олон улсын маркетингийн харилцаа 13

49
Лекц №13 Н.Аринжаргал

description

 

Transcript of олон улсын маркетингийн харилцаа 13

Page 1: олон улсын маркетингийн харилцаа 13

Лекц №13Н.Аринжаргал

Page 2: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэ нь стандартчлагдах уу? эсвэл бусдаас өөр байх уу? гэдэг асуудал юм. Энэхүү хоёр стратеги нь дотоодын зах зээл дээр төдийгүй гадаадын зах зээл дээр аль алинд нь бүх байгууллагуудын хувьд хэрэглэгдэж, тэдгээрт өрсөлдөөний давуу байдлыг авчрах боломжийг олгодог байна.

• Ийнхүү энэхүү өрсөлдөөний давуу байдлыг олж, амжилттай бизнес эрхлэхийн тулд компаниуд байнга харилцааны үйл явцад оролцож байдаг.

Page 3: олон улсын маркетингийн харилцаа 13
Page 4: олон улсын маркетингийн харилцаа 13

• Мэдээлэл илгээгч нь ихэнхдээ хувь хүн байдаг боловч мөн бренд, компани, мөн энэ 3-н нэгдэл байдаг. Мэдээлэл нь арга хэрэгсэлтэйгээ тохирох хэрэгтэй бөгөөд зорьж буй хэрэглэгчдэд ойлгогдохуйц байхыг шаарддаг.

• Жишээ нь: Австралийн телевизээр цацагдсан нэгэн реклам нь Америк хэрэглэгчдэд зориулан хийсэн реклам байсан бөгөөд энэхүү реклам нь Австралийн хэрэглэгчдэд ойлгогдоогүй байна.

Page 5: олон улсын маркетингийн харилцаа 13

Мэдээллийг илгээхийн өмнө нь мэдээлэл нь кодчлогддог бөгөөд энэ нь реклам бүх талаар зөв зохистой байх шаардлагыг тавьдаг.

Жишээ нь рекламны орчуулгыг сайтар хянах зэрэг юм.

Page 6: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэ нь захианаас телефон утас хүртэл цаашилбал зурагт самбар, телевиз зэрэг маш өргөн сонголттой байдаг. Арга хэрэгсэл нь зар сурталчилгаа явагдаж буй орчинтойгоо холбогдоод зогсохгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогтой холбогдох ёстой. Зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд зарим арга хэрэгсэл нь бусад арга хэрэгслийг бодвол илүү тохиромжтой байдаг. Жишээ нь: Үнэтэй сүрчиг, үнэртэй усны реклам нь зурагт самбараас илүү үнэтэй алдартай сэтгүүлүүдээр сурталчлагдах нь дээр байдаг. Учир нь энэхүү сэтгүүлээр сурталчилж байгаа нь тухайн сүрчигний тухай төсөөлөл мөн нэр хүндийг бүрэлдүүлж өгдөг байна.

Page 7: олон улсын маркетингийн харилцаа 13

• Дотоодын зах зээл дээр хэрэглэгдсэн зар сурталчилгааны арга хэрэгсэл нь гадаадын зах зээл дээр тохиромжтой байна уу? үгүй юу? гэдгийг судалж үзэх хэрэгтэй байдаг.

• Арга хэрэгсэл нь мөн бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэхэд тохиромжтой байх ёстой. Жишээ нь: Телевизийн реклам нь бараа бүтээгдэхүүнийг бусадтай харьцуулан тайлбарлахад тохиромжтой байхад шууд захидал нь бараа бүтээгдэхүүний дээж загварыг үзүүлж тайлбарлахад илүү тохиромжтой байдаг.

Page 8: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэхүү мэдээлэл хүлээн авч байгаа нь өргөн хүрээтэй бөгөөд өнгөрсөн одоо ирээдүйн хэрэглэгчид шиг шийдвэр гаргагчдад нөлөөлж чадах ажилчид, зуучлагчид, зар сурталчилгаа бүтээгчид зэргийг хамруулдаг. Мэдээлэл нь хэрхэн хүлээн авагдах вэ? гэдэг нь олон хүчин зүйлээс хамаарна. Энэ нь мэдээллийн утга санаа нь сонирхолтой байна уу, тодорхой ойлгогдохуйц байна уу, хэлний орчуулга нь тохиромжтой байна уу, зураг, хөгжим, үг, үйл явдал нь мэдээлэлтэй хэрхэн холбогдож байна зэрэг асуудлуудыг багтаадаг.

Page 9: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэ нь харилцааг замбараагүй болгох хөндлөнгийн оролцоо юм. Үүний гол шалтгаан нь өрсөлдөгсч өөр нэгэн чадвартай мэдээллийг ижил цаг хугацаанд хүргэх явдал юм. Энэ тохиолдолд мэдээллийг өөр арга хэрэгслээр цацах хэрэгтэй.

• Хөндлөнгийн оролцоо нь мөн бараа бүтээгдэхүүний чанар муу эсвэл зар сурталчилгаанд хэрэглэсэн үг, хөгжим, бусад материал зэргийн муу чанартай холбогдон гарч ирдэг.

• Хөндлөнгийн оролцооны бас нэгэн шалтгаан бол арга хэрэгслийн тохиромжгүй байдал юм. Мөн үүнд зар сурталчилгааны байршил мөн найруулга хамрагддаг.

Page 10: олон улсын маркетингийн харилцаа 13

• Жишээ нь: Сэтгүүлд бичигдсэн эмэгтэй хүний эрүүл ахуйн бараа бүтээгдэхүүн зар сурталчилгаа нь хоолтой биш харин гоо сайхантай холбогдсон байвал зохино.

• Хөндлөнгийн оролцооны хамгийн сүүлийн хэлбэр бол хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүний тухай хүлээн авах хэмжүүр юм. Жишээ нь: Бараа бүтээгдэхүүний тухай мэдээллийг авах авах үедээ тэдний анхаарал сарнисан уу? Өөр зүйл бодох сөхөөгүй байхад нь мэдээлэл ирсэн үү? Мэдээллийг авахдаа тэд уурлаж уцаарласан уу? Жишээ нь: Нэгэн савангийн реклам нь яг Олимпийн нээлтийн үед цацагдсан нь спортод хорхоотой хэрэглэгчдийн бухимдлыг хүргэсэн нь лавтай.

Page 11: олон улсын маркетингийн харилцаа 13

Идэвхжүүлэлтийн үр дүнтэй байдалд маш олон хүчин зүйл нөлөөж байдаг. Үүнд мөн нийгмийн хэм хэмжээ, орон нутгийн хүлээн авах хандлага, шашны нөлөө, арга хэрэгслийн үнэлгээ, болон олон улсын орчин дахь нөлөө юм.

Page 12: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэ нь тухайн харилцааны объектын тухайд өгч буй үнэлэмж юм. Энэ нь сайн дураар өгөгдөж байгаа мөн судлаачид зэрэг зориуд өгөгдөж байгаа зэрэг төрлүүдтэй байдаг.

• Олон улсын идэвхжүүлэлтийн хувьд илгээгч болон хүлээн авагч 2-ууланд нь хамаарагдах хүрээг байгуулах хэрэгтэй байдаг.

• Мэдээлэл нь ярианы болон бичгийн хэлний соёлын нөлөөний ялгааг тооцоод зогсохгүй чимээгүй хэл, биеийн хэл, дохио зангаа сэтгэлийн илэрхийллийг нарийн тооцох хэрэгтэй.

Page 13: олон улсын маркетингийн харилцаа 13

Хамгийн алдартай бас хамгийн өргөн хэрэглэгддэг харилцааны хэлбэр бол Вилбур Шрамын “Масс харилцааны үйл явц ба үр дүн” номондоо тодорхойлсон харилцааны хэлбэр юм.

Шрам харилцааг “Харилцаа бол дамжуулагч хүлээн авагч 2-н хоорондох мэдээллийн үйл явц юм” гэж тодорхойлжээ.

Page 14: олон улсын маркетингийн харилцаа 13
Page 15: олон улсын маркетингийн харилцаа 13

• Мэдээллийн кодлох хэсэгт микрофон, видео камер зэрэг хэрэгслүүдийн тусламжтайгаар түүнийг дамжуулахад бэлэн болгох бөгөөд сигнал хэсэгт тухайн мэдээллийг цацах хэсэг юм. Харин кодыг тайлах хэсэгт тухайн мэдээлэл хүлээн авагч нь радио, зурагт зэрэг мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар тухайн мэдээллийн хүлээн авах хэсэг юм. Мэдээлэл хүлээн авагч нь тухайн хүлээн авсан мэдээлэлдээ хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэхүү хэсэг нь эргэх холбоо болон анх мэдээлэл дамжуулсан хэсэгт эргэн хүрдэг байна.

Page 16: олон улсын маркетингийн харилцаа 13

Энэхүү загвар нь Шрамын загвартай адил үйл явцаар явагдах бөгөөд хэн хэсэгт байгууллага эсвэл хувь хүн, юу хэлэх хэсэгт тухайн байгууллагын тухай, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, яаж хэсэгт мэдээллийн сувгууд, хэнд гэдэг хэсэгт хэрэглэгч, үйлчлүүлэгч, аж ахуйн нэгж зэрэг, үр дүн хэсэгт хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар сэтгэл хангалуун байдлыг илэрхийлж байгаа юм.

Page 17: олон улсын маркетингийн харилцаа 13

1. Хэлний ялгаа: Олон улсын зах зээл дээр бизнес эрхлэгч нь Англи хэлнээс гадна янз бүрийн хэлээр харилцах хэрэгтэй болдлог.

2. Маркетингийн бололцоо: Энэ нь улс төр, түүх, эдийн засгийн хөгжлийн түвшин зэргээс хамааран улс орнуудын хооронд өөр өөр байдаг. Жишээ нь: Маркетингийн үйл ажиллагааг ядуу орнуудад явуулах боломжгүй байдаг.

Page 18: олон улсын маркетингийн харилцаа 13

4. Арга хэрэгслийн боломж: Зар сурталчилгааны арга хэрэгсэл нь гадаад улсуудад өөр өөр байдаг бөгөөд засгийн газраар зарим арга хэрэгсэл нь зарим нөхцөлд хориглогдсон байдаг байна. Мөн арга хэрэгслийн хэмжээ нь улс орон бүрт өөр өөр байдаг. Жишээ нь: хөгжингүй орнуудын хувьд хот суурин газарт арга хэрэгслийн багтаамж их байдаг бол хөдөө орон нутагт үүний эсрэгээр бага байдаг байна. Энэ бүхнийг телевиз, радио, сонингуудын үзэгч, сонсогч, уншигчидтай холбогдуулах хэрэгтэй.

Page 19: олон улсын маркетингийн харилцаа 13

5. Өрсөлдөгчдийн үйл ажиллагаа: Зарим зах зээл дээр энэхүү өрсөлдөгчид нь өөр нэгэн гадаадын компани, эсвэл орон нутгийн компани, эсвэл энэ бүхний нэгдэл аль аль нь байж болдог. Энэ нь зах зээлээс зах зээл рүү өөр өөр байдлыг бий болгож байдаг. Өрсөлдөгчдийн үйл ажиллагаа нь тухайн зах зээл дээр идэвхжүүлэлтийн өсөлт эсвэл бууралтыг хэзээ ч хамаагүй шаардаж болно.

Page 20: олон улсын маркетингийн харилцаа 13

6. Засгийн газрын хяналт: Олон улсын маркетинг дахь сүүлийн шаардлага бол өөрийн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд өөрсдийн соёл, орон нутгийн байгууллагууд, иргэдээ хамгаалах зорилгын үүднээс идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулж байдаг засгийн газрын хяналт юм. Иймэрхүү зохицуулалтууд нь мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, төсөв, мэдээллийн хэрэгслийн эзэмших, идэвхжүүлэлтийн зуучлагчдын үйл ажиллааг зохицуулж байдаг.

Page 21: олон улсын маркетингийн харилцаа 13

• Идэвхжүүлэлтийн нэгдэл /микс/. Зах зээл дээр өрсөлдөж буй ихэнх байгууллагуудын харилцаа нь нарийн төлөвлөгдсөн идэвхжүүлэлтийн бодлого, үүнийгээ хянах асуудлыг шаарддаг.

Байгууллагын харилцааг хөгжүүлэхэд объектууд нь ихэнхдээ идэвхжүүлэлтийн нэгдэлтэй холбогддог.

Page 22: олон улсын маркетингийн харилцаа 13

Дээрх арга хэрэгслүүд бүгдээрээ маркетингийн харилцааны нэгэн хэсэг болж, маркетингийн харилцаанд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг. Тус бүрдээ өөрийн гэсэн давуу талтай.

Page 23: олон улсын маркетингийн харилцаа 13

• Төлөгдсөн гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг заасан мэдээлэлд цаг хугацааны эсвэл орон зайнд нь төлбөр төлөхийг хэлж байгаа юм.

• Биечлэн бус гэдэг нь тухайн зар сурталчилгаа нь зурагт, радио, сэтгүүл, сонин зэрэг масс мэдээллийн хэрэгсэлд хамаарагдана гэсэн үг юм.

Page 24: олон улсын маркетингийн харилцаа 13

• Зар сурталчилгаа нь хэрэглэгчид рүү чиглэсэн, бизнес рүү болон мэргэжлийн зах зээл рүү чиглэсэн гэсэн 2 үндсэн төрөлтэй байдаг.

• Эдгээр хоёр төрлийн зар сурталчилгаа нь мөн дотроо төрлүүдтэй байдаг ба нэг бүрчлэн тайлбарлая.

Page 25: олон улсын маркетингийн харилцаа 13
Page 26: олон улсын маркетингийн харилцаа 13
Page 27: олон улсын маркетингийн харилцаа 13

1.Зар сурталчилгаа нь олон хэрэглэгчдэд хүрэх хамгийн зардал багатай арга хэвээр байна. Оройн оргил цагаар, 4 том сүлжээгээр 30 секундын зар сурталчилгаа цацахад 6 сая айл өрхөд хүрдэг байна.

2.Зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн ойлгоцод нөлөөлөх мэдээллээр хангах хүчтэй арга зам буюу үнэ цэнэт арга хэрэгсэл юм. Мөн зар сурталчилгаа нь бренд бий болгох хамгийн шилдэг арга зам юм.

3.Зар сурталчилгаа нь ямарваа нэгэн брендийг нөгөөгөөс нь ялгаж өгдөг гол зорилгыг агуулж байдаг.

Page 28: олон улсын маркетингийн харилцаа 13

• Шууд маркетинг гэдэг нь шууд захидал зэргийг бодвол илүү өргөн хүрээтэй юм.Энэ нь маш олон үйл ажиллагаанууд болон мэдээллийн менежмент, шууд худалдаа, утасны маркетинг, шууд захидал электрон захидлын үе дэх шууд хариулт, интернет, олон төрлийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамардаг.

Page 29: олон улсын маркетингийн харилцаа 13

Одоог хүртэл шууд захидал нь гол арга хэрэгсэл нь байсаар байгаа боловч сүүлийн үед телевиз, сонин сэтгүүлийг өргөн ашиглаж байна.

Мөн маш хурдацтайгаар хөгжиж буй интернэт нь шууд маркетингийн арга хэрэгслийг мөн хөгжүүлсээр байна.

Page 30: олон улсын маркетингийн харилцаа 13

• Мөн утсан харилцаагаар хэрэглэгчидтэйгээ холбогддон бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг.

• Гэвч энэ төрлийн идэвхжүүлэлтийн арга хэрэглэдэг байгууллагууд хэрэглэгчдийн утасны дугаарыг олох, хаяг олох зэрэг мэдээлэл цуглуулах, тэдэнтэй харилцаж үйл ажиллагаагаа явуулах зэрэгт маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг байна.

Page 31: олон улсын маркетингийн харилцаа 13

• Идэвхжүүлэлт болон зар сурталчилгаатай адилаар сүүлийн арван жилд магадгүй хамгийн идэвхтэйгээр өөрчлөгдөж хөгжсөн салбарын нэг бол маркетинг билээ. Энэхүү өөрчлөлт нь технологийн хөгжил дэвшил, харилцан үйлдлийн нөлөөгөөр удирдагдсан бөгөөд ерөнхийдөө интернэтийн хөгжлийн нөлөөгөөр гэж хэлж болно.

Page 32: олон улсын маркетингийн харилцаа 13

• Жишээ нь Frito Lay компани Dortios Black Pepper Jack хэмээх чипсээ сурталчлахдаа “If not Now when?” буюу “Одоо үгүй гэвэл хэзээ?” гэсэн утгыг илэрхийлэх /inNw/ гэдэг зурвасыг хэрэглэсэн байна.

• Интернэтэд анх тэд чипсээ сурталчлахдаа эхлээд /inNw/ хэмээх зурвасыг илгээгээд таасан хүнийг нэгэн зүйл хүлээж буй гэдгийг амласан байна. Хүмүүс зөв хариуг илгээхэд тэд хожсон хүмүүст зориулагдсан код өгөн тухайн кодоор тэд тэрхүү чипсний веб хуудсанд нэвтэрцгээсэн байна.

Page 33: олон улсын маркетингийн харилцаа 13

• Олон олон сая компаниуд, олон улсын том корпорациудаас эхлээд жижиг бизнес эрхлэгчид бүгд өөрийн гэсэн веб хуудсыг хөгжүүлэн, боломжит хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, тэдэнд мэдээлэл хүргэн мөн тэдэнтэй харилцаж байна.

•  Нөгөө талаас компаниуд бусад компаний веб хуудсанд мөнгө төлөн өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан мөн yahoo, google хайлтын системүүдэд мөнгө төлөн өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсаар байна.

Page 34: олон улсын маркетингийн харилцаа 13

Харилцан үйлчлэгч тал нь интернэтийн бас нэгэн давуу тал билээ.

Интернэтээр дамжуулан компаниуд хэрэглэгчидтэйгээ харилцан, тэдний санал бодлыг сонсоод зогсохгүй мөн тэднээс судалгаа авч болдог.

Page 35: олон улсын маркетингийн харилцаа 13

• Борлуулалтын идэвхжүүлэлт нь ерөнхийдөө хэрэглэгчийн чиглэлтэй, худалдааны чиглэлтэй гэсэн 2 бүлэгт хуваагддаг.

1.Хэрэглэгчид рүү чиглэсэн борлуулалтын идэвхжүүлэлт

2.Худалдаа руу чиглэсэн борлуулалтын идэвхжүүлэлт

Page 36: олон улсын маркетингийн харилцаа 13

эцсийн хэрэглэгчид рүүгээ хандан бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ тасалбар олгох, дээж сорьцыг болон нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулах, хөнгөлөлт үзүүлэх, уралдаан тэмцээн зохиох зэрэг бусад худалдан авах сэдэвтэй материалуудаас бүрдэнэ.

Page 37: олон улсын маркетингийн харилцаа 13

бөөний худалдаачид, борлуулагчид, жижиглэн худалдаа эрхлэгчид зэрэг маркетингийн зуучлагчид руу зорин идэвхжүүлэлтээ явуулдаг.

Компаний бараа бүтээгдэхүүнийг идэвхжүүлэх, худалдааг хувьцаа руу шилжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд идэвхжүүлэлтийн болон борлуулалтын мөнгөн болон бусад төрлийн тэтгэмж, үнийн гэрээ, борлуулалтын уралдаан, худалдааны үзүүлэлт зэрэг нь гол арга хэрэгсэл нь юм.

Page 38: олон улсын маркетингийн харилцаа 13

• Маркетингийн салбар болон зар сурталчилгааны хувьд идэвхжүүлэлт болон борлуулалтын идэвхжүүлэлт хоёрыг байнга хооронд нь андуурах явдал гардаг. Идэвхжүүлэлт бол компаниуд өөрийн хэрэглэгчидтэйгээ харилцах маркетингийн нэгэн төрлийн элемент бөгөөд энэ нь бидний ярьж буй борлуулалтын нэгдлийг өөртөө агуулдаг байна. Мөн идэвхжүүлэлт нь байгууллагын олон янзын маркетингийн харилцааг өөртөө агуулдаг өргөн хүрээтэй асуудал юм.

Page 39: олон улсын маркетингийн харилцаа 13

• Сонордуулга нь байгууллага, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдох биечлэн бус харилцаа юм. Энэ нь ихэнхдээ мэдээллийн түүх, тэргүүн өгүүлэл, байгууллага эсвэл үүний бараа бүтээгдэхүүний зарлал байдаг.

• Зар сурталчилгаатай адилаар сонордуулга нь масс сонсогчид руу хандсан биечлэн бус харилцаа байдаг бөгөөд харин зар сурталчилгаатай адилгүйгээр компани нь сонордуулгандаа шууд мөнгө төлдөггүй байна.

Page 40: олон улсын маркетингийн харилцаа 13

• Хэвлэлийн мэдээлэл, бага хурал, онцгой өгүүлэл, фото зураг, кино, видео хальс зэрэг техникийг хэрэглэдэг байна. Сонордуулгын давуу тал нь хэрэглэгчдийн оюун ухаанд нөлөөлөхүйц байна. Мөн масс мэдээллийн хэрэгсэл болох зурагт, радио, сонин сэтгүүлд төлсөн зардал нь бага байдаг давуу талтай.

Page 41: олон улсын маркетингийн харилцаа 13

• Гэвч сонордуулга нь үргэлж компаний хяналтанд байдаггүй. Сөрөг утгыг илэрхийлсэн сонордуулга нь компани болон үүний бараа бүтээгдэхүүн маш муугаар нөлөөлдөг.

• Жишээ нь: “Super Size me“ хэмээх кинон дахь Morgan Spurlock хэмээх хүн нь МcDonalds-н хоолыг 30 өдөр тасралтгүй идэн, дараа нь эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгааг харуулсан кино нь МcDonalds-н нэр хүндэд маш муугаар нөлөөлсөн байна.

Page 42: олон улсын маркетингийн харилцаа 13

• Нийтийн харилцаа болон сонордуулга хоёрын дундах ялгааг мэдэх нь маш чухал юм. Байгууллага нь өөрийн дүр төрх болон өөрсдийн сонордуулгын тухай хянаж, удирдах борлуулалт болон төлөвлөгөө зохиох нь нийтийн харилцааны асуудал болж байгаа юм.

• Нийтийн харилцаа нь сонордуулгыг бодвол өргөн хүрээтэй бөгөөд гол зорилго нь олон нийтийн дунд өөрийн эерэг дүр төрхийг бий болгох асуудал юм.

Page 43: олон улсын маркетингийн харилцаа 13

• Үүнд: онцгой сонордуулга, харилцааны үйл ажиллагааны оролцоо, санхүүгийн тусламж, онцгой арга хэмжээнүүд дэх тэтгэлэг, нийтийн арга хэмжээнүүд зэрэг зүйлүүдээс бүрддэг.

• Уламжлалаар бол нийтийн харилцаа болон сонорлуулга нь зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт зэргээс илүү үр дүнтэй гэж үздэг бөгөөд компаниуд ПР-аа өсгөхийн тулд эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэсээр байна.

Page 44: олон улсын маркетингийн харилцаа 13

Борлуулалтын нэгдлийн хамгийн сүүлийн хэсэг бол биечлэн худалдаа бөгөөд компаний бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болгох эсвэл тэдэнд худалдан авах санаа өгөх зэрэг худалдагчийн чармайлт бөгөөд хүнээс-хүнд гэсэн харилцааны хэлбэр юм.

Page 45: олон улсын маркетингийн харилцаа 13

• Энэхүү биечлэн худалдаа нь борлуулагчид уян хатан харилцааг авчирдаг бөгөөд учир нь худалдан авагчтай шууд харилцаж байхдаа тэрээр шууд тэдний хүсэл бодол, хариу үйлдлийг судалж, түүнд тохируулан идэвхжүүлэлтээ цаг тухайд нь явуулах боломжтой болдог.

Page 46: олон улсын маркетингийн харилцаа 13
Page 47: олон улсын маркетингийн харилцаа 13

• Маркетингийн харилцааны боломжийг үнэлэх• Маркетингийн харилцааны нөөцийг шинжлэх• Маркетингийн харилцааны аргыг сонгох• Маркетингийн харилцааны стратегийг

хөгжүүлэх, үнэлэх• Маркетингийн харилцааны тодорхой зорилгыг

хэрэгжүүлэх

Page 48: олон улсын маркетингийн харилцаа 13

Энэхүү маркетингийн харилцааны боломж, маркетингийн харилцааны стратеги бүхэн нь бараа бүтээгдэхүүн болон улс орон бүрт өөр өөр байх тул улс орон бүрийн зах зээл, орчны, соёлын хүчин зүйлүүдэд тохируулан стратегиа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Page 49: олон улсын маркетингийн харилцаа 13

,