КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН · [КОМПАНИЙН...

45
АНД-ЭНЕРГИ ХК КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН -2017- АГУУЛГА www.erdenetled.mn

Transcript of КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН · [КОМПАНИЙН...

АНД-ЭНЕРГИ ХК

КОМПАНИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ

ТАЙЛАН

-2017-

АГУУЛГА

www.erdenetled.mn

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 2 ~

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

КОМПАНИЙН ТОВЧ ТҮҮХ

КОМПАНИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЛБАРЫН ТОЙМ

КОМПАНИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

КОМПАНИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА БОЛОН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН

АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ТАЙЛАН

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН ХУВЬЦААНЫ ХАНШ

НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРААНГУЙ

ХҮНИЙ НӨӨЦ

МАРКЕТИНГИЙН БОДЛОГО

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД

2017 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

КОМПАНИЙН ИРЭЭДҮЙ

ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ТҮҮНИЙ

УДИРДЛАГА

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 3 ~

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ХАРААТ БУС АУДИТЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН МЭДЭГДЭЛ

САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 4 ~

КОМПАНИЙН ТОВЧ ТҮҮХ

Манай компани нь 2011 онд цахилгаан, электроникийн инженерүүдийн санаачлагаар

үүсгэн байгуулагдаж, цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа

явуулж эхэлсэн. Бид 2011-2014 онд дээрх ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ LED гэрлийн

үйлдвэрлэлийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэснээр 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт

лед” гэрлийн үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Ингэснээр компанийн үндсэн бизнес нь LED

гэрэл үйлдвэрлэл болон өргөжиж, одоогоор 32 нэр төрлийн LED гэрэл үйлдвэрлэн зах зээлд

нийлүүлж байна.

2017 оны 10 дугаар сарын 09-ны Санхүүгийн зохицуулах хорооны 176 тоот тогтоолоор

олон нийтэд хувьцаагаа худалдаалах зөвшөөрөл гарч 11 дүгээр сарын 01 нд хувьцааны

анхдагч арилжааг Монголын үнэт цаасны бирж ХХК нь эрхлэн гүйцэтгэж 1,592 сая

төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр нээлттэй хувьцаат компани болсон.

2017 оны байдлаар 16 ажилтантай, жилдээ 944 гаруй сая төгрөгийн борлуулалтын

орлоготой, олон улсын стандарт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн брэнд

бүтээгдэхүүн нийлүүлэгч, зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани болон өргөжөөд байна.

КОМПАНИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Компанийн үндсэн үйл ажиллагааг дараах 4 төрөлд хуваан авч үзнэ:

LED гэрэл, гэрэлтүүлгийн үйлдвэрлэл;

Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ;

Үйлдвэрлэлийн автоматжуулалт;

Худалдаа

2017 оны тайлангаар LED гэрэл, гэрэлтүүлгийн үйлдвэрлэлийн орлого нийт борлуулалтын

60,2 хувийг, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн

автоматжуулалтын ажлын орлого 39,8 хувийг тус тус эзэлж байна.

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 5 ~

САЛБАРЫН ТОЙМ

Хүн төрөлхтөн гэрэл, гэрэлтүүлгийн арга хэрэгслийг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр

тасралтгүй эрэл хайгуул хийсээр өнөөдрийг хүрчээ. 19 дүгээр зуунаас өмнө амьтны гаралтай

тосон дэнлүүг гэрэлтүүлэгт ашиглаж байсан бол 1879 онд АНУ-ын эрдэмтэн Tomas Edison

улайсах гэрлийг нээснээр гэрэлтүүлгийн салбарт огцом үсрэлт гарсан юм. 20 дугаар зууны

дундуур сүүн гэрэл зах зээлд гарснаар улайсах болон сүүн гэрэл гэрэлтүүлгийн зах зээлийг

бүрэн хангаж байсан бол 1998 онд анхны цагаан өнгөтэй лед гэрлийг бүтээснээр аюулгүй

байдал, хүчин чадал, ашиглалтын хугацаа, бат бөх чанар, үр ашиг зэрэг олон давуу талыг

харуулсан лед гэрэл хэрэглээнд шинээр нэвтэрсэн байна.

Хүснэгт 1. Гэрэлтүүлгийн түүхэн хөгжил

Үүсэл Гэрэлтүүлгийн

төрөл

Гол түүхий

эд Ашиглалт

Давуу, сул

тал

Хөгжлийн

үе

1968 он

Лед гэрэл Хагас

дамжуулагч Хэлхээ

Байгаль

орчинд

ээлтэй

5-р үе

1938 он

Сүүн

гэрэл Мөнгөн ус Урсах

Гэрэлтэлт

сайн 4-р үе

1879 он

Улайсах

гэрэл Судал

Халууны

цацраг Халдаг 3-р үе

МЭӨ 2-3

Лаа Тос Шатаах

байдлаар

Өдрийн

цагаар

ашиглахгүй

2-р үе

Балар

эртний

үе

Гал Мод Шатаах

байдлаар

Өвөл

ашиглахгүй 1-р үе

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 6 ~

Эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол, дэлхийн дулаарлын асуудал олон улсын хэмжээнд

хурцаар тавигдах болсноос гадна дээр дурдсан лед гэрлийн онцлог, давуу талуудтай уялдан

эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлийн үйлдвэрлэл хурдацтай өсөн нэмэгдэж байна. АНУ-ын

эрдэмтэн Herry Josef Round 1907 онд лед гэрлийн санааг анх дэвшүүлж байсан бол Оросын

эрдэмтэн Олег Владиморович Лосев 1927 онд анхны лед (Light emitting diode) хагас

дамжуулагч бүхий гэрэлтүүлгийг бүтээсэн боловч үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж

хязгаарлагдмал байжээ. АНУ-ын эрдэмтэн Rubin Braunstein, Nick Holonyak нар лед гэрлийн

судалгааг өргөжүүлснээр General electric компани 1962 онд анхны улаан өнгийн гэрэл

ялгаруулагч диодыг, Японы Nichia корпораци (эрдэмтэн Shuji Nakamura) 1994 онд хөх,

ногоон өнгийн лед гэрлийг, 1998 онд цагаан өнгийн лед гэрлийг бүтээснээ зарласнаар 1998

оноос лед гэрлийг бөөнөөр үйлдвэрлэх, ахуйн болон бусад хэрэглээнд ашиглах боломж

нээгдсэн байна.

Манай компани нь 2014 оноос LED гэрэл үйлвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа

явуулж байгаа, тогтвортой, тогтмол өсөлттэй 100% Монгол залуусын хөрөнгө оруулалттай

цорын ганц гэрлийн үйлдвэр юм. Бид өнөөдрийн байдлаар зах зээлийнхээ 2%-ийг хангаад

байна. Цаашид жил бүр үе шаттайгаар зах зээл рүү нэвтрэн эзлэх хувийг нэмэгдүүлэх

стратегийг баримтлана.

Монгол Улсын гэрлийн чийдэнгийн

зах зээлийн хэмжээ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 7 ~

КОМПАНИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Дэлхийн LED гэрлийн хэрэглээний чиг хандлага

Дэлхийн нийт улс орнуудын нефтийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, түүнээс улбаалан

нефтийн үнэ өсөхийн хирээр нар, салхи, усны зэрэг байгальд ээлтэй, ногоон эрчим хүчний

үйлдвэрлэл илүү хөгжих болов. Эдгээр үйлдвэрлэлийн нэгэн төрөл болох эрчим хүчний

зарцуулалт бага, удаан эдэлгээтэй, овор хэмжээ бага, эдийн засгийн хэмнэлттэй, хариу үйлдэл

хурдан үзүүлдэг зэрэг олон давуу талуудтай, ердийн гэрлээс илүү туяа гаргадаг гэрэл

цацруулагч диод (Light Emitting Diode, товчоор LED) нь эрчим хүч хэмнэх хамгийн үр

ашигтай үйлдвэрлэл болж, 2016 оны байдлаар дэлхийн LED гэрлийн зах зээл 26.9 тэрбум

долларт хүрсэн бөгөөд 2022 он гэхэд 54.28 тэрбум долларт хүрэх хандлагатай байна.

LED гэрлийн үйлдвэрлэл ба Монгол Улсад үзүүлэх үр нөлөө

LED гэрэл нь бусад бүх төрлийн гэрлээс ашиглалтын хугацаа урт, галын аюулгүй байдлыг

дээд зэргээр хангадаг бөгөөд цахилгаан эрчим хүчний зарцуулалт болон эдийн засгийн хувьд

5-9 дахин хэмнэлттэй байдаг. Манай компанийн үйл ажиллагаа нь хүрүүлэн буй орчинд

ээлтэй, хүний эрүүл мэндийг дээдэлсэн, нийгэмд эерэг үр дагаврыг авчрахад хувь нэмрээ

оруулах бөгөөд Монгол хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн, дэвшилтэт технологи

бүхий, байгальд ээлтэй, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэсэн

бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаараа онцлогтой юм.

LED гэрлийн давуу талууд

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулиас хийсэн судалгаагаар манай

компанийн үйлдвэрлэж буй LED гэрлүүдийг бусад гэрэлтэй харьцуулаг үзэхэд дараах давуу

талтай болохыг тогтоосон байна:

Хэмнэлт өндөр: Энгийн улайсдаг гэрлүүдтэй харьцуулахад 9.9-13.7 дахин бага цахилгаан

зарцуулдан.

Гэрэлтэлт сайн: Ижил чадалтай бусад гэрлийн гэрэлтэлттэй ойролцоо эсвэл илүү байсан.

Халалт бага: Ижил чадалтай бусад гэрлүүдтэй ойролцоо халалттай байсан буюу цахилгааны

чадал ихсэх тусам халалт нь бусад гэрлээс багасах хандлагатай байсан.

Бат бөх: Бусад гэрэлтэй харьцуулахад шилэн бус, хуванцар, төмөр эд ангиудаас бүтсэн удаан

эдэлгээтэй, илүү бат бөх.

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 8 ~

КОМПАНИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

Компани анх байгуулагдахдаа 1 алба, 4 мэргэжилтэнтэй ажлаа эхэлж байсан бол үйл

ажиллагаагаа өргөжүүлэн нийт 3 алба, 16 орон тоотой ажиллаж байна.

Компани 2017 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл дараах зохион байгуулалтын

бүтэцтэй байв.

Зураг 1. Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц

Зураг 2. Компанийн засаглалын шинэ бүтэц /2017 оны 12-р сарын 31-ний байдлаар/

Хувьцаа эзэмшигчдийн

хурал

Гүйцэтгэх захирал

Захиргааны алба Үйлдвэрлэлийн алба Маркетингийн алба

Нэр дэвшүүлэх хороо

Хувьцаа эзэмшигчдийн

хурал

Төлөөлөн удирдах зөвлөл

Гүйцэтгэх захирал

Цалин урамшууллын

хороо

Аудитын хороо

Нарийн бичгийн дарга

Захиргааны алба Үйлдвэрлэлийн алба Маркетингийн алба

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 9 ~

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Манай компани нь Монгол инженерүүдийн мэдлэг оюуныг орчин үеийн дэвшилтэд

технологитой хослуулан, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд

нийлүүлэх замаар 2018-2021 онд дотоодын гэрлийн зах зээлийн 5 хувийг хангах зорилго

дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 2017 онд бид, LED гэрлийн өсөн нэмэгдэж

байгаа хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн шинэ барилга барих, тоног төхөөрөмжөө

боловсронгуй болгон шинэ шугам нэмэх, маркетинг сурталчилгааны ажлыг өргөжүүлэх,

шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх

зорилт тавин ажилласан.

Тус ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын олон сувгуудыг судалж үзсэний үндсэн дээр

Монголын Үнэт Цаасны биржээр дамжуулан Компанийнхаа үнэт цаасыг олон нийтэд

нээлттэй арилжаалан хөрөнгө босгох сувгийг сонгон авч ажилласан.

Хувьцаагаа нийтэд санал болгох хүртэл Компани нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ

бүхий 51 526 700 ширхэг хувьцаа, 51 526 700 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан.

Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлын 01

тоот тогтоолоор Компанийн зарласан хувьцааны тоог 100 000 000 ширхэг болгон

нэмэгдүүлсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит

бус хурлын 03 тоот тогтоолоор зарласан хувьцаанаас 26 544 058 ширхэг хувьцааг эргэлтэд

гарган нийтэд санал болгохоор шийдвэрлэсэн.

2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Компанийн нийт хувьцааны 5 болон

түүнээс дээш хувийг эзэмшдэг дараах нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй байсан. Үүнд:

1. Төмөрбатын Барс -25.0 хувь буюу 12 881 675 ширхэг

2. Цэнд-Аюушийн Гүррагчаа -25.0 хувь буюу 12 881 675 ширхэг

3. Далхаагийн Мөнхбаяр -25.0 хувь буюу 12 881 675 ширхэг

4. Ганхуягийн Түвшин -25.0 хувь буюу 12 881 675 ширхэг

Үнэт цаасны биржийн Бүртгэлийн журмын 5 дугаар бүлгийн 5.12(1)(а)-д заасны дагуу

Нийт гаргасан үнэт цаасны 25-аас доошгүй хувийг олон нийт эзэмшсэн байх шалгуурын

дагуу нийт зарласан 78 070 758 ширхэг хувьцааны 34.0 хувь болох 26 544 058 ширхэг

хувьцааг 60 төгрөгөөр нийтэд санал болгон 1 592 643 480 төгрөгийг анхдагч зах зээлээс татан

төвлөрүүлэхээр болсон.

2017 оны 10 дугаар сарын 09-ны Санхүүгийн зохицуулах хорооны 176 тоот тогтоолоор

олон нийтэд хувьцаагаа худалдаалах зөвшөөрөл гарч 11 дүгээр сарын 01 нд хувьцааны

анхдагч арилжааг Монголын үнэт цаасны бирж ХХК нь эрхлэн гүйцэтгэж 1,592 сая

төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр нээлттэй хувьцаат компани болсон.

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 10 ~

Оролцогч мэргэжлийн байгууллагууд:

Андеррайтер: ”БУМБАТ-АЛТАЙ ҮЦК”ХХК Үнэлгээ: ”Далайван аудит”ХХК

Хуулийн үйлчилгээ: ”Өмгөөллийн Цогт энд Нандин”ХХН Аудит: ”Од бүртгэл аудит”ХХК

2017 оны 12 дугаар сарын 15 өдрийн байдлаар байгууллага, хувь хүн нийлсэн 430

хувьцаа эзэмшигчтэй болсон ба Компанийн нийт хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг

эзэмшдэг дараах нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид байна. Үүнд:

1. Төмөрбатын Барс -16,5 хувь буюу 12 881 675 ширхэг

2. Цэнд-Аюушийн Гүррагчаа -16,5 хувь буюу 12 881 675 ширхэг

3. Далхаагийн Мөнхбаяр -16,5 хувь буюу 12 881 675 ширхэг

4. Ганхуягийн Түвшин -16,5 хувь буюу 12 881 675 ширхэг

5. Б.Түвшин – 6 хувь буюу 4 685 000 ширхэг

6. З.Зандан – 5 хувь буюу 3 904 000 ширхэг

7. Олон нийтийн эзэмшилд – 23 хувь 17 955 058 ширхэг

Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх мэдээлэл

Тайлант хугацаанд Компани өөрийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш буюу

537 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний хэлцэл хийгдээгүй. Компани нь өөрийн хувьцааны

20 буюу түүнээс дээш хувиас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч болон

гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой

этгээдүүдтэй хэлцэл хийгээгүй болно.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах, удирдлагын бүтцийг оновчтой зохион

байгуулах, Компанийн засаглалыг боловсронгуй болгох зорилгоор компанийн тухай хууль

болон дүрмийн холбогдох заалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Хувьцаа

эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийг ердийн 6, хараат бус 3, нийт

9 гишүүнтэйгээр байгуулж анхны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2017 оны 04 дүгээр

сарын 03 өдөр хуралдуулсан. Анхны хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн

бичгийн дарга, хороодыг байгуулж гишүүдийг томилсон шийдвэрүүд гарсан.

Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 онд нийт 3 удаа хуралдаж компани хэлбэрээ өөрчлөх

үйл ажиллагаатай холбогдуулсан 6 төрлийн шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

- Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга томилох тухай

- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулах, гишүүд болон хороодын

даргыг томилох тухай

- Журам батлах тухай

- Нийтэд санал болгох хувьцааны үнийг тогтоох тухай

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 11 ~

- Харилцах болон хадгаламжийн данс нээлгэх эрх олгох тухай

- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай

2017 оны ТУЗ-ийн дэргэдэх хороод, гишүүд:

Аудитын хорооны гишүүд

Хүрэлсүхийн Баярсайхан

Мөнхжаргалын Ганбат

Төмөрбатын Барс

Цалин урамшууллын

хорооны гишүүд

Дагвапунцагийн Алтангэрэл

Мөнхжаргалын Ганбат

Ганхуягийн Түвшин

Нэр дэвшүүлэх

хорооны гишүүд

Далхаагийн Мөнхбаяр

Төмөрбатын Барс

Дагвапунцагийн Алтангэрэл

ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ИРЦ:

№ Хурлын нэр Хуралдсан

огноо

Т.Б

ар

с

Ц.Г

үр

рагч

аа

Г.Т

үв

ши

н

Д.М

өн

хбая

р

Л.И

тгэл

т

М.О

тгон

баата

р

Х.Б

ая

рса

йхан

М.Г

ан

бат

Д.А

лтан

гэр

эл

1 ТУЗ-ийн дарга, нарийн

бичгийг томилох 2017.04.03 + + + + - - + - +

2 ТУЗ-ийн дэргэдэх хороодыг

томилох 2017.04.03 + + + + - - + - +

3 ТУЗ-ийн журам батлах 2017.04.03 + + + + - - + - +

4

Компанийн нийтэд санал

болгож буй хувьцааны

үнийг тогтоох

2017.04.03 + + + + - - + - +

5

Харилцах болон

хадгаламжийн данс нээх эрх

олгох тухай

2017.10.27 + + + + - - + - +

6

Компанийн хувьцаа

эзэмшигчдийн хурлыг

зарлан хуралдуулах тухай

2017.11.26 + + + + - - + + +

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 12 ~

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалтыг үндэслэн 2018 оны 01

дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот тогтоолоор дараах нэр

бүхий гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлд шинээр сонгосон.

2018 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар

ТУЗ-н дарга, нарийн бичгийн дарга, хороодыг байгуулж гишүүдийг томилсон.

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БОЛОН ГИШҮҮД

Т.Барс ТУЗ-ийн дарга

Д.Мөнхбаяр ТУЗ-ийн гишүүн

Г.Түвшин ТУЗ-ийн гишүүн

Ц.Гүррагчаа ТУЗ-ийн гишүүн

Д.Алтангэрэл ТУЗ-ийн гишүүн

Т.Бямбаа ТУЗ-ийн гишүүн

Г.Мөнх-Эрдэнэ ТУЗ-ийн хараат бус гишүүн

Х.Баярсайхан ТУЗ-ийн хараат бус гишүүн

М.Ганбат ТУЗ-ийн хараат бус гишүүн

Б.Пүрэвдолгор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Т.Барс Г.Түвшин Д.Мөнхбаяр

Эрдэнэт үйлдвэр ХХК-н Эрдэнэт үйлдвэр ХХК-н Эрдэнэт-үйлдвэр ХХК-

н

Баяжуулах үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн

Автоматикийн ахлах инженер Автоматикийн ахлах инженер цахилгаанчин

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 13 ~

Ц.Гүррагчаа Д.Алтангэрэл Т.Бямбаа

Анд-Энерги ХК-ийн ”АЦХ” ХХК МАЗХ-ны

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх Захирал Ерөнхийлөгч

Г.Мөнх-Эрдэнэ Х.Баярсайхан М.Ганбат

Голомт банкны Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Орхон аймаг дахь

НУГ-ын дилер Баяжуулах үйлдвэрийн ХАҮТ-н дарга

Тэргүүлэх эдийн засагч

2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот тогтоолоор

сонгогдсон ТУЗ-ийн дарга болон гишүүд нь ямарваа нэгэн цалин урамшуулалгүйгээр

ажиллаж байна.

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА БОЛОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН

Ц.Гүррагчаа Гүйцэтгэх захирал

Ч.Мөнхсаруул Нягтлан бодогч

Б.Амараа Үйлдвэрийн мастер /6 сар хүртэл/

Х.Батсуурь Үйлдвэрийн мастер

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 14 ~

Б.Пүрэвдолгор Менежер

Б.Тогос-Эрдэнэ Хүний нөөцийн менежер

Тайланд хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлага болон удирдах албан тушаалтны цалин,

урамшуулалд нийт 77,854,684 төгрөгийг олгосон байна.

АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

ЗАХИРГААНЫ АЛБА

Компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой хангах чиг үүргийн хүрээнд санхүү, аж

ахуй, хүний нөөц, бичиг хэрэг, архивын асуудлыг эрхэлнэ.

МАРКЕТИНГИЙН АЛБА

Компанийн хөгжлийн зорилтыг тодорхойлж маркетингийн төлөвлөгөө боловсруулах,

борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх замаар бүтээгдэхүүнийг борлуулах, гэрээ хэлцэл хийх,

гадаад болон дотоодоос түүхий эд татан авч үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах чиг

үүргийг хэрэгжүүлнэ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛБА

Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд үйлдвэрлэлийн

төлөвлөгөө боловсруулах, түүхий эдийн сонголт, ажлын байран дахь сургалт, 5 сайн үйлс,

сайн саналын системийн хэрэгжилт, шинэ бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, нэгж

бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах зэрэг

үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах.

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 15 ~

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ

ТАЙЛАН

Компани нь Хорооноос баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-

ын 2.3.2.6 дугаар хэсэгт зааснаар “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн талаарх

үнэлгээний тайланг гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ компанийн бүртгэгдсэн

Монголын үнэт цаасны биржээс Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг үнэлэх

үнэлгээний аргачлалыг батлахаар ажиллаж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Уг аргачлал

батлагдсан даруйд компанийн зүгээс Компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн талаарх

үнэлгээний тайланг гаргаж олон нийтэд мэдээлэх болно.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ХУВЬЦААНЫ ХАНШ

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 1/3145 тоот

албан бичгээр Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний

өдөр зохион байгуулахыг зөвшөөрч Монголын Үнэт цаасны бирж дээр манай компанийн 26

544 058 ширхэг энгийн хувьцаа 60 төгрөгөөр амжилттай арилжаалагдаж 1,592 төгрөгийг

татан төвлөрүүлсэн.

Бумбат-алтай ҮЦК, БАТС ҮЦК, Булган брокер ҮЦК, Дэлгэрхангай Секюритиз ҮЦК,

Монсек ҮЦК-д хамтран зуучлагчаар оролцон Монголын хамгийн анхны хувийн бирж болох

Үнэт Цаасны бирж ХХК дээр анхны IPO хийсэн компани болсноороо монголын түүхэнд

тэмдэглэгдэх үйл явдал болсон.

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 1/3261 тоот

албан бичгээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Үнэт цаасны бирж дээр

хоёрдогч зах зээлийн арилжаа явахыг зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

арилжаа явагдаж хувьцааны ханш 68 төг болж өссөн нь манай компанийн ирээдүйд хөрөнгө

оруулагчид итгэж байгаа г харуулж өгсөн.

2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хувьцааны дээд ханш 69 ,9 төг, доод ханш

49 төг, дундаж ханш нь 59,5 төг болж өөрчлөгдсөн.

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 16 ~

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

Д/д Мэдээллийн төрөл Тоо

2017 оны 11 сар 2017 оны 12 сар

1 Компанийн зах зээлийн үнэлгээ 4 442 226 130 3 903 537 900

2 Үнэт цаас арилжаалагдсан хоногийн тоо 15 19

3 Арилжааны дүн

/төгрөгөөр/

Энгийн арилжаа 58 865 970 27 683 420

Тохиролцооны хэлцэл

4

Арилжаалагдсан үнэт цаасны тоо ширхэг 935 000 519 300

Ханш /төгрөгөөр/

Дээд 69,9 58

Доод 55 49

Дундаж 63 53,51

Хаалт 56,9 50

5 Ханшийн өөрчлөлт Зөрүү -3,1 -6,9

Хувь -3,83% -12,3%

6 Хэлцлийн тоо 232 112

НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО

Компани тогтмол өсөлттэй ногдол ашгийн бодлогыг баримтална. ТУЗ-ийн 2017 оны

04 сарын 03-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан “Ногдол ашгийн бодлого, ногдол ашиг

хуваарилах журам”-д заасны дагуу Компани жил бүрийн цэвэр ашгийн 5-8 хувийг ногдол

ашигт хуваарилах бөгөөд ногдол ашигт хуваарилах цэвэр ашгийн хувь хэмжээг жил бүр

тогтмол нэмэгдүүлэх бодлого баримталж байсан. 2018 оны 01 сарын 21-ний өдрийн 03 тоот

тогтоолоор Ногдол ашигт хуваарилах дүнг Компанийн тухайн жилийн цэвэр ашгийн 20%-иас

доошгүй байхаар тогтоосон.

Компанийн ТУЗ-ийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 10 тоот тогтоолоор нэгж

хувьцаанд 50 мөнгөний ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Нийт ашгийн 29,2 хувь

буюу 39 035 411 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс тараана.

КО

МП

АН

ИЙ

Н З

АС

АГЛ

АЛ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 17 ~

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРААНГУЙ

2017

Орлогын тайлан

Борлуулалтын орлого (цэвэр) 944 119 000

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) 138 047 000

Татварын дараах ашиг (алдагдал) 133 753 000

Баланс

Нийт хөрөнгийн дүн 2 147 067 000

Үүнээс: Үндсэн хөрөнгө 256 287 000

Борлуулалтын орлогын үзүүлэлтүүд

Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого 758 124 700

Ажил, үйлчилгээ борлуулсны орлого 185 994 300

Компанийн үзүүлэлтүүд

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо 18127

Борлуулсан бүтээгдэхүүний тоо 19416

Үйлдвэрлэлийн хүчин чадал /1 өдөрт дунджаар, ширхэг/ 150-300

Харилцагчийн тоо

Ажилчдын тоо 16

Нэг ажилтанд ногдох борлуулалтын орлого 59 007 400

Менежментийн багийн зөв бодлого, оновчтой шийдвэр, инженер техникийн

ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн хугацаанд компани үйлдвэрлэлийн

технологид томоохон шинэчлэл өөрчлөлтүүдийг хийсэн.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Хөдөлмөр зарцуулалтыг хөнгөвчлөх зорилгоор “Утас тасалж, үзүүрлэдэг” машин,

Хагас автомат гагнуурын машин, бүтээмж өндөртэй Компрессор, Ажлыг шуурхай зохион

байгуулах зорилгоор PRIUS 20 маркийн автомашин зэрэг тоног төхөөрөмжүүдийг худалдан

авч ашигт ажиллагааг сайжруулан бүтээмжээ өсгөсөн.

Мөн 2016 онд 12000 ширхэг гэрэл үйлдвэрлэсэн бол 2017 онд 18127 ширхэг гэрэл

үйлдвэрлэж, гүйцэтгэл өмнөх оноос 51,1 хувиар өссөн.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 18 ~

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

2017 онд бид гудамж, талбай, үйлдвэрлэлийн зориулалт бүхий таазны гэрэл, гэрлэн

хаяг, дотор гэрэлтүүлэг, гудамжны гэрлийн шон, гоёлын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг

35 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Нэрийн дэлгүүр болон Дотоодын томоохон

19 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 758 290 367 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Цаашид бид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх биш илүү хэрэглэгчид хүртээмжтэй,

суурилуулахад хялбар, орчин үеийн интерейр дизайны чиг хандлагад тохирсон цөөн тооны

бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 19 ~

Эрчим хүчний яам болон Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хүрээнд 2017

онд нийт 3 томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудыг 185 994 258 төгрөгөө

гүйцэтгэсэн. Үүнд:

- Орхон аймгийн төв гудамжны гэрлэн чимэглэлийн ажил

- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн 3,4-р өтгөрүүлэгчийн түвшингийн

автоматжуулалтын ажил

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 20 ~

- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Цахилгаан цехийн ил болон хаалттай хуваарилах

байгууламжуудын гэрлийг LED гэрлээр шинэчлэн, солих ажил

ХҮНИЙ НӨӨЦ

АЖЛЫН БАЙР

Манай компани 2017 онд 5 ажлын байрыг шинээр бий болгож, Орхон аймгийн

хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3 хүнийг электроникийн инженер,

угсрагч, тогоочийн ажлын байранд шалгаруулан авч, гурван талт гэрээ байгуулан ажиллаж

байна.

Мөн түр ажлын байранд 3 хүнийг , Орхон аймгийн МСҮТ-н 3 оюутан, Үйлдвэрлэл,

Урлалын коллежийн 1 оюутануудыг тус тус дадлагажигчаар ажиллуулсан.

2017 оны 12-р сарын 31-ны байдлаар 17 орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаагаа

явуулж байна.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 21 ~

СУРГАЛТ

ХАБЭА-н сургалт, Компанийн засаглалын сургалт, БОМС хэрэгжүүлүүлэгч бэлтгэх

сургалт, Байгууллагыг бүтээмжээр удирдах нь зэрэг сургалтуудад давхардсан тоогоор 15

ажилтануудыг хамруулсан байна.

ЦАЛИН, УРАМШУУЛЛЫН СИСТЕМ

Ажлын цаг ашиглалт, бүтээмж, үүрэг даалгаврын биелэлт, ажлын гүйцэтгэлийг үнэлэн

ажилтанг урамшуулах зорилгоор урамшуулалт цалингийн бодлогын гүйцэтгэлээр нийт 12

076 436 төг-г үндсэн цалин дээр нэмж олгосон байна.

Мөн ажилтны бүтээлч, шинийг санаачлах урам зоригийг дэмжих зорилгоор Сайн

саналын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 3 удаагийн уралдаанаар 10 ажилтан 36

санал гаргаж компаниас 190,0 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

АМЖИЛТ

Бизнес эрхлэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл биед саруул ухаан

оршин гэсэн уриан доор Орхон аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион

байгуулсан ”Бизнес лиг”-т амжилттай оролцож 2-р байр эзэлсэн.

ЭРҮҮЛ МЭНД

Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор өөрийн үйлдвэрлэсэн

гэрлэн бүтээгдэхүүнийг Орхон аймгийн Спорт хорооны зааланд суурилуулан өгч 7 хоног бүр

2 цаг тоглох гэрээг хийн ажилласан.

МАРКЕТИНГ

2017 оны байдлаар манай компанийн нийт борлуулалтын орлогын 60,8 хувийг LED

гэрэл, гэрэлтүүлгийн борлуулалт, 39,2 хувийг бусад ажил үйлчилгээ эзэлж байна.

2016 онтой харицуулахад LED гэрэл, гэрэлтүүлгийн үйлдвэрлэлт 51,1 хувиар, Нийт

борлуулалтын орлого 40 хувиар өссөн байна.

Бид өнөөг хүртэл аж ахуй нэгж, байгууллагуудад чиглэсэн үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнээ туршуулах, танигдалтыг дэмжих үүднээс Өргөтгөсөн үзэсгэлэн

худалдаануудад оролцох маркетинг, борлуулалтын бодлого баримтлан ажилласан.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 22 ~

Манай борлуулалтын ихэнх нь гэрээт буюу захиалгат ажил үйлчилгээ хийгдэж байна.

Энэ нь маркетингийн хувьд зардал багатай, үйлдвэрлэсэн гэрлийг шууд борлуулах сайн

талтай ч байнгын борлуулалт болж чадахгүй байна.

Дээрх маркетингийн үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлсэн. Үүнд:

ТАНИУЛАХ МАРКЕТИНГ

Үзэсгэлэн

- Орхон аймаг агаарын бохирдлыг бууруулахад бидны оролцоо / Орхон БОАЖГ/

- Эрдэнэт түншлэл 2017 /Орхон аймаг ХАҮТ-с зохион байгуулсан/

- Energy Mongolia 2017 /Улаанбаатар хот/

- Төвийн бүсийн бизнес эрхлэгчдийн чуулган /Хөвсгөл аймаг/

- Хил залгаа гурван улсын бизнес эрхлэгчдийн Бизнес Форум /Орхон аймаг/

ТВ бичлэг, FB, Web

- Номин ТВ Хотын аялал нэвтрүүлэг /Орхон аймаг/

- ТВ9 Онцлох бизнес /Орон даяар/

- Эрдэнэт лед гэрлийн үйлдвэр page хуудсыг байнгын хөтөлж ажиллуулсан

- Erdenetled.mn WEB хуудас шинээр хийсэн

- Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт ТВ-үүдтэй оны турш хамтран ажилласан

Бүтээгдэхүүнийг танигдалт, чанарыг мэдрүүлэх, урт хугацааны туршид хамтран ажиллах

зорилгоор дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

- Эрдэнэт Дулааны цахилгаан станцын Спорт заалны гэрэлтүүлгийг суурилуулж

өгснөөр 2017 онд нийт 23 600 000 төгрөгийн худалдан авалт хийсэн

- Шинэ эрин дунд сургуулийн Спорт заалны гэрэлтүүлгийг суурилуулж өгсөнөөр тус

сургууль худалдан авалт хийсэн төдийгүй бусад 10-н жилийн сургуулиудад

сурталчлан худалдан авалтыг хийлгэсэн

- 5 сая төгрөгийн өртөг бүхий Найрамдал өндөрлөг төслийг хэрэгжүүлсэн

Цаашид бид Маркетингийн бодлого, зорилтоо илүү сайжруулах зорилгоор Эрч нэмэх

ХХК-г Менежмент, Маркетингийн зөвлөхөөр сонгон 1 жилийн гэрээ хийн хамтран ажиллаж

байна. Тус зорилтын хүрээнд 2017.12.31-ний байдлаар менежмент, маркетингийн бодлогын

бичиг баримтыг боловсруулаад байна. Үүнд:

- Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийг байгууллагын соёл дээр үндэслэн

тодорхойлсон.

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 23 ~

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдлэгт суурилсан үнэ цэнэтэй бүтээлээр дэлхий ертөнцийг гэрэлтүүлнэ.

АЛСЫН ХАРАА

Бид 2020 оноос дэлхийн зах зээлд өрсөлдөх үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж,

Монгол улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Зөв засаглал; Эрдэм, мэдлэг; Шинэ санаачилга, бүтээлч байдал; Хамтын хүч

- Хийгдсэн судалгаан дээр үндэслэн Porter 5 Force, SWOT, GE, BCG аргачлалуудыг

ашиглан Зах зээлийн шинжилгээг хийсэн.

- Бизнес модель болон Стратеги зорилтуудыг гаргасан.

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД

Сүүлийн жил төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ашигтай

ажиллаж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлсэн. Зарим томоохон байгууллагуудаас дурдвал.

Үүнд:

- Эрдэнэт үйлдвэр ХХК

- Монголросцветмент ХХК

- Орхон аймаг Засаг даргын тамгын газар

- Шинэ Эрин дунд сургууль

- Нойкрафт ХХК

- Шунхлай групп

- Улаанбаатар төмөр зам

- Дархан нийтийн үйлчилгээний газар

- Эрдэнэт Дулааны цахилгаан станц

- Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газар

- Орхон аймаг бүсийн оношилгоо, эмчилгээний төв

Цаашид бид байгууллагуудтай урт хугацааны гэрээ хийн хамтран ажиллах бодлого

баримтлан ажиллана.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 24 ~

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД

Манай хамт олон үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын

чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан, холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тогтмол

хамтран ажиллаж байна. Үүнд:

- Өөрийн үйлдвэрийн байрлаж буй Уртын гол багийн нийгэмд чиглэсэн үйл

ажиллагаанд байнга идэвхтэй оролцож хамтран ажилладаг,

Жил бүр цагаан сарын баярыг тохиолдуулан 1 өрхөд тусламж үзүүлдэг,

2017 онд хүүхдийн баярын арга хэмжээг хамтран зохион байгуулсан

Уртын гол багийн 5 хүүхэдтэй амьжиргааны түвшин доогуур өрхөд Цагаан сарын

баярыг тохиолдуулан 150000 төгрөгийн хүнс, хувцас хэрэглэл болон өөрийн гэрлэн

бүтээгдэхүүний дээжээс тусламж болгон өгөв.

Уртын гол багийн хүүхдийн баярын арга хэмжээг өөрийн үйлдвэрийн байранд багийн

засаг даргатай хамтран зохион байгуулж хүүхдүүд гарын бэлэг гардуулав.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 25 ~

- ”Эрдэнэтийн од” клубийн тамирчдыг Улаанбаатар хотод болсон өсвөр үеийн улсын

аварга шалгаруулах шилдэг 8 багийн тоглолтонд явах зардал болох 1 500 000

төгрөгөөр ивээн тэтгэсэн.

- Гэрлийн үйлдвэр байгуулагдсаны 3 жилийн ойн баярт зориулж сайн саналын

уралдаанаас шалгарсан Найрамдал-Өндөрлөг төслийг 5,0 сая төгрөгийн өөрийн

хөрөнгөөр бүтээн босгож Орхон аймгийн ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг

нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан.

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 26 ~

2017 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

1 САР

2 САР

4 САР

3 САР

6 САР

6 САР

7 САР

9 САР

10 САР

8 САР

11 САР

11 САР

Эрдэнэт хотын төв

гудамжинд гэрлэн

чимэглэл хийв

МҮЦБ ХХК дээр анхдагч

зах зээлийн арилжаа

амжилттай болж 1,592 сая

төгрөгийг татан

төвлөрүүлэв.

Олон нийтэд хувьцаагаа

худалдаалах Санхүүгийн

зохицуулах хорооны 176

тоот тогтоол гарав

Гэрлийн үйлдвэрийн 3

жилийн ойг тохиолдуулан

найрамдал өндөрлөг төслийг

хэрэгжүүлэв

Уртын гол багийн

хүүхдийн баярын арга

хэмжээг амжилттай

зохион байгуулав

Хувьцаа эзэмшигчдийн

ээлжит бус хурлаар

Төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүдийг

томилов

Energy Mongolia 2017

үзэсгэлэн худалдаанд

амжилттай оролцов

ХАҮТ-с зохион байгуулсан

Бизнес лигт амжилттай

оролцож 2-р байр эзлэв

Лед чийдэнгийн РСВ

платыг шинээр

зохиож хийв

12 САР Эрдэнэт үйлдвэрийн 2

томоохон ажлыг гүйцэтгэж

дуусав

Хил залгаа гурван

улсын бизнес

эрхлэгчдийн Бизнес

Форумд оролцов

КО

МП

АН

ИЙ

Н Ү

ЙЛ

АЖ

ИЛ

ЛА

ГА

А

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 27 ~

КОМПАНИЙН ИРЭЭДҮЙ

КОМПАНИЙН 2021 ОН ХҮРТЭЛХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН

ЗОРИЛТ

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ

Цаашид бид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх биш илүү хэрэглэгчид

хүртээмжтэй, суурилуулахад хялбар, орчин үеийн интерейр дизайны чиг хандлагад тохирсон,

мэдлэг шингэсэн цөөн тооны Дэлхийн зах зээлд өрсөлдөх үнэ цэнэтэй бүтээгдэхүүн

үйлдвэрлэнэ.

Мөн жил бүр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон 3 доошгүй шинэ

бүтээгдэхүүнийг гарган Анд гэрэл брендийг улам хүчирхэгжүүлнэ.

ЧАНАР

Бүтээгдэхүүний чанар удирдлагын тогтолцоог сайжруулж, 2015 онд шинэчлэн

батлагдсан олон улсын чанарын MNS/ISO 9001:2015 стандартыг 2018, 2019 онд

нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллана.

МАРКЕТИНГ

Цаашид бид шинийг эрэлхийлсэн Маркетингийн сонгосон сувгуудаар мэдлэг өгсөн,

гэрэлтэй гэгээтэй контентуудыг хүргэн, байгууллагын болон бүтээгдэхүүний танигдалтыг

уялдаатайгаар хөгжүүлж брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

ХҮНИЙ НӨӨЦ

Үйлдвэрлэл өргөжихийн хэрээр Мэргэжлийн өндөр ур чадвартай, чин сэтгэлээсээ

ажилдаа хандах, хариуцлага хүлээх чадвар бүхий ажилтнуудаар хүний нөөцөө бүрдүүлж,

ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч байдлыг дэмжин ажилласнаар байнгын өсөлт,

хөгжилтэй, салбартаа тэргүүлэгч компани болж, нийгмийн сайн сайхан эрүүл мэндийн төлөө

хамтдаа ажиллана.

БОРЛУУЛАЛТ

2018 оны борлуулалтыг өмнөх оноос 59 хувиар өсөлттэйгөөр төлөвлөж байгаа ба

цаашид 2021 хүртэл жил бүр дунджаар 20 хувийн өсөлттэйгөөр борлуулалтыг төлөвлөсөн.

2021 онд Компанийн нийт борлуулалтыг 3 тэрбум төгрөг болгож 2017 оны

гүйцэтгэлээс 3,1 дахин өсгөх зорилттойгоор ажиллана.

КО

МП

АН

ИЙ

Н И

РЭ

ЭД

ҮЙ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 28 ~

Дотоод зах зээл дээрх Анд Гэрэл брендийн нэрийн дэлгүүр болон түгээлтийн

стратегийг зах зээл бүрийн онцлогт тохируулан боловсруулж 2021 онд Улаанбаатар хот, 21

аймаг, сумуудад, Анд Гэрэл бренд, бусад үйл ажиллагаагаа, үйлчилгээг хүргэн, өөрийн

нэрийн 3 дэлгүүртэй болохыг зорьж байна.

Дотоодын гэрлийн зах зээл дээр тэргүүлэгч компани болох зорилтыг хэрэгжүүлэн

дэлхийн жишигт нийцсэн чанар үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдэд

үйлчлэн, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах суурийг тавих болно.

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ

50 000 ширхэг гэрэл үйлдвэрлэж, 3-4 нь цахилгаан угсралт, автоматжуулалтын ажил

гүйцэтгэнэ.

Онцлох бүтээгдэхүүнүүдийг сонгон суурь судалгаа хийж, загвар дизайн, техникийн

шийдэл гарган чанарын өндөр түвшинд хүргэнэ. (Малчин, аялагч, Т8, Лед чийдэн)

Бүтээгдэхүүний загварын тоог хамгийн оновчтой хэмжээнд хүртэл бууруулж, Түүхий

эдийн татан авалтыг оновчлон, Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөлмөр зарцуулалтыг

багасган, гарцыг нэмэгдүүлэх замаар гэрлэн бүтээгдэхүүний үнийг бууруулна.

Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батална.

Шинэ үйлдвэрийн барилга барьж ашиглалтад оруулна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл

хийнэ. Судалгаа хөгжлийн төвийг шинээр бий болгоно.

Гэрэл тус бүр дээр техникийн стандартыг нэвтрүүлж, тохирлын гэрчилгээ авч,

брендийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

1

3

2

4

5

6

КО

МП

АН

ИЙ

Н И

РЭ

ЭД

ҮЙ

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 29 ~

Улаанбаатар хотод нэрийн дэлгүүр нээн ажиллуулж борлуулалтын орлогыг

нэмэгдүүлнэ.

Ажилчдыг давхар мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад сургана.

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ,

ТҮҮНИЙ УДИРДЛАГА

1. Бизнес, үйлдвэрлэлтэй холбоотой эрсдэл

Зах зээлийн багтгаамжийг тооцоолохтой холбоотой эрсдэл

Компанийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн зах зээл тодорхойлох судалгаагаар LED

гэрлийн зах зээлийн багтаамжийг бүрэн гүйцэд, үнэн зөв тоцоох боломжгүй, судалгааны

бодит байдлаас зөрүүтэй байх эрсдэлтэй. Учир нь өнөөдрийг хүртэл гааль, бүртгэл,

статистикийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон бусад судалгааны

байгууллагуудын дотоодын гэрлэн бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээг тодорхойлсон албан

ёсны судалгаа хийгдээгүй байна. Иймд зах зээлийн багтаамжийг тодорхойлохдоо Монгол

Улсын айл өрх, албан байгууллагын тоо, хэмжээг тодорхойлсон статистик мэдээлэл, тэдний

жилд ашиглах боломжит гэрлэн бүтээгдэхүүний тоо хэмжээг бүтээгдэхүүний насжилттай

уялдуулан ерөнхий тооцоог гаргасан. Энэ нь бодит байдалтай зөрөх магадлалтай тул

эрсдэлийг хамгийн бага түвшинд барих зорилгоор судалгааны үр дүнд гарсан Монгол Улсын

гэрлэн бүтээгдэхүүний хэрэглээний үзүүлэлтүүдээс хамгийн бага үзүүлэлтүүдийг ашиглан

зах зээлийн багтаамжийг тооцсон болно.

Тооцоолсон зах

зээлийн багтаамж

бодит байдлаас илүү

байх хувь

Борлуулалтын

орлогын буурах

хэмжээ

(сая төгрөг)

Татварын дараа

цэвэр ашгийн буурах

хэмжээ

(сая төгрөг)

Төслийн NPV-ийн

буурах хэмжээ

(сая төгрөг)

5 516.29 222.41 (224.24)

10 1,032.58 444.81 (483.50)

20 2,065.15 889.63 (1,002.04)

Үнийн эрсдэл

Гэрэл, гэрлэн бүтээгдэхүүн нь нэг хэрэглэгч жилд цөөн тоогоор худалдан авдаг, тухайн

гэрлэн бүтээгдэхүүний чанарыг энгийн нөхцөлд тодорхойлох боломжгүй тул өрсөлдөгчийн

зах зээлд нийлүүлэх ижил төрлийн боловч чанар муутай, хямд бүтээгдэхүүнээс шалтгаалж

компанийн борлуулалтын орлого буурах эрсдэлтэй. Уг эрсдэлээс урьчдилан хамгаалах,

7

8

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 30 ~

борлуулалтаа жил бүр нэмэгдүүлэх зорилгоор маркетинг, борлуулалтын зардалд 145-360 сая

төгрөгийг ирэх 5 жилд тогтмол өсгөх байдлаар төсөвлөж байна.

Түүхий эдийн үнийн эрсдэл

LED гэрлийн нэгж бүтээгдэхүүний өртгийн 83 хувийг түүхий эдийн зардал эзэлж байна.

Түүхий эдийн үнэ төгрөгийн ханшийн сулралтай дүйцэх хувиар өсч ирсэн бөгөөд түүхий

эдийн зардал тооцоолсноос илүү үнэтэй болсон тохиолдолд Компанийн ашгийн хэмжээ

буурах эрсдэлтэй. Уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоох бид төгрөгийн эх үүсвэрийн

зарим хэсгийг валютын данс нээлгэн байршуулахаар төлөвлөж байна.

Өрсөлдөгч бий болох, технологитой холбоотой эрсдэл

LED гэрэл үйлдвэрлэх технологи нь дэлхий нийтэд танигдсан нээлттэй технологи юм.

Өөрөөр хэлбэл дотоодын зах зээлд шинэ үйлдвэрлэгч гарч ирэхэд технологийн талаас ямар

нэг оюуны өмч, нууцлал байхгүй тул зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирэх эрсдэлтэй. Уг

эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн техник,

технологийн шинэчлэлийг тогтмол хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, LED

гэрлийн технологийн дараагийн үеийн шинэ технологи өнөөдрийн байдлаар гараагүй байна.

2. Хууль эрх зүйн тогтворгүй байдлын эрсдэл

Татварын хууль тогтоомжийн өөрчлөлт

Компанийн үндсэн үйл ажиллагаа болох LED гэрлийн үйлдвэрлэлээс олж буй орлого нь

өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Аж ахуйн орлогын албан татварын

тухай хуулийн дагуу татвараас чөлөөлөгддөг тул Компани одоогоор зөвхөн ажил

үйлчилгээний орлогод ногдох татварыг төлж байна. Цаашид төрийн бодлого, шийдвэрээр

татварын хууль тогтоомжид өөрчлөлт орж, LED гэрлийн үйлдвэрлэлээс олсон орлогод татвар

ногдуулах эрсдэлтэй.

3. Эдийн засгийн тогтворгүй байдлын эрсдэл

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах эрсдэл

LED гэрэл нь хүний анхдагч хэрэгцээний бүтээгдэхүүн биш юм. Хэрэглэгчийн орлого

нэмэгдэхэд хэрэглэгч илүү чанартай, дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнийг сонгох

хандлагатай байдаг. Компанийн үйлдвэрлэж буй LED гэрэл нь БНХАУ-аас импортлон

Монгол Улсын зах зээлд борлуулагдаж буй гэрлээс 55 хувиар өндөр дүнтэй, БНСУ-н GP

брэндийн гэрэл (чанарын хувьд гол өрсөлдөгч)-ээс 32 хувиар хямд байна. Компанийн зүгээс

олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын гаргасан Монгол Улсын эдийн

засаг, банк санхүүгийн системийн үзүүлэлтүүдтэй танилцаж, холбогдох тооцооллыг байнга

хийж байна.

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 31 ~

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2017 оны II улирлын санхүүгийн тайлан

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 32 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 33 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 34 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 35 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 36 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 37 ~

2017 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 38 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 39 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 40 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 41 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 42 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 43 ~

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 44 ~

АНД-ЭНЕРГИ ХК

Орхон аймаг, Уртын гол баг,

Баян-Зам 3-6 тоот

[КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2017 ОН]

~ 45 ~

Утас: 75101020, 95101020

www.erdenetled.mn