“Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот...

22
1 “Ач”АУИС-ийн захирлын 2016 оны 10 сарын . . өдрийн ......тоот тушаалын гуравдугаар хавсралт ДИССЕРТАЦИ БИЧИХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР НЭГ. БИЧИЛТЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА Диссертацийг А4 хэмжээтэй цаасны нэг талын нүүрэнд бичнэ. Үсгийн фонт Диссертацийг үсгийн Аrial фонтоор бичнэ. Үсгийн хэмжээ Бүлгийн гарчигийн үсгийн хэмжээ 14 pt, дэд бүлэг болон зүйлийн гарчиг, бичвэрийн үсгийн хэмжээ 12 pt байна. Мөр хоорондын зай Бичвэрийн мөр хоорондын зай 1.5 см байна. Гарчиг (бүлэг, дэд бүлэг, зүйлийн гарчиг болон тэдгээрийн доорх бичвэрийн хооронд 1 тэмдэгтийн зай (1 enter) авна. Хуудсан дахь бичвэрийн хил, хязгаар Бичвэр бүх хуудсанд ижил хэмжээтэй байна. Бичвэрийн баруун, зүүн талуудыг тэгшлэнэ (Justified). Бичвэр нь хуудасны зүүн захаас 3.0см, баруун захаас 2см, дээд болон доод захаас 2.0см зайтай бичнэ Гарчиг ба тэдгээрийг дугаарлах загвар Бүлгийн гарчиг o Диссертацийн үндсэн гарчигуудыг шинэ мөрөнд, голлуулан (centered) бичнэ. o БҮЛЭГ гэсэн үгийн ард араб тоогоор дугаарлаж, цэг тавин (“БҮЛЭГ 1.”, “БҮЛЭГ 2.” гэх мэтээр), зай авна. o Гарчигийн дугаар болон нэрийг 12pt өндөртэй, том үсгээр (UPPERCASE), тодруулж (bold) бичнэ. o Гарчигийг таслахгүй, үргэлжлүүлэн бичих бөгөөд төгсгөлд нь цэг тавихгүй. Дэд бүлгийн гарчиг o Дэд бүлгийн гарчигуудыг шинэ мөрөнд, догол мөрнөөс (indentation) буюу мөрний зүүн тал (left)-аас 1tab зай авч бичнэ.

Transcript of “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот...

Page 1: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

1

“Ач”АУИС-ийн захирлын 2016 оны 10 сарын . . өдрийн

......тоот тушаалын гуравдугаар хавсралт

ДИССЕРТАЦИ БИЧИХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

НЭГ. БИЧИЛТЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Диссертацийг А4 хэмжээтэй цаасны нэг талын нүүрэнд бичнэ.

Үсгийн фонт

Диссертацийг үсгийн Аrial фонтоор бичнэ.

Үсгийн хэмжээ

Бүлгийн гарчигийн үсгийн хэмжээ 14 pt, дэд бүлэг болон зүйлийн гарчиг,

бичвэрийн үсгийн хэмжээ 12 pt байна.

Мөр хоорондын зай

Бичвэрийн мөр хоорондын зай 1.5 см байна.

Гарчиг (бүлэг, дэд бүлэг, зүйлийн гарчиг болон тэдгээрийн доорх бичвэрийн

хооронд 1 тэмдэгтийн зай (1 enter) авна.

Хуудсан дахь бичвэрийн хил, хязгаар

Бичвэр бүх хуудсанд ижил хэмжээтэй байна.

Бичвэрийн баруун, зүүн талуудыг тэгшлэнэ (Justified).

Бичвэр нь хуудасны зүүн захаас 3.0см, баруун захаас 2см, дээд болон доод

захаас 2.0см зайтай бичнэ

Гарчиг ба тэдгээрийг дугаарлах загвар

Бүлгийн гарчиг

o Диссертацийн үндсэн гарчигуудыг шинэ мөрөнд, голлуулан (centered)

бичнэ.

o БҮЛЭГ гэсэн үгийн ард араб тоогоор дугаарлаж, цэг тавин (“БҮЛЭГ

1.”, “БҮЛЭГ 2.” гэх мэтээр), зай авна.

o Гарчигийн дугаар болон нэрийг 12pt өндөртэй, том үсгээр

(UPPERCASE), тодруулж (bold) бичнэ.

o Гарчигийг таслахгүй, үргэлжлүүлэн бичих бөгөөд төгсгөлд нь цэг

тавихгүй.

Дэд бүлгийн гарчиг

o Дэд бүлгийн гарчигуудыг шинэ мөрөнд, догол мөрнөөс (indentation)

буюу мөрний зүүн тал (left)-аас 1tab зай авч бичнэ.

Page 2: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

2

o Үндсэн бүлгийн дугаарыг бичиж, ард нь цэг тавьж араас нь дэд

бүлгийг араб тоогоор дугаарлаж, ард нь цэг тавьж, зай авна.

o Гарчигийн дугаар болон нэрийг 12pt өндөртэй, тодруулж (bold),

гарчигийн болон түүнд орсон оноосон нэрний эхний үсгээс бусад

үсгийг жижиг үсгээр (Sentence case) бичнэ.

o Гарчигийг таслахгүй, үргэлжлүүлэн бичих бөгөөд төгсгөлд нь цэг

тавихгүй.

Зүйлийн гарчиг

o Зүйлийн дугаарыг шууд араб тоогоор тавих бөгөөд дэд бүлэг бүрт

шинээр дугаарлана.

o Тоон дугаарын ард цэг тавьж, зай авна.

o Гарчигийн дугаар болон нэрийг 12pt өндөртэй, тод (bold), налуу

(Italic) үсгээр бичнэ. Гарчигийн болон түүнд орсон оноосон нэрний

эхний үсгээс бусад үсгийг жижиг үсгээр (Sentence case) бичнэ.

o Зүйлийн гарчигийн төгсгөлд цэг тавина. Зай авсны дараа бүлгийн

бичвэрийг шууд үргэлжлүүлэн бичнэ.

Жишээ 1.

БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ҮР ДҮН

3.1. Их сэмжний бүтцийг судалсан үр дүн

1. Хүний их сэмжний үлэмж бүтэц. Хүний их сэмж нь ходоодны их махианы

доод ирмэгээс эхэлж бүдүүн гэдэсний ...

Хуудасны дугаарлалт

Хуудсыг араб тоогоор, хуудасны доод захад, голлуулан дугаарлана.

Гарчигийн хуудаснаас 3 гэж дугаарлаж эхлэнэ.

Нүүр хуудсууд, ном зүй, хавсралт, талархалын хэсэг дугаарлалтад орохгүй.

Зураг

График, диаграмм болон бусад дүрслэн үзүүлсэн материалуудыг хамруулна.

Зургийн хэмжээ 6 х 9см-ээс томгүй байна.

“Зураг” гэж бичээд араб тоогоор дугаарлаж, ард нь цэг тавина.

Зургийн нэрийг түүний араас үргэлжлүүлэн бичнэ.

Page 3: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

3

Зургийн нэрийг зургийн доорх мөрөнд голлуулан (centered), тодруулж

(bold), нэрний болон түүнд орсон оноосон нэрний эхний үсгээс бусад үсгийг

жижиг үсгээр (Sentence case) бичнэ.

Зургийн нэрний үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.0см байна.

Зургийн босоо, хэвтээ тэнхлэгийн утга, хэмжих нэгжийг шууд зураг дээр

бичих ба үндсэн бичвэртэй ижил фонтоор, 11pt өндөртэй үсгээр бичнэ.

Тэнхлэгийн нэрний ард таслал тавьж, нэгжээ бичнэ.

Зурганд тайлбар шаардлагатай бол зургийн дор шинэ мөрний эхэнд

“Тайлбар” гэж бичээд тайлбарыг үргэлжлүүлэн бичнэ.

Зургийн тайлбар бичлэгийг 11pt өндөртэй үсгээр налуулж (Italic) бичнэ.

Зурганд орсон өгөгдлийг тайлбарласан бичвэрийг зургийн араас 1

тэмдэгтийн зай (1enter) –тай эхлэх үндсэн бичвэрт оруулж бичнэ.

Өгөгдлийг тайлбарласан өгүүлбэрийн ард (Зураг ...) гэж бичсэн тохиолдолд

төгсгөлийн цэгийг хаасан хаалтын дараа тавина.

Жишээ 2:

Тайлбар: хэвтээ тэнхлэгт – гэмтлийн төрөл, босоо тэнхлэгт – тохиолдлын хувь

Зураг 16. Гэмтэл авсан иргэдийн гэмтлийн төрөл, насны бүлгээр

Хүснэгт

Хүснэгтийг нэг хуудсанд багтааж, хуудас дамжуулахгүй дүрслэнэ.

Хүснэгтийн дотор босоо шугам ашиглахгүй ба дээд, доод хөндлөн шугамаар

заавал тодотгож өгнө.

Хүснэгтийн шугамын өргөн 1/2 байна.

Хүснэгтийн дээд талд “Хүснэгт” гэж бичээд араб тоогоор дугаарлаж, ард нь

цэг тавина.

45

20.8 19.2

55.4

17.1 19.9

27.5 27.5

35.3

0

10

20

30

40

50

60

Шарх Үений гэмтэл Хугарал

0-19 нас

20-54 нас

55 ба дээш нас

Page 4: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

4

Хүснэгтийн нэрийг түүний араас үргэлжлүүлэн бичнэ.

Хүснэгтийн нэрийг түүний дээд талын мөрөнд голлуулан (centered),

тодруулж (bold), нэрний болон түүнд орсон оноосон нэрний эхний үсгээс

бусад үсгийг жижиг үсгээр (Sentence case) бичнэ.

Хүснэгтийн нэрний үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.0см байна.

Хүснэгтэд товчилсон болон тайлбарлах шаардлагатай үг, тэмдэглэгээ орсон

бол түүний ард өргөсөн бичлэгээр (superscript) “а”, “b”, “c” гэж тэмдэглээд,

хүснэгтийн доор тайлбарлаж задлан бичнэ.

Тайлбар бичлэгийн үсгийн хэмжээ 10pt, налуу (Italic), мөр хоорондын зай

1.0см байна.

Хүснэгтэд орсон өгөгдлийг тайлбарласан бичвэрийг хүснэгтийн араас 1

тэмдэгтийн зай (1enter) –тай эхлэх үндсэн бичвэрт оруулж бичнэ.

Өгөгдлийг тайлбарласан өгүүлбэрийн ард (Хүснэгт ...) гэж бичсэн

тохиолдолд төгсгөлийн цэгийг хаасан хаалтын дараа тавина.

Жишээ 3:

Хүснэгт 1. Гэмтэл авсан иргэдийн гэмтлийн төрөл, насны бүлгээр

Гэмтлийн төрөл Насны бүлэг

Нийт 0-19 20-54 55+

Шарх 45.0 55.4 27.5 51.2

Үений гэмтэл 20.8 17.1 27.5 18.7

Хугарал 19.2 19.9 35.3 20.5

Түлэгдэлт 6.3 3.1 0.0 3.8

Хөлдөлт 0.8 0.3 0.0 0.4

Тархины гэмтэл 10.6 10.3 3.9 10.0

Дотор эрхтний гэмтэл 2.7 3.6 7.8 3.6

ЦЦГа 0.4 0.3 0.0 0.3

Хордлого 0.8 1.3 2.0 1.2

Бусад 3.9 4.6 0.0 4.1

а Цахилгаанд цохиулсан гэмтэл

Эдгээр үзүүлэлтүүдийг харьцуулахад бидний судалгаагаар 55-аас дээш насны

хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо (Хүснэгт 1).

Page 5: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

5

Тохиолдол, шигтгээ

Шаардлагатай үед судалгааны үр дүнг тодруулах, баталгаажуулах, харьцуулах

зорилгоор эмнэл зүйн тохиолдол, баримт бүхий өгүүлэмжийг шигтгэн оруулна.

“Эмнэл зүйн тохиолдол”, эсвэл “Шигтгээ” гэж бичээд араб тоогоор

дугаарлана.

Тохиолдол, шигтгээний бичвэрийг догол мөргүй, гэхдээ нийтэд нь үндсэн

бичвэрийн зүүн захаас 1.0см дотогш бичнэ.

Тохиолдол, шигтгээг Аrial фонтоор бичнэ.

Тохиолдол, шигтгээний бичвэрийн үсгийн хэмжээ 11pt, мөр хоорондын зай

1.5см байна.

Жишээ 4:

Эмнэл зүйн тохиолдол 1.

Судалгааны картын код: С-31. 58 настай, Монгол үндэстэн,

Амьдралын түүх: дээд боловсролтой, Ажил, мэргэжил: төрийн албан хаагч. Гэрлэж

байсан. Монгол улс, Улаанбаатар хотын харъяат.

Өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2016.09.26-ны өдрийн 9 цаг.

Эмнэлгээс гарсан:2016.10.10

Клиникийн урьдчилсан онош: Умайн хүзүүний өмөн

Эмнэлэгт хэвтэх үеийн байдал: Эмчлүүлэгч цэвэршээд 9 жил болж байгаа. 2 сар

гаран үтрээнээс тогтмол буш цус гарч, сар гаруйн өмнөөс хэвлийн доод хэсгээр

өвдөх болсон. Артерийн даралт 170/100мм м.у.б

Бодит үзлэг: гадна бэлэг эрхтэн – төрсөн, үтрээ уужим, цус харагдана. Умайн хүзүү

улайж томорсон, биопси авсан ул мөр харагдана. Цагаан юмны хэмжээ дунд зэрэг,

үнэртэй, өнгө шаравтар, умайн хүзүүнд гаднаас нь хүрэлцэхэд цус гарна. Умайн

хүзүүний гадна амсар дээр 1.5см голчтой ургацагтай. Умай том, хөдөлгөөн нь

хэвийн, дарахад эмзэглэлгүй, хөндүүр биш. Хоѐр талд өндгөвч, умайн гуурсан

хоолой тэмтрэгдэхгүй.

Эмгэг судлалын шинжилгээнд: Умайн хүзүүний давхраат хучуур эсийн БЦӨ, эдийн

нягтрал дунд зэрэг

Хэт авиан шинжилгээнд: Умайн хөндийн устай, элэг, дэлүү, бөөр, нойр булчирхай,

өндгөвчинд өөрчлөлтгүй

Хавдрын маркер: СЕА -7.95 ng/ml

Үндсэн онош: Умайн хүзүүний дунд зэргийн ялгаралтай ЦТӨ.

Эмчилгээ: Мэс засал хийсэн. Монгол эм, тан ууж, үрэвслийн эсрэг ба дарж цус

тогтоох эмчилгээ хийсэн.

Эмнэлгээс гарах үеийн байдал: Биеийн ерөнхий байдал дунд. Ухаан саруул, хоол

унднй дуршил хэвийн. Хэвлийн доогуур өвдөх зовиур багассан.Нойронд сайн, өтгөн

Page 6: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

6

шингэний гарц хэвийн. Биеийн хэм 36.80С, судасны цохилт 1 минутад 78, амьсгал 1

минутад 19, артерийн даралт 140/95мм и.у.б. Зүрх, уушиг хэвийн, хэвлийн дарахад

хөндүүргүй. Ар гэрийн шалтгаанаас өөрөө эмнэлгээс гарах шийдвэр гаргасан.

Эшлэл

Бусад зохиогчийн бүтээл, санаа, үр дүнд эшлэл хийж хандах нь шинжлэх ухааны

хөгжлийн горимын шаардлага, тэрчлэн эрдэмтэн, судлаачийн ѐс зүйн асуудалтай

холбоотой байдаг.

Эшлэлийг Монгол Улсын стандарт: MNS 5453 - 2005: “БАРИМТ БИЧИГ - Шинжлэх

ухааны баримт бичгийн эшлэл. Ерөнхий шаардлага”1 -ийг баримтлан бичнэ.

ХОЁР. ДИССЕРТАЦИЙН БҮТЭЦ

АУ-ны докторын зэрэг горилсон диссертацийг 100-аас, магистрын зэрэг

горилсон диссертацийг 50-иас цөөнгүй хуудсанд багтаан бичнэ.

Тухайн судлагдахууны онцлогийг харгалзан хуудасны тоо нь тогтоосон

хязгаараас цөөн байж болно.

Диссертаци нь нүүр, үндсэн, төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1. Нүүр хэсэгт гадна ба дотор талын нүүр хуудас, судалгааг гүйцэтгэсэн

байгууллага, товч хураангуй, гарчиг, товчилсон үгийн жагсаалт,

хүснэгт болон зургийн жагсаалт орно.

2. Үндсэн хэсэгт удиртгал, үндсэн бүлгүүд орно.

3. Төгсгөл хэсэгт ном зүй хамаарна.

1. НҮҮР ХЭСЭГ

Гадна талын нүүр хуудас

Энэ хуудсанд харъяа яам, сургуулийн нэр, гар бичмэлийн эрх, овог нэр,

судалгааны ажлын сэдэв, мэргэжлийн индекс, горилж буй зэрэг, хот, оныг дараах

зааварчилгааг баримтлан бичнэ (Загвар 1).

Page 7: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

7

Гадна талын нүүр хуудсыг бичих зааварчилгаа (дээрээс доош чиглэлээр)

№ Дараалал Зай авалт Үсгийн өндөр (pt)

Үсгийн өргөн

Мөр хоорон-дын зай

Тайлбар

1

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, “АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Дээд ирмэгээс 2.0см, голлуулна

14 бүх үсгийг томоор

1.0sp

2 Гар бичмэлийн эрхтэй © Дээд бичвэрээс 2.5см, баруун талд

12 эхний үсгийг томоор

нэг мөрөнд

Зөвхөн жинхэнэ хамгаалалтын үед

3 ОВОГ НЭР Дээд бичвэрээс 2.5см, голлуулна

14 бүх үсгийг томоор

нэг мөрөнд

4 СУДАЛГААНЫ СЭДЭВ Дээд бичвэрээс 3.0см, голлуулна

14

Bold, бүх үсгийг томоор

1.0sp

5 Мэргэжлийн индекс, чиглэлийн нэр

Дээд бичвэрээс 2.0см, голлуулна

12 эхний үсгийг томоор

1.0sp

6

Анагаах Ухааны доктор (Ph.D)-ын/ Анагаах Ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл

Дээд бичвэрээс 2.0см, голлуулна

12 эхний үсгийг томоор

1.0sp

Өөрийн хамгаалах зэрэгт тохируул-на

7 Хот, он

Доод ирмэгээс 2.0см, 2 мөрөнд, голлуулна

12 эхний үсгийг томоор

1.0sp

Дотор талын нүүр хуудас

Энэ хуудсанд харъяа яам, сургуулийн нэр, судлаачийн овог нэр, судалгааны

ажлын сэдэв, удирдагч, зөвлөх, шүүмжлэгчдийн нэрс, зэрэг цолын хамт, хот, оныг

бичнэ (Загвар 2).

Page 8: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

8

Дотор талын нүүр хуудсыг бичих зааварчилгаа (дээрээс доош чиглэлээр)

№ Дараалал Зай авалт Үсгийн өндөр (pt)

Үсгийн өргөн

Мөр хоорон-дын зай

Тайлбар

1

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, “АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Дээд ирмэгээс 2.0см, голлуулна

14 бүх үсгийг томоор

1.0sp

2 Овог нэр Дээд бичвэрээс 2.5см, голлуулна

14 бүх үсгийг томоор

Нэг мөрөнд

3 Судалгааны сэдэв Дээд бичвэрээс 3.0см, голлуулна

14

Bold, бүх үсгийг томоор

1.0sp

4 Удирдагч, зөвлөх, шүүмжлэгчдийн зэрэг, цол, овог, нэрс

Дээд бичвэрээс 3.0см, зүүн талд; зэрэг, цол, овог нэрийг 1tab авч, нэг мөрөнд (Загвар 2)

12 эхний үсгийг томоор

1.0sp

Шүүмжлэгчдийн мэдээлэл зөвхөн жинхэнэ хамгаалалтын үед

5 Хот, он

Доод ирмэгээс 2.0см, 2 мөрөнд, голлуулна

12 Эхний үсгийг томоор

1.0sp

Дотор талын нүүр хуудасны ар талд (загвар 2А-г хар) судалгааны ажлыг хаана,

ямар байгууллага, сургууль, тэнхим, нэгжийг түшиглэн хэний удирдлаган дор хийж

гүйцэтгэсэн талаар бичнэ.

Жич: Диссертацид эрдэмтэдийн зөвхөн академик зэрэг, цолыг бичиж тэмдэглэнэ.

(тухайлбал клиникийн профессорын цолыг бичихгүй)

Товч агуулга (Abstract)

Диссертацийн товч хураангуйг монгол ба англи хэлээр тус, тус шинэ хуудаснаас

эхлүүлэн бичнэ. Магистрын диссертацийн товч хураангуйг 300 хүртэл,

докторынхыг 500 хүртэл үгэнд багтаан бичнэ (Загвар 3).

ГАРЧИГ

Гарчиг нь тухайн диссертацийн бүтцийг харуулах товч толь юм (Загвар 4).

Диссертацид орсон дарааллаар жагсаан бичнэ.

Page 9: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

9

Диссертацийн үндсэн гарчигуудыг шинэ мөрнөөс 12pt өндөртэй, том үсгээр

бичнэ.

Үндсэн бүлгийн гарчгуудыг шинэ мөрнөөс, дэд бүлгүүдийн гарчгийг шинэ

мөрнөөс 1tab зай авч жагсаан бичнэ.

Жагсаалтад орсон гарчиг бүрийн харалдаа, ард зөвхөн бүлгийн эхлэж буй

хуудасны дугаарыг бичнэ.

Мөр хоорондын зай нь 2.0sp байна.

Зүйлийн гарчиг жагсаалтад бичигдэхгүй.

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

Тухайн диссертацид орсон товчилсон үгсийг

Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаана.

Үгийн товчлолыг 10pt өндөртэй, тодруулсан (bold), том үсгээр бичнэ.

Түүний тайлал, тайлбарыг товчилсон үгээс хойш 2tab зай авч бичнэ.

Тайлбарыг нэг багананд, том үсгээр эхлүүлэн 12pt өндөртэй үсгээр бичнэ.

Мөр хоорондын зай 1.5sp байна.

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Диссертацид орсон зургийн нэрсийг бичвэрт орсон дарааллаар жагсаан

бичнэ.

Зургийн нэрсийг том үсгээр эхлүүлэн 12pt өндөртэй үсгээр бичнэ.

Мөр хоорондын зай 1.5sp байна (Загвар 6).

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Диссертацид орсон хүснэгтийн нэрсийг бичвэрт орсон дарааллаар жагсааж

бичнэ.

Хүснэгтийн нэрсийг том үсгээр эхлүүлэн 12pt өндөртэй үсгээр бичнэ.

Мөр хоорондын зай 1.5sp байна (Загвар 7).

Page 10: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

10

2. ҮНДСЭН ХЭСЭГ

Удиртгал, хэвлэлийн тойм, судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй, судалгааны үр

дүн, үр дүнгийн хэлцэмж, дүгнэлт (шаардлагатай тохиолдолд зөвлөмж) орно.

УДИРТГАЛ

(Диссертацийн нийт хэмжээний 5 хувьтай тэнцүү байвал зохино.)

Диссертацийн удиртгал хэсэг нь доорхи зүйлсийг агуулсан байна.

Судалгааны үндэслэл

Судалгааны таамаглал

Судалгааны зорилго, зорилт

Судалгааны шинэлэг тал

Судалгааны практик ач холбогдол

Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал (сэдэв, арга аргачлал

хэлэлцүүлсэн байдал, ѐс зүйн хяналтын хорооны зөвшөөрөл, дүгнэлт,

явцын болон урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын протокол)

Судалгааны үр дүнгээр хэвлэн нийтлүүлсэн бүтээл (хурлын илтгэл, эрдэм

шинжилгээний өгүүллүүд)-ийн жагсаалтыг номзүйг бичих дүрмийн дагуу

бичнэ.

ҮНДСЭН БҮЛГҮҮД

БҮЛЭГ 1. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

(Диссертацийн нийт хэмжээний 30 хувьтай тэнцүү байвал зохино.)

Судалж буй асуудлын талаарх ерөнхий ойлголт, дэлхий нийтийн болон өөрийн

орны өнөөгийн түвшин, чиг хандлагын талаар оруулна. Ижил сэдвээр судалгаа

хийсэн бусад судлаачдын судалгааны үр дүнг хооронд нь харьцуулан жишиж, иш

татсан баримт, мэдээллийг өөрийнхөө судалгааны тодорхой зорилтуудтай холбож

бичнэ.

БҮЛЭГ 2. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

(Диссертацийн нийт хэмжээний 15 хувьтай тэнцүү байвал зохино.)

Page 11: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

11

Энэ бүлэгт судалгааны загвар, хамруулсан хүрээ, түүврийн хэмжээ, түүвэрлэсэн

арга, ажлын хэрэглэгдэхүүн, мэдээ, материал, шинжилгээний сорьц цуглуулсан

арга, лабораторийн шинжилгээний арга, судалгааг хийсэн аргачлал, үр дүнгийн

статистик боловсруулалтын арга зэргийг тодруулан бичнэ.

Судалгаанд хүнийг оролцуулсан болон түүний эд эс, биологийн шингэнийг

ашигласан тохиолдолд танилцуулсан зөвшөөрлийн тухай тодотгон бичнэ.

БҮЛЭГ 3. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

(Диссертацийн нийт хэмжээний 30 хувьтай тэнцүү байвал зохино.)

Судалгааны ажлын явцын талаар болон зорилго, зорилтын хүрээнд ямар үр дүн

гарсан тухай тодорхой бичнэ.

БҮЛЭГ 4. СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН ХЭЛЦЭМЖ

(Диссертацийн нийт хэмжээний 20 хувьтай тэнцүү байвал зохино.)

Судалгааны ажлын гол үр дүнг агуулгын хувьд нэгтгэх, тайлбарлах хэсэг юм.

Судлаач олж авсан үр дүнгээ тал бүрээс нь задлан шинжилж, дотоод, гадаадын

судлаачдын үр дүнтэй харьцуулан, оюун дүгнэлт хийж, үндэслэлтэй тайлбар

хийнэ.

Судалгааны үр дүнд тулгуурлан таамаглал дэвшүүлэн бичнэ.

ДҮГНЭЛТ

Судалгааны үр дүнд үндэслэн зорилго, зорилтод нийцүүлэн товч, тодорхой

дүгнэлт бичнэ.

ЗӨВЛӨМЖ

Цаашид авах арга хэмжээ, зөвлөмжийн агуулгыг тодорхой тусгана.

3. ТӨГСГӨЛ ХЭСЭГ

НОМЗҮЙ

Эшлэл авсан нийт эх сурвалж докторын диссертацид 100, магистрын

диссертацид 50-аас цөөнгүй байна.

Бүх материалын нэрийг эх хэлээр нь эшлэл авсан дарааллаар жагсаан бичнэ.

Мөр хоорондын зай нь 1sp байна.

Эшлэл авсан эх сурвалж, номзүйн жагсаалтыг Монгол Улсын стандарт: MNS

5271-2012: Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага.2-ын дагуу бичнэ.

Page 12: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

12

“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ДИССЕРТАЦИЙН БИЧИЛТИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС

СУДЛААЧИЙН ОВОГ: . . . . . . . . . . . . . НЭР . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

УДИРДАГЧИЙН ОВОГ, НЭР . . . . . . . . . . . . . . . . ЦОЛ, ЗЭРЭГ . . . . . . . . . .

. . . . он . . . сар . . . өдөр

№ Агуулга

Гүйцэтгэл

Удирдагч МСЗ ТДССА

тийм үгүй тийм үгүй тийм үгүй

Бичилт, түүний загвар

Хэлбэр Хэмжээ Гарчиг Зай авалт Хил хязгаар Хуудас дугаарлалт Хуудасны тоо

Нүүр хуудас

Бичиглэлийн дараалал Зай авалт Үсгүүдийн өндөр Үсгүүдийн өргөн Мөр хоорондын зай авалт

Товч хураангуй

Сэдвийн нэр Судлаачийн овог нэр Үгийн тоо Үндсэн бичилт

Диссертацийн бүлгүүдийн зохистой харьцаа

Удиртгал (3-5%) Хэвлэлийн тойм (20-25%) Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй (10-20%) Судалгааны үр дүн (30%) Хэлцэмж (15-20%) Дүгнэлт, Зөвлөмж

Зураг, хүснэгт

Гарчиг Загвар Тайлбар Бичилт

Номзүй

Номзүйн дараалал Бичилтийн журам

Хавсралт

Мэргэжлийн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд

Page 13: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

13

хэвлүүлсэн өгүүлэл (үүд)

Огноо

Хянасан Зөвшөөрсөн

Загвар 1.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Гар бичмэлийн эрхтэй ©

БОЛДБААТАР ГАНГАНЦЭЦЭГ

ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНДАХ БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР,

ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Е 09180101- Нийгмийн эрүүл мэнд

Анагаах ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл

Page 14: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

14

Улаанбаатар хот 2016

Загвар 2.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ “АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

БОЛДБААТАР ГАНГАНЦЭЦЭГ

ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНДАХ БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР,

ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: Анагаах ухааны /бүтэн бичих/доктор . . . . . . . . . . . . Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх: Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Улаанбаатар хот

Page 15: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

15

2016 Загвар 2А. Уг судалгааг “Ач” Анагаах ухааны их сургууль (Захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав), . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . эмнэлэг (. . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . )-ийг түшиглэн удирдагч Анагаах ухааны доктор . . . . . . . . . . . . –ийн удирдлаган дор хийж гүйцэтгэв. Докторын/Магистрын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Page 16: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

16

Загвар 3.

ТОВЧ АГУУЛГА (ABSTRACT) Түлхүүр үг/Keywords Судалгааны ажлын агуулгыг илэрхийлэх 4-5 үг байх ба Анагаах ухааны түлхүүр үгийн сангаас түлхүүр үгийг сонгоно. Сэдвийн нэр/Title Үндэслэл/Background Товчхон оруулах Зорилго/Goal Судалгааны ажлын зорилго Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй/Material and Method Судалгаа явуулсан газар, судалгаанд хамрагдсан хүн, амьтан, ашигласан баримт, судалгааг хийж гүйцэтгэсэн цаг хугацаа, судалгааны арга зүйг бичнэ. Үр дүн/Results Судалгааны үр дүнг товч тодорхойлон бичих Дүгнэлт/Conclusion

Үр дүн, тоо баримтад тулгуурлан гаргасан дүгнэлтийг нэгтгэн, товч бичих

Page 17: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

17

Загвар 4.

ГАРЧИГ

Хуудасны дугаар

ТОВЧ АГУУЛГА #

ГАРЧИГ #

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ #

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ #

ЗУРГИЙН ЖАГСААЛТ #

УДИРТГАЛ

Судалгааны үндэслэл #

Судалгааны зорилго, зорилт #

Судалгааны шинэлэг тал #

Судалгааны практик ач холбогдол #

Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал #

Судалгааны үр дүнг хэвлүүлсэн байдал #

БҮЛЭГ 1. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

1.1. #

1.2. #

1.3. #

БҮЛЭГ 2. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

1.1. Судалгааны загвар #

1.2. Судалгааны хүрээ ба түүвэр #

Page 18: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

18

1.3. Судалгааны хэрэглэгдэхүүн #

1.4. Судалгааны аргачлал #

1.5. Үр дүнгийн статистик боловсруулалт #

БҮЛЭГ 3. СУДАЛГААНЫ ҮР ДҮН

1.1. #

1.2. #

БҮЛЭГ 4. ХЭЛЦЭМЖ

4.1. #

СУДАДГААНЫ ДҮГНЭЛТ #

ЗӨВЛӨМЖ #

НОМ ЗҮЙ #

Page 19: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

19

Загвар 5.

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

“Ач” АУИС “Ач” Анагаах ухааны их сургууль

НЭМ Нийгмийн эрүүл мэнд

ЗЦБ Зүрхний цахилгаан бичлэг

ЭХО Эхосонографи

. . . . . . гэх мэт

Загвар 6.

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Хуудасны дугаар

Зураг 1. #

Зураг 2. #

Зураг 3. #

Зураг 4. #

Зураг 5. #

Page 20: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

20

Загвар 7.

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хуудасны дугаар

Хүснэгт 1. #

Хүснэгт 2. #

Хүснэгт 3. #

Хүснэгт 4. #

Хүснэгт 5. #

Page 21: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

21

Нэг сэдэвт бүтээлийн хураангуй (автореферат) бичих заавар

Нэг сэдэвт бүтээлийн хураангуй (автореферат) дараах бүтэц, загвартай байна. Үүнд: 1. Авторефератыг А5 хэмжээтэй хуудасны ар өвөргүй бичнэ. Авторефератын

бичвэрийн үсгийг Аrial фонтоор бичих бөгөөд үсгийн хэмжээ нь 11pt, мөр хоорондын зай 1.0см (single) байна. Бүлгүүдийн гарчигийн үсгийг Аrial фонтоор, 12pt өндөртэй, тодруулж (bold) бичнэ. Нүүр хуудсыг оролцуулалгүй докторын автореферат 24-32, магистрынх 16-24 хуудастай байна.

2. Энэ хуудсанд харъяа яам, сургуулийн нэр, зэрэг горилогчийн овог, нэр, бүтээлийн нэр, мэргэжлийн индекс, горилж буй зэрэг, хот, оныг бичнэ.

3. Арын нүүрний дээд хэсэгт судалгааны түшиц байгууллага, төслийн тухай мэдээлэл, дунд хэсэгт удирдагч, зөвлөх, шүүмжлэгчдийн талаарх мэдээлэл, доод хэсэгт хураангуйг хянаж тараахыг зөвшөөрсөн эрдмийн, эсвэл хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргын эрдмийн зэрэг, цол, овгийн товчилсон үсэг, нэр, гарын үсэг байна.

4. Удиртгал. Энд судалгаа хийх болсон үндэслэл, таамаглал, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал, практик ач холбогдол, судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн болон хэвлэн нийтлүүлсэн байдлыг бичнэ.

5. Судалгааны хэрэглэгдэхүүн/материал ба арга зүй. Энд судалгааны түшиц байгууллагын болон төслийн тухай мэдээлэл, судалгааны загвар, хамруулсан хүрээ, түүврийн хэмжээ, түүвэрлэсэн арга, ажлын хэрэглэгдэхүүн, мэдээ материал цуглуулсан аргууд, үр дүнгийн статистик боловсруулалтын арга зүйн талаар товч бичнэ.

6. Судалгааны үр дүн 7. Судалгааны үр дүнгийн хэлцэмж 8. Дүгнэлт, зөвлөмж (бүтээлд байгаа бол) 9. Хураангуйд ашигласан хэвлэлийн жагсаалт орохгүй. Эшлэлийн бичвэрийн ард

түүнийг авсан бүтээлийн мэдээллийг оруулсан байна. Жишээ нь: Батсүх Д.

нар, 2004; Armstrong FG, et al., 2007. 10. Судалгааны нэг сэдэвт бүтээлийн англи хэл дээрх товч хураангуй (диссертацид

бичигдсэн агуулгаар).

Page 22: “Ач”АУИС ийн захирлын 10 сарын . . өдрийн тоот ......хүмүүст хугарал их тохиолддог болох нь тогтоогдлоо

22

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Монгол Улсын стандарт: MNS 5453 - 2005: “БАРИМТ БИЧИГ - Шинжлэх ухааны

баримт бичгийн эшлэл. Ерөнхий шаардлага”. www.standatd.gov.mn 11х

2. Монгол Улсын стандарт: MNS 5271-2012: Номзүйн бичилт. Ерөнхий

шаардлага. www.standatd.gov.mn х.41

3. Америкийн Анагаах ухааны холбооны сэтгүүл (Journal of American Medical

Association)- ээс гаргасан “JAWA style”

4. “Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд

өөрчлөлт оруулах тухай”. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А370 тоот

тушаал. БСШУЯ, Улаанбаатар, 2014 он

5. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А370 тоот тушаал. “Магистр, докторын

сургалт эрхлэх нийтлэг журам”. БСШУЯ, Улаанбаатар, 2014 он

6. Монгол Улсын стандарт: Баримт бичгийн бичлэгийн алдааг засварлах тэмдэг.

Үндсэн шаардлага www.standatd.gov.mn MNS 5807 - 2007 5х

7. Uniform Requirements for Manuscripts Submitted to Biomedical Journals: Writing

and Editing for Biomedical Publication Publication Ethics: Sponsorship, Authorship,

and Accountability International Committee of Medical Journal Editors. (Updated

October 2008; Accessed 2008 Oct 13) Abailable from: http://www.icmje.org/

8. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрдмийн зөвлөлийн

дэргэдэх Номын сан, сурах бичгийн дэд зөвлөл. “Шинжлэх ухаан технологийн

их сургуулийн профессор багш нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах

үндсэн шаардлага”. Улаанбаатар хот, 2006 он.

9. Recommendations for the Conduct, Reporting, Editing, and Publication of Scholarly

Work in Medical Journals. Publication Ethics: Sponsorship, Authorship, and

Accountability International Committee of Medical Journal Editors.

http://www.icmje.org/icmje-recommendations.pdf - Accessed 2014-12-16