· Web viewГамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны...

9
ЗДТГ-ын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө 2017-09-14. Д/Д Хийгдэх ажил Хариуцах эзэн Биелэлт 1 Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилох, тодотгол хийх Б.Иш-Ёндон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу Сумын Засаг Даргын 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн А/73 захирамжаар Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, онцгой комиссыг томилж тодотгол хийсэн байна. 2 Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг ОБГазраар хянуулан батлуулах Б.Иш-Ёндон, С.Нарантунгалаг Сумын 2017 оны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж аймгийн ОБГазраар хянуулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байна. 3 Гамшигийн үед ажиллах удирдлагын байрыг бэлтгэх О.Улаанхүү Гамшгийн үед ажиллах удирдлагын байрыг сумын Засаг Даргын өрөөг сонгон авч бэлтгэлээ. 4 Сумын хадлан тэжээлийн нөөц, өвөлжилт хаваржилтын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан хийсэн ажлын тайлан гаргах Б.Иш-Ёндон, Ө.Дугармаа Аймгийн засаг даргын 03 тоот захирамжийн хэрэгжилтийг хангахаар сумын ЗДаргын захирамжаар комисс томилон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах комисс нь төлөвлөгөөг боловсруулан Сумын төвийн албан байгууллагууд, хөдөөгийн 3 багийн айл өрхүүдээр явж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж хангалттай сайн бэлтгэсэн талаар ХХААГ-т тайланг явуулсан байна.

Transcript of  · Web viewГамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны...

ЗДТГ-ын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт

бэлтгэх ажлын төлөвлөгөө

2017-09-14.

Д/Д Хийгдэх ажил Хариуцах эзэн Биелэлт

1Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилох, тодотгол хийх

Б.Иш-Ёндон

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу Сумын Засаг Даргын 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн А/73 захирамжаар Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, онцгой комиссыг томилж тодотгол хийсэн байна.

2Сумын гамшгаас хамгаалах

төлөвлөгөөг ОБГазраар хянуулан батлуулах

Б.Иш-Ёндон, С.Нарантунгалаг

Сумын 2017 оны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж аймгийн ОБГазраар хянуулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байна.

3 Гамшигийн үед ажиллах удирдлагын байрыг бэлтгэх

О.УлаанхүүГамшгийн үед ажиллах удирдлагын байрыг сумын Засаг Даргын өрөөг сонгон авч бэлтгэлээ.

4Сумын хадлан тэжээлийн

нөөц, өвөлжилт хаваржилтын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан хийсэн

ажлын тайлан гаргах

Б.Иш-Ёндон, Ө.Дугармаа

Аймгийн засаг даргын 03 тоот захирамжийн хэрэгжилтийг хангахаар сумын ЗДаргын захирамжаар комисс томилон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах комисс нь төлөвлөгөөг боловсруулан Сумын төвийн албан байгууллагууд, хөдөөгийн 3 багийн айл өрхүүдээр явж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж хангалттай сайн бэлтгэсэн талаар ХХААГ-т тайланг явуулсан байна.

5

Онцгой комисс мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг томилсон засаг даргын

захирамжинд тодотгол хийж холбогдох хууль тогтоомж

гамшгийн үед гүйцэтгэх үүргийг судлуулах

С.Нарантунгалаг, Х.Эрдэнэтуяа

Сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Х.Эрдэнэтуяа өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу иргэдэд гамшгаас хамгаалах хууль, дээд байгууллагын шийдвэр, сэрэмжлүүлэг, бэлэн байдлын үзлэг болохтой холбогдуулан мэдээллийг иргэдэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулсан.

6Зарлан мэдээллийн дохиогоор цугларах

С.Нарантунгалаг, Э.Эрдэнэбадрах

Иргэд болон мэргэжлийн ангийн албан хаагчдад Зарлан мэдээллийн дохиогоор цугларах

дадлага зохион байгуулах зааварыг танилцуулан иргэдийг 1 удаа, Мэргэжлийн ангийг 4 удаа, онцгой комиссыг 1 удаа дохио дуугарганЗДТГ-ын өмнөх талбайд цуглууллаа.

7Мэргэжлийн ангийн хувцас,

техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж

бэлтгэх

С.Нарантунгалаг, З.Наранмандах, Г.Сосорбурам,

П.Түвшинсайхан, О.Ариунжаргал

Мэргэжлийн ангийн бүлгийн ахлагч нарт шаардлагатай багаж хэрэгсэл, машин техникийг бэлэн байлгах үүрэг даалгаврыг өгч хангалтыг бэлтгэлээ.

8Төсөвт байгууллагуудыг гамшгийн төлөвлөгөөтэй

болгох, батлуулах

Байгууллагын дарга, эрхлэгч нар

Төсвийн байгууллагууд, Хаан банк, Халаалт, ШТС-ууд, гамшгийн төлөвлөгөө боловсруулан сумын Засаг даргаар батлуулж бэлэн болголоо.

9 ШТС-уудын шатахууны нөөцийг тооцож үзлэгт

бэлэн байлгахС.Нарантунгалаг

ДэлгэрАлтанзагас ХХК, Зэт Би Эс Ди ХХК-нуудын шатахууны нөөцийг сумын хэмжээнд тооцож А-92 8200л, ДТ 12300л, А-80 7850л-ийн нөөцтэй байна.

10 Үзлэгийн бэлтгэл болон явцын үед шаардагдах

зардлын төсвийг тооцож хөрөнгийг шийдвэрлэх

С.НарантунгалагЖ.Саранчимэг

Үзлэгийн бэлэн байдлын бэлтгэл ажлын болон явцын хөрөнгийн тооцоог гаргаж ЗД-ын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо.

Төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг

Гаргасан ЗДТГ-ын дарга: С.Нарантунгалаг

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын

үзлэгийн тайлан.

2017-09-29. Амардалай.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу Сумын Засаг Даргын 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн А/73 захирамжаар Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, онцгой комиссыг томилж тодотгол хийсэн. 09-р сарын 15-ний 14 цагаас дуут дохиог дуугарган иргэдийг цуглуулж, Гамшгийн тухай хууль, мэргэжлийн ангийн дүрэм, сумын Засаг Даргын А/73 тоот захирамжийг танилцуулан Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний томилгоо, бүлгүүдийн хийх ажил, бэлтгэх зүйлийг нэг бүрчлэн танилцуулж өглөө.

Сумын 2017 оны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж аймгийн ОБГазраар хянуулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна. Мэргэжлийн ангийг дуут дохиогоор 3 удаа цуглуулж бэлтгэл ажлыг нь шалгаж зааварчилгаа өгч ажиллаж байлаа.

2017 оны 09-р сарын 29-ний өдөр аймгийн Онцгой Байдлын Газраас зохион байгуулсан Гамшгийн бэлэн байдлын үзлэг амжилттай болж өндөрлөлөө. Үзлэгт сумын Онцгой Комисс, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Онцгой Байдлын Газрын орлогч дарга, ахмад Оюунтамирт Мэргэжлийн ангийн дарга С.Нарантунгалаг рапорт өглөө.

Онцгой байдлын Газраас орлогч дарга, ахмад Оюунтамир, хошууч Б.Бат-эрдэнэ, дэслэгч Доржпүрэв нарын бүрэлдэхүүн ирж сумын Гамшгаас хамгаалах 2017 оны төлөвлөгөө, Төсөвт байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Бэлэн байдлын үзлэгт бэлтгэх төлөвлөгөө болон Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний томилгоо, машин техник хэрэгсэлд хийсэн 2017 оны тодотгол, техник, багаж хэрэгслийн бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэлийн хангалт, өвс тэжээлийн нөөц, галын аюулгүй ажиллагааны бэлэн байдлыг шалгаж газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгөх, дутуу зүйлийг дахин бэлтгэж бэлэн болгох зэргээр үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Сумын Онцгой комисс 2017 оны гамшгийн төлөвлөгөөг барьж ажиллахдаа 08-р сарын 11,12-ны өдрүүдэд сумын ЗД-ын захирамжаар засмал зам дээр ариутгалын постыг ажиллуулж малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж явуулсан. Мөн зуны 07-р сарын аагим халууны үеэр ус ховордоход сумын төвд 2 худгийг шинээр гаргаж байшинтай болгосон бөгөөд мал услах, мод, тариалсан ногоо услахад ус маш их хэрэгтэй, ямар их үүрэгтэйг ард иргэд маань ойлгож хүлээж авч байлаа. Иргэдэд гамшгийн тухай сургалтыг 1 удаа явуулснаар

гамшгийн тухай бага сага ойлголттой болж манай мэргэжлийн ангийнханд маань өөрсдийн санаачлагаар тороосон шүүр 12-ыг, дэвсгэр 1-ийг хийж өгч хувь нэмрээ оруулсан.

ЗДТГ, Хүн эмнэлгийн байгууллага өөрсдийн нөөц бололцоогоороо галын сараатай болж тохижуулсан байна.

Мэргэжлийн ангийг дуут дохиогоор 2 удаа цуглуулж бэлэн байдлын үзлэгт хэрхэн бэлдсэн байдлыг шалгаж үзлээ. Бэлэн байдлын үзлэгт сумын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Онцгой комисс маш сайн шалгууллаа.

Тайлан бичсэн:

ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг

Мэргэжлийн анги жагссан байгаа нь.

Онцгой комисс

Нөхөрлөлийн баг

Үүргэвчний шалгалт

Машин техник, багаж хэрэгслийн бэлэн байдал