Шувууны томуу

26
1 •“ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ •“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВТББ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ СЭДЭВ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТӨРӨЛ

Transcript of Шувууны томуу

Page 1: Шувууны томуу

1

•“ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ

•“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ

СУРГАЛТЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАГЧ

•ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭСЭДЭВ

•СУРГАЛТЫН МАТЕРИАЛТӨРӨЛ

Presenter
Presentation Notes
э
Page 2: Шувууны томуу

2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТОМУУГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ

ОЙЛГОЛТ

СЭДЭВ: 3. ШУВУУНЫ ТОМУУ

Page 3: Шувууны томуу

Дэд гарчиг

Хуудасны

дугаар

Хичээлд

ногдох

цаг

1. Шувууны томуугийн хоруу чанар

2. Шувууны томуугийн вирүс

3. Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд

4. Шувууны томуугийн тархалт5. Шувуун сүрэгт тархах6. Хүнд дамжин халдах

7. Хөхтөн бусад амьтанд дамжин халдах

8. Øóâóóíû òîìóóãèéí эìíýë ç¿éí øèíæ òýìäýã

9. Шувууны томуугийн хүний өвчлөл

3

СЭДЭВ: 3. ШУВУУНЫ ТОМУУДЭД ГАРЧИГ

Page 4: Шувууны томуу

Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд нь усны шувууд бөгөөд уг вирүс уснышувуунд эмгэгтөрөх чадвараа алдаж, халдвар нь ихэнх тохиолдолд эмнэл зүйн шинжтэмдэггүй явагддаг байна.

СУЛ ХОРУУ ЧАНАРТАЙ ШУВУУНЫ ТОМУУГИЙН ВИРҮС ---(СХШТВ – LPAIV – lowpathogenic avian influenza virus) байгалийн эзэн болох усны зэрлэг шувуудаас гэрийнтэжээвэр шувуудад дамжиж халдварлахад ихэнхдээ эмнэл зүйн хувьд хөнгөн халдварүүсгэнэ.

НЭН ХОРУУ ШУВУУНЫ ТОМУУ---- (НХШТ:- HPAI - highly pathogenic avian influenza)нь гэрийн тэжээвэр шувуудад гэнэтийн хүнд явцтай, бүх биеийн өвчин үүсгэх бөгөөд бараг100 % үхэлд хүргэдэг.

Мөн шувууны томуугийн Н5, Н7 вирүсээр сэдээгдсэн сул хоруу шувууны томуу (СХШТ:LPAIV-low pathogenic avian influenza) -г яаралтай мэдээлэх өвчинд тооцдог. Учир нь LPAIVнь HPAI болох магадлалтай .

HPAI ховор тохиолддог байсан бөгөөд 1959 оноос одоог хүртэл дэлхий дээр 24томоохон дэгдэлтийг бүртгэжээ.

1997 оноос урьд Өмнөд Хятадад үүссэн гэж таамаглаж буй HPAI А/H5N1/ дэдхэвшинжийн омог зүүн өмнөд Азийн гэрийн тэжээвэр шувуунд энзоот хэлбэрээр тархахдаахөхтөн амьтдад (муур, гахай) халдварлаж зүйлийн саадыг давсан нь томуугийн халдвартихээхэн анхаарахад хүргэсэн байна.

4

1. ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХОРУУ ЧАНАР

Page 5: Шувууны томуу

Томуугийн вирүс нь долоон хэсэг,нэг-утаслаг, сөрөг РНХ агуулсан, гадуураадугтуй буюу суперкапсид бүрхүүлтэй,бөмбөлөг юм уу, утаслаг хэлбэртэй нянболно. Томуугийн вирүсүүдorthomyxoviridae овгийг бүрдүүлэх бөгөөднүклеопротейн болон матрикс уургийнх ньэсрэгтөрөгчийн төрхөд үндэслэн А, В, Сгэсэн гурван хэв шинж болгон хуваадаг.Шувууны томуугийн вирүс нь томуугийнвирүсийн А хэвшинжид хамаарна.

Томуугийн А, В вирүсүүдийнэсрэгтөрөгчийн гол тодорхойлогч ньхемагглютинин, нейраминидаз хэмээхвирүсийн суперкапсидыг нэвт гарсан хоёртөрлийн гликопротейн юм. Энэ хоёруургийн сэртэнгийн эсрэгтөрөгчийн төрхдээр үндэслэн томуугийн А вирүсийгхемагглютинины 16 (H1-H16),нейраминидазын 9(N1-N9) дэд хэв шинжболгон хуваадаг.

Томуугийн вирүсийг вирүсийн хэв шинж,Уг вирүсийг ялгасан амьтны зүйлийн нэр

(хүнээс ялгасан вирүсийн омогт бичихгүй), вирүсийнялгасан газар орны нэр, сорьцын дугаар, ялгасан он(буюу оны сүүлчийн хоёр цифр) гэсэн бичиглэлээрилэрхийлдэг. Тухайлбал Гонконгт шувууны томуугийнхүний өвчлөлөөс ялгасан омгийг А/HK/156/97(H5N1) гэжтэмдэглэсэн байна.

ДЭМБ-ийн туслалцаатайгаар Шведийн хааныинститутед Шведийн нэрт фотозурагчин Леннард Нильссонэлектрон микроскопоор шувууны томуугийн вирүсийнфотозургийг авчээ.

Томуугийн вирүсийн 3D загвар

5

2. ШУВУУНЫ ТОМУУГИЙН

ВИРҮС

Page 6: Шувууны томуу

ЗУРАГ ДЭЭР ЯГААН ӨНГӨӨР ЭРҮҮЛ ЭСИЙГ, ХӨХ ӨНГӨӨР ТҮҮНИЙГ ДОВТОЛЖ БУЙ ВИРҮСИЙН ХЭСГИЙГ ҮЗҮҮЛЭВ.

1. Томуугийн вирүс эсийн гадаргуу дахь өвөрмөц рецептор молекулыг таньж наалдах нь хемагглютининий гурвалсан молекул(тример)-ын үүрэг болно. Томуугийн вирүсийн өвөрмөц эсийн рецептор нь эсийн гликопротейн хэлхээний төгсгөлийн сиалийн (N-ацетил буюу N-гликолил нейрамины) хүчлийн уламжлалууд байдаг.

2. Төгсгөлийн сиалийн бүлгийг олигосахарид бүлэгтэй холбогч сахар болох галактоз нь α2-3, эсвэл α2-6 холбоогоор холбогддог . Эзэн организмын төрөл бүрийн эс, эд нь сиалийн бүлгийг холбогч олигосахаридын найрлага, бүтцээрээ өөр хоорондоо ялгардаг. Энэ нь томуугийн вирүс зүйл-өвөрмөц үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл шувууны томуугийн вирүс байгалийн нөхцөлдөө бол шувуудад л үржих хандлагатай байдгийг нөхцөлдүүлнэ

6

Page 7: Шувууны томуу

3. Саадыг давж дамжин халдварласан томуугийн вирүсийн хемагглютининий эсийнрецептортой наалдах хэсэг бүтцийн өөрчлөлтөнд ордог байна. Томуугийн вирүсийн эсийнрецепторын молекул бүтцийн ялгааг дараах зурагт загварчлан үзүүлэв Шувууны томуугийнвирүс нь сиалийн бүлэг α2-3 холбоогоор олигосахарид суурьтайгаа холбогдсон эсийн рецептортнаалдах чадвар сайтай байх бөгөөд ийм рецептор нь шувууны эндодермийн гаралтай(уушиг, гэдэсний дотор ханын) эпители (хучуур) эсүүдэд элбэг байдаг.

4 Шувууны томуугийн вирүс ердийн нөхцөлд шувуудын амьсгалын болон хоолболовсруулах замд бугшин орших хандлагатай байдаг нь үүгээр тайлбарлагдана.. Гэтэл хүнийтомуугийн вирүс бол сиалийн бүлэг нь α2-6 холбоогоор холбогдсон эсийн рецепторт наалдахидэвхи сайнтай байдаг. Ийм рецептор хүний амьсгалын замын цэлмэнт эпители эсүүдэдхамгийн элбэг байдаг.

5 Шувууны томуугийн вирүс хүнд шууд дамжин халдах идэвхи сул байгааг энэ үзэгдлээртайлбарлах хандлагатай байна. Гэхдээ хүний цагаан мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл нь хүнийтомуугийн вирүсийн α2-6 холбоот рецептороос гадна бага хэмжээгээр шувууны томуугийнвирүсийн (α2-3 холбоот) рецептор агуулдгийг олж тогтоожээ. Тахианы амьсгалын замд ч басбага хэмжээгээр хүний томуугийн вирүсийн рецептор байдаг ажээ.

Энэ нь шувууны томуугийн вирүс хүнд хааяа халдварлах чадвартай байдгийн учигболж байгаа юм.

6 Гахайн болон бөднө шувууны амьсгалын замын салст бүрхүүл томуугийн вирүсийнхоёр төрлийн рецепторыг хоёуланг нь адилхан хэмжээгээр агуулдаг тул хоёр төрлийнвирүсээр, өөрөөр хэлбэл хүний болон шувууны томуугийн вирүсүүдээр нэгэн зэрэг халдвар авахболомжтой, ингэснээрээ томуугийн вирүсийн генүүд холилдож ре-ассортаци болох нөхцлийгбүрдүүлдэг гэж үздэг байна

7

Page 8: Шувууны томуу

Томуугийн вирүс-євєрмєц эсийн рецепторын бүтцийнзагвар (Gambaryan 2005, Томуу 2006,47)

8

Page 9: Шувууны томуу

Вирүс эсийн рецептороо таньж наалдсаны дараа эсрүү нэвтэрч клатрин-хамааралт болон үл хамааралт механизмаар эндосомын тогтолцоонд орно.

Энд вирүсийн матрикс 2 (М2) уураг идэвхжиж, рН 5.0 орчим нөхцөлд М2 уургийн ионы сувгаар протон шахагдахэнергийн хүчээр вирүсийн матрикс 1 (М1) болон тример хемагглютининий хоорондоо хэлхэлдсэн холбоос өөрчлөгдөнхемагглютинин 2 (НА2) молекулын липофилик (липидсэг) шинжтэй “гагнаас” (фузиогенек) домайн нь эндосомынмембраныг хайлуулан түүнийг вирүсийн мембрантай нийлүүлнэ ( .

Ингэснээр РНХ-ийн 8 сегмент, түүнийг бүрсэн нуклеопротейн (N) давхраасбүрдэл болох вирүсийн цөм бүрхүүлээсээ чөлөөлөгдөн эсийн цитоплазмд орно.

Вирүсийн цөм цааш эсийн цөм рүү зөөвөрлөгдөж, тэнд вирүсийн болон эсийн хүчинзүйлсийн нарийн зохицолдоот үйлчлэлээр вирүсийн РНХ сегментүүд репликацид орж, вирүс өвөрмөц м-РНХ-г нийлэгжүүлж эхлэнэ

Вирүсийн РВ1, РВ2, РА уургууд нэгдэн РНХ-хамаат РНХполимераз (RdRр) ферментийг бүрдүүлснээр вирүсийн РНХ сегментүүд транскрипцид орж, м-РНХ нийлэгжих хэв нийлэгжүүлэх, репликацид орж олшрох бололцоо олгоно. Вирус-өвөрмөц мРНХ хэв дээр нийлэгжсэн вирүсийн N уургууд нь репликацид орж олширсон вирүсийн РНХ сегментүүдийг таньж, мушгиа үүсгэнбүрэх бөгөөд N уургуудыг М1 уураг таньж эсийн мембранд шигдсэн НА ба NА молекултай холбож, вирүсийн вирион бүрэлдэхявцыг эхлүүлнэ.

Бүрдэл болсон вирүсийн цөм нь эсийн мембраныг гадагш түрж “нахиалах”хэлбэрээр вирион (бүтэн вирүс) болон боловсроно. Тааламжтай нөхцөл бүрдсэн үедтомуугийн вирүсийн репропукци нь харьцангуй хурдан бөгөөд 10 хүрэхгүй цагийн дотор нэгбүрэн орчил явагдана.

Томуугийн вирүс репликацид орох явцдаа хувьсан өөрчлөгдөх чадвартайбөгөөд үржлийн нэг орчлын хугацаанд ≥5 х 10-5 нуклеотид өөрчлөгдөх хурдтайгаармутацид ордог байна.

9

Page 10: Шувууны томуу

• Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд

Усны зэрлэг шувууд, нэн ялангуяа Anseriformes (галуутан: нугас, галуу), Charadriiformes(хиазтан: цахлай, хиазат) овгийн шувууд нь томуугийн А хэвшинжийн вирүсийн бүх төрлийнагуулагч болдог тул байгаль дахь гол нөөцлүүр нь юм .

Ер нь бүх төрлийн шувууд томуугийн вирүст мэдрэг гэж үздэг боловч зарим төрлийнтэжээвэр шувууд, тухайлбал: тахиа, цацагт хяруул, гургуул, бөднө томуугийн вирүст нэнмэдрэг болно. Шувууны томуугийн А вирүс нь байгалийн эзэддээ эмгэг үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл, хам-амьдрал (симбиоз) үүсгэн оршин тогтнодог .

Эзэн организм, вирүс хоёр харилцан бие биендээ хор хүргэхгүйгээр тэнцвэржсэн байдалд, вирүс идэвхтэй үржсээр байдаг. Тиймээс эдгээр эзэн организм болох шувууд сангасныхаа граммтутамд 108,7 х 50% өндөг халдварлуулах тун (50%) хүртэл вирүс ялгаруулж байдаг байна

Энэ ялгарсан вирүс нь орчноор дамжин мэдрэг шувуудад халдварлавал нэн хөнгөнхэлбэрийн өвчлөл үүсгэх юм уу, эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр үрждэг ажээ. Ийм төрхтэйвирүсийг сул хоруу шувууны томуугийн вирүс (LPAIV-low pathogenic avian influenza virus) гэдэг. LPAIVнь өндөглөгч шувуудын өндөгний тоог бууруулах, махны зориулалтын тэжээвэр шувуудынжингийн өсөлтийг бага зэрэг сааруулах төдий өөрчлөлт бий болгодог

Гэхдээ Н5, Н7 дэд хэвшинжийн сул хоруу омгууд нь шинэ эзэнд дамжин халдварлаж, дассаныхаа дараа өндөр хоруу омог (HPAIV-highly pathogenic avian influenza viruses) болонхувиралд орох чадвартай.

2005 оны хавар HPAIV H5N1-ээр сэдээгдсэн эндэгдэл өндөртэй шувууны томуугийн дэгдэлтБНХАУ-ын баруун хойд хэсэг , Монгол улсын хилийн өмнө этгээд Цинхай буюу Цайдам нуурын савгазарт гарч олон мянган шувуудыг хиаруулсан билээ

10

Page 11: Шувууны томуу

• ШУВУУНЫ ТОМУУГИЙН ТАРХАЛТ

2003 -аас 2009 он хүртэлх хугацаанд гэрийн тэжээвэр шувуу, зэрлэг шувуудад А/H5N1/-ээр үүсгэгдсэн шувууны томуу 62 улсад илэрчээ . Үүнээс 50 улсад гэрийн тэжээвэр шувуу А/H5N1/-гаар үүсгэгдсэн шувууны томуугаар өвчилжээ . (хаалтанд шувууны тоо)

ҮҮНД:

Вьетнам (2535), Тайланд (1141), Египет (1084), Бангладеш (308), Индонези (261), Турк (219), Румыни (163), Орос(149), Хятад (97), Mяaнмaр (93), Энэтхэг (76), Нигери (65), Солонгос (59), Пакистан (51), Украин (42), Саудын Арав(29), Афганистан (22), Камбож (Кампучи) (21), Кувейт (20), Судан (18), Лаос (18), Малайзи (16), Польш (10), Израиль(10), Япон (9), Венгри (9), Палестин (8), Гонконг (8), Герман (8), Гана (6), Бенин (6), Toгo (4), Чех (4), Cоte d'Ivoire(4), Буркины Фасо (4), Их британи (3), Ирак (3), Албани (3), Нигер (2), Непал (2), Азербайжан (2), Швеци (1), СербиMoнтeнeгрo (1), Казахстан (1), Иордани (1), Иран (1), Франц (1), Djibouti (1), Дани (1), Камерун (1). улс байна.Дараагийн Слайдаас графикаас үзнэ үү

Шувууны томуугийн хүний өвчлөл гэж оношлогдсон өвчтнүүдийн тал илүүнь нас барсан нь ямар их гамшиг учруулж болохыг харуулна.

Тэдгээр өвчтнүүдийн ихэнх нь хүндээр өвчилж эмнэлэгт хандсан.Амьсгалын дутагдалтай нэг бүлэг өвчтнүүдэд үхэлд хүргэх байдалдунджаар 5 өдрийн дараа (1–16 хоног) илэрч байсан. Рентген зурагтзавсрын эдийн нэвчдэс, янз бүрийн хэлбэрийн (нэг дэлбэн, олон дэлбэн, нэгхажуугийн, 2 хажуугийн байршилтай) дэлбэнгийн нэвчдэст толбохарагддаг.

11

Page 12: Шувууны томуу

11111112223334444668889910101618182021222942515965769397149163219261308 10841141 2535

0 500 1000 1500 2000 2500 3000

DjiboutiÈðàí

ÊàçàõñòàíØâåöèÍåïàë

Àëáàíè (Их áðèòàíè

Cоte d'Ivoire ToгoÃàíà

Ãîíêîíã Âåíãðè

Èçðàèëü Ìàëàéçè

ÑóäàíÊàìáîж

Ñàóäын Àðàâ Ïàêèñòàí

ÍèãåðèMяaнмaр

ОросÒóðк

ÁàíãëàäåøÒàйëàíä

шувууны томуу (H5N1)-гаар өвчилсөнгэрийн тэжээвэр шувууны тоо

Улсын нэр

2003 оны сүүл үеэс 2009 оны 3 дугаар сарын 31хүртэлх хугацаанд гэрийн тэжээвэр шувуушувууны томуу (H5N1)-гаар өвчилсөн 50 улс

12

Page 13: Шувууны томуу

• Шувуун сүрэгт тархах

LРАIV нь усны зэрлэг шувуудын сүрэгт тогтвортой эргэлтэнд байдаг. Энэ эргэлт нь хоол боловсруулах замын (faecal- oral) халдварын хэлхээгээр явагдана.

Томуугийн вирүс хөхтөн амьтдад (хүн, гахай, адуу г.м) амьсгалын замаар дуслын (аэрозоль) халдвар хэлбэрээр зонхилон тархдаг бол шувуун сүрэгт шувуунаас шувуунд хоол боловсруулах болон амьсгалын замаар дамжин тархахаас гадна шувууны сангасаар бохирдсон ус, тэжээлийн тэвш зэрэг хэрэглэгдэхүүнээр дамжин халдаж болдог онцлогтой.

Шувууны томуугийн вирүс нь гадаад орчинд, ялангуяа ил задгай усанд халдварлуулах чадвараа удаан хугацаагаар хадгалж чаддаг онцлогтой (Stallknecht 1990a+b; Lu 2003). 17ОС ил усанд шувууны томуугийн вирүс халдварлуулах чадвараа 100 гаруй хоног хадгалах чадвартай бөгөөд –50ОС-т бол хязгааргүй удаан хугацаагаар халдварлуулах чадвараа хадгалдаг.

Дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын сэрүүн бүсийн тогтмол нуурууд хөлдөхөд шувуудын сангасаар усанд орсон шувууны томуугийн вирүсүүд халдварлуулах чадвараа хавар мөс хайлтал хадгалдаг байна.

Нүүдлийн шувуудын шинэ үр төл нь дараа жилийн хавар дээрхи бохирдсон усаар дамжин, халдвар авдаг ажээ.

Ийм маягаар шувууны томуугийн вирүс нь ил задгай усанд их удаан хугацаагаар хадгалагддаг бөгөөд ингэснээрээ томуугийн вирүсийн нэн эртний хувилбар, шинэ генотипүүд холилдох, зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлдэг байна.

13

Page 14: Шувууны томуу

тэмдэглэгээ:LPAIV----------------------------------сул хоруу шувууны томуугийн вирүс,HPAIV----------------------------------нэн хоруу шувууны томуугийн вирүс,HA –------------------------------------хемагглютинин,“зүйлийн саад”(species barrier)---------------------Сум нэвт гарсан цэглэсэн шугамаар

Шувууны томуугийн эмгэг жам, тарвалзүйн хэлхээ

14

Page 15: Шувууны томуу

Н5 болон Н7 LРАIV гэрийн тэжээвэр шувуудын сүрэгт халдварлан дамжих нь энэ дэд хүрээний НРАIV үүсэх хэлхээний эхлэх цэг болдог.

Усны зэрлэг шувуудаас шувууны томуугийн вирүс гэрийн тэжээвэр шувуудад халдварлах нь:

1. Гэрийн тэжээвэр шувууд задгай бэлчээрлэдэг байх, гэрийн тэжээвэр шувуудын ус, хүнс нь зэрлэг шувуудын сангасаар бохирдох явдал юм (Capua 2003; Henzler 2003;).

2. Шувууд вирүс ялгаруулж буй амьтантай шууд хүрэлцэх, эсвэл тэдний ялгадас, вирүс агуулсан материалаар бохирдсон эд зүйлс (abiotic vector)-ээр дамжуулан халдвар авдаг.

3. LРАIV нь гэрийн тэжээвэр шувуунд дамжин халдварласны дараа дасан зохицох үе шат буюу тийм үе шатгүйгээр шувуудын биед эрчимтэй үржиж, их хэмжээгээр, голдуу сангасаар нь ялгарснаар сүргийн дотор болон бусад сүрэгт дамжин халдварлах бололцоотой болно.

4. НРАIV нь LРАIV-ээс нэгэнт үүссэн л бол мөн л дээрх замаар дамжин тархана.

5. “Амьд” зах (”wet” market) хэмээх нэр авсан амьд шувуу, амьтан зардаг , хүн ихтэй, задгай зах нь шувууны томуугийн вирүс дамжин тархахыг хурдасгадаг нэг нөхцөл юм (Shortridge 1998; Bulaga 2003;).

Шувууны фермүүдэд био-аюулгүй ажиллагааны чанд дэглэм тогтоох нь:

Вирүсээр бохирдсон багаж хэрэгсэл, унаа тэрэг, хоол хүнс, тор, хувцас зэргээр шувууны томуугийн халдвар механик замаар дамжин тархахыг таслан зогсоох үр дүнтэй арга юм.

1999/2000 онд Итали улсад гарсан шувууны томуугийн нэг эпизоотын үед хийсэн судалгаагаар халдвар тархах эрсдэл нь:

халдвар авсан шувуун сүрэгтэй шууд хавьталд орсноор 1%, шувууг нядлахаар махкомбинатруу тээвэрлэх явцад 8.5%, халдвар гарсан фермээс нэг км радиуст байгаа хөрш аж ахуйнуудаар 26.2%, хүнс тэжээл, дэвсгэр, нядалсан мах ачдаг машин тэрэг зэргээр 21.3%, ажиллагсад, аж ахуйн хэрэгсэл зэрэг бусад шууд бус замаар 9.4% байжээ (

15

Page 16: Шувууны томуу

Шувууны томуугийн вирүс хүнд дамжин халдаж өвчин үүсгэх нь харьцангуй ховор үзэгдэл боловч дараах слайдад байгаа хүснэгтэд 2003 оноос 2009 онд шувууны томуугийн А(H5N1) дэд хэвшинжийн вирүсээр үүсгэгдсэн томуугаар хүн өвчилж, нас барсан тохиолдлын судалгааг үзүүлэв. (ДЭМБ-ын албан ёсны мэдээ-2009 оны 4 дүгээр сарын байдлаар)

Зүүн өмнөд азид 1997 оноос шувуун сүрэгт эрчимтэй тархаж эхэлсэн Н5N1 НРАIV-тэй тулгарсан хүний тоо хэдэн саяар тоологдож байхад, өвчлөл нь 400 гаруйхан байгаа нь (хэдийгээр энэ тоо аажмаар өссөөр байгаа боловч) А/H5N1/ халдвар хүнд дамжин тархах эрчим харьцангуй бага байгааг харуулж байна .

Н5N1 НРАIV-ийн Азийн хувилбар хүнд өвчин үүсгэсэн тохиолдол анх 1997 онд Гонг-конгт бичигдсэн .

Хүний томуугийн энэ дэгдэлт нь “амьд” захын шувуудын дунд H5N1 HPAIV дэгдэлтүүсгэсэн тохиолдолтой холбоотой байсан бөгөөд 18 хүн өвчилснөөс 6 нь нас барсан ажээ.

Н5N1 вирүсээр халдвар авсан шувууг арчилж торддог, эсвэл тийм шувууны ялгадсаар бохирдсон эд зүйлстэй харьцдаг хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй болох нь шувууны томуугаас эхтэй, хүний энэ дэгдэлтийн үед хийсэн эпидемиологийн судалгаагаар илэрчээ.

Хүн халдвар авах эрсдэл нь өвчтэй шувууг устгах, нядлах,өвчтэй шувууны махыг болгох, хоол хийхэд эрс ихэсдэг байна.

16

6. ХҮНД ДАМЖИН ХАЛДАХ

Page 17: Шувууны томуу

2003 оноос 2009 онд шувууны томуугийн А(H5N1) дэд хэвшинжийн вирүсээр хүн өвчилж, нас барсан тохиолдол

(ДЭМБ-ын албан ёсны мэдээ-2009 оны 4 дүгээр сарын байдлаар)

Улс

2003 2004 2005 2006 2007 2008 2009 Бүгд

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Өвч

ил-

сөн

Нас

ба

рсан

Азербайжан 0 0 0 0 0 0 8 5 0 0 0 0 0 0 8 5

Бангладеш 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0

Камбож 0 0 0 0 4 4 2 2 1 1 1 0 0 0 8 7

БНХАУ 1 1 0 0 8 5 13 8 5 3 4 4 7 4 38 25

Djibouti 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1 0

Египет 0 0 0 0 0 0 18 10 25 9 8 4 12 0 63 23

Индонез 0 0 0 0 20 13 55 45 42 37 24 20 0 0 141 115

Ирак 0 0 0 0 0 0 3 2 0 0 0 0 0 0 3 2

БНЛАУ 0 0 0 0 0 0 0 0 2 2 0 0 0 0 2 2

Мяанмар 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0

Нигериа 0 0 0 0 0 0 0 0 1 1 0 0 0 0 1 1

Пакистан 0 0 0 0 0 0 0 0 3 1 0 0 0 0 3 1

Тайланд 0 0 17 12 5 2 3 3 0 0 0 0 0 0 25 17

Турк 0 0 0 0 0 0 12 4 0 0 0 0 0 0 12 4

Вьетнам 3 3 29 20 61 19 0 0 8 5 6 5 3 3 110 55

Бүгд 4 4 46 32 98 43 115 79 88 59 44 33 22 7 417 257

Тайлбар:1. Өвчилсөн хүний тоонд нас барсан хүний тоо агуулагдана.2. ДЭМБ лабораторийн шинжилгээгээр батлагдсан өвчлөлийг мэдээнд оруулна. 3. Хугацаа нь өвчлөл эхэлсэн үед хамаарагдана.

17

Page 18: Шувууны томуу

0

50

100

150

200

250

4

36

79

158

217

250

хүний тоо

2003 2004 2005 2006 2007 2008 2009 он

2003 оноос хойш H5N1 вирүсээр томуугаар өвдөж нас барсан хүний тоо, өссөн дүнгээр

2003 оноос хойш H5N1 вирүсээр томуугаар өвдөж нас барсан хүний тоо, өссөн дүнгээр

18

Page 19: Шувууны томуу

7. ХӨХТӨН БУСАД АМЬТАНД ДАМЖИН ХАЛДАХ

Европын гахайн сүрэгт шувууны томуу-төст А/H1N1/ вирүс байнгын эргэлтэнд байдаг бөгөөд хүний болоншувууны томуугийн ре-ассортант Н1N2 вирүсийг 1992 онд Их Британид илрүүлсэн нь цааш тархах хандлагатайбайгаа ажээ

Мөн АНУ-д “сонгодог” Н1N1 вирүс, хүний Н3N2 вирүс болон шувууны дэд хэвшинжийн генүүд холилдсонгурвалсан ре-ассортант Н3N2 омгийг илрүүлсэн байна.

Шувууны гаралтай гэж үздэг Н1N7, Н4N6 дэд хэвшинжийн вирүсийг гахайн сүргээс мөн ялгаж байжээ.Шувууны угшилтай Н9N2 омгууд БНХАУ-ын Дорнот хэсгийн гахайн сүрэгт нутагшмал хэлбэртэй тархсан

ажээ .Гахайнаас гадна адуу, далайн зарим хөхтөн амьтан шувууны томуугийн вирүсээр халдвар авдаг байна.Шувууны томуугаар үхсэн тахианы түүхий махаар тэжээсэн зоопаркийн бар болон муурын багийн бусад

зарим том махчин амьтад А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн халдвар авсан тохиолдол Тайландад гарчээ.

Зоопаркийн энэ амьтдын өвчлөл эмнэлзүйн хүнд илрэлтэй, үхэл өндөртэй байжээ. Уг зоопаркт А/Н5N1/ дэдхэвшинжийн вирүсийн халдвар муурнаас мууранд бас дамжиж тархсан байна. Энэ бол муурын багийн (Felidae)амьтад томуугаар өвчилсөн тухай анхны мэдээлэл юм. Европ гэрийн муурыг туршлагын нөхцөлд А/Н5N1/ дэдхэвшинжийн дэд хэвшинжийн вирүсээр халдварлуулж болдгийг мөн саявтар мэдээлжээ

.Мөн Вьетнамын Үндэсний зоопаркт төрсөн мангустын багийн виверра (Viverra civetta: civet-cat) хэмээх

махчдын овгийн жижиг хөхтөн Н5N1 вирүсийн халдвар авч хүндээр өвчлөн үхсэн тухай мэдээ байна. Энэхалдварын эх уурхай нь тодорхойгүй бөгөөд зэргэлдээ торонд байсан ижил зүйлийн 20 виверра халдвар аваагүйбайжээ.

Зарагдаж буй тахианы 20% нь А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсийн халдвар авсан ньнотлогдсон Гонг-Конгийн “амьд” зах дээр байсан харх, молтогчин зэрэг мэрэгч хөхтөн амьтдаас шувуунытомуугийн вирүс огт илрээгүй байна (S.

ШУВУУНЫ ТОМУУГИЙН ВИРҮС ХӨХТӨН БОЛОН БУСАД АМЬТАНД ДАМЖИН ХАЛДВАРЛАХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ. ИНГЭЖ ХАЛДВАРЛАСАН ВИРҮС НЬ ШИНЭ ЭЗЭНД ДАСАН ЗОХИЦСОНЫ ДАРАА ТАХАЛТ ТАРХАЛТ ҮҮСГЭХ ЧАДВАРТАЙ ВИРҮСИЙН ШИНЭ ХУВИЛБАР ҮҮСГЭЖ БОЛНО.ЯЛАНГУЯА ГАХАЙН ТОМУУГИЙН ВИРҮС ИЙМ “ЗҮЙЛ ДАМЖСАН” ТАРХАЛТАНД ОЛОНТАА ОРОЛЦДОГ.

19

Page 20: Шувууны томуу

2003 ОНООС ХОЙШH5N1 ШУВУУНЫ ТОМУУ ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР БОЛОН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДУНД ГАРСАН УЛС ОРОН (2008 ОНЫ 8 ДУГААР САРЫН 15-НЫ БАЙДЛААР)

20

Page 21: Шувууны томуу

2003 оноос хойшH5N1 шувууны томуу гэрийн тэжээвэр болон нүүдлийн шувуудын дунд гарсан улс орон (2008

оны 8 дугаар сарын 15-ны байдлаар)

Эпидемиологи

Шувуун сүрэгт

2003 оны сүүлчийг хүртэл ,

НРАI дэгдэлтүүд нь өвчтэй шувууг буюу тийм шувууны махыг хууль бусаар худалдсан буюу хулгайгаар хил давуулсан,

Хүний (жуулчин, цагаачин г.м.) нүүдэл суудалтай холбоотойгоор вирүсийг санамсаргүй механикаар дамжуулснаар халдварласан байлаа.

2003 оны сүүлчийн хагасаас НРАI дэгдэлт цоо шинэ төрхтэй болж эхэлсэн юм. 2003 оны 12 дугаар сараас 2004 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд А/Н5N1/ НРАIV-ээр сэдээгдсэн

гэрийн тэжээвэр шувууны эпизоот БНСУ, Вьетнам, Япон, Тайланд, Кампучи, Лаос, Индонез, БНХАУ зэрэг Зүүн болон Зүүн өмнөд Азийн олон оронд тархсан билээ.

Энэ эпизоотыг таслан зогсоох гэсэн оролдлогууд олигтой амжилтанд хүрсэнгүй. Тахалт тархалтыг таслан зогсоох зорилгоор дээр дурьдсан улс орнуудад 150 сая гаруй гэрийн тэжээвэр шувуудыг устгасан боловч Н5N1 вирүс нь одоог хүртэл Индонез, Вьетнамын бараг бүх дэвсгэр нутаг, Кампучи, Тайланд, Лаос, БНХАУ-ын зарим хэсэгт нутагшмал тархалттай гэж үзэж байна.

2003 оны сүүлчийг хүртэл НРАI нь гэрийн тэжээвэр шувуудын сүрэгт ховор тохиолдох өвчин гэж үзэж байв.Шувууны томуугийн эдгээр эпизоотын дийлэнхи нь европ, америк тивд бүртгэгджээ. дэгдэлтийн дийлэнхи нь газарзүйн хувьд хязгаарлагдмал хүрээнд тархсан бөгөөд 5 дэгдэлт нь хэд хэдэн фермийг хамарсан бол зөвхөн нэг эпизоот нь л хэд хэдэн улс орныг хамарчээ.

Өмнөх бүх дэгдэлттийн аль нь ч 2004 оны азийн А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй байна .

НРАI дэгдэлт нь одоог хүртэл томуугийн вирүсийн зөвхөнн5, н7 дэд хэвшинжийн омгуудаар сэдээгджээ.

21

Page 22: Шувууны томуу

Эпидемиологи үргэлжлэл

Монгол, Хроватаас бусад бүх улс оронд А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсээр сэдээгдсэн дэгдэлт нь гэрийнтэжээвэр шувууд, нүүдлийн шувуудын аль алиныг хамарсан болно.

Гэрийн тэжээвэр шувуудын анхны тохиолдлууд нь усны шувууд нүүдэллэн ирж буусан нуур, түүнийг тойрсон намаг, цөөрөмд ойр буюу тэнд нүүдлийн шувуудтай холилдсон нөхцөлд гарч байжээ.

Дурьдсан баримтууд нь А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийг усны нүүдлийн шувууд тарааж байна гэж үзэх үндэслэл болж буй боловч, хэрэг дээрээ бол А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийг үхлүүт буюу үхсэн усны зэрлэг шувуудаас л ялгасан байна. Тиймээс нүүдлийн усны шувуудын сүрэг дэхь А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсийн эволюци, халдвар тараахад нүүдлийн шувуудын үүрэг роль бүрэн төгс тодорхой болж чадаагүй байна.

Нүүдлийн усны шувууд Н5N1 вирүсийн халдварын нууц үедээ юм уу, өвчилсөн үедээ алс нүүдэллэх боломжтой гэдэг нь тодорхой болоод байгаа юм. БНХАУ-д хээрийн бор шувуунаас А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн шинэ генотипийг илрүүлсэн байна .

Уг омгийг анх ялгасан бор шувуунд болон туршлагын халдварлалт хийсэн гэрийн нугасанд А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн шинэ генотип эмнэлзүйн ямар ч илрэл өгөөгүй ажээ.

Харин уг вирүсээр тахиаг халдварлуулахад НРАI үүсгэж байсан байна. Уг газар оронд байсан болжморын сүргээс А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн хэд хэдэн генотип илэрсэн тул А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн эдгээр шинэ хувилбар нь томуугийн одоо мэдэхгүй байгаа шинэ дэд хэвшинжийн вирүстэй хуучин А/H5N1/ дэд хэвшинжийн реассортаци болох замаар үүссэн байж болох юм гэж таамаглаж байна.

Бор шувуу амьдралынхаа хэв маягийн улмаас гэрийн тэжээвэр шувуу болон нүүдлийн зэрлэг шувуудын аль алинтай холилдож вирус зөөвөрлөн эвцэлдүүлэх үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа нь одоо судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна.

2005 ОНЫ 4 ДҮГЭЭР САРААС ШУВУУНЫ ТОМУУГИЙН А/Н5N1/ ДЭД ХЭВШИНЖИЙН ВИРҮСИЙН ЭПИЗООТ БАС НЭГ ШИНЭ ТҮВШИНД ГАРЧ, 2005 ОНЫ 7-8 ДУГААР САРД ШУВУУНЫ ТОМУУГИЙН А/Н5N1/ ДЭД ХЭВШИНЖИЙН ВИРҮСЭЭР СЭДЭЭГДСЭН ТОМООХОН ДЭГДЭЛТ ХЯТАД ХОЙД МУЖ,ОХУ-ЫН БАРУУН СИБИРЬ, КАЗАКСТАН, МОНГОЛД НҮҮДЛИЙН ШУВУУДЫН СҮРЭГТ ГАРСАН БИЛЭЭ.

ТӨВ АЗИАС ОЙРХИ ДОРНОТ, АФРИК ЧИГЛЭСЭН ШУВУУНЫ НҮҮДЛИЙН ЗАМ Н5N1 ВИРҮСИЙН ХАЛДВАР ЗЭРЛЭГ ШУВУУДЫН СҮРЭГТ ЦААШ ТАРХАЖ 2005 ОНЫ СҮҮЛЧ ГЭХЭД ТУРК, РУМЫН, ХРОВАТ, КРЫМЫН ХОЙГ ХҮРЧ, 2006 ОНД ЕВРОПЫН БУСАД ОЛОН ОРОН, АФРИК ТИВИЙН ЗАРИМ ОРОНД ХҮРТЭЛ ДАМЖИН АРХЖЭЭ.

22

Page 23: Шувууны томуу

HPAI-тай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ

Эдийн засгийн асар их хохирол учруулдаг тул HPAI-тай тэмцэх, сэргийлэх асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал тавьж, хатуу чанга хяналт тавих хууль эрхийн орчин бий болгожээ . HPAI-тай тэмцэх арга хэмжээ нь бүс нутгийн онцлогтой. HPAI гэсэн баталгаатай тохиолдол гармагц халдвар гарсан болон халдвар авсан байж болох шувуун сүргийг толгой дараалан устгаж, халдварыг голомтонд нь дарах хатуу арга хэмжээ авдаг. Ийм устгах арга хэмжээг халдвар гарсан ферм, аж ахуйн нэгжээс тодорхой зайны (Европын Холбооны улсуудад бол 3-10 км радиус) дотор авч хэрэгжүүлдэг.

Халдвар гарсан болон халдвар авсан шувууны аж ахуйнуудад хөл хорио тогтоож, өвчтэй болон халдвар авсан шувуудыг яаралтай устгаж, хаягдлыг халдвар тараах нөхцөлгүйгээр устгах нь (шатаах) стандарт арга хэмжээ болно .

HPAI гарсан үед амьд шувуу болон шувууны бүтээгдэхүүнийг муж нутгийн болон улсын хилээр нэвтрүүлэхийг зогсоодог.

Мөн тэжээвэр шувуудын сүрэгт LPAI илэрсэн бол үүсгэгч нь огцом хувирлаар HPAIV болон өөрчлөгдөх эрсдэл өндөртэй Н5, Н7 вирус мөн эсэхэд хяналт тавьж, дээрхи дэд хэвшинжүүд мөн бол халдвар авсан шувуун сүргийг мөн л яаралтай устгах шаардлагатай.

Эдийн засгийн хор уршигHPAI-ийн дэгдэлт нь, тусгаар фермерүүдэд ч, шувууны аж ахуйд бүхэлд нь ч, тухайн дэвсгэр нутгийн эдийн засагт часар их хор хөнөөлт үр дагавартай.

HPAI халдварын улмаас тэжээвэр шувууд үхэж үрэгдэх, өвчний тархан дэлгэрэхийг таслан зогсоохын тулд халдвар эхэлж гарсан болон голомтод байгаа сүргийг устгах шаардлагатай болдог нь бас эдийн засгийн ихээхэн алдагдалд оруулаад зогсохгүй хүн амын хүнс тэжээлийн хангалт ч багагүй доголддог.

Эдийн засгийн энэ дам дарамт нь хөгжиж буй ядуу буурай орнуудад бүр ч мэдэгдэм их хохирол учруулдаг. Учир нь шувуун сүрэг нь хөгжиж буй олон орны хүн амын уургийн хэрэгцээг бараг дангаараа хангадаг. HPAI нэгэнт л дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн бол халдварын тархалтыг таслан зогсоох нь тун ярвигтай бөгөөд авч буй арга хэмжээний эцсийн үр дүн нь хэд хэдэн жилийн дараа л харагддаг байна .

23

Page 24: Шувууны томуу

Шувууны аж ахуйнуудад шувууны томуу нэн хурдан тархдаг тул сэргийлэх устгалын арга хэмжээ ч заримдаа хоцордог.

Тодруулга: HPAIV гарсан тохиолдолд зөвхөн өвчилсөн, халдвар авсан шувуудыг төдийгүй, тодорхой радиусын доторхи бүх шувуудыг устгах арга хэмжээ авах нь шувууны том том аж ахуйнуудтай хот орон газарт хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ ийм арга хэмжээ нь шувууны аж ахуйнуудыг сүйрэлд оруулахаас гадна “хамгаалах бүс”-т байгаа эрүүл шувуудыг устгах үйл ажиллагаанд хүн амын тодорхой хэсэг “ёс зүйн эсэргүүцэл” үзүүлэхэд ч хүргэдэг.

Тухайлбал, 1999/2000 онд Италид гарсан шувууны томуугийн нэгэн дэгдэлтийн үед өвчлөл гарсан, халдвар хүрсэн байж болзошгүй аж ахуйнууд төдийгүй эхлэл тохиолдлоос 1 км радиуст байгаа бүх аж ахуйнуудын шувуудыг устгаж сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэвч энэ дэгдэлттэй тэмцэх ажил 4 сар гаран үргэлжилж, 13 сая шувуу устгахад хүрсэн ажээ (Capua 2003). 2003 онд Голландад, 2004 онд Канадад өвчлөл гарсан аж ахуйн нэгжийн гадуур хэд хэдэн км-ын радиуст халдвар аваагүй шувууг ч устган “хамгаалах бүс” үүсгэх арга хэмжээг авсан нь Голландад 30 сая, Канадад 13 сая шувууны аминд хүрчээ. 1997 онд Гонг-Конгт 3 хоногийн дотор (12 дугаар сарын 29, 30 ба 31-нд)гэрийн бүх шувуугаа (1.5 сая) устгах арга хэмжээ авсан байна.

Шувууны аж ахуйг уламжлалт аргаар эрхэлдэг, гэрийн тэжээвэр шувууд нь чөлөөтэй бэлчиж, нүүдлийн зэрлэг шувуудтай холилдох буюу ус, хүнсээ хуваалцаж байдаг хөдөө тосгодод шувуу устгаж өвчлөлийг таслан зогсоох ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь ихээхэн төвөгтэй.

Нүүдлийн зэрлэг нугасны сүрэг гэрийн тэжээвэр нугасан сүрэгтэй холилдох дуртай байдаг бөгөөд энэ нөхцөл нь шувууны томуу тархан дэлгэрэх нэг нөхцөл болдог (WHO 2005). Ийм байдал нь шувууны томуугийн нутагшмал халдвар үүсэх нөхцөл юм.

HPAI нутагшмал хэлбэрт орох нь шувууны аж ахуйнуудад ихээхэн дарамт учруулдаг. Улс орны шувууны аж үйлдвэрүүдэд огт хохирол учруулахгүйгээр шувуу устгаж сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй. Хөгжиж буй орнуудад бол энэ арга хэмжээ нь зөвхөн шувууны аж ахуйнуудад төдийгүй, хүн амд хүнс тэжээлийн доголдол үүсгэдэг учир өөр арга зам эрэлхийлэхээс аргагүй болгодог. Ийм нөхцөлд вакцинжуулалтыг нэмэлт арга хэмжээ болгож хэрэгжүүлэх шаардлага тулгардаг.

ХАЛДВАР АВСАН ШУВУУН СҮРГИЙГ УСТГАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗАРИМ ТОХИОЛДОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БЭРХШЭЭЛ УЧИРДАГ. ҮҮНД:

1. АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ШУВУУН СҮРГИЙН НЯГТШИЛ ИХ ӨНДӨР БОЛ 2. ХАШААНДАА МАЛЛАДАГ ЦӨӨН ШУВУУТАЙ АЖ АХУЙН ОЛОН НЭГЖ БАЙГАА БОЛ

HPAI-тай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ үргэлжлэл

24

Page 25: Шувууны томуу

Эмнэлзүйн илрэл, явц

Эмнэлзүйн илрэл

H5N1 òîìóóãèéí ýõíèé øèíæ òýìäýã íü:

38 õýìýýñ äýýø õàëóóðàõ,òîëãîé ºâäºõ, áèåýâã¿éðõýõ, áóëчèíãààð ºâäºõ, õîîëîé òîðîõ, õàíèàõáà õàìðûí ñàëñòûí ¿ðýâñëèéí øèíæ¿¿ä (àìüñãàëûíäýýä çàìûí ¿ðýâñëèéí øèíæ èëýðäýãã¿é), õîäîîäãýäýñíèé ººðчëºëò¿¿ä, íàëèõíû ¿ðýâñýë çýðýãáàéäàã.

Оäîî ýðãýëòýíä áàéãàà õ¿íèé òîìóóãèéíH1N1,H3N2 âèð¿ñèéí îìîãóóä ч èéì ºâчëºë¿¿ñãýäýã.

Íèéòëýãäñýí õî¸ð àæèãëàëòàíä ñóóëãàëòäàâàìãàéëñàí áºãººä àìüñãàëûí òàëààñàìüñãààäàõààñ ººð ýìíýëç¿éí èëðýëã¿é áàéæýý.

Óñàðõàã ñóóëãàëò íü óóøãèíû øèíæ òýìäýããàðàõààñ ºìíº èëýðäýã .

Øóâóóíû òîìóóãèéí H5N1-èéí õ¿íä õýëáýðýýðºâчëºãñäийн ëåéêîöèòûí òîî áóóðàõ, ëèìôîöèòáóóðàõ, ýëýãíèé ¿éë àæèëëàãàà ãýìòýñíèéãèëýðõèéëýõ ýëýãíèé ôåðìåíòèéí èäýâõæèë ºíäºðñºæ, öóñíû á¿ëýãíýõ õóãàöàà óðòñàõ, Ẻðíèé ¿éëàæèëëàãààíû ººðчëºëò èëýðäýã. Ëèìôîöèòèéí òîî íüáóóðàõ ºâчíèé õ¿íä õýëáýðò îðæ áàéãààãèéí ãîë¿ç¿¿ëýëò áîëäîã.

Эмнэлзүйн явц

1. Рентген зурагт завсрын эдийн нэвчдэс, янз бүрийн хэлбэрийн (нэг дэлбэн, олон дэлбэн, нэг хажуугийн, 2 хажуугийн байршилтай) дэлбэнгийн нэвчдэст толбо харагддаг.

Эцэсдээ, рентген зургийн өөрчлөлт хоёр хажууруу нэвчин эмнэл зүй нь амьсгалын цочмохоногг дутлын хамшинжээр илэрдэг.

2. Хиймэл амьсгал хийх үед хавирга гэмтвэл өвчтөний цээжний гялтангын хөндийд хий орж (пневмоторакс) болно. Уушгины гялтангийн хөндийд шингэн хурах нь ховор байдаг.

3. 1997 онд гарсан дэгдэлтийн үед өвчний хүндрэх явцыг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь: өндөр нас, эмнэлэгт хожуу хэвтэх, амьсгалын доод зам гэмтэх ба захын цусанд цагаан, эс тунгалаг эс цөөрөх зэрэг байв.

4. Энэ тохиолдолд зургаагаас доош насны өвчтнүүдэд цус гоожих, халуурах зэрэг ноцтой бус амьсгалын цочмог шинжүүд өөрөө аяндаа багасаж, эдгэрдэг байжээ. Гэтэл сүүлийн үеийн мэдээлэлд нярай болон бага насны хүүхдэд А/Н5N1/ шувууны томуугийн халдвар үхлийн эндэгдлээр төгсөх нь элбэг болов.

5. А/Н5N1/ вирүсийн омог ялгаад 10 гаруй жил болсон боловч хүнд тохиолдох шувууны томуугийн эмнэл зүйн онцлогийг бүрэн судлан тогтоож чадаагүй байна.

Тодруулга: Шувууны томуугийн хүний өвчлөл гэж оношлогдсон өвчтнүүдийн тал илүү нь нас барсан. Тэдгээр өвчтнүүдийн ихэнх нь хүндээр өвчилж эмнэлэгт хандсан байдаг. Амьсгалын дутагдалтай нэг бүлэг өвчтнүүдэд үхэлд хүргэх байдал дунджаар 5 өдрийн дараа (1–16) илэрч байсан.

25

Page 26: Шувууны томуу

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

26