оронд суралцуулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Тэргүүлэх чиглэлд тусгагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу ОХУ-ын аспирантур, докторантурт суралцуулах, мэргэжил дээшлүүлэхээр 6 хүнийг сонгон холбогдох материалыг бүрдүүлэн хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.25.3. Нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний 20-иос доошгүй ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ авах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ургамал хамгаалал, стандарт хэмжил зүй, түүх соёл, удирдлагын чиглэлээр 4 хүнийг ОХУ-д суралцуулахаар талууд харилцан тохиролцож, эдгээр хүмүүсийг илгээгээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.25.4. Инновацийн үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх давтан сургах тогтолцоог хөгжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Инновацийн чиглэлээр 1 хүнийг АНУ-д суралцуулахаар явуулав./Хэрэгжилт-70 хувь/

14.25.5. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монгол Улсад олгосон гадаадын зээл, тусламжийн тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулдаг болох /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Эрдэм шинжилгээний зарим байгууллага Засгийн газар хоорондын болон хүрээлэн хороондын гэрээний дагуу судалгааны тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх арга хэмжээ авч байна. Он гарсаар Одон орон геофизикийн судалгааны төв, Мал аж ахуйн хүрээлэн зэрэг байгууллагад 748 евро, 41521 америк долларын үнэ бүхий багаж тоног төхөөрөмж орж ирээд байна. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд ӨМӨЗО-ны тусламжаар Бугат хотын Газрын ховор элементийг судлах хүрээлэнгийн тусламжаар 200 сая төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмжийг суурилуулан Газрын ховор элементийн шинжилгээний лаборатори байгуулав.

127

Page 128: biyelelt

Энэтхэг улсын Засгийн газрын зээлээс Малын гоц халварт өвчний оношлогооны лаборатори, вакцины үйлдвэрийн тоног төхөөрөмжид шаардагдах 11 сая ам.долларын, ШУТИС-ийн мэдээллийн технологийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд 9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр төсөл боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв. /Хэрэгжилт-50 хувь/

14.26. Соёлын өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх ажлын хүрээнд Соёлын тухай хуулийг боловсронгуй болгож, ”Монгол Улсын соёл, урлагийг 2009-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжүүлж эхлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

14.26.1. Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2007 онд УИХ-д өргөн мэдүүлсэн “Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болгон боловсруулж байна. “Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түр хугацаагаар хилээр гаргах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэхэд нөхөн олговор олгох, Дэлхийн өвийн хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийн нууцлалыг хадгалах, утга соёлын өвийг тээгчдийн бүртгэл, тэдгээрийн шавь сургалт, археологийн хайгуул судалгаа, түүний зөвшөөрөл зэрэг олон заалтуудыг өөрчлөн найруулах, нэмэлт оруулах талаар тусгалаа.

Соёлын өвийг хамгаалах хуультай уялдуулан Ашигт малтмалын тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж байна.

“Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2009 оны 292 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгын төслийн анхны хувилбарыг гаргаад байна.

“Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ы сайдын 2009 оны 318 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсгийн гишүүдээр хуулийн үзэл баримтлал болон төслийг хэлэлцүүлэх санал авч хуулийн төслийг боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.26.2. “Монгол Улсын соёл, урлагийг 2009-2016 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж эхлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 4 дэд ажлын хэсэгтэйгээр 50 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажил үүргийг хуваарилан, салбар чиглэл тус бүрээр мэдээлэл цуглуулан, эхний ээлжинд мастер төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулав. Мастер төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан Соёл, урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн шашин судлалын тэнхим, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн судлаачдаас бүрдсэн судалгааны баг ажиллуулж, 2009 оны эхний улиралд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүний үр дүнд “Соёл урлагийн салбарын

128

Page 129: biyelelt

хүний хөгжил” сэдэвт социологийн судалгааны 200 хуудас тайлан бүрдүүллээ. Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хөдөөгийн соёл, урлагийн байгууллага /21 аймгийн музей, номын сан, театр, чуулга/-аас статистик судалгаа авч нэгтгээд байна. Үүний зэрэгцээ мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөх ажиллуулах хүсэлтийг ЮНЕСКО-д тавиад байна. Мастер төлөвлөгөөг боловсруулснаар соёл, урлагийн салбарын ойрын 10 жилийн хөгжлийн хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, менеж-ментийн шинэ түвшинд хүрэх арга хэмжээг шийдвэрлэх ач холбогдолтой юм. /Хэрэгжилт-50 хувь/

14.27. Үндэсний уламжлалт соёлын өвөө хадгалж хамгаалах, сэргээн засварлах, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

4.27.1. Музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг нэмэгдүүлж, хүүхэд, залуусын танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдэнд  эх оронч үзэл, төлөвшүүлэхэд  музей, боловсролын байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжтэй түншлэлийг буй болгох /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт музейн үзмэрийн фото, тайлбар бүхий “Монголын музейнүүдийн үзмэр” каталогийг 235 сая төгрөгийн санхүүжилтээр хэвлэх ажлыг зохион байгуулж байна.

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийн дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Рашаан хад, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын цамхаг, Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Их бурхант дурсгалын дэргэд нэг загварын чулуун танилцуулга самбарыг байрлуулах ажлыг Соёлын өвийн төвийн ажилтан нараар 2009 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд газар дээр нь очиж суурилуулах ажлыг гүйцэтгэв.

Архангай аймгийн Ихтамир, Тариат сумын нутагт орших Алтан сандал уулын буган чулуу, Тайхар чулуу, Чулуут голын хадны зураг, Булган аймгийн Баян-Агт сумын Шивээт-Улааны дурсгалын дэргэд чулуун танилцуулга самбарыг байрлуулах ажлыг гүйцэтгэв. Дээрх дурсгалууд нь аялал жуулчлалын маршрутад орсон бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг үзэхэд мэдээллээр хангагдсан чухал ач холбогдолтой ажил боллоо. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Таван толгойн монголын үеийн хүн чулууг бэхжүүлж, хамгаалах зорилгоор эхийг нь Дүрслэх урлагийн музейд зөөж авчрахаар тусгагдсан боловч Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын газрын хүсэлтийг хүлээн авч Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж үзээд, хөшөөний одоогийн байдал харьцангуй гайгүй, хилийн зурвас бүсэд байрладаг, аймгийн аялал жуулчлалын маршрутад оруулсан, хавар, өвөл, намартаа орчимд нь айл нутаглан харж ханддаг зэргийг харгалзан үзэж унаган газарт нь үлдээх боломжтой гэж үзээд байна.

Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд бүртгэх журмыг шинэчилж БСШУ-ы сайдын 2009 оны 78 дугаар тушаалаар, улс, орон нутгийн музейн үлгэрчилсэн дүрмийг боловсруулж, БСШУ-ы сайдын 2009 оны 98 дугаар тушаалаар тус тус батлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

2009 оны 3 дугаар сард батлагдсан төсвийн тодотголоор музейн сан хөмрөгийг баяжуулахад 181.4 сая төгрөг, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах зардалд 205.3 сая төгрөг тус тус батлагдсан бөгөөд санхүүжилтийг 4 сараас эхлэн тухайн зориулалтаар нь хэрэгжүүлж байна. Тухайлбал: 2009 оны 9 дүгээр сарын төсвийн санхүүжилтийн мэдээгээр дараахь гүйцэтгэлтэй байна.

2009 онд үл хөдлөх дурсгалыг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын жагсаалт

129

Page 130: biyelelt

№ Агуулга Зардал1 Үл хөдлөх дурсгалын тооллогын ажил Дорнод аймаг 5.950.000

2 Үл хөдлөх дурсгалын тооллогын ажил Дорноговь, Говь сүмбэр аймаг 4.812.0003 Дорнод аймгийн Их бурхант, чулуун самбар байрлуулах 2.840.1404 Сүхбаатар Онгоны Шивээ таван толгой 3.060.0005 Архангай Булганы дурсгалт газруудад самбар байрлуулах 3.187.000

6Хэнтий аймгийн Сэрвэн хаалга, Рашаан хадны дурсгалуудыг хамгаалах, бүртгэл хийх ажил 10.268.300

7 Сэрвэн хаалганы дурсгалын зөөлөн хэв авах 2.148.250

8Булган аймгийн Моюунчуурын гэрэлт хөшөөг авчирч Үндэсний түүхийн музейд байрлуулах 3.342.000

  ДҮН 35.607.690

Үйл ажиллагааны менежментийг нь боловсронгуй болгох, үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Үндэсний музейд БСШУЯ, Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, дүгнэлт гарган, зөрчлийг арилган засах талаар шаардлага хүргүүллээ. Музейнүүдийг орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд Уран зургийн галерейд 33,5 сая төгрөгөөр дохиоллын систем суурилуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Нийслэлийн 370 жилийн ойн, Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бид эх орноороо бахархдаг” сэдэвт музейн үзүүлэх сарын аяныг 2009 оны 10 дугаар сарын 12-наас зохион байгуулахаар БСШУ-ы сайдын 2009 оны 383 дугаар тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Уг аянд зориулж нийслэлийн дүүргүүдийн алслагдмал сургуулийн хүүхдүүдийг тусгай график, хөтөлбөрийн дагуу автобусаар үйлчилж үзүүлэх, тусгай лекц унших, сурталчлах зэрэг арга хэмжээнд 30 167 150 төгрөг шаардагдах бөгөөд БСШУ-ы сайдын 2009 оны 410 дугаар тушаалаар Соёл, урлаг хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийг санхүүжүүлэх шийдвэр гараад байна. Уг сарын аяныг Монголын Урлагийн зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Соёл, урлагийн хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.27.2. Биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн хөгжүүлэх, өв тээгчийг тогтоох, бүртгэх, төрөөс дэмжих арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Монголын олон ястны уламжлалт бүжиг, бий, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, хуур, икэлийн уламжлалт татлагууд мартагдан гээгдэж байгаатай холбогдуулан тэдгээрийг хадгалж хамгаалах, уламжлан өвлүүлэх зорилгоор “Монголын уламжлалт бий, биелгээ” хөтөлбөр боловсруулан Засгийн газрын 2009 оны 10 дугаар тогтоолоор батлав. Хөтөлбөрийг 2009-2014 онд хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийг соёл, урлаг, боловсролын байгууллага, ардын авъяастан, уран бүтээлчдэд сурталчлах зорилгоор 800 хувь хэвлэж түгээв. Энэ оны 4 дүгээр сард Завхан аймагт ардын бүжгийн наадам зохион байгуулагдав.

Засгийн газрын “Монгол хөөмий” хөтөлбөрийн заалт, БСШУ-ы сайдын 2009 оны 20 дугаар тушаалын дагуу 2009 оны 5 дугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо Монгол хөөмийн олон улсын симпозиум-их наадам зохион байгуулагдлаа. Симпозиумд Монгол Улс болон бусад 7 орны 30 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж, их наадамд 70 гаруй хөөмийч оролцсон. Хөөмийн их наадмыг гоцлол болон хамтлагийн хөөмийн гэсэн 2 үе шатаар явуулж, 14 хөөмийчнийг шалгаруулан батламж, мөнгөн шагнал олгосон. Симпозиум-их наадам нь монгол хөөмийн уламжлал ямар байсан, өнөө үед хэрхэн шинэчлэгдэж байгааг

130

Page 131: biyelelt

харуулж, түүнийг цаашид найдвартай хадгалж хамгаалах талаар хөөмий, хөөмий төст урлаг бүхий улс орнууд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох боломж олгосноороо ач холбогдолтой болсон. Монгол Улсын Биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэл, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийг тус тус боловсруулж, БСШУ-ы сайдын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 293 дугаар тушаалаар батлав. Одоо Монгол Улсын соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох, бүртгэх, журам, Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай БСШУ-ы сайдын тушаалын төслийг боловсруулж холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн санал авч байна. /Хэрэгжилт-70 хувь/

14.27.3. Музейг орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах, менежментийг нь боловсронгуй болгож улмаар түүх, соёлын үнэт зүйлс, музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Музейн үйл ажиллагааны менежментийг нь боловсронгуй болгох, үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Үндэсний музейд БСШУЯ, Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, дүгнэлт гарган, зөрчлийг арилган засах талаар шаардлага хүргүүллээ. Музейнүүдийг орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хамгаалалтын хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд Уран зургийн галерейд 33,5 сая төгрөгөөр дохиоллын систем суурилуулахаар тендер зарлаж гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

14.28. Сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх /Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.25 дахь заалт, “Уралдааны болзол батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 78 дугаар тушаалыг үндэслэн “Соёлын төв-чанартай үйлчилгээ II” уралдааны болзлыг улсын хэмжээнд шалгарууллаа. Үүнд:

Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийг нэгдүгээр байранд шалгаруулж, 5000 000 /таван сая/;

Төв аймгийн Батсүмбэр, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Соёлын төвийг хоёрдугаар байранд шалгаруулан тус бүрийг 3000 000 /гурван сая/;

Дархан-Уул аймгийн Шарын гол, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Соёлын төвийг гуравдугаар байранд шалгаруулан тус бүрийг 2000 000 /хоёр сая/ төгрөгөөр шагнаж, батламж олгох, мөн болзлын дагуу аймгаас шалгарч улсын уралдаанд оролцсон дараах сумдын Соёлын төв тус бүрийг 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр шагнаж, батламж олгохоор БСШУ-ы сайдын 2009 оны 399 дүгээр тушаалаар шийдвэрлэв. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын соёлын төв2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Соёлын төв3. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Соёлын төв 4. Говь-Алтай аймгийн Бугат сумын Соёлын төв5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төв6. Архангай аймгийн Хотонт Сумын Соёлын төв7. Дорноговь аймгийн Иххэт сумын Соёлын төв8. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын соёлын төв.

131

Page 132: biyelelt

Уралдааны болзлын мөнгөн шагнал, батламжийн 21 280 000 /хорин нэгэн сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргах, шагналыг 2009 онд багтаан гардуулах, болзолд шалгарч 1, 2, 3 дугаар байр эзэлсэн 6 сумын Соёлын төвийн эрхлэгч, номын санч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш нарыг уг болзлын дагуу 2010 онд багтаан соёл, урлагийн гадаад арга хэмжээнд оролцуулах, туршлагыг нь сурталчлах арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв. /Хэрэгжилт-70 хувь/

14.28.1. Соёлын төвүүдийн барилгыг шинээр барих, их засвар хийх ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2009 онд 6120 хүний суудалтай 25 соёлын төвийн барилга барьж байгаагийн 9 соёлын төвийг ашиглалтад оруулж, суудлын тоог 1450-аар нэмэгдүүлэв. Мөн 200 сая төгрөгөөр 10 соёлын төвийн барилгад их засвар хийж байна. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бөгөөд нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнд:

Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсантад соёлын төвийн барилга, Баянхонгор аймгийн Баянбулаг сумд соёлын төвийн шинэ барилга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд 150 хүний суудалтай соёлын төвийн барилга, Дорнод аймгийн Сэргэлэн сумд соёлын төвийн барилга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд 250 хүний суудалтай соёлын төвийн барилга, Нарийнтээл сумд соёлын төвийн шинэ барилга, Төв аймгийн Алтанбулаг сумд соёлын төвийн барилга, Ховд аймгийн Зэрэг, Алтай сумд тус бүр 250 хүний суудалтай соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж сум орон нутгийн соёл, хүмүүжлийн үйлчилгээ үзүүлэхэд тав тухтай орчинг бүрдүүлээд байна. /Хэрэгжилт-90 хувь/

14.28.2. Мэргэжлийн урлагийн байгууллага музей, номын сан, соёлын төвийн техник тоног хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2009 оноос Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын нийт сум, ерөнхий боловсролын сургуулийн номын санг ном, хэвлэлээр баяжуулах төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ төслийн хүрээнд худалдан авч номын сангуудад олгох 2.8 тэрбум төгрөгийн ном, хэвлэлийн судалгаа хийж, жагсаалтыг гаргаж байна. Худалдан авах номыг сонгохдоо нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу 2004-2008 онд шалгарсан шилдэг номоос сонгох, хоёрдугаарт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 169 дүгээр тушаалаар батлагдсан "Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт"-ыг харгалзан үзэх, гуравдугаарт, нийт уншигчдад эрэлт хэрэгцээтэй байгаа номын судалгааг үндэслэх зарчим баримтлав. Ийнхүү гаргасан 662 нэрийн номын жагсаалтаас 197 нэрийн номыг сонгож, БСШУ-ы сайдын 2009 оны 253 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, нийтийн номын санд тэргүүн ээлжинд байвал зохих номын жагсаалт”-ыг баталлаа. Уг жагсаалтаар батлагдсан номыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороог БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилж, зохиогч, хэвлэлийн газар, орчуулагч нараас үнийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үнэлгээний хорооноос Зохиогч, орчуулагч, хэвлэлийн газрууд руу “Зохиогчийн эрх”-ийн хуулийн дагуу 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/3264-3392 тоот албан бичгээр хандан үнийн санал болон холбогдох санал, баримт бичгийг бүрдүүлэн номыг худалдан авах үйл ажиллагааг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,2 болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.2-т заасны дагуу зохиогч, орчуулагч, хэвлэлийн газар, байгууллагуудтай шууд гэрээ байгуулан явуулах зөвшөөрлийн /Сангийн яамны 2009.07.24-

132

Page 133: biyelelt

ны 5/3432 тоот/ дагуу 198 нэрийн ном нийлүүлэх гэрээг байгуулан худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, нийт монголын 1029 бага, дунд ахлах сургууль, сумын номын санд 198 нэрийн 200000 гаруй 1,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий номын баяжилтыг хийлээ.

Азийн сантай хамтран төрийн өмчийн 44 их, дээд сургуулийн номын санд салбарын шинжлэх ухааны 30,000,000 ширхэг номыг хандивлах ажлыг зохион байгуулав.

Мэргэжлийн урлагийн болон соёлын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авахад 500,0 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд худалдан авах хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, тавилгын жагсаалт гаргаад байна. Орон нутгийн театр, чуулгад 300 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг, тавилга хэрэгсэл нийлүүлэхээр зарласан тендерийг дүгнэж “Protec”, “Online-Data” компаниудыг шалгаруулан тухайн байгууллагуудтай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, хуваарийн дагуу орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт казах үндэсний хөгжмийн зэмсэг худалдан авахад зориулан 10,0 сая төгрөг олгов.

Японы Засгийн газрын Соёлын өвийн буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Соёлын өвийн төвийг лабораторийн тоног төхөөрөмж, сэргээн засварлах зориулалтын техник хэрэгслэлээр хангах зорилгоор “Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношлогоо, судалгааны төхөөрөмж” нэртэй төслийг боловсруулан Сангийн яамаар дэмжигдэн Японы Засгийн газарт хүргүүлээд байна. Уг төсөлд 6 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байгаа. /Хэрэгжилт-70 хувь/

14.28.3. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл, зүйлийг олшруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2009 оны YIII сарын 31-нээс X сарын 31 хүртэлхи хугацаанд Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан мюзиклын төрлөөр хүүхдийн уран бүтээлийн улсын 3 дугаар уралдааныг зарлав. Уралдааны болзлыг Үндэсний шуудан, Зууны мэдээ, Өнөөдөр МонЦаМэ сонинд нийтлүүлж, 3 вэб хуудсанд тавьж, МҮОНТ-ээр сурталчиллаа.

“Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт”-ыг БСШУ-ы сайдын 2008 оны 169 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан юм. Уг жагсаалтад тусгагдсан хичээлээс гадуур заавал унших монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын 259 зохиолоос эхний 50 зохиолыг 5 боть болгон эмхтгэн хэвлүүлж нийт сургууль, сум, орон нутаг, төвийн номын сангуудад түгээлээ. Мөн жагсаалтад орсон сонгодог хөгжмийн бүтээлүүдээр Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр 30 мянга орчим 4 хос CD, ном, гарын авлага хэвлүүлж, 800 сургууль, 750 цэцэрлэгт хүргүүллээ. CD-нь Монголын болон дэлхийн хөгжмийн шилдэг зохиолчдын намтар, уран бүтээл, хөгжмийн зэмсэг, хөгжмийн урсгал, чиглэлийн тухай товч мэдээллийг хүүхдэд зориулан хялбарчилсан хэлбэрээр агуулснаараа ач холбогдолтой боллоо. /Биелсэн-100 хувь/

14.28.4. Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх, соёлын үйлчилгээг төрөөс дэмжиж өргөжүүлэх /Ё.Отгонбаяр/

Биелэлт: Улсын драмын эрдмийн театрын Шарын гол, Зүүн хараа, Баруун хараа суманд “Бардам туулай”, “Надаар тоглосон хайр”, “Эхнэрээ зээлээч”, “Хайрын виз” зэрэг жүжгийг 12 удаа тоглож нийт 1729 хүн үзэж сонирхлоо. 2009-2010 онд Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, тухайлбал: Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр тус бүр 5-6 аймагт өөрсдийн тайзнаа тавигдсан шинэ болон сэргээн тавьсан шилдэг уран

133

Page 134: biyelelt

бүтээлээсээ хөдөөгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж, урлагийн хэсгийг илгээж байна. /Биелсэн-100 хувь/

Зорилт 15. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, элдэв өвчлөлийг эрс бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх,

хүн амын өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ

15.1. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг шинэчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслагдсан аль ч газарт шаардлагатай үед цаг алдалгүй хүрч тусламж үзүүлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулах ажлыг эхлүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.1.1. “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулах асуудлыг судлан санал боловсруулах ажлын хэсэг байгуулах /С.Ламбаа/

Биелэлт: Яаралтай тусламжийн тогтолцоог шинэчлэх, “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 38 тоот тушаалаар байгуулаад ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын энэ оны 114 тоот тушаалар “Цахим эрүүл мэндийн” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж цахим яаралтай тусламжийг хөгжүүлэх асуудлыг тусган орууллаа. Ажлын хэсгийн хурлыг өнгөрсөн хугацаанд 4 удаа зохион байгуулсан. Швейцарийн мэс засалч, алсын зайн оношлогооны эмч нартай ажлын хэсгийн гишүүд санал солилцсон. Үндэсний түргэн тусламжийн сүлжээний загвар, ажлын удирдамжийн төслийг боловсруулж, ЭМЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Засгийн газарт хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. /Биелсэн-100 хувь/

15.1.2. Нийслэлийн түргэн тусламжийн парк шинэчлэлтийг хийж, зарим дүүрэгт түргэн тусламжийн салбар байгуулах /Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг/ /С.Ламбаа/

Биелэлт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41 автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулав.

Дэлхийн зөн олон улсын ТББ-ын дэмжлэгтэйгээр эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар тоноглогдсон Toyota Land cruiser маркийн 510,6 сая төгрөгийн өртөг бүхий 8 автомашиныг Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын харьяа алсын түргэн тусламжийн алба, нийслэлийн яаралтай тусламжийн төвд хуваарилан олгов. /Хэрэгжилт-70 хувь/

15.1.3. Эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн эмнэл зүйн удирдамж боловсруулах /С.Ламбаа/

Биелэлт: Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан эмнэлзүйн удирдамжийн төслийг боловсруулаад ЭМЯ-ны Амь тэнссэн анагаахын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж саналыг авч техникийн хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. /Хэрэгжилт-70 хувь/

15.1.4. Аймаг бүрт 5-6 сумын дунд явуулын амбулаторийн үйлчилгээг байгуулж, тоноглогдсон тээврийн хэрэгслээр хангах ажлыг судлах, бэлтгэл ажлыг хангах /С.Ламбаа/

134

Page 135: biyelelt

Биелэлт: Эрүүл мэндийн сайдын 2009 оны 99 тоот тушаалаар “Малчдын явуулын амбулаторийн үлгэрчилсэн заавар” батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчтэй хийсэн гэрээний дагуу НҮБ-ын Хүн амын сангаас 18 аймгийн нэгдсэн эмнэлэгт малчдад явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 308,4 сая төгрөгийн өртөг бүхий 19 автомашиныг нийлүүлж Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилав. /Хэрэгжилт-70 хувь/

15.2. Эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтуудыг нэвтрүүлж, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайны оношилгооны цахим эмнэлгийн нэгдсэн сүлжээ бий болгох /С.Ламбаа/ 15.2.1. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэж хангах ажиллагааг судлан, хөрөнгө, санхүүгийн тооцоо хийх /С.Ламбаа/

Биелэлт: Уг ажлын хүрээнд аймгуудыг онлайн харилцааны “Sametime”, цахим шуудангийн “Lotus Domino” системд холбохоор төлөвлөж, 5 дугаар сарын 8-нд Дорнод аймагт, 6 дугаар сарын 7-нд Хэнтий аймагт тус тус суурилуулсан. Цаашид туршилтын үр дүнд тулгуурлан энэ оны 4 дүгээр улиралд багтаан 21 аймгийг холбон ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Мөн эрүүл мэндийн салбарын хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй нийт боловсон хүчний судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө санхүүгийн тооцоо хийв. Нийслэл болон 21 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгүүдэд мэргэжлийн 18 боловсон хүчин ажиллаж, 25 мэргэжилтэн дутагдалтай байна. Эдгээр 25 мэргэжилтний цалин хөлсний зардалд жилдээ нийт 72,311,400.00 төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Интернэтийн хурдыг 256 kbps байхаар тооцоход 21 аймгийн Интернэт холболтын зардалд жилдээ 34,776,000.00 төгрөг шаардлагатай байгаа юм.

Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвүүдэд нийт 30 мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 4 орон тоо дутагдалтай байна. Цалингийн зардалд 11,569,824.00 төгрөг шаардлагатай байна. Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвүүд, Нийслэлийн ЭМГ-ын интернэт холболт болон VPN сүлжээний зардалд жилдээ 51,653,280.00 төгрөг зарцуулагдах тооцоотой байна. /Биелсэн-100 хувь/

15.3. Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж эхлүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.3.1. Иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, цогц үзлэг оношлогоонд хамруулах бодит нөөц боломжийг судлан хөрөнгө, санхүүгийн тооцоо хийх /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн сайд, НХХСайдын 2009 оны 187/97 тоот тушаалаар “Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаат төвшингөөс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх нөхцөл, хэрэгжүүлэх аргачлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. /Хэрэгжилт-10 хувь/

15.4. Иргэдийг эрүүл мэндийн орчин үеийн найдвартай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээнд хамруулахын тулд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг шинээр байгуулахыг дэмжиж, Улсын төв эмнэлгийн оношилгоо, эмчилгээний өргөтгөлийг шинээр барьж эхлэх /С.Ламбаа/

135

Page 136: biyelelt

Биелэлт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд батлагдсан 21 729.2 сая төгрөгийн, 2008 онд эхэлсэн 25 арга хэмжээнд 12 923.2 сая төгрөгийн ажил тус тус хийхээс эхний хагас жилийн байдлаар барилга угсралтын ажил 58.6%-тай, 3961.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Улсын төв эмнэлгийн оношилгоо, эмчилгээний өргөтгөлийн зураг төсөв нь хийгдсэн. /Хэрэгжилт-50 хувь/

15.5. Орхон аймагт оношилгооны төв байгуулах /С.Ламбаа/

Биелэлт: “Орхон аймагт Бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулах тухай” Засгийн газрын 2008 оны 56 тоот тогтоол гарсантай холбоотойгоор 2008 оны 4 дүгээр улиралд тус аймгийн нэгдсэн эмнэлгийг 7 нэр төрлийн 393,889,880 төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангасан. /Хэрэгжилт-70 хувь/

15.6. Малчин, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг нөхөн үржихүйн эм, хэрэгслээр тогтвортой хангах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: нэн шаардлагатай эмийн хангалт 85.0 хувь

15.6.1. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй тогтвортой хангамжийн үндэсний стратеги, түүний дагалдах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулан мөрдөх /С.Ламбаа/

Биелэлт: “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдал тогтвортой хангамж” Үндэсний стратегийг НҮБ-ын ХАС-тай хамтран боловсруулж, Засгийн газрын 2009 оны 118 дугаар тогтоолоор батлав. Энэ тогтоолыг үндэслэн үндэсний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 185 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, эмнэлгийн хэрэгсэлд 69 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 50 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. /Биелсэн-100 хувь/

15.6.2. Алслагдсан нутгийн хүн ам, ядуу иргэд, эмзэг бүлгийн хэрэгцээт нөхөн үржихүйн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн тооцоог хийх /С.Ламбаа/

Биелэлт: Алслагдсан нутгийн хүн ам, ядуу иргэд, эмзэг бүлгийн хэрэгцээт нөхөн үржихүйн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн тооцоог хийн, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үндэсний стратегид ашиглаж байна. НҮБ-ын Хүн амын сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Говь-Алтай аймгийн Бигэр, Увс аймгийн Малчин сумдад 218,9 сая төгрөгний өртөг бүхий 15 автомашиныг нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний багаж, хэрэгслэлийн хамт олгов. /Биелсэн-100 хувь/

15.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналттай уялдуулан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх /С.Ламбаа, Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.7.1. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжийн чиг үүргийн хүрээнд даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний чанар үр дүнд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох /С.Ламбаа/

136

Page 137: biyelelt

Биелэлт: “Иргэний эрүүл мэндийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын 2008 оны 231 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалыг боловсруулан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн ба зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулахаар ЭМЯ, НХХЯ хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

15.7.2. Өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг өвчин тус бүрээр гаргаж түүний дагуу тусламж үйлчилгээний чанар үр дүнг хянах /С.Ламбаа/

Биелэлт: Өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг боловсруулах чиглэлээр судалгаа хийгдэж байна. /Хэрэгжилт-10 хувь/

15.7.3. Эрүүл мэндийн байцаагчийн эрх үүргийг өргөтгөх замаар хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах /С.Ламбаа/

Биелэлт: “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх үүргийг тодорхойлно. /Хэрэгжилт-50 хувь/

15.7.4. Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогыг боловсруулж, батлуулах /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогын баримт бичгийг эцэслэн боловсруулж, ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар 4 сард хэлэлцүүлж дэмжүүлсэн. Яамдаас санал авч нэгтгэн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн стратегийн баримт бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. /Хэрэгжилт-90 хувь/

15.7.5. Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалыг боловсруулан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн ба зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулан хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулахаар ажлын хэсгүүд ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

15.8. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжих, эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулах ажлыг эхлүүлэх /С.Ламбаа, Ц.Нямдорж, Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.8.1. Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчинг судлах, үнэлгээ хийх /С.Ламбаа, Ц.Нямдорж/

137

Page 138: biyelelt

Биелэлт: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг эрүүл мэндийн болон эрүүл мэндийн санхүүжилтийн бодлоготой уялдуулан боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 171 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

“Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл”-ийг боловсронгуй болгох хууль эрхзүйн асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дэргэдэх судалгаа, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллан, эрүүл мэндийн салбар төр, хувийн хэвшлийн түншлэлд бэлэн байгаа эсэхт үнэлгээ хийж, дүнг судалгааны багт хүргүүлснээр нэгдсэн дүн гарсан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг удирдлагын гэрээгээр гүйцэтгэж буй Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн ЭМН, гэрээгээр гүйцэтгэж байсан сумын эмнэлгүүдэд кэйс судалгааны ажил хийгдэж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй байдлын тайлан мэдээг хүлээн авч нэгтгэж байна.

Эрүүл мэндийн салбарын төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого боловсруулахад зөвлөмж гаргах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 5 сарын 09-ний өдөр ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулж, оролцогчдын илтгэл, хэлэлцүүлгээс УИХ, ЗГ, ЭМЯ, МХХЭМБНХ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, иргэдэд хандсан зөвлөмжүүд гарсныг ерөнхий сайд, харъяа эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт хүргүүлсэн. /Хэрэгжилт-90 хувь/

15.8.2. Эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчинг судлах /С.Ламбаа, Ц.Нямдорж/

Биелэлт: ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүстэй хамтран эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүүлэх талаар судалж, холбогдох гол хамтрагч талуудыг оролцуулан “Эрүүл мэндийн даатгалын зарчим, хувийн эрүүл мэндийн даатгал” сэдэвт уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан. Уулзалт ярилцлагад ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн санхүүжилтийн зөвлөх Д.Баярсайхан оролцож илтгэл тавьсан. Мөн ИЭМД-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах явцад уг асуудлыг тусгахаар төлөвлөж байна. /Хэрэгжилт-70 хувь/

15.9. Халдварт өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээг өргөжүүлж, өвчин эсэргүүцэх тарилга, вакцин, эм хангалтыг нэмэгдүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: халдварт өвчнийг бууруулах хувь 5.0-аас доошгүй тарилга, вакцины нөөцлөлтийн хувь 20.0-иос доошгүй халдварт өвчнийг эмчлэх эмийн хангалтын хувь 90.0-ээс доошгүй

15.9.1. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр“-ийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг боловсруулан ДЭМБ-д хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

15.9.2. Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг гепатит А-гийн вакцинд хамруулах асуудлыг судлах /С.Ламбаа/

138

Page 139: biyelelt

Биелэлт: Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг гепатит А-гийн дархлаажуулалтад хамруулах зорилгоор 11.000 хүн тун гепатит А-гийн вакциныг Засгийн газрын хөрөнгөөр худалдан аваад байна. /Хэрэгжилт-90 хувь/

15.9.3. Дархлаажуулалтын вакцин болон төрөөс хариуцдаг зарим нэрийн эм, тоног төхөөрөмжийг олон улсын байгууллагын шугамаар болон үйлдвэрлэгчээс авдаг тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах /С.Ламбаа/

Биелэлт: Сангийн яаманд төрөөс төлбөрийг хариуцдаг, эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнд хэрэглэгддэг Програф эмийг шууд үйлдвэрлэгчээс, вакциныг НҮБ-ын ХС-аас, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийг НҮБ-ын ХАС-аас шууд худалдан авах талаар асуудлыг тавьж шийдүүлэн, нийлүүлэлтийг эхлүүлээд байна.

Нийлүүлэлт тасарснаас эмчилгээ оношилгоо доголдох нөхцөл бий болдог зарим нэрийн эмийн худалдан авах ажиллагааг зохицуулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан Сангийн сайдад 2009.04.07-ны өдрийн 1а/828 тоотоор хүргүүлэв. /Хэрэгжилт-50 хувь/

15.9.4. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, сумын эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах ажлуудыг эхлүүлэх /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, 2009-2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр Дархан-Уул болон Ховд аймгуудад 2 өдрийн семинар зохион байгуулсан. “ЭМБХХ-ын менежментийг хэрэгжүүлэх” эмч мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага гаргасан. Мөн Энэтхэгийн Индира Гандийн нээлттэй их сургуулийн зайны хөтөлбөрийн сургалтын 5 модуль номыг орчуулсан. /Хэрэгжилт-70 хувь/

15.10. Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж хөнгөлөлттэй үнээр олгох тогтолцоог судалж, хэрэгжүүлж эхлэх /С.Ламбаа, С.Баярцогт, Т.Ганди/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Эрүүл мэндийн сайдын 2009 оны 128 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан орлого багатай иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийлгэх, эм тариа авах эрүүл мэндийн картыг анхан шатны болон бусад шатны эмнэлэгт нэвтрүүлэх асуудлыг судалж байна.

Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009-06-18-ны өдрийн 187/97 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж судалгаа, тооцоо хийж байна. Тооцоо судалгаа гарч эрх зүйн хүрээнд өөрчлөлт орсны дараа төсөвт орох өөрчлөлт, зардлын асуудлыг Сангийн яам шийдвэрлэх болно. /Хэрэгжилт-50 хувь/

15.11. Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн

139

Page 140: biyelelt

эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох ажлыг эхлүүлэх /С.Ламбаа, С.Баярцогт, Т.Ганди/

15.11.1. Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох үр дүнтэй механизмыг судалж, шаардагдах хөрөнгө санхүүгийн тооцоог хийх /С.Ламбаа, С.Баярцогт /

Биелэлт: Эрүүл мэндийн сайдын 2009 оны 128 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан орлого багатай иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийлгэх, эм тариа авах эрүүл мэндийн картыг анхан шатны болон бусад шатны эмнэлэгт нэвтрүүлэх асуудлыг судалж байна.

Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009-06-18-ны өдрийн 187/97 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж судалгаа, тооцоо хийж байна. Тооцоо судалгаа гарч эрх зүйн хүрээнд өөрчлөлт орсны дараа төсөвт орох өөрчлөлт, зардлын асуудлыг Сангийн яам шийдвэрлэх болно. /Хэрэгжилт-30 хувь/

15.12. Жирэмсэн эмэгтэйчүүд болон ураг, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, нийслэлд шинээр төрөхийн эмнэлэг барьж ашиглалтад оруулах, хүүхдийн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: -1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 17 хүртэл бууруулах -эхийн эндэгдлийг 69 хүртэл бууруулах /100000 амьд төрөлтөд/

15.12.1. Нийслэлд 300 ортой төрөх эмнэлэг барьж эхлэх /С.Ламбаа/

Биелэлт: Төрөх эмнэлгийн барилгатай холбогдох зураг төсөв нь хийгдэж байна. /Хэрэгжилт-10 хувь/

15.12.2. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн менежментийг боловсронгуй болгож, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах /С.Ламбаа/

Биелэлт: Италийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийт 5,4 сая еврогийн “ЭНЭШТ-ийг чадавхижуулах нь” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь тоног төхөөрөмж, сургалт, барилгын засвар гэсэн 3 чиглэлээр явагдах бөгөөд төслийн баримт бичгийн үнэлгээг хийж, Сангийн яамнаас тендер зарлах зөвшөөрөл авсан. 4 сая гаруй еврогийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 2009 оны 4 дүгээр улиралд эхлэх бөгөөд сургалт, барилгын засварын ажил хуваарийн дагуу явагдахаар төлөвлөгдсөн. /Хэрэгжилт-50 хувь/

15.13. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүсийн болон аймаг, нийслэлд шүдний кабинет байгуулах ажлыг дэмжиж, хэрэгжүүлэх /С.Ламбаа, Аймаг, нийслэлийн Засаг дарга/Хүрэх түвшин: байгуулах шүдний кабинетийн тоо 16

Биелэлт: 8 аймаг, нийслэлийн дүүргүүдийн засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарт “Хүүхдийн шүдний кабинет байгуулах” бэлтгэл ажил хангах тухай Эрүүл мэндийн сайдын 2008 оны 1/2435 тоот албан даалгаврыг илгээн биелэлтийг хянан ажиллаж байна.

140

Page 141: biyelelt

Бүсийн төв аймаг, нийслэлийн 6 дүүрэгт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хүүхдийн шүдний кабинет” байгуулах төсөл боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв. /Хэрэгжилт-50 хувь/

15.14. Сум, өрхийн эмчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо болон орон нутагт ажиллах эмч нарын урамшууллыг боловсронгуй болгох замаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмчийн хангалтыг сайжруулах /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.14.1. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн сан байгуулах асуудлыг судлах /С.Ламбаа/

Биелэлт: Баримт бичгүүдийн төсөл боловсруулагдаад Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудалтай хамт Засгийн газарт хэлэлцэгдэхээр хугацаа түр хойшилсон. /Хэрэгжилт-70 хувь/

15.14.2. Эмнэлгийн мэргэжлийн боловсролын стандартыг боловсруулж эхлэх /С.Ламбаа, Ё.Отгонбаяр/

Биелэлт: 2008 онд “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг”-ийг эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын журмыг шинэчлэн боловсруулав.

Мэргэжлийн болон бакалаврын боловсролын сургалтын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамд Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн болон бакалаврын боловсролын сургалтын онцлогийг харгалзан нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах чиг үүрэг бүхий 2 яамны төлөөллийг тэнцүү оруулсан ажлын хэсгийг Эрүүл мэнд, БСШУ-ы сайдын хамтарсан тушаалаар байгуулан ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

15.14.3. Эмнэлгийн мэргэжилтний цалингийн жишгийг үүрэг хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулан ялгавартай тогтоох санал боловсруулж шийдвэрлэх /С.Ламбаа/

Биелэлт: Эмч, эмнэлгийн ажилтны цалин урамшууллыг шинэчлэн боловсруулж, эрүүл мэндийн салбарын бие даасан ТҮЭМ гэсэн сүлжээтэй болж Засгийн газрын 353, 354 дүгээр тогтоолоор батласан. Бие даасан сүлжээтэй болсноор цалин урамшууллыг мэргэжлийн онцлогтой нь уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдэж, эмч, эмнэлгийн ажилчдын цалин 70 хувиар нэмэгдсэн.

Өндөр ур чадвартай, нийгмийн баталгаа нь хангагдсан, ёс зүйн төлөвшилтэй, ажиллах чин эрмэлзлэлтэй эрүүл мэндийн ажилтнуудыг хэрэгцээтэй газарт нь хэрэгцээтэй мэргэжлээр шаардлагатай тоогоор ажиллуулах нөхцөл бүрдүүлнэ гэсэн зорилго бүхий эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2009-2015 онд хөгжүүлэх бодлогын төслийг боловсруулсан.

Цалингийн сүлжээний шинэчилсэн саналыг боловсруулаад байгаа бөгөөд Эрүүл мэндийн тухай хуульд дадлагажигчтай холбоотой орсон сүүлийн өөрчлөлтийг тусгасан. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгаа” 261 дугаар бүлэгт эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбоотой нэмэлт заалтууд оруулах саналыг боловсруулж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Удирдлагын зөвлөл болон Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Үүнд эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээтэй байх, мэргэжлийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх алслагдсан нутгийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгохоор тусгаад байна. /Хэрэгжилт-70 хувь/

141

Page 142: biyelelt

15.15. Эрүүл мэндийн үйлчилгээнд “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” зарчмыг баримталсан шинэ аргачлал нэвтрүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх төвүүдийг байгуулахыг дэмжих /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.15.1. Эрүүл мэндийн бодлогын баримт бичиг болох “Эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулах /С.Ламбаа/

Биелэлт: “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 209 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

15.15.2. Явуулын амбулаторийн үйлчилгээг нэвтрүүлэх орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шаардагдах хөрөнгө оруулалтыг тооцох /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн сайд, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчтэй хийсэн гэрээний дагуу НҮБ-ын Хүн амын сангаас 18 аймгийн нэгдсэн эмнэлэгт малчдад явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 308,4 сая төгрөгийн өртөг бүхий 19 автомашиныг нийлүүлж Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилав. “Малчдын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээний заавар”-ыг батлан мөрдүүлж эхэллээ. /Биелсэн-100 хувь/

15.15.3. Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүний нөөцийн болон техник, технологийн чадавхийг бүрдүүлэх “Эмнэлэг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж эхлэх /С.Ламбаа/

Биелэлт: Эрүүл мэндийн сайдын 2009 оны 39 тоот тушаалаар “Эмнэлэг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөтөлбөрийн төсөл болон хэрэгжилтийн явцын талаар Удирдлагын зөвлөлд мэдээлэл хүргүүлсэн. /Биелсэн-100 хувь/

15.16. Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг үндэсний түвшинд арга зүйгээр хангах тогтолцоог бүрдүүлэх /С.Ламбаа/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

15.16.1. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын болон эмийн импортын татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар үнэлгээ хийх /С.Ламбаа/

Биелэлт: Архи согтууруулах ундааны онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, архидан согтуураас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааг тогтвортой санхүүжилттэй болгох талаар шийдвэр гаргагч нарт нөлөөлөх ухуулга, сурталчилгааны ажлын “Аддиктологи” үзэсгэлэн, “Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулсан. Ухуулга-нөлөөллийн үдийн зоог уулзалтыг ХЗДХЯ, НЭММН, Архи тамхины шалтгаант эмгэгийг эмчлэх төв ТББ, Монгол өрх ТББ, НЭМГ, СЭМҮТ, ДЭМБ, IOGT international ТББ хамтран зохион байгуулж УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын болон эмийн импортын татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх зорилгоор “Архидан

142

Page 143: biyelelt

согтуурахтай тэмцэх тухай” хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, төслийг боловсруулж байна. /Хэрэгжилт-70 хувь/

15.16.2. Хүн амын эрүүл мэндийг дэмжих зохистой хооллолтын талаар мэдлэг хандлагыг өөрчлөх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах /С.Ламбаа/

Биелэлт: “Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм”-ыг шинэчлэн батлав. Шинэчлэн баталсан физиологийн нормыг танилцуулах уулзалтыг 2009 оны 2 дугаар сард зохион байгуулж нийт 40 төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцов. Мөн физиологийн нормыг 500 ширхэг хэвлүүлж холбогдох байгууллагуудад хүргүүлэв. “Зохистой хооллолт-идэвхитэй хөдөлгөөний үндэсний стратеги”-ийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж сайшаагдсан. /Хэрэгжилт-90 хувь/

15.17. Нийтийн биеийн тамир, спортын материаллаг баазыг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, нийтийн биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж, хэрэгжүүлж эхлэх /С.Ламбаа, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын саналыг нэгтгэн хүргүүлж байна. “Үндэсний шигшээ баг байгуулах тухай” Засгийн газрын 2005 оны 189 дүгээр тогтоолын дагуу “Оюутны болон өсвөрийн шигшээ багийг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 дүгээр, “Оюутны шигшээ багийн орон тоо, санхүүжилтийн тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 дүгээр захирамжуудыг тус тус хэрэгжүүлж байна. “Спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-ыг Эрүүл мэндийн Сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 дугаар тушаалаар, “Эрүүл мэндийн яамнаас шагнал олгоход мөрдөх журам”-ыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 07 дугаар тушаалаар тус тус шинэчлэн баталсныг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн БТСХорооны спортын заалыг засварлах ажлыг 30.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын ордныг засварлах тухай саналыг холбогдох байгууллагад тавьсаны үр дүнд 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 50 сая төгрөгийг суулгууллаа. Засварын ажлыг гүйцэтгэх байгууллагын тендер 5 дугаар сарын 15-нд зарлагдаж 3 байгууллага өрсөлдсөнөөс “Чин мандал” ХХКомпани шалгарч засварын ажил эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 251 дүгээр захирамжаар Нийслэлийн орон сууцны хорооллууд дунд буюу СХД-ийн 65 дугаар сургууль, ЧД-ийн 5 дугаар сургууль, СБД-ийн 2 дугаар сургууль, БГД-ийн “Оюуны ундраа” цогцолборын 96 дугаар сургууль, ХУД-ийн 18 дугаар сургууль, БЗД-ийн 97 дугаар сургуулийн орчинд спорт, биеийн тамирын чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж байна. Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Монголын тамирчдын өдөр, Олимпийн хөдөлгөөн”-ийг дэмжих 1 сарын аяныг зохион байгуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын ажилтан албан хаагчдын дунд сагс, дартсийн тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж оролцсон. Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн 2 талбайг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хороодод Нийслэлийн хөрөнгө оруулалтаар орон сууц хорооллын дунд байгуулахаар төлөвлөсний дагуу дүүргүүдэд судалгаа хийж Биеийн тамир, спортын хороодоос тус бүр нэг талбай байгуулах саналаа Нийслэлийн Засаг даргын орлогчид хүргүүлээд байна. Нийслэлийн ерөнхий боловсролын чд 5, худ 75, сургуулиудын гадна талбайг дүүргүүд гь тохижуулах ажлыг хийж

143

Page 144: biyelelt

гүйцэтгүүлж байна. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбайг дүүрэг байгуулж байна. Сонгинохайрхан дүүрэгт биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн цогцолборын байгуулах зураг, төсвийг гаргуулан Эрүүл мэндийн яаманд, мөн Баянгол дүүрэгт барих спорт цогцолборын хөрөнгийг 2010 оны улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналаа Биеийн тамирын спортын улсын хороонд тавиад байна. Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, нийтийн биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын саналыг нэгтгэн Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын Биеийн тамир спортын газарт хүргүүлсэн. /Хэрэгжилт-70 хувь/

15.17.1. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /С.Ламбаа/

Биелэлт: Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-ын 2009 оны 6 сарын 29-нд батлагдаж олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тогтолцоог бий болгож, биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортын байгууллагуудын үйл ажиллагааны чанар, үр ашгийг сайжруулах зорилгоор үйл ажиллагаанд нь мэрэгжлийн хөндлөнгийн үнэлгээ хийж, магадлан итгэмжлэхээр боллоо. /Биелсэн-100 хувь/

15.17.2. “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах /С.Ламбаа/

Биелэлт: Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. /Хэрэгжилт-90 хувь/

15.17.3. Улаанбаатар хотод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 5000 хүний багтаамжтай спортын ордон, Увс, Төв, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай аймгуудад баригдах спортын цогцолбор, Ховд аймагт баригдах усан бассейны барилгын ажлыг эрчимжүүлэх /С.Ламбаа/

Биелэлт: Улаанбаатар хотод баригдаж байгаа 5000 хүний багтаамжтай спортын ордны барилгын ажилд Монгол улсын Засгийн газраас 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэн барйгдаж байна. Тус цогцолборыг 2010 онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийтийн биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Өвөрхангай, Хэнтий, Увс, Булган, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймагт спортын ордон, Ховд, Хэнтий аймгийн төвд усан спортын төв, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 700 хүний суудалтай спортын ордон барих ажил эхлэн, үргэлжлэн хийгдэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

Тав. Гадаад бодлого, батлан хамгаалах

Зорилт 16. Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авна

16.1. Гадаад орнуудын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулах /С.Батболд/

144

Page 145: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Өмнөд-Говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагч болон Үндэсний аюулгүй байдал, Өмнөд-Говийн бүсийн ард түмний язгуур эрх ашгийг тэнцвэртэй барих бодлогын баримт бичгийг боловсруулаад байна. Мөн бусад стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулахтай холбоотой гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээний төслийг Засгийн газар боловсруулан хоёр талын харилцан сонирхлыг тэнцвэртэйгээр тусгах бодлого барин ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

16.1.1. Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Барилга, дэд бүтэц, хот байгуулалтын салбарын “Их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг ГХЯ, ЗТБХБЯ, Нийслэлийн ЗДТГ, Координат төв хамтран энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Гадаад харилцааны сайдын санаачлагаар зүүн, баруун бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг энэ оны 8 дугаар сард Дорнод, Ховд аймагт, 2009 оны гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

16.1.2. Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Гонгконг, Япон, Канад, Их Британи Улсын аль нэгэнд Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Энэ оны 3 дугаар сард Гонконг-д Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг, 7 дугаар сард Японы Токио хотод хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулав.

Мөн энэ оны 6 дугаар сард БНЧУ-ын Эдийн засгийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Прага дахь ЭСЯ болон Чех-Монголын худалдааны танхим хамтран “Монгол дахь хөрөнгө оруулалт, худалдааны боломж” сэдэвт семинар, Гадаад харилцааны сайд энэ оны 6 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Худалдааны Департамент, Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран бизнес уулзалтыг зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

16.1.3. Монгол-Оросын бизнесийн ээлжит хоёрдахь чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Монгол-Оросын бизнесийн ээлжит чуулга уулзалтыг хүрээнд энэ оны 4 дүгээр сард ОХУ-ын Эрхүү мужид Орос-Монголын бизнес форумыг зохион байгуулав. /Хэрэгжилт-50 хувь/

16.2. Монгол Улсын хөгжлийг хангах худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэн тааламжтай орчин бүрдүүлж, Европын Чөлөөт худалдааны нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны тунхаглалаа хэрэгжүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

16.2.1. Монгол Улсын Засгийн газар, EFTA-гийн хоорондын Комисс байгуулж, анхны хуралдааныг зохион байгуулан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох /С.Батболд/

145

Page 146: biyelelt

Биелэлт: Монгол Улс, Европын чөлөөт худалдааны холбоо /ЕЧХХ/-ны гишүүн орнуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хамтарсан тунхаглалын дагуу Монгол Улс болон ЕЧХХ-ны гишүүн орнуудын хамтарсан хорооны ажлыг эхлүүлэх хүрээнд Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2008 оны 6 дугаар тогтоолын хавсралтад “Монгол Улс, Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн орнууд хоорондын хамтарсан хороо”-г нэмэх, түүний даргаар Гадаад харилцааны сайдыг томилох тухай өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлээд байна. Энэ оны 11 дүгээр сард Швейцарийн Женев хотноо хуралдах ДХБ-ын Сайд нарын бага хурлын чуулганы үеэр анхны хуралдааны товыг тохирох чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

16.2.2. EFTA-гийн Сайд нарын Бага хуралд оролцох ажлыг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн орнуудын Сайд нарын Бага хуралд оролцох бэлтгэл ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

16.3. Дэлхийн худалдааны байгууллагын ДОХА-гийн шатны гэрээ хэлэлцээр, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, далайд гарцгүй, эмзэг эдийн засагтай орнуудад үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээ, хүрээг тогтоож  нэмэгдүүлэхээр ажиллах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

16.3.1. Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын Бага хурлын ээлжит чуулганд оролцох /С.Батболд/

Биелэлт: Энэ оны 11 дүгээр сард Швейцарийн Женев хотноо хуралдах ДХБ-ын Сайд нарын бага хурлын ээлжит 7 дугаар чуулганд оролцох бэлтгэл ажлыг хангаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

16.3.2. Дэлхийн худалдааны байгууллагын Үйлчилгээний худалдааны тухай Хэлэлцээрийн хэрэгжилт, хэлэлцээний талаархи үндэсний семинарыг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран “Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр” сэдэвт үндэсний семинарыг энэ оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан. /Биелсэн-100 хувь/

16.4. Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн давуу талыг оновчтой ашиглах замаар гадаад худалдааг хөгжүүлж, Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийг сайжруулах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэний дагуу Дэлхийн Худалдааны Байгууллагын төлөөлөгч ирж Монголын талын ажлын хэсэгтэй хамтран худалдааг хөнгөвчлөх үнэлгээг гаргаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

16.4.1. Хамгаалалтын тухай, Дэмпингийн эсрэг, Татаас, нөхөн төлөөсийн арга хэмжээний тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /С.Батболд/

146

Page 147: biyelelt

Биелэлт: “Худалдааны хамгаалалтын арга хэмжээний тухай”, “Дэмпингийн эсрэг авах арга хэмжээний тухай” болон “Татаас, нөхөн төлөөсийн арга хэмжээний тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна. /Хэрэгжилт-50 хувь/

16.4.2. Экспортыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэх /С.Батболд/

Биелэлт: ГХЯ, Олон Улсын худалдааны төв, МҮХАҮТ хамтран энэ оны 3 дугаар сард “Экспортыг хөгжүүлэх үндэсний стартеги” боловсруулах талаар видео-бага хурал зохион байгуулав. Үйлдвэр, худалдааны сайд /хуучнаар/-ын 2007 оны 227 тоот тушаалаар батлагдсан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор экспортыг дэмжих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Гадаад харилцааны сайдын тушаалын төслийг боловсруулан холбогдох яамд, агентлаг, төрийн бус байгуулагуудын саналыг авсан.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3 дугаар хэсгийг үндэслэн экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний зөвлөл байгуулж, түүний даргаар Гадаад харилцааны сайдыг томилон ажиллуулахаар Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, яамдын санал авахаар хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

16.5. Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг Дэлхийн худалдааны байгууллагын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

16.5.1. Монгол Улсын худалдааны дунд хугацааны стратегийг боловсруулах, батлуулах /С.Батболд/

Биелэлт: Худалдааны дунд хугацааны үзэл баримтлал, стратегийн төсөл боловсруулж байна. Эл асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

16.5.2. Худалдааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах /С.Батболд/

Биелэлт: Монгол Улсын гадаад худалдааны тухай багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын 2009 оны 68 тоот тушаалаар батласан.

“Хил орчмын худалдааг хөгжүүлэх боломж" сэдэвт зөвлөлгөөнийг ГХЯ, Гаалийн ерөнхий газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран энэ оны 4 дүгээр сард зохион байгуулав. /Хэрэгжилт-30 хувь/

16.6. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт Европын Холбоо, худалдааны гол түнш орнуудаас үзүүлж буй хөнгөлөлтийг өргөжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бодлогыг хэрэгжүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Монгол орны дулаарал дэлхийн дунджаас хурдацтай явагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Эдгээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирч буй хор хохирлын шалтгааныг тодорхойлох зорилгоор НҮБХХ-ийн гамшгийг бууруулах төсөл

147

Page 148: biyelelt

ихээр хохирол амссан дөрвөн сумдад судалгаа хийсэн. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор уг төслийн дэмжлэгтэйгээр Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлийн менежментийн үндэсний стратегийг эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм болон бусад хамтрагч талуудын оролцоотойгоор боловсруулсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлийг бууруулахын тулд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон энэхүү стратегийн баримт бичгийг 2009 оны дөрөвдүгээр сарын 23-нд зохион байгуулсан үндэсний семинарын үеэр олон талаас нь авч хэлэлцэв. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд семинарыг нээж үг хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт нь манай орны олон иргэд, тухайлбал малчид, тариаланчдын ахуй, амьжиргаанд хүндээр тусч, маш их сөрөг үр дагавартай байгаа учраас үүний эрсдлийг бууруулахад холбогдох бүхий л талуудын хамтын хүчин чармайлт ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөний урсгалыг судлах зорилгоор МУИС-ийн Хүн ам зүйн сургалт, судалгааны төв НХХЯ-ны хүсэлтээр, НҮБ-ын ХАС-гийн дэмжлэгтэйгээр дотоодын шилжих хөдөлгөөний дэлгэрэнгүй судалгааг хийлээ.

Хэдийгээр Монгол Улс одоогоор ХДХВ-ийн тархалт багатай орон гэгдэж байгаа ч, Хятад, ОХУ зэрэг ХДХВ-ийн тархалт өндөр орнуудтай хил залгаа оршдог эрсдэл ихтэй орнуудын нэг юм. Хилийн дагуух бүс нутагт албан болоод албан бус худалдаа арилжаа, эдийн засаг өсөхийн хэрээр биеэ үнэлэх явдал ч газар авч, цаашид ХДХВ тархах боломжийг бүрдүүлж байна. Хятад, Монгол Улсад Люксембургийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж, төслийн үйл ажиллагааг тус хоёр орны НҮБ-ын ХАС болон Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан, орон нутгийн эрх баригчидтай хамтран зохицуулж байна. Төслийн үйл ажиллагаанд ХДХВ, БЗДХнаас сэргийлэх талаар биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүдийн дунд үе тэнгийнхэн сургалт зохион байгуулах, бэлгэвчийн хэрэглээг сурталчлах, хөдөлгөөнт хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх, ухуулга, нөлөөлөл, нийтэд хүрсэн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор сургалт, зохицуулалтын үйл ажиллагаа багтаж байна.

МХЗ-уудын хэрэгжилтийн явцын 3 дахь илтгэлийг ЗГ, УИХ-д танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ЭЗНЗ)-ийн Сайд нарын түвшний 2010 оны уулзалт дээр Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын талаарх Үндэсний 3 дахь илтгэлийг танилцуулах юм.

НҮЭМ-ийн эм хэрэгслийн тогтвортой хангамжийн салбарт тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “НҮЭМ-ийн эм хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамжийн үндэсний стратеги”-ийг боловсруулан Монгол Улсын Засгийн газар 2009 оны дөрөвдүгээр сард баталсан.

Алслагдсан хөдөө орон нутгийн малчин өрхийн бага насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажиллаж байна.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд “ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын бодлогын арга хэмжээ, бэлэн байдал” тойм салбарын судалгаа Бээжин дэх ЮНЕСКО-гийн суурин төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдлээ. Тус үнэлгээг Монголын Нээлттэй Нийгэм Форум гүйцэтгэж, ХДХВ ба ДОХ-ын асуудлыг албан боловсролын эрүүл мэндийн хөтөлбөрт бэлгийн боловсролын нэг хэсэг болон тусгасан зэрэг боловсролын салбарын хүрсэн олон ололт амжилтын зэрэгцээ ХДХВ ба ДОХ-ын талаар баримтлах төлөвлөлт /хяналт үнэлгээний шалгуур байхгүй, эрүүл мэндийн мэргэшсэн багш дутагдалтай, багш бэлтгэх үйл ажиллагааны цогц төлөвлөгөө/ түүнд зарцуулах төсөв тодорхойгүй зэрэг бэрхшээл, шийдвэрлэх олон асуудал байгааг тодруулан гаргасан байна.

ЮНЕСКО-гийн санаачилгаар Монгол үндэстний соёлын илэрхийлэл болдог төрөл бүрийн бүтээлүүдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын өвийг дижитал хэлбэрт оруулан үлдээх зорилго бүхий энэхүү төсөл энэхүү судалгааг 2009 оны эхээр дуусган, Монгол Улсын

148

Page 149: biyelelt

соёлын болон бүтээлийн үйлдвэрлэлийн судалгааны дүнг хэлэлцэх, соёлын өвийг дижитал хэлбэрт оруулах төслийн зорилт тодорхойлох уулзалтыг 2009 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг уулзалтад ЮНЕСКО, KOCCA болон төслийн багийн гишүүд оролцож судалгааны дүнг сонссон бөгөөд соёлын өвийг дижитал хэлбэрт хэрхэн оруулах талаар санал бодлоо солилцсон. Харин ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Хороо ЮНЕСКО-гийн Бээжин дэх газар, KOCCA-тай хамтран Монголын мэргэжилтнүүдийг соёлын бүтээлийг дижитал болгох үйл ажиллагаанд сургах сургалт-семинарыг 2009 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд Монгол Улсын Засгийн газар ОУХБ-тай хамтран 2009 оны дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Азийн зарим орнууд оролцсон “Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах” тухай бүсийн семинарыг зохион байгууллаа. Уг семинарын төгсгөлд Монгол, БНХАУ, Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин, Вьетнам улсаас ирсэн төлөөлөгчид ОУХБ-ын бусад гишүүн орнуудад хандан Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1995 оны 176 дугаар конвенцид нэгдэн орж, хэрэгжүүлэх асуудлыг нухацтай авч үзэх, энэхүү зорилгод хүрэхэд шаардагдах алхмуудыг авч хэрэгжүүлэхийг уриалсан бөгөөд ОУХБ-ын зүгээс өөрийн гишүүн орнууддаа 176 дугаар конвенц болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бусад холбогдох конвенциудад нэгдэн орох, практик хэрэгжилтийг нь хангах, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад нь үргэлжлүүлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яамны арга зүйн туслалцаатайгаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эмнэлэг усан хангамжаа сайжруулан улмаар эрүүл ахуйг чанд сахихад тулгарч буй энэ бэрхшээлийг шийдэх аргыг эрэлхийлжээ. Сумын захиргаа санаачилгыг гартаа авч эмнэлгийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, шинэ худаг гаргахад 2.8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь орон нутгийн төрийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд хэрхэн манлайлж болохыг харуулсан тод жишээ боллоо. /Хэрэгжилт-90 хувь/

16.6.1. Европын Холбооны “GSP+” худалдааны хөнгөлөлтийн системд Монгол Улсыг хамруулсан шийдвэрийн хугацааг сунгуулж, хөнгөлөлтийг 2009-2011 онд үргэлжлүүлэх шийдвэр гаргуулах /С.Батболд/

Биелэлт: Монгол Улсын Засгийн газраас Европын Холбоонд гаргасан хүсэлтийн дагуу “Сайн засаглал, тогтвортой хөгжил”-ийн болзол бүхий хөнгөлөлт буюу 7200 нэр төрлийн барааг импортын “0” татвартайгаар Европын холбооны гишүүн 27 оронд экспортлох “GSP+” худалдааны хөнгөлөлтийг Монгол Улс 2009-2011 онд үргэлжлүүлэн эдлэхээр болов. /Биелсэн-100 хувь/

16.6.2. Европын Холбооны “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах талаар авч буй арга хэмжээг үргэлжлүүлэх /С.Батболд/

Биелэлт: Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 3 дугаар сард Европын Холбоонд хийсэн ажлын айлчлалын үеэр “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэлэлцээг даруй эхлүүлэх, Европын Холбооны “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах асуудлыг шийдүүлэхээр талууд тохиролцсон. Үүний дагуу Европын Холбооны “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах асуудлаар Монголд ажиллах Европын Комиссын Худалдааны ерөнхий газрын үнэлгээний багийн ажлын хөтөлбөрийн төслийг холбогдох яам, агентлагийн саналыг тусган боловсруулж, Гадаад харилцааны дэд сайдын 2009 оны 10/2004 албан тоотоор Европын комиссын Худалдааны ерөнхий газарт хүргүүлэв. /Хэрэгжилт-70 хувь/

149

Page 150: biyelelt

16.6.3. Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг бууруулах асуудлаар ОХУ-тай хийх яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Худалдааг либералчлах Ажлын хэсгийн ээлжит VIII хуралдааныг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Худалдаа, эдийн засаг, шинжлэх-ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдааг либералчлах, харилцан тохиролцсон асуудлын хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсгүүдийн хуралдааныг энэ оны 2 дугаар сард Москва хотноо зохион байгуулав. Монголын нэхмэл, хөнгөн үйлдвэрийн зарим бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын худалдааны хөнгөлөлтийн системд хамруулах, энэ хүрээнд ОХУ-ын импортын тарифын хувь, хэмжээг бууруулах асуудлыг хэлэлцэж, холбогдох саналаа Оросын талд энэ оны 6 дугаар сард хүргүүлээд байна. /Биелсэн-100 хувь/

16.7. Хүнсний аюулгүй байдал, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой түвшинд байлгах чиглэлээр экспортлогч орнуудтай олон улсын гэрээнд нийцүүлэн удаан хугацааны гэрээ байгуулах санал боловсруулж хэрэгжүүлэх, импортоос хамаарах хамаарлыг бууруулах /С.Батболд, Д.Зоригт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: БНКазУ, Кувейт, Саудын Араб, Катар зэрэг улсуудаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжийг судалж байна. 2009 оны эхний 3 сарын байдлаар манай улс ОХУ-аас 142.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос А-80 төрлийн автобензин 17.28 хувь, А-92 төрлийн автобензин 30.51 хувь, Аи-95 автобензин 0.85 хувь, Аи-98 автобензин 0.09 хувь, дизелийн түлш 48.11 хувь, онгоцны түлш 2.54 хувь, бусад тос, тосолгооны материал 1.25 хувь, шингэрүүлсэн хий 0.01 хувь, мазут 0.13 хувь, керосин 0,06 хувь хувь тус тус эзэлж байна. БНКазУ-аас Монгол Улсад 2009 оноос эхлэн түүхий газрын тос нийлүүлэх, жил бүр 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг харилцан ашигтай нөхцөлөөр импортлох зэрэг асуудлаар 5 жилийн хугацаатай санамж бичиг байгуулж тодорхой үр дүнд хүрсэн. Одоогоор БНКазУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломж, тээвэрлэлт, хилийн болон тээврийн зардлын талаар судалгаа хийж байна.

Манай улсаас удаа дараа тавьж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан БНХАУ-ын СNPC корпорацийн удирдлага 2009 оноос эхлэн Монгол Улсад олборлож буй газрын түүхий тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулаад гарсан бэлэн бүтээгдэхүүнийг буцаан Монголын зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Энэ асуудлыг Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барьж ашиглалтанд өгөх хүртэл хугацаанд байхаар хэлэлцээрийн төсөлд санал оруулаад байна.

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “Хүнсний баталгаат байдал” Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2009 оны 32 тоот тогтоолоор батласан. Уг хөтөлбөрийг олон улсын хандивлагч болон санхүүгийн байгууллага, донор улс орны төлөөлөгчдөд танилцуулах зорилготой Хандивлагчдын дээд хэмжээний уулзалтыг 2009 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2009 оны 04 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн Ерөнхий газар хооронд “Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулав.

Хоёр орны хооронд ХАА-н гаралттай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд халууны аргаар боловсруулсан салаа туурайтан амьтны мах, махан бүтээгдэхүүн Япон Улсад экспортлох мал эмнэлэг, хорио

150

Page 151: biyelelt

цээрийн сертификат болон өлөн гэдэс экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн сертификатыг тус тус тохиролцоод байна.

Түүнчлэн 2009 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Япон Улсын ХАА, ой, загас агнуурын яам хоорондын Техникийн 3 дугаар уулзалт”-ын үеэр дээрх асуудлыг хэлэлцэн Монгол Улсын мах боловсруулах 6 үйлдвэрийн холбогдох материалыг Японы талд хүргүүлсний дагуу Японы тал эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж судалгаа хийж байна.

БНСВУ-аас цагаан будаа авах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй үнээр 20000 тн, буцалтгүй тусламжаар 1000 тн цагаан будаа авах ажлыг ХХААХҮЯ, Сангийн яам хамтран зохион байгуулж байна.

БНХАУ-ын Бээжин хотод “Монголын махны экспортыг дэмжих” өдөрлөгийг ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-д 2009 оны 09 дүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр зохион байгуулав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд 2008 оны 10 дугаар сард байгуулагдсан “Засгийн газрын өр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу “Болгар Улсаас өвлийн шилэн хүлэмж авах гүйцэтгэлийн гэрээ”-ний төслийг боловсруулж, Болгарын талд санал хүргүүлээд байна. /Хэрэгжилт-70 хувь/

16.7.1. БНХАУ, Казахстан Улс, Ойрхи Дорнодын улсуудаас нефтийн бүтээгдэхүүн импортлох боломжийг судалж, гэрээ, хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах /Д.Зоригт, С.Батболд/

Биелэлт: Газрын тосны газрын дарга Хятад улсад айлчлан нефтийн импортын асуудлаар санал солилцсонтой холбогдуулан АМГТХЭГ болон “Мон Ойл энд Газ” компанийн төлөөлөгчид 2008 оны 12 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д томилолтоор ажиллаж, хятадын түүхий тосны экспорт, импорт эрхэлдэг Sinochem International болон “Чайна Ойл” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулав. Уг уулзалтаар Кувейт болон Казахстан улсаас түүхий газрын тос худалдан авах талаар нааштай алхам гарч, тодорхой түвшинд хүрсэн, мөн түүхий нефть нийлүүлэхтэй холбогдуулан Кувейт улсаас мэдэгдэл гаргасан, Казахстан улстай санамж бичиг байгуулсан талаар танилцуулж, дээрх улсуудаас авах түүхий тосыг боловсруулах боломжийн талаар санал солилцов.

Манай улсаас удаа дараа тавьж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан БНХАУ-ын “Чайна Ойл” компанийн удирдлага 2009 оноос эхлэн Монгол Улсад олборлож буй газрын түүхий тосыг Хөххотын боловсруулах үйлдвэрт боловсруулаад гарсан бэлэн бүтээгдэхүүнийг буцаан Монголын зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах, өөрсдийн харъяа газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, технологийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлээд гуравдагч орноос авах түүхий тосыг 2010 оноос эхлэн боловсруулж эхлэх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Кувейт улсаас түүхий тосыг Хятадын боомтоор тээвэрлэн авчирч, аль нэг боломжтой үйлдвэрээр боловсруулж, Монголд нийлүүлэхэд гарах эдийн засгийн үр ашгийн тооцоо, гарах зардал, тойм судалгааг хийж өгөх асуудлыг тус компанид тавиад байна.

Энэ оны 1 дүгээр сарын 6-10 хооронд БНХАУ-ын “Чайна Ойл” компанийн Казахтаны асуудал хариуцсан ерөнхий менежер тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Монгол Улсад айлчлан газрын тосны салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх болон БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хүлээн авах боломжийг судлах, хилийн боомт, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлын талаар судалгаа хийх ажлаар АМГТХЭГ болон импортлогч томоохон компаниуд, төрийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцоод буцсан.

Казахстанаас Монголд 2009 оноос эхлэн түүхий газрын тос нийлүүлэх, жил бүр 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг харилцан ашигтай нөхцөлөөр импортлох зэрэг

151

Page 152: biyelelt

асуудлаар 5 жилийн хугацаатай санамж бичиг байгуулж тодорхой үр дүнд хүрсэн. Одоогоор БНКазУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломж, тээвэрлэлт, хилийн болон тээврийн зардлын талаар судалгаа хийж байна. /Хэрэгжилт-50 хувь/

16.7.2. ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх /С.Батболд, Д.Зоригт/

Биелэлт: Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлал, ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга нарын айлчлалын үеэр ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах яриа, хэлэлцээг хийж байна.

Одоогоор өмнөх жилд хийсэн гэрээний нөхцлийн дагуу ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 17. Гадаад бодлогын үзэл баримтлал, зарчмуудыг даяаршлын үеийн дэлхий дахины шинэ нөхцөл байдал, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,

эдийн засаг, нийгэм, батлан хамгаалах бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлнэ

17.1. Гадаад бодлогын тогтвортой байдал, уламжлал, залгамж чанарыг мөрдлөг болгож, олон улсын терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний худалдаа, үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангаагүй, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүн зэргийг Монгол Улсад нэвтрэх нөхцөл боломжийг хаахаар ажиллах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.1.1. Эрүүл ахуй, чанар, хорио цээрийн олон улсын стандартын нөхцөлийн талаархи мэдээ, мэдээллээр мэргэжлийн байгууллагуудыг хангах, үндэсний семинар, зөвлөгөөн зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Төрийн албан хаагчдын ДХБ-ын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ДХБ-аас зохион байгуулсан интернэт сургалтад Сангийн яам, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, СХЗГ-аас 11 мэргэжилтэн хамрагдав. ДХБ-тай хамтран худалдаан дахь техникийн саад тотгорын тухай болон эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний тухай хэлэлцээр сэдэвт үндэсний семинарыг энэ оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

17.1.2. Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор БНПУ болон Европын холбооны орнуудад мэргэжилтэн сургах, тэдний тусламжаар лаборатори авах асуудлыг шийдвэрлэх /С.Батболд/

Биелэлт: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах молекул-генетикийн лаборатори байгуулахад Польшийн тусламж, хөнгөлөлттэй зээл авах асуудлыг судлаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

17.2. Хөрш хоёр оронтой харилцан ашигтай, найрсаг, тэнцвэртэй харилцааг бүхий л түвшинд хөгжүүлж, АНУ, Япон, Канад, Герман болон Европын холбооны бусад орнуудтай иж бүрэн түншлэлийн түвшинд харилцах бодлого баримтлах, Энэтхэг, БНСУ, Турк, Австрали, АСЕАН-ы орнуудтай түншлэлийн болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

152

Page 153: biyelelt

17.2.1. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Худалдаа, эдийн засаг, шинжлэх-ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ оны 6 дугаар сард Москва хотноо зохион байгуулав. Хуралдаанаар тус комиссын XII хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, салбаруудын хамтын ажиллагааны тухай хэлэлцэв. Хуралдааны үеэр Стандартчилал, хэмжил зүйн газар, ОХУ-ын Ростехрегулирования байгууллагын хооронд 2009-2011 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. /Биелсэн-100 хувь/

17.2.2. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг зохион байгуулах, оролцох /С.Батболд/

Биелэлт: Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын бүснутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг энэ оны 4 дүгээр улиралд зохион байгуулахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

17.2.3. “Хилийн усыг ашиглах, хамгаалах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтад оролцох /С.Батболд/

Биелэлт: “Хилийн усыг ашиглах, хамгаалах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтад оролцох бэлтгэл ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-30 хувь/

17.2.4. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: 2009 оны 4 дүгээр сард ЗГХК-ын ээлжит 11 дүгээр хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулж, хамтын ажиллагааны протокол байгуулав. Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо энэ оны 9 дүгээр сарын 1-нд ЗГХК-ын хоёр талын дарга нар уулзаж, өмнөх хуралдаанаар яригдсан болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон асуудлуудаар санал солилцож, ойрын үед авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэв. /Биелсэн-100 хувь/

17.2.5. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх /С.Батболд/

Биелэлт: Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

17.2.6. Монгол, Канадын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Энэ оны 4 дүгээр сард Монгол-Канадын Дугуй ширээний 4 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ үеэр Монгол, Канадын уул уурхайн салбарын нээлттэй чуулга уулзалтыг зохион байгуулав. /Биелсэн-100 хувь/

17.2.7. Монгол Улс, БНЭУ, БНЧУ-ын Засгийн газар хоорондын Комиссын, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Монгол-Оросын Дэд комиссын ээлжит хуралдаануудыг зохион байгуулах /С.Батболд/

153

Page 154: biyelelt

Биелэлт: Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2009 онд Дели хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ оны 9 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хурлаар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, протокол байгуулав. /Хэрэгжилт-70 хувь/

17.2.8. Монгол Улс, БНСУ-ын үйлдвэр, худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах /С.Батболд/

Биелэлт: Монгол Улс, БНСУ-ын Худалдаа, үйлдвэрийн асуудал эрхэлсэн яам хоорондын хамтарсан хорооны монголын хэсгийн бүрэлдэхүүнийг ондоо багтаан батлуулах чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-0 хувь/

17.2.9. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай 1991 оны Хэлэлцээрийг шинэчлэх монголын талын төслийг боловсруулж, Оросын талд хүргүүлэх /С.Батболд/

Биелэлт: Хэлэлцээрийн төслийг боловсруулж, холбогдох яам, газруудаас санал авч Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ба энэ оны 8 дугаар сард Монгол Улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан. Энэ онд багтаан шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

17.3. Бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхээр ажиллах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.3.1. Дэлхийн худалдааны байгууллага Дохагийн хэлэлцээний хүрээнд тодорхой санал боловсруулан, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалан оролцох /С.Батболд/

Биелэлт: Дохагийн үе шатны хэлэлцээнд далайд гарцгүй орнуудын албан бус бүлэг, сүүлд нэгдсэн орнуудын бүлэг, G-33-ийн бүлэг зэрэг сонирхол нэгтэй бүлгийн үйл ажиллагаанд оролцож ашиг сонирхлоо хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагаас энэ оны 5 дугаар сард Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагын үнэлгээг хийв. /Хэрэгжилт-90 хувь/

17.3.2. Азийн хөгжлийн банкны Төв Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Худалдааны дунд хугацааны стратеги”, “Олон улсын авто замын сүлжээ”, “Худалдааг дэмжих байгууллагыг хөгжүүлэх” төсөлд оролцох /С.Батболд/

Биелэлт: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн Худалдааны бодлого, удирдах ажилтнуудын хорооны хуралдааныг энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулав. Мөн “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа-Монгол Улсын хувьд бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдол: зарим онцлох асуудлууд” тайланд санал өгөв. /Хэрэгжилт-50 хувь/

154

Page 155: biyelelt

17.3.3. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлж болох төслийн жагсаалт гарган, саналыг сонирхогч гишүүн орнуудад тавих /С.Батболд/

Биелэлт: ШХАБ-ын Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох талаар санаачлага гарган ажиллаж байна. Тухайлбал 2008 онд Казакстаны Астана хотноо хуралдсан ШХАБ-ын Ерөнхий сайд нарын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцохдоо тус байгууллагын бизнесийн зөвлөлийн нэг удаагийн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах санал гаргасан. Энэ оны 4 дүгээр сард ШХАБ-ын Боловсролын сайд нарын уулзалтад БСШУ-ны дэд сайд оролцов. Хэдийгээр ШХАБ-ын Бизнес зөвлөлөөр дамжаагүй ч холбогдох яамд, хувийн хэвшлийн байгууллагууд ШХАБ-ын гишүүн орнуудтай хоёр талын хүрээнд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

17.3.4. БНХАУ-ын Жилин мужид жил бүр зохион байгууллагддаг худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форумд оролцох /С.Батболд/

Биелэлт: БНХАУ-ын Жилинь мужид энэ оны 9 дүгээр сарын 1-6-нд зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Засгийн газрын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагт Монголын 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, зарим аж ахуйн нэгж хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Мөн “Монголын бизнес өдөр” арга хэмжээг зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, зарим салбарын хөгжлийн өнөөгийн байдал, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийв. /Биелсэн-100 хувь/

17.3.5. Казахстан Улсын Засгийн газартай “Хөрөнгө оруулалтын сан” байгуулах асуудлаар хийх яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх /С.Батболд/

Биелэлт: Казахстан Улсаас ирүүлсэн Хэлэлцээрийн төслийг холбогдох яамдад танилцуулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

17.3.6. АПЕК-ийн зарим ажлын хэсгүүдэд зочны статустай оролцох оролцоог идэвхжүүлэх /С.Батболд/

Биелэлт: Энэ оны 7 дугаар сард Сингапурт болсон АПЕК-ийн тээврийн асуудлаар ажлын хэсгийн хуралдаанд манай улсаас төлөөлөгчид оролцсон. АПЕК-ийн бусад хуралдаануудад Сингапур дахь ЭСЯ-ны ажилтнууд оролцож байна. /Биелсэн-100 хувь/

17.4. Далайд гарцгүй орны эрх ашгийг идэвхтэй хамгаалсан бодлогыг тууштай явуулж, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Монголын бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.4.1. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Дамжин өнгөрүүлэх тээврийн тухай” хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцох /С.Батболд/

Биелэлт: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Дамжин өнгөрөх тээврийн тухай” хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцох яриа, хэлэлцээг идэвхжүүлж, Оросын талаас санаачлага гаргуулах чиглэлээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

155

Page 156: biyelelt

17.4.2. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Авто тээврийн тухай” хэлэлцээрийг шинэчлэх /С.Батболд/

Биелэлт: Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын шинэчлэх хэлэлцээрүүдийн жагсаалтад орсон бөгөөд ажлын хэсгүүд ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

17.4.3. Далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудлаар судалгаа явуулж, зөвлөмж гаргах Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар яриа, хэлэлцээ эхлүүлэх /С.Батболд/

Биелэлт: Энэ оны 4 дүгээр сард Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 65 дугаар чуулганд оролцсон манай төлөөлөгчид “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай” тогтоолын төсөл санаачлан батлуулж, улмаар ажил хэрэг болгон Олон улсын судалгааны төвийг энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулав. /Биелсэн-100 хувь/

17.5. Улс орныхоо гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах хүрээнд гадаад сурталчилгааны үзэл баримтлал боловсруулж хэрэгжүүлэх /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.5.1. Гадаад сурталчилгаатай холбоотой ажилладаг байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, мэдээллийн технологийн шинэчлэлийг түшиглэн сурталчилгааны шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх /С.Батболд/

Биелэлт: Хөрөнгө оруулагчдад олгож байгаа цахим картны программ хангамж, тоног төхөөрөмжийг шинэчилснээр картын бүртгэл боловсронгуй болж, хайлт, тайлан мэдээллийг төрлөөр болон түүхчилсэн хэлбэрээр гаргах боломжтой болов. Орчин үеийн технологи болох “contactless card”-ыг Гадаадын хөрөнгө оруулалтын газарт нэвтрүүлж хөрөнгө оруулагчдаас өндөр үнэлгээ авлаа. “Монгол дахь хөрөнгө оруулалтын боломж” и-сонингийн мэдээллийг англи хэл дээр боловсруулав. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өөрчлөлт, холбогдох хуулиудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, сурталчлах зорилгоор гарын авлага, CD бэлтгэж, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын вэб хуудаст байрлуулав. /Биелсэн-100 хувь/

17.5.2. Монгол судлалаар бүсчилсэн хурал, семинар зохиоход оролцох, Монголын түүх, соёлын болон аялал жуулчлалын арга хэмжээ, үзэсгэлэн, яармагт оролцож, мэдээллийн сан бий болгох /С.Батболд, Л.Гансүх, Ё.Отгонбаяр/

Биелэлт: Энэ оны 3 сард Чикаго хотод болсон АНУ-ын Монгол судлалын нийгэмлэгийн оны хуралд ГХЯ-наас төлөөлөгч оролцов. Монгол судлалын анхны бага хурлын 50 жилийн ойн бэлтгэл ажилд оролцож байна. /Хэрэгжилт-70 хувь/

17.6. НҮБ, түүний системийн байгууллагуудын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцон олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа улам бэхжүүлэх, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.6.1. НҮБ-ын “Худалдаа ба хүний хөгжил” төслийн 2 дугаар үе шатны хэрэгжилтийг эхлүүлэх /С.Батболд/

156

Page 157: biyelelt

Биелэлт: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Худалдааны бодлого ба хүний хөгжил” илтгэлийг хэвлүүлэв. Төслийн 2 дахь шатыг эхлүүлэх асуудлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй ажиллаж байна. /Хэрэгжилт-90 хувь/

17.6.2. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах /С.Батболд, Л.Гансүх/

Биелэлт: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн Хойд Азийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Захирлуудын уулзалтыг энэ оны 3 дугаар сард, Зүүн Хойд Азийн орнуудын Сайд нарын уулзалтыг 5 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах чиглэлээр ажиллаж, уулзалтаас батлах төгсгөлийн баримт бичгийн төслийг оролцогч талуудад хүргүүлж санал аваад байна. /Хэрэгжилт-90 хувь/

17.6.3. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сонгуульд оролцох /С.Батболд/

Биелэлт: НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сонгуульд оролцох бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын гишүүн орнуудтай харилцан дэмжих тохиролцоо хийх, өндөр, дээд хэмжээний айлчлалууд, улс төрийн зөвлөлдөх уулзалтуудын үеэр дэмжлэх хүсэх чиглэлээр ажиллаж байна. 6 дугаар сарын 20-ны байдлаар 110 орны дэмжлэгийг бичгээр аваад байна. /Хэрэгжилт-70 хувь/

17.6.4. Эвсэлд үл нэгдсэн орнуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж оролцох /С.Батболд/

Биелэлт: АБНЕУ-ын Шарм Эль-Шейх хотноо энэ оны 7 дугаар сард болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтад Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцов. /Биелсэн-100 хувь/

17.7. Гадаад оронд амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг сайжруулж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай болгох /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.7.1. АНУ-ын Сан-Франциско, Япон Улсын Осака зэрэг хотуудад Ерөнхий консулын газар нээх чиглэлээр ажиллах /С.Батболд/

Биелэлт: Эдгээр хотод Ерөнхий консулын газар байгуулах асуудлыг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

17.7.2. Гадаад харилцааны яам болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газруудыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох /С.Батболд/

Биелэлт: Нэгдсэн сүлжээнд холбогдох төслийг энэ оны 10-11 дүгээр сард багтаан сайдын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-30 хувь/

157

Page 158: biyelelt

17.8. Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шаардлага, хэрэгцээг хангахад дипломат харилцааны албыг өргөжүүлэн идэвхтэй ажиллуулах /С.Батболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

17.8.1. Гадаад харилцааны албыг чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээр өргөжүүлэх бодлогыг дэс дараатай авч хэрэгжүүлэх /С.Батболд/

Биелэлт: Гадаад харилцааны албыг чадвартай мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилгоор 2002 оноос Дипломат албаны шалгалтад тэнцсэн хүмүүсийг нөөцөд бүртгэн ажлын байраар ханган ажиллаж байна. 2006-2009 онд дипломат албаны шалгалтад тэнцсэн 30 гаруй иргэнийг ажлын байраар хангав. Дипломат ажилтнуудын мэдлэг боловсрол, ажлын чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор урт, богино хугацааны сургалтад хамруулж байна. 2008-2009 онд 40 гаруй албан хаагчийг давтан сургалтад хамруулав. /Биелсэн-100 хувь/

17.8.2. Гадаад харилцааны яамны дэргэдэх Сургалт, судалгааны төвийн ажлыг тогтмолжуулж, ахмад дипломатуудыг сургалт, орчуулгын ажилд оролцуулах /С.Батболд/

Биелэлт: “Сургалт, судалгааны төв”-ийн төслийг боловсруулж, Люксембургийн талтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 18. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэн, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, цэргийн

итгэлцлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлнэ

18.1. НҮБ-ын мандатын дор явагдаж байгаа энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний оролцох оролцоог нэмэгдүүлэх /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Сьерра Леоне дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багийг илгээх тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг 2008 оны 12 дугаар сард гаргуулж, ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангуулан цэргийн багийн 7 дугаар ээлжийг 2009 оны 2 дугаар сард илгээсэн.

Зэвсэгт хүчний цэргийн багийг Косово дахь Энхийг сахиулах ажиллагаанд Франц Улсын цэргийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх асуудлыг боловсруулан, 2009 оны 1 дүгээр сард Гадаад харилцааны яамтай хамтран Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Гадаадын зарим улс орноос Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран орох талаар ирүүлсэн саналуудыг үндэслэн 2009 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны яамтай хамтран “Афганистанд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай” асуудал боловсруулж, Засгийн газрын болон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл асуудлыг хэлэлцээд дэмжиж, 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 10/22 тоот Зөвлөмж гаргасан.

Уг зөвлөмжийн дагуу “Афганистанд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах бэлтгэл ажлыг хангах” нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

158

Page 159: biyelelt

18.1.1. Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх /Л.Болд/

Биелэлт: “Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд: ”Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох томилгоот анги, салбаруудын зэвсэглэл техникийг шинэчлэх, хангах”, “Цэргийн цагдаа” төслүүдийг боловсруулан батлуулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас 4.2 сая долларын өртөг бүхий “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг хүлээн авч Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хүлээлгэн өглөө.

“Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох томилгоот анги, салбаруудын зэвсэглэл техникийг шинэчлэх, хангах” төслийн хүрээнд: АНУ-аас тусламжаар ирсэн 2 сая ам.долларын өртөг бүхий богино долгионы болон хагас богино долгионы суурин болон гар Харрис радиостанцуудыг хүлээн авч Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг хангалаа. /Хэрэгжилт-90 хувь/

18.1.2. Зэвсэгт хүчний “Сургалтын нэгдсэн төв”-ийг “Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв” болгон өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх /Л.Болд/

Биелэлт: Таван толгой дахь Зэвсэгт хүчний “Сургалтын нэгдсэн төв”-ийг “Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төв” болгох төсөл боловсруулан, түүнд холбогдох тооцоог гаргаж, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн болон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн цэргийн гал тогоог засаж тохижуулан халуун усны шинэ бойлуур тавьж, хичээлийн цэг болон шалган нэвтрүүлэх байранд хориглолтын байр, машин нэгжих байр, замын саадын зурвасуудыг шинээр хийлээ.

Мөн 250 хүн хооллох зориулалттай барилгын ажил, жагсаалын талбай /бетонон хучилт бүхий/, иж бүрэн биеийн тамирын талбай, 36 ширхэг угаагуур бүхий сендвичэн барилга 2, 250 квт-ын цахилгааны дэд станц, төмөр карказан сүүдрэвч, хотын байлдааны ажиллагааны иж бүрэн хотхон, 240 хүний багтаамжтай клубын, 24 хүний халуун ус, интернетийн төвийн барилгыг шинээр барьж, явган хүний бетонон зам талбай, гадаадын цэргийн албан хаагчдын байрлах асар, хичээлийн байрны бетонон шал, 311 дүгээр ангийн цэргийн байрны фасад, зам талбайн засвар, ангийн штаб, цэргийн байрны өмнөх талбай, явган хүний зам, жагсаалын талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, биеийн тамирын талбайг улаан шороогоор нягтруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” сангийн хөрөнгөөр цэргийн II байр, хоолны газар, эмнэлгийн байрны /750000 ам.долларын өртөгтэйгээр/ засварын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өглөө.

Сургалтын төвийн хичээлийн байр, команд штабын сургууль явуулах байр, цэргийн II байрны засварыг АНУ-ын тусламжаар БНСУ-ын барилгын компаниар, цэргийн I байрны засварыг Катар Улсын тусламжаар хийлгэж ашиглалтад хүлээн авсан. Энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургалтын төвийн удирдлагыг томилж, ажилд нь оруулсны зэрэгцээ англи хэлний бие даан суралцах төвийг Англи Улсаас Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж байгаа “Энхийг сахиулахын англи хэл” төслийн хөрөнгөөр байгуулж ашиглалтад хүлээлгэн өглөө. /Хэрэгжилт-90 хувь/

159

Page 160: biyelelt

18.2. Дайчилгааны тухай хуулийн дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний, төрийн болон орон нутгийн удирдах бүрэлдэхүүний цэрэг-стратегийн, цэргийн бэлтгэл сургалтуудыг зохион байгуулах /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Сургалт явуулах тухай Батлан хамгаалахын сайдын 2009 оны н/ 04 дүгээр тушаал гарган сургалтад шаардагдах төсөв, хамрагдах бүрэлдэхүүний тоо зэргийг тогтоон Баянхонгор, Дорнод, Дундговь, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Төв, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад болон Улаанбаатар хотод дайчилгааны бэлтгэл нөөцийн I зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулсан. /Хэрэгжилт-70 хувь/

18.2.1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн I зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг бүх аймаг, нийслэлд тусгай төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах /Л.Болд/

Биелэлт: Батлан хамгаалахын сайдын 2009 оны н/ 04 дүгээр тушаалын дагуу Баянхонгор, Дорнод, Дундговь, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Төв, Говь-алтай, Хөвсгөл аймгуудад болон Улаанбаатар хотод I зэргийн бэлтгэл үүрэгтэн болон бэлтгэл офицеруудад сургалт зохион байгуулсан. /Хэрэгжилт-90 хувь/

18.2.2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах /Л.Болд/

Биелэлт: Дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт явуулах тухай Батлан хамгаалахын сайдын 2009 оны н/04 дүгээр тушаалаар энэ онд дайчилгааны II зэргийн бэлтгэл 120 үүрэгтний сургалтыг Улаанбаатар хотод 6 дугаар сард зохион байгуулж явууллаа. /Биелсэн-100 хувь/

18.2.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг явуулах /Л.Болд/

Биелэлт: Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай явуулах цэрэг-стратегийн бэлтгэл сургалт явуулахаар сургалтын хөтөлбөр, зардлын тооцоог боловсруулан батлуулж, Батлан хамгаалахын сайдын сургалт явуулах тухай 2009 оны н/04 дүгээр тушаалаар хөрөнгийг баталж, сургалтыг 9 сарын 8-11-ний хооронд зохион байгуулсан. /Биелсэн-100 хувь/

18.3. “Зэвсэгт хүчний хөгжил сан“-г байгуулан зэвсэгт хүчний цаашдын хөгжлийг хангах эдийн засгийн үндсийг бүрдүүлэх /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-ын 2009 оны намрын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. /Хэрэгжилт-50 хувь/

18.4. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөржүүлж, бүсийн төвүүдэд байршилтай зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн бүсийн сургалтын төвүүдийг үе шаттайгаар байгуулах /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

160

Page 161: biyelelt

Биелэлт: “Бүсийн сургалтын төв” төслийг эцэслэн боловсруулж, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох шатанд шийдвэрлүүлэх шаардлагатай байна. /Хэрэгжилт-30 хувь/

18.4.1. Дархан-Уул аймгийн нутагт байрлаж байгаа Зэвсэгт хүчний сургалтын төвийг Бүсийн сургалтын нэгдсэн төв болгож шинэчлэх удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлж эхлэх /Л.Болд/

Биелэлт: Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөржүүлж, бүсийн төвүүдэд байршилтай Зэвсэгт хүчний анги, салбарын сургалтын төвийг түшиглэн бүсийн сургалтын төвүүдийг үе шаттайгаар байгуулах зорилгоор “Бүсийн сургалтын төв” төслийг боловсруулсан.

Дархан-Уул аймгийн нутагт байрлаж байгаа Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сургалтын төвийг тохижуулах ажлын хүрээнд буудлагын удирдлагын байр, дизелийн байрыг шинээр барих ажлыг эхлүүлээд байна.

Сургалтын төвийн буудлагын удирдлагын байрны барилгын ажлын явц 40.0 хувьтай, дизелийн байрны барилгын явц 95.0 хувийн хэрэгжилттэй байна. /Хэрэгжилт-70 хувь/

18.5. Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил, үүрэг биелүүлэхэд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажилд үүрэг биелүүлэхэд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудад үүрэг, чиглэл өгсөний дагуу дээрх ажил, үүргийг биелүүлэхэд дүйцүүлэх албаны иргэдийг татан оролцуулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

18.5.1. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажилд үүрэг биелүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх /Л.Болд/

Биелэлт: Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний гүйцэтгэх үүрэгт цөлжилттэй тэмцэх асуудлыг тусгаж, эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. /Биелсэн-100 хувь/

18.6. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий “Цэргийн цагдаа”-гийн салбарыг шинээр байгуулах ажлыг эхлүүлэх, цэргийн удирдлагын холбоо, мэдээллийн системийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Батлан хамгаалахын сайдын 2007 оны 247 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн цагдаагийн рот” байгуулах төсөл хэрэгжих шатандаа явж байна.

Цэргийн удирдлагын холбоо, мэдээллийн системийг олон улсын жишигт ойртуулах хүрээнд “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т тусгагдсан “Байлдааны салбарын радио холбоо”, “Сансар”, “Цахилгаан холбоо” зэрэг төслүүдийг

161

Page 162: biyelelt

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна. /Хэрэгжилт-70 хувь/

18.6.1. ”Цэргийн цагдаа”-гийн салбарыг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах /Л.Болд/

Биелэлт: “Цэргийн цагдаа”-гийн салбарын орон тоог боловсруулан батлуулж, удирдлагыг нь сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар цэргийн цагдаагийн салбар бие бүрэлдэхүүнээр 25, зэвсэглэл, техникээр 10 хувийн хангалттай байна. Мөн тус салбарын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх журам, бусад холбогдох баримт бичгийг боловсруулж байна. АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран цэргийн цагдаагийн салбарын бие бүрэлдэхүүний хээрийн сургалт, дадлагыг энэ оны 9 дүгээр сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний “Сургалтын нэгдсэн төв”-д зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

18.6.2. ”Байлдааны зарим салбаруудын радио холбоо”, “Цахилгаан холбоо”, Сансрын хөдөлгөөнт холбооны “Сансар” цэргийн дэд төслүүдийг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлэх /Л.Болд/

Биелэлт: Сансрын хөдөлгөөнт холбооны “Сансар” төслийн хүрээнд ЗХЖШ-ын оперативын бүлэгт телефон яриа болон интернетийн үйлчилгээ үзүүлэх Bgan Explorer 500 төхөөрөмж 2 иж бүрдлийг, Иридиум 9505А загварын сансарын хөдөлгөөнт гар станц 3 иж бүрдлийг тус тус худалдан авч хангасан.

“Цахилгаан холбоо” төслийн I шатны эхний арга хэмжээг хэрэгжүүлж 5 анги, байгууллагад шилэн кабель тавьж электрон АТС, тоон холболтын болон сүлжээний өсгөлтийн техник хэрэгслээр төхөөрөмжлөн ашиглалтад орууллаа.

“Цахилгаан холбоо” төслийн нэгдүгээр шатны 2 дугаар хэсгийг хэрэгжүүлэх төсвийн тооцоо хийж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн, шилэн кабель тавих ажлыг Ньютелеком компанитай хамтран хийхээр гэрээ байгуулан уг ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлэхээр тохиролцоод байна.

“Байлдааны салбаруудын радио холбоо” төслийн хүрээнд: Зэвсэгт хүчний 4 ангийн олон талт үүрэг гүйцэтгэх бүлгүүдийг Кодан, Вертекс VX-2200, IC-A110, Вертекс VX-150 ба 160 төрлийн богино ба хэт богино долгионы суурин болон автомашины станцаар;

Мөн Сиерра Леон Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн удирдлагын холбоог хангах зорилгоор Кодан, Вертекс VX-2100 төрлийн MIL-STD-810D стандартыг хангасан машинд болон суурин байдлаар телефоны горимд ашиглах боломжтой богино, хэт богино долгионы суурин болон гар станцуудыг хөрөнгө оруулалт, холбооны урсгал төсвийн зардлаас худалдан авч төхөөрөмжлөн хүлээлгэж өгсөн.

Зэвсэгт хүчний 330 дугаар ангид АНУ-ын тусламжаар ирүүлсэн 2 сая ам.долларын өртөг бүхий батальоны иж бүрэн холбооны хэрэгслийг хүлээлгэн өгөөд байна. /Хэрэгжилт-90 хувь/

18.7. Террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэг, техникийг сайжруулж, хөдөлгөөнт чадварыг нь нэмэгдүүлэх /Л.Болд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

162

Page 163: biyelelt

Биелэлт: Зэвсэгт хүчний энэ чиглэлээр үүрэг гүйцэтгэх томилгоот ангийг 2008 онд шинэ бүтэц зохион байгуулалтад шилжүүлсэн. ЗХЖШ-т “Терроризмтой тэмцэх ажиллагааг хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгон ажиллуулж байна. Тусгай томилгоот анги салбарын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Шүхрийн дадлагын буулт”-ыг зохион байгуулж явуулсан. /Хэрэгжилт-50 хувь/

18.7.1. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий томилгоот ангиудын техник хэрэгслийг шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Л.Болд/

Биелэлт: “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд: “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох үүрэг бүхий тусгай томилолтын батальоны зэвсэглэл, техник, хувцас, тусгай хэрэгслийг шинэчлэх”, “Радио, радио техникийн тагнуулын тусгай батальон, түүний харъяа салбаруудын техник хэрэгслийг шинэчлэх” төслүүдийг боловсруулан хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Уг төслүүдийн хүрээнд тусгай томилолтын батальоны орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн зэвсэглэл, техник, хувцас, тусгай хэрэгслээр нөхөн хангах, радио, радио техникийн тагнуулын тусгай батальон, түүний харъяа салбаруудын техник хэрэгслийг шинэчлэх ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.

ЗХЖШ-ын даргын урилгаар БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын орлогч дарга дэслэгч генерал Нобел Тамбураж манай улсад албан ёсны ажлын айлчлал хийх үедээ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангид 27 иж шүхэр бэлэглэсэн. /Хэрэгжилт-50 хувь/

18.7.2. Гадаад орнуудын тусгай томилгоот цэргийн баг, салбартай явуулах хамтарсан дадлага, сургуулийн тоог нэмэгдүүлэх замаар бие бүрэлдэхүүний дадлага, чадварыг дээшлүүлэх /Л.Болд/

Биелэлт: БНТУ-д зохиогдох “Анадолу-2009” олон улсын тусгай хүчний хамтарсан хээрийн сургуульд Монгол Улсын талаас 15 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцох байсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан 2 цэргийн алба хаагч ажиглагчаар оролцсон.

2009 оны эхний хагаст “Терроризмын эсрэг” сэдвээр ОХУ-тай хамтарсан хээрийн сургалт, дадлага зохион байгуулахаар төлөвлөсөн боловч ОХУ-ын талаас уг хамтарсан сургуулийг хойшлуулах санал ирүүлсэн.

БНЭУ-тай хамтран хийх уламжлалт хамтарсан сургалт, дадлагыг 2009 оны III улиралд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

БНХАУ-д 2009 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад нэг салаа, 5 штабын ажилтан оролцож үүргээ амжилттай биелүүлсэн.

Индонез Улсад зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн орнуудын энхийг сахиулах ажиллагааны олон улсын салаадын хээрийн сургалт, дадлагад Зэвсэгт хүчний 47 цэргийн албан хаагч энэ оны 7 дугаар сарын 11-нээс 29-ний өдрүүдэд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэсэн. “Хааны эрэлд-2009” олон улсын хамтарсан хээрийн сургалт, дадлага энэ оны 8 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдсан. Тус хээрийн сургалт, дадлагад Ази, Номхон далайн бүс нутгийн 10 орны 793 цэргийн албан хаагчид оролцсон. /Хэрэгжилт-90 хувь/

163

Page 164: biyelelt

18.8. Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулах /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

18.8.1. Хилийн онцлог чиглэлийн хэсэгт орчин үеийн дохиолол, хяналтын систем суурилуулж, ашиглах асуудлыг судалж, бэлтгэл ажлыг хангах /Ц.Нямдорж/

Биелэлт: “Бүсчилсэн хамгаалалт” төслийн хүрээнд зарим онцлог чиглэлийн отряд, заставуудын хариуцсан хэсгийг хяналтын нэгдсэн системд хамруулах асуудлыг боловсруулж дуусгав.

Нисгэгчгүй агаарын хянагч хэрэгслийг хамтран ашиглах асуудлыг ОХУ-ын талд 2009 оны 1 дүгээр сарын 7-ны 1-1/70 тоот нотоор тавьж Увс, Завхан аймгийн хилийн хэсэгт туршилт хийх бэлтгэл хангаж байна.

Замын-Үүдийн чиглэлийг телекамерийн хяналтын системд шилжүүлж дуусган хил хамгаалалтад ашиглаж эхлэв.

Мөн Увс, Тувагийн хилийн хэсгийн хилийн отряд, заставуудын хооронд ВСАТ системийг ашиглан хилийн цагийн байдал болон хил хамгаалалтын шуурхай мэдээллийг харилцан солилцож эхлээд байна. Цаашид бусад отряд, заставуудад ажиллах боломжийн талаар судалгаа хийж байна.

“Хилийн тор” хөтөлбөр боловсруулан 2009-2016 оны хооронд шинээр барих инженерийн байгууламж, худалдан авах хяналтын техник хэрэгслүүдийн зардал тооцоог гаргасан бөгөөд Увсын хилийн хэсэгт 40 км тор татах ажлыг эхлүүлж байна.

Замын-Үүд суманд хилийн чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан зарим дохиоллын системийг нүүлгэн шилжүүлэх, шинээр барих дохиоллын системд шаардлагатай зардлын тооцоог гаргаж Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд уг ажлыг эхлүүлээд байна.

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн 1, 2, 3 дугаар заставуудын хариуцсан хэсэгт 4 ширхэг харуулын хянах цамхаг, 40 км өргөст утсан хашаа байгуулах, 30 км мөр хянах зурвас татах ажлыг гүйцэтгэж байна.

Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн Буйр нуурын заставын усан хилийн хамгаалалтын хэсэгт хяналтын цогцолбор харуулын байр, хөнгөн хөлгийн усан зогсоол барих ажлыг бүрэн хийж дуусгав.2009 оны 8 дугаар сарын 12-ноос эхлэн ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч усан хил хамгаалалтад хөнгөн хөлөг онгоц, газар уснаа явагчийг ашиглах талаар 20 хоногийн сургалтыг Буйр нуурын застав дээр зохион байгуулж 30 бага мэргэжилтнийг бэлтгэн хөнгөн хөлгийг хил хамгаалалтад ашиглаж эхлэв. /Биелсэн-100 хувь/

18.8.2. Улсын хил, боомт газар, хил орчмын нутаг дэвсгэрт онцгой нөхцөл байдал үүссэн үед хууль хяналтын байгууллагуудын хамтран ажиллах арга ажиллагааг боловсронгуй болгох /Ц.Нямдорж/

Биелэлт: Хил хамгаалах байгууллагын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах заавар, Албаны бэлэн байдлын удирдамжийг шинэчлэн боловсруулж, онцгой байдал үүссэн үед Зэвсэгт хүчин болон зарим байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах төлөвлөгөөг ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ-ын дарга нарын 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан мн/47, мн/30, мн/21, мн/01, мн/01 тоот тушаалаар баталсан.

ХХЕГ-ын хэмжээнд цугларалт дохиогоор ажиллах журмыг тодотгож нууц тушаалаар батлуулан мөрдөж эхлэв.

164

Page 165: biyelelt

ОБЕГ дээр зохион байгуулагдсан “Гамшгийн үеийн удирдлагын төлөвлөлт” сэдэвт олон улсын сургалт, семинарт холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан оролцуулав. /Биелсэн-100 хувь/

Зорилт 19. Мэргэжлийн хяналтын байгууллагыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь идэвхижүүлж, ажлын үр нөлөөг дээшлүүлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд

амьдрах, хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлнэ

19.1. Төрийн хяналтын бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: “Мэргэжлийн хяналт шалгалтын салбарыг 2009-2021 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний төслийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөрийн боловсон хүчний нөөц боломж, ажлын туршлага, идэвх санаачилгад тулгуурлан Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг болон салбарын мастер төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулав. Энэхүү мастер төлөвлөгөө нь Монгол Улсын Засгийн газраас Мэргэжлийн хяналтын салбарыг 2021 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх урт хугацааны стратегийн бодлогын зорилт, үндсэн чиглэл, түүнд хүрэх арга зам, хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардагдах нөөцийн хамт тодорхойлсон бодлогын баримт бичиг болсон гэж үзэж МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сайшаасан. Одоо мастер төлөвлөгөөний эцсийн найруулгыг хийн яамдаас санал авч, Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. /Хэрэгжилт-70 хувь/

19.2. Хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох /М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баярцогт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Хилийн мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг онлайн бүртгэл-хяналтын систем”-д шилжүүлэх асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг ХМХУА-аас гүйцэтгэж буй загвар дээж шинжлэх, импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ, дамжин өнгөрөх мэдэгдэл олгох үйл ажиллагааны технологи дараалал, НМХГ-ын ЭИХХ-ийн гүний терминальд хийгдэж буй хяналт шалгалтын технологи дарааллыг тус тус боловсруулан Улаанбаатар хот дахь гүний 14 терминаль, Замын-Үүд боомт дахь ХМХА-ыг нэгдсэн сүлжээнд оруулах суурь судалгааг хийж байна. Тус систем нь “ХМХУА-ны дэд систем”, “Хил дахь мэргэжлийн хяналтын дэд систем”, “Гүн дэх мэргэжлийн хяналтын дэд систем”, “Хэрэглэгчийн дэд систем” гэсэн үндсэн 4 хэсэгтэй бөгөөд эхний 3 дэд системийн шийдэл бүрэн боловсруулагдаж, программчлагдаж байна. Шинэ шийдлээр Амьтан ургамал, бодис бараа бүтээгдэхүүнд экспорт импортын үед тавигдах ХМХ-ын цогц шийдэл боловсруулагдсан. Үүнд “Экспортын гэрчилгээ олгох”, “Импортын мэдэгдэл олгох”, “Загвар дээж шинжлэх”, “Дамжин өнгөрүүлэх мэдэгдэл олгох” зэрэг үйл ажиллагаанд ре-инженеринг хийж, гадаад худалдааны болон анхан шатны бүх баримт, маягтууд шинэчлэн боловсруулагдаж, энэ чиглэлээр эрх зүйн шинэчлэл, хүний нөөц, үйл ажиллагааны менежментийг өөрчлөх зэрэг саналууд боловсруулагдсан. Цаашид программ хангамжийг боловсруулах, сүлжээ байгуулах техник хэрэгслээр хангах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Гаалийн албан мэдээллийн сүлжээний ажлыг 540.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээнд 2009 онд 50.0 сая төгрөг төсөвт тусгагдсан. /Хэрэгжилт-70 хувь/

165

Page 166: biyelelt

19.3. Хилийн боомтод ажиллах гаальчид, мэргэжлийн хяналтын байцаагчдын орон сууц, нийгмийн асуудлыг шийдэх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Хилийн боомтууд дахь МХА, хэлтсүүд, тэнд ажиллагсдын ажлын байр, орон сууц, техник тоног төхөөрөмж, сэжигтэй өвчтөнийг тусгаарлах байр, үзлэгийн өрөө, халдваргүйжүүлэх төхөөрөмж, хүний нөөц зэргийн иж бүрэн судалгааг нэгтгэн тэдгээрт ажиллаж байгаа байцаагчдын тоо ажил үүргээ гүйцэтгэн явуулах бололцооны талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргасан бөгөөд БНХАУ-тай хиллэдэг боомтууд орон сууцаар харьцангуй сайн хангагдаж байна. ОХУ-тай хиллэдэг 2-3 боомтын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

19.4. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, цахим сүлжээнд суурилсан нэг цэгийн үйлчилгээг бий болгох /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Байгууллагын вэб сайтад цаг үеийн болон хяналт шалгалтын талаарх нийт 64 мэдээ мэдээллийг бэлтгэж, мөн Ерөнхий байцаагчийн албан даалгаврыг байршуулсан. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж, МХЕГ-аас үзүүлж буй төрийн ажил үйлчилгээн дээр суурилсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд тус үйлчилгээний төвийн программ хангамжийн гүйцэтгэгчээр USI ХХК ажиллаж байна. Одоогийн байдлаар гүйцэтгэгч компаний боловсруулсан ПХ-ийг хүлээж авах тестийн ажил хийгдэж байна. Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллах хүний нөөцийн асуудал болон үйлчилгээний төвийн байрны асуудлыг шийдвэрлэж, ажиллуулах гэж байна. Суурилуулах компьютер, техник хэрэгсэл нийлүүлэгдсэн. /Хэрэгжилт-70 хувь/

19.5. Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах /М.Энхболд/

Биелэлт: МХЕГ-ын системийн хэмжээгээр хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын талаархи мэдээллийн сан бүрдүүлэх загварыг боловсруулж программ зохиох ажил хийгдэж эхлээд байна.

Хүнсний үйлдвэрлэлийг эрүүл ахуй, технологийн шаардлагын дагуу эрхлээгүй, бэлэн бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулаагүй, үйлдвэрлэлд чанарын баталгаажилтгүй нэмэлт хэрэглэсэн, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ”Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт” МNTR 1:2008-ын холбогдох заалтыг зөрчсөн зэрэг зөрчил гаргасан 19 ААН-д хугацаатай албан шаардлага өгч, Улаанбаатар хотын Сүү өгөөж ХХК, Төв аймгийн Зотол уул ХХК, Баянхонгор аймгийн Дорнын гэгээ ХХК-ийн архины үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, Баянхонгор аймгийн Дорнын гэгээ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг ХХААХҮЯ-д тавьж шийдвэрлэв.

Талх, чихэр, нарийн боов, гоймон, хэрчсэн гурилын үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтын үр дүн, өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн шалгалтыг Нийслэл, орон нутгийн МХГ-ын хүнсний үйлдвэр технологийн, хүнсний эрүүл ахуйн хяналтын болон бусад хяналтын 77 улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 202 талх, нарийн боовны үйлдвэр, цех, 13 бэйкерины үйлдвэр, 12 чихрийн үйлдвэр, цех, 10 гоймонгийн үйлдвэр, цех, 48 хэрчсэн гурилын үйлдвэр, цех, нийт 285 объектийг хамруулан шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналтад хамрагдсан үйлдвэрийн 90 хувь нь хүнсний үйлдвэрлэл эрхлэх зохих шаардлагыг хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлттэй, бэлэн бүтээгдэхүүн нь хөндлөнгийн хяналтад тогтмол хамрагдаж

166

Page 167: biyelelt

хэвшсэн байна. Дүгнэлт, баталгаажилтын хувийг 2007-2009 оны байдлаар авч үзвэл, сүүлийн 2 жилд түүхий эд материалын баталгаажилт 1 дахин өсч (51%), сав баглаа, боодлын баталгаажилт 4 дахин өсч (39.1%), тус тус тогтворжих хандлагатай байхад бэлэн бүтээгдэхүүний баталгаажилт тогтворжсон (89.7 хувь) боловч төдийлөн өөрчлөлтгүй байна.

Нийт шалгалтад хамрагдсан үйлдвэр, цехийн 96.3% нь дотоодын хяналтын лабораторигүй үйл ажиллагаа явуулж байгаа нь үйлдвэрлэлд тавих дотоод хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадаагүй, зөвхөн хөндлөнгийн хяналтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт олгож баталгаажсан нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

Өмнөх онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийсэн шалгалтын үр дүн гүйцэтгэлийг тооцох зорилгоор 2009 оны 1 дүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 16 хоолны газарт гүйцэтгэлийн хяналт шалгалтыг харъяа дүүргийн МХХ-тэй хамтран зохион байгуулав.

Өмнөх онд Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгсөн үүрэг далгаварын хэрэгжилт 80%-тай хангагдсан байна. Шалгалтын явцад иргэд аж ахуйн нэгжүүд байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх тал дээр хангалттай сайн ажиллаж байгаа боловч хоол үйлдвэрлэлийг хямд материалаар хийж зөвхөн ашиг олох зорилготой байдаг, үйлдвэрлэл үйлчилгээнд дотоодын хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэггүйгээс хэрэглэгчдэд чанаргүй бүтээгдэхүүнээр үйлчлэх, ажлын байрны ариун цэвэр, угаалга цэвэрлэгээ хангалтгүй зэрэг зөрчил арилахгүй байна.

Үндэсний Статистикийн хороотой хамтран “Хүнсний аюулгүй байдлын мэдээллийн Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулаад байна.

Хүнсний баталгаат байдлыг хангуулахад чиглэгдсэн дараах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулав.Үүнд:

ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн холбоой хамтран “Хүнсний үйлдвэрлэлд НАССР системийг нэвтрүүлэх нь” 2 хоногийн сургалтыг явуулав. Сургалтыг Япон Улсын сургагч багш хөтөлбөрийн дагуу явуулж, 30 гаруй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл хамрагдав.

“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих дотоодын хяналт” сэдэвт сургалт семинар зохион байгуулж, семинарын илтгэлийн эмхтгэлийг хэвлэн гаргав. Сургалт семинарт холбогдох төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн холбоод болон 40 аж ахуйн нэгжийн менежерүүд оролцов.

Исгэлтийн үйлдвэрийн технологчдод зориулан сургалт зохион байгуулж, гарын авлага гаргав. Уг сургалтад 50 гаруй архи, спиртийн үйлдвэрийн технологчид хамрагдснаас гадна МХЕГ, ШУТИС, “Само” ХХК оролцов. ХХААХҮЯ, Стандарт, Хэмжил Зүйн Үндэсний Төвтэй хамтран лабораторийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, 60 үйлдвэрлэгчид хамрагдав.

Хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын ажилчдад зориулсан сургалт семинарыг Ховд аймагт зохион байгуулав. Сургалтанд Ховд аймгийн хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага, 7 сумын холбогдох 70 хүн семинарт хамрагдав. Сургалтаар хоолны газруудад нийтлэг хийгддэг 7 нэр төрлийн хоолон дээр ямар технологийн алдаа гаргаж буй талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, ЖДҮ-ийн төсөл хэрхэн бичих, Хүнсний үйлдвэрлэл дээр эрүүл ахуйн хяналт хэрхэн тавих талаар сургалт хийв.

2009 оны 08 сарын 24-25-ны өдрүүдэд “Сүү -II” төслийн хүрээнд “Сүүний чанар, дэлэнгийн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт” сэдэвт сургалтыг Хүнсний технологийн коллежийн Сүүний сургалтын үндэсний төвд зохион байгуулав. Уг сургалтанд 23 аж ахуйн нэгжийн 25 хүн оролцов.

Монгол Улсын “Мастер тогооч” шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулж, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 204 дугаар тушаалаар батлав.

167

Page 168: biyelelt

Аймаг, сум, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн судалгааг авч нэгтгэх, мэдээллийн нэгдсэн сан бий болгов.

DevInfo мэдээллийн системд суурилсан мэдээллийн сан үүсгэх ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 33 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд нь DevInfo мэдээллийн системд суурилсан мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх, ашиглах сургалтад хамрагдаж, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийж байна.

Уг сангийн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын мэдээллийн хэсэгт: - хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, - хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, - хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тэнцэл, хангамж, - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, - дотоод худалдаа эрхэлж буй байгууллагууд, - дотоод худалдааны үнийн мэдээ, гаалийн мэдээ, - нийтийн хоолний үйлчилгээний талаарх мэдээллийг хамруулан, санг бүрдүүлэх ажил хийгдэж байна. /Хэрэгжилт-90 хувь/

19.6. Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаажилтын түвшинг дээшлүүлэх /М.Энхболд/

Биелэлт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх” төслөөр барих барилгын техникийн зураг, тайлбар альбомыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Сангийн яамаар дамжуулан хүргүүлснийг хүлээн авч, өрөөний байршил, агааржуулалт, тоног төхөөрөмжийн талаар санал боловсруулсны зэрэгцээ барилгын ажлыг эхлүүлэх талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Сангийн яамны Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Юй Хун Яаод албан бичиг хүргүүлэв. Нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхи бэхжүүлэх төслийн ажлын барилгын зургийн тайлбар номыг электрон хэлбэрт орууллаа. Мөн УБ ДСХК, УБ ЦТСХК, УСУГ, Мэдээлэл холбоо сүлжээний газраас барилгын техникийн нөхцөлүүдийг авсан бөгөөд Хятадын талтай байнга холбоотой ажиллаж байна. /Хэрэгжилт-50 хувь/

Зорилт 20. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, учрах хохирлын хэмжээг багасгах чиглэлээр идэвхтэй ажиллана

20.1. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах тогтолцоог бүрдүүлж, онцгой байдлын албаны мэдээллийн техник болон программ хангамж, мэдээллийн сүлжээг орчин үеийн техник, технологиор шинэчлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Онцгой байдлын албаны мэдээллийн техник хэрэгсэл болон программ хангамж, мэдээллийн сүлжээг сайжруулах төслийг боловсруулан бэлэн болгосон. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах асуудлыг судалж үзээд Монгол Улсад үүрэн телефон холбооны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг (Мобиком, Жи-мобайл, Скател, Юнител) компаниудтай хамтран ажиллах талаар гэрээ байгуулах тухай төсөл боловсруулан хүргүүлээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

20.2. Улс оронд гарч болзошгүй гамшгийн төрлүүдэд зохицон ажиллах боломж бүхий радио холбооны зангилгаа, тухайн гамшгийн голомтоос удирдлагад шуурхай мэдээлэл дамжуулах радио сувгийг байгуулах /М.Энхболд/

168

Page 169: biyelelt

Хүрэх түвшин: холбооны радио сүлжээтэй болох

Биелэлт: Гамшгийн төрлүүдэд зохицон ажиллах боломж бүхий радио холбооны зангилгаа, тухайн гамшгийн голомтоос удирдлагад шуурхай мэдээлэл дамжуулах радио сувгийг байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар, Булган, Орхон, Дархан-Уул, Увс аймгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн холбооны мэргэжилтнүүдэд VX-1210 үүргэвчний богино долгионы радиостанцын ашиглалтын талаар сургалт зохион байгууллаа. /Хэрэгжилт-50 хувь/

20.3. Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, техник, зэвсэглэмжийн хангалтыг сайжруулах, томоохон хот, суурин газар, аврах шуурхай бүлэг 105-ыг байгуулах /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Онцгой байдлын албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, техник зэвсэглэмжийн хангалтыг сайжруулах зорилгоор төсвийн хуваарилалтаар олгосон санхүүжилтийн дагуу бараа материал худалдан авах тендерийг зарлах бэлтгэл ажлыг ханган ажиллав.

Аврах багаж, техник тоног төхөөрөмж, худалдан авах тендерийг 4 дүгээр сарын 17-нд зарлаж, 5 дугаар сарын 18-нд нээж тендерийг үнэлсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын урсгал зардлаар худалдан авах төлөвлөгөөг албан хаагчдын дүрэмт болон ажлын хувцас, чимэг хэрэгсэлийн хэрэгцээт тоо ширхэгийг Засгийн газрын 2007 оны 123 дугаар тогтоол, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын 2005 оны 60 дугаар тушаалын холбогдох хавсралтын дагуу эдэлгээний хугацааг тооцон гаргаж, 38 нэр төрлийн хувцас, хэрэгслийг худалдан авахаар төлөвлөгөөнд тусгасан. 2009 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар нийт 330 сая төгрөгийн аврах багаж, техник тоног төхөөрөмжийн тендер зарлаад бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан улмаар бараа, материалаа хүлээн аваад байна.

Томоохон хот суурин газарт “Шуурхай бүлэг-105” байгуулах асуудлын хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт болон Дархан-Уул аймагт шинээр тус бүр 1 шуурхай бүлэг байгуулах эрх зүйн орчинг шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

20.4. Гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боловсролыг иргэдэд олгох сургалтын тогтолцоог сайжруулах /М.Энхболд, Ё.Отгонбаяр/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

20.4.1. Гамшгаас хамгаалах талаар иргэдэд зайлшгүй олгох боловсролын агуулга, хүрээг тодорхойлсон сургалтын хөтөлбөрийг боловсруулах /М.Энхболд, Ё.Отгонбаяр/

Биелэлт: Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад заах “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн стандартыг боловсруулан батлуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Мөн Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “МОН-08-305” төслийн багтай хамтарч “Гамшгаас хамгаалах олон нийтийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулав. Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэн, Америкийн Нэгдсэн Улсын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төвтэй хамтарч “Говийн чоно-01” команд штабын болон тактикийн үзүүлэх сургуулийг 3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав. Уг сургуулийн үр дүнд Төмөр замын салбарт тохиолдсон техникийн ослын үед гамшгаас хамгаалах улсын албадын харилцан

169

Page 170: biyelelt

ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж бэлэн болголоо. “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвээр Төв аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж явууллаа. Уг сургалтад аймгийн Засаг даргын тамгын газар, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, 27 сумын удирдах албан тушаалтнууд зэрэг нийт 195 хүн хамрагдан оролцлоо. /Хэрэгжилт-50 хувь/20.4.1. Гамшгаас хамгаалах талаар иргэдэд зайлшгүй олгох боловсролын агуулга, хүрээг тодорхойлсон сургалтын хөтөлбөрийг боловсруулах

Биелэлт: Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь заалт, 7.4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2009 оны 348 дугаар тушаал гаргаж дараахь асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Гамшгаа хамгаалах сургалтыг төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд заавал үзэх хичээл болгон тусгаж, Гамшгаас хамгаалах сургалт-арга зүйн төвтэй гэрээ байгуулж, уг төвийн мэргэжлийн багш нараар уг хичээлийг заалгаж байхыг их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгасан байна.

2.Гамшгаас хамгаалах сургалтын төлбөрийн жишгийг нэг суралцагчид 7000.0 төгрөгөөр тогтоосон байна.

3. Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг төлбөр тооцоогүйгээр өөрийн хичээлийн байранд байрлуулж, хичээлийн 3 танхим, албан ажлын зориулалтаар 3 өрөө тасалгаагаар ханган хэвийн үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэн ажиллахыг Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал Т.Батсайханд үүрэг болгожээ.

4. Гамшгаас хамгаалах сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж явуулахыг Гамшгаас хамгаалах сургалт-арга зүйн төвийн захирал Я.Жанцанд, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг тус яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав нарт үүрэг болгосон байна.

Энэ дагуу их, дээд сургууль, коллеж МСҮТ-үүд Гамшаас хамгаалах сургалт-арга зүйн төвтэй хамтран хөтөлбөр хөтөлбөр боловсруулан тус яамаар батлуулж, уг сургалтыг 2009-2010 оны хичээлийн жилээс зохион байгуулахаар ажиллаж байна. Биелэлт: 100,0%

20.4.2. Иргэдэд гамшгаас хамгаалах сургалт явуулах тогтолцоо, эрх зүйн үндсийг бүрдүүлэх /М.Энхболд/

Биелэлт: “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвээр Төв аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж явуулав. Уг сургалтад аймгийн Засаг даргын тамгын газар, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, 27 сумын удирдах албан тушаалтнууд зэрэг нийт 195 хүн хамрагдан оролцлоо.

Мөн 9 дүгээр сард Дундговь аймагт “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн олон нийт, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн харилцан ажиллагаа” сэдвээр гамшгаас хамгаалах команд-штабын сургууль зохион байгуулж түүнд тус аймгийн 15 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, хүн, мал эмнэлгийн

170

Page 171: biyelelt

эмч, ажилчид зэрэг 17 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний 283 хүн, 26 техник хэрэгсэл оролцов. Аймгийн хэмжээнд техникийн холбогдолтой дэлбэрэлтээс үүссэн гамшгийн үед удирдлага, гамшгаас хамгаалах улсын албад хоорондын харилцан ажиллагааг хэрхэн зохицуулах, гамшгийн голомтод аврах ажиллагаа явуулах үед аймгийн Онцгой байдлын алба, мэргэжлийн ангиуд хэрхэн хамтарч ажиллах талаар онолын болон практик дадлага олгосон үр дүнтэй сургууль /сургалт/ болов. /Хэрэгжилт-50 хувь/

20.5. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгахад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухаан, технологийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэхийг дэмжих /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: 2009 оны 2 дугаар улиралд 2005-2008 онд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний ажлын нэгдсэн тайланг харьцуулан судалж үзсэний үндсэн дээр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд төв, орон нутгийн гамшгаас хамгаалах улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан зөвлөмжийн төсөл боловсруулж гаргаад байна. Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдэл, цацрагийн ослын үед хэрэглэх аргачлалыг тус тус боловсрууллаа.

Нефтийн бүтээгдэхүүн олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, жижиглэн худалдаалах үеийн галын аюулгүйн дүрэм, шингэрүүлсэн хийн түлшний агуулах, хийн түлш болон шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэм боловсруулан гаргалаа.

“Пластмассын галд тэсвэржилт”, “Материалын шатлагын дулааныг тодорхойлох” стандартуудыг боловсруулсан ба “Хөөс үүсгэгчийн чанарыг туршилтын аргаар тодорхойлох”, “Барилгын материалуудын галын туршилтууд”, “Хөөс үүсгэгчийн үзүүлэлт” зэрэг стандартууд, “Гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, дохиолох өнгө тэдгээрийн техникийн ерөнхий шаардлага” стандартыг, Гамшгийн холбогдолтой нэр томъёо, тодорхойлолт, ерөнхий анги нэртэй стандарт боловсруулан холбогдох яам, агентлагаас санал авч тусган Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж дэмжигдсэнийг Стандарт, хэмжил зүйн үндэсний төвийн техникийн хороонд батлуулахаар хүргүүлээд байна. Сүүлийн 10 жилийн статистикийн дүн мэдээнд тулгуурлан Монгол Улсад тохиолдож буй гамшиг, ослын ерөнхий төлөв байдлыг тодорхойлж, 2009 онд гарч болзошгүй аюулт үзэгдэл, осол, түүнээс учирч болох хохирлын таамаглалыг шугаман регрессын арга ашиглан гамшгийн төрөл тус бүрээр тодорхойлон болзошгүй аюулыг үнэлж, түүнээс урьдчилан сэргийлэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргасан. Манай оронд түгээмэл тохиолдох цаг агаарын аюулт үзэгдлийн нэг болох хүчтэй салхи, шуурганы төлөв байдал, цаашдын хандлага болон хүн амд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж газар зүйн зураглал гаргалаа.

“Улаанбаатар хотын эрсдэлийн бүсийг тодорхойлж шаардлагатай газарт эрсдэлийн зураглал хийх” судалгааны ажлын хүрээнд “Шуурхай бүлэг-105”, нийслэлийн Онцгой байдлын газрын архивын мэдээлэл, Улаанбаатар хотод 2005-2008 онд тохиолдсон бүх аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээг цуглуулан боловсруулалт хийн ангиллаа. Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа гаргахын зэрэгцээ “Цацрагийн ослын үед авах арга хэмжээ” сэдэвт зөвлөмж боловсруулав. Цацрагийн үүсгүүрийн мэдээг шинэчлэх, шалгах ажлыг хийж дуусгаад байгаа бөгөөд 374 ширхэг иончлогч цацрагийн үүсгүүрийг одоогийн байдлаар тоолоод байна. Энэ шинэчилсэн бүртгэлийн үр дүнг зурагт оруулах ба үүнээс үндэслэн цацрагийн ослын эрсдэлийн бүсчлэлийг Улаанбаатар хотын хувьд тогтоох болно.

“Улсын нөөцийн удирдлага” дугуй ширээний ярилцлагад “Улсын нөөцийн удирдлага болон гадаадын орны туршлага” сэдвээр илтгэл тавив.

Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн шатахууны салбарын объектуудын шатахууны хадгалалт болон технологийн аюулгүй байдал” сэдвээр судалгааны ажил хийлээ. “Монгол

171

Page 172: biyelelt

орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн 15 дахь удаагийн бага хуралд “Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн аюулгүй байдлын хангалт” илтгэлээр оролцов. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгээр Гамшиг судлалын хүрээлэнгийн цацраг химийн лабораторийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтоох шалгалт явуулж баталгаажуулав. /Хэрэгжилт-70 хувь/

20.6. Орон нутгийн онцлог, тохиолдож болзошгүй гамшгийн нөхцөл байдал зэрэгтэй уялдуулан улсын нөөцийн байршлыг өөрчлөх, нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: Улсын нөөцийн сангийн тухай бодлого /шинэчлэгдсэн байх /

Биелэлт: Орон нутгийн онцлог, тохиолдож болзошгүй гамшгийн төрөл, нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газрын 2008 оны маш нууц 249 дүгээр тогтоолоор шинээр улсын нөөцийн 5 цэг байгуулж, 3 цэгт нь улсын нөөцийн бараа, материалыг байршуулаад байна. /Хэрэгжилт-90 хувь/

20.7. Улсын нөөцийн салбарын агуулахын аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, Улаанбаатар хотод 60000 м3 багтаамжтай улсын нөөцийн шатахуун хадгалах орчин үеийн терминал байгуулах, хүнсний бараа, материал хадгалах орчин үеийн иж бүрэн механикжсан агуулахыг шинээр байгуулах ажлыг судлах /М.Энхболд/Хүрэх түвшин: агуулахын багтаамж 60000 куб метр

Биелэлт: Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай 60.000 м3 багтаамжтай шатахууны хадгалах терминал барих газрын зөвшөөрлийг авахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хандаж хүсэлтээ гаргаад байна. Газар олгох шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байна.

Хүнсний бараа, материал хадгалах орчин үеийн иж бүрэн механикжсан агуулахыг шинээр байгуулах ажлыг судлах ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүнсний агуулахад хадгалах хүнсний бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг гаргаж, бараа тус бүрийн хадгалах нөхцөл, чийгшил, температур, нэгж талбайд ноогдох салхивчны тоо зэргийг тогтоохоор судалгааны ажил хийж байна. /Хэрэгжилт-50 хувь/

20.8. Гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг нь арилгахтай холбогдсон нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгож, гамшгийн мэдээллийн сан байгуулж, хөрш орнууд, бүс нутгийн гамшгаас сэргийлэх хамтарсан үйл ажиллгаанд нэгдэх, уялдуулах арга хэмжээ авах /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: 2004 оноос хойшхи Монгол улсад тохиолдсон гамшиг, техникийн холбогдолтой ослын талаар 5 жилийн мэдээллийн нэгдсэн сантай болсон бөгөөд тэдгээрийг улам боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Мөн хөрш Оросын Холбооны Улстай гамшгийн талаар мэдээлэл солилцох талаар хамтран ажиллаж зохих үр дүнд хүрээд байна. /Хэрэгжилт-50 хувь/

20.9. Бүс нутгийн болон дэлхийн улс гүрнүүдийн ижил төст чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудтай харилцаа тогтоох замаар байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшлийг хангахад гадаад хүчин зүйлийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх /М.Энхболд/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

172

Page 173: biyelelt

Биелэлт: Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Сингапур Улсын Иргэний хамгаалалтын газраас 2009 оны 1 дүгээр сарын 5-16-ны өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулсан “Хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаа олон улсын сургалт”-д, 2009 оны 1 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Шинжин хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн зарлан мэдээлэх удирдлагын системийн танилцуулга” сэдэвт уулзалтад, 2009 оны 1 дүгээр сарын 22-ноос 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотын Ази Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гүнзгийрүүлсэн сургалтад, 2009 оны 2 дугаар сарын 10-12 өдрүүдэд Лаос Улсад Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс зохион байгуулсан Сентинал Ази системийн үйл ажиллагааны сургалтад, 2009 оны 3 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Япон Улсын Фукуока хотод зохион байгуулагдах “Томуугийн цартахлын бэлэн байдал, хор уршгийг арилгах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэчилсэн удирдамж-2008” семинарт Онцгой байдлын албаны төлөөлөгчдийг оролцуулав.

НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газраас ирүүлсэн албан захидлыг “Ази, Номхон далайн бүсэд гамшгийн аюулыг бууруулах нь – Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газрын мэдээлэл 2008” сэтгүүлд нийтлэх материалыг хүргүүлэв.

Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад 2010 онд ОУИХБ-ын Ерөнхий ассамблейн 19 дүгээр чуулганы үеэр сонгогдох Гүйцэтгэх зөвлөлд Монгол Улс нэрээ дэвшүүлж байгаа тухай албан бичиг болон 2010 онд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Гамшгийн үеийн эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэхээр гаргасан шийдвэрийг дэмжиж хамтран ажиллах саналыг хүргүүллээ.

Олон улсын галын байгууллагын Азийн дарга нарын холбоонд 2007-2008 оны галын стастистик мэдээллийг хүргүүлэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Английн Боурмофын их сургуулийн Гамшгийн менежментийн төвийн дэд захирлыг хүлээн авч уулзсан ба тус төвөөс “Гамшгийн үеийн менежмент” сэдэвт 7 хоногийн удирдлагын сургалт, семинарыг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчдийн 2009 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах хэрэг эрхлэх яаманд хийсэн ажлын айлчлалын үр дүнд Монгол Улсын Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг авах талаар ярилцаж тохирсон ба 2009-2010 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажлыг зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргын урилгаар БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газарт 2009 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, галын лабораторийг шинэчлэх төслийн талаар санал бодлоо солилцов. 2009 оны 4 дүгээр сарын 21-24 -ний өдрүүдэд Балба Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Эрэн хайх авран туслах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн хот суурин газрын эрэн хайх ажиллагаа, газар хөдлөлт, хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчдийг оролцуулав. 2009 оны 1 дүгээр сарын 4-18-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан “Олон улсын нуранган дахь аврах ажиллагаа”-ны сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчийг оролцуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид БНХАУ-ын Иргэний хэргийн яамны урилгаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг сургах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд

173

Page 174: biyelelt

дэмжлэг авах зорилгоор 2009 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо ажлын айлчлал хийв.

Дорнод аймагт болсон Зүүн 3 аймгуудын Онцгой байдлын газар хэлтсүүд, ОХУ-ын Байгалийн хязгаарын Иргэний хамгаалалт, Онцгой байдлын ерөнхий газар хооронд 2010 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах ажлын уулзалтад Онцгой байдлын ерөнхий газраас оролцов.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардтай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах талаар Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулж, санал солилцов. /Хэрэгжилт-90 хувь/

Зургаа. Засаглал, эрх зүйн шинэчлэл

Зорилт 21. Иргэдээ идэвхжүүлж, иргэний нийгмийг төлөвшүүлэх нь ардчилсан нийгмийн төгөлдөршилтийн нэг гол шалгуур тул төр-иргэний харилцан

итгэлцлийг бэхжүүлж, иргэний нийгмийн оролцоог хангана

21.1. Хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн чиглэлийн хууль тогтоомжийг харьцуулан судалж, давхардал, хийдлийг тогтоох ажлыг эхлүүлэх /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: Судалж давхардал, хийдлийг тогтоох хуулийн хувь 40-өөс доошгүй

21.1.1. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах гарын авлага, аргачлалыг боловсруулж, сургалт зохион байгуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг хийх аргачлалыг боловсруулан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулав. Уг аргачлалын дагуу ажлын хэсэг ажиллаж байна.

Иргэн, эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг судалж, давхардал хийдлийг тогтоох ажилд гэрээт ажилтнаар /нийт 26/ хуульчдыг сонгон шалгаруулж аван ажиллуулж байна.

2009 оны 1 дүгээр сарын 19-нээс 25 хүртэл “Хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах нь” сургалтыг ГТХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран зохион байгуулав.

Холбогдох агентлагуудтай энэ талаар хамтран ажиллахыг хүсэх тухай ХЗДХЯ-наас 2009.2.16-ны 3/448 тоот албан бичиг явуулав.

Ажлын хэсгийн гишүүд төлөвлөгөөний дагуу ажиллаж, тогтмол уулзалт ярилцлага зохион байгуулж байна. /Биелсэн-100 хувь/

21.1.2. Иргэн, эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг судалж, давхардал хийдлийг тогтоох ажлыг эхлүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: Иргэн, эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг судалж, давхардал хийдлийг тогтоох ажлыг эхлүүлэх зорилгоор цэвэрлэгээ хийхээр сонгож авсан хуультай холбоотой материал цуглуулах ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын хуулийн хувийн хэрэгтэй танилцуулах ажлыг /хуваарийн дагуу/ зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн багуудын сонгож авсан хуультай холбоотой хийх уулзалт ярилцлагыг тэдгээрийн хүсэлтийн дагуу тухай бүр зохион байгуулж байна.

Мөн 2009 оны 5 дугаар сарын 1-нээс ХЗДХЯ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 8 хууль дээр ажиллаж байна. Ажлын хэсэг 8 багт хуваагдан ажиллаж байгаа ба сонгож авсан хууль тус бүр дээр төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж

174

Page 175: biyelelt

байна. Ажлын хэсэг нийт 27 хуулийг ХЗДХЯ-ны ТНБД-аас баталсан аргачлалын дагуу давхардал, зөрчил, хийдлийг тогтоон, тайланг хүлээлгэн өгөв. Энэ хугацаанд тайлангийн хурлыг 2 удаа зохион байгуулав. /Хэрэгжилт-90 хувь/

21.2. Иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, иргэний улс төр, эрх зүйн боловсрол олгох, амьдрах арга ухаанд сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, ардчилал, шударга ёсны үнэт зүйлсийг иргэн бүрийн итгэл үнэмшил болгон хэвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжих /Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.2.1. Иргэдэд эрх зүйн боловсрол олгох зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /телевиз, радио, сэтгүүл зүй/ дамжуулан боломжтой бүх хэлбэрээр мэдээлэл түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан ажиллах, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Эрх зүйн сурталчилгааны төлөвлөгөө боловсруулан ХЗДХЯ-ны ТНБД-аар батлуулан ажиллаж байна.

Залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор баримтат уран сайхны кино хийж 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн Хууль зүйн хэлтсээр дамжуулан иргэдэд хүргэв.

Эрх зүйн албан бус сургалтын www.e-hutuch.gov.mn цахим хуудсыг нээж ажиллуулж байгаа бөгөөд давхардсан тоогоор 7000 хүн үйлчлүүлсэн байна.

Хүний эрхийн чиглэлээр Өмнөговь, Дундговь аймгуудад сургалт зохион байгуулав.Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын судалгааг гаргасан бөгөөд

хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулахаар бэлтгэж байна.Архидан согтуурахын хор уршгийг тайлбарлан таниулах, гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх зорилгоор зарим их дээд сургуулиудад хамба лам Д.Чойжамц, гавъяат багш Ц.Түвшинтөгс нараар лекц уншуулав.

“Шинэ товчоо” нэвтрүүлгийг үндэсний радиогоор тогтмол явуулж байна. 2009 оны 4 дүгээр сард “Үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээний талаар” зохиомж бэлтгэж, “Ханнс зайдел” санд нийлүүлсэн.

“Ийгл телевиз”-тэй Хууль зүйн үндэсний хүрээлэн гэрээ байгуулж “Хуулийн цаг” нэвтрүүлгийг давтан 7 хоногийн 1,3,5 дахь өдрийн 22.30 минутанд тогтмол үнэгүй явуулж байна. Гэрээнд эрх зүйн зар сурталчилгааг “Хуулийн цаг” нэвтрүүлгийн өмнө, хойно явуулж болохоор 30 секундын боломжийг тусгуулж батлуулсан. “Аймаг, сумдын ИТХД, Засаг дарга нарт зориулсан бүсчилсэн сургалт”-ыг Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийн стандартчилал” төсөл, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн санхүүжилтээр ЗГХЭГ, ХЗДХЯ хамтран бүсчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулав.

Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай ХЗДХ-ийн Сайдын 2009 оны 94 дүгээр тушаал гарч, хөтөлбөрийн төсөл боловсруулж байна. /Хэрэгжилт-70 хувь/

21.3. Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг Улсын Их Хурлаар батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэд, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг журмыг хэвшүүлэх /Улсын Их Хурал/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 21.15, 21.16-д энэ асуудлыг дараахь байдлаар зохицуулсан байна:

“21.15. Төр, нийгмийн анхаарал, ашиг сонирхлыг хөндсөн төслийг нэгдсэн хуралдаан хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дараа анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө уг

175

Page 176: biyelelt

төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж олон нийтээс санал авах ажлыг дараахь журмаар холбогдох Байнгын хороо зохион байгуулж болно:

21.15.1.төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлэхдээ санал ирүүлэх хугацаа, түүнийг хүлээн авах Байнгын хорооны нэрийг заасан байх;

21.15.2.олон нийтээс ирүүлсэн саналыг судалж үзсэний үндсэн дээр холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл төсөлд санал өгсөн иргэн буюу хуулийн этгээдийн төлөөлөгчийг Байнгын хорооны хуралдаанд урьж ирүүлэн саналынх нь талаар асуулт асуух.

21.16.Байнгын хороо төслийн талаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлэг, мэргэжлийн байгууллагын санал сонсох, мэдээлэл авах зорилгоор дараахь журмаар нээлттэй хуралдааныг зохион байгуулж болно: 21.16.1. Байнгын хорооны дарга нээлттэй хуралдаанаар хэлэлцүүлэх төслийн сэдэв, өдөр, цагийг нэг сарын өмнө Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн товлож олон нийтэд зарлах; 21.16.2. нээлттэй хуралдаанд оролцох хүмүүсээс санал, мэдээллийг нь урьдчилан авч 3-аас доошгүй хоногийн өмнө Байнгын хорооны гишүүдэд тараах; 21.16.3.нээлттэй хуралдаанд оролцогчдоос санал, мэдээлэлтэй нь холбогдуулж гишүүд асуулт асуух.”

-Түүнчлэн УИХ-аас 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хууль санаачлагч иргэдийн саналыг хэрхэн хүлээж авах, үзэл баримтлалдаа яаж тусгах, хуулийн төслийг цахим хуудсанд хэзээ байршуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн.

-2009 онд батлагдсан дараахь томоохон, олон түмний анхаарал татсан хуулиуд дээр олон нийтээс санал авах ажлыг дээрх 2 хуульд заасан журмын дагуу тодорхой үе шаттайгаар явуулсан бөгөөд энэ ажил хэвшил болж байна:

а/Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийн талаар иргэд болон 8 төрийн бус байгууллага, хөдөлгөөний саналыг өргөнөөр авч Байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэгт тэднийг оролцуулах замаар төслийг батлуулсан. Дээрх төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг нийт 6 удаа мөн нээлттэй хуралдсан.

б/Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл дээр нийт 18 байгууллага тухайлбал, банкуудын холбоо, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ХЗДХЯ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг ажиллуулсан бөгөөд нийтдээ 5 удаа хуралдаж, тодорхой саналууд гарган ажилласан.

в/Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоол батлах үед иргэд, байгууллагын саналыг өргөнөөр тусгаж ажилласан байна. Тухайлбал, Шинжлэх ухааны академи, Иргэдийн алъяанс төв, үнэт цаас эрхлэгчдийн холбоо зэрэг 30 шахам төрийн болон төрийн бус байгууллагаас албан ёсоор санал авсан бөгөөд Байнгын хорооны ажлын хэсэгт эдгээр байгууллагын төлөөллийг оролцуулж, нийтдээ 16 удаа нээлттэй хуралдсан. /Хэрэгжилт-70 хувь/

21.4. Иргэний нийгмийн байгууллагаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, нийгэмд тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх арга хэлбэрийг бий болгох /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.4.1. Төрийн бус байгууллагын тухай болон бусад хуульд дээрх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх /Ц.Нямдорж/

176

Page 177: biyelelt

Биелэлт: Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ХЗДХ-ийн Сайдын 2009 оны 129 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсэг дээр уг хуулийн төслийн эхний хувилбарыг хэлэлцэхэд бэлэн болоод байна. /Хэрэгжилт-50 хувь/

21.4.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллага, ялангуяа төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх боломжоор хангах /Ц.Нямдорж/

Биелэлт: Цагдаагийн ерөнхий газраас 2009 онд “Иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг ахиулж, олон нийттэй хамтын ажиллагааг бэхжүүлэх” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн эргүүлийн байршлыг оновчтой үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээ авах, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах, гааль, татвар, хил хамгаалах, прокурор, мэргэжлийн хяналт болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд хамтран ажиллах талаар төлөвлөн ажиллаж байна. Мөн гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн талаар криминологи судалгаа хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллага, ялангуяа төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахын тулд Монголын оюутны холбоотой хамтран “Оюутны байр” нэгдсэн шалгалт, “Оюутан та хөгжлийн түлхүүр” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж, "Оюутны мэдээ" сонины “Хуулийн булан”- д эрх зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн өгч ажиллаж байна. Мөн Улаанбаатар телевизтэй хамтран гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газраас “102 мэдээлж байна“ шууд нэвтрүүлгийг 8 удаа, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Олон нийтийн цаг” шууд нэвтрүүлгээр гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Нийгэм эдийн засгийн редакцийн “Эх сурвалж“ нэвтрүүлгээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Улаанбаатар радио, FM 101,7-оор “Хот амгалан уу” нэвтрүүлэгт 8 удаа, Авто радио FM 93,6-тай хамтран “Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлж байна” нэвтрүүлэгт 18 удаа, С-1 телевизтэй хамтран “Олон нийтэд хүргэх цаг“ шууд нэвтрүүлэгт Албадан саатуулах, баривчлах төв, НЦГ-ын Мэдээлэл, Шуурхай Удирдлагын төв буюу 102, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн хэрэг, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын үйл ажиллагааны талаар, MN-25 дугаар телевизийн өглөөний шууд нэвтрүүлгээр 7 хоногт 2 удаа НЦГ- ын алба хаагчдыг тогтмол оролцуулж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар үзэгч, сонсогчдод мэдээлэл хүргэж, тэднээс гаргасан асуултад хариулж ажилласан.

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 20 телевизийн удирдлагад ТВ-чатаар хууль, тогтоомжийн заалтыг зөрчсөн, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөсөн, садар самууныг сурталчилсан нийтээр дагаж мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөн зар, сурталчилгаа нилээдгүй явуулж байгаатай холбогдуулан хугацаатай албан мэдэгдэл өгч ажилласан.

Хүн худалдаалах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс “Охид”, ”Сургалт”, “Шалгалт”, “Журам”, “Хяналт”, “Биеэ үнэлэгч” зэрэг нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ТВ-8 телевиз, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж үр дүнг

177

Page 178: biyelelt

тооцож ажилласан. Үүний үр дүнд “Биеэ үнэлэгч” нэгдсэн арга хэмжээгээр 18-52 насны 26 охид, эмэгтэйчүүдийг бүртгэл судалгаандаа авч, эрүүл мэндийн төвүүдэд үзлэгт хамруулан охид, эмэгтэйчүүд болон бэлгийн замын халдварт өвчний талаар холбогдох үзлэг шинжилгээг хийлгэсэн.

Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах баривчлах төвөөс энэ оны эхний 5 сарын байдлаар тус төвд баривчлагдсан биеэ үнэлэгч 230 эмэгтэйд ДОХ, бэлгийн замын халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн мэдлэг, боловсролд тус дэм болохуйц бусад мэдээлэл, сурталчилгааны ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны “Улаан тууз” эмнэлэг, “Итгэл шүтээн” ТББ-тай хамтран 18 цагийн, “Глобал Энхмөнх Аутрийч” ТББ–ын “Цөлийн гол” төслөөс 40 цагийн, Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн “Улаан загалмайн хороо”-ноос 4 удаагийн сургалтыг явуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран нийслэлийн хэмжээнд “Шалгалт” арга хэмжээг явуулж хүүхдийн 34 халамж, асрамжийн төвүүдийн үйл ажиллагааг шалган тус төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүд болон үрчлэлтийн талаарх судалгааг 2009 оны эхний 5 сарын байдлаар шинэчлэн гарган, хяналт тавин ажиллаж байна.

Замын цагдаагийн албанаас дэлхийн залуусын сайн үйлсийн өдрийг тохиолдуулан “Зогс, аюулгүйн бүс” арга хэмжээ, “Монголын залуусын сайн үйлсийн өдөр 2009” хөтөлбөрийн хүрээнд төрийн бус байгууллагуудын сайн дурынхан, оюутан сурагчид зэрэг 300 гаруй залуучуудыг хамруулан хотын замын хөдөлгөөнд оролцогчдод туслах зорилгоор ачаалал ихтэй төв зам болох Зүүн дөрвөн зам, Боловсролын их сургуулийн уулзвар, Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Төв шуудангийн уулзвар, 120 мянгатын автобусны буудал зэрэг газруудад байрлаж, явган зорчигчдыг гарцаар гаргаж, жолооч, зорчигчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлан, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцохыг уриалж ажилласан.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас "Би Эс Пик чи" студитай хамтран цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар бодитой, эерэг ойлголтыг өгөх зорилгоор “Цагдаагийн тангараг” уран сайхны киног хийж, иргэдийн хүртээл болгоод байна.Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол-Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 10 аймаг, таван дүүргийн Цагдаагийн газар, хэлтэст “Хүүхэд хамгааллын өрөө”-г байгуулан иж бүрэн тохижуулан ажиллаж байна.

Нийслэлийн цагдаагийн газраас хүн худалдах гэмт хэргийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд залуучуудын хүртээл болгох зорилгоор “Flash” хамтлагаар “Хүний наймаа” нэртэй дуу зохиолгон дуулуулж, улмаар видео клипийг “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” төрийн бус байгууллага, “Х” ентертайнмент студитэй хамтран хийлгэж нийтийн хүртээл болгосон байна.

Мөн замын цагдаагийн албанаас иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй хүргэх, замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд сурталчилгаа, сургалт явуулах зорилготой “Телестуди”-ийг байгуулах үндэслэл, хүрэх үр дүнгийн талаар судалгаа, танилцуулга хийж, нэвтрүүлгийн бодлогын талаар саналаа боловсруулан НЗДТамгын газарт хүргүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 69 тоот захирамж гаргуулан 20 сая төгрөгийн санхүүжилт хийлгэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, ажиллах боловсон хүчний сонгон шалгаруулалтыг явуулан уг ажлыг эхлэхэд бэлэн болоод байна. /Биелсэн -100 хувь/

21.5. Иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн эрх зүйн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах, бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд онлайнаар мэдүүлэг авч, хариуг онлайнаар болон шуудангаар илгээдэг журамд шилжих ажлын бэлтгэлийг хангах /Н.Алтанхуяг/

178

Page 179: biyelelt

Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.5.1. Эрх зүйн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах талаар зохион байгуулалтын болон техникийн боломжийг судлах /Ц.Нямдорж/

Биелэлт: “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ” төслийн 2 дахь шатны ажлаар иргэд, байгууллагаас цахим хэлбэрээр лавлагаа авах хүсэлт тавих тусгай эрхийн дагуу иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайлт, шүүлт хийх боломж бүхий динамик вэб сайт хийлгүүлэхээр ажиллаж байна. Уг тусгай эрхийг Виза /Visa/ картын тусламжтайгаар төлбөр төлж авах юм. /Биелсэн-100 хувь/

21.5.2. Эрх зүйн бүртгэл, мэдээллийн сан бүрдсэний үндсэн дээр онлайнаар мэдүүлэг авч, хариуг онлайнаар болон шуудангаар илгээдэг техникийн нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: Вэб сайт хийлгэх тендерийг 2009 оны 3 дугаар улиралд зарлаж, шалгаруулалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн “Ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах журам”-ын дагуу 9 дүгээр сарын 3-ны өдөр явуулсан. Тендерт “Эм-Си-Эс”, “Оргил софт”, “Йон”, “Ю-Эс-Ай /USI/“ зэрэг компаниуд материалаа ирүүлснээс ажил гүйцэтгэх хугацаа, санал болгосон технологийн шийдэл, боловсон хүчний чадвар, хямд үнэ зэргийг харгалзаж USI компанийг шалгаруулсан. Вэб сайтын ажлыг энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулснаар хийж эхлэх юм. Цаашид мэдээллийн сан шинээр үүсгэх, вэб дээрх мэдээллийн санг шинэчлэх, банкуудтай гэрээ байгуулах, “Динамик вэб сайт хөтлөх, хянах журам”-ыг боловсруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. /Хэрэгжилт-70 хувь/

21.6. Нийгмийн зохион байгуулалт, эмх цэгц, сахилга, дэг журмыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын цар хүрээ, чанар, үр нөлөөг дээшлүүлэх /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.6.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зориулсан мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 94 дүгээр тушаалаар байгуулсан. Тус хөтөлбөрийг анхны байдлаар боловсруулан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2009 онд зохион байгуулах сургалт, сурталчилгааны ажлын төлөвлөгөөг Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар баталж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Аймаг, сумдын ИТХД, Засаг дарга нарт зориулсан бүсчилсэн сургалт”-ыг Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийн стандартчлал” төсөл, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн санхүүжилтээр ХЗДХЯ, ЗГХЭГ хамтран зохион байгуулахаар ажлын төлөвлөгөө, төсөв, сургалтын хөтөлбөр бэлтгэн, бүсчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулав.

Сургалтын хөтөлбөрт орон нутгийн удирдлагуудаас хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээллийг тогтмол хүргэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад шаардлагатай онол, практикийн асуудлыг тусгасан.

179

Page 180: biyelelt

Яам, агентлагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтнуудад зориулан аргачилсан онол-практик хосолсон сургалтыг зохион байгуулж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга зүй”, “Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, шаардлагатай гарын авлага материал тараав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт зөвлөгөөнийг 2009 оны 1 дүгээр сарын 22-нд Налайх дүүрэгт илтгэл мэдээлэл, санал солилцох уулзалт гэсэн 2 үе шаттай зохион байгуулав.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтийн ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төв аймгийн ИТХ, Төв аймгийн сумдууд, Нийслэлийн Баянзүрх, Багануур, Сонгино хайрхан, Сүхбаатар, Хан–Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн холбогдох албан тушаалтан, иргэд нийт 80 хүн оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж, илтгэх хуудсаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулж чиглэл авч ажиллаа.

2009 оны 2 дугаар сарын 12-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг тус аймгийн салбар Зохицуулах зөвлөлтэй хамтран хууль хяналтын байгууллага, иргэдийг оролцуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэр дундаа мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөж зохион явууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдоос иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ухуулах, соён гэгээрүүлэхэд өнөөдөр анхаарах ёстой болсныг чухалчилж аймгийн хэмжээнд цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулж ажиллахаар тогтлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэр дундаа байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт идэвхжүүлэх сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Увс, Ховд аймагт 2009 оны 3 дугаар сард зохион байгууллаа. Сургалтанд эдгээр аймгийн бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, байгаль хамгаалагч нарыг хамруулав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хайнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захиалгаар явуулдаг цуврал радио нэвтрүүлэгт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулинд УИХ-аас 2008 оны 10 дугаар сарын 30-нд орсон зарим нэмэлт өөрчлөлтийн тухай радио зохиомжит нэвтрүүлгийг бэлтгэн явуулав.

Монголын радиогийн “Буянт мал” студитэй хамтран Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар 4 удаагийн цуврал нэвтрүүлгийг малчид, мал бүхий иргэд, мал махны худалдаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгжид зориулан явуулав.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн 2009 оны төлөвлөгөөнд заагдсаны дагуу Архангай аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн явуулж байгаа ажлын явцыг ГХУСАЗЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн, ЦЕГ-ын ЭЦГ-ын тасгийн дарга, УМХГ-ын ХАБҮҮХУА-ын ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 9 дүгээр сарын 14-18-ний өдрүүдэд шалгалаа.

Уг шалгалтаар хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгааг иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга түүний тамгын газар, хууль зүйн хэлтэс, цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, аймгийн хүнсний зах зэрэг газруудыг хамруулж аймгийн хэмжээнд тууврын зам тогтоох, мал мах бэлтгэх төвлөрсөн цэг тогтоох, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санг 9 суманд байгуулаагүй зэрэг нийтлэг дутагдалтай

180

Page 181: biyelelt

байв. Мал махны гарал үүслийн гэрчилгээний олголт түүнд тавих хяналтыг тогтмол явуулж хэвшиж байгаа нь сайшаалтай байна.

2008 онд тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг 126 гарч өссөн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутагтаа бүх шатанд идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Шалгалтын дүнг аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллав.

Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч “Малын хулгайтай хамтдаа тэмцье” зөвлөгөөнийг 2009 оны 6 сарын 9-ний өдөр зохион байгуулж, тус дүүргийн малчид, мал бүхий иргэдийг оролцуулж, энэ чиглэлээр зохиож байгаа ажлынхаа туршлагыг солилцов.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн криминологийн сектортой хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлт” сэдвээр судалгаа хийж, тайланг нэгтгэн гаргав.

Бусад төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг 4 дүгээр улиралд бүрэн судалж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“Нийгмийн дэг журам” ТББ-уудын сүлжээ, “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци” ТББ-тай хамтран архины асуудалтай хүчирхийлэл үйлдэгч хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор НЦГ-ын албан саатуулах баривчлах байрны цагдаагийн албан хаагчдад сургалт зохион явууллаа.

Зохицуулах зөвлөлөөс “Нийгмийн дэг журам” ТББ-уудын сүлжээ, “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”-тай хамтран НЦГ-ын Албадан саатуулах баривчлах байранд шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүст архины хор хөнөөлийг буруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууруулах бодисын хор холбогдлын талаар өдөрлөг зохион байгуулж, шаардлагатай зөвлөгөө өгч, эмнэлгийн анхан шатны үзлэгт 100 хүнийг хамруулж, “Хүний эрх-мэдээлэл төв” ТББ-аас насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар бүтээгдсэн “Нэг л алдвал” киног үзүүллээ.

Мөн нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол-өрх” сэтгэл заслын холбоотой архины асуудалтай хүнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж эхлээд байна. “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”-тай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, 10 аймгийн хэмжээнд үндэсний хэмжээнд өсвөр үеийнхний дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулж, дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “АХА” тэмцээн зохион байгуулж, нийт 11 их, дээд сургуулийн 75 оюутныг оролцуулан зохион байгууллаа. Тэмцээнийг МУБИС, МУИС-ийн ЭЗДС, Цагдаагийн академийн сургуулийн оюутнууд хошуучилсан байна.

“Мансууруулах эм бодисыг зүй бусаар хэрэглэх, худалдаалахын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 6 дугаар сарын 25-ны өдөр “Таны амьдрал, мансууралгүй орчин” сэдвээр Зохицуулах зөвлөл, ЭМЯ, УМХЕГ, ГЕГ, ЦЕГ, ШШҮТ, СЭМҮТ болон “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг” ТББ-ыг оролцуулан Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийг зохион байгуулав./Хэрэгжилт-90 хувь/

21.6.2. Олон нийтийн цагдаагийн албанаас иргэд, олон нийттэй хамтарч ажиллах үйл ажиллагааны стандартыг боловсруулж мөрдүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: “Азийн сан”-гийн тусламж, дэмжлэгтэйгээр ХЗДХ-ийн яам хамтран цагдаа, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор “Олон нийтийн цагдаа” төслийг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 4 хороодод хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын

181

Page 182: biyelelt

хүрээнд цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цагдаагийн ажил үйлчилгээний стандартыг боловсруулах, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн баримт бичгийг системчлэх, алба хаагчдын дунд зохиох сургалт, гарын авлага, материал бэлтгэн гаргах чиглэлээр хамтран ажиллав.

Төслийн хүрээнд ХЗДХЯ-аас Английн цагдаагийн байгууллагын хөгжлийн институтийн ажилтан Филипп Жекобыг урьж сургалт хийж, цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа болон цагдаагийн ажил, үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох талаар зөвлөмж авч ажиллав.

Мөн тус сангийн төслийн санхүүжилтээр цагдаагийн ажил, үйлчилгээний стандарт боловсруулах ажлын хүрээнд ашиглахаар АНУ-ын Белмонтын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт баримт бичгүүдийг албан ёсны орчуулгыг хийлгэн хүлээн аваад байна. Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийттэй харилцах нэн ялангуяа иргэд, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгаж шийдвэрлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдийг түр саатуулах, эрүүлжүүлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах, техник бүртгэл хийх, үнэмлэх олгох, гээгдсэн эд зүйлийг бүртгэх, олгох үедээ цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдаас дагаж мөрдөх “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг ЦЕГ-ын даргын 2009 оны 403 дугаар тушаалаар батлан гаргаж, төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст хүргүүлэн, хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2009 оны 9 дүгээр сард төвийн албад, 6 дүүрэгт ЦЕГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүдээс явуулсан шалган зааварчлах ажлын удирдамжид дээрх тушаалаар баталсан стандартын хэрэгжилтийг шалгасан. /Биелсэн-100 хувь/

21.6.3. “Эрх зүйн туслалцааны төв”-үүдийг 21 аймаг, 9 дүүрэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслалцаатайгаар байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэн, үйлчилгээний хүрээг нь өргөжүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: Эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий “Эрх зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийг боловсруулж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 27 дугаар тушаалаар батлав. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Эрх зүйн туслалцааны төв”-ийг байгуулж, 29 орон тооны өмгөөлөгчтэй гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар эдгээр төвүүд нь улсын хэмжээнд нийт 700 гаруй эрүүгийн хэрэгт холбогдогч төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж, 14514 иргэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч, сургалтад 15000 иргэнийг эрх зүйн албан бус сургалтанд хамруулсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс эдгээр төвүүдийг техник, тоног төхөөрөмжөөр хангахад 120.0 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн бичиг хэрэг, харилцаа холбооны урсгал зардалд 18.0 мянган ам.долларын санхүүжилт олгож, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа болно.

Төвүүд тухайн орон нутгийн засаг захиргааны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тусгайлан төрийн албан хаагчидад зориулсан эрх зүйн сургалтуудыг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулдаг. Жишээ нь Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Завхан Дорнод аймгуудад төрийн албан хаагчид, ялангуяа алслагдсан сумдын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтуудыг удаа дараа зохион байгуулсан.

Төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, бэхжүүлэх талаар зарим аймаг санаачлага гарган өөрсдийн нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг Төвийн байр шинээр барих асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсээс Баянгол дүүргийн Төвтэй

182

Page 183: biyelelt

хамтран 9 дүүргийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч болон эрх зүйн сургалт сурталчилгааны ажилтнуудыг хамруулан “Эрх зүйн туслалцааны төв”-ийн туршлага судлах сургалтыг зохион байгуулсан.

Эрх зүйн туслалцааны төвүүдэд иргэд хандах нь нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа хөдөө орон нутагт алслагдсан сумдын иргэд утсаар зөвлөгөө авах болсонтой холбогдуулан зарим аймгийн төвүүд тусгай утас ажиллуулж иргэдэд утсаар хууль зүйн зөвлөгөө, лавлагаа өгөхөд ашиглаж байна.

ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форум, НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл хамтран “Хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх боломжийг судалж санал боловсруулах” судалгааны ажил хийж гүйцэтгэх мэргэжлийн байгууллага, судлаачдын багын сонгон шалгаруулалтыг зарлаад байна. /Хэрэгжилт-90 хувь/

21.7. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн тоо 3

21.7.1. Цагдаагийн байгууллагын тухай, Харьяатын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шинжилгээний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: “Цагдаагийн байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Мөн ”Харъяатын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулахаар бэлтгэж байна.

“Шүүхийн шинжилгээний тухай” хуулийн төслийг эцэслэн боловсруулаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлэв.

“Улсын бүртгэлийн ерөнхий” хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьсан. /Хэрэгжилт-70 хувь/

21.7.2. Хуульчдыг төгсөлтийн дараахь сургалтад хамруулах асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг мэргэшүүлэх, давтан сургах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Хуульчдыг төгсөлтийн дараах сургалтад хамруулах асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2010-2012 оны нэгдсэн хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.

2009 оны 1 дүгээр улиралд Хайнс-Зайделийн сангийн санхүүжилтээр Эрх зүйн боловсролын академитай хамтран Удирдлагын Академийн багш нараар орон нутаг дахь Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны дарга, тасгийн дарга, ахлах мэргэжилтэн нарт бодлогын шинжилгээ, ажлын байрны болон үйлчилгээний менежмент, харилцааны ур чадвар зэрэг сэдвүүдээр 3 өдрийн сургалт зохион байгуулсан.

Хууль зүйн үргэлжилсэн сургалтын хүрээнд 2009 оны 7 дугаар сард Дорноговь аймагт нийтлэг чиглэлийн сургалт буюу Үндсэн хуулийн эрх зүй 1 багц, Хуульчийн ёс зүй 2 багц

183

Page 184: biyelelt

цагийн сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтад өмгөөлөгч 60, шүүгч, прокурор 25, нийт 85 хүн оролцсон. Мөн Ховд аймагт дээрх сургалтыг 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан.

Хууль зүйн үргэлжилсэн сургалтын журмыг сурталчилах ажлын хүрээнд уг журмыг www.legalinfo.mn цахим хуудаст байнга байршуулж, мөн уг журмыг жижиг гарын авлага болгон хэвлэн гаргав. /Хэрэгжилт-70 хувь/

21.8. Авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож нөхөн төлүүлдэг болгох, авлигатай тэмцэх асуудлыг эрчимжүүлж, ялын бодлогыг чангатгах /Ц.Нямдорж/

21.8.1. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, ялын бодлогыг чангатгах чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 239 тоот тушаалаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулж байна. /Хэрэгжилт-50 хувь/

21.9. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэний хохирлыг барагдуулах төрийн сантай болох, хохирол учруулсан этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг бүрэн барагдуулах /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.9.1. Зарим онц хүнд, хүнд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бие махбодид хүнд гэмтэл учирсан бол шүүхийн шийдвэрт заасан хохирлын зохих хэсгийг /хуулиар тогтоосон/ хохирогч буюу түүний гэр бүлийн гишүүнд төрийн сангаас нөхөн төлөх чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2008 оны 5 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг дахин боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. /Хэрэгжилт-70 хувь/

21.9.2. Хохирол учруулсан этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг барагдуулах асуудлыг судалж санал боловсруулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Гэмт хэрэг үйлдэж хорих ял эдлэж буй ялтныг ял эдлэх хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүднээс албадан хөдөлмөрт хамруулах ажиллагааг тухайн хорих ангийн онцлогт нь тохируулан зохион байгуулж байна. Хорих ангид ял эдлэж байгаа ялтныг ажлын байраар хангах, нийгмийн амьдралд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэргэжил олгох тусгай зөвшөөрөл олгосон 20/1051 дугаарын “Гэрчилгээ” авсны дагуу Хорих 401 дүгээр ангид алт, мөнгөний дархан, сийлбэрчин, Хорих 407 дугаар ангид оёдол-эсгүүр, нэхмэл, Амгалан дахь Хорих 421 дүгээр ангид барилгын засал-чимэглэлчин, өрлөгчин, сантехникч, мужаан, цахилгаанчин мэргэжлээр сургалтыг явуулж байна. ШШГЕГ-ын даргын 2008 оны А/115 дугаар тушаалаар “Ялтныг мэргэжлийн түр сургалтад суралцуулах, шалгалт авах, мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох журам”-ыг батлан үйл

184

Page 185: biyelelt

ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 120 ялтанд “Чадамжийн гэрчилгээ” олгоод байна. Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулахад нөлөөлөл үзүүлэх үүднээс учруулсан хохирлын талаарх судалгааг Хорих ангийн эргэлт уулзалтын байранд байршуулж, ялтан болон түүний ар гэр, төрөл садангийн хүмүүст хохирлын талаар мэдээлэл өгөх, хохирол барагдуулсан тохиолдолд үүсэх эерэг үр дагаврын талаар танилцуулга, сурталчилгааны ажлыг нийгмийн ажилтнууд зохион байгуулж байна.

Хорих ангиудын үйлдвэрлэлийн чиглэлийг Засгийн газрын 2008 оны 51 дүгээр тогтоолоор шинэчилэн тогтоосны дагуу ШШГЕГ-ын даргын 2008 оны А/08 дугаар тушаалаар “Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох түр журам”-ыг батлан гэрээгээр ажиллаж байгаа ялтны хөдөлмөрийн хөлсний 30 хүртэлх хувийг суутгаж, хохирогч нарт олгох ажиллагааг зохион байгуулан явуулж байна. 2009 оны II улирлын байдлаар 84 ялтанд холбогдох 24.2 сая төгрөгийг дансанд төвлөрүүлж, 134 ялтанд холбогдох 422.6 сая төгрөгийн төлбөрийн материалыг хянаж, нийт 218 ялтанд холбогдох 446.8 сая төгрөгийг барагдуулж, ял эдэлж буй хорих ангид нь төлбөр төлөлтийг тодорхойлсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны А/36 дугаар тушаалаар “Хохирол учруулсан этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг барагдуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэний хохирлыг барагдуулах сантай болох, хохирол учруулсан этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг барагдуулахаар заасны дагуу харъяа Шийдвэр гүйцэтгэх албадаас санал авах ажиллагааг зохион байгуулан явуулсан. Мөн “хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорьсон, хүн барьцаалах, хүн худалдан авах, хүчиндэх, олон улсын хамгаалалтанд байдаг хүмүүст халдан довтлох, төрлөөр устгах” гэх мэт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 9 төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс учруулсан хохирлын судалгааг улсын хэмжээнд гаргах ажиллагааг зохион байгууллаа. /Хэрэгжилт-50 хувь/

21.10. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын зорилтуудыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусган боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлж батлуулдаг болох /С.Баярцогт/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

Биелэлт: Жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах үүднээс Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт баталж байх асуудлыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн энэ хүрээнд жил бүрийн Үндсэн чиглэлийг хавар батлуулж байхтай холбогдуулан зарим хууль, дүрэм, журамд орох өөрчлөлтүүдийн төслийг бэлтгэн хамт оруулж хэлэлцүүлэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулах хугацааг өөрчилж, УИХ-ын хаврын чуулганаар “Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл”-тэй хамт батлуулж, хэрэгжүүлэхээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2009 оны 6 дугаар сарын 11-ны нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, батлууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулах, төсөв боловсруулах үндэслэлийг сайжруулах зорилгоор Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын 2004 оны 2 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журамд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулан УИХ-ын 2009 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа. /Биелэлт-100 хувь/

185

Page 186: biyelelt

21.11. Төрийн захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах, түүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: стандарт батлагдсан байх

21.11.1. Сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүхэлд нь судалж, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авах /Ц.Нямдорж/

Биелэлт: Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг хянаж, бүртгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдуулан Дэлхийн банкны Захиргааны шийдвэрийг стандартчилах төслөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр “Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж буй шийдвэрийн үе шатууд дахь өнөөгийн зохицуулалт, сайжруулах арга зам” судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлээд байна.

ХЗДХЯ-наас Сайд нарын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг цэгцлэхтэй холбогдуулан 2009 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан уулзалт-ярилцлагыг Дэлхийн банкны Захиргааны шийдвэрийг стандартчилах төсөлтэй хамтран зохион байгуулсан.

ХЗДХЯ-наас Захиргааны шийдвэрийг стандартчилах төслийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авсан. Дүн шинжилгээ хийсэн ажлын туршлага дээрээ үндэслэн хүсэлт гаргасан дараахь яам, агентлагийн НДМШ-ийг цэгцлэх ажил эхэлсэн.

1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам2. Бүртгэлийн ерөнхий газар3. Гаалийн ерөнхий газар4. Цагдаагийн ерөнхий газар5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар6. Хил хамгаалах ерөнхий газар7. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн9. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

зэрэг байгууллагуудын даргын шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгуулах тухай саналыг дээрх агентлаг, байгууллагын удирдлагад танилцуулсан.

Агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг цэгцлэх ажлын удирдамжийн төслийг боловсруулж байна. /Хэрэгжилт-70 хувь/ 21.11.2. Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актыг хянаж, бүртгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ыг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 23 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс Засгийн газрын тогтоолоор батлагдах журмын төслийн хоёрдох хувилбарыг боловсруулаад, уг журмын төсөлд санал авах зорилгоор тодорхой бүлгүүдтэй уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд: Яам, агентлагийн хуулийн зөвлөх, орон нутгийн ЗДТГ-ын хуулийн хэлтэс, яам, агентлагийн нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр боловсруулдаг мэргэжилтнүүд, захиргааны эрх зүйн чиглэлийн эрдэмтэн, судлаач, багш нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хамтран хийв. /Хэрэгжилт-70 хувь/

186

Page 187: biyelelt

21.12. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг тогтоож, нэн шаардлагатай байгаа техник, хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх /Ц.Нямдорж/Хүрэх түвшин: Стандарт батлагдсан байх

21.12.1. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулж батлуулах /Ц.Нямдорж/

Биелэлт: Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийттэй харилцах нэн ялангуяа иргэд, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгаж шийдвэрлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдийг түр саатуулах, эрүүлжүүлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах, техник бүртгэл хийх, үнэмлэх олгох, гээгдсэн эд зүйлийг бүртгэх, олгох үедээ цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдаас дагаж мөрдөх “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг ЦЕГ-ын даргын 2009 оны 403 дугаар тушаалаар батлан гаргаж, төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст хүргүүлэн, хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. /Биелсэн-100 хувь/

21.12.2. Цагдаагийн байгууллагын авто парк, зэвсэг, тусгай хэрэгслийн хангалтыг тодорхой төлөвлөгөө гарган үе шаттайгаар нэмэгдүүлэх /Ц.Нямдорж/

Биелэлт: Цагдаагийн байгууллагын авто парк, зэвсэг тусгай хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын 2009-2012 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд саналаа тусгуулан, тусгай хэрэгсэл бэлтгүүлэн худалдаж авах зардалд 800 сая төгрөг батлагдсан бөгөөд үүнийг зориулалтын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн тусгай хэрэгслийг хуваарилах, ашиглах, хадгалах, журам боловсруулж мөрдөж ажиллахаар төлөвлөөд байна. 2009 оны хөрөнгө оруулалтын улсын төсөвт авто парк шинэчлэлтэд төсөв, хөрөнгө төсөвлөөгүй боловч Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн чиглэлийг 20-оор нэмэгдүүлж, уг чиглэлд ажиллах 20 автомашин, түүнд шаардагдах шатахуун, шатах тослох материал, 172 алба хаагчийн цалингийн зардал, төсвийн тооцоог гаргаж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 225 дугаар захирамж гарч 500.0 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлээд байгаа ба 20 автомашиныг авах тендер зарлаад байна. /Хэрэгжилт-90 хувь/

21.12.3. Нийгмийн хэв журам хамгаалах чиглэлээр ажилладаг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хүн нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангах арга хэмжээ авах /Ц.Нямдорж/

Биелэлт: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангах арга хэмжээ авах ажлын хүрээнд БНСУ-ын “Korea Development of safety” компанитай 38 мм-ийн хийн буу 50 ширхэг, 1800 ширхэг сум, 1000 ширхэг, утаан хөшиг үүсгэгч, гранат 100 ширхэг, төрөл бүрийн гранат шидэгч 4 ширхэг, 2М маркийн хийн болон утаат хөшиг үүсгэгч сум 800 ширхэг, хорт утааны баг 400 ширхэг, тэмдэгт дохио өгөгч өнгөт утаа гаргагч 50 ширхэг, нийт 104980 ам.долларын өртөг бүхий эд зүйл худалдан авах гэрээ байгуулан зохих хангалт хийв.

187

Page 188: biyelelt

Түүнчлэн Замын цагдаагийн албанаас алба хаагчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 9,2 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг гэрэл ойлгогч бүхий хантаазаар Улсын их баяр наадмын өмнө хангалт хийв.

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хүн нэг бүрийн тусгай хэрэгслийн дуулга малгай 2100, бамбай 2700, хамгаалалтын хантаас 600, хамгаалалтын хувцас 240, өвдөг, тохойны хамгаалалт 2000, цахилгаан бороохой 1500 ширхэгээр хангалт хийж, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаа нарт өдөр тутмын дүрэмт хувцас нэмж олгов.

Дотоодын цэргийн штабт Улсын онц чухал объектын хамгаалтад зориулан суудлын автомашин 4, холбооны суурин станц 8, гар станц 22, автомашины станц 4 ширхэгийг олгож нөхөн хангалт хийв. /Биелсэн-100 хувь/

21.12.4. Цагдаагийн хамгаалалт болон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангах /Ц.Нямдорж/

Биелэлт: Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх зорилгоор олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангах ажлын хүрээнд 34.600.0 долларын өртөг бүхий хуяглагдсан даралттай усаар шүрших тоноглол бүхий тусгай зориулалтын автомашин 2 ширхэгийг БНСУ-ын “Жунжин CSM” компаниас худалдан авахаар гэрээ хийж, гэрээний дагуу хүлээж авав.

Уг автомашиныг хариуцан ажиллуулах 2 алба хаагчийг сургаж дадлагажуулав. /Биелсэн-100 хувь/ 21.13. Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерийн хяналтын системийг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх /Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга/Хүрэх түвшин: үйл ажиллагааны хэрэгжилтээр

21.13.1. Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох асуудлаар төсөл хэрэгжүүлж, хяналтын камерийг зарим уулзваруудад тавих ажлыг эхлүүлэх /Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга/

Биелэлт: Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох зорилгоор төсөл хэрэгжүүлж, Нийслэлийн төсвөөс хөрөнгийн тодорхой хувийг гаргуулахаар тендерийн үнэлгээний хороог байгуулан ажиллаж, тендер зарлахад БНСУ-ын компани шалгарч, төслийг хэрэгжүүлэх ажил явагдаж байна. Уг төслийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 12.5 сая ам.доллараар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн цагдаагийн газрын эдэлбэр газарт Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Түргэн тусламжийн байгууллагуудын хэмжээнд Холбоо, мэдээлэл хяналтын нэгдсэн сүлжээний удирдлагын төв байрыг бариулахаар газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлүүдийг авч, барилга угсралтын ажлыг эхлээд байна.

Улаанбаатар хотын гудамж замуудад эхний ээлжинд шинээр байгуулах, шинэчлэн сайжруулах гэрэл дохионуудын байршлыг тохирч, судалгаа хийж гэрэл, дохионуудыг байрлуулах суурийг ухах ажлыг эхлүүлсэн бөгөөд теле хяналтын камер болон мэдрэгчүүдийг суулгах суурийн ажил 32 газарт хийгдээд байна. /Хэрэгжилт-90 хувь/ 21.14. Хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнийн зохиомол хөөрөгдлийг хянан зохицуулах чиглэлээр Шударга бус өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

188

Page 189: biyelelt

оруулах замаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг өргөжүүлэх /Н.Алтанхуяг/Хүрэх түвшин: хуульд нэмэлт, өөрчлөлт орсон байх

Биелэлт: Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Өрсөлдөөний тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өрсөлдөөний байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, өргөжүүлэх талаар санал боловсруулан Тэргүүн Шадар сайд болон холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлээд байна. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдсэн боловч хараахан батлагдаагүй байна. Харин Хэрэглэгчийн эрхийг хамгалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал тус агентлагийн чиг үүрэгт хамаарагдах болж үйл ажиллагаа нь нилээд өргөжиж, 2009 оны 9 дүгээр сараас шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах бэлтгэл үндсэндээ хангагдаад байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага, энэ талаар олон улсын туршлагыг судлан тодорхой мэдээлэл бэлтгэн Ерөнхий сайдын ажлын албанд танилцуулсан. /Хэрэгжилт-70 хувь/

189