Эхийн хооллолтын ач...

31
Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол Б.Бадамханд НЭМГ-н мэргэжилтэн АУ магистр, кл профессор 2017

Transcript of Эхийн хооллолтын ач...

Эхийн сүүгээр

хооллолтын ач

холбогдол

Б.Бадамханд НЭМГ-н мэргэжилтэн

АУ магистр, кл профессор

2017

Агуулга

1. Хөхөөр хооллолтын ач холбогдол

2. Эхийн сүүний төгс найрлага

3. Халдвараас хамгаалах

4. Эх үрийн холбоо

5. Хөхөлт

Нялхас бага насны хүүхдийн хооллолтын

Дэлхийн Стратеги нь хүүхэд амьдралынхаа

эхний 6 сард эхийн сүүгээр дагнан хооллох

ёстойг зөвлөдөг.

Эхийн сүү нь нялхасын эрүүл өсч хөгжихөд

шаардлагатай хоол тэжээлийн бүх хэрэгцээг

хангаж чадах тохиромжтой хоол юм. Иймээс 6

сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох ёстой.

Хөхүүл эхчүүд хөхөөр хоололтын талаар үнэн зөв

мэдээлэл авахын зэрэгцээ, гэр бүл, олон нийтийн дэмжлэг

тусламжаар хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож чадна.

Эхчүүдэд хөхөөр хооллох талаар зөвөлгөө өгөх ур

чадвартай, туршлагатай, хөхөөр хооллолтын талаар зөв

мэдлэг, мэдээлэлтэй эрүүл мэндийн ажилтан байх нь

эхийн сүүгээр хооллолтой холбоотой илэрч болох

хүндрэлийг шийдвэрлэж урьдчилан сэргийлэн туслаж

чадна.

6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон

хүүхдийн амьдрах чадвар бусад хооллолттой

хүүхэдтэй харьцуулахад 14 дахин илүү байдаг.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр 5 хүртэлх

насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан

болж буй хатгаа, суулгалт өвчний эрсдэлийг

бууруулна.

Эхийн сүүгээр хооллолтын ач

холбогдол

Эхийн сүүгээр 2 нас хүртэл үргэлжлүүлэн

хооллосноор хүүхдийн жингийн илүүдэл буюу

таргалалтад өртөх эрсдэлийг 13 хувиар,

чихрийн шижингээр өвдөх эрсдэлийг 35 хувиар

бууруулна.

Эхийн сүүгээр хооллох нь оюуны хөгжилд маш

чухал дэмжлэг болдог бөгөөд оюун ухааны

индексийн чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

Эхийн сүүний найрлага

Хамгийн төгс найрлагатай

Түргэн боловсорч, бүрэн шимэгддэг

Халдвараас хамгаална

Эхийн сүү, ангир уураг нь хүүхдэд

юугаар ч орлуулашгүй хоол болохыг түүний тэжээлийн бодисын найрлагаас харж болно.

Ангир уураг

Хүүхдийг төрөх үед ангир уураг нь эхийн хөхөнд бэлэн

болсон өвөрмөц найрлагатай сүү юм.

Энэ сүү нь маш өтгөн тод шаргал өнгөтэй, хэмжээ нь бага

24-30мл боловч хүүхдийн хамгийн үнэт хоол тэжээл болж

чаддаг.

Ангир уураг нь тогтмолжсон сүүнээс илүү их уураг

агуулдаг.

Ангир уураг нь иммуноглобулин А, М, G агуулдаг тул анхны

дархлаа үүсгэж халдвараас хамгаалдаг байна.

Ангир уураг нь туулгах үйлчилгээтэй. Энэ нь

гэдэснээс билирубиныг зайлуулан цэвэрлэдэг. Мөн

гэдсийг зунгагаас цэвэрлэж өгдөг.

Хүүхдийн гэдэсний ханаар 100% шимэгддэг альбумин,

β лактозаг агуулдаг.

Ангир уураг амласан хүүхэд бүрийн хоол

боловсруулах замыг салст бүрхэвчинд уураглаг

бүрхүүл үүснэ.

Хүүхэд төрсний дараах цөөн хөхөлтөөр ч ангир

уургаар хооллох нь маш чухал ач холбогдолтой.

Эхийн сүүний тэжээллэг бодисууд

Өөх тос

Уураг

Лактоз

Эхийн

сүү Үнээний Ямааны

Эхийн сүүнд:

– Илчлэгийг хангах өөх тос

– Өсөлтөд ашигтай уураг

– Илчлэгийг өгдөг лактоз хэмээх сүүний сахарыг агуулсан

байдаг.

– Хүүхдийн өсөн хөгжиж буй уураг тархи, нүд, цусны

судсыг эрүүл байлгахад хэрэгцээтэй ханаагүй тосны

таурин гэдэг амин хүчил байдаг.

Эхийн сүүн дэх уургийн шинж чанар

шингэц сайн

шингэц сайн шингэц муу

35%

Казейн

Казейн

80%

эхийн сүү үнээний сүү

ээдэм

шар сүү

халдварын

эсрэг уураг

Төрөл бүрийн сүүн дэх уураг нь чанарын болон хэмжээний хувьд эрс ялгаатай.

Түргэн боловсорч, бүрэн шимэгддэг

Өөх тос

Уураг

Лактоз

Эхний Дуусах үеийн

Ангир уураг Найрлага

тогтмолжсон

Эхийн сүү нь байнга тогтмол найрлагатай байдаггүй. Энэ нь

хүүхдийн нас, хөхүүлэлтийн эхлэл болон төгсгөл үеээс хамаарна.

Эхийн сүү нь 3 дах өдрөөс сүүний хэмжээ нь нэмэгдэж шингэрч

ирдэг. Үүнийг шилжилтийн сүү гэж нэрлэдэг.

7-10 хоногоос сүүний найрлага тогтмолжиж эхэлдэг. Ингэснээр

сүү их хэмжээгээр үүсч хөх дүүрч чинирдэг. Үүнийг хөхөнд сүү

орж байна гэж нэрлэдэг.

Хүүхдийг хөхүүлэх үед эхлээд хөхөлбөр өнгөтэй шингэн сүү

ялгардаг. Энэ сүү нь уураг, лазтоз, ус бусад тэжээлийн бодисоор

хүүхдийн махбодийг хангаж чаддаг. Иймд ус өгөх шаардагагүй.

Хүүхдийг үргэлжлүүлэн хөхүүлэхэд сүү цагаан өнгөтэй

болно. Энэ нь өөх тосны агууламж нь их буюу сүүний

илчлэгийг нэмэгдүүлдэг.

Эхийн сүү нь 2 нас хүртэлх хүүхдийн илчлэгийн

хэрэгцээний 1/3-г, уургийн хэрэгцээний тэн хагасыг хангаж

чаддаг.

Эхийн сүүнд В, С аминдэм, төмрийн бага зэрэг агууламжтай

байдаг.

Эхийн сүү нь хүүхдийн А аминдэмийн хэрэгцээг 2 нас

хүртэл 75%-н хангах чадвартай.

Эхийн сүүнд хүүхдийн олон төрлийн халдвараас хамгаалдаг

цагаан эсүүд болон халдвараас хамгаалдаг хүчин зүйлс

агууллагддаг.

Эхийн сүүнд нянгийн өсөлтөөс сэргийлдэг лактоферрин,

нянг устгадаг лизоцим, халдварын эсрэг уургууд

Эхийн сүүн дэх эсрэг бие иммуноглобулин нь IgA бөгөөд энэ

нь эх халдвар авсан үед эхийн хөхөнд үүсч сүүгээр ялгарч

гарч хүүхдийг халдвараас хамгаалдаг.

Эхийн сүүнд вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлсүүд

агуулдаг.

Халдвараас хамгаална

1. Халдвартай эх 2. Эхийн цусан дахь

цагаан эсүүд нь

эхийг хамгаалах

эсрэгбиеийг үүсгэнэ.

4. Халдвартай эхийн

биед үүссэн

эсрэгбие нь эхийн

сүүгээр ялгарч

хүүхдийг хамгаална

3. Зарим цагаан эсүүд

эхийн хөхөнд очиж

эсрэгбиеийг үүсгэнэ.

Халдварын эсрэг хамгаалалт

Эхийн сүүгээр хооллолт нь эх хүүхдэд сэтгэл зүйн өндөр

ач холбогдолтой. Төрсний дараах арьсаар шүргэлцэх нь эх

хүүхэд хоёрын хооронд хайрын холбоо үүсэх, эх сэтгэл

хангалуун байдлаа мэдрэхэд нөлөөлдөг.

Эх хүүхэд хоёрын элэгсэг дотно харьцаа, хайр энхрийлэл

Эх сэтгэл хангалуун байна

Хүүхэд бага уйлна

Хүүхэд айж түгшихгүй, тайван байна

Эх үрийн холбоо

Хүүхдийг хэрхэн яаж хөхүүлэх талаар зөв

ойлголттой байвал та ямар ч хүндрэл

бэрхшээл, тохиолдох түүнийг даван туулах

ашигтай хамгийн зөв шийдвэр гаргахад

эхчүүдэд туслаж чадна.

Хөхөлт

Хөхний бүтэц

Хөхний толгой

Сүү хураах хөндий

Сувгууд

Монтгомерийн бучирхай

Нөсөөт хэсэг

Цулцангууд

Завсрын эд болон өөхлөг

Сүү ялгаруулах эсүүд

Булчингийн эсүүд Окситоцины

нөлөөгөөр агшдаг

Пролактины нөлөөгөөр

сүү ялгаруулдаг

Хөхийг үмхүүлэх

Зөв ба буруу үмхүүлэх

1 2

Хөхөө үмхүүлэх (гаднах байдал)

1 2

Хөх том эсвэл жижиг хэмжээтэй

харагддаг ч сүү ялгаруулах булчирхайлаг

эсийн тоо нь ижил байдаг тул хөх

хангалттай хэмжээний сүүг ялгаруулж

ямар ч эх хүүхдээ цатгаж чадна.

Пролактин Дараагийн хооллолтонд бэлтгэж хөхөлтийн үе

болон түүний дараа нь ялгардаг

Цусан дах пролактин

Хүүхэд хөхөө хөхөх

Хөхний толгойноос үүссэн мэдрэлийн сэрэл

• Шөнийн цагаар пролактин илүү их хэмжээгээр ялгарна.

• Өндгөн эсийн боловсролтыг дарангуйлна

Хүүхэд хөхөө сайн хөхвөл эхийн хөхөнд үүсэх

сүүний хэмжээ улам нэмэгддэг байна.

Хэрэв хүүхэд хөхөө хөхөө боливол тэр даруй

сүү үүсэх нь зогсдог.

Иймд хөхөнд сүү үүсэх явцад ээжийн хоол

тэжээл нөлөөлөхгүй.

Окситоцины рефлекс Окситоцин нь сүүг гадагш ялгаруулахын тулд

хөхүүлэхийн өмнө болон хөхүүлж байх үед ялгардаг даавар юм.

Умай агшина.

Хөхний толгойíоос үүссэн

мэдрэлийн сэрэл Цусан дахь окситоцин

Хүүхэд хөхөө хөхөх

Окситоцины рефлексийг дэмжих ба

саатуулах

• Сэтгэл

зовнил

• Бухимдал

• Өвдөлт

• Эргэлзээ

Рефлексийг саатуулах Рефлексийг дэмжих

• Хүүхдээ энхрийлэн

хайрлаж бодох

• Хүүхдийнхээ дууг сонсох

• Хүүхдээ харах

• Хүүхэддээ хүрэх

• Өөртөө итгэлтэй

байх

Эхийн сүүг саатуулагч

Хэрýв ýõèéí хөх сүүгээр

äүүрэн чинэрэх буюу хөхөлт

зогсвол ñ¿¿ үүсэх нь зогсоно

Ñààòóóëàã÷

Хүүхдийн рефлексүүд

Эрж, хайх рефлекс Ямар нэг зүйл уруулд нь хүрэхэд хүүхэд

амаа ангайж, хэлээ бултагануулна.

Хөхөх рефлекс

Ямар нэг зүйл тагнайд

нь хүрэхэд хүүхэд

хөхөж эхлэнэ.

Залгих рефлекс

Аманд нь сүү дүүрэх

үед хүүхэд түүнийг залгина.

Эзэмших чадвар: Эх хүүхдээ зөв

байрлуулж сурах

Хүүхэд хөхөө үмхэж

сурах

Анхаарал тавьсанд баярлалаа