СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо...

84

Transcript of СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо...

Page 1: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач
Page 2: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач
Page 3: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

1

ГАРЧИГ

УДИРТГАЛ .......................................................................................................................................................2

НЭГ. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БАТАТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ .........................................3

ХОЁР. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШИЛГОО, ЭРГЭХ ХОЛБОО ТОГТООХ АРГАЧЛАЛ ......................................................................................................................52.1. Долоодугаар анги ........................................................................................................................62.2. Наймдугаар анги .......................................................................................................................112.3. Есдүгээр анги ............................................................................................................................182.4. Аравдугаар анги ........................................................................................................................242.5. Арван нэгдүгээр анги ................................................................................................................29

ГУРАВ. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БАТАТГАХ АГУУЛГА, АРГА ЗҮЙ ............................................................363.1. Долоодугаар анги ......................................................................................................................373.2. Наймдугаар анги .......................................................................................................................433.3. Есдүгээр анги ............................................................................................................................513.4. Аравдугаар анги ........................................................................................................................573.5. Арван нэгдүгээр анги ................................................................................................................613.6. Арга зүйн нэмэлт мэдээлэл ......................................................................................................71

ДӨРӨВ. ОНОШИЛГООНЫ ҮР ДҮН БА ТӨЛӨВЛӨЛТ, МЕНЕЖМЕНТ ................................................77

Page 4: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

2

УДИРТГАЛ

2019-2020 оны хичээлийн жилд сурагчид 85 хоног танхимд хичээллэж, III, IV улирлын 75 хоногийн хичээлийг теле хичээлээр болон сургууль багш нарынхаа дэмжлэгтэйгээр бие дааж, цахим хэлбэрээр судалсан. Теле хичээлээр багш, сурагчид хамтдаа 6-11 дүгээр ангийн нийт 70 орчим сэдвийн хүрээнд III, IV улиралд заавал судлах түүхийн хичээлийг судалж, анги тус бүрийн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлсэн байна. Цахим хэлбэрээр хичээллэсэн нь сурагчдад цахим орчинд түүхийн хичээлийг бие дааж судлах, эх сурвалжийг хайх, ашиглах, багштайгаа эргэх холбоо тогтоох зэрэг чадварыг хөгжүүлсний зэрэгцээ үүрэг хариуцлагаа ухаарах, өөрийн удирдлагатай суралцаж төлөвшихөд сайнаар нөлөөлөх байдал ажиглагдсан билээ.

Гэвч сурагч бүртэй эргэх холбоо тогтоож, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжгүй байх, зарим сурагчид теле хичээл, мэргэжлийн багшийн бэлтгэсэн цахим хичээлийг судлах технологийн нөөц боломжгүй байх зэрэг сул талтай байлаа. Мөн нэг удаагийн теле хичээлийн үргэлжлэх хугацаа бага (20 минут) тул түүхэн гол үйл явдал, он цаг, эх сурвалж, мэдээлэл өгөхийг илүү чухалчилсан. Үүнээс үүдэлтэйгээр суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сурагчийн өөрийнх нь заавал гүйцэтгэх ёстой “түүхэн үйл явдлын шалтгаан, үр дагаврыг уялдаа холбоонд нь тайлбарлах, газар зүйн зурагт ажиллах, дүгнэх, эх сурвалж, баримтад түшиглэн тодорхойлох баримт, үнэлэлтээр нотлох, мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах, үр дагавар, сургамжийг тайлбарлах, дүгнэх” зэрэг үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан.

Дээрх нөхцөл байдлын улмаас багш, сурагчид түүхийн хичээлийн суралцахуйн зорилтын үр дүнг оношлох, сэргээн санах, бататгах хэрэгцээ гарч байна. Энэхүү зөвлөмжид 6-11 дүгээр ангийн заавал судлах түүхийн хичээлийн хоёр улирлын суралцахуйн зорилтын хэрэгжилтийг оношлох, даалгавар, даалгаврын гүйцэтгэлийг илрүүлэх рубрик болон даалгаврыг засах аргачлал болон оношилгооны даалгаврын гүйцэтгэлд анализ хийсний үндсэн дээр сурагчдаа оношлох, тэдэнд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох, хэрэгжүүлэхийн тулд төлөвлөлтөд анхаарах зүйлсийн талаар загвар жишээг авч үзлээ.

Зураг 1. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч С.Жавхлантөгс,

“Харандааны адал явдал” аргаар XVIII-XX зууны Монголын соёлыг судалсан нь

Анги Суралцахуйн зорилт (кодоор) Теле хичээл

VI анги 6.4.а, 6.4.б, 6.4.в, 6.5.а, 6.4.б, 6.5.в 7

VII анги7.4а, 7.4б, 7.4в, 7.4г, 7.5а, 7.5б, 7.5в, 7.5г, 7.5д, 7.5е, 7.5ж

13

VIII анги8.3.б, 8.3.в, 8.3.г, 8.3.д, 8.3.е, 8.3.ж, 8.3.з, 8.3.и, 8.3.к, 8.3.л, 8.3.м, 8.3.н,

13

IX анги 9.3е, 9.3ж, 9.3з, 9.3и, 9.3к, 9.3л, 9.3м, 9.4а, 9.4б, 9.4в, 9.4г 13

X анги

10.5а, 10.5б, 10.6а, 10.6б, 10.7а, 10.7б, 10.8а, 10.8б, 10.9а, 10.9б, 10.9в, 10.10а, 10.10б, 10.10в, 10.11а, 10.11б

11

XI анги 11.5а, 11.5б, 11.5в, 11.5г, 11.5д, 11.5е, 11.6а, 11.6б 12

Зураг 2. Түүхийн теле хичээл

Page 5: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

3

Мөн анги тус бүрд дөрвөн долоо хоногийн бататгал хичээл зохион байгуулах жишиг төлөвлөлт болон арга зүйн санаа, багшид зориулсан арга зүйн мэдээлэл, оношилгооны үр дүнг ашиглах менежмент зохион байгуулалттай холбоотой зарим санааг тусгасан болно.

НЭГ. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БАТАТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ

2020-2021 оны хичээлийн жилийн эхний дөрвөн долоо хоногийн хугацааг (9 дүгээр сар) энэхүү үр дүнг бататгаж, сэргээн давтахад зориулахыг зөвлөж байна.

Хүснэгт 1. 9 дүгээр сарын төлөвлөлтийн загвар

7 хоногХичээл

I II III IV№ 1 №2 №3 №4

Сар, өдөр ..... ..... ..... .....

Хичээлийн хэлбэр Оношлох, үр дүн гаргах, эргэх холбоо тогтоох

Бататгал, хичээл

Зорилго

III, IV улирлын хугацаанд эзэмшсэн байх мэдлэг, чадварын түвшний талаар мэдээлэл цуглуулж, цаашдын сургалтад ашиглах

Теле хичээлийн гол агуулгыг бататгах, сэргээх, давтахОношилгоогоор цуглуулсан мэдээлэлд үндэслэн бататгал хичээлийн агуулга, арга зүйд тохиргоо хийх

АгуулгаДээрх зорилгыг хэрэгжүүлэхүйц агуулгыг багтаасан даалгаврын тогтолцоо байна.

Теле хичээлээс бататгах, сэргээх шаардлагатай гэсэн агуулгыг ялгасан байна. (Хүснэгт 2,3,4,5,6-г харна уу.)

Багшид санамж

Бататгах цаг бага, хичээлийн агуулга их тул өмнөх хичээлийн жилийн III, IV улирлын хугацаанд судалж, хэрэгжүүлсэн суралцахуйн зорилтуудыг нарийвчлан судалж, тухайн суралцахуйн зорилтод тусгагдсан мэдлэг, чадвар, үнэт зүйлсийг ялган тогтоосны үндсэн дээр бататгах агуулгыг сонгох нь чухал. Ингэхдээ дараах шалгуурыг баримталж болох юм. Үүнд:

- Дэвшин суралцаж буй ангийн түүхийг хичээлийг судлахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, ойлголт

- Сурагч бүрийн мэдсэн байх түүхэн гол үйл явдал - Эзэмшсэн байх суралцах арга барил, чадвар, үнэт зүйл - Түүхийн эх сурвалжтай ажиллах, шинжлэх судлах арга барил - Түүхэн газар зүйн зурагтай ажиллах чадвар - Түүхэн үйл явдлын шалтгаан, үр дагавар, сургамжийг уялдаа холбоонд нь

тайлбарлах, тодорхойлох, дүгнэх чадвар гэх мэт.

Бататгал хичээлд теле хичээлүүдийг ашиглахыг зөвлөж байна. Теле хичээлийг ашиглахдаа дараах зүйлсийг анхааралдаа аваарай. Үүнд:

y Теле хичээлийн агуулгын холбогдох хэсгийг дахин үзэх, сонсох үйл ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр сурагчийн бие даасан үйл ажиллагааг олон төрөл, хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг нь заавал сонсох, танилцуулах боломжоор хангаж ажиллах нь чухал. Тухайлбал, “Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын байлдан дагуулал” сэдэвт теле хичээлээр Чингис хаан болон түүний залгамжлагчдын хийсэн байлдан дагууллын шалтгааныг жагсаан тоочсон хэсгийг (Зураг 3-ийг харах) хамт үзэж, сонсоод сурагчдад “Нийтлэг шалтгааныг тодорхойлох” даалгавар өгч болно. Сурагчид дараах байдлаар шалтгаануудыг нэгтгэх боломжтой.- Урьдын өш хонзонтой байсан, элчийг нь хороох зэргээр дайсагнасан тул;- Худалдаа, аяллын зам аюултай, элчийг хороох зэрэг нь нийтлэг байсан тул олон улс

хоорондоо аюулгүй харилцах хэм хэмжээг тогтоох шаардлага байсан тул;- Монголчууд дэлхий дахинд нийтлэг амар амгалан “пакс монголиа”-г тогтоохыг хүссэн тул

гэх мэт.

Page 6: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

4

Зураг 3. 10 дугаар ангийн “Чингис хаан ба түүний залгамжлагчдын байлдан дагуулал” сэдэвт теле хичээлээс

y Ахлах ангийн хувьд:- Аль ч сэдвийн хүрээнд ашигласан эх сурвалжуудыг нэрлэх, дурдах, боломжтой бол ном, эхээр

нь харуулахад анхаарах; - Ойлголт, ухагдахууныг тайлбарлахдаа улс төр судлал, түүх, археологи, газар зүй, соёл

судлал, сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны тайлбар толь, тодорхойлолтыг түлхүү ашиглах, эх сурвалжийг заах; тухайлбал, улс төрийн хямрал, эзэнт гүрэн (https://mongoltoli.mn/history/h/504; https://mn.wikipedia.org) зэрэг ойлголт ухагдахууныг теле хичээлийн хүрээнд тайлбарласан болно.

y Теле хичээлийн даалгавар, сурагчдаар хийлгэхийг хичээсэн үйл ажиллагаа, тавьсан асуулт зэргийг хичээлдээ ашиглах хэрэгтэй. Ингэхдээ асуулт, хариултад анхаарч, боловсролын түвшний ялгааг харгалзах хэрэгтэй.

Жишээ: Асуулт, хариулт – түвшний ялгаа

Асуулт: Яагаад татарыг эзэлсэн бэ?Холбогдох суралцахуйн зорилт: 7.3.г. 10.8.б

ХариултСуурь боловсролын 7 дугаар ангийн сурагч Бүрэн дунд боловсролын 10 дугаар ангийн сурагч

Чингис хааны захиас Өмнөх шалтгаануудыг мэддэг, хэлдэг байхТатарууд монгол аймаг, улсын удирдагч, хаадыг

хорлодог байсанТатаруудыг эзлэх нь нэгдсэн Монгол улсыг байгуулах, улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал

ач холбогдолтой байсан.

Page 7: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

5

ХОЁР. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШИЛГОО, ЭРГЭХ ХОЛБОО ТОГТООХ АРГАЧЛАЛ

Оношилгоо нь тухайн сурагчид ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг илрүүлэх зорилго бүхий даалгавар, түүний гүйцэтгэл, гүйцэтгэлд хийсэн шинжилгээний үр дүнд тодорхойлсон сурагчийн мэдлэг, чадварын түвшин, тэдэнд туслах арга хэлбэр, төлөвлөлт зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, даалгавар хийлгэж, мэдээлэл цуглуулах нь зорилго бус харин цуглуулсан мэдээллийг боловсруулж, шинжилсний үндсэн дээр сурагчдад үзүүлэх дэмжлэг, туслалцаа, тэдэнтэй ажиллах арга барилыг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөлтийг хийх нь оношилгооны зорилго гэдгийг мартаж болохгүй.

Зөвлөмжийн энэ хэсэгт 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилд 6-11 дүгээр ангийн түүхийн хичээлээр хэрэгжүүлсэн байх суралцахуйн зорилтыг үндэслэн сурагчдын мэдлэг, чадвар, сурах арга барилыг оношлох даалгавар, оношилгооны даалгаврын гүйцэтгэлийг илрүүлэх рубрик, гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдыг дэмжих үйл ажиллагааг цогцоор нь, жишээ байдлаар тусгахыг хичээлээ.

Оношилгооны даалгаврыг боловсруулахдаа дараах зүйлсийг анхаарсан болно. Үүнд:

а) Анги тус бүрийн III, IV улиралд хэрэгжүүлсэн байх суралцахуйн зорилтыг мэдлэг, ойлголт, чадвар, сурах арга барилын хүрээнд багцлан задаргаа хийсэн. Ингэснээр багшид ямар агуулга, чадварын хүрээнд оношилгооны даалгавар боловсруулсан нь тодорхой харагдах бөгөөд цаашид түүхийн суралцахуйн зорилтыг цогц байдлаар харахад дэмжлэг болох юм.

б) Дунд ангийн сурагч ухагдахуун ойлголтын гол болон туслах шинжийг тайлбарлах, ахлах ангид шинжлэх ухааны нэр томьёо, ойлголт талаас нь тодорхойлолт гаргуулах зэргээр тэдний танин мэдэхүйн онцлогийг тусгахыг хичээсэн. Энэхүү онцлогийг та даалгаврын гүйцэтгэлд шинжилгээ хийхдээ мөн ашиглаарай.

Оношилгооны даалгаврын гүйцэтгэлийг илрүүлэх рубрикийг анги бүрийн даалгаварт тусгаж өгсөн бөгөөд дараах зүйлийг анхаарсан Үүнд:

а) Тоон үзүүлэлтээр түвшинчилж бодитой мэдээллийг илрүүлэх боломжтой байхыг зорьсон.

б) Багшийн ачааллыг тооцож анги тус бүрийн оношилгооны даалгаврын гүйцэтгэлийг нэгдсэн нэг рубрикээр илрүүлэхээр тусгахыг хичээсэн.

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдыг хэрхэн дэмжиж үйл ажиллагааг боловсруулахдаа дараах зүйлийг анхаарсан. Үүнд:

а) Оношилгооны даалгаврын гүйцэтгэлээс дахин ажиллах шаардлагатай болон шинээр судлах шаардлагатай сурагчдыг хэрхэн оношлох;

б) Сурагчдад ямар дэмжлэг, туслалцаа өгч болох талаар;

в) Цаашид нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтөндөө хэрхэн сэргээн сануулах талаар санаануудыг тусгасан болно.

Багш та энэхүү зөвлөмжийг ашиглахдаа сурагчийнхаа сурах хэв шинж, сурлагын түвшний ялгаа зэргийг харгалзан сурагчид тохируулан хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ таны ангид харааны, сонсголын зэрэг хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй сурагч суралцдаг бол тэдэнд зориулан хувиргаж боловсруулаарай. Мөн хэл, соёлын ялгаатай хүүхэд (өөр хэлээр ярьдаг, монгол хүүхэд боловч гадаад улс оронд суралцаж байгаад шилжиж ирсэн хүүхэд гэх мэт) танай ангид суралцдаг бол тэдэнд анхаарлаа хандуулж, даалгаврын утга, агуулгыг ойлгож буй эсэхийг асууж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлээрэй.

Page 8: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

6

2.1. ДОЛООДУГААР АНГИ

Суралцахуйн зорилт

VI ангийн түүхийн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлснээр сурагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлийг Хүснэгт 2-оор илүү тодорхой болгож харууллаа. Энэ нь багш оношилгооны даалгавар боловсруулах, эсхүл санал болгосон даалгавруудыг боловсронгуй болгох, улмаар бататгал хичээл болон сурагчид туслах, дэмжих үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм. Энэхүү суралцахуйн зорилтын задаргааг зөвхөн III, IV улиралд хэрэгжүүлсэн агуулга, теле хичээлийг үндэслэн гаргасан болно.

Хүснэгт 2. 6 дугаар ангийн сурагчдын суралцахуйн зорилтынхэрэгжилтийн үр дүн (III, IV улирал)

Суралцахуйн зорилтКод Задаргаа

6.4.а. 6.4.б. 6.4.в. 6.5.

6.5.а. 6.5.б. 6.5.в.

Мэдлэг, ойлголт

Түүхэн хүн:Модунь шаньюй, Таньшихуай, Мугулюй Он цаг: - НТӨ 2900-1090 он, НТӨ 3200-3100 он - НТӨ III зуун, НТӨ 209 он, НТӨ 198 он, 156 он, 330 он, 555 он Ойлголт:- Зуун, мянган, нийтийн тоолол, нийтийн тооллын өмнөх (НТӨ) - Эртний түүх, түүхийн эх сурвалж, олдвор, түүхийн дурсгалт зүйл - Эртний улс,- Нүүдэлчин, нүүдлийн иргэншил, суурин иргэншил, хоёр мөрөн, ахуй амьдралУлс:- Хүннү, Сяньби, Жужан- Египет, Ром, Грек, Хятад

Чадвар- Нэрлэх, танилцуулах: (6.4.а. 6.4.б. 6.4.в.)- Дүрслэх, танилцуулах: (6.5.в.)- Асуулт тавих, хариулах: (6.5.а.)

Үнэт зүйл - Хамгаалах, эрмэлзэх

Дээрх суралцахуйн зорилтын мэдлэг, ойлголт, чадвар, үнэт зүйлийн хүрээнд сурагчид 7 удаагийн теле хичээлийг судалсан байх ёстой. Эдгээр хичээлээр дэлхийн болон монголын эртний улсуудын тухай үзэж танилцсан бөгөөд нэрлэх, танилцуулах, түүхэн асуулт тавих, дүрслэх чадваруудыг түлхүү хөгжүүлэхийг зорьсон болно.

Хүснэгт 3. 6 дугаар ангийн теле хичээл

Суралцахуйн зорилт Теле хичээл

6.4.а6.4.б6.4.в6.5.а6.4.б6.5.в

1. Эртний Египет2. Эртний Грек Ром3. Эртний Хятад, Энэтхэг4. Монголын Эртний улсууд5. Монголын Эртний улсуудын угсаа гарвал, соёл6. Монголын Эртний улсуудын аж ахуй7. Монголын Эртний улсууд (бататгал)

Page 9: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

7

Үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал

Санал болгож буй оношилгооны даалгавруудаар 6 дугаар ангийн сүүлийн хагас жил буюу III, IV улирлын суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын мэдлэг, чадварын талаар мэдээлэл цуглуулна. Оношилгооны даалгаврыг Хүснэгт 2-оор харуулсан 6 дугаар ангийн суралцахуйн зорилтын задаргаан дахь мэдлэг, ойлголт, чадварын хүрээнд боловсруулсан болно.

Даалгавар 1: Зорилго:

- Нүүдлийн болон суурин иргэншлийн ялгаа, онцлогийн талаарх сурагчдын мэдлэг, чадварыг оношилсны үндсэн дээр тэдэнд үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох, арга замыг төлөвлөх.

1.а. Зураг 1 ба 2-ыг тайлбартай нь тохируулж тэмдэглээрэй.

1. Үр тариа ургамал тарьж байв. Улаан буудайг хурааж авсны дараа үрийг хальснаас салгаад, 2 чулууны хооронд үрж тээрэмддэг байв.

2. Тариа тарихын хажуугаар зэрлэг жимс түүнэ.

3. Гар урчууд шавраар ваар сав хийгээд зууханд шатаана.

4. Хонины ноосыг хяргаж, ээрүүлээр утас ээрч гаргаад даавуу хийнэ.

5. Зээтүүг аажмаар анжсаар солив.

6. Ямаа, үхэр, гахай, хонь тэжээж, ашиг шимийг нь хүртэх болов.

7. Суурингаа хамгаалахын тулд мод цавчиж тайраад, хашаа барьдаг байв. Мөн байшин барихад хэрэглэдэг байв.

8. Арьс шир элдэж, амьдрал ахуйдаа ашигладаг байв.

9. Загасчлахын тулд мод ухаж, завь хийдэг байв.

Зураг 1.

Page 10: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

8

1. Монголчууд өвсний сайн, усны тунгалгийг даган нүүдэллэдэг. 2. Хонь, ямаагаа ойрын бэлчээрт гаргана.3. Мал маллахын зэрэгцээ ан гөрөө хийнэ. 4. Монгол хувцас нь мал хариулах, морь унахад тохиромжтой. 5. Малын ноос боловсруулж, эсгий хийж, гэрээ бүрнэ.Мөн эсгий ширдэг ширнэ. 6. Малын арьс шир боловсруулж, эмээл, хазаар, чөдөр тушаа хийдэг.7. Орхон, Сэлэнгийн сав газраар тариа тарьдаг.

Зураг 2.

1.б. Дээрх 2 зургийг ажиглаад дараах хүснэгтийг гүйцээж бичээрэй. (багана бүрт 3-4 ажлыг жагсаан бичнэ)

Нүүдэлчдийн хийдэг гол ажил Суурин иргэншлийн хүмүүсийн хийдэг гол ажил

Даалгавар 2: Зорилго:

- Монголын болон дэлхийн эртний улстай холбоотой он тооллын мэдлэг болон он тооллын бодлого бодох, тооцоолох чадварыг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг тодорхойлох, төлөвлөх

2.а. Монголын эртний улс ба цаг хугацааг тохируулан байрлуураарай.

Page 11: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

9

2.б. Оныг тооцоолж, хүснэгтийг бөглөн бичээрэй.

ОнОдоогоос хэдэн жил, зууны өмнө

вэ?

Ямар түүхэн үйл явдал болсон бэ? Цэгийн оронд тохирох үгийг нөхөж, өгүүлбэрийг гүйцээнэ үү.

НТӨ 3200-3100 он Энэ үед анх ................... .................... үүссэн байна.

НТӨ 209 он ............... онд Монголын анхны ......................... улс байгуулагджээ.

I зуун ............ зууны ................ онд Хүннү улс ..................

Оношилгооны даалгаврын гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Илрүүлэхүзүүлэлт

Гүйцэтгэлийн түвшинХангалттай сайн

(80-100%) Хангалттай

(60-79%)Дахин ажиллах шаардлагатай

(30-59%)

Шинээр судлах шаардлагатай

(0-29 %) Зураг 1, 2-т ажилласан байдал (Даалгавар 1.а)

- 2 зурагт буй 15 үзүүлэлтийн гүйцэтгэл бүрэн байх

- Алдаагүй, зөв байх

2 зурагт буй 9-12 үзүүлэлтийг зөв тохируулсан байх

2 зурагт буй 4-8 үзүүлэлтийг зөв тохируулсан байх

- 2 зурагт буй 3 хүртэл үзүүлэлтийг зөв тохируулсан байх

- Эсхүл ямар нэгэн оролдлого хийгээгүй бол

Нүүдэлчдийн болон суурин иргэншлийн хүмүүсийн хийдэг гол ажлыг ялгаж буй байдал (Даалгавар 1.б)

- Нүүдэлчдийн болон суурин иргэншлийн хүмүүсийн хийдэг 3-4 ажлыг тус бүр ялгасан бол

- Ялгасан ажлууд нь зөв байх

Тус бүр 3-4 ажлыг бүрэн жагсаасан боловч 2-3 нь оновчтой биш бол

3-4 оновчтой ажлыг ялган бичсэн бол

- 1-2 оновчтой ажлыг ялган бичсэн бол

- Эсхүл юу ч бичээгүй бол

Эртний улсуудын нэр, оршин байсан цаг хугацааг мэдэж буй байдал(Даалгавар 2.а)

- 3-4 улсын нэр болон оршин тогтносон цаг хугацааг нь зөв тохируулсан бол

- Тэдгээрийг он цагийн шугамд түүхэн дарааллаар нь, цэгцтэй байрлуулсан бол

- 2-4 улсын нэр болон оршин тогтносон цаг хугацааг нь зөв тохируулсан бол

- Тэдгээрийг он цагийн шугамд түүхэн дарааллаар нь боловч цэгцгүй байрлуулсан бол

- 1-2 улсын нэр болон оршин тогтносон цаг хугацааг нь зөв тохируулсан бол

- Тэдгээрийг он тооллын шугамд түүхэн дарааллаар нь биш, цэгцгүй байрлуулсан бол

- 1 улсын нэр болон оршин тогтносон цаг хугацаатай нь зөв тохируулсан бол

- Он цагийн шугамд байрлуулах оролдлого нь буруу, эсхүл оролдлого хийгээгүй бол

Он цагийг тооцоолж, өгүүлбэрийг гүйцээн бичсэн байдал (Даалгавар 2.б)

- Он цагийн 3-2 бодлогыг зөв тооцоолсон бол

- 2-3 өгүүлбэрийг мэдлэг, ойлголтын хувьд болон найруулгын хувьд зөв нөхөж гүйцээсэн бол. Тухайлбал, “бичиг үсэг, Хүннү, 93 онд” зэрэг мэдэж байх үгсийг зөв нөхсөний зэрэгцээ “НТӨ 209 онд, I зууны, мөхжээ” зэрэг үгсийг ашиглан өгүүлбэрээ зөв найруулж бичсэн бол

- Он цагийн 1-2 бодлогыг зөв тооцоолсон, мөн 1-2 өгүүлбэрийг зөв нөхөж гүйцээсэн бол

- Эсхүл 3 он цагийн тооллыг зөв хийж, 1-2 өгүүлбэрийг зөв гүйцээсэн бол

- Он цагийн 1 бодлогыг зөв тооцоолсон, мөн 1 өгүүлбэрийг зөв нөхөж гүйцээсэн бол

- Бусад тооцоолол болон өгүүлбэрийг гүйцээсэн боловч дутуу, алдаатай бол

- 1 тооцоолол, 1 өгүүлбэр зөв бол

- Он цагийн тооцоолол хийх болон өгүүлбэрийг гүйцээх оролдлого хийсэн боловч буруу эсхүл ямар ч оролдлого хийгээгүй бол

Page 12: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

10

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагч

Оношилгоо- Даалгавар 1.а, 1.б-г 30-59%-ийн гүйцэтгэлтэй хийж, нүүдлийн болон

суурин иргэншлийн ялгааг ямар нэгэн байдлаар гаргахыг оролдсон нь тухайн сурагчийн энэ талаарх төсөөлөл байгааг илтгэж байна гэж оношлох боломжтой.

- Даалгавар 2.а-ийн хувьд сурагч он цагийн шугамд байрлуулаагүй, улсын нэрийг мартсан, он тооллын шугамд ажиллах чадвар сул байна гэж үзнэ. Тухайлбал, он тооллын шугамд түүхэн цаг хугацаа, үйл явдлыг байрлуулахдаа он цагийн дарааллаар нь, үйл явдал болон он цагийг харгалзуулан нэг дор тэмдэглэн харуулдгийг сурагч хийж сураагүй байна гэсэн үг юм.

- Даалгавар 2.б-ээс сурагчийн он цагийг тооцоолох болон түүхэн өгүүлбэрийг найруулж бичих чадвар харагдахын зэрэгцээ түүхэн мэдлэг харагдах учиртай. Энэ даалгаврыг “дахин ажиллах шаардлагатай” түвшинд гүйцэтгэсэн сурагч нь:

- Он цагийн тооцооллын хувьд: Сурагч ямар ч байсан 1 тооцооллыг зөв хийсэн нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон бэ гэдгийг тооцоолохын тулд нэмэх үйлдэл хийх ёстойг мэдэж, чадаж байна гэсэн үг. Гэвч оныг тооцоолж чадаагүй байна уу, зууныг тооцоолж чадаагүй байна уу гэдгээс хамаарч оношилно. Тухайлбал хүүхэд зууныг буруу тооцоолсон бол “Бид XXI зуунд амьдарч байна. Энэ нь нийтийн тоолол эхлээд 21 зуун өнгөрсөн гэсэн үг” гэдгийг мэдэхгүй байна гэсэн үг.

- Өгүүлбэрийг гүйцээх тухайд: Түүхийн мэдлэгтэй холбоотой “бичиг үсэг, Хүннү, 93 онд” гэсэн үес болон зөв найруулахтай холбоотой “НТӨ 209 онд, I зууны, мөхжээ” зэрэг үгсийг хэрхэн ашигласан байдлыг нь үндэслэн оношлоорой. Жишээ нь, “............ зууны ................ онд Хүннү улс ..................” гэдэг өгүүлбэрийг гүйцээхэд “I зууны 93 онд Хүннү улс мөхжээ.” гэсэн өгүүлбэр болно. Энэ өгүүлбэрийн “I зуун”, “Хүннү” гэсэн 2 үг нь хүснэгтийн эхний ажлыг хийж байхад гарах үгс бөгөөд үүнийг ойлгосон сурагч логикоор нь ашиглан “мөхжээ” гэж өгүүлбэрээ дуусгах боломжтой юм.

Энэ даалгаврыг “шинээр судлах шаардлагатай” түвшинд гүйцэтгэсэн сурагчдыг 2 ангилан оношлох боломжтой. Үүнд:

- 20-25%-иас дээш гүйцэтгэлтэй сурагчдын хувьд тэд ганц ч болов зөв гүйцэтгэлтэй, буруу ч гэсэн оролдлогуудтай байгаа нь анхан шатны, цаашид дэмжих, хөгжүүлэх төсөөлөл байна гэж үзэх найдварыг төрүүлж байна. Иймээс тэрхүү зөв гүйцэтгэл, алдаатай оролдлого дээр нь оношилгоо хийнэ.

- 20%-иас доош гүйцэтгэлтэй сурагчийн тухайд мэдлэг, ойлголтыг дахин цэгцтэй өгөх шаардлагатай.

Сурагчид ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?- Теле хичээлийг бататган үзэж, мэдлэг ойлголтоо бүдүүвчээр илэрхийлэх,

түүнийгээ тайлбарлах бие даалтыг үлдсэн 3 долоо хоногт хэрэгжүүлэн хянаж болно.

- Мэдлэг, ойлголтыг сэргээн сануулах зорилгоор дэвтрийн тэмдэглэл сайн хийсэн сурагчдын дэвтэртэй танилцуулах, хамтарч мэдлэг, ойлголтоо бататгах боломжийг бүрдүүлэх

Төлөвлөлт- Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтдөө дэлхийн эртний улсууд сэдвийг интеграц байдлаар заах

сэдвүүдээ жагсааж сурагчдад эргэн сэргээн сануулах- Эртний болон дундад зууны түүхийн залгамж холбоог сэдэв бүр тодорхойлж өгвөл сурагчдад цэгцтэй

мэдлэг олгох боломж бүрдэнэ.

Page 13: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

11

2.2. НАЙМДУГААР АНГИ

Суралцахуйн зорилт

7 дугаар ангидаа теле хичээлээр судалсан суралцахуйн зорилтыг сурагчийн эзэмшсэн байх мэдлэг, ойлголт, чадвар, үнэт зүйл, сургамжийн түвшинд задалснаар багш бататгал хичээлээ ямар агуулгын хүрээнд, ямар сурах арга барилыг хөгжүүлэх нь тодорхой харагдах юм. Энэхүү суралцахуйн зорилтын задаргааг үндэслэн сурагчдын эзэмшсэн байх мэдлэг, ойлголт, чадвар, үнэт зүйл, сургамжийг илрүүлэн оношлох даалгаврыг боловсруулсан болно.

III, IV улиралд судалсан суралцахуйн зорилт, агуулгаа бататгахдаа бүгдийг бус цөм агуулгыг сонгох, түүнийхээ хүрээнд нэгж, ээлжит хичээлээ боловсруулан хэрэгжүүлэх үндсэн чиглэл хэмээн үзэж болно.

Хүснэгт 4. 7 дугаар ангийн сурагчдын суралцахуйн зорилтын хэрэгжилтийн үр дүн (III, IV улирал)

Суралцахуйн зорилтын код Суралцахуйн зорилт-задаргаа

7.4а7.4б7.4в7.4г7.5а7.5б7.5в7.5г7.5д7.5е7.5ж

Мэдлэг, ойлголт

Түүхэн хүн:Хубилай, Аригбөх, Тогоонтөмөр, Бат, Бэрх, Тогтох, Өзбек, Абдула, Цагадай, Алгуй, Дува, Кебек, Түклуктөмөр, Мөнх, Хүлэгү, Газан, Өлзийт, Абу сайд Он цаг:

- ХII-XVI зуун, 1242 он, 1256 он, 1260 он, 1264 он, 1271 он, 1368 он 1370 он

Ойлголт:- Эзэнт гүрэн- Түшмэг улс- Газар нутаг- Төр нийгмийн зохион байгуулалт- Аж ахуй- Соёл- Шашин - Билгийн тоолол- Хижрийн тоолол

Улс, тив, үндэстэн:- Их Юань улс, Алтан ордны улс, Цагадайн улс, Ил хаант улс, - Дундад зууны үеийн Хятад, Энэтхэг, Япон, Араб- Америк тивийн уугуул иргэд- Баруун, зүүн Европ

Чадвар

- XII-XVI зууны үеийн Монголын эзэнт улсууд ба бусад улсуудын газар нутаг, төр нийгмийн зохион байгуулалт, аж ахуй, соёл, шашны онцлогийн талаар мэдэх, ойлгох, тайлбарлах, тодорхойлох, танилцуулах (7.5б, 7.5д, 7.4а, 7.4а, 7.4б, 7.4г, 7.4б, 7.4в, 7.4г, 7.5а, 7.5в, 7.5е, 7.5б, 7.5г, 7.5д, 7.5ж)

- XII-XVI зууны үеийн Монголын эзэнт улсууд ба бусад улсыг газар зүйн зурагт зааж чаддаг болох (7.4а, 7.4б, 7.4в, 7.4г, 7.5а, 7.5б, 7.5в, 7.5г, 7.5д, 7.5е, 7.5ж)

- XII-XVI зууны үеийн Монголын эзэнт улсууд болон бусад улсын түүхийг судлахдаа эх сурвалж, баримт, мэдээллийг боловсруулах, задлан шинжлэх, дүгнэх чадвараа хөгжүүлэх (7.5ж, 7.4в)

Үнэт зүйл, сургамж

- Монголын эзэнт гүрнээр бахархах- Бусдын соёлыг хүндэтгэх

Page 14: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

12

Дээрх суралцахуйн зорилтын мэдлэг, ойлголт, чадвар, үнэт зүйлийн хүрээнд сурагчид дараах 13 теле хичээлийг судалсан билээ. 7 дугаар ангийн теле хичээл нь түүхэн үйл явдал, он цаг, он тооллын бодлогод суурилсан онцлогтой.

Хүснэгт 5. Суралцахуйн зорилтууд- теле хичээлийн сэдвүүд

Суралцахуйн зорилт Теле хичээл7.4а7.4б7.4в7.4г7.5а7.5б7.5в7.5г7.5д7.5е7.5ж

1. Монголын Их Юань улс2. Их Юань улсын аж ахуй, соёл3. Алтан ордны улс4. Цагадайн улс5. Монголын эзэнт гүрэн6. Монголын Ил хаан улс7. Дундад зууны үеийн Хятад, Энэтхэг, Япон8. Дундад зууны үеийн Америк9. Арабуудын аж ахуй ба шашин10. Дундад зууны үеийн Баруун Eвроп11. Дундад зууны үеийн Зүүн Eвроп12. Дундад зууны үеийн Баруун Eвропын соёл13. Дундад зууны үеийн Европод сүм хийд, шашин ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

Үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал- 9 дүгээр сарын эхний долоо хоног буюу хичээлийн эхний 2 цагт оношилгоо хийгдэх бөгөөд 1-р

цагийн хичээлээр 7 дугаар ангийн III, IV улиралд сурагчийн үзсэн теле хичээлийн дэвтрийн тэмдэглэлд рубрикээр оношилгоо хийж, хичээлийн агуулгыг ямар хэлбэрээр нөхөх, бататгах боломжтой талаар хэлэлцэнэ.

- 2-р цагийн хичээлээр суралцахуйн зорилтын хүрээнд эзэмшсэн сурагчдын мэдлэг, чадварын талаар мэдээлэл цуглуулна. Оношилгооны даалгаврыг 7 дугаар ангийн суралцахуйн зорилтын задаргаа хүснэгтээр харуулсан мэдлэг, ойлголт, чадварын хүрээнд боловсруулсан болно.

- Даалгавруудыг боловсруулахдаа агуулгад төвлөрөхөөсөө илүүтэй сурагчийн сурах арга барил, суралцахуйн үйлийг илрүүлэхийг хичээсэн болно. Өөрөөр хэлбэл, сурагч түүхэн үйл явдлыг уялдаа холбоонд ухаарч, гүйцэтгэж буй эсэхийг илрүүлэх даалгавар боловсруулахыг хичээсэн болно.

- Тухайн даалгаврын зорилго чухам юу болох, энэхүү даалгавраар юу илрүүлэх талаар багш урьдчилан уншиж танилцан нягтлаарай.

- Даалгавар бүрийн гүйцэтгэлээс тухайн сурагчид ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэйг тодорхойлоход тань санаа авах үүднээс хариултын тайлбар, зөвлөмж хэсгийг тусгасан.

Сурагчийн дэвтрийн тэмдэглэлд оношилгоо хийх рубрик

Шалгуур Маш сайн Дунд зэрэг ХангалтгүйДэвтэр дэх тэмдэглэл

Бүх теле хичээлийн агуулгыг тэмдэглэсэн

Зарим теле хичээлийн агуулгыг тэмдэглэсэн

Теле хичээлийн агуулгыг тэмдэглээгүй

Дэвтрийн бичиглэл

Агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой бичиж тэмдэглэсэн

Тэмдэглэл дутуу, эмх замбараагүй тэмдэглэсэн, агуулгыг бүрэн эзэмшсэн нь эргэлзээтэй

Агуулгын санааг тусган тэмдэглэж чадаагүй, буруу ташаа ойлголттой байгааг харуулсан

Дэвтрийн бичиглэлийг баяжуулсан

Агуулгыг бичвэрээр илэрхийлэхээс гадна зураг, бүдүүвч, графикаар илэрхийлж, тэмдэглэл хөтөлсөн

Агуулгыг зураг, бүдүүвч, графикаар илэрхийлсэн боловч утга санааг бүрэн илэрхийлж чадаагүй

Агуулгыг зураг, диаграмм, графикаар илэрхийлж тэмдэглэл хөтлөөгүй.

Page 15: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

13

Даалгавар 1: Зураг болон баримтыг уншаад өгсөн даалгавруудыг гүйцэтгэнэ.

Зорилго:

- Монголын эзэнт улсуудын зоосоор дамжуулан эзэнт улсуудын хаад, газар нутаг, эдийн засгийн хөгжлийг ялган таньж, монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг тайлбарлаж чадаж байгаа эсэх

- Эх сурвалж, баримтыг уншиж ойлгох, шинжлэх, үнэлэх, дүгнэх байдлыг илрүүлж, сурагчдын мэдлэг, чадварыг оношилсны үндсэн дээр тэдэнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, төлөвлөх

Газан хааны зоос 1301 онд Тбилист цутгасан уг зоосны нүүрэн талд монгол бичгээр “Тэнгэрийн хүчин дор Газаны дэлдэгүүлсэн”, арабаар голд нь “Газан Махмуд” доод хэсэгт дөрвөлжин бичгээр “Газан Махмуд” Хятадаар товчлон бичсэн. Нөгөө талд нь Коран судрын үг “Калима” ба “Тбилист цутгав” гэж арабаар бичжээ.

Кебек хааны зоос

1320 онд Бухар хотод цутгасан. Зоосны нүүрэн талд арабаар “Кебек хаан”, ар талд нь “Цагаадай хааны тамга” сийлжээ Кебек хааны цутгуулсан зоосыг кебекүүд гэдэг байв. Хожим уг үг орос хэлэнд орж сунжран копейка (задгай мөнгө, зоос) гэх болжээ.

Зоосны нүүрэн талд “Aугаа их султан Тогтох” нөгөө талд “бурхны авралд Сарай хотод 710 онд цутгав” гэжээ. Тогтох хааны нэрийг монгол бичгээр, бусад үгийг арабаар бичжээ.

Хубилай хаан 1260 онд цутгуулсан зоос. “Их төрийн гүйлгээний эрдэнэ” гэсэн Хятад бичигтэй.

Page 16: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

14

1.а. Зургийг ажиглан, баримтыг уншаад, шинэ, мэдэхгүй нэр томьёо, үг хэллэгийг ялган тайлбар хийгээрэй.

1.б. Асуултад хариулаарай.

1. Эдгээр зоосыг хэдэн онд цутгасан байна вэ?2. Зоосуудыг ямар хотод цутгасан бэ? 3. Зоосон дээр бичигдсэн үгс ямар хэлээр, ямар бичгээр бичигдсэн байна вэ?

1.в. Эдгээр хаад аль эзэнт улсын хаан болохыг дараах баганад нөхөж бичээрэй.

№ Хааны нэр Эзэнт улсын нэр1234

1.г. Эдгээр зураг болон баримтын ижил болон ялгаатай талыг дараах хүснэгтэд бичнэ үү.

Ижил болон ялгаатай тал

16

Хубилай хаан 1260 онд цутгуулсан зоос. “Их төрийн гүйлгээний эрдэнэ” гэсэн Хятад бичигтэй.

1.а. Зургийг ажиглан, баримтыг уншаад, шинэ, мэдэхгүй нэр томьёо, үг хэллэгийг ялган тайлбар хийгээрэй. 1.б. Асуултад хариулаарай.

1. Эдгээр зоосыг хэдэн онд цутгасан байна вэ? 2. Зоосуудыг ямар хотод цутгасан бэ? 3. Зоосон дээр бичигдсэн үгс ямар хэлээр, ямар бичгээр бичигдсэн байна

вэ?

1.в. Эдгээр хаад аль эзэнт улсын хаан болохыг дараах баганад нөхөж бичээрэй. № Хааны нэр Эзэнт улсын нэр 1 2 3 4

1.г. Эдгээр зураг болон баримтын ижил болон ялгаатай талыг дараах хүснэгтэд бичнэ үү.

Ижил болон ялгаатай тал Ижил тал Ялгаатай тал

....................................................................... ........................................................................

...................................................................... ........................................................................

...................................................................... ......................................................................

..................................................................... .......................................................................

..................................................................... .....................................................................

..................................................................... .....................................................................

...................................................................... ...................................................................... 1.д. Зоосон эх сурвалжийг шинжилсний үндсэн дээр Монголчуудын байгуулсан улс мөн болохыг 2-оос доошгүй үндэслэлээр нотолно уу. 1.

2.

3.

1.д. Зоосон эх сурвалжийг шинжилсний үндсэн дээр Монголчуудын байгуулсан улс мөн болохыг 2-оос доошгүй үндэслэлээр нотолно уу.

1.

2.

3.

Page 17: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

15

Даалгавар 2:

2.а. Монголын эзэнт улсуудын оршин тогтнож байсан газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байна вэ? Газар зүйн зурагт тэмдэглээрэй.

№ Эзэнт улсууд Газар нутагт нь орших өнөөгийн улсын нэр1.2.3.4.

2.б. Дундад зууны үед холбогдох Америк, Араб, Баруун, Зүүн Eвропыг газар зүйн зурагт тэмдэглээрэй.

Page 18: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

16

Оношилгооны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Илрүүлэх үзүүлэлт

Гүйцэтгэлийн түвшин

Хангалттай сайн Хангалттай Дахин ажиллах шаардлагатай

Шинээр судлах шаардлагатай

Баримтыг ойлгож буй байдал(Даалгавар 1.б)

Зоосыг цутгасан он, газар, хаадын нэрсээс 10-11-ийг зөв бичсэн

Зоосыг цутгасан он, газар, хаадын нэрсээс 9-10-ыг зөв бичсэн

Зоосыг цутгасан он, газар, хаадын нэрсээс 7-8-ыг зөв бичсэн.

Зоосыг цутгасан он, газар, хаадын нэрсээс 6 хүртэл зөв бичсэн, эсвэл огт бичээгүй.

Баримтыг шинжилж буй байдал(Даалгавар 1.в)

(Даалгавар 2.а)

(Даалгавар 2.б)

(Даалгавар 1.г)

Зоосон дээр бичигдсэн хаадын нэр, эзэнт улсынх нь нэрсээс 4-ийг зөв тодорхойлсон

Зоосон дээр бичигдсэн хаадын нэр, эзэнт улсынх нь нэрсээс 3-ыг зөв тодорхойлсон

Зоосон дээр бичигдсэн хаадын нэр, эзэнт улсынх нь нэрсээс 2-ыг зөв тодорхойлсон

Зоосон дээр бичигдсэн хаадын нэр, эзэнт улсынх нь нэрсээс 1-ийг зөв тодорхойлсон эсвэл огт тодорхойлоогүй

Монголын 4 эзэнт улсын газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байгааг зөв бичсэн

Монголын 3 эзэнт улсын газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байгааг зөв бичсэн

Монголын 2 эзэнт улсын газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байгааг зөв бичсэн

Монголын 1 эзэнт улсын газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байгааг зөв бичсэн. Огт бичээгүй

Монголын эзэнт улсуудын газар нутагт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив,Баруун, Зүүн Европын улс орнуудыг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Монголын эзэнт улсуудын газарт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив,Баруун, Зүүн Европын улс орноос 10-9-ийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Монголын эзэнт улсуудын газарт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив,Баруун, Зүүн Европын улс орноос 8-6-г газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Монголын эзэнт улсуудын газарт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив,Баруун, Зүүн Европын улс орноос 5 хүртэлх улс, тивийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Ижил тал:- Эзэнт улсуудын эдийн

засгийн хөгжлийг харуулсан

- Зоосон дээр бичсэн ерөнхий агуулга ойролцоо

Ялгаатай тал:- Зоосыг цутгасан он

Алтан ордон улсынх- Өөр өөр хэл, бичгээр

бичсэн гэх мэтээр тус бүр 2 ба түүнээс дээш өгүүлбэр бүрэн бичсэн

Ижил ба ялгаатай талын аль нэгийг 2 ба түүнээс дээш өгүүлбэрээр зөв бичиж, нөгөө талыг нь 1 өгүүлбэрээр бичиж дутуу орхисон

Ижил ба ялгаатай талыг тус бүр 1 өгүүлбэрээр зөв бичсэн мөн дутуу орхисон

Ижил ба ялгаатай талын аль нэгийг 1 өгүүлбэрээр зөв бичсэн эсвэл огт зөв бичээгүй

Баримтыг үнэлж, дүгнэж буй байдал(Даалгавар 1.д)

Яагаад Монгол бичгээр бичсэн болохыг тайлбарлаж, Монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг эх сурвалж ашиглан баталсан

Яагаад Монгол бичгээр бичсэн болохыг тайлбарлаж, Монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг тайлбарласан ч эх сурвалжаа бүрэн ашиглаагүй

Яагаад Монгол бичгээр бичсэн болохыг тайлбарласан ч Монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг тайлбарлаагүй

Яагаад Монгол бичгээр бичсэн болохыг тайлбарлаагүй, мөн Монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг тайлбарлаагүй

Page 19: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

17

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдын мэдлэг ойлголтыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагч

Оношилгоо

Мэдлэг, ойлголтын хувьд:

- Зоосыг цутгасан он, газар, хаадын нэр нийт 11 байгаагаас 7-8-ыг зөв бичиж байгаа нь сурагч эх сурвалж, баримтаа бүрэн уншиж ойлголгүйгээр даалгаврыг гүйцэтгэсэн байна.

- Зоосон дээр бичигдсэн хаадын болон эзэнт улсынх нь нэр, газар нутгийг зөв тодорхойлсон нь Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн, газар нутгийн талаар мэдлэг, ойлголт дутмаг байгааг харуулж байна.

- Монголын эзэнт улсуудын газар нутагт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив, Баруун, Зүүн Европын улс орноос 8-6-г газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн нь улс, тивийн газар зүйн байршлын талаарх мэдлэг, ойлголт дутмаг байна.

Чадварын хувьд:

- Ижил болон ялгаатай талыг харьцуулах, ялгах чадвар дутмаг байна.

- Газар зүйн зурагт улс орнуудыг зөв тэмдэглэх чадвар дутмаг.

- Яагаад Монгол бичгээр бичсэн болохыг тайлбарласан ч Монголчуудын байгуулсан эзэнт улс болохыг тайлбарлаагүй нь баримт, эх сурвалжаар дамжуулан түүхэн үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг хөгжүүлэх шаардлагатай байна.

Мэдлэг, ойлголтын хувьд:

- Зоосыг цутгасан он, газар, хаадын нэрсээс 6 хүртэлх нэрийг зөв бичсэн, огт бичээгүй нь эх сурвалж, баримтаа уншиж ойлгоогүй цаашид ажиллах шаардлагатайг харуулж байна.

- Монголын эзэнт улсуудын хаад, газар нутаг, өнөөгийн ямар улсууд оршин тогтнож байгаа талаар мэдлэг, ойлголт маш дутмаг.

- Монголын эзэнт улсуудын газар нутагт оршин буй өнөөгийн улсууд мөн Хятад, Энэтхэг, Япон, Араб, Америк тив, Баруун, Зүүн Европын газар зүйн байршлын талаарх мэдлэг, ойлголт маш дутмаг байна.

Чадварын хувьд:

- Ижил болон ялгаатай талыг харьцуулах, ялгах чадвар эзэмшээгүй.

- Газар зүйн зурагт улс орнуудыг зөв тэмдэглэх чадвар эзэмшээгүй.

- Ижил болон ялгаатай талыг харьцуулах, ялгах чадвар эзэмшээгүй.

- Баримт, эх сурвалжаар дамжуулан үнэлэлт, дүгнэлт хийх чадвар эзэмшээгүй.

Сурагчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?

- Эх сурвалж, баримттай ажиллах удирдамж боловсруулж, түүний дагуу ажиллаж хэвших

- Монголын эзэнт гүрнүүдийн талаарх мэдлэг ойлголтын логик уялдаа холбоог тайлбарлаж өгөх

- Тухайн суралцахуйн зорилтод хамаарах мэдлэг, ойлголтоо сайжруулах зорилгоор бие дааж ажиллах төлөвлөгөө гаргуулах

- Гаргасан төлөвлөгөөний дагуу сурагч ажиллаж буй эсэхийг хянах, чиглүүлэх

- Баримт, эх сурвалжаар дамжуулан түүхэн үнэлэлт, дүгнэлт өгөх дасгал даалгавар ажиллуулах

- Газар зүйн зурагт улс орнуудыг тэмдэглэх даалгавар өгөх, шалгах, хамтдаа тэмдэглэх

- Эх сурвалж, баримттай ажиллах удирдамж боловсруулж, түүний дагуу ажиллаж хэвших

- Холбогдох теле хичээлийг сайтар үзэхийг зөвлөх - Ижил болон ялгаатай талыг харьцуулах, ялгах

хувилбарт даалгаврыг бие даалтаар өгч ажиллуулах- Газар зүйн зурагт улс орнуудыг тэмдэглэх даалгавар

өгөх, шалгах, хамтдаа тэмдэглэх- Баримт, эх сурвалжаар дамжуулан үнэлэлт, дүгнэлт

сайн хийсэн сурагчдын жишиг гүйцэтгэлийг үзүүлж, тайлбарлуулах

Төлөвлөлт- Баримт, эх сурвалжтай ажиллах, газар зүйн зурагт заах, тэмдэглэх, дасгал, даалгаврыг нэгж болон ээлжит

хичээлийн төлөвлөлтөд тусгах- Баримт, эх сурвалжтай ажиллах үндсэн удирдамж (дүрэм) боловсруулан нэгж болон ээлжит хичээлийн

төлөвлөлтөд тусгаж, хичээл сургалтдаа хэвшил болгох- 7 болон 8 дугаар ангийн агуулгын залгамж холбоо болох сэдвүүдийг интеграц байдлаар заах шийдлийг

жилийн төлөвлөлтдөө тусгах

Page 20: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

18

2.3. ЕСДҮГЭЭР АНГИ

Суралцахуйн зорилт

8 дугаар ангийн III, IV улирлын суралцахуйн зорилтыг мэдлэг, ойлголт (түүхэн хүн, он цаг, ойлголт) чадвар, үнэт зүйл гэж задалснаар багш тухайн агуулгыг нөхөх, үйл ажиллагаагаа төлөвлөхөд туслах зорилготой.

Мөн сурагчийн зайлшгүй эзэмшсэн байх гол мэдлэг, ойлголт, чадвар, хандлагыг хүснэгтэд багцлан харуулснаар багш бататгал хичээлийг илүү цэгцтэй, сурагчийн сурах арга барилыг дэмжих байдлаар зохион байгуулахдаа ашиглах боломжтой болно.

Энэхүү зөвлөмжид тусгасан оношилгооны даалгаврыг боловсруулах, III, IV улирлын бататгал хичээлийн төлөвлөлт зэргийг хийхдээ бид суралцахуйн зорилтын задаргааг ашигласан болно.

Хүснэгт 6. 8 дугаар ангийн сурагчдын суралцахуйн зорилтынхэрэгжилтийн үр дүн (III, IV улирал)

Суралцахуйн зорилтын код Суралцахуйн зорилт-задаргаа

8.3б.8.3в.8.3г.8.3д.8.3е.8.3ж.8.3з.8.3и.8.3к.8.3л.8.3м.8.3н.

Мэдлэг, ойлголт

Түүхэн хүн:- Өндөр гэгээн Занабазар, VIII богд Жавзандамба, В. Инжинаш,

Ж. Вашингтон, Наполеон Бонапарт, I Петр хаанОн цаг:

- ХVIII-XX зуунМонголын түүхэнд холбогдох онууд:

- 1723, 1725, 1727, 1755, 1761, 1861, 1880, 1900, 1901, 1906 Дэлхийн түүхэнд холбогдох онууд:

- 1770, 1787, 1789, 1799, 1901 Ойлголт: а. Монголын түүхэнд холбогдох

- Алба гувчуур - Аймаг, хошуу, сум - Худалдаа, мөнгө хүүлэл- Албан сургууль, гэрийн сургууль, шашны сургууль - Шарын шашин, сүм хийд- Шинэ засгийн бодлого

б. Дэлхийн түүхэнд холбогдох- Англи - Дай чин гүрэн- Франц - Япон - Итали - Моголын эзэнт улс - АНУ - Османы (Оттоманы) эзэнт улс- Орос- Боолчлол - Хувьсгал- Колоничлол - Тусгаар тогтнол

Чадвар

- XVIII-XX зууны үеийн Өрнө ба Дорно дахины голлох улсыг газар зүйн зурагт зааж чаддаг болох (8.3б, 8.3ж, 8.3з, 8.3л, 8.3м)

- XVIII-XX зууны үеийн Монголын болон дэлхийн түүхийн гол асуудлуудыг шалтгаан, үр дагаврын хамааралд нь тодорхойлох, тайлбарлах (8.3б, 8.3в, 8.3г, 8.3д, 8.3е, 8.3з)

- XVIII-XX зууны үеийн түүхийг судлахдаа эх сурвалж, баримт мэдээллийг боловсруулах, задлан шинжлэх, дүгнэх чадвараа хөгжүүлэх

Үнэт зүйл

- Тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдол- Монгол үндэстний хамтын ой санамж, үнэт зүйлс - XVIII-XX зууны үеийн шинжлэх ухааны ололт, бүтээлээр бахархах,

хамгаалах

Page 21: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

19

8 дугаар ангийн теле хичээлийн тухай

Теле хичээлийг зохион байгуулахдаа агуулгыг сурагчид хүргэхээс гадна багш нарт арга зүйн санаа өгөх зорилгоор аль болох шинэлэг арга зүйг тусгахыг теле хичээлийн баг, хамт олон зорьсон. 8 дугаар ангийн хувьд нийт 12 суралцахуйн зорилтын хүрээнд 13 теле хичээлийг зохион байгуулсан. Суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхдээ сурагчдад сонирхолтой байх, мэдлэг, ойлголтоо чадвар, хэрэглээ болгон ашиглах тал дээр анхаарсан арга зүйгээр хичээлийг хөтлөн явуулсан болно. Тухайлбал,

- Харандаа адал явдал- Чөлөөт бичвэрийн арга- Зочин багш- Үгийн сүлжээ бөглөх, зохиох арга- Видео контентийг хичээлд үр дүнтэй ашиглах арга- Би хэн бэ? - Харьцуулсан шинжилгээ гэх мэт.

8 дугаар ангийн III, IV улирлын теле хичээлүүд нь дараах сэдэвтэй байсан. Үүнд:

1) Манж чин улсын Монголыг захирсан бодлого2) Монголд бурхны шашин өргөн дэлгэрсэн нь3) XVIII-XX зууны эхэн үеийн Монголчуудын амьдрал4) XVIII-XX зууны эхэн үеийн Монголчуудын амьдрал, соёл5) Монголын талаарх Манж чин гүрний бодлого өөрчлөгдөв6) Аж үйлдвэрийн хувьсгал 7) Шинжлэх ухааны нээлтүүд нийгмийн хөгжилд ямар ач тустай вэ?8) Хувьсгалын үр дүнд шинэ улс гүрнүүд бий болсон нь9) Наполеон Бонапарт10) ХVIII-XX зууны үеийн Дорно дахин11) Эзэнт гүрнүүдийн Дорно дахиныг колоничлох бодлого 12) XVIII-XX зууны эхэн үеийн Өрнө, Дорно дахины улс орнуудын амьдрал, соёл 13) XVIII-XX зууны үеийн Дэлхий дахин

Үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал

8 дугаар ангийн сүүлийн хагас жил буюу III, IV улирлын суралцахуйн зорилтын хүрээнд сурагчийн мэдлэг, чадварын түвшин ямар байгаа талаар мэдээлэл цуглуулна. Даалгавар бүрийн гүйцэтгэлээс тухайн сурагчид ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэйг тодорхойлоход тань санаа авах үүднээс хариултын тайлбар, зөвлөмж хэсгийг тусгасан.

Даалгавар 1: XVIII – XX зууны үеийн гол үйл явдлуудыг цаг хугацаатай нь зөв тохируулна уу.

Зорилго:

- XVIII–XX зууны үеийн Монголын болон дэлхийн түүхийн гол он цаг, үйл явдлын тухай мэдлэг, ойлголтыг илрүүлэх, сурагчийн түүхэн мэдлэг, ойлголтыг оношилсны үндсэн дээр тэдэнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, төлөвлөх

№ Он цаг Үйл явдлууд1. 1901 А Сайн ноён хан аймгийг байгуулснаар Халх 4 аймагтай болжээ. 2. 1787 B Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиов. 3. 1733 C Манж Чин улсын шинэ засгийн бодлого хэрэгжиж эхлэв. 4. 1686 D АНУ Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгийг тунхаглав.

Page 22: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

20

5. 1725 E Жон Кей нэхмэлийн суурь машин бүтээсэн нь аж үйлдвэрийн хувьсгал өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн.

6. 1721 F I Петр хааныг эзэн хаанаар өргөмжлөв. 7. 1775 G Америкт тусгаар тогтнолын дайн эхлэв. 8. 1868 H Японд Мэйжийн шинэчлэл эхэлж, улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн замд орсон.

Хариултын хуудас

1 2 3 4 5 6 7 8

Даалгавар 2: XVIII–XX зууны үеийн Өрнө ба Дорно дахин

Зорилго:

- XVIII–XX зууны үеийн Өрнө, Дорно дахины голлох улсуудыг нэрлэж, газар зүйн зурагт тэмдэглэж чадаж буй эсэх, голлох үйл явдлыг он цаг, шалтгаан, үр дагаврын холбоо хамааралд нь тайлбарлаж чадаж буй эсэхийг оношлох, оношилсны үндсэн дээр тэдэнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, төлөвлөх

2.а. Өрнө болон Дорно дахины голлох улсуудыг нэрлэж, газар зүйн зурагт тэмдэглээрэй.

Өрнө дахин Дорно дахин- - -

- - -

Монгол Англи

Page 23: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

21

2.б. Түүхэн гол цаг хугацаа болон үйл явдлуудыг он цагийн шугамд тэмдэглэнэ үү.

XVIII-XX зууны үеийн Монголын түүхийн гол 5 он цаг, үйл явдал

XVIII-XX зууны үеийн Дэлхийн түүхийн гол 5 он цаг, үйл явдал

2.в. Он цагийн шугамд тэмдэглэсэн монголын болон дэлхийн түүхэнд холбогдох үйл явдлуудаас тус бүр нэг нэгийг сонгон авч, шалтгаан, үр дагаврыг тодорхойлно уу.

Сонгосон үйл явдал Шалтгаан (баримт үндэслэх) Үр дагавар

1. - -

2. - -

Page 24: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

22

Оношилгооны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Оношлох үзүүлэлт

Гүйцэтгэлийн түвшин

Хангалттай сайн(80-100%)

Хангалттай(60-89%)

Дахин ажиллах шаардлагатай

(40-59%)

Шинээр судлах шаардлагатай

(0-39%)Мэдлэг, ойлголтын эзэмшилтийн байдал (Даалгавар 1)

7-8 даалгаврыг зөв тохируулсан

5-6 даалгаврыг зөв тохируулж чадсан

3-4 даалгаврыг зөв тохируулж чадсан

1-2 даалгаврыг л зөв тохируулсан

Өрнө болон Дорно дахины голлох улсыг нэрлэж, газар зүйн зурагт тэмдэглэсэн байдал (Даалгавар 2.а)

Өрнө, Дорно дахины гол улсуудыг ялгаж нэрлэсэн, газар зүйн зурагт цэгцтэй тэмдэглэсэн

- Өрнө, Дорно дахины 5-7 улсыг ялгаж нэрлэсэн, газар зүйн зурагт цэгцтэй тэмдэглэсэн

- Өрнө, Дорно дахины 3-4 улсыг нэрлэсэн, газар зүйн зурагт тэмдэглэхдээ 1-3 алдаа гаргасан

- Өрнө, Дорно дахины 1-3 улсыг нэрлэсэн, газар зүйн зурагт ойлгомжгүй тэмдэглэсэн эсвэл огт тэмдэглээгүй

Түүхэн цаг хугацаа болон үйл явдлын оныг тэмдэглэсэн байдал (Даалгавар 2.б)

- Он цагийн шугам дээр 7-10 гол он цаг, үйл явдлыг цэгцтэй, логиктой бичсэн

- Гол үйл явдлыг оновчтой сонгож авсан

- Он цаг, үйл явдлыг агуулгын хувьд алдаагүй бүрэн дүүрэн тайлбарласан

- Хэл найруулгын илэрхийлэл, зохион байгуулалт сайн

- Он цагийн шугам дээр 4-6 гол он цаг, үйл явдлыг цэгцтэй, логиктой бичсэн

- Гол үйл явдлыг сонгож авахдаа зарим чухал үйл явдлыг орхигдуулсан

- Хэдийгээр бүрэн дүүрэн бус байж болох ч үйл явдлын тайлбар нь зүй зохистой

- Ихэнх хэсгийн хэл найруулга сайн

- Он цагийн шугам дээр 1-3 гол он цаг, үйл явдлыг цэгцтэй, логиктой бичсэн

- Гол үйл явдлыг сонгохдоо хэд хэдэн чухал үйл явдлыг орхисон.

- Үйл явдлыг бичихдээ зарим зүйлсийг орхигдуулсан

- Хэл найруулгын хувьд хэд хэдэн алдаа гаргасан

- Он цагийн шугам дээр гол он цаг, үйл явдлыг тодорхой бичиж чадаагүй

- Гол үйл явдлыг ялгаж чадаагүй

- Он цаг болон үйл явдлын баримжаа алдсан

- Үйл явдлыг бичихдээ тодорхой биш, түлхүүр үг, товч утгаар илэрхийлсэн

- Хэл найруулгын хувьд алдаа их гаргасан

Монголын болон дэлхийн түүхэнд холбогдох үйл явдлуудаас тус бүр нэг нэгийг сонгон, шалтгаан, үр дагаврыг тодорхойл-сон байдал (Даалгавар 2.в)

- Шалтгаан, үр дагаврыг тодорхойлохдоо баримт ашиглаж, оновчтой тайлбарласан

- Хэл найруулгын хувьд сайн

- Шалтгаан, үр дагаврыг тодорхойлохдоо баримт ашигласан боловч зөв холбон тайлбарлаж чадаагүй

- Хэл найруулгын хувьд бага зэргийн алдаа гаргасан

- Шалтгаан, үр дагаврыг тодорхойлохдоо баримт дурдсан

- Хэл найруулгын хувьд нилээд алдаа гаргасан

- Шалтгаан, үр дагаврыг тодорхойлохдоо баримт дурдаагүй өөрийн сэтгэгдлийн шинж чанартай бичсэн, эсвэл огт бичээгүй

- Хэл найруулгын хувьд ойлгомжгүй

Page 25: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

23

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдын мэдлэг, ойлголтыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагчОношилгоо

Мэдлэг, ойлголтын хувьд: - Сурагчийн зөв тохируулсан цаг хугацаа, үйл

явдал нь Монголын түүхэнд холбогдож байна уу, дэлхийн түүхэнд холбогдож байна уу гэдгийг ялгаж оношлох, сул байгаа агуулгыг бататгал хичээлээр нөхөхөд түлхүү анхаарах шаардлагатай.

Чадварын хувьд: - Өрнө болон Дорно дахины улсуудаас заримыг

нэрлэсэн боловч, газар зүйн зурагт тэмдэглэх, ялгах чадвар сул байна.

- Сурагч он цаг, үйл явдлыг тодорхойлох чадвартай хэдий ч гүйцэтгэлийн хувь бага байгаа нь хугацаандаа багтаагүй, сэргээн санах чадвар сул байгааг илтгэж байна.

- Баримтыг нэрлэж, таньж байгаа боловч түүнийг ашиглах, задлан шинжлэх чадвар хангалтгүй байна.

Мэдлэг, ойлголтын хувьд: - Сурагчийн гүйцэтгэлээс харахад Монголын болон

дэлхийн түүхийн он цагийн талаарх мэдлэг, ойлголтын түвшин хангалтгүй байгааг харуулж байна. Ерөнхийдөө даалгавруудыг таамагласан гэж дүгнэх боломжтой.

Чадварын хувьд:- Газар зүйн зурагт тэмдэглэл хийж чадаж байгаа

боловч тухайн сурагчийн мэдлэг, ойлголт хангалттай биш учраас ерөнхийлж тэмдэглэсэн, нарийн тодорхой, цэгцтэй тэмдэглэж чадаагүй.

- Баримт ашиглан тодорхойлж чадахгүй байгаа учраас өөрийн сэтгэгдлийн түвшинд бичсэн.

- Үр дагаврыг тодорхойлж чадаагүй байгаа нь сурагчийн тухайн агуулгын талаарх мэдлэг, ойлголт сул байгааг харуулж байна.

Сурагчид ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?- Тухайн суралцахуйн зорилтод хамаарах мэдлэг,

ойлголтоо сайжруулах зорилгоор бие дааж ажиллах төлөвлөгөө гаргуулах

- Гаргасан төлөвлөгөөний дагуу сурагч ажиллаж буй эсэхийг хянах, чиглүүлэх

- Түүхэн мэдлэг, ойлголтыг сайжруулахад чиглэгдсэн дасгал, даалгавар өгөх

- Теле хичээлийг сайтар үзэхийг зөвлөх - Тухайн суралцахуйн зорилтуудын хүрээнд үндсэн

мэдлэг, ойлголтыг тайлбарлаж өгөх - Сурагчийн дутуу мэдлэг, ойлголтыг нөхөх зорилгоор

хэд хэдэн даалгаврын хувилбарыг (он тооллын шулуун хийх, нэр томьёоны толь хийх, асуулт боловсруулах, үгийн сүлжээ хийх, аудио хичээл бэлтгэх гэх мэт) санал болгох

- Хамгийн сайн гүйцэтгэж чадах даалгаврыг сонгуулах - Үр дүнг дахин нягталж, зөвлөгөө өгөх

Төлөвлөлт- Дахин ажиллах, шинээр судлах шаардлагатай сурагчид мэдлэг, ойлголт, чадварын хувьд ялгаатай гэдгийг

сайтар бодож үйл ажиллагаагаа төлөвлөөрэй.- Үйл ажиллагаагаа төлөвлөхдөө зөвхөн 9 дүгээр сараар хязгаарлахгүйгээр бүтэн жилийн хугацаанд төлөвлөх

нь чухал. - Аль болох сурагчдаар төлөвлөгөө гаргуулах, түүнийхээ үйл явц, хэрэгжилт, үр дүнг тайлбарлаж чаддаг

болгоход үйл ажиллагаагаа чиглүүлээрэй. - Сурагчдын бие дааж ажиллах чадварыг хөгжүүлэхийг чухалчлан үзнэ үү.

Даалгавар 1. Зөв хариу

1 2 3 4 5 6 7 8C D E B A F G H

Page 26: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

24

2.4. АРАВДУГААР АНГИ

Суралцахуйн зорилт

9 дүгээр ангийн III, IV улирлын суралцахуйн зорилтыг мэдлэг, чадвар, үнэт зүйлсээр нь задалснаар сурагчийг хэрхэн дэмжих, хөгжүүлэх арга зүйгээ боловсруулахад багшид тусална. Энэхүү задаргааг ашиглан теле хичээлээр үзэж судалсан агуулгыг бататгах мэдлэг, чадвар, үнэт зүйл, сургамжийг илрүүлэн оношлох даалгаврыг боловсруулсан болно.

Орчин үеийн Монголын болон дэлхийн түүхийн гол үйл явдлыг эх сурвалж, баримтаар шинжлэх, түүхэн зүтгэлтний намтрыг судлах замаар түүхэн нөхцөл байдал, үйл явдлыг ойлгох, харьцуулах, дүгнэх гэх мэт чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарсан болно.

Хүснэгт 7. 9 дүгээр ангийн сурагчдын суралцахуйн зорилтын хэрэгжилтийн үр дүн (III, IV улирал)

Суралцахуйн зорилт-задаргаа Эзэмшсэн байх мэдлэг, чадвар (агуулга)

9.3 Социализмын үеийн Монгол

ба дэлхий дахин (1924-1990)

9.3е. 9.3ж9.3з. 9.3и. 9.3к. 9.3л. 9.3м

9.4: Ардчилсан Монгол улс ба

өнөөгийн дэлхий дахин (1990 оноос хойш)

9.4а. 9.4б. 9.4в. 9.4г. 9.4д. 9.4е.

Мэдлэг

Түүхэн хүн:- Богд Жавзандамба хутагт - Х.Чойбалсан, В.И.Сталин - А.Амар, П.Гэндэн, Ж.Лхүмбэ - Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Д.Төмөр-Очир- Г.К.Жуков , А.Гитлер , У.Черчилль, Т.Рузвельт - Махатма Ганди, М.С Горбачёв - С.Зориг, Ж.Батмөнх , П.ОчирбатОн цаг:- 1924, 1932, 1937, 1939-1945, 1946-1989, 1950-1960, 1990, 1992 Ойлголт: - Бурхны шашин, шашингүйн үзэл - Хэлмэгдүүлэлт, Онцгой бүрэн эрхт комисс- Дүрвэлт, Бослого - Дайн (Халх голын дайн, Дэлхийн II дайн, хүйтэн дайн)- НҮБ, НАТО, Варшавын гэрээ- Статус кво - Колоничлол- Өөрчлөн байгуулалт, Социализмын мөхөл, Берлиний хана - Хувьсгал (1911 он, 1921 он, Зөөлөн хувьсгал буюу хамба хилэн хувьсгал,

1990 оны ардчилсан хувьсгал)- Ардчилсан үндсэн хууль, хүний эрх, олон намын систем, олон ургалч

үзэл, хэвлэлийн эрх чөлөө- Өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт, банк санхүү- Гадаад харилцаа, хоёр болон гуравдагч хөршийн бодлого

Чадвар

- Тодорхойлох, тайлбарлах (9.3и, 9.3к, 9.3м,9.4а)- Газар зүйн зурагт ажиллах (9.3ж, 9.3и, 9.3л, 9.3м,9.4а)- Сэргээн дүрслэх, ярилцах (9.3 и, 9,4б)- Харьцуулах, дүгнэх, нотлох (9.3л, 9,3м)- Мэдээлэл цуглуулах, боловсруулах (9.3е, 9,3ж, 9,3м, 9,4)- Дүгнэх, танилцуулах, хэлэлцэх (9.3ж)

Үнэт зүйл- Бурхны шашин, тусгаар тогтнол, үндсэн хууль, Бүгд Найрамдах засаглал,

цагаан сар, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, хэвлэлийн эрх чөлөө

Page 27: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

25

Теле хичээлээр үзэж судалсан сэдвийн жагсаалт:1. 1932 оны зэвсэгт бослого2. Дэлхийн II дайн3. Дэлхийн II дайны үеийн Монгол4. НҮБ ба Монгол5. Хүйтэн дайн6. Социалист системийн задрал, Колонийн систем задарсан нь7. Монгол дахь ардчилсан хувьсгал8. Эдийн засаг, нийгмийн өөрчлөлт9. Оюун санаа, гадаад бодлогын өөрчлөлт

Үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал

9 дүгээр ангийн сүүлийн хагас жил буюу III, IV улирлын суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын байдлыг илрүүлэхүйц мэдээлэл цуглуулна. Оношилгооны даалгаврыг 9 дүгээр ангийн суралцахуйн зорилтын задаргаа хүснэгтээр харуулсан мэдлэг, ойлголт, чадварын хүрээнд боловсруулсан. Даалгавар бүрийн гүйцэтгэлээс тухайн сурагчид ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэйг тодорхойлоход тань санаа авах үүднээс хариултын тайлбар, зөвлөмж хэсгийг тусгасан.

Даалгавар 1: Зорилго:

- Он цагийг ялгах, ангилах мэдлэг, чадварыг илрүүлж, сурагчдад үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, төлөвлөх

1.а. Үйл явдал ба он цагийг зөв харгалзуулан нөхөж тохируулаарай.

1.б. Үйл явдал ба он цагийг зөв харгалзуулан тохируулаарай.

1) 1932 он а) Халх голын дайн2) 1939.5-8 сар б) Дэлхийн II дайн 3) 1939-1945 он в) Хүйтэн дайн 4) 1946-1985 он г) Манж го улс байгуулагдав.

1.в. Монгол улс дараах онуудын алинд нь үндсэн хууль баталж байгаагүй вэ?

а. 1924 он б. 1940 он в. 1961 он г. 1992 он

Page 28: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

26

Хариултын тайлбар:

Асуулт Зөв хариулт Багшид зөвлөмж

1а А-28 В-5,С-4, D-3, F-1

1) Он цагийг тухайн үйл явдалтай нь зөв тохируулсан бол түүхэн гол үйл явдлын он цагийг ялгах, ангилах мэдлэг, чадвартай байна.

2) Он цагтай түүхэн үйл явдлыг зөрүүлсэн бол түүхэн гол үйл явдлын тухай ойлголт мэдлэг эзэмшээгүй, цаг хугацааны баримжаа сул байна.

Анхаарах нь: - Түүхэн гол үйл явдлыг ойлгох, ялган таних чадварыг хөгжүүлэх

1.б 1-г, 2-a, 3-б, 4-в

1.в 1-в

1) 1961 он гэж хариулсан бол Үндсэн хууль батлагдсан он цаг, хэдэн удаа батлагдсан болон хууль тус бүрийн онцлог, ялгааг ойлгож мэдсэн.

2) Буруу хариултыг сонгосон бол орчин үеийн түүхийн гол үйл явдлын тухай мэдлэг, ойлголт эзэмшээгүй байна.

3) Үндсэн хууль батлагдсан он цагуудыг ялгаж, таних чадвар эзэмшээгүй. Анхаарах нь:

- Түүхэн гол үйл явдал, цаг хугацааг ялган таних чадварыг хөгжүүлэх - Дээрх агуулгын хүрээнд теле хичээл үзэж, бататгах

Даалгавар 2: Эх сурвалжийг уншаад, өгсөн асуултын дагуу шинжлээрэй.

Зорилго:

- Эх сурвалжийг шинжлэх замаар түүхэн үйл явдлын учир шалтгаан, үр дагавар, ач холбогдлыг тодорхойлох чадварыг илрүүлж, дэмжлэг үзүүлэх

1948 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсангааас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал илгээжээ. Уг захидалд:

Парис хот:

Эрхэм Трюгве Ли Танаа:

“НҮБ-ын гишүүнд элсэх тухай”

БНМАУ-аас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явуулсан хүсэлтэд дурдсан илэрхийлэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Ассамблейд уламжлан өгөхийг БНМАУ-ын Засгийн газрын өмнөөс Танд хүсэх завшаан надад тохиолдсон бөгөөд үүнд: БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даалгавраар илэрхийлэх нь:

“БНМАУ нь НҮБ-ын зорилго ба зарчмуудыг бүрэн зөвшөөрч, НҮБ-ын дүрмээс үндэслэн гарах бүх үүргүүдийг хүлээн авах бөгөөд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлсэн өдрөөс эхлэн тэдгээр үүргийг гуйвалтгүй биелүүлэхийг илэрхийлмой” гэжээ.

(БНМАУ-ын Засгийн газраас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус улсыг НҮБ-д элсүүлэх асуудлыг

дахин авч хэлэлцэхийг хүссэн хоёр дахь удаагийн өргөдөл)

№ Асуулт Эх сурвалжаа уншаад хариулаарай.1. Эх сурвалжид гарч байгаа түүхэн хүмүүсийг

нэрлэж, он цагийг тодорхойлоорой. 2. Тус захидлыг ямар зорилгоор, хэд дэх удаагаа

бичсэн бэ? 3. Монгол улс НҮБ-ын дүрэмд заасан үүргүүдийг

хүлээн зөвшөөрснөө уг захидалд хэрхэн илэрхийлсэн бэ?

4. Уг захидлыг бичсэнээс хойш Монгол улс хэдэн жилийн дараа НҮБ-д элсэн орсон бэ?

5. Монгол улс НҮБ-д элсэн орсны ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

Page 29: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

27

Оношилгооны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Оношлох үзүүлэлтХангалттай сайн

(80-100%)

Гүйцэтгэлийн түвшин

Хангалттай(60-79%)

Дахин ажиллах шаардлагатай

(30-59%)

Шинээр суралцах шаардлагатай

(0-29%)Түүхэн цаг хугацаа болон үйл явдлыг зөв тохируулж чадаж буй эсэх(Даалгавар 1)

Нийт 9 (1а, 1б) даалгаврын 7-8-ийг зөв тохируулсан

Нийт 9 даалгаврын 5-6-г зөв тохируулсан

Нийт 9 даалгаврын 3-4-ийг зөв тохируулсан

Нийт 9 даалгаврын 1-3-ыг зөв тохируул-сан

Эх

сурв

алж

шин

жилж

чад

аж б

уй э

сэх

(Даа

лгав

ар 2

)

Эх сурвалжийг

ойлгох байдал

1) Түүхэн зүтгэлтнийг зөв нэрлэсэн:

- Х.Чойбалсан, - Трюгве-Ли

2) Цаг хугацааг зөв тодорхойлсон: - 1948.10.25 - 1948.10.113) НҮБ-д элсэх хүсэл зоригоо хоёр дахь удаагаа илэрхийлсэн. 4) Монгол улс НҮБ-д элсэн орвол бүх үүргийг биелүүлэх чадвартай бүрэн эрхт улс гэдгээ нотлон тайлбарласан. 5) Хариулах явцдаа гол санааг илэрхийлсэн боловч оновчтой нэр томьёо хэрэглээгүй байж болно.

- Эх сурвалжийг ойлгож хариулах 5 асуултын 3- 4-ийг оновчтой хариулсан

- Хариулах явцдаа гол санааг илэрхийлсэн боловч оновчтой нэр томьёо хэрэглээгүй байж болно.

- Эх сурвалжийг ойлгох 5 асуултын 2-3-д нь хариулсан.

- Бусад асуултад хариулахдаа оновчтой нэр томьёо хэрэглээгүй, гол үйл явдлаа мэдэхгүй байгаа учир тааж хариулсан байж болно.

Дасгал даалгаврыг гүйцэтгэж чадаагүй.

Он цагийг тооцоолох чадвартай

эсэх

Уг захидлыг 1948 онд бичсэн. Харин Монгол улс үүнээс хойш 1961 онд НҮБ-д албан ёсоор элсэн орсон. Тооцоолол:

1961-1948=13 Монгол улс 13 жилийн дараа НҮБ-ийн гишүүн орон болсон.

НҮБ-д элсэн орсон он цагийг сэргээн санаж, 13 жилийн дараа элссэн гэж зөв тооцоолсон.

НҮБ-д элсэн орсон он цагийг буруу тооцоолж бодсон.

НҮБ-д элсэн орсон он цагаа мэдэхгүй байна. Тийм учраас тооцоолол хийж чадаагүй.

Түүхэн ач холбогдлыг тодорхойлж буй

байдал

- Монгол улс 1961 онд ийнхүү НҮБ-д элсэн орсноор тус улсын нэр хүнд олон улсын тавцанд нэмэгдэж, гадаад харилцаа өргөжин бэхэжсэн

- Тус байгууллагын хүрээнд Монгол улс бусад орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлсэн.

- НҮБ-д элсэн орсон явдал нь Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах чухал үйл явдал болсон.

- Монгол улсын зүгээс НҮБ-д элсэн орохын тулд маш их хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргасан нь олон удаагийн өргөдөл бичсэнээс харагдаж байна.

- Энэ үйл явдал нь XX зууны чухал үйл явдал мөн гэх мэтээр өөрийн үзэл бодлын үүднээс тайлбарласан.

- Түүхэн ач холбогдлыг ерөнхийд нь тайлбарласан.

- НҮБ-д элсэн орсон явдал нь Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах чухал үйл явдал болсон.

- Тусгаар тогтнол гэдэг үгийг зөв, оновчтой хэрэглэсэн.

- Тайлбарласан боловч оновчтой үг хэллэг ашиглаагүй.

- Гол утга санааг илэрхийлж чадаагүй.

- НҮБ гэдэг үгийг таньж байгаа боловч Монгол улс ямар зорилгоор элсэн орсныг уялдаа, холбоонд нь авч үзэж тайлбарлаж чадаагүй.

Ямар нэгэн оролдлого хийгээгүй.

Page 30: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

28

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагчОношилгоо

Даалгавар 1: - Түүхэн гол үйл явдлыг он цагтай нь тохируулах даалгаврыг 30-

59%-тай гүйцэтгэсэн. - Даалгаврын 3-4-ийг тохируулсан нь түүхэн гол үйл явдлын зарим

ойлголтыг сурагч сэргээн санаж байна.- Ямар даалгаврыг тохируулж чадаагүй байна вэ гэдэгт багш анхаарч

оношлох шаардлагатай.Даалгавар 2: - Эх сурвалжийг ойлгох үе шатны даалгаврыг хариулах гэж оролдсон,

2-3 асуултад хариулсан. - Түүхэн ямар гол үйл явдлыг сурагч мэдэж байгаа дээр тулгуурлан

бусад ойлголтыг дөхүүлэх асуулт, зураг, баримт ашиглан сэргээн сануулах боломжтой.

- НҮБ-д элсэн орсон он цагийг бусад түүхэн үйл явдалтай андуурч хариулсан байж болно.

- Тухайн түүхэн үйл явдлын он цагийг сэргээн санахгүй байна. - НҮБ-ын тухай мэдлэг, ойлголт эзэмшээгүй учир гадаад, дотоод ач

холбогдлыг тайлбарлаж чадаагүй.- НҮБ гэдэг үгийг таньж байгаа боловч Монгол улс ямар зорилгоор

элсэн орсныг уялдаа, холбоонд нь авч үзэж, тайлбарлаж чадаагүй. - Мэдлэг, ойлголтоо сэргээн санаж чадахгүй байгаа учир өөрийн үзэл

бодлыг илэрхийлж чадаагүй.

Даалгаврыг 0-29%-тай гүйцэтгэсэн сурагчид: - 20%-иас дээш гүйцэтгэлтэй байгаа

сурагчийн хувьд оролдлого байна гэж үзэж байна.

- 20%-иас доош гүйцэтгэлтэй байгаа сурагчийн хувьд тухайн түүхэн үйл явдал, он цагийн тухай ойлголт эзэмшээгүй байна.

Сурагчид ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?- Орчин үеийн түүхийн он цаг, үйл явдлыг сэргээн сануулах - Түүхэн зураг, жишээ баримт, он тооллын шугам гэх мэтийг ашиглан

дөхүүлэх, сонирхолтой асуултыг тавьж идэвх, сонирхлыг сэргээж, хичээлд татан оролцуулах

- Он цагийн тооцоолол хийх чадварыг сэргээн хөгжүүлэх жишээ бодлого бодуулах

- Түүхэн үйл явдлыг одоо үетэй холбон тайлбарлах чадварыг хөгжүүлэх даалгавар хийлгэх

- Он цагийг гол үйл явдалтай нь тохируулах даалгаврын 1-3-ыг зөв гүйцэтгэсэн байна гэдэг нь нэг ч гэсэн үйл явдлын тухай мэдлэгээ сэргээн санаж байна гэсэн үг. Тийм учир мэдэж буй ойлголт дээр тулгуурлан бусад мэдлэг, ойлголтыг сэргээх боломжтой. Тухайлбал, Халх голын дайны тухай мэдлэг ойлголттой холбон дэлхийн II дайн болон хүйтэн дайны тухай ойлгуулах боломжтой.

- Эх сурвалжтай ажиллаж, шинжлэн судлах арга барилыг хөгжүүлэх арга зүйг сонгон хэрэгжүүлэх

- Баримт, эх сурвалжийг шинжлэх алхмуудыг сайтар ойлгуулж, сурагчид цаашид суралцах идэвх, сонирхлыг бий болгох

- Түүхэн он цаг, түүхэн зүтгэлтэн, түүхэн газар нутаг, түүхэн сургамж гэсэн айн хүрээнд баримт, эх сурвалжийг шинжлэн судалдгийг тайлбарлаж, эх сурвалж дээр ажиллах аргачлалыг хэлж өгөх

- Сурах бичгийн дасгал даалгавартай ажиллуулах

- Тухайн эх сурвалж, баримтыг уншиж ойлгуулах дасгал даалгаврыг давтах

- Он цаг, түүхэн зүтгэлтнийг түүж тэмдэглүүлэх, дасгал даалгавар ажиллуулах, өөрөөр нь хэлүүлэх, урамшуулах

- Эзэмшсэн тулгуур ойлголтоо цэгцлэх, түүнийгээ илтгэн харуулах, дасгал, даалгавар ажиллуулах

ТөлөвлөлтХичээлийн жилийн төлөвлөлт хийхдээ дараах арга зүйд анхаараарай. - Эзэмшвэл зохих мэдлэг, чадварын хувьд хоцрогдолтой сурагчтай ажиллах арга зүй боловсруулах - Түүхэн гол үйл явдал, цаг хугацааны холбоо хамаарлыг тооцоолох арга зүйг нэгж болон ээлжит хичээлийн

төлөвлөлтөд тусгах- Түлхүүр үг, нэр, нэр томьёоны тайлбарыг шигтгэн төлөвлөх- Тухайн үйл явдалтай холбоотой зурган мэдээлэл бэлтгэх- Эх сурвалж, баримт цуглуулах- Өөрийн санаагаа илэрхийлэх, лавлаж, тодруулж асуух боломж олгох

Page 31: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

29

2.5. АРВАН НЭГДҮГЭЭР АНГИ

Суралцахуйн зорилт

10 дугаар ангийн III, IV улирлын суралцахуйн зорилтыг мэдлэг, ойлголт (түүхэн хүн, он цаг, ойлголт) чадвар, үнэт зүйл гэж задалснаар багш тухайн агуулгыг нөхөх, үйл ажиллагаагаа төлөвлөхөд нь дэмжлэг болно. Сурагчийн зайлшгүй эзэмшсэн байх гол мэдлэг, ойлголт, чадвар, хандлагыг хүснэгтэд багцалснаар багш илүү цэгцтэйгээр бататгал хичээлийг зохион байгуулах боломжтой.

Хүснэгт 8. 10 дугаар ангийн сурагчдын суралцахуйн зорилтынхэрэгжилтийн үр дүн (III, IV улирал)

Суралцахуйн зорилтКод Задаргаа

10.5. 10.5а. 10.5б. 10.6. 10.6а. 10.6б. 10.7. 10.7а. 10.7б. 10.8. 10.8а. 10.8б. 10.9. 10.9а. 10.9б. 9в. 10.10. 10.10а. 10.10б. 10.10в. 10.11. 10.11а. 10.11б.

Мэдлэг, ойлголт

Түүхэн хүн:- Хабул, Тэмүүжин, Тоорил, Өгөөдэй, Дөрөгөн, Хубилай, Эсэн, Тогоонтөмөр,

Батмөнх, Мандухай Он цаг:- 1130 он, 1162 он, 1189 он, 1206 он, 1227 он, 1242 он, 1251 он, 1256 он, 1260 он,

1294 он, 1368 он, 1388 он, 1451 он, 1586 он, 1639 он, 1686 он Ойлголт:- Гүр хаан, аймгийн холбоод, Нэгдсэн улс, эзэнт улс, улс төрийн хямрал,

бутрал, байлдан дагуулал, угсаа гарвал, шалтгаан, шалтаг, үр дагавар- Пакс Монголика- Нийгмийн бүтэц Аймаг, улс:- Монгол аймгууд: Хэрэйд, татар, найман...- Их Монгол улс- Монголын эзэнт гүрэн

Юань, Алтан ордон, Цагадайн болон Ил хаант улс

Чадвар

- Газар зүйн зурагт зааж, байрлалыг тогтоож чаддаг байх: 10.5.а. 10.8.а. 10.9.a. - Тайлбарлаж, тодорхойлж чаддаг байх: 10.5.b. 10.7.a. 10.7.b- Мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах: 10.9.b. 10.10.b- Харьцуулах, нотлох, дүгнэх: 10.6.b. 10.10.a

Үнэт зүл- Монголчуудын тогтоосон амар амгалан- Чингис хаан- Шашин шүтлэг, итгэл үнэмшил, уламжлал, заншил

10 дугаар ангийн теле хичээлийн тухайТеле хичээлийг зохион байгуулахдаа агуулгыг сурагчид хүргэхээс гадна багш нарт арга зүйн

санаа өгөх зорилгоор аль болох шинэлэг арга зүйг тусгахыг теле хичээлийн баг, хамт олон зорьсон. 10 дугаар ангийн хувьд нийт 16 суралцахуйн зорилтын хүрээнд 10 теле хичээлийг зохион байгуулсан болно. Суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхдээ сурвалжийг харьцуулан шинжлэх, дүн шинжилгээ хийх, шалтгаан, үр дагаврыг олох, юмс үзэгдлийг түүхэн залгамжаар харах зэрэг чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйгээр хичээлийг хөтлөн явуулахыг хичээсэн. Ингэснээр сурагчид “Монголын эзэнт гүрэн XII-XIV зуун”, “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс XIV-XVII зуун” агуулгын хүрээнд сурвалжийг тайлбарлах, үнэлэх, харьцуулан шинжлэх гэх мэт чадвараа хөгжүүлэхэд дэмтэй гэж үзсэн.

Теле хичээлүүд дараах сэдэвтэй. Үүнд:

1) Чингис хаанаас өмнөх үеийн Монголчууд2) Чингис хаан их Монгол улсаа байгуулсан нь3) ИМУ-ын төрийн байгуулал, аж ахуй, соёлын зарим онцлог

Page 32: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

30

4) Чингис хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг5) Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг6) Чингис хаан түүний залгамжлагчдын байлдан дагуулал7) Монголын эзэнт гүрэн, түүний задрал8) Улс төрийн хямрал9) Төрийн нэгдлийг сэргээх оролдлогууд 10) Бурхны шашин

Үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал- 10 дугаар ангийн сүүлийн хагас жил буюу III, IV улирлын суралцахуйн зорилтын хүрээнд

сурагчдын мэдлэг, чадварын талаар мэдээлэл цуглуулна. Иймээс оношилгооны даалгавруудыг 10 дугаар ангийн суралцахуйн зорилтын задаргаа хүснэгтээр харуулсан мэдлэг, ойлголт, чадварын хүрээнд боловсруулсан.

- Даалгавар бүрийн гүйцэтгэлээс тухайн сурагчид ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэйг тодорхойлоход тань санаа авах үүднээс хариултын тайлбар, зөвлөмж хэсгийг тусгасан.

- Мэдээлэл цуглуулах нь зорилго бус харин цуглуулсан мэдээллийг боловсруулж, шинжилсний үндсэн дээр сурагчид үзүүлэх дэмжлэг, туслалцаа, тэдэнтэй ажиллах арга барил, төлөвлөлтийг хийхэд анхаарах зүйлс зэргийг илрүүлж, арга замыг тодорхойлох нь зорилго гэдгийг мартаж болохгүй.

Даалгавар 1. Өөрийгөө үнэлээрэйЗорилго:

- III болон IV улирлын ерөнхий мэдлэг, ойлголтыг илрүүлэх, сурагчийн түвшинг оношлох, оношилсны үндсэн дээр сурагчид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, төлөвлөх үйл ажиллагааг зохион байгуулах

Сурагчид III, IV улиралд Монголын эзэнт гүрэн (XII – XIV зуун), Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс (XIV-XVII зуун) гэсэн бүлэг сэдвүүдийг танхимын бус сургалтаар (теле хичээл, цахим хичээл, бие даан гэх мэт) судалсан. Агуулгын энэхүү хүрээнд сурагч өөрийн мэдлэг, ойлголтын ерөнхий түвшинг тодорхойлох, өөрийгөө оношлох нь мэдлэг, ойлголт, чадвараа бататгах арга замын нэг юм. Багш та дараах өөрийн үнэлгээний зааварчилгыг өгч, үнэлгээний хуудсыг сурагчдаар өөрсдөөр нь хийлгээд үр дүнг нь харилцан ярилцаж, сурагчдаар бие даан суралцах төлөвлөгөө гаргуулж болохын зэрэгцээ бататгал хичээлийнхээ агуулга, арга зүйг боловсруулахдаа ашиглах боломжтой.

Өөрийн үнэлгээний хуудастай ажиллах аргачлалӨөрийн түвшинг тодорхойлж, тэмдэглэнэ. (√)

I түвшин - Шинээр судлах шаардлагатай

II түвшин - Дахин ажиллах шаардлагатай

III түвшин - Хангалттай

IV түвшин - Хангалттай сайн

Тэмдэглэл хэсэгт:

- Дэлгэрэнгүй мэдээлэл- Нэмэлт эх сурвалж- Ямар хугацаанд хэрхэн судлах тухай- Багштайгаа ярилцах шаардлагатай болон бэрхшээлтэй байгаа зүйлсээ тэмдэглэх зэргийг

тусгана.

Page 33: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

31

Хүснэгт 9. Монголын эзэнт гүрэн (XII – XIV зуун) – Өөрийн үнэлгээний хуудас

Сэдэв Мэдлэг, ойлголт Түвшин

ТэмдэглэлI II III IV

Бид 10 дугаар ангидаа

Монголын эзэнт гүрний түүхээр аялсан. Энэхүү

бүлгийн талаарх мэдлэг ойлголтоо

эргэн нягтлая.

A. Монгол, Татар, Хэрэйд, Найман, Мэргид, Онгуд, Ойн аймгуудын угсаа гарвалыг тодорхойлж чадах уу?

B. IX–XII зууны үеийн Монгол аймгуудыг газар зүйн зурагт зааж чадах уу?

C. Монголын аймаг, улсуудын эрхэлж байсан аж ахуй, соёлын онцлогийг харьцуулсан бүдүүвчийг гүйцэтгэж чадах уу?

D. Их Монгол Улсын нийгэм, аж ахуй, соёлын онцлогийг тайлбарлаж чадах уу?

E. Чингис хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэрхэн тодорхойлох вэ?

F. Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэрхэн тайлбарлах вэ?

G. Чингис хаан, түүний залгамжлагчдын хийсэн аян дайны чиглэл, эзэлж байсан улс орнуудыг газар зүйн зурагт тэмдэглэж чадах уу?

H. Юань гүрэн, Алтан ордны улс, Цагадайн улс, Ил хаант улсын оршин тогтносон цаг хугацаа, түүхийн гол үйл явдлуудаар он дарааллын бичиг хийж чадах уу?

I. Юань гүрэн, Алтан ордны улс, Цагадайн улс, Ил хаант улсын газар нутаг, түүхэн зүтгэлтнүүдийн талаар хэр мэдэх вэ?

Хүснэгт 10. Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс (XIV-XVII зуун)-Өөрийн үнэлгээний хуудас

Сэдэв Мэдлэг, ойлголт Түвшин ТэмдэглэлI II III IV

Бид 10 дугаар ангидаа

Монголын эзэнт гүрний түүхээр аялсан. Энэхүү

бүлгийн талаарх мэдлэг ойлголтоо

эргэн нягтлая.

A. Улс төрийн хямралын шалтгааныг дотоод, гадаад хүчин зүйлстэй холбон аль түвшинд тайлбарлаж чадах вэ?

B. Улс төрийн хямралын шалтгааныг үйл явц, үр дагавар, сургамжийн үүднээс аль түвшинд тайлбарлана гэж бодож байна вэ?

C. Монгол төрийн нэгдлийг сэргээх оролдлогуудыг хэн хэн хийсэн, хэрхэн хийсэн талаар таны мэдлэг ойлголт ямар түвшинд байгаа вэ?

D. Монголын хаант улсуудыг газар зүйн зурагт тэмдэглэж чадах уу?

E. Бурхны шашин Монголчуудын оюун санаанд ямар үүрэг гүйцэтгэснийг мэдэх үү?

F. Бурхны шашин дэлгэрэх болсон шалтгаан, нөхцөлийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах чадвар аль түвшинд байгаа вэ?

G. Бурхны шашин тухайн үеийн Монголчуудын зонхилох шашин болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалт гаргаж чадах уу?

Page 34: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

32

Даалгавар 2. Түүхийн дараах нэр томьёо, ойлголтыг тайлбарлана уу.

Зорилго:

- Түүхийн зарим гол нэр томьёо, ойлголтыг танин мэдэж буй эсэхийг оношлох, оношилсны үндсэн дээр сурагчид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх

Нэр томьёо, ойлголт ТайлбарХүрээ - Гүр хан -Алгинч, тамгач, даргач - Эзэнт улс - Пакс Монголика -

Даалгавар 3. Он тооллын шугамд дундад зууны үеийн Монголын түүхэнд хамаарах гол он цаг, үйл явдлуудыг бичиж тэмдэглэнэ үү. Амжилтыг босоо шугамд, алдаа дутагдлыг хэвтээ шугамд тэмдэглээрэй. Он тооллын шугам танд өмнөх хичээлээ сэргээн санах, шалтгаан, үр дагаврыг судлах боломжийг олгоно.

Зорилго:

- III, IV улирлын хичээлийг сэргээн санах, дундад зууны үеийн гол үйл явдлуудыг эрэмбэлэн ялгах

Page 35: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

33

Өөрийн үнэлгээний хуудсыг үндэслэн сурагчдын мэдлэг ойлголт, чадварыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагчIII түвшин

Шинээр судлах шаардлагатай сурагчIV түвшин

ОношилгооМэдлэг ойлготын хувьд: - A D E F I гэсэн асуултуудад өөрийгөө III түвшинд

гэж үнэлсэн сурагчийн хувьд Монголын эзэнт гүрэн XII-XIV зууны түүхийн ерөнхий мэдлэг ойлголт бага байгааг илтгэж байна.

Чадварын хувьд: - B C G H гэсэн асуултуудад өөрийгөө III түвшинд

гэж үнэлсэн сурагчийн хувьд сэдвээр эзэмших чадвар сулавтар байгааг илтгэж байна.

- B– IX-XII зууны аймаг улсуудаас газар зүйн зурагт тэмдэглэх чадвар сулавтар байна. Ялгах чадвар хангалтгүй байна.

- C– Монголын аймаг, улсуудын аж ахуйн талаарх мэдлэг, ойлголт сулавтар байгаатай холбоотой.

- G– Чингис хаан түүний залгамжлагчдын байлдан дагууллын ерөнхий чиглэлийг мэдэж буй боловч ялгаж, заах чадвар сулавтар байна гэж үзнэ.

- H– Он дарааллын талаар мэдлэг, ойлголт сулавтар байгааг илтгэж байна.

Мэдлэг ойлголтын хувьд: - A D E F I гэсэн асуултад өөрийгөө IV түвшинд гэж

үнэлсэн сурагчийн хувьд Монголын эзэнт гүрэн XII-XIV зууны ерөнхий мэдлэг ойлголт тун бага байгааг илтгэж байна.

Чадварын хувьд:- B C J H гэсэн асуултуудад өөрийгөө IV түвшинд гэж

үнэлсэн сурагчийн хувьд сэдвээр эзэмших чадвар сулавтар байгааг илтгэж байна.

- B– IX-XII зууны аймаг улсуудыг ялгах чадвар маш сул учраас өөрийгөө энэ түвшинд үнэлсэн байна. Энэ нь теле хичээл үзээгүй байж болзошгүй.

- C– Газар зүйн зурагт тэмдэглэл хийх чадвар маш сул буйтай холбоотой.

- G– Чингис хаан түүний залгамжлагчдын байлдан дагууллын ерөнхий чиглэлийг тэмдэглэж чадахгүй байна.

- H– Он дарааллын хүснэгт хийх чадвар сул байна.

Сурагчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?

- Тухайн асуултууд нь суралцахуйн зорилттой шууд хамааралтай учраас аль аль суралцахуйн зорилтын мэдлэг, ойлголт сулавтар байгааг шууд харж болно.

- Тухайн суралцахуйн зорилтод хамаарах мэдлэг, ойлголтоо сайжруулах зорилгоор бие дааж ажиллах төлөвлөгөө гаргуулах

- Гаргасан төлөвлөгөөний дагуу сурагч ажиллаж буй эсэхийг хянах, чиглүүлэх

- Түүхэн мэдлэг, ойлголтыг сайжруулахад чиглэгдсэн дасгал, даалгавар өгөх

- Тухайн агуулгатай холбоотой видео контентуудийг урьдчилан судалж, сурагчид санал болгох

- Тухайн асуултууд нь суралцахуйн зорилттой шууд хамааралтай учраас аль аль суралцахуйн зорилтын мэдлэг, ойлголт сул байгааг шууд харж болно.

- Теле хичээлийг сайтар үзэхийг зөвлөх - Тухайн суралцахуйн зорилтуудын хүрээнд голлох

мэдлэг, ойлголтыг тайлбарлаж өгөх - Сурагчийн мэдлэг, ойлголтыг нөхөх зорилгоор хэд

хэдэн даалгаврын хувилбарыг (он тооллын шугам хийх, нэр томьёоны толь хийх, асуулт боловсруулах, үгийн сүлжээ хийх, аудиo хичээл бэлтгэх гэх мэт) санал болгох

- Хамгийн сайн хийж чадах даалгаврыг сонгуулах - Үр дүнг дахин нягталж, зөвлөгөө өгөх

Төлөвлөлт

- Дахин ажиллах, шинээр судлах шаардлагатай сурагчид мэдлэг, ойлголт, чадварын хувьд ялгаатай гэдгийг сайтар бодож үйл ажиллагаагаа төлөвлөөрэй.

- Үйл ажиллагаагаа төлөвлөхдөө зөвхөн 9 дүгээр сараар хязгаарлахгүйгээр бүтэн жилийн хугацаанд төлөвлөх нь чухал.

- Аль болох сурагчдаар төлөвлөгөө гаргуулах, түүнийхээ үйл явц, хэрэгжилт, үр дүнг тайлбарлаж чаддаг болгоход үйл ажиллагаагаа чиглүүлээрэй.

- Сурагчдын бие дааж ажиллах чадварыг хөгжүүлэхийг чухалчлан үзнэ үү.

Page 36: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

34

Оношилгооны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Түвшин Гол ойлголт

I II III IV

Хүрээ

- Ойлголтыг тайлбарлаж бичээгүй, эсвэл холбогдолгүй зүйл бичсэн

- Тайлбарыг тодорхой үндэслэлгүй, сэтгэгдлийн чанартай бичсэн

- Тайлбар нь агуулга, хэл найруулгын хувьд сулавтар

- 1-2 шинжийг оновчтой бичиж, тайлбарласан

- Хариултаа илэрхийлсэн бичлэгийн ур чадвар хангалттай биш

- Хэл найруулгын хувьд алдаа гаргасан

- 2-3 онцлог шинжийг оновчтой бичсэн

- Хэдийгээр тайлбар нь бүрэн дүүрэн бус байж болох ч зүй зохистой

- Хариултын ихэнх хэсэг нь хэл, найруулгын хувьд сайтар илэрхийлэгдсэн байна

- Овгоор нүүж буухдаа хүрээ тойрог байрлалаар гэрээ барьдаг

- Дундаа овгийн ахлагчийн өргөн босгон хамгаалдаг

- Хамтаараа аж ахуйгаа эрхлэн хөтөлж буй хэлбэр гэх мэт тодорхой 3-4 шинжийг ялгаж бичсэн

Гүр хан

- Ойлголтыг тайлбарлаж бичээгүй, эсвэл холбогдолгүй зүйл бичсэн

- Тайлбарууд тодорхой үндэслэлгүй, сэтгэгдлийн чанартай бичигдсэн

- Тайлбар нь агуулга, хэл найруулгын хувьд сулавтар

- 1-2 шинжийг оновчтой бичиж, тайлбарласан

- Хариултаа илэрхийлсэн бичлэгийн ур чадвар

- Тайлбар нь хязгаарлагдмал, хэл найруулгын хувьд алдаа гаргасан

- 2-3-н онцлог шинжийг оновчтой бичсэн

- Хэдийгээр тайлбар нь бүрэн дүүрэн бус байж болох ч зүй зохистой

- Хариултын ихэнх хэсэг нь хэл, найруулгын хувьд сайтар илэрхийлэгдсэн байна

- Хар Хятанаас гаралтай

- Хэрэйдийн хаадын хэрэглэж байсан “Хүчирхэг эзэн хаан” гэсэн утгатай цол гэх мэт хаанаас гаралтай, хэн хэрэглэж байсан гэх мэтийг тодорхой бичсэн

- Хэл найруулгын хувьд сайн

Алгинч, тамгач, даргач

- Ойлголтыг тайлбарлаж бичээгүй, эсвэл холбогдолгүй зүйл бичсэн

- Тайлбарууд тодорхой үндэслэлгүй, сэтгэгдлийн чанартай бичигдсэн

- Тайлбар нь агуулга, хэл найруулгын хувьд сулавтар

- 1-2 шинжийг оновчтой бичиж, тайлбарласан

- Хариултаа илэрхийлсэн бичлэгийн ур чадвар

- Тайлбар нь хязгаарлагдмал, хэл найруулгын хувьд алдаа гаргасан

- 2-3 онцлог шинжийг оновчтой бичсэн

- Хэдийгээр тайлбар нь бүрэн дүүрэн бус байж болох ч зүй зохистой

- Хариултын ихэнх хэсэг нь хэл, найруулгын хувьд сайтар илэрхийлэгдсэн байна

- Алгинч: Толгойн туршуул цэргийн удирдагч

- Тамгач: Хязгаарын мужуудад сэргийлэн суух цэргийн удирдагч

- Даргач: Их хаанаас эзлэгдсэн мужуудад томилсон цэрэг, иргэний удирдагч

Эзэнт гүрэн

- Ойлголтыг тайлбарлаж бичээгүй, эсвэл холбогдолгүй зүйл бичсэн

- Тайлбарууд тодорхой үндэслэлгүй, сэтгэгдлийн чанартай бичсэн

- Тайлбар нь агуулга, хэл найруулгын хувьд сулавтар

- 1-2 шинжийг оновчтой бичиж, тайлбарласан

- Хариултаа илэрхийлсэн бичлэгийн ур чадвар

- Тайлбар нь хязгаарлагдмал, хэл найруулгын хувьд алдаа гаргасан

- 2-3 онцлог шинжийг оновчтой бичсэн

- Хэдийгээр тайлбар нь бүрэн дүүрэн бус байж болох ч зүй зохистой

- Хариултын ихэнх хэсэг нь хэл, найруулгын хувьд сайтар илэрхийлэгдсэн байна

- Хэд хэдэн улсуудыг өөртөө нэгтгэсэн, улс төр, эдийн засаг, соёлын нөлөөнийхөө хүрээг тогтоосон

Page 37: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

35

Пакс Монголиа

- Ойлголтыг тайлбарлаж бичээгүй, эсвэл холбогдолгүй зүйл бичсэн

- Тайлбарууд тодорхой үндэслэлгүй, сэтгэгдлийн чанартай бичсэн

- Тайлбар нь агуулга, хэл найруулгын хувьд сулавтар

- 1-2 шинжийг оновчтой бичиж, тайлбарласан

- Хариултаа илэрхийлсэн бичлэгийн ур чадвар

- Тайлбар нь хязгаарлагдмал, хэл найруулгын хувьд алдаа гаргасан

- 2-3 онцлог шинжийг оновчтой бичсэн

- Хэдийгээр тайлбар нь бүрэн дүүрэн бус байж болох ч зүй зохистой

- Хариултын ихэнх хэсэг нь хэл, найруулгын хувьд сайтар илэрхийлэгдсэн байна

- Монголын эзэнт гүрний хүч чадал, засаглал, нөлөөн дор дэлхий дахинд энх амгалан байдал тогтож, соёл иргэншил хөгжиж байсан үеийг түүхэнд Пакс Монголика (Pax Mongolica) буюу Монголын их амар амгалангийн үе хэмээн нэрлэдэг

Page 38: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

36

ГУРАВ. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БАТАТГАХ АГУУЛГА, АРГА ЗҮЙ

2019-2020 оны хичээлийн жилийн III, IV улиралд түүхийн хичээлээр зайлшгүй хэрэгжүүлсэн байх суралцахуйн зорилтын задаргааны хүрээнд бататгах агуулга, арга зүйг дараах бүтцээр боловсруулсан. Үүнд:

а) Бататгах нэгжийн жишиг төлөвлөлтийг 9 дүгээр сарын 3 долоо хоногт баримжаалан төлөвлөсөн.

б) Бататгах агуулга, арга зүйн санааг анги тус бүрд 1-3 жишиг байдлааар төлөвлөсөн. Ийнхүү төлөвлөхдөө арга зүйн санааг чухалчлан авч үзсэн, өөрөөр хэлбэл, тухайлан түүхийн хичээлд ашиглаж болох, сурагчийн сурах арга барилыг хөгжүүлэхэд илүү хувь нэмэр оруулах арга, аргачлалыг сонгон санал болгосон болно.

Хүснэгт 11. Түүхийн бататгал хичээлд санал болгосон арга зүй

№ Багц арга зүй, тайлбар Бататгал хичээлАнги Сэдэв, агуулга

Түүхийн асуултад суурилсан

Түүхийн 5 асуултыг ашиглан, асуулт зохиох, асуултад хариулах үйл явцад тулгуурласан арга

VII Түүхийн асуулт асууцгаая

Газар зүйн зурагт суурилсан

Тухайн хичээлийн цаг газар зүйн зурагт ажиллаж, даалгавар гүйцэтгэхэд чиглэнэ.

VII Газар зүйн зургаар аялцгаая

Он тооллын бодлогод суурилсан

Он тооллын бодлого бодох замаар түүхэн үйл явдал болон он цагийг харьцуулан тодорхойлно.

VIII Монголын агуу эзэнт гүрний үе ба бусад улсын түүхэнд холбогдох он тооллын бодлого бодоцгооё

Даалгаварт суурилсан

Хэд хэдэн төрөл, хэлбэрийн даалгаврыг гүйцэтгэх замаар түүхийн мэдлэг, чадвараа сэргээнэ.

IX XVIII-XX зууны Дэлхийн түүхийн онцлох үйл явдлууд юу байв?

Намтарт суурилсан (Түүхэн )

Түүхэн зүтгэлтний намтрыг судлах замаар тухайн цаг үеийн нийгэм, улс төр, соёлын салбарын түүхийн мэдлэгээ сэргээнэ.

X Түүхэн зүтгэлтнүүдийн намтраар дамжуулан түүхийг судалцгаая

Түүхэн эх сурвалж, баримтад суурилсан

Нэг болон хэд хэдэн түүхийн эх сурвалж, баримтыг ашиглан тухайн цаг үеийн түүхийг улируулан судлах арга

XI Сурвалжийг тайлбарлах чадвараа хөгжүүлье

Page 39: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

37

3.1. ДОЛООДУГААР АНГИ

Төлөвлөлт

Сургалтын төлөвлөгөө ёсоор 6 дугаар ангийн түүхийн хичээлийг долоо хоногт 1 цагаар судалдаг. Харин дэвшин суралцаж буй 7 дугаар ангид 2 цагаар судалдаг тул та бататгал хичээлийн төлөвлөлтөө 8 цагаар хийнэ.

Хүснэгт 12. Бататгал, нэгжийн жишиг төлөвлөлт

Сэдэв Агуулга мин Гол үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

6 дугаар ангийн түүхийн хичээлээр бид юу судалсан бэ?

- Сорилын агуулга

80

- Ярилцлага- Оношилгооны даалгавар

ажиллах

- Ярилцлагад ашиглах асуулт

- Даалгавар, ажлын хуудас

Түүхийн асуулт асууцгаая

- Монголын эртний улсууд Хүннү, Сяньби, Жужан 80

- Эх сурвалж, баримтыг ойлгох- Түүхийн асуулт зохиох- Түүхийн асуултад хариулах

- Түүхийн асуултын жишиг хувилбар

- Түүхийн асуултанд хариулах жишиг хувилбар

Газар зүйн зургаар аялцгаая

Мэдлэг:- Улсуудын нэрЧадвар: - Газар зүйн зурагт

ажиллах80

- Улс орныг газар зүйн зурагт заах, тэмдэглэх

- Тухайн газар нутагт өнөөгийн ямар улсууд оршин байгааг хэлэх, танилцуулах

- Газар зүйн онцлогийг хэлэх - Асуулт асуух

- Газар зүйн зураг: нэргүй зураг, улс төрийн газрын зураг

- Зурагт үзүүлэн - Сонирхолтой асуулт- Теле хичээл

Он цагаар аялж, үйл явдлыг сонирхъё

Мэдлэг:- Он, зуун- НТ, НТӨ- Гол үйл явдалЧадвар:- Оныг зуунд шилжүүлэх- Тооцоолох- Асуулт тавих, хариулах

80

- Он тооллын бодлого бодох, тооцоолох

- Биднээс .... жилийн өмнө амьдарч байсан хүмүүс юу хийж амьдарч байсныг ярилцах

- Он цагийн бодлого- Он цагуудын хэрчмэл

ТӨМ- Гол үйл явдлуудаас

унших материал бэлтгэх- Түлхүүр үесийн тайлбар

бэлтгэх

6 дугаар ангийн түүхийн хичээлээр сурагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадвар, анхаарал хандуулж ярилцсан, хэлэлцсэн байх үнэт зүйлсийг сэргээн, бататгахдаа зөвхөн 4 долоо хоногийн бататгал хичээлээр хязгаарлахгүйгээр 2020-2021 оны хичээлийн жилд дэвшин суралцаж буй 7 дугаар ангийн түүхийн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд тусган, агуулгын залгамж холбоог ханган хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Матриц. Агуулгын залгамж холбоо

7.5а. Дундад зууны үеийн Хятад, Энэтхэг, Япончуудын төр, нийгэм болон аж ахуй, шашин, соёлын онцлогийг тодорхойлох

6.4.в. Эртний Хятад болон Энэтхэгчүүдийн аж амьдралыг дүрслэх, тэдний бүтээсэн соёлын өв, дурсгалуудыг нэрлэх, танилцуулах

7.1.б. Дундад зууны үеийн түүхэнд холбогдох баримт эх сурвалжийг ангилах, эх сурвалжтай ажиллах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэглэх

6.5.б. Түүхийн дурсгал, олдвор, домгийг ашиглан Монголын эртний улсуудын соёлтой танилцах, соёлын өвийг хайрлан хамгаалахыг эрмэлзэх

Page 40: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

38

Бататгах агуулга, арга зүй 1:

Суралцахуйн зорилт: Нэрлэх, танилцуулах: (6.4.б)

Сэдэв: Газар зүйн зургаар аялцгаая

Мэдлэг Чадвар Хэрэглэгдэхүүн- Улсуудын нэр- Газар зүйн

байрлал

- Улс орныг газар зүйн зурагт заах, тэмдэглэх, газар зүйн онцлогийг хэлэх

- Тухайн газар нутагт өнөө үеийн ямар улсууд оршин байгааг хэлэх, танилцуулах

- Асуулт асуух

Газар зүйн зураг: нэргүй зураг, улс төрийн газрын зураг

Хичээлийн явц:

- Ажлын хуудас дээр ажиллах

Эх сурвалж: http://engineeringgeologymn.blogspot.com/2013/04/blog-post_23.html

Page 41: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

39

Ажлын хуудасны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Илрүүлэх үзүүлэлт

Гүйцэтгэлийн түвшин

хангалттай сайн хангалттай дахин ажиллах шаардлагатай

шинээр судлах шаардлагатай

Газар зүйн зурагт улс орнуудыг зааж чадаж буй эсэх

6 улсыг газар зүйн зурагт зөв байрлуулсан

4 улсыг газар зүйн зурагт зөв байрлуулсан

2-3 улсыг газар зүйн зурагт зөв байрлуулсан

Нэг ч улсыг зөв байрлуулаагүй

Гол мөрнийг газар зүйн зурагт тэмдэглэсэн байдал

Бүх гол мөрнийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Гол мөрний 70-80%-ийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Гол мөрний 40-50%-ийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн

Гол мөрний 30%-ийг газар зүйн зурагт зөв тэмдэглэсэн эсвэл оролдлого хийгээгүй

Улс орнуудын газар зүйн байрлалын онцлогийг тодорхойлсон байдал

- Физик газар зүйн зургийн өнгийг зөв ялгасан

- Хүннү, Жужан, Хятад-шаргал бор өнгөөр тэмдэглэсэн, тал, уулархаг гэдгийг хэлсэн

- Египет, Ром, Грек – ногоон, ногоовтор өнгөөр тэмдэглэсэн, нам дор, томоохон мөрний хөндий газартай гэдгийг хэлсэн

- Физик газар зүйн зургийн өнгийг зөв ялгасан

- Шаргал бор өнгөөр тэмдэглэсэн, тал, уулархаг гэдгийг хэлсэн

- Ногоон, ногоовтор өнгөөр тэмдэглэсэн, нам дор, томоохон мөрний хөндий газартай гэдгийг хэлсэн

- Физик газар зүйн зургийн өнгийг зөв ялгасан

- Зарим улсын газар зүйн онцлогийг зөв хэлсэн

Физик газар зүйн зургийн өнгийг ялгах гэж оролдсон боловч зөв биш, эсхүл оролдлого хийгээгүй

Бусдад зориулан асуулт гаргасан байдал

- 3 асуултыг бүрэн тавьсан, зохиосон

- Хаана?, ямар?, аль? зэрэг асуух үгсийг зөв ашигласан

- 3 асуултыг бүрэн тавьсан, зохиосон

- Хаана? зэрэг асуух үгсийг зөв ашигласан

- 1-2 асуулт тавьсан, зохиосон

- Асуух үгийг ашигласан

- 1-2 асуулт тавьсан, зохиосон

- Асуух үгийг буруу ашигласан

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагч

Оношилгоо- Сурагчид газар зүйн зурагт ажиллах чадвар байна. - Хугацаандаа амжаагүй байж болох юм. Түүнд илүү их цаг

шаардлагатай гэсэн үг.- Сурагчийн байрлуулаагүй улсууд болон гол мөрний нэрийг

хараарай. Сурагч тухайн улс, гол мөрний талаар мэдэхгүй, санахгүй байна гэсэн үг байж болох юм.

- Өмнө нь ажиллаж байсан газар зүйн зураг өөр өнгө, хэлбэртэй байсан байж магадгүй.

- Сурагчид асуулт зохиох чадвар байна. Гэхдээ дараах зүйлсэд анхаарлаа хандуулж болох юм. Үүнд:

- Ашигласан асуух үгэнд нь анхаарлаа хандуулж зөв сонгож чадаж буй эсэхийг илрүүлнэ. Тухайлбал, “Хүннү улсад ямар хүмүүс амьдарч байсан бэ?”, “Грек ямар улс вэ?” Энэ асуулт найруулгын хувьд зөв, оновчтой боловч тэдний хийсэн ажлын хүрээнд биш байна.

- Асуух өгүүлбэрийн найруулга хэр зөв байгааг илрүүл.

- Сурагчид газрын зураг дээр ажиллах чадвар байхгүй байна. Эсвэл зөвхөн Монгол улсын газар зүйн зурагт ажиллаж байсан байж магадгүй бөгөөд үүнийг тодруулах

- Сурагч газар зүйн зурагт байрлуулах улс орнууд, гол мөрний нэрийг мэдэхгүй, санахгүй байна.

Сурагчид ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?

Page 42: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

40

- Сурагчид нэмэлт хугацаа өгөөд үзээрэй. Ингэхийн өмнө газар зүйн зурагт байрлуулаагүй улсууд болон гол мөрнийх нь тухай асуугаарай. “Энэ улсыг санаж байна уу? Энэ гол мөрөн ямар улсын нутагт байсан билээ?” гэх мэт

- 6 дугаар ангийн сурах бичгийн холбогдох хэсгүүдийг дахин унших, дасгал, даалгавраас нь хийлгэх

- Газар зүйн зургийг сольж өгөх, сурагч өмнө нь өөр газар зүйн зурагт ажиллаж байсан байж болох юм

- Ярилцаж буй болон судалж буй асуудлын хүрээнд асуултыг оновчтой тавих хэрэгтэйг зөвлөх. Жишээ гаргаж өгөх, өөрөөр нь жишээ гаргуулах, хэлүүлэх байдлаар хамтран ажиллах

- Газар зүйн зурагт заах, тэмдэглэх дасгал, даалгавар хөнгөнөөс хүнд рүү үе шаттай ажиллуулах гэх мэт.

Төлөвлөлт- Газар зүйн зураг шаардлагатай сэдэв бүрд заавал зургийг ашигладаг байх, хүүхдүүдээр заалгадаг

байхаар нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтөд тусгах- Хичээлийн жилийн ерөнхий төлөвлөлт хийхдээ шаардлагатай газар зүйн зургийн жагсаалтыг гаргаж,

хэрэглэгдэхүүний нөөцийг бэлтгэх- Асуулт зохиох чадварыг хөгжүүлэх тухайд монгол хэл, уран зохиолын багш нартай хамтран ажиллах- Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлт хийхдээ газар зүйн зурагт заах, тэмдэглэх үйл ажиллагааг

заавал тусгаж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

Бататгах арга зүй 2:Суралцахуйн зорилт: Асуулт тавих, хариулах: (6.5.а.)

Түүхийн 5 асуултыг ашиглан, асуулт зохиох, асуултад хариулах үйл явцад тулгуурласан арга зүй

Дараах баримтын мэдээллийг уншаад хэзээ, хаана, хэн, юу, яагаад гэдэг түүхийн асуултыг ашиглан асуух өгүүлбэр зохиогоорой.

Баримт 1.

НТӨ 209 онд Түмэн шаньюйн хүү Модунь Хүннүгийн шаньюй болов. Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан нь Модунь шаньюйн үйл ажиллагаатай шууд холбоотой. Модунь хүчирхэг Дунхуг эзэлсний дараа баруун талын Юэжи, Усунь, хойд талын Динлинг дайлан нэгтгэснээр Хүннү төв Азийн хүчирхэг гүрэн болов.

Баримт 2.

Сяньби улсыг үндэслэн байгуулагч нь Таньшихуай 141 онд цэргийн жанжны гэр бүлд төрсөн. 156 онд Сяньбийн хаанаар өргөмжлөгдсөн. Сяньби нарын талаар сурвалж бичигт “Тэдний зэвсгийн хурц, морины хурдан нь Хүннү нарынхаас нэн хэтийджээ” хэмээжээ. 181 онд Таньшихуай нас барахад түүний үр хүүхдүүдийн дотор хаан ширээний төлөө тэмцэл хурцадсанаар задрал гүнзгийрэв.

Баримт 3.

Жужаны анхны толгойлогч нь Мугулюй бөгөөд түүний үйл хэргийг түүний хүү Чарагуй үргэлжлүүлж, олон аймгийг нэгтгэж Жужан улсыг байгуулсан. Жужан улс нь хүнд, хөнгөн морин цэргийн хүчээр өөрийн улсаа хамгаалж байв. 552 онд Жужаны захиргаанд байсан Алтайн Түрэгүүд бослого гарган, 555 онд Жужан улсыг мөхөөжээ.

Эх Сурвалж: Дэлхийн түүх. Соёмбо нэвтэрхий толь.355-358-р тал

Түүхэн асуулт зохиохдоо сурагчийг дараах зохион байгуулалтаар ажиллуулж болно.

1. Сурагч бүр дор бүрнээ түүхэн асуулт зохиох 2. Сурагчид хос хосоороо түүхэн асуултаа нэгтгэх, оновчлох3. 4 сурагч 1 баг болон хамгийн оновчтой болсон түүхэн асуултуудаа бусад багууддаа

танилцуулах

Page 43: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

41

Хүснэгт 13. Сурагчдын зохиож болох асуултын жишиг хувилбар

№ Асуух үг Асуух өгүүлбэр

1 Хэзээ?

- Түүхийн аль үеийн улсууд вэ? - Хэдэн жилийн өмнө Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан бэ?- Хэдэн жилийн өмнө Таньшихуай Сяньбийн хаанаар өргөмжлөгдсөн бэ?- Жужан улс хэдэн жилийн өмнө мөхсөн бэ?- Эдгээр улсуудын хамгийн эртний улс нь аль вэ?

2 Хаана?- Эдгээр улсууд хаана оршин тогтнож байсан бэ?- Төв Ази хаана байдаг вэ?- Алтайн түрэгүүд хаана байсан бол?

3 Хэн?- Ямар хүмүүсийн нэр гарсан бэ?- Яагаад энэ хүмүүсийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн бол?- Энэ хүмүүс хоорондоо ямар хамааралтай бол?

4 Юу? - Ямар түүхэн үйл явдал болсон бэ?- Цэрэг зэвсгийн хувьд ямар байсан бол?

5 Яагаад?- Улсууд мөхөх шалтгаан юу байв?- Ямар сургамж авах вэ?- Монгол угсааны улсууд мөн үү?

Дээрх зохион байгуулалтаар баримт, эх сурвалжийг уншаад түүхэн асуулт тавих чадварыг хөгжүүлэх боломжтой юм. Мөн баримт, эх сурвалжаас гадна түүхэн эд өлгийн зүйл, зураг, бичлэг зэрэг олон сурвалжаас түүхэн асуулт тавьж болох юм.

Хүснэгт 14. Хариултын жишиг хувилбар

№ Түүхийн асуулт Хариултын хувилбар

1

- Түүхийн аль үеийн улсууд вэ? - Хүннү гүрэн хэдэн жилийн өмнө хүчирхэгжин

мандсан бэ?- Таньшихуай хэдэн жилийн өмнө Сяньбийн

хаанаар өргөмжлөгдсөн бэ?- Жужан улс хэдэн жилийн өмнө мөхсөн бэ?- Эдгээр улсуудын хамгийн эртний улс нь аль вэ?

- Монголын эртний улсууд - Хүннү 2229 жилийн өмнө- 1864 жилийн өмнө - 1465 жилийн өмнө- Хүннү

2

- Эдгээр улсууд хаана оршин тогтнож байсан бэ?- Төв Ази хаана байдаг вэ?- Алтайн түрэгүүд хаагуур нутагладаг байсан

бол?

- Монголын нутгаар төвлөн оршин тогтнож байсан- Ази тивийн төв хэсэг Монгол улсын газар нутаг

хамаарна- Алтайн нуруу орчмоор

3

- Ямар хүмүүсийн нэр гарсан бэ?- Энэ хүмүүсийг түүхэнд яагаад тэмдэглэн

үлдээсэн бол?- Энэ хүмүүс хоорондоо ямар хамааралтай

бол?

- Модунь, Таньшихуай, Мугулюй- Монголын эртний улсуудыг байгуулахад хувь

нэмрээ оруулсан хүмүүс - Монгол угсааны эртний улсуудын хаад

4

- Ямар түүхэн үйл явдал болсон бэ?- Цэрэг зэвсгийн хувьд ямар байсан бол?

- Хүннү, Сяньби, Жужан улсуудын хэрхэн байгуулагдсан болон мөхсөн тухай үйл явдал гарсан

- Сяньби нарын хувьд “Тэдний зэвсгийн хурц, морины хурдан нь Хүннү нарынхаас нэн хэтийджээ” гэсэн бол Жужан нар хүнд, хөнгөн морин цэргийн хүчээр өөрийн улсаа хамгаалж байв гэжээ

Page 44: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

42

5

- Улсуудын мөхөх шалтгаан юу байв?- Ямар сургамж авах вэ?- Монгол угсааны улсууд мөн үү?

- Таньшихуай нас барахад түүний үр хүүхдүүдийн дотор хаан ширээний төлөө тэмцэл хурцадсанаар задран унасан зэрэг нь “эв эетэй байх нь улс гүрэн удаан оршин тогтнох үндэс юм” гэдгийг түүхэн сургамж үүднээс харж болно.

- Бүгд Монгол угсааны улсууд мөн яагаад гэвэл Монголын газар нутаг дээр оршин тогтнож, морь унаж байсан зэрэг нь нотолж байна гэж хариулж болох юм.

НТӨ оныг хэрхэн тооцоолдог талаар сурагчид мэдэхгүй байгаа бол он тооллын шугамд тэмдэглэн тайлбарлаж өгч болно.

Түүхэн асуултын хариултыг баг багаараа танилцуулан хариултуудаа тулгах, нэгтгэх зэрэг зохион байгуулалтыг багш өөрийн туршлагадаа нийцүүлэн зохион байгуулаарай.

Мөн тавьсан асуултад хариулахдаа бусад ямар эх сурвалж, баримтаар баяжуулах талаар төлөвлөгөө гаргаж, гэрийн даалгаварт өгч дараагийн хичээл дээр цуглуулсан баримт, эх сурвалжаа ангилах, задлах, нэгтгэх дүгнэх замаар боловсруулж, хариултуудаа дэмжих үйл ажиллагааг хийж болно.

Page 45: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

43

3.2. НАЙМДУГААР АНГИ

Төлөвлөлт

9 дүгээр сарын дөрвөн долоо хоногийн хугацаанд дээрх суралцахуйн зорилтын хэрэгжилт болон теле хичээлүүдийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, ойлголт, чадварыг оношилж, цөм байдлаар багцалж бататгах хичээл орох юм. Ингэхдээ эхний долоо хоногт эзэмшсэн мэдлэг, ойлголт, чадварыг оношлох, дараагийн 3 долоо хоногт бататгах хичээлийг нэгж хичээлийн төлөвлөлтөөр судлахыг санал болгож байна.

Хүснэгт 15. Бататгал, нэгжийн жишиг төлөвлөлт

Сэдэв Агуулга мин Гол үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

7 дугаар ангийн түүхийн хичээлээр бид

юу судалсан бэ?

- Монголын агуу гүрэн ба эзэнт гүрэн

- Монголын агуу эзэнт гүрний үеийн бусад улс

80

- Сурагчийн дэвтрийн тэмдэглэлд рубрикээр оношилгоо хийх

- Хичээлийн агуулгыг бүрэн судлаагүй бол ямар хэлбэрээр бататгах, нөхөх, боломжтой талаар хэлэлцэх

- Оношилгооны даалгавар дээр ажиллах

- Сурагчийн дэвтрийн т э м д э г л э л д оношилгоо хийх рубрик

- О н о ш и л г о о н ы даалгавар, ажлын хуудас

Монголын эзэнт гүрний түүхээр

аялцгаая

Мэдлэг:- Монголын эзэнт

улсуудын газар нутаг, төр нийгмийн зохион байгуулалт, аж ахуй, соёл, шашин

Чадвар: - Монголын эзэнт

гүрнүүдийн газар нутгийг газар зүйн зурагт зөв тэмдэглэх

- М о н г о л ч у у д ы н байгуулсан улс болохыг тайлбарлах

80

- Хэзээ, хаана, юу, хэрхэн, яагаад болсон зэрэг асуух үгсийг ашиглан Монголын эзэнт гүрний түүхэн он цаг, үйл явдал, төр, нийгмийн зохион байгуулалт, аж ахуй, соёл, шашны талаар тайлбар авах

- Монголын эзэнт гүрнүүдийн газар нутагт өнөөгийн ямар улс орнууд оршиж байгааг тодорхойлж, газар зүйн зурагт тэмдэглэх

- Холбогдох эх сурвалжуудыг харьцуулан ойлгох, шинжлэх, үнэлэх, дүгнэх үйл ажиллагаагаар дамжуулан Монголчуудын байгуулсан улс болохыг тайлбарлах

- Теле хичээлүүд - Газар зүйн зураг - Монгол улсын

түүх. Ерөнхий ред. П.Дэлгэржаргал. УБ., 2017 он.

- Монголчууд: дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн. Зурагт ном. Монсудар. УБ., 2017 он.

- Монгол улсын түүх. II боть. Ерөнхий ред. А.Очир. УБ., 2003 он.

Монголын эзэнт гүрний үеийн бусад

улсын түүхээр аялцгаая

Мэдлэг:- Монголын эзэнт гүрний

үеийн бусад улсуудын төр, нийгэм, аж ахуй, соёл, шашин

Чадвар: - Хөгжлийн онцлог,

нийтлэг шинжийг ялгах, харьцуулах

- Монголын эзэнт гүрний үеийн бусад улсын газар нутгийг газар зүйн зурагт зөв тэмдэглэх

- Дэлхийн түүхэнд юу хийж, бүтээснийг дүгнэх

80

- Хэзээ, хаана, юу, хэрхэн, яагаад болсон зэрэг асуух үгсийг ашиглан тухайн улс орнуудын хүн ардынх нь аж амьдрал, эрхлэх аж ахуй, шашин, соёл, боловсрол, мэдлэг ухааны талаар тайлбар авах

- Улсуудын газар нутаг, төр, нийгэм, аж амьдрал, ахуй соёлын онцлог ялгаа болон нийтлэг талыг харьцуулан тодорхойлох

- Одоогийн ямар улс болохыг газар зүйн зурагт тэмдэглэх, нэр томьёо ойлголтыг тайлбарлах

- Соёлын ололт, амжилтын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх

- Төр нийгмийн зохион б а й г у у л а л т ы н бүдүүвчүүд

- Нэр томьёо, ойлголтын тайлбар

- Теле хичээлүүд- У.Гонгоржав. Дундад

зууны түүх. Пресс, УБ., 2012 он.

- Х.Баярмаа, Д.Идэр.Дундад зууны түүх. Соёмбо принтинг УБ., 2017 он.

Page 46: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

44

Монголын агуу эзэнт гүрний үе ба бусад

улсын түүхэнд холбогдох

он тооллын бодлого

бодоцгооё

Мэдлэг:- Монголын агуу эзэнт

гүрний үе ба бусад улсуудын түүхэнд холбогдох гол үйл явдал

Чадвар: - Оныг зуунд шилжүүлэх- Билгийн, аргын,

хижрийн тоололд зөв шилжүүлэх

80

- Түүхэн үйл явдал, он цагийг сэргээн сануулах

- Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон үйл явдлын он цагийг харьцуулах

- Түүхэнд холбогдох оныг зуунд шилжүүлэх

- Билгийн жилийг аргын жилд зөв шилжүүлэх

- Аргын жилийг билгийн жилд зөв шилжүүлэх

- Хижрийн тоололд зөв шилжүүлэх

- Түүхэн он тооллын бодлого зохиох

- Сонгосон түүхэн үйл явдал

- Он тооллын бодлого- Жишиг он тооллын

бодлогууд- h t t p : / / w w w. e d u b .

e d u . m n / s k i l l - c o n -tent?id=1596

2020-2021 оны хичээлийн жилийн 8 дугаар ангийн түүхийн сургалтын төлөвлөгөөнд 7 дугаар ангийн түүхийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, ойлголт, чадварыг бататган, давтахыг төлөвлөөрэй.

Матриц. Агуулгын залгамж холбоо

8.2е.Манж Чин гүрэн, Могол, Япон, Солонгос зэрэг Азийн улсуудын мэдээллийг ашиглан тухайн үеийн дорно дахины түүхэн байдлыг дүрслэх, танилцуулах

7.5а.Дундад зууны үеийн Хятад, Энэтхэг, Япончуудын төр, нийгэм болон аж ахуй, шашин, соёлын онцлогийг тодорхойлох

8.3в.Монголд бурхны шашин дэлгэрсэн шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлох, өнөөдөртэй холбон тайлбарлах, дүгнэх

7.5е.Дундад зууны Европын сүм хийдийн талаар мэдэх, загалмайтны аян дайны шалтгаан, үр дагавар, сургамжийг тодорхойлох

8.3м.XVIII-XX зууны эхэн үеийн Өрнө дахины улс түмний амьдрал, соёлтой танилцах, танилцуулах

8.3н.XVIII-XX эхэн үеийн Дорно дахины улс орнуудын хүн ардын аж амьдрал, соёлын онцлогийг харьцуулах, дүрслэх

8.3м.XVIII-XX зууны эхэн үеийн Өрнө дахины улс түмний амьдрал, соёлтой танилцах, танилцуулах

8.3н.XVIII-XX эхэн үеийн Дорно дахины улс орнуудын хүн ардын аж амьдрал, соёлын онцлогийг харьцуулах, дүрслэх

Бататгах агуулга арга зүй 1: Суралцахуйн зорилт: Монголын эзэнт улсуудын үеийн бусад улсын газар нутаг, төр нийгмийн

зохион байгуулалт, аж ахуй, соёл, шашны онцлогийн талаар мэдэх, ойлгох, тайлбарлах, тодорхойлох, танилцуулах 7.5г, 7.5д, 7.5ж)

Сэдэв: Монголын эзэнт гүрний үеийн бусад улсын түүхээр аялцгаая

Мэдлэг Чадвар Хэрэглэгдэхүүн- Монголын эзэнт гүрний

үеийн бусад улсын төр, нийгэм, аж ахуй, соёл, шашин

- Хөгжлийн онцлог, нийтлэг шинжийг ялгах, харьцуулах

- Монголын эзэнт гүрний үеийн бусад улсын газар нутгийг газар зүйн зурагт зөв тэмдэглэх

- Дэлхийн түүхэнд юу хийж, бүтээснийг дүгнэх

- Төр нийгмийн зохион байгуулалтын бүдүүвчүүд

- Нэр томьёо, ойлголтын тайлбар

Үйл ажиллагаа 1. Бүдүүвчийг ажиглаад Хэзээ? Хаана? Юуг? Хэн? Яагаад? Ямар учраас? зэрэг асуух үг орсон түүхийн асуулт зохиогоорой.

Page 47: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

45

Сурагчдын зохиож болох асуултын жишиг хувилбар

- Түүхийн аль үеийн улсууд вэ? - Энэ хүмүүс ямар тивд амьдардаг хүмүүс вэ?- Энэ ямар хүмүүсийн зүраг вэ?- Газрын эзэн нь хэн бэ?- Эдгээр хүмүүс юугаараа ялгаатай байна вэ?- XI-XYI зуунд ”Эзэнгүй газар гэж үгүй” гэсэн дүрэм

үйлчилдэг байжээ. Энэ дүрэмд ямар утга санааг илэрхийлж байна вэ?

- Европын хүн амын дунд тэгш бус байдал үүсэх шалтгаан юу байсан байна вэ?

- Нийгэмд яагаад тэгш бус байдал ноёрхсон бол?

Үйл ажиллагаа 2. Газар зүйн зурагт дараах дундад зууны үеийн Европын хотуудын байршлыг тэмдэглээрэй.

1. Парис2. Лондон3. Гамбург4. Вена5. Флоренц6. Генуя7. Праг

Бататгах агуулга арга зүй 2: Суралцахуйн зорилт: Эх сурвалж, баримт, мэдээллийг боловсруулах, задлан шинжлэх, дүгнэх

чадвараа хөгжүүлэх: (7.4.в, 7.5.а)

Сэдэв: Монголын агуу эзэнт гүрний үе ба бусад улсын түүхэнд холбогдох он тооллын бодлого бодоцгооё

Мэдлэг Чадвар Хэрэглэгдэхүүн- Монголын агуу эзэнт

гүрний үе ба бусад улсуудын түүхэнд холбогдох гол үйл явдал

- Оныг зуунд шилжүүлэх- Билгийн жилийг аргын онд зөв

шилжүүлэх - Аргын оныг билгийн жилд зөв

шилжүүлэх- Хижрийн тоололд зөв шилжүүлэх

- Түүхэн үйл явдал- Он тооллын бодлого- Жишиг он тооллын бодлого- http://www.edub.edu.mn/

skill-content?id=1596

Түүхийн хичээл нь түүхэн он цаг, газар нутаг, үйл явдал, түүхэн эх сурвалж, баримт дээр тулгуурладаг хэдий ч түүхийн хичээлийг математикийн хичээлтэй интеграц байдлаар харах, сурагчдын түүхийг судлах эрмэлзэл, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллийг төрүүлэхийн тулд түүхэн гол үйл явдал болсон он цагуудаар он тооллын бодлого бодуулах, өөрсдөөр нь он тооллын бодлого зохиолгох нь хичээлийг илүү сонирхолтой болгодог.

Бүдүүвч.

Page 48: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

46

Гол үйл ажиллагаа:

- Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлын оныг зуунд шилжүүлэх- Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлын билгийн жилийг аргын онд

зөв шилжүүлэх - Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлын аргын оныг билгийн жилд зөв

шилжүүлэх- Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлыг Хижрийн тоололд зөв

шилжүүлэх- Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлаар он тооллын бодлого зохиох

Даалгавар 1, 2, 3, 4-ийг гүйцэтгэх аргачлал:

- Багш баримт мэдээллийг сурагчдад танилцуулна.- Асуултын дагуу он тооллын бодлого бодуулна.- Сурагчдын бодсоныг шалгаж, бодох арга, аргачлалыг тайлбарлана.

Даалгавар 1. Оныг зуунд шилжүүлэх

Даалгавар 2. Билгийн жилийг аргын онд шилжүүлэх

Page 49: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

47

Даалгавар 3. Аргын оныг билгийн жилд шилжүүлэх

Page 50: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

48

Даалгавар 4. Хижрийн тооллыг аргын онд шилжүүлэх

Page 51: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

49

Даалгавар 5. Сурагч бүр Монголын эзэнт гүрэн ба бусад улсад болсон түүхэн үйл явдлаар 4-өөс доошгүй он тооллын бодлого зохиогоорой. Ингэхдээ хариуг нь заавал өөрөө бодож зөв гаргасан байхад анхаараарай. Мөн хичээлийн цаг хангалттай бол зохиосон бодлогоо хоорондоо солилцож ажиллаарай.

1) Оныг зуунд шилжүүлэх2) Билгийн жилийг аргын онд зөв шилжүүлэх 3) Аргын оныг билгийн жилд зөв шилжүүлэх4) Хижрийн тоололд зөв шилжүүлэх тус бүр 1 бодлого зохиох

Ажлын хуудасны гүйцэтгэлийг илрүүлэх рубрик

Илрүүлэх үзүүлэлтГүйцэтгэлийн түвшин

хангалттай сайн хангалттай дахин ажиллах

шаардлагатайшинээр судлах шаардлагатай

Оныг зуунд зөв шилжүүлж буй

байдал(Даалгавар 1)

Оныг зуунд зөв

шилжүүлсэн

Эхлэх оныг 1501 он гэж зөв бичсэн боловч сүүлийн оныг 1599 эсвэл 1601 он гэж андуурсан

Эхлэх оныг 1500 он гэж бичсэн боловч сүүлийн оныг 1600 он гэж зөв бичсэн

Эхлэх болон сүүлийн оныг буруу бичсэн

Билгийн жилийг аргын онд зөв шилжүүлж буй

байдал (Даалгавар 2)

Билгийн жилийг аргын

онд зөв шилжүүлсэн

Билгийн жилийг аргын онд зөв шилжүүлэх аргачлалаа бүрэн мэддэг боловч нэмж, хасах үйлдэл дээрээ санамсаргүй алдаж, хариу нь буруу гарсан

Билгийн жилийг аргын онд зөв шилжүүлэх аргачлалаа бүрэн мэддэггүй, хүснэгт ашиглаагүй хариу нь буруу гарсан

Билгийн жилийг аргын онд зөв шилжүүлэх аргачлалаа мэдэхгүй

Аргын оныг билгийн жилд зөв шилжүүлж

буй байдал(Даалгавар 3)

Аргын оныг билгийн жилд зөв

шилжүүлсэн

Аргын оныг билгийн жилд зөв шилжүүлэх аргачлалаа бүрэн мэддэг боловч нэмж хасах үйлдэл дээрээ санамсаргүй алдаж хариу нь буруу гарсан

Аргын оныг билгийн жилд зөв шилжүүлэх аргачлалаабүрэн мэддэггүй, хүснэгт ашиглаагүй, хариу нь буруу гарсан

Аргын оныг билгийн жилд зөв шилжүүлэх аргачлалаамэдэхгүй

Хижрийн тоололд зөв шилжүүлж буй

байдал(Даалгавар 4)

Хижрийн тоололд зөв шилжүүлсэн

Хижрийн тоололд шилжүүлэх аргачлалаа бүрэн мэддэг боловч нэмж хасах үйлдэл дээрээ санамсаргүй алдаж, хариу нь буруу гарсан

Хижрийн тоололд шилжүүлэх аргачлалаабүрэн мэддэггүй, хариу нь буруу гарсан

Хижрийн тоололд шилжүүлэх аргачлалаа мэддэггүй

Он тооллын бодлого зохиож буй байдал

(Даалгавар 5)

4 он тооллын бодлого зөв

зохиож, хариуг нь тулгасан

3 он тооллын бодлого зөв зохиож, хариуг нь тулгасан

2 он тооллын бодлого зөв зохиож, хариуг нь тулгасан

1 он тооллын бодлого зөв зохиож, хариуг нь тулгасан эсвэл огт зохиож чадаагүй

Page 52: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

50

Гүйцэтгэлийн түвшинг үндэслэн сурагчдын мэдлэг, ойлголтыг хэрхэн дэмжих вэ?

Дахин ажиллах шаардлагатай сурагч Шинээр судлах шаардлагатай сурагч

Оношилгоо

- Эхлэх оныг 1500 он гэж бичсэн боловч сүүлийн оныг 1600 он гэж зөв бичсэн нь зуунд шилжүүлэх анхан шатны мэдлэгтэй байгааг харуулж байна. Гэхдээ дахин тайлбарлаж өгөх шаардлагатай

- Билгийн жилийг аргын онд шилжүүлэх, аргын оныг билгийн жилд шилжүүлэх, Хижрийн тоололд шилжүүлэх арга, аргачлалыг бүрэн судлаагүй, дахин судлуулах

- Хүснэгт ашиглахгүйгээр хариуг нь гаргах гэж оролдсон

- Он тооллын 4 бодлого зохиохоос 2-г зохиосон- Он тооллын бодлого бодох арга, аргачлалаа дутмаг

мэддэг

- Түүхэн үйл явдал, он тооллын талаар мэдлэг, ойлголтгүй

- Он тооллын бодлого бодох чадвар эзэмшээгүй

Сурагчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хэрхэн туслах вэ?

- Он тооллын бодлого бодсон жишиг загвар өгч тайлбарлуулах

- Он тооллын бодлого бодоход ашиглах хүснэгтийг дэвтэрт нь бичүүлэх, ашиглаж сурах дадал хэвшүүлэх

- Бие даалтын ажлын төлөвлөгөө боловсруулж, үе шаттай ажиллах, хянах

- Холбогдох түүхэн үйл явдлуудаар оныг зуунд шилжүүлэх гэх мэтээр хөнгөнөөс хүндрүүлэх маягаар он тооллын бодлого зохиолгох

- Он тооллын шугам дээр ажиллах зэрэг анхан шатны мэдлэг, ойлголтыг цэгцтэй өгөх

- Өөрийнх нь түүхтэй холбоотой он тооллын бодлого зохиолгож, бодлого бодох сэдэл тэмүүлэл өгөх

- Он тооллын бодлого сайн бодож байгаа сурагчтай нэг баг болгон хамтран ажиллуулах

Төлөвлөлт

- Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтдөө түүхэн үйл явдалд суурилсан он тооллын бодлого тогтмол тусгахын зэрэгцээ болсон үйл явдлуудын харилцан хамаарал, цаг хугацааг харьцуулж харах боломжийг сурагчдад олгох нь чухал.

- Хичээл бүрийн эхэнд хэдээс хэддүгээр зууны аль цаг үеийн түүхийг судалж буйгаа тогтмол сануулж байх нь сурагчид тогтолцоотой мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд дэмжлэг болно.

Page 53: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

51

3.3. ЕСДҮГЭЭР АНГИ

Төлөвлөлт

9 дүгээр ангид түүхийн хичээл 7 хоногт 2 цаг ордог учраас 9 дүгээр сард 8 цагийн бататгал хичээл зохион байгуулах боломжтой. Бататгал хичээлийг зохион байгуулахдаа сурагчийн мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг оношлох, оношилгооны үр дүнд тулгуурлан өмнөх ангийн III, IV улирлын хичээлийг хэрхэн бататгах агуулга, арга зүйгээ сайтар төлөвлөх нь чухал.

Хүснэгт 15. Бататгал, нэгжийн жишиг төлөвлөлт

Сэдэв Агуулга мин Гол үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

8 дугаар ангийн түүхийн хичээлээр бид юу судалсан бэ?

XVIII-XX зууны эхэн үеийн Монгол ба дэлхий дахин

80 - 8 дугаар ангидаа судалсан теле хичээлийн агуулга, үр дүнгийн талаар мэдээлэл солилцох

- Хичээлийн агуулгыг ямар арга замаар нөхсөн мөн хэрхэн нөхөх гэж буй талаар ярилцах

- Зарим сурагчийн бие дааж ажилласан ажлын гүйцэтгэл, бүтээлчээр гүйцэтгэсэн даалгавруудыг танилцуулах

- Оношилгооны даалгавар дээр ажиллах

- Сурагчийн бие дааж ажилласан бүтээлч даалгавруудын жишээ

- Ярилцлагад ашиглах асуултууд

- Даалгавар, ажлын хуудас

XVIII-XX зууны Монголын түүхийн онцлох үйл явдлууд юу байв?

Мэдлэг:- Монголын

бурхны шашны зүтгэлтнүүд

- Сүм хийдүүд - Алба гувчуур- Шинэ засгийн

бодлого Чадвар: - Он цагийг

тооцоолох- Газар зүйн

зургаас мэдээлэл олж авах, тайлбарлах

- Шалтгаан, үр дагаврыг тодорхойлох

80 - Түүхэн асуултыг оновчтой тавьж сурах - Онцлох үйл явдлуудыг нэрлэх, яагаад

онцлох үйл явдал гэж бодож буйгаа хэлэлцүүлэх

- Онцлох үйл явдлуудыг он тооллын шугамд байрлуулах

- Онцлох үйл явдлын эерэг, сөрөг нөлөө, ач холбогдлыг танилцуулах

- Газар зүйн зургаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж чадаж буй эсэхээ нягтлах

- Үйл явдлын шалтгаан, үзүүлсэн нөлөөг түүхэн сургамжийн үүднээс тайлбарлах

- Энэ үеийн соёлын онцлогийг илэрхийлсэн урлагийн бүтээл, түүхэн зургуудыг тайлбарлах

- Энэ үеийн соёлын дурсгалуудыг нэрлэх, ялгах, ангилах

- Соёлын дурсгалуудыг хайрлан, хамгаалах талаар өөрийн байр суурийг илэрхийлэх, санал, санаачилга гаргах гэх мэт

- Үзүүлэн, тараах материал

- Виртуал музей - Видео

контентууд https://www.

youtube.com/watch?v=_fx-nMO0DOp8

https://www.youtube.com/watch?v=ig-0cOFfFi5w

- Ажлын хуудас - Теле хичээл - Газар зүйн зураг:

нэргүй зураг, улс төрийн газрын зураг

Page 54: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

52

XVIII-XX зууны Дэлхийн түүхийн онцлох үйл явдлууд юу байв?

Мэдлэг:- Аж

үйлдвэрийн хувьсгал

- Шинжлэх ухааны ололт, нээлт

- Өрнө, Дорно дахины голлох улсууд

Чадвар:- Шалтгаан

үр дагаврыг олох

- Мэдлэгээ хэрэглэх

- Юмс үзэгдлийг түүхэн залгамжаар харах

80

- Сурагчийн мэдлэг, ойлголтыг сэргээн сануулах (асуулт тавих, үгийн сүлжээ зохиолгох, бичлэг үзүүлэх, оюуны зураглал хийлгэх гэх мэт)

- Түүхэн асуултыг оновчтой тавьж, тодорхой тайлбар авах

- Онцлох үйл явдлыг нэрлэх, яагаад онцлох гэж бодож буйгаа хэлэлцүүлэх

- Онцлох үйл явдлыг он тооллын шугамд байрлуулах

- Онцлох үйл явдлын эерэг, сөрөг нөлөө, ач холбогдлыг танилцуулах

- XVIII-XX зууны дэлхийн газар зүйн зургийг одоогийн улс төрийн зурагтай харьцуулах

- Ямар, ямар өөрчлөлт гарсныг тодорхойлох - Үр дүнгээ танилцуулах - Үйл явдлуудын дэлхийн түүхэнд үзүүлсэн

эерэг, сөрөг нөлөөг түүхэн сургамжийн үүднээс тайлбарлах

- Видео контентууд

https://www.youtube.com/watch?v=cN-wG5SlG9uI

https://www.youtube.com/watch?v=oNE-3jv4TF5k

- Үзүүлэх материалууд

- Нэр томьео, ойлголтын тайлбарууд

- Теле хичээл - Газар зүйн зураг:

нэргүй зураг, улс төрийн газрын зураг

XVIII-XX зууны үеийн Монголын түүхийн сурвалжийг шинжлэх

- XVIII-XX зууны эхэн үеийн Монгол ба дэлхий дахин

80

- Тухайн үеийн сурвалжуудыг цуглуулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх, танилцуулах

- Бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ ашиглан оюуны зураглал хийх, тайлбарлах

- Эх сурвалж, мэдээллийг шинжлэх замаар мэдлэг, ойлголтоо хөгжүүлэх

- https://www.mindmeister.com/?

- Сурвалжууд- Жишиг оюуны

зураглалууд

2020-2021 оны хичээлийн жилийн 9 дүгээр ангийн түүхийн сургалтын төлөвлөгөөнд 8 дугаар ангийн түүхийн хичээлээр эзэмшсэн ямар мэдлэг, ойлголт, чадварыг бататган, давтахыг төлөвлөөрэй.

Матриц. Агуулгын залгамж холбоо

8.3.б. Монголд бурхны шашин дэлгэрэх болсон шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг баримтаар нотлох, тодорхойлох, өнөөдөртэй холбон тайлбарлах, дүгнэх

10.11.а. Бурхны шашин дэлгэрэх болсон шалтгаан нөхцөлийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах, үр дагаврыг тодорхойлох

8.3.е. Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалын үйл явц, өрнөлтийг тайлбарлах, үр дүн, ач холбогдлыг тодорхойлох

12.32б. Аж үйлдвэрийн капитализм, аж үйлдвэржилтийн үр нөлөө (хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгэмд гарсан өөрчлөлт)-г ойлгох, энэ талаарх өөрийн үзэл санааг бусдад илэрхийлэх

Page 55: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

53

Бататгах агуулга арга зүй 1:

Суралцахуйн зорилт: Түүхийн гол асуудлуудыг шалтгаан, үр дагаврын хамааралд нь тодорхойлох, тайлбарлах (8.3.б, 8.3.ж, 8.3.з, 8.3.л, 8.3м)

XVIII-XX зууны эхэн үеийн Монгол 1. 1880 оны Онолтоор удирдуулсан цэргийн бослого хаана гарсан бэ?

a) Улиастай хот

б) Их хүрээ

в) Ховд хот

г) Хиагт хот

2. Чин гүрний эрх баригчид Монголын талаар баримталж байсан бодлогоо XIX зууны сүүлчээс өөрчилж Монголд нэгэн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ямар бодлого вэ?

a) Тэнгэрийн бодлого

б) Шинэ эргэлтийн бодлого

в) Шинэ засгийн бодлого

г) Эеэр засах бодлого

3. Өмнөд Монголын Манжид дагаар орох Мүгдэний чуулган хэдэн онд болсон бэ?

а) 1636 он б) 1634 он в) 1696 он г) 1641 он

4. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу тасдан авч, нэгэн аймгийг байгуулсан гэвэл аль нь вэ?

a) Засагт хан аймаг б) Сэцэн хан аймаг

в) Далай хан аймаг г) Сайн ноён хан аймаг

5. Чин гүрэн Шинэ засгийн бодлогынхоо хүрээнд “Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоо”-г хэдэн онд хаана байгуулсан бэ?

а) 1906 онд Бээжинд

б) 1906 онд Хүрээнд

в) 1907 онд Бээжинд

г) 1910 онд Хөх хотод

6. Бурхны шашныг түгээн дэргэрүүлж, дүүгийн хамт “Эрдэнэ зуу” хийдийг байгуулсан зүтгэлтэн аль нь вэ?

а) Лигдэн хаан

б) Түшээт хан Чахундорж

в) Абтай сайн хан

г) Алтан хан

7. Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвүүн Занабазарыг хэдэн онд, хаана Халх Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн бэ?

а) 1639 он, Ширээ цагаан нуур

б) 1635 он, Эрдэнэзуу хийд

в) 1691он, Долнуур

г) 655 он, Амарбаясгалан хийд

8. Чин гүрний эрхшээлийн үед Монголчууд тус бүр хэдэн хошуунд хуваагддаг байсан бэ? 1) Халх Монгол а) 49 хошуу2) Ховдын хязгаар б) 86 хошуу3) Хөх нуурын Монгол в) 29 хошуу4) Өвөр Монгол г) 32 хошуу

Page 56: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

54

9. Цэвээнравдан хааны дараа Зүүнгарын хаант улсын хаан ширээнд хэн суусан бэ?

а) Цэвээндоржнамжил

б) Даваач

в) Галданцэрэн

г) Ламдаржаа

10. Манж Чин гүрний эсрэг тэмцэж байсан дараах түүхэн зүтгэлтнүүдээс хэн нь Орос улсад зугтан гарч чадалгүй таалал болсон бэ?

а) Лигдэн хаан

б) Хойдын Амарсанаа

в) Хотгойдын Чингүнжав

г) Цогт тайж

11. Манжийн ноёрхлын үед 150 цэрэг эр гаргах чадвартай засаг захиргааны нэгжийг .................. гэнэ.

a) Сум б) Отог в) Хошуу г) Аймаг

12. 1757 оны 06 сарын 30-нд Хойдын Амарсанаа болон Манжийн их цэргийн жанжин Халхын Цэнгүнжав нарын шийдвэрлэх тулаан хаана болсон бэ?

а) Ац амтай

б) Тэрэлжийн зуун мод

в) Хашин нуур

г) Шар бэл

13. Манжийн ноёрхлын үед Богд Жавзандамба болон хутагтуудын засаг захиргааны үндсэн нэгжийг ..................гэнэ. Зөвийг олж нөхнө үү?

a) Сум б) Отог в) Хошуу г) Аймаг

14. Манжийн үеийн сургуулийн төрөл хэлбэрт үл хамаарах өгөгдлийг олно уу?

а) Гэрийн сургууль

б) Албаны сургууль

в) Шашны сургууль

г) Ноёдын сургууль

15. Манжийн Шинэ засгийн бодлогын эдийн засгийн хүрээнд хамааралгүй зүйлийг дугуйлна уу?

а) Хужир малтах банк байгуулах

б) Уурхай байгуулж, ашигт малтмал олборлох

в) Үндсэн хуульт засгийг байгуулах

г) Байгалийн баялгийг ашиглах

16. Дараах түүхэн зүтгэлтнүүдийг үйл ажиллагааг дүгнэж бичнэ үү? 1) Чингүнжав 2) Хэцүү ван Тогтохтөр3) Амарсанаа 4) Өндөр гэгээн Занабазар 5) В. Инжинаш

Page 57: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

55

Бататгах агуулга, арга зүй 2: Суралцахуйн зорилт: Түүхийн гол асуудлуудыг шалтгаан, үр дагаврын хамааралд нь

тодорхойлох, тайлбарлах: (8.3.б, 8.3.ж, 8.3.з, 8.3.л, 8.3м)

XVIII-XX зууны эхэн үеийн Дэлхий дахин1. Дор өгүүлсэн хүмүүсийг бүтээлээр нь оноон нэрлэ.

1) ..... 2) ..... 3) ..... 4) ..... 5) .....

1) Жон Кей 4) Самюэл Морзе2) Р. Дизель 5) Грэхэм Белл 3) Майкл Фарадей

а) Дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээв.

б) Холбооны шинэ телеграф бүтээв.

в) Нэхмэлийн суурь машин зохион бүтээв.

г) Эфирийн химийн нэгдэл өвдөлтийг зогсоодог нээлтийг хийв.

д) Анхны телефон утсыг зохион бүтээв.

2. Дараах өгүүлбэрийг нөхөж, гүйцээж бичнэ үү.

Би хэн бэ?

а) ............................ би “Зүйлийн үүсэл” алдарт бүтээлийг туурвисан.

б) ............................. би 1789 онд АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

в) ............................ би “Францчууд Францыг, Англичууд Британийг удирддаг юм бол

мексикчүүд Мексикийг удирдаж болохгүй гэж үү” гэж хэлсэн.

г) ........................... би Оросын эзэнт гүрэн хүчирхэгжихэд чухал нөлөө үзүүлсэн.

Нийгмийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлтийг хийсэн.

д) ............................. би 1769-1821 онд амьдарсан. Би маш олон дайн тулаанд ялалт

байгуулж, эзэн хаан болсон.

е) ............................. би ......онд Америк тивийг нээснээр Европын олон орон энэ тив

рүү тэмүүлэн колоничлолын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

Би юу вэ?

а) ..................................... 300 гаруй жилийн өмнө эхэлж Англид эхэлж, Европын улс

орнууд, АНУ-д дэлгэрсэн.

б) ........................................... 13 колонийн төлөөлөгч гарын үсэг зурж баталжээ.

Түүнд “Хүн бүр өөрт заяагдсан эрх чөлөөтэй амьдрах, жаргалыг хүсэх, эрхээ

эдлэх ёстой” хэмээн заажээ.

в) ..................................намайг ноосон даавууг бодвол хөнгөн, эдлэхэд тохиромжтой

даавуугаар хийсэн цамц, бэлэн хувцас өмсөх гэсэн хүмүүсийн шаардлагаар

бүтээсэн. Би хөдөлмөрийн бүтээмжийг 40 дахин нэмэгдүүлсэн.

г) ............................... улс төр, эдийн засгийн бүх эрх мэдлээ алдсан орон.

Page 58: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

56

д) .............................. хүчирхэг улс гүрнүүд хөгжил буурай эзэнгүй, хүн ам цөөтэй

нутаг дэвсгэрт ноёрхлоо тогтоон уугуул нутгийнхныг засаглан захирах, соёлоо

дэлгэрүүлэх, шилжин суурьших үйл явц.

е) ...............................намайг Америкт бүтээсэн. Би 3-н хүний ажлыг гүйцэтгэдэг.

Газар тариаланд хэрэглэгддэг.

3. Дараах зургийг анхааралтай ажиглан тайлбар бичнэ үү.

- Хэддүгээр зуун, хэдэн онд хамаарах вэ? Одоогоос хэдэн жилийн өмнө болсон үйл явдал вэ?

.........................................................................................................................................

- Ямар үйл явдлын эхлэл гэж бодож байна вэ?

.........................................................................................................................................

- Тэрхүү үйл явдал эерэг болон сөрөг нөлөө үзүүлснийг тодорхойлно уу.

.........................................................................................................................................

Зураг 4.

Page 59: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

57

3.4. АРАВДУГААР АНГИ

Төлөвлөлт

Хүснэгт 16. Бататгал, нэгжийн жишиг төлөвлөлт

Сэдэв Агуулга мин Гол үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Хүрсэн байх үр дүн

9 дүгээр ангийн түүхийн хичээлээр бид юу судалсан бэ?

- Социализмын үеийн Монгол улс ба дэлхий дахин

- Ардчилсан Монгол улс ба өнөөгийн дэлхий дахин

40 - Сорил- Бие даалт: Түүхийн эх

сурвалж шинжлэх

- Агуулгын хүрээнд боловсруулсан сорил

- Бие даалтын удирдамж

- Үнэлгээний хуудас

- Идэвхжүүлж, сонирхол сэдлийг өдөөсөн байна

- Оношилгооны мэдээлэл цуглуулсан байна

Шинэ үеийн Монгол

- Түүхэн зүтгэлтнүүдийн намтраар түүхийг судалцгаая

80 - Энэ үеийн түүхэн хүмүүсийн намтар, үйл ажиллагааг унших, сурвалжлах, тэдний байгуулсан гавьяа, үйл хэргийг сурталчлах, үг захиасыг бие биедээ таниулах

- Он цагуудыг ялгах, ангилах, холбогдох он тооллын шугамд байрлуулах

- Түүхэн хүмүүсийн тэмцлийн түүхийг судлах

- Түүхэн хүмүүсийн намтар

- Түүхэн хүмүүсийн зураг

- Үнэлгээний хуудас

- Теле хичээл Сэдэв: “Монголын түүхэн дэх хар толбо”

Энэ үеийн түүхийн гол үйл явдал, он цаг, улс орон, түүхэн зүтгэлтэн, тэдгээрийн намтар, үйл ажиллагаа, түүхэнд оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг, ойлголтоо сэргээн бататгасан байна

- Түүхэн эх сурвалжаар шинжилцгээе

- Сэтгэлгээ, үнэт зүйлд анхаарлаа хандуулъя

40 - Баримт эх сурвалж ашиглан улс төр, нийгмийн өөрчлөлтийг илрүүлэх, ач холбогдол, үр дагаврыг тодорхойлох

- Ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг хайрлах, хамгаалахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэх, түүхэн хүмүүсийн үйл ажиллагаанаас суралцах

- Газар зүйн зураг

- Түүхэн эх сурвалж

- Баримт үнэлгээний хуудас

- Эсээ- Хэлэлцүүлэг

- 1924 оноос хойших Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны тухай ойлголтоо сэргээн бататгах

- Монгол улсын тусгаар тогтнол, үнэт зүйлийг хайрлан хамгаалах хүсэл эрмэлзэлтэй болсон байна

2020-2021 оны хичээлийн жилийн 9 дүгээр ангийн түүхийн сургалтын төлөвлөгөө хийхдээ 8 дугаар ангийн түүхийн хичээлээр эзэмшсэн ямар мэдлэг, ойлголт, чадварыг бататган, давтахыг төлөвлөөрэй.

Page 60: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

58

Матриц. Агуулгын залгамж холбоо

11.5в. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн дотоод, гадаад хүчин зүйлс, хор уршгийг баримтад тулгуурлан тодорхойлох

9.3ж. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, үйл явц, үр дагавар, сургамжийг судалж илрүүлэх, дүгнэх

11.5г. Халх голын дайны түүхийг их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаатай холбон бүтээх, дайны хор уршгийг эргэцүүлэх, сургамжийг тодорхойлох, дүгнэх

9.3и. Дэлхийн II дайны шалтаг, шалтгаан, гол үйл явдал, үр дагавар, сургамжийг тодорхойлох, уг дайн дэлхийн түүхэнд хэрхэн нөлөөлснийг танилцуулах

11.6а. 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг анхдагч болон хоёрдогч эх сурвалжаас сурвалжлах, бүтээх

9.4б. Энэ үеийн түүхэн зүтгэлтнүүдийн намтрыг бүтээх, тэдний үйл ажиллагааг сурвалжлах

11.6б. Ардчилсан хувьсгал ялснаар Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтийг тодорхойлох, өмнөх үетэй харьцуулах, дүгнэх

9.4г. Энэ үед Монголын эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг нэрлэх, өмнөх үетэй нь харьцуулах, дүгнэх9.4д. 1990-ээд оноос хойш Монголчуудын оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтийг нэрлэх, өмнөх үетэй нь харьцуулах, дүгнэх9.4е. Монгол улсын гадаад харилцаа, түүний бодлогын өөрчлөлтийг ойлгох, ач холбогдлыг тайлбарлах

Бататгах агуулга, арга зүй 1: Түүхэн зүтгэлтний намтраар түүхээ судалцгаая.

Суралцахуйн зорилт: Мэдээлэл цуглуулах, боловсруулах (9.3е, 9,3ж, 9,3м, 9,4)

Мэдлэг Чадвар Хэрэглэгдэхүүн- Түүхэн хүн - Түүхэн газар нутаг - Түүхэн цаг хугацаа - Гол үйл явдал - Түүхэн ач холбогдол, үр

дагавар, сургамж

- Түүхэн зүтгэлтний намтарт шинжилгээ хийх - Он цагийг тооцоолох - Түүхэн гол үйл явдлыг тодорхойлох, харьцуулах- Үр дагавар, сургамжийг тайлбарлах, дүгнэх

- Түүхэн хүмүүсийн намтар

- Эх сурвалж, баримт

Page 61: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

59

Даалгавар 1: С.Данзан, А.Амар, Ц.Лоохууз нарын намтар, үйл ажиллагааг харьцуулан уншиж, өгсөн асуултын дагуу шинжлээрэй.

Солийн Данзан (1883 – 1924) нь 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм. Солийн Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримталдаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэл нь байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц болсон юм.1924 онд Элбэгдорж Ренчино Коминтерний дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 3-р бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авчээ.

Агданбуугийн Амар (1886 - 1941 оны 7 дугаар сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1936 оны 3 дугаар сарын 22-ноос 1939 оны 3 дугаар сарын 7-ны хооронд дахин Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, ЗХУ-д хүргэгдэн 1941 онд Москва хотод цаазаар авхуулжээ. Анандын Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж, хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. Чойбалсан нарын 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж, уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. “Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй” хэмээн хэлжээ.

Цогт-Очирын Лоохууз 1923 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, МАХН-ын Төв хорооны бүгд хурал дээр намын удирдах дээд тушаалтнуудын ажлын арга барил, дутагдлыг ширүүн шүүмжилсний учир “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээн буруутгагдан шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Сант суманд нутаг заагдан малчин болсон байна. 1965 оны 1-р сард тэнд очсоноос 1990 оны хавар хүртэл 25 жилийн турш хавчигдан, хяхагдаж явсны зургаан жилд нь шоронд хоригдож, 19 жилд нь нутаг заагдан хатуу мөрдлөг хяналтан дор цөлөгдсөн байна. Гэвч энэ хугацаанд Ц.Лоохууз оюун ухаан, билэг авьяас, хүч чадал, бололцоогоо дайчлан хувь хүн хэрхэн яаж хөдөлмөрлөж, сурч, ард түмний уламжлалт аргаар үйлдвэрлэл явуулж, арилжаа наймаа хийж амьдарч чаддагийн үлгэр жишээг тодорхой харуулж чаджээ.

№ Шинжлэх асуулт Тайлбар1 Он цаг, хамрах хугацаа 2 Түүхэн хүмүүсийн хашиж байсан ажил алба 4 Түүхэн хүмүүсийн үзэл бодол, тэдгээрийн нийтлэг ба ялгаатай тал 5 Хэлмэгдсэн шалтгаан, үр дагавар

Даалгавар 2: Даалгавар 1-ийн гүйцэтгэлд үндэслэн дараах асуултын хүрээнд өөрийн дүгнэлтийг бичээрэй.

№ Шинжлэх асуулт Дүгнэлт1 Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн арга, хэлбэр хэрхэн

өөрчлөгдөж байв? 2 Хэлмэгдүүлэлт ямар хугацаанд үргэлжлэв? 3 Хэлмэгдүүлэлтийн үр дагавар, бидэнд үлдээсэн сургамж юу байв?

Page 62: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

60

Бататгах агуулга, арга зүй 2: Түүхийн эх сурвалжийг шинжилцгээе

Мэдлэг Чадвар Хэрэглэгдэхүүн- 1924, 1992 оны

Үндсэн хууль- Эх сурвалжийн төрлүүдийг нэрлэх, ялган таних - Тооцоолох - Харьцуулах, дүгнэх - Түүхэн үйл явдлын чухал шинжийг нэрлэх - Шалтгаан, үр дагаврын хамаарлыг тогтоох - Үр дагавар, ач холбогдлыг тодорхойлох

- Эх сурвалж, баримт - Ажлын хуудас

Арга зүйн санаа: Эх сурвалжийг харьцуулан шинжлэхдээ дараах арга зүйгээр шинжлэхийг зөвлөж байна.

- Эх сурвалжийг уншаад хамгийн гол, чухал санааг ялгах, яагаад чухал гэж үзсэнээ үндэслэлтэй тайлбарлах (хосоороо ярилцан гүйцэтгэж болно)

- Түүхэн үйл явдлуудын шалтгаан, үр дагаврыг харилцан холбоо хамааралд нь тайлбарлах - Түүхэн цаг хугацааг тогтоох- Түүхэн ач холбогдол, үр дагаврыг тайлбарлах

Даалгавар: Эх сурвалж 1, 2-ыг харьцуулан уншаад, өгсөн асуултын дагуу шинжлээрэй.

- Суралцахуйн зорилт: 9.3б. БНМАУ байгуулагдсан үйл явц болон анхны Үндсэн хуулийн үзэл санааг шинжлэх, үнэлэлт өгөх

- Суралцахуйн зорилт: 9.4б. 1990 оны хувьсгалын үр дүнг Монголын улс төр, нийгмийн байдалд гарсан өөрчлөлтөөр зураглан харуулах

Эх сурвалж 1: Эх сурвалж 2:

№ Асуулт Хариулт1 Дээрх эх сурвалжуудын гол санаа юу вэ?

2 Тухайн хуулиудын он цаг нь ямар түүхэн гол үйл явдалтай холбогдож байна вэ?

3 Үндсэн хууль батлах шалтгаан юу вэ?

4 Хуулийн заалтуудын агуулгыг эргэцүүлээрэй.-Ямар ялгаа байна вэ? -Яагаад ялгаатай байгаа юм бол?

5 1924 ба 1992 оны Үндсэн хуулиудын талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлээрэй.

Дээрх суралцахуйн зорилтуудын гол мэдлэг ойлголт болох Үндсэн хуулийн агуулгыг харьцуулан судалснаар шинэ үеийн Монголын түүхийн гол үйл явдал болох анхдугаар болон 1992 оны Үндсэн хуулиудын нийтлэг ба ялгаатай тал, онцлогийг тодорхойлж, мэдлэг ойлголтоо сэргээн бататгах боломжтой.

Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь: “Урьдын

ван, гүн ба хутагт хувилгаад, жишээлбэл, орон хийдэд үргэлж суух санваартан лам нар”

БНМАУ-ын Үндсэн хууль,1924,Дөрөвдүгээр бүлгийн Гучин тавдугаар зүйл

Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.

Монгол улсын Үндсэн хууль, 1992, Нэгдүгээр бүлэг, 9.1

Page 63: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

61

3.5. АРВАН НЭГДҮГЭЭР АНГИ

Төлөвлөлт

9 дүгээр ангид түүхийн хичээл 7 хоногт 1 цаг ордог учраас 9 дүгээр сард 4 цагийн бататгал хичээл зохион байгуулах боломжтой. Бататгал хичээлийг зохион байгуулахдаа сурагчдын мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг оношлох, оношилгооны үр дүндээ тулгуурлан өмнөх ангийн III, IV улирлын хичээлийг хэрхэн бататгах агуулга, арга зүйгээ сайтар төлөвлөх нь чухал.

Хүснэгт 17. Бататгал, нэгжийн жишиг төлөвлөлт

Сэдэв Агуулга мин Гол үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Хүрсэн байх үр дүн

10 дугаар ангийн түүхийн хичээлээр бид юу судалсан бэ?

- Чингисийн эрин үеийн Монголчуудын түүх (XII – XIV зуун)

- Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс

40

- 10 дугаар ангийн III, IV улирлын хичээлийн явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл солилцох

- Хэрхэн бие дааж ажилласан талаар ярилцах

- Оношилгооны даалгавар дээр ажиллах

- Чиглүүлэх асуултууд

- Бие дааж ажилласан 1-2 туршлага

- Оношилгооны даалгавар

- Ойлголтоо нэгтгэнэ

- Бие дааж ажиллах арга барилын талаарх ойлголтоо хөгжүүлнэ

- Оношилгооны мэдээлэл цуглуулсан байна

Монголын дундад зуун: Чингисийн эрин үе

XII-XIV зууны Монгол

- Түүхэн зүтгэлтэн - Түүхэн цаг

хугацаа - Түүхэн газар

нутаг - Шалтгаан,үр

дагавар - Түүхэн сургамж

40

- Он цагуудыг ялгах, ангилах, он цагийн шугамд байрлуулах

- Улсуудыг нэрлэх, ялгах - Түүхэн зүтгэлтний үйл

ажиллагааг дүгнэх - Сурвалжид шинжилгээ

хийх, тайлбарлах, үнэлэх

- Түүхчлэн бодох, үр дүнгээ танилцуулах

- Он цагийн шугам

- Он, зууны хэрчмэл ТӨМ

- Түүхэн хүмүүсийн зураг

- Үнэлгээний хуудас

https://www.youtube.com/watch?v=xzq_yEOrPhs

- Чингисийн үеийн Монголын түүхэнд холбогдох чухал он цаг, улс орон, түүхэн зүтгэлтэн зэрэг гол ойлголтуудаа сэргээсэн, бататгасан байна

Монголын дундад зуун:

XIV-XVII зууны Монгол

- Түүхэн зүтгэлтэн - Түүхэн цаг

хугацаа - Түүхэн газар

нутаг - Шалтгаан,үр

дагавар - Түүхэн сургамж

40

- Он цагуудыг ялгах, ангилах, он тооллын шугамд байрлуулах

- Гол ойлголтуудыг тайлбарлах

- Сурвалжийг шинжлэх, үнэлэх

- Түүхэн үйл явдлыг эерэг сөрөг талаас нь тайлбарлах

- Оюуны зураглал хийх

- Сурвалж, баримтууд

- Оюуны зураглалын загвар, жишээ

- Зурган үзүүлэн

- XIV-XVII зууны үеийн түүхийн гол үйл явдлуудыг шалтгаан үр, дагаврын холбоонд нь тайлбарлах чадвараа хөгжүүлсэн байна

Page 64: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

62

Сурвалжийг тайлбарлах чадвараа хөгжүүлье

Түүх судлах арга барилыг хөгжүүлэх түүхэн, сэтгэлгээ, үнэт зүйлд анхаарлаа хандуулах

40

- Холбогдох сурвалжуудыг цуглуулах, нэрлэх, ангилах

- Сурвалжид шинжилгээ хийх, цаг хугацаагаар нь ялгах

- Сурвалжийн бидэнд өгч буй мэдээллийг харьцуулах, тодорхойлох

- Сурвалжийн ач холбогдлыг танилцуулах

- Үр дүнгээ нэгтгэх,

- Холбогдох сурвалжуудын жагсаалт

- Даалгавар - Хариултын

хувилбарууд

- Сурвалжийг шинжлэх, тайлбарлах чадвараа хөгжүүлсэн байна

- Өмнөх ангийн III, IV улирлын агуулгыг зохих хэмжээнд сурвалжид тулгуурлан бататгасан байна

2020-2021 оны хичээлийн жилийн 11 дүгээр ангийн түүхийн сургалтын төлөвлөгөөнд 10 дугаар ангийн түүхийн хичээлээр эзэмшсэн ямар мэдлэг, ойлголт, чадварыг бататган, давтахыг төлөвлөөрэй.

Матриц. Агуулгын залгамж холбоо

7.4а. Их Юань улсын газар нутаг, төр, нийгмийн зохион байгуулалт, аж ахуй, соёлыг тайлбарлах; Их Юань улс нь монголын эзэнт гүрэн болохыг ойлгох7.4б. Алтан ордны улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудынбайгуулсан улс болохыг тайлбарлах7.4в. Цагадайн улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудын байгуулсан улс болохыг баримтаар нотлох 7.4г. Ил хаадын улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудын байгуулсан улс болохыг үндэслэн тайлбарлах

Заавал судлах: 10.9а. Монголын эзэнт гүрэн хуваагдах болсон шалтгааныг ялгаатай эх сурвалж, баримтад түшиглэн тодорхойлох, газар зүйн зурагт ажиллах10.9б. Их Юань улс, Алтан ордон, Цагадайн, Ил хаан улсын оршин тогтносон цаг хугацаа, эдгээр улсын түүхийн гол үйл явдлаар он цагийн бичиг үйлдэх, газар нутаг, түүхэн зүтгэлтний талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах10.9в. Монголын эзэнт улсуудын хоорондын харилцааг учир шалтгаан, үр дагаврынхолбоонд нь эх сурвалж, баримтад үндэслэн тайлбарлах

Сонгон судлах: 10.9а. Монголын эзэнт гүрний газар зүйн зургийг унших, тайлбарлах, үүсэл, хөгжил, задралаар нь он цагийн бичиг үйлдэх, тайлбарлах, дүгнэх10.9б. Монголын эзэнт улсын түүхэнд холбогдох эх сурвалжийг цуглуулах, он цаг, үйл явдал зэргээр ангилах, шинжлэх10.9в. Монголын хаадын Алтан ургийн талаарх мэдээ, сурвалжийг шинжлэх, Алтан ургийн модыг зурах, тайлбарлах

Page 65: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

63

Бататгах агуулга, арга зүй 1:

Суралцахуйн зорилт: Харьцуулах, нотлох, дүгнэх: (10.6.b, 10.10.a)

Чингисийн эрин үе XII-XIV зуунМэдээлэл болон сурвалжуудыг сайтар уншиж, дараах асуултад хариулна уу. Хариулахын тулд

та сурвалжаас гадна өөрийн мэдлэг, ойлголтоо ашиглан хариулахыг зөвлөж байна.

1) Сурвалж 1, 2- Чингис хаанаас өмнөх Монголчууд хэрхэн аж төрж байв. Чингис хааныг хаан ширээнд

залсныг бусад аймаг, улсууд хэрхэн хүлээж авсан бэ? (6 оноо)2) Сурвалж 3, 4

- Сурвалж 3, 4-т тулгуурлан Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр, хил хязгаар, нийслэл хотуудыг нэрлэж, бичнэ үү. (8 оноо)

3) Сурвалж 5- Монголчуудын дайтах урлаг, цэрэг армийн тухай тэд юу гэж дүрслэн бичив? Та хэр санал

нийлэх вэ? (6 оноо)- Сурвалжуудын мэдээнд тулгуурлан оюуны зураглалын аргаар Монголын эзэнт гүрний

түүхийг бүтээгээрэй. (10 оноо)

Мэдээлэл

Монголын түүхнээ Чингисийн эрин бол эсгий туургатан монголчууд нэгдэн шинэ их улс байгуулсан үе юм. Тархай бутархай тал нутгийн монгол-түрэг нүүдэлчид нэг тамгын дор нэгдэн цоо шинэ цэрэг-иргэний нийгэм байгуулж, улс төр, эдийн засагт нийгмийн шинэ тогтолцоог бий болгов. Үүний үр дүнд монгол хэмээх нэгэн үндэстэн түүхэнд бүрэлдэн бий болж тэдний сэргэн мандалтын үе эхэлсэн юм.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Юань, Алтан Ордны улс, Цагадайн улс, Ил хаант зэрэг улсууд багтаж байлаа. Эдгээр улсууд Орос, Ойрх Дорнод, Дундад Ази, Хятад зэрэг олон улс орны түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Сурвалж 1

“Чингис хааныг гарч ирэхээс өмнө тодорхой нэгэн удирдагчгүй байв. Олон аймгуудад хуваагдан өөр хоорондоо байнга тулалдах бөлгөө. ...Энэ байдлаасаа болж Хятадын хаанд захирагдан татвар төлөх болтлоо доройтжээ”.

(Ата Малик Жувейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-ээс)

Сурвалж 2

“Чингис хааныг хан болгов хэмээн Хэрэйдийн Тоорил ханд Тахай, Сүхэхэй хоёрыг элч илгээв. Тоорил хан: “Тэмүжин хөвүүнийг минь хан болгох ай зөв ”. Монгол хан үгүй хэр байх та нар.

Энэ эеэн бүү эвдэгтүн

Эв зангиан бүү тайлагтун

Эх захаа бүү тамтлагтун хэмээж илгээжүхүй

(Монголын нууц товчоо 126-р зүйл)

Page 66: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

64

Сурвалж 3

Зургийн эх сурвалж: https://medium.com

Сурвалж 4

Зургийн эх сурвалж: https://mongoltoli.mn/history/h/504

Page 67: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

65

Сурвалж 5

Плано Карпини 1246 оны VI – XI сар хүртэл Хархорум хотод байж Гүюг хаан ширээнд залрах ёслолыг нүдээр үзжээ. Тэрбээр Монголчуудын дайтах урлаг, цэрэг армийн тухай ийнхүү дүрслэн бичжээ.

- Бэхлэлттэй хот газрыг боломжтой бол хүрээлэн бүсэлж аваад ихэнх тохиолдолд дотроос нь хэнийг ч гаргахгүй бас оруулахгүй. Бэхлэлтэд байгаа хүмүүс амрах боломж өгөхгүй өдөржин, шөнөжин чөдөр оньс, нум сум харван тулалдааныг огт зогсоохгүй үргэлжлүүлнэ. Монголчууд хэт их ядрахгүйн тулд эгнээнүүдээ ээлжлэн тулаанд оруулахаар хуваагаад амарцгаана... суурин газрыг эзэлж чадахгүйд хүрвэл тэр суурин газрыг дайран урсдаг голтой бол голын урсгалыг хаах эсвэл ойр байх томоохон голын голдрилыг өөрчлөн бэхлэлт рүү оруулан хотыг тэр чигт нь живүүлнэ. Ийм аргаар бүтэхгүй бол бэхлэлтийн доогуур нүх ухаад зэвсэглэсэн хүмүүс газар дороос гэнэт хотын дунд гар ирнэ...

(Плано Карпини)

Сурвалж 6

Марко Поло Төв Ази, Хятадаар дамжин Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, Дайдуд хүрэлцэн ирж байв. 1275-1292 он хүртэл Хубилай хааны албанд зүтгэж байв. Тэрбээр Монголчуудын дайтах урлаг, цэрэг армийн тухай ийнхүү дүрслэн бичжээ.

- Тэдний зэвсэг нь нум сум, сэлэм, мунчирга. Тэд нумыг голлон хэрэглэдэг, мэргэн хавтай... Заримдаа бачим үед гүүний айргаар ундаалан, өөрсдөө ан хийх зэргээр аргацаан элдэв дээдийн хоолгүйгээр бүтэн сар ч явж чаддагийн дээр морьд нь хээр бэлчээрлэн аль тохиолдсон өвсийг иддэг тул тэжээлийн арвай, буурцаг алийг нь ч тээж явахын хэрэггүй байдаг. Аливаа хүчир бэрхшээл, хүнд зүдүүрийг дааж гарахдаа, өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр олон улс орон хийгээд дэлхийг дагуулах чадвартай ард түмэн юм.

(Марко Поло)

Page 68: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

66

Бататгах агуулга, арга зүй 2.

Суралцахуйн зорилт: Харьцуулах, нотлох, дүгнэх: (10.6.b, 10.10.a).

Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс XIV – XVII зуун

Ажлын хуудас

Даалгавар 1: Түлхүүр үгсийг тайлбарлан бичээрэй.

Улс төрийн хямрал

Мин улс

Улаан алчууртны бослого

Тогоонтөмөр хаан

Даалгавар 2: Эх сурвалжид хэдэн онд болсон, ямар үйл явдлын талаар өгүүлж байна вэ?

Урьдасын жарган суусан Их Дайду минь Учирч түвсэн зайсангууд харалмай (их) улс минь Ухаж өгүүлсэн Илаху чинсангийн үгийг эс тоосон хор минь Урваж одох Жүгэ (Улаан алчууртны бослогын толгойлогч Жу Юань Жан ) ноёныг итгэн сэтгэсэн мунхаг минь Хувилгаан сэцэн хааны элдэвчлэн байгуулсан Хутаг оршсон Дайду хот минь Гутамшиг муу нэр Тогоонтөмөр над дор ирвэй...

(Саган сэцэн, Эрдэнийн товч, 2006, тал 53)

Page 69: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

67

Даалгавар 3: Эх сурвалжуудаас ямар мэдээлэл авсан бэ?

№ Эх сурвалжууд Эх сурвалжаас юуг мэдэж авсан бэ?

1. “Монголын сүр хүчин доройтож, Тогоонтөмөр хааны үр Аюушридариас Гүнтөмөр хаан хүртэл хаан суугсад тайвнаар нас эцэслэсэн хүн нэгээхэн бээр үгүй гэж сонслоо. ..Би Монголчууд та нарыг эцэг хөвгүүнээ үзэхээс ер ялгаварлахгүй”

1408 он (Мин улсын Юнлэ хаанаас Буяншир хаанд илгээсэн захидал)

-

2. “Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс их улсын зан ааль ямар байна хэмээн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад Тогоон чинсан Адай хаан болхи бүдүүлэг, жаргал цэнгэлийг л хөөцөлдөнө, Төр мэдэх сайдаа гадаа суулганам, байлдааны морио гэртээ унана. Монгол нь яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт гэжээ”

( Лувзандазан Алтан товч,

160-р тал)

-

3. Хятадад дахин ноёрхлоо тогтоохын тулд цөхрөлтгүй тэмцсэн нь байдлыг улам хүндрүүлсэн тул их хаанд захирагдахгүй биеэ даахыг хичээх болсны улмаас дотоодын дайн гарах боллоо.

(Монгол улсын түүх, гутгаар боть, 31-р тал)

-

4. Элбэг Нигүүлсэгч хаан 1399 онд хилсээр түшмэл Хуухайг хороожээ. Хаан... буруугаар эцгийг алав хэмээн Хуухайн хөвгүүн Батулад их гэргий Хөвгүндэй хатнаас төрсөн Самар гүнжийг өгөн, чинсан болгож дөрвөн Ойрадыг мэдүүлжээ. Тэндээс...Үгэчи Хашиха (тэр Ойрадыг захирч байсан)... намайг амьд бөгөөтөл миний харц Батулад дөрвөн Ойрадыг мэдүүлнэм хэмээн машид хилэгнэн... даруй морилон ирж, Элбэг хааныг хороогоод Өлзийт хунгоо бэйжийг (Элбэг хааны үзэсгэлэнт бэр) биедээ аван, Монгол улсын ихэнхийг нь оруулсан ажгуу..

-

Даалгавар 4: - Яагаад улс төрийн хямрал болсон бэ? Шалтгаануудыг жагсаан бичнэ үү.- Таны бичсэн шалтгаануудаас аль нь хамгийн чухал байсан бэ? Хариултаа тайлбарла. Өөрийн

бичсэн шалтгаануудыг хооронд нь холбон сүлжээ, диаграмм байгуулж, яагаад улс төрийн хямрал гарсныг схемчлэн харуулаарай.

Page 70: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

68

Даалгавар 5: Хэлэлцүүлэгт бэлтгэхийн тулд тэмдэглэл хөтөлнө үү? (баримт, эх сурвалж ашиглаарай)

Улс төрийн хямрал Монголчуудад хэрхэн нөлөөлсөн бэ?

Энэ үеийн түүх бидэнд ямар сургамж үлдээсэн бэ?

Улс төрийн хямралыг даван туулах ямар оролдлогуудыг хийсэн бол?

Даалгавар 1-ийн хариултУлс төрийн хямрал: Монголын сурвалжит язгууртнууд эдийн засгийн хувьд бэхжиж, бие даах чадвартай болохын хэрээр нэгдмэл төвлөрсөн удирдлага, хааны захиргаанаас гарахыг эрмэлзэж эхэлсэн байна. Энэ нь төр улсын хүчийг сулруулж, нэгдмэл байдлыг эвдэн, улс орон харьцангуй бие даасан хэд хэдэн хэсэг болж хуваагдахад хүрэв.

Мин улс:

1350-аад оны үеэс Юань улсын ноёрхлыг эсэргүүцсэн хятадын ард түмний тэмцэл хөдөлгөөн олширч, Жу Юань Жанаар удирдуулсан Улаан алчууртны бослогын үр дүнд Наньжин хотод төвлөрсөн Мин улс байгуулагджээ. 1368-1644 он хүртэл оршин тогтноод Манж улсын эрхшээлд орсон.

Тогоонтөмөр хаан: 1333-1370 оны хооронд төр барьж байсан ба түүний хаан сууж байх хугацаанд Хятадад Монголын Юань гүрний эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөж, улмаар 1368 онд нийслэл Дайду хотоо алдаж, 1370 онд таалал төгссөн.

Page 71: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

69

Даалгавар 2-ын хариулт

№ Үндсэн санаа

1.

Монголд улс төрийн хямралын үйл явц явагдаж буйг Мин улсын тал анхааралтай ажиглаж байсан. Монгол улс нь Мин улсад номхноор захирагдвал жаргана гэж ухуулж, дагахгүй бол мөхөж сөнөнө гэж сүрдүүлсэн. Гэвч Монголын хаад улс төрийн хямралтай байсан ч Мин улсад захирагдахгүйгээр хөрш улсын хэмжээнд л харилцаж байсан.

2. Ойрадын ноёд мөн Халх Монголын улс төрийн үйл явцыг анхааралтай ажиглаж байсан. Тогоон тайш өөрөө мөн Халх Монголыг эзэрхийлэх сонирхолтой байсан. Хааны захиргаа суларсныг илтгэсэн.

3.Монголын Юань гүрэн унасан ч Монголын хаад дахин Хятадыг эрхшээлдээ оруулахын тулд цэрэг дайны үйл ажиллагаа явуулсан. Энэ нь эдийн засгийн хувьд доройтох нөхцлийг бүрдүүлж, улсын хүчийг улам сулруулсан. Иймээс их хааны захиргаа суларч байсан.

4. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг илтгэсэн. Монголын хаад Дөрвөн Ойрадыг захирах хүнийг томилж байсан.

Бататгах агуулга, арга зүй 3:Суралцахуйн зорилт: Тайлбарлаж, тодорхойлж чаддаг байх: (10.5.b. 10.7.a. 10.7.b)

Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс XIV – XVII зуун

1. Улс төрийн хямрал болоход нөлөөлсөн хүчин зүйлд аль нь хамааралгүй вэ? а) Дээд давхаргынхан хямран самуурснаас их хааны захиргаа суларсан. б) Мин улс Зүүн, Баруун Монголчуудын хооронд яс хаяж байсан. в) Юань гүрэн, Алтан ордны улс, Цагадайн улс, Ил хаант улсууд харилцан тохиролцож гэрээ

байгуулсан. г) Монголчууд Мин улсыг дахин эзэрхэхийн төлөө тэмцэж байсан нь хүчийг нь сулруулсан.

2. Хятадад Мин улс хэдийд үүсч байгуулагдсан бэ? а) 1368 он б) 1370 он в) 1388 он г) 1380 он

3. 1640 онд Халх, Ойрад, Хөх нуур, Ижил мөрний Монголчуудыг төлөөлсөн 28 том ноёд цуглаж, “Монгол, Ойрадын Их Цааз”-ыг баталсан бөгөөд энэ үйл явдал хаана болсон бэ?

а) Хүрэн бэлчир б) Ар Элстэй в) Тарвагатайн Улаан Бураа г) Мүгдэн

4. Манж нар хэдийд, ямар хааны үед улсынхаа нэрийг өөрчилж, Чин (Ариун) гэсэн шинэ нэрийг өгсөн бэ?

а) 1616 он, Нурхач б) 644 он, Абахай в) 1662 он, Энхамгалан г) Аль нь ч биш

5. Түүхэн зүтгэлтний гүйцэтгэсэн үйл ажиллагааг зөв холбоно уу? 1) Эсэн тайш а) Төв засгийн газар байгуулав. 2) Батмөнх Даян хаан б) Хөвгүүддээ эзэмшил нутгаа хувааж өгөв. 3) Алтан хан в) Мин улсын Ин зүн хааныг олзлов. 4) Түмэн засагт хан г) Байшин хэмээх хот байгуулсан нь хожим Хөх хот

болов.

6. Зүүн гарын гурван түмнээс бурууг дурдсан бол аль нь вэ? a) Түмэд б) Халх в) Цахар г) Урианхай

7. Эх сурвалжийг сайтар уншиж, дараах асуултын дагуу шинжлээрэй. - Хэддүгээр зуун, хэдэн оны үед вэ?- Эх сурвалжид ямар үйл явдлыг өгүүлсэн бэ? - Эх сурвалжаас ямар мэдээлэл авсан бэ?

Page 72: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

70

Ухаант Мандухай унжсан үсээ эвхэж, Улсын эзэн хааныг үхэглэж, удирдан мордож, Дөрвөн Ойрадыг (одоогийн Завхан аймгийн Алдархаан) довтолж аваад цааз хийв.

(Шар тууж сурвалжаас)

Монголчууд энэ үүлтэй адил, үүл хуралдвал бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болдог. Үүл сарнивал бороо зогсоно. Бид Монголчуудын хүч сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна.

(Нурхачийн хэлсэн үг)Тайлбар:

• XV –XVI зуун• Мандухай Батмөнх хааныг бага байхад

нь үхэгт тэрэгт суулгаж, өөрийн авьяас чадвараар Дөрвөн Ойрадыг захирч, эмх журамд оруулав.

• Мандухай, Батмөнх хаан 2 Монгол улсыг нэгтгэн захирав.

Тайлбар: • XVII зууны эхний хагас• Монголчуудыг үүлтэй зүйрлэсэн. Эв нэгдэлтэй

үедээ Монголчуудыг дийлэхэд хэцүү, харин тэднийг хагаралдуулбал эзэлж авах боломжтой.

• Эв нэгдэл бол төр улсын оршин тогтнох гол үндэс.

8. Үйл явдлуудыг болсон цаг хугацаагаар нь зөв дараалалд оруулж, дугаарыг он тооллын шугамд тэмдэглэнэ үү. a) Манжийн Энх-Амгалан хаан Халхын 550-д ноёд тайж нар, Өвөр Монголын 49 хошууны нөлөө

бүхий ноёдын чуулганыг зохион байгуулж, Халх Монгол, Манж Дай Чин улсын харьяанд орсныг тунхаглан зарлажээ.

b) Галдан бошигт цэргийн хүчээр Халхад довтлон оржээ. c) Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Абахайг Монголын хаан хэмээн

хүлээн зөвшөөрөв. d) Халхын ноёд Ширээ Цагаан нуур гэдэг газар чуулж, Түшээт ханы хүү Занабазарыг 5 настайд нь

Халх Монголын шарын шашны тэргүүн Анхдугаар Богдоор өргөмжлөв.e) Даваачийг барьж Бээжинд хүргүүлснээр Зүүнгарын газар нутгийг Манжийн цэрэг эзлэн авав.

3 4 2 1 5

9. Түлхүүр үгсийг тайлбарла.

- Бага хаадын үе.......................................................................................................................

- Жонон .....................................................................................................................................

- Төрөөс этгээд явдал .............................................................................................................

- 9 цагааны бэлэг .....................................................................................................................

- Дөрвөн Ойрад........................................................................................................................

Page 73: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

71

3.6. АРГА ЗҮЙН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Энэ хэсэгт сурагчдын сурах арга барилыг хөгжүүлэхэд хэрэглэж болох арга зүйн нэмэлт мэдээллийг хүргэж байна.

1. “Харандааны адал явдал”-аар түүхийг бүтээх нь“Харандааны адал явдал” аргыг ашигласан түүхийн теле хичээл сурагчдын сонирхлыг их татсан.

Хүүхдүүд идэвх оролцоотой болж, өөрсдөө хийж, сонирхон судалсан. Хичээлийн лайвын коммент хэсэгт “түүхийн хичээлийг ингэж хийж болдог юмуу, сонирхолтой юмаа, гоё хичээл байна, багштай яаж холбогдох вэ?” гэх мэт коммент их байж, эерэг хүлээн авсан нь багшид маш их урам зориг болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын ХУД-ийн 15-р сургуулийн сурагч Б.Сувд, 18-р сургуулийн сурагч Ц.Намуун, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагч Б.Энэрэл, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч С.Жавхлантөгс, Б.Ган-Учрал, М.Намуун, Б.Оюуномин, Эрдэнэт хотын 7-р сургуулийн сурагч Б.Халиун, Булган аймгийн, Дашинчилэн сумын ЕБС-ийн сурагч И.Ариунзаяа нар багш нартаа даалгавраа илгээж, санал сэтгэгдлээ бичсэн байна.

Сурагчдын теле хичээлийг үзээд явуулсан бүтээл, даалгаврын гүйцэтгэл сайн байсан бөгөөд заримаас нь Та бүхэнд үлгэр болгон танилцуулж байна.

Зураг 8. Улаанбаатар хотын ХУД-ийн 18-р сургуулийн сурагч Ц. Намуун

Зураг 7. Эрдэнэт хотын 7-р сургуулийн сурагч Б. Халиун

Зураг 6. Улаанбаатар хотын ХУД-ийн 15-р сургуулийн сурагч Б. Сувд

Зураг 9. Улаанбаатар хотын ХУД-ийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн

сурагч Б. Оюунномин

Page 74: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

72

Зураг 13. Эрдэнэт хотын 7-р сургуулийн сурагч Б. Халиун

Зураг 12. Улаанбаатар хотын ХУД-ийн 15-р сургуулийн сурагч Б. Сувд

Зураг 10. Улаанбаатар хотын ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагч Б. Энэрэл

Зураг 11. Эрдэнэт хотын 7-р сургуулийн сурагч Б. Халиун

Зураг 14. Улаанбаатар хотын ХУД-н Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч С. Жавхлантөгс

Page 75: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

73

2. Үе тэнгийн багш

Мэдсэн, сонссон, сурсан зүйлээ хэн нэгэнд зааж сургах нь өөрт илүү өгөөжтэй, үлдэцтэй байдгийг багш бүр суралцахуйн пирамидаас мэднэ. Үүнийг судлаачид ч баталсан байна1. АНУ-д үе тэнгийнхний сургалтын 52 хувилбарыг судалсан үр дүнгээс харахад суралцагчийн амжилтад эерэгээр нөлөөлсөн хийгээд тэдний судлагдахуунд хандах хандлага сайжирсан, өөртөө итгэлтэй байдал нэмэгдсэн байжээ. Үе тэнгийнхний сургалт нь ялгаатай хэрэгцээ бүхий сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэхэд нөлөөлдөг гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, илүү чадвартай сурагч сурлагын хувьд хоцрогдсон, агуулгаа бүрэн эзэмшээгүй найз, нөхөртөө туслах, зөвлөх боломжтой байдаг. Боловсролын тусгай хэрэгцээтэй (хөгжлийн хувьд анзаарагдахааргүй бэрхшээлтэй) хүүхдүүдийн хувьд өөрийн үнэлгээ, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сурлагадаа амжилт гаргахад чухал ач холбогдолтой ажээ.

Хүний амьдралын хэв маяг, зан байдалд хамгийн хүчтэй нөлөөг үзүүлдэг үе бол өсвөр нас юм. Өсвөр насныхан нөхөрлөлдөө үнэнч, найз нөхөд, үе тэнгийнхний нөлөө их, өөрөө ч бие даасан байдлаа харуулах хэрэгцээтэй байдаг. Иймээс сурагчдыг бие биед нь “багшлуулах” нь үр дүнтэй арга юм.

Энэ арга нь аливаа агуулгын талаарх мэдлэг, мэдээллээ давтах, сэргээн санах, бататгахад илүү тохиромжтой юм. Харин шинэ хичээл, агуулгын хувьд тохиромжгүй.

Үе тэнгийнхний сургалтыг зөв явуулах нь олон талын үр ашигтай. Тухайлбал,

- Суралцагчийн хувьд: тухайн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа сурагчид ганцаарчлан хандах боломжтой, дасгал даалгавар давтагдах, үе тэнгийнхний зүгээс үзүүлэх дэмжлэг, эргэх холбоо хурдан байх

- Үе тэнгийн багшийн хувьд: өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх, бататгах, мэдлэг, ойлголтоо өргөжүүлэн гүнзгийрүүлэх цаашлаад өөртөө итгэх итгэл өндөр болох;

- Багшийн хувьд: ангийн ерөнхий түвшинг дээшлүүлэх, бусад суралцагчтай ажиллах нэмэлт цаг, боломж гарах зэргээр олон талын ач холбогдолтой.

Зорилго:

Сурагчид сонгосон теле хичээлийг үзэж, тухайн хичээлд ашигласан мэдээлэл, түүхэн эх сурвалжийн талаар бие биедээ ярьж өгөх, өөрийн үзэл бодлоо бие даан солилцох юм. Ингэснээр тухайн сэдвийн хүрээн дэх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, түүхэн цаг хугацаа, үйл явдлын хэм хэмжээ, үнэт зүйлийн талаар хэлэлцэх боломжтой болно.

Анги:

- VIII-XII ангид ашиглах боломжтой. - Мөн хялбаршуулсан аргачлалаар VI-VII ангид ашиглаж болох юм.

Зохион байгуулалт: Сурагчид бие даан ажиллаад, үр дүнгээ ангидаа танилцуулах

Багшийн анхаарах зүйл:

• Багш теле хичээлээс гадна сургалтын материал, ном сурах бичиг, эх сурвалжийг тодорхой заах, мэдээллээр хангах хэрэгтэй.

1 Фелпс, Рикерт нарын хийсэн судалгаа зорилтот бүлгийн гишүүдийн мэдлэг, мэдээлэл олж авах зорилгодоо үнэхээр, бодитойгоор хүрч байсныг баталсан байна. Түүнээс гадна тухайн сургалтыг хөтлөн явуулж байгаа хүний хувьд хувийн хөгжилд өндөр ач холбогдолтой гэж үзжээ (Бюшер и Шонбах, 1994; Шонбах, 1995; Фелпс и др., 1994).

Тайлбар: Үе тэнгийн сургагч багшийн сургалт нь бие даасан суралцахуйн арга хэлбэр юм. Харин бид теле хичээлийг бататгахад ашиглах үүднээс хялбаршуулан хүргэж байгааг анхаарна уу.

Page 76: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

74

• Сурагчид бие биенээ хүлээн зөвшөөрч, харилцан туслах, зөвлөх үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарна.

• Багш сурагчдын гүйцэтгэсэн ажлын үр дүнг заавал сонсох, тэдэнд хийсэн ажлынхаа үр дүнг бусдадаа үзүүлэх, тайлагнах боломж олгох хэрэгтэй.

3. Зочинтой хичээл

Хичээлийг зочинтой хамтран зохион байгуулах нь сурагч, багшийн хэн хэнд нь ашиг тустай. Учир нь сурагчид өөрсдийн амжилтад хүрэх боломжоо тухайн чиглэлээр амжилтад хүрсэн танил хүмүүстэйгээ холбож үздэг. Нөгөө талаасаа багш нар өөрсдийн ерөнхий мэдлэгийг мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаар нөхдөг. Энэ нь түүхийн багшид илүү хамаатай. Учир нь түүхийн бүхий л үеийн эх сурвалж, баримт, судалгааны шинэ бүтээлүүдийг багш ганцаараа судлах боломжгүй байдаг.

Зочинтой хичээлийн үр дүнд нь сурагчид хичээлийг сонирхох бөгөөд итгэл үнэмшилтэй байх болно. Тиймээс ч хэд хэдэн теле хичээлийг зочин багштай зохион байгуулсан билээ.

Зорилго:

Сурагчид болон зочноор урьсан түүхч, ахмад настан, судалж буй сэдвийн талаар мэдээлэл өгч чадах мэргэжилтэн зэрэг насанд хүрэгчдийн хоорондын хамтын ажиллагаа тухайн хичээлийг ойлгоход ихээхэн ач холбогдолтой.

Багшийн анхаарах зүйл, зохион байгуулалт:

Уригдан ирсэн гадны зочин төлөөлөгч хичээлд идэвхтэй оролцвол түүнийг урьсны утга учир гарна. Иймээс гаднын төлөөлөгчийг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

- Багш тохирох хүнийг олох бөгөөд түүнийг өөрөө, сурагч эсхүл сургуулийн захиргаагаар дамжуулан урина.

- Хичээлийн зорилгыг уригдан ирэх зочин багшийн хичээлд үзүүлж болох нөлөөтэй уялдуулж төлөвлөнө. Өөрөөр хэлбэл, ямар үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа тухайгаа зочинтойгоо ярилцана.

- Тухайн хичээлээс хэд хоногийн өмнө багш бүх бэлтгэлийг хангасан байна. Зочин багшдаа хичээл дээр гүйцэтгэх үүргийг нь танилцуулан тайлбарлана. Мөн хичээлийн төлөвлөгөөг танилцуулах буюу урьдчилан хүргүүлсэн байна.

- Тохирох асуултуудыг хамтран бэлтгэхийн тулд сурагчдад гадны зочныг оролцуулах тухайгаа урьдчилан мэдэгдсэн байна.

- Зочин багшийг харилцан идэвхтэй үйл ажиллагаа бүхий хичээлд урьж оролцуулна.

- Зочноороо лекц уншуулах буюу хэтэрхий онолын зүйл яриулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

- Тэнцвэртэй байдлыг хангах үүднээс гадны зочны мэдлэг, туршлагыг бодит амьдралын нөхцөл байдалтай харьцуулах ёстой.

- Өдөр тутмын амьдралд тохиолддог хатуу үнэн болон зөрчил бэрхшээлийг нууж үл болно. Аливаа асуудлыг авч үзэхдээ бодитой хандах ёстой.

- Хичээлийн дараа багш сурагчидтай хичээлийн ач холбогдол, хөндөгдөөгүй үлдсэн асуудал болон шийдлүүдийн талаар ярилцаж, уг хичээлийг дүгнэнэ.

- Хичээлийн дараа багш болон сурагчид тухайн зочин болон түүний удирдлагад талархлын захиа бичиж, илгээх хэрэгтэй.

Page 77: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

75

4. Багшийн дэмжлэг

Багш III, IV улирлын сурагчийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлагыг оношилсны дараа бататгал хичээлээр агуулгыг хүргэх боловч үүгээр шууд үр дүнд хүрэх боломж хомс юм. Иймээс төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай болно.

а сурагчаа хянах, эсвэл өөрөө төлөвлөгөө гарган ажиллахад ашиглаж болох хувилбаруудыг санал болгож байна.

Жишээ 1. 7 хоногийн төлөвлөгөө

Гараг Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

Өглөө

Өдөр

Орой

Жишээ 2. Цагийн хуваарь, төлөвлөгөө

Гараг/цаг Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

08:00-09:00

09:00-10:00

10:00-11:00

11:00-12:00

12:00-13:00

13:00-14:00

14:00-15:00

15:00-16:00

Page 78: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

76

Жишээ 3. Сарын төлөвлөгөө. 9 дүгээр сар

Ням Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба

30 31 1 2 3 4 5

6 7 8 9 10 11 12

13 14 15 16 17 18 19

20 21 22 23 24 25 26

27 28 29 30 1 2 3

4 5 Тэмдэглэл:

Page 79: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

77

ДӨРӨВ. ОНОШИЛГООНЫ ҮР ДҮН БА ТӨЛӨВЛӨЛТ, МЕНЕЖМЕНТ

Түүхийн хичээлийн суралцахуйн зорилтыг бататгах, давтах үйл ажиллагааг зөвхөн 4 долоо хоногоор хязгаарлахгүйгээр агуулгын залгамж холбоогоор бүтэн хичээлийн жилийн турш төлөвлөж, хэрэгжүүлэх боломжтой. Үүний тулд 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөг заах аргын нэгдэл, секцээрээ хийж, юуны өмнө оношилгооны үр дүнг нарийвчлан тодорхойлж сурагчид шаардлагатай байгаа дэмжлэг туслалцааг илрүүлэх хэрэгтэй. Ингэхдээ дараах 2 зүйлийг хийсэн байхыг зөвлөж байна.

а) Анги бүрд хийсэн оношилгоогоо нэгтгэн, дахин боловсруулалт хийнэ. Ингэснээр бүтэн жилийн төлөвлөлтөд тусгах мэдлэг ойлголт, сурах арга барил, чадварын жагсаалт гарна.

Хүснэгт 17. Оношилгооны үр дүнг нэгтгэх загвар

Оношилгооны үр дүн VII VIII IX X XIМэдлэг ойлголтын хувьд

Түүхэн хүмүүс - Түүхэн хүмүүсийг нэрлэх, намтарт нь шинжилгээ хийх

- Түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэх

Түүхэн он тоолол - Түүхийн он дараалал, баримт нотолгооТүүхэн газар зүйн зураг - Монголын болон дэлхийн

улсуудыг газар зүйн зурагт зөв заах, тэмдэглэх

- Монголын болон бүс нутаг, дэлхийн улсуудыг газар зүйн зурагт орон зайн хамааралд нь тайлбарлах

Мэдсэн байх үйл явдал - Монголын болон дэлхийн түүхийн гол үйл явдалСурах арга барилын хувьд

Түүхийн асуулт тавих - Түүхийн асуултыг багшийн дэмжлэгтэйгээр тавих

- Бие даан асуулт гаргах, зохиох

- Түүхийн асуулт зөв тавьж, хариулахын тулд өөрөө эрэл хайгуул хийх арга барил эзэмших

Он тооллын тооцоолол хийх чадвар

- Шилжүүлэх чадвар - Шууд ашиглах

Эх сурвалжтай ажиллах

- Ялгах, ангилах - Харьцуулах, дүгнэх

б) Агуулгын залгамж холбоог тодорхойлохыг зөвлөж байна. Ингэхдээ суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын эзэмших мэдлэг, ойлголт, чадварын залгамж холбоог нарийвчлан тогтоож, жилийн турш бататгах, давтах, төлөвлөлтийн арга замыг гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилийн түүхийн хичээлийн сургалтын төлөвлөгөө боловсруулахад анхаарах нэг чухал зүйл бол дэвшин суралцаж буй ангийнхаа түүхийн хичээлийг судлахдаа өмнөх жилүүдэд судалж, хэрэгжүүлсэн суралцахуйн зорилтын хэрэгжилтийн үр дүнг ашиглаж, холбож хичээлээ төлөвлөн заах явдал юм. Энэ нь дараах ач холбогдолтой. Үүнд:

- Ковид–19-ын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тасарсан болон теле хичээлээр судалсан агуулгыг нөхөх, сэргээн бататгах

- Хичээл, сэдэв хоорондын уялдааг хангах, агуулгын өргөсөл, гүнзгийрлийг тодруулах- Сурагчийн өмнөх мэдлэг, туршлагад тулгуурлан тэдний идэвх, сонирхол, оролцоог

нэмэгдүүлэх гэх мэт.

Суралцахуйн зорилтын (агуулга) залгамж холбоог харуулсан дараах жишээ та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэж байна.

Page 80: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

78

Зураг 5. Бурхны шашны талаарх агуулгын залгамж холбоо (жишээ 1)

Хүснэгт. Агуулгын залгамж холбоо, өмнөх мэдлэг, чадвар (жишээ 2)

7-р анги 10-р анги 12-р анги сонгон судлахСуралцахуйн зорилт

7.4а. Их Юань улсын газар нутаг, төр, нийгмийн зохион байгуулалт, аж ахуй, соёлыг тайлбарлах, Их Юань улс нь Монголын эзэнт гүрэн болохыг ойлгох

7.4б. Алтан ордны улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудын байгуулсан улс болохыг тайлбарлах

7.4в. Цагадайн улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудын байгуулсан улс болохыг баримтаар нотлох

7.4г. Ил хаант улсын газар нутаг, аж ахуй, соёлыг тодорхойлох, монголчуудын байгуулсан улс болохыг үндэслэн тайлбарлах

10.9а. Монголын эзэнт гүрэн хуваагдах болсон шалтгааныг ялгаатай эх сурвалж, баримтад түшиглэн тодорхойлох, газар зүйн зурагт ажиллах

10.9б. Их Юань улс, Алтан ордон, Цагадайн, Ил хаант улсын оршин тогтносон цаг хугацаа, эдгээр улсын түүхийн гол үйл явдлаар он цагийн бичиг үйлдэх, газар нутаг, түүхэн зүтгэлтний талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах

10.9в. Монголын эзэнт улсуудын хоорондын харилцааг учир шалтгаан, үр дагаврын холбоонд нь эх сурвалж, баримтад үндэслэн тайлбарлах

12.3д. Их Юань улс, Цагадайн улс, Алтан ордон улс, Ил хаант улс зэрэг Монголын эзэнт гүрний улсуудын түүхээр он цагийн бичиг үйлдэх, эдгээр улсын түүхтэй холбоотой он цаг, газар нутаг, түүхэн хүмүүсийг тодорхойлох, тухайн улсуудын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн онцлогийг тодорхойлох 12.3е. Их Юань улс, Цагадайн улс, Алтан ордон улс, Ил хаант улсын монгол өрх айлын ахуй, амьдралын дүр төрхийг сурвалжид үндэслэн тодорхойлох

Хичээлийн жилийн төлөвлөлт болон сурагчдын суралцахуйг дэмжихэд анхаарах, тэдний сурах арга барилыг ашиглах, хөгжүүлэх явдал юм. Ялангуяа, сурагчид дунд ангидаа түүхэн үзэгдэл, үйл явдлыг шинжлэн судлах дараах арга барилыг эзэмшсэн байх учиртайг ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа тооцох хэрэгтэй. Үүнд:

- Бие даан асуулт гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх- Асуултад хариулах, асуудал, таамаглал дэвшүүлэх, шийдвэрлэх үйл ажиллагааг

төлөвлөх, шаардагдах мэдээллийг холбогдох эх сурвалжаас эрж хайх, цуглуулах- Ангилж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар мэдээлэл, эх сурвалжийг шинжлэх,

боловсруулах, дүгнэх, үнэлэх- Шинжилгээ, боловсруулалтын үр дүнг тайлагнах, хэлэлцүүлэх, танилцуулах зэрэг

багтана.

Бүх сурагчид теле хичээлийг нөхөж үзэх ажлыг зохион байгуулах, ялангуяа, хөдөө мал дээр байсан болон бусад шалтгаанаар теле хичээлийг үзэж амжаагүй сурагчдад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүний тулд сургуулийн удирдлага, заах аргын нэгдэл секцээрээ хамтран ажиллаж дараах ажлыг зохион байгуулах боломжтой.

- Хичээл эхлэхээс өмнө АУБ болон эцэг, эхтэй холбоо тогтоож, нөхөж үзэх төлөвлөгөө, зохион байгуулалтыг хийх, эцэг эхэд зориулсан зөвлөмж боловсруулах

- Дотуур байранд амьдардаг сурагчдад зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаанд багш нарыг татан оролцуулах менежментийг хэрэгжүүлэх

- Танхимын цаг болон гэрийн даалгавар гүйцэтгэхэд ногдох нийт цагийн хуваарилалтыг өдөр болон долоо хоногоор гаргах

8.3в. Монголд бурхны шашин дэлгэрсэн шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсииг тодорхойлох, өнөөдөртэй холбон тайлбарлах, дүгнэх

10.11а. Бурхны шашин дэлгэрэх болсон шалтгаан, нөхцлийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах, үр дагаврыг тодорхойлох

10.11б. Бурхны шашин монголчуудын оюун санааны үндэс болсныг баримт, үнэлэлтээр нотлох

Page 81: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

79

- Тэмдэглэлийн болон өөрийн үнэлгээний хуудас гаргаж өгөх- Нэг сурагчид үүсэж болзошгүй ачааллыг тооцож, теле хичээлийн тэмдэглэл, даалгаврыг

заавал нөхөж хийхийг шаардахгүй байх

Менежментийн хувьд сургууль, багш нарын чухалчлан анхаарах нэг асуудал нь олон төрлийн хичээл, өөр өөрийн даалгавраар сурагчдыг ачаалахаас сэргийлэх явдал юм. Үүнийг шийдэхийн тулд энэхүү зөвлөмжид тусгасан даалгавруудыг ашиглан интеграцчилсан даалгавар боловсруулах, бататгал хичээлийг мөн ийм маягаар зохион байгуулах боломжтой. Энэхүү санааг хэрэгжүүлэхэд тань туслах үүднээс интеграцчилсан теле хичээлийг зохион байгуулсан билээ.

Түүх, Нийгэм судлал, Газар зүйн хичээлийг интеграц байдлаар оношлох, бататгах үйл ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар ЗАН-ээрээ сургалтын менежертэй хамтарч хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэгт дараах зүйлсийг харгалзана. Үүнд:

a) Агуулгын хувьд:- Хичээлүүдийн агуулгын матрицыг анги, хичээл бүрээр гаргаж, интеграц хийх боломжтой

агуулгыг ялгах- Интеграц хийх арга зүй, удирдамжаа боловсруулах. Тухайлбал дараах чиглэлээр интеграц

хийж болох юм.- Мэдлэг, ойлголтын түвшингээр нь - Чадвараар нь- Сурах арга барилаар нь- Сургалтын хэрэглэгдэхүүнээр нь гэх мэт.

б) Зохион байгуулалтын хувьд:

- Интерацчилсан хичээлүүдийг хуваариар зохицуулах боломж- Нэг багшид ногдох сурагчийн дундаж тоо- Анги, кабинет, лабораторийн хүртээмж- Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, хангалт- Мэргэжлийн багшийн нөөц, хамтын ажиллагаа зэрэг болно.

Сургалтын менежер, багшийн анхаарах зүйлс:

1) Зөвлөмжийг багшийн нөөц, сургууль, сурагчийн онцлог зэргийг харгалзан төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг тооцохдоо уян хатан, бүтээлчээр хэрэгжүүлэх

2) Хичээл бүрийн төлөвлөлт, бэлтгэлийг бүрэн хангах 3) Сурагчдын гүйцэтгэлийн түвшинг үндэслэн дахин ажиллах шаардлагатай болон шинээр

судлах шаардлагатай сурагчидтай хэрхэн ажиллах талаар багш, ЗАН-тэй хамтран төлөвлөгөө гаргаж хянаж ажиллах

4) Сурагчдын хоцрогдлыг гэрийн даалгавраар нөхөхгүй. Харин бататгах хичээлийн агуулга, арга зүй нь танхимын хичээлд ногдох цагт нягт төлөвлөгдөн, хэрэгжих

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагч (хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, суралцахуйн бэрхшээл, зан төлөвийн өөрчлөлт, анхаарлын хэт идэвхжилттэй хүүхэд) суралцдаг бол тухайн суралцагчийн хөгжлийн (өөртөө үйлчлэх чадвар, хэл яриа, танин мэдэхүй, бие бялдар-хөдөлгөөн, харилцаа-нийгэмшлийн чадвар) түвшний оношлогоо хийнэ. Оношилгооны үр дүнд үндэслэн тухайн сурагч ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (БСШУС-ын сайдын 2018 оны А/155) -р суралцах эсэхийг шийдвэрлэнэ.

Хэл соёлын ялгаатай хүүхэд (өөр хэлээр ярьдаг, гадаад улс оронд суралцаж байгаад шилжиж ирсэн) суралцдаг бол тэдэнд анхаарал хандуулж даалгаврын утга, агуулгыг ойлгож буй эсэхийг тодруулж, дэмжлэг үзүүлнэ.

Page 82: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

80

Мэргэжлийн багш нар болон сургуулийн удирдлагын зүгээс хоёр улирлын турш цахим хэлбэрээр хичээллэснээр сурагчдад бий болсон дараах сайн талыг дадуулан хөгжүүлэхэд анхаарах нь чухал юм. Үүнд:

- түүхийн хичээлийг бие дааж судлах, эх сурвалжийг хайх, ашиглах - багштайгаа эргэх холбоо тогтоох - орон нутгийн музей зэрэг танхимын бус сургалтаар бататгах боломжийг эрэлхийлэх- үүрэг хариуцлагаа ухаарах, өөрийн удирдлагатай суралцаж төлөвшихөд сайнаар нөлөөлөх

байдал ажиглагдсан талаар удиртгал хэсэгт тэмдэглэсэн болно.

Багш нар, эцэг эхийн хамтын үйл ажиллагаанд анхаарах зүйлс:

2019- 2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилийн агуулгыг теле хичээлээр хүргэхэд эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн сурах, хөгжих үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Эцэг эх, асран хамгаалагчийн энэхүү эерэг туршлагыг судалж, цаашид хүүхдийн сурах арга барил, мэдлэг, чадвар эзэмших үйл ажиллагаанд гэр бүл, олон нийтийн оролцоо, сургууль, багш нартай хамтран ажиллах боломжийг бүрдүүлж ажиллана.

Цар тахлын нөхцөл нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсрол, хөгжлийг дэмжих, сургууль багш нартай харилцах зэрэгт шинэ сорилт болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чадвар хэр байгаадаа дүгнэлт хийсэн. Мөн сургалтын агуулга, арга зүйг ихээхэн анхаарч, хүүхэд нь түүхийн хичээлээр юу мэдэж, чаддаг болсон талаар мэдээлэлтэй болсон. Гэсэн хэдий ч тэдэнд тодорхой хэмжээгээр ачаалал үүссэнийг тооцож, цаашид хүүхдийнхээ хөгжил, боловсролыг өдөр тутам дэмжих мэдээлэл, арга зүйгээр хангахад багш нарын үүрэг тод болсон энэ үед бид хамтын ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай боллоо. Үүний тулд:

- Сурагчдын оношилгоог хэрхэн хийсэн, суурь чадвар, мэдлэг,чадварын түвшин, сурах арга барилын онцлог ямар байгаа талаар мэдээллээр хангах

- Оношилгооны үр дүнтэй холбоотой эцэг эхчүүд гэр бүлийн нөхцөлд хүүхдэдээ ямар дэмжлэг үзүүлэх талаар багш нар хамтран зөвлөгөө өгөх

- Оношилгооны үр дүнд тулгуурлан хичээл сургалтын үйл ажиллагаа өмнө хэрэгждэг байснаас ямар онцлогтой хэрэгжих (сурагч, багшийн аль алиных нь ачаалал зохих хэмжээгээр нэмэгдсэн) талаар мэдээллийг хүргүүлж, эцэг эхээс дэмжлэг авах

- 11-14 насны хүүхдийн онцлог нь эцэг эхтэйгээ дотно харилцах нь суларсан байдаг тул түүхийн теле хичээлийн хүрээнд хамтран ярилцах, асуулт асуух, гэр бүлийн гишүүд дундаа АХА зохиох зэргээр эцэг эх асран хамгаалагчтайгаа ойлголцох боломж талаас нь зөвлөх

- Эцэг эхийн хурлыг хичээлийн жил эхэлмэгц, оношилгооны үр дүнг гарсны дараа хийх, мөн сарын дараа сурагчийн хөгжилд ямар ахиц гаргасан талаар мэдээлэл өгөх хурлыг дахин хийх хэрэгтэй.

Дээрх ажлыг зохион байгуулахдаа сургуулийн удирдлага болон эцэг, эхийн зөвлөл, шаардлагатай тохиолдолд орон нутгийн засаг захиргааны удирдлага, нэгжтэй хамтран ажиллах хэрэгтэй. Орон нутгийн засаг захиргаа нь сургууль багш нарт туслах, орон нутгийн боловсролын бодлого, зорилгыг тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.

Page 83: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач
Page 84: СУРГАЛТЫН ХТЛБРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ · 2020. 8. 27. · улс орноо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач