Профессор, багшийг ажилд авахдаа “ШУТИС · байгуулж,...

8

Transcript of Профессор, багшийг ажилд авахдаа “ШУТИС · байгуулж,...

2

2.7 Профессор, багшийг ажилд авахдаа “ШУТИС-ийн профессор баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

2.8 Сургалт, санхүү бүртгэлийн ажилтан, аж ахуйн болон кассын нярав зэрэг эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалд шинээр ажилтан авах асуудлыг холбогдох проректор, газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.

2.9 Бүрэлдэхүүн сургуулийн харъяаны алба, нэгж, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, хичээлийн болон оюутны байрны үйлчилгээнд шинээр ажилтан, ажилчид авах асуудлыг тухайн сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.10 ШУТИС-ийн захиргаанд ажилтан шинээр авахдаа холбогдох газар, нэгжийн дарга, эрхэлсэн проректорын саналыг үндэслэн Ректорын тушаал гаргана.

2.11 Багш, ажилтныг ажилд авахдаа их сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын тодорхойлолтыг нэг бүрчлэн танилцуулж, шаардлагатай бол гүйцэтгэх ажил үүргийн чиг баримжаа олгох сургалт, семинарыг явуулна.

2.12 Томилогдсон өдрөөс нь эхлэн ажлын газрын үнэмлэх олгож, холбогдох баримт материалыг актаар, эд хөрөнгийг картаар хүлээлгэн өгнө.

2.13 Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, жинхлэн ажиллуулах тухай Ректорын болон захирлын тушаал гаргана.

2.14 Туршилтаар ажиллах хугацаанд ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс, урамшуулал олгохгүй.

2.15 Ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил үүргийг тасралтгүй явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу түр хугацаагаар гэрээгээр хүн авч ажиллуулж болно.

2.15 Профессор, багш, ажилтан ажилчдыг ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр, Ректорын болон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцална.

2.16 Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрт заах бөгөөд тойрох хуудсаар тооцоо хийсний дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, хүлээлгэн өгнө.

Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

3.1 Багш, ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зөв зохион байгуулах, хөдөлмөрийн

эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах, ажил үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай тавилга, техник, хэрэгсэл, материалаар хангах;

3.2 Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргийг хугацаанд нь биелүүлэх; 3.3 Цалин хөлс, бусад нэмэгдэл, урамшууллыг тогтоосон хугацаанд олгох, цалин

хөлс, урамшууллын тогтолцоо түүнийг олгох хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллах;

3.4 Их сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, амжилт гаргасан багш ажилтныг урамшуулах талаар санаачлагатай ажиллахын зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн

3

сахилга зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах;

3.5 Багш, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран болон хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох;

3.6 Багш ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; 3.7 Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу тэтгэмж

тусламж үзүүлэх; 3.8 Албан тушаалын тодорхойлолт болон журам, зааврыг боловсруулж батлах,

албан тушаалд хүмүүсийг томилж, чөлөөлөх, албан үүргийн ачаалал, өөрчлөлтийн байдлыг үндэслэн багш, ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээ, нэмэгдлийг тогтоох;

3.9 Багш ажилтны дунд ажил хэрэгч, бүтээлч, эв нэгдэлтэй уур амьсгал бий болгох, тэдний зүгээс гаргасан сургууль, хамт олны ажилд тустай идэвхи санаачлагыг бүх талаар дэмжих, шүүмжлэл санал хүсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч хариуг мэдэгдэх;

3.10 Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм журмуудыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, хууль тогтоомж удирдах дээд байгууллагын шийдвэр, багш ажилтан суралцагчидтай байгуулсан гэрээ, их сургуулийн дүрэм энэхүү журам болон бусад журам зааврын биелэлтэнд хяналт тавих;

Дөрөв. Багш, ажилтны эрх, үүрэг

4.1 Холбогдох хууль тогтоомж, их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам,

албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон бусад журам зааврын дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай биелүүлэх;

4.2 Ажлын цаг, хичээлийн хуваарийг нарийн чанд мөрдөж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд шинэлэг дэвшилттэй арга технологи нэвтрүүлэх, эцсийн үр дүнг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах;

4.3 Ажлын байранд эзэмшиж, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн ажиллах;

4.4 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд зохих шийтгэл оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

4.5 Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд эзэмшиж байсан тавилга, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд материалыг хүлээлгэн өгч, зохих журмын дагуу холбогдох тооцоог хийж дуусгах;

4.6 Багш, ажилтнууд хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу чөлөө авах, нийгэм ахуйн хөнгөлөлт эдлэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах асуудлаар сургуулийн удирдлагад тодорхой санал тавьж, хариу авах, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.7 Багш, ажилтнууд өөрийн болон хамт олон, сургуулийн эрх ашгийн асуудлаар их сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтанд санал тавих, шүүмжлэх,

4

түүнийгээ зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй.

Тав. Ажил амралтын цаг

5.1 Их сургуулийн захиргааны ажил өглөө 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусна.

Үдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд үргэлжилнэ. 5.2 Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг, 7 хоногийн ажлын цаг нь 40 байна. Үүнээс

профессор, багш нар 30-аас доошгүй цагийг үндсэн ажлын байрандаа ажиллана.

5.3 Үндсэн сургалтыг удирдлагын мэдээллийн системээр зохион байгуулна. 5.4 Хичээлийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа 10

минут, их завсарлага 30 минут байна. 5.5 Ажлын онцлогтой холбоотойгоор зарим багш, ажилтны ажлын цаг өөрөөр

тогтоогдож болох бөгөөд уг асуудлыг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

5.6 Профессор, багшийн ажлын цаг, хичээлийн хуваарь их сургуулийн үйл ажиллагаатай уялдан зохицуулагдана. Профессор, багшийн ажилласан хоног, цагийн тооцоог профессорын багийн ахлагч, секторын эрхлэгч хариуцан, бусад ажилтны цагийн тооцоог тэдгээрийг шууд харъяалах удирдах албан тушаалтан тус тус хийнэ.

5.7 Ажилтан бүр ажилдаа ирэх, тарахдаа тогтоосон журмын дагуу бүртгүүлж, ажлын цагаар гарахдаа болон захиргаанаас чөлөө авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтанд мэдэгдэж, байх газрын хаяг, холбоо барих утасны дугаарыг захирлын туслах, нэгждээ мэдэгдэнэ.

5.8 Ажил олгогчийн санаачлагаар өдрийн ажлын цагийг хэтрүүлэн илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ажилласан цагийг бүртгэлийг үндэслэн түүнд 1.5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

5.9 Профессор, багш ажилтнууд орон нутагт ажиллах тохиолдолд тэдгээрийн ажлын удирдамжийг үндэслэн томилолт олгоно. Их сургуулийн захиргааны ажилтнууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын томилолтыг Захиргаа, мониторингийн газар, профессор, багш ажилтны томилолтыг холбогдох сургууль нь тус тус олгож байна.

5.10 Томилолтоор ажилласан профессор, багш, ажилтан нь томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор холбогдох тооцоог хийж, ажлын үр дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулна.

5.11 Профессор, багш ажилтнуудыг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас түр чөлөөлж, ажил албан тушаалыг хэвээр хадгална. 1) Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нэг жилээс дээш хугацаагаар

албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон. 2) 3 сараас дээш хугацааны сургалтанд хамрагдахаар болсон.

5.12 Профессор, багш ажилтныг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд “ШУТИС-ийн профессор, багш, ажилтан албан хэргээр гадаадад зорчих журам”-ыг баримтална.

5.13 Хөдөлмөрийн болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн багш, ажилтнуудын тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг гаргахдаа өөрсдийнх нь болон газар, нэгжийн даргын саналыг авч, өмнөх жилийн

5

амарсан хугацаа, ажлын шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Ректорын болон захирлын тушаалаар баталж мөрдөнө.

5.14 Амралтыг тухайн онд нь багтаан эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ажилласан хугацаанд нь мөнгөн урамшил олгож болно. Мөнгөн урамшуулын хэмжээг Хамтын гэрээгээр тогтооно.

5.15 Анх ажилд орсон хүнийг 6 сараас дээш хугацаагаар ажиллуулсны дараа ээлжийн амралт олгоно.

Зургаа. Чөлөө олгох 6.1. Профессор, багш ажилтны хүсэлтээр амьдралын гачигдалтай байдлыг

харгалзан сургууль, профессорын баг, нэгж, шууд харъяалах удирдах ажилтны тодорхойлолтыг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар чөлөө олгож болно.

6.2. Чөлөө олгохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд: 6.2.1 Багш, ажилтны гаргасан хүсэлтийг харгалзан ажлын 5 хүртэл хоногийн

чөлөөг түүний харъяалах газар, нэгжийн дарга, эрхлэгч, сургуулийн захирал чөлөөний хуудсаар олгоно.

6.2.2 Тухайн багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлт, түүнд заасан шалтгаан, нотлох баримт зэргийг үндэслэн тухайн багш, ажилтанд ажлын 5 хоногоос дээш хугацааны чөлөөг Ректорын болон захирлын тушаалаар олгоно. Профессор, багш нарт 3 сараас дээш хугацааны чөлөөг Ректорын тушаалаар олгоно.

6.2.3 Цалинтай чөлөөг 3 хүртэл сарын хугацаагаар олгоно. Дараах тохиолдолд цалинтай чөлөө олгож болно. Үүнд:

• Өөрөө болон эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, үр хүүхэд, хадам эцэг, эх хүндээр өвчилсөн тохиолдолд эмчилгээнд явах, асарч сувилах, эмчилгээнд авч явах, галын болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд 3 хүртэл сар

• Шинээр гэр болж хуримлах үед ажлын 5 хүртэл өдөр • Эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эх, хадам эцэг эх, ах, эгч, дүү

нь нас барсан тохиолдолд хотод ажлын 5 хүртэл өдөр, хөдөө орон нутагт ажлын 10 хүртэл өдөр

• Эхнэр нь амаржсан бол ажлын 5 хүртэл өдөр 6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийг үндэслэн 3 хүртэлх насны

хүүхэдтэй эхчүүд /3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг/-ийн хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөөг Ректорын болон Захирлын тушаалаар олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж байна.

6.4. Профессор, багшид бүтээлийн чөлөө олгох асуудлыг “Бүтээлийн чөлөө олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

6.5. Чөлөөний эхлэх, дуусах хугацааг тухайн ажилтныг харъяалах газар, сургууль, профессорын баг, нэгжийн эрхлэгч болон захирлын туслах бүртгэж тооцно. Чөлөөний хугацааг ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл ажил тасалсанд тооцно.

6.6. Чөлөөний хугацааг дахин нэг удаа сунгаж болно. 6.7. Чөлөөтэй байх хугацаанд нь тухайн хүнд байгууллагаас тэтгэмж, тусламж

олгох асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байна.

6

Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал 7.1. Профессор, багш ажилтанд хийж гүйцэтгэсэн ажил, түүний эцсийн үр дүнг

тооцож хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 10, 25-ны дотор 2 удаа олгоно. Баяр ёслолын болон бусад хүндэтгэх шалтгаанаар энэ хугацаа нь 1-2 хоногийн өмнө, хойно байж болно.

7.2. Эрхэлсэн ажилдаа бүтээлч, санаачлагатай ажиллаж, ажлын амжилт бүтээл нь байнга өсч буй профессор, багш ажилтан, ажилчдыг их сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.

1) Төрийн одон медаль, улсын цол, гадаадын болон олон улсын болон олон нийтийн байгууллагын шагналд тодорхойлох

2) Засгийн газрын болон бусад дээд байгууллагын шагналд тодорхойлох 3) “Хүндэт профессор” цол олгох 4) ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагнал олгох

Найм. Ажлын байранд тавигдах шаардлага

8.1. ШУТИС-д ажиллаж байгаа багш, ажилтнууд нь зан суртахуун, соёл, ёс зүйн дараахь хэм хэмжээг баримталж ажиллана. Үүнд:

1) Багш, ажилтнууд ажлын байрандаа зөв боловсон хувцаслаж, хувийн соёлыг эрхэмлэн сахина.

2) Багш, ажилтнууд нь оюутан суралцагчид болон бусад хүмүүстэй зөв боловсон харьцаж, харилцааны соёлыг эрхэмлэж ажиллана.

3) Удирдах ба удирдуулах ёс зарчмыг хүндэтгэн удирдах албан тушаалтнуудтай зөв боловсон харьцаж, тэднээс өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг дагаж мөрдөн биелэлтийг эргэж тайлагнадаг байна.

4) Багш, ажилтнууд нь ажлын байрандаа бусадтай зүй бусаар харьцаж маргах, доромжлох зэрэг зохисгүй харьцаа гаргахгүй ажиллавал зохино.

5) Багш, ажилтнууд нь ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэвэр, соёлжилтын хувьд бусдад үлгэр дууриалтай байхаар зохион байгуулна.

Ес. Профессор, багш ажилтанд үзүүлэх тэтгэмж, тусламж

9.1. Профессор, багш ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай

хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг олгоно.

9.2. Профессор, багш, ажилтанд олгох тэтгэмж, тусламжийн хэлбэр, хэмжээг жил бүр Хамтын гэрээгээр тодотгон тогтоож байна.

Арав. Сахилгын зөрчил гаргасан профессор, багш ажилтанд

хүлээлгэх хариуцлага 10.1. Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм,

хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй профессор, багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу их сургуулийн Ректор, холбогдох сургуулийн захирлын тушаалаар дор дурьдсан сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:

1) Сануулах

7

2) Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах 3) Ажлаас халах

10.2. Дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална. Үүнд:

1) Ажлын, хичээлийн болон оюутны байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу ажилдаа согтуугаар ирсэн;

2) Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг дутаах, үрэгдүүлэх, зориулалтын бусаар зарцуулах, ашиглалт, үлдэгдлийн тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах, будлиантуулах, зохих журмын дагуу хадгалахгүй, зарцуулалтанд хяналт тавихгүй байх зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон;

3) Ажилтан ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нийлбэрээрээ 6 ба түүнээс дээш өдөр, мөн дараалан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, профессор, багш нар хичээлийн жилийн нэг улиралд 8 цаг ба түүнээс дээш цагийн хичээл тасалсан;

4) Сургуульд эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл эд ангийг зөвшөөрөлгүй гадагш авч гарах, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан;

5) Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан, бусдыг ямар нэг үүрэг хүлээх байдалд оруулсан;

6) Бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан болон ашигласан; 7) Цалинтай болон цалингүй чөлөөний хугацааг хэтрүүлсэн; 8) Сургуулийн ажил хэргийн болон бизнесийн нэр хүндийг нь гутаах зэргээр

түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон; 10.3 Дараахь зөрчлийг сахилгын зөрчилд тооцно. Үүнд:

1) Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй; 2) Сургалтын технологи зөрчсөн; 3) Элсэлт, төгсөлтийн шалгалтын дүрэм зөрчсөн; 4) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аттестатчилалд орохоос зайлсхийсэн; 5) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа

хоцорсон; 6) Захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар түүнчлэн хөдөлмөрийн

харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан Ректорын тушаал, шийдвэрийг зөрчсөн;

10.4 Багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад дараахь чиглэлийг баримтална.

1) Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах буюу цалинг бууруулна.

2) Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, шинээр ажилд орсон хүн туршилтын хугацаанд ажлаас хоцрох, таслах, ажилдаа тэнцээгүй зэрэг тохиолдолд ажлаас хална.

10.5. Өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан профессор багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг Ректорын тушаалаар баталгаажуулна.

10.6. Нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.

8

10.7. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан цагийн хөлсийг буцаан суутгана.

10.8. Албан тушаалтнууд профессор багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг холбогдох газар, сургууль, Багшийн мэргэжлийн ёс зүйн зөвлөл, профессорын баг, нэгжийн эрхлэгчээс захиргаанд тавих эрхтэй.

10.9. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаанд уг шийтгэлийг хүчинтэйд тооцно. Тухайн хүн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6 сарын хугацаанд үр бүтээлтэй, санаачлагатай ажилласан бол харъяалах сургууль, нэгжийн саналыг үндэслэн уг хүнийг хугацаанаас нь өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

10.10. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсан хүнийг ажилд буцаан авахгүй.

Арван нэг. Бусад

11.1 Сургуулийн захиргаа, багш ажилтнуудын төлөөлөгчидтэй жил бүр Хамтын гэрээ байгуулж, дагаж мөрдөнө. 11.2 Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцааг багш, ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон Хамтын гэрээгээр зохицуулна. 11.3 ШУТИС-д хөдөлмөрийн хамтын маргаан таслах болон үйлдвэрлэлийн ослыг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орон тооны бус байнгын

зөвлөлүүдийг ажиллуулна. 11.4 Бүрэлдэхүүн сургуулийн санхүү, сургалтын албаны ажилтнуудыг тодорхой хугацааны давтамжтайгаар сэлгэн ажиллуулж болно.

1. Ректорын 2007 оны 10-р сарын 22-ны 273 тоот тушаалаар оруулсан нэмэлт тусгагдсан.

2. Ректорын 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/04 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт тусгагдсан.

3. Ректорын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” А/22 тоот тушаалаар оруулсан өөрчлөлт тусгагдсан.