Санхүүгийн зах зээлийн орчны

20
Санхүүгийн зах зээлийн орчны нөлөөллийг ашиглах зарим боломж Удиртгал Нэгдүгээр бүлэг Санхүүгийн зах зээлийн онол арга зүй 1,1 Санхүүгийн зах зээлийн үүрэг бүтэц,онцлог 1 ,2 Санхүүгийн зах зээлийн онолын үндэслэл 1,3 Санхүүгийн зах зээлийн орчины үзүүлэлт, үнэлэмж Хоёрдугаар бүлэг Монгол Улсын санхүүгийн зах зээлийн орчин ,түүний өөрчлөлтийн судалгаа 2,1 Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа 2,2 Санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн судалгаа Гуравдугаар бүлэг 3,1 Санхүүгийн зах зээлийн гадаад дотоод орчины шинжилгээ 3,2 Санхүүгийн орчинг сайжруулах зарим боломж Дүгнэлт, санал Ном зүй

Transcript of Санхүүгийн зах зээлийн орчны

Page 1: Санхүүгийн зах зээлийн орчны

Санхүүгийн зах зээлийн орчны

нөлөөллийг ашиглах зарим боломж

Удиртгал

Нэгдүгээр бүлэг

Санхүүгийн зах зээлийн онол арга зүй

1,1 Санхүүгийн зах зээлийн үүрэг бүтэц,онцлог

1 ,2 Санхүүгийн зах зээлийн онолын үндэслэл

1,3 Санхүүгийн зах зээлийн орчины үзүүлэлт, үнэлэмж

Хоёрдугаар бүлэг

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн орчин ,түүний өөрчлөлтийн судалгаа

2,1 Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа

2,2 Санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн судалгаа

Гуравдугаар бүлэг

3,1 Санхүүгийн зах зээлийн гадаад дотоод орчины шинжилгээ

3,2 Санхүүгийн орчинг сайжруулах зарим боломж

Дүгнэлт, санал

Ном зүй

Page 2: Санхүүгийн зах зээлийн орчны

Удиртгал

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед улсын үйлдвэрийн

газруудад ажиллаж бага боловч баталгаат цалин хангамж эдэлж байсан ажилчид

эдийн засгийн шилжилтийн улмаас ажилгүйчүүдийн эгнээнд орж нийгмийн

томоохон бэрхшээл болж байсан , Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс өөрийн аж байдал,

үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хувийн секторт хүч хөдөлмөрөө сорих болсноор

хувийн хэвшлийн хүрээг тэлж бичил бизнес эрхлэгчид болон жижиг дунд

үйлдвэрлэл эрхлэгчдийн эх орон болох болсон, Статистик мэдээнээс харахад

манай орны нийт ажилчдын 44,6хувийн хэвшлийн хүрээг тэлж бичил бизнес

эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эх орон болох болсон,

Статистик мэдээнээс харахад манай орны нийт ажилчдын 44,6 % нь мал аж ахуйн

салбарт, 20,6 % нь албан бус секторт ажиллаж байна, Энэ тоо нь монгол улс бол

жижиг дүнд бизнес эрхлэгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлийн орон гэдэг нь

харагдаж байна,

Санхүүгийн зах зээлийн онол арга зүй

1,1 Санхүүгийн зах зээлийн бүтэц үүрэг, онцлог

Санхүү гэдэг нь нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл, хүн амын материаллаг

хэрэгцээ болон улс орны бусад хэрэгцээг хангахад ашиглагдах мөнгөн хөрөнгө ба

хуримтлалыг төр ба аж ахуйн нэгж байгууллага бүрдүүлэхтэй холбоотой нийгмийн

үндэсний баялагын тодорхой хэсгийн өртгийг хуваарилах, дахин хуваарилах явцад

үүсч байгаа мөнгөн хөрөнгө юм, Эдийн засгийн утгаараа санхүү гэдэг нь төвлөрсөн

ба төвлөрсөн бус сангуудын байгуулах түүнийг ашиглахтай холбогдсон мөнгөн

харилцаа юм,

Page 3: Санхүүгийн зах зээлийн орчны

Санхүүгийн зах зээл гэдэг нь онцгой шинж чанартай таваар болох үнэт цаасыг

худалдах, худалдан авах замаар сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг ашиглах,

зээлийн эх үүсвэр болгох үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээл юм, Санхүүгийн

зах зээлийн ач холбогдол нь хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа газарт хөрөнгө

оруулалтын зориулалттай санхүүгийн эх үүсвэрийг олох боломжийг олгосноор үр

ашигтайгаар хуваарилж улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал нөлөө

үзүүлэхэд оршино,

Санхүүгийн зах зээл гэж нь юу вэ. Ер нь зах зээл гэж юу юм бэ. Энэ бол ашиг

сонирхолууд харилцан золгож буй орон зай, цаг хугацаа юм. Орчин үед худалдах,

худалдан авах гэсэн сонирхолууд зөвхөн биржээр бус мөн интернэтээр, тив

дэлхийн хэмжээнд явагдах боломжтой болжээ. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр.

Жишээ нь америкийн саятан татвар багатайгаар нь швейцарт мөнгөө байршуулж

болно. Нэг банкинд нь данс нээлгээд хадгалуулчихна. Хэрэв хүү нь чамлалттай

санагдвал санхүүгийнх нь зах зээлд хандана. Тухайлбал швейцарийн хамгийн

ашигтай ажиллаж буй үйлдвэрийн хувьцааг худалдаж авна. Ингэснээрээ тэр

үйлдвэрийн удирдлагад оролцож болох боломжтой. Эсвэл ашгаас нь хуваалцаж

болно (ногдол ашиг). Мөн тэр хувьцааны үнэ нь өсөөд байвал урьд нь авсанаасаа

хамаагүй их үнээр буцааж зарж болно.

Монголын хувьд, сонгодог онолч Адам Смитийн тодорхойлолтыг санагдуулам

нэгэн жишээ авъяа . Хэрэв та өлсвөл байгаа мөнгөөрөө талх аваад идчихнэ. Энэ

нь та өөрийн юм идэх гэсэн хэрэгцээгээ хангах сонирхолдоо хөтлөгдсөний үндсэн

дээр талхны нийлүүлэлтийг хангагч этгээдэд хандаж, түүний үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнийг харилцан тохиролцсон үнийн үндсэн дээр худалдаж авч байна

гэсэн үг. Өнөө талхчин маань таныг өлссөн байна хэмээн өрөвдсөндөө биш харин

өөрт нь мах идэх хэрэгцээ гараад, мөнгө хэрэгтэй болсон тул талх үйлдвэрлэж

таньд зарсан гэсэн үг.

. Тэгэхээр та мөнгөө инфляци гэдэг шимэгч амьтанд идүүлэхгүйн тулд эргэлдүүлж,

өсгөх хэрэгтэй болно. Ингэж байж мөнгөнийхөө бодит өртгийг тотвортой байлгаж

чадна.

Page 4: Санхүүгийн зах зээлийн орчны

Yүний тулд та яах вэ? Наймаа хийж болох юм. Гэвч таньд авьяас алга гэж үзье.

Мэдээж банкинд мөнгөө хадгалж болно. Гэвч хүү нь чамлалттай санагдлаа. Тэгвэл

та санхүүгийн зах зээлд хандаж болно. Та хөрөнгө оруулагч (санхүүжүүлэгч).

Ашигтай ажиллаж буй пүүсийн хувьцааг худалдаж авснаар та өөрийн мөнгөн

хөрөнгөө төдийгүй ирээдүйгээ баталгаажуулах боломжтой.

Мөн хөрөнгө оруулалтын сангуудад хандаж болно. Тэнд мэргэжлийн менежерүүд

таны мөнгийн эргэлдүүлж ашиг олж өгөх юм. Мэдээж та тэдэнд тодорхой

хэмжээний шимтгэл өгнө. Мөн та нэг компанийн нилээн олон тооны хувьцааг

худалдаад авчихвал тэр пүүсийг удирдах эрхтэй болно. Та хувьцаа гаргагч

(санхүүжигч). Нөгөө талаас та нэг компани байгууллаа гэж бодьё. Тэгээд таньд

суурь машин ч юм уу, эсвэл патент худалдаж авах ч юм уу ямар нэгэн байдлаар

хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй боллоо. Найз нөхөд, хамаатан саднаас мөнгө

зээлүүлэх үү гэж асуусаныхаа дараа: "хамаатандаа мөнгө зээлүүлж хаширсан",

"найздаа мөнгө зээлүүлбээс түнжин хагарахын эхлэл, тэгж нохойтохоор хоёулаа

сайн найз хэвээр үлдье", "юу? тийм их мөнгө банкинд л байдаг байх даа" гэх зэрэг

хариулт авах магадлал бий.

Ийм учир банк руу харайлгалаа. Танил тал багатай, тэгээд дөнгөж эхэлж жижиг

пүүс бол зээл олдох хэцүү. Тэгээд зээл олдлоо ч сарын хүү гээд талийж өгөх биз.

Өөр нэг хувилбар нь санхүүгийн зах зээлд хандах. Та өөрийн хувьцааг гаргаж

зарснаар шаардагдах мөнгөө хялбархан олж болох юм. Энэ таны мөнгөний

хэрэгцээг хангах газар бол санхүүгийн зах зээл билээ. Санхүүгийн зах зээлийн

байгууллагууд болох банк, бирж, хөрөнгө оруулалтын сан зэрэг нь хөрөнгө

оруулагч болон санхүүжилт хайж буй хүмүүсийн зуучлагч нар гэсэн үг.

Санхүүгийн зах зээлийн гол зорилго нь сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг

санхүүгийн зуучлагч байгууллагуудаар дамжуулан эргэлтэнд оруулах явдал

байдаг,Өөрөөр хэлбэл хуримтлалыг хөрөнгө оруулалт болгон хувиргах явдал юм,

Page 5: Санхүүгийн зах зээлийн орчны

Санхүүгийн зах зээлийн субъект :

Хөрөнгө оруулагчид

Зуучлагчид

Санхүүжигчид

Хөрөнгө оруулагчид

Үнэт цаас буюу хөрөнгө оруулагчид нь хэрэгцээнээсээ илүү гарсан хуримтлал

бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд, Засгийн газар, пүүс компани, банк

санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид байх ба тэдгээр нь илүүдэл

хуримтлалаа хэрэглэгчидэд зээлдүүлэх, үнэт цаас худалдан авах замаар өсгөж

орлого олж байдаг,

Санхүүгийн зуучлагч гэдэг нь хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс дутагдалтай хэсэгрүү

шилжүүлэн хуваарилдаг байгууллага юм, Санхүүгийн зах зээл дээр зуучлагчийн

үүргийг брокер, диллер, үнэт цаасны компаниуд ,хөрөнгийн бирж, банк, хөрөнгө

оруулалтын зөвлөх гэх мэт мэргэжлийн байгууллага хувь хүмүүс гүйцэтгэдэг,

Санхүүжигчид

Хөрөнгө зээлдэгчид буюу санхүүжигчид нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай

компани, аж ахуйн нэгж, Засгийн газар санхүүгийн байгууллагууд байдаг, Эдгээр

нь үйл ажиллагаагаа явуулах , техник технологоо сайжруулах, үйлдвэрлэлээ

өргөтгөх, төсвийн алдагдалаа нөхөх гэх мэт зардлыг санхүүжүүлэх, санхүүгийн эх

үүсвэрийг нөхөн олох зорилгоор үнэт цаас гаргаж түүнийхээ хэмжээгээр хөрөнгө

оруулагчидын өмнө хариуцлага хүлээнэ,

Санхүүгийн зах зээлийн обьект

Санхүүгийн обьект буюу таваар нь үнэт цаас болон санхүүгийн янз бүрийн эргэн

төлөгдөх хугацаа , арилжаалагдах хэлбэр, үнэт цаас гаргалтын зорилгоороо

ялгаатай хэрэгсэлүүд байна,

Санхүүгийн зах зээлийн үүрэг

Page 6: Санхүүгийн зах зээлийн орчны

Санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг нь санхүүгийн зах зээлийн зорилго, түүн

дээр явагдаж байгаа арилжааны мөн чанар, ач холбогдолоор тодорхойлогддог,

Дараах 6-н үүргийг гүйцэтгэнэ,

Хадгаламжийн

Баялагыг арвижуулах

Төлбөрийн чадварыг хангах

Зээлийн эрсдлээс хамгаалах

Санхүүжилтийн эх үүсвэрээр хангах

Эрсдэлээс хамгаалах зэрэг үүргүүдтэй

Санхүүгийн зах зээлийн эдийн засагт үйлчлэх угтвар нөхцөл

Өмчийн олон хэлбэрт харъяалагдах аж ахуй нэгжийн янз бүрийн субьектүүд бий

болсон,

Шилжилтийн жилийн хугацаанд манай орны аж ахуйн нэгжүүд мөн хүн амын

тодорхой хэсгүүд санхүү банкны байгууллагад тодорхой хэмжээний хуримтлал

бүрдүүлж байна,

Эрэлт хэрэгцээ хязгааргүй, нөгөө талдаа нөөц боломж хязгаарлагдмал, Үүнийг

зохицуулж хангахын тулд төрөл бүрийн механизм хэрэгтэй,

Аж ахуйн аль нэг субьектэд санхүүгийн нөөц хэрэгцээ үүсч байхад тэдний

хэрэгцээг хангах мөнгөн орлого орж ирж чаддаггүй, Өөрөөр хэлбэл хэрэгцээ мөнгө

хоёр хоорондоо тохирдоггүй,

1,2 Санхүүгийн зах зээлийн онолын үндэслэл

Зах зээлийг нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлэлт үүсч буй талбар гэж

энгийнээр ойлгож болох юм. Чөлөөт зах зээлийн онцлог нь худалдагч, худалдан

авагчдын чөлөөт сонголт, итгэлцэл дээр суурилсан байдаг. Социалист буюу

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт "чөлөөт зах зээл" гэсэн ойлголт байсангүй.

Учир нь Улсын төлөвлөгөөний комисс энгийн иргэд юу хэрэглэх, үйлдвэрүүд ямар

бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг батлаад өгчихдөг байв. Социалист систем ийнхүү

Page 7: Санхүүгийн зах зээлийн орчны

иргэдийн жам ёсны эрх буюу ашиг олох, бүтээлчээр сэтгэх, чөлөөт сонголтыг

хязгаарлаж байсан учир 1990-ээд онд нуран унасан билээ.

Зах зээлийг бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэн нэрлэдэг. Тухайлбал, зэс, нүүрс, алт

зэргийг нэгтгэн уул уурхайн түүхий эдийн зах зээл гэж хэлдэг. Үүнээс гадна

Улаанбаатар хотын, Завхан аймгийн зах зээл эсвэл дэлхийн зах зээл гэх зэргээр

байршлаар нь нэрлэж болно.

Тэгвэл санхүүгийн зах зээл гэж юу вэ? Санхүүгийн зах зээлийг нэг талаас

санхүүжилт шаардлагатай байгаа, нөгөө талаас мөнгөө өсгөх гэж буй хүмүүсийн

уулзаж буй талбар гэж үзэж болно. Үүнийг банк болон биржээр төлөөлүүлэн

тайлбарлая.

Хуримтлал үүсгэж, хүүгийн орлого олох зорилгоор иргэд банкинд мөнгөө

хадгалуулдаг бол бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хүсэлтэй иргэд

банкинд хандаж зээл хүсдэг. Банк нь харилцагчдын итгэл дээр оршин тогтнож, үйл

ажиллагаагаа явуулдаг санхүүгийн зуучлагч байгууллага юм. Үүний адилаар

хөрөнгийн бирж дээр санхүүжилт хэрэгтэй байгууллагууд хувьцаа, бонд зэрэг үнэт

цаас гаргадаг бол нөгөө талаас, мөнгөө өсгөж ашиг олох гэсэн иргэд тухайн

хувыдаа, бондыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийдэг. Энэ үйл

ажиллагаа нь хөрөнгийн биржээр дамжиж хэрэгжинэ.

Хөрөнгийн бирж нь хөрөнгө оруулагч, санхүүжигчдийн хооронд үнэт цаас болон

мөнгөн хөрөнгийн арилжаа солилцоо гүйцэтгэх орчныг бүрдүүлдэг. Манай оронд

хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа бусад орнуудтай харьцуулахад төдийлөн

сайн хөгжөөгүй байна. Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэхийн

тулд манай улсад уг зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн системийг бүрдүүлэх

асуудал юу юунаас чухал ба хууль эрх зүйн зөв систем үйлчилснээр иргэдийн

идэвхитэй оролцоо нэмэгдэж, ингэснээр хөрөнгийн зах зээл хөгжих бодит боломж

бий болно.

Өнөөдөр санхүүгийн зах зээл дэвшилтэт технологи ашиглан цахим хэлбэрт

шилжин орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийн зах зээлд оролцох

Page 8: Санхүүгийн зах зээлийн орчны

бололцоо сайжирсаар байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор ойрын ирээдүйд

Монгол Улсын хөрөнгийн зах зээл асар хурдтай хөгжинө гэсэн таамаглалыг

гадаад, дотоодын мэргэжлийн шинжээчид дэвшүүлсэн байдаг.

 

Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээлийн бүтэц үүрэг. Санхүүгийн зах зээл гэдэгт даатгалын

байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд, банкууд, биржүүд, үнэт цаасны

зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг их олон ойлголт хамаарах болов уу.

Гол гүйцэтгэх үүргүүд нь бизнесийг санхүүжүүлэхэд оршино. Түүнчлэн энэ зах

зээлд оролцож буй хүмүүс өөрсдөө ашиг олно. Хоёрдугаарт үр ашигтай санхүүгийн

зах зээл нь эдийн засгийн өсөлтөнд маш эерэг нөлөө үзүүлнэ. Ингэхээр санхүүгийн

зах зээл нь хувь хүмүүсийн болон нийтийн ашиг сонирхолыг хангаж, өгөөжийг нь

хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Санхүүгийн зах зээл нь үнэт цаасны зах зээл, банкны зээлийн зах зээл гэсэн

үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Санхүүгийн зах зээлийн бүтцийг харуулья.

Санхүүгийн зах зээл

1.       Үнэт цаасны зах зээл

2.       Хувьцаа болон бондын гүйлгээ

3.       Хөрөнгийн зах зээл

4.       Үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө

А. Мөнгөний зах зээл

Энэ зах зээлийн гол оролцогчид нь:

Төв банк

Page 9: Санхүүгийн зах зээлийн орчны

Арилжааны банкууд юм.

Төв банк (Монголбанк) нь төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах,

санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар төрийн мөнгөний

бодлогыг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлдэг институци юм.

Арилжааны банкууд нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлж, ашгийн төлөө

ажилладаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд харилцагчиддаа мөнгө зээлж,

зээлийн хүүгээр нь орлого олдог. Зээлдэгчдээс авч байгаа зээлийн хүү, хадгаламж

эзэмшигчдэд төлж буй хадгаламжийн хүүгийн зөрүү нь банкны үйл ажиллагааны

зардлыг нөхөөд ашиг олох гол эх үүсвэр нь болдог. Иймд хадгаламжийн хүү нь

зээлийн хүүгийн суурь болно. Зээлийн хүүг бууруулах үндэс нь хадгаламжийн хүү

бага байх явдал юм.

Богино хугацаатай үнэт цаас арилжаалдаг банк хоорондын захыг мөнгөний зах

зээл гэж нэрлэдэг. Мөнгөний зах зээлд ихэвчлэн Засгийн газар, Төв банк,

арилжааны банкууд болон томоохон хөрөнгө оруулагч байгууллагууд оролцдог.

Мөнгөний зах зээлд арилжаалагддаг үнэт цаас нь харьцангуй бага эрсдэлтэйд

тооцогддог ба ихэвчлэн нэг жил хүртэл хугацаатай, хөрвөх чадвар сайтай байдаг ч

бусад үнэт цаастай харьцуулахад хүү буюу өгөөж багатай байдаг.

Хөгжингүй орнуудад хувь хүмүүс ихэвчлэн Засгийн газрын үнэт цаас худалдаж

авах, эсвэл хамтын санд хөрөнгө оруулж, түүгээр дамжуулан мөнгөний зах зээлд

оролцдог. Манай улсад мөнгөний зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй байгаа бөгөөд

одоогоор иргэд энэхүү зах зээлд оролцох боломжгүй байна. Зөвхөн Монголбанк

болон арилжааны банкууд мөнгөний зах зээлд арилжаа хийж байна. Цаашид

санхүүгийн зах зээл хөгжсөнөөр иргэд мөнгөний зах зээлд оролцох боломж бий

болох юм.

Б. Хөрөнгийн зах зээл

Монголчууд бид "хөрөнгийн зах зээл" болон "үнэт цаасны зах зээл" гэсэн нэр

томьёог ижил утгатайгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн. Гэтэл үнэндээ хөрөнгийн зах

Page 10: Санхүүгийн зах зээлийн орчны

зээл нь илүү өргөн утгатай бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зуучлалын үйл

ажиллагааг ч давхар агуулж байдаг ойлголт юм. Гэхдээ энэхүү номонд

уламжлалыг даган, хөрөнгийн зах зээл гэсэн нэр томьёог явцуу утгаар нь буюу

үнэт цаасны зах зээл гэдэг нэр томьёотой адилтган хэрэглэсэн болно.

Засгийн газар болон хувийн компаниуд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,

бизнесээ санхүүжүүлэх мөнгө олох зорилгоор үнэт цаас арилжаалдаг зах зээлийг

хөрөнгийн зах зээл гэдэг. Хөрөнгийн зах зээл нь дотроо хувьцааны болон бонд

(өрийн бичиг)-ын зах зээл гэж үндсэндээ хоёр хуваагдана. Түүнчлэн

арилжаалагдаж буй бүтээгдэхүүний шинэ хуучин эсэхээс хамаарч Хөрөнгийн зах

зээл нь анхдагч болон хоёрдогч гэж ангилагдах нь бий. Анхдагч хөрөнгийн зах

зээлд Засгийн газар эсвэл компани бонд болон хувьцаагаа анх удаа шинээр санал

болгож, улмаар "босгосон" мөнгөөрөө үнэт цаас гаргасан төслөө санхүүжүүлдэг.

Харин хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт

цаасаа хоорондоо арилждаг. Өөрөөр хэлбэл, арилжаалагдаж буй бүтээгдэхүүн нь

"хуучирсан" байдаг.

Монголын хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжаа анх 1995 онд

эхэлсэн. Улмаар 2002 он хүртэл биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны

хяналтын багцыг эзэмшиж, хяналтаа тогтоохыг эрмэлзсэн томоохон хөрөнгө

оруулагчдын идэвхитэй үйл ажиллагааны улмаас үнэт цаасны арилжаа шуурхай

явагдаж байв. Гэвч, цөөн хэдэн тоглогчийн гарт гол хувьцаа төвлөрсөн дараагийн

жилүүдэд биржийн арилжааны эрч огцом саарсан байна. Харин гадаадын хөрөнгө

оруулагчид Монголын зах зээлд идэвхитэй оролцох болсон 2005 оноос дахин өсч,

2007 онд хамгийн өндөр түвшиндээ хүрч байжээ. Дэлхий нийтийг хамарсан

санхүүгийн хямралын улмаас 2008 оноос хөрөнгийн зах зээлийн идэвхи эрс

суларсан ба 2009 оны хоёрдугаар хагасаас аажим сэргэх төлөв ажиглагдаж байна.

-.

Page 11: Санхүүгийн зах зээлийн орчны

 

 

 

Банк: Хувь нийлүүлэгчдээс бүрдсэн дүрмийн сантай, хувь нийлүүлэгчид нь

оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн

хөрөнгийг хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо

гүйцэтгэх, санхүүгийн зуучлалын ажил гүйлгээг Монгол банкны тусгай

зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг Банк гэж хэлнэ

хэмээн Банкны тухай хуульд тодорхойлжээ,

Банк бус санхүүгийн байгууллага: Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Монгол

банкнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлж байгаа Монгол Улсын болон

гадаад улсын хуулийн этгээдийг банк бус санхүүгийн байгууллага гэж хэлнэ гэж

хуульд заасан байдаг,

Хоршоо : "Эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах

зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн ардчилсан хамтын удирдлага

дээр дундын эд хөрөнгөөр захиран зарцуулдаг гэж "Хоршооны тухай хуулийн 3,1-д

тодорхойлжээ, Хадгаламж зээлийн хоршоо нь санхүүгийн үйл ажиллагаа тэр

дундаа банкны ажил үйлчилгээ эрхэлдэгээрээ бусад ашгийн бус хуулийн этгээд,

бусад төрлийн хоршооноос ялгаатай, Банкны болон банкны бус ажил үйлчилгээг

ашгийн төлөө компани эрхэлдэг бол хязгаарлагдмал эрхтэйгээр Хадгаламж

зээлийн хоршоо эрхлэж байгаагаараа Банк, ББСБ -аас онцлог юм, Энэ нь зөвхөн

гишүүдийн хүрээнд үйлчлэх агуулгатай холбоотой юм,

Санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх албан бус оролцогчид

Page 12: Санхүүгийн зах зээлийн орчны

Санхүүгийн зах зээл нь зөвхөн эдийн засагт хувь нэмрээ оруулаад зогсохгүй

нийгмийн харилцаанд ядуурлыг бууруулах, ядуу бага орлоготой иргэдийг

дэмжихэд чиглэгддэг тул гадаад, дотоодын төрийн бус байгууллага, хандивлагч

байгууллагуудын хэрэгжүүлэ буй төслөөс үзүүлж буй үйлчилгээ дэмжлэг чухал ач

холбогдолтой, банк санхүүгийн байгууллагуудын хүрч чадахгүй байгаа орон зайг

нөхөхөд барьцаалан зээлдүүлэх газар ,хувь хүмүүсийн үйлчилгээ тодорхой хувь

нэмэр оруулдаг,

Төрийн бус байгууллага: Иргэд төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн

болон өөрсдийн ашиг сонирхол , үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр

байгуулагдан үйл ажиллагаа нь төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар

явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ,

Одоогоор албан ёсоор санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл

авсан бүртгэлтэй нь нэг ч байхгүй боловч олон ТББайгууллага санхүүгийн

үйлчилгээ үзүүлж байгаа, Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ТББайгууллагад

хяналт шалгалт тавьдаггүй тул тэдгээрийн үйл ажиллагаа, хүртээмжийн талаар

мэдээлэл тодорхойгүй байна,

Барьцаалан зээлдүүлэх газар: Үүнийг албан ёсоор тодорхойлсон заалт байхгүй ч

энэ зохицуулалтыг анх 1926 онд батлагдсан Иргэний тухай хуульд тусгажээ.

Энэхүү хуулийн 136-д " аливаа хууль дүрэм тусгай гэрээг баримталж зээлэн авсан

аливаа зүйлийг хэлэлцсэн ёсоор төлүүлэхийг батлахын тулд эд юмыг барьцаалдаг

бөгөөд хэрэв эс төлөхөд хүрвэл уул барьцаалуулсан зүйлсээс шууд төлүүлвээс

зохимой" гэж заасан байна,Дараа нь 1963 онд батлагдсан БНМАУ-ын Иргэний

хууль, 1994,2002 онд батлагдсан Иргэний хуулиар тус тус батлагдаж байжээ,

Төслийн нэгж : Төслийн нэгж гэдгийг албан ёсоор тодорхойлсон тайлбар байхгүй ч

судлаачид тэднийг "Гадаад дотоодын хөтөлбөр, төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн

тулд байгуулагдсан хуулийн этгээдийн эрх, үүргийг хүлээдэггүй бүлэг хүмүүсийн

нэгдлийг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг, Төсөл ихэнхидээ Засгийн газар, Намууд,

гадаад дотоодын ТББайгууллагуудаар дамжин хэрэгжиж байна, Жишээ нь :Японы

Page 13: Санхүүгийн зах зээлийн орчны

Засгийн газрын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл нь Засгийн газрын

төсөл хэрэгжүүлэх нэгж болон банк санхүүгийн байгууллагуудаар дамжин

хэрэгжиж байна,

2,1 Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа

Монголын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, "хямрал"-д

орсон эсэх талаар тавьсан асуултанд, судалгаанд хамрагдсдын 31 хувь нь

Монгол Улсад санхүүгийн хямрал газар авч байна гэж хариулсан.

Судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь одоогоор хямрал бий болоогүй

байна. Гэхдээ шуурхай арга хэмжээ авахгүй бол хямрал болж мэднэ гэж

хариулсан. Харин 21 хувь нь түр зуурын бэрхшээл гэж үзсэн бол 6 хувь нь

ямар нэг хямрал одоогоор бий болсон гэж үзэхгүй байна. 12 хувь нь

мэдэхгүй гэж тус тус хариулжээ.

Монголд санхүүгийн бэрхшээл бий болоход нөлөөлсөн гол шалтгааныг

судалгаанд хамрагдагсдын 23 хувь нь улс төрчдөөс, 20 хувь нь

инфляциас, 17 хувь нь Монголын эдийн засгийн дорой байдлааас, 16 хувь

нь дэлхийн санхүүгийн хямралаас, 11 хувь нь Монголбанкны бодлогоос

шалтгаалсан гэж үзсэн бол 9 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгч, харин

дөрвөн хувь нь л одоогийн санхүүгийн бэрхшээл банкуудын удирдлагатай

холбоотой гэж үзжээ.

Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь томоохон банкуудад итгэдэг

боловч инфляцийн өсөлт, зээлийн хүртээмж буурсан зэрэгт бухимдсан

байдалтай байв. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 59 хувь нь банктай

харьцахад ямар нэгэн асуудал гардаггүй гэсэн бол 22 хувь нь банкны

үйлчилгээ үнэтэй болсон, зээл олдохгүй байгаад санаа зовниж байгаагаа

илэрхийлжээ. Харин 12 хувь нь зээл ба банкны үйлчилгээнээс манай өрх

ихээхэн хамааралтай тул зээл олгохгүй байгаа нь тэдэнд маш их

нөлөөлсөн гэж хариулжээ.

Таны харилцагч банкны талаар сүүлийн үед ямар нэгэн хүндрэлтэй

Page 14: Санхүүгийн зах зээлийн орчны

асуудал яригдаж байна уу гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 57

хувь нь үгүй, 26 хувь нь тийм, 17 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Тийм гэж хариулсан иргэдийн 48 хувь нь зээл олгож чадахгүй байгаа, 23

хувь нь санхүүгийн хямрал, 15 хувь нь банкны удирдлагатай холбоотой

асуудал гэж үзэж байв.

Банкуудад үүсээд буй нөхцөл байдлын талаар асуухад 59 хувь нь

ерөнхийдөө зээл авах боломжгүй байгаагаас, 39 хувь нь амьжиргааны

өртөг нэмэгдсэнээр нөлөөг нь мэдэрсэн гэв. Энэ асуултуудын хариултаас

харахад зээлдэгчид маань дэлхийн эдийн засгийн хямралыг шууд утгаар

нь өөрийн нөхцөлд тусган авч үзсэн, мөн инфляцын өсөлтөөс учирсан

хүндэрэлийг банк санхүүгийн байгууллагатай холбож авч үзсэн байж

болохоор харагдаж байна. Ямар төрлийн банкны үйлчилгээ авдаг талаар

асуухад, хамгийн нийтлэг сонгосон дөрвөн хариулт нь: цалин, тэтгэврийн

олголт, төлбөр тооцоо, хадгаламж тус тус байв. Банкны үйлчилгээний

чанарын талаарх асуултанд судалгаанд хамрагдагсдын 44 хувь нь банкны

үйлчилгээний чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад хэвээрээ байна гэсэн

бол 40 хувь нь сайжирсан гэж хариулжээ. Зөвхөн долоон хувь нь

үйлчилгээний чанар муудсан гэж хариулав.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт асуулгад оролцогчдын 54 хувь нь

зээлийн хүсэлт гаргаагүй, 44 хувь нь хүсэлт гаргасан, Зээл хүсэгчдийн 64

хувь нь зээлээ авсан байна. Зээл олгоогүй зонхилох шалтгаан нь банкны

зээл хязгаарлах бодлого (48 хувь), хангалттай хөрөнгөгүй (17 хувь),

хангалттай барьцаа хөрөнгөгүй (12 хувь)-гээс үүдсэн гэж тус тус хариулав.

Иргэдийн 83 хувь нь Монгол Улсын Засгийн газар санхүүгийн системийг

тогтворжуулах тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг дээр

санал нэгтэй байна.

Нийт санал асуулгад хамрагдагсдын дийлэнх нь топ банкуудад итгэх итгэл

Page 15: Санхүүгийн зах зээлийн орчны

нь алдраагүй ч инфляци ба зээл олголт буурсанд бухимдалтай байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 570,000 орчим өрх байдаг. Эдний 15.8 хувь

нь зээл авах хүсэлт гаргаад авч чадаагүй гэвэл улс даяар 90,000 өрх зээл

авч чадаагүй гэсэн үг. Үүнээс харвал зээл өрхийн амьжиргаанд хэр их

нөлөөтэйг, зээл олголт хязгаарлагдсан нь тэдний амьдралд ямар сөрөг

нөлөө үзүүлж болохыг ойлгож болох юм.

Иймд банкны зээлийн хязгаарлалт нь төдийлөн байнга хэрэглээд байх

зүйл биш боловч банкуудын цаашдын хэвийн тогтвортой ажиллагааг

хангахад ач холбогдолтой гэдгийг олон нийт ойлгож байна.

Зээлэх ба зээлдүүлэх. Та хэн нэгэнд мөнгө зээлүүлж, хүүгээр нь ашиг

олмоор байна гэж үзье. Эсвэл мөнгөө найдвартай хүнд хадгалуулж,

өөрийнхөө үрлэгэн гарнаасаа түр хугацаагаар холдуулах сонирхолтой

байна гэж үзье. Ингээд та яг найдвартай мөнгө зээлдүүлэх хүн хайх хэрэг

гарна. За тэгээд оллоо гэхэд тоо хэмжээний хувьд яриа таарах уу? Ингэж

цаг хүч алдаж байхаар та банк юм уу, эсвэл хувьцаат компанид хандсан

нь хамаагүй шулуухан. Бусдаас мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүс ч тэр.

Тэгэхээр энэ зээлэх ба зээлдүүлэх хэрэгцээг золгон уулзуулах нь

санхүүгийн зах зээлийн саадгүй биелүүлж байх ёстой нэгэн үүрэг ажээ.

- Эрсдэлийг багасгах. Хувь хүмүүс болон санхүүгийн байгууллагууд

эрсдэлээ (рискээ) нийлүүлнэ гэсэн үг. Та ганцаараа зөв шийдвэр гаргахад

хэцүү. Бусадтай хамтарч, эрсдлээ хуваалцах нь аюул багатай, ашиг ихтэй.

Олуулаа хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг.

Хувь хүн бүр байгаа хэмжээгээрээ зах зээлд оролцож, үр ашгийг нь хүртэх

ёстой. Аль болох олон хүн оролцож зөв дүрмээр шударга тогловол нэгний

ч, нийтийн ч хувьд ашигтай байх биз ээ