uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны...

8
“ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-Ы ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Transcript of uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны...

Page 1: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

“ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-Ы ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018 он. Улаанбаатар хот

Page 2: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

Удиртгал

Монгол улсад жилд 2017-2018 оны хичээлийн жилд 179 их дээд сургууль,

коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 155,248 суралцагчид

суралцсан байна. Нийт суралцагчдын 144,061 буюу 92,8 хувь нь Улаабаатар

хотод, 11,186 буюу 7,2 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад

суралцсан байна. 2017 оны эцсийн байдлаар эрүүл мэндийн даатгалд

хамрагдсан нийт оюутнуудын тоо 51,284 байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрт өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол

олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах, оюутан, залуучуудад эрүүл

мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

2017 онд нийт 17,530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үр

хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош

насных 5.3 хувь, 20-34 насных 70.0 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.7

хувийг тус тус эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насны үр

хөндөлтийн түвшин 0.3 хувиар өссөн байна. Мөн 2017 оны байдлаар зонхилон

тохиолдох БЗДХ-тай бүртгэгдсэн тохиолдлын 59.6% нь эмэгтэй, 40.4% нь

эрэгтэйчүүд байна. Насны бүлгийн хувьд 12.3% нь 15-19 нас, 26.4% нь 20-24

нас, 25.2% нь 25-29 нас, 14.8% нь 30-34 нас, 8.9% нь 35-39 нас, 12.4%-ийг 40-

өөс дээш насныхан тус тус эзэлж байна.

Судалгаанаас үзэхэд Монгол улсад нөхөн үржихүйн насны

эмэгтэйчүүдийн (15-49) дунд үр хөндөлтийн түвшин аажмаар буурч байгаа

үзүүлэлт байгаа хэдий ч хэд хэдэн насны бүлэгт байдал эрс өөр байна. Энэ

өсөлт ялангуяа 15-19 насны өсвөр насны охидын дунд маш өндөр, 20-35

насныхны дунд өндөр байна(НҮТС, 2016 он).

Хоёр. Үйл ажиллагааны чиглэл

2.1 Их, дээд сургуулийн дотуур байр, хичээлийн байранд “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, Анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт ”сэдвээр сургалт зохион байгуулах

“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 9-р сарын 25-наас эхлэн орон даяар нийт 35780 оюутнуудад Гэр бүл төлөвлөлт, Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд сэдвээр сургалт зохион байгуулсан. Урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд нийт 24985 оюутныг В,С вирус илрүүлэх болон БЗДХ-ыг илрүүлэх үзлэгт хамруулсан.

Page 3: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

2.2 Хэвлэлийн бага хурал зохион байгуулах 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЭМЯ-ны А хурлын танхимд Хэвлэлийн бага хурал зохион байгуулж ЭМЯ, БСШУСЯ, ГБХЗХГ-ын холбогдох байгууллагын албан тушаалтан, төлөөлөгч нар оролцсон

Зураг 1. ЭМЯ, БСШУСЯ, ГБХЗХГ, НЭМҮТ-ийн удирдлагууд

2.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээх

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр “Эсэн мэнд амаржихуй, Жирэмсний хяналтанд эрт орохын ач холбогдол, Гэр бүл төлөвлөлт, эрэгтэйчүүдийн оролцоо, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, Өсвөр үе, оюутан залуучуудын эрүүл мэнд, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн хор уршиг” зэрэг сэдэвт 12 удаагийн эрүүл мэндийн нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, мэдээллийн цагаар ярилцлага болон мэдээлэл хэвлэл, мэдээлэл олон нийтийн сувгаар өгсөн.

Зураг 2. МҮОНРТ-ээр 4 удаа, Eagle, UBS, TV-5, TV-9 гэх мэт телевизээр

Page 4: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

2.4 Зорилтот “БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт ” сэдвээр сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, түгээх

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы хүрээнд “Эрүүл амьдрал ABCDE шиг амархан” В5 хэмжээтэй зурагт хуудас 15000 ширхэг, “Жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн үр дүн” А4 хэмжээтэй зурагт хуудас 21000 ширхэг хэвлэж, 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн ЭМТ-д тараасан.

Зураг

2.5 Ухуулга нөлөөллийн уулзалт зохион байгуулах

Оюутны эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх үзлэгт болон даатгалд хамрагдах талаар ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХТ, ДЭМБ зэрэг байгууллага оролцсон 2 удаагийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд 18-34 насны багцад оюутан залуучуудыг хамруулах ирц бүрдүүлэх асуудлыг БСШУСЯ-тай харилцан санал солилцож, ЭМ болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаал батлуулсан.

Зураг: Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах ажлын хэсгийн хурал

Page 5: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

Оюутны эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар ЭМ, БСШУС-ын сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/480, А/739 дугаартай “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” тушаал боловсруулан батлуулсан. /хавсралтаар 12 хуудас /

Зураг

Ес. Дүгнэлт

“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих асуудал 5 дахь жилдээ зохион байгуулагдаж, хүн ам, бодлого шийдвэр гаргагч нарт оюутны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл илүү бүрдсэн нь давуу тал байлаа. 21 аймаг, 9 дүүргийн өсвөр үед ээлтэй клиник, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Залуучуудын хөгжлийн төв”-тэй хамтран Гэр бүл төлөвлөлт, Сүрьеэ эдгэрдэг өвчин, БЗХД-аас сэргийлье, Зөв зохистой хооллолт, Стресс бухимдлаас сэргийлье, Архи, тамхины хэрэглээнээс зайлсхийе” сэдвээр өртөөчилсөн сургалтыг зохион байгуулснаар шинэлэг байсан. ЭМС-ын 2018 оны 10 дугаар 18-ны өдрийн А/420 дугаар тушаалаар ”Хүн амыг нас хүйс, эрүүл мэндийн эрсдлээс хамааран урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар 18-34 насны бүлэгт багтаасан.

ТАЙЛАН ХЯНАСАН: С.Гэрэлмаа, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга

ТАЙЛАН БИЧСЭН: Б.Бүжидмаа, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ЭША

STI prevention among young people with focus on university students

In 2018, National Center of Public Health organized the below activities towards the STI prevention among students of universities:

Page 6: uninfo.org · Web view“Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай

1. Trainings on “Prevention of alcohol and tobacco addiction use, practice on providing first aids, and prevention of STI, HIV and awareness raising on family planning” were conducted for university students.

2. “Health student – core of the development” campaign event for one month was jointly organized by Family and Youth Development Authority from 25 September 2018 nationwide covering 35780 students to the training on family planning, prevention of STI and HIV, challenges faced in the health of men.

3. The screening for STI and HBV and HCV were conducted among students. A total of 24985 students were screened.

4. Ministry of Health Jointly Organized the press conference with Ministry of Education, Culture and Science and Family and Youth Development Authority on 22 October 2018 for awareness raising on subjected campaign activities conducted by National Center for Public Health.

5. The awareness raising and health promotion activities were conducted through social media, TV on “Healthy delivery of birth, benefits of early attendance in the antenatal care, family planning, men participation, men health, teenager and youth health, unplanned pregnancy, consequences of abortion” were conducted by 12 TV programmes, talks.

6. IEC materials on prevention of STI and HIV were developed and distributed for target population. During the “Students health promotion campaign” 21000 posters were developed and distributed to the 21 provinces and 9 districts of Ulaanbaatar.

7. The advocacy meeting (2 meetings) among Ministry of Health, General Authority of Health Insurance, Center for Health Development and WHO were conducted on conducting the screening campaign among students and their enrolment to the health insurance. As a result of the meetings, Ministry of education, Culture and Science agreed to ensure the participation of students into the screening package for 18-34 aged people. The joint Order of Ministry of Health and Ministry of Education, Culture, and Science was approved.