хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн...

2
Хөдөлмөрийн аюулгүй байдал .эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга зам, туршлага /эссе/ Монгол улсад эрдэс баялаг, уул уурхай, барилга, зам тээвэр, холбоо, мэдээлэл зэрэг дэд бүтэцийн салбар хурдацтай хөгжих нөхцөл бүрдэж, шинэ ажлын байр олноор бий болж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгаа нь эдгээр салбарт ажиллагсдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент систем нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Энд ажлын байранд гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлж чаддаг удирдлагын тогтолцооны болон арга замын асуудал хөндөгдөж байгаа юм. Манай улс 1997 онд ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцид нэгдэн орж, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж, 2008 онд ХАБЭА-н тухай бие даасан хуультай болж, холбогдох дүрэм, журам гарснаар ХАБЭА-н хууль эрх зүйн орчин бүрэлдэн бий болж байгаа нь энэ чиглэлээр хийсэн томоохон ололт гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах ХАБЭА-н менежмент нэвтрүүлж ажиллахыг хуулиар ажил олгогч нарт үүрэг болгосон байна. Энэхүү эссэд ХАБЭА-н менежмент систем нэвтрүүлэх онол тогтолцооны асуудлыг багтаан өгүүлэх боломжгүй бөгөөд шаардлагагүй гэж үзэж, харин менежмент систем нэвтрүүлж байгаа зарим байгууллагын үр нөлөөтэй арга хэлбэр, арга зам, санаа авч хэрэглэж болохуйц туршлагаас хуваалцахыг гол зорилгоо болгов. Урамшуулалтай мэдээлэл. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, ДЦСтанц-IY, Бороогоулд ХХК зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газрууд ажлын байрны орчин нөхцөл, техникийн байгууламжид гарч болзошгүй ослын талаар ажилчдаас байнга мэдээлэл авч, урамшуулдаг тогтолцоог бий болгож мөрддөж хэвшүүлсэн байна. Мэдээллийг ач холбогдлоор нь эрэмблэн ХАБЭА-н зөвлөл дээр сар бүр хэлэлцэж, тухайн байгууллагаас гаргасан журам, болзолын дагуу урамшууллыг олгодог байна. Ослыг урьдчилан илрүүлнэ гэдэг нь их хэмжээний нуугдмал зардлыг арилгаж, байгууллага үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж тухайн байгууллагын ХАБЭА-н зөвлөл үздэг байна. Урамшууллын хэмжээ нь байгууллага бүр янз бүр байх бөгөөд дундажаар нэг сард 200-300 мянган төгрөг байдаг байна. 5А-ийн зарчим. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс санаачлан энэ “5 зарчим”-ыг боловсруулж, ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, осол эндэгдэлгүй ЗӨВ ажиллах зан үйлийг хэвшүүлэхэд тус үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын үйл ажиллагаанд мөрдлөг болгоход анхаарч, 5А ЗАРЧИМ, ТАВАН САЙН ҮЙЛС хөтөлбөр, ИННОВАЦИЙН ТӨСӨЛ хэрэгжүүлж байна. 5А зарчимд: -аюулгүй ажиллагаанд суралцах -алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэх -ажил эхлэхээс өмнө зөв ажиллах тухай бодох -аюул эрсдлийг илрүүлж арилгах -ажиллаа зөв гүйцэтгэх

Transcript of хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн...

Page 1: хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга зам, туршлага

Хөдөлмөрийн аюулгүй байдал .эрүүл ахуйнменежментийн систем нэвтрүүлэх

арга зам, туршлага /эссе/

Монгол улсад эрдэс баялаг, уул уурхай, барилга, зам тээвэр, холбоо, мэдээлэл зэрэг дэд бүтэцийн салбар хурдацтай хөгжих нөхцөл бүрдэж, шинэ ажлын байр олноор бий болж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгаа нь эдгээр салбарт ажиллагсдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент систем нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Энд ажлын байранд гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлж чаддаг удирдлагын тогтолцооны болон арга замын асуудал хөндөгдөж байгаа юм.

Манай улс 1997 онд ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцид нэгдэн орж, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж, 2008 онд ХАБЭА-н тухай бие даасан хуультай болж, холбогдох дүрэм, журам гарснаар ХАБЭА-н хууль эрх зүйн орчин бүрэлдэн бий болж байгаа нь энэ чиглэлээр хийсэн томоохон ололт гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах ХАБЭА-н менежмент нэвтрүүлж ажиллахыг хуулиар ажил олгогч нарт үүрэг болгосон байна.

Энэхүү эссэд ХАБЭА-н менежмент систем нэвтрүүлэх онол тогтолцооны асуудлыг багтаан өгүүлэх боломжгүй бөгөөд шаардлагагүй гэж үзэж, харин менежмент систем нэвтрүүлж байгаа зарим байгууллагын үр нөлөөтэй арга хэлбэр, арга зам, санаа авч хэрэглэж болохуйц туршлагаас хуваалцахыг гол зорилгоо болгов.

Урамшуулалтай мэдээлэл. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, ДЦСтанц-IY, Бороогоулд ХХК зэрэг томоохон

үйлдвэр аж ахуйн газрууд ажлын байрны орчин нөхцөл, техникийн байгууламжид гарч болзошгүй ослын талаар ажилчдаас байнга мэдээлэл авч, урамшуулдаг тогтолцоог бий болгож мөрддөж хэвшүүлсэн байна. Мэдээллийг ач холбогдлоор нь эрэмблэн ХАБЭА-н зөвлөл дээр сар бүр хэлэлцэж, тухайн байгууллагаас гаргасан журам, болзолын дагуу урамшууллыг олгодог байна.

Ослыг урьдчилан илрүүлнэ гэдэг нь их хэмжээний нуугдмал зардлыг арилгаж, байгууллага үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж тухайн байгууллагын ХАБЭА-н зөвлөл үздэг байна. Урамшууллын хэмжээ нь байгууллага бүр янз бүр байх бөгөөд дундажаар нэг сард 200-300 мянган төгрөг байдаг байна.

5А-ийн зарчим. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс санаачлан энэ “5 зарчим”-ыг

боловсруулж, ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, осол эндэгдэлгүй ЗӨВ ажиллах зан үйлийг хэвшүүлэхэд тус үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын үйл ажиллагаанд мөрдлөг болгоход анхаарч, 5А ЗАРЧИМ, ТАВАН САЙН ҮЙЛС хөтөлбөр, ИННОВАЦИЙН ТӨСӨЛ хэрэгжүүлж байна. 5А зарчимд:

-аюулгүй ажиллагаанд суралцах-алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэх-ажил эхлэхээс өмнө зөв ажиллах тухай бодох-аюул эрсдлийг илрүүлж арилгах-ажиллаа зөв гүйцэтгэх

Page 2: хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга зам, туршлага

5С хөтөлбөр. Энэ нь дээрх 5А зарчмын нэг хувилбар болно. Япон улсын үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд аюул осолгүй ажиллах үйл ажиллагаандаа “5С” хөтөлбөрийг мөрдлөг болгодог байна. Япон 5 үгний хураангуй болно. 5С-д:

1.сейри-ажлын байран дахь хэрэгцээгүй болсон зүйлийг төрөлжүүлэн ялгах, хаях зохицуулалт2.сейтон-дарааллаар байрлуулж, эмх цэгц тогтоох.3.сейсо-ажлынхаа байрыг бүхэлд нь цэвэрлэж, шал, машин, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ4.сейкецү-ая тухтай, бүтээмж өндөртэй, стандартчлагдсан аюулгүй ажиллагааны орчныг бий болгох5.шицукэ-ажлын байрны ёс суртхууныг ягштал мөрдөж сурах ёс суртхууныг эрхэмлэх.

Тангараг өргөдөг байна. Гадаадын томоохон компаниудын үйл ажиллагаанд хэвшил болсон нэг хэлбэр бол ажил

эхлэхийн өмнө тухайн өдрийн ажлыг үр бүтээл өндөртэй, аюул осолгүй, өндөр ёс суртхуунтайгаар ажлаа гүйцэтгэх талаар компаний захиргаанаас баталж гаргасан тангарагийг өргөж ажилдаа ордог байна. Энэ нь аюул осолгүй ажиллах талаар ажилтан хүнд сануулга, сэрэмжүүлэг болдог сайн талтай юм байна.

ДЦСтанц-IY ТӨХК-ний ажилчдын тангараг:”Бид өөрсдөө гэмтэхээргүй ажиллана Бид хүнийг гэмтээхээргүй ажиллана Бид аюулаас хамтран сэргийлэгчид болж ажиллана Бид аюулгүй гэгээлэг орчныг бүрдүүлэгч болж ажиллана Бид хөдөлмөрлөх аз завшаандаа талархаж, улмаар аюулгүй ажиллахаа Тангараглаж байна” гэж ажил эхлэхийн өмнө тангараг өргөдөг

байна.

Аюул осолгүй ажиллах нь компаний нэр төрийн асуудал. Аюулгүй байдал нь бизнесийн удирдлагын үндсэн бүрэлдхүүн хэсэг бөгөөд байгууллагын

нэр төр, ёс суртахуунтай бизнес эрхлэх, тогтвортой байдлаа хангах чухал менежмент гэдгийг компаний удирдлага байнга санаж, ажлын байрны эрүүл аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, энэ ойлголтыг ажилтнууддаа ухамсарлуулан төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг байна.

Энэхүү эссэд дурьдсан ажлын байранд гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх зарим арга туршлага нь манай байгууллага болон тасгийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоонд санаа авч улам боловсронгуй болгон, холбоо мэдээллийн салбарын үйл ажиллагааны онцлог, өвөрмөгц нөхцөл байдалд тохируулан хэрэглэхэд бага ч гэсэн тус нэмэр болно гэж манай хамт олон уг сэдвийг сонгон хөндсөн болно.

“Аюул осолгүй ажиллах нь манай тасгийн нэр төр” уриаг хэрэгжүүлж ажиллацгаая.Эссе боловсруулсан: ДТТасагТанилцсан: ДТТ-ийн нийт ИТА

Ахлагч ... ... ... ... /Б.Төмөрбаатар/Ахлах инженер ... ... ... ... /Х.Баттулга/Ахлах инженер ... ... ... ... /Э.Булган/Инженер ... ... ... ... /Д.Оюунболд/Инженер ... ... ... ... /Э.Төрбаяр/Инженер ... ... ... ... /Ж.Хатанболд/

2012 оны 5 дугаар сар 21