Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус...

95
УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт зориулсан эмхэтгэл 2017 он 6 дугаар сар, Монгол улс

Transcript of Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус...

Page 1: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий

ус хуримтлуулах сан байгуулах төсөл

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн

үнэлгээний ажлын даалгаврын төслийн

олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт

зориулсан эмхэтгэл

2017 он 6 дугаар сар, Монгол улс

Page 2: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийн

олон нийтийн хэлэлцүүлгийн эмхэтгэлийн агуулга

1. Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МИНИС)-ийн

танилцуулга,

2. Хөтөлбөр

3. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах

төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ/ Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төсөл,

4. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах

төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ/ Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын Техникийн хураангуй

5. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах

төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ/ Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын Техникийн бус танилцуулга

6. Олон улсын зөвлөх багийн олон улсын зөвлөхүүдийн ажлын даалгавар

- Олон улсын нийгмийн зөвлөхийн ажлын даалгавар

- Олон улсын байгаль орчны зөвлхөхийн ажлын даалгавар

- Олон улсын боомт болон усны барилга байгууламжийн зөвлөхийн ажлын

даалгавар

7. Олон нийтийн хэлэлцүүлэг, Мэдээллийн нээлттэй байдлын удирдамж

8. Түгээмэл асуултууд

9. Өргөдөл гомдол шийдвэрлэх, Холбоо барих

Page 3: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төслийн хөгжлийн зорилго нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих

дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг

дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, дотоодын чадавхийг

нэмэгдүүлэхэд оршино.

ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Төсөл нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих,

2. Чадавхийг сайжруулах, мэдлэг шилжүүлэх,

3. Газрын доорх усны менежментийг бэхжүүлэх.

Бүрэлдэхүүн хэсэг 1 болон 2-ын хүрээнд хийгдэх ажлуудыг Дэлхийн Банкны зээлийн

хөрөнгөөр, бүрэлдэхүүн хэсэг 3 буюу Газрын доорх усны менежментийн бэхжүүлэх

бүрэлдэхүүнийг Австралийн засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр

хэрэгжүүлж байна.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 1: ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ

ДЭМЖИХ

Төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл болон бизнесийн төлөвлөгөө нь тухайн бүс

нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон

сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж,

боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой

хөрөнгө оруулалтанд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах

зорилгой. Энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг

болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг

ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Мөн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлууд болох дэд бүтцийн барилга

байгууламжийн хувийн хөрөнгө оруулалт, байгалийн нөөцийн экспортыг зохицуулах,

хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ хэлцлийг эцэслэх, дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн

хүрээг бэхжүүлэх, дэд бүтцэд зориулсан үндэсний стандартыг боловсруулах, гэрээ

хэлэлцээр байгуулах ажлыг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг харилцан уялдуулж

нийцүүлэх, мөн оруулагчид байгууллагын нийгмийн хариуцлагын талаар зохих арга

хэмжээ авч байх явдлыг хангахад дэмжлэг үзүүлэхэд түргэвчилсэн хариу арга хэмжээ

авах зорилготой.

Төслийн удирдах хороо ( ТУХ )дараах тэргүүлэх ач холбогдол бүхий дэд төслүүдийн

ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэл өгсөн. Үүнд:

Page 4: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

1. Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ,

2. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах

төсөл,

3. Багануурын нүүрсний уурхайн өргөтгөл шинэтгэлийн төсөл

4. Дархан-Сэлэнгийн төвийн бүсэд хар төмөрлөгийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт

байгуулах төсөл

5. Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл,

6. Өмнө говийн бүс дэх хөдөө орон нутаг болон үйлдвэрлэлийн усан хангамжийн

төсөл

Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл: "Шүрэнгийн УЦС" төслийн үндсэн

зорилго нь Монгол улсад тулгамдаж буй эрчим хүчний хомсдлыг бууруулах, ялангуяа

уул уурхайн салбарын үйлдвэрлэлд шаардлагатай өсөн нэмэгдэх цахилгаан эрчим

хүчний хэрэгцээг өртөг багатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, улмаар

эрчим хүчний хувьд бие даасан улс болоход чиглэж байна.

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл:

Усны хомсдол бүхий өмнөд бүсийн уул уурхай, аж үйлдвэрлэлийн ус хангамжийн

асуудлыг шийдвэрлэх зорилгоор Орхон голоос гадаргын усыг шилжүүлэх боломжийг

судалж байна. Мөн энэхүү төслийн хүрээнд ирээдүйн өсөн нэмэгдэж буй ус хэрэглээг

газрын доорх болон гадаргын усны нөөцийн хослуулан хангах оновчтой хувилбарыг

судална.

Багануурын нүүрсний уурхайн өргөтгөл шинэтгэлийн төсөл: Энэхүү төслийн

хүрээнд дунд зэргийн налуутай нүүрсний ордын уурхайн арга аргачлалыг нарийвчлан

судлах, уурхайн талбайг өргөтгөх, нүүрс боловсруулах, дэд бүтцэд тавигдах

шаардлагыг тодорхойлох, нүүрс хангамжийн тоо хэмжээ, чанарын зорилтыг хангахуйц

уул уурхайн хуваарийг бүрдүүлж, уул уурхайн загвар туршлагыг бий болгох ажлууд

хийгдэнэ. Тиймээс Багануурын дулааны цахилгаан станц болон Улаанбаатар хотын

байгууллагуудын дулаан хангамжид ач холбогдол бүхий төсөл юм.

Дархан-Сэлэнгийн төвийн бүсэд хар төмөрлөгийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт

байгуулах төсөл: Төлөвлөж буй гангийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох

төмрийн хүдэр боловсруулах, ган бөмбөлөг , ган арматур, булан төмөр, нимгэн төмөр

үйлдвэрлэх зорилготой. Үүнээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн

хаягдлаар төмөр бөмбөлөг үйлдвэрлэх зорилготой. Үйлдвэрийн хүчин чадал болон

үйлдвэрлэлийн үйл явц ТЭЗҮ-ийн судалгааны үр дүнгээр тодорхойлогдоно.

Судалгаагаар байгаль орчин, нийгмийн нөлөөллийн асуудлыг авч үзэх бөгөөд

(урьдчилсан дүн шинжилгээ) энэ нь урьдчилсан судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах

боломжийг бүрдүүлнэ.

Page 5: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл: Тоног төхөөрөмжийн сонголт болон

техникийн тодорхойлолт нь урсгалын схем, материал, эрчим хүч болон усны баланс,

хэрэглээний хурдасгуур, химийн урвалж, байгалийн хий болон шингэний урсгалын

тоног төхөөрөмжийн байршлын зураг зэргийг багтаасан байх ёстой. Энэхүү төсөл нь

байгаль орчинд нөлөөлөл багатай, эдийн засгийн хувьд үр ашигтай, Монгол улсын

төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газарт хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд

технологийн хувьд нүүрсний чанарт тохируулан сонгосон байх шаардлагатай. Төсөл

хэрэгжих талбайн хувьд ашиглагдах түүхий эд, усны эх үүсвэртэй уялдуулан сонгох

шаардлагатай. Төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг

сайжруулах, нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид цэвэр түлш байгалийн хий,

цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, хотын агаар, хөрсний

бохирдлыг бууруулах, оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх

давуу талтай.

Өмнө говийн бүс дэх хөдөө орон нутаг болон үйлдвэрлэлийн усан хангамжийн

төсөл: Энэхүү судалгаа нь Таван толгойн нүүрсний уурхайн усан хангамжийг

бүрдүүлэх зорилгоор газрын доорхи усны гидрогеологийн цогц хайгуул орон нутагт

хийх, Балгасын Улаан нуур газрын доорх усны ордоос хөдөө орон нутаг болон аж

үйлдвэрийн ус хангамжийг шийдвэрлэх ус шилжүүлэх хоолойн техникийн

нарийвчилсан зураг төсөл болон бүсийн ус хангамжийн схем боловсруулах зорилготой.

Үүнээс гадна санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран, инженерийн зураг төсөл нь

нэмүү өртөг шингэсэн уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, орон

нутгийн чадавхийг бий болгох, дэд бүтцийн төслүүдийг бэлтгэх зорилготой.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 2: ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ, МЭДЛЭГ

ШИЛЖҮҮЛЭХ

Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь холбогдох яам агентлагуудын чадавхийг

төслийн бэлтгэл үе шатны ерөнхий зарчмууд болон аргачлал болох техникийн болон

инженерингийн хяналт судалгаа, техникийн зураг төсөл, техникийн тодорхойлолт,

эдийн засгийн үнэлгээ болон зардал-үр ашгийн дүн шинжилгээ, санхүүгийн үнэлгээ,

тэдгээрийн төсөөлөл боловсруулах, байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн

үнэлгээ, хууль эрх зүйн зохицуулалтын дүн шинжилгээ, зах зээлийн өнөөгийн байдал,

тогтвортой байдал зэргийг хамруулан сургалт, семинар зохион байгуулах замаар

бэхжүүлэх явдал юм.

Мөн түүнчлэн холбогдох яам агентлагуудын ур чадварыг хөрөнгө оруулагчтай гэрээ

хэлцэл байгуулахад дадлагажуулах, ингэхдээ төр-хувийн хэвшилтэй байгуулах гэрээ,

хэлцлийг хамруулах, орон нутгийн бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчдад

хөрөнгө оруулалтын боломж болон төр-хувийн хэвшлийн оролцоог ашиглах талаарх

мэдлэгийг дэмжих үүднээс сургалт, семинар зохион байгуулах, харилцаа холбооны

механизмыг бий болгох нь энэ бүрэлдэхүн хэсгийн зорилго юм.

Page 6: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 3: ГАЗРЫН ДООРХ УСНЫ УДИРДЛАГЫГ

БЭХЖҮҮЛЭХ

Монгол улсын өмнөд бүсийн байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд

17, 18 болон 20 дугаар цэгүүдийг хамруулан газрын доорх усны удирдлагыг зохицуулах

зөвлөл багаар бодоход 2, сав газрын захиргаа 2 –ыг байгуулах, газрын доорх усны

удирдлага, хяналт-шинжилгээний төлөвлөгөө боловсруулах, хайгуул, судалгаа хийх,

мэдээ, мэдээллийн бааз хөгжүүлэх, цооногуудад суурилуулсан тоног төхөөрөмжүүдэд

хяналт-шинжилгээ хийх, газрын доорх усыг олборлох лицензийн мөрдөлтийг чанд

сахиулах, мөн эдийн засгийн зарчмуудад тулгуурлан усны нөөцийн үнийг хянан судлах

замаар газрын доорх усны нөөцөд зохицуулалт хийх эрх бүхий орон нутгийн

байгууллага албан тушаалтнуудын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэх

зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Page 7: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

“Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл”-ийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн хөтөлбөр

30 минут

Бүртгэл

10 минут

Нээлтийн үг

20 минут

Илтгэл 1: “МИНИС төслийн талаарх товч танилцуулга, урьд өмнө ирүүлсэн саналуудыг ажлын даалгаврын төсөлд тусгасан байдал”

20 минут Илтгэл 2: “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ/ Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”

20 минут Илтгэл 3: “Төлөвлөж буй төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ/ Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулахад олон талын оролцоог хангах нь”

60 минут

Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг

30 минут

Санал авах

Page 8: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

1.

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

“ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УС ХУРИМТЛУУЛАХ

САН БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙН БҮС НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ

болон БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ

АЖЛЫН ДААЛГАВРЫН ТӨСӨЛ

Төслийн дугаар .WB/MOF/MINIS/CS/CQS/1.1.1(d)/2016;

Зээлийн дугаар: 4888-MN

Тайлбар: Энэхүү баримт бичгийг төслийн сонирхогч талуудад мэдээлэл хүргэх

зорилгоор Монгол хэлнээ хөрвүүлсэн болно. Энэ нь албан бус орчуулга тул 2017 оны

2-р сарын 9-ний өдрийн “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах

сан байгуулах” төслийн БОННҮ-ний Ажлын даалгаврын англи хэл дээрх хувилбарыг

албан ѐсны хэмээн үзнэ.

““Энэхүү баримт бичиг нь цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй олон

нийтийн хэлэлцүүлгүүдийн үр дүнг үндэслэн өөрчлөгдөх магадлалтай.””

Page 9: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

“Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл” ТӨСӨЛ

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн

үнэлгээний ажлын даалгавар

2

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ

ААБ : Аюулгүй ажиллагааны бодлого

БОАЖЯ : Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БНБОҮ : Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ

БОННҮ : Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

БОНННҮ : Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

БОНМХ : Байгаль орчин, нийгмийн менежментийн хүрээ

ДБ : Дэлхийн Банк

НҮБ : Нэгдсэн үндэсний байгууллага

ОХУ : Оросын Холбооны Улс

ОТ : Оюу толгой

ТЭЗҮ : Техник, эдийн засгийн үндэслэл

ТХН : Төсөл хэрэгжүүлэх нэгж

УИХ : Улсын их хурал

УЦС : Усан цахилгаан станц

МИНИС : Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

ОУХА : Олон улсын хөгжлийн ассоциац

ББ : Банкны бодлого

ҮАБ : Үйл ажиллагааны бодлого

Page 10: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

3

Агуулга

1. Танилцуулга………………………………………………………………………………..8

1.1 Удиртгал……………………………………………………………………………..8

1.2 Монгол Улсын засгийн газрын бодлого……………………………………..…….9

1.3 Төслийн тухай ойлголт…………………………………………………………......11

1.4 Төслийн анхан шатны судалгаа ……………………………………………...……11

1.5 Төсөлд хамрагдах бүс нутаг .............................................................................12

1.6 Төслийн урьдчилсан бүтэц ба бүрэлдэхүүн, барилга байгууламжийн үндсэн

үзүүлэлтүүд................................................................................................................13

1.7 Орхон гол ...................................................................................................................15

1.8 Хууль эрх зүй, бодлогын шинжилгээ.......................................................................16

2. Ажлын хүрээ .................................................................................................................17

2.1. Танилцуулга..................................................................................................................17

2.2. ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлын хамрах хүрээ.............................................17

2.3. Үндсэн асуудлууд .....................................................................................................20

2.4. Байгаль орчны асуудлууд............................................................................................20

2.5. Нийгмийн асуудлууд ..........................................................................................22

А СУДАЛГААНЫ ҮЕ ШАТ БҮРТ ХИЙХ АЖЛУУД

3. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ) болон мэдээлэл цуглуулах.................25

3.1. Танилцуулга................................................................................................................25

3.2. Судалгааны суурь мэдээллийг цуглуулах................................................................25

3.2.1. Ус цаг уур, гидрологийн

судалгаа....................................................................................................................25

3.2.2. Экологийн судалгаа болон экосистемийн тэнцвэрт байдал.............................26

4.3 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ.....................................................................................26

4.3.1 Хөгжлийн төлөвлөгөө..........................................................................................27

4.3.2 Бодлого, хууль эрх зүй, засаг захиргааны хүрээ...............................................27

4.3.3 Үндсэн нөхцөл байдлын хайгуул

судалгаа................................................................................................................27

4.3.4 Хуримтлагдах нөлөөллийн

төсөөлөл...............................................................................................................28

4.3.5 Хувилбаруудад дүн шинжилгээ өгөх................................................................29

4.3.6 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санал.....................................................29

4.3.7 Байгаль орчны менежментийн стратеги...........................................................29

4.3.8 Нөлөөллийг бууруулах асуудлууд, санал болгож буй аргачлал....................29

4.3.9 Хяналт-шинжилгээний стратегийг санал болгох............................................29

4.3.10 Байгууллагын бүтцийг бэхжүүлэх шаардлага................................................29

4.3.11 Нарийвчилсан БОННҮ-ийн хөтөлбөр..............................................................30

4.3.12 Хүлээлгэж өгөх тайлангууд...............................................................................30

4.4 Хувилбар бүрт дүн шинжилгээ хийх тухай санал боловсруулах ....................................30

Page 11: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

4

5. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ......................................................31

5.1 Үнэлгээний бүтэц..................................................................................31

5.1.1 Орхон голын хөндийн амьдрах орчин, экологи........................................32

5.1.2 Бичил уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээ...........................33

5.1.3 Ой судалгаа...................................................................................................33

5.1.4 Гидрологийн судалгаа..................................................................................33

5.1.5 Усны чанар....................................................................................................34

5.1.6 Усан сангийн байгаль орчны нөлөөлөл........................................................34

5.1.7 Хуурай газрын экологи.................................................................................35

5.1.8 Загасны амьдрах орчин, түүнийг үржүүлэх талаар...................................35

5.1.9 Усны болон дэд бүтцийн барилга байгууламжийн нөлөөлөл....................36

5.1.10 Эдэлбэр газрын судалгаа, газар ашиглалт...................................................37

5.1.11 Археологи, түүх соѐлын дурсгалт зүйлс.....................................................37

5.1.12 Нүүлгэн шилжүүлэлт....................................................................................37

5.1.13 Уугуул иргэд...................................................................................................38

5.1.14 Олон улсын усан орчны нөлөөлөл...............................................................39

5.1.15 Маргаантай газар нутаг..................................................................................39

5.1.16 Олон нийтийн оролцоо.................................................................................39

5.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө................................................39

5.2.1 Хяналтын хөтөлбөр......................................................................................40

5.2.2 Дасан зохицох менежментийн төлөвлөгөө................................................40

5.3 Олон нийтийн оролцоо................................................................................41

5.3.1 Танилцуулга .................................................................................................41

5.3.2 Төр, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөө................41

5.3.3 Нээлттэй мэдээллээр хангах..........................................................................42

5.3.4 Оролцогчдын саналыг тусгах.......................................................................42

5.3.5 Оролцогч талуудын чадавхийг сайжруулах................................................42

C.ЗӨВЛӨХИЙН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЗҮЙЛС.................................................................43

6. Ажлын үр дүн...................................................................................................................43

3.3. Танилцуулга.............................................................................................................43

3.4. Тайлангийн материалууд.........................................................................................43

Page 12: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

5

3.4.1. Явцын тайлан..................................................................................................43

3.4.2. Байгаль орчин,нийгмийн нөлөөллийн үнэлгээ............................................44

3.4.3. Зураглалууд...................................................................................................45

7. БОННҮ-ний ажлын зохион байгуулалт........................................................................45

7.1 Үүрэг.........................................................................................................................45

7.2 Зөвлөхийн ажлын цагалбар.....................................................................................46

7.3 Мэдээлэл, өгөгдөл, бичиг баримтын өмчлөл, хяналт............................................47

7.4 Ажил гүйцэтгэх хуваарь..........................................................................................48

8. Зөвлөх багт тавигдах шаардлагууд................................................................................49

3.5. Олон улсад ажилласан туршлага /наад захын шаардлага/..................................49

3.6. Үндэсний мэргэжилтнүүд......................................................................................52

9. Төлбөрийн хуваарь..........................................................................................................57

Page 13: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

6

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1. Танилцуулга

1.1. Удиртгал

Дэлхийн банкнаас санхүүжиж байгаа “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг

дэмжих” төсөл (МИНИС) нь уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцийн хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох судалгааны ажлуудыг хийх, мөн дэд

бүтцийн төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх дотоодын чадавхийг бэхжүүлэх

зорилготой.

Монгол Улс дэлхийн уул уурхайн чухал төвүүдийн нэг болж байна. Ашигт малтмалын

хайгуул хийсэн болон стратегийн ач холбогдол бүхий шинээр ашиглаж эхэлж байгаа

зэс алтны нөөцтэй Оюутолгой гэх мэт томоохон орд газрууд нь говийн бүс нутагт

оршдог. Уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлөөс хамаарч энэ бүс нутагт өсөн нэмэгдэж

буй усны хэрэгцээг хангах нь дэд бүтцийн чухал асуудлын нэг болоод байгаа бөгөөд

төсөл хэрэгжих бүс нутгийн ус хэрэглээний хэтийн төлөвийг хангах зорилгоор тухайн

бүс нутгийн газрын доорх хязгаардлагдмал усны нөөцийг цааш хэрэглэж болох эсэх

талаар үнэлгээ өгөх шаардлагатай. Үүний зэрэгцээ Өмнөд говиос алслагдмал зайд

байгаа усны нөөцөөс авах замаар орон нутгийн усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх

боломжийг судлах шаардлага тулгарч байна.

Төлөвлөж буй Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан

байгуулах төслийн техникийн судалгааг МИНИС-ийн хүрээнд хийнэ.Уг төслөөр Орхон

голоос ус татаж, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар ус дамжуулах хоолойн

сүлжээгээр дамжуулан Өмнөговийн бүсэд усны шинэ эх үүсвэрийг бий болгох юм.

Энд далан, усны татах хийц байгууламжийг Улаанбаатар хотоос 300 км орчим, Булган

аймгаас 30 км-т барина. Ус дамжуулах үндсэн хоолой нь Мандалговь, Даланзадгад,

Оюу Толгой уурхайн зам дагуух ус ашиглагчдад ус хүргэх гурван тусдаа хоолой, ус

шахуурга, бусад дагалдах байгууламжтай байна. Далан буюу боомтыг Монгол орны

хойд бүс нутгийг цахилгаанаар хангах 30 MW хүчин чадалтай УЦС-тай барина. Анх

төслийн концепци буюу Сэлэнгийн сав газраас сайн чанарын усаар дутмаг Өмнийн

говийн бүс рүү ус татах санааг анх 1986 онд зохион байгуулсан сургалт семинараар

гарган хэлэлцээд 2008 онд энэ төслийн саналыг боловсруулсан байдаг. Гэхдээ өнөөг

хүртэл тус төслийн саналын техник, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийгээгүй

байдаг.

Уг төсөл нь ДБ-ны аюулгүй үйл ажиллагааны 4.01 бодлого , байгаль орчны

үнэлгээгээр “А” зэрэглэлийн нөлөөлөлтэй төсөлд хамрагддаг болохоор төслийн

байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгааг бүрэн хэмжээгээр явуулахыг

шаарддаг. Төслийн хамрах хүрээ, болзошгүй нөлөөллийн хэмжээг харгалзан байгаль

орчин, нийгмийн нөлөөллийг үнэлэх явц Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-

гээр эхлэх шаардлагатай. Энд урсацын тохиргоо хийж, Орхон гол (Сэлэнгийн сав

газар)-ын уснаас хуримтлуулан дамжуулж цөлөрхүү Өмнөговийн бүсэд усны шинэ эх

үүсвэрийг бий болгох асуудлын бүс нутгийн болон хуримтлагдах нөлөөллийг үнэлгээг

авч үзнэ. Төслийн тодорхойлолт, хамрах хүрээг дахин тодотгохоор БНБОҮ-г төслийн

техник эдийн засгийн урьдчилсан судалгаа (ТЭЗУС)-тай холбон явуулна.

ТЭЗУС, БНБОҮ-ний үр дүн төслийн гол бүрэлдэхүүн хэсгүүд (цахилгаан станци, ус

дамжуулах хоолой, зам, дагалдах байгууламж гм)-ийн байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний агуулга болон хамрах хүрээг тодруулахад

зайлшгүй шаардлагатай Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний үндэс

Page 14: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

7

болох бөгөөд энэ үнэлгээг төслийн хэрэгжилтийг авч үзэх, хэрхэн хэрэгжүүлэх талаар

шийдвэр гаргах техник-эдийн засгийн судалгаа (ТЭЗС)-тэй холбон явуулна.

Техникийн судалгаа (ТЭЗУС, ТЭЗС)-г байгаль орчны үнэлгээ (БНБОҮ, БОННҮ)-ний

Ажлын даалгавраас тусдаа Ажлын даалгавраар өөр Зөвлөхөөр явуулна. Эдгээр

судалгаа үнэлгээний Зөвлөхүүд төлөвлөж буй төслийг техникийн дизайн, цаашлаад

хэрэгжүүлэх хүртэл явуулах эсэхийг тогтоох үүднээс нэгдсэн нэг мэдээлэл, үр дүнтэй

байхаар өөрсдийн ажил үүргээ нягт уялдаатай зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

1.2. Монгол Улсын Засгийн газрын бодлого

Монгол Улсын УИХ, Монгол Улсын Засгийн газраас газрын доорх ба гадаргын ус

ашиглахтай холбоотой дараах бодлого барьж байна.

Газрын доорх ус ашиглахтай холбоотой:

1. “УС” үндэсний хөтөлбөрийн 3.2.3-д “Газрын доорх усны хяналт-

шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулж, уул уурхайн хяналтын

цооногууд, нийслэл, аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр

талбайг хамарсан газрын доорх усны хяналт-шинжилгээний 200-аас доошгүй

цооногыг өрөмдөж тоноглон улсын сүлжээнд холбоно” гэсэн хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээ орсон байдаг.

2. “Усны тухай” хуулийн 6.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал,

өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ

өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн

сүлжээг зохион байгуулж ажиллуулна” гэж заасан.

3. “Усны тухай” хуулийн 10.1.24-д “Ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц

хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах

усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус

ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох” гэж заасан.

4. “Усны тухай” хуулийн 22.7-р зүйлд “Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон

газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай

хамгаалалтад авна.” гэж заасан байна.

5. Засгийн газрын 2013 оны 9-р сарын 21-ний Дугаар 326, “Усны нөөц

ашигласны төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай”, Дугаар 327 тогтоолын

дагуу тооцоход газрын доорх ус ашиглах төлбөр нь гадаргын усны төлбөрөөс

2-3 дахин их байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Байгаль орчин,

аялал жуулчлалын яам) нь үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагуудын ус ашиглалтын

тайлан мэдээг тогтмол хугацаанд хүлээн авч дүгнэлт гаргах, ноцтой зөрчил дутагдал

илэрсэн тохиолдолд ус ашиглах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй

байна. Говийн бүс нутаг дахь газрын доорх усны ордын усны түвшин сүүлийн

жилүүдэд огцом буурч байгааг төрийн байгууллагын болон ашиглалтын

байгууллагуудын ажиглалт судалгааны дүн мэдээнээс харж болохоор байна.

Гадаргын ус ашиглахтай холбоотой бодлогын баримт бичгүүд

Сүүлийн жилүүдэд манай орны томоохон голууд дээр боомт бүхий усан сан байгуулах

ажлыг амжилттай хийж эхэллээ. Завхан гол дээр булдаж нягтруулсан бетон боомт

бүхий усан сангийн цогцолбор (Тайширын УЦС), Чоно харайхын гол дээр боомт, усан

сангийн цогцолборыг (Дөргөний УЦС) байгуулан ашиглаж байна. Орхон голын

урсацад тохируулга хийснээр хот суурин, бэлчээр, газар тариалан, үйлдвэрийн ус

хангамж, аялал жуулчлал, загас үржүүлэх, усны түрэлт, нөөцийг ашиглан цахилгаан

Page 15: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

8

эрчим хүч гарган авах зэрэг урт хугацааны эерэг үр ашигтай ажлыг хэрэгжүүлэх

боломж бүрдэнэ. Түүнчлэн говийн аж үйлдвэрийн бүсэд ус татаж усан сангийн усыг

ашиглан цахилгаан гарган авах асуудал нь эдийн засгийн шууд ач холбогдолтой юм.

Монгол Улсын УИХ, Засгийн газраас энэ төслийн талаар онцгой анхаарч дараах

бодлогын бичиг баримтуудад тусгасан байна. Үүнд:

1. УИХ-ын 2008 оны 1-р сарын 31-ний өдрийн 12 тоот тогтоолоор баталсан

“Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн

цогц бодлого”-ын 5-р тэргүүлэх чиглэлийн хүрээний стартегийн Зорилт 3-д

заасан “Гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан

арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх”

гэсэн зорилт,

2. УИХ-ийн 2008 оны 11-р сарын 21-ны өдрийн 35 тоот тогтоолоор

баталсан“ Монгол улсын Засгийн газрын 2009-2012 оны үйл ажиллагааны

хөтөлбөр”-ийн 3.5-д заасан усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг

хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны

нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулах зорилт,

3. УИХ-ын 2010 оны 7-р сарын 15-ны өдрийн 48 тоот тогтоолоор баталсан

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.1.7 заалт

буюу Монгол орны гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон

гол, мөрөнд урсацын тохируулга хийж, усан сан байгуулах тухай заалт

4. УИХ-ийн 2010 оны 5-р сарын 20-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Ус”

үндэсний хөтөлбөрийн 3.3.2 заалтанд зарим голууд дээр урсацын тохируулга

хийж, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах талаар судалгаа хийх заалт,

5. Засгийн газрын 2010 оны 11-р сарын 23-ны өдрийн “Ус” үндэсний

хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 304 тоот

тогтоолын төлөвлөгөөний 3.2-т заасан 2011-2015 онд эхний ээлжинд “Орхон-

Говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан усны нөөц дутагдалтай байгаа бүс

нутгийг усаар хангах,

6. Засгийн газрын 2009 оны 10-р сарын 14-ний өдрийн “Засгийн газраас эхний

ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт” батлах тухай 320 тоот

тогтоолын хавсралтанд заасан 26 томоохон ажлын 15-д “Орхон голоос говийн

бүс нутгийн усны хэрэгцээг хангах” төсөл гэсэн заалт,

7. Засгийн газрын 2010 оны 6-р сарын 16-ны өдрийн 151 тоот тогтоолоор

баталсан “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.1.3.3заалтын

“Усны хэрэгцээг газрын доорх болон гадаргын усаар, хосолмол аргаар хангах

бодлого барьж ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг “Орхон-Говь” болон

“Хэрлэн-Говь” төслүүдийг хэрэгжүүлж хангах хувилбар боловсруулж

шийдвэрлэх,

8. Засгийн газрын 2010 оны 7-р сарын 21-ний өдрийн баталсан “Концессийн

зүйлийн жагсаалт батлах тухай” 198 тоот тогтоолын хавсралтын 109-д заасан

“Орхон-Говь” усан сан байгуулах гэсэн заалт,

9. УИХ-ын 2012 оны 9-р сарын 18-ны өдрийн 37 тоот тогтоолоор баталсан

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-

ийн 4-т заасан томоохон гол, мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усан

сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангах зорилт,

10. Усны үндэсний хорооны 2012, 2013 оны хуралдааны шийдвэр.

Page 16: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

9

Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-ны зүгээс энэ төслийг хэрэгжүүлэх алхам хийж

“Уул, уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МИНИС)”-өөр

дамжуулан Дэлхийн Банктай хамтран ажиллаж эхлээд байна.

1.3 Төслийн тухай ойлголт

Дэлхий дахины тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болох 1992 онд батлагдсан Рио

Де Жанейрогийн тунхаглал болон Дублины мэдэгдэл, 2012 онд Рио+20, Мянганы

Хөгжлийн Зорилтод(18.09.2000) заасан цэвэр усаар хангах тунхаглалыг хэрэгжүүлэх

хийгээд 1997 оны Мороко, 2000 оны Гаагийн, 2003 оны Киотогийн, 2006 оны

Мекикогийн, 2009 оны Анкара, 2012 оны Марселийн дэлхийн усны форумын

зөвлөмжийн дагуу усны нөөцийг судлах, зохистой ашиглах, хамгаалах менежментийг

тусгайлан хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол

улс газрын доорх усыг хорогдох, хомсдохоос хамгаалах зорилгоор “Газрын доорх усны

байгалийн ба зохиомол тэжээлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй ашиглах” үзэл

баримтлалыг авч үзэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл 1) говь цөлийн бүсэд

олон арван мянган жил хадгалагдан ирсэн усны нөөц, баялгаас эхний ээлжинд татаж

ашиглах, 2) усны нөхөн сэргээгдэх эх үүсвэрээс ашиглах зэрэг асуудлыг анхааран

сэтгэлгээнд өөрчлөлт гаргаж, мэргэжлийн түвшинд шийдэх шаардлагатай байгаа юм.

Энэхүү тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг харгалзан “Орхон гол дээр урсацын

тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн ТЭЗҮ болон БОННҮ

боловсруулах ажлын даалгаврыг Байгаль орчин, нийгэм, санхүү, эдийн засгийн анхан

шатны судалгаанд үндэслэн боловсруулсан болно. Судалгааны тайланг БОАЖЯ-ны

ажлын хэсгийн болон Усны нөөцийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн

холбогдох санал зөвлөмжийг тусган Дэлхийн Банкны заавраар боловсрууллаа.

Энэхүү томоохон төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хүч, бололцоог өргөжүүлэн,

хуурай бүс нутгийн ирээдүйн хөгжлийн баталгаанд суурь тавьж байгаа учир түүнийг

зөвхөн усны нөөцийг нэмэгдүүлэх асуудал бус ногоон хөгжлийн үзэл баримтлалын

үүднээс байгаль орчноо хамгаалан хөгжих тухай төсөл гэж харах хэрэгтэй юм. Өмнөд

говьд төлөвлөж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлт нь олон мянган жилээр

байгаль орчинтойгоо шүтэлцээтэй оршиж ирсэн бэлчээрийн мал аж ахуй устах

шалтгаан болохгүй байх учиртай юм. Гадаргын усны эх үүсвэргүй, түүнийг бүрдүүлэх

хангалттай хэмжээний хур тунадас унадаггүй говь цөлийн бүсийн ус хангамжийг

шийдэх үндсэн арга нь одоо болтол газрын доорх ус байлаа. Усан хангамжийн

хязгаарлагдмал байдал нь иргэдийн амьдралын хэв маягт шууд нөлөөлж, хүн ам болон

мал аж ахуйн хэрэгцээний усыг хангахаар олон тооны худаг гаргасан байна. Жилд

унадаг 50-150 мм тунадасны усаар тэжээгддэг хөрсний өнгөн үеийн усыг олон арван

мянган төрөл бүрийн худгийн тусламжтайгаар хүн малын ундаанд ашиглаж иржээ.

1.4 Төслийн анхан шатны судалгаа

Анхан шатны судалгааны зорилго нь i) Өмнөд говийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа

хэрэглээний усны хэтийн төлөвийг хангах ус хангамжийн хэд хэдэн хувилбарыг

тодорхойлон гаргах, ii) тэдгээрийг инженер техникийн, санхүү эдийн засаг, байгаль

орчин, нийгмийн нөлөөлийн хувьд харьцуулан судлаж боломжтой хувилбарыг сонгох

асуудал юм. Энэ үе шатад байгаль орчны аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлон

гаргаж, байгаль орчин, нийгмийн үнэлгээний ажлын цар хүрээг тогтоосон.

Анхан шатны судалгааны тухай бүрэн мэдээллийг ”эдийн засаг, санхүү, байгаль орчин,

нийгмийн анхан шатны судалгааны тайлан”-д дэлгэрэнгүй харуулсан болно.

Анхан шатны судалгааны явцад хамгийн тохиромжтой хувилбар нь Орхон голын сав

газраас гадаргуун ус татах болон усны нөөц, техник технологийн боломж, санхүү,

Page 17: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

10

эдийн засгийн нөхцөл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийг харьцуулж үзэхэд

газрын доорх болон гадаргын усны эх үүсвэрээс хосолсон байдлаар хангах Орхон

голын урсацад тохируулга хийж говийн бүс рүү шугам хоолойгоор усыг тээвэрлэн гол

хэрэглэгчдэд хүргэх нь тохиромжтой хувилбар гэж үнэлэгдэж байна.

Зөвлөх нь өмнөх үе шатанд авч үзсэн боломжит байршил бүрийн талаар анхан шатны

судалгааны тайлангаас судлан БОННҮ-ний судалгааны хүрээнд санал болгох хувилбар

бүрт хамруулж байгаа үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Санал болгож буй

хувилбар болон эхний үе шатанд орхигдсон хувилбар мөн түүнчлэн төслийн хүрээнд

цаашид авч үзэх хувилбарын техинк, эдийн засаг, нийгэм болон байгаль орчны

асуудлыг харьцуулна.

Орхон голын сав газарт ус дамжуулах байршлыг ТЭЗҮ-ийн шатанд тодорхойлох

боловч Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлаж магадгүй байна. Орхон гол дээр

урсацын тохируулга хийж ус хуримтлуулах сан байгуулах ба байршил болон төрлийг

ТЭЗҮ-ийн шатанд тодорхойлно.

1.5 Төсөлд хамрагдах бүс нутаг

Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар,

ерөнхийдөө чийгийн багатай нутагт хамаарагдах бөгөөд энэ нь газарзүйн байрлал, эх

газрын эрс тэс уур амьсгалтай холбоотой юм. Энэ байдал нь Монгол Улсын нутаг

дэвсгэрийн 40 гаруй хувийг эзлэх Говь цөлийн бүс нутгийн эзлэх талбай эрчимтэй

нэмэгдэж улмаар Говийн бүсийг дэрлэж орших тал хээрийн бүсэд цөлжих үзэгдэл

ажиглагдах болсон нь хуурай бүс нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд

сөргөөр нөлөөлж байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд хамрагдах талбайг орон нутгийн

болон бүс нутгийн гэж хоѐр бүсэд хуваана. Орон нутгийн бүсэд усан сангийн талбай,

түүний ойр орчим болон Сэлэнгэ мөрний дээд болон доод хашицын 5 км талбайг

хамруулна. Бүс нутгийн бүсэд төслийн талбайгаас Сэлэнгэ мөрний доод хашиц, түүний

сав газар болон Сэлэнгэ мөрөн Байгал нуурын бэлчир, намгархаг газар багтана. Мөн

бүс нутгийн бүсэд Өмнөд говийн бүсэд ус дамжуулах шугамын нөлөөлөлд өртөж

болзошгүй талбайг хамааруулна. Түүнчлэн Эрхүүгийн усан сангийн нэмэлт судалгаа,

Ангар мөрний доод хашицад байрлах Эрхүүгийн УЦС-ийн боомт зэрэгт үзүүлж

болзошгүй нөлөөллийг БНБОҮ-гээнд хамруулан судална. БОННҮ-ээр Орхон төслөөс

орон нутагт болон бүс нутгийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлаж

улмаар тэдгээр нөлөөллийг хэрхэн буруулах талаар санал боловсруулах болно.

Орхон гол дээр урсацын тохируулга хийх зорилгоор боомт бүхий томоохон усан сан

байгуулж, гадаргын усыг хуримтлуулж, хамгаалж, зохистой ашиглах төсөл нь Монгол

орны эдийн засгийн ач холбогдол бүхий Хангайн бүсийн зүүн тал, төвийн бүсийн төв

болон өмнөд хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс

нутагт хамаарах юм. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Булган аймгийн 3

сум, Төв аймгийн 2 сум, Дундговь аймгийн 2 сум, Өмнөговь аймгийн 4 сумын газар

нутаг хамрагдаж байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шинээр нээсэн арвин нөөцтэй том

ордууд нь Монгол Улсын өмнөд хэсэгт говийн бүсэд байгаа бөгөөд хайгуулын ажил

хийж, боловсруулах үйлдвэрүүдийг энэ бүсэд барьж байгуулах юм. Тухайлбал зэс,

алтны нөөцтэй Оюу толгой, коксжсон нүүрсний Таван толгойн уурхай зэрэг томоохон

ордын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Энэ бүс нутаг дахь

өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хангах

шаардлага тулгарч байна. Говийн бүсийг ус дамжуулах хоолойгоор усаар хангах нь

Page 18: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

11

говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хөдөөгийн хүн амын ус хангамж,

хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн

үйлдвэрийн ус хангамжтай хамт шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжийг дахин

сэргээх зорилгоор зарим усны эх үүсвэрийг шинээр ашиглах, хүний үйл ажиллагааны

улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн олон

асуудлыг хамт шийдвэрлэх боломж бүрдэх болно.

Сэлэнгэ мөрний сав газрын голуудын урсацын хэсгээс ус хомс, дутагдалтай усны чанар

тааруу Говь, хээрийн бүсэд шилжүүлэн ашиглах санаа шинэ зүйл биш юм. Энэ санааг

хэрэгжүүлэх тухай 1986 онд анх хэлэлцэж байсан бөгөөд техник эдийн засгийн илтгэл,

“Орхон-Говь” төслийн санал /2008/ гарч гадаад дотоодын байгуулагуудын анхаарлыг

тухайн үед татаж байсан боловч албан ѐсоор ТЭЗҮ боловсруулж байгаагүй.

Төсөлд хамрагдах бүс нутгийн байршлын тоймыг Зураг 1.1-д үзүүлэв.

1.6 Төслийн урьдчилсан бүтэц ба бүрэлдэхүүн, барилга байгууламжийн үндсэн

үзүүлэлтүүд

Төлөвлөж буй төслийн гол бүрэлдэхүүн хэсгүүд нь Боомт (булдаж нягтруулсан

бетонон -RCC) юм. Боомтын өндөр 70 м, хөндлүүрийн урт 300 м бөгөөд Боомтын

суурийн өргөн 80 м бөгөөд эзлэхүүн нь 675,000 м3 байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд 730 сая м3 хүчин чадал бүхий усан сан үүсэх бөгөөд

580 сая м3 нь ашигтай эзлэхүүн болох юм. Усан сангийн ус бүрэн дүүрсэн тохиолдолд

түүний гадаргуун толь далайн түвшнээс дээш 1175 м, харин хамгий бага ажлын

дүүргэлттэй үед д.т.д. 1142 м өндөрт байрлана.

Төсөлд зориулан дараах обьектуудыг зайлшгүй байгуулах шаардлагатай: төслийн

дараагийн үе шатанд материал-текникийн хангамжийн төв (ажилчдын байр, агуулах

болон засварын газар) болгон ашиглах барилгын хотхон, хүчний станци, хуваарьлагч

станци, шинэ зам (50 км), бусад туслах зам, харилцаа, УЦС-наас төв шугамд холбох

цахилгаан дамжуулах шугам 20 км. Барилгын үед чулуу/хайрга олборлох карьер нээх

бөгөөд 0,90 сая м3 чулуулаг олборлоно.

Page 19: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

12

Зураг 1.1. Төслийн бүс нутаг

Page 20: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

13

1.7 Орхон гол

Орхон гол нь Сэлэнгэ мөрний xaмгийн тoм цутгaл юм. Ус хурах тaлбaй нь 53,786 км2

ба түүний цутгал Туул, Хараа, Ерөө (Хүдэр, Минж) голын ус хурах талбайг оруулбал

143,372.7 км2 болно. Голын урт 1,124 км урт учир Мoнгoлын хамгийн урт гoл бoлнo.

Голын эх нь Хангайн нурууны зүүн хойт хэсэгт Өвөрхангай, Архангай аймгийн

нутгийг дамжин орших Өвөр хөшигтийн хойт нурууны өндөр оргилын нэг болох

далайн түвшнээс дээш 3,179.1 м өндөрт өргөгдсөн Суварга хайрхан уулын баруун урд

орших Хар хуштын давааны зүүн энгэрт 2,680 м өндрөөс усжих жижиг горхи юм.

Зураг 1.2. Орхон голын сав газар (Эх сурвалж: БОАЖЯ, Монгол улсын усны нөөцийн

нэгдсэн менежментийн төлөвлөгөө, 2013 он)

Орхон голд Хөгшин Орхон, Хойт Тамир, Урд Тамир, Асгат, Хулж, Мааньт, Хангал,

Бургалтай, Туул, Хараа, Шарын гол, Ерөө зэрэг голууд цутгадаг. Орхон голын сав

газрын эхээр уулсын үнэмлэхүй өндөр 1,500 м-ээс их, дунд хэсгээр 1,000-1,500 м, адаг

хэсгээр 700-900 м-ийн хооронд хэлбэлзэнэ.

Page 21: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

14

1.8 Хууль эрх зүй, бодлогын шинжилгээ

Ямар ч төсөл амжилттай хэрэгжих нь холбогдох олон улсын болон дотоодын хууль,

эрх зүйн баримт бичиг, гэрээ, хэлэлцээртэй нийцэж байгаа эсэхээс ихээхэн шалтгаалдаг

тул төсөлд шууд холбогдох олон улсын гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомж,

бусад эрх зүйн баримт бичгийг улам нарийвчлан судлах шаардлагатай.

Энэхүү хууль, эрх зүйн асуудал сэдвийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой

Монгол Улсын нэгдэн орсон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын гэрээ

конвенц, хоѐр талт гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомж, бодлогын баримт

бичиг, эрх зүйн хөтөлбөр бусад баримт бичгийг зайлшгүй авч үзэх шаардлагатай .

Төсөлд холбогдох хууль, эрх зүйн асуудлыг судалснаараа төслийг хэрэгжүүлэхэд

гадаад, дотоодын хууль, эрх зүйн нөлөөлөх хүчин зүйлс, үндэслэлийг үнэн зөв гаргаж

ирэх, төслийн хэрэгжилттэй холбоотой олон нийтийн дунд үүссэн зарим нэг ташаа

ойлголт, мэдээлэлд хууль зүйн үүднээс нэг мөр хариулт өгөх, төслийн хэрэгжилтэд

гадаад, дотоодоос тулгарч болзошгүй эрсдлийг зөв тооцоолох, шийдвэрлэх гарц

боловсруулах, болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байхын зэрэгцээ төслийг амжилттай

хэрэгжүүлэх хууль, эрх зүйн урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

Энэхүү ерөнхий шаардлагаас гадна, зөвлөх нь Монгол улсын хууль тогтоомж болон

Дэлхийн банкны үйл ажиллагааны бодлоготой төслийг уялдуулах шаардлагатай. Орхон

төслийн БОННҮ болон БНБОҮ боловсруулах үйл ажиллагааны стандарт, аргачлалыг

Дэлхийн банкны үйл ажиллагааны бодлогын хүрээнд тодорхойлно.

Зөвлөх нь ажлын эхэнд Монгол улсын нэгдэн орсон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа

олон улсын гэрээ конвенц, хоѐр талт гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомж,

бодлогын баримт бичгийн жагсаалтыг боловсруулж ажлын төлөвлөгөөгөө танилцуулах

хэрэгтэй. Энэ жагсаалт нь хууль эрх зүйн бүх асуудлыг багтаасан гэж үзэж болохгүй.

Өөрөөр хэлбэл, төслийн ТЭЗҮ боловсруулах шатанд ямар нэгэн хууль эрх зүйн баримт

бичиг гарсан тохиолдолд ТЭЗҮ-ийн тайланд зохих байдлаар оруулах хэрэгтэй.

Зөвлөх нь ОХУ-ын төсөлтэй холбогдох хуулиудыг ч мөн авч үзэх бөгөөд ингэхдээ

байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хил орчмын бүсэд хэрхэн авч үзэх мөн төслийн

нөлөөлөлд өртөж болзошгүй сонирхогч талуудтай хийх хэлэлцүүлгийн асуудал зэрэгт

онцгой анхаарал хандуулна. БОННҮ болон БНБОҮ нь Дэлхийн банкны бодлого болон

Монгол улсын хуультай нийцэж байхын зэрэгцээ тухайн асуудлаархи ОХУ-ын хууль,

ялангуяа ОХУ нутаг дэвсгэрт үзүүлэх хил орчмын нөлөөлөлтэй холбоотой хуульд

нийцүүлнэ.

Дэлхийн банкны байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн бодлогууд нь улс оронд

мөрддөг дүрэм журмаас илүү өргөн хүрээнд байдаг, үүнд стратегийн ач холбогдол,

хуримтлагдсан болон аргагүй байдлаар үүссэн нөлөөллүүд; бусад илүү тодорхой

асуудлууд, ажилтан болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах

шаардлагыг чухалчлан авч үздэг. Монголын байгаль орчин, нийгмийн хууль тогтоомж

болон Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого хоорондын

зөрүүтэй байдлаас бий болсон зөрчилдөөнд сүүлийн үед олон улсад мөрдөгдөж байгаа

гэрээ хэлэлцээр давуу эрхтэй байна.

Page 22: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

15

2 Ажлын хүрээ

2.1 Танилцуулга

“Oрхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн

ажлын даалгаврын зорилго нь БНБОҮ, БОННҮ-г МИНИС-ийн Байгаль орчин,

нийгмийн менежментийн хүрээнд (БОНМХ) дурьдсан Дэлхийн Банкны үйл

ажиллагааны бодлого 4.01 болон Монгол улсын хууль дүрэмд заасан холбогдох

шаардлагуудын дагуу туршлага, ур чадвар бүхий мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх

ажлуудыг тодорхойлоход оршино. Зөвлөх нь БНБОҮ болон олон нийтийн хэлэлцүүлэг

хийх хөтөлбөр бүхий БОННҮ-д шаардлагатай бүх судалгаа, хээрийн судалгааг

гүйцэтэнэ.

Энэхүү ажлын даалгаварт тодорхойлсон ажлууд нь ДБ санхүүжүүлж байгаа, Байгаль

орчин, аялал жуулчлын яам удирдан, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг

дэмжих төслийн (МИНИС) хүрээнд одоо хийгдэж байгаа төслийн ТЭЗҮ–ийн нэг хэсэг

болно. Барилгын ажлыг гүйцэтгэхэд олон улсын санхүүжилт авах шаардлагатай тул уг

төслийг Дэлхийн Банкны журам болон олон улсын стандартад үндэслэн

боловсруулсан.

Анхан шатны судалгааны тайлангаар усны хэрэгцээний өсөлтийг хангахын тулд Орхон

голын сав газраас гадаргын усыг хуримтлуулан дамжуулж мөн Өмнөд говьд байгаа

газрын доорх усну эх үүсвэрийг хослуулан ашиглана гэж санал зөвлөмж гарсан бөгөөд

ТЭЗҮ нь энэ саналд суурилсан. Өмнөд говийн бүсэд шинээр газрын доорх усны

томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй боловч шийдвэр гаргахад одоо ашиглаж байгаа

говийн бүсийн газрын доорх усны нөлөөллийг үнэлж улмаар төслийн БОННҮ-д авч

үзэх шаардлагатай.

2.2 ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлын хамрах хүрээ

“Oрхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн

ТЭЗҮ болон олон нийтийн хэлэлцүүлгийг багтаасан нарийвчилсан БОННҮ-г тусдаа

зөвлөхүүд хийх бөгөөд ДБ болон Монгол улс, олон улсын стандарт дүрмүүдийн

шаардлагын дагуу хийнэ. Доор дурдсан 1.4 болон 5-р хэсгийг ТЭЗҮ-ийн ажлын

даалгаврын хүрээнд тусдаа зөвлөх гэрээгээр гүйцэтгэнэ. Энэ ажлын даалгаврын

хүрээнд ажил гүйцэтгэх зөвлөхийн ажлын хүрээнд 2.3 болон 6-аас хойших хэсэг

хамаарна. Энэ хоѐр ажил нь хоорондоо уялдаа холбоо сайтай байж, доор дурьдсан үе

шат бүрт үр бүтээлтэй ажиллах шаардлагатай:

1. ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа. ТЭЗҮ-ийн эхний үе шатанд Орхон голоос

Өмнөд говьд гадаргын усыг хүргэх хамгийн боломжит хугацаа болон

хувилбарыг шийдэхдээ дараах ажлуудыг хамруулна:

a. Төслийн техникийн болон санхүүгийн баримт мэдээллийг

цуглуулах; Анхан шатны судалгааны тайлан болон бэлтгэсэн

судалгааны ажлын үр дүнтэй танилцаж урьдчилсан ТЭЗҮ-ний

төлөвлөгөөг боловсруулах ;

b. Анхан шатны судалгааны явцад санал болгосон арга замыг

хэрэгжүүлэх хувилбарыг боловсруулах

c. Өмнө хийгдсэн газрын доорх усны судалгааны ажлуудтай нарийн

танилцаж усны эрэлтийн үе шат бүрт хэрэглэх усны хэмжээ болон

тарифыг тодорхойлох;

d. Хувилбар бүрийг үнэлэх техникийн болон үнийн загварыг бий

болгох мөн хамгийн сайн хувилбарыг санал болгох;

Page 23: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

16

e. ТЭЗҮ-г эцэслэн боловсруулахад шаардагдах бүхий л судалгааг

тодорхойлох;

2. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ). Анхан шатны судалгаа болон

ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаанд үндэслэн, Дэлхийн Банкны журам, Байгаль

орчны заавар зөвлөмжийг мөрдөж Орхон голын сав газрын уснаас

хуримтлуулан дамжуулж Өмнөд говийн хурай бүсэд усны шинэ эх үүсвэрийг

бий болгох асуудлын нөлөөллийг авч үзнэ. БНБОҮ-ийн зорилтууд нь:

a. Үндэсний болон бүсийн нугийн түвшинд бодлого, хууль эрх зүй,

захиргааны асуудлыг үнэлэх;

b. Бүсийн нутгийн суурь нөхцлийг судалж тодорхойлох;

c. Хөгжлийн төлөвлөгөө болон холбогдох бүх төслийн талаарх

мэдээлэл;

d. Хуримтлагдах нөлөөллийн таамаглал;

e. Бүх хувилбарт хийсэн дүн шинжилгээ;

f. Бүсийн нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах санал;

g. Байгаль орчны менежментийн стратеги

h. Нөлөөллийг бууруулахад тулгарах асуудал;

i. Хяналт-шинжилгээний стратеги;

j. Бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх шаардлага;

k. БОНН-ийн нарийвчилсан үнэлгээнийхөтөлбөр;

БНБОҮ нь санал болгож буй төсөлтэй холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзэж

хүндрэлтэй зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллах ба БОННҮ-д шаардагдах үндсэн

мэдээ, мэдээллийг цуглуулах төлөвөгөөг бэлтгэнэ.

3. Олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөөг багтаасан Байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ. Энэхүү ажлын зорилт нь

БНБОҮ, ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаанд тулгуурлан төслийн үндсэн бүх

бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргахад

чиглэсэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийнэ.

Усан цахилгаан станцын байгууламж болон усан сангаас урсацын

тохируулга хийх;

Ус дамжуулах шугам хоолой, насос станц;

Усан цахилгаан станцын барилга байгууламж болон цахилгаан

дамжуулах шугам

Гол зам, түр ашиглах зам, голын хоѐр тал, ажлын байр болон бусад

дагалдах байгууламжийг холбох зам

БОННҮ нь БНБОҮ дээр тулгуурлах ба төслийн бүх бүрэлдэхүүнийг авч үзэх бөгөөд

дараах зүйлүүдийг хамруулсан байна.

a. Хууль эрх зүй, бодлогын хүрээний асуудын дүн шинжилгээ

b. Төлөв байдлын үнэлгээ

c. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

d. Соѐлын биет өв

e. Албадан нүүлгэн шилжүүлэлт

f. Уугуул иргэд

Page 24: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

17

g. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

h. Иргэдийн оролцоо болон олон нийтийн хэлэлцүүлэг

БОННҮ-ээр эцсийн шатны ТЭЗҮ-д авч үзэх шаардлагатай бүх байгаль орчин,

нийгмийн асуудал болон төлөвлөгөө, зохион байгуулах бусад арга хэлбэрийг

тодорхойлсон байна.

4. Эдийн засаг, санхүүгийн судалгаа

a. Сонгосон хувилбарын санхүүгийн боломжийг үнэлэхэд

шаардлагатай бүх санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, улс төр,

байгаль орчин нийгмийн хүчин зүйлийг тодорхойлж тооцох;

b. Санхүү, эдийн засгийн загвар ашиглан мэдрэмжийн судалгаа болон

эрсдлийн дүн шинжилгээг хийх;

c. Санхүүжилтийн төлөвлөгөөнд санал, зөвлөмж дэвшүүлэх;

d. Эцсийн ТЭЗҮ боловсруулах шатанд төсөл хэрэгжүүлэхэд анхаарах

санхүүгийн сорилтыг тодорхойлох.

5. ТЭЗҮ -ийн судалгаа: ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаагаар хамгийн сайн

гэж сонгосон хувилбарыг Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн

үнэлгээний үр дүн болон эдийн засаг, санхүүгийн судалгаагаар

тодорхойлсон санхүүгийн сорилтод үндэслэн боловсруулж гаргана.

Судалгааны зорилтууд нь:

a. Төслийн Техникийн эцсийн шалгуур үзүүлэлтийг бүрэлдэхүүн

бүрээр тодорхойлох;

b. Байгууламжийн байршил, газар ашиглалтын шаардлагыг эцэслэн

тодорхойлох;

c. Техникийн мэдээ мэдээлэл, тоо баримт зэргийг нэгтгэн эцэслэх

(геотехник, геодези гэх мэт);

d. Төслийн хил хязгаар, төсөл хэрэгжүүлэх хугацааны талаар гол

хэрэглэгч нартай зөвшилцөлд хүрэх;

e. Санхүүжилтийн төлөвлөгөөнд техникийн талын мэдээллийг

эцэслэн тусгах;

f. Төслийн бүрэлдэхүүн бүрт инженерийн тооцоог хийж урьдчилсан

зураг төслийг гаргах;

g. Эцсийн шатны зураг төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох;

h. Төслийн бүх оролцогч талуудын сонирхлыг тусгасан төсөл

хэрэгжүүлэх төлөвлөгөө, графикыг гаргана.

2.3 Олон улсын зөвлөх багийн хяналт: Захиалагчаас томилсон олон улсын зөвлөх баг

нь зөвлөхийн ажилд хяналт тавина. Байгаль орчин, нийгмийн судалгааны салбартолон

улсад нэр хүнд бүхий мэргэжилтнүүд багийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд ТЭЗҮ болон

БОННҮ-ний судалгааны ажлын үр дүнд хяналт хийнэ. Зөвлөх баг нь гол үр дүнг хянах

бөгөөд үүнд эхлэлийн тайлангийн төсөл, БНБОҮ, байршлын сонголтын тайлан, ТЭЗҮ

болон БОННҮ-ний тайлангийн төсөл багтана. Зөвлөх нь олон улсын зөвлөх багийн

санал зөвлөмжийг эцсийн тайланд оруулах асуудлыг хариуцна.

Бүх ажлыг өмнө хийгдсэн судалгааны мэдээлэлд үндэслэн үр дүнтэй, мэргэжлийн

өндөр түвшинд гүйцэтгэнэ. Ингэхдээ төслийн хамгийн оновчтой үр дүнд хүрэхийн

тулд шинэлэг, дэвшилтэт програм, үйл ажиллагааны горим нэвтрүүлэн хамгийн сайн

мэдээ, мэдээлэл, сүүлийн үеийн туршлагыг олж авах зарчмыг баримтлана.

Page 25: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

18

Дэлхийн банк болон Монгол улсын Засгийн газрын дүрэм, журмын дагуу БНБОҮ

болон БОННҮ-г боловсруулж, тайланг хүлээлгэн өгч, хянуулж хэлэлцүүлэн

баталгаажуулснаар зөвлөх үйлчилгээний ажил дуусна.

Судалгааны үе шат бүрт хийгдэх ажил тус бүрт тавигдах шаардлагын талаар

дараагийн бүлэгт нарийвчлан өгүүлэв.

3.Үндсэн асуудлууд

Хүн нөөцийн хуваарилалт болон БОННҮ-нд анхаарах асуудал: Зөвлөх нь

хамгийн ноцтой үр дагавар бүхий нөлөөлөл, хамгийн аюултай нөлөө, тохиолдох

хамгийн өндөр магадлал эсвэл эдгээр гурван нөхцөл хамт гарч болзошгүй асуудалд

онцгой анхаарал хандуулж хүн хүчний нөөцөө ашиглана. Өнөөдрийн байдлаар

хамгийн гол анхаарал хандуулах, чухал асуудлууд (ямар нэгэн ач холбогдлоор нь

ангилаагүй)-ыг дараах байдлаар илэрхийлж байна. Гэхдээ ажлын даалгаврын

дараагийн бүлгүүдэд багтах бүх асуудлын үнэлгээ, төлөвлөлтийг мэргэжлийн

түвшинд анхааран авч үзнэ. Зөвлөх нь БНБОҮ-ний үр дүн, суурь судалгааны өгөгдөл

болон БОННҮ-ний судалгааны үр дүнгээс шалтгаалан олон улсын чанарын стандарт

шаардлагыг хангаж ажиллах үүднээс өөрийн хүн хүчний хуваарилалтаа өөрчилж

болно. Дараах гол асуудлын даалгаврын хамрах хүрээг бууруулах бол бичгээр

зөвшөөрөл авсан байх шаардлагатай ба Дэлхийн банк баталгаажуулсан байна.

3.1 Байгаль орчны асуудлууд

Гол болон усны экосистем

Төслийн хүрээнд усан сан болон Боомт байгуулах газар, түүнчлэн Орхон болон

Сэлэнгэ голын доод урсгалд бий болох ус зүйн нөхцлийн өөрчлөлт нь гол болон

усны экосистемд нөлөөлөх юм. Нөлөөлөлд өртөж болзошгүй обьектын тоонд эдгээр

2 голоос гадна тогтмол ус, голын нуга, голын эрэг орчим, ой болон голын ойролцоох

бичил уур амьсгалын өөрчлөлтөд өртөх бүсийг багтаана. Судалгаагаар усны

экосистемийн үндсэн хэлбэрийг тогтоож, усны түвшин, урсгалын хурд, урсацын

хэлбэр ба усны чанар, түүний дулаан ба эзлэхүүний өөрчлөлт экосистемд хэрхэн

нөлөөлөхийг судлана.

Загасны тоо толгой

Орон нутаг дахь загасны тоо толгойн судалгааны эхний үе шатанд боомтын

хөндлүүр байрлах газын ойролцоохи голын биологийн төрөл зүйлтэй танилцаж

судлана. Сэлэнгэ мөрөнд Тул загас (Hucho taimen) байдаг гэдгийг бид мэднэ. Төрөл

зүйлийн экологийг мэдэх түүнд төсөл хэрхэн нөлөөлөхийг мэдэх нь чухал юм. Тул

загас Монголын улаан номонд орсон байдгийг анхаарах хэрэгтэй. Бид загасны төрөл

зүйлийн жагсаалт болон тэдгээрийн бүс нутаг дахь экологийн ач холбогдлыг

тодорхойлох хэрэгтэй. Хилэм, Сиско (Cisco) болон нэн ховор төрөл зүйлийн загасны

талаар тодорхойлох шаардлагатай.

Говь руу дамжуулах усны хэмжээ

Зөвлөх нь Говь руу дамжуулах усны хэмжээ болон Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрний

голын адаг хүртлэх доод урсгал, бэлчир /дельта/, Байгал нуурт үзүүлэх нийгэм

байгаль орчны нөлөөллийг тодорхойлно. Байгал нуур хүртлэх усны түвшний

өөрчлөлтийг судлах шаардлагатай бөгөөд усны түвшний өөрчлөлтөд дүн шинжилгээ

хийх хэрэгтэй. Сум суурин болон газар ашиглалтын талбайн ойролцоо усны

түвшний өөрчлөлт ямар байгааг судлана.

Амьдрах орчин бүрдэх болон алдагдах

Page 26: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

19

Загасны төрөл зүйлийн жагсаалт гаргасны дараа тэдний голын экологи дахь ач

холбогдлыг тодорхойлох нь дараагийн алхам байх болно. Үндсэн болон ховордсон,

аюул тулгарч буй гэж ангилсан бүх төрөл зүйлийн амьдрах орчныг хайх хэрэгтэй.

Зөвлөх нь загасны амьдрах орчин бүрдэх эсвэл алдагдах нөхцлийг тооцож гаргана.

Голын эргийн хэлбэр бүтэц, голын ус зүй болон физик шинж чанарын харилцан

хамаарал дээр тулгуурлан загасны амьдрах орчны тодорхойлолтод шаардлагатай

үндсэн мэдээллийг тодорхойлно. Энэхүү мэдээллээс Орхон голын доод хашиц, усан

сангийн талбай дахь загасны тоо толгой, тусгайлан амьдрах орчин бүрдэх болон

алдагдах нөлөөллийг урьдчилан харах хэрэгтэй.

Голын цутгалууд

Голын цутгалууд загасны амьдрах орчинд чухал ач холбогдолтой. Боомт бүхий усан

сан бий болсоны дараа голын цутгал нь түрс шахах шинэ орчин болж магадгүй

бөгөөд байгаль орчны тогтвортой байдалд тэдгээрийн амьдрах орчны боломжийг

судлах нь чухал юм. Зөвлөх нь загасанд учрах бүх хориг саад, хүрхрээ, амьдарч

дадаагүй голын цутгал зэргийг тодорхойлох хэрэгтэй. Усан сан цаашдаа голын

цутгалуудад ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлох нь чухал, жишээлбэл хүсээгүй

болон төвөгтэй төрөл зүйлүүдийн шилжилт хөдөлгөөнийг харгалзан үзэх хэрэгтэй

юм.

Загасны шилжилт хөдөлгөөн

Загасны шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа Тул загасны шилжилт хөдөлгөөнийг

онцгойлон анхаарч авч үзэх хэрэгтэй. Орхон гол дээр боомт барьсанаар зарим төрөл

зүйлийн загасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй юм. Зөвлөх нь

боомтын ойролцоох загасны бодит шилжилт хөдөлгөөнийг дагах болон

тодорхойлсон төрөл зүйлийн хор хөнөөлийн бууруулах санал, аюулгүй загасчлах

техник (жишээлбэл загасны тор ашиглахаас зайлсхийх)-ийн саналыг боловсруулах

шаардлагатай.

Доод урсац дахь загасны тоо толгой

Сэлэнгэ мөрөн ойролцоогоор 1200 км урсдаг. Төлөвлөж байгаа Орхон гол дээрх

Боомтын хөндлүүрээс Сэлэнгэ мөрний дагууд Сэлэнгэ мөрний адаг намгархаг газар

болон Байгал нуур хүртэл ойролцоогоор 650 км зайтай. Усан цахилгаан станц барьж

ашиглах нь голын урсацын горимыг өөрчилнө. Урсацын шинэ горим голын доод

урсацын орчинд үзүүлэх нөлөөг тодорхойлсон байх хэрэгтэй. Голын адаг орчмын

экосистем ялангуяа голын бэлчир (дельта), Байгал нуурт төслөөс сөрөг нөлөө

үзүүлэхгүй байх зорилго тавина. Сэлэнгэ мөрний бэлчир (дельта) бол Рамсарын

конвенцид багтах бөгөөд байгалийн төрхөөрөө хадгалагдах ѐстой юм. Зөвлөх нь

амьдрах орчны доройтол, шилжилт өөрчлөлтийн магадлалыг онцгойлон тэмдэглэх

хэрэгтэй.

Байгалийн өв

Сэлэнгэ мөрний бэлчир (дельта) бол Рамсарын конвенцид багтах ус намгархаг газар

бөгөөд байгалийн төрхөөрөө хадгалагдах ѐстой. Үүнтэй адил, Байгал нуур

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй газар юм. Боомтоос голын адаг хүртэл

урсацын хэмнэлийн нөлөөллийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн талбай, Дэлхийн онцгой ач холбогдолтой газрын

Page 27: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

20

амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийг ОУБОХ1 холбогдох зааварын дагуу

боловсруулах хэрэгтэй.

Ус дамжуулах

Сэлэнгэ мөрний доод урсгал болон Боомтгийн хөндлүүрийн хэсэгт голын урсацын

горим өөрчлөгдөнө. Зөвлөх нь үйлдвэр, ахуйн ус хэрэглээ, ашиглалт болон хот

суурингийн ойролцоох урсацын горимд өөрчлөлт оруулах нөлөөлөлд дүн

шинжилгээ хийх хэрэгтэй.

Хөрсний эвдрэл

Урсацын өнгөрөлтийн өөрчлөлт болон шинэ усан сан байгуулах нь голын эргийн

тогтвортой байдлыг өөрчилж, хөрсний эвдрэлийг нэмэгдүүлэн хурдасын тэнцэлд

нөлөө үзүүлж болзошгүй юм. Иймээс зөвлөх шинэ усан сан Орхон гол болон

Сэлэнгэ мөрөнд ямар нөлөө үзүүлэх, УЦС-ын ашиглалт болон барилгын ажлаар

голын доод урсацын булингар нэмэгдэх болон эргийн боомтын дагуу үүсч

болзошгүй нөлөөллийг судлана.

Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлтийн зарим үзүүлэлтээс харахад бүс нутаг дах хур тунадасын

хэмжээ тогтворгүй болсон, ширүүн бороо, үерийн дараа урт хугацааны

хуурайшилттай байдалд орох зэрэг шинж тэмдэг харагдаж байна. Зөвлөх нь орон

нутгийн болон төсөл хэрэгжих бүс нутгийн уур амьсгалд дүн шинжилгээ хийж,

төслийн талбайд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээг хийнэ.

Газар хөдлөлт, чичирхийлэл

Сэлэнгийн бүсэд тектоникийн хавтан байдаг. Голын доод хашицаас доош амьдардаг

хүмүүст хамгийн бага эрсдэлтэй байхаар төслийг бэлтгэх шаардлагатай бөгөөд энэ

мэдээллийг техникийн асуудалд хамруулах хэрэгтэй.

3.2 Нийгмийн асуудлууд

Оролцогч талуудын дүн шинжилгээ: Төсөлтэй холбоотой санаа зовниж буй,

байгалийн нөөцийн хүртээмжийн өөрчлөлтөөс шалтгаалан ашиг сонирхол болон

эрх ашиг нь хөндөгдөхөд хүрч болзошгүй хүмүүсийг тодорхойлж, ямар асуудалд

нь хамгийн их өртөх эсвэл өөрчлөгдөж байгааг тодорхойлно. (байгалийн

нөөцийн төлөөх өрсөлдөөн, ус эсвэл газар ашиглах эрхийн тодорхойгүй нөхцөл,

төслийн үр ашгийн хуваарилалт, олон нийт нэгдмэл байр суурьгүй байх, төслийн

хувилбарын тухай ялгаатай бодолтой байх, хэлэлцүүлэг болон оролцооны чанар

зэргийг хамруулах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)

Олон нийтийн хэлэлцүүлэг болон мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр: Төслийн

тухай олон нийтийн мэдлэг ойлголт болон тэдний санаа зовниж буй асуудлыг

баримтжуулах, төсөлд хамаарах оролцогч тал бүрт мэдээлэл өгөх, харилцах

тодорхой стратегийг бий болгох,

1 Дэлхийн өвийн талаарх зөвлөмж: Дэлхийн өв болон байгаль орчны үнэлгээ - IUCN (2013) -г үзнэ үү.

(https://cmsdata.iucn.org/downloads/iucn_world_heritage_advice_note_environmental_assessment_draftfin

al_060613rev.pdf) Дэлхий нийтийн үнэт зүйлийн талаар “Дэлхийн өвийн жагсаалт: Дэлхий нийтийн

үнэт зүйл гэж юу вэ? Дэлхий өвийг дэлхий нийтийн үнэт зүйлээр тодорхойлох нь” Берлин: Hendrik

Bäßler Verlag -с үзнэ үү.

Page 28: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

21

Төслийн хувилбарын үнэлгээ: Төслийн санал болгож буй боломжит хувилбарууд,

“төсөл хэрэгжихгүй байх” хувилбарын үнэлгээ, төслийн тогтвортой байдлын

үнэлгээ мөн усны эх үүсвэр болон ус хүрэх бүс нутгийн “алдагдсан боломжийн

өртөг”-ийг харьцуулан үнэлэх шаардлагатай. Хамгийн бага нөлөөлөлтэй хамгийн

сайн төслийг олохын тулд шилжүүлэх усны хэмжээг олон хувилбараар авч үзэн

дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Хуримтлагдах нөлөөлөл: Усны эх үүсвэр болон ус дамжуулах бүс нутгийн

хэмжээнд хуримтлагдах эерэг болон сөрөг нөлөөлөл, Байгал нуур, Говийн бүсээс

газрын доорх усыг үргэлжлүүлэн олборлох болон гадаргын ус дамжуулан

ашиглах хувилбарын нөлөөллийг харьцуулах, тодорхойлох шаардлагатай юм.

Хуримтлагдах нөлөөллийн боломжит эх үүсвэрийн хувьд ирээдүйн цахилгаан

болон усны хэрэглэгчид, бусад төслийг авч үзэх шаардлагатай.

Нүүлгэн шилжүүлэлт болон нутгийн уугуул иргэдийн талаарх хөтөлбөрийг

сонгосон үндэслэлийг тодорхой гаргахдаа нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөл

болон уугуул иргэдэд үзүүлэх нөлөөллийг тус тусад нь авч үзнэ. Ямар нэг

байгууламж эсвэл шугман дэд бүтэц бүхлээрээ эсвэл хэсэгчилсэн сөрөг нөлөөлөл

үзүүлэх нөхцөлд тухайн газар нутагт тохирох арга хэмжээний төлөвлөгөө

бэлтгэхийг Дэлхийн банкны хамгааллын бодлого шаарддага. Харин ерөнхий

хөтөлбөр эсвэл бодлогын хүрээг гагцхүү тухайн байгууламж эсвэл шугман дэд

бүтэц нь тодорхойгүй нөхцөлд бэлтгэнэ.

Соѐлын биет өв бүхий газрууд: Орхоны хөндий бол соѐлын өв нутаг гэдгийг

ЮНЕСКО хүлээн зөвшөөрсөн. ЮНЕСКО2-ийн соѐлын өв нутаг гэж хүлээн

зөвшөөрөгдсөн Орхон голын хөндийн биет соѐлын өвд үзүүлэх нөлөөлөлд

үнэлгээ хийхэд болон төслийн нөлөөлөлд хамрагдах талбай доторхи соѐлын

бусад өвийг хамгаалах, хадгалах талаар авах арга хэмжээг Дэлхийн банкны үйл

ажиллагааны ОР 4.11бодлогын дагуу тодорхойлох.

Нүүлгэн шилжүүлэлтийн дүн шинжилгээ ба баримтжуулалт: нүүлгэн

шилжүүлэлтээс зайлсхийх, түүнийг хамгийн бага байх хувилбарыг үнэлнэ,

төслийн явцаас3 зайлшүй үүсэх газар болон байгалийн нөөцөд үзүүлэх

нөлөөллийн бүх төрлийг тогтооно. (улирлын чанартай газар тариалан, нүүдлийн4

мал аж ахуйн албан ѐсны болон албан бус үйл ажиллагааг хамруулна), эрсдэл,

эмзэг байдалд анхаарч ус болон газар ашиглах, эзэмших хэлбэрийг

баримтжуулах, нийгмийн бүх бүлэг болон томоохон нөлөөллийг тодорхойлох

(бодитоор нүүлгэн шилжүүлэлтэд өртөх болон эдийн засгийн хувьд нөлөөлөлд

өртсөн хүмүүсийг аль алинийг нь хамруулна), хүн амын 100% тооллого явуулах,

нийгэм-эдийн засгийн загвар судалгаа явуулах, эд хөрөнгийн өмчлөх эрхийг

нягтлах, нөлөөлөлд өртсөн хүмүүсийн эмзэг байдал болон нөлөөлөлд өртсөн

төрөл, эзэмших эрх, эд хөрөнгийн төрөл болон нөлөөлөлд өртсөн хүмүүсийн

бэрхшээлтэй байдлын хүрээнд гаргах шалгуур үзүүлэлтүүдийг санал болгоно.

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд дараах асуудлууд хамаарна:

o Төлөвлөлтийн явцад нөлөөлөлд өртөж болзошгүй хүмүүстэй зөвлөлдөж,

баримтжуулах

2whc.unesco.org/en/list/1081 3 Үүнд төслийн үр дагаврыг тодорхойлоход орох бүх “холбогдох зүйлс”-ийг оруулан (шахан

гаргагдсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах газар гэх мэт), газрын зураг болон бусад зурган

хэлбэрээр төсөлд зориулан ашигласан газрын хэмжээг тодорхой баримтжуулна. 4 Төсөлд түр болон байнга ашиглагдах бүх газар болон газар, усыг ашиглахыг хорьсон хоригийг

оруулах, үүнд мөн бүтэц нөлөөлөлд өртсөн байгууламж, орлого, мод, ургац, нийтийн өмч болон соѐлын

эд хөрөнгө багтана.

Page 29: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

22

o Тодорхой хувилбарт саналыг гаргах ба нөлөөллийг бууруулах бусад арга

хэмжээг5 тухайлбал нүүлгэн шилжүүлэх газрыг сонгох болон өмч

хөрөнгийг дахин байршуулах асуудалд хувь хүний оролцоог хангах

ажлыг хамруулна.

o Нөлөөлөлд өртсөн хөрөнгийн бүртгэл хийх, нөлөөлөлд өртсөн хөрөнгийн

орлуулах үнэ эсвэл зах зээлийн үнийг хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар

тооцох

o Туслалцаа үзүүлэх тодорхой журмыг боловсруулна.

o Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон төсөв гаргах, барилгын ажлын

төлөвлөгөө болон нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрийг уялдуулан

гаргах

o Шинэ газар дахь амжиргаа, үйл ажиллагаа явуулахад хамгийн наад зах нь

цэвэр орлогыг нэмэгдүүлэх, авах арга хэмжээнүүдийн үр дүнг гарсаныг

хэмжих бололцоотой үзүүлэлт бүхий хяналтын механизмыг бүрдүүлэх.

Нутгийн уугуул иргэд: Олон нийтийн дэмжлэгийг авахын тулд чөлөөт, урьдчилж

бэлтгэсэн, мэдээллээр сайтар хангасан хэлэлцүүлгийг олон нийтийн дунд зохион

байгуулах, тэдний ойлголт, мэдлэгийг сайжруулахын тулд танилцуулга хийх :

o Уугуул иргэдийн уламжлан эзэмшиж, ашиглаж ирсэн эсвэлтухайлсан нэг

байгалийн нөөцийг түшиглэн амьдардаг нутаг дэвсгэрийг тодорхойлох

o Нутгийн уугуул иргэдэд төслөөс учрах эерэг болон сөрөг нөлөөллийн

үнэлгээг чөлөөт, урьдчилж бэлтгэсэн, мэдээллээр сайтар хангасан

хэлэлцүүлэг ашиглах

o Байгалийн нөөцөөс нягт хамааралтай байх нөхцлийн улмаас нутгийн

уугуул иргэдэд учрах эрсдэлийн болон эмзэг байдлын үнэлгээ хийх

o Сөрөг нөлөөллөөс зайлсхийх, боломжгүй бол бууруулах, багасгах, тэдгээр

сөрөг нөлөөллийн уламаас гарах хохирлыннөхөн төлөх асуудылн тусгасан

үйл ажиллагаа

o Нутгийн уугуул иргэдийг төслийн үр ашгаас зохих хэмжээгээр хүртэх үйл

ажиллагааг орон нутгийн соѐлын онцлогт нийцүүлж төлөвлөх

Гомдол барагдуулах механизм: Төсөл хэрэгжүүлснээр бий болж нөлөөлөлд

өртсөн хүмүүсийн гомдлыг барагдуулах үйл ажиллагааг хүртээмжтэй байдлаар

гүйцэтгэнэ. Гомдол барагдуулах үйл ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр

шийдвэр, одоо ашиглаж байгаа маргаан шийдвэрлэх механизмыг ашиглан

зохицуулна.

Хэрэгжүүлэлтийн зохион байгуулалт: Төслийн хэрэгжилтэд чухал ач

холбогдолтой оролцогчид, хамтран ажиллах төрийн байгууллагууд болон хувь

хүн зэрэг бүх оролцогчдыг тодорхойлж тэдний чадавхийг үнэлж, цаг тухайд нь

хэрэгжүүлэх боломжтой ажлын төлөвлөгөөг боловсруулна.

5Үүнд хувь хүн, өрхийн эзэмшдэггүй эд хөрөнгийн олон нийтийн арга хэрэгслүүд, газар, нөхөн

төлбөр, амьжиргаа болон орлогыг сэргээх хувилбарууд орно. Туслалцаа үзүүлэхдээ үзүүлсэн

нөлөөллийн хэмжээ, ноцтой байдлаас хамааран тогтооно. Үүнд мөн “газрыг газраар” гэсэн амьжиргаа нь

газар нутагт суурилдаг нөлөөлөлд өртсөн хүмүүст зориулсан нөхөн төлбөрийн зарчим орно. “Газрыг

газраар” гэсэн зарчмыг баримтлах боломжгүй бол боломжгүй болсон шалтгааныг тодорхой гарган ирж,

баримтжуулсан байх шаардлагатай.

Page 30: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

23

A. СУДАЛГААНЫ ҮЕ ШАТ БҮРТ ХИЙХ АЖЛУУД

4. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ) болон мэдээлэл цуглуулах

4.1 Танилцуулга

Энэ үе шатанд БОННҮ-ний зөвлөх дараах ажлын даалгаврыг гүйцэтгэнэ: 1) Санал

болгож буй төслийн хүрээнд Орхон, Сэлэнгэ голын сав газрын усанд урсацын

тохируулга хийж хуримтлуулан дамжуулж хуурай Өмнөд говийн бүсэд усны шинэ эх

үүсвэрийг бий болгох асуудлын БНБОҮ-г хийнэ 2) БНБОҮ болон залгуулж хийгдэх

БОННҮ-нд шаардагдах хээрийн судалгаа болон баримт мэдээллийг цуглуулах ажлыг

хийж эхлэнэ, үүнд Монгол улсын цаг агаарын онцлогоос шалтгаалан хээрийн

судалгааг явуулахад зарим хүндрэлүүд гарч болохыг анхаарах хэрэгтэй.

БНБОҮ-ний хамрах хүрээ нь “Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ” болон 1996 оны 6-р

сард гарсан6 Байгаль орчны сурвалж номын 15 дахь шинэчилсэн хэвлэлийг дагаж

мөрдөх бөгөөд энэхүү зорилтын хүрээнд хийгдэх ажил нь Монгол улсын Байгаль

орчин, Аялал жуулчлалын яамнаас (БОАЖЯ) тавигдах шаардлага, ялангуяа

стратегийн байгаль орчны үнэлгээнд тавигдах шаардлагуудтай нийцсэн байна.

Бүх шаардлагатай тайлан ба үр дүнг тус ажлын даалгаварын 7-р бүлэгт дурдсан

шаардлагыг хангахаар бэлтгэж илгээнэ.

4.2 Судалгааны суурь мэдээллийг цуглуулах

Судалгааны үр дүн болоод хангалттай хэмжээний мэдээлэл нь Дэлхийн банкны OP

4.01 Байгаль орчны үнэлгээ, OP 4.04 Байгалийн амьдрах орчин, OP 4.09 Хортон

шавьжийн менежмент, OP 4.10 Уугуул иргэд, OP 4.11 Соѐлын биет өв, OP 4.12

Албадан нүүлгэн шилжүүлэх, OP 4.36, Ой, OP 4.37 Боомтгын аюулгүй байдал, OP7.50

Олон улсын усан зам зэрэг хамгааллын бодлого болоод Дэлхийн банкны Эрүүл мэнд,

аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого болон Монгол улсын хууль, дүрмийн

шаардлагыг хангахуйцаар бэлтгэх.

Төсөл нь ерөнхийдөө “A” ангилалд хамрагдах тул байгаль орчин болон нийгмийн

асуудлын хүрээнд томоохон таагүй нөлөөлөл үзүүлж болзошгүй юм. Эдгээр нь

төслийн шууд нөлөөллийн талбайн хүрээнээс давж болохоос гадна нарийн төвөгтэй,

төлөвлөх боломжгүй олон янз боломжгүй . Иймээс сөрөг нөлөөллийг бууруулах

уламжлалт арга зам, хөшүүргүүд үр ашиггүй байдалд хүрч болохыг анхаарах хэрэгтэй7.

Урьдчилсан ТЭЗҮ-ний шатанд хийгдэх ажлыг доорх дэд бүлэгт тодорхойллоо.

4.2.1 Ус цаг уур, гидрологийн судалгаа

Төслийн хүрээнд ус цаг уурын гидрологийн судалгааг гүйцэтгэнэ. Үүнд уур амьсгалын

өнөөгийн болоод цаашдын өөрчлөлтийг одоо байгаа мэдээлэлд ашиглан дүгнэх

орно.Гидрологийн судалгааны мэдээг түшиглэн улам нарийвчлах шаардлагтай. Гол

6Дэлхийн банкны вэб хуудаснаас pdf форматаар авах боломжтой.

7 (a) ҮАБ 4.10-ийн A категорт хамаарах төслийн үгчилсэн тодорхйололтоор: байгаль

орчинд нөхөн сэргээгдэшгүй,12

олон талт, урьд өмнө үзэгдээгүй томоохон сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтай төслийг А категорт оруулна. Ийм нөлөөлөл нь төслийн үйл ажиллагаа явуулах талбай, байгууламжаас хальсан өргөн уудам нутаг орчинд нөлөөлөх магадлалтай.А категорын төслийн байгаль орчны үнэлгээгээр төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг, эерэг нөлөөллийг шинжилж, тэдгээрийг төслийн бусад хувилбарын (төсөл хэрэгжихгүй байх хувилбарыг ч авч үзнэ) нөлөөлөлтэй харьцуулж, сөрөг нөлөөллөөс сэргийлэх, бууруулах, сааруулах, нөхөн хамгаалах болон байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвлөмж болгоно.

Page 31: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

24

дагуух хяналтын цэг бүрээс сар бүрийн усны урсацын мэдээ, усны дулаан, сар бүрийн

статистик, хур тунадас, усны түвшингийн тоо баримт ашиглах.

4.2.2 Экологийн судалгаа болон экосистемийн тэнцвэрт байдал

Энэхүү судалгааг Байгаль орчин, нийгмийн үнэлгээний хүрээнд хийгдэх бөгөөд Орхон

голын амьдралын орчин, бодит нөхцлүүдийг харгалзан үзнэ. Энэхүү судалгааны

зорилго нь Орхон голын өнөөгийн экосистем, онцгой шинж чанарыг тодорхойлж өмнө

нь хийгдсэн бүтээн байгуулалтаас үүдсэн хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан

өөрчлөлтөөс гарсан нөлөөллийг багцлан гаргана.

Төслийн экологийн судалгаа нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

Төслийн нөлөөллийн бүсэд багтаж буй экосистемийн үндсэн төрлийг

тодорхойлж, зураглана. Ингэхдээ тусгай хамгаалалтай газар нутаг, энгийн

болон эмзэг байгалийн амьдрах орчинд онцгой анхаарал хандуулна.

Нийтлэгдсэн болон архивийн материал, байгаль орчны мэдээлэл, баримт

мэдээг цуглуулж, боловсруулалт хийн дүн шинжилгээ хийх;

Экологи, ландшафтын бүрэлдэхүүн бүрийн бичлэг хийсэн маршрутын

судалгааг явуулж, хөрс шороо болон усны экологийн байдал, хомсдол,

бохирдлын эх үүсвэр, бохирдолд өртсөн орчныг тодорхойлох;

Голын усны бохирдол байгаа эсэхийг тодорхойлж, бохирдлын эх үүсвэрийг

олж, усны чанарыг тодорхойлох дээж аван шинжилгээ хийнэ;

Экологи, Ус зүй, гидрогеологийн судалгааг хийж дэлхийн дулааралтай

холбоотой байгалийн болон техногенийн хүчин зүйлүүдийг үнэлнэ (4.1.4. –т

дэлгэрэнгүйг үзнэ үү);

Экологийн урсац, загас дамжин өнгөрөөх суваг болон бусад шаардлагатай

нөлөөллийг бууруулах арга хэмжээг үнэлнэ;

Төслөөр санал болгож буй барилга байгууламж бүрт шаардлагатай хөрс,

чулуулгийн шинжилгээг хийнэ;

Төслийн газар нутагт хамрагдах усалгаатай газар тариаланд зориулсан газрын

хөрсний шинжилгээ хийнэ;

Ургамал, амьтны аймгийг судлах;

Ариун цэвэр, халдвар судлалын болон экологийн судалгааг хийх;

Материал боловсруулах болон техникийн тайланг гаргах.

Энэ судалгааг байгаль орчны үнэлгээний тайлан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргахад хангалттай хэмжээнд

хийсэн байна.

4.3 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ

Төслийн байршил тогтоох ямар нэг шийд гарахаас өмнө БНБОҮ-г гүйцэтгэх бөгөөд

энэхүү үнэлгээний зорилго нь дээрх шийдвэрийг гаргахад бүс нутгйн хэмжээнд болон

хуримтлагдах нөлөөллийн талаар баримт цугуулахад оршино. БНБОҮ нь байгаль

орчны асуудлыг нухацтайгаар үнэлж, улмаар байгаль орчны хувьд зөв хөгжлийн

бодлогыг боловсруулахад хэрэглэдэг. БНБОҮ нь бусад байгаль орчны үнэлгээнээс

ялгаатай байдаг, учир нь байгаль орчны асуудал, нөлөөллийг тодорхой, өргөн хүрээнд

авч үнэлдэг. Одоо болж байгаа үйл ажиллагаа, төлөвлөлт болон томоохон төслөөс

томоохон газар нутагт экологи болон хүний амьдрах орчинд үзүүлж болзошгүй

нөлөөллийг нэгтгэн үнэлдэг.

Page 32: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

25

4.3.1Хөгжлийн төлөвлөгөө

БОННҮ-ний зөвлөх нь анхан шатны судалгааны тайланд санал болгосны дагуу Өмнөд

говийн бүсийн усны хомсдолыг Орхон голын сав дахь усанд тохируулга хийн далд

шугам хоолойгоор дамжуулах төслөөр шийдвэрлэж болно гэсэн саналд тулгуурлан

БНБОҮ-г хийнэ. Одоогийн байдлаар санал болгож байгаа төсөл нь усны цахилгаан

эрчим хүч гаргах төхөөрөмж, ус нөөцлөх усан сан бүхий Орхон гол дээр баригдах

боомт мөн түүнчлэн өмнө зүгт ойролцоогоор 900 км үргэлжлэх шугам хоолой, насос

станцыг хамруулсан бөгөөд шугам хоолойн дагуу янз бүрийн ус хэрэглэгчдэд усыг

хүргэхээр байна. ТЭЗҮ нь энэхүү системийг хэрэгжүүлэх техникийн болон

санхүүгийн шаардлагуудыг тодорхой гаргана.

Анхан шатны судалгаагаар Өмнөд говийн бүсэд одоо хэрэглэж байгаа газрын доорх

усыг усны эх үүсвэрээр үргэлжлүүлэн хэрэглэх тухай орсон. ТЭЗҮ-ээр ирээдүйд

хэрэглэх газрын доорх усны нөөцийн тоог гаргана. Газрын доорх усыг олборлох

талаар хийх хөрөнгө оруулалтыг энэхүү төслийн хүрээнд оруулаагүй боловч Орхон

голын усанд тохируулга хийн, шугам хоолойгоор дамжуулах нь газрын доорх усыг

үргэлжлүүлэн хэрэглэхтэй хамт нэг системийг бүрдүүлж байх хэтийн төлөвийг Засгийн

газрын дүрэм журам, байгаль орчны бодлогоос гаргасан болно.

Өмнөд говийн ус хангамжийн системийн талаар санал болгож буй ус хангамжийн

системийг БОННҮ-ний зөвлөх нь эхлээд тодорхойлох шаардлагатай ба өмнө нь

хийгдэж байсан тайлан болон ТЭЗҮ-ийн зөвлөхийн ажилд тулгуурлана.

4.3.2 Бодлого, хууль эрх зүй, засаг захиргааны хүрээ

Санал болгож буй төслийн орчинг тодорхойлох мөн одоо байгаа агентлагуудын

төслийг удирдан зохицуулах хүчин чадалыг бий болгох зорилгоор БОННҮ–ний зөвлөх

нь бодлого, хууль эрх зүй, засаг захиргааны асуудлыг үндэсний болон бүсийн

хэмжээнд үнэлнэ. Үүнийг хийхийн өмнө одоогийн бүтэц зохион байгуулалт мөн

Өмнөд говийн бүсэд одоо явуулж буй уул уурхайн төслүүдтэй холбоотой асуудлыг

зохистойгоор зохицуулах чадвар, санал болгож буй төслийг амжилттай хэрэгжүүлэхтэй

холбоотой шинэ асуудалд дүн шинжилгээ өгнө.

Урсацын тохируулгыг Орхон голд хийх гэж байгаатай холбоотойгоор үүсэж болзошгүй

хилийн усны асуудлыг тодорхойлох хууль эрх зүйн асуудалд онцгой анхаарал тавина.

Тиймээс, хил дамнасан усны болзошгүй нөлөөлөл байх тул Зөвлөх нь ОХУ-ын байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний үйл явцтай холбоотой нарийн заалтыг

харгалзан үзэх.

4.3.3. Үндсэн нөхцөл байдлын хайгуул судалгаа

Бүс нутгийн нөхцөл байдалд хайгуул судалгаа хийнэ, үүнд төслийн нөлөөлөлд өртөж

болзошгүй одоогийн биет, биологийн болон нийгэм эдийн засгийн бүх нөхцлийг

хамруулна. Энэ ажлыг хийхдээ БОАЖЯ болон бусад байгууллагуудаас хэрэгжүүлж

байгаа хөтөлбөрийг анхааран авч үзэх шаардлагатай бөгөөд дээр дурдсаны дагуу суурь

баримт мэдээллүүдийг цуглуулах хөтөлбөрийн дагуу ажлаа уялдуулна.

БОННҮ-ний зөвлөх нь шаардлагатай хээрийн судалгааг хийж мэдээг хангалттай

нарийвчлалтайгаар авч хуучин мэдээнд бүс нутгийн байгаль орчныг олон улсын

стандартад нийцүүлэн гаргана. Судалгааны хөтөлбөрүүдийн төрлийг Бүлэг 4-д

оруулсан.

Page 33: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

26

Энэ судалгаанд Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах урьдчилсан хөтөлбөрийг

хамруулах ба энэ нь Бүлэг 4.3-д заасны дагуу уг хөтөлбөрийн эхний үе шат болно.

Энэ зорилтын хүрээнд цуглуулсан мэдээллийг газар зүйн мэдээллийн системд оруулах

ба үндсэн нөхцлийн мэдээллийг төслийн дараагийн шатанд дэмжлэг болохуйцаар

зохион байгуулна. ТЭЗҮ-ийн судалгааны ажилд ашиглаж байгаа газар зүйн

мэдээллийн программ хангамж нь БОАЖЯ-ны газар зүйн мэдээллийн системийн

программ хангамжтай нийцэх шаардлагатай.

4.3.4. Хуримтлагдах нөлөөллийн төсөөлөл

БОННҮ-ний зөвлөх нь бүс нутгийн хэмжээнд дүн шинжилгээ хийж, төслийг

хэрэгжүүлэх үеийн болон төслийн ашиглалтын үед гарч болзошгүй нөлөөллийг

тодорхойлно. Зөвлөх нь одоо хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл

хөтөлбөр (жишээлбэл Шүрэн, Эгийн болон Туул голын УЦС), мөн түүнчлэн 20 жилийн

хугацаанд ус цахилгаан эрчим хүч хэрэглэгчидээс үүсэх хуримтлагдах нөлөөллийг авч

үзнэ. Олон нийтийн нийгэм, соѐл, эдийн засаг, гоо зүйн үнэлэмж мөн түүнчлэн

мэргэжлийн байгууллагын шинжлэх ухааны талаас тавьж буй асуудлууд зэргийг

тусгаж тодорхойлсон Байгаль орчин, нийгмийн үнэ цэнэтэй бүрэлдэхүүн (БОНҮЦБ)

дээр энэхүү дүн шинжилгээ гол анхаарлаа хандуулна. Хуримтлагдах нөлөөллийн

үнэлгээ (ХНҮ) доорх зорилтуудыг хангасан байна:

Сонгосон БОНҮЦБ –ний хувьд бусад бүтээн байгуулалт болон байгаль орчин,

нийгмийн асуудлаас гарч болзошгүй нөлөөллийг хамруулан тодорхой цаг

хугацааны туршид гарах томоохон нөлөөлөл, эрсдэлийг үнэлнэ.

Санал болгож буй бүтээн байгуулалтын хуримтлагдах нийгэм, эдийн засгийн

нөлөөлөл, эрсдэл нь сонгосон БОНҮЦБ ийн тогтвортой байдал, оршин тогтнох

зааг хязгаараас давах эсэхийг нягтлан судална. Санал болгож буй бүтээн

байгуулалтын үнэ цэнэ нь хуримтлагдах нийгэм, эдийн засгийн нөлөөлөл,

эрсдэлийн үр нөлөөгөөр хязгаарлагдахгүй гэдгийг баталгаажуулсан байна.

Тохирох газар зүйн шатлалд шийдвэр гаргах, хуримтлагдах нөлөөллийн

менежмент хийх засаглалын бүтцийг дэмжих (тухайлбал, агаарын урсгал, ус

цуглуулах талбай, хот сууршил, бүс нутгийн газар зүй)

Санал болгож буй бүтээн байгуулалтын талаар нөлөөлөлд өртөж буй олон

нийтээс тавьж буй асуудлуудыг хуримтлагдах нөлөөлөлд тодорхойлж оруулан

баримтжуулж, үнэлгээ хийж, авч үзэх

. Орхон төслийг Сэлэнгэ мөрөн болон зэргэлдээ голуудад нөлөөлөх Эг Шүрэн зэрэг

бусад боломжит төслүүдтэй хамт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймээс

хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг эдгээр УЦС-ын төслүүд болон бусад ус ашиглах

болон дамжуулах төслүүдтэй хамтад нь авч үзэх ѐстой. Хуримтлагдах нөлөөллийн

үнэлгээнд хангайн бүсээс Өмнөд говийн бүсэд ус дамжуулах болон эрчим хүчний

төлөвлөж буй төслүүдийг авч үзэх хэрэгтэй. Хуримтлагдах нөлөөллийн судалгааны

хамрах газар нутагт Сэлэнгэ мөрөн цутгаж байдаг ОХУ-ын Байгал нуурыг бас давхар

оруулах.

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд төрөл бүрийн арга хэрэгслийг хэрэглэх бөгөөд

үүнд бүс нутгийн болон орон нутгийн байгал орчин, байгалийн нөөцийн судалгаа,

хөтөлбөр, төлөвлөлтийн баримт бичгүүд; стратеги, салбар болон бүсийн үнэлгээ;

Page 34: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

27

төслийн нөлөөллийн үнэлгээ; хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ болон тухайлсан

асуудлуудаар хийсэн судалгаа зэргийг багтаасан байна.8

4.3.5. Хувилбаруудад дүн шинжилгээ өгөх

БНБОҮ-г хийхдээ төслийн төлөвлөж буй боломжит хувилбар, “төсөл хэрэгжихгүй

байх” хувилбарыг нэг бүрчлэн нарийвчлан тайлбарлаж, үнэлгээ хийх бөгөөд энэ нь

цаашид авч үзэх үндэслэл бүхий боломжит хувилбарыг тодорхойлно. Энэ дүн

шинжилгээнд санал болгож буй төслийг бүс нутгийн стратеги төлөвлөгөөтэй

харьцуулж уялдуулах ажлыг хамруулна. Хөрөнгө оруулалтын хувилбар, технологийн

сонголт, нөлөөллийг бууруулах хувилбар зэргийг авч үзэх ба усны эх үүсвэр бий

болгож байгаа болон бүс нутагт ус дамжуулах боломжийг тооцоох шаардлагатай.

Алсын зайд дамжуулах усны хэмжээг өөр өөрөөр гарган, хувилбаруудыг харьцуулж

дүн шинжилгээ хийн хамгийн бага нөлөөлөлтэй хамгийн сайн төслийг тодорхойлно.

4.3.6. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санал

БНБОҮ нь Өмнөд говийн бүс дэхь усны хомсдлыг шийдвэрлэх ус хангамжийн

шийдлийг байгаль орчны үүднээс авч үзнэ. Энэ нь төслийн хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөг ач холбогдлоор нь ангилах үндэс болох ба төслийн гадна хийгдэх хөрөнгө

оруулалтын хэрэгцээ шаардлагыг мөн авч үзэх юм.

Өмнөд говийн бүс дэх газрын доорх усны өнөөгийн хэрэглээнд онцгой анхаарал

хандуулах ба төслийн хэрэгжилтээс шалтгаалан газрын хэрэглээнд орох өөрчлөлтийн

шууд бус нийгэм эдийн засгийн үр дагаварыг төлөвлөнө.

4.3.7. Байгаль орчны менежментийн стратеги

Энэхүү зорилтын доор хийх ажлаар БОННҮ-ний үе шатанд хийгдэх Байгаль орчны

менежментийн төлөвлөгөөнд (БОМТ) авч үзэх бүс нутгийн асуудлыг тодорхойлно, мөн

бүтэц зохион байгуулалт, дэд бүтцийн хүчин чадлын асуудалд онцлон анхаарна.

4.3.8. Нөлөөллийг бууруулах асуудлууд, санал болгож буй аргачлал

БНБОҮ нь нөлөөллийг бууруулах боломжийг тодорхойлж ТЭЗҮ болон БОННҮ-ний

шатанд нөлөөллийг бууруулах ямар арга хэмжээнд анхаарал хандуулах тухай санал

боловсруулна. Зөвхөн бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрэгжүүлж болзошгүй

томоохон хэмжээний нөлөөллийг бууруулах арга хэмжээнд онцгой анхаарал

хандуулна.

4.3.9. Хяналт-шинжилгээний стратегийг санал болгох

БОННҮ-ний зөвлөх нь хяналт-шинжилгээний хөтөлбөрт авч үзэх гол бүрэлдэхүүн

бүрийг тодорхойлох бөгөөд тэдгээрийг дараагийн шат болох БОННҮ-д болон БОМТ-д

боловсруулахад ашиглана. Энэ зорилтын хүрээнд одоо байгаа бүтэц зохион

байгуулалтын хүчин чадлыг үнэлэх, бэхжүүлэх санал боловсруулах ба энэ нь БНБОҮ-

ний нэг хэсэг байна.

4.3.10. Байгууллагын бүтцийг бэхжүүлэх шаардлага

Төслийг боловсруулах, хэрэгжүүлэх үеийн урт хугацааны зорилтууд болон менежмент,

хяналт тавих шаардлагуудыг авч үзсэн бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх талаар

санал зорилт боловсруулах үүднээс бүтэц зохион байгуулалтад шинжилгээ хийж,

БОАЖЯ болон бусад агентлагуудтай тэдний зорилт, зорилгуудын талаар зөвлөлдөнө.

8Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, удирдлагын сайн практик ажиллагааны гарын авлага: Шинэ

зах зээл ба хувийн хэвшил, ОУСК, 2013

Page 35: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

28

Зөвлөх нь ндэснйи болон орон нутгийн төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх

талаар нарийн төлөвлөгөөг холбогдох төсөв, боловсон хүчний хамтаар боловсруулах.

Түүнчлэн, төрийн байгууллагыг бэхжүүлэхтэй холбоотой бус өргөн асуудлыг төслийн

ажлын төлөвлөгөө болон төсөвт нь багтаасан байх.

4.3.11. Нарийвчилсан БОННҮ-ийн хөтөлбөр

БНБОҮ-г бэлтгэх явцад олж авсан мэдлэг, мэдээллийг ашиглан энэхүү ажлын

удирдамжийн доорх бүлэгт тодорхойлсон БОННҮ-ний хамрах хүрээг дахин

боловсруулна.

4.3.12. Хүлээлгэж өгөх тайлангууд

Энэхүү ажлын удирдамжийн Бүлэг 5.2-т БНБОҮ болон мэдээлэл цуглуулах зорилтын

хүрээнд хүлээлгэн өгөх зүйлс, тайлангийн жагсаалтыг харууллаа.

4.4 Хувилбар бүрт дүн шинжилгээ хийх тухай санал боловсруулах

ТЭЗҮ-ийн урьдчилсан үе шатанд БОННҮ-ний зөвлөх нь БОННҮ-нд шаардагдах

баримт мэдээ цуглуулж боловсруулж мөн түүнчлэн ТЭЗҮ-ийн зөвлөхүүдийн хийх

ажилд хувь нэмрээ оруулж байгаль орчин, нийгмийн нөлөөллийн асуудлыг авч үзэн,

сөрөг нөлөөллийг ихээхэн хэмжээгээр бууруулах санал боловсруулахад нь туслана.

ТЭЗҮ-ийн зөвлөх нь төслийн техникийн зорилтыг хангах зураг төслийн шалгуур

үзүүлэлт бүрийг нягтлан гаргаж, улмаар төслийн бүрэлдэхүүний биет хэмжээс,

байршил болон ажиллагааны үзүүлэлтүүдийг гаргана. Энэ нь барилгын ажил,

ашиглалтын үеийн нөлөөлөл бүрийг тодорхойлох бөгөөд энд Орхон голын урсац

тохируулгыг мөн хамруулна.

Page 36: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

29

5. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

5.1 Үнэлгээний бүтэц

Анхан шатны судалгааны тайлангийн үр дүн, зөвлөмжөөр Байгаль орчныүнэлгээний

процессыг зохион байгуулна, ингэснээр ажлын удирдамжийн өмнөх бүлэгт

тодорхойлсон Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний дараа төслийн томоохон

бүрэлдэхүүн бүрт нарийвчилсан БОННҮ-г хийнэ.

БОННҮ-д хамрагдах бүрэлдэхүүнийг ангилбал:

УЦС Урсацын тохируулга хийх гидротехникийн байгууламж, цахилгаан

дамжуулах дэд өртөө болон усан сан

Ус дамжуулах шугам хоолой болон насос станц

Усан цахилгаан станцын барилга байгууламжболон цахилгааны шугам

Зам болон бусад туслах барилга байгууламж

Байгал нуур хүртлэх голын сав газарт үзүүлэх нөлөөлөл

Зураг 4.1: Төслийн нөлөөллийн талбай Төслийн нөлөөллийн талбай нь Сэлэнгийн сав

газар болон Байгал нуурыг багтаасан томоохон газар нутгийг хамарч байна. Уг

талбайдсудалгааг явуулна.

БНБОҮ-ний үр дүнг БОАЖЯ болон Дэлхийн банктай зөвлөлдсөнөөр ТЭЗҮ-ын

судалгааны үе шатандөөрчлөлт орж болно. БОННҮ-ний судалгааг тусад нь

Page 37: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

30

гүйцэтгэхболовч нэг төслийн бүрэлдэхүүн хэсгүүд тул харилцануялдаа холбоотой

хэрэгжинэ.

БОАЖЯ–аас тодорхойлсны дагуу Монгол Улсын хууль, дүрэмтэй нийцэх бөгөөд

төсөлд хэрэглэхээртодорхойлсны дагуу Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлого,

журмын шаардлагыг хангаж байхаар БОННҮ-ний бүтцийг зохион байгуулна.Байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх эерэг

болон сөрөг нөлөөллийг гаргаж ирнэ. Томоохон төслийн хэрэгжилт нь эерэг болон

сөрөг нөлөөллийг байгаль орчин болон нийгэмд үзүүлж байдаг. ТЭЗҮ-ийн үе шатны

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь төслийг амжилттай хэрэгжүүлэх

үндэс болдог.Санал болгож буй төсөл нь Орхон, Сэлэнгэ гол болон Байгал нууранд

нөлөөлөл үзүүлэх боломжтойгоос гадна боомт, усанд автах газар болон ус дамжуулах

шугам хоолойн трассын дагуу байгаль орчинд нөлөө үзүүлэх магадлалтай. Энэ бүгдийг

нарийвчлан тодорхойлж, зохих хэмжээгээр нарийвчлан тоон байдлаар илэрхийлснээр

түүний үр дагаварыг бууруулах ба сэргийлэх боломжтой болгоно. Түүнчлэн

шаардлагатай тохиолдолд сөрөг нөлөөллийг нөхөх сэргээх арга хэмжээг боловсруулж

санал болгохоор тодорхойлсон байна.Нөлөөллийг бууруулах болон нөхөн төлбөрийн

арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зайлсхийх, багасгах, залруулахад үндэслэгдэн

байхаар үе шаттайгаар авч үзнэ (хамгийн багаас өндөр ач холбогдолтойруу чиглэсэн

байна.) Бүх нөлөөллийн таамаглалд ноцтой байдал, үргэлжлэх хугацаа, хил зааг,

тохиолдох магадлал болон алдагдлын хэмжээ, магадлалын түвшин зэргийг

тодорхойлох ѐстой.

Зөвлөх нь төслийн нөлөөлийн бүсэд хамаарах талбайн шууд ба шууд бус нөлөөллийг

тодорхойлох болон төслийн газар нутаг, усанд автагдах газар, Орхон, Сэлэнгэ голын

дээд, доод хэсэг, дамжуулах шугам хоолойн дагууд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж

нөлөөллийг бууруулж эрсдэлээс хамгаалах аргуудыг Дэлхийн БанкныХамгааллын

бодлого, Монгол улсын хууль дүрэм, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу

тодорхойлно.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг өнгөрсөн, одоо, ирээдүйд үзүүлэх мөн

хуримтлагдах нөлөөлөл, төслийг хэрэгжүүлсний дараах нөлөөллийг олон улсын

түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар боловсруулна.

5.1.1 Орхон голын хөндийн амьдрах орчин, экологи

Орхон голын сав газарт хөрс, ургамал, ой, хоѐр нутагтан, усны амьтад, хөхтөн амьтад,

шувуу зэрэг биологийн төрөл зүйлсийн судалгааг явуулна. ОХУ-ын Байгал нуурт

үржүүлсэн зарим төрлийн загас Орхон голыг өгсөж ирдэг тул усны амьтдын судалгааг

онцгойлон авч үзэж нарийвчлан судлахнь зүйтэй. Үүнд:

Хэрвээ урт хэмжээний шилжилт хөдөлгөөний зам байхгүй бол боомт болон

доод урсацад загасны шилжилт хөдөлгөөний замыг тодорхойлох хэрэгтэй

Тухайн орчинд амьдрах загасны биологи, экологийн онцлогоос хамааран ямар

төрөл, инженерийн хийц бүхий загас үржүүлэх газрыг төлөвлөх,

Загас үржих экологийн үндсэн үзүүлэлтүүд болох урсгалын

хурд,геоморфологи усны температур, хүчилтөрөгчийн хангамжийг судлах,

үржлийн хугацаа, үржүүлэх газрын байршлыг тогтоох,

Харь зүйл загас, гидробионтуудын судалгааг явуулах, тэдгээрийн тархац,

экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг гаргах,

Page 38: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

31

Усан сан болон усан сангийн цутгалын загасны тоо толгойн нөлөөллийн

судалгаа

Загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд сөрөг нөлөө багатай, үржлийн нөхцлийг

хэвээр байлгах зорилгоор усны урсац болон түвшинг тодорхойлон ТЭЗҮ-д

оруулах,

Боомт, усан санд амьдрах сүүн тэжээлтэн, хэвлийгээр явагчид, хоѐр нутагтан

амьтан, шувуудын талаар нарийвчилсан судалгаа хийх

Орхон голын гидрологийн талаар өмнө хэвлэгдсэн ном, нийтлэл болон

тайлангуудаас усны эргэлтийн урсацын горим болон богино хугацаанд цаг уурын

өөрчлөлтөөс үүдсэн өөрчлөлтийг авч үзэж тодорхойлох хэрэгтэй.

5.1.2. Бичил уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээ

Зөвлөх нь Орхон гол дээр урсацын тохируулга хийж ус хуримтлуулах сан байгуулсны

нөлөөгөөр бий болох төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн уур амьсгалын өөрчлөлт,

дэлхийн дулаарал, голын урсацын өөрчлөлтөд үзүүлэх хандлагыг тойм байдлаар

гаргаж үзүүлнэ.

Зөвлөх нь ус хуримтлуулах сан байгуулснаар тухайн орчны бичил цаг уурт үзүүлж

болзошгүй нөлөөлөл, үерийн улмаас усны түвшин нэмэгдэх тохиолдолд урсацыг

хянах, УЦС-ын хүчин чадалтай адил хэмжээний дизель цахилгаан станцын тоног

төхөөрөмжтэй харьцуулахад хортой нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх зэрэг

тааламжтай болон боломжтой эерэг нөлөөллийг үнэлэх ѐстой.

Зөвлөх нь хил залгаа ОХУ-тай харьцуулан бүсчилсэн уур амьсгалын нөхцөл болон цаг

уурын загварчлалын судалгааг тойм байдлаар гүйцэтгэж, бүс нутгийн уур амьсгалын

өөрчлөлтөнд хүргэх төслийн нөлөөллийг хил залгаа ОХУ-ыг багтаан үнэлэх; голын

урсацын горимын өөрчлөлтийн магадлалыг үнэлж, усны урсацын хамгийн их

магадлалтай урсгалын горимд боловсруулалт хийх аргыг оновчтой болгох, тал бүрийн

өөрчлөлт хувиралын харилцан хамаарлыг судална.

5.1.3. Ой судалгаа

Санал болгож буй боомт, усан сангаас Орхон голын сав газрын ойд үзүүлэх нөлөөлөлд

үнэлгээ өгч, дүн шинжилгээ хийнэ.Зөвлөх нь сонгосон хөндлүүрт боомт барихаас өмнө

усан сан бий болох талбайн модыг зөөж шилжүүлэх төлөвлөлтийгболовсруулах

хэрэгтэй.

5.1.4. Гидрологийн судалгаа

1-р үе шатанд хийгдсэн ажлын хэмжээнд харгалзуулан БОННҮ-д шаардлагатай нэмэлт

цаг уурын болон ус зүйн судалгаа хийх нь олон нийтийн хэлэлцүүлэг бүхий

нарийвчилсан БОННҮ хийхэд шаардлагатай бол шинэчилсэн судалгааны тайланг

гаргана.

Зөвлөх нь боомтын хөндлүүрийн дундаж урсацыг Сэлэнгэ мөрөнд цутгаж буй Орхон

голын урсацтай харьцуулах хэрэгтэй. The average flow should be compared with the river

mouth flow. Орхон төслөөр говийн бүсэд ус дамжуулах учраас боомтын хөндлүүрээс

Байгал нуурын бэлчир /дельта/ хүртэл усны түвшний өөрчлөлтийн дүн шинжилгээ

хийх нь чухал байх болно.

Гидрологийн судалгаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болох хувьсал

өөрчлөлтийг оруулан байгаль экологид гарах өөрчлөлтөнд нарийвчилсан дүн

Page 39: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

32

шинжилгээ хийж, эдгээрийг БНБОҮ-нд заасанчлан Сэлэнгийн сав газарт байгуулах

гидро-техникийн байгууламжийн хуримтлагдах нөлөөлөлтэй холбон авч үзэх хэрэгтэй.

5.1.5. Усны чанар

Усны чанарын нарийвчилсан судалгааг суурь ба төлөв байдлын судалгааны нэг хэсэг

болгон явуулж, усны гидро-химийн шалгуур үзүүлэлтүүд, усны ерөнхий чанарт

төслөөс үзүүлэх нөлөөллийн төсөөлөлтэй холбон авч үзнэ. Хэрэв үнэлгээний явцад

төсөлтэй холбоотой усны бохирдлын асуудал томоохон асуудлын нэг болж гарч ирэх

бол урт хугацааны хяналт шинжилгээний төлөвлөгөө (барилга байгууламжийг барих

үе шат болон усан санг ашиглалтанд оруулсанаас хойш 5-10 жилийг оруулан)-ний

загварыг энэ үүрэгт ажлын хүрээнд гаргах хэрэгтэй.

5.1.6 Усан сангийн байгаль орчны нөлөөлөл

ТЭЗҮ-н бэлтгэл ажлыг хариуцаж буй зөвлөх нь Энэ үнэлгээний хүрээнд Орхон голын

урсацын чийгтэй, хуурайдуу мөчлөгийн үеийн урсацын өөрчлөлтийг харгалзан хийсэн

загварчлалын хувилбаруудыг боловсруулж голын экосистемийг дэмжих усны барилга

байгууламжийн хамгийн сайн хувилбарыг сонгох, үүнд:

Усан сангийн зохистой хэмжээ

Усанд автахталбайг багасгах боломж

Зуны горим ба усны температурын өөрчлөлтийг бүх улиралд судлах

Өвлийн горим ба өөрчлөлт,

Доод урсацынөвлийн горим болон мөсөн бүрхүүлийн өөрчлөлт

Ган, үерийн үе болон урт хугацааны уур амьсгалын чиг хандлагыг оруулан

байгалийн ус зүйн өөрчлөлт

Гол мөрний тогтолцооны байгалийн хувьсал өөрчлөлтийн хүрээнд гаргасан

гидро-химийн өнөөгийн суурь үзүүлэлт болон ашиглалтын үеийн

хувилбаруудаас гидро-химийн шалгуур үзүүлэлтүүд болон нөхцлүүдэд

үзүүлэх нөлөөлөл

Ашиглалтын үеийн бүх хувилбар дор гидрологийн хувьсал өөрчлөлтийг

оруулан төслийн төлөвлөж буй газрын голын эх ба адгийн аль алины тунадас

зөөвөрлөлт, элэгдэл, булингаршилд гарах өөрчлөлтүүд

Байгалийн үзэгдэл (жишээ нь: үер / ган / хүйтрэл)-ийн үеийг оруулан

ашиглалтын үеийн үйл ажиллагааны горимын зөвлөмж

Усан сангийн налууны тогтвортой байдал, газар хөдлөлт, чичирхийлэл (гол

үндсэн асуудлыг БОННҮ-тэй зэрэгцээ явуулсан ТЭЗҮ-гээс авч болно)

Усан сангийн дүүргэлтийн хугацаа болон улирлын сонголт

Усан цахилгаан станцын горимын үнэлгээ

Усны эрчим хүчээр цогцолборын ойр орших орон сууц, ус өргөх насос

станцууд, загас үржүүлгийн газрын хэрэгцээг хангах болон бууруулах

зохистой хувилбарыг тооцох

Усан сангийн дүүргэлтийн боломж ба хуурайдуу мөчлөг, жил, улирлын

хуримтласан усаар цахилгаан гаргах үнэлгээ

Агаарын бохирдлыг бууруулснаас /Киото протокол/ олох орлого

?Тундас хуримтлал, хамгаалах арга зам

Page 40: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

33

Цогцолборын иж бүрдэлд УЦС, ? тусгах бөгөөд тэдгээрийн байршил, нийгэм эдийн

засаг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг төслийн хэмжээнд тооцоолно.

5.1.7. Хуурай газрын экологи

Зөвлөх нь усан сан, далан, боомт тэдгээртэй холбоотой бусад хийцүүд, түр хугацааны

хийгдэх ажлууд, шууд бус нөлөөллийн талбай, усан сангийн болзошгүй

нөлөөллийг(жишээ нь: бичил уур амьсгалын өөрчлөлтөөр үүсэх)-г оруулан төслийн

нөлөөллийн талбайн хэмжээнд хуурай газрын биологийн олон янз байдлын бүртгэл

судалгааг хийсэн байна. Энэ судалгаа нь хуурай газрын экосистемд тухайлбал гол

сонгосон газрууд ба газрын “халуун цэгүүд?”-ийн төрх байдлын өөрчлөлт лан, усны

горим, бичил уур амьсгал зэрэг хамгийн их нөлөөлөлд өртөж болзошгүй газруудад

гол? анхаарсан байна. Биологийн олон янз байдлын талаарх гол өгөгдөлд ургамал,

хөхтөн, шувуу (усны шувуудыг оруулан), мөлхөгч, хоѐр нутагтан, шавьжны гео-лавлах

мэдээлэл орох бөгөөд эдгээрийг ашиглан судалгааны холбогдох талбайн хэмжээнд

газрын зураг гаргасан байна. Зөвлөх нь биологийн олон янз байдлын бүртгэл

судалгааны явцад тогтоогдох ховор/ ховордсон зүйлүүд буюу экологийн

бүлгэмдлүүдийг? хамгаалах, аврах/нөхөн сэргээх боломж, хувилбарууд, тэдгээрийн

өртөг зардлыг үнэлэн, тооцсон байна.

Усан сангийн талбайд нийт биомассыг тооцох бөгөөд усан санг дүүргэхийн өмнө

ургамалжилт? үржил шимт хэсгийг авах шаардлагатай эсэхийг тогтоох үнэлгээг хийнэ.

5.1.8 Загасны амьдрах орчин, түүнийг үржүүлэх талаар

Загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд сөрөг нөлөө багатай, үржлийн нөхцлийг хэвээр

байлгах зорилгоор усны урсац болон түвшинг загасны биологид тохируулан тооцсон

байна. Загасны амьдрах орчны тогтвортой байдлын дүн шинжилгээ нь усан сангийн

дүүргэлтийн болон ашиглалтын үед загасны амьдрах орчинг хамгаалах, нөхөн сэргээх

боломжийг олгоно. Усан санд байх загасны тэжээлийн эх үүсвэрийг бий болгох,

загасны жарамгай, жараахай болон өсвөр насны? загасыг гэмтээхгүй байхаас

урьдчилан сэргийлж хамгаалалтын байгууламжийг орчин үеийн арга, технологиор

оновчтой хийх, загасыг гэмтэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгасан байна.

Ус зүйн шалгуур үзүүлэлт, тооцоог сайн тооцож бодсоны үндсэн дээр хавар, зуны

улиралд шар усны үерийг зохицуулан урсгах, бага болон дунд устай жилүүдэд өвлийн

горимыг зөв зохицуулах тооцоо үндэслэлийг инженер техникийн судалгаанд оруулсан

байна. Хавар загасны үржил явагдах үед усны температурын ямар ч нөхцөлд байгаль

дахь загасны хөврөлийн хөгжил, мөн загас үржүүлгийн газраас зориудаар үржүүлэн

тавьсан бие даан амьдрах чадвартай жарамгай, жараахайн хөгжил хэвийн явагдахаар

усны урсацыг тохируулах арга хэмжээг тооцох, усан сан бүсчлэлийг сайн гаргаж, тэр

дундаа зохиомлоор үржлийн ??гаргах бололцоог тооцоолон оруулна.

Усны урсацыг байгалийн горимтой нь аль болох ойролцоо байлгах, усны амьтад тэр

дундаа загас чөлөөтэй шилжих эсвэл дасан зохицоход хялбар боломжийг хангахыг

эрмэлзэнэ.

Тухайн орчинд амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, ялангуяа Монгол

орны улаан номны нэн ховор ангилалд орсон Шивэр хилэм (Acipenserbaerii), ховор

ангилалд орсон Тул (HuchoTaimen) загасны тархац байршил, үржих болон идээшлэх

газрыг тогтоох, тэдгээрийг хамгаалах арга хэмжээг төлөвлөнө.

Зөвлөх нь Сэлэнгэ мөрний бэлчирт амьдардаг төрөл зүйлийн жагсаалтыг гаргаж

судалгаа хийх хэрэгтэй. Байгал нуурын хилэм (Acipenser bareii baicalensis) болон

Байгал нуурын Cискo (Coregonus autumnalis migratorius)загасны төрөл зүйл дээр

Page 41: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

34

тусгайлан дүн шинжилгээ судалгаа хийх хэрэгтэй. Эдгээр төрөл зүйлийн Сэлэнгэ

мөрөнд түрсээ шахах талбай, усны түвшний өөрчлөлт тэдгээрийн тоо толгойд хэрхэн

нөлөөлөхийг судлах шаардлагатай.

Загас үржүүлгийн газрын байгууламжийн хүчин чадал, бүтэц, үйл ажиллагаатай

холбоотой асуудлуудыг үнэлж, байршлын сонголт, технологийн дүгнэлт, төлөвлөлтийг

гаргана. Эцэст нь загас үржүүлгийн байгууламжийн байгаль орчинд үзүүлэх

нөлөөллийн үнэлгээг гаргана. Амьдрах орчноо алдахгүй байх экологийн урсацыг

тооцох хэрэгтэй.

5.1.9. Усны болон дэд бүтцийн барилга байгууламжийн нөлөөлөл

Боомтоос доош Орхон гол, Сэлэнгэ мөрний усны чанар, горимын өөрчлөлтийн

нөлөөлөл, сав газарт, Байгал нуурт нөлөөлөх аливаа нөлөөллийг үнэлсэн байна.

Боомт, усан сан, ус авах барилга, УЦС зэрэг усны барилга байгууламжууд, ус

дамжуулах хоолой, насос станц, авто зам, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд

бүтцийн инженерийн барилга байгууламжийг барих үеийн болон ашиглалтын үеийн

байгаль орчны нөлөөллийг тооцон үзэж сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг

төлөвлөнө. Үүнд:

• Усан сан бий болсноор гарч болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлэх, (усан

тээвэр, амралт, аялал жуулчлал, загасны аж ахуй, усан спорт, загас агнуур)

• Тунадас зөөвөрлөлт, булингаршил, голын гольдрол, эргийн хөрсний элэгдэл

эвдрэл, тунадасны хуримтлалд гидрологийн өөрчлөлтөөс үзүүлэх нөлөөлөл

• УЦС-ын үйлдвэрлэлийн менежментэд хамаатай загасны амьдрах орчны

болзошгүй нөлөөлөл, доод ?? усны түвшин, элэгдэл хорогдлын болзошгүй

нөлөөллийн үнэлгээ хийх хэрэгтэй.

• Байгалийн үзэсгэлэнт газар нутаг, тусгай болон орон нутгийн хамгаалалттай

нутагт хэрхэн нөлөөлж болохыг авч үзсэн байна.

• Барилга байгууламжид өртөгдөж болзошгүй талбайн гидрогеологийн нөхцөл,

газрын доорх усны болон ундны усны чанар, горимд орж болзошгүй

өөрчлөлтийн нөлөөлөл,

• Геологи, газар хөдлөл чичирхийллийн эрсдлийн үнэлгээ мөн усан сангийн

налуугийн тогтворжилт, гадны нөлөөгөөр үүсэх чичирхийллийн үнэлгээг хийж,

геологийн тодорхой нэгж талбар болон гарах эрсдлийн бүсүүдийг газрын зурагт

тэмдэглэн, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны төлөвлөлт ялангуяа

онцгой байдлын үеийн бэлэн байдал, авах хариу арга хэмжээний төлөвлөлттэй

холбох

• Ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, ус хадгалах сан, цахилгаан

хангамжийн шугам, тоноглолуудыг барьж байгуулах ашиглах үеийн

экосистемд үзүүлэх нөлөөг тогтоох,

• Онцгой анхаарах зүйл нь трассыг сонгохдоо байгалийн үзэсгэлэнт газар, аялал

жуулчлал, соѐлын үнэт зүйлийг хамгаалах хувилбараар сонгох,

• Ус дамжуулах хоолойноос ус авч ашиглах ус хэрэглэгчдийн Мянганы

хөгжлийн зорилтод тавьсан зорилтын хэрэгжилтийг хангах байдал

• Ус дамжуулах хоолой, цахилгаан дамжуулах шугамыг барих ашиглах явцад

биологийн төрөл зүйлийн эрсдлийг тодорхойлох

Page 42: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

35

• Ус дамжуулах хоолойн дагуу байгалийн ургамлын нөмрөгийг хамгаалах,

нөхөн сэргээх хугацаа түүний трасстай огтлолцох сайруудын орчинг хэвээр

үлдээх, үерийн эвдрэлээс хамгаалах,

5.1.10. Эдэлбэр газрын судалгаа, газар ашиглалт

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зохион байгуулалтын одоогийн

байдал цаашдаа Монгол Улсын хэмжээний болон бүс нутаг, аймаг, орон нутгийн

хөгжлийн чиг хандлагын үүднээс эдэлбэр газрын бүтэц зохион байгуулалтыг

тодорхойлж үзүүлнэ. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй

байгаа талбайн судалгаа, цаашдын төлөв байдлыг судалж тогтоох шаадлагатай.

Судалгаагаар төсөлд хамрагдаж байгаа бүх сум тус бүрээр эдэлбэр газрын зориулалтыг

гаргаж, шаарлагатай тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд

өөрчлөлт оруулах талаар санал боловсруулсан байна.

Судалгааны үр дүнгээр төсөлд хамрагдаж байгаа бүс нутгийн эдэлбэр газрын хэмжээ,

зориулалт, цаашдын хэтийн төлөвийг үзүүлсэн зураглалыг хийж, тайланг

боловсруулна. Судалгаа нь төсөл хэрэгжих шатанд барилга байгууламжуудыг барих

талбай, трассыг сонгон хэрэгжүүлэхэд ашиглах суурь материал болно. Энэ судалгааны

үр дүнг үндэслэн зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, эсвэл цуцлах

арга хэмжээг авах шаардлагатай талаар зөвлөмж боловсруулж болно.

Төсөлд хамрагдах талбай болон зурвасын эдэлбэр газрын зориулалтыг тодорхойлж,

нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай объектын судалгааг явуулна.

5.1.11. Археологи, түүх соёлын дурсгалт зүйлс

Орхоны хөндийг соѐлын өв нутаг гэж ЮНЕСКО бүртгэсэн бөгөөд төсөл хэрэгжих

бүс нутагт чухал ач холбогдолтой соѐлын өв, баялаг байж магадгүй юм. Тиймээс

Дэлхийн банкны үйл ажиллаганааны бодлогын 4.11-ийг баримтлан төслийн талбай

дахь соѐлын өвийг хамгаалах, хадгалах арга хэмжээг тодорхойлох төлөвлөгөө гаргах

шаардлагатай.

Төлөвлөж байгаа усан сангийн усан толион?? талбай, гидротехникийн барилга

байгууламж барих газруудад археологийн нарийвчилсан хээрийн хайгуул судалгааг ус

дамжуулах яндан хоолойн трассын дагууд болон гидротехникийн барилга барих

талбайд явуулна. Тодруулж, илрүүлсэн соѐлын өвд эрсдэл учруулах, түүнийг устаж

алга болохоос сэргийлэн хамгаалсан соѐлын биет өвийн менежментийн төлөвлөгөөг

ДЭЛХИЙН БАНКны үйл ажиллагааны журам 4.11-ийн дагуу гаргана. Энэ хэсэг нь

БОННҮ-ний салшгүй нэг хэсэг болно.

5.1.12. Нүүлгэн шилжүүлэлт

Зөвлөх анхан шатны судалгааны тайлан, зөвлөмжүүдийг үндэслэн нүүлгэн

шилжүүлэлттэй холбоотой нөхцлийг тодорхойлно. Төсөл хэрэгжүүлэхтэй

холбоотойгоор Дэлхийн Банкны бодлогын баримт бичиг 4.12-ийн дагуу тухайн газар

нутагт нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодорхойлоно. Нүүлгэн

шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулахын хамтДэлхийн банкны үйл ажиллагааны

бодлого 4.12-ийн шаардлагад нийцүүлэн, нийгэм-эдийн засгийн загвар суурь судалгаа,

нөлөөлөлд өртсөн бүх хүмүүсийн 100% тооллого, нөлөөлөлд өртсөн бүх хөрөнгийн

бүртгэл, төслийн гомдол барагдуулах тодорхой механизмын дагуу газар эзэмших

өртөгийн тооцоо (хувийн болон лизингийн ангилалд байгааоршин суугчдын болон

байгууллагын эзэмшил), нөлөөллийн ангилал тус бүрийн матриц, эд хөрөнгө болон үл

хөдлөх хөрөнгийн буулгасны нөхөн олговор, нүүлгэн байрлуулах болон нүүлгэн

Page 43: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

36

шилжүүлэлтийн үеийн амжиргааны үнэлгээ хийнэ.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах иргэдийн хувьд өсч төрсөн газар, ажиллаж амьдарч

буй орчноос нь ямар нэг хэмжээгээр хөндийрүүлэхэд тэдний санал, бодлыг сонсож

хаана, хэрхэн төвхнөхийг нь чөлөөтэй байлгахад анхаарах, өөрөөр хэлбэл айл өрх бүр

хаанабуух, унд ахуйн усаа хэрхэн хангах зэрэг тэдний сэтгэл ханамжийн баталгааг

хангасан байх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Зөвлөх нь нүүлгэн шилжүүлэх бүлгийн нийгмийн болон соѐлын онцлог шинжийг

судалж, нүүлгэн шилжүүлсэн иргэдийн амьдралын дундаж түвшний шаардлагыг

гаргана. Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлого 4.12-д нийцүүлэн нүүлгэн

шилжүүлэлтэд хамрагдах иргэдийг аль болох хүчээр нүүлгэн шилжүүлэх үйл

ажиллагаанаас зайлсхийсэн, төслийн үйл ажиллагаанаас үр ашиг хүртэхүйц байх

нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна.

Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьж зөвшөөрөл авахаас өмнө

аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийг авсан байх шаардлагыг

хангахын тулд олон нийттэй зөвшилцөж гаргах бөгөөд сайтар таниулж сурталчлах үйл

ажиллагааг зохион байгуулсан байна.

Зөвлөх нь нүүлгэн шилжүүлэлт болон түүнийг хэрэгжүүлэх шатны янз бүрийн үйл

ажиллагаанд Монгол Улсын хууль, тогтоомж болон Дэлхийн Банкны бодлогод

баримтлах шаардлагуудыг хамгийн сүүлийн буюу шинэчилсэн хувилбарыг барьж

ашигласан байна.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал болон амьжиргааны

туслалцаа үзүүлэх зардлыгБайгаль орчны менежентийн төлөвлөгөөнд тусгана.

5.1.13. Уугуул иргэд

Зөвлөх анхан шатны судалгааны тайлан, зөвлөмжүүдийг үндэслэннийгмийн

нөлөөлөлтэй холбоотой нөхцлийг тодорхойлно. Зөвлөх нь Анхан шатны судалгааны

тайлан, зөвлөмжид үндэслэн судалгааны төлөвлөгөөнд нутгийн уугуул иргэдтэй

холбоотой болзошгүй нөлөөлөл (эерэг сөрөг)-ийн талаар урьдчилсан болон илүү өргөн

хүрээг хамарсан мэдээлэл сайтай зөвлөгөөн зохион байгуулж нөхцөл байдлыг

тодорхойлно. Хэрэв шаардлагатай бол Дэлхийн Банкны үйл ажиллагааны журам 4.10-

ын дагуу Монгол улсын уугуул иргэдийг тодорхойлох стандартыг зөвлөх баг

боловсруулна.

Зөвлөх баг нь төсөл хэрэгжих бүс нутагт нутгийн уугуул иргэдэд үзүүлж болзошгүй

нийгмийн эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлж сөрөг нөлөөлөл их газар төслийн

хувилбаруудыг шалгаж үзнэ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр төслийн үйл

ажиллагаанаас нутгийн уугуул иргэдэд нөлөөлөх нөлөөллийг үнэлэхэд Дэлхийн

Банкны ажиллагааны журам 4.10-ын дагуу тэдгээр иргэдийн нийгэм, болоод соѐлын

үнэлэмж, өртөмтгий байдлыг судалсан байна. Энд:

Соѐлын уламжлал бүхий нутгийн уугуул иргэдэд хамаарах шинж чанар болон

тэднийг үнэлж, ойлгох бусдын үнэлэлт дүгнэлтийг судлах,

Нутгийн уугуул иргэдийн удам дамжин нутаглаж ирсэн газарт орших тэдгээр

иргэдийн хувьд оюун санааны ач холбогдол бүхий онгон дагшин газрууд

байгаа эсэхийг тодруулах зэрэг болно.

Зөвлөх нь төслийн үр ашгийг хүртэх болон сөрөг нөлөөллийг бууруулахад шаардагдах

хамгийн чухал үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийнэ. (хүн ам зүй,нийгэм, соѐл болон

Page 44: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

37

улс төрийн тодорхойлолт, тэдний уламжлан өвлөж ирсэн газар нутаг, ахуй

амьдрал,байгалийн нөөцөд хүрэх боломж)

Энэхүү нийгмийн үнэлгээг хийсний дараа нутгийн уугуул иргэдэд төслийн зүгээс

учирч болзошгүй эерэг болон сөрөг нөлөөллүүдийг тодорхойлж,

тэдгээрийг зохицуулах “Уугуул иргэдийг хөгжүүлэх төлөвлөгөө” –г

боловсруулна.Олон нийтээс дэмжлэг авахын тулд уг төлөвлөгөөг хувь хүмүүс, орон

нутгийн удирдлага болон нийгмийн манлайлагч нартайүнэ төлбөргүйгээр, урьдчилан

бэлтгэж, мэдээлээр хангажзөвшилцөнө.

5.1.14. Олон улсын усан орчны нөлөөлөл

Орхон нь Сэлэнгэ мөрний сав газрын нэгэн хэсэг бөгөөд Монгол Улс болон ОХУ-ын

хил дамнасан сав газар юм. Тиймээс Орхон гол нь хэдий хил дамнан урсдаггүй боловч

энэхүү эрхзүйн баримт бичгийг баримтална.БОННҮ-ний хүрээнд Дэлхийн Банкны үйл

ажиллагааны журам 7.50 (Олон улсын ач холбогдол бүхий усан орчинд хэрэгжих

төслүүд)-ийн хүрээнд холбогдох нөлөөллийн асуудлыг авч үзэх ба Монгол улсын

үүрэг юм.

5.1.15. Маргаантай газар нутаг

Санал болгож буй төсөл нь тусгаар тогтносон Монгол улсын нутаг дэвсгэрт байршиж

байгаа тул Дэлхийн Банкны үйл ажиллагааны журам 7.60 (Маргаантай газар хэрэгжих

төслүүд) хамаарахгүй, боловч БОННҮ холбогдох тайлангаар үүнийг баталгаажуулна.

5.1.16. Олон нийтийн оролцоо Төслийн оролцогч талуудтай хувилбаруудын сонголтыг хэлэлцэж энэ үйл ажиллагааг

хангана. Зөвлөх нь албан ѐсны вэб хуудас нээж олон нийттэй зөвшилцөх үйл

ажиллагаанд оролцуулах, харилцан ярилцах боломжийг олгоно. БНБОҮ, БОННҮ,

хувилбаруудыг сонгохтой холбоотой мэдээллийг цахим хуудас дээр олон нийт хандах

боломжтойгоор тавина. Хувилбаруудыг сонгох эцсийн шийдвэрийг Засгийн газар

болон олон нийтээс санал асуулга авнаар гаргана.

5.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

Зөвлөх нь Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлогын 4.01-д заасны дагуу төсөл

хэрэгжүүлэх үеийн байгаль орчин, нийгмийн томоохон сөрөг нөлөөллийг бууруулах,

урьдчилан сэргийлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) гаргах ба

төсөл хэрэгжих үеийн болон ажиллагааны үеийн зардлыг тодорхойлно, үүнд ДБ -ны

үйл ажиллагааны бодлого 4.04, 4.37, 4.10, 4.11, 4.12, болон OP7.50 –ийн хүрээнд мөн

Байгаль орчны хамгааллын менежментийн хүрээнд (ESMF) заасан арга хэрэгслүүдийг

боловсруулна. Зардлын тооцоонд нүүлгэн шилжүүлэлтийн зардал, соѐлын өвийг

хамгаалах зардал, уугуул иргэдийн амьдралын нөхцлийг бууруулахаас сэргийлсэн

зардал, зэрлэг ан амьтдыг хамгаалах зардлыг багтаах шаардлагатай. Урт хугацааны

хяналтын төлөвлөгөөг түүний зардлын хамт оруулсан байх бөгөөд энд гүйцэтгэгчид

зориулсан ажлын аргачлал түүнийг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн талаар

тусгасан байна.

Энэхүү ажлын даалгаврын гол зорилго нь барилгын ажлын үед мөрдөх байгаль орчны

техникийн тодорхойлолтыг гаргах, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг

бууруулах, удирдлагаар хангах болон дагаж мөрдөх хүрээг бий болгоно. Зөвлөх нь

энэхүү төлөвлөгөөндөө зэргэлдээх гадаргын усны суваг шуудуунаас ус халих, хур

тунадасны усны урсац, эрсдлийг бууруулах шаардлагатай хууль, эрх зүйн хүрээ,

байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудлыг авч үзсэн байна.

Page 45: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

38

Тус төлөвлөгөөнд боомт, ус дамжуулах шугам хоолойн барилгын ажил гүйцэтгэх үйл

ажиллагаатай холбоотой байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бүх

стандартуудыг багтаасан байна. Мөн түүнчлэн ажилчдын амьдрах байрны менежмент,

мөрдөх сахилга батын журмын талаар тусгана.

Зөвлөх нь дараах дэд бүрэлдэхүүнийг өөрийн төлөвлөгөөнд тусгана. Үүнд:

Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах “Chance Find”

үйл явцыг багтаасан археологийн болон соѐлын өвийг хамгаалах төлөвлөгөө

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

Олон нийтийн мэдээлэл сурталчигааны хөтөлбөр, зам тээврийг зохицуулах

төлөвлөгөө

Барилгын ажлын үеийн тоосжилт, дуу чимээний эсрэг авах арга хэмжээний

төлөвлөгөө

Барилгын хотхоны менежмент. Энд: хотхонд ажилчид болон түр оршин суугч

бусад иргэдийг нэвтрүүлэх, хотхонд амьдрах дүрэм журам, харилцааг

зохицуулна.

Гомдол барагдуулах механизмыг боловсруулах

Барилгын ажлын талбайг гадны нөлөөллөөс хамгаалах төлөвлөгөө

Гадаргын урсацыг горимлох, хөрсний эвдрэлээс сэргийлэх, хөрс болон

ургамлан бүрхэвч хамгаалах

Хүрээлэн буй орчин нөхөн сэргээх төлөвлөгөө

Усны биологийн олон янз байдал, нүүдэл, шилжилт хөдөлгөөн ихтэй

зүйлүүдийг оролцуулан хамгаалах төлөвлөгөө боловсруулах

Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө

Барилга-засварын ажлын эзмэг бүлгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг

бууруулах, багасгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө (жишээлбэл: малчид-

нүүдэлчид)

Барилгын хатуу хог хаягдлыг боловсруулах, устгах төлөвлөгөө

Усан сан болон боомтыг аюулгүй ашиглах төлөвлөгөө

Удаан хугацааны хяналт явуулах төлөвлөгөө

Төлөвлөгөөгүй гэнэтийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гүйцэтгэж буй байгууллага болон

бусад оролцогч талуудын үүрэг, үйл ажиллагааны оролцоог тодорхойлох

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор зарим

шаардлагатай сургалтыг зохион байгуулах, техник болон санхүүгийн дэмжлэг

үзүүлэхэд санал өгөх.

Нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг барилга, угсралтын үе ба ашиглалтын үе гэж тус

тусад нь хийнэ. Зөвлөх нь эрсдэл, нөлөөллийг бууруулах арга хэмжээнд хамтран

оролцох сонирхогч тал, аливаа байгууллага этгээдийг тогтооно. Нөлөөллийн хяналтыг

долоо хоног, сар, жилээр төлөвлөн оруулсан байна.

5.2.1 Хяналтын хөтөлбөр

Хяналтын хөтөлбөрийг 10 жилээс доошгүй хугацааг хамрахаар төлөвлөж төсөлтэй

холбоотой бүх асуудлыг багтаан боловсруулсан байх хэрэгтэй. Хөтөлбөрт үнэлэх

Page 46: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

39

боломжтой, чухал үзүүлэлтийг авч үзэж (жишээлбэл: SMART-ын шалгуураар үнэлж

болох, тодорхой, хэмжиж болох, авч үзэж болох/үндэслэлтэй, чухал/бодит ба тодорхой

хугацаанд хамаатай), хяналтын үзүүлэлтийн хязгаарын хэмжээг тодорхойлж,

төлөвлөгөөг тодорхой үйл ажиллагаа ба арга хэмжээтэй уялдуулна.

5.2.2. Дасан зохицох менежментийн төлөвлөгөө

Зөвлөх нь Дасан зохицох менежментийн төлөвлөгөөг санал болгосон нөлөөллийг

бууруулах арга хэмжээний төлөвлөгөө нь таамагласны дагуу хэрэгжих боломжгүй

болсон тохиолдолд хэрэгжүүлэх нэг хувилбар болгон боловсруулна. Дараах

зөвлөмжийг ашиглаж болно.

( Greig, L, D. Marmorek and C. Murray. 2008. Дасан зохицох төлөвлөгөөг бэлтгэх

удирдамж.

Эсса технологи ХХК, Ричмонд хилл боловсруулав. 8 хуудас.)

5.3 Олон нийтийн оролцоо

5.3.1. Танилцуулга

БНБОҮ болон нарийвчилсан БОННҮ-ний олон нийтийн хэлэлцүүлгийг Дэлхийн

Банкны хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх

бодлогын дагуу хийх шаардлагатай бөгөөд томоохон хэмжээний дэд бүтцийн төслийн

хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ нь

төслийг үр ашигтайгаар, цаг хугацаанд нь бэлтгэж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр

оруулдаг механизм юм. Төслийн концепцийг анх боловсруулснаас хойш Монгол

Улсын Засгийн газар, түүний яам, агентлагууд, олон нийттэй хэлэлцэж ирсэн. Энэ үйл

явцыг Засгийн газар, ихэнх олон улсын санхүүгийн байгууллагууд албан ѐсоор

шаарддаг болно.

5.3.2. Төр, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөө

Мэдээлэл, харилцаа холбоо болон олон нийтийн хэлэлцүүлгийн хөтөлбөрийг

боловсруулахдаа төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй холбогдох бүс нутгийн

оролцогч талуудыг тодорхойлох бөгөөд тус, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө олон

нийтэд нээлттэй болгоно. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг бүрэн тэмдэглэн

авч, саналуудыг тусгасан эсэхийг асуулт хариултын хүснэгтээр харуулна.

Олон нийтийн хэлэлцүүлэг, мэдээлэл харилцааны хөтөлбөр нь томоохон гол

асуудлуудыг оролцогч талууд тухайлалбал: төр засгийн бүх түвшин, ОХУ-ын

холбогдох байгууллага, төсөл хэрэгэжих газрын иргэд, оршин суугчид, судалгаа

шинжилгээ, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, сонирхсон иргэдтэй хэрхэн

хэлэлцэхийг тодорхойлно. Уулзалт, ярилцлага бүрээр хэлэлцэх асуудал, оролцогчдын

нэрс, хэлэлцсэн асуудлын тоймыг тусгасан тэмдэглэлийг албан ѐсоор хөтлөсөн байна.

Эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүсийн санал бодлыг хүлээн авч тусгах арга хэмжээг

тусгайлан авах хэрэгтэй.

Олон нийтийн хэлэлцүүлэг, мэдээлэл харилцааны хөтөлбөрийг БОННҮ-ний эхэн үе

төдийгүй, төслийн бүх үе шатуудад хэрэгжүүлэх ба цаашид төслийн хэрэгжилтийн гол

томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцад ч үргэлжлэнэ.

Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд Зөвлөх баг оролцохгүй ч төсөл хэрэгжих

хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулах үйл явцыг цаашид үргэлжлүүлэх үүднээс

төслөөс үр ашиг хүртэгчдийн дундаас тохиромжтой мэргэжилтнүүдийг хэлэлцүүлэг

зохион байгуулахад сургах хэрэгтэй.

Page 47: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

40

5.3.3. Нээлттэй мэдээллээр хангах

Зөвлөх нь төслийн зорилт, болзошүй нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээний

хувилбаруудыг олон нийтэд хүргэх үүднээс олон нийтийн хэлэлцүүлэг болон мэдээлэл,

харилцаа холбоог ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд үнэн зөв,

бодит мэдээллээр хангах асуудлыг хариуцан ажиллах ѐстой. Зөвлөх нь төслийн албан

ѐсны цахим хуудсыг мэдээллээр хангах, олон нийтийн зүгээс ирүүлсэн санал,

хүсэлтийн дагуу тодорхой хугацааны дотор тэдний санал, хүсэлтэнд хариулт өгөх

хэрэгтэй. БНБОҮ болон БОННҮ-ний урьдчилсан тайланг цахим хуудсанд байршуулна.

Зөвлөх баг нь оролцогчдод мэдээлэл өгөх тэднээс санал авах, олон нийтэд мэдээлэл

авах хүсэлтээ явуулах боломжийг хангасан төслийн албан ѐсны цахим хуудас шинээр

бий болгон хөгжүүлж ажиллуулна. Тухайн цахим хуудсанд оролцогч талуудад

зориулан техник эдийн засгийн үндэслэл болон БНБОҮ, БОННҮ-ний тайлангийн төсөл

болон эцсийн хувилбаруудыг байршуулна. Орон нутгийн иргэдэд төслийг батлуулах

болон барилгын ажлын үе шат эхлэхээс өмнө мэдээллийг хүргэх асуудалд онцгой

анхаарал хандуулна.

5.3.4. Оролцогчдын саналыг тусгах

БОННҮ-ний тайлангийн төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй нийгмийн

бүлэг, оролцогч талуудад ТББ-ийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаас

хамгийн багадаа 4 долоо хоногийн өмнө олон нийтэд ил тод болгоно. Хэлэлцүүлгээс

гарсан санал тус бүрийг бүртгэх ба тухайн саналыг БОННҮ-ний эцсийн тайланд хэрхэн

тусгасан талаар асуулт хариултын хүснэгт боловсруулж тайлбарлана. БОННҮ-ний

эцсийн тайланд бүхий л олон нийтийн хэлэлцүүлгийн тэмдэглэл болон тэнд гарсан

саналуудыг хэрхэн тусгасан эсэх асуудлыг багтаасан байна.

Монгол Улсын байгаль орчны хуулиуд болон Дэлхийн Банкны Хамгааллын бодлогын

шаардлагын дагуу БОННҮ-г олон нийттэй зөвлөлдөж, тэдний саналыг тусгана. Олон

нийттэй зөвшилцөх, хэлэлцэх ажлын төлөвлөгөөг төсөлд оролцогчдыг хамруулан

гаргана.

5.3.5. Оролцогч талуудын чадавхийг сайжруулах

Зөвлөх нь оролцогч талуудын чадавхийг сайжруулах сургалтын хөтөлбөр

боловсруулна. Сургалтын хөтөлбөрт оролцогч талуудыг ашиглагч/хэрэглэгч, төрийн

байгууллага, олон нийтийн байгууллага, усны нөөцийн менежментийн байгууллагууд

гэсэн ангиллаар авч үзнэ. Сургалтын хөтөлбөр нь дээрх оролцогчдыг хамруулахаас

гадна тусгайлан усны нөөцийн менежментийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн

чадавхийг сайжруулахад чиглэгдэнэ.

Сав газрын захиргааны ажилтнуудын чадавхийг сайжруулах, ажиллах материаллаг

боломжийг хангахад тусгай төлөвлөгөө гаргаж ажиллана.

Сургалтын хөтөлбөр нь төслийн хэрэгжилтийн үед тухайлбал, барилгын ажил

явагдахтай холбоотойгоор үргэлжлэнэ. Хэдийгээр зөвлөх нь энэ үе шатанд оролцохгүй

боловч тохиромжтой ажилтнуудыг төслийн хэрэгжилтийн үе шатанд үргэлжлүүэн

хэлэлцүүлэг зохион байгуулах чадварт сургах шаардлагатай.БОННҮ-г ОХУ-ын

оролцогч талуудад танилцуулах ба олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөөнд ОХУ-

ын хэлэлцүүлгийг багтаасан байна. ОХУ-д зохион байгуулах олон нийтийн

хэлэлцүүлгийн зорилго нь уг ажлыг хүчин төгөлдөр болгох, Монгол улс, ОХУ

хоорондын хил дамнасан нөлөөллийн асуудлаарх мэдээллийг солилцоход чиглэнэ.

Зөвлөх багийн ОХУ-ын хамтрагч нь БНБОҮ-ний ажлын хүрээнд ОХУ–ын нутаг

дэвсгэр дээр хийгдэх судалгааны ажлын хамрах хүрээ, бүтцийгтодорхойлно.

Page 48: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

41

B. ЗӨВЛӨХИЙН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ БҮТЭЭГДЭХҮҮН

6. Ажлын үр дүн

6.1 Танилцуулга

ТЭЗҮ болон БОННҮ нь нэгэн зэрэг хийгдэх бөгөөд тус тусын гэрээгээр өөр зөвлөхүүд

гүйцэтгэнэ. ТЭЗҮ-ийн судалгааны хүрээнд төслийн үзэл баримтлал төдийгүй хэрэгжих

үндэслэлийг бүрдүүлэх инженерийн зураг төсөл, техникийн, санхүүгийн, эдийн засгийн, эрх

зүйн болон институцын судалгаа зэрэг хийгдэнэ. БОННҮ-ний хүрээнд олон нийтийн

хэлэлцүүлгийн замаар мэдээлэл цуглуулах ажил хийгдэнэ. Энэ хоѐр төрлийн зөвлөх

үйлчилгээнээс гарах үр дүнд тулгуурлан төсөл хэрэгжих эсэх талаарх шийдвэр гарна.

6.2 Тайлангийн материалууд

Зөвлөх үйлчилгээнээс ажлын даалгаврын дагуу гарах үр дүн энэхүү бүлэгт заасны дагуу

багцлагдана. Гэнэтийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд цаг алдалгүй үр

дүнтэй шийдвэрлэх зорилгоор Зөвлөх нь төсөл хэрэгжих нийт хугацаанд сар бүрийн явцын

тайланг бичгээр хүргүүлнэ. Зөвлөх үйлчилгээний эхлэлийн тайлан, гүйцэтгэлийн явцын сар

бүрийн тайлангууд болон аливаа бусад тайланг англи болон монгол хэлээр үйлдэнэ. Эхлэлийн

тайланг ажлын төлөвлөгөө, цагалбарыг багтаах байдлаар ойлгомжтой бөгөөд тодорхой

найруулсан байна.

Тухайлсан болон ерөнхий төслүүд, мөн эцсийн тайланг англи, монгол хэл дээр боловсруулна.

Монгол хэл дээрх эцсийн тайланг хэвлэн гаргаж Захиалагч БОАЖЯ болон төрийн холбогдох

байгууллагуудад санал авахаар хүлээлгэн өгнө.

Бүх тайлангийн монгол, англи хувилбарыг Adobe pdf форматаар цахимаар хүргүүлэхийн

зэрэгцээ гэрээнд заасан тоогоор хэвлэмэл байдлаар мөн хүргүүлнэ.

6.2.1 Явцын тайлан

Дор жагсаасан бүх тайланг англи, монгол хэлээр үйлдэнэ. Өөрөөр заагаагүй бол Зөвлөх

тэдгээрийг Дэлхийн Банкинд Төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан дор заасан хуваарийн

дагуу хүлээлгэж өгнө.

Эхлэлийн тайлан: Эхлэлийн тайланд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй бүх бичиг баримтын

тайлбар бүхий хураангуй (үүний дотор гүйцэтгэхээр төлөвлөсөн бусад бүх төлөвлөгөөний

талаарх хураангуй мэдээлэл) агуулагдах бөгөөд үүний англи хэлээрх хувийг гэрээ байгуулсан

өдрөөс 30 хоногийн дотор ТХН-д хүлээлгэн өгнө.

Санал болгож буй хийгдэх ажлын хөтөлбөр: Санал болгож буй хийгдэх ажлын хөтөлбөрийг

англи хэлээр үйлдэн гэрээ байгуулсан өдрөөс 30 хоногийн дотор Техникийн удирдах хороонд

хүлээлгэн өгнө.

Явцын тайлан: Явцын тайлангуудыг гэрээнд гарын үсэг зурснаас хойшх нийт хугацаанд сар

бүр англи хэл дээр үйлдэн Төсөл хэрэгжүүлэх нэгжид хүлээлгэн өгнө. Явцын тайланд ажлын

гүйцэтгэлээр хүрсэн үр дүн, зорилтуудын хэрэгжиж буй байдал, гэрээт ажлыг гүйцэтгэхэд

тулгарч буй аливаа хүндрэл, төслийн зорилтыг биелүүлэх өөр арга хувилбарын талаарх аливаа

санал, төсвийн гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаат ажлын явц зэргийг хамруулна Явцын тайланг

1-3 хуудсанд багтахаар товч тодорхой боловсруулна.

Page 49: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

42

6.2.2 Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний тайлангийн төсөл: Бүс нутгийн байгаль орчны

нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг дор заасан хугацаанд багтаан хүлээлгэн өгнө. Уг

тайлангийн зорилго үндсэн дүгнэлтүд болон ерөнхий, бүрхэг мэдээлэл бус хамгийн их

хамааралтай, ач холбогдол бүхий өгөгдөл, мэдээллийг танилцуулахад оршино. Тайлан нь

хураангуй байх бөгөөд байгаль орчин, нийгмийн зөвхөн чухал асуудлуудыг авч үзэх хэдий ч

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний эцсийн тайлангийн бүтцийн талаар нарийвчлан

тодорхойлох бөгөөд Хамгааллын бодлогын хүрээнд тавигдах төсөлд хамааралтай тодорхой

шаардлагуудыг хангах дагалдах тайлангуудын төслийн бүрэн эхийг хамруулсан байна.

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний эцсийн тайлан: Бүс нутгийн байгаль орчны

үнэлгээний эцсийн тайланг дор дурдсан харуулсан хугацаанд багтаан хүлээлгэн өгнө. Тайланд

хийгдсэн бүх ажил, дүн шинжилгээний талаарх бүрэн хэмжээний нарийвчлалтай тайлбар

тусгагдсан байна. Тайлан өмнөх тайлангууд болон Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк

хянасан бусад талуудын санал зөвлөмжүүд, бичгээр өгсөн саналуудаас гадна хурал зөвлөгөөн,

хэлэлцүүлэг уулзалтуудаас гарсан санал зөвлөмжүүд дээр тулгуурласан байна.

БНБОҮ-ний эцсийн тайланг ТХН–д хүлээлгэж өгөх ба Хамгааллын бодлого төдийгүй энэхүү

ажлын даалгаврын онцлог шаардлагыг хангах дагалдах тайлангуудыг мөн хамруулсан байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөл:

Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийг дор дурдсан

хугацаанд багтаан хүлээлгэн өгнө. Энэхүү тайлангийн зорилго үндсэн дүгнэлтүд болон

ерөнхий, бүрхэг мэдээлэл бус хамгийн их хамааралтай, ач холбогдол бүхий өгөгдөл,

мэдээллийг танилцуулахад оршино. Тайлан нь хураангуй байх бөгөөд байгаль орчин,

нийгмийн зөвхөн чухал асуудлуудыг авч үзэх хэдий ч Байгаль орчин, нийгэмд үзүүлэх

нөлөөллийн үнэлгээний эцсийн тайлангийн бүтцийн талаар нарийвчлан тодорхойлох бөгөөд

Хамгааллын бодлогын хүрээнд тавигдах төсөлд хамааралтай тодорхой шаардлагуудыг хангах

дагалдах тайлангуудын төслийн бүрэн эхийг хамруулсан байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний эцсийн тайлан: Байгаль

орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээний эцсийн тайланг хийгдсэн дүгнэлтүүд, өгч буй

зөвлөмжүүдийг нарийвчлан тусгасан Хураангуй бичвэрийн хамтаар дор дурдсан хугацаанд

багтаан хүлээлгэн өгнө. Тайланд хийгдсэн бүх ажил, анализ шинжилгээний талаарх бүрэн

хэмжээний нарийвчлалтай тайлбар тусгагдсан байна. Тайлан өмнөх тайлангууд болон Монгол

Улсын Засгийн газар, Дэлхийн банк, хянасан бусад талуудын санал зөвлөмжүүд, бичгээр өгсөн

саналуудаас гадна хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг уулзалтуудаас гарсан санал зөвлөмжүүд дээр

тулгуурласан байна. БОННҮ–ний эцсийн тайланг ТХН–д хүлээлгэж өгөх бөгөөд үүний хамт

Хамгааллын бодлого төсөлд хамаарах шаардлагууд төдийгүй энэхүү ажлын даалгаврын

тодорхой шаардлагуудыг хангах дагалдах тайлангуудыг хүргүүлэх бөгөөд үүнд Байгаль орчны

удирдлагын төлөвлөгөө, Нүүлгэн шилжүүлэх бодлогын тодорхойлолт, Нүүлгэн шилжүүлэх

чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө эцсийн хувилбараар, Уугуул иргэдийн

хөгжлийн төлөвлөгөө болон Гомдол барагдуулах механизм зэрэг багтана.

Page 50: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

43

Олон нийтийн хэлэлцүүлгийн хөтөлбөрийн тайлан: Хэлэлцүүлэг, харилцаа холбооны

хөтөлбөрийн тайланг дор заасан хуваарийн дагуу ТХН-нд нийлүүлнэ. ТУН болон ТУХ нь

тайланг хянан хэлэлцэх хурал, уулзалтуудыг зохион байгуулж гол гол санал дүгнэлтүүд бүхий

хурлын тэмдэглэлийг бичгээр үйлдэнэ.

Хэлэлцүүлэг, харилцаа холбооны хөтөлбөрийн тайланг ТХН-нд хүргүүлэх бөгөөд хурлуудын

тэмдэглэл болон олон нийттэй харьцсан бусад үйл ажиллагааны талаарх мэдээлэл бүхий

мэдээллийн сангийн цахим хувь үүнд агуулагдсан байна.

Тайлан агуулга, хэлбэрийн хувьд Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрын шаардлагад

нийцсэн байна.

ОХУ-ын оролцоо

БНБОҮ болон БОННҮ-г ОХУ-ын Засгийн газар, холбогдох агентлагууд болон нөлөөлөлд

өртөж болзошгүй оролцогч талуудад танилцуулна. Судлагдаж буй төслийн нөлөөллийн хүрээ

болон болзошгүй нөлөөлөл нь ОХУ-ын нутаг дэвсгэрийг хамарч байгаа тул төлөвлөгөө ѐсоор

тухайн газар нутаг дахь сонирхогч болон нөлөөлөлд өртөж болзошгүй талуудтай

хэлэлцүүлгийг зохион байгуулна. Уг хэлэлцүүлгүүдийн үндсэн зорилго ажлыг баталгаажуулах,

мөн хил дамнасан нөлөөллийн асуудлаар хоѐр улс хооронд хэрэгжих мэдээлэл солилцоог

хөхиүлэн дэмжихэд оршино. Олон нийт Сэлэнгэ мөрний адаг, Байгал нуурт үүсч болзошгүй

нөлөөллийн асуудалд анхаарал хандуулж байна. Тиймээс тэдэнд нөлөөллийн үнэлгээ болон

нөлөөллийг буруулах арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл өгч зохих хэлэлцүүлгийг

явуулах шаардлагатай., танилцуулга, мэдээлэл хүргэх зэргийг ОХУ-ын оролцогч талуудад

ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, бэлтгэх хэрэгтэй.

6.2.3 Зураглалууд

Зөвлөх нь БНБОҮ болон БОННҮ-ний хүрээнд дараах зураглалуудыг боловсруулна. Үүнд:

Бүс нутгийн болон судалгаанд хамрагдах нутгийн ерөнхий зураглал,

Биологийн болон байгалийн зураглал,

Загасны амьдрах орчны зураглал

Газар ашиглалтын зураглал гэх мэт

7. БОННҮ-ний ажлын зохион байгуулалт

7.1 Үүрэг, хариуцлага

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үүрэг, хариуцлага: Төсөл хэрэгжүүлэх нэгж нь БОННҮ-г хийх

ажлыг хянах, удирдлагаар хангах үүрэгтэй. Ажлын даалгаврын дагуу зөвлөхийн ажлын

биелэлтэнд хяналт тавьж, бүх үе шатны ажлын тайланг хүлээн авч холбогдох байгууллагаар

хянуулан, батлуулах ажлыг зохион байгуулж ажиллана. Төсөл хэрэгжүүлэх нэгж нь зөвлөх

бүрийн үйл ажиллагааг тогтмол хянах ба тэдний судалгааны ажлын явцын талаар захиалагчид

тайлагнана.

Захиалагчийн үүрэг, хариуцлага: Энэ төслийн хувьд захиалагч нь Монгол Улсын БОАЖЯ

байна. БОАЖЯ-ны дэргэдэх төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг нь

Page 51: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

44

судалгааны ажлын явцад ТХН-ээр дамжуулан хяналтыг явуулж, үе шат бүрийн ажлын тайланг

хэлэлцэж, шаардлагатай зөвшөөрлийг өгөх үүрэгтэй ажиллана.

Зөвлөхийн үүрэг хариуцлага: БОННҮ-г бэлтгэхдээ үр дүнтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэх,

хянах зорилгоор зөвлөх бүр нээлттэй нэгдсэн удирдлагаар ажлаа зохицуулж ажиллана. Зөвлөх

ажлыг хоорондын уялдаатай явуулж, зөвлөх багийн удирдлага, гол мэргэжилтэн, судалгааны

мэргэжилтэн нь тодорхой хугацаанд шаардлагатай үед уулзаж баримт мэдээллийг албан ѐсоор

солилцож байна. Мөн ТХН захиалагчид ажил гүйцэтгэх графикын дагуу ажлаа танилцуулж,

тайланг хүлээлгэн өгч хэлэлцүүлэн, санал зөвлөмжийг тусган зөвшөөрүүлж, баталгаажуулж

ажиллана.

7.2 Зөвлөхийн ажлын цагалбар

Зөвлөхийн гүйцэтгэж буй ажилд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс хяналт тавин ажиллах бөгөөд

ТХН төрийн холбогдох яам, агентлагууд болон олон улсын аливаа бусад байгууллагатай

уялдаатай ажиллах гол холбогч нь байна. Мөн түүнчлэн, судалгаа шинжилгээний

байгууллагууд, хэрэглээний шинжлэх ухааны хүрээлэнгүүд, иргэний нийгмийн болон төрийн

бус байгууллагуудтай хамтран ажиллах зохицуулалтыг хариуцах гол субъект нь байна.

Хүснэгт 6.1-6.3-т дээр заасан тайлангуудыг үйлдэн гаргахад шаардагдах үндсэн үе шатуудыг

хугацааны хамтаар тодорхойлов.

Зөвлөх баг нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан цагаас ажлаа эхлүүлнэ. Зөвлөх баг нь

нарийвчилсан ажлын төлөвлөгөө болон хугацаа заасан гол гол үе шатуудын хуваарийн хамтаар

нийлүүж ТХН болон бусад талуудаар хянуулна.

Хүснэгт 6.1 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын үе шатуудын төлөвлөгөө

д.д Зорилт Сар

1 Эхлэлийн тайланг хүлээлгэж өгөх 1

2 Судалгааны семинарт оролцох 1

3 Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээлэл түгээх хөтөлбөр

гаргах 2

4 БНБОҮ-ний тайлангийн бүтцийг хүлээлгэж өгөх 2

5 БНБОҮ-ний тайлангийн төслийг хүлээлгэж өгөх 4

6 БНБОҮ-ний эцсийн тайланг хүлээлгэж өгөх 13

Хүснэгт 6.2 БОННҮ-ний ажлын үе шатын төлөвлөгөө

д.д Зорилт Сар

1 БОННҮ-ний ажлын хөтөлбөрийг хүлээлгэж өгөх 5

2 БОННҮ- ний тайлангийн бүтцийг дагалдах бусад тайланг хамт хүлээлгэж өгөх 12

3 БОННҮ-ний тайлангийн төслийг хүлээлгэж өгөх 22

4 Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээлэл түгээх хөтөлбөр

хүлээлгэж өгөх 17

Page 52: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

45

5 Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний эцсийн тайланг хүлээлгэн

өгөх 24

Тайлангуудыг үйлдэхдээ дээр дурьдсан цагалбарын дагуу ажлыг гүйцэтгэнэ. Зөвлөх нь гэрээ

зурагдаж баталгаажсан цагаас ажлаа эхлүүлнэ.

7.3 Мэдээлэл, өгөгдөл, бичиг баримтын өмчлөл, хяналт

Зөвлөхөд гаргаж өгсөн мэдээлэл, баримт мэдээлэл, оюуны өмч, эзэмшил, лиценци болон

тэдгээрийн хэрэглээ нь зөвхөн энэхүү судалгаа, үнэлгээнд хэрэглэгдэнэ. Зөвлөхийн

боловсруулсан баримт бичгүүд болон мэдээ мэдээллийг ТХН-ийн бичгээр өгсөн

зөвшөөрөлгүйгээр бусдад задлах эрхгүй.

Page 53: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

46

7.4 Ажил гүйцэтгэх хуваарь

Page 54: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

47

8. Зөвлөх багт тавигдах шаардлагууд

Зөвлөх баг нь ижил төстэй цар хүрээ бүхий ажил гүйцэтгэж байсан туршлагатай, нарийн

төвөгтэй, хил дамнасан нөлөөлөл бүхий төслүүд дээр ажилласан туршлагатай зөвлөх компани

эсвэл түншлэл байна. Зөвлөх баг нь чадвараа нэмэгдүүлэх үүднээс өөр компанитай хамтарсан

компани хэлбэрээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтрах боломжтой.

Хүснэгт 7.1 БОННҮ боловсруулах зөвлөх багийн үндсэн мэргэжилтнүүд

Голлох мэргэжилтнүүд

Олон улсын мэргэжилтэн Хүн-

Сар Үндэсний мэргэжилтэн

Хүн-

Сар

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний

багийн ахлагч 6

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний

багийн дэд ахлагч 8

Байгаль орчны үнэлгээний ахлах

мэргэжилтэн 3 Ус зүйч

2

Нийгмийн үнэлгээний ахлах

мэргэжилтэн(газрын менежмент болон

нүүлгэн шилжүүлэлт)

3 Цаг уурч 2

Загас судлаач 2 Гидрогеологич 2

Цэвэр усны эколoгич/ лимнологич 2 Инженер –геологич 3

Экологич 4

Биологич 2.5

Антропологич 4.5

Археологич 2.5

Ургамал судлаач 2.5

Нийгмийн эдийн засагч 4

Газар ашиглалтын мэргэжилтэн 1

Газарзүйн мэдээллийн системийн

мэргэжилтэн 3

Загас судлаач 3

Хөрс судлаач 3

Нийгэм судлаач 2

Усны инженер-техникч 2

БҮГД 16 51

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний зөвлөх багийн мэргэжилтнүүдийн үндсэн

шалгуурыг доор тодорхойлов:

8.1 Олон улсад ажилласан туршлага /наад захын шаардлага/

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний багийн ахлагч

Багийн ахлагч нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн

нөөцийн ашиглалтын төлөвлөлт, усны менежмент болон газар зохион байгуулалтын

стратегийн төслүүд дээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатайбайх, Усан

цахилгаан станцын төсөл удирдан болон оролцон ажиллаж байсан туршлагатай бол

давуу тал болно.

Хөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци

зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний

ажилд оролцсон туршлагатай байх,

Ижил төстэй төсөлд болон Засгийн газар, иргэний нийгэм, олон нийттэй ажилласан

туршлагатай байх,

Page 55: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

48

Олон улсын шаардлагын дагуу урьдчилсан судалгаа, шинжилгээ хийж байсан

туршлагатай байх,

Төслийн багийн үйл ажиллагааг чиглүүлэх болон хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэг бүхий

төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохицуулах чадвартай нь батлагдсан байх,

Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх,

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт мэргэжлийн

чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Зохион байгуулах, түргэн хугацаанд даалгаврыг биелүүлэх болон цагийн ачаалал даан

ажиллаx чадвартай,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар

идэвхи санаачлага сайтай. Хувийн зохион байгуулалт болон багаар ажиллах ур чадвар

сайтай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Байгаль орчны үнэлгээний ахлах мэргэжилтэн

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, байгалийн нөөцийн ашиглалтын

төлөвлөлт, голын урсацын тохируулга болон газар зохион байгуулалтын бодолго,

байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зэрэг төслүүд дээр 15-аас доошгүй жил ажилласан

туршлагатай. Усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт зэрэг мэргэжлээр

магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Хөгжиж буй орнуудад Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг

байгууллагаас хэрэгжүүлсэн байгаль орчны нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний

ажилд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Судалгаа шинжилгээ хийх, асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх

Олон төрлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг байх

Газар зохион байгуулалт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн, нийгмийн үнэлгээний

ахлах мэргэжилтэн, нийгмийн үнэлгээний мэргэжилтэн (Газар зохион байгуулалт,

нүүлгэн шилжүүлэлт)

Газар зохион байгуулалтын асуудлууд болон олон улсын донор байгууллагуудын

нүүлгэн шилжүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байсан төсөлд ажиллаж байсан; байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр төслийн удирдах ажлын

туршлагатай, байгалийн нөөц ашиглалтын төлөвлөлт, голын урсацын тохируулга хийх,

газар зохион байгуулалтын стратеги болон байгаль орчны үнэлгээний чиглэлээр 10-аас

доошгүй жил ажилласан туршлагатай байх

Бэлчээрийн аж ахуй эрхлэдэг, хагас нүүдлийн хэв маягтай хүн амыг нүүлгэн

шилжүүлэх хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн туршлагатай байх;

Холбогдох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Олон улсын стандартаар, xөгжиж буй орнуудад Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн

корпораци зэрэг байгууллагаас хэрэгжүүлсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний

ажилд оролцож ажилласан туршлагатай байх,

Page 56: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

49

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт чиглэлээр зохион байгуулсан олон нийтийн

хэлэлцүүлгийн үр дүнг баримтжуулах, хөтлөн явуулах туршлагатай байх,

Судалгааны ажлын туршлагатай бөгөөд оновчтой шийдвэр гаргах чадвартай байх,

Олон төрлийн мэдээллүүдээс нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Загас судлаач

Загас судлаач мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, хээрийн ажил явуулах,

мэдээлэл цуглуулах туршлагатай байх,

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн Банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз

бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай байх,

Ижил төстэй бүс нутагт биологийн төрөл зүйлийн судалгаа, усны амьтад, загасны

судалгааны ажлын арвин туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, тооцооллын загварчлал

дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай

ажиллах,

Хувийн зохион байгуулалт болон багаар ажиллах ур чадвар сайтай байх

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх ккомпьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Цэвэр Усны нөөцийн экологич/ лимнологич

“Экологи” болон экологитой холбоотой бусад мэргэжлээр магистр ба түүнээс дээш

зэрэгтэй. Цэвэр усны нөөц, лимнологийн чиглэлээр экологич мэргэжлээрээ 10-аас

доошгүй жил ажилласан, хээрийн ажил явуулах, мэдээ цуглуулах, боловсруулах ажлын

туршлагатай байх

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн Банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз

бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх талаар идэвх санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний програмууд дээр

сайн ажилладаг.

8.2 Үндэсний мэргэжилтнүүд

БОННҮ-ний ажилд оролцох үндэсний багийн мэргэжилтнүүд нь дараах шаалгуурыг хангасан

байна.

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн дэд ахлагч

Page 57: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

50

Багийн ахлагчийн орлогч нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон

байгалийн нөөцийн ашиглалтын төлөвлөлт, усны менежмент болон газар зохион

байгуулалтын төслүүд дээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,

Олон улсын стандартаар, xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз

бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай.

Төслийн баг, гишүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх болон хэд хэдэн бүрэлдэхүүнтэй

төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохицуулах чадвартай нь хүлээн зөвшөөрөгдсөн

байх,

Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх,

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт мэргэжлийн

чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Зохион байгуулах, түргэн хугацаанд даалгаврыг биелүүлэх болон цагийн ачаалал даан

ажиллаx чадвартай,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар

идэвхи санаачлага сайтай,

Хувийн зохион байгуулалт болон багаар ажиллах ур чадвар сайтай байх

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Ус зүйч

Ус зүйч болон ус зүйн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлээр магистр ба түүнээс дээш

зэрэгтэй, Мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төсөл дээр оролцон ажиллаж байсан туршлагатай

байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, ус зүйн тооцооллын

загварчлал дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай

ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх ккомпьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Цаг уурч

Цаг уурч мэргэжлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, мэргэжлээрээ 10-аас

доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Цаг уурын мэдээг баяжуулах, боловсруулах мэргэжлийн программуудыг эзэмшсэн,

өндөр ур чадвартай байх,

Мэдээлэл боловсруулах мэргэжлийн чадвар, тооцоллын загварчлалын аргыг ашиглах

туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай

ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх ккомпьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Page 58: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

51

Гидрогеологич

“Гидрогеологи” болон гидрогеологитой холбоотой техникийн салбарын мэргэжилээр

магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Хуурай бүс нутаг, Монгол оронд эсвэл ижил төстэй бүс нутагт газрын доорх усны

хайгуул судалгааны чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төсөл дээр оролцон ажиллаж байсан туршлагатай

бол давуу тал болно.

Урсацын үнэлгээ, загварчлал дээр ажиллаж байсан туршлагатай, мэдээллийг

боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар идэвхи

санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх ккомпьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Инженер - Геологич

Мэргэжилтэн нь Инженер геологич мэргэжилтэй байна.

Геологийн ухааны магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байна.

Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх

Хуурай бүс, Монгол Улс эсвэл ижил төстэй бүс нутагт хэрэгжиж байсан УЦС-ийн

барилгын төслийн геологийн хайгуул, судалгааны чиглэлээр 10-аас доошгүй жил

ажилласан туршалагатай байх, Монголд хэрэгжсэн ижил төстэй төсөлд ажиллаж байсан

бол давуу тал болно.

Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх мэдлэгтэй, тооцооны загварчилал боловсруулж

байсан туршлагатай

Төслийн ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, талаар идэвхи санаачлага сайтай

ажиллах

Англи хэлний өндөр мэдлэгтэй байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Экологич

Экологич мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй. Мэргэжлээрээ 10-аас доошгүй

жил ажилласан туршлагатай байх

Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төслүүдэд оролцон ажиллаж байсан туршлагатай

байх,

Олон улсын стандартаар, xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн Банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз

бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай байх.

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Археологич

Page 59: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

52

Археологич эсвэл ижил төстэй мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, соѐлын

өвийн менежментийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Биет болон биет бус соѐлын өвийг үнэлэх, зохистой менежментийн төлөвлөгөө

боловсруулах туршлагатай байх

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Антропологич

Антропологич эсвэл ижил төстэй мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй,

соѐлын өвийн менежмент болон сонирхогч талуудтай хэлэлцээр хийх чиглэлээр 10-аас

доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Баримтад үндэслэсэн урьдчилсан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах,

хэлэлцүүлгийн үр дүнг баримтжуулах ажлын туршлагатай байх

Төслийн талбайд амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн биет болон биет бус соѐлын

өвийг үнэлэх, зохистой менежментийн төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Биологич

Биологич мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн чиглэлээр 10-

аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Бүс нутгийн биологийн олон янз байдалд үнэлгээ хийж байсан туршлагатай байх

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Ургамал судлаач

Ургамал судлаач мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 10 –аас дээш

жилийн ажлын туршлагатай байх

Бүс нутгийн биологийн олон янз байдалд үнэлгээ хийж байсан туршлагатай байх,

Олон улсын шаардлагын дагуу гүйцэтгэсэн шинжлэх ухаан – судалгааны ажлын

туршлагатай байх,

Page 60: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

53

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар идэвхи

санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Нийгмийн эдийн засагч

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон бүс нутаг төлөвлөлт, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

“Нийгэм судлал” болон “эдийн засагч” мэргэжлээр магистр болон түүнээс дээш

зэрэгтэй байх,

Олон улсын санхүүжилтээр хэрэгжсэн ижил төстэй төслүүдэд нийгэм-эдийн засгийн

судалгаа хийж байсан туршлагатай байх

Судалгаа шинжилгээ хийх, асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх,

Олон төрлийн мэдээллийг баяжуулах, боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай

байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Газар ашиглалтын мэргэжилтэн

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн ашиглалтын

төлөвлөлт, усны менежмент болон газар зохион байгуулалтын төслүүд дээр 5-аас

доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Газар зохион байгуулалт мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Газар зүйн мэдээллийн системийн программуудыг бүрэн эзэмшсэн байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар идэвхи

санаачлага сайтай ажиллах,

Хүмүүстэй ажиллах ур чадвар сайтай, багаар ажиллах төслийн ажилд ажиллах

чадвартай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн

Газарзүй, ус судлал, экологи болон байгаль орчны салбарын мэргэжлээр бакалавр

болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Газар зүйн мэдээллийн системийн программыг бүрэн эзэмшсэн байх

Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтнээр ажилласан 8 жилийн туршлагатай,

БОНХАЖ-ын яамны ашигладаг албан ѐсны газарзүйн мэдээллийн системийн программ

дээр 1-ээс багагүй жил ажилласан туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, тооцооллын загварчлал

дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх, ажлын дэс дарааллыг тогтоох талаар идэвхи

санаачлага сайтай ажиллах,

Page 61: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

54

Хүмүүстэй ажиллах ур чадвар сайтай, багаар ажиллах төслийн ажилд ажиллах

чадвартай байх ,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээнийпрограммуудболон

ГМС-ийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг.

Загас судлаач

Загас судлаач мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төсөл дээр оролцон ажиллаж байсан туршлагатай

бол давуу тал болно.

Ижил төстэй бүс нутагт биологийн төрөл зүйлийн судалгаа, усны амьтад, загасны

судалгааны ажлын арвин туршлагатай байх,

Усан санд загас үржүүлэх ажлын төлөвлөлтийн туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, үнэлгээний загварчлал дээр

ажиллаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах аргыг

боловсруулах туршлагатай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг.

Хөрс судлаач

Хөрс судлаач мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 10- аас

доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Олон улсын стандарт, шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан

туршлагатай байх,

Хөрсний тархацын зураглал гаргаж байсан туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд шаардлагатай компьютерийн хэрэглээний программууд

дээр сайн ажилладаг.

Социологч

БОННҮ- болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүн ам зүй, нийгмийн бүтэц,

амжиргааны түвшиний судалгааг гүйцэтгэх талаар 10-аас доошгүй жил ажилласан

туршлагатай байх,

“Нийгмийн судлал”, “нийгмийн судалгаа” мэргэжлээр магистр болон түүнээс дээш

зэрэгтэй байх,

Ижил төстэй олон улсын төсөлд нийгэм-эдийн засгийн судалгаа явуулсан туршдагатай.

Асуудлыг үр ашигтай шийдвэрлэх ба судалгаа - шинжилгээний ажил явуулах

чадвартай байх,

Мэдээлэл боловсруулах мэргэжлийн өндөр чадвартай байх

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд шаардлагатай компьютерийн хэрэглээний программууд

дээр сайн ажилладаг.

Page 62: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

ТӨСӨЛ

55

Усны инженер-техникч

“Усны инженер – техникч” мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Усны аж ахуйн байгууламж, төсөл боловсруулах салбар болон байгаль орчинд үзүүлэх

сөрөг нөлөөллийн судалгаа гүйцэтгэж байсан туршлага, Монголд ижил төстэй төсөл

хэрэгжүүлж байсан бол давуу тал болно.

Мэдээлэл, тоон мэдээ боловсруулах мэргэжлийн чадвар, туршлага ба цахим

загварчлалын салбарт ажлын туршлагатай байх,

Үр ашгийн нэмэгдүүлэх, ажлын үр дүнг сайжруулах туршлагатай байх,

БОННҮ-ний хамрах хүрээнд шаардлагатай компьютерийн хэрэглээний программууд

дээр сайн ажилладаг

Зөвлөх нь өөрийн багт ажиллах мэргэжилтний багийн бүтцийн хувилбарыг санал болгох, дээрх

жагсаалтад ороогүй бусад шаардлагатай чиглэлээр зөвлөх мэргэжилтэнг нэмж ажиллуулна.

Олон улсын зөвлөх нь үндэсний мэргэжлийн багтай нягт хамтран ажиллах шаардлагатай ба

БОННҮ-ний зөвлөх нь хурал, уулзалт, олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж холбогдох

материалуудыг монгол хэл дээр орчуулж бэлтгэсэн байх шаардлагатай.

Ажлын даалгаварт тусгасан ажлыг чанартай хийх үүднээс БОННҮ-ний зөвлөх нь Улаанбаатар

хотод төслийн оффистой байх шаардлагатай, мөн хээрийн судалгааны ажлыг явуулахтай

холбогдон дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газруудад ажиллах боломжтой байна.

9. Төлбөрийн хуваарь

Үнийн дүнгийн арван таван хувь (15%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг энэ

дүнтэй тэнцэх Банкны баталгаа гаргасны дараа олгоно.

Үнийн дүнгийн таван хувь (5%)-тай тэнцэх төлбөрийг эхлэлийн тайлан, ажлын

хөтөлбөр болон Хэлэлцүүлэг, харилцаа холбооны хөтөлбөрийг хүлээн авсан

нөхцөлд олгоно.

Үнийн дүнгийн таван хувь (5%)-тай тэнцэх төлбөрийг БОННҮ-ний тайлбар бүхий

хураангуй болон нэмэлт судалгааны тайланг хүлээн авснаар олгоно.

Үнийн дүнгийн гучин хувь (30%)-тай тэнцэх төлбөрийг БОННҮ-ний тайлангийн

урьдчилсан төсөл эсвэл нэмэлт судалгааны тайланг хүлээн авснаар олгоно.

Үнийн дүнгийн хорин таван хувь(25%)-тай тэнцэх төлбөрийг БОННҮ-ний тайлан

эсвэл нэмэлт судалгааны тайланг хүлээн авснаар олгоно.

Үнийн дүнгийн хорин хувь (20%)-тай тэнцэх төлбөрийг Байгаль орчин, нийгмийн

үнэлгээ болон нэмэлт судалгааны тайланг эцэслэн хүлээн зөвшөөрсөн тухай

Захиалагчийн албан тоот бичгээр үйлдэгдсэнийг үндэслэн олгоно.

Page 63: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

1

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

ШҮРЭНГИЙН УЦС-ЫН БОЛОН ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УС

ХУРИМТЛУУЛАХ САН БАЙГУУЛАХ ТӨСЛҮҮД

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАГ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХИЙН БУЮУ БАГИЙН АХЛАГЧИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

Ref No. WB/MOF/MINIS/CS/IC/1.1.16(a)/2015

1. Удиртгал

Олон улсын хөгжлийн ассиоциациас (Дэлхийн Банк) Монгол улсын Засгийн Газарт

техникийн туслалцаа үзүүлэн “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих”

төсөл (МИНИС)-ийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая ам.долларын зээл олгож байна. Уг

төсөл нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс үл хамааран уул уурхайн болон эцсийн шатны

бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийн төслүүдийн бэлтгэлийг

хангах, хэрэгжүүлэх дотоодын чадавхийг бий болгох зорилгоор дэд бүтэц дэх хөрөнгө

оруулалтыг дэмжин ажиллаж байна.

Уг төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр байгуулахаар төлөвлөж буй Шүрэнгийн УЦС-ын

төслийн бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүжүүлж байна. Түүнчлэн төлөвлөж буй

Шүрэнгийн УЦС-ын төслийн техник эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээг МИНИС төслийн хүрээнд тус тус боловсруулах зөвлөх

багуудыг авч ажиллуулахаар төлөвлөсөн. Шүрэнгийн УЦС-ын төсөл нь Монгол Улсад

тулгараад буй эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх, уул уурхайн эрчим хүчний хэрэгцээг

хангах зэрэг үндсэн зорилготой.

Мөн МИНИС төслийн хүрээнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус

хуримтлуулах сан байгуулах төслийн бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүжүүлж байна.

Монгол Улс нь дэлхийн уул уурхайн чухал төвүүдийн нэг болж байгаа бөгөөд эрдэс

баялгийн олборлолт явагдаж буй болон стратегийн чухал ач холбогдол бүхий шинээр

нээгдэж буй ордуудын ихэнх нь говийн бүсэд оршиж байна. Тухай бүс нутагт дэд бүтцийн

хувьд үүсээд буй томоохон асуудал бол хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэлийн өсөн

нэмэгдэж буй усны хэрэглээг хангах, түүнчлэн говийн бүсийн хязгаарлагдмал газрын

доорх усны нөөцийг үргэлжлүүлэн ашиглах нь техник эдийн засгийн хувьд хэр

тохиромжтой эсэх асуудлыг үнэлэх шаардлага үүсээд байна. Үүнтэй зэрэгцээд Өмнийн

Говиос алс хол орших усны эх үүсвэрийг ашиглан говийн бүсийн усны нөөцийг

нэмэгдүүлэх асуудлыг судлах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна.

Эдгээр төслүүд нь Дэлхийн Банкны Байгаль орчны үнэлгээний үйл ажиллагааны

бодлого 4.01 –д зааснаар А зэрэглэлийн нөлөөлөл бүхий төсөлд хамаарч байна. Эдгээр

хоѐр төсөл нь Монгол, ОХУ-ын хил дамнасан гол болох Сэлэнгэ мөрний сав газар болон

Рамсарын хэлэлцээр болон Дэлхийн Өвд хамаарах Байгал нуурын сав газрын дээд урсгалд

байрлаж байна.

Page 64: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

2

2. Зөвлөх үйлчилгээний зорилго

МИНИС-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/ нь усны барилга байгууламжийн дэд

бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээн засварлахад зөвлөмж, удирдамжаар

хангах олон улсын туршлага бүхий Олон улсын зөвлөх баг (ОУЗБ)-ийг авч ажиллуулахаар

төлөвлөж байна. ОУЗБ-ийн зорилго нь төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн дэд бүтцийн

барилга, байгууламжийг загварчлах болон барьж байгуулах явцад Монгол Улсын

холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн Банкны Хамгааллын Бодлогод тусгагдсаны

дагуу байгаль орчин болон нийгмийн тогтвортой байдлын олон улсын стандартад

нийцүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

3. ОУЗБ-ийн бүрэлдэхүүн

ОУЗБ нь гурван (3) олон улсын зөвлөх, дөрвөн (4) үндэсний зөвлөхөөс бүрдэнэ. Үүнд:

Олон улсын байгаль орчны зөвлөх (ОУЗБ-ийг удирдах),

Олон улсын нийгмийн зөвлөх,

Олон улсын усны барилга байгууламжийн инженер

Үндэсний байгаль орчны зөвлөх,

Үндэсний нийгмийн зөвлөх,

Байгаль орчны зөвлөх (ОХУ)

Нийгмийн зөвлөх (ОХУ)

Олон улсын байгаль орчны болон нийгмийн үндэсний зөвлөхийг ТХН томилох бөгөөд

ОУЗБ-ийн үйл ажиллагааг зохицуулах, албан уулзалт, хурлуудыг даргалах, гишүүдийн

үнэн зөв мэдээлэл өгч байгааг хянах, санал зөвлөмж өгөх үүрэг хүлээлгэнэ.

ОУЗБ-ийг удирдах мэргэжилтэн нь том хэмжээний далангийн төслүүд дээр олон салбарын

мэргэжилтнүүдийг ахлах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах мэргэжлийн туршлагатай

байх шаардлагатай. Нэн ялангуяа, тухайн мэргэжилтэн усны дэд бүтцийн томоохон

төслүүдийн инженер техникийн шаардлагуудыг байгаль орчин, нийгмийн салбарын

асуудлуудтай холбон уялдуулахад оролцож байсан туршлагатай байна.

ОУЗБ-ийг удирдах мэргэжилтэн нь мөн албан уулзалтуудын протокол, ОУЗБ-ын тайланг

багийн бусад гишүүдийн оролцоотойгоор бэлтгэх үүрэгтэй. ТХН-ийн төслийн

зохицуулагч нь ОУЗБ-ийг удирдах мэргэжилтэнтэй албан ѐсоор харилцах үүрэгтэй.

Олон улсын нийгмийн зөвлөх, олон улсын байгаль орчны зөвлөхүүд нь мөн үндэсний

зөвлөхүүдийг сонгон шалгаруулахад оролцож, баталгаажуулна. ОУЗБ нь томилогдсон

үндэсний зөвлөхүүдтэй бүх асуудлаар хамтран туршлага хуваалцан ажиллана.

Үндэсний зөвлөхүүдийг Дэлхийн Банкны зөвшөөрөлтэйгээр ТХН сонгох бөгөөд ОУЗБ

байгуулагдсаны дараа зөвлөх тус бүр 25 өдрийн хугацаатайгаар ажиллана. Энэхүү

Page 65: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

3

хугацааг ОУЗБ-ийн удирдагч болон ТХН-ийн хооронд зөвшилцсөний дагуу 2017 оны 12

сар хүртэл сунгаж болно.

4. Зөвлөх үйлчилгээний цар хүрээ

Байгаль орчны олон улсын зөвлөх нь төслийн бэлтгэл үе шатны судалгаа болон дээр

дурдсан хоѐр төслийн бэлтгэлтэй холбогдох үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь Монгол

Улсын холбогдох хууль тогтоомж, Дэлхийн Банкны Хамгааллын Бодлого болон Рамсарын

хэлэлцээр, ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн Хорооны дүрэм журам зэрэг олон улсын гэрээ

конвенцэд нийцэж буйг хянаж, үнэлнэ.

Зөвлөх үйлчилгээний цар хүрээнд дараах даалгаврууд багтана.

I. ОУЗБ-ын нэрийн өмнөөс дээр дурьдсан 2 төслийн судалгааны тайлангуудыг

багийн гишүүдийн хамтаар хянаж, зөвлөхийн багийн бусад гишүүдийн хамт

нэгдсэн зөвлөмжийг томилолт бүрийн дараах тайланд нэгтгэж өгөх,

II. Дээрх төслүүд дээрх хүлээсэн үүргээ чанартайгаар бүрэн биелүүлэхийн тулд

багийн бусад гишүүдтэй хамтран ажиллах

III. ОУЗБ-ийн зөвлөмжийн дагуу тус төслүүдийн (ТЭЗҮ-ийн болон БОННҮ-ний)

зөвлөх багуудтай болон Дэлхийн банктай хийх шаардлагатай уулзалтуудад

оролцох

Төслүүдтэй холбоотой холбогдох баримт, материалуудыг хянах;

IV. Багийн бусад гишүүдийн оролцоотойгоор, хээрийн ажил бүрийн дараа уг 2

төслийн талаарх санал зөвлөмжүүдийг танилцуулах, томилолт болгоны дараа

нэгдсэн тайлан боловсруулах;

Байгаль орчин, нийгимйн нөлөөллийн үнэлгээг шаардлага хангаж байгаа эсэхийг

хянан, зөвлөмж өгч ажиллана;

V. Байгаль орчны тогтвортой байдал, чанарт нөлөөлж болзошгүй төслийн

загварын чухал элементүүдийг тодорхойлж, үнэлэх;

VI. Байгаль орчин, Нийгмийн Менежментийн төлөвлөгөө/Нүүлгэн шилжүүлэх

төлөвлөгөө, эдгээрийн бодлогын хүрээ, төлөвлөгөөг хянаж, зөвлөмж өгөх;

VII. Байгалийн нөөцийн менежмент, бохирдлын хяналт, үндсэн болон үндсэн бус

биологийн олон янз байдал, хөрсний элэгдлийн хяналт, байгалийн урсац гэх

мэт байгаль орчны эрсдэл болон нөлөөллийг тодорхойлж түүнийг бууруулах

болон санал болгосон бусад арга хэмжээг хянах;

VIII. Усны амьтад болон голын эргийн бүсийн амьдрах орчин болон тухайн бүсийн

нийгмийн амьдрах орчинг хадгалж үлдэх, хамгаалахаар, нөхөн сэргээхээр

санал болгосон байгалийн урсацын арга хэмжээг хянаж, үнэлэн зөвлөмж өгөх;

IX. Байгаль орчинд хувьд хүлээн зөвшөөрөгдөх болон эергээр нөлөөлөхүйц

төслийн хөгжлийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийг тодорхойлох;

Page 66: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

4

X. Төсөл хэрэгжүүлэхэд байгуулсан засаглалын бүтцийн саналыг хянаж, зөвлөмж

чиглэл өгөх;

XI. Олон нийтэд мэдээлэл өгөх болон олон нийтийн хэлэлцүүлгийн үйл

ажиллагаанд ажиглагчаар оролцох хүсэлт гарсан бол хүсэлтийн дагуу

оролцох;

XII. Идэвх санаачлагатайгаар ОУЗБ-ийн холбогдох бүхий л томилолт, үйл

ажиллагаа, уулзалтууд, зааварчилгаа, олон нийтийн хэлэлцүүлэг болон

хээрийн судалгаанд оролцох,

5. Зөвлөхөд тавигдах шаардлага болон ажлын туршлага

Байгаль орчны олон улсын зөвлөх нь хувийн сахилга бат сайтай, үнэнч шударга,

холбогдох чиглэлээр олон улсын түвшиний нарийн мэдлэг, туршлагатай байх

шаарлагатай.

Байгаль орчны олон улсын зөвлөх нь хөгжиж буй орнуудын талаар мэдлэгтэй (Зүүн Ази

болон Номхон далайн бүсийн талаар мэдлэгтэй бол илүү давуу тал болно), усны томоохон

дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон Хил дамнасан гол мөрөн, усны нөөцийн

менежментийн арвин туршлагатай байна.

Байгаль орчны олон улсын зөвлөх нь хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан байна.

Хүрээлэн буй орчны эсвэл Байгалийн ухаан, Усан орчны биологи эсвэл холбогдох

судалгааны магистр зэрэгтэй

Усан цахилгаан станц болон томоохон барилгын ажлын төслүүдийн байгаль орчны

асуудлыг хянах, удирдах 20 жилээс доошгүй олон улсын туршлагатай байх

Дээр дурьдсан чиглэлээр докторын зэрэгтэй байх, том болон дунд хэмжээний

боомт байгуулах төслүүдийн нөлөөллийг байгаль орчны талаас үнэлж, хянаж

байсан туршлагатай байх ба Дэлхийн Банкны Хамгааллын бодлогын талаар

мэдлэгтэй бол давуу тал болно.

Англи хэлний өндөр мэдлэгтэй байх

6. Зөвлөхөөс үзүүлэх хүчин чармайлт

ОУЗБ-ийн гишүүд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан

байгуулах төсөл болон Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байршилтай танилцах

хээрийн аяллыг хамгийн багадаа 1 удаа хийх (эдгээр хээрийн аялал нь 10 өдөр

үргэлжлэхийг тооцоолно) мөн 3 удаагийн зөвлөх багийн уулзалтууд, семинарыг

Улаанбаатар хотод зохион байгуулах, ингэхдээ, уулзалт болгон 5 өдрийн турш үргэлжлэх

талаар тооцоолно.

Page 67: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

5

Төсөлтэй холбоо бүх бичиг баримт, материалуудыг хянах нэмэлт ажлуудыг

гүйцэтгүүлэхээр ТХН-ээс албан бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд багийн гишүүн тус

бүрд хувийн бэлтгэлээ хангах нөхцлийг бүрдүүлж өгнө.

ОУЗБ нь төслийн бүх асуудлаар техникийн хяналт, удирдамжаар хангах ба олон улсын

сайн туршлага, Дэлхийн Банкны Хамгааллын бодлого болон Монгол Улсын хууль

тогтоомж, дүрэм журамд нийцүүлэхээр төслийн хугацааны туршид шаардлагатай үед

ажиллана.

ОУЗБ-ийн гишүүн бүр 25 өдрийн хугацаатайгаар ажиллана. Энэхүү хугацааг ОУЗБ-ийн

удирдагч болон ТХН-ийн хоорондын зөвшилцсөний дагуу 2017 оны 12 сар хүртэл гэрээг

сунгаж болно.

7. Зөвлөхийн ажиллах хугацаа

ОУЗБ-ийн зөвлөх үйлчилгээ нь 2015 оны 08 дугаар сард төсөл хэрэгжих байршлуудад

хээрийн аялал хийснээр эхлэхээр төлөвлөгдсөн. Түүнчлэн ОУЗБ нь 2017 оны 12 сар

хүртэлх хугацаанд Монгол Улсад сургалт семинар, уулзалтуудад оролцох ба хамгийн

багадаа 4 удаа томилогдон ажиллана.

8. ОУЗБ-ийн тайлан

ОУЗБ-ийн ахлагч нь томилолт бүрийн дараа тайлан боловсруулахыг ажлыг удирдан

ажиллана. Тайланд ОУЗБ-ийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх

шаардлагатай бөгөөд энэхүү тайланг томилолт дуусч, Монгол улсаас явахаас өмнө ТХН-д

танилцуулсан байх шаардлагатай.

ОУЗБ нь тайланд зөвлөх багийн үйл ажиллагааны үр дүн, түүний санал зөвлөмжүүдийг

тусгана. Мөн уг тайланд цаашид авч үзэх шаардлагатай асуудлуудыг тоймлож, нэмэлт

үнэлэлт дүгнэлт хийх талаар хүсэлт тавих, авах арга хэмжээний талаар тусгана.

ОУЗБ нь тайлангийн үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх хамтарсан

уулзалт танилцуулгыг Улаанбаатар хотоос явахаасаа өмнө ТХН болон ТХНэгжтэй

хамтран ажилладаг холбогдох байгууллагуудад нүүр тулсан танилцуулга хэлбэрээр хийнэ.

ТХН ОУЗБ-ийн гишүүдийг бусад холбогдох байгууллагуудтай цаашид хамтран

хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан явуулахад шаардагдах лавлагаа материалаар хангана.

ОУЗБ-ийн уулзалтууд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд үүнд ОУЗБ-ийн

бүх гишүүд оролцох үүрэгтэй. Зөвлөх багийн гишүүн бие даан төсөл хэрэгжих талбайд

зөвхөн онцгой нөхцөлд хяналт шалгалт хийнэ. Энэ тохиолдолд төсөл хэрэгжих талбайд

Page 68: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

6

хяналт шалгалт хийсэн гишүүн тайлангаа нэгдсэн эцсийн тайланд тусгах, асуудлыг

шийдэх зорилгоор багийн бусад гишүүдэд илгээнэ.

9. Захиалагчийн үүрэг хариуцлага

(i) ТХН дараах баримт материалуудаар ОУЗБ-ийг хангах үүрэгтэй:

Төслийн холбогдох бүх баримт бичгүүд

ОУЗБ-ийн үйл ажиллагааг амжилттай явуулахад ач холбогдол бүхий

зөвлөхүүд, мэргэжилтнүүд

ОУЗБ-ийн хүсэлтийн дагуу шаардлагатай суурь мэдээлэл болон төслийн

зураг төсөл, барилга, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг

томилолт болгоны өмнө гаргаж өгөх

(ii) ТХН-ийн Төслийн зохицуулагч холбогдох уулзалтууд болон хээрийн аяллыг

ОУЗБ-ын гишүүд болон бусад холбогдох яам, агентлагтай хамтран зохион

байгуулна.

(iii) ТХН нь ОУЗБ–ийн боловсруулах тайланг хувилах, орчуулахад дэмжлэг үзүүлнэ.

(iv) ТХН ОУЗБ–ийн гишүүдийн томилолтын зөвшөөрлийг хугацаа алдалгүй

баталгаажуулах, төсөл хэрэгжих талбайн хээрийн аялалыг зохион байгуулах,

зохицуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг боломжийн хэрээр авна.

10. Зөвлөхүүдийн үүрэг хариуцлага

ОУЗБ–ийн гишүүд нь ажлын даалгаварт тусгагдсаны дагуу олон улсын мэргэжлийн

байгууллагууд хүлээн зөвшөөрөхүйц түвшний арга барил, дадлага туршлага, мэргэжлийн

ур чадвар бүхий эдийн засгийн хувьд үр өгөөжтэй мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх

үүрэгтэй.

Зөвлөх нь ажлын даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй бөгөөд

ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэгцээтэй техник хэрэгсэл, компьютер болон бусад

шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өөрөө бэлтгэх үүрэгтэй.

Page 69: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

7

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

ШҮРЭНГИЙН УЦС-ЫН БОЛОН ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УС

ХУРИМТЛУУЛАХ САН БАЙГУУЛАХ ТӨСЛҮҮД

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАГ

НИЙГМИЙН ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

Ref No. WB/MOF/MINIS/CS/IC/1.1.16(б)/2015

1. Удиртгал

Монгол улсын Засгийн Газар Олон улсын хөгжлийн ассиоциациас (Дэлхийн Банк) “Уул

уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төсөл (МИНИС)-ийг хэрэгжүүлэхэд

зориулж 25.0 сая ам.долларын техникийн туслалцааны зээл авсан. Төслийн хөгжлийн

зорилт нь уул уурхайн болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцэд

санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн

төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхийг бий болгох зорилготой

хэрэгжиж байна.

МИНИС төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Шүрэнгийн УЦС-ын

төслийн бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүлж байна. Түүнчлэн МИНИС төслийн

хүрээнд санал болгож буй Шүрэнгийн УЦС-ын төслийн техник эдийн засгийн үндэслэл

болон Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ/ Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг

тус тус боловсруулах зөвлөх багуудыг авч ажиллуулахаар төлөвлөсөн. Шүрэнгийн УЦС-

ын төсөл нь Монгол Улсад тулгараад буй эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх, уул

уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг үндсэн зорилготой.

Мөн МИНИС төслийн хүрээнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус

хуримтлуулах сан байгуулах төслийн бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүлж байна.

Монгол Улс нь дэлхийн уул уурхайн чухал төв болж байгаа бөгөөд стратегийн чухал ач

холбогдол бүхий эрдэс баялгийн олборлолт явагдаж буй болон шинээр нээгдэж буй

ордуудын ихэнх нөөц говийн бүсэд оршиж байна. Тухайн бүс нутагт дэд бүтцийн хувьд

үүсээд буй томоохон асуудал бол хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж

буй ус хэрэглээ, түүнчлэн говийн бүсийн хязгаарлагдмал газрын доорх усны нөөцийг

үргэлжлүүлэн ашиглах нь техник эдийн засгийн хувьд хэр тохиромжтой эсэх асуудлыг

үнэлэх шаардлага үүсээд байна. Үүний зэрэгцээ Өмнийн Говиос алсын зайд орших эх

үүсвэрээс ч орон нутаг руу ус дамжуулах шаардлага гарсаар байна.

Эдгээр төслүүд нь Дэлхийн банкны Байгаль орчны үнэлгээний үйл ажиллагааны бодлого

4.01–д заасны дагуу А зэрэглэлийн нөлөөлөл бүхий төслийн ангилалд хамаарч байгаа.

Төслүүд нь хил дамнасан гол болох Сэлэнгэ мөрний сав газар (Монгол улс болон ОХУ-ын

холбогдох нутаг дэвсгэрийг хамарсан) болон Байгаль нуур дахь Дэлхийн Өвийн талбар

болон намгархаг газрын дээд хашицын ойролцоо хэрэгжихээр төлөвлөгдсөн.

2. Зөвлөх үйлчилгээний зорилго

Page 70: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

8

МИНИС-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/ нь усны барилга байгууламжийн дэд

бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөмж, удирдамжаар хангах олон улсын

туршлага бүхий Олон улсын зөвлөх баг ( ОУЗБ)-ийг шалгаруулж авахаар төлөвлөж

байна.

ОУЗБ-ийн зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон

Дэлхийн Банкны Хамгааллын Бодлогод тусгагдсаны дагуу усны эх үүсвэрийн дэд бүтцийг

байгаль орчин болон нийгмийн тогтвортой байдлын олон улсын стандартад нийцүүлэн

загварчлах болон барьж байгуулах эсэхийг хангана.

3. ОУЗБ-ийн бүрэлдэхүүн

ОУЗБ нь гурван ( 3) олон улсын зөвлөх, дөрвөн ( 4) Үндэсний зөвлөхөөс бүрдэнэ гэж

урьдчилан харж байна. Үүнд:

Олон улсын байгаль орчны зөвлөх ( ОУЗБ-ийн ахлагч),

Олон улсын нийгмийн зөвлөх,

Олон улсын усны барилга байгууламжийн инженер

Байгаль орчны зөвлөх (Монгол),

Нийгмийн зөвлөх (Монгол)

Байгаль орчны зөвлөх( ОХУ),

Нийгмийн зөвлөх( ОХУ).

Олон улсын байгаль орчны болон нийгмийн зөвлөхүүд дотоодын зөвлөх сонгон

шалгаруулахад тэднээс ярилцлага авч, баталгаажуулна.

ОУЗБ нь томилогдсон үндэсний зөвлөхүүдтэй бүх асуудлаар хамтран туршлага хуваалцан

ажиллана.

Үндэсний зөвлөхүүдийг ОУЗБ байгуулагдсаны дараа Дэлхийн Банкны зөвшөөрөлтэйгээр

ТХН сонгох бөгөөд зөвлөх тус бүр 25 өдөр ажиллана. Энэ хугацааг ОУЗБ-ийн удирдагч

болон ТХН-ийн хооронд харилцан тохиролцсоноор 2017 оны 12 сар хүртэл сунгаж болно.

ОУЗБ-ийн Байгаль орчны зөвлөхийг ОУЗБ-ийг зохицуулах, албан уулзалтуудыг зохион

байгуулах, удирдах, ОУЗБ-ийн гишүүдийн үүрэг, зорилтыг хангах, багийн санал

зөвлөмжүүдийг боловсруулах зэрэг ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ТХН сонгон

шалгаруулна.

4. Зөвлөх үйлчилгээний цар хүрээ

Олон улсын Нийгмийн зөвлөх нь төслийн бэлтгэл үе шатны судалгаа болон дээр дурдсан

хоѐр төслийн хэрэгжилт, холбогдох үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь Монгол Улсын

холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн Банкны Хамгааллын Бодлогод нийцэж буйг

хянах, үнэлэх үүрэг хүлээнэ.

Зөвлөх үйлчилгээ нь дараах асуудлуудыг хамаарна.

Page 71: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

9

(i) Багийн бусад гишүүдийн оролцоотойгоор төслийн талаарх нэгдсэн санал

зөвлөмжүүдийг танилцуулах, томилолт болгоны дараа багийн нэгдсэн тайлан

боловсруулах;

(ii) Төсөлтэй холбоотой холбогдох баримт, материалуудыг хянах;

(iii) Хийгдсэн нийгмийн нөлөөллийн үнэлгээг хянаж, зөвлөмж өгөх бөгөөд цаашид

авах арга хэмжээг тодлхройлох;

(iv) Байгаль орчин, Нийгмийн Менежментийн төлөвлөгөө/ Нүүлгэн шилжүүлэлтийн

бодлогын цар хүрээ болон төлөвлөгөөг хянах, зөвлөмж өгөх;

(v) Санал болгож буй Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө болон (шаардлагатай

тохиолдолд) Нутгийн уугуул иргэдийн хөгжлийн төлөвлөгөөг хянах, зөвлөмж

өгөх;

(vi) Төслийн үр дүнд төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд шууд өртөж буй

иргэдийн амжиргааны түвшин буурахгүй байх зорилго бүхий төлөвлөж буй

үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хянах, зөвлөмж өгөх, тэдгээрийн

амжиргааны түвшинг сайжруулах боломжийг тодорхойлох,

(vii) Нөлөөллийг бууруулах арга хэмжээний зохих хувилбаруудыг хянах, зөвлөмж

өгөх, ялангуяа нөхөн олговор олгох, сайжруулах боломжууд, амжиргааны

түвшинг дээшлүүлэх, гомдол шийдвэрлэх механизм зэрэгтэй уялдуулах,

(viii) Гомдол шийдвэрлэх механизм, олон нийтийн оролцоо, ялангуяа олон нийтийн

хэлэлцүүлэг болон мэдээллийн ил тод, нээлттэй байдлын төлөвлөгөөг хянах,

зөвлөмж өгөх;

(ix) Тухайн Төслийн зорилго, зорилтыг хангах, судалгааны байгаль, нийгмийн

зорилт, олон нийтийн хэлэлцүүлэг зэргийг дэмжих арга хэмжээ үйл ажиллагаа

болон судалгаануудыг тодорхойлох;

(x) Төслийн хэрэгжилтийн нэг хэсэг болох засаглалын бүтцийн үр ашгийн талаарх

удирдамж боловсрууулах, хянах;

(xi) Шаардлагатай тохиолдолд, олон нийтийн хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх үйл

ажиллагаанд ажиглагчаар оролцох,

(xii) Идэвхи санаачлагатайгаар ОУЗБ-ийн холбогдох бүхий л томилолт, үйл

ажиллагаа, уулзалтууд, зааварчилгаа, олон нийтийн хэлэлцүүлэг болон

хээрийн ажилд оролцох,

5. Боловсрол болон Ажлын туршлага

Олон улсын нийгмийн зөвлөх нь хувийн сахилга бат сайтай, үнэнч шударга, холбогдох

чиглэлээр олон улсын нарийн мэдлэг, сайн туршлагатай байх шаардлагатай.

Олон улсын нийгмийн зөвлөх нь хөгжиж буй орнуудын талаар мэдлэгтэй ( Зүүн Ази

болон Номхон далайн бүсийн талаар мэдлэгтэй бол илүү сайн), томоохон дэд бүтцийн

хөрөнгө оруулалт болон Хил дамнасан гол мөрөн, усны нөөцийн менежментийн арвин

туршлагатай,

Олон улсын нийгмийн зөвлөх нь дараах шаардагыг хангасан байх шаардлагатай.

Нийгмийн шинжлэх ухаан, Хөгжил, Хүн судлал болон бусад холбогдох

чиглэлээр Магистрын зэрэгтэй,

Page 72: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

10

Удирдах, нүүлгэн шилжүүлэлт, түүний хяналт-мониторинг, усан цахилгаан

станцын томоохон төслүүдэд 20-аас доошгүй жил ажилллаж байсан,

нийгмийн талын асуудлын талаар арвин мэдлэг, туршлагатай,

Ижил төстэй чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, том болон дунд оврын

далан, боомт барих төслийн нийгмийн асуудлууд, түүний боломжит

нөлөөллийг хянах-мониторинг хийх, үнэлэх туршлага бүхий, Дэлхийн

Банкны Хамгааллын бодлогын талаарх мэдлэг давуу тол болно,

Төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй нийгмийн

бүлгүүдтэй ажиллаж байсан, Олон нийтийн оролцоо болон Орон нутгийн

хөгжлийн асуудлуудын талаарх туршлагатай,

Англи хэлний өндөр чадвартай байх.

6. Зөвлөхөөс үзүүлэх хүчин чармайлт

ОУЗБ-ын гишүүд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан

байгуулах төсөл болон Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байршилтай

танилцах, ингэхдээ 10 өдрийн турш хээрийн аялал үргэлжлэх талаар тооцоолох, мөн 3

удаагийн зөвлөх багийн уулзалт, семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулах,

ингэхдээ, уулзалт болгон 5 өдрийн турш үргэлжлэх талаар тооцоолно.

Төсөлтэй холбоо бүхий л баримт бичиг, материалуудыг хянах нэмэлт ажлуудыг

гүйцэтгүүлэхээр ТХН албан бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд багийн гишүүн тус бүр

хувийн бэлтгэлээ хангах цаг хугацааг гаргаж, нөхцлийг бүрдүүлнэ.

ОУЗБ нь төслийн хугацааны туршид төслийн бүх асуудлаар техникийн хяналт,

удирдамжаар хангана, мөн олон улсын сайн туршлага, Дэлхийн Банкны Хамгааллын

бодлого болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлсэн байх

шаардлагыг ханган ажиллана.

ОУЗБ-ийн гишүүн бүр 25 өдөр ажиллана. Энэхүү хугацааг ОУЗБ-ийн удирдагч болон

ТХН-ийн хооронд харилцан тохиролцсоноор 2017 оны 12 сар хүртэл сунгаж болно.

7. Зөвлөхийн ажлын хугацаа

ОУЗБ-ийн зөвлөх үйлчилгээ нь 2015 оны 08 дугаар сард төсөл хэрэгжих байршлуудад

газар дээр очиж танилцсанаар эхлэхээр төлөвлөгдсөн. Түүнчлэн, ОУЗБ нь 2017 оны 12

сар хүртэлх хугацаанд Монгол Улсад сургалт семинар, уулзалтуудад оролцохоор хамгийн

багадаа 4 удаа томилогдон ирж ажиллана.

8. Зөвлөх багийн тайлагналт

ОУЗБ-ийн ахлагч нь томилолт бүрийн дараа багаа удирдан тайлан боловсруулна. Тайланд

ОУЗБ-ийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд

энэхүү тайланг томилолт дуусч, Монгол улсаас явахаас өмнө ТХН-д танилуулсан байх

шаардлагатай.

ОУЗБ нь тайланд зөвлөх багийн үйл ажиллагааны үр дүн, түүний санал зөвлөмжүүдийг

тусгана. Мөн уг тайланд цаашид авч үзэх шаардлагатай асуудлуудыг тоймлож, нэмэлт

Page 73: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

11

үнэлэлт, дүгнэлт хийх талаар хүсэлт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний

талаар тусгана.

ОУЗБ-ийн гишүүд хамтран тайлангийн үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаар

ТХН болон ТХН-ний хамтран ажилладаг холбогдох байгууллагуудад танилцуулга хийнэ.

ТХН нь ОУЗБ-ийн гишүүдийг шаардлагатай бүхий л материалаар хангах бөгөөд бусад

холбогдох байгууллагуудтай хамтран цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан явуулна.

ОУЗБ-ийн уулзалтуудыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд үүнд ОУЗБ-ийн бүх

гишүүд оролцох үүрэгтэй. Зөвхөн онцгой нөхцөлд зөвлөх багийн бие даасан гишүүд төсөл

хэрэгжих талбайд хяналт шалгалт хийнэ. Энэ тохиолдолд төсөл хэрэгжих талбайд хяналт

шалгалт хийсэн гишүүн тайлангаа эцсийн тайланд тусгах, асуудлыг шийдэх зорилгоор

багийн бусад гишүүдэд илгээнэ.

9. Захиалагчийн үүрэг хариуцлага

(v) ТХН нь ОУЗБ-ийг дараах баримт, материалуудаар хангах үүрэгтэй:

Төслийн бүх баримт бичгүүд

ОУЗБ-ийн үйл ажиллагааг амжилттай явуулахад ач холбогдол бүхий

ажилтнууд болон зөвлөхүүд

ОУЗБ-ийн хүсэлтийн дагуу шаардлагатай суурь мэдээлэл болон төслийн

зураг төсөл, барилга, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээ,

мэдээллээр томилолт болгоны өмнө хангах

(vi) ОУЗБ –ийн хүсэлт дээр үндэслэн ТХН нь ОУЗБ болон бусад холбогдох яам,

агентлагтай хамтран уулзалтууд болон хээрийн ажлыг зохион байгуулна.

(vii) ТХН нь ОУЗБ–ийн боловсруулах тайланг хувилах, орчуулахад дэмжлэг

үзүүлнэ.

(viii) ТХН нь ямар ч тохиолдолд ОУЗБ–ийн гишүүдийн яаралтай аялалын

зөвшөөрлийг баталгаажуулах, төсөл хэрэгжих талбайн хээрийн ажлыг зохион

байгуулах, зохицуулах шаарлагатай арга хэмжээг авна.

10. Зөвлөхүүдийн үүрэг хариуцлага

ОУЗБ –ийн гишүүд ажлын даалгаварт тусгагдсаны дагуу, олон улсын мэргэжлийн

байгууллагуудаар хүлээн зөвшөөрсөн стандартад нийцүүлэн, хичээл зүтгэл, үр дүнтэй,

нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, туршлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг

үзүүлэх үүрэгтэй.

Зөвлөх нь ажлын даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй бөгөөд ажил

үүрэг гүйцэтгэх хэрэгслүүд болох зөөврийн комьпютер бусад шаардлагатай тоног

төхөөрөмжүүдийг бэлтгэх үүрэгтэй.

Page 74: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

12

Page 75: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

13

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

ШҮРЭНГИЙН УЦС-ЫН БОЛОН ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УС

ХУРИМТЛУУЛАХ САН БАЙГУУЛАХ ТӨСЛҮҮД

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАГ

БООМТ БОЛОН УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

Ref No. WB/MOF/MINIS/CS/IC/1.1.16(c)/2015

11. Удиртгал

Олон улсын хөгжлийн ассиоциациас (Дэлхийн Банк) Монгол улсын Засгийн Газарт

техникийн туслалцаа үзүүлэн “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих”

төсөл(УУДБХОД)-ийг хэрэгжүүлэхэд зориулж зориулж 25 сая ам.долларын зээл олгож

байна. Уг төсөл нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс үл хамааран уул уурхайн болон

эцсийн шатны бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийн

төслүүдийн бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэхэд орон нутгийн чадавхийг бий болгох

зорилгоор дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна.

Уг төсөл нь санал болгож буй Сэлэнгэ мөрөн дээр байгуулах Шүрэнгийн УЦС-ын төслийн

бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүлж байна. Түүнчлэн МИНИС төслийн хүрээнд санал

болгож буй Шүрэнгийн УЦС-ын төслийн техник эдийн засгийн үндэслэл болон Байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг тус тус боловсруулах зөвлөх багуудыг авч

ажиллуулахаар төлөвлөсөн. Шүрэнгийн УЦС-ын төсөл нь Монгол Улсад тулгараад буй

эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх, уул уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг

үндсэн зорилготой.

Мөн МИНИС төслийн хүрээнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус

хуримтлуулах сан байгуулах төслийн бэлтгэл судалгааны ажлуудыг санхүүлж байна.

Монгол Улс нь Дэлхийн уул уурхайн чухал төл болж байгаа бөгөөд эрдэс баялгийн

олборлолт явагдаж буй болон шинээр нээгдэж буй ордууд нь ихэнх нөөц стратегийн

чухал ач холбогдол бүхий говийн бүсэд оршиж байна. Тухай бүс нутагт дэд бүтцийн

хувьд үүсээд буй томоохон асуудал бол хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэлийн өсөн

нэмэгдэж буй ус хэрэглээ, түүнчлэн говийн бүсийн хязгаарлагдмал газрын доорх усны

нөөцийг үргэлжлүүлэх ашиглах нь техник эдийн засгийн хувьд хэр тохиромжтой эсэх

асуудлыг үнэлэх шаардлага үүсээд байна. Үүнтэй зэрэгцээд усны нөөц байрлаж буй эх

үүсвэрээс Өмнийн Говьд алсын зайнаас ус дамжуулах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр

байна.

Эдгээр төслүүд нь Дэлхийн банкны Байгаль орчны үнэлгээн.ий үйл ажиллагааны бодлого

4.01 –д зааснаар А зэрэглэлийн нөлөөлөл бүхий төсөлд хамаарах бөгөөд эдгээр голууд нь

хил дамнасан гол болох Сэлэнгэ мөрний сав газар болон Байгаль нуур сав газар дах

Рамсарын гэрээн дахь болон Дэлхийн Өвийн ус намгархаг газрын дээд урсгал ойролцоо

хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Page 76: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

14

12. Зөвлөх үйлчилгээний зорилго

УУДБХОДТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/ нь усны барилга байгууламжийн дэд

бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөмж, удирдамжаар хангах олон улсын

туршлага бүхий Олон улсын зөвлөх баг ( ОУЗБ)-ийг сонгон шалгаруулж авахаар төлөвлөж

байна.

ОУЗБ-ийн зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн

Банкны Хамгааллын Бодлогод тусгагдсаны дагуу усны дэд бүтцийн барилга,

байгууламжийг загварчлах болон барьж байгуулахдаа байгаль орчин болон нийгмийн

тогтвортой байдлын олон улсын стандартад нийцүүлэх замаар төслийн дэд бүтцүүдийн

зорилго, зорилтуудыг хангана.

13. ОУЗБ-ийн бүрэлдэхүүн

ОУЗБ нь гурван (3) олон улсын зөвлөх, дөрвөн (4) Үндэсний зөвлөхөөс бүрдэнэ гэж

урьдчилан харж байна. Үүнд:

Олон улсын байгаль орчны зөвлөх ( ОУЗБ-ийн ахлагч),

Олон улсын нийгмийн зөвлөх,

Олон улсын усны барилга байгууламжийн инженер,

Байгаль орчны зөвлөх (Монгол),

Нийгмийн зөвлөх (Монгол),

Байгаль орчны зөвлөх( ОХУ),

Нийгмийн зөвлөх( ОХУ),

ТХН нь Олон улсын зөвлөх багийн усны барилга байгууламжийн инженерийг сонгон

шалгаруулах ба багийн бусад гишүүдтэй мэдээлэл солилцох, уулзалт зохион байгуулах

багийн гишүүний үүднээс хяналт, зөвлөмжийн бодит тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэй

байна.

Мэдлэг/ ур чадвар шилжүүлэх зорилгоор ТХН дотоодын зөвлөхийг олон улсын

зөвлөхүүдэд дагалдан ажиллуулж болно. Энэ тохиолдолд ОУЗБ нь томилогдсон

зөвлөхүүдтэй мэдлэг шилжүүлэхэд анхаарч бүхий л тал дээр хамтран ажиллах үүрэгтэй.

14. Үндсэн үүрэг

Усны барилга байгууламжийн инженер нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэх бөгөөд үүгээр

хягаардагдахгүй байж болно:

(i) Дээр дурьдсан 2 төслийн судалгааны тайлангуудыг багийн гишүүдийн хамтаар

хянаж, зөвлөх багийн бусад гишүүдийн хамт нэгдсэн зөвлөмжийг томилолт бүрийн

дараах тайланд нэгтгэж өгөх,

(ii) ТЭЗҮ-ийн техникийн нэгдсэн асуудлууд, үзэл баримтлалын загвар тайлан,

гадаргын ус, геотехникийн болон гидромеханикийн тайлангуудыг хянах, түүнчлэн

хяналт шалгалтын бодит үр дүнд уг тайлангууд нь хангалттай эсэх талаар ерөнхий

үнэлгээ өгөх;

(iii) Хээрийн судалгаа, туршилтын үр дүнгийн үнэн бодит байдлыг төслийн талбарт

очиж хянах мөн багийн бусад гишүүдтэй хамтран нэмэлт өрөмдлөг, дээж авах,

Page 77: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

15

лабораторийн сорил шинжилгээ болон бусад төрлийн хээрийн судалгаа

шаардлагатай эсэх тал дээр үнэлэлт дүгнэлт өгөх;

(iv) Шүрэнгийн Усан Цахилгаан станц, Орхон Говь төслүүдийн урьдчилсан зураг

төслийн тайлан болон барилгын ерөнхий төлөвлөгөөг дотоодын болон олон улсын

стандартын дагуу үнэн бодитой хийгдсэн эсэхийг хянах;

(v) Даралтын хэмжилт, шүүрэлт хэмжих төхөөрөмж, байршлын судалгаа, налуу ба

даралтын улмаас үүсэх хазайлтын хэмжилт зэрэг далангийн тоноглолын аюулгүй

байдлын төлөвлөгөөг хянан үзэж боломжит сайжруулалтыг санал болгох;

(vi) Санал болгож буй үйл ажиллагаа, засвар үйлчилгээ болон онцгой байдлын үеийн

бэлэн байдлын төлөвлөгөөг хянан үзэж боломжит сайжруулалтыг санал болгох;

(vii) Олон улсын зөвлөх багтай холбоотой томилолт, уулзалт, зөвлөгөөн болон хээрийн

судалгаа, томилолт зэрэгт идэвхитэй оролцож өөрийн зүгээс оруулж болох бодит

хувь нэмрийг оруулах.

15. Зөвлөхөд тавигдах шаардлага

Усны барилга байгууламжийн инженер нь өндөр ѐс суртахуунтай, олон улсын арвин

туршлагатай, холбогдох чиглэлээр техникийн өндөр мэдлэг чадвартай байна. Мөн зөвлөх

нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт орших хөгжиж буй орнуудын нөхцөл байдлын

талаар ойлголттой, боомтын дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын талаар

туршлагатай байх шаардлагатай.

Усны барилга байгууламжийн инженер нь хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан

байна:

Усны барилга байгууламжийн инженер, усан цахилгаан станц, усны нөөц болон

бусад холбогдох чиглэлээр ахисан түвшний зэрэгтэй байх;

Холбогдох мэргэшлээр 25-с дээш жил ажилласан туршлагатай;

Том хэмжээний бетонон болон булдаж нягтруулсан далангийн барилга, дизайн дээр

ажиллаж байсан туршлагатай байх;

Томоохон хэмжээний далангийн цогцолборын концепцийн зураглал, барилгын

төлөвлөгөө, хуваарь бэлтгэсэн туршлагатай байх;

Далангийн аюулгүй байдлын төлөвлөлт, тоноглолт, хяналт тавих тал дээр өргөн

туршлагатай байх;

16. Зөвлөхөөс үзүүлэх хүчин чармайлт

ОУЗБ-ын гишүүд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан

байгуулах төсөл болон Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байршилтай

танилцах, ингэхдээ 10 өдрийн турш хээрийн аялал үргэлжлэх талаар тооцоолох, мөн 3

удаагийн зөвлөх багийн уулзалт, семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулах,

ингэхдээ, уулзалт болгон 5 өдрийн турш үргэлжлэх талаар тооцоолно.

Төсөлтэй холбоо бүхий л баримт бичиг, материалуудыг хянах нэмэлт ажлуудыг

гүйцэтгүүлэхээр ТХН албан бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд багийн гишүүн тус бүр

хувийн бэлтгэлээ хангах цаг хугацааг гаргаж, нөхцлийг бүрдүүлнэ.

Page 78: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

16

ОУЗБ нь төслийн хугацааны туршид төслийн бүх асуудлаар техникийн хяналт,

удирдамжаар хангана, мөн олон улсын сайн туршлага, Дэлхийн Банкны Хамгааллын

бодлого болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлсэн байх

шаардлагыг ханган ажиллана.

ОУЗБ-ийн гишүүн бүр 25 өдөр ажиллана. Энэхүү хугацааг ОУЗБ-ийн удирдагч болон

ТХН-ийн хооронд харилцан тохиролцсоноор 2017 оны 12 сар хүртэл сунгаж болно.

17. Зөвлөхийн ажлын хугацаа

ОУЗБ-ийн зөвлөх үйлчилгээ нь 2015 оны 05 дугаар сард төсөл хэрэгжих байршлуудад

газар дээр очиж танилцсанаар эхлэхээр төлөвлөгдсөн. Түүнчлэн, ОУЗБ нь 2016 оны 12

сар хүртэлх хугацаанд Монгол Улсад сургалт семинар, уулзалтуудад оролцохоор хамгийн

багадаа 4 удаа томилогдон ирж ажиллана.

18. Зөвлөх багийн тайлагналт

ОУЗБ-ийн ахлагч нь томилолт бүрийн дараа багаа удирдан тайлан боловсруулна. Тайланд

ОУЗБ-ийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд

энэхүү тайланг томилолт дуусч, Монгол улсаас явахаас өмнө ТХН-д танилуулсан байх

шаардлагатай.

ОУЗБ нь тайланд зөвлөх багийн үйл ажиллагааны үр дүн, түүний санал зөвлөмжүүдийг

тусгана. Мөн уг тайланд цаашид авч үзэх шаардлагатай асуудлуудыг тоймлож, нэмэлт

үнэлэлт, дүгнэлт хийх талаар хүсэлт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний

талаар тусгана.

ОУЗБ-ийн гишүүд хамтран тайлангийн үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаар

ТХН болон ТХН-ний хамтран ажилладаг холбогдох байгууллагуудад танилцуулга хийнэ.

ТХН нь ОУЗБ-ийн гишүүдийг шаардлагатай бүхий л материалаар хангах бөгөөд бусад

холбогдох байгууллагуудтай хамтран цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан явуулна.

ОУЗБ-ийн уулзалтуудыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд үүнд ОУЗБ-ийн бүх

гишүүд оролцох үүрэгтэй. Зөвхөн онцгой нөхцөлд зөвлөх багийн бие даасан гишүүд төсөл

хэрэгжих талбайд хяналт шалгалт хийнэ. Энэ тохиолдолд төсөл хэрэгжих талбайд хяналт

шалгалт хийсэн гишүүн тайлангаа эцсийн тайланд тусгах, асуудлыг шийдэх зорилгоор

багийн бусад гишүүдэд илгээнэ.

19. Захиалагчийн үүрэг хариуцлага

(i) ТХН нь ОУЗБ-ийг дараах баримт, материалуудаар хангах үүрэгтэй:

Төслийн бүх баримт бичгүүд

ОУЗБ-ийн үйл ажиллагааг амжилттай явуулахад ач холбогдол бүхий

ажилтнууд болон зөвлөхүүд

ОУЗБ-ийн хүсэлтийн дагуу шаардлагатай суурь мэдээлэл болон төслийн

зураг төсөл, барилга, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээ,

мэдээллээр томилолт болгоны өмнө хангах

Page 79: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

17

ОУЗБ –ийн хүсэлт дээр үндэслэн ТХН нь ОУЗБ болон бусад холбогдох яам, агентлагтай

хамтран уулзалтууд болон хээрийн ажлыг зохион байгуулна.

(ii) ТХН нь ОУЗБ–ийн боловсруулах тайланг хувилах, орчуулахад дэмжлэг үзүүлнэ.

(iii)ТХН нь ямар ч тохиолдолд ОУЗБ–ийн гишүүдийн яаралтай аялалын зөвшөөрлийг

баталгаажуулах, төсөл хэрэгжих талбайн хээрийн ажлыг зохион байгуулах,

зохицуулах шаарлагатай арга хэмжээг авна.

20. Зөвлөхүүдийн үүрэг хариуцлага

ОУЗБ –ийн гишүүд ажлын даалгаварт тусгагдсаны дагуу, олон улсын мэргэжлийн

байгууллагуудаар хүлээн зөвшөөрсөн стандартад нийцүүлэн, хичээл зүтгэл, үр дүнтэй,

нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, туршлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг

үзүүлэх үүрэгтэй.

Зөвлөх нь ажлын даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй бөгөөд ажил

үүрэг гүйцэтгэх хэрэгслүүд болох зөөврийн комьпютер бусад шаардлагатай тоног

төхөөрөмжүүдийг бэлтгэх үүрэгтэй.

Page 80: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

18

Page 81: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

19

Мэдээллийг Ил Тод Болгох болон Хэлэлцүүлэг хийх Үйл ажиллагааны

Төлөвлөлтийн Хяналтын Хуудас

Төслийн сонгон шалгаруулах судалгааны дараах болон Байгаль Орчин,

Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний Ажлын Даалгавар эцэслэхийн

өмнөх хэлэлцүүлэг болон мэдээллийг ил тод болгох үйл явцад Дэлхийн

Банкны бодлого баримталж байгаа эсэхийг шалгах хяналтын хуудас:

ГҮЙЦЭТГ

ЭСЭН

1

Оролцогч тал

болон

сонирхлын

бүлгийн

гишүүдийг

тодорхойлох

Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй оролцогч тал болон

сонирхлын бүлгийн гишүүдийн (засгийн газар, орон

нутгийн ард иргэд болон иргэний нийгмийн

байгууллагууд) жагсаалтыг боловсруулж, бүгдэд нь

хэлэлцүүлгийн мэдээллийг шууд илгээх, хэвлэл

мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдэгдэл болон

тухайн орон нутгийн онцлогт тохирох бусад мэдээлэл

түгээх арга зам ашиглан олон нийтэд тараах

2

Мэдээллийг ил

болгож

мэдээллэх

Ажлын Даалгаврын өмнөх хэлэлцүүлгийг товолсон

өдрөөс дор хаяж хоѐр долоо хоногийн өмнө төслийн

нөлөөлөлд автаж болзошгүй бүс нутгуудад хэвлэл

мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаар дамжуулан

оролцогч талуудад мэдэгдэл илгээж, холбогдох бичиг

баримтуудыг ил болгон танилцуулах

3

Зөв газар болон

зөв материал

ашиглах

Хэлэлцүүлгийн өмнө орон нутгийн иргэдэд тараах

материалууд нь ойлгоход хялбар (мэргэжлийн үг хэллэг

аль болох бага ашигласан ), зөвлөлдөх хэлэлцүүлэг хийх

уулзалтын байр нь захиргааны эсвэл төрийн албан газар

биш харин олон нийтийн байр байх, хэлэлцүүлэгт

оролцсон бүх хүмүүсийн гарын үсэг цуглуулан

баримтжуулах

4

Төслийн

нөлөөлөлд

автсан орон

нутгийн ард

иргэдийг

хамруулах

Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй орон нутагт

хамгийн багадаа нэг удаагийн хэлэлцүүлэг зохион

байгуулж, тухайн орон нутгийн оролцогч

талуудын(засгийн газар, орон нутгийн ард иргэд болон

иргэний нийгмийн байгууллагууд) нилээд хувь

хэлэлцүүлэгт оролцож байгааг гарын үсэг бүхий

оролцогчдын жагсаалтаар харуулах

5

Зорилго болон

нөлөөллүүдийг

танилцуулах

Санал болгож буй бүтээн байгуулалтын төслийн зорилго,

тайлбар болон болзошгүй нөлөөллүүдийн талаар

танилцуулга боловсруулж танилцуулах (орон нутгийн

зураглал, урлаг болон бүтээлч хэрэгсэл зэрэг оролцооны

арга ашиглах)

Page 82: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

20

6

Хэн юу

хэлсэнийг

бүртгэх

Хэлэлцүүлгийн үед хэлсэн үг, тайлбар болон

хариултуудыг бүрэн гүйцэд тэмдэглэж хэн юу хэлсэн

бүртгэл бүхий дэлгэрэнгүй хурлын протоколыг хөтлөх

7

Цаашдын санал

хүсэлтийг

хүлээх

Хэлэлцүүлгийн дараа хоѐр долоо хоногийн турш нэмэлт

санал хүсэлт хүлээж авах нөхцөл бүрдүүлэх

8

Санал

хүсэлтийг авч

үзсэнийг

харуулах

Амаар болон бичгээр хүлээн авсан бүх санал хүсэлтийн

матриц хүснэгтийг боловсруулж дараах шаардлагад

нийцсэн хариултуудыг өгөх (Баганууд: Оролцогч тал

болон сонирхлын бүлгийн гишүүд / санал хүсэлт /

зөвлөмж / хариулт):

- Ажлын Даалгавар болон Тайлангийн төсөл

боловсруулах явцад санал хүсэлт болон зөвлөгөөнүүдийг

авч үзсэнийг харуулах

- Санал хүсэлт болон зөвлөгөөнүүдийг хэрхэн авч үзсэн

эсвэл өөр ямар арга зам сонгосоныг тайлбарласан хариу

агуулах

- Аливаа санал хүсэлт болон зөвлөгөөнүүдийг хүлээж

авах, хүлээн авсан эсвэл буцаасан талаар тодорхой

тайлбар тавих үүрэг байхгүй хэдий ч шууд няцаасан

эсвэл сөрөг сэтгэгдэл төрүүлэх хариу өгөхгүй байх

9

Эцсийн бичиг

баримт болон

бүргэлүүдийг

ил болгох

Эцэслэсэн бичиг баримтуудыг төслийн цахим хуудсан

дээр байршуулах – Ажлын Даалгавар – Санал хүсэлтийн

матриц хүснэгт (Зөвлөлдөөний үер хүлээн авсан санал

хүсэлтийн бүртгэл) – Бусад бүх танилцуулга болон

зөвлөлдөөний үеэр тараасан материалууд

10

БОННҮ

судалгааны

зөвлөлдөөний

боломжуудын

талаар

мэдээллэх

Анхан шатны тайлангууд батлагдсаны дараагаар БОННҮ

зөвлөгөөний багийн үйл ажиллагаанд дараах хяналт

тавих:

- Оролцогч тал болон сонирхлын бүлгийн гишүүдийн

дэлгэрэнгүй газрын зураг болон зөвлөлдөөний

төлөвлөгөө боловсруулах

- Судалгааны ажил эхлэхээс өмнө төслийн нөлөөлөлд

автаж болзошгүй ард иргэдэд зөвлөлдөөний төлөвлөгөөг

танилцуулах

- Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй ард иргэдтэй

зөвлөлдөн төслийн явцад хөндөгдөх бодлогуудын доор

дэлгэрэнгүй тайлбарласан бодлогын шаардлагуудыг

биелүүлэх

Page 83: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

21

Техник эдийн засгийн үндэслэл болон төслийн хэрэгжилтийн шатууд

дахь зөвлөлдөх болон мэдээллийг ил болгох үйл явцад Дэлхийн Банкны

бодлого баримталж байгаа эсэхийг шалгах хяналтын хуудас:

ГҮЙЦЭТГ

ЭСЭН

Үйл ажиллагааны бодлого 4.01 Байгаль Орчны Үнэлгээ

А ангиллын

хувьд:

Дээрх 10 шат

Төслийн сонгон шалгаруулах судалгаа болон БОННҮ

ажлын даалгавар эцэслэхийн өмнө зөвлөлдөх (дээрх

хүснэгтийн 10 шатыг дагана уу)

БОННҮ

судалгааны

үеэр

зөвлөлдөх

БОННҮ судалгаа болон нөлөөллийг бууруулах

төлөвлөлтийн үеэр хөндөгдсөн бодлого болгоны хувьд

(байгалийн амьдрах орчин, нутгийн уугуул ард иргэд, бодит

соѐлын нөөц баялаг, урьдчилан төлөвлөөгүй сайн дурын бус

нүүлгэн шилжүүлэлт, ой мод) доорх хэсгүүдийн дагуу

зөвлөлдөх

БОННҮ

тайлангийн

төсөл дээр

зөвлөлдөх

БОННҮ тайлангийн төсөл бэлэн болмогц зөвлөлдөх (арга

хэмжээг зохион байгуулахаас дор хаяж сарын өмнө

мэдэгдэл илгээж, тайлангийн төслийг танилцуулах, дээрх

хүснэгтийн 3-10 шатуудыг дагана уу)

БОННҮ

дүгнэлт болон

тайланг ил

болгох

БОННҮ төслийн дүгнэлтийн хураангуйг танилцуулж,

БОННҮ тайлангийн төслийг төслийн нөлөөлөлд автаж

болзошгүй ард иргэд, бүлгүүд болон ТББ хандах боломжтой

олон нийтийн газар байршуулах

Төслийн

хөгжлийн

явцад

зөвлөлдөх

Төсөл хэрэгжүүлэх шатанд орсон тохиодолд төслийн

хөгжлийн бүх үе шатанд зөвлөлдөж, хөндөгдсөн бодлогын

(байгалийн амьдрах орчин, нутгийн уугуул ард иргэд, бодит

соѐлын нөөц баялаг, урьдчилан төлөвлөөгүй сайн дурын бус

нүүлгэн шилжүүлэлт, ой мод) дагуу нөлөөллийг бууруулах

төлөвлөгөөнд хянан шалгалт тавих

Бүгдэд:

Төвийг

сахисан

Цагаа олсон

Зохимжтой

Төслийн

нөлөөлөлд

автсан

Хүртээмжтэй

Авч үзсэн

Бүх зөвлөлдөөний хувьд:

- Хэлэлцүүлгийг чанартай зохион байгуулах төлөвлөгөө

гаргах (хүн хүч хуваарилах, цаг улирлын онцлог,

санхүүгийн эх үүсвэр, орон нутгийн оролцогч тал болон

сонирхлын бүлгийн гишүүдтэй холбоо барих хаяг)

- Саармаг буюу төвийг сахисан газар хэлэлцүүлгийг зохион

байгуулах (захиргаа болон төрийн албан газар биш)

- Зөвлөлдөх арга хэмжээний зохион байгуулалтанд

хангалттай хугацаа өгөх (дор хаяж 14 хоног)

- Холбогдох бичиг баримт болон бусад танилцуулах

материалуудыг зөвлөлдөх арга хэмжээнээс хангалттай

хугацааны өмнө тараах

- Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй орон нутгийн

Page 84: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

22

бүлгүүд болон ТББ-тай зөвлөлдөх

- Холбогдох бичиг баримтуудыг тараах явцад орон нутгийн

ард иргэд болон ТББ-д ойлгомжтой үг хэллэг ашиглан

хүртээмжтэй хэлбэр ашиглах

- Төслийн байгаль орчин болон нийгмийн хүчин зүйлсийн

талаар зөвлөлдөн, үзэл бодлыг харгалзан авч үзэх

Үйл ажиллагааны бодлого 4.04 Байгалийн амьдрах орчин

Үзэл бодол,

үүрэг, эрх

Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй орон нутгийн бүлгүүд

болон ТББ-ын үзэл бодол, гүйцэтгэх үүрэг болон эрхүүдийг

харгалзан авч үзэх

Төслийн

оролцоо

Төслийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хянан

шалгах болон үнэлэх үйл явцад дээрх хүмүүсийг

оролцуулах

Хянан

шалгалт ба

удирдлага

Оролцоо гэдэгт байгаль хамгаалах арга хэмжээг

тодорхойлох, хамгаалагдсан бүс нутгийг удирдах, төслийг

хянан шалгаж үнэлэх зэрэг багтана

Үйл ажиллагааны бодлого 4.10 Нутгийн уугуул ард иргэд

Нутгийн

уугуул ард

иргэдийн

төлөвлөгөө

боловсруулах

Нутгийн уугуул ард иргэдийн төлөвлөлтийн тогтолцоо

болон нутгийн уугуул ард иргэдийн төлөвлөгөөний төслийг

боловсруулж танилцуулах

Үнэгүй,

урьдчилсан,

мэдээллэсэн

зөвлөлдөөн

“Үнэгүй, урьдчилсан, мэдээллэсэн” зөвлөлдөх арга хэмжээ

зохион байгуулах, үзэл бодлыг тодорхойлон төслийг

үргэлжлүүлэхээс өмнө орон нутгийн ард иргэдийг дэмжлэг

авч байгааг харуулах

Хүйс болон үе

удам

Холбогдох ТББ болон орон нутгийн ард иргэдтэй хийх

зөвлөлдөөнд хүйс болон үе удам буюу бүх насны хүмүүс

оролцуулах

Соѐл

уламжлалын

хувьд зүй

зохистой

Тухайн орон нутгийн ард иргэдийн соѐл уламжлалын үнэт

зүйлсийн хувьд зүй зохистой арга барил боловсруулах

(ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд залуучуудад онцгой

анхаарал хандуулах)

Сөрөг

нөлөөллүүдий

г

танилцуулах

Холбогдох бүх мэдээллийг танилцуулах бөгөөд үүнд орон

нутгийн ард иргэдэд учруулах сөрөг нөлөөллийн үнэлгээг

танилцуулах

Page 85: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

23

Үнэгүй,

урьдчилсан,

мэдээллэсэн

зөвлөлдөөн

болон албан

ѐсны гэрээ

хэлэлцээр

Үнэгүй, урьдчилсан, мэдээллэсэн зөвлөлдөх арга хэмжээг

цаашид мөн зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн албан

ѐсны гэрээ хэлэлцээрийг боловсруулах

Үйл ажиллагааны бодлого 4.11 Соѐлын биет нөөц

Суурь

судалгаанд

хамруулах

Төслийн нөлөөлөлд автаж болзошгүй бүлгүүд, засаг

захиргааны удирдлага, төрийн албан хаагч, иргэний

нийгмийн байгууллагуудыг нөөц баялгийн байдал, хэм

хэмжээ, ач холбогдол, боломжит нөлөө, түүнээс зайлсхийх

болон бууруулах арга хэмжээний баримтжуулалтанд

оролцуулах

Төлөвлөгөө

танилцуулах

Нөөц баялгийн аюулгүй байдал болон бүрэн бүтэн байдалд

эрсдэлтэй гэж тогтоогдоогүй бол удирдлагын төлөвлөгөөг

БОННҮ хэсэг болгон танилцуулах

Үйл ажиллагааны бодлого 4.12 Албадан нүүлгэн шилжүүлэлт

Нүүлгэн

шилжүүлэлт

төлөвлөгөөни

й сонголт

болон

эрхүүдийг

танилцуулах

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулан

танилцуулах, нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдаж буй ард

иргэдэд хүртээмжтэй байршлын сонголт болон эрхүүдийн

талаар мэдээлэл өгөх

Бодлогын

зөрүүд

анхаарал

хандуулах

Нүүлгэн шилжүүлэлтийн тал дээр Дэлхийн Банкны бодлого

болон үндэсний хууль дүрмийн хооронд зөрчил, зөрүү, үл

нийцэл гарсан тохиолдолд эдгээр асуудлыг шийдэх арга

хэмжээний талаар засгийн газартай зөвлөлдөх

Төслийн

оролцоо

Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх,

хянан шалгах үйл явцад оролцох боломж олгохын зэрэгцээ

цаг тухайд нь шаардлагатай мэдээллээр хангах

Сонголтууд

болон бусад

хувилбарууд

Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдаж буй ард иргэдтэй

зөвлөлдөж, сонголт санал болгох, техник болон эдийн

засгийн хувьд үндэслэлтэй бусад нүүлгэн шилжүүлэлтийн

хувилбаруудыг мөн олгох

Газар дээр

тулгуурласан

сонголтуудын

Газар болон байгалийн нөөц баялгаас хамааралтай нүүлгэн

шилжүүлэлтэнд хамрагдсан ард иргэдийн хувьд (нутгийн

уугуул ард иргэд, улирлын шинжтэй бэлчээрийн мал аж

Page 86: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

24

талаар

зөвлөлдөх

ахуй эрхлэгчид) зөвлөлдөн гаргасан газар дээр тулгуурласан

нүүлгэн шилжүүлэлтийн стратеги дээр тулгуурлан газар

сонгох

Өргөдөл,

гомдол, санал

хүсэлт хүлээж

авах

хүртээмжтэй

механизм

Өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээж авах нээлттэй, олон

нийтэд хүртээмжтэй механизм байгуулж, энэхүү санал

хүсэлт хүлээж авах механизмын талаар олон нийтэд

мэдээллэх

Бэлтгэл

ажилд

оролцох

Тусламж дэмжлэг авах ард иргэдийг тодорхойлох, нийгэм

эдийн засгийн судалгаа дүн шинжилгээ хийх, нүүлгэн

шилжүүлэх газар тодорхойлох, өрхийн амьжиргааг сэргээн

сайжруулах сонголт боломжуудыг үнэлэх зэрэгт нүүлгэн

шилжүүлэлтэнд хамрагдсан ард иргэдийг оролцуулах

Мэргэжилтнү

үдийг багтай

зөвлөлдөх

Мэргэжилтнүүдийн багаар хөндлөнгийн хянан шалгалт

болон үнэлгээ хийлгэх

Үйл ажиллагааны бодлого 4.36 Ой мод

Баталгаажуу

лалтанд

оролцох

Орон нутгийн хүмүүс, нутгийн уугуул ард иргэд, иргэний

нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн учир утга

бүхий оролцоотой баталгаажуулах тогтолцоо боловсруулах

Мод

бэлтгэлийн

менежмент

Төслийн нөлөөлөлд автсан ард иргэдийн оролцоотой бага

хэмжээний мод бэлтгэлийн менежментийн норм

стандартуудыг боловсруулах

Ил тод

байдлын

төлөвлөгөө

Тодорхой цаг хугацаатай ажлын төлөвлөгөө болон

гүйцэтгэлийн жишиг үе шатуудыг олон нийтэд танилцуулах

Тайлбар: Олон нийтийн хэлэлцүүлгийг бие даасан Зөвлөх компани болон Зөвлөх

төлөвлөж зохион байгуулах бөгөөд Дэлхийн Банкны төсөл хариуцсан ажлын хэсгийн

хяналттайгаар Төслийн удирдах нэгж удирдан зохион байгуулна. Зарм тохиолдолд

Төслийн удирдах нэгж бие даан зохион байгуулж болно.

Page 87: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

25

Түгээмэл асуултууд:

МОНГОЛ УЛС: УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ

ХУВИЛБАР: 2017 оны 2 дугаар сарын 8

Эдгээр түгээмэл асуултууд нь Дэлхийн Банкны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж

буй техникийн туслалцааны төсөл болох Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг

Дэмжих Төслийн (МИНИС) хүрээнд судлагдаж буй төлөвлөж буй дэд бүтцийн

төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний явцад хийсэн олон

нийтийн хэлэлцүүлгийн үеэр тавьсан асуултуудыг хамрах болно. Энэхүү түгээмэл

асуултуудын жагсаалтыг цаашид хийх хэлэлцүүлгийн үеэр авсан санал хүсэлтийг тусгаж

тогтмол шинэчлэх болно.

АСУУЛТ ХАРИУЛТ

Төслийн хүрээнд ямар

төрлийн судалгаа

хийгдэж байгаа вэ?

Төслийн хүрээнд төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдийн

байгаль орчин, нийгэм болон техник эдийн засгийн үндэслэл

тогтоох нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Эдгээр

төлөвлөж буй төслүүдийг Монгол улсын Засгийн газар

тодорхойлсон. Үүнд:

1. Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

2. Орхон гол дээр урсгацын тохируулага бүхий ус

хуримтлуулах сан байгуулах төсөл

3. Дархан-Сэлэнгийн төвийн бүсэд хар төмөрлөгийн

үйлдвэрийг дэд бүтцийн хамт байгуулах төсөл

4. Багануурын нүүрсний уурхайн өргөтгөл шинэтгэлийн

төсөл

5. Өмнө говийн бүс дэх хөдөө орон нутаг болон

үйлдвэрлэлийн усан хангамжийн төсөл

6. Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл

Дэд бүтцийн төслүүдийн

бүтээн байгуулалт болон

барилгын ажлыг энэ

төсөл шууд

санхүүжүүлэх үү?

Үгүй. МИНИС төсөл нь зөвхөн Монгол Улсын Засгийн

Газраас төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж,

тогтвортой хөгжлийг хангах боломжтой эсэхийг тогтоох

үнэлгээг хийхэд шаардлагатай байгаль орчин, нийгэм болон

техник эдийн засгийн үндэслэл тогтоох судалгааны ажилд

үзүүлж буй техникийн туслалцааг санхүүжүүлнэ. Дэлхийн

Банк энэхүү төслийн хүрээнд судлагдаж буй төлөвлөж буй

дэд бүтцийн төслүүдийг барих ажлыг санхүүжүүлэхгүй.

Дэлхийн Банк яагаад

эдгээр төслүүдийг

Монгол улсад зэс, уран, нүүрс, төмрийн хүдэр болон алтны

баялаг нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох ордууд байдаг.

Page 88: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

26

санхүүжүүлж байгаа вэ? Сүүлийн жилүүдэд дотоод болон гадаадын их хэмжээний

хөрөнгө оруулалт бүхий хэд хэдэн томоохон уул уурхайн

төслүүд олборлолт хийж эхэллээ. Тиймээс эдгээр уул уурхайн,

ашигт малтмал олборлох үйл ажиллагааны байгаль орчин

болон нийгмийн тогтвортой байдлыг хангах зохицуулалтын

тогтолцоо болон дэд бүтцийг бий болгох өндөр шаардлага

гарч байна.

Төлөвлөж буй

төслүүдийн техник эдийн

засгийн үндэслэл болон

байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээ хэзээ

хийгдэх вэ?

Төлөвлөж буй төслүүдийн анхан шатны судалгаа 2012 оноос

хойш хийгдэж байгаа. Харин байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээ болон төслийн техник эдийн засгийн

үндэслэл боловсруулах судалгааны ажлыг 2015 оноос 2018 он

хүртэл хийхээр төлөвлөж байна.

Энэ судалгаанд усны

эрчим хүчээс өөр

хувилбаруудыг судалж

авч үзсэн үү?

Монгол улс нь далайд гарцгүй, ашигт малтмалаар баялаг улс

бөгөөд байгалийн нөөцөө зөв удирдан ашиглаж чадвал

ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах боломжтой

юм.

Газрын доорх усны нөөцийн хомс бөгөөд хязгаарлагдмал

байдал нь ашигт малтмал олборлох салбарын хөгжлийг

хязгаарлаж байна. Ашиглалт, удирдлагын тогтвортой байдлыг

хангасан нөхцөлд Сэлэнгэ мөрөн болон Орхон гол гэх мэт

гадаргын ус нь энэхүү усан хангамжийн дутагдлыг шийдэх

боломжит гарц гэж үзэж байна.

Усан цахилгаан станцаас гарах цэвэр эрчим хүч нь эрчим

хүчний хувьд хөрш улс орнууд болон бохир нүүрснээс

хамааралтай байдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь

нэмэр оруулах болно. Төлөвлөж буй Шүрэн болон Орхоны

төслийн судалгааны ажлууд нь байгаль орчин, нийгэм ба орон

нутгийн ард иргэдэд төслөөс үзүүлж болзошгүй нөлөөллийг

ойлгоход чиглэгдсэн юм. Түүнчлэн, судалгаанд дээрх

төслүүдийг орлох бусад хувилбаруудын дэлгэрэнгүй үнэлгээ

хамрагдах бөгөөд төслийг хэрэгжүүлэхгүй байх гэсэн

хувилбар ч мөн үүнд багтсан.

Боломжит бусад хувилбаруудын үнэлгээ нь нийгэм, байгаль

орчин болон санхүүгийн өртөг зардлаас гадна эрчим хүчний

тогтвортой байдлыг хангаж чадах эсэх мөн одоогийн болон

ирээдүйн эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангаж чадах эсэхийг

тогтооно.

Page 89: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

27

Дотоодын эрчим хүч

болон усны хэрэгцээ

шаардлагыг бүрэн гүйцэд

тодорхойлохын тулд юу

хийсэн бэ? Мөн энэ нь

төлөвлөж буй төслүүдийн

сонголтыг хийхэд хэрхэн

нөлөөлсөн бэ?

Үндэсний эрчим хүчний стратегийн хүрээнд хийгдсэн

байгалийн нөөцийн хөгжлийн судалгаанууд нь Дэлхийн

Банкны дэмжлэгтэйгээр 2009 онд хийгдсэн "Өмнөд Говийн

Дэд Бүтцийн Судалгаа" (Монголын Өмнөд Бүсийн Дэд

Бүтцийн Стратеги) болон Азийн Хөгжлийн Банкны

дэмжлэгтэй 2010 онд эхлүүлэн 2014 онд дууссан Эрчим

Хүчний Салбарын Мастер Төлөвлөгөө багтаасан байдаг.

Монгол Улсын Засгийн Газраас боловсруулсан өргөн

хүрээний стратеги нь МИНИС төслийн хүрээнд төлөвлөж буй

дэд бүтцийн төслүүдийг мэдээллээр хангана. МИНИС төсөл

нь оролцогч талуудын оролцоог хангах, улс орон даяарх усны

эрэлт хэрэгцээг тодорхойлох, усны хэрэглээг зохицуулах

зорилгоор бүс нутаг дахь усны сав газруудын үйл ажиллагааг

мөн санхүүжүүлж байна.

Төлөвлөж буй дэд

бүтцийн төслүүдээс

хэрэгжүүлсэн тохиолдолд

Оросын Холбооны Улсын

байгаль орчин, нийгэм

болон нутгийн ард

иргэдэд нөлөөлөх төсөл

бий юу?

Төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станц нь Сэлэнгэ

мөрөн дээр байрлаж байгаа бөгөөд Сэлэнгэ мөрөн Оросын

Холбооны Улсын хил дамнаж урсдаг. Төлөвлөж буй энэхүү

төслийн нөлөөллийн хүрээ нь Байгал нуурыг хамрах учир

байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Байгал нуурыг

хамруулан хийх ѐстой.

Төлөвлөсний дагуу Орхон гол дээр урсацын тохируулга хийх,

ус хуримтлуулах сан байгуулах, голын гольдролыг өөрчлөх

ажлын нөлөөллийн хүрээ нь мөн Оросын Холбооны Улсын

нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд голын гольдролыг хир

хэмжээгээр өөрчлөхөөс шалтгаална.

Эдгээр төлөвлөж буй төслүүдийн үзүүлэх нөлөөлөл нь

одоогоор тодорхой бус байгаа учраас техник эдийн засгийн

үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн

үнэлгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, ОХУ болон

Монгол улсын оролцогч талуудтай зөвлөлдөн төлөвлөж буй

төслүүдийг цаашид хэрэгжүүлэх эсэх талаар бүрэн мэдээллээр

хангагдсан, зөв зохистой шийдвэр гаргах нь чухал юм.

Төлөвлөж буй Шүрэн

эсвэл Орхоны төслүүд

ЮНЕСКО-д бүртгэлтэй

Байгал нуур болон

Сэлэнгийн ус намгархаг

газарт сөрөг нөлөөлөл

Төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих,

Орхон голын урсацад тохируулга хийх, ус хуримтлуулах сан

байгуулах болон голын гольдролыг өөрчилснөөр Байгал

нуурын усны түвшинд бага зэрэг нөлөөлж болзошгүйг анхан

шатны судалгаа харуулсан. Тэгсэн хэдий ч улам дэлгэрэнгүй

судалгаа хийж өмнөх судалгаагаар гарсан үр дүнг

Page 90: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

28

үзүүлэх үү? баталгаажуулах, бүс нутагт хэрэгжиж буй болон төлөвлөж буй

бусад төслүүдийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээн дээр

тулгуурлан эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг

гаргах нь чухал гэдгийг онцлох хэрэгтэй.

Байгал нуур болон Сэлэнгийн ус намгархаг газар нь

ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн Конвенц болон Рамсарын

Конвенцээр тус тус хамгаалагдсан байдаг. Дэлхийн Банк

эдгээр газруудын соѐлын болон байгаль орчны ач холбогдлыг

хүлээн зөвшөөрч байгаа, Монгол Улсын Засгийн Газраас

хамгааллын менежментийн төлөвлөгөө, байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээнүүдийг чанартай гүйцэтгэхэд

дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газарт

МИНИС төсөлд хамааралтай олон улсын байгаль орчны гэрээ

хэлэлцээрийн (үүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн Конвенц

болон Рамсарын Конвенц багтана) хүрээнд хүлээсэн үүрэг

хариуцлагаа биелүүлэх бололцоог олгодог юм.

Үнэлгээ хийх судалгааны ажлуудын хүрээнд төлөвлөж буй

төслүүдийн хэрэгжилт бүс нутгийн байгаль орчин болон

байгалийн амьдрах орчинд (Байгал нуурын хүрээлэн буй

орчин болон Монголын хилэм загас зэрэг нэн ховордсон

ургамал амьтны зүйл гэх мэт) сайжруулах боломжгүй их

хэмжээний өөрчлөлт болон доройтол учруулах нь тогтоогдвол

Дэлхийн Банк өөрийн амьдрах орчны хамгааллын бодлогын

шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн Газарт төслүүдийг

зогсоох зөвлөмж өгөх болно.

Эгийн голын усан

цахилгаан станц барих

дэд төсөл энэхүү

судалгаанд хамрагдсан

уу?

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн техник

эдийн засгийн үндэслэлийг Дэлхийн Банк санхүүжүүлээгүй

бөгөөд техник туслалцааны төслийн хүрээнд ч энэ төсөл

хамрагдаагүй. Хэдий тийм боловч Эгийн гол нь төлөвлөж буй

Шүрэн болон Орхоны төслүүдтэй ижил нөлөөллийн бүс

нутагт хамрагдаж байгаа тул Эгийн голын усан цахилгаан

станц барих төслийн болзошгүй нөлөөллийг төлөвлөж буй

төслүүдийн бүс нутгийн болон хуримтлагдах нөлөөллийн

үнэлгээнд хамруулан авч үзэх болно.

Төлөвлөж буй

төслүүдийн нөлөөлөлд

өртсөн орон нутгийн ард

иргэдийг нүүлгэн

шилжүүлэх эсвэл эдийн

Усан цахилгаан станц барих явцад орон нутгийн ард иргэдийг

нүүлгэн шилжүүлэх болон эдийн засгийн хөшүүргийг нүүлгэн

шилжүүлэх шаардлага гарах магадлалтай. Энэ тохиолдолд

нүүн шилжсэн, эдийн засгийн шилжилт хөдөлгөөнд орсон

нутгийн ард иргэдэд нөхөн төлбөр олгож, нөлөөлөлд өртсөн

Page 91: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

29

засгийн хөшүүргийг

нүүлгэн шилжүүлэх

шаардлага гарах уу?

айл өрхийн амжиргааг сэргээх шаардлагыг Дэлхийн Банкнаас

тавьдаг. Эдгээр болзошгүй сөрөг нөлөөлөл, нөхөн төлбөр

олгох болон амжиргааг сэргээх төлөвлөлгөөг дахин

хэлэлцүүлэх нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн

үнэлгээний нэг хэсэг болно.

Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээ хийх

ажлыг хэн хариуцах вэ?

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны

ажлыг мэргэжлийн зөвлөхүүдээс бүрдсэн судалгааны багийн

дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газар хариуцан

хийнэ. Дэлхийн Банк нь ажлын даалгавар болон тайлангийн

төсөл зэрэг үнэлгээний үр дүнд гарсан бүхий л баримт

бичгийн чанарт хяналт тавьж ажиллах юм.

Судалгааны ажлыг хийх гүйцэтгэгчийг туршлагатай дотоодын

болон олон улсын зөвлөх компаниудын дунд өрсөлдөөнт

сонгон шалгаруулалт хийх замаар сонгоно. Дэлхийн Банкны

хамгааллын бодлогын дагуу судалгааны ажлын даалгаврыг

боловсруулж, ажлын даалгаварт олон нийтээс санал зөвлөмж

авах зорилгоор ил тод нээлттэй болгосон.

Энэхүү ажлын даалгаварт зөвлөх нь төслийн нөлөөлөлд өртөж

болзошгүй орон нутгийн ард иргэдэд чиглэсэн хэлэлцүүлгийн

хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, энэхүү хэлэлцүүлгийн үр

дүнг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний

төслийг боловсруулахад ашиглах шаардлага тавигдсан.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх Зөвлөх

компани нь техник эдийн засгийн үндэслэл хийж буй

зөвлөхүүдтэй нягт холбоотой хамтран ажиллах ѐстой.

Улирлын тоо баримт, мэдээллийг хангалттай цуглуулснаар

байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 18-24 сарын

дотор гүйцэтгэхээр тооцоолж байна.

Монгол улс болон ОХУ

дахь төслийн нөлөөлөлд

өртөж болзошгүй орон

нутгийн ард иргэдийн

дунд эдгээр судалгааны

ажлуудыг хэрхэн

хэлэлцүүлэх вэ?

Монгол улс болон ОХУ дахь төслийн нөлөөлөлд өртөж

болзошгүй орон нутгийн ард иргэд болон иргэний нийгмийн

байгууллагуудад төлөвлөж буй төслүүдийн зорилго болон

болзошгүй нөлөөллүүдийн талаар байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээг бэлдэх үйл явцад, мөн байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан болон санал

зөвлөмжүүдийг эцэслэхээс өмнө хэлэлцүүлэх болно.

Төлөвлөж буй Шүрэн болон Орхоны төслүүдийн ажлын

даалгаврын төслийн анхан шатны хэлэлцүүлгийг Монгол

улсын нийслэл Улаанбаатар хотод 2015 оны 1 болон 2-р

Page 92: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

30

саруудад зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн явцад гарсан

санал хүсэлтүүдийг шинэчилсэн ажлын даалгаварт тусгасан.

Ажлын даалгаврын төсөл болон эцсийн хувилбарыг МИНИС

төслийн албан ѐсны цахим хуудас дээр Монгол, Англи болон

Орос хэл дээр байршуулсан: www.minis.mn.

Төлөвлөж буй төслүүдийн нөлөөлөлд өртөж болзошгүй

Монгол улс болон ОХУ дахь орон нутгийн ард иргэд,

оролцогч талуудад төслийн зорилго болон болзошгүй

нөлөөллийн талаар нэмэлт хэлэлцүүлэг зохион байгуулах

шаардлагатай.

Судалгааны ажлыг гүйцэтгэх зөвлөх компаниуд судалгаанд

хамрагдах төсөл бүрийн хувьд нөлөөлөлд өртөж болзошгүй

орон нутгийн ард иргэдэд чиглэсэн гүнзгийрүүлсэн

хэлэлцүүлгийн хуваарь болон аргачлалыг боловсруулах ѐстой.

Улирлын тоо баримт, мэдээ мэдээлэл цуглуулах шаардлагатай

тул эдгээр хэлэлцүүлгүүдийг 18-24 сарын хугацаанд зохион

байгуулахаар тооцоолж байна.

Төлөвлөж буй

төслүүдийн Байгаль

орчин, нийгмийн

нөлөөлийн үнэлгээг

бэлдэх үйл явцад Оросын

Холбооны Улс дахь

оролцогч талууд оролцох

уу?

Тийм. Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн техник

эдийн засгийн үндэслэл боловсруулах болон байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаар ОХУ болон Монгол

улсын хооронд мэдээлэл солилцох уулзалтын тэмдэглэл дээр

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал

Жуулчлалын Дэд Сайд болон Оросын Холбооны Улсын

Байгалийн Нөөц ба Экологийн Дэд Сайд нар 2015 оны 3-р

сард гарын үсэг зурсан. Тэмдэглэлд төлөвлөж буй Шүрэнгийн

усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн

үнэлгээний хамтарсан ажлын хэсэг байгуулах, байгаль орчны

нөлөөллийн үнэлгээний техникийн уулзалт болон

хэлэлцүүлгийн чуулганд Оросын мэргэжилтнүүдийг

ажиглагчаар оролцуулахаар тохирсон байна. Энэхүү ажлын

хэсэг нь Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус

хуримтлуулах сан байгуулах төслөөс үзүүлж болзошгүй

нөлөөллийн үнэлгээнд мөн оролцох боломжтой.

Үүнээс гадна Шүрэн болон Орхоны төслүүдийн байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг бэлдэх үйл явцад

төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй Монгол улс болон ОХУ

дахь орон нутгийн ард иргэд болон иргэний нийгмийн

байгууллагуудтай зөвлөлдөн санал хүсэлтийг авах болно.

Page 93: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

31

Судалгааны явц болон үр

дүнд хараат бус

хөндлөнгийн хяналт

хийгдэх үү?

Тийм. Төлөвлөж буй Шүрэн болон Орхоны төслүүдийн

техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээний явц болон үр дүнд тогтмол

хяналт тавих зорилгоор байгаль орчин болон нийгмийн

асуудал эрхэлсэн мэргэжилтэн, усны барилга байгууламжийн

инженерүүдээс бүрдсэн Зөвлөх багийг бүрдүүлэх болно. Энэ

Зөвлөх багт олон жилийн туршлагатай олон улсын

мэргэжилтнүүд болон дотоодын зөвлөхүүд багтах болно.

Төлөвлөж буй дэд

бүтцийн төслүүдийг

хэрэгжүүлэх шийдвэр

гарсан уу?

Үгүй. Төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдийн байгаль орчин,

нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон төслүүдийг орлох бусад

хувилбаруудын дэлгэрэнгүй үнэлгээ хийгдэх шаардлагатай

байгаа тул Монгол Улсын Засгийн Газар МИНИС төслийн

судалгааны ажлын хүрээнд эдгээр дэд бүтцийн төслүүдийг

хэрэгжүүлэхээр болсон юм. Үүний зорилго нь санал болгосон

аливаа төслийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

Дэлхийн Банкны байгаль орчны үнэлгээний бодлого нь

байгаль орчин, нийгмийн нөлөөллийн өргөн хүрээний үнэлгээ

хийхийг шаарддаг бөгөөд төлөвлөж буй төслүүдийг орлох

бусад хувилбаруудын дүн шинжилгээ хийх, үүнд мөн төслийг

хэрэгжүүлэхгүй байх хувилбарыг багтаах шаардлага

тавьснаар төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдийг цаашид

хэрэгжүүлэх эсэх талаар бүрэн мэдээллээр хангагдсан, зөв

зохистой шийдвэр гаргадаг.

Төлөвлөж буй төсөл

болон судалгааны талаар

дэлгэрэнгүй мэдээллийг

яаж авах вэ?

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй МИНИС

төслийн албан ѐсны цахим хуудас нь төлөвлөж буй бүх төсөл

болон судалгааны ажлын талаарх мэдээллийг агуулах бөгөөд

олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж ажлын даалгаврын төсөл

болон эцсийн хувилбаруудыг олон нийтэд нээлттэй

байрлуулсан: www.minis.mn. Дэлгэрэнгүй мэдээллийг

МИНИС төслийн албан ѐсны цахим хуудсан дээрх холбоо

барих мэдээллийг ашиглан МИНИС-ийн Төсөл хэрэгжүүлэх

нэгжээс нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргах боломжтой.

Судалгааны талаар

асуулт асуух, санал

хүсэлт илгээх бол хэнтэй

холбоо барих вэ?

Юуны түрүүнд Монгол улс дахь МИНИС-ийн Төсөл

хэрэгжүүлэх нэгжтэй (ТХН) холбоо барих нь чухал.

Шуудан: УУДБХОДТ-ийн ТХН, Тоот-401, Ариг

төвийн байр, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар,

Монгол.

Утас: 976 - 70112689

И-мэйл: [email protected]

Page 94: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

32

Хэрэв ТХН таны асуултанд хариулж, санал хүсэлтийг шийдэх

боломжгүй бол хоѐрдогч холбоо барих байгууллага болох

Дэлхийн Банкны Өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйлчилгээнд

хандана уу.

И-мэйл: [email protected]

Факс: +1-202-614-7313

Шуудан: Дэлхийн Банк, Санал Хүсэлт Хүлээж Авах

Үйлчилгээ, MSN MC 10-1018, 1818 H Гудамж NW,

Вашингтон, Колумбын Дүүрэг 20433, АНУ

Дэлхийн Банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн

нөлөөлөлд өртөж болзошгүй орон нутгийн ард иргэд төсөл

тэдэнд сөргөөр нөлөөлсөн эсвэл нөлөөлж магадгүй гэж үзвэл

Дэлхийн Банкны Хяналтын Хорооны хараат бус хяналт

хийлгэх хүсэлт гаргах боломжтой: www.inspectionpanel.org

Page 95: Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах ...storage.embersoft.mn/d1af1f/page/210/Orkhon emhetgel_Wdgjx853o8Zfn3i.pdf ·

33

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгжтэй

дараах хаягаар холбоо барина уу:

Утас: 70112689

Имэйл хаяг: [email protected] ,

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД,

1-р хороо, Жамьяан гүний гудамж 10, Ариг төв 401 тоот.

Фасебоок хаяг: https://www.facebook.com/minis.wb,

Вайбер хаяг: МИНИС +976 94129545

Скайф хаяг : MINIS WB