United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн...

27
Хүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр зүйлийн Б-г үндэслэн Гишүүн орнуудын тогтмол хугацаанд өргөн барих ёстой тайлангийн агуулга, хэлбэрийн тухай тусгай удирдамж 2010 оны 9 сарын 13-аас 10 сарын 1-ний хооронд хуралдсан Хорооны 55-р хуралдаанаар батлав. I. Илтгэлийн оршил болон зорилго 1. Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийн дагуу Гишүүн орон бүр Конвенцийг хэрэгжилтийн талаар тайланг тогтмол хугацаанд өргөн барих ёстой билээ. Анхны тайлангаа Конвенцид элсэн орсноосоо хойш 2 жилийн дараа өргөн барих ёстой бол дараагийн тайлангуудыг таван жил тутамд гаргах ёстой. Анхны тайлангаа өргөн бариагүй байгаа оролцогч улсын хувьд анхны тайлан бичих удирдамжийг баримтлана. 1 2. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол болон Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколуудийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээгээ тус бүрт нь тайлагнаж байхыг Гишүүн орнуудад 1 Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийн 1-р заалтын дагуу Гишүүн орон Конвенцийн хэрэгжилтийн талаар анхны тайланг хэрхэн бичих удирдамжийг Хорооны 1991 оны 10 сарын 15-ны өдрийн 22-р хуралдааны анхны уулзалтаар батласан. GE.10-46910 Нэгдсэнүндэстнийбайгуулл ага Хүүхдийн эрхийн конвенц /C/58/Rev.2 Хүүхдийн эрхийн конвенц Түгээлт.: Нийтэд 2010 оны 11 сарын 23 Эх хувь: Англи хэлээр

Transcript of United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн...

Page 1: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

Хүүхдийн эрхийн хороо

Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр зүйлийн Б-г үндэслэн Гишүүн орнуудын тогтмол хугацаанд өргөн барих ёстой тайлангийн агуулга, хэлбэрийн тухай тусгай удирдамж

2010 оны 9 сарын 13-аас 10 сарын 1-ний хооронд хуралдсан Хорооны 55-р хуралдаанаар батлав.

I. Илтгэлийн оршил болон зорилго

1. Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийн дагуу Гишүүн орон бүр Конвенцийг хэрэгжилтийн талаар тайланг тогтмол хугацаанд өргөн барих ёстой билээ. Анхны тайлангаа Конвенцид элсэн орсноосоо хойш 2 жилийн дараа өргөн барих ёстой бол дараагийн тайлангуудыг таван жил тутамд гаргах ёстой. Анхны тайлангаа өргөн бариагүй байгаа оролцогч улсын хувьд анхны тайлан бичих удирдамжийг баримтлана.1

2. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол болон Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколуудийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээгээ тус бүрт нь тайлагнаж байхыг Гишүүн орнуудад үүрэг болгосон байдаг. Нэмэлт протоколуудад элсэн орсоноосоо хойш хоёр жилийн дотор анхны тайлангаа тавих ёстой. Эдгээр протоколуудын анхны тайланг нэмэлт протокол тус бүрийнх нь бичих удирдамжийн дагуу бичнэ. ХЭК-т элсээгүй орны хувьд нэр дурдсан удирдамжийг баримтлан дараагийн тайлангуудаа бичнэ.

3. Нэмэлт протоколуудын анхны тайлангаа өргөн барьсан орнуудын хувьд тус протоколуудын хэрэгжилтийн талаархи мэдээллээ конвенцийн 44-р

1 Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийн 1-р заалтын дагуу Гишүүн орон Конвенцийн хэрэгжилтийн талаар анхны тайланг хэрхэн бичих удирдамжийг Хорооны 1991 оны 10 сарын 15-ны өдрийн 22-р хуралдааны анхны уулзалтаар батласан.

GE.10-46910

Нэгдсэнүндэстнийбайгууллага

Хүүхдийн эрхийн конвенц /C/58/Rev.2

Хүүхдийн эрхийн конвенц Түгээлт.: Нийтэд2010 оны 11 сарын 23

Эх хувь: Англи хэлээр

Page 2: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

зүйлийн дагуу өргөн барихаар зэхэж буй конвенцийн хэрэгжилтийн тайланд оруулах ёстой. Нэмэлт протоколуудын анхны тайлангаа өргөн барьсан гишүүн орнууд тэдгээрийн хэрэгжилтийн тухай мэдээллээ тайландаа оруулах боломж өгсөн асуултуудыг энэ удирдамжид багтаасан болно.

4. Нэмэлт протоколд нэгдэн ороогүй улс орнуудын хувьд энэхүү удирдамжийг конвенцийн хэрэгжилтийг илтгэхдээ ашиглах бөгөөд нэмэлт протоколуудтай холбоотой мэдээллүүдийг хариулахгүй үлдээнэ.

5. Одоогийн мөрдөж байгаа хүний эрхийн холбогдолтой конвенцуудийн хэрэгжилтийн талаар илтгэл бичих удирдамжтай энэхүү удирдамжийг уялдуулан боловсруулсан юм. Иймээс хүний эрхийн холбогдолтой конвенцуудын тайлан бэлтгэхэд мөрдөх ёстой үндсэн агуулгыг баримтлан тайланг бэлтгэж өргөн барих ёстой. Хүний эрхийн холбогдолтой конвенцуудийн тайлагнах нэгдсэн удирдамжийн үндсэн агуулгыг нь ямар байх зааврын хамт 2009 онд шинэчлэн боловсруулсан. Энэхүү хоёр удирдамжийг Хүүхдийн эрхийн конвенци болон нэмэлт протоколуудын нэгдсэн тайланг бичихдээ хослуулан хэрэглэнэ. Иймээс гишүүн орны ХЭК-ийн хэрэгжилтийн тайлан нь нийтлэг цөм тайлан болон ХЭК, нэмэлт протоколуудын хэрэгжилттэй холбоотой Конвенцийн тайлан гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэхүү удирдамж нь 2005 оны 6 сарын 3 нд Хороогоор батлагдсан удирдамжийг орлох юм.

6. Гишүүн орнууд нь нийтлэг цөм тайлан бичих удирдамжид орсон заавал мөрдөх зааврыг дагана. Үүнд: 7-11-р зүйлд заагдсан тайлангийн зорилго, 12-15-р зүйлд заагдсан баримт цуглуулах, эх бэлтгэх заавар, 16-18-р зүйлээр тогтоосон хугацаа, 19-23-рт заасан илтгэлийн хэлбэр, 24-30-рт заасан тайлангийн агуулга, 45-рт заасан үндэсний түвшинд тайлангийн үйл явцыг хэрэгжүүлэх зааварчилгааг заавал дагаж мөрдөнө. II. Нийтлэг цөм тайлан

7. Нийтлэг цөм тайлан тайлангийн эхний хэсэг байх бөгөөд нэгдсэн удирдамжийн дагуу бичигдэнэ. Энэ хэсэгт тайлангаа өргөн барьж байгаа орны тухай ерөнхий мэдээлэл, хүний эрхийг хамгаалан дээдлэх талаархи ерөнхий хүрээ, үл ялгаварлал, тэгш эрх эдгээрийг хангах үр дүнтэй арга хэмжээнүүдийн талаар тусгана. Нийтлэг цөм тайланнь 60-80 хуудаснаас хэтэрч болохгүй.

8. Нийтлэг цөм тайланд орсон мэдээллийг Хороонд өргөн барьж байгаа Хүүхдийн Эрхийн Конвенцийн тайланд давтан оруулах ёсгүй. Нийтлэг цөм тайланд орсон мэдээллийг Хүүхдийн Эрхийн Конвенцийн хэрэгжилттэй холбоотой мэдээллээр баяжуулахыг гишүүн орнууд эрмэлзэх нь зүйтэй. Нэгдсэн удирдамжийн 27-р зүйлд заасны дагуу Хороо нь нийтлэг цөм тайланд орсон мэдээлэл нь хуучирсан гэж үзэж байвал шинэ мэдээллээр хангахыг гишүүн орноос хүсэж болно.

9. Нийтлэг цөм тайланд орсон баримтыг баталгаажуулах мэдээллийг Конвенцийн тайландаа оруулж байгаа бол тухайн мэдээ, баримт нь нийтлэг цөм тайлангийн хэддүгээр зүйлд орсныг нарийвчлан дурдах нь зүйтэй.

2

Page 3: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

10. Гишүүн орнууд нь нийтлэг цөм тайлангаа өргөн барьж амжаагүй эсвэл уг баримт бичгийг шинэчлэх шаардлагатай бол холбогдох мэдээллийг конвенцийн тайландаа заавал тусгах ёстой.

Конвенцийн тайлан.А. Хэлбэр болон агуулга.

11. Энэхүү удирдамж нь тайлангийн хоёр дахь хэсгийг буюу хороонд таван жил тутамд өргөн барих Конвенцийн тайланг бэлтгэхэд хамаарна. Конвенцийн тайлан нь ХЭК болон түүний нэмэлт протоколуудын хэрэгжилттэй хамаатай бүхий л мэдээллийг багтаасан байх ёстой.

12. Конвенцийн заалт бүрийн хэрэгжилтийг мэдээлэхдээ Хорооноос өгсөн зөвлөмжийг дурдаж, зөвлөмж хэрхэн амьдралд хэрэгжсэнийг тодорхой баримтаар нотлон харуулахыг Гишүүн оронд Хорооноос онцлон сануулж байна. Хэрэгжээгүй зөвлөмжийг яагаад хэрэгжээгүйг нь тайлбарлаж, учирсан бэршээлийг дурдах нь зүйтэй. Мөн тэдгээр бэрхшээлийг даван туулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдвал зохино.

13. Хорооны холбогдох зөвлөмжүүд, хууль эрх зүйн тогтолцоо, шүүх эрх мэдэл, засаг захиргааны бүтэц, бодлого, хөтөлбөрүүд тухайн улсад хэрэгжихдээ хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг задлан шинжилсэн мэдээллийг конвенци болон нэмэлт протоколуудын хэрэгжилттэй холбон тайлбарласан мэдээллүүд конвенцийн тайланд туссан байх ёстой. Нийтлэг цөм тайланд орсон хүний эрхийг хамгаалах талаархи ерөнхий мэдээллийг давтан оруулах шаардлагагүй.

14. Статистикийн ерөнхий баримтууд нийтлэг цөм тайланд орох ёстой бөгөөд харин конвенц болон нэмэлт протоколуудын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, тоо баримтыг нас, хүйс болон бусад үзүүлэлттүүдийг задаргаатайгаар энэ тайланд оруулна уу. Энэхүү удирдамжийн хавсралтанд заасан статистикийн тоо баримтыг Хорооны албан ёсны хэл болох Англи, Франц, Испани хэлний аль нэгээр хавсралтаар өргөн барина уу.

15. Тайланд дурдагдсан хууль, шүүх, захиргааны болон бусад баримт бичгүүд Хорооны албан ёсны хэлнүүдийн аль нэгэн дээр байгаа бол хавсралт болгон илгээж болно. Тэдгээр бичиг баримтыг хэвлэж тараахгүй бөгөөд Хорооны хэлэлцүүлэгт ашиглах юм.

16. Конвенцийн тайлан нь гишүүн орны өмнөх тайлангаас одоогийн тайлан хүртэл хугацааг хамаарах ёстой.

Б. Тайланд оруулах мэдээлэл.17. Хорооноос гаргасан эрхүүдийн бүлгээр мэдээллийг дор дурдсан байдлаар

төрөлжүүлэн Конвенцийн тайланд оруулна. Конвенцийн болон нэмэлт протоколуудын заалтуудыг бүхэлд нь хамруулан ололт, амжилт, бэрхшээлийг дурдахыг гишүүн орон чармайх нь зүйтэй. Тухайлбал, Хорооноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд авсан арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг харгалзах бүлэг бүрт нь оруулна уу. Ингэхдээ Нэмэлт протоколуудтай хамааралтай мэдээллийг тусгайлан зааж өгнө.

3

Page 4: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

С. Конвенцийн 4, 42, 44 болон 6-р зүйлүүдийг хэрэгжүүлэн чиглэлээр авсан ерөнхий арга хэмжээнүүд.18. Конвенци болон нэмэлт протоколуудын зарим нэг заалтыг хэрэгжүүлэхийг

хойшлуулсан, хассан, хязгаарласан бол энэ тухайгаа тайлбарлана уу. Конвенцийн болон нэмэлт протоколуудын аль нэгэн зүйлийг хэрэгжүүлэхийг хойшлуулсан бол энэ тухайгаа маш тодорхой тайлбарлаж, яагаад энэ байдлаа хадгалсаар байгааг дурдана уу. Хэрвээ зэвсэгт мөргөлдөөнөөс хүүхдийг хамгаалах тухай конвенцийн сайн дураараа үндэсний зэвсэгт хүчинд элсэн орох насыг 18 наснаас доош байхаар заасан байсан бол насны хэмжээг нэмсэн тухайгаа оруулах ёстой.

19. Энэ бүлэгт конвенц болон нэмэлт протоколуудтай холбоотой шинэ мэдээллийг дараах чиглэлээр оруулна. Үүнд:

А. Үндэсний хууль тогтоомж, үйлчилгээг конвенцийн болон түүний нэмэлт протоколуудын шаардлагатай бүрэн уялдуулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд.

Б. Үндэсний цогц стратеги гаргасан эсэх, түүнийг хэрэгжүүлэх болон хүүхдэд зориулсан үндэсний хөтөлбөр гаргасан эсэх, эдгээр бодлого хөтөлбөрүүд үндэсний хөгжлийн болон салбаруудын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, Холбооны улсуудын хувьд хүүхдийн төлөө төлөвлөгөө нь төв засгийн газраас цаашлан орон нутгийг хамарсан эсэх, хэрвээ хамарсан бол ямар хэмжээнд хамарч

байгааг дурдана уу.В. Конвенц болон нэмэлт протоколуудын хэрэгжилтийг зохицуулах

ерөнхий үүрэг хариуцлага засгийн газрын ямар байгууллагад ноогдож байгаа вэ? Тухайн байгууллагын эрх мэдлийн хэмжээ ямар вэ?

Г. Конвенц болон нэмэлт протоколуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө мөнгийг тодорхойлсон эсэх, төсөв нь үндэсний цогц бодлого болон үндэсний хөтөлбөр, үндэсний цогц стратегид ямар байдлаар суусныг үнэлж, дүгнэх боломжтой эсэх.

Д. Конвенц, түүний протоколууд, түүнтэй холбоотой үндэсний стратеги болон

төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын хөгжлийн тусламж шууд зарцуулагдсан эсэх.

Е. Конвенцийн эрэгжилтийн монитринг хариуцдаг Хүний эрхийн үндэсний бие даасан байгууллага байгуулагдсан эсэх, энэ байгууллага нь хүүхдээс болон тэдний төлөөлөх хүмүүсээс гомдол хүлээн авдаг эсэх, зэвсэгт мөргөлдөөний эсрэг конвенцид нэгдсэн орнууд хэрвээ тухайн оронд 18-аас доош насны хүмүүсийг цэрэгт татдаг бол цэргийн сургууль болон цэргийн байгууллагуудад хяналт тавих үүргийг ХЭҮХороо хүлээдэг эсэх.

Ё. Конвенц болон нэмэлт протоколуудын зарчим, агуулгыг хүүхэд болон насанд хүрэгчдэд мэдээллэх, сургах, хичээлийн хөтөлбөрт оруулах зэргээр өргөнөөр таниулдаг эсэх.

Ж. Тайлан болон зөвлөмжийг олон нийт, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэл, сүм хийд, хэвлэл мэдээлэл болон

4

Page 5: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

холбогдох бусад талуудад өргөнөөр сурталчлах ажлыг хэрэгжүүлэхийг чармайсан, төлөвлөсөн эсэх.

З. Конвенц болон нэмэлт протоколуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, хяналт үнэлгээ хийх ажилд төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд гэх мэт иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилладаг эсэх20. Энэ бүлгийн хүрээнд гишүүн орнууд олборлох, эм үйлдвэрлэл, хөдөө аж

ахуй болон бусад бизнесийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа хүүхэд эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд нөлөөлдөг эсэх талаар үнэлгээ дүгнэлт хийсэн мэдээллээ өгөх үүрэгтэй. Мөн хор нөлөөг илрүүлэн засах, залруулан зохицуулах талаар арга хэмжээ авсан эсэхээ дурдана уу.

21. Энэ бүлгийн хүрээнд Хорооны 2002 оны хүүхдийн эрхийг хамгаалан дээдлэхэд хүний эрхийн бие даасан байгууллагын үүргийн талаархи 2-р ерөнхий зөвлөмж, Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн ерөнхий арга хэмжээний талаархи 2003 оны 5-р ерөнхий зөвлөмжийг анхаарч үзэхийг Гишүүн орнуудаас хүсэж байна.

2. Хүүхэд гэсэн тодорхойлолт. Конвенцийн 1-р зүйл.22. Энэ хэсэгт Гишүүн орон конвенцийн 1-р зүйлд байгаа хүүхэд гэдэг

тодорхойлолтыг үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгаснаа мэдээлнэ. Насанд хүрсэн гэж тооцох хязгаар нь 18-аас доош байхаар хуульчилсан бол 18 нас хүртэлх насны хүүхдийн конвенцээр олгосон эрхийг хамгаалахад ямар арга хэмжээ авдаг вэ? Энэ арга хэмжээ нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Охид хөвгүүдийн гэрлэх насны доод хязгаарлыг тогтоосон уу.

3. Ерөнхий зарчмууд (конвенцийн 2, 3, 6, болон 12-р зүйл) 23. Энэ бүлгийн хүрээнд оролцогч улс нь дараах зарчмуудыг хэрэгжүүлэх

чиглэлээр холбогдох мэдээллийг өгнө үү. Үүнд:a) Үл ялгаварлах (конвенцийн 2-р зүйл)b) Хүүхдийн эрх ашгийг дээдлэх(конвенцийн 3-р зүйл)c) Эсэн мэнд амьдрах, хөгжих(конвенцийн 6-р зүйл)d) Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх (конвенцийн 12-р зүйл)

24. Нийтлэг цөмтайландорсонмэдээллийгялгаварлангадуурхалаас/зүйл 2 /урьдчилансэргийлэхталаарямарарганэмжээавсантухайтодорхоймэдээллээрбаяжуулжөгнө. Мөнхүнднөхцөлдбайгаахүүхдүүдэрхэээдлэх явдлыг хэрхэн дэмжиж байгаагаа дурдана. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, үндэсний цөөнхийн хүүхдүүд эрхээ бүрэн эдлэх явдлыг баталгаажуулах арга хэмжээнүүүдийг авсан бол энэ тухайгаа бичнэ үү.

25. Цаашилбал хүчин төгөлдөр байгаа хууль, шүүх, засаг захиргааны болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрх ашгийг дээдлэх, /3-р зүйл/, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх/ 12-р зүйл/ гэх зэрэг үндсэн зарчмуудыг хэрхэн анхаарч байгаа болон тэдгээр зарчмыг хууль, шүүх, засаг захиргааны шийдвэрт хэрхэн тусгаж буйгаа дурдана уу.

26. Эсэн мэнд амьдрах, хөгжих эрхтэй/ зүйл 6/ холбоотой мэдээллийг өгөхдөө хүүхдүүд энэ эрхээ ямар ч ялгаварлалгүй эдлэх боломжийг хэрхэн

5

Page 6: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

хангасан талаар дурдана уу. Гишүүн орнууд дараах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж буйгаа тайлагнана уу.

a) 18 нас хүрээгүй хүний шийтгэхдээ цаазын ял хэрэглэхгүй байхыг баталгаажуулах

b) Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг бүртгэхc) Амиа хорлох болон нярай хүүхдийн амь насыг бусниулах хэрэг

болон хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих эрхийг хөсөрдүүлдэг аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх

27. Энэ бүлэгт хүүхдүүд дуу хоолойгоо илэрхийлэх эрхийн тухай 2009 онд гарсан ерөнхий зөвлөмж 12-т заасан зөвлөлгөө сануулгыг анхаарна уу.

4. Иргэний эрх, эрх чөлөө (конвенцийн 7, 8, 13-17, 28, 37-ийн ( a) 2, болон 39-р зүйлүүд).

28. Оролцогч улсууд дараах чиглэлүүдтэй холбоотой шинэ мэдээллийг өгнө үү.a) Төрсний гэрчилгээ, нэрболонүндэсугсаа (7р зүйл)b) Хувьхүнийхалдашгүйдарханбайдал (Нэравах ) (8-р зүйлc) Үгхэлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, цааш дамжуулахэрхчөлөө (13-р

зүйd) Чөлөөтэйбодожсэтгэх, шашиншүтэхсүсэглэхэрхчөлөө (14-р зүйл)e) Эвлэлдэннэгдэх, тайванзамаархуранцуглахэрхчөлөө (15р зүйл)f) Хувийноронзай, нууцаахамгаалуулах, дүрс зургаа хамгаалуулах (16р

зүйл)g) Мэдээллийн олон сувгаар дамжууланмэдээллийголжавах, хүртэх,

сайн сайхан байдалд нь хор хүргэхүйц мэдээллээс хамгаалагдах (17-р зүйл)

h) Эрүүшүүлт, хэрцгийхүнлэгбусхарьцаа, доромжлол, биемахбодыншийтгэлээсхамгаалагдахэрх. (37 a болон 28 азүйлүүд)

i) Хохирогч хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд . (39-р зүйл)

29. Энэ бүлэгт хүүхдийг эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэсэн үүргийг оруулж болно.

30. Энэ бүлэгт мөн Хорооны 2006 оны Хүүхдийг бие махбодын шийтгэл болон бусад зүй бус, хүүхдийг гутаан доромжилсон шийтгэлээс хамгаалах тухай 8-р зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа дурдана уу.

Гэр бүлийн орчин, халамжийн хувилбарт үйлчилгээнүүд ( 5, 9-11, 18-ын (1 2), 19-21, 25, 27-ын (4), болон 39-р зүйлүүд)

31. Энэ бүлэгт дараах асуудлаар гаргасан, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль эрх зүй, засаг захиргааны болон бусад холбогдох чиглэлийн шинэчлэгдсэн мэдээллийг өгнө үү. Үүнд:

a) Гэр бүлийн орчин, хүүхдийн өсөлт хөгжилтэнд нийцүүлэн хүүхдээ хүүхдээ хүмүүжүүлэх эцэг эхийн чадвар (5-р зүйл)

6

Page 7: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

b) Эцэгэхийнүүрэг хариуцлага, хүүхдээ асарч өсгөхөд нь эцэг эхэд үзүүлэх дэмжлэг тусламж, хүүхдийн ясли, цэцэрлэгийн хангамж(18-р зүйлийн 1 болон 2-р заалт)

c) Эцэгэхээсээтусгаарлагдах (9-р зүйл)d) Гэрбүлтэйгээ эргэннэгдэх (10-р зүйл)e) Эцэгэхбайх, хүүхдийг асарч өсгөхэрхийгсэргээх (27-р зүйлийн 4-р

заалт)f) Гэрбүлийнорчноосхагацсанхүүхэд (20-р зүйл)g) Асрамж, халамжийн

үйлчилгээнийнөхцөлбайдлыгтогтсонхугацаандүнэлждүгнэх (25-р зүйл)

h) Дотоод болон гадаад үрчлэлт (21-р зүйл)i) Хүүхдийгхуульбусаарэхорноосньавчгарахболонгадаадулсаасэхорон

дньбуцаахгүйбайх (11-р зүйл)j) Хүчирхийлэл, үл хайхрах байдал, эдгээрийн хохирогч хүүхдэд

үзүүлсэн тэднийг бие махбод, сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйлчилгээнүүд

32. Энэ бүлгийн хүрээнд бага насны хүүхдийн эрхийг хангах талаар Хорооноос 2005 онд гаргасан 7-р ерөнхий зөвлөмжийг анхааралдаа авна уу. Мөн 2009 оны 12 сарын 18 нд Ерөнхий ассемблейн 64/142 дугаар тогтоолоор баталсан хүүхдэд үзүүлэх хувилбарт үйлчилгээний зөвлөмжийг анхаарах нь зүйтэй

Хөгжлийн бэрхшээл, эрүүлмэндбанийгмийнхаламж(6-р зүйл 18-р зүйлийн 3-р заалт, 23, 24, 26-р зүйлба 27-р зүйлийн 1-3-р заалт)

33. Энэ бүлгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой шинэчлэгдсэн мэдээллийг оруулах бөгөөд тэдний эрхэмсэг чанар, нэр төр, өөрийгөө авч явах чадвар, нийгмийн оролцоог боловсрол, соёлын арга хэмжээнд тэднийг оролцуулахад нөлөө бүхий зам тээвэр, барилга байшин бусад үйлчилгээг сайжруулах замаар нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлаа мэдээлнэ үү.

34. Энэ бүлгийн хүрээнд дараах чиглэлээр хамгийн сүүлийн үеийн холбогдох мэдээллийг өгнө үү.

a) Эсэн мэнд амьдрах, хөгжих эрхүүд (6-р зүйлийн 1-р заалт)b) Эрүүл мэнд болон эрүүл мэндийн үйлчилгээ, ялангуяа анхан шатны

эмнэлгийн тусламж үйлчилгээ ( 24-р зүйл)c) Хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндийн асуудлуудыг

шийдвэрлэхээр гаргасан хүчин чармайлтууд, хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд

d) Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх эрхүүд, тэдэнд амьдралын зөв хэв маягийг сурталчлах арга хэмжээнүүд

7

Page 8: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

e) Эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, эрт гэрлүүлэх гэх мэт хортой уламжлалт ёс заншлыг хориглох, арилгах чиглэлээр авсан арга хэмжээнүүд ( 24-р зүйл, 3-р заалт)

f) Хүүхдийг хорт зуршилт автахаас сэргийлэх арга хэмжээнүүд (33-р зүйл)

g) Эцэг эх нь хорих ял эдэлж байгаа болон эхтэйгээ шоронд амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээнүүд

35. Энэ бүлгийн хүрээнд мөн дараах чиглэлийн мэдээлүүдийг өгнө үү.a) Нийгмийн хамгаалал, хүүхэд асаргааны үйлчилгээ, барилга

байгууламжуудb) Хүүхдийн бие бялдар, сэтгэл санаа, оюун санаа, ёс суртахуун,

нийгмийн хөгжлийг бүрэн дүүрэн хангах, тэгш бус байдал, ядуурлыг бууруулахын тулд хоол тэжээл, хувцас хунар, орон байраар хангахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих, материаллаг тусламж үзүүлэх зэрэг амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд

36. Энэ бүлгийн хүрээнд Хорооны 2003 оны ДОХ, ХДХВ ба хүүхдийн эрх нэртэй Ерөнхий зөвлөмж 3, 2003 онд гарсан Хүүхдийн эрхийн конвенцийг баримтлан өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг хангах Ерөнхий зөвлөмж 4, 2006 онд гарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаархи Ерөнхий зөвлөмж 9 зэргийг харгалзахыг Гишүүн орнуудаас хүсэж байна.

Боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ.37. Энэ бүлгийн хүрээнд бага наснаас нь эхлээд мэргэжлийн болон дээд

боловсрол эзэмшүүлэх хүртэл хүүхдийн суралцах эрхийг бүрэн эдлүүлэх чиглэлээр авсан арга хэмжээнүүдээ хууль, бодлого тэдгээрийн хэрэгжилт, чанарын стандарт, санхүүгийн болон хүний нөөц гэсэн өргөн агуулгаар тайлбарласан хамгийн сүүлийн үеийн мэдээллээ өгнө үү. Ялангуяа, эмзэг болон хүнд нөхцөлд байгаа хүүхдийн дараах эрхүүдийн хэрэгжилтийг онцлон гаргана уу. Үүнд:

a) Боловсрол, мэргэжлийн боловсрол, төлөвшил эзэмших эрх (28-р зүйл)

b) Боловсролын зорилго болон чанартай холбоотой мэдээлэлүүд (29-р зүйл)

c) Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн соёлын эрх(30-р зүйл)d) Хүний эрх болон иргэний боловсрол e) Амрах, тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл, уран сайхны арга

хэмжээнд оролцох (31-р зүйл)38. Энэ бүлэгт боловсролын зарчимын тухай 2001 онд Хорооноос гаргасан

Ерөнхий зөвлөмж 1, бага насны хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх талаархи 2005 оны 7-р зөвлөмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаархи 2006 оны Ерөнхий зөвлөмж 9, уугуул иргэдийн хүүхдийн эрхийг хангах талаархи 2009 оны 11-р Ерөнхий зөвлөмжид анхаарахыг Гишүүн орнуудаас хүсэж байна.

8

Page 9: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

8. Тусгай хамгаалалтын арга хэмжээнүүд ( 22, 30, 32-36, 37 (b)-(d), 38, 39 болон 40-р зүйлүүд)

39. Энэ бүлэгт дараах бүлгийн хүүхдийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээнүүдийнхээ тухай холбогдох мэдээллийг өгнө үү. Үүнд:

a) Эх орноосоо гадаа байгаа цагаачлалын хамгаалал хүссэн хүүхдүүд \ 22-р зүйл\, дагалдах хүнгүй яваа орогнол хүссэн хүүхдүүд, дотооддоо төөрч гээгдсэн хүүхдүүд, шилжин суурьсан болон шилжин суурьшилтын нөлөөнд өртсөн хүүхдүүд

b) Зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа хүүхдүүд \38-р зүйл \тэдний бие бялдар, сэтгэл зүйг сэргээх, нийгэмшүүлэх талаар авч байгаа арга хэмжээнүүд

Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнөөс хамгаалах конвенцид нэгдсэн улсууд дараах мэдээллийг өгнө үү. нэмэлт протоколын анхны тайланд өгсөн Хорооны зөвлөмжийн хэрэгжилт.

цэргийн бүртгэлд орох насны доод хязгаар цэрэгт татагдах насны доод хязгаар. нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжоо

шинэчилсэн эсэх, ийм төрлийн гэмт хэргийг өөрийн орны нутаг дэвсгэр дээр болон гадаадад хэрхэн шийдвэрлэсэн.

хүүхдүүд зэвсэгт мөргөлдөөнд шууд оролцож байгаа эсэх цэрэгт татагдсан болон мөргөлдөөнд орсон хүүхдүүдэд бие

бялдар, сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эсэх, энэ чиглэлээр санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлдэг хамтран ажилладаг байгууллагууд бий эсэх.

Орогнол хүсэгч хүүхэд болон цагаачдыг зэвсэгт мөргөлдөөнд оролцсон эсэхийг нь шалган тодруулдаг эсэх, хэрвээ ийм хүүхдүүдийг тогтоосон бол тэдэнд бие бялдар, сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх чиглэлээр зохих дэмжлэг үзүүлдэг эсэх

хүүхдүүд зэвсэгт мөргөлдөөнд татагдсан, ашиглагдсаны төлөө цэргийн гэмт хэрэгт оролцсон гэж шийтгүүлдэг эсэх.

c) Мөлжлөгт өртсөн хүүхдүүд бие махбод, сэтгэл зүйн нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ авдаг эсэх.

d) Хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн насны доод хязгаар зэргийг багтаасан хүүхдийн мөлжлөгийн асуудлыг шийдэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд

e) Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар хил давуулан үйлдвэрлэхэд хүүхдийг оролцуулсан хэрэг гардаг эсэх \33-р зүйл\.

f) Бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл \34-р зүйл\g) Хүүхдийг худалдаалах, хил дамжуулах, хулгайлах \35-р зүйл\h) Хүүхдийг садар самуунд ашиглахын эсрэг конвенцид нэгдсэн орнууд

дараах мэдээллийг өгнө. Үүнд:

9

Page 10: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

Нэмэлт протоколын түрүүчийн тайланд өгсөн зөвлөмжийн хэрэгжилт.

Нэмэлт протоколын 2,3-р зүйлд дурдсан бүхий л үйлдлүүд эрүүгийн хуулинд орсон эсэх, ийм төрлийн гэмт хэргүүдийг өөрийн нутаг дэвсгэрээс өөр газар үйлдсэн тохиолдолд ял шийтгэл оноосон эсэх

нэмэлт протоколд дурдсан гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хуулийн хариуцлага оноох талаар авсан арга хэмжээнүүд

Нэмэлт протоколд дурдсан гэмт хэргийн хор хохирлоос сэргийлэх, ойлголт нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээнүүд.

Нэмэлт протоколд дурдсан гэмт хэргийн хохирогч хүүхдэд бие бялдар, сэтгэл санааны нөхөн сэргээлт, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд. Тэд нөхөн олговор авах журмын талаар мэддэг байхад анхаардаг эсэх

Нэмэлт протоколоор хориглосон хэрэгт өртсөн болон гэрч болсон хүүхдүүдийг эрүүгийн хэргийн шүүн таслах үйл явцын шат бүрт хамгаалалтанд байлгадаг эсэх.

Нэмэлт протоколд дурдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, шүүх, яллах үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагаа зохицуулалтыг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээнүүд. Тухайн улсын нрх мэдэл бүхий байгууллага, олон улсын байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын оролцоо.

Хоёр талт хамтын ажиллагаа, техникийн тусламж, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зэргээр нэмэлт протоколд дурдсан гэмт хэргийн хохирогчдод бие махбод сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, эх оронд нь ирүүлэх зэрэгт олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн алхмууд.

i) Хүчирхийллийн бусад хэлбэрүүд\ 36-р зүйл\j) Гудамжны хамааралтай хараа хяналтгүй хүүхдүүд.k) Хууль зөрчсөн болон гэрч хохирогч хүүхдүүд.l) Хүүхдийн Шүүх \40-р зүйл\. Тусгайлсан шүүх, хуулийн

хариуцлагахүлээх насны доод хязгаар.m) Эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүд. Хүүхдийг баривчлах, урьдчилан

хорих, шоронд хийх зэрэг нь хамгийн богино хугацаагаар авдаг хамгийн сүүлийн арга хэмжээ байх, хууль зүйн тусламжийг нэн даруй үзүүлэх \37-р зүйл\.

n) Хүүхдийг цаазаар авах, бүх насаар нь хорих ялаар шийтгэхгүй байх, нөхөн сэргээх хууль зүйн зарчим дээр суурилсан шийтгэлийн бусад хувилбарыг ашиглах.

o) Бие махбод, сэтгэл зүйн нөхөн сэргээлт, нийгэмшүүлэх үйлчилгээ.p) Хүүхдийн шүүх тогтолцоонд ажилладаг шүүгч, прокурор, өмгөөлөгч,

хууль сахиулах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын

10

Page 11: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

ажилтнууд, цагаачлалын албаны ажилтнууд, нийгмийн ажилтнуудыг ХЭК, түүний нэмэлт протоколууд болон насанд хүрээгүй хүнийг шүүн таслах ажиллагаатай холбоотой бусад олон улсын эрх зүйн актуудын талаар сургалтанд хамруулах. Ялангуяа, Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2005 оны 7 сарын 22-ны өдрийн 20 -р тогтоолоор баталсан Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар хэрхэн шийдвэрлэх зааврыг сурталчлах талаар хийсэн сургалт сурталчилгааныхаа талаар бичнэ үү.

40. Энэ бүлэгт өөрийн эх орноос харгалзах хүнгүй салан тусгаарлагдсан хүүхдийг анхааран халамжлах тухай 2005 оны 6-р Ерөнхий зөвлөмж, насанд хүрээгүй хүнийг шүүн таслах тогтолцоондох хүүхдийн эрхийг хамгаалах тухай 2007 оны 10-р Ерөнхий зөвлөмж зэргийг анхаарахыг Гишүүн орнуудаас хүсэж байна.

Хавсралт

ХЭК ийн 44- р зүйлийн 1- р заалтын дагуу оролцогч улсуудаас өргөн барих таван жилийн тайланд статистикийн мэдээ, баримтыг хэрхэн оруулах тухай

удирдамж.1. Оршил

1. Таван жилийн тайлангаа өргөн барьж байгаа улсууд энэхүү хавсралтанд каасны дагуу статистик мэдээ баримтаа үзүүлэлт бүрээр задаргаатайгаар тайландаа оруулна. Энэхүү хавсралтанд заасны дагуу мэдээллүүдийг нас, насны бүлэг, хүйс, хот хөдөө, үндэсний цөөнхийн\уугуул иргэдийн төлөөлөл, яс үндэс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон шаардлагатай бусад задаргаагаар өгнө.

2. Оролцогч улсын өгч байгаа мэдээлэл нь түрүүчийн тайлангаас хойших хугацааг хамрана. Тайланд хамрах жилүүдийг хүснэгтээр харуулахыг зөвлөж байна. Тайлангийн хугацаанд гарсан өөрчлөлтийн хандлагыг тайлбарлана уу?

2. Тайланд орох статистикийн мэдээлэл.А. Хэрэгжилтийн ерөнхий арга хэмжээнүүд (4, 42 болон 44-р зүйлийн 6-р заалт).

3. Дараах чиглэлээр нийгмийн үйлчилгээнд зарцуулсан төсвийн задаргааг өгнө үү.

(a) Гэр бүлийн болон / хүүхдийн мөнгө, нөхцөлт мөнгөн тэтгэмж;

(b) Эрүүл мэндийн үйлчилгээ, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ

(c) Бага насны хүүхдийн хөгжил (асаргаа, боловсрол);

(d) Боловсрол (бага, дунд), мэргэжлийн боловсрол, сургалт, тусгай боловсрол;

11

Page 12: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

(e) Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ, хүүхдийн хөдөлмөр, бэлгийн мөлжлөг, нөхөн сэргээх үйлчилгээ гэх мэт хүүхэд хамгааллын арга хэмжээ

4. Хүүхэдтэй болон хүүхдийн төлөө ажилладаг дараах ажил мэргэжлийн хүмүүсийг \ эдгээрээс өөр мэргэжлийн хүмүүсийг ч мөн нэмж болно\ Хүүхдийн эрхийн конвенцийн талаар сургалтанд хамруулсан тухай тоо баримт

(a) Шүүгч, прокурор

(b) Хууль сахиулах байгууллагын ажилтнууд

(c) Багш нар;

(d) Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс;

(e) Нийгмийн ажилтнууд.

B. Хүүхдийн тухай тодорхойлолт (1-р зүйл)

5. Энэ хавсралтын нэгдүгээр зүйлд заасан задаргаагаар 18-аас доош насны хүүхдүүдийн тухай мэдээллийг өгнө үү. Мөн 18 наснаас доош гэрлэсэн хүүхдийн тоог нас, хүйс, хот\хөдөө, яс үндсээр нь задлан үзүүлнэ үү.

C. Ерөнхий зарчмууд (2, 3, 6 болон 12-р зүйлүүд)

1. Эсэн мэнд амьдрах, хөгжих эрх (6-р зүйл)6. 18-аас доош насандаа нас барсан хүүхдүүдийн тоог дор дурдсан үхлийн шалтгаануудын дагуу эгдүгээр зүйлд заасан задаргаагаар мэдээллэнэ үү.

(a) Хуулиас гадуур хүүхдийг буруутган шүүж амь насыг нь хороосноос;

(b) Цаазын ялны улмаас;

(c) ДОХ, хумхаа, сүрьеэ, саа, халдварт шар, амьсгалын замын хурц халдварт өвчин зэрэг өвчнүүдийн улмаас

(d) Авто замын осол болон бусад осол гэмтлийн улмаас

(e) Гэмт хэрэг, хүчирхийллийн бусад хэлбэрт өртсний улмаас

(f) Амиа хорлосноос.

2. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх (12-р зүйл)7. Дараах үзүүлэлтүүдээр тоо баримт өгнө үү

(a) Хүүхэд, залуучуудын байгууллага, холбооны тоо. тэдгээрийн гишүүдийн тоо;

12

Page 13: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

(b) Бие даасан сурагчдын зөвлөлтэй сургуулийн тоо

(c) Засаг захиргааны болон шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйцээр хуралд оролцож үг хэлсэн хүүхдийн тоо. Тэдний насны ангилал

D. Иргэний эрх, эрх чөлөө( 7, 8, 13-17, 28-ын 2, 37-ын (a) болон 39-р зүйлүүд)

1. Төрсний бүртгэл (7-р зүйл)8. Төрсний бүртгэлд хамрагдсан хүүхдийн тоо болон хувь. Бүртгэлийг ямар хугацааны дотор хийдэг вэ?

2. Зохистой мэдээллийн хүртээмж (17-р зүйл)9. Хүүхдэд үйлчилдээг номын сан, нүүдлийн номын сангийн тоо. Мэдээллийн технологиор тоноглогдсон сургуулиудын тоо.

3. Эрүү шүүлт болон хүнийг гутаан доромжилсон, хүнлэг биш, харгис хандлага, шийтгэлд өртөхгүй байх эрх (37 (a) болон 28-р зүйлийн2-р заалт)10. Дараах төрлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.

(a) Эрүү шүүлтийн хохирогч болсон гэж мэдээлэгдсэн хүүхдийн тоо

(b) Албадлагаар гэрлүүлэх, эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг хүнийг гутаан доромжилсон, хүнлэг биш, харгис хандлага, шийтгэлд өртсөн гэж мэдээлэгдсэн хүүхдийн тоо

(c) Хүүхдийн бүхий л орчинд буюу цэцэрлэг, ясли, сургууль, гэр бүл, асралт гэр бүл, асрамж халамжийн газар болон хүүхэд байдаг бүхий л орчинд хүүхдийг бие махбодын шийтгэлээр шийтгэсэн тохиолдолуудын тоо. Хүүхдүүдийг бөөнөөр нь зодож дарамтласан, дээрэлхэж доромжлосон тохиолдолуудын тоо.

(d) Дээрхи гурван зүйлд заагдсан хүчирхийллийн хэргүүдээс шүүхийн шийдвэр гарсан болон бусад хариуцлагын арга хэмжээ авагдсан зөрчлийн тоо, хувь.

(e) Дээрхи хэргийн хохирогч хүүхдүүдээс нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээг тусгайлан авсан хүүхдийн тоо, хувь.

(f) Хүүхдийн байгууллагууд дээр хүчирхийлэл гаргахаас урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн тоо. Эдгээр байгууллагуудын ажилтнуудад хийсэн сургалтын цагийн тоо.

13

Page 14: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

E. Гэр бүлийн орчин, халамжийн хувилбарт үйлчилгээнүүд( 5, 9-11, 18 -ын 1, 2-р зүйлүүд, 19-21, 25, 27-ын 4-р зүйл болон 39-р заалтууд)

1. Гэр бүлд үзүүлэх дэмжлэг ( 5-р заалт болон 18-р заалтын 1-2-р зүйлүүд)11. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.

(a) Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь эцэг эх, асран хамгаалагчдад зохих дэмжлэг тусламж үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, үйлчилгээнүүдийн тоо.

Ийм төрлийн хөтөлбөр үйлчилгээнд хамрагдсан гэр бүл, хүүхдийн тоо, хувь.

(b) Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг газруудын нийт тоо. Эдгээр газраар үйлчлүүлдэг гэр бүл, хүүхдийн тоо, хувь

2. Эцэг эхийн асрамж халамжаас ангид байгаа хүүхдүүд ( 9-р заалтын 1-4-р зүйл , 21 болон 25-р заалтууд)12. Эцэг эхээсээ тусдаа амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.

(a) Эцэг эхээсээ тусдаа амьдрах болсон шалтгаануудын задаргаа (жишээ нь:зэвсэгт мөргөлдөөний улмаас, ядуурлаас, ялгаварлан гадуурхлын улмаас хаягдсан гэх мэт);

(b) Шүүхийн шийдвэрээр эцэг эхээсээ тусдаа амьдрах болсон хүүхдүүд (эцэг эх нь хүүхдээ хүчирхийлсэн, үл хайхрасны улмаас, эцэг эх нь урьдчилан хоригдох газар юм уу хорих газарт хоригдож байгаа, гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан, тухайн улсаас албадан гарсан, цөллөгт явсан гэх мэт);

(c) Эдгээр хүүхдүүдэд зориулсан асрамж халамжийн газрын тоо, тэнд хэдэн хүүхэд байрших боломжтой, нэг ажилтанд ноогдох хүүхдийн тоо, асралт гэр бүлийн тоо;

(d) Асрамж халамжийн газар, асралт гэр бүлд өсч байгаа хүүхдийн тоо, хувь. Тэдний тэнд байх дундаж хугацаа. Асрамж халамжийн газар, асралт гэр бүлийн нөхцөл байдалд ямар хугацаанд хяналт үнэлгээ хийдэг;

(e) Асрамж халамжийн газар, асралт гэр бүлээс өөрийн эцэг эхтэй хамт амьдрахаар гэр бүлдээ эргэн нэгдсэн хүүхдийн тоо, хувь.

(f) Дотоод, гадаад үрчлэлд хамрагдсан хүүхдийн тоог насны ангилалаар гаргана уу. Хүүхдийг ямар орнуудад үрчлүүлсэн болон ямар орнуудаас үрчлэн авдаг талаар мэдээлнэ үү

14

Page 15: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

3. Гэр бүлд нь эргэн нэгтгэх( 10-р заалт)13. Гэр бүлтэйгээ эргэн нэгдэхээр тухайн улсад орж ирсэн болон гарсан хүүхдүүдийн талаар нас, хүйс, үндэс, угсаагаар задаргаа хийсэн мэдээлэл өгнө үү. Тэднээс хэд нь харгалзах хүнгүй дүрвэгч болон орогнол хүссэн хүүхэд байсан вэ?

4. Хууль бусаар хилээр гарсан болон эргэж ирээгүй хүүхдүүд (11-р заалт)14. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар болон яс үндэс, оршин сууж байгаа газар, гэр бүлийн нөхцөл байдал зэргээр задлан үзүүлнэ үү

(a) Тухайн орноос болон тухайн орон руу хил дамжуулан гаргасан хүүхдийн тоо

(b) Гэмт хэрэгтнүүдээс баривчлагдсан, шүүхээр ял шийтгэл авсан хүний тоо, хувь

5. Хүчирхийлэл, үл хайхрах байдал (19-р зүйл), бие махбод, сэтгэл санааны болон сэтгэл санааны нөхөн сэргээлт, нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан хүүхэд (39-р заалт)15. Доорх мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.:

(a) Эцэг эх, асран хамгаалагчдынхаа зүгээс хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөн гэж мэдээлэгдсэн хүүхдийн тоо, хувь

(b) Хэрэгтэнд ял шийтгэл оноосон болон бусад хэлбэрээр арга хэмжээ авсан бүртгэгдсэн хэргийн тоо, хувь

(c) Нөхөн сэргээлт, нийгэмшилтийн тал дээр тусгайлсан үйлчилгээ авсан хүүхдүүдийн тоо болон хувь.

F. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, халамжийн суурь үйлчилгээнүүд (6, 18-ын 3, 23, 24, 26, 27-ын 1-3 болон 33-р заалт)

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд (23-р заалт)16. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар болон тэдний бэрхшээлийн төрлөөр өгнө үү.

(a) Эцэг эх нь тусгай эд материал, нийгэм сэтгэл зүйн болон бусад дэмжлэг авдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

(b) Гэр бүлдээ биш оюуны бэрхшээлтэй хүүхдийн халамжийн төв, асралт гэр бүл зэрэгт амьдардаг хүүхдүүд

(c) Энгийн сургуульд явдаг хүүхдүүд;

(d) Сургуульд явдаггүй хүүхдүүд.

15

Page 16: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

2. Эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ (24-р заалт)17. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.

(a) Нярайн болон таваас доош настай хүүхдүүдийн эндэгдлийн түвшин;

(b) Бага жинтэй төрсөн хүүхдийн хувь;

(c) Бага болон их хэмжээний тураалтай, өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь;

(d) Амиа хорлосны улмаас нас барсан хүүхдийн хувь;

(e) Ариун цэврийн байгууламжинд холбогдоогүй, цэвэр усны хүртээмжгүй газар амьдардаг айл өрхийн хувь

(f) Сүрьеэ, сахуу, татран, улаанууд, халдварт саа, улаан бурхны эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан нэг хүртэл настай хүүхдийн хувь;

(g) Эхийн эндэгдлийн хувь, үндсэн шалтгаанууд;

(h) Төрөхийн өмнөх болон дараах эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн хувь;

(i) Эмнэлэгт төрсөн хүүхдийн хувь;

(j) Эх барих, эмнэлгийн асаргаа сувилахуйн чиглэлээр сургаж бэлтгэгдсэн ажилтны хувь;

(k) Зөвхөн хөхөөрөө хүүхдээ хооллодог эхчүүдийн хувь. Хэр удаан хөхөөр хүүхдээ тэжээдэг

18. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү:

(a) ХДХВ\ДОХ-ын халдвартай болон эдгээрийн нөлөөлөлд өртсөн хүүхдүүд;

(b) Эмчилгээ, асаргаа, эмчийн зөвлөлгөө, дэмжлэг авсан хүүхдүүдийн хувь;

(c) Хамаатан садныхаа гэр бүлд, асралт гэр бүлд, асрамж халамжийн газарт болон гудамжинд амьдардаг хүүхдүүдийн тоо, хувь

(d) ХДХВ\ДОХ-ын улмаас өрх толгойлон амьдарч байгаа хүүхдийн тоо

19. Өсвөр насныхны эрүүл мэндийн талаарх дараах мэдээллийг өгнө үү:

(a) Жирэмсэлсэн, бэлгийн замын халдварт өвчин туссан, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, архи, мансууруулах бодисонд донтсон өсвөр насны хүүхдүүдийн тухай мэдээллийг мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү.

16

Page 17: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

(b) Өсвөр насныхны эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр хийгдсэн хөтөлбөр, үйлчилгээний тоо.

3. Хорт зуршил (art. 33)20. Хорт зуршлын хохирогч болсон хүүхдийн тоо, тэдэнд туслах хөтөлбөр, үйлчилгээний тоо.

4. Эцэг эх нь хоригдож байгаа хүүхдүүд21. Эцэг эх нь хорих ял эдлэж байгаа хүүхдүүдийн тоо, эхтэйгээ хамт хорих газар амьдарч байгаа хүүхдийн тоо, тэдний дундаж нас

G. Боловсрол, чөлөөт цаг болон урлаг соёлын урга хэмжээ (28, 29, 30 болон 31-р заалтууд)

22. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү:

(a) Хүүхдийн болон насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдсан түвшин;

(b) Бага, дунд сургууль, мэргэжлийн боловсролын төвд хамран сурагчдын цэвэр болон бохир жин;

(c) Анги улиралт, сургууль төгсөлт, шилжилтийн түвшин болон Бага, дунд сургууль, мэргэжлийн боловсролын төвийн сургууль завсардагчдын хувь;

(d) Нэг багшид ноогдох сурагчдын харьцааг хот\хөдөө, бүс нутгийн ялгаатай байдал болон мэргэжлийн багшийн эзлэх хувиар илэрхийлнэ үү

(e) Өөрийн төрөлх хэлээр боловсрол эзэмшихид нь төрөөс дэмжлэг үзүүлсэн үндэсний цөөнхийн хүүхдийн тоо;

(f) Албан бус боловсрол эзэмшиж байгаа хүүхдийн хувь;

(g) Цэцэрлэг болон сургуулийн өмнөх боловсролын хувилбарт үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн хувь;

(h) Хичээлээс гадуур хөтөлбөр, өдөр өнжүүлэхэд хамрагдсан хүүхдийн тоо болон хувь;

(i) Хот\хөдөөд олон нийтэд зориулан барьсан хүүхдийн тоглоомын талбайн тоо;

(j) Чөлөөт цаг, спорт, урлаг, соёлын зохион байгууллалттай арга хэмжээнд хамрагдсан хүүхдийн тоо (хот/хөдөөгөөр).

17

Page 18: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

H. Тусгай хамгааллын арга хэмжээнүүд (22, 30, 32-36, 37 (b)-(d), 38, 39 болон 40-р зүйлүүд)

1. Өөрийн эх орноосоо гадна, орогнол хамгаалал хүссэн хүүхдүүд болон ( 22-р заалт) болон дотооддоо эцэг эх гэр бүлээсээ төөрсөн хүүхдүүд23. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү. Мөн хүүхдийн харъяат улс, яс үндэс, хэн нэгэнтэй хамт эсвэл ганцаараа ирсэн зэрэг нөхцөл байдлыг нь харуулна уу:

(a) Дотооддоо эцэг эх гэр бүлээсээ төөрсөн, орогнол хүссэн, дүрвэгч хүүхдийн тоо;

(b) Бага, дунд, мэргэжлийн сургуульд сурч байгаа, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ авч байгаа хүүхдийн тоо, хувь;

(c) Хаяг тогтоох явцад болон дараа нь алга болсон хүүхдийн тоо.

2. Зэвсэгт мөргөлдөөнд оролцсон хүүхдүүд (38-р заалт) болонтэднийбиемахбод, сэтгэлзүйннөхөнсэргээлт, нийгэмшүүлэхүйлчилгээ (art. 39-р заалт)24. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү:

(a) Зэвсэгт хүчинд татагдсан, цэрэгт сайн дураараа элссэн, зэвсэгт мөргөлдөөнд оролцсан 18-аас доош насны хүмүүсийн тоо, хувь;

(b) Зэвсэгт бүлэглэл, хүчнээс халагдсан, орон нутагтаа буцсан хүүхдүүдийн тоо болон хувь. Тэднээс сургуульдаа буцаж орсон, гэр бүлтэйгээ эргэн нэгдсэн хүүхдийн хувь;

(c) Зэвсэгт мөргөлдөөний улмаас алагдсан хүүхдийн тоо, хувь;

(d) Хүмүүнлэгийн тусламж авсан хүүхдийн тоо;

(e) Зэвсэгт бослогот оролцсныхоо дараа бие махбодын болон сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ авсан хүүхдийн тоо.

25. Зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг оролцуулахаас хамгаалах нэмэлт протоколын гишүүн орнууд хүүхдийн нас, хүйс, яс үндсээр задалсан мэдээллийг дараах үзүүлэлтээр өгнө үү:

(a) Цэргийн сургуульд сурдаг хүүхдийн тоо, ийм сургуульд элсүүлэх насны доод хязгаар;

(b) Зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг татан оролцуулдаг улсуудаас ирсэн орогнол хүсэгч болон дүрвэгч хүүхдийн тоо;

(c) Бие махбод, сэтгэлзүйн нөхөн сэргээлт, нийгэмшүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдсан хүүхдийн тоо.

18

Page 19: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

3. Хүүхдийн эдийн засгийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөр (art. 32)26. Тусгай хамгааллын арга хэмжээнүүдтэй холбоотой дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү:

(a) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 138 дугаар конвенцид зааснаас бага насандаа хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо, хувь. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенцид заасан хүүхдийн хөдөлмөрийн хүнд хэлбэр эрхэлж байгаа хүүхдийн тоо, хувийг хөдөлмөрийн төрлөөр

(b) Дээр дурдсан хүүхдүүдээс үнэ төлбөргүй суурь боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг үйлчилгээ, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо;

(c) Гудамжнаас хамааралтай хүүхдүүдийн тоо.

4. Бэлгийн мөлжлөг, хүний наймаа (arts. 34 and 35)27. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү. Мөн хүчирхийллийн төрлөөр мэдээллийг гаргана уу:

(a) Биеийг нь үнэлэх, садар самуун, хүний наймаа зэрэг бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн тоо;

(b) Биеийг нь үнэлэх, садар самуун, хүний наймаа зэрэг бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдээс нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо;

(c) Tайланг хугацаанд мэдээлэгдсэн бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн наймаа, хүүхдийн хулгай, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлуудын тоо

(d) Дээрх хэргүүдийн улмаас ял шийтгэл авсан хүний тоо, хувь. Тэдний аль улсын иргэний харъяалалтайг болон ямар ял шийтгэл авсныг мэдээллэнэ үү

(e) Хөдөлмөр эрхлүүлэх зэрэг бусад зорилгоор хүний наймаанд өртсөн хүүхдийн тоо;

(f) Хүүхдийг хүний наймаанд өртөхөөс сэргийлэх, тэдний нэр төрийг хүндэтгэх талаар ойлголт өгөх сургалтанд хамрагдсан хилийн шалган нэвтрүүлэх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын тоо.

28. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколын гишүүн орнууд дараах мэдээллийг нас, хүйс, яс үндэс, хот\хөдөө зэрэг задаргаагаар өгнө үү:

(a) Хүүхдийн наймаа, хүүхдийн биеийг үнэлэлт, хүүхдийг садар самуунд ашиглах, хүүхдийн секс аялал жуулчлалын талаар мэдээлэгдсэн тохиолдлуудын тоо;

19

Page 20: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

(b) Ийм төрлийн хэргүүдээс илэрсэн, шүүх хурлаар орсон, ял шийтгэл авсан тохиолдлуудын тоо;

(c) Ийм төрлийн хэргийн хохирогч хүүхдүүдээс нөхөн сэргээх үйлчилгээ, нөхөн олговор, Нэмэлт протоколын 9-р заалтын 3-4-р зүйлд заасан дэмжлэг тусламжийг авсан хүүхдийн тоо.

5. Хүүхдийн шүүх (40-р заалт)29. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар болон гэмт хэргийн төрлөөр өгнө үү:

(a) Хууль зөрчсний улмаас цагдаад баривчлагдсан 18-аас доош настай хүмүүсийн тоо;

(b) Гэмт хэргийн улмаас хууль зүйн болон бусад тусламж авсан хүүхдийн тоо;

(c) Дараах арга хэмжээнд хамрагдсан 18-аас доош настай хүмүүсийн тоо:

• Хорихоос өөр ял шийтгэл авсан хүүхдийн тоо

• Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон боловч ял хойшилсон, тэнсэн авсан хүүхдийн тоо

• Нөхөн сэргээх хууль зүйн зарчмын дагуу ялын өөр хувилбар авсан хүүхдийн тоо

• Тэнцэн харгалзах хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо

(d) Давтан үйлдсэн хэрэгтний тоо.

6. Урьдчилан хорих байр, хорих газар, гэрийн хорио зэрэг эрх чөлөөг нь хязгаарласан арга хэмжээ авагдсан хүүхдүүд (art. 37 (b)-(d))30. Дараах мэдээллийг энэ хавсралтын 1-р зүйлд заасан задаргаагаар өгнө үү. Мөн нийгмийн гарал, гэмт хэргийн төрөл, шалтгаан зэргийг мэдээллэнэ үү:

(a) Цагдаагийн газар мэдээлэгдсэн хэргийн улмаас гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж цагдаагийн газар дээр болон урьдчилан хорих байранд хүргэгдсэн 18-аас доош настай хүмүүсийн тоо. тэдний хоригдсон дундаж хугацаа;

(b) Хууль зөрчсөн гэж сэжиглэгдэж байгаа болон гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн асуудлаар тусгайлан ажилладаг байгууллагуудын тоо;

(c) Дээрх байгууллагуудад очсон хүүхдийн тоо. Тэдний тэнд байсан дундаж хоногийн тоо;

(d) 18-аас доош настай хүмүүсийг насанд хүрсэн хүмүүсээс тусгаарлалгүйгээр хамт хорьдог газар хоригдсон хүүхдийн тоо;

20

Page 21: United Nationsresource3.sodonvision.com/nac/file/2014/1... · Web viewХүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн конвенцийн 44-р зүйлийннэгдүгээр

CRC/C/58/Rev.2

(e) Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, хорих ял авсан 18-аас доош настай хүүхдийн тоо, хувь.Тэдний хоригдсон дундаж хоногийн тоо;

(f) 18-аас доош настай хүмүүсийг баривчлах, цагдан хорих, хорих ял эдлэх үед хүчирхийлэл, зүй бус харилцаанд өртсөн гэж мэдээлэгдсэн хэргийн тоо..

21