нүб

15
НҮБ НҮБ гэж юу вэ? НҮБ-ын гол байгууллагууд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

Transcript of нүб

Page 1: нүб

НҮБ

НҮБ гэж юу вэ?НҮБ-ын гол байгууллагуудНҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

Page 2: нүб

НҮБ гэж ву вэ?

Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 байгуулжээ.

Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсчээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна.

НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьжээ.

Page 3: нүб

НҮБ-ын далбаа

Page 4: нүб

НҮБ-ын түүхээс:

1943 оны 10-р сард Москва хотноо АНУ, Их Британи, ЗХУ-уудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ.

Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ, Их Британи, Бүгд Найрамдах Хятад Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөл ( "Олон Улсын Байгууллага байгуулах тухай" ) -ийг боловсруулсан юм.

1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Өүксийн хурлаас боловсруулагдсан НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ

Page 5: нүб

НҮБ-ын дүрмийн үндсэн зарчим

1. •Энх тайван, аюулгүй байдлыг сахих

2. •Үндэстэн хооронд найрамдалт харилцааг тогтоох

3. •Дэлхий нийтийн чанартай асуудлуудаар хамтран ажиллах

4. •Үндэстнүүдийн үйл ажиллагааг нэгтгэх төв байх

Page 6: нүб

НҮБ-ын гишүүн орнууд

Page 7: нүб

НҮБ-ын гишүүн орнууд

2006 оны 6 сарын 28-нд Монтенегро НҮБ-д элссэнээр, нийт 192 гишүүн оронтой болжээ

НҮБ-ын албан ёсны хэл нь Араб, Хятад, Англи, Франц, Орос, Испани юм.

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр

Page 8: нүб

НҮБ-ын гол бхйгууллагууд

НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ

Үүнд:

1. Ерөнхий асамблей,

2. Аюулгүйн зөвлөл,

3. Эдийн засаг, нийгмийн зөвлөл,

4. Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat),

5. Олон улсын шүүх багтана

Хуучин 6 байсан ба Фонд хариуцсан зөвлөлыг буюу Асрамжийн зөвлөлийг 1994 онд татан буулгасан

Page 9: нүб

1. Ерөнхий асамблей Бүх гишүүн улсаас бүрдэх

Ерөнхий Чуулганд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхий асамблей нь жил бүрийн 9 сарын 3 дахь мягмар гариг ажлаа эхэлж 12-р сард завсарладаг.

Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Чуулганаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон.

Гэвч Ерөнхий Чуулганы шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.

Дэргэдэх байгууллагууд

( Туслах байгууллагу ) НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

(UNDP) НҮБ-ын Их Сургууль (UNU) НҮБ-ын Хүүхдийн Сан

(UNICEF) гэх мэт.

Page 10: нүб

2. Аюулгүйн зөвлөл,

НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй.

Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон (АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ) нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг[ нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв.

Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм

Page 11: нүб

3.Эдийн засаг, нийгмийн зөвлөл,

Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.

Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно.

Дэргэдэх байгууллагууд Олон Улсын Хөдөлмөрийн Байгуулл

ага(ILO)

Бүс Нутгийн Эдийн Засгийн Зөвлөлүүд Ази Номхон Далайн Эдийн Засаг

Нийгмийн Зөвлөл

1947 онд байгуулагдсан, анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллага(ESCAP)

Комиссарууд НҮБ-ын Хүний Эрхийн

Комиссаруудын хороо

1948 онд байгуулагдсан, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Хүний Эрхийн Гэрээ зэрэг баримт бичгийг гаргасан.

Page 12: нүб

4.Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat), Aль нэг улс орны

нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.

Page 13: нүб

5. Олон улсын шүүх

НҮБ-ын Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан ба Нидерландын Гааг хотод байрлана. Үйл ажиллагаагаа 1946 оноос эхэлсэн байна.

Зорилго нь улс хооронд гарсан маргааныг таслан шийдвэрлэх юм. Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстний хомроголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцэн

Page 14: нүб

6. Асрамжийн зөвлөл

1994 онд үйл ажиллагаа нь зогссон. Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан

Page 15: нүб

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа. Цайвар цэнхэрээр одоо явагдаж байгаа, хар хөхөөр явагдаж дууссан үйл ажиллагааг тэмдэглэв