InterviewM Battsetseg Choijamts

22
1 НАМАЙГ АНХНЫ АЛТАН ХАРААЦАЙ/“ПЕРВАЯ ЛАСТОЧКА”/ ГЭДЭГ БАЙЛАА Доктор Ч.БАТЦЭЦЭГ Date: April 4, 2016 Place: Institute of International studies, MAS Interviewed by: D.Shurkhuu / transcribing assistant Д.Шүрхүү: Та эхлээд өөрийнхөө гэр бүлийн талаар товч танилцуулж болох уу? Ч.Батцэцэг: Би 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг, эх минь банк санхүүгийн мэргэжилтэн. Аав МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. ГЯЯ, Засгийн газрын санхүүгийн хэлтэст ажиллаж байсан. Ээж Санхүүгийн техникумыг төгсгөөд насаараа улсын банкинд ажилласан. Эцэг эхээсээ дөрвүүлээ. Эгч лаборант, ах архитектор, дүү инженер программист. Нөхөр Б.Баатарнаран хуучнаар ЗХУ-ын Ташкентын Улсын Их сургуулийн Хуулийн ангийг төгсгөсөн. Хуульч мэргэжилтэй. хувиараа ажил эрхэлдэг. Охин Б.Цэцэнцолмон МУИС-ийн НШУС-ийн Нийгмийн антропологийн тэнхимд багшилдаг. Тайваний Үндэсний Урлагийн Их сургуульд угсаатны хөгжим судлалаар магистр хамгаалсан, Кембрижийн Их сургуулийн докторант. Соёл судлал, соёлын бодлого, соёлын шинэчлэлийн чиглэлээр судалгаа хийдэг. Д.Ш: Та хятад судлалын мэргэжлийг хэрхэн сонгосон тухай ярина уу? Ч.Б: Намайг дунд сургуулиа төгсгөх үед цаашид чухам ямар мэргэжлээр суралцах сонголтоо өөрсдөө хийж, нийгэм, байгалийн ухааны чиглэлээр хуваагдан элсэлтийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлийн дагуу өрсөлдөж, их дээд сургуулийнхаа хуваарийг авах боломжтой байсан юм. Гэвч ихэнх хүүхэд зөвхөн шалгалт өгөх сонголтоо хийж, өөрт ногдсон хуваарийн дагуу суралцдаг байв. Миний хувьд урлаг, утга зохиолын шүүмжлэгч болох сонирхолтой байлаа. Тэр үед гадаад хэлийг эзэмших ялангуяа англи, франц хэл сурахаар гадаадад сургуульд явах, эсвэл дотооддоо орос хэлний дээд сургуульд суралцах явдал нэлээд моодонд орж байсан. Гэтэл одоо бодоход, аав минь алсыг хардаг ухаантай хүн байж дээ, намайг дорнодахины хэл сурч эзэмших хэрэгтэй одоохондоо энэ чиглэлээр суралцсан хүн цөөн байгаа, тэгээд ч манай улсад хэрэгтэй ирээдүйтэй мэргэжил гэж

Transcript of InterviewM Battsetseg Choijamts

Page 1: InterviewM Battsetseg Choijamts

1

НАМАЙГ “АНХНЫ АЛТАН ХАРААЦАЙ”

/“ПЕРВАЯ ЛАСТОЧКА”/ ГЭДЭГ БАЙЛАА

Доктор Ч.БАТЦЭЦЭГ

Date: April 4, 2016 Place: Institute of International studies, MAS Interviewed by: D.Shurkhuu / transcribing assistant

Д.Шүрхүү: Та эхлээд өөрийнхөө гэр бүлийн талаар товч танилцуулж болох уу?

Ч.Батцэцэг: Би 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг, эх минь банк

санхүүгийн мэргэжилтэн. Аав МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийг эдийн засагч, нягтлан

бодогч мэргэжлээр төгссөн. ГЯЯ, Засгийн газрын санхүүгийн хэлтэст ажиллаж байсан.

Ээж Санхүүгийн техникумыг төгсгөөд насаараа улсын банкинд ажилласан. Эцэг эхээсээ

дөрвүүлээ. Эгч лаборант, ах архитектор, дүү инженер программист.

Нөхөр Б.Баатарнаран хуучнаар ЗХУ-ын Ташкентын Улсын Их сургуулийн Хуулийн

ангийг төгсгөсөн. Хуульч мэргэжилтэй. хувиараа ажил эрхэлдэг. Охин Б.Цэцэнцолмон

МУИС-ийн НШУС-ийн Нийгмийн антропологийн тэнхимд багшилдаг. Тайваний

Үндэсний Урлагийн Их сургуульд угсаатны хөгжим судлалаар магистр хамгаалсан,

Кембрижийн Их сургуулийн докторант. Соёл судлал, соёлын бодлого, соёлын

шинэчлэлийн чиглэлээр судалгаа хийдэг.

Д.Ш: Та хятад судлалын мэргэжлийг хэрхэн сонгосон тухай ярина уу?

Ч.Б: Намайг дунд сургуулиа төгсгөх үед цаашид чухам ямар мэргэжлээр суралцах

сонголтоо өөрсдөө хийж, нийгэм, байгалийн ухааны чиглэлээр хуваагдан элсэлтийн

шалгалт өгөөд сонгосон мэргэжлийн дагуу өрсөлдөж, их дээд сургуулийнхаа хуваарийг

авах боломжтой байсан юм. Гэвч ихэнх хүүхэд зөвхөн шалгалт өгөх сонголтоо хийж, өөрт

ногдсон хуваарийн дагуу суралцдаг байв. Миний хувьд урлаг, утга зохиолын шүүмжлэгч

болох сонирхолтой байлаа. Тэр үед гадаад хэлийг эзэмших ялангуяа англи, франц хэл

сурахаар гадаадад сургуульд явах, эсвэл дотооддоо орос хэлний дээд сургуульд суралцах

явдал нэлээд моодонд орж байсан. Гэтэл одоо бодоход, аав минь алсыг хардаг ухаантай

хүн байж дээ, намайг дорнодахины хэл сурч эзэмших хэрэгтэй одоохондоо энэ чиглэлээр

суралцсан хүн цөөн байгаа, тэгээд ч манай улсад хэрэгтэй ирээдүйтэй мэргэжил гэж

Page 2: InterviewM Battsetseg Choijamts

2

зөвлөсөн юм. Тэр үед аав минь Гадаад явдлын яаманд ажиллаж байв.

Биднийг шалгалт өгөх үед, өрсөлдөөнт шалгалтанд өндөр оноо авсан эхний 3-5

хүнээр их сургуулийнх нь хувиарыг сонгуулж, дараагаас нь Дээд Боловсролын Хорооноос

хуваарилж байсан. Би аавынхаа зөвлөснөөр нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгч,

харьцангуй дээгүүр оноо авсан байлаа. Шалгалтын комиссын дарга дээрээс нь эхлэн авсан

оноо, хувиарыг нь уншиж байснаа энд нэг хүүхэд дорнодахины хэлний хуваарь авах

саналаа өгчээ, түүнд саналынх нь дагуу Ленинградын Улсын Их сургуулийн Дорнодахины

тэнхимийн япон хэлний ангид суралцах хувиарыг өгье хэмээн миний нэрийг дуудахад

тэнд цугларсан эцэг эхчүүд, хүүхдүүд ийм сайхан мэргэжил бас байдаг аа!?! гэцгээж

байсан юм.

Чингээд 1976 оны намар хуучнаар ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн Орос хэлний

бэлтгэл ангид нэг жил суралцаад, Ленинградын Улсын Их сургуульд (ЛГУ) очиход энэ

жил Япон хэлний ангид элсэлт авахгүй гэв. Учир нь тэр жил манай улс оюутнуудыг

олноор нь ЗХУ-ын Эрхүү хотод Орос хэлний бэлтгэлд явуулснаар жилийн тооцоо алдсан

байлаа. Уг нь манай улсаас гадаад дотоодын их дээд сургуулиудад аль хэрэгцээтэй

салбарт шаардагдаж буй мэргэжлийн боловсон хүчнийг төлөвлөгөөтэй бэлтгэдэг байсан

үе юм. Тэгсээр 1977 оны 9-р сарын дундуур ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын нэг

Узбекстанд Ташкентын Улсын Их сургуулийн Дорнодахины тэнхимийн Хятад хэл уран

зохиолын ангид суралцахаар очив. Гадаад хэлийг эх нутагт нь очиж суралцах нь илүү

давуу талтай, тэгээд ч газарзүйн байрлалын хувьд дөт байсан боловч хоёр орны

харилцаанаас болоод ЗХУ-д болон дотооддоо дорнодахины хэл хятад, япон хэлийг

сургадаг байсан. Тэр үед хятад судлалаар ЗХУ-д бэлтгэгдсэн манай улсын нэртэй хятад

судлаачдаас шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Баясах, шинжлэх ухааны доктор (Sc.D)

Ц.Батбаяр, доктор (Ph.D) Н.Ариунгуа, доктор (Ph.D) Н.Алтанцэцэг, доктор (Ph.D) Д.Наран

болон Монголдоо МУИС төгссөн хятад судлаачдаас доктор (Ph.D) Д.Шүрхүү, доктор

(Ph.D) Л.Бэгзжав, доктор (Ph.D) М.Чимэдцэеэ, доктор (Ph.D) Я.Ганбаатар, доктор (Ph.D)

орчуулагч Д.Болдбаатар, орчуулагч Сүрэнжав, дипломат, нийтлэлч Д.Баярхүү нарыг

нэрлэж болно.

Д.Ш: Та Их сургуулийнхаа тухай сонирхуулаач?

Ч.Б: Ташкентын Их сургуулийн Дорнодахины тэнхим, Хятад хэлний салбарын

тухай товч танилцуулъя.

Page 3: InterviewM Battsetseg Choijamts

3

Дундад Азийн Их сургуулийн суурь анх 1918 онд тавигдсан бөгөөд 1960 онд нэрээ

өөрчилж Лениний нэрэмжит Ташкентын Улсын Их сургууль /ТашГУ/ нэртэй болжээ.

Харин Дорнодахины тэнхим нь анх 1926-1928 онд байгуулагдсан түүхтэй. Ташкентын

Улсын Их сургуульд суралцагсдын дийлэнхи нь нутгийн иргэд болон Төв Азийн

орнуудаас ирсэн оюутан, мөн цөөн тооны гадаад оюутан суралцаж байсан юм. Намайг

1977 онд Узбекстанд суралцахаар очиход Ташкентын Улсын Их сургуулийн Дорнодахины

факультетэд араб, перс, пушту, дари, афган, урду, бенгаль, хинди, хятад хэлний ангитай

байсан. Оюутнууд орос болон үндэсний гэсэн хоёр бүлэгт хуваагдаж узбек, орос хэлээр

хичээл ордог, харин “ЗХУКН-ын түүх”, “Улс төр эдийн засгийн ухаан” гэх мэт нэгдсэн

лекцийг хоёр бүлэг хамтдаа орос хэлээр хичээл ордог байлаа. Мөн англи хэл хоёрдугаар

хэл гэж заавал үзэх хичээлийн хөтөлбөрт ордог байсан. Ер нь хятад хэлээс бусад ангийн

оюутны тоо их, Ойрхи дорнод, Баруун Азийн орнуудын үндэстний хэлийг түлхүү зааж,

тухайн оронд нь явуулж дадлага хийлгэдэг, тэр чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэдэг

байв. Энэ нь Узбекстан болон тэдгээр орнуудын харилцаа эртний уламжлалтай, хэл

соёлын нөлөө их байсантай холбоотой юм билээ. Харин миний очдог тэр жил Хинди-

хятад судлалын салбар нэг байж байгаад Хятад судлал бие даасан салбар болсон юм.

Д.Ш: Хятад судлалын багш нарынхаа тухай ярих уу?

Ч.Б: Хятад судлалын салбарын эрхлэгч доктор, профессор М.Х.Махмудхожаев

Ленинградын Улсын Их сургуулийн Дорнодахины факультетын Хятадын түүхийн ангийг

төгсгөсөн, хожим Монгол Улсад урилгаар ирж, МУИС-ийн Хятад хэлний ангид хятадын

түүхийн хичээл зааж байсан. Профессор О.Вагин бол хятадад олон жил амьдарсан, эртний

хятад хэл- веньян заадаг, настай орос багш, Н.Хохлов орос хүн, багаасаа Хятадад өссөн

хятадын уран зохиол, хятад хэлний ярианы хичээл ордог байсан, И.Р.Розыбокиев уйгар

үндэстэн, уран бичлэгийн хичээл заадаг, анги даасан багш Г.Ч.Мулдакулова казах эмэгтэй,

Ташкентын Их сургуулийн Дорнодахины факультетын Хятад судлалын салбарыг

төгсгөсөн, хятад хэлний дүрмийн хичээл ордог, бусад холбогдох хичээлийг гаднаас

хүрээлэнгээс эрдэмтэн багш нар ирж хичээл заадаг байв. Ер нь Узбекстан, БНХАУ-ын

СУӨЗО-ы хооронд эртний харилцаа холбоотой, тэндээс ирсэн уйгур үндэстэн олноороо

оршин суудаг байснаас улбаалан хятад судлалаар үндэстний асуудлыг голлон судалдаг

байсан юм. Мөн зарим дунд сургуулийн хөтөлбөрт хятад хэлний хичээл ордог тул хамт

сурч байсан оюутнууд багшлах дадлагаа дунд сургуульд хийдэг байв.

Page 4: InterviewM Battsetseg Choijamts

4

Д.Ш: Хамт суралцаж байсан оюутнууд болон оюутан ахуй үеэ эргэн дурсвал?

Ч.Б: Хятад судлалын салбартаа би гадаадын анхны оюутан байсан болохоор багш

нар намайг “анхны алтан хараацай” /“ первая ласточка”/ гэдэг байлаа. Хятад судлалын

салбарын нэгдүгээр курст, өөрөөр хэлбэл манай ангид орос, украин, узбек, татаар, уйгар,

монгол гэсэн 6 өөр үндэстний оюутан суралцаж байв. Хоёрдугаар курсээс орос оюутан

Москва руу шилжиж, татаар оюутан цэрэгт явж, уйгур оюутан хөвөн хураалтанд яваагүйн

улмаас доод анги руу улирч гурвуулаа үлдсэн билээ. Харин гуравдугаар курст Роман-

герман хэлний тэнхимийн англи хэлний ангиас хятад аавтай, орос ээжтэй охин шилжиж

ирснээр дөрвүүлээ сургуулиа төгсгөсөн юм. Тэр үед бид дундаа ганцхан “Хятад хэлний

сурах бичиг”-тэй (зохиогч нь Задоенко, Хуан Шуин), түүнийгээ гар дамжуулан ээлжлэн

хэрэглэж, үзсэн хичээлийнхээ даалгавар болон үзэх хичээлээ гараараа хуулж авдаг. Бусад

хятад судлалын чиглэлийн хичээл нь сурах бичиг, ном байхгүй багшийн лекцийг бичиж

авдаг байсан.

Миний бие Ташкентын Их сургуулийн Дорнодахины тэнхимийн Хятад хэл уран

зохиолын ангийн 3-р курст суралцаж байхдаа анх удаа оюутны эрдэм шинжилгээний бага

хуралд оролцож Хятад судлалын тэнхимийн эрхлэгч хятадын түүхийн багш

М.Х.Махмудхожаеваар удирдуулан илтгэл тавьж, шалгаран баярын бичиг, “Махмуд

канатаходец” / “Олсон дээр явагч Махмуд”/ гэдэг номоор шагнуулж билээ, тэр шагналыг

өдий хүртэл хадгалж буй. Энэ бол миний хувьд эрдмийн их далайд үзэгнийхээ хушууг

хүргэх гэсэн анхны оролдлого байсан гэж хэлж болно. 4-р курс төгссөн жилээ Монголдоо

ирж хятад хэлээр гардаг “Монголын мэдээ” сонинд дадлага хийсэн бөгөөд тэр үед сонины

эрхлэгчээр нь Адъяа гуай ажиллаж байлаа.

Их сургуулиа төгсөхдөө бичих дипломын ажлыг тэнхимийнхээ багш нарын

зөвлөснөөр “Элементы китайского языка в монгольском языке” (”Монгол хэлэнд орсон

хятад хэлний зүйл-үгс”) сэдвээр бичиж, дипломоо амжилттай хамгаалсан билээ.

Дипломын ажлыг бичихдээ Монголынхоо нэртэй эрдэмтэн Ч.Далай, Чой.Лувсанжав багш,

ШУА-ийн Хэл утга зохиолын хүрээлэнгийн судлаач Мижиддорж гуай нараас зөвлөгөө авч

билээ. Тэд зөвхөн Монгол хэлний болон бусад толь бичгээс монголжсон хятад үгийг

түүгээд зогсохгүй, монголд орж ирсэн хятад цагаачдын тухай, монгол хэлд нэвтэрсэн

хятад үгсийн гарваль түүх, хэзээ ямар нөхцөлд хэрэглэж эхэлсэн тухайлбал, ахуйн

хэрэглээний үгс барилга байшин, хүнсний хэрэглээ гэх мэтээр ангилах талаар үнэтэй

Page 5: InterviewM Battsetseg Choijamts

5

зөвлөгөө өгч байлаа.

Мөн их сургуулиа төгсөж ирээд, ажилд орохын өмнө миний хадам эцэг, Монголын

нэрт яруу найрагч, судлаач, СГЗ Ж.Бадраа хэлэхдээ, хүн зөвхөн их сургууль төгсөөд шууд

сэхээтэн болдоггүй юм. Тиймээс одооноос монголынхоо түүх, хятад судлалын чиглэлээр

судалгаа хийсэн эрдэмтэн доктор Ш.Бира, Ш.Нацагдорж, Ч.Далай, Н.Ишжамц, Л.Жамсран,

Г.Сүхбаатар нарын бүтээлээс унш, монгол бичиг үз, бас хятад, англи хэлийг сайжруулах

хэрэгтэй гэж зөвлөж байсныг насан туршдаа мартаагүй явна.

Д.Ш: Та мэргэжлийнхээ ажлыг /карьер/ хаанаас эхэлж, ямар чиглэлээр

судалгаа хийж ирэв?

Ч.Б: Би угаасаа ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн нэр дээр

суралцаж ирсэн учраас хаана ямар ажилд орох нь тодорхой байв. Тэгээд уг хүрээлэнд 1982

оны 10-р сарын 4-өөс эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орсноос хойш эдүгээ 34 дэх

жилдээ хятад судлалаар ажиллаж, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), дэд

профессор боллоо.

Эхлээд Хэвлэл мэдээлэл, орчуулгын тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар

орсон юм. Тэр үед Монгол-Хятадын харилцаа төдийлөн сайжраагүй хоорондоо

сөргөлдсөн хэвээр байсан агаад бид Хятад, Хонгконг, Тайваний сонин хэвлэлд Монголтой

холбоотой гарсан мэдээ сэлтийг орчуулж судалгаа болон танилцуулах мэдээ болгон бичиж

холбогдох газруудад тараадаг байв. Миний хувьд эхэндээ шууд хятад хэлээс монгол хэл

рүү орчуулга хийхэд маш хүнд, арга эвээ олдоггүй, ямар ч дадлага туршлагагүй байсан,

тэгээд л аль болохоор англи хэлээрхи хятадын сонин хэвлэлээс орчуулга хийхийг

илүүтэйд үздэг байлаа. Гэтэл манай тасгийн эрхлэгч Э.Пунцаг гуай намайг дуудаад: -

Батцэцэгээ! чи хятад хэлний анги төгссөн хүн, хятад хэлээс орчуулга сайн хий! эцсийн

эцэст хятад хэл чиний талх болно шүү! гэж билээ. Тэр хүн ямар үнэн үг хэлж байсныг нь

өнөө мартахын аргагүй. Энэ үед хамт ажиллаж байсан хятад хэлийг нэвтэрхий сайн

эзэмшсэн Н.Төмөр багшаас их асууж лавладаг байлаа, одоо ч мөн асуусан хэвээр. Мөн

хүрээлэнгийн судлаачдын захиалгаар хятадын үндэстний цөөнхийн асуудлаар орчуулга

хийж байсан юм.

Орчуулга хийхийн зэрэгцээ 1988 онд ЗХУ-ын Алс Дорнодын Институтэд 45

хоногийн тэгш солилцоогоор материал цуглуулахаар явсан юм. Улмаар ШУА-ийн залуу

эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага

Page 6: InterviewM Battsetseg Choijamts

6

хуралд цуглуулсан материалаа боловсруулж хятадын орчин үеийн нийгэм, эмэгтэйчүүд,

залуучууд, соёлын асуудлаар илтгэл тавьж, сонин, радиод өгүүлэл бичиж нийтлүүлж байв.

Д.Ш: Хятадын талаарх өөрийн судалгааны сэдэв, явц, амжилтанд хүрсэн

байдал?

Ч.Б: 1991-1992 онд БНХАУ-ын Шаньдуны Зинаний Багшийн их сургуульд хятад

хэлний мэргэжил дээшлүүлж ирээд Хятад судлалын секторт эрдэм шинжилгээний

ажилтнаар орсноор судалгааны сэдэв авч, жинхэнэ хятад судлалын ажлыг эхлүүлсэн юм.

Тухайн үеийн дэлхийн дахины өөрчлөлт манай улсад нөлөөлснөөр ардчилал, зах зээлийн

нийгэмд шилжиж, монгол үндэстнээ сэргээн мандуулах ажил ид өрнөж байв. Энэ үед

доктор Л.Жамсран багшийн санаачлагаар “Хилийн чанад дахь монголчууд” сэдвээр

судалгаа хийж, цуврал ном хэвлүүлэхээр болов. Чингээд манай сектороос “Хятад дахь

монголчууд” /1994/ номыг хэвлүүлсэн. Дараа нь би ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн

салбарын БНБУ-ын Шинжлэх ухааны салбар хүрээлэнд Улаан-Үд хотод 45 хоног явж,

цуглуулсан материалдаа түшиглэн “Орос дахь монгол угсааны улсууд” номыг доктор

А.Нямаа гуайтай хамт бичиж 1995 онд хэвлүүлэв. Мөн түүнчлэн 1994-1995 онд Тайваньд

хятад хэлний мэргэжил дээшлүүлэхдээ, монголын түүх, өвөр монголчуудтай холбоотой

судалгааны материал цуглуулж ирсэн юм. Улмаар доктор Л.Жамсран багшийн

удирдлагаар Хятад судлалын сэдэвт ажлын хүрээнд “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө

Засах Орон” УБ., 1998, “БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого” УБ.,1999,

Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан “Монгол

үндэстний нэвтэрхий толь” бичих ажилд оролцов.

БНХАУ-ын Ардын Их сургуулийн Чин улсын түүхийн судалгааны хүрээлэнд 2000-

2001 оны хооронд 5 сарын хугацаатай зочин судлаачаар ажиллахдаа судалгааны нэлээд

судлагдахуун цуглуулахын сацуу Хятадын нэртэй судлаач Чэн Чуньдэ багшаар

удирдуулан аспирантуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд

“Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал” нэртэй илтгэлийг хятад хэлээр тавьсан

юм. Манай хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэмтэд хятадын судлаачидтай

хамтран “Эрдэм шинжилгээний түүвэр өгүүлэл” номыг 2004 онд монгол, хятад хэлээр

Хөххотод хэвлүүлэв. “Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны

төлөв байдал” номыг 2004 онд Улаанбаатарт хэвлүүлсэн болно.

Энэ үеэс Л.Жамсран багшийнхаа зөвлөснөөр би БНХАУ-ын Өвөр Монголын

Page 7: InterviewM Battsetseg Choijamts

7

нийгэм эдийн засгийн хөгжил, үндэстний асуудал, өвөр монголчууд, хил орчмын бүс

нутгийн харилцааны сэдвийг үндсэн суурь судалгаа болгосон юм. Миний хувьд нэгэнт

хятадын түүхийн чиглэлээр суралцаагүй болохоор гол төлөв орчин үеийн Монгол,

Хятадын соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү судлах

болсон юм. Энэ сэдэв бол хоёр орны ард иргэдийн хоорондын харилцааг эерүүлэх, уур

амьсгалыг зөөлрүүлэх таатай нөхцлийг бүрдүүлдэг нэж боддог.

Чингээд доктор Л.Жамсран багшаараа удирдуулан “Монгол Улс, БНХАУ-ын

харилцаанд Өвөр Монголын Өөртөө Засах Орны эзлэх байр суурь (ХХ зууны дунд үеэс

ХХI зууны эхэн үе)” сэдвээр 2004 онд түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D) зэрэг

хамгааллаа. Энэ судалгааны ажлыг хийснээр Монгол, Хятадын харилцааны түүхэнд өвөр

монголчуудын гүйцэтгэж байсан үүргийг олон нийтэд таниулахаас гадна Хятадын

үндэстний цөөнхи түүн дотор ӨМӨЗО-ны хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй

асуудлыг хятадын эх сурвалжаас судлан орчуулж судалгааны эргэлтэнд оруулсан юм.

Мөн миний судалгаа их дээд сургуулийн магистрийн оюутнуудын сэдэв сонголтонд

багтаж, цаашид улам гүнзгийрүүлэн судлах болж, улмаар эшлэл зүүлт авч, өргөн

хэрэглэгдэх болсон байна лээ.

Диссертаци зохиолоо ашиглан 2007 онд “Монгол Улстай хил залгаа бүс нутаг”

нэртэй орон судлалын ном бичив. Эл номд Монгол Улстай хил залгаа, монголчуудтай

угсаа гарваль, хэл бичиг, ёс заншил нэгтэй буриад, өвөр монголчуудын түүхэн хувь заяа,

тэдгээрийн түүх, хөгжлийн өнөөгийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны тухай

өгүүлсэн нь орон судлалын чиглэлээр суралцагч оюутнуудын гарын авлага болсон юм.

Д.Ш: Таны хийсэн судалгаанд ямар нэгэн хүндрэл гарч байв уу?

Ч.Б: Ер нь бол хятад судлалын ажил тэр дундаа хоёр орны харилцаатай холбоотой

судалгаа хийхэд дээхэн үед бол маш төвөгтэй байсан. Ялангуяа намайг ажилд орох үед

Монгол, Хятадын хоорондын харилцаа таагүй, хоёул үзэл сурталжсан байсан учраас хийж

буй ажилдаа маш няхуур, анхааралтай, хариуцлагатай байхгүй бол янз бүрийн эвгүй

асуудалд ороход амархан байсан юм шүү.

Одоо бол бидний хувьд харьцангуй чөлөөтэй, судалгаа хийх боломжтой байгаа

боловч Хятадын судалгааны зарим судлагдахууныг үзэхэд үзэл сурталжсан, зарим талаар

ил тод бус хангалтгүй байдаг. Тиймээс өөрсдөө явж судалгаа хийх эсвэл бусад орны хятад

судлаачдын материалыг үзэж, зайлшгүй харьцуулж судлах шаардлагатай байдаг. Хятадын

Page 8: InterviewM Battsetseg Choijamts

8

эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж хэвлүүлэхэд бас л төвөгтэй хэвээр байна. Жишээлбэл:

ӨМИС-тай хамтарч “Монгол үндэстний нэвтэрхий толь бичиг” хийхээр манай судалгааны

баг 2000 онд бичиж гүйцэтгэсэн материалаа шилжүүлэхэд хоёр орны эрдэмтдийн байр

суурийн ялгаа, онцлогоос шалтгаалан өдий хүртэл хэвлэгдээгүй л байна.

Д.Ш: Та гадаадын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, хэр зэрэг

туршлага хуримтлуулсан бэ?

Ч.Б: Би судалгааныхаа чиглэлээр гол төлөв БНХАУ-ын их дээд сургууль, шинжлэх

ухааны хүрээлэнд болж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож ирсэн.

Тухайлбал: БНХАУ-ын Ази-Номхон далайн судалгааны институт, Тяньжин хотын

Нанкайн их сургууль, ӨМӨЗО-ы ЗХА-ийн судалгааны хүрээлэн, Шилийн хот, Манжуур

хот, ӨМИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Хөрш орны судлалын хүрээлэн, Даляний

Олон улсын харилцааны сургууль зэрэгт олон улсын эрдэм шинжилгээний хуралд

оролцож, хятадаар, оросоор, англи хэлээр илтгэл тавьсан. Ингэж явахад хуралд оролцож

буй хятад, оросын эрдэмтэдтэй танилцах, тэднээс ихээхэн туршлага хуримтлуулах боломж

олддог. Ялангуяа миний хувьд Өвөр Монголын эрдэмтэн судлаач нартай илүү харилцаа

холбоотой ажилладаг. Ер нь хятад судлаач гээд зөвхөн Хятадтай харьцах бус гадаадын

орнуудын хятад судлаачидтай хамтарч ажиллах нь зайлшгүй хэрэгтэй байдаг.

Үүнээс гадна Монгол Улсад болж буй хятад судлаачдын онол практикийн хурал,

семинар, уулзалт, ярилцлага зэрэгт тогтмол оролцож санал бодлоо ярьж хэлэлцүүлж ирсэн.

Д.Ш: Та Монгол дахь хятад судлалын талаар хэрхэн дүгнэх вэ?

Ч.Б: Монгол дахь хятад судлал бол маш эртний уламжлалтай. Монгол, Хятад хоёр

улс өнө эртнээс айл хөрш байж, хоорондоо харилцаж ирсэн түүхтэй. Энэ түүхээс улбаалан

манай улсад хөршийнхөө бичиг соёлд суралцах, орчуулга хэлмэрч хийх, судалгаа

шинжилгээ явуулах зэргээр хятад судлалын ажлыг өвөг дээдэс маань эхлүүлж хойч үедээ

баялаг өвийг үлдээсэн гэж боддог. Энэ талаар доктор Н.Ариунгуа бид хоёр “Монгол дахь

хятад судлал” нэртэй өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Эдүгээ Монголын хятад судлаачид

өөрийн сурсан чиглэл, сонирхолын дагуу судалгааныхаа ажлыг хийж байна. Тухайлбал,

хятадын түүхээр мэргэшсэн судлаачид эртний хятадын түүхийн чиглэлээр, зарим нь орчин

үеийн хоёр улсын харилцаа, улс төр, эдийн засаг, соёлын талаар судалгаа хийх, Хятадын

эртний утга зохиолоос орчуулга хийх, орчин үеийн телевизийн олон ангит жүжиг

орчуулах гм.

Page 9: InterviewM Battsetseg Choijamts

9

Одоо бол гол төлөв ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн дээр хятад

судлал төвлөрч, бусад их дээд сургуулийн хятад судлалын тэнхимүүдэд судалгааны ажил

явагдаж байна. Хятад судлалын ажлыг маш амжилттай явуулж байгааг хэлэх хэрэгтэй.

Цаашид хятад судлалын ажлыг улам боловсронгуй болгох, судлаач мэргэжилтэн бэлтгэх

шаардлагатай. Гэхдээ хятад судлалыг манай төр засгаас нэг их ойшоодоггүй тал харагддаг.

Нөгөөтэйгүүр дорнодахин-хятад судлалын талаархи ойлголт, бодлого үгүйлэгддэг,

үнэлгээ нь ч бага байдагт харамсаж явдаг. Гэтэл манай урд хөршид манайхтай ижил

төстэй чиглэлийн судлаачдын үнэлгээ маш өндөр байдаг.

Д.Ш: Та Засгийн газар болон холбогдох яам газруудтай холбоотой ажиллаж,

бодлого боловсруулахад оролцож байсан уу?

Ч.Б: Манай хүрээлэнгийн Хятад судлалын салбарын хамт олон цаг үеийн нөхцөл

байдал, Монгол, Хятадын өндөр дээд түвшний айлчлалтай холбогдуулан Засгийн газар

болон холбогдох газруудад тогтмол Зөвлөмж бичих, Бодлогын судалгааны цуврал

боловсруулж өгөх зэргээр ажиллаж ирсэн. Сүүлийн үеийн жишээ дурьдахад, Монгол

Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр

Бодлогын судалгааны цуврал “БНХАУ-ын шинэ удирдлага, шинэ бодлого”: “ Гадаадын

хятад судлаачид Хятадын ирээдүйг янз бүрээр төсөөлж байна.” 2013 он гм.

Ер нь манай хүрээлэнгийн хятад судлалын салбар ГХЯ, БХЯ, Сангийн Яам болон

бусад холбогдох агентлаг, газруудтай хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж ирсэн.

Тухайлбал, ЭЗХЯ-ны захиалгаар “БНХАУ, ОХУ-тай ЧХХ байгуулах нөхцөл байдал,

боломж, ач холбогдол” сэдэвт бодлогын судалгааг хамтран боловсруулах, эрсдлийн дүн

шинжилгээ хийхэд оролцсон. Ном хэвлэгдсэн. 2014.

Д.Ш: Та их дээд сургуулиудад хятад судлалаар хичээл зааж, оюутны

дипломын ажлыг удирддаг уу?

Ч.Б: Тиймээ. Би Улаанбаатар Их сургуулийн хятад, япон хэл шинжлэлийн ангид

орон судлалын хичээл зааж байсан. Сүүлийн үед хичээл заахаа больсон. Харин БНХАУ-д

магистрт сурахаар явсан хэд хэдэн оюутны зөвлөх багшаар ажиллаж, сэдэв сонголт,

төлөвлөгөө гаргах, материал цуглуулж боловсруулах талаас нь зөвлөгөө өгсөн. Тухайлбал,

Шанхайн Олон улсын харилцааны сургуулийн 2 монгол оюутан, Сямэний Олон улсын

харилцааны сургуулийн 1 оюутан гм. Тэд одоо сургуулиа төгсөж магистраа хамгаалж

ирээд улсдаа ажиллаж байна. Одоо ч бас Жилиний их сургуулийн доктронтурт сурч буй

Page 10: InterviewM Battsetseg Choijamts

10

оюутны зөвлөх багшаар ажиллаж байна. Зарим их дээд сургуулийн Хятад хэлний

шалгалтын комисст орж ажиллаж байв. Түүнээс гадна дотоодынхоо их дээд сургуулийн

хятад судлалын ангийн оюутнуудын дадлагын ажлыг тогтмол удирдаж байна.

Манай улсад хятад хэлний сургалттай бага дунд сургуулиас эхлээд л их дээд

сургууль олон байдаг. Тэдгээрийн ихэнх нь зөвхөн хятад хэлний хэлмэрч бэлтгэдэг тал

ажиглагддаг, тэнд хятад багш урилгаар ирж ажиллахаас гадна монгол багш нар хятад хэл

заадаг, хятад хэлний хичээл заах арга харьцангуй сайн байдаг. Гэвч хятад судлалаар

дагнан мэргэших хүн цөөн байгаагийн гол шалтгаан нь тухайн оюутны сонирхол, дараа нь

цалин мөнгөтэй холбоотой байх.

Д.Ш: Та Хятадын тухай сургалтын материал, сурах бичигт оролцсон уу?

Ч.Б: “Сурах бичиг” бичихэд оролцоогүй. Харин Монгол Улсын “Монсудар”,

БНХАУ-ын “Шан У” хэвлэлийн газраас хамтран 2012 онд хэвлүүлсэн “Хятад-Монгол,

Монгол-Хятад толь бичиг” хийхэд оролцсон.

Д.Ш: Хятадын талаархи өөрийнхөө үзэл бодлыг хэлнэ үү?

Ч.Б: Би анх 1991 онд Бээжин хотоор дайрч Шаньдун мужийн Зинань хотод очиж

байхад хятадын ард түмний амьжиргаа харьцангуй ядуу, нэлээд хоцрогдонгуй байсан юм.

Арван жилийн дараа 2011 онд яг тэр газраа очиход Зинань хот Хятадын аж үйлдвэрийн

томоохон төв болсон, хүмүүсийн амьдралын түвшин дээшилсэн байлаа. Хэдийгээр

Хятадын тариачид хүн амынхаа дийлэнхи хувийг эзэлдэг ч Хятадын удирдагчид тэдний

амьжиргааг дээшлүүлж дундаж түвшинд хүргэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Тэгээд ч зогсохгүй өнөөдрийн байдлаар Хятад улс нь дэлхийн эдийн засгийг тэргүүлэх

болж байна. Энэ нь нэгд, Хятадын удирдагчдын зөв мэргэн бодлогын үр дүн, хоёрт,

хятадын ард түмний ажилсаг хөдөлмөрч байдлыг харуулж байна.

Нөгөөтэйгүүр миний хувьд нэгэнт хятад судлалын мэргэжил эзэмшсэн болохоор

Хятадын нутагт очиж, эдийн засгийн хөгжил, ард түмний аж амьдрал, соёл уламжлал,

хөгжил дэвшлийнх нь эерэг сөрөг талыг ажиглах, судлахад ихээхэн сонирхолтой байдаг.

Д.Ш: Таньд баярлалаа

Page 11: InterviewM Battsetseg Choijamts

11

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Тайваний Үндэсний их сургуулийн

хамтарсан төсөл

“МОНГОЛЫН ХЯТАД СУДЛАЛ” АМАН ТҮҮХИЙН СУДАЛГААНД ОРОЛЦОГЧИЙН ТОВЧ НАМТАР (CV)

Хятад судлаач Ч.Батцэцэг 1958 оны 4 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод

төрсөн.

Нийслэлийн 52-р дунд сургуулийг 1976 онд төгсгөж, ШУА-ийн Дорнодахины

судлалын хүрээлэнгийн нэр дээр Хятад судлалаар суралцах хуваарь авсан. Улмаар 1976-

1977 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүүгийн /Иркутск/ Их сургуулийн орос хэлний бэлтгэл

ангийг дүүргээд, 1977-1982 онд Ташкентын Улсын Их сургуулийн (ТашГУ) Дорнодахины

тэнхимийн Хятад хэл, уран зохиолын ангид суралцсан. “Элементы китайского языка в

монгольском языке” сэдвээр дипломын ажил бичиж, магистрын (Ma.D) зэрэг хамгаалан

/Диплом ИВ №236868/ их сургуулиа төгсгөж, дорнодахинч, хятад судлаач мэргэжил

эзэмшсэн.

1982 оны 10-р сарын 4-ний өдрөөс БНМАУ-ын ШУА-ийн Дорнодахины судлалын

хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажлын анхны гараагаа эхлүүлснээс хойш

өдгөө 34 дэх жилдээ ажиллаж, Монгол-Хятадын соёл хүмүүнлэгийн харилцаа, бүс

нутгийн хамтын ажиллагаа, Хятадын үндэстний цөөнхийн тулгамдсан асуудал зэрэг

чиглэлээр судалгаа хийж байна.

Ч.Батцэцэг нь 2000-2003 онд Улаанбаатар Их сургуулийн докторонтурт суралцан

2004 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Эрдмийн Зөвлөлөөр

хэлэлцүүлж “Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд Өвөр Монголын Өөртөө Засах Орны

эзлэх байр суурь (ХХ зууны дунд үеэс ХХI зууны эхэн үе)” сэдвээр түүхийн шинжлэх

ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан. Одоо дэд профессор цолтой, эрдэм

шинжилгээний ахлах ажилтан, орос, хятад, англи хэлийг эзэмшсэн.

Ажиллах хугацаандаа гадаадад мэргэжил дээшлүүлсэн байдал:

1988 онд ЗХУ-ын Алс Дорнодын Институтэд мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн тэгш

солилцоо, 1991- 1992 онд БНХАУ-ын Шаньдуны Багшийн их сургуульд (山东师范大学)

хятад хэлний мэргэжил дээшлүүлэх курс /Сертификат (92) № (001) Certificate (92) № (001)

结 业证书 /, 1993 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын нийгмийн

Page 12: InterviewM Battsetseg Choijamts

12

шинжлэх ухааны эрдэм шинжилгээний салбарт 30 хоног судалгааны материал цуглуулах

томилолтоор явж, 1994-1995 онд Тайваний Тайбэй хотод “Улсын хэлний өдрийн сонин”-ы

(国语日报闻中心) дэргэдэх Хятад хэл утга зохиолын сургалтын төвд хятад хэлний

мэргэжил дээшлүүлэх курс /Сертификат №0149 学习登明书/-д тус тус суралцаж, 2000-

2001 оны хооронд 5 сарын хугацаатай БНХАУ-ын Ардын Их сургуулийн Чин улсын

түүхийн судалгааны хүрээлэнд (中国人民大学清史研究所)зочин судлаачаар ажилласан

байна.

Доктор Ч.Батцэцэг нь ШУА-ийн ОУХХ-д 30 гаруй жил ажиллахдаа БСШУЯамны

жуух бичгээр 2 удаа, Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол, Төрийн одон:

Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ (1982-2015 он)

Нэг. Нэг сэдэвт зохиол

1. “ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс” товхимол УБ., 1996

2. “Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ӨМӨЗО-ы эзлэх байр суурь (XX зууны

дунд үеэс XXI зууны эхэн үе)” диссертаци зохиол. 2004 он.

3. ”Монгол Улстай хил залгаа бүс нутаг” ном. (12хх) УБ, 2007

Хоёр. Хамтын бүтээл

1. “Орос дахь монгол угсааны улсууд” УБ., 1995 (2хх) доктор А.Нямаагийн хамт.

2. “Өвөр Монголын өөртөө Засах Орон” УБ., 1998

3. “БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого” УБ., 1999

4. “Монгол үндэстний нэвтэрхий толь” 2000 он. /Өвөр Монголын Их Сургуулийн

Монгол судлалын хүрээлэнгийн захиалгаар./

5. “Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал”

УБ., 2004

6. “Эрдэм шинжилгээний түүвэр өгүүлэл” монгол, хятад хэлээр монгол, хятадын

эрдэмтдийн хамтын бүтээл. (Хөххот, 2004)

7. “Монгол Улс, ОХУ-ын субъектын харилцаа” хамтын бүтээл. /2005/

8. “Mongolian-Chinese economic cooperation as an important factor in NEA economic

regionalism” Symposium on the Society, Economic, Culture and Regional

Cooperation in the Northeast Asia. China.Tianjing. 2006

Page 13: InterviewM Battsetseg Choijamts

13

9. “Монгол дахь Олон улс судлал” 45-р боть. ШУА-иас эрхлэн гаргасан “Монгол

дахь Хятад судлал” (доктор Н.Ариунгуагийн хамт) бичсэн. УБ., 2008 он

10. “БНХАУ-ын хөгжлийн чиг хандлага: амжилт ба сорилт” УБ, 2008 хамтын

бүтээл. УБ, 2008 оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.

11. 中蒙俄:和平发展与合作。北京·2009 эмхтгэлд “Культурное сотрудничество

как возрастающий фактор углубления взаимопонимания трёх стран” илтгэл

Китай, Монголия и Россия: Мир, Развитие и Сотрудничество. Пекин. 2009

12. “Chinese vital investment in Mongolia and it’s actual issue opportunity” э/ш

өгүүллийг доктор Н.Ариугуагийн хамт бичиж ӨМНШУА- ийн Монгол, Оросын

судалгааны хүрээлэнгийн сэтгүүлд. 2010 он

13. “Монгол Хятадын харилцаа жарнаас жаранд” хамтын бүтээл. УБ, 2010. МУИС-

ийн ОУХС-иас эрхлэн гаргасан.

14. “Өвөр Монгол хоёр улсыг холбох гүүр мөн үү?” э/ш өгүүлэл “Гадаад хэл соёл

судлал” эрдэм шинжилгээний бичиг 2012№363 /16/. Т. 228-234

15. “Монгол-Хятадын хил орчмын бүс нутгийн харилцаа: соёл, аялал жуулчлалын

салбарын асуудалд” э/ ш өгүүлэл. 第六届中俄蒙区域经贸合作论坛 2012.07 中

国。满洲里。

16. “Монгол Улсын гадаад орчны шинэчлэл: ОХУ, БНХАУ-ын хөгжлийн стратеги-

2025” сэдэвт ажлын IV бүлэг. /1хх/ 2013 он

17. Центральная и восточная Европа. Научно-популярный журнал №1,2013

“Культурное сотрудничество как возрастающий фактор углубления

взаимопонимания трёх стран”/ Китай, Монголия и Россия/

18. Тайваньтай хамтарсан “Монголын Хятад судлал” аман түүхийн судалгааны

төсөл. 1хх. 2014

19. ЭЗХЯ-ны захиалгаар хамтын төсөл “БНХАУ, ОХУ-тай ЧХХ байгуулах нөхцөл

байдал, боломж, ач холбогдол” сэдэвт бодлогын судалгаа. ном болж хэвлэгдсэн.

2014. /2,5хх/

20. Стратегийн түншлэл ба гадаад орчны өөрчлөлт” өгүүллийн эмхтгэлд “Монгол,

Хятадын стратегийн түншлэл дэх: Монгол, Хятадын соёл, боловсрол,

хүмүүнлэгийн харилцаа” 2014

Page 14: InterviewM Battsetseg Choijamts

14

21. ӨМ-ын НШУ-ы Хүрээлэн: Монгол, Оросын судалгааны хүрээлэнтэй хамтарсан

төсөл: Стратегийн иж бүрэн түншлэлийн үеийн Монгол-Хятадын худалдаа,

эдийн засгийн хамтын ажиллагаа /Хоёр орны судлаачдын хамтарсан өгүүллийн

түүвэр/-т “Аялал жуулчлалын салбар Монгол-Хятадын эдийн засгийн хамтын

ажиллагааг хөгжүүлэх дөт зам мөн” . 2015

22. 中 蒙 俄 三 国 合 作 国 际 学 术 研 讨 会 Международная конференция

“Сотрудничество Китая, Монголии и России”. “Культурный обмен и

гуманитарные связи-важный фактор стратегического сотрудничества и

взаимопонимания трех стран” 2015.

Гурав. Эрдэм шинжилгээний өгүүлэл

1. “ХКН-ын IVих хурал хуралдсаны 60 жилийн ойд” “Дорнодахины судлалын

асуудал” /ДДСА/ сэтгүүл 1985№1

2. “5 дугаар сарын 4-ний хөдөлгөөнд ажилчин анги оролцсон нь” “ДДСА” сэтгүүл

1987№1

3. “Синьзян-Уйгурын Өөртөө Засах Орон дахь хятад биш ард түмний соёлын өв,

өнөөгийн байдал” М.Хурметханы хамт “ДДСА”сэтгүүл 1989 №1

4. “Хятадын 5 дугаар сарын 4-ний хөдөлгөөний үзэл санаа, орчин үеийн залуучууд”

“ДДСА” сэтгүүл 1989№1

5. “БНХАУ-ын хүн амын асуудал, тооллогын тухайд” “ДДСА” 1990№1

6. “Хятадын онцгой бүс Жухай” “Дорно”Өрнө” сэтгүүл 1993№2

7. “Өвөр Монголын Хөлөнбуйр аймаг” 50 жилийн ойд.”Дорно-Өрнө”1997№1

8. “Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы харилцаа, хамтын ажиллагааны тойм”

э/ш өгүүлэл “Олон Улс Судлал” сэтгүүл 2001№1

9. ӨМӨЗО-ы хилийн худалдааны асуудалд” э/ш өгүүлэл. “ОУС” сэтгүүл. 2002¹2

10. “Монгол Улс, Өвөр Монголын ард түмний соёлын харилцааны түүхээс.”.“ОУС”

сэтгүүл. 2003№2

11. “БНХАУ-ын ӨМӨЗО-ы эдийн засгийн хөгжлийн тойм” “ОУС”2004№1

12. Дылыков “Эзэн Хороо” орчуулга “ОУС”сэтгүүл.2004№3

13. Эрдэм шинжилгээний хурлын талаархи мэдээлэл. “ОУС” сэтгүүл 2004№4

14. “БНХАУ-ын Баруун бүсийн хөгжлийг эрчимжүүлэх бодлого дахь ӨМӨЗО” э/ш

өгүүлэл (1хх) сэдэвт ажил (2004 он)

Page 15: InterviewM Battsetseg Choijamts

15

15. “Монгол Улс, ОХУ-ын субъект БНБУ-ын харилцаа, хамтын ажиллагаа” э/ш өгүүлэл.

(1хх) 2005 он

16. “БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёлын бүтээн байгуулалт болон соёлын харилцааны

тухайд” “ОУС” сэтгүүл. 2005№1

17. Лю Хунруй “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаанд Өвөр

Монголын үүрэг холбогдол” өгүүлэл. хятад хэлнээс орчуулж “Олон улс судлал”

сэтгүүл 2005№3-т

18. “БНХАУ-ын товч танилцуулга” (9 х) “Өнөөгийн Хятад” сэтгүүл. 2005

19. “Баруун бүс нутгийн хөгжлийн стратеги ӨМӨЗО-д хэрэгжиж буй нь” (0,3хх)

э/ш өгүүлэл “Өнөөгийн Хятад” сэтгүүл 2005№2

20. “Монгол Улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа” э/ш өгүүлэл (0,3хх) “Олон

улс судлал” сэтгүүл 2006№2

21. “ЗХА-ийн бүс нутгийн хамтын ажиллагаанд хэвлэл, мэдээллийн үүрэг, ач

холбогдол” (0,6хх) өгүүлэл. хятад хэлнээс орчуулж “Олон улс судлал” сэтгүүл

2006№3

22. “БНХАУ-ын баруун бүс нутгийн хөгжил дэх ӨМӨЗО” өгүүлэл. “Өнөөгийн Хятад”

сэтгүүл 2006№2

23. “Хятадын санхүү, даатгалын тогтолцоо” (0,5хх) өгүүлэл. “Өнөөгийн

Хятад” сэтгүүл 2006№2

24. “Монгол дахь Хятад судлал” э/ш өгүүлэл доктор Н.Ариунгуагийн хамт бичиж

“Олон улс судлал” сэтгүүл 2006¹4

25. “БНХАУ-ын үндэстний бодлогын шинэчлэлийн асуудалд” э/ш өгүүлэл (0,3хх)

“Олон улс судлал” сэтгүүл 2007№1

26. Хятадын эрдэмтэд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухайд” э/ш

өгүүлэл. “Олон улс судлал” сэтгүүл. 2008 №1

27. “БНХАУ-ын байгаль экологийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудлын

тухайд” э/ш өгүүлэл бичиж “ОУС” сэтгүүл. 2009 №1(83) (0,4хх)

28. “Гурван улс улам бүр итгэлцэн, ойлголцоход соёлын хамтын ажиллагаа чухал хүчин

зүйл болох нь” (0,6 хх) э/ш өгүүлэл. “Олон улс судлал” сэтгүүл. 2009№3,4

Page 16: InterviewM Battsetseg Choijamts

16

29. “Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудал ба хэтийн

төлөв” эрдэм шинжилгээний өгүүлэл. доктор Н.Ариунгуагийн хамт бичиж “Олон

улс судлал” сэтгүүл. 2010№1,2. (1хх)

30. “Үндэсний аюулгүй байдлын бодлого ба уламжлалт бус аюулгүй байдлын асуудал:

Монгол-Хятадын харилцааны шинэ орчин” (1,5хх) э/ш өгүүлэл. “Олон улс судлал”

сэтгүүл. 2010№3,4.

31. А.В.Михалёв “Монгол орон ба улс төрийн тогтворгүй байдлын сорилт: Оросын улс

төрийн хэлэлцүүлэг дэх нийгмийн хийрхлийн асуудалд” э/ш өгүүлэл. орос хэлнээс

орчуулж “Олон улс судлал” сэтгүүл. 2010№3,4

32. “БНХАУ-ын нийгмийн халамжийн шинэчлэлийн асуудалд” “Олон улс судлал”

сэтгүүл. 2011№1 /5х/

33. “Монгол Улс-БНХАУ-ын харилцааны шинэ орчинд ӨМӨЗО-ы эзлэх байр суурь”

э/ш өгүүлэл /7х/ “Олон улс судлал” сэтгүүл. 2011№3

34. “Өвөр Монголын Шилийнгол аймгаар аялахуй” тэмдэглэл. “Олон улс судлал”

сэтгүүл. 2011№3

35. “Өвөр Монгол хоёр улсыг холбох гүүр мөн үү?” э/ш өгүүлэл “Гадаад хэл соёл

судлал” эрдэм шинжилгээний бичиг 2012№363 /16/. Т. 228-234

36. “Монгол-Хятадын хил орчмын бүс нутгийн харилцаа: соёл, аялал жуулчлалын

салбарын асуудалд” э/ ш өгүүлэл. 第六届中俄蒙区域经贸合作论坛 2012.07 中国。

满洲里。

37. “Культурное сотрудничество как возрастающий фактор углубления

взаимопонимания трех стран” /Монголия, Россия, Китай/ 1хх., журнал

“Центральная и Восточная Европа” 2013№1 стр.74-81

38. ”ХКН-ын XVIII их хурал болон Хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн талаарх

Оросын эрдэмтэн судлаачдын байр суурь” 1хх. “Олон Улс Судлал” сэтгүүл. 5-21-р

тал. 2013№3

39. “Монгол-Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны асуудалд” э/ш

өгүүлэл. (9х) “Олон улс судлал” сэтгүүлийн 2014 оны №3

40. “Нэг бүс нэг зам” төсөлд Өвөр Монголын оролцоо” /10х/ “Pax Mongolica” сэтгүүл.

2015

Дөрөв. Илтгэл

Page 17: InterviewM Battsetseg Choijamts

17

1. “Хятадын эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал: гэр бүл эхчүүд” “Шинжлэх ухаан-

эмэгтэйчүүд-84” э/ш-ний бага хурал. УБ, 1984

2. “Хятадын их гүрний дээрэнгүй үзлийн мөн чанарыг шүүмжлэх нь”. “Шинжлэх

ухаан-залуучууд-85” э/ш-ний бага хурал УБ,1985

3. “Хятадын залуучуудын байгууллагын тухайд”. “Шинжлэх ухаан-залуучууд-86”

э/ш-ний бага хурал УБ.1986

4. “ХКЗЭ-ийн түүхэн замнал” “Шинжлэх ухаан-залуучууд-87” э/ш бага хурал. УБ

1987

5. “Өнөөгийн Хятадын нийгэм дэх гэр бүлийн харьцаанд гарч буй зарим

өөрчлөлтөөс”. “Шинжлэх ухаан-эмэгтэйчүүд-89” э/ш бага хурал.1989УБ.

6. “Монгол- Хятадын харилцааны өнөөгийн байдал” илтгэл. Бээжин. Ардын их

сургууль. Чин улсын түүх судлалын хүрээлэн. залуу судлаачдын э/ш-ний бага

хурал. Бээжин. 2001 он.

7. “Монгол-Хятадын хилийн худалдааны асуудалд” илтгэл. МУИС-ийн ГХСС-ийн

э/ш хурал. 2003 он

8. “Монгол, Хятадын харилцаанд ӨМӨЗО-ы үүрэг холбогдол” илтгэл. Монгол,

Хятадын эрдэмтдийн хамтарсан э/ш хурал. 2004 УБ

9. Symposium on the Society, Economy, Culture and Regional Cooperation in the Northeast

Asia. (China,Tianjing 2006). “Mongolian-Chinese Economic Cooperation as an

Important Factor in NEA Economic Regionalism” англиар илтгэл. “ЗХА-ийн бүс

нутгийн эдийн засгийн харилцаанд Монгол-Хятадын эдийн засгийн хамтын

ажиллагааны чухал хүчин зүйл” илтгэл. БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их

сургуулийн Ази судлалын төв. э/ш хурал. 2006 . Тяньжин хот.

10. “Хятад, Монгол, Орос: энх тайван, хөгжил ба хамтын ажиллагаа” 3 улсын II

форумд “Культурное сотрудничество как возрастающий фактор углубления

взаимопонимания трёх стран” илтгэл тавьсан. (8х) 2009 он Бээжин хот.

11. Мөн тус форумд оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн Түмэнцэцэгийн бичсэн

“60 лет Китайско-Монгольских отношений: развитие в обмене и сотрудничестве”

илтгэлд албан ёсны шүүмж бичсэн.

Page 18: InterviewM Battsetseg Choijamts

18

12. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн хотод болсон “Зүүн Хойд Азийн бүс нутгийн олон

талт соёлыг нэгтгэх эв зохистой хандлагын талаархи олон улсын эрдэмтдийн

судалгаа” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд “Монгол Улс,

ӨМӨЗО-ы соёлын харилцааны асуудалд” сэдэвт илтгэл. 2011 он

13. МУИС-ийн ГХСС дээр болсон багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд

“Өвөр Монгол хоёр улсыг холбох гүүр мөн үү?” сэдвээр илтгэл. “Гадаад хэл соёл

судлал” эрдэм шинжилгээний бичиг 2012№363 /16/ хэвлэгдсэн. Т.228-234

14. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон Хятад-Орос-Монголын бүс

нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны 6 дахь удаагийн форумд “Монгол-

Хятадын хил орчмын бүс нутгийн харилцаа: соёл, аялал жуулчлалын салбарын

асуудалд” илтгэл. 第六届中俄蒙区域经贸合作论坛 2012.07 中国。满洲里。

15. “Өвөр Монгол хоёр улсыг холбох гүүр мөн үү?” сэдвээр МУИС-ийн ОУХС дээр

болсон хятад судлаачдын семинарт илтгэл. 2012.

16. “Хятад, Монголын харилцаа 65 жил: өнгөрсөн ба ирээдүй” эрдэм шинжилгээний

хурал. “Монгол-Хятадын соёл хүмүүнлэгийн харилцаа-65 жилд” илтгэл (9х)

тавьсан. ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургууль. 2014. 6-р сар. Хөххот.

17. “Культурный обмен и гуманитарные связи-важный фактор стратегического

сотрудничества и взаимопонимания трех стран” Международная конференция

“Сотрудничество Китая, Монголии и России” сэдвээр болсон гурван улсын э/ш-ний

хурал оросоор.2015 он Далянь хот.

18. “Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаан дахь соёл,

боловсрол, хүмүүнлэгийн асуудалд”. МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн

удирдлагын Сургууль, БНХАУ-ын ӨМИС-ийн Монгол судлалын сургуулийн

хамтарсан “Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны явц,

сорилт, боломж” сэдэвт э/ш-ний бага хурал.2015 УБ.

19. ”Хятадын “Зөөлөн хүч”-ний бодлогыг шинжихүй” ШУА-ийн ОУХХ-ийн онол

аргазүйн семинар. 2015.УБ

20. “Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын хөгжлийн

төлөв байдал” Гурван улсын эрдэмтдийн Тинк Танк холбоо байгуулахтай

холбогдуулан зохион байгуулсан э/ш хурал.УБ. 2015

Page 19: InterviewM Battsetseg Choijamts

19

21. Орчуулга: онол арга, зарчим. ШУА-ийн ОУХХ-ийн онол аргазүйн семинар.

2015.УБ

Тав. Шүүмж

1.“Проблемы народонаселения КНР” номонд шүүмж. “ДДСА” 1989№1

2. “Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт

шинэчлэл” номонд шүүмж. “Дорно-Өрнө” сэтгүүл 1998№1, 2

3. “Монгол-Хятадын харилцаа” Тайваньд хэвлэгдсэн номонд шүүмж. “ОУС”

сэтгүүл. 1999№3

4. “Өвөр Монголын эрдэмтдийн бичсэн “Тогтолцооны өөрчлөлт болон

нүүдлийн мал аж ахуйн соёл иргэншил” ӨМ-ын Ардын Хэвлэлийн

хороо, 2004 номын шүүмж.“ОУС” сэтгүүл. 2005№4-т

5. Чэн Жиньмин “Шинэ Хятад улсаас гадаадад олгох зээл тусламжийн стратегийн

судалгаа” Бээжин, 2009 он номын шүүмж “ОУС” сэтгүүл 2011№4

Зургаа. Зөвлөмж

1. ”Хятадын удирдагчдаас Монгол-Зөвлөлтийн найрамдлыг гуйвуулж байгаа

тухайд”доктор Р.Отгоны хамт. МАХН-ын ТХ-нд (1хх) 1985

2. “ХКЗЭ-ийн байгууллага, их хурлууд” МХЗЭХ-нд 1986

3. “Хятадын гадаад, дотоод бодлогын асуудлаар” Зөвлөмж (0,5хх) 2003.

4. “Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-той харилцах бодлогын чиг баримтлалд

чухалчлан анхаарах хэдэн зүйлийн тухайд” бодлогын Зөвлөмж (0,5хх) ҮАБЗ-д

(2004 он)

5. Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын албаны

даалгавраар “Хөрш орнуудаас манай улсад хандах хандлага, нөлөө” сэдвийн

хүрээнд Хятадын гадаад бодлогын үзэл баримтлалаар материал бэлтгэж өгөв.

(0,3хх) 2007 он

6. “БНХАУ-дахь Монгол судлалын өнөөгийн байдал” Зөвлөмжийг доктор

Н.Ариунгуагийн хамт бичиж ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хүргүүлэв. 2010

7. “БНХАУ дахь Монгол судлал-түүх, соёлын асуудалд” Зөвлөмжийг Монгол

Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон бусад холбогдох газарт хүргүүлэв. 2011

Долоо. Судалгаа мэдээ

Page 20: InterviewM Battsetseg Choijamts

20

1. 1982-1990 оны хооронд Хятадын гадаад, дотоод бодлогын асуудлаар, хятадын

хэвлэлийн тоймоор сар бүр “Судалгаа мэдээ” бэлтгэж, холбогдох яам, тамгын

газар, аймаг сумуудад хүргүүлж байсан.

2. “БНХАУ-ын нийгмийн байдал. Хятадын гадаад бодлого, дипломат арга

хэмжээ.” “Судалгаа мэдээ” 2001№1

3. “Хятад-Афган харилцаа: Хятад ба талибанчууд”. “Судалгаа мэдээ” 2001№2

4. “БНХАУ ба ДХБ,” “” Өвөр Монголын ноолуурын үйлдвэрийн өнөөгийн байдал,

тулгарч буй асуудлууд” “Судалгаа мэдээ” 2002№1

5. “Хятад улсын сүүлийн үеийн ололт амжилтаас”. “Судалгаа мэдээ” 2003№1

6. Бодлогын судалгааны цуврал №3 “БНХАУ-ын шинэ удирдлага, шинэ бодлого”:

“Гадаадын хятад судлаачид Хятадын ирээдүйг янз бүрээр төсөөлж байна.” /6х/

7. Бодлогын судалгааны цуврал №5 “Монгол Улсын ерөнхий сайд

Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал ба Хятадын шинэ

хандлага”: “Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн

албан ёсны айлчлалын тухай гадаадын хэвлэл мэдээллийн тойм” 7хх 2013

8. “Хятадын хотжилтын асуудал, дундаж давхрага, халамжийн бодлого” сэдвээр

ҮАБЗ-д (10 х) судалгааны материал боловсруулж бичсэн.

9. “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны тухай”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ. 2015

Зургаа. Сурталчилгааны өгүүлэл болон орчуулга: /2008 оноос хойш/

1. Монгол, Хятад, Орос гурван улсын 2 дугаар форумын тухай мэдээлэл. “ОУС”

сэтгүүл.2009№2

2. “Шилийнгол аймгаар аялахуй” замын тэмдэглэл У.Загдцэсэмийн хамтаар

бичиж “ОУС” сэтгүүл. 2011№3

3. Доктор Л.Жамсраны бичсэн шинэ номын танилцуулга. “Өнөөгийн Хятад”

сэтгүүл.2012№1.

4. Бээжин Их сургуулийн багш Яо Кэчений бичсэн “Халуун элгэн нутаг минь”

дууны зохиогчийн тухай танин мэдэхүй-сурталчилгааны өгүүллийг хятад

хэлнээс орчуулж “Өнөөгийн Хятад” сэтгүүл. 2012№1.

Page 21: InterviewM Battsetseg Choijamts

21

5. БНХАУ-ын Хар мөрөн Их сургуулийн проф. Дуань Гуандагийн бичсэн “Хотын

түүх дурсгал, түүний соёлын санамж” лекц. Монгол Улс дахь Хятадын соёлын

төвийн захиалгаар доктор Н.Ариунгуагийн хамтаар орчуулав.

6. Зүүн Хойд Хятадын Лин Е их сургуулийн проф. Шан Зэ-гийн бичсэн “Хар

мөрөн мужийн эдийн засгийн хөгжил ба байгаль орчны хамгаалалт” гэсэн 2

лекцийг доктор Н.Ариунгуагийн хамтаар хятад хэлнээс монгол хэл рүү

орчуулсан.

7. “Ногоон хөгжил-XXI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл”

3 улсын форумын илтгэлээс 3 товчлолыг монгол хэлээс хятад руу, хятадаас

монгол руу, оросоос хятад руу орчуулахын сацуу бусдын орчуулгыг хянаж

нягталсан.

8. “Монгол, Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт э/ш хуралд

Хятадын Санхүү эдийн засгийн төв сургуулийн Банк санхүүгийн сургуулийн

профессор Ин Жанюй-ний бичсэн “Өнөөгийн Хятадын банк санхүүгийн зах

зээлийн макро түвшний хөгжлийн тухай эргэцүүлэл” илтгэл. /хятадаас монгол

руу / (16 х) ”ОУС”сэтгүүл. 2014№4

9. БНХАУ-ын ГХЯ-ны сайд асан Цян Чичэнь. “Гадаад харилцааны арван үйл

явдал” номоос. Тайвань, Хонконг, Макао, Олон улсын харилцааны асуудлаар

Бээжингийн Их сургуульд уншсан лекцийн хэсэг. /хятадаас монгол руу/ (62х)

2014.

10. “Стратегийн түншлэлийн харилцаа” эмхтгэлд Хятадын эрдэмтдийн бүтээлээс

Ли Те, Юй Сяо нарын бичсэн “Хятад, Монголын дэд бүтцийн түншлэлийн

харилцааг бэхжүүлэх нь, Шинэ торгоны замын эдийн засгийн бүсийг бүрэн төгс

байгуулах нь” өгүүлэл. хятад хэлнээс монгол руу доктор Н.Ариунгуагийн хамт

орчуулсан. “ЗХА-ийн форум” 东 北 亚 论 坛 2014 年 第 2 期 . “ОУС”

сэтгүүл.2014№4

11. Монгол, Хятад, Орос гурван улсын судлаачдын Тинк Танк холбоо байгуулах

дүрэм. хятадаас монгол руу. 2015

12. “ХАА-н шинжлэх ухаан техникийн ололт амжилт ба хамтран ажиллах боломж”

академич Ш.Дэмбэрэл, Б.Бямба нарын Монгол, Хятад, Орос гурван улсын

судлаачдын э/ш-ний хурлын илтгэл 17 х. /монголоос хятад руу/

Page 22: InterviewM Battsetseg Choijamts

22