Web design lecture 1

32
Оюутны мэргэжлийн ур чадварыг дээшл лэх боломж үү Хичээл заах багш: И. Нямсүрэн 1 Лекц №1 Хичээлийн нэр: Вэб дизайн Cloud computing буюу үүлэн тооцоолол

Transcript of Web design lecture 1

Page 1: Web design lecture 1

Оюутны мэргэжлийн ур чадварыг дээшл лэх боломжүү

Хичээл заах багш: И. Нямсүрэн

1

Лекц №1

Хичээлийн нэр: Вэб дизайн

Cloud computing буюу үүлэн тооцоолол

Page 2: Web design lecture 1

Дүгнэх журамХичээлийн ирц – 10

Идэвх- 10

2 Бие даалт – 15

2 Сорил – 20 (8, 15 долоо хоног)

Лаборатор ажил – 15

Нийт 70 оноо

2

Хичээлийн нэр: Вэб дизайнЛекц-16 цаг Семинар -16 цаг

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН

Ашиглах ном, сурах бичиг, материал:Ц. Уранбилэг “Вэб дизайн” 2003 он

Page 3: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

1. Өмнөх мэдлэгийг сэргээх • Интернэт, Вэб сайтны ажиллах зарчим, Сервэр, клиент тал,

Хост, протокол-IP/TCP, FTP, HTTP, SHTTP, DNS сэдвүүдээр ярилцах

1. Шинэ мэдлэг• Үүлэн тооцоолол буюу Cloud Computing

1. Бататгал

2. Дүгнэлт

3. Гэрийн даалгавар

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 3

Page 4: Web design lecture 1

Интернэт, түүний ажиллах зарчим

1. Интернэт гэдэг нь HTTP гэсэн стандарт протокол ашиглан өөр хоорондоо холбогдон мэдээлэл дамжуулдаг дэлхий даяар тархсан компьютерүүдийн асар өргөн сүлжээ юм.

2. Интернэтийн гол зорилго нь клиент/сервэр хоёрын хооронд мэдээллийг найдвартай дамжуулахад оршдог.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 4

Page 5: Web design lecture 1

Интернэтээр мэдээлэл хэрхэн дамжигддаг вэ?:

1. Интернэтэд холбогдсон сая сая компьютерүүд мэдээллийг өөр хоорондоо харилцан дамжуулах зорилгоор холбогддог бөгөөд интернэт нь мэдээллийг багц багцаар дамжуулах системийг ашигладаг.

2. Компьютер өөрт байгаа мэдээллийг бусдад дамжуулах болохоор уг мэдээллийг PACKET (багц) болгон хуваадаг. Эдгээр багц мэдээлэл нь дугаарлагдах бөгөөд очих багц бүрт компьютерийн хаяг хамт явдаг. Нөгөө төгсгөлд хүлээн авч буй компьютер тухайн багц мэдээллийг цуглуулан аваад жинхэнэ оригинал мэдээлэл болгон хувиргадаг.

3. Интернэт нь дээрх технологиор ажиллахын тулд мэдээлэл хүлээн авах, илгээх стандартыг бий болгосон бөгөөд үүнийг PROTOCOL (протокол ) гэж нэрлэдэг.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 5

Page 6: Web design lecture 1

Интернэтийн сүлжээнд ашиглагддаг стандарт

протоколуудПротоколын

нэрНэрний тайлбар Зорилго

DNS Domain name systemДомайн нэрийн систем

Домайн нэрийг IP тоо болгон хувиргана

FTP File transfer protocolФайл дамжуулах протокол

Компьютерүүдийн хооронд файл дамжуулна

HTTP Hypertext Transfer ProtocolВэб хуудсыг ажиллуулах протокол

Вэбд суурилагдсан мэдээлэл дамжуулна

IP Internet Protocol Багц мэдээллийг дамжуулна

TCP Transmission Control ProtocolДамжуулалтыг шалгах протокол

Багц мэдээллийн урсгалыг удирдана

Telnet telnet Терминал үндэстэй профессоруудын хооронд мэдээлэл дамжуулах

SNMP Simple Network Management Protocol

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 6

NNTP Network News transfer Protocol

Arpa сүлжээн дэхь мэдээлэл, тараах, хайх, цуглуулах үүрэгтэй

SSL Secure sockets layer Мэдээллийг өндөр нууцлалтайгаар дамжуулдаг

DHCP Dynamic Host Configuration Protocol

Дотоод сүлжээнд байгаа компьютерийг IP хаягаар хангадаг

ICMP Internet control Message protocol

Мэдээлэл дамжуулах үед алдааны ба хяналтын дохиог удирддаг

ARP Address Resolution Protocol

Физик хаягт интернэтийн хаягийн байршлыг тогтооно

SMTP Simple Mail Transfer Protocol

Мэйл сервэрлүү мэдээлэл дамжуулах протокол

MIME Multipurpose Internet Mail ExtensionsОлон зорилго бүхий интернэт мэйл

Мэйл сервэрээс мэдээлэл хүлээн авах

POP Post Office Protocol Мэйл сервэрээс мэдээлэл хүлээн авна

Page 7: Web design lecture 1

Интернэтэд холбогдох хурд

Интернэт сүлжээнд холбогдох хамгийн гол үзүүлэлт нь холболтын хурд юм. Интернэт холболтын хурдыг бит /пер /секунд нэгжээр хэмждэг. Интернэт холболтын хурд 512 mbps байна гэдэг нь 512*10242 битийг нэг секундэд дамжуулах чадвартай байна гэсэн үг юм. Жишээ нь: hello гэдэг үг нь ASCII стандартаар h=72, e=101, L=108, O=111 Гэсэн аравтын тооллын системийн утгатай тэнцэнэ.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 7

Тэмдэгт H e l l o10-тын тооллын систем

72 101 108 108 111

2-тын тооллын систем

01001000 01100101 01101100

01101100 01101111

Интернэтийн хурдаа шалгахда:www.speedtest.mn

Page 8: Web design lecture 1

Тоон систем дээр суурилсан компьютер

Компьютер нь програмыг биелүүлэх явцдаа өгөгдөл ба командуудыг санах ой буюу регистрүүдэд хадгалдаг. Ингэхдээ тодорхой хэмжээгээр хэсэгчлэн хадгалдаг. Компьютерт бүх төрлийн мэдээлэл нь сигнал буюу дохио хэлбэрээр дүрслэгддэг ба 0 буюу цэвэрлэгдсэн, 1 буюу тавигдсан (Binary code) гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр дүрсэлдэг байна. Энд хэрэглэгдэж буй 0 буюу 1-ийг мэдээллийг хэмжих хамгийн бага нэгж гэж нэрлээд бит (bit) гэж тэмдэглэдэг.

Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. 8 бит нь 00000000-11111111 хооронд 256 янзын үсэг, тоо, тэмдэгт зэргийг дүрслэх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 8 бит нийлж 1 байт үүсгэдэг. 1 байт нь графикийн нэг цэг, нэг үсэг, тэмдэгт, 0-255 хүртэлх нэг тоог илэрхийлдэг. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-off…) 8bit=1Byte

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 8

Page 9: Web design lecture 1

Аналог систем дээр суурилсан амьдрал

Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын тооллоор буюу зөвхөн хар цагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьс ч байдаг аналог систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, температур зэрэг байж болно. Нам болон өндөр түвшин мөн дунд түвшин бүгд аналог системийн хувьд дүрслэгдэнэ.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 9

Page 10: Web design lecture 1

Хост нэр, Домэйн нэрийн систем гэж юу вэ? эдгээрийн ялгаа

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 10

1. Вэб хуудсаа байршуулахын тулд сервэр дээр байрлах зайг худалдан авч сар бүр тодорхой төлбөр төлдөг энэ төлбөрийг hosting charge гэдэг, харин түрээслүүлэгчийг буюу лангууны эзнийг Host гэж нэрлэдэг.

2. Харин веб хөтчийн тусламжтайгаар вэб хуудсуудыг ашиглаж мэдээллийг уншиж байгаа компьютерийг вебээр үйлчлүүлэгч буюу Client компьютер гэдэг.

3. Хост нэр нь домэйн нэрийн системийн нэг хэсэг нь юм. Өөрөөр хэлбэл хост нэр гэдгийг вэб хуудсанд оноож өгсөн нэр гэж ойлгож болно. Вэб хуудасны нэр дахин давтагдахгүй ба түрүүлж авсан нь тэр нэрний эзэмшигч болдог.

Хостуудын жишээ:

www.mbi.edu.mn

www.magicnet.mn

www.yahoo.com

Page 11: Web design lecture 1

Түвшин Domain Салбар нэгжүүд

Top level domain

edu Боловсролын сайт

Gov Засгийн газарMill АНУ батлан

хамгаалах яамAero Агаарын тээвэрmuseum Музей Com Худалдаа

үйлчилгээOrg Олон улсын

байгууллагаNet Сүлжээ Info Мэдээллийн салбар

Coop Хоршооны байгууллага

Biz Бизнесийн салбар

Int Олон улсын байгууллага

Country code level domain

Mn Монгол улсRu ОросAt АвстриAu австралиCa Канад Ch Щвейцари Cn Хятад De Герман

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 11

Domain –Домэйн гэж юу вэ Домэйн гэдэг нь хост нэрийг

тодотгож өгсөн баруун гар талд орших мэдээллийг хэлдэг.

Домайн нэрийг Top-level-domainCountry code domain Second level domain

Домэйн нэрийн систем (Domain name system) гэж юу вэ

Домэйн нэрийн системийн үндсэн гүйцэтгэх үүрэг нь хост нэрүүдийг IP хаяг руу хөрвүүлэхэд оршино. Интернэт нь TCP/IP гэдэг чухал хоёр протокол агшигладгийг өмнө үзсэн билээ. Интернэт дэх компьютерийг таних зорилгоор ашиглагддаг хаягийг IP Хаяг гэнэ. Өөрөөр хэлбэл хост нэрний цаана орших тоон утгыг хэлдэг.

Page 12: Web design lecture 1

Өнөөдөр техник технологи, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлөөс хамааран дэлхий асар хурдацтай хөгжиж байна. Мэдээллийн технологи тэр дундаа програм хангамжийн хөгжил үүлэн тооцоолол руу шилжиж байгаа энэ үед үүлэн тооцооллыг оюутнуудын сургалтанд ашиглах зайлшгүй шаардлага бий болоод байна. Харин монголчууд бид энэ хурдтай хөгжлөөс хоцрохгүй байх нэг арга зам нь мэдээллийн технологийн өргөн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 12

Page 13: Web design lecture 1

Үүлэн тооцоолол Cloud computing

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 13

Үүлэн тооцоолол гэдэг нь бүтээгдэхүүн гэхээсээ илүү үйлчилгээ хэлбэрээр тооцооллыг түгээдэг. Өөрөөр хэлбэл share /хуваалцсан/ хийсэн нөөц, програм хангамж болон мэдээлэл зэрэг нь бусад компьютер болон хэрэгслүүдэд сүлжээгээр дамжин хэрэглээ байдлаар хүрдэг.

Үүлэн тооцоолол нь үүл хэрэглэгчийн байршил болон тэдгээрийн тооцооллын суурь бүтцийн талаар нарийн мэдээлэл шаардлагагүйгээр тооцоолол хийх, програм хангамжийн хүсэлт, өгөгдөлд хандах, өгөгдлийн менежмент, нөөцийн хадгалалт зэргийг хийх боломж олгодог.

Үүлэн тооцоолол нь эцсийн хэрэгчлэгчдэд дэлгэц болон харуулах төхөөрөмжөөр хүрдэг ба хэрэглэгч нь үүлэн тооцоололыг ашиглаж байгаа програм, вэб вроузер, гар утасны програм хангамжийн хэрэглээгээр алсад байгаа серверт хадгалагдсан өгөгдөл болон бизнесийн програмуудад ханддаг.

Page 14: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 14

Page 15: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 15

Page 16: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 16

Page 17: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 17

Page 18: Web design lecture 1

Үүлэн тооцооллын үйлчилгээний давхаргууд

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 18

Үүлэн тооцооллын үйлчилгээний үндсэн 3 давхарга байдаг.

Page 19: Web design lecture 1

1. Infrastructure as a Service буюу (IaaS) өөрөөр Өгөгдлийн сангийн үүлэн систем гэдэг. Энэ нь их хэмжээний өгөгдлийн санг хариуцаж ажиллахад хэрэгтэй байдаг. Доод түвшний өгөгдлийн сан нь өөрсдөө шууд ашиглагдах боломжгүй байдаг учраас виртуалжсан орчний нэг хэсэг болж задардаг. IaaS нь хялбарчилсан систем бүхий нэмэлт боломжуудыг санал болгодог. Ийм төрлийн сервисүүдийн жишээ дурдвал: Amazon S3, SQL Azure, Zimory, Elastichosts.

2. Platform as a Service (PaaS) буюу платформ дээрх аппликейшн болон серверүүдийг ашиглан хөгжүүлэх, тэдгээрийн өгөгдлийн сантай ажиллах боломж бүхий үүлэн систем. Энэ нь голчлон тусгай зориулалтын API ашиглаж серверийг удирдах, тэдгээрийг ашиглан хэрэглэгчийн хүссэн үйлдлүүдийг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах боломж олгодог. Энэ төрлийн системүүдийн жишээ дурдвал: Force.com, Google App Engine, Windows Azure (Platform).

3. Software as a Service (SaaS) буюу өөрөөр сервис ба аппликейшний үүлэн систем гэж нэрлэдэг. Энэ төрлийн систем нь тусгай үүлэн системын тохиргоо бүхий мэргэжлийн бизнес үйлчилгээ болон бизнес функцуудыг хэрэглэгчдэд хүргэдэг. Жишээлбэл: Google Docs, Salesforce CRM, SAP Business.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 19

Page 20: Web design lecture 1

Үүлэн тооцооллын үйлчилгээний зарчмын харьцуулалт

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 20

Суурь бүтэц (IaaS - Infrastructure as

a Service)

Платформ (PaaS - Platform as a

Service)

Програм хангамж (SaaS - Software as a

service)

Үйлчлэгч /Cloud provider/

Техник хангамжийн хэрэгтэй нөөцөөр хангадаг.

Тооцоолол хийх орчинг хангаж өгөх үүрэгтэй.

Суурь бүтэц болон тооцоолол хийх орчныг хариуцдаг.

Хэрэглэгч /Cloud user/

Хэрэглэгч нь програм хангамж, үйлдлийн системийн суурилуулалтаа хариуцдаг.

Зөвхөн програм хангамжийн хөгжүүлэлтэндээ анхаардаг.

Клиентийн програм хангамжийг суулгаад, үйлчлүүлэгч хандуулахыг хариуцдаг.Програм хангамжийг үйлчилгээ байдлаар түгээдэг.

Page 21: Web design lecture 1

Үүлэн үйлчилгээний давхарга дахь боломж

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 21

Page 22: Web design lecture 1

Үүлэн системийн загварууд

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 22

Үүлэн тооцооллын үйлчилгээг хэрэгжүүлэх тогтсон оновчтой загвар гэж байдаггүй. Тухайн байгууллагын мэдээллийн нууц, аюулгүй байдлын бодлого болон мэдээллийн технологийн боловсролоос хамаардаг. Үүлэн тооцоолол дахь үйлчилгээг түгээх болон ашиглах үндсэн 4 арга байдаг. Үүнд:

A. Нийтийн үүлэн загвар Суурь бүтцээ олон нийттэй хуваалцдаг. Ихэнх тохиолдолд үүлэн үйлчилгээг

үзүүлж байгаа байгууллага суурь бүтцийн асуудал болох сервер хадгалах, серверийн интернетэд холбогдох, тооцоолол хийх орчин, аюулгүй байдал, суурь бүтцийг сайжруулахад орох зардал зэргийг хариуцдаг.

B. Хэсэг бүлэгт зориулсан үүлэн загвар Суурь бүтцийг тодорхой бүлгүүд /байгууллагууд/ л хувааж хэрэглэдэг. Суурь

бүтцийн асуудал болох сервер хадгалах, серверийн интернетэд холбогдох, тооцоолол хийх орчин, аюулгүй байдал, суурь бүтцийг сайжруулахад орох зардал мөн платформ болон програм хангамжийн асуудал зэргийг талууд хувааж хариуцдаг.

Page 23: Web design lecture 1

лэн системийн Үүзагварууд

1. Public буюу нийтийн үүлэн систем. Энэ төрлийн загвар нь компаниуд өөр хоорондоо системээ ашиглах боломжийг олгохоос гадна хэрэглэгчдэд ч нээлттэй эх өгөгдлөөс ашиглах боломж олгодог. Энэ төрлийн жишээ нь: Amazon, Google Apps, Windows Azure.

2. Hybrid буюу холимог үүлэн систем. Энэ нь хувийн болон нийтийн үүлэн системээс холилдон тогтох ба нийтийн үүлэн системийн эх өгөгдлөөс нээлттэй ашиглах зэргээр байх боломжит зардлыг багасгаж мөн түүнчлэн мэдээллийн найдвартай байлгах үүднээс хувийн дотоод сүлжээндээ байршуулах замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ энэ төрлийн загвар зах зээл дээр бараг байхгүй болсон ч хамгийн том жишээ бол IBM ба Juniper юм.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 23

Page 24: Web design lecture 1

3. Community буюу бүлгийн үүлэн систем. Үүлэн систем нь дотоодын дэд бүтэцдээ хязгаарлагдсан байдаг. Нийтийн үүлэн системийн үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд өөрийн бүтээсэн дэд бүтцийг санал болгох боломжтой боловч нийтийн үүлэн систем дэд бүтцүүдийг нэгтгэн томосгох боломжгүй байдаг. Иймээс бүлгийн үүлэн системд жижиг компаниуд өөрийн хийсэн дэд бүтцийг нэгтгэн нийлүүлж бизнестээ ашиглаж болдог. Энэ загвар нь одоохондоо зөвхөн төсөөллийн хэмжээнд байгаа ч Zimory болон RightScale зэрэг компаниуд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийж энэ загварын тодорхой хэлбэрийг гарган ирж байгаа юм.

4. Private буюу хувийн үүлэн систем. Энэ төрлийн загварыг хувийн компаниуд эзэмших буюу түрээсэлж хэрэглэдэг. Үйлчлүүлэгчиддээ системийн функц,үйл явцыг харагдуулахгүй байлгадаг ба зарим тохиолдолд сервисүүдийг Software as a Service хэлбэрээр ашиглах боломжийг олгодог. Жишээлбэл: eBay.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 24

Page 25: Web design lecture 1

ҮҮЛЭН ТООЦООЛЛЫГ БОЛОВСРОЛД ХЭРЭГЛЭХ НЬ

Тухайн байгууллагын зорилго, зорилтоос хамаараад өөрийн байгууллагадаа тохирсон арга болон загварыг судалж, туршин суурилуулах хэрэгтэй болдог. Иймд үүлэн тооцооллын давхарга бүрийн онцлог, тус тусын боломжийг сайтар судлах шаардлагатай болж байна. Програм хамгамжийн (SaaS) давхаргыг боловсрол дараахи байдлаар ашиглах боломжтой. Үүнд:

— И-мэйл, календарь, - Бичиг баримт хөтлөх - Ажил хэргийг хөнгөвчлөх, - Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, - Шинээр баримт үүсгэх болон хуваалцахад; - Хамтын ажиллагаанд; - Төлбөрийн үйл ажиллагаанд; - Хувь хүн болон харилцааны удирдлагад;

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 25

Page 26: Web design lecture 1

Платформын (PaaS) давхаргыг боловсролд дараахи байдлаар

ашиглах боломжтой. Хэдэн хэдэн тэнхимүүдийг /салбарыг/ оролцуулсан програм хангамжийг хөгжүүлэх хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд; - Олон хэрэглэгч зэрэг ашиглах хэргэлэээний ПХ хөгжүүлэхэд; - ПХ -ийн мэргэжлийн суралцагч - оюутны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд - Анги, сургууль суралцаж байгаа газрыг хамарсан олон нийтийн сүлжээ үүсгэхэд; - Вэб үйлчилгээнүүдийг хурдтайгаар тараахад;

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 26

Page 27: Web design lecture 1

Суурь бүтцийн (IaaS) давхаргыг боловсролд дараах байдлаар ашиглах

боломжтой. Үүнд: - Хостын үйлчилгээ /олон нийтийн сайтад зориулсан/ - Олон нийтэд зориулсан өгөгдөл хадгалалтын үйлчилгээ - Хэргэлээний ПХ –г олон нийтэд түгээхээсээ өмнө өргөн хүрээг хамарсан туршилтыг тусгайлсан орчинд явуулах зэрэгт ашиглах боломжтой.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 27

Page 28: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 28

Үүлэн тооцооллыг боловсролд ашиглахын давуу талҮүлэн тооцооллыг боловсролд ашиглахад хэрхэн нөлөөлөх, ямар үр дүнд хүрэхийг хүснэгт-д үзүүлэв.

Суурь бүтэц Зөвхөн өөрт хэрэгтэй нөөцийг ашиглах ба шаардлагатай үед нэмэлт үйлчилгээ, боломжийг (нэмэлт сервер худалдаж авах гэх мэт) ашиглаад ашигласан үйлчилгээнд төлбөр төлнө. Энэ нь төсвөөр хязгаарлагдсан байгууллагад тохиромжтой байдаг.

Програм хангамж Хэрэгтэй програм хангамжийг хөгжүүлж цаг алдахын оронд бусдын үүсгэсэн үүлэн үйлчилгээ авах боломжтой. Энэ нь цаг хугацаа, зардлыг хэмнэж зорилтынхоо төлөө л ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Байгууллагын дүрэм журам

Үүлэн тооцоолол нь тухайн байгууллагын дүрэм журамд нийцэх эсэхийг шалгаж үзэж байгаад ашиглах боломжтой.

Мэдээллийн технологийн бүтээлч байдлыг бий болгодог

Оюутнуудынхаа асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд багш нарт туслана.

Уян хатан үйлчилгээ Өөрт тохирох үйлчилгээг ашиглах болон үүсгэх нь уян хатан байдлыг бий болгодог.

Page 29: Web design lecture 1

Үүлэн тооцооллыг гадаадын их дээд сургууль ашиглаж байгаа байдал Гадаадын их дээд сургуулиуд өөрсдийн сургалтын чиглэл, онцлог, хэв маягаас хамаарч үүлэн үйлчилгээг үүлэн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас авдаг. Зарим нь өөрсдийн үүлэн үйлчилгээг үүсгэдэг. Жишээ болгож дараах гурван их сургуулийн үүлэн тооцооллыг хэрхэн ашигласан нэг нэг жишээ бичлээ.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 29

Зүүн Вашингтоны Их Сургууь

Харвардын Их Сургууль

Стэнфорды Их Сургууль

Үүлэн тооцооллыг ашигласан зориулалт

Бусдын үүсгэсэн үүлэн үйлчилгээг ашигласан.

Сургууль оюутнуудад зориулсан өөрийн үүлэн үйлчилгээг үүсгэсэн.

Сургууль оюутнуудад зориулсан өөрийн үүлэн үйлчилгээг үүсгэсэн.

Үүлэн тооцооллыг ашигласан байдал

“Windows Live Hot E-mail” вэбд сууриласан и-мэйлийн үйлчилгээг 2005 онд ашигласан

Оюутнуудад зориулсан ур чадварыг дээшлүүлэх зорилготой сервер байгуулсан.

Оюутнуудад зориулсан ур чадварыг дээшлүүлэх зорилготой сервер байгуулсан.

Үр дүн 3 жилийн хугацаанд $70.000 хэмнэх боломжтой болсон

2004 онд тус сургуулийн оюутан Марк Зукербэрг facebook.com сайтыг үүсгэн байгуулсан.

1993 онд тус сургуулийн оюутан Жерри Янг yahoo.com сайтыг үүсгэн байгуулсан. 1996 онд тус сургуулийн оюутан Сергей Брин, Ларри Пэйж google.com сайтыг үүсгэн байгуулсан.

Page 30: Web design lecture 1

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 30

Үүлэн тооцоолыг ашигласнаар гарах үр дүн· Оюутнуудын ур чадвар дээшлэнэ· Оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх хугацааг багасгана· Улс орон хурдацтай хөгжихөд нөлөөлнө

Page 31: Web design lecture 1

Үүлэн системийн хамгийн гол давуу үзүүлэлтүүд

Үүлэн системийг хэрэглэснээр таны эдлэх гол хэдэн давуу үзүүлэлтүүд

1. Уян хатан чанар. Энэ нь үүлэн системийн хамгийн гол давуу талуудын нэг бөгөөд аппликейшнд дэмжигддэг өгөгдлүүд болон хэрэглэгчдийн тоо хэмжээ, тэдний хүсэлтийг харгалзах цар хүрээ юм. Том хэмжээний системийн хувьд өгөгдлийн санд гарах өөрчлөлтүүд нь автоматаар хийгддэг.

2. Найдвартай байдал. Системд аюулгүй найдвартай байна гэдэг маань ажиллаж байх үед код устаж дахин шинээр оруулахгүй, өгөгдлөө алдахаас сэргийлэх зэргийг хэлж байгаа юм. Найдвартай байдлыг бэхжүүлэхийн тулд хэрэггүй их өгөгдлийг цомхотгох хэрэгтэй байдаг.

3. Үйлчилгээний чанар. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд хүрсэн үйлчилгээ үзүүлж байна уу гэдгийг илэрхийлдэг ба цаг хугацаа, үйлчилгээний баталгаа зэргийг хэрэглэгчиддээ гаргаж өгдөг.

4. Хурдан хялбар ашиглах боломж. Энэ нь уян хатан чанартай нягт холбоотой ба системийн гүйцэтгэл болон өөр орчин нөхцөлд тохируулан ашиглах боломжийг үзүүлдэг.

5. Хүртээмжтэй байдал. Системд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэ шинэ аппликейшн өгөгдлүүд нь интернет орчинд байдаг учраас хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байдаг.

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 31

Page 32: Web design lecture 1

Гэрийн даалгавар1. Суралцаж буй мэргэжлийнхээ хүрээнд үүлэн тооцооллыг

ашиглаж болох боломжийг судлах.

2. Дэлхий дахинд болон монголд ашиглаж буй жишээг гаргах /Байгууллага, салбараар нь /

ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 32