ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

15
Усны барилга байгууламж ашиглалт Оршил Тунгаагуур нь цэвэршүүлсэн уснаас идэвхит лагийг салгаж, эргэлтийн идэвхит лагийг цуглуулан концентрацийг нь ихэсгэх үүрэгтэй. Цэвэршүүлсэн усны чанар эргэлтийн лагийн концентраци ямар байх нь тунгаагуурын үр ашгаас хамаарна. Page 1

Transcript of ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Page 1: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Оршил

Тунгаагуур нь цэвэршүүлсэн уснаас идэвхит лагийг салгаж, эргэлтийн

идэвхит лагийг цуглуулан концентрацийг нь ихэсгэх үүрэгтэй. Цэвэршүүлсэн усны

чанар эргэлтийн лагийн концентраци ямар байх нь тунгаагуурын үр ашгаас

хамаарна.

Page 1

Page 2: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

ТУНГААГУУР

Тунгаагуур-энд бохир уснаас жин ихтэй бодисууд нь тунаж, хөнгөн хэсэг нь

усны гадаргуу дээгүүр хөвнө. Тунгаагуурыг дараах төрөлд хуваана.

Үүнд: зориулалтаар нь: анхдагч, хоёрдогч. Хийц зохион байгуулалтаар нь хэвтээ,

босоо, цацраг гэж ангилна.

Хэвтээ тунгаагуур нь тэгш өнцөгт хэлбэртэй байх ба бохир усны урсгалын бага

хурдтай үед умбуур бодис нь хэвтээ чиглэлд тунана.

Цацраг тунгаагуур нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд бохир ус тунгаагуурын

төвөөс тал руугаа урсах үед хэвтээ тунгаагуурын адилаар умбуур бодис нь тунана.

Босоо тунгаагуурт нь усны урсгал босоо чиглэлтэй байх ба бохирдол нь эсрэг зүгт

байна.

Механик цэвэрлэгээгээр ахуйн бохир усны урсаагүй хольцын 60%-г цэвэрлэж

биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 20% хүртэл бууруулдаг ажээ. Ахуйн бохир

усны механик цэвэрлэгээг эрчимжүүлэх зорилгоор бохир усыг тунгаагуурт өгөхөөс

өмнө урьдчилан ангижруулах аргыг хэрэглэж болно. Эдгээр байгууламжуудыг

тунгалагжуулагч, биобүлэгжүүлэгч гэх мэтээр нэрлэдэг.

Page 2

Page 3: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

(Анхдагч тунгаагуур түүхий үлдэцийн насосны станц)

Тунгаагуурын багтаамжийг тодорхойлох параметрүүд нь төлөвлөж буй

процессын

төрөл, тунгаалтын шаардлагатай түвшнээс гадна тунгаагуурын төрөл, ялангуяа

туналтын хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаарна. Энэхүү хэмжээ нь

босоо болон хэвтээ урсгалтай тунгаагуурын гидравликийн тодорхой үзүүлэлтүүд

болон тэдгээр тунгаагуурт тунгаах ялтас ашиглах эсэхээс шалтгаална.

Тунгаагуурыг үр ашигтай ажиллуулахад шаардлагатай гадаргуугийн ачааллын

зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй.

Тунгаах талбай дараах үзүүлэлтүүдээс хамаарна. Үүнд:

- Лагийн туналтыг илэрхийлэх лагийн индекс;

- Хүлээн авч буй холимгийн концентраци;

- Гаргалгааны усны цэвэршүүлэлтэнд тавигдах шаардлага;

- Тунгаагуурын хэлбэр ба гүн.

Тунгаагуур хангалттай гүнзгий, гидравликийн бүхий л нөхцөлд (хамгийн бага болон

хамгийн их зарцуулгын хэмжээ, үргэлжлэх хугацаа) хангалттай хэмжээний лаг

хадгалах боломжтой байна

Page 3

Page 4: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Тунгаагуур нь 4 үндсэн бүсээс тогтоно. Үүнд: оролт, тунгаалт, цэвэршүүлсэн

усыг цуглуулах, лагийг цуглуулах.

Оролтын бүс нь:

- Флокуляцын процессыг эвдэхгүйн тулд оролтын энергийг унтраах;

- Жигд хуваарилах;

- Хийгүйжүүлэх (4.4.5-р хэсгийг харна уу) үүрэгтэй.

Тунгаалтын бүс нь

Идэвхит лагийн хөвсгөр биетийг тунгаах, нэвт урсгал үүсэхээс

сэргийлэхийн тулд хангалттай хэмжээний гадаргуугийн талбай, гүнтэй байх ѐстой.

Цэвэршүүлсэн усыг цуглуулах бүс нь:

- Тунгаалтын бүсээс ирсэн усыг жигдхэн, аажуухан цуглуулж авах;

- Хөвөгч бохирдлыг барих, зайлуулах;

- Лагийг аль болох бага алдах үүрэгтэй байна.

Лагийг цуглуулах бүс нь

Лагийн хатуу биетийг цуглуулах, хадгалах үүрэгтэй байна.

Лагийг цуглуулах, зайлуулах ажиллагааг тунгаагуурын хэмжээ болон төрлөөс

хамааруулан сонгоно.

Юүлүүр суурилуулах бол юүлүүрийн хажуу тал ба хэвтээ гадаргуугийн

хоорондох

өнцөг нь конусан юүлүүрийн хувьд хамгийн багадаа 500, пирамид юүлүүрийн

хувьд хамгийн багадаа 600 байна. Бага хэмжээтэй тунгаагуурын ѐроолыг огцом

налуутай (500 буюу 600), аль болох гөлгөр гадаргуутай хийж лагийг хүндийн

жингээр нь цуглуулна.

Том хэмжээтэй тунгаагуурын ѐроолыг тэгшхэн, эсвэл алгуур налуутай хийх

бөгөөд лагийг хамах, зайлуулахад дараах төрлийн төхөөрөмжийг ашиглана. Үүнд:

- Лагийг тунгаагуурын голд (дугуй тунгаагуурт), эсвэл тунгаагуурын захад

(тэгш өнцөгт тунгаагуурт) цуглуулах зориулалттай хамах төхөөрөмж;

- Тунгаагуурын ѐроолоос лагийг сорох зориулалттай, хөдөлгөөнт гүүрэнд

бэхлэгдсэн сорох төхөөрөмж.

Холимгийн умбуур бодисыг шаардлагатай түвшинд байлгах, анаэробик орчин

үүсэхээс зайлсхийхийн тулд лаг зайлуулах төхөөрөмж нь лагийг түргэн зайлуулдаг

Page 4

Page 5: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

байх ѐстой. Лагийг бужигнуулахгүйн тулд хамах төхөөрөмж аль болох хурд

багатай

хөдлөх шаардлагатай.

Хөвсөн лаг, хөөсийг цуглуулж, зайлуулах төхөөрөмж суурилуулсан байна.

Хагшаастай тэмцэх үе шат ба тунгаагуурын зориулалт

Голын урсгал хагшаас ихтэй байх нь гидротехникийн барилга байгуулалтанд

ихээхэн бэрхшээлтэй бөгөөд усан зангилгаа, системийг ашиглах явцад усны аж

ахуйд ихээхэн хохирлыг учируулна. Услах системүүдийг хагшааснаас цэвэрлэхэд

жил бүр их хэмжээний зардал, ажилах хүч материал зарцуулагддаг учраас услах

системд, хагшаас оруулахгүй байх, хагшаастай тэмцэх нь аж ахуй-эдийн засгийн

чухал ач холбогдолтой зүйл мөн.

Хагшаасны хортой үйлчлэлүүд

Усны урсгалд буй хагшаасны хортой үйлчлэл нь усны аж ахуйн төрөл

бүрийн салбарт янз бүрээр илэрдэг. ҮҮНД:

А. Голоос авч буй устай хамт услах системд орсон хагшааснууд нь системийн

сувгуудыг лайтуулж, тэдгээрийн ус өнгөрүүлэх чадлыг 70-80 % хүртэл бууруулна.

Б. Барилгын зангилгаанд хагшаас хурж цугларах нь ус хуваарилалтыг

бэрхшээлтэй болгох ба тэдгээрийн ашиглалтанд муугаар нөлөөлнө.

В. Хагшаас нь ус хадгалуурт лагшилт үүсгэж ашигтай багтаамж (эзэлхүүн)-ийг

багасгаж улмаар түүнийг ажиллах хугацааг богино болгоно.

Г. Хагшаас нь түргэн урсгуурын гадаргуу, ус халиурт боомтын хяр зэргийг үрж

элэгдлийг түргэсгэх бөгөөд уг барилгыг засварлахад шаардагдах нэмэгдэл

зардлыг ихэсгэнэ.

Д. Турбинээр хагшаас өнгөрөхдөө түүний эд анги, ханыг үрж элээснээс уг

төхөөрөмжийн эдлэгдэх хугацаа богиносож, ашигт үйлийн коэффицент нь буурна.

Page 5

Page 6: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Е. Ус татамжийн зангилгаанд хагшаастай тэмцэх зайлшгүй шаардлага тэнд барих

барилга байгууламжийн хийцийг төвөгтэй болгох буюу тустай барилга барьснаар

уг зангилааны өртгийг ихэсгэнэ.

Ж. Хагшаас нь голын гулдрилаар шилжихдээ харгиа, хошуурал, гүетэлт үүсгэх

бөгөөд энэ нь хөлөг онгоц явах нөхцөлийг муутгаж ашиглалтын зардлыг ихэсгэнэ.

Хагшаастай тэмцэх үе шат

Услалтын, эрчим хүчний ба бусад төрлийн системүүдэд хагшаастай тэмцэх

арга гурван үе шатанд хуваагдана.

1. Голын эхэнд хагшаастай тэмцэх – Энэ нь голд хагшаас үүсэх шалтгаан

болох гулдрилын идэгдлийн процессыг багасгах явдал мөн. Голын эхэнд

гулдрилын идэгдэлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга хэмжээнүүд нь: тарих

талбайг хөндлөнгөөр хагалах, гуу жалгыг бэхлэх, сайр ба хажуу энгэрийг

ургамлын хөрсөөр бэхлэх, хаврын цасны ба үерийн усыг барьж тогтоох

зайлуулахын тулд уулын бэлмйн суваг байгуулах, хашлага буюу гулдрилыг

доторлох, бэхлэх замаар голын жижиг цутгалыг тохируулах гэх зэрэг болно.

2. Голын урсгал дахь хагшаастай тэмцэх – Энэ нь ус татамжийн барилгын

өмнөх гулдрил, усыг татах зангилгааны толгойн хэсэг ба доод хашицад

явагдана. Ус татамжийн барилгын өмнөх гулдрил ба доод хашицад

хагшаастай тэмцэхдээ голдуу гулдралыг тохируулах аргаар гүйцэтгэнэ. Усан

зангилаа, ёроолын хагшаас орох явдлыг багасахын тусгай арга

хэмжээнүүдийг авна.

3. Авч буй усны хамт сувагт орсон хагшаастай тэмцэх ажилгаа голдуу гол

сувагт явагдана.

Ихэнх нөхцөлд ус татамжийн барилгад (зангилаа) хагшаасыг бүрэн барьж

тогтоох, зайлуулах боломж байдаггүй. Голоос авч буй усны хамтаар хагшаасны

ихээхэн хэсэг системд орно. Хагшаасны томоохон хэсэг нь сувагийн эхэнд

тогтон үлдэх боловч систесийг усаар хангахад муугаар нөлөөлнө. Ийм

хагшаастай тэмцэхийн тулд сувагт тунгаагуур, элс хайрга барих шүүлтүүр

байгуулна.

Page 6

Page 7: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

(Хоёрдогч тунгаагуур, эргэлтийн лагийн насос станц)

Тунгаагуурын зориуулалт

Тунгаагуурын гол зориулалт нь усны эрчим хүчийг ашиглах тохиолдол бол

усан цахилгаан станцын гидротурбиныг хагшаасны үрэлт элээлтээс хамгаалах

услах системд бол гол болон хувиаарлах сувгууд лагших, лайд дарагдахаас

хамгаалах явдал мөн. Хэрвээ тунгаагуур хэвийн ажиллгаатай бол:

А. Тунгаагуурын камерт услах смстем ба гидротурбин хор хүргэж болохуйц

хагшааснууд тунсан байх.

Б. Тунгаагуураас хагшаасыг ус ба эрчим хүчний бага зарцуулалттайгаар

тогтмол зайлуулж байх.

В. Системийн ажлын графикийн дагуу сувагт зохих хэмжээний усыг өгөх.

Г. Доод хашиц руу зайрыг өнгөрүүлэн гаргах зэргийг хангасан байх ёстой.

Тунгаагуурын ангилал, үндсэн элементүүд

Тунгаагуур нь өргөсгөж гүнзгийлсэн (сувагтай харцьуулахад) усан сан

хэлбэртэй бөгөөд түүн дотор урсгалын хурд бага, хөндлөн огтлолд жигд

хуваарилагдсан байх тул ёроолын ба голлон умбуур хагшаас тунана.

Page 7

Page 8: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Тунгаагуурт хагшаас тунах ба авч буй усны тунгалагжилтын зэрэг

Хагшаас тунах процесс. Урсгалын тунгалагжилтын зэрэг тунгаагуурт

хагшаасны тунах процесстой салшгүй холбоотой. Энэ процесс ихээхэн түвэгтэй

бөгөөд хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна.

Усны тунгалагжилтын зэргийг тогтоох

Умбуур хагшаасны туналтын байдал хагшаасны хортой хэсгүүдийн хэмжээ

нь ашиглах усны байдлаас хамаарна. Усны бүрэн гүйцэд тунгалаг болгох нь усан

хангамжинд зайлшгүй шаардлагатай. Харин усан цахилгаан станцын тунгаагуурт

усыг тунгалаг болгох шаардлага харьцангуйгаар бага байдаг. Гидротурбинаар

өнгөрүүлж болох хагшаасны томлогийн хэмжээ нь турбины хийц , түрэлт ба уг

хагшаасны хэмжээ ба минерологийн бүрэлдэхүүнээс хамаарна. УЦС ба

хангамжинд өгөх усны тунгалагжилтын зэргийг тогтоох нь услах системийнхийг

бодоход тодорхой байдаг. Ус хэрэглээний графикийн дагуу услах системд усыг

тасралтгүйгээр өгөх гол нөхцөлийн нэг нь сувгийн хөндлөн огтлолын төслийн

хэмжээг хэвээр хадаглах явдал юм. Энэ системмйн бүх хэсэгт усны идэгдэлт буюу

лагшилт байхгүй нөхцөлд л биелэгдэнэ. Суваг усанд идэгдэх буюу түүний лагших

эрчим нь системд очиж буй усны булингар, сувагийн усны тээвэрлэх чадлаас

голчлон хамаарна. Сувагт орж буй урсгалын булингар нь түүний тээвэрлэх

чадлаас их бол хагшаасны ихэнх нь тулгаж лагшилт үүсгэх бөгөөд урсгалын

булингар нь түүний тээвэрлэх чадлаас бага бол гулдрил усанд идэгдэнэ. Иймээс

услалтын системийн тунгаагуурын гол зориуулалт эндээс гарах усны булингарыг

тохируулах, дутуу тунгалагжсан усыг гаргахгүй байх явдал мөн.

Дээр дурдсан нөхцөлүүдийг хангах үүнээс услалтын системийн тунгаагуур нь дараахь шаардлагуулыг хангсан байвал зохино. Үүнд :

А. Хагшаасны бүх хэсгүүдийн тунах нөхцөлийг хангах

Б. Услах талбайд ашигтай байж болох хагшаасны өчүүхэн жижиг хэсгүүдийг тунгаахгүй байх .

В. Тунгаагуураас гарах усны урсгалын булингарыг сувгийн тээвэрлэх чадалтай уялдуулан тохируулах нөхцөлийг хангах .

Page 8

Page 9: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Г. Тунгаагуурыг хагшааснаас цэвэрлэхэд усны урсгалын эрчим хүчийг дээд зэргээр

ашиглах гэх мэт.

Хагшаасыг үечилсэн байдлаар угаах тунгаагуурын хийц

Энэ төрлийн тунгаагуурт умбуур хагшаас нь түр зуурын хугцаанд

тунгаагуурын ёроолд тунана. Камер лагших тусам камер дахь урсгалын хурд ихсэх

бөгөөд үүгий улмаас тунгаагуураас гарах урсгалын булингар аажмаар нэмэгдэнэ.

Хагшаасны туналт дээд цэгтээ хүрэхэд хагшаасны хортой хэсгүүд гол суваг руу

орох тул тунгаагуураас хагшаасыг угааж зайлуулна.

Урьдчилсан цэвэрлэгээнд дараах төрлийн тунгаагуурыг ашиглана.

Үүнд:

-Босоо урсгалтай( Хоѐр үет тунгаагуурыг оролцуулан)

- гол төлөв дөрвөлжин буюу дугуй хэлбэртэй

- Хэвтээ урсгалтай

-гол төлөв тэгш өнцөгт хэлбэртэй;

- Ялтаст тунгаагуур.

Ялтаст тунгаагуур

Тунгаах талбайг ихэсгэх зориулалттайгаар тунгаагуурт ташуу байрлуулсан,

хоорондоо тэнцүү зайтай, хавтгай ялтас буюу дугуй саваануудаас тогтсон систем

Ялтаст тунгаагуур нь ташуу байрлалтай тунгаах ялтас буюу саваагаар

тоноглогдсон байх ба гол төлөв сөргүү урсгалтай, өөрөөр хэлбэл бохир ус доороос

дээшээ чиглэлд урсаж, харин лаг дээрээс доошоо чиглэлд тунана. Бөглөрөхгүй

байхаар тооцож, шүүх болон тосыг ялгах зэрэг өмнөх дамжлагын цэвэрлэгээний үр

дүнгээс хамааруулан ялтас хоорондын зайг сонгоно. Ялтас буюу савааны налуу нь

хэвтээ гадаргуутай 55°-аас 65° өнцөг үүсгэхээр байна. Бохир усыг жигд

хуваарилдаг байх, тунасан лаганд зай хангалттай байхаар тооцож ялтас

хоорондын зай болон тунгаагуурын ѐроолын хэлбэрийг сонгоно. Лагийг нэг буюу

түүнээс дээш тооны хонхорт цуглуулах ба том хэмжээтэй тунгаагуурын хувьд

түүнийг нэг талд нь байрлуулж механик хамуур ашиглана. Тунгаах ялтас буюу

савааг хялбар аргаар, тогтмол цэвэрлэх боломжтой байхаар хийнэ.

Page 9

Page 10: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Босоо урсгалтай тунгаагуур

Босоо урсгалтай тунгаагуур нь дөрвөлжин буюу дугуй хэлбэртэй байна.

Механик хамуургүй тунгаагуурын ѐроолыг лаг цуглуулахад зориулж юүлүүр

Хэлбэртэй хийнэ. Босоо урсгалтай тунгаагуур Бага хэмжээтэй тунгаагуурын хувьд

лагийг зайлуулахын тулд хамагч ашиглахгүй тул ѐроолыг нь тэгш гадаргуутай

хийнэ. Юүлүүрийн налуу ѐроол нь конусан юүлүүрийн хувьд хэвтээ гадаргуутай

хамгийн багадаа 500, пирамид юүлүүрийн хувьд хэвтээ гадаргуутай хамгийн

багадаа 600өнцөг үүсгэсэн байна. Тунгаагуурын хэмжээ нэмэгдэхийн хирээр

(оршин суугчид ба эквивалент хүн амын нийт тоо 1000 -аас дээш

тохиолдолд)газар ухалтын гүн нэмэгдэх тул 500 буюу 600 налуу ѐроолтой юүлүүр

барихад тохиромжгүй болно. Энэ тохиолдолд ѐроолын налууг багасгах

шаардлагатай болох бөгөөд хамагч ашиглан лагийг тунгаагуурын голд байх

юүлүүрт цуглуулах ба тунгаагуурын хэмжээ болон хамуурын төрлөөс хамаарч

ѐроолын налуу нь хэвтээ гадаргуутай 30–аас 300 өнцөг үүсгэсэн байна.

Хэвтээ урсгалтай Тунгаагуур

Хэвтээ урсгалтай тунгаагуур нь ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэртэй байна. Лаг

цуглуулах хонхор нь тунгаагуурын оролт бүхий талд нь байрлах ба хамгийн

багадаа дараах хэмжээтэй байна. Үүнд: -Гаралт бүхий талын усны гүн 1,5 м;- Урт

ба өргөний харьцаа 3:1;- Задгай /хучилтгүй/ тунгаагуурынхувьд усны түвшингээс

дээш орших ханын өндөр0,3 м.Хур тунадасгүй үеийн нэг цагийн оргил зарцуулгын

үед хашлагаар халих хамгийн их зарцуулга нь 30 м3/(м•цаг)-аас хэтрэхгүй байна.

Page 10

Page 11: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Дүгнэлт

Тунгаагуур нь хагшаас, хөвмөл биетүүд, хог, цөн, үйрмэг мөс мэтийн зүйлс ус

дамжуулах байгууламж болон сувагт орохоос хамгаалж ус авах барилгад хог

тогтоох дүнз, сараалж, занга, мөс хаяур, хагшаас зайлуулах хонгил, босго,

тунгаагуур байгуулах зэрэг арга хэмжээг урьдчилан авсан байх юм.

Page 11

Page 12: ТУНГААГУУРЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ  ОЙЛГОЛТ

Усны барилга байгууламж ашиглалт

Ашигласан хэвлэлийн жагсаалт

www.google.comусны барилга байгууламжийн ашиглалт- Гомоо

Page 12