YНЭ: 600₮ Яармагийн балгасууд, яамныхны өчил · тест...

12
онцлох ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © улс төр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын дарга Си Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ барив. Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хуулиар хориглоно. Ан-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-нд уриалга хүргүүлэв. Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгууллаа. Төрийн албаны зөвлөл таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулна. эдийн засаг “хүний хөгжил” сангаас оны эхний хагаст 1.02 сая хүүхдэд 122.5 тэрбум төгрөг олгожээ. хөрөнгийн бирж пүрэв гарагт 16 хувьцаат компанийн нийт 12,774 ширхэг хувьцаа арилжив. Төмөр замын тээврийн орлого 9.6 хувиар нэмэгдэж, 272.8 тэрбум төгрөгт хүрчээ. Германы "Bayer AG" АнУ-ын "Monsanto"-г 66 тэрбум ам.доллараар худалдан авахаар болов. Агаарын тээврийн салбарын орлого 198.8 тэрбум төгрөг болж, 11.9 хувиар өсөв. нийгэм Ю.цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан баярын хурал Соёлын төв өргөөнд болно. нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжих боломжтой гэж дүгнэжээ. хөвсгөлд өнөөдрийн байдлаар 130 орчим хөрөө рам ажиллаж байна. нӨхГ-ын Б.Амаржаргал нарыг хахууль авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас баривчилжээ. Гадаад паспортын яаралтай захиалга авахгүй байгааг УБСГ- аас мэдээлэв. дэлхий оросын армийн жанжин штабын дарга Сирийн хямралыг хэлэлцэхээр Туркт иржээ. Японы улстөрч Ренхо Мурата Ардчилсан намын анхны эмэгтэй дарга боллоо. Өмнөд Солонгосын зүүн нутагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв. АнУ-ын албаныхан хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авч магадгүйг анхаарууллаа. хятадад онлайн гэмт хэргийн эсрэг ажиллагааны үеэр 3400 сэжигтнийг баривчилсан байна. Цаг агаар улаанБаатар 2016.09.16 Бага зэргийн Бороотой YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.09.16, баасаН ~ №199 (477) бҮРЭЛДЭхҮҮН коМпАНИ аМ.ДОЛЛар ЮаНЬ рУБЛЬ 4771 2.61% 96.620 0.1% 2244.97 336.41 34.34 ЗЭС 5-ЧИНгИС БОНД 1321.20 0.11% 818.12 0.57% 88.160 0.03% аЛТ MSE ALL 10-ЧИНгИС БОНД 00477 °4 Гүйцэтгэгч компанийн шунал, төрийн байгууллага хоорондын тэрсэлдээнээс эх үрсийн нүдээ бүлтийтэл хүлээж буй дөрөвдүгээр төрөх өнөөдрийг хүртэл баригдаж дуусалгүй балгас болсон нь энэ. 3 Б.Ганбаяр / ЗГМ© °16 Ан-д оролцоо, хариуцлага дутагдаж байна Их хурлаар намын даргыг томилохоос илүү дүрмийн шинэчлэл хийх ёстой. > 2 хэрэглэгчийн тооцоо үйлдвэр- лэгчийнхээс зөрдөгийн учир Үйлдвэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж удахгүй хүнд болно. > 7 Түүхий эдийн үнэ 2017 онд өсөлттэй байх төлөвтэй Зээлжих зэрэглэл буурсан энэ цаг үед бонд босгох нь тохиромжтой бус. > 4, 11 Япон гадаадын түр ажилчдад хаалгаа нээж байна Киев шинэчлэлийг түргэсгэхээ амлав Яармагийн балгасууд, яамныхны өчил ЗГМ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЭДИйН ЗаСаг ХүМүүС аНУ-ын тусламж афганчуудын авлигын үндэс Хөдөлмөрийн зах зээл сульдаж байна "Улсын харцага цол миний зорилгын нэгээхэн хэсэг" Улсын шинэ харцага Н.Жаргалбаярыг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Улсын начин Д.Нэгдэлийн хүү тэрбээр энэ жилийн наадамд шууд зургаа даван шөвгөрч, харцага цолд хүрсэн юм. Бие хаа, галбир төрх сайтай, бөхийн удамтай энэ залууг ирээдүйд том цолд хүрэх 11 г.Баярсайхан @bayarsaikhanZGM хүчтэн гэж олон хүн дүгнэдэг. Н.Жаргалбаяр наадмаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ. -Юуны өмнө улсын цолтны эгнээнд багтсанд баяр хүргэе. Шинэ харцага маань бэлтгэлдээ орсон уу? -баярлалаа. бэлтгэл сур- гуулилт дөнгөж эхэлж байна. Жефф Дайер аНУ- аас үзүүлж буй тусламж афганистанд авлига гаарах эх сурвалж болж байна. Тус улсад 2001 онд аНУ-ын цэрэг цөмрөхөөс өмнөх үетэй 9 харьцуулахад байдал хавь- гүй дордсоныг Вашингтон дахь судалгааны байгууллага мэдэгдэв. ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улиралд 10.4 хувьтай байна. Хөдөлмөрийн зах зээл улам дордож байгааг наймдугаар сарын статистик үзүүлэлтээс харж болохоор. ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 131.9 мянган хүн ажил эрхлээгүй байна. Эдийн 5 Б.Баяртогтох @bayartogtokhZGM засаг агших тусам ажил эрхлэлт эмзэг сэдвээр тодорч, ядуурлын шалтгаан болдог. Тиймээс эдийн засгийн сорилтыг нийгмийн хүндрэл болгож хувиргахаас сэргийлэх шаардлага үүсэж байгааг эдийн засагч Д.Лхагва- сүрэн хэллээ. санхүүгийн хүнд үед бусад орнууд төсөв, мөнгөний бодлогоор дамжуулан ажлын байрыг хадгалдаг. ЗгМ: ИНФОграФИК Үндэсний статистикийн хороо© ХӨгЖЛИйН БЭрХШЭЭЛТЭй ИргЭДЭЭ аНХааръЯ! хүн амын 5 хувь буюу 49.9 хувь буюу Монгол Улсын нийт өрх хөгжлийн бэрхшээлтэй 1 хүнтэй хөгжлийн бэрхшээлтэй 2 хүнтэй хөгжлийн бэрхшээлтэй 3-аас дээш хүнтэй 713,780 (100%) 82,417 (11.5%) 9841 (1.3%) 1107 (0.1%) хөгжлийн бэрхшээлийн шалтгаан (МУ) хөгжлийн бэрхшээлийн шалтгаан (УБ хот) хүн 15-44 насныхан эмэгтэй эрэгтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй байна 108,071 53,990 44.7 % 55.3 % 34% төрөлхийн Ярианы Бусад Сонсголын Сэтгэцийн харааны хөдөлгөөний 29.9% төрөлхийн 71306 36765 66% олдмол 70.1% олдмол Тэд хөдөлмөр эрхлэх боломжтой БоловСРолТой 78% БоловСРолГүй 22% хөгжлийн бэрхшээлийн хэлбэр 19.1 % 19.3% 11.7% 5.6% 28.9% 15.4%

Transcript of YНЭ: 600₮ Яармагийн балгасууд, яамныхны өчил · тест...

онцлох

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

улс төрЭлчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын дарга Си Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ барив. Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хуулиар хориглоно.Ан-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-нд уриалга хүргүүлэв.Улсын нэр томъёоны комис сыг сэргээн байгууллаа. Төрийн албаны зөвлөл таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулна.

эдийн засаг“хүний хөгжил” сангаас оны эхний хагаст 1.02 сая хүүхдэд 122.5 тэрбум төгрөг олгожээ. хөрөнгийн бирж пүрэв гарагт 16 хувьцаат компанийн нийт 12,774 ширхэг хувьцаа арилжив. Төмөр замын тээврийн орлого 9.6 хувиар нэмэгдэж, 272.8 тэрбум төгрөгт хүрчээ.Германы "Bayer AG" АнУ-ын "Monsanto"-г 66 тэрбум ам.доллараар худалдан авахаар болов.Агаарын тээврийн салбарын орлого 198.8 тэрбум төгрөг болж, 11.9 хувиар өсөв.

нийгэмЮ.цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан баярын хурал Соёлын төв өргөөнд болно.нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжих боломжтой гэж дүгнэжээ.хөвсгөлд өнөөдрийн байдлаар 130 орчим хөрөө рам ажиллаж байна.нӨхГ-ын Б.Амаржаргал нарыг хахууль авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас баривчилжээ.Гадаад паспортын яаралтай захиалга авахгүй байгааг УБСГ-аас мэдээлэв.

дэлхийоросын армийн жанжин штабын дарга Сирийн хямралыг хэлэлцэхээр Туркт иржээ.Японы улстөрч Ренхо Мурата Ардчилсан намын анхны эмэгтэй дарга боллоо. Өмнөд Солонгосын зүүн нутагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв. АнУ-ын албаныхан хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авч магадгүйг анхаарууллаа.хятадад онлайн гэмт хэргийн эсрэг ажиллагааны үеэр 3400 сэжигтнийг баривчилсан байна.

Цаг агаар

улаанБаатар2016.09.16

Бага зэргийн Бороотой

YНЭ: 600₮

zasag.co

2016.09.16, баасаН ~ №199 (477)

бҮРЭЛДЭхҮҮНкоМпАНИ

аМ.ДОЛЛар ЮаНЬ рУБЛЬ

47712.61%

96.6200.1%

2244.97 336.41 34.34

ЗЭС 5-ЧИНгИС БОНД

1321.200.11%

818.120.57% 88.160

0.03%

аЛТMSE ALL 10-ЧИНгИС БОНД

0 0 4 7 7

°4

Гүйцэтгэгч компанийн шунал, төрийн байгууллага хоорон дын тэрсэлдээнээс эх үрсийн нүдээ бүлтийтэл хүлээж буй дөрөвдүгээр төрөх өнөөдрийг хүртэл баригдаж дуусалгүй балгас болсон нь энэ. 3

Б.Ганбаяр / ЗГМ©

°16

Ан-д оролцоо, хариуцлага дутагдаж байнаИх хурлаар намын даргыг томилохоос илүү дүрмийн шинэчлэл хийх ёстой. > 2

хэрэглэгчийн тооцоо үйлд вэр-лэгчийнхээс зөрдөгийн учирҮйлд вэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж удахгүй хүнд болно. > 7

Түүхий эдийн үнэ 2017 онд өсөлттэй байх төлөвтэйЗээлжих зэрэглэл буурсан энэ цаг үед бонд босгох нь тохиромжтой бус. > 4, 11

Япон гадаадын түр ажилчдад хаалгаа нээж байна

Киев шинэчлэлийг түргэсгэхээ амлав

Яармагийн балгасууд, яамныхны өчил

ЗГМ

~ T H E o F F I c I a L g a z E T T E ~~ T H E o F F I c I a L g a z E T T E ~

ЭДИйН ЗаСаг

ХүМүүС

аНУ-ын тусламж афганчуудын авлигын үндэс

Хөдөлмөрийн зах зээл сульдаж байна

"Улсын харцага цол миний зорилгын нэгээхэн хэсэг"

Улсын шинэ харцага Н.Жаргалбаярыг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Улсын начин Д.Нэгдэлийн хүү тэрбээр энэ жилийн наадамд шууд зургаа даван шөвгөрч, харцага цолд хүрсэн юм. Бие хаа, галбир төрх сайтай, бөхийн удамтай энэ залууг ирээдүйд том цолд хүрэх

11

г.Баярсайхан@bayarsaikhanZGM

хүчтэн гэж олон хүн дүгнэдэг. Н.Жаргалбаяр наадмаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ.

-Юуны өмнө улсын цолтны эгнээнд багтсанд баяр хүргэе. Шинэ харцага маань бэлтгэлдээ орсон уу?

-баярлалаа. бэлтгэл сур-гуулилт дөнгөж эхэлж байна.

Жефф ДайераНУ-аас үзүүлж буй

тусламж афганистанд авлига гаарах эх сурвалж болж байна. Тус улсад 2001 онд аНУ-ын цэрэг цөмрөхөөс өмнөх үетэй 9

харьцуулахад байдал хавь-гүй дордсоныг Вашингтон дахь судал гааны байгууллага мэдэгдэв.

ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улиралд 10.4 хувьтай байна. Хөдөлмөрийн зах зээл улам дордож байгааг наймдугаар сарын статистик үзүү лэл тээс харж болохоор. ажил лах хүчний судалгаагаар улсын хэмжээнд 131.9 мян ган хүн ажил эрхлээгүй байна. Эдийн

5

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

засаг агших тусам ажил эрх лэлт эмзэг сэдвээр тодорч, ядуур лын шалтгаан болдог. Тиймээс эдийн засгийн сорил тыг нийгмийн хүндрэл бол гож хувиргахаас сэргийлэх шаард лага үүсэж байгааг эдийн засагч Д.Лхагва-сүрэн хэллээ. санхүүгийн хүнд үед бусад орнууд төсөв, мөнгөний бод логоор дамжуулан ажлын байрыг хадгалдаг.

ЗгМ: ИНФОграФИК

Үндэсний статистикийн хороо©

ХӨгЖЛИйН БЭрХШЭЭЛТЭй ИргЭДЭЭ аНХааръЯ!

хүн амын 5 хувь буюу

49.9 хувь буюу

Монгол Улсын нийт өрх

хөгжлийн бэрхшээл тэй 1 хүнтэй

хөгжлийн бэрхшээл тэй 2 хүнтэй

хөгжлийн бэрхшээл тэй 3-аас дээш хүнтэй

713,780(100%)

82,417 (11.5%)

9841 (1.3%)

1107 (0.1%)

хөгжлийн бэрхшээлийн шалтгаан (МУ)

хөгжлийн бэрхшээлийн шалтгаан (УБ хот)

хүн 15-44 насныхан

эмэгтэйэрэгтэй

иргэн хөгжлийн бэрхшээлтэй байна

108,071

53,990

44.7%55.3%

34% төрөлхийн

Ярианы Бусад

Сонсголын Сэтгэцийн

харааны хөдөлгөөний

29.9% төрөлхийн

71306

3676566%олдмол

70.1%олдмол

Тэд хөдөлмөр эрхлэх боломжтой

БоловСРолТой

78%БоловСРолГүй

22%

хөгжлийн бэрхшээлийн хэлбэр

19.1%

19.3%11.7%

5.6%

28.9%15.4%

Улс төр

2 ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ 2016.09.16, баасаН ~ №199 (477)

УЛСТӨрЧ ЯрЬЖ БайНа

ТоДРУУлГА & ЗАлРУУлГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Ганбаяр / ЗГМ©

» ЗАСГийн ГАЗАР Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.

» хАМТын АжиллАГАА Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын дарга Си Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ барив. Энэ үеэр хоёр орны харилцаа, Монгол-Хятад-Оросын гурван талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.

» ТӨСӨлНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Хуулийн төсөлд хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглохоор тусгасан аж.

» ШийДвЭРӨнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг ирэх оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийджээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.

» нАМУУДАрдчилсан намын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргажээ. Уриалгад Ардчилсан намын Их хурлын бүрэлдэхүүний 30 хувьд нь намын болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй төлөөлөл оруулахыг хүслээ.

» ЗӨвлӨлЕрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулах болсныг дуулгав. Шинэ үг хэллэгийг орчуулах, нэр томъёог оноон тогтоох зайлшгүй шаардлага үүссэн учир ийнхүү сэргээн байгуулжээ.

» МЭДЭГДЭлАрдчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос эрх баригч МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах Ажлын хэсэг байгуулагдсаныг мэдэгдлээ. Тэд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт биелэгдэшгүй заалт олон байгаа хэмээн үзэв.

ЗгМ ТОвЧХОН

» Намаа ялагдуулсан дарга ямар процессоор хэд хоногийн дотор албан тушаалаасаа татгалзах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй байна.

» Алсын хараагаа бодит ажил хэрэг болгохын тулд сонгуульд ялалт байгуулах ёстой

» ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь аль нэг фракцын эрхшээлд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа.

“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын залуучууд намаа шинэчлэхээр энэхүү хөдөлгөөнийг байгуулсан юм.

-Ардчилсан намын ҮЗХ өнөө дөр хуралдана. Ши нэч лэ-лийн нэгдсэн хөдөл гөө ний хөн энэ удаагийн хур лаас ямар хүлээлт тэй байна вэ?

-Олон эх сурвалжийн мэ дээл лээр ҮЗХ өнөөдөр хурал дана гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Учир нь орон нутгийн сонгуулийн дараа хуралдаж магадгүй гэсэн яриа бий. Хэрэв хуралдвал нэг л асуудлыг шийдэх ёстой. Тэр нь ардчилсан намын их хурал, түүний зохион байгуулалт. их хурлаар намын даргыг томилохоос илүү чухал асуудал болох дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв орон нутгийн сонгуулийн дараа ҮЗХ хуралдвал сарын хугацаанд д ү рмийн шинэч лэл ий г чанартай боловсруулж чадах нь эргэлзээтэй.

-УИХ-ын ээлжит сон-гуулийн дараа Ардчилсан намын залуучууд шинэч-лэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Өнгөрсөн хуга-цаанд намаа шинэчлэх чиг лэлд ямар ажлууд ам-жуулав?

-Эхлээд хөдөлгөөнийхөө зорилгыг хэлэх хэрэгтэй байх. бидний тэргүүн зорилго ардчилсан намыг 2016 оны орон нутаг, 2017 оны Ерөнхийлөгч, 2020 оны УиХ-ын сонгуульд ялалт байгуулахад хүч өгөх төдийгөөр хязгаарлагдахгүй. Харин монгол Улсын ирээдүйг цогцлоож, дэлхийд тэргүүлэх гүрэн болгож чадах бодлоготой, зорилготой, итгэлтэй ардчилсан намыг бий болгохыг зорьж байна. Энэ шаардлагыг бүрэн хангаж чадвал ямар ч нам хэд ч

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцуулжээ. мөн газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн шинжтэй арга хэмжээ гээд маН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан олон ажлыг тусгасан гэв. Түүнчлэн эдийн засгийг хүнд байдлаас богино хугацаанд сэргээж, тогтворжуулах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж гаргахаа онцолсон байна.

Тэрбээр иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээг-дэхүүнийг авч хэрэглэж байхыг уриаллаа. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “итгэлийн зээл” олгож, үйлд-

аН-д оролцоо, хариуцлага дутагдаж байна

Б.Даваатогтох@datoZGM

Их хурлаар намын даргыг томилохоос илүү дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй

ялсан шударга байх. Чадахгүй бол дөрвөн жил улсаа алаад яах билээ.

1990 оноос хойш монгол Улс хөгжсөн. социализмын үетэй харьцуулбал гудамжинд яваа

машин, гартаа барьсан утсаа харцгаа гэдэг үхээнц аргалсан үнэний тухай төсөөлөл одоо хэрэггүй. гэтэл сүүлийн 25 жил Эрээн яаж өөрчлөгдөв, сингапур яаж манлайлав, солонгос яаж хөгжив гэдэг бодит үнэн хаалгыг маань тогшиж байна.

монгол Улс хөгжлөөрөө дэлхийд 130 дугаар байрт жагсаж байгаа бодит үнэн. Үүний гол буруутан нь улс төрийн хүчнүүд. Нэг талаараа улс орны сайн бүхэн нь ардчилсан нам болон ардын намд хамаатай. Нөгөөтэйгүүр, саар бүхэн ч дээрх хоёр улс төрийн хүчинд хамааралтай. Тиймээс монголын гол асуудал бол улс төрийн намуудын шинэчлэл, цус сэлбэлт болон дотоод ардчилал. Өнөөдөр ардчилсан намын тогтолцоо болон удирдлагад сэтгэл хангалуун байгаа монгол хүн хэд байгаа бол. Намаас төрсөн лидерүүд болон фракцын удирдлагуудад сэтгэл хангалуун намын жирийн гишүүн хэд байгаа бол.

-Ардчилсан намын ялагд-лын шалтгааныг тодорхойлсон байсан. Магадгүй намынхаа залуучуудын дуу хоолойг

сонсоогүй нь ялагдлын нэг шалтгаан юм биш үү?

-Нэгтгэвэл хоёрхон шалтгаан байгаа. Энэ бол оролцоо, хариуцлага. Улс төр гэдэг шууд утгаараа эрх мэдэл. Улс төрийн нам бол эрх мэдлийг хуваарилдаг систем. гэтэл ардчилсан намын гишүүд уг эрх мэдэлдээ оролцож чадахгүй болжээ. Дунд шатны намын хороо, ҮЗХ, сонгуулийн тойрог хуваарилалт, нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт, ялалт байгуулсны дараах улс төрийн томилгоо гээд бодит эрх мэдэл ардчилсан намын гишүүдийн гарт алга.

Хоёрдугаарт, хариуцлагын асуудал хөсөр хаягдсан. Хувь хүний ёс зүйн хариуцлагын талаар яриад ч нэмэргүй. бүгд л алдаа дутагдлаа хайцаалж, эцэстээ нэгнээ захиалгаар хэлмэг дүүлж эхэлсэн. Нөгөө-тэйгүүр, намын дүрэмд хариуцлагын санкцууд тодор-хойгүй байна. Ядаж л намаа ялагдуулсан дарга ямар явцаар хэд хоногийн дотор албан тушаалаасаа татгалзах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй байна. Үүнээс болоод ҮЗХ дүүрэн чи дарга мөн, биш гэсэн хэрүүл. аливаа эрх зүйн баримт бичиг хариуцлага, хариуцлага хүлээлгэх хугацаа, түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий субьект гэсэн гурван зүйлээр хамгаалагдаж хэрэгжих ёстой.

-Ардчилсан намыг шинэч-лэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Оролцоотой, хариуцлагатай намыг бий болгоход хоёр хүчин зүйлтэй тулах болно. Нэгдүгээрт, үзэл баримтлал, нөгөөх нь сонгуулийн хууль. бид намынхаа үзэл баримтлал болон үнэт зүйлийг шинэчлэх хэрэгтэй. Үнэт зүйлийн суурь нь улс орны хөгжлийн бодлого, үүнийг хэрэгжүүлэх чанартай боловсон хүчний шударга сонгон шалгаруулалт. сонгуульд ялалт байгуулах нь улс төрийн хүчний алсын хараа биш бөгөөд үндсэн ажил үүргийн нэг.

Хэзээ монгол Улс азийн тэргүүлэгч гүрэн болох вэ, аж үйлдвэрийн аль салбарыг хөгжүүлэх вэ, хувийн хэвшлүүд хэзээ үндэстэн дамнасан корпораци болох вэ гэдэг асуултад хариулах нь улс төрийн хүчний алсын хараа. Харин уг алсын хараагаа бодит ажил хэрэг болгохын тулд сонгуульд ялалт байгуулах ёстой.

Өнөөдөр манай улстөрчдийн

гол алдаа нь хөгжлийн зорилгууд ярихгүй засаглал л ярих юм. Эдийн засгийн хөгжил ярихгүй атлаа засгийн бүтцээ солино гэх юм. Ерөнхийлөгчийн засаглал сайн ч гэх шиг. гэтэл угтаа хамгийн гол зүйл нь хэрэгжүүлэлт. бид байгаа засаглалынхаа чадавхыг бүрэн хэрэгжүүлэх гэж хичээгээгүй. гэтэл болохгүй бүхнийг засаглал руугаа чихээд өөрчлөх, солих тухай уралдаж яриад байна.

-Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхийн тулд одоо байгаа ҮЗХ-г татан буулгаад шинээр байгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-санал нэг байна. гэхдээ намын дүрмийг шинээр батал-бал ҮЗХ ч дагаад шинэчлэгдэнэ. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлж, 400-500 болгох сана л яригдаж байна. гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь аль нэг фракцын эрхшээлд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа. гэхдээ тооноос илүү чухал зүйл бол тухайн ҮЗХ-ны гишүүдийг анхан шатнаас сонгох зарчим юм. Өөрөө хөдөлмөрлөж, улс төр хийж нэг сумаас сонгогдсон гишүүн хотод ирээд даргад загнуулаад суухгүй нь мэдээж.

-Ардчилсан намын залуу-чууд намдаа байр суурь олж авахын тулд шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг бай-гуулж, шахалт үзүүллээ хэ мээн шүүмжлэх нэг нь байна?

-Намаа шинэчлэхийн төлөө, ингэснээрээ улс орондоо маш том дэвшлийг авчрахын төлөө тэмцэж байгаа олон залуучууд байна. магадгүй эдгээр залуус зөв цэг дээрээ тууштай, баттай зогсож байгааг үйл хэрэг нь баталбал ачаа үүрэх албан тушаалыг хаших хэрэгтэй. Онцлоход, “Нээлттэй ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд намаа шинэчлэхийн төлөө ажиллаж, тэмцэж байгаа.

Нэг чухал асуудал нь

намуудын шинэчлэл, цус сэлбэлт болон дотоод ардчилал

ЗаСгИйН гаЗар

Ерөнхий сайд Сэлэнгэд ажиллаж байна

вэрлэл эрхлэх бололцоогоор хангахаас гадна ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэврийг олгохоор төлөвлөж байгаагаа ч тодотгожээ.

Ерөнхий сайдын хэлснээр

эрчим хүчний салбарт гэхэд л 68 төсөл, хөтөлбөр боловсруулсан байна. бүгдийг нь хэрэгжүүлбэл монгол Улсын эрчим хүч өнөөдрийн байгаагаас 20 дахин нэмэгдэх юм байна.

Тэрбээр Цагааннуур, Шаамар суманд ажиллаж, тариаланч, ногоочидтой уулзан ургац хураалтын явцтай танилцана.

УиХ-ын ээлжит бус чуул ган завсарласантай хол богдуулан УиХ-ын гишү үн м.Оюунчимэг өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр УиХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гаргасан шийдлийн талаар ахмадууд саналаа хэлэхийн зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулав. мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, цахимаар өмчилсөн газарт дэд бүтцийн асуудлыг шийдэхийг хүслээ.

Үүнээс гадна дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгав. Харин УиХ-ын гишүүн м.Оюунчимэг санхүүжилт нь зогсоод байсан Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж байгааг онцоллоо.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Иргэд эдийн засаг сонирхов

Zasag.mn ©

Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хан-Уул дүүрэгт барьж буй төрөх эмнэлгийн барил-гыг хэзээ гүйцээж барих вэ?

-манай яам 2017 онд шинэ эмнэлэг барихгүй. барьж ду усаагүй барилгу удаа гүйцээх төлөвлөгөөтэй ажил-лаж байна. санхүүжилт хам гийн их шаардлагатай нь Хан-Уул дүүрэгт барьж байгаа гуравдугаар шатлалын төрөх эмнэлэг. барилгыг гүйцээж барихад 20 тэрбум төгрөг хэрэгтэй байна. бид байсхийгээд л Үндэсний хөгжлийн төв рүү бичиг хүр-гүүлдэг. гэтэл нэрээ сольсон энэ газар асуудлыг шийдэхдээ хойрго ханддаг. Үнэхээр аргаа барж байна. 20 тэрбум гэдэг их мөнгө л дөө. ийм хэмжээний хөрөнгө гаргаж концессийн гэрээгээр бариад өгөх компани ч цөөн байх.

-Эмнэлгийн барилгыг барих компани тодорхой болсон юм уу?

-Концессийн гэрээгээр бариулна л гэж яриад байгаа. гол нь санхүүжилтийн асуудал нь шийдэгдэхгүй байна. 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй барилгыг дуусгачих газар олдмоор л юм.

манай яамныхан хоёр байгууллагын хооронд албан бичиг шидэлцсээр байгаад үнэндээ залхаж байна. Кон-цессийн гэрээгээр бариулах ажлыг манай яам шийддэггүй болохоор хэцүү. Чиг үүргээсээ хамаараад хоёр, гурван газрын хамтарч шийдэх асуудал болохоор амар биш юм. Цаас шидэхээс өөр арга алга.

Жил шахам шүүхтэй зуу ралд сан. “Нийслэл өр-гөө”-гөөс салж амарлаа. Одоо кон цессийн гэрээгээр барих газар олдвол зургаан жил болж байгаа барилгыг дуусгачихмаар байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв ч ачааллаа дийлэхээ байлаа. барилга барих гэхээсээ илүү шинэ төрөхийн ач хол богд-лыг нь хармаар байгаа юм. бид жил бүрийнхээ төсөвт шинэ эмнэлгийн урсгал зард-лыг тусгадаг. гэтэл эмнэлэг маань ашиглалтад ордоггүй. Орны хүрэлцээ байхгүйгээс эхчүүдийг төрөхөөр өвдөж ирэхэд нь л хүлээж авдаг. стандартаар бол төрөхөөс нь хэд хоногийн өмнө хэвтүүлж, төрсний дараа нь тодорхой хэмжээгээр асрах ёстой. гэвч орны хүрэлцээгүйгээс төрсний дараах асаргааг ар гэрийнхэнд нь даатгадаг болсон.

-Дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байснаас болж эмнэлгийн барилга урагш-лахгүй байгаа юм биш үү?

-Дэд бүтцийн зураг төслийг нь гаргачихсан. ахмадын эмнэлэг, төрөх эмнэлгээс 300 метр хүрэхгүй зайд байгаа. гүйцэтгэл нь 45 хувьтай болоод гацсан. Тиймээс хоёр эмнэлгийн дунд нэг дэд станц барихаар шийдсэн.

Уг нь Хөрөнгө оруулалтын газар концессийн гэрээг дол-дугаар сарын 1-нд зарлах ёстой байсан. гэвч төр, засаг солигдсоноос болж найм-дугаар сарын 1-нийг бол тол хойш лууллаа. бас байгуул-лагынх нь нэрийг сольж Үн дэс ний хөгжлийн төв бол гож өөрчилчихлөө. ингээд кон цес-сийн гэрээ зарлахгүй бай саар өвөлтэй золгож байна.

байсан ч тийм биш аж. “Нийслэл өргөө” компанийнхан 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, өртгийг нь баталчихсан эмнэлгийн барилгыг санхүүжилт нь хүрсэнгүй хэмээн зогсоож, төрөөс 25 тэрбум төгрөг нэхсэн. Харин сү.батболдын Засгийн газар ийм их хэмжээний мөнгө төсөвлөж өгөх боломжгүйг ухааруулж, хариуцсан яамнаас нь гаргаж өгсөн тооцооны дагуу 19 тэрбум төгрөгөөр барихыг үүрэгдсэн байсан. авсандаа сэтгэл нь ханадаггүй гүйцэтгэгч компанийн шунал, төрийн байгууллага хоорон-дын тэрсэлдээнээс эх үрсийн нүдээ бүлтийтэл хүлээж буй дөрөвдүгээр төрөх өнөөдрийг хүртэл баригдаж дуусалгүй балгас болсон нь энэ. барилгыг дуусгалгүй орхисон “Нийслэл өргөө” компанийн захирлыг мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэн шүүхэд өгч, завшиж, шамшигдуулсныг нь тогтоосон бололтой. Тус компанитай хийсэн гэрээгээ шүүхийн шийдвэрээр цуцалж, концессийн гэрээгээр бариулах шийдвэрт хүрчээ. гэвч Хөрөнгө оруулалтын газрын нэр солигдож, концесс зарлахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

Харин одоо Эрүүл мэндийн яам 2017 онд шинэ эмнэлэг барихгүй.

Хөрөнгө мөнгөгүй тул хуучин барьж дуусаагүй барилгуудаа дуусгах төлөвлөгөөтэй байгааг тус яамны санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.баярсайхан хэллээ.

Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг төлөвлөсөн ёсоор бол аль эрт ашиглалтад орох байв. гэвч зургаан жил өнгөрчихлөө.

манай улс 1984 оноос хойш нэг ч удаа гуравдугаар шат-лалын эмнэлэг бариагүй. Уг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллаас үүрэлцэх гуравдугаар шатлалын эмнэлэг барихаар эхлүүлсэн нь тухайн үедээ нүдээ олсон оновчтой шийдвэрийн нэгд яах аргагүй тохиолдоно. гэвч одоо харамсаж, халаглахад багадам дүр зураг бий болчихоод байна.

Жилээс жилд төрөлт нэмэгдэж, хүндрэлтэй гэсэн оноштой эхчүүд

ч цөөнгүй байдаг болсон. Энэ цаг үед гуравдугаар шатлалын төрөх эмнэлэг монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Шинэ төрөх эмнэлгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачааллын 30 хувийг үүрнэ гэж тооцоолсон юм билээ. Харин энэ эмнэлгийн барилга босох заяа алга. Шав тавьсан цагаасаа хойш гэхэд л дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна.

Эрүүл мэндийн салбарт гацчихаад байгаа ганц эмнэлэг дөрөвдүгээр төрөх биш.

Тус эмнэлгийн барилгын хажууханд өндөр настнуудад зориулсан геронтологийн төвийн шинэ барилга мөн л балгас болоод удлаа. Одоо үйл ажиллагаа явуулж буй герон тологийн төвийн барил га хуучирч, хана, тааз нь мөө гөнцөртөж, хэзээ мөдгүй нурж унахаар болсон учраас шинэ байрыг барихаар эхлүүлсэн нь энэ. Харамсалтай нь, бас л барилгын ажил ураг-шилсангүй. ахмадуудад асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай байдаг болохоор 60 ортой эмнэлэг барихаар төлөвлөж бүх зүйлийг нь шийдвэрлэжээ. гэвч өнөөдрийг хүртэл ашиг-лалтад оруулж чадахгүй бай гааг салбарын яамныхан нь гом-доллож сууна.

Цаашлаад сууринаасаа дээш өндийхөө байсан барилга зөвхөн дээрх хоёр эмнэлэг биш аж. Улсын хэмжээнд суурийг нь тавиад гацаасан 110 гаруй барилга бий. Тэдгээрийн дийлэнх нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг.

Уг нь улсын хэмжээнд нэн тэр гүүнд хамгийн их хэрэгтэй барилгууд. Даанч санхүүжилт гэсэн том дөнгөнөөс болоод сүндэрлэж чадахгүйд хүрчих-лээ. сангийн яам, Үндэсний хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамныхан зовлон тоочиж, толгой сэгсрэхээс хэтрэхгүй нь. бүгд л мөнгөгүй болохоор ямар ч арга алга гэсэн мөнөөх л улиг болсон үгээ давтана.

ийм нэг үг байдаг даа. сэтгэл байвал “чүдэнзний модоор ч байшин барина” гэж. Үнэндээ эрүүл мэндийн салбарын үе үеийн сайдууд эмнэлэг барихад огт сэтгэл гаргасангүй. Төрөх эмнэлгийн барилгын гаднах дэд бүтцийг нь хийх санхүүжилт нь нийлээд 21 тэрбум, ахмадын эмнэлгийг гүйцээхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Хэдийгээр Эрүүл мэндийн яамныхан төрөх эмнэлгийг 2017 онд ашиглалтад оруулна хэмээн амлаж буй ч бүтэх, эсэх нь эргэлзээтэй байна.

Концессийн гэрээ зарлахгүй

байсаар өвөлтэй золгож

байна

Хоёр эмнэлгийн

дунд нэг дэд станц барихаар

шийдсэн

3

ЗГМ: Сэдэв

2016.09.16, баасаН ~ №199 (477) ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ

2011 оны дөрөвдүгээр сарын 27. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн дэнж дээр 300 ортой төрөх эмнэлгийн шав тавив.

Энэ бол 1986 оноос хойш эрүүл мэндийн салбарт хийж буй хамгийн том бүтээн бай-гуулалт болох байлаа. ингэж хэлсний учир нь өнөөг хүртэл дөрөвдүгээр төрөхийн барилга араг яс шиг ёрдойж, ашиглалтад орж чадалгүй нурж мэдэхээр болчихлоо.

анх “Нийслэл-Өргөө”, “Пу ма констракшн” компани кон сор циум болж, уг төрөхийн ба рил гыг хурдан хугацаанд барьж дуусгахаа амласан. гэтэл дө рөв дүгээр төрөхийн ба рилгын гүй цэтгэлийн явц 54 хувьтай бо лоод гацчихав. Дэд бүтцийг ший дэлгүй эхлүүлсэн нь барилга га цах шалтгаан болсон талаар ту хайн үед нийгэм даяар цуурч

Яармагийн балгасууд, яамныхны өчилХоёр байгууллага хоорондоо бичиг шидэлцсээр зургаан жил боллоо

Засгийн Газрын Мэдээ сониныIV улирлын захиалга явагдаж Байна.

Захиалгын үнэ: 30,000^

Тэнцвэртэй мэдээллийг Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И-мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Улиралд

64 дугаар

ЗгМ: ТОДрУУЛга

Т.Баярсайхан: Бид үнэхээр аргаа бараад байна

Б.Ганбаяр / ЗГМ©

Б.гандолгор@gandolgorZGM

Эрүүл мэндийн салбарт

гацчихаад байгаа ганц

эмнэлэг дөрөвдүгээр

төрөх биш.

алдсанаар зохиомжилжээ. бүр олон жилийн дараа

хүртэл эхний хэдэн сараа санахад гомдол нь мартагдахгүй, хоолой нь зангирч байдагсан гэдэг өгүүлбэр юуг илтгэх вэ. Цэдэнбалтай ханилсан эхний үе тэр чигээрээ гашуудлын хар өдрүүд байсан болж таарч байна уу. Л.Шинкаревын хэтрүүлэг л байгаасай гэж өнөө цагт бид өөрсдийгөө тайтгаруулахаас.

бидний бахархан ярих дуртай нөгөө нүүдлийн соёл иргэншлийг маань ганц сайн гутааж тавья гэж зохиогч шийдэв үү, эсвэл зохиолын баатар нь гэрээслэн ярив уу, итгэхэд бэрх өгүүлбэрүүд цаашаа хөвөрнө.

“Настяд тэрбээр алсын аянд зориглон гараад хэзээ эргэж очихоо мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байлаа” гээд (63 дахь талд)

“Настягийн тэсвэр нэг л өдөр барагдаад Цэдэнбалын төсөөлж байгаагүйгээр саваа халин гарна, тэр цагт ноомой, үг дуу цөөтэй, даруу эмэгтэй гэсэн нэр нь эгнэгт эцэс болно” гэж занаж байсан байх юм.

Ухаж ойлговол монголчуудын бүдүүлэг харанхуй нь Филато-вагийн хожмын дээрэнгүй омголон давилуун чанарыг хөгжөөж өгөх ёстой байсан бололтой юм. Тэр үед уур уцаараа нөхөртөө багагүй гаргаж, дарамталж, хааяа нэг зохиогдох дээдчүүлийн бүжиг дээр монгол бүсгүйчүүдтэй бурхнаас хонзонтой юм шиг авир гаргаж байсан баримтууд ч байна.

“Намайг хамуутай хүн гэж бодоод байгаа юмуу хаашаа юм гэж Настя дотроо эгдүүцнэ. Намайг монголд маш муу

хүлээж авсан. Тэр нь бүх юман дээр харагдаж байсан шүү. Шууд тайлбарлахын ч аргагүй. би байдлыг бүрэн ойлгосон. Эмэгтэйчүүд нь намайг үзэн ядаж байв. арга байж уу, урдаа барьдаг ганц залуу нь гэнэт орос авгай дагуулаад ирж байхад” (65 дахь талд) гэхчлэн гэмгүй монгол эмэгтэйчүүдийг гүтгэжээ.

Цааш нь монголчуудын хиртэй, бөөстэй, усанд ордоггүйг нь шарын шашинтай холбож тайлбарласан хэсэг залгаж бүтэн нүүр явснаа:

“монголчуудыг зэрлэг бүдүү-лэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй яагаад удаад байгаа юм бэ, Чингис хааны үеэс бий болсон хуучин муу, муухай юмаа хэвээр нь хадгалахыг хичээж, дарга нар нь хүртэл дэндүү алгуур, хүнд бөгстэй” (67 дахь талд) гэхчлэн зэмлэл хүртээжээ.

монголчуудын оюун ухааныг жаал гоочлоод авъя гэсэн шиг, харахад буурьтай суурьтай хүмүүс байж, хүүхдүүд шиг талын цэцэг ногоо, намрын

Судлаачийн үг

4 ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ 2016.09.16, баасаН ~ №199 (477)

О.Баярхүүпроф.

Цэдэнбалтай ханилсан эхний үе тэр чигээрээ гашуудлын хар өдрүүд байсан болж таарах нь

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд

Ю.Цэдэнбалынхны долоон булчирхайг нь тоочсон “Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” нэртэй ном бол яг өнөөдөр ойг нь тэмдэглэж буй тэр суут эрхмийн улс төрийн хөрөг нийтлэл тэр чигтээ юм.

Уншсан хүн нүдэндээ үл итгэхээр, гомдоход багадах, гутрах шиг ч болох тийм мөрүүд орос зохиогч Л.Шинкаревын тэр номоор даанч дүүрэн. Номын 55 дахь хуудсанд анастасияг сууя хэмээн гуйж буй идэр залуу Ю.Цэдэнбалын тухай өгүүлнэ. “Хоёр долоо хоног би Цэдэнбалд хариу өгөхгүй эргэлзэж, тээнэгэлзэж явлаа. Өөр улс оронд, тэгээд бүр монголд очно гэдэг ч… тэнд заваан, яр тэмбүүтэй, аймшигтай гэж улс амьтан яриад л…” (?) монголын тухай а.и.Филатова хатагтайн анхны төсөөлөл нь энэ байв. Орчин цагийн Владимир Жириновскийн доромжлолтой агаар нэгэн байх шиг.

“Улаанбаатарт бидний амьдрал хэцүүхэн төвхнөв” гэж эхэлсэн 59-61 дүгээр хуудасны доромжлолууд ар араасаа

Орос хүний нүдээр монголчуудын хоцрогдол

хөвөрч, монголын I коммунист хүний гэргий болж, монголын ард түмний бэр болсондоо их л гутарч үхэж байсан юм уу гэмээр мөрүүд дурайв. “Настя, чи хаана ирчихээд байна даа” гэсэн зовиуртай асуултууд олонтаа давтагдаж байна. Тухайлбал, тэр үеийн монголыг дүрслэхдээ:

“Цонхных нь эсрэг талд хашааны ёроолд гуйлгачин, тахир дутуу, хэсүүлчид хөдөлгөөнгүй зогсоцгооно. Хааяа нүдээ арчин гар нь хөдөлж харагддаггүйсэн бол тэднийг олон баримлын цогцолбор гэж бодмоор. Хар үстэй эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж харагдана. Өдөржингөө хахирган дуугаар харийн хэлээр хашгиралдах… монголчуудын ахуй байдал зэрлэг бүдүүлэг биш юмаа гэхэд этгээд хачирхалтай санагдаж байв. бас ч үгүй дээгүүр албан тушаалтай явсан, соёлтой бүсгүй би азийн хамгийн хоцрогдсон оронд ирсэн байлаа” гэж гашууджээ.

монгол хүнийг хир тоос болсон дээлтэй, цагаан бурхан өвчний улмаас цоохор болсон нүүртэй хүн хэмээн гадна төрхийг нь тодорхойлжээ. Цааш нь үргэлжлүүлье:

“Тэд хүн амьтнаас огт зоволгүй хаа тааралдсан газраа бие засахаар явган сууж, тэгээд сууж байхдаа хажуугаар нь өнгөрч яваа хүнтэй хэд гурван үг сольж байгаа үзэгдэнэ. Хүмүүс яг адуу, тэмээ, үхэр ичиж зовдоггүйн нэгэн адил ичиж зовдоггүй ажээ… Тэнгэр минь, Настя чи хаашаа хүрч ирэх нь энэ вэ. Настягийн өмнө харийн, ойлгомжгүй нэгэн хэмийн амьдралын тухай кино эцэс төгсгөлгүй гарч байв” гэжээ.

бараг л харь гараг дээр а.и.Филатова буусан маягийн, нүдэнд нь заримдаа инээдэмтэй, заримдаа бүдүүлэг дүр зураг ээлжлээд үзэгдээд байсан юм шигээр Л.Шинкарев бичсэн байх юм. Тэгснээ монголыг дахин баахан муулж:

“Тэнгэр минь, би чинь ямар гээч газрын мухарт хүрч ирээ вэ, би чинь соёл иргэншилтэй улс орны нийслэлээс ирсэн хүн шүү дээ…” гэж ирээд л уулга

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛгИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИННэгдүгээр орлогч эрхлэгч

Цэвээндолгорын ЦЭвЭЭНХЭрЛЭНУтас: 99901526

Хоёрдугаар орлогч эрхлэгчЛхагважавын СУгарМаа

Утас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор р.ОюунцэцэгУтас: 99901621

Соёл энтертайнмент, гадаад контентын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Даваатогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 7 7

РЕДАКци

ЗАР СУРТАлчилГАА

хАЯГ

цАхиМ хУвилБАР

тэнгэрийн өнгө, аргаль, угалзны эврийн бөх бат чанар гээд төрийн ажил, улс төрд огт хамаагүй юмны тухай ярихад нь дотроо баахан ундууцаж суудаг байлаа. бас зочныг юу ч хэлсэн бодох санах юмгүй шууд л хэлсэн үгийг нь зөвшөөрдөг монголчуудын нэг эвгүй зан Настягийн уурыг юу юунаас илүү хүргэх боловч, тэрбээр арга буюу тэсэж өнгөр-дөг байлаа гэхчлэн дайрч, бас “бөхийн хараажаар шударга бус дүрэм” хэмээн эрийн гурван наадам руу нулимаад авчээ.

Үр хүүхэдтэй өнөр өтгөн монгол айлыг нам–төрийн хэсэг зүтгэлтний өргөмөл хүүхдүүдээр жишээлж, бараг л монголчууд хавтгайдаа үр хүүхдээ үрчлүүлдэг хэмээн дүгнэснийг уучилж боломгүй. “миний л мэдэхийн сүхбаатар галсан гэдэг өргөмөл хүүтэй, Чойбалсан, бумцэнд, самбуу, батмөнхийнх гээд олон айл өргөмөл хүүхдүүдтэй байв” (146 дахь талд) гэж дэлгэх нь хүнлэг ёс талаасаа монголчуудад доромжлол мэт ойлгогдохоор, Оросын ёсонд бол өөр л байдаг байх.

Эмзэглэмээр задгайрсан бас нэг сэдэв бол хайрт ханийнхаа эхтэй хонзонтой болж, хоёр тийшээ салсан, эр нөхөр нь хэчнээн их шаналсан гашуун түүх (170-172 дахь талд) байна. ариун цэвэр сахина гэдэг нэрээр хүү славикаа эмэг эхтэй нь уулзуулдаггүй, бэр анастасия ивановнагийн тогтоосон хатуу дэглэмд дасахгүй болоод гэр барьж гарсан хөөрхий тэр малчин хөгшин алхам тутамдаа бэрийнхээ дарамтад, дээрээс нь НаХЯ түүний үгээр дарамтлаад, нам-улсын нэгдүгээр хүн хүү нь шөнө дөлөөр эхтэйгээ уулздаг тухай мөрүүдийг уншихад зүрх үнэхээр базалмаар. Хүүхдийн төлөө Фондын буянтай удирдагч тэр эрхэм орос хатагтайн тухай бидний өнгөтэй өөдтэй өмнөх төсөөллийг энэ гашуун түүх орвонгоор нь эргүүлчих шиг боллоо. Зохиолч Л.Шинкаревын цэцэн мэргэнд гайхах уу, эсвэл энэ аймшигтай түүхийг нээсэнд нь шүтэх үү, ёстой бүү мэд?!

Бараг л харь гараг дээр А.И.Филатова буусан маягийн, нүдэнд нь заримдаа инээдэмтэй, заримдаа бүдүүлэг дүр зураг ээлжлээд үзэгдээд байсан юм шигээр Л.Шинкарев бичсэн байх юм.

Н.Энхбаяр: Нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2017 онд өсөлттэй байх төлөвтэй

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяртай өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр оны эцэс хүртэл төсвийн алдагдал өндөр хэвээр байх магадлалтай ч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сэргэх боломж харагдаж байгааг онцолсон юм.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн байдлын дүн гээс хэрэглээний үнийн индекс анхаарал татаж байна. Жилийн дүнгээрээ агшилттай бай гаад зогсохгүй наймдугаар сарын байдлаар дефляци руу шилжлээ. Энэ нь хэр зэрэг ноцтой асуудал вэ?

-манай улс хэрэглээний үнийн индексийг тооцохдоо тодорхой нэр төрлийн барааны сагсаар тооцож буй. Энэ сагсанд хүнсний бүтээгдэхүүн 30 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс хэрэглээний үнийн индекс хасах үзүүлэлттэй гарахад гол нөлөө үзүүлсэн зүйлс нь орон сууц, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан, түлшний үнэ. Орон сууцны үнийн хувьд монголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг үнийн индекс ерөнхий хандлагыг

харуулдаг. Наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 7.1, хуучин орон сууцны үнэ 12 хувиар буурсан судалгааг танилцуулсан. Энэ хандлага хэрэглээний үнийн индексэд нөлөөлснөөр ийм үзүүлэлт гарсан. Харин хэрэглээний сагсанд жин дарж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ таван хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр дефляцийн айхтар нөлөө нь бол арай хол. Нийт сагсны үнийн дүнгээрээ л хасах үзүүлэлттэй байгаа.

-Оны сүүлч гэхэд энэ нөхцөл байдал хэвээр хадгалагдахаар байх уу. Та хэрхэн харж байна вэ?

-Орон сууц гэдэг маань худалдан авах чадвартай холбоотой. Нийлүүлэлт илүүд-сэн, худалдан авах чадвар буурсан. Нийлүүлэлт зээлийн тогтолцооны түр сааталтай холбоотой. гагцхүү хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ үнэхээр буурвал энэ нь сэрэмжлэх дохио болно. Нөгөө талаар бид инфляцийг зөвхөн

хэрэглээний үнээр хэмжээд байгаа болохоор ийм үзүүлэлт гарч байгаа юм. Хэрэв бусад улс оронтой адил үйлдвэрлэгчийн үнийн индексийг иж бүрнээр нь энэ индекс түрүүлээд хасах руу орсон байх магадлалтай.

-Долдугаар сарын статистик мэдээллээр төсвийн алдагдал 1.95 орчим их наяд байснаа наймдугаар сард 1.8 их наяд болж нэмэгдсэн байсан. Орлого ийн нэмэгдэхэд юу нөлөөлсөн бол?

-монгол Улсын эдийн засаг улирлын хүчин зүйл ихтэй. Нэгдүгээр улирал хамгийн тааруу буюу эдийн засгийн идэвхжил суларч, орлого мууддаг. Яг бүтээн байгуулалт идэвхтэй явагддаг 4-11 дүгээр сард компаниудын борлуулалт хамгийн сайн байх магадлалтай. Харамсалтай нь оны эцэс хүртэл байдал сайжрах төлөв алга. Төсвийн алдагдал өндөр хэвээр байх хандлагатай байна.

-УИХ-аар батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөл бөрийг хэрэгжүүлэхэд 27 их наяд төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урсгал шинж чанартай зорилтууд нэлээд бий. Цалин тэтгэвэр, эмнэлэг, боловсролын үйлчилгээний зардал зэрэг нь нийт зардлын 30-40 хувь байх болов уу. Цаана нь бүтээн байгуулалт, төсөл

хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардал байгаа. Эдийн засаг агшиж буй энэ үед ийм хэмжээний мөнгийг гаргахад бүтээн байгуулалтын шийдлийг алтернатив хувил бараар хийж болно. Нөгөө талаар, бид аль болох зорилтоо бүрэн шийдэх үүднээс гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжуудыг харж байна.

-Сангийн сайд шинэ бонд гаргах шаардлага үүсэж байгааг дурдсан. Бондыг энэ онд багтаан гаргах уу. Хэтийн төлөв ямар байгаа вэ?

-Яг энэ талаар одоогоор сангийн сайд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа. Удахгүй Засгийн газар УиХ-д ирэх оны төсвөө урьдчилан мэдүүлнэ. Энэ үеэр сангийн яамны зүгээс хөрөнгөө хэрхэн босгох талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх байх.

-Одоо бонд гаргахад өртгийн хувьд өндөр байх болов уу. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?

-монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан энэ цаг үед бонд босгох нь тохиромжтой бус. ирэх оны төсвийн бодлогоо эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Төсөв, Төвбанкны мөнгөний бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орох хандлага байна. Энэ бүхэн тодорхой болсны дараа хөрөнгийн зах зээлд хандах нь илүү оновчтой байх.

-Одоогийн нөхцөлд орлогыг нэмэгдүүлэх тал дээр бондоос гадна өөр ямар боломжууд

байгаа вэ?-Он дуусахад гуравхан

сар үлдэж байна. Энэ богино хугацаанд орлого нэмэгдүүлэх боломж тун бага. манайд бүртгэлтэй 100 гаруй мянган аж ахуйн нэгжээс үндсэндээ 50 хувь нь хаалгаа барьчихсан. ийм нөхцөлд зарим хүний ярьдгаар татварын баазаа өргөтгөх нь үндэслэл муутай, судалгаагүй таамаг. Татварын баазын тухай эдийн засаг эрчимжсэн, эсвэл төсөв тэлсэн үед л ярих боломжтой. Хэрэв бид өнгөрсөн оны компаниудын тайлангийн нэгтгэлийг үзвэл нэлээд хүнд тоонууд харагдана. Татвар нэмэх ямар ч боломж байхгүй. Тиймээс энэ оны тухайд төсвийн тодотголоор батлагдсан хэмжээндээ л алдагдлаа барьж гарах зорилтыг баримталж байгаа.

- Зургадугаар сараас хойш урд хөршид бүхий л түүхий эдийн үнэ тодорхой хэмжээгээр өсөж байна. Төсвийн орлогод ханшийн эл сэргэлт ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

-гадаад худалдааны албан ёсны статистик мэдээллээс харвал зургадугаар сард экспортын гол нэрийн түүхий эд бүгдээрээ өсөллтэй гарч байгаа. Харамсалтай нь өнгөрсөн оны худалдаа өнөөгийнхтэй харьцуулахад тэдийлэн үнэ цэнэтэй байж чадахгүй байгаа учраас экспортын орлого бууралттай гарч буй. ►11

Б.НоровЗГМ

Төсвийн алдагдал өндөр хэвээр

байх хандлагатай байна

ЭДИйН ЗаСагЧ ЯрЬЖ БайНа

5

хүмүүс

2016.09.16, баасаН ~ №199 (477) ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ

Ажлын байрны нэр: хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал

Тавигдах шаардлага: Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хуга-

цаа хэтэрсэн аливаа өргүй; Ял шийтгэлгүй Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Корпо-

рацийг удирдахад харшлахгүй байх; Банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн аль

нэг чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй

Банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан;

Банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн аль нэг чиглэлээр төрийн, улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх;

Банк, санхүүгийн байгууллагад ажилладаггүй байх;

Банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэм-шигч болон бусад холбогдох этгээд бус байх;

Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс шалтгаалаагүй нь нот-

логдсон байх. Удирдан зохион байгуулах авъяас чадвартай Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй Харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал

даах чадвартай Англи хэлний ярианы болон бичгийн чадварыг

өндөр түвшинд эзэмшсэн

Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн бүрэн бөглөсөн анкет Томч намтар /CV/ Гурван үеийн намтар Иргэний үнэмлэхний хуулбар

/нотариатаар баталгаажуулсан/ Боловсролын зэргийн дипломын нотариатаар

баталгаажуулсан хуулбар /Бакалавр, магистр, док-торын зэргийн диплом/

Ажилд орохыг хүссэн өргөдөл Тодорхойлох захидал /Ажиллаж буй газраас

эсвэл ажиллаж байсан газраас/

жич: Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Монголын хадгаламжийн Даатгалын Корпораци

АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

Шаардлага хангасан шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18.00 цагаас өмнө дээрхи материалуудыг бүрдүүлэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны Нарийн бичгийн даргад авчирч өгнө үү.холБоо БАРих хАЯГ:Утас: 70008338 , 95107510хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, нарны зам, Санроуд оффис, 3 давхарт

◄1 Нэг хэсэг хөдөөгүүр явж,

цолны наадмаа хийнгээ сайхан амарч байгаад арваад хоногийн өмнө хотод ирлээ.

-Нутаг усныхан шинэ цолт-ноо сайхан хүлээж авсан байх?

-Өө, тэгэлгүй яахав. Энэ жил сэлэнгэ аймгаас хоёр цолтон төрлөө. сум, орон нутгийнхан маань хүлээн авч, сайхан унаа бэлэглэсэн. Нутгийн олонтойгоо баяраа хуваалцаж, наадмаа сайхан хийчихээд ирлээ. манай мандал сум аймагтаа бөхөөр тэргүүлдэг. Улсын аварга г.Эрхэмбаяр, улсын начин Ш.Зоригт, Ч.баянмөнх ах гээд олон цолтонтой, бөхийн өлгий нутаг даа.

-Энэ жилийн наадмын бэлт-гэл ямархуу байв. Дотроо ямар бодол тээн барилдсан бол?

-би “Увс нуур” дэвжээн дээрээ бэлтгэлээ базаадаг. Ер нь ноднингийн наадмаас хойш бүтэн жилийн турш тогтмол бэлтгэлтэй байлаа. Заалны барилдааныг ч бараг алгасаагүй. Ноднин би гурвын даваанд энэ жил начин болсон Д.анарт унасан юм. Тэр наадмаас хойш улсын цолтон болж, амжилтаа ахиулах зорилго өөртөө тавьж, бэлтгэлээ чармайн хийсэн дээ.

Ер нь ахмад бөхчүүд “амжилт гаргаж, цол авах цаг хугацаа гэж бий. Тэр цаг нь ирээгүй бол мянга сайн байсан ч хүссэн цолоо авч чаддаггүй” гэж ярьдаг. Энэ жилийн хувьд 1024 бөх барилдах нь улсын цолгүй залуусын хувьд том боломж. би аймгийн хурц арслан болохоор эрэмбэ дээшилж, оноолт гайгүй таарах болов уу, энэ жил улсын цолтны эгнээнд заавал багтана гэж бодож байлаа.

-Наадмаар хийсэн барил-даанаа эргээд дурсвал?

-би нэгийн даваанд булган аймгийн харьяат сумын заан залуутай таарч давсан. Хоёр дээр Хөвсгөлийн аймгийн начин Пүрэвдоржтой барилдаад гурвын даваанд улсын хар цага Ч.Чулуунбаатарт амлуул сан. Харин дөрвийн давааны төгсгөлд дөрвөн хурц арслан нугалаагаар хоорондоо барилдахад Хэнтийн с.ариунбилэг ахтай таарсан. Тавын даваанд өөрийн багш, улсын харцага Т.Өсөх-ирээдүйг давж, улсын цолтны эгнээнд багтсандаа маш их баяртай байгаа. Зургаагийн даваанд үе тэнгийн залуу хүчтэн Ч.Хөх-чирэнгэртэй тунаж барилдаад харцага цол авсан даа. Харин долоогийн даваанд улсын аварга с.мөнхбатад өвдөг шороодсон.

Нэгэнт бөхийн спортод орж, дотроо зорилго тавин бэлтгэл хийснийх улсын цолтны эгнээнд багтахыг хүсэлгүй яахав. Энэ бол миний зорилгын нэгээхэн хэсэг. Одоо үндэсний бөх хөгжөөд, олон мянган залуус барилдаж байна. Тэд бүгд л улсын цол авахыг хүсэж байгаа. Улсын цол авчихвал эрэмбэтэй болно, дараа дараагийн барилдаанд маш их нөлөөлнө.

манай аав Увс аймгийн Тэс сумын харъяат улсын начин Д.Нэгдэл гэж хүн бий. аавынхаа цолыг ахиулж, харцага болсон-доо бас их баярласан.

-Харцага цолны төлөө Хөх-чирэнгэртэй хийсэн барилдаан ямархуу болов?

-Зургаагийн даваанд барилдаж байхдаа “Одоо давчих юм бол бүх начингийн дээр гарна даа” гэж бодож, сэтгэл зүйгээ бэлдэж байв. Ноднин б.адъяахүү начингийн ярилцлагыг уншиж байлаа. Тэгэхэд Э.Оюунболдыг зургаа даваад ирэхэд “Харцага бол сайхан цол. гэхдээ бүх заан цолтнуудын дор л бичигдэнэ” гэж хэлсэн байгаа юм. Энэ үг

Н.Жаргалбаяр: Улсын харцага цол миний зорилгын нэгээхэн хэсэгАваргыг давчихвал заан болно гэж бодсон ч яах аргагүй унасан

санаанд орж ирсэн. Үеийнхээ залуутай сайхан барилдаж, их тэвчээр гаргаж давсан даа.

-Долоог ийн даваан д С.Мөнх бат аваргыг яагаад ч барсангүй юу?

-бид нар нэг дор бэлтгэлээ базаадаг. Ер нь бид хоёрын барилдаан эсрэг тэсрэг. би чацтай болохоор ерөнхийдөө зогсож барилддаг. с.мөнхбат аваргын хувьд хурдан шаламгай барилдаантай. би давуулж гуя-дах гээд давуулсан ч хутгуулаад унасан.

-Тухайн үед долоогийн да-ваанд унасандаа харамсах, харцага цол хүртсэндээ баяр лах сэтгэлийн аль нь давамгайлж байсан бол?

-Хүний хүсэл хэзээ ч барагдахгүй, дандаа илүү юм руу тэмүүлж, хүсч байдаг. аваргыг давчихвал заан болно гэж бодсон ч яах аргагүй унасан. мэдээж харамсах сэтгэл төрөлгүй яахав.

-Хүүгээ улсын цол авахад аав чинь их баярласан байх даа?

-Намайг аймгийн наадамд барилдаж байхад л аав дагаж ирээд дээлийн зах мушгиж, хазайхад дагаж хазайгаад үздэг байсан. сая наадмаар өөрийнх нь цолыг ахиулаад харцага болсонд их баярласан байх аа.

-Ноднин гурвын даваанд уначихаад дараа жилийн наа дам хол байна гэж бодсон байх. Өнгөрсөн жилээс хойш Жаргалбаяр хэр өөрчлөгдсөн бэ?

-би ер нь дараагийн наадам хол байна гэж боддоггүй. Нэг мэдэхэд л дараагийн наадмын бэлтгэлдээ орох болчихсон байдаг. Ноднин уначихаад мэдээж их харамссан. барилдаан гаргаж чадалгүй амархан унасан л даа. Тэрэндээ шаралхаад намар бэлтгэлдээ эрт орсон. Ер нь урьд өмнөхөөсөө илүү их хичээж, хувийн сахилга батаа нэмэгдүүлээд барилдаж байлаа. мэдээж хүн бүр хурд, хүч, ухаан, барилдаан, тэсвэр хатуужил гээд бүх юмаа ахиулахыг боддог. Энэ бүхэн нийлж байж амжилт гаргана. миний хувьд амжилт гаргахын тулд жингээ нэмэх шаардлагатай байсан. Тиймээс өвөлжингөө хүчний бэлтгэл сайн хийлээ. бас барилдааныхаа алдаа дутагдалтай талууд дээр багш нартайгаа нэлээд ажилласан. Ер нь ямар ч спорт залуу насных. 35 хүртлээ барил-даад л болино. Тэр хүртэл дээд түвшиндээ хүрэхийн төлөө өдөр, шөнөгүй хичээхгүй бол болохгүй. Дараа нь амрах цаг зөндөө олдоно шүү дээ.

-Улсын наадамд ноднин анх барилдсан байх. Хурц арс лан болсны дараа наадамд зодог-лоно гээд ингэж удсан юм уу?

-би ер нь хожуу барилдаж эхэлсэн. бараг 20 хүрч байж барилдсан юм. Ер нь заалны барилдаануудыг хараад байхад эрэмбэ багатай хүн дандаа том цолтнуудтай таараад байсан. Тиймээс Т.Өсөх-ирээдүй багш-тайгаа ярьж байгаад эрэмбээ ахиулж, хурц арслан болъё гэж шийдсэн юм. Тэгээд 2013, 2014 онд сэлэнгийн наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан болсон.

-Яагаад хожуу барилдаж эхэлсэн юм бэ. Бөх сонирх-доггүй байсан юм уу?

-бөхөд бол сонирхолтой байсан. Улсын наадам болохоор бөх үзээд л суучихна. бидний багад зургаан залуу заан ид барилддаг байлаа. Хэдийгээр бөхөд дуртай ч, барилдана гэж

нэг их боддоггүй байсан. гэхдээ бөх хүний хүүхэд болохоор яах аргагүй татагддаг юм билээ. Тэгээд нэг л мэдэхэд барилдаад эхэлсэн дээ.

-Бага нас чинь Увсад өнгөрсөн үү?

-манай аав Увс аймгийн Тэс сумын харъяат хүн. Харин би өөрөө сэлэнгэд төрсөн хүн. мандал сумынхаа Хараа гол, Ноён уулыг дагаж, Ширхэнцэг хайрханыхаа өвөрт өссөн. Тиймээс төрсөн нутгаараа овоглож, сэлэнгэ аймгийн ман дал сумын харъяат “Увс нуур” дэвжээ, ШШгЕг-ын “сүлд” спорт хорооны бөх гэж зарлуулан барилддаг.

-Аль нутгаар овоглож барил дахаа шийдэхэд эргэлзэх тохиолдол гарч байв уу?

-бөхчүүдийг барилдахад нутгийнх нь уул ус дагаж ирдэг гэдэг. манай аав ч гэсэн намайг “Чи яалт ч үгүй сэлэнгэ аймгийн мандал сумын унаган хүүхэд” гэдэг. мандал сумандаа төрж, хүүхэд насаа тэнд өнгөрүүлсэн болохоор ямар нэг эргэлзээ байгаагүй ээ. Харин бөхчүүд бэлтгэл сургуулилт хийх газраа сонгож болно. Хүмүүс оюутан болохдоо сайн сургууль сонгохыг боддог доо. Үүний нэгэн адил сайн дэвжээг сонгож байж сайжирна. “Увс нуур” дэвжээнд том цолтой бөхчүүд бүгд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Том, жижиг биетэй, хурд, хүчтэй, олон талын барил-даантай хүмүүс бий. Энэ бүгдтэй барилдаж байж бэлтгэл сайжирч, амжилт ахина. Тийм учраас “Увс нуур” дэвжээн дээр бэлтгэлээ базаадаг. Дээрээс нь манай аав Увсынх учраас арай ойр дөхөм.

-Аавынхаа талаар ярьж өгөөч?

-аав маань 1979 онд Ө.Эрдэнэ-Очир арслангаар тав давж, улсын начин цол хүртсэн бөх. Одоо тэтгэвэртээ гараад, сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдарч байна. аавын ургийн овог нь борлууд. Энэ овгоос хамгийн олон бөх төрсөн байдаг.

аав чөлөөт бөхөөр хичээллэж, азийн аварга, олон улсын тэм-цээнүүдэд оролцож байсан. мөн “Хоршоолол” нийгэмлэг болон үндэсний шигшээ багт туслах дасгалжуулагч хийж байлаа. Дунд зэргийн нуруутай, илүү тарга байхгүй. ид барилдаж байх үедээ 90 гаруй кг жинтэй, яргай хар махтай байсан гэдэг. баруун, зүүн хөл авна, мушгиж тонгорно гээд олон төрлийн барилдаантай. манай аавыг улсын заан цол авах хэмжээнд байсан гэж бөхийн хүрээний олон хүн ярьдаг. Тодорхой шалтгааны улмаас бөхийн спортоос хөндийрч, олон жил барилдаж чадаагүй дээ.

-Аав тань хүүдээ ямар зөв-лөгөө өгдөг вэ?

-байнга л зөвлөгөө өгнө. би сэтгэлд нь нийцдэггүй юм шиг байгаа юм. аав хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хүнтэй барилдахдаа нэг их уддаггүй байсан. Тийм болохоор намайг зогсоод байна, явж барилд гэж их загнадаг юм. Ер нь барилдаан, хувийн сахилга бат, амьдрал гээд бүх л зүйлд зөвлөгөө өгнө.

г.Өсөхбаяр аварга нэг нэвт-рүүлэгт орохдоо “бөх хүн болгон түрүүлж, аварга болох албагүй. Хамгийн гол нь сайхан бөх хүн байх хэрэгтэй” гэж ярьж байсан. Тэгвэл бөх хүн гэдэг нь нэр төртэй, шударга, олны дунд биеэ зөв авч явдаг, нэгэндээ тусалдаг, ахмад цолтон, ахмад настнаа хүндэлдэг байх хэрэгтэй гэж аав захидаг юм. Хамгийн гол нь барилдаж, амжилт гар гахаас

гадна сайхан бөх хүн байж, бөхийн нэр хүндийг өндөрт өргөж явах юмсан гэж хичээдэг. Олон түмний хайрыг түшиж бөхийн спорт явдаг учраас тэдний итгэлийг даах хэрэгтэй гээд бүгд захидаг.

-Багшийнхаа талаар ярьж өгөөч?

-би нэлээд хэдэн багштай. Намайг анх гардан хичээллүүлж, амжилт гаргах үүдийг нээсэн хүн бол улсын харцага Т.Өсөх-ирээдүй. Өсөхөө багш маань маш их хөдөлмөрч. бидэнд “Хэн их хөдөлмөрлөнө, тэр хүн л амжилт гаргана” гэж захидаг. биднийг өдөр бүр бэлтгэл хийлгэж, байнга шахна. манай багш их ухаантай хүн шүү дээ. биднийг бэлтгэл хийлгэх гэж янз бүрээр л үзнэ. баярлана, инээж нэг үзнэ. Эсвэл уурлаж нэг үзнэ. биднийг амжилт гаргаасай гээд өөрийн бүх л зүйлийг зориулж яваа хүн.

би Өсөхөө багш дээр хичээл-лэж байгаад “Увс нуур” дэвжээнд очсон. Увсын дэвжээ маань жил бүр дасгалжуулагчаа сольдог

онцлогтой. Намайг очсон жил Д.бумбаяр багш байсан. бумаа багш маань өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг бидэнд харамгүй заасан. Дараа нь б.гантогтох гарьд, б.ганбат арслан бидэнд багшилсан. Дасгалжуулагчаа жил бүр сольдог нь олон хүний туршлага, арга барилыг залуу-чуудад өвлүүлэх зорилготой.

-Саяхан шинэ хүнтэй бол-жээ. Гэр бүл, ханийхаа талаар ярихад дургүйцэхгүй биз дээ?

-миний хань сэлэнгэ айм-гийн мандал сумын харъяат а.Эрдэнэсувд гэж бүсгүй бий. бид хоёр суугаад гурван жил болж байна. саяхан шинэ хүнтэй болсон. Намайг бөх барилдаж, бэлтгэл сургуулилалт хийхэд миний хань ар гэрийн бүхий л ажлыг авч явдаг. Энэ дашрамд ханьдаа маш их баярлалаа гэж хэлье.

-Цол авсны дараа амьдрал өөрчлөгддөг байх. Харин үүнээс өмнөх амьдрал хэцүү шүү дээ. Тэр үеийнхээ дурсам-жаас хуваалцвал?

-манай багш нар ч гэсэн

ярьдаг юм, жаахан өлөн зэлмүүн байхдаа юмны төлөө илүү тэмцэж, тэмүүлэлтэй болдог гэж. анх хотод орж ирээд бэлтгэл хийдэг байхдаа айлд, оюутны байранд гээд янз бүрийн л газар амьдарч байлаа. Өдөр бэлтгэлээ хийсний дараа хоол олж идэх гээд явна. Хоолгүй өнжих үе ч бий. 300 төгрөгийн бэлэн гоймон идчихээд бэлтгэлдээ явж байсан үе олон. гэхдээ би бусад залуусыг бодвол харин ч гайгүй амьдрал туулсан. Хотод орж ирээд удаагүй байтал Ч.баянмөнх ах улсын цол аваад шинэ байранд орж байлаа. Тэгээд баянмөнх ахын гэрт хоёр, гурван жил амьдарсан. бөх болох гээд зүтгэж явсан тэр он жилүүд хамгийн дурсамжтай байдаг юм байна.

бид өдөр бүр нэг юмны төлөө тэмцэнэ. бэлтгэл хийгээд асар их ядарсан ч энэ бэлтгэлийн ачаар тийм цол авна, байр машинтай болж, сайхан амьдарна гэсэн бодлоор өөрийгөө хурцална. би тэр үед “Энэ том цолтой ах нар шиг амжилт гаргаад, гоё машин унаад, өөрийн гэсэн орон байртай болж сайхан амьдарна” гэж боддог байлаа. Энэ бүхний төлөө тэмцэж ирсэн. Одоо ч гэсэн хэвээрээ.

-Байртай болж амжсан уу?-мандал сумын нутгийн

зөвлөл маань надад сайхан шинэ машин бэлэглэсэн. Харин одоохондоо орон байртай болоогүй, хадмындаа л амьдарч байна даа.

-Сайхан ярилцсанд баяр-лалаа. Эцэст нь нэг зүйл асууя. Бөхийн хорхойтнууд шинэ цолтноо хэрхэн барилдах бол гэж харуулдан суугаа. Заалны барилдаанд хэзээнээс зодоглох бодолтой байна вэ?

-Наадам өнгөрснөөс хойш бэлтгэл ерөөсөө хийсэнгүй. Шинэ хүнтэй болоод, дээрээс нь цолны наадам гээд зав муу байсан болохоор саяхнаас бэлтгэлдээ орж байна. бэлтгэлээ жигдрүүлж байгаад нэг их удахгүй барилдана даа.

Энэ дашрамд танай сониноор дамжуулаад сэлэнгэ аймаг, мандал сумын зон олон, “Увс нуур” гал, ШШгЕг-ын алба хаагчид, “сүлд” спорт хороо, хорих 413 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, б.Төмөрчулуун захиралтай “сэргэн мандалт” групп, Ц.Одонтунгалаг захи-ралтай Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ТӨК-ийн хамт олон болоод нийт багш дасгалжуулагч, намайг дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье. Та бүгдийн дэмжлэг тусламжаар энэ сайхан цолд хүрсэн юм шүү.

аавынхаа цолыг ахиулж, улсын

харцага болсондоо их баярласан

Б.Ганбаяр / ЗГМ©

300 төгрөгийн бэлэн гоймон

идчихээд бэлтгэлдээ явж

байсан үе олон бий

Амьдралын хэв маяг

6 ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ 2016.09.16, баасаН ~ №199 (477)

г.Сайнзаяа@sainzayaZGM

Эмэгтэйчүүд феромон гэх бодисоор холбогддог

Эмэгтэйчүүд хамт хонох, эсвэл хамт амьдрахад сарын тэмдэг нь зэрэг ирэх тохиол-дол олон бий. гэвч шинжлэх ухаа наар үүнийг тайлбарлах бо ломжтой болов уу?

Эмэгтэйчүүд ойртох үед тэднээс ялгарах феромон гэх бодис ямар нэг байдлаар хол-богддог гэж эрдэмтэд дүгнэдэг. Феромон нь амьтан хоорондын харилцах нэг төрлийн химийн холбоо юм. Үүний тусламж-тайгаар амьтад эсрэг хүйстнээ татаж, төрлөө ялган, аюул ослыг мэдээлдэг.

их сургуулийн дотуур бай-ранд найзтайгаа хамт амьдарч байсан Л.Золжаргал “бидний сарын тэмдэг давхцаж ирэх тохиолдол зөндөө гардаг байсан. Нэг нь ариун цэврийн хэрэглэл аваад ирэхэд л нөгөөгийнх нь ирж таардаг” гэлээ. Түүнчлэн найз охидтойгоо дөрвөн жил амьдарсан р.Цэцгээ ч мөн сарын тэмдэг нь нэг нэгнээ байнга дагадаг байсныг хэлсэн юм.

Оксфордын их сургуулийн

Эмэгтэйчүүдийн холбоос

цАхилГААн БАРАА ГАР УТАС

1. автомашины хар хайрцаг зарна.170 градус харах өнцөгтэй, санах карт хийж бичлэг хийнэ.Утас: 991227182. автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "Fx35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "g500" zarna 2004-2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams-2.0 мотортой, ухрах камертай "grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HummEr H2" зарна.Утас:917778779. 2008 оны "Lx570" зарна.Үнэ:60 сая Утас: 9911146810. "Full option a8" зарна. Утас: 99995108

үл хӨДлӨх ноМ, хЭвлЭл

1. бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Official guide of TOEFL TEsT 4th edition. албан ёсны ToEFL тест гаргадаг газраас уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гаргасан guIDE book-ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312 7. монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуулах энгийн хялбараар илэрхийлж чадсан “монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХааН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 981110298. бизнес удирдлагын магистрийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас: 99153637

1. 3-4 хорооллын эцэст говь цогцолборийн хажууд 29 дүгээр байрны есөн давхарын найман давхарт 36м.кв наран талдаа хоёр цонхтой, гал тогоо тусдаа, хувцасны шүүгээ, харанхуй нэг өрөөтөй саруулхан балконтой үзэгдэх орчин сайтай маш дулаахан нэг өрөө байр зарна. 93, 77 сургууль болон 96-р цэцэрлэг хажууд байдаг. автобусны буудалтай ойрхон . мкв 1.440,000 Үнэ: бэлэн мөнгөнд 52 саяас. Утас: 919141912. 10-р хороололд сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд сОТ-н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан-Уул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно. Утас: 990976396. модны 2-т угсармалын гурван өрөө байр зарна. Утас: 99105070 7. ЧД, сУис-ийн баруун хойно байрлах 2010 онд ашиглалтад орсон, 12 давхар, 58-р байрны 11-н давхарт, 70.7 м.кв бүхий гурван өрөө байрыг гал тогооны тавилга болон хувцасны ханын шкафны хамт худалдана. бүх цонх нь наран талдаа, өвөлдөө дулаахан, цонхоор харагдах орчин сайтай, сантехникийн хувьд ямар нэг доголдолгүй. Утас: 90706655

1. гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. sony 15.6 core I7 560-d зарна. model VPcF133Fx In-tel(r) core(Tm)i7 Q740 1.70 ghz ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 899979868. Wifi хүч нэмэгч дамжуулагч суурилуулна. Утас: 75752020

КоМпьЮТЕР БА ДАГАлДАх хЭРЭГСЭл

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBShop.Mn

АвТоМАШин

1. соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХийН бӨмбӨрЦӨг бүхий сувенир зарна. Утас: 960129382. германаас ирсэн мотор (generator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг, эрэлт хэрэгцээ өндөртэй тоног төхөөрөмж юм. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 757520204. солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн шинэвтэр хоёр хаалгатай том хөргөгч яаралтай хямд зарна. Утас: 99236582

1. Ухаалаг цагтай байхад утсаа хаях, дуудлага сонсохгүй байх асуудалгүй боллоо. gsm сүлжээ sIm карт дэмжинэ. Дурын дугаар руу залгах дуудлага хүлээн авах боломжтой. мессеж бичих, сэрүүлэг, цаг, pedometer, тооны машин гэх мэт олон үйлдэлтэй.Утас: 96012938 , 998188322. аНУ-аас ирсэн "iPhone 6" 16gB gold, gray. Үнэ:1.250.000 шинэ, задлаагүй. Утас:991273313. аНУ-аас ирсэн цоо шинэ задлаагүй “Factory Unlocked Iphone 6s” 16gb хар өнгөтэй утас зарна. Үнэ: 1.800.000 -гаас хямдраад 1.700.000 Утас: 990854244. Евро стандартын оригинал "samsung galaxy s6" утас зарна. Үнэ: 800.000 Утас: 996062935. Хамгийн сайн гэгддэг official sm-N900 note 3 зарна. Утас: 995090456. Дубайгаас авч ирсэн 18к “Vertu signature rose gold” зарна. Үнэ: 1.5 сая. Утас: 99979107

Нийгэм соёлын хүн судлалын профессор александра алверьн энэхүү хачирхалтай үзэгдлийн талаар судалжээ. Тэрбээр анх 1971 онд шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллэгээс санаа авсан аж. Тухайн үед марта макКлинток хэмээх судлаач оюутны байрны 135 эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийг судалсан юм. Өдгөө сарын тэмдэг давхцах явдлыг макКлинтокийн үзэгдэл ч гэх нь бий.

Уг судалгаагаар найзууд болон хамт амьдардаг эмэгтэйчүүдийн

сарын тэмдгийн эхлэх болон дуусах хугацаа ойролцоо гарчээ. Доктор макКлинток үүнийг хамт амьдардаг эмэгтэйчүүдийн феромон бие биедээ нөлөөлснөөс үүдэлтэй хэмээн тайлбарласан. Нөгөө талаас хамт байдаг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зэрэг ирснээр нэг эрэгтэй олон эмэгтэйтэй нөхөн үржихүйд орох боломжгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, эрчүүдээс хамгаалах эмэгтэйчүүдийн балар эртний зөн билгийн холбоо ч гэж болно. Феминизм ид дэлгэрч асан 1970-аад онд эл таамаглал олон хүнд үнэмшилтэй санагдаж

байжээ.гэхдээ багийн тоглогч байх

дуртай эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйтэй хэсэгхэн хугацааг өнгөрөөхөд л дагадаг. инец гэх эмэгтэй “би бол бета. Харин миний найз сюзан альфа л гэсэн үг. Түүний сарын тэмдэг ирсэн үед нь 10 милийн зайд ойртоход л дагана. сюзан өрөөнд ороход л бүгд тампон хайж эхэлдэг” гэв.

Дагадаг ч бай, дагуулдаг ч бай хулганаас ч илэрдэг энэхүү хачирхалтай үзэгдлийг эрдэмтэд судалсаар байна.

их британид гэхэд л 8.5 сая хүн цавуулаггүй амьдралын хэв маягт шилжжээ. Энэхүү трэнд дэлхий даяар хурдтай тархаж байгааг BBc онцлов. Эрэлт ихсэхийн хэрээр хүнсний дэлгүүрийн лангуун дээр цавуулаггүй хоол хүнс ч нэмэгдэж байна. Уг шинэ хэв маягийн талаар товч танилцуулъя.

Хоол хүнсний жагсаалтаасаа талх, гоймонг бүрмөсөн хас-сан хүмүүсийг хараад та толгой сэгсэрдэг үү? Тэгвэл эхлээд целиаки буюу ходоод гэдэсний шингээлт муудах өвчтэй хүмүүсийн талаар мэдэх хэрэгтэй. Целиаки өвчтэй хүмүүс насан туршдаа цавуулаг хэрэглэх бүрт 12 хуруу гэдэсний салст нь гэмтэж, хоол шингээх үйл ажиллагаанд нь хүндрэл учирдаг. амуу тариа, улаан буудай, хөх тариа, арвайд агуулагдах цавуулаг нь хүнийг өвчлөмтгий болгодог аж. Хүүхдийг дөрвөн сартайгаас нь өмнө цавуулагтай хүнс өгвөл уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Тэд цавуулагтай хүнс хэрэглэхэд гэдэс нь дүүрч, дотор

нь эвгүйрхдэг аж.гэхдээ цавуулаггүй хүнсийг

сонгож байгаа хүмүүсийн дийлэнх нь жин хасах, эрүүлжих зорилготой. Түүнчлэн целиаки өвчингүй ч цавуулагт мэдрэг гэж өөрийгөө тодотгох хэсэг бүлэг бий.

Эрүүл мэнд, шинжлэх ухааны “Trust me, I’m a doctor” нэвтрүүл-гийн багийнхан целиаки өвчингүй 60 сайн дурынхныг сонгож, цавуулагтай хүнсийг хориглосон байна. судалгаанд оролцогчид хоолны цэснээсээ цавуулгийг хассан. гэхдээ судлаачид хоёр долоо хоногийн турш нууцаар цавуулагтай паста өгч байсныг тэд мэдээгүй. Тухайн хугацаанд судалгаанд оролцогчдын бие бага зэрэг л тавгүйрхсэнээс өөр сөрөг шинж тэмдэг илрээгүй аж. Үр дүнд нь целиаки өвчингүй ч цавуулаггүй хүнснээс татгалзаж байгаа хүмүүс хий дэмий хоолоо сойдгийг эрдэмтэд тогтоолоо. Харин турах, жингээ хасах хүсэлтэй хүмүүс цавуулаггүй хүнснээс татгалзахад буруудах зүйлгүйг тэд хэлсэн байна.

Ам дамжсан үгээр цээрлүүлж, айдастай амьдрах түвэгтэй. Хэрэв та ч мөн аль нь аюултай, аль нь хэрэгтэйг мэддэггүй бол сүүлийн үеийн судалгаануудыг сонирхож үзээрэй. Шинжлэх ухаан, техник технологи хөгжих хэрээр бидний эргэлзэж явсан олон зүйлийн хариулт олдсоор байгаа нь сайшаалтай. Эдгээр ололтоос цөөнийг нь доор өгүүллээ.

Худал: Даарахаар ханиад хүрдэг

Үнэн: Тэсгим хүйтэнд нойтон үстэй гарвал ханиад хүрдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Харин хүмүүс өвлийн улиралд ханиад их хүрдэг шалтгаан нь битүү орчинд их цаг өнгөрүүлдэгтэй холбоотой. Учир нь агаар салхигүй, битүү орчинд ханиадны вирус хурдан тархдаг ажээ.

Худал: Стресс цусны даралтыг өсгөдөг

Цусны даралт ихсэх хууч өвчний гол шалтгаан нь сэтгэл хямрал биш. Хүчтэй сэтгэл гутрал зөвхөн хэсэг зуур л цусны даралтыг ихэсгэдэг. Харин ген, тамхидалт, хооллох буруу зуршил зэрэг нь голлох хүчин зүйл аж.

Худал: Жимсний шүүс хор

шүүдэгХүний биед орсон хортой

бодисыг элэг, бөөр, ходоод гэдэсний хэсэг шүүдэг. Энэ үйл явцыг түргэвчилнэ гэдэг боломжгүй. Тэгээд ч жимсийг шүүс болгох явцад хоол шингээхэд тустай эслэгийг устгадаг. Тиймээс худалдаанд гарч буй жимсний шүүс хийжүүлсэн ундаанаас төдийлөн өөрцгүй гэж болно. Ямар ч сайн

шүүс жинхэнэ жимс шигээ шим тэжээлтэй байдаггүйг санаарай.

Худал: Архи уухаас өмнө хоол идвэл согтохгүй

Хоол идсэний дараа согтуу-руулах ундаа хэрэглэвэл шингэх үйл явц илүү хялбар болдог. Түүнээс биш цусны эргэлтэд орох замыг хязгаарладаггүй. Харин их хоол идсэний дараа бие согтууруулах ундааг илүү

удаан шингээдэг. Тиймээс шартах магадлалыг бууруулдаг байна.

Худал: Хүн бие дулааныхаа 90 хувийг зулайгаараа алддаг

Таны бие аль ил байгаа хэсгээрээ л дулаанаа алдана. Харин толгой бусад хэс гийг бодвол ил байх нь элбэг. Хэ-рэв өвөл богино өмд өмсвөл хөлөөрөө дулаан алдана. Түүнтэй л адил.

Цавуулаггүй трэнд

Итгэж ирсэн худал үгс

ШИНЖЛЭХ УХааН

СОНИрХУУЛаХаД

С.Батсайхан / ЗГМ©

7

Авто

2016.09.16, баасаН ~ №199 (477) ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ

Үйлд вэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж удахгүй хүнд болно

г.Очирбат@ochirbatZGM

Судалгаагаар автомашины техникийн баримт бичигт заалттай зарим үзүүлэлт бодит нөхцөлд туршсан үзүүлэлтээс дундажаар 40 хувиар зөрж байна.

BBM©

Автомашин худалдан авагчдын чухалчилдаг шалгуур

Аюулгүй байдал

Шатахууны хэмнэлт

Хямд үнэ Брэнд

37% 30% 15% 5%Хурд, хүч Автомат хурдны

хайрцагДуулгавартай жолоодлого

3% 3% 2%Суудлын тоо Тоноглол

2% 2%Утаа бага ялгаруулалт

1%

Contacts:

Swiss Cooperation Office of the Embassy Switzerland-Consular Section Sky Plaza Business Centre, Olympic street, 12, Khoroo 1, Sukhbaatar district, P.O. Box 37, 14253 UlaanbaatarE-mail: [email protected]: 00976 11 331422Web: www.eda.admin.ch/mongolia

SwiSS ScholarShipS offer for 2017/2018The Swiss Confederation offers talented and interested young scientists and researchers a number of scholarships for 2017/2018. The scholarships are intended primarily for young post-graduate scientists who would like to go to Switzerland to carry out research. No university scholarships for bachelor or master studies are granted. For more details, please refer to www.sbfi.admin.ch/scholarships_eng

Bourses d’études suisses pour l’anne académique 2017/2018

La Confédération suisse met au concours diverses bourses d’études pour l’année académique 2017/2018 à l’intention des jeunes chercheurs. Ces bourses sont destinées premièrement aux chercheurs post-gradués qui souhaitent se rendre à l’étranger pour mener leur recherche et non aux étudiants souhaitant étudier et obtenir un diplôme en Suisse. Aucune bourse universitaire au niveau bachelor ou master n’est offerte. Pour plus de détails, veuillez consulter www.sbfi.admin.ch/scholarships_fr

Le dossier de candidature peut être obtenu par courrier électronique adressé au Bureau de la Coopération Suisse de la Section Consulaire d’Ulaanbaatar (Mongolie) de l’Ambassade de Suisse. Le délai pour le dépôt des candidatures est le 1er décembre 2016 a 16 h30. Les candidatures seront reçues au Bureau de la Coopération Suisse d’Ulaanbaatar. Les dossiers incomplets ou insuffisamment préparés ne seront pas pris en considération.

The application package can be obtained by e-mail from the Swiss Cooperation Office of the Embassy of Switzerland – Consular Section in Ulaanbaatar, Mongolia. The deadline for application submission is 16:30, December 01, 2016. The applications will be collected at the Swiss Cooperation Office of the Embassy of Switzerland. Incomplete or poorly prepared applications will not be considered.

Schweizer Stipendien für das akademische Jahr 2017/2018

Die Schweizerische Eidgenossenschaft offeriert jungen Forschern und Forscherinnen Stipendien für das akademische Jahr 2017/2018. Es werden keine universitären Stipendien auf Bachelor- und Masterstufe vergeben. Mehr Details finden Sie unter www.sbfi.admin.ch/scholarships_de

Bitte wenden Sie an das Schweizerische Kooperationsbüro in Ulaanbaatar um Bewerbungsunterlagen per email zu bekommen. Der Bewerbungsschluss ist der 01. Dezember 2016, 16:30 Uhr. Bewerbungen müssen termingerecht an das Schweizerische Kooperationsbüro in Ulaanbaatar eingereicht werden. Lückenhafte oder unsorgfältige zusammengestellte Dossiers werden nicht berücksichtigt.

Техникийн баримт бичгээрээ бол унаж байгаа авто машин маань 100 километрт дундажаар 7.8 литр шатахуун зарцуулдаг. гэтэл амьдрал дээр үүнээс бараг хоёр дахин их “идэх”-ийн учир юу вэ гэсэн асуулт автомашин хэрэглэгчдийн дунд элбэг. Европын холбооны төрийн бус Transport and En-vironment байгууллагаас 2015 онд явуулсан судалгаагаар автомашины техникийн баримт бичигт заалттай зарим

ЗгМ: ИНФОграФИК

Хэрэглэгчийн тооцоо үйлдвэрлэгчийнхээс зөрдөгийн учир

үзүүлэлт бодит нөхцөлд туршсан үзүүлэлтээс дундажаар 40 хувиар зөрж байгааг тогтоосон. Уг үзүүлэлтэд шатахуун зарцуулалт, утааны ялгарлын хэмжээ багтсан юм. судалгааг дэлхийн голлох авто үйлдвэрлэгчдийн 600 мян ган автомашинд хийсэн тестийн дүнд тулгуурлан гаргажээ.

Шатахуун зарцуулалт, утааны ялгарал яагаад ийм их зөрөөтэй байна вэ? Дэлхийд автомашины шатахуун зарцуулалт, утааны ялгарлыг тодорхойлоход ашигладаг Европын NEDc, аНУ-ын FTP-75, Японы Jc08 гэсэн ялгаатай гурван өөр аргачлал хэрэглэдэг.

ЕврОп АрГА – NEDCТест ойролцоогоор 20 минут

үргэлжилнэ. Нийт хугацааны дөрөвний гуравт нь автомаши-ныг янз бүр давтамжтай хурд авахуулж, тоормозлож туршина. мөн тогтмол хурдтай хэсэг яваад хөдөлгүүр унтраалттай

түр зогсооно. “Хотын” горимд дөрөв орчим километр, шулуун замаар долоо орчим километр давхина. Дээд хурд – 120 км/цаг, дундаж хурд 33.6 км/цаг. Туршилтын ихэнх хэсэг мотор бүрэн халж амжаагүй үед болдог.

Тестийн гол сул тал нь хурд авалт бодит нөхцөлд үл нийцэх удаан. Ердөө 50 км/цагийн хурд авахад 26 секунд зарцуулна. Туршилтын үеэр кондиоценер салгаастай.

АМЕрИк АрГА – FTP-75Турших хугацаа урт бөгөөд

30 минут үргэлжилнэ. Нийт 18 километр орчим замд европ тестээс илүү шахуу давтамжтайгаар хурдлуулж, тоормозлон, зогсоож туршина. Тогтмол хурдаар шалгадаггүй. Дундаж хурд 34.1 км/цаг, үнэмлэхүй хурд 91.3 км/цаг. Туршилтын үеэр кондиционер асаалттай байх ёстой. мотор бүрэн халсан үед хэмжилт хийдэг

тул шатахуун зарцуулалт, утаа ялгарлын үзүүлэлт европынхтой харьцуулахад илүү үнэмшилтэй.

ЯпОН АрГА – JC08

аНУ-д хэрэглэдэг тесттэй бараг ижил боловч давтамж нь илүү. Үнэмлэхүй хурд хамгийн бага буюу 81.6 км/цаг. Туршилтын ихэнх хэсгийг 24 км/цаг хурдтай давхиулж өнгөрөөнө. Туршилтын ихэнх хэсэг хөдөлгүүр халсан нөхцөлд болж өнгөрнө.

гэвч туршилтын машинд ашигласан дугуй, тест явуулсан орчин, хурдны горим солих арга зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан үйлдвэрлэгчид тестийн дүнг хүссэнээрээ гаргах боломж бүрддэг. Тестийг үндсэндээ задгай зам дээр бус, хаалттай битүү орчинд эргэдэг дамран дээр давхиулах замаар явуулдаг. Хачирхалтай нь, шатахуун зарцуулалтын үзүүлэлтийг хэмждэггүй.

автомашинаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн давхар ислийн хэмжээнд тулгуурлан шатаху ун зарцу ула лтыг тооцох арга хэрэглэдэг. Үүнд бензин хөдөлгүүрт машинаас ялгарч буй 2322 грамм, дизель хөдөлгүүрт загвараас ялгарч буй 2664 грамм нүүрсхүчлийн хий тутамд нэг литр шатахуун оногдохоор тооцдог ажээ.

Дээрх хүчин зүйлээс шалт гаалан автомашины үйлдвэрлэгчээс заасан үзүүлэлт хожим бодит нөхцөлд хийсэн туршилтаас зөрөөтэй болж хувирдаг байна. арилжааны бус, бие даасан International Council on Clean Transportation байгууллагаас энэ онд гаргасан суда л г а а г а ар Евр оп ы н холбоонд хамгийн гүйлгээтэй автомашинуудын хорт утааны ялгарал үйлдвэрлэгчээс заасан үзүүлэлтээсээ 10-50 хувиар их байгааг тогтоосон. Уг судалгаанд хамгийн тааруу үзүүлэлттэй загвараар mer-cedes-ийн A, C, E классын загварууд оржээ. Эдгээр загварын хорт утааны ялгаралт техникийн паспортод бичээстэй үзүүлэлтээс 50 хувиар зөрж байна. Францын Renault Twin-go загварын ялгарал үнэнд хамгийн ойр үзүүлэлтэй ч үйлдвэрлэгчийнхээ заасан үзүүлэлтээс 10 хувиар их гарчээ.

гэвч автомашин үйлд-вэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж

удахгүй хүнд болж хувирна. Шинэ WLTC (Worldwide Harmo-nized Light Vehicles Test Cycle) аргачлалыг ирэх оноос дэлхийн бүх авто үйлдвэрлэгч мөрдөх ёстой. Уг аргачлал нь Европын NEDc, аНУ-ын FTP-75, Японы Jc08-аас хэд хэдэн давуу талтай. Туршилтын үнэмлэхүй хурдыг хуучнаас ихэсгэн 131.1 км/цаг хүргэж, нийт хугацаанд оногдох зогсолтын тоог 13.4 хувь болгон цөөлсөн. Дундаж хурд 53.8 км/цаг болж, хурд авах, сааруулах давтамжийг илүү шахуу болгожээ. автомат хурдны хайрцагны горимыг “эко” буюу хэмнэлттэй горимд шилжүүлэхийг заагдсан то-дор хой нөхцөлд зөвшөөрнө. Туршил тын машинд барьцалдах эсэр гүүцэл хамгийн өндөртэй дугуй ашиглах ёстой.

Шинэ аргачлал дутагдалтай хэвээр. Жишээ нь, 50 км/цаг хурд авах хугацаа бүтэн 15 секунд буюу бас л өндөр. гэхдээ хуучин аргачлалтай харьцуулахад WLTC тестийн дүн бодит нөхцөлд хавьгүй дөхүү байгаа юм. Европ тивд автомашин хэрэглэгчдийн төрийн бус хамгийн том байгууллага болох ХбНгУ-ын aDac клуб шинэ аргачлал ашиглан туршихад Япон, Европын холбоо, аНУ-ын үйлдвэрлэгчдийн дизель хөдөлгүүрт машинуудын утаан дахь хорт бодисын ялгарал паспортын үзүүлэлтээсээ 10-11 дахин их байгаа нь тодорхой болжээ.

Зарим үйлдвэрлэгч бүр энэ оноос шинэ аргачлалыг нэвт-рүүлж, бензин зарцуулалт, хорт утааны ялгарлын дүнг олон ний тэд танил цуулахаар амлаад байна. Европын холбоонд зараг дах автомашины хувьд уг ар гач лал ирэх оноос зайлшгүй мөр дөх ёстой стандарт болно.

Зарим үйлдвэрлэгч энэ оноос шинэ

аргачлал нэвт рүүлэхээр

амлав

“Бэтмэн”-ий мотоциклийг дуудлагаар худалдана“бэтмэн” цуврал киноны 2008,

2012 оны ангиудад “чимэг” болсон хоёр дугуйт мотоциклийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. “Batpot” нэртэй уг мотоциклийн үнийг 80 мянган фунтээс эхэлж дуудах аж. гэхдээ энэ домог болсон хүлгийг унах

боломжгүй, зөвхөн үзүүлбэр, кинонд ашиглаж болно. Учир нь, дуудлага худалдаанд орохоос нь өмнө шатахууны сав, хурд хэмжигч зэргийг нь салгаж авсан байна. “Batpot” нь хэвтэж жолоод-догоос гадна V-4 хөдөлгүүр, лазерын гэрэл, хоёр талдаа буутай

гээд олон сонирхолтой хэсэгтэй. Тийм ч учраас “Time” сэтгүүлийн түүхэн дэх хамгийн алдартай 10 мотоциклийн жагсаалтад багтсан биз. Энэ мотоцикль нь “бэтмэн” кинонд ашигласан найман мотоциклийн хамгийн сүүлийн загвар юм.

Шатахуун зарцуулалтыг хэмжих аргаЖолооч та шатахуунаа

хэмнэхийн тулд шинэ сэлбэг авах гэж байгаа бол түр азнаарай. Эхлээд шатахуун хэр их зарцуулж байгааг нарийн тогтоох хэрэгтэй. Хотод их шатахуун зарцуулдаг хэрнээ шулуун замд бага зарцуулах нь бий. Учир нь хотод замын

түгжрэлд зогсоно, машинаа халаана гээд километрээр хэмжиж боломжгүй зарцуулалт гардаг. Тиймээс шулуун замд хэмжиж үзээрэй.

Үүний тулд машинаа шата-хуунаар дүүргээд хотоос гаднах замд 100-300 км зайд тогтмол хурдтайгаар явна. Үүний да-

раа шатахууны саваа дахин дүүргээрэй. Нэмсэн хэмжээгээ явсан замдаа хуваагаад 100-гаар үржихэд зарцуулалтын бодит тоо гарч ирдэг. Таны машин үнэхээр дундаж үзүүлэлтээс дээгүүр зарцуулалттай байвал мэргэжлийнхэнд хандахыг зөвлөе.

ДУУДЛага ХУДаЛДаа

ЗӨвЛӨгӨӨ

MnB Bloomberg Боловсрол Монгол Тв08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

07:10 “Монголын шинэ өглөө” хөтөлбөр

11:20 16 мм кино төсөл: “Хүний ёс” зохиомж (1977 он)

14:10 Жайка NHK үзүүлж байна: “Шуурга”

17:10 Амьдралын жор:” Шүдээ эрүүл байлгахын учир” (шууд)

21:05 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг (шууд)

22:05 “MNB-Сэтгэлийн үндэс”

08:00 "Bloomberg Daybreak Asia" шууд орчуулгын хөтөлбөр

11:00 "Made In Mongolia: Эко Пак ХХК" нэвтрүүлэг

14:00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17:00 "The Pulse" шууд орчуулгын хөтөлбөр

20:00 "Блумбергийн ярилцах цаг" нэвтрүүлэг

22:00 "Амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

08:05 "Туршилтын туулайнууд" ОАК 11,12 дугаар анги

11:15 "Гал тогоо" ОАК 6 дугаар бүлэг 17,18 дугаар анги

14:05 "Ялалт" ток шоу нэвтрүүлэг (Таеквондо ОУХМ П.Тэмүүжин)

16:45 "Аугаа уран зургууд" нэвтрүүлэг

21:00 Гайхалтай аяллууд (Шинэ Зеланд зурга дугаар цуврал)

23:10 "Найзууд" ОАК 133,134 дүгээр анги

09:30 “Тог тог тог” 226 дугаар хэсэг

11:40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 15 дугаар анги

14:00 “Спортын шинжлэх ухаан” гулав дугаар анги

17:00 “Жимсхэн охид” хүүхэлдэйн кино 20 дугаар анги

21:00 "Бидний таван хүүхэд" ОАК 11 дүгээр анги

22:20 "Декстер" ОАК (season-8) найм дугаар анги

Тв ХӨТӨЛБӨр ОНЦЛОХ үЗвЭр

ЗгМ: СүДОКү

Сэтгэлийн дэм

Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, СУИС-ийн ДДУС-ийн ахмад багш Я.Оюунчимэг болон охин Б.Сарнайгийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Централ тауэрын арт галерейд аравдугаар сарын 14 хүртэл гарна. Энэхүү үзэсгэлэнд морилон саатаж, зураач нарын давтагдашгүй уран бүтээлээс худалдан авснаар, авьяаслаг зураачийн хорт хавдрын эсрэг эмчилгээнд сэтгэлийн хандив өргөх юм. Таны сэтгэлийн дэмжлэг тун чухал байгаа энэ үед яаралтай эмчилгээний зардал босгох аянд нэгдэхийг тэд уриалж байна.

НИСЛЭгИйН ЦагИйН ХУваарЬ

УБ-Хонконг 07.20 10.50Хонконг-УБ 12.00 17.40УБ-Токио 08.55 13.40Токио-УБ 14.40 20.10УБ-Сөүл 09.45 12.50Сөүл-УБ 14.20 17:50УБ-Бээжин 18.55 20.10Бээжин-УБ 21.10 00.40

УБ-Москва 13:50 14:28Эрээн-УБ 18:00 11:15УБ-Бээжин 07:15 14:04УБ-Хөх хот 20:00 20:49Хөх хот-УБ 22:50 11:15УБ-Эрхүү 21:10 02:40Эрхүү-УБ 15:35 06:20УБ-Сүхбаатар 21:15 05:12Сүхбаатар-УБ 20:55 05:03УБ-Эрдэнэт 20:30 07:45

гаЛТ ТЭрЭгНИй ЦагИйН ХУваарЬ

Б.БямбаЗГМ

ЗгМ: КОМИКС

үЗвЭр

үгИйН СүЛЖЭЭ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDs тэтгэлэгт хөтөлбөрийг 2001 оноос бсШУсЯ-тай хамтран хэрэгжүүлж буй. Энэ жилээс бүх төрийн байгууллагад нээлттэй, хувийн хэвшлээс тодорхой хязгаартай 16 дахь элсэлтээ зарлаад байна.

Элсэлтийн материалыг арваннэгдүгээр сарын 4 хүртэл хүлээн авах ба сонгон шалгаруулалтаар төрийн байгууллагаас 18 хүн (англи хэл дээр), хувийн хэвшлээс хоёр хүн (япон хэл дээр), нийт 20 JDs оюутныг сонгоно. Шалгалтад тэнцсэн нь уул уурхай, эдийн засаг, хууль, бизнесийн удирдлага, төрийн захиргаа, инженер, байгаль хамгааллын чиглэлээр Япон улсын их, дээд сургуулийн магистрантурт 100 хувийн тэтгэлгээр суралцана. Өнгөрсөн хугацаанд манай 280 оюутан илгээснээс 228 нь төгсөж иржээ.

БОЛОвСрОЛ

Японы хүний нөөцийн тэтгэлэг зарлагдлаа

Цаг агаар

УЛааНБааТар IX.16 14o

6o

IX.17 14o

5o

IX.18 14o

4o

IX.19 17o

5o

IX.20 17o

6o8м/с

7м/с

7м/с

6м/с

7м/с

5м/с

8м/с

6м/с

7м/с

6м/с

ҮүлшинэБага зэргийн бороотой Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ

УВС21o

6o

ХОВД 20o

7o

ЗАВХАН 17o

5o

БАЯНХОНГОР18o

7o

ГОВЬ-АЛТАЙ15o

6o

ӨВӨРХАНГАЙ14o

6o

АРХАНГАЙ12o 4o

ХӨВСГӨЛ 15o

5o

БУЛГАН 13o

3o

ТӨВ 14o

4o

ДУНДГОВЬ 18o 9o

ӨМНӨГОВЬ 25o

13o

ГОВЬ-СҮМБЭР 18o

6o

ДОРНОГОВЬ 20o

10o

СҮХБААТАР 16o

6o

ХЭНТИЙ 18o

5o

СЭЛЭНГЭ 18o

4o

ОРХОН 14o

4o

ДАРХАН-УУЛ 18o

5o

ДОРНОД18o

7o

БАЯН-ӨЛГИЙ19o

5o

Өмнөх дугаарын хариу / 09.15

БОСООгООр:1. Одон орон судлал2. Зуун наст хэмээх ургамлын олон улсын нэр4. Төрийн дээд шагнал5. Тэмүүжинг тайчуудаас аварч, хожим Чингис хааны есөн

өрлөгийн нэг болсон баатар6.Өвс, сүрэл, мод зэргээр хийсэн оромж11. Улирал12. Ялааны чоно нэгдсэн хос далавчит шавьж

(Өмнөх дугаарын хариу)

8 1 7

1 7

4 2 8

3 2 6 5

5 9

1 4

3 6

8 3 4

7 6 9

5 6 9 7 1 2 3 4 8

4 8 1 3 9 5 6 2 7

2 7 3 8 4 6 9 1 5

7 4 5 6 8 3 2 9 1

9 1 6 4 2 7 5 8 3

3 2 8 1 5 9 7 6 4

8 5 7 9 6 1 4 3 2

6 3 4 2 7 8 1 5 9

1 9 2 5 3 4 8 7 6

монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тодруулбал, монголын үндэсний төв музейд “алдар гавьяаны замнал” үзэсгэлэн пүрэв гарагт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, сэлэм, тонгорог, бичгийн ширээ сандал, ном, цүнх болон гэрлэлтийн гэрчилгээ, гаднын орноос илгээсэн бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэжээ. Үүнээс гадна “монгол цэргийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэн бал”, “маршалын нууц товчоон” номыг гаргасан байна. Эдгээр номоо түүний амьдра лын түүхийг бүрнээ уншиж болох аж.

Харин өнөөдөр Ю.Цэдэн-балын 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт соёлын төв өргөөнд болох аж. мөн бямба гарагт түүний бунханд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөх юм байна. Үүний дараа сүхбаатарын талбайд бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт болох бол монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

Улаанбаатар хотын төв талбайн нэрийг эргээд Д.сүхбаа-тарын талбай болгох нийслэлийн иТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр гарлаа. Өмнөх засгийн үед тус талбайг Чингисийн талбай хэмээн нэрийг нь өөрчилснийг хууль бус гэж үзжээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 573 дугаар тогтоолоор Жанжин Д.сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг танилцуулжээ. Хурал-даанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхын саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, талбайн нэрийг сэргээлээ.

Дурсан санах өдрүүд

Төв талбайн нэрийг дахин өөрчиллөө

ТЭМДЭгЛЭЛТ Ой

УЛааНБааТар ХОТ

Билгийн тооллын 15Намрын дунд улаагчин тахиа сарын нэг есан улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөрүс засуулбал: Өлзийтэй сайнНаран ургах, шингэх: 06.35-19.04Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Мунхрахуй

аргын тооллын есдүгээр сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой. цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандаж, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ЗУрХай

ХӨНДЛӨНгӨӨр:1. Ч.Лодойдамба "Малгайтай чоно" зохиолын зүрх муутай эр3. Халуун орны үзэсгэлэнт шувуу7. Гар бөмбөгийн спортын ууган гавьяат тамирчин

8. Уруул доорх сахал9. Тэргүүлэгчийн шагнал10. Тэг дөрвөлжин13. Ламын малгай14. Хөлбөмбөгийн дэлхийн дөрвөн удаагын аварга улс15. Буриад зоны үндэсний бүжиг

лавлах

8 ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ 2016.09.16, баасаН ~ №199 (477)

1 2 3 4

7

109

6

5

8

11 12

13

14 15

УЛааНБааТар ЧУУЛга“Нарны хүүхдүүд” төвийн авьяаслаг багачуудын тоглолт маргааш болно. Тус төвийг 2003 онд Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын орчимд амьдардаг хүүхдүүдэд зориулан нээсэн юм. Таван хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Нарны хүүхдүүд” хамтлаг 2003 оноос хойш Япон улсад 15 удаа ардын урлагийн тоглолт хийжээ.

BLUE SKY hoTEL&ToWERМонгол-Японы хөдөлмөрийн

үзэсгэлэн яармаг энэ сарын 23-нд 15.00-19.00, 24-нд 12.00-17.00 цагт болно.

СОЁЛЫН ТӨв ӨргӨӨ “Маск” продакшны “Эх орон инээмсэглэж байна” шоу тоглолт өдөр бүр 19.00 цагаас болж байна. Тасалбарын үнэ 12000 төгрөг.

SS CLUBОлон улсын чанартай анхны төрөлжсөн металл хөгжмийн наадам “Noise metal fest 2016” арга хэмжээ энэ сарын 23-24-нд болно. “Noise metal fest 2016” наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete star sept болон Desecravity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг оролцоно.

УЛСЫН ДУУрЬ БүЖгИйН ЭрДМИйН ТЕаТр

Улсын филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчид Гуанжоу хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан концертоо энэ сарын 22-нд тоглоно.

МОНгОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ТӨвСайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залууст чиглэсэн “I Volunteer, Do you?” нээлттэй өдөрлөг маргааш 12.00 цагт Монгол-Японы соёлын төвд болно. Энд ирснээр сайн дурын ажилтан хэрэгтэй байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбогдох боломжтой.

ЧИНгИСИйН ТаЛБайБүх нийтийн гүйлт аравдугаар

сарын 8-нд болно. Чингисийн талбайгаас эхлэх гүйлтийг нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулна.

ЖА ЯН

ГА

РХ

УСЙ

АГ

Р

Я

РГ

А ОЛ

БА

ОР

О

ГО

ЯМ

О

ОМ

МА

Т

ЗО

НАО

АТ

А

Г

А

Т

АС

М

ТБА Б

Р

А

О

ӨС

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Чи яагаад хоцров?Тэнд нэгэн эр 100-н

долларын дэвсгэртээ хаясан байсан

Тэгээд чи тэр хүнд хайхад нь тусалсан

уу?

Үгүй ээ... би дээр зогсож байсан юм

Х.анандЗГМ

Ядуу орнуудыг эмийн патентаас чөлөөлөх санал

Фольклендийн маргааныг шийдэх хэлэлцээ

их хурлаас 45 гишүүн хөөгдлөө

ДОХ, хорт хавдар зэрэг өвчний эсрэг эмийн патентийг ядуу орнуудад үнэгүй олгох санал дэвшүүлсэн байна. > 10

Аргентин, Британи хоёр 1982 оноос хойш Фольклендийн бүсэд газрын тосны олборлолтын талаар тохиролцоонд хүрлээ. > 10

Хээл хахууль ба санал худалдан авсан хэргийн улмаас Хятадын парламентаас Лиаонин мужийн 45 гишүүнийг хөөлөө. > 10

аНУ-ын тусламж афганчуудын авлигын үндэс◄1

афганистанд 2001 оноос хойш гаднын тусламж асар ихээр ирсэн. гэвч тусламж ашиглалтад тавих хяналт сул, “сэжигтэй этгээ дүүд” ажил хариуцаж байгаа гаас авлига тахлын хэмжээнд хүрчээ. Эдүгээ авлига нь тус улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж хувирсныг афганистаны сэргээн босголтод хяналт тавих албаны ерөнхий байцаагч Жон сопко тайлбарлаж байна. Вашингтон тус улсын засаглалд бус, аюулгүй байдалд анхаарч байх зуур афганистаны нийт тогтолцоог хамарсан авлига эргээд аНУ-ын хэрэгжүүлж буй бодлогод занал учруулах боллоо.

“санаатай бус ч аНУ-ын бодлого авлигыг л хөхиүлэн дэмжиж байна. сэжиг бүхий сүлжээ, хувь хүнтэй холбогдож, гэрээ хэлэлцээрийг урвуугаар ашиглахыг хүлцэн тэвчиж, сул үлбэгэр үр ашгийг нь хүлээн зөвшөөрч, найдваргүй төсөл хэрэгжүүлж байгаагаа та бид хүлээн зөвшөөрөх цаг болсон” хэмээн ноён сопко өгүүлэв.

афганистанд цөмөрснөөс хойших 15 жилийн хугацаанд 2300 америк цэрэг амь үрэгдэж, тус улсыг сэргээн босгох ажилд Вашингтон 115 тэрбум ам.доллар зарцуулжээ. Financial Times-ийн

судалгаагаар афганистаны мөргөлдөөн аНУ-д нэг их наяд ам.долларын өртөгтэй тусаад байгаа.

афганистаныг сэргээн босгох төрөл бүрийн сангаар дамжин авлига өгч авалцсан, хөрөнгө үргүй зарцуулсан, хүнд суртал гаргасан жишээ тоогоо алдсаныг 2008 онд байгуулагдсан ноён

сопкогийн алба тооцоолжээ. аНУ-ын болон олон улсын тусламжийн сангуудаас афганистанд цутгасан хөрөнгө үрэн таран болж, угаас эмзэг тус улсын нийгэм, улс төрийн нөхцөлийг улам дордуулсан жишээг уг тайланд олноор дурдсан байна.

“афганистанд 2001 оноос

эрчээ авсан авлига хавьгүй ноцтой, хор хөнөөлтэй болж хувирлаа. Эдүгээ тус улс шүүх, арми, цагдаа, банк болон бусад чухал салбарыг нийтэд нь хамарсан авлигын тогтолцоотой болсон” хэмээн ноён сопко өгүүлэв. “Тахал хэлбэртэй авлига афганистан улс оршин тогтноход төдийгүй

аНУ-ын бодлого хэрэгжихэд заналхийлж байна” хэмээн тэрбээр анхааруулав.

Төр, засгийн бүтэц, онцлогоос хамааран тодорхой улсад үзүүлэх тусламж дотоодын нийт бүтээгдэхүүний 15-45 хувьтай нь тэнцэх учиртайг тайланд тайлбарлажээ. Харин афганистаны хувьд энэ үзүүлэлт

Япон гадаадын түр ажилчдад хаалгаа нээж байна

робин ХардингӨргөн хэрэглээний бараа

бүтээгдэхүүн зардаг жижиг сүлжээ дэлгүүрүүдэд цагаар ажиллах нь олонх япон оюутнуудын хувьд шалгар-сан ажлын байр. Жижиглэн худалдааны Lawson группын дадлага жуулах төвд шинээр элсэгчдийг Япон даяар тархсан мянга мянган дэлгүүрүү дэд хуваарилахаас өмнө үйлчлүү-лэгчтэй эелдгээр мэндлэхэд сургадаг.

гэвч сүүлийн жилүүдэд шинээр элсэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө. Японы их, дээд сургуульд суралцах вьетнам залуусыг Японд ирэхээс сарын өмнө Ханой, Хошимин хотод сургаж, дадлагажуулдаг болов. Японы сүлжээ дэлгүүрийн энэхүү алхам абэномиксын тусгал. абэномиксын хүрээнд буурай орнуудаас азийн хамгийн баян эдийн засагтай улсад тусгай визээр ажиллах ажилчдын тоог богино хугацаанд эрс өсгөх бодлого баримталж байна. Ерөнхий сайд Шинзо абэ тус улсын Засгийн газрыг тэргүүлэх болсон 2012 оноос хойш Японд ажилладаг гадаадын ажилчдын тоо 10 орчим хувиар өсөж 2.2

саяд хүрэв. мөн “Дадлагажигч” ажилтны тоо 27, гадаад оюутны тоо 36 хувиар нэмэгдлээ.

Японд гадаадын иргэн байнга оршин суух эрхийг хатуу хяналттай олгодог хэвээр. Дээрх статистик нь абэномиксын хүрээнд шинээр үүсэж буй ажлын байрны 10-15 хувь нь гаднын ажилчдад ногддог Японд цалингийн инфляциас сэргийлэх бодлого хэрэгжиж буйн илрэл. Энэ онд 100 вьетнам оюутан түр ажиллагчаар сургах Lawson групп цаашид тоог нь өсгөхөөр төлөвлөж байна. Зөвхөн Японд суралцах оюутныг хамрах уг хөтөлбөр сургалтын зардал нөхөх зорилгогүй. “бидний зорилго бол гадаадын оюутнуудыг Японд хөл тавьмагц шууд түр ажил эрхлэх боломжоор хангах явдал” хэмээн тус групп мэдэгдлээ.

Японы хөдөлмөрийн чадвартай хүн ам жилд нэг саяар хорогдож буйтай уялдан ажиллах хүчний хомсдлыг багасгах зорилгоор Lawson уг арга хэмжээг авч байна. Тус улсад ажилгүйдлийн хэмжээ гурван хувиар буурч, ажил хүсэгч нэг хүнд 1.74 ажлын байр ногдож буй. Энэ нь 1992 оноос хойш тохиолдож байгаагүй өндөр үзүүлэлт юм. “гаднын

BBM©

Афганистан нь шүүх, арми, цагдаа, банк болон бусад чухал салбарыг нийтэд нь хамарсан авлигын тогтолцоотой болжээ.

BBM©

роман Олерчук, Шон ДоннанОлон улсын валютын сангаас

удтал хойшилсон нэг тэрбум ам.долларын зээлээ авахын тулд Украйн улс авлигын эсрэг тэмцлээ эрчимжүүлж, дайнд хэлмэгдсэн эдийн засагтаа хийх шинэчлэлийг түргэтгэх амлалт өгчээ. ОУВс-гийн зөвлөл 13 сар хойшлуулсны эцэст зээлийг шилжүүлэх шийдвэрт хүрлээ. Киевийн шинэ Засгийн газар сангаас олгох 17.5 тэрбум ам.долларын хүрээнд хэрэгжүүлэх ёстой амин чухал шинэчлэлд ахиц гаргаж чадаагүй ч ээлжит зээлийг олгохоор болсон байна.

ОУВс-гийн шийдвэр гарахаас өмнөхөн Украйн сангийн сайд Олександр Данилюк Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тус улс тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоондоо өөрчлөлт хийхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Тэрбээр “Тийм ээ, 13 сар хойшиллоо. гэхдээ энэ бол бид ОУВс-тай хамтран ажиллаж, шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг харуулахад амин чухал хугацаа юм” гэжээ. ОУВс-гийн хөтөлбөрийг сэргээснээр мөн аНУ-аас олгох нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа, ЕХ болон бусад олон улсын санхүүгийн байгууллагаас нэмэлт санхүүжилт авах үүд хаалгыг нээж байна.

2014 онд москва Крымийг эрхэндээ авсан болон зүүн нутагт хоёр жил үргэлжилж буй Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эсрэг дайн эхэлснээс хойш анх удаа үзэгдсэн эдийн засаг дахь нааштай шинж тэмдгийг бэхжүүлэхэд санхүүгийн дэмжлэг нэн чухал. 2014-2015 онд Украины ДНб 16 хувиар унаад байсан болон энэ орны эхний долоон сард 0.7 хувийн өсөлттэй гарчээ. Ноён Данилюк тус улсын эдийн засаг энэ жил нэг, 2017 онд гурван хувийн өсөлтөд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр “Эдийн засгийн байдал тогтворжиж байна. гэвч урт хугацааны төлөвийг харвал дахин унаж болох нөхцөл байдлыг ажиглаж болно” хэмээн анхааруулжээ.

ОУВс-тай өнгөрсөн хугацаанд хийсэн хэлэлцээний гол асуудал нь Украин улс авлигыг устгах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байгаа явдал. гэхдээ Киев сүүлийн саруудад төрийн ажилтнууд орлогоо мэдүүлэх цахим сүлжээ нэвтрүүлж, хил гааль дээрх хээл хахуулийг арилгахад чиглэсэн алхам хийсэн. Энэ оны эхээр Украины ерөнхий прокуророор томилогдсон ноён Юрий Луценко саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа хуучин, шинэ төрийн албан хаагчдад үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг мөн дурдаж байсан юм. Тэрбээр “Эдгээр хэргээс нэлээд хэсэг нь гацсан. Харин одоо түүнийг шийдэх улс төрийн хүсэл зориг бий болсон” гэжээ.

гэвч ОУВс-гийн албаныхан Украинд тулгарч болзошгүй томоохон бэрхшээл ү үд байгааг анхаарууллаа. Тус сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ Украинд сэргэлтийн нааштай шинж тэмдэг үзэгдсэнийг дурдаад Засгийн газар тарифийг нэмэгдүүлэх, банкны системийг шинэчлэх хүчтэй алхам хийж, макро эдийн засгийн зөв бодлого явуулсан хэмээн үнэлжээ. Тэрбээр Засгийн газар татварын шинэчлэлийг үргэлжлүүлж, төсвийг хяналтдаа авахын чухлыг тэмдэглээд тэтгэврийн сангийн хөрөнгийн дутагдал, банкны нөөц хөрөнгө болон муу зээлийн өсөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна.

Лагардын мэдэгдэлд “Тогт-вортой сэргэлтийг бататгахын тулд эдийн засаг дахь дэд бүтцийн шилжилтийг дуусгах

ёстой. Үүнд, удирдлагыг сайжруулах, авлигатай тэмцэх гээд олон зорилт багтана” хэмээн онцолжээ. Тэрбээр Киевийн зүгээс москвад төлөхөөс татгалзаад байгаа гурван тэрбум ам.долларын зээл болон Путиний Засгийн газар хувийнхныг оролцуулан уг зээлийн бүтцийг шинэчлэх саналыг зөвшөөрөхгүй байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриалав.

Өмнө нь москва зээлийн асуудлаар сунжирсан маргааныг шийдэхгүй бол ОУВс-гаас Украинд зээлийн мөнгийг шилжүүлэхийн эсрэг санал өгнө гэж мэдэгдэж байсан гэхдээ сангийн зөвлөлд санал хураалт нууцаар явагддаг тулд Оросын төлөөлөгч ямар санал өгснийг мэдэх боломжгүй. 2014 оны майдан хэмээх хувьсгалын давалгаан дээр гарч ирсэн Өрнөдийн дэмжлэгтэй Ерөнхий сайд Яценюкийн оронд Ерөнхийлөгчийн талыг баримтлагч Володимир гройсманыг томилсноос хойш зургаан сар өнгөрсний дараа ОУВс зээл олгох шийдвэр гаргалаа.

гадаадад сайшаагдаж, дотоо дод эсэргүүцэлтэй тулгар-сан хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн Яценюкийн Засгийн газар ОУВс-гаас 17.5 тэрбум ам.долларын зээл авах гэрээ хийж чадсан билээ. сангийн хөтөлбөр болон шинэчлэлийг саатуулсан дотоод улс төрийн тэмцэл хурцдахаас өмнө зээлийн 6.7 тэрбум ам.долларыг авсан юм. гройсман танхимаа байгуулаад хэрэглээний татварыг нэмсэн тул 1.7 тэрбумыг шилжүүлэх найдвар төрж байв. гэвч улсын үйлдвэрүүдийг хувьчлах ажил саатсан учир сангийн зөвлөлийн шийдвэр удаа дараа хойшилсон. Зээл олгосныг эсэргүүцэгчид Украинд авлига газар авч, амьдралын түвшин унасныг шүүмжилжээ.

Киев шинэчлэлийг түргэсгэхээ амлав

түр ажилчид ашиглах нь Японы ажиллах хүчний хомсдлыг арилгах нэг арга” хэмээн Кэйо их сургуулийн экономиксийн профессор мицүхиро Фүкао тайлбарлав.

бэрхшээлийг шийдвэрлэх нэг арга нь хөгжиж буй орны ажилчдад Японы технологийн компаниудад гурван жил хүртэлх хугацаагаар ажиллах эрхтэй виз олгодог “Дадлагажигч”-ийн хөтөлбөр. абэномикс хэрэгжиж эхлэх жил 41178 байсан “Дадлагажигч”-ын тоо энэ онд 192 мянга хүртлээ өсөөд байна. “ийм хүмүүсийн зарим нь жинхэнэ дадлагажигч бол зарим нь ердөө л хямд ажиллах хүч” хэмээн ноён Фукао өгүүллээ. Японд “Дадлагажигч”-ийн бараг тал хувь нь бНХаУ-ын иргэд байдаг байснаа сүүлийн хоёр жилд вьетнамчуудын тоо эрс өсөж 57581-д хүрчээ. Урьд нь 2012 онд 65760 байсан түр ажил эрхлэх эрхийн визтэй гадаад оюутны тоо энэ онд 246679 болтлоо өслөө.

Түр ажилчид өргөн ашиглах болсон нь Японы хөдөлмөрийн зах зээлийн дарамтыг бага ч болтугай хөнгөвчилж байгаа. гэхдээ хүн ам цөөрснөөс үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд байнга оршин суух эрхтэй цагаач ажилчид ахиу ашиглах нь үйлдвэржсэн Японы хувьд яах аргагүй тулгамдсан шаардлага болж хувирлаа. Японы Засгийн газар энэ талаар хатуу байр суурь баримталсан хэвээр. Өндөр ур чадвартай ажилчдыг ердөө цөөн хэдэн мянгаар ашиглах зөвшөөрөл олгох боломжийг ноён абэ хальт цухуйлгасан. “ажиллах хүчний хомсдол үнэнхүү ноцтой байгаа. иймд цагаач ажилчдаас татгалзах бодлого яваандаа суларч л таарна” хэмээн ноён Фүкао таамаглаж байна.

2010 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 105 хувьтай тэнцэж байлаа.

афганистаны Засгийн газарт эзэлдэг байр сууриа ашиглан эмзэг, бяцхан эдийн засагт цутгаж буй арвин мөнгөнөөс дураараа устгагч “авлигач, хомхой дарангуйлагч” нартай аНУ хамтран ажиллахад хүрлээ хэмээн ноён сопко өгүүллээ. мөнгөний зарцуулалтад аНУ-ын зүгээс тавих улс төрийн шахалт, хяналт сулаас авлига газар авсаар.

ганц жишээ авахад, аНУ-ын цэргийнхэн тус улсад 12 тэрбум ам.долларын үнэтэй 2.5 тэрбум галлон шатахуун нийлүүлсэн нь хулгайн замаар ороод дууссан. Тээврийг нь афганистаны компаниуд хариуцсан ханган нийлүүлэлтэд Пентагон хяналт тавьж чадаагүйг дээрх тайланд дурджээ. Хожим нь аНУ-ын цэргийнхэн оролцсон мөрдөн шалгах ажиллагаагаар шатахуун хулгайлдаг тогтолцооны ихэнхийг илрүүлж чадсан юм.

“аНУ-ын бодлого нэг талаар афганистаны албаныхныг авилгад сургаж, нөгөө талаар авлигын үндсийг таслан зогсоох явдал болж хувирлаа” хэмээн урьд нь Төрийн департаментад ажиллаж байсан барнет рубин уг судалгаатай холбогдуулан өгүүлэв.

габриел вилдауХээл хахууль болон санал

худалдан авсан хэргийн улмаас Хятадын парламентад зүүн хойд нутгийн Лиаонин мужаас сонгогдсон 45 гишүүнийг хөөлөө. Нэн ховор үзэгддэг энэ арга хэмжээ ирэх онд болох Коммунист намын xIx их хурлын өмнөх улс төрийн далд тэмцлийн илрэл байж магадгүй хэмээн таамаглаж байна. 2017 оны хавар болох их хурлаар Улс төрийн товчоонд 25 шинэ гишүүн болон байнгын хороодыг сонгох учир маш чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байгаа юм.

бүх Хятадын ардын төлөө-лөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүн, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Жан Дежианы хэлснээр тус улсын улс төрийн тогтолцооны үр нөлөөнд хар шилсан хэргийн улмаас эдгээр хүмүүсийг зайлуулсан аж. ийнхүү одоо их хурал нь 2894 гишүүнтэй үлдсэн байна. Хятадын үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллагыг олон шаталбартай сонгуулиар бүрдүүлж, ихэнх өрсөлдөгчийг Коммунист намаас нэр дэвшүүлдэг.

Уг цэвэрлэгээнд Лиаонин

мужийн иргэдийн төлөөлөгч-дийн хурал мөн хамрагдаж, 523 гишүүн огцрох буюу бүрэн эрхийг хассан байна. Үүнд байнгын хорооны 62 гишүүний 38 нь багтсаныг Шиньхуа агентлаг уламжилжээ. бХаТиХ-аас Лиаонин мужийн байнгын хороог төлөөлөн ажиллах тусгай зөвлөлийг томилсон байна. их хурлын байнгын хорооны дэд дарга Ли Жиангуо хэлэхдээ 2013 онд сонгогдоод одоо хэрэгт татагдсан гишүүдийг солих ажлыг хариуцах зөвлөлийг баталсан нь “бүтээлч шийдэл” боллоо хэмээн онцлов.

Үүнтэй төстэй хэрэг явдал

2013 онд Хунань мужийн Хен-Ян хотод гарч байсан юм. Ноён Ли 1949 онд бНХаУ байгуулагдсанаас хойш орон нутгийн төлөөлөгчдийн хурал ажиллах чадваргүйн улмаас огцорч байсан тохиолдол гараагүй хэмээн ярьжээ. Лиаонин муж хүнд үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай бөгөөд Хятадын эдийн засгийн удаашрал хүн-дээр туссан юм. Энэ оны эхний улиралд Лиаонин Хятад улсын хэм жээнд сүүлийн долоон жилд анх удаа ДНб нь хасах үзүүлэлт-тэй гарсан муж болсон ажээ.

Бенедикт Мандер, Хенри Мансе

аргентин, британи хоёр 1982 оноос хойш Фольклендийн арлын эзэмшлийн тухайд маргалдаж ирсэн. Харин одоо энэ бүсэд газрын тосны олборлолтын талаар тохиролцоонд хүрээд байгааг талууд нотлов. Кристина Киршнерийн засаглалын үед Фольклендийн асуудлыг дотоодын улс төрд ашиглах оролдлого гарсны улмаас их британитай дипломат харилцаа эрс муудаад байсан билээ. Киршнерийн дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдсон маурисио макри аНУ, британи зэрэг өрнөдийн орн у удтай хари лцаагаа сайжруулах алхам хийж эхэлсэн. Өмнөх Ерөнхийлөгч өрнөдөөс хөндийрч, Орос, Хятадтай ойртох чиглэл баримталж байв.

Лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд аргентин,

британи хоёр улс Фольклендийн аралд нефть хийн үйлдвэрлэл явуулах хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлаар нягт хамтран ажиллана гэж дурджээ. Жилийн өмнө аргентины тал уг бүсэд хайгуул хийж байсан брита нийн компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэж байв. Латин америкийн орнуудаар айлчлал хийж буй британийн гадаад хэргийн сайдын орлогч алан Дункан саад бэрхшээлийг үл харгалзан британи, аргентины хоорондын 200 жилийн харилцааны түүхэнд “дэлхийд хамгийн нягт” хэлхээ холбоо тогтоох боломж бүрдэж буйг онцолжээ.

Хоёр улс арлын худалдааг өргөжүүлж, загасчлал болон агаарын нислэгийг сэргээхээ амлажээ. арлаас бүс нутгийн орнууд руу хийх нислэгийг сэргээж, дамжин өнгөрөх зогсолтын тоог нэмэгдүүлэх талаар Фольклендийн захиргаа болон аргентины хооронд ярьж тохиролцох юм байна.

инфляци, ажилгүйдэл, гэмт хэрэг гэх мэт хурц асуудлын улмаас аргентины дийлэнх иргэн Фольклендийн талаарх маргаанд онц сэтгэл зовохгүй байгаа бололтой.

гэвч санал зөрөлдсөн, эмзэг асуудлууд хэвээр үлджээ. Тухайл бал, британийн теле-визийн нэвтрүүлэгч Жереми Кларксон 1982 оны Фольк-лендийн мөргөлдөөнийг сануулсан H982 FKL дугаартай Порше унаж аргентины Патагони мужийн нутгаар явсан нь нутгийнхны дургүйцлийг төрүүлж байв. аргентины Үндсэн хуульд Фольклендийг тус улсын эзэмшил гэж заасан нь хоёр талын дипломат хүчин чармайлтад ахиц гарахад саад учруулсаар ирсэн. Энэ долоо хоногт хүрсэн тохиролцоонд хоёр талын аль аль нь газар нутгийн талаар байр сууриа өөрчлөөгүй.

гэвч ноён макригийн гадаад хэргийн сайд сюзан малкорра

тавдугаар сард Financial Times-т өгсөн ярилцлагадаа аргентины тал яриа хэлэлцээ, түншлэлийн асуудлыг маль-виний /Фольклендийн аргентин нэршил/ арлаас тусад нь авч үзэхийг эрмэлзэж байгааг онцолсон билээ. Ерөнхийлөгч макри улсынхаа өсөлт нь саарсан эдийн засгийг сэргээхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа. Тэрбээр энэ долоо хоногт нийслэл буэнос айрес хотод цугларсан гадаад, дотоодын 2000 бизнесмэнийн уулзалт дээр “аргентин улс бизнест нээлттэй” хэмээн зарласан байна.

аргентин, их британийн хамтарсан мэдэгдэлд хоёр талын цэргийн хамтын ажиллагааг тусгажээ. Тухайлбал, 1982 оны дайнд амь үрэгдэж, арал дээр оршуулагдсан аргентины цэргүүдийн нэрийг тогтоох ажил эхлүүлэхээр зөв-шилцсөн байна.

Дэвид Кроуамь нас хамгаалахад шаард-

лагатай өндөр үнэтэй эмийг худалдан авах чадвар сул ядуу орнуудыг эмийн патентын төлбөрөөс чөлөөлж, үндсэн нэрийн эмийн хангалтыг хямд-руулах боломж байгааг лхагва гарагт нийтлэгдсэн НҮб-ын илтгэлд дурджээ. ДОХ, хорт хавдар зэрэг ноцтой өвчлөлийг эмчлэх хэрэгслийн патентыг томоохон эм үйлдвэрлэгчид хөгжиж буй орнуудад “сайн дураар шилжүүлэн өгөх” санал дэвшүүлсэн байна. ингэс нээр үндсэн нэрийн эм үйлдвэрлэгчид оюуны өмчийн хулгайн асуудлаар шүүхэд дуудагдана гэж эмээлгүйгээр түгээмэл эмүүдийг хуулбарлах хаалга нээгдэх юм.

ийм сайн дурын арга хэм-жээ нь ядуу орнуудын сая сая иргэдийг үхлийн аюулт өвчнөөс аврах боломжтой. гэвч уг саналыг шүүмжлэгчид эл санаа эм үйлдвэрлэгчдэд хэт их эрх мэдэл өгөхөөс гадна үүнд үл хамрагдах дундаж орлоготой улсууд хохирно гэж үзэж байна. Эмийн хүртээмжийн асуудлаар НҮб-ын дээд түвшний зөвлөлөөс гаргасан энэхүү илтгэлд эм ний-лүүлэлт дутагдалтай орнууд гаднын том үйлдвэрлэгчдээс зөв шөөрөл авалгүйгээр үндсэн нэрийн эмэнд “заавал гүйцэт гэх лиценз” олгох замаар хангам жийг сайжруулж болохыг дурд жээ.

НҮб-ын Хөгжлийн хөтөл-бөрийн Эрүүл мэнд, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал мандип Даливал “сайн дурын лицензийн хувьд гол шүүмжлэл нь, үүнээс дундаж орлоготой орнуудыг хасдагтай холбоотой. гэтэл тэнд ядуусын тоо үлэмж байгааг харгалзах ёстой” гэжээ. илтгэлийг бэлтгэх явцад эмийн салбарынхан хүний эрх болон оюуны өмчийн эрхийн асуудлыг тусгасангүй хэмээн эрс шүүмжилж эхэлсэн. Тэдний гол үндэслэл нь хөгжиж буй орнуудад эм тээвэрлэх, хадгалах хөргөлттэй машин, агуулах дутаг далтай байгаа зэрэг асуудалд анхаарлаа төвлө рүүлэх ёстой гэдэг санаа юм.

Уг илтгэл НҮб-ын гишүүн улсуудад хандан дэлхийн

дулаар лын эсрэг зардал ба олон улсын тус ламжийн хувь хэмжээг төсөвтөө тусгадагтай адилаар эмийн судалгаа, үйлд вэрлэлд ДНб-ийхээ тодорхой хувийг зарцуулахыг зөвлөжээ. ийм үүрэг хүлээснээр эмийн нийлүүлэлт хувийн компаниудаас хамаардагийг багасгах. Улмаар ядуу орнуудад элбэг тохиолддог өвчний эмчилгээний зардлыг хэмнэх үр ашигтай. Түүнчлэн арилжааны хувьд сонирхол багатай Эбола мэтийн өвчний эсрэг эм бүтээх нөхцөл бүрдэх юм. ил тод байдлыг дээшлүүлэхийн тулд эм үйлдвэрлэгчид маркетингийн зардалтайгаа жишин судалгаа, хөгжилд зориулах хөрөнгөө олон нийтэд зарлах шаардлагатай гэж мөн илтгэлд дурджээ.

гэвч оюуны өмчийн талаар зөвлөмж эмийн салбарт хамгийн хурц маргаан үүсгэх төлөвтэй байна. Тухайлбал, Шведийн Novartis группийн бүтээсэн хорт хавдарын эсрэг Gleevec эмийн патентыг үл хэрэгсэхийг санаархаж буй Колумб зэрэг улсад дээрх санал хөзөр болж мэдэх юм. Эм үйлдвэрлэгчид ийм зөвлөмжийг илтгэлээс хасахын тулд хүчтэй лобби хийж, энэ нь тэдний эзэмшдэг патентыг нэг талын шийдвэрээр үнэ цэнэгүй болгох оролдлого хэмээн шүүмжилсэн. Тэрчлэн шинэ эмэнд оруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгоно гэж эмээж байгаа юм.

glaxosmithKline-ийн ерөнхий захирал, сэр Эндрю Витти НҮб-ын зөвлөлийн гишүүдээс эм үйлдвэрлэгчдийн түгшүүрийг хуваалцсан цорын ганц хүн. Тэрбээр бусад гишүүнтэй зөрөлдөж, заавал гүйцэтгэх лиценз гэдэг нь маргаан дагуул-сан зүйл гэж ярьжээ. сэр Витти илтгэлийн талаар тайлбартаа “Эмийг бүтээх санаанаас эхлэн үйлдвэрлэх хүртэл 25 жил зарцуулдаг. амжилттай, үнэ цэнэ нэмэгдсэн бүтээгдэхүүн гаргасны эцэст өгөөж нь тодорхой бус болчихвол хөрөнгө оруулагчид, улмаар компаниудаас шинэ эмэнд хөрөнгө оруулах эрмэлзэл эрс буурна” гэж бичсэн байна.

Ядуу орнуудыг эмийн патентаас чөлөөлөх саналИх хурлаас 45 гишүүн

хөөгдлөөBBM©

Фольклендийн маргааныг шийдэх хэлэлцээ

BBM©

Лесли ХукuBEr компани Питтсбург

хотод америкт анхны жолоочгүй таксинуудаа үйлчилгээнд гаргасан нь өөрийн удирдлагатай машин бүтээх өрсөлдөөнд google, Tesla, Ford, general mo-tors компаниудаас түрүүлсэн явдал боллоо. сан Францискод төвтэй тус компани оны эцэс гэхэд хэдэн арван такси замд гаргахаар төлөвлөжээ. гэхдээ ноцтой тохиолдолд жолоодлогод оролцох “хүн” жолооч хамт явах юм байна.

сингапурт хоёр долоо хоногийн өмнө дэлхийд анх удаа жолоочгүй такси нэвтрүүлсний дараа uBEr америкт туршилтаа эхэлж байгаа юм. Үүний зэрэгцээ жолоочгүй технологийг

нэвтрүүлэх өрсөлдөөнд машин үйлдвэрлэгч болон технологийн хүчирхэг компаниуд оролцож байна.

Тус компанийн технологийн төвийн захирал раффи Крикорян хэлэхдээ “Питтсбург хотод энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх хамгийн тохиромжтой нөхцөл бий. Зам нь нарийхан, цаг агаар зохистой хуучны хот. Хэрэв бид энд машинаа зүгшрүүлж чадвал дэлхийн аль ч хотод очсон айлтгүй болно” гэлээ. сая туршилтад гарсан uBEr-ийн таксийн парк нь арав гаруй Ford Fusion машинаас бүрдэж байгаа бөгөөд дээр нь мэдрэгч төхөөрөмж байрлуулсан байна.

UBER жолоочгүй такси үйлчилгээнд гаргав

Буэнос Айрес “Аргентин улс бизнест нээлттэй” хэмээн зарласан байна.

11

Эдийн засаг

ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ

аЖИЛ ЭрХЛЭЛТ

АНУ, доллар 2244.97

Евро 2522.22

Япон, иен 21.94

ОХУ, рубль 34.34

БНХАУ юань 336.41

БНСУ вон 1.99

ваЛЮТЫН ХаНШ

» ТЭТГЭМж

122.5 Тэрбум төгрөг. “Хүний хөгжил” сангаас энэ оны эхний зургаан сард 18 хүртэлх насны 1.02 сая хүүхдэд 122.5 тэрбум төгрөг олгожээ.

» БАнК, САнхүү

2.8 Хувь. Банкны системд чанаргүй зээлийн хэмжээ энэ оны наймдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 2.8 хувиар өссөн байна.

» МӨнГӨний нийлүүлЭлТ

42.8 Тэрбум төгрөг. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ наймдугаар сард 817.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

» БонД

80.4 Хувь. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны эхний наймдугаар сард 64.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 263.7 тэрбум төгрөг буюу 80.4 хувиар буурсан байна.

» вАлЮТ

6.9 Хувь. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш наймдугаар сард 6.9 хувиар суларчээ.

» Аж үйлДвЭР

61.4 Хувь. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 6662.3 тэрбум төгрөг болж, 4092.8 тэрбум төгрөг буюу 61.4 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

» ТЭЭвЭР

11.9 Хувь. Агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний найман сард 198.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.2 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өсөв

» АРилжААМонголын хөрөнгийн биржийн пүрэв гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг болон хоёрдугаар ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 12,774 ширхэг хувьцаа арилжаалсан байна. Энэ өдөр хөрөнгийн биржийн индекс 821.65 нэгж болж 0.13 хувиар буурлаа.

» САнхүүГийн Толь Вариаци—Variance-Дундаж утгаасаа хазайх хазайлтыг хэмждэг магадлалын онол болон статистикт хэрэглэгддэг үзүүлэлт.

ЗгМ ТОвЧХОН

С.Батсайхан / ЗГМ©

2016.09.16, баасаН ~ №199 (477)

Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж нь мега төсөл

◄4 биет хэмжээ өссөн хэвээрээ,

олборлолт эрчимтэй явагдаж байна.

-Нүүрсний зах зээл сүүлийн 2-3 сард анхаарал татаж байна. Австралийн жишиг үнэ оны эхнээс хоёр дахин өссөн бол манай үнэ Хятадын зах зээлд 30 гаруй хувь өссөн байна. Манай ханш ингэж бага өсөж байгаа шалтгаан нь таны хувьд юу вэ?

-Өнгөрсөн долоо хоногт болсон Discover Mongolia чуулга уулзалтаар аль болох үнийн нэг цонхны бодлого баримтлах хэрэгтэй талаар ярилаа. гэхдээ урт хугацаандаа гол асуудал бол дэд бүтэц. Олон улсын зах зээл бол далайн боомт дээр, гангийн үйлдвэрлэл төвлөрсөн районд, индонези, австрали зэрэг маш том нийлүүлэгчдийн тухай асуудал яригдаж буй. гэтэл бидний нийлүүлэлт бол зөвхөн хоёр улсын хил хоорондын худалдаа л хийгдэж байгаа асуудал. Тэгэхээр энэ хооронд дэд бүтэц болоод худалдааны эргэлтийн асар том ялгаа бий учраас үнийн бага зэргийн хоцрогдол байгаа гэж харж байна. Тиймээс цаашид бид аль болох дэд бүтэцдээ анхаарч, Хятад руу төмөр замаар холбогдох, цаашлаад гуравдагч хөрш рүү гарах бодлогоо баримтлах ёстой.

-Нүүрсээ илүү үнэд хүргэх, баяжуулах үйлдвэр барих боломжийн талаар Засгийн газраас ямар бодлого барьж ажиллах вэ?

-”Эрдэнэс Тавантолгой” компанийнхан угаах үйлдвэрийг зөвхөн нэг компани биш, бусад компани хамтдаа ашиглах боломжтой гэж Discover Mongolia дээр ярьж байсан. Тэгэхээр бусад компанийн өндөр илчлэгтэй бус, хаягдал нүүрсийг угаах үйлдвэрээ ашиглаад угаагаад

Хөдөлмөрийн зах зээл сульдаж байна

Н.Энхбаяр: Нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2017 онд өсөлттэй байх төлөвтэй

гаргавал үнэ цэнэ нь илүү нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Нэгэнт байгуулагдсан тэр том хүчин чадалтай, ашиглалт муутай байгаа угаах үйлдвэрийг бүрэн ашиглах хэрэгтэй гэж бодож байна.

-Хятадад зөвхөн нүүрснээс гадна гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн ханш өсөж буй. Сүүлийн гурван сарын хугацаанд ажиглагдаж байгаа энэхүү огцом өсөлтийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энд нэг сонин гэх юм уу, цаад үр дагавартай зүйл бий. Юу гэвэл Европын холбоо Хятад улстай 2016 онд хийсэн Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн хүрээнд ирэх арванхоёрдугаар сар хүртэл гангийн үйлдвэрийн дэмпингийн бодлогын эсрэг бодлогын нөхцөл

тавьсан. Европын холбоо аНУ-д хямд үнээр ган нийлүүлэх бодлогоосоо татгалзаж, илүү өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьсан байгаа. Энэ болзлоо хангасан, эсэхийг арванхоёрдугаар сард Европын холбоо авч үзэх байх. Хэрэв энэ бодлого нь хангагдсан гэж үзэх юм бол 2017 оноос Европын холбоо Хятад улсыг зах зээлийн статустай улс орон гэж үзэхээр бодлогын нөхцөлийг тохирсон. Хэрэв энэ бодлого хэрэгжих

юм бол монгол Улсад цаашид ашигтай. гангийн үйлдвэрлэл, гадаад зах зээлд гаргаж байгаа гангийн үнэ өсөх юм бол түүнийг дагаад нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөх боломжтой.

бас нэг нөлөөлж буй зүйл бол балтын тэнгисийн тээвэрлэлтийн индекс. Уг үзүүлэлт 2011 оноос хойш таван жил дараалан буурсан бол эргээд энэ оны дунд үеэс өсөж, 800 гэсэн түвшинд хүрсэн. Нэлээд гайгүй үзүүлэлт гэсэн

үг. Энэ мэтчилэн дэлхийн зах зээлийн томоохон хүчин зүйлс нүүрс болон төмрийн хүдрийн зах зээлд урьдчилсан байдлаар таатай нөхцөл бүрдүүлж байна. аНУ–ын Ерөнхийлөгчийн сонгууль тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байгаа. гэхдээ 2017 онд үнийн хувьд ерөнхийдөө өсөх хандлагатай байх болов уу гэсэн судлаачдын дүгнэлттэй санал нийлж байгаа.

-Экспортын бас нэг голлох

Улсын хэмжээнд ажилгүй байгаа иргэдийн 61 хувь нь 15-34 насныхан гэсэн судалгаа гарсан байдаг.

бүтээгдэхүүн бол зэс. Зэсийн ханш хэзээнээс өснө гэж харж байгаа вэ. Нэмэгдэх дүр зураг байна уу?

-Зэсийн хувьд нефть болон нүүрсийг бодвол харьцангуй тогтвортой түвшинд байх болов уу. Саяхан болсон Discovery Mon-golia, Invest mongolia форумын үеэр гаднын зарим байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд Хятад улс ирэх жилүүдэд байгуулахаар төлөвлөсөн 20 үйлдвэрийн зургийг гаргасан байсан. Эдгээр үйлдвэр хэрэв төлөвлөсөн хугацаандаа баригдахаар бол зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж харагдаж байгаа.

-Discover Mongolia дээр яригдсан бас нэг асуудал нь зэс хайлуулах үйлдвэр барих тухай. Таны хувьд зэс хайлуулах үйлдвэр Монголд байгуулснаар ямар ашигтай вэ?

-Ер нь зэсийн баяжмал бол илүү эрэлттэй бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн болох тусмаа худалдан авагчдынх нь тоо цөөрдөг. Зэсийг боловсруулаад зэс утас үйлдвэрлэчихэд зөвхөн электроникс, цахилгааны үйлдвэрийн худалдан авагчид сонирхдог. Харин зэсийн баяжмал хэдий үнэ цэнэ багатай ч зэс хайлуулах үйлдвэрүүдийн сонирхол илүү олон өндөр байдаг. борлуулахад ч хялбар. Хэдийгээр бид зэсээ үнэ цэнэтэй болгож болох ч хайлуулсан зэс маань олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй байх уу, үгүй юү гэдгийг сайтар тооцох ёстой. манай улсын нэг сул тал бол манай эрчим хүч өндөр өртөгтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр багатай үед зөвхөн дулааны цахилгаан станцыг түшиглээд хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нэлээд эрсдэлтэй байх болов уу.

◄1 мөн хөдөлмөрийн зах зээлийн

тогтвортой байдлыг хангахыг эрмэлздэг. гэвч манай улсад ажилгүйдлийн сүүдэр улам олон хүнийг нөмрөх болов. ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо энэ оны наймдугаар сарын эцэст 39.4 мянгад хүрсэн нь жилийн өмнөхөөс өсөлттэй гарсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хүмүүс ажил олдохгүй аргаа барсандаа Хөдөлмөрийн биржид найдлага тавьж буй нь энэ.

гэвч үүний цаана бүрт-гүүлээгүй хэрнээ ажилгүй лааз өшиглөөд явж буй олон байж таарна. Түүнээс гадна Үндэсний статистикийн хорооны наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Учир нь манай улсад эмэгтэйчүүд ажиллах боломж-той ажлын байр хомс байгааг дээрх тоо илтгэх бөгөөд жендерийн ялгаа хөдөлмөрийн зах зээлд тод харагдаж байгаа нь энэ. Тэдний түлхүү ажилладаг боловсруулах болон үйлчилгээний салбарын ажлын байр улсын хэмжээнд ихээр агших болсон нь эдийн засгийн удаашралтай холбоотой аж.

Уг нь ажилгүйдэл бага, ажил эрхлэлт их байх нь тухайн улсын эдийн засаг эрүүл байгаагийн шинж. ийм эдийн засагтай улсад дотоод, гадаадын хөрөнгө оруулалт ч өндөр байдаг зүй тогтолтой. Учир нь ажил эрхлэлтийн түвшин өндөр, хамрах хүрээ өргөн байх тусам маш олон өрх

орлоготой болно. Тэр чинээгээр хүмүүсийн хэрэглээ өндөр байж, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ, чанар сайжирч, эдийн засгийн өсөлтөд түлхэц болдог. Харамсалтай нь, ажилгүйдлийн түвшин манай улсад нэмэгдсээр байгаа нь богино болон дунд хугацаанд эдийн засгийн төлөв сөрөг байгааг давхар сануулсаар.

Тэр ч утгаараа эдийн засгийн төлөв байдлыг хэмжих хамгийн чухал хэрэгсэл болох ажил

эрхлэлт өнөөдрийн монгол Улсын толгойн өвчин, болох нь. Хэн нэгэн хүн ажилгүй болоход тухайн гэр бүлд хүнд дарамт ирдэг. Өнөөдөр хэрэглээний болон орон сууцны зээлгүй өрх бараг үгүй. Зээлтэй хүн гэртээ ажилгүй удаан суух боломжгүй. Хэрэв гар хумхин суувал өрхийн амьжиргааны түвшин өдөр ирэх тусам доройтох нь аргагүй. монголбанк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн нь дунд хугацаанд хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлөхөөр байгааг эдийн засагч г.рагчаасүрэн хэлсэн юм. Тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлээ дэмжиж, ажил эрхлэлтийг нэмэгдү үлэхэд анхаарах шаардлагатай байна” гэв.

сүүлийн үед дэлхийн нийтийг

зовоож буй нэг асуудал бол залуучуудын ажилгүйдэл. Энэ нь манай улсыг ч тойрсонгүй. Улсын хэмжээнд ажилгүй байгаа иргэдийн 61 хувь нь 15-34 насныхан гэсэн судалгаа гарсан байдаг. Эд хөдөлмөрлөх насандаа ажилгүй байснаар залуусын боловсрол, мэдлэг, чадвар зэвэрч, яваандаа ажилд орох магадлал нь улам багасдаг талтай.

Энэ нь урт хугацаандаа нийгэм нэлээд сөрөг үр дагавар бий болгох талтай. бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.5 хувийг бүрэн дунд, 30.5 хувь нь дээд боловсролтой иргэд эзэлж байна. барилга болон дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт ажилгүйдэл эдийн засгийн агшилтаас шалтгаалж бий болох

эрсдэл хадгалагдсаар байгаа юм. Эдийн засаг өсөж байх үед

хаа сайгүй ажлын байр байсан бол өнөөдөр ажилгүйчүүд хаа сайгүй болсон нь бодлого боловсруулагчдын хувьд санаа зовоох ноцтой асуудал болсныг анзаарах хэрэгтэй. Хэрэв хүлээгдэж буй дэд бүтэц, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн төсөл дунд болон урт хугацаанд хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэх боломжтойг монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.алгаа онцолсон юм. гэвч эдийн засгийн нөхцөл байдал энэ янзаараа үргэлжилбэл ажилгүйчүүдийн эгнээ улам тэлсээр байхыг дээрх тоонууд эрхгүй зөгнөж байна.

Эдийн засгийн удаашрал ажил

эрхлэлтэд сөргөөр нөлөөлөв

ЭДИйН ЗаСагЧ ЯрЬЖ БайНа

Хэрэв энэ бодлого

хэрэгжвэл хэтдээ Монгол Улсад

ашигтайС.Батсайхан / ЗГМ©

Сурталчилгаа

ЗасгийН гаЗрыН мЭДЭЭ12 2016.09.16, баасаН ~ №199 (477)

ЭХНИй ЭЭлЖ 2016 ОНы 4-р улиралд ашиглалтад орно

ТАНы ИТГЭлИйН УГТБидний сэтгэлийн үзүүр

ЗАХИАлГА АвАХ УТАС

96118811-96116611www.zaisanvilla.mn

No 59/3-1, Ar Zaisan street 11th khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Загварын байр үзэх бүртгэл хийгдэж байна