НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны...

25
0 НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Transcript of НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны...

Page 1: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

0

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Page 2: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

1

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019.01.10

Нислэгт цаг агаарын бүх төрлийн урьдчилсан болон бодит мэдээ мэдээллээр шуурхай үйлчлэх, нислэгийн зөрчил саатлын тоог бууруулах, жилийн төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, албан хаагчдын мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажилласан. Төвийн 2018 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 97,4 хувьтай байна.

Нэг. “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй бүх төрлийн нислэгийг цаг агаарын бодит болон бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр үйлчилж, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах” 1.1 Нислэгт зориулсан цаг уурын төрөл бүрийн бодит болон урьдчилсан мэдээг зохиох, хүлээн авах, олон улс

болон орон нутгийн солилцоонд гаргах 2018 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын богино хугацааны урьдчилсан мэдээ (TAF) -2390, урт хугацааны

TAF мэдээ 1483, районы урьдчилсан мэдээ 2479, угталтын урьдчилсан мэдээ 1593, өндрийн салхины урьдчилсан мэдээ 2911, аэродромын урьдчилсан мэдээ 731, аэродромын сэрэмжлүүлэг мэдээ 17, SIGMET мэдээ 601, хөөрөлтийн урьдчилсан мэдээ 2333, чиглэлийн урьдчилсан мэдээ 3896, Тосонцэнгэл нисэх буудал орчмын богино хугацааны TAF мэдээ 802, Ханбумбат нисэх буудлын TAF 1764, Овоот нисэх буудлын TAF 243, Тавантолгой нисэх буудлын TAF-2, бусад нисэх буудлын урьдчилсан мэдээ 648 удаа тус тус зохиож, олон улсын 8668, орон нутгийн 6671, онцгой ба тусгай үүргийн 154 нислэгийг цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн байна. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу цаг агаарын зөвлөгөөг утсаар болон цахим шуудан, нислэгийн өмнөх ярианд тогтмол өгч байна. Европын дунд хугацааны тоон прогнозын зураг, Японы прогноз зураг, болон өндрийн цаг агаарын зураг /850гПа, 700гПа, 500гПа, 300 гПа, ОТ 1000:500/, газрын цаг агаарын зураг, орчны цаг агаарын бодит зураг, онцгой үзэгдлийн зураг, олон улсын нислэгт зориулж салхи, температурын орны зураг, FY-2C болон Himawari Японы хиймэл дагуулын хүлээн авах станцын мэдээлэл болон үүлний зураг, WAFS-ын бүтээгдэхүүнүүдийг тус тус хүлээн авч, мэдээ зохиолт болон нислэгийн үйлчилгээний ажилд ашигласан. Хэрэглэгч байгууллагуудыг бүх төрлийн урьдчилсан болон бодит мэдээ, локаторын мэдээ, мэдээллээр хоногийн 24 цагийн турш үйлчилж байна. Мөн төвийн цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд цаг агаарын мэдээллийг хүргэж байна. 36 цагийн урьдчилалтай тоон загварын үр дүнг боловсруулж, 7 хоногийн төлөв гаргахад зориулж 168 цагийн урьдчилалтай тоон загварын үр дүн, стандарт өндрүүдийн салхи, температурын орны зургуудыг тус тус урьдчилсан мэдээ зохиолт, нислэгийн үйлчилгээнд ашиглаж байна. 1 дүгээр сарын 18-нд “Агаарын хөлгийн ажиглалт ба мэдээлэл хүлээн авах, боловсруулах, дамжуулах гарын авлага” боловсруулан батлуулж мөрдөж байна.

Page 3: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

2

1 дүгээр сарын 23-нд Японд гал уулын дэлбэрэлт ажиглагдсантай холбоотой нисэхийн цахилгаан холбооны /AFTN/ сүлжээгээр хүлээн авсан галт уулын үнсний SIGMET мэдээг хуулбарлан НААХЗА-ны байцаагчид хүргүүлсэн. Хэрэглэгчдэд зориулж галт уулын үнсний талаар зөвлөмж боловсруулан төвийн цахим хуудсанд байршуулсан.

Чингис хаан ОУНБ орчмын урьдчилсан мэдээний таарц: Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад богино хугацааны урьдчилсан мэдээний таарц 95,44%-тай байгаа нь 0,25%-иар, урт хугацааны урьдчилсан мэдээний дундаж таарц 92,89%-тай байгаа нь 0,23%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

МҮХ

FC таарц 2018 он

Дундаж

FT таарц 2018 он

Дундаж чиглэл хурд абх үүл үзэгдэл чиглэл хурд абх үүл үзэгдэл

1 сар 99.63 98.38 96.50 100.00 96.26 98.15 1 сар 99.30 98.24 89.08 100.00 85.93 94.51

2 сар 98.54 95.98 93.95 100.00 91.33 95.96 2 сар 98.85 94.45 90.72 100.00 81.30 93.06

3 сар 94.55 90.50 97.74 100.00 90.16 94.59 3 сар 93.62 88.47 98.85 100.00 79.20 92.03

4 сар 92.49 86.65 98.67 98.36 88.08 92.85 4 сар 91.33 83.69 99.20 98.27 77.71 90.04

5 сар 90.30 84.20 99.81 97.07 84.38 91.15 5 сар 88.89 79.99 99.85 93.73 67.48 85.99

6 сар 96.02 92.89 100.00 99.54 92.66 96.22 6 сар 95.41 91.22 99.60 98.40 81.87 93.30

7 сар 97.17 84.16 99.47 98.65 82.21 92.33 7 сар 96.12 83.96 99.46 98.72 71.03 89.86

8 сар 98.07 89.05 100.00 99.77 90.64 95.51 8 сар 96.76 87.39 100.00 99.74 83.07 93.39

9 сар 97.32 91.63 98.59 99.66 88.72 95.18 9 сар 95.76 90.63 97.89 99.79 83.81 93.58

10 сар 95.47 92.81 98.51 100.00 95.75 96.51 10 сар 95.10 92.00 97.67 100.00 92.46 95.45

11 сар 98.17 97.00 99.75 100.00 95.61 98.11 11 сар 97.65 96.07 97.96 100.00 90.74 96.48

12 сар 98.90 99.24 96.97 100.00 98.29 98.68 12 сар 99.11 98.91 93.37 100.00 93.41 96.96

2018 он 96.39 91.87 98.33 99.42 91.17 95.44 2018 он 95.66 90.42 96.97 99.05 82.33 92.89

2017 он 95.56 92.19 97.92 99.74 90.51 95.18 2017 он 94.94 91.10 96.68 99.54 81.03 92.66

Зөрүү 0.82 -0.31 0.41 -0.32 0.67 0.25 Зөрүү 0.72 -0.68 0.29 -0.49 1.30 0.23

Page 4: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

3

Нислэгийн цаг уурын өртөөнд: Нислэгийн бодит мэдээний ажиглалт хийхэд MILOS-520 маркийн цаг уурын автомат станцаар агаарын температур, агаарын

чийг, агаарын даралт, хөөрч, буух зурвасын дагуух алсын барааны харагдац, салхины хурд, чиглэлийг, горимын ажиглалт

хийхэд AWS-310 цаг уурын автомат станцаар агаарын температур, хөрсний температур, агаарын чийг, агаарын даралт,

салхины хурд, чиглэлийг хэмжиж, нүдэн баримжаагаар үүлний доод суурийн өндөр, хэлбэр, хэмжээ, цаг агаарын үзэгдэл,

алсын барааны харагдацыг хэмжиж, хэрэглэгчдэд уур амьсгалын мэдээ, аюул агаар мэдээ, CLIMAT мэдээ, нислэгийн цаг

агаарын бодит мэдээгээр тус тус шуурхай үйлчлэн ажилласан.

Тусгай захиалгат бүтээгдэхүүн: 1990-1995 оны уур амьсгалын горимын мэдээний эх мэдээ шивэх, боловсруулалтын ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж хугацаанд нь Улаанбаатар УЦУОШТ-д хүлээлгэн өгсөн. 07,08,09 сард уур амьсгалын горимын мэдээг тусгай интернэт хаягаар туршилтын журмаар дамжуулан ажиллалаа. 10 дугаар сарын 01-ний өдрөөс УБ-ын цагаар 08:00 цагт “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ЦУШӨ-ний 8 хугацааны ажиглалтын мэдээг дамжуулж, [email protected]/OPMET/ дотоод цахим хаягаар дамжуулахыг зогсоосон.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал (NUBIA)-д зориулсан шалгалтын нислэгийн бэлтгэл ажлыг хангаж, 04,08,10 дугаар саруудад тоног төхөөрөмжүүд хүлээн авах шалгалтын өдөр, шөнийн нислэгүүдэд нисэх буудал орчмын цаг агаарын бодит мэдээний /METAR/ ажиглалт хийж, мэдээг дотоод сүлжээгээр дамжуулж, аэродромын урьдчилсан мэдээ, буудал орчмын урьдчилсан мэдээ /TAF/, районы урьдчилсан мэдээ, хандлагын урьдчилсан мэдээнүүдийг синоптик инженерүүдээс утсаар болон дотоод сүлжээгээр авч нислэгийн удирдагч, шинэ нисэх буудлын ажлын хэсэгт танилцуулж, шаардлагатай нөхцөлд буудал орчмын нэмэлт бодит мэдээгээр ажиглалт хийж зөвлөгөө өгч ажиллалаа.

2018 оны 12 сарын байдлаар мэдээний дүн:

Мэдээний төрөл

METAR Мэдээний архив УА

Уур амьсгалын ажиглалт

Архивласан мэдээ

Харьцуулсан ажиглалт

Аюул мэдээ

Агаар мэдээ

Climat мэдээ

10 хоногийн дундаж мэдээ

Мэдээний тоо

16465 8053 2912 16465 396 86 90 12 48

Page 5: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

4

Нислэгийн бодит мэдээний дүн:

Он Сар

Дундаж 1 2 3 4 5 6 7 8 9 10 11

2017 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100

2018 100 100 100 99.8 100 98.8 100 100 100 100 100 99.9

ДҮН = = = = = = = = = = -0.1

Уур амьсгалын ажиглалт дүн:

Он Сар

Дундаж 1 2 3 4 5 6 7 8 9 10 11

2017 99.2 99.2 98.5 99.2 98.0 99.3 98.5 99.8 98.8 98.3 98,7 98.8

2018 99.2 98.8 98.2 99.0 97.5 98.7 99.0 97.8 98.2 99,0 99,2 98,6

ДҮН 0 -0.4 -0.3 -0.2 -0.5 -0.6 +0.5 -2.0 -0.6 +0.7 +0.5 -0,2

Уур амьсгалын ажиглалт

Нислэгийн бодит мэдээний жилийн дүн 99.9% 2017 оны дүнтэй харьцуулж үзэхэд -0.1%-иар буурсан. Уур амьсгалын ажиглалтын жилийн дүн 98.6%, 2017 оны дүнтэй харьцуулж үзэхэд -0.2%%-иар буурсан үзүүлэлттэй

байна.

97

97.5

98

98.5

99

99.5

100

0 2 4 6 8 10 12

Уур амьсгал 2017

Уур амьсгал 2018

Page 6: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

5

Сүлжээ, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг ханган ажилласан. MILOS-520 цаг уурын автомат станцад Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженерүүд сар бүр техникийн үзлэг,

үйлчилгээг хийж, гэмтэл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажилласан. ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос MILOS520 маркийн автомат станцад шалгалт тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгосон. Сүлжээ, мэдээллийн сангийн инженерүүд AWS-310, MAWS-201 цаг уурын автомат станцуудад техникийн үйлчилгээг хуваарийн дагуу хийж байсан. AWS-310, MAWS-201 цаг уурын автомат станц, 2ш термометр, цахилгаан барометрийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораториор шалгалт, хэмжилт тохируулга хийлгэж 1 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Мөн AWS-310 станцын газардуулгын хэмжилт хийлгэхэд хэвийн буюу 2,0 ОМ зааж байсан.

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын AWOS /MAWS-301/ маркийн цаг уурын автомат станцын чийг, температур, даралт, зурвасын эхлэл 1100, төгсгөл 2900 талын салхины мэдрүүрийн баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авсан.

Хөөрч, буух зурвасын дагуух шөнийн гэрлэн тэмдэгтүүдийн хэвийн ажиллагааг хангаж, шөнийн гэрлэн тэмдэгтүүдийн цагийн рейлег 3 дугаар сарын 28, 09 дүгээр сарын 17-нд тус тус тохиргоо хийлгүүлсэн.

5 дугаар сард ажиглалтын талбайгаас 3ш байнгын цас хэмжүүрийн шон, цан мөстөлт илрүүлэх төхөөрөмжийн модон дугуй, цагирган төмөр утсыг хурааж, 09 дүгээр сард буцааж ажиглалтын талбайд байрлуулсан.

1.2 Допплерийн локаторын мэдээгээр нислэгт үйлчлэх Допплерийн радараар үүл, хур тунадасны ажиглалт хийж, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, нислэг аюулгүй байдлыг хангахад нийт 2022213 мэдээгээр үйлчилсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦУОШГ-т ажиллаж буй БНСУ-ын мэргэжилтэнтэй хамтран худалдан авч ашиглах боломжтой цаг уурын радарын үйлдвэрлэгчдийн судалгааг хийсэн. Радарын засвар үйлчилгээ: Клистроны ашиглалтын хугацаа дуусч байгаа, төсөвт сэлбэгийн зардал тусгагдаагүй тул худалдан авах боломжгүй тул ЦУОШГ-ын даргын 2017 оны А/165 дугаар тушаалаар 2017 оны 12 сарын 05-наас 2018 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл радарын станцыг зогсоосон. 3 дугаар сарын 19-нд радарыг асаах гэсэн боловч focus coil-ийн тэжээлийн slave блок эвдрэлтэй. Станцыг асааж чадаагүй. 3 дугаар сарын 26-нд ашиглагдаагүй байсан focus coil- ийн тэжээлийн блокын монтажыг сэргээн холболт хийж, радарыг асаасан. Станцын С горимд transmitter power алдаа өгснийг нэвтрүүлэгчид тохиргоо хийснээр хэвийн болгов. Радарын түр зогсолтын үед ажлын төлөвлөгөөний хүрээнд Хөшигийн хөндийн нисэх буудлын хөөрч, буух зурвас, Төв аймгийн бүх өртөө, харуулын байршлын координатыг авч, тохиргооны файл бэлтгэн радарын дэлгэц дээр тэмдэглэсэн. Хөшигийн хөндийн нисэх буудлын хөөрч, буух зурвас дээр салхины шилжлэгийн бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой эсэхийг судлан үзэхэд газрын рефракцын алдаа 40км-ын зайд 120м, далайн түвшиний өндрийн зөрүү 146м, нийт өндрийн зөрүү 266м байгаа нь уг бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй, харин радарын станцын босоо өнцөг 0.7 градус, алслалт 120км байх үеийн шилжлэг салхи, 50км-ын алслалттай Sline бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. RA-3 компьютерийн лицензийг 1 жилийн хугацаатай сунгасан.

5 дугаар сарын 4-нд БОХТЛ-иас AWS-330 станцын газардуулгын хэмжилт хийсэн.

Page 7: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

6

8 дугаар сарын 31-нд нэвтрүүлэгч дээр алдаа зааж радарын станц зогссон. Клистроны хөргөлтийн сэнсний шарик эвдэрснийг шинээр сольж, хэвийн ажиллуулсан.

9 сарын 14-нд БОХТЛ-ийн инженер AWS-330 автомат цаг уурын станцад хэмжилт шалгалт хийж, баталгаажуулсан. 11 дүгээр сарын 29-нд радарын станцын босоо өнцөг гацсанаас радар зогссон. Антенны босоо өнцгийн редукторын

тос хэвийн хэмжээнээс багассаныг нэмж станцыг асаав. Мөн техникийн үйлчилгээ хийсэн.

1.3 Төв болон орон нутгийн цаг уурын үйлчилгээний ажилд шалган зааварлалт хийх, байнгын бэлэн байдлыг хангуулан ажиллах, арга зүйн удирдлагаар хангах

Төв, орон нутгийн цаг агаарын мэдээний шинжилгээний ажлын хөтөлбөрийн биелэлт, цаг агаарын мэдээний хангалт, урьдчилсан мэдээ зохиолт дамжуулалтын чанарт өдөр бүр хяналт тавьж, зөвлөмж, зааварчилгаагаар хангаж ажиллалаа.

Орон нутгийн УЦУОШТ-үүдтэй FTP сүлжээний NAMEM болон электрон шуудан, утсаар харилцан заавар, зөвлөмжийг тухай бүр солилцон, нислэгийн мэдээний хяналтыг өдөр бүр тавьж, ирүүлсэн дүнг хянаад төвийн үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн болон орон нутгийн УЦУОШТ-үүдэд танилцуулж байгаа. Мөн “SPECI“ мэдээ өгөх шалгуур, үүлний өндрийг нүдэн баримжаагаар тодорхойлоход ашиглах тэмдэгт, хөөрөх буух зурвасын дагуух алсын барааны харагдацын тэмдэгт, аюулгүйн бүсийн станц харуулын жагсаалтыг хянаж, тухайн нисэх буудал болон УЦУОШТ-ийн даргаар баталгаажуулан үйлчилгээний ажилд ашиглаж байна.

Ил харааны нислэгийн дүрмүүдийг судалж, Ил хараагаар үйлдэх нислэгийн алсын барааны харагдацын хязгаарлалт буюу тусгайлсан мэдээ /SPECI/ өгөх шалгуурыг шинэчлэх талаар орон нутгийн УЦУОШТ-үүдэд зөвлөмж хүргүүлсэн.

Чойбалсан, Өлгий, Доной, Овоот, Тосонцэнгэл, Гурвансайхан, Баруун-Урт, Алтай, Булган, Мандалговь, Хэнтий, Арвайхээр Баянхонгор нисэх буудалд SPECI мэдээ зохиож дамжуулах шалгуур, үүлний өндрийг нүдэн баримжаагаар тодорхойлох тэмдэгт, Доной, Булган нисэх буудлын алсын барааны харагдацыг нүдэн баримжаагаар тодорхойлох тэмдэгтүүдийг хянан батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газарт Баянхонгор, Алтай, Дэглий цагаан нисэх буудлуудад шөнийн хугацаанд алсын барааны харагдацыг тодорхойлох гэрлэн тэмдэгт суурилуулах талаар зөвлөмж хүргүүлсэн.

Төвийн үзлэг шалгалтын батлагдсан төлөвлөгөөний хүрээнд улирал бүр хяналтын картаар үзлэг, шалгалт явуулж байсан. Үүнд:

5 дугаар сарын 18-21-ний хооронд Дорнод аймгийн УЦУОШТ болон нисэх буудалд 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дундговь аймгийн УЦУОШТ болон нисэх буудалд 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн УЦУОШТ болон нисэх буудалд 10 дугаар сарын 2-4-ний хооронд Ховд аймгийн УЦУОШТ болон нисэх буудалд 8 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Тавантолгой нисэх буудалд 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Овоот нисэх буудалд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус

шалган зааварлах ажлыг хяналтын хуудсаар хийж, зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлж, гарсан зөрчлийг арилгуулах, залруулах арга хэмжээ авч ажилласан.

Page 8: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

7

5 дугаар сарын 3-нд Баянхонгор, 15-нд Завхан, 8 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймгийн УЦУОШТ-үүдэд буудал орчмын урьдчилсан мэдээ зохиож дамжуулаагүй талаар зөрчлийн хуудас ирсэний дагуу шалгаж, арга хэмжээ авах талаар албан тоотыг тухайн аймгуудад хүргүүлж хариуг бичгээр авсан.

Дотоод хяналтаас энэ онд Сануулах хуудас-8, Шаардах хуудас-2, арга хэмжээ авах талаар албан тоот-3, Зөвлөмж-3 удаа тус тус гаргасан. Олон улс болон орон нутгийн агаарын шугамд нислэг үйлдсэн үндсэн буудлын 5243, бэлтгэл буудлын 13933 нислэгт дараах мэдээллүүдээр үйлчилсэн.

Нислэгийн чиглэлийн урьдчилсан /Ни-5/

мэдээ

Буудал орчмын бодит

мэдээ /METAR/

Буудал орчмын

урьдчилсан мэдээ /TAF/

Районы урьдчилсан

мэдээ

Угталтын урьдчилсан

мэдээ

Аэродромын урьдчилсан

мэдээ AIRMET

Зурвасын гадаргын

байдлын мэдээ

2617 50398 18277 6039 245 3086 378 831

Буудал орчмын урьдчилсан мэдээний дундаж таарцыг өмнөх онтой харьцуулж үзэхэд: Говь-Алтай, Булган, Өмнөговь,

Баян-Өлгий аймгуудын УЦУОШТ–үүдийн таарц 0,1-1,1 –иар буурсан, бусад аймгуудын таарц 0,0-1,2–иар өссөн үзүүлэлттэй байна.

УЦУОШТ

Өв

өр

хан

гай

Го

вь

-Ал

та

й

Бая

нх

он

гор

Бул

ган

Сү

хб

аа

тар

До

рн

од

За

вх

ан

Өм

нө

гов

ь

Хо

вд

Ду

нд

гов

ь

Хө

вс

гөл

Ув

с

Хэн

ти

й

Бая

н-Ө

лги

й

2017 он 94.6 93.9 94.8 94.2 95.0 96.1 97.7 93.5 96.8 92.1 93.0 94.9 93.3

2018 он 95.0 92.7 95.6 93.6 95.8 97.3 97.9 92.9 96.9 92.5 94.2 95.8 97.1 93.2

зөрүү 0.4 -1.1 0.7 -0.5 0.8 1.2 0.1 -0.6 0.0 0.4 1.2 0.9 -0.1

Нислэгт үйлчилсэн цаг агаарын мэдээллийн ажлын дүн: Нислэгт үйлчилсэн цаг агаарын мэдээллийн ажлын дүнг 2017 оны 1-12 сарын дундажтай харьцуулахад Дорнод, Ховд,

Увс аймгуудын УЦУОШТ-үүдийн нислэгийн мэдээллийн ажлын дүн 0,1-1,1% -иар өссөн, бусад аймгууд 0,1-1,5%-иар буурсан байна.

Page 9: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

8

УЦУОШТ-үүд

Өв

өр

хан

гай

Го

вь

-Ал

та

й

Бая

нх

он

гор

Бул

ган

Сү

хб

аа

тар

До

рн

од

За

вх

ан

Өм

нө

гов

ь

Хо

вд

Ду

нд

гов

ь

Хө

вс

гөл

Ув

с

Хэн

ти

й

Бая

н-Ө

лги

й

2017 он 98.4 97.8 98.0 98.2 98.5 98.5 99.1 97.6 96.7 97.7 97.9 97.1 96.7

2018 он 97.0 96.3 97.4 97.5 97.9 99.1 97.8 97.0 98.3 97.6 97.8 98.0 99.0 95.8

зөрүү -1.4 -1.6 -0.5 -0.7 -0.6 0.5 -1.3 -0.6 1.6 -0.1 -0.1 1.0 -0.8

байр I

III II

Хоёр. “Судалгаа, шинжилгээ болон мэдээллийн ажлыг өргөжүүлэх, албан хаагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх”

2.1 Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийх

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал 366 саатал гарснаас 276 саатлыг урьдчилсан мэдээний таарц 80%-иас дээш таарцтайгаар мэдээлсэн ба 90 саатлыг 80%-иас доош таарцтай, чанар 75.4% мэдээлсэн байна. 2017 онд 225 нислэгийн саатал гарсанаас 179 саатал таарсан, 57 саатал таараагүй, буюу чанар 75.8% байсан байна.

Үзэгдэл элементээр нь ангилвал: Утаа, будан, манангийн үзэгдлээр нийт 6 удаа, зүүн өмнөдийн салхиар 139 удаа,

баруун хойдын салхиар 198 удаа, хөндлөнгийн салхитайгаас 3, явган шороон шуургатайгаас 1, цастайгаас 2, шилжлэг салхитайгаас 3, дуу цахилгаантай аадар бороо бороотойгоос 14 удаа удаа тус тус саатсан байна.

Нийт 12 нислэг буцсанаас 10 таарсан, 2 таараагүй, 2-т гарсан 9 нислэгээс таарсан 8, таараагүй 1, хүлээх нислэг

үйлдсэн 35 нислэгээс 29 таарсан, 6 таараагүй, үндсэн буудалд хүлээсэн 310 нислэгээс 229 таарсан, 81 таараагүй байна.

Page 10: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

9

2017 онтой харьцуулбал:

2017 оны саатал 2018 оны саатал

д/д үзэгдэл нийт таарсан таараагүй нийт таарсан таараагүй

1 Манан, Утаа, Будан 18 9 9 6 6 -

2 Баруун хойд салхи 109 98 11 198 153 45

3 Зүүн өмнө салхи 69 40 29 139 95 44

4 хөндлөнгийн салхи 2 0 2 3 3 -

5 явган шороон шуурга - - - 1 1 -

6 цас 11 10 1 2 2 -

7 Шилжлэг салхитай 2 2 0 3 3 -

8 Дуу цахилгаан, аадар бороо 13 8 5 14 13 1

НИЙТ 236 179 57 366 276 90

Үүнээс дүгнэхэд баруун хойд болон зүүн өмнө салхинаас шалтгаалсан нислэгийн саатал өмнөх онтой харьцуулахад 2

дахин ихэссэн байгаа нь 2018 оны 5 болон 9 дүгээр саруудад салхины хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчтэй, давтагдал их байсан байна. Мөн 2017 оны 05 сард зүүн өмнө, өмнөдийн салхинаас болж нислэгийн саатал гарч байгаагүй бол 2018 оны 05 сард 13 саатал гарсан нь зүүн өмнө болон өмнөдийн салхины давтагдал, хүч их байсан онцлог жил болохыг харуулж байна. Орон нутгийн нислэгийн саатал: Цаг агаараас шалтгаалж нийт 179 нислэг саатсан үндсэн буудалд 45, районд 129, замын цаг агаараас 5 нислэг саатсан байна. Баян-Өлгий аймгийн УЦУОШТ 3 дугаар сарын 16, 5 дугаар сарын 2-ны, Хөвсгөл аймгийн УЦУОШТ 3 дугаар сарын 25, Увс 5 дугаар сарын 3, Ховд аймгийн УЦУОШТ 12 сарын 4-ний өдрүүдийн таараагүй мэдээний задлан судалгаа хийж ирүүлсэн.

Цаг агаарын үзэгдэл элементээр нь ялгавал: Цаг агаараас шалтгаалж саатсан нийт 45 нислэгийн 16 нь урьдчилсан мэдээ тараагүй байна.

д/д Нисэх буудал Саатсан

нислэгийн тоо

Салхи Алсын барааны харагдац Үүл үзэгдэл Температур

таарсан таараагүй таарсан таараагүй таарсан таараагүй таарсан таараагүй

1 Алтай 7 2 3 1 1

2 Ховд 4 1 3

3 Баянхонгор 1 1

4 Гурвансайхан 1 1

5 Мөрөн 2 2

6 Доной 3 2 1

Page 11: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

10

7 Чойбалсан 1 1

8 Ханбумбат 11 5 2 3 1

9 Өлгий 11 6 2 1 2

10 Дэглий цагаан 4 1 1 2

Нийт 45 15 5 11 9 2 2 1 0

2.2 Урьдчилсан мэдээний чанар, таарцыг сайжруулах

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нислэгийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, “Цаг уурын тоон прогнозын боловсруулалтын сервер, программ хангамж” нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсаны дагуу DELL POWEREDGE R930 маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн.

3 дугаар сараас цаг уурын тоон загвар ажиллуулах сервер компьютерын лицензийн тохиргоог нийлүүлэгч компаниас эцсийн байдлаар хийж хүлээн авсан ба уг сервер компьютер дээр цаг агаарын тоон прогнозын WRF загвар суулгах болон бусад тохиргоо хийж, WRF загварын гараас хийж байсан үйлдлүүдийг автоматжуулсан ба боловсруулалт тогтмол явагдаж байгаа, үр дүнг зураглаж гаргах тухай судалгааны ажлыг эхлүүлээд байна. Сервер компьютерыг ашигласнаар Дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байгаа бөгөөд нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдэд нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг мэдээгээр үйлчлэх олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч олон улсын жишигт нийцэх алхам нэмэгдэж байна.

2.3 Сургалт, семинар, дадлагажуулах

2018 оны батлагдсан Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу сургалт, дадлагын ажил явагдсан. 2 дугаар сарын 8-нд ИНЕГ-т зохион байгуулагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн

талаарх сургалтанд Чанарын менежер, Дотоод хяналт хариуцсан ажилтан, МҮХ-ийн дарга, ерөнхий технологич инженер нар хамрагдсан.

Ахлах синоптик Л.Одгаригийн бичсэн 3 дугаар сарын 14-ний өдрийн таараагүй мэдээний задлан судалгааг журмын дагуу хийж, материалыг холбогдох газруудад хүргүүлсэн. Мөн синоптик инженерүүдэд Фронтын талаар 2 цагийн хичээл заасан.

2, 8 дугаар саруудад Нислэгийн цаг уурын өртөөний 4 инженер ЦУОШГ-т Урьдчилан мэдээлэх хэлтэст дадлагажсан. 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Архивын ерөнхий газраас зохион байгуулсан “Баримт бичгийн стандарт, баримт

бичгийг зохион бүрдүүлэх арга зүй” сэдэвт сургалт, 5 дугаар сарын 21-23-ны хооронд “Архивын баримтад иж бүрэн нягтлан

Page 12: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

11

шалгалт, дахин боловсруулалт хийх, данс бүртгэл үйлдэх ажлын арга зүй” сэдэвт 3 хоногийн сургалтанд Захиргаа, хүний нөөцийн ажилтан хамрагдсан.

3 сарын 31-нд Нислэгийн цаг уурын өртөөний инженерүүдэд шилжилтийн улиралд ажиглагдах үүл, үзэгдлийн талаар хичээл зааж, тестээр шалгалт авч Улаанбаатар хотын УЦУОШТ-д хүргүүлсэн.

Нислэгийн цаг уурын төвөөс 2 жилд тутамд зохион байгуулдаг Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан синоптик инженерүүдэд “Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх” олгох давтан сургалт 04 дүгээр сарын сарын 09-ний өдрөөс эхлэн явагдаж, сургалтанд төв, орон нутгийн 30 гаруй синоптик инженерүүд хамрагдсан. ЦУОШГ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 тушаалаар мэргэшлийн үнэмлэхний загварыг шинэчлэн баталсан.

2,3.4 дүгээр саруудад Авилгатай тэмцэх газрын олон нийтийн төвд Авлигын эсрэг хууль, бусад холбогдох хууль нийгмийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний явц, үр дүнгийн талаар сургалтанд тус төвөөс 8 албан хаагч хамрагдсан.

4 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд ЦУОШГ-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох” сургалтанд ЕТИ, СМСИ Аюушжав нар;

5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ИНЕГ, ОУИНБ-аас хамтран зохион байгуулсан “Өндөр эрсдлийг илрүүлэх болон эрсдлийн удирдлага” сургалт, семинарт Чанарын менежер, ахлах синоптик Н.Энхдалай;

9 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд СХЗГ-т “MNS ISO9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” сургалтанд ДХХА-нууд;

9 дүгээр сарын 20,21-ний өдрүүдэд БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нябо нарын “Санхүүгийн сахилга, хариуцлага” сургалтанд нягтлан бодогч;

10 дугаар 02-05-ны өдрүүдэд ЦУОШГ, УЦУОСМХ-ийн Цаг уурын холбоо мэдээллийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Цаг уурын мэдээллийн технологийн шинэчлэл” сургалтанд Сүлжээ, мэдээллийн сангийн инженер оролцсон.

10 дугаар сарын 16-нд МҮХ-ийн инженерүүдэд ANNEX-3-ын 78 дугаар өөрчлөлтөөр орох SPACE WEATHER буюу сансрын цаг уурын мэдээний талаар, цаг уурын мэдээлэл солилцооны IWXXM кодыг танилцуулсан. Мөн “Онцгой тохиолдолд ажиллах журам”-ын цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчил гарсан үеийн, сүлжээ тоног төхөөрөмж гэмтэл саатал гарсан үеийн, цахилгаан тасарсан үеийн тохиолдлуудаар сургалт, дадлага зохион байгуулж, ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Мэдээлэл дамжуулах журам”-ыг танилцуулсан. Гадаад сургалт: 4 дүгээр сарын 01-21-ний өдрүүдэд Сөүл хотноо Солонгосын Цаг уурын байгууллагаас зохион байгуулсан “Цаг уурын урьдчилсан мэдээ” сэдэвт сургалтад ахлах синоптик Г.Буяндэлгэр хамрагдсан.

6 дугаар сарын 26-наас ахлах синоптик Д.Ганбат, Н.Энхдалай нар БНХАУ-н Бээжин хотод “Цаг уурын хиймэл дагуулын бүтээгдэхүүний хэрэглээ” сэдэвт 80 цагийн сургалтанд хамрагдсан.

7 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд БНХАУ-д “Азийн бүсийн нислэгийн цаг агаарын аюултай үзэгдлийн хамтын ажиллагаа” сургалт семинарт ахлах синоптик Ц.Бадамханд:

Page 13: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

12

БНХАУ-ын Хонг конгод Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын Агаар мандал судлалын холбоо болон Нисэхийн цаг уурын холбоо (CAS/CAeM)-ны хамтарсан Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулах төсөл (AvRDP)-ийн хүрээнд Агаарын тээврийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт болон Цаг уур (MET-ATM) хоорондын хамтарсан (VCP) сургалт, семинарт ахлах синоптик Н.Энхдалай оролцсон. Хурал, семинар: 7 дугаар сарын 25-27-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлт, Мөстөл, Мөсөн гол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд рөнхий технологич инженер оролцож, илтгэл тавьсан.

10 дугаар 12-нд ИНЕГ-т Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн анхдугаар хуралд Н.Энхдалай илтгэл тавьсан.

11 дүгээр сарын 29-нд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулиас зохион байгуулсан “Цаг уурын радарын хэрэглээ-2018” үндэсний тавдугаар уулзалт, ярилцлагад “Цаг уурын радарын мэдээг нислэгийн үйлчилгээ ба прогнозод ашиглаж буй өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

12 дугаар сарын 6-нд ИНЕГ-аас зохион байгуулсан “Нисэхийн мэдээлэл солилцоо” форумд мэргэжилтнүүд оролцож, “Цаг уурын орчин үеийн дижитал өгөгдөл болон бүтээгдэхүүн үйлчилгээ” сэдвээр илтгэл тавьсан.

НЦУТ-өөс зохион байгуулсан сургалт: 1 дүгээр сарын 24-нд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба / НХҮА/-ны хүсэлтээр Утааны талаарх танилцуулга, 2015-2018 онуудад утаа, манан, будангаас шалтгаалан гарсан нислэгийн саатлыг түүвэрлэн [email protected] цахим хаягаар хүргүүлсэн.

ИНЕГ-ын үйлдвэрлэлийн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Хаврын улирлын цаг агаарын онцлог, нислэгт аюултай үзэгдлүүд, мөстөлт сэгсрэлтийн талаарх зөвлөмж, санамж гарган агаарын тээврийн байгууллагуудад хүргүүлсэн. Мөн дээрх сэдвээр нислэгийн удирдагч нарт 02 дугаар сарын 21-нээс эхлэн 6 хоногийн хугацаатай нислэгийн өмнөх зөвлөгөө, ярианд сургалт явуулсан. Орон нутгийн УЦУОШТ-үүдэд хаврын улирлын цаг агаарын онцлогийн талаар санамж цахимаар хүргэсэн.

НХҮА-ны хүсэлтээр “Хаврын улирлын салхины онцлог” сэдвээр 10 минутын хичээл бэлтгэн 3 сарын 29-нд видео бичлэгт орсон ба ИНЕГ, НХҮА-ны цахим хуудсанд байршуулсан.

4 сарын 3-нд МИАТ ХК-ийн хүсэлтээр салхины онцлог, урьдчилсан мэдээний таарц, чанарын талаар Ерөнхий технологич инженер сургалт явуулсан.

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд төв, орон нутгийн нислэгийн удирдагч, нисэхийн мэдээллийн ажилтнуудад “Нислэгт зориулсан бодит болон урьдчилсан мэдээ”, “Өвөл, хавар, намар, зуны улирлын цаг агаарын онцлог”, “Сэгсрэлт, мөстөлт, шилжлэг салхи” зэрэг сэдвээр 5 дугаар сарын 16, 21, 22-ны өдрүүдэд нийт 12 цагийн хичээл заасан.

Зэвсэгт хүчний 303-р ангийн хүсэлтийн дагуу Цаг уурын бүлгийн даргад TAF, METAR мэдээ, нислэгт зориулсан бүх төрлийн урьдчилсан мэдээ сэдвээр сургалт явуулсан.

Чингис хаан ОУНБ-ын Үйлдвэрлэл, зохицуулалтын албаны албан хүсэлтийн дагуу METAR, TAF сэдвээр МҮХ-ийн ЕТИ 2 цагийн сургалт зохион байгуулсан.

Page 14: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

13

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд амжилттай зохион байгууллаа. Нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж, нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх эрх олгох шалгалтад тэнцсэн Нислэгийн цаг уурын төвийн 4, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн УЦУОШТ-ийн тус тус 1 синоптик инженер, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3, нислэгийн цаг уурын инженер, техникчээр Нислэгийн цаг уурын төвийн 2, Завхан аймгийн УЦУОШТ-ийн 2, “Хан бумбат” нисэх буудлын 1 техникчид Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар “Нислэгт цаг агаарын урьдчилсан болон бодит мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх”-ийг 3 жилийн хугацаатайгаар олгосон.

10 дугаар сарын 30-нд нисгэгчгүй нисдэг төхөөрөмж буюу дрон нисгэдэг Оюутолгойн ажилтнуудад Монгол орны цаг агаарын онцлог, салхины горим, үүлний талаар болон бодит болон урьдчилсан мэдээг хаанаас хэрхэн авч ашиглах талаар сургалт явуулсан.

Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн техникчид батлагдсан хөтөлбөрийн дагуу нисэхийн цаг уурын техникчээр дадлагажсан.

12 дугаар сарын 28-нд ЦУОШГ-аас зохион байгуулсан “Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн шинэчлэл” сэдэвт 8 цагийн сургалтад 2 албан хаагч оролцсон.

Гурав. “Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийг

биелүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нислэгийн цаг уурын төвийн мэдээ, баримтыг хадгалах, хамгаалах”

3.1 Удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа

2018 оны 1 дүгээр сарын 5-нд ЦУОШГ-ын даргын А/03 тоот тушаалаар төвийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтөөр төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбогдуулан Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрэм, зохион байгуулалтын бүтэц /орон тооны дээд хязгаарыг 60/, албан тушаалтнуудын ажлын чиг үүрэг өөрчлөгдөн батлагдсан. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим нэг албан тушаалын томилгоо, цалингийн хэмжээг баталсан. Төсвийн захирагч, албан хаагчидтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дүгнэж, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээ, үндсэн үүргийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг ажлын байр, албан тушаал тус бүрээр нь хянаж, өөрчлөлт оруулсан. Нийт өөрчлөлт оруулсан Ажлын байрны тодорхойлолтууд, ажил үүргийн хуваариудыг холбогдох газруудад хүргүүлж, бичиг баримтуудад зохих өөрчлөлтийг оруулсан.

Page 15: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

14

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг шинэчилсэн программын дагуу мэдээллийг оруулж, баталгаажуулж, нэгтгэсэн.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр орон нутгийн УЦУОШГ-уудын 2017 оны жилийн эцсийн мэдээлэл үйлчилгээний ажлын дүн, тайлагнасан.

2 дугаар сарын 01-нд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шилжин ажиллахтай холбоотой төлөвлөгдсөн ажлууд, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, ажлын туршлага, ур чадварыг үнэлэх, сонгон шалгаруулах, радарын станцын талаар цаашид авах арга хэмжээний тухай ярилцаж, санал солилцсон.

Дээд газрын тушаал шийдвэрүүд: 6 дугаар сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот үүрэг даалгаврын биелэлтийн хангах талаар

хийсэн ажил, авсан арга хэмжээний тайланг ЦУОШГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд хүргүүлсэн.

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/145 дугаар тушаалаар тус төвийн захиргаа, инженер, техникийн ажилтан, албан хаагчдыг ажлын байр тус бүрээр аттестатчилах журмыг баталж, аттестатчилал явуулах ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг 7 дугаар сарын 10-нд албан хаагчдаас тестээр болон ур чадварын шалгалт авсан. 23-нд ЦУОШГ-аас томилогдсон аттестатчиллын ажлын хэсэгт удирдах дээд байгууллагуудын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, үүрэг даалгаврын биелэлт, албан бичиг, тушаал шийдвэрийн боловсруулалт, хөтлөлт, хадгалалт хамгаалалт, албан хаагчдын хувийн хэрэг, бичиг баримтын бүрдүүлэлт, албан хаагчдын судалгаа, төлөвлөгөө, тайлан зэргийг шалгуулсан. Шалгалтын комиссын үүрэг даалгаврын дагуу 24-нд ЦУОШГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд албан хаагчдын дэлгэрэнгүй судалгаа, утасны жагсаалт, сургалтын судалгаа, тушаалаар арга хэмжээ авагдсан албан хаагчдын судалгааг гаргаж хүргүүлсэн. 26-нд ЦУОШГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний шаардлагын дагуу төвийн даргын тушаалаар болон Дотоод хяналтаас сануулах арга хэмжээ авсан албан хаагчдын судалгааг хүргүүлсэн. 9 дүгээр сарын 5-нд ЦУОШГ-ын дарга болон аттестатчилал явуулсан ажлын хэсгийхэн нийт албан хаагчдын дунд хурал хийж, шалгалтын дүн цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан. ЦУОШГ-ын Хууль, эрх зүй, хяналт шалгалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр төвийн даргын 2017 оны А,Б тушаалуудыг хянуулж, зөвлөгөө ирүүлсэн.

Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдрийг тохиолдуулан шагналд нэр дэвшүүлэх ажилтнуудын ажил байдлын тодорхойлолтыг хянан засварлаж, хурлын тэмдэглэл, бусад холбогдох материалуудтай нь ЦУОШГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэн 11 албан хаагч шагнуулсан. Мөн баярын үеэр зохион байгуулсан шагнал, спорт, бусад арга хэмжээнд зориулан байгууллагаас 1,233,0 төгрөг зарцуулсан. Мөн Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Нислэгийн цаг уурын өртөөний дарга Д.Цэцэгээ, Д.Энхжаргал нар “Иргэний агаарын тээврийн

Page 16: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

15

тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. 2018 оны ажлын үр дүнгээр Дотоод хяналт хариуцсан ажилтан Д.Ганбат, Н.Басбиш нар БОАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр, Сүлжээ, мэдээллийн сангийн инженер Ш.Аюушжав, Нислэгийн цаг уурын өртөөний инженер Ц.Аззаяа, дизель генераторч Л.Алтангэрэл, үйлчлэгч Ө.Баярдулам нар ЦУОШГ-ын “Жуух бичиг”-ээр шагнуулсан.

Төвийн албан хаагчдын боловсролын түвшингээр жагсаавал:

Боловсролын хувьд: дээд 41 (магистр-13 27% , бакалавр-28 57%)

Тусгай дунд-2 -4%

Бүрэн дунд-3 -6%

ТМС-1 -2%

Бүрэн бус-2 -4% Мэргэжлийн байдлын хувьд: Цаг уурч-37 буюу 76%, бусад мэргэжлийн- 12 24% эзэлж байна. 3.2. Хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх

Геосан ХХК, А-Жет авиэйшн ХХК, Эй Си Эйч сервисес ХХК, Хүннү эйр ХХК, Тосонцэнгэл НБ, ГТҮА, Чингис хаан ОУНБ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний хугацаа 1 дүгээр сард дууссан тул сунгах талаар албан тоот хүргүүлсэн. Геосан ХХК, Тосонцэнгэл нисэх буудалтай 2 жил, Эй Си Эйч сервисес ХХК, Хүннү эйр ХХК, ГТҮА-тай гэрээг 1 жилээр сунгасан. EZNIS ХХК-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу хамтран ажиллах гэрээний төслийг цахимаар хүргүүлж 2018 оны 3 сарын 23-наас 1 жилийн хугацаатай байгуулсан.

2 сарын 30-нд, 09 сарын 18-нд МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээг дүгнэх, сунгах талаар ажил хэргийн уулзалт хийсэн. Хамтран ажиллах гэрээний 3.1.2 дахь заалтын дагуу 2018 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн MGL224, MGL302, MGL502 аяллын дугаартай нислэгт үйлчилсэн цаг агаарын мэдээг зохиосон ахлах синоптик Ц.Бадамханд задлан шинжилж, онцгой үзэгдлийн каталоги болгон албан тоотоор хүргүүлсэн.

5 сард “Томас эйр”, “МАК авиэйшин” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ 2 жилийн хугацаатай шинэчлэн байгуулсан.

“Скай такси” компаниас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Цаг уурын мэдээгээр үйлчлэх, ашиглах талаар хамтран ажиллах гэрээний төслийг бэлтгэн холбогдох албан тушаалтнууд танилцуулж 2018 оны 07 сарын 02-ноос 2 жилийн хугацаатай байгуулсан.

НЦУТ, Холбоо навигаци ажиглалтын алба хоорондын хамтран ажиллах гэрээг 2018 оны 08 сарын 01-нд шинэчлэн байгуулсан.

Тавантолгой нисэх буудлын үйл ажиллагаа явагдаж эхлэхтэй холбогдуулан хамтран ажиллах гэрээг 2018 оны 09 сарын 10-наас 1 жилийн хугацаатайгаар байгуулсан.

НМҮА-аар дамжуулан Солонгосын JINAIR авикомпанийн төлөөлөгчөөс RMK бүлгийн мэдээллийн талаар тодруулга хүссэн цахим шууданд уулсын харагдацын хэрхэн мэдээлж байгаа талаар хариу бэлтгэн явуулсан.

08 сарын 21-нд Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн газар хоорондын “Mongolia-China CNS/ATM coordination meeting” ажлын

Page 17: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

16

уулзалт 2018 оны 08 сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Корпорэйт зочид буудалд зохион байгуулагдсан. Уулзалтын эхний өдөр буюу 08 сарын 21-нд тус төвөөс “Нисэхийн цаг уурын үйлчилгээ”-ний сэдвээр илтгэл тавьсан.

Аэромонголиа ХХК-тай хамтарч ажиллах гэрээний хугацаа 09 сарын 10-нд дууссан, компанийн удирдлага солигдсон тул 1 жилээр сунгахаар гэрээний төслийг хүргүүлж 1 жилээр сунгасан.

2018 онд хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1 сарын 17, 9 сарын 17, 19, 28-ны өдрүүдэд цаг агаарын онц аюултай, гамшигт үзэгдлүүдийн талаарх сэрэмжлүүлэг мэдээг авиакомпаниудад цахимаар хүргүүлсэн.

12 дугаар сарын 04-нд Нислэгийн өгөгдөл солилцооны нэгдсэн систем (SWIM)-ийн төслийн ажлын хэсгийн хуралд тус төвийн мэргэжилтнүүд оролцсон. SWIM-д шилжих ажлын төлөвлөгөө боловсруулж ажлын хэсэгт хүргүүлэхээр бэлтгэж байна.

12 дугаар сарын 06-нд ИНЕГ-аас зохион байгуулагдсан. "Aviation Exchange-Digital Innovation" форумд “Цаг уурын орчин

үеийн дижитал өгөгдөл болон бүтээгдэхүүн үилчилгээнүүд сэдвээр” илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас цаг уурын үйлчилгээний бодлого, төлөвлөгөөг Монгол улсад хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулах, нислэгийн цаг уурын чиглэлээр зохион байгуулагддаг хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын хөгжлийн хандлага, бодлогыг нэгтгэх, нислэгийн цаг уурын үйлчилгээг нэгдмэл болгох зорилгын хүрээнд Монгол дахь агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилт (MANPING)-ийн цаг уурын дэд ажлын хэсгийг 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. 12 дугаар сарын 19-нд MANPING ажлын хэсгийн 2-р хуралд ахлах синоптик инженер Н.Энхдалай оролцсон. Хурлаар MANPING ажлын хэсэг, дэд ажлын хэсэг, багуудын хурлын хуваарийг баталсан. Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын хэсгийн хурал 2019 оны 05 сарын 01-нд төлөвлөгдсөн. MANPING ажлын хэсгийн үйл ажиллагааны заавар боловсруулахад AРANPIRG-ийн бичиг баримтын цаг уурт хамааралтай хэсгийг судалж, саналаа хүргүүлсэн. MANPING–ийн “Систем даяарх мэдээллийн менежментийн ажлын баг”-ийн “Систем даяарх мэдээллийн менежментийг Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г хүлээн авч, хамтран ажиллахаар болсон.

3.3. Санхүү: Төсвийн гүйцэтгэл, Нийгмийн даатгал, Жижиг мөнгөн сангийн 1-12 саруудын тайлан гаргаж, баталгаажуулсан. Шилэн дансны цахим хуудсанд 1-12 саруудын санхүүгийн дүн, мэдээг оруулсан. ЦУОШГ-тай тооцоо нийлж, балансаас балансад шилжүүлсэн хөрөнгийг орлогод авсан. Хувь хүний орлогын албан татварын болон Суутгагчийн хувь хүнээс суутгасан орлогын албан татварын 1-4 дүгээр улирлын тайлан гаргаж баталгаажуулсан. Монголын үндэсний аудитын газраас 2018 оны хагас жилийн санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Аудитын судалгаа хийж дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Монголын үндэсний аудитын газраас явуулсан 2017-2018 оны 10 сар хүртэлх шилэн дансны баримтын шалгалтанд хамрагдсан.

Page 18: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

17

2018 оны байрны түрээсийн зардлаас шинэ нисэх буудалд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын санхүүжилтыг ЦУОШГ-ын даргын тушаалаар шийдвэрлүүлэн авч, хөрөнгүүдийг баримтуудын дагуу хүлээн авч орлогодон авсан.

2018 оны санхүүжилтийг 2017 оны мөн үеийн санхүүжилттэй харьцуулахад өндөр зөрүүтэй байгаа шалтгаан нь 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтанд орж байгаатай холбогдуулан орон тоо 13–аар нэмэгдэж, төсөв батлагдсантай холбоотой болно.

2018 онд төвийн хэмжээнд нэмэгдсэн үндсэн хөрөнгийн байдал

дд Хөрөнгийн ангилал Тоо ширхэг Мөнгөн дүн

1 Үйлдлийн систем

2,476,331.00 ЦУОШГ-аас

2 Техник, тоног төхөөрөмж 9 21,960,110.00 ЦУОШГ-аас шилжүүлсэн

3 Техник, тоног төхөөрөмж 15 11,740,500.00 Төсвийн хөрөнгөөр

4 Тавилга, эд хогшил 42 10,109,392.00 Төсвийн хөрөнгөөр

Нийт 76 46,286,333.00

3.4. Хууль, эрх зүйн баримт бичиг болон удирдах дээд байгууллагаас ирсэн асуулгад санал өгөх зөвлөмж боловсруулах, хариу хүргүүлэх

Төвийн даргын Б тушаал-70, А тушаал-24 гарсан. Гадагш 338 албан тоот хүргүүлсэн ба шийдвэрлүүлсэн 306. Гаднаас 153 албан тоот ирсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудад шилжүүлж, 87 нь шийдвэрлэсэн, шийдвэрлэх хугацаа болоогүй хүлээгдэж буй-2, дээд газрын тогтоол, тушаал шийдвэр 27 ирсэн бөгөөд хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Албан хаагчдаас болон иргэдээс 120 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 106, хүлээгдэж буй-10, цуцалсан-1. Цаг уурын ажилчдын орон сууц барихтай холбоотойгоор орон сууцны 7 өргөдөл ирснийг товч судалгааны хамт ЦУОШГ-т шилжүүлсэн. 2018 онд төвийн даргын Зөвлөлийн 24 хурал, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн 50 удаа хийсэн байна. Зөвлөлийн хурал болон үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн нь хэлтэс, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, цаг үеийн тулгамдсан асуудлыг түргэн, шуурхай, оновчтой шийдвэрлэх, үйл ажиллагаанд ашигтайгаар нөлөөлөхүйц шинэ мэдээлэл өгөх, авах, шуурхай удирдлагаар хангах замаар байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, үр дүнг дээшлүүлэх зорилготой хийгдэж байсан. БОАЖЯ, ЦУОШГ:

Page 19: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

18

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт, журмын дагуу мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлс авах албан хаагчдын нэрс, тушаалын хуулбарыг ЦУОШГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

3 дугаар сарын 19-нд БОАЖЯ-нд боловсон хүчний судалгааны талаар товч мэдээллийг газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд явуулсан.

4 дүгээр сарын 03-нд 2018 оны батлагдсан цалин хөлс, 2019 оны төсвийн төслийг Даргын зөвлөлийн бүрэлдэхүүн хянан хэлэлцэж, хүргүүлсэн.

Нислэгийн цаг уурын төвөөс 2 жилд тутамд зохион байгуулдаг Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан синоптик инженерүүдэд ЦУОШГ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 тушаалаар Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх”-олгож, мэргэшлийн үнэмлэхний загварыг шинэчлэн баталсан.

Монгол улсын Засгийн газраас “Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай” Монгол улсын Засгийн газраас албан даалгавар 01, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг Хэлтсийн дарга нарт танилцуулж, үүний дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна

“Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Монгол улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолыг нийт албан хаагчдад танилцуулж, холбогдох хавсралтын дагуу 36 албан хаагчийн үндсэн цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоож, хянуулан төвийн даргын Б/53 дугаар тушаалаар баталсан.

Зохион байгуулалтын бүтэцтэй холбоотой хийгдсэн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар судалгаа гаргасан.

БОАЖЯ-наас явуулсан цалингийн ангилал, зэрэглэл, орон тооны судалгаа гаргаж хүргүүлсэн. 2017-2018 оны төвийн даргын А, Б тушаалууд, даргын Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилогдсон тушаал, архиваас 2017

оны санхүүгийн баримтыг БОАЖЯ-ны аудитад шалгуулахаар нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн. 10 дугаар сарын 31-нд Удирдлагын академиас 2019 онд зохион байгуулах богино хугацааны сургалтанд хамрагдах

албан хаагчдын судалгааг ЦУОШГ-ын Бичиг хэрэг, нууц, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгсөн. Горимын ажиглалтын материалыг цахим тооцоолуурт оруулан боловсруулж тайланг Улаанбаатар УЦУОШГ-т хүргэж,

хариу зааварчилгаа авч ажиллаж байна. 1990-1994 оны уур амьсгалын горимын мэдээний ISX эх мэдээ шивэх, RES, TAB үүсгэх ажлыг 1,2-р улирлын хувиарын дагуу хийж гүйцэтгэж УБУЦУОШГ-т өгсөн. Өртөөний инженерүүдийн мэдээлэл, үйлчилгээний ажлын технологийг мөрдүүлэх, гар дамжсан шалгалт хийхэд хяналт тавин ажилласан.

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба /НААХЗА/-ны байцаагчид батлагдсан удирдамжийн дагуу

төвийн үйл ажиллагаанд 2018 оны төлөвлөгөөт үзлэг шалгалтыг явуулсан. Өмнөх үзлэг шалгалтаар өгсөн зөвлөмж шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, авсан арга хэмжээ, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал, урьдчилсан мэдээний таарцыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй баримт бичгийн хөтлөлт, бүртгэл, тоног төхөөрөмжийн ажиллагаа, хамтран ажиллах гэрээний хэрэгжилт зэргийг үзэж шалган ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийн дагуу төлөвлөгөө гарган гарсан үл тохирлыг засаж залруулах арга хэмжээ авч ажилласан.

Page 20: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

19

Шинэ нисэх буудлын автомат станцын хэмжлийн үр дүнгийн хуудас, зурвасын 32 талын салхи хэмжигчийн гэрчилгээг ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос олгож, хуулбарыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн зөвлөмжийн дагуу “Хуулбар үнэн”, “Хүчинтэй”, “Хүчингүй” дардас захиалан хийлгэж, ашиглаж байна. Олон улсын агаарын навигацийн зөвлөлөөс цаг уурын үйлчилгээний стандарт Чикагогийн конвенцийн Хавсралт 3-т оруулсан 78 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам” 1 дүгээр дэвтэрт тусгаж, холбогдох газруудаар хянуулан батлуулж, журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөж, Иргэний нисэхийн ерөнхий газрын алба салбарууд, орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд, агаарын тээвэрлэгч байгууллагууд, нисэх буудлуудад тараасан. Уг нэмэлт өөрчлөлтөөр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны захиалгаар сургалт явуулсан. Нийтлэг үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар:

2018 онд Морин-Уул локатор цаг уурын станц, Нислэгийн цаг уурын өртөө, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс болон бусад хэлтэс, хэсгүүдийн тоног төхөөрөмж, сервер машинууд, интернэт, дотоод сүлжээ, AWS-310 цаг уурын автомат станц, AWS-330 цаг уурын автомат станцын хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Тоног төхөөрөмж, сүлжээний доголдолоос шалтгаалсан нислэгийн саатал гараагүй. Сүлжээ, түүний төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа, цаг уурын автомат станцуудын тасралтгүй ажиллагаанд саатал гарсан тохиолдол бүрт шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч ажилласан.

4 дүгээр сарын 13-нд төвийн цахим серверт албан ёсны лиценз бүхий үйлдлийн системийг авч, ашиглаж байна. 4 дүгээр сарын 26-нд ЦУОШГ-аас антивирусын программ авч, шаардлагатай компьютеруудад суулгасан. 5 дугаар сарын 31-нд ЦУОШГ-аас суурин компьютер болон зөөврийн компьютер тус бүр 1ш, сүлжээний төхөөрөмж, 18

ширхэг батерей, AWS310 автомат станцын хөрсний мэдрүүр авсан. 10 дугаар сард Японы Oriental Electronics компаниас BU1000sw 4 ширхэг UPS ирсэнийг шаардлагатай газруудад сольж

тавьсан. Нислэгт зориулсан цаг агаарын зураг мэдээ солилцох цаг уурын сүлжээний хурдыг нэмэгдүүлэхээр 4E1 нэгтгэдэг

сүлжээний төхөөрөмж худалдан авч, сүлжээний хурдыг 4E1 буюу 8mbps болгож өмнө ашиглаж байсан хурдаас 4 дахин нэмэгдүүлсэн.

Дөрөв. Тусгай арга хэмжээ 4.1. Нислэгт зориулсан мэдээлэл үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах 4.1.1. "НЦУТ-ийн үйл ажиллагааг сайжруулах" Солонгосын цаг уурын төслийг хэрэгжүүлэх

БНСУ-ын цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн талаар 01 дүгээр сарын 18-нд Техник хангалт, навигацийн үйлчилгээний албанд зохион байгуулсан.

Page 21: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

20

2 дугаар сарын 26-нд ЦУОШГ, БНСУ-ын Цаг уурын албаны хооронд цаг уурын салбарт шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах асуудлаар хийсэн хамтарсан ажлын хэсгийн VII уулзалтын протоколын хэрэгжилтэд НЦУТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын тайланг гаргаж ЦУОШГ-т хүргүүлсэн.

2 дугаар сарын 27-нд ДЦУБ-аас ирүүлсэн агаарын хөлгийн ажиглалтын талаарх санал асуулгыг бөглөж ЦУОШГ-т цахимаар хүргүүлсэн.

6 сарын 20-нд БНСУ-ын цаг уурын алба, телевиз, радиогийн сэтгүүлчид нийт 13 төлөөлөгч НЦУТ-ийн үйл ажиллагаатай танилцсан.

4.2 Нислэгийн цаг уурын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх

4.2.1. Олон улсын цаг уурын төвүүдийн тоон загварын үр дүнг нислэгийн цаг агаарын үйлчилгээнд ашиглан, хэрэглэгчдэд зориулсан онлайн үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх

Төвийн цахим хуудсанд 7 хоногийн цаг агаарын төлөв, сарын урьдчилсэн мэдээ, төвийн тайлан болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл тавигдахаас гадна төв орон нутгийн буудал орчмын бодит, урьдчилсан мэдээ, хөөрөлтийн, замын дагуух чиглэлийн, стандарт түвшний өндрийн салхины мэдээллүүд боловсруудагдан цаг тухай бүр хэрэглэгчдийн хүртээл болж байна.

1 дүгээр сарын 02-нд нисэхийн интернэт сүлжээний DNS, гадаад IP хаяг өөрчлөгдсөнтэй холбоотой сервер машины тохиргоо, төвийн цахим хуудасны зарим тохиргоонуудыг өөрчилсөн.

2 дугаар сарын 06-нд төвийн цахим хуудасны нүүр хуудасны загварыг шинэчлэн өөрчилсөн. 3 дугаар сарын 26-нд радарын станц асаасан тул төвийн цахим хуудсанд тохиргоо хийж, радарын зураг оруулсан. 5 дугаар сарын 11-нд веб серверийн IP солигдож 103.111.68.42 болсон. Тоон загварчлал, судалгааны ажил: 2018 оны 1 дүгээр улиралд тус төвийн болон орон нутгийн нислэгийн цаг агаарын

мэдээлэл үйлчилгээний ажилд ашиглагдаж буй програм хангамжуудын болон тус төвийн веб хуудасны шинэчлэлийн ажлыг хариуцан ажилласан болно. Тус төвд ашиглагдаж байгаа өндрийн зураг боловсруулах, FIS болон бусад нислэгийн цаг уурын үйлчилгээнд ашиглагдаж байгаа программ хангамжуудын сүлжээ болон техникийн нөхцлөөс шалтгаалсан, саатлын үед тухай бүр хэвийн ажиллагааг ханган ажилласан. 3 дугаар сараас цаг уурын тоон загвар ажиллуулах сервер компьютерийн лицензийн тохиргоог нийлүүлэгч компаниас эцсийн байдлаар хүлээн авсан ба одоогийн байдлаар уг сервер компьютер дээр цаг агаарын тоон прогнозын WRF загвар суулгах болон бусад тохиргоо хийх, эцсийн бүтээгдэхүүнийг зураг болгон зурах ажиллагааг судалж байна.

Чингис хаан ОУНБ-ын METAR мэдээний архивын мэдээг .txt файл хэлбэрээс мэдээллийн нэгдсэн санд оруулж, бусад хэрэглэгчдэд хялбар байдлаар гарган харуулах боломжтой болгох ажил хийгдэж байна.

Page 22: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

21

4.3. MNS ISO9001:2015 / олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэх Стандарт, хэмжил зүйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу аудиторын баг 2 дугаар сарын 21-22-ны

өдрүүдэд НЦУТ-ийн үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн чанарын менежментийн тогтолцоонд магадлах аудит явууллаа. Шалгалтын явцад Чанарын менежментийн тогтолцооны төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын дүн шинжилгээ, сайжруулалтын байдал, баримтжуулсан мэдээллийн хяналт, батламжлал, мөрдөлт, хэрэгжилтийн байдал, тэдгээрийн үйл ажиллагаанд нийцтэй байдал, шаардагдах үйл явцуудыг тодорхойлж байгууллагын хэмжээнд хэрэглэж буй байдал, удирдлагын манлайлал, хариуцлага, ажиллагсдын ур чадварыг тодорхойлсон байдал, боловсрол, сургалт дадлага, туршлагын талаар бүртгэл, хөтлөлт, хадгалалт, дотоод аудитын төлөвлөгөө, тайлан зэргийг хянаж шалгаж, Нислэгийн цаг уурын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2015 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 04 дүгээр сарын 09-ний өдөр олгож, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/105 дугаар тушаалын дагуу 2021 он хүртэл 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

4.4. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд шилжин байрлах бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэх 2018 оны 3 дугаар сарын 22-нд "Буянт-Ухаа" дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл

ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн хуралд мэргэжилтнүүд оролцож, төлөвлөгөөг дахин нарийвчлан шинэчилж, ИНЕГ-т хүргүүлсэн. Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, "Буянт-Ухаа" дахь Чингис хаан ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу төлөвлөгөөг дахин хянаж 2018 оны 5 дугаар сарын 04-нд цахимаар хүргүүлсэн ба нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Шинэ нисэх буудлын ажиглалтын AWOS системийн дэлгэцийг НЦУТ-д салаалж харахаар IP камер худалдан авч, 7 дугаар 09-нд камер суурилуулан синоптик инженерүүд цаг агаарын нөхцөл байдалд хяналт тавих боломжтой болсон.

Шинэ нисэх буудлын цаг уурын үйлчилгээтэй холбоотой Нисэхийн мэдээллийн эмхэтгэлээр зарлагдах мэдээллийг Нисэхийн мэдээлэл үйлчилгээний албанд албан тоотоор хүргүүлсэн.

9 дүгээр сарын 03-нд ЦУОШГ-ын дарга, мэргэжилтнүүдийн хамт шинэ нисэх буудал дахь цаг уурын ажлын байрыг үзэж танилцсан. Цамхагийн нислэгийн удирдагчийн байранд байрлах цаг уурын өрөө зурвас руу хараагүй, ажиглалт хийхэд шаардлага хангахгүй байгаа талаар ИНЕГ-ын даргатай уулзаж өрөө тасалгааг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн. Мөн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын 2018 оны байрны түрээсийн зардлаас шинэ нисэх буудалд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын 9.419.700 төгрөгний санхүүжилтыг ЦУОШГ-ын даргын тушаалаар шийдвэрлүүлэн, хөрөнгүүдийг хүлээн авч орлогдсон.

ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу шинэ нисэх буудлын хяналтын температурыг Хөшигийн хөндийн цаг уурын автомат станцын 2007, 2008, 2010 он болон Төв аймгийн Зуун мод

Page 23: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

22

станцын 2013-2017 оны 7 сарын температурын мэдээг түүвэрлэн боловсруулаад, Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны байцаагчаар хянуулан 25.80С-аар тогтоож, хариу хүргүүлсэн.

Шалгалтын нислэг: Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд зориулан зохиосон уламжлалт навигацид тулгуурласан (ILS/DME, VOR/DME APCH) хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 04 дүгээр сарын 25, 29, 8 дугаар сарын 15, 27, 28-ны өдрүүдэд “МИАТ ХК”-ийн “Боинг-737-800” агаарын хөлгөөр, 10 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд Геосан компаний Cessna208 агаарын хөлгөөр тус тус гүйцэтгэсэн.

Үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмуудыг /PBN/ нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлахад МИАТ ХК, Геосан ХХК Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээний ажлын хэсэг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Аэродромын алба, Нислэгийн цаг уурын төв, Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-ийн зөвлөх байгууллага (JRANSA, NTT Data) зэрэг алба салбарууд тус тусын үүрэг, чиглэлийн дагуу нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, хамтран ажиллалаа. Тус төвөөс шалтгалтын нислэгт бодит ажиглалтын METAR мэдээ-63, буудал орчмын урьдчилсан мэдээ-16, аэродромын урьдчилсан мэдээ-3, районы урьдчилсан мэдээ-16, Чиглэлийн урьдчилсан мэдээ-4, Суултын урьдчилсан мэдээ-4 мэдээгээр, шаардлагатай нөхцөлд нэмэлт мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч ажилласан.

Тав. Бусад: 2018 оны хагас жилийн зарцуулгын материалын, жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын материалын орлого,

зарлагын дүн, акталсан болон актлуулахаар санал гаргасан эд хөрөнгийг нягтлан шалгаж илтгэх хуудас бичсэн.

2016 оноос эхлэн Морин-Уул дахь локаторын станцын ойролцоо чулуу бутлах үйлдвэрүүд олноор байгуулагдан тэсэлгээний ажлууд их хийгдэж, станцын барилга, тоног төхөөрөмжид хүчтэй чичиргээ мэдрэгдэх болсон нь тоног төхөөрөмжүүдэд гэмтэл, доголдол гарах, радарын цахилгаан соронзон долгионы ойлтод нөлөөлөх, үүнээс үүдэн үүл тунадасны зураглалд алдаа гажуудал гарах зэргээр үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах, барилга байшинд цууралт, нуралт, суулт үүсэх зэргээр эрсдэл гарч болзошгүй байгаа талаар ИНЕГ болон ЦУОШГ-т албан тоотууд хүргүүлсэн. ЦУОШГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, онцгой байдал, радарын асуудал хариуцсан мэргэжилтэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх албан тоотын төсөл бэлтгэн өгсөн. /барилга байшингийн зургийг хавсарган хүргүүлсэн/ Үүний дагуу ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, Холбоо навигаци ажиглалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн. НМХГ, ИНЕГ-аас хариу албан тоот, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны байцаагчийн дүгнэлт ирсэн.

Page 24: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

23

ДҮГНЭЛТ: 2018 онд мэдээлэл, үйлчилгээний ажил хэвийн явагдлаа. Олон улсын 8668, орон нутгийн 6671, онцгой ба тусгай

үүргийн 154 нислэгийг цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн. Өмнөх онтой харьцуулахад олон улсын нислэг 6,4%-иар, орон нутгийн нислэг 11,3%-иар тус тус өссөн. Богино хугацааны урьдчилсан мэдээний таарц 95,44%-тай байгаа нь 0,25%-иар, урт хугацааны урьдчилсан мэдээний дундаж таарц 92,89%-тай байгаа нь 0,23%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

1. Чингис хаан ОУНБ орчимд цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал 366 саатал гарснаас 276 саатлыг урьдчилсан мэдээний таарц 80%-иас дээш таарцтайгаар мэдээлсэн ба 90 саатлыг 80%-иас доош таарцтайгаар мэдээлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад нислэгийн нийт саатал 130, мэдээ таарсан саатал 97, таараагүй саатал 33-аар тус тус нэмэгдсэн. Нийт таараагүй 90 саатлын 45 нь баруун хойд, 44-нь зүүн өмнийн салхинаас, 1-нь дуу цахилгаантай аадар бороо, борооны бөөн үүлтэйгээс шалтгаалсан ба баруун хойд болон зүүн өмнө салхинаас шалтгаалсан нислэгийн саатал өмнөх онтой харьцуулахад 2 дахин ихэссэн байгаа нь 2018 оны 5 болон 9 дүгээр саруудад салхины хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчтэй, давтагдал их байсан байна.

Салхины хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчтэй, давтагдал их байсан байна. Мөн 2017 оны 05 сард зүүн өмнө, өмнөдийн салхинаас болж нислэгийн саатал гарч байгаагүй бол 2018 оны 05 сард 13 саатал гарсан, 2018 оны 9 сард циклоны давтагдал ихтэй байснаас баруун хойдын салхины давтагдал, хүч их байсан онцлог жил болохыг харуулж байна.

“Чингис хаан” ОУНБ-ын баруун өмнө талд байрлах Морин-Уул локатор, цаг станцын зүүн өмнө болон өмнө талаар хайрганы карьерын үйл ажиллагаа идэвхжсэн, болон түүн рүү явах машины замын сул шороо салхиар хийсэх үзэгдэл ажиглагдах болсон зэргээс явган шороон шуурганы давтагдал ихэссэн.

2. MNS ISO9001:2016 Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээг 3 жилээр эзэмшин, хэрэгжүүлэхээр болсон. 3. Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудалд шилжин ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын алба салбаруудтай хамтран сүлжээ тоног төхөөрөмж, дэд бүтцийг шийдвэрлүүлэх ажил явагдаж байна.

Цаашид хийгдэх ажлууд:

1. Мэдээний таарцыг дээшлүүлж, урьдчилсан мэдээ таараагүй нислэгийн саатлын тоог бууруулах 2. Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажиллагааны

төлөвлөгөөний ажиллах 3. Урьдчилсан мэдээ зохиолтонд ашиглах тоон прогнозын үр дүнг НЦУТ-ийн сервер компьютерт боловсруулах 4. Бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн солилцоог шуурхай болгох SWIM концепцид шилжих

бэлтгэл ажлын хүрээнд цаг уурын мэдээлэл солилцооны код (IWXXM)-ыг судлах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ дамжуулах, хүлээн авах системийг шинэчлэх

5. Нислэгийн цаг уурын төвийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулах, цаг уурын мэдээний хангалтын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх

Page 25: НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайланamc.namem.gov.mn/tailan_2018.pdf · НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан 5

НЦУТ-ийн 2018 оны Үйл ажиллагааны тайлан

24

6. Локаторын станц, цаг уурын автомат станцын ажиллагаанд хяналт тавьж, тасралтгүй ажиллагааг хангах

ТАЙЛАН БИЧСЭН:

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН ДАРГА Б.БАНЬДСҮРЭН