Visual Orchinii Web

29
Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгч Гарчиг Оршил Нэг. Судалгааны хэсэг 1.1. Хийсэн ажлууд 1.2. Дипломын ажлийн хүрээнд өргөтгөн хөгжих 1.2.1. Гар утасны сайт автоматаар үүсгэгч 1.2.2. Хайлтын системд оновчтой болгох Хоѐр. Төслийн хэсэг 2.1 Хэрэглэгчийн шаардлага 2.2 Архитектурын сонголт 2.2.1 Framework Zend 2.2.2 Jquery 2.3 Системийн шинжилгээ 2.3.1 Обьектын холбоосын диаграм 2.3.2 Өгөгдлийн ерөнхий схем 2.3.3 UML класс диаграмм 2.3.4 Use case диаграмм 2.4 Системийн зохиомж 2.4.1 Бүтэцийн схем 2.4.2 Тайлангийн зохиомж 2.5 Кодын стандарт Дүгнэлт www.zaluu.com www.zaluu.com

Transcript of Visual Orchinii Web

Page 1: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгч

Гарчиг

Оршил

Нэг. Судалгааны хэсэг

1.1. Хийсэн ажлууд

1.2. Дипломын ажлийн хүрээнд өргөтгөн хөгжих

1.2.1. Гар утасны сайт автоматаар үүсгэгч

1.2.2. Хайлтын системд оновчтой болгох

Хоѐр. Төслийн хэсэг

2.1 Хэрэглэгчийн шаардлага

2.2 Архитектурын сонголт

2.2.1 Framework Zend

2.2.2 Jquery

2.3 Системийн шинжилгээ

2.3.1 Обьектын холбоосын диаграм

2.3.2 Өгөгдлийн ерөнхий схем

2.3.3 UML класс диаграмм

2.3.4 Use case диаграмм

2.4 Системийн зохиомж

2.4.1 Бүтэцийн схем

2.4.2 Тайлангийн зохиомж

2.5 Кодын стандарт

Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

ОРШИЛ

Мэдээллийн технологийг хөдөлгөгч хүчээ болгосон XXI зуунд хүн төрөлхтөн

нийтээр шинжлэх ухаан, соѐл урлаг, биеийн тамир, спорт гэх мэт бүх зүйлсэд мэдээллийн

технологийг ашиглахыг хичээж байна. Учир нь мэдээллийн технологи гэдэг зүйл бүх

зүйлийг орон зайнаас хамааралгүй болгож, өөрөөр хэлбэл Өмнөд Африкын жижиг

тосгоноос Массачуссетсийн Их Сургуулийн сургалтын нээллтэй материалыг унших бүрэн

боломжыг хүн төрөлхтөн бидэнд атгуулж байна. Үүнийг дагалдан асар их хурд, хөрөнгө

мөнгөний хэмнэлт үүсэхийн сацуу тэр хэрээр хувь хүнээс авхаалж самбаа, хурдан

шуурхай сэтгэлгээг шаардаж байна.

Энэхүү мэдээллийг түгээх хамгийн гол хэрэгсэл нь вэб сайт нь интернэтээр өөрсдийн үйл

ажиллагааг сурталчилах сурталчилгааний нэгэн хямд арга юм.

Сүүлийн үед блог систем ашиглан вэб сайтаа хийлгэх компаниуд олширсоор байна.

Учир нь блог системүүд мэргэжлийн вэб сайт хийж чадахуйц хэмжээнд хүрч хөгжсөөр

байна. Мөн та өөрийн хүссэн домайн нэрийг блогтойгоо холбох боломжтой. "Visual

creator blog system" нь 2009 оны 7 сараас эхлэн www.cms.mn гэсэн домайн нэртэйгээр үйл

ажиллагаагаа явуулж байна. Энэ блог систем нь дизайны хувьд уян хатан, дахин

давтагдашгүй өөрийн хүссэн дизайныг гаргахад хялбар байдгаараа бусад блогуудаас

онцлог юм.

"Visual creator blog system" нь дараах давуу талуудтай.

Хайлтын системд олдоц өндөртэй (Хайлтын стандарт хэрэгсэл нь google-ийг

ашигладаг)

Бэлэн загвараас сонголт хийдэггүй учир таны вэб сайтын загвар дахин

давтагдашгүй байж чадна.

Дизайн гаргахад HTML, CSS-ийг мэддэг байх шаардлаггүй боловч та "Visual

creator blog system"-ийг ашигласнаар HTML, CSS-ийн талаар багагүй мэдлэгтэй

болно.

Их хэмжээний мэдээлэлтэй харьцахад хялбар

Өндөр хурдтай боловсруулалт, найдвартай ажиллагаа, хүчин чадал сайтай сервэр

дээр байрлана.

Бид энэхүү системийг байнга хөгжүүлсээр байх учир таны вэб сайт ч мөн байнга

хөгжсөөр байх болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 1

НЭГ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Онлайн вэб хуудас үүсгэгч нь үндсэндээ блог системтэй төстэй боловч блог системийг

бодвол загвараас сонголт хийддэггүй өөрийн хүссэн дизайныг гаргаж болдог ба агууллаг

удырдах системийг бодвол хост домайн шаардахгүй (Шаардлагатай бол өөрийн хүссэн

домайнаа холбох боломжтой) ба танилцуулгын вэб хуудас хийхэд хамгийн тохиромжтой

хувилбар юм.Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгчийг миний бие 2009 онд анх

визуал орчинд онлайн анкет үүсгэгч сэдэвээл төсөлийн ажлаа хамгаалсан ба цаашид

кодын өргөтгөх боломжийг ашиглан “Visual creator” нэр өгөн онлайн вэб сайт үүсгэгч

систем болон хөгжиж японы “Hyperion-outsourcing” болон “Ipro LLC” ийн захиалгаар

цөөн хэдэн вэб сайтыг хийсэн ба цаашигд үнэ төлбөргүйгээр олон нийтэд ашиглуулах ба

энгийн хэрэглэгч өөрөө вэб сайтаа хийх боломжийг харан хөгжсөөр байгаа билээ. Миний

бие энэхүү төгсөлтийн ажлын бичиг баримтаараа нэгэнт хийгдсэн системийн бичиг

баримтийг хийж байгаа учраас системийг маш нарийг түвшинд шинжилэн системийн

хөгжүүлэлтийн явцад хүндрэлтэй байсан асуудлуудыг тусгахыг зорин ажиллаа.Мөн

өөрийн хийсэн бяцхан бүтээлээ суртачилхаа ч мартсангүй

1.1 Хийсэн ажлууд:

Та "Visual creator" -ийг ашиглан

Танилцуулгын вэб хуудас

Интернэт худалдаа

Санал асуулга бүртгэлийн хуудас (Application form)

Warez болон portal сайт хийх боломжтой

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Вэб сайт

Хэрэглэгч

Вэб сайт Вэб сайт

Хэрэглэгч Хэрэглэгч Хэрэглэгч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

www.cms.mn нь "Visual creator" ийн танилцуулгын вэб хуудас ба тусламжийг мөн

багтаасан байгаа. Энэхүү вэб сайт маань мөн монгол япон 2 хэл дээр ажиллана.

Тусламжийн хувьд зөвхөн япон хэлтэй хэсэг нь л бүрэн дууссан байгаа ба цаашид

монголынхоо хэрэглэгчдэдээ зориулах монгол хувилбарыг нь хийж байна.

Зураг 2

www.developer.cms.mn "Visual creator" нь блог системийн хөгжүүлэгчийн хувийн блог юм.

Та эндээс "Visual creator"-ийг хэрхэн ашиглаж вэб хуудас хийх талаар обьект хандалтат

програмчлалын, Фрайм ворк зэндийн хичээл болон хөгжүүлэгчийн оруулсан сонирхолтой

мэдээллийг үзэх боломжтой.

Зураг 3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

www.ipro.mn "Ipro" The Mongolian Software Development Company Монгол Японы

хамтарсан вэб технологид суурилсан аутсоурсинг үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү вэб

хуудас нь Монгол, Япон 2 хэл дээр ажиллана.

Зураг 4

www.tools.cms.mn вэб хуудас ашиглалтанд оруулахаар зэхэж байна. Та вэб сайт хийхдээ

"Visual Creator CMS"-ийн онцлог боломжуудыг агуулсан жишээ вэбээс санаа авч ашиглах

боломжтой.

1.2 Дипломын ажлийн хүрээнд өргөтгөн хөгжих

1.2.1 Гар утасны сайт автоматаар үүсгэгч

“Visual creator” Блог системийг анх хөгжүүлж эхэлэхдээ л япон улсын хэрэглэгчдэд

хүргэхийг зорин ажилласан тиймээс япон улсад гар утасаараа вэб сайт руу орох вэб сайтад

тулгуурласан системийг ашиглах захиалга өгөх зэргээр гар утасанд зориулсан сайт үүсгэх

шаардлага маш их юм. Тиймээс ч гар утасны сайт автоматаар үүсгэгчгүй агуулга удирдах

систем бол энэ улсад ямар ч хэрэггүй зүйл учраас нэмэлт болгон утасны сайт автоматаар

үүсгэгч бичих болно. Одоогийн байдлаар утасны сайт автоматаар үүсгэгч маань 50% тай

явж байна.

1.2.2 Хайлтын системд оновчтой болгох

Өнөөгийн интернэтийн хөгжлийг хайлтын системгүйгээр төсөөлөх нь боломжгүй зүйл

юм. Дэлхийн интэрнэт хэрэглэгчдийн ихэнх хувь нь (Бүгд гэхэд хэлсдэхгүй биз)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

хэмээх энэ агуу сайтыг ашиглаж байна. Магадгүй интернэтийг хайлтын системгүйгээр

төсөөлөхөд ч бэрх байх. Тиймээс ч өнөөдөр хайлтын систем өөрийн сайтын ранкийг

нэмэгдүүлэх, вэб сайтаа хайлтын системд оновчтой болгохын тулд вэб сайт хийлгэхээсээ

ч илүү ихийг төлөх болж. Тийм ч учраас “Visual creator” систем маань өөрийн зарим нэг

давуу талаа ашиглан энгийн хэрэглэгч өөрсдийнхөө вэб хуудсаа хайлтын системд

оновчтой болгох ранк нэмэх хялбар аргуудыг шинээр нэмж оруулна. Одоогийн байдлаар

хайлтын системд оновчтой болгох ажил маань 1%-тай явж байна.

SEO ийн тухай товч

1.Title таг

Энэ таг нь seo-гийн хувьд чухал элемэнтийн нэг гэж үздэг бөгөөд тухайн сайтын

танилцуулга үйл ажиллагааны товч тайлбар байх ѐстой. Мөн нүүр хуудас болон бусад

хуудас бүрийн title нь ондоо байх ѐстой.

Жишээ нь :

<title>Mongolian Travel Packages | Mongolia Tours | Travel to Mongolia | Mongolia Tour | Trip

| Mongolia Vacations | Discover Mongolia</title>

Дээрх код нь хэдий нүүр хуудасны title-ийн хувьд болох ч about линк зэрэг хуудаснууд

дээр энэ title давтагдаж байвал зохимжгүй юм.

Линк хуудасны жишээд гэвэл

<title> Mongolian Travel – Useful Links </title> гэдэг ч юмуу бусдаасаа ялгарч өвөрмөц

байвал сайн.

2.URL

Url-ээр параметрийн id дамжуулжах нь муу жишээ “&id=2006” энэ нь ихэвчлэн динамик

php сайт-үүд дээр их хэрэглэгддэг бөгөөд id гэж дамжуулсан хуудсыг бол хэзээ ч

индексэлдэггүй. Бас тухайн хуудасны url нь илэрц үгийг агуулж байвал бас тун сайн

Жишээ нь :

http://www.travel-mongolia.mn/tours/gobi_on_camelback

дээрх url-д tour gobi camelback гэдэг 3 үг агуулагдаж байна. Хэрвээ дээрх линкээр орж

үзвэл говийн аялал зохион байгуулдаг нь тодорхой байгаа юм.

3. H1-H3

Аливаа хуудас дээр гарчиг хийхдээ зориулалтын таг ашиглаж байхыг зөвлөе хэдий доорх

код шиг бичиж болох ч энэ бас л ноотой код гэж бот-ууд үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

((strong)(font size="4")Discover the Gobi on Camelback 8 Days (/font)(/strong)

Оронд нь :

(h2)(strong) Discover the Gobi on Camelback 8 Days (/strong)(/h2)

4.Хуудасны хэмжээ ба агууллага

Аливаа худасны хэмжээг 30кб-аас хэтрүүлэхгүй байвал тун зүгээр. Хэрвээ хэтэрч байвал

хуудаслаж болно шүү дээ. Мөн img таг-ийн alt-д манайхан маш замбраагүй нэр өгдөг энэ

бол нилээн буруу alt нь тухайн зурагныхаа тайлбарыг бичээд өгвөл сайн. Мөн агууллага

буюу хуудасны агууламж дахь илэрц үгний тоо 5-20% байх хэрэгтэй. Хэт их үгийг давтах

юм бол энэ бас эргээд эсэргээр нөлөөлдөг тал бий.

5.META TAG

Энэ тагийг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Үүнийг шууд хэлбэл хайлтын роботууд сайт

дээр ирээд индекслэх үү үгүй юу гэснийг зааж өгч байгаа юм. Ихэнх тохиолдолд all,

follow утгыг тавьж өгсөн байдаг.

Авч болох утгууд нь ALL NONE INDEX NOINDEX FOLLOW NOFOLLOW

META NAME="Description" CONTENT="Тайлбар агууламж" тухайн сайтны товч

агууламж уртаашаа 100 тэдэгт байвал сайн.

Дээрх бүхий л тохиргоог визуал вэб хуудас үүсгэгч дээр хялбар тайлбартайгаар оруулж

өгснөөр энгийн хэрэглэгч ч seo –оо сайжруулаад зогсохгүй seo-ийн талаар тодорхой

ойлголттой болох юм. Жишээ нь:

Зураг 5

Жишээ зурган дээр вэб сайт үүсгэхдээ гарчиг хэсэгт оруулсан текст мэдээллээ 5-10 үг

байвал сайн мөн google хайлтанд гарчиг болон гарахыг тайлбарласан байна.

Мөн визуал вэб үүсгэгч нь өөрийн хайлтын компонентод google-ийг ашиглах ба энэ нь

тухайн блогоос мэдээ хайхад шууд google- ийг ашиглах ба үр дүнд гарч ирсэн мэдээлэл нь

зөвхөн тухайн сайтных байна. Энэ аргаар хайлтын ранк–аа нэмэгдүүлсэн сайт бол

www.w3schools.com юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Жишээ нь www.w3schools.com оос дараах байдлаар хайхад

Зураг 6

Дараах url рүү үсрэнэ.

http://www.google.com/search?sitesearch=www.w3schools.com&as_q=java

Энд sitesearch=www.w3schools.com гэсэн хэсэгт хайх сайтын домайн нэрийг харин

as_q=java гэсэн хэсэгт хайлтын түлхүүр үгийг google-руу дамжуулсан байна. Үүний үр

дүнд google зөвхөн www.w3schools.com сайтаас хайсан үр дүнг үзүүлэх ба тухайн

мэдээллийг дарж үзэх тоолонд тухайн сайтны ранк нэмэгдсээр байх болно.

ХОЁР. ТӨСЛИЙН ХЭСЭГ

2.1 Хэрэглэгчийн шаардлага

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч маань үндсэн 3 төрлийн хэрэглэгчтэй ба

тэдгээрийг жагсаавал:

1. Онлайн вэб сайт үүсгэгчийн удирдагч - шаардлагын хувьд маш жоохон боловч

системийн маш чухал хэсгийг хариуцсан системийн хамгийн том эрх бүхий

хэрэглэгч юм. Энэ хэрэглэгч системд нэг хоѐроос олонгүй байвал зүгээр учир энэ

хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас систем тэр чигтээ ажиллахгүй болж

мэднэ.

2. Хэрэглэгч–Онлайнаар вэб сайтаа үүсгэгч ба Онлайн вэб сайт үүсгэгчийн

удирдагчийн олгосон эрх болон түүний олгосон боломжийг ашиглан өөрийн вэб

сайтаа үүсгэн ашиглана. Мэдээж энэ хэрэглэгч маань нэмэлт боломжуудыг

удирдлагын хэсэгүүдийг удирдах ба энэ бүхний шаардлагыг энд дурьдах

боломжгүй юм.

3. Зочид- энэ бол зүгээр вэб хуудсыг үзэж буй хэрэглэгч бөгөөд энэ хэрэглэгч зарим

тохиолдолд тодорхой шаардлагын дагуу зарим нэг үйлдэл хийх эрхтэй. Жишээ нь:

Захиалгын дэд систем зочид нь үйлчлүүлэгч болох ба захиалга өгнө. Онлайн анкет

үүсгэгчийн дэд системд энэ хэрэглэгч нь анкет бөглөж байгаа нь бас нэг шаардлага

юм.

Онлайн вэб сайт үүсгэгчийн удирдагч

1. Визуал хэрэгсэлд шинээр шинж чанар нэмэх, устгах

2. Системд хэрэглэгч нэмэх (Одоо өөрсдөө бүртгүүлдэг болж байгаа),засах

шаардлагатай хэрэглэгчийг устгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Хэрэглэгч нэмэхдээ түүний овог нэр, утасны дугаар болон мэйл хаяг

зэргийг бүртгэнэ.

3. Хэрэглэгчдэд нэмэлт боломжуудыг ашиглах боломж өгөх

Энэ нь төлбөртэй хэрэгсэлд л хамаарах бөгөөд хэрэглэгч төлбөр төлснөөр

ашиглах боломжтой болох болно. Нэмэлт боломжуудыг ашиглах эрхийг

онлайн вэб сайт үүсгэгчийн удирдагч олгож өгнө.

4. Нэмэлт боломжуудыг хаах

Үйл ажиллагааны гэрээ зөрчсөн болон төлбөр төлөөгүй, төлбөрийн хугацаа

хэтэрсэн зэрэг тохиолдлуудад онлайн вэб сайт үүсгэгчийн удирдагч нэмэлт

боломжуудыг ашиглах эрхийг цуцална.

5. Нэмэлт боломжуудыг шинээр суурьлуулах

Хөгжүүлэгчдийн шинээр хийсэн хэрэгслүүдийг суурьлуулах боломжоор

хангаж өгөх.

6. Нэмэлт боломжуудын шаардлагатай хэсгийг удирдах

7. Хэрэглэгчийн үүсгэх сайтны тоог зааж өгөх

Онлайн вэб сайт үүсгэгчийн удирдагч хэрэглэгчийн үүсгэх сайтны тоог

хязгаарлах боломжтой байх.

Хэрэглэгч

1. Шинээр вэб сайт үүсгэх, засах, устгах

Хэрэглэгч вэб сайтны домайн нэр зэрэг..............

2. Өөрийн үүсгэсэн вэб сайтнаас ажиллах сайтаа сонгох

Хэрэглэгч олон вэб сайт удирдах боломжтой бөгөөд тэдгээрээс ажиллах сайтаа

сонгох боломжтой.

3. Шинээр үндсэн загвар үүсгэх

Вэб сайтын үндсэн загварыг CMS-ийн визуал орчинд түүний хэрэгслүүд болон

шинж чанаруудын тусламжтайгаар бүтээнэ.

4. Үндсэн загварыг түүнд хамааралтай хуудсуудын хамтаар устгах

Вэбийн хуудсыг үүсгэхдээ үндсэн загвараа сонгодог. Тиймээс үндсэн загварыг

устгах тохиолдолд түүнд харъяалагдаж буй хуудсууд устдаг.

5. Үндсэн загварыг Визуал орчинд засах

Вэб сайтын үндсэн загварыг CMS-ийн визуал орчинд түүний хэрэгслүүд болон

шинж чанаруудын тусламжтайгаар засаж өөрчлөх боломжтой.

6. Шинээр хуудас үүсгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Шинээр хуудас үүсгэхдээ үүсгэсэн үндсэн загварууд дундаас сонгож, визуал

орчинд CMS-ийн хэрэгслүүд болон шинж чанаруудын тусламжтайгаар шинэ

хуудас хийж гүйцэтгэнэ.

7. Хуудсыг устгах

8. Хуудасыг Визуал орчинд засах

Вэб сайтын хуудсуудыг CMS-ийн визуал орчинд түүний хэрэгслүүд болон шинж

чанаруудын тусламжтайгаар засаж өөрчлөх боломжтой.

9. Шинээр мэдээ болон баннер нэмж ,хасах, устгах (Мэдээ баннерийн хаана үзэгдэх

нь үндсэн загвар болон хуудасыг визуал орчинд засахдаа зааж өгнө )

10. Профайлаа засах, нууц үгээ солих

11. Онлайнаар анкет үүсгэх

Онлайн анкет үүсгэх нь CMS-ийн хамгийн чухал хэсэг бөгөөд онлайн санал

асуулга явуулах, олон төрлийн бүртгэл явуулах зэрэгт ашиглагдна.

12. Онлайн анкетын бүртгэлийг үзэх, устгах

13. Системийн удирдагчийн олгосон эрхийн дагуу нэмэлт боломжуудыг ашиглан

тэдгээрийг удирдах

Дээрхи нь нээлээн бүдүүвчилсэн шаардлага тул ойлгоход энгийн болгох үүднээс зарим

чухал визуал хэрэгсэл болон түүний шаардлагуудыг хавсаргая.

Хэрэглэгч системд нэвтэрсний дараа "Visual creator"-ийн "tool" буюу хэрэгслүүд түүний

шинж чанарын тусламжтайгаар вэб сайтаа хийнэ.

Зураг 7

TextBox

ComboBox

CheckBox

RadioBox

TextArea

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Дээрх хэрэгслүүд нь зураг 7 дээр үзүүлсэнтэй адил бүртгэл санал асуулгын хуудас

үүсгэхэд хэрэглэнэ. Харин та вэб сайтынхаа бусад хэсгийг дараах хэрэгслүүдийг ашиглан

хийнэ.

Div Дөрвөлжин дүрс үүсгэх боловч шинж чанарынхаа тусламжтайгаар маш

хүчирхэг хэрэгсэл болон хувирна.

Classic Div Div-тэй ижил боловч хулганаар хэмжээг нь өөрчлөх боломжгүй.

Menu Вэб хуудасны мэнюг хийнэ.

News Мэдээ бичих хэрэгсэл. Сайтад үүссэн байгаа мэдээнээс өөрийн “Category”

шинж чанарт тохирох мэдээллийг үзүүлнэ. Мөн та энэхүү хэрэгслээр

баннер үүсгэх боломжтой.

Value Textbox элементийн текст (“HTML” - value)

Align Right, Left, Center гэсэн 3 утгаас сонголт хийнэ.

Right - элементийн дотор байгаа элемент баруун хэсэгт байрлана.

Left - элементийн дотор байгаа элемент зүүн хэсэгт байрлана.

Center - элементийн дотор байгаа элемент төв хэсэгт байрлана.

(”HTML” - align) Санамж: Тухайн элемент болон түүний дотор байх

элементийн CssFloat шинж чанар нь зөвхөн Inherit утгатай байх үед Align

шинж чанар ажиллана.

Id "HTML - id"

Name "HTML- name"

CssFloat Right, Left, Inherit гэсэн 3 утгаас сонголт хийнэ. Элементийн дараачийн

элемент хаана гарахыг тодорхойлно.

Right - дараачийн элементийн баруун талд байрлана.

Left - дараачийн элементийн зүүн талд байрлана.

Inherit - агуулж буй элементээс удамшина.

CssClear Өмнөх элементийн CssFloat-ийг хэрэгсэхгүй болгоно.

MenuItem Цэсүүдийг тохируулж өгнө.

Background Элементийн арын дэвсгэр өнгө.

CssWidth Элементийн өргөн.

CssHeight Элементийн өндөр.

CssTop Элементийн дээрээс авах зай.

CssLeft Элементийн зүүн талаас авах зай.,\

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

CssPosition Relative, Static, Absolute гэсэн 3 утга авна.

Relative - элемент зай авахдаа өмнөх элемент эсвэл агуулж буй

элементээсээ харьцангуйгаар авна.

Static - ямар ч зай авахгүй ба өмнөх элементийнхээ дараа нь байрлана.

Absolute - элементийн зай. Бусад элементүүдийг харгалзахгүй шууд заасан

байрлалд байрлана.

Захиалгын нэмэлт систем

Хөгжүүлэх шалтгаан

Япон улсад ихэнх үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчид өөрийн

үйлчлүүлэхийг хүссэн үйлчлэгч, ажилтнаараа үйлчлүүлэх сонирхол ихтэй байдаг

(Жишээ нь : үсчин, массжист гэх мэт). Мөн түүгээр барахгүй аль ажилтан сайн

ажилдаг аль зэрэг мэдээллийг мэдэж байж тухайн ажилтнаар үйлчлүүлэх эсэхээ

шийддэг. Гэтэл үйлчлүүлэгч тухай үйлчилгээний байгууллага дээр өөрийн

үйлчлүүлэхийг хүссэн хүнээрээ үйлчлүүлэхээр зориод очиход тухай хүн тухайн үед

ажиллаагүй байх эсвэл өөр захиалгатайн улмаас үйлчлүүлэгчийг хүлээлгэх

шаардлага маш олон гардаг. Тиймээс ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг

байгууллагуудад зорулан энэ нэмэлт дэд системийг хөгжүүлсэн

Хэрэглэгчийн шаардлага

a. Ажилчин нэмэх, засах, устгах

Ажилчин нэмэх, засахдаа түүний нэр, нас, профайл зураг болон түүний

карьераар нь бүртгэнэ.

b. Байгууллага бүрийн ажилтаны профайл ялгаатай учраас хэрэглэгчийн

профайлаа өөрсдөө үүсгэж, устгаж, засдаг байна.

Жишээ нь: үсчин болон массажист –2 ийн хувьд үсчиний үс засах чадвар

гэсэн профайл үйлчлүүлэгчид хэрэгтэй бол массажистын массаж хийх

чадвар нас хүйс зэрэг нь үйлчлүүлэгчид хэрэгтэй

c. Профайл үүсгэх бүрдээ түүнийг үйлчлүүлэгч болон зочинд харуулах эсэхийг

тохируулж өгдөг байна.

Тухайн нууц мэдээллийн сайтыг зүгээр үзэж байгаа хүнээс нуух шаардлага

гардаг зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид л үзэгдэх.

d. Үйлчлүүлэгч нэмэх, засах, устгах

Тухайн сайтанд захиалга өгөх эрх бүхий хэрэглэгчийг бүртгэдэг байна.

e. Ажилтан бүрд зураг нэмэх, хасах боломжтой байна.

f. Ажилтан бүрийн ажиллах өдөр болон тухайн өдөр ажиллах цагийн

хувиарыг оруулж өгдөг байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Ажилтан бүр ээлжтэй байж болох ба тухайн ажилтаныг ажиллах өдрийг

оруулж өгсөн бол тухайн өдөр хэдээс хэдэн цагийн хооронд ажиллахыг бас

оруулж өгдөг байна.

g. Ажилтан бүрд өөрийн гараар захиалга оруулж өгөх боломжтой байна.

Ингэхдээ тухайн үйлчлүүлэгчийг сонгосон байна.

h. Үйлчлүүлэгчийн өгсөн захиалгыг цуцлах боломжтой байна.

Тухайн үйлчлүүлэгч нь захиалга өгөхөд шууд идэвхжихгүй ба тухайн сайт

хариуцагчаас зөвшөөрөл хүлээх ба хэрэв сайт хариуцагч зөвшөөрсөн

тохиолдолд тухайн захиалга хүчинтэй болно. Зарим нэг хэрэглэгч нь мөнгө

тоцоон дээр асуудал үүсгэдэг үчир захиалгыг цуцлах боломжтой байна

Үйлчлүүлэгчийн шаардлага

a. Үйлчлүүлэгч нь гаднаа хэрэглэгчийн профайлыг үзэх боломжтой байна.

Ингэхдээ зөвхөн тухайн сайт хариуцагчийн зөвшөөрсөн профайл

мэдээллийг л хардаг байна.

b. Ажилчдын зургийн цомгийг үздэг байна.

c. Тухайн ажилчны ажиллах өдөр чөлөөтөй цагууд дээр захиалга өгөх хүсэлт

илгээх боломжтой байна.

Хэрэв үйлчлүүлэхийг хүссэн ажилтан нь завтай тухайн үйлчилүүлэхийн

хүссэн цаг хугацаанд ажил дээрээ чөлөөтөй байж байвал захиалга өгдөг

байна.

2.2 Архитектурын сонголт

Өгөдлийн бааз: Mysql www.mysql.com оос дэлгэнгүйг уншина уу.

Ашигласан скрипт хэл: Php www.php.com – оос дэлгэнгүйг уншина уу.

Ашигласан жаваскрипт сан: JQuery www.jquery.com – оос дэлгэнгүйг уншина уу.

Ашигласан фрайм ворк: Framework zend www.framework.zend.com – оос дэлгэнгүйг

уншина уу.

Интернэтээс олсон жижиг боловч маш хэрэгтэй классыг бага зэрэг засаж, визуал орчинд

вэб сайт үүсгэгчийн ашиглаж буй үндсэн классыг мөн доор хавсаргав. (HtmlElement)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

2.2.1 FrameWork Zend

Технологийн сонголт

Script хэл болох php ийг бүтээсэн үндсэн компани болох зэнд

технологийн гаргасан php дээрхи хамгийн том фраймворк. Загвар,

удирдлага, үзэгдэц байдлаар ажилдаг

Товч тодорхойлолт

Зэнд фраймворк вэб 2.0 ийг өндөр нууцлалтайгаар орчин үеийн чанар стандартад

нийцэхүйцээр бүтээхэд зориулагдсан php-ийн хамгийн том фраймворк бөгөөд програм

зохиогчийн үйлдлийг хөнгөвчлөх маш олон янзын хэрэгсэл болон хоорондоо нийцэн

ажилладаг маш олон классын сантай бөгөөд Seo friendly url ийн бүтэцийг маш хялбараар

оруулж өгсөн нээлттэй эх бүхий обьект хандалдат фраймворк юм.

Удирдлага, Үзэгдэц, Загварын тухай.

Сүүлийн үеийн бүх л фраймворк удирдлага, үзэгдэц, загвар гэсэн бүтэцийг ашиглаж

байгаа ба энэ нь үзэгдэц гэсэн хэсэгт хэрэглэгчид харагдах хуудсын бүтэцийг харин

удирдлага хэсэгт үндсэн програмчлалынхаа үйл ажиллагааг бичиж өгдөг. Харин загвар

хэсэгт фраймворк-ийн нээлттэй эх бүхий классын санд байхгүй байгаа класс болон өөрийн

ашиглах хэрэгсэлүүдээ бичиж өгдөг.

Зураг 8 дээр MVC (Буюу Удирдлага үзэгдэц загвар)

Зураг 8

2.2.2 jQuery

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Технологийн сонголт

jQuery бол жаваскрипт сан ба цонх зурах,аjax болон html элэмэнттэй

харьцах маш олон үйлдлийг маш олон вэб браузэр дээр ажиллахаар

хийгдсэн.

Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгчийг хамгийн түлхүү ашигласан хэрэгсэл бол

jquery юм. Визуал орчинд цонх үүсгэх үүсгэсэн цонхны хэмжээг хулганы тусламжтайгаар

өөрчлөх чирэх мөн тухайн хуудасны html элементийг чирэх болон хэмжээг өөрчлөх

үйлдлүүдийг жаваскрипт сангүйгээр хийхэд хэдэн жил орох нь мэдээж. Тиймээс визуал

орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгчийг бүтээхийн тулд jQuery хэмээх хамгийн түгээмэл

хэрэглэгдэж буй нээлттэй эх бүхий жаваскрипт санг ашигласан. jQuery цонх зурах

элэментийн хэмжээг өөрчөх болон чирэх үйлдлийг маш хялбар аргаар хйидэг ба

ажиллагаа нь ч хурдан мөн жаваскриптийг вэб браузэр хамааралгүй ажиллахад тус болно.

jQuery ийг ашигласан жаваскрипт нь дараах вэб браузэрууд дээр ажиллана.

Internet Exporer 6+, FireFox 2+, Safari 3.0 +, Opera 9.0+, Google Chrome

jQuery json

Визуал вэб хуудас үүсгэгчийн хурдыг сайжруулах үүднээс жсон текст форматыг

ашигласан жсон нь сервер талын php скрипт болон жава скрипт 2 ийг дундаа 1 обеькт

ашиглах боломжийг олгодог. Обьектын мэдээллийг маш жижиг текст мэдээлэл болгон

сервер болон клиентийн хооронд дамжуулна. Энэ нь сүлжээний хурданд ч ашигтайгаар

нөлөөлнө. Энгийн жаваскрипт нь жсон текстийг обьект болгон хувиргах боловч

обьектийг жсон болгон хувиргаж чаддаггүй бол jquery json ийг ашигласнаар танд энэ

үйлдлийг хийх боломжийг олгосноор (өөрөөр хэлбэл обьектийг жсон болгон хувиргана

гэсэн үг) хуудас дээр үүссэн элэмэнт болон болон тэдгээрийн шинж чанарыг хадгалахын

тулж маш бага хурдтай сүлжээнд ч та маш их мэдээллийг сервер лүү ямар ч илүү

мэдээлэлгүйгээр хамгийн хурдан дамжуулж чадна.

2.3 Системийн шинжилгээ

2.3.1 Обьектын холбоосын диаграм

(Зарим обьектын хурдны асуудлыг шийдэн JSON Дата ашигласан талбар байдлаар

хадаглагдаж байгаа тул зарим нэг обьектыг үзүүлэх боломжгүйгээс холбоос алдагдсан

өгөгдлийн ерөнхий схем дээрээс дэлгэрэнгүйг харна уу)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 9

2.3.2 Өгөгдлийн ерөнхий схем

Хүснэгт 1 “User”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

User_name Varchar(30) No Хэрэглэгчийн нэр

Passoword VARCHAR(50) No Нууц үг

Email Varchar(100) No

F_name Varchar(100) NO Нэр

L_name Varchar(100) No Овог

Хүснэгт 2 “Web”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Title Varchar(100) Yes Вэб сайтны гарчиг

Id Int No Auto increment Анхдагч түлхүүр

Web

Main Page

Page

News

Question

Property

Tool

Tool Property

User

Web Tool

Web User

Registratio

n

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

User_id Int No Сайт хариуцагчийн

aнхдагч түлхүүр

Logo Varchar(100) Yes Сайтны логоны зам

Type TinyInt Yes

Name Varchar(30) No

Хүснэгт 3 “Main Page”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Web_id INT No Вэб сайтны aнхдагч

түлхүүр

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Name VARCHAR(300) No

JSON TEXT Yes Хуудасний бүх л

мэдээллийг хадгалж буй

JSON Форматтай мэдээлэл

Хүснэгт 4 “Page”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Is_index INT No Вэб сайтны aнхдагч

түлхүүр

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Web_id VARCHAR(300) No Вэб сайтны aнхдагч

түлхүүр

JSON TEXT Yes Хуудасний бүх л

мэдээллийг хадгалж буй

JSON Форматтай мэдээлэл

Main_page_id INT NO Үндсэн хуудасний

aнхдагч түлхүүр

name

InnerHTML Cache гэж хэлж болох

хуудасыг хурдтай

ажиллахад зориулан

HTML хэлбэрээр

хадгалагдсан байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

JSON Обьектыг тэкст болгож текстийг обьект болгодог JSON ний талаархи дэлгэрэнгүйг

www.json.org –оос авна уу.

Дээрхи JSON талбарын обьектийн дэлгэнгүйг хавсалтаас үзнэ үү.

Хүснэгт 5 “Registration”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Web_id INT No Вэб сайтны aнхдагч

түлхүүр

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Form_id INT No Бүртгэлийн хуудасыг

агуулж буй форм

элэмэнтийн анхдагч

Send_Date LONGINT No Мэдээллийг илгээсэн

огноо

Хүснэгт 6 “Question”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Web_id INT No Вэб сайтны aнхдагч

түлхүүр

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Registration_id INT No Бүртгэлийн Анхдагч

түлхүүр

Question Varchar(256) No Асуулт

Answer Varchar(256) No Асуултын хариулт

Хүснэгт 7 “User”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

User_name Varchar(30) No Хэрэглэгчийн нэр

Passoword VARCHAR(50) No Нууц үг

Email Varchar(100) No

F_name Varchar(100) NO Нэр

L_name Varchar(100) No Овог

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Country INT No Улс

City INT No Хот

Zip INT No Улсын код

Phone INT No Утасны дугаар

Address Varchar(256) No Хаяг

Current_web_id INT No Хамгийн сүүлд

ажжиллаж байсан вэб

сайтны андагч түлхүүр

Хүснэгт 8 “Tool”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Name Varchar(30) No Хэрэгсэлийн нэр

Class_name Varchar(30) No Хэрэгсэлийн кодыг

агуулж буй үндсэн

ажиллагааны классын

нэр

Хүснэгт 9 “Properties”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Name Varchar(30) No Шинж чанарын нэр

Class_name Varchar(30) No Хэрэгсэлийн кодыг

агуулж буй үндсэн

ажиллагааны классын

нэр

Хүснэгт 10 “Tool_properties”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Tool_id INT No Tool ийн анхдагч

түлхүүр

Properties_id INT No Properties ийн анхдагч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

түлхүүр

Хүснэгт 11 “Web_tool”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Web_id INT No

Tool_id INT No Tool ийн анхдагч

түлхүүр

Хүснэгт 12 “News”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

Web_id INT No

Category Varchar(100) No Мэдээний ангилал

Title Varchar(100) No Мэдээний гарчиг

Content Text No Мэдээ

More Text Yes Мэдээний дэлгэрэнгүй

Comments Text No Мэдээнд бичсэн

сэтгэгдэл JSON

текстээр

Show_comment TinyInt No Мэдээнд сэтгэгдэл

бичиж болох эсэх

Хүснэгт 13 “Web_user”

Талбар Төрөл Хоосон Нэмэлт Тайлбар

Id INT No Auto increment Анхдагч түлхүүр

User_name Varchar(30) No Хэрэглэгчийн нэр

Passoword VARCHAR(50) No Нууц үг

Email Varchar(100) No

First_name Varchar(100) NO Нэр

Last_name Varchar(100) No Овог

Country INT No Улс

City INT No Хот

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Zip INT No Улсын код

Phone INT No Утасны дугаар

Address Varchar(256) No Хаяг

web_id INT No вэб сайтны андагч

түлхүүр

2.3.3 UML –Классын диаграм

1. Ерөнхий системийн бүтэц

Зураг 10

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

2. Задаргаа мэдээ

Зураг 11

4. Задаргаа захиалгын дэд систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Энэхүү дэд систем нь япон улсын үйлчилгээний байгууллагын ажилчид болон

үйлчлүүлэгчдийг хоорон цаг авах зориулалтаар хийгдсэн.

Зураг 12

2.3.4 Use case диаграм

1. Ерөнхий диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 13

2. Сайтны мэдээлэлтэй харьцах диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 14

3.1 Ажилчдын захиалгын систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 15

3.2 Ажилчдын захиалгын систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Зураг 16

Кодын стандарт

Фрайм ворк зэндийн кодын стандарт

Фрайм ворк зэнд нь классын нэрээс классын хаана байгааг мэдэж болохоор зохион

байгуулагдсан байдаг. Стандарт классын сангийн нэрээр классын хаана байгааг

тодорхойлохдоо тухайн классын нэрээс гаргаж авсан замынхаа эцэг хавтасыг "Zend/"

хавтас гэж үзнэ. Харин нэмэлт классын сангийн эцэг хавтасыг "ZendX/" хавтас гэж үзнэ.

Классын нэр нь зөвхөн тоо үсэгнээс тогтох ба ихэнх тохиолдолд үсэгээр байх ба үсэг

оруулж болохгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг.

Хэрэв классын нэр нь олон үгээс тогтсон байвал үг бүр “_” тэмдэгтээр тусгаарлагдах ба үг

бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Мөн дараалсан том үсгийг зөвшөөрөхгүй. Жишээ нь:

"Zend_PDF” ийг зөвшөөрөхгүй ба харин "Zend_Pdf" гэж нэрлэхийг зөвшөөрнө.

Мөрдлөг:

1. Abstract класс ийн төгсгөлд “Abstract” текстийг залгаж бичнэ.

2. Interface ийн төгсгөлд “Interface” текстийг залгаж бичнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

3. Функцын нэр зөвхөн үсэн тоо зөвшөөрнө. Доогуур зураас зөвшөөрөхгүй тоог

зөвшөөрөх боловч ихэнх тохиолдолд ашигладаггүй. Функцын нэр нь зөвхөн жижиг

үсгээр эхэлнэ. Олон үг орсон байвал үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ.

Жишээ нь: filterInput(),getElementById(),widgetFactory() гэх зэрэг байж болно.

Обьект хандалтат програмчлагчид зориулан классын өгөгдлүүдэд хандах get, set

угтвартай функцүүд бичигдсэн байгаа.

4. Хувсагчийн нэр зөвхөн үсэг тоо зөвшөөрнө. Хувьсагч нь хэрэв "private" эсвэл

"protected" оор зарлагдсан байвал хувьсагчийн эхэнд нэг ширхэг доогуур зураас

залгаатай байдаг. ”public” хувьсагч хэзээ ч доогуур зураасаар эхэлэхгүй.

5. Тогтмолууд нь үсэг тоо болон болон доогуур зураасны аль алинаас тогтож болох

боловч зөвхөн том үсгээс тогтоно. Хэрэв олон үгээс бүрдэж байвал хоорондоо

доогуур зураасаар холбогдоно.

Нэмэлт кодын стандарт

Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгчийг код нь зэнд фрайм ворк ийг

ашиглаж байгаа боловч кодын стандартын хувьд нэмэлт зүйл бий.

Обьектийн нэрнээс төрлийг мэдэх боломжтой байх.

Жишээ нь: “TableMainPage” классын обьект $tableMainPage нэртэй байна.

Хэрэв тухайн нэг хувсагч нь дараалал бол “s” үсгээр төгөснө. (Англи хэлний олон

тоон дагавар)

Хэрэв дараалалд обьектууд байрласан бол дараалаллын нэрнээс тухайн дарааллын

агуулж буй класс ийг мэдэж болдог байна.

Жишээ нь: дараалалд “TableMainPage” классын обьектууд байрлаж байгаа бол

дарааллын нэр нь $tableMainPages гэсэн нэртэй байж болно.

Хэрэв тухайн обьектын класс маань ямар нэг классын гишүүн өгөгдөл байхаар

зориулагдсан байвал түүнийг мөн нэрнээс нь мэдэх боломжтой байна.

Жишээ нь:

Class TableMainPage{

/**@type Zend_Db_Table_Row_Abstract

*/

Protected $rows=array();

Public function getRows(){

Return $this->rows;

}

}

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Visual Orchinii Web

Визуал орчинд онлайнаар вэб сайт үүсгэгч

Гэж класс зарлагдсан гэж үзвэл

$tableMainPageRows=$tableMainPage->getRows();

Гэх зэрэгээр тэмдэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com