Iltgeliin Niilber-last 5

60
1 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ЧАНАР, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД БАРИЛГЫН АЖЛЫН НОРМ, СТАНДАРТ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ Илтгэгч: Ц.Ганхүү /Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга/ 1. Хөрөнгө оруулалтын төсөл буюу бүтээн байгуулалтын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох эхний үндэслэл тулгуур нь барилга байгууламжийн зураг төсөл юм. Энэ үүднээс зураг төслийн чанар нь төслийн чанар, үр ашгийг бууруулах дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэх анхдагч хүчин зүйл нь юм. Зураг төсөл алдаатай, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаагүй төлөвлөгдсөн байх нь барилга угсралтын болон ашиглалтын үйл ажиллагаанд үр ашиггүй их зардал бий болгоод зогсохгүй, осол аюул ч гарч болох үр дагавартай билээ. Тиймээс аливаа барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийх ажлыг барилгын салбарын Төрийн захиргааны байгууллагын хувьд манай агентлаг хяналтандаа авч зохион байгуулах үүргийг хүлээдэг. Энд хөрөнгө оруулалтын чанарыг дээшлүүлэхэд зураг төслийг оновчтой төлөвлөхийн ач холбогдлыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барих 20 ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд хийсэн экспертийн дүгнэлтээс жишээ татаж үзвэл “Барилгын архитектур төлөвлөлтийг нь өөрчлөхгүйгээр тоосгон ханатай угсармал төмөр бетон хучилттай хөшүүн схемтэй болгон зураг төслийг боловсруулсан бол сууриас В20 ангиллын 47,8м3 бетон, 5.61тн арматур, цутгамал төмөр бетон рамнаас В20 ангиллын 210м3 бетон, 55.6тн арматур хэмнэгдэх боломжтой байна. Тоосгон ханатай хувилбарт орох зүрхэвчийг бодолцвол ойролцоогоор В20 ангиллын 240 м3 бетон, 60.0 тн арматур хэмнэгдэнэ. Мөн 19м х 14,8м-ийн хэмжээтэй 3 давхар каркас цутгах хөдөлмөр зарцуулалт, хэв хашмалын зардал хэмнэгдэх боломжтой” гэсэн дүгнэлтийг эксперт инженер нь хийсэн байна. Уг барилгыг хөнгөн дүүргэгч бүхий ханатай цутгамал каркасан бүтээцээр төлөвлөсөн байжээ.

Transcript of Iltgeliin Niilber-last 5

Page 1: Iltgeliin Niilber-last 5

1

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ЧАНАР, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД БАРИЛГЫН АЖЛЫН НОРМ,

СТАНДАРТ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Илтгэгч: Ц.Ганхүү /Газрын харилцаа,

барилга, геодези зураг зүйн газрын дарга/

1. Хөрөнгө оруулалтын төсөл буюу бүтээн байгуулалтын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох эхний үндэслэл тулгуур нь барилга байгууламжийн зураг төсөл юм.

Энэ үүднээс зураг төслийн чанар нь төслийн чанар, үр ашгийг бууруулах

дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэх анхдагч хүчин зүйл нь юм. Зураг төсөл алдаатай, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага

хангаагүй төлөвлөгдсөн байх нь барилга угсралтын болон ашиглалтын үйл ажиллагаанд үр ашиггүй их зардал бий болгоод зогсохгүй, осол аюул ч гарч болох үр дагавартай билээ.

Тиймээс аливаа барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийх ажлыг

барилгын салбарын Төрийн захиргааны байгууллагын хувьд манай агентлаг хяналтандаа авч зохион байгуулах үүргийг хүлээдэг.

Энд хөрөнгө оруулалтын чанарыг дээшлүүлэхэд зураг төслийг оновчтой

төлөвлөхийн ач холбогдлыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барих 20 ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд хийсэн экспертийн дүгнэлтээс жишээ татаж үзвэл “Барилгын архитектур төлөвлөлтийг нь өөрчлөхгүйгээр тоосгон ханатай угсармал төмөр бетон хучилттай хөшүүн схемтэй болгон зураг төслийг боловсруулсан бол сууриас В20 ангиллын 47,8м3 бетон, 5.61тн арматур, цутгамал төмөр бетон рамнаас В20 ангиллын 210м3 бетон, 55.6тн арматур хэмнэгдэх боломжтой байна. Тоосгон ханатай хувилбарт орох зүрхэвчийг бодолцвол ойролцоогоор В20 ангиллын 240 м3 бетон, 60.0 тн арматур хэмнэгдэнэ. Мөн 19м х 14,8м-ийн хэмжээтэй 3 давхар каркас цутгах хөдөлмөр зарцуулалт, хэв хашмалын зардал хэмнэгдэх боломжтой” гэсэн дүгнэлтийг эксперт инженер нь хийсэн байна. Уг барилгыг хөнгөн дүүргэгч бүхий ханатай цутгамал каркасан бүтээцээр төлөвлөсөн байжээ.

Page 2: Iltgeliin Niilber-last 5

2

Тоосгон болон цутгамал хувилбарын зардлыг харьцуулж үзүүлвэл

Шифр Ажлын нэр Х/н Объѐм Нийт

зардал

Зүрхэвчтэй тоосгон ханатай хувилбар

06-010-22 Бетон шугаман суурь цутгах М100 м3 83.2 11191782

06-070-08 Төмөр бетон зүрхэвч цутгах м3 17.8 6292325

08-060-08 Ердийн тоосгоор дунд зэргийн гоѐлтой 380 мм-ийн хана өрөх

м3 192.2 40239510

08-050-10 Ѕ-ын өргөн ердийн тоосгон хана арматурлаж өрөх

м2 505 19996937

08-280-15 Хана хөөсөнцрөөр дулаалах м2 505 13918042

08-100-05 Тоосгон өрөг бусад хийцийг арматурчлах тн 2.4 4379061

07-280-04 Төмөр бетон ялуу угсрах ш 296 12055129

Нийт дүн 109072786

Цутгамал каркас

06-010-08 Баганын 3 м3 хүртэл цул төмөр бетон суурь цутгах М250

м3 47.8 15538072

06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 1.61 445609

06-070-10 6м хүртэл өндөр 2м хүртэл тойрох хэмжээтэй төмөр бетон багана цутгах М250

м3 63 37257505

06-100-05 Тулгуурын талбайгаас 6м өндөрт 500мм зузаан төмөр бетон дам нуруу цутгах М150

м3 147 90036828

06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 23 34855919

Нийт дүн 178133933

178133933-109072786=69 061 147 ₮

Дашрамд дурьдахад 2009 онд 800 гаруй барилга байгууламжийн зураг

төсөлд экспертиз хийж байсан бол өнгөрсөн жил буюу 2010 онд 1100 орчим барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийсэн. Үүнээс 403 нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламж байлаа.

Барилгын зураг төслийн чанарыг сайжруулах бодлогын арга хэмжээний

хүрээнд эталон зураг гаргаж байна. Энэ нь зураг төслийн бүрдэл, тэмдэглэгээ зураг төслийн хэм хэмжээг загварчилж стандартад оруулж байгаа нэг хэлбэр юм.

Нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд Зураг төслийн бүрдэлд 1. Ерөнхий

төлөвлөгөө, 2. барилгын архитектур, 3. барилгын бүтээц, 4. халаалт салхивч ба дулаан механик, гадна дулаан, 5. цэвэр бохир усан хангамж, 6. дотор гэрэлтүүлэг хүчит төхөөрөмж, гадна цахилгаан, 7. холбоо дохиолол, гадна холбоо, 8. Инженер геологийн дүгнэлт, 9. төсөв хамрагддаг бөгөөд үүгээр зураг төслийн чанар, үр ашгийн тал бүрийн хамаарал илүү тодорхой ойлгогдох байх аа.

2. Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр ашгийн хэмжүүр, тулгуур

нь болох техникийн норматив баримт бичиг нь Барилгын норм ба бүрэм /БНбД/, стандарт, нэг маягийн барилга байгууламж, хийц хэсэглэлийн зургийн цомог /альбом/ зэргээс бүрддэг. Үүнээс БНбД нь дотроо төлөвлөлтийн, угсралтын төсөв үнэ бүрдлийн гэх мэтээр ангилагддаг.

Page 3: Iltgeliin Niilber-last 5

3

Өнөөдөр барилгын салбарт нийт 411 БНбД хэрэглэгдэж байгаагаас төлөвлөлтийн 56, угсарлтын 66, төсөв үнэ бүрдлийн 255 норм дүрэм хэрэглэгдэж байна. Мэдээж шинэ шинэ БНбД боловсруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байнга тавигдаж байдаг.

Тухайлбал барилга байгууламжийг дулааны хэмнэлттэй, өөрөөр хэлбэл

эрчим хүч хэмнэх шаардлагаар төлөвлөлтийн БНбД-д хашлага хийцийн дулаан алдагдлын тооцоо, төлөвлөлтийг өөрчлөн шинэчилснээр барилгын ханын зузаан, дулаан тусгаарлах материалын орц нэмэгдэж угсралтын зардал өссөн ч дулаан хангамжид зарцуулах ашиглалтын зардал үлэмж хэмнэгдсэнээр нийгмийн үр ашиг нь нэмэгдэх боломжийг бий болгодог.

Сүүлийн 15 жилд цаг уурын өөрчлөлтийн талаарх судалгааны үзүүлэлтээр

дулаарлаас шалтгаалан хөрсний хөлдөлт гэсэлтийн гүн багасч байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ өөрчлөлтийг үндэслэн БНбД 23-01-09-д Улаанбаатар хотын хөрсний хөлдөлт гэсэлтийн гүний нормативыг бүсчилэн тогтоосон нь БНбД 2.01.01-93-т заасан хэмжээнээс зарим газраа норматив гүн нь 0.11 м-ээс 0.28м хүртэл дээшилсэн нь хөлдөлтийн гүнээс доош суулгах шугам хоолойн газар шорооны ажил, түүний төсөвт өртөг мөн энэ хэмжээгээр багасна гэсэн үг юм.

Мөн эдийн засгийн утга агуулгаараа төсвийн үнэлгээний нормууд хөрөнгө

санхүүжилтийг зөв тооцох үндсэн хэрэглэгдэхүүн юм. Төсвийн норм үнэлгээний мөнгөн дүнг илэрхийлэх утгын ард хөдөлмөр зарцуулалт гэдэг нэг том ойлголт явдаг. Өдөр бүр шахам шинэ материал, техник технологи бий болж, тэр бүхнийг манайд нэвтрүүлэх, хэрэглэхээр оруулж ирэх хандлага, хэрэглээ өргөжсөн өнөө үед шинээр нэвтэрч буй технологиудын хөдөлмөр зарцуулалтыг тогтоох ажил хоцрогдож байгаа нь төсөв үнэ бүрдлийн норматив баримт бичиг боловсруулахад бэрхшээл хүндрэл учруулж буй тулгамдсан асуудлын нэг нь болоод байгаа юм.

Хөдөлмөр зарцуулалтыг тодорхойлох уг ажил нь өөрөө байнгын шинжилгээ

судалгааны ажил, судалгааны бие даасан байгууллагыг шаардаж байгаа бөгөөд одоогоор тийм судалгаа хийдэг газар байхгүй байгаа нь ойрын үед шийдвэрлэвэл зохих асуудал болж байна.

3. БНБД боловсруулах үйл ажиллагааны санхүүжилтийг “нормативын

сан”-г бүрдүүлэх журмаар бий болгож ирсэн. Тодруулж хэлбэл энэ нь Барилгын байгууллагууд өөрийн үйл ажиллагааны ашгаасаа зохих хувийг норм дүрэм боловсруулахад зориулан төвлөрүүлэн цуглуулж байгаа, нийгмийн нэг хэсгийн хувийн хуримтлал юм. Үнэн чанартаа энэ сан нь иргэдийн мөнгөн хадгаламжтай адил, харин зарцуулалт нь нийгмийн чухал асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцгой хадгаламж юм. Гэтэл Сангийн яам “нормативын сан”-гийн энэ хуримтлалыг хуваарилагдсан төсвийн хөрөнгөтэй адилаар авч үзэж байгаа үл ойлголцох байдал техникийн баримт бичиг боловсруурах үйл ажиллагаанд бэрхшээл учруулах нөхцөл байдал үүсгээд байгааг эргэн харж, анхаарч туслаасай гэж хүсэж байна.

Page 4: Iltgeliin Niilber-last 5

4

Техникийн норматив баримт бичгийн нэг хэсэг болох БНбД боловсруулах

ажлыг манай Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар эрхлэн явуулдаг ба харин нөгөө нэг хэсэг болох стандартын бодлогыг Стандартчилал, хэмжил зүйн газар хариуцдаг.

4. Өнөөдөр манай барилгын салбарт нийт 474 стандарт хэрэглэгдэн

мөрдөгдөж байна. 2002 онд 100 хувь ГОСТ стандартыг мөрдөж байсан бол өнөөдөр нийт стандартын 45 хувь нь ISO стандартын түвшинд хүрээд байна.

Гэвч стандартын тоо хэмжээ нь өнөөгийн бүх талын үйл ажиллагаа,

материал, хийц, технологийг бүрэн хамрах хэмжээнд хүрч хараахан чадаагүй байна.

Энэ байдлаас болоод хөрөнгө оруулалттайгаа хамт гадны янз бүрийн

стандарт шууд орж ирж байна. Гэтэл тухайн стандарт нь манайд хэр тохирох, хэрхэн түүнийг шалган тогтоох нь ч мэдэгдэхгүйгээс чанар үр ашгийг тооцох ч боломжгүй явдал гарах болсон.

Тиймээс олон улсын хэмжээнд мөрдөж буй гадны аль нэг стандартыг шууд

авч хэрэглэе гэх хандлага яригдах боллоо. Аливаа стандарт нь тухайн улс орны байгаль, цаг уур, хэрэглээний онцлог,

техник технологийн түвшин, эдийн засгийн боломж, чадвар зэрэг олон талын хүчин зүйлээс нөхцөлдөн тогтоогддог. Хянах хэмжин шалгах багаж, техник хэрэгсэл, технологийн түвшин хүрээгүй нөхцөлд хэрэглээний өндөр түвшний стандарт авч хэрэглэх нь чанар үр ашгийг дээшлүүлэх биш харин бууруулах хүчин зүйл ч болж болдогийг манайд хэрэгжсэн зарим нэг төслөөс харагдсан нь бий.

Энэ утгаараа евро стандартыг нутагшуулах асуудал нь нэлээд судалгаатай,

үе шаттайгаар хэрэгжих шаардлагатай болно. Үүний тулд үндэслэл, нөхцөл боломжоо тооцож, хэрхэн яаж түүнд шилжих, ямар хугацаанд хэрэгжүүлэх гэх мэт асуудлаа тодорхойлсон бодлогын баримт бичгүүдээ юуны түрүүнд боловсруулж гаргах хэрэгтэй байх аа!

Page 5: Iltgeliin Niilber-last 5

5

Дүгнэлт

1. Хөрөнгө оруулалтын төсөл нь үндсэндээ Барилга байгууламж бүтээн байгуулалтаар дамжин хэрэгждэг, тэр нь зураг төсөл, БНбД, стандарттайгаа салшгүй уялдаатай, эд бүгд цогцоороо хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж байдаг үндсэн хүчин зүйл юм.

2. Нормативын баримт бичиг боловсруулах, боловсронгуй болгох

асуудал нь нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хөгжил, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байнгын өөрчлөлт шинэчлэлтийг шаарддаг бөгөөд Нийгэм эдийн засгийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтийн хурдцыг техникийн баримт бичгийг боловсруулах, боловсронгуй болгох үйл ажиллагаа нь гүйцэхгүй байна.

3. Тиймээс эдийн засгийн хөгжлийн гол тулгуур суурь гэдэг утгаар нь барилгын норматив баримт бичиг боловсруулах ажилд өөрчлөлт гаргахад Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо анхаарч хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

Хөрөнгө оруулалтын төслүүдийн чанар үр ашгийг дээшлүүлэхэд барилгын

норм ба дүрэм, стандарт, зураг төслийн ач холбогдол, анхаарах асуудлын талаар товчхон дурьдахад ийм байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Page 6: Iltgeliin Niilber-last 5

6

БАРУУН БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

Илтгэгч нь: Г.Нямдаваа /Баруун бүсийн зөвлөлийн дарга,

Ховд аймгийн Засаг дарга /док,проф//

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Баруун бүсийн олон үндэстэн, ястнуудын мэндийг дэвшүүлье.

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол улсын

Засгийн газрын 2005 оны 202 дугаар тогтоолоор Баруун бүсийг 2006-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг баталж, хөгжлийн тэргүүлэх зорилтууд, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Эдгээр хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газраас багагүй анхаарал тавьж, бүсийн зөвлөл, аймгуудын ИТХ, Засаг дарга, ЗДТГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласнаар хөрөнгө оруулалтын үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна.

Монгол улсын Засгийн газрын санаачилгаар Жижиг дунд үйлдвэрийн

газартай хамтран алслагдсан баруун бүс нутагт 2009 оны 8 дугаар сарын сүүлчээр гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь баруун бүс нутгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, бүс нутагт бизнес эрхлэх боломж, давуу талуудыг сурталчлан таниулсан чухал ажил болсон.

Бүсийн зөвлөлөөс хөгжлийн хөтөлбөрийн зорилтууд, бүс орон нутгийн

хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төвлөрсөн төсөвт тусгуулах болон төр засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх саналыг жил бүр боловсруулан холбогдох байгууллагуудад уламжилж байна.

Өнгөрсөн жилүүдэд бүс нутгийн хэмжээгээр давхардсан тоогоор төр,

засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх болон төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгуулахаар 146 арга хэмжээний санал хүргүүлсэн билээ.

Түүнчлэн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан зорилт, арга хэмжээг

шийдвэрлүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай “Бүсийн хэлэлцээр байгуулах журам”-ын дагуу салбарын 11 яаманд 65 асуудлаар бүсийн хэлэлцээр байгуулах санал хүргүүлж, хамтран ажиллаж байна.

Page 7: Iltgeliin Niilber-last 5

7

Монгол улсын төсөв болон улсыг хөгжүүлэх сангаас бүсийн аймгуудад барьж байгуулах барилга байгууламж, төсөл арга хэмжээнд хуваарилсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, тасалдаж удааширч байгаа зарим барилга байгууламжийн талаар холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлж ирлээ.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

шийдвэрлэгдээгүй асуудлыг төр засгийн удирлагад хүргэх, бүсийн аймгуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор бүсийн хэмжээний зөвлөлгөөн, онол практикийн бага хурал, сургалт, семминарыг хэд хэдэн удаа зохион байгууллаа.

Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2008 онд “Бүсийн

хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье” зөвлөгөөн, 2010 онд “Баруун бүсийн хөгжил, шинжлэх ухаан технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Баруун бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бүсийн 5 дугаар зөвлөгөөнийг 2010 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймагт зохион байгуулж бүсийн хөгжлийг эрчимжүүлэх санал зөвлөмжийг Монгол улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлж байлаа.

Уг арга хэмжээнүүдэд Монгол улсын ерөнхийлөгч, Шадар сайд, УИХ,

Засгийн газрын гишүүд, салбар яамдын удирлагуудыг оролцуулж, аймаг, бүсийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх асуудлыг уламжилж, холбогдох санал, хүсэлтүүдийг тавьж байв.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан аймгууд орон нутгаа хөгжүүлэх

“Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “Хөгжлийн цогц бодлого”, “Хөгжлийн чиг хандлага” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна.

Page 8: Iltgeliin Niilber-last 5

8

Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиснээр бүсэд оруулсан хөрөнгө

оруулалтыг судалгаагаар харуулахад:

Бүсийн хөрөнгө

оруулалтын дүн

Төсөвт

өртөг 2006 2007 2008 2009 2010 Нийт дүн

1

Цахилгаан, эрчим хүчний

салбарт 92409.0 6050.4 48410.1 18804.6 5631.0 7413.0 86309.1

2

Зам, гүүр, тээвэр,

холбооны салбарт 171437.3 6306.2 7410.2 16364.4 26150.1 15604.4 71835.3

3

Дулаан, усан хангамж,

орон сууцны ажил 19389.7 2025.0 4374.2 5196.6 650.0 5146.7 17392.5

4

Үйлдвэр,хөдөө аж ахуйн

салбарт 12529.0 2596.1 3551.5 4817.9 630.0 436.8 12032.3

5 Боловсролын салбарт 40429.2 1406.3 5115.0 6928.0 5810.2 10625.4 29884.9

6 Соѐл, урлагын салбарт 18875.4 362.2 1540.3 3316.0 3032.7 4639.2 12890.4

7

Эрүүл мэнд, нийгмийн

халамжийн салбарт 20446.5 1383.9 2166.0 3224.0 5007.9 5174.4 16956.2

8

Төр захиргаа, хууль,

хяналтын байгууллагад 16606.8 803.7 3622.8 6204.8 1118.4 3294.8 15044.5

9

Байгаль орчныг

хамгаалахад 2665.2 160.7 284.0 741.0 170.0 599.5 1955.2

ДҮН 394788.1 21094.5 76474.1 65597.3 48200.3 52934.2 264300.4

Бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 2006 онтой 2010 оны хөрөнгө

оруулалтын дүнг харьцуулахад 2,5 дахин өссөн байна. Өнгөрөгч 5 жилд Баруун бүсэд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг салбараар тооцоход цахилгаан эрчим хүч 32.6, зам, гүүр, тээвэр холбоо 27.1, Дулаан, усан хангамж, орон сууц 6.6, Үйлдвэр, хөдөө аж ахуй 4.5, Боловсрол 11.3, соѐл урлаг 4.8, эрүүл мэнд нийгмийн хамгаалал 6.4, төр захиргаа, хууль хяналтын байгууллага 5.6 хувийг тус тус эзэлж байна.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд бүсийн аймгуудад

баригдаж байгаа улсын болон орон нутгийн чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн хатуу хучилтай замууд, төмөр бетон гүүрүүд, Нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилтай зурвас, үерийн далан, ЦДАШ, дэд станцууд, Говь-Алтай, Завхан аймагт Дөргөн Тайширын усан цахилгаан станцууд, Баян өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт спортын цогцолбор, хүүхэд залуучуудын ордон, парк, соѐл амралтын хүрээлэн Говь-Алтай аймгийн “Алтай чуулга”-ын байр, Завхан аймгийн

Page 9: Iltgeliin Niilber-last 5

9

хөгжимт драмын театрын барилга, 800 хүний суудалтай соѐлын төвүүд, аймаг, сумдад номын сан, сургуулийн хичээлийн болон дотуур байр, спортын заал, аймгуудад төрөх ба хүүхдийн эмнэлэгүүд зэрэг олон томоохон барилга байгууламжуудын шинэ барилга угсралт, их засварын төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд баруун бүсэд ажиллаж, аж төрж байгаа

ард иргэдийн нийгэм соѐл, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид ихээхэн ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Гэвч бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц хангалттай биш,

хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Бүсийн ажлын албанаас судалгаа хийж, дүгнэхэд хөгжлийн хөтөлбөрийн

хэрэгжилтийн эхний үе шат /2006-2010 он/-анд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тэргүүлэх 45 асуудлын хэрэгжилт 62,9 хувьтай, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний 383 асуудал 56,2 хувьтай, нийт дүнгээрээ хөтөлбөрийн хэрэгжилт 59,6 хувьтай байна.

2010 оны сүүлээр Германы олон улсын хамтын ажиллагааны

нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны захиалгаар Бүс нутгийн хөгжлийн академээс хийсэн хяналт шинжилгээний үнэлгээгээр 52,06 хувийн хэрэгжилттэй гэсэн дүн гарсан юм.

Аливаа хөтөлбөрийн биелэлт 60-аас дээш хувьтай хэрэгжвэл цаашид

хэрэгжүүлнэ, 60 хүрээгүй тохиолдолд хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлага тавигдах ѐстой. Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрөөс онцгой анхаарч хэрэгжүүлэх зарим зорилтоос

1. Дэд бүтцийн хөгжил маш хоцрогдонгуй байна. Улсын болон аймаг

хооронд холбогдох босоо, хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто машины зам барьж байгуулах

2. Говь-Алтай, Завхан аймаг, түүний сумуудыг найдвартай эрчим хүчээр

хангах явдал 3. Хөшөөтийн уурхайг түшиглэн байгуулах эрчим хүч эх үүсвэр 4. Бүсийн хөдөө аж ахуйн түүхий эдэд сууриласан жижиг, дунд

үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн болгох 5. Бүсэд одоо ашиглаж байгаа нүүрсний уурхайнуудын нүүрс

олборлолтыг нэмэгдүүлж, улмаар экспортлох, хийн түлш үйлдвэрлэх Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх

Page 10: Iltgeliin Niilber-last 5

10

6. Баруун бүсэд аялал жуулчлалын салбарыг төр засгаас бодлогоор дэмжлэг үзүүлж түлхүү хөгжүүлэх

Хөтөлбөрийн биелэлт тооцсон байдлаас дараах дүгнэлт хийж болохоор

байна. Баруун бүсийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт хугацаандаа бүрэн

хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотой улсын хэмжээнд хөгжлийн индексээр хамгийн хоцрогдсон, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөр, хүн амын шилжилт ихтэй бүс нутаг хэвээр байна.

Бүсийн зөвлөлөөс олон удаа хурал, зөвлөлгөөн хийж, жил бүрийн улсын

төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой саналууд хүргүүлдэг боловч улсын төсвийг хэлэлцдэг өнөөгийн механизм нь тэдгээрийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байна. УИХ-ын гишүүд хөрөнгө оруулалтын асуудалд ихэнхдээ өөрийн сонгогдсон тойргийн сумдын санал, хүсэлтийг шийдвэрлэх байдлаар ханддагаас бүсийн хэмжээний хэрэгцээ шаардлагад нийцсэн нэгдмэл бодлого хэрэгжих боломж бүрдэхгүй байна.

Баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит байдал,

боломжийг судлан хөгжлийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх шаардлагатай байна.

Барилга угсралт, их засварын

ажил, сая.төг 2009/

2007 % 2009/2008%

Улсын дүнд бүсийн

эзлэх хувийн жин

2007 2008 2009 2007 2008 2009

Улсын дүн 364404.4 479623.4 250605.0 68.8 52.3 100.0 100.0 100.0

Баруун бүс 17873.5 45224.0 36734.3 205.5 81.2 4.9 9.4 14.7

Хангай бүс 41811.7 60900.2 28645.2 68.5 47.0 11.5 12.7 11.4

Төвийн бүс 10995.4 21609.0 19160.7 174.3 88.7 3.0 4.5 7.6

Зүүн бүс 5486.6 9512.7 8047.6 146.7 84.6 1.5 2.0 3.2

Улаанбаатар 288237.2 342377.4 158017.3 54.8 46.2 79.1 71.4 63.1

Page 11: Iltgeliin Niilber-last 5

11

Баруун

бүс

Хангайн

бүс

2007 17873.5 41811.7

2008 45224.0 60900.2

2009 36734.3 28645.2

2009 онд Баруун бүсийн барилгын байгууллагуудад 36734.3 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь улсын хэмжээний барилгын ажлын 14.7 хувийг, 2008 онд 9.4 хувийг, 2007 онд 4.9 хувийг тус тус эзэлж байна.

17873.5

45224.0

36734.3 41811.7

60900.2

28645.2

0

10000

20000

30000

40000

50000

60000

70000

2007 2008 2009

Áàðóóí á¿ñ

Õàíãàéí á¿ñ

Page 12: Iltgeliin Niilber-last 5

12

ДОТООДЫН НИИТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүсээр, салбараар, оны үнээр

2007 2008 он 2009 он

ДНБ,

сая төг

ДНБ-д эзлэх хувь

ДНБ,

сая төг

ДНБ-д эзлэх хувь

ДНБ,

сая төг

ДНБ-д эзлэх хувь

ХАА

Аж

үйлдвэр,

барилга

Үйлчилгээ ХАА

Аж

үйлдвэр,

барилга

Үйлчилгээ ХАА

Аж

үйлдвэр,

барилга

Үйлчилгээ

Баян-Өлгий 60621.2 61.7 3.2 35.1 83897.2 53.3 4.3 42.4 77210.0 48.2 4.4 47.4

Говь-Алтай 56886.8 77.9 1.6 23.8 75214.1 70.0 -3.2 33.1 68497.4 64.1 -3.6 39.5

Завхан 75750.4 76.3 2.8 20.9 111982.4 70.5 -2.0 31.4 97650.3 65.2 -3.4 38.1

Увс 71629.0 74.0 5.4 20.6 92434.3 63.9 2.7 33.4 84655.6 56.5 3.8 39.6

Ховд 81098.8 79.3 2.9 17.7 115117.9 71.1 5.1 23.8 94238.4 66.0 3.3 30.7

Дүн 345986.2 74.2 2.7 23.0 478645.9 66.3 1.5 32.2 422251.7 60.4 1.0 38.7

60621.2 56886.78

75750.4 71629 81098.8

83897.2 75214.1

111982.4 92434.3

115117.9

77210 68497.4

97650.3

84655.6 94238.4

0

20000

40000

60000

80000

100000

120000

140000

Áàÿí-ªëãèé Ãîâü-Àëòàé Çàâõàí Óâñ Õîâä

ÄÍÁ

2007 2008 2009

Page 13: Iltgeliin Niilber-last 5

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан баруун бүсийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогод дараах тулгамдсан асуудлуудыг онцгой анхааран хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улс орны хэмжээнд хөгжлийн олон үзүүлэлтээр хоцрогдож байгаа

алслагдсан баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарсан хөрөнгө оруулалтын бодлогыг бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх

Бүсийн дэд бүтцийн хөгжлийг бусад бүсийн хэмжээнд хүргэх, эхний

ээлжинд Мянганы замын төслийн хүрээнд хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудыг 2015 он хүртэл барьж дуусгах, бүсийн аймгуудыг хооронд нь холбох ажлыг дэс дараатай хийх

Уул уурхайн салбарыг хөгжүүлж, ашигт малтмалыг олборлох,

боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр бүсийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, салбарын зохистой бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй.

Аж үйлдвэр, үйлдвэр үйлчилгээ, технологийн паркуудыг байгуулах, эхний

ээлжинд хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох

Алслагдсан бүс нутагт өндөр мэргэжилтэй мэргэжсэн /эмч, уул уурхай,

техникийн ухааны инженерүүд/ боловсон хүчнийг төрийн бодлого дэмжлэгтэйгээр суурьшуулах

Завхан, Говь-Алтай аймаг, түүний сумуудыг яаралтай эрчим хүчний

найдвартай эх үүсвэрээр бүрэн хангах. Бүсийн хэмжээний хэрэгцээг хангахуйц экспортын баримжаатай

томоохон үйлдвэрүүздийг улсын бодлогоор бүсийн аймгуудад төрөлжүүлэн байгуулж бүтээгдэхүүнийг улс захиалж бэлтгүүлэх

Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгө, Ховд аймгийн Халзан бүргэтэйн

ховор элемент, Завхан аймгийн Баян- Айрагийн зэс, алт, Говь-Алтай аймгийн Талын мэлтэсийн алт, Увс аймгийн давсны орд зэрэг томоохон нөөц бүхий газруудыг түшиглэн олборлох, ашиглах, боловсруулах үйлдвэрүүд байгуулах төслүүд боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалтыг суурь тулгуур хөгжлийг эрчимжүүлэх салбарт,

дэд бүтцийн хөгжил муу, алс бүс нутгаасаа эхлэн барьж байгуулах хэрэгтэй. Уул уурхайн ашигт малтмалаас олж байгаа ашгийг хүнд биш улсын болон бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, хөгжил цэцэглэл /эрчим хүч авто ба төмөр зам/ Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахад түлхүү анхаарч хөгжлийг эрчимжүүлэх шаардлага нэн чухал байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

Page 14: Iltgeliin Niilber-last 5

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ЦААШДЫН ЗОРИЛТ

Илтгэгч: Б.Мөнхбаатар /Нийслэлийн Засаг даргын Орлогч/

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол Улсын нийслэл

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцах завшаан тохиосонд сэтгэл нэн хангалуун байна.

Манай улсад тулгараад байсан санхүү, эдийн засгийн хүндрэл

саармагжин эдийн засаг сэргэж эхэллээ. Уул уурхайн салбарын томоохон төслүүд гараанаас гарч эхэлснээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд ихээхэн нэмэгдүүлэх хандлагатай байгаа тухай мэргэжлийн шинжээчид хэлж байна. Уул уурхайд түшиглэн эдийн засгийн бүтцийг сайжруулах, боловсруулах аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ч дорвитой алхам хийгдэхээр байна.

Монгол улсын үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй энэ цаг үед

хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхой болгоход орон нутаг, тэр дундаа Монгол улсын хүн амын тал хувь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын оролцоог хангуулахад чиглэсэн онол, практикийн бага хурал зохион байгуулж байгаа Сангийн яаманд талархал илэрхийлье.

УБ хотын хөгжлийн өнөөгийн түвшин, хэтийн төлвийн талаар: Та бүхэн сайн мэднэ. Нийслэл Улаанбаатар хотын нэн өвөрмөц онцлог

нь улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг энэ багахан талбайд нийт хүн амын тал хувь буюу 1.2 сая орчим хүн ам оршин сууж, хүн амын нягтшил улсын дунджаас 138 дахин их, улсынхаа бусад томоохон хотуудаас хэд дахин олон хүнтэй болж, том хотуудын эерэг болон сөрөг үзэгдэл түлхүү илэрч байгаа юм.

Хүн амын төвлөрөл нь эдийн засагт өсөлт бий болгох, хөрөнгийн

урсгалыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний нөөц бий болгох эерэг нөлөөтэй боловч Улаанбаатар хотын хувьд хүн амын өсөлттэй уялдан хүн амын бодит орлого нэмэгдэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил хангалттай түвшинд явагдаагүйн уршгаар нийгмийн дэд бүтцийн нийлүүлэлтийн хомсдол, гэр хорооллын зохицуулалтгүй тэлэлт, орчны болон байгаль экологийн тэнцвэр алдагдах зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын эрх зөрчигдөх болсныг бид бүгд харж байгаа.

2009 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод Монгол улсын ДНБ-ий тэн

хагасыг буюу 50,5 хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 1/3-ийг төвлөрүүлж, барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, нийгмийн бусад үйлчилгээний 70 хувийг бий болгодог гэсэн статистик мэдээ байна.

2000 оны хүн амын тоог 2009 онтой харьцуулахад 1,4 дахин өсчээ. Хүн

амын өсөлтөө дагаад оршин суугчдын хэрэглээнд ихээхэн өөрчлөлтүүд гарч

Page 15: Iltgeliin Niilber-last 5

эхэлсэн. 2000 онтой харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 2009 онд 3,2 дахин, орон сууцны 1м2-ын үнэ 2004 ба 2010 оны хооронд 2,7 дахин өсч, ЕБС-иудын хүчин чадлын даац 55,0%-иар, цэцэрлэгийн ачаалал 50,5%-иар тус тус хэтэрчээ.

Гэр хорооллын зохицуулалтгүй тэлэлтийн хувьд эзлэх талбайн хэмжээ

2009 онд 2000 онтой харьцуулахад 2,1 дахин буюу 4448 га-аар, өрхийн тоо 1,9 дахин буюу 81,6 мянгаар, тэнд оршин суугчийн тоо 328,3 мянгаар тус тус өсчээ.

Эдгээр сөрөг үр дагаврын учир шалтгааныг хотын эдийн засгийн хувьд

бие даах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтаа санхүүжүүлээд явах чадамжгүй, институци ба хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал зэрэгтэй холбон тайлбарладаг.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас хийсэн

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар 2020 он гэхэд нийслэлийн хүн ам 1,537.8 мянга болж, үүнтэй холбоотойгоор орон сууцны эрэлтийн хэтийн төлвийн тооцооны дагуу 2020 он хүртэл шинээр 128,7 мянган айлын орон сууц барих хэрэгцээ үүсч байгаа юм.

Нийтийн тээврийн зорчилт 2030 он хүртэл 2,4 дахин нэмэгдэж, авто

замын сүлжээнд үзүүлэх нөлөөлөл тэр хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна. Эрчим хүчний хэрэглээ өсч, 2030 он гэхэд эрэлт 1328 Мвт хүрэх төлөвтэй

байгаа учраас эрчим хүчний шинэ эх үүсгүүрийг барьж ашиглалтанд оруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийн системийг бүхэлд нь сайжруулж дэд станцуудыг шинэчлэн засварлах, шинээр шугам сүлжээ барих, үйлчилгээний хүрээг өргөжүүлэн кабель шугамуудыг өргөтгөн шинэчлэн сайжруулах шаардлага бий болоод байна.

Ер нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд Японы Олон улсын

JICA байгууллагын Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар ойролцоогоор 9.0 тэрбум ам. долларын санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Мөн нийслэлийн холбогдох газруудын тооцоогоор нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нэг жилд 790 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

Хотжилтын түвшин ийнхүү нэмэгдэж байгаа нь нийслэлийн хөгжлийг улс

орны түвшинтэй адилтгах хэмжээнд авч үзэн, хотын өсөлтийн менежменттэй уялдсан хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцлийг бий болгож байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг

нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол улсын Засгийн газраас төсвийн шинэчлэл, төсвийн төлөвлөлтийн

талаар тодорхой анхаарал хандуулж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тухай” хуулийн төсөл, “Төрийн

болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг тус тус боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслүүд батлагдвал улсын болон орон нутгийн хэмжээнд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт,

Page 16: Iltgeliin Niilber-last 5

тайлагналт, хяналт сайжирч, хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоо хангагдах боломж бүрдэхээр байна.

Энэхүү онол, практикийн бага хурал дээр хөгжлийн бодлого, төлөвлөлт

ба төсвийн уялдааг хангах асуудлаар тодорхой мэдээллийг хийсэн байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, өнөөдөр өндөр албаны зарим хүмүүс Монгол улс урьд нь мөнгөгүйддэг байсан бол одоо мөнгөтэйн зовлон эдлэх боллоо гэж ярьж байна.

Энэ бол хөгжлийн бодлого тодорхойгүй, бодлого тодорхойлох механизм

нь ойлгомжгүй, хөрөнгөө зарцуулах тодорхой төсөл хөтөлбөргүйн үр дүн гэж бодож байгаа. Ер нь бодлогоо дагаад төлөвлөлт хийгддэг, төлөвлөлтөө үндэслээд төсөв боловсруулагддаг байх учиртайг хаа хаанаа ойлгодог, хэрэгжүүлдэг баймаар байна. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн төсөл ч энэ суурь зарчмыг хуульчилахаар боловсруулагдсан гэж ойлгож байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт

Улаанбаатар хотыг бие даан хөгжих эрх зүйн статустай, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болгох чиглэлээр дорвитой ахиц гаргахаар зорилт дэвшүүлсэн байдаг.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 15

жилийн хугацаанд Улаанбаатар хотод тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн зэрэгцээ олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэх үүднээс Улаанбаатар хот нь улсын нийслэлийн үүргийг гүйцэгтгэж буйтай холбоотойгоор онцлох чиг үүрэг, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн эдийн засаг, санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр болоод байна.

Дэлхийн өндөр хөгжсөн улсуудын нийслэл хотууд хөгжилд чиглэсэн

хөрөнгө оруулалтын төслүүд боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай байдаг. Нийслэл Улаанбаатар хот энэ чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаас гадна бие даан хөрөнгө босгох, өмчөө барьцаалан бонд гаргах, төсвийн орлогын нэр төрлийг нэмэгдүүлэх татварын төрөл зэрэг асуудлуудыг боловсруулан хуулийн төсөлд тусгасан.

Төсвийн бус хөрөнгө оруулалт татах, гадаад дотоодын байгууллагуудтай

хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийслэлээс тодорхой алхам хийж байна. Тухайлбал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран гадаадын донор байгууллагууд, элчин сайдын яамд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, дотоодын банк санхүү болон хувийн хэвшлийн байгууллагуудтай Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар хэлэлцэж, ярилцах “Улаанбаатар хот – Түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж уулзалтан дээр НЗДТГ-аас дотоод, гадаадын түнш байгууллагуудад Улаанбаатар хотод нэн тэргүүний хэрэгжүүлэх шаардлагатай хөгжлийн 47 төслийг танилцуулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эдгээр төслүүдээс өнөөгийн байдлаар 4 төсөл хэрэгжиж эхлээд байна.

Одоо та бүхэнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг

нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргэе.

Page 17: Iltgeliin Niilber-last 5

Өнгөрсөн 2010 онд нийслэлийн төсөвт 137.8 тэрбум төгрөгийн орлого

орж 80.1 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилт хийж улсын төсвийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж улсад 56.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр 42.8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн

дараа төлөгдөх нөхцлөөр 50.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 30.8 тэрбум төгрөг, нийт 124.0 тэрбум төгрөгийн 447 багц төсөл, арга хэмжээ хэрэгжүүллээ.

Төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэн

орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тохижилт цэцэрлэгжилтийн ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих 74.5 тэрбум төгрөгийн 447 төсөл, арга хэмжээний эрхийг Нийслэлийн Засаг даргын салбарын асуудал хариуцсан орлогч нарт болон дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад шилжүүлсэн. Шилжүүлсэн эрхэнд нь тохирсон үүрэг, хариуцлага тооцож байна.

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах

явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага алдсан зарим гүйцэтгэгчийн гэрээг хүчингүй болгон шүүхэд шилжүүлж, дахин тендер зарлах, дүүргийн ТҮК-аар ажлыг гүйцэтгүүлэн ашиглалтад оруулах зэргээр тухайн хөрөнгө оруулалтын ажлыг дуусган ашиглалтад өгсөн.

Энэ мэт эдийн засгийн болон хариуцлагын хөшүүрэг хэрэглэсэн нь ажил

гүйцэтгэгч компаниудад анхааруулга, дохио болсноос гадна ажлын үр дүнд нааштай нөлөөлсөн чухал арга хэмжээ болсныг дурдах нь зүйтэй болов уу.

Цаашид ч гэрээний үүргээ биелүүлээгүй, иргэдийг хохироосон аж ахуйн

нэгжтэй хуулийн болон захиргааны хариуцлага хүлээлгэн ажиллаж байж хотод хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулах бодлого баримталж ажиллана. Мөн 2010 онд хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулсан үр дүн, ажлын хариуцлагыг харгалзан, хуулинд заасан босго үнийн хязгаар, тухайн ажлын гүйцэтгэлд тавих мэргэжлийн чадамжийг харгалзах, өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулахад дээр дурдсан алдаа гаргасан ажил хохироосон дүүрэг, байгууллагад эрх шилжүүлэхгүй байх бодлого баримтална.

Тендерт шалгаран гэрээ байгуулсан гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаанд

нь биелүүлээгүй, барилга байгууламж нь чанарын шаардлага хангахгүй, гүйцэтгэж байгаа ажлаа өөр байгууллагад шилжүүлж давхар гэрээ хийсэн зэрэг зөрчил гаргасан байгууллагуудын жагсаалтыг найдваргүй гүйцэтгэгчээр зарлан нийслэл, дүүрэгт зарлаж байгаа тендерт оруулахгүй, ажил гүйцэтгүүлэхгүй байхаар төлөвлөж байна.

2010 онтой харьцуулахад энэ жил нийслэл Улаанбаатар хотод хийгдэх

хөрөнгө оруулалтын хэмжээ 3 дахин өсч байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлыг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан захиалагч, гүйцэтгэгчийн ажлын хариуцлага, санаачлага, сахилгыг өндөржүүлэх, барилгын чанарыг эрс сайжруулах, төлөвлөсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудал чухал байна. Тийм учраас жил бүрийн эхэнд нийслэлээс өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, үр дүн,

Page 18: Iltgeliin Niilber-last 5

тухайн жилийн бодлого, зорилтын зөвлөлгөөнийг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо.

Нийслэл болон салбарын яамд хамтран боловсруулсан "Шинэ бүтээн

байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр Монгол Улсын Их Хурлаар батлагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлаад байна. Үүний үр дүнд 2011-2016 онд нийслэлийн хэмжээнд барилга, хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн салбарт хийгдэх ажлын хэмжээ тодорхойлогдож, тэдгээрийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж төр, хувийн хэвшлийн түншлэл, Концессийн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийслэлээс улсад

төвлөрүүлэх орлогыг 26.7 тэрбум төгрөгөөр баталж, нийслэлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд зориулан 79.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийн боломж олголоо.

Энэ онд нийслэлийн төсвөөс дээрх 79.0 тэрбум төгрөг, нийслэлийн

замын сангаар 9.4 тэрбум төгрөг, төсвийн урсгал зардлаас цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн тохижилт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр 14.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд энэ нь нийслэлийн төсвөөс сүүлийн 5 жилд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын дүнтэй тэнцэж байгаа юм.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт улсын төсвийн болон салбарын

сайдуудын багцын хөрөнгөөр 123.7 тэрбум төгрөгийн ажил хийхээр батлагдсаныг оруулан тооцвол нийт 226.3 төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байна.

Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэх, үр

дүнг сайжруулах, ажлын давхцлыг гаргуулахгүй байх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн график төлөвлөгөө гарган Улаанбаатар хотын Ерөнхий менежер батлан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Уг төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ, цахилгааны болон

дулааны шугам шинэчлэх ажил, цэвэр бохир ус, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээний ажлууд, авто зам засварлах, шинэчлэх, тохижилтын шинээр хийх ажлууд гэхчлэн бүх ажлуудыг төлөвлөгөөнд оруулж хариуцсан байгууллагуудын ажлын уялдааг хангаснаараа онцлогтой гэж хэлж болно.

Цаашид орон нутаг, тэр дотроо нийслэлийн төсвийн эрх хэмжээг

нэмэгдүүлэх, хамтран ажиллах талаар Нийслэл Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даах, санхүүгийн

чадамжтай болох чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагааны талаар та бүхэнд дээр танилцуулсан.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй энэ үед санхүү,

төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам, Ниийслэлийн Засаг даргын Тамгын газар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, хурдтай ажиллах шаардлага байна.

Page 19: Iltgeliin Niilber-last 5

Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон маань нийслэлээс гаргаж буй аливаа санал, санаачлагыг дэмжин, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахыг хүсье.

Нэг тодруулах зүйл бол “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн

хоѐрдугаар бүлгийн 4.2-т заасан “Засгийн газар Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, аймаг, нийслэлийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болно” гэсэн заалтын дагуу нийслэл өмчөө барьцаалах замаар бонд гаргах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт татах асуудлыг хамтарч судлан шийдэл гаргамаар байна.

Нийслэл Улаанбаатар хот олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ

тогтоолгох боломжийг судлаж эхлээд байна. Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ асуудлыг дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье.

Ингээд та бүхэнд нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт,

цаашдын талаар товч танилцуулга хийлээ.

Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!

Page 20: Iltgeliin Niilber-last 5

ДОРНОД АЙМАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТӨЛӨВЛӨХ,

ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН ТӨВШИН,

ЦААШИД ШИЙДЭХ АСУУДЛУУД

Илтгэгч: Л.Хишигтогтох

/Дорнод аймгийн Засаг даргын Орлогч/

Эрхэм хүндэт ноѐд, хадагтай

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

харьцангуй тогтвортой буюу ДНБ-ний 25-35 хувьтай тэнцэх хэмжээнд хэдбэлзэж

ирсэн. Төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 34.7 тэрбум төгрөг байсан бол, 2005

онд 59.9 тэрбум, 2007 онд 408.4 тэрбум, 2010 онд 530.9 тэрбум төгрөгт хүрч

жилээс жилд өсч ирсэн. Ирэх 10 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг их

наяд давах төлөв ажиглагдаж байна.

Монгол улсын төсвийг гаргах эрх зүйн үндсийг Монгол улсын үндсэн

хууль, улсын төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага,

санхүүжилтийн тухай хуулиудаар зохицуулж өгсөн байдаг. Эдгээр хуулиудад

төвлөрсөн байдлаар төсвийг гаргах, гол үүрэг хариуцлага нь салбарын яамд

болон сангийн яаманд харъяалагдах ба орон нутгийн буюу аймаг, сумдын

удирдлага нь хязгаарлагдмал зарлагын эрхтэй байхаар заасан байдаг. Жилийн

төсвийг гаргахдаа эхлээд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д

5-р сарын 1-ний дотор гаргах ба энэ нь тухайн жилийн төсөвт гаргах үйл явцын

суурь болж өгдөг. Төсвийн саналуудыг 6 дугаар сард авах ба Сангийн яам,

салбарын яамд, орон нутгийн удирдлага, бусад төсвийн байгууллагуудын

хооронд зөвшилцөл 10 дугаар сарын 1 хүртэл буюу Засгийн газар төсвийн

саналыг баталж, УИХ-д өргөн барих хүртэл явагдаж, УИХ нь 12 дугаар сарын 1-

ны дотор төсвийг баталж, төсвийн жил 1 дүгээр сарын 1-ээс эхэлдэг.

Энэхүү хууль эрх зүйн орчин нь төсвийн хөрөнгө оруулалтын

төлөвлөлтийн ангилалын талаар огт дурьдаагүй байдаг. Харин үүнийг сангийн

яамнаас гаргасан журмаар зохицуулдаг. Эдгээр журмууд нь төсвийн хөрөнгө

оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн

шаардлагуудыг тодорхойлж өгсөн байдаг. Хэдийгээр энэхүү зааварчилгаа нь

ерөнхий нөхцлүүд байдаг ч хөрөнгө оруулалтын шинэ төслүүд нь улс орны нэн

тэргүүний тулгамдсан шийдвэрлэх асуудлуудтай нийцсэн, техник, эдийн

засгийн үнэлгээ хийгдсэн байх ѐстой байдаг.

Монгол улс нь бусад орнуудтай адил урт хугацааны төсвийн хөрөнгө

оруулалтын хөтөлбөр байдаггүй. Нэгдсэн төсөвт төслүүдийн олон жилийн

зардлуудыг жагсаадаг боловч зөвхөн нэг жилийн хувиарлалтыг суулгаж өгдөг.

Page 21: Iltgeliin Niilber-last 5

Дорнод аймгийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх “ДОРНОД АЙМГИЙН

ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО” бодлогын баримт бичгийг 2009 онд

тодорхойлон аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлаар хэлэлцүүлэн

баталсан.

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогод “Монгол Улсын бүсчилсэн

хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр

(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын

баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанарыг

тусгасан болно.

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дараах давуу болон

сул талуудыг тодорхойлсон. Үүнд:

Хөгжлийн давуу талуудад:

- Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;

- Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн

үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н

болон эрдэс түүхий эдийн нөөцтэй ;

- Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц

хурдан хөгжих нөхцлөөр харьцангуй сайн;

- Хил залгаа орших ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, БНХАУ-ын

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймагтай гадаад

харилцааг хөгжүүлэх, тэдний зах зээлийн багтаамжийг ашиглах газар

зүйн тааламжтай байршилтай;

- Зүүн хойд Азийн эдийн засгийн бүс нутагт татагдан хөгжих ирээдүйн

боломжтой;

- Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын аялал жуулчлал

хөгжүүлэх нөхцөл боломж сайн;

- Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд ашиглаж болох барилга

байгууламжийн багагүй нөөцтэй;

- Хадлан бэлчээр, тариалангийн зориулалтаар ашиглаж болох хөдөө

аж ахуйн эдэлбэр газрын харьцангуй их нөөцтэй зэрэг болно.

Сул талууд:

- Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх,

төсвийн орлогын тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт, бүтээн

байгуулалтад ашиглах эрх хязгаарлагдмал;

- Хүн ам аймгийн төвд хэт төвлөрсөн, хүн амын нягтшилт сийрэг;

- Ажилгүйдэл, ядуурлын түвшингээр бусад аймгуудаас харьцангуй

өндөр;

- Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, дэлхийн зах

зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага;

- Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал;

- Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нялхсын эндэгдэл, нас баралтын

түвшин харьцангуй өндөр;

Page 22: Iltgeliin Niilber-last 5

- Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал, хатуу хучилттай авто

замаар холбогдоогүй;

- МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас

ихээхэн хамааралтай;

- Хаврын улиралд салхи шуурга ихтэй, ой хээрийн түймрийн гамшигт

өртөмтгий;

- Ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар

султай экологийн эмзэг орчинтой зэрэг болно.

Дорнод аймгийн хөгжлийн 2016 он хүртлэх АЛСЫН ХАРАА нь хүний

хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын

амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг

хэрэгжүүлж, Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн татах хүч, эдийн засгийн

төв болох зорилтыг дэвшүүлсэн.

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх

чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан:

1) Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх

талаар хөгжүүлнэ.

2) Зүүн хойт Азийн бүс нутгийн хүрээнд болон дотоодын зах зээлд

өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын

баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ,

3) Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй

хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.

4) Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот, сумдыг хөгжүүлж хот,

хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.

5) Аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг

болгоно.

6) Гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж хөгжлийг хурдасгах

хөшүүрэг болгоно.

Дорнод аймгийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтад сүүлийн 5 жилийн

хугацаанд буюу 2007-2011 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3,783.2 сая

төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр 20,620.0 сая төгрөг улс, орон нутгийн төсөвт

тусгагдан зарцуулагдсан байна.

Page 23: Iltgeliin Niilber-last 5

сая.төг

Төсвийн хөрөнгө оруулалт жилээс жилд 1.2-2 дахин нэмэгдэж ирсэн бол

2009 онд дэлхийн ихэнх улс орныг хамарсан эдийн засгийн хямралын

нөлөөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээ ч өмнөх жилээс 47.5 хувиар багассан

байна.

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2007-2011 ОНД ДОРНОД АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛ:

-

1,000.0

2,000.0

3,000.0

4,000.0

5,000.0

6,000.0

7,000.0

8,000.0

2007 он 2008 он 2009 он 2010 он 2011 он

596.9 889.9

330.0 665.7

1,300.7

1,889

3,428

1,723

6,300

7,693

Орон нутгийн төсөв Улсын төсөв

-

1.0

2.0

3.0

4.0

5.0

6.0

7.0

8.0

9.0

2007 он 2008 он 2009 он 2010 он 2011 он төл

2.5

4.3

2.1

7.0

9.0

2.4

4.2

2.0

6.8

тэрбум.төг

Төлөвлөгөө Гүйцэтгэл

Page 24: Iltgeliin Niilber-last 5

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус аймагт хэрэгжүүлсэн худалдан

авах ажиллагааны тендер шалгаруулалтаас сүүлийн 5 жилийн хугацаанд 95-98

хувийн хэмнэлт гарч гүйцэтгэгдсэн байна.

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД ДОРНОД АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЦИЙГ ЗАРДЛЫН ТӨРЛӨӨР ҮЗҮҮЛВЭЛ:

2010 ОНД ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ДОРНОД АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ /САЛБАРААР/:

2010 оны улсын төсөвт бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр УИХ-ын

гишүүдийн саналын дагуу Дорнод аймагт 2800.0 сая төгрөгийн төсөл, арга

хэмжээ батлагдаж, улсын төсвийн тодотголоор төсвийн ерөнхийлөн

захирагчдын багцад хувиарлагдсан. Дорнод аймагт хэрэгжүүлсэн улсын

төсвийн нийт хөрөнгө оруулалтын 41.8 хувь нь БСШУ-ны сайдын багцаас, 13.9

Барилга байгууламж

69%

Их засвар 19%

Тоног төхөөрөмж 12%

2%

8% 0%

9%

42% 7%

6%

14%

1% 11%

0%

Шадар сайд ЗГХЭГ СЯам ЭБЭХЯам БСШУЯам ЭМЯам

ХЗДХЯам ХХААЯам НХХЯам ЗТБХБЯам БОЯам

Page 25: Iltgeliin Niilber-last 5

хувь нь ХХААХҮ-ийн сайд, 10.7 хувь нь ЗТБХБ-ын сайд, 8.7 хувь нь ЭБЭХ-ний

сайдаас, 7.6 хувь ЗГХЭГ-ын даргын багцаас, 7.5 хувь нь ЭМ-ийн сайд, 6.5 хувь

ХЗДХ-ийн сайд, 1.75 хувь монгол улсын шадар сайд, 1 хувь НХХ-ийн сайд, 0.5

хувь сангийн сайд, 0.2 хувь нь БО-ны сайдын багцад тус тус батлагдан

хэрэгжүүлсэн байна.

Төсвийн хөрөнгөөр Дорнод аймагт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний

худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг хуулийн дагуу 85 хувийг

нээлттэй тендер шалгаруулах журмаар, 14.7 хувийг хязгаарлагдмал тендер

шалгаруулалт болон харьцуулалтын аргаар, 0.3 хувийг хуулийн тодорхой

заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулах аргаар хэрэгжүүлсэн.

Орон нутгийн хувьд ирэх оны Хөрөнгө оруулалтын саналыг сум, төсвийн

байгууллагуудаас авч нэгтгэж, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, улсын

төсвийн ерөнхийлөн захирагчид болон сангийн яаманд хүргүүлдэг. Ингэхдээ

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн нийгэм, эдийн засгийг

хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тулгамдсан, тэргүүлэх ач холбогдол бүхий

төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаас нь саналаа боловсруулдаг.

Гэвч төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд орон нутгийн оролцоо

үндсэндээ байдаггүй, улсын төсвийн ерөнхийлөн захирагчид болон тухайн орон

нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжин төлөлвлөлт хийгддэг.

Үүнээс болж орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт бодитой төлөвлөгддөггүй,

давхардах, өгсөн саналууд орхигдох, мөн зураг төсөвгүй онцын шаардлагагүй

хөрөнгө оруулалтууд тусгагддаг. Дорнод аймагт зураг төсөв боловсруулах эрх

бүхий мэргэжлийн байгууллага дутмаг байдаг учир ингэж зураг төсөвтгүй

батлагдсан ажлын зураг төсвийг боловсруулахад багагүй хугацаа шаардаж,

худалдан авах ажиллагааг хугацаа хоцорч тендер зарлагдах, улмаар тухайн

төсвийн жилдээ багтаж төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжгүй болох зэрэг

асуудлууд гардаг.

НТШ 85%

ХТШ, ХА 15%

ШГБ 0%

Page 26: Iltgeliin Niilber-last 5

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон

худалдан авах ажиллагааны хуулиар захиалагчийн эрх үүрэг хоорондоо

зөрчилддөг. 500 сая төгрөгөөс доош өртөгтэй төсөлд орон нутаг захиалагч

болох боломжтой боловч ерөнхийлөн захирагч болж чаддаггүй, улсын төсвийн

ерөнхийлөн захирагч болон орон нутгийн удирдлагын хоорондхи үүрэг

хариуцлагын асуудал сулардаг.

Засгийн газрын худалдан авах ажиллагаанд хийсэн судалгаанаас үзэхэд

сүүлийн жилүүдэд Монгол улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн нийт худалдан

авалтын 80 –аас илүү хувь нь Төрийн захиргааны төв байгууллагуудын

хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн байна. Энэ нь нөгөө талаас тухайн бараа,

ажил, үйлчилгээг хүлээн авах орон нутгийн буюу эцсийн хэрэглэгчийн хүсэл,

шаардлагад нийцэхгүй худалдан авалт хийгдэх, гэрээний хэрэгжилт, хяналт

хангалтгүй тавигдах зэрэг нөхцөл байдалд хүргэж байгаа тул төсвийн хөрөнгө

оруулалтаар санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээний шууд хэрэглэгч болох

орон нутгийн эрх мэдлийг зохистой түвшинд нэмэгдүүлэх нь тухайн бүс, орон

нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх юм.

Тухайлбал: 2008 оны улсын төсөвт БСШУ-ны сайдын багцад батлагдсан

Дорнод аймагт баригдах 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 640 хүүхдийн

сургуулийн шинэ байрилгын ажлыг БСШУ-ны яаман дээр зохион байгуулж

ажлыг эхлүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас одоог хүртэл барилга

угсралтын ажил ердөө 40 гаруй хувьтай үлгэлжилж, ерөнхийдөө барилгын ажил

зогсоод байна.

Орон нутагт бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг

хэрэгжүүлэхэд дараах хэдэн хууль, эрх зүйн тодорхойгүй асуудлууд тулгардаг.

Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд гол ашиглагддаг Сангийн

сайдын 2008 оны 58 дугаар тушаалыг хүчингүй болгон 2010 оны Сангийн

сайдын 135-р тушаалаар улсын болон орон нутгийн төсөв, тэдгээртэй адилтгах

хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга

байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх,

гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар

захиалагчийн төрийн сан дахь дансаар дамжин гүйцэтгэгчид санхүүжилтийг

олгохоор зохицуулалт хийгдсэн. Орон нутгийн хувьд барилга байгууламж, их

засварын ажилд барилгын тухай хуулийн дагуу аймгийн Газрын харилцаа,

барилга хот байгуулалтын газар захиалагч нь болдог. Харин худалдан авах

бараа, тоног төхөөрөмжийн хувьд орон нутагт захиалагч нь хэн байх нь

тодорхойгүй байгаа юм.

Мөн барилга байгууламж, их засварын ажлыг гүйцэтгэж дууссан хойно

хүлээж авах улсын болон техникийн комиссийг Монгол улсын Засгийн газрын

2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад

оруулах дүрэм”-ийн дагуу комиссийн бурэлдэхүүнийг улсын комиссийн дарга

байгуулан ажилладаг. Уг дүрэмд комиссийн бүрэлдэхүүн, гишүүдийг албан

тушаалаар заахаас гадна зарим гишүүд нь аймгийн Газрын харилцаа, барилга

Page 27: Iltgeliin Niilber-last 5

хот, байгуулалтын газрын төлөөлөл, нутгийн захиргааны байгууллагын

төлөөлөл зэрэг ерөнхий нэрээр заагдсан байдаг. Энэ нь тухайн гишүүнийг

комиссийн дарга өөрийн үзэмжээр заасан байгууллагын хэн нэгэн төлөөлөлийг

оруулах, ингэсэнээр сонирхлын зөрчил үүсгэх боломжийг бүрдүүлж өгч байгаа

юм.

Худалдан авах ажиллагаанд оролцохдоо хариуцлагагүй, хэнэггүй хандаж

гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гүйцэтгэгчтэй шүүх эрх бүхий байгууллагын

дүгнэлтийг үндэслэн ХАА-нд оролцох эрхийг нь хязгаарлахаас өөрөөр

хариуцлага тооцох механизм үндсэндээ худалдан авах ажиллагааны тухай

хуулинд байдаггүй. Уг заалт нь ч огт хэрэгждэггүй. Дээрх хариуцлагын

тогтолцоог аль аль талдаа өндөржүүлэх шаардлагатай юм.

Манай улсад худалдан авах ажиллагааны тендерийн зарчмыг

нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, худалдан авах ажиллагаанд оролцогчид ч

тэр хэмжээгээр туршлагажиж, хууль заавар журмыг ч зохих хэмжээгээр судалж

мэдлэгтэй болсон нь худалдан авах ажиллагаанд оролцож байгаа байдал,

материал бүрдүүлэлт болон гаргаж байгаа гомдол зэргээс тодорхой харагддаг.

Гомдол баргадуулах ажиллагаа хуулийн дагуу явж байна.

Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Монгол улсын төсвийн тухай

болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, мөн

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд худалдан авах

ажиллагааны өнөөгийн бүрэн төвлөрсөн тогтолцоог халж, хагас төвлөрсөн

тогтолцоотой болгох, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын харьяанд Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан

бие даасан, мэргэжлийн байгууллагыг шинээр байгуулж, хариуцлагын

тогтолцоог боловсронгуй болгох, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө

оруулалтаар санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээний орон нутгийн эрх

мэдлийг зохистой түвшинд хүргэх зэрэг тулгамдсан тодорхой асуудлуудыг

шийдвэрлэх зохицуулалтыг оруулсан хуулийн шинэчилсэн найруулга батлагдан

гарсанаар худалдан авах ажиллагааны тогтолцоог шинэ төвшинд гаргах эхлэл

болно гэдэгт итгэлтэй байна.

АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

Page 28: Iltgeliin Niilber-last 5

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГА,

ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ

Илтгэгч: Б.Баясгалан /Удирдлагын академийн

Эдийн засаг, санхүүгийн удирдлагын

Профессорын багийн дэд профессор, доктор/

Нэг. Хөрөнгө оруулалтын удирдлагын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ

Монгол улс эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжлийн гараандаа ирлээ

гэж дотоод, гадаадын эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд цохон тэмдэглэж

төрийн бодлогын баримт бичгүүдэд ч ийм агуулга тусгалаа олж байна. Энэхүү

дүгнэлтийг бодит ажил хэрэг болгоход нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь

эдийн засгийн баялаг, хөрөнгийг ирээдүйн зорилго, хөгжлийн төлөө үр ашигтай

зарцуулах бодлогын асуудал болох нь тодорхой. 2011 оны Монголын Эдийн

засгийн форумын нээлтэнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын

Ерөнхий сайд асан Тони Блейр ирүүлсэн мэндчилгээндээ энэ асуудлыг

нухацтайгаар хөндсөн. Тэрээр Монгол улс хөгжлийн асар том сорилтын өмнө

байгаа энэ цаг үед тулгамдаж байгаа асуудлын нэг нь хөрөнгө оруулалтын

зохистой удирдлага болохыг анхааруулж “...төр засаг нь эрдэс баялгийн салбар

болоод бусад салбарыг тэнцүү хөгжүүлэн эдийн засгийн өсөлтийг хангах нь

чухал бөгөөд шинээр нээсэн баялгаа тараан тарамдуулах бус ирээдүйн

тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бизнесийн таатай орчин бүрдүүлж,

хөрөнгө оруулалтыг хөхиүлөн дэмжиж, шинэ шийдэл, санаа санаачлагыг бий

болгоход ашиглах нь зохистой...”1-болохыг тэмдэглэжээ. Үнэхээр эдийн засаг

өсөхийн хэрээр өсөлтийг тэтгэх гол хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтын

зардал хурдацтайгаар өсөн нэмэгдэж бодлогын шийдвэр гаргагчдаас түүнийг

зохистой удирдах ур чадварыг шаардах боллоо. Сүүлийн жилүүдэд ялангуяа

төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн тоо

түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ төсвийн орлогын өсөлттэй уялдан

хурдтайгаар өсч байна. Тухайлбал, 2010 онд төсвийн хөрөнгө оруулалтын

зардал 2009 онтой харьцуулахад 28 хувиар өсч 2005 оны үзүүлэлттэй

харьцуулахад 6,5 дахин нэмэгдсэн байна (Зураг 1).

1 http://www.meforum.mn; Тони Блейрын Монголын эдийн засгийн форумд оролцогчдод ирүүлсэн

мэндчилгээнээс

Page 29: Iltgeliin Niilber-last 5

Зураг 1. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал, сая төгрөгөөр Эх сурвалж: Сангийн

яам

2005 онд хөрөнгийн зардал нэгдсэн төсвийн зарлагын 11,9 хувийг эзэлж

байсан бол энэ үзүүлэлт 2009 19,7 хувь, 2010 онд 19,2 хувь болсон байна.

Хөрөнгийн зардал ба нэгдсэн төсвийн орлого хоорондын хамаарлын

корреляцийн коэффициент нь R=0,88 байна. 2003-2010 оны төсвийн тоон

үзүүлэлтийг ашиглан регрессийн тэгшитгэл (CE=0,25TRAG-1018626,80 энд СE-

Хөрөнгийн зардал, ТRAG-Нийт орлого, тусламжийн дүн) зохиож 2012-2013 оны

төсвийн төсөөлөлд тулгуурлан тооцоолбол нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал

жил бүр 12-14 хувиар өсөх төлөвтэй байна.

Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт төдийгүй нийт эдийн засаг дахь

хөрөнгө оруулалтын хэмжээ ч өсөн нэмэгдэж байна. Манай улсын нийт хөрөнгө

оруулалтын хэмжээ 2005 онд ДНБ-ний 25,7 хувьтэй тэнцэж байсан бол 2010

онд ДНБ-ний 32,9 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

(Зураг 2)

89,818.10

624,389.80

460,564.50

591,039.50

-

100,000.00

200,000.00

300,000.00

400,000.00

500,000.00

600,000.00

700,000.00

2005 2008 2009 2010

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал, сая төгрөг

Page 30: Iltgeliin Niilber-last 5

Зураг 2. Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, тэрбум төгрөг

Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл 2009

Хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа боловч

түүний үр ашгийг тооцож дээшлүүлэх, нэгдсэн бодлогоор удирдах байдал харин

ямар түвшинд байна вэ?

Хөрөнгө оруулалтын удирдлагыг төлөвлөх, хөрөнгө оруулалтын ажлыг

гүйцэтгэх, тайлагнах, хянах гэсэн менементийн үндсэн үе шатуудад хувааж авч

үзэж болно. Тэгвэл хөрөнгө оруулалтын удирдлага, ялангуяа төсвийн хөрөнгө

оруулалтын удирдлага хэрхэн хэрэгжиж байгаад хоѐрдогч эх үүсвэрийн

мэдээлэлд тулгуурлан товч дүгнэлт хийлээ.

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт

Төлөвлөлтийн үйл явц нь хөрөнгө оруулалтын төслийн санал

боловсруулах, хэрэгцээг үнэлж, зорилго зорилтыг тодорхойлох, техник, эдийн

засгийн үндэслэл, үр ашгийг нь тооцож төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэрийг

тодорхойлох өргөн хүрээтэй ажлыг багтаадаг. Ялангуяа төсвийн хөрөнгөөр

санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын хувьд улс орны макро эдийн засгийн

хүрээний болон бүсчилсэн хөгжлийн зорилт, салбарын хөгжлийн бодлого

хөрөнгийн эх үүсвэртэй уялдан жил бүрийн төсвийн төсөлд тусгагдах ѐстой.

Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үе шатанд нэгдсэн бодлого

үгүйлэгдэж бодлогын яамд, агентлагууд, хөрөнгө оруулалтын төслийг

хэрэгжүүлэхдээ урьдчилсан судалгаагүй, салбарын болон улс орны хөгжлийн

бодлоготой уялдаагүй төслүүдийг санхүүжүүлж хөрөнгө оруулалтын зардлын үр

716.30

1,252.80

1,785.10 1,943.20

-

500.00

1,000.00

1,500.00

2,000.00

2,500.00

2005 2007 2008 2009

Нийт хөрөнгө оруулалт, тэрбум төгрөг

Page 31: Iltgeliin Niilber-last 5

ашгийг бууруулж байна. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хэр оновчтой байгаад

хийсэн аудитын дүнгээс үзвэл орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь

бүс нутийн хөгжлийг дэмждэггүй, төсөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга

хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажил хангалтгүй, орон нутагт

хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эрэлт хэрэгцээ, шаардлагыг

урьдчилан тодорхойлдоггүй нь харагдаж байна. (Зураг 3). Тухайлбал, эрчим

хүчний салбарт 2010 онд хийгдэхээр төлөвлөгдсөн улсын төсвийн хөрөнгөөр

санхүүжигдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний захиалагч,

ашиглагчдаас авсан судалгаагаар асуулгад оролцогчдын 43,9 хувь нь хөрөнгө

оруулалт бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялддаггүй, 56,7 хувь нь төсөл арга

хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалттай хийгддэггүй, 48,8 хувь нь хөрөнгө

оруулалтын төслийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тодорхойлдоггүй

гэж хариулсан байна.

Зураг 3. 2010 онд Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл арга

хэмжээний талаар авсан асуулга судалгааны дүнгээс Эх сурвалж: ҮАГ

Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавх сул байгаа нь үүнийг

зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалттай ч холбоотой. Одоогоор мөрдөгдөж

байгаа төсвийн хууль тогтоомжид тухайлбал Төсвийн байгууллагын удирдлага,

санхүүжилтийн тухай хуулинд хөрөнгө оруулалтын төсөлд тавигдах шаардлагыг

огт тусгаагүй, зөвхөн барилгын салбарын хуулинд зохицуулалт хийгдсэн

байдаг. Барилгын тухай хуулинд “зураг төсөлгүй барилга, байгууламжийг улсын

төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглоно” гэж заасан

боловч хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах бусад

урьдчилсан судалгаа тухайлбал, барилгын зураг төсөл, түүний дүгнэлт, төслийн

36.6%

43.9%

24.4% 29.3%

56.7%

17.1%

2.4%

39.0%

48.8%

9.8%

0.0%

10.0%

20.0%

30.0%

40.0%

50.0%

60.0%

Бүрэн хэмжээгээр Зарим талаар Огт үгүй Мэдэхгүй

Хөрөнгө оруулалт нь бүс нутаг, хөгжлийн бодлоготой уялдаж байна уу

Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажил хангагдсан уу

Хөрөнгө оруулалтын төслийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тодорхойлдог уу?

Page 32: Iltgeliin Niilber-last 5

техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, хөрөнгө оруулалтын төсөл

хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагуудаас олгогдох зөвшөөрөл,

техникийн нөхцөлийн судалгааг хэрхэн хийх, түүнийг хөрөнгө оруулалтын

төлөвлөлтөнд хэрхэн харгалзах талаар ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй

байна Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 123 дугаар тогтоолоор

батлагдсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг

журам”-д хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны

дараалал зохицуулалтыг тусгаж өгсөн боловч энэхүү тогтоол нь төсвийн

харилцааг зохицуулж байгаа бусад эрх зүйн актуудтай уялдаагүй, хөрөнгө

оруулалтын төлөвлөлтөнд оролцож байгаа талуудын тухайлбал, Сангийн яам,

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, салбарын яамд, Төрийн өмчийн хорооны

чиг үүргийг тодорхой гаргаж зааглаагүй сул талтай байгаа юм.

Түүнчлэн төсвийн одоогийн тогтолцооноос шалтгаалан орон нутагт

хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төлөвлөлт нь зөвхөн төсвийн ерөнхийлөн

захирагч, салбарын яамдын оролцоотойгоор шийдэгдэж орон нутагт зайлшгүй

шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл орхигдох, эсвэл шаардлагагүй

барилга байгууламж баригддаг, хөрөнгө оруулалтын зүйл давхарддаг зэрэг

зөрчил гарсаар байна.

Эдийн засагт оролцох хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж төр, хувийн

хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нэмэгдэж

байгаа боловч улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх хөрөнгө

оруулалтын төсөл, арга хэмжээг хэрхэн төлөвлөх дунд хугацааны болон

жилийн төсөвт үүнтэй холбоотой эх үүсвэрийг хэрхэн тусгах талаарх

зохицуулалт төсвийн харилцааг зохицуулсан хуулиудад байхгүй байна.

Хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт, хяналт, тайлагнал

Төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч

хэрэгжилтийн хувь хэмжээ аажмаар буурах хандлага сүүлийн жилүүдэд

ажиглагдаж байна. 2006 онд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт

96,6 хувьтай байсан бол 2009 онд 88,9 хувь, 2010 онд энэ үзүүлэлт 89,1хувьтай

байна.

Page 33: Iltgeliin Niilber-last 5

Зураг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хэрэгжилт, Эх сурвалж: Сангийн яам

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төлөвлөлт 89 орчим хувийн

хэрэгжилттэй байгаа боловч Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн

аудитаар болон Улсын мэрэгжлийн хяналтын газраас хийсэн хяналт,

шалгалтаар багагүй зөрчил дутагдал илэрдэг байна. Тухайлбал, ҮАГ-аас 2009

оны төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд хийсэн аудитаар дараахь

зөрчлүүд илэрсэн байна.2 Үүнд:

Хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон авахдаа тендер

зарлаж шалгаруулаагүй, 2009 онд хөрөнгө оруулалттай холбоотой нийт

худалдан авалтын 15,3 хувийг шууд гэрээ байгуулах замаар

гүйцэтгэгчийг сонгосон.

Төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулахдаа

гүйцэтгэх хугацааг заагаагүй, хариуцлага тооцох, харилцан үүрэг хүлээх

зарчмыг алдагдуулсан,

Гэрээнд заасан ажил хийгдэж дуусаагүй байхад гүйцэтгэлийг тайлагнаж

санхүүжилт бүрэн олгогддог. Энэ нь цаашид тухайн ажил хугацаандаа

хийгдэхгүй, чанарын шаардлага хангагдахгүй орхигдох улмаар, нэмэлт

төсөв хөрөнгө шаардах боломжийг бүрдүүлсэн.

Хэрэгжилтийн явцад гарч байгаа энэ төрлийн зөрчил дутагдал нь аудит,

хяналтын байгууллагуудын хийсэн шалгалт, аудитын тайланд нэлээд тусгагддаг

2“ Улсын төсөв, МУХС-ийн төсвийн хөрөнгөөр 2009 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын

хэрэгжилт”, гүйцэтгэлийн аудитын тайлан, ҮАГ, 2010 он

0

100

200

300

400

500

600

2006 2007 2008 2009 2010

137.5

408.4

518.8

421.2

530.9

133.3

366.3

460

374.6

473.2

Төлөвлөгөө

Хэрэгжилт

Page 34: Iltgeliin Niilber-last 5

боловч зөрчил дутагдал арилахгүй байгаа нь хөрөнгө оруулалтын төслийн

хэрэгжилтийн явцын хяналтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнахад хөрөнгө

оруулалтын харилцаанд оролцогч талууд ямар эрх, үүрэгтэй байх талаар эрх

зүйн актуудад тодорхой заагаагүй, энэ талаар нэгдсэн ойлголт, зохицуулалт

үгүйлэгдэж байгаатай холбоотой.

Хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулж байгаа дараахь эрх зүйн

актууд одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд:

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хууль;

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах тухай” хууль

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль;

“ Нийтлэг журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 123 дугаар тогтоол;

“Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө бэлтгэх тухай ажлыг

журамлах тухай” Засгийн газрын 2009 оны 234 дүгээр тогтоол;

“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг

боловсруулах аргачлал”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах

хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх аргачлал”, “Улсын хөрөнгө оруулалтын

хөтөлбөрт тусгагдах төслүүдийг эрэмбэлэх аргачлал” батлах тухай ҮХШХ-ны

даргын 2010 оны 137 тоот тушаал;

“Төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх аргачлал” батлах

тухай ҮХШХ-ны даргын 2011 оны 38 тоот тушаал;

Дээр дурдсан эрх зүйн актуудад хөрөнгө оруулалтын удирдлагыг

системчлэн авч үзэж хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төлөвлөгөөг батлах,

хэрэгжүүлэх, явцын болон үр дүнгийн хяналтыг хийх, хөрөнгө оруулалтын үр

дүнг тайлагнах шатанд уг харилцаанд оролцогч талууд ямар үүрэгтэй байх, чиг

үүргийн хуваарилалт хэрхэн хийгдэх талаар тусгасан тодорхой заалт байхгүй

байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын харилцаанд ямар нэг асуудал тулгарч

хүндрэл үүссэн үед тохиолдлын шинжтэйгээр асуудал шийдвэрлэх заалтуудыг

засгийн газрын тогтоол, журам зааварт тусгах бус хөрөнгө оруулалтын

харилцааг бүхэлд нь системтэйгээр зохицуулах суурь хуулийг санаачилж

боловсруулбал илүү үр дүнтэй.

Page 35: Iltgeliin Niilber-last 5

Хөрөнгө оруулалтын хуульд дараахь тулгамдсан асуудлыг зохицуулж

шйидвэрлэх боломжтой. Үүнд:

Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хөрөнгө оруулалтын зүйлийн

ангиллыг нэг мөр болгох

Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үүрэг, ач холбогдлыг үнэлэх арга зүй

тодорхой болох

Хөрөнгө оруулалтын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн

хуваарилалтыг тодорхой болгож эрх, үүргийг давхардал, орхигдлыг

арилгах

Хөрөнгө оруулалтын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, үр дүнг

тайлагнах тогтолцоог бий болгох

Хөрөнгө оруулалтын үр дүн, үр ашгийг бууруулахад нөлөөлөх

нөлөөллийг тогтоож хариуцлага тооцдог механизм бий болгох

Хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн тогтолцоотой болж түүнд

нийцүүлэн гарч байгаа эрх зүйн актуудын уялдаа холбоог сайжруулах

Хөрөнгө оруулалтын эрсдэлийн эх үүсвэрүүдийг тодорхойлж эрсдэлээс

урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төрөл бүрийн механизмыг

хэрхэн хэрэглэх харилцааг зохицуулах боломжтой.

Хөрөнгө оруулалтын хуультай болсоноор харилцаанд гарч байгаа

тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өсөлтийг хангахад

гол хөшүүрэг болдог хөрөнгө оруулалтын үүрэг жинхэнэ утгаараа хэрэгжих

боломж бүрдэнэ.

Page 36: Iltgeliin Niilber-last 5

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

Д. Хаянхярваа (УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга)

Л. Цэдэндамба (Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор)

Хатагтай, ноѐд оо,

Эрдэмтэн судлаачид аа,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Өнөөгийн Монгол Улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг 21-р зууны хүн

төрөлхтний хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн хурдасгах, эдийн засгийн

салбарын бүтцийг шинэчлэж дэлхийн эдийн засгийн аливаа хямралд өртөхгүй

байх дархлаа бий болгох, улмаар богино хугацаанд хүн амын амьдралын

түвшинг эрс дээшлүүлэн ядуурлыг бууруулах хэрэгцээ шаардлага их байна.

Энэ бол үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа манай улсын хөгжлийн

тулгуур зорилтуудын нэг мөн. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нэг гол арга

зам бол хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгон хөрөнгө

оруулалтын орчинг сайжруулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой

нэмэгдүүлж, улмаар хөрөнгө оруулалтын үр ашгийг эрс дээшлүүлэх явдал юм.

Иймд Та бүхний анхаарлыг манай улсын хөрөнгө оруулалтын бодлого,

хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, энэ талын тулгамдсан томоохон

асуудлуудад хандуулж, тэдгээрийг шийдвэрлэх зарим арга замын талаар

өөрийн санал бодлоо товчхон хэлье. Эхлээд манай улсын хөрөнгө оруулалтын

бодлогын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэг. Хөрөнгө оруулалтын бодлогын өнөөгийн байдал

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлого өнөөдөр Монгол Улсын

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого,

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,

Page 37: Iltgeliin Niilber-last 5

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль, Татварын багц

хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөр, Нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Дунд

хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жил жилийн улсын төсөв зэрэг хөгжлийн

бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болон хуульд тусгагдан хэрэгжиж

байна. Эдгээр баримт бичгүүдэд манай улсын дотоод, гадаадын хөрөнгө

оруулалтын бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, эрхзүйн орчинг нь

бүрдүүлсэн юм.

Шинэ тогтолцоонд шилжин орсон манай улсын хувьд эхний үед

төсвийн хөрөнгө оруулалт онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого

төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын гол удирдамж юм. Үндэсний хөгжлийн

цогц бодлогод “Төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай

оновчтой уялдуулан нэмэгдүүлж, урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр,

төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд энэ хүрээнд 1) Төсвийн

хөрөнгө оруулалтыг зорилтот хөтөлбөрүүд, эдийн засаг, нийгмийн салбарын

хөгжлийн мастер төлөвлөгөө, төслүүдэд тулгуурлан хуваарилах, 2) Дэд бүтцийн

хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 3) Боловсрол, эрүүл мэндийн салбарт,

ялангуяа бүс нутаг, хөдөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы

хөгжлийн зорилтуудтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, 4) Мэдээлэл,

холбооны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн боловсрол

олгох тогтолцоог сайжруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжлэг

үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын нэг гол үндсэн чиглэл нь

хөрөнгө оруулалтын орчинг олон улсын жишигт хүргэж, энэ талын өрсөлдөх

чадварыг дээшлүүлэх явдал байсан, одоо ч байсаар байна. Энэ хүрээнд

татварын багц хуулийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгж, байгууллагын албан

татварын хувь хэмжээ тус бүр 5 пунктээр буурсан нь хөрөнгө оруулагчдад

томоохон хөнгөлөлт болсон юм. Үүний зэрэгцээ Гадаадын хөрөнгө оруулалтын

тухай хуулинд Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэл, үйлчилгээ

эрхлэхийг хориглосноос бусад нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжоор

хориглосноос бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар гадаадын

хөрөнгө оруулалт хийж болно гэж заасан нь гадаадын хөрөнгө оруулалтыг

дэмжсэн томоохон алхам болсон билээ. Мөн энэ хуулийн хүрээнд гадаадын

Page 38: Iltgeliin Niilber-last 5

хөрөнгө оруулалтыг хамгаалах нөхцлийг олон улсын жишигт нийцүүлэн

бүрдүүлж өгсөн болно. Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар бизнес эрхлэхэд

шаардагдах лицензи, зөвшөөрлийн тоог ихээхэн бууруулсан нь ч хөрөнгө

оруулалтад эерэгээр нөлөөлж байна. Гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор

цахим гаалийн систем нэвтрүүлж байгаа нь ч хөрөнгө оруулалтад эерэгээр

нөлөөлнө гэж үзэж байна. Түүнчлэн Монгол улс Дэлхийн банкны Хөрөнгө

оруулалтын олон талт даатгалын агентлагийн гишүүн болж хөрөнгө оруулагчид

эрсдлийн даатгалд хамрагдах эрхтэй болсон нь ч хөрөнгө оруулалтад

эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Сүүлийн үед хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд

чиглэсэн зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, УИХ-аар удахгүй хэлэлцэх

Төсвийн тухай хуулийн төсөлд улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны

бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, төрөөс

олон нийтэд үзүүлэх үйлчилгээний нэгдсэн стандарт, нийгэм-эдийн засгийг

хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын хөгжлийн бодлого болон бүс нутгийн

хөгжлийн бодлогод тулгуурлан төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх талаар

тусгасан байна.

Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан төрийн өмчийн “Хөгжлийн

банк”-ыг байгуулж, саяхан энэ банкинд бонд гаргах эрх олгосон нь Монгол

Улсын төрөөс хөгжлийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжих,

санхүүжүүлэх өргөн боломжийг нээж байгаа юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын талаар товчхон

танилцуулахад ийм байна. Одоо хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлыг

товчхон танилцуулья.

Хоѐр. Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал

Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10-аад жилийн

хугацаанд харьцангуй тогтвортой өсөж, сүүлийн жилүүдэд ДНБ-ий 30-40

хувьтай тэнцэх түвшинд хэлбэлзэж байна. Нийт хөрөнгө оруулалтад дотоодын

хөрөнгө оруулалт 40 хувийг, гадаадын хөрөнгө оруулалт 60 хувийг эзэлж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дотор нь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба

бусад, дотоодын хөрөнгө оруулалтыг дотор нь улсын төсвийн хөрөнгийн зардал

Page 39: Iltgeliin Niilber-last 5

ба бусад гэж ангилдаг. Хөрөнгө оруулалтын 50-55 орчим хувийг тоног

төхөөрөмж, 25-30 хувийг барилга угсралт, 15-20 хувийг бусад зүйлд зарцуулж

байна.

Дотоодын хөрөнгө оруулалтын дийлэнхи хэсгийг төсвийн хөрөнгө

оруулалтаар санхүүжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн

хөрөнгийн зардлын хэмжээ 2010 онд 664,3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь

өмнөх онтой харьцуулахад 38 хувиар өсчээ. Харин 2011 онд хөрөнгийн зардлын

хэмжээ өмнөх онтой нь харьцуулахад бага зэрэг буурсан буюу 627,7 тэрбум

төгрөгөөр батлагдсан болно (Зураг 1).

Зураг 1

Эх сурвалж: Сангийн яам, *Хөрөнгийн зардлын батлагдсан хэмжээ

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардал 2003-2006 онд

ДНБ-ий 4,8-6,3 хувь байсан бол 2007 онд нэлээн нэмэгдэж 10,5 хувь болсон юм.

Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтмол 8 орчим хувь байна (Хүснэгт 1).

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын ДНБ-д эзлэх хувь

Он Хөрөнгийн зардлын ДНБ-д

эзлэх хувь

2010 8,0

2009 8,0

2008 9,7

2007 10,5

2006 6,3

2005 5,3

2004 4,8

54.0

55.9

61.7

85.6

94.0

134.6

232.2

481.8

582.2

482.3

664.3

627.7

0.0

100.0

200.0

300.0

400.0

500.0

600.0

700.0

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009* 2010* 2011*

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын хэмжээ, гүйцэтгэл тэрбум төгрөг

Page 40: Iltgeliin Niilber-last 5

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардалд хөрөнгө

оруулалт, их засвар, төслийн зээлээр санхүүжих авто зам барих зардал болон

хөрөнгийн бусад зардал тус бүрийн эзлэх хувийг тооцож үзэхэд сүүлийн

жилүүдэд хөрөнгө оруулалтын зардлын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна.

Улсын төсвийн хөрөнгийн нийт зардалд 2010 оны байдлаар хөрөнгө оруулалт

87,3 хувийг эзлэж байв (Хүснэгт 2).

Хүснэгт 2

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын гүйцэтгэлд

хөрөнгө оруулалт, их засвар, хөрөнгийн бусад зардал, төслийн зээлээр

санхүүжих автозамын зардал тус бүрийн эзлэх хувь

Он Хөрөнгө оруулалт

Их засвар

Төслийн зээлээр

санхүүжих автозам

Хөрөнгийн бусад

зардал

2010* 87,3 4,3 5,8 2,6

2009* 87,8 2,6 6,6 3,0

2008 74,2 2,5 7,9 15,4

2007 77,9 5,6 13,1 3,4

2006 76,4 4,1 15,3 4,2

2005 58,4 3,1 32,2 6,4

2004 61,8 4,2 25,2 8,8

2003 59,2 8,3 24,7 7,8

2002 65,9 7,9 19,4 6,9

2001 61,9 5,8 22,9 9,4

2000 60,9 10,4 23,3 5,5 Тайлбар* Батлагдсан хэмжээнд эзлэх хувь

Улсын төсвөөс санхүүжих хөрөнгийн зардалд салбар тус бүрийн эзлэх

хувийг 2011 оны байдлаар тооцож үзэхэд зам, тээвэр, барилга хот

байгуулалтын салбарт 34 хувь, боловсролын салбарт 14 хувь, эрдэс баялаг,

эрчим хүчний салбарт 10 хувь, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт

10 хувь, эрүүл мэндийн салбарт 9 хувь, хууль зүй, батлан хамгаалахын салбарт

6 хувь, бусад салбарт 17 хувь тус тус ногдож байна (Зураг 2). Боловсрол, эрүүл

мэнд, дэд бүтцийн г. м. салбарт хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын

хэмжээ нэмэгдэж байна.

Зураг 2

Page 41: Iltgeliin Niilber-last 5

Манай улсын нийт хөрөнгийн зардалд дэд бүтцийн салбарын

хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна. Тухайлбал 2010 онд

нийт хөрөнгийн зардлын 25,5 хувийг дэд бүтцийн салбарт зориулахаар

төлөвлөж байсан бол 2011 онд 32,8 хувийг дэд бүтцийн салбарт

зориулан төлөвлөсөн байна (Хүснэгт 4). Манай улс 2011 онд дэд бүтцийн

салбарт 205,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн

байгаа нь өмнөх онтой харьцуулахад 21,6 хувиар өссөн байна (Хүснэгт

3).

Хүснэгт 3

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн салбарын

хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (сая төгрөг)

Дэд бүтцийн салбарууд 2010 2011 Өсөлтийн

хувь

1. Авто зам гүүр: Үүнээс: 131890,5 148011,9 12,2

А. Гадаадын зээлээр хэрэгжих төслийн дотоод эх үүсвэр 12132,6 30204,2 149,0

Б. Дотоодын хөрөнгөөр баригдах авто зам 80002,1 75387,6 -5,8

В. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа авто замын барилга байгууламж: 24440,3 25121,9 2,8

Г. Авто замын сүлжээ гүүрийн засвар арчлалт шинэчлэл: 8964,6 12449,8 38,9

Д. Гүүр: 6350,9 4848,4 -23,7

Цахилгаан дамжуулах шугам, дэд станц 21952,7 25220,7 14,9

Дулааны цахилгаан станц, дулааны шугам 15405,2 32494,5 110,9

Нийт 169248,4 205727,1 21,6

Улсын хөрөнгийн зардалд эзлэх хувь 25,5 32,8

Авто зам, гүүр барих ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ 2010 онд

нийт хөрөнгийн зардлын 20 орчим хувийг эзлэж байсан бол 2011 онд 23,6

Зам, тээвэр, барилга хот байгуулалт

34%

Боловсрол 14%

Эрдэс баялаг, эрчим хүч

10%

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэр 10%

Эрүүл мэнд 9%

Хууль зүй, батлан

хамгаалах 6%

Бусад 17%

Улсын төсвөөс санхүүжих хөрөнгийн зардалд салбар тус бүрийн эзлэх хувь. 2011 он

Page 42: Iltgeliin Niilber-last 5

хувь болж нэмэгдсэн юм. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа автозамын

хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой авто замын сүлжээ гүүрийн засвар

арчлалт шинэчлэлийн зардлын хэмжээ ч нэмэгдэж байна. Цахилгаан

дамжуулах шугам, дэд станц барих, дулааны цахилгаан станц, дулааны шугам

засах, шинэчлэх ажилд 2010 онд нийт хөрөнгийн зардлын 5,6 хувийг

зарцуулахаар төлөвлөж байсан бол 2011 онд 9,2 хувийг зарцуулахаар хөрөнгө

оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд байна. Авто зам, гүүр барих ажилд

зарцуулах хөрөнгө үндсэндээ бүс нутаг, аймаг, хотод авто замын сүлжээг

сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ

нэмэгдэж байгаа боловч томоохон бүтээн байгуулалтыг хийж дуусгах хөрөнгийг

нэг дор гаргах боломж хомс байна. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай

хуулийн төсөлд нийт 942,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто зам, гүүрийн

ажил хийхээр тусгагдсан боловч хөрөнгийн 15,7 хувь буюу 148,0 тэрбум

төгрөгийг УИХ батлаж өгсөн. Эндээс үзэхэд 2011 онд эхлүүлсэн зам барих

зарим ажил 5-6 жилийн дараа дуусах төлөвтэй байна. Гэтэл Үндэсний хөгжлийн

цогц бодлогод тусгагдсаны дагуу 2015 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл

хоттой хатуу хучилттай замаар холбох, 2021 он гэхэд аймгуудыг хооронд нь

хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөт ажлууд хүлээгдэж байгаа юм.

Үүний зэрэгцээ энэ талын төлөвлөсөн зарим ажил хугацаандаа хийгдэхгүй

байна. Тухайлбал, дотоодын хөрөнгөөр баригдах авто замд 2010 онд 80,0

тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөгдсөн боловч үүнээс 58,8 тэрбум

төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарт хийгдэх хөрөнгийн зардлын

хэмжээ 2011 онд 2010 онтой харьцуулахад 15,4 хувиар нэмэгдсэн байна

(Хүснэгт 5). Үүний дотор боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 23,6

хувиар, соѐлын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 67,3 хувиар тус тус

нэмэгдсэн бол шинжлэх ухааны салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 56,4 хувиар

багасжээ. Эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгийн зардал 25,7 хувиар үүний

дотор хөрөнгө оруулалт 44,3 хувиар нэмэгдсэн байна.

Page 43: Iltgeliin Niilber-last 5

Хүснэгт 5

Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгийн зардлын хэмжээ

Салбарууд 2010 2011 Өсөлтийн

хувь

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 75478,2 87119,4 15,4

Боловсрол 63409,8 71318,8 12,5

Хөрөнгө оруулалт: 46594,9 57578,3 23,6

Их засвар: 8378,7 9180 9,6

Тоног төхөөрөмж: 8436,2 4560,5 -45,9

Соѐл 10397,4 14883,6 43,1

Хөрөнгө оруулалт: 7190,3 12027,6 67,3

Тоног төхөөрөмж: 1457,1 1476 1,3

Шинжлэх ухаан 1671 917 -45,1

Хөрөнгө оруулалт: 1071 467 -56,4

Их засвар 300 300 0,0

Тоног төхөөрөмж 300 150 -50,0

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 43346,9 54483,9 25,7

Хөрөнгө оруулалт: 26200,8 37806,6 44,3

Их засвар: 7885 8657 9,8

Тоног төхөөрөмж: 9261,1 8020,3 -13,4

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын

хэмжээ нэмэгдэж байгаа боловч шаардлагатай томоохон хөрөнгө

оруулалтыг нэг дор хийх боломж мөн л хомс байна. Монгол Улсын 2011

оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 233,5 тэрбум төгрөгийн төсөвт

өртөгтэй хөрөнгө оруулалтыг боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарт

хийхээр тусгасан боловч хөрөнгийн 37,3 хувь буюу 87,1 тэрбум төгрөгийг

УИХ батлаж өгсөн. Мөн нийт 148,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй

хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийхээр тусгасан боловч

хөрөнгийн 36,7 хувь буюу 45,5 тэрбум төгрөгийг УИХ батлаж өгсөн.

Эндээс үзэхэд эрүүл мэнд, боловсролын салбарт 2011 онд шаардлагатай

байгаа хөрөнгө оруулалт 3-4 жилийн дараа хийгдэж дуусах төлөвтэй

байна.

Page 44: Iltgeliin Niilber-last 5

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг ихээр шингээдэг уул уурхайн

салбар хөгжиж байгаатай холбоотойгоор нийт хөрөнгө оруулалтад гадаадын

хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна. Гадаадын шууд хөрөнгө

оруулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаар авч үзвэл геологи

хайгуул, уул уурхай, газрын тосны салбарт талаас илүү хувь нь ногддог. Мөн

банк санхүүгийн үйл ажиллагаа, барилгын үйлдвэрлэлд 10-20 хувь, үлдсэн нь

худалдаа, үйлчилгээ, малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах болон

бусад салбарт ногдож байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ, Канад,

БНСУ, АНУ, Япон, ОХУ, Их Британи Умард Ирландын хөрөнгө оруулагчид

тэргүүлж байна.

Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтаас гадна хөгжлийн албан

ѐсны тусламжийг хөнгөлттэй зээл ба буцалтгүй тусламж гэсэн 2 хэлбэрээр

авдаг. Буцалтгүй тусламжийг ихэвчлэн хүний хөгжил, яаралтай тусламжийн

чиглэлээр авдаг бол хөнгөлттэй зээлийн нэлээд хувийг дэд бүтэц барьж

байгуулах чиглэлээр авч байна. Монгол Улс өнгөрсөн 20 жилд 2085,4 сая

ам.долларын хөнгөлттэй зээл авч түүний 20,3 хувь буюу 423,7 сая

ам.долларыг зам тээврийн салбарт, 15,8 хувийг эрчим хүчний салбарт, 7,1

хувийг аж үйлдвэрийн салбарт оруулсан бол үлдсэн хувийг санхүү эдийн засаг,

харилцаа холбооны салбар болон нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулахад

ашиглажээ.

Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын үр ашгийг дэлхийн жишгийн

дагуу тооцож үзэхэд 2005- 2006 онд хөрөнгө оруулалтын үр ашиг өндөр байсан

бөгөөд үүнтэй холбоотойгоор ДНБ-ий өсөлт 2005 онд 7,1 хувь байснаа 2006 онд

8,4 хувь болж өмнөх онтой харьцуулбал 1,3 пунктаар өссөн байна гэсэн

дүгнэлтийг хийж болохоор байна. Харин 2007 оноос хойш хөрөнгө оруулалтын

үр ашиг буурах хандлагатай байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж

эдийн засгийн өсөлт хөгжлийг тэтгэх талаар онцгой анхаарах шаардлагатай

байна.

Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар товчхон дурьдахад ийм

байна. Одоо хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх

арга замын талаар санал бодлоо товчхон хэлье.

Гурав. Хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд,

Page 45: Iltgeliin Niilber-last 5

тэдгээрийг шийдвэрлэх зарим арга зам

Хэдийгээр манай улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний дотор

улсын төсвийн хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж байгаа боловч улс орны

хөгжлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагаас ихээхэн хоцорч байна. Энэ нь юуны

өмнө хөрөнгө оруулалт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, улмаар

ард түмний амьдрал ахуйг сайжруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй

байгаагаас тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, 2004 онд ҮСГ-аас

явуулсан “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа”-

гаар манай улсын хүн амын 36.1 хувь нь ядуу амьдарч байв. ҮСГ-аас 2010 онд

явуулсан судалгаанаас үзэхэд ядуурлын хамралтын хүрээ нэмэгдэж 39.2 хувь

болсон байна.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх

явдал онцгой ач холбогдолтой болж байна. Энэ чиглэлээр эхний ээлжинд

шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга

замын талаар саналаа товчхон хэлье. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

Юуны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтыг урт, дунд хугацааны

хөгжлийн бодлоготой сайн уялдуулж чадахгүй байна. Үүний тод жишээ нь

дээр дурьдсанчилан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан 2015 он

гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох,

2021 он гэхэд аймгуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбох

төлөвлөгөөт ажил цаг хугацааны хувьд хоцорч байгаа явдал юм. Иймд жил

жилийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого нь дунд хугацааны бодлогодоо

суусан, дунд хугацааны хөрөнгө оруулалтын бодлого нь урт хугацааны

бодлогодоо суусан байх нөхцлийг хангах замаар хөрөнгө оруулалтын

төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байна.

2. Манай улсын эдийн засгийн бүтцийг сайжруулж, цаашдаа уул уурхайн

салбараас хэт хамаарах байдлыг арилгах, улмаар бүс нутгуудын хөгжлийн

төвүүдийг бий болгох чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

шаардлагатай байна. Юуны өмнө Дархан-уул, Говьсүмбэр, Дорнод, Завхан,

Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт байгуулах Үйлдвэрлэл, технологийн

паркуудыг хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй байна. Эдгээр паркийг

байгуулж, хөгжүүлэх эрхзүйн үндэс УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоол,

“Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Чөлөөт

бүсийн тухай хууль” зэрэг баримт бичгүүдэд тусгалаа олсон юм. Эдгээр

Page 46: Iltgeliin Niilber-last 5

паркийг байгуулснаар орон нутагт ажлын байрны хангамж сайжирч, хөрөнгө

оруулалтын нийгмийн үр ашиг дээшилж, бүс нутгийн хөгжил түргэснэ гэж

үзэж байна. Засгийн газар энэ чиглэлээр ихээхэн идэвхи санаачлагатай

ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

3. Манай улсад хөрөнгө оруулалтыг хүнээ хөгжүүлэх, давтан сургах,

мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн

ажиллаж, амьдрах мэдлэг чадвар, боломж олгох чиглэлээр ихээхэн

нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

4. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийг хурдасгах, улмаар ажлын

байрны хангамжийг эрс сайжруулах төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр

дутагдаж байна. Эдийн засгийн өсөлттэй харьцуулахад улсын төсвийн

урсгал зарлагын санхүүжилтийн хэмжээ сүүлийн жилүүдэд түргэн хурдацтай

өсч байгаа юм. Төсвийн байгууллагуудын үр ашиг багатай урсгал зардлыг

бууруулж, төсвийн хэмнэлт хийх замаар эдийн засгийн бодит салбаруудын

хөгжлийг хурдасгах, ажлын байрны хангамжийг сайжруулах чиглэлээр

төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж

байна. Мөн цаашдаа улсын төсөвт хуримтлагдсан орлогыг иргэдэд бэлэн

мөнгө тараах хэлбэрээр зарцуулах бус харин ажлын байрыг олноор бий

болгох, улмаар улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах үр ашигтай

төсөл, хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй юм.

5. Манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, инновацийн

бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатай

байна. Дотоод зах зээлийн багтаамж багатай манай улсад үндэсний

компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах нь

хойшлуулшгүй зорилт мөн. Энэ хүрээнд өнөөдөр дэлхий дахинд тухайн

улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал арга хэрэгсэл

болж байгаа кластеруудыг манай улсад байгуулан хөгжүүлэхийг хөрөнгө

оруулалтын бодлогоор дэмжих шаардлагатай байна. Энгийн хэллэгээр

товчхон тодорхойлбол кластер нь байршлын хувьд ойролцоо оршдог толгой

компаниуд болон тэдгээрийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ

төрөлжсөн нийлүүлэгч компаниуд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний

байгууллагуудын тодорхой зорилготой нэгдэл юм. Кластеруудын хүрээнд

Засгийн газар, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний

байгууллагуудын хамтын ажиллагаа илүү үр ашигтай өндөр түвшинд

хүрдгийг олон улсын туршлага бэлхэнээ харуулж байна.

Page 47: Iltgeliin Niilber-last 5

6. Орчин үеийн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл,

үйлчилгээний салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт хэт бага байна.

Хэрэв уул уурхайн томоохон төслүүдийг эс тооцвол энэ талаар бид хаа

хаанаа бага анхаарч байна. Өнөөгийн байдлаар дээр дурьдсанчилан

геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарт гадаадын шууд хөрөнгө

оруулалтын талаас илүү хувь нь ноогдож байна. Ийм нөхцөлд өндөр

технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, түүний дотор МАА-н гаралтай

түүхий эдийг бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

үйлдвэрлэл, мөн аялал жуулчлал зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарт

өндөр хөгжсөн орнуудын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар

цаашид онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

7. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах чадвартай хөрөнгийн

зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр үндэсний болон бүс

нутгийн хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх

үүсвэрийг босгох таатай орчин бүрднэ гэж үзэж байна.

8. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээний тендерийг уг ажлыг

гүйцэтгэх чадваргүй байгууллага авах явдал түгээмэл байгаа нь нэг гол

бэрхшээл болж байна. Үүнтэй холбоотой орон нутагт тендерт ялсан

байгууллагын ажил гүйцэтгэлийн шаардлага хангахгүй, хөрөнгө оруулалт

хугацаандаа хэрэгжихгүй явдал байна. Мөн улсын төсвийн хөрөнгө

оруулалтаар санхүүжүүлж байгаа ажил, үйлчилгээг стандартын бус,

чанаргүй, мэргэжлийн бус түвшинд гүйцэтгэж, түүнд ямар нэгэн хариуцлага

хүлээхгүй байгаа явдал түгээмэл байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх

хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх болон гүйцэтгэлд

нь хяналт тавихтай холбоотой харилцааг улам боловсронгуй болгох нь

зүйтэй гэж үзэж байна.

9. Улсын болон бүс нутаг, аймгуудын түвшинд томоохон хөрөнгө оруулалтын

санхүүжилтыг төрийн өмчийн Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх

боломжтой болж байна. Энэ боломжийг хугацаа алдалгүй бүрэн дүүрэн

ашиглах нь ихээхэн ач холбогдолтой юм.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа

Page 48: Iltgeliin Niilber-last 5

ОРХОН АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Илтгэгч нь: Д.Оюунбат

/Орхон аймгийн Засаг дарга/

Эрхэм хүндэт хатагтай, ноѐд оо !

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай аймагт уул уурхайн томоохон бүтээн байгуулалт болох Уулын

баяжуулах “Эрдэнэт “ үйлдвэр, цэвэр зэсийн “Эрдмин” компани, Эрдэнэт

хивсний үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаагаас гадна

үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний томоохон салбарууд бий болж

байна.Үүний үр дүнд улсын төвлөрсөн төсвийн болон орон нутгийн төсвийн

орлогын төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж, улмаар улсын төвлөрсөн

төсөвт орон нутгийн зарлагаас давсан орлогын 33,4-62,2 тэрбум гаруй төгрөгийг

төвлөрүүлж байгаагийн зэрэгцээ орон нутгийн төсвийн орлогыг 1,5-2,3 тэрбум

төгрөгөөр давуулан биелүүлж байна.Ингэж эдийн засгийн таатай орчин бүрдэж

байгаа нь Орхон аймгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг

дээшлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг

бууруулахад эерэг нөлөө үзүүлж байдаг юм.

Манай аймаг сүүлийн 3 жилд зээл тусламжийн хөрөнгө болон орон

нутгийн төсөв, орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, шилжих үлдэгдлээс

12,8 тэрбум, улсын төвлөрсөн төсвөөс 10,4 тэрбум, нийт 23,2 тэрбум төгрөгийн

их засвар хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Page 49: Iltgeliin Niilber-last 5

Монгол улсын төсвийг зарцуулах эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн

хууль, Төсвийн тухай хууль төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн

тухай хуулиудаар зохицуулагдаж байна.

Эдгээр хуулиудаар бол төсвийг төвлөрсөн байдлаар хувиарлах, гол үүрэг

хариуцлага салбарын яамд болон Сангийн яаманд ногдох ба орон нутгийн буюу

аймаг, сумдын удирдлага нь зарлагын хязгаарлагдмал эрхтэй байхаар заасан

байдаг.

Худалдан авах ажиллагааны тендерийн сонгон шалгаруулалт салбарын

яамдуудад хийгдэж үйл ажиллагаа нь орон нутагт явагдаж байгаа нь гүйцэтгэгч

байгууллагуудтай эргэж тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг.Орон нутагт сонгон

шалгаруулалт хийгдээгүй, гэрээ хийгээгүй болохоор гүйцэтгэгч

байгууллагуудтай харьцах, тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй

хязгаарлагдмал байгаа нь хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнг бууруулах нэгэн

нөхцөл болж байна.

Орхон аймгийг 2008-2016 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг

боловсруулан Монгол улсын Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын

бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн

явц, үр дүн, залгамж чанарыг тусган ажиллаж байна.Ингэж хөгжлийн баримт

бичгүүдийг боловсруулахдаа Орхон аймгийн Хангайн бүсийн хөгжилд оруулах

давуу болон сул талуудыг тодорхойлсон болно.Үүнд:

Хөгжлийн давуу талууд:

-Хүн амын боловсролын түвшин өндөр, насжилт залуу

-Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн тэнд шаардлагатай түүхий эд, тоног

төхөөрөмжийг үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой.

-Төмөр зам тээвэр холбоо эрчим хүч зэрэг дэд бүтэц өндөр хөгжсөн

-Хүн амын суурьшил нягтаршсан

-Аж үйлдвэрийн парк байгуулах боломж бүрдсэн.

-Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх

боломжтой /хивс, зэс, зэс утас гм/

-Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр боломжтой

-Мэргэжилтэн бэлтгэх сургууль, дадлага хийх бааз суурь сайтай.

Сул талууд:

-Ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр

Page 50: Iltgeliin Niilber-last 5

-Газар нутгийн хэмжээ бага

-Санхүү хөрөнгө оруулалт хязгаарлагдмал зэрэг болно.

Ингэж өөрийн аймгийн давуу ба сул талыг судалж тогтоосноор хөрөнгө

оруулалтыг аль салбарт түлхүү оруулах, аль хэсэгт нь төрийн дэмжлэг авах

зэргийг тогтоож бодлогын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд ач

холбогдолтой байна.Давуу талыг дэлхийн түвшинд хүртэл улам хөгжүүлэх, сул

талыг давуу болтол сайжруулахад хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлнэ

гэсэн үг юм.

Орхон аймаг нь хөгжлийн цогц бодлогодоо дараах тэргүүлэх чиглэлийг

хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.Үүнд:

1.Ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр ажлын байр бий болгох,

өрхийн амьжиргааг дэмжих

2.Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд

нийлүүлэх

3.Эрдэнэт хотыг үлгэр жишээ цэвэр хот болгох

4.Аймгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд хүнийг бүх талаар

хөгжүүлэх

5.Гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж хөгжлийг хурдасгах хөшүүрэг

болгох

6.Төвийн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотыг эрчимтэй хөгжүүлэх зэрэг 6

үндсэн зорилтуудыг тодорхойлсон юм.

Орхон аймаг 2008 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2,9 тэрбум төгрөг,

улсын төсвийн хөрөнгөөр 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын

ажил гүйцэтгэсэн бол 2010 онд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр 7,3 тэрбум

төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3,9 тэрбум төгрөг, зээл тусламжийн

хөрөнгөөр 2,7 тэрбум төгрөг, бүгд 14,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их

засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Тус аймаг 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 9,5 тэрбум төгрөгийн, орон

нутгийн төсвийн хөрөнгөөр 2,7 тэрбум төгрөгийн барилга угсралт, байгууламж,

их засварын ажил гүйцэтгэхээр төлөвлөөд гүйцэтгэж байна.

Page 51: Iltgeliin Niilber-last 5

Иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх

зорилгоор 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн барилга, Ази тивд

байхгүй 27 м өндөр алтадмал бурхан багшийн сэрэг дүр, түүний барилга

байгууламжийг энэ онд барьж ашиглалтад оруулахаас гадна Эрдэнэтийн

дулааны цахилгаан станцын тоосон системийн технологийн шинэчлэлтийг 3,2

тэрбум төгрөг, Гэр хорооллын гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

хяналтын камержуулалтанд 1,5 тэрбум төгрөг, Баян-Өндөр сумын Наран-Шанд

багуудын хоорондох авто замыг 1,2 тэрбум төгрөгөөр барьж байгуулахаар

төлөвлөснөөс гадна Дулааны цахилгаан станцын уурын шугам, тэжээлийн

усны шугамыг сольж шинэчлэх, Их залуу багт 640 хүүхдийн асуудлыг

сургуулийн барилга, спорт заал, шинээр баригдах орон сууцны 7-р хороололын

гадна инженерийн шугам сүлжээ, Орон сууцны 11-р хороололын гадна

инженерийн шугам сүлжээг барих томоохон ажлуудыг эхлээд байна.

Мөн Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, гадаад

оронд явж ажиллуулах, эмчлүүлэх зэрэг ихээхэн чирэгдэл гардаг явдлыг

таслан зогсоох зорилгоор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ны

хөрөнгөөр эмчилгээ, оношлогооны иж бүрэн төв барих шавыг тавилаа.

Ингэж бид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хотыг хөгжүүлэх, иргэдийн

тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглүүлж байна.

Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр тус аймагт хэрэгжүүлсэн

төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг

хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулж байна.

Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан

авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай” хуулиар

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад үнийн саналыг гол үзүүлэлт болгон авч

үзэж байгаа нь нэг талаар төрийн улсын болон орон нутгийн өмчийг ариг

гамтай зарцуулж хэмнэлт бий болгож байгаа ч нөгөө талаар хямд үнэтэй чанар

муутай материалаар ажил гүйцэтгүүлэх муу талтай байна.Сонгон

шалгаруулалтыг ямар ч үнийн дүнтэйг харгалзахгүйгээр заавал орон нутагт нь

явуулж байх нь түүнийг захиалагч, эзэмшигчдийн хараа хяналт дор явагдаж

ажлын чанар сайжрах сайн талтай гэж үзэж байна.

Page 52: Iltgeliin Niilber-last 5

Орхон аймгийн Хангайн бүсийн тулгуур төв болгосноор ганцхан Эрдэнэт

хот хөгжих төдий бус бүсийн аймгууддаа хөрөнгө оруулалт хийх, тэдгээр

аймгуудын иргэдийн хэрэгцээг хангах, сурах, дадлагажих бааз сууриар хангах

зэргээр Хангайн бүсийн аймгуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах

юм.Тухайлбал: Хүн ам төвлөрсөн суурьшиж байгаа Орхон аймгийн хувьд аж

үйлдвэрийн томоохон салбаруудад хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх, Хангайн

бүсийн бусад аймгуудад тэдгээр үйлдвэрүүдийг хагас боловсруулсан түүхий

эдээр хангах жижиг үйлдвэрүүдийг барьж байгуулах, дэмжих чиглэл барина

гэсэн үг юм.

Дээрх нөхцөлүүдийг бүрдүүлэх бүс нутгийн хөгжилд ихээхэн ач

холбогдол бүхий хөрөнгө оруулалт нь Эрдэнэт хотоос баруун тийш үргэлжлэх

төмөр замыг барих явдал гэж үзэж байна.

Орон нутгийн хувьд ирэх оны хөрөнгө оруулалтын саналыг сум, төсвийн

байгууллагуудаас авч нэгтгэж, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, улсын

төсвийн ерөнхийлэн захирагчид болон Сангийн яаманд хүргүүлдэг.Ингэхдээ

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн

хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан

тулгамдсан, тухайн орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга

хэмжээг хэрэгжүүлэх талаас нь саналаа боловсруулдаг.

Гэвч төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд орон нутгийн оролцоо

үндсэндээ байдаггүй, улсын төсвийн ерөнхийлөн захирагчид болон тухайн орон

нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжин төлөвлөлт хийгддэг

үүнээс болж орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт бодитой төлөвлөгддөггүй,

давхардах, өгсөн саналууд орхигдох, мөн зураг төсөвгүй, онцын шаардлагагүй

хөрөнгө оруулалтууд тусгагдах явдал ихээхэн байна.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон

худалдан авах ажиллагааны хуулиар захиалагчийн эрх үүрэг хоорондоо

зөрчилддөг.Тухайлбал 500,0 сая төгрөгнөөс доош өртөгтэй төсөлд орон нутаг

захиалагч болох боломжтой боловч ерөнхийлөн захирагч болж чаддаггүй,

улсын төсвийн ерөнхийлөн захирагч болон орон нутгийн удирдлагын

хоорондох үүрэг хариуцлага сулрах хандлага гардаг.

Page 53: Iltgeliin Niilber-last 5

Засгийн газрын худалдан авах ажиллагаанд хийсэн судалгаанаас үзэхэд

сүүлийн жилүүдэд Монгол улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн нийт худалдан

авалтын 80-аас илүү хувь нь төрийн захиргааны төв байгууллагуудын

хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн байна.Энэ нь нөгөө талаас тухайн бараа,

ажил үйлчилгээг хүлээж авах орон нутгийн буюу эцсийн хэрэглэгчийн хүсэл

шаардлагад нийцэхгүй худалдан авалт хийгдэх, гэрээний хэрэгжилт, хяналт

хангалтгүй тавигдах зэрэг нөхцөл байдалд хүргэж байгаа тул төсвийн хөрөнгө

оруулалтаар санхүүжигдэх бараа ажил үйлчилгээний шууд хэрэглэгч болох

орон нутгийн эрх мэдлийг зохистой түвшинд нэмэгдүүлэх нь тухайн бүс, орон

нутгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх юм.

Зөвхөн ганц,нэгхэн жишээ болгон 2010-2011 онд Орхон аймагт хийгдсэн

хөрөнгө оруулалтын ажлуудаас дурьдахад 120 хүүхдийн цэцэрлэг, хотын

төвийн 2,2 км авто асфальтан замын ажлыг холбогдох яамдаар зарласан ч

захиалагчийн хяналтыг орхигдуулсан, 2011 оны хөрөнгө оруулалтаас

амьдралын түвшин доогуур орон гэргүй иргэдийн гэржүүлэх 40,0 сая төгрөгийн

гэрийн тендерийг орон нутагт зарлан шалгаруулалт явсан ч төвөөс зарлана

гэдэг шалтгаанаар одоо болтол шийдэгдээгүй байна.

Цаашид орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийхдээ

орон нутаг, бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулах, тэдгээрийн бодит

хэрэгцээнд үндэслэх, УИХ-ын гишүүдийн хэт их амлалт биелүүлэх бодлоос

ангид байлгах, худалдан авалтыг эцсийн хэрэглэгч, захиалагч нараар зохион

байгуулуулах нь бүхэлдээ хөрөнгө оруулалтын үр нөлөө, чанарыг дээшлүүлэх

гол нөхцөл болно гэдэгтэй та бүхнийг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн түүнчилэн эдийн засгийн өсөлт бодит шаардлагыг үндэслэн орон

нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн

хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, төсвийн тухай

хуулиудад тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагууд гарч

байгааг зөвлөгөөнөөс гарах шийдвэрт харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.

Монгол улсад санхүүгийн алба үүсч, хөгжсөний 100 жилийн ойг угтан

зохиож буй, цаг үеээ олсон, улс, орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдол

бүхий энэхүү зөвлөгөөний ажилд амжилт хүсье.

Page 54: Iltgeliin Niilber-last 5

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд,

түүнийг шийдвэрлэх боломжууд

Я.Баяртогтох

(ЭМЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын

газрын мэргэжилтэн)

Хийж гүйцэтгэсэн огноо:

Сүүлийн 10 жилийн үзүүлэлт

Ажлын нэр:

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт

Хүрсэн үр дүн:

Хот хөдөөгийн эмнэлгүүдийг орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног

төхөөрөмжөөр хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж

үйлчилгээг түргэн шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг сайжруулах

зэрэгт онцгойлон анхаарч төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд

үндэслэн барилга, их засвар, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх ажилд

2001 оноос 2010 оны хооронд нийт 98,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг

хийсэн байна.

2001 оноос 2010 оны барилга, их засварын хөрөнгө оруулалтын ажлыг

түүвэрлэн хүснэгтээр харуулая.

Эрүүл мэндийн салбарт шинээр баригдсан барилга (2001-2010)

Он Барилга угсралт

Ашиглалтад оруулсан

барилгын тоо Тайлбар

2001 200,0 5 Гүйцэтгэл хийгдсэн

2002 588.3 6 Гүйцэтгэл хийгдсэн

Page 55: Iltgeliin Niilber-last 5

2003 1808.5 18 Гүйцэтгэл хийгдсэн

2004 740 7 Гүйцэтгэл хийгдсэн

2005 249 3 Гүйцэтгэл хийгдсэн

2006 970 7 Гүйцэтгэл хийгдсэн

2007 3900 33 Гүйцэтгэл хийгдсэн

2008 12325.1 30 Гүйцэтгэл хийгдсэн

2009 12923.2 18 Гүйцэтгэл хийгдсэн

2010 17602.7 30 Гүйцэтгэл хийгдсэн

Дүн 51306.8 189

Эрүүл мэндийн салбарын их засвар (2001-2010 он)

Он Их засвар Их засвар

ажилын тоо Тайлбар

2001 243.5 41 Гүйцэтгэл хийгдсэн

2002 628.5 48 Гүйцэтгэл хийгдсэн

2003 781.6 78 Гүйцэтгэл хийгдсэн

2004 772.2 72 Гүйцэтгэл хийгдсэн

2005 598.5 33 Гүйцэтгэл хийгдсэн

2006 345 16 Гүйцэтгэл хийгдсэн

2007 1700 97 Гүйцэтгэл хийгдсэн

2008 5089 82 Гүйцэтгэл хийгдсэн

2009 5806 73 Гүйцэтгэл хийгдсэн

2010 5300 55 Гүйцэтгэл хийгдсэн

21264.3 595

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010

5 6

18

7 3

7

33

53

27

30

Эрүүл мэндийн салбарт шинээр баригдсан барилга (2001-2010)

Барилга угсралт Барилга угсралтын ажилын тоо

Page 56: Iltgeliin Niilber-last 5

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт (2001-2010)

Хөрөнгө

оруулал-

тын чиглэл

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын дүн, оноор, сая төгрөгөөр

1996

-

2000

2000 2001 2002 2003 2004

Төсөвт

эзлэх

хувь

2005 2006 2007 2008 2009 2010

Эмнэлгийн

тоног

төхөөрөмж

575,1 195,3 141,3 100,0 342,0 40,1

1,3%

175,0 2500,0 6900,0

9,437.0

2300,0 3800,0

2001 онд барилгын ажилд 200 сая төгрөгөөр 5 барилгын ажил гүйцэтгэж,

243,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 41 эмнэлэг, объектэд засвар хийсэн

байна.

2002 оноос барилгын их засварын ажилд оруулсан хөрөнгө оруулалт 3

дахин өсөж 1,216 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 барилга шинээр барьж,

48 эмнэлэг объектэд их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2003 онд 2590,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүнд:

Архангай аймгийн 3 сумын эмнэлэг, Баян-Өлгий аймгийн 6 сумын эмнэлэг,

Баянхонгор аймгийн 3 сумын эмнэлэг, Булган аймгийн 5 сумын эмнэлэг зэрэг

аймаг тус бүрийн дунджаар 3 сумд их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10

41

48

78

72

33 16

97

82

73

55

Эрүүл мэндийн салбарын их засвар (2001-2010 он)

Их засвар Их засвар ажилын тоо

Page 57: Iltgeliin Niilber-last 5

2004-2006 онд ЭМС-д хийгдсэн хөрөнгө оруулалт буурсан хэдий ч энэ

хугацаанд 17 эмнэлгийн барилга ашиглалтанд оруулж, 121 эмнэлэг, объектэд

их засварын ажил хийж гүйцэтгэсэн байна.

2005 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 740,0 сая төгрөгөөр 7

суманд шинээр барилга барьж, 772,2 сая төгрөгөөр нийт 72 сумд эмнэлгийн

барилга байгууламжинд их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн

байна.

2005 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 249,0 сая төгрөгөөр 3

суманд шинээр эмнэлгийн барилга барьж, 598,5 сая төгрөгөөр нийт 33 сумын

эмнэлгийн барилга байгууламжинд их болон урсгал засварын ажлыг хийж

гүйцэтгэсэн ба “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” хөтөлбөрийн хүрээнд

2,867,3 сая төгрөгөөр 4 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 10 сумын эмнэлгийн

барилгыг шинээр барих буюу их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

2006 онд хөрөнгө оруулалтаар 970 сая төгрөгийн шинээр барилга барих,

345 сая төгрөгөөр их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тус онд хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт Спортын цогцолбор

барих, Өмнөговь аймгийн нэдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажил, Дундговь Говь-

Угтаал сум, Сүхбаатар аймгийн Халзан сум, Ховд Аймгийн Алтай сум, Завхан

аймгийн нөмрөг сумдад тус тус 10 ортой эмнэлгийн барилгыг барьсан байна.

2007 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 8929,5 сая төгрөгөөр 33

суманд шинээр эмнэлгийн барилга барьж, 3563,5 сая төгрөгөөр нийт 97 сумын

эмнэлгийн барилга байгууламжинд их болон урсгал засварын ажлыг хийж

гүйцэтгэсэн ба “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” хөтөлбөрийн хүрээнд

2,331,7 сая төгрөгөөр 4 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 9 сумын эмнэлгийн

барилга шинээр барих буюу их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2004-2007 онуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,888,5 сая

төгрөгөөр 50 суманд шинээр эмнэлгийн барилга барьж, 5279,2 сая төгрөгөөр

нийт давхардсан тоогоор 218 сумын эмнэлгийн барилга байгууламжинд их

болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” хөтөлбөрийн хүрээнд 7080,2 сая

төгрөгөөр 5 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 32 сумын эмнэлгийн барилгыг

шинээр барих буюу их засварын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь зориулалтын

бус сумын эмнэлгийн барилгын 20 хувийг шинэчлэн барьж сумдын эмнэлгийн

барилгын 60 хувьд их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

2008 онд Эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгөөр 7,7 тэрбум

төгрөгийн шинээр барилга ашиглалтанд оруулах, 5 тэрбум төгрөгийн их

засварын ажил, Монгол улсын хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 4,5

тэрбум төгрөгийн шинээр ашиглалтанд оруулах барилга, 87,1 сая төгрөгийн их

засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Тус онд хот, хөдөөгийн эрүүл мэнд, спортын 80 гаруй байгууллагын

барилгад 4,9 тэрбум орчим төгрөгийн их засварын ажил гүйцэтгэсэн байна.

Page 58: Iltgeliin Niilber-last 5

Эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын улсын төсвийн

хөрөнгө оруулалт нь 95,6 хувь, Монгол Улсын хөгжүүлэх сангийн хөрөнгө

оруулалтын 80,1 хувийг тус тус ашигласан байна. Хөрөнгө оруулалтын нийт

санхүүжилтын 22,1 хувь буюу 5,1 тэрбум төгрөгийг аймаг, нийслэлд эрх

шилжлүүлэх замаар орон нутгийн төрийн сангаар, 77,9 хувь буюу 18,0 сая

төгрөгийн санхүүжилтийг Эрүүл Мэндийн Яам шууд хяналт тавьж эрүүл

мэндийн яамны төрийн сангийн дансаар шилжүүлсэн байна. Төсвийн хөрөнгө

оруулалтаар 2008 онд Дорноговийн Айраг, Завханы Нөмрөг, Баянхонгорын

Баацагаан, Булагны Бугат, Сүхбаатарын Улаанбаян, Сэлэнгийн Буганд тосгон,

Хөвсгөлийн Жаргалант, Дорнодын Баян-Уул, Төвийн Лүн, зэрэг сумдад 10-20 ор

бүхий хүн эмнэлгийн барилгыг өргөтгөсөн байна.

2009 онд Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтанд 12923,2 сая

төгрөгийн барилга шинээр эхлэх, 5,8 тэрум төгрөгийн их засварын ажлыг хийж

гүйцэтгэсэн байна. Хөрөнгө оруулалтын хүрээнд 18 эмнэлгийн барилга

ашиглалтанд оруулж, 73 эмнэлэг объектэд их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн

байна.

ЭМСХХ-3 Төслийн хүрээнд 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт

хийглсэн байна. Төслийн хүрээнд 2009 онд Сүхбаатар аймгийн нэгдсэн

эмнэлгийн засвар болон Баяндэлгэр сумын эмнэлгийн барилга угсралт,

Мөнххаан, Дарьганга сумын их засварын ажил, Төв аймгийн Зуун мод сумын

өрхийн эмнэлгийн барилгын угсралт, Заамар, Баянцогт, Баян сумын их засвар,

Архангай Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын их засвар, Дундговь

аймгийн Хулд сумын барилгын их засвар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын

өрхийн эмнэлгийн барилгын угсралтын ажил зэрэг 3,3 тэрбум төгрөгийн ажил,

сумдын эмнэлгийн гүний худаг гаргах нийт 627 сая төгрөгийн хөрөнгө

оруулалтыг хийсэн байна.

2010 онд нийт 43,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж шилжих

барилгад 7,1 тэрбум, шинээр эхлэх барилгад 19,1 тэрбум, их засварын ажилд

7,8 тэрбум, тоног төхөөрөмжид 9,2 тэрбум төгрөг зарцуулсан байна .

д/д Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал,

байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2010 оны санхүүжилт

2010 оны гүйцэтгэл

Ашиглалт

ад оруулсан

хүчин чадал

XVII.1.1 Эмнэлгийн барилга, 15 ор /Хөвсгөл, Төмөрбулаг/

2007-2010

509.0

129.0

129.0

15

XVII.1.2 Эмнэлгийн барилга, 10 ор /Завхан, Идэр/ 2007-2010

231.9

67.5

67.5 10

XVII.1.3 Төрөх эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Жаргалант/

2008-2010

1,589.5

889.5

889.5 50

XVII.1.4 Эмнэлгийн барилга, 20 ор /Булган, Хишиг-Өндөр/

2008-2010

499.4

171.2

171.2 20

XVII.1.5 Эмнэлгийн барилга, 50 ор /Баянхонгор/ 2008-2010

1,205.6

140.0

38.5 50

XVII.1.16 Халдвартын эмнэлэг, 10 ор /Дорноговь, Замын-Үүд/

2010

197.1

197.1

186.7 10

XVII.1.19 Эмнэлгийн барилга, 20 ор /Баян-Өлгий, Ногооннуур/

2010

447.9

447.9

429.8 20

XVII.1.20 Эмнэлгийн барилга, 20 ор /Говь-Алтай, Бигэр/

2010

500.0

500.0

475.0 20

Page 59: Iltgeliin Niilber-last 5

XVII.1.22 Эмнэлгийн барилга, 10 ор /Увс, Түргэн/ 2010

470.2

470.2

424.0 10

XVII.1.23 Эмнэлгийн барилга, 20 ор /Увс, Өндөрхангай/ 2010

534.4

534.4

480.4 20

XVII.1.24 Эмнэлгийн барилга, 15 ор /Хөвсгөл, Чандмань-Өндөр/

2010

450.0

450.0

432.9 15

XVII.1.25 Эмнэлгийн барилга, 10 ор /Сэлэнгэ, Сант/ 2010

348.9

348.9

331.5 10

XVII.1.26 Эмнэлгийн барилга, 10 ор /Төв, Бүрэн/ 2010

383.7

383.7

382.8 10

XVII.1.27 Эмнэлгийн барилга, 10 ор /Дундговь, Сайхан-Овоо/

2010

379.9

379.9

379.9

10

XVII.1.28 Эмнэлгийн барилга, 10 ор /Хэнтий, Өмнөдэлгэр/

2010

330.2

330.2

324.6 10

XVII.1.42 Эмнэлгийн барилга, 20 ор /Баян-Өлгий, Алтай/

2010

357.0

357.0

355.9 20

XVII.1.43 Эмнэлгийн барилга, 20 ор /Баян-Өлгий, Булган/

2010

368.0

368.0

360.0

20

XVII.1.44 Эмнэлгийн барилга, 15 ор /Баян-Өлгий, Баяннуур/

2010 375.0 375.0 372.4 15

Нийт

325

Нийт хүчин чадлаар 325 ор бүхий эмнэлгийн үйлчилгээний 18 барилга

ашиглалтад орсоноос гадна Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймагт 1800 суудал

бүхий спорт цогцолборын барилга ашиглалтад орж, хот хөдөөгийн олон

эмнэлгийн барилгын ажил шинээр эхлүүллээ.

Энэ онд 2,0 тэрбум төгрөгөөр яамны шууд харьяа 9 эмнэлгийн барилгад

их засвар шинэчлэлийн ажил хийгдсэн ба нийслэлийн эрүүл мэндийн газрын

харьяа 11 байгууллагад 835,0 сая төгрөгийн, хөдөөгийн 17 эмнэлгийн барилгад

1,8 тэрбум төгрөгийн, спортын 7 байгууллагын барилгад 371,0 сая төгрөгийн

засварын ажил хийгдсэн байна

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн

салбарын хөгжил-3” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр

сумын эмнэлгийн шинэ барилга, Архангай, говь-Алтай, Сүхбаатар аймгийн

нэгдсэн эмнэлгийн их засвар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга, Төв

аймгийн Заамар, Баянцогт, Баян сумын эмнэлгийн барилгын засварын ажил,

мөн Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын нийт 27 сумын эмнэлгийн

цэвэр усны эх үүсвэр, гүний худгийн хайгуул хийж худаг гаргасан байна

Тулгамдсан асуудал:

- 2008 оноос хойш эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө

оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж байгаа боловч салбарын бодлогоос

гадуурхи хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа жишээ нь: Эрүүл мэндийн

салбарын төлөвлөсөн төлөвлөгөөн дээр Улсын их хурлаас 2010 онд 8,8

тэрбум төгрөг, 2011 онд 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт

нэмэгдсэн

- Дээрхи нэмэгдсэн хөрөнгө оруулалт нь бэлэн болсон зураг төсөвгүй

төсөл хөтөлбөрүүд байдаг, цаг хугацааны хувьд төсвийн тодотголоор

голчлон нэмэгдсэн тул оны эцэст хэрэгжүүлэх боломжгүй болдог

- Хөрөнгө оруулалтаар батлагдсан зарим барилга байгууламжийн хувьд

барилга угсралтын ажлын явцад батлагдсан төсөвт өртгөөс 2009 онд 1,8

тэрбум, 2010 онд 2,1 тэрбум төгрөгөөр анхны төсөвт өртөг нэмэгдсэн

Page 60: Iltgeliin Niilber-last 5

- Улсын хэмжээнд зураг төсөл боловсруулдаг байгууллага хувийн хэвшилд

шилжсэнээр хэт жижгэрсэн эмэнэлгийн чиглэлэр бэлтгэгдсэн мэрэгжлийн

боловсон хүчний хангалт байхгүй, экспертизийн хяналт суларсан зэргээс

шалтгаалан барилгын зургийн чанар муудсан

- 10,0 гаруй тэрбум төгрөгөөс дээших төсөвт өртөг бүхий барилга

байгууламжийн зураг төслийг бие даан хийж гүйцэтгэх зургийн

байгууллага ховор байна

- Дээрхи шалтгаанаас хамааран хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг

хугацаанд нь ханган биелүүлэхгүй, батлагдсан хөрөнгө хүрэлцэхгүй,

хугацаа алдах гол шалтгаан болж байна

- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар төсвийн

хөрөнгө оруулалтын төлөвлөлт зөвхөн ТЕЗ-даар дамжин хэрэгждэг

- Тухайн орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт бодитой төлөвлөгддөггүй

- Орон нутагт зайлашгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл

орхигддог

- Орон нутагт огт шаардлагагүй хөрөнгө ороуулалт төлөвлөгддөг

- Орон нутгийн өмчид байдаг эрүүл мэндийн байгууллагуудын барилга

байгууламжийн урсгал болон их засварын хөрөнгийг яамнаас

шийдвэрлэдэг нь хэт төвлөрөл бий болгохоос гадна хөрөнгө эзэнгүйдэх

гол шалтгаан болж байгаа

- Орон нутгийн бие даасан үйл ажиллагаа муугаас шалтгаалан жил бүрийн

салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах ажил зөвхөн

яамд дээр хийгдэж байгаа

- Салбарын бодлого тодорхой бус байгаас шалтгаалан үр ашиггүй хөрөнгө

оруулалт хийгдэх

- Орон нутаг, засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэл

хийгдээгүйгээс шалтгаалан үр ашиг муутай хөрөнгө оруулалт хийглэж

байгаа

- Хөрөнгө оруулалтын төсөвийг зохиогдгүйгээс шалтгаалан салбарын

төсөвт тогтмол зардлын эзлэх хувь нэмэгдэж байгаа

Цаашид тавих зорилт:

- Төсвийн хөрөнгө оруулалтын талаархи хууль, эрх зүйн актуудыг

боловсронгуй болгох

- Салбарын /УХОХ/ хөтөлбөрийг боловсруулж мөрдөж ажиллах