Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

73
Ж.ЯДАМСҮРЭН СОНГУУЛИЙН ТУХАЙ ЗАРИМ ОЙЛГОЛТ, ТОВЧ ТАЙЛБАР Сонгуулийн хороодын ажилтан, сонгогчидод зориулав. УЛААНБААТАР 2008 Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн: Ө.Цэрэндорж Ариутган шүүсэн: Б.Оюумаа П.Наранбат

Transcript of Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

Page 1: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

Ж.ЯДАМСҮРЭН

СОНГУУЛИЙН ТУХАЙ ЗАРИМ ОЙЛГОЛТ, ТОВЧ ТАЙЛБАР

Сонгуулийн хороодын ажилтан, сонгогчидод зориулав.

УЛААНБААТАР 2008

Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн: Ө.Цэрэндорж

Ариутган шүүсэн:

Б.Оюумаа П.Наранбат

Page 2: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

2

ГАРЧИГ

Уншигч Танаа учирлах нь

1. Сонгуульд холбогдох түгээмэл зарим ойлголт 2. Монгол Улсын сонгуулийн түүхэн тойм,

сонгуулийн олон улсын зарим байгууллага 3. Сонгуулийн тухай хууль тогтоомж 4. Сонгуулийн зарчим, тогтолцоо, үүрэг 5. Сонгуулийн нутаг дэвсгэр, сонгууль

товлон зарлах 6. Сонгуулийн байгууллага, эрх, үүрэг,

ажлын зохион байгуулалт 7. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх,

бүртгүүлэх 8. Сонгогчдын нэрийн жагсаалт, сонгогчийн

үнэмлэх 9. Нэр дэвшүүлэх, бүртгүүлэх 10. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа 11. Эдийн засгийн баталгаа, зардал, хандив 12. Санал хураах, тоолох, дүнг гаргах 13. Маргаан шийдвэрлэх, хүлээлгэх хариуцлага

Нэр томъѐоны индекс Сурвалж бичиг, ашигласан гарын авлага

УНШИГЧ ТАНАА УЧИРЛАХ НЬ

Сонгуулийн тухай зарим ойлголтын энэхүү товч тайлбарыг сонгуулийн хороодын ажилтан, сонгогчидод зориулан гаргав. Монгол Улсад сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх нь чухал, хойшлуулшгүй асуудал болсоор байна. Сонгогчийн боловсрол бол саналын хуудаст тэмдэглэл хийх төдийхэн ойлголт биш билээ. Тэр нь өндөр боловсрол, соѐлтой, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж чаддаг, сонгуульд хариуцлагатай ханддаг сонгогчийг бэлтгэх явдал мөн.

Өдгөө сонгууль зохион байгуулж явуулахад 18-20 мянган хүн сонгуулийн төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байна. Сонгууль гол төлөв орон тооны бус ажилтнуудын хүчээр явагддаг. Сонгуулийн ажилд мэргэшээгүй, сонгуулийн хууль тогтоомжийн талаар харилцан адилгүй мэдлэгтэй хүмүүс ажилладаг. Сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийг сонгуульд оролцогч намаас санал болгож бүрдүүлдэг учир боловсрол, мэдлэгийн хувьд шилж сонгох боломж хязгаарлагдмал. Орон нутагт намуудад сонгуулиар бэлтгэгдсэн хүн ч ховор байна. Иймд энэхүү товч тайлбарыг бас тэдэнд зориулав.

Анхнаасаа сонгуулийн холбогдолтой нэр томъѐоны толь, товч тайлбар хийе гэсэн боловч ажиллах явцад өөрчлөгдөв. Нийт сонгогч, практик ажилтан нарт зориулж буйн учир сонгуулийн хууль тогтоомжийн логик дараалал, ажлын цаг хугацаа, үе шатны дагуу тайлбарлахад хүрэв.

Сонгууль бол цаг хугацаанд хавчигдсан, олныг хамарсан, нүсэр том ажил билээ. Сонгууль зарласнаас хойшхи хугацаанд сонгуулийн хороодод ажиллах хүнээ бэлтгэх ямар ч бололцоо гардаггүй. Мөн тэдний нэлээд хэсэг нь дараа дараагийн сонгуулиар өөрчлөгддөг. Ингэхлээр, шууд нэр томъѐо, ухагдахуун ойлголт тайлбарлах нь шинжлэх ухааны талаасаа эхлэн суралцагчдад чухал боловч

Page 3: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

3

практикийн хувьд өгөх үр дүн бага болохыг харгалзсан юм. Анх сонгуулийн холбогдолтой 170 орчим нэр томъѐог түүж гаргасан боловч сонгогчдод тэр бүр хэрэггүй, сонгуулийн ажилд хэрэглэгддэггүй, Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжид тусгагдаагүй заримыг нь үлдээв. Энэ номыг сонгуулийн нэр томъѐоны толь гэж нэрлэж чадаагүйн учир энэ.

Эл ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” төслийн санаачлага, захиалга санхүүжилтээр хийсэн болно. Төслийн удирдлагын зүгээс уг ажлыг иргэд сонгуулийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, сонгуультай холбогдох Монгол Улсын болон олон улсын түгээмэл хэрэглэгддэг нэр томъѐо, тэдгээрийн утга агуулгыг тодорхой ойлгох, сонгогчид сонгох, сонгогдох эрхээ мэдлэгтэй, ухамсартай хэрэгжүүлэх, түүнчлэн сонгуулийн байгууллагын ажилтнууд мэдлэгээ дээшлүүлэхэд чиглүүлэх тухай зөвлөгөө өгсөн болно. Үүнийг харгалзах зайлшгүй шаардлага гарав. Энэ товч тайлбар уг зорилгыг биелүүлэхэд туслалцаа үзүүлэх нь дамжиггүй юм.

Одоо үйлчилж байгаа Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн ойлголтыг эл номд тайлбарлан сурталчлах хэлбэрийг бичлэгийн гол аргаа болгов. Сонгуулийн холбогдолтой нэр томъѐо, тухайн ойлголтын тодорхойлолт сонгуулийн ажлыг явуулахад нэг мөр ойлгоход чухал хэрэгтэй билээ. Гэтэл сонгуулийн холбогдолтой нэр томъѐо болгон хуульд оруулсан атлаа утга санааг нь, агуулгыг нь тодорхойлоогүй орхисон, ажил хэргийн нэр томъѐо болгон хэрэглэсэн санаа ч байна. Энэ нь энгийн сонгогч, сонгуулийн анхан шатны хороодын ажилтнууд нэг мөр ойлгоход хүндрэлтэй, тэдэнд хоѐрдмол утгатай ойлголт өгөхөөр, бас онолын хувьд тайлбарлахад ядуухан нэр томъѐо ч байна.

Нөгөө талаар, сонгуулийн тухай хууль агуулгын хууль, бас хэлбэрийн хууль. Материаллаг зүйлс болон үйл явцыг нэгэн зэрэг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа хүн, хуулийн

этгээдийн эрх зүйн байдлыг (агуулгыг) тогтоосон, мөн хэн, хэзээ, хаана, ямар арга замаар хэрэгжүүлэх үйл явцыг (хэлбэрийг) заасан байна. Энд хуулийн олон асуудал хамаарна. Сонгуулийн ажил бүхэлдээ нэг нь нөгөөгөө үргэлжлүүлсэн, залгамжилсан тодорхой дэс дараа, хугацаа бүхий үе шатаас бүрдэнэ. Бас агуулга, хэлбэрийг үйл явцаар зааглаж, давчуухан хугацаа тогтоон журамласан байдаг.

Иймд бүтцийн хувьд номыг хийхэд бэрхшээлтэй байлаа. Аливаа толийн нэгэн адил цагаан толгойн үсгээр дараалан толгойлж хийх гэж хичээсэн боловч бэрхшээлтэй зарим зүйлтэй тулгарсан билээ. Сонгуулийн ажлын үе шатны дэс дарааллаар бүлэглэх нь хэрэглэхэд хялбар учир Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийн логик дарааллаар авч үзэн тайлбаруудыг байрлуулсан болно.

Саналаа бичгээр болон бусад хэлбэрээр өгч тусалсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.

Ж.ЯДАМСҮРЭН

2008.08.08 08'. 08"

Page 4: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

4

1. СОНГУУЛЬД ХОЛБОГДОХ ТҮГЭЭМЭЛ ЗАРИМ ОЙЛГОЛТ

АРДЧИЛАЛ – Тодорхой хүрээнд бүгдээрээ хэлэлцэж шийдвэр гаргахыг хамгийн энгийнээр ардчилал гэнэ. Ингэхлээр, ардчилал нь хамтын шийдвэр гаргах үйл явц мөн. Шийдвэр гаргахад бүгд тэгш оролцох хэрэгтэй гэсэн үг. Ингэхдээ шийдвэр гаргаад бүх нийтийн хяналт тогтоох, энэ хяналтад тэгш эрхтэй оролцох зарчмыг ч агуулдаг.

Төр улс бол нийгмийн хэргийг бүхэлд нь зохицуулах эрхтэй, албадах чадвартай, ард түмний өөдлөх, уруудахыг шийдвэрлэх хүртэл эрх мэдэлтэй, хамгийн өргөн хүрээг хамарсан эвлэл, холбоо учраас улсын төвшний ардчилал чухал. Аливаа улс орны засаг төр нь төрийн албан тушаалтныг өрсөлдөөнт сонгуулиар дамжуулан ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээлгэдэг, насанд хүрэгчид нь сонгох, сонгогдох тэгш эрх эдэлдэг, иргэний ба улс төр, нийгэм эдийн засгийн эрхүүд нь хуулиар баталгаажсан тохиолдолд л ардчилсан улс гэж нэрлэдэг. Практик дээр бүх нийтийн хяналт, улс төрийн эрх тэгш байдлын зарчмыг байж болох хэмжээнд бүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Ингэхлээр, ардчиллын үйл явц дуусна, төгсөнө гэж үгүй.

Хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангах тал дээр ардчилсан төр засаг л илүү байдаг. “Гуталчин гутлаа л хийнэ. Харин гутал хаана нь барьж өвтгөж байгааг өмсч байгаа хүн хэлнэ” гэсэн үг байдаг. Түүн шиг төрийн бодлогын үзүүлэх үр нөлөөг амьдрал дээр жирийн хүмүүс л юуны өмнө мэдэрч байдаг. Ингэхлээр, дороос нөлөө үзүүлэх суваг байгаа тохиолдолд л өнгөрсөн туршлага төрийн бодлогод тусгагддаг. Ингэхгүй бол ялзарсан төр, өөртөө үйлчилсэн бодлого байх болно.

Ардчилал эрх чөлөөг баталгаажуулж өгдөг. Ардчилал бол эрх чөлөөт ард түмний төлөөх засаглал мөн.

Ардчилал хэмээх ойлголтоор гарсан ном, зохиолыг тоолж баршгүй. МЭӨ IY зуунаас, Платон, Аристотелийн анхны бүтээлээс эхлээд өнөө үеийг хүртэл хэдэн зуугаар тоологдоно.

Page 5: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

5

Иргэд цөмөөрөө нийгмийн гол гол шийдвэрүүд гаргахад биечлэн оролцож байвал илүү ардчилсан байна. Үүнийг шууд ардчилал гэнэ. Шийдвэр гаргахад бүх хүмүүс оролцох бололцоогүй. Иймээс иргэд төлөөллийн, шууд биш ардчиллаар, өөрөөр хэлбэл, сонгосон хүнээрээ дамжуулан шийдвэр гаргахад оролцох болно.

Төлөөллийн ардчиллын үед иргэд төр засгийн болон парламентийн шийдвэр гаргах үйл явцад дор хаяж нэг шат доогуур төвшинд байдаг. Харин тэд цар хүрээний хувьд үндэсний хэмжээний сонгууль, бүх нийтийн санал асуулга зэргээр гол гол томоохон шийдвэр гаргахад л шууд оролцох боломжтой. Тэгэхээр тэд оролцооныхоо үр дүнг дээшлүүлэхийн тулд маш зөв сонголт хийх, сонгуульд хариуцлагатай хандах хэрэгтэй болдог юм.

ШУУД БОЛОН ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛАЛ – Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан засгийн эрх бүх ард түмний мэдэлд байхуй нь шууд болон төлөөллийн ардчиллаар хэрэгждэг. Энэ нь ардчиллын үндсэн хоѐр хэлбэр мөн. Шууд ардчилал нь бүх нийтийн сонгууль, санал асуулгын хэлбэрээр хэрэгжинэ. Төлөөллийн ардчилал нь сонгосон байгууллагаар нь дамжин хэрэгждэг. Төлөөллийн ардчилал төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны бүх төвшинд хэрэгжинэ.

ШУУД АРДЧИЛЛЫН ХЭРЭГСЭЛ – Иргэд улс төрийн шийдвэр гаргах явцад шууд оролцох бололцоог хангах эрх олгож байгаа арга хэрэгслүүд юм. Эдгээр нь нэгд, референдум; хоёрт, иргэдийн санаачлага; гуравт, эгүүлэн татах санал гаргах зэрэг гурван хэлбэрээр хэрэгждэг.

АРДЧИЛАЛ – ОЛОНХИ – Ардчиллыг олонхитой адилтгах ташаа ойлголт байдаг. Ардчилал бол ард нийтийн, ард түмний засаг мөн. Энэ нь ард түмний нэг хэсэг нь биш, ард түмэн бүхэлдээ төр засгаа барина гэсэн үг. Ардчиллын чухал шийдвэрлэх шинж бол шийдвэр гаргахад бүгд адил тэгшээр оролцох эрх юм.

Олонхиор шийдвэр гаргана гэдэг нь шийдвэр гаргах бусад арга зам шавхагдсан үед санал зөрүүтэй байдлыг шийдвэрлэх жирийн нэг арга мөн. Олонхийн шийдвэрийг ардчиллын төгс оргил гэхээсээ ямар нэг шийдвэрт хүрэх арай боловсронгуй арга гэж үзмой. Иймд аливаа олонхи, тэднийг төлөөлж буй Засгийн газар өөрсдийгээ хянаж байхын зэрэгцээ, бүгдийг өөрсдөдөө хамааруулж, өөрсдийн үзэл бодлоор олонхиор шийдвэр гаргахаас зайлсхийж байх нь зөв юм. Үнэнг гар өргөж тогтоодоггүй.

ШУДАРГА ЁС – Шударга ѐс бол хүмүүн төрөлхтний үнэт зүйлсийн нэг яриангүй мөн. Товчоор хэлбэл, хуулийг хэн ч, хаана ч ягштал хэрэгжүүлнэ гэсэн үг. Хууль бус эрх ашиг, ашиг сонирхлын төлөөнөө бусад хүн болон бүлэг үндэстний эрх ашгийг хохироохгүй байх нь шударга ѐсны гол шаардлага юм. Эрх зүйн болон ѐс зүйн соѐл дутмаг, хариуцлага хүлээх явдал сул байвал шударга ѐс амархан алдагддаг.

СОНГУУЛЬ – Сонгууль бол ардчиллын илрэл, хамгийн энгийнээр ойлгоѐ гэвэл албан тушаалтан, байгууллагын гишүүдийг нийтийн санал хураалтаар сонгох үйл явц мөн.

Сонгууль нь улс төрийн эрх мэдэл ард түмнээс урган гарахын илэрхийлэл юм.

Улс үндэстний төвшинд сонгууль явуулах нь хоѐр зорилготой. Нэгд, төрийн тэргүүн, гүйцэтгэх засгийн тэргүүнийг, түүнчлэн Засгийн газраас баримтлах өргөн хүрээтэй бодлогыг сонгох зорилго агуулна; хоёрт, ард түмнийг төлөөлж, хууль тогтоомж батлах, албан татвар ногдуулахаар шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагааг нягталж хянах үүрэг бүхий хууль тогтоох байгууллагыг бүрдүүлснээр парламентийн гишүүдийг сонгох зорилго агуулна. Улс төрийн сонголтыг санал хурааж явуулахыг улс төрийн сонгууль гэнэ. Улсын Ерөнхийлөгчийг эсвэл хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгох хоѐр тусдаа сонгууль явагдаж энэ зорилгыг хэрэгжүүлнэ.

Сонгуулиуд нэг зэрэг, эсвэл тус тусдаа явагддаг.

Page 6: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

6

Парламентын тогтолцоотой улс оронд аль нэг намын дарга парламентаас Ерөнхий сайдад томилогдохоор олонхийн дэмжлэг авбал нэг сонгуулиар дээрх хоѐр зорилгыг биелүүлдэг.

Сонгуулийн үр дүнд олон цогцолбор хүчин зүйлс нөлөө үзүүлнэ. Үүнд сонгуулийн үеийн хурц зөрчил маргаан, хүчирхийллийн элдэв халдлагаас ангид байх, тооллогын нууцыг хадгалах, бие даасан сонгуулийн хяналтын байгууллагууд ажиллуулах, улс төрийн намуудын зүгээс сонгуулийн хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй сахин мөрдөх гээд суурь нөлөө үзүүлэх олон асуудал бий.

Монгол Улсад XIII зуунд Чингис хааныг ноѐдын чуулганаас, 1923 оноос нутгийн ардын хурлуудыг, 1924 оноос УИХ-ыг, 1990 оноос улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох ѐс журмыг хуульчлан улс орон даяар дагаж мөрдөж иржээ.

Дэлхий даяар болдог сонгуулиудын талаар http://www.agora.ctm.it/elections сайтаас үзнэ үү.

ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ИРГЭН - Эрх зүйн чадамж нь иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай болж насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж Монгол Улсын Иргэний хуулийн 15.1-д заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу буюу шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцоогүй иргэн болно.

ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ИРГЭН – Эрх зүйн чадамжгүй гэдэгт 7 хүртэлх насны этгээд, сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг хамааруулан ойлгоно. Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тогтоох эрхийг гагцхүү шүүх эдэлнэ. Мөн хорих газар ял эдэлж буй хүн эрх зүйн чадамжгүйд тооцогдоно.

СОНГОГЧ - Сонгуулийн жилийн санал хураах сар, өдөр 18 нас хүрсэн, Монгол Улсын эрх зүйн чадамжтай иргэн мөн. Тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн жилийн санал хураах сар, өдөр буюу түүнээс өмнөх сар, өдөр 18 насанд хүрсэн байх шаардлагатай. Монгол Улсын иргэн мөн болохыг гэрчлэх иргэний үндсэн баримт бичиг болон иргэний үнэмлэхээ авсан байх учиртай. 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай иргэнийг сонгох эрх бүхий иргэн хэмээнэ.

Сонгогч гэдэг нь засаг захиргааны нэгждээ байнга буюу түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй, Монгол Улсын сонгох эрх бүхий иргэн мөн.

БАЙНГА ОРШИН СУУГЧ - Хүн амын тооллогод хамрагдсан тухайн нутаг дэвсгэрийн баг, хороонд байнга оршин суух тодорхой хаягийн бүртгэлтэй иргэн мөн. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байнга оршин суух, түр оршин суух талаар тодорхой журам тогтоодог. Энэ журмын дагуу бүртгэгдэх учиртай. Бүртгэлтэй газраас өөр газарт 180 хоног, түүнээс доош хугацаагаар оршин суух нь тухайн бүртгэлтэй иргэнийг байнгын оршин суугч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Бүртгэлтэй газраас өөр газар суугаа оршин суугчийн хувьд бүртгэлтэй газрынхаа хаягаар саналаа өгөх, түр оршин суугчийн хувьд саналаа өгөх нь тухайн хүний эрх юм.

Харин сонгуулийн нэг хэсэгт сонгогчийн нэрийн нэг жагсаалтад бүртгүүлсэн байх ѐстой. Энэ бол хамгийн энгийн зарчим билээ.

ТҮР ОРШИН СУУГЧ - Тухайн баг, хороонд суух үндсэн бүртгэлгүй боловч тэнд оршин сууж байгаа иргэн мөн. Түр суурьшиж байгаа иргэн нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу байнга оршин суудаг нутаг дэвсгэрийнхээ бүртгэлд “түр эзгүй” гэсэн тэмдэглэл, түр шилжин суурьших тухай тодорхойлолт хийлгэж, түр оршин суух нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж, түр

Page 7: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

7

оршин суух үнэмлэх авсан байх журамтай. Сонгуулийн үед өөрийн байнгын оршин суух бүртгэлтэй газрын сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй, эсвэл бүртгэлээс хасагдсан бол түр оршин суугаа газраа нэрийн жагсаалтад бүртгүүлж үнэмлэх авна.

ХАЯГИЙН БҮРТГЭЛ – Сонгогчдыг оршин сууж буй хаягаар нь баг, хороонд бүртгэснийг хэлнэ. Хаягийн бүртгэл нь хүн амьдран суудаг газар, байшин, нийтийн орон сууц дахь хаалга, гудамж дахь хашаа, хүн амьдрах зориулалттай албаны байр, тусгай зориулалттай байр (нийтийн байр, зочид буудал, зөөврийн байр, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад дайчдад зориулсан байр гэх мэт) мөн тухайн иргэний хувийн өмчийн, орон нутгийн хууль дүрэмд заасан гэрээ, түрээс болон бусад хэлбэрийн үндсэн дээр иргэн байнга болон түр амьдардаг байрууд зэргээр байна.

СОНГУУЛИЙН ЭРХ – Сонгуулийн эрх гэдэг нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох тэгш эрхийг ерөнхийд нь хэлдэг. Сонгох эрх, сонгогдох эрхэд зарим хязгаарлалт тогтоосон байдаг. Монгол Улсад Үндсэн хуульд зааснаар сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тусд нь тогтооно. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн эрх, түүнийг хэрэгжүүлэх зарчмыг яруу тодоор тодорхойлсон байна.

Зарим ном зохиолд сонгохыг идэвхтэй эрх, харин сонгогдохыг идэвхгүй эрх гэж үздэг. Ер нь сонгох, сонгогдох эрх нь сонгуулийн үндсэн эрх мөн.

НҮБ-аас баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 21 дүгээр зүйлд сонгох, сонгогдох эрх, түүнийг хэрэгжүүлэх, нууцаар саналаа өгөх талаар тодорхой заасан байдаг нь уг асуудлын чухлыг харуулна. Монгол Улсад сонгох эрх 18 наснаас эхэлдэг бол сонгогдох эрх Улсын Их Хуралд 25 нас, Монгол Улсын Ерөнхийлөгчид 45 наснаас эхэлдэг.

СОНГУУЛИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХУЙ – Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхээр хангагдсан. Энэ бол иргэдийн хамгийн чухал эрх, төрөө удирдахад оролцож буй хэлбэр мөн. Гэвч зарим тохиолдолд сонгуулийн эрхийг хуулиар хязгаарлана. Тухайлбал,

1. Сонгох, сонгогдох насаар хязгаарлах; 2. Иргэний харъяаллаар хязгаарлах; 3. Оршин суугаа газраар хязгаарлах; 4. Эрхийн чадамжаар нь хязгаарлах явдал байдаг. Сонгох, сонгогдох эрхийг хуулиар хязгаарласан

эдгээрээс өөр тохиолдол зарим улс оронд үйлчилж ирсэн, одоо ч үйлчилсээр байна. Жишээлбэл, бичиг үсэг үл мэддэг хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хасах, цэргийн албан хаагчдыг сонгуульд оролцуулахгүй байх хуультай улс орон ч бий. Саяхан болтол эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг хязгаарласан хууль АНУ, Франц, Итали, Япон, Щвейцар зэрэг улсад үйлчилж байв. Мөн түүнчлэн зарим оронд шашнаар нь ялгаварлах хууль ч бий.

СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ – Сонгуулийн үйл явцын онцлог, журам, дүрэм, сонгогчдын бүртгэл, саналаа хураалгах болон сонгуулийн үйл явцын бусад асуудлаар сонгогч иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагааг бүхэлд нь хэлдэг.

ПАРЛАМЕНТ – Ардчилсан нийгэмд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллагыг парламент гэдэг. Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хууль, бусад хууль батлах, улсын төсөв батлах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийн нийлбэр цогцоос бүрддэг.

Парламент төлөөллийн дээд байгууллага болох нь түүнийг хүсэл зорилго, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор ард түмнээс бүх нийтийн сонгуулиар сонгосон төлөөлөгчид бүрдүүлдэгт оршино.

1265 онд Англи улсын Парламент байгуулагдсанаас хойш энэхүү байгууллага дэлхийн улс бүрт бий болжээ.

Page 8: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

8

Орчин үеийн парламент нэг, эсвэл хоѐр танхимийн бүтэцтэй. Нэг танхимтай парламент бага газар нутаг, цөөн хүн амтай, нэгдсэн улсад, хоѐр танхимтай парламент нь холбооны томоохон улс орнуудад байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улс парламентийн тогтолцоотой (засаглалтай) Бүгд найрамдах улс мөн.

ПАРЛАМЕНТЫН ХОЁР ТАНХИМ – Парламент 2 танхимтай байх нь хууль тогтоомжийг бүрэн дүүрэн хэлэлцэх сонирхлоос үүдэлтэй. Бас холбооны улсын тогтоолцоонд чухал ач холбогдолтой. Энд хоѐр дахь танхим нь улсынхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь бус холбооны гишүүн улс буюу мужийн ашиг сонирхлыг төлөөлж байдаг.

Хоѐр танхимын сонгуулийг явуулах арга ялгаатай байна. Дээд танхим нь шууд бусаар, эсвэл өөр өөр сонгуулийн тойргоос сонгогдох, эсвэл цаг хугацааны хувьд зөрүүтэй сонгогддог.

Парламентын тогтолцоотой улсад доод танхимыг шууд ард түмнээс сонгодог. Энэ танхимд хууль тогтоох үндсэн чиг үүрэг ногдоно. Харин дээд танхим нь хуулийг батлахыг хойшлуулах, хориг тавих зэрэг хязгаарлагдмал эрх эдэлнэ.

СЕНАТ – Гадаадын олон оронд парламентын дээд танхимаа сенат хэмээн нэрлэдэг. Нийтийн жишгээр бус өөрөөр нэрлэх явдал ч бий.

РОТАЦИ – Сэлгээ гэсэн утга агуулна. Тодорхой хугацаа өнгөрсний дараа парламентын бүрэлдэхүүний нэг хэсгийг сонгууль явуулах замаар хэсэгчлэн шинэчлэх явдал мөн. Зарим оронд парламентынх нь гишүүдийн нэг хэсгийн бүрэн эрхийн хугацаа эхэлж, бусдынх нь хэвээр үргэлжилж байдаг. Энэ нь хоѐр танхимтай парламент бүхий улсын дээд танхимд хамаарна. Харин доод танхим нь тасралтгүй ажилладаг. Иймд завсарын сонгууль явуулж ротаци хийн парламентын гишүүдийн нэг хэсгийг шинээр сонгодог. Завсрын сонгуулийг дээд танхимтай парламенттай АНУ,

Австрали, Афганистан, Бразил, Тайланд, Франц, Энэтхэг зэрэг улс оронд явуулдаг.

ЧӨЛӨӨТ МАНДАТ – Ардчилсан засаглалтай улс орнуудад парламентын шууд чөлөөт мандаттай байдаг. Чөлөөт мандат гэдэг нь өөрийг нь сонгосон тодорхой тойргийн сонгогчдоо бус, харин нийт ард түмнээ парламентад төлөөлөхийг хэлнэ. Энэ нь манайхны ярьдгаар, сонгогчид итгэл хөсөрдүүлсэн хэмээх үндэслэлээр түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эгүүлэн татах эрх зүйн орчин байдаггүй гэсэн үг.

ТӨРИЙН ТЭРГҮҮН – Ерөнхийлөгчийн тогтолцоотой улс оронд сонгогдсон Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний чиг үүргийг гүйцэтгэх засаглалын тэргүүний чиг үүрэгтэй хослуулан (ОХУ, АНУ, Латин Америкийн ихэнх орных шиг) хэрэгжүүлдэг.

Парламентын Бүгд найрамдах тогтолцоотой зарим улсад төрийн тэргүүн нь шууд ард түмнээс, эсвэл парламентаас сонгогддог, гүйцэтгэх бус эрх мэдэлтэй Ерөнхийлөгчтэй (Герман, Ирланд, Энэтхэг улсынх шиг) байдаг.

Үндсэн хуульт эзэнт гүрэнд төрийн тэргүүнийг угсаа залгамжлуулан (Бельги, Испани, ИБУИНВУ-ынх шиг) тодруулдаг. Бүх насаараа уг албыг нэг хүн хашдаг.

Монгол Улсын хувьд Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчөө ард түмнээс шууд сонгодог. Тэр нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэдэггүй. Дээрх тогтолцооны завсрын чанартай.

СОНГУУЛИЙН ТӨВ КОМИСС – Дэлхийн зарим улс оронд сонгуулийг шударга явуулж, түүнийг удирдаж, хянах зорилгоор байнгын ажиллагаатай сонгуулийн төв комисс ажилладаг.

Онолын хувьд сонгуулийн комиссууд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагаас бүрэн хараат бусаар ажиллах учиртай. Амьдрал дээр сонгуулийг хөндлөнгийн аливаа оролцоогүйгээр зүй зохистой явуулах нөхцлийг хангахын оронд хууль тогтоох байгууллагатай холбогдож, улс

Page 9: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

9

төрийн чиг хандлагыг харах явдал гардаг. Иймд аливаа оронд олон улсын ажиглагчдын баг ажиллуулах туршлагыг өргөн хэрэглэх болсон нь сонгуулийг шударга явуулах гол арга зам гэж үздэг.

Сонгуулийн төв комиссыг улс орон бүрт янз бүрээр нэрлэдэг. Комисс, хороо, зөвлөл, дээд чуулган, хяналтын хороо, хяналтын зөвлөл гэх мэт. Олон улсын хэллэгт эдгээрийг сонгуулийн менежментийн байгууллага гэж нэрлэн хэвшиж байна.

СОНГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ – Сонгуулийг зохион

байгуулах үйл ажиллагаа, чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх үйл явцыг сонгуулийн менежмент гэж нэрлэдэг. Сонгуулийн менежментийг сонгуулийн төв болон орон нутгийн байгууллагууд хэрэгжүүлнэ. Төв байгууллага нь бие даасан, Засгийн газрын болон дээрхийн холимог загвараар ажилладаг.

СОНГУУЛИЙН АЖЛЫН ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ – Сонгуулийн үйл явцыг төлөвлөн хэрэгжүүлэхэд гүйцэтгэх зорилтуудын дараалал, огноо, хугацааг заасан баримт бичиг юм. Энэ нь сонгуулийн тухай хуульд сонгууль зарласнаас хойш санал хураасан дүнг мэдээлэх хүртэлх албан ѐсны хугацаа заасан ажлыг хэрэгжүүлэхээр сонгуулийн төв байгууллагаас гаргасан цаг хугацааны төлөвлөгөө юм. Улс бүрт ийм төлөвлөгөөг гаргадаг. Манайд Сонгуулийн ерөнхий хорооноос гаргадаг сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарь 30 орчим асуудалд төвлөрдөг. Хэрэгжүүлэх ажлын хугацааг огноо, цаг минутаар тодорхойлсон байна. Энэхүү хуваарийг нийтэд зориулж хэвлэдэг юм.

ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ – Хэрхэн хүрэхийг тодорхойлоогүй, хүрэх ѐстой үзүүлэлтүүдийн хураангуйг гүйцэтгэлийн стандарт хэмээн ойлгодог.

БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА – Бүх нийтийн санал асуулга гэдэг нь ямар нэгэн чухал асуудлаар бүх ард түмний санал хураах үйл явдал мөн. Ардчилсан олонх оронд Үндсэн

хуульд буюу Үндсэн хуулийн хэмжээний үр дагавартай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон үед бүх нийтийн санал асуулга явуулж асуудлыг шийдвэрлэдэг. Энэ нь аливаа улсын Үндсэн хууль нь бүх ард түмэнд бүхэлд нь хамаатай, тухайн үеийн Засгийн газар, парламентын гишүүдийн асуудал биш гэдгээр тодорхойлогдоно. Иймд олон нийтийн шууд дэмжлэг авахаар бүх нийтийн санал асуулга явуулдаг.

Бодлогын болон бусад бие даасан асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь өнөө үед дэлхийн улс оронд маргаантай байна. Нэг хэсэг нь дэмждэг байхад нөгөө хэсэг нь эсэргүүцдэг. Эсэргүүцэгчид нь төлөөллийн ардчилалд үл итгээд зогсохгүй сонгогдсон төлөөлөгчдийн хариуцлага хүлээх чадварыг бууруулах болно гэж үздэг.

Бүх нийтийн санал асуулгыг тухайн улсын өмнө тулгарсан амин чухал асуудлаар явуулдаг. Түүнийг түгээмэл бус явуулах учиртай. Юм л бол санал асуулга явуулаад байж болохгүй. Түүхэндээ бүх нийтийн санал асуулгыг огт явуулж байгаагүй ардчилсан улс орон ч байдаг. Ардчилсан бус дэглэмтэй улс оронд энэхүү аргыг улс төрийн зорилгоор өргөн ашиглаж ирснийг түүх гэрчилдэг. Фашист Германд өнгөрсөн зууны гучаад онд 3 удаа, Туркмен, Казак, Узбек, Киргиз, Белорус улсад 1995 оноос хойш удаа дараа бүх нийтийн санал асуулга явуулсан. Үүний үр дүнд эдгээр орны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ерөнхийлөгчээс бусад нь цаг хугацаагүй уг албаа хашсаар, Н.Назарбаев бүх насаараа Ерөнхийлөгчийн албыг хаших болжээ.

Санал асуулгын дүн заавал биелүүлэх, эсвэл зөвлөх шинжтэй байж болдог.

Монгол Улсад 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орныхоо тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга анх удаа явуулсан юм. Энэ санал асуулгад оролцогчид эрхий хурууныхаа хээгээр хүртэл саналаа тэмдэглэж, тусгаар тогтнолоо авч үлдсэн түүхтэй.

Page 10: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

10

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ – Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох парламентыг сонгодог сонгууль. УИХ-ын сонгууль 4 жилд нэг удаа явагдана. УИХ бол төрийн дээд эрх барих төлөөллийн байгууллага мөн. Монгол Улсын Их Хурал бүтцийн хувьд нэг танхимтай, нийт 76 гишүүнээс бүрддэг.

Улсын Их Хурлын гишүүд бол ард түмний элч бөгөөд хууль дээдлэх зарчмыг баримтлан нийт иргэн, сонгогчийн, улс орны эрх, ашиг сонирхлыг илэрхийлж ажиллана. Тэд Монгол Улсын хууль тогтоомжид сонгогчдын хүсэл зоригийг илэрхийлж тусгах учиртай.

25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх эдэлнэ. УИХ-ын гишүүнээр ажиллахад ихээхэн туршлага, ур чадвар шаардах учир гагцхүү эрдэмд төгс боловсорсон хүн ажиллах шаардлагатай.

Монгол Улсад Их Хурлын сонгууль мажоритар тогтолцоогоор явагдаж ирсэн байна. 1992, 2008 оны сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулсан.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ – Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын харъяат, сонгох эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар гарган 4 жилийн хугацаагаар сонгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байна гэж Үндсэн хуульд заажээ. Энэ нь сонгууль бүрт заавал дамжих ѐстой хоѐр шат бус, шаардлагатай үед хоѐр дахь шатаар дамжиж болох заалт юм. Анхан шатны санал хураалтад хэд хэдэн нэр дэвшигч оролцоод хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоѐр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулах боломжийг нээлттэй орхисныг хоѐр дахь шат гэнэ.

Хэрэв хоѐр дахь шатанд оролцсон нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр дахин зарлаж, дахин нэр дэвшүүлж явуулах ѐстой.

УИХ-аас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргаж байгаа нь ямар нэг хэлбэрийн сонгууль биш, гагцхүү сонгогчдын хүсэл зоригийг хуульчлан өргөмжилж байгаа төрийн ѐслолын хүндэтгэлийн арга хэмжээ мөн.

АНХАН ШАТНЫ СОНГУУЛЬ – Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоор анх удаа санал хураахыг анхан шатны сонгууль гэнэ. Сонгуулийн ерөнхий хороо анхан шатны сонгуулийн дүнг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дүнг нэгтгэх замаар гаргана. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг.

Улсын Их Хурал дээр анхан шатны сонгууль хүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн хоѐр асуудлаар тус тусад нь санал хураана. Эдгээр хоѐр санал хураалтаар олонх зөвшөөрснөөр нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж бүрэн эрхийг нь зөвшөөрсөн хууль батална. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулган дээр тангараг өргөж сэнтийдээ залардаг.

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬ – Орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагыг сонгох сонгуулийг орон нутгийн хурлын сонгууль гэнэ. Өөрөө удирдах ѐсны байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал мөн.

Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч сонгож, баг, хороонд нийтийн хурал хуралддаг.

Page 11: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

11

Ардчилсан тогтолцооны үед Орон нутгийн хурлын сонгуулийг 1992, 1996, 2000, 2004 онд явуулжээ. 1992 онд шууд бусаар, 1996, 2000, 2004 онд шууд сонгууль явуулсан. 1996 онд сонгуулийг мажоритар, пропорциональ тогтолцоог хосолж, 2000, 2004 оны сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан байна. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн хурлын сонгуулийг янз янзаар явуулж үзжээ.

2. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТҮҮХЭН ТОЙМ,

СОНГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЗАРИМ

БАЙГУУЛЛАГА

Page 12: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

12

ҮНДСЭН ХУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТОВЧ ТОЙМ – Монголын ард түмэн Үндсэн хуультай болсноос хойш есөн арван жилийг өнгөрүүлжээ. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад анхны Үндсэн хуулиа баталсан байна. Үүнтэй холбогдуулан Улсын анхдугаар хурлаас “Үндсэн хуулиа баталж мөрдсөн нь ...бидний монгол язгууртанд хэдэн зуун оноос нааш үзэгдсэнгүй гайхамшигт хэрэг болох”-ыг тэмдэглэжээ. Анхны Үндсэн хуулиа 16 орчим жилийн хугацаанд дагаж мөрдсөн байна.

Үүнээс хойш 1940, 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, тус бүрдээ 20-30 жилийн хугацаанд мөрдсөн. 1990 онд Үндсэн хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 1940-1990 онд тэр үеийн нийгэм бүхэлдээ социалист хэв маягт багтаж байсан. Эдгээр хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан нь маргашгүй үнэн юм.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлын 430 тойргоос сонгогдсон депутатууд баталжээ. Үүнтэй холбогдуулан Ардын Их Хурлаас “Өвөг дээдэс, эзэн Чингисийн үеэс улбаалсан хууль цаазны уламжлалыг эрин цагийн шинэ агуулгаар баяжуулсан Үндсэн хууль” баталсныг онцлон тэмдэглэжээ.

Монголчууд Үндсэн хуулиа дээдлэн, бодитойгоор үйлчилж буй эрхэм дээд үзэл санаа, зарчмыг бүрэн хэрэгжүүлэх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийг ерөнхийд нь: 1. Социалист маягийн Үндсэн хуулийн (1924, 1940,

1960); 2. Ардчилсан маягийн Үндсэн хуулийн (1992) гэж хоѐр

хувааж үзэж болох юм. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд

байна” хэмээх Үндсэн хуулийн заалт ардчилсан сонгууль явуулах замаар хэрэгжинэ. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих

төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлдэг юм.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ТОВЧХОН – Бүрэн эрхт Монгол Улс түүхэндээ нэг удаа бүх нийтийн санал асуулгыг тун ярвигтай цаг үед, тун чухал асуудлаар явуулсан түүхтэй. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал байв.

1945 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс “БНМАУ-ын тусгаар тогтнолын байдлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоол гаргажээ. Энэ тогтоолд 1945 оны 10 дугаар сарын 10-20-ны өдөр хүртэл санал асуулгыг бэлтгэн явуулж, 20-нд санал хураалт явуулахыг заасан байна.

Бүх нийтийн саналыг хураах ажлыг зохион байгуулахын тулд баг, сум, аймаг, хотын 3304 комисс байгуулан 17720 хүн ажиллажээ.

Бүх ард түмний саналыг хураах ажилд оролцвоос зохих хүмүүсийн 94.4 хувь буюу 487 285 хүн санал хураах 4251 хэсэгт саналаа өгчээ. Татгалзана гэсэн хүснэгтэд нэг ч хүн гарын үсэг зураагүй түүхтэй.

Бүх нийтийн санал хураахад эрэгтэй, эмэгтэй, үндэс угсаа, шашин шүтлэг, эрдэм боловсрол, нүүдэл суурьшил, хөрөнгө чинээний байдлыг ялгаварлахгүйгээр 18-аас дээш насны бүх ард иргэд оролцоно хэмээн тогтоожээ. “Хэрэв бичиг үсэг мэдэхгүй аваас баруун гарын эрхий хурууг “зөвшөөрөх”, “татгалзах” хүснэгтийн аль нэгд дар” хэмээн Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд дурьдсан байна.

Хятадын Засгийн газар 1946 оны 01 дүгээр сарын 05-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа мөн сарын 07-ны өглөөний 10 цагт Юваны радиогоор зарлажээ. УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТҮҮХЭН ТОЙМ – Түр Засгийн газраас 1921 оны 3 дугаар сард гаргасан Тунхаглан зарлах бичигт Монгол Улс сонгуулийг эрхэлсэн гүрэн байгуулна гэж тунхагласан байдаг. 1923 оноос Ардын

Page 13: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

13

засгийн шийдвэрээр төрийг удирдах хэрэгт нийгмийн анги бүлэг ялгаварлахгүйгээр олон түмнийг өргөнөөр оролцуулах хэлбэр болох арван гэр, баг, сум, хошуу, аймгийн хурлыг шат дараалан байгуулж ардын төлөөлөгчдийн нэгдмэл тогтолцоо төлөвших үндсийг тавьсан юм. УИХ-ыг 1924-1928 онд 5 удаа жил бүр, 1930, 1934, 1940, 1949 онд тус бүр нийт 9 удаа сонгожээ. 1924 онд “Улсын Их Хурлыг сонгох дүрэм” баталж мөрджээ. Энэ үеийн сонгууль олон шаттай, бүх нийтийн биш, саналаа илээр гаргадаг, нэг намын удирдлага дор явагдаж байв. 1925-1944 он хүртэл ард түмний нэг хэсгийн сонгох, сонгогдох эрхийг ч хассан. 1949 оноос Улсын IX их хурал сонгуулийн тогтолцоог ардчилах тухай хэлэлцэн, сонгуулийг нийтийн, тэгш, шууд бөгөөд саналыг нууцаар хураах ѐс төдий сонгуулийн ардчилал хэрэгжиж эхэлсэн юм. Гэхдээ өмнөхөөс дэвшилттэй байв. 1951 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын сонгуулийн дүрмийг баталжээ. Үүнээс хойш 1985 он хүртэл 11 сонгууль уг дүрмээр явагдсан байна. 1951-1960 он хүртэл Улсын Их Хурал, 1960-1992 он хүртэл Ардын Их Хурал гэсэн нэр томъѐог хэрэглэж иржээ. Их Хурал нь төрийн эрх барих, хууль тогтоох байгууллага байв. Сонгуулийн социалист тогтолцоо Монгол Улсад 40-өөд жил үйлчилжээ. 1951-1969 он хүртэл Ардын Их хурлыг 3 жилийн хугацаагаар, 1969 оноос 4 жилийн хугацаагаар сонгодог болсон байна. Энэ үед өрсөлдөх тухай ойлголт үгүй, ихэнх нэр дэвшигчид 100 хувийн санал авч сонгогдож байлаа. Сонгууль зохион байгуулах ажлыг дээрээс зааварлах, захиргааны аргаар удирдах явдал ноѐрхож байв. Энэ нь түр байгуулагдан ажилладаг сонгуулийн комиссуудын ажлыг сулруулж, үүрэг хариуцлагыг ѐс төдий болгож байжээ. 1990 онд БНМАУ-ын Үндсэн хуулийн улс төрийн тогтолцоотой холбоотой хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж,

улмаар сонгуулийн хуулийг шинээр батлан, анх удаа олон нам сонгуульд оролцжээ. 1990 онд 8 бүлэг, 43 зүйл бүхий “БНМАУ-ын Ардын Их хурлын депутатуудын сонгуулийн хууль”-ийг баталсан нь өмнөх сонгуулийн дүрмүүдээс зарчмын ялгаатай шинэ агуулгатай хууль болжээ. Энэ хуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгууль явуулсан нь яах аргагүй ардчилсан сонгуульд хамаарна. Монгол Улсад явагдсан их хурлын бүх сонгууль мажоритар тогтолцоогоор явагджээ. 1992 онд сонгуулийн анхны ардчилсан хуулийг батлах явцад сонгуулийн тогтолцоог сонгох талаар хүчтэй маргаан явагдсан байна. Үүнээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008 онд монгол түмэн парламентаа тавантаа сонгоод байна. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОЙМ – 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ардын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй биеэ даасан 2 бүлэг, 22 зүйл бүхий үндсэн хуульчилсан акт баталж, улс төрийн шинэ тогтолцооны анхны үндэс суурийг тавьсан юм. Энэ хуульд “Ерөнхийлөгч бол Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа мөн” хэмээн заажээ. Энэ хуулийн дагуу БНМАУ-ын Ардын Их хурлаас анх Монгол Улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг (1990) сонгосон.

1993.02.15-ны өдөр УИХ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль”-ийг баталжээ. Энэ хуулийн дагуу 1993, 1997, 2001, 2005 онд Төрийн тэргүүнээ сонгожээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нэг удаа улиран сонгогдож болно. Энэхүү сонгууль нь мажоритар тогтолцоогоор явагдаж байна.

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТАЛААР – 1921 оноос эхлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хуучин тогтолцоог халж, шинэ тогтолцоог

Page 14: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

14

үүсгэжээ. 1923-1925 онд орон нутгийн удирдлагын нэлээд хэдэн дүрмийг баталсны дотор 1923 оны 3 дугаар сард “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм” баталсан байна. Дүрмээ үндэслэн арван гэр, баг, сум, хошуу, аймгийг дамжин орон нутгийн хурлын тогтолцоо үүсчээ. 1923-1924 онд 5 шатны хурал байгуулжээ.

1924 оны анхдугаар Үндсэн хуульд орон нутгийн хурал, тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын ялгааг гаргаж өгчээ. 1929 он гэхэд орон нутгийн хурлыг улс даяар шинэчилж чадсан байна. 1931 оноос шинэтгэл тасралтгүй явуулж, 1952 онд Орон нутгийн Ардын Депутатуудын Хурлын сонгуулийн дүрмийг баталж, бүх нийтийн сонгууль явуулжээ. Үүнээс хойш 1990 он хүртэл орон нутгийн хурлын 65 сонгуулийг зохион байгуулжээ. Эдгээр нь сонгуулийн ардчилалд гарсан нэг дэвшил байв. Гэвч тууштай ардчилсан сонгууль бас биш байсан билээ. Хөдөлмөрчдийн депутатуудын хурал, Ардын депутатуудын хурлын гэсэн сонгууль явуулж байв. Аймаг, хотын хурлууд 3 жилд нэг удаа, сум, хороо, баг, хорины хурлууд жилд 1 удаа хуралдаж байв. Хурал 1989 оноос гүйцэтгэх засаглалаасаа тусгаарлан бие дааж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

1992 оны Үндсэн хуулиар орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагын шинэ тогтолцоог бий болгосон нь дэлхий дахины өнөөгийн хандлагад нийцэж ирэв.

1921-1992 он хүртэлх орон нутгийн удирдлагын тогтолцоог тухайн үеийнх нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьтай холбож үзэх хэрэгтэй.

1. 1922-1931 онд арван гэр, баг, сум, хошуу, аймаг; 2. 1932-1959 онд баг, сум, аймаг, хот, хороо, хорин; 3. 1960-1992 онд сум, аймаг, хороо, дүүрэг, хот; 4. 1992 оноос баг, сум, аймаг, хороо, дүүрэг, нийслэл

гэсэн засаг захиргааны нэгжийн хуваарьтай байна. Улаанбаатар хот 1960-1965 онд хороодод, 1965-1992 онд районд (дүүрэг) хуваагдаж байсан учраас эл хуваарийг дагаж орон нутгийн хурлыг сонгон байгуулж иржээ.

Нийслэлийн хувьд “Цаг зуурын хурал” (1924), Хотын хурал, Хотын хөдөлмөрчин төлөөлөгчдийн хурал (1948), Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал (1962), Улаанбаатар хотын Ардын хурал (1989), Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (1992) нэрээр сонгогдон ажиллажээ. Эдгээр хурлууд өөр өөр агуулга бүхий байв.

Эдүгээ баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 1992, 1996, 2000, 2004 онуудад 4 удаа 4 жилийн хугацаатай сонгож байна.

СОНГУУЛИЙН СҮЛЖЭЭ – Дэлхийн олон улс орны сонгуулийн мэргэжлийн байгууллагууд мэдлэг туршлага, нөөцөө харилцан солилцох зорилгоор албан ѐсоор, эсвэл албан бусаар ажиллуулж буй механизм юм. Эдгээр нь олон улсын ба бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна.

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН САН (International Foundation for Election Systems - IFES) – Сонгуулийн тогтолцооны олон улсын сан нь сонгуулийн ажилтнуудыг сургах, сонгуульд шаардлагатай эд зүйлсийг худалдан авах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулиудад ажиглагчаар оролцох, хяналт тавих, техник үнэлгээ хийх, туслалцаа үзүүлэх зэрэг өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 10 гаруй жилд дэлхийн 90 гаруй улс оронд төсөл хэрэгжүүлэх, хурал, семинар зохион байгуулах, ажиглагчаар оролцох зэргээр ажиллажээ.

СТОУС нь тухайн улс оронд шударга сонгууль явуулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилгоор Засгийн газар болон Засгийн газрын бус байгууллага, улс төрийн намууд, боловсролын байгууллагууд, шинжээчидтэй хамтран ажилладаг.

СТОУС-ийн төв нь Вашингтон хотод байрладаг. Төв Ази, Зүүн Европ, Африк, Латин Америк зэрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 төвтэй.

Page 15: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

15

Вашингтон дахь төв нь төслүүдээ нэгтгэн зангидахаас гадна сонгуультай холбоотой их хэмжээний баримт бичиг хадгалдаг.

F.Clifton White нөөцийн төв нь Үндсэн болон сонгуулийн хууль, сонгогчдын бүртгэлийн баримт, саналын хуудас, сонгуулийн тоног төхөөрөмжийн загвар, мэдээллийн хуудас, сургалтын гарын авлага зэрэг сонгуультай холбоотой 4000 гаруй номтой, дэлхийн бараг бүх улс орны улс төрийн байдлын талаар мэдээлэл агуулсан номын сантай юм.

СТОУС нь сонгуулийн байгууллага, ажилтны нийгэмлэг, холбоодыг үүсгэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, чадавхижуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Карибын сонгуулийн байгууллагын холбоо (http://www.ifes.org/caribbean/index.htm), Төв болон Зүүн Европын сонгуулийн ажилтны холбоо (1991) (ACEEEO) http://www.ifes.org/aceeeo.htm), Африкийн сонгуулийн байгууллагын холбоо (1994) (http://www.ifes.org/afrassoc/index.htm), Азийн сонгуулийн байгууллагын холбоог (1998) үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлж дүрмийг боловсруулахад туслалцаа үзүүлжээ. Түүний үйл ажиллагаа нь олон нийтийн байгууллагын шинж чанартай юм. IFES ажиглагч байгууллагын баримт бичгүүд болон үндэсний салбарын талаар дараах сайтаас үзнэ үү. (http://www.ifes.express.pu/TocEng.htm, http://www.ifes.express.pu/moreifes.htm )

АРДЧИЛАЛ БОЛОН СОНГУУЛИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ИНСТИТУТ (International Institute for Democracy and Electoral Assistance - IDEA) – Энэ институт 1995 оны 02 дугаар сард Стокгольм хотод байгуулагдаж, 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Гишүүдэд нь Австрали, Барбадос, Бельги, Чили, Коста-Рика, Герман, Финлянд, Энэтхэг, Нидерланд, Норвеги, Португали, Испани, Өмнөд Африк, Швед, Хүний эрхийн Америкийн институт (IIHR), Олон улсын хэвлэлийн институт (IPI), Дэлхий нийтийн үйл ажиллагааны төлөөх парламентчид (PGA) ордог.

Хууль эрх зүйн олон улсын комисс (ICJ), Олон улсын парламентын холбоо (IPU), НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр (UNDP) зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ байгууллагын дүрмээр шинээр гишүүн элсэхийг чөлөөтэй зөвшөөрдөг.

Институтын зорилго нь: - Дэлхий дахинд ардчиллыг тогтвортой хөгжүүлэх; - Ардчилал, олон намын тогтолцооны хэм хэмжээ,

журмын ойлголтыг олон нийтэд түгээх; - Ардчиллыг хөгжүүлэхэд шаардлагатай улс

үндэстний чадавхийг дэмжих, бэхжүүлэх; - Сонгуулийн ажилтнуудад туршлага судлуулах,

харилцан солилцох; - Ардчилсан сонгуулийн талаарх мэдлэгийг

дээшлүүлэх, түүнд суралцах; - Ардчиллын үүднээс сонгуулийн явцын ил тод,

хариуцлагатай, мэргэшсэн байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг болно.

IDEA нь ардчиллыг хөгжүүлэх үйл ажиллагаанд Засгийн газар болон Олон улсын байгууллагыг тэгш эрхтэйгээр хамтарч ажиллахад чиглэдэг. Олон улсын ба орон нутгийн төвшинд засаглалын стандарт бий болгохыг зорьж байна. Тус институтээс сонгуулийн явцын талаарх үнэлгээ, гарын авлага боловсруулан гаргахад ихээхэн анхаарч байдаг. (http://www.idea.int –ийг үз.)

АЗИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО (Association of Asian Election Authorities AAEA) – Азийн улс орнуудын сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн, тухайн улс орон бүрт шударга сонгууль явуулах зорилгоор байгуулагдсан олон улсын байгууллага.

1997 оны 01 дүгээр сард Филиппин улсын нийслэл Манилад болсон “XXI зуун дахь Азийн сонгууль” нэртэй олон улсын симпозиумын үеэр Азийн сонгуулийн байгууллагын холбоог байгуулах нь зүйтэй гэж үзэж, Түр хороо байгуулжээ. 1997 оны 11 дүгээр сард Австрали, Бангладеш, Малайз

Page 16: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

16

улсын сонгуулийн комиссын удирдлага хамтран Сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн дэмжлэг туслалцаатайгаар тус холбооны дүрмийн төслийг боловсруулж тараасан юм.

Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дүрмийг 1998 оны 2 дугаар сард хэлэлцэн баталж, Монгол, Казахстан, Киргизстан, Балба, Тайвань, Филиппин, Узбекистан, Шри-Ланка улсын сонгуулийн төв комисс, хороодын дарга нар дүрэмд анх гарын үсэг зурснаас хойш одоог хүртэл хүрээгээ тэлсээр байна.

Холбооны гол зорилго нь Азийн бүс нутгийн сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэж, шударга сонгууль явуулахад тэдгээрийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Энэ байгууллага жил бүр хуралдаж ажлаа тайлагнадаг. Азийн улс орнуудын сонгуулийг багаар ажиглах, туршлага, мэдээлэл солилцох, тодорхой асуудлаар уулзалт семинар зохион байгуулах ажлыг тогтмол явуулдаг. Гишүүдийн татвараар санхүүждэг, гишүүн улсууд Холбоог ээлжилж удирддаг. (http://www.ifes.org/AsiaAssocSite/index.htm үз.)

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ – “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх орчин цагийн хүний эрхийн үзэл санааны гол эх сурвалж болсон баримт бичгийг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргажээ. Миний бие дэд доктор Д.Ганболдтой хамтран уг тунхаглалыг орос хэлнээс орчуулж, тэр үед хэвлэхэд амар биш байсан хэдий ч “Монголын Үйлдвэрчний Эвлэл” сэтгүүлийн 1989 оны 2 дугаарт гаргаж билээ.

1966 онд НҮБ-аас уг тунхаглалд тулгуурласан Олон улсад хамааралтай хоѐр баримт бичгийг дахин баталсан. Энэ нь “Эдийн засаг, нийгэм, соѐлын эрхийн тухай олон улсын пакт”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” юм. Эдүгээ дэлхийн 200 гаруй улс орны гуравны хоѐр нь эдгээр пактад нэгдэн ороод байна.

Бас НҮБ-аас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколыг баталжээ. Түүгээр бол Засгийн газраас хувь хүний эрхийг зөрчсөн тохиолдолд уг пактын хэрэгжилтийг хянах байгууллага - Хүний эрхийн хороонд өргөдөл гомдол гаргах эрхийг хувь хүмүүст олгосон байна. Энд нэг шаардлага бий. Энэ нь тухайн улс эл пактад нэгдэн орсон, тус нэмэлт протоколыг хүлээн зөвшөөрсөн бол уг эрхийг хувь хүн эдэлж болно. Өдгөө уг пактын протоколыг хүлээн зөвшөөрсөн орон тийм ч олон биш юм.

Энэ тунхаглал, түүний хоѐр пакт, нэмэлт протоколыг хамтад нь Хүний эрхийн олон улсын хууль хэмээн үздэг. Үүнээс гадна хүний эрхийн бүс нутгийн хэмжээний олон улсын гэрээ, конвенциуд бий.

Хүний эрхийг хүлээн зөвшөөрч, олон улсад хуулиар хамгаалах болсон нь ХХ зууны ѐс суртахууны хамгийн чухал дэвшил болсон юм. Үүрэг хариуцлагаас салангид эрх үгүй. Иймд олонх эрхээс эмээх учиртай, эрх бол хуульд захирагдахын нэр мөн. Энэ тухай түгээмэл тунхаглалд тодорхой заажээ.

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР – Энэ хөтөлбөрийг 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын 41 дүгээр тогтоолоор баталжээ. Хөтөлбөр нь оршил, 4 бүлгээс бүрддэг. Хөтөлбөрийн “Хүний суурь эрхийг хангах нь” хэмээх 2 дугаар бүлгийн 2.2.1.-д иргэдийн улс төрийн, сонгуулийн эрхийг хангах асуудлууд 8 заалтаар тусгагдсан байна. Түүний 2 дахь заалтад “Сонгуулийн тогтолцоо үйл явцын журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг УИХ бүрдүүлэхэд чиглүүлж боловсронгуй болгоно” гэж заажээ. Хөтөлбөрийн сонгуультай холбогдолтой хэсэг нь бүхэлдээ сонгуулийг шударга явуулахад чиглэсэн байна.

Page 17: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

17

3. СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ – Сонгууль явуулах зарчим, журам, аргыг багтаасан эрх зүйн сурвалж юм. Сонгуулийн тухай хуулиудыг Үндсэн хуулийн дараах эрх зүйн эх сурвалж гэж үздэг. Сонгуулийн хууль тогтоомжид тогтолцоог сонгохоос гадна сонгуулийн шударга байдлыг хангах 3 гол эх сурвалжид анхаардаг.

1. Сонгуулийн шударга байдалд аюул учруулдаг эхний эх сурвалж нь эрх барьж буй нам буюу намуудад олгож буй давуу талууд юм. Үүнийг бүрмөсөн арилгахад хэцүү. Хамгийн гол нь сонгогчдын бүртгэлийг үндэс болгож сонгуулийн тойрог тогтоохоос эхлээд сурталчилгаа явуулах, санал хураах, санал тоолох, дүнг гаргах, мэдээлэх хүртэлх бүх үйл явцыг бие даасан, хараат бус сонгуулийн хороод удирдан явуулах ѐстой. Энэ нөхцлийг хуулиар хангадаг.

2. Сонгуулийн шударга байдалд учруулах хоѐр дахь аюул бол намын гишүүд, дэмжигчдийн үйлдэх бүх төрлийн хууль бус үйлдэл, түүний дотор авилга өгөх, айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх, хүний өмнөөс санал өгөх, дахин санал өгөх гэх мэт бусад хууль бус олон үйлдэл хамаарна. Үүнээс сэргийлэх заалтуудыг хуульчлахад анхаарах учиртай.

3. Шударга байдалд аюул учруулах гурав дахь зүйл бол тухайн нэр дэвшигч хувийн эд хөрөнгөтэй байх, эсвэл хувь хүн буюу намыг дэмжих хөрөнгө чинээ ихтэй ар талтай байхын давуу талаас урган гардаг. Үүнийг арилгах энгийн арга бол нэр дэвшигч болон намуудын, мөн тэдний өмнөөс зарцуулж болох мөнгөний хэмжээнд хатуу хязгаар тогтоох, сонгуулийн хорооноос баталсан хуваариар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах боломжоор тэгш хангах явдал мөн.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ - Үндсэн хууль бол тухайн улсын гол хууль, ардчилсан нийгмийн орших суурь үндэс, араг ясыг бүтээсэн хууль, сонгуулийн эрх зүйн анхдагч эх сурвалж мөн.

Page 18: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

18

Орон бүхэнд Үндсэн хууль нь нэг л хууль байдаг гэж ойлгож бас болохгүй. Швед, Англи гэх мэт улсад Үндсэн хууль нь хэд хэдэн хууль, эрх зүйн эх сурвалжаас бүрдсэн байдаг.

Эдүгээ Үндсэн хуулийн хамрах хүрээ, зохицуулах харилцаа өргөжин тэлсээр иржээ. Энэ үүднээс 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг авч үзвэл төрийн эрх мэдлийг хуваарилах, хүний эрх, эрх чөлөөг хангах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцааны тулгуур үндсийг бүрдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль дээдлэх ѐсыг хэрэгжүүлэх хяналтыг тогтоосон гол хууль гэж тодорхойлж болох юм.

Монгол Улсын Үндсэн хууль бол шинэ үеийн, шинэ маягийн ардчилсан хууль мөн. Төрийн байгууллагын ардчилсан зарчим, түүнийг сонгож байгуулах хийгээд засаг төрийн болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хууль мөн.

Монгол Улсын Үндсэн хуульд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан. Энэ нь манайхны ярьдгаар ямар нэгэн нийгэм байгуулах зорилго тавиагүй гэсэн үг юм. Нийгмийг хөгжүүлэн жам ѐсны суурь харилцааг бэхжүүлэхийг зорьсон хэрэг юм. Энэ суурь дээр Монгол улс хэлбэрэлтгүй мөнхжин хөгжих учиртай.

Үндсэн хуульд өөрчлөлт орж болдог. АНУ-ын Үндсэн хуульд гэхэд хоѐр зуун давсан түүхийн хугацаанд 6-7-хон удаа өөрчлөлт оржээ. Эндээс үзэхэд олонх оронд Үндсэн хуулиа тогтвортой байлгахыг эрмэлздэг. Өдөр болгон түүгээр оролдоод байвал улс төр тогтвортой байж, ард түмэн амгалан амьдрах бололцоо муудна гэсэн үг. Нэгэн мэргэн эрхэм Үндсэн хуулийг муутгая гэвэл түүнийг зогсоо зайгүй сайжруулах хэрэгтэй хэмээн айлдсан нь бий.

Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид” хэмээн эхэлж, “Мэдэгтүн, сахигтун!” гэж төгсдөг. Энэ бол ердийн бус, нийт ард түмний хууль гэсэн утгын илэрхийлэл мөн.

Орчин үед төр, аливаа Засгийн газар хүссэн үедээ асар их эрх мэдэл эдлэх бололцоотой. Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн хянах чадвараа алдах явдал гардаг. Ингэхлээр, ардчиллын бүрэлдэхүүн хэсгүүд Үндсэн хуульд бүгдээрээ туссанаар хамгаалагдаж чаддаггүй. Иймд төрийн албан тушаалтнууд Үндсэн хуулийг намын буюу хэсэг бүлгийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж байгаагаа илэрхийлж тангараг өргөх шаардлага гардаг.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ – Энэ хуулийг 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр УИХ баталсан. 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу манай улсад санал асуулга явуулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, монгол төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар заасан. Нэг удаагийн санал асуулгыг хоѐроос дээшгүй асуудлаар явуулна. Энэ хууль санал асуулга явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг явуулахаар бэлтгэх, зохион байгуулах харилцааг зохицуулна. Санал асуулгыг сонгуулийн адилаар зохион байгуулдаг.

Монгол Улс 1945 онд тусгаар тогтнолынхоо асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, монголын ард түмэн онцгой идэвхтэй оролцож, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн түүх бий.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ – 1924 онд “УИХ-ыг сонгох дүрэм”, 1951 онд БНМАУ-ын АИХ-ын сонгуулийн дүрэм, 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хууль, 1992 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг тус тус баталж байжээ. Үндсэн хууль баталсны дараах сонгуулийн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт оруулж, 2005.12.29-ний өдөр шинэчлэн найруулж баталжээ. Яг 2 жилийн дараа түүнд бага зэргийн нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Одоо үйлчилж буй хууль 11 бүлэг, 58 зүйл бүхий бүтэцтэй. Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох

Page 19: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

19

дээд байгууллага болох Монгол Улсын Их хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж байна.

Энэ хуулиар сонгуулийн мажоритар тогтолцоог сонгосон, сонгуулийг нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмаар нууцаар санал хурааж явуулах сонгуулийн ардчилсан хууль мөн.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ – Монгол Улсын төрийн Тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү хуулийн агуулга оршино.

Монгол Улсын Их Хурал 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 9 бүлэг, 44 зүйл бүхий хуулийг анх баталсна нь төрийн Тэргүүнээ нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох анхны хууль болж түүхэнд үлджээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг.

Энэ хуульд батлагдсанаас нь хойш 2001 онд УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийн олон заалт өөрчлөгдөж, сонгуулийн хугацаа 15 хоногоор багассан. Үүнээс хойш уг хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль 9 бүлэг, 44 зүйлтэй.

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ – 1996.8.27-нд анх аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг баталжээ. 2007.01.18-ний өдөр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль болгон өөрчилж шинэчилсэн найруулгаар баталсан байна. Энэ хууль бүтцийн хувьд 9 бүлэг, 50 зүйлтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай нягт холбоотой тул эдгээр хуультай хамтруулан авч үзэх хэрэгтэй.

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ – 1992 оны 4 дүгээр сарын 10-наас Монгол Улсад сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын, төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо үүсч байгуулагдсан юм. Түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Сонгуулийн тухай хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар зохицуулж иржээ.

2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурал анх удаа Сонгуулийн төв байгууллагын тухай хууль баталсан юм. Энэ хууль 4 бүлэг, 15 зүйлтэй. Монгол Улсын сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдийг УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилдог.

Хороо хараат бус байдлаар бие дааж үйл ажиллагаа явуулна. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төвийг сахих, хууль дээдлэх, ил тод, шударга зарчмыг баримтлан ажиллана.

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ – Сонгуулийн тухай хууль тогтоомжийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.

Сонгуулийн хууль бол нийтийн хэлээр органик хууль, Үндсэн хуульчилсан хуульд хамаардаг. Үндсэн хуульд ямар нэгэн асуудлыг тусгай хуулиар тогтоохыг заасан байдаг. Тухайлбал, УИХ-ыг сонгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж заасан. Ингэхлээр, сонгуулийн хууль бол жирийн хуулиудаас ялгаатай нь Үндсэн

Page 20: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

20

хуульчилсан хууль болно. Маш сайн боловсруулсан хууль байх учиртай.

Нэг сонирхолтой жишээ дурдъя. Хуульд өөрчлөлт оруулахаар санал гаргаж байгаа хүн ардын хуралд ирэхдээ түүнээ оруулж чадахгүйд хүрвэл буруудан шүүгддэг ѐс эртний Грекийн төрийн эрхэнд байсныг Аристотель “Улс төр” гэдэг зохиолдоо дурьдсан байдаг. Шинэ хууль санал болгож байгаа юм уу, хуучныг өөрчлөх гэсэн хэн боловч Ардын хуралд Засгийн газрын байранд ирэхдээ өөрийн саналын хамт хүзүүндээ олстой ирдэг байжээ. Хэрэв тэр саналаа хамгаалж чадахгүй бол боож үхэх ѐстой гэнэ.1 Эндээс үзэхэд сайн боловсруулсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг тийм амар зүйл биш болох нь харагдана. Хуулийг тэгж боловсруулах ѐстой.

ХУУЛИЙН ТАЙЛБАР – Аливаа хуулийн ямар нэгэн заалт, нэр томъѐог дэлгэрүүлэн хэрэглэх талаар албан ѐсоор гаргасан тайлбар юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1-ийн 4-т “Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэх талаар албан ѐсны тайлбар гаргах эрхтэй” гэж заасан байдаг.

СОНГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗААВАР, ЖУРАМ – Сонгуулийн хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн асуудлаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ажлыг зохион байгуулж явуулахад шаардлагатай дүрэм, журам, аргачилсан заавар, үлгэрчилсэн загвар, маягтууд батлан гаргадаг. Эдгээрийг эрх зүйн бусад акт хэмээн үзнэ. Эл дүрэм, журам, заавар, маягтыг сонгуулийн ажилд дагаж мөрдөх ѐстой. Эдгээр баримт бичиг нь сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд боловсрогдсон, түүнтэй зөрчилдөөгүй байх учиртай. Хэрэв зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн байвал сонгуулийн хууль тогтоомжийг

1 Аристотель. Улс тєр. 2 дахь хэвлэл. Б.Даш-Ёндонгийн орчуулга. -УБ.,

2006. Интерпресс. 10 дахь тал, 2 дахь зїївэр.

дагаж мөрдөнө. Сонгуулийн харилцааг зохицуулж байгаа дээрх хуулиуд, эрх зүйн бусад актыг хамтад нь сонгуулийн эрх зүй хэмээн ойлгоно.

ОРОН НУТГИЙН ЭРХ ЗҮЙ – Орон нутгийн төвшний асуудлыг шийдвэрлэдэг тухайн нутаг дэвсгэрийн орон нутгийн байгууллагын чиг үүрэг, рольтой холбоотой нутгийн өөрөө удирдах байгууллагын харилцааг зохицуулдаг хууль эрх зүйн хэм хэмжээний цогц мөн.

Орон нутгийн эрх зүйн салбарыг санхүү, татвар, эдийн засаг, газар ашиглах г.м. янз бүрийн салбарын нийлмэл олон нийтийн харилцаа бүрдүүлдэг.

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ – Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ нь сонгуулийн тухай холбогдох заалтаараа сонгуулийн эрх зүйн эх сурвалж болдог. Энд юуны өмнө НҮБ-ын 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, түүнчлэн сонгуультай холбоотой 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, Олон улсын парламентын холбооны 1994 оны “Чөлөөт шударга сонгуулийн шалгуурын тухай тунхаглал” зэрэг бас бус баримт бичиг бий.

Сонгуулийн холбогдолтой олон улсын гэрээ бичиг, тунхаглалыг Монгол Улсын Үндсэн хуульд харшлахааргүй бол дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил баримтлах ѐстой.

Page 21: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

21

4. СОНГУУЛИЙН ЗАРЧИМ, ТОГТОЛЦОО, ҮҮРЭГ

СОНГУУЛИЙН ЗАРЧИМ – Аливаа ардчилсан улс оронд сонгууль нийтийн байх, шууд байх, тэгш байх, чөлөөтэй байх гэсэн үндсэн дөрвөн зарчмаар явагддаг. Сонгуулийн эрхийн зарчим нь иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрхэн хангах, сонгууль хэр ардчилсан, шударга байдлаар явагдах нөхцлийг хангана.

Сонгууль бүх нийтийн байх зарчим нь сонгуулийн санал хураах өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн хэн боловч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нийтээрээ санал өгөх явдал мөн. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжид баталгаажуулснаар хэн боловч үндэс, угсаа, хэл яриа, арьсны өнгө, хүйсийн байдал, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил алба, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдэлж саналаа өгнө гэсэн үг.

Харин сонгуулийн хууль тогтоомжид сонгуулийн эрх бүхий иргэн санал өгөх тухай заасан хязгаарлалт бий. Энэ нь эмнэлгийн дүгнэлтээр ухаан солиотой нь тогтоогдож нотлогдсон, шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, хорих газар ял эдэлж байгаа хүн санал өгөх эрхээ эдэлж чадахгүй гэсэн үг. Ийм хүмүүсийг сонгуулийн хуульд эрх зүйн чадамжгүй гэж тодорхойлсон байдаг.

Гадаад улс оронд сууж, амьдарч, ажиллаж, сурч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхээ эдлэх ѐстой ч зохион байгуулалтын талаас хамаарч саналаа өгч чадахгүй байна.

Сонгууль шууд байх зарчим нь сонгуульд сонгогч ямар нэгэн төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргаж, сонгох эрхээ эдэлнэ гэсэн үг. Бие эрхтний согогтой, эрүүл мэндийн байдлаас болон боловсролын байдлаас хамаарч саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч сонгуулийн эрх бүхий иргэнийг итгэмжилж, түүний тусламжтайгаар саналаа өгч болно. Харин ямар нэгэн нам, эвслийн сонгуулийн байгууллагын ажилтан, ухуулагч, шадар туслагч, сонгуулийн

Page 22: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

22

хороодын гишүүн, ажиглагч нарыг итгэмжилсэн хүнээр сонгохыг хуулиар хориглодог. Ийнхүү итгэмжлэх нь сонгуулийн шууд зарчим хэрэгжиж буй хэрэг.

Дэлхийн зарим улс оронд, тэр дундаа ардчилсан гэх улсын дотор шууд бусаар сонгох жишиг бий. Энэ нь тусдаа асуудал юм.

Сонгуулийн тэгш байх зарчим нь хамгийн энгийнээр хэлбэл, нэг тойрогт нэг сонгогч санал өгвөл нөгөө тойрогт бас л тийм байна гэсэн үг. Энэ нь нэг хүн нэг санал өгөхөөс гадна, нэг хүн нэг л удаа саналаа өгөх асуудлыг хамрах ѐстой.

Сонгуулийн тэгш байх зарчим хэрэгжихэд тойрог бүрт ногдох мандатын тоо адил байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тойрог бүрийн сонгогчдын тоо ойролцоо байж хэрэгжинэ гэсэн үг. Газар нутаг уудам, тархай бутархай суурьшилтай, хүн амын амьдрах нягтрал харьцангуй бага манай орны нөхцөлд энэ зарчим хэрэгжихгүй байна. Манай Үндсэн хуульд уг зарчмыг хуульчлаагүй орхисон. Энэ нь сонгууль ардчилсан бус гэсэн хэрэг бишээ.

Сонгуулийн чөлөөтэй байх зарчим нь хууль зүйн хувьд сонгогч сонгуульд заавал оролцож саналаа өгөх үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Гэхдээ чөлөөт байдал, иргэний журамт үүргээ зөв хэрэгжүүлэх нь чухал болдог.

Сонгогчоос саналаа чөлөөтэй гаргаж, сонгохыг хүссэн нэр дэвшигчээ өөрөө сонгоно гэсэн үг. Сонгогч ямар нэгэн шахалтгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлэх учиртай. Саналаа чөлөөтэй өгөх нь засгийн эрх ард түмний гарт байх Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байгаа хэрэг.

Сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч ямар нэг саад тотгор учруулахыг хуулиар хориглосон байдаг. Сонгогч саналаа нууцаар өгнө. Саналаа нууцлах бүх нөхцлийг сонгуулийн байгууллагууд хангана. Нууцлахын учир нь хоѐр талтай. Нэг нь сонгогчдыг дарамтад орохоос хамгаалах, нөгөө нь хээл хахуульд өртөхгүй байх шаардлагыг хангахад чиглэдэг.

Зарим судлаачид сонгуулийн өөр бусад зарчмын талаар ярьдаг, бичдэг. Эдгээр нь зарчим гэхээсээ арга юм. Аливаа улс орны сонгуулийн хууль тогтоомжид дээрх дөрвөн зарчмыг хуульчилсан байдаг билээ.

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО – Сонгуулийг хэрхэн яаж явуулахыг сонгуулийн тогтолцоо тодорхойлно. Хамгийн товчоор хэлбэл, энэ нь сонгуулийн дүнг тооцох, санал хуваарилах арга мөн.

Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхиор тооцох, пропорциональ буюу хувь тэнцүүлэх гэсэн сонгуулийн тогтолцооны үндсэн хоѐр арга ашиглагддаг. Эдгээр нь дор бүртээ олон хувилбаруудтай. Улс орнууд энэ хоѐр тогтолцооны аль нэг хувилбараар, эсвэл хоѐуланг нь хослуулан сонгуулиа явуулдаг.

Энэ хоѐр тогтолцоо нь тус бүрдээ нэг нь нөгөөгөөсөө давуу болон сул талтай.

Сонгуулийн хуулийг боловсруулах, өөрчлөхөд Үндсэн хуулийн эрх зүй, улс төрийн намуудын асуудал хөндөгддөг, улс төрийн намаас шууд хамаардаг. Сонгуулийн тогтолцоо нь намын тоо, төрөл, парламентын гишүүдийн намтай харилцах харилцааг тогтоодог.

Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад парламентын гишүүний бие даасан байдал илүү, пропорционалиар явуулахад намаасаа шууд хамааралтай тал нь илүү байна.

Сонгуулийн тогтолцоог бас төрийн тогтолцоотой холбож үзэх учиртай. Голлох зарим эрдэмтэд пропорциональ тогтолцоо бол онолын хувьд парламентын засагтай Бүгд найрамдах улсад тохиромж муутай, олон жижиг нам парламентад ороход тогтвортой олонх бий болдоггүй, сөрөг хоѐр хүчин ч сонгуулийн дараа эвсэхэд хүрдэг гэж үздэг.

Төрд сонгогч бүрийн санаа бодлыг тусгахад дөхөмтэй талаасаа пропорциональ тогтолцоо илүү, тогтвортой байдлыг бий болгоход мажоритар тогтолцоо илүү гэсэн үг.

Page 23: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

23

Шударга талаас нь авч ирвэл сонгуулийн эрх зүйд туйлын шударга тогтолцоо байхгүй, сонгогчийн саналыг тусгах талаар пропорциональ тогтолцоо шударга, олон санал авсан хүн нь сонгогддогоороо мажоритар тогтолцоо шударга. Ингэхлээр шударга тогтолцоог сонгох нь харьцангуй ойлголт юм.

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийд өөр хоорондоо ялгаа бүхий сонгууль явуулах 300 орчим журам, 150 гаруй арга байдаг байна. Бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог хуулиараа баталгаажуулж, сонгууль явуулж байна.

Сонгуулийн аль нэг тогтолцоог зөв зүйтэй гэж үзэж байгаа тал болгон эсрэг талдаа түүнийгээ ойлгуулахын тулд ажилладаг, бас хүчин төгөлдөр байгаа тогтолцоог шүүмжилдэг. Манай улс ч үүнийг тойрохгүй байна.

Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбарыг багтаасан, ямар нэгэн өө сэвгүй тогтолцоо байдаггүй.

Ардчилал хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ѐс журмыг бий болгохын төлөө үеийн үед үргэлжилдэг тэмцэл мөн. Энэ тэмцлийг улс төрчид манлайлдаг. “Хонгилын үзүүрт гэрэл харагдангуут шинэ хонгил ухаж эхэлдэг хүнийг улс төрч гэнэ” гэж Жон Куинтон хэлжээ.

МАЖОРИТАР ТОГТОЛЦОО (ОЛОНХИОР ТООЦОХ) – Сонгуулийн тогтолцооны үндсэн төрөл юм. Агуулга нь гэвэл тойрогт нэр дэвшигчдийн олонхийн, эсвэл олон санал авсан нь, гэхдээ нийт сонгогчийн саналын олонхийг авсан эсэхээс үл хамааран сонгогддог тогтолцоо. Энэ тогтолцоог АНУ, Англи, Франц, Энэтхэг, Мексик зэрэг ардчилал олон жил хөгжсөн зарим орон, Латин Америкийн орнууд хэрэглэдэг. Дотроо үнэмлэхүй (ердийн) олонхийн, харьцангуй олонхийн, дийлэнх олонхийн гэсэн төрөл хувилбартай.

Эл тогтолцоогоор сонгууль явуулахад сонгогчдын цөөнхийн санал бодол тэр бүр тусгалаа олж чаддаггүй, том буюу “ард түмний” гэгдэх намуудын эрх ашиг давамгайлдаг, улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү хувь хүний нэр хүнд чухал болдог, нийгмийн эмзэг асуудлаар популистуудыг өөгшүүлдэг сул талтай.

Улс төрийг тогтвортой байлгахад эерэг нөлөө үзүүлдэг. Аливаа хуйвалдааныг багасгадаг.

Манайд дахин санал хураалт явуулахаас зайлсхийж мажоритар тогтолцооны хамгийн сул хувилбарыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн олон санал авсан, гэхдээ сонгогчдын 25 буюу түүнээс дээш хувийн санал авсан хүнийг сонгогдсонд тооцож 75 хувийнх нь санал ард үлдэх хувилбар юм.

ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦОО (ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ) – Ардчилсан сонгуулийн тогтолцооны нэг төрөл. Дотроо олон хувилбартай. Намын нэрээр санал хурааж, нам дотроо нэрийн жагсаалтаар парламентын гишүүдийг бүрдүүлдэг нь эл тогтолцооны гол агуулга болно. Нам, эвсэл суудал авахын тулд тогтоосон босго давсан байх учиртай. Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон зэрэг Европ, Ази, Америк тивийн нэлээд оронд энэ тогтолцоогоор сонгуулиа явуулж байна.

Эл тогтолцоо нь хэт олон жижиг намыг үүсгэдэг, олон нам оролцож Засгийн газраа бүрдүүлэхэд хүрдэг учраас улс төрийн намууд амласнаа биелүүлэхэд бэрхшээл учруулдаг, парламентын болон Засгийн газрын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг, хууль бус хуйвалдаан үүсгэх бололцоог нээдэг зэрэг сөрөг талтай.

Хүмүүс сонгуульд оролцохдоо аар саар зүйлд хөтлөгддөггүй, улс орон нийгмийн өмнө тулгарсан амин чухал асуудалд буурьтай хандахад түлхэц өгдөг.

ХОСОЛСОН ТОГТОЛЦОО – Сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцооны давуу талыг ашиглах, сул талыг орхиход чиглэж аль алиныг нь хосолсон тогтолцоог зарим улс оронд хэрэглэдэг. Сонгуулийн хоѐр тогтолцооны аль нэг тогтолцоогоор сонгууль явуулахад нийгмийн бүх

Page 24: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

24

гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй учраас тэр юм.

Хоѐр тогтолцоог зэрэгцүүлэн хосолж хэрэглэхийг манайд холимог тогтолцоо гэж буруу ярьдаг. Холимог биш хосолсон гэж ойлгох, нэрлэх, ярих нь зөв юм. Хольж байгаа бус хосолж хэрэглэж байгаа юм.

Хосолсон тогтолцоог хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш гэж үздэг. Хослох нь парламентын гишүүдийн ижилхэн статуст ялгавар үүсгэнэ. Жишээ нь, Унгар улсад парламентын 200 гишүүн нь шууд, 200 гишүүн нь намын нэрийн жагсаалтаар, үлдсэн гишүүдэд саналын хэмжээг харгалзан суудал хуваарилдаг. Энд парламентын гишүүдийн ижилхэн статуст 3 төвшний ялгавар гарч явган хэл ам, яриа хөөрөө тасардаггүй байна.

Дэлхийн зарим улс орон сонгуулийн аль нэг тогтолцоог дагнаж, түүнээс хосолсон тогтолцоонд шилжих болон хосолсноос нөгөө тогтолцоонд шилжих явдал гардаг. 1990-ээд оноос Япон улс дан мажоритараас пропорциональд, Итали пропорционалиас мажоритарт шилжиж байв. Герман улс мажоритар тогтолцоонд шилжих гэж 3 удаа парламентад санал хураагаад чадаагүй байна.

Улс орон ардчиллын хөгжлийн эхэн үед пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулаад, ардчилал төлөвшсөн үед мажоритар тогтолцоонд шилжих нь зөв гэж голлох судлаачид үздэг. Гэтэл пропорционалиас мажоритар тогтолцоонд шилжих бололцоо тэр бүр бүрдэж чаддаггүй. Олон нам парламентад орсон учраас энэ талд саналаа өгдөггүй. Мажоритар тогтолцооны гол давуу тал нь улс үндэстэн олон намд талцаж, олон хэсэгт хуваагдах явдлыг арилгадаг, хоѐр нам руу түлхдэг, тогтвортой байдал үүсгэдэг явдал гэж үздэг.

САНАЛЫН ОЛОН ХУВИЛБАРТАЙ ТОГТОЛЦОО – Мажоритар тогтолцооны нэг хувилбар. Энэ тогтолцоог Австралийн доод танхимыг сонгоход хэрэглэдэг. Улс орныг сонгуулийн тойргуудад хуваадаг. Энд сонгогчид нэр дэвшигчдийг дугаарлах замаар санал өгдөг. Эхний

сонголтоор ямар ч нэр дэвшигч олонхийн саналыг шууд авахгүй бол цөөн санал авсныг хасна. Түүний авсан саналын хуудсыг хоѐрдугаар сонголтын дагуу хуваарилна. Энэ үйл явц нэг нь олонхийн санал автал үргэлжилнэ.

Үүний өөр хувилбар Франц улсад хэрэглэгддэг. Эхний санал хураалтаар хамгийн олон санал авсан хоѐр нэр дэвшигчийг дараагийн санал хураалтад оролцуулан олонхийн санал авагчийг тодруулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шат үүнтэй адил зарчмаар явагддаг.

ШИЛЖИХ НЭГ САНАЛЫН ТОГТОЛЦОО – Энэ тогтолцоог Австралийн сенатыг сонгоход (1948 оноос), Ирланд (1922 оноос), Мальт улсад бас хэрэглэнэ. Сонгуулийн тойргоос хэд хэдэн гишүүнийг тодруулна. Энэ нь хүн амын нягтралаас хамаарна. Ихэвчлэн 3-7 гишүүн тодорно. Сонгогчид сонгох төлөөлөгчдийн тоогоор санал өгнө. Сонголтоо сонгох дарааллын дагуу дугаарладаг. Нэр дэвшигч сонгогдохын тулд тодорхой хэмжээний квотыг (босгыг) давах буюу өгсөн саналын тодорхой хувийг авна. Анхны сонголтоор босгод хүрч чадаагүй нэр дэвшигчид 2 дахь болон түүнээс цаашхи сонголтоор дахин хуваарилах тухай томъѐогоор хийсэн тооцооны дүнгээр уг босгоо давж болдог.

Энэ тогтолцоо нь жижиг намуудад парламентад төлөөлөлтэй болох боломж олгодог. Хэр тогтвортой төлөөлөлтэй байх нь сонгуулийн тойргийн хэмжээнээс хамаарна. Мөн тухайн намыг дэмжигчид нэр дэвшигч дотроосоо сонголт хийх бололцоог олгоно.

НАМЫН ЖАГСААЛТЫН ТОГТОЛЦОО – Пропорциональ тогтолцооны нэг хувилбар юм. Намууд нэр дэвшигчдийнхээ нэрийн жагсаалтыг тэргүүлэх дарааллын дагуу дугаарлан гаргана. Тухайн сонгогч дэмжиж байгаа намынхаа төлөө ганц л санал өгнө. Нэр дэвшигчийг намынх нь авсан саналыг нийт саналын тоонд хувь тэнцүүлсэн тоогоор нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас авна. Намууд парламентад төлөөлөлтэй болохын тулд авах ѐстой нийт

Page 25: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

25

саналын хамгийн доод босгыг давах ѐстой болно. Баруун Европын ихэнх орон, Израилд энэ тогтолцоог хэрэглэдэг.

КОНДОРСЕТИЙН ЯЛАГЧ - Кондорсетийн ялагч гэдэг бол хоѐр нэр дэвшигчтэй буюу халз өрсөлдөөнтэй сонгуульд илүү өндөр хувьтай олонхийн санал авах бололцоотой тийм нэр дэвшигчийг хэлдэг. Энэ нь хамгийн их нэр хүндтэй нэр дэвшигч. Тэр ялах нь зүйд нийцтэй гэж үзнэ. Гэвч бэрхшээлүүд бий. Нэр дэвшигчдийн тоо олон байвал кондорсетийн ялагчийн хувьд тааламжгүй үр дүн гарах явдал байдаг.

ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ ТӨЛӨӨЛЛИЙН ЖАГСААЛТ – Нам, эвсэл сонгуулийн нэг тойрогт нэр дэвшигчдийн нэг жагсаалтаар орж, пропорциональ зарчмын үндсэн дээр нам, нэр дэвшигч суудал авах тогтолцоо юм. Пропорциональ төлөөллийн жагсаалт нь “хаалттай ПТ жагсаалт”, “нээлттэй ПТ жагсаалт” гэсэн 2 хувилбартай. Хаалттай нь гагцхүү улс төрийн нам, эвслийн төлөө, нээлттэй нь нам, эвслээс гадна нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхөд чиглэдэг.

БОСГО – Сонгуулийн дүнг үндэслэн парламентын суудлыг хуваарилахаар сонгуулийн хууль тогтоомжид заасан сонгуульд оролцсон намын авах сонгогчийн саналын доод хэмжээг босго гэнэ. Дэлхийн улс орнуудад сонгогчийн саналыг авах доод босго нь ихэвчлэн нийт сонгогчдын саналын 5 хувиас хэтэрдэггүй. Зарим оронд 4, 3, жишээлбэл, Израиль улсад 1 хувь байхаар босгыг тогтоосон байдаг. Үүнийг сонгуулийн метр гэж нэрлэх явдал ч байдаг.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО, ЗАРЧИМ – Монгол Улс дэлхий нийтээр төлөвшиж байгаа ардчилалд ороод 20-иод жил өнгөрлөө. Ардчиллыг улс төрд хэрэгжүүлэх үндсэн арга нь сонгууль юм.

Монгол Улс төрт ѐсны удаан жилийн уламжлал, түүх, соѐлтой орон. 1990-ээд оны эхээр сонгуулийн шинэ, ардчилсан хууль баталсан нь шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийг хангах замд том алхам хийсэн.

УИХ-ын, Орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг олонхийг төлөөлөх мажоритар тогтолцоогоор явуулдаг. Орон нутгийн хурлын сонгуулийг эхлээд шууд бус төлөөллөөр, дараа хосолсон тогтолцоогоор, эдүгээ олонхийг төлөөлөх тогтолцоогоор явуулж байна. 1990 онд явуулсан АИХ-ын сонгуультай хамт улс төрийн намуудын нэрээр санал хурааж дүнг нь үндэслэн Улсын Бага хурлыг бүрдүүлэхэд хувь тэнцүүлэх тогтолцоог ашигласан.

1990 оноос хойшхи сонгуулийг ардчилсан зарчмаар явуулсан билээ.

Сонгогчид сонгуульд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмаар оролцож саналаа хэнээс ч хамаарахгүй нууцаар өгч байна.

Монгол Улсад сонгууль эрхлэн явуулах чиг үүрэг бүхий сонгуулийн бие даасан, хараат бус, хамтын удирдлагатай, байнгын ажиллагаатай байгууллага болох Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороог 1992 онд анх байгуулжээ. Сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн байнгын бус байгууллагууд болох тойрог, нутаг дэвсгэрийн болон аймаг, нийслэлийн хороо, түүний салбар, хэсгийн хороодыг байгуулан ажиллуулж байна. Ингэж сонгуулийн менежментийн байгууллагын ардчилсан бүхэл бүтэн тогтолцоо бий болж, тэдгээрт сонгуулийн үед 16000-18000 хүн ажиллаж байна.

СОНГУУЛИЙН НИЙГМИЙН ҮҮРЭГ – Сонгууль бол иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа хэлбэр, хуульд заасан хугацаанд төрийн тэргүүнээ, парламентын гишүүнээ болон ИТХ-ын төлөөлөгчөө сонгож байгаа үйл явц мөн. Эндээс, сонгуулийн нийгмийн үүрэг тодорхой харагдана. Энэ нь:

1. Төрийн эрх барих төлөөллийн байгууллагыг сонгох; 2. Төрийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх; 3. Ард түмэн хяналт тавих үүргээ биелүүлэх явдал юм.

Сонгогчдын зөв сонголт нь нэг талаар, улс төрийн намууд төлөвшихэд таатай нөлөө үзүүлнэ, нөгөө талаар, улс

Page 26: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

26

орны улс төрийн тогтвортой байдлыг хангана, бас улс төрийн соѐл төлөвшихэд чухал нөлөө үзүүлдэг.

СОНГУУЛИЙН ХЭЛБЭР – Сонгуулийн хэлбэр нь түүний гадаад талын илрэл, дүр төрх мөн. Сонгуулийг яаж явуулснаас нь хамаарч шууд ба шууд бус гэсэн хоѐр хэлбэрт хуваана. Сонгуулийн санал хураалтын дүнд сонгогдсон байгууллага бий болж байвал шууд сонгууль гэнэ. Жишээ нь, Монгол Улсад шууд сонгуулиар УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн хурал сонгогддог.

Шууд бус сонгууль янз бүр байдаг. Ихэвчлэн хоѐроос дээш шат дамжина. Сонгуулийн ийм хэлбэр Монгол Улсад 1921-1949 он хүртэл байсан. 1992 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг шууд бусаар сонгож байсан.

Сонгуулийг явуулж буй хамрах хүрээгээр нь орон даяар, эсвэл хэсэгчилсэн гэж хоѐр хуваана. Нөхөн сонгууль хэсэгчилсэн сонгуульд хамаарна.

СОНГУУЛИЙН ТӨРӨЛ – Сонгуулийг ээлжит сонгууль, ээлжит бус сонгууль, нөхөн сонгууль, дахин сонгууль гэж хуваана. Ээлжит сонгууль бол бүрэн эрхийн хугацаанаас, ээлжит бус сонгуулийг бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй тарснаас, нөхөн сонгуулийг гишүүний орон гарснаас, дахин сонгуулийг аль нэг тойрогт буюу бүхэлд нь сонгууль хүчингүй болсноос хамаарч явуулна.

СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРЧИМ – Дараах зарчим энд хамаарна. Сонгуулийг эрх баригчдын хүслээр бус тогтоосон хугацаанд нь заавал явуулах, цаг тухайд нь товлон зарлах, өрсөлдөөнтэй явуулах, зохион байгуулах байгууллага нь хараат бусаар бие даасан эрх үүрэгтэй ажиллах, сонгуулийн бүх үйл явц ил тод байх, үнэн зөв мэдээлэл дээр суурилах, олон түмний хяналттай байх, сонгуулийн бүх үйл явц хуулийн дагуу, шударга явагдах зэрэг болой.

СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ – Сонгууль нь бүх нийтийг хамарсан томоохон кампанит ажил юм. Энд сонгогчид, сонгуульд оролцогч байгууллага, сонгуулийн байгууллагууд, тэдгээрийн ажилтан, нэр дэвшигч, нам, эвслийн байгууллагын

ажилтнууд гэсэн субъект оролцоно. Сонгууль нэг нь нөгөөгөө залгамжилсан нарийн дэс дараатай, тодорхой хугацаатай үйл явц мөн. Энэ нь ажлын дараах үе шатаас бүрдэнэ:

1. Сонгууль товлон зарлах; 2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн тойрог байгуулах; 3. Сонгуулийн хэсэг байгуулах; 4. Сонгуулийн хороод байгуулах; 5. Сонгогчдын нэрийн жагсаалт гаргах; 6. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх; 7. Нэр дэвшүүлэх; 8. Ухуулга сурталчилгаа явуулах; 9. Санал хураах; 10. Санал тоолох, дүнг гаргах; 11. Маргаан шийдвэрлэх, дахин санал хураах болон

дахин сонгууль явуулах; 12. Сонгуулийн эцсийн дүнг нэгтгэн гаргах, зарлах,

холбогдох этгээдэд хүргүүлэх зэргээс бүрддэг. Сонгуулийн үйл явцад холбогдох байгууллага,

ажилтнууд, албан тушаалтны гүйцэтгэх ажил, дээрх үе шатанд хийх ажлын үе шат, график, хугацаа зэргийг сонгуулийн хуульд нарийвчлан тусгадаг. Энэ ажлыг сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваариар тус тусад нь тодорхойлдог.

ХУВЬ ТОГТООХ – Хувь тогтоох нь парламентын суудлын хувийг хуулиар тогтоох, эсвэл улс төрийн намуудын өөрсдийн сайн дураар тогтоох гэсэн хоѐр аргаар хэрэгждэг.

Олон улсын хэмжээнд парламентад эмэгтэйчүүд дунджаар 14 хувийг эзэлдэг бөгөөд энэ үзүүлэлт маш удаан хугацаанд маш багаар өсч байна. Үүнийг түргэтгэхийн тулд нэлээд оронд хувь тогтоох аргыг нэвтрүүлж байна. Швед, Скандинавын зарим орон, Аргентин, Мозамбик зэрэг 11 оронд эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 30-аас дээш хувьтай болжээ.

Хувь тогтоох нь шилдэг арга биш юм. Эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахыг нь дэмждэг. Гэвч дэвшүүлж болох

Page 27: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

27

боловч сонгогдох боломж баталгаагаар тэр бүр хангагддаггүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2005 оны эцсийн шинэчилсэн найруулгад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь нам эвсэлд нийт нэр дэвшигчдийн 30 хувь байна хэмээн хуульчилж, 2007 оны эцсийн нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болгосон болой.

ИЛ ТОД БАЙДАЛ – Сонгуулийн бүх ажил нь ил тод явагдана. Энэ нь сонгогчийн саналаа нууцаар өгөхөд л хамаарахгүй. Сонгууль зарлах, бэлтгэл ажлыг хангах, хандив цуглуулах, зарцуулах, санал хураах, сонгуулийн дүн гаргах зэрэг сонгууль зохион байгуулж явуулах бүх ажил хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ѐсоор нийтэд мэдээлсэн, ил тод байх ѐстой.

Ил тод байдлыг ерөнхий байдлаар нь: 1. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод

байдал; 2. Сонгуулийн үйл явцын ил тод байдал; 3. Сонгуулийн санхүүжилтын ил тод байдал; 4. Сонгуулийн хандивын ил тод байдал гэж хувааж үзэж

болно. Мэдээлэл үнэн зөв, бодитой байх ѐстой. Бусдыг гүтгэх,

доромжлох, нэр төрийг нь гутаах, иргэн хүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хуулиар хориглоно.

СОНГОГЧДЫН ОРОЛЦОО – Сонгогчдын оролцоо гэдэг бол аливаа улс оронд сонгуулийн насны иргэдийн болон сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчид саналаа өгсөн хувь мөн. Сонгуульд оролцох, саналаа өгөх эсэх нь Үндсэн хуульд зааснаар чөлөөтэй ч, өөрийгээ төлөөлөх хүний төлөө саналаа өгөх нь сонгогчийн нэн чухал, эрхэм үүрэг билээ. Нэг саналаар ч сонгуулийн дүн шийдэгдэх тохиолдол бий. Иймд сонгогч бүрийн санал чухал.

Монгол Улсад сонгогчид сонгуульд оролцох, саналаа өгөх оролцоо, идэвхи дэлхийн бусад оронтой харьцуулахад өндөр юм. Энэ нь монголчуудын сонгуулийн соѐлын хэмжээ

өндөр гэсэн үг. УИХ-ын 1992 оны сонгуульд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 95.60 хувь, 1996 онд 92.15 хувь нь, 2000 онд 82.43 хувь нь, 2004 онд 82.00 хувь нь, 2008 онд 76.46 хувь нь саналаа өгчээ.

Сонгогчдын оролцоо олон хүчин зүйлээс хамаардаг. Хамгийн энгийнээр хэлбэл, сонгуулийн зохион байгуулалт, түүний эрхийн хэрэгжилт, шударга байдал, төрд итгэх итгэл зэрэгтэй холбоотой. Социализмын үед заавал саналаа өгөх үүрэгтэй байлаа. Энэ нь өдгөө сонгуулийн оролцоо өндөр байхад нөлөөлсөн.

Сонгуулийн байгууллагуудын үндсэн үүрэг, гол зорилт бол сонгуульд сонгогчдын оролцоог урьдахаас бууруулахгүй байх, улмаар нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахад оршино.

Page 28: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

28

5. СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР,

СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР – Сонгуулийн нутаг дэвсгэр нь засаг захиргааны нэгжид хуваагдсан Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулсан ойлголт юм. Улсын нутаг дэвсгэрийг сонгууль явуулахад чиглүүлж аймгийн болон нийслэлийн дүүргийн хүн амын тооноос хамааруулж байгуулсан сонгуулийн тойргуудад хуваадаг. Үүнийг сонгуулийн нутаг дэвсгэр гэнэ. Сонгуулийн нутаг дэвсгэрийг тогтоох, өөрчлөх эрх Улсын Их Хуралд хадгалагдана. Улсын нутаг дэвсгэрийг тойрогт, тойргийг хэсэгт хуваадаг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ – Тойрог бол сонгуулийн ажлыг зохион байгуулах зорилгоор тухайн улс орон бүс нутгийг хуваасан газар зүйн орон зайн нэг хэсэг мөн. Сонгуулийн үед Монгол Улсын нутаг дэвсгэр аймгийн болон нийслэлийн дүүргийн хүн амын тооноос хамаарч сонгуулийн тэгш байх зарчмыг баримтлан байгуулсан сонгуулийн тойргуудад хуваагддаг. УИХ-ын сонгуулийн тойргийг УИХ санал авах өдрөөс 6 сараас доошгүй хугацааны өмнө, орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн шатны хурал санал авах өдрөөс 5 сараас доошгүй хугацааны өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дундаж хүн амын тооноос цөөн байвал зэргэлдээ нутаг дэвсгэрийн нэгжтэй нэгтгэж нэг тойрогт хамааруулдаг юм. Энд Дорноговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болох, Баянзүрх, Налайх дүүрэг нэг тойрог болох жишээтэй. Тойргийн дугаар, тойрогт хамаарах нутаг дэвсгэр, түүний төвийг бас тогтоодог. Ингэхдээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэдэг юм. Монгол Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор УИХ-ын 76 гишүүнийг сонгох олон мандаттай 26 тойргийг байгуулсан байна. Дэлхийн улс орнуудад тойргийг хүн амын тооллого явуулах хугацаагаар

Page 29: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

29

авч үздэг. Тойргийг байгуулах, өөрчлөх эрх УИХ-д хадгалагдана. Сонгуулийн тойргийг нэгдмэл тойрог, нэг мандаттай тойрог, олон мандаттай тойрог гэж хуваана. Энэ нь тухайн тойрогт сонгогдох гишүүний тооноос хамаарсан ойлголт юм. Нэг тойргоор сонгох бол нэгдмэл, тухайн тойргоос нэг гишүүн сонгогдвол нэг мандаттай, нэгээс дээш гишүүн сонгогдвол олон мандаттай тойрог хэмээнэ. СОНГУУЛИЙН ХЭСЭГ – Хэсэг бол сонгогчдыг саналаа өгөх газраар нь бүртгэсэн, сонгуулийн тойргийн нэгэн нэгж мөн. Санал хурааж тоолох, дүнг нэгтгэн гаргах зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид УИХ-ын сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 35-аас доошгүй, орон нутгийн Хурлын сонгуульд 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. Хэсгийг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын тооноос хамааруулж байгуулдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хэсэг нь сумдад 2000, аймгийн төвд 3500, нийслэл хотод 6000 хүртэл сонгогчийг хамарсан байхаар тооцож тухайн сум, аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд байгуулна. Хэсгийн дугаар, хамрах нутаг дэвсгэр, хэсгийн төвийг хамт зарладаг. УИХ-ын сонгуулийн хувьд 1992 онд 1569 хэсэг, 1996 онд 1586 хэсэг, 2000 онд 1601 хэсэг, 2004 онд 1645 хэсэг, 2008 онд 1704 хэсэг байгуулан ажиллуулсан. Эдгээрт 18000 орчим хүн ажилладаг. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА – Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороодод хуваагдана. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ѐсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгждэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг нийслэл, сум дүүрэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тэдгээрийн чөлөө цагт нь Тэргүүлэгчид мөн.

УИХ болон ИТХ-ыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Сонгох журмыг УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон байдаг. СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ – Сонгууль эхлэх, санал хураах өдрийг тогтоохыг сонгууль товлон зарлах хэмээн ойлгоно. УИХ-ын болон орон нутгийн Хурлын сонгууль Үндсэн хуульд зааснаар 4 жилд нэг удаа явагдана. Монгол Улсад УИХ-ын сонгуулийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө; Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө УИХ тус тус товлон зарлана. Сонгууль товлон зарлах эрх гагцхүү УИХ-д хадгалагдана.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.1, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар УИХ-аас сонгууль, санал асуулгыг товлон зарлаж, тогтоол гаргах бөгөөд сонгууль зохион байгуулж явуулахад шаардагдах зардлын хэмжээг тогтоож өгдөг.

Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжид зааснаар УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг, орон нутгийн Хурлын сонгуулийнх 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг, бүх нийтийн амралтын өдөр байдаг. Хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сонгууль зарласан өдөр санал авах боломжгүй болбол УИХ тэрхүү онцгой нөхцөл арилмагц сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу сонгуулийг дахин товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Онцгой байдал үүссэн гэдэг нь урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл үүссэн, нэмэлт зардал хөрөнгө зарцуулах шаардлага бий болсныг хэлнэ.

Page 30: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

30

МАНДАТ – 1) Улсын Их Хурлын гишүүнээр болон ИТХ-ын төлөөлөгчөөр тухайн тойргоос сонгох гишүүдийн тоо юм. Сонгогчийн сонгохоор саналаа өгөх гишүүний тоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно гэж заасан. Улс орныхоо нутаг дэвсгэрийг 26 тойрог болгон хувааж, тойрог бүрт тодорхой тооны мандат ногдуулсан. Аймаг бүр, зарим аймаг нийлээд, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн тойрогт 2-4 мандат ногдсон. Улсын Их Хурлын шийдвэрээр өдгөө Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх-Налайх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд 4, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хэнтий аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг 3, Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймаг, нийслэлийн Хан-Уул-Багахангай-Багануур дүүрэг хамтдаа 2 мандаттай тойрогт хуваагдсан. Энэ нь хүн амынх нь тооноос хамаарчээ. Ийм учраас сонгуулийн тэгш байх зарчим манайд хэрэгжихэд хүндрэл учирдаг.

Орон нутгийн Хурлын төлөөлөгчийг ч олон мандаттай тойргоос сонгоно. Сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон байдаг. 2) Парламентад сонгогдсон гишүүний бүрэн эрхийг гэрчлэх баримт бичгийг мандат гэж нэрлэдэг. ТОЙРОГ ӨӨРЧЛӨХ – УИХ-ын сонгуулийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн тойрог өөрчлөх саналыг УИХ-д оруулна. Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд тухайн Хурлын Тэргүүлэгчид тухайн шатны хуралд оруулна. Тойрог өөрчлөх гол шалтгаан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлсөн, тойрог байгуулсан хугацаанаас хойш, эсвэл өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд тухайн тойргийн хүн амын тоо 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн зэрэг болно. Тойрог өөрчлөх саналыг УИХ сонгуулиас 6 сараас доошгүй хугацаанд болон тухайн шатны

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ. СОНГУУЛИЙН КАМПАНИ – Эрх бүхий байгууллагаас Улсын Их Хурлын, Орон нутгийн Хрлын, Ерөнхийлөгчийн сонгууль, бүх нийтийн санал асуулгын эхлэх хугацааг товлон зарласнаас хойш тухайн сонгууль, санал асуулгын эцсийн дүнг эрх бүхий байгууллагаас эрхлэн хэвлэн нийтэлж нийтэд албан ѐсоор мэдээлэх хүртэлх хугацаанд улс, аймаг, нийслэл, тойргийн хэмжээнд явуулах бүх үйл ажиллагааг сонгуулийн кампани гэнэ. Сонгуулийн кампанит ажил бүх нийтийг хамарсан хамгийн чухал, хамгийн том ажил мөн. Сонгуулийн кампанит ажилд нэгд, нийт сонгогчид, хоёрт, нэр дэвшигчид, намууд, гуравт, сонгууль зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн хороод, дөрөвт, сонгуульд оролцогч байгууллагууд оролцдог. БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА – Аливаа улс оронд ээлжит сонгууль тус бүрийн хоорондын сонгууль явуулах хугацааг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Энд заасан хугацааг бүрэн эрхийн хугацаа гэнэ. Монгол Улсад УИХ-ын болон орон нутгийн хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг 4 жилээр тогтоосон байдаг. Тэгэхээр, гишүүний болон төлөөлөгчдийн, Ерөнийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн үг. Дэлхийн бусад улс оронд бүрэн эрхийн хугацааг янз бүрээр заасан нь бий. Мөн ротаци хийж бүрэн эрхийн хугацааг янз бүрээр эхлэх, дуусгах явдал ч байдаг. Сонгуулийг бүрэн эрхийн хугацаа дуусах хугацаанд заавал явуулах ѐстой. Энд үзэмжээр хандах явдал гаргаж болохгүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн болон ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, гишүүн, төлөөлөгчид тангараг өргөснөөр дуусгавар болдог.

Page 31: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

31

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ - Орон нутгийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон этгээд болой. Орон нутгийн хурлын сонгуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугч, сонгуулийн эрх бүхий иргэн ямар нэгэн ялгаваргүйгээр орон нутгийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Тухайн аймаг, нийслэл, суманд байнга оршин суугч, сонгуулийн эрх бүхий иргэн орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрх эдэлнэ. Мөн тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсвэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжид ажил хөдөлмөр эрхлэгч иргэн дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй гэсэн хязгаарлалт хуульд бий. ОРОН НУТГИЙН АЛБА – Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхээр байнгын цалин авч ажилладаг, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг албыг орон нутгийн алба гэнэ. Монгол Улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ѐсыг төрийн удирдлагатай хослуулах замаар хэрэгжинэ. Өөрөө удирдах байгууллага нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурал, түүний Тэргүүлэгчид мөн. Орон нутгийн хэмжээний засаг төрийн удирдлагын байгууллага нь тухайн шатны Засаг дарга, түүний Тамгын газар болон дэргэдэх албад юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн албадын ажиллах зарчим, журмыг тогтоожээ. СОНГУУЛИЙН БАТАЛГАА – Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон бүхий л зардлыг хуульд зааснаар улсын төсвөөс санхүүжүүлнэ. Сонгуулийн зардлын нийт хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооны саналаар Монгол Улсын Их Хурал тухай бүр тогтоодог. Тойргуудад зардлыг хуваарилахыг СЕХ шийдвэрлэнэ.

Харин сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн нэгжийн Засаг дарга хариуцна. Хороодын ажиллах, санал авах байрыг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгөх учиртай болой.

Page 32: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

32

6. СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛЛАГА,

ЭРХ, ҮҮРЭГ, АЖЛЫН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО – Монгол Улсын сонгуулийн байгууллагууд нь сонгуулийн төв болон орон нутгийн байгууллагаас бүрдэнэ. Эдгээр нь байнгын ба байнгын бусаар ажиллана. Сонгуулийн төв байгууллага нь байнгын ажиллагаатай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо мөн. Орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн болон нутаг дэвсгэрийн хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний салбар хороо, хэсгийн хороодоос бүрддэг. Эдгээр нь байнгын бусаар ажиллана. Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд сонгуулийн эдгээр хороод эрхлэн удирдан зохион байгуулна. Сонгуулийн хороод үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:

- хамтын удирдлагын зарчмаар ажиллана. Эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

- хуралдаанд гишүүдийн гуравны хоѐроос доошгүй нь оролцсон бол хуралдаан хүчинтэйд тооцогдоно.

- хороодын хуралдаан ил тод, нээлттэй явагдана. Шийдвэрээ нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн хороодыг байгуулахдаа: - хорооны бүрэлдэхүүн, гишүүдийн тоог сонгогчдын

тоо, ажлын хэмжээг харгалзан тогтоох; - сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд

оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах;

- хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;

- хороодын бүрэлдэхүүнд нэр дэвшигчид, төрийн улс төрийн албан тушаалтан оруулахыг хориглох зарчмыг баримталдаг.

Сонгуулийн хороодын гишүүд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно. Сонгуулийн хороодоос хууль тогтоомжийн биелэлтийг

Page 33: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

33

шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвслийн байгууллага, түүний ажилтан, ухуулагчид саад тотгор учруулахыг хуулиар мөн хориглодог.

Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэг хүлээнэ.

Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрт “2.2.1.6. СЕХ болон тойрог, хэсгийн хороодын гишүүний бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлана” гэж заасан байдаг. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14.3.3., 14.3.4., 14.3.5., 14.3.6 дугаар зүйлээр зохих хязгаарлалтыг тогтоосон. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО /СЕХ/ – Монгол Улсад сонгууль зохион байгуулах, хууль тогтоомжид хяналт тавих, гүйцэтгэлийг хангах зорилгоор байнгын ажиллагаатай сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороог Монгол Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаагаар байгуулж, гишүүдийг томилно. Хороо 9 гишүүнтэй. Хоѐр нь орон тоогоор ажиллана. Хорооны гишүүдийг төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгож томилдог. Тус Хороо Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах эрх үүрэгтэй сонгуулийн төв, төрийн байгууллага мөн. Энэ байгууллага орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй. Хороо үйл ажиллагаагаа явуулахдаа мэргэжлийн болон ѐс зүйн дараах хэм хэмжээг баримтлан ажиллана:

- хууль дээдлэх; - улс төрийн хувьд төвийг сахих; - хамтын шийдвэр гаргах; - сонгогчдод тэгш үйлчлэх;

- ил тод, шударга ажиллах зарчмыг баримталдаг. СЕХ, түүний гишүүн хууль ѐсны бүрэн эрхээ

хэрэгжүүлэхэд аливаа албан байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглоно.

ТОЙРГИЙН ХОРОО – Тухайн тойргийн нутаг дэвсгэрт сонгуулийг удирдан зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг удирдах, төсвийн хөрөнгө зарцуулах, нэр дэвшигчдийг бүртгэх, сонгуулийн дүнг тойргийн хэмжээгээр нэгтгэн гаргах зорилгоор сонгуулийн тойргийн (нутаг дэвсгэрийн), аймаг, нийслэлийн хороог байгуулдаг.

УИХ-ын сонгуульд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тойргийн хороог, Ерөнхийлөгчийн сонгуульд нутаг дэвсгэрийн хороог санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө СЕХ, орон нутгийн Хурлын сонгуульд аймаг нийслэлийн сонгуулийн хороог тухайн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 28-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулж, нийтэд зарлана.

Хороо дарга, нарийн бичгийн дарга, 9-11 гишүүнээс бүрдэнэ.

Дээрх хороод харъяалах салбар, хэсгийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгоно. Давж заалдсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ.

Тойргийн хороо нь сонгуулийн тойргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна. Сумдад, нийслэлийн дүүрэг, хороонд өөрийн салбар хороог байгуулж хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгүүлдэг. САЛБАР ХОРОО – Сумдад, шаардлагатай гэж үзвэл нийслэлийн дүүрэг, хороонд сонгуулийн салбар хороог байгуулж ажиллуулдаг. Салбар хороо байгуулах шаардлага нь засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлаас хамаардаг. Салбар хороог тойргийн хороо санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн

Page 34: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

34

бичгийн дарга, 5, эсвэл 7 гишүүнтэйгээр бүрдүүлж тойргийн хэмжээнд нийтэд мэдээлдэг. Салбар хороо нь тухайн сум, дүүрэг, хороонд тойргийн хорооны хуулиар хүлээлгэсэн үүргүүдийг гүйцэтгэдэг юм. Салбар хорооны бас нэг гол ажил нь сонгуулийн баримт бичгийг цэгцэлж тойргийн хороонд хүлээлгэн өгөх явдал байдаг. ХЭСГИЙН ХОРОО – Хэсгийн хороог УИХ-ын сонгуулийн үед нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 40 хоногийн өмнө, орон нутгийн хурлын сонгуулийн үед сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 20-иос доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулдаг. УИХ-ын сонгуулийн үед хэсгийн хорооны гишүүдийн тоог дараах байдлаар тогтооно. Үүнд:

- тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсвэл 11;

- 2001-3500 хүртэл сонгогчтой бол 11, эсвэл 13; - 3501-ээс дээш сонгогчтой бол 13, эсвэл 15

гишүүнтэй байна. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн

хэмжээнд нэгтгэх, баримт бичиг, хаягийн бүртгэлийн үнэн зөвийг тулган шалгах, сонгогчийн үнэмлэх бичиж олгох, сонгогчийг шилжүүлэх, бүртгэх, санал авах байр, саналын хайрцаг бэлтгэх, санал хураах ажлыг зохион байгуулах, санал хураасан дүнг гаргаж салбар, тойргийн хороонд хүргэх, сонгуулийн баримт бичгийг цэгцэлж салбар, тойргийн хороонд хүлээлгэн өгөх, өргөдөл гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Өмнөх сонгуулийн явцаас харахад зарим нам хэсгийн хороонд уншиж, бичиж чадахгүй хүн оруулж байсан тохиолдол ч бий. Ийм байж болохгүй юм.

СОНГУУЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮН – Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжид заасан сонгуулийн хороодыг байгуулахдаа хорооны гишүүдийг тус бүрээр нь нэрээр, албан үүрэг, намын харъяалал зэргээр холбогдох байгууллага хуульд заасан хугацаанд баталдаг. Батлахын өмнө сонгуульд оролцогч нам, эвслийн удирдах байгууллагаас санал авна.

Сонгуулийн хороодын гишүүд бол төрийн албан хаагч. Өөрийн ѐс зүйн дүрэмтэй. Уг дүрмийг УИХ баталдаг. Харин СЕХ-ны гишүүн нь Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй сахиж, үүргээ шударгаар биелүүлэхээ илэрхийлж Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөдөг. СЕХ-ны гишүүд намын харъяалалтай байсан бол намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг.

Сонгуулийн хорооны гишүүн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийх, хууль бус бусад аливаа үйлдэл явуулахыг хуулиар хориглодог. Сонгуулийн орон нутгийн хороодын гишүүдийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлүүлж ажиллуулна.

ТАНГАРАГ – СЕХ-ны гишүүн томилогдмогц Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөдөг. Энэ үйл ажиллагааг УИХ-аас тогтоосон тусгай журмын дагуу зохион байгуулна.

Хуульд зааснаар Хорооны гишүүнээр томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор тангараг өргөнө.

Тангараг нь “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээх үгтэй.

ХОРООНЫ ГИШҮҮНИЙ СТАТУС – СЕХ-ны гишүүдийн эрх зүйн баталгаа, эрх, үүргийг хуулиар тогтоосон нийлбэр цогцыг хорооны гишүүний статус гэнэ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд Хорооны гишүүний бүрэн эрх, 9 дүгээр зүйлд Хорооны даргын бүрэн эрх, 10 дугаар зүйлд Хорооны нарийн бичгийн даргын бүрэн

Page 35: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

35

эрх, 11 дүгээр зүйлд Хорооны гишүүний бүрэн эрхийн баталгааг хуульчилсан байдаг.

БАТАЛГАА ГАРГАХ – Тодорхой шалтгаангүй буюу тодорхой үйл явцыг дагаж мөрдөхгүйгээр сонгуулийн хороодын гишүүн, ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ, нөхцөлд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаас сэргийлэх эрх зүйн зохицуулалт болой.

БҮРЭН ЭРХ – Сонгуулийн хороод, түүний гишүүдэд хуулиар олгосон эрхийн хэм хэмжээ юм. Энэ нь бас сонгуулийн хороод, түүний гишүүдэд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад хамаарах ойлголт билээ. Сонгуулийн хороод, түүний гишүүд тодорхой бүрэн эрхийг эдэлдэг.

СЕХ-ны нийтлэг болон УИХ, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн хурлын сонгууль, Ард нийтийн санал асуулга зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангах талаарх бүрэн эрхийг, Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэн эрхийг Монгол Улсын сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан.

Тойргийн хороо, нутаг дэвсгэр, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний салбар болон хэсгийн хороодын бүрэн эрхийг УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн, Ард нийтийн санал асуулгын, орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд тус бүрд нь хуульчилсан байдаг.

ХОРООНЫ ХУРАЛДААН – Сонгуулийн хороод хамтын удирдлагын зарчмаар ажилладаг. Хороодын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Бүрэн эрхэд хамаарах асуудлуудаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

Хорооны хуралдаанд нийт гишүүний гуравны хоѐроос доошгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр байна. Хороод хуралдааныхаа дэгийг өөрсдөө батлан хэрэгжүүлдэг. Хуралдааны дэгд үйл ажиллагаагаа ил тод явуулж, нээлттэй байдлыг хангах, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгана.

Хороодын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн, СЕХ-ны хувьд нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хорооны хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг нийтэд мэдээлдэг.

Хороодын хуралдааны тэмдэглэлийг заавал хөтөлнө. Бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудлаар Хорооны тогтоол гаргаж дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж Хорооны тамгаар баталгаажуулна.

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ – Оролцсон гишүүдийн болон хорооны хуралдааны явц, хэлэлцсэн болон шийдвэрлэсэн асуудлын тухай албан ѐсны баримт бичиг. СЕХ-оос баталсан журмын дагуу Хорооны хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

Сонгуулийн хорооны хуралдааныг даргалагч болон тэмдэглэл хөтлөгч баталгаажуулан гарын үсэг зурна. Сонгуулийн хорооны гишүүдэд тэмдэглэлийг танилцуулж тусгай хуудаст гарын үсэг зуруулдаг.

ХОРООНЫ ТОГТООЛ – Сонгуулийн хороод өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар, СЕХ-ны хувьд хорооны нийт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Шийдвэрээ баталгаажуулж тогтоол гаргана. Практик дээр хэлэлцсэн асуудлаас хамаарч хуралдааны тэмдэглэл гаргах тохиолдол бий.

Тогтоолд дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж хэлбэршүүлдэг. Тэд гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй. Хорооноос эрх хэмжээнийхээ дотор гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

БҮРТГЭЛИЙН МАЯГТ – Сонгуулийг зохион байгуулах ажлыг сайтар эмх цэгцтэй явуулах, мэдээлэх, албан хэргийг баталгаажуулах, нэгдсэн стандартад оруулж архивлах үүднээс сонгуулийн зарим ажилд хэрэглэхээр гаргасан загвар хүснэгтийг бүртгэлийн маягт гэнэ. Бүртгэлийн маягтуудыг СЕХ-оос баталж мөрдүүлдэг.

Page 36: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

36

Сонгогчдын нэрийн жагсаалт, сонгогчийн үнэмлэх олгосон бүртгэл, тойргийн сонгогчийн тоон нэгтгэл, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт, ажиглагчийн бүртгэл, дотоод, гадаадын ажиглагчийн бүртгэл, бие даан нэр дэвшигчийн сонгогч-дэмжигчийн бүртгэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны бүртгэл, шадар туслагчийн бүртгэл, нам, эвслийн бүртгэл, нэр дэвшигчийн товч бүртгэл, Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргах сонгогчдын нэрийн жагсаалт зэргийг бүртгэлийн маягт хэлбэрт оруулжээ.

ХОРООНЫ ДАРГЫН ЗАХИРАМЖ – Тойргийн, нутаг дэвсгэрийн, нийслэлийн сонгуулийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана. СЕХ-ны дарга Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан Хорооны даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар захирамж гаргадаг. Захирамж нь заавал хэрэгжүүлэх шийдвэр болой.

ШААРДЛАГА ТАВИХ – Сонгуулийн хороод сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ѐсны шаардлага тавих эрхтэй.

Сонгуулийн хороодоос тавьсан шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш ажлын хоѐр хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхийг сонгуулийн тухай хуулиудад хуульчлан заасан байдаг.

Хороодын дарга нар хороодоо төлөөлж албан ѐсоор шаардлагыг хүргүүлнэ.

СЕХ сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад туслах чиг үүрэг бүхий төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас, хууль тогтоомжид зааснаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай баримт, мэдээг гаргуулах, албан тушаалтны мэдээллийг сонсох, хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх эрх эдэлнэ.

МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГААР ХАНГАХ – СЕХ орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн сонгуулийн

байгууллагыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Үүнд:

- аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, бүрэлдэхүүний талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөвлөмж өгөх;

- орон нутгийн сонгуулийн хороодын ажилтнуудад сургалт явуулах;

- саналын хуудасны загварыг баталж хүргүүлэх; - аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны хүсэлтээр

шаардлагатай туслалцаа үзүүлэх; - сонгуулийн хороодын үйл ажиллагааг шалгаж

зааварлах зэрэг асуудал хамаарна. ЁС ЗҮЙ – Хамгийн энгийнээр хэлбэл, хүмүүс өдөр

тутмын амьдралдаа мөрддөг хэм хэмжээг ѐс зүй гэдэг. Ажил, амьдрал ахуйд эрх зүйн төдийгүй ѐс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох учиртай.

Юуг хийж болох, юуг болохгүй, ямар үйл сайн, ямар нь муу болох, аливаа зүйлд хэрхэн хандах тухай анхны төсөөллийг хүмүүс бага байхаасаа эхлэн гэр бүл, орчин ахуй, сургууль, ажил амьдралаасаа өдөр тутам мэдэрч, тэр нь заавал дагаж мөрдөх журам болон төлөвшдөг. Ингэхлээр, ѐс зүй нь тухайн орчин дахь хүмүүсийн шаардлага, дагаж мөрдөх зан үйлийн журам юм.

Нийт иргэд ѐс зүйн нийтлэг хэм хэмжээг сахихын зэрэгцээ албан тушаал, ажил мэргэжлийн онцлогоос хамаараад ѐс зүйн өвөрмөц хэм хэмжээг мөрдөх шаардлага гардаг юм. Иргэд хооронд болон төр, иргэний хооронд төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээнээс гадна хүмүүсийн бий болгосон ѐс суртахууны хэм хэмжээ үйлчилдэг. Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч өргөн хүрээг хамардаг. Энэ нь хүмүүс түүнийг ямар нэгэн шаардлагагүйгээр өөрсдөө тогтоож, зан үйлээрээ журамлаж ирсэнд оршино.

Нийгэмд ѐс зүй нь хоѐр талт нөлөө үзүүлнэ. Ёс зүй цэвэр байвал эерэг, хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлдэг.

Page 37: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

37

Нэг нь хөгжин бэхжих, хүчирхэгжихийн нөхцөл болно, нөгөө нь уруудан доройтохын үндэс болно.

“Ардчилал болон сонгуулийг дэмжих олон улсын институт”-ээс сонгуулийн хорооны ажилтнуудын дагаж мөрдөх мэргэжлийн болон ѐс зүйн хэм хэмжээг хууль дээдлэх, төвийг сахих, ил тод хариуцлагатай ажиллах, сонгогчдод тэгш үйлчлэх, алдаа мадаггүй нягт нямбай ажиллах явдал гэж тодорхойлжээ.

Сонгуульд ажиллах хүмүүсийн ѐс зүй нь тэдний заавал дагавал зохих наад захын хэм хэмжээг багтаадаг.

ЁС ЗҮЙН ДҮРЭМ – Сонгуулийн хорооны гишүүний ѐс зүйн дүрэм гэдэг нь түүнээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан баримтлах зан үйл, ѐс зүйн хэм хэмжээ мөн.

Ёс зүйн дүрмийг СЕХ, нутаг дэвсгэр, тойрог, аймаг, нийслэлийн болон түүний салбар хороо, хэсгийн хорооны гишүүд дагаж мөрдөнө.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1996 онд баталсан “Төрийн албан тушаалтны ѐс зүйн олон улсын дүрэм”-д 2005 онд нэгдэн орсноор төрийн байгууллагууд тус тусын албан хаагчийн “Ёс зүйн дүрэм”-ийг гаргах болсон. Анх Сонгуулийн ерөнхий хороо 2005.02.28-нд “Сонгуулийн болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны гишүүний ѐс зүйн дүрэм”-ийг баталж мөрдүүлсэн юм. УИХ 2007 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сонгуулийн хорооны гишүүний ѐс зүйн дүрмийг УИХ батлах болсон. Одоо мөрдөж буй ѐс зүйн дүрмийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын 25 дугаар тогтоолоор баталжээ.

Сонгуулийн хороодын гишүүний дагаж мөрдөх ѐс зүйн хэм хэмжээг тус дүрмийн 2.1 дэх зүйлд, хорооны гишүүнд хориглох зүйлийг 2.2-д тус тус заасан байна. Энэ дүрмээр тогтоосон ѐс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн тохиолдолд сонгуулийн хорооны гишүүн ѐс зүйн зөрчил гаргасан хэмээн үзнэ.

Ёс зүйн зөрчил гаргасан сонгуулийн хорооны гишүүнийг тухайн хорооны хуралдаанаар хэлэлцэж, сануулах арга хэмжээ авч дээд шатных нь сонгуулийн байгууллагад мэдэгддэг. Сонгуулийн ажил гүйцэтгэж явахдаа болон сонгуулийн ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гишүүнийг тухайн хорооны бүрэлдэхүүнээс огцруулдаг.

АЖЛЫН АЛБА – СЕХ-ны бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах мэргэшсэн алба түүний өдөр тутмын ажлыг явуулахад тусалдаг. 2001 оноос эхлэн СЕХ Ажлын албатай болжээ.

Ажлын албаны бүтэц, ажиллах журмыг СЕХ тогтоон баталж мөрдүүлдэг. Ажлын албаны дарга, ажилтан нар төрийн захиргааны албан хаагч байна. Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагддаг.

СЕХ Ажлын албатай ажиллах асуудлыг хожим Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар баталгаажуулсан юм.

Дэлхийн зарим улс оронд Ажлын албыг нарийн бичгийн дарга нарын газар хэмээн нэрлэх явдал байдаг.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ – Улс бүрд сонгуулийн төв байгууллага өөрийн бэлгэдэл тэмдэгтэй байдаг. СЕХ-ны бэлгэ тэмдгийг засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн санааг илэрхийлж, төрийн үйл хэргийг тасралтгүй явуулахын бэлгэдэл болгон үйлджээ.

Дугуй зууван хэлбэрийн тойрог дотор төрийн далбааны дэвсгэр дээр Монгол орны газрын зураг, төвд нь нар, эрдмийн алтан соѐмбо, бадам цэцэг байрлуулж, түүний туяагаар төрөө сонгох утгыг дүрсэлж, монгол, англи хэлээр “Сонгуулийн ерөнхий хороо” хэмээн хүрээг тойруулан бичсэн. Дүрс бүр нь төрөө сонгох бэлгэдлийг агуулжээ.

Бэлгэдлийг 2001.5.28-ны өдөр СЕХ-ны хуралдаанаар зураач В.Баатарчулууны урлан бүтээсэн эх загвараар баталжээ.

Page 38: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

38

СОНГУУЛИЙН БАРИМТ БИЧИГ – Сонгуулийн ажилд олон төрлийн баримт бичиг хөтөлж бүрдүүлдэг. Бүх баримт бичиг бүртгэлтэй байна. Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, картлах, хөтлөх, хөдөлгөөн хийх, хаах, архивлах журмыг СЕХ тогтоож, мөрдүүлнэ.

СОНГУУЛИЙН АРХИВ – Сонгууль бүрийн дараа архив бүрддэг. Сонгуулийн төв архивыг СЕХ Ажлын албаараа дамжуулан гүйцэтгэнэ. Архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан журмын дагуу бүрдүүлдэг. Өдгөө сонгуулийн төв архив УИХ-ын архивын хамт хадгалагдаж буй. Аймгийн ИТХ-ын архивт нэлээд баримт бичиг тодорхой хугацаанд хадгалагддаг.

7. НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХОО

ИЛЭРХИЙЛЭХ, БҮРТГҮҮЛЭХ

Page 39: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

39

УЛС ТӨРИЙН НАМ – Нийгмийн ашиг сонирхол, хувийн үзэл бодлын үүднээс улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн бүлгийг улс төрийн нам гэнэ. Улс төрийн намууд улс төрийн тогтолцоонд чухал байр эзэлнэ. Аливаа намын эцсийн зорилго нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гаргахад нөлөөлөх, үүний тулд хууль тогтоох байгууллагад суудлын олонхийг эзлэх, зохих байр суурийг олж авахад оршино.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар 801 ба түүнээс олон иргэн сайн дураараа нэгдэн нам байгуулахаар тохирч, хөтөлбөр, дүрмээ батлан, нам байгуулснаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлдэг. Ийнхүү бүртгүүлснээр улс төрийн намд тооцогдон үйл ажиллагаагаа явуулна.

УИХ-Д СУУДАЛ БҮХИЙ НАМ – Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгуульд оролцон нэр дэвшигчдээс нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, гишүүний тангараг өргөсөн бол уг намыг УИХ-д суудал бүхий нам гэнэ. Сонгуулийн санал хураах хуудаст намынх нь нэр бичигдсэн байх ѐстой.

Аль нэгэн гишүүн болон гишүүн бус этгээд намаас нэр дэвшиж сонгогдоод нэр дэвшүүлсэн намаасаа өөр намд элсэн орвол тэр нам УИХ-д суудалтай намд тооцогдохгүй. УИХ-д суудал бүхий нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, хамтран нэр дэвшүүлэх эрх эдэлдэг юм.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ – Нам, эвсэл сонгуульд оролцохын тулд хуульд заасан хугацаанд СЕХ-нд сонгуульд оролцохоо илэрхийлж албан ѐсоор бүртгүүлж, нэр дэвшүүлэн оролцох явдал мөн. Үүний тулд сонгууль зарлахаас өмнө тухайн нам улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай.

Хоѐр буюу хэд хэдэн нам эвсэл болон сонгуульд оролцож болно. Эвсэлд багтсан намууд тус бүрдээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ѐстой. Сонгуульд оролцохоор бүртгүүлэхийн тулд СЕХ-нд хуульд заасан баримт бичгийг ирүүлнэ.

ЭВСЭЛ БАЙГУУЛАХ – УИХ-ын ээлжит сонгуульд хамтран оролцохоор тухайн намын удирдах төв болон төлөөллийн байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж сонгуульд нэг эвсэл болон оролцохоор хоѐр буюу хэд хэдэн нам нийлж бүртгүүлснийг сонгуулийн эвсэл гэнэ. Эвсэл албан ѐсны нэртэй байна. Эвслийг хувь хүн, улс үндэстэн, овгийн нэрээр нэрлэхийг хориглоно.

Эвсэлд шинээр сонгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өөр нам нэгдэн орохыг хориглодог. Эвсэлд нэгдсэн намууд УИХ-д бүрэн эрхийн хугацааны туршид нэгэн этгээд байна. Эвслийн аль нэг нам дангаараа шийдвэр гаргах, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, өөр эвсэлд нэгдэн орохыг хориглоно. Хэрвээ эдгээр үйлдлийг гаргавал эвслийг тарсанд тооцно. Аль нэг нам эвслээс гарвал бас эвслийг бүхэлд нь тарсанд тооцно. Эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.

ЭВСЛИЙН ГЭРЭЭ – Сонгуульд эвсэл болж оролцохоор намууд нэгдэн байгуулсан гэрээг эвслийн гэрээ гэнэ. Эвслийн гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний биеийн байцаалт, албан тушаал, эвслийн сонгууль эрхлэх байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны нэр, харилцан тохирсон бусад асуудлыг тусгадаг.

Эвслийн гэрээ тухайн сонгууль, түүгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ – Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

- сонгуульд оролцох тухай шийдвэр; - нам тус бүрийн нотариатаар гэрчлүүлсэн

дүрмийн хуулбар; - нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр; - сонгуулиас хойшхи хугацаанд авсан хандивын

аудитын байгууллагаар хянуулсан тайлан;

Page 40: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

40

- нам, эвслийн төв байгууллагын бүрэлдэхүүн, хаяг зэрэг болно.

Эвсэж байгаа бол эвслийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эвсэлд нэгдэж орсон намуудын удирдах дээд байгууллагын эвсэлд орох тухай шийдвэрийг хавсаргана.

НАМ, ЭВСЛИЙГ БҮРТГЭХ – Эвсэл болж сонгуульд оролцохыг хүссэн нам, эвслийг СЕХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо зөвшөөрөн шийдвэр гаргахыг сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх гэнэ.

Нам, эвслийг бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана. Баримт бичгийг хүлээн авснаас хойш 3; 5 хоногт багтаан бүртгэх, эсэх талаар шийдвэр гаргана.

Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхээс татгалзаж болно. Сонгуульд оролцох аль нэг нам хуулийн шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу, эсвэл хуурамч, баримт бичгээ хуульд заасан хугацаанд ирүүлээгүй зэрэг шалтгаанаар татгалзаж болно.

БАТЛАМЖ – Нам, эвслийг сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэснийг албан ѐсоор гэрчилсэн баримт бичиг мөн. Сонгуулийн ерөнхий хороо тухайн нам, эвслийг УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг нь хуулийн дагуу хүлээн зөвшөөрч батламж олгодог. Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүртгэж, батламж олгоно.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ – Сонгуульд оролцохоо СЕХ-нд илэрхийлж бүртгүүлэх эрх авсан нам, эвслийг СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд албан ѐсоор бүртгэнэ. Эл бүртгэлийг хийх маягтад нам, эвслийн нэр, эвсэлд оролцогч намуудын нэр, тэдгээрийн төлөөлөх байгууллага, сонгуульд оролцох тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг гаргасан огноо, нам тус бүрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо, сонгууль эрхэлсэн төв байгууллагын албан ѐсны хаяг,

харилцах утас, СЕХ-нд бүртгүүлсэн огноо, цаг зэргийг холбогдох тайлбарын хамт тусгасан байдаг.

Нам, эвслийг бүртгэх маягтад СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж Хорооны тамгаар баталгаажуулна. Бүртгэл сонгуулийн төв архивт хадгалагдана.

НАМЫН ГИШҮҮН – Энэ нь Улсын Дээд шүүхэд албан ѐсоор бүртгүүлсэн аль нэг улс төрийн намд гишүүнээр элсч бүртгүүлсэн бөгөөд уг намдаа бүртгэлтэй, намаас гарах өргөдлөө өгөөгүй, гишүүний бүртгэлээс албан ѐсоор хасуулаагүй хүн мөн. Монгол Улсад намд элсэх, намаас гарах эрх иргэн бүрт бий. Харин хоѐр намын гишүүнээр зэрэг бүртгүүлж болохгүй. Улс төрийн намын тухай хууль, намын дүрмээр гишүүнчлэлийн асуудлыг зохицуулдаг. Аль нэг намын гишүүнийг өөр намаас сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглоно. Эвслээс нэр дэвшүүлэхэд эвсэлд нэгдсэн намын гишүүдээс нэр дэвшүүлнэ. Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг мөн хориглодог.

НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗЭХ – Төрийн болон тусгай албан тушаалтан эрхлэх албан тушаалын улмаас хуулийн дагуу намын гишүүнээс түдгэлздэг. Тухайн намын гишүүнээс түдгэлзсэн хугацаандаа түдгэлзсэн гишүүн намынхаа мөрийн хөтөлбөр, бусад баримт бичгийг сурталчлахгүй, хэрэгжүүлэх ажилд оролцохгүй, нам, түүний байгууллагын өмнөөс болон түүний даалгавраар намын үйл ажиллагаа явуулахгүй байх учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн тодорхой албан тушаал эрхэлдэг хүн дээрх үүргийг зэрэг гүйцэтгэж болохгүй.

Уг албан тушаалтан намаас түдгэлзсэн хугацаандаа намын гишүүний харъяаллаа хэвээр хадгалдаг. Энэ нь албан тушаалын хугацаа дуусгавар болсноор гишүүнчлэлээ сэргээж болно гэсэн үг.

Page 41: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

41

8. СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ,

СОНГОГЧИЙН ҮНЭМЛЭХ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ – Нутаг дэвсгэртээ хаягийн бүртгэлтэй, тухайн тойрог, хэсэг дэх сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэл мөн. Нэрийн жагсаалтад бүртгэгдэх нь сонгуульд оролцохын баталгаа билээ.

Сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан ажилтан тухайн сум, дүүргийн, баг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй нь тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албанаас гаргаж, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлдэг. Энэ төв СЕХ-оос баталсан маягтын дагуу нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлээр нэгтгэн үйлдэж, санал авах өдрөөс 3 сарын өмнө СЕХ-нд ирүүлдэг.

СЕХ түүнийг цахим хуудастаа байрлуулна. Энэ нь сонгогчдод өөрийн бүртгэлтэй танилцах боломж олгодог. Нэрийн жагсаалтыг СЕХ санал хураах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө холбогдох хэсгийн хороодод хүргүүлнэ. Сонгуулийн хэсгийн хороо ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө 2 хувь нэгтгэнэ. Санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн байртаа ил тавьж, сонгогчдыг нэрийн жагсаалттай чөлөөтэй танилцах боломжоор хангана. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсгээ зурсан байна. Энэ бол нэрийн жагсаалт албан ѐсны гэдгийг баталгаажуулсан хэрэг болой.

Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд баг, хорооны Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ байнга оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу тулган шалгаж, СЕХ-оос баталсан маягтаар хоѐр хувь үйлдэж санал хураах өдрөөс 15 хоногийн өмнө нэг хувийг тухайн хэсгийн хороонд ирүүлнэ. Цэргийн алба хааж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг цэргийн анги нэгтгэлийн дарга дээрх журмаар гарган холбогдох хэсгийн хороонд ирүүлнэ.

Page 42: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

42

Хэсгийн хороо нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 12 хоногоос доошгүй хоногийн өмнө ил тавьж сонгогчдод танилцах бололцоо олгоно.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг бүрт үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах гэсэн хоѐр төрлөөр үйлдэнэ. Сонгогч бүрийг сонгуулийн нэг л хэсэгт, нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ. Нэрийн дэс дугаарыг оршин суугаа газрын байршлаар нь дараалуулан бичнэ. Практик дээр хороо, байр, хэсэг гэх мэтээр бүлэглэж, нэрсийг цагаан толгойн дэс дарааллаар үсгийн алдаагүй бичдэг. Сайн магадлах ѐстой.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилан олшруулах, нийтэд тараахыг хориглодог.

Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба сонгогчдын нэрийн жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргаж байх үүрэгтэй. Энэ нь иргэдийг шилжин ирсэн, явсан тохиолдолд нэмж бүртгэх, бүртгэлээс хасах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулан давхар хаягтай байхаас сэргийлдэг.

НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ МАЯГТ – Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэрийн жагсаалтын бүртгэлийг гаргах маягт мөн. Нэрийн жагсаалтын маягтыг СЕХ-ноос баталж мөрдүүлдэг. Маягтад сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, сонгогчийн үнэмлэх болон саналын хуудас хүлээн авсныг гэрчлэх гарын үсэг зурах хүснэгт зэрэг тусгагдсан байна.

Маягтыг хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсгээ зурж хэсгийн хорооны тэмдэг дарсан байхаар үйлдэнэ. Жагсаалт гаргасан огноо ч тэмдэглэгдэнэ.

НЭРИЙН ЖАГСААЛТЫН ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ – Тухайн сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн, алдаа зөрүү гарсан байвал сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч хэсгийн хороонд гомдол гаргах эрх эдэлнэ. Хэсгийн хороо гомдлыг хүлээн аваад түүнийг УИХ-ын

сонгуульд 3 өдөр, орон нутгийн сонгуульд 2 өдрийн дотор бүрэн шийдвэрлэх ѐстой. Хэсгийн хороо нэрийн жагсаалтад гомдлын дагуу зохих өөрчлөлт оруулах, эсвэл хэрэгсэхгүй болгох шийдвэр гарган хариу мэдэгдэнэ.

Сонгогч гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл харъяа салбар хороо, тойргийн хороонд гомдлоо нэн даруй гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

ИРГЭНИЙ ҮНДСЭН БАРИМТ БИЧИГ – Аливаа улс оронд иргэний үндсэн баримт бичиг гэдэг нь иргэний үнэмлэх (паспорт), түүнийг орлох баримт бичиг мөн.

Монгол Улсад бол иргэний үнэмлэх нь сонгогчийн үнэмлэхийн хамт сонгох эрхээ эдлэх, сонгогчийн саналын хуудас авч саналаа өгөх эрхийг гэрчилнэ. Энэхүү үнэмлэхэд сонгогчийн талаарх бүх өгөгдөхүүн, тухайлбал, иргэний үнэмлэхийн дугаар, овог, нэр, төрсөн огноо, газар, регистрийн дугаар, хаягийн бүртгэл бичигдсэн байдаг.

СОНГОГЧ ШИЛЖИХ – Нэрийн жагсаалтыг нийтэд зарласнаас хойш саналын хуудас хэсгийн хороонд хэвлэгдэн ирэх хүртэлх хугацаанд сонгогч албан томилолтоор буюу өвчний учир шилжих шаардлага гарсан тохиолдолд нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжихийг зөвшөөрдөг. Харин саналын хуудас хэвлэгдэн хэсгийн хороонд ирсэн бол шилжүүлэг хийхгүй, сонгогч урьдчилан саналаа өгч, дугтуйнд хийн битүүмжлэн үлдээнэ. Хэсгийн хороо урьдчилан өгсөн сонгогчийн саналын нууцыг чанд хадгална.

Сонгогч өөр хэсэг, тойрогт шилжихээр болбол энэ талаар бичгээр хэсгийн хороонд мэдүүлэн, сонгогчийн үнэмлэхэд шилжүүлэг хийлгэж, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна. Очсон газрынхаа хаягаар нэрийн жагсаалтад бүртгүүлж саналаа өгч болно.

Шилжин ирсэн сонгогчдын саналыг тусгай хайрцагт авч, тусад нь тоолж дүнг гаргана.

СОНГОГЧИЙН ҮНЭМЛЭХ – Тухайн сонгогчийн тухайн хэсгийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэнийг гэрчлэх албан

Page 43: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

43

ѐсны баримт бичгийг сонгогчийн үнэмлэх гэнэ. Энэ үнэмлэх нь саналаа өгөх эрхийг баталгаажуулна.

Сонгогчийн үнэмлэхийг нэрийн жагсаалт гарсны дараа хэсгийн хорооноос эрхлэн бичиж сонгогчдод олгоно. Үнэмлэх нь батлагдсан загвар, нэгдсэн код, дугаартай байдаг. Сонгогчийн үнэмлэхэд тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, нас, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бичигдсэн байна. Энэ нь сонгуулийн элдэв будлиан гаргахаас сэрэмжилэхэд чиглэнэ.

Сонгогчийн үнэмлэхийг хэсгийн хорооны гишүүн биечлэн тарааж тухайн сонгогчид өгөөд гарын үсэг зуруулж тарааснаа баталгаажуулна. Сонгогчийг олоогүй тохиолдолд үнэмлэхийг протокол үйлдэн хэсгийн хороонд хадгална. Сонгогч санал өгөх хүртэлх хугацаанд ирвэл иргэний баримт бичигтэй нь тулган үнэмлэхийг олгодог.

СОНГОГЧИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОСОН БҮРТГЭЛИЙН МАЯГТ – Сонгогчийн үнэмлэхийг эзэнд нь олгосныг гэрчлэн гарын үсэг зурсан хүснэгт юм. Уг маягтад сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, үнэмлэх олгосон огноо, хүлээн авсан болон олгосон хүний гарын үсэг зурагдсан байна. Бүртгэлийн маягтыг хэсгийн хэмжээгээр хөтөлнө. Дарга, нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж, хорооны тэмдгээр баталгаажуулна.

9. НЭР ДЭВШҮҮЛЭХ, БҮРТГҮҮЛЭХ

Page 44: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

44

НЭР ДЭВШҮҮЛЭХ – Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам, эвслийн төв байгууллага сонгуулийн аль нэг тойрогт ногдож байгаа мандатын тоонд тохируулан сонгуулийн эрх бүхий иргэнийг өрсөлдүүлэхээр шийдвэр гаргах, бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр хуульд заасан болзлыг ханган хүсэлт гаргахыг нэр дэвшүүлэх гэнэ. Сайн парламенттай болохын тулд УИХ-ын гишүүнд бүх талаараа тохирох зүтгэлтэнг өрсөлдөөнд оруулахаар шалгаруулна гэсэн үг. Нэр дэвшигчдэд ажил хэрэг, улс төр, зан суртахууны өндөр шаардлага тавигдах учиртай.

Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа эрх бүхий байгууллагаас сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхэлж, 7 хоногийн хугацаанд явагдана. Орон нутгийн хурлын сонгуульд 5 хоногийн дараа эхэлж, 7 хоногийн хугацаанд дуусна. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай нам, намын эвсэл нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэхэд дараах шаардлагыг хангах ѐстой. - Нэг хүн нэг тойрогт нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрнө. - УИХ-д нэр дэвшигч нь 25 насанд хүрсэн Монгол

Улсын сонгуулийн эрх бүхий иргэн байна. - Нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон

төлбөл зохих зээл, батлан даалтын хийгээд бусад гэрээний болон албан татварын өр төлбөргүй байна.

- Ялгүй буюу ял шийтгэлгүйд тооцогдсон байна. (Энэ талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг үзнэ үү.)

Хууль тогтоомжид зааснаар намын гишүүнээс түдгэлзсэн албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшиж байгаа бол уг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ѐстой.

Аймаг, нийслэлийн хуралд нэр дэвшсэн бол сум, дүүргийн хуралд давхар нэрээ дэвшүүлэхийг хориглоно. Тухайн аймаг, суманд байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий иргэн орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрх эдэлнэ.

Өдгөө олонхиор тооцох тогтолцоонд нам, эвслээс нэр дэвшүүлэх, бие даан нэрээ дэвшүүлэх хоѐр хувилбар хуульчлагджээ.

НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШҮҮЛЭХ – Намаас нэр дэвшүүлэх асуудлыг намын удирдах байгууллагын хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар шийдвэрлэдэг. Эвслээс нэр дэвшүүлэх асуудлыг эвсэлд орох нам тус бүр өөрт ногдсон мандатад тохируулан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.

БИЕ ДААН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ – Бие даан нэрээ дэвшүүлэх гэдэг нь улс төрийн нам, эвслээс дэвшүүлээгүй, сонгуулийн эрх бүхий иргэн тухайн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг гарын үсэг зөвшөөрөл авсныг хэлнэ. Ингэхдээ аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамаарах хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байхаар хуульд заасан. Энэ нь нэлээд хүнд болзол юм. Бие даан нэрээ дэвшүүлэх нь дэмжигч иргэд нэр дэвшүүлж буй хэрэг. Энэ нь шууд ардчиллын чухал хэлбэр мөн.

Орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч нь аймаг, нийслэлд 200; сум, дүүрэгт 75-аас доошгүй сонгогч иргэдийн гарын үсэг цуглуулна. Бас нэгж бүрийн сонгогчийн дэмжлэг авсан байх учиртай. Дэмжиж гарын үсэг зурсан сонгогч нь тухайн тойргийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн байна. Дэмжигч-сонгогчийн гарын үсгийг СЕХ-оос баталсан маягтын дагуу гүйцэтгэнэ.

НЭР ДЭВШИГЧ - Сонгуульд аль нэг нам, эвслээс, эсвэл улс төрийн намын дэмжлэггүйгээр бие даан өрсөлдөхөөр томилогдсон этгээд болой.

НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ – Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нэр дэвшигчээ бүртгүүлэхээр тодорхой баримт бичгийг бүрдүүлэн тойргийн хороонд ирүүлнэ. Энэ нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногийн хугацаанд багтах учиртай.

Page 45: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

45

1. Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр; 2. Нэр дэвшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөл; 3. Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг; 4. Зээлийн болон батлан даалтын хугацаа хэтэрсэн өргүй

байх, татварын өр төлбөргүй байх талаарх нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

5. Ял, шийтгэлгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн шийдвэр;

7. Нэр дэвшигчийн намтар зэрэг байна. Эдгээр нь орон нутгийн Хурлын сонгуульд ч мөн адил

хамаарна. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн хувьд дээрх заалтын 3-7 дахь зүйлс, дэмжигч-сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх ѐстой.

ДЭМЖИГЧ-СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ – УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчээс тухайн тойргийн дэмжигч-сонгогчийн нэрийг цуглуулсныг бүртгэх хуудас мөн. Тойргийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийг бүртгэхдээ нягтлан шалгах учраас цэгцтэй үйлдвэл зохих сонгуулийн баримт бичиг билээ. Уг маягтад дэмжигчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нь нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, хаяг байх бөгөөд заавал гарын үсгээ зурсан байхаар үйлдэгдэх учиртай.

Бие даан нэрээ дэвшүүлэгч маягтын үнэн зөвийг баталгаажуулж гарын үсгээ зурсан байна.

НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ – Нэр дэвшигчийг хүсэлтийнх нь дагуу тойргийн хороо нэр дэвшсэнийг бүртгэж үнэмлэх олгохыг нэр дэвшигчийг бүртгэх гэнэ. Хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигч баримт бичгээ бүрдүүлэн хүсэлтээ тойргийн хороонд ирүүлэх ѐстой. Тойргийн хороо хуульд заасан баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан

эсэхийг нягтлан шалгаж бүртгэнэ. Ингэхдээ хуульд заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 4 хоногийн дотор бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ.

Нэр дэвшигчийг бүртгэхээс хуульд заасан тодорхой үндэслэлээр татгалзаж болно.

НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ – Тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахыг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах гэнэ. Тойргийн хороо хуульд заасан үндэслэлээр дараах тохиолдолд татгалзсан шийдвэр гаргана. Үүнд:

1. Хуульд заасан хугацаанд нэр дэвших ажиллагаа яваагүй;

2. Нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн; 3. Нэр дэвшигчид хуулийн дагуу тавигдах шаардлага

хангаагүй; 4. Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн; 5. Эвслээс нэр дэвшүүлэх заалтыг зөрчиж нэр дэвшсэн; 6. Нэр дэвшүүлэх баримт бичиг дутуу, эсвэл хуурамч; 7. Бие даан нэр дэвших хуулийн заалтыг зөрчсөн зэрэг

үндэслэл нотлогдвол татгалзана. НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХ – Нэр дэвшигчийн

хувиар тухайн иргэний статусыг илэрхийлэх албан ѐсны баримт бичиг мөн. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг тойргийн хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ бүртгэн олгоно.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж үнэмлэх авсан иргэнийг “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч гэнэ.”

НЭР ДЭВШИГЧИЙН БАТАЛГАА – Нэр дэвшигчийг тойргийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх,

Page 46: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

46

түүнчлэн захиргааны санаачлагаар ажлаас нь халахыг хуулиар хориглосон байдаг.

Нэр дэвшигчийг гэмт үйлдлийн газар дээр нь илрүүлэн баривчлахыг харин хуулиар зөвшөөрнө.

Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, заналхийлэх, нэр төрийг нь гутаах, хувийн болон захидал харилцааных нь нууцыг задруулахыг хориглоно.

Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө чөлөөтэй тайлбарлан таниулах, үзэл бодлоо илэрхийлэх, тойргийнхоо холбогдох байгууллагаас мэдээлэл лавлагааг авах эрх эдэлнэ.

НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ – Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэрээ гарган, ажлын 3 хоногт багтаан СЕХ-нд ирүүлнэ. СЕХ ажлын 6 өдрийн дотор нийт нэр дэвшигчдийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэж, нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт гэдэг нь бүх тойргоор, нийт улсын хэмжээгээр нэгтгэн гаргасан жагсаалт мөн.

Нэр дэвшигчдийг СЕХ нийтэд зарласнаас хойш нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдвол СЕХ энэ тухай шийдвэр гаргаж нийтэд мэдээлнэ.

НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ МАЯГТ – Нэр дэвшигчдийг бүртгэж тойргийн хэмжээгээр нэгтгэхэд зориулсан маягт юм. Энэ маягтыг тойргийн хороо бүх нэр дэвшигчдийг бүртгэж дууссаныхаа дараа үйлдэж, СЕХ-нд хүргүүлдэг. Тойргийн хороо баталгаажуулсан байна. Маягтыг СЕХ баталдаг юм. Энэ маягтыг нэр дэвшигчийн намын харъяалал, бүртгэсэн огноо, цаг, шийдвэр, түүний дугаар, олгосон үнэмлэхийн дугаарыг бичихээр үйлдэнэ.

НЭР ДЭВШИГЧ ТАТГАЛЗАХ – Хуулийн дагуу нэр дэвшиж нэр дэвшигчийн үнэмлэх авсан бие даан нэрээ дэвшүүлэгч өөрөө татгалзаж болно. Үүнийг нэр дэвшигч татгалзах гэж ойлгоно. Бие даан нэрээ дэвшүүлэгч татгалзах тухай шийдвэрээ өөрөө тойргийн хороонд даруй мэдэгдэнэ.

Саналын хуудас хэвлэгдсэний дараа татгалзвал саналын хуудсыг дахин хэвлэх зардлыг уг этгээд хариуцна.

НЭР ДЭВШИГЧИЙГ ТАТАН ГАРГАХ – Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргах, өөр хүний нэр дэвшүүлэх эрх эдэлнэ. Энэ тухай шийдвэрээ тойргийн хороонд даруй хүргүүлдэг. Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал авах өдрөөс 10 хоногийн өмнө ирүүлээгүй бол өөр хүний нэр дэвшүүлэх эрх эдлэхгүй. Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан бол саналын хуудсыг дахин хэвлэх зардлыг уг нам, эвсэл гаргана. Сонгуулийн санал хураах өдөр нэр дэвшигчээ татан гаргаж болохгүй.

НӨХӨН НЭР ДЭВШҮҮЛЭХ – Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал хураах өдрөөс 10 хоногийн өмнө тойргийн хороонд ирүүлсэн, нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, хүндээр өвчилсөн, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд өөр хүний нэрийг дэвшүүлж санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороонд бүртгүүлж болно. Үүнийг нөхөн нэр дэвшүүлэх гэнэ. Нөхөн нэр дэвшигчийг тойргийн хороо бүртгэнэ. Мэдээлэх, зарлах эрх нь СЕХ-нд хадгалагдана.

НЭР ДЭВШИГЧИЙГ НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАХ – Нэр дэвшигч хуулийн дагуу бүртгүүлэн нэр дэвшигчийн жагсаалтад орж нийтэд зарлагдсаны дараа нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах хуулийн үндэслэл тогтоогдвол СЕХ энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ. Үүнийг жагсаалтаас хасах гэнэ.

СЕХ-оос гаргасан шийдвэрийн талаар маргаан гарвал хуульд заасан харъяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН – Энэ нь нам, эвслээс нэр дэвшигчид туслах үүрэгтэй сонгуулийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан юм. Нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэргээр сонгуульд оролцох бүхий л ажилд туслах үүрэг хүлээнэ. Энэ хүн нэр

Page 47: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

47

дэвшигчийн ухуулагчаар ажиллах боловч нэр дэвшигчийн ухуулагч уг байгууллагын ажилтан байх боломжтойн адил, ухуулагчид заавал давхардсан үүрэгтэй байх шаардлагагүй юм.

Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнаар сонгуулийн хороодын ажилтан ажиллаж болохгүй.

УХУУЛАГЧ – Нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах сонгуулийн сурталчилгааны бүхий л ажилд нь туслахаар ажиллаж буй хүнийг ухуулагч гэнэ.

Тойргийн хорооноос эрхлэн 200 сонгогчид нэг хүн байхаар ухуулагчдыг бүртгэж үнэмлэх олгодог. Сонгуулийн аль нэг хорооны гишүүн ухуулагчаар ажиллахыг хориглоно.

Ухуулагч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, нэр дэвшигчдийн мэдээллийг сонгогчдод хүргэх, уулзалт зохион байгуулах үүрэг хүлээнэ.

ШАДАР ТУСЛАГЧ – Бие даан нэрээ дэвшүүлэгчээс сонгогчидтойгоо уулзах, мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, түүнийг сурталчлах бүхий л ажилд нь туслахаар ажиллах хүнийг бие даан нэрээ дэвшүүлэгчийн шадар туслагч гэнэ.

Тойргийн хороо тойргийн 200 сонгогчид нэг хүн байхаар тооцож бие даан нэрээ дэвшүүлэгчийн шадар туслагчийг бүртгэж үнэмлэх олгоно. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн шадар туслагчаар аль нэг сонгуулийн хороодын гишүүн ажиллаж болохгүй.

ШАДАР ТУСЛАГЧИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ – Уг маягтаар тойргийн хороо шадар туслагчдыг нэгтгэн бүртгэдэг. Маягтад шадар туслагчийн нэр, албан тушаал, нэр дэвшигчийн нь нэр, бүртгүүлсэн огноо, үнэмлэхийн дугаар бичигдсэн байна.

Page 48: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

48

10. СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР,

СУРТАЛЧИЛГАА

МӨРИЙН ХӨТӨЛБӨР – Нам, эвсэл, бие даан нэрээ дэвшүүлэгчид сонгуульд оролцохдоо ялалт байгуулсныхаа дараа хэрэгжүүлэх бодлого, ажлыг багтаасан мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Мөрийн хөтөлбөр гэдэг нь сонгуульд олонхийн суудал авбал бодлогоо хэрэгжүүлэх ажлыг багтаасан баримт бичиг юм.

УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрынх нь үйл ажиллагааны, орон нутгийн Хурлын сонгуульд мөрийн хөтөлбөр тухайн шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно. Нам, эвсэл сонгуульд амжилт олох нь хэрэгжүүлэхээр санал болгож буй мөрийн хөтөлбөрөөс хамаардаг юм. Мөрийн хөтөлбөр нь улс орны эдийн засгийн хүч чадлыг сайжруулах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэх ѐстой.

Харамсалтай нь өнөө үед манай улс төрийн зарим намын мөрийн хөтөлбөр цаг үеийн оноо авах, бэлэн мөнгө, өглөг тараах маягаар санал авахад чиглэгдэж байна. Үүнийг хуулиар хориглох хэрэгтэй юм.

Бүтээхээсээ хэрэглэх нь давамгайлсан мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжилд төдийлэн сайн нөлөө үзүүлэхгүй билээ. Сонгогчид амлалт, өглөгт хууртах ч хэрэггүй юм.

Нэр дэвшигч нь нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь гишүүний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн мөрийн хөтөлбөртэй байдаг. Тэр нь их багадаа биш, чанартай, үр дүнтэй байвал зохих юм.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА – Сонгууль зарласнаас хойш нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгогчдын дотор зохиох ажил мөн. Нам, эвсэл, нэр дэвшигчид нэр дэвшсэнээ тойргийн хороонд бүртгүүлж, албан ѐсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан өдрөөс эхэлж сурталчилгаа явуулах эрх нь нээгдэнэ.

Page 49: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

49

Нам, эвсэл, нэр дэвшигч намын үзэл баримтлал, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө чөлөөтэй тайлбарлан таниулах, нэр дэвшигчээ дэмжин сурталчилахаар уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах мөн олон нийттэй харилцах хуулиар хориглоогүй олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг.

Сурталчилгааны уриа, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулдаг. Үүнийг байрлуулах зөвшөөрлийг УИХ-ын сонгуульд сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний дотор, орон нутгийн сонгуульд санал хураах өдрөөс 2 сарын өмнө тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид олгоно.

Нам, эвсэл, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоѐр хэвлэлийн хуудас бүхий хоѐр сонин, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст багтаасан байх учиртай.

Телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгааг бас явуулдаг. Энэ төрлийн сурталчилгааг тухайн байгууллага нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор зохион байгуулах үүрэгтэй. Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн аливаа сурталчилгааг СЕХ-оос тогтоож өгсөн хуваарийн дагуу үнэ төлбөргүй явуулах ѐстой. Үүнээс бусад радио, телевиз нь сурталчилгааг төлбөртэй явуулдаг. Харин төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтэрч болохгүй.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр явуулах сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарийг дээрхийн адилаар батална. Харин олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн сурталчилгааг явуулдаггүй.

Нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий үйлдэл гаргахыг хориглоно.

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авахын өмнөх өдрийн 00 цагаас бүрэн зогсоох хуультай.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ (PUBLIC RELATIONS-PR) – Энэ нь хэрэг дээрээ олон нийтэд мэдээлэл өгөх, тэдэнтэй хамтран ажиллах үндсэн дээр хувь хүн, компани, олон нийтийн хөдөлгөөн, нам зэргийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг илэрхийлдэг.

Реклам, ухуулга сурталчилгаа, маркетинг зэрэг ойлголттой нягт холбоотой.

Өнөөгийн байдлаар PR-ийн талаар 500 гаруй тодорхойлолт бий. Эдгээр нь тухайн зүйлийг тодорхойлох янз бүрийн үзэл баримтлал болон хандлагыг илэрхийлдэг.

1990-ээд оны дундаас энэ үгийг хар, сөрөг талаас нь сонгуульд хэрэглэж эхэлжээ. Хар PR нь өрсөлдөгчийг сөрөг талаас нь харуулах, түүнийг дарахын тулд хар технологийг хэрэглэх хуурамчаар бүрдүүлбэр гаргах зэргээр хэрэгждэг.

Улс төрийн намуудын үйл ажиллагаанд олон нийттэй харилцах харилцаа чухал байр суурь эзэлнэ. Тэд намынхаа үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг цаг ямагт сурталчилж, олон нийтээс дэмжлэг авахыг хүсдэг юм. Төлөвшсөн нам бүрт олон нийттэй харилцах тусгай алба эдүгээ ажиллаж байна. Энэ албаны хүмүүс элдэв янзын “хар”, “цагаан” сурталчилгаа хийхэд их анхаардаг. Сонгуулийн үед намаас бодлогоо, нэр дэвшигчээ сурталчлахаасаа илүүгээр бусдыг муулах “хар” PR нь хэтэрхий давах шинж өдгөө ажиглагдах болжээ. Үүнээс шалтгаалж олны дунд нэр хүндээ алдах явдал гардаг.

УХУУЛГА СУРТАЛЧИЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН – Сонгуулийн өмнөх сурталчилгааны шинж чанарыг агуулсан нийтэд тараасан хэвлэмэл, аман ярианы болон бусад хэрэглэгдэхүүн зүйл юм. Эдгээр нь сонгуульд оролцогч хэн нэгэн нэр дэвшигчийн төлөө сонгогчдын саналыг татах зорилгоор тараасан хэрэглэгдэхүүн мөн. Бүх нийтийн санал асуулгын үед ч сурталчилгааны хэрэглэгдэхүүн тараадаг.

Page 50: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

50

Нэргүй ухуулга сурталчилгааны хэрэглэгдэхүүн тараахыг хориглоно.

Сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой заасан болой.

УЛС ТӨРИЙН РЕКЛАМ – Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуулийн үйл явцад оролцогчдын дунд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг янз бүрийн аргаар, эсвэл бие биеэс ялгагдах мэдээллийн төрөл жанраар рекламны материалыг янз бүрийн аргаар тараан түгээх явдал юм. Энэ нь олон нийтийн санаа бодлыг аль нэг нэр дэвшигчид буюу ямар нэгэн хандлагад чиглүүлэх зорилго агуулдаг.

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙХ – Сонгуулийн сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах нэг арга хэлбэр мөн. Хэвлэлийн бага хурлыг нам, эвсэл, нэр дэвшигчид зохион байгуулдаг. Хэвлэлийн бага хурлаар сурталчлах, няцаалт өгөх, мэдээлэл хийх зэргээр ажиллана. Сэтгүүлчдийн асуултад хариулт өгнө. Энэ бүхнийг хуулиар зааж зохицуулаагүй болно.

ЯРИЛЦЛАГА ХИЙХ – Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага хийх нь сонгуулийн ухуулга, сурталчилгааны нэг төрөл мөн. Ярилцлагыг сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажилтнууд түүний удирдлага сэтгүүлчдийн асуултад хариулах замаар явуулдаг. Мөн сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлах, сонгуулийн ажлын явцыг мэдээлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сонгуулийн хороодын удирдлага, ажилтнуудын дунд ярилцлага хийж болно.

МЭТГЭЛЦЭЭН – Нам, эвсэл, нэр дэвшигч нь сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулдаг. Мэтгэлцээн нь хоѐр буюу түүнээс дээш нэр дэвшигчид, намын дарга, сонгуулийн менежерүүд мэдээллийн хэрэгслээр санал солилцох замаар сонгуулийн кампанийн ухуулга сурталчилгаагаа явуулах нэгэн хэлбэр

мөн. Сэдэв нь нийтэд тулгарсан ач холбогдол бүхий өргөн хүрээтэй асуудлаар сурталчилгаа явуулахад чиглэсэн байна.

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН СУРТАЛЧИЛГАА – Сонгуульд нэр дэвшигч радио, телевизээр сурталчилгаа явуулах эрхээр хангагдана. Радио, телевизийн өмчийн харъяаллаас хамаарч сурталчилгаагаа төлбөртэй болон төлбөргүй явуулна.

Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэй сурталчилгаа явуулахыг Монгол Улсад хориглосон байдаг. Эл радио, телевиз нь СЕХ-оос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна. СЕХ сурталчилгааны хуваарь гаргахдаа нам, эвсэл бүрт, нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор зохицуулна.

Өмчийн хэлбэрийн бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулна. Тухайн сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан.

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР – Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн явцыг мэдээлдэг. Энэ мэдээлэл нэр дэвшигч бүрт харилцан тэнцвэртэй байдлыг хангасан байх учиртай.

ОРОН НУТГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ – Үүсгэн байгуулагчдын нэг нь тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага байдаг. Нэвтрүүлэг хүлээн авах орон зай нь тухайн аймаг, нийслэл хэд хэдэн аймгийг хамарч болно. Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно. Ингэхдээ нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

НЭР ДЭВШИГЧИЙН УУЛЗАЛТ – Нэр дэвшигч сонгуулийн хуульд заасан хугацаанд сонгогчидтой уулзалт хийхийг хэлнэ. Уулзалт нь нэг бүрчилсэн, хурал, цуглаан

Page 51: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

51

зохион байгуулах зэрэг хэлбэртэй. Тухайн шатны Засаг дарга нь уулзалт хийхэд зориулж соѐлын төв, биеийн тамирын болон хурлын танхим бусад өрөө тасалгааг үнэ төлбөргүй ашиглуулах ѐстой. Уулзалт үргэлжлэх хугацааг хязгаарлахгүй.

СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА - Сонгуулийн үед олон төрлийн байгууллагаас сонгуулийн туршид асуулга явуулж нэр дэвшигчийн рейтингийг тодорхойлж мэдээлсээр байдаг.

Энэ нь сонгуулийн шударга байдалд аюул учруулдаг гэж зарим судлаачид үздэг юм. Сонгуулийн үед санал асуулга явуулах эсэхийг хэд хэдэн оронд өдгөө ид хэлэлцэж байна. Зарим оронд сонгуулийн хугацааны туршид санал асуулга явуулж судалгаа хийж мэдээлэх, бас сүүлчийн 7 хоногт судалгааны дүнг нийтлэхийг хориглосон байдаг.

Санал асуулгын дүнг мэдээлэх нь “бусдыг даган дуурайх” эсвэл “бусдыг даган дуурайхын эсрэг” нөлөө үзүүлдэг.

Манай улсад судалгаа явуулах, дүнг нийтлэх, мэдээлэхийг чөлөөтэй зөвшөөрсөн боловч сонгуулийн сурталчилгааны сүүлчийн 7 хоногт хориглосон байдаг юм.

БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ҮЕИЙН УХУУЛГА, СУРТАЛЧИЛГАА – Монгол Улсын иргэн, бүх нийтийн санал асуулга санаачлагчдаас явуулах үйл ажиллагаа юм. Санал асуулгад оролцогчдын олонхийн саналыг авах зорилгоор сурталчилгаа явуулна. Мөн санал асуулга явуулахын эсрэг саад учруулахын тулд ч ухуулга сурталчилгаа хийдэг.

Ард нийтийн санал асуулгын тухай Монгол Улсын хуульд санал асуулгын талаар явуулах ухуулга сурталчилгааны тухайд тус хуулийн 17 дугаар зүйлд заажээ. Харин санал асуулга явуулахын эсрэг ухуулга сурталчилгаа явуулах эсэх талаар тодорхой заалт байхгүй болно.

СУРТАЛЧИЛГААНД ХОРИГЛОХ ҮЙЛДЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА –Сонгуулийн сурталчилгаагаар дараах үйлдэл, үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоно. Хуулийн хориглосон заалт бол сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр

дэвшигчдээс гуйвалтгүй сахин биелүүлэхийг үүрэг болгосон хэм хэмжээ юм. Үүнд:

1. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах;

2. Хөрөнгө оруулалтын чанартай ажил үйлчилгээ явуулах; 3. Уриа, ухуулах болон зурагт хуудсыг ИТХ-ын

Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөс өөр газарт байрлуулах; 4. Оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд

чанга яригч ашиглах; 5. Сонгуульд оролцохоос татгалзах, хууль тогтоомж

зөрчихийг уриалах; 6. Шашны зан үйл ашиглах; 7. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа,

хүнсний болон бусад эд бараа үнэ төлбөргүй тараах; 8. Ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл

мэндийн үзлэг явуулах; 9. Биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам,

урлагийн тоглолт, төлбөрт таавар бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах;

10. Хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

11. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулах зэрэг болно. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах, хэрэглэхийг хориглосон 20 гаруй үйлдлийг сонгуулийн хуульд тодорхойлжээ. Хориглосон заалт бүр өөрийн агуулгатай.

ШАШНЫ ЗАН ҮЙЛ АШИГЛАХ – Сонгуулийн сурталчилгаанд шашны жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавих, тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих, эдгээр арга хэмжээг санхүүжүүлэх, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараах зэргийг сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашиглах гэж ойлгодог.

Аливаа нам, эвсэл, нэр дэвшигч нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан

Page 52: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

52

нэрээ дэвшүүлэгчийн шадар туслагч нь сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашиглахыг бүр мөсөн хориглосон байдаг.

Харин нам, эвсэл, нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө туссан шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлогоо сурталчилж болно.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ГАЗАР – Монгол Улсад сонгуулийн хууль тогтоомжоор сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй газруудыг заасан байдаг. Тэр газарт сурталчилгаа явуулахыг хориглоно. Үүнд:

1. Төрийн болон нутгийн өөртөө удирдах байгууллага; 2. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж

ахуйн нэгж байгууллага; 3. Хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага; 4. Сонгуулийн хороод зэрэг газрууд орно. Мөн эдгээр

байгууллагад нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны төв, штаб байрлахыг хориглодог.

УХУУЛГА СУРТАЛЧИЛГААНЫ ЭРХЭЭ ЗҮЙ БУСААР АШИГЛАХ – Ухуулга сурталчилгаа явуулах эрхээ зүй бусаар ашиглах явдал мөн. Хуулиар тогтоосон журмыг зөрчин элдэв сурталчилгаа явуулахыг хэлнэ.

ЦЕНЗУР – Хяналт хэмээх утгатай үг. Эрх баригчдын хувьд тааламжгүй гэж үзсэн үзэл санаа, мэдээллийн тархалтыг зогсоох, эсвэл хязгаарлах зорилгоор ном, хэвлэмэл зүйлс, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн агуулгад хяналт тавихыг хэлнэ. Хуульд харшлах үйлдэл болой. СОНГУУЛИЙН ТЕХНОЛОГИ – Сонгуулийн кампани, сурталчилгаа явуулах арга, хэрэглүүрийн нийлбэр цогцыг сонгуулийн технологи гэнэ. Сонгуулийн технологид хамаарах үндсэн процедур ба үйлдэл нь эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын зүйл болж байдаг.

БОХИР ТЕХНОЛОГИ – Сонгуульд хэрэглэдэг бохир, хууль бус арга мөн. Сонгуулийн бохир технологи нь тодорхой

нэр дэвшигчийг сонгуулах, эс сонгуулахын тулд хэрэглэдэг арга барилын цогц юм. Хамгийн энгийн хэлбэр нь хэтрүүлэн магтах, хийгээгүйг хийсэн болгох, хүн бүрээс дээгүүр тавих, бурхан мэт шүтэхийг оролдох, нөгөө талаар бусдын нэр хүндийг гутаах, төрийн өмч хөрөнгийг сонгуульд хууль бусаар ашиглах, сонгогчдыг мөнгө, эд зүйлээр авлигадах, элдэв аргаар сүрдүүлэх зэргээр ѐс бус, хууль бус, ѐс суртахуунгүй байдал гаргахыг хэлдэг. Энд дурьдагдаагүй бохир аргууд олон бий.

Эдгээр нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны явцад мөн сонгуулийн хороодын ажиллагаанд гардаг байна.

ДАЛД СУРТАЛЧИЛГАА – Сурталчилгаа нь үнэн, бодитой ил тод, сонгогч бүрт хүрч байх, агуулга хэрэглэж буй аргаасаа хамааран ойлгогдохоор байх ѐстой. Энэ шинж, зарчмыг зөрчсөн сурталчилгааг далд сурталчилгаа гэнэ. Нэргүй сурталчилгаа далд сурталчилгаанд хамаарна. Далд сурталчилгаанд сонгогчид шууд бусаар нөлөөлөх сурталчилгаа бас багтдаг. Сонгуулийн үед хууль бус, далд сурталчилгааг явуулахыг дэлхийн улс орнуудад хориглоно.

Монгол Улсын зар сурталчилгааны тухай хуульд зааснаар Монгол Улсад хууль бус, далд сурталчилгааг захиалах, бүтээх, түгээхийг хориглодог.

МАНИПУЛЯЦ – Энэ нь заль мэх гэсэн утгатай үг. Хэлж ярьж буйгаа зүйлээ үнэн бодитой мэтээр олон түмэнд сурталчлах замаар далд зорилгоо хэрэгжүүлэх явдал мөн. Ингэснээр, олон нийт зохиомол, хуурамч зүйлд итгэхэд хүрдэг. Манипуляцид хууртахгүйн тулд сонгогчид гүнзгий, сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Зарим манипуляци үнэнийг ойлгоход хүндрэл учруулдаг. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед “хээгүй хүн”, “хийгүй хүн”, “хийдэг хүн” гэх мэтээр ярих, УИХ-д нэр дэвшигчийг “шударга хүн”, “онцгой хүн”, “төрийн төлөө төрсөн хүн” гэх мэтээр ярих явдал гарч байна. Эдгээр нь үнэнтэй тохирох эсэх нь эргэлзээтэй, үнэн бодитой эсэх нь ойлгоход хэцүү юм.

Page 53: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

53

Сонгогчид сонголт хийхдээ сүржин үг яриа, гоѐ сайхан үгс, амлалтуудад хууртахгүй байх хэрэгтэй. Ингэхэд үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байдаг.

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ – Хэвлэл, мэдээллийн эрэн сурвалжлах, мэдээлэх чиг үүргүүд нь аливаа засгийн газрын нууцлах сонирхолтой тэмцэх, олон нийтэд бодлого үйл ажиллагаагаа зөвтгөж харилцах, түүний механизмтай өрсөлдөх шаардлага гардаг. Ард олон төр засгаа юу хийж байгааг мэддэг төр засгийн мэдээллийг шалгах бие даасан хэвлэл мэдээлэлтэй болвол тэр төр засаг хариуцлагатай байна. Хэвлэл, мэдээлэл сонирхсон мэдээллээр олон нийтийг хангах үүрэгтэй. Энэ үүргийг хэвлэл, мэдээллийн байгууллага гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл нь хараат бус байх учиртай. Засгийн буюу ямар нэг нөлөө бүхий ашиг сонирхолд автаагүй тохиолдолд дээрх чиг үүргийг тэд биелүүлж чадна.

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАХ – Олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүргээ зүй бусаар ашиглах явдлыг хэлнэ. Энэ нь хууль зөрчих, хуульд харшлах зорилго, хэлбэрийг ашиглахад хүргэдэг. Янз бүрийн хэлбэрээр илэрнэ.

ОЛОН ТҮМЭНТЭЙ АЖИЛЛАХ – Сонгуулийн сурталчилгааны нэг үндсэн чиглэл юм. Нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгогчдын дунд орж, тэдэнтэй нүүр тулан ажиллах арга зам мөн. Энэ нь уулзалт хийх, хурал зохион байгуулах, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, ганцаарчлан уулзах зэрэг хэлбэрийг ашигладаг. Мөн олон нийтийн тайван жагсаал хийж уриалах, олон нийтийн өмнө үг хэлэх, шүүмжлэх, халз ярилцлага, мэтгэлцээн зохион байгуулах зэрэг хуулиар хориглоогүй бусад арга хэлбэрийг хамарч болно.

Эдгээр нь нэр дэвшигчийг танилцуулах, олон түмний сэтгэл санааг өөртөө татах зорилго агуулна. Нэр дэвшигчдийг харьцуулах, мөрийн хөтөлбөрийн давуу талыг ойлгуулах, нэр дэвшигчдийн төлөө санал өгөхөөр уриалах зэргээр хэрэгжинэ.

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ – Бүх шатны сонгуулийн үед хуульд зааснаар СЕХ дэргэдээ хараат бус хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл байгуулж ажиллуулдаг. Энэ зөвлөл нь хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрддэг. Зөвлөл нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш байдалд хяналт тавина. Энэ асуудлаар ирүүлсэн гомдлыг Зөвлөл хэлэлцэнэ. Санал дүгнэлтээ СЕХ-нд танилцуулна. СЕХ 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоороо “Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн ажиллах журмыг” баталж мөрдүүлсэн байна.

Page 54: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

54

11. ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГАА,

ЗАРДАЛ, ХАНДИВ

ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГАА – Сонгуулийн бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Энэ нь сонгууль явуулах эдийн засгийн баталгаа болно. Улсын Их Хурал нь СЕХ-ны санал болгосноор сонгууль тус бүрийн зардлыг тусгайлан тогтоодог.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлд сонгуулийн болон санал асуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тус тус заасан байдаг.

Сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодын ажиллах, санал хураах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргах үүрэгтэй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нар хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах үүрэгтэй.

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ – Нэг нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зориулж зарцуулах мөнгийг сонгуулийн зардал гэнэ. Зардлын хэмжээг сонгуулийн жилийн 2 дугаар сарын 01-ний дотор СЕХ-ноос тойрог тус бүрээр тогтоож өгдөг. Орон нутгийн хурлын сонгуулийн хувьд зардлын дээд хэмжээг Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 3 сарын өмнө тойрог тус бүрээр тогтооно. Зардлыг тогтоохдоо тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын болон сонгогчдын тоо, суурьшлын нягтрал зэргийг бодитойгоор тооцож гаргах, түүнийг харгалзах учиртай.

Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

Page 55: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

55

Сонгуулийн зардлын эх үүсвэр нь нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага иргэдээс өгсөн хандив байдаг.

Сонгуулийн зардлыг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, сонгууль эрхэлсэн байгууллага, ухуулагч, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэргийг санхүүжүүлэхэд зориулна.

ЗАРДЛЫН ДАНС – Нам, эвсэл нь нэр дэвшигч бүр дээр, бие даан нэр дэвшигч нь өөрөө сонгуулийн зардлаа санхүүжүүлэх зорилгоор сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэдэг. Үүнийг сонгуулийн зардлын данс гэнэ. УИХ-ын болон орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсний дараа 3 хоногийн дотор дансыг нээлгэсэн байна. Дансаа нээлгэсний дараа СЕХ-нд албан ѐсоор мэдэгдэж нийтэд зарладаг. Сонгуульд үүнээс өөр данс нээхийг хуулиар хориглоно.

Энэ дансанд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, иргэд байгууллагаас оруулсан хандивыг төвлөрүүлдэг. Дансанд төвлөрсөн хөрөнгийг уг дансаар дамжуулан сонгуулийн хуулийн 40.6-д заасан тодорхой зүйлд зориулалтын дагуу зарцуулна. Санал хураалт болсон өдрөөс сонгуулийн зардлын тайлан гаргах хүртэлх хугацаанд зардлын дансаас аливаа хөдөлгөөн хийхийг хориглоно.

ХАНДИВ – Нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжигч байгууллага, иргэдээс тэднийг дэмжиж сонгуулийн дансанд оруулах хөрөнгийг сонгуулийн хандив гэнэ.

Хуульд зааснаар нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ нь хувь хүнээс нэг сая төгрөг, хуулийн этгээдээс гурван сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Сонгогдсоны дараа бусдын нөлөөнд автахаас сэргийлэх зорилготой хандивын дээд хэмжээг хуульчлан тогтоож өгдөг байна.

Хандивын нийт хэмжээг сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн хөрөнгийн нийлбэр дүнгээр тооцно. Хандивыг

мөнгөн бус хэлбэрээр өгч болно. Энэ тохиолдолд түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, хандивын дүнд оруулж тооцно.

Дараах этгээдээс хандив авахыг хуулиар хориглосон байдаг. Үүнд:

1. Гадаад улс, гадаадын байгууллага; 2. Олон улсын байгууллага; 3. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага; 4. Гадаад улсын иргэн; 5. Сонгууль зарласан өдөр 18 насанд хүрээгүй Монгол

Улсын иргэн; 6. Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээрийн

оролцоотой хуулийн этгээд; 7. Үйлдвэрчний эвлэл болон шашны байгууллага, төрийн

бус байгууллага хамаарна. Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг

тухайн этгээдийн удирдах байгууллага гаргасан байх учиртай. Хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын дансанд заавал тусгасан байна.

ЗАРДЛЫН ТАЙЛАН – Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хураалт болсон өдрөөс хойш нэг сарын дотор гаргана. Тайлан гаргах загвар маягтыг тайланг хөтлөх журмын хамт СЕХ Монголбанктай хамтран баталж, мөрдүүлдэг.

Гаргасан тайлангаа СЕХ-нд ирүүлнэ. Орон нутгийн сонгуулийн хувьд тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд өгнө. Нам, эвсэл сонгуулийн зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх ѐстой.

Зардлын тайланд дансанд төвлөрүүлсэн орлогын хэмжээ, эх үүсвэр, хандив өгсөн иргэний нэр хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр хаяг, гүйцэтгэх захирлын нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зардлын задаргаа, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээг тусгасан байх ѐстой.

Данс нээсэн банкны захирал уг дансны бүх хөдөлгөөнийг нэгтгэсэн тайланг СЕХ-нд бас ирүүлдэг.

Page 56: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

56

Санал хурааснаас хойш тайлан гаргах хүртэлх хугацаанд дансны хөдөлгөөн хийхийг хориглодог. СЕХ тайланг нэгтгэн, түүний үзүүлэлтүүдийг нийтэд зарлан мэдээлнэ.

АУДИТЫН БАРИМТ – Сонгуулийн үйл явцтай холбоотой баримт бичиг, сонгуулийн дүнг жагсаасан жагсаалт, компьютерт хадгалсан тэмдэглэлд оруулсан өөрчлөлт, санхүүгийн болон бодлогын баримт бичгүүд зэрэг үүнд хамаарна.

ТАЙЛАНГИЙН ДҮНГ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ – Нам, эвсэл СЕХ-нд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн сонгуулийн зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх учиртай. СЕХ болон орон нутгийн сонгуулийн хороод зардлын тайланг нам тус бүрээр хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ. Бас 200 000 төгрөг, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 500 000 төгрөг, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлах ѐстой.

СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ – Авлига сонгуулиас үүдэлтэй гэж дэлхий даяар ярих болжээ. Энэ нь ч ортой. Сонгууль мөнгөтэй хүний сонирхол, албан тушаалын арилжаа наймаа болж гүйцлээ, мөнгөтэй хүмүүсийн луйвар боллоо, мөнгөөр санал худалдаж авлаа, сонгогчид гар харж байна, өгвөл аваад бай, саналаа өөрөө өг, бага мөнгө цацсанаас болж ялагдлаа, сонгууль “шархаа” нөхөх хэрэгсэл болж байна, төсвийн хөрөнгө, төрийн өмч идэж ашиглаж байна гэх мэт олиггүй мөртөө ортой яриа хөөрөө тасрахаа больжээ, одоо үед. Энэ нь нэг талаар хардлага, нөгөө талаар бодит байдал юм. Энэ бүхэн яриангүй сонгуулийн санхүүжилт тойрсон яриа. Сонгууль намын санхүүжилтын гажиг, албан тушаалын авлига, хяналтгүй мөнгөний урсгал болж байна. Хуулиа шударгажуулах, төрөө цэгцлэх, ѐс суртахуунаа цэвэршүүлэх, амьдралаа өөд татахад энэ бүхнийг арилгах хэрэгтэй цаг иржээ.

НАМУУДЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХҮЙ - Хөгжингүй орнуудын сүүлийн үеийн чиг хандлага бол улс төрийн намуудын сонгуулийн үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлэх нь чухал гэж үзэх явдал болж байна. Энэ нь:

1. Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг;

2. Улс төрийн үйл явц дахь ашиг сонирхлын нөлөөг багасгах шалтгаанаар тус тус нөхцөлдөж байна.

Зарим судлаачид үүний эсрэг байдаг. Улс төрийн намын сонгуулийн зардлыг төрөөс санхүүжүүлэх нь намын хараат бус байдалд хор хөнөөл учруулна гэж үздэг.

Page 57: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

57

12. САНАЛ ХУРААХ, ТООЛОХ,

ДҮНГ ГАРГАХ

СОНГУУЛИЙН ӨДӨР – Дөрвөн жилд нэг болдог УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураах өдөр. Үүнийг монголчууд сонгуулийн өдөр хэмээн нэрлэж, иргэн бүр сэтгэл догдлон хүлээж, баяр баясгалантайгаар угтан саналаа хураалгаж иржээ. Үндсэн хуульд баталгаажуулснаар засгийн эрх ард түмний гарт, мэдэлд байна гэдгийг үнэхээр мэдэрдэг, цэгнэдэг, биеэрээ туршин илэрхийлдэг өдөр.

Засаг төрийн эрх бүхий байгууллагаа олонхийн саналаар сонгодог, үүнээс төрийн бусад байгууллага салбарлан бүрддэг. Ингэж ард түмэн хувь заяагаа 4 жилээр даатгадаг өдөр билээ.

САНАЛ ХУРААХ БАЙР – УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр, цаг, байрыг хэсгийн хороо санал хураах өдөр хүртэлх 14 хоног, орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд 10 хоногийн туршид нийтэд байнга зарладаг. Санал хураах байрыг сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 35 хоногоос доошгүйн өмнө тогтоож өгөх учиртай. Санал хураах байрт сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг, саналын хайрцаг бүхий байрыг санал хураах өдрөөс 7 хоногийн өмнө бэлэн болгох ѐстой. Санал хураах байр нь ажиглагчид ажиллах бололцоог хангасан байр байх шаардлагатайг улс төрийн нам, нэр дэвшигчид шаарддаг. Энэ асуудалд тухайн нэгжийн Засаг дарга анхаарах, тэр бололцоог хангах учиртай. Санал хураах байрт бэлтгэх зүйлсийн жагсаалт, бүдүүвчийг СЕХ-ны заавраар зохицуулсан байдаг.

САНАЛ ХУРААХ ХУГАЦАА – Санал хураах өдөр сонгогч саналаа нууцаар илэрхийлэх бололцоог хангасан санал хураах байрт очиж саналаа хураалгаж болох үеийг санал хураах хугацаа гэнэ. Монгол Улсын сонгуулийн тухай хууль тогтоомжид санал хураах хугацааг санал хураах өдрийн өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл байхаар нэг мөр тогтоосон байдаг. Энэ цагийг хэсгийн хорооны ажилтнууд ягштал баримтлан ажиллах хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод

Page 58: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

58

сонгуулийн дараа элдэв маргаан гарч байсан. Санал хураах байрны хаалга өглөө 07 цагт нээгдэж, 22 цагт хаагдах учиртай. Хаалга хааснаас хойш санал хураах байрт нэгэнт орсон байсан сонгогч саналаа өгөх эрх эдэлнэ.

Гаднаас дахин сонгогч нэмж оруулахыг хориглоно. Санал авах хугацаа орон бүрт янз бүрээр хуульчлагдсан байдаг.

САНАЛЫН ХУУДАС – Сонгуулийн санал хураахад зориулан сонгогчид олгодог тогтоосон загвар, хэлбэрийн эрх зүйн баримт бичиг мөн. Сонгогч саналаа илэрхийлэн тэмдэглэж, хайрцагт хийх, хэсгийн хороо сонгуулийн дүнг тоолж гаргах албан ѐсны баримт бичгийг саналын хуудас гэнэ. Саналын хуудас нь иргэдийн Үндсэн хуулиар батлагдсан сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх сонгуулийн үндсэн баримт бичиг мөн.

СЕХ-оос сонгуулиудын саналын хуудасны загварыг баталж өгдөг. Саналын хуудсыг нууцлал бүхий тусгай цаас дээр хэвлэнэ. Түүнийг хэвлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, архивлах журмыг СЕХ тогтоож, хариуцна.

Саналын хуудсыг санал хураахаас 5 хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлсэн байх ѐстой. Орон нутгийн Хурлын сонгуулийн саналын хуудсыг СЕХ-оос баталсан загвараар Аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчдийг сонгох, Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийг сонгох гэсэн хоѐр саналын хуудас хэвлэнэ.

Саналын хуудаст нэр дэвшүүлсэн нам эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр болон өөрийн нэр, бие даан нэрээ дэвшүүлэгчийн нэрийг бичдэг. Нэр дэвшүүлэгч нам, эвслийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг баримтлан нэр дэвшигчдийг саналын хуудаст бичнэ. Эвслийг хамгийн эхэнд бүртгүүлсэн намаар, бие даан нэрээ дэвшүүлэгчийг нам, эвслийн дараа бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

Нэр бичигдсэн саналын хуудаст хэсгийн хороны дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсгээ зурж, хэсгийн хорооны тэмдэг дарсан байвал хүчин төгөлдөрт тооцно. Сонгогч

үүнийг саналаа илэрхийлэхийн өмнө заавал анхаарах хэрэгтэй. Саналын хуудасны хөдөлгөөнийг СЕХ-ноос гаргасан журмаар зохицуулдаг.

БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН САНАЛЫН ХУУДАС – Бүх нийтийн санал асуулгын саналыг авахад зориулж, тогтоосон загвараар хэвлэсэн баримт бичиг мөн. Санал хураах хуудсыг СЕХ-оос баталсан загварын дагуу хэвлэж, нутаг дэвсгэрийн хороогоор дамжуулан хэсгийн хороонд санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

Санал хураах хуудаст санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хамт УИХ-аас баталсан томъѐоллоор хэвлэсэн байх ѐстой. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэх талаар эсрэг утга бүхий асуулт байх шаардлагатай.

САНАЛ ХУРААХ – Сонгогч саналаа илэрхийлэн тэмдэглэсэн хуудсаа саналын хайрцагт хийхийг санал хураах гэнэ. Сонгогчийн саналыг санал хураах өдөр 07 - 22 цагийн хооронд хураана. Сонгогчийн санал хураах өдөр, санал хураах цаг, байрыг хэсгийн хороо Орон нутгийн Хурлын сонгуулиар санал авах өдрөөс 10 хоногийн өмнө; УИХ-ын сонгуулийн үед санал авах өдрөөс 14 хоногийн өмнөөс санал хураах хүртэлх хугацаанд нийтэд зарласаар байх учиртай. Санал хураахад сонгогчоос саналаа нууцаар илэрхийлэх бүх боломжийг хангасан байна. Энэ ажлыг тухайн сум, дүүргийн Засаг дарга нар хариуцан бэлтгэнэ.

САНАЛ ХУРААХ АЖИЛЛАГАА – Санал хураах ажиллагааг хэсгийн хорооны гишүүд хариуцна. Тэд өглөөний 07 цагт ажиглагч, сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж дэлгэн үзүүлж лацдан битүүмжилнэ. Дараа нь доорх мэдээллийг өгнө. Үүнд:

1. Хэсгийн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо;

Page 59: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

59

2. Хүлээн авсан, урьдчилан санал авахад зарцуулсан, хүчингүй болсон, санал хурааж эхлэхэд үлдсэн саналын хуудасны тоо;

3. Санал авах зөөврийн хайрцагны тоо, түүгээр саналаа өгөх сонгогчдын тоо, саналыг нь авах хуваарь;

4. Сонгогчийн үнэмлэхийн зарцуулалтын тоо зэрэг орно. Урьдчилан битүүмжилж өгсөн саналыг дугтуйтай нь

хамт саналын хайрцагт хийнэ. Үүний дараа санал хураах ажиллагааг эхлүүлнэ. Ингэхдээ сонгогч бүрт саналын хуудас олгохдоо сонгогчийн иргэний үнэмлэх, түүнд тэмдэглэгдсэн хаягийг нэрийн жагсаалттай тулган шалгана. Санал хураах ажиллагаанд ажиглагчид, хэвлэл, мэдээллийн ажилтнууд оролцоно.

Санал хураах байрт нэр дэвшигч, зөвшөөрөлгүй бусад хүн байхыг хориглоно. Санал хураах байрын хаалгыг оройн 22 цагт хаана.

ГАРЫН ҮСГИЙН ХУУДАС – Сонгуулийн санал хураалтад оролцохоор сонгогч саналын хуудас авахдаа сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүснэгтийн ард гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Үүнийг сонгогчийн гарын үсгийн хуудас гэнэ. Бусад оронд тухайлбал, ОХУ-д тусгай хуудаст гарын үсэг зуруулах явдал бий. Гарын үсгийн хуудас гэдэг нь үүнээс үүдэлтэй. Саналын хуудас авч саналаа хураалгасныг баталгаажуулан дахин санал өгөх боломжийг хаах зорилгыг гарын үсэг зуруулах явдал агуулна. Мөн сонгогчийн үнэмлэхэд саналаа өгсөн огноо, цагийг тэмдэглэнэ.

САНАЛЫН ХАЙРЦАГ – Сонгогчийн саналыг хураах гол хэрэгсэл бол саналын хайрцаг мөн. Монгол Улсад модоор урлан бэлтгэсэн саналын хайрцаг хэрэглэж ирсэн. Энэ нь хийц, загвар, хэмжээгээрээ харилцан адилгүй стандартын бус байв. Гадаадын ажиглагчид стандартын хайрцаг хэрэглэхийг удаа дараа зөвлөсөн.

2004 оны УИХ-ын сонгуулиас хойш манайд жигд ногоон цэнхэр өнгөтэй, 3 янзын хэмжээтэй, хуванцар эдээр

үйлдвэрлэсэн стандартын хайрцаг хэрэглэх болсон. Том хайрцаг 65 х 45 х 31 см хэмжээтэй, дунд хайрцаг 45 х 45 х 31 см хэмжээтэй, жижиг хайрцаг 35 х 25 х 15 см хэмжээтэй.

Саналын хайрцгийг суурин болон явуулын гэсэн хоѐр төрлөөр ангилдаг. Саналын хайрцагны нүүр талд Монгол Улсын Төрийн сүлд нааж, хүндэтгэлтэйгээр байрлуулна.

ЛАЦ – Санал хураах хайрцагны битүүмжлэл, нууцлалыг хангах тусгай хэрэгсэл юм. Стандартын нэг хэв загварын саналын хайрцаг бүрийг санал хурааж эхлэхийн өмнө хэсгийн хороо сонгогч, ажиглагчдын төлөөллийг байлцуулан тэдэнд харуулж, хоосон байгааг баталгаажуулж, нэг удаагийн өөр өөр дугаар бүхий тусгай лацаар (цоожоор) битүүмжилдэг. Зориулалтын лацыг үйлдвэрлэгчээс нь авчирч сонгуульд туслах ажлыг АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Тусгай лац бүр өөрийн дугаартай. Лацны дугаарыг тэмдэглэж, санал хурааж дууссаны дараа тасалж, дугаарыг нийтэд зарлан хайрцгийг нээнэ.

ТУСГАЙ ТЭМДЭГЛЭГЭЭ – Зарим улс оронд сонгуулийн хууль тогтоомжоор сонгогч саналаа хураалгасны дараа санал өгснийг гэрчлэх тусгай тэмдэглэгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Ийм тэмдэглэгээг манайд 2000, 2004, 2008 оны УИХ-ын болон 2001, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн.

Сонгогч саналаа өгсний дараа сонгогчийн хурууны хумсны угийн хэсэгт арьсыг оролцуулан тусгай зориулалтын бэхээр тэмдэглэгээг хийнэ. Бэх нь зориулалтын гэдэг нь амархан арилдаггүй, сонгогчийн эрүүл мэндэд нөлөөлдөггүй гэсэн үг. Энэ нь сонгогч дахин санал өгөхөөс сэргийлэх зорилготой, сонгуулийн шударга байдлыг хангахад зохих нөлөө үзүүлдэг.

АЖИГЛАГЧ – Сонгуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчээс өөрийн хүнийг томилж ажиллуулдаг. Тэдгээрийг ажиглагч гэнэ. Ажиглагч санал авах

Page 60: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

60

өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлнэ. Хэсгийн хороо бүртгэсэн хүндээ ажиглагчийн үнэмлэх олгоно. Ажиглагч сонгуулийн үйл явцад оролцохгүй, харин үнэлгээ өгнө.

Ажиглагчийн эрх, үүрэг, явуулах үйл ажиллагааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулсан байдаг.

Сонгуулийг ажиглах байдлаас хамаарч тэднийг суурин ба хөдөлгөөнт ажиглагч гэж ялган үздэг. Суурин ажиглагч санал хураах байранд байнга, хөдөлгөөнт ажиглагч санал хураах байрны гадна талд ажиглалт хийдэг.

ГАДААДЫН АЖИГЛАГЧ – Сонгуулийн үйл ажиллагаа, санал хураах үйл явцыг ажиглахаар СЕХ-нд албан ѐсоор хүсэлтээ гаргаж, бүртгүүлэн үнэмлэх авсан гадаад улс, олон улсын болон мэргэжлийн байгууллагаас ирсэн гадаадын байгууллага, хуулийн этгээдийг гадаадын ажиглагч гэнэ. Гадаадын ажиглагчийг урих асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан явуулдаг.

Сонгууль ажиглахаар хүсэлт гаргасан гадаадын ажиглагчдын бүртгэлийг СЕХ хөтөлж, үнэмлэх олгодог. Мөн гадаад улс орны хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, сонгуулийг сурвалжлах, ажиглах эрх авдаг.

Гадаадын ажиглагч ажиллуулах нь шударга сонгуулийг баталгаажуулахад тус нэмэр болдог. Тэд сонгууль ажигласан тайлангаа нэгтгэн гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлэх эрх эдэлнэ. Тухайлбал, 2004 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг гадаад улс, олон улсын байгууллагын 117 хүн, 2008 оныхыг 106, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 101 хүн тус тус ажиглажээ. 2004 оны Орон нутгийн хурлын сонгуулийг гадаад улсын Элчин сайдын яамдаас ажиглажээ. Сонгууль тус бүрийг гадаад орнуудын хэвлэл, мэдээллийн томоохон агентлагийн 40-өөд сурвалжлагч сурвалжилжээ. Сонгуулийн дараа АНУ-ын Элчин сайдын яам, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагаас сонгууль ажигласан тухай дүгнэлтээ албан ѐсоор гаргаж, СЕХ-нд

ирүүлсэн. Түүнчлэн “Ардын эрх” сонины 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №69 дугаарт үнэлгээ, дүгнэлтээ нэгтгэн нийтэд мэдээлжээ. “2004 оны УИХ-ын болон Орон нутгийн, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас илүү шударга болж, ард түмний хүсэл зоригийг илүү илэрхийлсэн сонгуулиуд болсон” гэж тэд дүгнэж мэдээлжээ. Энэ бол Монгол Улсын тухайн ээлжит сонгуулийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн том үнэлгээ мөн.

Гадаадын ажиглагч сонгуулийг ажиглах журмыг СЕХ-ноос баталж мөрдүүлдэг.

АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ – Сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар нам, эвсэл, бие даан нэрээ дэвшүүлэгчээс ажиглагчаар томилсон, хэсгийн хороонд бүртгүүлсэн иргэдийн болон сонгуулийг ажиглахаар олон улсын байгууллага, гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас томилж, хүсэлтээ СЕХ-нд албан ѐсоор гаргаж бүртгүүлсэн гадаадын иргэний авсан албан ѐсны баримт бичиг мөн.

Дотоодын ажиглагчийн үнэмлэхийг хэсгийн хороо, гадаадын ажиглагчийн үнэмлэхийг СЕХ тус тус бүртгэж олгоно. Сонгуулийн албан ѐсны дүнг гарсан өдрөөр үнэмлэх хүчингүй болно. Ажиглагч Монгол Улсын сонгуулийн холбогдох хууль тогтоомжийг зөрчвөл ажиглах эрхийг хэсгийн хороо болон СЕХ хүчингүй болгож, үнэмлэхийг хурааж авна.

АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛИЙН МАЯГТ – Дотоодын болон гадаадын ажиглагчдыг бүртгэх маягтыг СЕХ тусад нь баталж мөрдүүлнэ. Дотоодын ажиглагчдыг бүртгэх маягтыг хэсгийн хороо, гадаадынхыг СЕХ хөтөлдөг. Энэ бол ээлжит сонгуулийн албан ѐсны баримт бичиг, түүхийн гэрчлэх баримт мөн. Тус бүрийг маягтад 6-8 үзүүлэлтээр бүртгэнэ. Баталгаажуулж тамга, тэмдэг дарж, хорооны удирдлага гарын үсгээ зурна.

СОНГУУЛИЙГ СУРВАЛЖЛАХ – Дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллага, сурвалжлагчид сонгуулийг

Page 61: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

61

сурвалжлах эрхтэй оролцдог. Сонгуулийг сурвалжлахтай холбогдсон журмыг СЕХ баталж мөрдүүлдэг.

Сурвалжлагч сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргаас холбогдох мэдээллийг авна. Сурвалжлагчид дараах үүрэг хүлээнэ:

- сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих;

- хороодын ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;

- саналаа өгч буй сонгогчдын эрхийг хүндэтгэх, саад учруулахгүй байх;

- санал тоолох, дүнг гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх;

- нам, эвсэл, нэр дэвшигчдийг дэмжсэн, эсэргүүцсэн хувцас өмсөх, сурталчилгааны зүйл авч явахгүй байх;

- санал хураах байрны дэг журмыг сахих, зөв боловсон харилцах зэрэг болно.

СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХ – Сонгогч санал хураах байрт хүрэлцэн ирж бичиг баримтаа нэрийн жагсаалттай тулгуулан саналын хуудас авч, тусгай зориулалтын нууцлал хангасан газарт сонгох нэр дэвшигчдээ саналаа илэрхийлсэн тэмдэглэгээ хийн саналын хуудсаа санал хураах хайрцагт хийхийг саналаа өгөх гэнэ.

Сонгогч нь саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа хүний өмнөх дугаарын тоог дугуйлан саналаа өгнө. Дугуйлах тоо нь тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү байх, эсвэл дутуу байх ѐстой. Мандатын тооноос илүү хүний нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэвэл тэр саналын хуудас хүчингүй болно. Санал нь тооцогдохгүй. Дугуйлахаас өөр тэмдэглэл хийж болохгүй. Буруу тэмдэглэснээ, саналын хуудсыг хүчингүй болгосноо саналын хуудсаа хайрцагт хийхээс өмнө мэдвэл дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа тэмдэглэж болдог.

ЦАХИМ ТЕХНИКЭЭР САНАЛ ӨГӨХ – Цахим хэрэгслүүд, тухайлбал, интернэт, утас, гар утас, дижитал ТВ ашиглаж санал өгөх арга юм. И-мэйлээр санал өгөх гэж ерөнхийд нь нэрлэдэг. Дэлхийн зарим улс орнуудад эдгээр аргыг хэрэглэдэг.

САНАЛАА ТЭМДЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ СОНГОГЧ – Боловсрол, бие эрхтний согог, эрүүл мэндийн байдлаас хамаарч саналын хуудаст саналаа тэмдэглэж чадахгүй хүн байдаг. Үүнийг саналаа тэмдэглэж чадахгүй сонгогч гэж сонгуулийн нэр томъѐонд оруулжээ. Саналаа тэмдэглэж чадахгүй сонгогч итгэмжилсэн хүний туслалцаа авч болдог. Үүнийг протоколд тэмдэглэж үлдэнэ.

Итгэмжлэгдсэн хүнээр сонгуулийн ажиглагчид, хорооны гишүүд ажиллах, туслалцаа үзүүлэхийг хориглоно.

ТУСГАЙ АРГААР САНАЛ ӨГӨХ - Санал өгөх журмыг дагах боломжгүй сонгогч, хаягийн бүртгэлтэй газраа саналаа өгөх боломжгүй сонгогчид зориулан тусгай журам, зохион байгуулалтыг хийдэг. Энэ журам, зохион байгуулалтаар санал өгөхийг тусгай аргаар санал өгөх гэж нэрлэдэг.

ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ – Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал хураах байрт өөрийн биеэр ирж саналаа өгч чадахгүй сонгогч хэсгийн хороонд санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ бичгээр гаргаж, байгаа газартаа ирүүлж саналаа өгөхийг зөөврийн хайрцгаар санал өгөх гэнэ.

Зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороо урьдчилан тусад нь гаргаж, уг жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа баталсан байна. Санал авахдаа тухайн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй 2-оос доошгүй гишүүн оршин байгаа хаягаар очиж авна. Зөөврийн хайрцгаар саналыг нь авах нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчоос санал авахыг хориглоно.

Хайрцгаар санал хураахад ажиглагчийг байлцуулах бүх бололцоог эрэлхийлэх хэрэгтэй.

Page 62: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

62

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах журмыг СЕХ-оос баталж мөрдүүлдэг.

УРЬДЧИЛАН САНАЛАА ӨГӨХ - Сонгогч түр шилжин явахад хүрвэл урьдчилан саналаа өгч болно. Энэ тохиолдолд шилжүүлэг хийлгэх шаардлагагүй, үндсэн бүртгэлтэй хэсэгтээ саналаа өгнө. Харин урьдчилан саналаа өгөхөд саналын хуудас хэвлэгдэн хэсгийн хороонд ирсэн байх учиртай. Сонгогч хэсгийн хороонд ирж, саналаа нууцаар илэрхийлж, саналын хуудсаа дугтуйд хийж битүүмжлэн үлдээнэ. Хэсгийн хороо сонгогчийн өгсөн, битүүмжлэн үлдээсэн саналын хуудсын нууцыг чандлан хадгална. Урьдчилан санал өгөхөд нэг намын бус төлөөлөлтэй хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн байлцах бөгөөд хэсгийн хороонд энэ тухай тэмдэглэл хөтөлж үлдээдэг.

СОНГУУЛИЙН ЯВЦЫН МЭДЭЭ – Сонгуулийн санал хураах өдөр сонгуулийн санал хураах хэсгийн хороо бүрээс эхлээд СЕХ хүртэл сонгуулийн байгууллагууд санал хураалтын мэдээг цагаар гаргаж мэдээлэх явдлыг хэлдэг. Практик дээр санал хураах өдөр 3 удаа тухайлбал өдрийн 12, оройн 17, 22 цагийн байдлаар санал хураалтын явцыг улсын хэмжээнд нэгтгэн мэдээлдэг. Санал хураах бүх хэсгээс мэдээг нэгтгэн гаргана. Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, тэдгээрээс саналаа хураалгасан сонгогчдын тоог хувиар гаргаж мэдээлдэг.

Мэдээг гаргах, нэгтгэх маягтыг СЕХ-оос батлан мөрдүүлнэ.

САНАЛ ТООЛОХ, ХЭСЭГТ ДҮНГ ГАРГАХ – Санал хураах өдөр 22 цагт санал авах ажиллагааг хааж, хууль тогтоомжид заасан тусгай бэлтгэлийг хангасны дараа санал тоолох ажиллагааг эхэлнэ. Санал тоолоход ажиглагчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

Санал тоолох ажиллагааг сонгуулийн хууль тогтоомжид заасан журмын дагуу ил тод явуулна.

Саналын хуудасны зарцуулалтад зөрүү гарвал хэсгийн хороо шалтгааныг тухай бүрт нь шалган тогтооно. Шаардлага гарвал саналын хуудсаа дахин тоолж болно. Ингэх бүрт тэмдэглэл үйлдэн, тоолох ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна.

Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тоолох явцыг завсарлах зэрэг үйлдэл гаргаж болохгүй. Хэсгийн хороо санал хураасан дүнг нэр дэвшигч бүрээр гаргаж, хуралдаанаараа хэлэлцэн СЕХ-ноос баталсан загвараар тогтоол үйлдэж, түүнээ уншин сонсгож, салбар болон тойргийн хороонд нэн даруй хүргүүлэх үүрэгтэй.

ТООЛЛОГЫН КОМИСС – Дэлхийн зарим улс оронд санал хурааж дууссанаас хойш санал тоолох ажиллагааг тусгай газар төвлөрүүлэн томилогдсон комисс тоолох явдал байдаг. Энэ үед саналын хайрцгийг санал хураасан байрнаас зөөвөрлөхөд хүрдэг. Үүнийг цагдаа, хүчний байгууллагын хатуу хамгаалалт дор зөөвөрлөдөг. Хэсгийн хорооны гишүүд санал тоолох хүнд ажлаас чөлөөлөгддөг сайн талтай.

САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ – Сонгуулийн хууль тогтоомжид зааснаар дараах тохиолдолд саналын хуудсыг хүчингүй болсонд тооцно. Үүнд:

1. Баталсан загварын бус хуудсаар санал өгсөн; 2. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын

үсгээ зураагүй, хорооны тэмдгээр баталгаажуулаагүй хуудсаар санал өгсөн;

3. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал өгсөн;

4. Хуульд заасан дугуйлахаас өөр тэмдэглэл хийсэн; 5. Нэр дэвшигчийн өмнөх дугаарыг засварласнаас аль

нэр дэвшигчид саналаа өгсөн нь мэдэгдэхгүй болсон; 6. Нэрээ татсан, нас барсан хүний төлөө санал өгсөн

зэрэг тохиолдолд уг саналын хуудсыг хүчингүйд тооцно. СОНГУУЛИЙН ДҮНГ ТОЙРОГТ ГАРГАХ – Тойргийн

хороо нь хэсгийн болон салбар хороодоос ирүүлсэн санал хураасан дүнг нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоо,

Page 63: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

63

хувиар гаргаж нэгтгэнэ. Үүгээр тухайн тойргийн сонгуулийн санал хураалтын дүн гарна. Дүнг гаргахдаа саналын хүчинтэй хуудсаас тооцож гаргана. Тойргийн хороо нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор тойргийн хэмжээнд дараалалд оруулан, мандатын тоонд тохируулан хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тухайн тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргана. Гэхдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан байх ѐстой.

Тойргийн хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогсдыг бүртгэж, түр үнэмлэх олгоно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, тухайн хурлын төлөөлөгчид сонгогдогчдыг бүртгэж түр үнэмлэх олгоно. СОНГУУЛИЙН НЭГДСЭН ДҮНГ ГАРГАХ, МЭДЭЭЛЭХ – Тойргийн хороод санал хураасан дүнг 3 хоногийн хоногийн дотор гарган СЕХ-нд 2 хоногийн дотор ирүүлсэн байх ѐстой. Харин СЕХ сонгуулийн нэгдсэн дүнг тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр тооцон гаргаж, улсын хэмжээгээр нэгтгэн амаар буюу бичгээр албан ѐсоор нийтэд мэдээлнэ.

Нам, эвслийн авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийн жагсаалтыг санал хураалт дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, нийтэд мэдээлнэ.

Орон нутгийн Хурлын сонгуулийн дүнг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо 7 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн санал авсан нэр дэвшигчийн нэрийн жагсаалт гаргаж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг шинээр сонгогдсон Хуралд өргөн мэдүүлж, 7 хоногийн дотор СЕХ-нд болон нийтэд мэдээлнэ.

САНАЛ АВСАН ДҮНГИЙН ТУХАЙ ТОГТООЛ – Сонгуулийн хэсгийн хороо хэсгээрээ нэр дэвшигч тус бүрийн авсан саналын тоог хүчинтэй саналын хуудсаас тооцон гаргаж, тогтоол гаргана. Тойргийн хороо тойргийн хэмжээгээр хэсгээс ирсэн дүнг нэгтгэж, нэр дэвшигч бүрийн авсан

саналыг хүчинтэй хуудсаас тооцон хамгийн олон санал авсан дараалалд оруулан тогтоол гаргана. Тогтоолд хэсэг, тойргийн хэмжээнд санал хураалтыг хүчинтэйд тооцсон эсэх тухай заалт оруулдаг. Тойргийн хорооны тогтоолд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг дурдаж түр үнэмлэх олгох заалт оруулдаг.

СОНГУУЛИЙН ТОЙРГИЙН НЭГДСЭН ДҮНГ ГАРГАХ МАЯГТ – Сонгуулийн тойргийн нэгдсэн дүнг тойрог тус бүрээр маягтаар гаргадаг. Уг маягтад салбар, хэсгийн хороо бүрээр нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо, санал өгсөн сонгогчдын тоо, хувь, хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо, хувь, нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувийг тэмдэглэж, санал огт тэмдэглээгүй хуудасны тоо, хувийг гаргаж нэгтгэнэ.

Тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулдаг.

ТҮР ҮНЭМЛЭХ – Олонхийн санал авч хууль тогтоох байгууллагад болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад гишүүн, төлөөлөгчөөр сонгогдсоныг гэрчлэх эрх бүхий байгууллагаас олгосон хууль ѐсны баримт бичиг юм. Тойргийн хороо УИХ-ын гишүүнээр, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тухайн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныг бүртгэж, түр үнэмлэх олгоно.

ГИШҮҮН, ТӨЛӨӨЛӨГЧ – Сонгуулийн тодорхой тойргоос сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар УИХ-д болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдсон этгээд болой.

СОНГУУЛИЙН ДАРААХ ҮНЭЛГЭЭ – Сонгуулийн дараа тус сонгуулийн үйл явцад, эсвэл түүний зарим бүрэлдэхүүн хэсгүүдэд эргэж үнэлгээ өгөх үйл явц юм. Үнэлгээг тусгай байгууллага, мэргэжлийн хүмүүс хийнэ.

СОНГУУЛИЙН ДАРААХ ҮЕ – Сонгуулийн мөчлөгийн 3 үеийн нэг бөгөөд энэ үед сонгуульд аудит ба үнэлгээ хийж,

Page 64: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

64

хууль тогтоомж, зохицуулалт, удирдлагын асуудлыг дахин боловсронгуй болгодог.

10. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ,

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Page 65: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

65

СОНГУУЛИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ – Сонгуулийн эрхийг хамгаалах гэдэг нь Үндсэн хууль ба сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн явдлыг таслан зогсоож, хуулийн хэрэгжилтийг хангах явдлыг хэлнэ.

Сонгуулийн хууль нь сонгогчдын улс төрийн эрхийг зөрчсөн бол Үндсэн хуулиа хамгаалан дээд төвшинд хянаж шийдвэрлэнэ.

Сонгогчдын эрхийг хамгаалах асуудлыг нэгд, засаг захиргааны журмаар хамгаалах, хоёрт, шүүхийн журмаар хамгаалах гэсэн хоѐр хэсэгт хуваана.

ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ХАМГААЛАХ – Сонгуулийн хороод засаг захиргааны журмаар хамгаална. Сонгуулийн орон нутгийн хороод тус тусынхаа нутаг дэвсгэрт, СЕХ улсын хэмжээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг холбогдох үүрэг хүлээсэн байгууллагад харъяаллыг харгалзахгүйгээр хянан шалгана.

ШҮҮХИЙН ЖУРМААР ХАМГААЛАХ – Эрх зүйн хамгаалалт эцсийн дүндээ шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаагаар хангагдана.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчих явдал олон янзаар илэрдэг. Сонгох, сонгогдох эрхийг зөрчих, захиргааны байгууллага, албан тушаалтнаас сонгуулийн журам зөрчих, улс төрийн эрхийг зөрчих, сонгуулийн санхүүжилттэй холбогдох хууль тогтоомж зөрчих зэрэг болно.

Энэ бүхэнд харъяалал журмын дагуу Үндсэн хуулийн цэц, эрүү, иргэний шүүх бие даасан хяналт, хамгаалалт тавьдаг.

ХЭСЭГТ ЯВУУЛСАН САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ – Сонгуулийн санал хураах хэсэгт явуулсан санал хураалтыг хууль зөрчсөн гэж үзвэл тойргийн хороо хүчингүй болгоно.

Санал хураалтыг хүчингүй болгосон шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. Дахин санал хураах шийдвэрийг тойргийн хороо гаргана. Уг шийдвэрт санал хураах байр, өдрийг заана.

Санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан, санал хураах өдөр санал хураасан хайрцаг алдсан, саналын хайрцгийг 22 цагаас өмнө нээсэн, хүч хэрэглэсэн, дарамталсан үйлдэл нь саналын дүнг гажуудуулсан, сонгуулийн хорооны гишүүн санал авах ажиллагааны санал өгөх, тоолох журмыг зөрчвөл хэсэгт санал хураалтыг хүчингүй болгох шалтгаан болно.

СОНГУУЛИЙН ХЭСЭГТ ДАХИН САНАЛ ХУРААХ – Сонгуулийн хэсэгт санал хураалтыг хүчингүй болгосон тохиолдолд дахин санал хураах шийдвэрийг тойргийн хороо гаргана. Санал хураах байр, өдрийг тогтоон зарлах бөгөөд санал хураалтыг ажлын өдөр явуулж болно. Дахин санал хураах ажиллагааг дуустал сурталчилгаа явуулахыг хориглоно.

САНАЛЫН БУЛХАЙ – Сонгуулийн дүнг санаатайгаар өөрчлөх оролдлого хийхийг чармайх явдлыг саналын булхай гэнэ. Булхай хийхийг оролдох нь сонгуулиас өмнө, сонгуулийн явцад, санал хураах үеэр гарах магадлалтай байдаг.

Үүний нэг хэсэг нь сонгогчийн бүртгэлийг хугацаанаас өмнө дуусгах, сонгогчийг бүртгэхэд саад тотгор учруулах, сонгуулийн тойргийг аль нэг намд ашигтайгаар шударга бусаар байгуулах, тодорхой намын сонгуульд өрсөлдөх бололцоог хязгаарласан хууль журам гаргах, сонгуулийн хороодод нэг талыг баримтлагчдыг хэт олноор оруулах, төрийн албан тушаалтныг ашиглан сонгогчдыг айлган сүрдүүлэх зэргээр их хэмжээгээр сонгогчдын саналыг өөртөө авах зорилгоор нэг тал руу залах оролдлогоор илэрдэг.

Нөгөө хэсэг нь хууль бусаар санал өгүүлэх, эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахгүй бүртгэхгүй байх, саналын хуудсыг солих, буруу тоолох, сонгогчдыг худалдан авах, саналын хайрцагт илүү хуудас хийх, санал хураасан хайрцгийг солих, саналын дүнг буруу мэдээлэх, засварлах зэргээр сонгуулийн дүнд өөрчлөлт оруулж, хэн нэгэн ялахад нөлөөлөхийг оролдох явдлаар илэрнэ.

Page 66: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

66

Эдгээр булхайг гаргахгүй байх нь шударга сонгуулийн гол асуудал мөн. Улс төрийн нам, тэдгээрийн удирдлага, нэр дэвшигчдээс өнөө үед хүний санаанд оромгүй зүйл гарах болсон байна.

СОНГУУЛИЙН ДҮНД НОЦТОЙ НӨЛӨӨЛӨХ – Сонгуулийн хороодын гишүүд, бусад байгууллага, албан тушаалтан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, сонгогчийн үнэмлэх олгох, санал хураах ажиллагааг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байхыг хэлнэ. Тэдний гаргасан зөрчил нь нэр дэвшигчдийн авсан саналын нь тоогоор дэс дараалалд оруулж жагсаасан дарааллыг өөрчлөхөд хүргэсэн байхыг сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үздэг.

ТОЙРГИЙН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ – СЕХ тойргийн хэмжээгээр явуулсан сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох эрх эдэлнэ. Дараах шалтгаанаар хүчингүй болгож болохыг сонгуулийн хуульд заасан. Үүнд:

1. Сонгуулийн хуульд нэр дэвшигч тойргийн нийт сонгогчдын 25 ба түүнээс дээш хувийн саналыг авч УИХ-ын гишүүнээр сонгогдох шаардлага бий. Үүнийг даваагүй бол;

2. Тойргийн хэмжээний нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувь нь санал хураалтад оролцоогүй бол;

Сонгууль чөлөөтэй байх зарчмаар явагддаг боловч чөлөөтэй байх эрх, иргэний журамт үүрэг хоѐрын харьцааг сонгууль хангах ѐстой гэж үздэгийнх энэ болой;

3. Тойргийн хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болж, тэр нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал. Эдгээрт Улсын дээд шүүхээс гаргасан тайлбар бий.

ТОЙРОГТ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ – Тойргийн хэмжээгээр дахин сонгууль явуулах тухай шийдвэрийг СЕХ гаргана. Тойргийн сонгуулийн дүнг хүчингүй болгосноос хойш 25 хоногийн дотор дахин сонгууль явуулах учиртай.

Шаардлагатай гэж үзвэл тойргийн болон хэсгийн хороодыг шинэчлэн байгуулах заалт хуульд бий.

НӨХӨН СОНГУУЛЬ – УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчийн орон гарсан тохиолдолд уг тойрогт явуулах сонгуулийг нөхөн сонгууль гэдэг. Ямар нөхцөлд нөхөн сонгууль явуулахыг сонгуулийн холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Нөхөн сонгууль явуулахад тойрог, салбар, хэсгийн хороодыг байгуулна, нэр дэвшүүлнэ, бүртгэнэ, нэрийн жагсаалт гаргана. Сонгуулийн ажлын үндсэн хугацаа богино болохоос биш сонгуулийн явц яг давтагдана.

Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний үлдсэн хугацаатай адил байна. Гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулдаггүй.

ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХ, СОНГУУЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СААД УЧРУУЛАХ – Холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр тухайн этгээд эрхээ эдлэхэд Монгол Улсын иргэн, төрийн байгууллагаас санаатай болон санамсаргүйгээр саад тотгор учруулахыг хэлнэ.

Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжид иргэдийн сонгох эрхээ чөлөөтэй эдлэхэд ямар нэгэн этгээдээс ямар нэгэн саад тотгор учруулахыг хориглосон байдаг. Мөн сонгуулийн хороодын гишүүд ажлаа явуулахад саад тотгор учруулахыг ч хориглоно. Сонгуулийн хороодоос сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар үүрэг хүлээхээр заасан аливаа албан байгууллага, албан тушаалтан түүнийг биелүүлэх үүрэгтэй.

ГОМДОЛ ГАРГАХ – Сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох сонгуулийн хороодод хуулийн этгээд бичгээр хандахыг гомдол гаргах гэнэ. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар иргэн сонгуулийн хороодод гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн

Page 67: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

67

хорооны шийдвэрийн талаар СЕХ-нд тус тус гомдол гаргаж болно.

Холбогдох шатны хороод гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэхийг сонгуулийн хуульд заасан байдаг. Бас гомдлыг холбогдох байгууллагад уламжилж болно.

Сонгуулийн хуульд заасан тодорхой асуудлаар СЕХ-ноос гаргасан шийдвэрийн талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж болно. Цэц маргааныг хянан шийдвэрлэнэ.

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ – Сонгуулийн хууль тогтоомж зөрчвөл иргэний, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна захиргааны шийтгэл ногдуулна.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учруулсан бол иргэний болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулна. Энэ нь торгох шийтгэл байна.

Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хорооны бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ, Ерөнхийлөгч, Ард нийтийн санал асуулгын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай заасан байдаг.

ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ – Сонгуулийн болон Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.3-т заасныг ноцтой зөрчин санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, 57.4-т заасныг ноцтой зөрчин буруу

шийдвэрлэсэн, мөн сонгогчоос саналаа нууцаар гаргах, саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн түүнчлэн сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн бол 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хороодоос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлж торгох, эсвэл 3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдан авах зэрэг аргаар үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлэн торгох эсвэл 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэдэг.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРЛЭХ МАРГААН – Сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан, санал хураалтыг болон сонгуулийг хүчингүйд тооцсон, дахин санал хураах, дахин сонгууль явуулах асуудлаар СЕХ-оос гаргасан шийдвэрийн талаар маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргааныг хянан шийдвэрлэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд энэ тухай хуульчилсан байдаг.

2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан зарим зөрчил маргааны улмаас СЕХ гаргасан зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хоѐр тойргийн тодорхой хэсэгт дахин санал хураах тухай шийдвэр гаргасан. Сонгуулийн хууль тогтоомжид сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэдэгт гаргасан зөрчил нь нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор жагсаасан дарааллыг өөрчлөхөд хүргэсэн байхыг хэлнэ гэж заасан

Page 68: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

68

байсан. Энэ тохиолдолд хэсэгт дахин санал авах тухай шийдвэр гаргах эрх СЕХ-нд байв. СЕХ ч шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр нь аль аль талаасаа зөв зүйтэй шийдвэр болсон. СЕХ бие даасан, хараат бус байгууллага болохын хувьд маргалдагч аль нэг талд ашигтай бус шийдвэрийг гаргасан. Сонгогчдын дахин санал хураалтаар маргаантай асуудлыг шийдвэрлэх шударга шийдвэр гаргаж асуудлаа дахин шийдвэрлэхийг тэдний мэдэлд үлдээсэн. Гэтэл тэр үеийн Үндсэн хууль зөрчсөн хуулиар Захиргааны хэргийн шүүх тодорхой хэсэгт дахин санал хураах тухай СЕХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг зогсоож, шүүхийн шийдвэрээр зарим нэр дэвшигч УИХ-ын гишүүн болон тангараг өргөсөн тохиолдол гарсан юм. Энэ асуудлыг одоо Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх болсон.

НЭР ТОМЪЁОНЫ ИНДЕКС

А Ажиглагч 64 Ажиглагчийн бүртгэлийн маягт 65 Ажиглагчийн үнэмлэх 65 Ажлын алба 40 Азийн сонгуулийн байгууллагын

Холбоо (aaea) 15 Анхан шатны сонгууль 10 Ард нийтийн санал асуулгын тухай товчхон 12 Ард нийтийн санал асуулгын тухай хууль 19 Ардчилал 4 Ардчилал – олонх 4 Ардчилал болон сонгуулийг дэмжих

Олон улсын институт ( IDEA ) 15 Аудитын баримт 00000 Б Байнга оршин суугч 6 Баталгаа гаргах 0000 Батламж 43 Бие даан нэрээ дэвшҮҮлэх 0000 Босго 26 Бохир технологи 56 Бүртгэлийн маягт 38 Бүрэн эрх 37 Бүрэн эрхийн хугацаа 33 Бүх нийтийн санал асуулга 9 Бүх нийтийн санал асуулгын үеийн

ухуулга, сурталчилгаа 55 Бүх нийтийн санал асуулгын

саналын хуудас 62

Page 69: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

69

Г Гадаадын ажиглагч 64 Гарын үсгийн хуудас 63 Гишүүн, төлөөлөгч 68 Гомдол гаргах 71 Гүйцэтгэлийн стандарт 00000 Д Далд сурталчилгаа 56 Дэмжигч-сонгогчийн бүртгэлийн маягт 48 Е Ерөнхийлөгчийн сонгууль 10 Ерөнхийлөгчийн сонгуулийн тойм 13 Ё Ёс зүй 39 Ёс зүйн дүрэм 39 З Зардлын данс 59 Зардлын тайлан 60 Засаг захиргааны журмаар хамгаалах 69 Зөөврийн хайрцгаар санал өгөх 66 И Ил тод байдал 28 Иргэний үндсэн баримт бичиг 45 Иргэдийн сонгох эрхээ эдлэх,

сонгуулийн хорооны гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах 71

К Кондорсетийн ялагч 26

Л Лац 63 М Мажоритар тогтолцоо 24 Мандат 32 Манипуляц 57 Монгол Улсад хүний эрхийг хангах

үндэсний хөтөлбөр 16 Монгол Улсын Ерөнхийлөгчийн

сонгуулийн хууль 19 Монгол Улсын засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж, түүний удирдлага 31 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн

тухай хууль 19 Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 35 Монгол Улсын сонгуулийн тогтолцоо,

зарчим 26 Монгол Улсын Үндсэн хууль 18 Мөрийн хөтөлбөр 52 Мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах 38 Мэтгэлцээн 54 Н Нам, эвслийг бүртгэх 42 Нам, эвслийн сонгууль эрхэлсэн

байгууллагын ажилтан 50 Нам, эвслээс нэр дэвшүүлэх 00000 Намын гишүүн 43 Намын гишүүнээс түдгэлзэх 43 Намын жагсаалтын тогтолцоо 26 Намуудыг төрөөс санхүүжүүлэхүй 60 Нөхөн нэр дэвшүүлэх 50

Page 70: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

70

Нөхөн сонгууль 70 Нэр дэвшигч 00000 Нэр дэвшигч татгалзах 50 Нэр дэвшигчийн баталгаа 49 Нэр дэвшигчийг бүртгэх 48 Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах 49 Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд бүрдүүлэх

баримт бичиг 48 Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт 49 Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт

үйлдэх маягт 49 Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас

хасах 50 Нэр дэвшигчийг татан гаргах 50 Нэр дэвшигчийн уулзалт 54 Нэр дэвшигчийн үнэмлэх 49 Нэр дэвшүүлэх 47 Нэрийн жагсаалт үйлдэх маягт 45 Нэрийн жагсаалтын талаар

гомдол гаргах 45 О Олон нийттэй харилцах (PR) 53 Олон түмэнтэй ажиллах 57 Олон улсын эрх зүйн хэм хэмжээ 21 Орон нутгийн алба 33 Орон нутгийн радио, телевиз 54 Орон нутгийн Хурлын сонгууль 10 Орон нутгийн Хурлын сонгуулийн талаар 13 Орон нутгийн Хурлын сонгуулийн

тухай хууль 20 Орон нутгийн Хурлын төлөөлөгч 33 Орон нутгийн эрх зүй 21 П

Парламент 7 Парламентийн хоѐр танхим 7 Пропорциональ тогтолцоо 25 Р Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр 54 Радио, телевизийн сурталчилгаа 54 Ротаци 8 С Салбар хороо 36 Санал авсан дүнгийн тухай тогтоол 67 Санал тоолох, хэсэгт дүнг гаргах 66 Санал хураах 62 Санал хураах ажиллагаа 63 Санал хураах байр 61 Санал хураах хугацаа 61 Саналаа тэмдэглэж чадахгүй сонгогч 65 Саналын булхай 69 Саналын олон хувилбартай тогтолцоо 25 Саналын хайрцаг 63 Саналын хуудас 62 Саналын хуудсыг хүчингүйд тооцох 67 Сенат 8 Сонгогч 5 Сонгогч саналаа өгөх 65 Сонгогч шилжих 45 Сонгогчдын нэрийн жагсаалт 44 Сонгогчдын оролцоо 29 Сонгогчийн боловсрол 00000 Сонгогчийн үнэмлэх 46 Сонгогчийн үнэмлэх олгосон

бүртгэлийн маягт 46 Сонгууль 5 Сонгууль зохион байгуулах зарчим 28

Page 71: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

71

Сонгууль товлон зарлах 31 Сонгуульд оролцох 41 Сонгуульд оролцох нам, эвслийн бүрдүүлэх

баримт бичиг 42 Сонгуульд оролцох нам, эвслийн

бүртгэлийн маягт 43 Сонгуулийг сурвалжлах 65 Сонгуулийн архив 40 Сонгуулийн байгууллагын тогтолцоо 34 Сонгуулийн баримт бичиг 40 Сонгуулийн баталгаа 33 Сонгуулийн дараах үе 0000 Сонгуулийн дараах үнэлгээ 0000 Сонгуулийн дүнг тойрогт гаргах 67 Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх 70 Сонгуулийн ерөнхий хорооны

бэлгэ тэмдэг 40 Сонгуулийн зардал 58 Сонгуулийн зарчим 22 Сонгуулийн кампани 32 Сонгуулийн менежмент 00000 Сонгуулийн нийгмийн үүрэг 27 Сонгуулийн нутаг дэвсгэр 30 Сонгуулийн нэгдсэн дүнг гаргах, мэдээлэх 67 Сонгуулийн өдөр 61 Сонгуулийн санхүүжилт 60 Сонгуулийн сурталчилгаа 52 Сонгуулийн сурталчилгаа явуулахыг

хориглосон газар 56 Сонгуулийн сүлжээ 00000 Сонгуулийн технологи 56 Сонгуулийн тогтолцоо 23 Сонгуулийн тойргийн нэгдсэн дүнг

гаргах маягт 68 Сонгуулийн тойрог 30

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль 20

Сонгуулийн төв комисс 8 Сонгуулийн төрөл 27 Сонгуулийн үйл явц 28 Сонгуулийн хорооны гишүүн 36 Сонгуулийн хууль тогтоомж 18 Сонгуулийн хэлбэр 27 Сонгуулийн хэсэг 31 Сонгуулийн хэсэгт дахин санал хураах 69 Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарь 9 Сонгуулийн эрх 6 Сонгуулийн эрх зүйн заавар, журам 20 Сонгуулийн эрхийг хамгаалах 69 Сонгуулийн эрхийг хязгаарлахуй 7

Сонгуулийн явцын мэдээ 66 Социологийн судалгаа 55 Сурталчилгаанд хориглох үйлдэл,

үйл ажиллагаа 55

Т Тайлангийн дүнг нийтэд мэдээлэх 60 Тангараг 37 Тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох 70 Тойргийн хороо 35 Тойрог өөрчлөх 32 Тойрогт дахин сонгууль явуулах 70 Тооллогын комисс 0000 Төрийн тэргүүн 8 Тусгай аргаар санал өгөх 0000 Тусгай тэмдэглэгээ 64 Түр оршин суугч 6 Түр үнэмлэх 68 У

Page 72: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

72

УИХ-д суудал бүхий нам 41 Улс төрийн нам 41 Улс төрийн реклам 53 Улсын Их Хурлын сонгууль 9 Улсын Их Хурлын сонгуулийн түүхэн тойм 12 Урьдчилан саналаа өгөх 66 Ухуулагч 50 Ухуулга сурталчилгааны хэрэглэгдэхүүн 53 Ухуулга сурталчилгааны эрхээ

зүй бусаар ашиглах 56 Ү Үндсэн хуулийн хөгжлийн товч тойм 11 Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх

маргаан 72 Х Хандив 59 Хариуцлага хүлээлгэх 71 Хаягийн бүртгэл Хорооны гишүүний статус 37 Хорооны даргын захирамж 38 Хорооны тогтоол 38 Хорооны хуралдаан 37 Хорооны хуралдааны тэмдэглэл 37 Хосолсон тогтолцоо 25 Хувь тогтоох 28 Хувь тэнцүүлэх төлөөллийн жагсаалт 0000 Хуулийн тайлбар 20 Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 21 Хүний эрхийн түгээмэл тунхаглал 16 Хэвлэл, мэдээллийн байгууллага

эрхээ хэтрүүлэн ашиглах 57 Хэвлэл, мэдээллийн зөвлөл 57 Хэвлэл, мэдээллийн үүрэг 57

Хэвлэлийн бага хурал хийх 53 Хэсгийн хороо 36 Хэсэгт явуулсан санал хураалтыг

Хүчингүйд тооцох 69 Ц Цахим техникээр санал өгөх 0000 Цензур 56 Ч Чөлөөт мандат 8 Ш Шаардлага тавих 38 Шадар туслагч 51 Шадар туслагчийн бүртгэлийн маягт 51 Шашны зан үйл ашиглах 55 Шилжих нэг саналын тогтолцоо 26 Шударга ѐс 5 Шууд ардчиллын хэрэгсэл 000 Шууд болон төлөөллийн ардчилал 4 Шүүхийн журмаар хамгаалах 69 Э Эвслийн гэрээ 42 Эвсэл байгуулах 42 Эдийн засгийн баталгаа 58 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 71 Эрх зүйн чадамжгүй иргэн 00000 Эрх зүйн чадамжтай иргэн 00000 Я Ярилцлага хийх 54

Page 73: Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар

73

Сурвалж бичиг, ашигласан ном зохиол

1. Монгол Улсын Үндсэн хууль. -УБ., 2004, 52 х. 2. Ард нийтийн санал асуулгын тухай хууль. -1995.10.19.

3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль. -УБ.,

2008, 96 х.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль. -УБ., 2005, 44 х.

5. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль. -УБ.,

2007, 56 х.

6. Сонгуулийн төв байгууллагын тухай хууль. -УБ., 2008, 96 х.

7. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. –НҮБ. 1948.12.10.

8. Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр.

-2003.10.24.

9. Сонгуулийн хорооны гишүүний ѐс зүйн дүрэм -2008.05.06-ны өдрийн УИХ-ын 25 дугаар тогтоол

10. Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулж явуулахад

холбогдох заавар, журам - 2004. -УБ., 2004, 116 х.

11. Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад холбогдох хууль, дүрэм, журам, зааврын эмхэтгэл. -УБ., 2008, 80 х.

12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль зохион

байгуулж явуулахад холбогдох загвар, маягт, аргачилсан заавар, журам - 2004. -УБ., 2004, 72 х.

13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион

байгуулж явуулахад холбогдох загвар маягт, аргачилсан заавар, журам - 2005. -УБ., 2005, 68 х.

14. Аристотель. Улс төр. 2 дахь хэвлэл. Орчуулсан Б.Даш-

Ёндон -УБ., 2006, Интерпресс. 282 х.

15. Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь. Сонгуулийн ерөнхий хороо. -УБ., 2002, 212 х.

16. Избирательное право и избирательный процесс в

Российской Федерации. Учебник для ВУЗОВ. Отв.редактор А.В.Иванченко. – М., “Норма”, 1999, стр. 697-774.

17. Зарубежное избирательное право. Учебное пособие.

– М., “Норма”. 2003, 288 с.

18. The International IDEA Handbook of Electoral System Design. Handbook series. 1/97. Stockholm, Sweden, 1997. 159 p.

19. Electoral Management Design: The International IDEA

Handbook. Stockholm, Sweden, 2006, 372 p.