Tv 11

7
Телевизийн дохионы синхрончилол ТВ-ийн нийлмэл синхрон дохионы бүтэц

Transcript of Tv 11

Page 1: Tv 11

Телевизийн дохионы синхрончилол

ТВ-ийн нийлмэл синхрон дохионы

бүтэц

Page 2: Tv 11

ТВ-ийн дохио нь дараахь нийлэгдэхүүнтэй:

1. Мөрийн идэвхитэй хэсэг (52 мксек)

2. Мөрийн хаах (12 мксек) болон синхрон (МСИ) импульс (5 мксек)

3. Кадрын идэвхитай хэсэг (18,4 мсек)

4. Кадрын хаах болон синхрон (КСИ) импульс (160 мксек)

5. Тэгшитгэх импульс

6. Оноо импульс

Page 3: Tv 11

Дүрсийн дохионы нийт агуурга - 1вольт

Синхрон импульс - 0.3 вольт

Дүрсийн дохионы хэсэг - 0.7 вольт

Синхронизаци нь нэвтрүүлэх ба хүлээн авах талын дэлгэлтийн давтамж

ба фазыг ижил болгох үүрэгтэй. МСИ ба КСИ-ийг түвшнээр нь болон

үргэлжлэх хугацаагаар нь ялгаж болно.

Page 4: Tv 11

Синхрон дохиог гарган авах

ХА-хүлээн авсан дохиог өсгөх

боловсруулах блок

АД-агуургын детектор

СС-синхрон сигналыг ялгагч

ИХ-интегралчлах хэлхээ

ТГ-тулгуур генератор

ГК-гаралтын каскад

КДБ-кадрын дэлгэлтийн блок

МДБ-мөрийн дэлгэлтийн блок

ХС-хазайлгах систем

Д-дифференциалчлах хэлхээ

Page 5: Tv 11

• Хүлээн авах талд синхрон сигналын хольц ирэх бөгөөд интегралчлах хэлхээ ашиглан кадрын синхрон дохиог, дифференциалчлах хэлхээ ашиглан мөрийн синхрон дохиог ялган авдаг. Ялгасан мөр ба кадрын синхрон дохиогоор дэлгэлтийн байгууламжийн тулгуур генераторуудыг удирдан мөрийн болон кадрын дэлгэлтийн гүйдлүүдийг гарган авч хазайлгах системд өгдөг. КХИ болон КСИ нь харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг учраас уг хугацаанд мөрийн синхронизацийг алдагдуулахгүй байх зорилгоор КСИ-ийн үргэлжлэх хугацаанд мөрийн давтамжаас хоёр дахин их давтамжтай ОНОО ИМПУЛЬСУУДЫГсуулгаж өгдөг.

• Оноо импульсуудын арын фронт нь МСИ-ийн үүргийг гүйцэтгэнэ. Хамгийн ойрхон мөрийн синхрон импульс H, H/2 зайд алслах учир кадрын синхронизацийн эхний нөхцөл хоёр талбайн хувьд ялгаатай болж гажуудал үүснэ. Үүнийг арилгахын тулд КХИ-ийн өмнөх талбайд буюу КСИ-ийн өмнө тэгшитгэгч 5 импульсыг суулгана. Үүний давтамж нь мөрийн давтамжаас 2 дахин их, үргэлжлэх хугацаа нь МСИ-ээс 2-3 дахин богино байна.

Page 6: Tv 11

• Кадрын синхрон импульсийн хойно ирэх эхний синхрон импульс H ба

H/2 зайд алслагддаг учраас мөрийн дэлгэлтийн эхний нөхцөл нь хоёр

талбайн хувьд мөн ялгаатай болж гажуудал үүснэ. Үүнийг арилгахын

тулд КХИ-ийн арын талбай дээр 5 тэгшитгэгч импульсийг суулгаж

өгнө.

Page 7: Tv 11

• ТВ-д синхронизацийг шууд ба инерцит гэсэн хоёр хэлбэрээр хийдэг.

Тулгуур генератор нь мультивибратор, блокинг генераторын схем

ашигласан бол шууд синхронизацийг хэрэглэнэ. Холбооны сувгаар

дохио дамжих үед импульсийн шуугиан үйлчилж синхронизаци

алдагдаж болно. Үүнийг арилгахын тулд инерцит синхронизацийг

хэрэглэдэг.

• Инерцит хэлхээ нь интегралчлах хэлхээ тул кадрын синхронизаци нь

инерцтэй болно. Харин мөрийн синхронизацийг инерцитэй болгохын

тулд ДИФАТ (давтамжийн импульс –фазын автомат тохируулга)

хэлхээг ашигладаг. Фазын дискриминатор нь МСИ-ийн фазыг

генератораас гарах дохионы фазтай харьцуулж зөрөөтэй байвал

хүчдлийн өөрчлөлт болгон хувиргана.

• Уг хүчдлийн өөрчлөлтөөр тохируулгын элементийн параметрийг

удирдан автогенератораас гарах дохионы давтамж фазыг өөрчилнө.