патент лекц №8

19
Франчайз Лекц № Д.Сэлгэмаа /маг/

description

 

Transcript of патент лекц №8

Page 1: патент лекц №8

Франчайз

Лекц №

Д.Сэлгэмаа /маг/

Page 2: патент лекц №8

Агуулга

Franchise “төр болон хаанаас онцгой эрх олох” гэсэн утгатай Англи үг юм.

Франчайзинг гэдэг нь боолчлол, хамжлагат ёсноос ангид байх, боол, зарц нарт эрх олгох гэсэн франц үгнээс гаралтай. Дундад зууны үед газрын эзэд, орон нутгийн захирагч нар өөрийн эзэмшил нутагт худалдаа наймаа хийх, дэлгүүр мухлаг нээх, найр хурим, ан ав хийх зөвшөөрөл олгодог байсныг ийнхүү нэрлэдэг байжээ.

Page 3: патент лекц №8

Франчайз эзэмших гэдэг нь тодорхой барааны тэмдэг эсвэл бизнесийн концепци ашиглах эрх худалдан авч байна гэсэн үг. Франчайз эзэмшин явуулж буй бизнес тань түүнтэй ижил нэрийн бусад бизнестэй адил байх хэрэгтэй. Ингэхийн тулд Франчайз эзэмших эрх олгогч (ийм бизнес хийх эрх бүхий компани)-оос бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч зар сурталчилгааны дэмжлэг болон сургалт олж авах ёстой.

Бизнесийг эрхэлж байх явцад өөрийн үйл ажиллагаандаа Франчайзийн гэрээний нөхцөлийг мөрдлөг болгодог. Франчайз худалдан авахын гол ач холбогдол нь Франчайз олгогчийн бизнесийн хэлбэр, барааны тэмдэг болон үйлчилгээний тогтсон системийг ашиглан орлого олно. Франчайз худалдан авснаар хүмүүс өөрсдөө бизнес эхлүүлэх бус харин өөртөө зориулж бизнес хийх боломжтой болно.

Page 4: патент лекц №8

Зах зээл өндөр хөгжсөн оронд франчайзаар дамжуулан худалдах бараа, үзүүлэх үйлчилгээ 1950-иад оноос улам эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд зарим орны жижиглэн худалдааны үйлчилгээнд томоохон хувь эзэлж байна.

АНУ-д одоогийн байдлаар 1500-аад франчайз олгогч ажиллаж байгаа нь жижиглэн худалдаалах дэлгүүрийн нийт эргэлтийн 40%-ийг эзэлж байдаг байна.

Тэгвэл Европд 8828 франчайз олгогч үйл ажиллагаагаа явуулж нийт жижиглэн худалдааны эрхийн 11%-ийг эзэлж байна.

Page 5: патент лекц №8

Франчайзыг ойлгохын тулд тодорхой жишээн дээр үндэслэвэл илүү ойлгомжтой болно

Макдональдс нь хүнсний тэр тусмаа түргэн хоол бэлтгэх, худалдах системийг боловсронгуй болгосон учир маш их хэмжээгээр борлуулагддаг.

Энэ нь өөрийн онцлог бүхий ижил хувцас өмссөн ажилтнууд нэг ижил сав баглаа боодол бэлэн болсон бүтээгдэхүүнийг худалдан авагчдад худалдаалж байдаг бөгөөд захиалга өгөх, тооцоо хийх хэлбэр нь нэг төрлийн загвар хэлбэртэй байдаг.

Page 6: патент лекц №8
Page 7: патент лекц №8

Нэг талаас франчайз өгөгч уг системийг бүхэлд нь ашиглаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч, ашиглалтанд хяналт тавих нөгөө талаас франчайз авагч уг системийг ашиглаж тодорхой орлого олдог систем бол франчайз юм.

Франчайз нь бүхэлдээ оюуны өмчийг ашиглах хэлбэр байдаг.

Үүнд шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар ашигтай загвар, бараа үйлчилгээний тэмдэг хуулийн этгээдийн нэрийг ашиглах үйл явц хамаардаг.

Page 8: патент лекц №8
Page 9: патент лекц №8

Жижиглэн худалдаалах үйл ажиллагаа нь үйлдвэрлэгч, дистрибютер харьцангуй өндөр үнээр бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаалж түүнээсээ ашиг орлого олдог.

Онцгой дистрибютер нь барааг сурталчлах, худалдаалах зорилгоор үйлдвэрлэгч болоод дистрибютер барааны тэмдэг, хуулийн этгээдийн нэрийг ашиглах тусгай боломжоор хангагдсан байдаг.

Page 10: патент лекц №8

Дэлхийд танигдсан APLLE брэнд

Page 11: патент лекц №8
Page 12: патент лекц №8

Франчайз худалдан авснаар дараахи хэд хэдэн давуу талтай. Үүнд:

Эрсдэл багасна - Шинээр бизнес эрхлэгчидтэй харьцуулахад Франчайз худалдан авсан этгээд маш цөөн тохиолдолд уналтад орж байсан түүхтэй. Шалтгаан нь юу вэ гэвэл хэн нэгэн аль хэдийн ихэнх учрыг нь олчихсон бизнесийн концепци та худалдан авч байгаад оршино.

Та цогц иж бүрдэл авна - Шинээр бизнес эрхлэхэд таамаглалаар хийх зүйл бишгүй гарна. Харин таны авсан иж бүрдэл нь бүхэлдээ барааны тэмдэг, зах зээлд танигдсан бүтээгдэхүүнд хүрэх хялбар арга зам, зах зээлд нотлогдсон аргачлал, тоног төхөөрөмж, түүхий эд материалыг багтаадаг.

Тооны олноор хүчтэй болох - Франчайз худалдан авмагц нийтээрээ худалдан авалт хийж байгаа сүлжээнд элсэж үндэстний хэмжээний томоохон сүлжээнүүдтэй өрсөлдөхөд тус болно.

Page 13: патент лекц №8

Бизнесийн процесс- Франчайз олгогчид нь санхүү, бүртгэлийн систем, байнгын сургалт, үйлчилгээ, судалгаа шинжилгээ ба хөгжил, борлуулалт, маркетингийн дэмжлэг, төлөвлөлт, прогноз, бараа материалын удирдлага зэрэг амьдралд нотлогдсон төрөл бүрийн системээр Франчайз эзэмшигчдээ хангадаг.

Санхүүгийн дэмжлэг үзүүлж бизнес явуулах газраа сонгоход туслах нь- Зарим компаниуд анх худалдан авч буй Франчайзийн төлбөр хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж аль болох бага мөнгө урьдчилан төлөх боломжийг таньд олгодог.

Реклам, зар сурталчилгаа- Үндэсний эсвэл бүс нутгийн бизнесийн Франчайзийн аливаа реклам, зар сурталчилгааны кампанит ажлын үр ашгийг та хүртээд зогсохгүй тэр нь өөр бусад салбарт ч өгөөжөө өгнө. Өөрийн бизнест худалдан авагчдыг татан оролцуулах үүднээс бэлэн реклам, зар сурталчилгаанаас эхлээд дэлгүүрт хямдралтай материал худалдах цэгийг хөгжүүлэхэд туслалцаа болно

Page 14: патент лекц №8

Франчайз эзэмшихэд сул тал бий юу?

Эрх мэдэл дутагдах

Өртөг зардал

Та ганцаар бус

Үүрэг хүлээх

Page 15: патент лекц №8

Франчайз эзэмших эрх олгогчийн амжилтын талаар ямар нэг мэдээ байгаа эсэх?- Франчайз эзэмших эрх олгогчийн хувийн болон бизнесийн нэр хүнд, түүний зохион байгуулалт, эзэмшсэн боловсрол болон санхүүгийн түүхийн талаархи бүх мэдээллийг олж авах хэрэгтэй. Ийм амжилтыг давтаж чадах эсэхээ тогтоох нь чухал.

Франчайз эзэмшихэд ямар зардал гарах вэ? -Франчайз эзэмшиж үйл ажиллагаа явуулахад төлөх төлбөрийн иж бүрэн жагсаалт байх ёстой. Энд Франчайз олгогчоос бараа материал буюу тоног төхөөрөмж худалдан авах зэрэг бусад үүрэг хариуцлагын талаар мөн дурьдана.

Нутаг дэвсгэртээ онцгой эрхтэй байх уу? -Үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрт тань Франчайз эзэмших эрх олгогч өөр дэлгүүр нээх, цаашилбал танайд харъяалагдах дүүргийн худалдан авагчдад өөрийн бүтээгдэхүүнийг шуудангаар борлуулж болох эсэхийг мэдэхийг та хүсч болох юм. Өөрийн онцгой эрхээ хадгалах үүднээс та борлуулалтын тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой.

Page 16: патент лекц №8

Франчайз сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

Ашиг орлогын түвшин

Амжилтын талаархи мэдээ

Хүчтэй USP

Санхүүгийн үр ашигтай удирдлага, бусад хяналт шалгалт

Сайн имижтэй байх

Нэгдмэл байдал, үүргээ хүлээх чадвартай байх

Амжилттай салбар

Page 17: патент лекц №8

Авсан мэдээлэлдээ тулгуурлан шийдвэр гаргахын тулд ямар ч бизнесийг худалдан авахын өмнө түүний талаар аль болох ихийг судалж мэдэх хэрэгтэй. Франчайзийн худалдан эвч эзэмшихэд гарах боломжуудын талаар судалж мэдэх өргөн хүрээтэй олон янзын эх үүсвэр байдаг. Эдгээрээс заримыг доор танилцуулъя

Page 18: патент лекц №8

Франчайз эзэмших эрх олгогчтой ярилцлага хийх

Франчайз эзэмшигчидтэй ярилцлага хийх

Лавлах шалгах

Бие даасан агентлагуудтай танилцах

Зээлийн тайланг олж авах

Page 19: патент лекц №8

Иргэний хуульд

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГФранчайз, Мерчандайз

1)333 дугаар зүйл. Франчайзийн гэрээ

2) 334 дүгээр зүйл. Гэрээний талуудын үүрэг

3) 335 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хэлбэр

4) 336 дугаар зүйл. Франчайзийн гэрээний хугацаа

5) 337 дугаар зүйл. Өрсөлдөөнийг хязгаарлах

6) 338 дугаар зүйл.Талуудын хүлээх хариуцлага