Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын...

15
Quarterly E-newsletter Хуудас: 1 / 14 2014 4 (24) Supply Chain Улиран одож буй хуучин он танд Ухаарал баяслыг хайрлаж Угтан авч буй шинэ он танд Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг. Шинэ оны мэндийг хүргэе! GS1 Монгол нийгэмлэгийн хамт олноос

Transcript of Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын...

Page 1: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 1 / 142014 4 (24)

Supply Chain

Улиран одож буй хуучин он тандУхаарал баяслыг хайрлаж

Угтан авч буй шинэ он тандУрам зориг, амжилт бүтээл, аз жаргалын

дээдийг бэлэглэг.Шинэ оны мэндийг хүргэе!

GS1 Монгол нийгэмлэгийн хамт олноос

Page 2: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 2 / 14

Supply Chain

No: 04 (24) 2014.12.22Quarterly E-newsletter

АгуулгА

Мэдээ, Мэдээлэл

1-2

ТАНИН МэдэХҮЙ

3-4

жИжИглэН ХудАлдАА

5-8

логИсТИкИЙН МэдэгдэХҮҮН 9-10

зурААсАН кодНы ТоНог ТөХөөрөМж

11

гИшҮҮН бАЙгууллАгууд

12-13

Supply Chain

АлбАн ёсоор бүртгүүллээ

КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо (CAREC/CFCFA)-ны удирдах зөвлөлийн ээлжит уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хонг Конгт болж өндөрлөлөө.

Энэ удаагийн уулзалтаар тус холбоог бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын статустайгаар байгуулж албан ёсоор бүртгүүлснээс гадна холбооны өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн ажлын төлөвлөгөө болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлбэл зохих төсөл, хөтөлбөр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уг уулзалтанд тус Танхимын Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан удирдах зөвлөлийн гишүүний хувьд оролцоод ирлээ.

Page 3: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 142014 4 (24)

Supply Chain

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтсээс Азийн Хөгжлийн Банкны (АХБ)-ны дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их сургуультай хамтран тээвэр, логистикийн 5 өдрийн сургалт-танилцах аялалыг Тианжин хотноо 2014 оны 12 сарын 8-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нэгдсэн холбоо буюу CAREC/CFCFA болон Нанкай их сургуулийн хамтарсан гэрчилгээ олголоо.

Энэ удаагийн сургалт-танилцах аялалд Эм Си Эс Холдинг ХХК, Оюу толгой ХХК, Эм Си Эс дистрибюшн ХХК, Монспед ХХК, Ти Ай Логистик ХХК, Монгол экспресс ХХК, Монлогистик ворлдвайд ХХК, Журмак ХХК, Интердэсшн ХХК, Сантрансмонгол ХХК, Монекс ХХК, Глобал ворлдвайд ХХК, зэрэг 10 гаруй байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ.

ФИАТА-ын диплом олгох сургалтын хөтөлбөр болон гишүүдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэж сургалтын хөтөлбөрийг гаргасан бөгөөд хөтөлбөрийн дагуу дөрвөн өдөр нь танхимын сургалт, нэг өдөр нь логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгууллаа. Сургалтыг зуун жилийн түүхтэй Нанкай их сургуулийн туршлагатай, өндөр ур чадвар бүхий эрдэмтэн, багш нар логистик, аюултай ачаа, агуулах болон үндсэн хөрөнгийн удирдлага, даатгал зэрэг сэдвүүдийн хүрээнд удирдан явуулж салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, харилцан ярилцаж зөвлөгөө, тайлбар өглөө. Мөн Тианжин боомтын үйл ажиллагаа, үндсэн зарчмын талаарх мэдээлэл өгснөөс гадна логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуваалцсан нэг өдрийн сургалтаар тус төвийн мэргэжилтнүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулга илтгэл тавьж, автоматжуулсан програм хангамж, техник хангамжийн тусламжтайгаар хэрхэн түргэн шуурхай үйл ажиллагаа явуулдаг тухай дэлгэрэнгүй явцыг харуулж туршлага судаллаа.

“логистик бА тээвэр зууч” сургАлт АмжилттАй зохион бАйгуулАгдлАА

Мэдээ, Мэдээлэл

Page 4: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 4 / 14

Supply Chain Танин Мэдэхүй

GS1 Монгол нийгэмлэгээс сүүлийн 10 жилд GS1 систем зураасан кодыг хэрэгжүүлсэн салбаруудыг

графикаар танилцуулж байна.

Үүнээс хамгийн их хувь эзэлж буй хүнсний бүтээгдэхүүний ангилал төрлийн мөн графикаар танилцуулж байна. GS1 Монгол нийгэмлэгээс сүүлийн 10 жилд GS1систем зураасан кодыг хэрэгжүүлсэн салбаруудыг графикар танилцуулж байна.

GS1 сисТеМ зУраасан кодыг хэрэгжүүлсэн салбарУУд

Page 5: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 142014 4 (24)

Supply Chain жижиглэн хУдалдаа

2014 оны дэлхийн жижиг хУдалдааны Шилдгүүдийг ТанилцУУлж байна

2014 оны жижиглэн худалдааны салбарын өндөр түвшний нэр хүндтэй 500 мэргэжилтнүүд Парис дахь Salle Wagram-д цугларч салбарын шилдгүүдээ тодрууллаа. 2014 оны Дэлхийн жижиглэн худалдааны стандарт нь жижиглэн худалдааны салбар дахь бүтээлч байдал инновацийн шатлалыг онцолж байлаа. Инноваци нь жижиглэн худалдааны амьдралын эх булаг бөгөөд Дэлхийн жижиглэн худалдааны шилдгийг шалгаруулах арга хэмжээ нь сүүлийн найман жилийн туршид оршин тогтносон жижиглэн худалдааны шинэ бизнесийн үйл ажиллагааг таниулах зорилготой юм. Энэхүү найман жилийн хугацаанд жижиглэн худалдааны түүхэнд хамгийн сорилттой, сонирхолтой жилүүд байлаа. Жижиглэн худалдаачид ч хөгжин дэвжиж сэргэсэн жилүүд байв. Энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь төрөл бүрийн олон сувгаар хэрэглэгчдэд шууд худалдаа

хийдэг ямарч жижиглэн худалдаачдад нээлттэй бөгөөд хүнс худалдаа банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ аль ч байсан шүүгчдэд маш ойлгомжтой, боломж бололцоо нь тодорхойлогдсон, яагаад дахин давтагдашгүй байгаа талаар, жилийн ашиг орлогын өсөлт, амжилтын мэдээллүүд, бизнесийн мэдрэмж, хүсэл эрмэлзэл, зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн амжилтаа хадгалах, өрсөлдөх чадвартай байх ёстой зэргийг тодорхойлох юм. Ингээд та бүхэндээ 2014 оны ялагчдыг танилцуулж байна. Та бүхэн шилдгээр шалгарсан байгууллагуудын веб хуудсаар орж дэлгэрэнгүй танилцаж өөрcдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой юм. • Шилдэг олон улсын жижиглэн худалдаачин:H&M• Шилдэгжижиглэнхудалдаачин:FastRetailing• Шилдэгманлайлагчжижиглэнхудалдаачин:NatalieMassenet&MarkSebba,THENET-A-POR-TERGROUP• Хамгийншилдэгшинэсанаанэвтрүүлэгчжижиглэнхудалдаачин:EatalySmeraldo• Ирэйдүйд анхаарал татах жижиглэн худалдаачин: Загварын технологийн их сургууль НьюИорк• Жижиглэн худалдааны сурталчилгааны компани: Sainsbury’s “Christmas in a Day” (AM-VBBDO)• Шилдэгзагварынихдэлгүүр>1200sqm:NewLook,Вайтхот• Шилдэгзагварынихдэлгүүр<1200sqm:Америкмолл(AKQA&ChuteGerdeman)• Захзээлдөсөлттэйжижиглэнхудалдаачин:Талхныяриа,Хятад• Шилдэгонлайнжижиглэнхудалдаачин:vente-privee.com• Олонсувагтжижиглэнхудалдаачин:JohnLewis• Нийгмийнхариуцлагатайжижиглэнхудалдаачин:LotteХудалдаанытөв-“Ecomoneyтөсөл”• Шилдэгүйлчилгээүзүүлэгч:AppliancesOнлайн

Page 6: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 6 / 14

Supply Chain жижиглэн хУдалдаа

Шилдэг олон улсын жижиглэн худАлдААчин :

H&M

Олон улсын бодит зарчмаар ш ү ү г ч и д энэ жилийн я л а г ч и й г тэдний өргөн х ү р э э т э й

өсөлтийн стратегиар үнэлж сонгосон. Шүүгчид H&M нь зах зээлд олноор нээгдсэн төдийгүй бөмбөрцгийн урд хойд хагаст хоёуланд нь зах зээлээ өргөжүүлсэн гэж дүгнэсэн. Мөн хүчтэй санхүүгийн үзүүлэлтийг дэмжиж шинээр санаачилж шинэ үзэл баримтлалыг бий болгож буйг сайшаасан.

Шилдэг жижиглэн худАлдААчин: Fast Retail-ing

Ш ү ү г ч и д яагаад энэ а н г и л л ы н я л а г ч и й г с о н г о с о н бэ гэвэл өсөлт болон гүйцэтгэл юм.

Fast Retailing нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилго нь маш идэвхтэй мөн худалдааны маш хурдацтай өсөлтийг бий болгосон. Чанар болон үнийн нийлмэл мөн дэлгүүрийн орчин, ажилчдын үүрэг хариуцлага зэрэг нь маш сайн үзүүлэлт болсон гэв.

Шилдэг мАнлАйлАгч жижиглэн худАлдААчин : natalie Massenet & MaRk sebba, tHe net-a-

PORteR gROUP

2014 оны шагналын эзэн нь өөрсдийн онцгой ур чадварыг таниулсан, NET-

A-PORTER.COM-ын ирээдүйг бий болгосон дэлхийн анхны онлайн тансаг зэрэглэлийн жижиглэн худалдаачин THE OUTNET.COM нь хамгийн загварлаг худалдаа болон эрэгтэйчүүдийн загварыг тодорхойлогч юм. Энэхүү ялагч нь Natalie болон Mark-ын түншлэлийг илэрхийлсэн хамтын шагнал юм. Шилдэг өөрчлөгч зохион бүтээгч жижиглэн

худАлдААчин: staR-bUcks

Энэхүү жижиглэн х у д а л д а а н ы өөрчлөлтийн стратеги нь брэндийн гол цөм болсныг шүүгчид онцоллоо. Шүүгчдийн гайхшруулсан зүйл нь Starbucks-ын сэтгэх

чадвар, хурд нь зах зээлийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлсэн байдал нь бүтээгдэхүүн үйлчилгээний цөмд хүрсэн хүн төрөлхтөн болон технологийн талуудыг гайхшруулсан ололт амжилт байлаа. хАмгийн Шилдэг Шинэ сАнАА нэвтрүүлэгч

ж и ж и г л э н худАлдААчин: eata-ly sMeRaldO

Eataly-ын шинэ санаа нь маш энгийн бөгөөд энэ нь Италийн өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэг дээвэр дор цуглуулсан бөгөөд

энд та хоол идэх худалдан авалт хийх хоол хүнсний талаарх бүх зүйлийг судлах сурах боломжийг бүрдүүлсэн. Eataly бүр өөрийн гэсэн онцлог чанартай. Eataly Smeraldo-ын онцлог нь урлаг хөгжимд зориулагдсан байдаг.

Page 7: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 142014 4 (24)

Supply Chain жижиглэн хУдалдаа

жижиглэн худАлдААны Шилдэг суртАлчилгААны компАни:sainsbURy’s “Christmas in a Day” (am-VBBDO)

Энэ ангилал нь брэндийг бий болгох жижиглэн худалдааны шилдэг с у р т а л ч и л г а а н ы к о м п а н и у д ы г а л д а р ш у у л а х

таниулах зорилготой юм. Өрсөлдөгчид брэндийн хөгжүүлэлт, бүтээлч байдал, хэрэглэгчдэд чиглэсэн байдал зэрэг жижиглэн худалдааны гол хэмжүүрүүдээр дүгнэгддэг. 2013 онд Sainsbury’s нь хүнд нөхцөл байдалд хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн. https://www.youtube.com/watch?v=yv9tMiAeVi8

Шилдэг зАгвАрын их дэлгүүр >1200sqM : new lOOk, wHite city

их дэлгүүр

White City их дэлгүүр нь New Look брэндийг маш амжилттайгаар т а н и л ц у у л с а н т у р ш л а г а т а й

бөгөөд энэ брэнд нь хэрэглэгчдэд хүртээмжтэй идэвхтэй, хариуцлагатай тэднийг мэдрэх байдал нь хэрэглэгчдийг нэгтгэж зорилго хүслийг бий болгосон.

АШиг орлого өндөр жижиглэн худАлдААчин- vente-PRivee.cOM

энэхүү шагнал нь өөрсдийн бизнесээ дэлгүүр, худалдааны төвөөр биш цэвэр онлайнаар удирддаг хэрэглэгчид худалдан

авалт хийх боломжтой жижиглэн худалдаачдад нээлттэй. Онлайн жижиглэн худалдааг туршлагатай технологи,хэрэглэгчдийн саналаар

илүү их хэмжээнд хүргэж байгааг шүүгчид дүгнэж, амжилттай ажиллаж буйг таниулах цаашдаа тухайн жижиглэн худалдаачин улам илүү амжилт ашиг орлогыг бий болгох болно. Тэд мөн бизнесийн санал байршуулалт, бүтээгдэхүүний талаарх тодорхой ойлголт, түүнчлэн урьдчилсан тодорхой мэдээллүүд, сүүлийн 12 сарын хөгжүүлэлтийг танилцуулсан байх ёстой. vente-privee.com нь онлайн худалдааны санаачлагч төдийгүй дэлхийн шилдэг нь юм. Онлайн худалдаа нь маш онцлог бөгөөд Европт 22 сая гишүүнтэй бүх бүтээгдэхүүний төрөлдөө олон улсын 2500 брэндийг бодит хямдралтайгаар нэгтгэсэн бөгөөд vente-privee.com 2013 онд нийт эргэлтийн хөрөнгөө 1,6 тэрбум еврод хүргэж чадсан.

зАх зээлд өсөлттэй жижиглэн худАлдААчин- bReadtalk, cHina

Энэ ангилалд нэр дэвшсэн жижиглэн худалдаачин нь хөгжиж буй өндөр өсөлттэй зах зээлээс шилдэг

Аж ахуйн нэгж байх зайлшгүй чанаруудыг бий болгосон, шинийг санаачилж үүнийгээ амжилттай х э р э г ж ү ү л с э н , ж и ж и г л э н худалдааны бизнест төрөл бүрийн инновацийг бий

болгож, санхүүгийн хувьд амжилттай байх юм. Энэхүү ялагч нь хурдацтай өсөж буй зах зээлд жижиглэн худалдааг амжилттай хөгжүүлэх, мөн бүтээгдэхүүний төрлөөр өөрийн улс орондоо шилдэг 10-т багтсан байх ба энэ нь худалдааны ашиг орлогын нөхцлүүдэд нийцсэн байх, бусад аж ахуйн нэгжүүдэд жижиглэн худалдааны туршлагыг хэрэгжүүлэх загвар болох зэрэг нөхцлүүдийг хангасан байх ёстой. BreadTalk групп нь гэр бүлийн онцлог брэндийг бий болгож дэлхийн тавцанд өөрсдийн талх, ресторан зэргийг таниулж чадсан. Тус групп нь 16 бүс нутагт 800 худалдааны сүлжээг байгуулж 7000 ажилчидтай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

олон сувАгт жижиглэн худАлдААчин - JOHn lew-is

Энэхүү чухал ангилал нь дэлхий даяар олон сувгаар өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах байрлуулах жижиглэн худалдааны амжилтыг таниулах юм. Жижиглэн

Page 8: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 8 / 14

Supply Chain жижиглэн хУдалдаа

худалдаачид нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн боломжтой бүх сувгаар үйлчлэх ёстой: дэлгүүр, онлайн, утас болон олон

нийтийн мэдээллийн хэрэгсэл, зэрэг юм. Энэхүү шагнал нь шинэ маягийн дэлхийн зэрэглэлийн загваруудыг гаргаж ирэх юм. Шүүгчид бизнес нь хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн баримт үндэслэл мөн сүүлийн 12 сард гаргасан шинэ санаачлага инновацийн онцлогууд, хэрэглэгчдийн мэдээлэл, худалдааны өсөлт дэх бүтээгдэхүүн үйлчилгээ, худалдан авагчдад үзүүлэх үйлчилгээний өсөлт сайжруулалт зэргээр дүгнэдэг. Эдгээр сувгуудын нэгдлийн цаашдын зорилго нь онлайн худалдааны тусламжтайгаар дэлгүүрүүдийн тоог нэмэгдүүлэх, цаашдаа өөрчлөлтүүдийг нэмэгдүүлэх зорилготой юм. John Lewis нь цаашид нь нэгдсэн хэрэглэгчийн хандлагыг дэмжих нийлүүлэлтийн хэлхээний бүх сувгаар худалдан авагч захиалга нийлүүлэлтийн сүлжээг бий болгох төлөвлөсөн томоохон Мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг төлөвлөсөн. Энэ нь маш чухал нэр хүндтэй шагнал бөгөөд шүүгчид тэдний үйл ажиллагаанаас өнгөрсөн 12 сарын хугацаанд жижиглэн худалдааны талаар хийсэн өвөрмөц, үр дүнтэй санаачлага гэдгийг таниулах төдийгүй хэрэглэгчдэд өндөр стандартыг бий болгосныг дүгнэдэг.

компАний нийгмийн хариуцлагыг санаачлагч - LOtte дэлгүүр - “eCOmOney төсөл

Lotte Дэлгүүр нийгэм даяар ногоон

хэрэглээ, практикийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьсан бөгөөд “Ногоон карт Ecomoney цэг”-ийг танилцуулсан.

Ecomoney цэг нь байгаль орчинд ээлтэй ашигтай систем бөгөөд худалдан авагчид Lotte Дэлгүүр дэлгүүрт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авснаар оноо хэлбэрээр ашгийг буцааж авах гэсэн систем юм.

Шилдэг үйлчилгээ үзүүлэгч жижиглэн худалдаачин- Appliances Online /ахуйн бараа /

Энэ шинэ ангилал нь дэлхийн бүх салбарын жижиглэн х у д а л д а а ч и д х э р э г л э г ч д и й г татахын тулд шаргуу ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Энэ ангилалд дэвшиж буй ААН-үүд нь дарах,

цуглуулах гэх мэт үйлчилгээ юмуу үйлчилгээг сайжруулсан технологиор дэлгүүрээ өргөжүүлэх, сонирхолтой идэвхтэй ажлуудаар дүгнэгдэх болно. Энэ ангилалд мөн ашиг орлого муудах худалдан авагчид багасаж байгаа үед гаргасан шинэ санал санаачлага арга хэмжээнүүдийг мөн хамрах болно. Санал санаачлага нь онлайн компанит ажил байх боломжтой. Жижиглэн худалдаачдын хувьд хэрэглэгчийн оролцоо, туршлага нь шинэ өрсөлдөх талбар байх бөгөөд энэ ангилалд дэлхий даяар шинэ өөрчлөлт

болох байгаа үндсээр нь өөрчлөх ажлыг таниулах юм.

Page 9: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 142014 4 (24)

Supply Chain логисТикийн Мэдэгдэхүүн

SSI Schaefer групп нь зөөврийн тэрэг, цаасан хайрцаг/тэвш, давхар тэвш болон тавиуруудыг хадгалах, хураахад зориулсан 3Д-Матриц Шийдлийн шинэ тогтолцоог нэвтрүүлээд байна. Энэхүү патентлагдсан шийдэл нь дан эд зүйлс /нэгж эд зүйлс/, хайрцаг, тавиуруудыг хадгалж, хураахад маш тохиромжтой уян хатан тогтолцоо юм. “3Д-Матриц Шийдэлтэй агуулах нь бүх талаараа нээгддэг, бөглөрөл үүсэх

асуудлыг шийдвэрлэсэн, сонгодог тогтолцооны шийдэлд хязгаарлалт тавьсан тогтолцоо юм.” гэж SSI Schaefer группын Шинэ технологи, Шийдлийн менежер Элмар Иссин дурджээ. “Мөн энэ нь цаашдаа шинэчлэлт, өргөжүүлэлт хийх боломжтой учраас үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашгийг сайжруулдаг.” Энгийн агуулахын тогтолцооны урд эгнээ нь /Х-тэнхлэгийн дагуу/ дахин сэргээх зориулалттай ашиглагддаг. Харин хадгалалт хийж, дахин сэргээх машин болон өргөгч машины тусламжтай У-тэнхлэгийн дагуу дамжуулах тогтолцооны босоо хөдөлгөөн явагддаг. Хадгалалт, дахин сэргээлт хийдэг машин буюу зөөврийн машин нь ачаа ачиж буулгах төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг ба хадгалалтын байршилд /Z-тэнхлэгт/ шууд ашиглагддаг.

Ачаа зөөвөрлөгчид энэхүү машины тусламжтай дамжуулах тогтолцоо буюу дамжуулах хэсэгрүү ачааг шилжүүлэн хадгалалтын байршилд хүргэнэ. Дахин сэргээх цэг, хэсгүүдийн тоо хязгаарлагдсанаар бүхий л материалын урсгалд бөглөрөл үүсгэдэг тул энгийн агуулахын дамжуулах цэг, өргөгч машины гүйцэтгэх үүрэг, шилжүүлэх тогтолцоо нь хязгаарлагдмал уян хатан бус байдаг. Зөөврийн тэрэг, цаасан хайрцаг/тэвш, давхар тэвш болон тавиуруудыг хадгалах, хураахад зориулсан шинэ тогтолцоо бол 3 хэмжээст-Матриц Шийдэл юм.

Харин SSI Schaefer группын 3Д-Матриц шийдэл нь үүнээс ялгаатай. Х, У, Z чиглэлтэй агуулахын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь бие биеэсээ салангид явагддаг ч зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Зөөврийн тэргээс давхар тэвш, тавиуруудад хадгалагдсан барааг зөөврийн машины тусламжтай шилжүүлнэ. Тухайн нэгж ачааг шилжүүлэх хэсэгрүү дамжуулахдаа зөөлөвчөөр хамгаална. Нэгж ачааг өргөгч машинаар шилжүүлэх хэсэгрүү хүргэснээр дахин сэргээх үйл ажиллагаа болон ачаанаас хамаарсан хадгалалтын цувааг бий болгодог.

Үүний дагуу хураах, тээвэрлэх хэсгийн тоо хэд ч байсан тухайн ачааг дангаар, нэгтгэсэн эсвэл цуваа байдлаар илгээнэ. Иймд ажлын хэсэгтэй холбогдохын тулд дахин сэргээх бүхий л үйл ажиллагааг тус тусад нь гүйцэтгэдэг өндрийн хэмжээг өргөсгөх боломжтой байдаг учраас уян хатан тогтолцоог бий болгож байна. Энэ төрлийн агуулах нь тогтолцооны ямар нэг өөрчлөлтгүйгээр урт, өргөн, “Мөн агуулах дах бүх эд зүйлсийг аль ч цаг үед гүйцэтгэлийн сөрөг өөрчлөлтгүй ашигладаг.” хэмээн Иссин тайлбарласан байна. “Хадгалагдсан барааг ABC-ангиллаар ангилдаг хэрэглэгчид ховор болсон. Учир нь агуулахад 3Д Логистикийг 3Д-Матриц Шийдлээр ашиглах нь үр дүнтэй гэдгийг ойлгосон юм.

агУУлахад 3 D логисТикийг аШиглах нЬ

Page 10: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 10 / 14

Supply Chain логисТикийн Мэдэгдэхүүн

дэлхийн бАнкнААс гАргАсАн 2014 оны логистикийн гүйцэтгэлийн индексийг тАнилцуулж бАйнА

Page 11: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 11 / 142014 4 (24)

Supply Chain

Page 12: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 12 / 14

Supply Chain логистикийн гүйцэтгэлийн индекс /лги/ 2014

Энэхүү үзүүлэлтээс харахад энэ жилийн хувьд топ 10, 20-д Европын орнууд дахин давамгайлсан бөгөөд Герман улс тэргүүлсэн байна. АНУ өнгөрсөн жилийн адил 9-рт, Хятад улс мөн 28-р байранд хэвээр байна. Харин хоёр дах графикаас үзвэл эцсийн оноог тооцоход ашигладаг 6-н үндсэн шинжид тулгуурлан топ 10 орныг нарийвчлан эрэмбэлсэн байна. Сонирхолтой нь АНУ-ын дэд бүтцийг ажиглавал энэ жагсаалтын 5-д бичигдсэн байгаа юм. Мөн ОУ-ын тээврийн үзүүлэлтээрээ 26-р байрт орсныг эс тооцвол уг жагсаалтын тэргүүн эгнээнд байх боломжтой байсан нь харагдаж байна.

Эх

эх сурвалж дэлхийн банк

Page 13: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 13 / 142014 4 (24)

Supply Chain зУраасан кодны Тоног ТӨхӨӨрӨМж

Техникийн үзүүлэлТ Автомат алдаа илрүүлэхЭнэ нь шугаман, 2d, шуудангийн код унших боломжтой.

Унших хурд: 1 минутанд 350 дугтуй Төрөл: RS 232(стандарт).Боломжит хүчин чадал 400 дугтуй

Унших дугтуйн стандарт тосгуур1 мм -ийн зузаантай 130 ширхэг дугтуй.Нэмэлт:- Бэхэн хэвлэгчХангамж Хүчдэл 110/220 V, 50/60 Гц.хэмжээс Өндөр: 26.4 "(670 мм)Өргөн: 45.3 "(1150 мм)Гүн: 17.3 "(440 мм)Жин: 77 кг. (35kg).Хэвлэх: 45.3 "(1150 мм) [өргөн]17.3 "(440 мм) [гүн].Дугтуйн хэмжээсХамгийн бага хэмжээ: 100 160x

Хамгийн их хэмжээ: 280 х 148,5mm (½ А4)Дугтуйн зузаан:0.5 мм-ээс 4.5 хүртэл мм байна.DIN Норм 476 (ISO 216) CC4 (229 х 324) шилжүүлэгчтэй C5 (162 х 229)C6 (114 х 162Бар кодУншихад хялбар тэмдэглэгээг: Code 39, код128, I2 / 5, Codabar, код 93 UPC / EANDataMatrix, PDF417, шуудангийнтэмдэглэгээг.Уншихад хялбар тоо: 62 тэмдэгтэд багтсан / код.Хамгийн их код урт: 4.5 "(114mm)Хамгийн бага код нь өндөр: 1/2 "(12mm)Хамгийн их код нягтрал: 10 mils

АвтомАт дугтуйн унШигч

Page 14: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

2014 4(24) Хуудас: 14 / 14

Supply Chain гиШүүн байгУУллагУУд

GS1 Монгол нийгэмлэг, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн гишүүн “эври вайн” компаний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Page 15: Supply Chain 201404.pdf · дэмжлэгтэйгээр Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (CIFA), Нанкай их

Quarterly E-newsletter

Хуудас: 15 / 142014 4 (24)

Supply Chain

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

зураасан код, логистикийн хэлтэс “GS1 Монгол” нийгэмлэг