Hadgalalt hamgaalalt

25
СУИС-ийн СБС-ийн сургууль Сэдэв: Тоон номын сангийн хадгалалт, хамгаалалт Шалгасан багш: ........................................./Т.Хайдав/ Бэлтгэсэн: ......................................./Б.Төрбаяр/

Transcript of Hadgalalt hamgaalalt

Page 1: Hadgalalt hamgaalalt

СУИС-ийн СБС-ийн сургууль

Сэдэв: Тоон номын сангийн хадгалалт, хамгаалалт

Шалгасан багш: ........................................./Т.Хайдав/

Бэлтгэсэн: ......................................./Б.Төрбаяр/

Улаанбаатар хот 2012 он

Page 2: Hadgalalt hamgaalalt

Оршил

Манай орны номын сангуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бид маш ихээр ярих дуртай эдгээр

бурууг номын санчид өөрсдөөсөө зайлуулан бусад гадны нөлөө лүү чихдэг нь нууц биш билээ.

Бид дэлхийн номын сангуудтай адилхан үйлчилгээ, мөн түүнчлэн барилга, байгууламж, тоног

төхөөрөмжийг хүсдэг гэхдээ өнөөдөр энэ амьдарч байгаа нийгэмдээ болон номын сангийнхаа нөөц

бололцоог ашиглан номын сангаа хөгжүүлэх маш олон арга ам байгаа боловч бид дөнгөж дороо байгаа

зүйлээ харахгү бүр хол байгаа зүйлийг харан аливаа зүйлийг томоос нь эхлэхийг хүсдэг, боддог болсон

байна. Энэ байдлаас гарахын тулд номын санч өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан дэлхийн номын

сангуудын жишигт хүрэх хэрэгтэй байна.

Тоон ном сан гэхээр зөвхөн номыг скайнердаж, фотошоп дээр засах ажил гэж бодож байгаа нь буруу

зүйл юм. Сиди, дивиди, микрофильм, микрофиш болон бусад зүйлсийн тусламжтайгаар сонсдог,

ярьдаг, үздэг ном бүтээдэг болсон байна.

Энэ мэдээллийн эрин зуунд бид тоон номын сан байгуулахад энэ байдал олшрон уг зүйлийг хадгалах,

хамгаалах тал дээр маш их ихээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Тиймээс энэхүү бие даалтаа

хийлээ.

Page 3: Hadgalalt hamgaalalt

Тоон номын сангийн тухай

Номын сангийн фонд нь тухайн номын сангийн зорилт чиглэлийн дагуу бүрдүүлсэн, уншигчдад

ашиглуулах зорилготой, системчилсэн, ном хэвлэлийн цуглуулга юм.

Энэ утгаараа дижитал баримт нь мэдээллийн нэгж юм. Дижитал баримт нь нэг файл, эсвэл файлууд

болон эрэмбэлсэн файлуудын бүрдэл.

Номын сан болон архивын материалуудыг машинаар унших хэлбэрт шилжүүлсэн, электрон форматаар

хадгалах, хэрэглэгчид электрон форматаар уншихад зориулагдсан нөөц юм. Номын сангийн электрон

нөөцөд ном, аудио видео файл, онлайнаар болон сидиром дээр хэвлэгдсэн лавлагааны ном зохиол,

номзүйн гарын авлагууд болон вэбэд суурилсан мэдээллүүд багтдаг.

Ямар хэлбэрт оруулах вэ?

Сидиром

-Электрон ном, ярьдаг ном, кино, концерт

Web хуудас

Ердийн текст

Электрон ном (Тусгай программ)

Тоон хэлбэрийн фонд үүсгэхийн тулд физик шинж чанар бүхий материалыг тоон хэлбэрт

шилжүүлэхээс гадна тоон хэлбэрйи мэдээлэл үүсгэж болно.

Тоон хэлбэрийн мэдэээллийг ашиглахдаа түүнийг унших, сонсох, засварлах боломжтой бүхий л

төхөөөрөмжийг хэрэглэдэг.

Page 4: Hadgalalt hamgaalalt

Дэлхийн Тоон Номын Сан (World Digital Library)

Дэлхийн тоон номын сан (WDL) -гаас МЭӨ 800-аас 2009 он хүртэлх хугацааны дэлхийн улс орнуудын

соёл болоод бүхий л төрлийн материалыг олон хэлээр, үнэ төлбөргүйгээр Интернет ашиглан тоон

зургын болон бусад форматаар татаж авах боломжтой бөгөөд доорхи хэд хэдэн төрлийн мэдээ

материалуудыг агуулжээ.

Мэдээ/Материалын төрлүүд:

Газрын зургууд

Фото зураг

Ном

Гар бичмэлүүд

Төрөл бүрийн хөдөлгөөнт зургууд

Дуу бичлэг

Дижитал номын сангийн гол зорилго:

Олон улсын соёлын талаарх ойлголтыг хөгжүүлэх

Интернетээр соёлын хэм хэмжээ төрлийг нэмэгдүүлэх

Хэрэглэгч, эрдэмтэн судлаачдыг мэдээллийн эх үүсвэрээр хангах

Улс орнуудын бусад дижитал үүсвэрүүдийг түншлэн хэмжээг нэмэгдүүлэх

Сэдвүүд.

Түүх газарзүй, Дэлхий судлал ба геологи, Газарзүй аялал жуулчлал, Геологи, усзүй цаг уур,

Ландшафтын архитектор, Түүхэн, Газарзүйн ба хүмүүсийн хандлага, Европ, Хойд Америк, Хойд

Африк, Дорно дахин, Ази, Латин Америк ба Кариб, Африк, Далайн орнууд, Номхон далайн түүх,

Атласууд, газрын зураг, диаграмм, Нийгмийн шинжлэх ухаан, Урлаг ба рекраци, Шашин, Технологи,

Нийгмийн группууд, Шинжлэх ухаан, Нийгмийн асуудлууд ба үйлчилгээ, Зан заншил, Ястан үндэстэн

Page 5: Hadgalalt hamgaalalt

ба ардын дуу хөгжим, Хөдөө аж ахуй, Бусад шашингууд, Архитектор, Хэл, Христийн сургаал, Улс

төрийн шинжлэх ухаан, Олон нийтийн засаг захиргаа ба зэвсэгт хүчин, Бусад хэл, Ургамал, Эмнэлэг

эрүүл мэнд, Ландшафт газар төлөвлөлт, Дүрслэх урлаг, Фото зураг компьютерийн урлаг, Спорт,

Тоглоом, Шашны сургаал, Энэтхэгийн шашнууд, Ислам,Бабизм, Олон улсын харилцаа, Засаг

захиргааны ерөнхий бодлого, Нийгмийн хангамжийн асуудлууд, үйлчилгээ, Бусад нийгмийн

асуудлууд үйлчилгээ гээд олон зүйл байгаа юм байна.

ДТНСангийн (WDL) энэхүү сайтаас дэлхийн соёлийн үнэ цэнэ хийгээд төрөл бүрийн чиглэлээр судлах

боломжийг олгож байна.Эдгээр соёлын үнэ цэнтэй зүйлүүд болох гар бичмэл, газрын зураг, ховор ном,

хөгжмийн аялгуу, бичлэгүүд, фото зураг, архитекторын бүтээл зэргийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах

боломжийг олгожээ.

Дэлхийн тоон номын сангийн материалуудыг хэд хэдэн төрлийн хэлээр нээлттэй хайлтаар төрөл,

сэдэв, цаг, тухайн газрынх нь байдлаар хялбархан авч болох юм.Гол онцлог нь газарзүйн бүх л бүлгүүд

болон он цагийн хүснэгт, сайн чанарын зургийг харж болдгоороо онцлогтой.

Удирдах хэрэгслүүдийг Араб, Хятад, Англи, Франц, Португаль, Орос, Испани хэлээр ашиглаж болно.

Мөн өөр олон төрлийн хэлээр орчин үеийн ном, гар бичмэл, газрын зураг, фото зураг, болон бусад

материалуудыг гаргахаас гадна өөрсдийн нь эх хэлээр тавигдаж болох юм байна.

Дэлхийн тоон номын сан д олон улс орны судалгааны хүрээлэнгүүд, Конгрессийн болон Английн

номын сангийн баг оролцсон бөгөөд ЮНЕСКО болон олон тооны компани, сангууд санхүү болоод

бусад төрлийн зүйлсээр хангаж байгаа ажээ.

Дэлхийд тоон номын санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Тухайлбал: Англи хэлтэй хүн бүр

номын сангийн хаягаар ороод өөрийн хүссэн номын унших боломжийг олгосон байна.

Page 6: Hadgalalt hamgaalalt

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү зөвлөмж нь номын сангийн үйлчилгээг автоматжуулах, номын сангийн програм хангамжийг

сонгох, ашиглах, номын сангийн дотоод болон интернетийн сүлжээг байгуулах, номын санчдын

ажлын байрыг компьютержүүлэхэд баримтлах баримт бичиг болно.

1. Номын сангийн үйлчилгээний програм хангамжийг сонгож, ашиглах

1.1. Програм хангамжид тавигдах шаардлага

1.1.1. Програм хангамжийн сонголтыг хийхдээ олон улсын шаардлага, стандарт, номын сангийн

үйлчилгээний  онцлогт нийцэж, номын сангийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээнд

нийцсэн модулиудтай эсэх;

1.1.2.Програмыг ашиглахад жил тутам үйлчилгээний зардал гарах эсэх, ашиглах явцад илрэх алдааг

хэрхэн засварлах, програмыг хэрхэн шинэчлэн сайжруулахыг судлах;

1.1.3. Програмын модулиудад номын санч бүр өөрийн нэр, нууцүгээр, уншигчид зөвхөн ном хайлтын

модульд чөлөөтэй ханддаг байхаар тохируулах боломжтой эсэх;

1.1.4. Каталогийн карт, формуляр хэвлэх, тооллого хийж дүн мэдээг хэвлэх, уншигч, номын

жагсаалтыг төрөл бүрээр гаргах, үйлчилгээний тоон мэдээг шаардлагын дагуу гаргах

боломжтой байх;

1.1.5. Тоон мэдээллийг оруулах боломж (Full text, e-book гэх мэт.)

1.1.6. Номын сангийн бусад програм хангамжтай холбогдох боломж (Хамгаалалт, хувилж олшруулах

гэх мэт.)

1.1.7. Дуу, дүрстэй ажиллах чадвартай байх;

1.2. Програм хангамж ашиглах чиглэлээр:

1.2.1. Электрон каталогт шинэ, сүүлийн үеийн, уншлаганд их эрэлт хэрэгцээтэй номуудаас эхлэн

оруулах нь зүйтэй

1.2.2. Электрон каталогт ном оруулах 1 ажилтан нь ажлын 8 цагт хориос доошгүй нэр төрлийн номыг

бүх хувь ширхэгийн хамт бүртгэх;

1.2.3. Бүртгэх үедээ О үсэг ба 0 тоо, 3 /гурав/ тоо ба 3 /зэ/ үсэг, Монгол А /а/ үсэг, Английн А /эй/ үсэг

гэх мэт харагдах байдлаараа ижил боловч, компьютерт ялгаатайгаар тооцогддог үсэг, бусад

тэмдэгтүүдийг хооронд нь хольж бичихгүй байх;

1.2.4. Үг үсгийн алдаа гаргахгүй байх нь электрон каталогоор номыг хайж олоход чухал ач

холбогдолтой.

1.2.5. Номын нэрэнд орсон ром тоог дэс тоогоор бичиж хэвших;

1.2.6. Хайлтыг амжилттай сайн байлгахын тулд номын агуулгыг оновчтой илэрхийлэх түлхүүр үг,

сэдэв зүйл, гарчгийг зөв мэргэжлийн онцлогийг харуулан сонгон авч, электрон

Page 7: Hadgalalt hamgaalalt

каталогт бүртгэх;

1.2.7. Уншигчаар цээж зураг авчруулах, уншигчийн үнэмлэхээ гээсэн тохиолдолд нь дахин мөнгө

төлүүлж олгодог зэрэг мэдээллийн технологи нэвтрээгүй байх үеийн ойлголтуудыг бүрэн халж,

дэвшилтэт байдлыг байнга эрэлхийлж, судлаж, үйлчилгээндээ нэвтрүүлэх;

1.2.8. Онлайн лавлагаа, санал асуулга, электрон картын сан буюу лавлагааны индекс, электрон номын

сан зэрэг нь тус бүрдээ зориулалтын програм хангамжаар хийгдэх тул Joomla, Drupal гэх мэт вэбд

суурилсан агуулгын удирдлагын систем /content management system/, Greenstone, Dspace

гэх мэт тоон номын сангийн програмуудыг судлаж, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх

2. Номын санчдын ажлын байрыг компьютержуулах чиглэлээр:

2.1. Техник хангамж

2.1.1. Номын санчдын өдөр тутмын үйлчилгээнд ашиглах компьютер нь Pentium 4 2.0GHz –аас

багагүй үзүүлэлттэй процессор, 512 MB-аас багагүй хэмжээтэй шуурхай санах ой, дотоод сүлжээний

карттай байх шаардлагатай.

2.1.2. Үйлчилгээний програм хангамжийг дагалдаж, ажлын байр бүрт дээрх үзүүлэлт бүхий компьютер

байрлахын зэрэгцээ дохиолол хамгаалалтын Соронзон /magnetic/, Радио долгионон /RF – radio

frequency/ технологийн алиныг нь хослуулан ашиглахаас хамаарч нэмэлт тоног төхөөрөмжүүд

шаардагдана. Тухайлбал:

- Ном бүрт байрлуулах мэдрэгч элементүүд

- Уншигч өөрөө өөртөө үйлчлэх ажлын компьютерууд

- Лавлагаа, электрон каталогийн компьютерууд

- Электрон мэдээллийн сангууд уруу хандах эрх бүхий

уншигчийн компьютерууд

- Скайннер, фото аппарат, Вэб камер, Микрофон бүхий

чихэвч

- Принтер (local, эсвэл сүлжээний)

- Сервер компьютер ашиглаж байгаа бол орчин үеийн

шаардлагад нийцсэн байх.

2.2. Программ хангамж

2.2.1. Номын санчдын компьютерт UBUNTU 9.0, Windows XP үйлдлийн систем, Open Office, MS

Office програмуудыг сонгож суулгах, интернэтийн хөтөч Mozilla програмыг суулгаж, PDF файлыг үзэх

Adobe Reader програм, мессенжерийн Pidgin програм, вирус болон файл алдагдахаас сэргийлж

Deepfreeze, Free Opensource програмуудыг төлбөргүйгээр интернэтээс татан авч суулгасан байх;

Page 8: Hadgalalt hamgaalalt

2.2.2. Номын сангийн үйлчилгээнд ашиглагдах програм хангамжийг бүрэн суулгаж, принтер, цаас гэх

мэт бүхий л тохиргоонуудыг хийж, Deepfreeze програмаар түгжиж хамгаалах нь компьютерийн

програмын эвдрэлийг багасгах, вирусдэхээс  сэргийлэх ач холбогдолтой.

2.2.3.Windows XP болон түүнээс хойшхи үйлдлийн   системүүд нь монгол үсгийг агуулсан байгаа тул

зөвхөн монгол үсгийг нэмж тохируулж, Ариал фонтоороо монголоор бичих нь UNICODE стандартыг

хэрэгжүүлсэн зөв алхам юм. ЮНИКОД стандарт бий болсноор MonKey, Parawin гэх мэт ариалмон

фонтыг ашиглан монголоор бичих нь стандарт биш болсон.

2.2.4. Зураг, аудио, видео файл засварлах програм суусан байх;

2.2.5. Номын санчдад зориулсан компьютер болон номын

сангийн програм хангамжийг ашиглах гарын авлагаар

хангах, дотоод сүлжээгээр ашиглах зааварчилгааг өгөх;

2.2.6. Дотоод сүлжээний сервер компьютерийг тусгай серверийн өрөөнд байрлуулж, ажиллуулах.

Номын сангийн дотоод зохион байгуулалт, электрон үйлчилгээний онцлогуудаас хамаарч хэд хэдэн

сервертэй байж болно. Иймд сервер компьютеруудад Windows Server 2003, Ubuntu, FreeBSD гэх мэт

үйлдлийн системүүдийн онцлогыг харгалзан сонголт хийж, суулгах;

3. Номын сангийн дотоод сүлжээг байгуулах чиглэлээр:

3.1. Дотоод сүлжээний кабелийг хэт урт татах, далдлагч хамгаалагчгүй  байлгах нь мэдээллийн

алдагдал, сүлжээний 24 цагийн хэвийн ажиллагааг алдагдуулах тул оновчтой байрлалаар татаж, зөв

зохион байгуулах

3.2. Компьютеруудын сүлжээний карт, сүлжээний свитч төхөөрөмжийн зохицол, хурдыг

алдагдуулахгүй байх нөхцлийг хангах;

3.3. Кабель бүрийг татахын өмнө шалгагч төхөөрөмжөөр шалгах;

3.4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд номын санчдад нууц үгээ бусдад дамжуулахгүй

байх, компьютерийг бусдад хэрэглүүлэхгүй байх ёстойг анхааруулж, хор уршиг, үүрэг хариуцлагыг

сануулах;

4. Ажлын байрны тодорхойлолтод компьютер, мэдээллийн технологийг ашиглаж хийх ажил,

үйлчилгээнүүдийг тодорхойлж өгнө.

5. Интернэтэд өндөр хурдаар /1MB-аас дээш/ сүлжээгээр холбогдсон байх;

5.1. Нийтийн номын сан нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй хүрэх орчин нөхцөл нь болж байх ёстой тул

доод хязгаар нь хэрэглэгчдэд зориулсан гурван компьютертэй байж интернэт үйлчилгээг

төлбөргүйгээр зохион байгуулах;

5.2. Интернэтийн богино, тодорхой зорилгот сургалтуудыг хэрэглэгчдийн нас, сэтгэхүйн онцлогт

тохируулан төлбөргүй эсвэл маш бага хэмжээний төлбөртэйгээр явуулах;

Page 9: Hadgalalt hamgaalalt

5.3. Вэб хуудас, имэйл хаягтай болоход юуны өмнө интернэт дэх төлбөргүй боломжуудыг ашиглах,

улмаар бусад номын сангуудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглаж хамгийн бага боломжит

зардлыг гаргах;

5.4. Интернэтийг ашигласнаар тулгаран гарч ирэх вирус, spam имэйл, spy програмууд, төрөл бүрийн

plug-in, temp файлуудаас компьютерээ хамгаалах мэдлэгтэй байх нь номын сангийн дотоод сүлжээ

улмаар үйлчилгээний програм хангамжийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад

номын санч бүр үүрэг, хариуцлага хүлээнэ.

Ýíý çºâëºìæ ãàðñíààð ìàíàé îðíû íîìûí ñàíãóóäàä òîîí íîìûí ñàí áàéãóóëàõ íººö áîëîëöîî á¿ðäýõ áîëîìæ á¿ðäýæ áàéíà

ãýæ áîëíî.

Соёлын боловсролын сургуулийн хэрэгжүүлж буй тоон номын сангийн тухай

Сургуулийн дотоод сүлжээг ашиглан электрон ном бий болгож буй жишээ. 192.168.0.94

№ Номын нэр

Уншигдсан байдал  

2012.04.0

4

2012.04.0

5  

1 Монголоо тээсэн он жилүүд 10 14 4

2 Өгөгдөлийн сан удирдах систем 18 22 4

3 Номын заяатай хүн 4 5 1

4 Ном хэрхэн унших вэ 4 5 1

5 Монгол өрнө бас дорно биш 4 5 1

6 Ерөнхий ном зүйн онолын үндэс 6 6 0

7 Номын сан ном зүйн ангилалын хөгжил 4 8 4

8 Монголын номын сан, ном зүй 5 5 0

9 Монгол ном зүйн уламжлал 2 2 0

1

0 Ном зүйн ангилалын хөгжил 5 5 0

1

1 Орчин үеийн номын сан 6 9 3

1

2 Номын сангийн каталог 6 9 3

1

3 Компьютерийн интернэт сүлжээний толь 4 5 1

Page 10: Hadgalalt hamgaalalt

1

4 computer times6 3 3 0

1

5 Mr Car 2 2 0

1

6 computer times5 1 1 0

1

7 computer times4 2 2 0

1

8 computer times3 2 2 0

1

9 computer times2 2 2 0

2

0 computer times 1 2 1

2

1

Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон

системд оруулан хадаглах хөтөлбөр 1 2 1

2

2 Компьютер засвар 3 4 1

2

3 Компьютер гэж юу вэ 6 6 0

2

4 Хэрэглэгчийн хөтөч 15 18 3

2

5 Интернэт хэрэглээ 3 3 0

2

6 хэрэглээний программын дасгалууд 3 3 0

2

7 Гоо зүй 1 1 0

2

8 Гоо зүй 2 2 0

2 Филисофи 2 5 3

Page 11: Hadgalalt hamgaalalt

9

3

0 Итгэл зүйн ухаан-итгэлгүй нийгэм 0 2 2

3

1 Ээждээ захидал бичээрэй 3 4 1

3

2 Амжилтанд хүрэн нууц2 2 3 1

3

3 Амжилтанд хүрэн нууц1 1 4 3

3

4 Сэтгэл судлалын хөгжлийн түүх 1 3 2

3

5 Хүүхдийг судлах арга зүй 0 2 2

3

6 Удирдлагын сэтгэл зүйн үндэс 1 1 0

3

7

Соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн

лавлах 4 4 0

3

8 Соёлын бодлого 1 3 2

3

9 Соёлын маркетинг 4 4 0

4

0 Зээлийн судалгааны практик арга зүй 1 1 0

4

1 Микро эдийн засгийн ухаан 1 1 0

4

2 Сургалтын арга зүйн шинэчлэл 1 1 0

4

3 Монголын соёл 0 0 0

4

4 Монгол үндэстний биет бус соёлын өв 0 0 0

Page 12: Hadgalalt hamgaalalt

4

5

4 ойрад ба ойрадын холбоонд багтах үндэстэн

ястнууды... 1 1 0

4

6 Анхан шатны япон хэл 2 2 0

4

7 Сонины дизайн 2 2 0

4

8 Дэлхийн урлагын түүх 3 3 0

4

9 19-р зууны урлаг 1 1 0

5

0 Мэргэжлийн зураг засвар 15 16 1

5

1

Хэнгэргийн соёлын төрөл зүйл тэдгээрийн

харилцан нөлөөлөл 4 4 0

5

2 Хөгжим 2 2 2 0

5

3

Монгол ардын хөгжим эхлэн суралцагчдын

гарын авлага 3 3 0

5

4 хөгжмийн цагаан толгой 1 1 0

5

5

Ардын уламжлалт арга барилаар дуулж

хөгжимдөх нь 3 3 0

5

6 Ятга хөгжмийн сурах бичиг 2 3 1

5

7 Хорьдугаар зууны гайхамшигт хөгжимчид 2 4 2

5

8 Удирдаачийн ур зүйн үндэс 2 3 1

5

9 Төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн цоморлиг 3 3 0

6 Төгөлдөр хуурт зориулсан аязын хураангуй 2 2 0

Page 13: Hadgalalt hamgaalalt

0

6

1 Олон ухаан 2 2 0

6

2 Монгол хөгжмийн түүхээс 2 3 1

6

3 Тайз дэлгэцийн урлаг 1 1 0

6

4 Монгол хөгжмийн 12 хөрөг 2 2 0

6

5 Монгол бүжгийн дэг зохиомж 1 1 0

6

6 дүрийн цомог 1 1 0

6

7 Уран илтгэх зүй 7 9 2

6

8 Уран зохиол10 4 4 0

6

9 Зуун жилийн ганцаардал 2 2 0

7

0 далайн хөвөөн алаг хав толгой 5 6 1

7

1 Дэлхийн төв үрүү аялсан нь 2 2 0

7

2 Америкийн эмгэнэлт явдал2 0 0 0

7

3 Америкийн эмгэнэлт явдал1 1 1 0

7

4 Тунгалаг тамир 4 4 0

7

5 Цахилж яваа гөрөөс 2 2 0

Page 14: Hadgalalt hamgaalalt

7

6 ЗААН ЗАЛУУДАЙ 2 2 0

7

7 Шилмэл өгүүллэгүүд 5 5 0

7

8 Сургамжит өгүүллэг 2 2 0

7

9 Их тээлийн даваа 0 0 0

8

0 Нутгийн цэнхэр аялгуу 1 1 0

8

1 920-929-Намтар, гарвал зүй, ялгах тэмдэгүүд 1 4 3

8

2 Албан хэргийн соёл 5 7 2

8

3 Охидын зуун захидлын хариу 1 4 3

    251  

6

1

Сургуулийн дотоод сүлжээ ашиглан электрон хэлбэрийн ном хэвлэл уншдаг болохлоор гадуур унших

боломжгүй байна. Тиймээс эхний ээлжинд сүлжээ орсон хаанаас ч гэсэн унших боломжтой болгох

хэрэгтэй гэхдээ ингэхдээ заавал нэвтэрч орсон тус сургуулийн оюутан залуус ордог байх хэрэгтэйгээр

бүтээх хэрэгтэй байна.

Мөн түүнчлэн тус сургуулийн номын санд сиди нь дээр буулгасан электрон хэлбэрийн ном бий болсон

байгаа. Эдгээрийг төрөл ангиар ялган байрлуулсан байна.

Давуу тал (уламжлалт буюу ном хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг номын сантай харьцуулсан болно.)

Бага зайд их мэдээлэл байрлуулах боломжтой

Хадгалалт хамгаалтын горим шаардахгүй

Галын аюул үүсэхэд зөөж тээвэрлэх

Page 15: Hadgalalt hamgaalalt

Номын санчийн ачаалыг багасна.

Мэдээлэл урагдаж гэмтэх асуудал үүсэхгүй

Хаанаас, хүссэн газраасаа унших боломжтой

Байр танхим бага эзлэнэ

Уншигчдын болон номын санчдын тав тухтай байдлыг хангана

Орчин үеийн номын сангийн үйлчилгээнд дөхөж очно гэх мэт.

Сул тал

Гадны нөлөөнд өртөнө.

Цог цахилгаан, интернэт сүлжээ, компьютер, скайнер гэх мэт зүйлийг заавал шаардана.

Номын санчаас мэдлэг чадвар шаардана.

Хүний нүдний хараанд муугаар нөлөөлнө.

Монгол орны хувьд төдийлэн сайн хөгжөөгүй.

Зохиогчийн эрхийн асуудал маш хурцадмал зэргийг дурьдаж болно.

Дэвшүүлж буй санаанууд:

Манай оронд тоон номын сан байгуулах нөөц бололцоо боломж байна гэж үзэж байна. Тоон номын

сангийн хадгалалт хамгаалалтын талаар ярихын өмнө тоон номын сангаа хөгжүүлэх тал дээр анхаарах

нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Манай орны номын сангуудын хувьд тоон номын санг байгуулах энэ талаар үйлчилгээ үзүлэхдэд

хамгийн ихээр тулгамдаж буй асуудлын нэг боло интернэт гэдэг зүйл бий болсоноор зохиогчийн

эрхийн ямар ч зөвшөөрөлгүй чанарын шаардлага хангаагүй электрон хэлбэрий ном болон бусад

зүйлийг дэлгэн тавьсан байдаг.

Page 16: Hadgalalt hamgaalalt

Энийг ньь ххүн болгон унших боломжтой болсоор байна. Тиймээс энд хяналт тавьж энэ зөрчил гарсан

тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй гэж бодож байна.

Ийм учраас тоон номын санг номын сангууд байгуулахдаа тухайн номын зохиогчоос, зохиогчийн

эрхийн зөвшөөрлийг авч дараа нь тусгай програмууд, тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар

интернэтээр дамжуулан олон нийтэд түгээдэг. Энэ нь тодорхой хэмжээний төлбөр хураамжтай болгох

нь зүйтэй.

Мөн дан ганц ингээд зогсохгүй хөдөө орон нутгийн номын сангууд хөрөнгө мөнгөний бололцоо

муугаас фондын бүрдүүлэлт тийм сайн хийж чаддаггүй. Тийм учраас тухайн номын сантай үйлчилгэээ

нэгтэй номын сангууд хамтран тоон номын сан байгуулах нь чухал байна.

̺í òîîí íîìûí ñàí áàéãóóëàõ òóëä íîìûí ñàí÷èä ººðñäèéíõºº ºìíº çîðèëãî, çîðèëòîíäîî õ¿ðýõèéí òóëä ìàø èõ

õºäºëìºðëºõ õýðýãòýé áàéíà. Òýãýýä õàäãàëàëò õàìãààëàëòàíä õàìààðàõ õýðýãòýé.

Мөн тоон номын сан байгуулахын тул номын санчид өөрсдийнхөө өмнө зорилго, зорилтондоо

хүрэхийн тул маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгээд хадгалалт хамгаалалтанд бас анхаарлаа

хандуулах нь зүйтэй.

Хадгалалт хамгаалтыг шийдвэрлэхийн тулд компьютер, интернэтийн сүлжээ ашиглан байрлуулахаас

гадна, бусад зүйлс дээрх хийсэн электрон ном, хэвлэл бусад материалуудаа үсэг дарааллар

байрлуулахын зэрэгцээ төрөл ангиар нь ялгах нь зүйтэй. Мөн үйлчлүүлэгчид хууль бусаар хуулж

хэвлэж олшруулахаас сэргийлэн тусгай программ ашиглан эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

Монгол оронд тоон номын санг байгуулах арга замаас нэгийг дурьдвал:

Хараагүй хүмүүст зориулсан DAISY ярьдаг номын үйлчилгээ Манай номын сан нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2010 оны 5-р сараас

эхлэн 1 жилийн хугацаатай "DAISY Ярьдаг номын төвийг байгуулах нь" төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн тайлангууд:

- Монголын DAISY Мэдээ

- явцын зурган тайлан

- явцын үгэн тайлан

DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах

Төслийн Танилцуулга

Төслийн нэр: DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах

Page 17: Hadgalalt hamgaalalt

Хэрэгжүүлэгч байгууллага:

 “Д. Нацагдоржын Нэрэмжит Улаанбаатар Хотын Төв Номын Сан”

Хэрэгцээ шаардлага

Өнөөгийн байдлаар Монгол улсад хотын төв номын сангийн дэргэдэх хараагүй иргэдийн уншлагийн

танхимаар дамжуулж номын сангийн үйлчилгээг хараагүй хүмүүст хүргэж байна. Ингэхдээ CD-н дээр

бичигдсэн энгийн ярьдаг номыг хуурцаган дээр бичсэн ярьдаг ном болон брайл буюу хараагүй хүний

тэмтрэх бичгээр хэвлэсэн ном зэргээр үйлчилж байгаа боловч жирийн уншигч нартай ижил төвшинд

мэдээллийг хүлээн авах боломжгүй бөгөөд ном уншиж мэдээлэл авахдаа удаан, хоцрогдолтой,

хязгаардмал байна.

Тухайлбал:

Одоо байгаа ярьдаг ном бол энгийн CD-н дээр mp3 хэлбэрээр бичгдсэн бөгөөд энэ нь номыг хэсэг

хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар хэрэгтэй хэсгээр тэмдэглэх зэргээр унших боломжгүй

бөгөөд зөвхөн энгийн дуу сонсож байгаатай адилхан ярьдаг номноос мэдээллээ олж авч байна.

Энэ байдлыг олж харан Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангаас  DAISY

стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх замаар нэг талаас номын санд шинэлэг үйлчилгээ нээх, нөгөө

талаас мэдээллийн технологийн хэрэглэгээгээр дамжуулан хараагүй хүмүүсийн амьдралыг сайжруулах

зорилго бүхий  “DAISY тоон номын төвийг байгуулах” төслийг бичиж Билл болон Меланда Гейтсийн

сангаас санхүүжүүлэн eIFL.net олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх  “Нийтийн номын сангийн

шинэчлэл” төслийн уралдаанд  оролцсон нь шалгарсан байна. Энэ төслийн уралдаанд 49 орны 324

төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан ба эдгээр төслүүд  2010 оны 05-р сарын 1-с 2011 оны 04 сарын

30 хүртэл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм.

Төслийн зорилго

Хараагүй хүмүүст аливаа хэвлэл мэдээллийн эрх сурвалжийг хэвлэмэл байдалаас DAISY стандартаар

тоон хэлбэрт хөрвүүлэн мэдээлэл хүлээн авах боломжтой болгох явдал юм .

DAISY гэж юу вэ?

D-гэдэг нь Digital

A-гэдэг нь Accessible

I-гэдэг нь Information

SY-гэдэг нь System гэсэн үг ба үүнийг орчуулбал: Мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авах систем

гэсэн үг юм.

DAISY ном гэдэг нь Тоон ярьдаг ном гэсэн үг бөгөөд онцлог давуу тал нь хэвлэмэл номтой адилхан

Page 18: Hadgalalt hamgaalalt

байх ба энэ нь хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар уншигдах боломжтой юм.

Тоон номноос харах, сонсох замаар текст буюу бичгийн, ярьдаг буюу аудио хэлбэрээр нэгэн зэрэг

мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

DAISY стандарт гэж юу вэ?

DAISY - стандарт нь дэлхий дахинд танигдсан техникийн стандарт бөгөөд хэвэлмэл ном бусад

материалыг шууд унших боломжгүй хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд, мэдээллийг тоон хэлбэрээр

хүлээн авахад зориулагдсан стандарт юм.

Төслийн зорилт

Энэ төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэнэ.

1.    DAISY-стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх.

2.    Хараагүй иргэдэд зориулсан Ярьдаг номын төвийг тоон номын төв болгон өөрчлөн байгуулах.

3.    Тоон номын төвийг DAISY ном уншигч  төхөөрөмж, DAISY ном бичигч  төхөөрөмжөөр тус тус

хангах.

4.    DAISY ярьдаг ном бичих бичлэгийн studio байгуулах.

5.    Тоон номын төвөөс Улаанбаатар хот болон 21 аймгийн харааны бэрхшээлтэй уншигч 

үйлчлүүлэгчдэд  DAISY стандартаар бичигдсэн ярьдаг номын үйлчилгээг хүргэх зэрэг болно.

Төслийн үр дүн ач холбогдол

DAISY тоон номын төв байгуулах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.

Тухайлбал:

1.     Монгол улсын хэмжээнд DAISY стандартаар ярьдаг номыг бичдэг DAISY studio байгуулах.

2.     Тус төвөөр үйлчүүлэгч нарт DAISY ном уншигч төхөөрөмж, DAISY хэлбэрээр ном бичигч

төхөөрөмжөөр тус тус үйлчилэх боломжтой болгох.

3.     Номын сангийн үйлчилгээнд дэлхийн стандартад нийцсэн DAISY ярьдаг номын фонд бий

болгох.

4.     DAISY номын сангийн үйлчилгээг хараагүй иргэдэд хүргэсэнээр хэвлэмэл ном болон бусад

мэдээлийн эх сурвалжийг тоон хэлбэрээр хүлээн авах жирийн хүмүүстэй адил төвшинд мэдээлэл олж

авах улмаар олж авсан мэдээллээ амьдрал ахуйдаа хэрэглэх, амьдралаа сайжруулах зэрэг ач

холбогдолтой юм.     

Иймээс  ямар ном зохиол, гарын авлага материалыг DAISY болгуулж унших сонирхолтой байгаа

Page 19: Hadgalalt hamgaalalt

хүсэлт, хамтран ажиллах бүхий саналуудыг дараах хаягаар хүлээн авна.  Иймээс тоон номын сан

байгуулах арга зам төсөл гэж үзэж болно.

Дүгнэлт

Манай орны номын сангуудад тулгамдаж буй асуудлууд маш байгаа билээ. Тухайлбал: Тоон номын

санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна.

Тоон номын сангийн хадгалалт хамгаалалтын тухай ярихын өмнө эхлээд манай улсын номын сангууд

тоон номын санг хэрхэн хөгжүүлэх вэ? Гэдэг тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй байна.

Өнөөдөр манай орны хувьд уламжлалт номын үйлчилгээ бий болоод удаагүй байгаа ч гэсэн дэлхийн

нийтийн жишгийн дагуу болон уншигчид номоор сангаар үйлчлүүлэх нь багасаж байгаа зэргээс

болоод тоон номын сан байгуулах нь хэрэгтэй байна.

Тоон номын сан байгуулахад номын сангууд болон номын санчид хоорондоо хамтран тоон номын сан

байгуулах хэрэгтэй байна. Мөн тоон номын сан байгуулахдаа зохиогчийн эрхийн асуудал болон

интернэтийн сүлжээг ашиглан хамаа замбараагүй электрон ном байгуулж байгаа хүмүүстэй тэмцэх нь

зүйтэй.

Ингэж тэмцэхийн тулд номын сангийн тухай хууль дүрмээ нарийн байгуулж энэ талаар хуулиндаа

тусгах нь зүйтэй байна.

Тоон сан байгуулахад уламжлалт номын сангаас маш их ялгаатай хадгалалт хамгаалтын тал дээр

хүндрэл их гараад байхгүй гэж үзэж байна. Тоон номын санг байгуулахдаа зохиогчийн эрх, вирус,

болон галын аюул зэргээс сэрэмжилэх нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн номын фондын өрөө танхмын зай бага эзэлдэг. Номын санчийн ачааллыг багасгадаг

зэрэг олон давуу талуудтай.