Tsagaan Dari Eh

1

Transcript of Tsagaan Dari Eh

Page 1: Tsagaan Dari Eh

1

Ж.Шагдар

Э.Санчигдан

ЦАГААН ДАРЬ ЭХ

/ЖҮЖИГ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Tsagaan Dari Eh

2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Нэгэн хуучин балгасны тохитой байшинд үнэнийг өгүүлэгч хөвгүүн, түүний бэлэвсэн эх, гэргий

Нарангэрэл гурвуулаа ярилцана.

Эх:- /хүүдээ хандан/ Буянт эцэг чинь чамд сурган айлдахдаа “Орчлонгийн явдал зүүд зэрэглээ

мэт буюу. Эцэг миний олсон эд агуурс, хүн мал, гэр балгасан хийгээд бүгд

барагдах буй яа. Чи дээд гурван эрдэнэ бурханы үсэгт номнуудыг

сурагттун. Бас хүний есөн эрдмийг сурагтун” гээд эрдэмт их багш нарыг

урин ирүүлж эд хөрөнгийг хайрлалгүй өгч, чамд эрдэм сургасан билээ.

Эцгээс чинь хойш бид улам улам машид үгүйрэв.

Үнэнийг өгүүлэгч:-Жа тийм билээ. Ачит эх та ямар сургууль хайрлах гэж байна вэ?

Эх:- Жин улсын хаан төрийг барих эрдэм, билэгт хүнийг эрж бичиг тунхаг тараажээ. Чи хааны

ордонд очиж сурсан эрдэм билгээ үзүүлсү.

Үнэнийг өгүүлэгч:- Их нигүүлсэгч эх минь ээ! Язгуурын буян барагдлаа. Намайг хааны ордонд

очсон хойно таныг хэн тэжээх билээ?

Нарангэрэл:- Нөхөр минь чиний сурсан эрдэм чинь маш их буюу. Эдүгээ хааны ордонд очиж

ноѐн болоод

Эцэгт чинь залгамж

Энэ биед чинь алдар нэр их

Эх, эм хоѐрт чинь

Ашидын хүнс буюу гэв /Гаднаас хөрш өвгөн Зэү орж ирэв/

Зэү:- Ай эрдэмт хөвгүүн минь ээ!

Тэнгэрийн хөвгүүн хааны зарлиг нь

Тэнсэл үгүй төрийг тогтоохын тулд

Төгс эрдэм билэг сурсан хүнийг

Түгдрэл үгүй ноѐн шагнам хэмээн сонслоо

Эдүгээ чиний эрдэм далай мэт

Энэ учир үл одох чинь юу вэ? ...

Чи үтэр түргэн одох нь зөв буй за

Үнэнийг өгүүлэгч:- Эцэг мэт өвгөн минь сонс

Эх минь нас их буюу

Эм минь өчүүхэн, эд агуурс барагдав

Эзэн хааны ордонод явсан хойно

Эхийг минь хэн тэтгэх?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Tsagaan Dari Eh

3

Идэх өмсөхийг хэн өгөх?

Зэү:- Ай хөвгүүн минь эх эм хоѐртоо бүү зов

Ард боол би өгсүгэй

Авай минь чи одоо ноѐн болоод

Ашдийн хүнс олоод

Ачит эцэг эхийнхээ

Ач хариулж нэрээ мандуул

Үнэнийг өгүүлэгч:-Өвгөн та асрахуй нь үнэн бол

Өөрийн эцэг мэт болох буюу /Үнэнийг өгүүлэгчийг бүгдээр алс замд үдэж

явуулахдаа эх нь захисан нь/

Эх:- Үнэнийг өгүүлэгч хүү минь ноѐны мөрийг

Үтэр олох болтугай

Өтөлсөн эх юугаан санах бөгөөс

Үтэр буцаж ирээрэй

Нарангэрэл:- Мэргэн билэгт гэрийн эзэн мину

Мундашгүй ноѐн болох болтугай

Мунасан эх юугаа санах бөгөөс

Мөдхөн нааш ирэн соѐрох

Зэү:- Их билэгт хөвгүүн мину

Зүдэлгүй ноѐн болох болтугай

Зовсон эх, эм юугаа санах бөгөөс

Зориглон үтэр ир хөвгүүн мину!

/Үнэнийг өгүүлэгч явж одно/

Хоѐрдугаар үзэгдэл

Жин улсын хааны ордонд мэргэд ном хаялцаж байна.

Түшмэд-I Хэтэрхий хоѐр ухаантан тэмцэлдвээс

Хэрэгтэй нэгэн үгийг сонсдог

Хэт цахиур хоѐрыг тийнхүү харшуулваас

Гэрэлт гал бадран асдаг

Түшмэд-II Үлэмж эрдэм сурах гэж хичээгчид дор

Үхэл, догшин омог юуны ялгаатай вэ?

Үлгэрлэвээс эрдэмгүй атлаа омгорхогчид

Үхсэн барын арьсанд өвс дүүргэсэнтэй адил бус уу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Tsagaan Dari Eh

4

Түшмэд-III

Түшмэд-IV

Хаан:- Олон хүмүүс цугларах боловч

Онцолж нэг нь удирдах ѐсон буй

Хамаг амьтан ярих боловч

Хаан төрийн зарлигаар шийддэг

Үнэн зөвийг өгүүлсэн

Үнэн мөнөнийн долоон хавтаст ном бүтээсэн

Үнэнийг өгүүлэгч их эрдэмт учраас

Улсын ноѐн суулгаж

Уг хэргэм зэргийг хүртээсүгэй

Логү:- Дээд сайн заяат буюу чи

Төгс эрдмийг чинь ухваас

Тэнсэлгүй улсаа амгалан болгох

Тэмдэгтэйеэ сайдын манлай чи болой

Хөгшин хүн би ганц охинтой бөлгөө

Хөөрхий тэр арван зургаа наслав

Хүр их надад нуган үр үгүй тул

Хүргэн чи бол чамд өгсүгэй /гээд хадаг архи барив/

Үнэнийг өгүүлэгч:- Логү ноѐн та сонсогтун. Миний гэртээ үлдээсэн хөшгин эх минь бий.

Салхитай газар тавьсан зул унтрах нь амар гэдэг билээ. Бас өчүүхнээс

учирсан гэргий юугаа мартаж дахин эм авбаас муу нэр минь орчлонд

дэлгэрэх бус уу? /Архи хадгийг өргөн барьж/

Хэтэрхийеэ Логү дээд ноѐн та сонс

Гийгсэн нэгэн сайн хүмүүнийг эрж өгвөөс зохь юу?

Хэрэг үгүй миний муу бие

Хэтэрхий чиний охиныг яахан авах билээ

Логү:-/машид хилэгнэн/Лянхуй мэт үзэсгэлэнт охиныг мину

Луунаас гарсан муу гуйланч

Лав бардагнан өгүүлэх чинь үнэн биз?

Үнэнийг өгүүлэгч:- Төрийг барих их ноѐн та

Түргэнээ бүү уурлагтүн!

Дорд миний бие ганц сэтгэлээс өөр үгүй

Логү:-/уураа дарж аргадсан байдлаар/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Tsagaan Dari Eh

5

Авай чи билэг ихт болоод

Ааль чинь асар чухал буюу

Надад нуган хөвгүүн үгүй учир

Миний ганц охиныг чи авбаас

Миний эд таваар, улс хийгээд

Магад чинийх бус уу?

Маргааш чиний эх гэргий хоѐрыг авч ирээд

Хамтаар жаргацгаая

Үнэнийг өгүүлэгч:-Их ноѐны айлдсан үнэн бөгөөс

Төрүүлсэн эцэг мэт болой

/Үзэсгэлэнт Тоонолжингоо орж ирнэ/

Тоонолжингоо:- Эрхэм дээд ноѐны амарыг айлтгая

/гээд мэхийн ѐслоход Үнэнийг өгүүлэгч Логү ноѐн хоѐр хариу ѐслоно/

Логү:- Их хааны төр баригч мэргэн ноѐн Үнэнийг өгүүлэгч хэмээх энэ хүнтэй танилц. Чиний

заяаны нөхрийг дээд тэнгэрээс соѐрхжээ. Хотол олныг цуглуулж их найр

хийнэ.

Тоонолжингоо:- /ичэнгүйрэн түдэж байснаа/

Өчүүхэн намайг их ноѐн таалбал

Эцгийн зарлийг дагахаас эрхэм зүйл үгүй билээ

Үнэнийг өгүүлэгч:- Би ачит эх, авааль гэргий хоѐроо нутагтаа орхисон билээ. Тэднийг авчирч

хамтран жаргая хэмээн эцэг ноѐн айлсныг эрхэм хатагтай зөвшөөрөх

болов уу?

Тоонолжингоо:- Би ноѐдын зарлийг яахин эс зөвшөөрөх билээ.

Юу айлдсныг дагаж байх бүсгүй заяатай билээ би. /Логү ноѐн их хурим

хийжээ/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

Үнэнийг өгүүлэгчийн гэргий Нарангэрэл, Зэү өвгөн хоѐр сууж

байна.

Нарангэрэл:-/уйлан өгүүлрүүн/

Эх минь өтлөв

Өвчинд бас дарагдав

Гэрийн эзэн одсоор дөрвөн жил болов

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Tsagaan Dari Eh

6

Гэртээ эх минь өвчин хөдөлж үхвээс

Гээх цаас, барих буянгүй би чинь яах билээ? /гээд эхийнхээ өрөөнд орж/

Өвчнийг чинь эмнэж болох болов уу?

Эх:- Өвчин минь хүндэрсээр байна

Сэхээгүй муу хөвгүүнийг

Санасаар өвчин олов би

Сайн бэр чи мах олж чадвал

Сааралгүй гуйгаад ир!

Би идсүгэй /Бэр дуугүй гарч өрөөнд ороод/

Нарангэрэл:- Яаж мах олон билээ

Ядарсан бид аргагүй боллоо /гээд хүж, зул асааж их нигүүлсэгч бурханд

залбираад/

Нарангэрэл:- Нүдээр үзэгч их нигүүлсэгч

Ил эчнээн амьтны зовлонг мэдэгч

Нүглийн зовлонг эдэлсэн энэ биеийг

Илт өршөөж аварах болтугай

Эх минь өвчтэй боллоо

Эр нөхөр минь сураггүй боллоо

Эх минь бас мах авчир гэлээ

Өнөөдөр олох аргагүйн тул

Өөрийн биенээс огтлож өгье

Огтолхуй дор миний

Үнэн чин зориггүй болвол

Үхтүгэй би!

Үзэгч их нигүүлсэгч минь ээ /гээд алга хавсран мөргөөд өөрийнхөө

буглагийн махнаас хэсэг огтлож аваад муужран ойчив. Тэгээд бурханы

авралаар сэргэж харахад цус нь гоожсон боловч мах нь бүтэн шарх нь

аньсан байв. Нарангэрэл өөрийнхөө тэрхүү махыг амталж шөл хийгээд

ээждээ өгөв. Эх нь мах идээд/

Эх:- Энэ амтат махыг идээ

Өвчин минь хөнгөн болов

Эрдэмт сайн бэр минь

Ээждээ дахиад авч ир

Нарангэрэл:-/мэхийн гуйж/ Мах олдохгүй ээ ээж минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Tsagaan Dari Eh

7

Эх:- /уурлан харааж загнаад/

Би өвчтэй хүн

Бядан явж мах гуй

Бэрд мэт бэр чи

Би ийм бэрийг юунд тэжээсэн билээ

Мах олж ир! /барьж зодох гэж илдээд /

Энэ махыг идээд өвчин засрав

Миний хүү явахдаа чамайг надтай орхисны өшөөр

Чи мах олж өгөхгүй байна уу? /гээд бэрээ хүлээд зодохыг Зэү өвгөн

сонсоод ирлээ/

Харин чаайг бэр гэж зарсан чинь

Хаанаас мах хулгай хийж идэх чинь юу вэ?

Харь хүн үүнийг чинь сонсвол

Хайран хөвгүүний минь нэрд муу болно

Зэү:- Бэр чинь ямар гэм хийгээ вэ?

Эх:- Тэжээсэн ачийг минь мартсан хүүгээс санасаар

Тэсэшгүй өвчтэй боллоо би /гээд болсон явдлыг ярив/

Зэү:-/бэрийн хүлгийг тайлаад дагуулан явж/

Чи мах хулгай хийж идсэн чинь үнэн үү?

Нарангэрэл:- /уйлж/ Ээ өвгөн та сонс

Эр минь явсаар дөрвөн жил болов

Эхийг тэжээхийн тулд

Өмссөн зүүснээсээ худалдаж дуусав

Эх минь гэнэт мах авчир гэхээр нь

Эдүгээ надад олдохгүй болохоор

Өөрийн махнаас огтлож

Эхдээ өглөө би

Энийг мэдэхгүй мах хулгайлав гэж зодлоо

Илрүүлж хэлвэл эхийн бие муудна

Үүнийг эхэд бүү хэл өвгөн минь

Зэү:/өрөвдөн/ Ийм бодь сэтгэлт бэр минь чамайг

Ичгүүрт хулгайд сэрдэх нь юу вэ?

Эрт урьд цагт нэгэн хөвгүүний эх нь өвдөөд загасны мах идье гэхэд нь

мөсөн дээр дээлээ тайлж хэвтээд загас эрэхэд нь лусын хаад түүнийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Tsagaan Dari Eh

8

өрөвдөж нэгэн том загас өгчээ. Тэр ачаар хөвгүүн насан турш жаргажээ.

Чиний бодь сэтгэлийг бурхан тэнгэр хайрлаж буян хүртээнэ /гээд бэрийг

авч очоод эхэд нь/

Зэү:- Бэрийгээ ташаарч зодов чи

Бэрийнхээ махыг идэж эс ханаад

Бас ясыг нь идэь гэж зодоо юу

Баларсан муу гөлтгөр!

Эх:- Тэгвэл надад хутга аваад ир

Бэрийн махыг огтлож үзье

Зэү:-/уурлаж/ Чиний гарын махыг огтолвол өвдөхгүй юу?

Эх:- Миний гарын махыг огтолвол өвдөнө

Бэрийн махыг огтолвол өвдөхгүй байлгүй

Зэү:- Бэрийн чинь чин зориг үнэний тул их нигүүлсэгч бурханы өршөөлөөр

бэр чинь өвдөөгүй байлгүй

Эх:-/уурлаж/ Бэр чиний огтолсон шархыг үзье / Нарангэрэл баруун гараа үзүүлсэнд сорви

байхгүй байв/

Эх:-/зэвүүтэй чанга инээж/ Нүгэлт бэр чи хуурсан байна

Үнэн бол сорви нь хаана байна? / Нарангэрэл зүүн гараа үзүүлбээс

зөндөө сорви байна. Эх бэрээ тэвэрч уйлан/

Эх:- Ийм ачит бэрийн махыг идээд

Эрүүдэж зодсон хилэнц

Үүрд надад ирэх болтугай

Ачит бэрийн тэжээсэн ачийг

Адгуус болж төрөөс чамд унуулж хүчээ өгье

Хэтэрхий тэжээсний ачгүй хөвгүүн минь

Хэдийнэ муу нэрийг оллоо

Гэмт буруу явсныг чинь

Хэзээ нэгэн цагт тэнгэр мэднэ /гээд цухалдаж байж насан өөд боллоо.

Нарангэрэлийг уйлан хайлан гашуудахад/

Зэү:- Алмид үхсэн хүний төлөө

Асар гашуудаад идгээх буюу

Ариун сайхан нүд чинь эвдрүүзэй

Чиний гэрийн эзэн явснаас хойш

Чивэлт зуд болж би ч бас хоосорсон ч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Tsagaan Dari Eh

9

Чиний эхийн буян хойдыг би мэдье

Та нарыг асарна гэж нөхөрт чинь амалсаны

Учир чамайг тэжээнэ

Дөрөвдүгээр үзэгдэл

Нарангэрэл, Зэү өвгөн хоѐр уйтгартай байдлаар хүүрнэнэ.

Нарангэрэл:- Гэмт үнэнийг өгүүлэгч эр мину

Гэрээ мартлаа

Хэтэрхий ачит эхээ мартав

Хэдий болтол Зэү таныг зовоогоод

Хэзээ сайн сайхан болох билээ би

Эдүгээ би хааны ордонд очиж

Эрийнхээ хойноос одъѐ доо

Зэү:- Эрдэмт авхай чиний одох зөв

Эрдүгээ гэр бараагий чинь би хадгалъя

Үчүүхэн энэ мөнгийг авч одоод

Өлсөх ундаасах цагтаа хэргэл!

Замдаа сэрэмжтэй яв

Танхай хүнтэй бүү ханилтугай

Барсын цусыг зуурч болно

Барсын ясыг зуурхууъя бэрх гэсэн үг бий

Хүний царайг таниж болно

Хүний сэтгэлийг мэдэх бэрх гэсэн үг ч бий

Хайран сайхан авирт чи мину

Хагацахаар зорчихуйн цаг болов

Газар хол шавар, ус их

Халуун, хүйтэн явган яаж хүрэх билээ

Ачгүй үнэнийг өгүүлэгч Алтангэрэл хөвгүүн шиг

Алимад эд таваарын тулд

Ачит эх юугаан мартсан

Асар их хилэнцэт хүнийг эс үзэв би

/Нарангэрэл уйлан хайлан явсаар наран шингэх үед өвс зулгааж

дэвсээд чулуу дэрлэн хэвтлээ. Өглөө үүр цаймагц цааш явж

байтал бүлэг хулгайчтай тааралдан баригдав. Хулгайч нарын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Tsagaan Dari Eh

10

ноѐныг Данху гэдэг ажээ. Тэр Нарангэрэлийг үзээд тачаадан

баярлаж/

Данху:- Чи аль газрын эм бэ?

Энд яах гэж ирээв?

Нарангэрэл:-/тайвнаар/ Би Нантай голын эхэнд Нинжаан балгасанд суудаг. Эр нөхөр минь

хааны хотод одсон учир түүний хойноос очихоор явна

Данху:- /инээж/ Би их улсыг тогтоож явна

Бишрэлт хий чулуун хотыг хөдөлгөх тарни бий

Бид их улсын эзэн боллоо

Би өөрийн хатангүйн тул

Эм чи миний дураар болвоос

Эрх өгч хатан цол өргөмжлөө

Энэ Жин улсын хааныг дарсан хойно

Эрхээ эдэлж хоѐулаа жаргая

Нарангэрэл:- Би ядуу хүний охин билээ

Би хааны цолыг үл даах билээ

Та намайг таьж соѐрох!

Данху:- Эм чи битгий цааргал

Үгэнд үл орвол чамд муу болно шүү

Нарангэрэл:- Нэг сайн моринд хоѐр эмээл тохдоггүй

Нэг сайн эмд хоѐр эр байж болохгүй

Намайг тавихгүй бол чиний илдний дор үхье

Данху:-/уурлаж илд суга татаж их дуугаар/

Эм чи миний дураар эс болвоос

Энэ хурц илдээр чамайг цавчиж

Эрлэг хаанд илгээнэ дээ

Нарангэрэл:- Данху хулгайч чи алахаас өөр юу хийх билээ?

Данху:-/машид уурлаж/ Энэ эмийг гадаа гаваачиж толгойг нь ав! /гэсэнд нэгэн хулгай ярианд

орж/

Хулгайч:- Энэ эмийг алаад яах вэ?

Харин засгийн гэрт хадгалсан өвгөн эмгэн хоѐрт аваачиж өгье

Тэд маш уран аргатай учир уран үгээр аргадаад таны зарлигийг дагах

болно

Данху:- Өвгөнийг дууд /өвгөн орж ирнэ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Tsagaan Dari Eh

11

Өвгөн чи энэ эмийг миний гэргий болгох арга хай!

Өвгөн:- Би өөртэй нь тусгайлан ярилцаж

Болохсон болов уу?

Данху:- Болно. Гадаа гарч ярь. /Өвгөн Нарангэрэлийг дагуулан гарч үнэн учрыг

ярилцаж байгаа нь үзэгчидэд ойлгогдох бөгөөд төдхөн арга ухаан олсон

мэт байдал харагдана. Өвгөн Данху дээр орж ирэн сөгдөөд/

Өвгөн:- Ай их дээд ноѐн минь сонс. Энэ эмийн үгийг сонслоо. Язгуурын эр

нөхөртэй юм байна. Түүнтэйгээ амьд явбаас хамт явах, үхвээс хамт үхэх

тангарагтай гэнэ. Тийм учраас цагийг мэдэгч хомсон бодисун буюу

түүний сүмд очиж наминчлаад ам тангаргаа тайлая гэнэ. Насан өөд

болсон эхийн тул гашуудсан нулимс хатаагүй, бэлэвсэн хувцасаа

тайлаагүй мөртлөө хааны хатан нэрийг яаж авах билээ. Бурхан тэнгэрт

мөргөн залбираад таны зарлигийг дагая гэлээ.

Данху:- /ихэд баясан/ Чи хамт явж сүмд оч. Зуун лан алт ав. Энэ эмийн юу авах гэснийг авч

өг!

Өвгөн:-/сөгөдөн мөргөж/ Гадаа хүрээний хаалга харуулыг яаж гарах билээ?

Данху:- Би цаазын зэв өгнө. /зэв өгнө/ /өвгөн Нарангэрэл хоѐр гадаа явах

замдаа/

Өвгөн:- Данху хулгайч чандмана эрдэнэ олоод

Далайд алдах нь энэ буюу хэмээх үзэгчидэд хэлээд явав. /Данху

хулгайчаас оргосон өвгөн эмгэн хоѐрын хамт явж байтал замд өтөнд

баригдсан нохойтоо тааралдав/

Нарангэрэл:- Энэ өтөнд баригдсан нохойг яаж зовлонгоос нь ангижруулах билээ?

Эмгэн:- Би өтийг нь түүгээд хаячихъя.

Буян болог хөөрхий!

Нарангэрэл:- Нэг нохойг зовлонгоос салгаад түмэн өтийг хоолгүй болгох нь буян болох гэж

үү?

Өвгөн:- Тэгвэл яавал зохилтой билээ?

Нарангэрэл:- Би гуяныхаа махнаас огтлож энд тавия. Та түүн дээр өтийг нь түүж тавь. Тэгвэл

нохой өтгүй амарч, өтнүүд ч хоолтой ѐстой буян болох бус уу?

Эмгэн:- Эцэг эхээс заяасан энэ сайхан биеийг яаж огтлож шарх сорвитой болгох

билээ.

Нарангэрэл:- Бусдын зовлонг өөрөө эдэлвэл тэр буян болно

Бусдын зовлонгоос өөрөө жаргавал хилэнц болно

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Tsagaan Dari Eh

12

Өвчтэй нохой явж нэгэнт чадахаа больж

Өлбөрч үхэх болжээ.

Би гуяны махаа огтолсноор эс үхэх билээ

Нохой бид хоѐрын ертөнцөд амьд явах гэсэн хүсэл адил билээ.

Хоѐулаа л хорвоод хоол эрж тэнүүчлэх

Хувь зохиолтой учир би үүнийг аварсугай

Та хутга мэсээ хайрла

Би гуяныхаа махнаас огтлож

Өтний хүнс болгосугай /гээд Нарангэрэл гуяныхаа махнаас огтлож өтөнд

өгч, өвгөн эмгэн хоѐры нохойн өтийг түүв/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Үнэнийг өгүүлэгч Тоонолжингоо хоѐр тансаг сайхан ордондоо

морлиж байна. Уйтгарлан сууж байгаа Үнэнийг өгүүлэгчийн дэргэд Тоонолжингоо ирээд

Тоонолжингоо:- Гэрийн эзэн минь ээ

Хэтэрхийеэ их ноѐн болоод

Хэдэн эд агуурс, боол зарц хийгээ

Гэргий би чинь байнам

Юунд царайгаа барайлган

Уйтгарлан сууна билээ?

Үнэнийг өгүүлэгч:- Би ирэхдээ хөгшин эх

Багаас авсан гэргий юугаа орхиж ирлээ

Би тэднийгээ санаад уйлж сууна

Тоонолжингоо:- Хайран эх, эмээ гээх чинь юу вэ?

Хайрт эцэг эхийн авч өгсөн гэргийг

Харанхуй замд гээх чинь юу вэ?

Харин эцэгт минь сонсголгүй

Хар Ланцагийн зарж явуулъя

Хадам эх, эгч хоѐрыг авчраад

Хамтаар байж жаргацгаая /хар Ланцаг гэгчийг дуудан ирүүлж/

Тоонолжингоо:-Ланцаг чи миний бичгийг авч яваад

Нинжаан нэрт балгасанд хүрч

Эх эгч хоѐрыг минь явч ир /гээд нум саадаг, зуун лан алт сэлдтийг өгнө/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Tsagaan Dari Eh

13

Алтаар эх эгч хоѐрыг хооллож яв

Замд хулгай худал их гэнэлээ

Саадгаар хамгаалж яв /Ланцаг нум саадаг бүслэн гарч явтл замд Логү

ноѐнтой тааралдав/

Логү:- Ланцаг чи саадаг агсаад хаачих нь вэ? /Ланцаг айн сандарч байтал ханцуйнаас нь

хатны бичиг унав./

Логу:- /бичгийг авч үзээд/ Төрсөн үрдээ итгэж болдоггүй байх нь ээ. Зүрх мэт эцэг эхдээ ч

хэлэхгүй нууцаар зарц явуулж байна гэнээ /гээд Ланцагийн цохиж алаад

нүхэнд шидэв. Логү үнэнийг өгүүлэгчийн орж/

Логү:- /ууртайгаар/ Ай хүргэн охин минь ээ

Ачит эх гэргий хоѐрыг

Авчрах нь асар явдал биш үү?

Надад яагаад хэлсэнгүй вэ?

Ачит эхийг чинь замд бүү зовоосой гэж

Алт тамгагтай бичиг явууллаа /гэхэд үнэнийг өгүүлэгч Тоонолжингоо

хоѐр баярлаж байв/

/Үнэнийг өгүүлэгчийн байгаа хааны хотод Нарангэрэл замч өвгөн

эмгэн гурвуул ирээд нэгэн эмгэнтэй уулзаж Логү ноѐнд ирсэн

учраа айлтгуултан таван хүүхэн угтаж ирэв/

Хүүхнүүд:- Алтангэрэл ноѐнтон өөр газар одож зарга шүүж яваа тул бид таныг угтаж ирлээ.

/гээд цөм Нарангэрэлд мөргөж ѐслов. Нарангэрэл мэндээс өөр юм

яриагүй учир хүүхнүүд зэвүүцэн “Энэ муу их зант эмийг Логү ноѐнтой

зөвшиж байгаад алах юмсан” гэж шивнэлдэнэ. Логү ноѐн угтан гарч

ирээд/

Логү:- Биндэръяа үнэт бие чинь

Баршгүй зовлон туулав уу?

Бас ачит эхийн чинь өөд болсныг

Бид газар хол учир сонссонгүй

Алжаасан биеийг тань амраах гэж

Алимад миний охин хурим бэлтгэж байна орогтун

Нарангэрэл:- Эр минь энд ирснээс хойш

Эх минь өвчнөөр өөд болов

Эм хүн ганцаараа аж төрж болохгүйн учир

Тийм хол газраас эрийнхээ царайг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Tsagaan Dari Eh

14

Үзэх гэж ирлээ

Их ноѐн та соѐрхвол таны охины зарц болъѐ

Логү:- Хайран сайхан биеэ

Харин муу үгээр өгүүлэх чинь юу вэ?

Гайхамшигт чин зоригт энэ биеийн чинь

Хамаг дэлхийгээс эс үзлээ би /тэд үнэнийг өгүүлэгчийн ордонд орно/

Тоонолжингоо:- /тосч дотночлон мэндлээд/

Та холоос явдарч зүдэрч ирэв үү

Одоо сайн амар /гээд гараас нь хөтлөн гэртээ орууллаа. Тоонолжингоо

Нарангэрэлийг эгч мэт хүндлэн дайлж цайлна. Нарангэрэл

Тоонолжингоод өөрийн зовж зүдэрсэнг ярина. Тоонолжингоо сонсоод

үнэнхүү өрөвдөн дээдлэжээ. Логү тэр үгийг сонсооод “энэ хүүхэн энд

байвал охин минь зовохдогоо. Эрдэн чадалтай хүүхэн байна даа” гэж

бодно. Гэтэл нөгөө угтаж ирсэн таван хүүхний нэг нь ирж Логү ноѐныг

дуудан уулзаж/

Хүүхэн:- Энэ ирсэн эмийн байдлыг шинжвээс

Эрдэм чадалтай буюу

Энд амьдарвал охид бид зовох болно доо

Логү:- Гэмт арга олж алъя

Гэрийн эзэн үнэнийг өгүүлэгч эс мэдвэл

Хэн хэнд маань сайн болно

Хүүхэн:- өнөөдрийн хуриманд

Эрдэнэ бумбанд архи хийж

Эрлэгт хүргэх хор хийж өгье

Энэ эмийн хүүрийг булж орхия /Логү ноѐн байрлан зөвшөөрөв. Оройн

зоогон дээр Логү ноѐн ба охид Нарангэрэлд үйлчлэн хүндлэж/

Логү:- Эртний ерөөлөөр энд учирсан

Нарангэрэл хатан таны

Насан хутаг орших болтугай гэж

Нанчид барин хүндлэхийг хүэлэн тогтооно уу /Логү өөрөө Нарангэрэлд

нанчид барин шивэгчид будаа хундага барина/

Нарангэрэл:- Сайхан сэтгэлт ноѐн та

Саран мэт гоо дүү та хоѐрын

Энэрхүйн сэтгэл шингэсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Tsagaan Dari Eh

15

Энэ хундагыг би тогтооѐ /Нарангэрэл хундагыг тогтоогоод баяр

баясглантай сууж байснаа гэнэт гэдсээ даран унана/

Нарангэрэл:- Хутагт их нигүүлсэгч тэнгэр минь

Хотол амьтныг аварч нигүүлсэгч минь

Хувь муут энэ бие минь

Хойт заяандаа бурханы оронд очих болтугай

Тоонолжингоо чиний эрийг булаах гэж ирээгүй

Тоолошгүй хор өгөх чинь юу вэ? /гээд нулимс унагаан үхэв/

Тоонолжингоо:- /эцэгтээ уурлаж/ Хайран дээд ахайтанд минь

Хар сэтгэлээр хор өгөв үү?

Харин эндүүрч ийм болов уу?

Хайран тунамал наран мэт Нарангэрэл

Хор ууж үхэв үү чи минь /гээд шивэгчдээ ташуур барьж зодоход

шивэгчид үнэнийг хэлж/

Шивэгчид:- Таны эцэг Логү ноѐны зарилгаар архинд хор хийсэн билээ. /Тоонолжингоо

Нарангэрэлийн хүүрийг хайрлан хайрлан гашуудаж эцэгтээ уурлаж

байна/

Зургадугаар үзэгдэл

Нарангэлэлийн сүнсийг хоѐр чөтгөр ирээд авч явж байтал Хутагт их нигүүлсэгч бурхан заларч

ирээд

Нигүүлсэгч бурхан:- асир исэр хоѐр чөтгөр сонс. Энэ Нарангэрэл бол нэгэн үзүүрт сэтгэлийг

барьсны учир сүнсийг нь эрлэг хаанд хүргэж заяаны толь бичигт

үзүүлсүгэй. Үүнийг би амьд ерөтнцөд эдгээх өршөөл үгүй буюу гэв. Хоѐр

чөтгөр Нарангэрэлийг хөтлөж тамын ертөнцийн хаалгат хүрлээ.

Нарангэрэл:- Энэ хэний хаалга вэ?

Чөтгөр:- Тамын хаалга /хаалгаар орно/

Нарангэрэл:- мангас толгойтой, төмөр соѐтой, төмөр могой мэт сүүлтэй энэ ноход хэний

ноход вэ?

Чөтгөр:- Сайн буянт хүнийг

Саадгүй өнгөрөөдөг

Саар сэтгэлт хүнийг

Сааталгүй залгидаг эрлэгийн ноход /цааш явна/

Нарангэрэл:- Энэ хот юуны хот вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Tsagaan Dari Eh

16

Чөтгөр:- Заяанаас урьд зуурдаар үхсэн хүний заяаны үхлээ хүртэл энд хорьдог юм. усанд

үхсэн, ирт мэсэнд үхсэн, амиа хорлосон, хор идэж үхсэн хүний сүнс энд

бий.

Нарангэрэл:- Би Логү ноѐны хорыг идэж үхсэн билээ. Би энд хоригдох уу?

Чөтгөр:- Чи чин зоригт үнэн сэтгэл тул энд хоригдохгүй ээ. /цааш явна/

Нарангэрэл:- Цусаар урсаж байгаа энэ мөрөн ямар гээч мөрөн бэ?

Чөтгөр:-Амьд явахдаа ус мөрөнд цус буртаг тусаасан хилэнцэт хүний сүнс энд ирнэ. /цааш

явна/

Нарангэрэл:- Цай уугаарай, өлссөн цангасан хүн байвал миний цайнаас уугаарай гэж хашгарч

байгаа энэ эмгэн хэн бэ? Би энэ цайнаас жаахан уумаар байна

Чөтгөр:- Алимад энэ цайг уусны хойно

Амьд ертөнцөд харихад бэрх болно

Ахуй бүгдийг мартуулдаг хор буй

Авай чи бүү уугтун /цааш явна/

Нарангэрэл:- Энэ мөсөн уул ямар гээч уул вэ? Яагаад энэ нүцгэн хүмүүс чичрэн орилж гаслан

байгаа юм бэ?

Чөтгөр:- амьд ертөнцөд байхдаа оолон амьтны амийг хоросон, багш ламыг доромжилсон,

балмад худал сэтгэлээр хаан төрийг цэвүүн болгосон, их үнэт эдийг

бузарласан хүн энд үйлээ эдлэж байна /цааш явна/

Нарангэрэл:- Энэ олон баганд хүлэгдсэн хүмүүс яасан улс вэ?

Чөтгөр:- Амьд ертөнцөд байхдаа

Худал хулгай аргаар

Хуурч мэхлэж бусдын эдийг авсан

Ховлож хүнийг ганцаардуулсан

Хуваргуудыг зовоосон хүн энд үйлээ эдлэж байгаа нь энэ /цааш явна/

Нарангэрэл:- Энэ гал дөл бадарсан газар юу вэ?

Чөтгөр:- Эцэг, эхийгээ алсан ба

Эрийгээ зовоосон

Эхтэйгээ хурцсан

Хуврагийн эдийг хулгайлсан хүмүүс энэ галд шатахын зовлон үүрд

эдэлнэ. /Ингэж явсаар эрлэг хааны хаалганд ирлээ. Энд орцгоож эрлэг

номун хаанд есөн удаа мөргөж, гурван удаа сөгдөн мэндлэхэд/

Эрлэг номун хаан:- Чи аль газрын хэн гэгч эм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Tsagaan Dari Eh

17

Нарангэрэл:- Эхийгээ тэжээсэн, нөхөртөө хаягдсан, Данху хулгайчид баригдсан, Логү ноѐны

хоронд үхсэн билээ би. /дэлгэрэнгүй ярих/ хүн болсон заяандаа зүйл

зүйлийн зовлон үзлээ. Үүнийг минь толилох хүнгүйн учир эрлэг номун

хаан танаа бараалхаж ирлээ. /эрлэн номун хаан толь татаж үзээд/

Эрлэг номун хаан:- Нарангэрэл би хорин нэгэн насны дотор гурван их зовлон үзэх заяатай

юм. Чи хадам эхээ махаараа тэжээж, Данхуд баригдаж, Логүд орлогдож

энэ гурван их зовлонг давсан бол наян нэгэн нас хүрэх заяатай байжээ.

Өөрийн чинь үнэнч сэтгэл, бурханы өршөөлөөр амьд ертөнцөд дахин аж

төрөхийн буянтайн тул ерөтнцдөө буцсугай. /Нарангэрэл алгаа хавсран

залбирч/

Нарангэрэл:- Ихэд аррахуйн номын хаан мину

Ер намайг өршөөх нь үнэн болвоос

Зовлонд дарагдсан эх минь энд бий

Золгож болохсон болов уу номун хаан минь

Эрлиг номун хаан:- Гайхамшигт энэ Нарангэрэлийг

Харанхуй тамд оруулж

Хадам эхдээ золгож ирээд

Харин амьд ертөнцөд нь буцаасугай /хоѐр чөтгөр дагуулан явж эхэд

нь хүргэв. Эхий нь хүзүүг төмөр гинжээр гинжлэж, үхэр толгойтой хоѐр

чөтгөр манаж байв. Эх ба Нарангэрэл хоѐр тэврэлдэн уйлав. Нарангэрэл

Данхуд баригдсан, Логүд хорлогдсон, эрлиг өршөөж амьд ерөнцөд буцах

болсоноо ярив./

Эх:- Зүүд мэт ертөнцөөс хагацсаар

Зүйл зүйлийн зовлн үзлээ би

Зовж хөвгүүн төрүүлээд

Зүдэж гурван жил болохдоо

Сүүгээ хөхүүлж бас

Элдвээр тэжээж том болгоод

Эд хогшлоо хайрлалгүй өгч

Эрдэм билгийг сургалаа

Их ноѐн болсон чиг

Эх миний ачийг мартав

Би энэ тамаас хэзээ гарах вэ?

Эр минь чи харьсан хойноо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Tsagaan Dari Eh

18

Багш ламыг цуглуулж

Бартад тамаас тонилгох номыг үйлдвээс

Барашгүй энэ тамаас гарах болов уу?

Хайран хөвгүүн чамаас хагацсаар

Харанхуй тамд хэвтэнэм хэмээн хэлээрэй

Хайрлан өсгөсөн ачийг санаваас

Харанхуй тамаас тонилгон соѐрх гээрэй /Нарангэрэл хоѐр чөтгөрийн

хамтаар Логү ноѐны гадаа ирж өөрийн өөрийн хүүртэй учран мөн биеийг

олж/

Нарангэрэл:- Хутагт их нигүүлсэгч

Хонсом бодьсон мину

Хувьт амьныг тонилгохын тулд

Хурднаа миний бие амилсны тул

Хамаг амьтныг асархуйн хүчин төгслөө би

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Долдугаар үзэгдэл

Нарангэрэл амьд биеийг олоод явж байтал данху хулгайч улсын цэргийг устгаж, эд

дээрэмдэж байгаа тул түүнийг дарах баатар эр байвал ирсүгэй гэж

тунхаг зар тараажээ. “Жин улсын их эзэн хааны зарлигаар түмэн олны

сонор дор хүртээн тунхаглан зарлах ину. Манай Жин улсад Данху

хэмээн хулгайч түг түмэн цэргээр түйвээн дайрч хаан төр хамаг олныг

аймшигт аюулд учрууллаа. Данху хулгайчийг дарах дайчин баатар

байвал хаанд бараалхаж хамаг эрдмээ шүүлгэнэ үү. Данху хулгайчийг

дарах дайчин баатар байвал хааны хишиг хүртэж хамаг олныг минь

аварна уу?” Үүнийг сонсоод Нарангэрэл улсын цэргийн ноѐнд очиж

Нарангэрэл:- Данху хулгайчийг дарах баатар хүн эрж байгааг слнсоод тэр дайсныг дарахаар

танд бараалхаж ирлээ би

Ноѐн:- Ай чи аль газрын эм билээ?

Аль эрдмээрээ дайсныг дарах юм бэ?

Аймшигггүй мянган баатар минь

Ашид оргүй цөм дарагдлаа

Хамаг дайсантай алалцах цагт

Харин эм хүн чиний хүч хүрэх билүү?

Хайран залуу насаа үрэх биш үү?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Tsagaan Dari Eh

19

Нарангэрэл:- Би эм хүн гэдэг нь үнэн

Би баатар хүчин төгс

Би арга хувилгаантай хүн

Би тэр муу Данху хулгайчаас айх юм бол

Биеийг минь засагла!

Магад би дайсныг дарж чадвал

Магад их төрийг тогтоож чадвал

Магад чинийх болохоос биш хэнийх болох билээ?

Цэргийн ноѐн:-Тийм бол тэр эрдмийг чинь үзье. /гээд нэг даашгүй хүнд нум өгөв.

Нарангэрэл түүгээр есөн удаа харваж байг онов. Бүх чадал,

эрдмээ үзүлэв/

Нарангэрэл:- Ноѐнтон минь би одоо дайсантай тулахаар явж болох уу?

Ноѐн:- Таны их хүчин эрдэм төгсийг үзлээ. Та арван түмэн цэргий миньтэргүүн ноѐн

болов. /зэрэгцээ байсан Данхугийн харуул Данхуд очиж/

Харуул:- Ай их Данху та сонс!

Манайх руу олон цэрэг ирж явна

Түүнийг эмэгтэй баатар тэргүүлжээ

Илд жад нь ойн бургас мэт

Их туг нь нүд гялбам аж

Ялангуяа цог сүлд нь аймаар сүртэй

Ялах эсэхээ ноѐн та мэдтүгэй

Данху:- /инээж/ Ер та бүгд сонс

Ер эртнээс нааш

Эр баатар цэргээ тэргүүлэхээс биш

Зүү утас барих эм хүнээр

Зүйд нийцэхгүй цэргээ толгойлуулсан нь

Жин улс мөхөх цаг ойртсон тэмдэг буюу /хоѐр талын цэрэг

ойртоход/

Данху:- Танай улсын хаан ямар баатар олж

Надтай тулалдах гэсэн юм бэ?

Нарангэрэл:- Миний бие хааны омогт охин баатар Нарангэрэл билээ. муу хулгайч

чамтай тулалдахаар ирлээ

Данху:-/инээж/ Миний амраг эм буюу чи. Хорт өвгөн чамайг авч явснаас хойш эрээд эс

олсон билээ. Одоо чамтай бурхан тэнгэр учруулж байна. Амраг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Tsagaan Dari Eh

20

эм минь наашир! Наад улсын чинь цэргийг дараад хаан хатан

болж жаргая.

Нарангэрэл:- /ууртайгаар/ Би энэ улсын хааны омогт охин баатар билээ.

Муу хулгайч чи үхэхийгээ унахын чинээ санж байна уу?

Бишрэлт аугаа хүчтэн билээ би

Бэрд мэт Данху чамайг товрог болгох гэж ирлээ би

Данху:-/инээж/ Цэргийг дарж чаднаа би

Чулууг ч хийсгэж чадна би

Чөтгөрийг ч номхотгожчадна би

Чамайг дийлж эмээ хийнэ би /Нарангэрэл уурлан илдээ барьж

дайрав. Данху ч тулалдав. Гурван удаа гурван удаа чавчигдаж

Данхуг дөнгөлж хүлээд/

Нарангэрэл:- Их амт хулгайч чи

Эм хүнд дийлэгдэж ичгүүр болов уу?

Омог ихт хулгайч чи

Охин хүнд дийлдэж олны шившиг болов уу?

Данху:- Эр чадалд бус

Ид шидийн хүчинд ялагдав уу би

Эмэгтэй баатар чамд бус

Эзэн тэнгэрийн хүчинд ялагдав уу би

Нарангэрэл:- Чиний хийсэн хилэнц ихийн учир

Чин зоригт ариун сэтгэлт охин баатарт ялагдлаа

Үй түмнийг хядаж явсны учир чи

Үйлийн үрээ эдлэж байгаа чинь энэ

Данху:- Эр чадалдаа эрдэж

Их хилэнц хийсэн буюу

Эдүгээ охин тэнгэр чамд

Эрхгүй дийлэгдлээ... /Цэргийн ноѐнд Данхуг аваачиж өгөхөд

Нарангэрэлд/

Цэргийн ноѐн:- Чин зоригт баатар чи

Сүн далай мэт дагина чи

Чивэлт дайсныг дарсан дагина чи

Жин улсын хаанд бараалх /Ийнхүү ноѐны өргөөнд орж

Нарангэрэл Данхуг дарсан тухай хаанд айлтгаж/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Tsagaan Dari Eh

21

Цэргийн ноѐн:- Дайчин баатар дагина

Данху хулгайчийг дарлаа

Хаан танд бараалахуулахаар

Хамт энд ирлээ

Хаан:- Гайхамшигт тэр охин баатарыг

Хамаг сайн ноѐдоор угтуулж

Харшид минь оруул /хааны харшид Нарангэрэл орж ирнэ/

Нарангэрэл:- Хамгийн захирагч

Хаан таны амгаланг айлтгая

Өчүүхэн эм би бээр

Өштөн дайсныг дараад

Өршөөлт дээдэс танд бараалхаж ирлээ

Хаан:- Дээд баатар дагина чи

Данху хулгайчийг дараад

Дайчийн луугийн суурийнд суугаад

Даяар олныг амгалан болгосон нь

Тэнгэр эцгийн өршөөл буюу

Дийлэгч охин баатар

Дээд ноѐн болтугай /Данхуг авчирч цаазлаад Төрд тэрслэгчийг

үзтүгэй хэмээн толгойг нь хаалганд өлгөв/

Наймдугаар үзэгдэл

Хааны ордонд хаан, Нарангэрэл хоѐр төрийн хрээг зөвлөж сууна.

Хаан:- Охин баатар Нарангэрэл чамайг төр барих хүн болголоо. Эдүгээ ноѐд түшмэдээс

эхлэн харц ард хүртэл тэншиж шүүгээд зөвийг өргөмжил! Бурууг

шийтгэ. Тэгээд надад айлтга. /Нарангэрэл есөн удаа мэхийн

мөргөж/

Нарангэрэл:- Хааны зарлигийг ѐсчилон дагая. Таны шадар ноѐн Логү намайг хорлож, таны

ноѐн миний нөхөр үнэнийг өгүүлэгч намайг зовлонд учруулсна

билээ. Тэднийг би шүүж болох уу?

Хаан:- Засан хуулийн ѐсоор хийтүгэй. Гэвч Логү надад гучин жил зүтгэсэн билээ. Түүнийг

цаазлахгүйгээр ташуураас өөр юмгүй гэрээс нь хөөвөл таарна.

/Нарангэрэл яаманд сорилож бүх сайд түшмэдүүдийг цуглууллаа.

Логү ноѐн, үнэнийг өгүүлэгч хоѐрт танигдахгүйн тулд хөшигний

ард суув. Олон ноѐд Нарангэрэлд бэлэг барьж ирсэн боловч/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Tsagaan Dari Eh

22

Нарангэрэл:- Би эм дорд хүн билээ. Ямар эрдэмтэй гэж та бүхний бэлгийг авах билээ.

Ноѐд:- Охин баатар таныг үлэмж дээд хаан төрийг тогтоон сууж байхад нь бид ирсэн нь буруу

болов уу даа. Буруугаа хүлээе дээ.

Нарангэрэл:- Сайд түшмэдүүд та бүхэн морилон сууцгаа. Та бүхэнтэй төрийн ажил хэлэлцье.

Тан нар сонс. Улс иргэнийг ямар засгийг тогтоох вэ?

Ноѐдоос нэг нь:- өөрийн хйисэн үйлийг засгаар гэсгээж

Үнэнхүү засгийн ѐсыг чанд болгож

Боловсон шударгуу сэтгэлийг бариад

Боломгүй зальхайг тэвчиж явбаас

Бодтойѐо сайдын манлай тэр буюу

Эзэн төрд тэрсэлж, этгээд явбаас

Эзэн засгийн мөр журмаар

Эрүүдэн гэсгээх хэрэгтэй болов уу?

Нарангэрэл:- /Үнэнийг өгүүлэгчид хандан/

Чи дотоод яамны их мэдэгч ноѐн буюу

Чамд даалгасан үүргийг

Чухам ямар сэтгэлээр хийж байв

Үнэнийг өгүүлэгч:- /айж/ Үлэмж дээд төр баригч баатар дагина та сонс. Дотоод яамны үйл

хэргийг мэдэж улс иргэн маань энх амгалан байгаа билээ.

Нарангэрэл:- Улс иргэнд чинь нэг бичиг эрдэмтэй хүн байжээ. Тэр хүн төрсөн эхийгээ орхиж

нас багаасаа учирсан гэргий юугаа гээжноѐн болъѐ хэсээн хааны

хотод ирээд ноѐны охинтой суугаад

Асар жаргалдаа ташуурч

Ачит эх юугаан үхтэл

Ачийг нь хариулж ном буян хийлгүй

Амраг бага хатантайгаа зөвлөлдөж

Анх суусан эм юугаа алсан хүнийг

Ямар хуулиар засаглавал зохих вэ?

Үнэнийг өгүүлэгч:- Тэр бичиг эрдэмтэй хүн

Тийм их ном эрдэмтэй бол

Төрсөн эх, эхнэр хоѐроо мартад

Түүний дараа дахин гэргий авахгүй болов уу

Тийм хүн байхгүй байхаа

Нарангэрэл:- Би сонсвол чамд гурван их ял бий гэнэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Tsagaan Dari Eh

23

Үнэнийг өгүүлэгч:- Би гурав байтугай нэг ч гэмгүй билээ

Нарангэрэл:- /уурлаж/ Эхийг үхтэл ном буян хийгээгүй чинь нэгдэх нүгэл

Эд хогшилд шунаж багаас ханилсан гэргий юугаа хаясан чинь

хоѐрдахь хэрэг

Хойно авсан авгайтайгаа нийлж хуучийн эмийгээалсан чинь

гуравдахь хэрэг

Чи ийм гурван ял хийжээ.

Эмийн чинь үгийг би сонссон

Эх чинь чамайг санасаар өвчин олж үхлээ гэнэ

Өвдөхдөө мах идье гэхээр нь

Эм чинь мах эс олоод

Өөрийнхөө махнаас огтлож өгсөн гэнэ

Тэгээд ганцаараа болж чиний хойноос явж

Данху хулгайчид баригдаж хатан болгоѐ гэхэд

Ухаант өвгөн эмгийн ачаар гарсан гэнэ

Хааны ордонд арай ядан ирснийхээ дараа таны

Хадам хар сэтгэлт Логү ноѐн

Хор өгч алсан гэнэ /үнэнийг өгүүлэгч энэ үгийг сонсоод уйлан

хайлан гашуудлаа/

Үнэнийг өгүүлэгч:- Би өөрийн дураар эм аваагүй муу сэтгэлт

Логү ноѐны арганд орж охиныг нь авлаа

Хар Ланцаг гэгч хүнийг зарж

Эх гэргий хоѐрыг авчруулахаар явуулаад

Эдүгээ хүртэл ирээгүй байна

Эхийнхээ үхсэнийг

Эмийнхээ алагдсныг ч мэдээгүй

Нарангэрэл:- /ууртайгаар/ Муу чоно!

Эм чинь энд байвал чи таних уу, үгүй юу?

Үнэнийг өгүүлэгч:- Өчүүхнээс ханилсан сайн гэргийгээ

Үл таних гэж юу вэ гэхэд нь /Нарангэрэл урдах хөшгөө сөхөв.

Үнэнийг өгүүлэгч Нарангэрэлийг хараад цочин сандарч яаж ч

чадахгүй байв. Нарангэрэл уйлан/

Нарангэрэл:- Чамайг би яах хэрэгтэй вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Tsagaan Dari Eh

24

Авсан амраг гэргийгээ чи яах вэ?

Үнэнийг өгүүлэгч:- Алсан ч чиний дур

Аварсан ч чиний л дур

Би юу хэлэх вэ /энэ хоѐрыг бие биенээ харан учраа олохгүй сууж

байтал Логү ноѐн ирлээ гэнэ. Нарангэрэл үнэнийг өгүүлэгчийг өөр

газар байлга гэж тушаагаад урдах хөшгөө буулгаж биеэ нуув. Логү

орж ирэн мөргөж/

Логү:- эдүгээ охин баатар чиний хүчинд

Үүрд хулгайчийг шүүрдсэн мэт боллоо

Хамаг олныг амгалан болголоо чи

Нарангэрэл:- Дээд тэнгэрийн хөвгүүний цог залиар

Дэд Логү ноѐн чиний арга билгээр

Тэмцэшгүй баатруудын хүчээр

Тэр хулгайч дарагдсан байлгүй

Би дээд хааны зарлигаар шүүхэд

Дотоод яамныхан гурван их ял хийжээ

Хоѐулаа энэ хэргийг хамтран шүүх үү?

Логү:- Тэгье тэгье

Нарангэрл:- Гурван тушаалд суусан

Гулгай зусарч ноѐн байжээ

Охиноо нэг эрдэмт ноѐнд өгөөд

Урьд авсан гэргийд нь хор өгч

Хүүрийг нь худагт хийж таглаад

Дээр нь лянхуа цэцэг тарьжээ

Тийм их ялтай нэг ноѐны хэргийг

Намайг шүүтүгэй гэж хаан зарлигдлаа

Логү:- Тэр ноѐн нь гурван тушаалд суусан нь

Одоогийн хэрэг үү, урьдын явдал уу?

Нарангэрэл:- Урьдын хэрэг бишээ

Одоо нүдний өмнө байгаа хэрэг

Логү5- Одоо бол гүн их гурван тушаалд суусан нь

Ганц хөгшин ноѐн би билээ

Харин ийм хэрэг надад байхгүй шүү /гэхэд Нарангэрэл хөшгөө

ярж/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Tsagaan Dari Eh

25

Нарангэрэл:- Хөгшин зусарч хулгайч намайг таньж байна уу? /гэхэд Логү айн чичрэн/

Логү:- Охин баатар та бүү уурлагтун

Миний хийсэн хэрэг, үүсгэсэн арга биш

Манай гэрийн зарц охидын хийсэн хэрэг байх шүү

Нарангэрэл:- Тэгвэл зарц нараа дууд! Охиноо ирүүл /Тоонолжингоо, зарц охид цөм орж ирнэ/

Тоонолжингоо:-/сөхөрч/ Охин баатар таныг манайд ирэхэд би үнэхээр хүндэтгэж эгчээ болгоѐ

гэж бодож байсан билээ. гэтэл гэрийн зарц шивэгчид муу арга

үүсгэж таныг хороосон байх шүү

Наранэгэрл:- Тоонолжингоо чи гэмгүй нь үнэн байх /Тоонолжингоо гарч явна/

Нарангэрэл:- /охидоос/ Намайг алах арга хэн үүсгэсэн бэ?

Охид:- Бид таныг үнэхээр хүндлэн дайлж билээ. Хор өгч алсныг бид мэдэхгүй

Нарангэрэл:- /инээн/ Логү ноѐнд ташуур авчирч өг!

Ноѐн та охидоо ташуурдан байцаасугай /Логү хэрэг илрэхээс айж

хулгаж байвч аргагүйдэн ташуурдав/

Охид:-/хашгиралдан/ Та бидэнд хатныг хорлох арга зааж өгсөн шүү дээ. Охин баатар минь.

Та биднийг бус Логү ноѐнтныг занчуулваас зохих бус уу?

Нарангэрэл:- Логү чи намайг алсан биш үү?

Логү:- Амь өршөө, охин баатар минь амь өршөө!

Нарангэрэл:- Чи хилэнц хийхгүйгээр ноѐн байж чадахгүй бол өөрөө ташуураа тулаад,

гэргийдээ хайч бариулаад хэрэн тэнэж явсугай. Охидыг өршөө!

Үнэнийг өгүүлэгч, Тоонолжингоо хоѐрыг оруул. /Тэд орж ирээд

хоѐул Нарангэрэл сөгдөн мөргөв/

Нарангэрэл:- Алтангэрэл би хийсэн хэргээ мэдэв үү?

Үнэнийг өгүүлэгч:- Би хийсэн гэмээ бүгдийг нь мэдлээ.

Та яахаа өөрөө мэд /гээд мөргөнө/

Нарангэрэл:- Гэмээ наминчлаж байгаа обл ялыг чинь хөнгөлье. Үнэнийг өгүүлэгчийг ташуурд!

/гэхэд үнэнийг өгүүлэгчийг нүцэглэн хэвтүүлж ташуурдах гэхэд/

Нарангэрэл:- Ай гэмт хүн чи бос! /гэхэд үнэнийг өгүүлэгч ичингүйрэн босов/

Нарангэрэл:- Үнэнийг өгүүлэгч чи хэдийгээр эхээ охщрхиж, эмээ хаясан гэмтэй боловч миний

эр нөхөр билээ. Би эрхийг эдлэж хэргийг шүүж буй боловч чиний

журамт гэргий чинь билээ. хэргийг чинь нэгэн үе хэлтрүүлсүгэй.

/хэмээн уйлан босч ирээд нөхрийнхөө гарыг барьж/

Нарангэрэл:- Би эм хүн тул төрийг барих нь юу билээ

Үнэнийг өгүүлэгч чи эзний алтан тамгыг барьтугай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Tsagaan Dari Eh

26

Тоонолжингоо:- Ай охин баатар мэргэн эгч таны зарлигаар

Одоо бид жаран жил жаргах болтугай

Эд хөрөнгйин ихээр бус

Эрдмийн хүчээр төгс ялагчийг бишрэн мөргөмү би /Нарангэрэлд

Үнэнийг өгүүлэгч, Тоонолжингоо хоѐр мөргөнө/

Нарангэрэл:- /үзэгчид хандан/ Сэтгэлийн хүч

Сэлэмний хүчнээс илүү буюу

Болошгүй бүх гай зовлонг

Бодь сэтгэлийн хүчээр дийллээ би

Хаан:- Таныг харахад үзэгсгэлэнт хатагтай байх боловч Данху

хулгайчаас даяар улсыг минь аварсан дайчин баатарын дүрд

хувилсныг бодоход булт олныг авран өршөөх бурхан тэнгэрийн их

хүчин төгссөн Цагаан дарь эх хэмээн мөргөн залбирмуй би

ТӨГСӨВ

/Эх хувиас сэргээн цохив.

2005 оны 06 сарын 09 Д.М/

www.zaluu.comwww.zaluu.com