tuswiin baiguullagad murdlug

12
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГДӨХ МӨХГӨН КАССЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1 Төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр орлого хүлээн авах,Төрийн сангийн бүртгэлийн данснаас бэлэн мөнгөний зузаатгал авах,төлбөр тооцоо хийх,бэлэн мөнгө үнэт цаасны мөнгөн кассын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. Хоѐр.Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагаа 2.1 Төсвийн байгууллага бүрт бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх,үнэт цаасыг хадгала мөнгөн касс ажиллана.Мөнгөн касс нь байгууллагын нэр бүрий тэмдэгтэй байна. 2.2 Мөнгөн кассын гүйлгээг байгууллагйн төсвийн эрх захирагчийн тушаал,шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ. 2.3 Ажилд авах тухай төсвийн эрх захирагчийн шийдвэргарсны дараа мөнгөн кассын нярав нь мөнөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөн ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар баталгаа гаргаж өгнө. 2.4 Мөнгөн кассын нярав өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно. 2.5 Мөнгөн кассын нярвын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгай Комисс томилж,касст байгаа мөнгөн хөрөнгө,үнэт цаасны үлдэгдлийг нэг бүрчлэн шалгаж тоолж,хүлээлцсэн тухай акт үйлдэнэ. 2.6 Мөнгөн кассын тооцоооны ажилтантай шууд холбогдол бүхий нягтлан бодогч зэрэг хүмүүсийг мөнгөн кассын нярвын ажлыг давхар гүйцэтгүүлэхийг хориглоно. 2.7 Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр зарлага,санхүүжилтийг хийхдээ зарцуулалтын эрхийн баталгаагаар зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх бөгөөд Төрийн сангаас тухайн байгууллагад тогтоож өгсөн бэлэн мөнгөний үлдэгдлийн хязгаарыг дагаж мөрдөнө. 2.8 Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаанаас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч болно.Харин энэхүү орлого нь автомат кассын машинаар боловсруулагдсан байна.Энэхүү орлогыг хүлээн авсан тохиолдолд төсвийн байгууллага түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд дараагийн ажлын өдөртөө багтаан өөрийн Төрийн сангийн бүртгэлийн дансанд тушаана. 2.9 Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа,ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийн гүйлгээг бэлэн мөнгөөр гүйцэтгэнэ.Энэ тохиолдолд бараа,ажил,үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь нэг зуун мянган төгрөгөөс хэтрээгүй байна.Энэ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болон байнга харилцан гүйлгээ хийдэг бол Төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан төлбөр тооцоо хийнэ. www.zaluu.com www.zaluu.com

TAGS:

Transcript of tuswiin baiguullagad murdlug

Page 1: tuswiin baiguullagad murdlug

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГДӨХ МӨХГӨН КАССЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр орлого хүлээн авах,Төрийн сангийн бүртгэлийн

данснаас бэлэн мөнгөний зузаатгал авах,төлбөр тооцоо хийх,бэлэн мөнгө үнэт цаасны

мөнгөн кассын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоѐр.Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагаа

2.1 Төсвийн байгууллага бүрт бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх,үнэт цаасыг хадгала

мөнгөн касс ажиллана.Мөнгөн касс нь байгууллагын нэр бүрий тэмдэгтэй байна.

2.2 Мөнгөн кассын гүйлгээг байгууллагйн төсвийн эрх захирагчийн тушаал,шийдвэрээр

томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ.

2.3 Ажилд авах тухай төсвийн эрх захирагчийн шийдвэргарсны дараа мөнгөн кассын

нярав нь мөнөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөн ажиллах талаар болон эд

хөрөнгийн хариуцлага хүлээх талаар баталгаа гаргаж өгнө.

2.4 Мөнгөн кассын нярав өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын

шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно.

2.5 Мөнгөн кассын нярвын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр

тусгай Комисс томилж,касст байгаа мөнгөн хөрөнгө,үнэт цаасны үлдэгдлийг нэг бүрчлэн

шалгаж тоолж,хүлээлцсэн тухай акт үйлдэнэ.

2.6 Мөнгөн кассын тооцоооны ажилтантай шууд холбогдол бүхий нягтлан бодогч зэрэг

хүмүүсийг мөнгөн кассын нярвын ажлыг давхар гүйцэтгүүлэхийг хориглоно.

2.7 Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр зарлага,санхүүжилтийг хийхдээ зарцуулалтын

эрхийн баталгаагаар зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх бөгөөд Төрийн

сангаас тухайн байгууллагад тогтоож өгсөн бэлэн мөнгөний үлдэгдлийн хязгаарыг дагаж

мөрдөнө.

2.8 Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаанаас орох орлогыг мөнгөн

касстаа бэлнээр хүлээн авч болно.Харин энэхүү орлого нь автомат кассын машинаар

боловсруулагдсан байна.Энэхүү орлогыг хүлээн авсан тохиолдолд төсвийн байгууллага

түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд дараагийн ажлын өдөртөө багтаан өөрийн

Төрийн сангийн бүртгэлийн дансанд тушаана.

2.9 Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа,ажил үйлчилгээний болон

банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийн гүйлгээг бэлэн мөнгөөр гүйцэтгэнэ.Энэ

тохиолдолд бараа,ажил,үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь нэг зуун мянган төгрөгөөс

хэтрээгүй байна.Энэ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болон байнга харилцан гүйлгээ

хийдэг бол Төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан төлбөр тооцоо хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: tuswiin baiguullagad murdlug

2.10 Төсвийн байгууллагын дарга,ерөнхий нягтлан бодогч,мөнгөн кассын нярав зэрэг

ажилтан нар нэг гэр бүл болон хамаатан садан байхыг хатуу хориглоно.

2.11 Мөнгөн кассын нярвын түр эзгүйд,түүний ажлыг орлох хүнийг төсвийн байгууллагын

дарга түр хугацаагаар томилно.Энэ журмын 2.10-д заасан шаардлага нь түр няравт адил

хамаарна.

2.12 Мөнгөн кассын ажилгааны холбогдолтой баримт нь засваргүй,үнэн зөв

хөтлөгдөж,баримтын бүрдлийг хангасан байна.Мөнгөн кассын зарлагын төлбөр гүйцэтгэх

эрхийг олгосон албан ѐсны шийдвэрт үндэслэгдсэн цохолт хийгдсэн байна.

2.13 Мөнгөн кассын нярав нь мөнгө хүлээн авагчийн албан ѐсны баримт бичгийн

дугаар,хаанаас олгогдсон зэргийг баримтанд тэмдэглэн нэр заасан хүнд олгогдоно.

2.14 Мөнгө хүлээн авагч гарын үсгээ зурж чадахгүй онцгой тохиолдолд түүний хүсэлтээр

өөр хүнээр төлөөлүүлэн зуруулж болно.Төлөөлж зурах хүн нь тухайн байгууллагын

нягтлан бодогч,мөнгөн кассын нярав байж болохгүй.

2.15 Мөнгөн кассаас хувийн хэрэгцээнд зориулан урьдчилгааны журмаар бэлэн мөнгө

олгохыг хатуу хориглоно.

Гурав. Кассын гүйлгээг хөтлөн явуулах

А. Үндэсний валютаар хийх төлбөр тооцоо:

3.1 Мөнгөн кассын нярав орлогын бэлэн мөнгийг цаг тухайд нь өөрийн байгууллагын

Төрийн сангийн бүртгэлийн дансанд энэхүү журмын дагуу тушаах,Төрийн сангийн

бүртгэлийн данснаас авсан мөнгийг зориулалтын зүйлд нь зарцуулах үүргйиг хүлээнэ.

3.2 Төсвийн байгууллагын бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж буй

нягтлан бодогчийн бэлтгэсэн орлого,зарлагын баримтыг үндэслэн кассын нярав мөнгөн

кассын гүйлгээг хийнэ.

3.3 Бүртгэл,санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй төсвийн байгууллагын ня-

бо-гч тухайн байгууллагад төлөгдөх орлогын дүнг тодорхойлон шаардлагатай мэдээллийг

орлогын баримтад тусгана.Энэ бэлтгэсэн орлогын баримтаар кассын орлогыг бүртгэнэ.

3.4 Нягтлан бодогчийн бэлтгэсэн зарлагын баримтад мөнгө тавьж олгохтой холбогдсон

өргөдөл,цалингийн хүснэгт,тэтгэмжийн хуудас зэрэг холбогдох баримтийг хавсаргана.

3.5 Мөнгөн кассаар дамжуулан хийгдэх гүйлгээ бүрт орлого зарлагын баримтыг бичиж

байна.Тусгай кассаар дамжин төвлөрсөн журмаар орох бараа үйлчилгээний орлого нь

автомат кассын машинаар боловсруулагдсан байна.

3.6 Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулан авах

эрх бүхий ажилтныг томилоно.Эрх бүхий ажилтан тусгай үйлчилгээний цэг буюу

төвлөрсөн кассаар орох бэлэн мөнгөний орлогыг хураахдаа батлагдсан хүчин төгөлдөр

маягт тасалбар хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: tuswiin baiguullagad murdlug

3.7 Орлого цуглуулах эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын

бүртгэлийн дансанд ажлын өдрийн нэг хоногт багтаан тушаана.Орлого цуглуулах эгрх

бүхий ажилтан нь сар бүрийн эцэст зарагдсан тасалбарын бүртгэл болон орлого

цуглуулсан баримтын тооцоог гаргаж тайланг тушаана.

Б. Гадаад валютаар хийх төлбөр тооцоо

3.8 Төсвийн байгууллагад бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоог үндэсний валютаар

гүйцэтгэнэ.Онцгой тохиолдолд эрх бүхий байгууллагатай зөвшилцсөн төсвийн

байгууллага бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэж болно.

3.9 Төсвийн байгууллагын гадаад валютаар хүлээн авсан орлого нь үндэсний мөнгөөр

хөрвүүлэгдэн тухайн байгууллагын төгрөгийн дансанд хадгалагдана.

3.10 Төсвийн байгууллага нь гадаад валютыг худалдан авах эрх бүхий ажилтныг томилох

бөгөөд энэ томилогдсон ажилтан нь гадаад валютын арилжаанаас гарч болох эрсдэл

хариуцлагыг хүлээнэ.

3.11 Төлбөр тооцоог гадаад валютаар хийсэн төсвийн байгууллагын эрх бүхий ажилтан

холбогдох баримтыг хавсарган гүйцэтгэлийн зарцуулалтыг тайлагнаж төсвийн

байгууллагын ня-бо-гоор хянуулан буцаан төлөх дүнг төсвийн байгууллагын төрийн

сангийн бүртгэлийн дансанд төгрөгөөр тушаана.

В. Албан ѐсны кредит картаар хийх төлбөр тооцоо:

3.12 Албаны кредит карт гаргах хүсэлтэд төсвийн байгууллагын дарга,ерөнхий нягтлан

гарын үсэг зурна.Төсвийн байгууллагын дарга кредит картыг ашиглахтай холбогдсон

дүрэм,журмыг дагаж мөрдүүлэх кредит картын ашиглалтанд зөвшөөрөгдсөн зардлын

хязгаараас хэтрэхгүй байхыг хариуцна.

3.13 Кредит картыг хүлээн авсан этгээд төсвийн батлагдсан зардлын хүрээнд багтаан

картаар тооцоо хийх үүргийг хүлээн гарын үсэг зурж төлбөр тооцоо хийнэ.

3.14 Томилолтоос ирсэний дараа томилолтын зардлын тайлантай хамт холбогдох

төлбөрийн хуудас болон баримтыг хавсарган өгнө.Карт эзэмшигч нь зөвшөөрөгдсөн

томилолтын зардлаас хэтэрсэн зардлын дүнг томилолт дууссанаас хойш 5 хоногийн

дотор төсвийн байгууллагад буцаан төлнө.

3.15 Албаны кредит картыг ашиглахаа больсон тохиолдолд байгууллагын санхүүд картыг

хүлээлгэн өгч үлдсэн тооцоог хийж дуусгана.

Дөрөв.Төсвийн байгууллагын кассад хадгалах бэлэн мөнгөний хэмжээ,түүнийг захиран

зарцуулах

4.1 Төсвийн байгууллагын кассанд хэрэгцээнээс илүү мөнгө хадгалах явдлаас зайлсхийх

үүднээс жижиг мөнгөн сангийн хэмжээг нарийвчлан төлөвлөж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: tuswiin baiguullagad murdlug

4.2 Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээг төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр хийгдэх

байнгын төлбөр тооцоог хангах хэмжээгээр төлөвлөнө.Сар бүрийн бэлэн мөнгөний

хэрэгцээ нь ажилчдын нөхөн олговорын хүлээгдэж буй зардал,жижиг мөнгөн сангийн

зарлагаас бүрдэнэ.

4.3 Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ нь тухайн төсвийн байгууллагын

жилийн батлагдсан төсвөөс хамааран дараах хэмжээтэй байна. Үүнд:

ЖБТ 0-100 000 000 хүртэлх төгрөг -ЖМС 0-500 000

ЖБТ 100 000 001-1 000 000 000 хүртэлх төгрөг -ЖМС 500 000-1 000 000

ЖБТ 1 000 000 000 хүртэлх төгрөг -ЖМС 1 000 000-1 500 000

Төсвийн байгууллагын ЖМС-н дээд хязгаар 1,5 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.Энэхүү

ЖМС-аас бага хэмжээний үнийн дүнтэй зүйл худалдан авахад хэрэглэнэ.

4.4 Төсвийн байгууллагууд нь ЖМС-аас гадуур цалин,дотоод албан томилолт,гадаад

зочны зардал,нэг удаагийн тэтгэмж урамшуулал,тээвэр шатахууны төлбөрийг бэлнээр авч

болно.Энэ зардлыг бэлнээр авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:

4.4.1 Төсвийн эрх захирагчаар батлуулсан томилолтын төсөв.Томилолтын төсвийг

холбогдох журамд үндэслэн боловсруулсан байна.

4.4.2 Нэг удаагийн тэтгэмж олгох тухай төсвийн эрх захирагчийн тушаал шийдвэр.

Тэтгэмжийг тавьж олгох товчоог хүснэгтээр бэлтгэж хавсаргасан байна.

4.4.3 Тээвэр шатахууны зардал 500 000 төг хүртэлхийг бэлнээр авч болох бөгөөд

үүнээс дээшхи төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэнэ.

4.5 Журмын 4.4т зааснаас бусад зардлаас зайлшгүй бэлнээр гүйлгээ хийлгэхэд

тухайлбал төвлөрсөн арга хэмжээ хичээл үйлдвэрлэлийн зардлаас багш ажилчдын илүү

цагийн хөлс олгох зэрэг зардлыг гаргахдаа дараах материалыг бүрдүүлэн харьяа төрийн

санд ирүүлнэ.Үүнд:

-Байгууллагын бэлэн мөнгө олгохыг хүссэн хүсэлт

-Тухайн гүйлгээг зарцуулахтай холбоотой холбогдох тушаал шийдвэр

-Бэлнээр авах гэж байгаа мөнгөний баталсан төсөв

Энэ нь байгууллагын дарга,ня-бо-ын гарын үсэг,тамга тэмдгээр баталгаажсан байна.

4.6 Төрийн сан нь жижиг мөнгөн сангийн хязгаар тогтоосон хүсэлтийг хянан

баталгаажуулна.

4.7 Төсвийн байгууллагын харилцагч төрийн сангаас авах бэлэн мөнгөний зузаатгалын

хэмжээг дараах байдлаар тооцоолно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: tuswiin baiguullagad murdlug

БМЗ=ЖМСХ-ЖМСҮ

Үүнд:БМЗ-бэлэн мөнгөний зузаатгал

ЖМСХ-жижиг мөнгөн сангийн хязгаар

ЖМСҮ –жижиг мөнгөн сангийн үлдэгдэл

4.8 Төсвийн байгууллагад дараах зарлагын гүйлгээг бэлнээр хийхийг хатуу

хориглоно.Үүнд:

-Үндсэн хөрөнгө худалдан авах

-Засгийн газрын нөөц,улсын төсвийн хуваарилагдаагүй зардлын эх үүсвэрээс

гарсан хөрөнгийг аливаа нэгэн зардалд зарцуулах

4.9 Жижиг мөнгөн сангийн хэмжээг төрийн сангаар зөвшөөрүүлж,зузаатгал хийлгэхдээ

өмнө авсан мөнгөний зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг МГТ1 хавсралт маягтаар

гаргаж,холбогдох баримтын хамт Төрийн санд хянуулна.

4.10 Энэхүү жижиг мөнгөн сангаар авч зарцуулсан зардал нь тухайн сарын зарцуулалтын

эрхээр батлагдсан төсөвт багтсан байна.

4.11 Төсвийн байгууллага бэлэн мөнгө татан авах хүсэлтээ баталж харилцагч төрийн

сангаар зөвшөөрүүлнэ.Төсвийн байгууллагын батлагдсан бэлэн мөнгөний зарцуулалт нь

Төрийн сангийн төлбөр болон ня-бодох бүртгэлийн нийтлэг журмын дагуу Төрийн сангийн

нэгдсэн дансан дахь төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарцуулалтын эрхийн

хүрээнд хийгдэнэ.

4.12 Цалин,тэтгэмжийг бэлнээр болон картын дансанд шилжүүлэхдээ цалин тавьж олгох

хүснэгт болон цалингийн товчоог хийж байгууллагын дарга,ня-бо нар гарын үсэг зурж

тамга,тэмдэг дарж баталгаажуулж ирүүлнэ.

4.13 Цалин тэтгэмж,албан томилолт нэг удаагийн тэтгэмж урамшуулал,тээвэр шатахууны

зардал зэрэг жижиг мөнгөн сангаас бусад зардлын зориулалтаар Төрийн сангийн

бүртгэлийн данснаас авсан бэлэн мөнгөнөөс олгогдоогүй үлдэгдлийг ажлын 3 хоногоос

хэтэрвэл Төрийн сангийн бүртгэлийн дансанд буцаан тушааж байна.Энэхүү хөрөнгөөс

үлдсэн хэсгийг төсвийн байгууллага зарцуулахыг хориглоно.Мөн 3 хоногийн хугацаанд

энэхүү олгогдоогүй үлдэгдэл нь бэлэн мөнгөний хязгаарт тооцогдохгүй.

Тав.Мөнгө,үнэт цаасны хадгалалт,хамгаалалт,бүртгэл хөтлөлт

5.1 Мөнгөн кассын өрөө нь бусдаас тусгаарлагдсан,цонх,хаалгыг төмөр сараалжаар

бэхэлсэн байх бөгөөд мөнгө,үнэт цаасыг шатахгүй төмөр сейфэнд хадгална

5.2 Мөнгөн кассын нярвын өрөөнд кассын шалгалт хийх эрх бүхий хүмүүсээс бусад

хүмүүсийг оруулахыг хориглоно.Ажлын зайлшгүй шаардлагаар орох хүмүүсийг

байгууллагын дарга,ерөнхий ня-бо-ийн гарын үсэгтэй тусгай зөвшөөрлөөр оруулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: tuswiin baiguullagad murdlug

5.3 Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ,үлдэгдлийг өдөр бүр кассын дэвтэрт

бүртгэж хөтөлнө.Кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан үдэж,дэвтрийн сүүлчийн

хуудасны тоог бичиж,байгууллагын дарга ерөнхий ня-бо нар гарын үсгээ зурж лацадсан

байна.

5.4 Кассын нярав мөнгөн кассын ажиллагааны тайланг өдөр бүр гаргаж,дараагийн аклын

өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр ня-бо-д шилжүүлэн өгнө.

5.5 Мөнгө,үнэт цаас бүхий кассын лацадсан сейфийг мөнгөн кассын нярав,манаач сахиул

нар тусгай журмаар заавал хүлээлцэж байна.

5.6 Өөрийн орлогын ангилалд хамаарахгүй бэлэн мөнгөөр авсан орлого нь байгууллагын

данснаас тусдаа өглөгийн данс мэтээр бүртгэгдэнэ.

5.7 Ня-бо нь мөнгөн кассд байгаа бэлэн мөнгө шаардлагатай зарлага,санхүүжилтийг

хийхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа эсэхийг тооцож бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр

тооцоог цаг тухайд нь бүрэн барагдуулж чадах хэмжээнд байлгах асуудлыг хариуцна.

5.8 Ня-бо нь НББ-ийн нийтлэг дүрэм,журмын дагуу НББ-ийг нягт нямбай хөтөлж Төрийн

сангийн НББ,тайлагналтын дүрэм журмыг дагаж мөрдөнө.Ня-бо нь төсвийн гүйцэтгэлийн

болон өглөг,авлагын сар бүрийн мэдээ,тайланг харилцагч Төрийн санд гарган ирүүлэхдээ

МГТ1 маягтаар тухайн сарын эцсийн өдрөөр тасалбар болгон бэлэн мөнгөөр хийгдсэн

зарлага,санхүүжилтийн тайланг хавсаргаж ирүүлнэ.

5.9 Ня-бо,мөнгөн кассын нярав нь өөрсдийн бүртгэлд бэлэн мөнгөний гүйлгээг гарсан

тухай бүр тусган хөтөлсөн байна.

Зургаа.Мөнгөн кассын сахилга хариуцлага,хяналт шалгалт

6.1 Төсвийн байгууллага нь мөнгөн касс,үнэт цаасын зарцуулалт,хадгалалтын

ажиллагаанд хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын

тушаал шийдвэрээр байгуулж ажиллулна.

6.2 Хэрэв энэхүү хуваарьт бус шалгалтаар зөрчил,дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав

болон холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож зөрчлийг гэм буруутай

этгээдээр барагдуулна.

6.3 Мөнгөн кассаар хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийснээс гарсан хохиролыг гэм

буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

6.4 Төсвийн байгууллага кассад шууд хүлээн авсан орлогыг төрийн сангийн бүртгэлийн

дансанд энэхүү журманд заасан хугацаанд тушаагаагүй,энэхүү орлогыг касснаасаа шууд

зарцуулсан болон жижиг мөнгөн сангаар хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс тухайн сарын

зарцуулалтын эрхийн баталгааны батлагдсан зарлагын төсвөөс хэтрүүлэн зарцуулсан

тохиолдолд бэлэн мөнгөний төлбөр тооцоог зөрчил арилтал түтгэлзүүлэх арга хэмжээ

авна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: tuswiin baiguullagad murdlug

6.5 Төсвийн байгууллага жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайланг,мэдээг үнэн

зөв,тогтоосон цаг хугацаанд тайлагнаагүй тохиолдолд Төрийн сан төсвийн байгууллагын

жижиг мөнгөн сангийн зузаатгалыг хойшлуулах эрх эдэлнэ.

6.6 Энэхүү журмыг зөрчсөн Төрийн сангийн болон төсвийн байгууллагын эрх бүхий албан

тушаалтанд Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль,төсвийн байгууллагын

удирдлага,санхүүжилтийн тухай хууль болон бусад холблгдох хуульд заасны дагуу

хариуцлага хүлээлгэнэ.

Сангийн сайдын 2005 оны 5-р сарын 4-ны өдрийн

123-р тушаалын нэгдүгээр хавсралтын хүснэгт

Төсвийн ерөнхийлөн захирагч..............................................

Төсвийн байгууллагын нэр....................................................

Хамрагдах хугацаа:.......оны......-р сарын........нээс

........-р сарын ....хүртэл

/төгрөгөөр/

Үзүүлэлт

Орлого /кредит/

Зарлага /дебет/

Тухайн сард бэлнээр авсан мөнгөн хөрөнгө /өссөн дүнгээр/

А Кассын эхний үлдэгдэл

Орлогын зүйлс

1 Төрийн сангийн бүртгэлийн данснаас ЖМС-аар авсан орлого

2 Кассанд шууд хүлээн авсан үндсэн үйл ажиллагааны орлого

3 Кассанд шууд хүлээн авсан туслах үйл ажиллагааны орлого

Нийт орлогын дүн

Зардлын зүйл

1 Цалин

2 НДШ

Бараа үйлчилгээний бусад зардал

3 Бичиг хэрэг

4 Гэрэл цахилгаан

5 Түлш халаалт

6 Цэвэр бохир ус

7 Хоол

8 Эм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: tuswiin baiguullagad murdlug

9 Тээвэр шатахуун

10 Бичиг хэрэг

11 Шуудан холбоо

12 Дотоод албан томилолт

13 Гадаад албан томилолт

14 Хичээл үйлдвэрлэлийн дадлага

15 Жижиг эл хогшил

16 Нормын хувцас болон дүрэмт хувцас,зөөлөн эдлэл

17 Гадаад зочны зардал

18 Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил,үйлчилгээний төлбөр

19 Урсгал засвар

20 Бусад зардал

21 Нэг удаагийн тэтгэмж урамшуулал

22 Төрийн сангийн бүртгэлийн дансанд төвлөрүүлсэн орлого

Нийт зардлын дүн

Кассын эцсийн үлдэгдэл

Байгууллагын дарга:......................../ / Хянаж хүлээн авсан:

Тамга,тэмдэг Төрийн сангийн мэргэжилтэн:........

Байгууллагын ня-бо:............../. /

Байгууллагын кассын нярав:............../ /

20....он......сар.....өдөр

Сангийн сайдын 2005 оны 5-р сарын 4-ны өдрийн

123-р тушаалын хоѐрдугаар хавсралт

ТӨРИЙН САНГИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Төсвийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон Төрийн сангийн төлбөр тооцооны үйл

ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоѐр.Журмын нэр ,томъѐо

Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурьдсан утгаар ойлгоно:

2.1 “Төрийн сан” гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн

яамны төрийн сангийн газар,нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын санхүү эдийн

засаг ,төрийн сангийн хэлтэс,сумын төрийн сангийн төлөөлөгчийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: tuswiin baiguullagad murdlug

2.2 “Төрийн сангийн нэгдсэн данс” гэж төсвийн хөрөнгийг төвлөрүүлэн байршуулах

Монгол банк дахь засгийн газрын харилцах дансыг

2.3 Бүртгэлийн данс гэж төрийн санд байршиж буй төсвийн байгууллагуудын

батлагдсан төсөв зарцуулах эрхийн хүрээнд орлого зарлагын гүйлгээг санхүүжилтийн

эрхийн гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар бүртгэх дансыг

Гурав. Төсвийн байгууллагын бүртгэлийн данс

3.1 Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд төсвийн байгууллага бүр

бүртгэлийн данстай байна.Энэхүү данс нь төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд орлого

зарлагын гүйлгээг эдийн засгийн ангиллаар хянаж бүртгэх бололцоотой байна.

3.2 Төсвийн байгууллага нь өөрийн нэр дээр бүртгэлийн данс нээлгүүлэх хүсэлтийг

харъяалагдаж буй төрийн санд албан ѐсоор хүргүүлнэ. Энэхүү хүсэлт нь дараах

мэдээллийг агуулсан байна.

3.2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ

3.2.2 Төсвийн байгууллагыг үүсгэн байгуулсан дээд байгууллагын шийдвэр

3.2.3 Албан ѐсны нэр, товчлол

3.2.4 Албан ѐсны хаяг

3.2.5 Харъяалах яам,дээд шатны эрх захирагчийн нэр

3.2.6 Дансны зориулалт төрөл,агуулга

3.2.7 Бусад нэмэлт мэдээлэл

3.3 Төсвийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн данс нээлгэх хүсэлтийг тухайн шатны

төрийн сан хянаж данс шинээр нээх шаардлагатай гэж үзвэл Төв Төрийн санд албан

ѐсоор уламжилна.

3.4 Төв Төрийн сан дээрх хүсэлтийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор хариу

мэдэгдэнэ.

3.5 Төрийн сангийн бүртгэлийн данс нээлгэсэн тохиолдолд төсвийн байгууллага

дараах баримтыг бүрдүүлж төрийн санд хүргүүлнэ.

3.5.1 Төлбөр тооцооны баримтанд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн

баталгаа тамга тэмдэг дардас

3.5.2 Гарын үсгийн баталгаа нь дээд шатны төсвийн эрх захирагч болон нотариатаар

баталгаажсан байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: tuswiin baiguullagad murdlug

3.5.3 Өөрийн байгууллагын бэлэн мөнгөний няравыг итгэмжилсэн албан бичиг ажилд

авсан тушаал

3.5.4 Бэлэн мөнгөний няравын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажсан хуулбар

нэг хувь цээж зураг

Дөрөв. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого

4.1 Төсвийн байгууллагууд бүртгэлийн дансандаа дараах орлогын гүйлгээг хүлээн авч

болно.

4.1.1 Төсвийн байгууллагын өөрийн орлого

4.1.2 Хүү торгуулийн орлого болон хандив

4.1.3 Хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого

4.2 Улсын төсвийн орлого болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанаас орсон

орлогыг төвлөрүүлэх тухай төрийн сантай зөвшилцсөнөөр харилцагч банкуудад

төвлөрүүлж өдрийн гүйлгээний эцэст төрийн санд байршуулж болно.

4.3 Төрийн сан төсвийн байгууллагад орж буй орлогын баримтанд төлөгч нь кодын

зааварыг мөрдөөгүй бол тухайн орлогын төлбөрийн зориулалтыг тодруулах хүртэл

тодорхойгүй орлогоор бүртгэж орлогын гүйцэтгэлийн мэдээг төсвийн байгууллагад тухай

бүр гаргаж өгч байна.

Тав. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарлага

5.1 Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас аливаа зардал гарахын өмнө төрийн

сангаар батлагдсан сар улирлын зарцуулалтын эрх батлагдсан байна.Энэхүү харилцаа нь

“Төсвийн зарцуулалтын эрхийн тухай ” журмаар зохицуулагдана.

5.2 Төсвийн байгууллага нь тухайн тайлант үеийн зарцуулалтын эрхийн баталгааны

хүрээнд төлбөрийн хүрээнд төлбөрийн амлалт үүсгэж төрийн санд бүртгүүлэх үүргийг

хүлээнэ.Энэхүү харилцаа нь “Төсвийн байгууллагын амлалтын бүртгэлийн тухай ”журмаар

зохицуулагдана.

5.3 Төсвийн байгууллага нь төрийн санд бүртгэгдсэн амлалтын хүрээнд бэлтгэн

нийлүүлэгдсэн бараа ажил үйлчилгээг хүлээн авч төлбөр гүйцэтгэх батламж гаргана.

5.4 Төсвийн байгууллага нь энэхүү журмын 5.1-5.3 заалтуудыг хангасан төлбөр

гүйцэтгэх хүсэлтийг ТТ-1 маягтын дагуу 3 хувь, бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэх хүсэлтийг

ТТ-2 маягтын дагуу 2 хувь бэлтгэж харъяалагдах төрийн санд хүргүүлнэ.

5.5 ТТ-1 маягт нь дараах мэдээллийг агуулна.

Төлбөрийн хүсэлтийн дугаар огноо

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар

Төсвийн байгууллагын албан ѐсны нэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: tuswiin baiguullagad murdlug

Харъяа төрийн сангийн нэгжийн нэр код

Төлбөр хүлээн авагчийн бүртгэлийн регистрийн дугаар

Төлбөр хүлээн авагчийн нэр болон дансны дугаар

Төлбөр хүлээн авагчийн банк болон банкны код

Төлбөрийн нийт хэмжээ тоогоор,үсгээр

Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилал болон үнийн дүнгээр нь задлах

Гүйлгээний утга төлбөр гүйцэтгэхэд үндэслэх бичиг баримт

5.6 ТТ-2 маягт нь дараах мэдээллийг агуулна

Төлбөрийн хүсэлтийн дугаар огноо

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар

Төсвийн байгууллагын албан ѐсны нэр

Харилцагч төрийн сангийн нэр болон төрийн сангийн код

Төлбөрийн дүнг тоогоор болон үсгээр тавих

Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилал болон үнийн дүнгээр задлах

Бэлэн мөнгө татан авах итгэмжлэгдсэн няравын овог нэр

Бэлэн мөнгө авах хүний паспорт регистрийн дугаар

Гүйлгээний утга төлбөр гүйцэтгэхэд үндэслэх бичиг баримт

5.7 Төсвийн байгууллага нь төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтыг хамт ирүүлэх

үүргийг хүлээнэ.

Зургаа.Бүртгэлийн дансны гүйлгээг хянах

6.1 Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн гүйлгээнд үндэсэлсэн өдөр

тутмын буюу тайлант үеийн төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээгээр хангана.

6.2 Төсвийн байгууллага Төрийн сангаас өгөгдсөн хуулга,тайлангуудыг өөрийн ня-

бодох бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж тааруулж байх үүргийг хүлээнэ.

6.3 Төрийн сангаас гаргаж өгсөн хуулга,тайлангуудад ямар нэгэн зөрүү илэрвэл

түүнийг нягталж тайлангийн хугацаанд багтаан ажлын 3 хоногийн дотор Төрийн санд

мэдэгдэж залруулга хүсэлт гаргана.Төрийн сан хүсэлтийг хянан үзэж шалгасны үндсэн

дээр залруулга хийж хариу мэдэгдэнэ.

6.4 Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга тайлан нь төсвийн байгууллагын өөрийн

НББ-ийн бичилттэй адил байна.

Долоо. Төрийн сангийн төлбөр тооцоо

7.1 Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого зарлагын гүйлгээний бүртгэлийг

төрийн санд давхар хөтөлнө.

7.2 Төлбөрийн хүсэлтийг хянаж төлбөр гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл төсвийн

байгууллагад буцаах бөгөөд үндэслэлийг тодорхой зааж өгнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: tuswiin baiguullagad murdlug

7.3 Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн хүсэлтийг хянаж шаардлага хангасан

гэж үзвэл ТТ-1 маягтаар хийх төлбөрийн баримтын 3-р хувийг,ТТ-2 маягтаар хийх бэлэн

мөнгөний төлбөрийн баримтын 2-р хувь,анхан шатны болон үндэслэх баримтуудыг

Төрийн сангийн мэргэжилтэн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулан төсвийн

байгууллагад өгнө.

7.4 Төлбөрийн баримтын 1-р хувийг үндэслэн төсвийн байгууллагын зардал өглөгийн

бүртгэлийн бичилтийг хийнэ.

7.5 Бэлэн мөнгөний баримтыг 1-р хувийг үндэслэн бэлэн мөнгөний чекийн баримтыг

төсвийн байгууллагын итгэмжлэгдсэн бэлэн мөнгөний няравт өгч бичүүлээд төрийн

сангийн эрх бүхий албан тушаалтнаар 1,2-р гарын үсэг зуруулан хянуулсны дараа чекийн

ард гүйлгээ хийн баталгаажуулж төсвийн байгууллагын итгэмжлэгдсэн мөнгөний няравт

хүлээлгэн өгнө.

7.6 Бэлэн мөнгөний баримт болон бэлэн мөнгөний чекийн тасалбарыг үндэслэн

төсвийн байгууллагын зардал өглөгийн бүртгэлийн бичилтийг хийнэ.

Найм.Үүрэг хариуцлага

8.1 Төрийн сангийн ажилтан төсвийн эрхийг байгууллагын дансны үлдэгдэл

зарцуулалтын эрхийн баталгааг хэтрүүлэн олгосон эсвэл төрийн сангийн холбогдох дүрэм

журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага

хүлээлгэнэ.

8.2 Төрийн сан энэхүү журмын заалтуудыг зөрчсөн төсвийн байгууллагын

зарцуулалтын эрхийг илэрсэн зөрчил арилах хүртэл түтгэлцүүлэх эсвэл төлбөрийн

хүсэлтийг гүйцэтгэхгүй байх эрхийг эдэлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com