БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human...

78
БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАГВАР ХӨТӨЛБӨР Улаанбаатар хот 2009 он

Transcript of БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human...

Page 1: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАГВАР ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хот 2009 он

Page 2: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАГВАР ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөрийг сургалтын явцад хүний эрхийн ойлголт олгохыг зорьж буй хүүхэд, залуустай ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулан бэлтгэлээ. Хөтөлбөр нь хүүхдийн насанд тохирсон дасгал ажлуудаар дамжуулан, үндсэн ойлголтыг төлөвшүүлэх зорилготой. Мөн хүний эрхийн сургалт зохион байгуулахад үр нөлөөтэй арга зүйн зөвлөгөөг агуулсан бөгөөд онолын тайлбараас илүүтэй дадлага туршлагын ажилд түлхүү анхаарсан болно.

ГАРЧИГ

Нэгдүгээр хэсэг. Анхны алхам 1.1 Хүний эрх гэж юу вэ?1.2 Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?1.3 Хүний эрхийн боловсролын талаар нийтлэг тавигддаг асуулт болон хариулт

Хоёрдугаар хэсэг. Арга хэрэгсэл2.1 Сургуулийн хүний эрхийн орчныг танин мэдэх нь2.2 Хүний эрх яаж хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болох вэ?2.3 Сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс2.4 Хэрхэн өөрийн гэсэн хүний эрхийн хичээлийн дасгалыг зохиох вэ?2.5 Өөрийн зохиосон хүний эрхийн хичээлийн дасгалыг үнэлэх нь

Гуравдугаар хэсэг. Бага ангийн хүүхэд3.1 Хичээл эхлэх – Танилцах дасгал ажил3.2 Чи бид хоёр – Ялгаатай байдлын тухай дасгал ажил3.3 Хэн, би юу? – Хариуцлагын тухай дасгал ажил3.4 Амьдрахад зориулсан эрх – Хүний эрхийн түгээмэл байдлын тухай дасгал ажил3.5 Аль нь шудрага вэ? – Шудрага ёсны тухай дасгал ажил3.6 Миний эрх, чиний эрх – Хүний эрх зөрчилдөх нөхцөл байдлын тухай дасгал ажил3.7 Урагшаа – Ангидаа сурсан хүний эрхийн ойлголтыг амьдралдаа ашиглах нь

Дөрөвдүгээр хэсэг. Хүний эрхийн баримт бичиг 4.1 Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал4.2 Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хялбаршуулсан хувилбар4.3 Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар4.4 Хүүхдийн эрхийн тухай конвенцид хийсэн товч хураангуй

Тавдугаар хэсэг. Дараагийн алхам5.1 Хүний эрхийн боловсролын сүлжээ байгуулах5.2 Хүний эрхийн боловсролын сургалт зохион байгуулах5.3 Хүний эрхийн боловсролын сургалтын жишээ5.4 Өөрийн зохион байгуулсан Хүний эрхийн сургалтыг үнэлэх

Page 3: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. АНХНЫ АЛХАМУУД 1.1 Хүний эрх гэж юу вэ?1.2 Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?1.3 Хүний эрхийн боловсролын тухай нийтлэг тавигддаг асуулт болон хариулт

“Бид бүгд өөрсдийгөө эрхтэй гэдгийг мэддэг байж магадгүй. Зөвхөн сануулах л хэрэгтэй.”

Румын Улсын Хүний эрхийн боловсролын сургагч багш

1.1 ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?Хүний эрхийг хүний төрлийг олсон нэр төр бүхий хүмүүс түүнгүйгээр

амьдарч чадахгүй үндсэн стандарт гэж тодорхойлж болно. Хүн бол эрх чөлөө, шударга ёс, энх тайвны эх булаг. Хүн бүрийг хүндлэх нь хувь хүн болон нийгмийг бүрэн хэмжээгээр хөгжихөд хүргэдэг.

Хүний эрхийн хөгжил нь дэлхий дахины өнцөг булан бүрт амьдарч буй хүн бүр эрх чөлөөтэй, адил тэгш байх гэсэн тэмцэлд тулгуурладаг. Хүний эрхийн үндэс болсон хүний амьдрал, хүний нэр төрийг хүндлэх тухай ихэнх шашны болон гүн ухааны сургааль, номлолд заасан байдаг.

Хүний эрхийг албан ёсоор Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд зарлан тунхагласан юм. Мөн олон улсын хүний эрхийн пакт, конвенц, гэрээ зэрэг баримт бичгүүдэд засгийн газар өөрийн улсын иргэдийн эрхийг хүндэтгэхийн тулд юу хийх ёстой, юу хийж болохгүй талаар заасан байдаг.

Хүний эрхийн онцгой шинж:• Хүний эрхийг мөнгөөр худалдах, ажлын хөлсөнд олгох, өв залгамжлан

авдаггүй. Хүмүүс хүний төрлийг олсон учраас хувь хүн бүрт хүний эрх “угаас заяамал” байдаг.

• Хүний эрх нь арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн байр суурь, үндэс угсаа, нийгмийн гарал зэргийг харгалзахгүйгээр бүх хүнд нэгэн адил байна. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш тул хүний эрх “түгээмэл” байдаг.

• Хүний эрхийг хэн ч ямар нэгэн шалтгаанаар үл тоомсорлох, хасах эрхгүй. Тухайн улсын хуульд тусгайлан заагаагүй, эрхийг нь зөрчсөн байсан ч хүн бүр хүний эрхийг эдэлнэ. Тодруулбал, хүн хүнээ боолчлохыг хуулиар зөвшөөрсөн ч гэсэн боол болсон хүмүүс хүний эрх эдэлж, эрх чөлөөтэй байх ёстой. Иймээс хүний эрх “салшгүй”.

• Хүн бүр нэр төртэй байхаас гадна нэгэн зэрэг бүх хүний эрхийг эдэлж, эрх чөлөөтэй, аюулгүй тайван орчинд амьдрах ёстой тул хүний эрх “хуваагдашгүй”.

Эрхийн ангилал:Эрхийг гурван хэсэгт ангилж болно. Үүнд: 1. Иргэний болон улс төрийн эрх (“Нэгдүгээр үеийн эрх” гэж нэрлэх нь бий). Эдгээр эрх нь эрх чөлөөг хангахад чиглэсэн бөгөөд амьд явах эрх, алдашгүй, чөлөөтэй байх эрх, эрүү шүүлт, боолчлолоос ангид байх эрх чөлөө, төрийг удирдах хэрэгт оролцох эрх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг дурдаж болно. 2. Эдийн засгийн болон нийгмийн эрх (“Хоёрдугаар үеийн эрх” гэж нэрлэх нь бий). Эдгээр эрх нь аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бөгөөд хөдөлмөрлөх

Page 4: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

эрх, сурч боловсрох эрх, амьдрах тохиромжтой нөхцөл, хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг дурдаж болно. 3. Хүрээлэн буй орчны, соёлын, хөгжлийн эрх (“Гуравдугаар үеийн эрх” гэж нэрлэх нь бий). Эдгээр эрхүүдэд цэвэр, эвдрэл сүйрлээс хамгаалагдсан хүрээлэн буй орчинд амьдрах эрх, соёл, улс төр, эдийн засгийн хөгжлийн эрх зэрэг хамаарна.

Хүн бүр хүний эрхийг эдлэхийн хамт хүн бүр бусад хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэх үүрэг хүлээдэг.

Хүний Эрхийн Түгээмэл ТунхаглалДэлхий дээр хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний

эрхийн баримт бичиг бол Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал (ХЭТТ) мөн. Энэ баримт бичгийн гол санаа нь хүн бүрийн салшгүй үнэ цэнэ болно. ХЭТТ-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллага ямар ч татгалзсан гишүүний саналгүйгээр (8 улс түдгэлзсэн) 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнг, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодол, хөрөнгө чинээ, бусад нөхцөл байдал хамаарахгүйгээр дэлхий дээр амьдарч буй бүх хүмүүс эдлэх үндсэн эрхийг жагсаан бичсэн билээ. Мөн засгийн газар өөрийн улсын иргэдээс гадна бусад улсын иргэдийн эрхийг дэмжихээ баталсан. Өөрөөр хэлбэл, аливаа улсын хил нь хүний эрхийг эдлүүлэхэд хаалт болохгүй гэсэн үг. 1948 оноос хойш ХЭТТ нь хүний эрхийн олон улсын стандарт болсон бөгөөд 1993 онд болсон дэлхийн хэмжээний хуралд оролцогч болсон 171 улс буюу дэлхийн хүн амын 99 хувийн төлөөлөл ХЭТТ-ийг хэрэгжүүлэхээ дахин баталсан байна.

Хууль зүйн статусХЭТТ нь ихэнх олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийг батлан

гаргахад хүргэсэн боловч өөрөө заавал биелүүлэх ёстой баримт бичиг биш. Зарчмын ерөнхий заалтуудыг агуулсан боловч дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байна. ХЭТТ-ийн зарчмуудыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ЭЗНСЭТОУП) албан ёсоор тусгасан. Эдгээр пактыг соёрхон баталсан улс орнууд өөрийн улсад дээрх хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг баталдаг. Гэсэн хэдий боловч дэлхийн улс орны тал гаруй хувь ИБУТЭТОУП эсхүл ЭЗНСЭТОУП-ыг соёрхон батлаагүй байна.

Үүнээс гадна ХЭТТ-д тулгуурласан Хүний болон хүмүүсийн эрхийн тухай Африкийн харти, Хүний эрхийн Европын конвенц, Хүний эрхийн Америкийн конвенц зэрэг бүс нутгийн хүний эрхийн баримт бичиг бий. Мөн олон улс орон үндэсний хууль тогтоомждоо хүний эрхийг баталгаажуулдаг.

Эрхийн тухай анхны бодолХүний эрхийн талаар сайтар ойлгож авахын тулд та юуг хүний эрх гэж

бодож байгаагаа доош жагсааж бичнэ үү. Ганцаараа бие дааж бичсэний дараа бусад хүмүүстэй санал бодлоо хуваалцана уу. Энэхүү хөтөлбөрийн Дөрөвдүгээр хэсэгт байгаа Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг уншина уу. Өөрийн бичсэн жагсаалтыг ХЭТТ-тай харьцуулан хараарай. Таны бичсэн эрхүүд ХЭТТ-д байна уу?

1.2 ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Page 5: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн тухай болон хүний эрхэд зориулсан боловсрол. Тодруулбал:

• Хүмүүст олон улсын эрх зүй, эрүү шүүлт зэрэг хүний эрхийн зөрчлийг зааж сургадаг тул хүний эрхийн тухай заадаг.

• Хүмүүст хэрхэн хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах тухай зааж сургадаг тул хүний эрхэд зориулсан сургалт гэж болно.

Хүний эрхийн боловсрол нь хүмүүс хүний эрхийг ойлгох, чухал болохыг мэдрэх, хүндэтгүүлж, хамгаалуулсан түвшинд хүрэх хүртэл хөгжихөд тусалдаг.

Энэхүү хөтөлбөр нь таныг хүний эрхийн тухай болон хүний эрхэд зориулан заахад тусална. Дасгал ажлууд хүний эрхийн зөрчилгүй дэлхийг бий болгохын төлөө зүтгэх хүүхдүүдэд ЧАДВАР, МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ олгоно. Эдгээр чадвар, мэдлэг, хандлагыг олон боломжтой, оролцоо бүхий сурганы АРГА ЗҮЙ бүхий дасгал ажил бүрээр олгоход чиглэнэ. Оролцооны арга зүй бол хүний эрхийн багш сургагч нарын боловсруулсан, хүүхэд болон насанд хүрэгчдийн чадвар, мэдлэг, хандлагын хөгжүүлэх хамгийн үр нөлөөтэй, хамгийн хүчтэй арга. Дараагийн хэсэгт харуулах зургаас та чадвар, мэдлэг, хандлага, арга зүйн хоорондын харилцааг төсөөлөхөд хялбар болно. (Хоёрдугаар бүлгийн “Хэрхэн өөрийн гэсэн хүний эрхийн хичээлийн дасгалыг зохиох вэ?” хэсгээс энэ загварын дэлгэрэнгүй тайлбар, хүний эрхийн хичээлийн дасгал ажил боловсруулах, задлан шинжлэх тухай зөвлөгөөг үзнэ үү.)

ЧАДВАР: Бусдыг сонсох, ёс суртахууны задлан шинжилгээ хийх, хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох, асуудлыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг үнэлэх гэх мэт. Эдгээр чадвар нь хүүхдэд:

• Өөрийг нь хүрээлж буй ертөнцийг задлан шинжлэх;• Хүний эрх бол өөрийн болон бусад хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх

арга гэдгийг ойлгох;• Хүний эрхийг хамгаалах арга хэмжээ авах.

МЭДЛЭГ: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүний эрхийн баримт бичгүүдийн талаар мэдэх, ямар эрхүүд аль баримт бичигт тусгагдсаныг тодруулах, эдгээр эрх хүн бүрт түгээмэл байдлаар эдлэгдэх, салшгүй зүйл болохыг мэдэж авах. Энэ мэдлэг нь хүүхэд өөрийн болон бусдын эрхийг хамгаалахад тусална.

ХАНДЛАГА: Хүний эрх чухал болох, хүн бүр нэр төртэй байх, хүний эрхийг хүндэтгэх зэрэг нь зөрчилдөхөөс илүү үр нөлөөтэй хамтын ажиллагаа бөгөөд өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж, хичээвэл өөрийн амьдарч буй ертөнцийг сайжруулах боломж олгодог. Эдгээр хандлага нь хүүхдийн ёс суртахууныг хөгжүүлэхэд туслахаас гадна нийгэмд эерэг оролцоход бэлтгэдэг.

АРГА ЗҮЙ: Олон боломжтой, оролцоо бүхий сурганы арга зүй нь хүүхдийг хичээлд бүрэн дүүрэн оролцуулдаг. Багшийн мэдлэгийг идэвхгүйгээр хүлээн авагч байхаас илүүтэйгээр багшийн хамт ертөнцийн эргэн тойрныг идэвхтэй танин мэдэгч болгон хувиргадаг. Энэхүү арга зүй нь нэг “зөв” хариултын оронд асуудлыг тал бүрээс харах боломжтой тул хүний эрхийн асуудлыг хөндөхөд маш тохиромжтой.

Зарчмуудын тухай тоглоом

Page 6: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Эрхийн тухай сайтар эргэцүүлэх зорилгоор дараахь дасгал ажлыг суралцагчдаар хийлгэж болно. Суралцагчдыг багуудад хувааж, баг бүрт Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын зүйл заалтыг бичсэн цаасыг тарааж өгнө. Жишээлбэл, эхний багт 1, 4, 7, 10, 13, 16, 19, 22, 25, 28, хоёрдугаар багт 2, 5, 8, 11, 14, 17, 20, 23, 26, 29, гуравдугаар багт 3, 6, 9, 12, 15, 18, 21, 24, 27, 30 дугаар зүйлийг тараана. Баг бүрийн зүйл заалт дор бичсэн зарчмуудын алинд хамаарахыг тодорхойлж, тэмдэглэх даалгавар өгнө. Үүний дараа баг бүр өөрийн сонголтыг бусад багуудад үзүүлнэ. Эдгээр зарчмууд ямар учраас чухал болох талаар ярилцана. Хүн бүр эдгээр зарчмыг хүндэтгэдэг бол танай улсад ямар арга замаар бодитой өөрчлөлт хийж болох вэ? Жишээлбэл, орон нутгийн удирдлагад оролцох байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? Тодорхойлох зарчмууд нь:Хариуцлага Шударга ёс Эрх чөлөө Тэгш эрх Хүлцэн тэвчихүй Эв санааны нэгдэл Аюулгүй байдал Хувийн шинж чанар Энх тайван

Зураг 01. Хүний эрхийн боловсролын дасгал ажилд агуулагдах хүчин зүйлс 1.3 ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР НИЙТЛЭГ ТАВИГДДАГ АСУУЛТ БОЛОН ХАРИУЛТ

Эдгээр асуултыг хүний эрхийн талаар хичээл заах гэж буй багш нараас байнга асуудаг. Хариултыг товч байдлаар бэлтгэсэн боловч асуудлыг бүрэн ойлгоход тусална.

Асуулт: “Хүүхдэд эрх биш, үүргийг заах хэрэгтэй.”Хариулт: Энэ хөтөлбөрт эрх, үүргийг эн тэнцүү чухалчилж үзсэн. Дасгал ажлууд “Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана”, “Хүн бүр бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ” гэсэн ойлголт өгөх зорилготой.

Асуулт: “Хүний эрхийн сэдэв залуу суралцагчдыг айлгах, хүнд байх биш үү?”

Арга зүй

Чадвар

Мэдлэг Хандлага

Page 7: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Хариулт: Хүний эрхийн хичээл нь суралцагчид өөрийн салшгүй эрхийн талаар, хүний нэр төрийн чухал ач холбогдлын талаар сурч мэдэх тул эерэг үр нөлөөтэй тул сөрөг зүйл байхгүй. Мэдээж дан хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл өгөх нь хангалтгүй бөгөөд суралцагчдыг цочирдуулж болно. Гэхдээ хүний эрхийн хичээлийн энгийн хичээлээс ялгаатай гол зүйл нь муу зүйл тохиолдох боломжийн талаар мэдлэг олгож, сөрөг нөхцөл байдлын үед юу хийх ёстой талаар чадвар олгодог онцлогтой.

Асуулт: “Суралцагчид надаас асуулт асуухад би хариулж чадахгүй бол яах вэ?”Хариулт: Хүний эрхийн хичээл зааж байх үед хялбар хариулт олдохгүй байх үе бий. Ёс суртахууны цогц асуудлын тухайд шууд тийм, үгүй гэж хариулах боломжгүй. Дээрх цогц асуудлыг хүүхдэд тайлбарлаж, өөрийн санаа бодлоо хэлэх боломжийг олгох хэрэгтэй. Ийнхүү боломж олгосноор хожмын амьдралд тулгарах асуудлын талаар тайлбарлах нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаар хэсэгт асуусан асуултанд “зөв” хариулт байхгүй үед суралцагчидтай хамтран хүний эрхийн асуудлыг танин мэдэхэд туслах заах арга зүйг тайлбарласан.

Асуулт: “Тоглоом тоглуулах нь ямар зорилготой юм бэ?”Хариулт: Бид аливаа зүйлийг сонсохоос илүү давтаж хийсэн тохиолдолд сайн сурч, санаж байдаг. Хөгжилтэй дасгал ажлуудаар дамжуулан, хүний эрхийн ойлголтыг тайлбарлаж өгдөг. Дасгал ажлын өмнө зорилгыг тусгайлан тайлбарласан болно.

Асуулт: “Бидэнд хувилагч тоног төхөөрөмж, хангалттай материал байхгүй.”Хариулт: Энэхүү хөтөлбөрийн ихэнх дасгал ажлуудад хувилагч, үнэтэй материал шаардахгүй.

Асуулт: “Бид Иргэншил, Эрх зүй хичээл ордог болохоос Хүний эрх хичээл ордоггүй.”Хариулт: Хүний эрхтэй холбоотой чадвар, мэдлэг, хандлагыг төрөл бүрийн хичээлээр дамжуулан заах боломжтой. (Хоёрдугаар бүлгийн “Хүний эрх яаж хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болох вэ?” хэсгийн “Үндсэн хичээлээр хүний эрхийг заахад зориулсан санаа” хэсгийг үзнэ үү.)

Асуулт: “Би насанд хүрсэн хүмүүст заахыг хүсэж байна.”Хариулт: Энэ хөтөлбөр нь сургуулийн насны хүүхдүүдэд чиглэсэн боловч зарим дасгал ажлуудыг насанд хүрсэн хүмүүсээр хийлгэж болно. Хоёрдугаар хэсэгт өөрийн гэсэн дасгал ажил зохиох тухай, Тавдугаар хэсэгт насанд хүрсэн хүмүүст хүний эрхийн хичээл заах талаар зөвлөгөө өгөх боломжтой байгууллагын жагсаалтыг хавсаргасан.

Асуулт: “Эцэг эх, багш,сургуулийн захирал Хүний эрхийн хичээл бол улс төрийн шинжтэй сургалт гэдэг.”Хариулт: Хүний эрх нь суралцагчдыг нийгэмд, өөрийн улсын улс төрд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлдэг. Гэхдээ үүнийг улс төрийн ажиллагаа, улс төрийн намаас ялгаж ойлгох хэрэгтэй. Багш нар суралцагчдад ямарваа нэгэн улс төрийн нам буюу үзэл баримтлал тулгахгүй байх үүрэг хүлээнэ.

Page 8: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Асуулт: “Иргэншил, ёс суртахууны боловсрол, олон соёлын харилцаа, энх тайван, зөрчилдөөнийг шийдвэрлэх зэрэг ойлголтын хооронд ямар ялгаа байна вэ? Хүний эрхийн боловсрол аль ойлголтод тохирох вэ?”Хариулт: Дээрх ойлголтуудын хооронд ялгаа бага бөгөөд зарим талаар давхцаж байдаг. Жишээлбэл, бие биеэ хүндэтгэх тухай дасгал ажилд эдгээр ойлголтууд бүгд ашиглагдаж болох боловч хүний эрхийн баримт бичигтэй холбоотой дасгал ажлыг хүний эрхийн боловсролын хичээлд ашиглах нь бий. Гэхдээ идэвхтэй, оролцоо бүхий сурганы арга зүйг олон зүйлээр давхцаж буй дээрх бүх ойлголтыг заахад ашиглаж болно. Эдгээр хичээлийн гол зорилго нь цаашид өөрийн амьдарч буй нийгэмд нөлөөлөх ёс суртахууны шийдвэр суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэхэд туслах гэдгийг ямагт санах хэрэгтэй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ. АРГА ХЭРЭГСЭЛ2.1 Сургуулийн хүний эрхийн орчныг танин мэдэх нь2.2 Хүний эрх яаж хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болох вэ?2.3 Сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс2.4 Хэрхэн өөрийн гэсэн хүний эрхийн хичээлийн дасгалыг зохиох вэ?2.5 Өөрийн зохиосон хүний эрхийн хичээлийн дасгалыг үнэлэх нь

“Та хүний эрхийн эсрэг арга замаар хүний эрхийг зааж чадахгүй.”Чех Улсын багш

2.1 СУРГУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ОРЧНЫГ ТАНИН МЭДЭХ НЬХүний эрхийг өөрийн үйл ажиллагаа, амьдралд хүндэтгэж мөрдсөнөөр

хүний эрхийг бүрэн ойлгоно. Сургуулийн орчинд өдөр бүр дээрх нөхцөлийг бүрдүүлж, хичээлээр дамжуулан, эрх чөлөө, хүлцэн тэвчихүй, шударга байдал, үнэн зэрэг хийсвэр ойлголтыг тайлбарлах боломжтой.

Гэхдээ сургуулийн орчинд хүний эрхийг хүндэтгэж, дэмжихээс илүүтэй үл зөвшөөрөх байдал харагддаг. Нэг хүн бүх шийдвэрийг гаргасан байдал, мухар сүжиг зэргээс шалтгаалж, сургуульд сурч, ажиллаж буй зарим хүмүүсийн хүний эрхийг үгүйсгэх байдал гарсаар байна. Жишээлбэл, ядуу эсхүл угсаатны цөөнх бүлгийн суралцагчдыг бусад суралцагч доромжилсон нэрээр дуудсан тохиолдолд багшийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол үл тэвчих байдлыг байнга гаргаж болно гэсэн ойлголтыг суралцагчдад төрүүлдэг. Дээрх сөрөг ойлголтыг өөрчлөхөд хүний эрхийн хичээл чухал ач холбогдолтой.

СУРГУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ОРЧИН ЯМАР БАЙНА ВЭ?Дор дурдах асуултуудыг уншин, өөрийн сургуулийн талаар бодно уу.

Эдгээр асуултын зорилго нь сургалт, сургуулийн дэг журам уруу дайрах бус, харин хүний эрхийн хичээлээр дамжуулан, сургууль даяар хүний эрхийг хүндэтгэсэн уур амьсгалыг бүрдүүлэхэд оршино.

Суралцагчдын хоорондын харилцаа: Хүч хэрэглэсэн, доромжилсон тохиолдол бий юу? Жишээлбэл, хоч

нэрээр дуудах гэх мэт. Суралцагчдын эсрэг чиглэсэн мухар сүжиг бий юу? Тодруулбал, шашны бүлэг, угсаатны цөөнх, охид, дүрвэгч, ядуу суралцагчийн эсрэг чиглэсэн мухар сүжиг бий юу? Хүч хэрэглэсэн тухай суралцагчид

Page 9: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

гомдол гаргахад ямар нэгэн арга хэмжээ авсан уу? Тэр нь үр нөлөөтэй байсан уу?

Багш болон суралцагчдын хоорондын харилцаа:Суралцагчид багшийн тушаал, даалгаварыг ойлгохгүйгээр түүний үгэнд

орж байгаа эсэх? Сургуулийн дүрмийг боловсруулах, мөрдөхөд суралцагчид саналаа өгсөн эсэх? Суралцагчдыг шийтгэх зорилгоор дүнг ашиглах, эсхүл цөөн хүүхдийг бусад хүүхдээс илүү үзэж, дүн тавьдаг эсэх? Багш нар суралцагчдыг доромжилдог эсэх? Шийтгэх нь хүнлэг ойлголт уу? Сурагчдын зөвлөл гэж бий юу? Суралцагчид энэ зөвлөлд ардчилсан байдлаар сонгогдох (томилогдох) уу? Сургуулийн захирлын өрөө онгорхой байдаг уу, хаалттай байдаг уу? Суралцагчдыг нэрээр нь дууддаг уу? Бүх суралцагчдад адил тэгш ханддаг уу?

Багш болон сургуулийн захирлын хоорондын харилцаа:Багш нар захиралд гомдол гаргах, санал тавихаас айдаг уу? Өөр

хичээл заадаг багш нар хичээлийн сэдэв боловсруулахдаа хамтарч ажилладаг уу? Багш нар өөрсдийн дадлага, туршлагыг хоорондоо солилцдог уу? Багш нар бодлогын шийдвэр гаргахад саналаа өгдөг үү? Багш нар тодорхой чиглэлээр баг болж ажилладаг уу? Багш нарт адил тэгш ханддаг уу? Тушаал дэвшүүлэхэд ажлын гүйцэтгэл нөлөөлөх үү? Улс төрийн эсхүл хувийн байр суурь нөлөөлөх үү? Багш нар болон эрх мэдэл бүхий боловсролын байгууллагын хоорондын харилцаа ямар байдаг вэ?

Багш болон эцэг эхийн хоорондын харилцаа: Эцэг эх багш нарын хүүхэдтэй харьцаж байгаа байдал, зааж буй

хичээлийн талаар гомдол гаргахаас айдаг уу? Эцэг эх гомдол гаргаснаар хүүхдээ улам хүнд нөхцөлд оруулна гэж айдаг уу? Эцэг эх сургууль дээр явагдах сонгуулийн арга хэмжээнд оролцдог уу? Үр нөлөөтэй юу? Хэрхэн сайжруулж болох вэ?

Сургуулийн дүрэм, журам: Сургуулийн дүрэмд ямар үнэт зүйлсийг тусгасан бэ? Сурагчид

дуулгавартай, сахилга баттай байхын тулд бүх дүрмийг сохроор даган мөрддөг үү? Сургуулийн дүрэмд суралцагч ариун цэврийн өрөө хэрэглэх шаардлагатай үед байнга зөвшөөрөл авч гарах зэрэг сурагчдыг басамжилсан заалт бий юу? Шийтгэл нь үл нийцсэн, шударга бус зүйл мөн үү? Сургуулийн дүрэм бүх суралцагчдад адил тэгш үйлчилдэг үү? Суралцагчид сургуулийн дүрэм боловсруулахад туслах, өөрийн санаа бодлыг тусгаж болох уу?

Бодит орчин:Сургуулийн барилга, суралцах нөхцөл сурахад тохиромжтой юу?

Тоглоомын талбай бий юу? Анги танхимд хөшиг, цэцэг бий юу? Суралцагчид өөрийн анги танхимыг ая тухтай болгоход оролцож болох уу? Суралцагчдын зурсан зураг, бичсэн шүлэг зэргийг хананд байрлуулсан уу? Сайн зураагүй, бичээгүй суралцагчдын бүтээлийг ч байрлуулах уу? Хүйс, нийгмийн байдал зэргийг харгалзахгүйгээр суралцагчдад адил тэгш байдлаар сургалтын материал, бусад хэрэгслийг өгдөг үү? Суралцагчид өөрийн эд зүйлийг орхих хувийн, аюулгүй газар бий юу? Ганцаараа байх боломжтой юу?

Page 10: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

СУРГУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХААР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Дээр дурдсан асуултууд сургууль дахь хүний эрхийн асуудлуудыг хөндсөн. Харин дор дурдсан тодорхой зарим санал нь хүний эрхийн орчныг сайжруулахад туслах боломжтой. Эдгээр саналын гол санаа бол суралцагчдад дүрэм боловсруулах, дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахыг шийдэх үүрэг оноосноор суралцагчид сургуулийн дүрмийг улам хүндэтгэхэд оршино.

Суралцагчдын дундах хүчирхийлэл, зөрчилдөөн, мухар сүжиг:Багш, суралцагч нар хамтран дараахь нөхцөл байдлыг шийдвэрлэх

тодорхой бодлого боловсруулах боломжтой. Жишээлбэл, дараахь арга хэмжээ нь хүч хэрэглэсэн зөрчилдөөний эсрэг үр дүнтэй.

• Бие махбодийн болон хэл амаар түрэмгийлэхийг зогсоох. Суралцагчидтай ярилцах замаар асуудал юунд байгааг тодруулж, үйлдлийг харсан хүүхдүүдийн товч саналыг сонсох.

• Суралцагчдыг нэг нэгээр яриулах, суралцагчид санаа зовохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр түүний дэргэд зогсох.

• Суралцагчдаас зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар асууж, нэгээс хоёр санаа гаргахыг хүсэх.

• Шударга шийдэл олохын тулд яриалцах. • Авах арга хэмжээг хүлээн зөвшөөрч, биелүүлэх. Тогтоосон хугацаанд

үр нөлөө үзүүлэхгүй бол суралцагчидтай зөвлөлдөж, өөр шийдэл эрэлхийлэх.

• Асуудлын талаар ярилцах, түүх ярих, дүрд тоглох, зураг зуруулах. Суралцагчдаас адил төстэй асуудлыг харьцуулахыг хүсэх.

Дүрэм: Суралцагчид шаардлагагүй, шударга бус, учир холбогдолгүй дүрмийг

мэдсэн тохиолдолд яагаад түүнийг өөрчлөх саналаа гаргаж болохгүй гэж? Эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд сургуульд дүрэм байх шаардлагатай боловч түүнийг шударга, үндэслэлтэй эсэхийг хянаж болно. Багш сургуулийн үйл ажиллагаанд үр нөлөөтэй бол сургуулийн дүрмийг өөрчлөх тухай суралцагчдын саналыг хүлээн авахаар буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Үүний дараа суралцагчид дүрмийг хүндэтгэх үүргээ мэдрэх болно.

Ангийн хурал: Ангийн хурал бол сургуулийн хүний эрхийн орчныг өөрчлөх анхны

чухал алхам болно. Ангийн хурал эхэлсэн цагаас та болон ангийн хүүхдүүд бүгд хуралд оролцох дуртай байх туршлагыг бий болгох ёстойг мартаж болохгүй. Таны эхний оролдлого амжилтгүй болвол санаагаар унах хэрэггүй. Ангийн хурал нь ангийн хүүхдүүд цаашид юу сурахаа төлөвлөх, анги доторх асуудлыг шийдвэрлэх, нэг бүхэл баг болоход чиглэдэг. Хурлын үр дүнд хүүхэд аливаа үйл ажиллагаанд оролцож сурдаг бөгөөд энэ нь хүний эрхийг хамгаалах үндсэн чадвар билээ. Ангийн хурлын хэлбэрүүдийг дор дурдсан болно. Хүүхдийг оролцоход туслахын тулд багш ихэвчлэн идэвхтэй асуух боловч эн тэргүүнд хүүхдүүд ангийн хурлаар өөрийн мэдрэмжийг чөлөөтэй хуваалцах итгэлтэй орчныг бүрдүүлсэн байх ёстой. Үүний тулд ярихыг хүсэхгүй байгаа суралцагчдын эрхийг хүндэтгэж, ярихыг хүчлэн тулгалгүй,

Page 11: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

бусад хүүхдүүдийн саналыг сонссоноор дараагийн хурлаар тэдэнд ярих хүсэл төрүүлнэ. Хүүхдүүдийн насанд тохируулан, дараахь хэлбэрүүдээс сонгоно уу. Ангийн хурлын хэлбэрүүд:

• Сайн мэдээ сонсгох хурал: Энэ хурлаар “Найзуудтайгаа хуваалцах сайн мэдээтэй хүн байна уу?” зэрэг асуултаар эхэлнэ.

• Тойрог: Тойрог хэлбэрээр хүүхэд бүр өгүүлбэрийн эхийг гүйцээж хэлнэ. Үүний дараа багш хүүхдүүдийн дунд яриа өрнүүлнэ. Жишээлбэл, “Би ангийнхаа ... – д дуртай.”, “Манай ангид ... хийвэл улам гоё болно гэж бодож байна.”, “Бид ... талаар шийдвэр гаргах хэрэгтэй.”, “Би ... – д их гайхаж байна.”, “Би ... хүсэж байна.” зэрэг өгүүлбэрийн эхийг ашиглаж болно.

• Магтаалын цаг: Багш нэгээс хоёр хүүхдийг сонгож, хүүхэд бүр тухайн хүүхдийн талаар таалагддаг болон бахархдаг зүйлээ хэлэхийг хүснэ.

• Зорилго тодорхойлох хурал: Өглөө, өдөр, долоо хоног, сар, хичээлийн жил төлөвлөсөн зорилго, хичээлийн хөтөлбөрийн үр дүнгийн талаар яриа өрнүүлнэ.

• Дүрэм тогтоох хурал: “Манай ангид ямар дүрэм байх хэрэгтэй вэ?”, “Үзвэрийн газар уруу явахад ямар дүрэм хэрэгтэй вэ?” гэх мэт асуулт тавина.

• Дүрэм үнэлэх хурал: “Сурагчийн дүрэм гэж юу вэ?”, “Дүрэм байх ямар шаардлага байна вэ?”, “Сурагчийн дүрэм сайн дүрэм мөн үү?”, “Хэрэв дүрэм өөрчлөх бол юу хийх вэ?”, “Илүү сайн болгохын тулд дүрэмд өөрчлөх зүйл байна уу?” зэрэг асуултанд хүүхдүүдийг хариулан бичүүлж, яриа өрнүүлнэ.

• Үнэлгээ: “Өнөөдөр ямар сайн зүйл болсон бэ?”, “Маргааш улам сайн зүйл хийхийн тул яах вэ?”, “Дараагийн удаа улам сайн болгохын тулд юу хийх вэ?”

• Бодол эргэцүүлэл: “Энэ дасгал ажлаас (хичээл, ном, даалгавар) юу сурсан бэ?” гэсэн асуулт тавина.

• Суралцагчийн танилцуулга: Нэгээс хоёр суралцагч өөрийн хийсэн бүтээлийг ангийн хүүхдүүдэд танилцуулна.

• Асуудал: Хувь хүний асуудлын хувьд “Бид шийдэхэд нь тусалж чадах асуудалтай тулгарсан хүн байна уу?”, бүлгийн асуудлын хувьд “Ангид тулгарсан ямар асуудлын талаар ярих вэ?” гэсэн асуулт тавина. Гомдол, зөвлөмжийн хувьд, хүүхдүүдээр тухайн асуудлын талаар гомдол гаргуулж, асуудлыг шийдэх зөвлөмж, саналыг өгнө. Шударга ёсны хурал бол “Бүх хүмүүст шударга байдлаар энэ зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэсэн асуулт тавина.

• Сургуулийн асуудал: “Яагаад чи үүнийг сурах хэрэгтэй гэж бодож байна вэ?”, “Гэрийн даалгавраа сайн хийхэд чамд юу туслах вэ?”, “Дараагийн шалгалтад бэлтгэхэд?”, “Дараагийн шалгалтаар амжилтаа хэрхэн ахиулах вэ?” зэрэг асуулт тавина.

• Ангийг сайжруулах хурал: “Манай ангийг сайн болгохын тулд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?” гэсэн асуулт тавьж, ангийн засал чимэглэлийг өөрчлөх, багаар ажиллах шинэ арга сонгох, шинэ тоглоом сурах зэрэг боломжийг эрэлхийлнэ.

• Дахин ярилцах хурал: “Бидний хүссэн өөрчлөлт/шийдэл ямар байна вэ? Илүү үр нөлөөтэй байж чадаж байна уу?” зэрэг асуулт тавина.

Page 12: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Ойлголтын талаарх хурал: “Найз гэж хэн бэ? Хэрхэн найзтай болдог вэ?”, “Ичих нүүр гэж юу вэ? Энэ чамд тус болдог уу?”, “Худал хэлэх гэж юуг ойлгох вэ? Заримдаа худлаа хэлэх нь зөв үү?”, “Итгэл гэж юу вэ? Яагаад чухал вэ?”, “Эр зориг гэж юу вэ? Хэрхэн хүмүүс зоригтой болдог вэ?” зэрэг асуулт тавина.

• Саналын хайрцаг/Ангийн ажлын хайрцаг: Суралцагчид ярилцах сэдвээр өөрийн саналыг чөлөөтэй илэрхийлэх тохиромжтой нөхцлийг хангана.

• Хурлын тухай хурал: “Манай ангийн хурлаас юу таалагдаж байна вэ? Юу таалагдахгүй байна вэ? Бид юу хийж бүтээсэн бэ? Бид хурлаа хэрхэн сайжруулж болох вэ?” зэрэг асуулт тавина.

Сайн ангийн хурлаар дамжуулан, сургуулийн хурал буюу сургуулийн зөвлөл сургуульд эерэг нөлөө үзүүлнэ гэж сургуулийн захирлыг ухуулан таниулах боломжтой. Сургуулийн зөвлөлд анги бүрээс сонгогдсон төлөөлөгч хүүхдүүд сургуулийн захиргааны ажилтнуудтай сургуульд тулгараад буй бодит бэрхшээлийн талаар зөвлөгөө, санал илрэхийлэх боломжтой болно. Хэрэв төлөөлөгч хүүхдүүд өөрийн ангийн байр суурийг илэрхийлэх үүрэг хүлээдэг болвол сургуулийн зөвлөл жинхэнэ ардчилсан загвартай болохоос гадна ардчилсан нийгэмд идэвхтэй оролцоход суралцагчдыг бэлтгэнэ.

Хурлын бүтцийг тодорхой болгосноор амжилттай явуулах нөхцөл бүрддэг. Иймээс дор санал болгосон загварыг өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ үү.Ангийн хурлын загвар:

• Тойрог: Тодорхой тойрог хэлбэрийг бий болгож, ангийн суралцагчдыг чимээгүй байхыг хүснэ.

• Хэлэлцэх асуудлаа тогтох: Хурлын зорилго, ярилцах зүйлсийг мэдэгдэх.

• Дүрэм тогтоох: “Сайн ярьж, сайтар сонсох” тухай дүрэм тогтоох, дахин хянах.

• Ангийн хүүхдүүдийг хос хосоор суулгах.• Асуудал, эсхүл асуултыг ил бичих. Жишээлбэл “Хэдэн хүүхэд

тоглоомын талбай дээр хоч нэрээр дуудаад байна гэж хэлсэн. Жишээлбэл “тэнэг”, “мангар”, “өлөн” гэх мэт. Бүгдээрээ энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?” гэж самбарт бичих.

• Харилцан ярих: Хамт суусан хүүхэдтэй нь 3 – 5 минут санал бодлыг солилцуулах. Хүүхдийн яриаг хянаж, харилцахдаа удаан хүүхдэд туслах.

• Чимээгүй болох дохио өгөх: Хамтрагчтайгаа ярилцаж буй яриаг зогсоох дохиог сонгож, бүлгийн ярилцахад бэлэн болгох.

• Бүлгийн ярилцлага: Хэд хэдэн хосыг өөрийн санал бодлыг хуваалцахыг урих. Тэдний санал бодлын талаар хүүхдүүдийн саналыг сонсох. Тодруулж асуулт асуух. Боломжтой бол үйл ажиллагааны талаарх тохиролцоонд хүрч, түүнийгээ тэмдэглэж авах. Юу хийх талаар төлөвлөгөө гаргаж, дахин ярилцах хурлын товыг зарлах.

• Хурлыг хаах: Эцсийн удаа тойргоор саналыг сонсож, юу болсон талаар нэгтгэн хэлэхийг хүсэж, суралцагчдаас хурлын талаар юуг сайтар санаж байгааг тодруулан асууж, хурлын явцад үнэлгээ өгүүлэх.

Ангид хурал зохион байгуулах үйл явцыг мэдсэнээр суралцагчид өөрсдөө хурлыг зохион байгуулж эхэлдэг. Тодруулбал, хурлыг удирдан зохион

Page 13: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

байгуулах, хүмүүсийн хэлснийг нэгтгэх, тэмдэглэл хийх, дүгнэлт гаргах зэрэг чадвартай болдог.

Хуралд сууж буй суралцагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд суралцагчдаас асуулт асуусны дараа бүлгийн ярилцлагын өмнө суралцагч бүрийг өөрийн хариултыг тэмдэглэн бичихийг хүсэх хэрэгтэй.

Дахин эргэцүүлэх зүйлсБагш нар өөрийн зан байдал, ажиллах горимыг дахин хянах, өөрчлөх

нь өөрийн ангид хүний эрхийн орчныг бүрдүүлэхэд чухал алхам болдог. Үүнийг хийхэд тус болох зорилгоор дараахь асуултыг өөрөөсөө асуух, хамт ажиллагчтай ярилцах хэрэгтэй. Дор дурдсан асуултуудад хариулахын тулд өөрийн зан байдал, ажиллах горимд хяналт тавьж, хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгтэй. Үүнд:

• Та суралцагч бүрийг хувь хүн гэж харьцдаг уу? Та тэднийг нэрээр нь дууддаг уу? Хэрэв тийм бол нэрийг нь зөв хэлэхэд анхаардаг уу?

• Та суралцагчтай нүдээрээ холбоо тогтоох, суралцагчдын анхаарал төвлөрүүлэх арга хэрэглэдэг үү?

• Та алдаа гаргасан үедээ уучлал гуйдаг уу?• Та суралцагчдыг чухал шийдвэр гаргахыг зөвшөөрдөг үү? Жишээлбэл,

хичээлийн дараа юу хийх, ямар ном унших, үдийн цайгаа хаана уух гэх мэт.

• Сонсох зуршлыг нэмэгдүүлэх арга ашигладаг уу? Жишээлбэл, чимээгүй болгохын тулд орилж хашгирдаг уу, эсхүл алга таших, хөгжмийн ая аялдаг уу?

• Та ангидаа инээмсэглэдэг үү?• Та хамтдаа сайн зүйл хийсэн бүлгийг урамшуулдаг уу? Хамтын

ажиллагаа, халамж анхаарал, найрсаг байдал, сурлагын амжилтыг магтдаг уу?

• Та хүүхдүүдийг нэрсийн дарааллаар шууд хуваарилдаг уу? Хүүхдүүд өөрсдөө бүлэг болохыг зөвшөөрдөг үү?

• Та суралцагчдад сайн, муу гэсэн тодорхойлолт өгдөг үү?• Маш хичээл зүтгэлтэй суралцагчид үймээн, хэрүүл шуугиан дэгдээсэн ч

та оролцохоос эмээдэг үү?

2.2 ХҮНИЙ ЭРХ ЯАЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОХ ВЭ?

Онолын хувьд, хүний эрх нь сургуулийн бүх хичээлийн нэг хэсэг болж, суралцагчдад сурах дадлага олгох боломжтой. Гэхдээ улс орон, газар нутгаас хамаарч нөхцөл байдал харилцан адилгүй тул багш нар өөрийн сургуулийн хөтөлбөрт хүний эрхийг төрөл бүрийн арга ашигладаг. Эдгээр аргыг үндсэн хоёр хэсэгт хуваана. Үүнд:

• Сургуулийн захирал, эсхүл орон нутгийн эрх баригчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн мэдэх аргаар хүний эрхийг олон нийтийн түвшнээс зааж эхлэх.

• Хүний эрхийн хичээлд хангалттай цаг, санхүүжилтийг төлөвлөх зорилгоор тогтолцооны хувьд дээд хэсгээс өөрчлөлт хийхээр орон нутгийн болон үндэсний эрх мэдэл бүхий боловсролын байгууллага, эрх баригчдыг ухуулан ятгах.

Page 14: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Ихэнх тохиолдолд багш нар олон нийтийн түвшинд хичээл зааж, түүнээс олсон амжилтанд тулгуурлан, тогтолцоог өөрчлөхөөр эрх баригчдыг ухуулан ятгадаг.

Бага сургуулийн хичээл:Бага сургуулийн хувьд хичээлийн шалгалт их байдаггүй тул хүүхэд,

багш нарт ачаалал багатай, нэг ангид багш олон төрлийн хичээл заадаг учраас хүний эрхийн хичээл заах зөвшөөрлийг сургуулийн захирлаас авахад хялбар байдаг. Бүх хичээлийн агуулгад эрхийн тухай ойлголтыг товч хэлбэрээр бататгах байдлаар оруулдаг бөгөөд хүүхдэд төрөл бүрийн хүмүүс, тэдгээрийн хоорондын харилцаа холбооны талаар танин мэдэхэд ашиг тустай.

Дунд сургуулийн хичээл:Энэ түвшинд хүний эрхийн хичээл орох нь илүү хэцүү. Сургуулийн

захирал болон эрх мэдэл бүхий боловсролын байгууллагын чиг хандлагаас бүх зүйл тодорхойлогдохоос гадна хичээлийн хуваарь маш шахуу, суралцагчид төгсөлтийн шалгалтад бэлтгэх шаардлагатай байдаг. Дунд сургуулийн багш нар бусад багш нартай хамтран ажиллаж, хичээлийн хөтөлбөртөө хүний эрхийн хичээлийг нэгтгэх нийлүүлэх аргаар хүний эрхийн ойлголтыг олгож байна. Гэхдээ олон багш нар хүний эрхийн хичээлийг дунд сургуулийн түвшинд дараахь байдлаар амжилттай заасан ажээ. Үүнд:

• Сонгон хэлбэрээр хүний эрхийн хичээлийг сургуулийн үндсэн хичээлээс тусдаа ордог. Энэ чиглэл нь багш, суралцагчид ямарваа нэгэн дарамтгүйгээр хүний эрхийн хичээл заах боломжийг бүрдүүлдэг боловч жилийн эцсийн шалгалтанд хамааралгүй учраас суралцагчид заримдаа анхаарал хандуулахгүй байх талтай.

• Зарим багш хүний эрхийн хичээлийг өөрийн заах хичээлд багтаан заадаг. Иргэншил, Эрх зүй зэрэг хичээлтэй хүний эрхийг хослуулахад маш тохиромжтой боловч хүний эрх бол бодит амьдралтай холбоогүй сургуульд үздэг уйтгартай хичээл гэсэн ойлголтыг суралцагчдад төрүүлэхээс ямагт зайлсхийх шаардлагатай болдог.

• Зарим багш нар хамтран ажилладаг багш нартай хамтран, сургуулийн үндсэн хичээлийг хамруулж, хүний эрхийн хичээлийг хөтөлбөрт заасан ажил хэлбэрээр суралцагчдад заадаг. Энэ арга нь хүний эрхийг сургуулийн хичээл гэж ойлгуулахгүй байхаас гадна сургуульд заадаг хичээл бодит амьдралтай нягт холбоотой гэсэн ойлголтыг төрүүлдэг давуу талтай.

Үндсэн хичээлээр хүний эрхийг заахад зориулсан санаа

Түүх Түүхийн хичээл зааж байх үед уламжлалт судлах зүйлийн хүрээнд

хүний эрхийг танилцуулж болно. Жишээлбэл:• Баримт бичиг: Магна Карта (Англи Улс 1215 он ), Нэгдсэн Улсын

Тусгаар тогтнолын тунхаг бичиг (АНУ 1776 он), Хүний эрхийн тунхаглал (Франц Улс 1789 он)

• Гол үйл явдал: Дайн, боолчлол, колоничлол, империализм, нацизм, фашизмыг хүний эрхийн зөрчилд тусгайлан анхаарал хандуулах хэлбэрээ заах боломжтой. Орчин үеийн түүхийн хувьд, Өмнөд

Page 15: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Америкийн болон Сталинизмын үеийн апартейд (арьсны өнгөөр ялгаварлах үзэл), улс төрийн дарамт шахалт, Монгол Улсын 1930-аад оны хэлмэгдүүлэлт зэрэг хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон үйл явдал, баримтад тулгуурлана.

• Хүний эрхийн түүхэн хөгжих үйл явц: Жишээлбэл, ардчилсан үзэл санаа, байгууллагын үүсэл, хөгжил, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжил, үйлдвэрчний эвлэлийн үүсэл гэх мэт.

• Түүхэн хүмүүс: Анна Франк (Нидерланд), Махатма Ганди (Энэтхэг), Мартин Лютер Кинг (АНУ), Андрей Сахаров (ЗСБНХУ) гэх мэт.

Түүхэн алдартай хүмүүсийг судалснаар эрх нь зөрчигдсөн, хүний эрх, энх тайвны төлөө тэмцэгч үл таних хүмүүсийг судлахад хүргэдэг. Жишээлбэл, түүхэнд боолчлогдож байсан хүмүүс, дайны улмаас эрх нь зөрчигдөж байсан суралцагчдын хамаатан садан зэрэг энгийн хүмүүсийг дурдаж болно.

Газар зүй“Хотын газар зүй” сэдвийн хүрээнд олон давхар өндөр барилга, үл

хөдлөх хөрөнгө ядууралтай ямар холбоотой, ядуу хүмүүсийн хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг тухай асуудлыг хөндөж болно. “Эдийн засгийн газар зүй” сэдвийн хүрээнд хүний амьдралын наад захын хэрэгцээнд хөрөнгө оруулалт, худалдааны үзүүлж буй үр нөлөө, хүрээлэн буй орчны доройтол, эрүүл мэндийн байдлын харилцан холбоо зэргийг хамруулна. “Хүн ам” хэсэгт өлсгөлөн, ядуурал, ялгаварлан гадуурхалт, колоничлол хэрхэн бий болдог, цөөнх болон эмэгтэйчүүдэд хандаж буй хандлага хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг талаар судлах бүрэн боломжтой.

Эрх зүйЭнэ хичээлээр суралцагчдад амар амгалан амьдрахад эрх болон үүрэг

хэрхэн нөлөөлдөг талаар заах давуу талыг олгодог. Жишээлбэл, засгийн газрын үйл ажиллагаа, түүний бүтцийг судалснаар иргэн бүрийн үүргийг чухалчлах, тодруулан үзэж болно. Хичээлийн хөтөлбөрийн төрд захирагдах асуудлыг хөндсөн хэсгийг хүний эрхийн байр сууринаас тайлбарлавал илүү үр дүнтэй. Төрөл бүрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг үндэсний болон олон улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх иргэний үүргийг судлах хэрэгтэй. Мөн хүний эрхийг хөгжүүлсэн, хүлээн зөвшөөрсөн, хууль тогтоомжид тусгасан байдлыг харгалзах шаардлагатай. Жишээлбэл, суралцагчдад эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрх олж авсан үйл явцыг судалж болно.

Нийгэм судлалЭнэ хичээлээр нийгмийн тэгш бус байдал, түүний шалтгааныг судалж

болно. Жишээлбэл, гадаадын хүнийг үзэн ядах үзэл (ксенофоби), ядуурал, шашнаар болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал, түүнтэй тэмцэх бүх механизм, нийгмийн бүтэц гэх мэт. Мөн цагдаа, үйлдвэрчний эвлэл, боловсрол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чиг үүрэг, хариуцлага болон санал зөрсөн байдлыг нийгэмд хэрхэн шийддэг талаар судалснаар хүний эрхийн асуудлаар хэлэлцэхэд хялбар болно..

Уран зохиолНом, яруу найраг нь хүний эрхийг зөрчсөн, хамгаалсан үнэн, тодорхой

мэдээллийн гайхалтай эх сурвалж юм. Түүхэн уран зохиол бол Түүх, Уран

Page 16: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

зохиол хичээлийн багш нар хамтран ажиллаж, суралцагчдад хүний эрхийн ойлголтыг улам ойлгомжтой болгох давуу тал олгодог.Зарим номын нэрсийг дурдвал:Амьтны ферм/1984 (Жорж Орвелл), Зоригт шинэ ертөнц (Алдьус Хаксли), Хайрт эх орон минь уйл (Алан Патон), Бяцхан охины тэмдэглэл (Анна Франк), Иван Денисовичийн амьдралын нэг өдөр (Александр Солженицын), Аянгын дүр/Миний орилохыг сонс (Милдрэд Д. Тэйлор)

Байгаль шинжлэлЭрүүл мэндийн асуудалд тулгуурлан, хүний эрхийг танилцуулах нь үр

нөлөөтэй байдаг. Жишээлбэл, суралцагч эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэйгээс гадна өөрийн болон бусдын эрүүл мэндийг хүндэтгэх үүрэг хүлээдэг. Байгаль шинжлэлийн хичээлээр олон салбар шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах давуу тал олгодог. Тодруулбал, биологийн хичээлээр арьсны өнгийн давамгай байдлын тухай ухвар үзлийг судлах үедээ түүхийн хичээлээр арьс өнгөөр ялгаварлах үзлийг зэрэгцүүлэн судалж, суралцагч өөрийн дүн шинжилгээ хийлгэх нь маш чухал ач холбогдолтой.

МатематикСтатистикыг хүний эрхийн зүй бус харьцах явдлыг илрүүлэх,

далдлахад хэрэглэж болохыг мэдэж авна. Математикийн багш сонин, сэтгүүлд гарч буй тоон мэдээллийг хэрхэн шүүмжлэлт байдлаар задлан шинжлэх боломжийг суралцагчдад харуулж болно.

Гадаад хэлХэлний чадвар нь бусад улсын нөхцөл байдлыг судлах боломжийг

олгодог. Жишээлбэл, англи хэлний үгийн сангийн хичээл дээр Англи Улс дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг арга хэмжээний тухай товч бичвэрийг ашиглаж болно. Гадаад хэлний мэдлэгийг олгохын хамт гадаад улсуудад амьдарч буй хүмүүстэй тулгарч байгаа хүний эрхийн асуудлыг ойлгуулах зорилготой. Боломжтой бол гадаад хэл дээрх хэвлэл, уран зохиолыг хичээл заахад ашиглана. Гадаад хэлний анги суралцагчдыг яриулах, харилцан ярилцах, бусад улсын оюутнуудтай захидлаар харилцах давуу талыг олгодог. Олон санал бодол илэрхийлэх магадлалтай, ялгаварлан гадуурхалт, жендерийн тэгш байдал зэрэг ярилцлагын сэдвийг сонгосноор хичээлийн үр дүн нэмэгдэх боломжтой. Мөн дүрд тоглуулах аргыг ашиглаж болно. Суралцагчидтай улс төрийн тогтолцоо, нийгмийн өнөөгийн асуудал, цөөнхийн талаарх хандлага зэрэг хүний эрхтэй холбоотой төрөл бүрийн асуудлыг хөндөж ярилцаж болно.

2.3 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС Энэхүү хөтөлбөрийн дасгал ажлууд дараахь аргуудад тулгуурласан

юм. Маш хялбар бөгөөд дадлага хийх тусам улам амархан болдог. Хэрэв та анги замбараагүй байдалд орох вий гэж санаа зовж байгаа бол энгийн аргаас эхлэх хэрэгтэй. Та өөрийн “багш” гэсэн эрх мэдлийг бусад суралцагчид шилжүүлснээр суралцагчдын дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хичээлд идэвхтэй туслана. “Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?”, “Хэрхэн үүнийг хийх вэ?” гэсэн асуултанд товч байдлаар хариулах замаар арга бүрийг тайлбарласан билээ.

Page 17: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

1. Дүрд тоглоха. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Дүрд тоглох гэдэгт суралцагчид тоглосон жижиг хэмжээний яриан жүжгийг ойлгоно. Ихэвчлэн түргэн сэтгэж, дор нь хийхийг шаардана. Суралцагчид ямар ч ойлголтгүй амьдралын нөхцөл байдал, үйл явдлыг таниулах зорилготой. Дүрд тоглох нь нөхцөл байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тухайн нөхцөл байдалтай тулгарсан этгээдийн санаа сэтгэлийг хуваалцаж дэмжихэд чиглэдэг. Жишээлбэл, дээрмийн талаар дүрд тоглосноор хохирогчийн дүрийг бүтээсэн суралцагчид гэмт хэргийн хохирогч болох ямар байдгийг мэдэж авна. б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Суралцагчидтай хамтарч хийнэ.- Дүрд тоглохдоо дүрслэн үзүүлэх асуудлыг тодорхойлох. Жишээлбэл, өмчлөх эрх гэх мэт. (ХЭТТ-ын 17 дугаар зүйл)- Төлөв байдал, асуудал, хэн ямар дүр бүтээхийг шийдэх. Тодруулбал, ангиараа өмчлөх эрхийн талаар судалж байгаа бол өөрийн орон байраа зээлийн улмаас банкинд хураалгасан, эсхүл хууль мэдэхгүйн улмаас бусдад мэхлүүлсэн, нэг бол цөөнх болохоор байр түрээслүүлэгчид хөөгдсөн этгээд ямар төлөв байдалд байх талаар бодох хэрэгтэй.

• Суралцагчидтай ярилцан, хэдэн хүүхэд тоглох, хэдэн хүүхэд үзэх, бүлэг бүлгээр дүрд тоглох уу, ангиараа дүрд тоглох уу гэдгээ шийдэх. Ичимхий хүүхдүүд дэмжиж оролцуулах.

• Дүр хэрхэн бүтээхээ шийдэх. Үүнд:- Өгүүлэгч үзэгдлийг тайлбарлаж, бусад хүүхэд “өөрийн” дүрээр үйл явдлыг цааш үргэлжлүүлэх өгүүллэг.- Дүрүүд харилцан ажиллах, ярилцах хэлбэртэй яриан жүжиг- Хүүхдүүд шүүх хуралд гэрчээр оролцож, мэдүүлэг өгөх хэлбэртэй зохиомол шүүх хуралдаан.

• Суралцагчид өөрийн дүр, төлөв байдлын талаар бодох цөөн минут олгох. Хэрэв хогшил, тавилга хэрэгцээтэй бол энэ үед засаж бэлдэх.

• Хүүхдүүд дүр тоглож үзүүлэх.• Дүрд тоглох үед шүүмжлэлт хэсэг дээр зогсоож, жүжигчид болон

үзэгчдээс юу болж байгаа талаар асуух хэрэгтэй. Жишээлбэл, хүчирхийллийн тухай дүрд тоглож байх үед үзэгчид төлөв байдлыг тайван замаар шийдэх боломжтой гэж үзэж байвал жүжигчдээс боломжит хувилбараар төгсгөхийг хүсэж болно.

• Дүрд тоглосны дараа зөвхөн дасгал ажил бус, мөн сурах үйл явц учраас суралцагчдаас юу болсон талаар бодож эргэцүүлэхийг хүсэх хэрэгтэй. Дүрд тоглохоор төлөвлөж байхдаа хичээлийн зорилгыг баталгаажуулах, дасгал ажлын талаар дүгнэж ярих цаг үлдээх ёстой. Жишээлбэл, зохиомол шүүх хуралд гэрчээр орсны дараа шүүгч – суралцагчдыг шийдвэрээ гаргахыг хүсэж, тус шийдвэрийн талаар ангиараа ярилцаж, юу сурсан мэдсэнээ хүүхдүүд илэрхийлнэ.

• Хэрэв дүрд муу тоглосон бол суралцагчдаас үүнийг хэрхэн сайжруулах талаах асууна. Хэрэв дүрд сайн тоглосон бол дүрслэн үзүүлж буй сэдвийн тайлбарын хамт сургуулийн хэмжээнд нийтэд тоглон үзүүлж болно.

Санах зүйл:

Page 18: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Дүрд тоглохдоо бодит амьдралыг дуурайдаг тул энгийн хариулт олдохгүй асуултыг гаргаж ирэх тохиолдолд бий. Жишээлбэл, сайн, муу үйлдлийг зэрэг хийсэн шударга бус хүний дүр бүтээж болно. Та хүүхдүүдэд ямарваа асуулт бүр нэг хариулттай гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй. Багш, суралцагч нар төрөл бүрийн санал, бодлыг илэрхийлэх нь маш чухал. Багш нар маргаантай асуудлаарх хүүхдүүдийн үзэл бодолд өөрийн үзлийг хүчээр тулгах, ямар нэгэн байдлаар өөрийн үзэл санааг зөвшөөрүүлэхийг оролдож болохгүй. Гэхдээ та нэгдсэн дүгнэлт хийж болох хэсгийг дүгнэх, маргаантай асуудлыг нээлттэй орхих хэрэгтэй.

• Дүрд тоглоход мэдрэмж маш их хэрэгтэй. Багш хүний бүрийн мэдрэмж, ангийн нийгмийн бүтцийг хүндэтгэх ёстой. Жишээлбэл, цөөнхийн тухай дүрд тоглох үед танай ангид цөөнхийн төлөөлөл байдаг бол маш хянуур нямбай байж, тэднийг ялгаварласан, гадуурхсан мэдрэмж төрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай.

2. Хос болон бүлэг болох а. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Ангийг хос болон бүлэгт хувааснаар суралцагчид хамтрах, оролцох давуу байдлыг олгодог. Хос болон бүлэг болсноор маш хурдан хугацаанд олон тооны санааг гаргах, суралцагчид өөрийн мэдлэг туршлагад тулгуурлан, хийсвэр ойлголтын талаар эргэцүүлэхэд тусална. Жишээлбэл, амьд явах эрхийн тухай судалж байгаа бол хос, эсхүл бүлэг хүүхдүүдэд таван минутын дотор “Хүнийг алах нь зөв үү?” гэсэн асуултанд хариулах даалгавар өгч, үүний дараа ангиараа ярилцаж болно. б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Бүлэгт хувааж байх үед дараахь асуултыг асууж болно: “Би та нарыг чадвараар чинь хуваах уу?”, “Би та нарыг хүйсээр хос болгох уу?”, “Би та нарыг найз нөхдөөр хуваах уу?”. Заримдаа бүлгийг санамсаргүй сонгож болно. жишээлбэл, төрсөн огноогоор, нэрийн эхний үсгээр гэх мэт.

• Хэрэв сандал, ширээг шаланд хөдөлгөөнгүй бэхэлсэн бол суралцагчид хойш эргэж харж болно.

• Хэрэв бүлэг олон минут хамтран ажиллах бол бүлгийн дарга, тэмдэглэл хийх хүүхдийг сонгох хэрэгтэй. Бүлэг хэн үүнийг хийхийг шийднэ.

• Ангийг зохион байгуулах: Даалгаврыг тодорхой тайлбарлах. Суралцагчдын суудал нь бие биенийгээ харах боломжтой байна. Суралцагчид даалгавар биелүүлэхэд хэдий хэмжээний хугацаа зарцуулахыг хэлнэ.

• Хос, эсхүл бүлгээр ажиллаж байх үед:- Ярианд оролцоход бэлэн байдлаар ажиглах.- Бүлэг хийж буй зүйлийн талаар буруу ойлголтыг тайлбарлахаас бусад

үед таслахгүй байх.- Бүлгүүдэд анхаарал хандуулах. - Бүлэг, эсхүл хос ярилцах боломжийг хангах. Тэд хүссэн үед ярианд

оролцох.- Бүлгүүдийг байнга дэмжих хэрэгтэй: - Хос таныг ойртож ирмэгц ярилцахаа болих нь элбэг.

Page 19: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Эргэж мэдэгдэх: Бүлэг өөрийн хийсэн ажлыг шийдвэрээ илтгэх, ярилцлагаа нэгтгэн дүгнэх, бүлэг хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгөх хэлбэрээр ангидаа мэдэгдэх. Энэ лавлан асуух хэлбэр нь ангид бүлгээр ажиллах техникийг сайжруулахад багш болон суралцагчид маш хэрэгтэй. Бүлэг бүр эргэж мэдэгдэх бол даалгавар эхлэхээс өмнө үүнийг мэдэж, илтгэх хүүхдийг сонгосон байна.

• Үнэлгээ: Суралцагчдаас дасгал ажил хэрэгтэй байсан эсэх, юу сурсан талаар асууна. Хэрэв сөрөг хариу гарвал дасгал ажлыг суралцагч хэрхэн зохион байгуулах байсан талаар асууна. Цаашид тэдний санааг ашиглана.

3. Оюуны довтолгоона. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Оюуны довтолгоон бол бүтээлч чадварыг дэмжих, маш хурдан олон төрлийн санаа гаргах арга юм. Тодорхой асуудлыг шийдвэрлэх, асуултанд хариулахад ашигладаг. Жишээлбэл, ангид улсын харьяат болох эрхийг судлахын өмнө оюуны довтолгоон хийж, “Засгийн газар хэн нэгнийг улсын харьяат болгоход ямар шалтгаан ашиглах вэ?” гэсэн асуултанд хариуж болно. Оюуны довтолгоон хийхдээ дараахь санааг ашиглана. Үүнд:

• Асуудалд шийдэл хайх. Жишээлбэл, суралцагчдын хооронд үүссэн зөрчилдөөнийг үйл явдлын дараа ангид оюуны довтолгоон хийж, бүх боломжит хүчирхийллийн бус шийдлийг олохыг хүсэх гэх мэт.

• Шинэ судлагдахуун танилцуулах. Суралцагчид тухайн судлагдахууны талаар мэдэх бүх зүйлд оюуны довтолгоон хийх. Энэ нь тэдний сонирхлыг нэмэгдүүлэх, судлагдахууны талаар юу мэддэгийг тогтоож өгнө.

• Оюуны довтолгоон бол маш хурдан бүтээлч дасгал. Жишээлбэл, дуусаагүй түүхийн боломжит төгсгөлийн талаар оюуны довтолгоон хийж болно.

б. Хэрхэн үүнийг хийх вэ?• Оюуны довтолгоон хийх асуудлыг шийдэх. Асуудлыг олон боломжит

хариулт бүхий асуулт хэлбэрт оруулах. Бүх хүүхдэд харагдахаар газар асуултыг бичих. Жишээлбэл, “Бид өөрийн ангиа ямар арга замаар сайжруулж чадах вэ?”.

• Суралцагчдаас өөрийн санааг оруулахыг хүсэх. Бүх хүүхдэд харагдахаар газар санааг бичих. Нэг үг, богино өгүүлбэр байж болно.

• Оюуны довтолгоон хийх үедээ бусад хүүхдэд зөвлөхгүй, санал бодлоо хэлэхгүй, бусдын санааг давтахгүй байхыг хүсэх.

• Хүүхэд бүрийг дэмжих. Гэхдээ ангиар тойрон явж, хүүхэд бүрийг шинэ санаа гаргахыг тулгаж БОЛОХГҮЙ. Энэ нь бүтээлч чадварыг мохоох, хориглохтой адил.

• Хүүхдийн санааг жагсаан бичихдээ шүүмжилж болохгүй. Боломжтой бол суралцагчдыг өөрсдөө бичихийг хүснэ. Суралцагчдыг дэмжих шаардлагатай тохиолдолд өөрийн санааг хэлж болно.

• Санал тодорхой биш бол ойлгомжтой болгохыг хүсэх, тодорхойлолт санал болгох, санал нэгдэж буй эсэхийг шалгах.

• Шинэ санал БҮРИЙГ жагсаан бичих. Маш бүтээлч, гайхаш төрүүлсэн санал маш хэрэгтэй, сонирхолтой байдаг.

Page 20: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Санаа гарахгүй бол оюуны довтолгооныг зогсоох. ОДОО саналуудын тайлбар, санал асууна.

4. Анги хамарсан хэлэлцүүлэг а. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Хэлэлцүүлэг бол багш болон суралцагчдын хүний эрхийн асуудлын талаарх хандлагыг танин мэдэх сайн арга билээ. Хэлэлцүүлэг нь суралцагчид асуудлыг өөрсдөө танин мэдэж, задлан шинжлэхийг шаарддаг тул хүний эрхийн хичээлд маш чухал. Мөн бусдыг сонсох, бусдын өмнө ярих зэрэг олон чадварт туршлага болохоос гадна бусад хүмүүсийн эрхийг хүндлэхэд чухал ач холбогдолтой. Нээлттэй хэлэлцүүлэг хийхийн тулд ангид харилцан итгэсэн, хүндэтгэсэн уур амьсгал шаардлагатай. Суралцагчид “аюулгүй” орчныг бүрдүүлэхэд туслах нэг арга бол суралцагчид “Хэлэлцүүлгийн дүрэм” боловсруулах болно. Ажиллах горимын стандартыг хичээлийн жилийн эхэнд хийх сайн боловч дүрмийг хэдийд ч боловсруулж болно. б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Суралцагчдаас ангиа өөрийгөө илэрхийлэх, хэлэлцүүлгийн үеэр бусдаасаа суралцахад чөлөөтэй газар болгохын тулд юу хүсэж байгааг асуух. (Энэ асуулт маш хэцүү хэлэлцүүлгийг ангид үүсгэх боломжтой.)

• Ангиараа сонсох, ярих талаар журмын нийтлэг ойлголтонд хүрэх боломжтой тухай санал гаргах.

• Ангийн хэлэлцүүлэгт хүн бүр ёстой гэж үзэж байгаа баримтлах зарчмын талаар санал гаргахыг хүсэх. Бүх саналыг хүүхэд бүрт харагдахаар газар бичих.

• Суралцагчид оюуны довтолгоон хийсний дараа нийлүүлэх санал байгааг үзэж, ярилцах, санал, тайлбарыг сонсох. Хэрэв ангиас ямар нэгэн зарчмын тухай санал гаргаагүй бол та дараахь саналыг гаргаж болно. Үүнд:

- Ярьж буй хүнийг сонсох- Хэлэлцүүлгийн үед нэг нэгээр ээлжлэн ярих- Ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн бол мэдэгдэхээр гараа өргөх- Хүн ярьж байхад яриаг таслахгүй байх- Та хэн нэгэнтэй санал нийлэхгүй бол тухайн хүний санаа болон түүнийг

шүүмжилж буй хоёрын ялгааг тодорхой болгосон байх- Хүн ярьж байхад инээхгүй байх (тухайн хүн шог зүйл яриагүй үед)- Хүн бүр оролцохыг дэмжих

Анги жагсаасан дүрмийг дагаж биелүүлэхээ зөвшөөрч буй эсэхийг асуух. Үүний дараа ангийн бүх хүүхэд дүрмийг биелүүлэх үүрэг хүлээнэ. Дүрмийн ноцтой зөрчил илэрвэл дүрэм зөрчсөн тохиолдолд хэрхэх талаар суралцагчидтай тохиролцох. Дүрмийг том цаасан дээр бичиж, ангид жилийн турш өлгөн байрлуулах, шаардлагатай тохиолдолд зааварлах, нэмэх, өөрчлөх болно.

5. Асуулт асуух байдлаар шалгаха. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Мэдээж хэрэг бүх багш нар өдөр тутам асуулт асуудаг. Гэхдээ ямар төрлийн асуулт асуудаг вэ? Тэд ангийг бүрэн хянах зорилгоор “Би сая юу гэж хэлэв?” зэрэг асуулт тавьдаг бөгөөд эдгээр асуултыг “хаалттай” асуулт гэдэг. Учир нь эдгээр асуулт зөвхөн нэг зөв хариулттай байхаас гадна мэдлэг шалгах

Page 21: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

зорилготой байдаг. Энэ хөтөлбөрийн олон дасгал ажил хүний эрхийн асуудлыг танин мэдэхэд ангийн хэлэлцүүлэг ашиглана. Иймээс эдгээр хэлэлцүүлгийн үед таны асуух асуулт оролцоо, задлан шинжлэх үйл явцыг дэмжихэд маш чухал нөлөөтэй. б. Хэрхэн үүнийг хийх вэ?“Нээлттэй” асуултын жишээг дор орууллаа. Та байнга хэрэглэвэл улам хялбар болно. Санах ёстой гол зүйл бол “Энэ хэлэлцүүлгээс чи юу хүснэ вэ? Тийм, үгүй гэсэн хариулт уу? Эсхүл сонирхолтой маргаан уу?”

• Таамагласан асуулт: “Хэрэв ... бол чи юу хийх/бодох вэ?” Суралцагчид нөхцөл байдлыг төсөөлөх, бодол санаагаа сэргээхэд тусалдаг.

• Эргэцүүлсэн асуулт: “Энэ асуудлыг шийдэхэд бидхэрхэн тусалж чадах вэ?”

• Дэмжсэн асуулт: “Сонирхолтой юм. Дараа нь юу болох вэ?” Суралцагчдын өөрийн туршлага, санааг илэрхийлдэг.

• Санаа бодол эрэлхийлсэн асуулт: “Чи ... талаар юу бодож эсхүл мэдэрч байна вэ?” Суралцагчдад түүний санаа бодол чухал, түүнийг сонирхож байгаа хэлж өгдөг.

• Шалгасан асуулт: “Яагаад чи ингэж бодож байгаа юм бэ?” Түрэмгий биш байдлаар асуух юм бол суралцагчид гүн гүнзгий бодох, өөрийн санаа бодлыг шүүн тунгаах/задлан шинжлэхэд тусална.

• Ойлгомжтой болгох/нэгтгэн дүгнэсэн асуулт: “Чамайг ... гэж бодож байна гэж би ойлгосон нь зөв үү?” Суралцагчийн хэлснийг нэтгэн дүгнэж, ойлгосноо шалгах нь бусад суралцагчид түүний хэлсэнтэй санал нэгдэх талаар бодоход тусална.

• Адилтгах асуулт: “Бидний олонх нь ... дээр санал нэгдэж байна уу?” Хэлэлцүүлгийг өдөөх, төгсгөх боломжтой “Энэ хэсгийг өндөрлөх үү?” гэсэн асуулттай адил тул дараагийн сэдэв үрүү шилжиж болно.

• Эцэст нь чиглүүлсэн, удирдсан “Х бол зөв, тийм үү?” гэсэн асуултаас зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр оролцоог дэмжинэ. Нэг дор олон асуулт асуух, тодорхойгүй хоёрдмол утгатай асуулт асуухаас зайлсхийх. Заримдаа толгой дохих, инээмсэглэх, суралцагчидтай адил түвшинд суух нь оролцогчдын хариу үйлдлийг нэмэгдүүлнэ.

6. Ангийн ажил а. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Ангийн ажил нь суралцагч тодорхой сэдвээр урт хугацааны турш бие даасан судалгаа юм. Ангийн ажил нь хүний эрхийн хичээл заахад дараахь чухал ач холбогдолтой. Үүнд:

• Салангид зүйлсийн хоорондын холбоо, сургуулийн судалгаа болон гадаад ертөнцийн холбоог олж харахад суралцагчдад туслах.

• Өөрийгөө зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж, өөрийн цагийг төлөвлөж, цагийн хуваарийн дагуу ажиллах туршлага олгох.

• Багшийн удирдлаган дор өөрийн сурах үйл явцыг бүрэн хянах боломж олгох.

• Суралцагчид бие биетэйгээ хамтран ажиллах, сургуулийн гаднах бүлэг хүмүүтэй ажиллах давуу талыг бүрдүүлэх.

• Олон нийтэд өөрийн судалгаа, үзэл бодлыг танилцуулах, хамгаалах дадлага туршлагыг суралцагчдад олгох.

б. Хэрхэн үүнийг хийх вэ?

Page 22: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Ангийн ажилд тодорхой шатууд бий. Суралцагчид өөрөө бие даан сурах хариуцлага хүлээх явдлыг зөвшөөрдөг.

• Сэдэв, асуудал. Багш тогтоож, ангид сонголт хэлбэрээр танилцуулах, эсхүл оюуны довтолгоон хийх аргаар санаагаа анги шууд сонгож болно. Суралцагчид сонирхож буй асуудлаар шууд асуулт тавьдаг сайн талтай. Жишээлбэл, “Манай хот дахь гадаадын цагаачдтай сайнаар харьцаж байна уу?”, “Хүүхэд, мансууруулах бодист ихээр санаа зовниж буй манай дүүргийн эцэг эх юу хийж байна вэ?” гэх мэт. Асуулт нь суралцагч судлагдахуундаа “төөрөхөөс” зайлсхийж, маш тодорхой байх ёстой.

• Төлөвлөгөө. Багш болон суралцагч нар ангийн ажил хэзээ эхлэх, хэдий хугацаа зарцуулах, ямар эх сурвалж ашиглах, хаанаас олж болох, суралцагч ганцаараа, эсхүл бүлгээр ажиллах эсэх, ижил сэдэв үү, ялгаатай сэдэв үү гэдгийг шийдэх, ангийн ажлыг хэрхэн дууссан гэж үзэхийг хэлэлцэх шаардлагатай. Судалгаа хийж байгаагүй суралцагчдыг бүлгээр ажиллуулах нь зохимжтой.

• Судалгаа / үйл ажиллагаа. Ангийн ажил маш их чадвар эзэмшихийг шаарддаг. Жишээлбэл, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх шинжилгээний ангийн ажилд ярилцлага хийх, унших, зураг авах, тоон баримт цуглуулах, мэдээллийг задлан шинжлэх гэх мэт.

• Судалгаа / үйл ажиллагаа. Сайн ангийн ажил нь онолын, нийгмийн, бүтээлч чадварыг суралцагчдын авьяастай холбож үздэг. Багш асуултанд хариулах, зөвлөгөө өгч туслах бөгөөд суралцагчид даалгавараа бие дааж хийх хэрэгтэй.

• Бүтээл. Суралцагчийн бүтээл нь илтгэл, бичлэг, үзэсгэлэн, аудио хуурцаг, лекц, зураг, шүлэг хэлбэртэй байж болно. Бүтээлд суралцагчийн нээж олсон зүйлээс гадна ангийн ажлын төрөл бүрийн хэлбэр, суралцагчийн судалсан сэдвийн талаар төрсөн мэдрэмжийг тусгахыг зөвшөөрнө. Жишээлбэл, суралцагч ангийн ажлын үеэр хийсэн гэрэл зургийг ашиглаж, өөрсдийн сонгосон тайлбарыг хавсарган, загвар хэлбэрийг зохиомжлон архины эсрэг зурагт хуудас хийж, өөрийн амьдарч буй дүүрэгт тараана. Бүтээлийг ангиас гадна илүү өргөн хүрээг хамруулан танилцуулж болно. Жишээлбэл, ядуурлын тухай ангийн ажлаар хийсэн бүтээлийг орон нутгийн сонинд тавих, хүрээлэн буй орчинд үзүүлж буй үр нөлөөний талаар орон нутгийн эрх баригчдад танилцуулах гэх мэт.

• Дүн тавих. Ангийн ажил нь олон төрлийн сурганы аргыг ашигладаг тул бүтээгдэхүүнийг багш нар зэрэг үнэлж болдог. Дүн тавих нь ангийн ажлын үеэр ашигласан төрөл бүрийн чадварыг анхаарах боловч онолын шалгуурт тооцохгүй.

7. “Шуурхай хурал”а. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?“Шуурхай хурал” хичээлийн хурд явцыг өөрчлөхөд ашигладаг. Жишээлбэл, багш удаан хугацаанд танилцуулга хийсний дараа суралцагчдыг хоёр, гурваар баг болгон суулгах хэрэгтэй.б. Хэрхэн үүнийг хийх вэ?Багшийн танилцуулсан зүйлээс юу сонсож, мэдэж авснаа эргэцүүлэх таван минутыг суралцагчид өгнө. Суралцагчид юу мэдсэнээ харилцан ярилцаж, санал бодлоо солилцох, бие биедээ асуулт тавьж болно. “Шуурхай хурлын”

Page 23: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

дараа ангиараа санал бодлоо солилцох, асуулт хариулт авах боломжийг олгоно.

8. Зураг зураха. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Ангид зураг зуруулснаар ажиглах, хамтран ажиллах, төсөөлөх, зурган дээрх хүмүүсийн санал сэтгэлийг хуваалцах мэдрэмж төрөх, ангийнхаа бусад хүүхдийн талаар мэдэх нөхцөл бүрддэг. Хүний эрхийн хичээлд зураг зуруулах аргыг ашигласнаар ангийн дасгал ажлуудаар сургуульдаа үзэсгэлэн гаргах, бусад суралцагчидтай хүний эрхийг дээдлэх зарчмыг талаар ярилцах боломжийг бүрдүүлдэг. б. Хэрхэн үүнийг хийх вэ?А хувилбар:

• Сонин, сэтгүүл, зурагт номоос төрөл бүрийн сэдэвтэй зураг, гэрэл зураг, гар зураг цуглуулах.

• Суралцагч нарыг хос болгох. Суралцагч бүрт нэг зураг, зургийн хэрэгсэл өгөх. Өөрийн зургаа хамтрагчдаа харуулахгүй байхыг хүсэх.

• Суралцагч бүр өөрийн зурсан зургийг хамтрагчдаа тайлбарлаж, хамтрагчаараа зургаа тодорхойлуулна. Арван минутын дараа байраа солино. Цаг давчуу учир зурах зураг маш энгийн байх хэрэгтэй. Гол зүйл нь тайлбарлах болохоос зураг зурах биш гэдгийг анхаарах.

Б хувилбар: • Шинэ ангийн хувьд, суралцагч бүрийг өөрийн хамтрагчаа зурахыг

хүснэ. Гэхдээ “Чиний дуртай зүйл юу вэ?”, “Ямар газар очих дуртай вэ?”, “Чиний мөрөөдөл юү вэ?” зэрэг асуулт асуух ёстой.

• Өөрийн хамтрагчийн зургийг тойруулан, түүний асуултанд хариулсан хариултыг зурахыг суралцагчдаас хүсэх. (Хялбар болгохыг хүсвэл хамтрагчийн нэрийг цаасны голд бичиж, асуулт тавих хэлбэрээр өөрчилж болно.)

Суралцагчдад зургийн хичээл албан ёсоор ордог бол хүний эрхийн асуудлаар өөрийн шүүмж, санал бодлыг илэрхийлсэн зурагт хуудас, зураг зуруулах давуу талтай.

9. Зураг, гэрэл зурага. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Зураг, гэрэл зургийг үзэгчдэд шууд танилцуулж, суралцагчдын харж буй өнцгийг үзэгч өөрийн байр суурьтай харьцуулах, төрөл бүрээр тайлбарлах боломжийг олгодог.б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Суралцагч хос болгож, урьдчилан бэлдсэн зураг өгөх. Хосууд зургийн талаар асуухыг хүссэн бүх асуултыг жагсаан бичүүлнэ. Тэдгээрээс хамгийн чухал гэж үзсэн дөрвөн асуултаа сонгохыг хүсэх. Зураг нь таны заах, эсхүл өөр багшийн заасан хичээлтэй холбоотой байна.

• Хос болсон суралцагчдыг өөрийн зураг болон асуултыг дэргэдэх хосод үзүүлэхийг хүсэх. Тэдэнд хамтран ажиллаж, бүх асуултанд хариулах арван минут өгөх. Гэхдээ хариулт олоогүй асуултыг нэг эгнээнд, хариулт олсон асуултыг нөгөө эгнээнд жагсаахыг хүсэх.

Page 24: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Хариулт олсон асуултын хувьд ЯАГААД тухайн хариултыг сонгох болсныг бичих хэрэгтэй. Жишээлбэл, зурган дээр байгаа хүүхэд хүйтэн улсад байна гэж хариулсан бол тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн ямар санаа, учир байгааг асуух.

• Бүх зураг, асуулт, хариултыг бүхний өмнө ил тавих. Хүүхдүүдийг бусдын зураг, асуулт, хариултыг харахыг хүсч, шаардлагатай бол санал, тайлбар хэлэхийг хүсэх. Мөн багш, эцэг эх, бусад суралцагчид санал, тайлбар хэлэх, зургийн талаар өөрийн бодлыг хуваалцах боломж олгох.

10. Хүүхэлдэй кино, зурагт сэтгүүл а. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Хүүхэлдэйн кино, зурагт сэтгүүл бол хүүхдэд маш хүчтэй нөлөөлдөг. Тэд мухар сүжиг, хэвшмэл төсөөллийн (стереотип) талаар сонирхож, мэдэж, дэмжих боломжтой. Жишээлбэл, та мэдээллийн хэрэгсэл дэх хүчирхийллийн тухай хэлэлцүүлэгт бэлдэхийн тулд хүүхдүүдэд долоо хоногт гарч буй хүүхэлдэйн кино, зурагт сэтгүүлийн хэдэн ангид хүчирхийлэл гарч байгааг тоолох даалгавар өгч болно. Хүүхдүүдийн зурсан хүүхэлдэйн баатрыг сургуулийн бусад хүүхэд, ажилтангуудтай хүний эрхийн асуудлын талаар холбоо харилцаа холбоо тогтоох хэлбэрээр ашиглах боломжтой. б. Хэрхэн үүнийг хийх вэ?А хувилбар:

• Хүчирхийлэл, үл тэвчих байдал, арьс өнгөөр ялгаварлах үзэл зэргийн талаар хичээл дээр ашиглахаар сонин, сэтгүүл, зурагт сэтгүүл, зар сурталчилгаанаас хүүхэлдэйн баатрын зургийг хайчлан авах. Суралцагчид тухайн асуудлыг бүлгээр ярилцахыг хүсэх. Үүний дараа “Чамд төрсөн хамгийн анхны сэтгэлийн хариу үйлдэл юу байсан бэ?”, “Энэ хүүхэлдэй, зургаар ямар зүйл хэлэхийг зорьсон бэ?”, “Тухайн асуудлын бодит түүх өгүүлэх, санал бодлоо илэрхийлэх, хүмүүс бодоход үр нөлөөтэй вэ?”, “Энэ зураг санаа бодлыг шүүмжилж байна уу? Бүлэг хүмүүсийг шүүмжилж байна уу?”, “Энэ зураг эмэгтэйчүүд, угсаатны бүлэг, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн хэвшмэл төсөөлөл, мухар сүжгийг агуулж байна уу?”, “Шүүмжилсэн, шоглосон, егөөдсөн байна уу?”, “Хэлэх гэсэн зүйлд хэрхэн хувь нэмэр оруулах вэ?” зэрэг асуулт тавих.

Б хувилбар:• Суралцагчид хүний эрхийн асуудлыг сонгож, тохирох хүүхэлдэй,

хайчилбарыг сонгохыг хүсэх. Сонгосон сэдвээ хамгийн үр нөлөөтэй байдлаар танилцуулах, хүмүүс энэ талаар бодуулахад хүргэх тохиромжтой зургийг сонгохыг хүсэх.

• Үр дүнг нийтэд харуулах.

11. Дүрс бичлэг Ангид үзэх хичээлд зориулсан дүрс бичлэгийн хуурцаг бэлтгэж болно. Телевизийн мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, баримтат киног хэсэгчлэн болон бүтнээр хуулсан ч болно. Дүрс бичлэг ашиглах үед хэдэн зүйлийг байнга санах хэрэгтэй. Суралцагчид дүрс бичлэгээс олж авсан мэдээллийг боловсруулснаар ой ухаандаа удаан хугацааны турш санаж байдаг. Дүрс бичлэгээс үзсэн дүрийн өнцгөөс өдрийн тэмдэглэл хөтлөх, тухайн бичлэгийн дараа ярилцах гэх мэт.

Page 25: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

12. Сонина. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Мэдээллийн хэрэгсэл бол ардчилсан нийгэмд мэдээллийг түгээх үндсэн хэрэгсэл билээ. Гэхдээ бид заримдаа хувийн байр сууринаас хандаж, хэвшмэл төсөөлөл, мухар сүжгийн үүднээс бичсэн мэдээлэлтэй таардаг. Сонин дахь мухар сүжгийг тодорхойлох, түүнийг задлан шинжилснээр суралцагчид өдөр тутмын амьдралд мухар сужгийг тодорхойлжш эсэргүүцэхэд бэлтгэдэг. Энэ дасгал ажлын нэг давуу тал нь суралцагчдын харилцааны чадварыг нэмэгдүүлдэг. б. Хэрхэн үүнийг хийх вэ?Өөрийн улсад одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга хөндөж, мэдээлж байгаа хүний эрхийн асуудлыг сонгох. Гэхдээ төрөл бүрийн олон түүх жишээ татах боломжтой чиг сонгох.

• Ангийг дөрвөөс таван бүлэгт хуваах.• Сонгосон сэдвийн хүрээнд баг бүрт орон нутгийн болон үндэсний

сонингоос авсан хамгийн багадаа нэг түүх өгөх. Шаардлагатай бол бүх бүлэг адилхан түүх ашиглаж болно. Ижил үйл явдлын тухай олон янзын сонинд бичсэн мэдээлэл авах нь харьцуулалтыг сайтар хийхэд тустай.

• Бүлэг бүрийг дараахь асуултанд хариулж, ярилцахыг хүсэх. Мэдээлэлд тохирох асуултыг сонгох, шинээр зохиож болохыг сануулах:

- Нийтлэлийн гарчиг тухайн асуудлын талаарх үзэл бодлыг илэрхийлж байна уу?

- Бичигдсэн нөхцөл байдлыг уншаад, ямар сэтгэгдэл төрсөн бэ? Ямар нэгэн хүн буруутай мэт санагдаж байна уу? Тийм бол хэн буруутай вэ?

- Хэн нэгнийг шууд буруушаасан уу? Тийм бол жагсааж бичнэ үү.- Нийтлэлийг дэмжсэн баталгаа оруулсан уу?- Хэн нэгнийг ихээр шүүмжилж байна уу?- Шүүмжлүүлж буй хүний хэлсэн үгийг шууд оруулсан байна уу?- Нийтлэлийн ямар үг танд хүчтэй сэтгэгдэл үлдээхэд маш чухал байсан

бэ?- Энгийн хүмүүст тухайн асуудлын талаар ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?- Эрх мэдэл бүхий хүмүүсийн хандлага ямар байна вэ? Жишээлбэл,

цагдаа, төрийн албан хаагч, нийгмийн ажилтан гэх мэт.• Энэ төрлийн задлан шинжилгээг янз бүрийн хэлбэрээр хийж болно.

Жишээлбэл, олныг хамарсан яриа хийх, суралцагчид өөрсдөө сонины хэлбэрээр нийтлэл бичих, сонины мэдээллийг ТВ, радиогийн мэдээлэлтэй харьцуулах гэх мэт.

• Суралцагчид сонины дугаараас сонирхолтой нийтлэл, ярилцлага, түүх авчрах даалгавар өгч болно. Ангийн яриа хийхэд ашиглах эх сурвалжтай болохоор ангидаа хайчилбарын цуглуулга хийх санаачлага гаргаж болно. Сонирхолтой нийтлэл, түүх сонгоход эцэг эх хүүхдүүддээ тусалж болно.

13. Ярилцлага аваха. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Хүний эрхийн хичээл зааж байх үед хуулийн заалтыг мэдэхээр ном ашиглаж болох боловч хүний эрхийн тодорхой жишээ татахын тулд өөрийн амьдарч буй нийгэмд анхаарал хандуулах ёстой. Жишээлбэл, суралцагчид хүүхдийн

Page 26: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

эрхийн тухай судалж байгаа үед хүүхдүүдийн эцэг эх, эмээ өвөө сүүлийн жилүүдэд хүүхдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан тухай мэдээллийн чухал эх сурвалж болно. Ярилцлага авах нь сургуулийн хүрээнээс гарч, нийгмийн хүрээг хамарч, бодит амьдрал дахь хүний эрхийг судлахад туслахаас гадна олон төрлийн хүмүүстэй харьцах суралцагчдын чадварыг хөгжүүлдэг. б. Хэрхэн үүнийг хийх вэ?Ярилцлага авах тухай жишээг Гуравдугаар хэсэгт заасан.

14. Үгийн холбооа. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Энэ арга нь шинэ сэдэв судалж эхлэхэд тухайн асуудлын талаар хэр зүйл мэддэг, сэдвийг судалсны дараа хэр их зүйл мэдэж авсныг тодорхойлоход ашигладаг. б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Судлах асуудалтай холбоотой түлхүүрийг сонгох.• Суралцагчид тухайн үгийг сонсмогц бодогдсон үгсийг маш хурдан

жагсааж бичихийг хүсэх. Нэгээс хоёр минут хангалттай.• Юу бичихгүй байх боломжтойг тодорхой болгох. Үр дүн бол

суралцагчид түлхүүр үгийг ашиглаж, үгийн сангийн хүрээнд товч зураглал гаргах юм.

• “Өмнө” болон “одоо” гарсан дүнг харьцуулж, сурах үйл явцыг үнэлэх. Энэ нь багш өөрийн хичээл, суралцагчид өөрийн гаргасан ахиц дэвшлийг үнэлэх.

• Хичээлийн эцэст хүүхэд бүр сэдвийн талаар юу бодож, мэдэрч байгааг нэг үгээр илэрхийлэхийг хүсэх. Эсхүл сэдэвтэй холбоотой үг хэлэхийг хүсч болно. Ангийн хүүхэд бүрийн үгийг сонсох хэрэгтэй. Нэг, хоёр суралцагчаар хэлсэн үгсийг бичихийг хүсэх.

15. Дахин боловсруулсан мэдээлэла. Энэ юу вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ?Мэдээллийг нэгтгэх, ойлгох сайн арга бол түүнийг дахин өөр хэлбэрт оруулах юм. Жишээлбэл, ямар нэгэн түүх сонсоод, түүнийг дахин зургаар илэрхийлэх гэх мэт. Суралцагчид мэдээллийн хамгийн чухал хэсгийг тодорхойлох, хэрхэн түүнийг дахин боловсруулахыг шийднэ. Суралцагчид “Би энэ мэдээллийг ... байдлаар өөрчилнө. Яагаад гэвэл...” гэж хариулна. Энэ арга нь төсөөллийг хөгжүүлэх, ажиглах, сонгох, учир шалтгааныг тодорхойлох чадварыг хөгжүүлэхэд тустай.б. Хэрхэн үүнийг хийх вэ?

• Суралцагчидтай хамтран, түүх, зураг, шүлэг, хүүхэлдэй, кино зэрэг эх сурвалжаа сонгох. Жишээлбэл, хүүхдүүд гэр бүлтэйгээ байх эрхийг судалж байгаа үед дүрвэгч хүүхдийн зураг ашиглах гэх мэт.

• Суралцагчид эх сурвалжийг анхааралтай уншиж, харж, сонсоно.• Хүүхдүүд мэдээллийн аль хэсгийг ямар шинэ хэлбэрт хувиргахаа

шийдэж, өөрийн сонголтыг тайлбарлана. Багш зураг хэрэглэж байвал суралцагчид түүхийг өөрсдөө төсөөлнө.

• Хэрэв хүүхдүүд эх сурвалжид байгаагүй зүйлийг нэмэхийг хүсвэл яагаад сонгох болсноо тайлбарлана.

• Суралцагчид шинэ хувилбараа танилцуулна.

Page 27: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Дахин боловсруулах мэдээллийн эх сурвалжийн жишээ:• Хуурцганд бичсэн “радио жүжиг”• Бичмэл товч түүх• Хүүхэлдэйн хайчилбар түүх• Найраглал • Зураг

2.4 ХЭРХЭН ӨӨРИЙН ГЭСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ХИЧЭЭЛИЙН ДАСГАЛЫГ ЗОХИОХ ВЭ?

Энэ хөтөлбөрийн дасгал ажил бүр өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжтой зөвлөгөөг агуулсан. Та хүсвэл өөрийн улс дахь хүний эрхийн асуудалд суурилсан цоо шинэ дасгал ажил өөрөө зохиож болно. Энэ загвар танд шинэ дасгал ажил хийхэд туслана. Үүнийг уншихаас өмнө та “Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?” хэсгийн чадвар, мэдлэг, хандлага, арга зүйн зургийг дахин харах хэрэгтэй.

1. Ерөнхий зүйл, сэдвээ сонгох. Ерөнхий зүйлийг одоо болж буй үйл явдлаас, сэдвийг өөрийн сонгосон, эсхүл албан ёсны хөтөлбөрт заасан асуудлыг хамарна.

2. Энэ зүйлийн хүрээнд суралцагчид ямар ЧАДВАР, МЭДЛЭГ, ХАНДЛАГАА хөгжүүлэхийг шийдэх. Жагсааж бичих.

3. Хичээл заах арга, хичээлийн явцад ашиглах материалаа сонгох. Ингэснээр хичээлийн үндсэн дасгал ажлыг тодорхойлоход хялбар болно. Энэ дасгал ажил нь суралцагч бичвэр унших, ярилцах, эссе бичих, ангийн ажил хийх, сонин ашиглах, маргаан өрнүүлэх, шүлэг зохиох зэрэг төрөл бүрийн хэлбэртэй байж болно.

4. Хичээлд ашиглах боломжтой харилцан адилгүй түвшний таталбар бичих. Хөтөлбөрийн ихэнх дасгал ажил дараахь бүтэцтэй. Үүнд:

- Халаах, сэдэл өгөх дасгал (нээлттэй асуулт гэх мэт)- Тодорхой даалгавар (дангаар болон хамтран хийх)- Бүх бүлгээрээ ярилцах (жижиг бүлгийн хувьд танилцуулга хийх)- Төгсгөх, дараагийн даалгаврыг тогтоох.5. Суралцагчдад ямар мэдлэг хэрэгтэй болохыг тооцох. Дасгал ажлыг

хэрхэн үнэлэхээ тогтоох. Дасгал ажлын хэсэг бүрт зарцуулах цагийг нарийн төлөвлөх.

6. Жагсааж бичсэн зорилгоо дахин харах. Зорьсон зүйлсээ бүхнийг хамруулсан уу? Яриа хийх, бодол санаагаа илэрхийлэх, дасгал ажиллахад тэнцвэр хангасан эсэхийг харгалзах.

Хэвшмэл төсөөлөлд оруулах тухай жишээ хичээл Зорилго / Сурах зүйл:

- Суралцагчид ерөнхийлөл болон хэвшмэл төсөөллийн ялгааг олж харах болно.

- Суралцагчид орон нутгийн мэдээллийн хэрэгсэл дэх хэвшмэл төсөөллийн жишээ, загварыг таних, тогтоох болно.

- Суралцагчид сөрөг хэвшмэл төсөөлөлд багтсан бүлгийн талаарх мэдрэмжээ хөгжүүлэх болно.

Танд юу хэрэгтэй вэ:Самбар, эсхүл том ханын цаасҮргэлжлэх хугацаа: 45 минутХэрхэн үүнийг хийх вэ:

Page 28: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Товч танилцуулга (10 минут)Багш самбарт хүмүүсийн тодорхой бүлгийг (өндөр настан, охид, хөвгүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх мэт) бичээд, суралцагчдаас эдгээр бүлгийг тодорхойлох тайлбар үгс хэлэхийг хүснэ. Багш бүлэг доторх холбоог эрэлхийлсэн хүүхдүүдийн санаа бодлыг нэгтгэн дүгнэж, суралцагчидтай хамтран дээр дурдсан шинж тэмдэг эерэг, сөрөг, саармаг эсэхийг шийднэ.Багш ерөнхийлөл болон хэвшмэл төсөөллийн ялгааг хэлж өгнө. Багш суралцагчдаас “Та нар хэрхэн ийм санаа бодолтой болсон гэж бодож байна вэ?”, “Өөрийн туршлага , мэдлэгээр үү? Мэдээллийн хэрэгслээс үү? Гэр бүл, найз нөхдөөсөө юу?” гэж асууна.

• Бүлгийн ажил (10 минут)Багш суралцагчдыг таваас, зургаан багт хуваагдахыг хүснэ. Баг бүрт сонин, сэтгүүл тараана. Багууд телевизийн хөтөлбөр, ном зэрэг өөр эх сурвалж ашиглаж болно. Суралцагчид өгсөн материалыг судалж, бичвэр болон зургаар дамжуулан, тодорхой бүлгийн төсөөлөл авна. Зарим баг багшийн тайлбарласан бүлгийг, зарим баг нийгэмд ялгаварлан гадуурхагдсан бүлгийг сонгосон байна. Хэвшмэл төсөөлөл нь эерэг, сөрөг, саармаг шинжтэй байна.

• Багууд ангидаа өөрийн танилцуулгыг хийнэ. (10 минут)• Ярилцах (10 минут)

Ангийн бүх хүүхдээс дараахь асуултанд хариулахыг хүснэ. Үүнд:“Эерэг хэвшмэл төсөөлөлтэй бүлгүүдэд ямар ижил тал байсан бэ?”, “Сөрөг хэвшмэл төсөөлөлтэй бүлгийн хувьд ямар байна вэ?”Багш суралцагчдыг “Тодорхой бүлгүүдийн ерөнхийлөл нь сөрөг бол мухар сүжиг гэдэг.”, “Хүмүүсийн бүлгүүдийг сөргөөр ерөнхийлөхдөө заавал бодитой, шууд харьцсан байхыг шаарддаггүй” зэрэг дүгнэлт хийхэд чиглүүлнэ.

• Дүгнэлт (10 минут)“Эдгээр хэвшмэл төсөөллийн эх сурвалж юу вэ?”, “Энэ дасгал ажлын эцэст ерөнхийлөл болон хэвшмэл төсөөллийн тухай ямар дүгнэлт хийж болох вэ?”(Жишээлбэл, ерөнхийлөл болон хэвшмэл төсөөллийг соёл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, найз нөхөд, гэр бүлийн үзэл бодол зэрэг олон зүйлээс харж болно. Сөрөг хэвшмэл төсөөлөл нь айдаст суурилдаг бол эерэг хэвшмэл төсөөлөл атаархал, шуналд тулгуурладаг.)

• ДаалгаварСуралцагч эерэг болон сөрөг хэвшмэл төсөөлөлд багтаж байсан тохиолдлын талаар эссе бичнэ. Энэ үйлдэл тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

• ҮнэлгээТаны энэ дасгал ажлыг үнэлэх шалгуур бол:

- Суралцагч бүр ангийн ярианд хувь нэмрээ хэрхэн оруулсан бэ?- Суралцагч бүр бүлгийн ажилд хэрхэн оролцсон / хамтран ажилласан

бэ?- Бүлгийн ажлын үр дүн (Багийн үнэлгээ)- Эссе бичих даалгавар• Өөрийн хичээлийг тохируулан өөрчлөх:

Дасгал ажлыг зарим талаар өөртөө тохиромжтой болгох. Хичээлийн зарим хэсэг суралцагчдыг өдөөх бөгөөд дасгал ажиллах нь суралцагчдад цаашид хэрэгтэй болохыг та мэдэх болно. Мөн дасгал ажлыг “найрал хөгжим” хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд суралцагчдын хариултаас хамаарч, өргөжүүлэх, багасгах арга хэмжээ авна. Дасгал ажлын эцэст дараагийн удаа юунд анхаарах талаар тэмдэглэл хөтөлнө.

Page 29: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

2.5 ӨӨРИЙН ЗОХИОСОН ХҮНИЙ ЭРХИЙН ХИЧЭЭЛИЙН ДАСГАЛЫГ ҮНЭЛЭХ НЬ

Та сургуульдаа хүний эрхийн хичээлийг хэрхэн заахаас шалтгаалан, үнэлгээг таны хийх ёстой ажил, хийх дуртай зүйлээр өгөх боломжтой. Та ямар ч учир шалтгаантай байсан олон эерэг шалтгааныг дурдаж болно:

- Энэ бол та өөртөө таны хичээл зүтгэл үр нөлөөтэй байна гэдгийг нотлох боломж.

- Таны хичээл зүтгэл эрх мэдэл бүхий боловсролын байгууллагын итгэл найдварыг хүлээнэ.

- Суралцагчдын хувийн сурах хариуцлагыг нэмэгдүүлэх үйл явцын нэг хэсэг гэж болно.

Ангид үнэлгээ хийх зарим санааг дор тусгалаа. Сургалтыг үнэлэх тухай Тавдугаар бүлгийн “Өөрийн зохион байгуулсан хүний эрхийн сургалтыг үнэлэх нь” хэсгийг үзнэ үү.

Онолын үнэлгээний арга (эссений баримтаар нотолсон байдлыг дүн тавих зэрэг) хүний эрхийн хичээлийн МЭДЛЭГИЙГ үнэлэхэд ашиглаж болох боловч чадвар, хандлагыг үнэлэхэд хэрэгтэй биш.

Мөн их хэмжээний гэрийн даалгавар өгөх амархан боловч бүх суралцагчдын чадвар, хандлага хэрхэн хөгжиж буйг хянахад маш хэцүү. Иймээс хүний эрхийн сургагч багш нар уламжлалт дүн тавих аргыг шинэ үнэлгээний аргатай хослуулж, хүний эрхийн хичээлийн хүрээнд чадвар, хандлагын үр нөлөөтэй байдлыг үнэлдэг болсон юм.

Хэрхэн чадвар, хандлагыг үнэлэх вэ? Та суралцагчдын гүйцэтгэлийг үнэлэх (суралцагчид зөвшөөрсөн) тодорхой шалгуур, стандарттай болТа суралцагчдаас өөрсдийн зан байдлыг өөрсдөө үнэлэхийг хүсвэлТа суралцагчдаас бие биеийнхээ зан байдлыг үнэлэхийг хүсвэл чадвар, хандлагад дүн тавихад хялбар байдаг.Суралцагчдыг өөрсдийгөө болон ангийн хүүхдээ үнэлэхэд оролцуулснаар хүүхдүүдэд өөрийн зан байдлын талаар анхаарах, хариуцлагатай байх явдлыг дэмжиж өгдөг. Гэхдээ зарим багш нар суралцагч, багш, бусад суралцагчид зөрчилдсөн үнэлгээ өгөх вий гэж болгоомжилдог. Энэ тохиолдолд үнэлгээний ялгааг хамтдаа ярилцаж, шаардлагатай бол үнэлгээний журмыг өөрчилж болно.Жишээлбэл, суралцагчидтай хамтран, оюуны довтолгооны аргаар оролцооны шалгуур, стандартын жагсаалтыг гаргах боломжтой. Жишээ загвар:

Жижиг бүлгийн ажил дахь чадвар:Суралцагч:

- Зорилго, даалгаврыг биелүүлэхийг зорьж байсан уу?- Багийн бусад гишүүдтэй хамтарч байсан уу?- Бусдад саад болохгүйгээр ажилласан уу?- Бүх багийн гишүүдийг хүндэтгэж, эелдэг харьцаж байсан уу?- Ажлаа шударгаар хуваарилж гүйцэтгэсэн үү?- Бүлгийн ажлыг сайжруулах шинэ арга зам олоход тусалсан уу?

Дээрх аргаар хандлагыг үнэлэх боломжтой. Жишээлбэл:

“Шинэ санааг хүлээн авахад бэлэн байдлын” үнэлгээ:

Page 30: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Суралцагч:- Шинэ санаа, дасгал ажлыг анхаарч үзсэн үү?- Ямар нэгэн зүйлийг хийхэд шинэ арга зам туршдаг уу?- Ярианы үеэр сэтгэл хөдлөлөөс илүү баримтыг чухалчилж байна уу?- Шинэ баримтанд тулгуурлан дүгнэлтээ өөрчилсөн үү?- Хүн бүрт шударга хандах үзэл бодолтой юу?- Асуудлын бүх талыг анхаарч тооцож байна уу?- Хэвшмэл төсөөлөл, мухар сүжгийг хүлээн зөвшөөрч байна уу?

Өөрийгөө үнэлэхэд жагсаалтыг ашиглаж болно. Жишээлбэл:

Үнэт зүйлсээ хөгжүүлэх үйл явцын үнэлгээ:Та өөрийгөө үнэлнэ үү?(А = маш сайн, B = сайн, C = хэвийн, D =маш муу)

- Бусдыг хүндлэх- Бусдыг сонирхох- Бусдыг сонсох- Ажил гүйцэтгэх- Бусдын хэрэгцээнд мэдрэмжтэй байх- Бусдыг шударгаар үнэлэх- Бусадтай хамтрах- Үйлдэл хийхээс өмнө тунгаах- Шударга байх- Бусдад туслах- Алдаагаа засах

Бүлгийн ажил, яриа, хамтарсан ангийн ажил, уламжлалт даалгавар, шалгалтын үнэлгээний тогтолцоо жишээ болгон орууллаа.

Ангийн нэг улирлын үнэлгээ хийх жишээ төлөвлөгөө (12 долоо хоног):• Оролцоо (хүн бүрийг товлож, өөрийгөө үнэлэх, бусад суралцагчдыг

үнэлэх замаар дүн тавих), багийн үр дүнд (ангийг хамарч даалгавар өгч, багш дүн тавих) тулгуурлан бүлгийн дасгал ажил (долоо хоногт нэг удаа хийх) бүрийг дүн тавих

• Бичсэн шалгалт, гэрийн даалгавар (багш дүн тавих)• Суралцагчийн санал бодол, гүйцэтгэл, хүмүүжлийн үнэ цэнэд дүн тавих

(аман танилцуулгын үндсэн дээр багш, бусад суралцагчид дүн тавих)• Анги хамарсан хэлэлцүүлэгт оролцсон байдал, оруулсан хувь нэмэр

(багш, суралцагчид дүн тавих)Хүний эрхийн боловсролын бүх талуудыг оруулан, та өөрийн ангид энэ санааг тусгахаа шийдэх бөгөөд зөвхөн санаа өгөх зорилгоор дээрх хэсгийг оруулсан юм.

ГУРАВДУГААР ХЭСЭГ. БАГА АНГИЙН ХҮҮХЭД3.1 Хичээл эхлэх – Танилцах дасгал ажил3.2 Чи бид хоёр – Ялгаатай байдлын тухай дасгал ажил3.3 Хэн, би юу? – Хариуцлагын тухай дасгал ажил3.4 Амьдрахад зориулсан эрх – Хүний эрхийн түгээмэл байдлын тухай дасгал ажил3.5 Аль нь шудрага вэ? – Шудрага ёсны тухай дасгал ажил3.6 Миний эрх, чиний эрх – Хүний эрх зөрчилдөх нөхцөл байдлын тухай дасгал ажил

Page 31: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

3.7 Урагшаа – Ангидаа сурсан хүний эрхийн ойлголтыг амьдралдаа ашиглах нь

“Би ангийнхаа хүүхдүүдэд эрх, үүргийг заадаггүй, харин тэд надад заадаг.”

Молдав Улсын багш

Дасгал ажлын заавар:Дасгал ажлыг ашиглахад хялбар болгохын тулд энэ хэсгийн дасгал ажлыг нэг хэлбэрт оруулсан. Дасгал ажлын нэрЗорилго: Багуудад дасгал ажлыг товч танилцуулж, ямар

хэрэгтэйг хэлнэ.Сурах зүйл: Дасгал ажлын гол ойлголтыг агуулна. Байнга

санаж явах ёстой.Танд юу хэрэг болох вэ: Хичээлийн өмнө юу бэлтгэх, ямар зүйл хэрэгтэйг

хэлж өгнө. Үргэлжлэх хугацаа: Дасгал ажил хэдий хугацаанд үргэлжлэхийг

заана. Хэрхэн үүнийг хийх вэ: Энэ хэсэгт дасгал ажлыг алхам алхамаар

тайлбарласан. Ямар тусгай арга хэрэглэхийг зааж өгнө.

Асуулт: Ихэнх дасгал ажил нээлттэй асуулт асууж, дасгал ажлаар хөндсөн асуудлыг тухай суралцагчид бодоход тусална.

Сонголт Асуудал дээр цаашид хэрхэн ажиллах санал, тайлбар байна. Зарим дасгал ажлыг насанд хүрсэн хүмүүсийн бүлэгт тохируулан өөрчилж, ашиглаж болно.

Мэдээлэл / Жишээ / Тоглоомон хөзөр

Зарим дасгал ажил нэмэлт хэсгүүдтэй. Алдаа гаргахгүйн тулд дасгал ажлын зааврыг сайтар уншиж, “Танд юу хэрэг болох вэ” хэсэгт заасан бүх зүйл байгаа эсэхийг шалгана.

3.1 ХИЧЭЭЛ ЭХЛЭХ – ТАНИЛЦАХ ДАСГАЛ АЖИЛ

Энэхүү хөтөлбөрийн цөөнгүй дасгал ажил Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хамарсан тул “Эрдэнэсийн эрэл” дасгал ажлаар дамжуулан, та өөрийн ангийн хүүхдүүдэд дээрх баримт бичгийг танилцуулахад тусална. “Түргэн асуулт” дасгал ажил нь эрхийн тухай хүүхдүүдийн мэдлэгийг шалгахад ашиглах боломжтой.

1. Амин чухал асуулт Зорилго: Энэ асуулт дасгал нь хүний эрхийн хичээлийн бүхий л түвшинд хэрэгтэй. Хэрэв хүний эрхийн талаар хүүхэд огт суралцаж байгаагүй бол одоогийн байдлаар юу мэдэж байгааг шалгадаг. Мөн хүний эрхийн тухай хүүхэд юу мэдэхийг хамгийн их хүсэж байгааг тодорхойлох нөхцлийг бүрдүүлдэг. Сурах зүйл: Бид хүний эрхийн талаар маш их зүйл мэддэг боллоо. Заримдаа бид хүний эрхийн талаар ярихад шууд “тийм”, “үгүй” гэж хариулах боломжгүй.Танд юу хэрэг болох вэ?: Асуух асуулт

Page 32: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Үргэлжлэх хугацаа: 60 минутХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хичээл эхлэхээс өмнө самбар дээр асуултуудыг бичих, эсхүл хүүхдүүдийг ирмэгц асуултуудыг уншиж, хуулуулж бичүүлэх.

• Ангийн хүүхдүүдийг 10 минутын хугацаанд нэг нэгнээсээ асуулт асууж, санамсаргүй байдлаар хүүхэд сонгож, бүх асуултанд хариулт хэлэхийг хүсэх. Хүүхдүүд өөрийн асуусан асуултын хариултыг тэмдэглэж бичнэ. Энэ аргаар хүүхдүүд хүний эрхийн талаар юу мэдэж байгаагаа хуваалцдаг. Мөн хүүхдүүдийг өөрсдөө асуулт хариулах гэсэн хувилбарыг сонгож болно.

• Асуултыг нийтийн дунд тавьж, хүүхдүүдийн хариултыг самбар дээр жагсааж бичнэ. Нэг асуултад олон хариулт гарч болно. Та хариултыг бичих зуур хүүхдүүдийг дараагийн асуултыг ярилцахыг хүснэ.

• Хүүхдүүд бүх асуултанд хариулах албагүй. Мөн хариулт оновчгүй байж болно. Жишээлбэл, эрүү шүүлтийн талаар сайтар мэдэхгүй байх. Асуултын зорилго бол хүний эрхийн асуудлыг хөндөх болохоос “зөв” хариулт авах биш.

• Асуулт дотроос цаашид ярилцах сэдвийн үндсийг тодорхойлно. • Хэрэв хангалттай цаг байхгүй бол хүүхэдтэй маш холбоотой цөөн

тооны асуултыг сонгох хэрэгтэй. Амин чухал асуултууд:Чи ... – н талаар юу бодож байна вэ?

• Хүний эрх• Хүний эрх зөрчигдсөн улс орон• Хүний эрхийг баталгаажуулсан баримт бичиг• Түүхэнд мөрдөн мөшгигдөж байсан бүлэг хүмүүс• Арьс өнгө, үндэс угсааны улмаас хүмүүсийн эрхийг үгүйсгэсэн улс• Амьдардаг бүс нутгийн улмаас хүмүүсийн эрхийг үгүйсгэсэн улс• Хоорондоо ялгаатай бүлэг хүмүүсийн эрх зөрчилдсөн улс• Эрхийн тухай кино, ном• Хүнийг эрүүдэн шүүдэг улс• Хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулсан улс• Сургууль дотор үгүйсгэсэн эдлэх ёстой чиний эрх• Хүний эрхийн төлөө тэмцэгч хувь хүн• Эмэгтэйчүүдийг заримдаа үгүйсгэдэг эрх• Бүх хүүхдэд байх ёстой эрх• Өөрийн улс орныг байгуулах эрхийг үгүйсгэсэн хүмүүс• Танай улс дахь хүний зарим эрхийг үгүйсгэсэн хүмүүс• Чамд байдаггүй, танай эцэг, эхэд байдаг эрх• Чиний хэзээ ч зөрчигдөж байгаагүй эрх• Зөвхөн чамд чиглэсэн хүний эрхийн зөрчил

Сонголт:• Хэрэв танд хувилагч байгаа бол цаасан дээр хүснэгт зурж, асуултуудыг

нүд болгонд бичиж, бүх хүүхдийн тоогоор хувилж болно.• Ангийн ажлын хувьд, бусдаас ах суралцагч нэг асуултыг сонгож, сайтар

судалгаа явуулсны дараа өөрийн судалгааны тайланг ангийн хүүхдүүдэд танилцуулна.

Page 33: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Арга хэмжээний хувьд, хүүхдүүд сургуулийн нээлттэй өдрийг тохиолдуулан ирсэн зочдоос асууж болно.

2. Эрдэнэсийн эрэлЗорилго: Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хурдан танилцуулах. Хүний эрхийн талаар хичээл зааж эхлэхэд маш хэрэгтэй. Мөн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг танилцуулахад ашиглаж болно.Сурах зүйл:

• Хүний эрх бол үнэт зүйл• Хүний эрхийг тусгай баримт бичигт бичсэн байдаг.

Танд юу хэрэг болох вэ?: Энэ хөтөлбөрийн Дөрөвдүгээр хэсэг дэх Хүүхдийн эрхийн тухай конвенц. (Хүүхдүүд бага ангийн бол Хүүхдийн эрхийн тухай конвенц товч хураангуйг ашиглана.)Үргэлжлэх хугацаа: 30 минут хүртэлХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зарим заалтыг цаасан дээр бичих, эсхүл хувилж, хайчлах.

• Хүүхдүүдийг ирэхээс өмнө цааснуудыг өрөөн дотор нуух. • Хүүхдүүдийг ирмэгц маш үнэ цэнэтэй зүйлийг өрөөн дотор нуусан гэж

хэлээд, хайж олохыг хүсэх. Конвенцийн зүйлийг олсон хүүхдийг чангаар уншуулах. Дараа нь энгийнээр тайлбарлах, эсхүл конвенцийн зүйлтэй холбоотой жишээ хэлүүлэх. Жишээлбэл, “Долдугаар зүйл. Хүүхэд төрсөн цагаас нэртэй байх, иргэний харьяалалтай байх, өөрийн эцэг эхийг мэдэх, тэднээр халамжлуулах эрх гэжээ. Хэзээ энэ бидэнд хамаатай болдог вэ?”

• Хүүхэд бүрийн олсон цаас одоо “түүнийх болсон учраас хадгалаарай” гэж хэлэх. Цаашид ангид хичээл заахдаа хүүхдүүд байгаа конвенцийн зүйлийг ашиглаж болно. Хүүхдүүд өөрийн олсон конвенцийн зүйлтэй холбоотой асуудлын талаар сайтар судалж, мэдлэгээ нэмэгдүүлэх даалгавар өгч болно.

Сонголт:• Хэрэв Хүүхдийн эрхийн тухай конвенцийг ашиглаж байгаа бол багш

Конвенцийн товч хураангуйг ашиглан, сайтар ойлгоогүй суралцагч нарт Конвенцийн зүйлийг тайлбарлана.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд олж авсан зүйлд заасан эрхийн талаар жүжиглэж үзүүлэх, шүлэг бичих, зураг зурах байдлаар тайлбарлаж болно.

• Арга хэмжээний хувьд, хүүхдүүд ангийн ажлын үеэр хийсэн бүтээлээ сургууль, эцэг эх, олон нийтэд үзүүлж болно. Жишээлбэл, Хүний эрхийн өдөрт зориулсан сургуулийн суралцагч нарын концерт гэх мэт.

3.2 ЧИ БИД ХОЁР – ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТУХАЙ ДАСГАЛ АЖИЛЭнэ дасгал ажил нь хүмүүсийн хоорондын ижил болон ялгаатай талыг

илэрхийлж, бид бүхэн хоорондоо ялгаатайгаас гадна бүгд адил тэгш гэсэн санааг агуулсан. Зарим дасгал ажлаар ялгаа нь өөрийн гэсэн онцлог шинжтэй хувь хүний хувьд чухал, сайн зүйл болох талаар онцолсон бол зарим дасгал ажлаар дурлалын түүх, дуртай хөгжим зэрэг хүмүүсийн хоорондын адил байдлыг харуулахыг зорьсон. Мөн олон нийтээрээ хамтдаа амьдарч буй нийгмийн талаар тусгасан. Эдгээр нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал зэрэг хүний эрхийн албан ёсны баримт бичгүүдэд заасан үндсэн зарчмууд билээ.

Page 34: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

1. Энэ бол биЗорилго: Хүүхдүүд зураг зурах замаар өөрийн онцлог шинжийг бэхжүүлж, өөрийн хувь хүний үнэлэмжийг тодорхойлох. Хүмүүсийн ялгааны талаар эерэгээр бодоход туслах, урам хайрлах. Сурах зүйл:

• Бид бүхэн ялгаатай боловч олон зүйлээрээ ижил.• Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.

Танд юу хэрэг болох вэ?: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй, хүүхэд бүрт зураг зурах цаас, өнгийн харандаа, бал, усан будаг.Үргэлжлэх хугацаа: 60 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхэд бүрийн нэрийг цаасан дээр бичих буюу өөрсдөө бичихийг хүсэх.• Өөрийн нэрийг өнгийн харандаагаар гоё болгож будуулах. Дуртай

өнгөөрөө будах, дуртай тоглоом, газар, хоол зэрэг зүйлсээ нэрээ тойруулан зурахыг хүсэх.

• Зургаа зурсны дараа бүгд тойрон сууж, хүүхэд бүр өөрийн нэрийг харуулж, дуртай зүйлсээ тайлбарлах.

• Ижил болон ялгааны талаар хүүхдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дор заасан асуултыг асуух.

• “Энэ бол бид” гэсэн гарчиг өгч, анги эсхүл сургуульдаа бүтээлээ байрлуулах.

Бататгах асуулт: • Чи бусад хүмүүсээс юу сурч мэдэж авсан бэ?• Чи өөрийнхөө талаар ямар нэгэн зүйл сурсан уу?• Чи өөрийн нэрийг өлгөсөн байхыг харахад юу мэдрэгдэж байна вэ?• Бидний дуртай зүйлс ижил байна уу, өөр байна уу?• Хэрэв бид бүгд ижил байсан бол ямар байх байсан бэ?

Сонголт:• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг уншиж болно.

Ямар хүүхдийн ижил байдалтай холбоотой, ямар эрх хүүхдийн ялгаатай байдалтай холбоотой вэ?

• Анги олон хүүхэдтэй, эсхүл удаан хугацаагаар анхаарал төвлөрүүлж чадахгүй бага ангийн хүүхдүүд бол хоорондоо нэг нэгнийхээ хийсэн бүтээлийг ярилцах. Хэдэн минутын дараа, ярилцсан хоёр хүүхэд өөр хоёр хүүхэдтэй ярилцах.

• Дунд ангийн суралцагч, эсхүл насанд хүрсэн хүмүүс өөд өөдөөсөө харж суугаад, бие биеэ зурж болно. Ярилцах замаар нөгөө хүнийхээ сонирхол, түүх, хүсэл мөрөөдөл, гэр бүл, ажил зэрэг зүйлсийн тухай мэдэж, нөгөө хүний зургийг тойруулан зурах.

• Өөр нэг хувилбар нь хөгжмийн аянд бүгдээрээ тойрч явах. Хөгжим зогсмогц хамтрагч олж, бие биедээ асуулт тавих. Жишээлбэл, Чиний дуртай өнгө, хоол юу вэ? Чи ах эгчтэй юу? Чи хаашаа явах дуртай вэ? гэх мэт. Бүх хүүхдүүд хоорондоо мэдээлэл солих хүртэл тойрог үргэлжилнэ. Тойргийн дараа асуулт асуух.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд энэ дасгалыг гэр бүл, насанд хүрсэн хүмүүстэй хамтран хийж болно. Хүмүүст юу сурах ёстойг тайлбарлаж дасгалаа хийлгэнэ. Ангийн ажлын үр дүнг хаана ч танилцуулах боломжтой.

Page 35: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

2. Намайг хар даа!Зорилго: “Энэ бол би” дасгалын өөрчилсөн хувилбар бөгөөд өөрийн санааг зургаар илэрхийлэхэд чиглэнэ. Хүүхдийн хувь хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тул бусад хүмүүсийг хүлцэн тэвчих, тэдний эрхийг хүндэтгэхэд чухал ач холбогдолтой. Мөн дасгал ажлаар дамжуулан, хүүхдүүд өөрсдийн үйлдлээр өөрийн ангийг хэрхэн баяр баясгалантай газар болгох тухай санааг төрүүлэх. Сурах зүйл: “Хүмүүс чиний төлөө хандаж байгаа мэт бусадтай харьцах”Танд юу хэрэг болох вэ?: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй, самбарын том цаас, өнгийн харандаа, бал, усан будаг.Үргэлжлэх хугацаа: 60 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүдийг хос болгох.• Нэг хүүхэд цаасны дэргэд зогсох. • Нөгөө хүүхэд зогссон хүүхдийн биеийг цаасан дээр зурах. (Энэ нь

хүний биеийн бүтцийг мэдэхэд дадлага болно.)• Биеийг зурсны дараа нүүр, үсний өнгө, хувцас зэрэг бусад зүйлсийг

зурах.• Хоёроос дээш хүүхэдтэй бүлгийн хувьд зурах зүйлээ хувааж авч болно. • Хүүхэд бүр зургаа зуруулсан хүүхдийн талаар юу мэдсэнээ түүнд

тайлбарлах.• Дор заасан асуултыг асуух.• Хүүхэд бүр зуруулсан зургаа авч явж, гэртээ, унтлагын өрөөндөө

байрлуулж болно.Бататгах асуулт:

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг уншиж болно. эдгээр эрхийг хангахын тулд хүмүүс бие биедээ хэрхэн туслах вэ? (Жишээлбэл, өөрийн найз нөхөд, гэр бүлийг халамжлах гэх мэт)

• Зураг зурахад ямар санагдсан бэ?• Зураг зуруулахад ямар санагдсан бэ?• Хүн бүрт хайр халамж хэрэгтэй. Энэ бол бид бүхэнд байдаг эрхийн нэг.

Хэрэв хүмүүс анхаарал тавихгүй бол яах вэ? (Хүүхдүүд өөрийгөө маш ихээр ганцаардсан байдалд орсон үеийн тухай бичиж болно.)

• Хэрэв чи шинэ сургуульд шилжиж орсон бол хүмүүс чамтай ямар харьцаасай гэж хүсэх байсан бэ?

• Бүгдээрээ манай ангид нэг ч ганцаардсан хүн байхгүй болгохын тулд юу хийх ёстой вэ?

Сонголт:• Та хэрэгцээтэй гэж үзвэл зөвхөн нэг хүүхдийн зургийг ангиараа

хамтран зурж болно. Жишээлбэл, нээлттэй бус, ганцаардмал байдалд орсон хүүхдийг нээх зорилгоор гэх мэт.

• Зургаа зуруулж буй хүүхэд ирээдүйд болох хүсэлтэй хүнээ зуруулж болно. Хөл бөмбөгчин, бүжигчин, дуучин, тамирчин зэрэг байдлаар зурах боломжтой.

• Ангид шинээр ирсэн хүүхдийг олон нийтийн салшгүй нэг хэсэг гэдгийг таниулахад ашиглаж болно. Мөн ангиасаа шилжиж буй хүүхдэд дурсгалын зүйл бэлэглэх зорилгоор амьдралд тохиох хайр, найз нөхөд, нар, инээмсэглэл зэрэг сайн сайхан зүйлсийг дүрслэн харуулна.

Page 36: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

3. Гараа өргөцгөөе!Зорилго: Хөгжөөнт тоглоомын аргаар хүүхдийн олон нийтийн талаарх мэдрэмжийг хөгжүүлэх, ялгаатай байдал чухал болохыг танин мэдүүлэх Сурах зүйл: Ялгаатай байдал бол хэрэгтэй, чухал зүйл. Танд юу хэрэг болох вэ?: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйҮргэлжлэх хугацаа: 30 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүд тойрч зогсох. Нүдээ боож зогсох сайн дурын суралцагчийг сонгох.

• Нүдээ боосон хүүхдийг хэдэн удаа эргүүлсний дараа нэг хүүхдийн дэргэд аваачих. Хүүхдийн үс, нүүр царай, хувцсыг барьж үзсэний дараа хэн болохыг таах даалгавар өгөх.

• Бүх хүүхэд нүдээ боох хүртэл тоглоом үргэлжлэх.• Ижил болон ялгааны талаар хүүхдийн мэдлэгийг нэмэгдүүлэх

зорилгоор дор заасан асуултыг асуух.Бататгах асуулт:

• Яагаад бид энэ тоглоомыг тоглосон бэ?• Чи хэн болохыг яаж мэдсэн бэ?• Хэн нэгний арьсны өнгө, эсхүл нүдний өнгө ялгаатай бол яах вэ?• Хүн бүрийн хамар, чих, үс адилхан бол яах вэ?

Сонголт:• “Бид хоорондоо ялгаатай байхад яагаад адил эрх хэрэгтэй вэ?” гэсэн

асуултад хариулахын тулд ангиараа Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг уншиж болно.

• Хөгжлийн бэрхшээлийн тухай хичээл заахад харааны бэрхшээлтэй хүнд ямар мэдрэмж төрдөгийг мэдрүүлэх зорилгоор ашиглаж болно.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд хөгжлийн бэрхшээлийн бусад хэлбэрийг бие даан судлаж, өөрийн мэдрэмжийг тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэн, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан бол ямар харьцааг хүмүүсээс хүсэх байснаа тодорхойлон бичиж болно.

• Гадаад байдал хуурмаг болохыг харуулах зорилгоор хоол хүнс, үнэрт бодис зэрэг төрөл бүрийн зүйлсийг ашиглаж болно.

4. Дэлхийн эргэн тойрноос ирсэн хүүхдүүдЗорилго: Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн дунд үндэс угсаа, хүйс, гарал үүсэл хамаарахгүй ижил тал байдгийг танин мэдэхэд туслахСурах зүйл:

• Бид бүхэн ялгаатай боловч олон зүйлээрээ ижил.• Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.

Танд юу хэрэг болох вэ?: • Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй• Танай орон нутгийн болон дэлхийн эргэн тойронд буй хүүхдүүдийн

зураг. Боломжтой бол уур амьсгал, биеийн гадаад байдал, амьдралын хэв маяг, төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг болохыг харуулсан зураг бэлдэх. Сонин, сэтгүүлээс авсан хайчилбар байж болно.

Үргэлжлэх хугацаа: 60 минХэрхэн үүнийг хийх вэ?:

Page 37: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Бэлтгэсэн зургуудыг хувааж өгөх.• Тарааж өгсөн зургуудыг тодорхой нэг шинжээр бүлэглэхийг хүсэх.

Жишээлбэл, охид хөвгүүд, үсний өнгө, хөгшин залуу гэх мэт. Олон төрлийн шинжийг гаргаж ирэхийг хичээх.

• Зурган дээрх хүүхдүүдийн хооронд ижил тал байгааг бататгах зорилгоор дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Зурган дээрх хүүхдүүдэд ямар ижил тал байсан бэ?• Юугаараа ялгаатай байсан бэ?• Зурган дээр чиний мэдэхгүй зүйл байна уу?• Зурган дээрх хүүхэд энд ирвэл мэдэхгүй ямар зүйл байна гэж бодож

байна вэ?• Хэрэв чи энэ хүүхдийн сургуульд сурах бол яаж харьцаасай гэж хүсэж

байна вэ? Яагаад?• Зурган дээрх хүүхдүүд манай сургуульд дээр ирнэ гэж бодъё. Шилжин

ирсэн хүүхэдтэй хэрхэн харьцах талаар бусад ангийн хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?

Сонголт:• Хүүхдүүд зурган дээрх хүүхдүүдээс нэг хүүхдийг сонгон, өөрийн

сургуулийн талаар захиа бичиж болно.• Ангийн ажлын хувьд, захиагаар харилцдаг найзтай болох даалгавар

өгч болно.• Арга хэмжээний хувьд, гадаадаас шинэ сургуульд шилжин ирж буй

хүүхэд, түүнтэй эелдэг болон хатуу харьцаж байгаа суралцагчдийн талаар хүүхдүүд зохион бичлэг бичих, жүжиг тоглож болно.

5. Дэлхийн эргэн тойронд тоглодог тоглоомЗорилго: Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн дунд үндэс угсаа, хүйс, гарал үүсэл хамаарахгүй ижил тал байдгийг танин мэдэхэд туслах. Мөн хүүхдүүд Хүүхдийн эрхийн тухай конвенцид бичигдсэн тоглож наадах зэрэг төрөлхийн эрхүүдийн талаар ойлголтыг таниулахСурах зүйл:

• Бид бүхэн ялгаатай боловч олон зүйлээрээ ижил.• Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.

Танд юу хэрэг болох вэ?: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй, Хүүхдийн эрхийн тухай конвенц, жишээ тоглоомҮргэлжлэх хугацаа: 60 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүүхдүүд ялгаатай боловч маш сонирхолтой тоглоом тоглодог тухай тайлбарлах.

• Гадаад улсуудын тоглоомын талаар танилцуулах. Газрын зураг, дэлхийн бөмбөрцөг байвал аль улсын тоглоом болохыг зааж өгөх. Тоглоомыг тоглох.

• Дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүүхдүүдэд өөрсдийн тоглодог ямар тоглоом заах хүсэлтэй байгааг хүүхдүүдээс асуух. Тоглоомыг тоглох.

• Хэрэв зарим хүүхэд угсаатны бүлэгт хамаардаг бол өөрийн соёлын салшгүй хэсэг болсон тоглож чадах тоглоом байгаа эсэхийг асуух. Зөвшөөрвөл тоглох. (Хэрэв хүсэхгүй бол хүчлэх хэрэггүй.)

Page 38: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүүхдүүдийн хооронд ижил тал байгааг бататгах зорилгоор дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Ямар тоглоом хамгийн их таалагдсан бэ? Яагаад? Юу тоглоомыг гоё

болгодог вэ?• Шинэ тоглоомыг тоглоод байвал улам хөгжилтэй болох уу?• Бүх хүүхэд тоглох эрхтэй. Энэ эрхийг Хүүхдийн эрхийн тухай конвенцид

бичсэн байдаг. Конвенцид тоглох эрхийг яагаад тусгайлан оруулсан гэж бодож байна вэ?

• Гадаадаас ирсэн хүүхдэд хэлийг нь мэдэхгүй байх өөрийн улсын тоглоомыг заах боломжтой юу? Яаж заах вэ?

Сонголт:• Энэ дасгал ажлыг дуу дуулах, дууны талаар ярилцах хэлбэрээр явуулж

болно. • Ангийн ажлын хувьд, хүүхдүүд гэртээ төрөл бүрийн тоглоомын

жагсаалт хөтөлж болно.• Хүүхдүүд хоёр бүлэгт хуваагдаж, нэг бүлэг тоглоомыг яаж тоглохыг үг

хэлэхгүй зааж, нөгөө бүлэг тоглох байдлаар явуулж болно.

Жишээ тоглоом:Чихээ дарах (Солонгос Улс)Энэ тоглоомыг хүүхэд, насанд хүрсэн хүн бүгд тоглох дуртай бөгөөд хэдэн ч тоглогч байх боломжтой.

• Тоглогчид тойрог байдлаар суух. Нэг тоглогч удирдагч болж, өөрийн гараар чихээ дарна.

• Удирдагчийн зүүн талд суусан тоглогч баруун чихэн дээр баруун гараа, удирдагчийн баруун гар талд суусан тоглогч зүүн чихэн дээрээ гараа тавина. (Өөрөөр хэлбэл, удирдагчийн талын чихээ дарна гэсэн үг.)

• Удирдагч хоёр гараа буулгаж, тойрогт сууж буй дурын тоглогч руу гараараа заана.

• Удирдагчийн гараар заасан тоглогч шинэ удирдагч болж, өөрийн чихийг дарна. Энэ удаа шинэ удирдагчийн дэргэд сууж байсан тоглогчид удирдагчийн хамгийн ойр талын чихээ дарна. Шинэ удирдагч чих дарсан гараа авч, дараагийн удирдагчийг сонгоно. Тоглоомыг аль болох хамгийн хурднаар тоглоно.

• Чихээ даралгүй удсан, алдаа гаргасан тоглогч тоглоомоос хасагдана. Тоглоомын эцэст үлдсэн тоглогч яоагч болно.

Мөн үү? (Чили Улс)Зургаагаас гучин тоглогч тоглоно.

• Нэг хүүхэд МӨН болно. Тоглогчид МӨН тоглогчийн ард жагсаж зогсоно. МӨН өөрийн ард зогссон хүүхдүүдийг харахгүй.

• МӨН тоглогч есөн алхам урагш аажуухан алхах хооронд бусад тоглогчид маш хурдан байраа солино. Нэг хүүхэд МӨН тоглогчийн ард зогсоно.

• Бусад тоглогчид МӨН тоглогчоос “Чиний ард хэн байна вэ?” гэж асууна.

• МӨН тоглогч өөрийн ард байгаа хүнийг таахыг тулд 3 асуулт асууна. Жишээлбэл, эрэгтэй юу, эмэгтэй юу? Өндөр үү? Намхан уу? Хар үстэй юү? Цайвар үстэй юү?

Page 39: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Бусад тоглогчид түүнд зөвхөн нэг үгээр хариулна. МӨН тоглогч 3 дахь хариултыг сонсмогцоо хэн байгааг хэлнэ.

• Хэрэв МӨН тоглогч зөв таасан бол МӨН хэвээр байна. Хэрэв МӨН тоглогч буруу таавал өөр тоглогч МӨН болно.

5. Дэлхийн эргэн тойронд ярьдаг түүхЗорилго: Түүх ашиглах замаар дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн дунд үндэс угсаа, хүйс, гарал үүсэл хамаарахгүй ижил тал байдгийг танин мэдэхэд туслах.Сурах зүйл:

• Бид бүхэн ялгаатай боловч олон зүйлээрээ ижил.• Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.

Танд юу хэрэг болох вэ?: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй, жишээ болгосон түүх.Үргэлжлэх хугацаа: 60 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Дэлхийн эргэн тойрны хүүхдүүдийн тухай түүхийн талаар тайлбарлах.• Хүүхдүүдэд гадаад улсын түүхийг ярьж өгөх. Газрын зураг, дэлхийн

бөмбөрцөг байвал аль улсын тоглоом болохыг зааж өгөх. • Хүүхдүүдээс ямар улсын түүх таалагдсан болон гадаад улсын

хүүхдүүдэд өөрийн улсын ямар түүхийг ярьж өгөхийг асуух.• Хэрэв зарим хүүхэд угсаатны бүлэгт хамаардаг бол өөрийн соёлтой

холбоотой түүхээс ярих эсэхийг асуух. (Хэрэв хүсэхгүй бол хүчлэх хэрэггүй.)

• Дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүүхдүүдийн хооронд ижил тал байгааг бататгах зорилгоор дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Ямар түүх хамгийн их таалагдсан бэ? Яагаад? Юу энэ түүхийг сайн

болгосон бэ?• Яагаад дэлхийн эргэн тойронд байдаг хүмүүс түүх ярьдаг вэ? Ямар

төрлийн түүхийг өгүүлдэг вэ?• Яагаад бид түүх ярьдаг вэ?

Сонголт:• “Гуйлгачны шөл”, “Бяслаг хуваасан нь” түүхийг шударга бус явдлын үр

дүнг харуулахын тулд ашиглаж болно. Шударга бус явдлын тухай өөрт тохиолдсон явдлын талаар бичихийг хүүхдүүдээс хүсэх.

• Хүний эрхийн хичээл заахад ардын үлгэрийг ашиглах боломжтой. Зовлон шаналалд унасан хүүхдүүдийн талаарх түүхийг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбарыг ашиглаж болно.

• Арга хэмжээний хувьд, хүүхдүүдээр Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын нэг зүйлтэй холбоотой өөрт тохиолдсон түүх бичүүлэх, жүжиг тоглуулж болно.

Жишээ болгосон түүх:Үнэг, цацагт хяруул хоёр (АНУ)Эрт урьд цагт маш ихээр өлссөн үнэг анд явжээ. Мах идээгүй удсан тул амттай зүйлийг хайж байлаа. Ан хайж явсаар их ядарчээ. Гэнэт маш тарган цацагт хяруултай таарч гэнэ. Үнэг хурц шүдээ цацагт хяруулын хүзүүнд шигтгэхээс өмнө цацагт хяруул: “Хүлээгээрэй, эрхэм Үнэг гуай! Та өвдөө юу?

Page 40: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Яасан цонхигор харагдана вэ? Та түр амсхийж, дуг хийхгүй юу? Та энд хэвтээд, унтаж амарч байна уу. Би таны гэрт очоод, таны эхнэрийг надаар оройн хоол бэлтгээч гэж хэлье. Хөөрхий минь, та үнэхээр их ядарчээ” гэжээ. Үнэг гэнэт өөрийгөө маш их ядарсныг мэдэж, “Цацагт хяруул минь, чи маш найрсаг юм” гэлээ. Цацагт хяруул үнэгний гэрийг чиглэн явж, хаалган дээр очихыг хараад үнэг унтахаар модны сүүдэрт хэвтэв. Цацагт хяруул хаалгыг чангаар нүдэв. “Хэн бэ?” гэж хатагтай үнэг асуухад “Би танд хэл дуулгахаар ирсэн найз байна.” гэж цацагт хяруул хариуллаа. “Та орохгүй юу” гэхэд “Баярлалаа. Би их яарч явна. Таны нөхөр удахгүй очно гэж надаар хэлүүлсэн. Тэр маш их өлсөж байнаа тул оройн хоолонд ногоогоор хоол хийхийг хүссэн.” гэж цацагт хяруул хэлмэгцээ гүйгээд явав. Түүний хэлсэн ёсоор хатагтай үнэг ногоогоор хоол хийж эхэллээ. Удалгүй үнэг хэлээ долоосоор орж ирэв. Тэр ямар амттай цацагт хяруул идэх бол хэмээн баясан бодож байлаа. Хатагтай үнэг хоол авчран, түүний өмнө тавимагц маш том хэсгийг үмхлэн, зажилж эхэллээ. “Би амьдралдаа анх удаа ийм хатуу цацагт хяруул идэж байна. Мах гэхээс илүү ногоо шиг амтагдаж байна. Энэ юу болоо вэ?” гэж үнэгийг орилоход эхнэр нь “Цацагт хяруул аа? Надад цацагт хяруул байхгүй ш дээ. Оройн хоолыг дан ногоогоор хийсэн. Өглөө хэн нэгэн ирээд, чамайг маш их өлссөн байгаа учир оройн хоолонд ногоотой хоол хийж өгөхийг хүссэн.” гэж хэлэхэд “За, тэгвэл тэр чинь цацагт хяруул байжээ” гэж уулга алдсан байна.

Бяслаг хуваасан нь (Капе Верде арлууд)Хоёр муур бяслаг хулгайлж гэнэ. Нэг нь хуваахыг хүстэл нөгөөх нь түүнд итгээгүй тул “Хоёулаа сармагчинг хувааж өгөхийг гуйя” гэжээ. Сармагчинг гуйхад маш эелдэгээр зөвшөөрч, хутга болон дэнс барин очжээ. Гэхдээ бяслагийг эн тэнцүү хуваалгүй, том жижиг хоёр хэсэг болгосон байна. Дэнсэн тавьж үзээд, “Би тэнцүү хуваагаагүй байна” гэж хэлээд, том бяслагнаас идэж эхэлжээ. “Чи яаж байна аа?” гэж муурнууд орилоход сармагчин “Би том хэсгийг тэнцүүлэхийн тулд идэж байна” гэлээ. Сармагчин том жижиг болгон хэрчиж, эмтлэн идсээр байв. Энэ байдлаар сармагчин бүх бяслагийг идэх боломжтойг мэдсэн муурнууд “Эрхэм шүүгч ээ, та бидэнд бяслагийг үлдээнэ үү? Бид өөрсдөө хуваая” гэхэд сармагчин “Үгүй шүү, та хоёр муудалцаж зодолдсоны улмаас араатны хаан миний хойноос ирнэ” гэж хэлээд, үргэлжүүлэн бяслагийг идсээр байлаа. Нэг муур нөгөөдөө “Өөрсдөө л хуваадаг байж” гэв. Сармагчин бүх бяслагийг идэж дууссаны дараа “Бүгдээрээ эвтэй найртай амьдарцгаая. Хэзээ ч өөрийн нөхөрлөлийг сонирхлын дээр тавьж болохгүй шүү” гэжээ.

Гуйлгачны шөл (Шри Ланка Улс)Долоон хэрмэл гуйлгачин шөнийг нэг газар өнгөрүүлэхээр болжээ. Тэд оройн хоолондоо будаатай шөл хийхээр тохиролцож, хүн бүр атга будаа хийхээр тохиролцов. Нэг нэгээрээ гуйлгачин бүр тогоонд өөрийн атга будааг хийсэн байна. Гэхдээ тэд бүгд зальжин хүмүүс байсан тул тогоонд нэг ч ширхэг будаа хийгээгүй ажээ. Гуйлгачин бүр дотроо надаас бусад хүн бүр амласан будаагаа хийнэ биз гэж боджээ. Хоол болмогц гуйлгачин бүр аягандаа буцалж буй халуун ус хийсэн байна.

6. Одод руу хийсэн аялалЗорилго: Төсөөлөн бодох ангийн ажлаар хүүхэд хүн төрөлхтний ялгаатай болон ижил талын тухай эргэцүүлэхэд туслах.

Page 41: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Сурах зүйл: • Бидний ижил байдал нь ялгаатай байдлаас илүү.• Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.

Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй.Үргэлжлэх хугацаа: 60 мин, гэрийн даалгаварХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүд өөрсдийг сансарт нисэх багийн гишүүн гэж төсөөлөхийг хүсэх. Сансраас ирсэн дохиогоор харь гарагийн оюун ухаант хэлбэр байгааг тогтоосноос гадна Нэгдсэн Үндэстний Байгууллага дохио ирсэн зүгт сансрын хөлөг илгээх шийдвэр гаргасан бөгөөд Дэлхийн тухай мэдээллийг хүргэж өгөх, өөр гарагийн оюун ухаант хэлбэрт хүн төрөлхтний талаар ярих хүнийг сонгох болсон тухай хэлэх. Сонголт нь харь гарагийн оюун ухаант хэлбэр хүмүүсийн ижил болон ялгаатай байдлыг ойлгоход туслахыг анхаарах ёстойг тайлбарлах.

• Бие дааж хийх ангийн ажил хэлбэрээр хийх боломжтой бөгөөд эцэг эх, бусад хүмүүсээс асууж, юу хийхээ тодруулахыг хүүхдэд зөвшөөрөх. Жишээлбэл, хөгжим явуулах уу? Тийм бол ямар төрлийн хөгжим явуулах вэ? Ном уу? Кино юу? Гэрэд зураг уу? Хүмүүсийн загвар уу? Тийм бол ямар төрлийн, ямар хувцастай байх вэ?

• Багуудад хуваагдаж, маш хурдан оюуны довтолгоон хийх.• Хүүхдүүдтэй хамт тэдний сонголтыг сонсох. Хүүхдүүд дутуу

орхигдуулсан зүйл байгаа эсэхийг анхаарах. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлө байх ёстой юу гэх мэт.

• Ижил болон ялгаатай байдлын талаар хүүхдүүд эргэцүүлэхэд туслах зорилгоор дараахь асуултыг асуух.

Бататгах асуулт:• Дэлхий дээрх хүмүүсийн хооронд өөр ижил болон ялгаатай тал бий

юу? Хэрэв чи Дэлхийг дээрээс ажиглаж байгаа харь гарагийн хүн байсан бол юу бодох вэ?

• Харь гарагийн хүн бие биетэйгээ тэмцэлдэж, хэрцгий хандаж байгаа хүмүүсийг хараад юу гэж бодох вэ?

• Зан заншил, хувцас, хэл яриа, биеийн хэлбэрийн ялгаа, эсхүл ижил байдлаас юу хамгийн чухал вэ? Яагаад?

Сонголт:• Самбар дээр цагаан цаас нааж байрлуулаад, ертөнцийн нэг өнцгөөс

ирсэн харь гарагийн хүн гэж тайлбарлан, хоёр хөл дээр явдаг, олон хэлээр “хүмүүс”гэж нэрлэдэг амьд биетийн талаар судлахаар ирснийг тайлбарлах. Харь гарагийн хүнд “хүн”-ийг тодорхойлоход туслахаар санал гаргахыг хүүхдүүдээс хүсэх.

• Арга хэмжээний хувьд, ангиараа Дэлхий дээр ирсэн харь гарагийн хүн өндөр нам, бүдүүн туранхай, хар цагаан зэрэг хүний ялгаатай байдлыг мэдэхгүй байгаа талаар зохион бичлэг бичих, жүжиг тоглох боломжтой.

• Ангийн ажлын хувьд, сонин, сэтгүүлээс хүний гар, хөл, нүүр, царай, хувцас, хоол зэрэг зүйлсийг хайчлан авч, хүн хийх даалгавар өгч болно.

7. Хоёр нүдтэй хүү

Page 42: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Зорилго: Хүүхдүүдэд “ялгааны” талаар эерэг зураглал бий болгохСурах зүйл: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил эрх эдэлж, адил тэгш хандана.Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар.Үргэлжлэх хугацаа: 60 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүдэд дор бэлтгэсэн түүхийн ярьж өгөх. Үүний дараа бэлтгэсэн асуулт асуух.

“Хязгааргүй уудам сансрын хязгаарт Дэлхийтэй адил нэгэн гараг байдаг гэнэ. Энэ гараг дээр амьдардаг хүмүүс бидэнтэй адилхан боловч нэг л зүйлээр ялгаатай, бүх хүмүүс нэг нүдтэй ажээ. Гэхдээ энгийн бус онцгой нүд шүү. Харанхуйд гэрэл асаахгүй эд зүйлсийг харахаас гадна маш холын холыг харах, хананы цаана юу байгааг хүртэл нэвт хардаг байна. Энэ гарагийн эмэгтэй хүмүүс Дэлхийн хүмүүстэй адилхан хүүхэд тээж төрүүлдэг. Нэг өдөр маш хачин хүүхэд төрж гэнэ. Тэр хүү хоёр нүдтэй байжээ. Түүний аав, ээжийн сэтгэл ихэд гонсойсон байна. Хүү маш жаргалтай байлаа. Аав ээж нь түүнийг хайрлаж, халамжлахдаа баяртай байв. Гэхдээ тэд хүүгээ бусдаас ер бусын учраас санаа зовж байлаа. Маш олон эмч нарт үзүүлсэн боловч бүгд толгой сэгсрэн, ямар ч арга байхгүй гэж хариулах ажээ. хүүхэд өсч том болохын хирээр олон олон асуудалтай тулгарах боллоо. Тэр харанхуйд харж чадахгүй тул оройн цагаар гэрэл гаргаж явахад хүрэв. Сургуульдаа бусад хүүхдийн адил уншиж чадахгүй байлаа. Холыг харж чадахгүй учраас багш нар нь түүнд онцгойлон тусалж, холыг харах шил хийж өглөө. Тэр бусадтай адил холыг харж эхэллээ. Гэсэн хэдий боловч жаал хүү сургуулиас харих замдаа өөрийгөө маш их ганцаардаж байгааг мэддэг байлаа. Тэрбээр ”Бусад хүүхдүүд миний харахгүй зүйлийг хардаг бол би ч бас тэдний харахгүй зүйлийг хардаг байх ёстой” гэж бодлоо. Нэгэн гайхалтай өдөр жаал хүү бусад хүн харж чаддаггүй зүйлийг мэдэж авлаа. Тэр бусдын адил хар цагаан өнгөөр хардаггүй ажээ. Энэ тухай аав ээждээ хэлж, өөрийгөө юу харж байгааг тайлбарлаж хэллээ. Бүгд түүнийг гайхан хүрээлэв. Хүү бусад хүмүүст гайхалтай түүхийг өгүүлж гэнэ. Тэр яриандаа тэдний урьд нь огт сонсож байгаагүй улаан, улбар шар, ногоон, хөх зэрэг үгийг хэрэглэж байлаа. Ногоон мод, ягаан цэцэгс хэмээн ярьж байлаа. Бүх хүн түүнийг хэрхэн харж байгааг мэдэхийг хүслээ. Эргээ цохин хаялах гүн цэнхэр далай, түүний дээгүүр хөвөх цагаан хөөс зэрэг маш гайхалтай түүхийг ярьсаар байв. Хүүхдүүдэд лууны тухай, түүний арьс, гал дөлтэй амьсгалын талаар ярихад бүгд дуу алдан, алга ташиж байв. Нэг өдөр түүнтэй нэг охинтой танилцжээ. Тэд хоорондоо анхны харцаар дурласан байна. Охинд түүний хоёр нүдтэй байх огт хамаагүй байлаа. Удалгүй жаал хүү маш алдартай болж, түүний яриаг сонсохоор зэргэлдээ гарагаас хүртэл хүмүүс ирдэг болжээ. Эцсийн эцэст дурлалт хосууд хүүтэй болсон бөгөөд гарагийн бусад хүмүүстэй адил нэг нүдтэй байжээ.”Бататгах асуулт:

• Хэрэв чи нэг нүдтэй хүмүүс амьдардаг гараг дээр очвол ямар байна гэж бодож байна вэ?

• Хоёр нүдтэй жаал хүүд ямар ямар хэцүү зүйл тулгарч байсан гэж бодож байна вэ? Яагаад?

• Хоёр нүдтэй хүмүүст өөр ямар төрлийн ялгаа байдаг вэ?

Page 43: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Хэрэв чи Дэлхийгээс өөр газар амьдарвал чамд ямар “ялгаа” байх вэ? Яагаад? Хэрэв чи “ялгаатай” бол бусад хүмүүс чамтай хэрхэн харьцах вэ?

Сонголт:• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбарын 23

дугаар зүйлийг унших. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар “тусгай халамж” хэрэгтэй вэ? Хэрэв танай ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг бол түүнд хэрхэн туслах вэ?

• Ангиараа нэг нүдтэй хүмүүсийн нутаг руу явна гэж төсөөлж, шинэ танилцсан нэг нүдтэй найздаа хоёр нүдтэй хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авах талаар захиа бичихийг хүсэж болно.

• Ангиараа энэ түүхийг өөр хэлбэрээр дахин бүтээхийг хүсэж болно. Жүжиг, зураг гэх мэт.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд тодорхой нэг хөгжлийн бэрхшээлийн талаар судалж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн амьдардаг, тэд юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, тэдэнд ямар тусгай хэрэгсэл, эсхүл тусламж хэрэгтэй байдгийг судлаж болно. энэ нь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ухвар мөчид төсөөллийг арилгахад маш эерэг ач холбогдолтой.

3.3 ХЭН, БИ ЮУ? – ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ДАСГАЛ АЖИЛЭнэ дасгал ажлуудаар бид бусдын өмнө хүлээсэн хариуцлагын талаар

мэдэж авна. Хүмүүсийг хүндэтгэж харьцах нь чамайг бусад хүмүүс хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн санааг таниулахад чиглэнэ. Зарим дасгал ажил сонсох чадварыг дээшлүүлэх боломжтой. Дасгал ажил бүр хүүхдүүдийн хоорондын итгэлийг бий болгох ба бие биеийнхээ эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай орчныг ангид бий болгоход туслалцаа үзүүлнэ.

1. Чи юу мэдэрч байна вэ?Зорилго: Бусад хүмүүсийн мэдрэмжийг мэдрэх чадварыг нэмэгдүүлэх.Сурах зүйл: Бусад хүмүүсийн мэдрэмжийг мэдрэх нь бие биеийнхээ эрхийг хамгаалах үндэс болдог.Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй.Үргэлжлэх хугацаа: 30 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хоёр хүүхдийг ангийн гадна гаргах.• Тэднийг гарсан хойгуур бусад хүүхдүүд тэр хоёрыг орж ирэхэд ямар

мэдрэмж илэрхийлэхээ сонгох. Баяр хөөртэй, ууртай, гутарсан, догдолсон, уйдсан, ганцаардсан гэх мэт.

• Хоёр хүүхдийг орж ирмэгц бусад хүүхдүүд сонгосон мэдрэмжээ үзүүлэх. Хоёр хүүхдүүд бусад хүүхдүүдэд ямар мэдрэмжтэй байгааг таах.

• Хүүхэд бүрээр бусдын мэдрэмжийг тааж үзэх.• Үүний дараа дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:Ангиас гарсан хүүхдүүдэд:

• Бусдын мэдрэмжийг таах ямар байна вэ?• Чи яаж таасан бэ?

Ангийн дунд:

Page 44: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Чиний эргэн тойронд байгаа хүмүүс юу мэдэрч байгааг мэдэх зөв үү? Яагаад?

• Чи бусад хүмүүс гунигтай байхад баярлаж, эсхүл бусад хүмүүс баяртай байхад гуньж байсан удаа бий юу? Ямар санагдаж байсан бэ?

• Хэн нэгний мэдрэмжид хэн ч анхаарал хандуулахгүй бол ямар байх вэ?Сонголт:

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг унших. “Хүүхэд аюулгүй орчинд дарамт шахалтгүй, хайнга хандахаас ангид байна.” Бусад хүмүүсийн мэдрэмжийг мэдэх нь энэ эрхийг хэрэгжүүлэхэд ямар туслалцаа үзүүлэх вэ?

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд олон төрлийн мэдрэмжийг оруулсан жүжигчилсэн тоглолт хийх даалгавар өгч болно.

2. Надад зөөлөн хүрээчЗорилго: Бүлгийн эерэг мэдрэмжийг төрүүлэх (Бага ангийн хүүхдүүдтэй тоглоход илүү тохиромжтой. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бие биедээ хүрэх дургүй байх боломжтой. )Сурах зүйл: Хүмүүс чиний төлөө хандаж байгаа мэт бусадтай харьцах (Бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэснээр тэд чамд итгэж, чамайг хүндлэх болно.)Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй.Үргэлжлэх хугацаа: 20 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүдээс тойргоор явахыг хүсэх. • Шил шилээ харан доош суухыг хүсэх.• Чиний өмнө суугаа хүүхдийн мөр чиний дуртай өнгөөр будагдаж байна

гэж төсөөлөх.• Хүүхдүүдэд энгийн, зөөлөн массажны хөдөлгөөн үзүүлэх. Хэдэн минут

урд сууж байгаа хүүхдийн мөрөнд массаж хийхийг хүсэх.• Үүний дараа бүгд эргэж, массаж хийсэн хүүхэддээ массаж хийж өгөх.• Эцэст нь дор дурдсан асуулт асуух.

Бататгах асуулт:• Массаж хийлгэхэд ямар санагдсан бэ? Хэн нэгэнд массаж хийхэд ямар

санагдсан бэ?• Хэрэв урд суусан хүндээ хатуу, ширүүн хандсан бол юу болох вэ?

Эргээд массаж хийхэд яах бол? Яагаад?• Хэрэв урд суугаа хүндээ маш эелдэг хандсан бол нөгөө хүн массаж

хийхдээ ямар хандах вэ?• Бодит амьдрал дээр үүнтэй адил ямар жишээ байж болох вэ?

Сонголт:• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг унших. Хэрэв бид

бусдын эрхийг үгүйсгэж, түүнд найрсаг хандвал юу болох вэ? Энэ нь аль эрхэд нөлөөлөх вэ? Яаж? Чи ийм ертөнцөд амьдарч чадах уу?

• Хүүхдүүд уурласан үед, та хүүхдүүдээс бүх булчингаа чангалж, толгойноос хөлийн хуруу хүртэл өнгөөр хувирч байна гэж төсөөлөн, булчингаа суллахыг хүсэх. Өөрийн хөлөн дор өнгө өнгийн цэцэгс байна хэмээн төсөөлж, гишгэхгүй байхыг төсөөлөхийг хүсэх.

Page 45: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

3. Ярьдаг саваа модЗорилго: Хүүхдийн сонсох, ярих чадварыг хөгжүүлэхСурах зүйл: “Хүүхдүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, байр сууриа илэрхийлэхээр уулзах эрхтэй.”Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй, дунд зэргийн хэмжээтэй, элдэв мөчиргүй саваа мод.Үргэлжлэх хугацаа: 10 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Эртний уугуул Америкчууд буюу Индианууд хүн болгон ярих боломжтой, нэг нэгнийгээ сонсох аргатай байсныг тайлбарлах. Хэн ярьдаг саваа модыг гартаа барина, тэр ярьж, бусад хүмүүс сонсдог байв. Саваа модыг тойргоор дамжуулдаг. Ярих хүсэлгүй хүн шууд дараагийн хүнд шилжүүлдэг байлаа. Ярьдаг саваа модыг төрөл бүрээр ашиглах боломжтой. Жишээлбэл, шинэ мэдээ хэлэх, байр сууриа илэрхийлэх гэх мэт. Энэ нь ичимхий хүүхдийг бүрэн итгэлтэй яриулах, бусдыгаа давамгайлдаг хүүхдийг бусад хүүхдийн эрхийг хүндэтгэхэд сургах давуу талтай.

• Ангид танилцуулахдаа багш эхэлж, өөрийн дуртай зүйлийг хэлж, хажуугийн хүүхдэд дамжуулах замаар эхэлж болно. Энэ нь савааг хэрхэн хэрэглэх талаар шууд, хялбараар харуулна гэсэн үг.

• Хүүхдийг ярихыг хүчилж болохгүй.• Дасгал ажлын дараа дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Бусад хүмүүсийн өмнө ярих, тэднийг сонсох ямар байна вэ?• Чи ямар нэгэн шинэ, содон зүйлийг мэдрэв үү?• Чиний яриаг таслах чамд таалагдсан уу?• Хэн нэгний яриаг таслахгүйгээр яриулах нь ямар давуу талтай вэ?

Сонголт:• Хүүхдүүд зодолдох, муудалцах зэрэг асуудлын үед энэ аргыг ашиглан,

ангиараа зөрчилдөөнийг шийдвэрлэхээр санал бодлоо илэрхийлэх боломжтой.

• Насанд хүрсэн хүмүүс бие биеийгээ танин мэдэх зэрэг үйлдэлд энэ аргыг ашиглаж болно.

4. Буруу л хэлээд байна дааЗорилго: Хүүхдийн сонсох чадварыг хөгжүүлэхСурах зүйл: Сонсох нь бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэхэд тусалдаг. Үргэлжлэх хугацаа: 30 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдийн сайн мэдэх шүлгийг уншиж өгөхдөө нэг үгийг сольж хэлэх.• Хүүхдүүд буруу үгийг олж, зөв үгийг хэлэх.• Хүүхдүүд үгийг таасны дараа дахин хоёр үг өөрчлөх.• Дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Та нарыг анхааралтай сонсож байхад та нарын бие махбодь болон

оюун санаанд юу болж байна вэ? (Урагш тонгойсон, толгой дохисон, түүний талаар бодсон гэх мэт хариултыг хүүхэд хэлнэ.)

Page 46: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Та нар сайн сонсоогүй байх үедээ бие махбодь болон оюун санаанд юу болж байна вэ? (тойруулж харах, асуулт асуухгүй байх гэх мэт)

• Дадлага хийгээд байвал бидний сонсох чадвар нэмэгдэх боломжтой юу?

• Сайн сонсох нь ямар давуу талтай вэ?• Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс нэг нэгнийгээ сонсохгүй болчихвол

юу болно гэж бодож байна вэ?Сонголт:

• Хүүхдүүдэд өөрийг нь хэн нэгэн сонсохгүй байсан тухай түүх бичих, зурахыг хүсэх.

• Ангийн ажлын хувьд, амралтын өдрөөр хүмүүс нэг нэгнийхээ яриаг сонсохгүй байгаа тохиолдлын талаар тэмдэглэж бичих даалгавар өгөх. Цуглуулсан мэдээллийг тоон хувиар илэрхийлэн, хаана ямар газар хамгийн их тохиолдож байгааг харуулах.

5. Надад итгэЗорилго: Хүүхдүүдэд итгэл, хамтын ажиллагаа чухал болохыг ойлгоход туслах.Сурах зүйл: Бүх хүнд эрхийг нь эдлүүлэхийн тулд бүгдээрээ хамтран ажиллах хэрэгтэй.Танд юу хэрэг болох вэ?

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй• Хүүхдүүдийн тал хувийн нүд боох даавуу

Үргэлжлэх хугацаа: 45 минХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүд хос хос болох.• Хос бүр нэг хүүхдийнхээ нүдийг боох.• Нүдээ боогоогүй хүүхэд “удирдагч” болж, өрөөн дотуур найзыгаа залж

явах.• Нүдээ боосон хүүхдийг ангийн бүх хэсэгт аюулгүй хүргэхийн тулд зааж

зааварлах. • Дараа нь нүдээ боогоогүй хүүхэд нүдээ боолгох буюу байраа солих.• Тоглоом дууссаны дараа ангиараа тоглоомын тухай ярилцах. Дор

дурдсан асуултыг ярилцлаганд ашиглах.Бататгах асуулт:

• Нүдээ боолгох, удирдагч байх ямар байна вэ?• Та хоёр яаж харилцаа холбоо тогтоосон бэ?• Аль нь байх чамд илүү байна вэ? Яагаад?• Удирдагч байхдаа хариуцлагатай байх хэрэгтэйг мэдэрсэн үү?• Удирдагчдаа итгэж байсан уу?• Итгэх нь яагаад чухал вэ?

Сонголт:• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйгаас нэг эрхийг

сонгох. Дэлхийн эргэн тойронд буй хүүхдүүдэд сонгосон нэг эрхийг хэрэгжүүлэхийн тулд ямар хамтын ажиллагаа хэрэгтэй вэ? (Жишээлбэл, хангалттай хоол хүнс, цэвэр усаар хангагдахын тулд засгийн газар, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид, худалдаачдын дунд итгэл, хамтын ажиллагаа хэрэгтэй гэх мэт.)

Page 47: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Тоглоомыг бага зэрэг өөрчлөн, нэг хүүхэд “усан онгоц”, бусад хүүхэд “хад чулуу” болох. “Хад чулуу” хоорондоо зайтай газар суух. “Усан онгоц” болсон хүүхдийн нүдийг боож, ангийн нэг захаас (“далай”) нөгөө зах (“эрэг”) хүртэл “хад чулуу” мөргөхгүй явуулах. “Усан онгоц” “хад чулуунд” ойртмогц “хад чулуу” далайн давалгаа мэт авиа гаргаж мэдэгдэнэ. “Усан онгоц” далайн эрэгт хүрмэгц өөр хүүхэд “усан онгоц” болно.

• Арга хэмжээний хувьд, ангиараа аюул гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны нөхцөл байдлын тухай сургууль дээрээ бэлтгэл хийх, туршилт явуулах.

3.4 АМЬДРАХАД ЗОРИУЛСАН ЭРХ – ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДАСГАЛ АЖИЛ

Эдгээр дасгал ажил нь хүний бодол санаа, хүний эрх салшгүй бөгөөд хэн ч байсан түүнийг салгаж авч чадахгүй болохыг хүүхэд ойлгоход тусална. Хүний эрхийн тодорхойлолт, бүх хүн үндсэн хэрэгцээнд тулгуурласан болохыг харуулах болно.

1. Энэ юунд хэрэгтэй вэ?Зорилго: хүний эрхийн түгээмэл, салшгүй болох тухай ойлголтыг хүүхдэд танилцуулахад туслах. Мөн ижил болон ялгаатай байдлын тухай асуудлыг хөндөх.Сурах зүйл: Бүх хүн “салшгүй” чанар, салшгүй эрхтэй. Танд юу хэрэг болох вэ?

• Хүүхдүүдийн цуглуулсан хэрэггүй зүйлс• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй

Үргэлжлэх хугацаа: 20 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Тойрч суух.• Цуглуулсан зүйлээ гар дамжуулан үзэх. Хүүхэд бүр дамжуулж буй

зүйлээ дахин ашиглах хувилбар, боломжийг хэлэх. Жишээлбэл, хоосон цаасан хайрцагаар цаасан малгай, сав, усан завь хийж болно гэх мэт. Чадахгүй бол дараагийн хүүхдэд дамжуулах.

• Төсөөлсөн санал бүрийг дэмжих.• Хүүхдүүдээс шинэ санаа гарахгүй бол өөр зүйлийг гар дамжуулан үзэх.• Дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• “Төсөөлөл” гэж юу вэ? Хэзээ бид ашигладаг вэ? Юуны тулд?• Хүн бүр төрсөн цагаасаа хойш өөртөө төсөөлөл бий болгодог. Бид

бүхэн төрсөн цагаасаа эрх эдлэх бөгөөд хэн ч биднээс үүнийг авч чадахгүй. Бидний эрхийг зарим хүмүүс үйл тоох, эсхүл зөрчдөг боловч бид хаана байгаа, хэн болохоос үл хамааран, бидэнд хүний эрх байсаар байдаг. Яг хүн бүрт төсөөлөл байдагтай адилхан гэсэн үг.

Сонголт:• Энэ дасгал ажлыг ижил болон ялгаатай байлоын тухай хичээл заахдаа

ашиглаж болно. Бүх хүнд тархи байдаг боловч зарим хүний бодол санаа адилхан, зарим хүмүүсийнх өөр байдаг. Гэхдээ хэзээ ч ав адилхан байдаггүй. Ямар нэгэн даавууны өөдсийг ангид тойруулан үзүүлж, “Энэ юу вэ?” гэж асуух замаар хүн бүрийн бодол санаа, байр суурь өөр байж болохыг таниулах боломжтой.

Page 48: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүдэд хүмүүс нэг зүйлийг төрөл бүрийн өнцгөөс хардаг нөхцөл байдлыг тодорхойлох даалгавар өгч болно. жишээлбэл, хүний өндөр, нүдний хараа, зогсож байгаа байрлалаас болж, аливаа зүйлийг харсан байдал, ойлгосон ойлголт гэх мэт. Хүүхдүүд өөрийн олж мэдсэн зүйлийг бичиж, зурж болно.

2. Чухал ажилЗорилго: Оюуны довтолгоон хийх замаар бүх хүний үндсэн хэрэгцээнд суурилсан хүний эрхийн баримт бичгийг таниулахад туслах.Сурах зүйл: Эрх бол ялгаатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд тулгуурладаг.Танд юу хэрэг болох вэ?

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар, товч хураангуй

• Товч хураангуйг бичих том хэмжээний цаас.Үргэлжлэх хугацаа: 60 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүдэд “Та нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүүхдүүд баяр баясгалантай, эрүүл байхын тулд ямар зүйлс (хоол, тоглоом, агаар, хайр гэх мэт) шаардагдах тухай жагсаалт гаргах хүсэлт тавьсан.” гэж төсөөлөхийг хүсэх.

• Өөрийн санал болгож буй хэрэгцээтэй зүйлсийг бичихийг хүсэх.• Хүүхдүүд санал гаргаж дуусмагц “хэрэгцээ”, “хүсэл” хоёрыг ялгах.

(Жишээлбэл, Телевиз, чихэр бол “хэрэгцээ” биш “хүсэл”.) Дэлхий дээрх бүх хүүхдэд шаардлагатай хэрэгцээг тодорхойлох.

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг үзүүлэх. Олон жилийн өмнө та нарын хийсэнтэй адил жагсаалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хийж, хожим конвенц болгон баталсан болохыг тайлбарлах. Конвенц нь дэлхийн улс орнуудад хүүхдийн хэрэгцээг байнга сануулж байдаг гэж болно.

• Ангийн хүүхдүүдийн хийсэн жагсаалтыг товч хураангуйтай харьцуулах. Ямар хэрэгцээг эрх хэмээн тодорхойлсон байна вэ? Хоёр жагсаалтын хооронд ялгаа байна уу? Яагаад?

• Дор дурдсан асуултыг асуух.Бататгах асуулт:

• Нэгдсэн Үндэстний Байгууллага яагаад хүүхдийн эрхийг жагсаах ёстой гэж үзсэн бэ?

• Яагаад конвенц хүсэл биш хэрэгцээний жагсаалт гэж бодож байна вэ?• Манай улсын болон дэлхийн бүх хүүхдүүд эрхээ эдэлж байна уу?

Яагаад үгүй гэж?• Конвенцийн нэг, хоёр эрхийг сонгож, эдгээр эрх хүүхдэд байхгүй

байсан бол юу болох вэ?• Танай улсын удирдагч, танай сургуулийн багш, чиний эцэг эх, чи өөрөө,

танай ангийн хүүхдүүд эдгээр эрхийг баталгаажуулахын тулд юу хийх ёстой гэж бодож байна вэ?

Сонголт:• Тойрч зогсох, эсхүл суух. Хүүхэд бүр тойргоор ямар нэгэн эрхийг

дүрслэн харуулах. Жишээлбэл, хувцас өмсөх, хоол идэх, найзаа тэврэх, тоглоом тоглох, захиа бичих, баяр баясгалантай, эрх чөлөөтэй мэдрэмж үзүүлэх гэх мэт. Дахин тойргоор үзүүлэх. Эхний хүүхдийн

Page 49: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

хийсэн зүйлийг бүх хүүхэд, багш дуурайн хийх замаар бүх хүүхдийн үйлдлийг бүгдээрээ дуурайж хийх.

• Арга хэмжээний хувьд, эцэг эхтэйгээ “хүсэл” болон “хэрэгцээний” жагсаалтыг гаргаж ярилцах.

3. Том хүмүүс – жижиг хүмүүсЗорилго: Ярилцах замаар өөрийн орчинд хүний эрхийг холбож ойлгох, хүний эрхийг аажмаар танин мэдэхэд туслах. Сурах зүйл: Хүний эрхийг хууль тогтоомжид тусгах нь ХХ зууны хөгжлийн үзэгдэл боловч түүхийн удаан хугацааны туршид хүний эрх оршиж, түүнийг зөрчиж, түүний төлөө тэмцэж байсан билээ.Танд юу хэрэг болох вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйҮргэлжлэх хугацаа: 3 хичээл, хэдэн долоон хоногХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг хүний эрхийн баримт бичгийг батлаад харьцангуй бага хугацаа өнгөрсөн бөгөөд өнгөрсөн үед конвенцид заасан хүний олон эрхийг хүүхдүүд эдэлж чаддаггүй байсан. Одоо хүртэл олон улс оронд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай тайлбарлах.

• Хүүхдүүдтэй хамтран, орон нутгийн хүмүүсээс “Сүүлийн 100 жилд манай хот, сууринд амьдарч байсан хүүхдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэж асуух асуултын товч хариулттай жагсаалт боловсруулах. Өвөө эмээ зэрэг 4 хүн байхад хангалттай.

• Тухайн хүмүүсийн ярьсныг тэмдэглэж бичих. Боломжтой бол тэдгээр хүмүүсээс ангидаа ярилцлага хийхээр урих.

• Ярилцагчийн цагийг хэмнэх зорилгоор ярилцлага болохын урьд өдөр хүүхдүүдтэй юу асуух, ямар зүйл мэдмээр байгааг бичүүлэх. Хүүхдүүдийг асуултаа бичих байх үед “Та нар юу мэдэхийг хүсч байна вэ?” гэж асуух. Жишээлбэл, ярилцагч хүн багадаа сургуульд явахын оронд ажил хийдэг байсан гэж хэлсэн бол хүүхдүүд түүнээс ажил хийх ямар санагддаг байсан, хэзээ ийм зүйл болсон, яагаад ажил хийдэг байсан, ямар хүмүүс байсан талаар асуух гэх мэт.

• Ярилцагч хүн ирмэгц ангийн бүх хүүхдэд харагдахаар байрлалд суулгах.

• Хүүхдүүд ээлжээр асуултаа асуух. Ярилцлагыг шууд таслахгүйгээр өрнүүлэх хэрэгтэй.

• Хариултыг бичих буюу хуурцганд буулгах.• Нэгээс их ярилцагч хүн ирсэн бол асуултад хариулах биш, харилцан

ярилцах хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй.• Ярилцлагын дараа өөрсдийн яриаг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн

товч хураангуйтай харьцуулах. Дор дурдсан асуултыг асуух.Бататгах асуулт:

• Өнгөрсөн үед хүүхдийн эрхийг хүндэтгэж байсан уу?• Ямар эрхийг үгүйсгэдэг байсан бэ? Яагаад?• Тэр үед амьдрах хүсэл чамд төрж байна уу?• Одоо үед хүүхдийн нөхцөл байдал дээшилсэн үү? Дордсон уу?

Яагаад?Сонголт:

• Дунд ангийн хүүхдүүд гэртээ хүмүүстэй ярилцлага хийж болно.

Page 50: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Өнгөрсөн үед хүүхдийн эрхийг хэрхэн үгүйсгэж, хамгаалж байсан талаар мэдэхийн тулд сонин хэвлэл ашиглах.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд өнгөрсөн болон одоо үеийг харьцуулсан зохион бичлэг бичих, зураг зурах, шүлэг бичих, жүжиг тоглох боломжтой.

• Мөн уран зохиолын бүтээлийг ашиглан, өнгөрсөн үеийг харьцуулан үзэж болно.

• Арга хэмжээний хувьд, хүүхдүүд хүүхдийн эрхийн ололт амжилтын талаар жүжиг тоглох, баяр наадам зохион байгуулах боломжтой.

4. ХуанлиЗорилго: Бүх эрх хоорондоо холбоотой болохыг тайлбарлахад зураг ашилан туслах. Сурах зүйл:

• Хүний эрх бол “түгээмэл”. (Хүн бүр эрхтэй.)• Хүний эрх бол “хуваагдашгүй”. (Өөрийн зарим эрхийг эдлэхийн тулд

бусдын эрхийг үгүйсгэж болохгүй.) Танд юу хэрэг болох вэ?

• Боломжтой бол дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн тухай 12 ширхэг сайн чанарын гэрэл зураг

• Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хялбаршуулсан хувилбар

Үргэлжлэх хугацаа: 30 минут орчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Зургийг бүх хүүхэд харахаар байрлуулах. • Хүүхдүүдийг хамгийн таалагдсан гурван зураг сонгохыг хүсэх. Хэдэн

минут зарцуулж болно.• Сонгосон гурван зургийг үлдээж, хүүхдийн анхаарал сарниулахгүйн

тулд бусад зургуудыг эмхлэн хураах. • Үлдсэн гурван зургийн нэгийг хүүхэд бүр харахаар өргөх. Зургийн тухай

хүүхдүүдийн төсөөллийг өдөөх зорилгоор дор дурдсан асуултыг тавих. Бүх санал бодлыг нээлттэй хүлээн авах хэрэгтэй.

• Дээрхийн адил үлдсэн хоёр зургийн талаар саналыг сонсох.• Эхний зургийг харуулах. Хүүхдүүдээс “Энэ зурагт ямар эрхийг харуулж

байна гэж бодож байна вэ?” гэж асуух. (Хэрэв хүүхдүүд бага ангийн, эсхүл эрхийн талаар мэдэхгүй бол Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хялбаршуулсан хувилбарыг ярилцах хэрэгтэй.)

• Үлдсэн хоёр зургаас дээрх асуултыг асуух.• Бусад бүх зургийг лахин тараах. Хүүхдүүдээс “Бусад зурагт юу

харуулсан байна вэ? Ямар эрхийг харуулж байна вэ?” гэж асуух. Энэ асуултын дараа “Хүний бүх эрх бол “түгээмэл” шүү” гэсэн ойлголтыг хүүхдүүдэд тайлбарлах.

• Үүний дараа хүүхдүүдийг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хялбаршуулсан хувилбарын нэг зүйлд хамаатай зургуудыг хэсэг хэсгээр байрлуулахыг хүсэх. Хүүхдүүд энэ даалгаврыг биелүүлэх боломжгүйг удалгүй мэдэх ёстой бөгөөд бүх эрхүүд холбоотой учир зургаар олон эрхийг харуулсан болохыг танин мэднэ. Энэ даалгаврын дараа “Хүний бүх эрх бол “хуваагдашгүй” шүү” гэсэн ойлголтыг хүүхдүүдэд тайлбарлах.

Page 51: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Бататгах асуулт:• Энэ зургийг хаана авсан гэж бодож байна вэ?• Юу болж байна гэж бодож байна вэ?• Хэзээ болж байна вэ?• Энэ хүмүүс хоорондоо холбоотой юу?• Энэ хүмүүс баян/ядуу, баяртай/уйтгартай байна уу?• Тэд хаашаа явж байна вэ? Тэд хаанаас явж байгаа вэ?• Энэ зургийг авсан хүнийг мэдэх үү?• Чи түүний талаар юу бодож байна вэ?

Сонголт:• Хэрэв зурагт хүүхдүүдийг тусгасан бол дасгал ажилд Хүүхдийн эрхийн

тухай конвенцийн товч хураангуйг ашиглаж болно.• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд дэлхийн эргэн тойронд амьдарч буй

төрөл бүрийн хүмүүсийн зургийг боломжийн хирээр цуглуулж, бусад хүүхдүүдэд танилцуулж болно.

3.5 АЛЬ НЬ ШУДРАГА ВЭ? – ШУДРАГА ЁСНЫ ТУХАЙ ДАСГАЛ АЖИЛ

“Шударга биш байна ш дээ...” Шударга байдал бол хүн бүр өөрсдөө сайн шүүж чадах зүйл гэж боддог. Бид шударга биш зүйлсийг хармагцаа “Ямар шударга биш юм бэ?” гэсэн асуултыг тавьдаг. Шударга гэдэг нь үнэнч, жинхэнэ бодитойгоор, дүрэм журам байдаг бол түүнд заасны дагуу бусдад адил боломж, харьцаа, хэмжээг олгохыг хэлдэг. Энгийн жишээ бол уралдаан юм. Уралдаан нь оролцогч бүрт дүрэм адил үйлчилж байж шударга болно. Чацуу насны, адилхан чадвартай хүмүүс нэг цэгээс нэгэн зэрэг эхлэн, ижил зайд уралдвал шударга болдог. Хүн бүрт адил боломж буюу хүн бүр хангалттай идэх хоол хүнстэй, уух цэвэр устай, сургуульд явах боломжтой, хүн болгонтой арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг харгалзахгүй адил тэгш хандсан, хүн бүр чөлөөтэй саналаа өгдөг байвал амьдрал шударга байна. Энэ бол шударга байдлыг ойлгуулах энгийн жишээ билээ. Өөрийн амьдралд шударга байдал маш чухал болохыг мэдсэнээр хүүхдэд дэлхий ертөнцөд шударга байдлын хэрэгцээ ямар чухал болохыг сайтар ойлгуулах боломжтой.

1. Миний нэрЗорилго: Хүүхдэд бусдыг таних, өөрийгөө таниулах боломжийг олгохСурах зүйл:

• Хүн бүр нэртэй байх эрхтэй.• Хүн бүрт шударга байдал ач тусаа өгдөг.

Танд юу хэрэг болох вэ?• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар• Зөөлөн бөмбөг, жижиг чихмэл тоглоом

Үргэлжлэх хугацаа: 30 минут хүртэлХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүд газар тойрч суух.• Хүүхэд бөмбөг шидэхдээ барьж авах гэж байгаа хүүхдийн нэрийг хэлж

шидэх. Хэрэв бөмбөг барьж авсан хүүхдийн нэрийг зөв хэлсэн бол бөмбөгийг өөр хүүхэд рүү нэрийг нь хэлж шиднэ. Хэрэв бөмбөг шидсэн хүүхэд буруу нэр хэлсэн бол нэрийг зөв хэлтэл түүн рүү эргүүлэн бөмбөгийг шиднэ.

Page 52: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Нэр дуудаагүй хүүхэд рүү бөмбөг шидэх ёстойг хүүхдүүдэд урьдчилан сануулах бөгөөд санаатайгаар өөр хүүхэд рүү бөмбөг шидсэн хүүхэд тойргоос гарах ёстойг сануулах.

• Бүх хүүхэд бөмбөг шидсэний дараа дор дурдсан асуултыг асуух. Бататгах асуулт:

• Хүн бүрт бөмбөг шидэх адил боломж байсан уу? Яагаад? Яагаад үгүй гэж?

• Дараагийн удаа шударга тоглохын тулд юуг анхаарах ёстой вэ?• Чамд шударга бус зүйл тохиолдсон үеийг сана даа?• Анги, сургууль, гэр бүл дотроо шударга бус байдлаас хэрхэн зайлсхийж

болох вэ?Сонголт:

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбарын 7 дугаар зүйлийг унших. Хэрэв чамд нэр байхгүй бол чиний амьдрал ямар байх вэ?

• Шударга зүйл бий болгосон шударга бус нөхцөл байдлын талаар зохион бичлэг бичихийг хүсэх.

• Шинэ ангийн хүүхдүүдийг хооронд нь танилцуулахад ашиглаж болно.• Хүүхдүүд нэг нэгнийхээ нэрийг сайтар мэдсэн үед тоглоомыг

хүндрүүлж болно. жишээлбэл, эхний бөмбөг шидсэн хүүхэд өгүүлбэр эхэлж, бусад хүүхдүүд нэг үг нэмэх замаар өгүүлбэр бүтээх гэх мэт.

• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд төрөл бүрийн нэрийн хаанаас үүссэн болон ямар утга илэрхийлдэгийг судалж болно.

2. Өөрийн алимыг танихЗорилго: Энэ ажиглалтын дасгал ажлаар анги дахь асуудлыг танин мэдэх бөгөөд ижил болон ялгаатай байдлын мэдрэмж маш хувийн шинжтэй болохыг заах. Нийгэм дэх хэвшмэл хэв маягийн (стереотип) тухай санааг асуулттай холбосон болно.Сурах зүйл:

• Хүний эрх нь шударга байдалд тулгуурладаг.• Хүүхэд өлсөхгүй байх эрхтэй.

Танд юу хэрэг болох вэ?• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй• Хүүхэд бүрт нэг алим

Үргэлжлэх хугацаа: 60 минутХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүд хоёр хоёроор жижиг тойрог болон суух.• Хүүхдүүдээс алим ямар шинжтэйг асуух. Бүх алим хоорондоо адилхан

уу?• Хос бүрт нэг алим өгөх.• Хос бүр өөрийн авсан алимыг ажиглах. Өнгө, үнэр, хальс, иш, хэлбэр

зэрэг бусад алимнаас ялгаруулж буй зүйлийг тэмдэглэх.• Бүх алимыг уутанд цуглуулан хийх.• Уутыг гар дамжуулан явуулж, хос бүр дахин нэг алим авах. Авсан

алимаа ажиглаж, урьд нь авсан алим мөн бол үлдээх. Өөр алим бол уутанд буцааж хийх.

• Хос бүр өөрийн алимыг авсан бол түүнийгээ хувааж идэж болно.Бататгах асуулт:

Page 53: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйн хоёр дахь хэсгийг харах. Шударга байдал, аливаа зүйлийг хуваах нь энэ эрхийг хамгаалахад хэрхэн туслах вэ?

• Хэн хамгийн түрүүлж/сүүлд алимаа авсан бэ? Яагаад?• Чи хэн нэгэн миний алимыг авах вий гэж санаа зовж байсан уу?• Хэрэв чиний алим уутнаас гарч ирэхгүй бол чамд ямар санагдах

байсан бэ?• Бүгдээрээ алим хуваачихлаа. Бид сургууль дээрээ өөр юу хувааж

болох вэ? Юм хуваахад асуудал бий юу? Яагаад?• Хүмүүс юм хуваахаа мартчихвал юу болох вэ? (Сургууль дээр, гэртээ,

дэлхий дээр)• Алимнууд бүгд адилхан байсан уу? Алим юугаар ижил байсан бэ?

Юугаар өөр байсан бэ? (Дасгал ажлын өмнө хүүхдүүд бүх алим ижил гэж хэлсэн бол одоо санаа бодлыг нь асуух хэрэгтэй.)

Сонголт:• Энэ дасгал ажлыг мод, чулуу, бусад хоорондоо бага зэргийн ялгаатай

өөр зүйлээр орлуулж болно.• Ангийн ажлын хувьд, хүн бүр юм хуваалцахаа мартсан дэлхийн тухай

зохион бичлэг бичих, зураг зурах, жүжиг тоглох даалгавар өгч болно.• Хэрэв та хэвшмэл хэв маягийн асуудал хөндөх гэж байгаа бол

хүүхдүүдэд бүх алим ижил гэж бодож байсан ч хоорондоо олон зүйлээр ялгаатай болохыг сануулах. Үүний дараа “бид бүгд адил” гэж хүлээн зөвшөөрдөг нийгмийн бүлгийн аль болох ялгаатай олон зураг үзүүлэх. Жишээлбэл, угсаатны цөөнх, уугуул иргэд гэх мэт. Хүүхдүүдээс “Хэвшмэл хэв маяг хэрэгтэй юү? Яагаад? Яагаад үгүй гэж?” гэж асуух.

3. Өнгөлөн далдлахЗорилго: Гадаа, дотор тоглож болох энэ дасгал нь хүүхдүүдийг шударга бус байдлыг тодорхойлох, асууж лавлахад сургах.Сурах зүйл: Хүний эрх нь шударга байдалд тулгуурладаг.Танд юу хэрэг болох вэ?

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуй• Өөр өөр өнгийн гурван даавуу. Нэг даавуу маш тод өнгөтэй, нөгөө

даавуунууд далдлах боломжтой завсрын өнгөтэй байна. Үргэлжлэх хугацаа: 60 минуторчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Бөмбөгний өнгөтэй даавуу бүрээр 20-30 ширхэг өөдөс хийх.• Өөдөснүүдээ нуух. Эцэг эх, багш нараас тусламж авч болно.• Хүүхдүүдийг 3 бүлэгт хувааж, бүлэг бүр нэг өнгийн даавуу олохыг

тайлбарлах.• Хайх хугацааг тодорхой хэлж, цаг дууссан дохиог хэлж өгөх.• Бүлэг бүр хэдэн ширхэг өөдөс олохыг хэлж, хамгийн олон өөдөс олсон

багийг ялагчаар тодруулах.• Хурц өнгөтэй учраас хамгийн тод өнгийн даавуу олох бүлэг түрүүлнэ. • Дор дурдсан асуултыг асуух.

Бататгах асуулт:• Ялагч багт ямар санагдаж байна вэ?• Хожигдсон багт ямар санагдаж байна вэ?• Аль баг хамгийн их өөдөс олсон бэ? Яагаад?

Page 54: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Хэрэв бид дахиад тоглоё гэвэл та нар аль баг болох вэ? Яагаад?• Энэ тоглоом шударга байна уу?• Үүнийг шударга болгож болох уу?• Өөрийн мэддэг бүх тоглоомын талаар бодох. Тоглоомууд шударга

байна уу? (Жишээлбэл, хөл бөмбөгийн баг бүр тэнцүү тоглогчтой байдаг гэх мэт)

Сонголт:• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн товч хураангуйг унших. Дэлхий

дээрх олон хүүхэд эдгээр эрхийг мэдээгүй байдаг. Хэрэв чи эдгээр хүүхдийн нэг бол ямар санагдах вэ? Энэ шударга бус байдал юунд хүргэж болох вэ?

• Дунд ангийн хүүхдүүдэд, тоглоомыг улам шударга бус болгож, дэлхий дахиныг хамарсан шударга бус байдлын талаар эргэцүүлэх. (Жишээлбэл, хоол хүнс, ундны ус, газар нутаг, эд баялгийн хуваарилалт гэх мэт)

4. Шударга байдлыг тодорхойлох ньЗорилго: Хүүхдийн шударга байдлын талаарх төрөлхийн мэдрэмжийг хөгжүүлэхСурах зүйл: Хүний эрх нь шударга байдалд тулгуурладаг.Үргэлжлэх хугацаа: 90 минуторчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• “Шударга/шударга бус гэж юу вэ?” гэсэн сэдвээр оюуны довтолгооныг ангид хийх. Ангийн хүүхдүүдийн бүх санааг тэдэнд харагдахаар жагсаан бичих. Санааг товчилж болно. Гэхдээ хүүхэд юу илэрхийлж буйг лавлахгүйгээр дур мэдэн товчилж болохгүй.

• Ангийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүр 5 минутанд шударга байдал гэж юу болох тодорхойлтыг бичихийг хүсэх.

• Бүлгүүдийн тодорхойлолтуудыг хананд байрлуулах. Хэрэв тодорхойлолт ялгаатай бол бүх тодорхойлолтыг агуулсан ерөнхий тодорхойлолт хийхийг асуух.

• Ерөнхий нэгдсэн тодорхойлолтыг хананд байрлуулах.• Юуг шударга байдал гэж тодорхойлох тухай хүүхдүүд дахин

эргэцүүлэхэд туслахаар дор дурдсан асуултыг асуух. • Боломжтой бол шударга болон шударга бус байдлын тодорхойлолтыг

зургаар дүрслүүлэх. Бататгах асуулт:

• Шударга байдал чухал уу? Яагаад?• Чиний амьдралд тохиолдсон шударга болон шударга бус үеийн талаар

эргэн сана даа?• Юу аливаа зүйлийг шударга бус болгодог вэ?• Бүх зүйл байнга шударга байж чадах уу?• Бид аливаа зүйлийг шударга байлгахын тулд юу хийж чадах вэ?

Сонголт:• Энэ тодорхойлолт хийх дасгалыг эрх чөлөө, хүлцэн тэвчих,

хариуцлага, энх тайван зэрэг хүний эрхтэй холбоотой асуудлыг тодорхойлоход ашиглаж болно. Энэ дасгалын үнэ цэнэ нь хүүхдэд юу “зөв” болох тухай төрөхөөс бий болсон мэдрэмжийг дэмжихэд оршино.

Page 55: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Удаан хугацааны ангийн ажлын хувьд, хүүхдүүд хүний эрхийн толь бичиг хийж болно. Хүний эрхийн хичээл зааж байхад мэдэхгүй үг гарч ирмэгц ангиараа хамтран, тухайн үгийг энгийн байдлаар тодорхойлж, өөрсдийн толь бичигт бичих боломжтой.

3.6 МИНИЙ ЭРХ, ЧИНИЙ ЭРХ – ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЛДӨХ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДАСГАЛ АЖИЛ

Хүний эрх зөрчилдөх нөхцөл байдлын эдгээр дасгал ажил нь гэр, сургууль дээрээ дүрд тоглох, зөрчилдөөнт нөхцөл байдлыг задлан шинжлэх замаар хүүхдүүд тэмцэл, тулалдааны хийх сонголтын талаар дахин эргэцүүлэх явдлыг дэмждэг. Хүүхдүүдэд “Нэг хүний эрх нь нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг”, “Бидний эрх зөрчилдвөл шийдэл олох хамгийн шилдэг хамтын ажиллагаа бол хүн бүрийн эрхийг хүндэтгэх” гэдгийг таниулахад чиглэдэг.

1. Андреа, Тони хоёрын бэлэгЗорилго: Хүүхдүүд хүний эрхийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход туслах.Сурах зүйл:

• Заримдаа хүмүүс тэдний эрх зөрчилдсөн нөхцөл байдалд ордог.• Энэ зөрчилдөөнийг тайван замаар шийдэж болдог.

Танд юу хэрэг болох вэ?• Хүүхдийн эрхийн тухай конвенцийг товч хураангуй• Андреа, Тони хоёрын тухай түүх

Үргэлжлэх хугацаа: 40 минуторчимХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хүүхдүүдэд дор дурдсан түүхийг ярих.• Хүүхдүүдээс нөхцөл байдлыг жүжиглэн үзүүлэхийг хүсэх.• Андреа, Тони, аав, ээж гэсэн дөрвөн дүр тоглож болно.• Зөрчилдөөнийг үзүүлсэн хэсэгт жүжгийг байгаагаар нь зогсоох. Дараа

нь юу болж болох талаар саналаа хэлэхийг ангиас хүсэх. Жүжигчид гаргасан саналуудаас нэгийг сонгож, дүрд тоглосон дасгалаа дуусгах.

• Ангийн хүүхдүүдэд зөрчилдөөнд тохирох хүчирхийллийн бус шийдэл олоход туслах зорилгоор дор дурдсан асуултыг асуух.

• Дүрд тоглосон хэсгээ тайван замаар шийдэж байгаагаар дуусгах. Бататгах асуулт:

• Зөрчилдөөн юунаас гарсан бэ? Яагаад гарах болсон бэ?• Дүрүүдэд юу мэдрэгдсэн бэ?• Төгсгөл баяр баясгалантай байсан уу?• Энэ зөрчилдөөнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?• Өөр ямар төгсгөл байж болох вэ?• Тони, Андреа хэний эрхийг үгүйсгэж байна вэ? Ямар эрх вэ?

Сонголт:• Сургууль дээр үүссэн зөрчилдөөнийг ашиглахад энэ дасгал ажлын

ашиглаж болно. Зодолдсон хүүхдүүдээс, боломжтой бол бүх ангийн хүүхдүүдээс эдгээр бодит зөрчилдөөнийг шийдэх хүчирхийллийн бус арга замыг бодож олохыг хүсэх.

• Зөрчилдөөн өөр өнцгөөс харахад ямар байдгийг мэдрүүлэх зорилгоор дүрд тоглосон хүүхдүүд дүрээ сольж тоглож болно.

Page 56: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Андреа, Тони хоёрын түүхАндреа, Тони хоёр аав ээжээсээ маш гоё бэлэг аваад их баяр баясгалантай байлаа. Тони бөмбөр авсан бөгөөд баярласандаа шууд бөмбөрөө цохиж явжээ. Андреа шүгэл авсандаа бас баярлаж шүгэлдэж явлаа. Тэд бэлэг авсандаа баярлаж, хөгжмөөрөө тоглож байсан боловч хоёулаа зэрэг тогловол анхаарал төвлөрч тоглож чадахгүйгээ мэдсэн байна. Андреа шүгэлдэхээ больж, Тонигоос түр тоглохоо больж, өөрийг нь тоглуулах эсэхийг асуусан байна. Тони харин Андреаг тоглох үгүй огт хамаагүй учраас тоглохоо болихгүй гэж хариулжээ. Андреа уурлаж, маш чангаар шүгэлдэж эхэлсэн бөгөөд Тони ч гэсэн улам чанга тоглохыг хичээж байлаа. Нэг нэгнээсээ илүү гарахаар хоорондоо тэмцэлдэж, маш их чимээ шуугиан гаргасан тул аав ээж нь тоглож байсан өрөөнд ороод ирж гэнэ.

2. Хөөрхий хөгшин чоно! Зорилго: Бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх нь хүн бүрт ашиг тустай бол зөрчилдөөнд үр дүнг ялсан хүн хүртдэг болохыг хүүхдүүдэд харуулах Сурах зүйл:

• Заримдаа хүмүүс тэдний эрх зөрчилдсөн нөхцөл байдалд ордог.• Энэ зөрчилдөөнийг тайван замаар шийдэж болдог.

Танд юу хэрэг болох вэ?Дүрүүд нь хоорондоо зөрөлдсөн нэг, хоёр ардын үлгэр сонгох. (Үлгэрийн тухайд бол нэг дүр, эсхүл бүлгийг “сайн”, нөгөө дүр, эсхүл бүлгийг “муу” гэж хэвшсэн хэв маягтай олон ардын үлгэр бий.)Үргэлжлэх хугацаа: 60 минутХэрхэн үүнийг хийх вэ?:

• Үлгэрээ сонгох.• Үлгэрийг ангид уншиж өгөх.• Хүүхдүүдэд асуулт тавих замаар үлгэрийн зөрчилдөөнт хэсгийг

тодорхойлох. (Ардын үлгэрт “муу” дүр үхэж, эсхүл шийтгэгдэж, “сайн” дүр амар сайхандаа жаргаж дуусдаг.)

• Үлгэрийн төгсгөлд хэн жаргалтай байсан бэ? Яагаад?• Үлгэрийн төгсгөлд хэн гунигтай байсан бэ? Яагаад?• Энэ үлгэрт хэн нэгний эрхийг үгүйсгэсэн байна уу? Хэний эрхийг вэ?

Хэн үгүйсгэсэн бэ?• Ангийн хүүхдүүдээс дахин үлгэрийг бодож, мангас, чоно, муу санаат

шидтэн зэрэг “муу” дүрийн өнцгөөс харахыг хүсэх. Хүүхдүүдийг “муу” дүрийн өнцгөөс үлгэрийг дахиж ярихыг хүсэх. Үлгэрийн үйл явдлыг хүртэл “муу” дүрийн талаас ярих. Жишээлбэл, “Би бол луу. Миний ажил бол хүмүүсийг идэх. Намайг ажлаа хийж байхад аймшигт Хунтайж хүрч ирээд, толгойг минь цавчсан...” гэх мэт.

• Үүний дараа үлгэрт ямар нэгэн зөрчилдөөнөөс зайлсхийж, дүр болгон өөрийн хүссэн зүйлийг авч байгаа хэрхэн байдлаар өөрчилж бичиж болох талаар хүүхдүүдтэй ярилцах. Дор дурдсан асуултыг туслах хэлбэрээр ашиглаж болно. Цаг байвал үлгэрийг дахин өөрчлөн, хүүхдүүд өөрсдийн хувилбарыг зохион бичих, зургаар илэрхийлэх.

• Энэ зөрчилдөөнийг тайван замаар шийдэх боломжтой юу? Яаж?• Үлгэрийн бүх баатрууд өөрийн хүссэн зүйлийг авах боломжтой юу?

Яаж?

Page 57: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Яагаад нэг нь ялж, нөгөө нь ялагддаг нөхцөл байдлаас илүү зүйл байж болохгүй гэж?

Сонголт:• Ангийн ажлын хувьд, хүүхдүүд хүн бүр ялагдахгүй байдлаар

зөрчилдөөнийг шийдэх санааг олон зүйл дээр гаргаж болно. ангидаа гарсан зөрчилдөөнийг шийдэх дөрвөн арга замыг тодорхойлуулах даалгавар өгч болно. Хүүхдүүдэд туслахын тулд өөрийн жишээг шалгах хялбар аргыг заах хэрэгтэй. Үүнд:

• Ялах – ялах: Бүх хүмүүс жаргалтай, бүгд хүссэнээ авна.• Ялах – алдах: Нэг хүн хүссэнээ авч чадахгүй, жаргалгүй байна. • Алдах – ялах: Нөгөө хүн хүссэнээ авч чадахгүй, жаргалгүй байна. • Алдах – алдах: Бүх хүн маргалдсанаар цагаа дэмий үрж, хэн ч юу

хүссэнээ авч чадахгүй.• Ангид “Ялах – ялах” аргаар зөрчилдөөнийг хардаг болсноор бодит

зөрчилдөөнийг энэ аргаар шийдэх боломжтой. Хүүхдүүдийг ялах – ялах аргаар шийдэл олох даалгавар өгч болно. Заавал аль нэг нь буулт хийх бус, зөрчилдсөн хоёр хүн хоёулаа ялах – ялах шийдэлд хүрч болно. Жишээлбэл, хоёр хүүхэд нэг жүржний төлөө муудалцсан гэж бодъё. Нэг хүүхэд дотор хэсгийг идэх, нөгөө хүүхэд хальсыг нь бялуу хийхэд ашиглах хүсэлтэй байя. Энэ зөрчилдөөнийг тайван замаар шийдэж, хоёр хүүхэд хоёулаа “ялж” болно. мэдээжийн хэрэг, бүх зөрчилдөөнийг хялбархан шийдэж болохгүй боловч энэ аргаар шийдэл олохыг ямагт тэмүүлэх хэрэгтэй.

3. Зөрчилдөөний торЗорилго: Хүүхдүүд өөрийн мэдлэг чадварыг ашиглан, хүний эрхийн зөрчилдөөнийг задлан шинжлэхэд туслах.Сурах зүйл:

• Заримдаа хүмүүс тэдний эрх зөрчилдсөн нөхцөл байдалд ордог.• Энэ зөрчилдөөнийг тайван замаар шийдэж болдог.

Танд юу хэрэг болох вэ? Самбар, эсхүл том хэмжээний цаасҮргэлжлэх хугацаа: 45 минутХэрхэн үүнийг хийх вэ?:

• Самбар, цаасны голд “зөрчилдөөн” гэсэн үгийг тойрог дотор бичих.• Энэ үг ямар утга илэрхийлдэгийг ангийн хүүхдүүдээс асуух.• Энэ үг ямар дурсамж, бодол төрүүлж буйг асуух. Санал гаргасан

тохиолдол бүрт үндсэн тойргоос нэг зураас татаж, санал болгосон үгийг бичих.

• Хүүхдүүд урьд гаргасан саналтай холбоотой санаа гаргаж ирвэл шинээр оруулсан тохирох үгийн дор холбож байрлуулах.

• Үүний дараа дор дурдсан асуултыг асууж, зөрчилдөөн тухай ерөнхий санааг нэгтгэх.

Бататгах асуулт:• “Зөрчилдөөн” гэдгийг бид юу гэж тодорхойлох вэ?• Бидний тодорхойлсон зөрчилдөөн ямар нийтлэг зүйл байна вэ?• Юу зөрчилдөөнийг үүсгэдэг вэ?• Юу зөрчилдөөнийг улам муухай болгодог вэ?• Юу зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлж, шийддэг вэ?• Жишээлбэл, хэний эрхийг хэн үгүйсгэдэг вэ? Ямар эрхийг?

Page 58: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Сонголт:• Ангийн ажлын хувьд, хүүхдүүдэд долоо хоногт тохиолдсон

зөрчилдөөний тухай тэмдэглэл хөтлөхийг хүсэх. Хамгийн их цаг зарцуулсан, хамгийн их давтагдсан, ашигтай замаар шийдсэн зэрэг байдлаар зөрчилдөөнийг ангилах. (Нөхөрсөг, ууртай, энгийн, түвэгтэй, хүчирхийлсэн, хүчирхийлээгүй гэх мэт байж болно.) Зөрчилдөөнийг шийдвэрлэх эхний алхам бол түүнд оролцсон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх гэдгийг тэмдэглэж ирсэн зөрчилдөөнтэй холбон задлан шинжлэх даалгавар өгөх.

• Сайтар задлан шинжлэхийн тулд хүүхдүүдээс өөрийн бичсэн зөрчилдөөний тодорхой хэсгийг ангиараа хэлэлцэх. Жишээлбэл, Олсон шийдэл нь сайн уу? Эсхүл бүр дордсон уу? гэх мэт.

3.7 УРАГШАА – АНГИДАА СУРСАН ХҮНИЙ ЭРХИЙН ОЙЛГОТЫГ АМЬДРАЛДАА АШИГЛАХ НЬ

Эдгээр дасгал ажил нь хүүхдүүдэд хүний эрх бол амьдарч байхдаа түүнийг хамгаалах, түүний төлөө тэмцэх ёстой зүйл гэдгийг ойлгоход туслахаас гадна “Сонголт” хэсэг олон төрлийн арга хэмжээний саналыг тусгасан.

1. Өөрийн эрхээ сурталчилахЗорилго: Хүүхдүүд өөрийн эрхийг тайлбарлах, түүнийгээ хөхиүлэн дэмжихийг урамшуулах.Сурах зүйл: Хүн бүр хүний эрхийн талаар боловсрол эзэмшсэн байх ёстой. Танд юу хэрэг болох вэ?

• Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар• Зурагт хуудас хийх өнгийн харандаа, будаг, цаас

Үргэлжлэх хугацаа: 90 минутХэрхэн үүнийг хийх вэ?:

• Хичээл эхлэхээс өмнө конвенцид заасан хүн бүрт хамаатай эрхийг бүлэглэх. Жишээлбэл, хүүхэд болон түүний гэр бүлийн эрх гэх мэт.

• Ангийн хүүхдүүдийг олон бүлэгт хуваах.• Хүүхдүүдэд олон улс оронд хүүхдийн эрхийн талаар телевиз, радио

сурталчилгаа, зурагт хуудас гаргадаг тухай хэлэх.• Конвенцийн нэг эсхүл бүлэг эрхийг тайлбарласан сурталчилгаа хийхийг

хүсэх. Зурагт хуудас, жүжиг, дуу, шүлэг зэрэг ямар ч хэлбэртэй байж болно. Хүүхдүүд зурагт хуудас хийхээр шийдсэн бол зарим нэгэн зөвлөгөөг дор хавсаргасан.

• Дуусгасан бүтээлийг анги, сургуульдаа танилцуулах.Зурагт хуудас хийхэд зориулсан зөвлөгөө:

• Зургаас өмнө ямар зүйлийг санааг хүргэхийг хүсэж байгааг мэдэх. Санаагаа илэрхийлсэн товч үгээ бичих.

• Аль болох олон санаагаа шалгахын тулд эхлээд жижиг, таталбар зураг хийх.

• Өөрийн санаагаа өөрчлөхөөс айх хэрэггүй. Өөрийн санаанд таарахгүй зүйл дээр удаан ажилласнаас хүчтэй сэтгэгдэл төрүүлэх зүйл дээр илүү ажиллах нь чухал.

Сонголт:• Нэгдсэн Үндэстний Байгууллага, бусад олон улсын байгууллагууд жил

бүр олон нийтийн анхаарлыг хүний эрхийн асуудалд хандуулахын тулд

Page 59: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

өдрүүдийг тусгайлан сонгож тэмдэглэдэг. Эдгээр өдрүүдийг тэмдэглэхийн тулд зурагт хуудас хийх, жүжиг тоглох, шүлэг бичих зэргээр хүний эрхийн хичээлд хүүхдүүдийн анхаарлыг улам татах боломжтой. Жишээлбэл, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Олон улсын хүүхдийн өдөр, Хүний өдөр гэх мэт.

2. Хүний эрхийн мэдээЗорилго: Хүний эрхийг хүүхэд амьдралдаа хэрэглэхэд дэмжих, урамшуулахСурах зүйл: Хүний эрх бол бүх хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг.Танд юу хэрэг болох вэ? Сонин, бусад мэдээллийн хэрэгсэлд нэвтрэхҮргэлжлэх хугацаа: Хэдэн долоон хоногХэрхэн үүнийг хийх вэ?:

• Сургууль дотроо байнга Хүний эрхий мэдээ гаргаж, мэдээллээ шинэчлэх газар олох. Жишээлбэл, хүн их явдаг хонгил, гол хаалганы дэргэдэх мэдээллийн самбар гэх мэт.

• “Сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс” хэсгийн “Ангийн ажил”, “Сонин” гэсэн зүйлийг унших.

• Хүний эрхтэй холбоотой мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл үзэж буй хүүхдийг дэмжих. Хайчилбар хийх, зураг авах, бичлэг хийх боломжийг эрэлхийлэх. Хүүхдийн цуглуулсан мэдээллийг самбарт гаргах.

• Боломжтой бол хүүхдүүд өөрсдөө Хүний эрхийн мэдээнд юу гаргахаа шийдэхийг зөвшөөрөх. Хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай.

• Хүүхдийн идэвх, урам зориг төрүүлэхээр богино хугацаатай эхлээд, амжилттай болвол байнгын болгох.

• Эерэг, сөрөг байдлыг харьцуулсан зураг оруулах.• Хүний эрхийн хичээлийн сургалтад Хүний эрхийн мэдээг ашиглах нь

хүүхдүүдийн оролцоо, сонирхлыг улам нэмэгдүүлж, таны ажлыг улам хөнгөвчилнө.

Сонголт:• Хүний эрхийн мэдээнд зурагт хуудас, зураг, шүлэг, орон нутгийн хүний

эрхийн нөхцөл байдлын талаар хийсэн хүүхдүүдийн судалгаа байж болно. Жишээлбэл, дайны жилүүдэд зовж ядарч байсан хүнтэй хийсэн ярилцлага зэрэг нэмэлт мэдээлэл гэх мэт.

• Хүний эрхийн мэдээний дугааруудаар үзэсгэлэн гаргах, олон нийтийн ихээр явдаг газар байрлуулах боломжтой.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. ХҮНИЙ ЭРХИЙН БАРИМТ БИЧИГ 4.1 Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал4.2 Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын хялбаршуулсан хувилбар4.3 Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хувилбар4.4 Хүүхдийн эрхийн тухай конвенцид хийсэн товч хураангуй "Бид ангийнхаа хананд баримт бичгийн хураангуйг хадсанаар бүх дасгал ажилдаа ашиглах болсон доо!"

Хорват Улсын багш

4.1 ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Page 60: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

УДИРТГАЛХүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон; хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж; хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран;улс түмний хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь нэн чухлыг харгалзан;хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан;гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн;энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан;тийнхүү, үүний учир,Ерөнхий Ассамблей,Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйлХүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл

Page 61: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.

3 дугаар зүйлХүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.

4 дүгээр зүйлХэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйлХэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйлХүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйлХүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.

8 дугаар зүйлҮндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

9 дүгээр зүйлХэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйлХүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.

Page 62: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

12 дугаар зүйлХэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.

14 дүгээр зүйл1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй. 2. Аливаа хүний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.

16 дугаар зүйл1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ.2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно.3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.

17 дугаар зүйл1. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.

18 дугаар зүйлХүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.

19 дүгээр зүйлХүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл

Page 63: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

20 дугаар зүйл1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.

21 дүгээр зүйл1. Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.

22 дугаар зүйлХүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй.

23 дугаар зүйл1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй.2. Хүн бүр ямар ч алагчилалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй. 3. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй.4. Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.

24 дүгээр зүйлХүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.

25 дугаар зүйл1. Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.2. Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.

Page 64: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

26 дугаар зүйл1. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.2. Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.3. Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.

27 дугаар зүйл1. Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.2. Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

28 дугаар зүйлХүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдлэж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй.

29 дүгээр зүйл1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй. 3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй.

30 дугаар зүйлЭнэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.

4.2 ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН ХЯЛБАРШУУЛСАН ХУВИЛБАР

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын товч хураангуй 1. Хүн бүр эрх чөлөөтэй бөгөөд бүх хүмүүстэй адил тэгш байна. 2. Хүн бүр арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа зэрэг ялгалгүй адил тэгш байна.

Page 65: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

3. Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэйгөөр аюулгүй газар амьдрах эрхтэй.4. Хэнд ч таныг боол болгох, эсхүл танд бусдыг боол болгох эрх байхгүй.5. Хэнд ч бусдыг өвтгөх, эрүүдэн шүүх эрх байхгүй. 6. Хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байна. 7. Хууль бүх хүнд тэгш бөгөөд бүгдэд нэгэн адил үйлчилнэ. 8. Хүн бүр эрхийг нь хүндэтгээгүй үед хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 9. Хэнд ч таныг шударга бусаар хорих, төрсөн газраас тань хөөх эрхгүй. 10. Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. 11. Хүн бүр гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй бол гэм буруугүй. 12. Хүн бүр бусад этгээдийн дайралтаас хамгаалахаар бусдаас тусламж гуйж болно. Хангалттай үндэслэлгүйгээр хэн ч таныг гэрт орж, таны захиаг уншиж, гэр бүлийн амгалан байдлыг алдагдуулж болохгүй. 13. Хүн бүрт хүссэн газраа зорчих эрхтэй. 14. Хэрэв мөрдөн мөшгигдөж, аюултай нөхцөл байдалд орсон хүн бүр өөр улс руу явж, хамгаалалт хүсэх эрхтэй. 15. Хүн бүр өөрийн гэсэн улс оронтой байх эрхтэй. Хэрэв та хүсвэл бусад хүн таныг өөр улсад хамаарахыг хязгаарлаж болохгүй. 16. Хүн бүр гэрлэх, гэр бүлтэй болох эрхтэй. 17. Хүн бүр өөрийн гэсэн өмчтэй байх эрхтэй. 18. Хүн бүр өөрийн гэсэн шашин шүтлэгтэй байх, хүсвэл шашнаа өөрчлөх эрхтэй. 19. Хүн бүр өөрийн санаа бодлыг хэлэх, бусдад мэдээлэл өгөх, авах эрхтэй. 20. Хүн бүр тайван замаар хэсэг бүлгээр уулзах, жагсан цуглах эрхтэй. 21. Хүн бүр өөрийн улсын засгийн газрыг сонгох, түүнд төлөөлөн оролцох эрхтэй. 22. Хүн бүх нийгмийн хамгаалал авч, өөрийн чадварыг хөгжүүлэх эрхтэй. 23. Хүн бүр аюулгүй орчинд ажиллаж, ажилдаа тохирсон цалин авч, үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй. 24. Хүн бүр амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхтэй. 25. Хүн бүр тохиромжтой орон сууцанд амьдарч, өвдсөн үедээ хангалттай эмнэлгийн тусламж авах эрхтэй. 26. Хүн бүр сургуульд явах эрхтэй. 27. Хүн бүр өөрийн соёлыг нийгэмд түгээх эрхтэй. 28. Хүн бүр нийгмийн дэг журмыг сахиж, түүнд хамаарах эрхүүдийг хүндэтгэх ёстой. 29. Хүн бүр бусад хүмүүсийн эрх, нийгэм, олон нийтийн өмчийг хүндэтгэх ёстой. 30. Хэн ч энэ тунхаглалд заасан эрхийг танаас салгах эрхгүй. 4.3 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЯЛБАРШУУЛСАН ХУВИЛБАР

Зүйл 1. Хүүхдийн тодорхойлолтЧамайг арван найман нас хүртэл хүүхэд хэмээн үзэж, энэ конвенцид заасан бүх эрхийг эдэлнэ.

Зүйл 2. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх чөлөөЧамайг арьсны өнгө, хүйс, хэл, шүтдэг шашин, үзэл бодол, гарал үүсэл, нийгмийн болон эдийн засгийн байдал, хөгжлийн бэрхшээл, угсаа болон

Page 66: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

чиний, эсвэл чиний аав ээжийн, эсвэл асран хамгаалагчийн бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй.

Зүйл 3. Хүүхдийн дээд ашиг сонирхолХүүхдэд хамаатай бүх үйлдэл, шийдвэр нь чамд, эсвэл бусад хүүхдэд хамгийн сайн зүйлд тулгуурласан байх ёстой.

Зүйл 4. Конвенцид заасан эрхүүдийг эдлэхЗасгийн газар чамайг болон бүх хүүхдийг эрх эдлэх боломжийг бүрдүүлнэ.

Зүйл 5. Эцэг эхийн удирдлага ба хүүхдийн өсөн хөгжиж буй ур чадвар Чиний гэр бүл чамайг өсгөх, байнга эрхээ ашиглаж сурахад удирдан чиглүүлэх үндсэн үүрэгтэй. Засгийн газар энэхүү эрхийг хүндэтгэнэ.

Зүйл 6. Эсэн мэнд, хөгжих эрхЧи амьдарч, өсөн өндийх эрхтэй. Засгийн газар эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих нөхцдлийг баталгаажуулна.

Зүйл 7. Төрсний бүртгэл, нэр, улсын харьялал, эцэг эхийн халамжЧи албан ёсоор төрснөө бүртгүүлэх, өөрийн нэртэй, улсын харьяалалтай байх, эцэг эхээ мэдэх, эцэг эхээрээ асрамжуулах эрхтэй.

Зүйл 8. Хувь хүний тодорхойлолтыг хамгаалахЗасгийн газар чиний өөрийн нэртэй байх, улсын харьяалалтай байх, гэр бүлийн халамжинд байх эрхийг хүндэтгэнэ.

Зүйл 9. Эцэг эхээс салахЧиний сайн сайхны төлөө (жишээлбэл, эцэг эх чинь муухай харьцаж, үл ойшоодог) биш бол чамайг эцэг эхээс чинь салгаж болохгүй. Хэрэв чиний эцэг эх чинь салсан, чамд хүнд санагдахгүй бол чи хоёулантай нь холбоотой байх эрхтэй.

Зүйл 10. Гэр бүл дахин нэгдэхХэрэв чиний эцэг эх өөр улсад амьдардаг бол чамайг эцэг эхтэйгээ уулзах, гэр бүлтэйгээ нэгдэхээр олон улсын хооронд явахыг зөвшөөрнө.

Зүйл 11. Хууль бусаар өөр улс уруу шилжүүлэхээс хамгаалахЗасгийн газар чамайг хууль бусаар өөрийн улсаас гарахаас сэргийлж, бүхий л арга хэмжээг авна.

Зүйл 12. Хүүхдийн байр суурийг хүндэтгэхЧамд хамаатай шийдвэрийг насанд хүрсэн хүмүүс гаргах үед чи өөрийн юу бодож байгааг чөлөөтэй хэлэх, өөрийн байр суурьд анхаарлыг хандуулах эрхтэй.

Зүйл 13. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөөЧамд болон бусад хүмүүст хохирол учруулахгүй бол чи бүх хэлбэрээр (бичиг, урлаг, телевиз, радио, Интернэт гэх мэт) мэдээллийг хайх, авах, хуваалцах эрхтэй.

Page 67: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Зүйл 14. Бодол санаа, ухамсар, шашны эрх чөлөөЧи хүсэж байгаа зүйлээ бодох, итгэх, бусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр өөрийн шашин шүтэх эрхтэй. Чиний эцэг эх чинь энэ асуудлаар чамайг удирдан чиглүүлнэ.

Зүйл 15. Тайван замаар эвлэлдэн нэгдэх эрх чөлөөБусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр чи бусад хүүхдүүдийн бүлэг, байгууллагуудад орох, уулзах эрхтэй.

Зүйл 16. Хувийн нууц, нэр төр, алдар хүндЧи хувийн нууцтай байх эрхтэй. Хэн ч чиний нэр төрийг гутаах, танай гэрт нэвтрэх, захиа болон е-майлыг унших, ямар нэгэн шалтгаангүй чамайг болон чиний гэр бүлд төвөг удах ёсгүй.

Зүйл 17. Мэдээлэл, мэдээллийн хэрэгсэлд нэвтрэхЧи ном, сонин, сэтгүүл, телевиз, радио, Интернэт зэрэг төрөл бүрийн эх сурвалжаар холбогдох үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Мэдээлэл нь чамд ашиг тустай, ойлгомжтой байна.

Зүйл 18. Эцэг эхийн хамтын үүрэг Чиний эцэг эх хоёулаа чамайг өсгөх, байнга чамд хамгийн тэргүүнд юу хэрэгтэйг харгалзан үзэх үүрэг хүлээдэг. Засгийн газар ялангуяа эцэг эх ажил хийдэг бол эцэг эхэд чинь туслах үйлчилгээ үзүүлнэ. Зүйл 19. Хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлын бүх хэлбэрээс хамгаалахЗасгийн газар чамайг асрамжлан халамжилж, чиний эцэг эх болон чамайг харж байгаа бусад хүмүүс хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлаас хамгаалахыг баталгаажуулна.

Зүйл 20. Бусад халамжХэрэв эцэг эх, гэр бүлийнхэн чамайг халамжилж чадахгүй бол чиний шашин, уламжлал, хэлийг хүндэтгэдэг бусад хүмүүсээр харуулна.

Зүйл 21. ӨөрчлөлтХэрэв чи өөрийн төрсөн оронд, эсвэл өөр улсад амьдрахаар явснаас үл хамааран, үрчлэгдсэн бол эн тэргүүнд чамд хамгийн сайн зүйлд анхаарал хандуулах ёстой.

Зүйл 22. Дүрвэгч хүүхэдХэрэв чиний эх орон аюултай болсны улмаас өөр улсад ирсэн бол чи хамгаалуулах, дэмжлэг авах эрхтэй. Чи тус улсын хүүхдийн адил эрх эдэлнэ.

Зүйл 23. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдХэрэв чи ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй бол өөрийн хамгийн сайн чадвараар бүрэн бүтэн, хараат бус амьдралыг бий болгох, нйигэмд идэвхтэй оролцохоор тусгай халамж, дэмжлэг авч, боловсрол эзэмшинэ.

Зүйл 24. Эрүүл мэндийн үйлчилгээЧи чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй (эм тариа, эмнэлэг, эрүүл мэндийн мэргэжилтэн гэх мэт). Чи эрүүл байхын тулд цэвэр ус, шим тэжээлт

Page 68: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

хоол, цэвэр орчин, эрүүл мэндийн боловсрол эзэмших эрхтэй. Хөгжилтэй улсууд ядуу улсуудад туслах ёстой.

Зүйл 25. Эмчилгээний тогтмол хугацааны шалгалтХэрэв чамайг эцэг эх биш, орон нутгийн байгууллага, ажилтан харж байгаа бол чамайг сайтар халамжилж, эмчилж байгааг тогтоохоор чиний нөхцөл байдлыг тодорхой хугацаанд шалгана.

Зүйл 26. Нийгэм хамгааллын тэтгэмжЧиний амьдарч буй нийгэм чамайг хөгжих, сайн нөхцөл байдалд амьдрахад туслахаар нийгэм хамгааллын тэтгэмжийг олгоно (боловсрол, соёл, хүнс тэжээл, эрүүл мэнд, нийгмийн халамж). Засгийн газар шаардлагатай гэр бүлийн хүүхдэд нэмэлт мөнгө олгоно.

Зүйл 27. Шаардлага хангах амьдралын түвшин Чи бие махбодийн, оюун санааны, итгэл үнэмшлийн, ёс суртахууны, нийгмийн хувьд хөгжих боломж бүхий эерэг нөхцөл байдалд амьдрах ёстой. Засгийн газар уг нөхцлийг бүрдүүлж чадаагүй гэр бүлд туслана.

Зүйл 28. Сурч боловсрох эрхЧи сурч боловсрох эрхтэй. Сургуулийн багш нар чиний хүний нэр төрийг хүндэтгэх ёстой. Анхан шатны болосвролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшинэ. Хөгжилтэй улсууд ядуу улсуудад туслах ёстой. Зүйл 29. Боловсролын зорилгоБоловсрол нь чиний хувийн байдал, авьяас, оюун санааны болон бие махбодийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлнэ. Мөн чамайг амьдралд бэлтгэж, эцэг эх болон өөрийгөө, өөрийн улс, соёлыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Чи өөрийн эрхийн талаар сурч мэдэх эрхтэй.

Зүйл 30. Цөөнхийн хүүхдүүд, уугуул иргэдЧи өөрийн улсын ихэнх хүмүүстэй адил эсэхээс үл хамааран, өөрийн гэр бүлийн уламжлал, шашин, хэлийг сурах, хэрэглэх эрхтэй.

Зүйл 31. Чөлөөт цаг, тоглоом, соёлЧи амрах, тоглох, хөгжилдөх, соёлын үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

Зүйл 32. Хүүхдийн хөдөлмөр Засгийн газар чиний эрүүл мэнд, хөгжилд аюултай, боловсрол олох нөхцлийг хаасан, бусад хүмүүс чамайг дарамталсан ажлаас хамгаалах ёстой.

Зүйл 33. Хүүхэд ба мансууруулах бодисЗасгийн газар чамайг хортой, аюултай мансууруулах бодис хэрэглэх, хангах, тараахаас бүхий л байдлаар хамгаалах ёстой.

Зүйл 34. Бэлгийн мөлжлөгөөс хамгаалахЗасгийн газар чамайг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах ёстой.

Зүйл 35. Хүний наймаа, хулгайлагдахаас хамгаалахЗасгийн газар чамайг хулгайлах, худалдах, өөр улсад аваачин, мөлжлөгт өртөхөөс хамгаалах ёстой.

Page 69: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Зүйл 36. Бусад төрлийн мөлжлөгөөс хамгаалахЧи хөгжих, сайхан амьдрахад сөргөөр нөлөөлөх бүх үйл ажиллагаанаас хамгаалагдах ёстой.

Зүйл 37. Эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах, эрх чөлөөг үл ойшоохоос хамгаалахХэрэв чи хууль зөрчвөл чамтай хэрцгий харьцаж болохгүй. Чамайг насанд хүрсэн хүнтэй хамт шоронд хорьж болохгүй бөгөөд чи өөрийн гэр бүлийнхэнтэй холбоотой байх ёстой.

Зүйл 38. Хүүхдийг зэвсэгтэн мөргөлдөн оролцуулахаас хамгаалахХэрэв чи арван таван нас хүрээгүй бол (Монгол Улсад арван найман нас хүрээгүй бол) засгийн газар чамайг дайны цагт цэрэгт татж болохгүй. Дайны бүсэд байгаа хүүхэд тусгай хамгаалалтанд байна.

Зүйл 39. Хохирогч хүүхдийг дахин сэргээхХэрэв чамайг үл ойшоосон, эрүүдэн шүүсэн, эсвэл хүчирхийлсэн, мөлжлөгийн золиос болсон, шоронд хорьсон бол чи бие махбодийн болон оюун санааны эрүүл мэндийг сэргээлгэх, дахин нийгэмд орохоор тусгай тусламж авах эрхтэй.

Зүйл 40. Насанд хүрээгүй этгээдийг шүүх ажиллагааХэрэв чи хууль зөрчсөний улмаас гэмт хэрэгтэнд тооцогдсон ч чиний нэр төрийг хүндэтгэж үзнэ. Чи хууль зүйн туслалцаа авах, зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний төлөө шоронд хоригдох ёстой.

Зүйл 41. Хүний эрхийн дээд стандартыг хүндэтгэхХэрэв танай улсын хууль тогтоомжийн зохицуулалт энэ Конвенцийн зүйл заалтаас илүү хүүхдэд ашигтай бол хууль тогтоомжийг мөрдөнө.

Зүйл 42. Конвенцийг олон нийтэд таниулахЗасгийн газар Конвенцийг бүх эцэг эх, байгууллага, хүүхдүүдэд таниулах арга хэмжээ авна.

Зүйл 43-54. Засгийн газрын үүрэгЭнэ хэсэгт Засгийн газар болон насанд хүрсэн хүмүүс бүх хүүхэд өөрсдийн эрхийг мэддэг болохын төлөө хэрхэн хамтран ажиллахыг заасан болно.

ХҮҮХДИЙ ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТОВЧ ХУРААНГУЙ• Хүүхэд өөрийн гэр бүлтэй байх, эсхүл өөрт нь сайтар халамж тавьж

буй хүнтэй байх эрхтэй.• Хүүхэд хангалттай хоол хүнс, цэвэр усаар хангагдах эрхтэй.• Хүүхэд хангалттай амьжиргааны түвшинд байх эрхтэй.• Хүүхэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй.• Хүүхэд тусгай халамж, сургалт авах эрхтэй.• Хүүхэд тоглох эрхтэй.• Хүүхэд үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхтэй.• Хүүхэд аюулгүй орчинд амьдарч, үл ойшоож, эсхүл гэмтэхгүй байх

эрхтэй.

Page 70: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Хүүхдийг хямд ажиллах хүч, цэрэг мэтээр ашиглаж болохгүй.• Хүүхэд өөрийн хэлээр ярих, өөрийн шашин, соёлыг дагахыг зөвшөөрөх

ёстой.• Хүүхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай өөрийн байр суурийг

хуваалцахаар цуглах эрхтэй.

ТАВДУГААР ХЭСЭГ. ДАРААГИЙН АЛХАМУУД5.1 Хүний эрхийн боловсролын сүлжээ байгуулах5.2 Хүний эрхийн боловсролын сургалт зохион байгуулах5.3 Хүний эрхийн боловсролын сургалтын жишээ5.4 Өөрийн зохион байгуулсан Хүний эрхийн сургалтыг үнэлэх

“Олон хүн сонирхоно гэж бид огт бодоогүй”Унгар Улсын сургалт зохион байгуулагч

5.1 ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ Яагаад сүлжээ байгуулах ёстой вэ?

Бүтээмж: Өөрийн хичээлээр дамжуулан хүний эрхийг танилцуулах хүсэлтэй олон багш байхаас гадна хүний эрхийг таниулах албан ёсны үүрэг хүлээсэн албан хаагчид байдаг. Та эдгээр хүмүүсийг тодорхойлж чадвал мэдээлэл солилцож, хамтдаа төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллаж, маш их хэмжээний цаг хугацаа, эрч хзчээ хэмнэж чадна.

Шаардлага: Хүний Эрхий Түгээмэл Тунхаглал зэрэг олон улсын баримт бичигт заасны дагуу төрийн албан хаагчид хүний эрхийг хөхиүлэн дэмжих үүрэг хүлээсэн байдаг. Сүлжээгээр ажилласнаар таны Хүний эрхийн боловсролын ажлыг дэмжихэд албан хаагчдыг шаардахад хялбар болно.

Сургалтын материал: Сүлжээ өөрсдөө гадаад улсын материалыг орчуулах, өөрчлөх замаар Хүний эрхийн боловсролыг материалыг бий болгох боломжтой.

Бусад сүлжээтэй зөвлөх: Эмэгтэйчүүд, цөөнх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг төрөл бүрийн бүлгийн эрхэд чиглэсэн аян явуулдаг байгууллагуудтай тэдний цуглуулсан дадлага, туршлага, чадварын талаар зөвлөлдөж болно.

Гадаад харилцаа: Бусад улсын багш, оюутан, их сургуулийн ажилтан, хүмүүс дан ганц хувь хүн, байгууллагатай харьцсанаас сүлжээтэй ажиллах сонирхол илүү байдаг. Сүлжээгээр дамжуулж харьцах нь маш цаг хугацаа, хөрөнгө, хүч хэмнэдэгтэй шууд холбоотой.

Таныг сүлжээ байгуулахад тус болох асуултууд:Ямарваа нэгэн сүлжээ таны оршин суугаа нутаг дэвсгэрт байхгүй бол та дараахь асуултыг өөрөөсөө юуны өмнө асуух хэрэгтэй. Танай нутагт Хүний эрхийн боловсролын талаар туршлагатай, эсхүл сонирхолтой хүмүүс байгаа юу? Та эдгээрээс хэнийг таних, эсхүл холбоотой вэ?

Page 71: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Сургуулиудад танил бий юу?:Цэцэрлэг, бага болон дунд сургуулт, оюутан, ахлах багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, бусад ажилтан

Боловсролын байгууллагуудад танил бий юу?:Ахлах багш, судлаач, номын санч, их сургуулийн багш, багш бэлтгэгч

Боловсролын захиргааны байгууллагуудад танил бий юу?:Бодлого боловсруулагч, үнэлгээ гаргагч, зөвлөх

Төрийн бус байгууллагуудад (ТББууд) танил бий юу?Орон нутагт? Үндэсний хэмжээнд? Бүс нутгийн хэмжээнд? Хилийн чанадад?

Орон нутгийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд танил бий юу?Радио, телевиз, сонин, сэтгүүл, залуучуудын клуб, шашны байгууллага, орон нутгийн эрх мэдэлтэн, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгуулага

• Та танилаа хэрхэн ашиглаж чадах вэ? Таны давуу тал юу вэ? Жишээлбэл: Ямар хүмүүстэй холбогдох хамгийн хэрэгтэй вэ? Та хэдэн хүнтэй холбоо тогтоох цаг, хөрөнгө, хүч байна вэ? Танилаа өргөжүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Танд дэмжлэг шаардлагатай хүмүүсийг хэрхэн итгүүлэн үнэмшүүлэх вэ?

• Хүний эрхий боловсролын сонирхдог эсэхийг мэдэхгүй газрыг өдөөхөөр ажиллах шаардлагатай юу?

• Хүний эрхийн боловсролын санаачлагын талаар мэдээлэл цуглуулах хүн байх шаардлагатай юу? Хэн? Яаж? Жишээлбэл, сүлжээний хүн бүр очоод авах боломжтой хэлбэрээр сургууль дээрээ нэг өрөөнд мэдээлэл бэлтгэх хүн гэх мэт.

5.2 ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ

“Сургалт” (workshop) гэдэгт хүний эрхийн чадвар, мэдлэг, хандлагыг сайжруулах, хялбар байдлаар таниулах зэрэг оролцоо бүхий сурганы арга ашиглан, багш болон оролцогч хамтран ажилладаг бодитой сургалтын үеийг ойлгодог.Хүний эрхийн боловсролын сургалт зохион байгуулах нь хэцүү мэт санагдах боловч сургалтыг сайтар төлөвлөснөөр тулгарах асуудлаас зайлсхийж болно. Сургалтын явцад асуудал гарч болох хэдий ч дараагийн хичээлийг үр өгөөжтэй, ойлгомжтой боловсронгуй болгоход тусалдаг.

Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?Ялангуяа эхний сургалт бол аливаа зүйлийг хийхээс өмнө танд хангалттай хугацаа байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв та нэг, хоёр багштай богино хэмжээний (нэг, хоёр өдрийн) сургалт зохион байгуулахыг хүсэж байвал хамгийн багадаа 6 – 8 хоног шаардлагатай. Багшийн тоо болон сургалтын хугацаа нэмэгдвэл бэлтгэл хугацаа улам ихэснэ. Хангалтгүй зүйл хийснээс их цаг хугацаа зарцуулсан нь дээр.

Сургалтаар юунд хүрнэ гэж бодож байна вэ?

Page 72: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Энэ асуултын талаар сайтар бодох хэрэгтэй. Хэрэв таны сургалтын зорилт тодорхой, үүнийг сургалтын баг, зохион байгуулагчид, оролцогчид бүрэн ойлгосон байвал маш их цаг хугацаа, эрх хүчийг хэмнэдэг.

Хэн оролцох вэ?Тодруулбал, багш нар оролцох бол ямар насны бүлэгт хичээл заах, Хүний эрхийн боловсрол, оролцоо бүхий сурганы арга зүй, сургалтын талаар дадлага туршлагатай эсэхийг анхаарна. Хаанаас хүрэлцэн ирэх вэ, сургалтад хамрагдахын тулд хэрхэн ирэх вэ, тээврийн зардлыш хэн хариуцах вэ? Өөр бүлгүүд оролцсоноор ямар ашиг гарах вэ? Жишээлбэл, сурагчид, орон нутгийн боловсролын байгууллагын төлөөлөгчид, сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал оролцсон бол өөрийн сургуульд мэдсэн зүйлийг хэрэглэхийн тулд хичээл зааж буй багшийг дэмжиж болно.

Оролцогчид юу суралцах ёстой вэ? Хэрхэн суралцах вэ?Жишээлбэл, онолын талаас тайлбарласан танилцуулга байх уу, эсхүл дүрд тоглох, оюуны довтолгоо хийх замаар бодит туршлагад тулгуурлан, чадварыг хөгжүүлэх үү? Хүний эрхийн боловсролыг заахад цагийн хуваарьт багтах уу, эсхүл хичээлийн дараа заах уу? Тухайн оролцогч нар, эсхүл хичээл заадаг суралцагч нарт ямар хүний эрхийн тодорхой асуудал тулгардаг вэ?

Оролцогчид чадвараа хөгжүүлэхэд хэн туслах вэ?Багш нарыг гадаадаас авчрах уу? Орон нутгийн багш нарыг сонговол хямд хөлс төлөх, ярьсан яриаг орчуулах, зохион байгуулалтанд хялбар оруулах, тухайн улсын нөхцөл байдлын талаар сайтар мэддэг давуу талтай. Сургалтад хэдэн багш хэрэгтэй вэ? Бага тооны багш нарын бүлэг сургалтыг төлөвлөж, харилцан ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ хичээлийн хооронд завсарлага авах, нэг багшаас оролцогчид уйдахгүй байх үүднээс багш нар хангалттай байх ёстой. Ерөнхийдөө сургалт удаан үргэлжилвэл багш нар нэмэгдэх хэрэгтэй гэсэн үг. Багш нарын үйл ажиллагаа шатлан захирахгүйгээр хамтдаа төлөвлөж, явуулж, үнэлэх ёстойг мартаж болохгүй. Зарим багш нар бусдаасаа илүү ихийг мэддэг бол зарим тохиолдолд хоорондоо адил чадвартай байх боловч хамгийн гол нь орон нутгийн нөхцөл байдлыг сайтар мэддэг байх хэрэгтэй. Сургалтын багш нарын бүлэг хичээл заах ардчилсан хэлбэрийг “хэлбэржүүлж” байгааг ямагт санаж, сургалтын салшгүй хэсэг болсон оролцогчдод мэдлэг олгох, оролцоонд тулгуурлах хэрэгтэй. Бүхнийг мэдэгч, захиран тушаасан шинжийг биеийн хэлээр илэрхийлсэн багш өөрөө хүний эрх, адил тэгш байдлыг үгүйсгэсэн ойлголтыг шууд оролцогч нарт төрүүлдэг.

Хэдэн оролцогч, хэдэн багш байх вэ?25-аас дээш оролцогч байвал харилцаа холбоо тогтоох, оролцоог хангахад хүндрэлтэй болдог. Гэхдээ том бүлгийг хэд хэдэн хэсэгт хувааж, дасгал ажил хийж болно. Жишээлбэл, 2 багш 8-10 хүнтэй 2 бүлгийг чиглүүлэх боломжтой. Маш цөөн тооны оролцогчтой байх нь цаг, хүч, мөнгө зарсан хэрэг болдгийг мартаж болохгүй.

Хир удаан үргэлжлэх вэ?Оролцогчид маш ихээр ядрах тул ихэвчлэн гурав, дөрвөн өдрөөс хэтрэхгүй байна. оролцогч болон багш нарт хангалттай завсарлага гаргах хэрэгтэй

Page 73: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

боловч хэт их цаг тавьсан тохиолдолд дасгал ажлыг үр дүнгүй болгохыг анхаарах шаардлагатай.

Хэзээ хамгийн тохиромжтой вэ?Оролцогч болон багш нараас шууд шалтгаална. Эрхэлдэг ажил, гэр бүлд зарцуулах цагийг урьдчилан тооцох ёстой. Зарим цагийг нөхцөл байдалд тохируулан сонгох хэрэгтэй. Жишээлбэл, хичээлийн жилийн төгсгөлд багш нарыг оролцуулвал ажлын ачааллын улмаас оролцохгүй байх магадлалтай бол хавар, зуны амралтаар оролцуулах нь тохиромжтой. Хэрэв багш нарыг сургуулиас удаан хугацаагаар оролцуулах бол орон нутгийн боловсролын байгууллагын эрх мэдэлтэнтэй тохиролцох хэрэгтэй.

Зохион байгуулахад юу хэрэгтэй вэ?Бодит байдлыг сайтар харгалзах. Үүрэг, хариуцлагыг хуваарилах нь ганцаараа бүх хариуцлагыг үүрэхээс хамаагүй илүү. Таны зохион байгуулалтад дараахь зүйл хэрэг болно. Үүнд:

• Багш, оролцогч нарт зориулсан орон сууц, байр• Чөлөөтэй ширээ, сандлыг хөдөлгөх боломжтой сургалтын талбай. Цаас

харандаа. Саруул танхим, гэрэлтүүлэг, хувийн нууцад халдахгүй байхад анхаарах нь маш чухал. Дуу, дүрсний тусгай тоног төхөөрөмж хангалттай эсэх. Сургалтыг эхлэхээс өмнө бүх шаардлагатай тоног төхөөрөмжийг шалгаж үзэх. Хэрэв эвдрэл, саатал гарсан тохиолдолд анхаарал сарних боломжтой. Орчин үеийн технологийн тусгай тоног төхөөрөмжийг ашигласнаар сургалтыг үр нөлөөг нэмэгдүүлнэ.

• Мөнгө. Танд байр, орон сууц, сургалтын танхим, тээвэр, хоол хүнс, хэрэгцээт материал, орчуулагч зэрэгт төлбөр төлөх шаардлагатай. Боловсролын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, сан, оролцогч нараас гаргах эсэхийг тогтоох. Сургалтын зардлыг анхнаас төлөвлөх. Аливаа зүйлийг багаар үнэлж болохгүй.

• Оролцогч, багш, хадивлагч нартай тогтоох харилцаа холбоо. Оролцогчдод сургалтын хугацааг тодорхой заасан урилга илгээх. Сургалтын хөтөлбөр, бусад материалыг хавсаргаж болно. Багш нар сургалтыг төлөвлөх, хэн юу хийхээ шийдэхийн тулд захиа, утас, факс зэргээр хоорондоо холбоо тогтоох. Хандивлагчид хэзээ мөнгөө илгээх, түүнийг юунд зарцуулахыг мэдэгдэх.

• Хэрхэн сургалтыг өргөжүүлэх вэ? Сургалтын дараа та өөрийн бүтээсэн, сурсан чадварыг хүсч болно. Иймээс та:- Сургалтад оролцогчдоос сургалтын талаар тэдний санал, зөвлөмж, шүүмжлэлийг сонсох. “Сургалтын ямар хэсэг хамгийн хялбар, хэрэгцээтэй байсан вэ?” зэрэг асуулт бүхий нэргүй санал асуулгын хуудас байж болно. - Оролцогчид мэдээлэл солилцох, хоорондоо дахин холбоо тогтоох зорилгоор хаягаа солилцох.- Санаа бодол, дадлага туршлага, мэдээлэл бүхий мэдээллийн хуудас гаргаж эхлэх.- Оролцогчдын маш хэрэгцээтэй гэж тодорхойлсон асуудлыг нарийвчлан судалж, дараагийн сургалтыг зохион байгуулах.

Page 74: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

6.3 ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЖИШЭЭ

Олон улсын байгууллагуудын дунд сургалт зохиох дундаж хугацаа бол 3 хоног ажээ. Энэ хугацаанд туршлага олгох дасгал ажил, товч лекц, хэлэлцүүлэг зэргийг багтаах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрийн хэсэг бүр барагцаалсан тойм хэлбэртэй боловч нэг өдрийн хичээл 7 цагаас хэтэрч болохгүй.

1 дэх өдөр. Хүний эрхийн ойлголт• Оролцогчид хүрэлцэн ирэх (15 минут). Сургалтын материал болон

нэр бичсэн энгэрийн тэмдгийг олгох• Танилцуулах (15 минут). Сургалт зохион байгуулж буй байгууллага,

бусад хамтрагч этгээдийг танилцуулах• Танилцах (15 минут). Оролцогч, багш нар хоорондоо танилцах • Тайлбар (10 минут). Сургалтын хөтөлбөр, арга зүйг танилцуулах.

Сургалтад оролцогчдын өдөр тутмын үнэлгээнд тулгуурлан, сургалтын хөтөлбөр өөрчлөх боломжтойг тайлбарлах

• Хүлээж буй зүйл (20 минут). “Энэ сургалтаас та юу итгэж, хүлээж байна вэ?” гэсэн асуултыг оролцогчдод тавих. Шаардлагатай тохиолдолд оролцогчид өөрийн санал бодол, хүлээж буй зүйлийг цаасан дээр бичих. Хэрэв зарим оролцогчийн хүлээсэн зүйлд сургалтаар хүрээгүй бол түүнийг тэмдэглэх. Боломжтой бол завсарлагын үеэр тухайн зүйлийг бичсэн оролцогчтой уулзаж, түүний сонирхсон зүйлд хэрхэн хүрэх талаар ярилцах хэрэгтэй.

• Завсарлага (30 минут)• Товч лекц (15 минут). “Хүний эрх гэж юу вэ?”• Мөрөөдлийн улс (60 – 75 минут). Шинэ улсад зориулсан хүний

эрхийн баримт бичиг боловсруулах дасгал ажлыг оролцогчдын дунд хийлгэх

• Өдрийн хоол (90 минут)• Товч лекц (15 минут). “Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?” • Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын тухай хүүхэлдэйн кино үзэх,

ярилцах (45 минут)• Мэдээлэл дундах эрх (60 минут) Оролцогчид орон нутгийн сонин,

сэтгүүлээс хэрэгжсэн, зөрчигдсөн, хамгаалагдсан, зөрчилдсөн эрхүүдийн жишээг хайж олох

• Завсарлага (30 минут)• Хувийн тэмдэглэл (15 минут) “Өнөөдөр манай улс дахь хамгийн

тулгамдсан эрх ямар эрх вэ?”, “Хүмүүсийн хамгийн ихээр зөрчилддөг эрхүүдийн нөхцөл байдалд анхаарал хандуулах”, ”Хэрхэн зохицуулах вэ?”, “Хэрхэн шийдэх вэ?”, “Шийдвэр гаргах боломжтой юу?” гэсэн асуултуудад оролцогчид өөрөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж хариулах

• Үнэлгээ (30 минут) Оролцогчдын хэрэгцээнд тулгуурлан, багш нар сургалтыг өөрчлөх боломжтой тул үнэлгээ маш чухал болохыг оролцогчдод тайлбарлах. Оролцогч нар нэрээ бичихгүйгээр дараахь асуултад хариулахыг хүсэх. “Өнөөдөр танд хамгийн ихээр юу таалагдсан бэ?”, “Хамгийн сонирхолгүй байсан зүйл юу вэ?”, “Яаж өөрчилвөл дээр вэ?” Хариултыг цуглуулан авах. Оройн хоолны дараа

Page 75: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

сургалтын бүлэг багш нар хариултыг анхаарах цаг гаргах. Боломжтой бол сургалтын хөтөлбөрийг оролцогч нарт зориулан өөрчлөх.

2 дахь өдөр. Хүүхдийн эрх

• Халаах (15 минут) Идэвхтэй сонсох• Санал (15 минут) Багш нар урьд өдрийг үнэлгээг нэгтгэж, хөтөлбөрт

хийсэн өөрчлөлтийг танилцуулах• “Хүүхдэд тусгайлан ямар хамгаалалт, эрх хэрэгтэй вэ?” (15 минут)

Оюуны довтолгоо хийх аргыг ашиглан, оролцогч нараас энэ асуултыг асуух

• Товч лекц (15 минут). “Хүүхдийн эрхийн тухай конвенц” Хэрэв цаг байгаа бол оролцогчдыг олон багт хувааж, танай улсад хэрэгждэг болон хэрэгждэггүй эрхүүдийг жагсаахыг хүсэх.

• Эрхийн хүрд (60 минут). Эрхийн түгээмэл байдлын талаарх дасгал ажилд үндэслэн, оролцогчдыг хүүхэд байсан үедээ эрхийнхээ талаар хэрхэн “тэмцсэнээ” санахыг хүсэх.

• Завсарлага (30 минут)• “Морин тойруулга” сурганы арга (эхний 60 минут). Оролцогчдыг

дөрвөн бүлэгт хуваах. Бүлэг бүр өрөөний дөрвөн буланд байрлах. Булан бүрт өөр өөр багш нар очиж өөр өөр дасгал ажил хийлгэх. Багш нар хөдлөхгүй бөгөөд багш бүр дөрвөн удаа дөрвөн өөр бүлэгт нэг дасгал ажил хийлгэнэ. Дасгал ажил бүр 30 минут зарцуулна. Оролцогчид 25 минутыг дасгалд, 5 минутыг чадвар, хандлага, мэдлэг, арга зүйг тодорхойлоход зарцуулна. Олон төрлийн дасгал ажлыг зэрэг хийхэд “морин тойруулга” ашигтай.

1. Давуу ба сул тал2. Хуанли3. Зөрчилдөөний тор4. Өөрийн алимыг таних нь зэрэг дасгал ажлыг ашиглах боломжтой. Эдгээр дасгал ажилд 30-60 минут зарцуулах боловч энэ тохиолдолд 30 минутаас хэтрүүлж болохгүй. Үндсэн дасгал ажлын нэг хэсэг болсон гэж үзнэ. 30 минутын дараа дасгал ажил дуусаагүй боловч бүлгүүдийг солих цаг болсон бол маш хурдан оролцогч нарт дасгал ажлын үлдсэн хэсгийг тайлбарлана. “Тойруулгыг” гацааж болохгүй.

• Өдрийн хоол (90 минут) Бүлэг бүр хоёр дасгал хийсэн байна. • “Морин тойруулга” сурганы аргыг үргэлжлүүлэх ( сүүлийн 60

минут)• Завсарлага (30 минут)• Товч лекц (30 минут) “Хэрхэн өөрийн гэсэн хүний эрхийн

хичээлийн дасгалыг зохиох вэ?”• Өдрийн ажлын үнэлгээ (15 минут)

3 дахь өдөр. Хүний эрхийн боловсролыг гэртээ аваачих нь

• Халаах (30 минут) “Асуулт асуух”• Санал (15 минут) Багш нар урьд өдрийг үнэлгээг нэгтгэж, хөтөлбөрт

хийсэн өөрчлөлтийг танилцуулах

Page 76: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

• Товч лекц (15 минут). “Хүний эрхийн боловсрол ба манай улсын үндэсний хөтөлбөр”

• “Хүний эрх яаж хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болох вэ?” (30 минут) Оюуны довтолгоо хийх аргыг ашиглан, оролцогч нараас энэ асуултыг асуух

• Хувийн тэмдэглэл (15 минут) “Та өөрийн биеэр хэрхэн Хүний эрхийн боловсролыг өөрийн анги, сургууль, нийгэмд таниулах вэ?”, “Бодитой өөрчлөлт гаргаж чадах уу?” гэсэн асуултуудад оролцогчид өөрөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж хариулах

• Өөрийн гэсэн дасгал ажлыг зохиох (90 минут) Оролцогчидтой хамтран, тэдний заахыг хамгийн их хүсэж байгаа хүний эрхийн асуудлыг жагсаан бичих. Оролцогчид дангаар, эсхүл багаар ажиллаж, өөрийн боловсролын нөхцөл байдалд тулгуурлан, тухай асуудлыг заах Хүний эрхийн боловсролын хичээлийг бэлтгэх. Шаардлагатай бол “Хэрхэн өөрийн гэсэн хүний эрхийн хичээлийн дасгалыг зохиох вэ?” товч лекцийг нэгтгэн дүгнэхэд туслах. (Оролцогчид энэ дасгалыг хийж байхдаа завсарлаж болно.)

• Өдрийн хоол (90 минут)• Загвар хичээлийн танилцуулга (60 минут) (Төгс төгөлдөр, бүрэн

гүйцэд байх албагүй бөгөөд өгөгдсөн материалыг боловсруулахад энэ дасгал ажлын зорилго оршино.)

• Бодит ертөнцөд эргэн ирэх (60 минут) Оролцогчдыг хоёр бүлэг болон, жагсаалт гаргахыг хүсэх. Нэг жагсаалтад Хүний эрхийн боловсролыг гэртээ олгоход туслах хүчин зүйлс, нөгөө жагсаалтад Хүний эрхийн боловсролыг гэртээ олгоход саад болох хүчин зүйлсийг бичнэ. Туслах зүйлс болон саад болох зүйлсийн аль нь илүү байна вэ? Саад болох зүйлсийг хэрхэн шийдэх вэ?

• Эцсийн үнэлгээ (30 минут) Оролцогчид нэрээ бичилгүйгээр хариултаа бичин, үнэлгээ өгнө.

• Ярьдаг саваа мод ( ? минут) 1 дэх өдөр оролцогчдоос хүлээж байсан зүйлсийн жагсаалтыг эргэн харна. Оролцогчдод өөрийн сэтгэгдлийг хэлэх боломжийг олгож, юу хэлэхийг хүссэн түүнийгээ хэлнэ. Харин ярихыг хүсэхгүй бол заавал үг хэлүүлэх шаардлагагүй.

• Гэрчилгээ гардуулах (Хэрэв орон нутгийн боловсролын эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхий этгээдийн гарын үсэгтэй байвал сайн.)

• Төгсөв.

6.4 ӨӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТЫГ ҮНЭЛЭХ

Сургалтын үнэлгээ бол зайлшгүй хийгдэх зүйл. Учир нь:• Оролцогч нар юу хүсэж байгааг багш нарт мэдүүлэх• Багш нарт эерэг болон сөрөг хүсэлтийг гаргаж, сургалтын үлдсэн хэсэг,

цаашдын сургалтыг сайжруулахад туслах.• Оролцогчдод тэдний санал бодлыг үнэлж буйг илтгэх• Дээрх мэдээллийг хандивлагчдад үзүүлэхэд ашиглах боломжтой.

Гол төлөв нэргүй санал хуудсыг оролцогчдоор өдөр бүр, сургалтын эцэст бөглүүлнэ. Албан бус санал хүсэлтийн хувьд, бүлгийн ярилцлага,

Page 77: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

оролцогчдын бага тооны бүлэг, багш нар харилцан санал бодлоо солилцоно. Саналын хуудсанд оролцогчдоос өөрийн санал бодлыг бүрэн илэрхийлэх, мөн дараагийн 4-6 сард ангидаа хүний эрхийг хэрхэн танилцуулах талаар нээлттэй асуулт оруулна. Энэхүү мэдээллийг оролцогчдыг дэмжин чиглүүлэхэд ашиглах боломжтой.

Богино хэлбэрийн үнэлгээний хуудас:

1. Өнөөдрийн сургалтаас танд юу хамгийн их таалагдсан бэ?2. Таны сонирхлыг юу хамгийн бага татсан бэ?3. Үүнийг сайжруулахад танд ямар санал байна вэ?(Цөөн тооны нээлттэй асуулт байгаа боловч оролцогч өөрийн хариултыг дэлгэрэнгүй байдлаар хурдан бичихэд туслах зорилгоор асуултыг самбарт, эсхүл бүх хүнд харагдахаар бичих хэрэгтэй.)

Дэлгэрэнгүй хэлбэрийн үнэлгээний хуудас:

Сургалтын зохион байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг: (Сонгож тэмдэглэнэ үү)

Маш сайн Сайн Хэвийн Асуудалтай

1. Сургалтын танхим2. Байр, орон сууц3. Хоол хүнс4. Тээвэр

Боловсролын зохион байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг:Сургалтын дараахь зүйлсийг 1 = маш хэрэгтэй, 2 = хэрэгтэй, 3 = хэрэггүй гэж тоогоор үнэлнэ үү.

5. Хүний эрхийн үндсэн баримт бичиг, зарчим, хамгаалах механизмын тухай мэдсэн байдал ___6. Оролцоо бүхий сургалтын арга зүйг өөрийн болгосон байдал ___7. Ангидаа ашиглах тодорхой хүний эрхтэй холбоотой дасгал ажлыг сурсан байдал ___8. Сургалтын багш, зохион байгуулагчдыг 1 = маш хэрэгтэй, 2 = хэрэгтэй, 3 = хэрэггүй гэж тоогоор үнэлнэ үү.(Сургалтыг зохион байгуулагчдын нэрсийг жагсаан бичнэ.)9. Энэ сургалтын хамгийн үнэ цэнэтэй зүйл юу байсан бэ?10. Энэ сургалтын хамгийн хэрэгцээ багатай зүйл юу байсан бэ?11. Энэ сургалтыг сайжруулах талаар та өөрийн саналыг бичнэ үү?12. Энэ сургалтаас мэдсэн зүйлээ та хэрхэн анги, сургууль, боловсролын бусад орчинд ашиглана гэж бодож байна вэ?

Харагдах байдлаар үнэлэх аргын жишээ: Саналын хуудас, ярилцлага нь үнэлгээ хийх цорын ганц арга биш. Та цаг маш давчуу нөхцөлд харагдах байдлаар үнэлгээ хийх боломжтой. Харагдах байдлаар үнэлэх аргаас дурдвал:

Page 78: БАГА АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН …mn-nhrc.org/files/Human Rights Model Curriculum for Junior Students... · 1.1 Хүний эрх гэж юу

Том цаас, эсхүл самбар дээр бөөрөнхий тойрог зурах. Гол хэсэгт жижиг улаан цэг зурж, бялуу зүсэх мэт тойргийг хуваана. Бялууны хэрчмийн тоо нь таны заасан сургалт, хичээл, дасгал ажил зэрэг зүйлсийн тоотой тэнцүү байна. Багш нарыг өрөөнөөс гармагц (эсхүл завсарлагын үеэр) оролцогч бүр “бялууны хэрчим” бүрт тэмдэглэгээ хийхийг хүснэ. Хэрэв сургалт маш сайн болсон бол холбогдох “хэсгийг” улаан цэгтэй ойр тэмдэглэнэ. Хэрэв сургалт муу болсон бол тойргийн хананд ойр байдлаар тэмдэглэгээ хийнэ.