ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН...

25
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин Хэрэгжүүлсэн ажил 1 2 3 4 а. НИЙТ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ "Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангахбайгууллагын стратегийн зорилтын хүрээнд: 1.1Байгууллагын хөгжлийн бодлогыг хангах 1.1.1. Хэнийг ч орхигдуулахгүй байяЭрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны /2017-2021 он хүртэлх/ стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. / I улирал/ 1.1.2. Хэнийг ч орхигдуулахгүй байяЭрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг ЭМГ-ын даргын 2017 оны 01 сарын 18-ны А/05 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг стратеги боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын судалгаа хийж ЭМГ, Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдээр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэг, нөхцөл байдлын судалгаанд үндэслэн стратегийг боловсруулсан ба хянуулахаар ДЭМБ-ын холбогдох мэргэжилтэнд хүргүүлэхэд бэлэн болгоод байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогобатлагдсантай холбоотой орон нутагт дэд хөтөлбөрийг хийж батлуулах, хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ба эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь уг дэд хөтөлбөртэй уялдсан байх талаар зөвлөмж ирсэний дагуу дэд хөтөлбөрийг ЭМЯ-нд явуулж хянуулж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр батлуулсаны дараа стратеги төлөвлөгөөг батлуулахаар хугацааг хойшлуулаад байна. Үр дүн: Байгууллагын хөгжлийн баримт бичиг боловсрогдсон. 70 1.2. Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага бодлогын хэрэгжилтийг хангах 1.2.1. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэежилийн үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулан, үр дүнг тооцож тайлагнана. / I улирал / 2017 оныг Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэезорилтын хүрээнд жилийн үйл ажиллагааг зохион байгуулахаар 6 бүлгийн 29 ажлыг хийхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон удирдах ажилтнуудад Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагасэдвээр сургалтыг зохион байгуулж салбарын нийт ажилчдад сургалт хийж мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах даалгаварыг өглөө. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, ялангуяа илрүүлэг үзлэгийн чанарыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарах чиглэлийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд онцгойлон зааж хэрэгжүүлж байна. 1- улирлын байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 93,0 хувь. Үр дүн: Үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байна. 100

Transcript of ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга

хэмжээ

Үнэл

гээ Арга хэмжээ (гарц)-ний

шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх

түвшин Хэрэгжүүлсэн ажил

1 2 3 4 а. НИЙТ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

"Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.1Байгууллагын хөгжлийн бодлогыг хангах

1.1.1. “Хэнийг ч орхигдуулахгүй байя” Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны /2017-2021 он хүртэлх/ стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.

/ I улирал/

1.1.2. “Хэнийг ч орхигдуулахгүй байя” Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг ЭМГ-ын даргын 2017 оны 01 сарын 18-ны А/05 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг стратеги боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын судалгаа хийж ЭМГ, Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдээр анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэг, нөхцөл байдлын судалгаанд үндэслэн стратегийг боловсруулсан ба хянуулахаар ДЭМБ-ын холбогдох мэргэжилтэнд хүргүүлэхэд бэлэн болгоод байна. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” батлагдсантай холбоотой орон нутагт дэд хөтөлбөрийг хийж батлуулах, хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ба эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь уг дэд хөтөлбөртэй уялдсан байх талаар зөвлөмж ирсэний дагуу дэд хөтөлбөрийг ЭМЯ-нд явуулж хянуулж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр батлуулсаны дараа стратеги төлөвлөгөөг батлуулахаар хугацааг хойшлуулаад байна. Үр дүн: Байгууллагын хөгжлийн баримт бичиг боловсрогдсон.

70

1.2. Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага бодлогын хэрэгжилтийг хангах

1.2.1. “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” жилийн үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулан, үр дүнг тооцож тайлагнана. / I улирал /

2017 оныг “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтын хүрээнд жилийн үйл ажиллагааг зохион байгуулахаар 6 бүлгийн 29 ажлыг хийхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон удирдах ажилтнуудад “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалтыг зохион байгуулж салбарын нийт ажилчдад сургалт хийж мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах даалгаварыг өглөө. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, ялангуяа илрүүлэг үзлэгийн чанарыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарах чиглэлийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд онцгойлон зааж хэрэгжүүлж байна. 1- улирлын байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 93,0 хувь. Үр дүн: Үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байна.

100

1.2.2. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулна.

/ I улирал/

Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц. Эрдэнэсүрэн оролцсон. Зөвлөгөөнд 2016 онд Эрүүл мэндийн салбарт баримталж ажилласан бодлогын хэрэгжилт, ололт амжилт, алдаа дутагдал, цаашид баримталж ажиллах бодлогын талаар ЭМГ-ын дарга Ц.Энхсайхан илтгэл тавьж, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлэх ажил, цаашид анхаарах асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн зөвлөгөөний үер удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн талаар 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, эрүүл мэндийн газрын барьж байгаа бодлого чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний дүнг илтгэлээр танилцуулж үнэлгээний явцад гарсан ололт амжилт, цаашид анхаарах асуудал, зөвлөмж зэргийг тусгаж танилцууллаа. Өөрөөр хэлбэл салбар 2016 оны жилийн ажлаа дүгнэлээ. Жилийн ажлаар аймгийн нэгдсэн эмнэлэг, Адаацаг, Өндөршил, Сайхан-овоо сумдын эрүүл мэндийн төвүүд сайн ажиллаж үйл ажиллагаагаар тэргүүлэн шалгарч шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшууллаа. 2017 оныг “Эмч,эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтыг тавьлаа. Үр дүн: 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны зорилт, бодлогоо тодорхойлсон.

100

1.2.3. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад менежментийн сургалтыг зохион байгуулах / I улирал /

Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр удирдлагын менежментийн чиглэлээр сургалт зохион байгууллаа. Үүнд: “Төрийн албаны стандарт”, “Архив бичиг хэрэгийн стандарт, албан бичиг хэрэг хөтлөх архивын сан хэрхэн бүрдүүлэх тухай”, “Авилгын тухай ойлголт, ХАСУМ, ХАСХОМ хэрхэн бүрдүүлэх”, “Гамшгийн эсрэг төлөвлөөг боловсруулах” нь зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагын мэргэжилтэнүүд сургалтыг зохион байгууллаа. Үр дүн: Эрүүл мэндийн багууллагын дарга нар удирдлага зохион байгуулалтын талаар зохих мэдлэг, чадвартай болсон.

100

1.2.4 Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын 2016 оны үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх

2017 оны 01 дүгээр сарын 23-31-нд ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн удирдлага, тусламж үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын үр дүн, үр нөлөөг сайжруулж, хариуцлагыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэл болон чадавхыг дээшлүүлэх, санал хүсэлтийг хүлээн авч цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр зөвлөгөө, удирдамжаар хангах зорилгоор 2016 оны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээг Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдын ЭМТ-үүд, Нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЗӨСТ, УАУТ-үүдэд тус тус хийлээ. Үнэлгээг доорхи шалгуур үзүүлэлтийн хүрээнд: Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр Сувилахуй, хөнгөвчлөх эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, эмнэлгийн

мэргэжилтний ёс зүйн чиглэлээр 18 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

чиглэлээр 5 Статистик мэдээ, мэдээллийн чиглэлээр 9

100

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр 25 Эм, эмнэлгийн хэрэгслийн чиглэлээр 12 заалтаар тус тус мэргэжлийн багууд хийж заавар зөвлөмж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Үнэлгээний талаар сумдын удирдлагуудтай уулзаж цаашид анхаарах асуудлаар санал хүргүүлж ажиллалаа. Үнэлгээний нэгдсэн дүнг эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд илтгэлээр танилцуулж зөвлөмжөөр хангаж ажиллалаа. Үр дүн: 2016 оны жилийн ажилд хяналт үнэлгээг удирдамжийн дагуу хийж дүнг танилцуулан зөвлөн тусалж ажилласан.

1.2.5 Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бүтэц орон тоог батлуулах

/ I улирал /

ЭМСС-ын 2015 оны 415 дугаар тушаалаар Аймгийн ЭМГ-ын бүтцийн үлгэрчилсэн дүрмийг баталсан байдаг. Энэ тушаалаар НЭМТөв байгуулан ажиллах бөгөөд одоогийн байдлаар бүтэц орон тоо төсөв санхүүгийн хувьд боломжгүй байгаа тул бэлтгэх ажлыг хангах зорилгоор энэ жил НЭМХ-ийн орон тоог 10 байхаар ЭМГ-ын бүтцэнд тусгаж аймгийн Засаг даргаар батлуулаад байна. Цаашид төсвийн асуудлыг шийдсэн тохиолдолд НЭМТөв байгуулан ажиллах боломжтой юм. Үр дүн: Бүтэц орон тоог аймгийн Засаг даргаар батлуулсан.

100

1.3.Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох

1.3.1 Хүний нөөцийг 2017-2021 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахад бэлтгэл ажил хангах, эмнэлгүүдээс санал авч нэгтгэнэ. / I улирал/

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн суурь судалгааг хийж дуусгаад байна. Үр дүн: Хөтөлбөр боловсруулах суурь судалгаатай болсон.

100

1.3.2. Төрийн албан хаагчийн стандартыг хангаж ажиллана.

/ I- улирал/

Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөв, УАУТөв, Эрүүл мэндийн газрын 2016 оны Төрийн албан хаагчийн 2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хугацаанд нь хүргүүллээ. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөвлөмжийн хэрэгжилтийг хугацаанд нь хүргүүлсэн. Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв шинээр олгох болон ахиулах журмын дагуу 8 төрийн албан хаагчийн материалыг бүрдүүлж, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр зэрэг дэвтэй мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсэн. Тус онд ажилчдын 33,3% нь шинээр зэрэг дэв авсан буюу ахиулсан ба зэрэг дэвийн нэмэгдлийг 15-20%-аар олгож байна. Ажилчдын хувийн хэргийн баяжилтыг тогтмол хийж байна. Шинээр орсон ажилтнуудыг хувийн хэргийг журмын дагуу бүрдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн ЗДТГ-тай хамтран “Төрийн албаны стандартын хэрэгжилт” сэдвээр ЭМБ-уудын удирдах ажилтан, Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, ЭМГ-ын мэргэжилтэнүүд нийт 50 хүнд сургалт зохион байгуулсан. ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаж, сумдын эмнэлэг, ЭМТөвийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг боловсруулан сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн. Үр дүн: Төрийн албаны стандарт хангагдаж байна.

90

1.4. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх

1.4.1. Гадаад, дотоодын хамтын ажиллагааг эрчимжүүлж, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг туршлага судлуулж, мэргэшүүлэн сургах, солилцоо хийж ажиллуулна.

/ I улирал /

Гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлэээр Уламжлалт анагаах ухааны нийгэмлэг, БНХАУ-ын элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх газрын шугмаар хөгжиж буй орнуудын “Уламжлалт анагаах ухааны технологийн хамтын ажиллагаа” сэдэвт 2 сарын сургалтанд УАУТөвийн дарга Одмааг оролцуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. 2017 оны 04 дүгээр сард уг сургалт Хятад улсын Бээжин хотноо зохион байгуулагдана. Үр дүн: Гадаад хамтын ажиллагаа сайжирсан.

50

1.4.2. Цагаандэлгэр, Өндөршил сумдын ЭМТ-ийн эм найруулагч нарыг богино хугацааны сургалтаар мэргэшүүлэн бэлтгэнэ.

/ I улирал /

Говь-Угтаал, Цагаандэлгэр, Хулд, Луус, Өндөршил, Эрдэнэдалай зэрэг сумдын Засаг дарга нарт тухайн сумдын эмийн эргэлтийн санд ажиллах эм найруулагч бэлтгэх богино хугацааны сургалтанд хамруулах, хүний нөөцийг ханган ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд захиалга өгч 2017-2018 оны хичээлийн жилд 1,5 жилийн хугацаатай эм найруулагчийн ангид дунд мэргэжилтнүүдийг сургахаар сумдаас захиалга авч байна. Одоогийн байдлаар Цагаандэлгэр сумаас суралцах хүн захиалгаа ирүүлээд байна. Үр дүн: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд сургах тохиролцоог хийсэн.

50

1.4.3. Сумдын эмч нарыг үндсэн нарийн мэргэжлийн чиглэлээр баримжаа олгох сургалтыг ажлын байран дээр зохион байгуулах

/ I улирал /

2017 оны 1-р сард Сумдын эмч нарт Удирдлага зохион байгуулалт, эх барих эмэгтэйчүүд, статистик мэдээ мэдээлэл, сувилахуйн тусламж үйлчилгээ, эмийн чанар аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр холбогдох эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтыг зохион байгуулж нийт 50 гаруй эмч дунд мэргэжилтнүүд хамрагдлаа. Үр дүн: Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар сайжирсан.

50

1.5. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх

1.5.1.Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийг мөнгөн тэтгэмж, урамшуулалд бүрэн хамруулна.

/ I- улиралд /

Эрүүл мэндийн тухай хуулийн 29,2 заасны дагуу тэтгэвэрт гарч буй 4 хүнд 40,888,3 мянган төгрөг, хуулийн 29,5 заалтын дагуу судалгаанд хамрагдсан хөдөө орон нутагт 3 жил, 2 дахь шатлалын эмнэлэгт 5 жил ажилласан 33 эмч мэргэжилтнүүдэд нийт 119,177,3 мянган төгрөгний тэтгэмжийг олгоод байна Үр дүн: Нийгмийн баталгаа хангагдсан.

100

1.5.2. Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжилтийг тооцож ажиллана.

/ I- улиралд /

2017 оны 04- р сард улс орон даяар Эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтэн, ажилтнуудад ЭМЯ-ны сайдын нэрэмжит үзлэгийг зохион байгуулахаар болсоноор эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах ажил түр хойшлогдсон.

50

1.5.3. Дэлхийн эмч нарын өдрийг аймгийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. / I- улиралд /

Дэлхийн эмч нарын өдрийг салбарын хэжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гарган ажиллалаа. Энэ хүрээнд эмч нарын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зхион байгуулж 11 багийн 78 тамирчин оролцож Ц.Энхсайхан ахлагчтай баг 1-р байр, Батбилэг ахлагчтай баг 2-р байр, Б.Хос-Эрдэнэ ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ. Мөн МУ-ын гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит онол практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгууллаа. Хуралд 4 эмч илтгэл тавьснаас “Дундговь аймгийн нутагт хачигын тархалт”сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байр, Өмнөговь аймаг дахь үр хөндөлтийн байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл ДЭД байр эдэлсэн байна. Эмч нарын алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Эмч тандаа баярлалаа” талархлын аяныг цахимаар зарласан нь иргэд олон нийт эмч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж эмч нарт урам зориг сэтгэлийн дэм хайрласан сайхан үйл явдал боллоо. Энэ хугацаанд нийт 100 гаруй иргэн талархал хүргэсэн байна. 2017-3-30-нд баярын хурал зохион байгуулж аймгийн удирдлагууд оролцон баяр хүргэсэн бөгөөд ажил үйлсээрээ шалгарсан 3 эмч ЭМЯ-ны жуух бичиг, 5 эмч аймгийн хүндэт тэмдэг, 8 эмч АЗД-ын жуух бичиг, 5 эмч Сумын засаг даргын жуух бичиг, 1 эмч МЗХ-ны шагналаар шагнагдлаа. МУГавьяат эмч Ш. Готов, М.Баянсан нарын нэрэмжит шагналаар 3 эмч шагнагдлаа. Үр дүн: Дэлхийн эмч нарын өдрийг олон төрлийн үйл ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүллээ.

100

1.6.Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах

1.6.1. Ёсзүй, харилцаа хандлагатай холбоотой өргөдөл гомдолыг хүлээн авах, гомдлыг эвлэрүүлэн зуучлах аргаар шийдвэрлэнэ.

/ I улиралд /

ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд 1 дүгээр улирлын байдлаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 4 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж холбогдох хүмүүст хариуг хүргүүллээ. ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хурлын Өндөршил сумын эрүүл мэндийн төвд хуралдсанаар 1 өргөдлийг эвлэрүүлэн зуучилснаар иргэн эмнэлгийн ажилтны хоорондын харилцаа сайжирсан. Үр дүн: Эвлэрүүлэн зуучилсан тохиолдол 2016 онтой харьцуулахад нэмэгдсэн.

70

1.6.2. Сэтгэл ханамжийн судалгаа буюу хэрэглэгчийн үнэлгээг авах ажлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж, улирал бүр дүнг нэгтгэн, үнэлгээний дагуу зөвлөмжийг хүргүүлж ажиллана.

/ I улирал /

Аймгийн ЭМГ-аас эхний улиралд сумдын ЭМТ-өөр үйлчлүүлсэн 104 иргэнээс “ хэвтэн эмчлүүлэгч” болон “ амбулаториор үйлчлүүлэгч”-дээс гэсэн 2 төрлийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэхэд:

Хэвтэн эмчлүүлсэн 23 хүний сэтгэл ханамжийн судалгаагаар 74.9% нь сайн, 18% нь дунд, 7.1 % муу үнэлгээтэй, амбулатороор үйлчлүүлсэн 81 иргэний сэтгэл ханамжийн судалгаагаар 66.9% нь сайн, 26.4% нь дунд, 6.7% нь муу үнэлгээтэй дүгнэгдсэн. Муу үнэлгээнд анхаарах асуудалд: Байгууллагын соёлд: 1. Байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулгыг ил тод, нээлттэй, харагдахуйц хэмжээнд байрлуулах 2. Лавлах үйлчилгээний талаар шаардлагатай мэдээллийг иргэд, үйлчлүүлэгчидэд ил тод нээлттэй харагдахуйц хэмжээнд байрлуулах 3. Угтах, мэндлэх, хүндлэх үйлчлэх соёл болон бүртгэх, лавлагаа мэдээлэл өгөх соёл, байгууллагын үзлэг, оношлогооны өрөөнүүдийн хаягжилт муу Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлд: 1. Эмчийн угтах, мэндлэх, найрсаг харилцаа, үйлчлэх соёл муу

70

2. Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний угтах, мэндлэх, найрсаг харилцаа, үйлчлэх соёл муу 3. Үйлчлүүлэгчийн нууц хадгалалтанд итгэх итгэл муу Тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдалд: 1. Асаргаа, хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ муу 2. Барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүй байдал муу 3. Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал муу 4. Халдвар хамгааллын дэглэм, эрүүл ахуй, аюулгүй байдал муу Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр: 1. Байгууллагын удирдлагаас иргэдийн оролцоог дээдэлдэг, уулзаж, санал бодлыг сонсдог, шийдэж өгдөг байдал муу 2. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хариу өгөх, авсан арга хэмжээг нээлттэй хүргэдэг байдал муу 3. Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны зохион байгуулалт муу гэсэн санал дүгнэлтүүд багтаж байна. Дээрх дүгнэлтийн дагуу байгууллагын соёл , эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, үйлчилгээний соёл болон удирдлага зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүллээ. Үр дүн: Хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторийн үйлчлүүлэгчдийн судалгааны сайн үнэлгээ өмнөх жилийн жилийн судалгааны үнэлгээнээс 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна .

1.7. Байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах

1.7.1. Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангаж, санхүү, төсөв болон мэдээ, мэдээллийг цаг хугацаанд байршуулна.

/ I- улиралд /

Шилэн дансны тухай хуулийн 16,1-16,6 заалтын хүрээнд 2017 оны байгууллагын төсөв,1.2.3 –р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, 5 сая төгрөгнөөс дээш орлого зарлагын гүйлгээ, 2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүн бусад холдбогдох мэдээллийнг шилэн дансанд хугацаанд нь байршуулсан. Үр дүн: Шилэн дансны хуулийн хэргэжилт сайжирч, санхүүгийн ил тод байдал хангагдсан.

100

1.7.2 Сул ажлын байрны зарыг ил тод зарлах, сонгон шалгаруулалтаар ажилд авч томилгооны зөрчилгүй ажиллана.

/ I- улирал /

Сул ажлын байрыг зарлаж томилгооны зөрчлийг арилгах талаар сумдын ЭМТ-ийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн засаг дарга нарт нь хүргүүлж сонгон шалгаруулалтыг зарлах талаар албан тоот хүргүүлээд байна. ЗӨСТ, УАУТөвийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлах захиалгыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүллээ. Мөн ЭМГ-ын бүтцээр хэлтсийн даргын орон тоо батлагдсан тул даргаар томилогдох мэргэжилтнүүдийн ХАСУМ-ийг АТГ-аар хянуулж, дүгнэлт гаргуулахаар төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарын 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар сул орон тооны захиалгыг ЭМБайгууллагуудаас авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлж, байгууллагын вэб сайтанд байршууллаа. Одоо шаардлагатай байгаа нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, Хулд сумын ЭМТөвд их эмч, багийн эмч, Өндөршил, Өлзийт сумдын ЭМТөвд сувилагч, багийн эмч нарын ажлын байрны захиалгыг авч ЭМГазар, ЭМХТөвд нийтэд зарласан. Сумдын эмнэлэг, ЭМТөвийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг боловсруулан хүргүүлж, төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах

100

албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд зөрчилтэй ажиллаж байгаа эмнэлэг, ЭМТөвийн дарга нарыг сонгон шалгаруулалтанд оруулж хамтран ажиллах талаар тоот хүргүүлсэн. Үр дүн: Хүний нөөцийн ил тод байдлыг хангагдаж, томилгооны зөрчлийг арилгаж байна.

1.7.3. Эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг хангасан байна

/ I- улиралд /

2017 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааг Дундговь аймгийн засаг даргын 2016 оны 12-р сарын 20-ны А/187 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо “Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, эм эргэлтийн сангуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 15 цаг хүртэл тасалбар болгон хүлээн авсан. Тендер хүлээн авах хугацаанд”Монгол эм импекс концерн” ХХК, “Моносфарм” ХХК, “Нахиа импекс”ХХК, “Айвико “ ХХК, “Тавин ус ХХК, “Монфа трейд” ХХК, “Сүвэн уул” ХХК, “Мөнхийн тун “ХХК, “Нуган трейд” ХХК, “Мед Клеан” ХХК, “Мон орто мед” ХХК,” Чоногол” ХХК, “Мед импекс” ХХК, “Сетунари” ХХК, “Монолаб” ХХК, “Энто” ХХК нийт 16 компани материал ирүүлсэн байна. Тендерийн материалуудыг үнэлгээний хороо ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах” хуулийн дагуу үнэлэн шалгарсан 35 багцад 12 компанитай гэрээ байгуулахаар болсон. Шалгараагүй 7,9,11,28,30,31,32,36,38,39,45, нийт 12 багцад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 32.1.1 заалтаар хязгаарлагдмал тендерийг 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс 03 сарын 28-ны өдрийн 15:00 цаг хүртэл цахимаар зарлахад заасан хугацаанд санал ирээгүй тул хуулийн хүрээнд шууд гэрээ байгуулж ажиллах зөвлөмж ирсэний дагуу гэрээг байгуулан ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн “Эм, эмнэлгийн хэрэгсэл”, “Хоол хүнсний бүтээгдхүүн нийлүүлэх”, “Шатах тослох бүтээгдэхүүнийг худалдан авах” тендерүүдийг Орон нутгийн өмчийн газраар зарлуулсанаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээг 9 байгууллагатай , хоол хүнсний материал худалдан авах гэрээг “Ялгуумбилэгт” ХХК, “Тогоогийн говь” ХХК , газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээг НИК-ийн Дундговь дахь салбартай байгуулан худаалдан авалт хийгдэж байна. Үр дүн: Эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг ханган ажиллаж байна.

100

1.7.4. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.

/ I- улиралд /

2017 оныг аймгийн эрүүл мэндийн салбар “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилт дэвшүүлж, Эрүүл мэндийн газрын даргын 01 тушаалаар батлаж, ЭМБ-уудад хүргүүлж, зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан ажиллаж байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, харилцах утас зэрэг мэдээллийг шинэчлэн байгууллагын самбарт байршуулан иргэдэд үйлчилгээ авахад саадгүйгээр ажиллаж байна. 2017 оны 1,2,3-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг ил тодын самбарт байршуулсан. 2016 оны байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн дагуу тайлан гаргаж ЭМЯ болон аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн.

100

МУЗГ-ын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалын хүрээнд мэндчилгээ, танилцуулга, түүхэн замнал, Эрүүл мэндийн газрын бүтэц, харъяа байгууллагуудын мэдээлэл Эрүүл мэндийн сайдын болон Эрүүл мэндийн газрын даргын тушаал, ЗГ-ын тогтоол, АЗД-ын захирамж, МУ-ын хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүд, хүний нөөц /хүний нөөцийн өнөөгийн байдал, хүний нөөцийн судалгаа, сул орон тооны зар, хүний нөөцийн хангалт гэх мэт/, статистик үзүүлэлт /Хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ 2011-2017 оны 2 сар тус бүрээр/, санхүүгийн өргөдөл гомдол, 7 хоногийн хийсэн ажлын мэдээ, жил улирлын төлөвлөгөө тайлан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, зарлал, сургалтын материал, санал асуулга, холбогдох байгууллагын холбоос зэрэг мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал тогтмолжсон.

1.7.5. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана.

/ I- улиралд /

Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр гарч байгаа тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмжийг өгч ажиллах учир Авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө гаргагүй байна. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний талаар аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулж 40 гаруй хүмүүсийг хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч зэрэг 8 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийн шивж, шинэ бүтцээр батлагдсан 3 хэлтсийн даргын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хүргүүлэн хариуг авч, Төрийн албаны салбар зөвлөлд дүгнэлт гаргуулахаар хүргүүлээд байна. Үр дүн: Авилга хувийн ашиг сонирхолоос сэргийлж ажилласан.

100

1.7.6. Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, мэдээг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

/ I- улирал /

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэдээс ирүүлсэн, өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн тайлан мэдээг гаргаж ЭМЯам болон аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн. 1 дүгээр улирлын байдлаар нийт 23 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг эзэнд нь утсаар болон албан бичгээр хүргүүлэн ажилласан. Ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл 13,4% нь гомдол, 86,6% нь хүсэлт байна. Засгийн газрын 11-11 төвийн нээлттэй утсанд өргөдөл, гомдол ирээгүй. Ирсэн санал хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл 21 буюу91,3% бичгээр, 2 буюу 8,7% утсаар ирүүлсэн байна. Хугацаа хэтэрсэн болон шийдвэрлэгдээгүй өргөдөл, гомдол байхгүй. Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл хамгийн өндөр хувийг тэтгэмж олгохыг хүссэн 10 буюу 43,4%-ийг эзлэж, хамгийн бага хувийг төрийн сангийн сургалтын гэрээ байгуулахыг хүссэн өргөдөл 4,3%-ийг тус тус эзлэж байна. Үр дүн: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хуулийн хугацаанд 100%.

100

1.7.7. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.

/ I- улирал /

МУЗГ-ын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалын хүрээнд мэндчилгээ, танилцуулга, түүхэн замнал, Эрүүл мэндийн газрын бүтэц, харъяа байгууллагуудын мэдээлэл Эрүүл мэндийн сайдын болон Эрүүл мэндийн газрын даргын тушаал, ЗГ-ын тогтоол, АЗД-ын захирамж, МУ-ын хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүд, хүний нөөц /хүний нөөцийн өнөөгийн байдал, хүний нөөцийн судалгаа, сул орон тооны зар, хүний нөөцийн хангалт гэх мэт/, статистик үзүүлэлт /Хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ 2011-2017 оны 2 сар тус бүрээр/, санхүүгийн өргөдөл гомдол, 7 хоногийн хийсэн ажлын мэдээ, жил улирлын төлөвлөгөө тайлан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, зарлал, сургалтын материал, санал асуулга, холбогдох байгууллагын холбоос

100

зэрэг мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Facebook.com сайтанд Эрүүл мэндийн газраас зохион байгуулан явуулж буй цаг үеийн мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөмж, мэдээлэл зэрэг 18 сэдвийн мэдээллийг бэлтгэн байршууллаа. Шилэн дансанд : Санхүүгийн ил тод байдал, 2016 жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2016 оны аудитыг дуусгавар болгосон тайлан , 2016 оны авлагын тодруулга тайлан , 2016 оны өглөгийн тодруулга тайлан, 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2017 оны төсвийн төсөл зэргийг орууллаа. 2016 оны шилэн дансны сайтанд төсвийн гүйцэтгэлийн мэдээ, мэдээллийг тухай бүрт сар, улирлаар хугацаанд нь байршуулсан. Үр дүн: Мэдээллийг төрөл бүрийн сувагаар хүргэж байна. Мэдээллийн ил тод байдал хангагдсан.

1.8. Баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах

1.8.1. Баримт бичгийн стандартыг мөрдлөг болгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана

/ I- улирал /

Монгол улсын стандарт MNS5140-1-3:2011 стандартын дагуу баримт бичгийн нэр төрөл, баримт бичигт зайлшгүй байх бүрдэл, байрлалд тавих нэгдсэн шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон байгууллагын мэргэжилтнүүдэд баримт бичгийн стандартын талаар мэдээлэл өглөө. Үр дүн: Стандартыг мөрдлөг болгосноор байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа сайжирсан.

100

1.8.2. Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалах замаар цахим сан бүрдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

/ I- улиралд /

ЭМГ-ын даргын 2016 оны тушаалуудыг скайнердаж цахим сан бүрдүүлсэн. Мөн байгууллагын үйл ажиллагааны 2016 оны тайлангуудыг цахимд оруулж, DVD-д бичиж хадгалав. Үр дүн: Байгууллагын архивын заавар хэрэгжиж цахим сан бүрдүүлснээр архивын баримтын эрэл хайлтын ажил хурдан шуурхай болсон.

100

1.8.3. ORG-RMS архив, албан хэрэг хөтлөлтийн программын хэвийн үйл ажиллагааг хангаж, ашиглалтыг сайжруулна.

/ I- улиралд /

Архив, албан хэрэг хөтлөлтийн программаа тогтмол ажиллуулж, энэ улиралд даргын А тушаал 23, Б тушаал 6, явуулсан 152, ирсэн албан бичиг 154, санал, өргөдөл гомдол 17-г тус тус программд бүртгэсэн. 2016 оны тоо бүртгэлийн байнга, түр хадгалах баримтын бүртгэлийг программд орууллаа. Үр дүн: Архив, албан хэрэг хөтлөлтийн бүртгэл бүрэн хийгдэж, программын хэвийн үйл ажиллагаа, ашиглалт сайжирсан.

100

Хоёр.Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож цахим мэдээллийг хөгжүүлэх зорилтийн хүрээнд:

2.1. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүн амын тайлан мэдээг авах нэгтгэх, хяналт үнэлгээ хийх

2.1.1. 2016 оны Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тусгай мэргэжлийн төвүүдийн тайлангуудыг хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн

2016 оны эрүүл мэндийн байгууллагуудын жилийн эцсийн статистик тайлан мэдээг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тайлан, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тайлан, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тайлан, хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан, халдварт бус өвчний эрт илрүүлгийн тайлан, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний тайлан, эрүүл мэндийн санд байх үзүүлэлт, гэмтэл согог судлалын үндэсний төв кабинетийн үйл ажиллагааны

100

хөгжлийн төв, тусгай мэргэжлийн төвүүдэд хүргүүлнэ

/ I улиралд /

тайлан, хүн амын амбулаторын өвчлөлийн тайлан, хүн амын стационарын өвчлөлийн тайлан, хүн амын нас баралтын тайлан, халдварт өвчин судлалын үйл ажиллагааны тайлан, сүрьеэгийн кабинетийн үйл ажиллагааны тайлан, хавдар судлалын кабинетийн үйл ажиллагааны тайлан, ДОХ/БЗДХ-ын кабинетийн үйл ажиллагааны тайлан, сэтгэц, эмгэг мансуурал судлалын кабинетийн үйл ажиллагааны тайлан, шүүх эмнэлгийн үйл ажиллагааны тайлан, эмгэг судлалын үйл ажиллагааны тайлан, цусны төвийн үйл ажиллагааны тайлан, нүүр амын кабинетийн үйл ажиллагааны тайлан, геронтологийн төв, кабинетийн үйл ажиллагааны тайлан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орлого, зарлагын тайлан зэргийг Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, уламжлалт анагаах ухааны төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудаас хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв болон 16 тусгай мэргэжлийн төвүүдэд амжилттай хүлээлгэн өглөө. Үр дүн: 2016 оны эрүүл мэндийн салбарын нэгдсэн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж хүлээлгэн өгсөн.

2.2. Эрүүл мэндийн салбарын хэмжээний цахим хуудсын ажиллагааг тогтмолжуулж мэдээ, мэдээллийг түргэн шуурхай болгох

2.2.1. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг www.dundgovi.mohs.mn аймгийн www.dundgovi.gov.mn зэрэг цахим хуудсанд тогтмол байршуулж, мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.

/ I- улиралд /

Байгууллагынхаа ил тод байдлыг хангах хүрээнд 2017 оны эхний 3 дугаар сарын санхүүгийн мэдээ , санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэл, 2016 оны аудитын дүгнэлт, тайлан, сул орон тооны зар, 1,2 –р сарын хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээлэлийг байршуулан , /shilendans.gov.mn/ сайтыг холбож өглөө. Иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг авахад зориулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материал, магадлан итгэмжлэлд орох байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн тэтгэмж олгоход бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг байршуулсан. 2016 оны эхний 3 сарын байдлаар цаг үеийн мэдээ 7, эрүүл мэндийн зөвлөгөө 3-ийг байршууллаа. Аймгийн нэгдсэн сайт болох www.dundgovi.gov.mn цахим хуудсанд Мэдээ мэдээлэл 3, хууль тогтоомж УИХ-ын тогтоол, МУ-ын хууль, ЭМСайдын тушаал, ЗГ-ын тогтоол, санхүү, хүний нөөц, статистик, магадлан итгэмжлэл, шилэн данс, санал хүсэлт , өргөдөл гомдлын тайлан улирлаар, холбоо барих хүний утасны жагсаалт зэргийг ил тодоор байршуулсан. Үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан.

100

2.2.2. И-оффис программ ашиглалтыг эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэмэгдүүлж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шинээр бүртгэл үүсгэн нэвтрүүлж, статистикч бага эмч нарт сургалт зохион байгуулан ашиглалтыг тогтмолжуулна.

/ I улиралд/

И-оффис программ ашиглалтыг эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэмэгдүүлж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шинээр бүртгэл үүсгэн нэвтрүүлж, статистикч бага эмч нарт сургалтыг 1-р сард зохион байгуулан ашиглалтыг тогтмолжуулаад байна. Одоо эрүүл мэндийн байгууллагуудтай тус программаар албан ажлаа явуулж хэвшээд байна. ЭМГ-ын мэргэжилтэн нарын хандалт нэмэгдсэн. Байгууллагын бичиг хэргийн дотоод үйл ажиллагааг уг программаар тогтмол явуулж хэвшээд байна. Үр дүн: Цаг хугацаа, хөрөнгө хэмнэгдэж ажлын үр бүтээл дээшилсэн.

100

2.2.3. Сумдын эрүүл мэндийн төвүүдтэй Skype программаар

Сумдын эрүүл мэндийн төвүүдийн статистикч эмч нарт Skype-аар холбогдох сургалтыг зохион байгуулснаар цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллийг түргэн шуурхай өгч 100

цахимаар холбогдох технологийг өргөжүүлэн, үйл ажиллагааг тогтмолжуулна.

/ I- улирал /

байна. 2017 оны эхний 3 сарын байдлаар 2 удаа аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвтэй холбогдон, “Томуу, томуу төст өвчнөөс урьдчиланг сэргийлэх тухай”, “Томуугийн эсрэг дархлаажуулалтыг эмнэлгийн ажилчидад хэрхэн хийх, арга техник”-ийн сэдвүүдээр хийж мэдээлэл өглөө. Үр дүн: Мэдээллийг шуурхай хүргэж байна.

Гурав . “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах , чанарын удирдлагын зорилтыг хангах” зорилтын хүрээнд:

3.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын хэрэгжилтийг сайжруулан “Шилэн эмнэлэг” төсөл хэрэгжүүлэх

3.1.1. Албан байгуулага, аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу гэрээ байгуулж, хэрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна. / I- улирал /

ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй сайн дурын гэрээг байгуулан ажилласнаар 2017 оны эхний улирлын байдлаар 5 багцийн хүрээнд 7 байгууллагын 280 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, давхардсан тоогоор 699 өвчлөлийг илрүүлсэн байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байгууллагуудын удирдлагуудад эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгч, эрүүлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар саналыг хүргүүлсэн. Илэрсэн өвчлөлийг ангилаж үзэхэд: Хоол боловсруулах замын өвчлөл 36%, зүрх судасны өвчлөл 19%, нүдний өвчлөл 12%, /ихэнх хувь нь нүдний хуурайшилт/, шүдний өвчлөл 10%, сэтгэцийн өвчлөл 0.3%, мэдрэлийн өвчлөл 6,9%, эмэгтэйчүүдийн өвчлөл 11%, чих хамар хоолойн өвчлөл 8%-ийг тус тус эзэлж, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар нийт давхардсан тоогоор 799 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Үр дүн: Урьдчилан сэргийлэх үзлэгт багцын тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн.

90

3.1.2. Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, түүнд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийн талаар сургалт, сурталчилгаа хийх, кабенитийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулна.

/ I- улирал /

Осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газар болон Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвтай хамтран “Зам тээврийн ослоос сэргийлэх” өдөрлөгийг зохион байгуулж, зам тээврийн ослоос сэргийлэх, авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг аймгийн төвд үйлчилгээ эрхэлж буй таксины жолооч нарт зохион байгуулж, элэгний хавдрын шалтгаан нөхцөл болох элэгний В, С вирусны шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн эрэгтэйчүүд олноор ажилладаг байгууллагууд болох Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨК, Цахилгаан түгээх сүлжээ ТӨК, Цахилгаан холбоо ТӨК, Цагдаагийн газар болон ”Жаргалтай гэр бүл” аяны оролцогч 40 гэр бүл, нийт 230 эрэгтэйд “Элэгний өвчний шалтгаан” сэдэвт сургалтыг зохион байгуулж, “Жаргалтай гэр бүл” аяны оролцогч 40 өрхийн 80 хосуудад элэгний хавдрын үүсгэвэр болсон элэгний В, С вирусын шинжилгээг хийлээ. Мөн “Хүйтний улирал болон Шинэ жилийн баяр”-ыг архигүй тэмдэглэх, эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд ажиллах чиглэл төлөвлөгөөг хүргүүлж ажиллалаа. Аюулаас сэргийлэх цогцолбороор “Архины хор уршиг”, “Тамхины хор хөнөөл” “Тамхины эдийн засагт учруулах хохирол”, “Мотоциклын осол гэмтэл” “Зам тээврийн ослоос сэргийлье” “Элэгний өвчний шалтгаан” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ. Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг 3 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Гурвансайхан, Өндөршил сумдад хийгдэж байна. Үр дүн: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг сайжирч, эерэг хандлага төлөвшиж байна.

90

3.1.3. ЭМС-ын 2015 оны 495 дугаар тушаалын дагуу ЭМГ-ын дэргэд орон тооны бус “Сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж үйлчилгээний алба”-ийг томилон ажиллуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

/ I улиралд /

Эрүүл мэндийн газрын дэргэд орон тооны бус “Сувилахуй эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж үйлчилгээний алба”-ыг Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны А/08 дугаар тушаалаар 9 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг оролцуулсан орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Сувилахуйн, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний алба байгуулагдснаар аймаг орон нутгийн хэмжээнд сувилахуйн боловсрол, хөгжил, тусламж үйлчилгээний чанар хүртээмж, удирдамж, стандартын хэрэгжилт, магадлан итгэмжлэл, мэргэжлийн алдааг хэлэлцэж, тусламж үйлчилгээний асуудлаар үнэлгээ дүгнэлт гаргахад оролцож, мэргэжил арга зүйгээр ханган, зөвлөн туслаж ажиллах боломж бүрдсэн. Эхний улирлын байдлаар 2 удаа хуралдан Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийг тэмдэглэх тухай, сувилахуйн тусламж үйлчилгээний үйл ажиллагааны дүрэм, төлөвлөгөөг хэлэлцэн батлаж эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт хүргүүллээ. Үр дүн: Сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний албыг байгуулагдсанаар аймаг орон нутгийн хэмжээнд сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний асуудлаар үнэлгээ, дүгнэлт өгөх, зөвлөмжөөр хангахад оролцох боломж бүрдсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 70%.

100

3.1.4. Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэлгүй авах нөхцлийг бүрдүүлж “Шилэн эмнэлэг” төслийг бүх шатандаа нэвтрүүлж ажиллана.

/ I улирал /

ЭМС-ын 2016 оны 01 албан даалгаврын хүрээнд 8 зорилтын хүрээнд 40 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар төлөвлөгөөний хэрэгжилт 93.4 хувьтай байна. Үүнд:

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд өвчтөний ар гэрийнхэнд үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг дэлгэц, мэдээллийн самбараар эсвэл өөрийн биеэр уулзаж тухай бүрт нь мэдээллийг өгч ажиллаж байна. Мөн ЭМТ-үүд үйлчлүүлэгчийг хүлээгдэлгүй, чирэгдэлгүй үйлчлэх арга хэмжээний хүрээнд багийн эмч нар хариуцсан багийн иргэдээ хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, их эмчид үзүүлэх шаардлагатай байгаа иргэдийг тухай бүр нь багийн эмч нар танилцуулж цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 10856 хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөө, төрөхийн хагалгааны өрөө, төрөх өрөөг камераар тогтмол хяналт тавьж байна..

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд интернетийн орчинд цахимаар мэдээ, мэдээллийг солилцох нөхцөл бололцоо бүрдсэн.

Байгууллага бүр шилэн дансанд жил, сар, улирлын мэдээ тайланг шилэн дансны календарчилсан хуваарийн дагуу мэдээллээ байршуулж хэвшсэн.Мөн санхүүгийн ил тодын самбарт сар бүрийн шилэн дансны мэдээг байрлуулж, иргэд ажилчдыг төсөв санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээллээр ханган ажиллаж байна.

Эмнэлэг, ЭМТөвүүдийн удирдлага эрсдлийн баг болон чанарын хяналтын багийн гишүүд 7 хоногт 2 удаа дотор, хүүхэд, төрөх, мэс засал, яаралтай тусламж, ариутгал, гал тогоо, цэвэрлэгээний хэсгүүдэд дотоодын хяналтыг хийж, тусламж, үйлчилгээ болон цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавьж, эмчлүүлэгчийн санал сэтгэгдлийг сонсож тулгамдсан асуудлыг цаг тухайд шийдвэрлэн ажиллаж байна.

Хүнд өвчтөнд онош тодруулах, эмчилгээ хийх зорилгоор эмч нарын хамтарсан

100

үзлэгийг 20 хүнд хийж үүнээс 2 өвчтөнг дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд шилжүүлсэн.

Эмнэлгүүдэд дуутай болон дуугүй хөтөчийг байнга ажиллуулж хэвшлээ. ЭМС-ын тушаалын дагуу лабораторийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл,

чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх зорилгоор 1-р шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн төвд хийгдэх боломжгүй шинжилгээний сорьцыг 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллага руу сорьц тээвэрлэлтийн дагуу зөөвөрлөж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 297 сорьц тээвэрлэсэнээс биохими 11, бэлгийн замаар дамжих халдварын баталгаажуулах сорьц 2, сүрьеэгийн сорьц 8, ПАП шинжилгээ 276 тус тус байна.

Нэгдсэн эмнэлгээс “Бонавита” оношлогооны төв рүү 29 сорьцыг илгээсэн. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд үйлчлүүлэгчийн ая тухтай нөхцлийг хангах

зорилгоор гадаа хүлээлгийн хэсэгтэй боллоо.

Үр дүн: Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ өмнөх оноос 13.21 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

3.1.5. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлнэ.

/ I улиралд/

Цахим программ хангамжийг нэвтрүүлэх цаг товлох үйлчилгээг зохион байгуулах ажлын хэсгийг Нэгдсэн Эмнэлгийн даргын 2017 оны 02 сарын өдрийн 05-ны өдрийн А/13 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж 2017 оны 01 сарын 26-ны өдрөөс тус эмнэлэг нь цахимд шилжлээ. 14 модулиар мэдээлэлийг оруулж үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж эхэллээ. Үр дүн: Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 10856 хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна.

100

3.1.6. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр нөхөн сэргээх эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх, үр дүнг тооцож ажиллана.

/ I улирал /

2017 оны 1 улирлын байдлаар УАУ төвөөр хэвтэн эмчлүүлэгсэд 229, Амбулаторийн үзлэг 656 үзлэг хийгдэж, нөхөн сэргээх эмчилгээнд давхардаагүй тоогоор хэвтэн эмчлүүлэгчдээс тархины цус харвалтын үлдэцтэй 28 өвчтөн, мэдрэлийн тогтолцооны өвчтэй 67 өвчтөн, үүнд суудлын мэдрэлийн эмгэг, гэмтлийн шалтгаант мөчдийн саажилт, төрөлхийн тархи судасний эмгэг өөрчлөлттэй 2 хүүхэд тус бүр нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдлаа. Нөхөн сэргээх эмчилгээнд цахилгаан зүү төөнүүр, нурууны олон үйлдэлт автомат татлагын ор, тогтмол болон хувьсах цахилгаан гүйдэлээр булчин мэдрэлийн ширхэгт цочирол өгөх замаар нөхөн сэргээх эмчилгээг тус тус хийж байна. Эдгээрээс 17 өвчтөнд нурууны татлага эмчилгээний үр дүнгээ өгсөн байна. Нөхөн сэргээх зүү эмчилгээг цахилгаан зүүний аппараттай хослуулан нийтдээ давхардсан тоогоор 38 хүнд нөхөн сэргээх эмчилгээг хийж өвчтөний биеийн байдал сайжирсан үр дүнтэй байна. Эмчилгээнд шинээр ультра звук шарлагын аппаратыг индомоны тосон түрхлэгтэй хавсруулан хэрэглэснээр үе мөчний өвдөлтийг намдаах үр дүнтэй эмчилгээний арга боллоо. Энэ эмчилгээнд 8 хүн хамрагдаад байна. Уг эмчилгээг 2017 оны 3 дугаар сараас эхлэн хийж байна. Үр дүн: Нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд нийт эмчлүүлэгсэдийн 4,8% эдгэрч, 92,4% сайжирч, 1,9% хэвдээ үр дүнтэй эмчлэгдсэн байна.

90

3.2. хүүхдийн тусламж сайжруулах

3,бүалсэзөбааж /

3.бааюхяэмхабу

0-5насны хяналтыг

үйлчилгээг х

3.босаДусабахааж

,.1.7. Алдаа үртгэлд дүн шинлдаа дэргийлэх арөвлөмжийг эрүүайгууллагуудад жиллана.

.1.8. Эрүүл айгууллагын юулгүй ажиллагяналтыг мнэлгээс алдвар дамжихууруулна.

.2.1. Хоол тэжэолон архаг дутаартай хүүхдийг ундговь анхүүжилтээр айгаа “Тарагамруулан, үр джиллана.

/ I улира

зөрчлийн нжилгээ хийх, давтагдахаас рга зүйн үл мэндийн

хүргүүлж

/ I улирал

1нэбхзмҮг

мэндийн ариутгалын

гаа, чанарын сайжруулах, шалтгаалсан х эрсдэлийг

/ I улирал /

2матахыхб2Үтү

ээлийн хурц алтай 06-36 ДЗОУБ-ын ОНХХ-ийн

хэрэгжиж г” төсөлд дүнг тооцож

алд/

хсЖЖбХнҮ

1 дүгээр улирлыноцтой эрсдэл 9эрсдэлийн 92,1%байна. Эмчилгээхөгжлийн төвд цзүйн хэлэлцүүлэмэндийн төвүүдэҮр дүн: Гарч багаргаж ажиллаж 2017 оны 1 сармэндийн төвийнариутгалын үйл тушаалуудын даариутгалын тасгхэрэгслийг хэрэгын тандалт тасхалдварын сэрбайгууллагуудаа2017 оны 1-р улиҮр дүн: ЭМБ-уутасаг, нэгж ажилүйлчилгээтэй хол

Төсөлд хамрагдхэлбэртэй 1, турсуурь өвчтэй 5 Жингийн нэмэгдэЖин нэмэгдэж ббагадалттай хүүХүүхдүүдийн биенэмэгдэж, үг яриҮр дүн: Төсөл ха

ын байдлаар ни9, өндөр эрсдэл % буюу 94 нь тэ оношлогоотойцахимаар мэдээлэгийг зохион байэд хүргүүллээ. айгаа алдаа эрсбайна. рд аймгийн Нэгдн ариутгалын ажиллагаа, ЭТҮагуу хяналт үнэгийн бохир, цэвэглэх байдлаар паг нэгжүүдэд торгийлэлтийн хэас сар бүр ЭТҮХХирлын байдлаарудад ариутгалыллан, ЭТҮХХ-ылбоотой халдвар

дсан 06-36 сартараалтай 2, турахүүхэд хамрагдэл сард дунджабайгаа хүүхдүүдүхдүүдийн салсте бялдар, сэтгэхианы баялаг дээрамрагдсан хүүхд

ийт 102 санамс41, дунд эрсдэ

тасаг нэгжүүдэд й холбоотой 2 алсэн. Алдаа эрсйгуулж хэлэлцүү

сдэлд эмнэл зүй

дсэн эмнэлэг, 2тасаг, хэсгийн

ҮХХ-ын сэргийлээлгээг хийлээ. Үэр хэсгийн урсгапакетладаг болсоогтмол бүрэн хэрэгжилт 95,8%Х-ын тандалтынр ЭМҮХХ бүртгэгын мэргэшсэн мн тандалт тогтмр бүртгэгдээгүй б

ай 20 хүүхдийн анхай 2, өсөлтидсанаас байвалаар 100-400 гр бадийн арьс өнгөлт болон гарын ахүйн болон орчрдэж, шүдний урдийн дархлаа сай

саргүй алдаа эрэл 17, бага эрсдзасагдаж, 8 б

алдаа эрсдэлийсдэл дахин давтүлэгээс гарсан д

йн хэлэлцүүлэг

2 сум дундын эн өрөөний урсэлтэд ЭМС-ын 2Үнэлгээгээр аймал шийдэгдэж, аон дэвшилтэт техийгдэж, аритгал%-тай байна. н мэдээг авч, хянгдээгүй байна. мэргэжилтэн 100мол хийгдэж бабайна.

өсөлт, хөгжлийгйн хоцрогдолтол зохих жиндээ айна. лөг болж үрчгэралга ягаарч хочны онцлог сайжргалт нэмэгдсэн йжирч, эмнэлэгт

рсдэл бүртгэгдсэдэл 35 байна. Ббуюу 7,9% нь заг бүртгэж Эрүүлтагдахаас сэргийдүгнэлтийг эмнэ

зохион байгуул

эмнэлэг, 13 сумсгал зохион б2014 оны 186, 1мгийн Нэгдсэн ариутгалаас гарехнологи нэвтэрл, эмнэлгээс шНийт эрүүл

налт хийн ажилл

0% хангагдаж, айна. Эмнэлгийн

Дэлхийн Зөн обайгууллагын

санхүүжилтээр төсөл хэрэгжижхугацаа өнгөрЭнэ давхардсан тохүүхдэд 1792 үйлчилсэн байн

г үнэлэхэд тураой 5, нэн ядуу хүрсэн 3 хүүх

р байдал нь ароолны дуршил сжирч, хөдөлгөөнбайна. т хэвтэх тоо буур

эн. Үүнээс үртгэгдсэн асагдаагүй л мэндийн йлж эмнэл элэг, эрүүл

лж дүгнэлт

100

мын эрүүл айгуулалт, 187 дугаар эмнэлгийн рсан багаж рч, ЭТҮХХ-шалгаалсан

мэндийн лаж байна.

ариугалын н тусламж

100

олон улсын Дундговь ОНХХ-ийн

“ТАРАГ” ж 4 сарын рч байна. хугацаанд оогоор 80 л таргаар на.

алын хүнд өрхийн 5, хэд байна.

рилж, цус сайжирсан. ний идэвхи

рсан.

100

0

0

0

3.хүнисуаюүнэз

3.хамэ

.2.2. 0-2 хүрүүхэдтэй эцэг ийтэд түшиглэсэургалтанд юултай ерөнхинэлэх ур зэмшүүлнэ.

.2.3. ХӨЦМ-ийнамрагдаагүй эргэжилтнүүдий

ртэлх насны эхийг олон

эн ХӨЦМ-ийн хамруулж,

ий шинжийг чадварыг

/ I улирал /

ОачхшХ2сбтбхэээ“ухбб12

хббх

сб

нн сургалтанд

эмч, г

Х1м

Олон нийтэд түасран хамгаалагчавдарыг олгох хэрхэн үнэлж эмшатны эрүүл мХүүхдийн аюулт26 хүн эзэмшүсумын эмчийн хбайдлаар 961 хүтураалтай хүүхэбайна. Өсөлтийнхамруулж, хүүхдэрүүл мэндийн яэзэмшүүлсэн баэгнээнд шилжиж“Хүүхдийн хоол удаагийн сургалхооллолтын зөвбууруулахад эцэболлоо. Хүүхдий184 эцэг эх асра23,6% байна. Адаацаг сумын хүүхэдтэй 21 эцбаяжуулсан банбэлтгэх хийх талхооллож ажилла

сургалтыг амжилбайна. Үр дүн: 2017 онасны хүүхэдийнХӨЦМ-ийн сурга100% хамрагдсамэргэжилтэн, ХӨ

шиглэсэн ХӨЦМгчдад хүүхэд өвдялангуяа аюултмнэлгийн тусламэндийн байгуулай ерөнхий шинүүлэх сургалтандхяналтанд байгүүхэд жинлэлт, эд 1, туранхай хн хоцрогдолтой,дийн нэмэлт хооягаан дэвтэрийгайна. Үүний үрж эрүүлжигдээд бтэжээл”, “Хүүхлтыг хийж 34в дадал эзэмшсэг эхийн оролцоойн аюултай ерөнан хамгаалагч н

ЭМТ нээлттэй хцэг эхэд, Эрдэнэнтан, ногооны зулаар сургалтыг асан нь үр дүнтэй

лттай зохион б

оны эхний улирлн тохиолдол гараалтанд хамрагдан бөгөөд эмч ӨЦМ-ийн үндэсн

М-ийн сургалтаадсөн тохиолдолдай ерөнхий шинмж авах талаархллагууд тасралтнжийг үнэлэх ур д хамруулан мэгаа 0-2 насны хэмжилт хийлгэхүүхэд 4 буюу тураалтай, туролыг хэрхэн бэлг хөтлөх аргачладүнд 2 хүүхэд

байна. хдийн нэмэгдэл 7 эцэг эхчүүдсэн эцэг эхийн о, мэдлэг хандлнхий шинжийг үннарыг хамруулса

хаалганы өдрийгэдалай сумын сутан, махны нухийж эцэг эхчүй сургалт болсон

байгуулж аавууд

лын байдлаар аюаагүй. алтанд судалганарын мэдлэги

ний сургагч баг

ар 0-2 хүртлэх д илрэх шинж тэнж хүүхдэд ямарх мэдлэгийг эзэтгүй хэлбэрээр чадварыг 0-2 нэдлэг олголоо. 2184 хүүхэд багэсэнээс өсөлтийнийт жинлэсэн ранхай хүүхдилтгэх, хооллолтал, өсөлтийг хянд туранхайгаас

хоолны ач холд хамрууллаа.Стоо 175 хүрсэнага нэмэгдэж банэлэх ур чадварыанаас ур чадвар

г 2017.03.23 нд зсум дундын эмухаш, төмсний нүүдээр гардаж хн байна.

дын оролцоог н

юултай ерөнхий

аа хийхэд ажиллийг сэргээхзоригш А.Ганхөлөг

насны хүүхэдтээмдэгийг хэрхэнр байдлаар илрээмшүүлэх сургалзохион байгуул

насны 21 хүүхдиАймгийн хэмжайгаагаас эхниййн хоцрогдолтохүүхдийн 0,8%-йн ээжүүдийг стын давтамж, эхнах зэрэг аргачлхэвийн жинтэй

лбогдол” сэдвСургалтанд орон нь хүүхдийн айгааг харуулсаыг эзэмшүүлэх срыг эзэмшсэн н

зохион байгуулжнэлгийн эмч нанухаш зэрэг хохоол хийлгэж хү

Сайнцагаан суммэндийн төв ДДундговь хамтран 15 хүүхдийн болон хүүхдийхэрхэн бэлтгэгардан эмэгдүүлэх ажл

шинжтэй, хүнд

лаж байгаа нийилгоор хүүхдийннэгдсэн эмнэлг

эй эцэг эх, үнэлэх ур эх, түүнийг лтыг анхан лж байна. ийн эцэг эх жээнд өрх, й улирлын й 3хүүхэд, -ийг эзэлж сургалтанд х хүүхдийн лалыг зааж хүүхдийн

вүүдээр 18 олцогсдоос өвчлөлийг н үзүүлэлт сургалтанд нь 44 буюу

ж 0-2насны ар 88 эхэд олийг яаж үүхдүүдийг

мын эрүүл ДЗОУБ-ын ОНХХ-тэй аавуудад хооллолт н хооллыг эх талаар үйлдлийн

лыг хийсэн

өвчтэй 0-2

100

йт эмч нар н ерөнхий гийн 26 их

100

0

0

хамруулах, тандалтыг хийж ажиллана. / I улирал /

эмчид “Хүүхдийг үнэл, ангил” хэсгээр сургалтыг зохион байгуулсан байна. Мөн 2017 оны 01 сарын 23-31-нд орон нутагт хийгдсэн хяналт шинжилгээ үнэлгээгээр анхан шатанд ажиллаж байгаа эмч нарын ХӨЦМ-ийн үзлэгийн маягтаар үзлэг хийж үнэлж, ангилж байгаад хяналт хийж ажилласан. Үр дүн: Нийт эмч нар ХӨЦМ-ийн сургалтанд бүрэн хамрагдаж мэдлэг эзэмшсэн.

3.2.4. “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийн хэрэгжилтийг сайжруулж, төрсөн нярай бүрт “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлж ажиллана.

/ I улирал /

“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт 15 заалтын хүрээнд боловсруулж, Эрүүл мэндийн газрын даргын 44 албан бичгээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн. Стратегийн гол зорилт нь төрсөн нярай бүрт “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлэх явдал бөгөөд эхний улирлын байдлаар 135 нярайд дээрх тусламжийг үзүүллээ. Үр дүн: Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн эзлэх хувь 100 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

100

3.3.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, жирэмсэн эхийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх

3.3.1. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулан жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллана.

/ I улирал /

Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн удирдамж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх барих, эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарт “Дэмжлэгт хяналт” –ыг хийх удирдамжийг Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/06 дугаар тушаалаар батлуулан, хяналт, шинжилгээ үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, нэн ядуу эмзэг бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг гаргах загвар хүснэгтийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллах талаар арга зүйн зөвлөмжийг хүргүүлсэн. Багийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтонд жирэмсэн эмэгтэй бүрийг жирэмсний эрт хяналтанд авах, өндөр эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг ЖСАХ-д хамруулах зэрэг заалтыг тусгаж өгснөөр эх баригчтай хамтран ажиллах уялдааг сайжруулж өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 14 хоног тутамд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газартай жирэмсэн эхчүүдийн хяналтыг тулгаж, жирэмсний хөтчийг “Гараас гарт” гэсэн журмаар солилцон ажиллаж байна. Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн жирэмсэн эхчүүдийн хяналтын чанарт онцгойлон анхаарч, шинээр хяналтанд орсон жирэмсэн эмэгтэй, үүнээс өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэй, анхаарал татсан онцгой хяналтанд байгаа жирэмсэн эмэгтэй, дараагийн шатлалд илгээсэн жирэмсэн эмэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийн шинжилгээний хамрагдалт, эхчүүдийн марах байраар үйлчлүүлсэн эхчүүд, мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн жирэмсэн эмгэтэй, төрсөн эхийн талаарх мэдээлэл, төрсөн эх, нярайн гэрийн идэвхитэй эргэлт, төрөх эхчүүдийн нэрс зэргийг сар бүрийн ажлын сүүлийн өдөр авч нэгтгэн, хүндрэлтэй төрөх эхчүүдийг 2,3-р шатлалын эмнэлгүүдэд илгээж ажилласнаар, 122 эмэгтэйг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжүүлэн төрүүлж, тусламж үйлчилгээг тасралтгүйгээр чанартай хүргэснээр жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлж, нийт төрсөн эхчүүдийн 96.3 хувь нь эмэгтэйчүүдийн

100

нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг авч төрсөн байна. Нэгдсэн эмнэлгийн ЭЗӨГ-ын жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор ЭЗӨГ-1 хэсэгт аймгийн төвийн өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэйчүүдийг, ЭЗӨГ-2 хэсэгт хөдөөгийн өндөр өртөмтгий жирэмсэн эхчүүдийг хянахаар зохицуулалтыг хийсэн. Одоогоор нийт жирэмсэн эмэгтэй эх барих эмэгтэйчүүдийн хяналтанд хянагдаж байна. Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийн тойрон үзлэгийг долоо хоног бүрийн Пүрэв гариг бүрт хийж хэвшсэн ба 38 хүний оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн. Ургийн гажиг илрүүлэх дүрс оношлогооны шинжилгээг нийт 36 жирэмсэн эхчүүдэд 13, 20, 32 долоо хоногтойд хийсэн ба одоогоор илэрсэн гажиг үгүй байна. Жирэмсэн эхчүүдийн сургалтыг хань нөхөр, ар гэрийнхэнтэй нь хамт зохион байгуулснаар сургалтанд 452 эх хамрагдсанаас 81 эх гэр бүлийн хамт хамрагдсанаар жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллаж байна. Дэлхийн зөн-Дундговь ОНХХөтөлбөрөөс хөрөнгө оруулалтаар жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн коктейл найруулж өгөх тоног төхөөрөмжийг шийдвэрлэснээр 270 жирэмсэн эмэгтэйд хүчилтөрөгч эмчилгээгээр үйлчилсэн байна. Эрүүл мэндийн газраас санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь ОНХХ-тэй хамтран “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний эх, нярайн тусламж, үйлчилгээний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд анхан шатны эх барихын тусламж үзүүлэгч 49 эмч, мэргэжилтэн хамрагдсанаар эх, нярайд үзүүлэх тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад нэг арга хэрэгсэл боллоо. Жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор анхан шатны тусламж үзүүлэгч өрх, сумын эмч нартай байгуулах гэрээний төслийг боловсруулж, одоогоор санал авах үйл ажиллагаа явагдаж байна. Үр дүн: 2017 оны эхний улирлын байдлаар эхийн эндэгдэл болон эхийн ноцтой хүндрэлгүй ажиллалаа. Жирэмсний эрт хяналт 88.8 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар нэмэгдэж, жирэмсэн эхчүүдийн шинжилгээний хамрагдалт 0.6 хувиар өссөн байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй.

3.3.2. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна.

/ I улирал /

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан болон 2 дах шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээр үзүүлж байгаа ба нийт 11903 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 23.6% буюу 2810 эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн 68%-д нь ямар нэгэн өвчлөл илэрснээс 73.4 хувийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авсан байна. Үр дүн: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтын хувь өмнөх оноос нэмэгдэж, сумын эрүүл мэндийн төвүүдэд бүртгэл мэдээллийн тогтолцоо сайжирч, үр дүнг тооцон ажиллаж байна.

100.0

3.3.3. Эхчүүдийн амрах байрны үйл ажиллагааны ашиглалтыг сайжруулж, хүндрэлээс сэргийлж ажиллана.

/ I улирал /

Нэгдсэн эмнэлгийн эхийн амрах байранд сумдын эрсдэлт бүлгийн жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнө ба төрсний дараах үед амрааж, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд төрүүлж байгаа ба эхчүүдийн амрах байраар 18 эх амарч 158 ор хоног, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эхчүүдийн амрах байраар 19 эх амарч 63 ор хоног ашиглаж нийт 37 эх 221 ор хоног ашигласан байна. Үр дүн: 2017 оны эхний улирлын байдлаар эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

100.0

3.3.4. Өсвөр үеийн кабинетийн үйл ажиллагааг сайжруулж, эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. / I улирал /

Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу өсвөр насны охид хөвгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад хийлээ. Нийт 102 хүүхэд хамрагдсанаас эрхтэн тогтолтооны эмгэгтэй 20 хүүхдийн онош баталгаажуулах шинжилгээг хийж эмчилж эдгэрүүллээ. Нийт хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг “Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх нь” сэдвээр зохион байгууллаа. Үр дүн: Эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлсэн.

70

3.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, ээлтэй орчин бүрдүүлэх, асаргаа сувилгааг сайжруулан, 2012 оны 375 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангах

3.4.1. Эмнэлгийн зохион байгуулалт, тасаг, кабинетийн байршил, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ойлгомжтой байдлаар гэрлэн самбар, брайль, болон аудио хэлбэрээр үзүүлж дэмжлэг үзүүлж ажиллана. / I улирал /

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл бүхий гэрлэн самбар11 шинэчилэн , шинээр амбулаторийн тасгийн 22 кабинетад цахим үйлчилгээний програм суулгаж, эмч, сувилагч нарыг нэг бүрчлэн сургалтанд хамруулж мэдлэг мэдээллээр хангасан байна.Цахим үйлчилгээнд орсноор эмч нарын цаг ашиглалт сайжирч, хүлээгдэл, чирэгдэл буурсан, цахим орчинд ажиллах эмч нарын мэдлэг чадвар дээшилсэн, хэрэглэгчдийн сэтгэл ханамж амаар сайн гэж талархаж байгаа зэрэг эерэг үр дүнтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойлгомжтой хэлбэрээр үзүүлэх брайль болон аудо хэлбэрээр мэдээллийг хүргэх боломжийг судлан ажиллаж байна. Үр дүн:

50

3.4.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах тусламж үйлчилгээг ЭМГ-н дэргэдэх “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаанд тулгуурлан хийнэ.

/ I улирал /

.“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаанд тулгуурлан аймгийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийг бүртгэн авч баг багаар хуваарийг гарган, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Оюун ухааны бэрхшээлтэй 5 хүүхдэд өнгө ялгах , тоо тоолуулах хичээлийг зааж сургасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх тусламж үйлчилгээ хариуцсан эмчийн байнгын хяналтанд авч, сар бүр үзлэгт хамруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нартай 3 удаа дугуй ширээний ярилцлага зохион байгуулж тэдний тулгамдаж байгаа асуудал , санал сэтгэгдлийг нь сонсож 2-р улирлын ажлын төлөвлөгөөндөө тусгахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нэмэлтээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг Дэлхийн зөн олон улсын байгууллагад гаргаж өгснөөр шийдэгдэх шатандаа явж байна. Үр дүн: Хамрагдсан хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээл сайжирч засагдаж байна.

100

3.5. Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж стандартын хэрэгжилтийг сайжруулан эмийн санд тавих нийтлэг шаардлага МNS 5260:2015 стандартыг мөрдүүлэх.

3.5.1 Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулж ажиллана.

/ I улирал /

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажал хийгдсэн. Нянгийн эсрэг үйлдэлтэй эмэнд тэсвэржсэн нянг хянах, урьдчилан сэргийлэх

мэргэжлийн зөвлөлийг Эмийн эмчилгээг зохицуулах хорооны дэргэд байгуулан чиг үүрэгт нянгийн тэсвэржилтийн асуудлыг тусгаж, хариуцсан клиник эм зүйчийг ажиллуулж байна.

Амбулаторын болон стационарын жор бичилтэнд гаргасан алдаа зөрчлийн талаар 31 мэдээлэл эмийн сангуудаас авч 19 эмч нарт арга зүйн зөвлөмж өгсөн.

“Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдвээр нэгдсэн эмнэлэгийн 56 их эмч хамруулан сургалт хийж, сургалтын өмнө болон хойно нь мэдлэг сорих тест авахад мэдлэгийн түвшин 23,3% ахисан үр дүнтэй байлаа.

Тусгай дунд мэргэжилтнүүдэд СВИА сургалтыг хэрхэн явуулах талаарх мэдлэгийг сайжруулсан. Эрүүл мэндийн байгууллага бүрт антибиотик эмийн зохистой

100

хэрэглээг төлөвшүүлэх иргэдэд зориулсан СD хичээлийг тогтмол үйлчлүүлэгч болгонд хэнийг ч орхигуулахгүй үзүүлэн мэдлэг, хандлагыг дээшлүүлэн ажиллаж байна.

Эмийн санч “Антибиотикийг жороор олгож хэвшье”, Эмч нар антибиотик эмийг заавал жорын маягт дээр бичих, иргэд антибиотикийг жорын дагуу хэрэглэе. Уриан дор 21 эмийн сангуудад зурагт хуудас өгч мэдээллийн самбарт байршуулсан.

Үр дүн нь: Эмнэлгүүдэд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд антибиотикийг зөв хэрэглэх дадал заншилд тодорхой ахиц гарч байна.

1.5.2. Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

/ I улирал /

Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 4-р сарын 20-ны өдрийн 129/100 тоот тушаалын дагуу төлбөрийг нь төр хариуцах эмийг ард иргэдэд тогтмол олгон ажиллаж байна. 1 дүгээр улиралд Хорт хавдар, сэтгэцийн эмгэг, чихрийн бус шижин, уналт таталт, бамбай булчирхай, нүдний даралт ихсэх эмгэг зэрэг өвчнүүдэд нийт 35 нэр төрлийн эмээр 196 хүнд 4,274,455.6 төгрөгний эм тариаг үнэ төлбөргүйгээр олгосон байна. Үр дүн: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлбөрийг нь төр хариуцдаг эм олголт болон эмийн үнийн дүн 55,5% ахисан үзүүлэлттэй байна.

100

3.5.3. “ Эмийн аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх” стратегийн хэрэгжилтийг сайжруулна. / I улирал /

“ Эмийн аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх” стратегийн хүрээнд гарсан ЭМС-ын 2015 оны 89 дүгээр тушаалаар “Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журам”-ын дагуу нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийн жор бичилт болон эмийн эмчилгээнд хяналт тавьсан.

Нэгдсэн эмнэлгийн 12 эмчийн бичсэн 54 өвчний түүхэнд хяналт үнэлгээ хийлээ. Эмч нар өвчний түүхэн дээр эм бичихдээ дараах 4 алдааг нийтлэг гаргасан байна. Үүнд: 1. Нянгийн эсрэг эмчилгээг хийхдээ антибиотик хэрэглэх заалтаа бичдэггүй. 2. Антибиотик хэрэглэхдээ нян судлалын шинжилгээг бага хийдэг. 3. Антибиотикийг тарилгаар хэрэглэхийн өмнө сорил тавихыг зөвлөдөггүй 4. Өвчний түүхэн дээр эмийн эмчилгээг бичихдээ хэрэглэх зааврыг бүтэн өгүүлбэрээр

бичдэггүй. Илэрсэн зөрчлийн талаар эмч нарт арга зүйн зөвлөмж өгсөн. Эмийн гаж нөлөөний 3 тохиолдлыг шар хуудсаар бүртгэж, эмэн эмчилгээний зохицуулах хорооны хурлаар авч хэлэлцэн, хурлын тэмдэглэл шар хуудасны хамт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмийн зохицуулалтын албанд хүргүүлсэн. Үр дүн: Эмийн гаж нөлөөний 3 тохиолдлыг 100% мэдээллэсэн.

100

3.6 Яаралтай тусламжын чанар хүртээмжийг сайжруулах

3.6.1 Улсын чанартай зам дагуу осол гэмтэл нэмэгдэж байгаатай холбоотой яаралтай тусламжын чиглэлээр төсөл боловсруулж гадаад дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх / I улирал /

3.6.1.Нэгдсэн эмнэлгийн болон осол гэмтэл ихээр гардаг зам дагуух Дэргэрцогт, Луус, Хулд сумдын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор “Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийг Францын Леон хотын “Аксион Монголиа” ТББ-д хүргүүлсэн. Үр дүн:Төслийг хүлээж аваад 6 сард яаралтай тусламжаар төсөл хэрэгжих сумдын эмч нарт сургалт хийгдэхээр төлөвлөгдсөн.

100.0

Дөрөв. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд:

4.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлж ажиллах.

4.1.1. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа ”Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх”, ”Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгч ажиллана.

/ I улирал /

Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хоёр дахь хөтөлбөрийн хэрэгжилтэнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс 2016 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн тайланд үнэлгээ хийхэд хэрэгжилт 90%-тай байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд иргэдийн сэтгэцийн эрүүүл мэндийг хамгаалах сэтгэц нөлөөт хорт зуршил, амьдралын буруу дадал хэвшлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа жил бүр хийгддэг болсон, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сэтгэцийн эмгэгтэй оношилогдсон өвчтөний хяналт сайжирсан байна. Үнэлгээгээр гарсан хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шийдвэр гаргагчид болон иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааны арга хэмжээг өргөжүүлэх, салбар дундын хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуй нэгжүүд ажлын байрны стресийг багасгах, алжаал тайлах өрөөг байгууллага бүрт бий болгох, сэтгэцийн эрүүл мэндээ хянаж сайжруулах талаар хувь хүний мэдлэг чадварыг дээшлүүлэх тэдэнд шинэ хандлага дадал эзэмшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах, улмаар хамт олны оролцоог нэмэгдүүлэх, өрх, сумдын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлуудад шийдвэрлэн ажиллах 8 заалт ажлыг 2017 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган оруулж, ЭМБ-уудын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл өглөө. “Монголын уламжлал анагаах ухааныг хөгжүүлэх “ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд 2-р улиралд үнэлгээ хийгдэхээр хугацаа хойшилогдсон болно. Үр дүн: “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан.

50

4.1.2. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа стратегийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгч ажиллана.

/ I улирал /

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа 14 үндэсний хөтөлбөр, 19 стратегийн хэрэгжилтэнд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн ирүүлсэн тайлан болон газар дээрх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж хэрэгжилтийг тооцлоо. Аймгийн хэмжээнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 91%, үндэсний стратегийн хэрэгжилт 88% байна. 2017 оны Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийт ЭМБ-уудын дарга нарт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 2017 онд хэрэгжих үндэсний хөтөлбөр, стратегийг танилцуулж, хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлаар илтгэл тавьж, зөвлөмж өгсөн.

90

4.2 Иргэдийн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх.

4.2.1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу“Осол гэмтлээс сэргийлье”,“Малчдын эрүүл мэндийг дэмжих”, “Архидан согтуурлаас сэргийлье”, “Охид эмэгчтэйчүүдийн эрүүл

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн сургалт сурталчилгааны 2017 оны төлөвлөгөөг тус тус батлан гаргаж, 1,2,3 дугаар сард “Хүүхдийн түлэгдэлт эцэг, эхийн хариуцлагаас”, “Архидан согтуурдаас сэргийлье”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжие”, “Ус чандмана эрдэнэ”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” сэдвийн хүрээнд тэмдэглэлт өдрийг зохион байгуулж, 3100 гаруй иргэдийг эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаанд хамруулж, 18 төрлийн гарын авлага боловсруулан 4000 ширхэгийг иргэдэд сурталчилан тараасан байна. “Осол гэмтлээс сэргийлье”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” тэмдэглэлт өдрийн хүрээнд ЭМГ-аас

100

мэнд”, “Эрчүүдээ хайрлая”, “Ус чандмана эрдэнэ”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” сэдвүүдээр сургалтын график гарган эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хийх. / I улирал /

тусгай аяны үйл ажиллагааны ажлын удирдамж гарган, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгөн ажиллаж, “Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлье”, “Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье”, “Бага насны хүүхдийг өндрөөс унахаас сэргийлье”, “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье”, “Бага насны хүүхдийг бүтэхээс сэргийлье”, “Сүрьеэ эдгэрдэг өвчин” зэрэг ТВ шторкийг байгууллагын цахим сайтанд байршуулан 559 хүнд эрүүл мэндийн боловсрол олгосон байна. Мөн ЭМГ-аас аймгийн төвд Онцгой байдлын дэргэхэд “Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн сурагчдад “Бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд өсвөрийн аврагч бидний оролцоо” сэдвээр, Цагдаагийн газар, Авто тээврийн газартай хамтран аймгийн таксины жолооч нарт “Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлье” өдөрлөг зохион байгуулж, “Хүүхдийг түлэгдэлт, зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх нь” сэдвүүдээр, аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургуулийн ниймгийн ажилтан нар болон хүүхдүүд, эцэг эхчүүдэд “Түлэгдэлт ба осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулж, нийт 245 хүнийг хамрууллаа. Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газартай хамтран Мандал худалдааны төвийн гаднах лед зурагтаар “Бага насны хүүхдийн түлэгдэлтээс сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь” видео шторкийг аяны турш өдөрт 4 удаа цацуулж, Онцгой байдлын газрын АЦС-оор аймаг, сум, баг, агентлагуудын удирдлагууд болон иргэдэд “Хүүхдийн түлэгдэлт Эцэг эхийн хариуцлагаас” масс мессеж илгээлээ. Үр дүн: Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд 12659 иргэн хамрагдсан.

4.2.2. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах график төлөвлөгөө гарган, иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж ажиллана.

/ I улирал /

Дундговийн амьдрал сонинтой хамран ажиллаж 8 сэдвээр, орон нутгийн “Цоглог” ТВ-тэй гэрээ байгуулан ажиллаж 12 сэдвээр шторк эрүүл мэндийн мэдээлэл, Эрүүл мэндийн газрын цахим сайтаар 19 сэдвээр, мөн Онцгой байдлын хэлтэс дахь АСЦ-оор аймгийн ЗДТГ-аас батлагдсан хуваарийн дагуу малчдад 12 сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг тус тус ард иргэд, малчдад хүргэлээ. Үр дүн: Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тогтмол иргэдэд хүргэж байна.

100

4.3 Эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулж, хог хаягдлын менежментийг хангаж ажиллах.

4.3.1. ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн халдвараас сэргийлэлт, хяналтын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

/ I улирал /

ЭМГ-ын даргын баталсан ажлын удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, УАУТ, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн халдварын хяналт, сэргийлэлтэнд газар дээр нь очиж ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын дагуу 6 чиглэлийн 86 заалт шалгуур үзүүлэлтээр үнэлгээг хийн, хэрэгжилт бүрэн хангагдаагүй 27 заалтын үйл ажиллагаанд зөвлөмж өгч, эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт хяналтын багт үүрэг чиглэл өглөө. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр тушаалын дагуу халдварын сэргийлэлт, хяналтын багтай болж, ХСХ-ын төлөвлөгөө хэрэгжиж байна.

100

4.4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хангаж ажиллах.

4.4.1. Хүүхдийн байгууллагуудын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, багш ажилчид, хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл ахуйн чиглэлээр сургалтыг зохион байгуулж ажиллана.

/ I улирал /

Аймгийн төвийн нийт хүүхдийн байгууллагуудад халдварт өвчнөөс сэргийлэхэд хүүхдийн байгууллагаас анхаарч, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөмж хүргүүлсэн. Говь-Угтаал сумын цэцэрлэгийн эрүүл ахуйн байдалд хяналт хийн, анхаарах асуудлуудад зөвлөмж өгч, ЭМС-ын 216 дугаар тушаалаар сургалт хийлээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гар хөл амны өвчлөл гарч байгаатай холбогдуулан, аймгийн төвийн 2-р цэцэрлэг, Говь-Угтаал сумын цэцэрлэгийн нийт 859 мкв талбай, нийт анги бүлгийн тоглоом, ширээ сандал, бусад талбайнуудад жавелионы 0,015%, 0,03%-ийн уусмалаар халдваргүйтгэл хийлээ. Үр дүн: Хүүхдийн байгууллагуудын халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа сайжирсан.

90

4.4.2. Товлолын дархлаажуулалтын хамралт, бүртгэлд хяналт тавих, дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах, урвал хүндрэлийн тандалтыг тогтмол хийж ажиллана.

/ I улирал /

15 сумын эрүүл мэндийн төвүүдээс товлолын дархлаажуулалтын хамрагдалтын мэдээг сар бүр, дархлаажууулалтын дараах урвал хүндрэлийн мэдээг 7 хоног тутамд авч, хяналт тавин ХӨСҮТ-д аймгийн хэмжээний 1, 2, 3 дугаар сарын товлолын дархлаажуулалтын хамрагдалтын мэдээг хүргүүлж, 1-р улирлын заавал хийх товлолын дархлаажуулалтын вакцины татан авалтыг хийж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу вакциныг тухай бүр олгож вакцины нөөцийг бүрдүүлж ажиллалаа. Зүүн бүсийн Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдад хяналт үнэлгээгээр ажиллан 0-5 хүртэлх насны хүүхдийн 256 тарилгын гэрчилгээнд товлолт вакцин хийсэн тэмдэглээг үзэж, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамрагдалт, дархлаажуулалтын анхан шатны маягтын хөтлөлтөнд хяналт хийн, анхаарах асуудлуудад зөвлөмж өгч ажиллалаа. Үр дүн: 1-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд товлолт дархлаажуулалтын хамрагдалт 98,8%, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.

100

4.4.3. Амьсгалын замын халдварт өвчлөлүүд томуу, томуу төст өвчин, улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд, салхинцэцэг, гар хөл амны өвчин, менингококкт халдварт тандалт судалгааг хийж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангуулж ажиллана.

/ I улирал /

Амьсгалын замын халдвараас /томуу, томуу төст өвчлөл, менингококкт халдвар/ урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд 2 удаагийн зөвлөмжийг хүргүүлж, “Менингококкт халдварын үед аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ЭМС-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийт ЭМБ-ын удирдлагуудад сургалт хийлээ. Сургалтанд сум, өрх, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, ЗӨСТ, Хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн 21 дарга нар 100% хамрагдлаа. 2017 оны 1,2,3-р сард бүртгэгдсэн салхинцэцэг 37, гахай хавдар 1, улаанэсэргэнэ 1, А гепатит 3, ёлом 1, гар хөл амны өвчин 52, В гепатит 1 тохиолдлуудад тус тус тархвар судлалын судалгааг хийж, сарын шуурхай мэдээнд оруулж мэдээллээ. ЭМГ-ын даргын баталсан ажлын удирдамжийн дагуу 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төв, УАУТөв, Нэгдсэн эмнэлэгийн халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдалд хяналт үнэлгээ хийж, анхаарах асуудлуудад зөвлөмж өгсөн. Үр дүн: 1,2,3 сард бүртгэгдсэн нийт халдварт өвчлөлд тандалт судалгаа хийгдэж, ЭМБ-уудын халдварын сэргийлэлт хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдсан.

100

4.4.4. Сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж, эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах / I улирал /

ЭМС-ын 2014 оны 319 дүгээр тушаал, Био-аюултай илгээмж, биобэлдмэлийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх био-аюулгүй ажиллагааны гарын авлага номыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв бүрт хуваарилан олгож эрхзүйн орчныг бүрдүүлэн, 2017 оны 1 сард 15 сумын эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн сорьц тээвэрлэлтэнд хяналт үнэлгээ хийж ажиллан, сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах зааварчилгааг өгсөн. Үүний дагуу 2017 оны 1,2,3-р сард нийт 36 сорьцыг анхан шатны эрүүл мэндийн төвөөс тээвэрлэж сүрьеэгийн 3 тохиолдлыг эрт илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд хамрууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс хяналтын 7 сорьцыг ХӨСҮТ-д хугацаанд нь илгээлээ. ЭМГ-аас Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндийн сургалт сурталчилгааны сэдэвчилсэн төлөвлөгөө болон “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 3 сарын 22-29-ны өдрийн хооронд “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” 7 хоногийн аяны үйл ажиллагааны удирдамжийг гарган, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэх асуумж судалгааг иргэдээс авах, эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, сорьц тээвэрлэлтийг эричүүлж ажиллах чиглэл өгч ажиллалаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерыг Говь-Угтаал, Өндөршил, Гурвансайхан суманд ажиллуулж шаардлагатай 39 хүнийг нарийн мэргэжлийн үзлэгт хамрууллаа. 2016 оны эцэст сүрьеэгийн эмчилгээндээ хамрагдаж байсан 19 хүнээс 2017 оны эхний 3 сард 13 хүн нь эмчилгээг дуусгаж, эмчилгээний таслалт байхгүй байна. Мөн цахим сайтуудад сүрьеэгийн халдвараас сэргийлэх 4 төрлийн зөвлөмж мэдээллийг байршуулан иргэдэд хүргэж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд тус бүр 3-4 удаагийн сургалтыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэдэд сүрьеэгийн халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгосон баййна. Үр дүн: Нийт 36 сорьцыг анхан шатнаас тээвэрлэн, 3 тохиолдлыг эрт илрүүлэн хяналтанд авсан. Эмчилгээнд хамрагдалт 100%.

100

4.4.5 Аймгийн төвийн сургуулиудад сүрьеэгийн илрүүлэх үзлэгийг хийх

/ I улирал /

Сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг асуумж судалгааны хэсэг, оношилгооны хэсгээр зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн эмч нараар сургуулийн нийт багш ажилчид, анги бүлгийн сурагчдад “Сүрьеэгийн халдвар”-ын талаар сургалтыг хийлгэж байна. ЭМГ-аас “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” 7 хоногийн аяны удирдамжаар сүрьеэгийн өвчлөл ихтэй Адаацаг, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвүүд болон Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг илрүүлэх “Асуумж судалгаа”-нд орон нутгийн нийт иргэдийг хамруулах ажлыг хийх талаар ажлын чиглэлийг өглөө. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 2014 оны 319 дүгээр тушаалын эмхтгэлийг хуваарилан олгож, сүрьеэгийн эрт илрүүлэлтийг эрчимжүүлж ажиллах чиг үүрэг өглөө. Үр дүн: Сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлана дээшилсэн.

50

4.4.6. БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлж ажиллана. / I улирал /

2017 оны 1-р улирлын байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинет, Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөөр нийт 720 хүн үзлэгт хамрагдсанаас урьдчилан сэргийлэх үзлэгт 666 хүн хамрагдсан байна. Үзлэг, шинжилгээнээс БЗДХ-ын нийт 23 өвчлөлийг илрүүлж, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн шинжилгээнд сайн дураар хамрагдсан 16, БЗДХ оношилогдсон өвтнүүдийн хавьтал 18 үйлчлүүлэгчдэд тус тус ганцаарчилсан зөвлөгөөг өгч, эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах 345 хүнд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлээ.

100

Үр дүн: БЗДХ-ын өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 тохиолдлоор буурсан байна. 2017 оны 1-р улиралд бүртгэгдсэн тохиолдлуудын эмчилгээнд хамрагдалт 100%, эдгэрэлт 100% байна.

4.4.7. Иргэдийг хэт авиан оношилгоо, илрүүлэг шинжилгээнд хамруулах, илэрсэн элэгний В, С вирусын халдвар болон хатууралтай өвчтнийг хяналтанд авч эмчлэн эрүүлжүүлж, хавдар үүсэх эрсдлийг бууруулж ажиллана. / I улирал /

Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт аймгийн хэмжээнд хамрагдах иргэдийн судалгааг гаргаж, хамрагдалтыг сар бүрийн статистик мэдээллийн шуурхайгаар гаргадаг боллоо. Энэ онд элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих 11236 хүн байгаагаас эхний 3 сарын байдлаар 1233 хүн хамрагдаж 10.9%-тай байна. Мөн анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээг хийн ажиллаж байгаа бөгөөд үзлэг, шинжилгээгээр элэгний В, С вирустай, элэгний архаг үрэвсэлтэй, элэгний хатууралтай гарсан 214 хүнийг сум, өрхийн эмчийн хяналтанд авлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭХО-ийн нарийн мэргэжлийн эмчийн оношилгоонд 468 хүнийг хамрууллаа. Үр дүн: Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих иргэдийн судалгаа гарч эрт илрүүлэг үзлэг анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж эхэлсэн. Нийт элэгний В, С вирустай, элэгний архаг үрэвсэлтэй, элэгний хатууралтай 214 хүн оношилогдож хяналтанд авагдсан.

90

4.4.8. Шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилчдыг элэгний В вирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулж, халдвар авах эрсдлийг бууруулж ажиллана.

/ Тухай бүр/

2017 оны 1-р улиралд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажилд орсон 18 эмч, 5 сувилагч, 2 эх баригч нийт 25 эрүүл мэндийн ажилтанд элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж, В вирусын эсрэг дарлаажуулалтанд 100% хамрууллаа. Үр дүн: Шинээр ажилд орсон 25 эрүүл мэндийн ажилтан элэгний В вирусын эсрэг дархлаажуулалтанд 100% хамрагдсан.

100

4.5 Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангах

4.5.1. Зонхилон тохиолдох халдварт бус артерийн гипертензи, чихрийн шижин 2 хэв шинж, хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг хийж үр дүнг тооцож ажиллана.

/ Сар бүр /

Мөн 2017 оны 1 сард 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Зонхилон тохиодох халдвар бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн удирдамжийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, газар дээр нь анхаарах асуудлуудад зөвлөн ажилласан. 2017 оны 3 сард Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд “2016 оны зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт”-ыг сум бүрээр гарган танилцуулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд багийн эмч нар сарчилсан төлөвлөгөөтэйгээр зорилтот иргэдийг тухай бүр хамруулж ажиллах зөвлөмжийг өгсөн. асуудлуудад зөвлөмж өгсөн.2017 оны эхний 3 сарын байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 1289 хүн хамрагдаж 13.6%, чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 1511 хүн хамрагдаж 15.1%, Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт 1349 хүн хамрагдаж 15.8%, умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг үзлэгт 809 хүн хамрагдаж 29.9%-ын хамрагдалттай байна. Үр дүн: Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хөхний өмөнгийн эрт илрүүлэг 5.1%-иар, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг 9.5%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

90