НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … ·...

23
1 НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2018.09.28 Улаанбаатар хот Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/01 дүгээр тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага”-аас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллалаа. Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар 1.1. Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон дээд шатны байгууллагаас гаргасан хөтөлбөр, төлөвлөгөө, үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр: Дээд шатны байгууллагаас ирүүлсэн шинээр хуулийн төсөл 2, дүрмийн төсөл 1, журмын төсөл 4 бусад эрх зүйн акт, баримт бичгийн төсөл 5 нийт 12 төрлийн эрх зүйн баримт бичгийн саналыг боловсруулж, холбогдох албадад хүргүүлсэн. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2, Тэргүүн дэд даргаас 1, Дэд даргаас 2, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 нийт 6 үүрэг, ажлын чиглэл, мэдээлэл ирүүлснээс 4 хугацаатай үүрэг, ажлын чиглэлийн биелэлтийг 3 дугаар улирлын байдлаар үр дүнг тооцож холбогдох албадад хүргүүлсэн. Мөн тус цагдаагийн газрын даргаас харьяа газар, хэлтэс, төвийн дарга нарт нийт үүрэг, 22 ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлснээс албан бичгээр 14 , радио селекцээр 6, бусад байдлаар 2 байна. Харьяа газар, хэлтсийн дарга нараас бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвд нийт 8 үүрэг ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” А/94 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 18 төрлийн баримт бичиг, 10 төрлийн 26 захирамжлалын баримт бичгийн биелэлтийг тооцож, зохих журмын дагуу үнэлгээ хийж, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдсон хэлтсүүдэд тогтоосон хугацаанд тус тус хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээний “Хууль, эрх зүйн акт” хэсгийн “эрх зүйн актын лавлагаа”-д Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс байршуулсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн актын лавлагаа” -ны жагсаалтыг алба хаагчдад мэдээлж, бие даан судлуулах ажлыг зохион байгуулж байна. Байгууллагын алба хэрэгцээнд ашиглах нийт 23 хууль тогтоомж, эрх зүйн актыг мэдээллийн санд бүртгэж алба хаагчид үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ оны 3 дугаар улиралд Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2, Тэргүүн дэд даргаас 1, Дэд даргаас 2, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 нийт 6 үүрэг, ажлын чиглэл, мэдээлэл ирүүлснээс 4 хугацаатай үүрэг, ажлын чиглэлийн биелэлтийг 3 дугаар улирлын байдлаар үр дүнг тооцож холбогдох албадад хүргүүлсэн. Мөн тус цагдаагийн газрын даргаас харьяа газар, хэлтэс, төвийн дарга нарт нийт үүрэг, 22 ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг

Transcript of НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … ·...

Page 1: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

1

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.09.28 Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/01 дүгээр тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага”-аас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай холбоотой ажлын чиглэл зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллалаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар

1.1. Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон дээд

шатны байгууллагаас гаргасан хөтөлбөр, төлөвлөгөө, үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр:

Дээд шатны байгууллагаас ирүүлсэн шинээр хуулийн төсөл 2, дүрмийн төсөл 1,

журмын төсөл 4 бусад эрх зүйн акт, баримт бичгийн төсөл 5 нийт 12 төрлийн эрх зүйн баримт бичгийн саналыг боловсруулж, холбогдох албадад хүргүүлсэн.

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2, Тэргүүн дэд

даргаас 1, Дэд даргаас 2, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 нийт 6 үүрэг, ажлын чиглэл, мэдээлэл ирүүлснээс 4 хугацаатай үүрэг, ажлын чиглэлийн биелэлтийг 3 дугаар улирлын байдлаар үр дүнг тооцож холбогдох албадад хүргүүлсэн. Мөн тус цагдаагийн газрын даргаас харьяа газар, хэлтэс, төвийн дарга нарт нийт үүрэг, 22 ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлснээс албан бичгээр 14 , радио селекцээр 6, бусад байдлаар 2 байна. Харьяа газар, хэлтсийн дарга нараас бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвд нийт 8 үүрэг ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа, дотоодын цэргийн

байгууллагаас 2018 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” А/94 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 18 төрлийн баримт бичиг, 10 төрлийн 26 захирамжлалын баримт бичгийн биелэлтийг тооцож, зохих журмын дагуу үнэлгээ хийж, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдсон хэлтсүүдэд тогтоосон хугацаанд тус тус хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээний “Хууль, эрх зүйн акт” хэсгийн “эрх зүйн

актын лавлагаа”-д Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс байршуулсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн актын лавлагаа”-ны жагсаалтыг алба хаагчдад мэдээлж, бие даан судлуулах ажлыг зохион байгуулж байна.

Байгууллагын алба хэрэгцээнд ашиглах нийт 23 хууль тогтоомж, эрх зүйн актыг

мэдээллийн санд бүртгэж алба хаагчид үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ оны 3 дугаар улиралд Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2, Тэргүүн дэд даргаас 1,

Дэд даргаас 2, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 нийт 6 үүрэг, ажлын чиглэл, мэдээлэл ирүүлснээс 4 хугацаатай үүрэг, ажлын чиглэлийн биелэлтийг 3 дугаар улирлын байдлаар үр дүнг тооцож холбогдох албадад хүргүүлсэн. Мөн тус цагдаагийн газрын даргаас харьяа газар, хэлтэс, төвийн дарга нарт нийт үүрэг, 22 ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг

Page 2: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

2

хүргүүлснээс албан бичгээр 14 , радио селекцээр 6, бусад байдлаар 2 байна. Харьяа газар, хэлтсийн дарга нараас бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвд нийт 8 үүрэг ажлын чиглэл, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 01 дүгээр тушаалаар батлагдсан

Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус цагдаагийн газраас хэрэгжүүлэхээр 56 ажил, арга хэмжээ тусгагдсаны дагуу нийт 87 ажил, арга хэмжээний биелэлт, үр дүнг тооцож 85.5 хувьтай хэрэгжиж, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр тус цагдаагийн

газраас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг тус цагдаагийн газрын дарга танилцуулж ажилласан.

Байгууллагын даргын зөвлөлийн хуралдаан тайлангийн хугацаанд хуралдсан байдал,

шийдвэрлэсэн асуудлын талаар: Тус цагдаагийн газраас энэ оны гуравдугаар улиралд даргын зөвлөлийн хуралдааныг

батлагдсан хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтын шинжтэй, сонсгол мэдээлэл 4, албаны шалгалтын дүн 15, хүний нөөцийн холбогдолтой 158, нийт 177 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хүний нөөцийн чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/159 дүгээр

тушаалаар “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг шинээр байгуулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/212 дугаар тушаалаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд Шуурхай удирдлагын тасгийг батлагдсан төсөв орон тоонд нь багтаан байгуулж, ажлын байр /албан тушаал/-ны шилжилт, зохицуулалт, тасгийн даргын орон тоог бий болгох санал, дүүрэг дэх цагдаагийн 16 хэлтэст байгуулагдсан Шуурхай удирдлагын тасгийн даргын ажлын байр /албан тушаал/-д ажиллах алба хаагчдын судалгааг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шаардлага хангасан алба хаагчдын томилолтыг шийдвэрлүүлэв.

Тус газрын цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийт

31 удирдах албан тушаалтан ээлжийн амралтаа биеэр эдэлж дууссан бөгөөд 1 хэлтсийн дарга ээлжийн амралт эдэлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн

байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тооны ажлын байрны сонгон шалгаруулалтыг энэ оны 09 дүгээр сард зохион байгуулж, мэргэшлийн шалгалтын зар, холбогдох мэдээллийг иргэдэд байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан зарлан мэдээлж, цагдаагийн байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруултад оролцох хүсэлт гаргасан 169 иргэний хүсэлтийг хүлээн авч, судалсан.

Цагдаагийн байгууллагад анх орохоосоо өмнө Улс төрийн намд орон тооны албан

тушаалд ажиллаж байсан алба хаагчдын судалгаа, тус газрын харьяа газар, хэлтсийн 221 офицер, 91 ахлагчийн ажилласан жил, одоо авч буй цалин, 2019 онд цалин нэмэгдэх алба хаагчдын судалгааг тус тус гарган үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны гуравдугаар улиралд ирүүлсэн 490 мэдэгдлийн дагуу

орон тооны хөдөлгөөнийг тус тус хийж, сул орон тооны мэдээллийг хүргүүлсэн.

Page 3: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

3

Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон, медаль “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 1, “Алтан гадас одон”-гоор 1, “Цэргийн гавьяаны одон”-гоор 3, “Цэргийн хүндэт медаль”-иар 11, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 1, “Цагдаагийн алдар” тэмдгээр 6, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 12, Цагдаагийн ерөнхий газрын шагнал “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 28, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр 58, “Спортын алдар” тэмдгээр 1, “Албаны төлөө-I” тэмдгээр 77, “Албаны төлөө-II” тэмдгээр 107, “Албаны төлөө-III” тэмдгээр 200, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шагналаар 11, 2 алба хаагчид хугацааны цол олгон, 1 алба хаагчийн урьд хэрэглэж байсан цолыг сэргээж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 5, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 5, Булган аймаг дахь цагдаагийн газрын 4, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 4 алба хаагчийг Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг” болон “Баярын бичиг”-ээр нийт 353 алба хаагчийг шагнаж урамшуулсан.

Энэ оны гуравдугаар улиралд хүний нөөцийн чиглэлээр нийт 54 өргөдөл, 482

материалыг хүлээн авснаас, 43 өргөдөл, 347 материалыг хуулийн хугацаанд судалж шийдвэрлэсэн.

Нийслэлийн цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2018 оны гуравдугаар улиралд зохион

байгуулагдсан ээлжит 2 удаагийн хуралд хүний нөөцийн чиглэлээр албан тушаал /ажлын байр/ дэвшүүлэх 38/, тасаг, хэсгийн даргын албан тушаалд 3, ахлах албан тушаалд 14, офицерын бүрэлдэхүүнд оруулах 21/, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгуулах 35, ажлын байр /албан тушаал/ өөрчлөн томилуулах 2, хүүхэд асрах чөлөө олгуулах 2, албанаас чөлөөлүүлэх 4, шагнах 45, данс бүртгэлээс хасаж, тэтгэмж олгуулах 1 нийт 127 алба хаагчдад холбогдох 7 төрлийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох материалыг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэст хүргүүлсэн.

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалтын талаар: Тус цагдаагийн газрын даргын 2018 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн

байгууллагын соѐлыг төлөвшүүлэх” үйл ажиллагааны төлөвлөгөөг харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлж, “Байгууллагын соѐлыг дээшлүүлье” аяны удирдамжийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийг нэгтгэн Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүллээ.

“Соѐн гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд энэ оны 3 дугаар улиралд харьяа

газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон алба хаагчдаар “Цагдаагийн тангараг” өргүүлэх ѐслолын ажиллагааг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, харьяа газар, хэлтсийн нийт 187 алба хаагчдаар тангараг өргүүлэв.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын Их сургуулийн захирлын 2018 оны

“Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай” А/31, А/161 дугаар хамтарсан тушаалыг хэрэгжилтийг хангах зорилгоор 326 суралцагчдыг “Нийтийн хэв журам хамгаалах” чиглэлээр үйлдвэрлэлийн дадлагыг тус цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хийлгэсэн.

Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын

төлөвлөгөөний дагуу 3 дугаар улиралд магистрын I, II дамжааны 6 алба хаагч, 3 жилийн хөтөлбөрийн I дамжаанд суралцагч 6 алба хаагч, III дамжаанд суралцагч 2 алба хаагч, 5 жилийн хөтөлбөрийн I дамжаанд суралцагч 3 алба хаагч, V дамжаанд суралцагч 10 алба хаагч нийт 18 алба хаагчийг тус тус ажил албанаас нь чөлөөлж, суралцуулсан.

Page 4: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

4

Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн магистрын мэргэшүүлэх

хөтөлбөрт элсэхийг хүссэн 12 алба хаагчийн санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа,

дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу энэ оны 3 дугаар улиралд зохион байгуулагдсан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн сургалтад 2 сэдвээр 14, замын цагдаагийн албаны чиглэлийн сургалтад 1 сэдвээр 2, Ур чадвар ахиулах дунд түвшний мэдээлэл, судалгааны ажилтан бэлтгэх сургалтад 11, Удирдах ажилтны ѐс зүйн манлайлал сэдэвт сургалтад 8, “Дасан зохицох” сургалтад 8 алба хаагч буюу нийт 5 төрлийн 6 сэдэвт сургалтад 43 алба хаагчдыг тус тус хуваарийн дагуу хамруулав.

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион

байгуулсан “Алба хаагчдыг ѐс зүйн төлбөртэй сургалт”-д тус цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 59 алба хаагчийг хамруулсан.

Нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран 08 дугаар сарын 29-ний өдөр “Олон

нийтийн цагдаа нарыг чадавхжуулах” давтан сургалтыг 122 олон нийтийн цагдааг хамтруулан, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 07 дугаар сарын 09-ний өдөр

зохион байгуулсан “Цахим сургалтын нэгдсэн систем” сэдэвт сургалтад 3 алба хаагчийг оролцуулсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах Их сургуулиас Бээжин

хотноо зохион байгуулах “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтад 1 алба хаагч, Япон улсын JICE олон улсын хамтын ажиллагааны төвөөс Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрт 2 алба хаагч, Хууль сахиулахын Их сургуулиас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Хил байгуулах “Хилийн аюулгүй байдал тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 1 алба хаагчдын саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Тус цагдаагийн газраас харьяа албадын алба хаагчдын эрх зүйн мэдлэг, үйл ажиллагааг

чадвахжуулах чиглэлээр 9 удаагийн 18 цагийн сургалтыг 285 алба хаагчдад сургалт зохион байгуулсан. Тухайлбал: Мөрдөн байцаах албаны 80 алба хаагч, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн ахлах офицеруудад “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр 2 удаагийн 4 цагийн сургалт, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвтэй хамтран төв, орон нутгийн 30 хэсгийн байцаагчид “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэн аж ахуй нэгж байгууллагатай харилцах ажиллагаа”, “Зөрчил гаргасан иргэн аж ахуй нэгж байгууллагатай харилцах, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам” сэдвүүдээр 4 цагийн сургалт, Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 65 дарга нарт “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахад анхаарах асуудал” сэдвээр, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 38 дарга нарт тус тус сургалт зохион байгуулсан.

Тус хэлтсийн сэтгэл зүйчдийн багаас энэ оны гуравдугаар улиралд харьяа байгууллагуудад

“Эелдэг харьцааг эрхэмлэж, шуурхай ажиллагааг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг эрхэмлэе” аяны хүрээнд харьяа дүүрэг дэх цагдаагийн 7 хэлтэст дэмжлэг үзүүлж ажилласан.

Page 5: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

5

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/299 дүгээр тушаалаар Нэгдсэн үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн чиг үүргээр оролцох алба хаагчдыг сонгон шалгаруулалтад бэлтгэх 21 хоногийн гадаад хэлний сургалтад тус цагдаагийн газраас 10 алба хаагчийг хамруулав. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах Их сургуулиас Бээжин хотноо зохион байгуулах “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтад 1 алба хаагч, Япон улсын JICE олон улсын хамтын ажиллагааны төвөөс Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрт 2 алба хаагчийг хамруулах саналыг тус тус Цагдаагийн ерөнхий газрын хэлтэст хүргүүлэв. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ханнс-Зайделийн сан, Хууль сахиулахын Их сургууль, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Хилийн аюулгүй байдал тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд 2 алба хаагч хамрагдаж, 1 алба хаагч шагналт байранд амжилттай оролцсон бөгөөд нийт гадаад, дотоодын сургалтад 12 алба хаагч хамрагдсан.

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах, эрүүл

мэндийг хамгаалах чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар: Сэтгэл зүйчдийн багаас Цагдаагийн ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх

цагдаагийн хэлтсийн нийт 294 алба хаагч, 142 сонсогч сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/130 дугаар тушаалаар өгсөн ажлын

чиглэлийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2018 оны дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, удирдлагын арга барил, цаашид байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад анхаарах асуудал, алба хаагчдын сахилга ѐс зүйн төлөв байдал, алба хаагчдын нийгмийн асуудлын талаарх сэтгэл ханамжийн санал асуулгаар Завхан аймаг дахь цагдаагийн газрын 154, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын 88, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын 129 алба хаагчаас, мөн тус газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэхээр 100 иргэн, Завхан аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэхээр 99 иргэн, Төв аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэхээр 95 иргэн, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэхээр 86 иргэн, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгүүлэхээр 86 иргэнээс буюу нийт 62 байгууллагын нийт 3680 алба хаагчаас, тухайн байгууллагын үйл ажиллагаа, хүнд суртал, харилцааны соѐлын түвшинг үнэлүүлэхээр нийт 432 иргэнээс тус тус авсан санал асуулгыг түүвэрлэн нэгтгэж, санал, дүгнэлтийг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлж хамтран ажилласан.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран хэрэгжүүлж буй “Гэр

бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн үндсэн сургалтанд хамрагдаж буй 32 оролцогчид “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр 30 минутын сургалт, мэдээллийг хийсэн.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус цагдаагийн газрын удирдлага, харьяа

газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд энэ оны 09 дүгээр сарын 25-наас 29-ны хооронд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээнд тус цагдаагийн газраас 180 ахмад настнуудыг 09 дүгээр сарын 28-ны өдрөөр “Баянгол ресторан”-д хүлээн авч уулзан урлагийн тоглолт үзүүлсэн.

Тус цагдаагийн газраас харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс алба

хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинээр төлөвлөж буй болон баригдаж байгаа орон сууцны барилгуудын мэдээллийн судалгааг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс зохион байгуулсан зарим ажлыг дурьдвал: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2 алба хаагчид газар олгож, 5 ханатай гэр хүлээлгэн өгсөн. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоѐрдугаар хэлтсээс 80 айлын орон сууц ашиглалтад оруулахаар газрын асуудлыг шийдвэрлүүлсэн.

Page 6: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

6

Цагдаагийн ерөнхий газраас бариулж байгаа Амгалан-Цагдаа хотхоны барилгын

гүйцэтгэгч “ЦЭЭБ” ХХК-с тус цагдаагийн газар болон харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хийж сурталчлах ажлыг 07 дугаар сарын 18-наас 30-ны хооронд зохион байгуулсан.

Төв болон Зүүн бүсийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын нийт 556 алба

хаагч, ажилтанд сургалт, мэдээллийг хүргэж, хорт зуршлын assist асуумжаар судалгаанд 411 алба хаагч хамрагдсанаас 348 алба хаагч буюу 84.6 хувь нь бага эрсдэлтэй, 63 алба хаагч буюу 15,3 хувь нь дунд эрсдэлтэй, 1 алба хаагч буюу 0.2 хувь нь өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн. Стрессийн хэвийн түвшинд 70 алба хаагч буюу 31.7 хувь нь судлагдсан. Харин ажлаас халшрах хам шинжийн илрэлгүй 186 алба хаагч буюу 75.6 хувьтай судлагдсан.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч

хэрэгжүүлэх стратеги зорилтын хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ, эмчилгээнд алба хаагчдыг хамруулах ажлыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах талаар гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгээс 08 дугаар сарын 14-ний өдөр зохион

байгуулсан “Нэгдье” аяны хүрээнд тус хэлтсээс нийт 41 алба хаагч цусаа хандивласан. Машинт эргүүлийн алба хаагчдын өглөө ээлжнээс буух болон ээлжинд гарах үед нь хүн нэг бүрээс өвчтэй, шалтгаантай байгаа эсэх талаар судлан, тухайн өдөр ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын ажлын идэвхийг өрнүүлэн, ажилд нь дэмжлэг үзүүлж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/57 тушаалаар батлагдсан “Хүч” спорт

хорооны Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын 2018 оны аварга шалгаруулах “Хөлбөмбөг”, “Гардан тулаан”, “Олс таталт”-ын нийт 3 төрлийн тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн оролцуулсан.

Тус газрын төв байрны алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас

урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төвтэй хамтран гаргасан “Ажилтан, албан хаагчдад зориулсан өглөөний дасгал”-ыг өдөр бүр өглөөний 08 цаг 30 минутад ажлын байран дээр хийлгэж хэвшил болгов.

Нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан

шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээний талаар: Нийслэлийн иргэдийн идэвхи санаачилгад суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй

орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 13-р тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журам батлагдсантай холбогдуулан урамшуулалд 30.8 сая төгрөгийн санхүүжилтийг авч дүүрэг дэх цагдаагийн хэлтэст батлагдсан хуваарийн дагуу олгосон.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны

төлөвлөгөөнд батлагдсан “Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашин, тусгай хэрэгсэл худалдан авахад 350,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар захирамжаар тус цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлд Уаз-22069 маркийн 10 ширхэг автомашиныг хүлээлгэн өгч, алслагдсан дүүрэг дэх цагдаагийн зарим хэлтсүүдэд хуваариласан.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус

байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар:

Page 7: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

7

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрүүдийг батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Эдгээр 3 дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Аз жаргалтай хот”, “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангах,

тэдэнд мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа-2018" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

Жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт

хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 төрлийн 4203 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тарааж, гадаадын 10424, дотоодын 9181 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн 176 мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 7 хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан.

Оюутан цагдааг нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг

дэвсгэр, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын Төмөр зам /вокзал/-ын орчмын худалдаа, үйлчилгээний төв, гадаадын жуулчид ихээр зорчдог, дамжин өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй газруудад эргүүлийн 20 чиглэлд 40 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэсэн бөгөөд арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг 08 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, хамт олноо хошуучлан ажилласан 12 оюутныг шагнаж урамшуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдын 2018 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 1 дүгээр хуралд оролцож, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 11 хорооны эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгааг гаргах талаар, ажлын чиглэл хүргүүлэн ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний

талаар: Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулагдсан “Авлигын эсрэг”

сэдэвт 10 удаагийн сургалтад тус цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 123 алба хаагчдыг, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдсан захиргаа, удирдлагын нэгжийн дарга нарын сургалтад 10, дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нарын сургалтад 4, бусад нэгжийн удирдах албан тушаалтны сургалтад 10, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалтад 3, хуулийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалтад 2, худалдан авах ажиллагаа, хариуцсан ажилтнуудын сургалтад 8, нийтийн албан тушаалтны сургалтад 55, нийтийн албан тушаалд анх удаа томилогдсон ажилтны сургалтад 22, санхүү, төсөв хариуцсан албан тушаалтнуудын сургалтад 11 хаагч нийт 123 алба хаагчийг, Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулагдсан “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”-д тус газрын 12 алба хаагчийг тус тус хамруулсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг нийт бие бүрэлдэхүүнд судлуулж, Авлигын эсрэг болон бусад холбогдох хууль, тогтоомжоор 20 асуулт бүхий тест боловсруулан 09 дүгээр сарын 03, 14-ний өдрүүдэд төв байрны нийт 183 алба хаагчдаас 2 удаа шалгалт авч, үр дүнг тооцсон.

Тус цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2018 оны 10,11 дүгээр хурлаар хэлэлцээд хүний

нөөцийн шилжилт хөдөлгөөн, томилолтын асуудал нь дэмжигдсэн нэр бүхий 27 алба хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар холбогдох материалын хамт

Page 8: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

8

Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлж, тус газарт болон харьяа газар, хэлтэст шинээр болон ажлын байр өөрчлөгдсөн, шилжин томилогдсон 72 алба хаагчаас тус тус мэдүүлгийг гаргуулан авч, цахим санд оруулсан.

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар:

Энэ оны эхний 9 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас цагдаагийн

байгууллагын алба хаагчидтай холбоотой 185 гомдол, мэдээлэл ирүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 81 нэгжээр буюу 30 хувиар буурсан. Ирүүлсэн гомдолд холбогдсон алба хаагчдаас офицер 185 болж 97 нэгж, ахлагч бүрэлдэхүүн 41 болж 17 нэгжээр тус тус буурсан байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэг талаас цагдаагийн алба хаагчдын ѐс зүй харилцааны соѐл сайжирсан, нөгөө талаас иргэд байгууллагатай харилцах тэдний санал гомдлыг авах хэлбэрүүд олширч байгаатай шууд хамааралтай байна. Иргэдээс цагдаагийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэн, хариуг албан бичгээр хүргүүлэх ажлыг хэвшүүлээд байна.

Иргэд, аж ахуйн нэгжээс цагдаагийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн гомдол

мэдээллийг цахимжуулах ажиллагааг Мэдээлэл технологийн төвтэй хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын шинэчлэгдсэн программд бүртгэх, хяналт тавих, шийдвэрлэлтийг бүртгэх серверт тохиргоо бүрэн хийгдэж, одоогийн байдлаар дотоод сүлжээнд холбох ажил явагдаж байна.

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ѐс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга

хэмжээний талаар: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах

тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор тус цагдаагийн газрын даргын 2018 оны салбар төлөвлөгөөнд нийт 11 бүлэг 35 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний хагас жилийн байдлаар биелэлт 70.5 хувь, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соѐлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд нийт 25 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлт 80.0 хувьтай тус тус хэрэгжиж, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Иргэд, байгууллага, албан тушаалтнаас удирдах ажилтны зан харьцаа, харилцааны ѐс

зүйн талаар гомдол, мэдээлэл ирүүлээгүй бөгөөд удирдах ажилтны ажлын ур чадвар, тэдний мэдлэгийг сайжруулах чиглэлээр тус цагдаагийн газраас 17 цагдаагийн хэлтсийн дарга, 68 тасгийн дарга, 102 алба хаагчийг хамруулсан ур чадварын болон сэтгэн бодох чадварыг шалгах шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, байгууллагад оршиж буй алдаа

дутагдал, алба хаагчийн сахилга ѐс зүйг сайжруулах, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд алба хаагчийн гэр бүлийн гишүүдийн санал сэтгэгдлийг судалж, цаашид юунд анхаарах, арга замыг тодорхойлох зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт 117 алба хаагчийн гэр бүлийн сэтгэгдлийг сонсож, санал асуулга авч ажиллалаа.

Дүүрэг дэх цагдаагийн 16 хэлтсийн сахилгын шийтгэлтэй, зан суртахууны доголдолтой 34

алба хаагчидтай сэтгэл зүйчдийн багаас ганцаарчилсан уулзалт хийж, 11 алба хаагчид тусгайлан эерэг хандлага төлөвшүүлэх бүлгийн сэтгэл заслыг хийсэн.

Энэ оны эхний 9 сарын байдлаар тус цагдаагийн газар болон харъяа нэгжүүдээс сахилга,

ѐс зүйн зөрчилд нийт 291 алба хаагч бүртгэгдсэн. Сахилга, ѐс зүйн зөрчил гаргасны 216 буюу 74,2 хувь нь офицер, 73 буюу 25,08 хувь нь ахлагч, 2 буюу 0,68 хувь нь энгийн бүрэлдэхүүн эзэлж байна.

Page 9: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

9

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сахилга, ѐс зүйн зөрчил гаргасан нийт алба хаагчаас

3 буюу 1 хувь өссөн үзүүлэлтээс харахад офицер 33 буюу 11 хувиар тус тус өсч, ахлагч 32 буюу 30 хувиар буурсан. Сахилга, ѐс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг дүгнэхэд: Ажлын ачаалал их стресс 23 буюу 8 хувь, цагдаагийн алба хаагчийн бие биедээ тавих зарчимч шаардлага сул 6 буюу 2 хувь, ар гэрээс нөлөөлөх шалтгаан 4 буюу 1 хувь, найз нөхдийн уруу таталт 5 буюу 2 хувь, хувь хүний буруутай үйл ажиллагаа 220 буюу 76 хувь, хяналт шалгалт сул 19 буюу 7 хувь, ѐс зүй хангалттай төлөвшөөгүй 5 буюу 2, нийгмийн баталгаа хангалтгүй 2 буюу 1 хувь, хууль, дүрэм, журам, заавар мэдлэг дутмаг, мэргэжлийн ур чадвар сул 7 буюу 2 хувьтай байна. Дүүрэг дэх цагдаагийн газар хэлтэс төв нь алба хаагчдын сахилга, ѐс зүйг дээшлүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ болон алба хаагчдын ѐс зүй, харилцааны зөрчил гаргуулахгүй байх, хувь хүний ухамсрыг дээшлүүлэх зорилгоор 15 удаагийн уралдаан тэмцээн, явган аяллыг зохион байгуулж, 240 алба хаагчийг, 2 удаагийн уулзалт ярилцлага, 1 удаагийн сургалтаар 330 алба хаагчийг тус тус хамруулсан. Тухайлбал: Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс нь гэр бүл судлаач, сэтгэл зүйч Б.Наранбаатарыг урьж оролцуулан “Эерэг хандлага”, “Өөрөө өөртөө туслах нь”, “Сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвээр лекц, ярилцлага зохион байгуулж, 120 алба хаагчийг хамруулсан. Тус цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багаас зайлшгүй уулзах шаардлагатай гэж үзсэн 30 алба хаагчаас “Ажлаас халшрах хам шинж, цагдаагийн алба хаагчийн стрессийн судалгаа”-г авч дүгнэн, албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 8, сахилгын арга хэмжээ авагдсан нийт 7 алба хаагчтай тус тус ганцаарчилсан ярилцлага хийн, зөвлөмж өгч ажилласнаар сахилга, ѐс зүйн зөрчил гаргасан нийт алба хаагчаас ахлагч бүрэлдэхүүнээс гаргаж буй сахилгын зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 буюу 30 хувиар буурсан.

Энэ оны эхний хагас жилийн “Сахилга ѐс зүйн зөвлөгөөн”-ийг 07 дугаар сарын 06-ны өдөр

дүүрэг дэх цагдаагийн 17 хэлтсийн 2789 алба хаагчийг хамруулж зохион байгуулж ажилласан. “Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг чадавхжуулах” сургалт, зөвлөгөөнд хамрагдсан

нийт 350 хэсгийн байцаагчид “Цагдаагийн алба хаагчид тавигдах мэргэжлийн сэтгэл зүйн бэлтгэл, дасан зохицол” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар: Монгол Улсын засгийн газрын 2012 оны 17 дугаар “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг

хангахад дагаж мөрдөх журам” тогтоолын 4.3.2, 4.5 дугаар заалт, Монгол улсын шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дугаар тогтоол, Цагдаагийн байгууллын үйл ажиллагааны журам /код135/-д заасны дагуу тус газрын 2018 оны 1-8 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн нэгдсэн мэдээ, төсвийн орлого, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ, худалдан авалтыг www.shilendans.gov.mn, www.ub.police.gov.mn мэдээллийн самбарт тавин, олон нийтэд мэдээлж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллүүдийг 3 дугаар улирлын байдлаар шалгаж зурган хэлбэрээр файл болгон авч хоцроосон мэдээллийн талаар тайлбар тодруулга хийх талаар ажлын чиглэл хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус

цагдаагийн газар, харьяа газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвийн дулааны шугамын шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж, дулааны эрчим хүчээр 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хангуулах тухай гэрээг байгуулсан.

Шинэлэг ажил нэвтрүүлсэн талаар: Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны

05 дугаар сарын 14-ний өдрийн А/29 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, албандаа хандах итгэл үнэмшил, ажиллах урам

Page 10: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

10

зориг, санаачлагыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг хэв журмын алба хаагч” болзолт уралдааныг зохион байгуулж, 34 алба хаагчийг шагнаж урамшуулсан.

Тус цагдаагийн газрын удирдлагууд 7 хоног бүр 4-6 хэлтсийн үйл ажиллагаа, сахилга,

хариуцлага, зохион байгуулсан ажил, арга хэмжээ, түүний үр дүнг газар дээр нь биечлэн танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг засуулах талаар хугацаатай үүрэг, ажлын чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн

хэлтсүүдийн дарга нарын өдөр тутам хийж гүйцэтгэсэн ажлыг цахимаар танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, мөн өглөөний ирц болон орой ажлаас буух үедээ жижүүрийн албаны үйл ажиллагаатай заавал танилцаж байхыг үүрэгжүүлснээр энэ ажил хэвшил болсон ба Удирдлагын төвөөсөө камераар тогтмол хяналт тавьж цагийг нь бүртгэж байна. Ингэснээр байгууллага, алба хаагчийн сахилга, хариуцлагын байдалд тогтмол хяналт тавьж байна.

Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэхийн тулд тасгийн дарга, ахлахуудыг хуваарийн дагуу өдөр бүр ажиллуулж, иргэдийг тосч угтан авч, санал хүсэлтийг нь сонсон, даруй шийдвэрлэх ажлыг хэвшүүлээд байна. Энэ ажлыг байгууллага бүрт жигд хэрэгжүүлэх үүднээс зарим дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулан туршлагыг нь судлуулав.

Монгол Улсын Засгийн газраас “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот

албан даалгавар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Цагдаагийн ерөнхий газрын даргаас удаа дараа өгсөн үүрэг, тус цагдаагийн газраас баримталж буй бодлого зэргийн хэрэгжилтийг хангах, өгсөн үүргийн хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар харьяа газар, хэлтэс бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тус цагдаагийн газраас удирдах ажилтнуудын ур чадвар, манлайлал, үйл ажиллагааны

талаар 1132 алба хаагчаас санал асуулгыг авч дүгнэсэн. Тус цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багаас Цагдаагийн байгууллагаас 2018 онд

дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, явц байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид хэрэгжилтийн үр дүнг сайжруулах чиглэлээр Улаанбаатар цагдаагийн хүрээний 39 байгууллагын 2044 алба хаагчаас судалгаа авч, дүнг нэгтгэж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Мөн цагдаагийн байгууллагын ажлын онцлог, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд

учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, давуу тал болон бусад чиг үүргийн талаар алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд мэдээлэл хүргэх, тэднийг эерэг ойлголттой болгох үүднээс “Хамтдаа”, “Гэр бүлийн нандин харилцаа” сэдэвт уулзалтын арга хэмжээг харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ар гэрийнхний дунд нийт 14 удаа зохион байгуулсан.

Бусад ажлын талаар: Тус цагдаагийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний

зөвлөлтэй 2018 онд хэрхэн хамтран ажиллах талаар тус газрын удирдлагууд хамтарсан хурал, уулзалтыг тус газрын хурлын зааланд зохион байгуулж, хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан саналаа нэгтгэн, зарим ажил арга хэмжээний зардлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа холбогдох хууль тогтоомжийн

хэрэгжилтийг сайжруулах, холбогдох мэдээллийг сонсох /audio/ хэлбэрт оруулах ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлтэй хамтран эхлүүлээд байна.

Page 11: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

11

Ахмадын баярыг угтан тус цагдаагийн газар болон харьяа газар, хэлтсийн нийт

ахмадуудад хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолт сонирхуулав. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын судалгааг нэгтгэн

Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж, энэ оны 3 дугаар улиралд хийхээр төлөвлөгдсөний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, гурав, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн дүүрэг дэх цагдаагийн хоѐр, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв.

Бүгд найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах

"UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 8 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс ирүүлсэн материалыг нэгтгэн судалж, болзол шаардлага хангасан 16 алба хаагчдын материалыг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албанд хүргүүлж, 2 алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд явсан.

“Автомашингүй өдөрлөг” арга хэмжээний үеэр тус цагдаагийн газрын харьяа 21

байгууллагын 900 гаруй алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын болон эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

Мөн иргэдэд хууль сурталчлах өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж, тодорхой

төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 500 гаруй иргэнд зөвлөгөө, сэрэмжлүүлэг материалыг тарааж, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай 5 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч төөрсөн 35 хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 12 удаагийн ээлжит шуурхай зөвлөгөөнд нийслэлийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар товч мэдээллийг танилцуулж ажилласан.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй

байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

а/ Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр 2.1 Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар

Тус цагдаагийн газраас энэ оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хэсэгчилсэн 5, нэгдсэн 1, нийт 6 арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Үүнд: “Эмзэг цэг-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ оны 3 дугаар улиралд давхардсан тоогоор офицер 1055, цагдаа 1048 нийт 2103 алба хаагч үүрэг гүйцэтгэж давхардсан тоогоор нийт 15674 аж ахуйн нэгж, 12060 иргэнийг шалгасан. Үүнээс баар 3155, караоке 3734 , ресторан 1066, паб 2044, хүнсний дэлгүүр 3363, түргэн үйлчилгээний цэг 4756, дэн буудал 1997, зочид буудал 2312, цахим тоглоомын газар 1208, саун массажны газар 435 шалгаж 634 зөрчил илрүүлсэн. Шөнийн эргүүлийн хяналт шалгалтыг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 672, зөрчил 13259 бүртгэгдснийг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 48.4, зөрчил 3,8 хувиар тус тус буурсан.

“Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 08 дугаар сарын 23-аас 09 дүгээр сарын 17-ны хооронд 373 офицер, 347 цагдаа нийт 720 алба хаагч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шөнийн цагаар эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж,

Page 12: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

12

4086 иргэн, 5227 аж ахуй нэгж байгууллага шалгаж, гар дээрээс архи зарсан 4, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 42, цаг хэтрүүлэн ажилласан 64, зохих зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь ажлын байранд байхгүй 167, нийт 277 зөрчил илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн бөгөөд арга хэмжээг зохион байгуулагдах хугацаанд Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчил гаргасан 435 иргэн, аж ахуйн нэгжийг 37.860.000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан. “Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхижүүлэх” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг орчиндоо түгшүүр төрүүлдэг архаг архичдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа Мааньт дахь архины албадан эмчилгээний газар албадан эмчилгээнд 110 хамруулсан.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангитай хамтран 06 дугаар сарын 10-наас 09

дүгээр сарын 10-ны өдрийн хооронд “Завьт эргүүл” арга хэмжээг явуулж, давхардсан тоогоор 184 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 524 алба хаагчдын хамт Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн гүүр, Сайханы саравч, Баянзүрх, Маршал, Яармаг, Зайсан, Сонсголонгийн гүүр, тогтоол ус, нуур, цөөрөм зэрэг газруудын орчимд 81 удаа 810 хүн цагийн үүрэг гүйцэтгэж, 11 удаа Аврах анги дээр бэлэн байдалд ажилласан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн санамж сэрэмжлүүлэг бүхий 5732 ширхэг зурагт хуудсыг иргэдэд тарааж, 24040 иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, 5866 иргэн, 6679 автомашиныг шалгаж, 7 иргэнийг 425.000 төгрөгөөр торгож, 65 дуудлага мэдээлэл хүлээн авч, 12 том хүн, 2 хүүхэд, нийт 14 иргэний цогцос гаргах ажиллагаанд оролцож, хэргийн газрын хамгаалалтыг 14 удаа ажилласан. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 ширхэг самбарыг Онцгой байдлын газрын Уул уурхайн аврах ангиас хүлээн авч, туул голын дагуу иргэд эрсдэж болзошгүй газруудад байршуулж, завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэлт, үйл явцыг 15 телевиз, 12 сайтаар сурталчилсан. Арга хэмжээний хүрээнд завьт эргүүлийн алба хаагчдаас голын усанд осолдсон талаархи дуудлага мэдээллийг хүлээн авч 235 том хүн, 45 хүүхэд, нийт 280 иргэний амь насыг аврах ажиллагаанд оролцсон.

Баянгол-Халаас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 6,8 сая төгрөгийн хохиролтой, 11

холбогдогчтой, 9 гэмт хэрэг илрүүлснээс, 7 хэргийг үйлдэл дээр нь, 2 хэргийг нөхөн илрүүлж улсын хэмжээнд “ASAP” санд эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоон, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 31 сэжигтэй этгээдэд хяналт тавьж ажилласан.

Архидан согтуурах, садар самуун явдалтай тэмцэх чиглэлээр "Шөнийн хяналт"

хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, 09 дүгээр сарын 19, 21-ны өдрүүдэд 23.00-03.00 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоѐр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, “Төгс бүсгүйчүүд” Төрийн бус байгууллага”-тай хамтран хуучнаар Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал, Саппорогийн автобусны буудал орчимд биеэ үнэлэгч 25 эмэгтэйчүүдийг шинэчилсэн бүртгэлд авч, эмнэлгийн үзлэгт хамруулсан.

2.2 Камер, техникийн хяналтын үйл ажиллагааны талаар: Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан нутаг дэвсгэрт 1425 камер

ажиллахаас 429 камер ажиллагаанд байна. Цагдаагийн байгууллагад камерын хяналтын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан аж

ахуй нэгж байгууллагын материалыг судлан Монгол Улсын барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага /MNS6423:2013/ стандарт хангасан 19 аж ахуй нэгж байгууллагад албан мэдэгдэл хүргүүлэв.

Нийслэл хотод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх

чиглэлээр гудамж, талбайд өнөөдрийн байдлаар 429 камер ажиллагаанд байна. Дүүрэг дэх

Page 13: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

13

цагдаагийн хэлтсүүд өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийг камержуулах чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 11-18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39 байршилд 78 хяналтын камер суурилуулах 615 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажил хийгдэж байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс 12 байгууллагатай хамтран 52 камер шинээр суурилуулж, 15 камерын техникийн үзүүлэлтийг сайжруулсан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоѐрдугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт 354 сая төгрөгийн өртөг бүхий 112 ширхэг камерыг улсын төсвөөр суурилуулах ажлыг Эрчимт цамхаг компани гүйцэтгэж, 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

2.3 Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны чиглэлээр: Хэсгийн байцаагч, хорооны цагдаагийн ажил дүгнэх хүснэгт, үр дүнг тооцох мэдээ гаргах

аргачлал зөвлөмжийг цагдаагийн байгууллагын журам /код-111/, Зөрчлийн тухай хууль, бусад хуультай уялдуулан 28 төрлийн аргачлал боловсруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын өгсөн

үүргийг хэрэгжүүлэх, “Хэсгийн байцаагчийн ажлын заавар”-ын хэрэгжилтийг хангах, хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжлэг үзүүлэх 13 төрлийн аргачлал боловсруулсан.

Хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаагийн 2018 оны эхний хагас жилд гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-111/-ын 111.4182.ж заагдсан 44 асуулт бүхий ажлын дүн мэдээний бодит байдлын мэдээ гаргасан ахлах байцаагч нартай цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж нэг бүрчлэн тулган авч, зөрүүтэй гаргасан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоѐрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч нарын ажлын дүн мэдээг засуулж, нэгтгэн танилцуулан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албанд хүргүүлсэн.

Батлагдсан хуваарь, ажлын чиглэлийн дагуу 37 ахлах байцаагч, мэргэжилтэнг хуваарьт

оруулан батлуулж, 7, 9 дүгээр саруудад 24 хорооны хэсгийн байцаагч, хорооны цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тулгамдсан 2 асуудлыг шийдвэрлэж, хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхижүүлэх 14 хоногийн ерөнхий арга хэмжээ зохион байгуулан үр дүнг тооцож, үйл ажиллагааг www.police.gov.mn, ub.police.gov.mn сайт, фейсбүкээр сурталчилав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Бүтэц орон

тоо батлах тухай” А/134 дүгээр тушаалаар Нийслэлийн 152 хороонд 154 хэсгийн байцаагч, хорооны цагдаа 146 орон тоо батлагдсан бөгөөд одоогоор 149 хэсгийн байцаагч, 146 хорооны цагдаа үүрэг гүйцэтгэж байна.

2.4 Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр: Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээтэй холбоотой 1412 зөрчилд 118.795.000

төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас Зөрчлийн тухай хуулийн 6.3 Тамхины хяналтын тухай хууль зөрчих” заалтаар 271 иргэн, аж ахуйн нэгжийг 30,405.000 төгрөгөөр, 10.4 “Худалдаа үйлчилгээний журам зөрчих” дэх заалтаар 1011 иргэн аж ахуйн нэгжийг 68.010.000 төгрөгөөр, мөн хуулийн 6.5 “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” заалтаар 130 иргэн, аж ахуйн нэгжийг 20.380.000 төгрөгөөр тус тус торгосон.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6

дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан нийт 75 аж ахуйн нэгжид санал өгснөөс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 9, Нийслэлийн захирагчийн ажлын албанд 66 саналыг хүргүүлсэн.

Page 14: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

14

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоѐр, гуравдугаар хэлтсүүд дүүргийнхээ

прокурорын газартай хамтран хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан 52 этгээдэд архидан согтуурахын хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангасан. Энэ оны 3 дугаар улиралд нийт 8202 хүн эрүүлжүүлэгдэж, тэдгээр иргэдэд дүүргийн Наркологийн эмнэлэгтэй хамтран “Архины хортой хэрэглээ, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт хийж, зөвлөгөө өгөх ажлыг хэвшүүлсэн бөгөөд нийт 2067 хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулсан.

Нийслэлийн эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэгтэй хамтран алба хаагчдыг

мэргэшүүлэх, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг дурьдвал: Баянгол, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийт 4 удаа дүүргийн Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэгтэй хамтран “Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд 206 иргэнд “Архины хор уршиг, тархи мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь” сэдвээр сургалт хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, ил шарх сорвийг цэвэрлэн боолт хийж, элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулах, хувцас олгох, хооллох, үс засах үйлчилгээ үзүүлэх зэрэг нийгмийн халамж үйлчилгээ үзүүлсэн.

“Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхижүүлэх” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх

цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг орчиндоо түгшүүр төрүүлдэг архаг архичдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа Мааньт дахь архины албадан эмчилгээний газар албадан эмчилгээнд 110 хамруулах ажлыг зохион байгуулсан.

2.5 Саатуулах байрны чиглэлээр:

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд энэ оны 3 дугаар улиралд 8213

хүнийг эрүүлжүүлж, үйлчилгээний хөлс хураамжид 24.907.566 төгрөгийг улсын орлогод оруулсан.

Эрүүлжүүлэх байранд хүргэгдэн нийт 3078 иргэнийг хүлээн авч эрүүлжүүлэх үйлчилгээг

үзүүлж, жижүүрийн эмч нар эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн иргэдийг журмын дагуу үзлэг хийн хүлээн авах боломжгүй 295 хүнийг буцаан, өвчин зовиуртай 283 хүнд анхан шатны тусламж үзүүлж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд 95 удаа дуудлага өгч, 95 иргэнийг үзүүлэн, эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтанд 35 хүнийг хяналтанд үлдээн, 13 хүнийг харъяа дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлж, ар гэр, асран хамгаалагчид нь 48 хүнийг хүлээлгэн өгч эрүүлжүүлэх үйлчилгээг үзүүлсэн.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд саатуулагдсан этгээдүүдийг

жижүүрийн бүрэлдэхүүн журмын дагуу үзлэг шалгалтыг хийн хүлээн авч, байрлуулан, хяналт тавин ажиллаж, жижүүрийн ахлах офицерууд “Аsap” сангаас шүүж, эрэн сурвалжлагдаж байгаа 25 хүнийг олж тогтоосон.

2.6 Эргүүлийн үйл ажиллагааны талаар: Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой,

Үндэсний их баяр, амралтын өдрүүд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/665, А/689 дүгээр захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам”, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын

Page 15: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

15

дарга, Засаг даргын хамтарсан 2018 оны А/71, А/262 дугаар захирамжаар “Баянгол номадик фестиваль” наадам зохион байгуулагдах үед болон Жанжин Д.Сүхбаатарын талбай, Гэрэлт гудамж, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голын эрэг дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 6 морь, 8 нохойт эргүүлийг ажиллуулж, давхардсан тоогоор 48 удаа 384 цагийн үүрэг гүйцэтгэж, 2500 хүнд санамж сэрэмжлүүлэг тарааж, зөрчил гаргасан 10 хүнд 65.000 төгрөгийн торгуулийг ногдуулж, сэжиг бүхий 78 иргэний биед үзлэг хийж, 109 тээврийн хэрэгслийг шалгаж ажилласан.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах азийн сайд нарын II бага хурал” зохион байгуулагдах үед

хэв журам сахиулах эргүүлд ажиллах алба хаагч нарын хуваарь, томилгоонд өдөр бүр тодотгол хийн батлуулж, ажлын дүн мэдээг нэгтгэн үр дүнг тооцож, үүрэг гүйцэтгэлтэд нь 5 удаа хяналт тавьж ажилласан.

Хуралд оролцох төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн

газар нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог газруудад давхардсан тоогоор явган эргүүлд 540 чиглэлд 1080 алба хаагчийг ажиллуулж иргэдээс ирүүлсэн 141 мэдээлэл, 2307 хүн, 1556 аж ахуйн нэгж, байгууллага, 503 тээврийн хэрэгсэл шалгаж, зөрчил гаргасан 43 хүнийг 1.285.000 төгрөгийн торгууль ногдуулж, 12 хүнийг эрүүлжүүлэх байранд, бие авч явах чадваргүй 1 хүнийг эмнэлгийн яаралтай тусламжийн төвд, 16 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах 1, бусад 3, нийт 4 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн

нэгдүгээр хэлтсийн авто болон явган эргүүлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн 4 чиглэлийн 8, явган эргүүлийн 24 чиглэлийн 48 алба хаагч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн 3 чиглэлийн 6, явган эргүүлийн 32 чиглэлийн 64 алба хаагчийг биечлэн шалгаж, агсамж тусгай хэрэгсэлгүй 6, хувцас формын зөрчилтэй 4, албаны бичиг баримтгүй 4 зөрчлийг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нарт нь танилцуулж, тухай бүр засуулан алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр ханган, шалган зааварчилж ажилласан.

Морьт эргүүлийг нийслэл хотын эрүү хэв журмын нөхцөл байдалд уялдуулан зохион

байгуулж, Сүхбаатарын талбай, Гэрэлт гудамж, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр туул голын эрэг хавиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийн 14 чиглэлд 28 алба хаагчийг ажиллуулж, сэжиг бүхий 78 иргэн, 109 тээврийн хэрэгсэл, 85 байгууллага, аж ахуйн нэгжийг шалган 2500 иргэнд санамж, сэрэмжлүүлэг тарааж, Зөрчлийн тухай хуулиар 10 иргэнд 1.450.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан.

Тулгар төрийн 2227, Их монгол улсын байгуулагдсаны 812, Ардын их хувьсгалын 97

жилийн ойн баяр наадмын өдрүүдэд 8 морьт эргүүлийг төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, туул гол эрэг зэрэг газруудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилгоор ажиллуулсан.

2.7 Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны талаар: Олон нийтийн цагдаа нарыг чадавхижуулах давтан сургалтыг 08 дугаар сарын 29-ний

өдөр зохион байгуулсан. Сургалтад 17 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын нийт 122 олон нийтийн цагдаа 2 ээлжээр тус бүр 4 цагийн хичээлд хамрагдаж, сургалтын үеэр олон нийтийн цагдаа нараас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн, Иргэний зөвлөлд танилцуулсан.

Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалт зарлах тухай албан

тоотыг 09 дүгээр сарын 04-ний өдөр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлж, зарыг тус

Page 16: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

16

цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулж, сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Олон нийтийн цагдаа нар гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад болон

холбогдох байгууллагад танилцуулж, судалгаа бүртгэлд 4929 хүнийг авч, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа 2034 удаагийн арга хэмжээнд оролцсон.

Хэсгийн байцаагч, хороон цагдаа нартай хамтран Хичээлийн шинэ жил, Хуулийн

хэрэгжилт нэгдсэн арга хэмжээ, Гэртээ харих зам хөтөлбөр, Unfriend аян, Сайн хөрш болзолт уралдаан, Сургууль аюулгүй орчин, Тамхины хяналт, Цахим тоглоомын газар, Сургуулийн эргүүл, Нийтийн байр зэрэг тусгай арга хэмжээнүүдэд идэвхитэй ажиллаж, 8490 аж ахуй нэгж байгууллагад архи согтууруулах ундааны худалдаа, хэрэглээнд анхаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж, санамжийг хүргүүлж, цагдаагийн алба хаагчтай хамтран 140 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, 1002 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажилласан.

Нийслэлийн дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн

хэв журам сахиулах чиглэлээр цагдаагийн алба хаагчидтай хамтран эргүүл хяналт шалгалтад ажиллан, хариуцсан хороодын 15522 байгууллага, аж ахуйн нэгжийн харуул манааг шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 30277 иргэнд хууль тогтоомжийг сурталчилж, гудамж талбай олон нийтийн газар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1277 иргэнийг цагдаагийн байгууллагад, 384 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагч, хороодын

идэвхтэн, хэв журмын 383 урамшуулалт эргүүлтэй хамтран явган эргүүлээр ажиллаж , гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан нийт 131 дуудлага мэдээллийг хамтран шалгаж шийдвэрлүүлэн, зөрчил гаргасан 321 иргэнд хэв журам сахих талаар шаардлага тавьж, цагдаагийн байгууллагад хүргэн зөрчлийг шийдвэрлүүлж, дэмжлэг үзүүлэн ажилласан.

2.8 Захиргааны хяналтын үүргийн хэрэгжилтийн талаар: Цагдаагийн туслах тоо бүртгэлийн зааврын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын харъяа

газар, хэлтэс, тасаг, албадаас зөрчлийн шийдвэрлэлтээр 156, эрүүлжүүлсэн хүмүүсийн 881, нийт 1037 бүртгэлийг хянаж төвлөрсөн тоо бүртгэлд бүртгэлд оруулсан.

Галт зэвсэг худалдан авсан, шинэчилсэн бүртгэлд ороогүй, галт зэвсгийн гэрчилгээгээ

шинэчлэх хүсэлт гаргасан 71 иргэнд шинээр гэрчилгээ олгож, галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, хаягаа өөрчилсөн 355 галт зэвсгийн гэрчилгээнд шилжилт хийж, 61 иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тодорхойлолт олгосон ба нийт 1150 иргэний материалд холбогдох ажиллагааг хийсэн.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Галт зэвсэг бүртгэл,

мэдээллийн нэгдсэн сангаас 13972 галт зэвсгийн лавлагааг гаргаж, бүртгэлтэй галт зэвсэг худалдаалах хүсэлт гаргасан 30 иргэнд холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгож ажилласан.

2.9 Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин

гарсан зэрэг гэнэтийн аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэм сахиулах талаар: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/644 дугаартай “Мал,

амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар,

Page 17: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

17

Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, Сонгинохайрхан дүүргийн Баруун туруун, Шар хөтөл, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгой зэрэг нийт 8 постод харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн хэлтсүүдээс 24 цагаар 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хяналт шалгалт хийж , авто тээврийн шалган бүртгэх пост, товчоодод давхардсан тоогоор 240 алба хаагч, 5760 цагийн үүрэг гүйцэтгэж, Нийслэл хотоос гарч буй 8210, Нийслэл хот руу орж буй 9726, нийт 17936 тээврийн хэрэгслийг шалгаж, тээврийн хэрэгсэл, малын түүхий эдийн гарал үүслийн бичиг баримтгүй 1456 тээврийн хэрэгсэл, 404 тооны малыг буцааж, 17936 иргэнийг шалгаж, хууль бусаар тээвэрлэж явсан 6 ширхэг тарваганы нойтон махыг илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төв болон Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4702 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид зааснаар 166.055.000 төгрөгийн торгууль ногдуулан арга хэмжээ тооцож, бичиг баримтгүй ТОЗ-8 маркын 1 буу тээвэрлэж явсныг түр хураан авч ажилласан.

Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар,

Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоѐр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсүүдээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран давхардсан тоогоор нийт 415 ажилтан, алба хаагч, 154 техник хэрэгсэлтэйгээр, нийслэлийн 5 дүүргийн 34 хорооны 604 өрхийн нийт 15879 тоо толгой малыг нийслэл хотоос гаргаж, 619 мэдэгдэл, шаардлага хүргүүлж, 2202 санамж, сэрэмжлүүлэг тарааж, зөрчил гаргасан 6 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу 300.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Нийслэл хотын суурьшлын бүс буюу хориглосон бүсэд байгаа малтай өрхүүдийг нүүлгэн

шилжүүлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийний фермд суурьшуулж байгаа ба нийт 15 өрхийн 519 тооны малыг хориглосон бүсээс гаргах, мөн хотоос гаргасан 521 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, 83 өрхийн хашаа саравчийг буулгах ажлыг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний “Хүн, мал, амьтны гоц

халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур дүүргийн Өлзийт, Таван толгой гүүр, Баруун туруун, Эмээлт, Хэрлэнгийн гүүр автотехникийн шалган бүртгэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Налайх дүүргийн “Тэрэлж, зүүн аймаг явах автозамын уулзвар”, “Хонхор тосгоны уулзвар”-даар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа, тээшинд үзлэг хийх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хэв журам сахиулах чиглэлээр хяналт шалгалтыг явуулж, нийт 16 алба хаагч, 24 цагийн үүрэг гүйцэтгэж, 25592зорчигчдын ачаа тээш, 106825 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийж, хууль бусаар тээвэрлэж явсан 87 ширхэг нойтон тарвагыг “Зооноз” төвд хүлээлгэн өгч, хариуцлага тооцуулахаар харьяалалын дагуу Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж, 95 тээврийн хэрэгсэл журамлаж, 7830 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тарааж, зөрчил гаргасан 3559 хүнийг 75.448.500 төгрөгөөр торгож ажилласан.

б/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Өсвөр насны хүүхэд, залуучуудыг цахим гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, зохистой

хэрэглээг бий болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Unfriend” хөдөлгөөний хүрээнд Төрийн ордонд 09 дүгээр сарын 07-ны өдөр “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэгт 80 алба хаагч оролцуулж, Гэрэлт гудамжинд Unfriend хөдөлгөөнийг сурталчлах ажил, арга хэмжээнд хамтарсан багийн 15 алба хаагч ажиллуулан 370 иргэнд 4 төрлийн санамж сэрэмжлүүлэг тараасан.

Page 18: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

18

“Unfriend” хөдөлгөөнийг сурталчлах ажлын хүрээнд их дээд, ерөнхий боловсролын

сургуулийн оюутан сурагчид, эцэг эх асран хамгаалагчид зориулсан А4 хэмжээтэй 2 төрөл, хүрээ, хулдаасан самбар, наалддаг стикер, зөвлөмж зэрэг 7 төрлийн сурталчилгааны материалын загварыг бэлтгэн Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэст хүргүүлсэн.

Мөн “unfriend” хөдөлгөөнийг сурталчлах, Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн иргэдийн

боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, оюутан залууст зөвлөмж мэдээлэл өгөх зорилгоор 3 төрлийн сурталчилгааны материалын эх загварыг бэлтгэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэст танилцуулан, 5 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж, 6000 ширхэг сурталчилгааны материалыг хэвлүүлэн 09 дүгээр сарын 19-ний өдөр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгч, гудамж талбай олон нийтийн газар, зах худалдааны төв, нийслэлийн төр захиргааны байгууллага, орон сууцны орц, мэдээллийн самбар, иргэдийн автомашинд байршуулах ажлыг зохион байгуулсан.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 төрлийн зурагт постер бэлтгэн

бэлтгэж, хөдөлгөөнтэй холбоотой албан ѐсны фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн 12 төрлийн видео, 7 мэдээлэл, 21 зурагт хуудас постерийг байгууллагын цахим хуудас /www.ub.police.gov.mn/, олон нийтийн сүлжээ хуудас /facebook, twitter/-нд байршуулж, 22 видео шторкийг телевизүүдэд өгч тодорхой цагаар 2-3 удаагийн давтамжтайгаар гаргуулсан.

Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газар байрлуулсан 77 лед дэлгэц, 85 урсдаг

болон сурталчилгаа мэдээллийн самбарууд, 238 орон сууцны лифт, 64 нийтийн тээврийн хэрэгслийн автобусны буудал зэрэг газруудад видео штрок, зурагт самбаруудыг байршуулан олон нийтэд түгээсэн.

Аяныг сурталчлах, өсвөр насны хүүхэд, залуучуудыг цахим гэмт хэрэг, зөрчлөөс

хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 37 их дээд сургууль, ерөнхий боловсролын 58 сургуулийн 15600 гаруй оюутан сурагчдад яриа таниулга хийж, сургууль тус бүрийн мэдээллийн самбарт зөвлөмж байршуулан тус аянд нэгдүүлсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн

өдөр”-ийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах үед 43 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн ГХУСАЗЗөвлөлтэй

хамтран хар тамхи, мансууруулах бодисны хор уршгийн талаар нэг төрлийн шторк, зурагт хуудасны зохиол, агууламжийг бэлэн болгон гүйцэтгэх студид хүргүүлж, Дээрэмдэх гэмт хэрэг, Хамтарсан баг, Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3D аниемешн зохиомжит зургуудаас постерууд, Орон нутгийн зам – Хөдөлгөөний соѐл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар зэрэг 8 зурагт хуудас бэлтгэн байгууллагын цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэж ажилласан.

Хүчит шонхор, Нарантуул-2, Хар хорин, Өгөөмөр, Нарантуул, Да-Хүрээ зэрэг томоохон зах

худалдааны төвүүдийн радио, чанга яригчаар өдөр бүр 2 цагийн давтамжтайгаар үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэсэн.

“Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан

сэргийлэх чиглэлээр 30 минут тутам 2-3 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, эцэг эхээсээ төөрч ирсэн 26 хүүхдийн талаарх мэдээллийг зарлан мэдээлэн, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 620 иргэн аж ахуй нэгжид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, зөвлөмжийг өгч, 67 гадаадыг иргэнд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос

Page 19: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

19

сэргийлэх зөвлөмжийг тараан өгч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон 5 телевизээр байгууллагын үйл ажиллагааг сурталчилж иргэд, олон нийтэд хүргэсэн.

“Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа

явуулдаг 66 их, дээд сургууль, 8 коллеж, 262 ерөнхий боловсролын сургууль, 400 цэцэрлэг, 10 мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд эргүүлийн 490 чиглэлд 980 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж 3965 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараасан. Мөн

Монголын Оюутны холбоо, Дотуур байрны багш нарын нэгдсэн холбоотой уулзалт зохион

байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 2018-2019 оны хичээлийн жилд хамтран ажиллах талаар ярилцаж, 65 их дээд сургууль, коллежийн дотуур байранд байрлаж буй 21000 гаруй оюутанд яриа таниулга хийсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 85 их дээд, сургууль коллежийн дотуур байранд байрлаж буй оюутан, 142 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш, ажилчид оюутан, сурагчдад гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирхоос урьдчилан сэргийлэх чиглэлээр болон зөрчлийн тухай хуулиар нийт 17840 хүнд 25 удаагийн яриа таниулга хийж 5450 ширхэг санамж сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 73 их дээд сургууль, 128 ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2018-2019 оны хичээлийн шинэ жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэр хорооллын гудамж талбайн зам дагуу явж буй 89 тээврийн хэрэгслийн ачаа тээшинд

үзлэг шалгалт хийж, ажлын зураг авалтыг байгууллагын цахим хуудсанд байршуулж иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

Өсвөр насны хүүхэд, залуучуудыг цахим гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, зохистой

хэрэглээг бий болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Unfriend” хөдөлгөөний хүрээнд Төрийн ордонд 09 дүгээр сарын 07-ны өдөр “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэгт 80 алба хаагч оролцуулж, 09 дүгээр сарын 08-ны өдөр Гэрэлт гудамжинд UNFRIEND хөдөлгөөнийг сурталчлах ажил, арга хэмжээнд хамтарсан багийн 15 алба хаагч ажиллуулан 370 иргэнд 4 төрлийн санамж сэрэмжлүүлэг тараасан.

“Unfriend” хөдөлгөөнийг сурталчлах, Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн иргэдийн

боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, оюутан залууст зөвлөмж мэдээлэл өгөх зорилгоор 3 төрлийн сурталчилгааг бэлтгэн гаргаж, Нийслэлийн Засаг даргаас 5 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж, 6000 ширхэг сурталчилгааны зурагт хуудсыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгч, гудамж талбай олон нийтийн газар, зах худалдааны төв, нийслэлийн төр захиргааны байгууллага, орон сууцны орц, мэдээллийн самбар, иргэдийн автомашинд байршуулах ажлыг зохион байгуулсан.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 төрлийн зурагт постер бэлтгэн

бэлтгэж, хөдөлгөөнтэй холбоотой албан ѐсны фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн 12 төрлийн видео, 7 мэдээлэл, 21 зурагт хуудас постерыг байгууллагын цахим хуудас /www.ub.police.gov.mn/, олон нийтийн сүлжээ хуудас /facebook, twitter/-нд байршуулж, 22 видео шторкийг телевизүүдэд хүргүүлсэн. Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газар байрлуулсан 77 лед дэлгэц, 85 урсдаг болон сурталчилгаа мэдээллийн самбарууд, 238 орон сууцны лифт, 64 нийтийн тээврийн хэрэгслийн автобусны буудал зэрэг газруудад видео штрок, зурагт самбаруудыг байршуулан олон нийтэд түгээлээ. Аяныг сурталчлах, өсвөр насны хүүхэд, залуучуудыг цахим гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 37 их дээд сургууль, ерөнхий боловсролын 58 сургуулийн 15600 гаруй оюутан сурагчдад яриа таниулга хийж, сургууль тус бүрийн мэдээллийн самбарт зөвлөмж байршуулан тус аянд нэгдүүлсэн.

Page 20: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

20

“Unfriend хөдөлгөөн”-ий хүрээнд хийгдсэн 12 төрлийн шторкийг 09 дүгээр сарын 17-ны

өдөр 11 телевизэд өгч иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран

дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, Түр хамгаалах байр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн 50 алба хаагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сургалтыг 1.380.000 төгрөгийн санхүүжилтээр 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төв Баянгол дүүргийн Прокурорын газар, Хууль сахиулах сургуулийн их сургууль,“Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагаас багш нарыг урьж оролцуулан 6 сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон телевиз, байгууллагын цахим хуудсаар иргэд олон нийтэд сурталчилсан.

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, иргэдийн хууль

эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 566 хүнд 10 удаагийн 20 цагийн яриа таниулга, сургалт орж, 12 төрлийн шторк, 1 богино хэмжээний кино, 5 төрлийн 1200 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, газрын авлага, зурагт хуудас тараан ажилласан. Тухайлбал: Дүүргүүдийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн хэлтэс, “Эрэг” төрийн бус байгууллагатай хамтран архины хамааралтай 32, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 21, эрүүлжүүлэх байранд орсон 47 нийт 90 хүнд иргэнд сургалт орж, 5 иргэнийг ажилд зуучилж, “Монгол халамж” төрийн бус байгууллагатай хамтран “Амьдралын үнэ цэнэ” сургалтыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоѐрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт оршин суудаг хүчирхийлэл үйлдэгч 151 иргэнд, 09 дүгээр сарын 21-ний өдөр “Gem international” ХХК-ийн 160 ажилтнуудад, Хууль зүй, Дотоод хэргийн яам, IDLO олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хэсгийн байцаагч болон бусад төрөл, мэргэжлийн албадын 35 ажилтан, алба хаагч нарт тус тус сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Интернет цахим тоглоомын

газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 175 цахим тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад нийт 21 цахим тоглоомын газар нь цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг илрүүлж нийт 1.250.000 төгрөгөөр торгож, 55 шаардлага хүргүүлж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхаар баталгаа авч, 94 ширхэг зөвлөмж, тараах материал санамж сэрэмжлүүлэг брошур 320 ширхэгийг тараасан.

Мөн хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Зөвлөмж”

боловсруулж, 500 ширхэгийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулсан. Монголын Морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морь унаач хүүхдүүдийг унаж бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хувийн дугаар, нэр, хаягийг бүрэн зүүлгэх, хамгаалалтын дуулга, хамгаалах хувцсыг иж бүрнээр нь өмсгөж, уралдуулах ажлыг зохион байгуулж ажилласан. Зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар 7 телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/86 дугаар захирамжаар батлагдсан “Иргэдийн

оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд “Нэг хөрш-Нэг айл” ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Үүнд:

Нийслэлийн хэмжээний 358 хөршийн холбоо дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 848.055.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж,

Page 21: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

21

тухайн орчиндоо “Хөршийн хяналтын бүлэг”-ийн лого бүхий хаяг тэмдэглэгээтэй мэдээллийг 164 сууц өмчлөгчдийн холбоо, 380 байр, гэр хорооллын 445 гудамжинд шинээр байршуулсан. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 97 хөршийн хяналтын бүлгийн 228 гишүүдийг хамруулсан 5 цагийн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Гэр хороолол, орон сууцны гудамж талбай, явган замын гэрэлтүүлгийг сайжруулах, харанхуй гэрэлтүүлэггүй газруудад гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Хөршийн хяналтын бүлэг”-үүд гудамж талбайд тавигдсан асахгүй эвдэрсэн 335 гэрэлтүүлэг байгааг солиулах, цаашид шинээр тавиулах шаардлагатай гудамж, 95 цэгийн судалгааг гаргаж холбогдох газруудад хүргүүлсний үр дүнд Чингэлтэй дүүрэг Засаг даргын нөөц хөрөнгөөр 16 ширхэг гэрэлтүүлгийг шинээр, Хан уул дүүрэг 138 гэрэлтүүлгийг дахин засварлуулж хэвийн ажиллагаанд оруулсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсээс JCI leader төрийн бус байгууллагатай хамтран “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлж 79 дүгээр бүрэн дунд сургуулийн орчимд 10 ширхэг гэрэлтүүлэг, Багануур дүүрэг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 2 дугаар хорооны ажлын байрны гадна 3 ширхэг камерыг байршуулж, гэрэлтүүлгийг шинээр тавьсан. Баянгол дүүрэг гэр хорооллын болон орон сууцны гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавин ажилласны үр дүнд гэр хорооллын 8 хороодыг шинээр гэрэлтүүлэгтэй болгож, 252 аж ахуйн нэгж байгууллагын гадна хяналтын камер, гэрэлтүүлгийн асуудлыг давхар шийдвэрлүүлсэн.

Хэв журмын урамшилт эргүүлээр ажилласан иргэдээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан

сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаа нартай хамтран 5080 иргэн, 664 айл өрх, 3584 аж ахуйн нэгж байгууллагад галын аюулгүй байдал, гарч болзошгүй эрсдэл, байгалийн гамшгаас өөрсдийн өмч хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалах талаар яриа таниулга хийж, холбогдох хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчилж, гэмт хэргийн шинжтэй 21, зөрчлийн шинжтэй 693 нийт 714 мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өгч, өөрсдийн амьдарч буй байр орон сууцанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 458 иргэн, байнга согтууруулах ундаа хэрэглэн бүлэг бөөгнөрөл үүсгэдэг 236 айл өрхийн талаар мэдээлэл өгч цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн өмчийн хулгай, орон байрны хулгай, халаасны хулгай, авто машины хулгай /эд анги, эд зүйл алдагдах/, болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, ресторан, караоке, хүнсний дэлгүүр, цахим тоглоомын газар, автобусны буудал, зах худалдааны төв, банк, үнэт эдлэлийн дэлгүүр, барьцаалан зээлдүүлэх зэрэг 8569 байгууллага аж ахуйн нэгжид 32 төрлийн 48000 ширхэг санамж, сэрэмжлүүлгийг тарааж, 2 төрлийн 2437 шаардлага хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж зөрчсөн 671 иргэний үйлдлийг таслан зогсоох талаар шаардлага тавьж, гудамж талбай олон нийтийн газарт удаа дараа архидан согтуурсан 1091 иргэний талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч 559 иргэн эрүүлжүүлэн, биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 625 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь, гудамж талбайд согтуу хэвтэж байсан 122 иргэнийг 103-т хүлээлгэн өгч, зам дагуух гэрлийн шон болон байгууллага аж ахуйн нэгжийн хашаа, ил харагдах газруудад наасан саун, массаж гэсэн 257 зарыг хуулж хэсгийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчид ерөнхий

боловсролын сургуулийн суралцагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн ажиллах журмыг идэвхжүүлэх чиглэлээр 251 сургуулиас 164 сургуульд “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг байгуулж, 1968 гишүүнтэй үйл ажиллагааг явуулж байна. Дээрх бүлгэмүүдэд хариуцсан дүүрэг дэх цагдаагийн байгууллагатай хамтран мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, судалгааг шинэчлэн гаргасан.

Нийслэлийн Засаг даргын “Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д

Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийг нэгдсэн таних тэмдэг, хувцас зэрэг шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхээр саналыг холбогдох газарт хүргүүлсэн.

Page 22: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

22

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

чиглэлээр Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, “Айзерзоне” ХХК-тай хамтран дуут дохио, байршил тогтоогчоор хангах “Цахлай” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичгийг байгуулж 10 сургууль, 36 хорооны нийгмийн ажилтнуудад мэдээлэл хүргүүлж 3450 сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах, болзошгүй эрсдэл, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажилласан. Мөн 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын 3 сургуулийн 1598 сурагчидтай гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх”

нэгдсэн арга хэмжээний хүрээнд холбогдох газартай хамтран алба хаагчдаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй 16, хараа хяналт сул 116, хөдөлмөр эрхлэгч 28, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 50, гуйлга гуйдаг 6, хог түүдэг 2, орон гэргүй, тэнэмэл иргэдийн 7, сургууль завсардсан 11 нийт 236 хүүхдийг олж тогтоон, нэгдсэн бүртгэлд оруулсан.

Олж илрүүлсэн 236 хүүхдээс эрэгтэй 172, эмэгтэй 64 хүүхэд байна. Насны байдлаар нь

авч үзвэл 0-7 насны 54, 8-13 насны 98, 14-17 насны 84 хүүхэд байна. Үүнээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон холбогдох хүүхдийн байгууллагад 52, эцэг эх, асран хамгаалагчид 154, Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн дэргэдэх түр хамгаалах байранд 2, асрамжийн газарт 3, хамтарсан багийн хяналтад 23, боловсролын байгууллагад 2 хүүхдийг тус тус хүлээлгэн өгч хамгаалан байршуулж, хариу үйлчилгээ үзүүлсэн. Эцэг эхийн зөвшөөрөлгүй насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлж байсан 14 газарт шаардлага хүргүүлж, 154 эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөмж өгч, насанд хүрээгүй хүнд цаг хэтрүүлэн үйлчилж байсан цахим тоглоомын 2 газарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцсон.

Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд

хамруулах зорилгоор “Треза эх” халамжийн байгууллага, үзлэгт “Чанд авиа” өрхийн эмнэлэгтэй хамтран 20 иргэн, Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс 50 иргэнийг тус тус хооллож анхан шатны эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, 14 иргэнийг бичиг баримтжуулсан.

Энэ оны 03 дугаар улиралд нийт телевизэд 160 удаа, радиод 20 удаа, сонинд 5 удаа мэдээ, мэдээлэл өгч иргэд олон нийтэд хүргэсэн.

б/ Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Нийслэлийн хэмжээнд 7-8 дугаар сард 15024 гомдол, мэдээлэл шалгасан. Улсын

хэмжээнд бүртгэгдсэн 28135 гомдол, мэдээллийн 53,3 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 7393 буюу 49,2 хувийг гэмт хэргийн шинжтэй, 7631 буюу 50,7 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна.

Гэмт хэргийн шинжтэй 7393 гомдол мэдээллийн 4346 буюу 28,9 хувийг хэрэг бүртгэлтийн

хэрэг нээж, 2794 буюу 18,5 хувийг хэрэг нээхээс татгалзсан саналыг прокурорт гаргаж, 24 буюу 0,1 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 7165 буюу 96,9 хувийг нь шийдвэрлэсэн.

Зөрчлийн шинжтэй 7631 гомдол, мэдээллийн 208 буюу 2,7 хувийг торгож, 2557 буюу 33,5

хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 4876 буюу 63,8 хувьд нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 28 буюу 0,3 хувийг харьяаллаар шилжүүлж, 7626 буюу 99.2 хувийг нь шийдвэрлэж ажилласан байна. Гомдол мэдээллийн 14804 буюу 98.5 хувийг шийдвэрлэсэн.

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн

иргэдийн санал, хүсэлтийг хууль зүйн дагуу шийдвэрлүүлэх зорилгоор тус цагдаагийн газраас

Page 23: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ … · “Үйлдвэрлэлийн дадлагын сургалт зохион байгуулах тухай”

23

227, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нараас биечлэн 32890 иргэнтэй утсаар холбогдон санал, хүсэлтийг сонсож, улмаар шийдвэрлэлтийг эрчимжүүлэн хяналт тавьж ажилласан.

Нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагаас оршин суугаа газраасаа гарч яваад сураггүй алга болсон хүн 724, шүүхээс даалгасан бусад хүн 708, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 15, оргодол 87, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 1109, гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл 2620, тээврийн хэрэгсэл 98-г тус тус зарлаж, оршин суугаа газраасаа гарч яваад сураггүй алга болсон хүн 589, шүүхээс даалгасан бусад хүн 167, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 91, оргодол 31, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 396, гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл 214, тээврийн хэрэгсэл 31-г тус тус олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоосон.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/231 дүгээр

тушаалаар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ,нийтлэг шаардлага МNS 5274:2017” стандартыг шинэчлэн боловсруулан стандартыг энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Барьцаалан зээлдүүлэх газар”, “Ломбард” арга хэмжээг дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг хамруулан зохион байгуулж, нийт 437 барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, стандартын шаардлага хангаагүй 139 газарт шаардлага хүргүүлж, үр дүнг тооцон, 16 ломбардны үйл ажиллагаа эрхлэх гэрээг цуцлах саналыг холбогдох газарт хүргүүлсэн.

Прокурорын шаардлага, мэдэгдэл Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн

хэлтсүүдээс Прокурорын байгууллагаас ирүүлсэн шаардлагын дагуу зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад албаны шалгалт явуулж, сахилгын болон үр дүнгээр арга хэмжээ тооцож, хариуг заасан хугацаанд хүргүүлэх ажил хэвшил болсон.

Прокурорын байгууллагаас ирүүлсэн шаардлагыг тухай бүр алба хаагч нарт танилцуулж,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа алдаа дутагдал түүний шалтгаан нөхцлийг арилгах, мөрдөгч нарын хуулийн болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг ахиулах зорилгоор 18 удаагийн сургалтыг дотооддоо болон дүүргийн прокурорын газруудтай хамтран зохион байгуулж, 597 алба хаагчдыг хамруулсан.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүрэг дэх цагдаагийн

хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал худалдан борлуулдаг цэг, томоохон зах худалдааны 12 төвүүдэд хяналт тавьж, орон нутгаас нийслэл рүү орж ирж буй иргэдийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх ажлыг Замын цагдаагийн албадтай хамтран зохион байгуулж сэжиг бүхий 1227 тээврийн хэрэгсэл, овор ихтэй 544 эд зүйлс, 1370 хүнийг шалган үзлэг хийж ажилласан байна. “Хараа хяналт”, “Тээш”, “Бүртгэл-2”, “Хяналт” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг нийт 220 алба хаагчдыг хамруулан зохион байгуулж, мал бүхий иргэдэд 12 удаагийн яриа таниулга хийж, томоохон зах худалдааны төв болон иргэдэд зурагт хуудас, сэрэмжлүүлгийг 1480 ширхэгийг тараан өгсөн.

Улсын Онцгой Комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар албан

даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Сүхбаатар дүүрэг нь дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан нийслэлийн ногоон бүсэд оршин сууж байгаа мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч 2018 оны эхний 9 сарын байдлаар мал хулгайлах төрлийн дуудлага мэдээлэл 4 ирсэн бөгөөд урьд оны мөн үетэй харьцуулахад 3 нэгжээр буюу 28 хувиар буурсан.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР