KWL=WPBCGWJ EF WG>BCGLMKE:F@ CEQBE=WWGBC€¦ · î =jZnbd Kwl]wpbcgwj efwg^bcgkZgo `belbcg om\v...

2
415.8 584.2 581.9 657.5 8.5 9.3 9.3 9.5 2% 1.60% 1.60% 1.40% 0% 1% 1% 2% 2% 3% 0 100 200 300 400 500 600 700 2013 2014 он 2015 он 2016 он Эрүүл мэндийн нийт төсөв Сэтгэцийн ЭМ-ийн төсөв СЭМ-ийн эзлэх хувь

Transcript of KWL=WPBCGWJ EF WG>BCGLMKE:F@ CEQBE=WWGBC€¦ · î =jZnbd Kwl]wpbcgwj efwg^bcgkZgo `belbcg om\v...

Page 1: KWL=WPBCGWJ EF WG>BCGLMKE:F@ CEQBE=WWGBC€¦ · î =jZnbd Kwl]wpbcgwj efwg^bcgkZgo `belbcg om\v lhh lwj[mf Wfgwew] Gbckewebcg owf`wwg^ kwl]wp wj e fwg^bcg g^kwg lmkeZf` ceqbe]ww]

1

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ

Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хоёрдахь

(2010-2019) хөтөлбөр

2018 оны 3-р сар ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧООН Хэрэгжүүлэгч:

Стратеги Академи ТББ

Төслийн нэр:

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж:

Хамрах хүрээ:

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг

Үнэлгээний асуулт:

1. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байна вэ?

2. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн дундах мэдлэг, ойлголт

Үнэлгээний шалгуур үзүүлэлт:

1. Эмнэлэгийн тусламж үйлчилгээ

2. Хүний нөөц

3. Санхүүжилт

4. Үйлчлүүлэгч

5. Боловсролын үйлчилгээ

6. Зөвлөх үйлчилгээ

7. Хувь хүний мэдлэг ойлголтын түвшин

Арга зүй Үнэлгээний дата мэдээллийг цуглуулахдаа тоон болон чанарын судалгааны аргачлалыг ашигласан ба үнэлгээний ажлын хүрээнд ЭМЯ, НЭМГ, НЭМҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭМШУИС болон Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц-Аддиктологийн кабинет(3), ӨЭМТ (9)-ийн удирдлага, мэргэжилтэн, эмч, сувилагч, оршин суугчид гээд нийт 600 гаруй оролцогчид судалгаанд хамрагдсан байна. Судалгааны үр дүн, олон улсын болон дотоодын статистик эмхэтгэл, тайлангийн дата болон бусад эх сурвалжийн нэмэлт дата мэдээлэл зэргийг үндэслэн бодлогын үнэлгээний үр дүнг нэгтгэн боловсруулав. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж Хууль эрхзүйн орчин Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөртэй. Уг хууль, хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтийн агуулгад: (1) Хүний нөөц, (2) Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг сайжруулалт, (3) Нийгэмд хамт тулгуурласан үйлчилгээ, (4) Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хувь хүний мэдлэг, ойлолтын түвшин, (5) Сургалт, сурталчилгаа(6) Санхүүжилт, (7) Сэтгэцийн тусламж үйлчилгээний системийн боловсронгуй байдал, (8) Нэгдсэн удирдлага, хяналтын систем зэрэг багтсан байна. Гэсэн хэдий ч одоо хэрэгжиж байгаа 2019 он хүртэл үргэлжлэх Сэтгэцийн Эрүүл мэнд үндэсний хоёрдах (2010-2019) хөтөлбөрт явцын үнэлгээ хийхэд хангалтгүй байсан тул хаачихсан, нөгөө талаас хөтөлбөр удаашралтай хэрэгжиж байгаа, зогсоогүй гэх мэт бодлого зохицуулалт болон хэрэгжүүлэлтийн түвшний байгууллагуудын хооронд зарчмын зөрөөтэй ойлголт, мэдээлэлтэй байсан ба одоог хүртэл хөтөлбөрийг албан ёсоор зогсоож, дуусгавар болсон талаар ямар нэг тогтоол шийдвэр гараагүй ч Засгийн Газраас 2017 оноос эхлэн хэрэгжүүлэхээр баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2026)“–т Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг нэгтгэн оруулж, сэтгэцийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тусгасан байна. Санхжүүжилт Төрөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах нийт төсвийн 2% сэтгэцийн эрүүл мэнд эзэлдэг байна. Үүнээс 64 % нь эмнэлэгийн тусламж үйлчилгээнд зарцуулагддаг ба нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилт хангалтгүй байгаагаас хүн ам олноороо сэтгэцийн эмгэг өвчлөлд өртөх эрсдлийг бий болгож байв.

Өнөөдөр Монгол улсад 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаа ба нийт хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 15-18% нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлж байна. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 оны байдлаар 10 000 хүн амд 77,4 байсан бол 2016 онд 110 болж өссөн байна. Уг өвчлөл 30-54 насны буюу хөдөлмөрийн насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна.

2013 оны судалгааны үр дүнг авч үзвэл манай улсад арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсч, судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65%-д нь сэтгэцийн тулгамдсан асуудал байгаа нь сэтгэцийн эмгэгийн өвчлөл манайд эрчтэй явагдаж байгааг харуулж байна. Монгол улс Ази номхон далайн орнуудаас сэтгэл гутралаар 7-рт, бусад төрлөөр 3-рт эрэмбэлэгджээ.

Түүнээс гадна манай улсад жил бүр 460-475 хүн амиа етгүүтгэдэг5 гэсэн статистик тоо ба ДЭМБ-ын статистик датагаар монгол улсын амиа хорлолтын түвшин 100.000 хүн амд 28.1%-д хүрч уг үзүүлэлтээрээ дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж байв. Амиа егүүтгэлийн учир шалтгааныг аваад үзэхэд 90% нь сэтгэл хөөрөл буюу сэтгэц, зан үйлийн асуудлын түр хямралаас улмаас амиа егүүтгэсэн байдаг байна.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өнөөгийн Байдал

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.irgen-tur.mn/ , Дэлхийн Банк , НЭМГ

2

График 1.1 Сэтгэцийн эрүүл мэндийн санхүүжилтийн хувь, тоо (тэрбум), 2013-2016

Эмнэлэг Нийслэлийн хэмжээнд сэтгэц эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг дүүргийн эрүүл мэндийн мэндийн нэгдэл буюу нэгдсэн эмнэлэг, төвүүдийн дэргэдэх сэтгэцийн эрүүл мэнд судлалын кабинетуудад(сэтгэц-аддиктологийн кабинет) амбулатороор үзүүлж байгаа ба стационарын (хэвтүүлэн эмчлэх) болон төрөлжсөн тусламж үйлчилгээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ) дангаар үзүүлж байна. 2016 оны СЭМҮТ-ийн стационарын үйл ажиллагааны үзүүлэлт, судалгааны үр дүнгээс авч үзэхэд орны хүрэлцээ муутай (500 төсөвт ор), хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их, байнга хэвтэн эмчлүүлдэг архаг өвчтөний хувь өндөр байв. Түүнчлэн 2003 онд Мааньтын сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн асрамжийн газрыг татан буулгаж, СЭМҮТ-ийн харъяа асрамжийн клиник (140 ортой) болгосноор төвийн ачааллыг улам нэмэгдүүлжээ. ДЭМБ статистик датанд 100.000 хүн амд ноогдох сэтгэцийн эмнэлэгийн хэмжээ 0.04, 100.000 хүн амд ноогдох сэтгэцийн эмнэлэгт дэх орны тоо 16.6 үзүүлэлтэй байгаа нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Үйлчлүүлэгч: 2016 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн хандалтыг авч үзвэл нийслэлийн хэмжээнд 133 ӨЭМТ-д сэтгэцийн эмгэг найман өвчлөлийн тохиолдлоор авч үзэхэд 9496, 9 Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх Сэтгэцийн кабинетуудад 7626, СЭМҮТ-д 8055 үйлчлүүлэгч тус тус хандсан байна. Статистик тоо, судалгааны үр дүнгээс харахад ӨЭМТ-д сэтгэцийн тулгамдсан асуудлаар ханддаг үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй цөөн ба олон нийтийн судалгаанд оролцогчды ердөө 6,8% нь сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарсан тохиолдолд ӨЭМТ хандана гэж хариулжээ. Хүний нөөц 2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 99 мэргэшсэн сэтгэцийн их эмч байгаагаас 72,7% буюу 72 сэтгэцийн их эмч төрөлжсөн төв эмнэлэгт, 11.1% буюу 11 нь дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт, 9.1% буюу 9 нь хувийн эмнэлэгт ,7,1 буюу 7 нь бусад салбарын эмнэлэгт ажиллаж эмнэлэгт тус тус ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан ӨЭМТ-дэд сэтгэцийн эмчийн орон тоо байхгүй ба нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн 17.6 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байв.

Дүгнэлт: СЭМҮТ-д сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэт төвлөрч, анхан болон дунд шатны байгууллагуудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмж хангалтгүй, холбоо, хамтын ажиллагаа маш сул байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл Стратеги Академи ТББ, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Тусгаар Тогтнолын Ордон, 5 давхар 507 тоот

Утас/Факс: +976-77444182, 77444162

Имэйл: [email protected]

Вэб хуудас: Www.Streateyacademy.asia

415.8

584.2 581.9657.5

8.5 9.3 9.3 9.5

2%

1.60% 1.60%1.40%

0%

1%

1%

2%

2%

3%

0

100

200

300

400

500

600

700

2013 2014 он 2015 он 2016 он

Эрүүл мэндийн нийт төсөв

Сэтгэцийн ЭМ-ийн төсөв

СЭМ-ийн эзлэх хувь

Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх сэтгэцийн кабинетад сэтгэцийн мэргэшсэн их эмч зөвхөн ганц, мэргэшсэн баг бүрэлдэхүүн бүрэн орон тоогоор ажиллаж чадахгүй байгаа зэрэг нь эрүүл мэндийн салбар дахь сэтгэцийн эрүүл мэндийн хүний нөөцийн орон тоо дутагдалтай байгааг харуулж байна

График 1.2 Сэтгэцийн эрүүл мэндийн боловсон хүчин, 2016

Олон нийтийн ойлголт, мэдлэг Олон нийтийн судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 69% нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай байсан нь 2013 оны судалгаатай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байв. Мөн судалгаанд оролцогчдод архаг солиорох, сэтгэл гутрах эмгэгийн кейс ажиллуулахад сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгийг мэргэжлийн бус талаас нь тодорхойлох чадвар 2008 оны судалгаатай харьцуулахад сайжирсан боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс нийгмийн зай барих, ад шоо үзэх, муу нэрийн шошго зүүх хандлага хэвээр,сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг гаж донтой, шар хаданд хэвтдэг хүн, мэдрэл муутай, зүрхний хийтэй гэж сөрөг хариултууд өгч байсан нөгөө талаар иргэд сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаагаа мэдэж байгаа боловч мэргэжлийн эмчид ханддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, лам, бөө, хувийн эмнэлгээр явж байгаад хэтэрхий оройтож мэргэжлийн байгууллагад ханддаг, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг баттай эх сурвалжаас авдаггүй (тухайлбал судалгаанд оролцогчдын 25,6% нь иргэдийн ам дамжсан ярианаас сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авдаг гэж хариулжээ) зэргээс харахад хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ташаа ойлголт, мэдлэг боловрол хангалтгүй байгааг харуулж байна.

73%

11%

0%9.10%

7%

Төрөлжсөн төв эмнэлэг

Дүүргийн ЭМ-ийн Төв, Нэгсдэн эмнэлэг

ӨЭМТ

Хувийн эмнэлэгт

Бусад эмнэлэгт

Page 2: KWL=WPBCGWJ EF WG>BCGLMKE:F@ CEQBE=WWGBC€¦ · î =jZnbd Kwl]wpbcgwj efwg^bcgkZgo `belbcg om\v lhh lwj[mf Wfgwew] Gbckewebcg owf`wwg^ kwl]wp wj e fwg^bcg g^kwg lmkeZf` ceqbe]ww]