Fr chapter 4 racb 24 nov 2013

1
Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан 2013 оны 11 дүгээр сар Хуудас 56 4 ӨВӨРМӨЦ ОНЦЛОГ Энэ бүлэгт хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн өвөрмөц онцлог шинжүүдийг тайлбарлана. Эдгээрээс 2 шинжийг тайлбарласан байгаа юм. 4.1 Гэр хороололын хөгжлийг дэмжих институци зохион байгуулалт Нэг онцлог нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхэнд Нийслэлийн өмчит бөгөөд төсөл хэрэгжүүлэх тусгай үүрэг бүхий Дэд төвийг дахин төлөвлөх Газар (ДТДТГ)-ыг байгуулах бөгөөд түүнийг явцын дунд Гэр хорооллыг дахин төлөвлөх Газар (ГХДТГ) болгон өргөтгөх асуудал юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гэр хорооллын хөгжлийг дэмжих зохион байгуулалтын оновчтой бүтэц болон чадавхийг шат дараалан бий болгох болно. Бусад ердийн төслийн хэрэгжилтийн зохион байгуулалтаас ялгаатай нь хөтөлбөрийн явцад шинэ институци бүтцийг байгуулж бэхжүүлэх болон одоо байгаа институци бүтцийг “шинэчилж” үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох ажил хийгдэнэ. Төслийн Менежментийн Алба (ТМА) нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үүргийг бүрэн хариуцахаас гадна Гэр хорооллын дахин төлөвлөлт болон олон нийтийн оролцоог хангахад чиглэгдсэн шинэ үйл явц болон бүтцийг институци бүтцэнд оруулах ажлыг түлхүү гүйцэтгэх болно.Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад, магадгүй 2 ба 3-р төслийн хэрэгжилтийн үед Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ)-ийн Гэр хорооллыг орон сууцжуулах Төсөл нэлээн бэхжсэн байх ба Дэд төвийг дахин төлөвлөх Газар (ДТДТГ)-тай нэгдэж хотын хэмжээний дэд төвийг дахин төлөвлөх Хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг бүхий Гэр хорооллыг дахин төлөвлөх Газар (ГХДТГ) гэсэн нэг байгууллага болж нэгтгэгдэнэ. ГХДТГ нь ДТДТГ-ын гүйцэтгэж байсан Хөтөлбөрийн хэрэгжилтийг тусгайлан хариуцах үүргийг хадгална. 4.2 Дэд төвийн хүн амын нягтаршил Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн үндсэн зорилго нь үндсэн дэд бүтцүүдийг сайжруулах ажилд хөрөнгө оруулах, сонгосон гэр хорооллуудад бүтээн байгуулалтыг хийх замаар гэр хорооллыг дахин төлөвлөх үйл явцыг түргэтгэх явдал юм. Энэ хүрээнд дэд төвүүдэд хүн амын суурьшлыг нягтруулах замаар төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Иргэд оршин суугчид болон хувийн хэвшлийн оролцоотойгоор суурьшлыг нягтруулах ажлыг дэмжихийг зорьж байна. Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд дахин төлөвлөлтийг хөхүүлэн дэмжих анхан шатны 3 шийдлээр -төлбөр төлж дэд бүтцэд холбогдох, шууд солилцоо хийх, хөршүүд газраа хувь нийлүүлэн ашиглах гэсэн төрлүүдийг боловсруулаад байна. Бүсчлэлийн шаардлага, хувийн хэвшлийн сонирхол, дэд бүтцийн бүтээн байгуулалтын цэгүүдэд ойр байгаа байдал болон иргэд оршин суугчдын төсөлд хамрагдах эрмэлзлэл зэргээс хамаарч эдгээр 3 шийдлийг бүгдийг нь дэд төв тус бүрд ашиглана.1-р төслийг хэрэгжүүлж хүн амын суурьшлыг төвлөрүүлэх үйл явц нь цаашид үргэлжлэн хэрэгжих төслүүдээр бусад дэд төвүүдэд хийх дахин төлөвлөлтийн ажилд загвар болох юм. Эдгээр шинэлэг хандлагууд буюу Улаанбаатар хотын захиргаа, иргэд оршин суугчид болон хувийн хэвшлийн оролцоог хангаж байгаа байдал нь Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн өвөрмөц онцлог тал юм.

Transcript of Fr chapter 4 racb 24 nov 2013

Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан

2013 оны 11 дүгээр сар Хуудас 56

4 ӨВӨРМӨЦ ОНЦЛОГ

Энэ бүлэгт хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн өвөрмөц онцлог шинжүүдийг тайлбарлана. Эдгээрээс 2 шинжийг тайлбарласан байгаа юм. 4.1 Гэр хороололын хөгжлийг дэмжих институци зохион

байгуулалт Нэг онцлог нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхэнд Нийслэлийн өмчит бөгөөд төсөл хэрэгжүүлэх тусгай үүрэг бүхий Дэд төвийг дахин төлөвлөх Газар (ДТДТГ)-ыг байгуулах бөгөөд түүнийг явцын дунд Гэр хорооллыг дахин төлөвлөх Газар (ГХДТГ) болгон өргөтгөх асуудал юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гэр хорооллын хөгжлийг дэмжих зохион байгуулалтын оновчтой бүтэц болон чадавхийг шат дараалан бий болгох болно. Бусад ердийн төслийн хэрэгжилтийн зохион байгуулалтаас ялгаатай нь хөтөлбөрийн явцад шинэ институци бүтцийг байгуулж бэхжүүлэх болон одоо байгаа институци бүтцийг “шинэчилж” үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох ажил хийгдэнэ. Төслийн Менежментийн Алба (ТМА) нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үүргийг бүрэн хариуцахаас гадна Гэр хорооллын дахин төлөвлөлт болон олон нийтийн оролцоог хангахад чиглэгдсэн шинэ үйл явц болон бүтцийг институци бүтцэнд оруулах ажлыг түлхүү гүйцэтгэх болно.Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад, магадгүй 2 ба 3-р төслийн хэрэгжилтийн үед Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ)-ийн Гэр хорооллыг орон сууцжуулах Төсөл нэлээн бэхжсэн байх ба Дэд төвийг дахин төлөвлөх Газар (ДТДТГ)-тай нэгдэж хотын хэмжээний дэд төвийг дахин төлөвлөх Хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг бүхий Гэр хорооллыг дахин төлөвлөх Газар (ГХДТГ) гэсэн нэг байгууллага болж нэгтгэгдэнэ. ГХДТГ нь ДТДТГ-ын гүйцэтгэж байсан Хөтөлбөрийн хэрэгжилтийг тусгайлан хариуцах үүргийг хадгална.

4.2 Дэд төвийн хүн амын нягтаршил

Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн үндсэн зорилго нь үндсэн дэд бүтцүүдийг сайжруулах ажилд хөрөнгө оруулах, сонгосон гэр хорооллуудад бүтээн байгуулалтыг хийх замаар гэр хорооллыг дахин төлөвлөх үйл явцыг түргэтгэх явдал юм. Энэ хүрээнд дэд төвүүдэд хүн амын суурьшлыг нягтруулах замаар төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Иргэд оршин суугчид болон хувийн хэвшлийн оролцоотойгоор суурьшлыг нягтруулах ажлыг дэмжихийг зорьж байна. Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд дахин төлөвлөлтийг хөхүүлэн дэмжих анхан шатны 3 шийдлээр -төлбөр төлж дэд бүтцэд холбогдох, шууд солилцоо хийх, хөршүүд газраа хувь нийлүүлэн ашиглах гэсэн төрлүүдийг боловсруулаад байна.

Бүсчлэлийн шаардлага, хувийн хэвшлийн сонирхол, дэд бүтцийн бүтээн байгуулалтын цэгүүдэд ойр байгаа байдал болон иргэд оршин суугчдын төсөлд хамрагдах эрмэлзлэл зэргээс хамаарч эдгээр 3 шийдлийг бүгдийг нь дэд төв тус бүрд ашиглана.1-р төслийг хэрэгжүүлж хүн амын суурьшлыг төвлөрүүлэх үйл явц нь цаашид үргэлжлэн хэрэгжих төслүүдээр бусад дэд төвүүдэд хийх дахин төлөвлөлтийн ажилд загвар болох юм. Эдгээр шинэлэг хандлагууд буюу Улаанбаатар хотын захиргаа, иргэд оршин суугчид болон хувийн хэвшлийн оролцоог хангаж байгаа байдал нь Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийн өвөрмөц онцлог тал юм.