лекц 3 дэлхийн дотоод бүтэц

22
ДЭЛХИЙН ДОТООД БҮТЭЦ Газарзүйн багш: Д.Аззаяа

Transcript of лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Page 1: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

ДЭЛХИЙН ДОТООД БҮТЭЦ

Газарзүйн багш: Д.Аззаяа

Page 2: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн дотоод байдлыг янз бүрийн аргаар

судлан тогтоосон бөгөөд хамгийн үр дүнтэй нь

газар чичирхийлэлийн арга юм. Газар

чичирхийлэлийн долгион нь хөндлөн дагуу гэсэн

2 төрөл байнна. Эдгээрийн дэлхийн дотоодод

тархах хурд янз бүр. Энэ нь дэлхийн дотоод

хэсгийг бүрдүүлж буй бодисуудын нягт, шинж

чанар өөр өөр байдагтай холбоотой болно.

Page 3: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Долгионы хурд тодорхой гүнд өөрчлөгдөн

хатуу, уян налархай болон шингэн бодисын

хил заагийг тодорхойлж байдаг. Тухайлбал,

хөндөл долгион тодорхой гүн хүрээд

замхардагш нь тэр заагаас цааш шингэн

бодис тархсаны гэрч юм. Энэ бүхэнд

үндэслэн дэлхийн дотоод бодисууд үелэл

байдалтай хэд хэдэн бүрхүүл үүсгэдэг

болохыг тогтоожээ.

Page 4: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Газрын давхарга

Дэлхийн хамгийн гадна талд орших хатуу

бүрхүүл бөгөөд чулуун мандлын дээд хэсэг

юм. Газрын давхарга нь дэлхийн бусад

бүрхүүлээс харьцангуй нимгэн, нягт багатай,

хатуу чулуулгуудаас тогтоно. Түүний бараг ¾

нь цахиур ба хүчилтөрөгчөөс бүрдэнэ. Газрын

давхаргыг 2 ангилна.

Page 5: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Газрын давхарга

Далайн давхарга

Эх газрын давхарга

Page 6: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Эх газрын давхарга

Эх газар, түүний хаяа нутгаар оршино.

Зузаан нь дунджаар 35-45 км, уулархаг

оронд 70 км ч хүрнэ. Энэ давхаргын нягт

маш бага бөгөөд чулуулгийн 3 үелэл

ялгарна.

Page 7: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Тунамал чулуулгийн үелэл 15-20 км

Боржингийн үелэл 40 км

Хүрмэн чулуун үелэл 15-35 км

Page 8: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Далайн давхарга

Газрын давхаргын 65%-ийг эзлэх ба далайн

усан доор оршино. Энэ нь эх газрын

давхаргаас нимгэн, дунджаар 5-12 км

зузаан, нягт нь эх газрын давхаргаас 10%

илүү, 3г/см3 юм. Тектоникийн том том ангал

бүхий зарим нутагт далайн давхарга руу

мантийн бодис нэвчин орсон байдаг.

Page 9: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Манти

Мантийн бүрхүүл газрын давхаргаас дотогш

үргэлжлэх ба 2900 км орчим зузаан, дэлхийн

эзэлхүүний 4/5-ийг эзэлнэ. Төмрийн, магмийн,

цахиурын ислүүд ихтэй, газрын давхаргыг

бодвол бараан бүрхүүлд чичирхийллйин

долгионы хурд 8-14 км/сек хүртэл өснө. Физик

шинжээс хамаарч дотор нь дээд манти, доод

манти гэж ангилана

Page 10: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Дээд манти нь 900 км тархсан ба түүний хүрээнд 70-

700 км-ийн хооронд сийрэгжсэн, бага нягттай, уян

налархай шинжтэй бас нэгэн үелэл ялгарна. Үүнийг

Астеносфер гэнэ. Астеносфер нь галт уул дэлбэрх,

газар хөдлөх зэрэг тектоник үйл явцад хамгийн гол

үүргийг гүйцэтгэдэг. Астеносферээс дээш дээд

мантийн бодисууд нь хатуу байдаг. Энэ хатуу хэсгийг

оролцуулаад литосфер буюу чулуун мандал

хэмээн нэрлэдэг юм. Доод манти нь 900-2900 км

гүнд байрлах ба талсжсан чулуулгаас тогтоно.

Page 11: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Цөм

Цөм нь дэлхийн төв хэсгийн үелэл бөгөөд дэлхийн

нийт эзэлхззний хагас хувийг эзэлнэ, 3460 км орчим

зузаан. Энэ үелэл нь нягт ихтэй, хүнд, төмөр,

никель зэрэг элементүүдээс тогтох ба хүхэр,

хүчилтөрөгч зэрэг хөнгөн элементүүд ч холилдоно.

Температур, даралт хамгийн өндөр 50000С халуун

3,5*106 кг/см2 . Цөм манти хоёрын хиллэх зааг дээр

дагуу долгионы хурд 14-8 км/сек хүртэл эрс буурна.

Page 12: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Сейсмийн судалгаанаас үзэхэд цөм нь 2 ялгаа

бүхий үелэл юм. Гадаад цөм нь шингэн

төлөвд оршино. Түүний температурыг

даралттай нь харьцуулцал бодис хайлахад

хүрэлцээтэй халуун байдаг. Хамгийн төвд

орших дотоод цөм хатуу бодисоос тогтоно.

Тэнд даралт маш өндөр тул халуун нь бодисыг

хайлуулж чаддагүй байна. Энд дагуу долгионы

хурд огцом нэмэгдэж 11 км/сек хүрдэг.

Page 13: лекц 3 дэлхийн дотоод бүтэц
Page 14: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн дотоод дулаан ба нягт

Дэлхийн дотоод дулааны эх үүсвэр юу вэ?

Энэ нь нарны дулаан биш. Уран, торий болон

бусад цацраг идэвхит бодисын төвд бодисууд

асар өндөр даралтанд шахагдсанаас болж

ялгарсан хүндийн хүчний энерги, дэлхийн

дотоод бүрхүүлүүдэд явагдах химийн

урвалаас үүсэх дулаан зэрэг болно.

Page 15: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн

Чулуун мандал=Газрын давхарга +Астеносфер

хүртлэх дээд мантийн хэсэг.

Дэлхийн гадаад хатуу бүрхүүл болох чулуун

мандлын дундаж зузаан нь 100 км орчим болно.

Чулуун мандлыг бүрдүүлэгч уулын чулуулаг, эрдсүүд

нь химийн элементүүдээс тогтоно. Эдгээрийн

бүрэлдэхүүнд олон арван химийн элемент орох

боловч 8 төрлийн элемент зонхилох хувийг эзэлнэ.

Page 16: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

Чулуун мандалд зонхилох элементүүд

Элемент Томъёо Эзлэх хувь Хүчилтөрөгч O 46,6%

Цахиур Si 27,7%

Хөнгөнцагаан Al 8,1%

Төмөр Fe 5,0%

Кальци Ca 3,6%

Калий K 2,8%

Натри Na 2,6%

Магни Mg 2,1%

Бүгд 98,5%

Page 17: лекц 3 дэлхийн дотоод бүтэц

 

Page 18: лекц 3 дэлхийн дотоод бүтэц
Page 19: лекц 3 дэлхийн дотоод бүтэц
Page 20: лекц 3 дэлхийн дотоод бүтэц
Page 21: лекц 3 дэлхийн дотоод бүтэц
Page 22: лекц 3 дэлхийн дотоод бүтэц